1990 оны ардчилсан
хувьсгал, ялалт, ач
холбогдол
1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол
улсын түүхэн хөгжлийн нэгэн шинэ үе эхэлсэн.
Тэрхүү хувьсгалын үндэс, шалтгаан чухамдаа
социалист байгуулалтын явцад хуралдан
боловсорчээ. БНМАУ дахь социалист
байгуулалт 1980-аад оны дунд үе гэхэд
мухардмал байдалд оров. Бусад социалист
орнуудын хувьд ч нөхцөл байдал мөн адил
байлаа.
1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт,
1970-аад онд Польшид коммунист дэглэмийг
эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн гарч байв.
Түүнийг ЗХУ-ын шууд оролцоотойгоор,
хүчирхийллийн аргаар нухчин дарсан юм.
Тухайлбал, нэг намын дарангуйлал, захиран
тушаах дэглэм ноёрхож, ардчилал, хүний
эрх, эрх чөлөө тунхаглал төдий оршиж
байлаа. Марксизм-Ленинизмийг цорын ганц
зөв онол хэмээн тулгаж, сэтгэлгээний эрх
чөлөө, олон ургалч үзлийг хаан боогдуулж
байв. Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх
эрхийг хавчин хяхаж, үндэсний өв
уламжлалаа өнгөрсөн нийгмийн үлдэгдэл
хэмээн хялайж байв. Зөвхөн улсын буюу
нийгмийн өмчиг хүлээн зөвшөөрч, төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо ноёлж,
эдийн засгийн бүхий л харилцааг дээрээс
удирдан жолоодож байв. Нийгмийн баялгийг
тэгшитгэн хуваарилах зарчим үйлчилж байв.
 1989 оноос сэхээтэн залуучуудын дунд “Шинэ
үе”, “Орчлон”, “Ертөнц” зэрэг нууц бүлгэмүүд
байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах болов.
 1989 оны 12 сарын 7-нд Ховдын Багшийн Дээд
сургуулийн залуу багш, оюутнууд анх удаа олон
нийтийг хамарсан улс төрийн жагсаал цуглаан
зохион байгуулав.
МоАХ-ны шаардлагад эрх баригч МАХН
тодорхой хариу өгөөгүй тул улс төрийн тэмцэл
хөдөлгөөн улам хүчтэй өрнөжээ. Цуглаан
жагсаал удаа дараалан болж, ард иргэд улс
төрийн тэмцэлд татагдан оров. Ардчилсан
Социалист Хөдөлгөөн (АСХ), Шинэ Дэвшилт
Холбоо( ШДХ) зэрэг шинэ шинэ холбоод
байгуулагдаж, өдрөөс өдөрт эгнээгээ тэлсээр
байлаа.
1990 оны 1-р сарын 21-нд Сүхбаатарын
талбайд болсон цуглаанд олон арван мянган
хүн оролцсон нь үүний илэрхийлэл юм.
1990 оны 2-р сарын 18-нд анхдугаар их хурал
болов. Их хурал Монголын ардчилсан намыг
(МоАН) эмхлэн байгуулснаа зарлаж, МоАН-ын
мөрийн хөтөлбөр, дүрмийг баталлаа.
Мөрийн хөтөлбөрт улс орноо хөгжүүлэх,
эдийн засаг, улс төрийн тогтолцоо, оюун
санааны салбарт оршиж буй дутагдлыг
арилгах, ардчилсан дэг жаягийг тогтоох
зэргээр гол зорилтуудаа тодорхойлсон
байна.
Их хурал, Үндсэн хууль, Улс төрийн намын
тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай
хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулах
зэрэг олон асуудлыг хөндөн тавьжээ.
Тийнхүү Монголд улс төрийн хоёр дахь нам
мэндлэв.
МоАХ-ны их хурлаас БНМАУ-ын АИХ,
МАХН-ын ТХ-нд өргөн барих бичиг гаргав.
Цуглаанаас МоАХ, АСХ, ШДХ, Монголын
Оюутны Холбоо (МОХ) хамтарсан мэдэгдэл
гаргав. Түүнд, МАХН-ын Онц их хурлыг
хуралдуулж, МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг
өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс
тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш
эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурлыг 3-р
сард багтаан байгуулах зэрэг шаардлага тавьжээ.
Гэвч эрх баригчдаас хангалттай хариу авч
чадсангүй. Тиймээс 1990 оны 3-р сарын 7-ны
өдрийн 14 цагт МоАХ-ны арван гишүүн (Э.Бат-
Үүл, Д.Батбилэг, Б.Галсандорж, И.Жавхлант,
З.Эрдэнэбат, Б.Батцэнгэл, Г.Бошигт, Д.Дорлигжав,
Д.Нинж, Д.Энхбаатар) Сүхбаатарын талбайд улс
төрийн тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн
зарлан тэмцжээ.
Улс төрийн нөхцөл байдал ихээхэн эгзэгтэй болж
ирсэн энэ энэ үед Сүхбаатарын талбайд өлсгөлөн
зарлагчдаас 3-р сарын 8-ны орой мэдэгдэл гаргав.
Эрх баригчдын болон ардчилсан хүчний төлөөллийн
хооронд болсон уулзалт ярилцлагын үр дүнд 3-р
сарын 9-ний өдрийн 17 цагт зарчмын тохиролцоонд
хүрч, Монголын ард түмний сонорт хүргэх улсс
төрийн тунхаглал гаргав.
Түүнд, МАХН-ын ТХ-ны УТТ бүрэн бүрэлпэхүүнээрээ
огцрох саналыг удахгүй болох Бүгд хуралд оруулж
хэлэлцүүлэх, МАХН-ын Онц их урал зарлан
хуралдуулах, АИХ-ын ээлжит чуулганы хугацааг нааш
нь татахыг хуулийн дагуу шийдэх, МАХН Үндсэн
хуулиар баталгаажуулсан эрх дархаасаа татгалзах
саналыг АИХ-ын чуулганп оруулах, Үндсэн хуулийг
шинэчлэн боловсруулахад улс төрийн шинэ
хүчнүүдтэй хамтран ажиллах, Ардын Түр Хурлыг
байгуулахгүй, харин АИХ-ын депутатуудад итгэл
хүлээлгэх эсэх талаар бүх ард түмний санал хураалт
явуулахаар болсныг дурдаад, жагсаал цуглаан,
ялангуяа өлсгөлөнгөө зогсоохыг уриалжээ.
Энэ тухай нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх
мөн өдрийн орой нийт ард түмэндээ хандан
радио, телевизээр мэдээлэл хийв. Энэхүү
ухаалаг шийдвэрийн дүнд 3-р сарын 9-ний
шөнө өлсгөлөн зогссон. Сөргөлдөөнөөр биш,
улс төрийн зөвшилцлийн замаар ямар ч
хурц асуудлыг шийдвэрлэх боломжтойг
тухайн үйл явдал харуулж, хурцадмал
байдал намжив. Энэ бол улс төрийн чухал
ач холбогдолтой түүхэн шийдвэр байлаа.
1990 оны 3-р сарын 12-14-нд болсон
МАХН-ын бүгд хурлаар УТТ, нарийн бичгийн
дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь
огцруулав.
1990 оны 3-р сарын 22-24-нд хуралдсан
АИХ-ын чуулган, МАХН бол “төр, нийгмийг
удирдан чиглүүлэгч цорын ганц хүчин мөн”
гэсэн 1960 оны Үндсэн хуулийн онцгой
заалтыг хүчингүй болгов. Тийнхүү БНМАУ-д
нэг намын ноёрхол эцэс болж, 1990 оны
ардчилсан хувьсгалын үндсэн асуудал
шийдэгдэв.
1990 оны ардчилсан хувьсгалын ялалтын үр
дүнд Монгол улс социализмаас ардчилал,
чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих боломж
нээгдэв. Энэхүү шилжилтийг Монголчууд
хүчирхийллийн бус тайван замаар хийж
чадсанд оршино.
 1990 онд Монголд өрнөсөн түүхэн үйл
явдлыг “өөрчлөлт шинэчлэлт”, “ардчилсан
хөдөлгөөн”, “ардчилсан хувьсгал” гэх
зэргээр харилцан адилгүй ярьж, бичиж
байна. Эдгээрийн аль нь илүү оновчтой
гэж үзэж байна? Үндэслэл гарган
тайлбарлаж, өөрийн байр суурийг
илэрхийлнэ үү.
 1990 оны хувьсгалын ач холбогдлыг
тунгаан бодож, жагсаан бичээрэй.

1990 оны Ардчилсан хувьсгал

  • 1.
    1990 оны ардчилсан хувьсгал,ялалт, ач холбогдол
  • 2.
    1990 оны ардчилсанхувьсгалаар Монгол улсын түүхэн хөгжлийн нэгэн шинэ үе эхэлсэн. Тэрхүү хувьсгалын үндэс, шалтгаан чухамдаа социалист байгуулалтын явцад хуралдан боловсорчээ. БНМАУ дахь социалист байгуулалт 1980-аад оны дунд үе гэхэд мухардмал байдалд оров. Бусад социалист орнуудын хувьд ч нөхцөл байдал мөн адил байлаа. 1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт, 1970-аад онд Польшид коммунист дэглэмийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн гарч байв. Түүнийг ЗХУ-ын шууд оролцоотойгоор, хүчирхийллийн аргаар нухчин дарсан юм.
  • 3.
    Тухайлбал, нэг намындарангуйлал, захиран тушаах дэглэм ноёрхож, ардчилал, хүний эрх, эрх чөлөө тунхаглал төдий оршиж байлаа. Марксизм-Ленинизмийг цорын ганц зөв онол хэмээн тулгаж, сэтгэлгээний эрх чөлөө, олон ургалч үзлийг хаан боогдуулж байв. Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрхийг хавчин хяхаж, үндэсний өв уламжлалаа өнгөрсөн нийгмийн үлдэгдэл хэмээн хялайж байв. Зөвхөн улсын буюу нийгмийн өмчиг хүлээн зөвшөөрч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо ноёлж, эдийн засгийн бүхий л харилцааг дээрээс удирдан жолоодож байв. Нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах зарчим үйлчилж байв.
  • 14.
     1989 онооссэхээтэн залуучуудын дунд “Шинэ үе”, “Орчлон”, “Ертөнц” зэрэг нууц бүлгэмүүд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах болов.  1989 оны 12 сарын 7-нд Ховдын Багшийн Дээд сургуулийн залуу багш, оюутнууд анх удаа олон нийтийг хамарсан улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулав.
  • 22.
    МоАХ-ны шаардлагад эрхбаригч МАХН тодорхой хариу өгөөгүй тул улс төрийн тэмцэл хөдөлгөөн улам хүчтэй өрнөжээ. Цуглаан жагсаал удаа дараалан болж, ард иргэд улс төрийн тэмцэлд татагдан оров. Ардчилсан Социалист Хөдөлгөөн (АСХ), Шинэ Дэвшилт Холбоо( ШДХ) зэрэг шинэ шинэ холбоод байгуулагдаж, өдрөөс өдөрт эгнээгээ тэлсээр байлаа. 1990 оны 1-р сарын 21-нд Сүхбаатарын талбайд болсон цуглаанд олон арван мянган хүн оролцсон нь үүний илэрхийлэл юм. 1990 оны 2-р сарын 18-нд анхдугаар их хурал болов. Их хурал Монголын ардчилсан намыг (МоАН) эмхлэн байгуулснаа зарлаж, МоАН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг баталлаа.
  • 23.
    Мөрийн хөтөлбөрт улсорноо хөгжүүлэх, эдийн засаг, улс төрийн тогтолцоо, оюун санааны салбарт оршиж буй дутагдлыг арилгах, ардчилсан дэг жаягийг тогтоох зэргээр гол зорилтуудаа тодорхойлсон байна. Их хурал, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулах зэрэг олон асуудлыг хөндөн тавьжээ. Тийнхүү Монголд улс төрийн хоёр дахь нам мэндлэв. МоАХ-ны их хурлаас БНМАУ-ын АИХ, МАХН-ын ТХ-нд өргөн барих бичиг гаргав.
  • 25.
    Цуглаанаас МоАХ, АСХ,ШДХ, Монголын Оюутны Холбоо (МОХ) хамтарсан мэдэгдэл гаргав. Түүнд, МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурлыг 3-р сард багтаан байгуулах зэрэг шаардлага тавьжээ. Гэвч эрх баригчдаас хангалттай хариу авч чадсангүй. Тиймээс 1990 оны 3-р сарын 7-ны өдрийн 14 цагт МоАХ-ны арван гишүүн (Э.Бат- Үүл, Д.Батбилэг, Б.Галсандорж, И.Жавхлант, З.Эрдэнэбат, Б.Батцэнгэл, Г.Бошигт, Д.Дорлигжав, Д.Нинж, Д.Энхбаатар) Сүхбаатарын талбайд улс төрийн тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлан тэмцжээ.
  • 26.
    Улс төрийн нөхцөлбайдал ихээхэн эгзэгтэй болж ирсэн энэ энэ үед Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлагчдаас 3-р сарын 8-ны орой мэдэгдэл гаргав. Эрх баригчдын болон ардчилсан хүчний төлөөллийн хооронд болсон уулзалт ярилцлагын үр дүнд 3-р сарын 9-ний өдрийн 17 цагт зарчмын тохиролцоонд хүрч, Монголын ард түмний сонорт хүргэх улсс төрийн тунхаглал гаргав. Түүнд, МАХН-ын ТХ-ны УТТ бүрэн бүрэлпэхүүнээрээ огцрох саналыг удахгүй болох Бүгд хуралд оруулж хэлэлцүүлэх, МАХН-ын Онц их урал зарлан хуралдуулах, АИХ-ын ээлжит чуулганы хугацааг нааш нь татахыг хуулийн дагуу шийдэх, МАХН Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх дархаасаа татгалзах саналыг АИХ-ын чуулганп оруулах, Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулахад улс төрийн шинэ хүчнүүдтэй хамтран ажиллах, Ардын Түр Хурлыг байгуулахгүй, харин АИХ-ын депутатуудад итгэл хүлээлгэх эсэх талаар бүх ард түмний санал хураалт явуулахаар болсныг дурдаад, жагсаал цуглаан, ялангуяа өлсгөлөнгөө зогсоохыг уриалжээ.
  • 27.
    Энэ тухай нам,төрийн тэргүүн Ж.Батмөнх мөн өдрийн орой нийт ард түмэндээ хандан радио, телевизээр мэдээлэл хийв. Энэхүү ухаалаг шийдвэрийн дүнд 3-р сарын 9-ний шөнө өлсгөлөн зогссон. Сөргөлдөөнөөр биш, улс төрийн зөвшилцлийн замаар ямар ч хурц асуудлыг шийдвэрлэх боломжтойг тухайн үйл явдал харуулж, хурцадмал байдал намжив. Энэ бол улс төрийн чухал ач холбогдолтой түүхэн шийдвэр байлаа. 1990 оны 3-р сарын 12-14-нд болсон МАХН-ын бүгд хурлаар УТТ, нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.
  • 28.
    1990 оны 3-рсарын 22-24-нд хуралдсан АИХ-ын чуулган, МАХН бол “төр, нийгмийг удирдан чиглүүлэгч цорын ганц хүчин мөн” гэсэн 1960 оны Үндсэн хуулийн онцгой заалтыг хүчингүй болгов. Тийнхүү БНМАУ-д нэг намын ноёрхол эцэс болж, 1990 оны ардчилсан хувьсгалын үндсэн асуудал шийдэгдэв. 1990 оны ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнд Монгол улс социализмаас ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих боломж нээгдэв. Энэхүү шилжилтийг Монголчууд хүчирхийллийн бус тайван замаар хийж чадсанд оршино.
  • 30.
     1990 ондМонголд өрнөсөн түүхэн үйл явдлыг “өөрчлөлт шинэчлэлт”, “ардчилсан хөдөлгөөн”, “ардчилсан хувьсгал” гэх зэргээр харилцан адилгүй ярьж, бичиж байна. Эдгээрийн аль нь илүү оновчтой гэж үзэж байна? Үндэслэл гарган тайлбарлаж, өөрийн байр суурийг илэрхийлнэ үү.  1990 оны хувьсгалын ач холбогдлыг тунгаан бодож, жагсаан бичээрэй.