SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАЙГУУЛАХ НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН БОЛОМЖ БА
ЭРСДЭЛ
Хүрэлчулуун.Са
, Пүрэвсүрэн.Рb
ШУТИС-ийн ДаТС-ийн багш
a
Email: S.Khurelee@yahoo.com , puje_uul@yahoo.com
Хураангуй:
Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас
гаргаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, өмнөх Засгийн газрын 2012-2016
оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт
жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн
оролцоотой үйлдвэрийг барьж байгуулахаар болсон.
Үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр Японы “Тоѐо инженеринг” корпораци
хамгийн сүүлийн үеийн технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын
оролцоотой барьж байгуулж, бензин шатахууны тухайн үеийн үнийг 6-8 хувиар
хямдруулсан нөхцөлөөр борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа 4
жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоог хийсэн байна.ТЭЗҮ
боловсруулах явцдаа япончууд их олон талаас нь харж усны хэрэгцээ, цахилгаан,
эрчим хүч, зам, мөн зах зээлдээ ойрхон,дараа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах
зээлд нийлүүлэхэд энэ байршил нь ерөнхийдөө болж байгаа юм байна.
Түлхүүр үг: зах зээл, нөөц, боловсруулах, үр өгөөж
Оршил:
2011 оны Намрын дунд сарын шинийн 26-ны билэгт сайн өдөр “Дархан
газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн шавыг тавихад монголчуудаас гадна
япончууд байлцсан юм. Учир нь “Дархан газрын тос” консорциумид “Монгол сэкию”
компаниа, Петровис, Магнай трейд, Жаст групп хамтарсан бол Японы талаас Тоѐо
инженеринг корпораци, Марубени корпораци, Японы олон улсын хамтын
ажиллагааны банк оролцсон юм. Хоногт 44 мянган тонн буюу жилд 2 сая тонн
газрын тос боловсруулах хүчин чадалтай уг үйлдвэр 1.7 сая тонн шингэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөдуг хүчин чадлаараа ажиллавал Монгол Улсын
шатахуун, дизелийн түлш, нисэх онгоцны түлшний хэрэгцээг бүрэн хангах аж.
Дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ нэг баррель нь 100 доллар байх нөхцөлд
хийсэн тооцоогоор уг үйлдвэр улсын төсөвт жилдээ 340 тэрбум төгрөгийн
татварын орлого оруулах ба энэ нь манай улсын 2010 оны нийт татварын орлогын
18 хувьтай тэнцэх аж. Энэ үйлдвэрт 600 хүн ажиллах бөгөөд үйлдвэрийн барилга
баригдах хугацаанд 50 инженер техникийн ажилтныг Японд, 220 гаруй инженер
техникийн ажилтанг Монголдоо Японы мэргэжилтэнүүдийн тусламжтайгаар сургаж
бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ үйлдвэрийг барьж байгуулахад 600 сая долларын
хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 85 хувийг Японы олон улсын хамтын
ажиллагааны банкны урт хугацаатай, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх, үлдэх 15
хувийг Монголын тал санхүүжүүлэх учиртай аж. Үйлдвэрийн барилгыг
компаниудын оролцоотойгоор 2015 онд ашиглалтад оруулах даалгавартай байсан.
“Зарчмын хувьд дотоодын газрын тосыг боловсруулах үндсэн чиглэлтэй байна.
Гэвч дотоодод олборлож байгаа түүхий тосны хэмжээ бага байгаа учраас эхний
хэдэн жилд импортын түүхий тосыг боловсруулах бөгөөд хамгийн боломжтой
хувилбар нь ОХУ-аас түүхий тос авах. Түүхий тос ОХУ-аас авах, шатахуун
импортлохын ялгааг мэргэжилтэнүүд тооцоолж гаргасан ба газрын түүхий тосны
гадаад худалдаанд олон улсын зах зээлийн үнийг баримталдаг бол бензин
шатахууны үнийг экспортлогч компаниуд өөрсдөө тогтоодог бөгөөд үе үе өсгөн
нэмэгдүүлдэг. Ийм учраас нэг тонн түүхий тосны импортын зардал шатахууныхаас
хоѐр дахин бага байх аж.
Үндсэн хэсэг:
Манай улсынсүүлийн 25 жилийн ололтуудын үр дүнд улс төрийн аюулгүй
байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдалд эргэлзээ үүсгэж
буй асуудлуудын нэг нь шатахууны хангамж юм.
Энэ байдлаас гарах арга зам бол дотооддоо нефть боловсруулах үйлдвэр
байгуулах явдал гэж олон жилийн турш дээр дооргүй ярьсан ч өнөөг хүртэл
баригдсан үйлдвэр нэг ч алга. Яагаад Монгол Улс нефть боловсруулах үйлдвэргүй
өнөөдрийг хүрсэн бэ?
Юуны өмнө Монгол орны нөөцийн талаарх судалгаанд анхаарал хандуулж, бид
хэдий хэрийн нөөцтэйгээ мэдэх нь чухал юм.
Монголд газрын тос илрэх магадлалтай 30 талбар байдаг. 2012 онд 490 мянга
орчим тонн газрын тос олборлосон бол 2013 онд 686 мянган тонн, 2014 онд 800
мянга гаруй тонныг гадагш гаргажээ. 2015 оноос эхлэн олборлолтын хэмжээгээ
1.5 сая тонн-д хүргэж нэг тэрбум ам.долларын борлуулалт хийхээр зэхжээ. Улсын
хэмжээнд Зүүнбаян, Тамсаг-19, Тамсаг-21 гэсэн гурван үндсэн талбайгаас
олборлолт хийдэг. Энэ гурван талбайгаас нийт 332.6 сая тонн баталгаат нөөц бийг
баталсан ч ашиглалтын баталгаат нөөц буюу олборлох нөөцийн хэмжээ нь 43 сая
тонн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд манайх 1.9 сая тонн газрын тос олборлож
урагш гаргаад байгаа юм байна. Ингээд одоогоор 41.1 сая тонн газрын тосны
нөөцтэй гэж үзэж байгаа юм. Монгол Улс нефтийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийн
улс орнуудаас 33 дугаар байрт орсон. Газрын тос олборлогч болоод удаагүй орны
хувьд энэ бол боломжийн үзүүлэлт.
Манай улсын газрын тосны дотоодын хэрэглээ 2020 онд 2-2.5 сая тонн хүрэх
бөгөед 2018 оноос олборлолтын хэмжээ 1.6 сая тонн хүрэх боломжтой юм байна.
Өнгөрсөн жил манай улс 1.4 сая тонн бензин. шатахуун, шатах, тослох
материалыг оруулж ирж дотооддын хэрэгцээгээ хангажээ. 1.2 тэрбум ам.долларыг
ОХУ-д зарцуулсан нь дотооддоо ам.долларын ханшийг огцом өсгөхөд нөлөөлжээ.
Ер нь валютын ханшийг савлалттай, тогтворгүй болгодог гол хүчин зүйл бол
шатахууны импортын тоо хэмжээ.Харин Монгол Улс дотооддоо нефть
боловсруулах үйлдвэртэй болчихвол дээрх бүх сөрөг зүйлүүд арилна.
Нефтийн бүтээгдэхүүний импорт, хилийн дундаж үнэ
Нефьтийн бүтээгдэхүүний импорт 16% буюу 207 сая доллараар буурчээ.
Дотоодын хэрээгцээгээ үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2-3 жилийн дараа
бүрэн хангаж эхлэх бөгөөд ам.долларын ханшийг 2020 он гэхэд 1000 төгрөгт барих
боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Мөн улсын аюулгүй байдалд
хамааралтай стратегийн нөөцөө одоогийнхоос нэг дахин нэмэгдүүлэх сайхан
ирээдүй харагдаж байна. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд
урагшилж, дараагийн шатны стратегийн зорилготой үйлдвэрүүдийг байгуулахад
дөхөм болох юм.
Нөгөө талаас дэлхийд томд тооцогдох Хайлаар, Эрээний газрын тосны сав газрын
нэг хэсэг нь Хятадад, нэг хэсэг нь нь Монголын нутагт оршиж байгааг
судалгаагаар тогтоосон.
Монгол Улсын жилийн хэрэгцээний нефть бүтээгдэхүүн 2014 оны байдлаар ердөө
нэг сая 50 мянган тонн байна. Үүний 60 хувь нь, зарим эх сурвалжийн тооцоогоор
80 хувь нь дизель түлш юм. Энэ хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
боловсруулах үйлдвэр байгуулья гэж бодоход жилд хэдий хэмжээний түүхий тос
шаардлагатай вэ? Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ цаашид
жилд 10 хувийн өсөлттэй байх, түүнчлэн боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40
жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ
жилд 2,5 сая тонн байх тооцоо гарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, жилд 2.5 сая
түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр гэсэн үг. Гэхдээ заавал энэ
хэмжээний хүчин чадалтай биш юм гэхэд үүнээс бага хэмжээтэй, дотоодын
хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангах үйлдвэрүүд байсан ч стратегийн хувьд
өндөр ач холбогдолтой гэж үзэж болох юм.
Тэр үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор улсын төсөвт жилд
470 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа юм. Түүгээр ч зогсохгүй энэ бол
нэг их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, дотоодын бензины борлуулалтын үнийг
тогтворжуулах, хямдруулах, экологийн цэвэр бензин шатахуун үйлдвэрлэх,
дэлхийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм.
Бидний хувьд 2016,2017 он гэхэд 1,5 сая тонн газрын тос олборлох түвшинд
хүрнэ. Уул уурхайн яаманд газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлын
хэсэг гараад ажиллаж байна.Нефьт эрдэс баялгийнгол нэр
төрлийн бүтээгдэхүүний экспортын 2014 оны гүйцэтгэлийг дараах
хүснэгтээс харъя.
2014 эхний 11 сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал.
№Бүтээгдэхүүний
нэр
2013 2014 Өөрчлөлт ( +/-)
Экспортын гүйцэтгэл 2014/2013
Тоо
хэмжээ
Үнийн
дүн
(сая.дол)
Тоо
хэмжээ
Үнийн
дүн
(сая.дол)
Тоо
хэмжээ
Үнийн
дүн
(сая.дол)
Нийт
экспортод
эзлэх хувь
1 Зэсийн баяжмал
(мян.тн)
649.8 948.9 1378.1 2,573.6 +728.3 +1624.7 44.5%
2 Нүүрс (сая.тн) 18.2 1,116.1 19.5 848.6 +1.3 -267.5 14.7%
3 Төмрийн хүдэр,
баяжмал (сая.тн)
6.7 654.3 6.3 446.4 -0.4 -207.9 7.7%
4 Цайрын баяжмал
(мян.тн)
130.8 119.1 99.3 113.2 -31.5 -5.9 1.9%
5 Жоншны баяжмал
(мян.тн)
338.1 83.2 313.9 71.5 -24.2 -11.7 1.2%
6 Молибдены
баяжмал(мян.тн)
3.9 29.5 4.0 35.6 +0.1 +6.1 0.6%
7 Боловсруулаагүй
нефть (сая.
баррель)
5.2 515.4 6.9 634.6 +1.6 +119.2 11.0%
8 Боловсруулаагүй
буюу хагас
боловсруулсан
алт, тн-оор
7.5 309.8 10.0 405.2 +2.5 +95.4 7.0%
Шийдлийн засгийн газарманай улсын стратегийн нэн тэргүүний бодлого нь
нефтийн үйлдвэртэй болох чиглэл гэж тодорхойлсон. Гэхдээ аж үйлдвэрийн сайд
Д.Эрдэнэбат “Засгийн газрын тогтоолд хоѐр зүйлтэй тогтоол гарсан. Нэгдүгээрт
хаана үйлдвэр барих вэ. Хэдэн үйлдвэр барих гэдэг асуудлыг тогтоосон. Ингээд
бид говийн бүсэд үйлдвэр барих хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хоѐрдугаарт зүүн
бүсэд буюу өнөөдрийн газрын тос гарч байгаа байршлаа сонгож барих нь зөв юм
байна гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.Тухайлбал,Сайншандын Зүүнбаян, Дорнодын
Тамсаг гэсэн хоѐр газрын аль нэгэнд үйлдвэр барихаар тогтсон бөгөөд газрын нам
дор байрлалтай гэдгээр нь мэргэжилтнүүд еренхийдөө Зүүнбаян гэсэн хувилбарыг
нь дэмжээд байгаа аж. Зүүн баянгийн хэсэг нь манай улсын хамгийн нам доор
газар учраас хаанаас ч төмөр хоолой татсан ч хямд өртгөөр нефт боловсруулах
үйлдвэрүүд түүхий эдээ татах боломжтой гэж үзээд байгаа юм. Дархан-Уул
аймгийн төвд төмөрлөгийн хүнд үйлдвэрийн суурь бий болгочихоод нэмж нефть
нэрэх үйлдвэр байгуулна гэдэг нь зөв үү. Тэндхийн экологийн даац хүрэх үү? Мөн
Дархан-Уул аймагт бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зонхилдог. Энэ бүрэн эрхийн
хугацаанд бид нефть, зэс, ган боловсруулах үйлдвэрүүдийн суурийг тавихыг зорьж
байна гэж тэмдэглэжээ.
Дүгнэлт:
Дарханчууд энэ үйлдвэрийг хэзээ босохыг хүсэн хүлээж байна. Дарханы
боловсруулах үйлдвэрийн тухайд гаднаас импортоор оруулж ирэх тосон дээр
суурилсан тооцоо судалгаатай байсан. Түүнийг Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлөөс 2014 оны дөрөвдүгээр сард гаргасан зөвлөмжийн дагуу өөрийн оронд
олборлож байгаа тосон дээр суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах талаар
дахин судлах шаардлагатай гэж үзсэн байна. Нэгэнт хоѐр үйлдвэр байгуулна гэж
байгаа бол нэгийг нь дотоодынхоо нөөц дээр тулгуурлан барих, нөгөөгий нь
импортын газрын тос ашиглан Дархан-Уул аймагт барих нь зүйтэй юм.
Манай аймагт байгуулах газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ нь бэлэн, хөрөнгө
оруулагч нь бэлэн, газар нь бэлэн, ажиллах хүчний нөөцтэй байгаа нөхцлүүдийг
харгалзан үйлдвэрээ аль болох хурдан хугацаанд байгуулаад эхэлчихвэл улс
орны эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй байна. Нөгөө талаар төр засгийн шийдвэр
улс төржилтөөс хамааралгүйгээр явагдаж байвал ард түмний амьдралд тус
дэмтэй бөгөөд аймгийн удирдлага, сонгогдсон их хурлын гишүүд асуудлыг
шийдвэрлэх тал дээр эрчимтэй ажиллах хэрэгтэй байна.
Ашигласан материал:
1.Mining.mn
2.Mongolianminingjournal, 2014 он
3.Ашигт малтмалын газрын материал
4.Монгол банк, гадаад худалдааны тойм, 2014 он
5.http://www.darkhantimes.com/

More Related Content

What's hot

2013.06.19 Таван толгой төсөл, Я. Батсуурь
2013.06.19 Таван толгой төсөл, Я. Батсуурь2013.06.19 Таван толгой төсөл, Я. Батсуурь
2013.06.19 Таван толгой төсөл, Я. БатсуурьThe Business Council of Mongolia
 
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...batnasanb
 
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
 2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж  2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж The Business Council of Mongolia
 
нүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалтнүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалтTulga Tuka Tlg
 
Нүүрсний талаарх зарим тоон мэдээлэл
Нүүрсний талаарх зарим тоон мэдээлэлНүүрсний талаарх зарим тоон мэдээлэл
Нүүрсний талаарх зарим тоон мэдээлэлTemuulen Nyamdorj
 
2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...
2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...
2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...The Business Council of Mongolia
 
2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. Ганцог
2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. Ганцог2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. Ганцог
2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. ГанцогThe Business Council of Mongolia
 
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...The Business Council of Mongolia
 
2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. Ганцог
2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. Ганцог2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. Ганцог
2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. ГанцогThe Business Council of Mongolia
 
2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. Золжаргал
2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. Золжаргал2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. Золжаргал
2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. ЗолжаргалThe Business Council of Mongolia
 
Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...
Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...
Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...Ankhbileg Luvsan
 
08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...
08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...
08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...The Business Council of Mongolia
 
2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...
2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...
2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...The Business Council of Mongolia
 
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад СаеидThe Business Council of Mongolia
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...batnasanb
 
Aj uildver ix angi
Aj uildver ix angiAj uildver ix angi
Aj uildver ix angiNTsets
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр CEO ZOL
 

What's hot (20)

2013.06.19 Таван толгой төсөл, Я. Батсуурь
2013.06.19 Таван толгой төсөл, Я. Батсуурь2013.06.19 Таван толгой төсөл, Я. Батсуурь
2013.06.19 Таван толгой төсөл, Я. Батсуурь
 
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
 
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
 2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж  2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
 
нүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалтнүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалт
 
Нүүрсний талаарх зарим тоон мэдээлэл
Нүүрсний талаарх зарим тоон мэдээлэлНүүрсний талаарх зарим тоон мэдээлэл
Нүүрсний талаарх зарим тоон мэдээлэл
 
2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...
2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...
2014.02.20 Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх цогцолбор парк төслийн товч танилцуул...
 
Munkhgerel
MunkhgerelMunkhgerel
Munkhgerel
 
2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. Ганцог
2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. Ганцог2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. Ганцог
2014.02.20 Шатдаг занарыг ашиглах боломж, Ц. Ганцог
 
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
 
2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. Ганцог
2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. Ганцог2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. Ганцог
2013.09.06 Шатдаг 3анар: эрчим хүчний эх үүсвэр, Ц. Ганцог
 
2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. Золжаргал
2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. Золжаргал2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. Золжаргал
2014.02.20 Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл, Ж. Золжаргал
 
TTmedee02
TTmedee02TTmedee02
TTmedee02
 
Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...
Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...
Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, ...
 
TTmedee03
TTmedee03TTmedee03
TTmedee03
 
08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...
08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...
08.31.2012, PRESENTATION, Уул Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн онцлогууд, Д. Жарга...
 
2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...
2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...
2012.05.23 Ухаа худаг уурхайн төсөл, туршлага ба бүтээн байгуулалт, Др. Ж. Ба...
 
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛА...
 
Aj uildver ix angi
Aj uildver ix angiAj uildver ix angi
Aj uildver ix angi
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр
 

Similar to Дархан-Уул аймагт байгуулах нефтийн үйлдвэрийн боломж ба эрсдэл

2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд ОдонхүүThe Business Council of Mongolia
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх ньbatnasanb
 
О.Анхцэцэг - Монгол Улсад Хоолойн тээврийг нэвтрүүлэх нь
О.Анхцэцэг - Монгол Улсад  Хоолойн тээврийг нэвтрүүлэх ньО.Анхцэцэг - Монгол Улсад  Хоолойн тээврийг нэвтрүүлэх нь
О.Анхцэцэг - Монгол Улсад Хоолойн тээврийг нэвтрүүлэх ньbatnasanb
 
Коксжих нүүрсний төлөв 2013
Коксжих нүүрсний төлөв 2013Коксжих нүүрсний төлөв 2013
Коксжих нүүрсний төлөв 2013Gantulga George
 
М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...
М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...
М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...batnasanb
 
2016 onii tailan mse d
2016 onii tailan mse d2016 onii tailan mse d
2016 onii tailan mse dTRT-07
 
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...Ankhbileg Luvsan
 
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...The Business Council of Mongolia
 
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...The Business Council of Mongolia
 
New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word documentdelger Jargal
 
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...The Business Council of Mongolia
 
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...batnasanb
 
Petrol
PetrolPetrol
Petrol--
 
161021 newsletter mo
161021 newsletter mo161021 newsletter mo
161021 newsletter motg_tuvshee
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...batnasanb
 

Similar to Дархан-Уул аймагт байгуулах нефтийн үйлдвэрийн боломж ба эрсдэл (20)

Marketing spot
Marketing spotMarketing spot
Marketing spot
 
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
 
Swot шинжилгээ
Swot шинжилгээSwot шинжилгээ
Swot шинжилгээ
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
 
О.Анхцэцэг - Монгол Улсад Хоолойн тээврийг нэвтрүүлэх нь
О.Анхцэцэг - Монгол Улсад  Хоолойн тээврийг нэвтрүүлэх ньО.Анхцэцэг - Монгол Улсад  Хоолойн тээврийг нэвтрүүлэх нь
О.Анхцэцэг - Монгол Улсад Хоолойн тээврийг нэвтрүүлэх нь
 
Golomt-MMC 0975
Golomt-MMC 0975Golomt-MMC 0975
Golomt-MMC 0975
 
Коксжих нүүрсний төлөв 2013
Коксжих нүүрсний төлөв 2013Коксжих нүүрсний төлөв 2013
Коксжих нүүрсний төлөв 2013
 
М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...
М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...
М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал - Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгу...
 
2016 onii tailan mse d
2016 onii tailan mse d2016 onii tailan mse d
2016 onii tailan mse d
 
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын ...
 
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
 
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
 
Erdenes Mongol presentation
Erdenes Mongol presentationErdenes Mongol presentation
Erdenes Mongol presentation
 
New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word document
 
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
 
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
 
Petrol
PetrolPetrol
Petrol
 
Erkhembayar bie daalt
Erkhembayar bie daaltErkhembayar bie daalt
Erkhembayar bie daalt
 
161021 newsletter mo
161021 newsletter mo161021 newsletter mo
161021 newsletter mo
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Дархан-Уул аймагт байгуулах нефтийн үйлдвэрийн боломж ба эрсдэл

  • 1. ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАЙГУУЛАХ НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН БОЛОМЖ БА ЭРСДЭЛ Хүрэлчулуун.Са , Пүрэвсүрэн.Рb ШУТИС-ийн ДаТС-ийн багш a Email: S.Khurelee@yahoo.com , puje_uul@yahoo.com Хураангуй: Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гаргаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, өмнөх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг барьж байгуулахаар болсон. Үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр Японы “Тоѐо инженеринг” корпораци хамгийн сүүлийн үеийн технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотой барьж байгуулж, бензин шатахууны тухайн үеийн үнийг 6-8 хувиар хямдруулсан нөхцөлөөр борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа 4 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоог хийсэн байна.ТЭЗҮ боловсруулах явцдаа япончууд их олон талаас нь харж усны хэрэгцээ, цахилгаан, эрчим хүч, зам, мөн зах зээлдээ ойрхон,дараа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд энэ байршил нь ерөнхийдөө болж байгаа юм байна. Түлхүүр үг: зах зээл, нөөц, боловсруулах, үр өгөөж Оршил: 2011 оны Намрын дунд сарын шинийн 26-ны билэгт сайн өдөр “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн шавыг тавихад монголчуудаас гадна япончууд байлцсан юм. Учир нь “Дархан газрын тос” консорциумид “Монгол сэкию” компаниа, Петровис, Магнай трейд, Жаст групп хамтарсан бол Японы талаас Тоѐо инженеринг корпораци, Марубени корпораци, Японы олон улсын хамтын ажиллагааны банк оролцсон юм. Хоногт 44 мянган тонн буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай уг үйлдвэр 1.7 сая тонн шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөдуг хүчин чадлаараа ажиллавал Монгол Улсын шатахуун, дизелийн түлш, нисэх онгоцны түлшний хэрэгцээг бүрэн хангах аж.
  • 2. Дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ нэг баррель нь 100 доллар байх нөхцөлд хийсэн тооцоогоор уг үйлдвэр улсын төсөвт жилдээ 340 тэрбум төгрөгийн татварын орлого оруулах ба энэ нь манай улсын 2010 оны нийт татварын орлогын 18 хувьтай тэнцэх аж. Энэ үйлдвэрт 600 хүн ажиллах бөгөөд үйлдвэрийн барилга баригдах хугацаанд 50 инженер техникийн ажилтныг Японд, 220 гаруй инженер техникийн ажилтанг Монголдоо Японы мэргэжилтэнүүдийн тусламжтайгаар сургаж бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ үйлдвэрийг барьж байгуулахад 600 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 85 хувийг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны урт хугацаатай, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх, үлдэх 15 хувийг Монголын тал санхүүжүүлэх учиртай аж. Үйлдвэрийн барилгыг компаниудын оролцоотойгоор 2015 онд ашиглалтад оруулах даалгавартай байсан. “Зарчмын хувьд дотоодын газрын тосыг боловсруулах үндсэн чиглэлтэй байна. Гэвч дотоодод олборлож байгаа түүхий тосны хэмжээ бага байгаа учраас эхний хэдэн жилд импортын түүхий тосыг боловсруулах бөгөөд хамгийн боломжтой хувилбар нь ОХУ-аас түүхий тос авах. Түүхий тос ОХУ-аас авах, шатахуун импортлохын ялгааг мэргэжилтэнүүд тооцоолж гаргасан ба газрын түүхий тосны гадаад худалдаанд олон улсын зах зээлийн үнийг баримталдаг бол бензин шатахууны үнийг экспортлогч компаниуд өөрсдөө тогтоодог бөгөөд үе үе өсгөн нэмэгдүүлдэг. Ийм учраас нэг тонн түүхий тосны импортын зардал шатахууныхаас хоѐр дахин бага байх аж. Үндсэн хэсэг: Манай улсынсүүлийн 25 жилийн ололтуудын үр дүнд улс төрийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдалд эргэлзээ үүсгэж буй асуудлуудын нэг нь шатахууны хангамж юм. Энэ байдлаас гарах арга зам бол дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах явдал гэж олон жилийн турш дээр дооргүй ярьсан ч өнөөг хүртэл баригдсан үйлдвэр нэг ч алга. Яагаад Монгол Улс нефть боловсруулах үйлдвэргүй өнөөдрийг хүрсэн бэ? Юуны өмнө Монгол орны нөөцийн талаарх судалгаанд анхаарал хандуулж, бид хэдий хэрийн нөөцтэйгээ мэдэх нь чухал юм.
  • 3. Монголд газрын тос илрэх магадлалтай 30 талбар байдаг. 2012 онд 490 мянга орчим тонн газрын тос олборлосон бол 2013 онд 686 мянган тонн, 2014 онд 800 мянга гаруй тонныг гадагш гаргажээ. 2015 оноос эхлэн олборлолтын хэмжээгээ 1.5 сая тонн-д хүргэж нэг тэрбум ам.долларын борлуулалт хийхээр зэхжээ. Улсын хэмжээнд Зүүнбаян, Тамсаг-19, Тамсаг-21 гэсэн гурван үндсэн талбайгаас олборлолт хийдэг. Энэ гурван талбайгаас нийт 332.6 сая тонн баталгаат нөөц бийг баталсан ч ашиглалтын баталгаат нөөц буюу олборлох нөөцийн хэмжээ нь 43 сая тонн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд манайх 1.9 сая тонн газрын тос олборлож урагш гаргаад байгаа юм байна. Ингээд одоогоор 41.1 сая тонн газрын тосны нөөцтэй гэж үзэж байгаа юм. Монгол Улс нефтийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийн улс орнуудаас 33 дугаар байрт орсон. Газрын тос олборлогч болоод удаагүй орны хувьд энэ бол боломжийн үзүүлэлт. Манай улсын газрын тосны дотоодын хэрэглээ 2020 онд 2-2.5 сая тонн хүрэх бөгөед 2018 оноос олборлолтын хэмжээ 1.6 сая тонн хүрэх боломжтой юм байна. Өнгөрсөн жил манай улс 1.4 сая тонн бензин. шатахуун, шатах, тослох материалыг оруулж ирж дотооддын хэрэгцээгээ хангажээ. 1.2 тэрбум ам.долларыг ОХУ-д зарцуулсан нь дотооддоо ам.долларын ханшийг огцом өсгөхөд нөлөөлжээ. Ер нь валютын ханшийг савлалттай, тогтворгүй болгодог гол хүчин зүйл бол шатахууны импортын тоо хэмжээ.Харин Монгол Улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол дээрх бүх сөрөг зүйлүүд арилна. Нефтийн бүтээгдэхүүний импорт, хилийн дундаж үнэ
  • 4. Нефьтийн бүтээгдэхүүний импорт 16% буюу 207 сая доллараар буурчээ. Дотоодын хэрээгцээгээ үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2-3 жилийн дараа бүрэн хангаж эхлэх бөгөөд ам.долларын ханшийг 2020 он гэхэд 1000 төгрөгт барих боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Мөн улсын аюулгүй байдалд хамааралтай стратегийн нөөцөө одоогийнхоос нэг дахин нэмэгдүүлэх сайхан ирээдүй харагдаж байна. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд урагшилж, дараагийн шатны стратегийн зорилготой үйлдвэрүүдийг байгуулахад дөхөм болох юм. Нөгөө талаас дэлхийд томд тооцогдох Хайлаар, Эрээний газрын тосны сав газрын нэг хэсэг нь Хятадад, нэг хэсэг нь нь Монголын нутагт оршиж байгааг судалгаагаар тогтоосон. Монгол Улсын жилийн хэрэгцээний нефть бүтээгдэхүүн 2014 оны байдлаар ердөө нэг сая 50 мянган тонн байна. Үүний 60 хувь нь, зарим эх сурвалжийн тооцоогоор 80 хувь нь дизель түлш юм. Энэ хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр байгуулья гэж бодоход жилд хэдий хэмжээний түүхий тос шаардлагатай вэ? Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ цаашид жилд 10 хувийн өсөлттэй байх, түүнчлэн боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2,5 сая тонн байх тооцоо гарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, жилд 2.5 сая түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр гэсэн үг. Гэхдээ заавал энэ хэмжээний хүчин чадалтай биш юм гэхэд үүнээс бага хэмжээтэй, дотоодын хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангах үйлдвэрүүд байсан ч стратегийн хувьд өндөр ач холбогдолтой гэж үзэж болох юм. Тэр үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор улсын төсөвт жилд 470 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа юм. Түүгээр ч зогсохгүй энэ бол нэг их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, дотоодын бензины борлуулалтын үнийг тогтворжуулах, хямдруулах, экологийн цэвэр бензин шатахуун үйлдвэрлэх, дэлхийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм. Бидний хувьд 2016,2017 он гэхэд 1,5 сая тонн газрын тос олборлох түвшинд хүрнэ. Уул уурхайн яаманд газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлын хэсэг гараад ажиллаж байна.Нефьт эрдэс баялгийнгол нэр
  • 5. төрлийн бүтээгдэхүүний экспортын 2014 оны гүйцэтгэлийг дараах хүснэгтээс харъя. 2014 эхний 11 сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал. №Бүтээгдэхүүний нэр 2013 2014 Өөрчлөлт ( +/-) Экспортын гүйцэтгэл 2014/2013 Тоо хэмжээ Үнийн дүн (сая.дол) Тоо хэмжээ Үнийн дүн (сая.дол) Тоо хэмжээ Үнийн дүн (сая.дол) Нийт экспортод эзлэх хувь 1 Зэсийн баяжмал (мян.тн) 649.8 948.9 1378.1 2,573.6 +728.3 +1624.7 44.5% 2 Нүүрс (сая.тн) 18.2 1,116.1 19.5 848.6 +1.3 -267.5 14.7% 3 Төмрийн хүдэр, баяжмал (сая.тн) 6.7 654.3 6.3 446.4 -0.4 -207.9 7.7% 4 Цайрын баяжмал (мян.тн) 130.8 119.1 99.3 113.2 -31.5 -5.9 1.9% 5 Жоншны баяжмал (мян.тн) 338.1 83.2 313.9 71.5 -24.2 -11.7 1.2% 6 Молибдены баяжмал(мян.тн) 3.9 29.5 4.0 35.6 +0.1 +6.1 0.6% 7 Боловсруулаагүй нефть (сая. баррель) 5.2 515.4 6.9 634.6 +1.6 +119.2 11.0% 8 Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тн-оор 7.5 309.8 10.0 405.2 +2.5 +95.4 7.0% Шийдлийн засгийн газарманай улсын стратегийн нэн тэргүүний бодлого нь нефтийн үйлдвэртэй болох чиглэл гэж тодорхойлсон. Гэхдээ аж үйлдвэрийн сайд
  • 6. Д.Эрдэнэбат “Засгийн газрын тогтоолд хоѐр зүйлтэй тогтоол гарсан. Нэгдүгээрт хаана үйлдвэр барих вэ. Хэдэн үйлдвэр барих гэдэг асуудлыг тогтоосон. Ингээд бид говийн бүсэд үйлдвэр барих хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хоѐрдугаарт зүүн бүсэд буюу өнөөдрийн газрын тос гарч байгаа байршлаа сонгож барих нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.Тухайлбал,Сайншандын Зүүнбаян, Дорнодын Тамсаг гэсэн хоѐр газрын аль нэгэнд үйлдвэр барихаар тогтсон бөгөөд газрын нам дор байрлалтай гэдгээр нь мэргэжилтнүүд еренхийдөө Зүүнбаян гэсэн хувилбарыг нь дэмжээд байгаа аж. Зүүн баянгийн хэсэг нь манай улсын хамгийн нам доор газар учраас хаанаас ч төмөр хоолой татсан ч хямд өртгөөр нефт боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ татах боломжтой гэж үзээд байгаа юм. Дархан-Уул аймгийн төвд төмөрлөгийн хүнд үйлдвэрийн суурь бий болгочихоод нэмж нефть нэрэх үйлдвэр байгуулна гэдэг нь зөв үү. Тэндхийн экологийн даац хүрэх үү? Мөн Дархан-Уул аймагт бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зонхилдог. Энэ бүрэн эрхийн хугацаанд бид нефть, зэс, ган боловсруулах үйлдвэрүүдийн суурийг тавихыг зорьж байна гэж тэмдэглэжээ. Дүгнэлт: Дарханчууд энэ үйлдвэрийг хэзээ босохыг хүсэн хүлээж байна. Дарханы боловсруулах үйлдвэрийн тухайд гаднаас импортоор оруулж ирэх тосон дээр суурилсан тооцоо судалгаатай байсан. Түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 оны дөрөвдүгээр сард гаргасан зөвлөмжийн дагуу өөрийн оронд олборлож байгаа тосон дээр суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах талаар дахин судлах шаардлагатай гэж үзсэн байна. Нэгэнт хоѐр үйлдвэр байгуулна гэж байгаа бол нэгийг нь дотоодынхоо нөөц дээр тулгуурлан барих, нөгөөгий нь импортын газрын тос ашиглан Дархан-Уул аймагт барих нь зүйтэй юм. Манай аймагт байгуулах газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ нь бэлэн, хөрөнгө оруулагч нь бэлэн, газар нь бэлэн, ажиллах хүчний нөөцтэй байгаа нөхцлүүдийг харгалзан үйлдвэрээ аль болох хурдан хугацаанд байгуулаад эхэлчихвэл улс орны эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй байна. Нөгөө талаар төр засгийн шийдвэр улс төржилтөөс хамааралгүйгээр явагдаж байвал ард түмний амьдралд тус
  • 7. дэмтэй бөгөөд аймгийн удирдлага, сонгогдсон их хурлын гишүүд асуудлыг шийдвэрлэх тал дээр эрчимтэй ажиллах хэрэгтэй байна. Ашигласан материал: 1.Mining.mn 2.Mongolianminingjournal, 2014 он 3.Ашигт малтмалын газрын материал 4.Монгол банк, гадаад худалдааны тойм, 2014 он 5.http://www.darkhantimes.com/