SlideShare a Scribd company logo
1 of 15
Шинэ үеийн Монгол улсын улс
төр, нийгэм, эдийн засаг, соёл
1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад
Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн,
Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ
үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд
БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Швейцарь шиг
улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ
төдийгүй Европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэд
нартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох
оролдлогуудыг уйгагүй хийж байжээ.
Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны
залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед, Дании зэрэг
улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн
мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ
гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы
түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь
дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур
угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагат ёсыг
халсан байна.
Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын
боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг
тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон
арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба
хүн болон мал эмнэлгүүдийг олноор байгуулж байжээ.
Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн
хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий
эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель,
цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага
болох Монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй
Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн
тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна
гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн
баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын
мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг
Монголд урьж ажиллуулж байжээ.
1921 оны Ардын хувьсгал Монголын засаг захиргааг өөрчилсөн.
1923 онд аймгийн нэрийг өөрчлөх тухай засгийн газрын шийдвэр
гарч Түшээт хан аймаг–Богд Хан уулын аймаг, Сэцэн хан аймаг–
Хан Хэнтий уулын аймаг, Сайн ноён хан аймаг–Цэцэрлэг Мандал
уулын аймаг, Засагт хан аймаг–Хан тайшир уулын аймаг гэж
нэрлэгджээ. Богдхан уулын аймгийн төвийг нийслэл хүрээнээс
шилжүүлж Лүнд төвлөрүүлэх, Хан-Хэнтий аймгийн төвийг
Өндөрхаанд, Цэцэрлэг Мандал аймгийн төвийг Цэцэрлэгт, Хан
Тайшир аймгийн төвийг Улиастайд байлгахаар тогтоожээ. Дээрх 4
аймгаас гадна Ховдын хязгаарт байсан Дөрвөдийн Зоригт хан
аймаг, Далай хан аймаг хоёрыг 1921 онд нэгтгэж Улаангом төвтэй
Чандмань уулын аймаг болгон өөрчилжээ. 1924 онд улсын
анхдугаар хурлаар баталсан үндсэн хуульд Монгол Улс БНМАУ
болсныг баталж улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэж засаг
захиргааны тусгай нэгж болгосон байна. 1930 он болж ирэхэд
манай улс 5 аймагт, аймаг нь хошууд /72/, хошуу сум нь 512, сум
нь 7900 хорьдод хуваагдаж байсан. Хан-Хэнтий уул, Богдхан уул,
Цэцэрлэг Мандал уулын аймгууд нь тус бүртээ 16 хошуу,
Хантайшир уулын аймаг нь 10 хошуу, Чандмань уулын аймаг нь
14 хошуунд хуваагдаж байжээ.
1931 оны 11-р сарын 6-нд Улсын бага хурал БНМАУ-ын засаг
захиргааны хуваарийг шинэчлэх тухай хууль гаргасан бөгөөд
13 аймаг байгуулж, хошуудыг устгасан нь засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн хүрээнд гарсан хамгийн том шинэчлэл алхам
байлаа. 1931 онд Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай,
Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Алтай,
Газар тариалангийн аймгууд байгуулагджээ. 1936 онд Газар
тариалан аймгийн нэрийг Сэлэнгэ аймаг болгон өөрчилж,
Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв аймгийн зэргэлдээх хэдэн
сумаас бүрдэл болгож 1937 онд Булган аймгийг шинээр
байгуулжээ. 1935 онд Алтай аймгийг татан буулгаж Завхан
аймагт нийлүүлсэн бөгөөд 1940 онд дахин байгуулахдаа
аймгийн нэрийг Говь-Алтай гэжээ. 1940 онд Ховд, Увс аймгийн
казах, урианхайчууд голлон нутагладаг 20-иод сумыг нийлүүлж
Баян-Өлгий аймгийг байгуулсан. 1942 онд 18 аймаг
байгуулагдаж, дайны дараа үйлдвэржих бодлого баримталж
байсантай холбоотой Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр
гэсэн 4 хоттой болсон байна. Өөрөөр хэлбэл 1950-аад оноос
хойш Монгол улсад анх удаа хотжилт буюу URBAN хэмээх
ойлголт бий болж улсын чанартай хот болсон.
Үүний зэрэгцээ БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа
явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн
бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч
нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д
түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч
нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг
гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас
ээлж дараалан зайлуулж байжээ.
БНМАУ-ын гадаад байдал энэ үед хурцадсан байсан
бөгөөд ЗХУ нь 1924 онд Бээжинд БНХУ буюу Гоминдааны
засгийн газартай байгуулсан Зөвлөлт-Хятадын гэрээгээр
БНМАУ-ыг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн
зөвшөөрсөн байсан ба үүнийгээ Монголын талд эсрэгээр
тайлбарлан хоёр нүүр гаргасан бодлого баримталж байсан
байна. Үүний тод жишээ нь 1946 он хүртэл БНМАУ-тай
дипломат харилцаа тогтоогүй байсан бөгөөд БНМАУ-д
Элчин-Консул л суулгаж байсан ба албан ёсны нэг ч гэрээг
хоёр улсын хооронд байгуулаагүй байна.
Алс дорнодод Японы эзэнт гүрний түрэмгий бодлогын үр
дүнд Манжуур Японд эзлэгдэн ЗХУ-ын дорнод хил тайван
бус болсонтой холбоотойгоор ЗХУ-ын удирдлага
БНМАУ-ыг жийргэвч бамбай улс болгон ашиглах, стратегийн
давуу байрлал эзэмших үүднээс 1936 онд харилцан
туслалцах протоколыг л байгуулсан байна.
Энэ үед БНМАУ-ын дорнод хилийн дагуу Япон болон
Японы байгуулсан Манж-го улсын цэргүүд байнгын халдлага
довтолгоон өдүүлж байсан төдийгүй Халхын сүмийн хэсгийн
цэргийн хүчээр булаан эзэлсэн байна. Хилийн
мөргөлдөөнийг зохицуулахын тулд БНМАУ болон Япон-
Манж-гогийн талтай хилийн будилааныг зохицуулах
Манжуурын бага хурлыг зохион байгуулсан боловч үр дүнд
хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗХУ нь өмнөх
протоколын дагуу 57-р армийн корпусыг Монголын нутагт
байршуулжээ. Улмаар хилийн мөргөлдөөн нь 1939 оны Халх
голын дайнд хүргэж, энэ дайнд ЗХУ, Монголын хамтарсан
хүчин Японы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь
Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ.
Монгол улс 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөр Монголыг
өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд
хүрээгүй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Японы эсрэг дайнд
ЗХУ-ыг оруулах сонирхлын үүднээс АНУ, Англи нь Ялта болон
Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн
зөвшөөрч, үүнийг Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын
ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши
тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их
гүрнүүдийн удирдагч нарын шахалтад орсны үр дүнд Бүх ард
түмний санал хураалтаар шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ.
Иосиф Сталины хүчтэй шахалтаар 1945 онд Чан Кайши дээрх
саналыг гаргасан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр
дүнд Бүгд Найрамдах Хятад улс нь Монголын тусгаар
тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа
Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь
БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр
байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны 10
сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж,
Өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Харин
1960-аад оны дунд үеэс ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа
хүйтрэн сөргөлдөх болсон үед Монгол нь ЗХУ-тай нэг тал
болжээ. Энэ үед ЗХУ-ын цэрэг БНМАУ-д дахин байрласан
байна. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ. Монголын
эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж, бүх нийтээрээ
бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болжээ. Үүнээс
гадна БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг
ЗХУ болон бусад социалист улсуудын эдийн засаг болон
мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж чадсан байна.
Эдгээрийн үр дүнд Монгол нь социалист улсуудад хөдөө
аж ахуйн болон уул уурхайн хямд түүхий эд нийлүүлэгч
түүхий эдийн бааз болсон бөгөөд харин гадаад
худалдааны хувьд алдагдалтай байсныг зээлийн
хөрөнгөөр нөхөж байжээ.
1960-иад он гэхэд соён гэгээрэл, оюун санааны талаар ихээхэн
амжилт олсон бөгөөд түүний дээд оргил нь Марксизм-Ленинизм гэж
үзэж байв. Нийгмийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч мөлжигч, дарлагч
анги устлаа. Монголын нийгэм одоо ажилчин анги, хоршоолсон ард,
ардын сэхээтнүүдээс бүрдэх боллоо гэсэн дүгнэлт хийх болсон байна.
Ийнхүү 1921 оноос эхлэн ядуу дорд ардыг дэмжих бодлогын үр дүнд
ямар нэг хувийн өмчтөн үгүй болж гагцхүү нийтийн өмч дээр суурилсан
өвөрмөц давхрагынхан бүрэлдэн тогтсон байна.
1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг
хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд
төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга
хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв
зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн
тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол
салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг
хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины
мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур
чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик,
вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж
эхэлсэн үе байлаа.
1924 оны Үндсэн хуулиар Улсын Их хурал, Улсын
Бага хурлыг байгуулсан. Уг бүтцийг 1949 он хүртэл
хадгалсан бөгөөд Улсын Их хурал 9 удаа, Улсын
Бага хурал 30 гаруй удаа хуралдсан. 1940, 1960
онуудад Үндсэн хуулийг дахин баталж, төрийн
социалист хэв маягт багтах Бүгд Найрамдах улсын
төрийн хэлбэрийг сонгон хөгжиж байв.
1950-иад оны эх хүртэл үйлчилж байсан төр-
намын тогтолцоог нам-төрийн тогтолцоонд
шилжүүлсэн. 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын
төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг
ялагч Марксист-Ленинист онолыг удирдлага
болгосон Монгол Ардын Хувьсгалт нам мөн” гэж
заасан. 1960-1990 оны хооронд Ардын Их хурлын
сонгууль 9 удаа явагдаж, Их хурлын чуулган 40
гаруй удаа чуулжээ.
ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр
социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод
байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү
аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг
нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан,
1984 онд Цэдэнбал Москвад эмчилгээнд байхад нь
Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон
Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван
эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгч нарын
гараар хийлгэсэн байна.
Үүний үр дүнд Жамбын Батмөнхийг Монголын
удирдагчаар сонгожээ. Өөрчлөн байгуулалтын үр дүнд
ЗХУ задран унаж улмаар нийт социалист систем устахад
ЗХУ-ын болон ЭЗХТЗ-ийн социалист орнуудын эдийн
засаг-санхүүгийн тусламж шууд зогссон нь БНМАУ-ыг улс
төр, эдийн засгийн хямралд оруулжээ. Энэхүү хямралын
үр дүнд БНМАУ нь ардчилал ялж, чөлөөт зах зээлийн
эдийн засгийг байгуулах шийдэлд хүрсэн байна.
Түүнчлэн Үндсэн хуулийг шинээр дахин
боловсруулж, Монгол улс гэж нэрлэн Парламентын
засаглал бүхий улс болохыг зааж тусгасан байна.
1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Үндсэн хуульд
нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эрхийг шинэчлэн,
нам төрийн үүргийг зааглан, парламентын нэгдмэл
тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллыг бүх
талаар хөгжүүлэх чиглэлийг баримтласан.
БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн
сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын
13-ны өдөр шинэ Үндсэн хуулийг баталсан. Үндсэн
хууль ёсоор төрийн хэлбэрийн хувьд Монгол улс
бол парламентын Бүгд Найрамдах Улс юм.

More Related Content

What's hot

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлП. Эрдэнэсайхан
 
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньмонголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньtungalag
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдолП. Эрдэнэсайхан
 
улс төрийн нам
улс төрийн нам улс төрийн нам
улс төрийн нам MoAltantuya
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
хиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docxхиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.DocxOtgon-Erdene Bazarkhand
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрtolya_08
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)
Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)
Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)П. Эрдэнэсайхан
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монголKun Martice
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймtolya_08
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 

What's hot (20)

төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньмонголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 
1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
улс төрийн нам
улс төрийн нам улс төрийн нам
улс төрийн нам
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
хиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docxхиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docx
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)
Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)
Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924)
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Олноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улсОлноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улс
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монгол
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
улс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцооулс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцоо
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 

Similar to Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл

Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolDamdin Serdaram
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolUrnaa_o_o
 
Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angitulgaa14
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоП. Эрдэнэсайхан
 
үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн MoAltantuya
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлтOnon Battsengel
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлgbd01
 
Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)Ariunbayar Bazarvaani
 
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdfSimple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdfaeverlixxhnyjn
 
хорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанхорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанBayraa Bayraa
 

Similar to Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл (20)

Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnol
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnol
 
18215 20131113
18215 2013111318215 20131113
18215 20131113
 
18215 20131113
18215 2013111318215 20131113
18215 20131113
 
Tuuh, ix angi
Tuuh, ix angiTuuh, ix angi
Tuuh, ix angi
 
Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angi
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
 
tusgaar togtnol
tusgaar togtnoltusgaar togtnol
tusgaar togtnol
 
Marlaa
MarlaaMarlaa
Marlaa
 
үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэл
 
Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)
 
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdfSimple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
Simple Red and Beige Vintage Illustration History Report Presentation.pdf
 
Mongol uls
Mongol ulsMongol uls
Mongol uls
 
HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24
 
хорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанхорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсан
 
сүн,юуан,мин,чин улсын түүх
сүн,юуан,мин,чин улсын түүхсүн,юуан,мин,чин улсын түүх
сүн,юуан,мин,чин улсын түүх
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Manjiin ue
Manjiin ueManjiin ue
Manjiin ue
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongoliin yuani uls
Mongoliin yuani ulsMongoliin yuani uls
Mongoliin yuani uls
 
Shine ueiin philosophy
Shine ueiin philosophyShine ueiin philosophy
Shine ueiin philosophy
 

Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл

  • 1. Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
  • 2. 1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн, Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Швейцарь шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй Европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэд нартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйгагүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед, Дании зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагат ёсыг халсан байна.
  • 3. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох Монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг Монголд урьж ажиллуулж байжээ.
  • 4. 1921 оны Ардын хувьсгал Монголын засаг захиргааг өөрчилсөн. 1923 онд аймгийн нэрийг өөрчлөх тухай засгийн газрын шийдвэр гарч Түшээт хан аймаг–Богд Хан уулын аймаг, Сэцэн хан аймаг– Хан Хэнтий уулын аймаг, Сайн ноён хан аймаг–Цэцэрлэг Мандал уулын аймаг, Засагт хан аймаг–Хан тайшир уулын аймаг гэж нэрлэгджээ. Богдхан уулын аймгийн төвийг нийслэл хүрээнээс шилжүүлж Лүнд төвлөрүүлэх, Хан-Хэнтий аймгийн төвийг Өндөрхаанд, Цэцэрлэг Мандал аймгийн төвийг Цэцэрлэгт, Хан Тайшир аймгийн төвийг Улиастайд байлгахаар тогтоожээ. Дээрх 4 аймгаас гадна Ховдын хязгаарт байсан Дөрвөдийн Зоригт хан аймаг, Далай хан аймаг хоёрыг 1921 онд нэгтгэж Улаангом төвтэй Чандмань уулын аймаг болгон өөрчилжээ. 1924 онд улсын анхдугаар хурлаар баталсан үндсэн хуульд Монгол Улс БНМАУ болсныг баталж улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэж засаг захиргааны тусгай нэгж болгосон байна. 1930 он болж ирэхэд манай улс 5 аймагт, аймаг нь хошууд /72/, хошуу сум нь 512, сум нь 7900 хорьдод хуваагдаж байсан. Хан-Хэнтий уул, Богдхан уул, Цэцэрлэг Мандал уулын аймгууд нь тус бүртээ 16 хошуу, Хантайшир уулын аймаг нь 10 хошуу, Чандмань уулын аймаг нь 14 хошуунд хуваагдаж байжээ.
  • 5. 1931 оны 11-р сарын 6-нд Улсын бага хурал БНМАУ-ын засаг захиргааны хуваарийг шинэчлэх тухай хууль гаргасан бөгөөд 13 аймаг байгуулж, хошуудыг устгасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд гарсан хамгийн том шинэчлэл алхам байлаа. 1931 онд Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Алтай, Газар тариалангийн аймгууд байгуулагджээ. 1936 онд Газар тариалан аймгийн нэрийг Сэлэнгэ аймаг болгон өөрчилж, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв аймгийн зэргэлдээх хэдэн сумаас бүрдэл болгож 1937 онд Булган аймгийг шинээр байгуулжээ. 1935 онд Алтай аймгийг татан буулгаж Завхан аймагт нийлүүлсэн бөгөөд 1940 онд дахин байгуулахдаа аймгийн нэрийг Говь-Алтай гэжээ. 1940 онд Ховд, Увс аймгийн казах, урианхайчууд голлон нутагладаг 20-иод сумыг нийлүүлж Баян-Өлгий аймгийг байгуулсан. 1942 онд 18 аймаг байгуулагдаж, дайны дараа үйлдвэржих бодлого баримталж байсантай холбоотой Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр гэсэн 4 хоттой болсон байна. Өөрөөр хэлбэл 1950-аад оноос хойш Монгол улсад анх удаа хотжилт буюу URBAN хэмээх ойлголт бий болж улсын чанартай хот болсон.
  • 6.
  • 7. Үүний зэрэгцээ БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан зайлуулж байжээ. БНМАУ-ын гадаад байдал энэ үед хурцадсан байсан бөгөөд ЗХУ нь 1924 онд Бээжинд БНХУ буюу Гоминдааны засгийн газартай байгуулсан Зөвлөлт-Хятадын гэрээгээр БНМАУ-ыг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байсан ба үүнийгээ Монголын талд эсрэгээр тайлбарлан хоёр нүүр гаргасан бодлого баримталж байсан байна. Үүний тод жишээ нь 1946 он хүртэл БНМАУ-тай дипломат харилцаа тогтоогүй байсан бөгөөд БНМАУ-д Элчин-Консул л суулгаж байсан ба албан ёсны нэг ч гэрээг хоёр улсын хооронд байгуулаагүй байна.
  • 8. Алс дорнодод Японы эзэнт гүрний түрэмгий бодлогын үр дүнд Манжуур Японд эзлэгдэн ЗХУ-ын дорнод хил тайван бус болсонтой холбоотойгоор ЗХУ-ын удирдлага БНМАУ-ыг жийргэвч бамбай улс болгон ашиглах, стратегийн давуу байрлал эзэмших үүднээс 1936 онд харилцан туслалцах протоколыг л байгуулсан байна. Энэ үед БНМАУ-ын дорнод хилийн дагуу Япон болон Японы байгуулсан Манж-го улсын цэргүүд байнгын халдлага довтолгоон өдүүлж байсан төдийгүй Халхын сүмийн хэсгийн цэргийн хүчээр булаан эзэлсэн байна. Хилийн мөргөлдөөнийг зохицуулахын тулд БНМАУ болон Япон- Манж-гогийн талтай хилийн будилааныг зохицуулах Манжуурын бага хурлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗХУ нь өмнөх протоколын дагуу 57-р армийн корпусыг Монголын нутагт байршуулжээ. Улмаар хилийн мөргөлдөөн нь 1939 оны Халх голын дайнд хүргэж, энэ дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ.
  • 9. Монгол улс 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөр Монголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд хүрээгүй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Японы эсрэг дайнд ЗХУ-ыг оруулах сонирхлын үүднээс АНУ, Англи нь Ялта болон Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрч, үүнийг Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их гүрнүүдийн удирдагч нарын шахалтад орсны үр дүнд Бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ. Иосиф Сталины хүчтэй шахалтаар 1945 онд Чан Кайши дээрх саналыг гаргасан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр дүнд Бүгд Найрамдах Хятад улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
  • 10. 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж, Өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Харин 1960-аад оны дунд үеэс ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа хүйтрэн сөргөлдөх болсон үед Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Энэ үед ЗХУ-ын цэрэг БНМАУ-д дахин байрласан байна. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ. Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж, бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болжээ. Үүнээс гадна БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг ЗХУ болон бусад социалист улсуудын эдийн засаг болон мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж чадсан байна. Эдгээрийн үр дүнд Монгол нь социалист улсуудад хөдөө аж ахуйн болон уул уурхайн хямд түүхий эд нийлүүлэгч түүхий эдийн бааз болсон бөгөөд харин гадаад худалдааны хувьд алдагдалтай байсныг зээлийн хөрөнгөөр нөхөж байжээ.
  • 11.
  • 12. 1960-иад он гэхэд соён гэгээрэл, оюун санааны талаар ихээхэн амжилт олсон бөгөөд түүний дээд оргил нь Марксизм-Ленинизм гэж үзэж байв. Нийгмийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч мөлжигч, дарлагч анги устлаа. Монголын нийгэм одоо ажилчин анги, хоршоолсон ард, ардын сэхээтнүүдээс бүрдэх боллоо гэсэн дүгнэлт хийх болсон байна. Ийнхүү 1921 оноос эхлэн ядуу дорд ардыг дэмжих бодлогын үр дүнд ямар нэг хувийн өмчтөн үгүй болж гагцхүү нийтийн өмч дээр суурилсан өвөрмөц давхрагынхан бүрэлдэн тогтсон байна. 1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн үе байлаа.
  • 13. 1924 оны Үндсэн хуулиар Улсын Их хурал, Улсын Бага хурлыг байгуулсан. Уг бүтцийг 1949 он хүртэл хадгалсан бөгөөд Улсын Их хурал 9 удаа, Улсын Бага хурал 30 гаруй удаа хуралдсан. 1940, 1960 онуудад Үндсэн хуулийг дахин баталж, төрийн социалист хэв маягт багтах Бүгд Найрамдах улсын төрийн хэлбэрийг сонгон хөгжиж байв. 1950-иад оны эх хүртэл үйлчилж байсан төр- намын тогтолцоог нам-төрийн тогтолцоонд шилжүүлсэн. 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг удирдлага болгосон Монгол Ардын Хувьсгалт нам мөн” гэж заасан. 1960-1990 оны хооронд Ардын Их хурлын сонгууль 9 удаа явагдаж, Их хурлын чуулган 40 гаруй удаа чуулжээ.
  • 14. ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд Цэдэнбал Москвад эмчилгээнд байхад нь Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгч нарын гараар хийлгэсэн байна. Үүний үр дүнд Жамбын Батмөнхийг Монголын удирдагчаар сонгожээ. Өөрчлөн байгуулалтын үр дүнд ЗХУ задран унаж улмаар нийт социалист систем устахад ЗХУ-ын болон ЭЗХТЗ-ийн социалист орнуудын эдийн засаг-санхүүгийн тусламж шууд зогссон нь БНМАУ-ыг улс төр, эдийн засгийн хямралд оруулжээ. Энэхүү хямралын үр дүнд БНМАУ нь ардчилал ялж, чөлөөт зах зээлийн эдийн засгийг байгуулах шийдэлд хүрсэн байна.
  • 15. Түүнчлэн Үндсэн хуулийг шинээр дахин боловсруулж, Монгол улс гэж нэрлэн Парламентын засаглал бүхий улс болохыг зааж тусгасан байна. 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эрхийг шинэчлэн, нам төрийн үүргийг зааглан, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллыг бүх талаар хөгжүүлэх чиглэлийг баримтласан. БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хууль ёсоор төрийн хэлбэрийн хувьд Монгол улс бол парламентын Бүгд Найрамдах Улс юм.