SlideShare a Scribd company logo
1 of 16
“Улс орноо хөгжүүлэх чиг
хандлага, зөрөлдөөн, 1932
оны зэвсэгт бослого”
Монголын түүхийн
хичээл
Үндэсний ардчилсан үзэлтнүүдийн бодлого, үйл
ажиллагаа
1921 оноос Монголд хэрэгжиж эхэлсэн ардчилсан
өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогыг Коминтерн, БХК(б)Н
эв хамтын ёс руу залж, МАХН-ыг большевикчлахыг
оролдон, хөгжлийн социалист загварыг тулгаж байв. Энэ
шахалт дарамтыг Монголын удирдлага сөрөн зогсож,
ардчилсан өөрчлөлтөө гүнзгийрүүлэхийг чармайж
байлаа.
Б.Цэрэндорж, Ц.Дамбадорж, А.Амар, Н.Жадамба нар
дэлхийн хүчирхэг улс орнуудтай найрамдалт харилцаа
тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол
туургатныг нэгэн гэр улс болгон хөгжих зорилт
дэвшүүлэн тавьж байв.
Тэд ЗХУ-тай тогтоосон найрамдалт харилцаагаа
бэхжүүлэхэд анхаарч, ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох
талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахын сацуу
Герман, Франц улсад хүүхдүүдээ сургах зэргээр
харилцаж байв.
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн
Нийгэм, эдийн засгийн хүрээнд “бусдыг мөлжихгүй нийтээр
тэгш хөрөнгөжих”, “шашныг ариунаар мандуулах” зорилт
тавьж, иргэдийн эрх чөлөө, сүсэг бишрэлийг хүндэтгэх бодлого
барьж байв.
Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор дотоодын
гаалийг 1925 оноос эхлэн хорогдуулж, 1928 онд бүрмөсөн
халжээ. Гадаадын пүүс, аж ахуйн нэгжүүд тус улсын эдийн
засагт чухал байр суурьтай байв. 1927 оны байдлаар тэд
БНМАУ-ын дотоодын бараа, эргэлтийн гүйлгээний 67 хувийг
гүйцэтгэж байв.
1926 оны 9-р сард засгийн газраас төр шашны хэргийг
тусгаарлан явуулах тухай хуулийг баталжээ. Тухайн үед
МАХН, “шашны номлол ба ардын төрийн ёс суртлын хооронд
онц харшлалтай зүйлгүй” хэмээн тунхаглаж байв. Хуучны
түшмэдийг ашиглах бодлого амжилттай хэрэгжиж байв. Гэвч
Монголын удирдагчдын бодлого, үйл ажиллагаа большевик
үзлийг дээдэлсэн Коминтерний удирдагчдын хатуу
эсэргүүцэлтэй тулгарсан юм.
ЗХУ, Коминтерн Монголд төрийн эргэлт зохион байгуулсан
нь
1927 оны сүүлчээр Коминтерн, МАХН-ын байдлын тухай хэлэлцээд “тус
намын доторхи барууны хэлбэрэлтэй урьдахаас илүү ширүүн тэмцэх”-ээр
шийдвэрлэжээ. 1928 онд Монголд Коминтерний төлөөлөгчийн газрыг
И.Зайтер нар Монголд ирмэгцээ сөрөг хүчнийг зохион байгуулах ажлыг
эхлүүлжээ.
БХК(б)Н, МАХН-ын байдлын тухай хэлэлцээд “тус намын доторхи
барууны хэлбэрэлтэй урьдахаас илүү ширүүн тэмцэх”-ээр шийдвэрлэжээ.
1928 онд Монголд Коминтерний төлөөлөгчийн газрыг И.Райтер нарын
гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. И.Райтер нар Монголд
ирмэгцээ сөрөг хүчнийг зохион байгуулах ажлыг эхлүүлжээ.
БХК(б)Н, МАХН-ын VII их хуралд Коминтерний төлөөлөгчөөр Б.Шмераль,
М.Амагаев, В.Макдональд нарыг оролцуулахаар шийдвэрлэж, ажиллах
заавар өгчээ.
Коминтерний төлөөлөгчид Монголд ирмэгцээ “хөтөлбөрийг дээд зэргээр
биелүүлэх боломжтой” гэж төвдөө мэдэгджээ. Тэд МАХН-ын ТХ-ны
гишүүдтэй ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, тэднийг нам, төрийн
удирдагчдын эсрэг түлхэж, улмаар намын сургуулийн оюутнууд, ЗХУ-д
суралцагсдыг “дайрагч отряд” болгон ашиглахаар төлөвлөжээ.
Мөн МАХН-ын их хурлын өмнө хуралдсан бүгд хурлын
үеэр зарим оролцогсдыг “боловсруулах”, айлган
сүрдүүлэх, дарамтлах зэргээр ажиллаж, “барууны
аюул” гэгчийг илчлэх ажлыг зохион байгуулсан байна.
1928 оны 10-12-р сард МАХН-ын VII, БНМАУ-ын V Их
Хурал хуралджээ. Намын их хурал дээр тэдний
түлхээсээр зүүн жигүүрийнхэн, эрх баригчдыг
Коминтерн, ЗХУ-аас салан холдохыг оролдсон, Хятад,
Японд дотночлон хандсан, улс орныг хөрөнгөтний замд
оруулах гэсэн зэргээр буруутган шүүмжлэв. Мөн
барууны хэлбэрэл гарлаа, эд бол “баруунтан”, “барууны
бүлэг” хэмээн буруутгаж, ажил албанаас нь
зайлуулжээ. Тэдний халааг П.Гэндэн, Ө.Бадрах,
Б.Элдэв-Очир, З.Шижээ, Б.Лааган, Ц.Жигжиджав нар
авчээ.
БНМАУ-д нийгэм журмыг хурдавчлан байгуулах
оролдлого, үр дагавар
Коминтерний түлхээсээр засгийн эрхэнд гарсан зүүнтнүүд
Монголд нийгэм журам (социализм)-ыг шууд байгуулах чиг
бодлогыг хэрэгжүүлж эхлэв. 1929 оны 12-р сарын 3-нд
Коминтернээс тусгай зааврыг МАХН-ын ТХ-нд ирүүлж, “БНМАУ-ыг
хөрөнгөтний бус замаар буюу нийгэм журмын замаар хөгжүүлэх
төлөвлөгөө зохиож ажиллах, богино хугацаанд нийгэм журмыг
байгуулахдаа ЗХУ-ын туршлагыг хэрэглэх тухай” заажээ.
Коминтерний төлөөлөгч В.Кучумов дээрх зааврын үзэл санааг
МАХН-ын VIII их хурлын тогтоолд (1930) тусгаснаар Монголд
зүүний алдаа завхрал лавшран гүнзгийрэв. Энэ үед иргэдийг удам
угсаа, хөрөнгө, үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаварлан
гадуурхах явдал газар авч, язгууртан, чинээлэг иргэд, сүм
хийдийн хөрөнгийг хураах, хамтралжуулах, гадаад худалдаанд
онц эрх тогтоох, хувийн худалдаа, тээвэр, үйлчилгээг хязгаарлах,
сүм хийдийг хаах, лам нарыг албадан хар болгох зэрэг кампанит
ажлыг өрнүүлэв.
Юуны түрүүнд нам эвлэл, төрийн албанаас баруунтан
хэмээгдэгсдийг “цэвэрлэх” ажлыг эхлүүлж, хагас жилийн дотор
намын 18 мянган гишүүнээс 5 мянга гаруйг нь хөөжээ. Намыг
нэг ангийн болгох, ядуу үгээгүй нарыг намд элсүүлэх ажил
өрнүүлснээр 2 жилийн дотор МАХН 40 мянган гишүүнтэй
болжээ.
Монголд ажиллаж байсан гадаадын пүүс компанийн үйл
ажиллагааг зогсоож, гадаад иргэдийг хөөн гаргах ажиллагааг
эхлүүлж, экспортын гол бүтээгдэхүүн малын түүхий эд, ангийн
арьс үсийг гадагш гаргах онц эрхийг улсын мэдэлд авчээ.
Хувийн өмч, хувийн хөдөлмөрийг устгах, энгийн худалдаа,
жин тээврийг шахах бодлого явуулав.
Үүний улмаас бараа таваарын хомсдол нүүрлэж цай, гурил,
будаа, даалимба эд бараагаар гачигдаж, амьдралын түвшин
доройтоход хүрчээ. Шашинтай тэмцэхдээ хамгийн харгис аргыг
хэрэглэж байв. Иргэдийн сүсэглэх, шүтэх эрхэнд халдаж, лам
нарыг элдвээр хавчин хяхаж байлаа.
Заяа бандида, Хамба номун хан, Хүүхэн хутагт зэрэг нэр нөлөө
бүхий лам нарыг баривчлан хороожээ. Сүм хийд, лам нарт албан
татварын онцгой бодлого тулгажээ.
1930 оны байдлаар Монголын нийт мал сүргийн 12,8 хувь буюу 3
сая нь жасад харьяалагдаж байв. Жасын мал хөрөнгийг шууд хураах
нь нам, засгийн нэр төрд халтай байсан тул жасын малыг ядуу
хоосон ба дунд аж ахуйтнаар, хамтралд гэрээгээр маллуулах
шийдвэр гаргав. Энэ дагуу 1930 оны 2-р сараас “жасын кампани” гэх
бодлого хэрэгжүүлж, жасын малыг шилжүүлэн хариулуулах нэрээр
хураан авчээ. Тэгснээр сүм хийдийн малын 87 хувь буюу 2,6 сая
толгой мал улсын мэдэлд гарт шилжиж, бүх сүм хийдэд ердөө 392
мянган толгой мал үлджээ.
Монголын нийгмийн чинээлэг хэсгийн мал хөрөнгийг хураах балмад
ажиллагаа 1929 онд эхлэв. Феодалын хөрөнгө хураах Төв комиссыг
8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь Х.Чойбалсанг
томилжээ.
Хөрөнгө хураах ажил 1932 оны эх хүртэл үргэлжилж, хуучны
түшмэд, ноёд, язгууртан, хутагт хувилгаадын 1560 гаруй өрхөөс 11
сая орчим төгрөгийн хөрөнгө хураасан байна.
Хөрөнгийг хураахдаа өрхийн ам бүлийн тоог
харгалзахгүйгээр 100 хувийн хөрөнгийг үлдээн түүнээс
илүү гарсныгыхураах журмаар гүйцэтгэжээ.
100 хувь гэдгийг тооцохдоо 30 төгрөгийн хөрөнгийг 1
хувьтай тэнцүүлэн боджээ. Мөн энгийн чинээлэг ардын
хөрөнгийг ч хураажээ.
Зүүнтнүүд хамтралжуулах бодлогыг хүчлэн хэрэгжүүлэв.
1932 оны эх гэхэд 55000 өрхийг нэгтгэсэн 752 хамтралтай
болжээ. Хамтрал нь дотроо коммун, артель, нөхөрлөл
гэсэн хэлбэртэй байв. Малчдыг хамтралд албадан
оруулж, хураасан малыг хамтралд хуваан өгчээ.
Нийгэмчилсэн мал, хөрөнгө үрэгдэн шамшигдаж байсны
улмаас 1930 онд 23,7 сая байсан мал ердөө 2 жилийн
дотор 16,3 сая болж 7,4 сая толгойгоор хорогдсон юм.
Тэрчлэн зүүнтнүүд засаг захиргааны уламжлалт хуваарийг
өөрчлөн зохион байгуулав.
Зүүнтнүүдийн алдаатай бодлого, үйл ажилагааны уршгаар
БНМАУ-ын эдийн засаг, нийгмийн амьдрал гүн гүнзгий хямралд
оров. Ард иргэд хэвийн аж төрөх боломжгүй болсноос нутгаа
орхин хил даван нүүж эхэлжээ. 1930 оноос дүрвэх хөдөлгөөн
эхэлж, 1932 оны дунд үе хүртэл үргэлжлэв. Одоогийн Ховд,
Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар,
Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгийг
хамарчээ.
Дүрвэгсдийн дотор лам, ноёд төдийгүй нам, эвлэлийн гишүүд,
төрийн хууль тогтоох байгууллагын гишүүд хүртэл байжээ.
Бүрэн бус мэдээгээр 42000 гаруй хүн дүрвэх хөдөлгөөнд
хамрагдсан гэж үздэг.
Төр, засгаас авч явуулсан арга хэмжээний үрээр нэлээд хэсэг
нь эргэж ирсэн ба 1940 он хүртэл буцаж ирэх явдал
үргэлжилсээр байжээ.
1932 оны зэвсэгт бослого, дүрвэх хөдөлгөөн
Зэвсэг барин тэмцэх явдал 1929 оноос эхэлжээ. 1930
оны хавар Чандмань уулын аймагт нэлээд зохион
байгуулалттай тэмцэл эхэлж, түүнд лам голдуу 600
гаруй хүн оролцсон ч бослогыг цэргийн хүчээр даржээ.
Шүүх таслах комиссын тогтоолоор 33 лам, 9 феодал, 25
ардыг олны өмнө буудан хороож, 40 гаруй хүнийг 10 жил
хүртэл хорих ялаар шийтгэжээ.
1932 оны 4-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Рашаант
сумын Хялганатын хүрээнд зэвсэгт бослого дэгджээ.
Босогчид зохион байгуулалтад орж, хуучин ноёныхоо
нэрээр “Очирбатын яам” гэгчийг байгуулжээ. Тэд “шарын
цэрэг” элсүүлэн, ойр зэргэлдээ орших сумдыг түйвээн
хүрээгээ тэлсээр байв. Бодлогыг удирдаж байсан
тэргүүн, жанжин, хувилгаад нь ард олны дургүйцэл,
тэмцэл хөдөлгөөнийг далимдуулан хуучны байгууллыг
дахин сэргээхийг эрмэлзэж байлаа.
Босогчид замдаа тааралдсан сургууль, хоршоо,
хамтралыг тонон дээрэмдэх, усгах, орон нутгийн төр,
захиргааны байгууллагын ажилтан, нам, эвлэлийн
гишүүдийг баривчилж зүй бусаар тамлан хороох зэргээр
ардын төрөөс өшөө хонзон авах шинжтэй болон
хувирчээ. Тэдний дунд ардын засагт хамаг хөрөнгөө
дээрэмдүүлсэн баячууд, шашин шүтээнээ
доромжлуулсан сүсэгтэн нараас гадна нам, эвлэлийн
гишүүд, захиргааны ажилтнууд, бүр Улсын Их, Бага
хурлын гишүүд ч байжээ.
Бослого хоромхон зуур хүчээ авч Дөрвөд (Увс), Ховд,
Завхан, Алтай, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл,
Өмнөговь аймгийг хамарчээ. Засгийн газраас зэвсэгт
бослогыг дарах бүрэн эрхт комисс байгуулан
ажиллуулж, Монгол ардын хувьсгалт цэрэг, ДХГ-ын
тусгай морьт хорооны хүчээр даржээ. Зэвсэгт бослогын
тухай Москвад байнга мэдээлж байв.
Зарим эх сурвалжид тэмдэглэснээр бослогыг
дарахад Зөвлөлтийн улаан армийн анги салбр
оролцсон байна.
1933 оны 4-р сарын 19-30-нд бослогын
толгойлогчдыг шүүх хурал явагдаж, Ч.Самбуу,
Ц.Жамц, Б.Түгж, Б.Аюурзана, Б.Жамсрандорж
нарын 18 хүнд цаазлан хороох ял, 15 шүүгдэгчид
хорих ял оноожээ.
Энэхүү бослогыг Монголын түүх бичлэгт 1932
оны лам нарын бослого, хувьсгалын эсэргүү
бослого гэж нэрийдэж байсан нь учир дутагдалтай
юм. Учир нь энэ үйл явдалд зөвхөн лам нар бус
Монголын нийгмийн бүхий л давхрааныхан
оролцжээ. Зарим судлаачид 1932 оны бослогыг
иргэний дайны шинж чанартай гэж үздэг.
Гэрийн даалгавар
Зүүнтнүүд засаг
захиргаа, нутаг
дэвсгэрийн хуваарийг
өөрчлөх болсон учир
шалтгааныг
тодорхойлох
Гэрийн даалгавар
Хөрөнгө хурааж,
худалдаа, тээвэрт
улсын онц эрх
тогтоосны шалтгаан
юу вэ?
Гэрийн даалгавар
Дүрвэх хөдөлгөөн,
зэвсэгт бослого гарах
болсон шалтгаан юу
байсан бэ?

More Related Content

What's hot

Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрtolya_08
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛП. Эрдэнэсайхан
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэрtserendulamaa
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Adilbishiin Gelegjamts
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн ньgbd01
 

What's hot (20)

Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
 
Mongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuudMongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuud
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
 

Similar to Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого

Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлШинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлП. Эрдэнэсайхан
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУП. Эрдэнэсайхан
 
хорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанхорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанBayraa Bayraa
 
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/National of University Mongolia
 
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdfSimple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdfaeverlixxhnyjn
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтboldmaa
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлgbd01
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон ньП. Эрдэнэсайхан
 

Similar to Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого (20)

Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлШинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
 
HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
Tuux 9 r angi
Tuux 9 r angiTuux 9 r angi
Tuux 9 r angi
 
Doljko
DoljkoDoljko
Doljko
 
хорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанхорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсан
 
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
 
1921 оны хувьсгал
1921 оны хувьсгал1921 оны хувьсгал
1921 оны хувьсгал
 
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdfSimple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Manjiin ue
Manjiin ueManjiin ue
Manjiin ue
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэл
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongoliin yuani uls
Mongoliin yuani ulsMongoliin yuani uls
Mongoliin yuani uls
 

Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого

  • 1. “Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого” Монголын түүхийн хичээл
  • 2.
  • 3. Үндэсний ардчилсан үзэлтнүүдийн бодлого, үйл ажиллагаа 1921 оноос Монголд хэрэгжиж эхэлсэн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогыг Коминтерн, БХК(б)Н эв хамтын ёс руу залж, МАХН-ыг большевикчлахыг оролдон, хөгжлийн социалист загварыг тулгаж байв. Энэ шахалт дарамтыг Монголын удирдлага сөрөн зогсож, ардчилсан өөрчлөлтөө гүнзгийрүүлэхийг чармайж байлаа. Б.Цэрэндорж, Ц.Дамбадорж, А.Амар, Н.Жадамба нар дэлхийн хүчирхэг улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол туургатныг нэгэн гэр улс болгон хөгжих зорилт дэвшүүлэн тавьж байв. Тэд ЗХУ-тай тогтоосон найрамдалт харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч, ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахын сацуу Герман, Франц улсад хүүхдүүдээ сургах зэргээр харилцаж байв. Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн
  • 4. Нийгэм, эдийн засгийн хүрээнд “бусдыг мөлжихгүй нийтээр тэгш хөрөнгөжих”, “шашныг ариунаар мандуулах” зорилт тавьж, иргэдийн эрх чөлөө, сүсэг бишрэлийг хүндэтгэх бодлого барьж байв. Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор дотоодын гаалийг 1925 оноос эхлэн хорогдуулж, 1928 онд бүрмөсөн халжээ. Гадаадын пүүс, аж ахуйн нэгжүүд тус улсын эдийн засагт чухал байр суурьтай байв. 1927 оны байдлаар тэд БНМАУ-ын дотоодын бараа, эргэлтийн гүйлгээний 67 хувийг гүйцэтгэж байв. 1926 оны 9-р сард засгийн газраас төр шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хуулийг баталжээ. Тухайн үед МАХН, “шашны номлол ба ардын төрийн ёс суртлын хооронд онц харшлалтай зүйлгүй” хэмээн тунхаглаж байв. Хуучны түшмэдийг ашиглах бодлого амжилттай хэрэгжиж байв. Гэвч Монголын удирдагчдын бодлого, үйл ажиллагаа большевик үзлийг дээдэлсэн Коминтерний удирдагчдын хатуу эсэргүүцэлтэй тулгарсан юм.
  • 5. ЗХУ, Коминтерн Монголд төрийн эргэлт зохион байгуулсан нь 1927 оны сүүлчээр Коминтерн, МАХН-ын байдлын тухай хэлэлцээд “тус намын доторхи барууны хэлбэрэлтэй урьдахаас илүү ширүүн тэмцэх”-ээр шийдвэрлэжээ. 1928 онд Монголд Коминтерний төлөөлөгчийн газрыг И.Зайтер нар Монголд ирмэгцээ сөрөг хүчнийг зохион байгуулах ажлыг эхлүүлжээ. БХК(б)Н, МАХН-ын байдлын тухай хэлэлцээд “тус намын доторхи барууны хэлбэрэлтэй урьдахаас илүү ширүүн тэмцэх”-ээр шийдвэрлэжээ. 1928 онд Монголд Коминтерний төлөөлөгчийн газрыг И.Райтер нарын гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. И.Райтер нар Монголд ирмэгцээ сөрөг хүчнийг зохион байгуулах ажлыг эхлүүлжээ. БХК(б)Н, МАХН-ын VII их хуралд Коминтерний төлөөлөгчөөр Б.Шмераль, М.Амагаев, В.Макдональд нарыг оролцуулахаар шийдвэрлэж, ажиллах заавар өгчээ. Коминтерний төлөөлөгчид Монголд ирмэгцээ “хөтөлбөрийг дээд зэргээр биелүүлэх боломжтой” гэж төвдөө мэдэгджээ. Тэд МАХН-ын ТХ-ны гишүүдтэй ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, тэднийг нам, төрийн удирдагчдын эсрэг түлхэж, улмаар намын сургуулийн оюутнууд, ЗХУ-д суралцагсдыг “дайрагч отряд” болгон ашиглахаар төлөвлөжээ.
  • 6. Мөн МАХН-ын их хурлын өмнө хуралдсан бүгд хурлын үеэр зарим оролцогсдыг “боловсруулах”, айлган сүрдүүлэх, дарамтлах зэргээр ажиллаж, “барууны аюул” гэгчийг илчлэх ажлыг зохион байгуулсан байна. 1928 оны 10-12-р сард МАХН-ын VII, БНМАУ-ын V Их Хурал хуралджээ. Намын их хурал дээр тэдний түлхээсээр зүүн жигүүрийнхэн, эрх баригчдыг Коминтерн, ЗХУ-аас салан холдохыг оролдсон, Хятад, Японд дотночлон хандсан, улс орныг хөрөнгөтний замд оруулах гэсэн зэргээр буруутган шүүмжлэв. Мөн барууны хэлбэрэл гарлаа, эд бол “баруунтан”, “барууны бүлэг” хэмээн буруутгаж, ажил албанаас нь зайлуулжээ. Тэдний халааг П.Гэндэн, Ө.Бадрах, Б.Элдэв-Очир, З.Шижээ, Б.Лааган, Ц.Жигжиджав нар авчээ.
  • 7. БНМАУ-д нийгэм журмыг хурдавчлан байгуулах оролдлого, үр дагавар Коминтерний түлхээсээр засгийн эрхэнд гарсан зүүнтнүүд Монголд нийгэм журам (социализм)-ыг шууд байгуулах чиг бодлогыг хэрэгжүүлж эхлэв. 1929 оны 12-р сарын 3-нд Коминтернээс тусгай зааврыг МАХН-ын ТХ-нд ирүүлж, “БНМАУ-ыг хөрөнгөтний бус замаар буюу нийгэм журмын замаар хөгжүүлэх төлөвлөгөө зохиож ажиллах, богино хугацаанд нийгэм журмыг байгуулахдаа ЗХУ-ын туршлагыг хэрэглэх тухай” заажээ. Коминтерний төлөөлөгч В.Кучумов дээрх зааврын үзэл санааг МАХН-ын VIII их хурлын тогтоолд (1930) тусгаснаар Монголд зүүний алдаа завхрал лавшран гүнзгийрэв. Энэ үед иргэдийг удам угсаа, хөрөнгө, үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах явдал газар авч, язгууртан, чинээлэг иргэд, сүм хийдийн хөрөнгийг хураах, хамтралжуулах, гадаад худалдаанд онц эрх тогтоох, хувийн худалдаа, тээвэр, үйлчилгээг хязгаарлах, сүм хийдийг хаах, лам нарыг албадан хар болгох зэрэг кампанит ажлыг өрнүүлэв.
  • 8. Юуны түрүүнд нам эвлэл, төрийн албанаас баруунтан хэмээгдэгсдийг “цэвэрлэх” ажлыг эхлүүлж, хагас жилийн дотор намын 18 мянган гишүүнээс 5 мянга гаруйг нь хөөжээ. Намыг нэг ангийн болгох, ядуу үгээгүй нарыг намд элсүүлэх ажил өрнүүлснээр 2 жилийн дотор МАХН 40 мянган гишүүнтэй болжээ. Монголд ажиллаж байсан гадаадын пүүс компанийн үйл ажиллагааг зогсоож, гадаад иргэдийг хөөн гаргах ажиллагааг эхлүүлж, экспортын гол бүтээгдэхүүн малын түүхий эд, ангийн арьс үсийг гадагш гаргах онц эрхийг улсын мэдэлд авчээ. Хувийн өмч, хувийн хөдөлмөрийг устгах, энгийн худалдаа, жин тээврийг шахах бодлого явуулав. Үүний улмаас бараа таваарын хомсдол нүүрлэж цай, гурил, будаа, даалимба эд бараагаар гачигдаж, амьдралын түвшин доройтоход хүрчээ. Шашинтай тэмцэхдээ хамгийн харгис аргыг хэрэглэж байв. Иргэдийн сүсэглэх, шүтэх эрхэнд халдаж, лам нарыг элдвээр хавчин хяхаж байлаа.
  • 9. Заяа бандида, Хамба номун хан, Хүүхэн хутагт зэрэг нэр нөлөө бүхий лам нарыг баривчлан хороожээ. Сүм хийд, лам нарт албан татварын онцгой бодлого тулгажээ. 1930 оны байдлаар Монголын нийт мал сүргийн 12,8 хувь буюу 3 сая нь жасад харьяалагдаж байв. Жасын мал хөрөнгийг шууд хураах нь нам, засгийн нэр төрд халтай байсан тул жасын малыг ядуу хоосон ба дунд аж ахуйтнаар, хамтралд гэрээгээр маллуулах шийдвэр гаргав. Энэ дагуу 1930 оны 2-р сараас “жасын кампани” гэх бодлого хэрэгжүүлж, жасын малыг шилжүүлэн хариулуулах нэрээр хураан авчээ. Тэгснээр сүм хийдийн малын 87 хувь буюу 2,6 сая толгой мал улсын мэдэлд гарт шилжиж, бүх сүм хийдэд ердөө 392 мянган толгой мал үлджээ. Монголын нийгмийн чинээлэг хэсгийн мал хөрөнгийг хураах балмад ажиллагаа 1929 онд эхлэв. Феодалын хөрөнгө хураах Төв комиссыг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь Х.Чойбалсанг томилжээ. Хөрөнгө хураах ажил 1932 оны эх хүртэл үргэлжилж, хуучны түшмэд, ноёд, язгууртан, хутагт хувилгаадын 1560 гаруй өрхөөс 11 сая орчим төгрөгийн хөрөнгө хураасан байна.
  • 10. Хөрөнгийг хураахдаа өрхийн ам бүлийн тоог харгалзахгүйгээр 100 хувийн хөрөнгийг үлдээн түүнээс илүү гарсныгыхураах журмаар гүйцэтгэжээ. 100 хувь гэдгийг тооцохдоо 30 төгрөгийн хөрөнгийг 1 хувьтай тэнцүүлэн боджээ. Мөн энгийн чинээлэг ардын хөрөнгийг ч хураажээ. Зүүнтнүүд хамтралжуулах бодлогыг хүчлэн хэрэгжүүлэв. 1932 оны эх гэхэд 55000 өрхийг нэгтгэсэн 752 хамтралтай болжээ. Хамтрал нь дотроо коммун, артель, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байв. Малчдыг хамтралд албадан оруулж, хураасан малыг хамтралд хуваан өгчээ. Нийгэмчилсэн мал, хөрөнгө үрэгдэн шамшигдаж байсны улмаас 1930 онд 23,7 сая байсан мал ердөө 2 жилийн дотор 16,3 сая болж 7,4 сая толгойгоор хорогдсон юм. Тэрчлэн зүүнтнүүд засаг захиргааны уламжлалт хуваарийг өөрчлөн зохион байгуулав.
  • 11.
  • 12. Зүүнтнүүдийн алдаатай бодлого, үйл ажилагааны уршгаар БНМАУ-ын эдийн засаг, нийгмийн амьдрал гүн гүнзгий хямралд оров. Ард иргэд хэвийн аж төрөх боломжгүй болсноос нутгаа орхин хил даван нүүж эхэлжээ. 1930 оноос дүрвэх хөдөлгөөн эхэлж, 1932 оны дунд үе хүртэл үргэлжлэв. Одоогийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгийг хамарчээ. Дүрвэгсдийн дотор лам, ноёд төдийгүй нам, эвлэлийн гишүүд, төрийн хууль тогтоох байгууллагын гишүүд хүртэл байжээ. Бүрэн бус мэдээгээр 42000 гаруй хүн дүрвэх хөдөлгөөнд хамрагдсан гэж үздэг. Төр, засгаас авч явуулсан арга хэмжээний үрээр нэлээд хэсэг нь эргэж ирсэн ба 1940 он хүртэл буцаж ирэх явдал үргэлжилсээр байжээ. 1932 оны зэвсэгт бослого, дүрвэх хөдөлгөөн
  • 13. Зэвсэг барин тэмцэх явдал 1929 оноос эхэлжээ. 1930 оны хавар Чандмань уулын аймагт нэлээд зохион байгуулалттай тэмцэл эхэлж, түүнд лам голдуу 600 гаруй хүн оролцсон ч бослогыг цэргийн хүчээр даржээ. Шүүх таслах комиссын тогтоолоор 33 лам, 9 феодал, 25 ардыг олны өмнө буудан хороож, 40 гаруй хүнийг 10 жил хүртэл хорих ялаар шийтгэжээ. 1932 оны 4-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнд зэвсэгт бослого дэгджээ. Босогчид зохион байгуулалтад орж, хуучин ноёныхоо нэрээр “Очирбатын яам” гэгчийг байгуулжээ. Тэд “шарын цэрэг” элсүүлэн, ойр зэргэлдээ орших сумдыг түйвээн хүрээгээ тэлсээр байв. Бодлогыг удирдаж байсан тэргүүн, жанжин, хувилгаад нь ард олны дургүйцэл, тэмцэл хөдөлгөөнийг далимдуулан хуучны байгууллыг дахин сэргээхийг эрмэлзэж байлаа.
  • 14. Босогчид замдаа тааралдсан сургууль, хоршоо, хамтралыг тонон дээрэмдэх, усгах, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтан, нам, эвлэлийн гишүүдийг баривчилж зүй бусаар тамлан хороох зэргээр ардын төрөөс өшөө хонзон авах шинжтэй болон хувирчээ. Тэдний дунд ардын засагт хамаг хөрөнгөө дээрэмдүүлсэн баячууд, шашин шүтээнээ доромжлуулсан сүсэгтэн нараас гадна нам, эвлэлийн гишүүд, захиргааны ажилтнууд, бүр Улсын Их, Бага хурлын гишүүд ч байжээ. Бослого хоромхон зуур хүчээ авч Дөрвөд (Увс), Ховд, Завхан, Алтай, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Өмнөговь аймгийг хамарчээ. Засгийн газраас зэвсэгт бослогыг дарах бүрэн эрхт комисс байгуулан ажиллуулж, Монгол ардын хувьсгалт цэрэг, ДХГ-ын тусгай морьт хорооны хүчээр даржээ. Зэвсэгт бослогын тухай Москвад байнга мэдээлж байв.
  • 15. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр бослогыг дарахад Зөвлөлтийн улаан армийн анги салбр оролцсон байна. 1933 оны 4-р сарын 19-30-нд бослогын толгойлогчдыг шүүх хурал явагдаж, Ч.Самбуу, Ц.Жамц, Б.Түгж, Б.Аюурзана, Б.Жамсрандорж нарын 18 хүнд цаазлан хороох ял, 15 шүүгдэгчид хорих ял оноожээ. Энэхүү бослогыг Монголын түүх бичлэгт 1932 оны лам нарын бослого, хувьсгалын эсэргүү бослого гэж нэрийдэж байсан нь учир дутагдалтай юм. Учир нь энэ үйл явдалд зөвхөн лам нар бус Монголын нийгмийн бүхий л давхрааныхан оролцжээ. Зарим судлаачид 1932 оны бослогыг иргэний дайны шинж чанартай гэж үздэг.
  • 16. Гэрийн даалгавар Зүүнтнүүд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх болсон учир шалтгааныг тодорхойлох Гэрийн даалгавар Хөрөнгө хурааж, худалдаа, тээвэрт улсын онц эрх тогтоосны шалтгаан юу вэ? Гэрийн даалгавар Дүрвэх хөдөлгөөн, зэвсэгт бослого гарах болсон шалтгаан юу байсан бэ?