SlideShare a Scribd company logo
1 of 3
Философи гэж юу вэ?
Хүн төрөлхтөн соёл иргэншилийнхээ түүхэнд зөвхөн материаллаг баялгаас гадна оюун
санааны ололт амжилтыг бий болгож, хүн бүр аливаа үзэл бодол хэм хэмжээг
баримталсаар ирсэн. Ертөнц дээр болж буй үйл явдлууд ямар нэгэн учир шалтгааны
улмаас өрнөдөг хэмээн боддог нэг хэсэг хүмүүс байхад шашин шүтдэг эс шүтдэг хэсэг
бүлэг хүмүүс ч бий. Магадгүй хүн бүхэн өөрөөсөө би хорвоо ертөнц дээр чухам яах гэж
амьдардаг юм бэ гэж асууж байсан удаатай байх. Энэ асуултанд ч тэд өөрсдийн
баримталдаг үзэл бодлын үүднээс янз бүрээр хариулдаг.
Мөн бидний анхаарлыг татдаг нэг асуултуудын нэг нь “Философи гэж юу вэ?” гэсэн
асуулт байдаг. Философи хэмээх нэр томьёог хамгийн анх эртний Грекийн философич
Пифагор (МЭӨ 580~572-500~490) хэрэглэсэн гэдэг. Философи гэдэг нэр томъёо нь эртний
Грекийн phileo- хайрлах, дурлах, тэмүүлэх, sophia- цэцэн мэргэн хэмээгч утга бүхий хоёр
үгнээс үүссэн бөгөөд цэцэн мэргэнд дурлах гэсэн утга санааг илэрхийлдэг. Хүн
төрөлхтний хөгжлийн явцад сэтгэн бодох чадвар, ургуулан бодох чадвар хангалттай
хөгжиж тогтсоны дараа философи үүссэн юм. Анхны философи сургаалууд Энэтхэг,
Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсад одоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг
зэрэг үүсчээ. Гэхдээ философи чухамхүү Грект л сонгодог хэлбэртэй болж чадсан аж.
Учир нь тэр үед астрономи судалж, газар хэмжиж, геометр болоод эдийн засгийг
тооцоолон боддог байсан.
Мөн ургуулан бодох төсөөлөх чадвар хангалттай хөгжсөн байсан юм. Ингээд оюун
сэтгэхүй, төсөөлөл хоёроос философи үүссэн. Зарим философичдын үзлээр “философи
бол үнэнийг эрхэмлэдэг, улмаар үнэн рүү тэмүүлдэг мэдлэг юм” (1) гэж үздэг байсан бол
анхны агуу их философич Сократ (МЭӨ 470-399) “философи бол амьдралын сонголт, үйл
ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө
шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн” (2) гэж үзэж байв. Эртний Грекийн сонгодог
үеийн философич Платон(МЭӨ 428/427 – МЭӨ 348/347), эртний Грекийн гүн
ухаантан Платоны шавь Аристотель (МЭӨ 383 - 322) нар философийг “зөвхөн цэцэрхэх
хэрэгсэл болгохоос хөндий байж, түүнийг үнэн мэдлэг олох үйл ажиллагаа мөн” (3) гэж
үзсэн байна.
Философийн үүсэл болоод цааш цаашдын хөгжил нь тодорхой улс орны болон
улмаар нийт хүн төрөлхтний хөгжлийн тухай тухайн төвшин дэх оюуны амьдралын
төдийгүй тодорхой нийгэм- түүхэн нөхцлийн бүтээгдэхүүн болж байдаг. Өөрөөр хэлбэл
хүн төрөлхтөн байгалийн төлөвөөс нийгмийн төлөвд улам бүр шилжиж буй түүхэн
тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож, иймд тэр нь байгалийг
төдийгүй нийгмийг онцлон судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ.
Үүнээс үзэхэд философиос бусад шинжлэх ухаан, шинжлэх ухааны бүхий л бусад
салбар үүссэн. Жишээлбэл: Нар, сар яагаад хиртдэг вэ? дэлхий нарыг хэдэн өдөрт тойрдог
вэ? сар дэлхийг хэдэн өдөр тойрдог вэ? бороо яагаад ордог вэ? гэх мэт байгаль цаг уур
орчлон ертөнцийн онц сонидрхолтой үзэгдлээс эхлээд яагаад гэх асуултанд хариулагддаг
шинжлэх ухаан түүний салбарууд үүссэн. Философийг оюун ухааны үүднээс ухаарч
ойлгож, танин мэдэхийг оролддог. Аливаа зүйлс яагаад оршин тогтнож байдаг вэ? гэдэг
асуултийг философи тавьдаг, түүнд хариултыг олдох нь хүний оюун ухаанд ойлгомжтой
байдаг учраас философи оюунлаг шинж чанартай. Мөн философийг судалж буй хүнд дур
хүсэл тэмүүлэл гэж үгүй бол хөгжихгүй юм. Филосфи нь практикт тулгуурласан ‘үнэн’
учраас дур хүсэл тэмүүлэл нь үнэнийг хайж олоход түлхэцтэй. Энэ нь юмс үзэгдлийн
оршин буй үнэн мөн, утга учрыг хайж олж тэмүүлэх юм. Ихэнхдээ философи гайхахаас
үүссэн байдаг. Ил байгаа зүйлсийн далд утга учрийг ирж хайж учир шалтгааныг нь олох
гэж байгаа учраас яагаад гэдэг асуултыг тавьдаг. Хүний мөнх бус амьдрал, амьдралын
утга учир нь философи үүсэх гол шалтгаан болсон. Ургах жаргах нарны хооронд
үргэлжилэх амьдрал гэх энэ аянд өөртөө эзэн байхын тулд өөрийн гэсэн амьдралыг үзэх
үзэлтэй философитой амьдах нь зүй ёсны хэрэг.
Иймд философи хөгжөөгүй байсан бол манай дэлхийд соёл иргэншилгүй бүдүүлэг
нийгмээсээ салаагүй байх байсан байх. Үүнээс философи гэдэг нь миний бодлоор орчлон
ертөнцийг логиктой таниж мэдэх, соёл иргэншил хөгжсөн нийгэмд ёс зүй ухамсартай
амьдарч үнэнийг батлахыг оролсон ба үнэнрүү тэмүүлсэн мэтгэлзээн юм.
Номзүй: http://sophisma.blogmn.net/
Х.Амантай-Философи гэж юу вэ?
Ишлэл:
1. Анхны агуу их философич Сократ(МЭӨ 470-399)
2. Эртний Грекийн сонгодог үеийн философич Платон(МЭӨ 428/427 – МЭӨ 348/347)
3. Эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь Аристотель (МЭӨ 383 - 322)
Философи гэж юу вэ

More Related Content

What's hot

сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжBinderya Becky
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуйMaRaLaa
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 
сэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжилсэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжилEnkhtushig Lkhagvasuren
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолтazora14
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолтBorte
 

What's hot (20)

№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
Ой тогтоолт реферат
Ой тогтоолт рефератОй тогтоолт реферат
Ой тогтоолт реферат
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
сэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриасэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриа
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
сэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжилсэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжил
 
Psychology
PsychologyPsychology
Psychology
 
Сэтгэлгээний түүх №1
Сэтгэлгээний түүх №1 Сэтгэлгээний түүх №1
Сэтгэлгээний түүх №1
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолт
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 

Similar to Философи гэж юу вэ (20)

лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
MHON101
MHON101MHON101
MHON101
 
Filosofi
FilosofiFilosofi
Filosofi
 
Философи.pptx
Философи.pptxФилософи.pptx
Философи.pptx
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
Дорнын философи
Дорнын философиДорнын философи
Дорнын философи
 
P1
P1P1
P1
 
P1
P1P1
P1
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөр
 
Platon intro
Platon introPlaton intro
Platon intro
 
MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3
 
MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
Ernii dorno dahini
Ernii dorno dahiniErnii dorno dahini
Ernii dorno dahini
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургууль
 

Философи гэж юу вэ

  • 1. Философи гэж юу вэ? Хүн төрөлхтөн соёл иргэншилийнхээ түүхэнд зөвхөн материаллаг баялгаас гадна оюун санааны ололт амжилтыг бий болгож, хүн бүр аливаа үзэл бодол хэм хэмжээг баримталсаар ирсэн. Ертөнц дээр болж буй үйл явдлууд ямар нэгэн учир шалтгааны улмаас өрнөдөг хэмээн боддог нэг хэсэг хүмүүс байхад шашин шүтдэг эс шүтдэг хэсэг бүлэг хүмүүс ч бий. Магадгүй хүн бүхэн өөрөөсөө би хорвоо ертөнц дээр чухам яах гэж амьдардаг юм бэ гэж асууж байсан удаатай байх. Энэ асуултанд ч тэд өөрсдийн баримталдаг үзэл бодлын үүднээс янз бүрээр хариулдаг. Мөн бидний анхаарлыг татдаг нэг асуултуудын нэг нь “Философи гэж юу вэ?” гэсэн асуулт байдаг. Философи хэмээх нэр томьёог хамгийн анх эртний Грекийн философич Пифагор (МЭӨ 580~572-500~490) хэрэглэсэн гэдэг. Философи гэдэг нэр томъёо нь эртний Грекийн phileo- хайрлах, дурлах, тэмүүлэх, sophia- цэцэн мэргэн хэмээгч утга бүхий хоёр үгнээс үүссэн бөгөөд цэцэн мэргэнд дурлах гэсэн утга санааг илэрхийлдэг. Хүн төрөлхтний хөгжлийн явцад сэтгэн бодох чадвар, ургуулан бодох чадвар хангалттай хөгжиж тогтсоны дараа философи үүссэн юм. Анхны философи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсад одоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг зэрэг үүсчээ. Гэхдээ философи чухамхүү Грект л сонгодог хэлбэртэй болж чадсан аж. Учир нь тэр үед астрономи судалж, газар хэмжиж, геометр болоод эдийн засгийг тооцоолон боддог байсан. Мөн ургуулан бодох төсөөлөх чадвар хангалттай хөгжсөн байсан юм. Ингээд оюун сэтгэхүй, төсөөлөл хоёроос философи үүссэн. Зарим философичдын үзлээр “философи бол үнэнийг эрхэмлэдэг, улмаар үнэн рүү тэмүүлдэг мэдлэг юм” (1) гэж үздэг байсан бол анхны агуу их философич Сократ (МЭӨ 470-399) “философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн” (2) гэж үзэж байв. Эртний Грекийн сонгодог үеийн философич Платон(МЭӨ 428/427 – МЭӨ 348/347), эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь Аристотель (МЭӨ 383 - 322) нар философийг “зөвхөн цэцэрхэх хэрэгсэл болгохоос хөндий байж, түүнийг үнэн мэдлэг олох үйл ажиллагаа мөн” (3) гэж үзсэн байна. Философийн үүсэл болоод цааш цаашдын хөгжил нь тодорхой улс орны болон улмаар нийт хүн төрөлхтний хөгжлийн тухай тухайн төвшин дэх оюуны амьдралын
  • 2. төдийгүй тодорхой нийгэм- түүхэн нөхцлийн бүтээгдэхүүн болж байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн байгалийн төлөвөөс нийгмийн төлөвд улам бүр шилжиж буй түүхэн тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож, иймд тэр нь байгалийг төдийгүй нийгмийг онцлон судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ. Үүнээс үзэхэд философиос бусад шинжлэх ухаан, шинжлэх ухааны бүхий л бусад салбар үүссэн. Жишээлбэл: Нар, сар яагаад хиртдэг вэ? дэлхий нарыг хэдэн өдөрт тойрдог вэ? сар дэлхийг хэдэн өдөр тойрдог вэ? бороо яагаад ордог вэ? гэх мэт байгаль цаг уур орчлон ертөнцийн онц сонидрхолтой үзэгдлээс эхлээд яагаад гэх асуултанд хариулагддаг шинжлэх ухаан түүний салбарууд үүссэн. Философийг оюун ухааны үүднээс ухаарч ойлгож, танин мэдэхийг оролддог. Аливаа зүйлс яагаад оршин тогтнож байдаг вэ? гэдэг асуултийг философи тавьдаг, түүнд хариултыг олдох нь хүний оюун ухаанд ойлгомжтой байдаг учраас философи оюунлаг шинж чанартай. Мөн философийг судалж буй хүнд дур хүсэл тэмүүлэл гэж үгүй бол хөгжихгүй юм. Филосфи нь практикт тулгуурласан ‘үнэн’ учраас дур хүсэл тэмүүлэл нь үнэнийг хайж олоход түлхэцтэй. Энэ нь юмс үзэгдлийн оршин буй үнэн мөн, утга учрыг хайж олж тэмүүлэх юм. Ихэнхдээ философи гайхахаас үүссэн байдаг. Ил байгаа зүйлсийн далд утга учрийг ирж хайж учир шалтгааныг нь олох гэж байгаа учраас яагаад гэдэг асуултыг тавьдаг. Хүний мөнх бус амьдрал, амьдралын утга учир нь философи үүсэх гол шалтгаан болсон. Ургах жаргах нарны хооронд үргэлжилэх амьдрал гэх энэ аянд өөртөө эзэн байхын тулд өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй философитой амьдах нь зүй ёсны хэрэг. Иймд философи хөгжөөгүй байсан бол манай дэлхийд соёл иргэншилгүй бүдүүлэг нийгмээсээ салаагүй байх байсан байх. Үүнээс философи гэдэг нь миний бодлоор орчлон ертөнцийг логиктой таниж мэдэх, соёл иргэншил хөгжсөн нийгэмд ёс зүй ухамсартай амьдарч үнэнийг батлахыг оролсон ба үнэнрүү тэмүүлсэн мэтгэлзээн юм. Номзүй: http://sophisma.blogmn.net/ Х.Амантай-Философи гэж юу вэ? Ишлэл: 1. Анхны агуу их философич Сократ(МЭӨ 470-399) 2. Эртний Грекийн сонгодог үеийн философич Платон(МЭӨ 428/427 – МЭӨ 348/347) 3. Эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь Аристотель (МЭӨ 383 - 322)