Лекц 6

18,991 views

Published on

1 Comment
17 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
18,991
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
47
Actions
Shares
0
Downloads
516
Comments
1
Likes
17
Embeds 0
No embeds

No notes for slide

Лекц 6

1. 1. Лекц №6
Сэтгэхүй ба хэл яриа

2. 2. Сэтгэхүйн тухай ерөнхий ойлголт
Сэтгэхүй гэж танин мэдэхүйн процессийн хамгийн дээд төвшин. Сэтгэхүйн тусламжтайгаар цоо шинэ мэдлэг бий болно. Хүн сэтгэхүйнхээ тусламжтайгаар бодит юмс үзэгдлийг бүтээлчээр танин мэдэж өөрчлөн хувиргана. Чухамхүү сэтгэхүйн хүчээр хүмүүст тухайн нөхцөлд огт байгаагүй, бодит байдлаар төрж бий болоогүй тийм үр дүн, чадвар шинээр бүрэлдэж төлөвшдөг.

3. 3. Сэтгэхүй гэдэг нь юмс үзэгдлийн дотоод харилцаа холбоонд нэвтрэн орж, тэдгээрийн шинж чанарыг нээн олох, мөн юмс үзэгдлийн хоорондын холбоог тогтоох процесс юм.

4. 4. Сэтгэхүйн тухай ерөнхий ойлголт
Юмс үзэгдлийн шинж чанарыг дам тусган танин мэдэх
Юмс үзэгдлийн хоорондын холбоо хамаарал, зүй тогтлыг олох
Хэл яриатай салшгүй холбоотой.

5. 5. Сэтгэхүйн хэлбэр
практик
онолын
ойлголтын
дүрийн
Бодит дүрслэлийн
Бодит үйлдлийн
Ñýòãýõ¿éí õýëáýð¿¿ä

6. 6. Онолын ойлголтын сэтгэхүй
Хүн тодорхой зорилтуудыг шийдэхийн тулд эн түрүүнд ойлголтуудыг ашигладаг. Асуудлыг хэлэлцэх, шийдвэрийг эрж хайх, шийдвэр гаргах гээд бүх нөхцөлд урьд нь бусад хүмүүс ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн хэлбэрээр бий болгосон мэдлэгийг ашиглан оюуны үйлдэл гүйцэтгэх байдлаар л бүх зүйл хийгдэнэ.

7. 7. Онолын дүрийн сэтгэхүй
Аливаа зорилтыг шийдвэрлэхэд ойлголт, бодомж, оюун дүгнэлт биш харин дүр дүрслэлийг ашигладгаараа онцлог. Тэрхүү дүр дүрслэлийг ойд хадгалагдаж байгаа ул мөрийг сэргээн санах, эсвэл дүрслэн бодох аргаар шинээр бий болгох гэсэн үндсэн хоёр замаар бүтээнэ.
Онолын сэтгэхүйн энэхүү 2 хэлбэр хоорондоо нягт уялдаатай хөгжинө. Дүр дүрслэлд тулгуурласан онолын сэтгэхүй ойлголтын сэтгэхүйгээс дутахгүй тов тодорхой хийсвэр төсөөллийг бий болгож чадна.

8. 8. Бодит дүрслэлийн сэтгэхүй
Хүмүүс бодит нөхцөл байдлыг хүртэн хүлээн авах явцад сэтгэн бодох үйлээ дайчлах замаар явагдана. Сэтгэхүйн энэхүү хэлбэр сургуулийн өмнөх болон сургуулийн бага насны хүүхдүүдэд бүх талаар илрэн хөгжиж байдаг ба биеийн хөдөлмөр юмуу практик үйлдэл голлосон хөдөлмөр эрхэлдэг хүмүүст чухал үүрэгтэй.

9. 9. Бодит үйлдлийн сэтгэхүй
Юмс үзэгдлийг өөрчлөн хувиргах практик үйл ажиллагааны тусламжтайгаар хүмүүс сэтгэхүйн үйл явцаа жолоодож, хувирган өөрчилж, илүү үр дүнтэй болгож байдагт оршино. Энэ нөхцөлд аливаа нэг зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь эд юмстай хийх үйлдлийн дэс дараалал, зохион байгуулалт, хувилбарууд оновчтой зөв байх явдал юм. Бодит үйлдлийн сэтгэхүй үйлдвэрлэл дээр ажилладаг, ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүст илүү сайн хөгжсөн байдаг.

10. 10. Сэтгэхүйн үйлдэл
Хүний сэтгэхүй нь юмс үзэгдлийн мөн чанарыг нээн илрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ нь сэтгэхүйн үйлдлүүдийн тусламжтайгаар явагдана.
Абстракция- хийсвэрлэх- байгаль нийгмийн үзэгдлийн уг зүйлээс салган авч сэтгэх байдал. Бидэнд мэдрэгдэх боломжгүй зүйлийн тухай мэдэж болно.
Анализ, синтез- Үзэгдэл юмсыг бүрдүүлж байгаа шинжүүдээр нь задалж, хуваахыг анализ гэнэ.

11. 11. Сэтгэхүйн үйлдэл
Синтез -тусгай хэсэг, нэгж зүйлүүдийг нэгтгэн сэтгэх үйлдэл.
Ерөнхийлөн дүгнэх - объектийн илүү ерөнхий шинж, тал харилцааг олж тогтоох үйлдэл. Индукцтэй адилтгаж болохгүй.
Харьцуулах- Юмсыг адил төстэй ба ялгаатай шинж чанараар нь харьцуулна. Харьцуулахдаа 1 буюу хэд хэдэн гол шинжийг салгаж авна.
Индукц - нэгжээс ерөнхий, ерөнхийгөөс нэгж -дидукц

12. 12. Сэтгэхүйн чанар
Сэтгэхүйн агуулга- тусгагдаж байгаа юмсын хүрээгээр тодорхойлогдоно. Өргөн их зүйлийг хамрах тусам агуулга өргөн байна.
Гүн чанар- Харилцан холбоо, уялдаа, зүй тогтлыг хэр гүнзгий тусган ухамсарлаж ойлгосноор тодорхойлогдоно.
Бие даасан чанар- Өөрийн хүч, нөөц боломжийг ашигласнаар шийдвэрлэх /агуулга, шүүмжтэй холбоотой хөгжинө./

13. 13. Сэтгэхүйн чанар
Уян хатан - Оюуны үйлдэл, үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд нэг янзын хэвшмэл арга барилаас салж асуудлыг олон талаас авч үзэж шийдвэрлэх
Шүүмжлэлт чанар- Ямар нэгэн зорилтыг шийдвэрлэхэд бусдын бодол санаанд автагдаж дагалдахгүй өөрийнхөөрөө байх
Сэтгэхүйн хурд - Тулгарсан зорилт асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан хугацаагаар сэтгэхүйн хурд тодорхойлогдоно.

14. 14. Сэтгэхүйн хөгжил
Интеллектийн хөгжлийн талаарх 3 хандлага байдаг.
Филогенетик -хүн төрөлхтөний түүхэн хөгжилтэй холбоотой
Онтогенетик - төрөхөөс үхэх хүртэлх 1 хүний асуудал
Экспериментальный - туршилтын

15. 15. Сэтгэхүйн хөгжил
Ж.Пиаже хүүхдийн интеллектийн хөгжлийн тухай онол боловсруулж 4 төвшинд авч үзсэн.
Интеллектийн мэдрэмжийн үе - 0-2 нас Юмсын тэмдэг, шинжийг танин мэдэх, хүртэх чадвар хөгжинө.
Үйлдлийн өмнөх үе - 2-7 нас Хэл яриа эзэмшиж гадаад үйлдэл дотоодод шилжинэ.
Тодорхой үйлдлийн үе шат. 7,8-11,12 нас Ухамсартайгаар үйлдэл хийнэ.
Хийсвэр үйлдэл - 12-14,15 нас Логикийн хувьд бодолцож дүгнэлт гаргана. Оюуны үйлдлийг гүйцэтгэх чадвар төлөвшинө.

16. 16. Сэтгэхүйн өөрчлөлт
Оюун ухааны хомсдол /хөнгөн, хүндэвтэр, хүнд, гүнзгий/.
Цэцэрхэх сэтгэхүй
Билэгшээх сэтгэхүй
Нуршаа сэтгэхүй
Тасархай сэтгэхүй
аминч сэтгэхүй
сэтгэхүйн хөдлөцгүй тогтонги байдал
сэтгэхүйн хурд удаашрах, түргэсэх г.м.

17. 17. Хэл яриа
Хэл яриа бол хүний харилцааны үндсэн хэрэглүүр юм. Хэл яриа байхгүй байсан бол хүмүүсийн хувьд асар их хэмжээний мэдээллийг хурдан хугацаанд боловсруулах, дамжуулах, хүртэн хүлээн авах, шийдвэр гаргахад нэн бэрхшээлтэй болно.
Мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулахын тулд хүний хэрэглэж буй дуун дохио, бичгийн тэмдэг зэрэг тогтолцоог хэлэхүй гэнэ.

18. 18. Сэтгэл судлалын судлах зүйл болдог шалтгаан нь:
Хэл яриа нь их тархины гадрын үйл ажиллагаатай холбоотой явагдах бөгөөд энэ нь сэтгэлзүйн учир шалтгаантай.
Хэл яриатай холбоотой бие хүний сэтгэлзүйн онцлог илэрдэг.
Сэтгэхүйтэй салшгүй холбоотой.

19. 19. Хэлэхүйн үүрэг
Нийгэм түүхийн туршлагыг хадгалах, дамжуулах, баяжуулах
Хүнийг харилцаанд оруулах
Танин мэдэхүйн болон оюун ухааны үйл ажиллагаа нь хэлэхүйн тусламжтайгаар хөгждөг

20. 20. Хэл ярианы шинж чанар
Нарийн онч чанар
Тодорхой дүрслэл
Эгэл жирийн байдал
Тохироц чанар
Товч
Цэвэр ариун
Яруу сонсголонт
Баялаг

21. 21. Ангилал
Дотоод
Гадаад
Бичгийн
Аман
Харилцсан
Хандсан

22. 22. Вербаль
Вербаль бус
Дохио зангаа
Нүүрний хувирал
Биеийн хөдөлгөөн
Дуу хоолойны өнгө
Аялга

23. 23. Танин мэдэхүйн үйл ажиллагаа өргөжих тусам хэлэхүй боловсронгуй болж хөгжинө. Нэг ойтой хүүхэд 10-15, ой хагастай хүүхэд 30 хүртэл, 3 ойтой хүүхэд 1000, 4 ойтой хүүхэд 2000 үг, таван ойтой бол 3000 үг мэдэж байх ёстой. Европын эрдэмтдийн судалгаагаар хамгийн их яриа үе нь 4 настай үе. Хоногт дунджаар 12000 үг хэлж, 920 асуулт ээждээ тавьж байжээ.

24. 24. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхдээ:
Буруу хэлэхэд нь шоолохгүй байх
Шинэ үг байнга зааж өгч байх
Яаруу сандруу ярихаас нь сэрэмжлэх
Хэлэх ярих зүйлийг урдаас бодуулж сургах
Эрхлүүлж ярихгүй байх г.м.

25. 25. Дасгал
Бодомжоос оюун дүгнэлт гаргана уу.
а/ Хэрвээ цасан шуурга тавьж эхэлбэл сургуулийг хаах болно. Цасан шуурга тавьж эхлэв.

Манай дүү надтай их адилхан. Тэр их царайлаг.

в/ Ухаалаг хүмүүс “Суу билэг” сэтгүүлийг уншдаг. Дорж “Суу билэг” сэтгүүл уншиж байна.

26. 26. Утгын хувьд холбоогүй нэг үгийг олох
Минут, секунд, цаг, орой
Дорж, Бадам, Номин, Гэрэл
Хус, нарс, жимс, хар мод
Алим, ном, ороолт, ороонго
Ус, салхи, нүүрс, өвс
Хяруу, тоос, бороо, шүүдэр
Ном, цүнх, чемодан, түрийвч
Завь, тэрэг, мотоцикл, дугуй
Онгоц, хадаас, зөгий, сэнс
Мод, таглаа, шүүр, сэрээ
Өвөө, багш, аав, ээж
Эрвээхий, хэмжүүр, хайч, бахь
Сүү, цөцгий, бяслаг, талх
Нохой, үнээ, хандгай, муур

27. 27. Гол шинж тэмдгийг олох сорил
Цэцэрлэг /ургамал, цэцэрлэгч, нохой, хашаа, газар/
Гол /эрэг, загас, загасчин, замаг, ус/
Хот /машин, барилга, хүмүүс, гудамж, унадаг дугуй/
Саравч /өвсний хашаа, адуу, дээвэр, хана, мал/
Шоо /өнцгүүд, зураас, тал, чулуу, мод/
Хуваах /анги, хуваагдагч, харандаа, хуваагч, цаас/
Уншлага /нүд, ном, зураг, хэвлэл, үг/
Тоглоом /зургууд, тоглоомууд, торгууль, шийтгэл, дүрэм/
Дайн /онгоц, их буу, тулалдаан, буу, цэргүүд/

28. 28.
29. 29.
30. 30. Дүгнэлт
Сэтгэхүй нь зохион бодохуйгаас аливаа зүйлийг танин мэдэж байдгаараа ялгаатай
Сэтгэхүйн тусламжтайгаар хүн төрөлхтөн удалгүй байгаль нийгмийн зүй тогтлыг өөрчилж, бүхий л нууцыг нээх боломжтой юм.
Сэтгэхүй нь бодит болон хийсвэр гэсэн 2 төрөлд хуваагдах ба, бодит сэтгэхүй нь харж дүрслэх болон харж үйлдэх, хийсвэр сэтгэлгээ нь ойлголтын болон дүрийн гэсэн хэлбэрүүдтэй.

31. 31. 4. Сэтгэхүйн агуулга, гүн гүнзгий, бие даасан чанар, уян хатан, шүүмжлэлт, түүнчлэн хурд нь сэтгэхүйн чанаруудыг бүрдүүлдэг.
5. Сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодохуй, сэтгэхүй, хэл яриаг танин мэдэхүйн процесс гэнэ.