SlideShare a Scribd company logo
1 of 13
Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр 
........ оны ... сарын ... өдөр 
Монголын түүхийн хичээлийн конспект 
Сэдэв. Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, 
тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын тухай 
Нэг. Монголчуудын улс төрийн үзэл сананы хөгжлийн түүхэн тойм 
Монголын эртний аймаг, улсуудын улс төрийн үзэл баримтлалын талаар тэмдэглэж судалсан 
зүйл нэн ховор юм. Монголчуудын эртний өвөг Хүннү нарын тухай эрдэмтдийн судалгаанаас 
харахад тэдний улс төрийн үзэл санаа дараах зүйлүүдийг агуулж байжээ. 
1. Газар, нутаг дэвсгэрээ хамгаалж хадгалахыг эрхэм болгосон байна. 
2. Цааз, хуулийн үндсэн агуулга нь хүн байгаль хоёрын харилцаа хамаарлыг илүүд үзсэн 
хандлагатай байжээ. 
3. Төрийн зүгээс иргэд, олон түмэнд үзүүлэх албадлага, чирэгдэл харьцангуй бага байсан. Дан 
нүүдлийн мал аж ахуйг эрхлэн аж төрөх, түүнээс хэрэгцээгээ хангах тул уудам газар нутаг 
дээр дураараа нүүдэллэн амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байсан байна. 
4. Сүмбэ (II-III зуун), Нирун (IY-YI зуун) улсын үед төрийн хэрэгт бичиг, эрдмийн хүмүүсийг 
авч хэрэглэдэг байснаас харахад эрдэм оюуныг чухалчилж байсан тал харагддаг. 
5. Нирун улсын үед бурхны шашныг төрийн шашны хэмжээнд өргөмжилж байсан. Эндээс 
харахад төрийн бодлого, үйл ажиллагааг хууль, оюун санааны хүчтэй хослуулахад анхаарч 
байсан нь тодорхой байна. 
Хүннүгийн төрийн бодлогын энэ уламжлалыг монгол угсааны Сүмбэ (МЭ II-III зуун), Нирун 
(МЭ IY-YI зуун) улсууд ч нэгэн адил дагасан байна. Монголчуудын улс төрийн үзэл санааны суурь 
их эзэн Чингис хааны үед тавигдаж, илүү тодоор илэрхийлэгдэж байсныг бидэнд уламжлагдаж ирсэн 
бичиг, дурсгалын зүйлүүд нотолж байна. Энэ үеэс Монголын уламжлалт төрийн үзэл баримтлалын 
үндсэн суурь тавигджээ. Их монгол улсын улс төрийн үзэл санаа дараах чиглэлтэй байжээ. 
1. Эв нэгдлийн үзэл санааг тэргүүн зэрэгт тавьсан байна. Энэ нь тархай бутархай олон аймаг, 
ханлигуудыг нэгтгэх явдалтай холбоотой байжээ. “Монголын нууц товчоо” зохиолд тодорхой 
дурдсан байна. Энд өгүүлснээр бол нэгдсэн төр улс байгуулах талаар Чингис хааны явуулж 
байгаа үйл ажиллагааг ямар ч хэлбэртай болохыг үл харгалзан зөвтгөж, түүний эсрэг хандсан 
буюу түүнд харшилсан бүхнийг буруутган харуулсан байдаг. Нэгдсэн төрийг бэхжүүлж, 
хөгжүүлэх үзэл санаа Их монгол улсын нийгэм улс төрийн хамгийн эрхэм гол үзэл
байсан нь “МНТ” зохиолоос харагддаг. Энэ ч утгаар нь “МНТ”-г монголчуудын “Эв 
нэгдлийн дуулал” хэмээн авч үздэг байна. 
2. Чингис хаан эв нэгдэлтэй байхын үндсэн нөхцлийг төр хүчтэй байх явдал хэмээн үзсэн байна. 
Тэрбээр “ ... онц үнэнч өршөөлөөр доордсын сэтгэлийг авч, чигч шударгаар дээд эзэндээ 
зүтгэвээс ёс болой” Инжинаш. Хөх судар гэж үзэж байжээ. Ийнхүү тэрээр нэг талаас төр 
нэгдмэл хууль, цаазтай, шударга байх, нөгөө талаас ард олон хуулиа даган төрөө бэхжүүлэхэд 
хүчин зүтгэх, энэ хоёр хүчин зүйлийн барилдлагад тулгуурласнаар монголын төр бэхжи ж 
мандана гэж үзэж байжээ. Чингис хаан төрийн хэрэгт дараах хүчин зүйлүүдийг онцгойлон 
анхаарсан. Үүнд, 1. Төрийн хэрэгт зөв хүнийг сонгож хэрэглэх, 2. Мэргэн сайд нарынхаа 
зүтгэл, зөвлөгөөнд тулгуурлах, 3. Уужим бодлогоор олныг биедээ татах, 4. Аливаад хэмжээ 
зохисыг олох зэрэг юм. Эдгээр нь монголын төрийн бодлого, улс төрийн үзэл баримтлалын 
чухан зарчим болон уламжлагджээ. Энэ бүхний үндсийг байгаль, нийгмийн ёс, тэдгээрийн 
харилцан хамаарал хэмээн үзэж байжээ. Төр түүний эзэн өөрийн туйлын хүслэн болох 
тэнгэрлэг чанартаа дүйцэж, түүнийг хадагалах байх гэсэн чармайлт нь төрөө төр шиг барьсан 
хаан шиг хаан байхад хөтлөн дуудаж, дайчлан зоригжуулсан хүчин зүйл болж байв. Энэ нь 
угтаа хүн өөрийн тэнгэрлэг чанарыг олж, түүндээ хүрч, түүнийгээ дайчлан хэрэглэх арга, 
үйлдэл мөн юм. Төр хүчтэй байхын нэг тулгуур үндэс нь төрийн хуулийг нийтээр чанд 
мөрдөх явдал юм. Чингис хаан Улсын ван Мухулайд хэлэхдээ 
“Цааз хэмээгч эзнээс үүсэн түшмэлээр зарламуй 
Цаазыг дагах эзнээс эхлэн олон цэрэгт хүрмүй 
Цаазыг чанга атгахад эрх биш урьд эзэн нь сахимуй 
Цааз барьсан жононгийн дохиог хэн айлгүй зөрчмүй” гэжээ. “Төр төмөр нүүртэй” гэсэн 
хэлц үгийн талаар ярилцах. 
“Хүний хаан хэмээгч газар орны зан амьсгалаар олныг олныг энхжүүлэхийг 
эрхэмлэнэ. Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц өнөөдөр улсын хэргийг орхиж, 
биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харш, хойтод үр, ач нарт муу суртал болно. 
Дэлхий дахины аливаа үйлс зүтгэхээс бүтнэ, алжуугаас бүрлэнэ” гэж их хаан сургаж 
байжээ. 
Төрийг тэргүүлэн буй эзэн гэдэг төрийн болон улсын өмнө үүнчлэн олон иргэдийнхээ өмнө 
асар их үүрэг хүлээж, төрийг амь, амьдралаа болгож, байнга хичээл зүтгэл гаргах ёстойг тэрээр 
дараах байдлаар илэрхийлсэн байна.
Алтан бие минь амс хэмээвээс 
Аху төр минь алдруузай 
Бүтэн бие минь амс хэмээвээс 
Бүрэн улс минь сандруузай 
Алтан бие минь алжааваас алжаатугай 
Аху төр минь бүү алдартугай 
Бүтэн бие минь зовбоос зовтугай 
Бүрэн улс минь бүү зовтугай Лувсанданзан. “Алтан товч” 1990 гэж сургасан байдаг. 
Монголын төрийн үзэлд эзэн хаан гэгээний зэрэгцээ сайд, түшмэл мэргэн төвши н байхыг онцгойлон 
үздэг. Чингис хаан монголын нэгдсэн гүрэн байгуулах үедээ захирах захирагдах ёсын 
хэрэгжүүлэхдээ монголын уламжлалт нөхрийн ёсыг ашиглажээ. Нөхрийн ёс нь санаа адил, ёс адилыг 
үндэс болгон харилцан үнэнч байхад тулгуурласан агуу хүнд журам байжээ. Их монгол улсын үед 
жанжин, ноёд, түшмэлүүдэд дараах шалгуур байжээ. 
- Үнэнч чигч 
- Зусарч зангүй 
- Санаа шударга 
- Нуруу төвшин 
- Хуулийг чанд сахих, эдгээр юм. 
“Эрдэм өршөөлт сайн Эзэн улсын эрдэнэ 
Эрх ухаант сайн түшмэл төрийн эрдэнэ” Хөх судар гэсэн зарчмыг баримталж байжээ. Үүний 
зэрэгцээ иргэд нь төрөө дээдэлдэг байх нь мандах төрийн нэг чухал шинж гэж үзсэн байна. 
Монголчууд төрөө оройд тавин дээдэлж, төрийн сүлдээ бишрэн шүтэж, төрийн хууль зөрчихийг 
“цаазад халдах” хэмээн нэрлэж, ховор тохиол гэж үзэн хүнд ял оноодог байжээ. Ийнхүү бүгд төр 
улсаа урьтал болгож байснаар монголын төр улс мандан бэхжиж байсан байна. 
3. Монгол төрийн үзэлд Төр болон Эзэн хаанаа тэнгэрлэг чанартай хэмээн үзэж байсан байна. 
Энэ нь “Тэнгэр шүтэх үзэл”-тэй холбогддог байна. Чингис хааны хувьд мөнх тэнгэрийг шүтэх 
нь их үйл хэргийн төлөө эрч хүчээ хураан зангидах, өөрийгөө дайчлан зоригжуулах арга болж 
байжээ.
4. Төрийн үзэл баримтлалын өөр нэг чухал зүйл нь шударга ёс юм. Их монгол улсад нэгдсэн 
гүрэн тогтож байх үеийн ухаарлаар бол эзэн хаандаа үнэнч байх нь төрд үнэнч байх, шударга 
байхын агуулга болж байжээ. Нөгөө талаас эзэн хаан түүний төр нь бусдыг өөртөө дагуулж, 
түмний сэтгэлийг хураах чадварыг биедээ агуулах нь онц чухал. 13-р зууны монголын 
нэгдсэн тулгар төр улс тухайн үеийнхээ түүхийн нэн дэвшилтэт үзэгдэл байсан учир түүнийг 
дагах нь дэвшилтэт чанар, шударга ёс байсан байна. Дэвшлийн талыг барих нь хөгжлийн жам 
болохыг илэрхийлж, өрлөг жанжин Зэлмэ хэлэхдээ “эвдрах улсад бүү зүтгэ, дэгжих улсад бүү 
марга” Инжинаш. Хөх судар гэж хэлж байжээ. 
5. Монголын нэгдсэн улс төр улсаа засахдаа дан ганц цэргийн сүр хүчийг гол болгоогүй байна. 
Үүний зэрэгцээ ёс суртахуун, үзэл санааны хүчин зүйлд онцгой анхаарсан байдаг. Чингис 
хаан “Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу” гэж сургаад овог 
овгийн хүмүүс чухам юу бодож, сэтгэж байдгийг олж мэдэх, эзэлсэн аймаг, харь улсуудын аж 
байдлын эх сурвалжийг хөндөлгүй хадгалах, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх нь 
чухал гэж үзэж байсан байна. Ер хүнийг дагуулна гэдэг нь сэтгэлийн дагуулахын нэр, 
сэтгэлийг алдваас бүгдийг алдана гэж Чингис хаан үзэж байжээ. Энэ бүхэн нь төрийн хууль 
цаазын зэрэгцээ сэтгэл, оюуны хүчээр хамтатган барьж төвшитгөх гэсэн улс төрийн бодлого, 
үзэл санаа мөн юм. Чингисийн “Их засаг” хууль, Билиг сургаал зэрэг нь хууль зүйн хийгээд 
зан суртахууны нэгдмэл зарчим болж байжээ. 
Эв нэгдлийн үзэл санааны дор Чингис хаан хоорондоо дайсагналцаж байсан олон овог, аймгийг 
нэгтгэж, нэг захиргаанд оруулж чадсан. Энэ бол Чингис хааны үйл ажиллагааны гол агуулга, 
дэвшилтэт чанар мөн. Эе эвдэрч байсан бүхий л түүхэндээ монгол үндэстэн уруудан дорой тож 
байсныг түүх гэрчилнэ. 
Их эзэн Чингис энэхүү төрийг хууль цааз, сэтгэл оюуны хүчээр хамтатган барьж ирсэн 
уламжлалыг Хувилай хаан гүнзгийрүүлэн хөгжүүлсэн байна. Тэрээр төрийн хэрэгт хос ёсны 
сургаалыг баримталсан юм. Хос ёсны үзлийг үндэслэсэн “Цагаан түүх” зохиолд төрийн бодлого, үйл 
ажиллагааг гурван их үйл, дөрвөн их төр, зургаан их үлгэр, долоон их бин, есөн их билгээр 
тодорхойлсон байдаг. 
Гурван их үйл гэдэг нь үндсэндээ төрийн 3 том зорилго юм. 
1. Төрийг номын ёсоор засаж, амгалан байлгах 
2. Төрийг төрийн ёсоор засаж, ард олныг жаргуулах 
3. Төрийг хамгаалах явдлыг хичээж, улсыг сахин бататгах зэрэг юм. Энэхүү зорилгыг 
хангахын тулд Монгол төрийн түүхийн үлгэр дууриаллын авах, бурхан багшийн сургаал,
номын ёсны дууриаллыг дагах, оршин буй цаг үеэ өнгөрсөн хийгээд ирээдүйтэй холбон уг 
үндсээр нь таних зэрээр төрийг засах тухай авч үзсэн байна. 
Хувилай хаан эл бодлогыг баримтлан хэрэглэж чадсанаар Монголын их эзэнт улс Юан гүрний 
төрийг 34 жил бататган барьж, дэлхий дахины төр ёсны сэтгэлгээнд ул мөрөө үлдээсэн юм. Гэвч 
түүний бодлогод завсар гарч эзэнт гүрний хүч чадал сулран доройтсон билээ. 
Монголын нэгдсэн гүрэн задарсны дараах үеийн монголын нийгэм-улс төрийн үзэл санааны гол 
чиглэл нь 
1. Улс төрийн нэгдлээ сэргээн тогтоохыг эрмэлзсэн эв нэгдлийн үзэл санаа 
2. Үндэс угсаагаа бие даалгах тусгаар тогтнолын үзэл санаа зэрэг юм. 
Энэ үе бол монголын түүхэнд тарж бутрах, өөр зуураа сөргөлдөн тэмцэлдэх дайн самууны үе, 
улмаар тусгаар тогтнолоо алдан харийн дарлалд нэрвэгдсэн хүнд бэрх цаг үе байсан юм. Тухайн цаг 
үед Батмөнх даян хаан, Алтан хаан, Лигдэн хаан, Автай хаан зэрэг хаад монгол улс үндэстнээ 
нэгтгэх барих бодлого явуулсан боловч тэр нь удаан хугацааны, байнгын үр дүнд хүрч чадахгүй 
байжээ. Том ноёд тарж сарнихдаа эргэж хаан ширээний төлөө тэмцэлдэх нь түгээмэл болжээ. Тэр 
үеийн сэтгэгчид цаг үеэ “Цөвүүн цаг” гэж нэрлэсэн байна. 
Монгол улсыг задлан бутаргах гэсэн ноёд, түшмэдийн үйл ажиллагааны эсрэг улс орноо нэгтгэж 
нягтруулахын төлөө байсан хаадыг дэмжсэн эв нэгдлийн үзэл санаа тухайн үедээ дэвшилтат үүрэг 
гүйцэтгэж байв. Энэ үзэл санаа түүх шастирт тэмдэглэгдэн үлджээ. Тухайлбал, хураангүй “Алтан 
товч”, Лувсанданзангийн “Алтан товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх”, Саган Сэцэний 
“Эрдэнийн товч”, Рашипунцагийн “Болор эрх”, Гомбожавын “Гангын урсгал”, Жамбалдоржийн 
“Болор толь”, Галдан туслагчийн “Эрдэнийн эрх“ зэрэг түүхийн зохиолууд “Хув Нагваралын тууж”, 
“Монголын Уваши хун тайжийн тууж”, “Халх журам” зэрэг хууль эрхэмжийн бичгүүдийг нэрлэж 
болно. 
Тухайлбал, Лувсанданзангийн “Алтан товч”-д 
“Хоёр нар ургаваас 
Худгийн ус бээр хатъюу 
Хоёр хаан сууваас 
Хамаг улсаа баръюу 
Харь хариас их омогт болбоос
Харь юугаан баръюу 
Бие биеэс их отогт болбоос 
Бие юүгээ баръюу” гэж нэг нэгдмэл хаант засгийн үзлийг илэрхийлж, эрх мэдэл, байр суурь 
булаацалдах хорт муу үзэл, үйл явуулгыг шүүмжлэн няцаасан байна. Үүнчлэн Мэргэн гэгээний 
“Алтан товч”-д 
“Эх нэгэн модноос дэлгэрсэн салаан 
Эе үгүй самуунд хохирч салаад 
Эцэст нь навч нь бутарч одсон 
Энэ гэмийн үүсгэлийг үүрд цээрлэ” гэж сарнил бутралын үүсэл, хорыг дүрслэн и лэрхийлсэн байна. 
Түүгээр ч зогсохгүй таслан зогсоохыг уриалсан байдаг. 
Рашипунцаг “Болор эрх”-дээ 
Төр мэдэгч сайдыг үл хэрэглэн 
Түрэмгий ардын үгийг авна 
Боол хятадаар засгийг бариулан 
Борви хөхүүрт сархад хийнэ 
Ер эзэнгүй улс мэт, эхгүй мал мэт” гэж харамслаа илэрхийлж байжээ. 
Энэ үед их эзэн Чингис хааны жишээгээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх явдлыг 
чухалчилж, үүгээр зоригжиж байсан байна. Монголын бутралын энэ үе бол монгол оронд бурхны 
шашин өргөн дэлгэрсэн цаг юм. Тухайн үеийн төр шашны зүтгэлтнүүд эх орноо улс төрийн хувьд 
нэг хааны нэгдмэл засгийн дор нэгтгэх, үзэл суртлын талаар бурхны шашны нэгэн үзлийн дор 
нэгтгэхийг уриалж байжээ. 
19-р зууны 2-р хагас, 20-р зууны эхэн үед Монгол орон томоохон өөрчлөлтийн өмнө ирсэн 
байна. Нэг талаас манж-хятадын эрх баригчдын эсрэг чиглэсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 
улам идэвхжиж, нөгөө талаар хямран доройтож буй феодалын байгууллыг халж өөрчлөх чиг 
хандлага бий боллоо. Энэ үед янз бүрийн анги, бүлгийн эрх ашиг, санаа бодлыг илэрхийлсэн 
нийгэм-улс төрийн сэтгэлгээний олон төрлийн урсгал чиглэл үүсэн гарч, сүлжилдэн байжээ. 
Монголын нийгмийн ноёлогч анги болсон сурвалжтан, язгууртнууд нийгэм-улс төрийн янз бүрийн
үзэл бодол бүхий хэд хэдэн бүлэгт хуваагдсан байна. Тэдний үзэл санаа ноёд язгууртны эх оронч 
болон ноёд язгууртны үндэсхэрхэг үзлээр илэрч байжээ. 
Энэ үеийн нийгэм-улс төрийн сэтгэлгээний үндсэн асуудал нь манж-хятадын ноёрхлыг 
хэрхэн үзэх, тусгаар тогтнолын асуудалд хэрхэн хандах тухай байсан. 
Монголын буддизмын дотор 19-р зууны дунд үеэс хүрээ хамба Агваанхайдав тэргүүтэй 
томоохон сэтгэгчдийн үндэслэн баримталж байсан шинэтгэх чиглэлийн үзэл санаа үүнд мөн 
нөлөөлж байжээ. Ард түмний үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийг үндэсгэрхэг үзэлтэй, шинэ 
уур амьсгалтай ноёдууд толгойлсон байна. Тухайлбал, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн 
ноён хан Намнансүрэн, Жалханз хутагт Дамдинбазар нарын зүтгэлтнүүдийг нэрлэж болно. 
Зарим зүтгэлтнүүд хөрөнгөтний шинэтгэх үзлийн баримталж байсан боловч, тэр нь тухайн цаг 
үед хэрэгжих эдийн засгийн хөрс суурь байсангүй. Тухайлбал, үндэсний хөрөнгөлөг анги, давхарга 
бий болж чадаагүй байлаа. Тэр үеийн үндэсний дэвшилтэт үзэлтнүүд дараах зорилтуудыг тавьж 
байсан. Үүнд, 
1. Төрийн удирдлагын шинэ хэлбэрийг бий болгох 
2. Улс оронд ардчилсан эрх тогтоох 
3. Худалдаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх 
4. Иргэний боловсролыг дэлгэрүүлэх 
5. Шашинд шинэчлэл хийх зэрэг юм. 
Энэ нь тэр үеийн сэхээтнүүд болох Ж. Цэвээн, Бадрахбаатар, Д. Бодоо, Дорж мээрэн зэрэг 
хүмүүсийн бичиг зохиолоор дамжин иржээ. Тухайн үеийн үзэл баримтлалуудын сүлжилдээний зүй 
ёсны зохицол болж, монголын үндэсний ардчилсан үзэл бүрэлджээ. Улс төрийн энэ үзлийг амьдралд 
хэрэгжүүлэх шаардлагыг тусган тэр үеийн нийгмийн тэргүүний хэсэг зохион байгуулагдсан нь 
Монгол Ардын Нам байв. 
1921 оны үндэсний ардчилсан үзлээс хойшхи үеийн нийгми йн сэтгэлгээ, улс төрийн үзэл нь 
үндэсний ардчилсан үзлийг хувьсгалт ардчилсан үзэл болгон хувиргаж, улмаар социалист үзэл санаа, 
төр хийгээд улс төрийн харилцааг үзэх марксист үзэл монгол оронд дэлгэрэн хэрэгжсэн явдал юм. 
Монголын уламжлалт төрийн бодлого, улс төрийн үзэл нь хэдийгээр төр улсаа бататган бэхжүүлэх, 
иргэдээ амар түвшин байлгахыг эрмэлзэн зорьсон боловч, хүнийг дээр, доордын ангилалд хуваан 
ялган үзэж, язгууртан дээд ангийн эрх ашгийг тусган илэрхийлж байсан нь хөтөлбөргүй үнэн юм. 
Социалист үзэл бол бүх хүмүүсийг эн тэгш үзэх, дээр доордын ялгааг арилгаж, тэгшитгэх үзэл 
юм. Хэдийгээр үзэл санааны хувьд ухралт гарсан боловч феодал-шашны үзэл суртлыг няцааж,
орчин үеийн шинжлэх ухааны үзэлд шилжин орсон нь тухайн үедээ нийгмийн сэтгэлгээ, улс төрийн 
үзлийн томоохон дэвшил мөн байжээ. Марксист үзэл суртлын сул талыг ярих 
Эдүгээ манайд үзэл санааны төлөвшил дараах 2 хандлагаар явж байна. 
1. Дорно дахин, тухайлбал, монгол төрт ёс уламжлалыг сэргээн судалж, түүнийг орчин үеийн 
үзэл онолын ололтоор баяжуулан хэрэглэх замаар үндэсний нийгэм- улс төрийн сэтгэлгээний 
цогц сургаалыг боловсруулах хандлага үр хөврөлийн байдалтай байна. 
2. Европжсон уламжлалаа барин өрнөдийн улс төрийн сэтгэхүйг илүү эрхэмд үзэж, түүнийг 
хуулбарлан хэрэглэх хандлага явж байна. Одоогийн улс төрийн намууд 2 дахь чиглэлийг 
барьж байгаа нь тодорхой байгаа юм. 
Эхний хандлага нь монголд илүү тустай гэж түүхчид үздэг. Дүгнэн хэлэхэд Монгол төрийн үзэл 
баримтлалын тулгуур үндэс нь байгаль, нийгмийн язгуур шинж, зүй ёсыг тулгуурлан, түүнийг таньж 
хэрэглэхэд оршино. Энэ нь байгаль дэлхийнхээ уг чанарыг түшиглэж, аливааг ёсоор нь байлгахыг 
эрхэмлэдэг монгол сэтгэхүйн нэг илрэл юм. 
Эндээс “Зүтгэлгүй төр”-ийн тухай монгол төрийн сэтгэлгээний нэг тулгуур үзэл гарч ирж байгаа 
юм. Зүтгэлгүй төр гэдэг нь зүгээр суудаг, юу ч хийдэггүй төр гэсэн хэрэг биш бөгөөд энэ нь 
ертөнцийн мөн чанарыг танин барьж, түүнд тулгуурласан бодлого явуулдаг төрийг хэлдэг байна. 
Зүтгэлгүй төрийн талаар суралгаа хийсэн хүмүүсийн нэг нь Дандаа хэмээх Дэмчигдорж юм. 
Тэрээр бичихдээ “Жич энэ зүтгэлгүй хэмээсэн нь аливаа үйлсэд нэг мөсөн үл хамааран зүг 
суухыг өгүүлсэн нь бус...” гэжээ. Зүтгэлгүй төр гэдэг нь ертөнцийн мөн чанарыг танин барьж түүнд 
тулгуурласан төрийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, дотоод зүй ёсыг таних, түүнийг барьж баримтлах нь 
хичээсээр хичээлгүйд, шаардсаар шаардалгүйд хүрч, сая гүйцэлдэх үйл явц мөн бөгөөд түүний үр 
дүн нь зүтгэлгүй төр юм. 
Хоёр. Тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын тухай. 
Тэмцэл, хувьсгал, тусгаар тогтнол хэмээх ойлголтууд нь харилцан нягт уялдаатай, түүхэн 
тодорхой нөхцөлд бие биеэ нөхцөлдүүлж байдаг ухагдахуун юм. Өнгөрсөн зуунуудын түүхээс 
үзэхэд улс төрийн тэмцлийн өрнөл нь нэг бол үндэсний нийгмийн хувьсгалд, тун цөөн тохиолдолд 
зөвшилцөл, эвлэрэлд хүргэж байжээ. Үндсээ чөлөөлөх тэмцлийн гол үр дүн нь үндэсний тусгаар 
тогтнолын төлөө асуудал юм. Нийгмийн хувьсгалын явцад үндэсний тусгаар тогтнолоо хадгалах, 
хамгаалах тухай асуудал зайлшгүй тавигддаг. 
Тусгаар тогтнол гэж юу бэ? Тусгаар тогтнол гэдэг нь ямар нэгэн харийн улс гүрний 
эрхшээл, шахалтанд орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зорилгод
нийцүүлэн төрийн гадаад дотоод бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр, 
эрх зүйн үндэсний болон олон улсын шинжтэй баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ. 
20-р зуун Монгол орны хувьд дараах түүхэн онцлогтой юм. 
1. Тэмцлийн зуун байжээ. Алдсан тусгаар тогтнолоо эргүүлэн сэргээхийн төлөө тууштай 
тэмцсэн байна. 
2. Монгол улс дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн зуун байсан. Тусгаар тогтнолоо 
сэргээхийн төлөөх шаргуу тэмцэл үр дүнд хүрч, монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан 
юм. 
3. Бүтээн байгуулалтын арвин их туршлагыг бий болгосон байна. 
20-р зууны зууны түүхэн үйл явдлууд үндсэндээ 3 том хэсэгт хуваагддаг. 
1. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1911 он. 
2. Үндэсний ардчилсан хувьсгал. 1921 он. 
3. Ардчилсан хувьсгал 1990 он. 
Гэхдээ дээрх 3 том үйл явдлыг хувьсгал мөн үү, биш үү гэдэг талаар манай судлаачид, түүхчдийн 
дотор саналын зөрөө байсаар байна. Ийм саналын зөрүү байлаа ч энэ нь монголын хувьсгалуудын 
түүхэн үнэ цэнийг бууруулахгүй юм. Нөгөө талаар энэхүү түүхэн үйл явдлуудыг улс төрийн 
зорилготойгоор мушгин гуйвуулах хандлага ч байсаар байгаа юм. Тухайлбал, 1994 онд Бээжинд 
хэвлэгдэн гарсан “Гадаад монголын тусгаар тогтнолын нууц” гэдэг номонд тусгаар тогтносон 
монгол улс гэж байхгүй гээд түүнийгээ батлахын тулд түүхэн баримтуудыг санаатайгаар илт мушгин 
гуйвуулж, Монголыг хятадын мах цусны бүрэлдэхүүн хэмээн нотлохыг оролдсон байна. Ингэж 
түүхийг гуйвуулж байгаа алхам бүртэй бид тэмцэхдээ 1911, 1921, 1990 оны түүхэн том 
хувьсгалуудад иж бүрэн хандаж, ул буурьтай няцаалт өгч байх хэрэгтэй юм. Дээрх үйл явдлууд нь 
нэгдмэл, зүйрлэвэл хүйс нэгтэй түүхэн үзэгдэл байсан гэж хэлж болно. Эдгээр 3 түүхэн үйл явдлын 
талаар дурдъя. 
1. 20-р зууны эхний хагаст монголд улс төрийн хоёр томоохон үйл явдал болжээ. Үүний нэг нь 
1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн юм. Энэ нь монголчуудын хувь заяаг эргэлт 
буцалтгүй шийдэхэд онцгой нөлөө үзүүлсэн. Манай ахмад түүхчид нэр нөлөө бүхий олон 
бүтээлдээ “... Монгол улс манжийн 200 гаруй жилийн дарлалаас ангижирч, энэхүү 
хөдөлгөөний үр дүнд Монгол улс үндэс угсааныхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 
сэргээн тогтоосон” гэсэн дүгнэлтийн нэгдмэл санаатай хийсэн байна. Бүтээлүүдийг нэрлэвэл, 
- БНМАУ-ын түүхийн олон дахин хэвлэгдсэн гол бүтээл 
- Монголын түүхийн 3 ботийн 3-р боть
- Монголын түүхийн 5 ботийн 5-р боть 
- МАХН-ын түүхэн товчоон 
- Монгол улсын түүх. А. Амар УБ. 1935 он гэх зэрэг бусад 
Доктор Л. Жамсран “... Их хүрээнд байсан манжийн засаг захиргааг хөөн зайлуулж, 
Монголын төр, Засгийн газрыг байгуулсан нь үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт мөн гэж үзэх 
ёстой. Энэ бол нийгмийн хувьсгал биш учир нь оршин тогтнож байгаа нийгмийн байгууллыг 
устгаж, шинэ нийгэм байгуулах зорилт тавиагүй. Үн дэсний эрх чөлөөний хувьсгалын эн тэргүүний 
зорилт бол харийн ноёрхлыг устгаж, үндэсний тусгаар тогтнолоо олох явдал байдаг билээ” (Л. 
Жамсран. “Монголын сэргээн мандалтын эхэн. УБ. 1992 он) гэж бичсэн байна. 
Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласны дараа Богд хаант монгол улсаа Дундад иргэн 
улс, Хаант Орос улс, АНУ, Япон, Англи, Франц, Герман, Дани, Голланд, Бельги, Австри зэрэг 
дэлхийн томоохон улсуудад хандаж, тэдгээрээр уламжлан дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлан 
тунхаглаж, дипломат төлөөлөгч солилцох, худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах бодлогоо 
илэрхийлж, үүгээрээ бие даасан улсын бодлого явуулж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч тэдгээр 
улсууд албан ёсоор нот солилцож батлан зөвшөөрөөгүй байна. Энэ нь тухайн үедээ тэдгээр 
улсуудаас хятадтай харилцах харилцаандаа түлхүү анхаарсан явдалтай холбоотой байсан гэж 
түүхчид үздэг. Гэхдээ Англи, Франц, Герман, Бельги, Голланд, Орос улсууд Монгол улс тусгаар 
тогтнолоо сэргээсэн явдалд “талархан нааштай хандаж” байжээ. 
Монголын түүхэнд “Хиагтын гэрээ” гэж нэрлэгдсэн 1914-1915 он хүртэл Хиагт хотноо 
үргэлжилсэн Хятад, Монгол, Хаант Орос гурван орны хэлэлцээрийн үед Хятад монгол улсын тусгаар 
тогтнолыг ямар ч үнээр хамаагүй хүлээн зөвшөөрөхгүй байх харгис бодлого баримталж байсан бол 
Орос улс Монголын тусгаар тогтнолыг дэмжиж байгаа дүр үзүүлэхийн хамтад хятадтай сүлбэлдэж, 
Монголыг хятадын автономит муж болгоход дэмжсэн юм. 
Харин энэ үед АНУ, Япон зэрэг улсууд шинэ тулгар монгол улсын бие даасан байдлыг дэмжиж 
байжээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол үр дүн гэвэл, 
1. Хэмжээгүй эрхт хаант улсыг байгуулж, тэр нь Үндсэн хуульт хаант улсын хэлбэрийг 
баримжаа болгож байсан. 
2. Улсын дээд болон доод танхим бүхий хурал байгуулж ажиллуулсан. 
3. Их засаг хуулийг чиг баримжаа болгосон Монгол улсын Үндсэн уулийг боловсруулах ажлыг 
эхлүүлсэн байна.
4. Цэрэг, ард, хүүхдийг сургах түр хийгээд урт хугацаатай сургууль байгуулах, эрдэм 
боловсролтой, төрийн алба хаших тохь суурьтай хүмүүсийг бэлтгэх, их сургууль нээх 
асуудлыг хүртэл бловсруулж байжээ. 
5. Мал аж ахуй, газар тариалан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт аргаа 
сэргээн хөгжүүлэхийн зэрэгцээ зам тээвэр, харилцаа холбоо, оньсон техник хөгжүүлэх арга 
сүвэгчлэх, түүхий эд, байгалийн баялагийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах ажил 
эхлүүлэхийг бүхий аргаар чармайж байсан байна. 
Гэтэл өвөр монголд хэвлэгдсэн “Монгол улсын товч түүх” номонд “Монгол үндэстний түүх бол 
цөм эх улсын хятад түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн” (х 1), Монголын тусгаар тогтнол гэгч 
нь Хятад гүрний бүрэн эрхт эрхэнд халдсан түрэмгийлэл, урван тэрсэлсэн харгис явуулгыг 
зөвшөөрч, түүх гажуудуулж буй хэрэг юм” гэж бичжээ. Үүнчлэн 
1994 онд Бээжин хотноо хэвлэгдсэн “Гадаад монголын тусгаар тогтнолын нууц” гэдэг номын 9-р 
бүлэгт Монгол улсыг “Зөвлөлтийн 16 дахь Бүгд Найрамдах Улс” хэмээн нэрлэсэн байгаа юм. 
Үүнчлэн ун бүтээлд 
1. Гадаад монголын өргөн уудам тал нутаг Хятадын газрын зурагнаас тасарч салах ёсгүй 
2. Монгол үндэстэн бол Хан Хятад үндэстний органик бүрэлдэхүүн хэсэг 
3. Чингис хаан бол бүх хятадын баатар гэжээ. (х 418) 
1954 оны 10-р сард БНХАУ байгуулагдсаны 5 жилийн ой болжээ. Энд Н. Хрущев урилгаар 
очсон. Тэгэхэд Мао Зэдун Жоу Энь Лай-гаар дамжуулан Хрущевт “Хэрэв монголыг хятад улсын нэг 
хэсэг болговол та юу гэх бол?” гэсэн асуултыг тавьж байжээ. Үүнчдэн 1991 онд Дэн-Сяо-Пин М. 
Горбачевтай Бээжинд уулзахдаа тэрээр “Хэрвээ Чин гүрний хаант Оросод түрэмгийлүүлэн эзлүүлсэн 
1 сая 500 мянган квадрат километр газрыг гэрээгээр тогтоосны зэрэгцээ түүхийн болон бодит 
байдлыг эрэгцүүлэн үзээд бид эдгээр гэрээг үндэс болгож, хилийн асуудлыг зохимжтойгоор 
шийдэхийг эрмэлзсэн хэвээр байна” гэж хэлж байсан тухай түүхэн баримт бий юм. (Дэн-Сяо-Пин. 
Түүвэр зохиол. Бээжин. 1993., 3-р боть. Хятад хэл дээр) Энэчлэн өнөөг хүртэл Хятадын эрх 
баригчид манай улсыг өдөөн хатгасан хэвээр байгаа тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм. 
1919 онд Хятадын Засгийн Газар Монголын тусгаар тогтнол, төрийн устгах бодлогоо 
хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрэлдлээ хэмээн үзэж Хүрээн дэх элчин сайд Чен-И-гээр дамжуулан 
монголын эрх баригч зарим туйлбаргүй ноёдыг худалдан авах замаар богд хаант Засгийн газрыг 
зэвсгийн хүчээр устгах бодлого явуулсан. Ингэснээр 10-р сард Сюй Шүжанаар толгойлуулсан 
цэргийн хүчийг монголд оруулсан байна.
Богд хаан хийгээд манай ихэс дээдэс Монголын хүн амыг хятадчилах аргаар олон болгох явдлыг 
эсэргүүцэж, “тэнгэрээс тогтоож өгсөн тооноос өөр бусын аргаар олшруулахыг үл хүснэ” гэж шашны 
мөн дипломат аргыг хослуулсан цаад утгаараа хятадын түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөгүйгээ тов 
тодорхой илэрхийлсэн байна. Монголын автономын устгах ёслолын талаар ярих 
2. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал бол монгол улсын дэвшил хөгжлийн зам дахь шинэ 
чухал үе шатыг нээсэн юм. Үүнтэй дотоод гадаадын судлаач эрдэмтэд нэгдмэл саналтай 
байдаг. Гэвч эдүгээ 1921 оны хувьсгалыг зарим эрдэмтэд, судлаачид, дам сонирхогчид 
монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгээгүй, харин ч сөрөг үр дагавар үлдээсэн гэж үзэх 
хандлага илэрч байсан, одоо ч байна. 1921 оны хувьсгалын талаар үнэлэлт дүгнэлт өгөх 
асуудал 1960-аад оны үеэс тавигдсан бөгөөд энэ талаар проф С. Сүрэнхорлоо нилээд бодитой 
санаа дэвшүүлж, 1921 оны хувьсгалыг үндэсний ардчилсан хувьсгал мөн гэж анхлан дүгнэсэн 
байна. Энэ санааг Д. Даш давхар дэмжсэн байдаг. Харин доктор Ш. Бат-Очир 1957 оны 
бүтээлдээ 1921 оны хувьсгал бол хувьсгал биш, энэ бол Оросоос экспортолсон түүхэн үзэгдэл 
гэж дүгнэсэн байдаг. Судлаач Ж. Төмөрбаатар эрдэм шинжилгээний өгүүлэлдээ 1921 оны 
хувьсгалыг шинэ маягийг хөрөнгөтний ардчилсан хувьсгал мөн гэж тодорхойлсон байна. 
1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа ардын төр засаг, эрх баригч МАН, 
монгол оронд хөрөнгөлөг нийгмийн эдийн засаг, үндэсний соёлыг орчин цагийн шинжлэх ухааны 
үндэс соёл боловсролтой холбон хөгжүүлэх замд шилжин орсон юм. “Эдийн засгийн үн дсэн 
бодлого” гэдэг баримт бичигт энэ талаар тодорхой тусгагджээ. 
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал нь аль ч утгаараа 1911 оны үндэсний эрх чөлөөний 
хувьсгалын шууд үргэлжлэл байсан нь, 
1. Улс үндэсний тусгаар тогтнолыг сэргээн тогтоох 
2. Төр засгийг шинэчлэн байгуулж босгох 
3. Нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд шинэтгэл зорилт тавьж байснаас илэрхий юм. 
1911 оны хувьсгал монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн тогтоосон гэдэг нь урьд өмнө байсныг 
эргүүлэн тогтоож буй хэрэг юм. Харин 1921 оны хувьсгал нь тусгаар тогтнолоо эргүүлэн олж, 
Монгол улсын хуучин төр засгийг зугуухан халж, шинэ Засаг төр, эдийн засгийн харилцаанд эрс тэс 
өөрчлөлт хийж, хамжлагын харилцааг халж, хөрөнгөлөг нийгэм үүсч хөгжих, боловсрон гэгээрэх 
шинэ зам нээж өгсөн байна. 
4. 1980-аад оны үеэс дэлхийн социалист систем хоромхон зуур задран унасан юм. Үүнд хуучин 
ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт чухал үүрэг гүйцэтгэжээ. дэлгэрүүлж ярих
1990 оны хувьсгалт үйл явц Дорнод европын олон оронд социализмыг нэгэнт сүйрүүлэн унагаж 
байгаа бэлэн жор, үлгэрээр хийгдсэн гэж түүхчид үздэг. Ардчилсан хувьсгал тайван замаар хийгдсэн 
нь тухайн үеийн удирдагчдын зан төрх, хүмүүжил зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. 1990 оны 
ардчилсан хувьсгалын онцлог нь, 
1. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын нэгэн адил Засгийн эрхийг авах асуудлыг тайван 
замаар шийдсэн. 
2. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалуудаар 
тусгаар тогтнолоо сэргээсэн ололтыг уламжлан шинэчилж бататгасан. 
3. 1921 оны төрийн эрхийг ард түмний гарч шилжүүлсэн ардчилалыг төгөлдөржүүлж, завсрын 
гажуудлаас гарган, улс төрийн системийг шинэчлэн, зөв гольдрилд оруулсны зэрэгцээ эдийн 
засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлсэн байна. 
Сүүлийн 20 гаруй жилийн оноо, алдааны талаар оюутнуудаас асууж ярилцах

More Related Content

What's hot

Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛП. Эрдэнэсайхан
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаTergelOchir1
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsAltangerel Bilguun
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсуудAriuntulga Byambadorj
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлП. Эрдэнэсайхан
 

What's hot (20)

Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
төрийн үүсэл
төрийн үүсэлтөрийн үүсэл
төрийн үүсэл
 
Tuuhiin bie daalt 1
Tuuhiin bie daalt 1Tuuhiin bie daalt 1
Tuuhiin bie daalt 1
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
төрийн онол
төрийн онолтөрийн онол
төрийн онол
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
 
улс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцооулс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцоо
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
 

Viewers also liked

Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.tolya_08
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgaltolya_08
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshiltolya_08
 
Niigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltNiigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltBayarmaa Anu
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
тест мнт123
тест мнт123тест мнт123
тест мнт123enhuush_99
 
нийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдалнийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдалTuru Turuu
 
Монголын
Монголын Монголын
Монголын ekv0320
 
Managment 09
Managment 09Managment 09
Managment 09ub_old
 
эртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тойм
эртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тоймэртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тойм
эртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тоймyivo1004
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
нийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaaнийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaazundarma
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгсMunguuzb
 
Od hicheel
Od hicheelOd hicheel
Od hicheeltuya_od
 
ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2bee Bear
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’sainaa88
 

Viewers also liked (20)

Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgal
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshil
 
Niigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltNiigmiin davhraajilt
Niigmiin davhraajilt
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
тест мнт123
тест мнт123тест мнт123
тест мнт123
 
нийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдалнийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдал
 
Монголын
Монголын Монголын
Монголын
 
Managment 09
Managment 09Managment 09
Managment 09
 
эртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тойм
эртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тоймэртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тойм
эртний болон дундад зууны ёс зүйн сургаалын тойм
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
нийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaaнийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaa
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгс
 
Od hicheel
Od hicheelOd hicheel
Od hicheel
 
ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2
 
Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 

Similar to Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын тухай

Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...batnasanb
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс tuul1420
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс tuul1420
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uuregtolya_08
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pregbd01
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pregbd01
 
мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2
мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2
мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2otgoo80
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймtolya_08
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
BayarchimegGanaa42
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудtolya_08
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektstulgaa14
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.useltolya_08
 
төрийн ёс ёслол. òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
төрийн ёс ёслол
төрийн ёс ёслолтөрийн ёс ёслол
төрийн ёс ёслолSainbuyn Baagii
 

Similar to Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын тухай (20)

Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
 
мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2
мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2
мянганы түүхэн хүн чингис хаан8 анги 2
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
Bayarchimeg
 
Moogii
MoogiiMoogii
Moogii
 
History
HistoryHistory
History
 
Battsetseg
BattsetsegBattsetseg
Battsetseg
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
 
tiksd
tiksdtiksd
tiksd
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
төрийн ёс ёслол. òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. òåõíîëîãè 3à
 
төрийн ёс ёслол
төрийн ёс ёслолтөрийн ёс ёслол
төрийн ёс ёслол
 
Essay
EssayEssay
Essay
 

More from tolya_08

Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.tolya_08
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаtolya_08
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.tolya_08
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.tolya_08
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.tolya_08
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрtolya_08
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.tolya_08
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutlegtolya_08
 

More from tolya_08 (12)

Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 
Mon.t 3p
Mon.t 3pMon.t 3p
Mon.t 3p
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 

Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын тухай

  • 1. Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр ........ оны ... сарын ... өдөр Монголын түүхийн хичээлийн конспект Сэдэв. Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын тухай Нэг. Монголчуудын улс төрийн үзэл сананы хөгжлийн түүхэн тойм Монголын эртний аймаг, улсуудын улс төрийн үзэл баримтлалын талаар тэмдэглэж судалсан зүйл нэн ховор юм. Монголчуудын эртний өвөг Хүннү нарын тухай эрдэмтдийн судалгаанаас харахад тэдний улс төрийн үзэл санаа дараах зүйлүүдийг агуулж байжээ. 1. Газар, нутаг дэвсгэрээ хамгаалж хадгалахыг эрхэм болгосон байна. 2. Цааз, хуулийн үндсэн агуулга нь хүн байгаль хоёрын харилцаа хамаарлыг илүүд үзсэн хандлагатай байжээ. 3. Төрийн зүгээс иргэд, олон түмэнд үзүүлэх албадлага, чирэгдэл харьцангуй бага байсан. Дан нүүдлийн мал аж ахуйг эрхлэн аж төрөх, түүнээс хэрэгцээгээ хангах тул уудам газар нутаг дээр дураараа нүүдэллэн амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байсан байна. 4. Сүмбэ (II-III зуун), Нирун (IY-YI зуун) улсын үед төрийн хэрэгт бичиг, эрдмийн хүмүүсийг авч хэрэглэдэг байснаас харахад эрдэм оюуныг чухалчилж байсан тал харагддаг. 5. Нирун улсын үед бурхны шашныг төрийн шашны хэмжээнд өргөмжилж байсан. Эндээс харахад төрийн бодлого, үйл ажиллагааг хууль, оюун санааны хүчтэй хослуулахад анхаарч байсан нь тодорхой байна. Хүннүгийн төрийн бодлогын энэ уламжлалыг монгол угсааны Сүмбэ (МЭ II-III зуун), Нирун (МЭ IY-YI зуун) улсууд ч нэгэн адил дагасан байна. Монголчуудын улс төрийн үзэл санааны суурь их эзэн Чингис хааны үед тавигдаж, илүү тодоор илэрхийлэгдэж байсныг бидэнд уламжлагдаж ирсэн бичиг, дурсгалын зүйлүүд нотолж байна. Энэ үеэс Монголын уламжлалт төрийн үзэл баримтлалын үндсэн суурь тавигджээ. Их монгол улсын улс төрийн үзэл санаа дараах чиглэлтэй байжээ. 1. Эв нэгдлийн үзэл санааг тэргүүн зэрэгт тавьсан байна. Энэ нь тархай бутархай олон аймаг, ханлигуудыг нэгтгэх явдалтай холбоотой байжээ. “Монголын нууц товчоо” зохиолд тодорхой дурдсан байна. Энд өгүүлснээр бол нэгдсэн төр улс байгуулах талаар Чингис хааны явуулж байгаа үйл ажиллагааг ямар ч хэлбэртай болохыг үл харгалзан зөвтгөж, түүний эсрэг хандсан буюу түүнд харшилсан бүхнийг буруутган харуулсан байдаг. Нэгдсэн төрийг бэхжүүлж, хөгжүүлэх үзэл санаа Их монгол улсын нийгэм улс төрийн хамгийн эрхэм гол үзэл
  • 2. байсан нь “МНТ” зохиолоос харагддаг. Энэ ч утгаар нь “МНТ”-г монголчуудын “Эв нэгдлийн дуулал” хэмээн авч үздэг байна. 2. Чингис хаан эв нэгдэлтэй байхын үндсэн нөхцлийг төр хүчтэй байх явдал хэмээн үзсэн байна. Тэрбээр “ ... онц үнэнч өршөөлөөр доордсын сэтгэлийг авч, чигч шударгаар дээд эзэндээ зүтгэвээс ёс болой” Инжинаш. Хөх судар гэж үзэж байжээ. Ийнхүү тэрээр нэг талаас төр нэгдмэл хууль, цаазтай, шударга байх, нөгөө талаас ард олон хуулиа даган төрөө бэхжүүлэхэд хүчин зүтгэх, энэ хоёр хүчин зүйлийн барилдлагад тулгуурласнаар монголын төр бэхжи ж мандана гэж үзэж байжээ. Чингис хаан төрийн хэрэгт дараах хүчин зүйлүүдийг онцгойлон анхаарсан. Үүнд, 1. Төрийн хэрэгт зөв хүнийг сонгож хэрэглэх, 2. Мэргэн сайд нарынхаа зүтгэл, зөвлөгөөнд тулгуурлах, 3. Уужим бодлогоор олныг биедээ татах, 4. Аливаад хэмжээ зохисыг олох зэрэг юм. Эдгээр нь монголын төрийн бодлого, улс төрийн үзэл баримтлалын чухан зарчим болон уламжлагджээ. Энэ бүхний үндсийг байгаль, нийгмийн ёс, тэдгээрийн харилцан хамаарал хэмээн үзэж байжээ. Төр түүний эзэн өөрийн туйлын хүслэн болох тэнгэрлэг чанартаа дүйцэж, түүнийг хадагалах байх гэсэн чармайлт нь төрөө төр шиг барьсан хаан шиг хаан байхад хөтлөн дуудаж, дайчлан зоригжуулсан хүчин зүйл болж байв. Энэ нь угтаа хүн өөрийн тэнгэрлэг чанарыг олж, түүндээ хүрч, түүнийгээ дайчлан хэрэглэх арга, үйлдэл мөн юм. Төр хүчтэй байхын нэг тулгуур үндэс нь төрийн хуулийг нийтээр чанд мөрдөх явдал юм. Чингис хаан Улсын ван Мухулайд хэлэхдээ “Цааз хэмээгч эзнээс үүсэн түшмэлээр зарламуй Цаазыг дагах эзнээс эхлэн олон цэрэгт хүрмүй Цаазыг чанга атгахад эрх биш урьд эзэн нь сахимуй Цааз барьсан жононгийн дохиог хэн айлгүй зөрчмүй” гэжээ. “Төр төмөр нүүртэй” гэсэн хэлц үгийн талаар ярилцах. “Хүний хаан хэмээгч газар орны зан амьсгалаар олныг олныг энхжүүлэхийг эрхэмлэнэ. Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харш, хойтод үр, ач нарт муу суртал болно. Дэлхий дахины аливаа үйлс зүтгэхээс бүтнэ, алжуугаас бүрлэнэ” гэж их хаан сургаж байжээ. Төрийг тэргүүлэн буй эзэн гэдэг төрийн болон улсын өмнө үүнчлэн олон иргэдийнхээ өмнө асар их үүрэг хүлээж, төрийг амь, амьдралаа болгож, байнга хичээл зүтгэл гаргах ёстойг тэрээр дараах байдлаар илэрхийлсэн байна.
  • 3. Алтан бие минь амс хэмээвээс Аху төр минь алдруузай Бүтэн бие минь амс хэмээвээс Бүрэн улс минь сандруузай Алтан бие минь алжааваас алжаатугай Аху төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү зовтугай Лувсанданзан. “Алтан товч” 1990 гэж сургасан байдаг. Монголын төрийн үзэлд эзэн хаан гэгээний зэрэгцээ сайд, түшмэл мэргэн төвши н байхыг онцгойлон үздэг. Чингис хаан монголын нэгдсэн гүрэн байгуулах үедээ захирах захирагдах ёсын хэрэгжүүлэхдээ монголын уламжлалт нөхрийн ёсыг ашиглажээ. Нөхрийн ёс нь санаа адил, ёс адилыг үндэс болгон харилцан үнэнч байхад тулгуурласан агуу хүнд журам байжээ. Их монгол улсын үед жанжин, ноёд, түшмэлүүдэд дараах шалгуур байжээ. - Үнэнч чигч - Зусарч зангүй - Санаа шударга - Нуруу төвшин - Хуулийг чанд сахих, эдгээр юм. “Эрдэм өршөөлт сайн Эзэн улсын эрдэнэ Эрх ухаант сайн түшмэл төрийн эрдэнэ” Хөх судар гэсэн зарчмыг баримталж байжээ. Үүний зэрэгцээ иргэд нь төрөө дээдэлдэг байх нь мандах төрийн нэг чухал шинж гэж үзсэн байна. Монголчууд төрөө оройд тавин дээдэлж, төрийн сүлдээ бишрэн шүтэж, төрийн хууль зөрчихийг “цаазад халдах” хэмээн нэрлэж, ховор тохиол гэж үзэн хүнд ял оноодог байжээ. Ийнхүү бүгд төр улсаа урьтал болгож байснаар монголын төр улс мандан бэхжиж байсан байна. 3. Монгол төрийн үзэлд Төр болон Эзэн хаанаа тэнгэрлэг чанартай хэмээн үзэж байсан байна. Энэ нь “Тэнгэр шүтэх үзэл”-тэй холбогддог байна. Чингис хааны хувьд мөнх тэнгэрийг шүтэх нь их үйл хэргийн төлөө эрч хүчээ хураан зангидах, өөрийгөө дайчлан зоригжуулах арга болж байжээ.
  • 4. 4. Төрийн үзэл баримтлалын өөр нэг чухал зүйл нь шударга ёс юм. Их монгол улсад нэгдсэн гүрэн тогтож байх үеийн ухаарлаар бол эзэн хаандаа үнэнч байх нь төрд үнэнч байх, шударга байхын агуулга болж байжээ. Нөгөө талаас эзэн хаан түүний төр нь бусдыг өөртөө дагуулж, түмний сэтгэлийг хураах чадварыг биедээ агуулах нь онц чухал. 13-р зууны монголын нэгдсэн тулгар төр улс тухайн үеийнхээ түүхийн нэн дэвшилтэт үзэгдэл байсан учир түүнийг дагах нь дэвшилтэт чанар, шударга ёс байсан байна. Дэвшлийн талыг барих нь хөгжлийн жам болохыг илэрхийлж, өрлөг жанжин Зэлмэ хэлэхдээ “эвдрах улсад бүү зүтгэ, дэгжих улсад бүү марга” Инжинаш. Хөх судар гэж хэлж байжээ. 5. Монголын нэгдсэн улс төр улсаа засахдаа дан ганц цэргийн сүр хүчийг гол болгоогүй байна. Үүний зэрэгцээ ёс суртахуун, үзэл санааны хүчин зүйлд онцгой анхаарсан байдаг. Чингис хаан “Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу” гэж сургаад овог овгийн хүмүүс чухам юу бодож, сэтгэж байдгийг олж мэдэх, эзэлсэн аймаг, харь улсуудын аж байдлын эх сурвалжийг хөндөлгүй хадгалах, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх нь чухал гэж үзэж байсан байна. Ер хүнийг дагуулна гэдэг нь сэтгэлийн дагуулахын нэр, сэтгэлийг алдваас бүгдийг алдана гэж Чингис хаан үзэж байжээ. Энэ бүхэн нь төрийн хууль цаазын зэрэгцээ сэтгэл, оюуны хүчээр хамтатган барьж төвшитгөх гэсэн улс төрийн бодлого, үзэл санаа мөн юм. Чингисийн “Их засаг” хууль, Билиг сургаал зэрэг нь хууль зүйн хийгээд зан суртахууны нэгдмэл зарчим болж байжээ. Эв нэгдлийн үзэл санааны дор Чингис хаан хоорондоо дайсагналцаж байсан олон овог, аймгийг нэгтгэж, нэг захиргаанд оруулж чадсан. Энэ бол Чингис хааны үйл ажиллагааны гол агуулга, дэвшилтэт чанар мөн. Эе эвдэрч байсан бүхий л түүхэндээ монгол үндэстэн уруудан дорой тож байсныг түүх гэрчилнэ. Их эзэн Чингис энэхүү төрийг хууль цааз, сэтгэл оюуны хүчээр хамтатган барьж ирсэн уламжлалыг Хувилай хаан гүнзгийрүүлэн хөгжүүлсэн байна. Тэрээр төрийн хэрэгт хос ёсны сургаалыг баримталсан юм. Хос ёсны үзлийг үндэслэсэн “Цагаан түүх” зохиолд төрийн бодлого, үйл ажиллагааг гурван их үйл, дөрвөн их төр, зургаан их үлгэр, долоон их бин, есөн их билгээр тодорхойлсон байдаг. Гурван их үйл гэдэг нь үндсэндээ төрийн 3 том зорилго юм. 1. Төрийг номын ёсоор засаж, амгалан байлгах 2. Төрийг төрийн ёсоор засаж, ард олныг жаргуулах 3. Төрийг хамгаалах явдлыг хичээж, улсыг сахин бататгах зэрэг юм. Энэхүү зорилгыг хангахын тулд Монгол төрийн түүхийн үлгэр дууриаллын авах, бурхан багшийн сургаал,
  • 5. номын ёсны дууриаллыг дагах, оршин буй цаг үеэ өнгөрсөн хийгээд ирээдүйтэй холбон уг үндсээр нь таних зэрээр төрийг засах тухай авч үзсэн байна. Хувилай хаан эл бодлогыг баримтлан хэрэглэж чадсанаар Монголын их эзэнт улс Юан гүрний төрийг 34 жил бататган барьж, дэлхий дахины төр ёсны сэтгэлгээнд ул мөрөө үлдээсэн юм. Гэвч түүний бодлогод завсар гарч эзэнт гүрний хүч чадал сулран доройтсон билээ. Монголын нэгдсэн гүрэн задарсны дараах үеийн монголын нийгэм-улс төрийн үзэл санааны гол чиглэл нь 1. Улс төрийн нэгдлээ сэргээн тогтоохыг эрмэлзсэн эв нэгдлийн үзэл санаа 2. Үндэс угсаагаа бие даалгах тусгаар тогтнолын үзэл санаа зэрэг юм. Энэ үе бол монголын түүхэнд тарж бутрах, өөр зуураа сөргөлдөн тэмцэлдэх дайн самууны үе, улмаар тусгаар тогтнолоо алдан харийн дарлалд нэрвэгдсэн хүнд бэрх цаг үе байсан юм. Тухайн цаг үед Батмөнх даян хаан, Алтан хаан, Лигдэн хаан, Автай хаан зэрэг хаад монгол улс үндэстнээ нэгтгэх барих бодлого явуулсан боловч тэр нь удаан хугацааны, байнгын үр дүнд хүрч чадахгүй байжээ. Том ноёд тарж сарнихдаа эргэж хаан ширээний төлөө тэмцэлдэх нь түгээмэл болжээ. Тэр үеийн сэтгэгчид цаг үеэ “Цөвүүн цаг” гэж нэрлэсэн байна. Монгол улсыг задлан бутаргах гэсэн ноёд, түшмэдийн үйл ажиллагааны эсрэг улс орноо нэгтгэж нягтруулахын төлөө байсан хаадыг дэмжсэн эв нэгдлийн үзэл санаа тухайн үедээ дэвшилтат үүрэг гүйцэтгэж байв. Энэ үзэл санаа түүх шастирт тэмдэглэгдэн үлджээ. Тухайлбал, хураангүй “Алтан товч”, Лувсанданзангийн “Алтан товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх”, Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Рашипунцагийн “Болор эрх”, Гомбожавын “Гангын урсгал”, Жамбалдоржийн “Болор толь”, Галдан туслагчийн “Эрдэнийн эрх“ зэрэг түүхийн зохиолууд “Хув Нагваралын тууж”, “Монголын Уваши хун тайжийн тууж”, “Халх журам” зэрэг хууль эрхэмжийн бичгүүдийг нэрлэж болно. Тухайлбал, Лувсанданзангийн “Алтан товч”-д “Хоёр нар ургаваас Худгийн ус бээр хатъюу Хоёр хаан сууваас Хамаг улсаа баръюу Харь хариас их омогт болбоос
  • 6. Харь юугаан баръюу Бие биеэс их отогт болбоос Бие юүгээ баръюу” гэж нэг нэгдмэл хаант засгийн үзлийг илэрхийлж, эрх мэдэл, байр суурь булаацалдах хорт муу үзэл, үйл явуулгыг шүүмжлэн няцаасан байна. Үүнчлэн Мэргэн гэгээний “Алтан товч”-д “Эх нэгэн модноос дэлгэрсэн салаан Эе үгүй самуунд хохирч салаад Эцэст нь навч нь бутарч одсон Энэ гэмийн үүсгэлийг үүрд цээрлэ” гэж сарнил бутралын үүсэл, хорыг дүрслэн и лэрхийлсэн байна. Түүгээр ч зогсохгүй таслан зогсоохыг уриалсан байдаг. Рашипунцаг “Болор эрх”-дээ Төр мэдэгч сайдыг үл хэрэглэн Түрэмгий ардын үгийг авна Боол хятадаар засгийг бариулан Борви хөхүүрт сархад хийнэ Ер эзэнгүй улс мэт, эхгүй мал мэт” гэж харамслаа илэрхийлж байжээ. Энэ үед их эзэн Чингис хааны жишээгээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх явдлыг чухалчилж, үүгээр зоригжиж байсан байна. Монголын бутралын энэ үе бол монгол оронд бурхны шашин өргөн дэлгэрсэн цаг юм. Тухайн үеийн төр шашны зүтгэлтнүүд эх орноо улс төрийн хувьд нэг хааны нэгдмэл засгийн дор нэгтгэх, үзэл суртлын талаар бурхны шашны нэгэн үзлийн дор нэгтгэхийг уриалж байжээ. 19-р зууны 2-р хагас, 20-р зууны эхэн үед Монгол орон томоохон өөрчлөлтийн өмнө ирсэн байна. Нэг талаас манж-хятадын эрх баригчдын эсрэг чиглэсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн улам идэвхжиж, нөгөө талаар хямран доройтож буй феодалын байгууллыг халж өөрчлөх чиг хандлага бий боллоо. Энэ үед янз бүрийн анги, бүлгийн эрх ашиг, санаа бодлыг илэрхийлсэн нийгэм-улс төрийн сэтгэлгээний олон төрлийн урсгал чиглэл үүсэн гарч, сүлжилдэн байжээ. Монголын нийгмийн ноёлогч анги болсон сурвалжтан, язгууртнууд нийгэм-улс төрийн янз бүрийн
  • 7. үзэл бодол бүхий хэд хэдэн бүлэгт хуваагдсан байна. Тэдний үзэл санаа ноёд язгууртны эх оронч болон ноёд язгууртны үндэсхэрхэг үзлээр илэрч байжээ. Энэ үеийн нийгэм-улс төрийн сэтгэлгээний үндсэн асуудал нь манж-хятадын ноёрхлыг хэрхэн үзэх, тусгаар тогтнолын асуудалд хэрхэн хандах тухай байсан. Монголын буддизмын дотор 19-р зууны дунд үеэс хүрээ хамба Агваанхайдав тэргүүтэй томоохон сэтгэгчдийн үндэслэн баримталж байсан шинэтгэх чиглэлийн үзэл санаа үүнд мөн нөлөөлж байжээ. Ард түмний үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийг үндэсгэрхэг үзэлтэй, шинэ уур амьсгалтай ноёдууд толгойлсон байна. Тухайлбал, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Жалханз хутагт Дамдинбазар нарын зүтгэлтнүүдийг нэрлэж болно. Зарим зүтгэлтнүүд хөрөнгөтний шинэтгэх үзлийн баримталж байсан боловч, тэр нь тухайн цаг үед хэрэгжих эдийн засгийн хөрс суурь байсангүй. Тухайлбал, үндэсний хөрөнгөлөг анги, давхарга бий болж чадаагүй байлаа. Тэр үеийн үндэсний дэвшилтэт үзэлтнүүд дараах зорилтуудыг тавьж байсан. Үүнд, 1. Төрийн удирдлагын шинэ хэлбэрийг бий болгох 2. Улс оронд ардчилсан эрх тогтоох 3. Худалдаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх 4. Иргэний боловсролыг дэлгэрүүлэх 5. Шашинд шинэчлэл хийх зэрэг юм. Энэ нь тэр үеийн сэхээтнүүд болох Ж. Цэвээн, Бадрахбаатар, Д. Бодоо, Дорж мээрэн зэрэг хүмүүсийн бичиг зохиолоор дамжин иржээ. Тухайн үеийн үзэл баримтлалуудын сүлжилдээний зүй ёсны зохицол болж, монголын үндэсний ардчилсан үзэл бүрэлджээ. Улс төрийн энэ үзлийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагыг тусган тэр үеийн нийгмийн тэргүүний хэсэг зохион байгуулагдсан нь Монгол Ардын Нам байв. 1921 оны үндэсний ардчилсан үзлээс хойшхи үеийн нийгми йн сэтгэлгээ, улс төрийн үзэл нь үндэсний ардчилсан үзлийг хувьсгалт ардчилсан үзэл болгон хувиргаж, улмаар социалист үзэл санаа, төр хийгээд улс төрийн харилцааг үзэх марксист үзэл монгол оронд дэлгэрэн хэрэгжсэн явдал юм. Монголын уламжлалт төрийн бодлого, улс төрийн үзэл нь хэдийгээр төр улсаа бататган бэхжүүлэх, иргэдээ амар түвшин байлгахыг эрмэлзэн зорьсон боловч, хүнийг дээр, доордын ангилалд хуваан ялган үзэж, язгууртан дээд ангийн эрх ашгийг тусган илэрхийлж байсан нь хөтөлбөргүй үнэн юм. Социалист үзэл бол бүх хүмүүсийг эн тэгш үзэх, дээр доордын ялгааг арилгаж, тэгшитгэх үзэл юм. Хэдийгээр үзэл санааны хувьд ухралт гарсан боловч феодал-шашны үзэл суртлыг няцааж,
  • 8. орчин үеийн шинжлэх ухааны үзэлд шилжин орсон нь тухайн үедээ нийгмийн сэтгэлгээ, улс төрийн үзлийн томоохон дэвшил мөн байжээ. Марксист үзэл суртлын сул талыг ярих Эдүгээ манайд үзэл санааны төлөвшил дараах 2 хандлагаар явж байна. 1. Дорно дахин, тухайлбал, монгол төрт ёс уламжлалыг сэргээн судалж, түүнийг орчин үеийн үзэл онолын ололтоор баяжуулан хэрэглэх замаар үндэсний нийгэм- улс төрийн сэтгэлгээний цогц сургаалыг боловсруулах хандлага үр хөврөлийн байдалтай байна. 2. Европжсон уламжлалаа барин өрнөдийн улс төрийн сэтгэхүйг илүү эрхэмд үзэж, түүнийг хуулбарлан хэрэглэх хандлага явж байна. Одоогийн улс төрийн намууд 2 дахь чиглэлийг барьж байгаа нь тодорхой байгаа юм. Эхний хандлага нь монголд илүү тустай гэж түүхчид үздэг. Дүгнэн хэлэхэд Монгол төрийн үзэл баримтлалын тулгуур үндэс нь байгаль, нийгмийн язгуур шинж, зүй ёсыг тулгуурлан, түүнийг таньж хэрэглэхэд оршино. Энэ нь байгаль дэлхийнхээ уг чанарыг түшиглэж, аливааг ёсоор нь байлгахыг эрхэмлэдэг монгол сэтгэхүйн нэг илрэл юм. Эндээс “Зүтгэлгүй төр”-ийн тухай монгол төрийн сэтгэлгээний нэг тулгуур үзэл гарч ирж байгаа юм. Зүтгэлгүй төр гэдэг нь зүгээр суудаг, юу ч хийдэггүй төр гэсэн хэрэг биш бөгөөд энэ нь ертөнцийн мөн чанарыг танин барьж, түүнд тулгуурласан бодлого явуулдаг төрийг хэлдэг байна. Зүтгэлгүй төрийн талаар суралгаа хийсэн хүмүүсийн нэг нь Дандаа хэмээх Дэмчигдорж юм. Тэрээр бичихдээ “Жич энэ зүтгэлгүй хэмээсэн нь аливаа үйлсэд нэг мөсөн үл хамааран зүг суухыг өгүүлсэн нь бус...” гэжээ. Зүтгэлгүй төр гэдэг нь ертөнцийн мөн чанарыг танин барьж түүнд тулгуурласан төрийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, дотоод зүй ёсыг таних, түүнийг барьж баримтлах нь хичээсээр хичээлгүйд, шаардсаар шаардалгүйд хүрч, сая гүйцэлдэх үйл явц мөн бөгөөд түүний үр дүн нь зүтгэлгүй төр юм. Хоёр. Тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын тухай. Тэмцэл, хувьсгал, тусгаар тогтнол хэмээх ойлголтууд нь харилцан нягт уялдаатай, түүхэн тодорхой нөхцөлд бие биеэ нөхцөлдүүлж байдаг ухагдахуун юм. Өнгөрсөн зуунуудын түүхээс үзэхэд улс төрийн тэмцлийн өрнөл нь нэг бол үндэсний нийгмийн хувьсгалд, тун цөөн тохиолдолд зөвшилцөл, эвлэрэлд хүргэж байжээ. Үндсээ чөлөөлөх тэмцлийн гол үр дүн нь үндэсний тусгаар тогтнолын төлөө асуудал юм. Нийгмийн хувьсгалын явцад үндэсний тусгаар тогтнолоо хадгалах, хамгаалах тухай асуудал зайлшгүй тавигддаг. Тусгаар тогтнол гэж юу бэ? Тусгаар тогтнол гэдэг нь ямар нэгэн харийн улс гүрний эрхшээл, шахалтанд орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зорилгод
  • 9. нийцүүлэн төрийн гадаад дотоод бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр, эрх зүйн үндэсний болон олон улсын шинжтэй баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ. 20-р зуун Монгол орны хувьд дараах түүхэн онцлогтой юм. 1. Тэмцлийн зуун байжээ. Алдсан тусгаар тогтнолоо эргүүлэн сэргээхийн төлөө тууштай тэмцсэн байна. 2. Монгол улс дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн зуун байсан. Тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх шаргуу тэмцэл үр дүнд хүрч, монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан юм. 3. Бүтээн байгуулалтын арвин их туршлагыг бий болгосон байна. 20-р зууны зууны түүхэн үйл явдлууд үндсэндээ 3 том хэсэгт хуваагддаг. 1. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1911 он. 2. Үндэсний ардчилсан хувьсгал. 1921 он. 3. Ардчилсан хувьсгал 1990 он. Гэхдээ дээрх 3 том үйл явдлыг хувьсгал мөн үү, биш үү гэдэг талаар манай судлаачид, түүхчдийн дотор саналын зөрөө байсаар байна. Ийм саналын зөрүү байлаа ч энэ нь монголын хувьсгалуудын түүхэн үнэ цэнийг бууруулахгүй юм. Нөгөө талаар энэхүү түүхэн үйл явдлуудыг улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулах хандлага ч байсаар байгаа юм. Тухайлбал, 1994 онд Бээжинд хэвлэгдэн гарсан “Гадаад монголын тусгаар тогтнолын нууц” гэдэг номонд тусгаар тогтносон монгол улс гэж байхгүй гээд түүнийгээ батлахын тулд түүхэн баримтуудыг санаатайгаар илт мушгин гуйвуулж, Монголыг хятадын мах цусны бүрэлдэхүүн хэмээн нотлохыг оролдсон байна. Ингэж түүхийг гуйвуулж байгаа алхам бүртэй бид тэмцэхдээ 1911, 1921, 1990 оны түүхэн том хувьсгалуудад иж бүрэн хандаж, ул буурьтай няцаалт өгч байх хэрэгтэй юм. Дээрх үйл явдлууд нь нэгдмэл, зүйрлэвэл хүйс нэгтэй түүхэн үзэгдэл байсан гэж хэлж болно. Эдгээр 3 түүхэн үйл явдлын талаар дурдъя. 1. 20-р зууны эхний хагаст монголд улс төрийн хоёр томоохон үйл явдал болжээ. Үүний нэг нь 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн юм. Энэ нь монголчуудын хувь заяаг эргэлт буцалтгүй шийдэхэд онцгой нөлөө үзүүлсэн. Манай ахмад түүхчид нэр нөлөө бүхий олон бүтээлдээ “... Монгол улс манжийн 200 гаруй жилийн дарлалаас ангижирч, энэхүү хөдөлгөөний үр дүнд Монгол улс үндэс угсааныхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоосон” гэсэн дүгнэлтийн нэгдмэл санаатай хийсэн байна. Бүтээлүүдийг нэрлэвэл, - БНМАУ-ын түүхийн олон дахин хэвлэгдсэн гол бүтээл - Монголын түүхийн 3 ботийн 3-р боть
  • 10. - Монголын түүхийн 5 ботийн 5-р боть - МАХН-ын түүхэн товчоон - Монгол улсын түүх. А. Амар УБ. 1935 он гэх зэрэг бусад Доктор Л. Жамсран “... Их хүрээнд байсан манжийн засаг захиргааг хөөн зайлуулж, Монголын төр, Засгийн газрыг байгуулсан нь үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт мөн гэж үзэх ёстой. Энэ бол нийгмийн хувьсгал биш учир нь оршин тогтнож байгаа нийгмийн байгууллыг устгаж, шинэ нийгэм байгуулах зорилт тавиагүй. Үн дэсний эрх чөлөөний хувьсгалын эн тэргүүний зорилт бол харийн ноёрхлыг устгаж, үндэсний тусгаар тогтнолоо олох явдал байдаг билээ” (Л. Жамсран. “Монголын сэргээн мандалтын эхэн. УБ. 1992 он) гэж бичсэн байна. Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласны дараа Богд хаант монгол улсаа Дундад иргэн улс, Хаант Орос улс, АНУ, Япон, Англи, Франц, Герман, Дани, Голланд, Бельги, Австри зэрэг дэлхийн томоохон улсуудад хандаж, тэдгээрээр уламжлан дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, дипломат төлөөлөгч солилцох, худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах бодлогоо илэрхийлж, үүгээрээ бие даасан улсын бодлого явуулж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч тэдгээр улсууд албан ёсоор нот солилцож батлан зөвшөөрөөгүй байна. Энэ нь тухайн үедээ тэдгээр улсуудаас хятадтай харилцах харилцаандаа түлхүү анхаарсан явдалтай холбоотой байсан гэж түүхчид үздэг. Гэхдээ Англи, Франц, Герман, Бельги, Голланд, Орос улсууд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсэн явдалд “талархан нааштай хандаж” байжээ. Монголын түүхэнд “Хиагтын гэрээ” гэж нэрлэгдсэн 1914-1915 он хүртэл Хиагт хотноо үргэлжилсэн Хятад, Монгол, Хаант Орос гурван орны хэлэлцээрийн үед Хятад монгол улсын тусгаар тогтнолыг ямар ч үнээр хамаагүй хүлээн зөвшөөрөхгүй байх харгис бодлого баримталж байсан бол Орос улс Монголын тусгаар тогтнолыг дэмжиж байгаа дүр үзүүлэхийн хамтад хятадтай сүлбэлдэж, Монголыг хятадын автономит муж болгоход дэмжсэн юм. Харин энэ үед АНУ, Япон зэрэг улсууд шинэ тулгар монгол улсын бие даасан байдлыг дэмжиж байжээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол үр дүн гэвэл, 1. Хэмжээгүй эрхт хаант улсыг байгуулж, тэр нь Үндсэн хуульт хаант улсын хэлбэрийг баримжаа болгож байсан. 2. Улсын дээд болон доод танхим бүхий хурал байгуулж ажиллуулсан. 3. Их засаг хуулийг чиг баримжаа болгосон Монгол улсын Үндсэн уулийг боловсруулах ажлыг эхлүүлсэн байна.
  • 11. 4. Цэрэг, ард, хүүхдийг сургах түр хийгээд урт хугацаатай сургууль байгуулах, эрдэм боловсролтой, төрийн алба хаших тохь суурьтай хүмүүсийг бэлтгэх, их сургууль нээх асуудлыг хүртэл бловсруулж байжээ. 5. Мал аж ахуй, газар тариалан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт аргаа сэргээн хөгжүүлэхийн зэрэгцээ зам тээвэр, харилцаа холбоо, оньсон техник хөгжүүлэх арга сүвэгчлэх, түүхий эд, байгалийн баялагийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах ажил эхлүүлэхийг бүхий аргаар чармайж байсан байна. Гэтэл өвөр монголд хэвлэгдсэн “Монгол улсын товч түүх” номонд “Монгол үндэстний түүх бол цөм эх улсын хятад түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн” (х 1), Монголын тусгаар тогтнол гэгч нь Хятад гүрний бүрэн эрхт эрхэнд халдсан түрэмгийлэл, урван тэрсэлсэн харгис явуулгыг зөвшөөрч, түүх гажуудуулж буй хэрэг юм” гэж бичжээ. Үүнчлэн 1994 онд Бээжин хотноо хэвлэгдсэн “Гадаад монголын тусгаар тогтнолын нууц” гэдэг номын 9-р бүлэгт Монгол улсыг “Зөвлөлтийн 16 дахь Бүгд Найрамдах Улс” хэмээн нэрлэсэн байгаа юм. Үүнчлэн ун бүтээлд 1. Гадаад монголын өргөн уудам тал нутаг Хятадын газрын зурагнаас тасарч салах ёсгүй 2. Монгол үндэстэн бол Хан Хятад үндэстний органик бүрэлдэхүүн хэсэг 3. Чингис хаан бол бүх хятадын баатар гэжээ. (х 418) 1954 оны 10-р сард БНХАУ байгуулагдсаны 5 жилийн ой болжээ. Энд Н. Хрущев урилгаар очсон. Тэгэхэд Мао Зэдун Жоу Энь Лай-гаар дамжуулан Хрущевт “Хэрэв монголыг хятад улсын нэг хэсэг болговол та юу гэх бол?” гэсэн асуултыг тавьж байжээ. Үүнчдэн 1991 онд Дэн-Сяо-Пин М. Горбачевтай Бээжинд уулзахдаа тэрээр “Хэрвээ Чин гүрний хаант Оросод түрэмгийлүүлэн эзлүүлсэн 1 сая 500 мянган квадрат километр газрыг гэрээгээр тогтоосны зэрэгцээ түүхийн болон бодит байдлыг эрэгцүүлэн үзээд бид эдгээр гэрээг үндэс болгож, хилийн асуудлыг зохимжтойгоор шийдэхийг эрмэлзсэн хэвээр байна” гэж хэлж байсан тухай түүхэн баримт бий юм. (Дэн-Сяо-Пин. Түүвэр зохиол. Бээжин. 1993., 3-р боть. Хятад хэл дээр) Энэчлэн өнөөг хүртэл Хятадын эрх баригчид манай улсыг өдөөн хатгасан хэвээр байгаа тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм. 1919 онд Хятадын Засгийн Газар Монголын тусгаар тогтнол, төрийн устгах бодлогоо хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрэлдлээ хэмээн үзэж Хүрээн дэх элчин сайд Чен-И-гээр дамжуулан монголын эрх баригч зарим туйлбаргүй ноёдыг худалдан авах замаар богд хаант Засгийн газрыг зэвсгийн хүчээр устгах бодлого явуулсан. Ингэснээр 10-р сард Сюй Шүжанаар толгойлуулсан цэргийн хүчийг монголд оруулсан байна.
  • 12. Богд хаан хийгээд манай ихэс дээдэс Монголын хүн амыг хятадчилах аргаар олон болгох явдлыг эсэргүүцэж, “тэнгэрээс тогтоож өгсөн тооноос өөр бусын аргаар олшруулахыг үл хүснэ” гэж шашны мөн дипломат аргыг хослуулсан цаад утгаараа хятадын түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөгүйгээ тов тодорхой илэрхийлсэн байна. Монголын автономын устгах ёслолын талаар ярих 2. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал бол монгол улсын дэвшил хөгжлийн зам дахь шинэ чухал үе шатыг нээсэн юм. Үүнтэй дотоод гадаадын судлаач эрдэмтэд нэгдмэл саналтай байдаг. Гэвч эдүгээ 1921 оны хувьсгалыг зарим эрдэмтэд, судлаачид, дам сонирхогчид монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгээгүй, харин ч сөрөг үр дагавар үлдээсэн гэж үзэх хандлага илэрч байсан, одоо ч байна. 1921 оны хувьсгалын талаар үнэлэлт дүгнэлт өгөх асуудал 1960-аад оны үеэс тавигдсан бөгөөд энэ талаар проф С. Сүрэнхорлоо нилээд бодитой санаа дэвшүүлж, 1921 оны хувьсгалыг үндэсний ардчилсан хувьсгал мөн гэж анхлан дүгнэсэн байна. Энэ санааг Д. Даш давхар дэмжсэн байдаг. Харин доктор Ш. Бат-Очир 1957 оны бүтээлдээ 1921 оны хувьсгал бол хувьсгал биш, энэ бол Оросоос экспортолсон түүхэн үзэгдэл гэж дүгнэсэн байдаг. Судлаач Ж. Төмөрбаатар эрдэм шинжилгээний өгүүлэлдээ 1921 оны хувьсгалыг шинэ маягийг хөрөнгөтний ардчилсан хувьсгал мөн гэж тодорхойлсон байна. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа ардын төр засаг, эрх баригч МАН, монгол оронд хөрөнгөлөг нийгмийн эдийн засаг, үндэсний соёлыг орчин цагийн шинжлэх ухааны үндэс соёл боловсролтой холбон хөгжүүлэх замд шилжин орсон юм. “Эдийн засгийн үн дсэн бодлого” гэдэг баримт бичигт энэ талаар тодорхой тусгагджээ. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал нь аль ч утгаараа 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл байсан нь, 1. Улс үндэсний тусгаар тогтнолыг сэргээн тогтоох 2. Төр засгийг шинэчлэн байгуулж босгох 3. Нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд шинэтгэл зорилт тавьж байснаас илэрхий юм. 1911 оны хувьсгал монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн тогтоосон гэдэг нь урьд өмнө байсныг эргүүлэн тогтоож буй хэрэг юм. Харин 1921 оны хувьсгал нь тусгаар тогтнолоо эргүүлэн олж, Монгол улсын хуучин төр засгийг зугуухан халж, шинэ Засаг төр, эдийн засгийн харилцаанд эрс тэс өөрчлөлт хийж, хамжлагын харилцааг халж, хөрөнгөлөг нийгэм үүсч хөгжих, боловсрон гэгээрэх шинэ зам нээж өгсөн байна. 4. 1980-аад оны үеэс дэлхийн социалист систем хоромхон зуур задран унасан юм. Үүнд хуучин ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт чухал үүрэг гүйцэтгэжээ. дэлгэрүүлж ярих
  • 13. 1990 оны хувьсгалт үйл явц Дорнод европын олон оронд социализмыг нэгэнт сүйрүүлэн унагаж байгаа бэлэн жор, үлгэрээр хийгдсэн гэж түүхчид үздэг. Ардчилсан хувьсгал тайван замаар хийгдсэн нь тухайн үеийн удирдагчдын зан төрх, хүмүүжил зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. 1990 оны ардчилсан хувьсгалын онцлог нь, 1. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын нэгэн адил Засгийн эрхийг авах асуудлыг тайван замаар шийдсэн. 2. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалуудаар тусгаар тогтнолоо сэргээсэн ололтыг уламжлан шинэчилж бататгасан. 3. 1921 оны төрийн эрхийг ард түмний гарч шилжүүлсэн ардчилалыг төгөлдөржүүлж, завсрын гажуудлаас гарган, улс төрийн системийг шинэчлэн, зөв гольдрилд оруулсны зэрэгцээ эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлсэн байна. Сүүлийн 20 гаруй жилийн оноо, алдааны талаар оюутнуудаас асууж ярилцах