Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

4 их монгол улс байгуулагдсан нь

4,704 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

4 их монгол улс байгуулагдсан нь

  1. 1. Их Монгол улс байгуулагдсан нь
  2. 2. • Их Монгол улс байгуулагдах болсон шалтгаан • Их Монгол улс байгуулах үйл явц • Их Монгол улс бүрэлдэн тогтсон нь • Их Монгол улсын төрийн зохион байгуулалт • Гадаад бодлого
  3. 3. Их Монгол улс байгуулагдах болсон шалтгаан • 10-12-р зууны үе буюу 2 зууны турш нүүдэлчин овог аймгууд нэгдмэл төр улсгүй тархай бутархай байжээ. • Өмнө зүгээс жил бүр Алтан улс уулгалан эрчүүдийг алж, эмэгтэйчүүд хүүхдүүдийг боолчилдог байв. • Нэгдмэл төр байгуулах зайлшгүй шаардлага гарсан ба бүгдийг нэгтгэх хүчирхэг нэгэн үгүйлэгдэв.
  4. 4. Тэмүүжин ба Хамаг монгол • Хабул хааны үед хүчирхэг байсан Хамаг монголчууд 12-р зууны дундуур удирдагчгүй болсон байв. • Хотула хааны удам Сача Бэхи, Амбгай хааны ач Таргудай, Хабул хааны ач Есүхэй нар хэн нь хаан болохоо шийдэж чадахгүй байлаа. • Хамгийн боломжтой нь Есүхэй байсан боловч 1171 онд Татаруудад хорлогдож нас эцэслэв. • Тайчууд болон Жүрхинчүүд Есүхэйн гэргий Өүлэнг 5 хүүхдийн хамт орхиж харъят иргэдийг булаан нүүв.
  5. 5. Өүлэн эх Тэмүүжин, Хасар нарын хамт
  6. 6. Их Монгол улс байгуулах үйл явц • Тэмүүжинд аажим аажимаар өрх гэрүүд ирж нийлсээр хүчирхэг болж эхэлсэн. • 17 нас хүрч эцэг Есүхэйн сүй тавьж авч өгсөн Бөртэ үжинг хатанаа болгов. • Гурван Мэргид Өүлэнг булаалгасан өсөө санаж Бөртийг булаав. • Тэмүүжин Хэрэйдийн Тоорил хан, Жадараны Жамуха нартай гурван мэргидийг даран сөнөөв. • Жамухад байсан хамаг монголын ихэнхи өрх болон алтан ургын ноѐд Тэмүүжинд ирж нийлэв. Бөртэ хатан
  7. 7. Их Монгол улс байгуулах үйл явц • 1189 онд Бурхан Халдун уулын өвөр, Дэлүүн болдог хэмээх газар их хуралдай болж Тэмүүжинийг Хамаг монголын хаан, Чингис хэмээн нэрийдэв. • Урд анд явсан Жамуха Чингис хааны эсрэг Монголын хаан болохын тулд дайсагнав. 1190 онд Зээрин хавчигд Жамуха Чингис хоѐрын үл ойлголцол зэвсэгт мөргөлдөөнд хүрэв. Энэ тулаанд Жамуха ялсан бөгөөд Чингис хааны хамгийн сүүлийн ялагдал байжээ. Гэвч Жамухын харгис зангаас болж түүний ихэнхи албатууд Чингисд ирж нийлэв.
  8. 8. Их Монгол улс байгуулах үйл явц • 1198 онд эртний өст Татар өөрийн холбоотон болох Алтан улстай муудалцан байлдах болсоныг ашиглан Чингис хаан, Тоорил хан хавсайдан татартай дайтаж эхлэв. • 1201 онд Жамуха Чингисд ялагдсан бусад овог аймгийг нийлүүлж өөрийг Гүр хаан хэмээн өргөмжлөв. Гүр хаан Жамуха
  9. 9. Их Монгол улс байгуулах үйл явц • Жамухын Гүр хаан болсон нь Чингис хааныг шахаанд оруулсан боловч Ван хантай нийлж Жамухын эсрэг тулалдан 1202 онд буулгаж авлаа. • Жамухыг мохоосны дараа дутуу үлдээсэн татарын ханлигыг бүрэн даран мохоов. • Татараас Есүй, Есүгэн эгч дүү хатадыг буулгаж авсаны Есүй хатан хожим Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэв. • Татарыг мохоосны дараа Ван хаантай эв эвдрэв. • Хэрэйд аймагтай 1203-1204 он хүртэл бүтэн жил байлдсаны эцэст буулгаж авсан ба Ван хан Найман аймагт дутааж тэндээ найманчуудад алуулав. Ван хаан
  10. 10. Их Монгол улс байгуулах үйл явц • 1204 онд Чингис хаан тал нутагт үлдсэн сүүлчийн том өрсөлдөгч болох Найман аймагтай байлдаж эхлэв. • Найман аймаг тэр үед Мэргидийн Тогтоа бэхи, Худуга, Жадараны Жамуха зэрэг Чингисийн хуучин дайснуудыг цөм дэргэдээ авсан байв. • Зуны эхэн сард эхэлсэн тулаан намрын эхэн сард Найманы Таян хаан үхэж, Хүчүлүг хунтайж
  11. 11. Их Монгол улс байгуулах үйл явц • 1206 онд Их Хуралдайг Онон мөрний Дэлүүн Болдогт хуралдуулж Их Монгол улсыг байгуулсан ба хаан ширээнд Тэмүүжинийг залж Чингис хаан хэмээн өргөмжлөв.
  12. 12. Их Монгол улсын төрийн зохион байгуулалт Эзэн хаан Их хуралдай Баруун түмний ноѐн Зүүн түмни ноѐн Төвийн түмний ноѐн Мянгатын ноѐд Мянгатын ноМянгатын ноѐд Зуутын ноѐЗуутын ноѐдЗуутын ноѐд Аравтын ноѐн Аравтын ноАравтын ноѐн Улсын их заргач
  13. 13. Их Монгол улсын төрийн зохион байгуулалт
  14. 14. Их Монгол улсын төрийн зохион байгуулалт • Чингис хаан найман аймагтай байлдахаас өмнө өөрийн харъят иргэдийг аравтын зохион байгуулалтанд оруулсан байв. • Наймантай байлдахад асар өндөр зохион байгуулалт бүхий армитай байснаар Найман аймгийг амархан ялсан бололтой.
  15. 15. Их Монгол улсын төрийн зохион байгуулалт • Овгийн системийн халж улсыг аравтын системд шилжүүлсэн нь Чингис хааны хамгийн зөв алхам байв. Албан тушаал буюу аравт, зуут, мянгат, түмтийн ноѐны байр сууринд ямар ч хүн очиж болхоор болсон байна. • Уйгар гаралтай Тататунгаагаар уйгар бичиг дээр суурилсан монгол бичиг буюу уйгаржин монгол бичиг зохиолгов. • Нийтээр дагаж мөрдөх нэгдсэн хууль дүрэм, ИХ ЗАСАГ хуулийг бий болгосон. • Хууль, ѐс зүйг дээд хэмжээгээр мөрдүүлж зөрчсөн этгээдийг хатуу ширүүнээр шийтгэх ба хааны дэргэд хаанд л захирагдах улсын их заргачыг томилсоноор хуулийн хяналт улам хатуу болжээ.
  16. 16. Гадаад бодлого • Шинээр байгуулагдсан улс учир Чингис хаан хөрш зэргэлдээх улсуудтай тайван замаар харилцахыг эрмэдзэж байлаа. • Гэвч эртний өст Алтан улсыг дарж авахгүй бол Их Монгол улсын ирээдүйд аюул заналхийлнэ гэдгийг ч мэдэж байв. • Тиймээс шууд алтан улстай биш, тэдэнтэй байлдахад маш том түшиц болох Тангадын хаант улсыг дайлаар мордох шийдвэрийг гаргажээ.
  17. 17. Гадаад бодлого • 1209 онд Тангадын хилийг цөмөрч толгойн цэргүүдийг цохисоноор Тухайн үеийн Тангадын нийслэл, одооны Лин Жоу хотод тулж очмогц тангадын хаан асар их бэлэг сэлт, буман толгой тэмээ болон өөрийн охин Чага бэхиг өгсөнөөр бууж өгсөн байна.
  18. 18. Гадаад бодлого • 1211 онд Чингис хаан Алтан улсад довтлов. • Дайны эхний үед Алтан улсын цэрэгт байсан Киданы монгол хэлт цэргүүд Их монгол улсын талд уравлаа. • Монголын морин цэргийн түрэлтийг зогсоож чадахгүй байсаар дөнгөж эхний жилээ хойд хэсгийн бүх хот суурингаа алдсан байв.
  19. 19. Гадаад бодлого • Алтан улс цэргийн хүчээ нэгтгэн 600 мянган гариу хүнтэй армиар Чингис хааны 100 мянга шахам морьт цэрэгтэй тулж ялагдсан бөгөөд энэ талаар Монголын нууц товчоонд дурдахдаа “хятадыг зомгол болтол хядав” гэжээ. • Энэ ялагдалаас болж Алтан улсын хаан нийслэлдээ 500 хүү, 500 охиноо асар их бэлэг сэлтийн хамт орхиод зугтсан байв. • 1214 онд Алтан улсыг буулгаж авсан байна.
  20. 20. Гадаад бодлого • Хятадад байгуулсан ялалт баруун тийш Хорезмийн шахад хүрчээ. • Чингис хаан хорезмтэй эвтэй найртай байхыг бодолцон 1216 онд элч илгээж, 450 худалдаачин явуулсанд цөмийг алсанаар хоѐр их гүрний хооронд дайн дэгдээжээ. • Тэр дариу мордохыг хойшлуулан мэргидийн үлдэгдэл болон ойн иргэдийн бослогыг дарж дотоодын самууныг дарав.
  21. 21. Гадаад бодлого • 1219 онд Чингис хаан Хорезмын Шахад мордов. • Чингис хааныг хэдэн цэрэгтэй байсан талаар судлаачид: – 100 мянга – 210 мянга – 500 мянга гэсэн таамаглалууд дэвшүүлдэг
  22. 22. Гадаад бодлого • Дайн 6 жил хагас үргэлжилж Хорезмын шах үхэж, залгамжлагч хунтайж Мухамед энэтхэгт зугтан, Монголчууд Хорезмын газар нутгыг бүрэн эзлэж дууссанаар төгсгөл болжээ. • Дайны явцад хоѐр талаас өдий төдий цэрэг амь насаа алдсан боловч Чингис хаан бууж өгөөгүй хотуудад хатуу ширүүн байж газрын хөрстэй тэгшилж байжээ.
  23. 23. Дүгнэлт • Монгол нутагт байсан овог аймгуудын өвөр хоорондын дайсагнал өөрийн эрхгүй нэгдэлийн замд орсон. • Чухам энэ нэгдлийн замыг зөв залсан нь Чингис хаан байжээ. • Их Монгол улсын зохион байгуулалтыг цэргийн аравтын системд оруулсан нь хамгийн зөв шийдвэр байжээ. • Монгол бичиг, Их засаг хуулийг зохиосон г.м • Ямар ч үед дипломат харилцааг эрхэмлэн, дайны үүслийг түрүүлж тавьдаггүй байсан нь Гадаад бодлогын хамгийн давуу чанар байжээ.
  24. 24. Анхаарал хандуулсан дор талархмуй

×