SlideShare a Scribd company logo
1 of 4
АЖИЛГҮЙДЭЛ
I. Үнэн / Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1. Үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн түвшинд гарах өөрчлөлт нь заавал эдийн засгийн
хөгжлийн мөчлөгийн хэлбэлзлээс шалтгаалахгүй.
2. Хэрэв бодит ҮНБ-ий хэмжээ боломжит хэмжээтэйгээ тэнцүү байвал эдийн засаг бүрэн ажил
эрхлэлтийн нөхцөлд ажиллаж байна гэсэн үг юм.
3. Завсрын ажилгүйдэл нь зайлшгүй төдийгүй нийгмийн хувьд хүсүүштэй зүйл юм.
4. Хэрэв ажилгүйдэл хэвийн түвшиндээ байвал боломжит ба жинхэнэ гарцын хэмжээ тэнцүү байна.
5. Ажилгүйдлийн тэтгэлгийн өсөлт нь ажилгүйдлийн түвшинг өсгөхөд хүргэнэ
6. Ихэнх эдийн засагчид богино хугацаанд бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд, эсвэл бүрэн бус ажил
эрхлэлтийн нөхцөлд боломжит ба бодит ҮНБ-ий хооронд зөрүү байна гэж үздэг
7. Мөчлөгийн ажилгүйдэлтэй уялдаатай эдийн засгийн зардал нь үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүн
үйлчилгээгээр хэмжигддэг.
8. Зах зээлийн эдийн засаг нь богино хугацаанд үнийн механизм ба өрсөлдөөний үндсэн дээр ажил
эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Дж.М.Кейнс нотолж байв.
9. Ажилгүйдлийн түвшинг тодорхойлохдоо ажил эрхэлж буй нийт хүмүүсийн тоог ажилгүйчүүдийн
тоотой харьцуулдаг
10. Шинэ кейнсчүүд нь уламжлалт кейнсийн сургуулийн адилаар хөдөлмөрийн хөлсний төвшин нь
уян хатан бус, тогтмол шинж чанартай гэж үздэг.
11. Удаан явцтай ажилгүйдлийн түвшний үед нийт зарлагын өсөлт нь нэгэн зэрэг үнийн ба
үйлдвэрлэлийн хэмжээг өсгөдөг.
12. Ажиллах хүчний бүрэлдэхүүнд ажил идэвхтэй хайж буй ажилгүйчүүдийг оруулах ёстой.
13. Үйлдвэрлэлийн түвшин, ажил эрхлэлт ба үнийн өөрчлөлт нь бүгд эдийн засгийн мөчлөгийн
хэлбэлзлээс үүддэг.
14. Ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх хэрэгсэл болгож засгийн газрын зарлага ба татварын
системийг ашиглах явдалд Дж.М.Кейнс шүүмжлэлтэй ханддаг байв.
15. Хөдөлмөрийн насны хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувь гэдэг нь ажилгүйдлийн түвшин ба
ажиллах хүчний оролцооны түвшингийн үржвэрээр тодорхойлогдог
16. Ажилгүйдлийн ердийн түвшин = шилжилтийн ажилгүйдэл + бүтцийн ажилгүйдэл
17. Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай ажиллагчид болон ажилгүйчүүд юм
18. Ажилгүйдлийн бодит түвшин = шилжилтийн ажилгүйдэл + бүтцийн ажилгүйдэл + мөчлөгийн
ажилгүйдэл
II. Сорил.
Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу.
1.Ажиллах хүч нь ________ хүмүүсийн тоогоор тодорхойлогддог.
а. Ажил эрхлэхийг хүсэж байгаа боловч ажил хайхаа больсон
б. Бүтэн цагийн ажил эрхлэхийг хүсэж байгаа боловч хагас цагаар ажилладаг
в.Ажил эрхлэх боломжтой болон ажил идэвхтэй хайж байгаа боловч ажил олдохгүй байгаа
г. Ажил эрхэлж байгаа байгаа болон ажилгүй байгаа
2.Гэрийн эзэгтэй 10 жилийн дараа хөдөлмөр эрхэлхээр шийдээд ажил идэвхитэй хайж эхэлжээ. Энэ
хүн ажилгүйдлийн аль хэлбэрт хамаарах вэ?
а . Шилжилтийн ажилгүйдэл
б. Бүтцийн ажилгүйдэл
в. Мөчлөгийн ажилгүйдэл
3.Ажилгүйдлийн хэвийн түвшин бодитоос юугаар ялгагддаг вэ?
а. Мөчлөгийн ажилгүйдлийн хэмжээгээр
б. Шилжилтийн ажилгүйдлийн хэмжээгээр
в. Бүтцийн ажилгүйдлийн хэмжээгээр
г. Ямарч ялгаа байхгүй
4. Бүрэн ажил эрхлэлт нь ….............. тэнцүү байна
а. Мөчлөгийн ажилгүйдэл
б.Шилжилтийн ажилгүйдэл
в. Бүтцийн ажилгүйдэл
д. Шилжилтийн ажилгүйдэл + Бүтцийн ажилгүйдэл
5. Удахгүй дахин ажил олно гэж итгэж буй хүмүүсийг:
а. Ажил эрхэлж буй хүмүүст оруулна
б. Ажилгүй хүмүүст оруулна
в. Ажиллах хүчний бүрэлдэхүүнд оруулахгүй
г. Бүрэн бус ажилтай хүмүүст оруулна
д. Ажил олох найдвар тасарсан гэж үзнэ
6. Зайлшгүй ажилгүйдэл байх нь дараах нөхцлүүдийн алинаар нь тайлбарлагдах вэ?
а.Хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эрэлт байгаа нөхцөлд цалин хөлс өсөхгүй гэсэн Кейнсийн
онолоор
б.Хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эрэлт байгаа нөхцөлд цалин хөлс буурахгүй гэсэн
Кейнсийн онолоор
в. Сонгодог чиглэлийг баримтлагчдын үзэл онолоор
г. Ажилгүйдлийн ерөнхий төвшинд маш бага үүрэг гүйцэтгэдгээр
д. Өмнөх бүх хариулт буруу
7. Эдийн засгийн уналтаас үүдсэн ажилгүйдэл доорх хэлбэрүүдийн алинд хамаарагдах вэ?
а.Шилжилтийн ажилгүйдэлд
б. Бүтцийн ажилгүйдэлд
в. Мөчлөгийн ажилгүйдэлд
г. Байнгын ажилгүйдэлд
д. Өмнөх бүх хариулт буруу
8.Оукены хуулиар ажилгүйдлийн жинхэнэ байгаа төвшин нь түүний хэвийн төвшинөөс 2 хувиар
давахад үндэсний нийт бүтээгдэхүүний жинхэнэ байгаа хэмжээ боломжит хэмжээнээс:
a. 2%
б. 3%
в. 4%
г.5% -иар тус тус бага байна
д. 5-аас дээш хувиар бага байна
9. Ажиллах хүч гэдэгт ?
a. 16-аас доош насныхан
б. Ажил хайхаа болигсод
в.Тэтгэвэр авагсад
г. Ажилгүйчүүд
10. Ажилгүйдлийн болон инфляцийн түвшнүүдийн хоорондох хамаарлыг харуулсан муруйг
хэрхэн нэрлэдэг вэ?
a. Лоренцын муруй
б. Лафферын муруй
в.Филлипсын муруй
г. Энгелийн муруй
11. Эдийн засгийн хямрал уналтаас шалтгаалан бий болох ажилгүйдэл
a. Шилжилтийн
б. Бүтцийн
в. Мөчлөгийн
г. Хэвийн
12. Ажилгүйдлийн түвшинг зөв тооцоход:
а. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэгсэд
б. Сүүдэр эдийн засагт ажиллагсад
г. Ажил хийх сонирхолгүй хүмүүс
в. Ажиллах хүчний бүтцийн өөрчлөлт саад болно
13. ДНБ-ий алдагдалыг ................. олдог.
a.Боломжит ДНБ-ээс бодит ДНБ-ийг хасаж
б. Бодит ДНБ-ээс боломжит ДНБ-ийг хасаж
в. Боломжит ДНБ дээр бодит ДНБ-ийг нэмж
г. Аль нь ч биш
14. Ажилгүйдлийн түвшинд дараахаас аль нь нөлөөлөхгүй вэ?
a. Үйлдвэрчний Эвлэлийн Байгууллагын үйл ажиллагаа
б. Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа
в. Цалингийн хэмжээ
г. Зээлийн хэмжээ
15. Хүснэгтийн өгөгдлийг ашиглан ажилгүйдэлийн түвшинг тооцно уу
Үзүүлэлт Хүний (саяар)
Ажилчид 135
Итгэлээ алдсан
ажилгүйчүүд
2.5
Ажилгүйчүүд 5
a.3,57%
б. 1,79%
в. 5,26%
г. 3,70%
16. Дж.М.Кейнс юу гэж үзсэн бэ?
а. Засгийн газар ажилгүйдлийг бууруулахын тулд татвар ба улсын худалдааг ашиглах ёстой.
б. Зах зээлийн тогтолцоонд ажил эрхлэлтийн өндөр төвшинг богино хугацаанд хангах чадвартай
биеэ даасан механизм үйлчилдэг.
в. Эдийн засаг төвлөрсөн төлөвлөлтийн үндсэн дээр хөгжих ёстой.
г. Хувийн өмчийг зайлшгүй устгах хэрэгтэй
д. Өмнөх бүх хариулт буруу
17. Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд шилжилтийн ажилгүйдлийн төвшин ямар байх вэ?
а.Тэгтэй тэнцүү
б.1 хувиас бага байна
в. Мөчлөгийн ажилгүйдлийн төвшнөөс бага байна.
г. Өмнөх бүх хариулт зөв
д. Өмнөх бүх хариулт буруу
18. Ихэнх эдийн засагчид богино хугацаанд үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн
төвшин юугаар тодорхойлогдоно гэж үздэг вэ?
а. Үнийн төвшнөөр
б. Ажиллах хүчний тоогоор
в. Үндэсний капиталын нөөцөөр
г. Нийт зардлын төвшнөөр
д. Өмнөх бүх хариулт зөв
III. Бодлого
1. 2003-онд МУ-д хөдөлмөрийн насны хүн ам 1440,2 ЭЗ-ийн идэвхтэй хүн ам 1025.2 ажиллагсад
нь 957.5 байсан бол / мянган хүн ам/
a.2003-оны ажилгүйдлийн түвшин
б. 2003-оны ажил эрхлэлтийн түвшин
в. 2003-оны ажиллах хүчний оролцооны түвшинг ол
2. 500 хүнтэй нэгэн улс байжээ. Гэтэл үүнээс 120 нь 16 хүртэл насны хүүхэд, өвчтэй болон тусгай
хорионд байгаа хүмүүс аж. Мөн 150 хүн ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтдаггүй гэж бодъё.
Харин 23 хүн ажилгүй бөгөөд 10 хүн түр ажлаа бүр болгох хүсэлтэй аж. Эдгээр өгөгдлүүдийг
ашиглан:
а. Ажиллах хүчний тоо
б. Ажилгүйдлийн албан ёсны түвшин гэсэн үзүүлэлтүүдийг тус тус тооц.
3. Ажиллагсдын тоо 90 сая, ажилгүй хүн 10 сая байв. Сарын дараа ажилтай байсан 90 сая
хүнээс 0.5 сая хүн ажлаас халагдсан, албан ёсоор бүртгэгдсэн ажилгүйчүүдээс 1 сая хүн ажил
хайхаа больсон. Ажилгүйдэлийн түвшинг тодорхойл.
4. Тухайн эдийн засагт ажилгүйдлийн түвшин хэвийн түвшинээсээ 1 хувиар давахад бодит
үйлвэрлэлийн хэмжээ боломжит буюу потенциал түвнээсээ 2.5 хувиар буурдаг, тухайн жилд
ажилгүйдлийн түвшин 7.7%, хэвийн түвшин 5%, боломжит ДНБ 86200.2 тэрбум дол байсан
бол бодит ДНБ-ийг тооцно уу
5. ДНБ-ний бодит хэмжээ 1273 тэрбум $, боломжит хэмжээ 1575 тэрбум $, ажилгүйдлийн
хэвийн түвшин 5% бол ажилгүйдлийн бодит түвшинг Оукений хуулийг ашиглан тооц.
6. 1930-аад оны дэлхийн ихэнхи улс орнуудын эдийн засагт үүссэн Их хямралын үед Альфа
улсад ажиллах хүчний дөрөвний нэг хэсэг нь ажилгүйчүүд байв. Энэ үед ҮНБ-ий хэмжээ нь
1056 тэрбум $ байсан ба ажилгүйдлийн түвшин 5% байхад хэвийн үзэгдэл гэж тооцдог бол
энэ улсын ҮНБ-ий боломжит хэмжээ хэд байх вэ?

More Related Content

What's hot

What's hot (20)

Mac ecs5.2021h
Mac ecs5.2021hMac ecs5.2021h
Mac ecs5.2021h
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
 
Mac ecs9.2021
Mac ecs9.2021Mac ecs9.2021
Mac ecs9.2021
 
Mac ecs11.2021
Mac ecs11.2021Mac ecs11.2021
Mac ecs11.2021
 
Mac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hsMac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hs
 
Mac ecs6.2021h
Mac ecs6.2021hMac ecs6.2021h
Mac ecs6.2021h
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
 
Mac ecs12.2021
Mac ecs12.2021Mac ecs12.2021
Mac ecs12.2021
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Econom.s10 b
Econom.s10 bEconom.s10 b
Econom.s10 b
 
Seminar 13-16
Seminar 13-16Seminar 13-16
Seminar 13-16
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3
 

Similar to Mac ecs4.2021

Similar to Mac ecs4.2021 (20)

Economics.s11
Economics.s11Economics.s11
Economics.s11
 
семинар №9
семинар №9семинар №9
семинар №9
 
Seminar 2, 3, 4, 5
Seminar   2, 3, 4, 5Seminar   2, 3, 4, 5
Seminar 2, 3, 4, 5
 
Economics.s11 b
Economics.s11 bEconomics.s11 b
Economics.s11 b
 
Olympiad 2013
Olympiad 2013Olympiad 2013
Olympiad 2013
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
Olympiad 2012
Olympiad 2012Olympiad 2012
Olympiad 2012
 
Econom.s8
Econom.s8Econom.s8
Econom.s8
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
Economics.s13
Economics.s13Economics.s13
Economics.s13
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Olympiad 2006
Olympiad 2006Olympiad 2006
Olympiad 2006
 
Olympiad 2008
Olympiad 2008Olympiad 2008
Olympiad 2008
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
 
Olympiad 2011
Olympiad 2011Olympiad 2011
Olympiad 2011
 
Macro l 4
Macro l 4Macro l 4
Macro l 4
 
Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021on
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Mac ecs4.2021

  • 1. АЖИЛГҮЙДЭЛ I. Үнэн / Худал Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг 1. Үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн түвшинд гарах өөрчлөлт нь заавал эдийн засгийн хөгжлийн мөчлөгийн хэлбэлзлээс шалтгаалахгүй. 2. Хэрэв бодит ҮНБ-ий хэмжээ боломжит хэмжээтэйгээ тэнцүү байвал эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд ажиллаж байна гэсэн үг юм. 3. Завсрын ажилгүйдэл нь зайлшгүй төдийгүй нийгмийн хувьд хүсүүштэй зүйл юм. 4. Хэрэв ажилгүйдэл хэвийн түвшиндээ байвал боломжит ба жинхэнэ гарцын хэмжээ тэнцүү байна. 5. Ажилгүйдлийн тэтгэлгийн өсөлт нь ажилгүйдлийн түвшинг өсгөхөд хүргэнэ 6. Ихэнх эдийн засагчид богино хугацаанд бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд, эсвэл бүрэн бус ажил эрхлэлтийн нөхцөлд боломжит ба бодит ҮНБ-ий хооронд зөрүү байна гэж үздэг 7. Мөчлөгийн ажилгүйдэлтэй уялдаатай эдийн засгийн зардал нь үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэмжигддэг. 8. Зах зээлийн эдийн засаг нь богино хугацаанд үнийн механизм ба өрсөлдөөний үндсэн дээр ажил эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Дж.М.Кейнс нотолж байв. 9. Ажилгүйдлийн түвшинг тодорхойлохдоо ажил эрхэлж буй нийт хүмүүсийн тоог ажилгүйчүүдийн тоотой харьцуулдаг 10. Шинэ кейнсчүүд нь уламжлалт кейнсийн сургуулийн адилаар хөдөлмөрийн хөлсний төвшин нь уян хатан бус, тогтмол шинж чанартай гэж үздэг. 11. Удаан явцтай ажилгүйдлийн түвшний үед нийт зарлагын өсөлт нь нэгэн зэрэг үнийн ба үйлдвэрлэлийн хэмжээг өсгөдөг. 12. Ажиллах хүчний бүрэлдэхүүнд ажил идэвхтэй хайж буй ажилгүйчүүдийг оруулах ёстой. 13. Үйлдвэрлэлийн түвшин, ажил эрхлэлт ба үнийн өөрчлөлт нь бүгд эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлээс үүддэг. 14. Ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх хэрэгсэл болгож засгийн газрын зарлага ба татварын системийг ашиглах явдалд Дж.М.Кейнс шүүмжлэлтэй ханддаг байв. 15. Хөдөлмөрийн насны хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувь гэдэг нь ажилгүйдлийн түвшин ба ажиллах хүчний оролцооны түвшингийн үржвэрээр тодорхойлогдог 16. Ажилгүйдлийн ердийн түвшин = шилжилтийн ажилгүйдэл + бүтцийн ажилгүйдэл 17. Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай ажиллагчид болон ажилгүйчүүд юм 18. Ажилгүйдлийн бодит түвшин = шилжилтийн ажилгүйдэл + бүтцийн ажилгүйдэл + мөчлөгийн ажилгүйдэл II. Сорил. Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу. 1.Ажиллах хүч нь ________ хүмүүсийн тоогоор тодорхойлогддог. а. Ажил эрхлэхийг хүсэж байгаа боловч ажил хайхаа больсон б. Бүтэн цагийн ажил эрхлэхийг хүсэж байгаа боловч хагас цагаар ажилладаг в.Ажил эрхлэх боломжтой болон ажил идэвхтэй хайж байгаа боловч ажил олдохгүй байгаа г. Ажил эрхэлж байгаа байгаа болон ажилгүй байгаа 2.Гэрийн эзэгтэй 10 жилийн дараа хөдөлмөр эрхэлхээр шийдээд ажил идэвхитэй хайж эхэлжээ. Энэ хүн ажилгүйдлийн аль хэлбэрт хамаарах вэ? а . Шилжилтийн ажилгүйдэл б. Бүтцийн ажилгүйдэл
  • 2. в. Мөчлөгийн ажилгүйдэл 3.Ажилгүйдлийн хэвийн түвшин бодитоос юугаар ялгагддаг вэ? а. Мөчлөгийн ажилгүйдлийн хэмжээгээр б. Шилжилтийн ажилгүйдлийн хэмжээгээр в. Бүтцийн ажилгүйдлийн хэмжээгээр г. Ямарч ялгаа байхгүй 4. Бүрэн ажил эрхлэлт нь ….............. тэнцүү байна а. Мөчлөгийн ажилгүйдэл б.Шилжилтийн ажилгүйдэл в. Бүтцийн ажилгүйдэл д. Шилжилтийн ажилгүйдэл + Бүтцийн ажилгүйдэл 5. Удахгүй дахин ажил олно гэж итгэж буй хүмүүсийг: а. Ажил эрхэлж буй хүмүүст оруулна б. Ажилгүй хүмүүст оруулна в. Ажиллах хүчний бүрэлдэхүүнд оруулахгүй г. Бүрэн бус ажилтай хүмүүст оруулна д. Ажил олох найдвар тасарсан гэж үзнэ 6. Зайлшгүй ажилгүйдэл байх нь дараах нөхцлүүдийн алинаар нь тайлбарлагдах вэ? а.Хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эрэлт байгаа нөхцөлд цалин хөлс өсөхгүй гэсэн Кейнсийн онолоор б.Хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эрэлт байгаа нөхцөлд цалин хөлс буурахгүй гэсэн Кейнсийн онолоор в. Сонгодог чиглэлийг баримтлагчдын үзэл онолоор г. Ажилгүйдлийн ерөнхий төвшинд маш бага үүрэг гүйцэтгэдгээр д. Өмнөх бүх хариулт буруу 7. Эдийн засгийн уналтаас үүдсэн ажилгүйдэл доорх хэлбэрүүдийн алинд хамаарагдах вэ? а.Шилжилтийн ажилгүйдэлд б. Бүтцийн ажилгүйдэлд в. Мөчлөгийн ажилгүйдэлд г. Байнгын ажилгүйдэлд д. Өмнөх бүх хариулт буруу 8.Оукены хуулиар ажилгүйдлийн жинхэнэ байгаа төвшин нь түүний хэвийн төвшинөөс 2 хувиар давахад үндэсний нийт бүтээгдэхүүний жинхэнэ байгаа хэмжээ боломжит хэмжээнээс: a. 2% б. 3% в. 4% г.5% -иар тус тус бага байна д. 5-аас дээш хувиар бага байна 9. Ажиллах хүч гэдэгт ? a. 16-аас доош насныхан б. Ажил хайхаа болигсод в.Тэтгэвэр авагсад г. Ажилгүйчүүд 10. Ажилгүйдлийн болон инфляцийн түвшнүүдийн хоорондох хамаарлыг харуулсан муруйг хэрхэн нэрлэдэг вэ? a. Лоренцын муруй б. Лафферын муруй в.Филлипсын муруй г. Энгелийн муруй
  • 3. 11. Эдийн засгийн хямрал уналтаас шалтгаалан бий болох ажилгүйдэл a. Шилжилтийн б. Бүтцийн в. Мөчлөгийн г. Хэвийн 12. Ажилгүйдлийн түвшинг зөв тооцоход: а. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэгсэд б. Сүүдэр эдийн засагт ажиллагсад г. Ажил хийх сонирхолгүй хүмүүс в. Ажиллах хүчний бүтцийн өөрчлөлт саад болно 13. ДНБ-ий алдагдалыг ................. олдог. a.Боломжит ДНБ-ээс бодит ДНБ-ийг хасаж б. Бодит ДНБ-ээс боломжит ДНБ-ийг хасаж в. Боломжит ДНБ дээр бодит ДНБ-ийг нэмж г. Аль нь ч биш 14. Ажилгүйдлийн түвшинд дараахаас аль нь нөлөөлөхгүй вэ? a. Үйлдвэрчний Эвлэлийн Байгууллагын үйл ажиллагаа б. Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа в. Цалингийн хэмжээ г. Зээлийн хэмжээ 15. Хүснэгтийн өгөгдлийг ашиглан ажилгүйдэлийн түвшинг тооцно уу Үзүүлэлт Хүний (саяар) Ажилчид 135 Итгэлээ алдсан ажилгүйчүүд 2.5 Ажилгүйчүүд 5 a.3,57% б. 1,79% в. 5,26% г. 3,70% 16. Дж.М.Кейнс юу гэж үзсэн бэ? а. Засгийн газар ажилгүйдлийг бууруулахын тулд татвар ба улсын худалдааг ашиглах ёстой. б. Зах зээлийн тогтолцоонд ажил эрхлэлтийн өндөр төвшинг богино хугацаанд хангах чадвартай биеэ даасан механизм үйлчилдэг. в. Эдийн засаг төвлөрсөн төлөвлөлтийн үндсэн дээр хөгжих ёстой. г. Хувийн өмчийг зайлшгүй устгах хэрэгтэй д. Өмнөх бүх хариулт буруу 17. Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд шилжилтийн ажилгүйдлийн төвшин ямар байх вэ? а.Тэгтэй тэнцүү б.1 хувиас бага байна в. Мөчлөгийн ажилгүйдлийн төвшнөөс бага байна. г. Өмнөх бүх хариулт зөв д. Өмнөх бүх хариулт буруу 18. Ихэнх эдийн засагчид богино хугацаанд үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн төвшин юугаар тодорхойлогдоно гэж үздэг вэ? а. Үнийн төвшнөөр б. Ажиллах хүчний тоогоор в. Үндэсний капиталын нөөцөөр
  • 4. г. Нийт зардлын төвшнөөр д. Өмнөх бүх хариулт зөв III. Бодлого 1. 2003-онд МУ-д хөдөлмөрийн насны хүн ам 1440,2 ЭЗ-ийн идэвхтэй хүн ам 1025.2 ажиллагсад нь 957.5 байсан бол / мянган хүн ам/ a.2003-оны ажилгүйдлийн түвшин б. 2003-оны ажил эрхлэлтийн түвшин в. 2003-оны ажиллах хүчний оролцооны түвшинг ол 2. 500 хүнтэй нэгэн улс байжээ. Гэтэл үүнээс 120 нь 16 хүртэл насны хүүхэд, өвчтэй болон тусгай хорионд байгаа хүмүүс аж. Мөн 150 хүн ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтдаггүй гэж бодъё. Харин 23 хүн ажилгүй бөгөөд 10 хүн түр ажлаа бүр болгох хүсэлтэй аж. Эдгээр өгөгдлүүдийг ашиглан: а. Ажиллах хүчний тоо б. Ажилгүйдлийн албан ёсны түвшин гэсэн үзүүлэлтүүдийг тус тус тооц. 3. Ажиллагсдын тоо 90 сая, ажилгүй хүн 10 сая байв. Сарын дараа ажилтай байсан 90 сая хүнээс 0.5 сая хүн ажлаас халагдсан, албан ёсоор бүртгэгдсэн ажилгүйчүүдээс 1 сая хүн ажил хайхаа больсон. Ажилгүйдэлийн түвшинг тодорхойл. 4. Тухайн эдийн засагт ажилгүйдлийн түвшин хэвийн түвшинээсээ 1 хувиар давахад бодит үйлвэрлэлийн хэмжээ боломжит буюу потенциал түвнээсээ 2.5 хувиар буурдаг, тухайн жилд ажилгүйдлийн түвшин 7.7%, хэвийн түвшин 5%, боломжит ДНБ 86200.2 тэрбум дол байсан бол бодит ДНБ-ийг тооцно уу 5. ДНБ-ний бодит хэмжээ 1273 тэрбум $, боломжит хэмжээ 1575 тэрбум $, ажилгүйдлийн хэвийн түвшин 5% бол ажилгүйдлийн бодит түвшинг Оукений хуулийг ашиглан тооц. 6. 1930-аад оны дэлхийн ихэнхи улс орнуудын эдийн засагт үүссэн Их хямралын үед Альфа улсад ажиллах хүчний дөрөвний нэг хэсэг нь ажилгүйчүүд байв. Энэ үед ҮНБ-ий хэмжээ нь 1056 тэрбум $ байсан ба ажилгүйдлийн түвшин 5% байхад хэвийн үзэгдэл гэж тооцдог бол энэ улсын ҮНБ-ий боломжит хэмжээ хэд байх вэ?