SlideShare a Scribd company logo
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН
ХЭЛБЭРҮҮД
1. Бүтээгдэхүүний зах зээл ба өрсөлдөөн
2. Төгс өрсөлдөөнт зах зээл
3. Төгс бус өрсөлдөөнт зах зээл
1.Бүтээгдэхүүний зах зээл ба өрсөлдөөн
Бүтээгдэхүүний зах зээлийн ангилал
•Бүтээгдэхүүн бүхэн өөрийн зах зээлтэй
•Эдгээр зах зээлүүдийг өрсөлдөөний
хэмжээгээр нь 2 ангилж болно .
Үүнд:
Төгс өрсөлдөөнт ба төгс бус өрсөлдөөнт
Өрсөлдөөн, түүний ач холбогдол
•Пүүсүүд өөр хоорондоо үнээр болон үнийн бус
хүчин
зүйлсээрээ өрсөлдөж болно
•Үнийн бус өрсөлдөөний жишээ нь барааны
чанар,
өнгө үзэмж, сав баглаа, зар сурталчилгаа,
байршил,
борлуулалтын дараах урамшуулал зэрэг байж
болно
•Өрсөлдөөний дүнд хэрэглэгчид хямд үнэтэй
чанартай бүтээгдэхүүн худалдаж авах байдлаар
хождог
Төгс бус өрсөлдөөнт зах зээл нь дотроо дараах
ангилалтай . Үүнд :
•Монополь
•Олигополь
•Монопольт өрсөлдөөний
Төгс өрсөлдөөнт
зах зээл
Монопольт
өрсөлдөөнт
зах зээл
Олигополь
зах зээл
Монополь
зах зээл
Өрсөлдөөн ∞
Монполь 0
Өрсөлдөөн >
Монополь
Өрсөлдөөн <
Монополь
Өрсөлдөөн 0
Монополь ∞
Монопольжилтын
түвшин
Өрсөлдөөний түвшин
Бүтээгдэхүүний зах зээлийг таних нь
Тухайн бүтээгдэхүүний зах зээлийг өрсөлдөөний хэм
хэмжээгээрээ аль нь болохыг таньдаг дараах шалгуур
үзүүлэлтүүд байдаг.
Үүнд:
• Зах зээл дээрх пүүсийн тоо
•Бүтээгдэхүүний төрөл : ижил ба ялгаатай
•Үнийн бус өрсөлдөөн байдаг эсэх
•Тухайн нэг пүүс зах зээлд тогтсон үнэд хяналт
тавих
чадвартай эсэх
•Зах зээлд нэвтрэх боломж
Өрсөлдөгчдийн хоорондох хамаарал
Шалгуур үзүүлэлтүүд
Төгс
өрсөлдөөнт
зах зээл
ТӨГС БУС ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛ
Монополь
өрсөлдөөнт
зах зээл
Олигополь
зах зээл
Монополь
зах зээл
1. Үйлдвэрлэгчдийн
тоо
Маш олон
Харьцангуй
олон
Цөөн Цорын ганц
2. Бүтээгдэхүүний
төрөл
Ижил Ялгаатай
Ижил
болон
ялгаатай
Ойрын
орлуулагчгүй
онцгой
3. Үнэд тавих хяналт Байхгүй Бага Нэлээд их Бүрэн
4.Салбарт ороход
учрах хориг саад
Байхгүй Байхгүй Нэлээд их Маш их
5.Өрсөлдөгчдийн
хоорондох хамаарал
Байхгүй Бага Асар их
Өрсөлдөгч
байхгүй
6. Үнийн бус
өрсөлдөөн
Байхгүй Маш их Нэлээд их Бага
ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭВ ШИНЖ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Зах зээлүүдийн жишээ
• Монополь: Монголын төмөр зам
• Олигополь: Монголын үүрэн телефоны зах зээл
• Монопольт өрсөлдөөний: Нийтийн хоолны зах зээл
•Төгс өрсөлдөөнт: Нэг дорын ижил бараа зардаг
худалдаачдын зах зээл
12
Бүтээгдэхүүний зах зээлд дээр үйл
ажиллагаагаа явуулж буй пүүс нь дараах
үндсэн асуудлуудыг шийдвэрлэдэг.
Үүнд:
1.Үйлдвэрлэлээ явуулах уу? эсвэл зогсоох уу?
2. Хэрвээ үйлдвэрлэл явуулах шийдвэр гаргасан
бол
ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?
3.Тухайн үйл ажиллагааны эцэст ямар
хэмжээний ашиг
олох вэ? Алдагдал хүлээх вэ ?
Дээрх асуудлуудаас хамгийн чухал нь
бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд
үйлдвэрлэлийн оновчтой хэмжээг тодорхойлох
юм.
Пүүсийн оновчтой үйлдвэрлэлийн хэмжээ
буюу ашиг хамгийн их байх,алдагдал хамгийн
бага байх бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн хэмжээг ерөнхийдөө дараах
хоёр хандлагаар тодорхойлдог. Үүнд:
1.Нийт орлого ба нийт зардлын зөрүүгээр
2.Ахиу орлого ба ахиу зардлын харьцуулалтаар
1.Пүүсийн ашгийг нийт орлого ба нийт зардлын
зөрүүгээр тодорхойлдог.
max 𝜋= 𝑇𝑅− 𝑇𝐶
𝜋 – пүүсийн ашиг
𝑇𝑅 – пүүсийн нийт орлого
𝑇𝐶 – пүүсийн нийт зардал
TR > TC → Q ↑→max 𝜋 𝑄 ∗
TR = TC → 𝑄 ∗
TR <TC →Q ↑→ 𝑄 ∗ Эсвэл зогсоох
2. Оновчтой үйлдвэрлэлийн хэмжээг ахиу орлого ба
ахиу зардлыг харьцуулах замаар тодорхойлж болно.
MR= ∆𝑇𝑅 ∆ 𝑞 ; MC = ∆𝑇𝐶 ∆𝑞
MR > MC → Q ↑
MR <MC → Q ↓
max 𝜋=𝑇𝑅−𝑇𝐶
𝜕𝜋 𝜕𝑞 = 𝜕𝑇𝑅 𝜕𝑞 − 𝜕𝑇𝐶 𝜕𝑞 = ∆𝑇𝑅 ∆ 𝑞 − ∆𝑇𝐶 ∆𝑞 =0
→
MR - MC = 0→MR = MC → 𝑄 ∗
2. Төгс өрсөлдөөнт зах зээл
ТӨЗЗ –ийн пүүсийн эрэлт, ахиу болон нийт
орлогын муруй
Төгс өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй
пүүсийн нийлүүлэлт нь салбарын нийлүүлэлтэд
маш бага хувь эзлэх тул түүний үйл хөдлөл нь зах
зээлийн төлөв байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй
бөгөөд зах зээлийн тэнцвэрт үнийг шууд хүлээн
авдаг.
Хэрвээ тухайн пүүс зах зээлийн тэнцвэрээс дээгүүр
үнэ тогтоовол худалдан авагчид өөр пүүсээс худалдан
авах шийдвэр гаргах тул түүний эрэлт маш хүчтэй
буурна.
Эндээс ТӨЗЗ-ийн үед пүүсийн эрэлтийн муруй нь
төгс мэдрэмжтэй буюу эрэлтийн тоо хэмжээний
тэнхлэгтэй паралель муруй байх нь харагдаж байна
Пүүсийн эрэлт болон ахиу орлогын муруйг зургаар
харуулъя. /Зураг 1/
Пүүсийн нийт орлогын муруй ерөнхий
тохиолдолд өсөөд буурах хандлагатай
байдаг.
Хэрвээ ахиу орлого буурахгүй бол нийт
орлого буурдаггүй мөн хандаггүй муруй
байна.
Мөн ахиу орлого нь тогтмол бол нийт
орлого шулуун байна. Үүнийг зургаар
харуулъя. /Зураг 2/
ТӨЗЗ үеийн пүүсийн нийт орлого Зураг 2 -ээс
харж болно.
Богино хугацаанд ТӨЗЗ –ийн пүүсийн ашгийн
шинжилгээ
Богино хугацаанд ТӨЗЗ дээр үйл ажиллагаа явуулж
буй пүүсийн ашгийн тэгшитгэлийг бичье.
𝜋 = 𝑇𝑅 − 𝑇𝐶 = 𝑃∗𝑄− 𝐴𝑇𝐶∗𝑄
Пүүсийн нийт орлого: TR = P*∗ Q*
Нийт зардал: TC=ATC*∗ Q*
Дээрх тэгшитэлийг бага зэрэг хувиргаж бичвэл:
𝜋=𝑇𝑅 −𝑇𝐶 =𝑃∗𝑄−𝐴𝑇𝐶∗𝑄=
𝑃−𝐴𝑇𝐶 ∗𝑄=
𝑃− 𝐴𝐹𝐶+ 𝐴𝑉𝐶 ∗𝑄=
(𝑃−𝐴𝐹𝐶−𝐴𝑉𝐶)∗𝑄
1. Нийт орлого ба нийт зардлын зөрүүгээр
/𝜋=𝑇𝑅 −𝑇𝐶 /
НИЙТ ОРЛОГО БА НИЙТ ЗАРДАЛ . Зураг 3
𝜋= TR– TC
1. 𝑄 𝐴 > , 𝑄 𝐵 < үйлдвэрлэх үед 𝜋 <0 буюу
алдагдал хүлээх үе
2. 𝑄 𝐴 , 𝑄 𝐵 үйлдвэрлэх үед 𝜋 = 0 буюу
хугарлын цэг
3. 𝑄 𝐴 …… 𝑄 𝐵 үйлдвэрлэх үед 𝜋 >0 буюу
ашиг
олох үе
4. 𝑄 ∗ - үйлдвэрлэх үед 𝜋 - max
2.Ахиу орлого ба ахиу зардлын харьцуулалтаар
( MR = MC )
Пүүсийн ашгийн шинжилгээг нэгж бүтээгдэхүүн,
үйлчилгээнд харгалзах үзүүлэлтүүдийг нэг
координатын хавтгайд нэгтэх замаар хийх болно.
Үүнд : P, MR,MC,ATC, AVC гэх мэт үзүүлэлтүүд
багтана.
Богино хугацаанд пүүс ашигтай, алдагдалтай
ажиллахын аль нэгнийг нь сонгох шаардлагатай
тулгардаг .
ТӨЗЗ дээр ажиллаж буй пүүс оновчтой үйлдвэрлэлийн хэмжээгээ
дараах нөхцлөөр тодорхойлно.
MR= MC
P = MC
P= MR
𝜋=𝑇𝑅 −𝑇𝐶 = 𝑃−𝐴𝑇𝐶 ∗𝑄=
= (𝑃−𝐴𝐹𝐶−𝐴𝑉𝐶)∗Q
Дээрх тэгшитгэлээс харахад пүүсийн хувьд
зах зээлийн тэнцвэрт үнийн таван боломжит
тохиолдол байна. Үүнд:
1.Р > АТС
2.Р = АТС
3.АVC < Р < АТС
4.Р= АVС
5.Р<АVС
Одоо дээрх тохиолдол бүрд график ашиглан
пүүсийн ашгийг шинжилье.
1.Р>АТС үед Зураг 3
2. Р=АТС үед / Зураг 4/
3.АVC <Р<АТС үед / Зураг 5/
P
AT
C
, ATC ,
AVC
AVC ,MR ,MC
AVC
ATC
P*
Q*
D=MR=P
4.Р= АVС үед /Зураг 6/
Пүүсийн богино хугацааны нийлуүлэлт
Дээрх бүх тохиолдлоос харахад пүүсийн оновчтой
буюу ашиг хамгийн их байх бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн хэмжээний боломжит сонголтууд
пүүсийн ахиу зардлын муруйд агуулагдаж байна.
Гэхдээ ахиу зардлын муруй нь бүхэлдээ
нийлүүлэлтийн муруй болж чадахгүй бөгөөд дундаж
хувьсах зардлын муруйтай огтолцсон цэгээс дээшхи
хэсэг нь пүүсийн нийлүүлэлтийг тодорхойлно
Пүүсийн богино хугацааны нийлуүлэлт /Зураг 7/
Урт хугацааны ТӨЗЗ – ийн үеийн пүүсийн тэнцвэр
Урт хугацааны пүүсүүд шинээр орж ирэх ба гарах
нь чөлөөтэй байдаг.
Тухайн салбарт пүүсүүд ашигтай ажиллаж байвал
энэ салбарт пүүсүүд шинээр орж ирнэ.(P > ATC)
Энэ үед нийт нийлүүлэлт нэмэгдэх учир салбарын
эрэлт өөрчлөгдөөгүй үед үнэ буурна. Энэхүү үйл явц
пүүсийн ашиг тэг болтол үргэлжилнэ. (P = ATC)
Тухайн салбарт олон пүүсүүд алдагдалтай
ажиллаж байвал урт хугацаанд тэдний зарим нь
салбараас гарна. (P < ATC)
Энэ үед нийт нийлүүлэлт багасах учир салбарын
эрэлт өөрчлөгдөөгүй үед үнэ өснө. Энэхүү үйл явц
пүүсийн ашиг тэг болтол үргэлжилнэ. (P = ATC)
(Зураг 11)
ТӨЗЗ-ийн үеийн Пүүсийн урт хугацааны тэнцвэр
P
ATCATC
P*
Q* Q
D=MR
MR
MC
MC
Энд: P > ATC бол → S↑ → P↓ P = ATC
P < ATC бол→ S↓→ P↑
Үүнийг ТӨЗЗ үеийн пүүсийн урт хугацааны тэнцвэр
гэнэ.
ТӨЗЗ-ийн үр ашиг. ТӨЗЗ нь эдийн засгийн
хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтай
ашиглалтыг бий болгодог
Нөөцийн үр ашигтай ашиглалт нь дараах 2
үр ашгийг шаардах бөгөөд үүнийг
үйлдвэрлэлийн ба хуваарилалтын үр ашиг гэж
ангилдаг.
ТӨЗЗ –ийн урт хугацаанд ашгийг хамгийн
их байлгах бүтээгдэхүүний хэмжээ
P = MC = ATC цэгт тогтоно.
P = ATC бол үйлдвэрлэлийн үр ашиг
P = MC бол хуваарилалтын үр ашиг
3. Төгс бус өрсөлдөөнт зах зээл
Монополийн хэлбэрүүд
1.Хаалттай монополь
Төрөөс зарим нэг пүүсүүдэд тодорхой төрлийн
бүтээгдэхүүн,үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулах
эрхийг патент, лицензээр олгож, шинэ өрсөлдөгч
пүүс нэвтрэх боломжийг хууль, эрх зүйн актууд
болон патент, лицензээр хаасан байдаг.
Ийм замаар үүсч, оршин тогтнож буй монополийг
хаалттай буюу хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ил
монополь гэдэг.
2. Нээлттэй монополь
Нээлттэй монополь нь ихэнх тохиолдолд түр
зуурын шинжтэй бөгөөд энэ хэлбэрийн монополиуд
нь бизнесийн шинэ санаа, шинэ технологийн үндсэн
дээр бий болж, дараагийн шинэ санаа, дэвшилтэд
технологиор монополь байдлаа алддаг.
3.Аргагүй монополь
Үйлдвэрлэлийн түүхий эд, материал түүний нөөц,
олдоц, эдийн засгийн үр ашиг, зах зээлийн багтаамж
зэрэг хүчин зүйлүүдтэй холбогдон үүссэн монополийг
аргагүй монополь гэж үздэг.
4. Зүй ёсны монополь
Хэрэглэгчдэд хамгийн ашигтай хувилбараар буюу
нийгмийн хувьд зардал багатай байх нөхцлөөр
тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлж
байгаа монополь үйлдвэрлэгч
5.Энгийн монополь
Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ижил
үнээр борлуулж байгаа монополь үйлдвэрлэгч
6.Үнийн ялгаварлал бүхий монополь
Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ
харилцан адилгүй үнээр нийлүүлж байгаа монополь
үйлдвэрлэгч . Үүнд:
Орон зай : хот, хөдөө
Цаг хугацаа : өдөр, орой
Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буюу орлогын
түвшин : чинээлэг, ядуу
Хэрэглээ, худалдан авалтын хэмжээ : бөөний,
жижиглэнгийн
Хэрэглэгчдийн нийгмийн статус : ажиллагсад,
суралцагсад
Монополь үйлдвэрлэгчийн эрэлт ба орлого
Монополь пүүс үйлдвэрлэх бүтээгдэхүүн,
үйлчилгээнийхээ тоо, хэмжээг ашгаа хамгийн их
байлгахаар тогтооно.
Монополь пүүс эрэлтийн хуульд захирагдах бөгөөд
нэмэгдэл нэгж бүгээгдэхүүн, үйлчилгээг зах зээл дээр
борлуулахын тулд эрэлтийн хуулийн дагуу үнээ буулгах
шаардлагатай.
Монополь үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүний зах
зээлийн эрэлтийг дангаараа хангах тул олж байгаа
орлогоо хамгийн их байлгахын тулд ямагт эрэлтийн
муруйн мэдрэмжтэй хэсэгт үйл ажиллагаа явуулна
Монополь пүүс зах зээл дээр бүтээгдэхүүн,
үйлчилгээг нэмж борлуулахын тулд үнээ буулгадагтай
уялдан пүүсийн ахиу орлогын муруй нь үнээсээ ямагт
бага байдаг ( P> MR)
Монополь пүүсийн пүүсийн ахиу орлого, нийт
орлого Зураг 1 -ээс харж болно.
Зураг 1
Дээрх зургаас үндэслэн дараах хэд хэдэн дүгнэлтийг
хийж болно.
Үүнд:
1.P > MR
2. Ed >1 → MR > 0 → Q ↑→ TR ↑
3. Ed = 1 → MR = 0 → TR max
4. Ed <1 → MR <0 → Q ↑→ TR ↓
Монополь пүүсийн ашгийн шинжилгээ
Ашгийг хамгийн их байлгах 2 хандлага
1. π=TR–TC→max
2. MR=MC
. Монополь пүүсийн ашиг: 𝜋= 𝑇𝑅− 𝑇𝐶
𝜋 – пүүсийн ашиг
𝑇𝑅 – пүүсийн нийт орлого
𝑇𝐶 – пүүсийн нийт зардал
𝜋= 𝑇𝑅 − 𝑇𝐶 = 𝑃∗𝑄− 𝐴𝑇𝐶∗𝑄=( 𝑃− 𝐴𝑇𝐶)∗𝑄
1. Р> ATC
Энэ хандлагаар пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн хэмжээгээ нийт орлого ба нийт
зардлын зөрүү хамгийн их байхаар сонгоно.
Үүнийг графикаар харуулъя. / Зураг 2/
Зураг 2
Дээрх зургыг завсар тус бүрээр нь тайлбарлъя.
1. (0 ; QA) → TR - TC = - 𝜋
2. (QA; QB)→ TR - TC = +𝜋
3. (QB; +∞) → TR - TC = - 𝜋
4. QAба Q B – ийг хугарлын цэг, TR - TC = 0
5. Q*→ TR - TC = 𝜋 max
Монополь үйлдвэрлэгч хамгийн их ашиг олохын тулд
MR = MC байх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж,
түүнийгээ зах зээлийн эрэлтийн муруйд тохирох үнээр
борлуулна. / Р > ATC , Зураг 3 /
[F] MR = MC
𝑄 𝑚 – Монополийн үйлдвэрлэлийн хэмжээ
𝑃 𝑚 – Монополийн үнэ
[B] Монополийн дундаж нийт зардал
[ 𝐴𝑄 𝑚 𝑂𝑃 𝑚 ] = 𝑃 𝑚 * 𝑄 𝑚 буюу TR – Монополийн
нийт орлого
[ 𝐵𝐶𝑂𝑄 𝑚 ] = ATC * 𝑄 𝑚 буюу TC – Монополийн
нийт зардал
[ 𝐴𝐵𝐶𝑃 𝑚 ] = TR – TC буюу 𝜋 – Монополийн ашиг
[ E ] – Өрсөлдөөний үеийн тэнцвэр
 АТС = Р бол пүүсийн нийт орлого нийт зардалтай тэнцүү бөгөөд пүүс ашиг ч
үгүй алдагдал ч үгүй ажиллана.
 Үүнээс өөр үйлдвэрлэлийн түвшинд пүүс алдагдалтай ажиллах тул энэ нь
пүүсийн хувьд хамгийн оновчтой сонголт юм. / Зураг 4/
 АТС>Р Хэрвээ монополь пүүсийн үйлдвэрлэлийн
дундаж зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээлийн үнээс их бол пүүсийн нийт орлого нийт
зардлаас бага бөгөөд пүүс ашиггүй ажиллаж
байна./Зураг 5/
Төрийн зохицуулалт бүхий монополь
• МЗЗ - ийн пүүсийн тэр дундаа аргагүй монополь
пүүсийн үнийг төрөөс зохицуулж байдаг
• Зохицуулахдаа P = MC байхаар үнэ тогтоовол пүүс
алдагдал хүлээж ажиллах боломжгүй болно
• Тиймээс P=ATC байхаар үнийг зохицуулдаг / Зураг 6/
F] ба [A] – монополийн үеийн үндсэн
тэнцвэр
[E] – өрсөлдөөний үеийн тэнцвэр
[B] монополийн дундаж нийт зардал
𝑸 𝒎 ба 𝑷 𝒎 – монополийн үеийн үнэ
ба үйлдвэрлэлийн хэмжээ
𝑸 𝑬 ба 𝑷 𝑬 – өрсөлдөөний үеийн үнэ ба
үйлдвэрлэлийн хэмжээ
𝑸 𝑮 ба 𝑷 𝑮 – төрийн зохицуулалт буюу
монополийн олох ашиг тэг байх үеийн
үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээ
Зах зээлийн төвлөрлийг хэмжих: Олигополийг
тодорхойлох нь
Олигополь зах зээл нь цөөхөн хэдэн том
пүүсүүдийн гарт төвлөрч байдгийг хэмжих хоёр
үндсэн аргачлал байдаг. Үүнд:
1. Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio-CR): Зах
зээлд давамгайлж байгаа том пүүсүүдийн эзэмшиж
байгаа зах зээлийн хувиудын нийлбэрээр
тодорхойлогддог.
2. Херфиндал-Хиршманы Индекс (ХХИ)
Индекс нь тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй
бүх пүүсүүдийн эзэмшиж буй зах зээлийн хувийг
квадрат зэрэг дээшлүүлэн нийлбэр авснаар
тодорхойлогдоно.
𝐻𝐻𝐼= 𝑆 1 2 + 𝑆 2 2 +...+ 𝑆 𝑛 2 = (𝑖−1) 𝑛 𝑆 𝑖 2
Уг индексийн давуу тал нь, төвлөрлийн харьцаагаар
илэрхийлэгддэггүй зах зээлийн хүчийг хэмжиж байдаг.
ХХИ-ийн хувьд 1000-аас дээш байвал тухайн зах
зээлийг олигополь гэж үздэг.
Олигополийн үйл хөдлөл
1.Тоглоомын онол
Энэ хэсэгт олигополь зах зээл дээр пүүсүүд хэрхэн
оновчтой шийдвэр гаргадгийг үзнэ.
Өрсөлдөөний бусад хэлбэрүүд төгс өрсөлдөөн,
монополь болон монопольт өрсөлдөөний нөхцөлд пүүс
бүр бусад өрсөлдөгч пүүсүүдийн хариу үйлдлээс үл
хамаарсан, бие даасан шийдвэр гаргадаг.
Эдгээр пүүсийн шийдвэр гаргах зарчим нь маш
энгийн, MR=MC зарчмаар ашиг хамгийн их байх
үйлдвэрлэлийн түвшинг сонгодог. Дээрх арга нь
олигополийн нөхцөл пүүсийн шийдвэр гаргах зарчим
болж чаддаггүй.
Олигополийн гол шинж чанар нь бүр пүүс бүр
шийдвэр гаргахдаа өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг
урьдчилан тооцох шаардлагатай стратегийн харилцан
хамааралтай байдаг
Тоглогчид нь (олигополь пүүсүүд) өөрсдийн үйл
хөдлөлийг өрсөлдөгчдийнхөө үйл хөдлөл болон
хүлээгдэж буй хариу үйлдэлд тохируулан төлөвлөх
ёстой болно.
Ийм стратеги шаардсан нөхцөл байдалд хүмүүс
хэрхэн үйл хөдлөлөө хийхийг судалдаг салбарыг
тоглоомын онол гэдэг.
Тоглоомын онол гэж юу болох, хэрхэн
ажилладагийг амархан ойлгуулдаг нэг зүйл нь цагдаа,
гэмт хэргийн нөхцөлд сэжигтэнг хэрэг хүлээлгэхэд
түгээмэл ашигладаг “сэжигтний зарчим” юм.
“Сэжигтний зарчим” дээр үндэслэсэн энгийн
тоглоомын онолын загварыг ашиглан олигополийн
үйл хөдлөлийг авч үзье.
Олигополь зах зээл дээр зөвхөн хоёр пүүс (“Кока
Кола” болон “Пепси Кола”) үйл ажиллагаа явуулдаг
буюу дуополь зах зээл, пүүсүүд нь нэгэн төрлийн
бүтээгдэхүүн (ундаа) үйлдвэрлэдэг гэж үзье
Пүүс бүр “өндөр үнийн” болон “бага үнийн” гэсэн
хоёр боломжит стратегиас сонголт хийнэ.
Пүүс бүрийн олох ашиг өөрийнх нь сонгосон болон
өрсөлдөгчийнх нь сонгосон стратегиас хамаарна.
/Зураг 1/
Зураг1. Дуополь зах зээлийн хожлын матриц
Кока Кола
Өндөр
үнийн
Бага үнийн
Пепси Кола
Өндөр
үнийн
А
(22;22)
В
(25;16)
Бага
үнийн
C
(16;25)
D
(18;18)
Пүүс бүр хоёр боломжит стратегитай байна.
Хаалтанд байгаа тооны эхнийх нь Кока Кола-гийн
ашгийг илэрхийлэх бол арынх нь Пепси Кола-гийн
ашгийг илэрхийлнэ.
Үсгээр тэмдэглэсэн хожлын матрицын нүд бүр нь
хоёр пүүсийн нэг, нэг стратегийн хослолыг
илэрхийлж уг хослолын үеийн пүүсүүдийн олж авах
ашгийн хэмжээг харуулна.
Стратегийн харилцан хамааралтай байдал.
Зураг 1-т өгөгдсөн тоон мэдээлэл нь хэдийгээр хийсвэр боловч тэдгээрийн
хоорондын харилцан хамаарал бодит байдлыг илэрхийлж чадна.
Өөрөөр хэлбэл, олигополь пүүс өөрийн үнийн стратегиа өөрчлөх замаар
өөрийнхөө ашгийг нэмэгдүүлэн, өрсөлдөгч пүүсийнхээ ашгийн хэмжээнд
нөлөөлж чадна гэсэн стратегийн харилцан хамааралтай байдлыг харуулж
байна
Хуйвалдах хандлага.
Зураг 1 нь олигополь пүүс нь өрсөлдөгч пүүстэйгээ
хамтын ажиллагаа буюу хуйвалдаан хийх замаар
илүү хожоо олж чадна гэдгийг мөн харуулдаг.
Дээрх жишээний хувьд хоёр пүүс зэрэг өндөр
үнийн стратегиа ашиглана гэж тохирсноор ашгаа
тус бүрдээ 18 саяас (“D” нүд) 22 сая ам.доллар (“А”
нүд) болгон өсгөж чадна.
Хуурах.
Хожлын матриц нь яагаад хуйвалдааны гэрээгээ
зөрчих, хуурах үйлдлийг хийх хандлага олигополиудад
хүчтэй байдгийг тайлбарлана.
Хоёр пүүс хоёулаа хуйвалдсан үнийн тохиролцоогоо
зөрчин, бие биенээ хуурахыг хүсэж эхэлнэ.
Учир нь аль ч пүүс бага үнийг сонгон стратегиа
өөрчилснөөр олж авах ашгаа 25 сая ам.доллар болтол
нэмэгдүүлж чадна
Олигополь пүүсийн үнэ болон бүтээгдэхүүний хэмжээгээ тогтоодог үйл
хөдлөлийг тайлбарлах тоглоомын онолын тайлбараас гадна дараах гурван үнийн
загварыг эдийн засагчид хөгжүүлэн түгээмэл ашиглаж байна.
Үүнд:
1.Хугарсан эрэлтийн муруйн загвар
2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар
3.Үнийн хошуучлагчийн загвар
1.Хугарсан эрэлтийн муруйн загвар
A, В болон С гэсэн гурван ижил хэмжээний пүүс
ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладаг нэгэн
хийсвэр олигополь зах зээлийг авч үзье.
Үүнээс гадна дараах хоёр урьдчилсан нөхцөлийг
тавья.
Үүнд:
1.Пүүсүүд нь бие даасан байдлаар, хуйвалдааны бус
замаар үнээ тогтоодог;
2. А пүүсийн тогтоосон үнэ болон үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ нь
Зураг 2.-д үзүүлснээр, харгалзан, Р0 ба Q0 байна
Аль нэг пүүсийн үнийн өөрчлөлтөнд үзүүлэх өрсөлдөгчдийнх нь хариу
үйлдлийг үндсэнд нь, үнийн өөрчлөлтийг дагах болон үнийн өөрчлөлтийг
тооцохгүй байх гэж ялгаж авч үзнэ. /Зураг 2/
Зураг 2. Хугарсан эрэлтийн муруй
[A]
Хуйвалдааны бус олигополь пүүсийн эрэлт болон ахиу орлогын муруйнуудын
налалт нь өрсөлдөгч пүүсүүдүүд өгөгдсөн үнэ Р0 - ээс эхлэх үнийн ямар нэгэн
өөрчлөлтийг дагах (D1 ба МR1) эсвэл тооцохгүй байхаас (D2 ба MR2) хамаарна.
[Б]
Ерөнхийдөө, олигополийн өрсөлдөгчид нь үнийн өсөлтийг тооцохгүй, харин
үнийн бууралтыг дагадаг. Энэ нь олигополийн эрэлтийн муруй хугарах (D2eD1),
ахиу орлогын муруй босоо тасарсан хэсэгтэй байх шалтгаан болдог.
МС1-ээс МС2-ийн хоорондох ахиу зардлын ямар ч
шилжилт нь тасархай зураасаар тэмдэглэгдсэн босоо
хэсэгтэй огтлолцох учраас энэ шилжилтийн үр дүнд
Р0 ба Q0 хэмжээний алинд нь ч өөрчлөлт гарахгүй.
2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар
Олигополиудын үнээ тогтвортой барих , зах зээлээ
хуваах, өөр хоорондоо хийж байгаа өрсөлдөөнөө
хязгаарлах үйл ажиллагаанд тохиролцоонд хүрч
байгааг “хуйвалдаан”гэнэ.
Хэрвээ олигополь пүүсүүд ижил эрэлтийн болон зардлын нөхцөлтэй байвал
тэдгээр нь нийт гарцын хэмжээгээ хязгаарлаж, нэг ерөнхий үнэ тогтоохоор
хуйвалдаж болно.
Үр дүнд нь, пүүс бүр монополь пүүс байсан бол тогтоох байсан Q0 ба Р0 хослолыг
тогтооно.
Энэ үнэ болон гарцын хэмжээний хослол нь олигополь пүүс бүрийн ашгийг
хамгийн их байлгаснаар (тэмдэглэсэн талбай) тэдгээрийн хамтарсан ашгийг мөн
хамгийн их түвшинд хүргэнэ. / Зураг 3/
Зураг 3. Хуйвалдаан болон хамтарсан байдлаар
ашгийг хамгийн их байлгах
Хуйвалдааны хэлбэр олон янз байж болдог.
Хамгийн боловсронгуй хэлбэр нь картель буюу
гишүүн тус бүрийн үйлдвэрлэх хэмжээ болон тогтоох
үнийн тухай албан ёсоор бичгээр илэрхийлсэн
тохиролцоонд хүрсэн хэсэг үйлдвэрлэгчдийн нэгдэл
юм.
Тохиролцсон үнээ барихын тулд пүүс бүрийн
үйдвэрлэлийн хэмжээнд хяналт тавьж, зах зээлээ
хуваарилан авсан байдаг
Хуйвалдаан нь нээлттэй ба хаалттай байдаг.
Хуйвалдааны үеийн хүндрэл :
Эрэлт болон зардлын ялгаатай байдал.
Пүүсийн тoo
Хуурах
Эдийн засгийн уналт.
Шинээр өрсөлдөгч орж ирэх
Хуулийн хаалт
3.Үнээр хошуучлагчийн загвар
Үнээр хошуулагчийн загвар нь бодит байдал дээр
олигополиуд үнээ тогтоохдоо ашигладаг,
хуйвалдааны бус зарчим юм.
Гол агуулга нь олигополь зах зээл дээрх
“давамгайлагч” хамгийн том, эсвэл хамгийн үр
ашигтай пүүс нь үнийн өөрчлөлтийг эхэлж хийхэд
бусад бүх пүүс уг өөрчлөлтийг их, бага ямар нэг
хэмжээгээр шууд дагаж өөрчилдөг үйл ажиллагааг
хэлдэг.
Хошуучлагчийн үйл хөдлөл.
Үнээр хошуучлагчтай олигополь салбаруудын
бодит байдлаас харахад дараах үйл хөдлөлийг
ихэвчлэн харуулна. Үүнд:
Үнийг цөөн удаа өөрчлөх
Харилцаа.
Үнийг хязгаарлах
Үнээр хошуучлагчтай салбарт үүсч болох хүндрэл
нь үнээр хошуучлагч солигдож болно.
Олигополь ба үр ашигтай байдал
Олигополь зах зээл дээр тогтож болох үнэ болон
гарцын хэмжээ нь нийгмийн зүгээс авч үзвэл үр
ашигтай эсэхийг шинжлэх нь сонирхолтой асуудал юм.
Уг асуултанд хариу өгөхөд туслах гол зүйл бол ТӨЗЗ -
р үзэж, тодорхойлсон үйлдвэрлэлийн болон
хуваарилалтын үр ашигтай байдлын нөхцөл буюу
P=MC=ATCminгэсэн нөхцөл байх болно.
Эдийн засагчид ихэнх олигополь зах зээлийн тэнцвэрт
хэмжээ Зураг 3-т үзүүлсэнтэй адилхан байдаг гэж үзнэ.
Учир нь, маш олон олигополь зах зээлүүдийн эдийн
засгийн ашиг жилээс жилд нэмэгдэж байгаа бодит
баримт юм.
Энэ нь олигополиуд ахиу зардал болон дундаж нийт
зардлаасаа үнэ их байх үйлдвэрлэлийн хэмжээг сонгож
байгааг харуулж байна
Эдгээр үр дүн нь олигополь зах зээлийн нөхцөлд
үйлдвэрлэлийн үр ашигтай байдал (P=ATCmin) болон
хуваарилалтын үр ашигтай байдал (Р=МС)
хангагддаггүй гэдгийг илэрхийлнэ.
Хэдийгээр олигополь зах зээл нь үр ашиггүй
ажилладаг боловч үр ашигт байдал нь сайжирч
байгаа үйл явдал өрнөсөөр байна.
Үүнд дараах гурван зүйлийг дурдаж болно.
Гадаад пүүсүүдийн нэмэгдэж буй өрсөлдөөн.
Үнийг хязгаарлах
Технологийн дэвшил.
МОНОПОЛЬ ӨРСӨЛДӨӨНИЙ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ҮНЭ
БҮРДЭХ ОНЦЛОГ
Харьцангуй мэдрэмж сайтай эрэлт
Бүтээгдэхүүний ялгаварлал
Зар сурталчилгааны зардлын хэмжээ
Мэдээллийн жигд бус тархалт
Урт хугацаанд тэг ашигтай байх нөхцөл
МОНОПОЛЬТ ӨРСӨЛДӨӨНИЙ ҮЕИЙН ҮНДСЭН ТЭНЦВЭР
Богино хугацаа :
[F] MR = MC байх буюу
𝑄 𝑆𝑅 – бүтээгдэхүүн үйлдвэрлэж
𝑃 𝑆𝑅 – үнээр борлуулахад
∏ 𝑺𝑹 = [ 𝑨𝑩𝑪𝑫 𝑺𝑹 ] ∏ 𝑺𝑹 = TR
- TC
Урт хугацаа :
[F] MR = LMC байх буюу
𝑄 𝐿𝑅 – бүтээгдхүүн үйлдвэрлэж
𝑃 ∗ = LATC үнээр борлуулахад
∏ 𝑳𝑹 = 0 TR = TC
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardalJust Burnee
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
Adilbishiin Gelegjamts
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11tserenda
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Adilbishiin Gelegjamts
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Adilbishiin Gelegjamts
 
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
Just Burnee
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүНийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүAdilbishiin Gelegjamts
 
үнэ
үнэүнэ
үнэ
venusdaulet
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Adilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardal
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
хөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлтхөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлт
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүНийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
ханамж
ханамжханамж
ханамж
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
 

Viewers also liked

Бороо гоулд аюулгүй ажиллагаа
Бороо гоулд аюулгүй ажиллагааБороо гоулд аюулгүй ажиллагаа
Бороо гоулд аюулгүй ажиллагаа
E-Gazarchin Online University
 
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөнхөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөнBuyanbadrakh Tserengavaa
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
Bagts sad
Bagts sadBagts sad
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааHodolmor
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлJust Burnee
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10tserenda
 
Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн
Adilbishiin Gelegjamts
 
эдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсэдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсtserenda
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
norovsambuu
 

Viewers also liked (13)

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Бороо гоулд аюулгүй ажиллагаа
Бороо гоулд аюулгүй ажиллагааБороо гоулд аюулгүй ажиллагаа
Бороо гоулд аюулгүй ажиллагаа
 
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөнхөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Bagts sad
Bagts sadBagts sad
Bagts sad
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн
 
эдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсэдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэс
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 

Similar to Lecture 10

Econ l6.2020 2021
Econ l6.2020  2021Econ l6.2020  2021
Econ l6.2020 2021
hicheel2020
 
Micro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021onMicro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021on
hicheel2020
 
Econ l10.2020
Econ l10.2020Econ l10.2020
Econ l10.2020
hicheel2020
 
Lecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdfLecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdf
ssuserca5598
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021
hicheel2020
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
hicheel2020
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
ssuserca5598
 
Econ L7.2019-2020on
Econ L7.2019-2020onEcon L7.2019-2020on
Econ L7.2019-2020on
hicheel2020
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрJust Burnee
 
Competative market
Competative marketCompetative market
Competative marketJust Burnee
 
Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020
hicheel2020
 
Micro.lecture.10
Micro.lecture.10Micro.lecture.10
Micro.lecture.10Tj Crew
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdf
ssuserca5598
 
Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021
hicheel2020
 
Micro.lecture.9
Micro.lecture.9Micro.lecture.9
Micro.lecture.9Tj Crew
 
менежментийн экономикс
менежментийн экономиксменежментийн экономикс
менежментийн экономикс
Munkhtur Davaanyam
 
Online lecture 3
Online lecture 3Online lecture 3
Online lecture 3
ediinzasagonol
 
Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020
hicheel2020
 
Manage econ
Manage econ Manage econ
Mie.s11.2020 2021on
Mie.s11.2020  2021onMie.s11.2020  2021on
Mie.s11.2020 2021on
hicheel2020
 

Similar to Lecture 10 (20)

Econ l6.2020 2021
Econ l6.2020  2021Econ l6.2020  2021
Econ l6.2020 2021
 
Micro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021onMicro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021on
 
Econ l10.2020
Econ l10.2020Econ l10.2020
Econ l10.2020
 
Lecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdfLecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdf
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
 
Econ L7.2019-2020on
Econ L7.2019-2020onEcon L7.2019-2020on
Econ L7.2019-2020on
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэр
 
Competative market
Competative marketCompetative market
Competative market
 
Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020
 
Micro.lecture.10
Micro.lecture.10Micro.lecture.10
Micro.lecture.10
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdf
 
Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021
 
Micro.lecture.9
Micro.lecture.9Micro.lecture.9
Micro.lecture.9
 
менежментийн экономикс
менежментийн экономиксменежментийн экономикс
менежментийн экономикс
 
Online lecture 3
Online lecture 3Online lecture 3
Online lecture 3
 
Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020
 
Manage econ
Manage econ Manage econ
Manage econ
 
Mie.s11.2020 2021on
Mie.s11.2020  2021onMie.s11.2020  2021on
Mie.s11.2020 2021on
 

More from Энхтамир Ш

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
Энхтамир Ш
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
Энхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Энхтамир Ш
 
Multimedia
MultimediaMultimedia
Css animation
Css animationCss animation
Css animation
Энхтамир Ш
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
Энхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Энхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
Энхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Энхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Энхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Энхтамир Ш
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
Энхтамир Ш
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
Энхтамир Ш
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
Энхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 

Lecture 10

  • 1. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭЛБЭРҮҮД 1. Бүтээгдэхүүний зах зээл ба өрсөлдөөн 2. Төгс өрсөлдөөнт зах зээл 3. Төгс бус өрсөлдөөнт зах зээл
  • 2. 1.Бүтээгдэхүүний зах зээл ба өрсөлдөөн Бүтээгдэхүүний зах зээлийн ангилал •Бүтээгдэхүүн бүхэн өөрийн зах зээлтэй •Эдгээр зах зээлүүдийг өрсөлдөөний хэмжээгээр нь 2 ангилж болно . Үүнд: Төгс өрсөлдөөнт ба төгс бус өрсөлдөөнт
  • 3. Өрсөлдөөн, түүний ач холбогдол •Пүүсүүд өөр хоорондоо үнээр болон үнийн бус хүчин зүйлсээрээ өрсөлдөж болно •Үнийн бус өрсөлдөөний жишээ нь барааны чанар, өнгө үзэмж, сав баглаа, зар сурталчилгаа, байршил, борлуулалтын дараах урамшуулал зэрэг байж болно •Өрсөлдөөний дүнд хэрэглэгчид хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүн худалдаж авах байдлаар хождог
  • 4. Төгс бус өрсөлдөөнт зах зээл нь дотроо дараах ангилалтай . Үүнд : •Монополь •Олигополь •Монопольт өрсөлдөөний Төгс өрсөлдөөнт зах зээл Монопольт өрсөлдөөнт зах зээл Олигополь зах зээл Монополь зах зээл Өрсөлдөөн ∞ Монполь 0 Өрсөлдөөн > Монополь Өрсөлдөөн < Монополь Өрсөлдөөн 0 Монополь ∞ Монопольжилтын түвшин Өрсөлдөөний түвшин
  • 5. Бүтээгдэхүүний зах зээлийг таних нь Тухайн бүтээгдэхүүний зах зээлийг өрсөлдөөний хэм хэмжээгээрээ аль нь болохыг таньдаг дараах шалгуур үзүүлэлтүүд байдаг. Үүнд: • Зах зээл дээрх пүүсийн тоо •Бүтээгдэхүүний төрөл : ижил ба ялгаатай •Үнийн бус өрсөлдөөн байдаг эсэх •Тухайн нэг пүүс зах зээлд тогтсон үнэд хяналт тавих чадвартай эсэх •Зах зээлд нэвтрэх боломж Өрсөлдөгчдийн хоорондох хамаарал
  • 6. Шалгуур үзүүлэлтүүд Төгс өрсөлдөөнт зах зээл ТӨГС БУС ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛ Монополь өрсөлдөөнт зах зээл Олигополь зах зээл Монополь зах зээл 1. Үйлдвэрлэгчдийн тоо Маш олон Харьцангуй олон Цөөн Цорын ганц 2. Бүтээгдэхүүний төрөл Ижил Ялгаатай Ижил болон ялгаатай Ойрын орлуулагчгүй онцгой 3. Үнэд тавих хяналт Байхгүй Бага Нэлээд их Бүрэн 4.Салбарт ороход учрах хориг саад Байхгүй Байхгүй Нэлээд их Маш их 5.Өрсөлдөгчдийн хоорондох хамаарал Байхгүй Бага Асар их Өрсөлдөгч байхгүй 6. Үнийн бус өрсөлдөөн Байхгүй Маш их Нэлээд их Бага ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭВ ШИНЖ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
  • 7. Зах зээлүүдийн жишээ • Монополь: Монголын төмөр зам • Олигополь: Монголын үүрэн телефоны зах зээл • Монопольт өрсөлдөөний: Нийтийн хоолны зах зээл •Төгс өрсөлдөөнт: Нэг дорын ижил бараа зардаг худалдаачдын зах зээл 12
  • 8. Бүтээгдэхүүний зах зээлд дээр үйл ажиллагаагаа явуулж буй пүүс нь дараах үндсэн асуудлуудыг шийдвэрлэдэг. Үүнд: 1.Үйлдвэрлэлээ явуулах уу? эсвэл зогсоох уу? 2. Хэрвээ үйлдвэрлэл явуулах шийдвэр гаргасан бол ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ? 3.Тухайн үйл ажиллагааны эцэст ямар хэмжээний ашиг олох вэ? Алдагдал хүлээх вэ ?
  • 9. Дээрх асуудлуудаас хамгийн чухал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд үйлдвэрлэлийн оновчтой хэмжээг тодорхойлох юм. Пүүсийн оновчтой үйлдвэрлэлийн хэмжээ буюу ашиг хамгийн их байх,алдагдал хамгийн бага байх бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн хэмжээг ерөнхийдөө дараах хоёр хандлагаар тодорхойлдог. Үүнд:
  • 10. 1.Нийт орлого ба нийт зардлын зөрүүгээр 2.Ахиу орлого ба ахиу зардлын харьцуулалтаар 1.Пүүсийн ашгийг нийт орлого ба нийт зардлын зөрүүгээр тодорхойлдог. max 𝜋= 𝑇𝑅− 𝑇𝐶 𝜋 – пүүсийн ашиг 𝑇𝑅 – пүүсийн нийт орлого 𝑇𝐶 – пүүсийн нийт зардал TR > TC → Q ↑→max 𝜋 𝑄 ∗ TR = TC → 𝑄 ∗ TR <TC →Q ↑→ 𝑄 ∗ Эсвэл зогсоох
  • 11. 2. Оновчтой үйлдвэрлэлийн хэмжээг ахиу орлого ба ахиу зардлыг харьцуулах замаар тодорхойлж болно. MR= ∆𝑇𝑅 ∆ 𝑞 ; MC = ∆𝑇𝐶 ∆𝑞 MR > MC → Q ↑ MR <MC → Q ↓ max 𝜋=𝑇𝑅−𝑇𝐶 𝜕𝜋 𝜕𝑞 = 𝜕𝑇𝑅 𝜕𝑞 − 𝜕𝑇𝐶 𝜕𝑞 = ∆𝑇𝑅 ∆ 𝑞 − ∆𝑇𝐶 ∆𝑞 =0 → MR - MC = 0→MR = MC → 𝑄 ∗
  • 12. 2. Төгс өрсөлдөөнт зах зээл ТӨЗЗ –ийн пүүсийн эрэлт, ахиу болон нийт орлогын муруй Төгс өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүсийн нийлүүлэлт нь салбарын нийлүүлэлтэд маш бага хувь эзлэх тул түүний үйл хөдлөл нь зах зээлийн төлөв байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд зах зээлийн тэнцвэрт үнийг шууд хүлээн авдаг.
  • 13. Хэрвээ тухайн пүүс зах зээлийн тэнцвэрээс дээгүүр үнэ тогтоовол худалдан авагчид өөр пүүсээс худалдан авах шийдвэр гаргах тул түүний эрэлт маш хүчтэй буурна. Эндээс ТӨЗЗ-ийн үед пүүсийн эрэлтийн муруй нь төгс мэдрэмжтэй буюу эрэлтийн тоо хэмжээний тэнхлэгтэй паралель муруй байх нь харагдаж байна Пүүсийн эрэлт болон ахиу орлогын муруйг зургаар харуулъя. /Зураг 1/
  • 14.
  • 15. Пүүсийн нийт орлогын муруй ерөнхий тохиолдолд өсөөд буурах хандлагатай байдаг. Хэрвээ ахиу орлого буурахгүй бол нийт орлого буурдаггүй мөн хандаггүй муруй байна. Мөн ахиу орлого нь тогтмол бол нийт орлого шулуун байна. Үүнийг зургаар харуулъя. /Зураг 2/
  • 16. ТӨЗЗ үеийн пүүсийн нийт орлого Зураг 2 -ээс харж болно.
  • 17. Богино хугацаанд ТӨЗЗ –ийн пүүсийн ашгийн шинжилгээ Богино хугацаанд ТӨЗЗ дээр үйл ажиллагаа явуулж буй пүүсийн ашгийн тэгшитгэлийг бичье. 𝜋 = 𝑇𝑅 − 𝑇𝐶 = 𝑃∗𝑄− 𝐴𝑇𝐶∗𝑄 Пүүсийн нийт орлого: TR = P*∗ Q* Нийт зардал: TC=ATC*∗ Q*
  • 18. Дээрх тэгшитэлийг бага зэрэг хувиргаж бичвэл: 𝜋=𝑇𝑅 −𝑇𝐶 =𝑃∗𝑄−𝐴𝑇𝐶∗𝑄= 𝑃−𝐴𝑇𝐶 ∗𝑄= 𝑃− 𝐴𝐹𝐶+ 𝐴𝑉𝐶 ∗𝑄= (𝑃−𝐴𝐹𝐶−𝐴𝑉𝐶)∗𝑄 1. Нийт орлого ба нийт зардлын зөрүүгээр /𝜋=𝑇𝑅 −𝑇𝐶 /
  • 19. НИЙТ ОРЛОГО БА НИЙТ ЗАРДАЛ . Зураг 3
  • 20. 𝜋= TR– TC 1. 𝑄 𝐴 > , 𝑄 𝐵 < үйлдвэрлэх үед 𝜋 <0 буюу алдагдал хүлээх үе 2. 𝑄 𝐴 , 𝑄 𝐵 үйлдвэрлэх үед 𝜋 = 0 буюу хугарлын цэг 3. 𝑄 𝐴 …… 𝑄 𝐵 үйлдвэрлэх үед 𝜋 >0 буюу ашиг олох үе 4. 𝑄 ∗ - үйлдвэрлэх үед 𝜋 - max
  • 21. 2.Ахиу орлого ба ахиу зардлын харьцуулалтаар ( MR = MC ) Пүүсийн ашгийн шинжилгээг нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээнд харгалзах үзүүлэлтүүдийг нэг координатын хавтгайд нэгтэх замаар хийх болно. Үүнд : P, MR,MC,ATC, AVC гэх мэт үзүүлэлтүүд багтана. Богино хугацаанд пүүс ашигтай, алдагдалтай ажиллахын аль нэгнийг нь сонгох шаардлагатай тулгардаг .
  • 22. ТӨЗЗ дээр ажиллаж буй пүүс оновчтой үйлдвэрлэлийн хэмжээгээ дараах нөхцлөөр тодорхойлно. MR= MC P = MC P= MR 𝜋=𝑇𝑅 −𝑇𝐶 = 𝑃−𝐴𝑇𝐶 ∗𝑄= = (𝑃−𝐴𝐹𝐶−𝐴𝑉𝐶)∗Q
  • 23. Дээрх тэгшитгэлээс харахад пүүсийн хувьд зах зээлийн тэнцвэрт үнийн таван боломжит тохиолдол байна. Үүнд: 1.Р > АТС 2.Р = АТС 3.АVC < Р < АТС 4.Р= АVС 5.Р<АVС Одоо дээрх тохиолдол бүрд график ашиглан пүүсийн ашгийг шинжилье.
  • 25. 2. Р=АТС үед / Зураг 4/
  • 26. 3.АVC <Р<АТС үед / Зураг 5/ P AT C , ATC , AVC AVC ,MR ,MC AVC ATC P* Q* D=MR=P
  • 27. 4.Р= АVС үед /Зураг 6/
  • 28. Пүүсийн богино хугацааны нийлуүлэлт Дээрх бүх тохиолдлоос харахад пүүсийн оновчтой буюу ашиг хамгийн их байх бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн хэмжээний боломжит сонголтууд пүүсийн ахиу зардлын муруйд агуулагдаж байна. Гэхдээ ахиу зардлын муруй нь бүхэлдээ нийлүүлэлтийн муруй болж чадахгүй бөгөөд дундаж хувьсах зардлын муруйтай огтолцсон цэгээс дээшхи хэсэг нь пүүсийн нийлүүлэлтийг тодорхойлно
  • 29. Пүүсийн богино хугацааны нийлуүлэлт /Зураг 7/
  • 30. Урт хугацааны ТӨЗЗ – ийн үеийн пүүсийн тэнцвэр Урт хугацааны пүүсүүд шинээр орж ирэх ба гарах нь чөлөөтэй байдаг. Тухайн салбарт пүүсүүд ашигтай ажиллаж байвал энэ салбарт пүүсүүд шинээр орж ирнэ.(P > ATC) Энэ үед нийт нийлүүлэлт нэмэгдэх учир салбарын эрэлт өөрчлөгдөөгүй үед үнэ буурна. Энэхүү үйл явц пүүсийн ашиг тэг болтол үргэлжилнэ. (P = ATC)
  • 31. Тухайн салбарт олон пүүсүүд алдагдалтай ажиллаж байвал урт хугацаанд тэдний зарим нь салбараас гарна. (P < ATC) Энэ үед нийт нийлүүлэлт багасах учир салбарын эрэлт өөрчлөгдөөгүй үед үнэ өснө. Энэхүү үйл явц пүүсийн ашиг тэг болтол үргэлжилнэ. (P = ATC) (Зураг 11)
  • 32. ТӨЗЗ-ийн үеийн Пүүсийн урт хугацааны тэнцвэр P ATCATC P* Q* Q D=MR MR MC MC
  • 33. Энд: P > ATC бол → S↑ → P↓ P = ATC P < ATC бол→ S↓→ P↑ Үүнийг ТӨЗЗ үеийн пүүсийн урт хугацааны тэнцвэр гэнэ. ТӨЗЗ-ийн үр ашиг. ТӨЗЗ нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтай ашиглалтыг бий болгодог
  • 34. Нөөцийн үр ашигтай ашиглалт нь дараах 2 үр ашгийг шаардах бөгөөд үүнийг үйлдвэрлэлийн ба хуваарилалтын үр ашиг гэж ангилдаг. ТӨЗЗ –ийн урт хугацаанд ашгийг хамгийн их байлгах бүтээгдэхүүний хэмжээ P = MC = ATC цэгт тогтоно. P = ATC бол үйлдвэрлэлийн үр ашиг P = MC бол хуваарилалтын үр ашиг
  • 35. 3. Төгс бус өрсөлдөөнт зах зээл Монополийн хэлбэрүүд 1.Хаалттай монополь Төрөөс зарим нэг пүүсүүдэд тодорхой төрлийн бүтээгдэхүүн,үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулах эрхийг патент, лицензээр олгож, шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх боломжийг хууль, эрх зүйн актууд болон патент, лицензээр хаасан байдаг. Ийм замаар үүсч, оршин тогтнож буй монополийг хаалттай буюу хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ил монополь гэдэг.
  • 36. 2. Нээлттэй монополь Нээлттэй монополь нь ихэнх тохиолдолд түр зуурын шинжтэй бөгөөд энэ хэлбэрийн монополиуд нь бизнесийн шинэ санаа, шинэ технологийн үндсэн дээр бий болж, дараагийн шинэ санаа, дэвшилтэд технологиор монополь байдлаа алддаг. 3.Аргагүй монополь Үйлдвэрлэлийн түүхий эд, материал түүний нөөц, олдоц, эдийн засгийн үр ашиг, зах зээлийн багтаамж зэрэг хүчин зүйлүүдтэй холбогдон үүссэн монополийг аргагүй монополь гэж үздэг.
  • 37. 4. Зүй ёсны монополь Хэрэглэгчдэд хамгийн ашигтай хувилбараар буюу нийгмийн хувьд зардал багатай байх нөхцлөөр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлж байгаа монополь үйлдвэрлэгч 5.Энгийн монополь Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ижил үнээр борлуулж байгаа монополь үйлдвэрлэгч
  • 38. 6.Үнийн ялгаварлал бүхий монополь Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ харилцан адилгүй үнээр нийлүүлж байгаа монополь үйлдвэрлэгч . Үүнд: Орон зай : хот, хөдөө Цаг хугацаа : өдөр, орой Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буюу орлогын түвшин : чинээлэг, ядуу Хэрэглээ, худалдан авалтын хэмжээ : бөөний, жижиглэнгийн Хэрэглэгчдийн нийгмийн статус : ажиллагсад, суралцагсад
  • 39. Монополь үйлдвэрлэгчийн эрэлт ба орлого Монополь пүүс үйлдвэрлэх бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тоо, хэмжээг ашгаа хамгийн их байлгахаар тогтооно. Монополь пүүс эрэлтийн хуульд захирагдах бөгөөд нэмэгдэл нэгж бүгээгдэхүүн, үйлчилгээг зах зээл дээр борлуулахын тулд эрэлтийн хуулийн дагуу үнээ буулгах шаардлагатай.
  • 40. Монополь үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлтийг дангаараа хангах тул олж байгаа орлогоо хамгийн их байлгахын тулд ямагт эрэлтийн муруйн мэдрэмжтэй хэсэгт үйл ажиллагаа явуулна Монополь пүүс зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмж борлуулахын тулд үнээ буулгадагтай уялдан пүүсийн ахиу орлогын муруй нь үнээсээ ямагт бага байдаг ( P> MR) Монополь пүүсийн пүүсийн ахиу орлого, нийт орлого Зураг 1 -ээс харж болно.
  • 42. Дээрх зургаас үндэслэн дараах хэд хэдэн дүгнэлтийг хийж болно. Үүнд: 1.P > MR 2. Ed >1 → MR > 0 → Q ↑→ TR ↑ 3. Ed = 1 → MR = 0 → TR max 4. Ed <1 → MR <0 → Q ↑→ TR ↓ Монополь пүүсийн ашгийн шинжилгээ Ашгийг хамгийн их байлгах 2 хандлага 1. π=TR–TC→max 2. MR=MC
  • 43. . Монополь пүүсийн ашиг: 𝜋= 𝑇𝑅− 𝑇𝐶 𝜋 – пүүсийн ашиг 𝑇𝑅 – пүүсийн нийт орлого 𝑇𝐶 – пүүсийн нийт зардал 𝜋= 𝑇𝑅 − 𝑇𝐶 = 𝑃∗𝑄− 𝐴𝑇𝐶∗𝑄=( 𝑃− 𝐴𝑇𝐶)∗𝑄 1. Р> ATC Энэ хандлагаар пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн хэмжээгээ нийт орлого ба нийт зардлын зөрүү хамгийн их байхаар сонгоно. Үүнийг графикаар харуулъя. / Зураг 2/
  • 45. Дээрх зургыг завсар тус бүрээр нь тайлбарлъя. 1. (0 ; QA) → TR - TC = - 𝜋 2. (QA; QB)→ TR - TC = +𝜋 3. (QB; +∞) → TR - TC = - 𝜋 4. QAба Q B – ийг хугарлын цэг, TR - TC = 0 5. Q*→ TR - TC = 𝜋 max
  • 46. Монополь үйлдвэрлэгч хамгийн их ашиг олохын тулд MR = MC байх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлийн эрэлтийн муруйд тохирох үнээр борлуулна. / Р > ATC , Зураг 3 /
  • 47. [F] MR = MC 𝑄 𝑚 – Монополийн үйлдвэрлэлийн хэмжээ 𝑃 𝑚 – Монополийн үнэ [B] Монополийн дундаж нийт зардал [ 𝐴𝑄 𝑚 𝑂𝑃 𝑚 ] = 𝑃 𝑚 * 𝑄 𝑚 буюу TR – Монополийн нийт орлого [ 𝐵𝐶𝑂𝑄 𝑚 ] = ATC * 𝑄 𝑚 буюу TC – Монополийн нийт зардал [ 𝐴𝐵𝐶𝑃 𝑚 ] = TR – TC буюу 𝜋 – Монополийн ашиг [ E ] – Өрсөлдөөний үеийн тэнцвэр
  • 48.  АТС = Р бол пүүсийн нийт орлого нийт зардалтай тэнцүү бөгөөд пүүс ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажиллана.  Үүнээс өөр үйлдвэрлэлийн түвшинд пүүс алдагдалтай ажиллах тул энэ нь пүүсийн хувьд хамгийн оновчтой сонголт юм. / Зураг 4/
  • 49.  АТС>Р Хэрвээ монополь пүүсийн үйлдвэрлэлийн дундаж зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнээс их бол пүүсийн нийт орлого нийт зардлаас бага бөгөөд пүүс ашиггүй ажиллаж байна./Зураг 5/
  • 50. Төрийн зохицуулалт бүхий монополь • МЗЗ - ийн пүүсийн тэр дундаа аргагүй монополь пүүсийн үнийг төрөөс зохицуулж байдаг • Зохицуулахдаа P = MC байхаар үнэ тогтоовол пүүс алдагдал хүлээж ажиллах боломжгүй болно • Тиймээс P=ATC байхаар үнийг зохицуулдаг / Зураг 6/ F] ба [A] – монополийн үеийн үндсэн тэнцвэр [E] – өрсөлдөөний үеийн тэнцвэр [B] монополийн дундаж нийт зардал 𝑸 𝒎 ба 𝑷 𝒎 – монополийн үеийн үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээ 𝑸 𝑬 ба 𝑷 𝑬 – өрсөлдөөний үеийн үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээ 𝑸 𝑮 ба 𝑷 𝑮 – төрийн зохицуулалт буюу монополийн олох ашиг тэг байх үеийн үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээ
  • 51. Зах зээлийн төвлөрлийг хэмжих: Олигополийг тодорхойлох нь Олигополь зах зээл нь цөөхөн хэдэн том пүүсүүдийн гарт төвлөрч байдгийг хэмжих хоёр үндсэн аргачлал байдаг. Үүнд: 1. Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio-CR): Зах зээлд давамгайлж байгаа том пүүсүүдийн эзэмшиж байгаа зах зээлийн хувиудын нийлбэрээр тодорхойлогддог.
  • 52. 2. Херфиндал-Хиршманы Индекс (ХХИ) Индекс нь тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх пүүсүүдийн эзэмшиж буй зах зээлийн хувийг квадрат зэрэг дээшлүүлэн нийлбэр авснаар тодорхойлогдоно. 𝐻𝐻𝐼= 𝑆 1 2 + 𝑆 2 2 +...+ 𝑆 𝑛 2 = (𝑖−1) 𝑛 𝑆 𝑖 2 Уг индексийн давуу тал нь, төвлөрлийн харьцаагаар илэрхийлэгддэггүй зах зээлийн хүчийг хэмжиж байдаг. ХХИ-ийн хувьд 1000-аас дээш байвал тухайн зах зээлийг олигополь гэж үздэг.
  • 53. Олигополийн үйл хөдлөл 1.Тоглоомын онол Энэ хэсэгт олигополь зах зээл дээр пүүсүүд хэрхэн оновчтой шийдвэр гаргадгийг үзнэ. Өрсөлдөөний бусад хэлбэрүүд төгс өрсөлдөөн, монополь болон монопольт өрсөлдөөний нөхцөлд пүүс бүр бусад өрсөлдөгч пүүсүүдийн хариу үйлдлээс үл хамаарсан, бие даасан шийдвэр гаргадаг.
  • 54. Эдгээр пүүсийн шийдвэр гаргах зарчим нь маш энгийн, MR=MC зарчмаар ашиг хамгийн их байх үйлдвэрлэлийн түвшинг сонгодог. Дээрх арга нь олигополийн нөхцөл пүүсийн шийдвэр гаргах зарчим болж чаддаггүй. Олигополийн гол шинж чанар нь бүр пүүс бүр шийдвэр гаргахдаа өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг урьдчилан тооцох шаардлагатай стратегийн харилцан хамааралтай байдаг
  • 55. Тоглогчид нь (олигополь пүүсүүд) өөрсдийн үйл хөдлөлийг өрсөлдөгчдийнхөө үйл хөдлөл болон хүлээгдэж буй хариу үйлдэлд тохируулан төлөвлөх ёстой болно. Ийм стратеги шаардсан нөхцөл байдалд хүмүүс хэрхэн үйл хөдлөлөө хийхийг судалдаг салбарыг тоглоомын онол гэдэг.
  • 56. Тоглоомын онол гэж юу болох, хэрхэн ажилладагийг амархан ойлгуулдаг нэг зүйл нь цагдаа, гэмт хэргийн нөхцөлд сэжигтэнг хэрэг хүлээлгэхэд түгээмэл ашигладаг “сэжигтний зарчим” юм. “Сэжигтний зарчим” дээр үндэслэсэн энгийн тоглоомын онолын загварыг ашиглан олигополийн үйл хөдлөлийг авч үзье.
  • 57. Олигополь зах зээл дээр зөвхөн хоёр пүүс (“Кока Кола” болон “Пепси Кола”) үйл ажиллагаа явуулдаг буюу дуополь зах зээл, пүүсүүд нь нэгэн төрлийн бүтээгдэхүүн (ундаа) үйлдвэрлэдэг гэж үзье Пүүс бүр “өндөр үнийн” болон “бага үнийн” гэсэн хоёр боломжит стратегиас сонголт хийнэ. Пүүс бүрийн олох ашиг өөрийнх нь сонгосон болон өрсөлдөгчийнх нь сонгосон стратегиас хамаарна. /Зураг 1/
  • 58. Зураг1. Дуополь зах зээлийн хожлын матриц Кока Кола Өндөр үнийн Бага үнийн Пепси Кола Өндөр үнийн А (22;22) В (25;16) Бага үнийн C (16;25) D (18;18)
  • 59. Пүүс бүр хоёр боломжит стратегитай байна. Хаалтанд байгаа тооны эхнийх нь Кока Кола-гийн ашгийг илэрхийлэх бол арынх нь Пепси Кола-гийн ашгийг илэрхийлнэ. Үсгээр тэмдэглэсэн хожлын матрицын нүд бүр нь хоёр пүүсийн нэг, нэг стратегийн хослолыг илэрхийлж уг хослолын үеийн пүүсүүдийн олж авах ашгийн хэмжээг харуулна.
  • 60. Стратегийн харилцан хамааралтай байдал. Зураг 1-т өгөгдсөн тоон мэдээлэл нь хэдийгээр хийсвэр боловч тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бодит байдлыг илэрхийлж чадна. Өөрөөр хэлбэл, олигополь пүүс өөрийн үнийн стратегиа өөрчлөх замаар өөрийнхөө ашгийг нэмэгдүүлэн, өрсөлдөгч пүүсийнхээ ашгийн хэмжээнд нөлөөлж чадна гэсэн стратегийн харилцан хамааралтай байдлыг харуулж байна
  • 61. Хуйвалдах хандлага. Зураг 1 нь олигополь пүүс нь өрсөлдөгч пүүстэйгээ хамтын ажиллагаа буюу хуйвалдаан хийх замаар илүү хожоо олж чадна гэдгийг мөн харуулдаг. Дээрх жишээний хувьд хоёр пүүс зэрэг өндөр үнийн стратегиа ашиглана гэж тохирсноор ашгаа тус бүрдээ 18 саяас (“D” нүд) 22 сая ам.доллар (“А” нүд) болгон өсгөж чадна.
  • 62. Хуурах. Хожлын матриц нь яагаад хуйвалдааны гэрээгээ зөрчих, хуурах үйлдлийг хийх хандлага олигополиудад хүчтэй байдгийг тайлбарлана. Хоёр пүүс хоёулаа хуйвалдсан үнийн тохиролцоогоо зөрчин, бие биенээ хуурахыг хүсэж эхэлнэ. Учир нь аль ч пүүс бага үнийг сонгон стратегиа өөрчилснөөр олж авах ашгаа 25 сая ам.доллар болтол нэмэгдүүлж чадна
  • 63. Олигополь пүүсийн үнэ болон бүтээгдэхүүний хэмжээгээ тогтоодог үйл хөдлөлийг тайлбарлах тоглоомын онолын тайлбараас гадна дараах гурван үнийн загварыг эдийн засагчид хөгжүүлэн түгээмэл ашиглаж байна. Үүнд: 1.Хугарсан эрэлтийн муруйн загвар 2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар 3.Үнийн хошуучлагчийн загвар
  • 64. 1.Хугарсан эрэлтийн муруйн загвар A, В болон С гэсэн гурван ижил хэмжээний пүүс ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладаг нэгэн хийсвэр олигополь зах зээлийг авч үзье. Үүнээс гадна дараах хоёр урьдчилсан нөхцөлийг тавья. Үүнд: 1.Пүүсүүд нь бие даасан байдлаар, хуйвалдааны бус замаар үнээ тогтоодог;
  • 65. 2. А пүүсийн тогтоосон үнэ болон үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ нь Зураг 2.-д үзүүлснээр, харгалзан, Р0 ба Q0 байна Аль нэг пүүсийн үнийн өөрчлөлтөнд үзүүлэх өрсөлдөгчдийнх нь хариу үйлдлийг үндсэнд нь, үнийн өөрчлөлтийг дагах болон үнийн өөрчлөлтийг тооцохгүй байх гэж ялгаж авч үзнэ. /Зураг 2/
  • 66. Зураг 2. Хугарсан эрэлтийн муруй
  • 67. [A] Хуйвалдааны бус олигополь пүүсийн эрэлт болон ахиу орлогын муруйнуудын налалт нь өрсөлдөгч пүүсүүдүүд өгөгдсөн үнэ Р0 - ээс эхлэх үнийн ямар нэгэн өөрчлөлтийг дагах (D1 ба МR1) эсвэл тооцохгүй байхаас (D2 ба MR2) хамаарна. [Б] Ерөнхийдөө, олигополийн өрсөлдөгчид нь үнийн өсөлтийг тооцохгүй, харин үнийн бууралтыг дагадаг. Энэ нь олигополийн эрэлтийн муруй хугарах (D2eD1), ахиу орлогын муруй босоо тасарсан хэсэгтэй байх шалтгаан болдог.
  • 68. МС1-ээс МС2-ийн хоорондох ахиу зардлын ямар ч шилжилт нь тасархай зураасаар тэмдэглэгдсэн босоо хэсэгтэй огтлолцох учраас энэ шилжилтийн үр дүнд Р0 ба Q0 хэмжээний алинд нь ч өөрчлөлт гарахгүй. 2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар Олигополиудын үнээ тогтвортой барих , зах зээлээ хуваах, өөр хоорондоо хийж байгаа өрсөлдөөнөө хязгаарлах үйл ажиллагаанд тохиролцоонд хүрч байгааг “хуйвалдаан”гэнэ.
  • 69. Хэрвээ олигополь пүүсүүд ижил эрэлтийн болон зардлын нөхцөлтэй байвал тэдгээр нь нийт гарцын хэмжээгээ хязгаарлаж, нэг ерөнхий үнэ тогтоохоор хуйвалдаж болно. Үр дүнд нь, пүүс бүр монополь пүүс байсан бол тогтоох байсан Q0 ба Р0 хослолыг тогтооно. Энэ үнэ болон гарцын хэмжээний хослол нь олигополь пүүс бүрийн ашгийг хамгийн их байлгаснаар (тэмдэглэсэн талбай) тэдгээрийн хамтарсан ашгийг мөн хамгийн их түвшинд хүргэнэ. / Зураг 3/
  • 70. Зураг 3. Хуйвалдаан болон хамтарсан байдлаар ашгийг хамгийн их байлгах
  • 71. Хуйвалдааны хэлбэр олон янз байж болдог. Хамгийн боловсронгуй хэлбэр нь картель буюу гишүүн тус бүрийн үйлдвэрлэх хэмжээ болон тогтоох үнийн тухай албан ёсоор бичгээр илэрхийлсэн тохиролцоонд хүрсэн хэсэг үйлдвэрлэгчдийн нэгдэл юм. Тохиролцсон үнээ барихын тулд пүүс бүрийн үйдвэрлэлийн хэмжээнд хяналт тавьж, зах зээлээ хуваарилан авсан байдаг
  • 72. Хуйвалдаан нь нээлттэй ба хаалттай байдаг. Хуйвалдааны үеийн хүндрэл : Эрэлт болон зардлын ялгаатай байдал. Пүүсийн тoo Хуурах Эдийн засгийн уналт. Шинээр өрсөлдөгч орж ирэх Хуулийн хаалт
  • 73. 3.Үнээр хошуучлагчийн загвар Үнээр хошуулагчийн загвар нь бодит байдал дээр олигополиуд үнээ тогтоохдоо ашигладаг, хуйвалдааны бус зарчим юм. Гол агуулга нь олигополь зах зээл дээрх “давамгайлагч” хамгийн том, эсвэл хамгийн үр ашигтай пүүс нь үнийн өөрчлөлтийг эхэлж хийхэд бусад бүх пүүс уг өөрчлөлтийг их, бага ямар нэг хэмжээгээр шууд дагаж өөрчилдөг үйл ажиллагааг хэлдэг.
  • 74. Хошуучлагчийн үйл хөдлөл. Үнээр хошуучлагчтай олигополь салбаруудын бодит байдлаас харахад дараах үйл хөдлөлийг ихэвчлэн харуулна. Үүнд: Үнийг цөөн удаа өөрчлөх Харилцаа. Үнийг хязгаарлах Үнээр хошуучлагчтай салбарт үүсч болох хүндрэл нь үнээр хошуучлагч солигдож болно.
  • 75. Олигополь ба үр ашигтай байдал Олигополь зах зээл дээр тогтож болох үнэ болон гарцын хэмжээ нь нийгмийн зүгээс авч үзвэл үр ашигтай эсэхийг шинжлэх нь сонирхолтой асуудал юм. Уг асуултанд хариу өгөхөд туслах гол зүйл бол ТӨЗЗ - р үзэж, тодорхойлсон үйлдвэрлэлийн болон хуваарилалтын үр ашигтай байдлын нөхцөл буюу P=MC=ATCminгэсэн нөхцөл байх болно.
  • 76. Эдийн засагчид ихэнх олигополь зах зээлийн тэнцвэрт хэмжээ Зураг 3-т үзүүлсэнтэй адилхан байдаг гэж үзнэ. Учир нь, маш олон олигополь зах зээлүүдийн эдийн засгийн ашиг жилээс жилд нэмэгдэж байгаа бодит баримт юм. Энэ нь олигополиуд ахиу зардал болон дундаж нийт зардлаасаа үнэ их байх үйлдвэрлэлийн хэмжээг сонгож байгааг харуулж байна
  • 77. Эдгээр үр дүн нь олигополь зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэлийн үр ашигтай байдал (P=ATCmin) болон хуваарилалтын үр ашигтай байдал (Р=МС) хангагддаггүй гэдгийг илэрхийлнэ. Хэдийгээр олигополь зах зээл нь үр ашиггүй ажилладаг боловч үр ашигт байдал нь сайжирч байгаа үйл явдал өрнөсөөр байна. Үүнд дараах гурван зүйлийг дурдаж болно. Гадаад пүүсүүдийн нэмэгдэж буй өрсөлдөөн. Үнийг хязгаарлах Технологийн дэвшил.
  • 78. МОНОПОЛЬ ӨРСӨЛДӨӨНИЙ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ҮНЭ БҮРДЭХ ОНЦЛОГ Харьцангуй мэдрэмж сайтай эрэлт Бүтээгдэхүүний ялгаварлал Зар сурталчилгааны зардлын хэмжээ Мэдээллийн жигд бус тархалт Урт хугацаанд тэг ашигтай байх нөхцөл
  • 79. МОНОПОЛЬТ ӨРСӨЛДӨӨНИЙ ҮЕИЙН ҮНДСЭН ТЭНЦВЭР Богино хугацаа : [F] MR = MC байх буюу 𝑄 𝑆𝑅 – бүтээгдэхүүн үйлдвэрлэж 𝑃 𝑆𝑅 – үнээр борлуулахад ∏ 𝑺𝑹 = [ 𝑨𝑩𝑪𝑫 𝑺𝑹 ] ∏ 𝑺𝑹 = TR - TC Урт хугацаа : [F] MR = LMC байх буюу 𝑄 𝐿𝑅 – бүтээгдхүүн үйлдвэрлэж 𝑃 ∗ = LATC үнээр борлуулахад ∏ 𝑳𝑹 = 0 TR = TC

Editor's Notes

  1. Урт хугацаа : [F]  MR = LMC байх буюу 𝑄 𝐿𝑅 – бүтээгдхүүн үйлдвэрлэж 𝑃 ∗ = LATC үнээр борлуулахад Урт хугацаа : [F]  MR = LMC байх буюу 𝑄 𝐿𝑅 – бүтээгдхүүн үйлдвэрлэж 𝑃 ∗ = LATC үнээр борлуулахад