Хүний оюун ухаан хөгжихийн хэрээр багаж
зэвсгийн хөгжил сайжирч байсан иймээс чулуун
зэвсгийг дотор нь 3 ангилан үздэг .
- Хуучин чулуун зэвсгийн үе (800000-15000)
- Дунд чулуун зэвсгийн үе (15000-8000)
- Шинэ чулуун зэвсгийн үе (8000-4000)
Хуучин чулуун зэвсгийн үе
 Доод палеолит (800000-100000) Энэ үеийн хүмүүс нь
сүрэглэн амьдарч, хамтын хүчээр ан ав хийн амь зуудаг
байжээ. Дэлхийд мөстлөг эхлэн хүйтэрч байсан ч Төв Ази
Монгол орны нутаг их чийглэг, зөөлөн дулаан уур
амьсгалтай, ус гол элбэгтэй, мод ургамал баялаг байсан. Тэр
үеийн хүмүүс араатан амьтан, халуун, хүйтэн, салхи, шуурга
гэх мэт байгаль, цаг уурын өөрчлөлтийн элдэв нөлөөнөөс
өөрсдийгөө хамгаалахдаа хад цохионы нөмөр, агуй хонгил,
гуу жалга зэрэг байгалийн тогтоцыг ашиглаж байсны гэрч
болох бууц, дарханы газрын үлдэгдэл манай орны өмнөд
хэсгээс элбэг олддог байна. Энэ үеийн зэвсэг багажны
онцлог нь гол төлөв чулууг нэг ба хоёр талаас нь хэлтчин
цохиж ир гаргасан байх бөгөөд овор хэмжээгээр том байдаг.
Хүний хөгжилд гарсан гол дэвшил болох авианы хэл энэ үед
үүссэн байна.
Дунд палеолит (100000-40000) Энэ үед мөстлөг болж цаг агаар
эрс хүйтэрсэн нь амьтаны аймаг, хүний бие бялдар, амьдрах
орчин нөхцөлийг эрс өөрчилжээ. Бэлэн агуйг ашигладаг байсан
бол чулуу, модоор хана босгон оромж барьж, бие халхлах болхи
хийцтэй өмсгөл хийж өмсөх болжээ. Гал гаргаж авсан нь улмаар
хоол хүнсээ болгож идэх боломжийг тэд олж авсан байна. Доод
шатанд зөвхөн нэг чулууг нөгөөгөөр нь цохин багаж зэвсэг хийх
ганц аргыг хэрэглэж байсан бол энэ үед цуулан, цуулж авсан
хэсгээ дахин эмтчин ир гаргаж багаж зэвсэг хийх аргыг хэрэглэх
болжээ.
Дээд палеолит (40000-12000) Мөстлөг багасч хүний бие бялдар
өөрчлөгдөж орчин үеийн хүн үүссэн. Хүний оюун ухаан тархины хөгжил
нэмэгдэхийн хэрээр зэвсэг багаж хийх арга улам боловсронгуй болж чулууг зөв
цуулан дахин холтчин засаж ирлэх, засч янзлах зэргээр зэвсэг багаж хийх аргаа
боловсронгуй болгосоор байсан. Мөн жижиг хусуур, гар сүх зэрэг зэвсгийн
төрлүүдийг шинээр бий болгон зарим төрлийн жижиг багаж зэвсгүүдэд мод,
ясаар бариул хийх болсон нь зэвсгийн чанарыг эрс сайжруулсан. Мөстлөгийн
дараа асар их хуурай газар, үржил шимт газар мөсөн дороос ил гарч, тийш
нүүдэллэх ан амьтан, хүмүүсийн нүүдэл идэвхижсэн байна.
Дунд чулуун зэвсгийн үе Энэ үед мөстлөг бүрэн дуусч
мөсөн хурдас хайлан тал хөндийрүү бууж далай тэнгис
болон томоохон гол мөрнүүд, манай орны хувьд бол
Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг голууд үүсч,
үндсэндээ одоогийн урсгалын горимоо олсон байна.
Цаг агаарын өөрчлөлт хувиралтын улмаас амьтны
аймагт өөрчлөлт орж арслан заан, савагт хирс мэтийн
хүйтэнд тэсвэртэй том биетэй болхи амьтад устан
оронд нь оронд хурдан хөдөлгөөнт амьтан бий болсон
нь ан гөрөөсний шинэ зэвсэг багаж, арга барил шаардах
болжээ. Энэ үед гарсан томоохон дэвшил нь хүмүүс
модны уян хатан чанарыг таньж, тэрхүү чанарт
тулгуурлан нум сумыг сэдэн бүтээсэн гэж үздэг. Энэ үед
холбогдох нум сумын чулуун зэвүүд тус музейн үзмэрт
бий.
Шинэ чулуун зэвсгийн үе Энэ үе нь чулуун багаж
зэвсгийн хөгжлийн дээд шат юм. Манай орны хувьд энэ
үеийг 8000 жилийн тэртээгээс эхэлсэн гэж үздэг ба
төгсгөл нь газар бүрт харилцан адилгүй боловч 4000
жилийн өмнөөс төмөрлөгийг хэрэглэх болсноор энэ үе
дуусгавар болжээ. Өмнөх үеэс ялгарах онцлог нь хүмүүс
байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээсээ илүү
өөрийн хэрэгцээг өөрсдөө бий болгосон зүйлээр хангах
болсонд оршино. Энэ үеийн хүмүүсийн зэвсэг дархлах
арга туршлага нь улам боловсронгуй болж чулуу зүлгэх
өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой
зориулалттай багаж зэвсэг багаж хийж чаддаг болсон
байна.
Монгол орны хүрэл ба төмөр
зэвсгийн түрүү үе
 Чулуун зэвсгийн сүүл үеэс хүн төрөлхтөн анх
зэс хэмээх металлтай санамсаргүй байдлаар
танилцаж өмнө хэрэглэж байсан чулуунаас
багаж зэвсэг хийхэд илүү тохиромжтой,
хялбар бас олон давуу талтай болохыг нь
ухаарч мэдсэн байна. Гэвч энэхүү шинэ
материал нь хэт уян харимхай, төдий л эдэлгээ
сайтай бус байсан учир илүү хатуу металлийг
эрэлхийлэх болжээ. Энэхүү эрлийн эцсийн үр
дүнд эртний хүний нээсэн, сэтгэлд нь нийцсэн
металл бол хүрэл байлаа.
Хүрэл нь зэс, цагаан тугалгын холимог хайлш юм. Үүнээс гадна
хүрлийн найрлагад хар тугалга, мышъяк, сурьма, мөнгө, цайр гэх
мэт олон төрлийн элементүүд оролцдог. Хүрлээр хийсэн багаж
зэвсэг эдэлгээ сайн, хатуу ирэлж хурцлахад хялбар чанартай
байсан учир хүн төрөлхтөн урт удаан хугацааны турш энэ
металлаар багаж зэвсэг болон гоёл чимэглэлийн зүйлс хийж
ашигласаар байсан юм. Тиймээс судлаачид энэ үеийг хүрэл
зэвсгийн үе хэмээн нэрлэдэг болжээ.
Харин энэхүү металлыг ашиглаж эхэлсэн үе нь дэлхийн өнцөг
булан бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд бидний өвөг дээдэс
одоогоос 4000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж эхэлсэн байна.
МЭӨ VII зууны үеэс монгол нутаг дээр оршин байсан эртний
нүүдэлчид хүрлийн зэрэгцээ төмөр боловсруулж багаж зэвсэг
хийж ашиглах болсон юм. Энэ сэдэвт МЭӨ 3000 жилээс МЭӨ
III зууныг хүртэлх үе буюу монгол орны хүрэл, төмрийн түрүү
үеийг нийтэд нь хамруулан үзлээ.
Энэ хугацаанд монгол нутаг дээр нүүдэлчин
олон овгийн аймгууд оршин байсан бөгөөд
тэдгээрийн үлдээсэн археологийн олон төрлийн
дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн
байдаг юм. Тиймээс тэдгээрийг доор товчхон
танилцуулъя.
 1. Хиргисүүр
 Хиргисүүр хэмээн нэрлэдэг дурсгал нь монголын төв
болон баруун талын нутгаар их тархсан байна. Гадна
хэлбэр нь ихэвчлэн төвдөө овоолсон чулуун дараас,
түүнийг тойруулсан дугуй ба дөрвөлжин хүрээ бүхий
байгууламж юм. Хиргисүүрийн хүрээний эргэн тойронд
дагуул хэмээн нэрлэдэг жижиг дугуй чулуун
байгууламжууд байрласан байдаг. Энэхүү байгууламж нь
гол төлөв тахилга мөргөлийн зориулалттай байх боловч
цөөн тохиолдолд оршуулга илэрч олддог.
 Хиргисүүр судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн
дурсгал нь МЭӨ II-I мянган жилийн үед холбогдох ажээ.
Археологийн малтлага судалгааны явцад хиргисүүрээс
голчлон ваар савны хагархай, тайлга тахилгын зориулалт
бүхий малын яс, хүрэл цагираг зэрэг олдвор олддог юм.
2. Дөрвөлжин булш
Хүрлийн үеийн томоохон дурсгалын нэг болох
дөрвөлжин булш юм. Гадуураа дөрвөлжин хэлбэрийн
чулуун хашлагатай булш учир ийнхүү нэрлэжээ.
Энэхүү дурсгалыг үлдээгч овог аймгууд үхэгсдээ
оршуулахдаа ухсан нүхэнд хүнээ тэнэгэр байдлаар
толгойг зүүн зүг хандуулан чулуу дэрлүүлэн тавьж,
гадуур нь хавтгай чулуугаар хашлага хийж, чулуугаар
таглан шороогоор булдаг ба зарим тохиолдолд хөшөө
чулуу босгодог заншилтай байжээ. Уг дурсгал манай
орны зүүн болон төвийн бүс нутгаар их тархсан юм.
Энэ төрлийн булшнаас элдэв янзын хүрэл гоёл
чимэглэл, шавар ваар сав, сумын хүрэл зэв, сувс, хүрэл
товруу, хүрэл дуулга, хутга зэрэг дурсгалууд илэрч
олддог. Дөрвөлжин булш хиргисүүр, буган чулуун
хөшөөтэй цогцолбор байдлаар түгээмэл тохиолдоно.
3. Хадны зураг
Монгол орон хадны зургийн дурсгалаар үлэмж баялаг бөгөөд
тэдгээр нь түүхийн олон үед холбогддог. Эдгээрээс хүрэл,
төмрийн түрүү үед хадан дээр улаан зосон будгаар зурсан,
цоолборлосон, сийлсэн зураг элбэг байдаг бөгөөд ан ав, дайн
байлдаан, аж ахуйн сэдэв голчилсон байдаг. Хадны зураг нь
тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, багаж зэвсэг, эд хэрэгсэл
болон оюуны соёлын тухай хойч үедээ тодорхой ойлголт өгч
чадах ач холбогдол бүхий дурсгал юм.
4.Буган чулуун хөшөө
Буган чулуун хөшөө хэмээх энэхүү дурсгал нь Төв
Азиас 600 гаруй илэрсний 550 гаруй нь манай орны
нутгаас олдсон юм. Гонзгой урт хөшөө чулууны их
биеийг тойруулан гаж дүрсэлсэн бугын дүрсийг
сийлж, доод хэсгээр бүс бүслүүлж түүнээс элдэв
төрлийн зэр зэвсэг зүүлгэсэн, оройн хэсэгт нар сар
дүрсэлсэн байдаг болохоор ийнхүү нэрлэдэг. Энэхүү
хөшөөг хүнийг төлөөлүүлсэн дурсгал гэж үздэг
бөгөөд булш, хиргисүүрийн өмнө талд босгосон
байдгийг с удлаачид тэрхүү булш оршуулгыг мөнхөд
харж хамгаалж байг гэсэн бэлгэдэл, утга санаагаар
босгож үлдээсэн хэмээн үздэг юм.
5. Чандманий дурсгал
Увс аймгийн Улаангом хотын ойролцоо Чандмань уулнаас 1972
онд илэрсэн бүлэг булш Чандманий дурсгал нэрээр алдаршжээ.
Уг дурсгалыг судалсан эрдэмтэд эд өлгийн зүйл, булшны
зохион байгуулалт зэрэг олон талаас нь хөрш зэргэлдээ Тува,
Уулын Алтайн дурсгалуудтай харьцуулан судалж МЭӨ VII-III
зууны үед холбогдох болохыг тогтоожээ. Чандманий
дурсгалын гол онцлог шинж нь дүнзэн бунхант булшинд 5-8
үхэгсдийг бөөнөөр оршуулсан ба шарилын хөлийг атийлган,
толгойг баруун хойш хандуулан тавьсан байжээ. Ийм дурсгал
Монголын нутгаас нэмж илрээгүй байна. Чандманий
булшнуудад дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл дотор хүрлээс
гадна төмөр эдлэлүүд тохиолдож байсан. Тиймээс судлаачид
Чандманий дурсгалыг үлдээгч овог аймгуудыг төмөр
боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэж байсан гэдгийг
тогтоож, монгол нутагт МЭӨ I мянган жилийн дунд үеэс
төмрийг хэрэглэж, ашиглаж эхэлсэн болохыг баттай тогтоож
өгчээ.

1. Mонголын чулуун зэвсгийн үе

  • 1.
    Хүний оюун ухаанхөгжихийн хэрээр багаж зэвсгийн хөгжил сайжирч байсан иймээс чулуун зэвсгийг дотор нь 3 ангилан үздэг . - Хуучин чулуун зэвсгийн үе (800000-15000) - Дунд чулуун зэвсгийн үе (15000-8000) - Шинэ чулуун зэвсгийн үе (8000-4000)
  • 2.
    Хуучин чулуун зэвсгийнүе  Доод палеолит (800000-100000) Энэ үеийн хүмүүс нь сүрэглэн амьдарч, хамтын хүчээр ан ав хийн амь зуудаг байжээ. Дэлхийд мөстлөг эхлэн хүйтэрч байсан ч Төв Ази Монгол орны нутаг их чийглэг, зөөлөн дулаан уур амьсгалтай, ус гол элбэгтэй, мод ургамал баялаг байсан. Тэр үеийн хүмүүс араатан амьтан, халуун, хүйтэн, салхи, шуурга гэх мэт байгаль, цаг уурын өөрчлөлтийн элдэв нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахдаа хад цохионы нөмөр, агуй хонгил, гуу жалга зэрэг байгалийн тогтоцыг ашиглаж байсны гэрч болох бууц, дарханы газрын үлдэгдэл манай орны өмнөд хэсгээс элбэг олддог байна. Энэ үеийн зэвсэг багажны онцлог нь гол төлөв чулууг нэг ба хоёр талаас нь хэлтчин цохиж ир гаргасан байх бөгөөд овор хэмжээгээр том байдаг. Хүний хөгжилд гарсан гол дэвшил болох авианы хэл энэ үед үүссэн байна.
  • 3.
    Дунд палеолит (100000-40000)Энэ үед мөстлөг болж цаг агаар эрс хүйтэрсэн нь амьтаны аймаг, хүний бие бялдар, амьдрах орчин нөхцөлийг эрс өөрчилжээ. Бэлэн агуйг ашигладаг байсан бол чулуу, модоор хана босгон оромж барьж, бие халхлах болхи хийцтэй өмсгөл хийж өмсөх болжээ. Гал гаргаж авсан нь улмаар хоол хүнсээ болгож идэх боломжийг тэд олж авсан байна. Доод шатанд зөвхөн нэг чулууг нөгөөгөөр нь цохин багаж зэвсэг хийх ганц аргыг хэрэглэж байсан бол энэ үед цуулан, цуулж авсан хэсгээ дахин эмтчин ир гаргаж багаж зэвсэг хийх аргыг хэрэглэх болжээ.
  • 4.
    Дээд палеолит (40000-12000)Мөстлөг багасч хүний бие бялдар өөрчлөгдөж орчин үеийн хүн үүссэн. Хүний оюун ухаан тархины хөгжил нэмэгдэхийн хэрээр зэвсэг багаж хийх арга улам боловсронгуй болж чулууг зөв цуулан дахин холтчин засаж ирлэх, засч янзлах зэргээр зэвсэг багаж хийх аргаа боловсронгуй болгосоор байсан. Мөн жижиг хусуур, гар сүх зэрэг зэвсгийн төрлүүдийг шинээр бий болгон зарим төрлийн жижиг багаж зэвсгүүдэд мод, ясаар бариул хийх болсон нь зэвсгийн чанарыг эрс сайжруулсан. Мөстлөгийн дараа асар их хуурай газар, үржил шимт газар мөсөн дороос ил гарч, тийш нүүдэллэх ан амьтан, хүмүүсийн нүүдэл идэвхижсэн байна.
  • 5.
    Дунд чулуун зэвсгийнүе Энэ үед мөстлөг бүрэн дуусч мөсөн хурдас хайлан тал хөндийрүү бууж далай тэнгис болон томоохон гол мөрнүүд, манай орны хувьд бол Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг голууд үүсч, үндсэндээ одоогийн урсгалын горимоо олсон байна. Цаг агаарын өөрчлөлт хувиралтын улмаас амьтны аймагт өөрчлөлт орж арслан заан, савагт хирс мэтийн хүйтэнд тэсвэртэй том биетэй болхи амьтад устан оронд нь оронд хурдан хөдөлгөөнт амьтан бий болсон нь ан гөрөөсний шинэ зэвсэг багаж, арга барил шаардах болжээ. Энэ үед гарсан томоохон дэвшил нь хүмүүс модны уян хатан чанарыг таньж, тэрхүү чанарт тулгуурлан нум сумыг сэдэн бүтээсэн гэж үздэг. Энэ үед холбогдох нум сумын чулуун зэвүүд тус музейн үзмэрт бий.
  • 6.
    Шинэ чулуун зэвсгийнүе Энэ үе нь чулуун багаж зэвсгийн хөгжлийн дээд шат юм. Манай орны хувьд энэ үеийг 8000 жилийн тэртээгээс эхэлсэн гэж үздэг ба төгсгөл нь газар бүрт харилцан адилгүй боловч 4000 жилийн өмнөөс төмөрлөгийг хэрэглэх болсноор энэ үе дуусгавар болжээ. Өмнөх үеэс ялгарах онцлог нь хүмүүс байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээсээ илүү өөрийн хэрэгцээг өөрсдөө бий болгосон зүйлээр хангах болсонд оршино. Энэ үеийн хүмүүсийн зэвсэг дархлах арга туршлага нь улам боловсронгуй болж чулуу зүлгэх өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой зориулалттай багаж зэвсэг багаж хийж чаддаг болсон байна.
  • 7.
    Монгол орны хүрэлба төмөр зэвсгийн түрүү үе  Чулуун зэвсгийн сүүл үеэс хүн төрөлхтөн анх зэс хэмээх металлтай санамсаргүй байдлаар танилцаж өмнө хэрэглэж байсан чулуунаас багаж зэвсэг хийхэд илүү тохиромжтой, хялбар бас олон давуу талтай болохыг нь ухаарч мэдсэн байна. Гэвч энэхүү шинэ материал нь хэт уян харимхай, төдий л эдэлгээ сайтай бус байсан учир илүү хатуу металлийг эрэлхийлэх болжээ. Энэхүү эрлийн эцсийн үр дүнд эртний хүний нээсэн, сэтгэлд нь нийцсэн металл бол хүрэл байлаа.
  • 8.
    Хүрэл нь зэс,цагаан тугалгын холимог хайлш юм. Үүнээс гадна хүрлийн найрлагад хар тугалга, мышъяк, сурьма, мөнгө, цайр гэх мэт олон төрлийн элементүүд оролцдог. Хүрлээр хийсэн багаж зэвсэг эдэлгээ сайн, хатуу ирэлж хурцлахад хялбар чанартай байсан учир хүн төрөлхтөн урт удаан хугацааны турш энэ металлаар багаж зэвсэг болон гоёл чимэглэлийн зүйлс хийж ашигласаар байсан юм. Тиймээс судлаачид энэ үеийг хүрэл зэвсгийн үе хэмээн нэрлэдэг болжээ. Харин энэхүү металлыг ашиглаж эхэлсэн үе нь дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд бидний өвөг дээдэс одоогоос 4000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж эхэлсэн байна. МЭӨ VII зууны үеэс монгол нутаг дээр оршин байсан эртний нүүдэлчид хүрлийн зэрэгцээ төмөр боловсруулж багаж зэвсэг хийж ашиглах болсон юм. Энэ сэдэвт МЭӨ 3000 жилээс МЭӨ III зууныг хүртэлх үе буюу монгол орны хүрэл, төмрийн түрүү үеийг нийтэд нь хамруулан үзлээ.
  • 9.
    Энэ хугацаанд монголнутаг дээр нүүдэлчин олон овгийн аймгууд оршин байсан бөгөөд тэдгээрийн үлдээсэн археологийн олон төрлийн дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг юм. Тиймээс тэдгээрийг доор товчхон танилцуулъя.
  • 11.
     1. Хиргисүүр Хиргисүүр хэмээн нэрлэдэг дурсгал нь монголын төв болон баруун талын нутгаар их тархсан байна. Гадна хэлбэр нь ихэвчлэн төвдөө овоолсон чулуун дараас, түүнийг тойруулсан дугуй ба дөрвөлжин хүрээ бүхий байгууламж юм. Хиргисүүрийн хүрээний эргэн тойронд дагуул хэмээн нэрлэдэг жижиг дугуй чулуун байгууламжууд байрласан байдаг. Энэхүү байгууламж нь гол төлөв тахилга мөргөлийн зориулалттай байх боловч цөөн тохиолдолд оршуулга илэрч олддог.  Хиргисүүр судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн дурсгал нь МЭӨ II-I мянган жилийн үед холбогдох ажээ. Археологийн малтлага судалгааны явцад хиргисүүрээс голчлон ваар савны хагархай, тайлга тахилгын зориулалт бүхий малын яс, хүрэл цагираг зэрэг олдвор олддог юм.
  • 12.
    2. Дөрвөлжин булш Хүрлийнүеийн томоохон дурсгалын нэг болох дөрвөлжин булш юм. Гадуураа дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай булш учир ийнхүү нэрлэжээ. Энэхүү дурсгалыг үлдээгч овог аймгууд үхэгсдээ оршуулахдаа ухсан нүхэнд хүнээ тэнэгэр байдлаар толгойг зүүн зүг хандуулан чулуу дэрлүүлэн тавьж, гадуур нь хавтгай чулуугаар хашлага хийж, чулуугаар таглан шороогоор булдаг ба зарим тохиолдолд хөшөө чулуу босгодог заншилтай байжээ. Уг дурсгал манай орны зүүн болон төвийн бүс нутгаар их тархсан юм. Энэ төрлийн булшнаас элдэв янзын хүрэл гоёл чимэглэл, шавар ваар сав, сумын хүрэл зэв, сувс, хүрэл товруу, хүрэл дуулга, хутга зэрэг дурсгалууд илэрч олддог. Дөрвөлжин булш хиргисүүр, буган чулуун хөшөөтэй цогцолбор байдлаар түгээмэл тохиолдоно.
  • 13.
    3. Хадны зураг Монголорон хадны зургийн дурсгалаар үлэмж баялаг бөгөөд тэдгээр нь түүхийн олон үед холбогддог. Эдгээрээс хүрэл, төмрийн түрүү үед хадан дээр улаан зосон будгаар зурсан, цоолборлосон, сийлсэн зураг элбэг байдаг бөгөөд ан ав, дайн байлдаан, аж ахуйн сэдэв голчилсон байдаг. Хадны зураг нь тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, багаж зэвсэг, эд хэрэгсэл болон оюуны соёлын тухай хойч үедээ тодорхой ойлголт өгч чадах ач холбогдол бүхий дурсгал юм.
  • 15.
    4.Буган чулуун хөшөө Буганчулуун хөшөө хэмээх энэхүү дурсгал нь Төв Азиас 600 гаруй илэрсний 550 гаруй нь манай орны нутгаас олдсон юм. Гонзгой урт хөшөө чулууны их биеийг тойруулан гаж дүрсэлсэн бугын дүрсийг сийлж, доод хэсгээр бүс бүслүүлж түүнээс элдэв төрлийн зэр зэвсэг зүүлгэсэн, оройн хэсэгт нар сар дүрсэлсэн байдаг болохоор ийнхүү нэрлэдэг. Энэхүү хөшөөг хүнийг төлөөлүүлсэн дурсгал гэж үздэг бөгөөд булш, хиргисүүрийн өмнө талд босгосон байдгийг с удлаачид тэрхүү булш оршуулгыг мөнхөд харж хамгаалж байг гэсэн бэлгэдэл, утга санаагаар босгож үлдээсэн хэмээн үздэг юм.
  • 18.
    5. Чандманий дурсгал Увсаймгийн Улаангом хотын ойролцоо Чандмань уулнаас 1972 онд илэрсэн бүлэг булш Чандманий дурсгал нэрээр алдаршжээ. Уг дурсгалыг судалсан эрдэмтэд эд өлгийн зүйл, булшны зохион байгуулалт зэрэг олон талаас нь хөрш зэргэлдээ Тува, Уулын Алтайн дурсгалуудтай харьцуулан судалж МЭӨ VII-III зууны үед холбогдох болохыг тогтоожээ. Чандманий дурсгалын гол онцлог шинж нь дүнзэн бунхант булшинд 5-8 үхэгсдийг бөөнөөр оршуулсан ба шарилын хөлийг атийлган, толгойг баруун хойш хандуулан тавьсан байжээ. Ийм дурсгал Монголын нутгаас нэмж илрээгүй байна. Чандманий булшнуудад дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл дотор хүрлээс гадна төмөр эдлэлүүд тохиолдож байсан. Тиймээс судлаачид Чандманий дурсгалыг үлдээгч овог аймгуудыг төмөр боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэж байсан гэдгийг тогтоож, монгол нутагт МЭӨ I мянган жилийн дунд үеэс төмрийг хэрэглэж, ашиглаж эхэлсэн болохыг баттай тогтоож өгчээ.