Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олгох нь архидалтын түвшинд үзүүлэх нөлөө

549 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
549
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
8
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олгох нь архидалтын түвшинд үзүүлэх нөлөө

  1. 1. b-al y, МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ “ЭРДМИЙН ШУВУУ”цомын төлөөх оюутын эрдэм шинжилгээний бага хуралд зориулав. СЭДЭВ: “Хүний хөгжлийн мөнгө олгох нь архидалтын түвшинд үзүүлэх нөлөө” Судалгааны удирдагч: /…………………/ Т. Навч (Ахлах багш) Судалгааны баг: /.…………………/ Л. Энх-Орчлон (ЭЗО-4) /.…………………/ А. Ундрал (ЭЗО-4) /……..…………./ Ч. Алтан-Өлзий (ЭЗО-4) /……..…………./ Г. Батзориг (ЭЗО-4)
  2. 2. АГУУЛГА ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ УДИРТГАЛ ХЭСЭГ - ҮНДЭСЛЭЛ - ЗОРИЛГО, ЗОРИЛТ - АЧ ХОЛБОГДОЛ ОНОЛЫН ХЭСЭГ - СУДЛАГДСАН БАЙДАЛ - ОНОЛ СУДАЛГААНЫ ХЭСЭГ - СУДАЛГААНЫ ӨГӨГДЛҮҮД - СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛУУД - СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ - СУДАЛГААНЫ ҮР ДҮН ДҮГНЭЛТ ЗӨВЛӨМЖ, САНАЛ АШИГЛАСАН НОМ БИЧИГ
  3. 3. СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Энэхүү судалгааны зорилго нь төрөөс явуулж буй халамжийн бодлого, бэлэн мөнгө олгож буй тохиолдол, тухайлбал Хүний Хөгжил сангийн 21000 төгрөг нийгэмд зарим талаар сөрөг нөлөө (эрүүлжүүлэгдсэн хүний тоо) үзүүлж байгааг эсэхийг судлахад оршино. Судалгааныхаа хүрээнд бэлэн мөнгө олгож эхэлсэн өдрөөс эхлэн нийгэмд гарч буй тодорхой үзэгдлийг сонгон авч, түүнд үзүүлж буй нөлөөллийг судаллаа. Эрүүлжүүлэхэд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо, архидан согтуурахтай холбоотой үүсч байгаа гэмт хэргийн тоо зэрэг зарим сонирхолтой үзүүлэлтүүдийг энд авч үзсэн болно. Судалгааны үр дүн нь дэвшүүлсэн таамаглалтай нийцсэн бөгөөд сонгож авсан хувьсагчид нь бэлэн мөнгө тарааж эхэлсэн өдрөөс эхлэн нэмэгдэх хандлага ажиглагдсан болно. Үүнийг эконометрикийн арга техникийг ашиглан харуулж, дүгнэлт санал зөвлөмжийг судлаачдын зүгээс өгсөн болно. ТҮЛХҮҮР ҮГ: ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН ХҮНИЙ ТОО, ХҮНИЙ ХӨГЖИЛ САН, ОРЛОГО, НАС БАРАЛТ, МӨНГӨ ТАРААЛТ, ТАЛАРХАЛ Энэхүү судалгааг хийж гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн МУИС-ийн ЭЗС-ийн ХАЗ-н тэнхимийн ахлах багш Т.Навч болон СБД-ийн Эрүүлжүүлэх төвийн дарга, хошууч н.Чинзориг, СБД-ийн Эрүүгийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахмад н.Жамьяндорж, Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа н.Насанжаргал, тус албаны ажилтан, ахмад н.Амарсанаа, Албадан саатуулах төвийн Олон нийттэй харилцах албаны ажилтан н.Болорчулуун нарт талархал илэрхийлж байна. Судалгааны баг Энэхүү судалгаанаас гарсан дүгнэлт, санал зөвлөмж болон үр дүн нь зөвхөн судлаачдын үзэл бодол, тайлбар бөгөөд МУИС, ЭЗС, ЭЗО-ын тэнхимийг төлөөлөхгүй болно.
  4. 4. УДИРТГАЛ ХЭСЭГ ҮНДЭСЛЭЛ Төрөөс явуулж буй нийгмийн халамжийн бодлого, Хүний хөгжил сангаас олгож буй бэлэн мөнгө зэрэг нь хэдийгээр нийгмийн тодорхой хэсэгт хүрч, тэдний амьдрал ахуйд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа мэт харагдавч бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ байгааг бидний хэн нь ч мэдэж ойлгож, түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурвалжлан, олон байгууллагууд санаа зовнин өгүүлдэг. Нэг л жишээ дурьдахад: өнгөрсөн сард хүний хөгжлийн мөнгө тарааж эхэлсэн ганцхан өдөрт Дорнод аймгийн нэгэн суманд 100 хүнийг эрүүлжүүлжээ. Тэгэхээр энэ мөнгө хэрэглээнд зарцуулагдаж байна уу, архидалтанд үрэгдэж байна уу гэсэн асуулт бидний өмнө тавигдаж байна. Монгол улс нэг хүнд ноогдох спирт, архины төрлийн бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд “тасархай” тэргүүлж байна. Дунджаар 10 орчим литр ноогдох учиртай энэхүү үзүүлэлтэнд Монгол улсын нэг хүн жилд 48,5 литр архи ноогддог гэдэг үр дүн гарсан аж. Үүнтэй холбогдуулан холбогдох судалгааг хийж үзэхэд Монгол улсад жилд 68,9 сая литр архи, архин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэж байгааг тогтоожээ. 2,7 сая хүн амтай манай улсад спиртийн үйлдвэр 12, архины үйлдвэр 91, шар айрагны үйлдвэр 14, дарсны үйлдвэр 8 байхад диско бар 941, архи борлуулах зөвшөөрөлтэй караоке 568, ресторан паб 4034, кафе 579 үйл ажиллагаа явуулж байна. Архи борлуулах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр орон сууц, хорооллын орчимд 4341 байхад гэр хороололд бүр ч илүү 4951 байгаа нь асар том тоо юм. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол улсад ажиглагдаж байгаа үзэгдэл биш юм. Өнгөрсөн зуунд Америкийн Индиан, Хавайн бүс нутгийн оршин суугчид, Австралийн аброгенуудын мөхөж сүйрсэн, өвчин зовлонд нэрвэгдсэн, архидалтанд эргэж буцалтгүйгээр орчихсны шалтгаан ердөө л бэлэн мөнгө тараасных юм. Нийгмийн цөөнх хэсэгт тэтгэлэг хэлбэрээр бэлэн мөнгө тарааснаар тэдний урт хугацааны эрүүл мэнд, нас баралт болон богино хугацааны архидалт, архинаас үүдэх гэмт хэргийн тоо зэрэгт шууд нөлөөлдөг болохыг олон судалгаа батлан харуулжээ. Бид дээрх шалтгаануудын улмаас энэ судалгааны сэдвийг сонгон авч, тодорхой хэмжээнд өгөгдөл цуглуулан үр дүнг гаргасан болно.
  5. 5. ЗОРИЛГО, ЗОРИЛТ Энэхүү судалгаа нь Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө тараах нь нийгэмд сөрөг нөлөөтэй эсэхийг тодорхой үзүүлэлтийн хувьд (архидалт) эконометрикийн арга техникүүдийг ашиглан үнэлэх зорилго бүхий оюутны судалгааны ажил юм. Үүнийхээ хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. - Өгөгдөл цуглуулах - Өгөгдлөө нэгтгэх, засах - Үр дүнг гаргах, үнэлгээ хийх - Санал зөвлөмж өгөх - Гадны жишээг судлах АЧ ХОЛБОГДОЛ Энэхүү судалгааны ач холбогдол нь урьд өмнө хийгдэж байгаагүй энэхүү төрлийн судалгааны эхлэлийг тавих, цаашид хөгжүүлэх боломжийг тодорхойлох ач холбогдолтой судалгаа юм. Хэдийгээр хүн бүр нийгмийн халамжийн нүсэр бодлогыг шүүмжилж, түүний хор хохирлыг санаа зовон ярилцдаг хэдий ч түүнийг эдийн засгийн утгаар нь үнэлгээ, шинжилгээ хийн батлан харуулсан жишээ Монголд төдийлөн ховор байна. Оюутны түвшинд тодорхой хүрээнд энэхүү ажлын эхлэлийг тависнаар цаашид түүнийг хөгжүүлэх, улам боловсронгуй болгох, бодлого боловсруулагчдад зөвлөмж өгөх хэмжээний ажил болгон өргөтгөх боломжтой өргөн сэдэв юм.
  6. 6. ОНОЛЫН ХЭСЭГ Судлагдсан байдал Энэ чиглэлийн судалгааны ажлууд нь 20-р зууны дунд үеэс эхлэн судлаачдын сонирхлыг ихээр татах болжээ. 1973 оны Китигава болон Хаузер нарын ажил мөн 1999 оны Баклунд болон бусад нарын судалгааны үр дүнгээр өндөр орлоготой хүмүүсийн нас баралтын болоод өвчлөлтийн түвшин бага байдаг бөгөөд амьдралын илүү эрүүл зуршилтай байдаг гэдгийг батлан харуулжээ. 1999 онд Смит болоод 2003 онд Дитон нарын бүтээлээр өндөр орлого нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэсэн баталгааг гаргасан. 1999 оны Филипс болон Эванс, Мур нарын хийгдэж байгаа ажлын үр дүнгээр сарын сүүлийн өдрүүдэд нас баралтын түвшин буурдаг бол сарын эхний өдөр нэг хувиар нэмэгддэг, сарын эхний өдрүүдэд дунджаас арай өндөр түвшинд тогтдог гэдгийг харуулжээ. 2000 онд Румын хийсэн ажлын энэ төрлийн судалгааны чиглэлд томоохон өөрчлөлтийг хийж чадсан бөгөөд нас баралтын түвшин нь бизнесийн мөчлөгтэй сөрөг хамааралтай байдаг бөгөөд эдийн засгийн тэсрэлт /boom/-ийн үед өсөн, хямралын үед буурдаг гэдгийг үзүүлсэн байна. 1998 оны Харвүүд, Фоунтайн, Дуглас, Ливермор нарын судалгааны ажил нь бэлэн мөнгө олгосноор гарах архи, согтууруулах ундаа болон хар тамхины хэрэглээний өсөлтийн эдийн засгийн зардлыг авч үзсэн. 2003 оны Хсиэ Чан Тайгийн ажлаар Аляскийн Байнгын Сангийн өгөгдлийг ашиглан хэрэглэгч нь орлогын өөрчлөлтөнд хариу үзүүлдэг болохыг судалж байлаа. Тэрчлэн сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс ажиглахад орлогын өөрчлөлт болон бэлэн мөнгө тараах нь нийгэмд архидан согтууралт, хар тамхины хэрэглээг нэмэгдүүлж, түүгээр дамжуулан нийгэмд сөрөг үр дагавар үүсгэж байгааг тайлбарласан.
  7. 7. Хүний хөгжил сан Хүний хөгжил сангийн зорилт нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Үүний дагуу Монгол улсын иргэн бүрт тодорхой хэмжээний бэлэн мөнгийг сар бүр олгож байгаа юм. Хүний хөгжил сангийн 2010 оны төсөвт Монгол Улсын иргэн бүрт 120.0 мянган төгрөг бэлнээр, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамж нийт 10.9 тэрбум төгрөг тус тус олгохоор тусгасан. Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт иргэн бүрт сар бүр 21.0 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт нийт 82.5 тэрбум төгрөг, төр хариуцах иргэдийн хураамж нийт 20.2 тэрбум төгрөг тус тус олгохоор тусгасан. Дээр дурдсан хуулиудын дагуу уг сангаас 2011 оны 1 дүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд олгосон дүнг тооцож, иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хувийн үлдэх хэсгээр Хүний хөгжил сангийн төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилсан байдлаар тооцон танилцуулж байна. Ингэхдээ оюутны сургалтын төлбөрийн 500.0 мянган төгрөг болон төр хариуцах иргэдийн хураамжийн тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох бөгөөд бэлэн мөнгө олгох арга хэмжээг 1 дүгээр сараар дуусгавар болгохоор тооцов. 2011 оны эхний арван сард Нийгмийн халамжийн тэтгэвэрт 56.8 мян.хүн хамрагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мян.хүн буюу 2.0 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 6.9 тэрбум төг буюу 31.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. "Хүний хөгжил" сангаас 2011 оны эхний арван сард 603.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгожээ.
  8. 8. СУДАЛГААНЫ ХЭСЭГ СУДАЛГААНЫ ӨГӨГДӨЛ Энэхүү судалгаанд дараах хувьсагчдыг авч ашигласан бөгөөд эх сурвалжийг дурьдсан болно. Эрүүлжүүлэгдэж буй хүний тоо: Нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн эрүүлжүүлэх төвд үйлчлүүлж буй хүний тоо /эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Газар/ Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний тоо: Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэгдэж байгаад саатуулагдсан хүний тоо /эх сурвалж: Албадан саатуулах төв/ Ар гэртээ согтуурхсан хүний тоо: Нийслэлийн хэмжээнд ар гэртээ архидан согтуурч, улмаар агсам тавьж, ар гэрийн хүсэлтээр саатуулагдсан хүний тоо /эх сурвалж: Албадан саатуулах төв/ Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо: Нийслэлийн хэмжээнд согтуугаар гэмт хэрэг үйлдэж, тодорхой хохирол учруулсан хүний тоо /эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар/ СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ Манай судалгааны хувьд хувьсагчдын хамаарал, дэвшүүлсэн таамаглалуудаа шалгахын тулд эконометрик үнэлгээг ашигласан. Eviews-7 программыг ашиглан ХБКАргаар үнэлгээ хийж, онолын таамаглалыг шалгасан. СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛУУД Бид энэхүү судалгаандаа дараах таамаглалуудыг дэвшүүлэн батлах болно. 1. Бэлэн мөнгө тараасан өдөр буюу сар болгоны 15-аас хойш эрүүлжүүлэхээр үйлчлүүлж буй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Учир нь бэлэн мөнгийг шууд архинд зарцуулах нийгмийн хэсэг нь ихэвчлэн нийгмийн доод давхаргын хүмүүс байх бөгөөд эдгээр хүмүүс нь эрүүлжүүлэхээр үйлчлүүлэх магадлал өндөр байх болно. 2. Бэлэн мөнгө тараасан сар болгоны 15-аас хойш согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Учир нь бэлэн мөнгө тарааснаар архидалт нэмэгдэх
  9. 9. бөгөөд архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн гуравны нэгийг эзэлдэг. 3. Бэлэн мөнгө тараасан сар болгоны 15-аас хойш ар гэртээ согтуурхсан хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Учир нь бэлэн мөнгө тарааснаар архидалт нэмэгдэх бөгөөд энэ нь архидалтаас шууд шалтгаална. 4. Бэлэн мөнгө тараасан сар болгоны 15-аас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний тоо нь үүнтэй шууд холбоогүй. Учир нь бэлэн мөнгийг архинд зарцуулах нийгмийн хэсэг нь автомашин хэрэглэх боломжтой нийгмийн хэсэгт хамаарахгүй. 5. Сар болгоны эхний өдөр хуулийн дагуу “Архигүй өдөр” болгон зарласантай холбогдуулан сарын эхний өдөр эрүүлжүүлэхээр үйлчлүүлж буй хүмүүсийн тоо бусад өдрүүдтэй харьцуулахад буурна. 6. Баяр ѐслол, тэмдэглэлт өдрүүдээр архины хэрэглээ нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан эрүүлжүүлэхэд орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх боломжтой. 7. Залуус болон нийгмийн дунд “Баасан” гарагийг “шоуны өдөр” гэж нэрлэдэгтэй холбогдуулан архины хэрэглээ нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор эрүүлжүүлэхээр үйлчлүүлж байгаа хүмүүсий тоо нэмэгдэнэ.
  10. 10. Нийслэлийн хэмжээнд эрүүлжүүлэгдсэн хүний тоо (01/01/2011-14/11/2011) 500 450 1 сар 400 2 сар 350 3 сар 300 4 сар 250 5 сар 200 6 сар 7 сар 150 8 сар 100 9 сар 50 10 сар 0 0 5 10 15 20 25 30 35 Эх үүсвэр: Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий Газар Дээрх үр дүнгээс харахад сар бүрийн 15-аас хойш эрүүлжүүлэгдсэн хүний тоо нэмэгдсэн үр дүн ажиглагдаж байна. Бид энэ нөлөөг эконометрикийн загвараар тайлбарлана. Элэгний төрлийн өвчлөгчид болон нас барагчид(10 000 хүнд ноогдох хүн амын тоо) 14 12 10 8 өвчлөгчид 6 нас барагчид 4 2 0 2004 2005 2006 2007 2008 2009 2010 Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо
  11. 11. Элэгний өвчлөл нь согтууруулах ундаанаас үүдэлтэй бий болдог өвчлөл болон нас баралтын тоог авч үзсэн болно. Эндээс үзэхэд, 2005 онд өссөн огцом өсөлтийн шалтгааныг сонгуулийн дараах мөнгөний амлалтуудтай холбон тайлбарлаж болно. Харин 2008 оноос эхлэн энэхүү тоо нь аажмаар өссөн дүр зураг ажиглагдаж байгаа юм. Албадан саатуулах төвд бүртгэгдсэн согтуугаар машин жолоодсон хүний тоо /сараар/ 140 120 100 80 60 40 20 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Эх үүсвэр: Албадан саатуулах төв Албадан саатуулах төвд бүртгэгдсэн орон гэртээ агсам тавьсан хүний тоо /сараар/ 11 10 9 8 7 6 сүүлд 5 эхэн 4 3 2 1 0 20 40 60 80 100 120 Эх үүсвэр: Албадан саатуулах төв
  12. 12. Албадан саатуулах төвд бүртгэгдсэн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо /сараар/ 20 18 16 14 12 10 эхэн 8 сүүлд 6 4 2 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Эх үүсвэр: Албадан саатуулах төв ЭКОНОМЕТРИК ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ Бид дараах эконометрик загварыг ашиглан, хүний хөгжлийн мөнгө тараалт нь эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсгөж байгаа эсэхийг харах юм. Бидний хувьд сонгосон хувьсагчид нь бүгд дамми хувьсагч ч гэсэн энэхүү загварын найдвартай байдлыг бид тоон өгөгдлийн их гэдгээс харж болно. Өөрөөр хэлбэл ихэнх хугацааны цувааны хувьд жилээр авахад л цувааны тоо бага байдаг. Харин бидний тоон өгөгдөл нь өдрөөр байгаа учраас нийт 318 түүвэр үүсч байгаа нь түүврийн тоо нэмэгдэх тусам бидний үнэлгээний үр дүн найдвартай гэдгийг баталж байгаа болно. Мөн сонгодог шугаман загварын нөхцлүүдийг шалгаж үзсэн бөгөөд хавсралтад үр дүнг нь хавсаргав. Мөн бид сонгодог шугаман загварын нөхцлүүд болох хетероскедастик болон авто корреляци байсан ч үнэлдэг Eviews7 программд нэмсэн HAC- гэдэг арга ашигласан. RC = C(1)*FRI + C(2)*NAD + C(3)*NWEEK + C(4)*PWEEK + C(5)*SPECIAL + C - RC- эрүүлжүүлэгдсэн хүний тоо - FRI- 5 өдөр бол 1, бусад өдрүүдэд 0 гэсэн утга авах дамми хувьсагч - NAD- сар бүрийн эхний өдөр бол 1, бусад өдрүүдэд 0 гэсэн утга авах дамми хувьсагч
  13. 13. - NWEEK- сар бүрийн 15 хойшхи 7 хоног бол 1, бусад 7 хоногт 0 гэсэн утга авах дамми хувьсагч - PWEEK- сар бүрийн 15 өмнөх 7 хоног бол 1, бусад 7 хоногт 0 гэсэн утга авах дамми хувьсагч - SPECIAL- жил бүрийн тэмдэглэлт баяр бол 1, бусад өдрүүдэд 0 гэсэн утга авах дамми хувьсагч - C- загварын тогтмол Эконометрик загварын хувьсагчдыг онолын хувьд дараах байдлаар таамаглах болно.  FRI буюу 7 хоног бүрийн 5 өдөрт иргэд нь ажлын алжаал тайлах, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэт байдлаас болж согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэснээс үүдэлтэй эрүүлжүүлэхэд ороход хүрдэг учраас эерэгээр нөлөөлнө гэж таамаглана.  NAD буюу сар бүрийн эхний өдөр нь архигүй өдөр гэж үздэг учраас үйлчилгээний байгуулгууд согтууруулах ундаагаар үйлчилдэггүй. Энэ нь эрүүлжүүлэхэд орох хүмүүсийн тоог багасгах учраас сөргөөр нөлөөлөх юм.  NWEEK буюу сар бүрийн 15 хойшхи 7 хоногийг авч үзсэн хувьсагч нь эрүүлжүүлэхэд орсон хүмүүсийн тоог нэмэгдүүлнэ гэж таамаглана. Өөрөөр хэлбэл сар бүрийн 15 хойш хүний хөгжлийн мөнгө тараадаг 7 хоногт тухайн мөнгөө зарцуулах магадлал өндөр байгаа учраас энэ нь эрүүлжүүхэд орсон хүмүүсийн тоог нэмэгдүүлэх гэж таамаглаж байна.  PWEEK буюу сар бүрийн 15 өмнөх 7 хоногийг авч үзсэн хувьсагч нь эрүүлжүүлэхэд орсон хүмүүсийн тоотой сөрөг хамааралтай гэж таамаглаж байна. Учир нь сар бүрийн 15 хойш тараадаг хүний хөгжлийн мөнгөө зарцуулчихсан байх магадлал өндөр. Иймд сар бүрийн 15 өмнөх 7 хоногт эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоотой урвуу хамааралтай таамаглана.  SPECIAL буюу жил бүрийн тэмдэглэлт том баярууд нь эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоог өсгөдөг гэж онолын хувьд таамаглаж болох ч тухайн баярын хүндэтгэлтэй холбоотой хүмүүс согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх учраас хүчтэй нөлөөлнө гэж таамаглаж болохгүй юм.
  14. 14. RS = 65.3572959487*FRIDAY - 50.0483780605*NAD + 32.9589180854*NWEEK 44.8063273658*PWEEK + 31.7610026072*SPECIAL + 202.550596742 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRIDAY 65.35730 9.692493 6.743084 0.0000 NAD -50.04838 22.87799 -2.187622 0.0294 NWEEK 32.95892 13.17779 2.501097 0.0129 PWEEK -44.80633 10.81720 -4.142137 0.0000 SPECIAL 31.76100 46.79442 0.678735 0.4978 C 202.5506 8.663097 23.38085 0.0000 R-squared Included 0.248058 318 observations: Эконометрик загварыг үнэлэхэд дээрх байдлаар харагдаж байна. Харин үнэлгээний дэлгэрэнгүй байдлыг доорх хүснэгтэд харуулсан болно. Эндээс бидний таамагласан хувьсагчид онолын хувьд дэвшүүлсэн таамаглалуудтай нийцэж байна. Доорх бүх хувьсагчид 1 хувийн ач холбогдлын түвшинд ач холбогдолтой гарсан бөгөөд харин тэмдэглэлт баяр бол 1 гэсэн утга, бусад тохиолдолд 0 гэсэн утга авах дамми хувьсагчийн хувьд нөлөөгүй гарсан байна. Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRIDAY 63.37780 11.68024 5.426068 0.0000 NAD -49.90446 20.02666 -2.491902 0.0132 NWEEK 31.67257 9.841553 3.218250 0.0014 PWEEK -44.80597 8.883991 -5.043450 0.0000 PWEEKFRI 9.014695 24.90250 0.362000 0.7176 SPECIAL 30.90842 24.73947 1.249357 0.2125 C 202.8441 5.343841 37.95848 0.0000 R-squared 0.248375 Included observations: 318
  15. 15. Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRIDAY 64.73901 12.32083 5.254434 0.0000 NAD -50.03037 22.91800 -2.183016 0.0298 NWEEK 32.96376 13.20314 2.496661 0.0131 NWEEKFRI 2.517103 20.04842 0.125551 0.9002 PWEEK -45.16089 10.95270 -4.123266 0.0000 SPECIAL 31.90359 46.86167 0.680804 0.4965 C 202.6320 8.685639 23.32955 0.0000 R-squared 0.248084 Included observations: 318 Мөн тухайн дамми хувьсагчид тогтмол бус нөлөөтэй эсэхийг харахын тулд PWEEKFRI буюу 15-аас өмнөх 7 хоногт баасан гариг байдаг бол эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоонд нөлөөтэй байгаа эсэхийг шалгаж үзсэн үнэлгээг харахад статистикийн хувьд ач холбогдолгүй нөлөөгүй гарсан байна. Харин 15-аас хойшхи долоо хоногт баасан гариг байдаг бол гэсэн дамми хувьсагч NWEEKFRI статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан байна. Үнэлгээнүүдийг дээрх хүснэгтэд үзүүлэв.
  16. 16. ДҮГНЭЛТ Энэхүү судалгаа нь Хүний хөгжил сангаас олгож буй бэлэн мөнгөний нийгэмд үзүүлж буй зарим сөрөг нөлөөг эконометрикийн арга техникүүдийг ашиглан батлан харуулах зорилго болгосон билээ. Төрөөс явуулж буй нийгмийн халамжийн бодлого, Хүний хөгжил сангаас олгож буй бэлэн мөнгө зэрэг нь хэдийгээр нийгмийн тодорхой хэсэгт хүрч, тэдний амьдрал ахуйд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа мэт харагдавч бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ байгааг бидний хэн нь ч мэдэж ойлгож, түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурвалжлан, олон байгууллагууд санаа зовнин өгүүлдэг. Энэхүү чиглэлийн судалгаа нь хүний хөгжлийн нийгэмд үзүүлж буй нөлөөг шууд бус аргаар судалж байгаагаараа анхдагч судалгаа юм. Бидний судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 2011 оны байдлаар өдөрт эрүүлжүүлэгдсэн хүний тоонд хүний хөгжлийн сангаас тарааж буй бэлэн мөнгө нөлөөлж буй эсэхийг эконометрик үнэлгээ ашиглан үнэлж үзэхэд, онолын хувьд таамаглаж байсан таамаглалуудтай нийцэж байна. Мөн элэгний өвчлөлтэй хүмүүс болон, элэгний өвчлөлөөр нас барсан хүмүүсийн тоо зэрэг нь шинжлэх ухаан хөгжиж байгаа өнөө үед манай орны хувьд аажмаар өсч байгаа нь архидалтын шалтгаантай холбоотой байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэн бөгөөд үнэлгээ хийхэд өдрөөрх тоон өгөгдөл манай орны хувьд хараахан байхгүй байгаа юм.
  17. 17. АШИГЛАСАН НОМ МАТЕРИАЛ У.Эванс, Т.Мур, 2007 он, “Орлого хүлээн авалт нь богино хугацааны нас баралтанд нөлөөлөх нь” Э.Китигава, Ф.Хаусер, 1973 он, “АНУ дахь нас баралтын ялгаатай байдал: нийгмийн нөлөө” Д.Филипс, Ж.Ярвинен, И.Абрамсон, Р.Филипс, 2004 он, “Нас баралтад нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” К.Алберт, М.Миттлемэн, 2000 он, “Орлого хүлээн авалтын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө: Америкийн жишээ” А.Дитон, 2003 он, “Эрүүл мэнд, тэгш бус байдал ба эдийн засгийн хөгжил” К.Добкин, С.Пюллер, 2007 он, “Засгийн газраас олгож буй мөнгө нь хар тамхи хэрэглэлт, эрүүл мэнд, өвчлөлтөнд нөлөөлөх нь” П.Фритерс, Ж.Хайскен-ДеНьюв, 2005 он, “Орлого нь эрүүл мэндэд нөлөөлөх нь: Германы жишээ” Х.Харвүүд, Д.Фоунтайн, 1998 он, “АНУ дахь архи, согтууруулах ундаа ба хар тамхины хэрэглээний эдийн засгийн өртгийг тооцох нь” Р.Хеппел, 1991 он “Халамж ба архидалт” Ч.Хсие, 2003 он, “Хэрэглэгчид орлогын өөрчлөлтөнд үзүүлэх хариг үйлдэл: Аляскийн Байнгын Сангийн жишээ” К.Рум, 2000 он, “Эдийн засгийн уналт таны эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?” С.Снайдер, У.Эванс, 2006 он, “Халамжийн эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө” Ж.Вүүлдриж, 2005 он, “Анхан шатны Эконометрик”
  18. 18. ХАВСРАЛТ Эрүүлжүүлэгдэж буй хүний тоо, сараар 600 400 300 400 200 200 100 0 1-Jan 8-Jan 15-Jan 22-Jan 29-Jan 0 27-Jan 500 16-Feb 26-Feb 8-Mar 7-Apr 17-Apr 27-Apr 7-May 6-Jun 16-Jun 26-Jun 6-Jul 5-Aug 15-Aug 25-Aug 4-Sep 4-Oct 14-Oct 24-Oct 3-Nov 400 400 6-Feb 300 300 200 200 100 100 0 1-Mar 8-Mar 15-Mar 22-Mar 29-Mar 0 28-Mar 400 500 300 400 300 200 200 100 100 0 1-May 8-May 15-May 22-May 29-May 400 0 27-May 400 300 300 200 200 100 100 0 1-Jul 8-Jul 15-Jul 22-Jul 29-Jul 0 26-Jul 400 400 300 300 200 200 100 100 0 1-Sep 8-Sep 15-Sep 22-Sep 29-Sep 0 24-Sep
  19. 19. Dependent Variable: RS Method: Least Squares Date: 12/13/11 Time: 13:54 Sample: 1/01/2011 11/14/2011 Included observations: 318 HAC standard errors & covariance (Bartlett kernel, Newey-West fixed bandwidth = 6.0000) Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRIDAY NAD NWEEK PWEEK SPECIAL C 65.35730 -50.04838 32.95892 -44.80633 31.76100 202.5506 9.692493 22.87799 13.17779 10.81720 46.79442 8.663097 6.743084 -2.187622 2.501097 -4.142137 0.678735 23.38085 0.0000 0.0294 0.0129 0.0000 0.4978 0.0000 R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic) 0.248058 0.236008 63.92619 1275006. -1770.352 20.58512 0.000000 Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat 207.1730 73.13652 11.17202 11.24301 11.20037 1.157336 Dependent Variable: RC Method: Least Squares Date: 11/18/11 Time: 13:04 Sample: 1/01/2011 11/11/2011 Included observations: 315 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRI 66.02103 10.29827 6.410888 0.0000 NAD -50.09432 19.96218 -2.509461 0.0126 NWEEK 32.95805 9.149896 3.602013 0.0004 PWEEK -47.15905 8.977632 -5.252950 0.0000 SPECIAL 32.01169 24.55313 1.303772 0.1933 C 202.4531 5.266357 38.44271 0.0000 R-squared 0.255035 Mean dependent var 207.0921 Adjusted R-squared 0.242980 S.D. dependent var 73.35262 S.E. of regression 63.82183 Akaike info criterion 11.16893 Sum squared resid 1258627. Schwarz criterion 11.24041 Log likelihood -1753.107 Hannan-Quinn criter. 11.19749 F-statistic 21.15688 Durbin-Watson stat 1.161624
  20. 20. Prob(F-statistic) 0.000000 Dependent Variable: RS Method: Least Squares Date: 12/13/11 Time: 13:00 Sample: 1/01/2011 11/14/2011 Included observations: 318 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRIDAY NAD NWEEK PWEEK PWEEKFRI SPECIAL C 63.37780 -49.90446 31.67257 -44.80597 9.014695 30.90842 202.8441 11.68024 20.02666 9.841553 8.883991 24.90250 24.73947 5.343841 5.426068 -2.491902 3.218250 -5.043450 0.362000 1.249357 37.95848 0.0000 0.0132 0.0014 0.0000 0.7176 0.2125 0.0000 R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic) 0.248375 0.233874 64.01540 1274469. -1770.285 17.12833 0.000000 Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat 207.1730 73.13652 11.17789 11.26070 11.21097 1.153422 Dependent Variable: RS Method: Least Squares Date: 12/13/11 Time: 13:02 Sample: 1/01/2011 11/14/2011 Included observations: 318 HAC standard errors & covariance (Bartlett kernel, Newey-West fixed bandwidth = 6.0000) Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRIDAY NAD NWEEK NWEEKFRI PWEEK SPECIAL C 64.73901 -50.03037 32.96376 2.517103 -45.16089 31.90359 202.6320 12.32083 22.91800 13.20314 20.04842 10.95270 46.86167 8.685639 5.254434 -2.183016 2.496661 0.125551 -4.123266 0.680804 23.32955 0.0000 0.0298 0.0131 0.9002 0.0000 0.4965 0.0000 R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic) 0.248084 0.233578 64.02775 1274961. -1770.346 17.10172 0.000000 Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat 207.1730 73.13652 11.17828 11.26109 11.21135 1.157829
  21. 21. Breusch-Godfrey Serial Correlation LM Test: F-statistic Obs*R-squared 36.91294 61.16479 Prob. F(2,310) Prob. Chi-Square(2) 0.0000 0.0000 Test Equation: Dependent Variable: RESID Method: Least Squares Date: 12/13/11 Time: 14:07 Sample: 1/01/2011 11/14/2011 Included observations: 318 Presample missing value lagged residuals set to zero. Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. FRIDAY NAD NWEEK PWEEK SPECIAL C RESID(-1) RESID(-2) 2.136926 -20.52293 3.778342 7.375508 23.37469 -2.680451 0.393994 0.105998 9.297775 18.18478 8.277578 8.082611 22.34527 4.773303 0.056782 0.056792 0.229832 -1.128578 0.456455 0.912516 1.046069 -0.561551 6.938768 1.866435 0.8184 0.2599 0.6484 0.3622 0.2963 0.5748 0.0000 0.0629 R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic) 0.192342 0.174105 57.63536 1029769. -1736.387 10.54655 0.000000 Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat 3.35E-14 63.42004 10.97098 11.06563 11.00879 2.002207 Heteroskedasticity Test: Breusch-Pagan-Godfrey F-statistic Obs*R-squared Scaled explained SS 3.290176 15.92743 14.53185 Prob. F(5,312) Prob. Chi-Square(5) Prob. Chi-Square(5) 0.0065 0.0071 0.0126 Test Equation: Dependent Variable: RESID^2 Method: Least Squares Date: 12/13/11 Time: 14:08 Sample: 1/01/2011 11/14/2011 Included observations: 318 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C FRIDAY NAD NWEEK PWEEK 4562.948 1117.990 -1074.653 -590.2217 -2557.088 448.1783 875.7557 1698.936 778.7276 753.8106 10.18110 1.276601 -0.632545 -0.757931 -3.392215 0.0000 0.2027 0.5275 0.4491 0.0008
  22. 22. SPECIAL 3387.385 R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic) 0.050086 0.034863 5431.736 9.21E+09 -3182.998 3.290176 0.006541 2089.621 1.621053 Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat 0.1060 4009.453 5528.970 20.05659 20.12757 20.08494 1.647113 FRI RC SPECIAL NAD PWEEK NWEEK Mean 0.142857 207.0921 0.022222 0.034921 0.234921 0.222222 Median 0.000000 199.0000 0.000000 0.000000 0.000000 0.000000 Maximum 1.000000 459.0000 1.000000 1.000000 1.000000 1.000000 Minimum 0.000000 58.00000 0.000000 0.000000 0.000000 0.000000 Std. Dev. 0.350484 73.35262 0.147640 0.183871 0.424624 0.416401 Skewness 2.041241 0.508471 6.482494 5.066808 1.250524 1.336306 Kurtosis 5.166667 3.018777 43.02273 26.67255 2.563811 2.785714 Jarque-Bera 280.3646 13.57813 23230.06 8702.921 84.59724 94.35268 Probability 0.000000 0.001126 0.000000 0.000000 0.000000 0.000000 Sum 45.00000 65234.00 7.000000 11.00000 74.00000 70.00000 Sum Sq. Dev. 38.57143 1689510. 6.844444 10.61587 56.61587 54.44444 Observations 315 315 315 315 315 315

×