More Related Content
PDF
DOCX
PPTX
PDF
PDF
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1 PPTX
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС PPTX
What's hot
PDF
Emfipism end patsionalism PPTX
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт DOCX
PDF
PDF
Лекц №1 Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент DOC
PDF
PDF
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд PPTX
"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил PPTX
PDF
PPT
PPTX
ардчиллын хэлбэр ба онолууд PPTX
PPTX
PPTX
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд PPTX
PPTX
PDF
PPTX
лекц 6 дэлхийн дулааны баланс Similar to P1
PPTX
PPT
DOCX
PPTX
PDF
PDF
PDF
Сэргэн мандалтын Философи DOCX
шинэ үеийн европын философи PPTX
DOCX
Метафизик, эпистемологи, ёс зүй PPTX
PPTX
DOCX
DOC
философийн хичээлийн хөтөлбөр DOC
философийн хичээлийн хөтөлбөр PPTX
DOCX
PPTX
DOCX
PPT
Recently uploaded
PDF
Техникийн боловсролын сургалтын дипломын ажил хамгаалах, үнэлэх журам PDF
Мэдээлэл технологийн аюулгүй байдал хангах журам PDF
Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журам PDF
УПК-ийн Мэдээллийн төв ашиглах журам 2025 PDF
УПК-ын Дипломын ажил бичих аргачлал 2025 PDF
Дадлага ажил, төсөлт сургалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, материалы... PPTX
Багш ямар хөтөлбөр ,төлөвлөлт боловсруулах бэ арга зүйн сургалт - Copy.pptx P1
- 1.
- 2.
ФИЛОСОФИЙН ХӨГЖЛИЙН ҮЕШАТ БҮРД АСУУДЛАА
ТОМЬЁОЛЖ БАЙСАН. ФИЛОСОФИЙН АСУУДЛЫГ
ДЭВШҮҮЛЭН ГАРГАЖ ТАВИХ НЬ ТҮҮНИЙГ
ШИЙДВЭРЛЭХЭЭСЭЭ ЧУХАЛ БАЙДАГ.
Философи бол философийн түүх байдаг.
Ахуй- эртний Грек- космоцентризм (ертөнцийн төв бол бүхнийг багтаасан орчлон,
байгалиас өөрөөс нь бүхнийг тайлбарласан)
Бурхан- дундад зуун- теоцентризм(бурхан бүхний дээр оршиж, юмс түүгээр дамжин
тайлбарлагдаж хүсэл зоригийн илэрхийлэл нь болно)
Сэргэн мандалт(байгалиас гадуур юу ч байхгүй, бурхан байдаг бол байгаль өөрөө
бурхан хэмээх пантейзм. )
Шинжлэх ухаан, шинэ үе Мэдлэг – (сэтгэхүйн тусламжтайгаар байгалийг танин
мэдэх арга, сэтгэхүй ахуйн давхцал)
Иррационализм Амьдралын утга учир – логик сэтгэлгээ нь эргээд хүнд аюул
учруулахуйц техникийн дэвшлийг авчирсан.
19 зуун Шинжлэх ухааны танин мэдэхүй – рациональ зүйлийн зэрэгцээ иррациональ
зүйл ш.у-ы хөгжлийн дотоод логикт байна.
Хүний асуудал. – 20-р зуун. Философи ба нийгмийн хөгжлийн харилцаа холбоо эндээс
харагдана.
- 3.
СУДЛАХ ЗҮЙЛ:
Бодит байдлынхарилцаа гэхдээ хамгийн ерөнхий гэмээр санаа байгаль,
ухамсар матери харилцааг хамгийн ерөнхий ойлголтоор дамжуулан
судалдаг ш.у. Иймд урлагтай дүр дүрслэлийг гал ус шороо гэх мэт,
шашинтай ертөнцийн анхдагч эхлэлийг анхаардаг энэ ерөнхий
шинжээрээ төстэй, ойр.
ус агаар гэх мэт байгалийн мэдрэгдэн байгаа юмс бус тэдгээрт байгаа
шинжийг хийсвэрлэн бүхний үндэс, нэгдэл болгоно. Философийн үндсэн
асуудал: санаа байгаль, сэтгэхүй ахуйд, оюун ухаан материд харилцах
харилцаа
- 4.
ОНТОЛОГИ БУЮУ АХУЙНТУХАЙ
СУРГААЛЬ
Хамгийн ерөнхий утгаараа материаллаг ба санаалаг
зүйл, ахуй ухамсар, сэтгэхүй байгальд хэрхэн
харилцах асуудлыг судална.
Юу бодитой вэ? Материаллаг зүйл үү? Санаалаг
зүйл үү? Матери, материаллаг зүйл санаагаа
тодорхойлдог гэсэн чиглэлийг материализм, санаа
бодитой гэсэн чиглэлийг идеализм гэнэ. Эдгээр нь
монизм юм. Аль аль нь бодитой гэсэн чиглэлийг
дуализм, ертөнц олон шинж, уг чанартай гэсэн
чиглэлийг плюрализм гэнэ.
- 5.
ГНОСЕОЛОГИ БУЮУ ТАНИН
МЭДЭХҮЙНСУРГААЛЬ
Бид бодит байдлыг танин мэдэж чадах уу? чадахгүй гэж үздэг
чиглэлийг Агностицизм гэнэ.
Шу: рациональ сэтгэлгээг шаарддаг, үндэслэгээтэй. Философи өөрийн
үзлийг үндэслэхийн тулд бурханыг ч ашиглана. Иймд урлагийн дүр
дүрслэл ч хэрэглэгдэхүүн нь болно.
Философийн үүсэл: Ертөнцийг үзэхүйн хэв маягууд:
Шашин домгийн буюу миф, шинжлэх ухааны, ердийн ухамсрын,
философийн. Философи нь үндэслэгдсэн мэдлэг байдгийн хирээр
ердийн ухамсрын бус онолын ухамсрын түвшинд байх ч сэтгэгчийн
сэтгэлгээний бүтээл байдгийн хирээр шинжлэх ухаантай
төрөлсөхгүй. Ш.у-ы дүгнэлт байгалийн үзэгдэл юмсыг бүхэлд нь
хамаарсан ерөнхий шинжтэй ба философи нь нэгж үзэгдэл юмсаас
шууд дүгнэлт гаргахгүй, ухаарлын шинжтэй. Мэдлэгийн зорилго
үнэнийг танин мэдэхэд байдаг бол философи нь үнэнийг танин мэдэх
бололцоо, түүний түгээмэл утга учир, аргуудыг авч үзнэ.
- 6.
Философи ба ертөнцийгүзэх үзэл. Ертөнцийн
урлагийн, шашин домгийн, шинжлэх ухааны
зураглал. Домог шашин нь эртнйи хүмүүсийн
обьектив бодит байдлыг өөрөөсөө ялгаж чадах
сэтгэхүйн хэмжээнд хүрэх түвшинд хүрээгүй
нөхцөлд үүссэн байна.тиймээс байгалийг хүнчилж
түүнд өөрийн шинж чанарыг шингээж түүндээ
эргээд харьцдаг гэсэн анимист үзэлд суурилдаг.
Үүнээс гадна ертөнц ямар уг чанартай талаархи
идеалист: санаа л хамгийн тогтвортой. Эртний
грекүүд ертөнцийг хүнээс мөн салгасангүй нь нөгөө л
домгийн сэтгэлгээний уламжлал байгаа.
- 7.
Хүнд амжиргааны, үйлдвэрлэлийнзэрэг өдөр
тутмын зорилтыг шийдвэрлэхтэй холбогдсон
зорилтууд тулгардаг төдийгүй юм. Хүрээлэн буй
ертөнц маань юу билээ? Энэ ертөнцөд хүний эзлэх
байр суурь, зорьсон зорилго маань юу билээ гэхчлэн
нэн ерөнхий гүнзгий асуултад хариулахыг хичээдэг.
Ертөнцөд хүний эзлэх байр суурь ертөнцийг үзэхүй
бид ертөнцийг танин мэдэж чадах уу? Мэдлэг, итгэл
санаа бодол, хүсэл, мэдрэмж зэрэг нь ертөнцийг
үзэхүйд нэгдэнэ.
- 8.
Ертөнцийг үзэх мэдлэгбол шашин, шинжлэх ухаан, философи юм.
Философийн ертөнцийг үзэхүйн хэв маягуудыг ертөнц ямар уг чанартай
болох онтологи: материаллаг, санаалаг. Түүнийг танин мэдэх боломжийн
талаар эмпиризм, агностицизм зэрэгт хуваагдана. Ертөнцийг үзэхүйн
чухал бүрдүүлбэр нь эрхэмлэл юм.
Шинжлэх ухааны ертөнцийг үзэхүй буюу зураглал нь онолын
парадигматай холбоотой. Нэг талаар алхими нь өөрийн онол, онолын
баримт, судалгааны арга, эрдэмтдийн нийгэмлэгээс тогтож сэргэн
мандалтын үе хүртэл хөгжиж байлаа. Мөн дэлхий төвт гелиоцентризм.
Бас л судалгааны баримтуудтай, оддын зай, нар хиртэлтийг энэ аргаараа
Грекчүүд тогтоосон.
Физикт атомизм ноѐрхож тооллын эхлэл цэг нь абсолют байдлаар
тогтоогдсон нь харьцангүйн онолын хүрээнд хөдөлгөөн
хэмжигдэхүүнийхээ системээс шалтгаалдаг нь тодорхой болсон.
Абсолют цаг хугацаа, орон зай гэж үгүй.
Аргазүйн үүрэг. Тезис, антитезис- синтез.
Хөдөлгөөн, тайван- үүсэл становление. Хувьсал буюу байгалийн шалгарал,
мутаци буюу хадгалалт – удамшил. Тоо, чанар- хэмжээ
- 9.
ШАШНЫ ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХҮЙ
Байгалийнхүчний цаана сэтгэхүйд тайлагдашгүй, бидний чадвараас
хэдийдсэн ер бусын хүчин
Хүний зүгээс сүнс савдаг лус г.м санаалаг зүйлээс дамжин биет үйл
явцад нөлөөлдөг гэсэн оккультизм, мистик, парапсихик үзлүүд
Хүний амьдрал бол ертөнцийн хувьслын нэгээхэн салшгүй хэсэг
Дарвины онолтой ч зэрэгцдэг.
- 10.
ГНОСЕОЛОГИ- ТАНИН МЭДЭХҮЙН
ОНОЛ
РенеДекарт: бид юу мэдэж чадах вэ, мэдлэгийн эх сурвалж.
Эргэлзэх арга: үнэн магад нь бүрэн төгс батлагдаагүй бүхнийг
шалгахыг шаардсан.
математик,шинжлэх ухаан, шашны болон өдөр тутмын
ерийн итгэл үнэмшлийн ихэнх нь иим шалгалтыг даван гарч
чадахгүй
Юмсын шинж чанарын тухай бид хаанаас олж мэдэж байна
вэ, мэдрэхүйн эрхтнээр дамжуулж уу,аль эсвэл эргэцүүлэн бодох
замаар уу?
Мэдлэгийн их сурвалж нь мэдрэмж гэж үздэг философчдыг
эмпирик үзэлтэн гэж нэрлэдэг байна.Харин мэдлэгийн их
сурвалж нь оюун ухаан гэж үздэг философчдыг рационал
үзэлнүүд гэх ажээ. 17 ба 18-р зуун эмпирикууд ба
рационалистууд хоѐрын хооронд физикч, математикч, шашны
номлолтон ба логикчдыг оролцуулан өрнөсөн их маргааны гэрч
болон үлджээ. - Философи ба нийгэм. Эртний грекийн боол
эзэмшлийн нийгэмд боол эзэмшигчид оюуны хөдөлмөр дагнан
эрхлэх боломж бүрдсэн. Субьект
- 11.
Декарт өөрөө ГотфридЛайбницийн нэг адил
рацианалист байв. Хамгийн итгэлтэй эмпирик
үзэлтнүүд бол Британийн философчид түүний дотор
Жон Локк, Жорж Беркли, Дэвид Хьюм нар байлаа. Тэд
Декартын скептик үндэслэгээнд өөрөөс нь гүнзгий
дүгнэлт хийж,ингэснээрээ физикийн үндсэн
баталгаанууд, Бурхны оршихуйн баталгаа ба тэр ч бүү
хэл математикийн теоремыг хүртэл үндэсгүй гэж үзэхэд
хүрч байв. Хамгийн эрс үзэлтэй эмпирик бол Дэвид Хьюм
юм. 1739-1740 онд хэвлэгдсэн түүний "Хүний шинж
чанарын тухай шаштир" хэмээх зохиолд нь бүр хувь
хүний оршихуй ба нэгдлийн талаар эргэлзсэн нотолгоо их
байдаг. 18-р зууны дунд үе хүртэл эмпирикзүүд ба
рационалистууд хэн хэн нь шийдвэрлэх амжилт ололгүй
тулалдсаар байв.
- 12.
Харин энэ үедПлатон ба Аристотелиос хойш гарсан хамгийн
агуу их философчдын нэг Иммануил Кант энэ маргааныг
шийдэж,философыг нэгэнт шигдэж орсон мухраас нь татаж
гаргахаар оролдсон юм. Кантын агуу зохиол болох 1781 онд
хэвлэгдсэн "Цэвэр оюун ухааны шүүмж" нь татин мэдэхүй,
ухамсар, хувь хүн болон юм үзэгдэл хэрхэн оршидог болон бид
юуг мэдэж байгаа хоѐрын холбооны тухай манай ойлгоцыг нэг
мөсөн өөрчилж, философийг эргүүлж чадсан байна.
Үзэгдэл ба бодит байдлын хоорондох эртний платоны ялгааг
ашиглан Кант бид бодит байдлын тухай мэдлэгийг хэзээ ч
эзэмшиж чадахгүй бөгөөд харин зөвхөн туршлагаар бидэнд
өгөгдсөн юмсын тухай мэдлэгийг л олж авдаг, харин оюун ухаан
бол бидний хэрэглэн юм үзэгдлийг танин мэддэг тэр хэлбэрийг
нөхцөлдүүлж байдаг гэж баталжээ. Кантын хамгийн их нэрд
гарсан нэг хэллэг нь "Оюун ухаан өөрөө байгаль ертөнцийн
хууль тогтоогч юм" гэсэн байдаг билээ.
- 13.
Метафизик гэдэг болоршин байгаа юмсын шинж чанарын
философийн судалгаа юм. 17-р зуунд Лейбниц орчлон
ертөнц нь хувааж үл болох энгийн юмс буюу субстанцаас
бүрэлдэн тогтдог гэдэг онолыг боловсруулаад тэднийг
монад гэжээ.
орон зай, цаг хугацаа ба оюун ухааны шинж чанарыг
тайлбарлахыг оролдсон. Лейбницийн онолын хамгийн их
зөрчилтэй хэсгийн нэг нь бидний оюун ухаан ба биднийг
хүрээлэн буй ертөнц хоѐрын хооронд ямар ч бодит
харилцан үйлчлэл байхгүй гэж баталсан явдал юм.
- 14.
Орчлон ертөнцийн тухайбидний мэдлэг үнэн хэрэгтээ
бидний оюун ухаанд болж буй юм ба орон зай, цаг
хугацаанд явагддаг юм хоѐрын хооронд урьдчилан
тогтоосон зохицол дээр үндэслэн гаргадаг гэж тэр үзэж
байв. Лейбницын метафизик эргэцүүлэг ба Декартын
үүнтэй ижил метафизик үзэл бодол нь бие махбодь ба
оюун санаа хоѐрын харьцаа ямар байх вэ? гэдэг асуултыг
гарган тавьсан юм. Энэ харьцааг тайлбарладаг гурван
онолыг философчид бүтээв.
- 15.
БИЕ СЭТГЭЛИЙН ХАРИЛЦАА
1.Идеализм: зөвхөн оюун ухаан / оюун санаа/ оршиж байдаг.
бие махбодь гэдэг бол үнэн хэрэгтээ оюун ухаан/оюун санаа/ дахь
үзэл санаа мөн.
2. Материализм: зөвхөн бие л оршин байдаг. Оюун ухаан /оюун
санаа/ бол үнэн хэрэгтээ биесийн цогц мөн.
3. Психофизикийн дуализм: хоѐр төрлийн юм оршиж байдаг.
Энэ нь бие биетэйгээ янз бүрийн байдлаар харьцаж байдаг оюун
ухаан / оюун санаа / ба биес мөн.
Лейбниц идеалист, Декарт психофизикийн дуалист, Томас
Хоббес материалист.