SlideShare a Scribd company logo
1 of 14
“Монголчуудын байлдан дагуулал”
ТНУ багш Д.Нямдаваа
“Өгэдэй хааны шинэчлэлийн бодлого, байлдан
дагуулал”
1229 оны 8-р сард Хэрлэний Хөдөө аралд болсон Их
хуралдайгаар Чингис хааны гурав дахь хөвүүн Өгэдэйг
хаан ширээнд залав. Тэрээр улс гүрнээ төвшитгөн засах
бодлогыг түлхүү явуулж эхэлжээ.
Өгэдэй хаан “Их засаг” хуулийг улс даяар тараан мөрдүүлэв.
Нийт нутгийг хамарсан морин өртөөний сүлжээ бий болгожээ.
Өртөөг тусгай зохион байгуулалтад оруулж, тогтсон замтай, 50
км тутамд морь юүлэх буудалтай болгов. Өртөөгөөр төрийн элч
нар зорчих, алба татвар, хүнс зэргийг тээвэрлэхээс гадна
худалдаачид ч өртөөг ашиглаж байлаа.
Үржил шимгүй газруудад худаг гаргуулан суурьшлын шинэ
төвүүдийг бий болгов. Хүн амын тооллого явуулсны үндсэн дээр
албан татварын нэгдсэн бодлогыг эзлэгдсэн орнуудын онцлогт
тохируулан шинэчлэн тогтоов.
Суурин орнуудад тохирсон бодлого
явуулахын тулд Махмуд Ялавач, Чингай,
Масуд Ялавач, Елюй Чуцай нарын
хүмүүсийг төрийн албанд дэвшүүлэн
ажиллуулжээ. Мөн алгинч, тамгач, даргач
зэрэг албан тушаалтнуудыг хотуудад
суулган цэрэг- иргэний хосолсон зохион
байгуулалтыг хэрэгжүүлэв. Улс орны
эдийн засгийн байдал эрс сайжирч,
хөгжил дэвшлийн шинэ шатанд гарч ирэв.
Нийслэл Хархорум хотын бүтээн
байгуулалт эрчимжин, эзэнт гүрний сүр
хүчийг илтгэсэн нийслэл хот болжээ.
Өгэдэй хаан эцгийнхээ эхлүүлсэн
байлдан дагуулал, дэлхий дахиныг
төвшитгөн засах бодлогыг идэвхтэй
үргэлжлүүлэв.
Тэрээр 1230-1234 онд өөрийн биеэр их цэргээ удирдан Алтан
улсыг дайлан мөхөөв. Монголын элчийг хөнөөсөн Солонгосыг
1231, 1232, 1235, 1239 онд дайлан дагуулж, даргач суулган
захируулав. Хорезмын үлдэгдлийг дарах зорилгоор 1230 онд
Чормаган хорч, Байжу ноёнд цэрэг захируулан Ойрхи Дорнодод
илгээжээ. Тэд умард Месопотам, Гүрж, Армяныг довтолж,
Анатоли дахь Сельжукийн улсыг дагуулан түшмэг хараат
болгов. 1235 онд болсон их хуралдайгаар Зүүн Европыг байлдан
дагуулах шийдвэр гаргажээ.
1236 оноос эхэлсэн энэхүү аян дайнд Зүчийн ууган хөвгүүн
Бат, Цагадайн ахмад хөвгүүд Бүри, Байдар, Өгэдэйн их хөвгүүд
болох Гүюг, Хадаан, Тулуйн ууган хөвгүүд Мөнх, Бөчэг нар
оролцсон юм. Түүхэнд “ахмад хөвгүүдийн аян дайн” гэж
нэрлэдэг уг аян дайн 1241 он хүртэл үргэлжилж, Киевийн Орос,
Москва, Польш, Герман, Австри, Унгар, Хорват зэрэг олон газар
орныг эзэлжээ. 1241 онд Өгэдэй хаан таалал төгсөж, шинэ хаан
сонгох шаардлага тулгарсан тул Монгол цэргүүд нутгийн зүг
жолоо залж, аян дайн өндөрлөв.
Сурвалж: “Монголын нууц товчоон”-ы 281-р зүйлээс.
Өгэдэй хаан өгүүлрүүн: "Эцгийнхээ их оронд сууж, хаан эцгийн хойно
үйлдсэн минь: Жахуудын иргэнд аялж, Жахууд иргэнийг мохотгов, би. Нөгөө
үйл минь элчин бидний зуур үтэрлэн довтолгохуй, бас хэрэг заргаа
зөөлгөхүйеэ замууд тавиулав. Бас нөгөө үйл, усгүй газарт худгууд эрүүлж,
гаргуулж, улс иргэнийг ус өвсөнд хүргүүлэв. Бас зүг зүг балгадын иргэнд
алгинчин, тамгачин тавьж, улс иргэний хөл хөсрөө, гар газраа тавиулж
агуулав, би. Хаан эцгээсээ хойш энэ дөрвөн үйлс нэмэв зэ. Бас хаан эцэг их
орондоо суулгаж, олон улсаа дээр минь ачиж одож бөгөөд, бор дарсанд
ялагдах минь буруу болов. Нэг буруу минь энэ болов зэ. Нөгөө буруу, ёсгүй
эм хүмүүний үгэнд орж, Отчигин авгын улсын охид авчруулах, алжаас болов
зэ. Улсын эзэн хаан бөгөөтөл ёсгүй алжаас үйлд дөлсгөх миний нэгэн буруу
энэ болов зэ. Бас Доголху-д өс хорсол болсон нэгэн буруу. Хэр буруу
хэмээвээс, Хан эцгийн минь өмнө тус юугаан өлөмлөсөн* Доголху-г өшлөх
буруу алжаас. Эдүгээ миний өмнө хэн тийн өлөмлөж өгөх. Хаан эцгийн
минь, бүрний өмнө төр хичээх хүмүүнийг үл ухан, өшөөлөлдсөнөө өөрөө
буруушаав, би. Бас тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дүү зүг одууж
хэмээн харамлаж, хороо хэрэм нүдүүлж, зэтгэж** байх болон, ах дүүгээс
чамалихай үг сонсов, би. Буруу л болов. Хаан эцэг юүгээн хойно дөрвөн
үйлс нэмэв зэ, би. Дөрвөн үйлс буруу болжухуй зэ" хэмээв.
/* өлөмлөсөн: оройлон зүтгэсэн
** зэтгэж: хэрэм хашаа бариулж, хориглон саатуулж/
“Гүюг хааны бодлого”
Өгэдэй хаан таалал төгссөний дараа Дөргэнэ хатан 1246
он хүртэл 5 жил төр барьсан бөгөөд энэ үед хаан ширээний
тэмцэл гарч, төрийн хэрэг алгуурлахад хүрэв.
1246 онд Тамирын Шар ордонд болсон Их хуралдайгаар
Өгэдэй хааны ахмад хөвүүн Гүюгийг хаан өргөмжлөв.
Уг хуралдайд гадаадын 4000 гаруй элч төлөөлөгч ирсэн нь
Монгол гүрний нэр хүнд, сүр хүчийг илтгэж байлаа. Гүюг
хаан ширээнд залраад, Дөргэнэ хатны үед суларсан хууль
ёсыг чанд сахиулж, гэмтнүүдийг гэсгээн шийтгэв.
Хойд Хятадыг Махмуд Ялавач, Төв болон Дундад Азийг
Масуд Ялавач, Баруун Азийг Аргун ноёноор захируулж,
эдийн засгийн зарим шинэтгэл хийжээ.
Гүюг хаан түр саатаад байсан байлдан дагууллыг
идэвхжүүлж, 1247 онд Сүн улсыг эзлэх дайныг эхлүүлэв.
Мөн Элжигидэй ноёныг Баруун Азид
илгээжээ. Гэвч Гүюг хааныг Зүчи,
Тулуйн угсааныхан таашаахгүй байсан
тул түүний бодлого дорвитой амжилт
олохгүй байлаа.
Зүчийн хөвүүн Бат, Тулуйн хөвгүүн
Мөнх нар Гүюгийн эсрэг тэмцлийг
толгойлж, тэднийг Тулуйн их хатан
Сорхугтани бэхи дэмжиж байв. Гүюг
хаан 1248 онд Эмил нутгийн зүг биеэ
илааршуулна хэмээн их цэргээ аван
хөдөлжээ.
Бат хан үүнийг өөрийнх нь эсрэг
довтолгоон хэмээн сэрэмжилж, хариу
бэлтгэл хийж байв. Гэвч Гүюг хаан 1248
оны 4-р сард аян замдаа таалал
төгсчээ.
Сурвалж: Гүюг хаанаас Ромын пап IV Иннокентийд 1246
онд илгээсэн захидлаас
Та нар элч томилж, “Биднийг бүх мажар (Унгар) ба христосын
мөргөлтний орныг эзлэв” хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь
бид үл ойлгоно. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч
томилон тэр хоёр орныг тэнгэрийн зарлигийг дагатугай хэмээв.
Тэнгэрийн зарлигийг тэд үл тоов. Чиний үг ч мөн тэдний адил
байна. Тэд нар санаа нэгдэн, ихэд дээрэнгүй аашилж, манай элч
нарыг алсан. Тиймээс тэнгэрийн хүчин дор тэдгээр орны
хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг
тэнгэрийн зарлиг ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс
энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ.
Сурвалжийг судлаад дараах асуултад хариулна уу.
1. Уг захидалд дурдсанчлан Монголчууд Европт ямар
шалтгаанаар аян дайн хийсэн бэ?
2. Захидалд өгүүлсэн “тэнгэрийн зарлиг” гэх үг ямар утга санаа
илэрхийлж байна вэ?
“Мөнх хааны шинэчлэл, байлдан дагуулал”
Гүюг хааныг нас барсны дараа 1251 он хүртэл төрийн хэргийг
түүний их хатан Огул Хаймиш хамаарч байлаа. 1251 онд Батын
дэмжлэгтэйгээр Тулуйн ахмад хөвгүүн Мөнх Хэрлэний Хөдөө
аралд Монголын их хаан ширээнд залрав.
Түүний засаглалыг Өгэдэй, Цагадайн угсааны хан хөвгүүд
эсэргүүцэн, нууц хуйвалдаан зохиосон боловч илчлэгдэн
хүндээр шийтгүүлжээ. Тийнхүү хаан ширээ Өгэдэйн удмынхнаас
Тулуйн удамд шилжив.
Мөнх хаан нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбарыг
хамарсан шинэчлэлийн бодлого эхлүүлэв. Ордны хэрэг эрхлэх
яам байгуулсан нь дотроо тамга хадгалагч, гэрэгэ үйлдэгч,
зэвсэг, авын хэргийг эрхлэх товчоодоос бүрдэж байлаа. Төв
засгийн газрыг байгуулж, их заргач Мөнхсар ноёноор
удирдуулав.
Төв засгийн газар нь дотроо
санхүү, татвар, худалдаа, өртөө
зам, сан хөмрөг эрхэлсэн
салбаруудаас гадна бүх шашны
төлөөлөл багтсан зөвлөлөөс
бүрдэнэ.
Улс орны бүхий л хэргийг төв
засгийн газраас удирдахын хамт
хан хөвүүд, ноёдын бие даан
шийдвэр гаргах эрхийг хасав.
Татварын нэгдсэн бодлогыг
цэгцлэн, “Их засаг” хуулийн дагуу
өнчин ядуус, эрдэмтэн мэргэд,
шашны хувраг зэрэг хүмүүсээс
татвар хураахыг хоригложээ.
Нүүдэлчдийн хувьд 100 мал тутмаас нэгийг, суурин
иргэдийн хувьд баян хүнээс жилд 10 алтан зоос, ядуу
хүнээс 1 алтан зоос татварлах журмыг мөрдүүлэв.
Алтан ургийнхан, ноёд, түшмэд дур зоргоор алба
татварлахыг бүрмөсөн хоригложээ. Өртөөний журмыг
нарийн боловсруулж, төрийн хэргээр зорчигчдоос бусдад
үнэ хөлстэй үйлчлэхээр журамлав.
Эзэнт гүрэн даяар бүх шашныг тэгш үзэх уламжлалт
бодлогыг сахин мөрдүүлэв.
Мөнх хааны үед Хархорум хотод бөөгийн, буддын,
загалмайтны, исламын шашны төлөөллийн мэтгэлцээнийг
зохион явуулсан нь дундад зууны ертөнцөд цоо шинэ
үзэгдэл байлаа.
Бас Хархорум хотыг дэлхийн нийслэлийн өнгө төрхтэй
болгосон шинэ бүтээн байгуулалт хийв.
“Хубилай хааны төрийн бодлого”
Мөнх хаан таалал төгссөний дараа Тулуйн хөвгүүдийн
хооронд хаан ширээний тэмцэл эхлэв. Хубилай Сүн улсыг
дайлах их цэргийн хүчиндээ дулдуйдан 1260 оны 5-р сард
Кайпин буюу хожмын Шанду хотод их хуралдай зарлан хаан
өргөмжлөгдөв.
Аригбөх ч өөрийн талын ноёдыг 1260 оны 5-6-р сарын үед
Орхон голын эхэнд хуралдуулан хаан суужээ. Тийнхүү ах дүү
хоёр эрх мэдлийн төлөө хүч үзэн тэмцэлдэж эхлэв. Монгол
газар буй ноёд Аригбөхийг, Сүн улсыг дайлах цэрэгт
дайчлагдсан ноёд Хубилайг дэмжиж байлаа.
Тэрчлэн Цагадай, Өгэдэйн угсааны хан хөвүүд Аригбөхийг
дэмжиж, Хубилайг Ил хаант улс дэмжсэнээр энэ нь нийт эзэнт
гүрнийг хамарсан хямралын эхийг тавьжээ. Хубилай,
Аригбөхийн хооронд 1260, 1261 онд болсон тулалдаанд
Хубилай ялалт байгуулав.
Хархорум орох худалдааны замууд
хаагдсанаас Монголд хүнс, эд бараа
ховордож, Аригбөхийн талынхан хүнд
байдалд оров.
Мөн Цагадайн улсын Алгу хан байр
сууриа өөрчилж, Хубилайг дагаснаар
хүчний харьцаа алдагдав. Аригбөх
цаашид тэмцлээ үргэлжлүүлэх аргагүй
болсон тул 1264 онд Хубилайд бууж
өгчээ. Хубилай хаан 1264 онд
нийслэлээ өнөөгийн Бээжинд нүүлгэн
шилжүүлэв. Хубилай
хаан Монголын эзэнт гүрний төвийг
шилжүүлсний гол шалтгаан нь Хятад
тэргүүтэй Азийн орнуудыг дотор нь
орж нутагт нь төвлөрүүлэн захирахад
оршиж байлаа.

More Related Content

What's hot

Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 
алтан ордоны улс
алтан ордоны улс алтан ордоны улс
алтан ордоны улс happylight_anand
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улсMarsel Sse
 
Lekts 7 mgl-s baildan daguulalt
Lekts 7 mgl-s baildan daguulaltLekts 7 mgl-s baildan daguulalt
Lekts 7 mgl-s baildan daguulaltDamdin Serdaram
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралAriuntulga Byambadorj
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсуудAriuntulga Byambadorj
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
монгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсуудмонгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсуудDungarmaa Erdenebayar
 
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсалErdenezul Bazarragchaa
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдолП. Эрдэнэсайхан
 

What's hot (20)

Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
алтан ордоны улс
алтан ордоны улс алтан ордоны улс
алтан ордоны улс
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улс
 
Lekts 7 mgl-s baildan daguulalt
Lekts 7 mgl-s baildan daguulaltLekts 7 mgl-s baildan daguulalt
Lekts 7 mgl-s baildan daguulalt
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
 
Mongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuudMongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuud
 
юань улсын соёл
юань улсын соёлюань улсын соёл
юань улсын соёл
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
хятан
хятанхятан
хятан
 
монгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсуудмонгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсууд
 
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
бага хаад
бага хаадбага хаад
бага хаад
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 

Similar to Mongol

chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uuregtolya_08
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцааBatsaikhan Enkhzul
 
Lekts 9 mgl ugsaanyi ulsud
Lekts 9 mgl ugsaanyi ulsudLekts 9 mgl ugsaanyi ulsud
Lekts 9 mgl ugsaanyi ulsudDamdin Serdaram
 
юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоschool14
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.useltolya_08
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10étungalag
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиMonhjargal Tuul
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.tolya_08
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхDamdin Serdaram
 
Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud  Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud devterulaan
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3nansak08
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэнnansak08
 

Similar to Mongol (20)

chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 
1235456
12354561235456
1235456
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Mongol
MongolMongol
Mongol
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
 
Lekts 9 mgl ugsaanyi ulsud
Lekts 9 mgl ugsaanyi ulsudLekts 9 mgl ugsaanyi ulsud
Lekts 9 mgl ugsaanyi ulsud
 
юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлого
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10é
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 анги
 
1235456
12354561235456
1235456
 
Imu
ImuImu
Imu
 
Tarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuudTarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuud
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 
Mongoliin yuani uls
Mongoliin yuani ulsMongoliin yuani uls
Mongoliin yuani uls
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүх
 
Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud  Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэн
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Shine ueiin philosophy
Shine ueiin philosophyShine ueiin philosophy
Shine ueiin philosophy
 
Khurs, usnii bohirdol
Khurs, usnii bohirdolKhurs, usnii bohirdol
Khurs, usnii bohirdol
 
Mongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garvalMongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garval
 

Mongol

  • 2. “Өгэдэй хааны шинэчлэлийн бодлого, байлдан дагуулал” 1229 оны 8-р сард Хэрлэний Хөдөө аралд болсон Их хуралдайгаар Чингис хааны гурав дахь хөвүүн Өгэдэйг хаан ширээнд залав. Тэрээр улс гүрнээ төвшитгөн засах бодлогыг түлхүү явуулж эхэлжээ. Өгэдэй хаан “Их засаг” хуулийг улс даяар тараан мөрдүүлэв. Нийт нутгийг хамарсан морин өртөөний сүлжээ бий болгожээ. Өртөөг тусгай зохион байгуулалтад оруулж, тогтсон замтай, 50 км тутамд морь юүлэх буудалтай болгов. Өртөөгөөр төрийн элч нар зорчих, алба татвар, хүнс зэргийг тээвэрлэхээс гадна худалдаачид ч өртөөг ашиглаж байлаа. Үржил шимгүй газруудад худаг гаргуулан суурьшлын шинэ төвүүдийг бий болгов. Хүн амын тооллого явуулсны үндсэн дээр албан татварын нэгдсэн бодлогыг эзлэгдсэн орнуудын онцлогт тохируулан шинэчлэн тогтоов.
  • 3. Суурин орнуудад тохирсон бодлого явуулахын тулд Махмуд Ялавач, Чингай, Масуд Ялавач, Елюй Чуцай нарын хүмүүсийг төрийн албанд дэвшүүлэн ажиллуулжээ. Мөн алгинч, тамгач, даргач зэрэг албан тушаалтнуудыг хотуудад суулган цэрэг- иргэний хосолсон зохион байгуулалтыг хэрэгжүүлэв. Улс орны эдийн засгийн байдал эрс сайжирч, хөгжил дэвшлийн шинэ шатанд гарч ирэв. Нийслэл Хархорум хотын бүтээн байгуулалт эрчимжин, эзэнт гүрний сүр хүчийг илтгэсэн нийслэл хот болжээ. Өгэдэй хаан эцгийнхээ эхлүүлсэн байлдан дагуулал, дэлхий дахиныг төвшитгөн засах бодлогыг идэвхтэй үргэлжлүүлэв.
  • 4. Тэрээр 1230-1234 онд өөрийн биеэр их цэргээ удирдан Алтан улсыг дайлан мөхөөв. Монголын элчийг хөнөөсөн Солонгосыг 1231, 1232, 1235, 1239 онд дайлан дагуулж, даргач суулган захируулав. Хорезмын үлдэгдлийг дарах зорилгоор 1230 онд Чормаган хорч, Байжу ноёнд цэрэг захируулан Ойрхи Дорнодод илгээжээ. Тэд умард Месопотам, Гүрж, Армяныг довтолж, Анатоли дахь Сельжукийн улсыг дагуулан түшмэг хараат болгов. 1235 онд болсон их хуралдайгаар Зүүн Европыг байлдан дагуулах шийдвэр гаргажээ. 1236 оноос эхэлсэн энэхүү аян дайнд Зүчийн ууган хөвгүүн Бат, Цагадайн ахмад хөвгүүд Бүри, Байдар, Өгэдэйн их хөвгүүд болох Гүюг, Хадаан, Тулуйн ууган хөвгүүд Мөнх, Бөчэг нар оролцсон юм. Түүхэнд “ахмад хөвгүүдийн аян дайн” гэж нэрлэдэг уг аян дайн 1241 он хүртэл үргэлжилж, Киевийн Орос, Москва, Польш, Герман, Австри, Унгар, Хорват зэрэг олон газар орныг эзэлжээ. 1241 онд Өгэдэй хаан таалал төгсөж, шинэ хаан сонгох шаардлага тулгарсан тул Монгол цэргүүд нутгийн зүг жолоо залж, аян дайн өндөрлөв.
  • 5. Сурвалж: “Монголын нууц товчоон”-ы 281-р зүйлээс. Өгэдэй хаан өгүүлрүүн: "Эцгийнхээ их оронд сууж, хаан эцгийн хойно үйлдсэн минь: Жахуудын иргэнд аялж, Жахууд иргэнийг мохотгов, би. Нөгөө үйл минь элчин бидний зуур үтэрлэн довтолгохуй, бас хэрэг заргаа зөөлгөхүйеэ замууд тавиулав. Бас нөгөө үйл, усгүй газарт худгууд эрүүлж, гаргуулж, улс иргэнийг ус өвсөнд хүргүүлэв. Бас зүг зүг балгадын иргэнд алгинчин, тамгачин тавьж, улс иргэний хөл хөсрөө, гар газраа тавиулж агуулав, би. Хаан эцгээсээ хойш энэ дөрвөн үйлс нэмэв зэ. Бас хаан эцэг их орондоо суулгаж, олон улсаа дээр минь ачиж одож бөгөөд, бор дарсанд ялагдах минь буруу болов. Нэг буруу минь энэ болов зэ. Нөгөө буруу, ёсгүй эм хүмүүний үгэнд орж, Отчигин авгын улсын охид авчруулах, алжаас болов зэ. Улсын эзэн хаан бөгөөтөл ёсгүй алжаас үйлд дөлсгөх миний нэгэн буруу энэ болов зэ. Бас Доголху-д өс хорсол болсон нэгэн буруу. Хэр буруу хэмээвээс, Хан эцгийн минь өмнө тус юугаан өлөмлөсөн* Доголху-г өшлөх буруу алжаас. Эдүгээ миний өмнө хэн тийн өлөмлөж өгөх. Хаан эцгийн минь, бүрний өмнө төр хичээх хүмүүнийг үл ухан, өшөөлөлдсөнөө өөрөө буруушаав, би. Бас тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дүү зүг одууж хэмээн харамлаж, хороо хэрэм нүдүүлж, зэтгэж** байх болон, ах дүүгээс чамалихай үг сонсов, би. Буруу л болов. Хаан эцэг юүгээн хойно дөрвөн үйлс нэмэв зэ, би. Дөрвөн үйлс буруу болжухуй зэ" хэмээв. /* өлөмлөсөн: оройлон зүтгэсэн ** зэтгэж: хэрэм хашаа бариулж, хориглон саатуулж/
  • 6. “Гүюг хааны бодлого” Өгэдэй хаан таалал төгссөний дараа Дөргэнэ хатан 1246 он хүртэл 5 жил төр барьсан бөгөөд энэ үед хаан ширээний тэмцэл гарч, төрийн хэрэг алгуурлахад хүрэв. 1246 онд Тамирын Шар ордонд болсон Их хуралдайгаар Өгэдэй хааны ахмад хөвүүн Гүюгийг хаан өргөмжлөв. Уг хуралдайд гадаадын 4000 гаруй элч төлөөлөгч ирсэн нь Монгол гүрний нэр хүнд, сүр хүчийг илтгэж байлаа. Гүюг хаан ширээнд залраад, Дөргэнэ хатны үед суларсан хууль ёсыг чанд сахиулж, гэмтнүүдийг гэсгээн шийтгэв. Хойд Хятадыг Махмуд Ялавач, Төв болон Дундад Азийг Масуд Ялавач, Баруун Азийг Аргун ноёноор захируулж, эдийн засгийн зарим шинэтгэл хийжээ. Гүюг хаан түр саатаад байсан байлдан дагууллыг идэвхжүүлж, 1247 онд Сүн улсыг эзлэх дайныг эхлүүлэв.
  • 7. Мөн Элжигидэй ноёныг Баруун Азид илгээжээ. Гэвч Гүюг хааныг Зүчи, Тулуйн угсааныхан таашаахгүй байсан тул түүний бодлого дорвитой амжилт олохгүй байлаа. Зүчийн хөвүүн Бат, Тулуйн хөвгүүн Мөнх нар Гүюгийн эсрэг тэмцлийг толгойлж, тэднийг Тулуйн их хатан Сорхугтани бэхи дэмжиж байв. Гүюг хаан 1248 онд Эмил нутгийн зүг биеэ илааршуулна хэмээн их цэргээ аван хөдөлжээ. Бат хан үүнийг өөрийнх нь эсрэг довтолгоон хэмээн сэрэмжилж, хариу бэлтгэл хийж байв. Гэвч Гүюг хаан 1248 оны 4-р сард аян замдаа таалал төгсчээ.
  • 8. Сурвалж: Гүюг хаанаас Ромын пап IV Иннокентийд 1246 онд илгээсэн захидлаас Та нар элч томилж, “Биднийг бүх мажар (Унгар) ба христосын мөргөлтний орныг эзлэв” хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь бид үл ойлгоно. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэр хоёр орныг тэнгэрийн зарлигийг дагатугай хэмээв. Тэнгэрийн зарлигийг тэд үл тоов. Чиний үг ч мөн тэдний адил байна. Тэд нар санаа нэгдэн, ихэд дээрэнгүй аашилж, манай элч нарыг алсан. Тиймээс тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн зарлиг ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ. Сурвалжийг судлаад дараах асуултад хариулна уу. 1. Уг захидалд дурдсанчлан Монголчууд Европт ямар шалтгаанаар аян дайн хийсэн бэ? 2. Захидалд өгүүлсэн “тэнгэрийн зарлиг” гэх үг ямар утга санаа илэрхийлж байна вэ?
  • 9. “Мөнх хааны шинэчлэл, байлдан дагуулал” Гүюг хааныг нас барсны дараа 1251 он хүртэл төрийн хэргийг түүний их хатан Огул Хаймиш хамаарч байлаа. 1251 онд Батын дэмжлэгтэйгээр Тулуйн ахмад хөвгүүн Мөнх Хэрлэний Хөдөө аралд Монголын их хаан ширээнд залрав. Түүний засаглалыг Өгэдэй, Цагадайн угсааны хан хөвгүүд эсэргүүцэн, нууц хуйвалдаан зохиосон боловч илчлэгдэн хүндээр шийтгүүлжээ. Тийнхүү хаан ширээ Өгэдэйн удмынхнаас Тулуйн удамд шилжив. Мөнх хаан нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбарыг хамарсан шинэчлэлийн бодлого эхлүүлэв. Ордны хэрэг эрхлэх яам байгуулсан нь дотроо тамга хадгалагч, гэрэгэ үйлдэгч, зэвсэг, авын хэргийг эрхлэх товчоодоос бүрдэж байлаа. Төв засгийн газрыг байгуулж, их заргач Мөнхсар ноёноор удирдуулав.
  • 10. Төв засгийн газар нь дотроо санхүү, татвар, худалдаа, өртөө зам, сан хөмрөг эрхэлсэн салбаруудаас гадна бүх шашны төлөөлөл багтсан зөвлөлөөс бүрдэнэ. Улс орны бүхий л хэргийг төв засгийн газраас удирдахын хамт хан хөвүүд, ноёдын бие даан шийдвэр гаргах эрхийг хасав. Татварын нэгдсэн бодлогыг цэгцлэн, “Их засаг” хуулийн дагуу өнчин ядуус, эрдэмтэн мэргэд, шашны хувраг зэрэг хүмүүсээс татвар хураахыг хоригложээ.
  • 11. Нүүдэлчдийн хувьд 100 мал тутмаас нэгийг, суурин иргэдийн хувьд баян хүнээс жилд 10 алтан зоос, ядуу хүнээс 1 алтан зоос татварлах журмыг мөрдүүлэв. Алтан ургийнхан, ноёд, түшмэд дур зоргоор алба татварлахыг бүрмөсөн хоригложээ. Өртөөний журмыг нарийн боловсруулж, төрийн хэргээр зорчигчдоос бусдад үнэ хөлстэй үйлчлэхээр журамлав. Эзэнт гүрэн даяар бүх шашныг тэгш үзэх уламжлалт бодлогыг сахин мөрдүүлэв. Мөнх хааны үед Хархорум хотод бөөгийн, буддын, загалмайтны, исламын шашны төлөөллийн мэтгэлцээнийг зохион явуулсан нь дундад зууны ертөнцөд цоо шинэ үзэгдэл байлаа. Бас Хархорум хотыг дэлхийн нийслэлийн өнгө төрхтэй болгосон шинэ бүтээн байгуулалт хийв.
  • 12.
  • 13. “Хубилай хааны төрийн бодлого” Мөнх хаан таалал төгссөний дараа Тулуйн хөвгүүдийн хооронд хаан ширээний тэмцэл эхлэв. Хубилай Сүн улсыг дайлах их цэргийн хүчиндээ дулдуйдан 1260 оны 5-р сард Кайпин буюу хожмын Шанду хотод их хуралдай зарлан хаан өргөмжлөгдөв. Аригбөх ч өөрийн талын ноёдыг 1260 оны 5-6-р сарын үед Орхон голын эхэнд хуралдуулан хаан суужээ. Тийнхүү ах дүү хоёр эрх мэдлийн төлөө хүч үзэн тэмцэлдэж эхлэв. Монгол газар буй ноёд Аригбөхийг, Сүн улсыг дайлах цэрэгт дайчлагдсан ноёд Хубилайг дэмжиж байлаа. Тэрчлэн Цагадай, Өгэдэйн угсааны хан хөвүүд Аригбөхийг дэмжиж, Хубилайг Ил хаант улс дэмжсэнээр энэ нь нийт эзэнт гүрнийг хамарсан хямралын эхийг тавьжээ. Хубилай, Аригбөхийн хооронд 1260, 1261 онд болсон тулалдаанд Хубилай ялалт байгуулав.
  • 14. Хархорум орох худалдааны замууд хаагдсанаас Монголд хүнс, эд бараа ховордож, Аригбөхийн талынхан хүнд байдалд оров. Мөн Цагадайн улсын Алгу хан байр сууриа өөрчилж, Хубилайг дагаснаар хүчний харьцаа алдагдав. Аригбөх цаашид тэмцлээ үргэлжлүүлэх аргагүй болсон тул 1264 онд Хубилайд бууж өгчээ. Хубилай хаан 1264 онд нийслэлээ өнөөгийн Бээжинд нүүлгэн шилжүүлэв. Хубилай хаан Монголын эзэнт гүрний төвийг шилжүүлсний гол шалтгаан нь Хятад тэргүүтэй Азийн орнуудыг дотор нь орж нутагт нь төвлөрүүлэн захирахад оршиж байлаа.