SlideShare a Scribd company logo
МӨНГӨНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА LM МУРУЙ
1. Хөрвөх чадварын онол
2. Орлого,мөнгөний эрэлт ба LM муруй
3. LM муруйн шилжилт
4. Мөнгөний тооны онолын тэгшитгэлийн үүднээс
LM муруйг тайлбарлах нь
5. LM муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
1.Хөрвөх чадварын онол
LM муруй нь мөнгөн зах зээл дээрх зээлийн
хүүгийн түвшин ба орлогын хэмжээ хоёрын хооронд
үүсдэг шүтэлцээг харуулдаг.
Энэ хамаарлыг мэдэхийн тулд хөрвөх чадварын
онол гэгддэг зээлийн хүүгийн түвшний тухай жирийн
онолоос эхэлж авч үзье.
Энэ онол бол зээлийн хүүгийн түвшний талаарх
Кейнсийн онолын хамгийн хялбар тайлбар мөн.
IS муруйг байгуулахад Кейнсийн загалмай үндэс
болж өгдөг бол хөрвөх чадварын онол LM муруйг
байгуулах үндэс болж өгдөг юм.
Энэ онол мөнгөн хөрөнгийн нөөц зээлийн хүүгийн
түвшинг хэрхэн тодорхойлдгийн учгийг
тайлбарладаг юм.
Бодит мөнгөн хөрөнгийн нийлүүлэлтээс эхэлж
авч үзье.
Хэрэв мөнгөний нийлүүлэлт М, үнийн түвшин Р
гэвэл мөнгөн хөрөнгийн нөөц бодит илэрийллээрээ
М/Р байна.
Мөнгөний хөрвөх чадварын онолоор мөнгөн
хөрөнгийн бодит нийлүүлэлтийг тогтмол байхаар авч
үздэг юм.
Өөрөөр хэлбэл, (M/P)S =ഥM/തPгэжүзнэ.
ഥM бол төв банкнаас тогтоосон мөнгөний нийлүүлэлт
буюу энэ нь экзоген хувьсагч юм.
Үнийн түвшин Р ч энэ загварт бас экзоген хувьсагч
юм.
(IS-LM муруй энэ сэдвийн судалгааны эцсийн
зорилго учир үнийн түвшинг тухайн өгөгдсөн буюу
богино хугацааны тогтмол үнэ гэж үзэж байгаа
болно).
Энэхүү нөхцлөөр бол мөнгөний нийлүүлэлт бодит
илэрийллээр тогтмол өөрчлөлтгүй, ингэхлээр
зээлийн хүүгийн түвшингээс хамаарахгүй гэсэн үг.
Мөнгөн хөрөнгийн бодит нийлүүлэлт зээлийн
хүүгийн түвшнээс хамаарахгүй гэсэн тул бодит
мөнгөн хөрөнгийн нийлүүлэлтийн муруй босоо
шулуун байна.
Иймд мөнгөн хөрөнгийн бодит нийлүүлэлтийг
дараах зураг дээр харуулав.
Бодит илэрхийллээрээ байгаа мөнгөн хөрөнгийн
нийлүүлэлт.
ЗээлийнхүүгийнтүвшинR
M/P
RRR
МӨНГӨНИЙ БОДИТ НӨӨЦ
ഥM/ ഥP
Одоо мөнгөн хөрөнгийн эрэлт бодит
илэрхийллээрээ ямар байхыг авч үзье. Хүмүүс гар
дээрээ мөнгөтэй байхыг эрмэлздэг. Үүний учир
гэвэл мөнгө бол ямар ч хэлбэрийн арилжаа,хэлцлийг
хийхэд тохиромжтой “ хөрвөх чадвар бүхий” актив
болж чаддагт байгаа юм.
Хөрвөх чадварын онол нь мөнгөтэй болъя
гэсэн эрэлтийн хэмжээ зээлийн хүүгийн түвшнээс
шалтгаалдгийг баталдаг юм.
Зээлийн хүүгийн түвшин бол бэлэн мөнгөтэй
байхад гарч болох янз бүрийн зардлыг илэрхийлдэг
билээ.
Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл: Та бэлэн мөнгөө гар
дээрээ барьж байвал, ямар ч зээлийн хүү олж авахгүй.
Тэгвэл түүнээ банкинд хадгалуулах, эсвэл бонд
худалдан авахад зарцуулбал танд зээлийн хүү авчирч
өгнө.
Түүнчлэн талхны үнэ худалдаж авах эрэлтийн тоо
хэмжээнд нөлөөлдөгийн нэгэн адил мөнгийг бэлнээр
нь эзэмших явдлын үнэ мөнгөний эрэлтийн хэмжээнд
нөлөөлдөг.
Ийм учраас зээлийн хүүгийн түвшин өндөрсөхөд
хүмүүс мөнгөн хэлбэрээр баялагийг эзэмших нь
багасдаг юм .
Энд L(r) фүнкц нь хөрвөх чадвартай актив буюу
мөнгөний эрэлтийг харуулдаг.
Энэ тэгшитгэл мөнгөний эрэлтийн хэмжээ зээлийн
хүүгийн түвшний фүнкци болж байдгийг баталж
байгаа юм.
Доорх зураг дээр зээлийн хүүгийн түвшин ба
мөнгөний бодит нөөцийн хоорондох харилцан холбоог
харуулав.
Зээлийн хүүгийн түвшин өндөрсөхийн хэрээр
мөнгөний эрэлтийн хэмжээ буурдаг учир эрэлтийн
муруй сөрөг налуу хэлбэр байна.
Мөнгөний бодит нөөцийн эрэлт.
Зээлийнхүүгийннорм
R
M/P
Зээлийнхүүгийннорм
R
Зээлийнхүүгийннорм
R
Зээлийнхүүгийннорм
R
МӨНГӨНИЙ БОДИТ НӨӨЦ
Эрэлт
L(r)
Зээлийн хүүгийн түвшний онолыг тодруулахын
тулд мөнгөний эрэлтийг мөнгөний нийлүүлэлттэй
нэгтгэж болно.
Үүнийг дээрх зураг дээрээс харж болно.
Хөрвөх чадварын онолын дагуу мөнгөний зах
зээлийг тэнцвэржүүлдэг зээлийн хүүгийн түвшний
тэнцвэржүүлэлтийн түвшинд мөнгөн хөрөнгийн
нөөцийн эрэлтийн хэмжээ, мөнгөний нийлүүлэлтийн
хэмжээтэй тэнцүү байна.
Хөрвах чадварын онол
Зээлийнхүүгийнтүвшин
R
L(r)
Ṁ/Ṗ M/P
Зээлийн хүүгийн
нормын
тэнцвэрийн утга
Зээлийн хүүгийн түвшин тэнцвэржилтийн түвшин
рүү тэмүүлдгийн учир нь гэвэл: хэрэв зээлийн
хүүгийн түвшин энэ түвшинээс дээш юмуу доош
байгаа бол хүмүүс өөрийн активаар түрүүвчнийхээ
бүтцийг өөрчилж эхэлдэгт оршино.
Хэрэв зээлийн хүүгийн түвшин маш өндөр байвал
мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ эрэлтийн
хэмжээнээс илүү байна.
Иймд илүү их мөнгөтэй хүмүүс түүнийхээ хэсгийг
зээлийн хүү авчирч өгдөг банкны хадгаламж болох
юмуу бонд худалдан авах эрмэлзэлтэй болно.
Банкууд болон зээл олгогчдын хувьд бол тэд ер нь
зээлийн хүүгийн түвшинг доогуур тогтоох
эрмэлзэлтэй байдаг болхоор мөнгөний энэхүү
илүүдэлтэй нийлүүлэлтийг ашиглан хадгаламжийн
зээлийн хүүг доогуур тогтооно. Энэ нь зээлийн
хүүгийн түвшинг бууруулдаг юм.
Үүний эсрэг хэрэв зээлийн хүүгийн түвшин эрс бага
байвал, ингэхлээр мөнгөний эрэлтийн хэмжээ
мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнээс илүүдвэл
хүмүүс бонд худалдах юм уу хадгаламжаа авах
замаар гар дээрээ мөнгөтэй байхыг чухалчилна.
Энэ нь зээлийн хүүгийн түвшинг өндөрсгөдөг
юм.
Зээлийн хүүгийн түвшин тэнцвэржсэн үед мөнгөн
болон мөнгөн бус актив хөрөнгийн түрүүвч
зохистой гэгддэг.
Хөрвөх чадварын онол нь мөнгөний нийлүүлэлт
багасах нь зээлийн хүүгийн түвшинг өндөрсгөдөг,
мөнгөний нийлүүлэлт ихсэх нь зээлийн хүүгийн
түвшинг бууруулдагийг иш үндэс болгодог юм.
Яагаад ийм байдгийг харъя гэвэл төв банк
мөнгөний нийлүүлэлтийг багасгасан гэж бодъё
Тэгвэл М багссанаар М/Р багасна. Яагаад гэвэл эл
загварт Р-г тогтмол гэж үзсэн.
Мөнгөний бодит нөөцийн эрэлтийн хэмжээ
мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцэх хүртэл
зээлийн хүүгийн түвшин өснө.
Иймд мөнгөний бодит нийлүүлэлтийн муруй Зураг 4
дээр харуулснаар зүүн тийш шилжинэ.
Зээлийн хүүгийн түвшний тэнцвэрийн түвшин r1 -
ээс r2 болж өндөрсөнө.
Гүйгдэх чадварын онолоор мөнгөний нийлүүлэлт
багасах нь.
2. Орлого, мөнгөний эрэлт ба LM муруй
Одоо LM муруйг гаргаж авахын тулд хөрвөх
чадварын онолыг ашиглая.
Зээлийн хүүгийн тэнцвэржилтийн түвшин
гэдэг бол мөнгөний эрэлт ба нийлүүлэлтийг тэнцүү
болгодог түвшин гэдгийг бид үзсэн .
Тэр нь орлогын хэмжээнээс хамаарна.
Орлого болон зээлийн хүүгийн түвшний хоорондох
энэхүү хамаарлыг LM илэрхийлдэг юм.
Бид энэ хүртэл мөнгөний бодит нөөцийн эрэлтийн
хэмжээнд зөвхөн зээлийн хүүгийн түвшин нөлөөлдөг
гэж авч үзсэн.
Тэгвэл харин мөнгөний эрэлтэд орлогын Y хэмжээ
нөлөөлдөг нь илүү бодитой зүйл юм.
Орлого их байхад дагаад зарлага ч ихэсдэг. Иймд
хүмүүс арилжаа их хийх бөгөөд үүнд мөнгийг
ашиглах шаардлагтай байдаг.
Ийнхүү орлогын хэмжээ их байна гэдэг нь
мөнгөний эрэлт ихсэнэ гэсэн үг.
Мөнгөий эрэлтийн функцийг доорхи байдлаар
болно:
(M/P)d =L(r, Y)
Мөнгөний бодит нөөцийн эрэлтийн хэмжээ
зээлийн хүүгийн түвшинд урвуу орлогод шууд
хамааралтай байдаг.
Хөрвөх чадварын онолыг ашиглан орлого
өөрчлөгдөхөд зээлийн хүүгийн түвшин хэрхэн
өөрчлөгдөгийг авч үзье.
Тухайлбал, орлого Y1 ээс Y2 хүртэл өсөхөд
мөнгөн хөрөнгийн бодит нөөцийн зах зээлийг ямар
байхыг доорх зураг дээр харуулж байна.
Мөнгөн хөрөнгийн бодит нөөцийн зах зээл
Энд орлого Y1 - ээс Y2 болж өсөхөд мөнгөний
эрэлт нэмэгддэг бөгөөд иймд зах зээлийн хүүгийн
түвшин r1 ээс r2 болж өснө.
Зураг дээрээс харвал орлого Y1 - ээс Y2 хүртэл
өсөхөд мөнгөний эрэлтийн муруй баруун тийш
шилжиж байна.
Мөнгөн хөрөнгийн нөөцийг бодит илэрхийллээр нь
тэнцвэржүүлэхийн тулд зээлийн хүүгийн түвшин r1
ээс r2 болж дээшлэх ёстой.
Энэ учраас орлого ихсэхийн хэрээр зээлийн
хүүгийн түвшин ч өндөржинө.
Орлогын хэмжээ ба зээлийн хүүгийн түвшний
хоорондох энэхүү шүтэлцээг LM муруйн график
дүрсэлж байна.
Орлогын хэмжээ ихсэх тутам мөнгөний эрэлт улам
нэмэгдэнэ, иймээс зээлийн хүүгийн түвшний
тэнцвэржүүлэгч түвшин өндөрсөнө.
Энэ учраас LM муруй эерэг налалттай байдгийг
доорх зураг харуулж байна.
LM муруйг гаргах нь
3. LM муруйн шилжилт
Орлогын тухайн хэмжээ бүрт мөнгөний зах зээлийг
тэнцвэржүүлэгч зээлийн хүүгийн түвшинг LM
муруйн харуулдаг юм.
Зээлийн хүүгийн тэнцвэржүүлэгч түвшин
мөнгөний нийлүүлэлтээс бас хамаардгийг хөрвөх
чадварын онол харуулдаг.
LM муруй мөнгөн хөрөнгийн тухайн
нийлүүлэлтийн бодит илэрхийллийн хувьд
дүрслэгддэг.
Хэрэв хүн амын гар дээрхи мөнгөний нөөц
өөрчлөгдвөл LM муруйн байрлал өөрчлөгдөнө.
Мөнгө зээлийн бодлого LM муруйг яаж
хөдөлгөдгийг шинжлэхэд ч хөрвөх чадварын
онолыг ч бас ашигладаг.
Төв банк мөнгөний нийлүүлэлтийг M1 –ээс M2
хүртэл багассан гэж үзвэл энэ нь мөнгөний
нийлүүлэлтийг бодит илэрхийллээр нь M1 /Р –ээс
M2 /Р бууруулна.
Доорх зураг дээр энэ тохиолдолд юу болдгийг
харуулав.
Мөнгөн нийлүүлэлтийн багасалт
Орлого тогтмол байхад, иймд мөнгөний эрэлт
өөрчлөгдөөгүй үед мөнгөний нийлүүлэлт бодит
илэрхийллээрээ буурахад мөнгөний зах зээлийн
тэнцвэрийг хангадаг зээлийн хүүгийн түвшин
нэмэгдэнэ.
Иймд хязгаарлагдмал цөөн хэмжээний мөнгө LM
муруйг зүүн тийш дээш нь шилжүүлнэ.
Иймд LM муруй доорх зураг дээр харуулснаар дээш
шилжинэ.
Мөнгөн нийлүүлэлтийн багасалт LM муруйг дээш
шилжүүлнэ
Ийнхүү LМ муруй зээлийн хүүгийн түвшин ба
бодит мөнгөн хөрөнгийн зах зээл дээр үүсдэг орлого
хоёрын харилцан холбоог харуулдаг юм.
LM муруй мөнгөн хөрөнгийн тухайн нийлүүлэлтийн
бодит илэрхийллийн хувьд дүрслэгддэг.
Бодит мөнгөн хөрөнгийн нийлүүлэлтийн багасалт LM
муруйг дээш шилжүүлнэ.
Мөнгөний нийлүүлэлт ихсэхэд LM-ийг доош нь
шилжүүлдэг.
4.Мөнгөний тооны онолын тэгшитгэлийн үүднээс
LM муруйг тайлбарлах нь.
Мөнгөний тооны онолын тэгшитгэлийг доорхи
байдлаар бичдэг.
MV = PY
Энд V мөнгөний гүйлгээний хурдыг тэмдэглэдэг.
Энэ нь үнийн хэмжээ ямар ч байсан гагцхүү
мөнгөний нийлүүлэлт орлогын хэмжээг
тодорхойлдог гэсэн үг.
Яагаад гэвэл орлогын энэ түвшин зээлийн
хүүгийн түвшингээс хамаардаггүй.
Мөнгөний тооны онолоор LM муруй босоо шугам
байна.
Мөнгөний гүйлгээний хурдыг тогтмол гэсэн
нөхцлөөс татгалзах аваас тооны онолын тэгшитгэлээс
эерэг налалт бүхий хэвийн LM гаргаж болно.
Гүйлгээний хурдыг тогтмол гэж үзэх нь мөнгөн
хөрөнгийн бодит нөөцийн эрэлт зөвхөн орлогын
хэмжээнээс шалтгаална гэсэн үг.
Тэгвэл бодит байдал дээр мөнгөний эрэлт зээлийн
хүүгийн түвшингээс ч хамаардаг.
Тухайлбал, зээлийн хүүгийн түвшин өндөрсөх
тусам бэлэн мөнгийг эзэмших зардал нэмэгдэж, улмаар
мөнгөний эрэлт багасдаг билээ.
Зээлийн хүүгийн түвшин өндөрсөхөд хүмүүс
тухайн агшинд гар дээрээ байгаа мөнгөнийхөө
нөөцийг багасгадаг тул эдийн засагт доллар нэг бүр нь
гараас гарт түргэн шилждэг.
Өөрөөр хэлбэл, мөнгөний гүйлгээний хурд
түргэсдэг.Үүнийг доорхи байдлаар илэрхийлж болно.
MV(r) = PY
Мөнгөний гүйлгээний хурдын функц V(r) нь
гүйлгээний хурд зээлийн хүүгийн түвшинтэй эерэг
шууд хамааралтай байдгийг харуулдаг.
Тооны онолын тэгшитгэлийн энэ хэлбэр эерэг налалт
бүхий LM муруйг дүрслэх боломж өгнө.
Зээлийн хүүгийн түвшингийн өсөлт мөнгөний
гүйлгээний хурдыг түргэсгэдэг тул тэр нь мөнгөний
тухайн нийлүүлэлт болон үнийн түвшинд орлогын
хэмжээг нэмэгдүүлдэг.
LM муруй зээлийн хүүгийн түвшин ба орлогын
хоорондох энэ шүтэлцээг илэрхийлдэг юм.
Энэ тэгшитгэл нь мөнгөний нийлүүлэлт
өөрчлөгдөхөд LM яагаад шилждэгийг бас харуулдаг.
Тухайн нөхцөл дэх зээлийн хүүгийн түвшин болон
үнийн түвшинд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт LM
муруйг баруун тийш, багасалт нь зүүн тийш хөдөлдөг.
Эцэст нь мөнгөний тооны онолын тэгшитгэл ердөө л
LM муруйн үзэл баримтлалыг илэрхийлэх онцгой
арга юм.
LM муруйн энэхүү тайлбар хөрвөх чадварын
онолын тайлбартай ижилхэн юм.
Энэ хоёр тохиолдлын алинд нь ч LM муруй
мөнгөний зах зээл дээрх орлого ба зээлийн хүүгийн
түвшингийн хоорондох эерэг харилцан шүтэлцээг
харуулдаг юм.
4. LM муруйн хялбар алгебр
LM муруйн утга гэвэл тэр нь орлого (Y) болон
мөнгөний зах зээлийн тэнцвэржилтийн нөхцлийг
хангадаг зээлийн хүүгийн түвшин (r) хоёрын хослолыг
тусган илэрхийлдэгт оршино.
Энэ нь доорхи тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ.
M/P = L(r,Y)
Энэ тэгшитгэлд мөнгөний нийлүүлэлт ба эрэлт тэнцүү
байгааг л зүгээр тодорхойлж байгаа юм.
Хэрэв эрэлтийн функц шугаман байгаа тохиолдлыг
авч үзвэл LM муруйн талаар илүү ихийг мэдэж болно.
Энэ функцийг доорхи байдлаар илэрхийлдэг.
L(r, Y) = eY- fr
Энд e ба f гэсэн тоонууд тэгээс их байна. e - ийн
утга орлого өсөхөд мөнгөний эрэлт хичнээнээр
нэмэгдэж буйг тодорхойлно.
f –ийн утга зээлийн хүүгийн түвшин өсөхөд
мөнгөний эрэлт хичнээнээр буурахыг тодорхойлно.
Мөнгөний эрэлт зээлийн хүүгийн түвшинд урвуу
хамааралтай байгаа тул зээлийн хүүгийн түвшний
үзүүлэлт хасах тэмдэгтэй байгаа юм.
Одоо мөнгөний зах зээл дээрх тэнцвэр дараах
байдалтай бичигдэнэ.
M/P = eY - fr
Энэ тэгшитгэл юу харуулдгийг ойлгохын тулд r –ийг
зүүн талд гарган бүлэглэе.
Үүний дүнд: r = (e/f) x Y - (1/f) x M/P илэрхийлэл
гарна.
Энэ тэгшитгэл орлого болон мөнгөний бодит
нийлүүлэлтийн ямар ч утгад мөнгөний зах зээлийн
тэнцвэржилтийг хангагч зээлийн хүүгийн түвшингийн
хэмжээг тодорхойлно.
LM муруй нь Y болон r- ийн утга янз бүр, M/P-ийн
утга тогтмол байгаа нөхцөлд энэ тэгшитгэлийг
графикаар дүрслэн үзүүлдэг.
Энэхүү сүүлчийн тэгшитгэлийг ашиглан LM
муруйн талаар дээр дурьдагдсан дүгнэлтүүдийг
шалгаж болно.
Нэгдүгээрт, орлогын коеффициент эерэг тул LM
муруй эерэг налалттай байна. Энэ нь илүү их
хэмжээний орлого нь мөнгөний зах зээл дээр тэнцвэр
тогтоодог зээлийн хүүгийн түвшинг өндөр байлгахыг
шаарддаг гэсэн үг.
Хоёрдугаарт, Мөнгөн хөрөнгийн бодит нөөцийн
коеффициент сөрөг байгаа тул түүнийг багасгахад LM
муруй дээш шилждэг, харин нэмэгдүүлэхэд доош
шилжинэ.
Орлогын өмнөх коеффициентийг e/f гэж бичсэнээс
LM муруй налалт юу тодорхойлдгийг мэдэж болно.
Хэрэв мөнгөний эрэлт орлогын хэмжээнд нэг их
мэдрэгдэхгүй байгаа аваас е бага байна.
Ийм тохиолдолд орлогын өөрчлөлтөөс үүдэгдсэн
мөнгөний тийм их биш өсөлтийг нөхөхөд зээлийн
хүүгийн түвшинг их биш хэмжээгээр өөрчлөхөд
хангалттай бөгөөд LM муруй нь харьцангуй налуу
байна.
Үүнтэй нэгэн адил хэрэв мөнгөний эрэлтийн хэмжээ
зээлийн хүүгийн түвшингээс сул хамаарч байвал f бага
байна.
Энэ тохиолдолд орлогын өөрчлөлтөөс шалтгаалж
мөнгөний эрэлтийн өөрчлөлт зээлийн хүүгийн
тэнцвэржүүлэгч түвшинг үлэмж өөрчлөгдөхөд хүргэнэ.
Иймд LM муруйн налалт огцом байна.
Эцэст нь LM муруй орлого Y-г ч, зээлийн хүүгийн
түвшин r –ийг ч шууд тодорхойлдоггүй юм.
Тэр нь IS муруйтай яг адил эдийн засгийн загварын
энэ хоёр эндоген хувьсагчийн боломжийн хослолыг
тусгадаг юм.
Эдийн засаг дах тэнцвэржилт IS ба LM гэсэн хоёр
муруйгаар хоёулангаар нь тодорхойлогддог юм.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлJust Burnee
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
battulga0123
 
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
BatzusemSharkhuu
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Just Burnee
 
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
Adilbishiin Gelegjamts
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Just Burnee
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020
hicheel2020
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
Хэрэглэгчийн сонголт
Хэрэглэгчийн сонголт Хэрэглэгчийн сонголт
Хэрэглэгчийн сонголт
Adilbishiin Gelegjamts
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрJust Burnee
 
Төгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээлТөгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээлGantulga Jargalsaikhan
 

What's hot (20)

ханамж
ханамжханамж
ханамж
 
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
 
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Хэрэглэгчийн сонголт
Хэрэглэгчийн сонголт Хэрэглэгчийн сонголт
Хэрэглэгчийн сонголт
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэр
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Төгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээлТөгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээл
 

Similar to Lecture 12.2019 2020

MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020
hicheel2020
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
hicheel2020
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020
hicheel2020
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
ssuserca5598
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10Etugen
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
hicheel2020
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
Adilbishiin Gelegjamts
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
hicheel2020
 
Macro.Lekts 11
Macro.Lekts 11Macro.Lekts 11
Macro.Lekts 11
hicheel2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
hicheel2020
 
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТБ. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТbatnasanb
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8
Ikhzasag SEZS
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7
Ikhzasag SEZS
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замуудbatnasanb
 

Similar to Lecture 12.2019 2020 (20)

MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
 
Huvi hun buleg4
Huvi hun buleg4Huvi hun buleg4
Huvi hun buleg4
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Macro.Lekts 11
Macro.Lekts 11Macro.Lekts 11
Macro.Lekts 11
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТБ. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
 

More from hicheel2020

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
hicheel2020
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
hicheel2020
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
hicheel2020
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
hicheel2020
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
hicheel2020
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
hicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
hicheel2020
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
hicheel2020
 
S11a
S11aS11a
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
hicheel2020
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
hicheel2020
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
hicheel2020
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
hicheel2020
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
hicheel2020
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
hicheel2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Lecture 12.2019 2020

  • 1. МӨНГӨНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА LM МУРУЙ 1. Хөрвөх чадварын онол 2. Орлого,мөнгөний эрэлт ба LM муруй 3. LM муруйн шилжилт 4. Мөнгөний тооны онолын тэгшитгэлийн үүднээс LM муруйг тайлбарлах нь 5. LM муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
  • 2. 1.Хөрвөх чадварын онол LM муруй нь мөнгөн зах зээл дээрх зээлийн хүүгийн түвшин ба орлогын хэмжээ хоёрын хооронд үүсдэг шүтэлцээг харуулдаг. Энэ хамаарлыг мэдэхийн тулд хөрвөх чадварын онол гэгддэг зээлийн хүүгийн түвшний тухай жирийн онолоос эхэлж авч үзье. Энэ онол бол зээлийн хүүгийн түвшний талаарх Кейнсийн онолын хамгийн хялбар тайлбар мөн.
  • 3. IS муруйг байгуулахад Кейнсийн загалмай үндэс болж өгдөг бол хөрвөх чадварын онол LM муруйг байгуулах үндэс болж өгдөг юм. Энэ онол мөнгөн хөрөнгийн нөөц зээлийн хүүгийн түвшинг хэрхэн тодорхойлдгийн учгийг тайлбарладаг юм. Бодит мөнгөн хөрөнгийн нийлүүлэлтээс эхэлж авч үзье. Хэрэв мөнгөний нийлүүлэлт М, үнийн түвшин Р гэвэл мөнгөн хөрөнгийн нөөц бодит илэрийллээрээ М/Р байна.
  • 4. Мөнгөний хөрвөх чадварын онолоор мөнгөн хөрөнгийн бодит нийлүүлэлтийг тогтмол байхаар авч үздэг юм. Өөрөөр хэлбэл, (M/P)S =ഥM/തPгэжүзнэ. ഥM бол төв банкнаас тогтоосон мөнгөний нийлүүлэлт буюу энэ нь экзоген хувьсагч юм. Үнийн түвшин Р ч энэ загварт бас экзоген хувьсагч юм. (IS-LM муруй энэ сэдвийн судалгааны эцсийн зорилго учир үнийн түвшинг тухайн өгөгдсөн буюу богино хугацааны тогтмол үнэ гэж үзэж байгаа болно).
  • 5. Энэхүү нөхцлөөр бол мөнгөний нийлүүлэлт бодит илэрийллээр тогтмол өөрчлөлтгүй, ингэхлээр зээлийн хүүгийн түвшингээс хамаарахгүй гэсэн үг. Мөнгөн хөрөнгийн бодит нийлүүлэлт зээлийн хүүгийн түвшнээс хамаарахгүй гэсэн тул бодит мөнгөн хөрөнгийн нийлүүлэлтийн муруй босоо шулуун байна. Иймд мөнгөн хөрөнгийн бодит нийлүүлэлтийг дараах зураг дээр харуулав.
  • 6. Бодит илэрхийллээрээ байгаа мөнгөн хөрөнгийн нийлүүлэлт. ЗээлийнхүүгийнтүвшинR M/P RRR МӨНГӨНИЙ БОДИТ НӨӨЦ ഥM/ ഥP
  • 7.
  • 8. Одоо мөнгөн хөрөнгийн эрэлт бодит илэрхийллээрээ ямар байхыг авч үзье. Хүмүүс гар дээрээ мөнгөтэй байхыг эрмэлздэг. Үүний учир гэвэл мөнгө бол ямар ч хэлбэрийн арилжаа,хэлцлийг хийхэд тохиромжтой “ хөрвөх чадвар бүхий” актив болж чаддагт байгаа юм. Хөрвөх чадварын онол нь мөнгөтэй болъя гэсэн эрэлтийн хэмжээ зээлийн хүүгийн түвшнээс шалтгаалдгийг баталдаг юм. Зээлийн хүүгийн түвшин бол бэлэн мөнгөтэй байхад гарч болох янз бүрийн зардлыг илэрхийлдэг билээ.
  • 9. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл: Та бэлэн мөнгөө гар дээрээ барьж байвал, ямар ч зээлийн хүү олж авахгүй. Тэгвэл түүнээ банкинд хадгалуулах, эсвэл бонд худалдан авахад зарцуулбал танд зээлийн хүү авчирч өгнө. Түүнчлэн талхны үнэ худалдаж авах эрэлтийн тоо хэмжээнд нөлөөлдөгийн нэгэн адил мөнгийг бэлнээр нь эзэмших явдлын үнэ мөнгөний эрэлтийн хэмжээнд нөлөөлдөг. Ийм учраас зээлийн хүүгийн түвшин өндөрсөхөд хүмүүс мөнгөн хэлбэрээр баялагийг эзэмших нь багасдаг юм .
  • 10. Энд L(r) фүнкц нь хөрвөх чадвартай актив буюу мөнгөний эрэлтийг харуулдаг. Энэ тэгшитгэл мөнгөний эрэлтийн хэмжээ зээлийн хүүгийн түвшний фүнкци болж байдгийг баталж байгаа юм. Доорх зураг дээр зээлийн хүүгийн түвшин ба мөнгөний бодит нөөцийн хоорондох харилцан холбоог харуулав. Зээлийн хүүгийн түвшин өндөрсөхийн хэрээр мөнгөний эрэлтийн хэмжээ буурдаг учир эрэлтийн муруй сөрөг налуу хэлбэр байна.
  • 11. Мөнгөний бодит нөөцийн эрэлт. Зээлийнхүүгийннорм R M/P Зээлийнхүүгийннорм R Зээлийнхүүгийннорм R Зээлийнхүүгийннорм R МӨНГӨНИЙ БОДИТ НӨӨЦ Эрэлт L(r)
  • 12.
  • 13. Зээлийн хүүгийн түвшний онолыг тодруулахын тулд мөнгөний эрэлтийг мөнгөний нийлүүлэлттэй нэгтгэж болно. Үүнийг дээрх зураг дээрээс харж болно. Хөрвөх чадварын онолын дагуу мөнгөний зах зээлийг тэнцвэржүүлдэг зээлийн хүүгийн түвшний тэнцвэржүүлэлтийн түвшинд мөнгөн хөрөнгийн нөөцийн эрэлтийн хэмжээ, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцүү байна.
  • 14. Хөрвах чадварын онол Зээлийнхүүгийнтүвшин R L(r) Ṁ/Ṗ M/P Зээлийн хүүгийн нормын тэнцвэрийн утга
  • 15.
  • 16.
  • 17.
  • 18. Зээлийн хүүгийн түвшин тэнцвэржилтийн түвшин рүү тэмүүлдгийн учир нь гэвэл: хэрэв зээлийн хүүгийн түвшин энэ түвшинээс дээш юмуу доош байгаа бол хүмүүс өөрийн активаар түрүүвчнийхээ бүтцийг өөрчилж эхэлдэгт оршино. Хэрэв зээлийн хүүгийн түвшин маш өндөр байвал мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ эрэлтийн хэмжээнээс илүү байна. Иймд илүү их мөнгөтэй хүмүүс түүнийхээ хэсгийг зээлийн хүү авчирч өгдөг банкны хадгаламж болох юмуу бонд худалдан авах эрмэлзэлтэй болно.
  • 19. Банкууд болон зээл олгогчдын хувьд бол тэд ер нь зээлийн хүүгийн түвшинг доогуур тогтоох эрмэлзэлтэй байдаг болхоор мөнгөний энэхүү илүүдэлтэй нийлүүлэлтийг ашиглан хадгаламжийн зээлийн хүүг доогуур тогтооно. Энэ нь зээлийн хүүгийн түвшинг бууруулдаг юм. Үүний эсрэг хэрэв зээлийн хүүгийн түвшин эрс бага байвал, ингэхлээр мөнгөний эрэлтийн хэмжээ мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнээс илүүдвэл хүмүүс бонд худалдах юм уу хадгаламжаа авах замаар гар дээрээ мөнгөтэй байхыг чухалчилна.
  • 20. Энэ нь зээлийн хүүгийн түвшинг өндөрсгөдөг юм. Зээлийн хүүгийн түвшин тэнцвэржсэн үед мөнгөн болон мөнгөн бус актив хөрөнгийн түрүүвч зохистой гэгддэг. Хөрвөх чадварын онол нь мөнгөний нийлүүлэлт багасах нь зээлийн хүүгийн түвшинг өндөрсгөдөг, мөнгөний нийлүүлэлт ихсэх нь зээлийн хүүгийн түвшинг бууруулдагийг иш үндэс болгодог юм. Яагаад ийм байдгийг харъя гэвэл төв банк мөнгөний нийлүүлэлтийг багасгасан гэж бодъё
  • 21. Тэгвэл М багссанаар М/Р багасна. Яагаад гэвэл эл загварт Р-г тогтмол гэж үзсэн. Мөнгөний бодит нөөцийн эрэлтийн хэмжээ мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцэх хүртэл зээлийн хүүгийн түвшин өснө. Иймд мөнгөний бодит нийлүүлэлтийн муруй Зураг 4 дээр харуулснаар зүүн тийш шилжинэ. Зээлийн хүүгийн түвшний тэнцвэрийн түвшин r1 - ээс r2 болж өндөрсөнө.
  • 22. Гүйгдэх чадварын онолоор мөнгөний нийлүүлэлт багасах нь.
  • 23.
  • 24. 2. Орлого, мөнгөний эрэлт ба LM муруй Одоо LM муруйг гаргаж авахын тулд хөрвөх чадварын онолыг ашиглая. Зээлийн хүүгийн тэнцвэржилтийн түвшин гэдэг бол мөнгөний эрэлт ба нийлүүлэлтийг тэнцүү болгодог түвшин гэдгийг бид үзсэн . Тэр нь орлогын хэмжээнээс хамаарна. Орлого болон зээлийн хүүгийн түвшний хоорондох энэхүү хамаарлыг LM илэрхийлдэг юм. Бид энэ хүртэл мөнгөний бодит нөөцийн эрэлтийн хэмжээнд зөвхөн зээлийн хүүгийн түвшин нөлөөлдөг гэж авч үзсэн.
  • 25. Тэгвэл харин мөнгөний эрэлтэд орлогын Y хэмжээ нөлөөлдөг нь илүү бодитой зүйл юм. Орлого их байхад дагаад зарлага ч ихэсдэг. Иймд хүмүүс арилжаа их хийх бөгөөд үүнд мөнгийг ашиглах шаардлагтай байдаг. Ийнхүү орлогын хэмжээ их байна гэдэг нь мөнгөний эрэлт ихсэнэ гэсэн үг. Мөнгөий эрэлтийн функцийг доорхи байдлаар болно: (M/P)d =L(r, Y)
  • 26.
  • 27. Мөнгөний бодит нөөцийн эрэлтийн хэмжээ зээлийн хүүгийн түвшинд урвуу орлогод шууд хамааралтай байдаг. Хөрвөх чадварын онолыг ашиглан орлого өөрчлөгдөхөд зээлийн хүүгийн түвшин хэрхэн өөрчлөгдөгийг авч үзье. Тухайлбал, орлого Y1 ээс Y2 хүртэл өсөхөд мөнгөн хөрөнгийн бодит нөөцийн зах зээлийг ямар байхыг доорх зураг дээр харуулж байна.
  • 28. Мөнгөн хөрөнгийн бодит нөөцийн зах зээл
  • 29. Энд орлого Y1 - ээс Y2 болж өсөхөд мөнгөний эрэлт нэмэгддэг бөгөөд иймд зах зээлийн хүүгийн түвшин r1 ээс r2 болж өснө. Зураг дээрээс харвал орлого Y1 - ээс Y2 хүртэл өсөхөд мөнгөний эрэлтийн муруй баруун тийш шилжиж байна. Мөнгөн хөрөнгийн нөөцийг бодит илэрхийллээр нь тэнцвэржүүлэхийн тулд зээлийн хүүгийн түвшин r1 ээс r2 болж дээшлэх ёстой.
  • 30. Энэ учраас орлого ихсэхийн хэрээр зээлийн хүүгийн түвшин ч өндөржинө. Орлогын хэмжээ ба зээлийн хүүгийн түвшний хоорондох энэхүү шүтэлцээг LM муруйн график дүрсэлж байна. Орлогын хэмжээ ихсэх тутам мөнгөний эрэлт улам нэмэгдэнэ, иймээс зээлийн хүүгийн түвшний тэнцвэржүүлэгч түвшин өндөрсөнө. Энэ учраас LM муруй эерэг налалттай байдгийг доорх зураг харуулж байна.
  • 32.
  • 33.
  • 34.
  • 35.
  • 36.
  • 37. 3. LM муруйн шилжилт Орлогын тухайн хэмжээ бүрт мөнгөний зах зээлийг тэнцвэржүүлэгч зээлийн хүүгийн түвшинг LM муруйн харуулдаг юм. Зээлийн хүүгийн тэнцвэржүүлэгч түвшин мөнгөний нийлүүлэлтээс бас хамаардгийг хөрвөх чадварын онол харуулдаг. LM муруй мөнгөн хөрөнгийн тухайн нийлүүлэлтийн бодит илэрхийллийн хувьд дүрслэгддэг.
  • 38. Хэрэв хүн амын гар дээрхи мөнгөний нөөц өөрчлөгдвөл LM муруйн байрлал өөрчлөгдөнө. Мөнгө зээлийн бодлого LM муруйг яаж хөдөлгөдгийг шинжлэхэд ч хөрвөх чадварын онолыг ч бас ашигладаг. Төв банк мөнгөний нийлүүлэлтийг M1 –ээс M2 хүртэл багассан гэж үзвэл энэ нь мөнгөний нийлүүлэлтийг бодит илэрхийллээр нь M1 /Р –ээс M2 /Р бууруулна. Доорх зураг дээр энэ тохиолдолд юу болдгийг харуулав.
  • 40. Орлого тогтмол байхад, иймд мөнгөний эрэлт өөрчлөгдөөгүй үед мөнгөний нийлүүлэлт бодит илэрхийллээрээ буурахад мөнгөний зах зээлийн тэнцвэрийг хангадаг зээлийн хүүгийн түвшин нэмэгдэнэ. Иймд хязгаарлагдмал цөөн хэмжээний мөнгө LM муруйг зүүн тийш дээш нь шилжүүлнэ. Иймд LM муруй доорх зураг дээр харуулснаар дээш шилжинэ.
  • 41. Мөнгөн нийлүүлэлтийн багасалт LM муруйг дээш шилжүүлнэ
  • 42. Ийнхүү LМ муруй зээлийн хүүгийн түвшин ба бодит мөнгөн хөрөнгийн зах зээл дээр үүсдэг орлого хоёрын харилцан холбоог харуулдаг юм. LM муруй мөнгөн хөрөнгийн тухайн нийлүүлэлтийн бодит илэрхийллийн хувьд дүрслэгддэг. Бодит мөнгөн хөрөнгийн нийлүүлэлтийн багасалт LM муруйг дээш шилжүүлнэ. Мөнгөний нийлүүлэлт ихсэхэд LM-ийг доош нь шилжүүлдэг.
  • 43.
  • 44.
  • 45.
  • 46.
  • 47. 4.Мөнгөний тооны онолын тэгшитгэлийн үүднээс LM муруйг тайлбарлах нь. Мөнгөний тооны онолын тэгшитгэлийг доорхи байдлаар бичдэг. MV = PY Энд V мөнгөний гүйлгээний хурдыг тэмдэглэдэг. Энэ нь үнийн хэмжээ ямар ч байсан гагцхүү мөнгөний нийлүүлэлт орлогын хэмжээг тодорхойлдог гэсэн үг. Яагаад гэвэл орлогын энэ түвшин зээлийн хүүгийн түвшингээс хамаардаггүй.
  • 48. Мөнгөний тооны онолоор LM муруй босоо шугам байна. Мөнгөний гүйлгээний хурдыг тогтмол гэсэн нөхцлөөс татгалзах аваас тооны онолын тэгшитгэлээс эерэг налалт бүхий хэвийн LM гаргаж болно. Гүйлгээний хурдыг тогтмол гэж үзэх нь мөнгөн хөрөнгийн бодит нөөцийн эрэлт зөвхөн орлогын хэмжээнээс шалтгаална гэсэн үг. Тэгвэл бодит байдал дээр мөнгөний эрэлт зээлийн хүүгийн түвшингээс ч хамаардаг.
  • 49. Тухайлбал, зээлийн хүүгийн түвшин өндөрсөх тусам бэлэн мөнгийг эзэмших зардал нэмэгдэж, улмаар мөнгөний эрэлт багасдаг билээ. Зээлийн хүүгийн түвшин өндөрсөхөд хүмүүс тухайн агшинд гар дээрээ байгаа мөнгөнийхөө нөөцийг багасгадаг тул эдийн засагт доллар нэг бүр нь гараас гарт түргэн шилждэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний гүйлгээний хурд түргэсдэг.Үүнийг доорхи байдлаар илэрхийлж болно. MV(r) = PY
  • 50. Мөнгөний гүйлгээний хурдын функц V(r) нь гүйлгээний хурд зээлийн хүүгийн түвшинтэй эерэг шууд хамааралтай байдгийг харуулдаг. Тооны онолын тэгшитгэлийн энэ хэлбэр эерэг налалт бүхий LM муруйг дүрслэх боломж өгнө. Зээлийн хүүгийн түвшингийн өсөлт мөнгөний гүйлгээний хурдыг түргэсгэдэг тул тэр нь мөнгөний тухайн нийлүүлэлт болон үнийн түвшинд орлогын хэмжээг нэмэгдүүлдэг.
  • 51. LM муруй зээлийн хүүгийн түвшин ба орлогын хоорондох энэ шүтэлцээг илэрхийлдэг юм. Энэ тэгшитгэл нь мөнгөний нийлүүлэлт өөрчлөгдөхөд LM яагаад шилждэгийг бас харуулдаг. Тухайн нөхцөл дэх зээлийн хүүгийн түвшин болон үнийн түвшинд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт LM муруйг баруун тийш, багасалт нь зүүн тийш хөдөлдөг.
  • 52. Эцэст нь мөнгөний тооны онолын тэгшитгэл ердөө л LM муруйн үзэл баримтлалыг илэрхийлэх онцгой арга юм. LM муруйн энэхүү тайлбар хөрвөх чадварын онолын тайлбартай ижилхэн юм. Энэ хоёр тохиолдлын алинд нь ч LM муруй мөнгөний зах зээл дээрх орлого ба зээлийн хүүгийн түвшингийн хоорондох эерэг харилцан шүтэлцээг харуулдаг юм.
  • 53. 4. LM муруйн хялбар алгебр LM муруйн утга гэвэл тэр нь орлого (Y) болон мөнгөний зах зээлийн тэнцвэржилтийн нөхцлийг хангадаг зээлийн хүүгийн түвшин (r) хоёрын хослолыг тусган илэрхийлдэгт оршино. Энэ нь доорхи тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ. M/P = L(r,Y) Энэ тэгшитгэлд мөнгөний нийлүүлэлт ба эрэлт тэнцүү байгааг л зүгээр тодорхойлж байгаа юм. Хэрэв эрэлтийн функц шугаман байгаа тохиолдлыг авч үзвэл LM муруйн талаар илүү ихийг мэдэж болно.
  • 54. Энэ функцийг доорхи байдлаар илэрхийлдэг. L(r, Y) = eY- fr Энд e ба f гэсэн тоонууд тэгээс их байна. e - ийн утга орлого өсөхөд мөнгөний эрэлт хичнээнээр нэмэгдэж буйг тодорхойлно. f –ийн утга зээлийн хүүгийн түвшин өсөхөд мөнгөний эрэлт хичнээнээр буурахыг тодорхойлно. Мөнгөний эрэлт зээлийн хүүгийн түвшинд урвуу хамааралтай байгаа тул зээлийн хүүгийн түвшний үзүүлэлт хасах тэмдэгтэй байгаа юм.
  • 55. Одоо мөнгөний зах зээл дээрх тэнцвэр дараах байдалтай бичигдэнэ. M/P = eY - fr Энэ тэгшитгэл юу харуулдгийг ойлгохын тулд r –ийг зүүн талд гарган бүлэглэе. Үүний дүнд: r = (e/f) x Y - (1/f) x M/P илэрхийлэл гарна. Энэ тэгшитгэл орлого болон мөнгөний бодит нийлүүлэлтийн ямар ч утгад мөнгөний зах зээлийн тэнцвэржилтийг хангагч зээлийн хүүгийн түвшингийн хэмжээг тодорхойлно.
  • 56. LM муруй нь Y болон r- ийн утга янз бүр, M/P-ийн утга тогтмол байгаа нөхцөлд энэ тэгшитгэлийг графикаар дүрслэн үзүүлдэг. Энэхүү сүүлчийн тэгшитгэлийг ашиглан LM муруйн талаар дээр дурьдагдсан дүгнэлтүүдийг шалгаж болно. Нэгдүгээрт, орлогын коеффициент эерэг тул LM муруй эерэг налалттай байна. Энэ нь илүү их хэмжээний орлого нь мөнгөний зах зээл дээр тэнцвэр тогтоодог зээлийн хүүгийн түвшинг өндөр байлгахыг шаарддаг гэсэн үг.
  • 57. Хоёрдугаарт, Мөнгөн хөрөнгийн бодит нөөцийн коеффициент сөрөг байгаа тул түүнийг багасгахад LM муруй дээш шилждэг, харин нэмэгдүүлэхэд доош шилжинэ. Орлогын өмнөх коеффициентийг e/f гэж бичсэнээс LM муруй налалт юу тодорхойлдгийг мэдэж болно. Хэрэв мөнгөний эрэлт орлогын хэмжээнд нэг их мэдрэгдэхгүй байгаа аваас е бага байна.
  • 58. Ийм тохиолдолд орлогын өөрчлөлтөөс үүдэгдсэн мөнгөний тийм их биш өсөлтийг нөхөхөд зээлийн хүүгийн түвшинг их биш хэмжээгээр өөрчлөхөд хангалттай бөгөөд LM муруй нь харьцангуй налуу байна. Үүнтэй нэгэн адил хэрэв мөнгөний эрэлтийн хэмжээ зээлийн хүүгийн түвшингээс сул хамаарч байвал f бага байна. Энэ тохиолдолд орлогын өөрчлөлтөөс шалтгаалж мөнгөний эрэлтийн өөрчлөлт зээлийн хүүгийн тэнцвэржүүлэгч түвшинг үлэмж өөрчлөгдөхөд хүргэнэ.
  • 59. Иймд LM муруйн налалт огцом байна. Эцэст нь LM муруй орлого Y-г ч, зээлийн хүүгийн түвшин r –ийг ч шууд тодорхойлдоггүй юм. Тэр нь IS муруйтай яг адил эдийн засгийн загварын энэ хоёр эндоген хувьсагчийн боломжийн хослолыг тусгадаг юм. Эдийн засаг дах тэнцвэржилт IS ба LM гэсэн хоёр муруйгаар хоёулангаар нь тодорхойлогддог юм.