SlideShare a Scribd company logo
1 of 8
Сэтгэл хөдлөлийн хэв шинжийг сургалтын үйл явцад харгалзан үзэх нь
Б.Баярмаа
Төв Хятадын Багшийн Их Сургуулийн докторант
Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль
Сэтгэл судлал,нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч
bamaashpsy0517@yahoo.com
Утас: 95081001
Summary: Emotionally, each person has a wonderful unique personality. Emotional typology
in the book "Emotional Freedom" by psychologist Judif Orlov, 4 emotional typologies are
highlighted. On the other hand, Mongolian psychologist and researcher B. Enkhbayar
highlighted 7 types based on the results of research based on the achievements and successes of
previous generations. By studying the emotional characteristics of adolescent students, we
sought opportunities to stimulate and develop the learning process.
Түлхүүр үг: Сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн 7 хэв шинж, мэдрэмж
I. Удиртгал хэсэг
Сэтгэлийн хөдөлгөөн бол маш өргөн хүрээг хамарсан ойлголт бөгөөд хүн судлал, тархи
судлал, сэтгэл судлал, нийгмийн ухаан, эдийн засгийн ухаан, философийн гэх мэт олон
шинжлэх ухааны уулзвар дахь судлагдахуун учраас эртнээс нааш нэрт сэтгэгчид, эрдэмтэн
судлаачид тал бүрээс нь судалсаар иржээ. Харин орчин үеийн шинжлэх ухаанд анх 1872
онд хувьслын онолыг үндэслэгч Чарльз Дарвин “Хүн ба амьтдын сэтгэлийн хөдөлгөөний
илрэл” номоо хэвлүүлж байжээ. Тэрээр бие физиологи болон сэтгэлийн хөдөлгөөний
хоорондын холбоо хамаарлын судалж, хүн ба амьтад сэтгэлийн хөдөлгөөнөө маш адил
төстэй зан үйлээр илэрхийлэн гаргадаг бөгөөд сэтгэлийн хөдөлгөөн нь соёлоос соёл,
биологийн төрөл зүйлээс төрөл зүйлд дамжсаар ирсэн хувьслын түүхтэй гэж үзэж байсан
боловч уг ойлголт тухайн үед тиймч түгээмэл биш байжээ. Харин өнөөдөр олон сэтгэл
судлаачид уур хилэн, айдас, гайхшрал, зэвүүцэл, баяр баясгалан, уйтгар гуниг зэрэг
тодорхой сэтгэл хөдлөлүүд нь соёлоос үл хамааран бүх хүмүүст түгээмэл байдаг гэдэгтэй
санал нийлдэг аж.
19-р зууны сүүлчээр Америкийн сэтгэл судлаач Уиллиам Жеймс болон болон Данийн
Карл Ланге нар бие даан судлах явцдаа сэтгэлийн хөдөлгөөний гарал үүсэл, мөн чанарын
Сэтгэлийн хөдөлгөөний үнэлгээний (appraisal) онолыг дэвшүүлсэн Магда Б. Арнольд
(Reisenzein 2006) , сэтгэлийн хөдөлгөөнийг стресс болон танин мэдэхүйтэй холбон
судалсан Ричард Лазарус, сэтгэлийн хөдөлгөөний сэтгэц хувьслын онолыг дэвшүүлсэн
сэтгэл судлаач Роберт Плутчик (Plutchik, R 1982) , уур, жигшил, айдас, баяр баясгалан,
уйтгар гуниг, гайхшрал гэсэн үндсэн зургаан сэтгэл хөдлөлийг байдаг хэмээн
тодорхойлсон Пол Экман нарыг дурдаж болно (Ekman P 1992).
Сэтгэлийн хөдөлгөөний талаар ойлголтын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох сэтгэлийн
хөдөлгөөний оюун ухааныг судлах талбарт хувь нэмрээ оруулсан эрдэмтэн судлаачдыг
авч үзвэл анх нийгмийн оюун ухаан (social intelligence) гэх нэр томъёог гаргаж ирсэн
Эдвард Торндайк (Thorndike,1920) , хүний чадвар, чадамжийг оюуны ба оюуны бус гэж
ангилсан Дэвид Векслер (Wechsler, D 1940) , IQ зэрэг оюун ухааны уламжлалт төрлүүд нь
танин мэдэхүйн чадварыг бүрэн тайлбарлаж чадахгүй гэсэн санааг нэвтрүүлсэн Ховард
Гарднер (Smith 2002) нар өнөөгийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны талаарх
ойлголтын үндэс суурийг тавьж байсан бол, харин сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны
чадварт суурилсан хэмжүүрийг боловсруулсан Жон Майер, Петер Салови, Дэвид Карусо
(Mayer et al, 2008) , cэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны талаар өргөн хүрээтэй судалгаа
хийж нийтэд далайцтай таниулсан Даниел Гоулмен , Сэтгэлийн хөдөлгөөн-нийгмийн
оюун ухаан гэх ойлголтыг дэвшүүлж, түүнийг хэмжих тест боловсруулсан Реувен Бар-Он
нар судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлээрээ энэ талбарт томоохон хувь нэмрээ
оруулсаар иржээ. Мөн энэ чиглэлээр судалгаа хийсэн Оросын эрдэмтэн судлаачид болон
Д.В.Люсин, И.Н. Андреева, Е.Л. Носенка, А.В. Карлов нарыг дурдаж болно.
II. Онол, арга зүйн хэсэг
Монгол сэтгэл зүйч , судлаач Б.Энхбаяр өмнөх үеийнхний ололт ,амжилтад тулгуурлан
судалгааны шинжилгээний үр дүнд үндэслэн 7 хэв шинжийг онцлон үзсэнийг авч үзье.
1. Уян хатан хэв шинж -Нөхцөл байдалд тохируулан хувирч өөрчлөгдсөн ч
өөрийнхөө шинж чанараа хэзээ ч алддаггүй онцлогтой.
2. Хөшүүн хэв шинж -Төрөл бүрийн металууд бий. Металийн үндсэн шинж бол
хатуу төлөвтэй. Өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг чухалчилдаг.Бусдын сэтгэл
хөдлөл , мэдрэмж тийм ч чухал биш.
3. Нээлттэй ил тод хэв шинж -Энэ хэв шинжийн хүний сэтгэл хөдлөлийн байдлыг
шилтэй зүйрлэж болохоор.Тэд гаднах орчиндоо сэтгэл хөдлөл, мэдрэмжээ шууд
илэрхийлж байдаг онцлог бүхий хүмүүс юм.
4. Хаалттай хэв шинж – Энэ хэв шинжийн хүмүүсийн мэдрэмж ,сэтгэл хөдлөл нь
бүрхэг,харилцахад ч тодорхой бэрхшээл дагуулна.
5. Чиглүүлэгч хэв шинж-Энэ хэв шинжийн хүмүүс нь өөрийнхөө сэтгэл хөдлөл ,
мэдрэмжтэй байгаагаа илүү сайн ойлгож мэддэг. Сэтгэл санаа нь хэвийн биш
байгааг урьдчилан анзаардаг бөгөөд түүнээс гарах, урьдчилан сэргийлэх
механизмаа ч хэрэгжүүлж чаддаг.
6. Хөндий хэв шинж- Өөрийнхөө болон харилцагчдынхаа сэтгэл хөдлөл ,
мэдрэмжийн байдалд бага анхаарал хандуулдаг.
7. Мэдрэмтгий хэв шинж -Энэ хэв шинжийн хүмүүс харьцангуй
мэдрэмтгий ,өөрчлөлт ихтэй хэв шинж юм.
Арга зүй
1. К.Реифе, П.Острвелд, А.Мэйрс нарын хамтран боловсруулсан “EQ 8-16 насныханы
зориулсан хувилбар”-аар (EAQ-30) хүүхэд, сурагчдыг сэтгэлийн хөдөлгөөний оюун
ухааныг үндсэн зургаан гол хүчин зүйлийг судалдаг.
Үүнд:
1.Сэтгэлийн хөдөлгөөнөө таних, ялгах чадвар
2.Сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэх чадвар
3.Сэтгэлийн хөдөлгөөнөө нээлттэй илэрхийлэх, хуваалцах чадвар
4.Сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй бие махбодид гарч байгаа өөрчлөлтийг таньж мэдэх
чадвар
5.Бусдыг ойлгож мэдрэх чадвар
6.Өөрийн сэтгэл хөдлөлд дүгнэлт хийх чадвар.
Тус тест нь Европын ихэнхи улсад Дани, Франц, АНУ, Австрали, Азийн
зарим улс Индонези, Арабын Эмират гэх мэт улсуудын хүүхдүүдийн нормыг
тогтоож психометрик шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бөгөөд Монгол улсын
хувьд Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгээс адаптаци
хийж, найдварт ба тохироц чанарыг хангасан тест юм.
2. Делавэрийн нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварын хэмжүүр (DSECS-S)
Уг хэмжүүр нь АНУ-ын Делавэр мужийн 126 дунд сургуулийн нийт 32414
сурагчдаас авч найдварт ба тохироц чанарыг баталгаажуулсан, дотроо сургуулийн
уур амьсгалыг тодорхойлох, дээрэлхэлт, сурагчийн идэвхи оролцоо, багш
ажилтнуудын заах аргын эерэг, шийтгэх, нийгмийн сэтгэл хөдлөлийн сургалтын
арга барилыг тодорхойлох, нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадварыг
тодорхойлох хэмжүүрүүдийг багтаасан цогц хэмжүүрийн нэг бүрдэл хэсэг юм. Энэ
нь дөрвөн тусгай хүчин зүйл болон нэг ерөнхий (нийгэм-сэтгэл хөдлөлийн ур
чадварын) хүчин зүйлийг судалдаг:
1. Хариуцлагатай шийдвэр гаргах
2. Нийгмийн ухамсар
3. Өөрийгөө удирдах чадвар
4. Харилцааны ур чадвар
Энэхүү хэмжүүрийг одоогоор Монгол улсад ашигласан талаар мэдээлэл олдоогүй
тул Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулан 13 хүүхдийн дунд туршилтын (pilot)
cудалгаа явуулж, санал бодлыг хуваалцсаны үндсэн дээр нийт түүврээсээ авахаар
шийдсэн.
III. Судалгааны хэсэг
Нийт судалгаанд оролцогчдыг насны хувьд авч үзвэл 23,1 хувь нь 12 настай, 28,1 хувь нь
13 настай, 15 хувь нь 14 настай, 18,8 хувь нь 15 настай, 15 хувь нь 16 настай байна.
Хүйсийн хувьд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 нь буюу 45,6 хувь нь хөвгүүд
байсан бол харин 87 нь буюу 54,4 хувь нь охид байна.
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдйн 37 нь буюу 23,1 хувь нь 7-р ангид, 40 нь буюу 25
хувь нь 8-р ангид, 28 нь буюу 17,5 хувь нь 9-р ангид, мөн адил 17,5 хувь нь 10-р ангид,27
нь буюу 16,9 хувь нь 11-р ангид сурдаг байна.
Яг одоо чамд ямар мэдрэмж төрж байна вэ? (Сэтгэл зүй)
Тоо Эзлэх хувь
Илэрхийлээгүй 66 41.3%
Эерэг 42 26.3%
Сөрөг 52 32.5%
Нийт 160 100%
Хүснэгт 1. Сэтгэл хөдлөлийн мэдрэмж
Мэдрэмжээ илэрхийлэх асуултанд нийт хүүхдүүдийн 120 нь буюу 75 хувь нь огт
мэдрэмжээ илэрхийлээгүй бол, 7 хүүхэд буюу 4,4 хувь нв эерэг мэдрэмжтэй, 33 хүүхэд
буюу 20.6 хувь нь сөрөг мэдрэмжтэй байна гэж хариулжээ.
Chi-Square Tests
Value df
Asymptotic Significance
(2-sided)
Сэтгэлийн
хөдөлгөөнө
ө ялгах
чадвар
Pearson Chi-Square 5.883a
4 .208
Likelihood Ratio 5.752 4 .218
Linear-by-Linear Association 3.129 1 .077
N of Valid Cases 156
Сэтгэлийн
хөдөлгөөнө
ө үгээр
илэрхийлэх
чадвар
Pearson Chi-Square 54.330a
12 .000
Likelihood Ratio 52.829 12 .000
Linear-by-Linear Association 24.313 1 .000
N of Valid Cases 157
Сэтгэлийн
хөдөлгөөнө
ө нээлттэй
илэрхийлэх
чадвар
Pearson Chi-Square 31.370a
12 .002
Likelihood Ratio 35.647 12 .000
Linear-by-Linear Association 7.659 1 .006
N of Valid Cases 157
Сэтгэлийн
хөдөлгөөнө
өс үүссэн
бие
махбодод
гарах
өөрчлөлтийг
мэдрэх
чадвар
Pearson Chi-Square 17.092a
12 .146
Likelihood Ratio 15.480 12 .216
Linear-by-Linear Association 1.460 1 .227
N of Valid Cases 156
Бусдыг
ойлгож
мэдрэх
чадвар
Pearson Chi-Square 37.429a
12 .000
Likelihood Ratio 37.394 12 .000
Linear-by-Linear Association 15.310 1 .000
Хүснэгт 2.Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны чадварууд
Сэтгэл зүйн байдал
Тоо Эзлэх
Сөрөг сэтгэл хөдлөл давамгайлсан 117 74.1%
Сэтгэл хөдлөлийн хувьд хэвийн, тэнцвэртэй 38 24.1%
Эерэг сэтгэл хөдлөл давамгайлсан 3 1.9%
Нийт 158 100%
Хүснэгт 3. Сэтгэл зүйн байдал
Харин сурагчдын хүйсийг нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадвар тус бүртэй
харьцуулан Kruskal Wallis тестээр хамаарлыг шинжилж үзвэл:
Хүснэгт 4. Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадвар
N of Valid Cases 158
Өөрийн
сэтгэл
хөдлөлд
дүгнэлт
хийх чадвар
Pearson Chi-Square 42.919a
8 .000
Likelihood Ratio 44.520 8 .000
Linear-by-Linear Association 26.604 1 .000
N of Valid Cases 158
Test Statisticsa,b
Хариуцлагатай
шийдвэр гаргах
чадвар
Нийгмийн
ухамсар
Өөрийгөө
удирдах ур
чадвар
Харилцааны ур
чадвар
Kruskal-Wallis
H
1.614 2.359 3.736 2.339
df 3 3 3 3
Asymp. Sig. .656 .501 .291 .505
Үр дүн
1. Нийт судалгаанд оролцогчдын сэтгэл хөдлөлийн илэрхийлээгүй 66 буюу
41.3%,сөрөг 42 буюу 32.5%, эерэг 52 буюу 26.3% байна.
2. Сөрөг сэтгэл хөдлөл давамгайлсан 117 буюу 74.1%, сэтгэлийн хөдөлгөөний
тэнцвэртэй 38 буюу 24.1%, Эерэг сэтгэл хөдлөл давамгайлсан 3 буюу 1.9 %
байдалтай байна.
3. Сурагчдын хүйсийг нийгэм-сэтгэл зүйн ур чадваруудын хүрээнд харьцуулж авч
үзэхэд өөрийгөө удирдах ур чадвар -3.736,Нийгмийн ухамсар-2.359, харилцааны ур
чадвар-2.339 , хариуцлагатай шийдвэр гаргах чадвар -1.614 байна. Хүйсийн хувьд
охид илүү давамгай ур чадварын илрэл өндөртэй байна.
4. Сэтгэлийн хөдөлгөөнөө үгээр илэрхийлэх чадвар, бусдыг ойлгож мэдрэх чадвар,
өөрийн сэтгэл хөдлөлд дүгнэлт хийх чадварын үзүүлэлтийг нас болон хүйсийн
хувьд харьцуулан авч үзэхэд маш доогуур үзүүлэлттэй , хүйс болон насны хувьд
анзаарагдахуйц ялгаа бол харагдахгүй байна.
5. Сэтгэлийн хөдөлгөөнөө нээлттэй илэрхийлэх чадвар, сэтгэлийн хөдөлгөөнөөс
үүссэн бие махбодид гарах өөрчлөлтийг мэдрэх чадвар ,сэтгэлийн хөдөлгөөнөө
ялгах чадварын хувьд нас болон хүйсийн ялгаатай байдал ажиглагдсан. Хүйсийн
хувьд охидод анги ахих тусам энэ чадварууд илүү ажиглагдаж байна.
Дүгнэлт
1. Сургалтын үйл явцад сурагчдын сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг анхаарч
байх нь чухал байна.
2. Сөрөг болон илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөл давамгайлж байгаа учир
сурагчдыг эерэгээр идэвхжүүлэх , урамшуулах , ярилцахад илүү ач холбогдол
өгч байх
3. Сурагчдын сэтгэл хөдлөл мэдрэмжинд ямар нэгэн хаалт хориг тавихгүйгээр
сонсож ойлгож сурах
4. Хичээл хөгжилтэй , таатай , эерэг сэтгэл хөдлөлд суурилсан байдлаар явагдах
5. Бусдыг зөвөөр ойлгож хүлээн авахад сурагчдаа бэлтгэх
6. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахад туслах нь чухал байна. Бид
хичээлийн үйл явцад танин мэдэхүйн талд анхаарч сэтгэл хөдлөлийн
мэдрэмжийг орхигдуулж байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
7. Хөвгүүдийн сэтгэл хөдлөлийг илүү анхаарч хөгжүүлэх, төлөвшүүлэх хэрэгцээ
байгаа нь илт харагдаж байна.
8. Сурагчдын сэтгэл хөдлөлийн хэв шинж нь суралцах үйл явцад нөлөөлөх учир
багшийн зүгээс ойлгож ,хүлээн зөвшөөрч , хамтрах нь чухал хэмээн үзэж байна.
Ном зүй
Монгол хэлээр :
1. Батхишиг.Ч “Хамт олонд оюутны эзлэх байр суурь, сэтгэл хөдлөлийн чадамжийн
хамаарал”, 2016
2. Батсайхан.Б, Дэлгэржав.М, Сэтгэл судлалын тайлбар толь, УБ, 2013
3. Батболд. Ш, Сэтгэл судлалын сонгодогууд, 2020 он
4. Ичинхорлоо. Г “Өсвөр насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг
судалсан үр дүн” , 2021
5. Энхбаяр.Б, “Оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны судалгаа”
(Докторын судалгааны ажил), 2019
6. Энхцэцэг.М, “Өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадамжийг судалсан үр дүн”,
2021
Англи хэлээр :
1. Cherry K. "What Is the James-Lange Theory of Emotion?". Archived from the original on
14 February 2012. Retrieved 30 April 2012.
2. Clark McKown, Student Social and Emotional Competence Assessment The Current State
of the Field and a Vision for Its Future, 2019.
3. Xiao, W.; Peng, J.; Liao, S. Exploring the Associations between Social Media Addiction
and Depression: Attentional Bias as a Mediator and Socio-Emotional Competence as a
Moderator. Int. J. Environ. Res. Public Health 2022, 19, 13496.
https://doi.org/10.3390/ ijerph192013496
4. Ekman, P. (1993). Facial expression and emotion. American Psychologist, 48(4), 384–392.
https://doi.org/10.1037/0003-066X.48.4.384

More Related Content

Similar to Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.

Similar to Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү. (20)

лекц №10
лекц №10лекц №10
лекц №10
 
Communication ethics & stress management
Communication ethics & stress management Communication ethics & stress management
Communication ethics & stress management
 
PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1
 
лекц№5
лекц№5лекц№5
лекц№5
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах
Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулахСэтгэлийн хөдөлгөөн зохицуулах
Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
 
Leg13.1
Leg13.1Leg13.1
Leg13.1
 
2. 몽 사람
2. 몽 사람 2. 몽 사람
2. 몽 사람
 
PTON111-Хичээл-3
PTON111-Хичээл-3PTON111-Хичээл-3
PTON111-Хичээл-3
 
MHON101-хичээл-8
MHON101-хичээл-8MHON101-хичээл-8
MHON101-хичээл-8
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
лекц 2
лекц  2лекц  2
лекц 2
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Leg2
Leg2Leg2
Leg2
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
Human development
Human developmentHuman development
Human development
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 

More from BayarmaaBuyantogtokh1

Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.BayarmaaBuyantogtokh1
 
Сэтгэл зүйн боловсрол Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.
Сэтгэл зүйн боловсрол  Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.Сэтгэл зүйн боловсрол  Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.
Сэтгэл зүйн боловсрол Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.BayarmaaBuyantogtokh1
 
Art Therapy - Teaching Psychology.pdf
Art Therapy - Teaching Psychology.pdfArt Therapy - Teaching Psychology.pdf
Art Therapy - Teaching Psychology.pdfBayarmaaBuyantogtokh1
 
Я и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdf
Я и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdfЯ и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdf
Я и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdfBayarmaaBuyantogtokh1
 

More from BayarmaaBuyantogtokh1 (7)

Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
Энэхүү илтгэлийг англи хэл дээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
 
Сэтгэл зүйн боловсрол Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.
Сэтгэл зүйн боловсрол  Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.Сэтгэл зүйн боловсрол  Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.
Сэтгэл зүйн боловсрол Энэхүү сэдвийг хүн бүрт хамааралтай гэж бодов.
 
The Power of Self-Esteem.pdf
The Power of Self-Esteem.pdfThe Power of Self-Esteem.pdf
The Power of Self-Esteem.pdf
 
Flavius · SlidesCarnival (1).pptx
Flavius · SlidesCarnival (1).pptxFlavius · SlidesCarnival (1).pptx
Flavius · SlidesCarnival (1).pptx
 
Art Therapy - Teaching Psychology.pdf
Art Therapy - Teaching Psychology.pdfArt Therapy - Teaching Psychology.pdf
Art Therapy - Teaching Psychology.pdf
 
Я и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdf
Я и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdfЯ и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdf
Я и мой внутренний мир. Психология для старшеклассников.pdf
 
Tsagaan uul.docx
Tsagaan uul.docxTsagaan uul.docx
Tsagaan uul.docx
 

Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.

  • 1. Сэтгэл хөдлөлийн хэв шинжийг сургалтын үйл явцад харгалзан үзэх нь Б.Баярмаа Төв Хятадын Багшийн Их Сургуулийн докторант Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль Сэтгэл судлал,нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч bamaashpsy0517@yahoo.com Утас: 95081001 Summary: Emotionally, each person has a wonderful unique personality. Emotional typology in the book "Emotional Freedom" by psychologist Judif Orlov, 4 emotional typologies are highlighted. On the other hand, Mongolian psychologist and researcher B. Enkhbayar highlighted 7 types based on the results of research based on the achievements and successes of previous generations. By studying the emotional characteristics of adolescent students, we sought opportunities to stimulate and develop the learning process. Түлхүүр үг: Сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн 7 хэв шинж, мэдрэмж I. Удиртгал хэсэг Сэтгэлийн хөдөлгөөн бол маш өргөн хүрээг хамарсан ойлголт бөгөөд хүн судлал, тархи судлал, сэтгэл судлал, нийгмийн ухаан, эдийн засгийн ухаан, философийн гэх мэт олон шинжлэх ухааны уулзвар дахь судлагдахуун учраас эртнээс нааш нэрт сэтгэгчид, эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судалсаар иржээ. Харин орчин үеийн шинжлэх ухаанд анх 1872 онд хувьслын онолыг үндэслэгч Чарльз Дарвин “Хүн ба амьтдын сэтгэлийн хөдөлгөөний илрэл” номоо хэвлүүлж байжээ. Тэрээр бие физиологи болон сэтгэлийн хөдөлгөөний хоорондын холбоо хамаарлын судалж, хүн ба амьтад сэтгэлийн хөдөлгөөнөө маш адил төстэй зан үйлээр илэрхийлэн гаргадаг бөгөөд сэтгэлийн хөдөлгөөн нь соёлоос соёл, биологийн төрөл зүйлээс төрөл зүйлд дамжсаар ирсэн хувьслын түүхтэй гэж үзэж байсан боловч уг ойлголт тухайн үед тиймч түгээмэл биш байжээ. Харин өнөөдөр олон сэтгэл судлаачид уур хилэн, айдас, гайхшрал, зэвүүцэл, баяр баясгалан, уйтгар гуниг зэрэг тодорхой сэтгэл хөдлөлүүд нь соёлоос үл хамааран бүх хүмүүст түгээмэл байдаг гэдэгтэй санал нийлдэг аж.
  • 2. 19-р зууны сүүлчээр Америкийн сэтгэл судлаач Уиллиам Жеймс болон болон Данийн Карл Ланге нар бие даан судлах явцдаа сэтгэлийн хөдөлгөөний гарал үүсэл, мөн чанарын Сэтгэлийн хөдөлгөөний үнэлгээний (appraisal) онолыг дэвшүүлсэн Магда Б. Арнольд (Reisenzein 2006) , сэтгэлийн хөдөлгөөнийг стресс болон танин мэдэхүйтэй холбон судалсан Ричард Лазарус, сэтгэлийн хөдөлгөөний сэтгэц хувьслын онолыг дэвшүүлсэн сэтгэл судлаач Роберт Плутчик (Plutchik, R 1982) , уур, жигшил, айдас, баяр баясгалан, уйтгар гуниг, гайхшрал гэсэн үндсэн зургаан сэтгэл хөдлөлийг байдаг хэмээн тодорхойлсон Пол Экман нарыг дурдаж болно (Ekman P 1992). Сэтгэлийн хөдөлгөөний талаар ойлголтын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судлах талбарт хувь нэмрээ оруулсан эрдэмтэн судлаачдыг авч үзвэл анх нийгмийн оюун ухаан (social intelligence) гэх нэр томъёог гаргаж ирсэн Эдвард Торндайк (Thorndike,1920) , хүний чадвар, чадамжийг оюуны ба оюуны бус гэж ангилсан Дэвид Векслер (Wechsler, D 1940) , IQ зэрэг оюун ухааны уламжлалт төрлүүд нь танин мэдэхүйн чадварыг бүрэн тайлбарлаж чадахгүй гэсэн санааг нэвтрүүлсэн Ховард Гарднер (Smith 2002) нар өнөөгийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны талаарх ойлголтын үндэс суурийг тавьж байсан бол, харин сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны чадварт суурилсан хэмжүүрийг боловсруулсан Жон Майер, Петер Салови, Дэвид Карусо (Mayer et al, 2008) , cэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны талаар өргөн хүрээтэй судалгаа хийж нийтэд далайцтай таниулсан Даниел Гоулмен , Сэтгэлийн хөдөлгөөн-нийгмийн оюун ухаан гэх ойлголтыг дэвшүүлж, түүнийг хэмжих тест боловсруулсан Реувен Бар-Он нар судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлээрээ энэ талбарт томоохон хувь нэмрээ оруулсаар иржээ. Мөн энэ чиглэлээр судалгаа хийсэн Оросын эрдэмтэн судлаачид болон Д.В.Люсин, И.Н. Андреева, Е.Л. Носенка, А.В. Карлов нарыг дурдаж болно.
  • 3. II. Онол, арга зүйн хэсэг Монгол сэтгэл зүйч , судлаач Б.Энхбаяр өмнөх үеийнхний ололт ,амжилтад тулгуурлан судалгааны шинжилгээний үр дүнд үндэслэн 7 хэв шинжийг онцлон үзсэнийг авч үзье. 1. Уян хатан хэв шинж -Нөхцөл байдалд тохируулан хувирч өөрчлөгдсөн ч өөрийнхөө шинж чанараа хэзээ ч алддаггүй онцлогтой. 2. Хөшүүн хэв шинж -Төрөл бүрийн металууд бий. Металийн үндсэн шинж бол хатуу төлөвтэй. Өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг чухалчилдаг.Бусдын сэтгэл хөдлөл , мэдрэмж тийм ч чухал биш. 3. Нээлттэй ил тод хэв шинж -Энэ хэв шинжийн хүний сэтгэл хөдлөлийн байдлыг шилтэй зүйрлэж болохоор.Тэд гаднах орчиндоо сэтгэл хөдлөл, мэдрэмжээ шууд илэрхийлж байдаг онцлог бүхий хүмүүс юм. 4. Хаалттай хэв шинж – Энэ хэв шинжийн хүмүүсийн мэдрэмж ,сэтгэл хөдлөл нь бүрхэг,харилцахад ч тодорхой бэрхшээл дагуулна. 5. Чиглүүлэгч хэв шинж-Энэ хэв шинжийн хүмүүс нь өөрийнхөө сэтгэл хөдлөл , мэдрэмжтэй байгаагаа илүү сайн ойлгож мэддэг. Сэтгэл санаа нь хэвийн биш байгааг урьдчилан анзаардаг бөгөөд түүнээс гарах, урьдчилан сэргийлэх механизмаа ч хэрэгжүүлж чаддаг. 6. Хөндий хэв шинж- Өөрийнхөө болон харилцагчдынхаа сэтгэл хөдлөл , мэдрэмжийн байдалд бага анхаарал хандуулдаг. 7. Мэдрэмтгий хэв шинж -Энэ хэв шинжийн хүмүүс харьцангуй мэдрэмтгий ,өөрчлөлт ихтэй хэв шинж юм. Арга зүй 1. К.Реифе, П.Острвелд, А.Мэйрс нарын хамтран боловсруулсан “EQ 8-16 насныханы зориулсан хувилбар”-аар (EAQ-30) хүүхэд, сурагчдыг сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг үндсэн зургаан гол хүчин зүйлийг судалдаг. Үүнд: 1.Сэтгэлийн хөдөлгөөнөө таних, ялгах чадвар 2.Сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэх чадвар 3.Сэтгэлийн хөдөлгөөнөө нээлттэй илэрхийлэх, хуваалцах чадвар 4.Сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй бие махбодид гарч байгаа өөрчлөлтийг таньж мэдэх чадвар 5.Бусдыг ойлгож мэдрэх чадвар 6.Өөрийн сэтгэл хөдлөлд дүгнэлт хийх чадвар. Тус тест нь Европын ихэнхи улсад Дани, Франц, АНУ, Австрали, Азийн зарим улс Индонези, Арабын Эмират гэх мэт улсуудын хүүхдүүдийн нормыг тогтоож психометрик шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бөгөөд Монгол улсын хувьд Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгээс адаптаци хийж, найдварт ба тохироц чанарыг хангасан тест юм. 2. Делавэрийн нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварын хэмжүүр (DSECS-S) Уг хэмжүүр нь АНУ-ын Делавэр мужийн 126 дунд сургуулийн нийт 32414 сурагчдаас авч найдварт ба тохироц чанарыг баталгаажуулсан, дотроо сургуулийн
  • 4. уур амьсгалыг тодорхойлох, дээрэлхэлт, сурагчийн идэвхи оролцоо, багш ажилтнуудын заах аргын эерэг, шийтгэх, нийгмийн сэтгэл хөдлөлийн сургалтын арга барилыг тодорхойлох, нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадварыг тодорхойлох хэмжүүрүүдийг багтаасан цогц хэмжүүрийн нэг бүрдэл хэсэг юм. Энэ нь дөрвөн тусгай хүчин зүйл болон нэг ерөнхий (нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварын) хүчин зүйлийг судалдаг: 1. Хариуцлагатай шийдвэр гаргах 2. Нийгмийн ухамсар 3. Өөрийгөө удирдах чадвар 4. Харилцааны ур чадвар Энэхүү хэмжүүрийг одоогоор Монгол улсад ашигласан талаар мэдээлэл олдоогүй тул Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулан 13 хүүхдийн дунд туршилтын (pilot) cудалгаа явуулж, санал бодлыг хуваалцсаны үндсэн дээр нийт түүврээсээ авахаар шийдсэн. III. Судалгааны хэсэг Нийт судалгаанд оролцогчдыг насны хувьд авч үзвэл 23,1 хувь нь 12 настай, 28,1 хувь нь 13 настай, 15 хувь нь 14 настай, 18,8 хувь нь 15 настай, 15 хувь нь 16 настай байна. Хүйсийн хувьд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 нь буюу 45,6 хувь нь хөвгүүд байсан бол харин 87 нь буюу 54,4 хувь нь охид байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдйн 37 нь буюу 23,1 хувь нь 7-р ангид, 40 нь буюу 25 хувь нь 8-р ангид, 28 нь буюу 17,5 хувь нь 9-р ангид, мөн адил 17,5 хувь нь 10-р ангид,27 нь буюу 16,9 хувь нь 11-р ангид сурдаг байна. Яг одоо чамд ямар мэдрэмж төрж байна вэ? (Сэтгэл зүй) Тоо Эзлэх хувь Илэрхийлээгүй 66 41.3% Эерэг 42 26.3% Сөрөг 52 32.5% Нийт 160 100% Хүснэгт 1. Сэтгэл хөдлөлийн мэдрэмж Мэдрэмжээ илэрхийлэх асуултанд нийт хүүхдүүдийн 120 нь буюу 75 хувь нь огт мэдрэмжээ илэрхийлээгүй бол, 7 хүүхэд буюу 4,4 хувь нв эерэг мэдрэмжтэй, 33 хүүхэд буюу 20.6 хувь нь сөрөг мэдрэмжтэй байна гэж хариулжээ.
  • 5. Chi-Square Tests Value df Asymptotic Significance (2-sided) Сэтгэлийн хөдөлгөөнө ө ялгах чадвар Pearson Chi-Square 5.883a 4 .208 Likelihood Ratio 5.752 4 .218 Linear-by-Linear Association 3.129 1 .077 N of Valid Cases 156 Сэтгэлийн хөдөлгөөнө ө үгээр илэрхийлэх чадвар Pearson Chi-Square 54.330a 12 .000 Likelihood Ratio 52.829 12 .000 Linear-by-Linear Association 24.313 1 .000 N of Valid Cases 157 Сэтгэлийн хөдөлгөөнө ө нээлттэй илэрхийлэх чадвар Pearson Chi-Square 31.370a 12 .002 Likelihood Ratio 35.647 12 .000 Linear-by-Linear Association 7.659 1 .006 N of Valid Cases 157 Сэтгэлийн хөдөлгөөнө өс үүссэн бие махбодод гарах өөрчлөлтийг мэдрэх чадвар Pearson Chi-Square 17.092a 12 .146 Likelihood Ratio 15.480 12 .216 Linear-by-Linear Association 1.460 1 .227 N of Valid Cases 156 Бусдыг ойлгож мэдрэх чадвар Pearson Chi-Square 37.429a 12 .000 Likelihood Ratio 37.394 12 .000 Linear-by-Linear Association 15.310 1 .000
  • 6. Хүснэгт 2.Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны чадварууд Сэтгэл зүйн байдал Тоо Эзлэх Сөрөг сэтгэл хөдлөл давамгайлсан 117 74.1% Сэтгэл хөдлөлийн хувьд хэвийн, тэнцвэртэй 38 24.1% Эерэг сэтгэл хөдлөл давамгайлсан 3 1.9% Нийт 158 100% Хүснэгт 3. Сэтгэл зүйн байдал Харин сурагчдын хүйсийг нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадвар тус бүртэй харьцуулан Kruskal Wallis тестээр хамаарлыг шинжилж үзвэл: Хүснэгт 4. Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадвар N of Valid Cases 158 Өөрийн сэтгэл хөдлөлд дүгнэлт хийх чадвар Pearson Chi-Square 42.919a 8 .000 Likelihood Ratio 44.520 8 .000 Linear-by-Linear Association 26.604 1 .000 N of Valid Cases 158 Test Statisticsa,b Хариуцлагатай шийдвэр гаргах чадвар Нийгмийн ухамсар Өөрийгөө удирдах ур чадвар Харилцааны ур чадвар Kruskal-Wallis H 1.614 2.359 3.736 2.339 df 3 3 3 3 Asymp. Sig. .656 .501 .291 .505
  • 7. Үр дүн 1. Нийт судалгаанд оролцогчдын сэтгэл хөдлөлийн илэрхийлээгүй 66 буюу 41.3%,сөрөг 42 буюу 32.5%, эерэг 52 буюу 26.3% байна. 2. Сөрөг сэтгэл хөдлөл давамгайлсан 117 буюу 74.1%, сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэртэй 38 буюу 24.1%, Эерэг сэтгэл хөдлөл давамгайлсан 3 буюу 1.9 % байдалтай байна. 3. Сурагчдын хүйсийг нийгэм-сэтгэл зүйн ур чадваруудын хүрээнд харьцуулж авч үзэхэд өөрийгөө удирдах ур чадвар -3.736,Нийгмийн ухамсар-2.359, харилцааны ур чадвар-2.339 , хариуцлагатай шийдвэр гаргах чадвар -1.614 байна. Хүйсийн хувьд охид илүү давамгай ур чадварын илрэл өндөртэй байна. 4. Сэтгэлийн хөдөлгөөнөө үгээр илэрхийлэх чадвар, бусдыг ойлгож мэдрэх чадвар, өөрийн сэтгэл хөдлөлд дүгнэлт хийх чадварын үзүүлэлтийг нас болон хүйсийн хувьд харьцуулан авч үзэхэд маш доогуур үзүүлэлттэй , хүйс болон насны хувьд анзаарагдахуйц ялгаа бол харагдахгүй байна. 5. Сэтгэлийн хөдөлгөөнөө нээлттэй илэрхийлэх чадвар, сэтгэлийн хөдөлгөөнөөс үүссэн бие махбодид гарах өөрчлөлтийг мэдрэх чадвар ,сэтгэлийн хөдөлгөөнөө ялгах чадварын хувьд нас болон хүйсийн ялгаатай байдал ажиглагдсан. Хүйсийн хувьд охидод анги ахих тусам энэ чадварууд илүү ажиглагдаж байна. Дүгнэлт 1. Сургалтын үйл явцад сурагчдын сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг анхаарч байх нь чухал байна. 2. Сөрөг болон илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөл давамгайлж байгаа учир сурагчдыг эерэгээр идэвхжүүлэх , урамшуулах , ярилцахад илүү ач холбогдол өгч байх 3. Сурагчдын сэтгэл хөдлөл мэдрэмжинд ямар нэгэн хаалт хориг тавихгүйгээр сонсож ойлгож сурах 4. Хичээл хөгжилтэй , таатай , эерэг сэтгэл хөдлөлд суурилсан байдлаар явагдах 5. Бусдыг зөвөөр ойлгож хүлээн авахад сурагчдаа бэлтгэх 6. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахад туслах нь чухал байна. Бид хичээлийн үйл явцад танин мэдэхүйн талд анхаарч сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг орхигдуулж байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. 7. Хөвгүүдийн сэтгэл хөдлөлийг илүү анхаарч хөгжүүлэх, төлөвшүүлэх хэрэгцээ байгаа нь илт харагдаж байна. 8. Сурагчдын сэтгэл хөдлөлийн хэв шинж нь суралцах үйл явцад нөлөөлөх учир багшийн зүгээс ойлгож ,хүлээн зөвшөөрч , хамтрах нь чухал хэмээн үзэж байна.
  • 8. Ном зүй Монгол хэлээр : 1. Батхишиг.Ч “Хамт олонд оюутны эзлэх байр суурь, сэтгэл хөдлөлийн чадамжийн хамаарал”, 2016 2. Батсайхан.Б, Дэлгэржав.М, Сэтгэл судлалын тайлбар толь, УБ, 2013 3. Батболд. Ш, Сэтгэл судлалын сонгодогууд, 2020 он 4. Ичинхорлоо. Г “Өсвөр насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судалсан үр дүн” , 2021 5. Энхбаяр.Б, “Оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны судалгаа” (Докторын судалгааны ажил), 2019 6. Энхцэцэг.М, “Өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадамжийг судалсан үр дүн”, 2021 Англи хэлээр : 1. Cherry K. "What Is the James-Lange Theory of Emotion?". Archived from the original on 14 February 2012. Retrieved 30 April 2012. 2. Clark McKown, Student Social and Emotional Competence Assessment The Current State of the Field and a Vision for Its Future, 2019. 3. Xiao, W.; Peng, J.; Liao, S. Exploring the Associations between Social Media Addiction and Depression: Attentional Bias as a Mediator and Socio-Emotional Competence as a Moderator. Int. J. Environ. Res. Public Health 2022, 19, 13496. https://doi.org/10.3390/ ijerph192013496 4. Ekman, P. (1993). Facial expression and emotion. American Psychologist, 48(4), 384–392. https://doi.org/10.1037/0003-066X.48.4.384