SlideShare a Scribd company logo
1 of 26
ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН
1.Төсвийн алдагдлын тухай ойлголт
2.Төсвийн алдагдал үүсэх шалтгаан
1.Төсвийн алдагдлын тухай ойлголт
Төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн сан нь
төсвөөс хийх санхүүжилтэд хүрэлцэхгүй болох
тохиолдолд төсвийн алдагдал хэмээх ойлголт гарч
ирдэг.
Төсвийн алдагдал бол төсвийн нийт зарлага нь нийт
орлогоосоо их болж, хэтрэх үзэгдэл юм.
Төсвийн алдагдлын хэмжээ бол аливаа улсын эдийн
засгийн тогтвортой байдлыг тодорхойлох, макро эдийн
засгийн төлөвийг үнэлэхэд ашиглагддаг нэг чухал
үзүүлэлт болдог.
Төсвийн алдагдал нь ихэнх улсад тохиолдох бөгөөд
харин түүнийг тодорхой түвшинд барьж, түүнээс
хэтрүүлэхгүй байх бодлого, арга хэмжээг авч
хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлын хэмжээг
дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой түвшинд
барьж, түүнээс хэтрүүлэхгүй байхыг чухалчилдаг.
Тухайлбал, төсвийн алдагдлын хэмжээг ихэнх
тохиолдолд ДНБ-ний 2% - 5% байхаар тооцож,
түүнээс хэтрүүлэхгүй байх хэмжээнд барьдаг.
Анх төсвийн орлого нь зарлагатайгаа тэнцүү буюу
баланслагдаж байх ёстой гэсэн үзэл баримтлал
давамгайлж, энэхүү хандлага хүчтэй байсан.
Өөрөөр хэлбэл төсвийн зарлага нь орлогоосоо хэтрэх
ёсгүй гэж үзэж байсан.
Харин эдийн засагч Ж.Д.Кейнс болон Л.Самуэлсан
нар төсвийн алдагдлыг байж болох асуудал гэдгийг
бүх нийтээр хүлээн зөвшөөрөхөд голлох нөлөө
үзүүлсэн.
Эдгээр эдийн засагчийн “Эдийн засаг дахь төрийн
оролцооны тухай", “Нийгмийн барааны тухай” зэрэг
бүтээл гарснаар санхүү эдийн засагт гүйцэтгэх төрийн
шинэ үүргүүдийг тодорхойлж өгсөн.
Энэ үеэс төрийн санхүүд төсвийн алдагдлын тухай
асуудал нь судалгааны нэг томоохон бөгөөд
сонирхолтой чиглэл болон гарч ирсэн байдаг.
Төсвийн алдагдал нь эх үүсвэргүй болсон
зарлагын хэмжээгээр бий болох тул түүнийг нөхөхөд
нэмэлт эх үүсвэр ашиглах бөгөөд тэр нь ихэвчлэн
зээлийн эх үүсвэр байдаг.
Тухайн жилийн төсөв алдагдалтай байгаа эсэхийг
нийт эрэлтийг бий болгох хэрэглээ, хөрөнгө оруулалт
засгийн газрын зардал,цэвэр экспорттой холбож үзэх
нь зүйтэй.
Үүнийг нийт эрэлтийн тэгшитгэлд үндэслэн гарган
авч тайлбарлаж болно.
АD = С + I + G + (E - IМ)
Энд:
АD -Аggregate demand буюу нийт эрэлт
С - Consumption буюу хэрэглээ
I - Investment буюу хөрөнгө оруулалт
G - Government буюу Засгийн газрын зардал
E - Export буюу экспорт
IM - Import буюу импорт
Y = С + I + G + (E - IМ)
Y - National income буюу үндэсний орлого
I =Y – G – С – (E – IМ)
Энд татварыг нэмж хасаж тэнцүүлбэл
I = (Y – C – (E – IM) – T + (T – G)
T – G > 0 төсөв алдагдалгүй.
Т – G < 0 төсөв алдагдалтай.
Алдагдлын үндсэн шалтгаан нь татварыг
нэмэгдүүлэх улс төрийн сонирхол бага байх тул
Засгийн газар татварыг бага ногдуулдаг, мөн төсвөөс
хийх зарлага санхүүжүүлтийн хэрэгцээ ямагт их
байдагтай холбоотой.
2.Төсвийн алдагдал үүсэх шалтгаан
Төсвийн алдагдал нь хэд хэдэн шалтгааны
улмаас бий болно.
1.Урсгал тооцооны гарах алдагдал
Гол нөхцөл нь урсгал зарлага хэт их өссөний
улмаас орлого нь түүнийг нөхөх боломжгүй болох үед
төсөв алдагдалд ордог.
Энэхүү шалтгааны улмаас үүсэх алдагдал нь
ихэвчлэн хөгжиж буй улс орнуудад тохиолддог.
2.Гадаад хүчин зүйлийн алдагдал
Өр төлбөр, засгийн газрын зардал огцом өсөх, их
хэмжээний гадаад зээлийн өр төлбөрийг төлөх үед
төсвийн зарлагын нилээд хэсэг нь зарцуулагддаг.
Энэ үед бусад төрлийн зарлага санхүүжилтгүй
болж алдагдлын хэмжээг нэмэгдүүлдэг.
Мөн тухайн улсын гадаад зах зээл дээрх экспортын
гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурахад төсвийн
алдагдлын хэмжээ өсдөг.
3.Урсгал зардлын өсөлтийн алдагдал
Урсгал зардал – өдөр тутмын хэрэглээнд дахин
ашиглагдахгүй нэг удаа л зарцуулаад өнгөрөх буюу
хамгийн идэвхгүй зардал.
Ийм урсгал зардал өсөх нь урсгал тэнцлийг
бууруулж энэхүү бууралт нь урсгал тэнцлийн
тодорхой хувиас хэтэрсэн нөхцөлд алдагдал болно.
Ийм алдагдал нийгмийн баталгаа сайтай, өндөр
хөгжилтэй орнуудад их гардаг учраас тэдгээр орны
засгийн газар уг зардлын өсөлтийг хуулиар тогтоож
өгсөн байдаг.
4. Мөнгө зээлийн бодлогын алдагдал
Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь инфляци юм.
Онолын хувьд инфляци нь төсвийн алдагдлыг бий
болгох, нэмэгдүүлдэг гэсэн үр нөлөөтэй.
Эдийн засгийн хямрал бий болж, мөнгөний ханш
унаж, инфляци өндөр болсноор зарлагын өсөлт нь
орлогын өсөлтөөс давдаг.
Бий болсон алдагдлыг эмиссийн аргаар багасгах
боломжтой ч инфляцийг улам хөөрөгдөж алдагдлыг
нэмэгдүүлэх шалтгаан болдог.
5. Хөрөнгө оруулалтын алдагдал
Тухайн Улсын Засгийн газар дангаар санхүүжүүлж
чадахааргүй том хөрөнгө оруулалт, төслийг
хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардагддаг.
Монгол орны хувьд хуримтлал бага учир зах
зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байнга
тулгардаг.
Үүний улмаас төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар
дээрх санхүүжилтийг шийдвэрлэх үе гардаг.
6. Санхүүгийн бодлогын алдаанаас үүсэх алдагдал
Засгийн газраас санхүү, төсөв мөнгөний бодлогын
хүрээнд зохицуулалтын буруу арга хэрэглэснээр
алдагдал нэмэгддэг.
Засгийн газраас ямар нөхцөлд ямар арга хэрэглэх нь
чухал асуудал байдаг.
Онолын хувьд санхүү, төсөв, мөнгөний бодлогыг өөр
хооронд нь зөв уялдуулах нь эдийн засгийн уналтаас
гарах арга замуудын нэг юм.
Эдийн засгийн хөгжлийн гол түлхэц нь улсын
хөрөнгө оруулалт байдаг.
Иймээс улс орнууд өөрийн төсвийн зарлагыг хөрөнгө
оруулалтад голлон чиглүүлдэг.
Энэ үед зарлага нь эдийн засгийн нөөц боломжоос
давж төсвийн алдагдал үүснэ.
Энэ алдагдал нь улс орны хэтийн хөгжилд
чиглэгдэх бөгөөд хэрэв хөрөнгө оруулалтын хэмжээг
бууруулбал төсөв алдагдалгүй болох боловч эдийн
засгийн ирээдүйн хөгжлийг хязгаарлахад хүргэдэг.
Төрийн зүгээс авч явуулж байгаа санхүү, эдийн
засгийн бодлого нь тухайн цаг үедээ тохироогүй, үр
ашиггүй байх тохиолдолд, эдийн засгийн тогтвортой
байдал алдагдан, үйдвэрлэл үйлчилээ, хүн амын ажил
эрхлэлт буурч мөнгөний ханш унаснаар төсвийн
орлого багасдаг.
Мөн зарлагын нэрлэсэн дүн өснө. Энэ бүхний
тусгал нь төсвийн алдагдал үүсэх үндсэн шалтгаан
болдог.
Ийм нөхцөлд санхүүгийн зөв бодлогыг
боловсруулан авч хэрэгжүүлэхгүй бол эцсийн дүнд
эдийн засгийн гүн хямралд хүргэж болзошгүй.
Төсвийн алдагдлын дотоод хүчин зүйл
 Татварын зохистой бус бодлого.
 Үйлдвэрлэлийн уналт буюу зогсонги байдал
 Төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт
 Улсын дотоод өрийн өсөлт
 Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал
 Зардлын оновчтой биш бүтэц
 Улс төрийн намууд болон бизнесийн томоохон
байгууллагуудын үйл ажиллагаа
 Мөнгөн гүйлгээ, төлбөр тооцооны тогтворгүй
байдал .
 Үндэсний валютын ханшгүйдэл
 Байгалийн гамшиг
 Цэрэг дайны үйл ажиллагааны зардлын өсөлт
Төсвийн алдагдлын гадаад хүчин зүйл
 Олон улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй
байдал
 Санхүүгийн зах зээл дээрх валютын ханшны
өөрчлөлт
 Дэлхийн зах зээл дээрх гол нэрийн бүтээгдэхүүний
үнэ ханшийн өөрчлөлт .
 Улсын гадаад өрийн өсөлт, түүний дарамт
 Харилцагч улсуудын хандлага
 Олон улсын байгууллагуудын баримталж байгаа
бодлогын нөлөө
Татварын зохистой бус бодлого нь татварын
ачааллын түвшинг алдагдуулж, татвар төлөгчдийн аж
ахуйн үйл ажиллагаа, бизнесийг хязгаарлах ба төсөвт
орох татварын хувь хэмжээг бууруулах байдлаар сөрөг
нөлөөг үзүүлдэг.
Ингэснээр төсвийн орлого багасаж, зарлагын эх
үүсвэр дутагдалтай болоход нөлөөлнө.
Энэ нь төсвийн аддагдлыг нэмэгдүүлэх шалтгаан
болно.
Дотоодын нийт бутээгдэхүүн , үндэсний орлого нь
татварын хэмжээтэй шууд хамааралтай байна.
Иймээс үйлдвэрлэл, үйлчилгээний уналт нь
үндэсний орлогын хэмжээг бууруулж, төсөвт орох
татварын орлогыг багасгадаг.
Төсвийн хөрөнгийн үр ашиггүй буюу үрэлгэн
зарцуулалт болон зардлын оновчтой бус бүтэц нь
түүнийг санхүүжүүлэх орлогыг хүрэлцэхгүйд хүргэж
алдагдал үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Тухайн орны улс төр, эдийн засгийн тогтворгүй
байдал нь нийт эдийн засаг, хүн амын амьжиргааны
түвшин, бодит орлого инфляцийн хэмжээнд сөргөөр
нөлөөлж төсвийн орлогын дутагдлыг бий болгон,
зардлыг нэмэгдүүлснээр алдагдал үүсэх шалтгаан
нөхцөл болдог.
Мөнгөн гүйлгээ болон үндэсний валютын ханшны
тогтвортой байдал нь төрөөс явуулах мөнгөний
бодлогоос хамаардаг.
Хэрэв төрөөс мөнгөний бодлогын талаар
баримтлах үндсэн чиглэлийг буруу тодорхойлох нь
дараах үр дагавартай.
 Үндэсний валютын ханш хэт сулрах
 Эдийн засаг дахь мөнгөний эрэлт огцом өсөх
 Бартерийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх
 Хуурамч мөнгө үүсэх нөхцөлийг бүрдүүлж,
эрсдэлийг нэмэгдүүлэх
 Төлбөр тооцооны норм, нормативыг эвдэх гэх мэт
сөрөг нөлөөг үзүүлдэг.
Энэ нь эцсийн дүндээ төсвийн орлогын
үнэгүйдлийг бий болгож зарлагын өсөлтийг бий
болгосноор төсвийн алдагдалд хүргэдэг байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл төсвийн алдагдал үүсэх
үндсэн шалтгаан бол 2 үндсэн асуудал дээр төвлөрч
байна.
1. Төсвийн орлогын бууралт
2. Төсвийн зарлагын өсөлт болж байна.
Төсвийн алдагдлыг зохистой түвшинд байж болох
асуудал гэж дэлхий нийтээр үзэх болсноос хойш
ихэнх улс орон төсвийн алдагдалтай явж ирсэн.
Энэхүү хандлага нь цаашдаа ч хэвээр хадгалагдах
төлөвтэй байгаа гэж судлаачид дүгнэдэг.
Харин сүүлийн үед дэлхийн эдийн засаг,
санхүүгийн хямралтай холбоотой түүнийг
зохицуулах, хянах, удирдах тухай хүчтэй яригдах
болсон.
Зарим эдийн засагч, судлаачид эдийн засаг
санхүүгийн хямралын нөлөөг улсын өр, төсвийн
алдагдлын хэмжээ өссөнтэй холбон тайлбарлаж,
Засгийн газраас төсвийн бодлогоо шинэчлэхийг
шаардах болсон.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинByambadrj Myagmar
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооSilkroad10
 
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Adilbishiin Gelegjamts
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Олон улсын валют, санхүү
Олон улсын валют, санхүүОлон улсын валют, санхүү
Олон улсын валют, санхүүЭнхтамир Ш
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10Bbujee
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Adilbishiin Gelegjamts
 
Санхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээСанхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээIkhzasag SEZS
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onhicheel2020
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтOdko Ts
 

What's hot (20)

Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lesson31
Lesson31Lesson31
Lesson31
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
Олон улсын валют, санхүү
Олон улсын валют, санхүүОлон улсын валют, санхүү
Олон улсын валют, санхүү
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
 
Санхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээСанхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээ
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
 

Similar to Turiin sanhuu l12

2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)Misheel Ganzaya
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжThe Business Council of Mongolia
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020hicheel2020
 
Budget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBudget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBatka Ayush
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлогоTuru Turuu
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11Etugen
 
Txm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulgaTxm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulgaMunkh Orgil
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020hicheel2020
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020hicheel2020
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 

Similar to Turiin sanhuu l12 (20)

2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
Budget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBudget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessment
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
 
Budget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBudget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessment
 
Amaraa10
Amaraa10Amaraa10
Amaraa10
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Txm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulgaTxm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulga
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Economics.s15
Economics.s15Economics.s15
Economics.s15
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 

More from Энхтамир Ш

ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохЭнхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааЭнхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААЭнхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaaЭнхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
 
Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6
 

Turiin sanhuu l12

  • 1. ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН 1.Төсвийн алдагдлын тухай ойлголт 2.Төсвийн алдагдал үүсэх шалтгаан
  • 2. 1.Төсвийн алдагдлын тухай ойлголт Төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн сан нь төсвөөс хийх санхүүжилтэд хүрэлцэхгүй болох тохиолдолд төсвийн алдагдал хэмээх ойлголт гарч ирдэг. Төсвийн алдагдал бол төсвийн нийт зарлага нь нийт орлогоосоо их болж, хэтрэх үзэгдэл юм. Төсвийн алдагдлын хэмжээ бол аливаа улсын эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхойлох, макро эдийн засгийн төлөвийг үнэлэхэд ашиглагддаг нэг чухал үзүүлэлт болдог.
  • 3. Төсвийн алдагдал нь ихэнх улсад тохиолдох бөгөөд харин түүнийг тодорхой түвшинд барьж, түүнээс хэтрүүлэхгүй байх бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой түвшинд барьж, түүнээс хэтрүүлэхгүй байхыг чухалчилдаг. Тухайлбал, төсвийн алдагдлын хэмжээг ихэнх тохиолдолд ДНБ-ний 2% - 5% байхаар тооцож, түүнээс хэтрүүлэхгүй байх хэмжээнд барьдаг.
  • 4. Анх төсвийн орлого нь зарлагатайгаа тэнцүү буюу баланслагдаж байх ёстой гэсэн үзэл баримтлал давамгайлж, энэхүү хандлага хүчтэй байсан. Өөрөөр хэлбэл төсвийн зарлага нь орлогоосоо хэтрэх ёсгүй гэж үзэж байсан. Харин эдийн засагч Ж.Д.Кейнс болон Л.Самуэлсан нар төсвийн алдагдлыг байж болох асуудал гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөхөд голлох нөлөө үзүүлсэн.
  • 5. Эдгээр эдийн засагчийн “Эдийн засаг дахь төрийн оролцооны тухай", “Нийгмийн барааны тухай” зэрэг бүтээл гарснаар санхүү эдийн засагт гүйцэтгэх төрийн шинэ үүргүүдийг тодорхойлж өгсөн. Энэ үеэс төрийн санхүүд төсвийн алдагдлын тухай асуудал нь судалгааны нэг томоохон бөгөөд сонирхолтой чиглэл болон гарч ирсэн байдаг.
  • 6. Төсвийн алдагдал нь эх үүсвэргүй болсон зарлагын хэмжээгээр бий болох тул түүнийг нөхөхөд нэмэлт эх үүсвэр ашиглах бөгөөд тэр нь ихэвчлэн зээлийн эх үүсвэр байдаг. Тухайн жилийн төсөв алдагдалтай байгаа эсэхийг нийт эрэлтийг бий болгох хэрэглээ, хөрөнгө оруулалт засгийн газрын зардал,цэвэр экспорттой холбож үзэх нь зүйтэй. Үүнийг нийт эрэлтийн тэгшитгэлд үндэслэн гарган авч тайлбарлаж болно.
  • 7. АD = С + I + G + (E - IМ) Энд: АD -Аggregate demand буюу нийт эрэлт С - Consumption буюу хэрэглээ I - Investment буюу хөрөнгө оруулалт G - Government буюу Засгийн газрын зардал E - Export буюу экспорт IM - Import буюу импорт Y = С + I + G + (E - IМ) Y - National income буюу үндэсний орлого
  • 8. I =Y – G – С – (E – IМ) Энд татварыг нэмж хасаж тэнцүүлбэл I = (Y – C – (E – IM) – T + (T – G) T – G > 0 төсөв алдагдалгүй. Т – G < 0 төсөв алдагдалтай. Алдагдлын үндсэн шалтгаан нь татварыг нэмэгдүүлэх улс төрийн сонирхол бага байх тул Засгийн газар татварыг бага ногдуулдаг, мөн төсвөөс хийх зарлага санхүүжүүлтийн хэрэгцээ ямагт их байдагтай холбоотой.
  • 9. 2.Төсвийн алдагдал үүсэх шалтгаан Төсвийн алдагдал нь хэд хэдэн шалтгааны улмаас бий болно. 1.Урсгал тооцооны гарах алдагдал Гол нөхцөл нь урсгал зарлага хэт их өссөний улмаас орлого нь түүнийг нөхөх боломжгүй болох үед төсөв алдагдалд ордог. Энэхүү шалтгааны улмаас үүсэх алдагдал нь ихэвчлэн хөгжиж буй улс орнуудад тохиолддог.
  • 10. 2.Гадаад хүчин зүйлийн алдагдал Өр төлбөр, засгийн газрын зардал огцом өсөх, их хэмжээний гадаад зээлийн өр төлбөрийг төлөх үед төсвийн зарлагын нилээд хэсэг нь зарцуулагддаг. Энэ үед бусад төрлийн зарлага санхүүжилтгүй болж алдагдлын хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн тухайн улсын гадаад зах зээл дээрх экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурахад төсвийн алдагдлын хэмжээ өсдөг.
  • 11. 3.Урсгал зардлын өсөлтийн алдагдал Урсгал зардал – өдөр тутмын хэрэглээнд дахин ашиглагдахгүй нэг удаа л зарцуулаад өнгөрөх буюу хамгийн идэвхгүй зардал. Ийм урсгал зардал өсөх нь урсгал тэнцлийг бууруулж энэхүү бууралт нь урсгал тэнцлийн тодорхой хувиас хэтэрсэн нөхцөлд алдагдал болно. Ийм алдагдал нийгмийн баталгаа сайтай, өндөр хөгжилтэй орнуудад их гардаг учраас тэдгээр орны засгийн газар уг зардлын өсөлтийг хуулиар тогтоож өгсөн байдаг.
  • 12. 4. Мөнгө зээлийн бодлогын алдагдал Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь инфляци юм. Онолын хувьд инфляци нь төсвийн алдагдлыг бий болгох, нэмэгдүүлдэг гэсэн үр нөлөөтэй. Эдийн засгийн хямрал бий болж, мөнгөний ханш унаж, инфляци өндөр болсноор зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс давдаг. Бий болсон алдагдлыг эмиссийн аргаар багасгах боломжтой ч инфляцийг улам хөөрөгдөж алдагдлыг нэмэгдүүлэх шалтгаан болдог.
  • 13. 5. Хөрөнгө оруулалтын алдагдал Тухайн Улсын Засгийн газар дангаар санхүүжүүлж чадахааргүй том хөрөнгө оруулалт, төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардагддаг. Монгол орны хувьд хуримтлал бага учир зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байнга тулгардаг. Үүний улмаас төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар дээрх санхүүжилтийг шийдвэрлэх үе гардаг.
  • 14. 6. Санхүүгийн бодлогын алдаанаас үүсэх алдагдал Засгийн газраас санхүү, төсөв мөнгөний бодлогын хүрээнд зохицуулалтын буруу арга хэрэглэснээр алдагдал нэмэгддэг. Засгийн газраас ямар нөхцөлд ямар арга хэрэглэх нь чухал асуудал байдаг. Онолын хувьд санхүү, төсөв, мөнгөний бодлогыг өөр хооронд нь зөв уялдуулах нь эдийн засгийн уналтаас гарах арга замуудын нэг юм.
  • 15. Эдийн засгийн хөгжлийн гол түлхэц нь улсын хөрөнгө оруулалт байдаг. Иймээс улс орнууд өөрийн төсвийн зарлагыг хөрөнгө оруулалтад голлон чиглүүлдэг. Энэ үед зарлага нь эдийн засгийн нөөц боломжоос давж төсвийн алдагдал үүснэ. Энэ алдагдал нь улс орны хэтийн хөгжилд чиглэгдэх бөгөөд хэрэв хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулбал төсөв алдагдалгүй болох боловч эдийн засгийн ирээдүйн хөгжлийг хязгаарлахад хүргэдэг.
  • 16. Төрийн зүгээс авч явуулж байгаа санхүү, эдийн засгийн бодлого нь тухайн цаг үедээ тохироогүй, үр ашиггүй байх тохиолдолд, эдийн засгийн тогтвортой байдал алдагдан, үйдвэрлэл үйлчилээ, хүн амын ажил эрхлэлт буурч мөнгөний ханш унаснаар төсвийн орлого багасдаг. Мөн зарлагын нэрлэсэн дүн өснө. Энэ бүхний тусгал нь төсвийн алдагдал үүсэх үндсэн шалтгаан болдог.
  • 17. Ийм нөхцөлд санхүүгийн зөв бодлогыг боловсруулан авч хэрэгжүүлэхгүй бол эцсийн дүнд эдийн засгийн гүн хямралд хүргэж болзошгүй. Төсвийн алдагдлын дотоод хүчин зүйл  Татварын зохистой бус бодлого.  Үйлдвэрлэлийн уналт буюу зогсонги байдал  Төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт  Улсын дотоод өрийн өсөлт  Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал  Зардлын оновчтой биш бүтэц
  • 18.  Улс төрийн намууд болон бизнесийн томоохон байгууллагуудын үйл ажиллагаа  Мөнгөн гүйлгээ, төлбөр тооцооны тогтворгүй байдал .  Үндэсний валютын ханшгүйдэл  Байгалийн гамшиг  Цэрэг дайны үйл ажиллагааны зардлын өсөлт Төсвийн алдагдлын гадаад хүчин зүйл  Олон улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал  Санхүүгийн зах зээл дээрх валютын ханшны өөрчлөлт
  • 19.  Дэлхийн зах зээл дээрх гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийн өөрчлөлт .  Улсын гадаад өрийн өсөлт, түүний дарамт  Харилцагч улсуудын хандлага  Олон улсын байгууллагуудын баримталж байгаа бодлогын нөлөө Татварын зохистой бус бодлого нь татварын ачааллын түвшинг алдагдуулж, татвар төлөгчдийн аж ахуйн үйл ажиллагаа, бизнесийг хязгаарлах ба төсөвт орох татварын хувь хэмжээг бууруулах байдлаар сөрөг нөлөөг үзүүлдэг.
  • 20. Ингэснээр төсвийн орлого багасаж, зарлагын эх үүсвэр дутагдалтай болоход нөлөөлнө. Энэ нь төсвийн аддагдлыг нэмэгдүүлэх шалтгаан болно. Дотоодын нийт бутээгдэхүүн , үндэсний орлого нь татварын хэмжээтэй шууд хамааралтай байна. Иймээс үйлдвэрлэл, үйлчилгээний уналт нь үндэсний орлогын хэмжээг бууруулж, төсөвт орох татварын орлогыг багасгадаг.
  • 21. Төсвийн хөрөнгийн үр ашиггүй буюу үрэлгэн зарцуулалт болон зардлын оновчтой бус бүтэц нь түүнийг санхүүжүүлэх орлогыг хүрэлцэхгүйд хүргэж алдагдал үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайн орны улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нь нийт эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшин, бодит орлого инфляцийн хэмжээнд сөргөөр нөлөөлж төсвийн орлогын дутагдлыг бий болгон, зардлыг нэмэгдүүлснээр алдагдал үүсэх шалтгаан нөхцөл болдог.
  • 22. Мөнгөн гүйлгээ болон үндэсний валютын ханшны тогтвортой байдал нь төрөөс явуулах мөнгөний бодлогоос хамаардаг. Хэрэв төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг буруу тодорхойлох нь дараах үр дагавартай.  Үндэсний валютын ханш хэт сулрах  Эдийн засаг дахь мөнгөний эрэлт огцом өсөх  Бартерийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх
  • 23.  Хуурамч мөнгө үүсэх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлийг нэмэгдүүлэх  Төлбөр тооцооны норм, нормативыг эвдэх гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нь эцсийн дүндээ төсвийн орлогын үнэгүйдлийг бий болгож зарлагын өсөлтийг бий болгосноор төсвийн алдагдалд хүргэдэг байна. Энэ бүхнээс дүгнэж үзвэл төсвийн алдагдал үүсэх үндсэн шалтгаан бол 2 үндсэн асуудал дээр төвлөрч байна.
  • 24. 1. Төсвийн орлогын бууралт 2. Төсвийн зарлагын өсөлт болж байна. Төсвийн алдагдлыг зохистой түвшинд байж болох асуудал гэж дэлхий нийтээр үзэх болсноос хойш ихэнх улс орон төсвийн алдагдалтай явж ирсэн. Энэхүү хандлага нь цаашдаа ч хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа гэж судлаачид дүгнэдэг.
  • 25. Харин сүүлийн үед дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралтай холбоотой түүнийг зохицуулах, хянах, удирдах тухай хүчтэй яригдах болсон. Зарим эдийн засагч, судлаачид эдийн засаг санхүүгийн хямралын нөлөөг улсын өр, төсвийн алдагдлын хэмжээ өссөнтэй холбон тайлбарлаж, Засгийн газраас төсвийн бодлогоо шинэчлэхийг шаардах болсон.