Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
ТАВАНТОЛГОЙН
Илч дулааныг зуунаас зуунд...
2014 оны Тавдугаар сар ¹03
Мэдээ
Хүндэт нутгийн ард иргэд Та бvхнийхээ энэ өдри...
2014 оны Тавдугаар сар2 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ
Байгаль хамгаалах
Шударга байх нь манай эрин үеийн цорын ганц дээд зиндаа. Эрн...
2014 оны Тавдугаар сар 3ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ
Хамгийн мэргэн гүн ухаантан ч мунхаг асуултанд бүдэрдэг. Хилон
БАЙГАЛЬ ОРЧНЫ Н...
2014 оны Тавдугаар сар4 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ
Дуугуй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог. Чарльз Бакстон
ДАРХАН Ц...
2014 оны Тавдугаар сар 5ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ
“ТАВАНТОЛГОЙ” ХК ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН
АЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭ...
2014 оны Тавдугаар сар6 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ
Буруугаар ойлгосноос мэддэггүй байсан нь дээр. А.Дистервег
Монгол улсын Засгий...
2014 оны Тавдугаар сар 7ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ
Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор
“ТАВАНТОЛГОЙ” ХК ...
2014 оны Тавдугаар сар8 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ
Хэн мэдээлэл сайтай байна тэр нөхцөл байдлыг гартаа оруулдаг. У.Черчилль
2008 ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

TTmedee03

906 views

Published on

Тавантолгой ХК улирал бүр гаргаж байна.

Published in: News & Politics
  • Be the first to comment

  • Be the first to like this

TTmedee03

  1. 1. ТАВАНТОЛГОЙН Илч дулааныг зуунаас зуунд... 2014 оны Тавдугаар сар ¹03 Мэдээ Хүндэт нутгийн ард иргэд Та бvхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тавантолгойн уурхай“ анх 1966 онд шаваа тавин ажиллаж эхэлснээс хойш 48 жилийн түүхэн хугацаанд орон нутгийн ард иргэддээ илч дулаан түгээж, нүүрс олборлох үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд хамтдаа байж хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн билээ. Манай компанийн 2013 оны дотоод борлуулалт 101,1 мянган тонн үүнээс Өмнөговь аймгийн хэмжээнд 75,8 мянган тонн нүүрс нийлүүлсэн байна.Орон нутгийн өмчит тодотголтой манай компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч бөгөөд 2014 онд бид бүхэн компанийхаа сайн засаглалыг хөгжүүлэх, хийж бүтээсэн зүйлээ тайлагнах, ороннутгийнирг эдийнсаналбодлыгсонсох, хамтарчажиллах зорилгын үүднээс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нээлттэй өдөрлөгөө зохион байгуулж байгаадаа баяртай байна. Орон нутгийн захиргаа болон иргэдийн санал санаачлагад үндэслэн нутгийн тахилгад хайрхануудыг тахих үйл хэрэгт хамтран оролцож Тавантолгой ХК-ийн нээлттэй өдөрлөгөөр та бүхэнтэйгээ уулзаж байна. Хөрсөн доороо эрдэнэсийн их баялагтай Хөгжлийн ирээдүй гэрэлтсэн Цогтцэцийчүүддээ ухаан саруул, бие эрүүл, үйлс тэгш байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Гүйцэтгэх захирал Р.Сэддорж Мэндчилгээ Уудам говийн сайхныг манай нутгаас үзээрэй Уртын дууны уянгыг манай нутгаас сонсоорой Удамт хурдан хүлгийг манай нутгаас шинжээрэй Ухаант ажилсаг түмнийг манай нутгаас хараарай Үе үеийн уурхайчидтай манай нутагт уулзаарай
  2. 2. 2014 оны Тавдугаар сар2 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ Байгаль хамгаалах Шударга байх нь манай эрин үеийн цорын ганц дээд зиндаа. Эрнест Ренан “ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, ХАМГААЛАХ АЖИЛД БАРИМТЛАХ БОДЛОГЫН ТУХАЙ ИЛТГЭЛ ТАВЬЖ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх нь сэдэвт зөвлөгөөн болж өнгөрлөө. Энэ зөвөлгөөнд “Тавантолгой” ХК-ийн байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах ажилд баримтлах бодлогын тухай илтгэл тавьж хэлэлцүүллээ. “Тавантолгой” ХК нь 2014-2016 оныг “Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх ажлын жил” болгон зарлаж уул уурхай, байгаль орчин хамгаалах чиглэлд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах, энэхүү үйл ажиллагаандаа мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах “Сайн санал” хөтөлбөр боловсруулан МУИС, Өмнөговь аймгийн Байгаль орчны газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.
  3. 3. 2014 оны Тавдугаар сар 3ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ Хамгийн мэргэн гүн ухаантан ч мунхаг асуултанд бүдэрдэг. Хилон БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТ Бид дэлхий нийтэд тулгамдаад байгаа байгаль, цаг уурын өөрчлөлт, хуурайшилт цөлжилтийн эсрэг ажилд олон нийтийн оролцоог хангах, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх хөтөлбөрийг жил болгон орон нутгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж , 2014 оны хувьд Өмнөговь аймгийн “Байгальд эвсэг - Багачуудын холбоо”-г дэмжиж ажиллаж байна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг 50 гаруй га газарт хийж, шимт хөрсний овоолгийн биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна. 2014 оны нөхөн сэргээлтийн ажилд Өмнөговь аймгийн “Байгальд эвсэг - Багачуудын холбоо”- той хамтран ажиллаж Цогтцэций сумын цэцэрлэгт хүрээлэн, Цогтцэций сумын “Улаан эрэгт” хэмээн газар, Майлын худаг хэмээх 3 газарт хайлаас, жигд, сухай, алтан харгана, бүйлс, хармаг зэрэг 5500 гаруй гаруй мод, бут сөөг тарих ажлыг эхлээд байна.
  4. 4. 2014 оны Тавдугаар сар4 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ Дуугуй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог. Чарльз Бакстон ДАРХАН ЦААЗАТ АН АМЬТНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛД АРД ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ. Тавантолгой” ХК-ий байгаль хамгаалах үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн малчидтай тоо толгой эрс цөөрсөн, устах аюулд орсон янгир, Аргалын сүргийг хамгаалах зорилгоор Билгэх багийн малчин С.Буяннэмэх, С.Дэлгэрсайхан, Сийрст багийн малчин Ц.Буянхүү нартай гэрээ байгуулж хамтарч ажиллахаар болов. Гэрээ байгуулсан малчидын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн мэдээгээр Цэций уул орчимд 12 аргал, 3 янгир, Хангинах хад орчимд 10 аргал, Тугын цохио орчимд 5 янгир тоологдсон байна. Цаашид нэн ховордсон ан амьтдын талаархи мэдээллийн сан байгуулах, хулгайн анчид болон байгалийн хүндрэлтэй нөхцөлд идэш тэжээл тарааж байрлуулах, уст цэг байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
  5. 5. 2014 оны Тавдугаар сар 5ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ “ТАВАНТОЛГОЙ” ХК ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ. Дэд бүтэц Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. Платон Энэ оны гурав дугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайтын төмөр зам” ХХКомпанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах шийдвэр гарсан. Шийдвэр дөрөвдүгээр сарын 07-ны өдөр ажил хэрэг болж, Монголын талаас “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “ЭнержиРерурс” ХХК, БНХАУ-ын Шэньхуа компанийн оролцоотой “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Засгийн газрын шийдвэрт заасанчлан, “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийн 51 хувийг Монголын талаас “Эрдэнэс- Тавантолгой” ХК 17%, “Тавантолгой”ХК 17%, “ЭнержиРерурс” ХХК 17%-ийг тус тус хамтран эзэмших бол 49 хувийг Шэньхуа компани эзэмшиж, компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийнхэмжээгээрэхнийхөрөнгөоруулалтыг хийх ажээ. Гашуунсухайт Ганц модны чиглэлд боомтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспортын шат дамжлага багасаж, өртөг зардал буурах боломжтой. Монголын нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар сайжирч, нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэж талууд тайлбарлалаа. Манай улс 1000 гаруй км урт төмөр замтай бөгөөд Гашуунсухайт-Ганц модны боомтын 20 орчим км төмөр замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Хамтарсан компани байгуулах гэрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ий Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Тавантолгой” ХК- ийГүйцэтгэхзахиралР.Сэддорж,“ЭнержиРерурс” ХХК-ий Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Шэньхуа” группын захирал Шао Жунжиэ нар гарын үсэг зурж энэ ёслолд Монголын талаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхай болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, БНХАУ- аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, албаны бусад хүмүүс оролцлоо. “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Хамтарсан компаниуд төслийг амжилттай эхлүүлэхийг мэдэгдэж байгаа ба энэхүү төмөр зам нь богино хэдий ч өндөр ачаа эргэлттэй, байгаль орчинд ээлтэй, Монгол Улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх юм. Мөн энэхүү төмөр зам 2014 онд багтаж Өмнөговь аймгийн нутагт орж ирнэ” гэдгийг гэрээг үзэглэх үеэр онцолсон юм.
  6. 6. 2014 оны Тавдугаар сар6 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ Буруугаар ойлгосноос мэддэггүй байсан нь дээр. А.Дистервег Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 89 тоот тогтоолоор Ашигт малтмылн тухай хуулийн 47.12, 47.2.3- т заасан заалтуудын дагуу гадаад зэх зээлд борлуулсан нүүрсэнд зах зээлийн жишиг үнийн тодорхойлох боломжгүй тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалыг нүүрсний салбарт тохируулан, экспортлох борлуулалтын гэрээг үндэслэн бодит байдлаар тооцож байхаар шийдвэрлэлээ. Ийнхүү 2014 он 04 сарын 01-ны өдрөөс эхлэн шинэчлэн батлагдсан журмын дагуу нүүрсний салбарт экспортын борлуулалт хийж байгаа уурхайнууд нөөц ашигласны төлбөрийг төлөх болж байна. Харин хяналтын ажлыг Санхүү, татварын болон уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоод нь олон улсын зах зээл дээрх нүүрсний үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч, нүүрсний үнийн хөдөлгөөн, өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн нүүрсний борлуулалтын үнэлгээнд хамтран хяналт тавьж ажиллахаар болсон. “Тавантолгой” ХК-ий 2013 оны аварга ажилтан Ц.Борхуяг, Санхүү захиргааны албаны аварга Р.Оюунцэцэг, Уулын албаны аварга З.Жаргалбаяр, НҮАлбаны аварга Х.Батцэцэг, Механик цехийн аварга П.Алтанхуяг, ХАБЭАБОАлбаны аварга Б.Алтангэрэл, Шилдэг Манлайлагч залуу Ц.Батсуурь, Шилдэг Халамжлан хүмүүжүүлэгч Да.Наранцэцэг нарын шилдгүүд маань Солонгосын Чэжү аралд таван өдрийн аялал хийж Солонгос улсын соёл иргэншил, ёс заншил, байгалийн үзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсэгтэй танилцаад өндөр сэтгэгдэлтэй буцаж ирлээ. “Тавантолгой ХК” ажилчин, албан хаагчдыг ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, сэтгэлгээний цар хүрээг нэмэгдүүлэх, номын сангийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор “Номын нөхөр аян” зарлаж ажиллаж байна. Мөн компанийн зүгээс арван сая төгрөгний ном худалдан авч аривжуулсан бөгөөд хандивийн ном ажилчид өгснөөр номын сангийн үйл ажилгаанд томоохон дэвшилт гарч байна. “ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ 2013 ОНЫ АВАРГУУД СОЛОНГОС УЛСЫН ЧЭЖҮ АРАЛД 5 ХОНОГ АЯЛААД ИРЛЭЭ. НОМЫН НӨХӨР ХАМТ ОЛОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ГЭРЭЭНИЙ ҮНЭЭС ТООЦДОГ БОЛЛОО.
  7. 7. 2014 оны Тавдугаар сар 7ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор “ТАВАНТОЛГОЙ” ХК ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО “Тавантолгой” ХК нь Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ байгалийн баялгийг зүй зохистой ашиглан, орон нутгийн тогтвортой хөгжил, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг орон нутгийн өмчит компани юм.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэл 239 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-нд шилжүүлж, тус компанийн хувьцааг “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК хамтран эзэмшихээр гэрээ байгууллаа. Ингэснээр “Тавантолгой” ХК- ийн нүүрс тээвэрлэдэг авто машинууд хатуу хучилттай замаар явах боломжтой болж байгаа юм. Мөн тээвэрлэлтийн үеэр гардаг байгаль орчинтой холбоотой асуудлууд, аваар осол, машины эвдрэл, зардал зэрэг нь багасах сайн талтай болж байна.
  8. 8. 2014 оны Тавдугаар сар8 ТАВАН ТОЛГОЙН МЭДЭЭ Хэн мэдээлэл сайтай байна тэр нөхцөл байдлыг гартаа оруулдаг. У.Черчилль 2008 оноос эхлэн Монгол улсын эдийн засагт нүүрсний салбарийн зүгээс нөлөөлөх нөлөөлөл нэмэгдэж ирсэн. Энэ ч утгаараа стратегийн ач холбогдолтой Тавантолгой уурхайгаас нүүрс олборлох хэмжээ нэмэгдсэн. 2009 онд “Энержи Ресурс” ХХК-ий Ухаа худгийн уурхай, 2010 оноос “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд Тавантолгой орд дээр ажиллаж буй Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, Орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК тус бүр өөрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж их хэмжээний борлуулалтыг хийж байна. Гэсэн хэдий ч эдгээр компаниудаас хэн нь хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тарааж үр шимээ хүртээж байгааг бодох цаг болжээ. Ингээд нэг нэгээр нь эргэцүүлэн бодоцгооё. 1. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК. Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй хэдий ч нүүрс олборлолтын хэмжээ болон тулгамдаж буй асуудал багатай, улсаас үзүүлэх дэмжлэг өндөр гэж хэлж болно. Хувьцаагаа Монгол улсын иргэдэд эзэмшүүлсэн боловч хэзээ үр шимийг нь хүртэхээ мэдэхгүй л яваа. 2013 онд Засгийн газрын хаалттай хуралдаанд 70 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан мэдээлэл гарсан. 2. “Энержи Ресурс” ХХК. Үйл ажиллагаа нь жигд хэвийн үргэлжилж бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэргийг сайн хийж бүтээсэн томоохон уурхай. Гэвч хөрөнгийн зах зээлийн хувьд хувьцаагаа гадаад зах зээлд борлуулсан. Энгийн нэгэн иргэн шууд худалдаж аваад ашиг хүртэхэд тун хэцүү. 3. Орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК. Өнгөрсөн 2011онд үйл ажиллагаа улам сайжирч жилдээ 6 сая тонн нүүрс олборлон борлуулжхөрөнгийн биржид хамгийн өндөр ханштай хувьцаа /1ш-1450000төг/ , Монгол улсаднэгж хувьцаанд хамгийн өндөр ногдол ашиг /1ш хувьцаанд – 136800төг/ хуваарилаж байсан. Нүүрсний салбарын зах зээлийн уналттай үед ч гэсэн ногдол ашгаа хүртээж ажиллаж байна. ХАМГИЙН ӨНДӨР НОГДОЛ АШИГ ТАРААДАГ УУЛ УУРХАЙН КОМПАНИ.

×