SlideShare a Scribd company logo
1 of 28
Нийт нийлүүлэлт
1.Нийт нийлүүлэлтийг тодорхойлох нь
2.Нийт нийлүүлэлтийн муруй, нийт нийлүүлэлтэнд
нөлөөлөх хүчин зүйлс
1.Нийт нийлүүлэлтийг тодорхойлох нь
Үнийн тухайн түвшин дэх үйлдвэрлэлийн бодит
хэмжээг нийт нийлүүлэлт гэж тодорхойлдог.
Нийт нийлүүлэлт гэж нэрлээд AS гэж тэмдэглэдэг.
Нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ нь тухайн
хугацаан дахь нийт орлогыг илэрхийлдэг болохоор
нийт нийлүүлэлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээ
худалдан авахад бүх хэрэглэгчдийн зүгээс гаргасан
нийт зардал ч гэж бас тодорхойлж болно.
Ингэхлээр нийт нийлүүлэлтийг бодит дотоодын
нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр илэрхийлэх
бололцоотой болох нь харагдаж байна.
Нийт нийлүүлэлт нь эдийн засгийн субъектүүдийн
бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахад
зарцуулсан бодит зардлаар тодорхойлогдоно.
2.Нийт нийлүүлэлтийн муруй, нийт нийлүүлэлтэнд
нөлөөлөх хүчин зүйлс
Тодорхой бүтээгдэхүүний хувьд нийлүүлэлт нь үнээс
шууд хамаардаг бөгөөд түүний график дүрслэл нь
эерэг налалттай муруй байдаг билээ.
Харин нийт нийлүүлэлтийн хувьд энэхүү зүй тогтол
хадгалагдах боловч цаг хугацааны чухамхүү ямар
зурвас үед түүнийг авч үзэж байна вэ? гэдгээс
хамаараад нийт нийлүүлэлтийн муруй нь хэт богино
хугацаа, богино хугацаа, урт хугацааны тус тусынх нь
онцлогийг тусгасан 3 өөр хэрчмээс бүрддэг.
Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлэлтийн муруй нь
үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалтын
онцлогийг хугацааны хувьд зааглан харуулдаг юм.
Иймд эдгээр хэрчим тус бүрийн онцлогийг
дэлгэрүүлэн тайлбарлая.
Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Хэт
богино хугацаа гэдэг нь бүх хүчин зүйлийн тоо
хэмжээ тогтмол байх тийм цаг хугацааны зурвас үе
юм. Ингэхлээр хэт богино хугацаанд үйлдвэрийн
хүчин чадлыг өөрчлөх бололцоогүй байдаг.
Энэ тохиолдолд зах зээлийн өөрчлөлтөд дасан
зохицох боломж нь ганцхан байгаа нөөцөө бүрэн
дүүрэн дайчлах явдлаар л хязгаарлагддаг.
Иймд хэт богино хугацааны нийлүүлэлтийн
муруй нь үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу
ашиглагдаж байгаа үеийг харуулж, хэвтээ тэнхлэгтэй
параллель шулуунаар дүрслэгдсэн байдаг.
Нийт нийлүүлэлтийн муруйн энэ хэрчмийг
Кейнсийн хэрчим ч гэж бас нэрлэх нь бий. Кейнсийн
хэрчим дээр гарцын өөрчлөлт үнийн ерөнхий
түвшний өөрчлөлтийг дагуулдаггүйгээрээ онцлогтой.
Зураг . Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй
Зургаас харахад үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэх, хорогдуулахын алинд нь ч үнийн ерөнхий
түвшин өөрчлөгдөхгүй байгаа нь ажиглагдаж байна.
Энэ нь дутуу ашиглалттай байгаа үйлдвэрлэлийн
хүчин зүйлсийн ашиглалтыг сайжруулахад нэмэгдэл
зардал гаргалгүйгээр үйлдвэрлэлийн бодит хэмжээг
нэмэгдүүлэх боломтой байдагтай холбоотой аж.
Ийм учраас нийт нийлүүлэлтийн муруйн энэхүү
хэрчим нь ажилгүйдэл, үйлдвэрлэлийн дутуу ашиглагдаж
байгаа хүчин чадал зэргээр илрэх эдийн засгийн хямралт
байдлыг илэрхийлдэг байна.
Богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Богино
хугацаа гэдэг нь дор хаяж нэг хүчин зүйл тогтмол байх
тийм цаг хугацааны зурвас үе учраас пүүсүүд хувьсах
хүчин зүйлсийн тоо хэмжээг өөрчлөх замаар зах
зээлийн өөрчлөлтөд дасан зохицох бололцоотой
байдаг.
Иймд пүүсүүд гарцаа нэмэгдүүлэхийн тулд
хөдөлмөр зэрэг хувьсах хүчин зүйлийн хэрэглээгээ
нэмэгдүүлдэг.
Энэ нь хүчин зүйлийн зах зээл дээрх хувьсах хүчин
зүйлийн эрэлтийн өсөлтөөр дамжуулан үнийг нь
өсгөдөг учраас богино хугацааны нийлүүлэлтийн
муруй нь үнийн ерөнхий түвшин, үйлдвэрлэлийн
бодит хэмжээ хоѐрын хоорондохь шууд хамаарлыг
харуулдаг.
Богино хугацааны нийлүүлэлтийн муруйг заримдаа
нийт нийлүүлэлтийн завсрын муруй гэж нэрлэдэг.
Зураг . Богино хугацааны нийлүүлэлтийн муруй
Урт хугацааны нийлүүлэлтийн муруй.
Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүхэлд нь өөрчлөх
бололцоотой цаг хугацааны тийм зурвас үеийг урт
хугацаа гэж нэрлэдэг талаар бид өмнө өгүүлсэн.
Ийм болохоор урт хугацаанд үйлдвэрлэлийн бодит
хэмжээ нь боломжит хэмжээтэйгээ тэнцүү байдаг
учраас нийт нийлүүлэлтийн муруй нь босоо
тэнхлэгтэй параллель шулуун хэлбэртэй байдаг.
•Өөрөөр хэлбэл урт хугацааны нийлүүлэлтийн
муруй нь үнийн ерөнхий түвшнээс хамаардаггүй
аж. Энэ нь нийт эдийн засгийн хэмжээнд
үйлдвэрлэлийн бүх нөөц бүрэн дайчлагдаж,
эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн байдалд
байна гэсэн үг.
•Бүрэн ажил эрхлэлтийн үеийн эдийн засаг гэдэг
нь жам ѐсны ажилгүйдлийн түвшин 5 орчим
хувьтай байх үеийн нөхцөл байдал юм.
Зураг . Урт хугацааны нийлүүлэлтийн муруй
•Урт хугацааны нийлүүлэлтийн муруйн тайлбар
нь эдийн засгийн сонгодог онол дээр суурилдаг
учир түүнийг нийт нийлүүлэлтийн муруйн
сонгодог онолын хэрчим гэж нэрлэдэг.
•Дээр дурьдсан нийт нийлүүлэлтийн муруйн 3
өөр хэрчмийг нэгтгэн нэг графикт дүрслэн
үзүүлбэл дараахь хэлбэртэй байна:
Зураг . Нийт нийлүүлэлтийн муруй
а). Хэт богино хугацааны буюу Кейнсийн хэрчим
б). Богино хугацааны буюу завсрын хэрчим
в). Урт хугацааны буюу сонгодог хэрчим
Нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс
Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдөхөд нийт
нийлүүлэлтэд гарч байгаа өөрчлөлтийг түүний
тоо хэмжээний өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд
тэрээр нийт нийлүүлэлтийн муруйн дагуу нэг
цэгээс нөгөө рүү хийгдэх шилжилтээр
тодорхойлогдог.
Гэтэл нийт нийлүүлэлт нь үнээс гадна бусад олон
хүчин зүйлсээс хамаардаг бөгөөд тэдгээрийг нийт
нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйл гэж
нэрлэдэг.
Үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөр нийт
нийлүүлэлтийн муруйн байршил нь өөрчлөгддөг
байна. Энэ нь нийт нийлүүлэлтийн өсөлт,
бууралтыг харуулдаг аж.
Нийт нийлүүлэлтийн муруйн зүүн дээшхи
шилжилт нь түүний бууралтыг, харин баруун
доошхи шилжилт нь өсөлтийг тус тус харуулдаг.
Зураг . Нийт нийлүүлэлтийн муруйн хөдлөл
Нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлд:
•Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ
•Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн бүтээмж
•Төрийн эдийн засгийн бодлого тус тус
хамаардаг.
•Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зардал нь
үйлдвэрлэлийн зардлыг бүрдүүлдэг юм.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нь уг хүчин
зүйлийг өөр зориулалтаар ашиглагдах боломжоос
нь хөндийрүүлэхийн тулд түүнийг эзэмшигчдэд
пүүсийн төлж байгаа төлбөр болдог учраас
үйлдвэрлэлийн хүчин зүйлийг олж авахтай
холбогдсон зардал нь түүний үнээр дамжин
үйлдвэрлэлийн зардал болон хувирдаг аж.
Иймд үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ өсөөд
байвал пүүсүүдийн үйлдвэрлэлийн зардал
нэмэгдэж, ашиг нь хорогдох учраас нийлүүлэлт
буурч нийт нийлүүлэлтийн муруй зүүн дээш
шилждэг.
Харин эсрэг тохиолдолд нийлүүлэлт нэмэгдэж
нийт нийлүүлэлтийн муруй баруун доош шилжих
нь тодорхой байна.
•Хүчин зүйлийн бүтээмж. Аливаа хүчин
зүйлийн бүтээмж нь нэгж хугацаанд үйлдвэрлэх
бүтээгдэхүүний тоо хэмжээгээр тодорхойлогддог
учраас хүчин зүйлийн бүтээмж нэмэгдэх тусам
нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурч, улмаар
үйлдвэрлэгчдийн хувьд ашиг орлого нэмэгдэх
учир нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж, түүний
муруйг баруун доош шилжүүлдэг.
Ингэхлээр техник, технологийн шинэчлэл нь
бүтээмжийн өсөлт, нэгж бүтээгдэхүүнд ногдох
зардлын бууралтаар дамжин нийт нийлүүлэлтийг
нэмэгдүүлдэг үнийн бус хүчин зүйл болдог аж.
•Төрийн эдийн засгийн бодлого. Эдүүгээ
дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн
холимог тогтолцоо зонхилж байгаа талаар
хоѐрдугаар бүлэгт өгүүлсэн билээ.
Гэхдээ ийм тогтоолцооны үед эдийн засаг дахь
төрийн оролцоо нь зохицуулалтаар
хязгаарлагддаг юм.
Төрийн зохицуулалтын эдийн засгийн аргын нэг
хэрэгсэл нь татвар гэдгийг бид мэднэ.
Аж ахуйн нэгжүүдээс авах татвар нь түүнийг
төлөгч пүүсүүдийн хувьд зардал болдог учраас
татварын хувь хэмжээ нэмэгдэхэд нийт
нийлүүлэлтийн муруйг зүүн дээш шилжүүлдэг.
Харин татварын хувь хэмжээ буурахад
дээрхийн эсрэгээр нийт нийлүүлэлтийн муруй
баруун доош шилждэг байна.
Мөн төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгох
татаасын хэмжээ нэмэгдэхэд татвар буурсантай
адилхан үр дүн гардаг аж.
Төрөөс эдийн засгийг зохицуулах өөр нэг чиглэл
нь үнийн тааз болон үнийн шалыг тогтоох явдал
байдаг.
Хэрэв төрөөс тогтоосон үнийн тааз нь зах
зээлийн үнээс доогуур байвал энэ нь нийт
нийлүүлэлтийг бууруулахад хүргэх бөгөөд
харин үнийн шал нь зах зээлийн үнээс хэтэрхий
өндөр бол нийлүүлэлтийг түр зуур урамшуулах
боловч тодорхой хугацааны дараа бууруулахад
хүргэдэг.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Adilbishiin Gelegjamts
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрJust Burnee
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсJust Burnee
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Adilbishiin Gelegjamts
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
Lecture 4,5
Lecture 4,5Lecture 4,5
Lecture 4,5tserenda
 
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ Adilbishiin Gelegjamts
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/Adilbishiin Gelegjamts
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэр
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
Lecture 4,5
Lecture 4,5Lecture 4,5
Lecture 4,5
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
микро эдийн засаг
микро эдийн засагмикро эдийн засаг
микро эдийн засаг
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 

Similar to Makro l 3

Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020hicheel2020
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020hicheel2020
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020hicheel2020
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Ikhzasag SEZS
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021ssuserca5598
 

Similar to Makro l 3 (20)

Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Macrol6.2020 2021
Macrol6.2020  2021Macrol6.2020  2021
Macrol6.2020 2021
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 

More from ediinzasagonol (20)

Macro l 16
Macro l 16Macro l 16
Macro l 16
 
Macro l 15
Macro l 15Macro l 15
Macro l 15
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Makro l 1
Makro l 1Makro l 1
Makro l 1
 
Online lecture 8
Online lecture 8Online lecture 8
Online lecture 8
 
Online lecture 7
Online lecture 7Online lecture 7
Online lecture 7
 
Online lecture 6
Online lecture 6Online lecture 6
Online lecture 6
 
Online lecture 5
Online lecture 5Online lecture 5
Online lecture 5
 
Online lecture 2
Online lecture 2Online lecture 2
Online lecture 2
 
Online lecture 4
Online lecture 4Online lecture 4
Online lecture 4
 
Online lecture 3
Online lecture 3Online lecture 3
Online lecture 3
 
Online lecture 1
Online lecture 1Online lecture 1
Online lecture 1
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Dropbox гэж юу вэ
Dropbox гэж юу вэDropbox гэж юу вэ
Dropbox гэж юу вэ
 

Makro l 3

  • 1. Нийт нийлүүлэлт 1.Нийт нийлүүлэлтийг тодорхойлох нь 2.Нийт нийлүүлэлтийн муруй, нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс
  • 2. 1.Нийт нийлүүлэлтийг тодорхойлох нь Үнийн тухайн түвшин дэх үйлдвэрлэлийн бодит хэмжээг нийт нийлүүлэлт гэж тодорхойлдог. Нийт нийлүүлэлт гэж нэрлээд AS гэж тэмдэглэдэг. Нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ нь тухайн хугацаан дахь нийт орлогыг илэрхийлдэг болохоор нийт нийлүүлэлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад бүх хэрэглэгчдийн зүгээс гаргасан нийт зардал ч гэж бас тодорхойлж болно.
  • 3. Ингэхлээр нийт нийлүүлэлтийг бодит дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр илэрхийлэх бололцоотой болох нь харагдаж байна. Нийт нийлүүлэлт нь эдийн засгийн субъектүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахад зарцуулсан бодит зардлаар тодорхойлогдоно.
  • 4. 2.Нийт нийлүүлэлтийн муруй, нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс Тодорхой бүтээгдэхүүний хувьд нийлүүлэлт нь үнээс шууд хамаардаг бөгөөд түүний график дүрслэл нь эерэг налалттай муруй байдаг билээ. Харин нийт нийлүүлэлтийн хувьд энэхүү зүй тогтол хадгалагдах боловч цаг хугацааны чухамхүү ямар зурвас үед түүнийг авч үзэж байна вэ? гэдгээс хамаараад нийт нийлүүлэлтийн муруй нь хэт богино хугацаа, богино хугацаа, урт хугацааны тус тусынх нь онцлогийг тусгасан 3 өөр хэрчмээс бүрддэг.
  • 5. Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлэлтийн муруй нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалтын онцлогийг хугацааны хувьд зааглан харуулдаг юм. Иймд эдгээр хэрчим тус бүрийн онцлогийг дэлгэрүүлэн тайлбарлая. Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Хэт богино хугацаа гэдэг нь бүх хүчин зүйлийн тоо хэмжээ тогтмол байх тийм цаг хугацааны зурвас үе юм. Ингэхлээр хэт богино хугацаанд үйлдвэрийн хүчин чадлыг өөрчлөх бололцоогүй байдаг.
  • 6. Энэ тохиолдолд зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох боломж нь ганцхан байгаа нөөцөө бүрэн дүүрэн дайчлах явдлаар л хязгаарлагддаг. Иймд хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй нь үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу ашиглагдаж байгаа үеийг харуулж, хэвтээ тэнхлэгтэй параллель шулуунаар дүрслэгдсэн байдаг. Нийт нийлүүлэлтийн муруйн энэ хэрчмийг Кейнсийн хэрчим ч гэж бас нэрлэх нь бий. Кейнсийн хэрчим дээр гарцын өөрчлөлт үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг дагуулдаггүйгээрээ онцлогтой.
  • 7. Зураг . Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй
  • 8. Зургаас харахад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулахын алинд нь ч үнийн ерөнхий түвшин өөрчлөгдөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь дутуу ашиглалттай байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглалтыг сайжруулахад нэмэгдэл зардал гаргалгүйгээр үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэх боломтой байдагтай холбоотой аж. Ийм учраас нийт нийлүүлэлтийн муруйн энэхүү хэрчим нь ажилгүйдэл, үйлдвэрлэлийн дутуу ашиглагдаж байгаа хүчин чадал зэргээр илрэх эдийн засгийн хямралт байдлыг илэрхийлдэг байна.
  • 9. Богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Богино хугацаа гэдэг нь дор хаяж нэг хүчин зүйл тогтмол байх тийм цаг хугацааны зурвас үе учраас пүүсүүд хувьсах хүчин зүйлсийн тоо хэмжээг өөрчлөх замаар зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох бололцоотой байдаг. Иймд пүүсүүд гарцаа нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр зэрэг хувьсах хүчин зүйлийн хэрэглээгээ нэмэгдүүлдэг.
  • 10. Энэ нь хүчин зүйлийн зах зээл дээрх хувьсах хүчин зүйлийн эрэлтийн өсөлтөөр дамжуулан үнийг нь өсгөдөг учраас богино хугацааны нийлүүлэлтийн муруй нь үнийн ерөнхий түвшин, үйлдвэрлэлийн бодит хэмжээ хоѐрын хоорондохь шууд хамаарлыг харуулдаг. Богино хугацааны нийлүүлэлтийн муруйг заримдаа нийт нийлүүлэлтийн завсрын муруй гэж нэрлэдэг.
  • 11. Зураг . Богино хугацааны нийлүүлэлтийн муруй
  • 12. Урт хугацааны нийлүүлэлтийн муруй. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүхэлд нь өөрчлөх бололцоотой цаг хугацааны тийм зурвас үеийг урт хугацаа гэж нэрлэдэг талаар бид өмнө өгүүлсэн. Ийм болохоор урт хугацаанд үйлдвэрлэлийн бодит хэмжээ нь боломжит хэмжээтэйгээ тэнцүү байдаг учраас нийт нийлүүлэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй параллель шулуун хэлбэртэй байдаг.
  • 13. •Өөрөөр хэлбэл урт хугацааны нийлүүлэлтийн муруй нь үнийн ерөнхий түвшнээс хамаардаггүй аж. Энэ нь нийт эдийн засгийн хэмжээнд үйлдвэрлэлийн бүх нөөц бүрэн дайчлагдаж, эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн байдалд байна гэсэн үг. •Бүрэн ажил эрхлэлтийн үеийн эдийн засаг гэдэг нь жам ѐсны ажилгүйдлийн түвшин 5 орчим хувьтай байх үеийн нөхцөл байдал юм.
  • 14. Зураг . Урт хугацааны нийлүүлэлтийн муруй
  • 15. •Урт хугацааны нийлүүлэлтийн муруйн тайлбар нь эдийн засгийн сонгодог онол дээр суурилдаг учир түүнийг нийт нийлүүлэлтийн муруйн сонгодог онолын хэрчим гэж нэрлэдэг. •Дээр дурьдсан нийт нийлүүлэлтийн муруйн 3 өөр хэрчмийг нэгтгэн нэг графикт дүрслэн үзүүлбэл дараахь хэлбэртэй байна:
  • 16. Зураг . Нийт нийлүүлэлтийн муруй а). Хэт богино хугацааны буюу Кейнсийн хэрчим б). Богино хугацааны буюу завсрын хэрчим в). Урт хугацааны буюу сонгодог хэрчим
  • 17. Нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдөхөд нийт нийлүүлэлтэд гарч байгаа өөрчлөлтийг түүний тоо хэмжээний өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд тэрээр нийт нийлүүлэлтийн муруйн дагуу нэг цэгээс нөгөө рүү хийгдэх шилжилтээр тодорхойлогдог. Гэтэл нийт нийлүүлэлт нь үнээс гадна бусад олон хүчин зүйлсээс хамаардаг бөгөөд тэдгээрийг нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйл гэж нэрлэдэг.
  • 18. Үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөр нийт нийлүүлэлтийн муруйн байршил нь өөрчлөгддөг байна. Энэ нь нийт нийлүүлэлтийн өсөлт, бууралтыг харуулдаг аж. Нийт нийлүүлэлтийн муруйн зүүн дээшхи шилжилт нь түүний бууралтыг, харин баруун доошхи шилжилт нь өсөлтийг тус тус харуулдаг.
  • 19. Зураг . Нийт нийлүүлэлтийн муруйн хөдлөл
  • 20. Нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлд: •Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ •Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн бүтээмж •Төрийн эдийн засгийн бодлого тус тус хамаардаг.
  • 21. •Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зардал нь үйлдвэрлэлийн зардлыг бүрдүүлдэг юм. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нь уг хүчин зүйлийг өөр зориулалтаар ашиглагдах боломжоос нь хөндийрүүлэхийн тулд түүнийг эзэмшигчдэд пүүсийн төлж байгаа төлбөр болдог учраас үйлдвэрлэлийн хүчин зүйлийг олж авахтай холбогдсон зардал нь түүний үнээр дамжин үйлдвэрлэлийн зардал болон хувирдаг аж.
  • 22. Иймд үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ өсөөд байвал пүүсүүдийн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, ашиг нь хорогдох учраас нийлүүлэлт буурч нийт нийлүүлэлтийн муруй зүүн дээш шилждэг. Харин эсрэг тохиолдолд нийлүүлэлт нэмэгдэж нийт нийлүүлэлтийн муруй баруун доош шилжих нь тодорхой байна.
  • 23. •Хүчин зүйлийн бүтээмж. Аливаа хүчин зүйлийн бүтээмж нь нэгж хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээгээр тодорхойлогддог учраас хүчин зүйлийн бүтээмж нэмэгдэх тусам нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурч, улмаар үйлдвэрлэгчдийн хувьд ашиг орлого нэмэгдэх учир нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж, түүний муруйг баруун доош шилжүүлдэг. Ингэхлээр техник, технологийн шинэчлэл нь бүтээмжийн өсөлт, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлын бууралтаар дамжин нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг үнийн бус хүчин зүйл болдог аж.
  • 24. •Төрийн эдийн засгийн бодлого. Эдүүгээ дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн холимог тогтолцоо зонхилж байгаа талаар хоѐрдугаар бүлэгт өгүүлсэн билээ. Гэхдээ ийм тогтоолцооны үед эдийн засаг дахь төрийн оролцоо нь зохицуулалтаар хязгаарлагддаг юм.
  • 25. Төрийн зохицуулалтын эдийн засгийн аргын нэг хэрэгсэл нь татвар гэдгийг бид мэднэ. Аж ахуйн нэгжүүдээс авах татвар нь түүнийг төлөгч пүүсүүдийн хувьд зардал болдог учраас татварын хувь хэмжээ нэмэгдэхэд нийт нийлүүлэлтийн муруйг зүүн дээш шилжүүлдэг.
  • 26. Харин татварын хувь хэмжээ буурахад дээрхийн эсрэгээр нийт нийлүүлэлтийн муруй баруун доош шилждэг байна. Мөн төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгох татаасын хэмжээ нэмэгдэхэд татвар буурсантай адилхан үр дүн гардаг аж.
  • 27. Төрөөс эдийн засгийг зохицуулах өөр нэг чиглэл нь үнийн тааз болон үнийн шалыг тогтоох явдал байдаг. Хэрэв төрөөс тогтоосон үнийн тааз нь зах зээлийн үнээс доогуур байвал энэ нь нийт нийлүүлэлтийг бууруулахад хүргэх бөгөөд харин үнийн шал нь зах зээлийн үнээс хэтэрхий өндөр бол нийлүүлэлтийг түр зуур урамшуулах боловч тодорхой хугацааны дараа бууруулахад хүргэдэг.