SlideShare a Scribd company logo
1 of 24
Тодорхой шинжлэх ухаан бүр нь өөрийн судлах зүйлийн
онцлогоор хоорондоо ялгаатай байдаг. Сэтгэл судлалын
шинжлэх ухаан нь хүний сэтгэц, ухамсар үүсэж хөгжсөн
зүй тогтол, хүний сэтгэцийн процесс: сэрэл, хүртэхүй,
тогтоох ой, анхаарал, хэлэхүй, сэтгэхүй болон сэтгэцийн
шинж чанар болох зан төлөв, зориг, сэтгэлийг хөдөлгөөн,
темперамент зэрэг сэтгэцийн үзэгдлүүдийг судалдаг
ухаан юм. Сэтгэцийн эдгээр үзэгдэл нь хүний тархинд
тусгагдсан субъектив дүр юм. Ийм учраас сэтгэл судлал
нь объектив бодит юмсын шинж чанарыг тусгасан
тархины бүтээгдэхүүн болох хүний сэтгэцийн тухай
шинжлэх ухаан мөн.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь физиологийн
шинжлэх ухааны нээлт, ололт, онол дээр тулгуурлан байж
хүний сэтгэц, ухамсрын асуудлыг жинхэнэ шинжлэх
ухааны үүднээс үнэн зөв тайлбарлаж чадна. Ийм учраас
орчин үеийн сэтгэл судлалын ухааны хөгжилд
физиологийн шинжлэх ухааны ололт амжилт асар их
үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Орчин үед сэтгэл судлалын ухаан эрчимтэй хөгжиж улс
ардын аж ахуй, соѐл, шинжлэх ухааны хөгжилд чухал
үүргийг гүйцэтгэж материаллаг үйлдвэрлэлийг бүтээгч
хүмүүс, тухайн хамт олон бие хүн, хувь хүний үзэл санаа,
итгэл ухамсар төлөвшин бүрэлдэхэд түүний гүйцэтгэх
үүрэг асар өндөрт тавигдаж байна.
Ñýòãýë ñóäëàëûí õºãæëèéí ¿å øàò
1 үе
шат
Сэтгэл судлал
бол сүнсний
тухай шинжлэх
ухаан
Сэтгэл судлалын ийм тодорхойлолтыг 2000
гаруй жилийн тэртээ өгчээ.Хүний амьдралд
тохиолддог ойлгомжгүй бүхий л
үзэгдлүүлийг, түүний сүнстэй холбон
тайлбарлаж байсан.
2 үе
шат
Сэтгэл судлал
бол ухамсар
тухай
шинжлэх ухаан
Сэтгэл судлал
бол ухамсар
тухай
шинжлэх ухаан
Сэтгэл судлал
бол ухамсар
тухай
шинжлэх ухаан
Сэтгэл судлал
бол ухамсар
тухай
шинжлэх ухаан
. Байгалийн шинжлэх ухааны хөгжилтэй
холбоотойгоор XVII зуунаас эхэлсэн.
Бодох мэдрэх,хүсэх чадварыг ухамсар гэж
нэрлэн. Судалгааны үндсэн арга бол хүн
өөрөө өөрийгөө ажиглаж,баримт
явдлыг тодорхойлон бичих гэж
үзэж байсан.
3 үе
шат
Сэтгэл судлал
бол зан үйлийг
судалдаг
шинжлэх ухаан
Энэ үе шат нь XX зуунаас
эхэлсэн.Сэтгэл судлалын зорилт бол
шууд харж болох зүйл,тухайлбал, зан
үйл,хүний хариу үйлдлийг ажиглаж 4 үе
шат судлахад оршино.Үйл
явдлуудыг өдөөгч сэдлийг харгалзаж
үздэггүй.
4 үе
шат
Сэтгэл судлал
бол сэтгэцийн
баримт, зүй
тогтол,механиз-
мыг судалдаг
шинжлэх ухаан
Ертөнцийн талаарх материалист үзлийн
суурин дээр бүрэлдсэн. Орчин үеийн
сэтгэл судлалын үндэс нь тусгалын
онол юм.
1.үе шат. Сэтгэцийн тухай анхны төсөөлөл нь анимистик
шинжтэй байсан бөгөөд эд зүйлс болгоныг сүнстэй гэж үздэг
байжээ. Үзэгдэл хөдөлгөөний хөгжлийн шалтгааныг амьд гэдгээр
авч үзэж байжээ. Аристотель сэтгэцийн ойлголтыг бүх органик
процессуудад хэрэглэж тэдгээрийг ургамал, амьтны, ухамсартай
сүнс гэж ангилжээ. Үүний дараа сэтгэцийн талаар материалист
|Демокрит| ба идеалист |Платон| гэсэн эсрэг хоѐр үзэл бодол бий
болжээ. Демокрит- сэтгэц бол байгалийн нэгэн адил материаллаг
хэмээн үзжээ. Сүнс нь атомаас бүтдэг, харин физик биетийг бодвол
нилээн нарийн атом юм. Мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан
ертөнцийг танин мэддэг. Платоны үзэж байснаар сүнс нь материтай
адил зүйл биш ба түүнээс идеаль байдлаараа ялгаатай. Ертөнцийг
танин мэдэх нь сэтгэц ба хүрээлэн буй орчны харилцан харсан
зүйлийн дурсамж юм гэж үзэж байжээ.
2.Үе шат. XYII зуунд сэтгэц, ухамсрыг шинжлэх ухааны үүднээс
ойлгох арга зүйн урьдчилсан нөхцөл тавигдсан байна. Р.Декартын
үзэж байгаараа амьтан бол сэтгэл санаа байхгүй, тэдний зан үйл нь
гаднаас үзүүлсэн нөлөөллийн рефлекс юм. Түүний үзэл санаагаар
бол хүн ухамсартай бөгөөд сэтгэхүйн явцад өөрт дотоод амьдрал
байгааг тогтоодог. Д.Локк нь хүний ухамсарт мэдрэхүйн эрхтнээр
дамжихгүй зүйл гэж байхгүй гээд ухамсарт атомист задлан шинжлэл
хийх зарчим дэвшүүлсний дагуу сэтгэцийн үзэгдлүүд нь эхлээд
анхдагч, дараа нь задрахгүй элемент |сэрэхүй| болох ба ингэсний
үндсэн дээр нийлэмжээр дамжин нилээд нарийн бүрдлүүд
төлөвшинэ гэж үзэж байжээ. XYII зуунд Английн эрдэмтэн Т. Гоббс,
Д. Гартли нар сэтгэцийн үйлийн үндэс болох нийлэмжийн тухай
детерминист төсөөллийг хөгжүүлсэн. Харин Францын судлаач
П. Гольбах, К. Гельвеций нар хүний сэтгэц нийгмийн хамаарлын
талаар маш чухал үзэл санааг боловсруулжээ.
3. үе шат. Сэтгэц судлалыг мэдлэгийн бие даасан салбар болоход
физиологи дахь нөхцөлт рефлексийн арга, сэтгэцийн өвчнийг эмчлэх
практик туршлага болон сэтгэцийн туршилт судалгаанууд их үүргийг
гүйцэтгэсэн. ХХ зууны эхэн үед амеркийн сэтгэл зүйч,
бихевиоризтыг үндэслэгч Д. Уотсон нь ухамсрын тухай декарт-
локкийн үзэл баримтлалыг үндэсгүй гэж үзээд сэтгэл судлал нь
ухамсрыг судлахаас татгалзаж, өөрийн анхаарлаа зөвхөн ажиглах
боломжтой, тухайлбал, хүний зан үйлд хандуулах ѐстой гэж үзжээ.
4. үе шат |орчин үе|. Сэтгэцийн мөн чанарт олон талаас хандах,
сэтгэл судлалыг хүний практик үйл ажиллагааны сонирхолд үйлчлэх
салбаруудтай мэдлэгийн хэрэглээний чиглэл болгон хувиргах
хандлага.
Оросын сэтгэл судлалтын шинжлэх ухаан нь сэтгэцийн үүслийн
талаар диалегтик-материалист байр суурь баримталж байна.
Бехтерев Владимир Иванович |1857-1927|- оросын нэрт
физиологч, мэдрэлийн эмч, сэтгэл судлаач, Оросын туршилтын
сэтгэл зүйн анхны лаборатори |1885|, Сэтгэц неврологийн
институт |1908| буюу дэлхийд хүнийг иж бүрнээр судлах анхны
төвийг үндэслэсэн. Зан үйлийн байгалийн шинжлэх ухааны онол,
шинжлэх ухааны рефлексологийг боловсруулсан.
Блонский Павел Петрович |1884-1941|-оросын нэрт сэтгэл
судлаач, сурган хүмүүжилэгч. Сэтгэл судлалыг амьд амьтаны
зан үйлийн тухай шинжлэх ухаан хэмээн үзэж байсан. Би хүний
судлалахдаа иж бүрнээр хадахыг дэмжиж, тогтоолтыг генетик
|шаталсан онолыг томъеолсон
Выготский Лев Семёнович |1896-1934| оросын гарамгай сэтгэл
судлаач. Хувь хүн соѐлын үнэт зүйлсийг эзэмших явцад дахь
сэтгэцийн үүргийн хөгжлийн тухай сургаал болон оросын сэтгэл
зүйн шинжлэх ухаан арга зүйн олон зарчмыг боловсруулсан.
Запорожед Александр Владимирович |1905-1981| оросын нэрт
сэтгэл судлаач. Онтогенетгийн талаас үйл ажилалгаан сэтгэл зүйн
ерөнхий онол перцетив үйл онолыг боловсруулсан.
Корнилов Константин Константинович |1879-1957| оросын нэрт
сэтгэл судлаач. Бие хүнийг судлах зарчим, сэтгэлийн тэнхээ-зориг
болон зан төлөвийн асуудлыг боловсруулж байсан.
Ланге Николай Николаевич |1858-1921| оросд туршилтын сэтгэл
судалыг үндэслэгчдийн нэг. Сэтгэцийн танин мэдэх процессууд
болон түүний физилиогийн үндсийн асуудлаар ажиллаж байсан.
Леонтьев Алексей Николаевич |1903-1979| оросын нэрт сэтгэл
судлаач Л.С.Выготский А.Р.Лурлия нартай хамтарч соѐл-түүхийн
онолыг боловсруулж байсан, оросын болон дэлхийн сэтгэл судлын
шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн онолын чиглэл болох үйл
ажилалгааны сэтгэлийн болох ерөнхий үзэл баримтлыг дэвшүүлж,
нарийвчлан боловсруулсан.
Лурия Александр Романович |1902-1977| оросын нэрт сэтгэл
судлаач, оросод нейропсихологийг үндэслэч. Сэтгэцийн дээд
үүргийн локализацийн асуудлыг туршин судлахад гол анхаарлаа
хандуулж байсан.
Нечаев Александр Петрович |1870-1948| хувьсгалын өмнөх оросод
туршилтын сэтгэл судлалын үндэслэгчдийн нэг. Ой тогтоолт,
хүмүүсийн бодгаль судалж байсан .
Павлов Иван Петрович |1849-1936| оросын агуу их физилиологч
эрдэмтэн хүний дээд мэдэрлийн үйл ажилалгааны тухай сургаалыг
үндэслэгч.
Рубинштейн Сергей Леонидович |1889-1960| оросын гарамгай
сэтгэл судлаач, филосовч. Сэтгэл судлал дахь үйл ажилалгааны
хандалга, шалтгаан-үр дагварын зарчим, бие хүнд бодгаль хандах
хандалгын зарчмыг боловсруулсан.
Сеченов Иван Михайлович |1829-1905| оросын агуу их физиологч,
сэтгэл судлаач. Зан үйлийн сэтгэцийн зохцуулалтын байгалийн
шинжлэх ухааны онолыг боловсруулсан.
Психоанализ – ХХзууны эхэн үед Өрнөдөд ууссэн сэтгэл судлалын
томоохон чиглэлүүдийн нэг. Хүний зан үйл нь зөвхөн ухамсраар
төдийгүй, ухамсаргүйгээр тодорхойлогдоно гэсэн онолын байр суурь
дээр үндэслэдэг. Психоанализ нь З.Фрейд болон түүний сургаалыг
баримтлагчдын /фрейдизм, неофрейдизм/ үзэл санаанаас үүссэн ,
сэтгэцийг өвөрмец арга зүйгээр судалдаг. Психоанализийн үндсэн
аргууд: челөөт нийлэмжид задлан шинжилгээ хийх арга; зүүдийг
задлан шинжилж, тайлбарлах; хүний төрөл бүрийн алдаатай болон
тохиолдлын үйлдлийг тайлбарлах.
Бихевиоризм – XX зуунь/ эхэнд өрнөдийн сэтгэл судлалд үүссэн
чиглэл, ухамсрыг шинжлэх ухааны судалгааны судлах зүйлийн хувьд
үгүйсгэж, сэтгэцийг зан үйлийн төрөл бүрийн хэлбэр ттооцож,
түүнийг организмын гадаад орчны нөлөөлөлд өгөх хариуны үр дүн
хэмээн үздэг.
Бихевиоризмын үндсэн ойлголтууд нь “өдөөгч” /гадаад орчны
цочроогч/, “хариу үйлдэл” /организмын цочроогчид өгөх хариу/ болон
өдөөгч, хариу үйлдлийн хоорондын “холбоо” /нийлэмж/ юм. S-K
схемийн энгийн байдал нь /шаардлагатай тохиолдолд хүндрүүлж
болох/ сэтгэцийн үзэгдлийг тайлбарлах тоон боловсруулалтыг
хялбархан ашиглах, мөн судалгааны үр дүнг математикийн аргаар
боловсруулах боломж олгодог.
Гештальт сэтгэл судлал – XX зууны эхэн үед Германд үүссэн,
барууны сэтгэл зүйн чиглэл, сэтгэцийг гештальт-бүхэллэг
бүтцийн тусламжтай судлах хөтөлбөрийг дэвшүүлсэн. Хүртэхүй нь
сэтгэцийн танин мэдэхүйн процесс мөн, жишээ нь гештальт сэтгэл
зүйчдийн хувьд хүртэхүй бол сэрлийн нийлбэр биш, бөгөөд дүрсийн
шинж нь түүний хэсгийн шинжээр дамжин тодорхойлогддоггүй. Тэдний
үзэж байгаагаар, хүртэхүйн дотоод зохион байгуулалтын систем нь
түүнд хамаарах сэрлийн шинжийг тодорхойлдог байна. Гештальт
сэтгэл судлалд дүрс фоны ойлголт чухал байдаг.
Хүртэхүй нь сэтгэцийн танин мэдэхүйн процесс мөн, жишээ нь
гештальтсэтгэл зүйчдийн хувьд хүртэхүй бол сэрлийн нийлбэр биш,
бөгөөд дүрсийн шинж нь түүний хэсгийн шинжээр дамжин
тодорхойлогддоггүй. Тэдний үзэж байгаагаар, хүртэхүйн дотоод
зохион байгуулалтын систем нь түүнд хамаарах сэрлийн шинжийг
тодорхойлдог байна. Гештальт сэтгэл судлалд дүрс фоны ойлголт
чухал байдаг.
Гуманист сэтгзл судлал – ХХ зууны 60-аад онд үүссзн, орчин
үеийн өрнөдийн сэтгэл зуйн голлох чиглэлуудийн нэг. Тэд өөрсдийн
үзэл баримтлалыг психоанализ, бихевиоризмын эсрэг тавьдаг.
СЭТГЭЛ СУДЛАЛЫН СУДЛАХ ЗҮЙЛ
СЭТГЭЦ
УХАМСАР
УХАМСАРГҮЙ
БИЕ ХҮН
ЗАН ҮЙЛ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
-Сэтгэцийн үзэгдэлд чанарын судалгаа
хийх
-Сэтгэцийн үзэгдлийн төлөвшил
,хөгжилд задлан шинжилгээ хийх
-Сэтгэцийн үзэгдлийн физиологийн
механизмыг судлах
-Хүмүүсийн амьдрал,үйл ажиллагаа
сэтгэл зүйн мэдлэгийн төлөвлөгөөтэй
нэвтрүүлэхэд нөлөөлөх
Сэтгэл судлал –хүний сэтгэц, ухамсрын үүсэл, хөгжил ба илэрэх зүй
тогтолын тухай шинжлэх ухаан юм.
Сэтгэц- тархины шинж бөгөөд хүн болон амьтанд бодит ертөнцийн
юмс үзэгдлийг тусгах чадвар юм. Сэтгэц нь хэлбэр ба илэрлийн хувьд
олон. Хүний сэтгэц бол түүний мэдрэмж, бодол санаа, сэтгэл хөдөл
өөрөөр хэлбэл, үйлдэл үйл хэрэг, бусад хүмүүстэй харилцахад илрэх
сүбъектив дотоод ертөнцийг бүрдүүлэгч болно.
Хүний ухамсар- сэтгэцийн хөгжлийн дээд шат, нийгэм түүхийн
хөгжил, хөдөлмөрийн үр дүн юм. Үүнээс гадна сэтгэл судлал нь
ухамсаргүй бие хүн, үйл ажилгаа болон зан үйл зэрэг үзэгдлийг
судалдаг.
Ухамсаргүй- тусгагдаж буй бодит зүйлүүд хүний сэтгэл хөдлөлтэй
нийлэн илрэх , эх үүсвэр нь үл ухамсарлагдах, гадаад орчны тусгалын
хэлбэр.
Бие хүн- бодгалийн болон нийгэм-сэтгэл зүйн онцлогуудыг агуулсан
хүн.
Үйл ажиллагаа- энэ нь хэрэгцээ, сонирхолыг хангахад чиглэсэн хүний
үйлдлүүдийн нийлбэр болно.
Зан үйл- сэтгэцийн үйл ажиллагааны гадаад илрэл юм.
Сэтгэл судлын шинжлэх ухааны үндсэн зорилт нь объектив зүй тогтлыг
судлахад оршино. Сэтгэл судлал өөрийн өмнө хэд хэдэн үүрэг зорилт
тавьдаг. Үүнд:
1.Сэтгэцийн үзэгдэл, процессийн чанарын |бүтцийн| онцлогийг судлах
онолын төдийгүй, мөн практикийн ач холбогдолтой.
2.Амьдралын бодит нөхцөл ба хүмүүсийн үйл ажиллагаанаас шатгаалан
сэтгэц илрэхтэй уялдаатайгаар сэтгэцийн үзэгдэл ба процесийн бүрдэл,
хөгжлийг задлан шинжлэх.
3.Сэтгэцийн үзэгдлийн үндэс болох физиологийн механизмыг судлахын
учир нь түүнийг мэдэхгүйгээр сэтгэцийнг хөгжүүлэх, төлөвшүүлэх практик
хэрэглүүрийг зөв эзэмшүүлэх боломжгүй.
4.Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдралд
төлөвлөгөөтэй нэвтрүүлэхэд нөлөөлөх |сургалт, хүмүүжлийн шинжлэх
ухааны болон практик аргачлалыг боловсруулах, хүмүүсийн олон төрлийн
үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн процессийг үр ашигтай болгох|.
Сэтгэцийн үзэгдлийн үндэс болох физиологийн механизмыг
судлахын учир нь түүнийг мэдэхгүйгээр сэтгэцийнг хөгжүүлэх,
төлөвшүүлэх практик хэрэглүүрийг зөв эзэмшүүлэх боломжгүй.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдралд
төлөвлөгөөтэй нэвтрүүлэхэд нөлөөлөх |сургалт, хүмүүжлийн
шинжлэх ухааны болон практик аргачлалыг боловсруулах,
хүмүүсийн олон төрлийн үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн
процессийг үр ашигтай болгох|.
СЭТГЭЛ СУДЛАЛ
Онцлогууд
1.Сэтгэл судлал –хүн төрөлхтөнд хамаарах,хамгийн
нарийн төвөгтэй үзэгдлийн тухай шинжлэх ухаан.
2.Танин мэдэхүйн объект нь нийлмэл байдаг учир сэтгэл
судлал нь өвөрмөц шинжлэх ухаан.
3. Сэтгэл судлалын онцлог нь түүний хосгүй нандин
практик үр дагаварт оршино.
4. Сэтгэл судлал нь хамгийн ирээдүйтэй шинжлэх ухааны
нэг.
Онцлогууд
СЭТГЭЛ СУДЛАЛ
1. Сэтгэл судлал- бүтэц, үйл ажиллагааны зүй тогтол, организм,
механизмын хувьд хамгийн нарийн төвөгтэй тархи нь сэтгэцийг
агуулагч учраас сэтгэл судлал бол төвөгтэй шинжлэх ухааны нэг юм.
Тэгээд ч сэтгэл зүйн үзэгдлүүд олон талтай байдгаас сэтгэцийн
ихэнх хуулиуд нь одоо болтол судлагдагаагүй байна
Түүнээс гадна, сэтгэцийн процесс ба үзэгдэл, сэтгэцийн
үйлийг удирдаж сурах нь юутай ч зүйрлэхгүй хүнд хэцүү юм.
2. Хүн сэтгэцийн тусламжтайгаар хүрээлэн буй ертөнцийг танин
мэдэж, дараа нь түүний үндэсэн дээр өөрийн сэтгэц, энэхүү
ертөнцийн нөлөөллийг танин мэддэг учраас сэтгэл судлалын судлах
зүйл ба судлагдахууны тайлбарлагдана.
3. Хүн төрөлхтний бүхийл асуудал, хүний өөрийн сэтгэц ба
ухамсрын учир шалтгааныг сэтгэн тунгаахаас чухал зүйл үгүй бөгөөд
энэхүү шинжлэх ухааны судалгааны үр дүнг бусад мэдлэгийн
салбаруудтай харьцуулахад, хүмүүст субъектив болон объектив
чухал ач холбогдолтой байдгаас сэтгэл судлалын хосгүй нандин
практик үр дагавар илэрдэг.
4. Сэтгэл судлал, түүний судалгааны хэтийн төлөв нь байнга
өсөн нэмэгдэж буй хүний үүрэг, ач холбогдол, түүний сэтгэц,
ухамсраас үүдэн гардаг юм. Ирээдүйд техникийн хүнд төслийг
боловсруулах нь бус, харин түүнийг хэрэгжүүлэх хүмүүсийн зан
үйл, үйлдлийг урьдчилан таамаглах нь илүү их бэрхшээлтэй
болно гэдгийг итгэлтэйгээр хэлж болно.
Ерөнхий сэтгэл судлал нь сэтгэцийн үйл, хүний ухамсар сэтгэцийн
процесс, шинж, байдлын ерөнхий зүй тогтлыг болон бие хүний ба бүрдлийн
агуулга, түүний онцлогийг судалдаг.
Нийгмийн сэтгэл судлал - хүнийг тодорхой бүлэг, хамтлагийн
харьяалалтай нь уялдуулан сэтгэл зүйн үзэгдэл, процессийг судалдаг.
Амьтны сэтгэл судлал /эсвэл харьцуулсан сэтгэл судлал -амьтны
сэтгэцийн онцлог, зүй тогтлыг тадний хөгжлийн янз бүрийн үе шатанд
судалдаг.
Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал - өсвөр үеийхнийг сургах,
хүмүүжүүлэх үйл явцын сэтгэл зүйн онцлог, зүй тогтлыг судалдаг.
Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын зорилтонд мэдлэг эзэмших үйл
явц, дунд сургуулийн хэрэгцээтэй холбоотой чадвар, дадлын
төлөвшилт, сургалт хүмүүжлийн арга хэрэглүүрийн сэтгэл зүйн
/сэтгэцийн/ үндэслэл, сургуулийн хамт олон дотор суралцагч-бие
хүнийг хүртэн хүлээн авах асуудал, политехник сургалттай холбоотой
сэтгэл зүйн асуудал болон сурагчдыг практик үйл ажиллагаанд
бэлтгэх зэрэг асуудлууд орно.
Ñýòãýë ñóäëàëûí ñàëáàð
Спортын сэтгэл судлал-спортын үйл ажиллагааны сэтгэл
зүйн онцлогийг судална.
Сансрын сэтгэл судлал нь сансрын нислэгийн нөхцөлд хүний
организмд явагдах сэтгэцийн процессийн онцлог, ялангуяа хүний
сэтгэцэд бие бялдрын их ачаалал, орчны хэвийн бус нөхцөл,
жингүүдлийн байдлын нөлөөллийг судална. Мөн түүнчлэн, сэтгэл
судлалын энэхүү салбар нь нислэгийн үе дэх ажиллах чадварын
онцлог, тухайлбал, цаг хугацаа туйлын дутагдалтай нөхцөлд
ажиллах шаардлагатай байдал зэргийг шийдвэрлэнэ.
Хуулийн сэтгэл судлал нь гэмт хэрэгтэн, хууль зөрчигчдийн
сэтгэл зүй, мөн түүнчлэн шүүхийн практикт тохиолддог асуудлыг
судална.
Цэргийн сэтгэл судлал – байлдагч бие хүний сэтгэл зүй, цэргийн
хамт олны сэтгэл зүй болон тэдний мэргэжлийн үйл ажиллагааны
янз бүрийн хэлбэр, төрлийн сэтгэл зүйн онцлогийг судална.
Анагаахын сэтгэл судлал – янз бүрийн өвчлөлийн үеийн
сэтгэцийн үйл ажиллагааны хямрал, өөрчлөлтийг судалж,
түүнийг эмчлэх зохимжтой аргыг бсловсруулахад үйлчилдэг.
Эмгэг сэтгэл судлал – организмын бүтэц, үүргийн ямар
нэгэн өөрчлөлттэй холбоотой сэтгэцийн эмгэг онцлогт гол
анхаарлаа хандуулдаг.
Пара сэтгэл судлал нь бодгаль хувийн болон нийгэм-сэтгэ
зүйн хэвийн бус үзэгдлийг судална.

More Related Content

What's hot

сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригEnkhtuya Batchuluun
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4azora14
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарSiner AG
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуйMaRaLaa
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолтOyuka Oyu
 
философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадварEnkhtuya Batchuluun
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжBinderya Becky
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудazora14
 

What's hot (20)

сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
лекц
лекцлекц
лекц
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Leg6
Leg6Leg6
Leg6
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
Сэрэлийн физиологи үндэс
Сэрэлийн физиологи үндэсСэрэлийн физиологи үндэс
Сэрэлийн физиологи үндэс
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолт
 
Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
сэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриасэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриа
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
 

Viewers also liked

сэтгэл судлал
сэтгэл судлалсэтгэл судлал
сэтгэл судлалeegii_ss22
 
Амьтны сэтгэц ба зан үйл
Амьтны сэтгэц ба зан үйлАмьтны сэтгэц ба зан үйл
Амьтны сэтгэц ба зан үйлА. Итгэл
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудсэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудBayasaa Хөгжилтэй амьдрал
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Adilbishiin Gelegjamts
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 
монголын түүхийн онцлох он тоолол
монголын түүхийн онцлох он тоололмонголын түүхийн онцлох он тоолол
монголын түүхийн онцлох он тоололBolzooo
 
сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлBuyaka Buugii
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухайOyuka Oyu
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 
хувь хүний хөгжил
хувь хүний хөгжилхувь хүний хөгжил
хувь хүний хөгжилTungaa Tungalag
 

Viewers also liked (20)

сэтгэл судлал
сэтгэл судлалсэтгэл судлал
сэтгэл судлал
 
Амьтны сэтгэц ба зан үйл
Амьтны сэтгэц ба зан үйлАмьтны сэтгэц ба зан үйл
Амьтны сэтгэц ба зан үйл
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудсэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
 
сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
сэтгэл судлал хичээлийн хөтөлбөрсэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
Сэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тестСэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тест
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
Leg2
Leg2Leg2
Leg2
 
монголын түүхийн онцлох он тоолол
монголын түүхийн онцлох он тоололмонголын түүхийн онцлох он тоолол
монголын түүхийн онцлох он тоолол
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөл
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухай
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
хувь хүний хөгжил
хувь хүний хөгжилхувь хүний хөгжил
хувь хүний хөгжил
 
Setgel sudlaliin testuud
Setgel sudlaliin testuudSetgel sudlaliin testuud
Setgel sudlaliin testuud
 

Similar to Leg1

лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөрDorj Otgonchimeg
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 
New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word documentMinjmaa Gombosuren
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанАлексей Бат
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философиArsenic Halcyon
 
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.BayarmaaBuyantogtokh1
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxWE ME
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6azora14
 

Similar to Leg1 (20)

лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
PТОN111-Хичээл 1/1
PТОN111-Хичээл 1/1PТОN111-Хичээл 1/1
PТОN111-Хичээл 1/1
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөр
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word document
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаан
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1
 
P1
P1P1
P1
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
PТОN111-Хичээл 1/2
PТОN111-Хичээл 1/2PТОN111-Хичээл 1/2
PТОN111-Хичээл 1/2
 
Shine ueiin philosophy
Shine ueiin philosophyShine ueiin philosophy
Shine ueiin philosophy
 
MHON101-хичээл-8
MHON101-хичээл-8MHON101-хичээл-8
MHON101-хичээл-8
 
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 

More from Мөнх- Очир (20)

Leg16
Leg16Leg16
Leg16
 
2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa
 
2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa
 
Leg15
Leg15Leg15
Leg15
 
Leg13.2
Leg13.2Leg13.2
Leg13.2
 
Leg13.1
Leg13.1Leg13.1
Leg13.1
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Leg10.2
Leg10.2Leg10.2
Leg10.2
 
Leg10.1
Leg10.1Leg10.1
Leg10.1
 
Leg5
Leg5Leg5
Leg5
 
Leg4
Leg4Leg4
Leg4
 
Leg3
Leg3Leg3
Leg3
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
Cem1
Cem1Cem1
Cem1
 
Cem14
Cem14Cem14
Cem14
 
Cem13
Cem13Cem13
Cem13
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
Cem11
Cem11Cem11
Cem11
 
Cem10
Cem10Cem10
Cem10
 
Cem8
Cem8Cem8
Cem8
 

Leg1

  • 1.
  • 2. Тодорхой шинжлэх ухаан бүр нь өөрийн судлах зүйлийн онцлогоор хоорондоо ялгаатай байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний сэтгэц, ухамсар үүсэж хөгжсөн зүй тогтол, хүний сэтгэцийн процесс: сэрэл, хүртэхүй, тогтоох ой, анхаарал, хэлэхүй, сэтгэхүй болон сэтгэцийн шинж чанар болох зан төлөв, зориг, сэтгэлийг хөдөлгөөн, темперамент зэрэг сэтгэцийн үзэгдлүүдийг судалдаг ухаан юм. Сэтгэцийн эдгээр үзэгдэл нь хүний тархинд тусгагдсан субъектив дүр юм. Ийм учраас сэтгэл судлал нь объектив бодит юмсын шинж чанарыг тусгасан тархины бүтээгдэхүүн болох хүний сэтгэцийн тухай шинжлэх ухаан мөн.
  • 3. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь физиологийн шинжлэх ухааны нээлт, ололт, онол дээр тулгуурлан байж хүний сэтгэц, ухамсрын асуудлыг жинхэнэ шинжлэх ухааны үүднээс үнэн зөв тайлбарлаж чадна. Ийм учраас орчин үеийн сэтгэл судлалын ухааны хөгжилд физиологийн шинжлэх ухааны ололт амжилт асар их үүргийг гүйцэтгэж байгаа юм. Орчин үед сэтгэл судлалын ухаан эрчимтэй хөгжиж улс ардын аж ахуй, соѐл, шинжлэх ухааны хөгжилд чухал үүргийг гүйцэтгэж материаллаг үйлдвэрлэлийг бүтээгч хүмүүс, тухайн хамт олон бие хүн, хувь хүний үзэл санаа, итгэл ухамсар төлөвшин бүрэлдэхэд түүний гүйцэтгэх үүрэг асар өндөрт тавигдаж байна.
  • 4. Ñýòãýë ñóäëàëûí õºãæëèéí ¿å øàò 1 үе шат Сэтгэл судлал бол сүнсний тухай шинжлэх ухаан Сэтгэл судлалын ийм тодорхойлолтыг 2000 гаруй жилийн тэртээ өгчээ.Хүний амьдралд тохиолддог ойлгомжгүй бүхий л үзэгдлүүлийг, түүний сүнстэй холбон тайлбарлаж байсан. 2 үе шат Сэтгэл судлал бол ухамсар тухай шинжлэх ухаан Сэтгэл судлал бол ухамсар тухай шинжлэх ухаан Сэтгэл судлал бол ухамсар тухай шинжлэх ухаан Сэтгэл судлал бол ухамсар тухай шинжлэх ухаан . Байгалийн шинжлэх ухааны хөгжилтэй холбоотойгоор XVII зуунаас эхэлсэн. Бодох мэдрэх,хүсэх чадварыг ухамсар гэж нэрлэн. Судалгааны үндсэн арга бол хүн өөрөө өөрийгөө ажиглаж,баримт явдлыг тодорхойлон бичих гэж үзэж байсан.
  • 5. 3 үе шат Сэтгэл судлал бол зан үйлийг судалдаг шинжлэх ухаан Энэ үе шат нь XX зуунаас эхэлсэн.Сэтгэл судлалын зорилт бол шууд харж болох зүйл,тухайлбал, зан үйл,хүний хариу үйлдлийг ажиглаж 4 үе шат судлахад оршино.Үйл явдлуудыг өдөөгч сэдлийг харгалзаж үздэггүй. 4 үе шат Сэтгэл судлал бол сэтгэцийн баримт, зүй тогтол,механиз- мыг судалдаг шинжлэх ухаан Ертөнцийн талаарх материалист үзлийн суурин дээр бүрэлдсэн. Орчин үеийн сэтгэл судлалын үндэс нь тусгалын онол юм.
  • 6. 1.үе шат. Сэтгэцийн тухай анхны төсөөлөл нь анимистик шинжтэй байсан бөгөөд эд зүйлс болгоныг сүнстэй гэж үздэг байжээ. Үзэгдэл хөдөлгөөний хөгжлийн шалтгааныг амьд гэдгээр авч үзэж байжээ. Аристотель сэтгэцийн ойлголтыг бүх органик процессуудад хэрэглэж тэдгээрийг ургамал, амьтны, ухамсартай сүнс гэж ангилжээ. Үүний дараа сэтгэцийн талаар материалист |Демокрит| ба идеалист |Платон| гэсэн эсрэг хоѐр үзэл бодол бий болжээ. Демокрит- сэтгэц бол байгалийн нэгэн адил материаллаг хэмээн үзжээ. Сүнс нь атомаас бүтдэг, харин физик биетийг бодвол нилээн нарийн атом юм. Мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан ертөнцийг танин мэддэг. Платоны үзэж байснаар сүнс нь материтай адил зүйл биш ба түүнээс идеаль байдлаараа ялгаатай. Ертөнцийг танин мэдэх нь сэтгэц ба хүрээлэн буй орчны харилцан харсан зүйлийн дурсамж юм гэж үзэж байжээ.
  • 7. 2.Үе шат. XYII зуунд сэтгэц, ухамсрыг шинжлэх ухааны үүднээс ойлгох арга зүйн урьдчилсан нөхцөл тавигдсан байна. Р.Декартын үзэж байгаараа амьтан бол сэтгэл санаа байхгүй, тэдний зан үйл нь гаднаас үзүүлсэн нөлөөллийн рефлекс юм. Түүний үзэл санаагаар бол хүн ухамсартай бөгөөд сэтгэхүйн явцад өөрт дотоод амьдрал байгааг тогтоодог. Д.Локк нь хүний ухамсарт мэдрэхүйн эрхтнээр дамжихгүй зүйл гэж байхгүй гээд ухамсарт атомист задлан шинжлэл хийх зарчим дэвшүүлсний дагуу сэтгэцийн үзэгдлүүд нь эхлээд анхдагч, дараа нь задрахгүй элемент |сэрэхүй| болох ба ингэсний үндсэн дээр нийлэмжээр дамжин нилээд нарийн бүрдлүүд төлөвшинэ гэж үзэж байжээ. XYII зуунд Английн эрдэмтэн Т. Гоббс, Д. Гартли нар сэтгэцийн үйлийн үндэс болох нийлэмжийн тухай детерминист төсөөллийг хөгжүүлсэн. Харин Францын судлаач П. Гольбах, К. Гельвеций нар хүний сэтгэц нийгмийн хамаарлын талаар маш чухал үзэл санааг боловсруулжээ.
  • 8. 3. үе шат. Сэтгэц судлалыг мэдлэгийн бие даасан салбар болоход физиологи дахь нөхцөлт рефлексийн арга, сэтгэцийн өвчнийг эмчлэх практик туршлага болон сэтгэцийн туршилт судалгаанууд их үүргийг гүйцэтгэсэн. ХХ зууны эхэн үед амеркийн сэтгэл зүйч, бихевиоризтыг үндэслэгч Д. Уотсон нь ухамсрын тухай декарт- локкийн үзэл баримтлалыг үндэсгүй гэж үзээд сэтгэл судлал нь ухамсрыг судлахаас татгалзаж, өөрийн анхаарлаа зөвхөн ажиглах боломжтой, тухайлбал, хүний зан үйлд хандуулах ѐстой гэж үзжээ. 4. үе шат |орчин үе|. Сэтгэцийн мөн чанарт олон талаас хандах, сэтгэл судлалыг хүний практик үйл ажиллагааны сонирхолд үйлчлэх салбаруудтай мэдлэгийн хэрэглээний чиглэл болгон хувиргах хандлага. Оросын сэтгэл судлалтын шинжлэх ухаан нь сэтгэцийн үүслийн талаар диалегтик-материалист байр суурь баримталж байна.
  • 9. Бехтерев Владимир Иванович |1857-1927|- оросын нэрт физиологч, мэдрэлийн эмч, сэтгэл судлаач, Оросын туршилтын сэтгэл зүйн анхны лаборатори |1885|, Сэтгэц неврологийн институт |1908| буюу дэлхийд хүнийг иж бүрнээр судлах анхны төвийг үндэслэсэн. Зан үйлийн байгалийн шинжлэх ухааны онол, шинжлэх ухааны рефлексологийг боловсруулсан. Блонский Павел Петрович |1884-1941|-оросын нэрт сэтгэл судлаач, сурган хүмүүжилэгч. Сэтгэл судлалыг амьд амьтаны зан үйлийн тухай шинжлэх ухаан хэмээн үзэж байсан. Би хүний судлалахдаа иж бүрнээр хадахыг дэмжиж, тогтоолтыг генетик |шаталсан онолыг томъеолсон Выготский Лев Семёнович |1896-1934| оросын гарамгай сэтгэл судлаач. Хувь хүн соѐлын үнэт зүйлсийг эзэмших явцад дахь сэтгэцийн үүргийн хөгжлийн тухай сургаал болон оросын сэтгэл зүйн шинжлэх ухаан арга зүйн олон зарчмыг боловсруулсан.
  • 10. Запорожед Александр Владимирович |1905-1981| оросын нэрт сэтгэл судлаач. Онтогенетгийн талаас үйл ажилалгаан сэтгэл зүйн ерөнхий онол перцетив үйл онолыг боловсруулсан. Корнилов Константин Константинович |1879-1957| оросын нэрт сэтгэл судлаач. Бие хүнийг судлах зарчим, сэтгэлийн тэнхээ-зориг болон зан төлөвийн асуудлыг боловсруулж байсан. Ланге Николай Николаевич |1858-1921| оросд туршилтын сэтгэл судалыг үндэслэгчдийн нэг. Сэтгэцийн танин мэдэх процессууд болон түүний физилиогийн үндсийн асуудлаар ажиллаж байсан. Леонтьев Алексей Николаевич |1903-1979| оросын нэрт сэтгэл судлаач Л.С.Выготский А.Р.Лурлия нартай хамтарч соѐл-түүхийн онолыг боловсруулж байсан, оросын болон дэлхийн сэтгэл судлын шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн онолын чиглэл болох үйл ажилалгааны сэтгэлийн болох ерөнхий үзэл баримтлыг дэвшүүлж, нарийвчлан боловсруулсан.
  • 11. Лурия Александр Романович |1902-1977| оросын нэрт сэтгэл судлаач, оросод нейропсихологийг үндэслэч. Сэтгэцийн дээд үүргийн локализацийн асуудлыг туршин судлахад гол анхаарлаа хандуулж байсан. Нечаев Александр Петрович |1870-1948| хувьсгалын өмнөх оросод туршилтын сэтгэл судлалын үндэслэгчдийн нэг. Ой тогтоолт, хүмүүсийн бодгаль судалж байсан . Павлов Иван Петрович |1849-1936| оросын агуу их физилиологч эрдэмтэн хүний дээд мэдэрлийн үйл ажилалгааны тухай сургаалыг үндэслэгч. Рубинштейн Сергей Леонидович |1889-1960| оросын гарамгай сэтгэл судлаач, филосовч. Сэтгэл судлал дахь үйл ажилалгааны хандалга, шалтгаан-үр дагварын зарчим, бие хүнд бодгаль хандах хандалгын зарчмыг боловсруулсан. Сеченов Иван Михайлович |1829-1905| оросын агуу их физиологч, сэтгэл судлаач. Зан үйлийн сэтгэцийн зохцуулалтын байгалийн шинжлэх ухааны онолыг боловсруулсан.
  • 12. Психоанализ – ХХзууны эхэн үед Өрнөдөд ууссэн сэтгэл судлалын томоохон чиглэлүүдийн нэг. Хүний зан үйл нь зөвхөн ухамсраар төдийгүй, ухамсаргүйгээр тодорхойлогдоно гэсэн онолын байр суурь дээр үндэслэдэг. Психоанализ нь З.Фрейд болон түүний сургаалыг баримтлагчдын /фрейдизм, неофрейдизм/ үзэл санаанаас үүссэн , сэтгэцийг өвөрмец арга зүйгээр судалдаг. Психоанализийн үндсэн аргууд: челөөт нийлэмжид задлан шинжилгээ хийх арга; зүүдийг задлан шинжилж, тайлбарлах; хүний төрөл бүрийн алдаатай болон тохиолдлын үйлдлийг тайлбарлах. Бихевиоризм – XX зуунь/ эхэнд өрнөдийн сэтгэл судлалд үүссэн чиглэл, ухамсрыг шинжлэх ухааны судалгааны судлах зүйлийн хувьд үгүйсгэж, сэтгэцийг зан үйлийн төрөл бүрийн хэлбэр ттооцож, түүнийг организмын гадаад орчны нөлөөлөлд өгөх хариуны үр дүн хэмээн үздэг.
  • 13. Бихевиоризмын үндсэн ойлголтууд нь “өдөөгч” /гадаад орчны цочроогч/, “хариу үйлдэл” /организмын цочроогчид өгөх хариу/ болон өдөөгч, хариу үйлдлийн хоорондын “холбоо” /нийлэмж/ юм. S-K схемийн энгийн байдал нь /шаардлагатай тохиолдолд хүндрүүлж болох/ сэтгэцийн үзэгдлийг тайлбарлах тоон боловсруулалтыг хялбархан ашиглах, мөн судалгааны үр дүнг математикийн аргаар боловсруулах боломж олгодог. Гештальт сэтгэл судлал – XX зууны эхэн үед Германд үүссэн, барууны сэтгэл зүйн чиглэл, сэтгэцийг гештальт-бүхэллэг бүтцийн тусламжтай судлах хөтөлбөрийг дэвшүүлсэн. Хүртэхүй нь сэтгэцийн танин мэдэхүйн процесс мөн, жишээ нь гештальт сэтгэл зүйчдийн хувьд хүртэхүй бол сэрлийн нийлбэр биш, бөгөөд дүрсийн шинж нь түүний хэсгийн шинжээр дамжин тодорхойлогддоггүй. Тэдний үзэж байгаагаар, хүртэхүйн дотоод зохион байгуулалтын систем нь түүнд хамаарах сэрлийн шинжийг тодорхойлдог байна. Гештальт сэтгэл судлалд дүрс фоны ойлголт чухал байдаг.
  • 14. Хүртэхүй нь сэтгэцийн танин мэдэхүйн процесс мөн, жишээ нь гештальтсэтгэл зүйчдийн хувьд хүртэхүй бол сэрлийн нийлбэр биш, бөгөөд дүрсийн шинж нь түүний хэсгийн шинжээр дамжин тодорхойлогддоггүй. Тэдний үзэж байгаагаар, хүртэхүйн дотоод зохион байгуулалтын систем нь түүнд хамаарах сэрлийн шинжийг тодорхойлдог байна. Гештальт сэтгэл судлалд дүрс фоны ойлголт чухал байдаг. Гуманист сэтгзл судлал – ХХ зууны 60-аад онд үүссзн, орчин үеийн өрнөдийн сэтгэл зуйн голлох чиглэлуудийн нэг. Тэд өөрсдийн үзэл баримтлалыг психоанализ, бихевиоризмын эсрэг тавьдаг.
  • 15. СЭТГЭЛ СУДЛАЛЫН СУДЛАХ ЗҮЙЛ СЭТГЭЦ УХАМСАР УХАМСАРГҮЙ БИЕ ХҮН ЗАН ҮЙЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА -Сэтгэцийн үзэгдэлд чанарын судалгаа хийх -Сэтгэцийн үзэгдлийн төлөвшил ,хөгжилд задлан шинжилгээ хийх -Сэтгэцийн үзэгдлийн физиологийн механизмыг судлах -Хүмүүсийн амьдрал,үйл ажиллагаа сэтгэл зүйн мэдлэгийн төлөвлөгөөтэй нэвтрүүлэхэд нөлөөлөх
  • 16. Сэтгэл судлал –хүний сэтгэц, ухамсрын үүсэл, хөгжил ба илэрэх зүй тогтолын тухай шинжлэх ухаан юм. Сэтгэц- тархины шинж бөгөөд хүн болон амьтанд бодит ертөнцийн юмс үзэгдлийг тусгах чадвар юм. Сэтгэц нь хэлбэр ба илэрлийн хувьд олон. Хүний сэтгэц бол түүний мэдрэмж, бодол санаа, сэтгэл хөдөл өөрөөр хэлбэл, үйлдэл үйл хэрэг, бусад хүмүүстэй харилцахад илрэх сүбъектив дотоод ертөнцийг бүрдүүлэгч болно. Хүний ухамсар- сэтгэцийн хөгжлийн дээд шат, нийгэм түүхийн хөгжил, хөдөлмөрийн үр дүн юм. Үүнээс гадна сэтгэл судлал нь ухамсаргүй бие хүн, үйл ажилгаа болон зан үйл зэрэг үзэгдлийг судалдаг. Ухамсаргүй- тусгагдаж буй бодит зүйлүүд хүний сэтгэл хөдлөлтэй нийлэн илрэх , эх үүсвэр нь үл ухамсарлагдах, гадаад орчны тусгалын хэлбэр. Бие хүн- бодгалийн болон нийгэм-сэтгэл зүйн онцлогуудыг агуулсан хүн. Үйл ажиллагаа- энэ нь хэрэгцээ, сонирхолыг хангахад чиглэсэн хүний үйлдлүүдийн нийлбэр болно.
  • 17. Зан үйл- сэтгэцийн үйл ажиллагааны гадаад илрэл юм. Сэтгэл судлын шинжлэх ухааны үндсэн зорилт нь объектив зүй тогтлыг судлахад оршино. Сэтгэл судлал өөрийн өмнө хэд хэдэн үүрэг зорилт тавьдаг. Үүнд: 1.Сэтгэцийн үзэгдэл, процессийн чанарын |бүтцийн| онцлогийг судлах онолын төдийгүй, мөн практикийн ач холбогдолтой. 2.Амьдралын бодит нөхцөл ба хүмүүсийн үйл ажиллагаанаас шатгаалан сэтгэц илрэхтэй уялдаатайгаар сэтгэцийн үзэгдэл ба процесийн бүрдэл, хөгжлийг задлан шинжлэх. 3.Сэтгэцийн үзэгдлийн үндэс болох физиологийн механизмыг судлахын учир нь түүнийг мэдэхгүйгээр сэтгэцийнг хөгжүүлэх, төлөвшүүлэх практик хэрэглүүрийг зөв эзэмшүүлэх боломжгүй. 4.Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдралд төлөвлөгөөтэй нэвтрүүлэхэд нөлөөлөх |сургалт, хүмүүжлийн шинжлэх ухааны болон практик аргачлалыг боловсруулах, хүмүүсийн олон төрлийн үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн процессийг үр ашигтай болгох|.
  • 18. Сэтгэцийн үзэгдлийн үндэс болох физиологийн механизмыг судлахын учир нь түүнийг мэдэхгүйгээр сэтгэцийнг хөгжүүлэх, төлөвшүүлэх практик хэрэглүүрийг зөв эзэмшүүлэх боломжгүй. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдралд төлөвлөгөөтэй нэвтрүүлэхэд нөлөөлөх |сургалт, хүмүүжлийн шинжлэх ухааны болон практик аргачлалыг боловсруулах, хүмүүсийн олон төрлийн үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн процессийг үр ашигтай болгох|.
  • 19. СЭТГЭЛ СУДЛАЛ Онцлогууд 1.Сэтгэл судлал –хүн төрөлхтөнд хамаарах,хамгийн нарийн төвөгтэй үзэгдлийн тухай шинжлэх ухаан. 2.Танин мэдэхүйн объект нь нийлмэл байдаг учир сэтгэл судлал нь өвөрмөц шинжлэх ухаан. 3. Сэтгэл судлалын онцлог нь түүний хосгүй нандин практик үр дагаварт оршино. 4. Сэтгэл судлал нь хамгийн ирээдүйтэй шинжлэх ухааны нэг. Онцлогууд СЭТГЭЛ СУДЛАЛ
  • 20. 1. Сэтгэл судлал- бүтэц, үйл ажиллагааны зүй тогтол, организм, механизмын хувьд хамгийн нарийн төвөгтэй тархи нь сэтгэцийг агуулагч учраас сэтгэл судлал бол төвөгтэй шинжлэх ухааны нэг юм. Тэгээд ч сэтгэл зүйн үзэгдлүүд олон талтай байдгаас сэтгэцийн ихэнх хуулиуд нь одоо болтол судлагдагаагүй байна Түүнээс гадна, сэтгэцийн процесс ба үзэгдэл, сэтгэцийн үйлийг удирдаж сурах нь юутай ч зүйрлэхгүй хүнд хэцүү юм. 2. Хүн сэтгэцийн тусламжтайгаар хүрээлэн буй ертөнцийг танин мэдэж, дараа нь түүний үндэсэн дээр өөрийн сэтгэц, энэхүү ертөнцийн нөлөөллийг танин мэддэг учраас сэтгэл судлалын судлах зүйл ба судлагдахууны тайлбарлагдана. 3. Хүн төрөлхтний бүхийл асуудал, хүний өөрийн сэтгэц ба ухамсрын учир шалтгааныг сэтгэн тунгаахаас чухал зүйл үгүй бөгөөд энэхүү шинжлэх ухааны судалгааны үр дүнг бусад мэдлэгийн салбаруудтай харьцуулахад, хүмүүст субъектив болон объектив чухал ач холбогдолтой байдгаас сэтгэл судлалын хосгүй нандин практик үр дагавар илэрдэг.
  • 21. 4. Сэтгэл судлал, түүний судалгааны хэтийн төлөв нь байнга өсөн нэмэгдэж буй хүний үүрэг, ач холбогдол, түүний сэтгэц, ухамсраас үүдэн гардаг юм. Ирээдүйд техникийн хүнд төслийг боловсруулах нь бус, харин түүнийг хэрэгжүүлэх хүмүүсийн зан үйл, үйлдлийг урьдчилан таамаглах нь илүү их бэрхшээлтэй болно гэдгийг итгэлтэйгээр хэлж болно.
  • 22. Ерөнхий сэтгэл судлал нь сэтгэцийн үйл, хүний ухамсар сэтгэцийн процесс, шинж, байдлын ерөнхий зүй тогтлыг болон бие хүний ба бүрдлийн агуулга, түүний онцлогийг судалдаг. Нийгмийн сэтгэл судлал - хүнийг тодорхой бүлэг, хамтлагийн харьяалалтай нь уялдуулан сэтгэл зүйн үзэгдэл, процессийг судалдаг. Амьтны сэтгэл судлал /эсвэл харьцуулсан сэтгэл судлал -амьтны сэтгэцийн онцлог, зүй тогтлыг тадний хөгжлийн янз бүрийн үе шатанд судалдаг. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал - өсвөр үеийхнийг сургах, хүмүүжүүлэх үйл явцын сэтгэл зүйн онцлог, зүй тогтлыг судалдаг. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын зорилтонд мэдлэг эзэмших үйл явц, дунд сургуулийн хэрэгцээтэй холбоотой чадвар, дадлын төлөвшилт, сургалт хүмүүжлийн арга хэрэглүүрийн сэтгэл зүйн /сэтгэцийн/ үндэслэл, сургуулийн хамт олон дотор суралцагч-бие хүнийг хүртэн хүлээн авах асуудал, политехник сургалттай холбоотой сэтгэл зүйн асуудал болон сурагчдыг практик үйл ажиллагаанд бэлтгэх зэрэг асуудлууд орно. Ñýòãýë ñóäëàëûí ñàëáàð
  • 23. Спортын сэтгэл судлал-спортын үйл ажиллагааны сэтгэл зүйн онцлогийг судална. Сансрын сэтгэл судлал нь сансрын нислэгийн нөхцөлд хүний организмд явагдах сэтгэцийн процессийн онцлог, ялангуяа хүний сэтгэцэд бие бялдрын их ачаалал, орчны хэвийн бус нөхцөл, жингүүдлийн байдлын нөлөөллийг судална. Мөн түүнчлэн, сэтгэл судлалын энэхүү салбар нь нислэгийн үе дэх ажиллах чадварын онцлог, тухайлбал, цаг хугацаа туйлын дутагдалтай нөхцөлд ажиллах шаардлагатай байдал зэргийг шийдвэрлэнэ. Хуулийн сэтгэл судлал нь гэмт хэрэгтэн, хууль зөрчигчдийн сэтгэл зүй, мөн түүнчлэн шүүхийн практикт тохиолддог асуудлыг судална. Цэргийн сэтгэл судлал – байлдагч бие хүний сэтгэл зүй, цэргийн хамт олны сэтгэл зүй болон тэдний мэргэжлийн үйл ажиллагааны янз бүрийн хэлбэр, төрлийн сэтгэл зүйн онцлогийг судална.
  • 24. Анагаахын сэтгэл судлал – янз бүрийн өвчлөлийн үеийн сэтгэцийн үйл ажиллагааны хямрал, өөрчлөлтийг судалж, түүнийг эмчлэх зохимжтой аргыг бсловсруулахад үйлчилдэг. Эмгэг сэтгэл судлал – организмын бүтэц, үүргийн ямар нэгэн өөрчлөлттэй холбоотой сэтгэцийн эмгэг онцлогт гол анхаарлаа хандуулдаг. Пара сэтгэл судлал нь бодгаль хувийн болон нийгэм-сэтгэ зүйн хэвийн бус үзэгдлийг судална.

Editor's Notes

  1. СЭТГЭЛ СУДЛАЛ