SlideShare a Scribd company logo
1 of 4
НИЙТ ЗАРЛАГЫН ЗАГВАР
I. Үнэн / Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1. Кейнсийн онол ёсоор хөрөнгө оруулалт хадгаламжай тэнцүү ба мөн эдийн засаг бүрэн ажил
эрхлэлтийн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж буй үед үйлдвэрлэлийн тэнцвэрт түвшин
боломжтой юм.
2. “Жинхэнэ буюу төлөвлөсөн хадгаламж, жинхэнэ буюу төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас давсан
нөхцөлд үйлдвэрлэлийн өргөжилт явагдана.
3. Хэрэв бодит хадгаламж ба хөрөнгө оруулалт нь төлөвлөсөн төвшинтэйгээ давхцахгүй нөхцөлд
ДНБ-ний тэнцвэрт түвшин тогтоно.
4. Макро эдийн засгийн тэнцвэрийн Кейнсийн энгийн загвар дах тогтвортой байдал нийт зардлын
өөрчлөлтөөр дамжин хэрэгжинэ.
5. Макро эдийн засгийн тэнцвэрийн Кейнсийн энгийн загвар дах үржүүлэгч гэдэг бол хөрөнгө
оруулалтын өсөлтийн тухайн нөхцөлд орлого хэд дахин өсөхийг харулдаг коэффициент юм.
6. Хэрэв ахиуц хэрэглээ нь 0,3 бол үржүүлэгч 3-тай тэнцүү байна.
7. Макро эдийн засгийн тэнцвэрийн Кейнсийн загварт үнийн ба хөдөлмөрийн хөлсний түвшин
тогтмол байна.
8. Хадгаламж ба жинхэнэ хөрөнгө оруулалт ямагт тэнцүү байна.
9. Хэрэв бодит ДЦБ 50 доллараар буурвал хэрэглээний зардалууд 50 доллараас бага хэмжээгээр
буурна.
10. Ахиу хэрэглээ их байх тусам үржүүлэгч их байна.
11. Хэрэв үнийн түвшин өөрчлөгдөж байвал макро эдийн засгийн Кейнсийн загварын хүрээнд нийт
эрэлтийн өсөлтийн тэнцвэрт орлогын бодит түвшинд үзүүлэх нөлөөллийн шинж чанарыг
тодорхойлох боломжгүй.
12. Инфляци нь нийт зардлыг үржүүлэгчийн үр өгөөжид нөлөөлөхгүй.
13. Улсын цэвэр экспортын өсөлт нь бусад нөхцөлд тогтмол байхад ҮНБ-ний бодит хэмжээг
өсгөнө.
14. Зээлийн хүүгийн бууралт нь бусад нөхцөлд тогтмол байхад ҮНБ-ний бодит хэмжээг буурахад
хүргэнэ.
15. Ахиу хадгаламж бага байх тусам хөрөнгө оруулалтын өөрчлөлтийн орлогын хэмжээний
өөрчлөлтөнд үзүүлэх нөлөө их байх болно.
II.Тест
Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу.
1. Кейнсийн онолд сонгодог чиглэлийг шахах боломжийг олгож байгаа гол шалтгаан нь.
а) Кейнсийн онол нь эдийн засгийн төлөв байдлыг урт хугацаанд тайлбарласан
б) Кейнсийн онол нь эдийн засгийн төлөв байдлыг богино хугацаанд тайлбарласан
в) Сонгодог онол нь эдийн засгийн төлөв байдлыг богино хугацаанд тайлбарлаж чадаагүй
г) Кейнсийн онол нь өөрийнхөө үндсэн асуудлуудыг тухайн орны гүйлгээнд эргэж буй
мөнгөний тоо хэмжээтэй холбоогүйгээр авч үзсэн
д) б) ба в) хариулт зөв
2. Өөрөө өөрийгөө зохицуулдаг зах зээлийн тогтолцоонд:
а) Барааны хомсдол байдаггүй
б) Барааны илүүдэл байдаггүй
в) Тогтвортой урт хугацаагаар барааны хомсдол гарах боломжтой
г) Барааны илүүдэл болон хомсдол үнийн механизмын үйлчлэлийн үр дүнд хурдан хугацаанд
арилдаг
д) а) ба б) хаиулт зөв
3. Хэрэв хүмүүс улам бүр бага хэмнэдэг болбол бусад хүчин зүйл тогтмол байх үед:
а) Зээл дэх эрэлт өсөх болно
б) Зээлийн хүү унах болно
в) Хадгаламжын муруй зүүн тийш шилжинэ
г) Хадгаламжын хэмжээ зээлийн хүүгийн төвшин бүрд өсөх болно
д) Өмнөх бүх хариулт зөв
4. Бүрэн ажил эрхлэлтийн болон бүх нөөцийг бүрэн ашиглаж байгаа үеийн үйлдвэрлэлийн төвшин нь
бэлэн байгаа мөнгөний нийт хэмжээ ба үнийн төвшнөөё хамаарахгүй гэсэн үзэл баримтлал нь
доорх онолуудын алинд нь хамаарах вэ?
а) Кейнсийн онолд
б) Марксист онолд
в) Мөнгөн гүйлгээний онолд
г) Сэйгийн хуульд
д) Өмнөх бүх хариулт зөв
5. Дж.М.Кейнс макро эдийн засгийн сонгодог онолын дор дурдсан чиглэлүүдийн алиныг нь
шүүлжилсэн бэ?
а) Сэйгийн хууль
б) Мөнгөн гүйлгээний онол
в) Эдийн засаг дахь зах зээлийн өөрийн зохицуулалтын онол
г) Дээрх бүх хариулт зөв
д) Зөвхөн а) ба в) хариулт зөв
6. Хадгаламж нь хөрөнгө оруулалтаас давна гэсэн Кейнсийн онол нь доорхи нөхцлүүдийн алинд нь
тохирох вэ?
а) Хүүгийн төвшин өсч байхад
б) Урт хугацааны турш эдийн засгийн хэт үйлдвэрлэл, ажилгүйдэл гарах үед
в) Сэйгийн хууль үйлчлэхгүй байхад
г) Тухайн эдийн засагт хэт үйлдвэрлэл, ажилгүйдэл боломжгүй байвал
д) б) ба в) хариулт зөв
7. Хэрэглээний зардлын талаарх Кейнсийн үзэл баримтлалд хүлээн зөвшөөрдөг нь:
а) Хэрэглээний зардал нь эцсийн орлоготой шууд хамааралтай
б) Хэрэв эцсийн орлого өсвөл хэрэнлээний зардал буурна
в) Хэрэв эцсийн орлого өсвөл хэрэнлээнд очиж буй түүний хувь буурна
г) Өмнөх бүх хариулт зөв
д) Зөвхөн а) ба в) хариулт зөв
8. Эцсийн орлогын хэмжээ өөрчлөгдөхөд хэрэглээний зардлын хэмжээ өөрчлөгдөх боловч тэр нь
орлогын өөрчлөлтөөс ямагт бага байдаг гэсэн үзэл баримтлал доорхи онолуудын алиных нь
бүрдэл хэсэг вэ?
а) Хөрөнгө оруулалтын Кейнсийн онол
б) Ажил эрхлэлт Кейнсийн онол
в) Макро эдийн засгийн сонгодог онолын
г) Мөнгөний онолын
д) Хэрэглээний Кейнсийн онолын
9. Кейнсийн онол, үйлдвэрлэлийн төвшин нийт эрэлтийн хэмжээгээр тодорхойлогдоно гэж үздэг.
Энэ нь:
а) Орлогын үйлдвэрлэл нь уг орлого дахь эрэлтийг бий болгодог
б) Мөнгөн дэх эрэлт нь бизнес эрхлэгчдийн бараа үйлчилгээ үйлдвэрлэхийг шаарддаг
в) Бизнес эрхлэгчид хүн амыг бүрэн ажлаар хангах хүртэл үйлдвэрлэлээ өргөтгөхийг зорьдог
г) Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэхээр шийдсэн бүтээндэхүүний хэмжээ нь уг барааны урьдчилан
тодорхойлсон эрэлтээр тодорхойлогдоно
д) Зөвхөн а) ба в) хариулт зөв
10. Тэнцвэрийн Кейнсийн загварт эдийн засаг ямар байвал тэнцвэртэй байна гэж үзсэн бэ?
а) Хэрэглээнд зориулсан нийт зардлын нийлбэрээс хадгаламжийг хасаад үлдсэн нь хөрөнгө
оруулалттай тэнцүү бол
б) Мөнгөний нийлүүлэлт тодорхой хугацааны туршид тогтмол байвал
в) Төлөвлөгөөт хэрэглээний зардал хөрөнгө оруулалт хоёрын нийлбэр нь нийт “хэмнэлт”-тэй
тэнцүү бол
г) Улсын төсөв балансласан бол
д) Нийт нийлүүлэлт нь нийт эрэлттэйгээ тэнцэж байвал
11. Кейнсийн энгийн загварт хэрэв нийт нийлүүлэлт нь нийт эрэлттэйгээ тэнцүү байх бол:
а) Ашиглагдаагүй нөөц багасч, бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөсгөж эхэлнэ
б) Нөөцийн хэмжээ өөрлөгдөхгүй боловч бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх болно
в) Нөөцийн хэмжээ өсч, бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ бууруулж эхэлнэ
г) Нөөцийн хэмжээ ба үйлдвэрлэлийн төвшин хоёр хоёул өөрчлөгдөхгүй
д) Нөөц өөрчлөгдөхгүй боловч бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ хорогдуулна
12. Хэрэв эдийн засагт үйлдвэрлэсэн ба борлуулсан үндэсний цэвэр бүтээгдэхүүн тэнцүү бол
а) Нийт орлого нийлмэл нийлүүлэлттэй тэнцүү
б) “Хэмнэлт” , “Хэмнэлтийн зарцуулалт” хоёр тэнцүү
в) Бүрэн ажил эрхлэлт ба үнэ тогтвортой нөхцөлд эдийн засаг оршиж байна
г) Өмнөх бүх хариулт зөв
д) Зөвхөн а) ба б) хариулт зөв
13. Бусад хүчин зүйлс тогтмол байх үед тухайн орны экспортын өсөлт нь:
а) Нийлмэл эрэлтийг өсгөж үндсэний орлогыг бууруулна
б) Нийлмэл эрэлтийг бууруулж үндэсний орлогыг өсгөнө
в) Цэвэр экспортыг өсгөнө
г) Нийлмэл эрэлт, үндэсний орлогын алт алиныг өсгөнө
д) Зөвхөн в) ба г) хариулт зөв
14. “Нийт эрэлт - нийт нийлүүлэлт”-ийн загварт үнийн түвшний өсөлт нь:
а) Ахиуц хэрэглээ өснө
б) Мультипликаторын орлогод нөлөөлөх нөлөөллийг өсгөнө
в) Мультипликаторын орлогод нөлөөлөх нөлөөллийг бууруулна
г) Мультипликаторын орлогод нөлөөлөх нөлөөллийн төвшинд өөрчлөлт оруулахгүй
д) Дээрх бүх хариулт буруу
15. Кейнсийн загварт нийт зардлын өсөлт нь нийлмэл эрэлтийн муруйг:
а) Нийт зардлын өсөлтийн хэмжээгээр баруун тийш нь хөдөлгөнө
б) Нийт зардлын өсөлтийн хэмжээг мультипликаторын хэмжигдэхүүнээр үржүүлсэнтэй тэнцүү
хэмжээгээр баруун тийш нь хөдөлгөнө
в) Нийт зардлын өсөлтийн хэмжээг мультипликаторын хэмжигдэхүүнээр үржүүлсэнтэй тэнцүү
хэмжээгээр зүүн тийш нь хөдөлгөнө
г) Дээрх бүх хариут буруу
III. Бодлого
1.
Нийт
үйдвэрлэл=
ҮО(AS=Y)
Татвар
(T)
Эцсийн
орлого
(DI)
Хэрэглээ
(C)
Хөрөнгө
оруулалт
(I)
Улсын
зардал
(G)
Цэвэр
экспорт
(X-M)
Нийлмэл
эрэлт
(AD)
1800 .............. ............. .............. ............. .............. .............. ...........
2000 .............. ............. ............ ............. ............. .............. ...........
2200 ............. ............. ............ ............. ............... ............. ..........
2400 ............. ............. ............ ............. .............. .............. ............
2800 ............ ............. ............ ............... ............. ............ ............
a.Дараах өгөгдлийн (млрд .долл) үндсэн дээр тооцоо хийж, хүснэгтийг бөглө.
Хэрэглээний зардал C = 200 + 0,75*DI (Эцсийн орлого) ,Хөрөнгө оруулалт = 200,
Экспорт = 125, Импорт = 25, Татвар = 200, Улсын зардал = 200
b. Орлогын ямар түвшинд эдийн засаг макро эдийн засгийн тэнцвэрт хүрэх вэ?
c . Хөрөнгө оруулалтын мультпликатор хэдтэй тэнцүү вэ?
d. Хэрэв хөрөнгө оруулалт 150 млрд доллар хүртэл буурвал орлогын ямар төвшинд
эдийн засгийн шинэ тэнцвэр тогтох вэ?
2. Нэгэн эдийн засаг дахь төлөвлөгдсөн зардлууд болон нийт үйлдвэрлэлийн түвшний талаарх
Мэдээлэл хүснэгтэд өгөгджээ
Y T DI CP IP GP E = AD
A 300 3900 3600 200 200 B
3900 300 C 3400 200 D 3800
E 300 3300 F 200 200 3600
3300 G 3000 3000 H 200 3400
3000 300 I 2800 200 200 J
Хийх зүйл:
1. Хүснэгтийг гүйцээж бөглөнө үү?
2. Ахиу хэрэглэх хандлагыг тодорхойлно уу ?
3. Нийт орлогын түвшин бүр дэх төлөвлөгдсөн хэрэглээ, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт,
төлөвлөгдсөн засгийн газрын үржүүлэгчдийг тооцно уу ?
4. Эдийн засаг тэнцвэртэй байх нийт үйлдвэрлэл, татварын дараах орлого, төлөвлөгдсөн хувийн
хэрэглээний зардлыг тус тус тодорхойлно уу ?
3. Доорх хүснэгтэнд хөрөнгө оруулалтын төслийн болон ашгийн хувь өгөгдсөн байна.
Хэрэв бодит зээлийн хүү 17 хувь бол
a. Нийт ХО-н хэмжээг тооц.
b. С=330+0.8*Y бол тэнцварт үйлдвэрлэлийн хэмжээг тооц.
ХО-н төслүүд сая төгрөг 18 24 28 30 36 44 49
Ашгийн норм 10 12 14 16 18 20 22
4. Нээлттэй жижиг ЭЗ-т S = - 450 + 0.65(Y- T) ба T = -180 + 0.5Y байсан бол
a. Хэрэглээний функцыг ол
b. Хэрэв цэвэр экспорт 10.1 , хөрөнгө оруулалт 34 байгаа бол тэнцвэрт үйлдвэрлэл буюу орлогын
хэмжээг ол.
5. Нээлттэй эдийн засагт C = 90 + 0.65Yd
, Yd
= Y - T, I = 55, G = 78, X = 30, T = 56, M = 0.07 Yd
ба тэнцвэр
нь Y= C + G + I + NX тэгшитгэлээр тодорхойлогддог бол
a. Тэнцвэрт үйлдвэрлэл хэд байх вэ?
b. Төсвийн алдагдал, цэвэр экспорт хэд байх вэ?
c. Хэрэв засгийн газар импортын квотыг М = 26 гэж тогтоосон бол үйлдвэрлэл ба цэвэр экспорт хэд
болж өөрчлөгдөх вэ?

More Related Content

What's hot (20)

Mac ecs6.2021h
Mac ecs6.2021hMac ecs6.2021h
Mac ecs6.2021h
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
 
Mac ecs12.2021
Mac ecs12.2021Mac ecs12.2021
Mac ecs12.2021
 
Mac ecs15.2021
Mac ecs15.2021Mac ecs15.2021
Mac ecs15.2021
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
 
Mac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hsMac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hs
 
Mac ecs3.2021
Mac ecs3.2021Mac ecs3.2021
Mac ecs3.2021
 
Seminar 13-16
Seminar 13-16Seminar 13-16
Seminar 13-16
 
Mac ecs12.2021h
Mac ecs12.2021hMac ecs12.2021h
Mac ecs12.2021h
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Olympiad 2007
Olympiad 2007Olympiad 2007
Olympiad 2007
 
Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Economics.s12
Economics.s12Economics.s12
Economics.s12
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Olympiad 2013
Olympiad 2013Olympiad 2013
Olympiad 2013
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 

Similar to Mac ecs9.2021 (20)

Olympiad 2011
Olympiad 2011Olympiad 2011
Olympiad 2011
 
Econom.s8
Econom.s8Econom.s8
Econom.s8
 
Olympiad 2012
Olympiad 2012Olympiad 2012
Olympiad 2012
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Olympiad 2008
Olympiad 2008Olympiad 2008
Olympiad 2008
 
Mie.s15 ht
Mie.s15 htMie.s15 ht
Mie.s15 ht
 
Olympiad 2009
Olympiad 2009Olympiad 2009
Olympiad 2009
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
Mie.s8.2020 2021
Mie.s8.2020 2021Mie.s8.2020 2021
Mie.s8.2020 2021
 
Mie.s15
Mie.s15Mie.s15
Mie.s15
 
Olympiad 2006
Olympiad 2006Olympiad 2006
Olympiad 2006
 
Mie.s9 2020 -2021on
Mie.s9 2020 -2021onMie.s9 2020 -2021on
Mie.s9 2020 -2021on
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021h
 
Mie.s4 2020 2021on
Mie.s4 2020 2021onMie.s4 2020 2021on
Mie.s4 2020 2021on
 
Olympiad 2010
Olympiad 2010Olympiad 2010
Olympiad 2010
 
Economics.s13
Economics.s13Economics.s13
Economics.s13
 
Econom.S1
Econom.S1Econom.S1
Econom.S1
 
Ec.Seminar1
Ec.Seminar1Ec.Seminar1
Ec.Seminar1
 
Seminar 2, 3, 4, 5
Seminar   2, 3, 4, 5Seminar   2, 3, 4, 5
Seminar 2, 3, 4, 5
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
 

Mac ecs9.2021

  • 1. НИЙТ ЗАРЛАГЫН ЗАГВАР I. Үнэн / Худал Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг 1. Кейнсийн онол ёсоор хөрөнгө оруулалт хадгаламжай тэнцүү ба мөн эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж буй үед үйлдвэрлэлийн тэнцвэрт түвшин боломжтой юм. 2. “Жинхэнэ буюу төлөвлөсөн хадгаламж, жинхэнэ буюу төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас давсан нөхцөлд үйлдвэрлэлийн өргөжилт явагдана. 3. Хэрэв бодит хадгаламж ба хөрөнгө оруулалт нь төлөвлөсөн төвшинтэйгээ давхцахгүй нөхцөлд ДНБ-ний тэнцвэрт түвшин тогтоно. 4. Макро эдийн засгийн тэнцвэрийн Кейнсийн энгийн загвар дах тогтвортой байдал нийт зардлын өөрчлөлтөөр дамжин хэрэгжинэ. 5. Макро эдийн засгийн тэнцвэрийн Кейнсийн энгийн загвар дах үржүүлэгч гэдэг бол хөрөнгө оруулалтын өсөлтийн тухайн нөхцөлд орлого хэд дахин өсөхийг харулдаг коэффициент юм. 6. Хэрэв ахиуц хэрэглээ нь 0,3 бол үржүүлэгч 3-тай тэнцүү байна. 7. Макро эдийн засгийн тэнцвэрийн Кейнсийн загварт үнийн ба хөдөлмөрийн хөлсний түвшин тогтмол байна. 8. Хадгаламж ба жинхэнэ хөрөнгө оруулалт ямагт тэнцүү байна. 9. Хэрэв бодит ДЦБ 50 доллараар буурвал хэрэглээний зардалууд 50 доллараас бага хэмжээгээр буурна. 10. Ахиу хэрэглээ их байх тусам үржүүлэгч их байна. 11. Хэрэв үнийн түвшин өөрчлөгдөж байвал макро эдийн засгийн Кейнсийн загварын хүрээнд нийт эрэлтийн өсөлтийн тэнцвэрт орлогын бодит түвшинд үзүүлэх нөлөөллийн шинж чанарыг тодорхойлох боломжгүй. 12. Инфляци нь нийт зардлыг үржүүлэгчийн үр өгөөжид нөлөөлөхгүй. 13. Улсын цэвэр экспортын өсөлт нь бусад нөхцөлд тогтмол байхад ҮНБ-ний бодит хэмжээг өсгөнө. 14. Зээлийн хүүгийн бууралт нь бусад нөхцөлд тогтмол байхад ҮНБ-ний бодит хэмжээг буурахад хүргэнэ. 15. Ахиу хадгаламж бага байх тусам хөрөнгө оруулалтын өөрчлөлтийн орлогын хэмжээний өөрчлөлтөнд үзүүлэх нөлөө их байх болно. II.Тест Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу. 1. Кейнсийн онолд сонгодог чиглэлийг шахах боломжийг олгож байгаа гол шалтгаан нь. а) Кейнсийн онол нь эдийн засгийн төлөв байдлыг урт хугацаанд тайлбарласан б) Кейнсийн онол нь эдийн засгийн төлөв байдлыг богино хугацаанд тайлбарласан в) Сонгодог онол нь эдийн засгийн төлөв байдлыг богино хугацаанд тайлбарлаж чадаагүй г) Кейнсийн онол нь өөрийнхөө үндсэн асуудлуудыг тухайн орны гүйлгээнд эргэж буй мөнгөний тоо хэмжээтэй холбоогүйгээр авч үзсэн д) б) ба в) хариулт зөв 2. Өөрөө өөрийгөө зохицуулдаг зах зээлийн тогтолцоонд: а) Барааны хомсдол байдаггүй б) Барааны илүүдэл байдаггүй в) Тогтвортой урт хугацаагаар барааны хомсдол гарах боломжтой г) Барааны илүүдэл болон хомсдол үнийн механизмын үйлчлэлийн үр дүнд хурдан хугацаанд арилдаг д) а) ба б) хаиулт зөв 3. Хэрэв хүмүүс улам бүр бага хэмнэдэг болбол бусад хүчин зүйл тогтмол байх үед: а) Зээл дэх эрэлт өсөх болно
  • 2. б) Зээлийн хүү унах болно в) Хадгаламжын муруй зүүн тийш шилжинэ г) Хадгаламжын хэмжээ зээлийн хүүгийн төвшин бүрд өсөх болно д) Өмнөх бүх хариулт зөв 4. Бүрэн ажил эрхлэлтийн болон бүх нөөцийг бүрэн ашиглаж байгаа үеийн үйлдвэрлэлийн төвшин нь бэлэн байгаа мөнгөний нийт хэмжээ ба үнийн төвшнөөё хамаарахгүй гэсэн үзэл баримтлал нь доорх онолуудын алинд нь хамаарах вэ? а) Кейнсийн онолд б) Марксист онолд в) Мөнгөн гүйлгээний онолд г) Сэйгийн хуульд д) Өмнөх бүх хариулт зөв 5. Дж.М.Кейнс макро эдийн засгийн сонгодог онолын дор дурдсан чиглэлүүдийн алиныг нь шүүлжилсэн бэ? а) Сэйгийн хууль б) Мөнгөн гүйлгээний онол в) Эдийн засаг дахь зах зээлийн өөрийн зохицуулалтын онол г) Дээрх бүх хариулт зөв д) Зөвхөн а) ба в) хариулт зөв 6. Хадгаламж нь хөрөнгө оруулалтаас давна гэсэн Кейнсийн онол нь доорхи нөхцлүүдийн алинд нь тохирох вэ? а) Хүүгийн төвшин өсч байхад б) Урт хугацааны турш эдийн засгийн хэт үйлдвэрлэл, ажилгүйдэл гарах үед в) Сэйгийн хууль үйлчлэхгүй байхад г) Тухайн эдийн засагт хэт үйлдвэрлэл, ажилгүйдэл боломжгүй байвал д) б) ба в) хариулт зөв 7. Хэрэглээний зардлын талаарх Кейнсийн үзэл баримтлалд хүлээн зөвшөөрдөг нь: а) Хэрэглээний зардал нь эцсийн орлоготой шууд хамааралтай б) Хэрэв эцсийн орлого өсвөл хэрэнлээний зардал буурна в) Хэрэв эцсийн орлого өсвөл хэрэнлээнд очиж буй түүний хувь буурна г) Өмнөх бүх хариулт зөв д) Зөвхөн а) ба в) хариулт зөв 8. Эцсийн орлогын хэмжээ өөрчлөгдөхөд хэрэглээний зардлын хэмжээ өөрчлөгдөх боловч тэр нь орлогын өөрчлөлтөөс ямагт бага байдаг гэсэн үзэл баримтлал доорхи онолуудын алиных нь бүрдэл хэсэг вэ? а) Хөрөнгө оруулалтын Кейнсийн онол б) Ажил эрхлэлт Кейнсийн онол в) Макро эдийн засгийн сонгодог онолын г) Мөнгөний онолын д) Хэрэглээний Кейнсийн онолын 9. Кейнсийн онол, үйлдвэрлэлийн төвшин нийт эрэлтийн хэмжээгээр тодорхойлогдоно гэж үздэг. Энэ нь: а) Орлогын үйлдвэрлэл нь уг орлого дахь эрэлтийг бий болгодог б) Мөнгөн дэх эрэлт нь бизнес эрхлэгчдийн бараа үйлчилгээ үйлдвэрлэхийг шаарддаг в) Бизнес эрхлэгчид хүн амыг бүрэн ажлаар хангах хүртэл үйлдвэрлэлээ өргөтгөхийг зорьдог г) Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэхээр шийдсэн бүтээндэхүүний хэмжээ нь уг барааны урьдчилан тодорхойлсон эрэлтээр тодорхойлогдоно д) Зөвхөн а) ба в) хариулт зөв 10. Тэнцвэрийн Кейнсийн загварт эдийн засаг ямар байвал тэнцвэртэй байна гэж үзсэн бэ? а) Хэрэглээнд зориулсан нийт зардлын нийлбэрээс хадгаламжийг хасаад үлдсэн нь хөрөнгө оруулалттай тэнцүү бол б) Мөнгөний нийлүүлэлт тодорхой хугацааны туршид тогтмол байвал в) Төлөвлөгөөт хэрэглээний зардал хөрөнгө оруулалт хоёрын нийлбэр нь нийт “хэмнэлт”-тэй тэнцүү бол г) Улсын төсөв балансласан бол д) Нийт нийлүүлэлт нь нийт эрэлттэйгээ тэнцэж байвал
  • 3. 11. Кейнсийн энгийн загварт хэрэв нийт нийлүүлэлт нь нийт эрэлттэйгээ тэнцүү байх бол: а) Ашиглагдаагүй нөөц багасч, бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөсгөж эхэлнэ б) Нөөцийн хэмжээ өөрлөгдөхгүй боловч бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх болно в) Нөөцийн хэмжээ өсч, бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ бууруулж эхэлнэ г) Нөөцийн хэмжээ ба үйлдвэрлэлийн төвшин хоёр хоёул өөрчлөгдөхгүй д) Нөөц өөрчлөгдөхгүй боловч бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ хорогдуулна 12. Хэрэв эдийн засагт үйлдвэрлэсэн ба борлуулсан үндэсний цэвэр бүтээгдэхүүн тэнцүү бол а) Нийт орлого нийлмэл нийлүүлэлттэй тэнцүү б) “Хэмнэлт” , “Хэмнэлтийн зарцуулалт” хоёр тэнцүү в) Бүрэн ажил эрхлэлт ба үнэ тогтвортой нөхцөлд эдийн засаг оршиж байна г) Өмнөх бүх хариулт зөв д) Зөвхөн а) ба б) хариулт зөв 13. Бусад хүчин зүйлс тогтмол байх үед тухайн орны экспортын өсөлт нь: а) Нийлмэл эрэлтийг өсгөж үндсэний орлогыг бууруулна б) Нийлмэл эрэлтийг бууруулж үндэсний орлогыг өсгөнө в) Цэвэр экспортыг өсгөнө г) Нийлмэл эрэлт, үндэсний орлогын алт алиныг өсгөнө д) Зөвхөн в) ба г) хариулт зөв 14. “Нийт эрэлт - нийт нийлүүлэлт”-ийн загварт үнийн түвшний өсөлт нь: а) Ахиуц хэрэглээ өснө б) Мультипликаторын орлогод нөлөөлөх нөлөөллийг өсгөнө в) Мультипликаторын орлогод нөлөөлөх нөлөөллийг бууруулна г) Мультипликаторын орлогод нөлөөлөх нөлөөллийн төвшинд өөрчлөлт оруулахгүй д) Дээрх бүх хариулт буруу 15. Кейнсийн загварт нийт зардлын өсөлт нь нийлмэл эрэлтийн муруйг: а) Нийт зардлын өсөлтийн хэмжээгээр баруун тийш нь хөдөлгөнө б) Нийт зардлын өсөлтийн хэмжээг мультипликаторын хэмжигдэхүүнээр үржүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр баруун тийш нь хөдөлгөнө в) Нийт зардлын өсөлтийн хэмжээг мультипликаторын хэмжигдэхүүнээр үржүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр зүүн тийш нь хөдөлгөнө г) Дээрх бүх хариут буруу III. Бодлого 1. Нийт үйдвэрлэл= ҮО(AS=Y) Татвар (T) Эцсийн орлого (DI) Хэрэглээ (C) Хөрөнгө оруулалт (I) Улсын зардал (G) Цэвэр экспорт (X-M) Нийлмэл эрэлт (AD) 1800 .............. ............. .............. ............. .............. .............. ........... 2000 .............. ............. ............ ............. ............. .............. ........... 2200 ............. ............. ............ ............. ............... ............. .......... 2400 ............. ............. ............ ............. .............. .............. ............ 2800 ............ ............. ............ ............... ............. ............ ............ a.Дараах өгөгдлийн (млрд .долл) үндсэн дээр тооцоо хийж, хүснэгтийг бөглө. Хэрэглээний зардал C = 200 + 0,75*DI (Эцсийн орлого) ,Хөрөнгө оруулалт = 200, Экспорт = 125, Импорт = 25, Татвар = 200, Улсын зардал = 200 b. Орлогын ямар түвшинд эдийн засаг макро эдийн засгийн тэнцвэрт хүрэх вэ? c . Хөрөнгө оруулалтын мультпликатор хэдтэй тэнцүү вэ? d. Хэрэв хөрөнгө оруулалт 150 млрд доллар хүртэл буурвал орлогын ямар төвшинд эдийн засгийн шинэ тэнцвэр тогтох вэ?
  • 4. 2. Нэгэн эдийн засаг дахь төлөвлөгдсөн зардлууд болон нийт үйлдвэрлэлийн түвшний талаарх Мэдээлэл хүснэгтэд өгөгджээ Y T DI CP IP GP E = AD A 300 3900 3600 200 200 B 3900 300 C 3400 200 D 3800 E 300 3300 F 200 200 3600 3300 G 3000 3000 H 200 3400 3000 300 I 2800 200 200 J Хийх зүйл: 1. Хүснэгтийг гүйцээж бөглөнө үү? 2. Ахиу хэрэглэх хандлагыг тодорхойлно уу ? 3. Нийт орлогын түвшин бүр дэх төлөвлөгдсөн хэрэглээ, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, төлөвлөгдсөн засгийн газрын үржүүлэгчдийг тооцно уу ? 4. Эдийн засаг тэнцвэртэй байх нийт үйлдвэрлэл, татварын дараах орлого, төлөвлөгдсөн хувийн хэрэглээний зардлыг тус тус тодорхойлно уу ? 3. Доорх хүснэгтэнд хөрөнгө оруулалтын төслийн болон ашгийн хувь өгөгдсөн байна. Хэрэв бодит зээлийн хүү 17 хувь бол a. Нийт ХО-н хэмжээг тооц. b. С=330+0.8*Y бол тэнцварт үйлдвэрлэлийн хэмжээг тооц. ХО-н төслүүд сая төгрөг 18 24 28 30 36 44 49 Ашгийн норм 10 12 14 16 18 20 22 4. Нээлттэй жижиг ЭЗ-т S = - 450 + 0.65(Y- T) ба T = -180 + 0.5Y байсан бол a. Хэрэглээний функцыг ол b. Хэрэв цэвэр экспорт 10.1 , хөрөнгө оруулалт 34 байгаа бол тэнцвэрт үйлдвэрлэл буюу орлогын хэмжээг ол. 5. Нээлттэй эдийн засагт C = 90 + 0.65Yd , Yd = Y - T, I = 55, G = 78, X = 30, T = 56, M = 0.07 Yd ба тэнцвэр нь Y= C + G + I + NX тэгшитгэлээр тодорхойлогддог бол a. Тэнцвэрт үйлдвэрлэл хэд байх вэ? b. Төсвийн алдагдал, цэвэр экспорт хэд байх вэ? c. Хэрэв засгийн газар импортын квотыг М = 26 гэж тогтоосон бол үйлдвэрлэл ба цэвэр экспорт хэд болж өөрчлөгдөх вэ?