SlideShare a Scribd company logo
MАНДЕЛЛ – ФЛЕМИНГИЙН ЗАГВАР
1. Манделл- Флемингийн загварын тухай
2. Y- r график дээрх Манделл – Флемингийн загвар
3. Y- e график дээрх Манделл – Флемингийн загвар
4. Валютын хөвөгч ханшны систем ба Манделл –
Флемингийн загвар
5. Валютын тогтмол ханшны систем ба Манделл –
Флемингийн загвар
6. Манделл-Флемингийн загварын дүгнэлтүүд
1.Манделл- Флемингийн загварын тухай.
Манделл – Флемингийн загвар гэж нэрлэгдэж буй
загвар бол нээлттэй эдийн засгийн IS – LM загварын
нэг хувилбар юм.
Эдгээр загварын алинд ч үнийг өөрчлөгдөхгүй
хэмээн үзэж үндэсний орлогын хэлбэлзлийн
шалтгааныг тайлбарладаг юм.
Энэ хоёр загварт хоёуланд нь бүтээгдэхүүний болон
мөнгөний зах зээлийн хоорондын харилцан
үйлчлэлийг бас харуулдаг.
Тэдгээрийн үндсэн ялгаа нь гэвэл IS – LM загвар нь
хаалттай эдийн засгийг, Манделл – Флемингийн
загвар нь нээлттэй бага эдийн засгийг тодорхойлон
харуулдагт оршино.
Загварын тэгшитгэл Манделл-Флемингийн загвар нь
өмнөх сэдвүүдэд нэгэнт тодорхойлогдсон хэсгүүдээс
бүрддэг.
Түүнийг бүрдүүлэгч гурван тэгшитгэлийг юуны өмнө
бичье.
Үүнд:
1. Y= C(Y-T) + I(r) + G + NX(e), IS
2. M/P=L(r, Y), LM
3. r = r*
Эхний тэгшитгэл бүтээгдэхүүний зах зээлийг
илэрхийлдэг.
Тэр нь үндэсний орлого Ү нь хэрэглээ С, хөрөнгө
оруулалт I, улсын худалдан авалт G болон цэвэр
экспорт NX-ийн нийлбэртэй тэнцүү байдгийг баталдаг.
Хэрэглээний хэмжээ хувийн цэвэр орлогоос
хамаардаг, харин хөрөнгө оруулалт нь зээлийн
хүүгийн норм r-ээс урвуу хамааралтай байна.
Түүнчлэн цэвэр экспорт валют ханш е-тэй урвуу
хамааралтай байдаг.
Хоёр дах тэгшитгэл нь мөнгөний зах зээлийг
тусгадаг.
Энэ тэгшитгэлээр бол мөнгөний нийлүүлэлт нь бол
бодит илэрхийллээрээ M/P, түүний эрэлт L(r,Y) –тэй
тэнцүү байдаг.
Мөнгөний эрэлт зээлийн хүүгийн нормтой урвуу,
харин орлоготой шууд хамааралтайгаар
өөрчлөгддөг.
Мөнгөний нийлүүлэлт М нь төв банкны зүгээс
тодорхойлогддог экзоген (гадаад)хувьсагч мөн.
Манделл – Флемингийн загвар дахь үнийн түвшин
нь IS –LM загварт байдагтай нэгэн адил экзоген
хэмжигдэхүүн мөн.
Гурав дах тэгшитгэлийн хувьд гэвэл тэр нь зээлийн
хүүгийн дотоодын норм r нь зээлийн хүүгийн
нормын дэлхийн түвшин r* -ээр тодорхойлогддогийг
харуулдаг.
Энэ нь тухайн орныг дэлхийн санхүүгийн зах зээл
дээр зээлийн хүүгийн нормын дэлхийн түвшинд
өчүүхэн ч нөлөөлөхгүйгээр хичнээн ч хэмжээгээр
зээл авах юмуу өгөхүйц тийм жижиг орон гэж авч
үзэж буй гэсэн үг билээ.
Дээрх гурван тэгшитгэл нь Мандел-Флемингийн
загварыг бүрдүүлдэг.
Бидний зорилго бол нээлттэй бага эдийн засагт
богино хугацааны өөрчлөлтүүдийг дүрслэхэд
тэдгээрийг хэрэглэх явдал мөн.
Мандел-Флемингийн загварыг графикийн
тусламжтайгаар шинжлэхэд ихээхэн хялбар байдаг.
2.Y- r график дээрх Манделл – Флемингийн загвар
Мандел-Флемингийн загварын график дүрслэлийн
эхний арга нь хэвтээ тэнхлэг дээр мэдэж зарцуулах
орлого Ү-г, босоо тэнхлэг дээр зээлийн хүүгийн норм
r-г авна.
Энэ арга нь хаалттай эдийн засгийн IS-LM загварыг
байгуулах аргатай нэгэн адил юм.
Зураг дээр IS муруй нь доошоо харин LM муруй нь
дээшээ чиглэсэн байна. Энэ графикт зээлийн хүүгийн
дэлхийн нормыг дүрсэлсэн хэвтээ шулуун нь шинээр
тусгагджээ.
Ү-г график дээрх Мандел-Флемингийн загварын дүрслэл.
Энэхүү графикийн хоёр үндсэн онцлогт онцгой
анхаарах хэрэгтэй.
Нэгдүгээрт, IS муруйн байрлал нь валютын ханшны
түвшнээс хамаарна. Энэ нь бүтээгдэхүүний эрэлтэд
нөлөөлнө.
Хоёрдугаарт, зураг дээр харуулсан бүх гурван
муруй нь нэг цэгт огтолцдог явдал юм.
Чухам яагаад эдгээр муруй нь нэг цэгт огтлолцдог
гэдгийг ойлгохын тулд дараах зурагт дээр
үзүүлснээр тэдгээр нь огтлолцохгүй гэе
Хэт доогуур валютын ханш.
Энд зээлийн хүүгийн дотоодын норм нь дэлхийнхээс
дээгүүр буюу IS ба LM муруйнуудын огтлолцлын
зохих цэгт байна.
Энэ нь тухайн орны эдийн засагт хөрөнгө оруулалт
хийх гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг
нэмэгдүүлнэ.
Учир нь тэр нь өндөр үр ашигтай байна.
Харин үүний тулд тухайн орны мөнгөн нэгжид
өөрийн хөрөнгийг хөрвүүлэх зайлшгүй
шаардлагатай.
Энэ нь тухайн орны үндэсний валютын ханшийг
өсгөнө.
Энэ үед IS муруй нь зээлийн хүүгийн дотоодын норм
нь дэлхийнхтэй харьцуулах боломжтой болох хүртэл
доошилно.
Одоо харин IS ба LM муруйнууд нь зээлийн хүүгийн
дотоодын норм нь дэлхийнхээс доогуур цэгт
огтлолцоно гэж үзье.
Хэт дээгүүр валютын ханш.
Зураг дээр зээлийн хүүгийн дотоодын норм
дэлхийнхээс доогуур байна.
Ийм тохиолдолд тухайн орны хөрөнгө оруулагчид
капиталаа гадагш гаргахыг эрмэлздэг.
Энэ зорилгоор тэд нар нь үндэсний валютаа гадаад
валютаар хөрвүүлнэ.
Үндэсний валютын ханш буурснаар IS муруй нь
зээлийн хүүгийн норм дэлхийнхтэй харьцуулах
боломжтой болох хүртэл дээшлэнэ.
Дээр авч үзсэний дагуу график дээрх тэнцвэр
зээлийн хүүгийн нормын дэлхийн түвшинг
илэрхийлж буй хөндлөн шугамтай LM муруй
огтлолцсон цэг дээр тогтоогдоно.
Түүний дараа валют ханш төлөвшиж IS муруй энэ
цэгт хүртэл шилжинэ.
3.Y- e график дээрх Манделл – Флемингийн загвар
Босоо тэнхлэг дээр валютын ханшийн утга, харин
хэвтээ тэнхлэг дээр орлогыг заасан график байгуулах
замаар Манделл-Флемингийн загварыг дүрслэх бас
нэг арга байдаг.
Энд зээлийн хүүгийн нормыг тогтмол бөгөөд
дэлхийнхтэй тэнцүү гэж авч үздэг. Иймээс график
дээр доорхи хоёр тэгшитгэл дүрслэгддэг.
Y= C(Y-T) + I(r*) + G + NX(e) IS*
M/P = L(r*,Y) LM*
Мандел-Флемингийн загварыг Y-e график дээр
дүрслэх нь
е
IS*
Орлогын тэнцвэрт түвшин Y
LM*
Валютын
ханш
Валютын
тэнцвэрт ханш
Манделл-Флемингийн загварт энэ дүрслэл нь
зээлийн хүүгийн дотоодын норм дэлхийнхтэй байнга
тэнцэж буй нөхцөлд барааны зах зээл IS* ба мөнгөний
зах зээл LM* хоёр тэнцвэртэй байх байдлыг харуулж
байна.
Эдийн засгийн тэнцвэр хоёр муруйн огтлолцлолын
цэгт хадгалагдана.
Энэ цэгт тэнцвэрт валютын ханш ба орлогыг
тодорхойлно. LM* муруйн тэгшитгэлд валютын ханш
оролцоогүй тул LM* муруй босоо байгаа юм
LM* муруй
е
Орлого Y
LM*
Валютын
ханш
Валютын ханш өсөхөд цэвэр экспорт саарч, улмаар
түүнийг даган нийт орлого буурах тул IS* муруй
баруун доош нална.
Зураг дээр энэхүү механизмыг үзүүлэхийн тулд
IS* муруйг Кейнсийн загалмайн диаграмм болон
цэвэр экспортын функцийн графикаас гаргаж байгаа
юм. -ээс
Энд валютын ханш e1 -ээс e2 хүртэл дээшилсэн нь
цэвэр экспортыг NX(e1)-ээс NX(e2 ) хүртэл буурахад
хүргэжээ. Үүний улмаас төлөвлөгдөж буй зарлага
буурч улмаар орлого ч багасдаг.
IS* муруй
A. Цэвэр экспортын график В. Кейнсийн загалмай
С. IS* муруй
Цэвэр экспортын функцийн график ба Кейнсийн
загалмайн үндсэн дээр IS* муруй байгуулагддаг.
Зураг А дээр валютын ханш e1-ээс e2 хүртэл
өссөнөөс цэвэр экспорт NX(e1)- ээс NX(e2) хүртэл
буурсан нь харагдаж байна.
Зураг В дээр цэвэр экспорт NX(e1)-ээс NX(e2)
хүртэл, харин орлого Y1-ээс Y2 болж хорогдсон
нөхцөлд Кейнсийн загалмай ямар байхыг харуулав.
Зураг С нь валютын ханш ба орлого хоёрын
харилцан холбоог үзүүлэгч IS* муруйг дүрсэлж
байна.
Валютын ханш нь хэдий чинээ өндөр байвал орлого
төдий чинээ доогуур байна.
Эдийн засгийн бодлогод орсон өөрчлөлтийг валют с
ханшийн түвшин хэрхэн мэдэрдгийг Ү-е график ил
тод үзүүлдэг тул түүнийг үүнээс хойшхи асуудлыг
тайлбарлахад ямагт ашиглах болно.
Тэгэхдээ Ү- г графикийг ашиглахад ч мөн тийм
дүгнэлтэд хүрч болох юм.
4. Валютын хөвөгч ханшны систем ба Манделл –
Флемингийн загвар
Эдийн засгийн бодлого нээлттэй эдийн засагт яаж
нөлөөлдгийг Мандел-Флемингийн загвар ашиглан
шинжлэхийн өмнө ийм эдийн засаг хүрээнд нь багтаж
байдаг олон улсын мөнгөний системийг тодорхойлох
шаардлагатай.
Одоо ихэнх орнуудад хэрэглэж буй валютын хөвөгч
ханшнаас эхлэн авч үзье.
Валютын хөвөгч ханшны системийн үед тухайн
орны Төв банк өөрийн орны үндэсний валютын
ханшийг эрэлт, нийлүүлэлтээс хамааран чөлөөтэй
өөрчлөгдөж байхыг зөвшөөрч байдаг юм.
Хөвөгч ханш нь эдийн засгийн нөхцөл байдлын
өөрчлөлтөөс шалтгаалж чөлөөтэй хэлбэлзэж байдаг
юм
Сангийн бодлого.
Сангийн бодлого нь улсын худалдан авалтыг
өргөжүүлэх болон татварыг бууруулах замаар
дотоодын зардлыг урамшуулахад чиглэж байна гэж
бодъё.
Валютын хөвөгч ханшны системийн үе дэх сангийн
урамшуулагч бодлогын нөлөө
Сангийн ийм урамшуулагч бодлогын үед IS* муруй
баруун тийш шилждэг.
Энэ нь валютын ханшийг өндөрсгөхөд хүргэдэг,
харин орлогын түвшинд нөлөөлөхгүй.
Энэ тохиолдолд сангийн бодлогын үр дагаварын
талаархи дүгнэлт хаалттай эдийн засгийн тухайд IS-
LM загварын үндсэн дээр гардаг дүгнэлттэй зөрдөг
юм.
Хаалттай эдийн засагт гол төлөв сангийн
урамшуулагч бодлого зээлийн хүүгийн норм болон
орлогыг өсгөдөг, тэгвэл валютын хөвөгч ханшийн
нөхцөл дэх тийм бодлого орлого нөлөөлдөггүй байна.
Нээлттэй эдийн засагт зээлийн хүүгийн дотоодын
нормыг өндөрсгөдөг дарамт нь гадаадын капитал
цутган орж ирэхийг урамшуулдагт үүний учир
оршдог.
Үндэсний валютын эрэлт нэмэгддэг, түүний
солилцооны ханш өндөрждөг, харин цэвэр экспорт
буурдаг юм.
Цэвэр экспортын бууралт дотоодын зах зээл дээрх
бараа ба үйлчилгээний эрэлтийн ихсэлтийг үр дүнгүй
болгож, эцсийн дүндээ орлогын тэнцвэрт түвшин
өөрчлөгддөггүй аж.
Мөнгөний бодлого.
Одоо төв банк мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэсэн
гэж бодъё.
Хэрэв үнэ өөрчлөгдөөгүй гэвэл мөнгөн хөрөнгийн
бодит нөөц нэмэгдэнэ.
Үүнтэй уялдан LM* муруй баруун тийш шилжинэ.
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд орлого өсөж,
харин валютын ханш буурдаг.
Валютын хөвөгч ханшны системийн үе дэх мөнгөний
урамшуулагч бодлогын нөлөө
Нээлттэй эдийн засагт мөнгөний бодлого орлогод
нөлөөлөх механизм нь хаалттай эдийн засаг дах
нөлөөллөөс ялгаатай байдаг.
Хаалттай эдийн засагт мөнгөний нийлүүлэлт
ихэссэнээр зээлийн хүүгийн норм буурч, улмаар
хөрөнгө оруулалт нэмэгддэг.
Нээлттэй бага эдийн засагт бол зээлийн хүүгийн
дотоодын норм түүний дэлхийн түвшнээс
шалтгаалдаг юм.
Мөнгөний нийлүүлэлтийн ихсэлт зээлийн хүүгийн
дотоодын нормыг буурах тал руу нь шахаад эхлэхэд
тэр нь капитал өндөр ашиг авчирч чадах бусад орон
руу урсан очих явдлыг урамшуулдаг байна.
Эцсийн дүндээ үндэсний валютын нийлүүлэлт
өсдөг, түүний ханш буурдаг, харин цэвэр экспорт
нэмэгддэг юм.
Ийнхүү нээлттэй бага эдийн засгийн хувьд
мөнгөний бодлого нь орлогын хэмжээнд юуны өмнө
зээлийн хүүгийн нормоор биш, харин валютын
ханшийн өөрчлөлтөөр дэмжин нөлөөлдөг байна.
Гадаад худалдааны бодлого.
Засгийн газраас импортын квот ба тарифыг тогтоох
замаар импортын барааны эрэлтийг багасгахад
чиглэж байна гэе.
Энэ нь орлого болон валютын ханшид яаж нөлөөлөх
вэ?
Цэвэр экспорт нь экспорт ба импортын зөрүү мөн
тул импортыг багасгахад нэмэгддэг.
Иймд цэвэр экспортын график баруун тийш шилжинэ.
Үүнтэй уялдаж IS* муруй ч баруун тийш шилждэг.
Ийнхүү гадаад худалдааг хязгаарлах нь валютын
ханшийг нэмэгдүүлдэг, харин орлогын хэмжээ
өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ.
Валютын хөвөгч ханшны системийн үе дэх гадаад
худалдааны бодлогын нөлөөг дараах A, B зургаар
харуулая.
Валютын хөвөгч ханшны системийн үе дэх гадаад
худалдааны бодлогын нөлөө
А. Цэвэр экспортын функцийн шилжилт
В. Эдийн засгийн тэнцвэрийн цэгийн шилжилт
5.Валютын тогтмол ханшны систем ба Манделл –
Флемингийн загвар
Валютын тогтмол ханшны системийн үед тухайн
орны Төв банк нь өөрийн орны үндэсний валютын
бусад валюттай харьцах ханшийг тогтмол түвшинд
барьж байдаг.
Валютын тогтмол ханшны системийн үед эдийн
засгийн бодлого яаж нөлөөлдөг асуудлыг авч үзье.
Сангийн бодлого.
Ийм эдийн засагт улсын худалдан авалтыг ихэсгэх
буюу албан татварыг багасгах замаар дотоодынхоо
эрэлтийг урамшуулах бодлого явуулж байна гэж үзье.
Энэ нь IS* муруйг баруун тийш шилжүүлж улмаар
валютын ханш нэмэгдэх хандлагыг бий болгоно.
Валютын ханшийг тогтмол хэвээр хадгалах зорилгоор
төв банкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх
ёстой тул LM* муруй бас баруун тийш шилждэг.
Үүний үр дүнд валютын хөвөгч ханшийн нөхцөл
дэхээс ялгаатай нь гэвэл үндэсний орлого өснө.
Яагаад ийм байдаг вэ гэвэл валютын ханш тогтмол
байгаа нөхцөлд сангийн урамшуулагч бодлого
явуулах нь аяндаа мөнгө зээлийн түрэмгийлэлд
хүргэдэг байна.
Валютын тогтмол ханшны системийн үе дэх сангийн
урамшуулагч бодлогын нөлөө
Мөнгөний бодлого.
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн
бодлогыг төв банк явуулахад ямар үр дүнд хүргэж
болох вэ?
Мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх гэсэн (жишээ нь
хүн амаас бонд худалдан авах замаар) төв банкны
оролдлого валютын ханш буурах хандлагыг бий
болгодог.
Түүнийг тогтмол түвшинд барьж байхын тулд
мөнгөний нийлүүлэлтийн үзүүлэлтүүд болон LM*
өмнөх байдалдаа эргэж орсон байх шаардлагатай.
Иймээс валютын тогтмол ханшийн нөхцөлд биеэ
даасан мөнгө зээлийн бодлого явуулах боломжгүй
юм.
Гэвч валютын албан ёсны ханш өөрчлөгдөхгүй
үлддэг болохоор валютын дамчид үндэсний валютыг
төв банкинд түргэн зуур худалддаг.
Иймд мөнгөний нийлүүлэлт саарах ба LM* муруй
хуучин байдалдаа эргэж орно.
Ийнхүү валютын тогтмол ханшийн нөхцөлд
мөнгөний бодлого ердийн агуулгаараа байх
боломжгүй болдог байна.
Валютын тогтмол ханшны системийн үе дэх
мөнгөний урамшуулагч бодлогын нөлөө
е IS*
Орлого Y
Валютын
ханш
Валютын тогтмол
ханш
LM*
Төв банкны хувьд бол валютын тогтмол ханш
тогтоохыг зөвшөөрөн хүлээснээрээ мөнгөний
нийлүүлэлтийг хянаж чадахгүй болно.
Валютын тогтмол ханш тогтоосон улс оронд
мөнгөний бодлогын зөвхөн нэг л хувилбар,тухайлбал
валютын тогтмол ханшийн түвшинг өөрчилсөн хэв
шинж л байж болно.
Түүний бууралтыг девальваци, өсөлтийг ревальваци
гэж нэрлэдэг.
Манделл - Флемингийн загварт девальвацийн үр
дүн нь валютын хөвөгч ханшийн нөхцөл дэхь
мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн үр дүнтэй төстэй
байдаг.
Энд LM* баруун тийш шилжинэ.
Ийнхүү девальваци болоход цэвэр экспорт болон
үндэсний орлого өсдөг.
Ревальваци болоход үүний эсрэг LM* муруй зүүн
тийш шилжиж, улмаар цэвэр экспорт багасаж
үндэсний орлого буурдаг юм.
Гадаад худалдааны бодлого.
Импортыг бууруулахын тулд засгийн газар импортод
хувь хэмжээ болон тариф тогтоосон гэж үзье.
Тариф болон импортын квот тогтоосноор IS* муруй
баруун тийш шилжинэ.
IS* муруй баруун тийш хөдлөхөд валютын ханш өсөх
хандлагатай болдог.
Түүнийг хуучин түвшинд нь хадаж барихын тулд
мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх шаардлагатай
бөгөөд энэ нь LM* муруй баруун тийш хөдлөх
шилжилтэнд тусгагдана. Үүний үр дүнд үндэсний
орлого нэмэгддэг.
Валютын тогтмол ханшны системийн үе дэх гадаад
худалдааны бодлогын нөлөө
6.Манделл-Флемингийн загварын дүгнэлтүүд
Манделл-Флемингийн загварын шинжилгээнээс
гарч буй хамгийн чухал дүгнэлт гэвэл нээлттэй бага
эдийн засагт хэрэгжүүлж буй эдийн засгийн аливаа
бодлогын үр дүн валютын ханшны систем нь ямар
байна, өөрөөр хэлбэл тогтмол уу, хөвөгч үү гэдгээс
шалтгаалдагт оршино.
Дараах хүснэгтээр орлогын хэмжээ, валютын
ханшийн түвшин болон бас цэвэр экспортод
мөнгөний , сангийн болон гадаад худалдааны бодлого
яаж нөлөөлдгийн үр дүнг нэгтгэн харуулав.
Валютын тогтмол ба хөвөгч ханшны системийн
нөхцөлд тэдгээр нь цөм өөр өөр байдгийг анхаарах нь
чухал
Манделл - Флемингийн загвар: эдийн засгийн
бодлогуудын үр дүн.
Валютын ханшны систем
Хөвөгч Тогтмол
Нөлөөллийн чиглэл:
Бодлого Y e NX Y e NX
Урамшуулагч
сангийн
0 0 0
Урамшуулагч
мөнгөний
0 0 0
Гадаад худалдааны 0 0 0
Хувьсагчийн ↑өсөлтийг, ↓ бууралтыг , харин 0 нь нөлөө үзүүлдэггүйг харуулна
Хөвөгч болон тогтмол ханшийн нөхцөлд эдийн засаг
яаж ажилладгийг задлан шинжилснээр валютын
ханшны системийг аль илүү чухал болох асуудлыг
авч үзэх боломжтой юм.
Эхэндээ эдийн засагчдын олонхи нь валютын
хөвөгч ханш байхыг чухалчилж байв. Гэтэл сүүлийн
жилүүдэд зарим нь тогтмол ханшруу эргэж орох нь
зүйтэй гэх боллоо.
Эцсийн эцэст валютын тогтмол болон хөвөгч
ханшны системийн аль нэгийг нь төгс сонгох
шаардлагагүй билээ
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture.12
Lecture.12Lecture.12
Lecture.12Tj Crew
 
Lecture 12.2019 2020
Lecture 12.2019  2020Lecture 12.2019  2020
Lecture 12.2019 2020
hicheel2020
 
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/Adilbishiin Gelegjamts
 
Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020
hicheel2020
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааJust Burnee
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
макро эдийн засгийн бие даалтын бодлого
макро эдийн засгийн бие даалтын бодлогомакро эдийн засгийн бие даалтын бодлого
макро эдийн засгийн бие даалтын бодлогоOnobold Odgerel
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Azzaya L
 
инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
Lekts11. murui shugaman regress buten
Lekts11.  murui shugaman regress butenLekts11.  murui shugaman regress buten
Lekts11. murui shugaman regress buten
Anhaa8941
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Just Burnee
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardalJust Burnee
 
Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020
hicheel2020
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
Энхтамир Ш
 

What's hot (20)

Lecture.12
Lecture.12Lecture.12
Lecture.12
 
Lecture 12.2019 2020
Lecture 12.2019  2020Lecture 12.2019  2020
Lecture 12.2019 2020
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
 
Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагаа
 
ханамж
ханамжханамж
ханамж
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
макро эдийн засгийн бие даалтын бодлого
макро эдийн засгийн бие даалтын бодлогомакро эдийн засгийн бие даалтын бодлого
макро эдийн засгийн бие даалтын бодлого
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
Lekts11. murui shugaman regress buten
Lekts11.  murui shugaman regress butenLekts11.  murui shugaman regress buten
Lekts11. murui shugaman regress buten
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardal
 
Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 

Similar to Lecture 18.2022 - 2023.pdf

Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020
hicheel2020
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
hicheel2020
 
MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020
hicheel2020
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
hicheel2020
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15Tj Crew
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14Tj Crew
 
Г.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь
Г.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох ньГ.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь
Г.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох ньbatnasanb
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замуудbatnasanb
 
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханшТ. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханшbatnasanb
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТБ. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТbatnasanb
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 

Similar to Lecture 18.2022 - 2023.pdf (20)

Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
 
MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14
 
Г.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь
Г.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох ньГ.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь
Г.Эрдэнэцогт Б.Анужин - Монгол улсын бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханшТ. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
 
Money theory
Money theoryMoney theory
Money theory
 
Basic06
Basic06Basic06
Basic06
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТБ. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
ssuserca5598
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
ssuserca5598
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
ssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
ssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
ssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
ssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
ssuserca5598
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
ssuserca5598
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
ssuserca5598
 
Seminar 3.pdf
Seminar 3.pdfSeminar 3.pdf
Seminar 3.pdf
ssuserca5598
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
ssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
 
Seminar 3.pdf
Seminar 3.pdfSeminar 3.pdf
Seminar 3.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Lecture 18.2022 - 2023.pdf

  • 1. MАНДЕЛЛ – ФЛЕМИНГИЙН ЗАГВАР 1. Манделл- Флемингийн загварын тухай 2. Y- r график дээрх Манделл – Флемингийн загвар 3. Y- e график дээрх Манделл – Флемингийн загвар 4. Валютын хөвөгч ханшны систем ба Манделл – Флемингийн загвар 5. Валютын тогтмол ханшны систем ба Манделл – Флемингийн загвар 6. Манделл-Флемингийн загварын дүгнэлтүүд
  • 2. 1.Манделл- Флемингийн загварын тухай. Манделл – Флемингийн загвар гэж нэрлэгдэж буй загвар бол нээлттэй эдийн засгийн IS – LM загварын нэг хувилбар юм. Эдгээр загварын алинд ч үнийг өөрчлөгдөхгүй хэмээн үзэж үндэсний орлогын хэлбэлзлийн шалтгааныг тайлбарладаг юм. Энэ хоёр загварт хоёуланд нь бүтээгдэхүүний болон мөнгөний зах зээлийн хоорондын харилцан үйлчлэлийг бас харуулдаг.
  • 3.
  • 4. Тэдгээрийн үндсэн ялгаа нь гэвэл IS – LM загвар нь хаалттай эдийн засгийг, Манделл – Флемингийн загвар нь нээлттэй бага эдийн засгийг тодорхойлон харуулдагт оршино. Загварын тэгшитгэл Манделл-Флемингийн загвар нь өмнөх сэдвүүдэд нэгэнт тодорхойлогдсон хэсгүүдээс бүрддэг. Түүнийг бүрдүүлэгч гурван тэгшитгэлийг юуны өмнө бичье.
  • 5. Үүнд: 1. Y= C(Y-T) + I(r) + G + NX(e), IS 2. M/P=L(r, Y), LM 3. r = r* Эхний тэгшитгэл бүтээгдэхүүний зах зээлийг илэрхийлдэг. Тэр нь үндэсний орлого Ү нь хэрэглээ С, хөрөнгө оруулалт I, улсын худалдан авалт G болон цэвэр экспорт NX-ийн нийлбэртэй тэнцүү байдгийг баталдаг.
  • 6. Хэрэглээний хэмжээ хувийн цэвэр орлогоос хамаардаг, харин хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн норм r-ээс урвуу хамааралтай байна. Түүнчлэн цэвэр экспорт валют ханш е-тэй урвуу хамааралтай байдаг. Хоёр дах тэгшитгэл нь мөнгөний зах зээлийг тусгадаг. Энэ тэгшитгэлээр бол мөнгөний нийлүүлэлт нь бол бодит илэрхийллээрээ M/P, түүний эрэлт L(r,Y) –тэй тэнцүү байдаг.
  • 7. Мөнгөний эрэлт зээлийн хүүгийн нормтой урвуу, харин орлоготой шууд хамааралтайгаар өөрчлөгддөг. Мөнгөний нийлүүлэлт М нь төв банкны зүгээс тодорхойлогддог экзоген (гадаад)хувьсагч мөн. Манделл – Флемингийн загвар дахь үнийн түвшин нь IS –LM загварт байдагтай нэгэн адил экзоген хэмжигдэхүүн мөн.
  • 8. Гурав дах тэгшитгэлийн хувьд гэвэл тэр нь зээлийн хүүгийн дотоодын норм r нь зээлийн хүүгийн нормын дэлхийн түвшин r* -ээр тодорхойлогддогийг харуулдаг. Энэ нь тухайн орныг дэлхийн санхүүгийн зах зээл дээр зээлийн хүүгийн нормын дэлхийн түвшинд өчүүхэн ч нөлөөлөхгүйгээр хичнээн ч хэмжээгээр зээл авах юмуу өгөхүйц тийм жижиг орон гэж авч үзэж буй гэсэн үг билээ.
  • 9. Дээрх гурван тэгшитгэл нь Мандел-Флемингийн загварыг бүрдүүлдэг. Бидний зорилго бол нээлттэй бага эдийн засагт богино хугацааны өөрчлөлтүүдийг дүрслэхэд тэдгээрийг хэрэглэх явдал мөн. Мандел-Флемингийн загварыг графикийн тусламжтайгаар шинжлэхэд ихээхэн хялбар байдаг.
  • 10. 2.Y- r график дээрх Манделл – Флемингийн загвар Мандел-Флемингийн загварын график дүрслэлийн эхний арга нь хэвтээ тэнхлэг дээр мэдэж зарцуулах орлого Ү-г, босоо тэнхлэг дээр зээлийн хүүгийн норм r-г авна. Энэ арга нь хаалттай эдийн засгийн IS-LM загварыг байгуулах аргатай нэгэн адил юм. Зураг дээр IS муруй нь доошоо харин LM муруй нь дээшээ чиглэсэн байна. Энэ графикт зээлийн хүүгийн дэлхийн нормыг дүрсэлсэн хэвтээ шулуун нь шинээр тусгагджээ.
  • 11. Ү-г график дээрх Мандел-Флемингийн загварын дүрслэл.
  • 12. Энэхүү графикийн хоёр үндсэн онцлогт онцгой анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, IS муруйн байрлал нь валютын ханшны түвшнээс хамаарна. Энэ нь бүтээгдэхүүний эрэлтэд нөлөөлнө. Хоёрдугаарт, зураг дээр харуулсан бүх гурван муруй нь нэг цэгт огтолцдог явдал юм. Чухам яагаад эдгээр муруй нь нэг цэгт огтлолцдог гэдгийг ойлгохын тулд дараах зурагт дээр үзүүлснээр тэдгээр нь огтлолцохгүй гэе
  • 14. Энд зээлийн хүүгийн дотоодын норм нь дэлхийнхээс дээгүүр буюу IS ба LM муруйнуудын огтлолцлын зохих цэгт байна. Энэ нь тухайн орны эдийн засагт хөрөнгө оруулалт хийх гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлнэ. Учир нь тэр нь өндөр үр ашигтай байна. Харин үүний тулд тухайн орны мөнгөн нэгжид өөрийн хөрөнгийг хөрвүүлэх зайлшгүй шаардлагатай.
  • 15. Энэ нь тухайн орны үндэсний валютын ханшийг өсгөнө. Энэ үед IS муруй нь зээлийн хүүгийн дотоодын норм нь дэлхийнхтэй харьцуулах боломжтой болох хүртэл доошилно. Одоо харин IS ба LM муруйнууд нь зээлийн хүүгийн дотоодын норм нь дэлхийнхээс доогуур цэгт огтлолцоно гэж үзье.
  • 17. Зураг дээр зээлийн хүүгийн дотоодын норм дэлхийнхээс доогуур байна. Ийм тохиолдолд тухайн орны хөрөнгө оруулагчид капиталаа гадагш гаргахыг эрмэлздэг. Энэ зорилгоор тэд нар нь үндэсний валютаа гадаад валютаар хөрвүүлнэ. Үндэсний валютын ханш буурснаар IS муруй нь зээлийн хүүгийн норм дэлхийнхтэй харьцуулах боломжтой болох хүртэл дээшлэнэ.
  • 18. Дээр авч үзсэний дагуу график дээрх тэнцвэр зээлийн хүүгийн нормын дэлхийн түвшинг илэрхийлж буй хөндлөн шугамтай LM муруй огтлолцсон цэг дээр тогтоогдоно. Түүний дараа валют ханш төлөвшиж IS муруй энэ цэгт хүртэл шилжинэ.
  • 19. 3.Y- e график дээрх Манделл – Флемингийн загвар Босоо тэнхлэг дээр валютын ханшийн утга, харин хэвтээ тэнхлэг дээр орлогыг заасан график байгуулах замаар Манделл-Флемингийн загварыг дүрслэх бас нэг арга байдаг. Энд зээлийн хүүгийн нормыг тогтмол бөгөөд дэлхийнхтэй тэнцүү гэж авч үздэг. Иймээс график дээр доорхи хоёр тэгшитгэл дүрслэгддэг. Y= C(Y-T) + I(r*) + G + NX(e) IS* M/P = L(r*,Y) LM*
  • 20. Мандел-Флемингийн загварыг Y-e график дээр дүрслэх нь е IS* Орлогын тэнцвэрт түвшин Y LM* Валютын ханш Валютын тэнцвэрт ханш
  • 21. Манделл-Флемингийн загварт энэ дүрслэл нь зээлийн хүүгийн дотоодын норм дэлхийнхтэй байнга тэнцэж буй нөхцөлд барааны зах зээл IS* ба мөнгөний зах зээл LM* хоёр тэнцвэртэй байх байдлыг харуулж байна. Эдийн засгийн тэнцвэр хоёр муруйн огтлолцлолын цэгт хадгалагдана. Энэ цэгт тэнцвэрт валютын ханш ба орлогыг тодорхойлно. LM* муруйн тэгшитгэлд валютын ханш оролцоогүй тул LM* муруй босоо байгаа юм
  • 23. Валютын ханш өсөхөд цэвэр экспорт саарч, улмаар түүнийг даган нийт орлого буурах тул IS* муруй баруун доош нална. Зураг дээр энэхүү механизмыг үзүүлэхийн тулд IS* муруйг Кейнсийн загалмайн диаграмм болон цэвэр экспортын функцийн графикаас гаргаж байгаа юм. -ээс Энд валютын ханш e1 -ээс e2 хүртэл дээшилсэн нь цэвэр экспортыг NX(e1)-ээс NX(e2 ) хүртэл буурахад хүргэжээ. Үүний улмаас төлөвлөгдөж буй зарлага буурч улмаар орлого ч багасдаг.
  • 24. IS* муруй A. Цэвэр экспортын график В. Кейнсийн загалмай С. IS* муруй
  • 25. Цэвэр экспортын функцийн график ба Кейнсийн загалмайн үндсэн дээр IS* муруй байгуулагддаг. Зураг А дээр валютын ханш e1-ээс e2 хүртэл өссөнөөс цэвэр экспорт NX(e1)- ээс NX(e2) хүртэл буурсан нь харагдаж байна. Зураг В дээр цэвэр экспорт NX(e1)-ээс NX(e2) хүртэл, харин орлого Y1-ээс Y2 болж хорогдсон нөхцөлд Кейнсийн загалмай ямар байхыг харуулав. Зураг С нь валютын ханш ба орлого хоёрын харилцан холбоог үзүүлэгч IS* муруйг дүрсэлж байна.
  • 26. Валютын ханш нь хэдий чинээ өндөр байвал орлого төдий чинээ доогуур байна. Эдийн засгийн бодлогод орсон өөрчлөлтийг валют с ханшийн түвшин хэрхэн мэдэрдгийг Ү-е график ил тод үзүүлдэг тул түүнийг үүнээс хойшхи асуудлыг тайлбарлахад ямагт ашиглах болно. Тэгэхдээ Ү- г графикийг ашиглахад ч мөн тийм дүгнэлтэд хүрч болох юм.
  • 27.
  • 28.
  • 29.
  • 30.
  • 31.
  • 32. 4. Валютын хөвөгч ханшны систем ба Манделл – Флемингийн загвар Эдийн засгийн бодлого нээлттэй эдийн засагт яаж нөлөөлдгийг Мандел-Флемингийн загвар ашиглан шинжлэхийн өмнө ийм эдийн засаг хүрээнд нь багтаж байдаг олон улсын мөнгөний системийг тодорхойлох шаардлагатай. Одоо ихэнх орнуудад хэрэглэж буй валютын хөвөгч ханшнаас эхлэн авч үзье.
  • 33. Валютын хөвөгч ханшны системийн үед тухайн орны Төв банк өөрийн орны үндэсний валютын ханшийг эрэлт, нийлүүлэлтээс хамааран чөлөөтэй өөрчлөгдөж байхыг зөвшөөрч байдаг юм. Хөвөгч ханш нь эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалж чөлөөтэй хэлбэлзэж байдаг юм Сангийн бодлого. Сангийн бодлого нь улсын худалдан авалтыг өргөжүүлэх болон татварыг бууруулах замаар дотоодын зардлыг урамшуулахад чиглэж байна гэж бодъё.
  • 34. Валютын хөвөгч ханшны системийн үе дэх сангийн урамшуулагч бодлогын нөлөө
  • 35. Сангийн ийм урамшуулагч бодлогын үед IS* муруй баруун тийш шилждэг. Энэ нь валютын ханшийг өндөрсгөхөд хүргэдэг, харин орлогын түвшинд нөлөөлөхгүй. Энэ тохиолдолд сангийн бодлогын үр дагаварын талаархи дүгнэлт хаалттай эдийн засгийн тухайд IS- LM загварын үндсэн дээр гардаг дүгнэлттэй зөрдөг юм. Хаалттай эдийн засагт гол төлөв сангийн урамшуулагч бодлого зээлийн хүүгийн норм болон орлогыг өсгөдөг, тэгвэл валютын хөвөгч ханшийн нөхцөл дэх тийм бодлого орлого нөлөөлдөггүй байна.
  • 36. Нээлттэй эдийн засагт зээлийн хүүгийн дотоодын нормыг өндөрсгөдөг дарамт нь гадаадын капитал цутган орж ирэхийг урамшуулдагт үүний учир оршдог. Үндэсний валютын эрэлт нэмэгддэг, түүний солилцооны ханш өндөрждөг, харин цэвэр экспорт буурдаг юм. Цэвэр экспортын бууралт дотоодын зах зээл дээрх бараа ба үйлчилгээний эрэлтийн ихсэлтийг үр дүнгүй болгож, эцсийн дүндээ орлогын тэнцвэрт түвшин өөрчлөгддөггүй аж.
  • 37.
  • 38.
  • 39. Мөнгөний бодлого. Одоо төв банк мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэсэн гэж бодъё. Хэрэв үнэ өөрчлөгдөөгүй гэвэл мөнгөн хөрөнгийн бодит нөөц нэмэгдэнэ. Үүнтэй уялдан LM* муруй баруун тийш шилжинэ. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд орлого өсөж, харин валютын ханш буурдаг.
  • 40. Валютын хөвөгч ханшны системийн үе дэх мөнгөний урамшуулагч бодлогын нөлөө
  • 41. Нээлттэй эдийн засагт мөнгөний бодлого орлогод нөлөөлөх механизм нь хаалттай эдийн засаг дах нөлөөллөөс ялгаатай байдаг. Хаалттай эдийн засагт мөнгөний нийлүүлэлт ихэссэнээр зээлийн хүүгийн норм буурч, улмаар хөрөнгө оруулалт нэмэгддэг. Нээлттэй бага эдийн засагт бол зээлийн хүүгийн дотоодын норм түүний дэлхийн түвшнээс шалтгаалдаг юм.
  • 42. Мөнгөний нийлүүлэлтийн ихсэлт зээлийн хүүгийн дотоодын нормыг буурах тал руу нь шахаад эхлэхэд тэр нь капитал өндөр ашиг авчирч чадах бусад орон руу урсан очих явдлыг урамшуулдаг байна. Эцсийн дүндээ үндэсний валютын нийлүүлэлт өсдөг, түүний ханш буурдаг, харин цэвэр экспорт нэмэгддэг юм. Ийнхүү нээлттэй бага эдийн засгийн хувьд мөнгөний бодлого нь орлогын хэмжээнд юуны өмнө зээлийн хүүгийн нормоор биш, харин валютын ханшийн өөрчлөлтөөр дэмжин нөлөөлдөг байна.
  • 43.
  • 44.
  • 45. Гадаад худалдааны бодлого. Засгийн газраас импортын квот ба тарифыг тогтоох замаар импортын барааны эрэлтийг багасгахад чиглэж байна гэе. Энэ нь орлого болон валютын ханшид яаж нөлөөлөх вэ? Цэвэр экспорт нь экспорт ба импортын зөрүү мөн тул импортыг багасгахад нэмэгддэг.
  • 46. Иймд цэвэр экспортын график баруун тийш шилжинэ. Үүнтэй уялдаж IS* муруй ч баруун тийш шилждэг. Ийнхүү гадаад худалдааг хязгаарлах нь валютын ханшийг нэмэгдүүлдэг, харин орлогын хэмжээ өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ. Валютын хөвөгч ханшны системийн үе дэх гадаад худалдааны бодлогын нөлөөг дараах A, B зургаар харуулая.
  • 47. Валютын хөвөгч ханшны системийн үе дэх гадаад худалдааны бодлогын нөлөө А. Цэвэр экспортын функцийн шилжилт В. Эдийн засгийн тэнцвэрийн цэгийн шилжилт
  • 48.
  • 49.
  • 50. 5.Валютын тогтмол ханшны систем ба Манделл – Флемингийн загвар Валютын тогтмол ханшны системийн үед тухайн орны Төв банк нь өөрийн орны үндэсний валютын бусад валюттай харьцах ханшийг тогтмол түвшинд барьж байдаг. Валютын тогтмол ханшны системийн үед эдийн засгийн бодлого яаж нөлөөлдөг асуудлыг авч үзье. Сангийн бодлого. Ийм эдийн засагт улсын худалдан авалтыг ихэсгэх буюу албан татварыг багасгах замаар дотоодынхоо эрэлтийг урамшуулах бодлого явуулж байна гэж үзье.
  • 51. Энэ нь IS* муруйг баруун тийш шилжүүлж улмаар валютын ханш нэмэгдэх хандлагыг бий болгоно. Валютын ханшийг тогтмол хэвээр хадгалах зорилгоор төв банкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ёстой тул LM* муруй бас баруун тийш шилждэг. Үүний үр дүнд валютын хөвөгч ханшийн нөхцөл дэхээс ялгаатай нь гэвэл үндэсний орлого өснө. Яагаад ийм байдаг вэ гэвэл валютын ханш тогтмол байгаа нөхцөлд сангийн урамшуулагч бодлого явуулах нь аяндаа мөнгө зээлийн түрэмгийлэлд хүргэдэг байна.
  • 52. Валютын тогтмол ханшны системийн үе дэх сангийн урамшуулагч бодлогын нөлөө
  • 53.
  • 54. Мөнгөний бодлого. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг төв банк явуулахад ямар үр дүнд хүргэж болох вэ? Мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх гэсэн (жишээ нь хүн амаас бонд худалдан авах замаар) төв банкны оролдлого валютын ханш буурах хандлагыг бий болгодог. Түүнийг тогтмол түвшинд барьж байхын тулд мөнгөний нийлүүлэлтийн үзүүлэлтүүд болон LM* өмнөх байдалдаа эргэж орсон байх шаардлагатай.
  • 55. Иймээс валютын тогтмол ханшийн нөхцөлд биеэ даасан мөнгө зээлийн бодлого явуулах боломжгүй юм. Гэвч валютын албан ёсны ханш өөрчлөгдөхгүй үлддэг болохоор валютын дамчид үндэсний валютыг төв банкинд түргэн зуур худалддаг. Иймд мөнгөний нийлүүлэлт саарах ба LM* муруй хуучин байдалдаа эргэж орно. Ийнхүү валютын тогтмол ханшийн нөхцөлд мөнгөний бодлого ердийн агуулгаараа байх боломжгүй болдог байна.
  • 56. Валютын тогтмол ханшны системийн үе дэх мөнгөний урамшуулагч бодлогын нөлөө е IS* Орлого Y Валютын ханш Валютын тогтмол ханш LM*
  • 57. Төв банкны хувьд бол валютын тогтмол ханш тогтоохыг зөвшөөрөн хүлээснээрээ мөнгөний нийлүүлэлтийг хянаж чадахгүй болно. Валютын тогтмол ханш тогтоосон улс оронд мөнгөний бодлогын зөвхөн нэг л хувилбар,тухайлбал валютын тогтмол ханшийн түвшинг өөрчилсөн хэв шинж л байж болно. Түүний бууралтыг девальваци, өсөлтийг ревальваци гэж нэрлэдэг.
  • 58. Манделл - Флемингийн загварт девальвацийн үр дүн нь валютын хөвөгч ханшийн нөхцөл дэхь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн үр дүнтэй төстэй байдаг. Энд LM* баруун тийш шилжинэ. Ийнхүү девальваци болоход цэвэр экспорт болон үндэсний орлого өсдөг. Ревальваци болоход үүний эсрэг LM* муруй зүүн тийш шилжиж, улмаар цэвэр экспорт багасаж үндэсний орлого буурдаг юм.
  • 59.
  • 60. Гадаад худалдааны бодлого. Импортыг бууруулахын тулд засгийн газар импортод хувь хэмжээ болон тариф тогтоосон гэж үзье. Тариф болон импортын квот тогтоосноор IS* муруй баруун тийш шилжинэ. IS* муруй баруун тийш хөдлөхөд валютын ханш өсөх хандлагатай болдог. Түүнийг хуучин түвшинд нь хадаж барихын тулд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх шаардлагатай бөгөөд энэ нь LM* муруй баруун тийш хөдлөх шилжилтэнд тусгагдана. Үүний үр дүнд үндэсний орлого нэмэгддэг.
  • 61. Валютын тогтмол ханшны системийн үе дэх гадаад худалдааны бодлогын нөлөө
  • 62.
  • 63. 6.Манделл-Флемингийн загварын дүгнэлтүүд Манделл-Флемингийн загварын шинжилгээнээс гарч буй хамгийн чухал дүгнэлт гэвэл нээлттэй бага эдийн засагт хэрэгжүүлж буй эдийн засгийн аливаа бодлогын үр дүн валютын ханшны систем нь ямар байна, өөрөөр хэлбэл тогтмол уу, хөвөгч үү гэдгээс шалтгаалдагт оршино.
  • 64. Дараах хүснэгтээр орлогын хэмжээ, валютын ханшийн түвшин болон бас цэвэр экспортод мөнгөний , сангийн болон гадаад худалдааны бодлого яаж нөлөөлдгийн үр дүнг нэгтгэн харуулав. Валютын тогтмол ба хөвөгч ханшны системийн нөхцөлд тэдгээр нь цөм өөр өөр байдгийг анхаарах нь чухал
  • 65. Манделл - Флемингийн загвар: эдийн засгийн бодлогуудын үр дүн. Валютын ханшны систем Хөвөгч Тогтмол Нөлөөллийн чиглэл: Бодлого Y e NX Y e NX Урамшуулагч сангийн 0 0 0 Урамшуулагч мөнгөний 0 0 0 Гадаад худалдааны 0 0 0 Хувьсагчийн ↑өсөлтийг, ↓ бууралтыг , харин 0 нь нөлөө үзүүлдэггүйг харуулна
  • 66.
  • 67. Хөвөгч болон тогтмол ханшийн нөхцөлд эдийн засаг яаж ажилладгийг задлан шинжилснээр валютын ханшны системийг аль илүү чухал болох асуудлыг авч үзэх боломжтой юм. Эхэндээ эдийн засагчдын олонхи нь валютын хөвөгч ханш байхыг чухалчилж байв. Гэтэл сүүлийн жилүүдэд зарим нь тогтмол ханшруу эргэж орох нь зүйтэй гэх боллоо. Эцсийн эцэст валютын тогтмол болон хөвөгч ханшны системийн аль нэгийг нь төгс сонгох шаардлагагүй билээ