• Save
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БОЛОМЖ
Upcoming SlideShare
Loading in...5
×

Like this? Share it with your network

Share

Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БОЛОМЖ

  • 576 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
576
On Slideshare
544
From Embeds
32
Number of Embeds
2

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 32

http://erdmiinshuvuu.org 31
http://feeds.feedburner.com 1

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БОЛОМЖ Илтгэгч: Б.Намуун, Г.Батжаргал: Олон улсын тээврийн менежмент – 3 /Механик инженерийн сургууль/ Удирдагч багш: “Логистик, тээврийн менежмент”-ийн профессорын багын дэд профессор Ph.D. Б.Батбаяр Е-мэйл: jrgl_0207@yahoo.com, namuunnamuuka@yahoo.com, btbyrb@yahoo.com Илтгэлийн хураангуй Энэхүү илтгэлийнхээ хүрээнд манай улсад тулгамдаад байгаа гол асуудлуудын нэг болох нүүрсний тээвэрлэлтийн ачаа урсгалын зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар судалж, боломжтой арга замыг хайхыг оролдсон. Манай оронд уул уурхайн салбар нь эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой салбар бөгөөд эрчим хүчний үндсэн түүхий эд болох нүүрсний олборлолт жил ирэх бүрт өсөн нэмэгдэж байгаатай уялдан экспортод эзлэх хувь хэмжээ нь огцом өсөж байна. Тиймээс эдгээр ачаа урсгалын оновчгүй систем, нэгдсэн хяналтгүй байдал, тээврийн хэрэгслийн хүчин чадал хэтрүүлэлт зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэхийн тулд нийт логистикийн сүлжээг оновчилж цогц систем бүрдүүлэх боломжтой юм. Энэ нь үйл ажиллагаа явуулагч байгууллагуудын зардлыг багасгаж ашигт байдлыг дээшлүүлэх, мэдээллийн урсгалыг сайжруулах зэрэг олон нэмэлт үр дагавартай юм. Түлхүүр үгс: логистикийн сүлжээ, ачааны урсгал, оновчлол, тээвэрлэлтийн хугацаа, мэдээлэл солилцоо Оршил Манай орны хувьд 1990-ээс 2000 онууудад шилжилтийн эдийн засгийн нөлөөгөөр нүүрсний олборлолтын хэмжээ эрс буурч байсан боловч сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжиждотоод, гадаадын хөрөнгө оруулалтанд түшиглэсэн уурхайнууд ашиглалтад орснооруул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн билээ. Тэр дундаа нүүрсньэрчимхүчнийзориулалтынүндсэнашигтмалтмалтөдийгүйманайулсынэдийнзасг ийнхөгжилдуулуурхайнгаралтайэкспортынбүтээгдэхүүнийголбаялагболжбайна.Гэвч өнөөгийн нөхцөлд нүүрс экспорлогч ихэнх компаниудад дэд бүтцээс шалтгаалсаначаа тээвэрлэлтийн эмх замбараагүй байдал, боомтын хүлээлт зэрэг асуудал тулгарч давхардсан чиглэлд олон тээврийн хэрэгсэл явах асуудал газар авч байна. Мөн мэдээллийн урсгалын замбараагүй, далд байдал, тээврийн хэрэгслийн буруу ашиглалт, нэг чиглэлд олон тээврийн хэрэгсэл явах зэрэг нь энгийн үзэгдэл мэт болжээ.
  • 2. НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫӨНӨӨГИЙН БАЙДАЛ 1. Нүүрсний зах зээл  Гадаад зах зээл: Сүүлийн жилүүдэд нүүрс экспортлогч аж ахуй нэгжийг “Эрдэнэс таван толгой” ХК, “Тавантолгой” ХК, “Монголын Алт МАК” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-иуд зүй ёсоор тэргүүлж байгаа бөгөөд олборлосон нүүрсийг түүхийгээр болон боловсруулсан байдлаар зөвхөн БНХАУ-д экспортолж байна.  Дотоод зах зээл: Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн болон халаалтын зуух, ахуйн зориулалтын нүүрсний хэрэгцээг улсын болон хувийн хэвшлийн нүүрсний уурхайнуудаас орон нутгийн хэрэглэгч, эрчим хүчний системд нийлүүлж байна. НИЙТ НҮҮРС ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН МЭДЭЭ 1-р зураг. Нийт нүүрс олборлолт, борлуулалт, экспорт, мян.т 2013 оны эхний 4-н сарын байдлаар 8.4 сая.тн нүүрс олборлон, 7.4 сая.тн-ыг борлуулсанаас 5.0 сая.тн нүүрсийг экспортод гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 90.8%, борлуулалт 89.9%, экспорт 88.9% тус тус байна.
  • 3. Монгол улсад ачаа тээврийн урсгалын зохицуулдаг тоотой цөөн боомт одоогоорүйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнд Гашуунсухайт, Шивээхүрэнгийнбоомт орж байгаа юм. Өнөөгийн байдлаар тус хилийн боомт дээр үүсэх ачаалал хэвээр байгаа нь энэ тээвэрлэлтийн үйл ажиллагаа бүрэн зохион байгуулж чадаагүйн илрэл юм. Тиймээс “Тавантолгой - Гашуун сухайт” чиглэлийн нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг уг илтгэлдээ обьект болгон авч үзье. 2. Таван толгойн ордын үйл ажиллагааны өнөөгийн төлөв байдал Тавантолгойн чулуу нvvрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 18км-т оршдог. Улаанбаатар хотоос 560км-т Их шанхайн массивийн төв Улааннуурын хөндийд байрладаг. Ордын геологийн судалгааг эрэл vнэлгээний ажлаар ордын бvх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нvvрсний давхаргын хамгийн гvн хэсэгт 635 м хvртэл судалсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синклиналийн хойд жигүүр буюу Баруун өмнөд ба цанхийн ордын хэмжээнд 40 км2 талбайд 320-340м-ийн гvнтэй судалдсан. Тавантолгойн нүүрсний ордын нүүрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1- 74.9м зузаантай нүүрсний 16 давхаргаас бvрдэнэ. Энэхүү 16 давхаргаас ач холбогдол бүхий давхарга нь 0, III, IVабв ба IX абвг гэсэн давхарга юм. Тавантолгойн коксждог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Үүнээс IV давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9%-тай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу байна. Тавантолгойн орд нь дэд бүтцээс нилээд алслагдсан хэдий ч 6.5 тэр бум гаруй нөөцтэй. Үүнээс 4- р хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийнсайн, нөөцийн хувьд 100-аас дээш жил vргэлжлэх боломжтой. Ордыг 1966- оноос эхэлж ил уурхайгаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн. 2-р зураг. Таван толгойн орд
  • 4. Тавантолгойн орд нь төр, засгийн газрын бүрэн хяналттайгаар үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. УИХ-ын чуулганы тогтоолоор тавантолгой ордын нийт эзэмшилийн 50% нь төрийн мэдэлд байх ба 30% нь хөрөнгийн биржид үнэт цаас хэлбэрээр арилжаалагдаж, 20% нь ард түмний хишиг хэлбэрээр иргэдэд тараах төлөвлөгөөтэй байна. Тавантолгойн ордтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг 24 цагийн үйл ажиллагаатай олон улсын жишигт нийцсэн хилийн боомт болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 3-р зураг. Тавантолгойн өнөөгийн байдал Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт болон нэмэгдсэн чиглэлд явж байгаа тээврийн компаниудын машины тоо 3 сарын эхний 7 хоногийн эхний байдлаар нийт 5095 машин байна. Үүнээс давхардсан тоогоор нэмэгдсэн чиглэлд явж буй 1733 машин байна. Дараахь зурагт нэмэгдсэн чиглэлд нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тоог дэлгэрэнгүй харуулсан болно. 4-р зураг. Тавантолгойн уул уурхайн 4 чиглэлд тээвэрлэж буй автомашины тоо
  • 5. Тавантолгойд тээвэр логистикийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлага үүсээд буй гол бэрхшээлүүдийг дээрх үзүүлэлтүүд дээр тулгуурлан тодорхойлбол:  Гашуунсухайтын хилийн боомтын шалган нэвтрүүлэх бүсэд өдөрт дунджаар 1000-1200 машины дараалал бий болж үүнийг даган хүлээлт үүсдэг.  Хил дээр тээвэрчдэд хоноглох байр, орон сууц, хооллох зориулалтын байгууламж байхгүйгээс тэд эрүүл мэндээрээ хохирч, зөвхөн мөнгөний машин мэт ажиллаж байна.  МУ-ын хуулинд ачаа тээвэрлэлтийн дээд хэмжээ нь 50 тн байдаг хэдий чТавантолгойгоос нүүрс тээвэрлэж буй ихэнх компаниуд нь тээвэрлэлтийнхүчин чадал, нормынхоо стандартыг зөрчин 70 тн-оор, харин 30-35% нь 140тн даац хэтрүүлэн тээвэрлэж байна.  Логистик тээврийн сүлжээний эрэлт хэрэгцээ/хятадын хилийн ачаалал,хяналт шалгалт, цаг хугацаа авч буй байдал/  Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаа, олборлож буй нүүрснийчанар  Жолооч нарын эрүүл мэндийн асуудал болон авто ослын тоо нэмэгдсэн Монгол улсад ачаа тээврийн урсгалыг зохицуулдаг тоотой цөөн боомт одоогоорүйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнд Гашуунсухайт, Шивээхүрэнгийнбоомт орж байгаа юм. Гашуун сухайт боомт нь нэг удаад 300-400 машин зөржөнгөрдөг байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлж нэг удаад 600-700 машин зөржөнгөрүүлэх боломжтой болсон. Энэ нь үйл ажиллагаагаа өргөжүүлсэн боловчлогистик сүлжээний оновчлолыг хийж чадаагүй юм. Логистик сүлжээг бийболгосноор боомтоор нэвтрэн гарч байгаа үйл ажиллагааг хөнгөвчилж, ачаатээврийн урсгалыг хурдан хугацаанд тээвэрлэх боломжтой болох юм. Дээр дурдагдсан бүхий л асуудлыг хамгийн богино хугацаанд хэрэгжих боломжтой байдлаар, зардал багатай арга замаар шийдвэрлэх энгийн арга нь бидний дэвшүүлж буйгаар хилийн шалган нэвтрүүлэх бүс дэх боомт, замын мэдээллийг Тавантолгойгоос Гашуунсухайт руу нүүрс тээвэрлэх гэж буй тээвэрлэгчдэд урьдчилан шуурхай дамжуулдаг болох явдал юм. Мөн хилийн шалган нэвтрүүлэх бүсийн мэдээллийн системээс гадна, хүчин чадлын нь нэмэгдүүлэх, дотоод үйл ажиллагааг нь шинэчлэх замаар уг боомт дээрх хүлээлт, ачаалал, хүлээлтээс үүсэх бусад сөрөг үр дагавруудыг боломжит хэмжээгээрээ багасгаж чадна гэж үзэж байна.
  • 6. ХИЛИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ Хилийн шалган нэвтрүүлэх бүсийн үйл ажиллагааг сайжруулахын тулд дараах өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай: 1. Нүүрс, ашигт малтмал тээвэрлэх экспорт, импортын замыг тусгаарлах 2. Зорчигч тээврийн орц, гарцыг тусгаарлан, зорчигч тээврийн болон ачаатээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 3. Хилийн шалган нэвтрүүлэх цогцолборыг шинэчилэх төлөвлөх 4. Хил гаалийн болон хилийн мэргэжлийн хяналтын тоног төхөөрөмжийг оновчтой байршуулах 5. Нүүрс экспортлогч компаниуд болон Хятадын талын боомтын хооронд мэдээллийн урсгалыг цаг алдалгүй, тасралтгүй хангаж байх системийг бүрдүүлэх “Тавантолгой – Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн үйл явц (одоо): Бидний дэвшүүлж буй хувилбар: Хилийн шалган нэвтрүүлэх бүс Хятадын талын боомт Тээвэрлэлт Тавантолгойн орд Захиалга /Хүлээлт/ Хилээр нэвтрүүлэх Тавантолгойн орд Хилийн шалган нэвтрүүлэх бүс Хятадын талын боомт Мэдээлэл солилцоо Тээвэрлэлт Захиалга Хилээр нэвтрүүлэх
  • 7. Тээвэрлэлтийн үйл явцыг сайжруулахад нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал нь мэдээллийн солилцоо, урсгалыг оновчтой зохион байгуулах юм. Хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагааг дээрх байдлаар шинэчлэн төлөвлөх нь дараах ач холбогдлуудтай. Үүнд:  Тээвэрлэлтийг зөвхөн хэрэгцээтэй үед нь хийх  Хилийн шалган нэвтрүүлэх бүсийн бүртгэл хяналтыг сайжруулах  Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны ил тод байдал сайжрах  Хэрэглэгч, үйлдвэрлэгчийг мэдээллийн урсгалыг нээлттэй болгох  Зардал багасгаж, цаг хугацаа хэмнэх  Нэгдсэн хяналтын системтэй болох  Мэдээллийн урсгалыг ашиглан материалын урсгалыг оновчлох  Тээврийн хэрэгслийн сул зогсолтыг багасгах  Тээвэрлэгчдийн боомт дээр олон хоног саатах явдлыг бууруулах  Боомт дээр үүсч буй зөрчилдөөн, маргааныг арилгах Бидний дэвшүүлж буй асуудал үүсэн бий болоход нөлөөлсөн хүчин зүйлст эмх замбараагүй зохион байгуулалт томоохонд тооцогдох боловч нөгөө талаас хүчтэй нөлөөлөгч нь БНХАУ-ын боомтын хатуу хяналт, хүнд суртал зэрэг юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол улсын засгийн газар олон жилийн өмнөөс тодорхой ажлуудыг санаачлан төлөвлөж, БНХАУ-ын талтай зөвшилцөхийг санал болгох зэрэг ажлуудыг хийдэг боловч тэдгээр нь бодит амьдрал дээр үр дүнгээ төдийлөн өгч хэрэгжиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс энэхүү асуудлын сөрөг үр дагаврыг багасгахын тулд богино хугацаанд үр дүнгээ өгөх, зардал багатай хэрэгжиж болохуйц хувилбарыг эрж хайсны үндсэн дээр хилийн шалган нэвтрүүлэх бүсийн одоогийн үйл ажиллагааг шинэчлэн төлөвлөх боломжийг судалсан. Тэр дундаа мэдээллийн урсгалыг сайжруулах шийдлийг онцлон тусгасан. Хэрвээ БНХАУ-ын боомтын чирэгдэлтэй байдал өөрчлөгдвөл тээвэрлэлтийн үйл явцыг улам боловсронгуй болгох шийдэл нь ашигт малтмалын хуваарилалтын логистикийн сүлжээн дэх бүх асуудлыг шийдвэрлэх материаллаг, санхүүгийн болон мэдээллийн урсгалыг нэгтгэж цогцоор нь шийдэх боломжтой логистик төвийг нүүрсний орд газруудын байршил, нөөцийн хэмжээ, зах зээлийн байршил зэрэг дээр тулгуурласан нарийн судалгаа, шинжилгээнийн үндсэн дээр байгуулах явдал юм.
  • 8. ДҮГНЭЛТ Эрчим хүчний голлох түүхий эд болох нүүрс нь манай орны хувьд экспортын чухал ач холбогдолтой ашигт малтмал юм. Өнөөгийн нөхцөлд бид нүүрсийг түүхийгээр нь БНХАУ-руу ихэвчлэн “Гашуунсухайт”-ын боомтоор дамжуулан экспортолж байна. Энэ үйл ажиллагаанд үүсч буй томоохон асуудал нь боомт дээр үүсч буй ачаалал, сул зогсолт, тээвэрчдийн нийгмийн асуудал юм. Бидний үзэж байгаагаар уг асуудлыг хамгийн энгийнээр шийдвэрлэх арга зам нь хилийн шалган нэвтрүүлэх бүс болон экспортлогч компаниудын хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах түргэсгэх замаар тээвэрлэгчдийг зөв цагт нь боомт дээр ирүүлэх явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хилийн шалган нэвтрүүлэх бүсийн үйл ажиллагааг шинэчлэн төлөвлөж мэдээлэл дамжуулах үүргийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр бид тулгамдаад байгаа ихэнх асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Ашигласан материалын жагсаалт [1] http://www.mram.gov.mn/- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмалын газар [2] http://www.tavantolgoi.mn/- “Тавантолгой” ХК [3] http://www.slideshare.net/ [4] “Тавантолгой” ХК-ний мэдээллийн технологийн ажилтнаас авсан мэдээлэл