SlideShare a Scribd company logo
1 of 94
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА IS МУРУЙ
1. IS – LM загварын тухай
2. Кейнсийн эдийн засгийн тэнцвэр
3. Зээлийн хүүгийн түвшин ,хөрөнгө оруулалт ба IS
муруй
4. Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг ашигласан
IS муруйн тайлбар
5. IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
1. IS – LM загварын тухай
АНУ-ын түүхэнд учирсан хамгийн их сүйрэл
бүхий эдийн засгийн хямрал бол Их уналт байсан
юм. 1933 онд АНУ-ын ажиллах хүчний дөрөвний
нэг нь ажилгүйдэж бодит ҮНБ нь 1929 оны
түвшнээсээ 30% багасчээ.
Сонгодог онолын үзэл баримтлалаар эдийн
засгийн уналтын шалтгааныг тайлбарлаж чадахгүй
байв. Сонгодог онолоор бол үйлдвэрлэлийн хүчин
зүйлүүдийн нийлүүлэлт болон хэрэглэж буй
технологиос үндэсний орлого хамаардаг хэмээн
баталдаг.
1936 онд “ Ажил эрхлэлт, зээлийн хүү ба
мөнгөний ерөнхий онол” гэдэг номыг Английн эдийн
Джон Мейнард Кейнс бичсэн нь эдийн засгийн
шинжлэх ухаанд гарсан хувьсгал байв.
Кейнс эдийн засагийн сонгодог онолын зэрэгцээ
эдийн засгийн шинжилгээний шинэ аргыг
дэвшүүлсэн юм.
Дурдсан бүтээлд дэвшигдсэн үзэл баримтлалд
үндэслэн яваандаа эдийн засгийн идэвжлийн
хэлбэлзлийн зүй тогтлыг шинэ янзаар ухааран ойлгох
болсон билээ.
Кейнс нийт эрэлтийн бууралт нь эдийн засгийн
хямралыг тодорхойлдог орлогын эрс багасалт болон
ажилгүйдлийн эрс өсөлтийн шалтгаан мөн гэжээ.
Тэрбээр зөвхөн нийт нийлүүлэлт өөрөөр хэлбэл,
эдийн засагт байгаа капитал, хөдөлмөр болон
технологи л үндэсний орлогын түвшинг
тодорхойлдог гэж үздэг сонгодог онолыг
шүүмжилсэн юм.
Орчин үеийн эдийн засагчид энэхүү хоёр үзэл
баримтлалыг нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн
загварт эвлэрүүлэн нэгтгэж байгаа юм.
Нийт эрэлтийн загварыг IS-LM хэмээн нэрэлдэг
бөгөөд энэ нь эдүгээ Кейнсийн онолыг
тайлбарлахад ноёрхож буй гол баримтлал болж
байгаа юм.
IS-LM загварт үнийг екзоген буюу гадаад параметр
гэж үзэж үндэсний орлогын хэмжээг ямар хүчин
зүйлүүд тодорхойлдогийг харуулдаг.
Энэ загвар нь үнийн түвшин тогтмол байгаа
нөхцөлд богино хугацаанд үндэсний орлогын
өөрчлөлтийг харуулдаг загвар юм.
IS-LM загвар нь юунаас шалтгаалж нийт эрэлтийн
муруй хөдөлдгийг харуулдаг загвар ч гэж хэлж болно.
Энэ загварын агуулгыг ингэж хоёр янзаар тайлбарлах
нь угтаа адилхан зүйл юм.
Доорх зургаас харахад үнийн түвшин хэвээрээ байхад
орлогын хэмжээ өөрчлөгдөхөд нийт эрэлтийн муруй
шилжиж байна.
Энэ бол богино хугацаанд үнэ өөрчлөгдөөгүй байхад
нийт эрэлтийн муруйн хөдлөл нь орлогын хэмжээний
өөрчлөлтийг тодорхойлдог гэсэн үг.
Нийт эрэлтийн муруйн хөдлөл
IS-LM загвар нь IS, LM гэсэн хоёр муруйгаас
бүрдэнэ.
IS нь “Хөрөнгө оруулалт”( Investment) ба
“Хадгаламж”(Saving) гэсэн үг.
IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээлийн нөхцөл байдлыг тодорхойлно.
LM нь “ Хөрвөх чадвар”(Liquidity) ба “Мөнгө”(
Money) гэсэн үг.
LM муруй нь мөнгөний зах зээлийн нөхцөл
байдлыг тодорхойлно.
Зээлийн хүүгийн түвшин нь IS-LM загварын хоёр
бүрдэл хэсгийг холбодог юм.
Загвар нь энэ хоёр зах зээлийн хоорондын
харилцан үйлчлэл нь ямархуу маягаар нийт эрэлтийг
тодорхойлох вэ гэдгийг харуулна.
1937 онд IS – LM загвар нь анх удаа Нобелийн
шагналт эдийн засагч Джон Хиксийн сонгодог
өгүүлэлд нийтлэгджээ.
2.Кейнсийн эдийн засгийн тэнцвэр
IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл
дээр үүсдэг зээлийн хүүгийн түвшин ба орлогын
хоорондох харилцан хамаарлыг тусгадаг.
Энэхүү холбоог ойлгож мэдэхийн тулд “Кейнсийн
загалмай” хэмээн нэрлэгддэг бүтээгдэхүүн ,
үйлчилгээний эрэлтийн энгийн онолоос эхлэе.
Кейнсийн загалмай нь үндэсний орлогын тухай
Кейнсийн онолыг маш хялбараар тайлбарладаг. Энэ
нь IS-LM гэсэн загварыг авч үзэхэд хэрэгтэй зүйл
юм.
Төлөвлөгдсөн зардал. Кейнсийн загалмайг гаргаж
авахын тулд төлөвлөгдсөн зардлуудын хэмжээг
тодорхойлдог хүчин зүйлүүдээс эхлэе.
Төлөвлөгдсөн зардал гэдэг нь бүтээгдэхүүн,
үйлчилгээг худалдан авахаар өрх гэр, пүүс, засгийн
газраас төлөвлөж буй зардлын нийлбэр дүн юм.
Хэрэв эдийн засаг нь хаалттай гэж үзвэл, цэвэр
экспорт тэгтэй тэнцүү байх бөгөөд төлөвлөгдөж буй
зардал E-г төлөвлөгдсөн хэрэглээ C, төлөвлөгдсөн
хөрөнгө оруулалт I ба төлөвлөгдсөн засгийн газрын
зардал G нийлбэрээр тодорхойлж болно.
Энэ тэгшитгэлд хэрэглээний функцийг нэмбэл: C=C(Y-
T) болно.
Хэрэглээний функц нь хэрэглээ ба хувийн цэвэр
орлого (Y-T)-с хамаарна.
Хувийн цэвэр орлого нь үндэсний орлогоос(Y)
татварыг(T) хассанаар илэрхийлэгджээ.
Үүний зэрэгцээгээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын
түвшинг тогтмол (I=Ῑ) гэж үзвэл, төсвийн бодлого
болох засгийн газрын зардал ба татварын хэмжээ
өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ:G = Ḡ, T=ത𝑇
Төлөвлөгдсөн зардал орлогын функци болох нь
Энэ шулуун нь эерэг налалттай байх бөгөөд
орлогын илүү өндөр түвшин нь хэрэглээний илүү
өндөр түвшинд хүргэж байна.
Ингэхлээр төлөвлөгдсөн зардлын түвшин ч илүү
өндөр болно.
Шулууны налалт нь ахиу хэрэглэх хандлагыг
(MPC) тодорхойлох бөгөөд орлого нэг нэгжээр
нэмэгдэхэд төлөвлөгдсөн зардал хэдий чинээ өсч
байгааг харуулна.
Тэнцвэрт нөхцөл дэх эдийн засаг. Хэрэв эдийн засаг
нь тэнцвэрт нөхцөлд байна гэж үзвэл бодит орлого нь
төлөвлөгдөж буй зардалтай тэнцүү байна.
Иймээс Y нь зөвхөн нийт орлоготой төдийгүй,
түүнчлэн бараа, үйдчилгээний бодит зардалтай
тэнцүү байна.
Тэнцвэрт нөхцөлийг бид дараах байдалтай бичиж
болно:
Бодит зардал = Төлөвлөгдсөн зардал
Y = E
Кейнсийн загалмай
Эдийн засаг хэрхэн яаж тэнцвэрждэг вэ ?
Кейнсийн загалмайд орлого нь төлөвлөгдөж буй
зардалтай тэнцүү байгаа А цэгт эдийн засаг
тэнцвэртэй байна.
Хэрэв пүүсийн үйлдвэрлэл Ү1 –ийн түвшинд байгаа
бол төлөвлөсөн зардал нь үйлдвэрлэлээс бага байна.
Иймд пүүсүүдэд нөөцийн хуримтлал бий болно.
Нөөцийн энэ хуримтлал пүүсүүдийг үйлдвэрлэлээ
бууруулахад хүргэнэ.
Яг үүнтэй адил хэрэв пүүсүүд Ү2 –ийн түвшин
үйлдвэрлэсэн гэвэл төлөвлөгдөж буй хөрөнгө
оруулалт Е2 нь үйлдвэрлэлээсээ илүү гарна.
Иймд пүүс нөөцөө эргүүлж худалдана.
Нөөц ийнхүү багасгах нь үйлдвэрлэлээ нэмэх
сонирхол бий болгоно
Кейнсийн загалмай дахь тэнцвэрт байдал руу шилжих
хөдөлгөөн
Y1> E1
Y2< E2
Бүхэлдээ Кейнсийн Загалмай нь төлөвлөгдөж буй
хөрөнгө оруулалтын хэмжээ болон сангийн
бодлогын тухайн түвшинд орлого Ү яаж
тодорхойлогддогийн харуулдаг юм.
Энэ загварыг эдгээр экзоген хувьсагчдын аль нэг
нь өөрчлөгдөхөд орлого яаж өөрчлөгдөхийг
харуулахад ашиглаж болно.
Сангийн бодлого ба үржүүлэгч (мультипликатор):
Засгийн газрын зардал өөрчлөгдөхөд ямар
нөлөөтэй байдгийг харуулахын тулд кейнсийн
загалмайг ашиглая./Зураг 5/
Хэрэв улсын зардал ∆G хэмжээгээр нэмэгдвэл
төлөвлөгдөж буй зардлуудын шугам дээшээ ∆G
шилжинэ.
Орлогын тухайн түвшинд засгийн газрын
зардалын хэмжээ ∆G гээр өсөхөд төлөвлөгдөж буй
зардал бас энэ хэмжээгээр өснө.
Тэнцвэр нь А цэгээс В цэгт шилжиж ,харин орлого
Ү1 -ээс Ү2 хүртэл нэмэгдэнэ. Энд орлогын өсөлт ∆Ү
нь засгийн газрын зардлын өсөлт ∆G-гээс илүү
байна.
Сангийн бодлого нь үржүүлэгчийн нөлөөтөй
байна.
МG = ∆Ү/∆G
МG - Засгийн газрын зардлын үржүүлэгч
( Мультипликатор )
Тэр нь засгийн газрын зардал нэгжээр,
жишээ нь нэг доллараар нэмэгдэхэд орлого
хичнээнээр өсөхийг харуулдаг юм.
МG = 1/(1-MPC)
∆Ү/∆G = 1/(1-MPC) ∆Ү = ∆G /(1 -MPC)
Кейнсийн загалмай дахь засгийн газрын зардлын
өсөлт
Татварыг ΔТ хэмжээгээр багасгахад хувийн цэвэр
орлого Y-T нь шууд ΔТ хэмжээгээр өснө. Иймд
хэрэглээ MPC x ΔТ хэмжээгээр бас өснө.
Доорх зураг дээр харуулснаар төлөвлөгдөж буй
зардлын хэмжээ MPC x ΔТ –тэй тэнцүүгээр дээш
шилжинэ.
Эдийн засгийн тэнцвэр А цэгээс В цэгт шилжинэ.
Засгийн газрын зардлын өсөлт орлогод үржүүлэгчийн
нөлөөлтэй байдгийн яг адил татварын бууралт нь
үржүүлэгчийн нөлөөлтэй байна.
MT = ∆Ү/∆T
MT - Татварын үржүүлэгч
(Мультипликатор)
Тэр нь татвар нэгжээр, жишээ нь нэг
доллараар буурахад орлого хичнээнээр өсөхийг
харуулдаг юм.
MT = - MPC /(1- MPC )
ΔY/ΔТ = - MPC /(1- MPC )
ΔY = - MPC ∙ ΔТ /(1- MPC )
Кейнсийн загалмай дахь татварын бууралт
3.Зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө оруулалт ба IS
муруй
Кейнсийн загалмай бол IS-LM загварын зөвхөн
суурь мөн.
Тэгэхдээ энэ нь төлөвлөгдөж буй хөрөнгө
оруулалтыг тогтмол байхаар тусгадгаараа нэн
хялбаршуулсан загвар юм.
Тэгвэл жинхэнэ ёсоороо бол төлөвлөгдөж буй
хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшингээс
хамаардаг.
Иймээс энэ загварт зээлийн хүүгийн түвшин ба
хөрөнгө оруулалт хоёрын хамаарлыг тусган
төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын тэгшитгэлийг
оруулах ёстой.
Энэ тэгшитгэлийг бичвэл: I = I (r)
Хөрөнгө оруулалтын энэ функцийг зураг А дээр
дүрслэн үзүүлэв.
Зээлийн хүүгийн норм r1–ээс r2 болж өссөний
улмаас төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт I(r1)-ээс
I(r2)болж багасч байна
Зураг В дээр Кейнсийн загалмайг үзүүлэв.
Энд төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалт I(r1)–ээс
I(r2) болж буурснаас орлого Ү1–ээс Ү2 хүртэл
буурчээ.
Зураг С дээр IS муруйг дүрсэлсэн бөгөөд энэ нь
зээлийн хүүгийн түвшин ба орлогын хоорондох
харилцан үйлдлийн үр дүн юм.
Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр
байвал орлого төдий чинээ бага байдаг хамаарал энд
илэрч байна.
Зээлийн хүүгийн түвшин нэмэгдэж буй үед орлого
яаж өөрчлөгддөгийг тодорхойлохын тулд хөрөнгө
оруулалтын функц болон Кейнсийн загалмайн
графикийг ашиглаж болох юм.
Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшинтэй
урвуу хамааралтай байдаг тул зээлийн хүүгийн түвшин
r1–ээс r2 хүртэл өссөний улмаас хөрөнгө оруулалтын
хэмжээ I(r1)-ээс I(r2) хүртэл багасна.
Төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт ингэж багассанаас
зардлын функц зураг В дээр тусгагдсан шиг доош
шилжинэ.
Зардлын функцийн шилжилт нь орлогыг нэн
доогуур түвшинд аваачна. Иймээс зээлийн хүүгийн
түвшингийн өсөлт нь орлогыг бууруулна.
Хөрөнгө оруулалтын функц ба Кейнсийн загалмайн
харилцан үйлчлэлийн үр дүнд илрэн гарсан зээлийн
хүүгийн түвшин ба орлогын түвшингийн хоорондох
энэхүү хамааралыг IS муруй тусгадаг.
Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байна,
төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын түвшин
доогуур байна. Энэ шалтгаанаар IS муруй нь зураг
С дээр үзүүлсэн шиг сөрөг налалттай байна.
IS муруйн шилжилт.
IS муруйн цэг бүр нь зээлийн хүүгийн тухайн
түвшинд орлогын түвшин ямар байгааг харуулна.
Кейнсийн загалмайн загвараас орлогын түвшин
сангийн бодлогоос мөн хамаарна гэдгийг мэдэж авсан
билээ.
Тодорхой сангийн бодлогын хувьд IS муруйг зурж
болно. Өөрөөр хэлбэл IS муруй нь G ба T тогтмол
гэдгийг илэрхийлнэ.
Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь
шилжилт хийнэ.
Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь
шилжилт хийнэ.
Зураг A дээр Засгийн газрын зардал G1 ээс G2 хүртэл
өсөхөд IS муруй нь ямар маягаар шилжилт хийхийг
шинжлэх зорилгоор Кейнсийн загалмайг ашиглан
харуулъя.
Энэ графикийг зээлийн хүүгийн түвшин болон
төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт өгөгдсөн байхад
зурах боломжтой.
Кейнсийн загалмай нь сангийн бодлого
өөрчлөгдөхөд төлөвлөгдөж буй зардал өсдөгийг,
түүнчлэн энэ нь орлогын тэнцвэрийн түвшинг Ү1 -ээс
Ү2 хүртэл нэмэгдүүлэхийг харуулдаг.
Иймээс засгийн газрын зардлын өсөлт нь IS муруйг
хэрхэн хөдөлгөхийг дүрслэн үзүүлдэг.
Зураг A дээр засгийн газрын зардлын өсөлт IS
муруйг баруун тийш шилжүүлнэ.
Зураг A нь засгийн газрын зардал өсөхөд төлөвлөгдөж
буй зардал өсөж байгааг харуулж байна.
Зээлийн хүүгийн дурын түвшингийн үед
төлөвлөгдөж буй зардал ΔG хэмжээгээр өсөхөд орлого
нь ΔC/(1-MPC) хэмжээгээр өсдөгийг дээшээ хийж буй
шилжилт харуулна.
Иймээс зураг B дээр IS муруй нь энэ хэмжээгээр
шилжилт хийж байна.
Зураг A. Улсын зардлын өсөлт IS муруйг баруун тийш
шилжүүлэх
Зураг B. IS муруйн шилжилт
Ү1 Ү2 Ү
r
ҧ𝑟
→
∆𝑮
𝟏 − 𝑴𝑷𝑪
IS1
IS1
Татварын бууралт нь зардал ба орлогыг
нэмэгдүүлдэг учир IS муруйг мөн л баруун тийш
шилжилт хийлгэнэ.
Засгийн газрын зардал багасах буюу татварын
өсөлт орлогыг бууруулдаг учир төсвийн бодлогын
тийм өөрчлөлт нь IS муруйг зүүн тийш шилжүүлнэ.
IS муруй нь бүхэлдээ зээлийн хүүгийн түвшин ба
орлогын түвшингийн хоорондох холбоог харуулах
бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн
тэнцвэрийг харуулдаг.
4.Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг
ашигласан IS муруйн тайлбар.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт ба
нийлүүлэлтийн хооронд, түүнчлэн зээлийн
хөрөнгийн эрэлт ба нийлүүлэлтийн хооронд
холбоо байдаг.
Энэ нь IS муруйг тайлбарлах бас нэг шижим мөн.
Үндэсний тооцооны адилтгалыг эргэн саная:
Ү = C + I + G →Y – C – G = I→S = I
Энэ тэгшитгэлийн зүүн тал нь үндэсний хадгаламж
S-ийг илэрхийлнэ.
Энэ нь хувийн хадгаламж Y- T- C ба улсын
хадгаламж T – G - ийн нийлбэр мөн, харин баруун
тал нь хөрөнгө оруулалт I юм.
Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварт үндэслэн
IS муруйг байгуулахын тулд С- г хэрэглээний
функциэр , I – ийг хөрөнгө оруулалтын фунцкиэр
сольбол:
Y – C(Y – T) – G = I(r)
Зээлийн хөрөнгийн нийлүүлэлт орлого болон төсөв
албан татварын бодлогоос шалтгаалдагийг
тэгшитгэлийн зүүн тал, зээлийн хөрөнгийн эрэлт нь
зээлийн хүүгийн түвшингээс шалтгаалдагийг
тэгшитгэлийн баруун тал баталж байна.
Зээлийн хүүгийн түвшин нь зээлийн хөрөнгийн
эрэлт ба нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхүйцээр
өөрчлөгддөг юм.
Доорх зураг дээр орлогын хэмжээ ямар ч байсан
зээлийн хөрөнгийн зах зээлийг тэнцвэржүүлдэг
зээлийн хүүгийн түвшинг IS муруй илэрхийлдгийг
харуулна.
Орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд үндэсний
хадгаламж (Y- C - G) бас өснө.
Зээлийн хөрөнгийн нэмэгдэж буй нийлүүлэлт
зээлийн хүүгийн нормыг r1 –ээс r2 хүртэл бууруулна.
IS муруй энэхүү харилцан хамаарлыг нэгтгэдэг.
Тухайлбал: орлого илүү байх нь хадгаламж үлэмж их
байхад хүргэдэг бөгөөд ингэхлээр тэнцвэртэй үеийн
зээлийн хүүгийн түвшин илэрхий доогуур байна
гэсэн үг.
Энэ шалтгаанаар, IS муруй нь сөрөг налалттай байна.
Зураг A. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй
холбон тайлбарлах нь
R
L(r)
Орлого гаргалт
R
L(r)
Орлого гаргалт
Зээлийнхүүгийнтүвшин
L(r)
I ,S
R1
R2
S(Ү1 ) S(Ү2 )
Зураг B. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй
холбон тайлбарлах нь
Зээлийнхүүгийнтүвшин
R
IS
Y1Орлого гаргалт YY2
R1
R2
Зураг A дээр орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд
хадгаламж өсдөгийг, иймээс зээлийн хүүгийн
түвшин буурдагийг харуулж байна.
Зураг B дээр IS муруй нь орлого болон зээлийн
хүүгийн түвшний хоорондох энэхүү урвуу
хамаарлыг тусгаж байна.
Ийм учраас IS муруй сөрөг налалттай байна. IS
муруйг ингэж тайлбарлахад сангийн бодлогын
өөрчлөлт IS муруйг яагаад шилжүүлдгийг бас хэлж
өгч байгаа юм.
Орлогын тухайн хэмжээнд засгийн газрын зардлыг
өсгөх буюу татварыг багасгавал үндэсний хадгаламж
хорогдоно.
Зээлийн хөрөнгийн зах зээл дээр нөөцийн
нийлүүлэлтийг хорогдуулахад зээлийн хүүгийн
түвшин дээшилж тэнцвэржилтийг хангана.
Ийм маягаар орлогын тухайн хэмжээ өөрчлөгдөөгүй
байхад зээлийн хүүгийн түвшин дээшилж байгаа
болохоор сангийн урамшуулагч бодлогын
өөрчлөлтийн тусгал болж IS муруй дээшээ шилжинэ.
5.IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
Y= C(Y-T) + I(r) + G тэгшитгэлд тохирох зээлийн
хүүгийн түвшин (r) ба орлого (Y) болон хоёрын
хослолыг үзүүлдэг утгаар нь IS муруйг
тайлбарладаг өөр арга байдаг.
Энэхүү тэгшитгэл үндэсний тооцооны үндсэн
адилтгалууд, хэрэглээний функц ба хөрөнгө
оруулалтын функцийг нэгтгэдэг.
Хэрэв бид хэрэглээний болон хөрөнгө оруулалтын
функцуудыг шугаман функц гэвэл IS муруйн талаар
улам илүү мэдэх болно
Үндэсний тооцооны адилтгалаас эхэлье: Y= C+I+G
Одоо хэрэглээний функцийг доорх байдлаар
харуулъя:
C = a + b (Y-T)
Энд a ба b эерэг параметр, харин хөрөнгө
оруулалтын функци нь:
I = c - dr болно.
Энд c ба d эерэг параметр мөн.
Параметр b нь ахиу хэрэглээ хандлагыг илэрхийлсэн
эерэг параметр бөгөөд тэг ба нэг хоёрын хооронд
утгатай гэж үзсэн.
Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшин
буурахад нэмэгддэг тул хөрөнгө оруулалт зээлийн
хүүгийн түвшинд яаж өртөгдөхийг d параметрээр
тодорхойлно. d-ийн өмнө хасах тэмдэг байна.
Дээрх гурван тэгшитгэлээс IS муруйд холбогдох
алгебрийн тэгшитгэлийг гаргаж, улмаар IS муруйн
байрлал, түүний налалтыг юу тодорхойлдгийг авч үзэх
болно.
Хэрэв үндэсний тооцооны адилтгалд хэрэглээ ба
хөрөнгө оруулалтын шугаман функцуудыг оруулбал
доорх тэгшитгэл гарна:
Y = [ a + b (Y - T)] + (c – dr) + G
Тэгшитгэлийн хоёр талд Ү харагдаж байгааг
анхаарах хэрэгтэй.
Энэ тэгшитгэлийн зүүн хэсэг дэхь Ү-ээс бүх
гишүүдийг бүлэглэвэл доорх байдлаар
илэрхийлэгдэнэ:
Y - bY = (a + b) + (G - bT) - dr
Y-г бодож гаргавал:
Энэ тэгштгэл бол IS муруйн алгебрийн
илэрхийлэл юм.
Энэ нь зээлийн хүүгийн түвшин r ямар ч байсан
хамаагүй, бас сангийн бодлогын хувьсагчид G ба T
өөрчлөгдөхөд орлого Ү- ийн түвшингийн
параметрүүдийг өгдөг юм.
Сангийн бодлого өөрчлөгдөөгүй үед тэр нь зээлийн
хүүгийн түвшин ба орлогын хэмжээ хоёрын холбоог
харуулдаг.
Тухайлбал, зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ
өндөр байвал орлогын хэмжээ төдий чинээ бага
байдгийг илэрхийлнэ.
IS муруйн график G ба T - ийн утга өөрчлөгдөөгүй
байхад Ү ба r янз бүрийн утгатай байгаа нөхцөл дэх
энэхүү тэгшитгэлийн графикийг дүрсэлдэг.
IS муруйн талаар өмнө хийсэн дүгнэлтүүдийг энэ
тэгшитгэлийг ашиглан шалгаж болно. Үүнд:
Нэгдүгээрт, зээлийн хүүгийн түвшингийн
коэффициент сөрөг тул IS муруй сөрөг налалттай
байна. Энэ бол зээлийн хүүгийн түвшин нэн өндөр
нөхцөлд орлого эрс буурна гэсэн үг.
Хоёрдугаарт, засгийн газрын зардлын
коэффициент эерэг тул улсын зардлын өсөлт IS ийн
муруйг баруун тийш шилжүүлдэг.
Гуравдугаарт, албан татварын коэффициент сөрөг тул
татварын өсөлт IS муруйг зүүн тийш шилжүүлнэ.
Зээлийн хүүгийн түвшний коэффициент –d/(1-b)
байгаа нь IS огцом налуу байхыг хэлж байгаа юм.
Хэрэв зээлийн хүүгийн түвшинг хөрөнгө оруулалт
хурц мэдэрч байгаа тул d нэн их, орлого ч зээлийн
хүүгийн түвшний өөрчлөлтийг хурц мэдрэмжтэй
хүлээж авна.
Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин ялигүй
өөрчлөгдхөд орлого үлэмж их байна.
IS муруй харьцангуй налуу байна.
Үүний эсрэг хэрэв зээлийн хүүгийн түвшинд хөрөнгө
оруулалт тийм хүчтэй биш өртөгдөж байгаа тул d бага,
иймд орлого ч зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтийг
аядуу хүлээж авна.
Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин үлэмж
өөрчлөгдсөн ч орлого ялигүй өөрчлөгдөнө.
IS огцом налуу байна.
IS муруйн налалт ахиу хэргэлэх хандлага b ээс яг адил
хамаарна. Тухайлбал b хичнээн их байвал зээлийн
хүүгийн түвшний тухайн өөрчлөлтийн үр дүнд орлого
төчнөөн их өөрчлөгдөнө.
Үүний шалтгаан нь гэвэл: ахиу хэргэлэх хандлага
их байна гэдэг нь үржүүлэгчийн утга их байдагт
оршино.
Үржүүлэгчийн хэмжээ хэдий чинээ их бол хөрөнгө
оруулалтад гарсан өөрчлөлт орлогод төдий чинээ их
хүчтэй нөлөө үзүүлнэ.
Иймд IS муруй төдий чинээ их налуу байна. Ахиу
хэргэлэх хандлага b сангийн бодлогын өөрчлөлт IS
муруйг ямар нэг хэмжээгээр шилжүүлэхийг
тодорхойлдог.
G (1/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай
дахь засгийн газрын зардалын үржүүлэгч мөн.
T(-b/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай
дахь татварын үржүүлэгч юм.
Ахиу хэрэглэх хандлага хэдий чинээ их байвал
үржүүлэгчийн хэмжээ төдий чинээ их, иймд
сангийн бодлогын улмаас IS муруй төдий чинээ хол
зайнд шилжинэ.
IS муруй нь орлого (Ү) болон зээлийн хүүгийн
түвшин
(r) - ийн аль алиныг тодолхойлдоггүй юм.
IS муруй бол бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээл дээр Ү ба r ийн хооронд байж болох боломжийн
хослолыг тусгадаг юм.
Эдийн засаг дахь тэнцвэрт байдлын
параметрүүдийг тодорхойлхын тулд орлого ба
зээлийн хүүгийн нормын хоорондох бас нэг
шүтэлцээг авч үзэх ёстой.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021onhicheel2020
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020hicheel2020
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлогоTuru Turuu
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв OGanchimeg
 
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагЭнхтамир Ш
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020hicheel2020
 

What's hot (20)

Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв
 
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 

Similar to Lecture 11.2019 2020

lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020hicheel2020
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020hicheel2020
 
MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
Econl15.2020-2021on
Econl15.2020-2021onEconl15.2020-2021on
Econl15.2020-2021onhicheel2020
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Lecture 14.2019 2020
Lecture 14.2019  2020Lecture 14.2019  2020
Lecture 14.2019 2020hicheel2020
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1Tj Crew
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020hicheel2020
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfssuserca5598
 
MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020hicheel2020
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 

Similar to Lecture 11.2019 2020 (20)

lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020
 
MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Econl15.2020-2021on
Econl15.2020-2021onEconl15.2020-2021on
Econl15.2020-2021on
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Lecture 14.2019 2020
Lecture 14.2019  2020Lecture 14.2019  2020
Lecture 14.2019 2020
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 
MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Lecture 11.2019 2020

  • 1. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА IS МУРУЙ 1. IS – LM загварын тухай 2. Кейнсийн эдийн засгийн тэнцвэр 3. Зээлийн хүүгийн түвшин ,хөрөнгө оруулалт ба IS муруй 4. Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг ашигласан IS муруйн тайлбар 5. IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
  • 2. 1. IS – LM загварын тухай АНУ-ын түүхэнд учирсан хамгийн их сүйрэл бүхий эдийн засгийн хямрал бол Их уналт байсан юм. 1933 онд АНУ-ын ажиллах хүчний дөрөвний нэг нь ажилгүйдэж бодит ҮНБ нь 1929 оны түвшнээсээ 30% багасчээ. Сонгодог онолын үзэл баримтлалаар эдийн засгийн уналтын шалтгааныг тайлбарлаж чадахгүй байв. Сонгодог онолоор бол үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн нийлүүлэлт болон хэрэглэж буй технологиос үндэсний орлого хамаардаг хэмээн баталдаг.
  • 3. 1936 онд “ Ажил эрхлэлт, зээлийн хүү ба мөнгөний ерөнхий онол” гэдэг номыг Английн эдийн Джон Мейнард Кейнс бичсэн нь эдийн засгийн шинжлэх ухаанд гарсан хувьсгал байв. Кейнс эдийн засагийн сонгодог онолын зэрэгцээ эдийн засгийн шинжилгээний шинэ аргыг дэвшүүлсэн юм. Дурдсан бүтээлд дэвшигдсэн үзэл баримтлалд үндэслэн яваандаа эдийн засгийн идэвжлийн хэлбэлзлийн зүй тогтлыг шинэ янзаар ухааран ойлгох болсон билээ.
  • 4. Кейнс нийт эрэлтийн бууралт нь эдийн засгийн хямралыг тодорхойлдог орлогын эрс багасалт болон ажилгүйдлийн эрс өсөлтийн шалтгаан мөн гэжээ. Тэрбээр зөвхөн нийт нийлүүлэлт өөрөөр хэлбэл, эдийн засагт байгаа капитал, хөдөлмөр болон технологи л үндэсний орлогын түвшинг тодорхойлдог гэж үздэг сонгодог онолыг шүүмжилсэн юм. Орчин үеийн эдийн засагчид энэхүү хоёр үзэл баримтлалыг нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн загварт эвлэрүүлэн нэгтгэж байгаа юм.
  • 5. Нийт эрэлтийн загварыг IS-LM хэмээн нэрэлдэг бөгөөд энэ нь эдүгээ Кейнсийн онолыг тайлбарлахад ноёрхож буй гол баримтлал болж байгаа юм. IS-LM загварт үнийг екзоген буюу гадаад параметр гэж үзэж үндэсний орлогын хэмжээг ямар хүчин зүйлүүд тодорхойлдогийг харуулдаг. Энэ загвар нь үнийн түвшин тогтмол байгаа нөхцөлд богино хугацаанд үндэсний орлогын өөрчлөлтийг харуулдаг загвар юм.
  • 6. IS-LM загвар нь юунаас шалтгаалж нийт эрэлтийн муруй хөдөлдгийг харуулдаг загвар ч гэж хэлж болно. Энэ загварын агуулгыг ингэж хоёр янзаар тайлбарлах нь угтаа адилхан зүйл юм. Доорх зургаас харахад үнийн түвшин хэвээрээ байхад орлогын хэмжээ өөрчлөгдөхөд нийт эрэлтийн муруй шилжиж байна. Энэ бол богино хугацаанд үнэ өөрчлөгдөөгүй байхад нийт эрэлтийн муруйн хөдлөл нь орлогын хэмжээний өөрчлөлтийг тодорхойлдог гэсэн үг.
  • 8.
  • 9. IS-LM загвар нь IS, LM гэсэн хоёр муруйгаас бүрдэнэ. IS нь “Хөрөнгө оруулалт”( Investment) ба “Хадгаламж”(Saving) гэсэн үг. IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлно. LM нь “ Хөрвөх чадвар”(Liquidity) ба “Мөнгө”( Money) гэсэн үг. LM муруй нь мөнгөний зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлно.
  • 10. Зээлийн хүүгийн түвшин нь IS-LM загварын хоёр бүрдэл хэсгийг холбодог юм. Загвар нь энэ хоёр зах зээлийн хоорондын харилцан үйлчлэл нь ямархуу маягаар нийт эрэлтийг тодорхойлох вэ гэдгийг харуулна. 1937 онд IS – LM загвар нь анх удаа Нобелийн шагналт эдийн засагч Джон Хиксийн сонгодог өгүүлэлд нийтлэгджээ.
  • 11. 2.Кейнсийн эдийн засгийн тэнцвэр IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр үүсдэг зээлийн хүүгийн түвшин ба орлогын хоорондох харилцан хамаарлыг тусгадаг. Энэхүү холбоог ойлгож мэдэхийн тулд “Кейнсийн загалмай” хэмээн нэрлэгддэг бүтээгдэхүүн , үйлчилгээний эрэлтийн энгийн онолоос эхлэе. Кейнсийн загалмай нь үндэсний орлогын тухай Кейнсийн онолыг маш хялбараар тайлбарладаг. Энэ нь IS-LM гэсэн загварыг авч үзэхэд хэрэгтэй зүйл юм.
  • 12.
  • 13. Төлөвлөгдсөн зардал. Кейнсийн загалмайг гаргаж авахын тулд төлөвлөгдсөн зардлуудын хэмжээг тодорхойлдог хүчин зүйлүүдээс эхлэе. Төлөвлөгдсөн зардал гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахаар өрх гэр, пүүс, засгийн газраас төлөвлөж буй зардлын нийлбэр дүн юм. Хэрэв эдийн засаг нь хаалттай гэж үзвэл, цэвэр экспорт тэгтэй тэнцүү байх бөгөөд төлөвлөгдөж буй зардал E-г төлөвлөгдсөн хэрэглээ C, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт I ба төлөвлөгдсөн засгийн газрын зардал G нийлбэрээр тодорхойлж болно.
  • 14. Энэ тэгшитгэлд хэрэглээний функцийг нэмбэл: C=C(Y- T) болно. Хэрэглээний функц нь хэрэглээ ба хувийн цэвэр орлого (Y-T)-с хамаарна. Хувийн цэвэр орлого нь үндэсний орлогоос(Y) татварыг(T) хассанаар илэрхийлэгджээ. Үүний зэрэгцээгээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын түвшинг тогтмол (I=Ῑ) гэж үзвэл, төсвийн бодлого болох засгийн газрын зардал ба татварын хэмжээ өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ:G = Ḡ, T=ത𝑇
  • 15.
  • 17.
  • 18. Энэ шулуун нь эерэг налалттай байх бөгөөд орлогын илүү өндөр түвшин нь хэрэглээний илүү өндөр түвшинд хүргэж байна. Ингэхлээр төлөвлөгдсөн зардлын түвшин ч илүү өндөр болно. Шулууны налалт нь ахиу хэрэглэх хандлагыг (MPC) тодорхойлох бөгөөд орлого нэг нэгжээр нэмэгдэхэд төлөвлөгдсөн зардал хэдий чинээ өсч байгааг харуулна.
  • 19. Тэнцвэрт нөхцөл дэх эдийн засаг. Хэрэв эдийн засаг нь тэнцвэрт нөхцөлд байна гэж үзвэл бодит орлого нь төлөвлөгдөж буй зардалтай тэнцүү байна. Иймээс Y нь зөвхөн нийт орлоготой төдийгүй, түүнчлэн бараа, үйдчилгээний бодит зардалтай тэнцүү байна. Тэнцвэрт нөхцөлийг бид дараах байдалтай бичиж болно: Бодит зардал = Төлөвлөгдсөн зардал Y = E
  • 20.
  • 21.
  • 22.
  • 23.
  • 25.
  • 26.
  • 27. Эдийн засаг хэрхэн яаж тэнцвэрждэг вэ ? Кейнсийн загалмайд орлого нь төлөвлөгдөж буй зардалтай тэнцүү байгаа А цэгт эдийн засаг тэнцвэртэй байна. Хэрэв пүүсийн үйлдвэрлэл Ү1 –ийн түвшинд байгаа бол төлөвлөсөн зардал нь үйлдвэрлэлээс бага байна. Иймд пүүсүүдэд нөөцийн хуримтлал бий болно. Нөөцийн энэ хуримтлал пүүсүүдийг үйлдвэрлэлээ бууруулахад хүргэнэ.
  • 28. Яг үүнтэй адил хэрэв пүүсүүд Ү2 –ийн түвшин үйлдвэрлэсэн гэвэл төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт Е2 нь үйлдвэрлэлээсээ илүү гарна. Иймд пүүс нөөцөө эргүүлж худалдана. Нөөц ийнхүү багасгах нь үйлдвэрлэлээ нэмэх сонирхол бий болгоно
  • 29. Кейнсийн загалмай дахь тэнцвэрт байдал руу шилжих хөдөлгөөн Y1> E1 Y2< E2
  • 30.
  • 31.
  • 32.
  • 33.
  • 34. Бүхэлдээ Кейнсийн Загалмай нь төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын хэмжээ болон сангийн бодлогын тухайн түвшинд орлого Ү яаж тодорхойлогддогийн харуулдаг юм. Энэ загварыг эдгээр экзоген хувьсагчдын аль нэг нь өөрчлөгдөхөд орлого яаж өөрчлөгдөхийг харуулахад ашиглаж болно. Сангийн бодлого ба үржүүлэгч (мультипликатор): Засгийн газрын зардал өөрчлөгдөхөд ямар нөлөөтэй байдгийг харуулахын тулд кейнсийн загалмайг ашиглая./Зураг 5/
  • 35. Хэрэв улсын зардал ∆G хэмжээгээр нэмэгдвэл төлөвлөгдөж буй зардлуудын шугам дээшээ ∆G шилжинэ. Орлогын тухайн түвшинд засгийн газрын зардалын хэмжээ ∆G гээр өсөхөд төлөвлөгдөж буй зардал бас энэ хэмжээгээр өснө. Тэнцвэр нь А цэгээс В цэгт шилжиж ,харин орлого Ү1 -ээс Ү2 хүртэл нэмэгдэнэ. Энд орлогын өсөлт ∆Ү нь засгийн газрын зардлын өсөлт ∆G-гээс илүү байна.
  • 36. Сангийн бодлого нь үржүүлэгчийн нөлөөтөй байна. МG = ∆Ү/∆G МG - Засгийн газрын зардлын үржүүлэгч ( Мультипликатор ) Тэр нь засгийн газрын зардал нэгжээр, жишээ нь нэг доллараар нэмэгдэхэд орлого хичнээнээр өсөхийг харуулдаг юм. МG = 1/(1-MPC) ∆Ү/∆G = 1/(1-MPC) ∆Ү = ∆G /(1 -MPC)
  • 37. Кейнсийн загалмай дахь засгийн газрын зардлын өсөлт
  • 38.
  • 39.
  • 40.
  • 41. Татварыг ΔТ хэмжээгээр багасгахад хувийн цэвэр орлого Y-T нь шууд ΔТ хэмжээгээр өснө. Иймд хэрэглээ MPC x ΔТ хэмжээгээр бас өснө. Доорх зураг дээр харуулснаар төлөвлөгдөж буй зардлын хэмжээ MPC x ΔТ –тэй тэнцүүгээр дээш шилжинэ. Эдийн засгийн тэнцвэр А цэгээс В цэгт шилжинэ. Засгийн газрын зардлын өсөлт орлогод үржүүлэгчийн нөлөөлтэй байдгийн яг адил татварын бууралт нь үржүүлэгчийн нөлөөлтэй байна.
  • 42. MT = ∆Ү/∆T MT - Татварын үржүүлэгч (Мультипликатор) Тэр нь татвар нэгжээр, жишээ нь нэг доллараар буурахад орлого хичнээнээр өсөхийг харуулдаг юм. MT = - MPC /(1- MPC ) ΔY/ΔТ = - MPC /(1- MPC ) ΔY = - MPC ∙ ΔТ /(1- MPC )
  • 43. Кейнсийн загалмай дахь татварын бууралт
  • 44.
  • 45.
  • 46.
  • 47.
  • 48. 3.Зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө оруулалт ба IS муруй Кейнсийн загалмай бол IS-LM загварын зөвхөн суурь мөн. Тэгэхдээ энэ нь төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтыг тогтмол байхаар тусгадгаараа нэн хялбаршуулсан загвар юм. Тэгвэл жинхэнэ ёсоороо бол төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшингээс хамаардаг.
  • 49. Иймээс энэ загварт зээлийн хүүгийн түвшин ба хөрөнгө оруулалт хоёрын хамаарлыг тусган төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын тэгшитгэлийг оруулах ёстой. Энэ тэгшитгэлийг бичвэл: I = I (r) Хөрөнгө оруулалтын энэ функцийг зураг А дээр дүрслэн үзүүлэв. Зээлийн хүүгийн норм r1–ээс r2 болж өссөний улмаас төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт I(r1)-ээс I(r2)болж багасч байна
  • 50.
  • 51.
  • 52.
  • 53. Зураг В дээр Кейнсийн загалмайг үзүүлэв. Энд төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалт I(r1)–ээс I(r2) болж буурснаас орлого Ү1–ээс Ү2 хүртэл буурчээ. Зураг С дээр IS муруйг дүрсэлсэн бөгөөд энэ нь зээлийн хүүгийн түвшин ба орлогын хоорондох харилцан үйлдлийн үр дүн юм. Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байвал орлого төдий чинээ бага байдаг хамаарал энд илэрч байна.
  • 54. Зээлийн хүүгийн түвшин нэмэгдэж буй үед орлого яаж өөрчлөгддөгийг тодорхойлохын тулд хөрөнгө оруулалтын функц болон Кейнсийн загалмайн графикийг ашиглаж болох юм. Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшинтэй урвуу хамааралтай байдаг тул зээлийн хүүгийн түвшин r1–ээс r2 хүртэл өссөний улмаас хөрөнгө оруулалтын хэмжээ I(r1)-ээс I(r2) хүртэл багасна. Төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт ингэж багассанаас зардлын функц зураг В дээр тусгагдсан шиг доош шилжинэ.
  • 55. Зардлын функцийн шилжилт нь орлогыг нэн доогуур түвшинд аваачна. Иймээс зээлийн хүүгийн түвшингийн өсөлт нь орлогыг бууруулна. Хөрөнгө оруулалтын функц ба Кейнсийн загалмайн харилцан үйлчлэлийн үр дүнд илрэн гарсан зээлийн хүүгийн түвшин ба орлогын түвшингийн хоорондох энэхүү хамааралыг IS муруй тусгадаг. Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байна, төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын түвшин доогуур байна. Энэ шалтгаанаар IS муруй нь зураг С дээр үзүүлсэн шиг сөрөг налалттай байна.
  • 56.
  • 57.
  • 58.
  • 59. IS муруйн шилжилт. IS муруйн цэг бүр нь зээлийн хүүгийн тухайн түвшинд орлогын түвшин ямар байгааг харуулна. Кейнсийн загалмайн загвараас орлогын түвшин сангийн бодлогоос мөн хамаарна гэдгийг мэдэж авсан билээ. Тодорхой сангийн бодлогын хувьд IS муруйг зурж болно. Өөрөөр хэлбэл IS муруй нь G ба T тогтмол гэдгийг илэрхийлнэ. Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь шилжилт хийнэ.
  • 60.
  • 61. Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь шилжилт хийнэ. Зураг A дээр Засгийн газрын зардал G1 ээс G2 хүртэл өсөхөд IS муруй нь ямар маягаар шилжилт хийхийг шинжлэх зорилгоор Кейнсийн загалмайг ашиглан харуулъя. Энэ графикийг зээлийн хүүгийн түвшин болон төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт өгөгдсөн байхад зурах боломжтой.
  • 62. Кейнсийн загалмай нь сангийн бодлого өөрчлөгдөхөд төлөвлөгдөж буй зардал өсдөгийг, түүнчлэн энэ нь орлогын тэнцвэрийн түвшинг Ү1 -ээс Ү2 хүртэл нэмэгдүүлэхийг харуулдаг. Иймээс засгийн газрын зардлын өсөлт нь IS муруйг хэрхэн хөдөлгөхийг дүрслэн үзүүлдэг. Зураг A дээр засгийн газрын зардлын өсөлт IS муруйг баруун тийш шилжүүлнэ.
  • 63. Зураг A нь засгийн газрын зардал өсөхөд төлөвлөгдөж буй зардал өсөж байгааг харуулж байна. Зээлийн хүүгийн дурын түвшингийн үед төлөвлөгдөж буй зардал ΔG хэмжээгээр өсөхөд орлого нь ΔC/(1-MPC) хэмжээгээр өсдөгийг дээшээ хийж буй шилжилт харуулна. Иймээс зураг B дээр IS муруй нь энэ хэмжээгээр шилжилт хийж байна.
  • 64. Зураг A. Улсын зардлын өсөлт IS муруйг баруун тийш шилжүүлэх
  • 65. Зураг B. IS муруйн шилжилт Ү1 Ү2 Ү r ҧ𝑟 → ∆𝑮 𝟏 − 𝑴𝑷𝑪 IS1 IS1
  • 66.
  • 67.
  • 68.
  • 69.
  • 70. Татварын бууралт нь зардал ба орлогыг нэмэгдүүлдэг учир IS муруйг мөн л баруун тийш шилжилт хийлгэнэ. Засгийн газрын зардал багасах буюу татварын өсөлт орлогыг бууруулдаг учир төсвийн бодлогын тийм өөрчлөлт нь IS муруйг зүүн тийш шилжүүлнэ. IS муруй нь бүхэлдээ зээлийн хүүгийн түвшин ба орлогын түвшингийн хоорондох холбоог харуулах бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн тэнцвэрийг харуулдаг.
  • 71. 4.Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг ашигласан IS муруйн тайлбар. Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт ба нийлүүлэлтийн хооронд, түүнчлэн зээлийн хөрөнгийн эрэлт ба нийлүүлэлтийн хооронд холбоо байдаг. Энэ нь IS муруйг тайлбарлах бас нэг шижим мөн. Үндэсний тооцооны адилтгалыг эргэн саная: Ү = C + I + G →Y – C – G = I→S = I Энэ тэгшитгэлийн зүүн тал нь үндэсний хадгаламж S-ийг илэрхийлнэ.
  • 72. Энэ нь хувийн хадгаламж Y- T- C ба улсын хадгаламж T – G - ийн нийлбэр мөн, харин баруун тал нь хөрөнгө оруулалт I юм. Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварт үндэслэн IS муруйг байгуулахын тулд С- г хэрэглээний функциэр , I – ийг хөрөнгө оруулалтын фунцкиэр сольбол: Y – C(Y – T) – G = I(r)
  • 73. Зээлийн хөрөнгийн нийлүүлэлт орлого болон төсөв албан татварын бодлогоос шалтгаалдагийг тэгшитгэлийн зүүн тал, зээлийн хөрөнгийн эрэлт нь зээлийн хүүгийн түвшингээс шалтгаалдагийг тэгшитгэлийн баруун тал баталж байна. Зээлийн хүүгийн түвшин нь зээлийн хөрөнгийн эрэлт ба нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхүйцээр өөрчлөгддөг юм. Доорх зураг дээр орлогын хэмжээ ямар ч байсан зээлийн хөрөнгийн зах зээлийг тэнцвэржүүлдэг зээлийн хүүгийн түвшинг IS муруй илэрхийлдгийг харуулна.
  • 74. Орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд үндэсний хадгаламж (Y- C - G) бас өснө. Зээлийн хөрөнгийн нэмэгдэж буй нийлүүлэлт зээлийн хүүгийн нормыг r1 –ээс r2 хүртэл бууруулна. IS муруй энэхүү харилцан хамаарлыг нэгтгэдэг. Тухайлбал: орлого илүү байх нь хадгаламж үлэмж их байхад хүргэдэг бөгөөд ингэхлээр тэнцвэртэй үеийн зээлийн хүүгийн түвшин илэрхий доогуур байна гэсэн үг. Энэ шалтгаанаар, IS муруй нь сөрөг налалттай байна.
  • 75. Зураг A. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй холбон тайлбарлах нь R L(r) Орлого гаргалт R L(r) Орлого гаргалт Зээлийнхүүгийнтүвшин L(r) I ,S R1 R2 S(Ү1 ) S(Ү2 )
  • 76. Зураг B. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй холбон тайлбарлах нь Зээлийнхүүгийнтүвшин R IS Y1Орлого гаргалт YY2 R1 R2
  • 77.
  • 78.
  • 79. Зураг A дээр орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд хадгаламж өсдөгийг, иймээс зээлийн хүүгийн түвшин буурдагийг харуулж байна. Зураг B дээр IS муруй нь орлого болон зээлийн хүүгийн түвшний хоорондох энэхүү урвуу хамаарлыг тусгаж байна. Ийм учраас IS муруй сөрөг налалттай байна. IS муруйг ингэж тайлбарлахад сангийн бодлогын өөрчлөлт IS муруйг яагаад шилжүүлдгийг бас хэлж өгч байгаа юм.
  • 80. Орлогын тухайн хэмжээнд засгийн газрын зардлыг өсгөх буюу татварыг багасгавал үндэсний хадгаламж хорогдоно. Зээлийн хөрөнгийн зах зээл дээр нөөцийн нийлүүлэлтийг хорогдуулахад зээлийн хүүгийн түвшин дээшилж тэнцвэржилтийг хангана. Ийм маягаар орлогын тухайн хэмжээ өөрчлөгдөөгүй байхад зээлийн хүүгийн түвшин дээшилж байгаа болохоор сангийн урамшуулагч бодлогын өөрчлөлтийн тусгал болж IS муруй дээшээ шилжинэ.
  • 81.
  • 82. 5.IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл Y= C(Y-T) + I(r) + G тэгшитгэлд тохирох зээлийн хүүгийн түвшин (r) ба орлого (Y) болон хоёрын хослолыг үзүүлдэг утгаар нь IS муруйг тайлбарладаг өөр арга байдаг. Энэхүү тэгшитгэл үндэсний тооцооны үндсэн адилтгалууд, хэрэглээний функц ба хөрөнгө оруулалтын функцийг нэгтгэдэг. Хэрэв бид хэрэглээний болон хөрөнгө оруулалтын функцуудыг шугаман функц гэвэл IS муруйн талаар улам илүү мэдэх болно
  • 83. Үндэсний тооцооны адилтгалаас эхэлье: Y= C+I+G Одоо хэрэглээний функцийг доорх байдлаар харуулъя: C = a + b (Y-T) Энд a ба b эерэг параметр, харин хөрөнгө оруулалтын функци нь: I = c - dr болно. Энд c ба d эерэг параметр мөн. Параметр b нь ахиу хэрэглээ хандлагыг илэрхийлсэн эерэг параметр бөгөөд тэг ба нэг хоёрын хооронд утгатай гэж үзсэн.
  • 84. Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшин буурахад нэмэгддэг тул хөрөнгө оруулалт зээлийн хүүгийн түвшинд яаж өртөгдөхийг d параметрээр тодорхойлно. d-ийн өмнө хасах тэмдэг байна. Дээрх гурван тэгшитгэлээс IS муруйд холбогдох алгебрийн тэгшитгэлийг гаргаж, улмаар IS муруйн байрлал, түүний налалтыг юу тодорхойлдгийг авч үзэх болно.
  • 85. Хэрэв үндэсний тооцооны адилтгалд хэрэглээ ба хөрөнгө оруулалтын шугаман функцуудыг оруулбал доорх тэгшитгэл гарна: Y = [ a + b (Y - T)] + (c – dr) + G Тэгшитгэлийн хоёр талд Ү харагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ тэгшитгэлийн зүүн хэсэг дэхь Ү-ээс бүх гишүүдийг бүлэглэвэл доорх байдлаар илэрхийлэгдэнэ: Y - bY = (a + b) + (G - bT) - dr
  • 86. Y-г бодож гаргавал: Энэ тэгштгэл бол IS муруйн алгебрийн илэрхийлэл юм. Энэ нь зээлийн хүүгийн түвшин r ямар ч байсан хамаагүй, бас сангийн бодлогын хувьсагчид G ба T өөрчлөгдөхөд орлого Ү- ийн түвшингийн параметрүүдийг өгдөг юм.
  • 87. Сангийн бодлого өөрчлөгдөөгүй үед тэр нь зээлийн хүүгийн түвшин ба орлогын хэмжээ хоёрын холбоог харуулдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байвал орлогын хэмжээ төдий чинээ бага байдгийг илэрхийлнэ. IS муруйн график G ба T - ийн утга өөрчлөгдөөгүй байхад Ү ба r янз бүрийн утгатай байгаа нөхцөл дэх энэхүү тэгшитгэлийн графикийг дүрсэлдэг.
  • 88. IS муруйн талаар өмнө хийсэн дүгнэлтүүдийг энэ тэгшитгэлийг ашиглан шалгаж болно. Үүнд: Нэгдүгээрт, зээлийн хүүгийн түвшингийн коэффициент сөрөг тул IS муруй сөрөг налалттай байна. Энэ бол зээлийн хүүгийн түвшин нэн өндөр нөхцөлд орлого эрс буурна гэсэн үг. Хоёрдугаарт, засгийн газрын зардлын коэффициент эерэг тул улсын зардлын өсөлт IS ийн муруйг баруун тийш шилжүүлдэг. Гуравдугаарт, албан татварын коэффициент сөрөг тул татварын өсөлт IS муруйг зүүн тийш шилжүүлнэ.
  • 89. Зээлийн хүүгийн түвшний коэффициент –d/(1-b) байгаа нь IS огцом налуу байхыг хэлж байгаа юм. Хэрэв зээлийн хүүгийн түвшинг хөрөнгө оруулалт хурц мэдэрч байгаа тул d нэн их, орлого ч зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтийг хурц мэдрэмжтэй хүлээж авна. Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин ялигүй өөрчлөгдхөд орлого үлэмж их байна.
  • 90. IS муруй харьцангуй налуу байна. Үүний эсрэг хэрэв зээлийн хүүгийн түвшинд хөрөнгө оруулалт тийм хүчтэй биш өртөгдөж байгаа тул d бага, иймд орлого ч зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтийг аядуу хүлээж авна. Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин үлэмж өөрчлөгдсөн ч орлого ялигүй өөрчлөгдөнө. IS огцом налуу байна. IS муруйн налалт ахиу хэргэлэх хандлага b ээс яг адил хамаарна. Тухайлбал b хичнээн их байвал зээлийн хүүгийн түвшний тухайн өөрчлөлтийн үр дүнд орлого төчнөөн их өөрчлөгдөнө.
  • 91. Үүний шалтгаан нь гэвэл: ахиу хэргэлэх хандлага их байна гэдэг нь үржүүлэгчийн утга их байдагт оршино. Үржүүлэгчийн хэмжээ хэдий чинээ их бол хөрөнгө оруулалтад гарсан өөрчлөлт орлогод төдий чинээ их хүчтэй нөлөө үзүүлнэ. Иймд IS муруй төдий чинээ их налуу байна. Ахиу хэргэлэх хандлага b сангийн бодлогын өөрчлөлт IS муруйг ямар нэг хэмжээгээр шилжүүлэхийг тодорхойлдог.
  • 92. G (1/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай дахь засгийн газрын зардалын үржүүлэгч мөн. T(-b/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай дахь татварын үржүүлэгч юм. Ахиу хэрэглэх хандлага хэдий чинээ их байвал үржүүлэгчийн хэмжээ төдий чинээ их, иймд сангийн бодлогын улмаас IS муруй төдий чинээ хол зайнд шилжинэ.
  • 93. IS муруй нь орлого (Ү) болон зээлийн хүүгийн түвшин (r) - ийн аль алиныг тодолхойлдоггүй юм. IS муруй бол бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр Ү ба r ийн хооронд байж болох боломжийн хослолыг тусгадаг юм. Эдийн засаг дахь тэнцвэрт байдлын параметрүүдийг тодорхойлхын тулд орлого ба зээлийн хүүгийн нормын хоорондох бас нэг шүтэлцээг авч үзэх ёстой.