SlideShare a Scribd company logo
1 of 15
“XX зууны соёлын
философи”
Багш Д.Нямдаваа
Соёл бол нийгмийн амьдралын үндсэн бүх хүрээг хамаардаг
нэн олон талт нийгмийн үзэгдэл тул судалгааны өөр өөр
чиглэлийн төлөөлөгчид бие биенээсээ ялгаатай тайлбар
өгдөг. Соёлын тухай өөр өөр тодорхойлолтод гносеологи,
логик, үнэлэмжийн онол, үйлдлийн тухай онол праксиологи
аль нэгний юмуу заримынх нь үүднээс авч үзвэл зохих нийтлэг
санаа, үндэслэл байдаг. Үүнд:
1.Соёлыг юм, баялаг гэж биш, баялгийг бүтээдэг үйл
ажиллагаа гэж үзэх ёстой. Жнь: зохион байгуулалт, авир
үйлдэл, мэдрэмж, үнэлэмж зэргийг үйл ажиллагааны тодорхой
төрлүүд гэж үзэж болох юм.
2. XIX зууны дунд үеэс хойш соёлыг үнэлэмж хэмээдэг үзэл
дэлгэрч ирсэн.
З. Соёл бол хүний үйлдлийн аливаа төрлийг хамаардаг бөгөөд
гэхдээ соёл нь шууд байдлаараа уг үйлдэл өөрөө биш, харин
тухайн үйл хэрэгжих зохион байгуулалт, аргын тал юм.
4. Соёл бол нийгэм төдийгүй байгаль руу бас ханддаг.
Интеграль байдлаар тодорхойлбол: Соёл бол тухайн
субъект үйл ажиллагаандаа зохих утга холбогдолтой
танин мэдэхүйн болон үнэлэмжийн харилцан уялдаат
тодорхой байр сууринаас байгалийн зүйлийг нийгмийн
зүйл болгодог, нийгмийн зүйлийг тухайн нөхцөлд
зохицуулан өөрчилж байдаг арга мөн. Тийнхүү соёл бол
үнэлэмж, арга хоёрын уялдаа мөн. Соёл судлал, соёлын
философи хоёрыг ялган ойлгох ёстой.
Соёлын философи бол: Метафизик, соёлын амьдралын
универсаль асуудлуудыг авч үздэг. Үүнд: Соёлын мөн
чанар, үүсдэг үндсэн шалтгааныг шашны холбогдох
тайлбар, шинжлэх ухааны зохих ололт зэрэгт үндэслэн
тайлбарлаж, холбогдох хамгийн ерөнхий зарчмуудыг
боловсруулах зорилгыг соёлын философи дэвшүүлж, уг
зорилгоо биелүүлж байдаг.
Соёл судлал бол: Соёлын тодорхой тодорхой
үзэгдлийг бие даасан үзэгдэл мөний нь хувьд авч үзэж янз
бүрийн шинж ба үйлийг нь тоочин илэрхийлж байдаг.
Соёлын тухай философийн үүсэл хөгжил
/Эртний үеэс XIX зууны дунд үе хүртэл/
Германы сэтгэгч А.Мюллер “Соёлын тухай
философи” гэдэг нэр томьёог XIX зуунд анх
хэрэглээний эргэлтэнд оруулсан. Соёлын
үзэгдлүүдийг философийн үүднээс тайлбарлахыг
оролдсон нь эртний Софистуудын үе юм. /Эртний
Грекийн Платон, Ромын Цицерон, Сенека, Корнелий
Тацит/
Тэд бие хүний боловсрол, ёс суртахууны
өндөрлөгийг соёлын түвшний үзүүлэлт болгодог
байжээ. Европын Сэргэн мандлын үеийн сэтгэгчид
хүн төвт үзэл /антропоцентризм/, пантеизм,
гилозоизмыг ялангуяа урлагийн асуудалтай нягт
холбож байсан. Тэд соёл бол хүмүүжлийн зорилгот
үйлдлийн үр дүн гэж үзсэн Грек Ромын сэтгэгчдийн
үзлийг сэргээн үзсэн.
Европын шинэ үеийн сэтгэгчдийн дотроос Ф.Бекон
урлагийг соёлын мөн чанар нь гэж үнэлсэн.
Т.Гоббс: Шинжлэх ухаан бас соёлын нэг хэсэг бөгөөд
гэхдээ тэр нь соёлын мөн чанар биш, харин шашин,
эдийн засаг, урлаг зэрэгтэй нэг зиндааны байдаг гэсэн.
Италийн Джанбатиста Вико: Нийгмийн хөгжил нь
шашны зан үйл, гэрлэлт зэрэг соёлын элементүүдээр
илэрдэг хамтын оюун ухааны хөгжилд үндэслэдэг гэж
үзжээ. Германы Иоганн Готфрид Гердер /1774-1803/
соёлын тухай философийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулсан. Гердер: Соёл бол бурхан тэнгэрийн дээд
нээгдэл биш, харин байгалийн ба нийгмийн зүйлийг
хувирган өөрчилж байгаагийн, хүн төрөлхтний практик
үйл ажиллагааны үр бүтээл мөн. Хүн соёлыг
бүтээдгээрээ өөрийгөө бас бүтээдэг гэж үзсэн. Тэр бас
соёлыг “эрдэмтдийн”, “ард түмний” гэсэн хоёр янз
байдаг гэсэн.
И.Кант: “Хүн олон зорилготой тулгарч байдгаас
эцсийн зорилго нь соёл байдаг. Хүн хүмүүжлийн
соёлыг эзэмшинэ гэдэг бол тэрээр амьтан шинжээ
аль болохоор дарж, инстинктдээ захирагдах биш, ёс
суртахууны хэм хэмжээнүүдээр үйлдлээ удирдуулдаг
гэжээ. Мөн И.Кант: “Урлаг, шинжлэх ухаан хоёр
хүнийг иргэншүүлдэг болохоос соёлжуулж
чаддаггүй. ” Мөн нийгэм соёлтой байна гэдэг бол
иргэд нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх
нөхцлөөр хангагдсан байна гэсэн үг. Харин нийгэм
иргэншсэн байна гэдэг бол эрх чөлөөгөөр
хангагдсан байна гэсэн үг биш. Иргэншсэн нийгэм
бол гишүүдийнхээ амьдралыг дэглэсэн албан ёсны
сахилгад үндэслэдэг. Хүн төрөлхтний ирээдүй бол
иргэншлээс соёлд шилжихүй мөн” гэсэн.
XIX зууны сүүлийн үеийн Европын сэтгэгчдийн
боловсруулсан соёлын философи:
XIX зууны сүүлийн хагас үеэс Европын философийн
шинэ үеийнхний зарим төлөөлөгч “Кант руу буцаад”
гэсэн үзлийг дэвшүүлсэн. Ингэснээр шинэ Кантч
философи үүссэн. Нэг төлөөлөгч нь Г.Риккерт
/1863-1936/ юм. Тэр үнэлэмжийн тухай онол
боловсруулсан нь дашрамдаа соёлын тухай онол
болдог. “Соёл бол ерөнхий ач холбогдолтой
үнэлэмжүүдээр холбогдож, тэдгээр үнэлэмждээ эрхэм
нандин байдаг объектуудын цогц мөн” гэсэн.
Эрнст Кассирер /1874-1945/ “Символын хэлбэрийн
тухай философи” бүтээлдээ “Хүн бол бэлгэдлүүд
бүтээгч амьтан мөн” гэсэн. Кассирерийн үзлээр Соёл
бол сэтгэлийн бодит байдал, гагцхүү хүн
төрөлхтний ухамсрын хөгжил бий болдог хүрээ мөн
бөгөөд соёл нь хүмүүсийн материаллаг амьдралын
нөхцөлтэй огт холбоогүй байдаг гэжээ.
Герман дахь амьдралын тухай философи ба
соёлын талаарх шинэ үнэлэмж:
Фридрих Ницше: “Трагедийн төрөлт буюу
эллиний соёл ба пессимизм”, “Амьдралд түүхийн
шинжлэх ухааны ашиг ба хорын тухай” бүтээлүүддээ
оюуны соёлын зарим төрөлд волюнтаризмын
үүднээс үнэлгээ өгсөн. Ф.Ницше урлагийг шинжлэх
ухаанаас ямагт дээгүүр тавьж, шинжлэх ухааныг
урлагт зөвхөн дөхөж буй оюун ухааны мэдлэг
байдлаар тайлбарлажээ.
В.Дильтей /1833-1911/, Г.Зиммель /1858-1918/ нар
амьдралын тухай философийг хэрэг дээрээ соёлын
философи болгож хувиргасан.
Амьдралын философид соёлын үндсийг оюун
ухаанд биш харин соёлыг оюун санааны эрч хүч,
бүтээлч идэвхээр дүүргэгч “Амьдрал”-д эрэлхийлэх
болжээ. Амьдрал нь санаалаг мөн чанартай, харин
санаа нь амьдралын хүчээр бүтээгдэнэ.
Соёл бол “Санааны амьдрал” цутгаж байдаг
хэлбэр бөгөөд хэлбэр бүр нь дахин давтагдашгүй,
өвөрмөц өнгө төрхтэй. Амьдралын философичид
соёлын тухай гэхээсээ түүхэн, тодорхой
амьдралын амьдралын хэлбэрүүд болох соёлуудын
тухай ярихыг илүүд үзэж байлаа. Амьдрал үргэлж
хөдөлгөөн байдаг, амьдрал цутган ордог соёл нь
өөрийн төгсгөл, хөшингө байдалд хүртэл
амьдардаг хэмээн үзжээ.
ХХ зуун дахь соёлын философи сургаалууд
Освальд Шпенгллер /1880-1936/. Түүний бичсэнээр
аливаа соёлын хөгшин насыг иргэншил гэдэг. Манай
өнөөгийн эрин бол Ромын эзэнт улс задарч, эртний
Грек, Ромын иргэншлийг бүдүүлгүүд халдан мөхөөсөн
үетэй жишигдэхээр байна. Ийнхүү өрнөдийн ертөнц
хөгжлийнхөө эцсийн шатанд байна гэж дүгнэжээ.
Орчин үеийн Европын соёл хямрал, уналтанд байгаа
тухай Ницше, Шпенгллер нарын үзлийг Испанийн
философич Х.Ортега-и-Гассет дагахдаа зарим
нэмэлт үндэслэгээ гаргажээ. Тэр “Олон түмэн”,
“Бослого” гэдэг хоёр үгэнд өвөрмөц утга оруулсан.
“Олон түмний бослого” гэдэг бүтээлдээ үлгэр
дууриалгүй хүмүүс /дундаж хүмүүс/ мөн гэжээ. Олон
түмэн доороос ч дээрээс ч бүрддэг. Харин сонгодог
хүмүүс бол өөртөө өндөр шаардлага тавигчид гэсэн.
Фрейдист ба неофрейдист соёлын онол:
Зигмунд Фрейдийн соёлын философи баримтлал нь
түүний психоаналитик сургаалийн бүрэлдэхүүн
хэсэг болно. З.Фрейд соёлыг зөвхөн оюуны биш, бас
материаллаг ололт гэж өргөн утгаар ойлгосон.
Түүний бүтээлүүдэд соёл, иргэншил гэдэг 2 нэр
томьёог ижил утгаар хэрэглэсэн. Түүний үзлээр
шударга ёс бол хүмүүс нийтээрээ ба тус бүртээ
соёлын шаардлагуудад захирагдахын зайлшгүй
хэрэгцээ, сэтгэлзүйн үүднээс хэлбэл анхдагч
инстинктүүдээ хазаарлан барих шаардлага мөн.
Соёл бол анхдагч дур хүсэл, анхдагч догдлолоос янз
бүрийн хар муу хүч гарч ирэхийг саатуулагч
хамгаалах механизм мөн. Тиймээс бодгаль эрх чөлөө
бол соёлын ололт биш ажээ.
Түүний шавь философич Отто Ранк
/1884-1939/: Эхийн хэвлийд тавтай байсан хүүхэд
төрмөгцөө дайсагнагч орчинд бүчүүлж, улмаар
төрөхийн бэртэл авдаг. Тохь тухаа алдсан
байдлаа гэтлэн давах арга зам нь соёлын зам мөн
гэжээ. Соёл бол гадаад ертөнцийг эхийн өвөртэй
төсөөтэй болгон хувиргахад чиглэсэн
чармайлтуудын цогц мөн. Жнь: хүн өөртөө сууц
бүтээдэг нь эхийн өвөртэй төсөө бүхий зүйл
бүтээж буй нь юм гэсэн. Фрейдийн шавь Карл
Юнг: Соёлын суурь элемент бол янз бүрийн
шидэт домог /миф/ байдаг бөгөөд, тэдгээрт
хамтын ухамсаргүй сэтгэлийг тээгч анхны дүр
/архетип/-үүд үзэгдэн илэрдэг.
Германы эрдэмтэн Карл Манхейм /1893-1947/: Соёл
дахь мөргөлдөөн нийгийн амьдрал дахь рациональ зүйл,
иррациональ зүйл хоёрын харилцаанд хамгийн тод
илэрдэг гэж дүгнэсэн. Голландын түүхч соёл судлаач
Йохан Хейзинга /1872-1945/ нь“Тоглоомч хүн” /1938/
гэдэг бүтээлдээ “Хүн гагцхүү тоглож байж л өөрийгөө
соёл бүтээгч амьтан мөнийг хэрэгжүүлдэг тул соёлын
нөхцлөөс гадуур тоглоомын мөн чанарыг ойлгох
бололцоогүй гэдгийг хялбарчлан ойлгож болохгүй” гэжээ.
Германы гуманист, байгаль шинжээч эрдэмтэн
А.Швейцер /1875-1965/ нь соёлын материаллаг
дэвшлээс оюуны дэвшил нь нийгэмд илүү чухал гэжээ.
Оюуны дэвшлийг ёс суртахууны дэвшилтэй адилтгадаг.
Орчин үеийн завгүй хүн танин мэдэж, хөгжихийг биш,
харин зугаацан цэнгэхийг, тэгэхдээ оюуны чармайлт
аль болох бага шаардах зугааг дээдэлж байна гэж үзсэн.
Соёлд ёс суртахууны үндэс заавал байх ёстой гэсэн.
Постструктуралист- постмодернист соёлын
онолын онцлог:
ХХ зууны дунд үеэс хойш дэлхий дахинд цэрэгжилт,
нийгмийн янз бүрийн эмзэг асуудлын хурцдал,
мэдээллийн технологи ба биотехнологийн хөгжил,
даяаршлын үйл явц зэрэг нь урд нь модерн
загвараар холбогдож ирсэн янз бүрийн соёлын
харилцан хамаарлыг өөр шинэ загвараар солих
бололцоог бүрдүүлж ирсэн байна. Тийм шинэ соёлыг
зарим судлаач “постмодерний соёл” гэж нэрлэдэг
болжээ. Тэмдгийн тогтолцоонд тэмдэглэгдэгч нь
тэмдэглэгчээ тодорхойлдог гэж структурализмд
үздэг бол постструктурализмд тэмдэглэгч нь
тэмдэглэгдэгчээ тодорхойлдог гэж үздэг.
Постмодернизмд хүнийг шинээр авч үздэг болсон.
Постструктуралист- постмодернистуудын
төлөөлөгчид тэмдэг бол ямар нэгэн юмны утгыг
заадаг биш, харин түүний байхгүйг нь заадаг гэж
үздэг.
Тэмдгийн тогтолцоонд тэмдэглэгдэгч нь
тэмдэглэгчээ тодорхойлдог гэж
структурализмд үздэг бол
постструктурализмд тэмдэглэгч нь
тэмдэглэгдэгчээ тодорхойлдог гэж үздэг.
Постмодернизмд хүнийг шинээр авч үздэг
болсон. Постструктуралист-
постмодернистуудын төлөөлөгчид тэмдэг
бол ямар нэгэн юмны утгыг заадаг биш,
харин түүний байхгүйг нь заадаг гэж үздэг.

More Related Content

What's hot

соёлын үүсэл Slide
соёлын үүсэл Slideсоёлын үүсэл Slide
соёлын үүсэл SlideА. Aku
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философиArsenic Halcyon
 
нийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцнийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцBayarmaa Anu
 
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptxgoo-zui-2.pptx
goo-zui-2.pptxMuja14
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 
Антропоцентризм
АнтропоцентризмАнтропоцентризм
АнтропоцентризмAnuk0811
 
модерн урлаг
модерн урлагмодерн урлаг
модерн урлаг2011_2013
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2E-Gazarchin Online University
 
дундад зуун
дундад зуундундад зуун
дундад зуунochirjav
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсTserendulam Gan-Erdene
 
гоо зүйн үндсэн категори
гоо зүйн үндсэн категоригоо зүйн үндсэн категори
гоо зүйн үндсэн категориSuvdka
 

What's hot (20)

соёлын үүсэл Slide
соёлын үүсэл Slideсоёлын үүсэл Slide
соёлын үүсэл Slide
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
нийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцнийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэц
 
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptxgoo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
 
Culture
CultureCulture
Culture
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
Реализм
РеализмРеализм
Реализм
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
Антропоцентризм
АнтропоцентризмАнтропоцентризм
Антропоцентризм
 
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
АХУЙН ТУХАЙ СУРГААЛАХУЙН ТУХАЙ СУРГААЛ
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
 
модерн урлаг
модерн урлагмодерн урлаг
модерн урлаг
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
дундад зуун
дундад зуундундад зуун
дундад зуун
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
 
гоо зүйн үндсэн категори
гоо зүйн үндсэн категоригоо зүйн үндсэн категори
гоо зүйн үндсэн категори
 

Similar to Xx зууны соёлын философи

Buynhishig soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel  Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel А. Aku
 
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголторчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголтRayya Jakhynbyek
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангиBolopchimeg Bolopoo
 
Урлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдУрлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдRayya Jakhynbyek
 
сэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философисэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философиБ. Ононгоо
 
Tuukh 7grade
Tuukh 7gradeTuukh 7grade
Tuukh 7gradetulgaa14
 
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
  ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ  ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛП. Эрдэнэсайхан
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15E-Gazarchin Online University
 
Miiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagMiiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagDavaakhuu Re
 

Similar to Xx зууны соёлын философи (20)

Урлагийн социологи
Урлагийн социологиУрлагийн социологи
Урлагийн социологи
 
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel  Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel
 
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголторчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р анги
 
Урлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдУрлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүд
 
Sem
SemSem
Sem
 
реферат философи
реферат философиреферат философи
реферат философи
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
Symbolism 003
Symbolism 003Symbolism 003
Symbolism 003
 
сэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философисэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философи
 
Philo
PhiloPhilo
Philo
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Ssot2
Ssot2Ssot2
Ssot2
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
Tuukh 7grade
Tuukh 7gradeTuukh 7grade
Tuukh 7grade
 
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
  ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ  ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Miiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagMiiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplag
 
MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongoliin yuani uls
Mongoliin yuani ulsMongoliin yuani uls
Mongoliin yuani uls
 
Khurs, usnii bohirdol
Khurs, usnii bohirdolKhurs, usnii bohirdol
Khurs, usnii bohirdol
 

Xx зууны соёлын философи

  • 2. Соёл бол нийгмийн амьдралын үндсэн бүх хүрээг хамаардаг нэн олон талт нийгмийн үзэгдэл тул судалгааны өөр өөр чиглэлийн төлөөлөгчид бие биенээсээ ялгаатай тайлбар өгдөг. Соёлын тухай өөр өөр тодорхойлолтод гносеологи, логик, үнэлэмжийн онол, үйлдлийн тухай онол праксиологи аль нэгний юмуу заримынх нь үүднээс авч үзвэл зохих нийтлэг санаа, үндэслэл байдаг. Үүнд: 1.Соёлыг юм, баялаг гэж биш, баялгийг бүтээдэг үйл ажиллагаа гэж үзэх ёстой. Жнь: зохион байгуулалт, авир үйлдэл, мэдрэмж, үнэлэмж зэргийг үйл ажиллагааны тодорхой төрлүүд гэж үзэж болох юм. 2. XIX зууны дунд үеэс хойш соёлыг үнэлэмж хэмээдэг үзэл дэлгэрч ирсэн. З. Соёл бол хүний үйлдлийн аливаа төрлийг хамаардаг бөгөөд гэхдээ соёл нь шууд байдлаараа уг үйлдэл өөрөө биш, харин тухайн үйл хэрэгжих зохион байгуулалт, аргын тал юм. 4. Соёл бол нийгэм төдийгүй байгаль руу бас ханддаг.
  • 3. Интеграль байдлаар тодорхойлбол: Соёл бол тухайн субъект үйл ажиллагаандаа зохих утга холбогдолтой танин мэдэхүйн болон үнэлэмжийн харилцан уялдаат тодорхой байр сууринаас байгалийн зүйлийг нийгмийн зүйл болгодог, нийгмийн зүйлийг тухайн нөхцөлд зохицуулан өөрчилж байдаг арга мөн. Тийнхүү соёл бол үнэлэмж, арга хоёрын уялдаа мөн. Соёл судлал, соёлын философи хоёрыг ялган ойлгох ёстой. Соёлын философи бол: Метафизик, соёлын амьдралын универсаль асуудлуудыг авч үздэг. Үүнд: Соёлын мөн чанар, үүсдэг үндсэн шалтгааныг шашны холбогдох тайлбар, шинжлэх ухааны зохих ололт зэрэгт үндэслэн тайлбарлаж, холбогдох хамгийн ерөнхий зарчмуудыг боловсруулах зорилгыг соёлын философи дэвшүүлж, уг зорилгоо биелүүлж байдаг. Соёл судлал бол: Соёлын тодорхой тодорхой үзэгдлийг бие даасан үзэгдэл мөний нь хувьд авч үзэж янз бүрийн шинж ба үйлийг нь тоочин илэрхийлж байдаг.
  • 4. Соёлын тухай философийн үүсэл хөгжил /Эртний үеэс XIX зууны дунд үе хүртэл/ Германы сэтгэгч А.Мюллер “Соёлын тухай философи” гэдэг нэр томьёог XIX зуунд анх хэрэглээний эргэлтэнд оруулсан. Соёлын үзэгдлүүдийг философийн үүднээс тайлбарлахыг оролдсон нь эртний Софистуудын үе юм. /Эртний Грекийн Платон, Ромын Цицерон, Сенека, Корнелий Тацит/ Тэд бие хүний боловсрол, ёс суртахууны өндөрлөгийг соёлын түвшний үзүүлэлт болгодог байжээ. Европын Сэргэн мандлын үеийн сэтгэгчид хүн төвт үзэл /антропоцентризм/, пантеизм, гилозоизмыг ялангуяа урлагийн асуудалтай нягт холбож байсан. Тэд соёл бол хүмүүжлийн зорилгот үйлдлийн үр дүн гэж үзсэн Грек Ромын сэтгэгчдийн үзлийг сэргээн үзсэн.
  • 5. Европын шинэ үеийн сэтгэгчдийн дотроос Ф.Бекон урлагийг соёлын мөн чанар нь гэж үнэлсэн. Т.Гоббс: Шинжлэх ухаан бас соёлын нэг хэсэг бөгөөд гэхдээ тэр нь соёлын мөн чанар биш, харин шашин, эдийн засаг, урлаг зэрэгтэй нэг зиндааны байдаг гэсэн. Италийн Джанбатиста Вико: Нийгмийн хөгжил нь шашны зан үйл, гэрлэлт зэрэг соёлын элементүүдээр илэрдэг хамтын оюун ухааны хөгжилд үндэслэдэг гэж үзжээ. Германы Иоганн Готфрид Гердер /1774-1803/ соёлын тухай философийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Гердер: Соёл бол бурхан тэнгэрийн дээд нээгдэл биш, харин байгалийн ба нийгмийн зүйлийг хувирган өөрчилж байгаагийн, хүн төрөлхтний практик үйл ажиллагааны үр бүтээл мөн. Хүн соёлыг бүтээдгээрээ өөрийгөө бас бүтээдэг гэж үзсэн. Тэр бас соёлыг “эрдэмтдийн”, “ард түмний” гэсэн хоёр янз байдаг гэсэн.
  • 6. И.Кант: “Хүн олон зорилготой тулгарч байдгаас эцсийн зорилго нь соёл байдаг. Хүн хүмүүжлийн соёлыг эзэмшинэ гэдэг бол тэрээр амьтан шинжээ аль болохоор дарж, инстинктдээ захирагдах биш, ёс суртахууны хэм хэмжээнүүдээр үйлдлээ удирдуулдаг гэжээ. Мөн И.Кант: “Урлаг, шинжлэх ухаан хоёр хүнийг иргэншүүлдэг болохоос соёлжуулж чаддаггүй. ” Мөн нийгэм соёлтой байна гэдэг бол иргэд нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нөхцлөөр хангагдсан байна гэсэн үг. Харин нийгэм иргэншсэн байна гэдэг бол эрх чөлөөгөөр хангагдсан байна гэсэн үг биш. Иргэншсэн нийгэм бол гишүүдийнхээ амьдралыг дэглэсэн албан ёсны сахилгад үндэслэдэг. Хүн төрөлхтний ирээдүй бол иргэншлээс соёлд шилжихүй мөн” гэсэн.
  • 7. XIX зууны сүүлийн үеийн Европын сэтгэгчдийн боловсруулсан соёлын философи: XIX зууны сүүлийн хагас үеэс Европын философийн шинэ үеийнхний зарим төлөөлөгч “Кант руу буцаад” гэсэн үзлийг дэвшүүлсэн. Ингэснээр шинэ Кантч философи үүссэн. Нэг төлөөлөгч нь Г.Риккерт /1863-1936/ юм. Тэр үнэлэмжийн тухай онол боловсруулсан нь дашрамдаа соёлын тухай онол болдог. “Соёл бол ерөнхий ач холбогдолтой үнэлэмжүүдээр холбогдож, тэдгээр үнэлэмждээ эрхэм нандин байдаг объектуудын цогц мөн” гэсэн. Эрнст Кассирер /1874-1945/ “Символын хэлбэрийн тухай философи” бүтээлдээ “Хүн бол бэлгэдлүүд бүтээгч амьтан мөн” гэсэн. Кассирерийн үзлээр Соёл бол сэтгэлийн бодит байдал, гагцхүү хүн төрөлхтний ухамсрын хөгжил бий болдог хүрээ мөн бөгөөд соёл нь хүмүүсийн материаллаг амьдралын нөхцөлтэй огт холбоогүй байдаг гэжээ.
  • 8. Герман дахь амьдралын тухай философи ба соёлын талаарх шинэ үнэлэмж: Фридрих Ницше: “Трагедийн төрөлт буюу эллиний соёл ба пессимизм”, “Амьдралд түүхийн шинжлэх ухааны ашиг ба хорын тухай” бүтээлүүддээ оюуны соёлын зарим төрөлд волюнтаризмын үүднээс үнэлгээ өгсөн. Ф.Ницше урлагийг шинжлэх ухаанаас ямагт дээгүүр тавьж, шинжлэх ухааныг урлагт зөвхөн дөхөж буй оюун ухааны мэдлэг байдлаар тайлбарлажээ. В.Дильтей /1833-1911/, Г.Зиммель /1858-1918/ нар амьдралын тухай философийг хэрэг дээрээ соёлын философи болгож хувиргасан.
  • 9. Амьдралын философид соёлын үндсийг оюун ухаанд биш харин соёлыг оюун санааны эрч хүч, бүтээлч идэвхээр дүүргэгч “Амьдрал”-д эрэлхийлэх болжээ. Амьдрал нь санаалаг мөн чанартай, харин санаа нь амьдралын хүчээр бүтээгдэнэ. Соёл бол “Санааны амьдрал” цутгаж байдаг хэлбэр бөгөөд хэлбэр бүр нь дахин давтагдашгүй, өвөрмөц өнгө төрхтэй. Амьдралын философичид соёлын тухай гэхээсээ түүхэн, тодорхой амьдралын амьдралын хэлбэрүүд болох соёлуудын тухай ярихыг илүүд үзэж байлаа. Амьдрал үргэлж хөдөлгөөн байдаг, амьдрал цутган ордог соёл нь өөрийн төгсгөл, хөшингө байдалд хүртэл амьдардаг хэмээн үзжээ.
  • 10. ХХ зуун дахь соёлын философи сургаалууд Освальд Шпенгллер /1880-1936/. Түүний бичсэнээр аливаа соёлын хөгшин насыг иргэншил гэдэг. Манай өнөөгийн эрин бол Ромын эзэнт улс задарч, эртний Грек, Ромын иргэншлийг бүдүүлгүүд халдан мөхөөсөн үетэй жишигдэхээр байна. Ийнхүү өрнөдийн ертөнц хөгжлийнхөө эцсийн шатанд байна гэж дүгнэжээ. Орчин үеийн Европын соёл хямрал, уналтанд байгаа тухай Ницше, Шпенгллер нарын үзлийг Испанийн философич Х.Ортега-и-Гассет дагахдаа зарим нэмэлт үндэслэгээ гаргажээ. Тэр “Олон түмэн”, “Бослого” гэдэг хоёр үгэнд өвөрмөц утга оруулсан. “Олон түмний бослого” гэдэг бүтээлдээ үлгэр дууриалгүй хүмүүс /дундаж хүмүүс/ мөн гэжээ. Олон түмэн доороос ч дээрээс ч бүрддэг. Харин сонгодог хүмүүс бол өөртөө өндөр шаардлага тавигчид гэсэн.
  • 11. Фрейдист ба неофрейдист соёлын онол: Зигмунд Фрейдийн соёлын философи баримтлал нь түүний психоаналитик сургаалийн бүрэлдэхүүн хэсэг болно. З.Фрейд соёлыг зөвхөн оюуны биш, бас материаллаг ололт гэж өргөн утгаар ойлгосон. Түүний бүтээлүүдэд соёл, иргэншил гэдэг 2 нэр томьёог ижил утгаар хэрэглэсэн. Түүний үзлээр шударга ёс бол хүмүүс нийтээрээ ба тус бүртээ соёлын шаардлагуудад захирагдахын зайлшгүй хэрэгцээ, сэтгэлзүйн үүднээс хэлбэл анхдагч инстинктүүдээ хазаарлан барих шаардлага мөн. Соёл бол анхдагч дур хүсэл, анхдагч догдлолоос янз бүрийн хар муу хүч гарч ирэхийг саатуулагч хамгаалах механизм мөн. Тиймээс бодгаль эрх чөлөө бол соёлын ололт биш ажээ.
  • 12. Түүний шавь философич Отто Ранк /1884-1939/: Эхийн хэвлийд тавтай байсан хүүхэд төрмөгцөө дайсагнагч орчинд бүчүүлж, улмаар төрөхийн бэртэл авдаг. Тохь тухаа алдсан байдлаа гэтлэн давах арга зам нь соёлын зам мөн гэжээ. Соёл бол гадаад ертөнцийг эхийн өвөртэй төсөөтэй болгон хувиргахад чиглэсэн чармайлтуудын цогц мөн. Жнь: хүн өөртөө сууц бүтээдэг нь эхийн өвөртэй төсөө бүхий зүйл бүтээж буй нь юм гэсэн. Фрейдийн шавь Карл Юнг: Соёлын суурь элемент бол янз бүрийн шидэт домог /миф/ байдаг бөгөөд, тэдгээрт хамтын ухамсаргүй сэтгэлийг тээгч анхны дүр /архетип/-үүд үзэгдэн илэрдэг.
  • 13. Германы эрдэмтэн Карл Манхейм /1893-1947/: Соёл дахь мөргөлдөөн нийгийн амьдрал дахь рациональ зүйл, иррациональ зүйл хоёрын харилцаанд хамгийн тод илэрдэг гэж дүгнэсэн. Голландын түүхч соёл судлаач Йохан Хейзинга /1872-1945/ нь“Тоглоомч хүн” /1938/ гэдэг бүтээлдээ “Хүн гагцхүү тоглож байж л өөрийгөө соёл бүтээгч амьтан мөнийг хэрэгжүүлдэг тул соёлын нөхцлөөс гадуур тоглоомын мөн чанарыг ойлгох бололцоогүй гэдгийг хялбарчлан ойлгож болохгүй” гэжээ. Германы гуманист, байгаль шинжээч эрдэмтэн А.Швейцер /1875-1965/ нь соёлын материаллаг дэвшлээс оюуны дэвшил нь нийгэмд илүү чухал гэжээ. Оюуны дэвшлийг ёс суртахууны дэвшилтэй адилтгадаг. Орчин үеийн завгүй хүн танин мэдэж, хөгжихийг биш, харин зугаацан цэнгэхийг, тэгэхдээ оюуны чармайлт аль болох бага шаардах зугааг дээдэлж байна гэж үзсэн. Соёлд ёс суртахууны үндэс заавал байх ёстой гэсэн.
  • 14. Постструктуралист- постмодернист соёлын онолын онцлог: ХХ зууны дунд үеэс хойш дэлхий дахинд цэрэгжилт, нийгмийн янз бүрийн эмзэг асуудлын хурцдал, мэдээллийн технологи ба биотехнологийн хөгжил, даяаршлын үйл явц зэрэг нь урд нь модерн загвараар холбогдож ирсэн янз бүрийн соёлын харилцан хамаарлыг өөр шинэ загвараар солих бололцоог бүрдүүлж ирсэн байна. Тийм шинэ соёлыг зарим судлаач “постмодерний соёл” гэж нэрлэдэг болжээ. Тэмдгийн тогтолцоонд тэмдэглэгдэгч нь тэмдэглэгчээ тодорхойлдог гэж структурализмд үздэг бол постструктурализмд тэмдэглэгч нь тэмдэглэгдэгчээ тодорхойлдог гэж үздэг. Постмодернизмд хүнийг шинээр авч үздэг болсон. Постструктуралист- постмодернистуудын төлөөлөгчид тэмдэг бол ямар нэгэн юмны утгыг заадаг биш, харин түүний байхгүйг нь заадаг гэж үздэг.
  • 15. Тэмдгийн тогтолцоонд тэмдэглэгдэгч нь тэмдэглэгчээ тодорхойлдог гэж структурализмд үздэг бол постструктурализмд тэмдэглэгч нь тэмдэглэгдэгчээ тодорхойлдог гэж үздэг. Постмодернизмд хүнийг шинээр авч үздэг болсон. Постструктуралист- постмодернистуудын төлөөлөгчид тэмдэг бол ямар нэгэн юмны утгыг заадаг биш, харин түүний байхгүйг нь заадаг гэж үздэг.