Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ систем нэвтрүүлэх нь

583 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ систем нэвтрүүлэх нь

  1. 1. “Нийтийн тээврийн ү йлчилгээнд хө лс төлө лтийн шинэ систем нэвтрүү лэх нь ” Ц. Бямба ШУТИС. МИС, Олон Улсын Тээврийн Менежментийн 4-р курсын оюутан Удирдагч багш: (Ph.D) доктор Б.Асралт e-mail: byak101@yahoo.com Хураангуй Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ систем оруулж ирэх нь байгууллага болон улс орны бизнесийн хөгжилд түлхэц болох юм. Энэ асуудлыг хөрш зэргэлдээ орнуудын дэвшилтид технологийг нэвтрүүлэх нь цагаа олсон арга зам болохийг, мөн энэхүү карт нэвтэрсэнээр монгол улсын тээвэр судлалд чухал байр суурь эзлэх билээ. Эдгээр асуудлыг уг бүтээлдээ тусгахыг зорилоо. Түлхүүр үг: 3-н түвшний хэрэгцээ, фелика технологи, RC-S493B загвар, карт Оршил
  2. 2. Монголын эдийн засагт нөлөөлөх олон хүчин зүйлсийн дотор хотын нийтийн тээврийн үйлчилгээ тодорхой байр суурь эзлэнэ. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэр болох автобусанд хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд нийтийн тээврээр зорчигч иргэдийн ажлын бүтээмж нь 50% буурсан байна. Мөн тухайн хүний эрүүл мэнд, мотив, сэтгэл ханамж төдий хэмжээгээр буурна. Энэ нь бизнесийн хө гжилд сөргөө р нөлөөлнө. Орчин үеийн хотыг сайтар зохион байгуулагдсан нийтийн тээврийн үйлчилгээгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захилгат үйлчилгээ гэдэг утгаараа эрэлтийн хэмжээ нь харьцангуй тогтмол байдаг. Үйлчилгээний гол эрэлт нь өглөө оройд иргэд ажил руугаа зорчих, буцаж харих үед бий болдог бөгөөд оргил ачааллын үед зорчигчдын эрэлтийг хангаж байхаар нийтийн тээврийн хэрэгслийн төрөл, тоог тооцоолж, үйлчилгээний цагийн хуваарь, давтамжийг төлөвлөдөг. Түүнчлэн албан бусаар ажил эрхлэгчид олширсон, их дээд сургуулийн тоо нэмэгдсэн зэргээс өдрийн бусад цагаар ч үйлчилгээний эрэлт бага бус хэмжээгээр өсч байна. Хүн амын тээврийн хөдлөл зорчигч тээврийн эрэлт хэрэгцээ нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хүрээ төрлийг тодорхойлох үндэс болдог. Хотын оршин суугчдын зорчих хэрэгцээг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгслийн зорчигчдод үзүүлэх үйлчилгээнд зэрэглэл тогтоох, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зорчигчдод үйлчлэх чанарын үзүүлэлтүүдийг сайжруулах, төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудал чухал юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь орчин үед улам боловсронгуй болж хөгжиж байгааг харгалзан манай улсын нөхцөл байдалд тохирсон удирдлага, зохион байгуулалтыг бий болгох явдал чухалаар тавигдаж байна. Монголын эдийн засагт нөлөөлөх олон хүчин зүйлсийн дотор хотын нийтийн тээврийн үйлчилгээ тодорхой байр суурь эзлэнэ. Үүнтэй уялдуулан хотын нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой зохион байгуулах, дэвшилтэт арга хэлбэрүүдийг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. Менежмент бол тухайн обьектийн х ө гжих з ү й тогтолыг танин мэдсэний ү ндсэн дээр уг обьектийнхоо өө рчл ө гд ө х чиг хандлага , ү р ө г өө жит т ү вшинд хандуулах х ү ний оюун ухааны ухамсарт ү йл ажиллагаа юм . Тэгвэл “Хотын нийтийн тээврийн ү йлчилгээний удирдлага , зохион байгуулалт гэдэг нь тээврийн ү йлчилгээнд дэвшигдсэн зорилгыг хэрэгжүү лэх мэдлэг арга ухаан , технологийн цогц ” гэж тодорхойлж болно. Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага нь мэдээлэл, эрэлт, нийлүүлэлтээс хамаарч дасан зохицох удирдлагын хэв шинжийг агуулж байдаг. Олон хүчин зүйлсийн нөлөөллийг судалж шинжилсэнээр хувилбарууд боловсруулж сонголт хийх замаар тээврийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлнэ Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудал
  3. 3. Олон асуудал урган гарах хэдий ч зөвхөн хөлс төлөлтийн асуудлыг энд авч үзлээ. Энэ асуудлыг иргэд, тээвэрлэлт хийж байгаа компаниуд, зохицуулж байгаа болон хамааралтай тээврийн байгууллагын хүрээнд авч судлалаа. Иргэд  1 буудал явах , олон буудал явах ижил төлбө р төлдөг  ү нийн тэгш тогтолцоо байхгүй  Оюутнуудын хувьд “viza” карт нь нийгмийн буруу тогтолцооны нэг ү ндэс болсон Тээврийн компани  Хүн хэр үйлчлүүлснийг хянах боломжгүй  Нөхөн төлбөрийн систем муу  Хөнгөлөлттэй болон үнэгүй зорчигч олширч байгаа Тээврийн байгууллагууд  Нөхөн төлбөр муу олгодог  Тээвэр судлал маш муу (зорчигч урсгалын судалгаа, буудлын нягтралшилт)  Аль компани иргэдийг тээвэрлэж байгаа талаар мэдээлэл муу Хүснэгт 1. Эндээс үзхэд эдгээр 3 субъектын гол асуудал нь нэгдсэн хөлс төлөлтийн систем хэрэгтэй байгааг харуулж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн (их багтаамжийн автобус, троллёобус) чиглэлийн 36, хот орчмын 9, туслах (бага багтаамжийн автобус) чиглэлийн 69, зуслангийн 9 нийт 123 чиглэл байдаг. (2008 оны байдлаар) Дээрхийн 123 чиглэлд төрийн 3, хувийн 102 нийт 105 аж ахуйн байгууллага ажилладаг. Тэдгээрийн нийт эргэлтийн урт нь 3589 км (бүх чиглэлийн давхацсан нийлбэр) байна. Улаанбаатар хотод 400 км орчим зам байдаг. Зураг 1.
  4. 4. Судалгааны хэсэг Нийтийн тээврийн ү йлчилгээний ААНБ –уудын тоо Хүснэгт 2 ¹ 1 2 Үзүүлэлт 2006 он 2007 он 2008 он Төрийн 4 3 3 3 Хувийн Үндсэн чиглэл 2005 он 16 18 19 23 3 Туслах чиглэл 30 31 31 24 4 Буухиа чиглэл 41 37 33 30 5 Такси 52 42 26 21 143 143 143 101 Дүн
  5. 5. Нийтийн тээврийн ү йлчилгээний чиглэлийн тоо , маршрутын урт Хүснэгт 3 Үзүүлэлт ¹ Хэм.нэгж 2005 он 2006 он 2007 он 2008 он Нийтийн тээврийн үйлчилгээний нийт чиглэлийн тоо тоо 115 121 122 127 Үндсэн чиглэл бүгд тоо 35 36 36 42 Төрийн өмчийн 15 9 9 9 9 Хувийн хэвшлийн 16 24 24 24 30 Троллейбусны 3 3 3 3 3 Туслах чиглэл тоо 35 34 33 38 Буухиа чиглэл тоо 27 33 32 27 Зуслангийн үйлчилгээний чиглэл тоо 9 9 12 10 Хот орчмын үйлчилгээний тоо 9 9 9 10 Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн нийт урт км 3329,5 3465 3412,1 3699,1 Хот доторхи км 872,4 859,7 859,7 990,5 Хот орчмын км 456,4 456,4 456,4 505,6 Троллейбусны км 70,9 70,9 70,9 67,3 Бага багтаамжийн автобусны км 1673,5 1551,8 1551,8 1725,2 Зуслангийн км 391,8 473,3 473,3 410,5 Үүнээс 1 2 Үүнээс Нийтийн тээврээр тээсэн зорчигч , зорчигч эргэлт Хүснэгт 4 ¹ Үзүүлэлт Хэмжих нэгж 2005 он 2006 он 2007 он 2008 он 2005/2008 Өсөлтийн хувь
  6. 6. 1 Зорчигчдын тоо сая/хүн 153,2 154,4 156,2 193,0 25.9 2 Зорчигч эргэлт cая.хүн/км 520,9 525,0 531,1 656,2 25.9 Зураг 2. Нийтийн тээврээр тээсэн зорчигч, зорчигч эргэлт Нийтийн тээврийн хэрэгслээр ү нэ төлбөргү й болон хөнгө лттэй ү нээр зорчих нөхө н олговорт хамрагдсан эрх бү хий иргэдийн тоо Хүснэгт 5 ¹ Эрх бүхий иргэдийн ангилал Хэмжих нэгж 1 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн 2 Оюутан 3 Цагдаа Дүн 2005 он 2006 он 2007 он 2008 он 39062 42109 50272 58000 хүн 15909 16739 25110 45000 хүн 4680 4680 4680 4680 хүн 59651 63527 80062 107680
  7. 7. Зураг 3. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлттэй үнээр зорчих иргэдийн тоо Эндээс харахад үнэ төлбөргүй зорчих иргэд цаашидаа нэмэгдсээр байх төлөвтэй байна. Нийтийн тээвэр бол иргэд, нийтийн тээврийн байгууллага 2-ын ашгийн тэнцвэрийн цэг дээр байх ёстой. үзлээ. Дээрхи судалгаануудыг үндэслэн доорхи арга хэмжээг авах хэрэгтэй гэж 1. Хотын тээвэрт картны үйлчилгээг ашиглах Нийслэлийн тээврийн хэрэгсэлийн нийт эргэлтийн урт нь 3589 км байдаг ба эдгээр нь чиглэл бүрт харилцан адилгүй. Нийт 123 чиглэл байдаг. ФЕЛИКА Фелика нь Sony компаний анхны агаарын зайн картны технологи юм. Энэ картаар дэлгүүр, автобус, галт тэрэгний билет, үзвэр үйлчилгээ, хүндэтгэлийн арга хэмжээ, интернет худалдаа ч хийх боломжтой зэрэг нь картны маш олон ажлыг хөнгөвчилж байдаг. Фелика системийн ерөнхий ажиллагаа
  8. 8. Фелика систем Энэ нь дэлхийн анхны контактгүй систем гэж ISO/IEC 15408 EAL4 сертифкат авсан. Ерө нхий зарчим (Principle of FeliCa) Карт болон соронзон төхөөрөмж нь электрон соронзон гарган хоорондоо мэдээлэл дамжуулна. Энэхүү мэдээлэл нь 13.56 MHz давтамжтайгаар 212 kbps-ээр мэдээлэл дамжуулна. Өндө р хурдны харилцаа (Highspeed transaction) IC карт болон соронзон төхөөрөмж нь 13.56 MHz давтамжтайгаар 212 kbps-ийн хурдтайгаар 0.1 секундад тодорхой зайнаас картаа илрүүлэн(1), үнэн эсэхийг нь таньсанаар (2) хоорондоо өгөгдөлөө солилцоно (3). Хамгаалалт Феликагийн нууцлал нь маш өндөр түвшинд байдаг. Нууцлал нь цаг үргэлж шинэчлэгдэн байдаг. Мөн гадны ямар нэгэн халдлагаас өөрийгөө бүрэн хамгаалж чаддаг.
  9. 9. Өгөгдлийн төрөл хүснэгт 6. Өгөгдлийн төрөл Үйлдэл Хэрэглэх байдал Санамсаргүй Дурын өгөгдлийг уншиж бичнэ. ID өгөгдөл гэх мэт мэдээллийг хадгалах Мөчлөг Мэдээллийг мөчлөг хэлбэрээр өгөгдлийн түүхийг хадгална. уншиж бичнэ. Зарлаг Дурын өгөгдлийг уншиж бичнэ. өгөгдлийн өртгийг хадгална. Бэлэн мөнгө буцаах Decrement Зөвхөн уншина. Энэ системийн нэгэн загварыг авч үзье. RC-S493B загвар Гол онцлог нь: 1. Нарийн үйл ажиллагаатай өндөр хурдны процесс. 2. Системийн тохиргоо нь уян хатан чанартай. 3. Өндөр хурдны харилцаа(424 kbps)-тай байдаг. Фелика технологи нь карт, соронзон төхөөрөмж 2-ын хооронд контактлаагүй нь маш ухаалаг болсон бөгөөд өндөр түвшинд гүйцэтгэдэг. Мөн энэ контактлаагүй технологийн давуу тал нь овор хэмжээ багатай авсаархан болсон.
  10. 10. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзүүлэлт Хүснэгт 7. RC-S493B External appearance Regulation requirements [USA] FCC ID:AK8RCS493B [Canada] IC No.:409B-RCS493B [Europe] CE R&TTE (1999/5/EC) [Japan] Type Certification No.:BC-08002 (Radio Law) Communication distance (*1) 30mm (1 3/16 inches) (when using RC-S860 series/RC-S880/RC-S833) 20mm (13/16 inches) (when using RC-S890) Communication method Communication speed (with card or device) Compliant with ISO/IEC 18092 (212kbps/424kbps Passive mode) 212kbps/424kbps (*2) Carrier frequency 13.56MHz Modulation system Reception : ASK Transmission : ASK (modulation ratio:11 ± 3%) Bit coding system Reception : Manchester coding system Transmission : Manchester coding system Modulation bandwidth ± 300kHz (at -30dB carrier level) Electric field strength 400μV/m or less (at 10m distance) Operating temperature/humidity (Non condensation or icing) -10C°~+40C°(14°F~104°F)/20%RH~90%RH 40C°~60C°(104°F~140°F)/50%RH or less Storage temperature/humidity (Non condensation or icing) -30C°~+70C°(-22°F~+158°F)/60%RH or less External interface Serial(COMS 5V) Communication speed (with controller) 7.2~1228.8kbps Mass Dimensions Control board Approx. 110g (3.88 oz.avdp) Approx. 71.8Ч12Ч63.6mm (2 7/8Ч1/2Ч2 5/8
  11. 11. (W*H*D) inches) Antenna Antenna cable length Power voltage, Consumption current (typical) Approx. 50Ч6Ч25mm (2Ч1/4Ч1 inches) Approx. 125mm (5 inches) (including the connector housing) DC12V,80mA and DC5V,100mA *1 Communication distance depends on the peripheral environment. This value is under ideal conditions not affected by electromagnetic wave or metallic substances. *2 Available only when the card or device to be used is adaptable to the 424Kbps transfer mode. Картныг хэрэглэж байгаа улсууд 1. Хонгконг “Октофус карт” 2. Сингапур улс: “ez-link карт” Энэ картыг нийтийн тээвэрт болон электрон мөнгө болгон 2006 оноос эхлэн ашиглаж байна. Мөн Platinum картыг банканд ашиглаж байна. 3. Энэтхэг улс: "TRAVEL Card" & Token Энэхүү картыг метрод хэрэглэдэг. Мөн ачаа тээвэрт хэрэглэж байна. 4. Хятад улс: “Shenzhen Tong” Карт & Token 5. Тайланд улс: Subway Card & Token 6. Япон улсын хэд хэдэн карт байдаг. Наймаалж карт (Octopus) Хонг Конг-д хэрэглэдэг. Энэ нь цэнэглэдэг, хугацаатай smart card юм. Online, offline системээр төлбөрөө хийдэг. 1997 оны 9 сард хотын нийтийн тээврийн хөлсийг цуглуулахаар эхлэн үүсгэсэн. Бүх нийтийн тээвэрт өргөн ашиглагддаг. Мөн дэлгүүр, супермаркет, ресторан, гудамжны зогсоол, авто зогсоол, худалдааны бусад салбарт хэрэглэдэг.
  12. 12. Энэхүү карт нь олон шагнал авч байсан. Хонг Конг-д хүн амын хэмжээнээс 2 дахин их буюу 17 сая карт хэрэглэгдэж байна. 16-65 насны хүн амын 95% нь ашигладаг. 1 жилд 29 тэрбум хонгконг доллар (3.7 тэрбум US$) Нэр ба Лого Нутгийн нэр нь Baat Daaht Tщng (traditional Chinese: 八達通 буюу 4 зүг 8 зовхист хүргэгч гэсэн утгатай. МТ корпорацийн өгсөн 8 тоо Хятадын чухал тоо баяж баяж гэсэн азийн тоо. Англи нэр нь наймаалж гэдгийг олж олон нэр өрсөлдүүлж өгсөн . Учир нь наймаалж найман тэмтрүүлтэй бөгөөд 1 зэрэг олон зүйлийг шүүрэх чадвартай гэдэг шиг octopus картыг олон үйл ажиллагаанд ашиглаж болдог. Картан дээрх лого нь араб 8-н тоо бөгөөд математикийн хязгааргүй гэсэн ”∞” тэмдэгттэй адил. Картны “хязгааргүй” боломжийг илэрхийлнэ. Картын төрөл 2 төрлийн octopus карт байдаг. 1. Onloan /өдөр тутамд хэрэглэдэг нийтлэг / 2. Sold /агаарын тээвэрт хэрэглэдэг нийтлэг биш / Хүснэгт 8. On loan картны төрөлүүд Өсвөр үе Ахмад Хувь хүн Нас Тогтсон хэмжээ 20 доллар 70 доллар 50доллар 100 доллар 150 доллар 50доллар Хүүхэд Зураг/Өнгө Урьдчилгаа 50доллар Төрөл Хэлбэлзэл Нийт дүн 20 доллар 70 доллар 50доллар 30 доллар 3-11 Бүх насныхан *** Бүх насныхан 20 доллар 100 доллар
  13. 13. Дүгнэлт Улаанбаатарчууд биднийг єнєєдєр хамгийн их бухимдуулж байгаа нь зам харилцаа. Анх 500.000 хvнтэй байхаар бодож тєлєвлєсєн нийслэл хотод єнєєдєр 1.000.000 гаруй хvн оршин сууж байгаа нь замын даац хэтрэн автомашины тvгжрэл vvсэх гол нєхцєл болжээ. Тєр засаг тєвлєрлийг зогсоочихвол болоо биш vv хэмээн бvтэшгvй санаа сэдэж нэг vзээд дараа нь замыг єргєн болгочихвол л энэ асуудал шийдэгдэнэ гэж муйхарлан Дайрч нэг vзэв. Vр дvнд нь ногоон байгууламж устан, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тодроход хvрлээ. Одоо нэгэнт зам єргєтгєх газар vлдээгvй, хvн амын тєвлєрлийг зогсоох боломжгvй. Автомашины зам тодорхой болсон тул нийтийн тээврийн асуудлыг шийдэх шинэ гарц олох зайлшгvй шаардлага тулгарч байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл: 3 түвшний хэрэгцээ зэрэг биелэх боломжтой. Мөн Нийслэл хотод амьдрагч нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүсийн эдийн засаг, цаг хугацааны маш их хэмнэлтийг авчрах болно. Мөн утааны асуудал улмаар агаарын бохирдол багасна. Гэхдээ бас нэг томоохон давуу тал нь иргэдийн сэтгэл санаанд гарах єєрчлєлт юм. Бид єглєє гараад л замын тvгжрэлд орон бухимдаж эхэлдэг. Хvн єглєєг ямар сэтгэгдэлтэй угтнав, тэр байдал нь хагас єдрийн турш vргэлжилдэг гэж шинжлэх ухаан баталдаг. Амьдрал дээр ч мэдэгддэг шvv дээ. Цєс ихтэй монгол зан ч vvнд хачир нэмж танихгvй жолооч, нарийн замд гаргасан уураа заавал хэн нэгэнд гаргаж байж санаа амардаг. Иймэрхvv байдалтай ажилдаа ирсэн хvний бvтээмж ямар тvвшинд байх нь ойлгомжтой. Уурласан vедээ хvний ажлын бvтээмж 15-50 хувь хvртэл буурдаг аж. Тэгэхээр бид ажлын найман цагийнхаа 20 хувийг алдаж байдаг байх нь. Энэ нь явсаар макро эдийн засагт ч тэр хэмжээгээр нєлєєлж байна. Дээрээс нь 9:00 цагт ажилдаа очихын тулд 7 цагт сэрэх болдог. Орой нь харих гэж бас л тэр хэмжээний хугацааг зарцуулна. Бидний унтаж амрах цагаас бvхэл бvтэн гурван цаг алга болчихож байна гэсэн vг шvv дээ. Vр дvнд нь нийгмээрээ стресс, мэдрэлийн ядаргаанд орж хэнд ч бухимдлаа тайлахад бэлхэн, нэг л их ууртай хvмvvс болж хувирчээ. Тиймээс бvгдээрээ замын тvгжрэл хэмээх хулгайчид хумслуулсан эрvvл мэнд цаг хугацаа, амтат зvvд, ажлын бvтээмж, эдийн засгаа буцааж авцгаая. Бидэнд ийм боломж байна. Ашигласан материал: 1. Ном зүй. I. Д. Ёндонсүрэн, Ё. Жаргалсайхан. “Нийтийн тээвэр” УБ, 2008 он II. Г. Батхүрэл. “Байгууллагын менежментийн онол, арга зүйн асуудал” УБ, 2008 он
  14. 14. 2. Цахим материал I. www.gogo.mn II. www.ubtrans.mn III. www.google.com IV. www.mtz.mn V. www.octobus.com VI. www.wikipedia.org VII. www.octopuscards.com VIII. www.sony.com 3. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, байгууллагын тайлан I. МТЗ “Тээврийн менежмент-Логистик” ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл” УБ, 2008 он II. Нийслэлийн нийтийн тээврийн газар. “2008 оны жилийн тайлан” Зохиогчын тухай : Цэндийн Бямба . 2005 онд Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 2005 онд төгссөн. ШУТИС. МИС-ийн Олон Улсын Тээврийн Удирдлагын 4-р ангид сурдаг. Удирдагчийн тухай : Буянцогтын Асралт . 1978 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургуулийг төгссөн. Бизнесийн удирдлагын ухааны доктор, ШУТИС. МИС-ийн “Тээврийн менежмент-Логистик”-ийн тэргүүлэх профессор, Монголын Тээвэр Судлалын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Зүүн Өмнөд Азийн Тээвэр Судлаачдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүí, Ìîíãîëûí Ëîãèñòèêèéí Õîëáîîíû ã¿éöýòãýõ çàõèðàë.

×