SlideShare a Scribd company logo
1 of 5
Нийт нийлүүлэлт
Нийт нийлүүлэлт гэдэг нь үнийн ерөнхий түвшин бүрт харгалзах эдийн засгийн нийт
үйлдвэрлэл буюу бодит ДНБ-ий хэмжээ юм. Бодит ДНБ нь хөдөлмөрийн хэмжээ, капиталын
хэмжээ ба технологийн түвшнээс хамаарна. Капиталын хэмжээ болон технологийн тухай
шийдвэр нь өнгөрсөн хугацаанд гарсан байдаг учраас өнөөдрийн капиталын хэмжээ болон
технологийн түвшнийг тогтмол гэж үзэж болно. Харин хөдөлмөрийн хэмжээ нь хүмүүсийн
хөдөлмөрөө нийлүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр хөлслөх шийдвэрээс хамаарч байдаг
учраас хувьсаж өөрчлөгдөж байдаг. Тиймээс бодит ДНБ нь хөдөлмөрийн тоо хэмжээ буюу
хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлаас хамаарна. Хөдөлмөрийн зах зээл тэнцвэртэй үед
хэвийн ажилгүйдлийн түвшин тодорхойлогддогийг бид өмнөх бүлэгт үзсэн. Ажилгүйдэл
хэвийн түвшиндээ байх үеийн үйлдвэрлэлийг потенциал үйлдвэрлэл буюу потенциал ДНБ
гэнэ. Энэхүү бүрэн ажил эрхлэлттэй үед потенциал хэмжээндээ хүрэх хугацааг хэлнэ
макроэкономикст урт хугацаа гэж нэрлэдэг. Харин цалингийн түвшин тэнцвэрт цалингийн
түвшнээс ялгаатай үед хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эсвэл хомсдол үүссэнээр бодит
ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээсээ их эсвэл бага болдог. Энэ үед бодит
үйлдвэрлэл потенциал ДНБ-ээс бага эсвэл их байх ба энэ үеийг макроэкономикст богино
хугацаа гэж авч үздэг. Макроэкономикст бид хугацааг cap, жилээр биш харин бүрэн ажил
эрхлэлт хангагдаж байгаа эсэхээр тодорхойлдог байх нь. Эдийн засгийн хугацааг богино болон
урт хугацаа гэж ангилж байгаа учраас нийт нийлүүлэлтийг мөн богино болон урт хугацааны
нийт нийлүүлэлт гэж үзнэ.
Урт хугацааны нийт нийлүүлэлт
Макроэкономикст урт хугацаа гэдэг нь бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү бөгөөд бүрэн
ажил эрхлэлт хангагдсан байх үеийг хэлдэг болохыг бид дээр тодорхойлсон. Урт хугацаанд
бүрэн ажил эрхлэлттэй гэж үздэг учраас нийт нийлүүлэлт нь потенциал ДНБ-ээр
илэрхийлэгдэнэ. Зураг 1-т урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруйг харууллаа. Зургаас
харахад үнийн ямар ч түвшинд бодит ДНБ-ий хэмжээ потенциал ДНБ-тэй тэнцүү түвшинд
байна. Өөрөөр хэлбэл, урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй нь потенциал ДНБ-ий
түвшинд харгалзах босоо тэнхлэгтэй параллель шулуун байдаг.
Зураг 1. Урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй
Урт хугацааны нийт нийлүүлэлт нь үнээс хамаарахгүй байх шалтгаан нь бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах зээлд үнэ өөрчлөгдөхөд хүчин зүйлсийн зардал яг ижил хувиар
өөрчлөгддөгт оршино. Жишээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ арван хувиар өссөн үед
хэрвээ хүчин зүйлсийн үнэ тогтмол хэвээр байгаа бол аж ахуй эрхлэгчдийн ашиг нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл ахиу орлого ахиу зардлаас их болох ба аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэлээ өсгөнө.
Үүний тулд илүү их хэмжээний хүчин зүйлс шаардлагатай болох ба энэ нь хүчин зүйлсийн
эрэлтийг нэмэгдүүлж улмаар хүчин зүйлсийн үнэ өсөхөд хүргэнэ. Энэхүү хүчин зүйлсийн
үнийн өсөлт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлттэй тэнцэх хүртэл явагдана.
Үнийн түвшин өөрчлөгдөхед хүчин зүйлсийн үнэ дагаж өөрчлөгдөх ба энэхүү өөрчлөлтийн
хувь үнийн түвшний өөрчлөлттэй тэнцсэнээр макро эдийн засгийн урт хугацааны тэнцвэр
тодорхойлогдоно. Хүчин зүйлсийн үнийн өөрчлөлт нь үнийн түвшний өөрчлөлттэй
тэнцсэнээр бодит цалин болон харьцангуй үнэ тогтмол үлдэх ба улмаар бодит ДНБ хэвээр
байдаг. Тиймээс урт хугацааны нийлүүлэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй параллель
дүрслэгддэг байна.
Богино хугацааны нийт нийлүүлэлт
Макро эдийн засгийн богино хугацаа нь бодит ДНБ потенциал ДНБ-ээс ялгаатай байгаа үеийг
хэлдэг болохыг дээр дурдсан билээ. Богино хугацааны нийт нийлүүлэлт нь бусад хүчин
зүйлс (нэрлэсэн цалин, зээлийн хүүгийн түвшин, потенциал ДНБ) тогтмол байх үеийн үнийн
түвшин ба бодит ДНБ-ий хоорондын хамаарлыг харуулдаг. Богино хугацааны нийт
нийлүүлэлтийг Зураг 2-т дүрсэллээ. Зурагт үзүүлснээр үнийн түвшин бүрт харгалзах богино
хугацааны бодит ДНБ ялгаатай байна. Жишээ нь, үнийн түвшин P1 байхад бодит ДНБ Ү буюу
потенциал түвшиндээ, Р2 үнийн түвшинд бодит ДНБ-ий хэмжээ Ү2 байна. Харин үнийн
түвшин Р3 болж өсөхөд бодит ДНБ Ү3 болж өсч байна.
Зураг 2. Богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй
Үнийн түвшин өсөхөд аж ахуйн нэгжүүдийн олох ашгийн хэмжээ нэмэгдэх ба улмаар
үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Харин эсрэг тохиолдолд үнэ буурснаар аж ахуйн нэгжүүдийн
бодит ашгийн түвшин буурах ба улмаар үйлдвэрлэлээ бууруулна. Иймд богино хугацаанд
үнийн түвшин болон бодит ДНБ-ий хооронд шууд хамааралтай.
Нийт нийлүүлэлтийн муруйн өөрчлөлт
Өмнөх хэсэгт бид нийт нийлүүлэлтийн муруйн талаар ойлголттой болсон. Одоо нийт
нийлүүлэлтийн муруйн өөрчлөлтийг авч үзье. Нийт нийлүүлэлтийн өөрчлөлтийг нийт
эрэлтийн хувьд үзсэнтэй адилаар муруйн дагуух шилжилт болон муруйн шилжилт гэж
ангилна. Үнийн түвшин өөрчлөгдөхөд нийт нийлүүлэлтийн муруйн дагуух шилжилт бий
болно. Үнийн түвшин өсөхөд нийт нийт нийлүүлэлтийн хэмжээ өсч, үнийн түвшин буурахад
нийт нийлүүлэлтийн хэмжээ буурдаг. Гэвч энэхүү хамаарлыг зөвхөн богино хугацааны нийт
нийлүүлэлтийн хувьд л ярих боломжтой. Урт хугацаанд үнийн түвшний өөрчлөгдөхөд бодит
ДНБ өөрчлөгдөхгүй. Үнийн түвшний өсөлт харин инфляцийг бий болгох болно.
Нийт нийлүүлэлтэд орцын үнэ, хөдөлмөрийн бүтээмж, татвар гэсэн үнийн бус хүчин зүйл
нөлөөлнө. Үнийн бус хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үнийн тухайн түвшинд
үйлдвэрлэлийн бодит хэмжээ өөрчлөгдөн нийт нийлүүлэлтийн муруй баруун зүүн тийш
бүхэлдээ шилжинэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нэмэгдвэл нэгж бүтээгдэхүүний зардал
нэмэгдэж ний нийлүүлэлт буурна муруй зүүн гар тийш шилжинэ. Үйлдвэрлэлийн хүчин
зүйлийн үнэ буурвал нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурч нийт нийлүүлэлт нэмэгдэж
муруй баруун тийш шилжинэ.
Нийт нийлүүлэлтийн муруйн шилжилт нь өгөгдсөн үнийн түвшинд хүчин зүйлсийн үнэ,
эсвэл хүчин зүйлсийн хэмжээ өөрчлөгдөхөд бий болдог. Тухайлбал, цалингийн түвшин, эсвэл
бусад хүчин зүйлсийн үнэ өөрчлөгдөхөд богино хугацааны нийт нийлүүлэлт өөрчлөгдөнө.
Жишээлбэл, бусад хүчин зүйл хэвээрээ байхад (бүтээмж хэвээрээ байхад) үйлдвэрчний
эвлэлийн шаардлагаар цалингийн түвшин 10 хувь өссөн гэе. Энэ нь аж ахуй эрхлэгчдийн
үйлдвэрлэлийн зардал 10 хувь өссөнийг Р1
-т нэмэгдүүлнэ. үйлдвэрлэлийн түвшинд харагдах
Р өснө илэрхийлнэ. Улмаар үнийн түвшин бүрт харгалзах богино хугацааны нийт нийлүүлэлт
буурах буюу богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжинэ. Эсрэг
тохиолдолд нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжинэ. Энэхүү өөрчлөлтийг зураг 3-
д харууллаа.
Зураг 3. Богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруйн өөрчлөлт
Гэхдээ хүчин зүйлсийн үнэ өөрчлөгдөхөд урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй шилжилт
хийдэггүй. Харин хүчин зүйлсийн хэмжээ нэмэгдэхэд потенциал ДНБ өсдөг. Бид
үйлдвэрлэлийн функцийг хөдөлмөр, капитал, технологи гэсэн гурван хувьсагчаас хамаардаг
гэж тодорхойлсон. Тэгвэл эдийн засгийн хүчин чадал дараах гурван тохиолдолд өөрчлөгдөнө.
- Бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн тоо хэмжээ өөрчлөгдөх
- Капиталын тоо хэмжээ өөрчлөгдөх
- Технологийн шинэчлэл, дэвшил бий болох
Хөдөлмөр ба капиталын хэмжээ нэмэгдэх, технологийн шинэчлэл, дэвшил бий болоход
потенциал ДНБ нэмэгдэнэ. Зураг 4 -д эдгээр нөлөөллийн улмаас потенциал ДНБ-ий хэмжээ
хэрхэн өөрчлөгдөж байгааг харууллаа. Эдийн засгийн анхны төлөв байдлын үед урт хугацааны
нийт нийлүүлэлтийн муруй нь Ү потенциал ДНБ-ий түвшинд LAS1, харин богино хугацааны
нийт нийлүүлэлтийн муруй нь SAS1 байлаа. Капиталын хэмжээ өсөх, эсвэл технологийн
дэвшил гарахаД өгөгдсөн үнийн түвшинд эдийн засгийн үйлдвэрлэж чадах потенциал ДНБ-
ий хэмжээ нэмэгдэх ба урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжиж LAS2
болж байна. Энэ үед мөн богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжин
SAS2 болж өөрчлөгдөв. Яагаад ийм өөрчлөлт бий болж байгааг тус бүрд нь авч үзье.
Зураг 4. Урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруйн өөрчлөлт
 Бүрэн ажил эрхлэлттэй цеийн хөдөлмөрийн хэмжээний өөрчлөлт. Эдийн засагт зөвхөн
бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн хэмжээ нэмэгдэхэд потенциал ДНБ өснө
гэдгийг санах хэрэгтэй. Хөдөлмөрийн нөөц нэмэгдэхэд хөдөлмөрийн нийлүүлэлтийн
муруй баруун тийш шилжсэнээр тэнцвэрт цалин буурна. Энэ нь ахиу зардлын муруйг
баруун тийш шилжүүлснээр ахиу орлого ахиу зардлаас их болно. Аж ахуй эрхлэгчид ашгаа
хамгийн их байлгахын тулд үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөнө.
 Капиталын хэмжээний өөрчлөлт. Капитал хэмээх нөөцөд эдийн засагт ашиглагдаж буй
машин, тоног төхөөрөмжөөс гадна хүмүүн капитал гэсэн ойлголт мөн багтдаг. Хүмүүн
капитал гэдэг нь ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлдэг боловсрол, мэдлэг, ур чадварыг
хэлнэ. Тэгвэл урт хугацаанд иргэдийн боловсролын түвшин сайжрах, эрүүл мэндийн
байдал дээшлэх зэрэг хүмүүн капиталын чанарын өөрчлөлтүүд нь нэгж капиталд ногдох
дундаж бүтээмжийг өсгөх тул потенциал ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлдэг байна. Биет
капитал буюу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүчин чадал нэмэгдэх нь потенциал ДНБ-
ий хэмжээг нэмэгдүүлнэ.
 Технологийн түвшний өөрчлөлт. Технологийн түвшний өөрчлөлт нь үйлдвэрлэлийн
хэмжээг өсгөх хамгийн чухал хүчин зүйл гэдгийг өнгөрсөн хугацаанд бүх эдийн засагчид
хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь технологийн дэвшил бий болсноор зуун хүний хийх
ажлыг нэг хүн ганцаараа хийж чадах боломжтой. Иймд технологийн дэвшил нь бусад
хүчин зүйлсийн хэмжээ тогтмол үед үйлдвэрлэлийн бүтээмжийг олон дахин нэмэгдүүлж
чаддаг тул урт хугацааны үйлдвэрлэлийн өсөх шалтгаан болдог.

More Related Content

What's hot

Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021ssuserca5598
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12Tj Crew
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020hicheel2020
 

What's hot (20)

Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
ECON121-20160513
ECON121-20160513ECON121-20160513
ECON121-20160513
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
Mac ecs3.2021
Mac ecs3.2021Mac ecs3.2021
Mac ecs3.2021
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Mac ecs7.2021
Mac ecs7.2021Mac ecs7.2021
Mac ecs7.2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 

Similar to Maceconl6

Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020hicheel2020
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021onhicheel2020
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021ssuserca5598
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Ikhzasag SEZS
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 
MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020hicheel2020
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021hicheel2020
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020hicheel2020
 

Similar to Maceconl6 (20)

Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Macrol6.2020 2021
Macrol6.2020  2021Macrol6.2020  2021
Macrol6.2020 2021
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
L3. market e
L3. market eL3. market e
L3. market e
 
Miel14
Miel14Miel14
Miel14
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
Macrol9.2020 2021
Macrol9.2020 2021Macrol9.2020 2021
Macrol9.2020 2021
 
MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021
 
Mikro eko
Mikro ekoMikro eko
Mikro eko
 
Microl13 w
Microl13 wMicrol13 w
Microl13 w
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Maceconl6

  • 1. Нийт нийлүүлэлт Нийт нийлүүлэлт гэдэг нь үнийн ерөнхий түвшин бүрт харгалзах эдийн засгийн нийт үйлдвэрлэл буюу бодит ДНБ-ий хэмжээ юм. Бодит ДНБ нь хөдөлмөрийн хэмжээ, капиталын хэмжээ ба технологийн түвшнээс хамаарна. Капиталын хэмжээ болон технологийн тухай шийдвэр нь өнгөрсөн хугацаанд гарсан байдаг учраас өнөөдрийн капиталын хэмжээ болон технологийн түвшнийг тогтмол гэж үзэж болно. Харин хөдөлмөрийн хэмжээ нь хүмүүсийн хөдөлмөрөө нийлүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр хөлслөх шийдвэрээс хамаарч байдаг учраас хувьсаж өөрчлөгдөж байдаг. Тиймээс бодит ДНБ нь хөдөлмөрийн тоо хэмжээ буюу хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлаас хамаарна. Хөдөлмөрийн зах зээл тэнцвэртэй үед хэвийн ажилгүйдлийн түвшин тодорхойлогддогийг бид өмнөх бүлэгт үзсэн. Ажилгүйдэл хэвийн түвшиндээ байх үеийн үйлдвэрлэлийг потенциал үйлдвэрлэл буюу потенциал ДНБ гэнэ. Энэхүү бүрэн ажил эрхлэлттэй үед потенциал хэмжээндээ хүрэх хугацааг хэлнэ макроэкономикст урт хугацаа гэж нэрлэдэг. Харин цалингийн түвшин тэнцвэрт цалингийн түвшнээс ялгаатай үед хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эсвэл хомсдол үүссэнээр бодит ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээсээ их эсвэл бага болдог. Энэ үед бодит үйлдвэрлэл потенциал ДНБ-ээс бага эсвэл их байх ба энэ үеийг макроэкономикст богино хугацаа гэж авч үздэг. Макроэкономикст бид хугацааг cap, жилээр биш харин бүрэн ажил эрхлэлт хангагдаж байгаа эсэхээр тодорхойлдог байх нь. Эдийн засгийн хугацааг богино болон урт хугацаа гэж ангилж байгаа учраас нийт нийлүүлэлтийг мөн богино болон урт хугацааны нийт нийлүүлэлт гэж үзнэ. Урт хугацааны нийт нийлүүлэлт Макроэкономикст урт хугацаа гэдэг нь бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү бөгөөд бүрэн ажил эрхлэлт хангагдсан байх үеийг хэлдэг болохыг бид дээр тодорхойлсон. Урт хугацаанд бүрэн ажил эрхлэлттэй гэж үздэг учраас нийт нийлүүлэлт нь потенциал ДНБ-ээр илэрхийлэгдэнэ. Зураг 1-т урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруйг харууллаа. Зургаас харахад үнийн ямар ч түвшинд бодит ДНБ-ий хэмжээ потенциал ДНБ-тэй тэнцүү түвшинд байна. Өөрөөр хэлбэл, урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй нь потенциал ДНБ-ий түвшинд харгалзах босоо тэнхлэгтэй параллель шулуун байдаг. Зураг 1. Урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй
  • 2. Урт хугацааны нийт нийлүүлэлт нь үнээс хамаарахгүй байх шалтгаан нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд үнэ өөрчлөгдөхөд хүчин зүйлсийн зардал яг ижил хувиар өөрчлөгддөгт оршино. Жишээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ арван хувиар өссөн үед хэрвээ хүчин зүйлсийн үнэ тогтмол хэвээр байгаа бол аж ахуй эрхлэгчдийн ашиг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл ахиу орлого ахиу зардлаас их болох ба аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэлээ өсгөнө. Үүний тулд илүү их хэмжээний хүчин зүйлс шаардлагатай болох ба энэ нь хүчин зүйлсийн эрэлтийг нэмэгдүүлж улмаар хүчин зүйлсийн үнэ өсөхөд хүргэнэ. Энэхүү хүчин зүйлсийн үнийн өсөлт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлттэй тэнцэх хүртэл явагдана. Үнийн түвшин өөрчлөгдөхед хүчин зүйлсийн үнэ дагаж өөрчлөгдөх ба энэхүү өөрчлөлтийн хувь үнийн түвшний өөрчлөлттэй тэнцсэнээр макро эдийн засгийн урт хугацааны тэнцвэр тодорхойлогдоно. Хүчин зүйлсийн үнийн өөрчлөлт нь үнийн түвшний өөрчлөлттэй тэнцсэнээр бодит цалин болон харьцангуй үнэ тогтмол үлдэх ба улмаар бодит ДНБ хэвээр байдаг. Тиймээс урт хугацааны нийлүүлэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй параллель дүрслэгддэг байна. Богино хугацааны нийт нийлүүлэлт Макро эдийн засгийн богино хугацаа нь бодит ДНБ потенциал ДНБ-ээс ялгаатай байгаа үеийг хэлдэг болохыг дээр дурдсан билээ. Богино хугацааны нийт нийлүүлэлт нь бусад хүчин зүйлс (нэрлэсэн цалин, зээлийн хүүгийн түвшин, потенциал ДНБ) тогтмол байх үеийн үнийн түвшин ба бодит ДНБ-ий хоорондын хамаарлыг харуулдаг. Богино хугацааны нийт нийлүүлэлтийг Зураг 2-т дүрсэллээ. Зурагт үзүүлснээр үнийн түвшин бүрт харгалзах богино хугацааны бодит ДНБ ялгаатай байна. Жишээ нь, үнийн түвшин P1 байхад бодит ДНБ Ү буюу потенциал түвшиндээ, Р2 үнийн түвшинд бодит ДНБ-ий хэмжээ Ү2 байна. Харин үнийн түвшин Р3 болж өсөхөд бодит ДНБ Ү3 болж өсч байна. Зураг 2. Богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй Үнийн түвшин өсөхөд аж ахуйн нэгжүүдийн олох ашгийн хэмжээ нэмэгдэх ба улмаар үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Харин эсрэг тохиолдолд үнэ буурснаар аж ахуйн нэгжүүдийн бодит ашгийн түвшин буурах ба улмаар үйлдвэрлэлээ бууруулна. Иймд богино хугацаанд үнийн түвшин болон бодит ДНБ-ий хооронд шууд хамааралтай.
  • 3. Нийт нийлүүлэлтийн муруйн өөрчлөлт Өмнөх хэсэгт бид нийт нийлүүлэлтийн муруйн талаар ойлголттой болсон. Одоо нийт нийлүүлэлтийн муруйн өөрчлөлтийг авч үзье. Нийт нийлүүлэлтийн өөрчлөлтийг нийт эрэлтийн хувьд үзсэнтэй адилаар муруйн дагуух шилжилт болон муруйн шилжилт гэж ангилна. Үнийн түвшин өөрчлөгдөхөд нийт нийлүүлэлтийн муруйн дагуух шилжилт бий болно. Үнийн түвшин өсөхөд нийт нийт нийлүүлэлтийн хэмжээ өсч, үнийн түвшин буурахад нийт нийлүүлэлтийн хэмжээ буурдаг. Гэвч энэхүү хамаарлыг зөвхөн богино хугацааны нийт нийлүүлэлтийн хувьд л ярих боломжтой. Урт хугацаанд үнийн түвшний өөрчлөгдөхөд бодит ДНБ өөрчлөгдөхгүй. Үнийн түвшний өсөлт харин инфляцийг бий болгох болно. Нийт нийлүүлэлтэд орцын үнэ, хөдөлмөрийн бүтээмж, татвар гэсэн үнийн бус хүчин зүйл нөлөөлнө. Үнийн бус хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үнийн тухайн түвшинд үйлдвэрлэлийн бодит хэмжээ өөрчлөгдөн нийт нийлүүлэлтийн муруй баруун зүүн тийш бүхэлдээ шилжинэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нэмэгдвэл нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж ний нийлүүлэлт буурна муруй зүүн гар тийш шилжинэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ буурвал нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурч нийт нийлүүлэлт нэмэгдэж муруй баруун тийш шилжинэ. Нийт нийлүүлэлтийн муруйн шилжилт нь өгөгдсөн үнийн түвшинд хүчин зүйлсийн үнэ, эсвэл хүчин зүйлсийн хэмжээ өөрчлөгдөхөд бий болдог. Тухайлбал, цалингийн түвшин, эсвэл бусад хүчин зүйлсийн үнэ өөрчлөгдөхөд богино хугацааны нийт нийлүүлэлт өөрчлөгдөнө. Жишээлбэл, бусад хүчин зүйл хэвээрээ байхад (бүтээмж хэвээрээ байхад) үйлдвэрчний эвлэлийн шаардлагаар цалингийн түвшин 10 хувь өссөн гэе. Энэ нь аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэлийн зардал 10 хувь өссөнийг Р1 -т нэмэгдүүлнэ. үйлдвэрлэлийн түвшинд харагдах Р өснө илэрхийлнэ. Улмаар үнийн түвшин бүрт харгалзах богино хугацааны нийт нийлүүлэлт буурах буюу богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжинэ. Эсрэг тохиолдолд нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжинэ. Энэхүү өөрчлөлтийг зураг 3- д харууллаа. Зураг 3. Богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруйн өөрчлөлт Гэхдээ хүчин зүйлсийн үнэ өөрчлөгдөхөд урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй шилжилт хийдэггүй. Харин хүчин зүйлсийн хэмжээ нэмэгдэхэд потенциал ДНБ өсдөг. Бид
  • 4. үйлдвэрлэлийн функцийг хөдөлмөр, капитал, технологи гэсэн гурван хувьсагчаас хамаардаг гэж тодорхойлсон. Тэгвэл эдийн засгийн хүчин чадал дараах гурван тохиолдолд өөрчлөгдөнө. - Бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн тоо хэмжээ өөрчлөгдөх - Капиталын тоо хэмжээ өөрчлөгдөх - Технологийн шинэчлэл, дэвшил бий болох Хөдөлмөр ба капиталын хэмжээ нэмэгдэх, технологийн шинэчлэл, дэвшил бий болоход потенциал ДНБ нэмэгдэнэ. Зураг 4 -д эдгээр нөлөөллийн улмаас потенциал ДНБ-ий хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг харууллаа. Эдийн засгийн анхны төлөв байдлын үед урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй нь Ү потенциал ДНБ-ий түвшинд LAS1, харин богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй нь SAS1 байлаа. Капиталын хэмжээ өсөх, эсвэл технологийн дэвшил гарахаД өгөгдсөн үнийн түвшинд эдийн засгийн үйлдвэрлэж чадах потенциал ДНБ- ий хэмжээ нэмэгдэх ба урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжиж LAS2 болж байна. Энэ үед мөн богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжин SAS2 болж өөрчлөгдөв. Яагаад ийм өөрчлөлт бий болж байгааг тус бүрд нь авч үзье. Зураг 4. Урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруйн өөрчлөлт  Бүрэн ажил эрхлэлттэй цеийн хөдөлмөрийн хэмжээний өөрчлөлт. Эдийн засагт зөвхөн бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн хэмжээ нэмэгдэхэд потенциал ДНБ өснө гэдгийг санах хэрэгтэй. Хөдөлмөрийн нөөц нэмэгдэхэд хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжсэнээр тэнцвэрт цалин буурна. Энэ нь ахиу зардлын муруйг баруун тийш шилжүүлснээр ахиу орлого ахиу зардлаас их болно. Аж ахуй эрхлэгчид ашгаа хамгийн их байлгахын тулд үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөнө.  Капиталын хэмжээний өөрчлөлт. Капитал хэмээх нөөцөд эдийн засагт ашиглагдаж буй машин, тоног төхөөрөмжөөс гадна хүмүүн капитал гэсэн ойлголт мөн багтдаг. Хүмүүн капитал гэдэг нь ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлдэг боловсрол, мэдлэг, ур чадварыг хэлнэ. Тэгвэл урт хугацаанд иргэдийн боловсролын түвшин сайжрах, эрүүл мэндийн байдал дээшлэх зэрэг хүмүүн капиталын чанарын өөрчлөлтүүд нь нэгж капиталд ногдох дундаж бүтээмжийг өсгөх тул потенциал ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлдэг байна. Биет капитал буюу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүчин чадал нэмэгдэх нь потенциал ДНБ- ий хэмжээг нэмэгдүүлнэ.  Технологийн түвшний өөрчлөлт. Технологийн түвшний өөрчлөлт нь үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх хамгийн чухал хүчин зүйл гэдгийг өнгөрсөн хугацаанд бүх эдийн засагчид хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь технологийн дэвшил бий болсноор зуун хүний хийх
  • 5. ажлыг нэг хүн ганцаараа хийж чадах боломжтой. Иймд технологийн дэвшил нь бусад хүчин зүйлсийн хэмжээ тогтмол үед үйлдвэрлэлийн бүтээмжийг олон дахин нэмэгдүүлж чаддаг тул урт хугацааны үйлдвэрлэлийн өсөх шалтгаан болдог.