More Related Content
DOC
PPTX
Aудитын тухай ойлголт, мөн чанар PPTX
PPTX
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx PPTX
аудитийн мэргэжлийн стандартууд PDF
POT
PPTX
What's hot
DOC
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага PPTX
PDF
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPT
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС PPTX
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt PPTX
PPTX
PPT
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт PDF
Sanhuugiin undes L2.2019 - 2020on PPTX
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal PPTX
PPTX
DOC
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага Viewers also liked
PPTX
PPTX
PPTX
DOCX
PPTX
PPTX
PPT
PPTX
Дотоод аудит, дотоод хяналт PPTX
DOCX
дотоод аудитын-гарын-авлага PPTX
PPTX
DOCX
аудит календарьчилсан төл PPTX
PPT
монгол улсын татварын тогтолцоо PPTX
PPTX
DOCX
PPTX
PPTX
Similar to лекц 4 pp
PPTX
PPTX
PPTX
5 auditiinajliinehlelzohionbaiguulalt PPTX
PPTX
PPTX
New book on Internal Audit PPTX
PPTX
7 auditiin ajliin barimt, dugnelt tailan PPTX
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud PPTX
PPTX
PPTX
DOCX
DOCX
PPTX
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй PDF
PDF
PDF
DOCX
PDF
More from oyunsuren84
PPTX
DOCX
Aхисан шат нбб календарьчилсан төлөвлөгөө DOCX
Ахисан шатны НББ календарьчилсан төлөвлөгөө DOCX
Ахисан шатны НББ календарьчилсан төлөвлөгөө PPTX
PPTX
DOCX
Aхисан түвшний нягтлан бодох бүртгэлийн бие даалт DOCX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
DOCX
PPT
лекц 4 pp
- 1.
Улаанбаатар Их Сургууль
Бизнесменежментийн тэнхим
Хичээлийн нэр: Аудит
Лекц № 4
Сэдвийн нэр: Аудитын ажлын бэлтгэл, зохион
байгуулалт
•
•
•
Хичээлийн кредит: 3 кредит
Хичээлийн индекс:
Судлах анги: НББ-4 анги
- 2.
Агуулга:
1. Аудитын ажлынбэлтгэл, зохион
байгуулалтын тухай ойлголт
2. Аудитын ажлын гэрээ
3. Аудитын нотолгооны тухай ойлголт
- 3.
Аудитын ажлын бэлтгэлнь ямар хэмжээнд хэрхэн
яаж хэрэгжих бодит үндэслэл сайтай хийгдсэнээс
эцсийн үр дүн нь шууд хамаарагдана.
Аудитын ажлын бэлтгэл нь:
1. Үйлчлүүлэгч түншээ хүлээн зөвшөөрч хадгалах
тухай,
2. Аудитын ажлын гэрээ
3. Аудитын ажлын төлөвлөгөө, хөтөлбөр
боловсруулалт.
Дээрх 3 үндсэн үе шат нь аудитын ажлын бэлтгэл
үед ямар чиглэлийн асуудлуудыг хэрхэн гүйцэтгэх
тухай мэдлэгийг олж авахад чиглэгдэнэ.
- 4.
Үйлчлүүлэгч түншээ хүлээнзөвшөөрч
хадгалах тухай:
Аудитын байгууллага, аудитор нь үйлчлүүлэгч
түншээ хүлээн зөвшөөрч , хадгалах талаар
баримтлах
бодлого
горимоо
урьдчилан
боловсруулж гаргах ѐстой. Аудитын ажлын
амжилт нь үйлчлүүлэгч түншийг зөв сонгосон
эсэхээс
ихээхэн
шалтгаална.
Аудитын
байгууллага нь үйлчлүүлэгчээ урьдчилан сайн
судалж мэдсэний үндсэн дээр аудитын ажил
гүйцэтгэх эсэхээ шийдвэрлэх шаардлагатай.
- 5.
Үйлчлүүлэгчээ найдвартай байгууллагауу гэдгийг тодорхой
мэдэхийн тулд дараах мэдээллүүдийг бүрдүүлж дүгнэлт
хийнэ. Үүнд:
1. Бизнесийн орчинг танин мэдэх: аж ахуйн газрын ажилтанд
бизнесийн орчин чухал нөлөөтэй.үйл ажиллагаа явуулж байгаа
салбар, ашигтай ажиллаж байгаа байдал, эрсдэл гэх мэт.
2. Санхүүгийн байдал төлбөрийн чадварын хэмжээг судлах:
Санхүүгийн байдал төлбөрийн чадварт ерөнхий үнэлгээ өгнө.
3. Удирдлагын байр суурьт үнэлгээ өгөх: Удирдлага хэр зэрэг
ажилдаа үнэнч, шударга байгааг үнэлж тогтооно.
4. НББ-н зохион байгуулалттай танилцах: НББ –н баримталж
буй бодлого, зарчим бүртгэлийн арга аргачлалыг үнэлнэ.
- 6.
5. Аудитын асуудалдяаж хандаж байгааг олж мэдэх:
үйлчлүүлэгч байгууллага гадаад аудитын ажилд
удирдлагын зүгээс нөлөөлөх оролдлого хийдэг эсэхийг авч
үзнэ. Аудитын ажилд ямар нэг хязгаарлалт тавих буюу
саад учруулах, цэвэр дүгнэлт гаргуулахын төлөө аудит
хийлгэж байгаа аж ахуйн газраас санаархах зэрэг нь тэр
байгууллагад эрсдэл өндөр байж болохыг ихэвчлэн
тодорхойлж байдаг.
6. Дотоод хяналтын орчины бүрдүүлэлтэнд үнэлэлт өгөх:
тухайн байгууллагын дотоод хяналтын үр ашигтай байдал
нь аудитын ажлын цар хүрээ ихэсч улам гүнзгийрэхэд
чухал нөлөөтэй. Аливаа байгууллагын дотоод хяналт сайн
бол алдаа зальт ажиллагаа гарах нь бага тохиолдоно.
- 7.
Аудитын байгууллага, аудиторуудаас
үйлчлүүлэгчээсудалж үзэх асуудалтай
холбогдуулан тодотгон тайлбарлах 2 үндсэн
чиглэлийг баримтална:
1. Шинэ үйлчлүүлэгчтэй хамтын ажиллагаа эхлэх
болон хуучин түнштэй харилцаагаа бататгахын
тулд үйлчлүүлэгч түншээ судлан, үнэлэлт өгөх нь
чухал ач холбогдолтой юм.
2. Дээрх 6 мэдээлэл тус бүрийн асуудлууд нь
бүхэлдээ тэрхүү үйлчлүүлэгч байгууллагын
удирдах ажилтан, албан хаагч
мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага, сахилга
батын хэм хэмжээнээс бүрэн хамааралтай юм.
- 8.
• АОУС -310дээр аудитын байгууллага нь
үйлчлүүлэгч байгууллагын талаар
бизнесийн мэдлэгтэй байх хэрэгтэйг
тусгасан байдаг.
• АОУС-510 д байгууллагын эхний
үлдэгдлийн талаар тусгасан байдаг.
- 9.
Аудитын ажлын гэрээ:
Аудитынбайгууллага, аудиторууд үйлчлүүлэгчээ
сонгон авч судлан тодорхой үнэлэлт өгсөний дараа
аудит хийх тухай асуудлаа шийдвэрлэнэ. Энэ
шийдвэр нь хоѐр талын эдлэх үүрэг эрхийн
харилцааг зааж зохицуулсан тодорхой нөхцөл
бүхий гэрээгээр хүчин төгөлдөр болно. Ингэж
албан ѐсны гэрээг байгуулан харилцан
зөвшилцөөгүй нөхцөлд аудиторуудын үйл
ажиллагааг үйлчлүүлэгчийн зүгээс үндэслэлгүй
буруутгах явдал цөөнгүй тохиолдоно. Нэг ѐсондоо
аудитын ажлын гэрээ нь аудиторын үүрэг эрхийн
хариуцлагыг баталгаажуулан тэдний нэр төрийг
хамгаалах албан бичиг баримт юм.
- 10.
• Аудитын байгууллагаөөртөө гэрээний
загвартай байх бөгөөд бизнесийн бусад
төрөл чиглэлийн гэрээнээс онцлогтой
юм.
• АОУС-210 д аудитын гэрээний
нөхцөлүүдийг тусгасан байдаг.
- 11.
Аудитын шалгалт, хяналынажлын
арга зүй
• Аудитын үйл ажиллагааг үйлчлүүлэгч байгууллагын
хэмжээнд зохион байгуулж явуулахдаа тодорхой
дэс дараалал, үе шат горимоор гүйцэтгэнэ. Энэ нь
дараах чиглэлүүдэд хамаарагдана. Үүнд:
• Шалгалтын мэдээлэл, материаллаг чанар
• Аудиторын ажлын баримт бүрдүүлэлт
• Аудитын нотолгоо, түүний төрөл ангилал
• Аудитын шалгалтын горимууд
• Түүвэр шалгалтын арга зүй
• Аудитын батламж мэдэгдэл
• Ажлын баримтанд хийх аудиторын урьдчилсан
дүгнэлт зэрэг чиглэлүүдэд ангилан авч үзэж байгаа.
- 12.
Шалгалтын мэдээлэл, материаллагчанар:
• Баримт бичиг материал дээр үндэслэн шалгах
баталгаажуулах ажил эхлэнэ. Аудитын онол ажлын
практикт олон тооны төрөл чиглэлтэй мэдээлэл,
баримт материалыг заавал ангилан авч үзнэ. Үүнд:
• Шууд биш материал: үйлчлүүлэгчийн дотоод
хяналт, аудитын тооцоо дүгнэлтийн баримт
материалууд юм.
• Шууд материал: анхан шатны баримт,
баримтжуулалт
• Материаллаг чанартай баримт: хөрөнгийн
өөрчлөлттэй холбоотой эх материалууд
• Материаллаг биш баримт: иргэд ажилчдын хүсэлт,
өргөдөл, мэдээлэл хамаарна.
- 13.
• Дээрхээс гаднаөгөгдсөн тоон мэдээлэл баримтыг шалгах
ажил чухал ач холбогдолтой. Ийм шалгалтыг аудитор
хийхдээ дор дурдсан хэлбэрүүдээр гүйцэтгэнэ.
• Байцаан шалгах ажил: тодруулан танилцах үйл явц
• Ажиглан хэмжих үнэлэх:хөндлөнгийн ажиглалтаар
тодруулан дүгнэлт хийх үйл явц
• Асуулт тодруулга нь асууж тодруулах ажил
• Тооцоолон дүгнэх түүвэр шалгалт: дансны бичилтийг бие
даан шалгах
• Дэлгэрэнгүй байдлаар иж бүрэн хэмжээнд шалгалт хийх:
алдаа зөрчлийг илрүүлж, санхүүгийн тайлангийн чанарт
үнэлгээ өгөх
• Үнэлэлт дүгнэлт өгч тайлагнах: тайлагнах ажил хийгдэнэ.
- 14.
Аудитын технологи, үйлажиллагаа, мэдээлэл,
нотлох баримт цуглуулах нь:
• Аудитын ажлын гүйцэтгэх үе шат
Аудитын гүйцэтгэх үе шат нь
(1) ажлын баримтаа бүрдүүлэх
(2) аудитын шалгалтыг гүйцэтгэх гэсэн 2 хэсгээс
бүрддэг.
1) Ажлын баримт гэдэг нь аудитын үйл
ажиллагааны явцад аудиторын олж бүрдүүлсэн,
бичиж бэлтгэсэн баримтууд юм. Ажлын баримт нь
аудиторын хийсэн ажлыг баримтжуулж, дүгнэлт
хийх, дүгнэлтээ хамгаалах гол хэрэгсэл болдог.
Ажлын баримтыг дотор нь байнга хэрэглэгдэх
баримт бичиг, удирдамж болох баримт бичиг,
шалгалтын баримт бичиг гэж ангилдаг.
- 15.
а) Байнга хэрэглэгдэхбаримт бичиг
Энэ нь аудитын шалгалт бүрд тогтмол хэрэглэгддэг
баримт бичгүүд юм. Тухайлбал:
• Компанийн дүрэм, үүсгэн байгуулагчдын гэрээ, улсын
бүртгэлийн гэрчилгээ
• Урт хугацаанд мөрдөж буй гэрээ хэлэлцээрүүд
(түрээсийн, лицензийн, төлбөрийн гэх мэт)
• Компанийн үйл ажиллагаа, зах зээлийн талаарх олон
жилийн үзүүлэлтүүд
• Хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл,
хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл
• Эзэмшигчдийн өмч, хуримтлагдсан ашиг зэрэг
үзүүлэлтийг тусгадаг дансны үлдэгдэл
• Өмнөх аудиторын тайлан.
- 16.
б)
•
•
•
•
•
•
•
•
•
Аудитын ажлын удирдамжболох баримт бичигт;
Аудит хийлгэхийг хүссэн албан бичиг, захидал
Аудитын ажлын хэсэг томилсон тухай тушаал, шийдвэр
Үйлчлүүлэгч байгууллагын удирдлагатай уулзсан тухай
тэмдэглэл
Урьдчилсан тойм судалгаа,
Аудитын шалгалтын үр дүнгийн талаарх урьдчилсан
үнэлэлт
Аудитын шалгалтын төлөвлөгөө, хөтөлбөр
Дотоод хяналтын талаарх судалгаа
Санхүүгийн тайлан
Нягтлан бодох бүртгэлийн талаар үйлчлүүлэгчийн
баримталдаг дүрэм, журам зэрэг багтана.
- 17.
в) Аудитын шалгалтынбаримт бичиг
• Аудитын шалгалтын баримт бичиг гэдэг нь шалгалтын чиглэл тус
бүрээр цуглуулсан мэдээлэл, хийж гүйцэтгэсэн ажлын тухай
тэмдэглэл, гаргасан шийдвэр зэрэг юм. Эдгээр баримт нь
аудитын шалгалтын үр дүнд ихээхэн нөлөөтэй байдаг тул
ойлгомжтой, цэвэр нямбай хөтлөгдсөн, дугаарлагдсан, мэдээлэл
нь агуулга сайтай байх ѐстой.
• Ажлын баримт нь соронзон бичлэг, дискэн дээр буулгасан болон
гараар, компьютерээр бичсэн байж болно.
• Аудитын стандартын дагуу ажлын баримт нь шалгалтыг зохих
ѐсоор төлөвлөж хянасан, дотоод хяналтын тогтолцоог сайтар
судалсан, дүгнэлтийг хангалттай, үнэн зөв нотолгоон дээр
үндэслэсэн гэдгийг баталж байдаг.
• Аудитор нь ажлын баримтаас гадна аудитын нотолгоог сайн
бүрдүүлэх хэрэгтэй.
- 18.
• Аудитын нотолгоогэдэг нь аудит хийх явцад
аудиторын цуглуулсан мэдээлэл буюу аудиторын
дүгнэлтийн үндэс болох зүйлс юм.
Өөрөөр хэлбэл ажлын баримт нь аудиторын өөрийнх нь
цуглуулж бэлтгэсэн, өөрт нь үлдэх баримтууд байдаг бол
нотолгоо нь дүгнэлтийн үндэс болох нотлох баримтууд юм.
Нотолгоо нь :
• Дотоодын буюу үйлчлүүлэгч байгууллагаас авсан
мэдээлэл
• Гадаад буюу үйлчлүүлэгчийн харилцагчдаас авсан
мэдээлэл
• Холимог буюу үйлчлүүлэгчээс авч гадны байгууллагаар
баталгаажуулсан мэдээлэл гэж ангилагддаг.
- 19.
Нотолгоо найдвартай байхшаардлагатай. Найдвартай
байна гэдэг нь мэдээлэл ямар нэг алдаа мадаггүй, үнэн
зөв байна гэсэн үг. Аудитын нотолгооны найдвартай
байдалд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.
• Нотолгооны эх сурвалж (хараат бус байдал). Гадны
эх сурвалжаас авсан нотолгоо үйлчлүүлэгч
байгууллагаас авсан нотолгооноос илүү найдвартай
байдаг. Жишээ нь байгууллагын мөнгөн хөрөнгө, зээлийн
үлдэгдлийн талаарх мэдээллийг банкнаас гаргаж авах нь
дотоод эх сурвалжаас авсанаас илүү найдвартай байна.
Нотолгоог бичиг баримтаас, ажиглалт хийх, харилцан
ярилцах гэх мэт олон аргаар олж авдаг. Нэг эх үүсвэрээс
авсан нотолгоо өөр эх үүсвэрээс авсан нотолгоотой
зөрчилдөж байвал зөв нотолгоог олтол ажиллах хэрэгтэй.
- 20.
• Нотолгоо гаргагчнь найдвартай байх. Нотолгоо найдвартай
байхын тулд алдаа мадаггүй, үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх чадвартай
хүнээр гаргуулах хэрэгтэй болдог. Тухайлбал, хувь хүнээр гаргуулж
авсан нотолгооноос байгууллагаар гаргуулсан нотолгоо илүү
найдвартай байдаг.
• Дотоод хяналтын систем. Дотоод хяналтын систем сайн ажиллаж
байгаа байгууллагад тоо мэдээ нь илүү найдвартай байдаг.
Байгууллагын дотоод хяналтын систем үр ашигтай, сайн ажиллаж
байгаа эсэхийг тодорхойлохын тулд аудитор үйлчлүүлэгч байгууллагын
ажиллагсдын үйл ажиллагаанд ажиглалт хийх, дотоод хяналтын
бодлого, горим, үйл ажиллагааг шалгаж үзэх шаардлагатай болдог.
• Нотолгооны бодит байдал. Бусдын дүгнэлтээс илүү мэдээ баримтыг
шалгах, ажиглалт, тооллого, тооцоо хийх замаар аудиторын өөрийнх нь
олж авсан мэдээ, нотолгоо нь илүү бодитой байж чадна.
- 21.
Аудитын нотолгоог дараахбайдлаар
ангилж болно
а) Бүртгэлийн үндсэн тоо мэдээ.
Ихэнх үндсэн нотолгоог үйлчлүүлэгч
байгууллагын дотоод эх үүсвэрээс олж авдаг.
Энэ нь санхүүгийн тайлан бэлтгэхэд
шаардагддаг дараах бүртгэлийн тоо мэдээнээс
бүрдэнэ. Үүнд: журнал, туслах дэвтрүүд,
дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлүүд, анхан
шатны баримтууд, ажлын хүснэгт (зардал
хуваарилалт болон бусад тооцоолол) зэрэг
баримтууд орно.
- 22.
б) Баталгаа болохуйцнотолгоо.
Энэ нь үндсэн нотолгоог дэмжиж буй мэдээлэл юм.
Ийм мэдээллийг үйлчлүүлэгч болон гадны эх
сурвалжаас авах боломжтой. Үүнд: чек, нэхэмжлэх,
гэрээ, хэлцэл, хурлын тэмдэглэл, ажиллагсдаас
асууж, лавлан цуглуулсан мэдээлэл зэрэг орно.
в) Бусад эх сурвалжид
• Гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгө,
төлөх ѐстой өглөгийг тулган баталгаажуулсан
баримт
• Шинжээчдийн ажлыг ашиглах
• Түргэн борлогдох үнэт цаас, бараа материалын
тооллого хийсэн баримт зэрэг хамаарна.
- 23.