SlideShare a Scribd company logo
1 of 22
Download to read offline
Хөтөлбөрийн хугацаа: 2012-2016
Гол салбар: Ардчилсан засаглал
Төслийн дугаар: ________
Эхлэх хугацаа: 2013.04.01
Дуусах хугацаа: 2016.12.31
Үнэлгээний хурлын огноо: 2012.10.03
Удирдлага, з/б: Үндэсний гүйцэтгэл
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
Улсын нэр: Монгол
Төслийн баримт бичиг
Төслийн нэр Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэхнь
Улс орны хөтөлбөрт
тусгагдсан зорилт:
Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээг бий болгох, нутгийн
удирдлагын үйлчилгээ хүргэх чадавхи дээшилсэн байна.
Хүрэх үр дүн:
(төслөөс гарах үр дүн)
Хэрэгжүүлэгч
байгууллага:
1. Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын
хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно.
2. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хөхиүлэн
дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн иргэдийн өмнө хүлээх
хариуцлагыг нэмэгдүүлнэ.
3. Орон нутгийн хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлнэ.
4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг
сайжруулна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо
Зөвшөөрсөн (Хэрэгжүүлэгч байгууллага):
Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Их Хурлын дарга
Зөвшөөрсөн (НҮБХХ):
Сезин Синаноглу, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч
2013 оны 3 дугаар сарын 13
Товч агуулга
Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутгийн
хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд тус төслийн
зорилго оршино. Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын
хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгохулс төрийн дэмжлэг,
санхүүгийн хөшүүрэг, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэнэ. Төслийн
хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах сургалтыг, иргэдийн оролцоог хангаж
байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм
журмыг боловсруулж нэвтрүүлэх зэрэг сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн
өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга
хэмжээг хэрэгжүүлнэ.
Нийт шаардагдах хөрөнгө: 3.5 сая ам.доллар
Нийт хуваарилсан хөрөнгө: 05 сая
• Үндсэн эх үүсвэр 0.5 сая
o Бусад: 3.0
o Хандивлагч ШХА 3.0 сая
o Засгийн газар ________
Нэмэлт шаардагдах хөрөнгө:
1
I. НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ
Монгол улс нь төв засгийн газар ба засаг захиргааны гурван түвшингээс бүрдсэн нэгдмэл улс
юм. Монгол улс засаг захиргааны хувьд 21 аймаг, нийслэл хот, аймгууд нь 330 сум, 1575 багт,
нийслэл хот нь 9 дүүрэг, 135 хороонд хуваагддаг. Монгол улсынҮндсэн хуул ьд засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийнөөрөө удирдах ёсыг төрийн
удирдлагатай хослуулахүндсэн дээр хэрэгжинэ гэж заажээ.Иймд засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж нь Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн хосолмол удирдлагатай
юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыгөөрчлөн шинэчлэх, төвлөрлийг
сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх зорилт 1990 оноос хойш авч хэрэгжүүлсэн
улс төр, захиргааны тогтолцоог өөрчлөн байгуулах үйл явцын нэг чухал хэсэг байв. Шинэ
Үндсэн хууль 1992 онд батлагдсаны дараа орон нутаг дахь Ардын депутатуудын Хурал,
түүний гүйцэтгэх захиргаа болон намын бүтцийг халж орон нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллагууд ба нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг эмхлэн байгуулжээ.
Гэхдээ эдгээр шинэтгэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийг зэрэг хийсэн хүнд үе,
шилжилтийн эхэнүеийн төсвийн хямралтай үед хийгдсэн болно. Иймээс төвлөрлийг
сааруулах шинэтгэл явцын дунд тасарч, 1990-ээд оны сүүлээс илүү төвлөрсөн бодлогыг
баримтлах болсны нэг тод жишээ нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай
хуулийг (ТБУСТХ) 2002 онд баталсан явдал юм. ”Тус хуулийг баталсан болон төсвийн
зарлагын эрх мэдлийг нэгдсэн дансанд төвлөрүүлсэн нь төсвийн тогтвортой байдал бий
болгоход гарсан том амжилт боловч улсын салбарын менежмент, төсвийн эрх мэдэл,
хариуцлагыг ихээхэн төвлөрүүлсэн юм”1
1990-ээд оны сүүлээс эргэн төвлөрүүлэх бодлого эхэлснээс хойш 10 жилийн дараа Монгол улс
2011 оны 11 сард Төсвийн шинэ хуулийг баталснаар төв -орон нутгийн төсвийн харилцаанд
чухал шинэтгэлийг эхлээд байна. Төсвийн шинэ хууль нь хөгжлийн индекс, хүн амын тоо, хүн
амын нягтрал, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслалт, орон нутгийн татварын идэвх санаачилгыг
харгалзсан томьёоны дагуу хуваарилах санхүүгийн ерөнхий шилжүүлэг буюу орон нутаг
хөгжлийн хэрэгцээндээ мэдэж зарцуулах Орон нутгийн хөгжлийн санг бий болгосноор
нутгийн удирдлагад томоохон боломж нээж байна.
.
Төсөв, санхүүгийн төвлөрсөн удирдлага, салбарын хатуу норм норматив ба төсөв
боловсруулах маягт нь орон нутгийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг нэг
загварт баригдуулж, орон нутгийн засаг захиргаа болон хурлын хувьд хэлэлцэх зүйл өчүүхэн
бага үлдээдэг. Хурал нь Засаг даргаасөргөн барьсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг ёс
төдийгүй баталдаг байгууллага гэж харагдах болжээ. Эдийн засаг, нийгмийн цогцолбор болох
тухай нутгийнөөрөө удирдах ёсны Үндсэн хуулийн зарчим нь орон нутгийн хөгжлийн
асуудалд төв яамдын шийдвэр давамгайлдаг, нутгийн удирдлагын мэдэл дэх төсвийн хөрөнгө
хязгаарлагдмал, улс төр, эдийн засагт босоо харилцаа үйлчилдэг зэргээс шалтгаалан алдагдах
болсон юм.
2
2013 оны төсвийн ж илээс эхлэн орон нутгийн хурал ихээхэн хэмжээний хөрөнгийн
зарцуулалтанд хяналт тавих боллоо.3
1
Азийн хөгжлийн банк (2008). Үнэлгээний судалгаа: Шилжилтээс үсрэлтэнд, АХБ, Манила.
2
“Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” Засгийн газрын 2012оны 9 сарын 15-ны 30-р тогтоолоор “Орон нутгийн
хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал"баталсан.
3
УИХ-аар батлагдсан 2013 оны төсөвт орон нутгийн төсвийн ний орлого 1,813.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.3%- тай
тэнцэж байна. (2011 онд 4.8% байсан). Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг 247.6 тэрбум байхаар тусгажээ. Энэ нь сум
бүрт ойролцоогоор 450 сая төгрөг буюу өмнөх үеийнхээс 4-5 дахин их орлоготой байна гэсэн үг юм.
Ингэснээр ИТХ-д төсөв боловсруулах б а төсвийн
гүйцэтгэл, үйлчилгээнд хяналт тавих чиглэлээр чадавхиа хөгжүүлэх бодит боломжийг нээж
2
байна. Төсвийн хөрөнгө хүрэлцээгүйн улмаас урьд өмнө ийм боломж хязгаарлагдмал байсан
юм. Түүнчлэн Төсвийн шинэ хууль иргэдийн оролцоог хангах бололцоо, хөшүүргийг бий
болгов. Орон нутгийн хөгжлийн сан г бий болгосон явдал нь Хурлыг сэргээн идэвхжүүлэх,
тэдэнд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх томоохон боломж юм.
Гэхдээ төсвийн шинэ хуулийг шингээж авах, хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог
бэхжүүлэх сорилт нутгийн удирдлагынөмнө тулгарч байна. Хариуцлагын тогтолцооны
хөшүүрэг, холбогдох чадавхийг бий болгохгүйгээр санхүүжилтийг нэмэгдүүлснээр төрийн
үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн үр шимийг ядуу иргэдэд хүртээх
боломжгүй юм.
Төсвийн эрх мэдлийг зохистой ашиглахад хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо шаардлагатай.
Орон нутгийн захиргаад дээд шатны захиргааны байгууллага (дээшээ тайлагнах), иргэдийн
өмнө (доошоо тайлагнах) хариуцлага хүлээдэг. Монгол улсын нутгийн өөрөө удирдах
байгууллагын хувьд ИТХ нь дээд шатны тайлагнах байгууллага байхгүй онцлогтой. Ийнхүү
дээшээ тайлагнах тогтолцоо байхгүй тохиолдолд ИТХ -ын иргэдийн өмнө хариуцлага хүлээх
дотоод механизм, хөшүүргийг бий болгох нь чухал юм. Доошоо тайлагнах тогтолцоог бий
болгох урьдчилсан нөхцөл нь орон нутгийн хурал ба иргэдийг зэрэг чадваржуулах буюу эрэлт,
нийлүүлэлтийн талыг аль алийг нь бэхжүүлэх явдал юм. Нийлүүлэлтийн талаас , иргэдийн
өмнө хүлээх хариуцлагыг сайжруулахад орон нутгийн гүйцэтгэх засаглалд хяналт тавих,
захиргааны ажлын гүйцэтгэлийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, сонгуулиас цааш иргэдийг
шийдвэр гаргах ажиллагаанд шууд оролцуулах замаар сайжруулж болно.
Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчид иргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй шийдвэрийг
гаргах үүрэг хүлээдэг. Төвлөрлийг сааруулах үйл явц бүтэлгүйтэх эрсдэл нь нутгийн
удирдлагын иргэдийнөмнө хүлээх хариуцлагын механизмын сул тал буюу ялангуяа
сонгогдсон төлөөлөгчдөөс иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний
тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих институцийн сул талтай
холбоотой байдаг. Эмзэг бүлгүүдийг оролцуулах тодорхой журам байхгүй нөхцөлд эрх мэдэл
бүхий бүлгүүд оролцоог бизнесийн ашиг сонирхолд хялбархан ашиглаж болно. Эдгээр
журамд хөдөөгийн алслагдсан иргэдэд мэдээлэл хүргэх, холбоо тогтоох өртөг зардал, зохион
байгуулалтыг шийдвэрлэх (ТББ, иргэний нийгмийн байгууллага, төрийн албан хаагчийг
сургах гэх мэт), зорилтот бүлэг, ялангуяа цаг зав хомс, өдөр тутмын ажилд дараастай байдаг
хөдөөгийн эмэгтэйчүүдэд хэрхэн хүрч ажиллах асуудлыг тусгах хэрэгтэй.
Орон нутгийн хурал нь зүй бус зарцуулалт, орон нутгийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэхээс
урьдчилан сэргийлэхэд чухалү үрэгтэй. Гэвч орон нутгийн хурлын хувьд санхүүгийн
эрсдэлийг тооцох, удирдах, санхүүгийн тооцоо, аудит хийх, хөрөнгө оруулалтын шийдвэр
гаргах зэрэг төрийн санхүүгийн олон асуудлаарх мэдлэг, тэдгээрийг ашиглах практик дутмаг
байдаг. Хурал нь жилийн төсвөөр өө дамжуулан цалин, захиргааны зардал авдаг боловч
сургалтанд зориулсан төсөвгүй байна.
Төвлөрлийг сааруулах нь нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргаа, үйлчилгээний
байгууллага, дээд шатны захиргааны байгууллагын (төв засгийн газрыг оролцуулан) хооронд
эрх мэдлийн харилцаагөөрчилдөг. Эдгээр нь хариуцлагын тогтолцоонд тус тусын үүрэгтэй
байна. Тал тус бүрийн үзэл бодол, хөрөнгө мөнгө, уламжлал, сонгууль, томилгоо, эсвэл бусад
зүйлд үндэслэсэн түүхийн болон нийгмийн нөхцөл байдал, улс төрийн эрх мэдэл хэрхэн
тогтсоноос эдгээр харилцаа хамаардаг. Иймд эдгээр хүчний харилцаа хэрхэн өөрчлөгдөж
байгааг ойлгох, улс төрийн төлөөлөл нь орон нутгийн захиргаа болон хурлын хооронд хяналт-
тэнцвэр бий болгож байгаа эсэх, сонгогдсон т өлөөлөгчид нь иргэдийн өмнөхариуцлага хүлээх
хөшүүрэг үйлчилж байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй.
3
Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоо нь орон нутгийн төлөөллийн чанарт ихээхэн
нөлөөтэй. Сонгуулийн тогтолцоо том намуудад илүү их бололцоо олгож, тодорхой
бүлгүүдийг гадна үлдээх, эсвэл намуудын эрх мэдлийн шатлалыг дэмжсэн хэлбэртэй байж
болно. Намаар талцах явдал бодлогын гол асуудлуудаар зөвшилцөлд хүрэх, цаашлаад
сөргөлдөөн үүсгэж болно. Орон нутгийн түвшинд улс төржих нь нийтийн эрх ашгаас илүү
намын байр суурь, танил тал, харилцан ашигтай байдлаар шийдвэр гаргахад нөлөөлж болно.
Эрх барих намууд солигдсоноор орон нутгийн захиргааны боловсон хүчин өөрчлөгдөхөд
нөлөөлдөг. Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байдаг нөхцөлд энэ нь орон
нутгийн засаг захиргааны ажлынүр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Монгол улс орон
нутгийн сонгуулийн тогтолцоог олон мандаттай олонхийн тогтолцоогөөрчлөн мажоритар ба
хувь тэнцүүлсэн холимог тогтолцоог 2012 оны орон нутгийн сонгуульд ашиглав. Орон
нутгийн улс төрд хоёр том нам буюу Ардчилсан нам ба Монгол ардын нам зонхилж байна. 4
4
2008 оны сонгуулийнүр дүнд аймгийн ИТХ -ын нийт төлөөлөгчийн 59.8% нь МАН, 39.4% нь АН, 0.8% нь бие даан нэр
дэвшигч, нийслэлийн ИТХ-ын 80% нь МАН, 20% нь АН байв. 2012 оны сонгуулийнүр дүнд аймгийн ИТХ -ын 44.8%
АН, 50.9% нь МАН, 2.7% нь Шударга ёс эвсэл, 0.7% нь бие даан нэр дэвшигч, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 26-г АН,
14-г МАН, 4-г нь МАХН, 1-г нь ИЗНН авчээ.
Орон нутгийн хариуцлагын тогтолцооны улс төрийн талыг бэхжүүлэхийн тулд сонгуулийн
тогтолцоонд эмэгтэйчүүд, цөөнх зэрэг төлөөлөл нь хангагдаагүй бүлгүүдэд зориулсан суудал
хадгалах, эсвэл квот тогтоох, сонгогдсон албан хаагчдыг эргүүлэн татах, бие даан нэр
дэвшигчдийн хувилбаруудыг тусгасан заалтуудыг оруулах хэрэгтэй юм.
Эцэст нь, төвлөрлийг сааруулах цогц бодлогыг хэрэгжүүлэхэд төвийн заавар чиглэл, дэмжлэг
чухал шаардлагатай байдаг. Төвлөрлийг сааруулах нь төрийн үйлчилгээний үндэсний
стандартыг мөрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа үндэсний
бодлого, зорилтуудтай зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс мөн төвийн хүчтэй хяналт,
зохицуулалтыг шаарддаг. Монгол улсад Орон нутгийн захиргаа хариуцсан яам юмуу,үүнтэй
төстэй байгууллага байдаггүй. Төв засгийн газарт байгаа бүтэц нь Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар юм. Гэхдээ орон нутгийн хурлын
талаарх тус газрынүүрэг нь зөвхөн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр хязгаарлагдаж
байна. Төрийн албан хаагчдын сургалт хариуцсан засгийн газрын байгууллага болох
Удирдлагын академи орон нутгийн хурлын төлөөлөгчдөд зориулсан албан ёсны сургалтын
хөтөлбөргүй байна. УИХ Төсвийн хуулийн үр нөлөөтэй хэрэгжилт, нутгийн захиргаадын
төсвийн хөрөнгийн зүй зохистой зарцуулалтад ихээхэн санаа тавьж байна. Энэ зорилгоор
Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн зарцуулалтын хяналтын дэд хороог байгуулж, орон
нутгийн төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий тусгай нэгжийг Үндэсний аудитын
газрын дэргэд бий болгохоор т өлөвлөж байна.
4
II. СТРАТЕГИ
Дээрх нөхцөл байдлаас үүдэн Монгол улсад төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг
бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд НҮБХХ-өөс үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэх
шаардлага гарч байна. 2007-2011 онд хэрэгжүүлсэн Орон нутгийн засаглалыг дэмжих
хөтөлбөр(ОНЗДХ)-өөрдамжуулан НҮБХХ орон нутгийн эрх мэдлийн хүрээн д захиран
зарцуулах хөрөнгийг хуваарилж, хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргахад иргэдийг
оролцуулсан төсвийн шинэтгэлийг туршихад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Шинээр батлагдсан
Төсвийн хууль Орон нутгийн хөгжлийн санг бий болгох замаар энэхүү туршилтыг
хуульчилсан бөгөөд орон нутагт хуваарилах төсвийн хөрөнгийн хэмжээг ихээхэн
нэмэгдүүлсэн юм.
Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө “ төсөв, санхүү, боловсон
хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг
сааруулах” зорилтыг дэвшүүлэн тавьжээ. Үүний зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч “Шууд
ардчилал, иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах” бодлогын баримт бичгийг
баталсан зарлигийг 2012 оны 9 сард батлан гаргасан. Хандивлагчдын хувьд олон жилийн турш
төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалын чиглэлээр дэмжлэг үзүүлэх бодлогын орчин
таатай бус байсан юм. Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжин олон улсын
түншлэгчид энэ салбарт ихээхэн хэмжээний тусламж үзүүлэхээр болоод байна.
Төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалын салбарт ажиллаж байгаа хамгийн том
хандивлагч ньөнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) бөгөөд саяхан батлагдсан
“Төвлөрлийг сааруулах ба Засаглалын хөтөлбөр”-өөр дамжуулан: бодлого ба эрх зүйн реформ,
төрийн санхүүгийн менежментийн практик, шийдвэр гаргахад иргэдийн оролцоо,
хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээг бий болгох гэсэн үндсэн дөрвөн хэсэгт үйл ажиллагаа явуулж
байна. Тус хөтөлбөрийн зарим хэсгийг Дэлхийн банк , бусад байгууллагаар дамжуулан
хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрөөс өндөр түвшний бодлогын зохицуулалтын бүтэц бий болгохоор
төлөвлөж байгаа бөгөөд энэ нь яг ямар хэлбэртэй байх нь одоогоор тодорхойгүй байна.
Ажлын түвшинд төвлөрлийг сааруулах шинэтгэлийн ажлын хэсэг тус хөтөлбөрийн үйл
ажиллагааг зангидан явуулах юм. Энэ чиглэлд ажиллаж байгаа хандивлагчид ШХА-ийн ТСЗ-
ын хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан явуулахаар тохиролцсон болно.
Энэ чиглэлээр хэрэгжиж байгаа бусад томоохон төслүүдийг дурдвал Дэлхийн банкны
Тогтвортой амьжиргаа төслийн 3 дахь шат, АНУ -ын Олон улсын хөгжлийн агентлагийн
дэмжлэгтэй Азийн сан, Мерси Корпс төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Засаглал,
ил тод байдлыг дэмжих”, “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх
идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслүүд байна.
Эдгээр дэмжлэгтүгүйлэгдэж буй нэг зүйл нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг
институцийн үүрэг, чадавхийг бэхжүүлэх цогц арга хэмжээ юм. Бусад түншлэгчдийн болон
Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санаачилга нь хариуцлагын тогтолцооны эрэлтийн тал буюу
иргэдийн оролцоотойгоор төлөвлөгөө, төсөв боловсруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
төсвийн зарцуулалтад хяналт тавих, мэдээллийн хүртээмж, нийгмийн хариуцлагын арга
хэрэгсэл, үйлчилгээний талаар иргэдийн санал бодлыг авах гэх мэт арга хэмжээнд төвлөрч
байна. Орон нутгийн удирдлагын иргэдийнөмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд
эрэлт, нийлүүлэлтийн аль алинд нь анхаарах шаардлагатай.
Орон нутгийн хурал нь хуулиар хүлээсэн дараахь үүрэгтэй байдаг:
• Төлөөлөл– нийслэл хотоос алслагдмал энгийн иргэдийн хувьд орон нутгийн асуудлыг
ярилцах цорын ганц төлөөллийн байгууллага юм.
5
• Нутгийн иргэдийн дуу хоолойг илэрхийлэх үүргийг хуулиар хүлээдэг учраас баг, хорооны
хурал зэрэг доороос гарсан саналыг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөлтөд шударгаар
тусгах, үйлчилгээний талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, орон нутгийн
захиргаадын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэх цорын ганц байгууллага
юм. Иргэдийн өмнө хүлээх хариуцлагад энэ нь гол байр суурь эзэлдэг.
• Орон нутгийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хуулиар
хүлээсний хувьд хурал нь орон нутгийн төсвийн гүйцэтгэл, төрийн үйлчилгээний үр ашиг,
чанар, шударга байдалд хяналт тавьж хэвтээ хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чухал
үүрэгтэй.
ИТХ-ын төлөөлөгчдөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд учирч байгаа дараахь саад
бэрхшээлийг арилгахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлнэ:
• Хурлын төлөөлөгчид сонгууль бүрийн дараа олноороо солигддог5
• Хурлын гишүүд, ажилтнуудад иргэдтэй харилцах, төсөв боловсруулах, төсөвт хяналт
тавихад нь шаардлагатай практик дэмжлэг байхгүй (ажиллагааны зохих журам, арга
хэрэгсэл, холбогдох сургалтын материал зэрэг);
боловч Засгийн газар
болон нэр дэвшүүлж байгаа улс төрийн намуудын зүгээс тус бүлэгт зориулан хийх сургалт
туйлын хязгаарлагдмал;
• Хурлын гишүүд, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжсэн байнгын сургалт хийх механизм,
санхүүжилт байхгүй;
• Хурлын гишүүдэд туршлагаа солилцох, тэдний эрх ашгийг хөндсөн бодлогын асуудлаар
байр сууриа нэгтгэх, төв засгийн газар болон улс төрчидтэй харилцах орон зай, хөрөнгө
нөөц хязгаарлагдмал байдаг.
• ИТХ үйл ажиллагаа явуулах бодлого, эрх зүйн хүрээний шинэтгэл шаардлагатай.
ОНЗДХ-ийг хэрэгжүүлэхэд 5 аймгийн хурал, туршилтаас бий болсон сургамжийг бодлогод
тусгах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч ажилласан туршлагадаа суурилан
НҮБХХ энэхүү тусламжийг үзүүлэх тохиромжтой байгууллага юм. НҮБХХ орон нутгийн
засаглал, төвлөрлийг сааруулах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилласан туршлага,
Вьетнам, Бангладеш, Энэтхэг,Өмнөд Африк, Угандад орон нутгийн хурлаас төсөвт хяналт
тавих, иргэдтэй зөвлөлдөх чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн туршлагад үндэслэн үйл
ажиллагаагаа явуулна.
Европын Холбооноос 2005 онд Зүүн европын орнуудын Нутгийн удирдлагын
байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд зориулан гаргасан гарын авлага, НҮБХХ болон
Европын Холбооноос хамтран боловсруулсан “Нутгийн удирдлагын сургалтад чанарын
хяналт тавих аргачлалд” сургалтын байгууллага, сургагч багш нарт тавих стандартыг
тогтоосныг үндэсний нөхцөлд тохируулан авч хэрэглэх болно. НҮБХХ“ Төрийн захиргаанд
хууль дээдлэх ёс хэрхэнүйлчилж байгааг хэмжих нь: Өөрийн үнэлгээний аргачлал” -ыг хэд
хэдэн оронд туршаад байна. Энэ нь олон улсын эрх зүйгээс эх сурвалжтай хууль дээдлэх ёсны
6 зарчим буюу хуульд үндэслэх, хүртээмжтэй, хариуцлагатай байх, дуу хоолойгоо сонсгох,
гомдол гаргах эрх, ил тод байдлын зарчмын дагуу захиргааны байгууллагуудынүйл
ажиллагааг тодорхойлох, ойлгох, хууль дээдлэх ёсыг мөрдүүлэх зорилготой юм. Өөрийн
үнэлгээний арга нь байгууллагын чадавхи, төрийн захиргааны ажлын гүйцэтгэлийг засгийн
газрын байгууллагуудөөрсдийн санаачилгаар үнэлдэг арга хэрэгсэл бөгөөд эрэлтийн талд
илүү төвлөрдөг иргэний нийгмийн хяналтын арга хэрэгсэлд нэмэлт болж болно. Өөрийн
үнэлгээний үр дүнг дутагдаж байгаа чадавхийг тодорхойлох (жишээлбэл, ажиллагсад мөрдөх
шаардлагатай хууль тогтоомж, дүрэм журмыг хангалттай ойлгож байгаа эсэх, иргэд гаргасан
5
2008 оны сонгуулиар 60% нь шинэчлэгдсэн. Засгийн газрын ХЭГ-ын тооцож байгаагаар 2012 оны
сонгуульд 80% нь шинээр сонгогдох төлөвтэй байна.
6
шийдвэрийн талаар гомдол гаргах, шийдвэртэй холбоотой мэдээллийг олж авах боломжтой
эсэх гэх мэт), чиг үүргийг тодорхой болгох, үйлчилгээний стандартыг боловсруулахад
ашиглаж болно. Эдгээр аргачлалыг орон нутгийн нөхцөлд тохируулан ИТХ-аас Засаг даргын
үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгсэл болгон хялбархан өөрчилж болох юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийнүйлчилгээг
сайжруулахад орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх
чадавхийг бэхжүүлэхэд оршино.
Төлөвлөсөн зорилгод хүрэхийн тулд дараах үр дүнг бий болгоно.
1. Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг
боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно.
2. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар
сонгуульт төлөөлөгчдийн иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлнэ.
3. Орон нутгийн хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлнэ.
4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулна.
Чадавхи бий болгоход эрэлт, нийлүүлэлт, онолын сургалт, практик ажиллагааг хослуулан
ашиглана. Үр дүн 1-ийн хүрээнд төлөвлөж байгаа сургалтыг Үр дүн 2 -3-ын хүрээнд ор он
нутгийн хурлын дотоодод иргэдийнөмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх хөшүүрэг
болгоход чиглэсэн иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжи ж байгаа сайн туршлагыг олж
илрүүлэх, дэлгэрүүлэх, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах практик арга хэрэгслийг
боловсруулах, нэвтрүүлэх, Үр дүн 4-ийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн хүрээг
сайжруулах үйл ажиллагаатай хослуулан хэрэгжүүлнэ.
ҮР ДҮН НЭГ:Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг
боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно.
Тус үр дүнгийн хүрээнд тави гдах гол зорилт нь аймаг, сумын ИТХ-ын сонгуульт бүх
төлөөлөгчийг Хурлын үндсэн үйл ажиллагааны талаар сургалтад хамруулахад оршино.
Сургалтын үндэсний хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмбий болгоход
төслөөс мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг
хангахын тулд сургалтын хэрэгцээг аль болох орон нутгийн эхүүсвэрээс хангах талаар
нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэхэд анхаарна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Гол сэдвүүдээр сургалтын стандарт хөтөлбөр боловсруулах;
• Сургалтын хөтөлбөрийг Удирдлагын академийн сургалтын албан ёсны хөтөлбөрт
оруулснаар түүний тогтвортой байдлыг хангах;
• Сургалтын байгууллагуудын стандартыг дээшлүүлэх, нэгдсэн хандлага бий болгоход
дэмжлэг үзүүлэх;
• Сургалтад олон төрлийн аргачлал ашиглах (сайн туршлага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг
ашиглах гэх мэт);
• Орон нутагт сургалтын чадавхи бий болгох(аймаг бүрт 2 хүнийг сургагч багшаар
бэлтгэнэ), сургагч багш нарын сургалтыг тогтмол явуулах;
• Сургалтын материал, сургагч багш нарын сургалт, сургалтын зохион байгуулалт, сургагч
багш нарын ажлын гүйтцэтгэлд чанарын хяналт тогтоох замаар сургалтын хөтөлбөрт төв
засгийн газраас тавих хяналтыг сайжруулах;
7
• ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдөдзориулсан түргэвчилсэн сургалтын хөтөлбөрийг
боловсруулж хэрэгжүүлнэ. Энэ сургалтыг 2013 онд багтаан үндэсний хэмжээнд явуулна.
Сургалтын хөтөлбөр нь хурлын үндсэн үйл ажиллага атай холбоотой хурлын дотоод
менежмент, эрх зүйн хүрээ, төсөв боловсруулах, санх үүгийн удирдлага, хяналт, олон
нийттэй харилцах, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал зэрэг сэдвүүдийг хамарна.
• Сургалтын материалд үндэслэн шинээр сонгогдсон хурлын төлөөлөгчдөд зориулсан хууль
тогтоомж, засгийн газрын бодлого, ажлын заавар чиглэл, сайн туршлага, байнгын
хороодын ажлын удирдамж, хуралдааныг зохион байгуулах журам, хурлын тэмдэглэл
хөтлөх, жилийн тайлан гаргах энгийн маягт зэргийг нэгтгэсэн гарын авлага бэлтгэн
гаргана.
• ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтын хөтөлбө рийг
боловсруулж хэрэгжүүлнэ.
ҮР ДҮН ХОЁР: Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар
сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Төслийн зүгээс орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгардаг дараах гурван
асуудлыг шийдвэрлэхэд зорино.Үүнд: 1) Орон нутгийн сонгуулиар дамжуулан иргэдийн
оролцоо; 2) Орон нутгийн шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоо; 3) Оролцох боломж
багатай бүлгүүдийн оролцоог хангах арга замуудыг бий болгох.
Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндсэн нөхцөл нь иргэд цаг зав, хүч
хөдөлмөрөө зарж оролцсоны эцэст түүний үр шимийг хардаг байх явдал юм. Иргэдийн дунд
оролцоо нь ямар нэг асуудлыг шийддэг, бодитүр дүнд хүргэдэг гэсэн итгэл үнэмшил байх
хэрэгтэй. Үүний тулд орон нутгийн удирдлага иргэдийн саналыг сонсох, түүний дагуу арга
хэмжээ авах хүсэл зориг, чадавхитай байх шаардлагатай. Мөн хурлын үйл ажиллагаа илүү ил
тод байх шаардлагатай. Иймд төсөл нь иргэдийн өмнө хариуцан тайлагнах хөшүүргийг
сонгуульт төлөөлөгчдийн дунд бий болгохыг зорьж байна. Төсөл нь сургалтад нэмэлт болгон
“сайн туршлагаас суралцах” хандлагыг чадавхи бий болгоход ашиглана. Энэ нь сургалтын
арга барилыг сайжруулж, түүний агуулгыг илүү бодит практикт ойртуулж болох юм. Сайн
туршлагыг сургалтад ашиглах нь цэвэр онолын хичээлээс илүү урам зоригийг өдөөсөн, илүү
үр дүнтэй байхаас гадна нутгийн удирдлагын сайн туршлага аль хэдийн байгаа учраас илүү
өртөг зардал багатай юм.
Төслөөс иргэдтэй харилцах, иргэдийн оролцоо, тэдний асуудлыг шийдвэрлэх талаар арга
хэрэгсэл боловсруулах, ил тод ажиллагааны зарчмууд,үйл ажиллагааны болон иргэний
танхимын хэлэцүүлгийн тайлан бичих загвар, тодорхой бүлгүүдтэй хэлэлцүүлэг хийх, хурлын
шийдвэр гаргах заавар зэргийг боловсруулж,үндэсний стандарт боловсруулж, сай н
туршлагыг дэлгэрүүлэх ажиллагааг дэмжин ажиллана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Нутгийн удирдлагын эрх,үүрэг, иргэдийн оролцооны боломжийг харуулсан “Орон
нутгийн ардчилал” гарын авлага боловсруулах, хэвлэх, түгээх;
• Монгол улсын нөхцөлд шууд ба төлөөллийн ардчилал, тэдгээрийн бие биеэ нөхвөрлөн
дэмжсэн байдлын талаар нэгдсэн ойлголтыг орон нутгийн удирдлага, ИНБ, улс төрийн
нам, хэвлэл мэдээллийн байгууллагад бий болгох зорилгоор хэлэлцүүлгийг орон нутгийн
болон үндэсний хэмжээнд зохион байгуулах;
• Иргэдийн оролцооны талаар хялбаршуулсан асуулга бэлдэх, ИТХ-уудаар бөглүүлэх;
• ИТХ судалгааны үр дүнд үндэслэн иргэдийн оролцоог хангах үйл ажиллагааны төлөвлөгөө
боловсруулах;
8
• Иргэдийн оролцоог хангах сайн туршлагыг түгээх хөтөлбөрийг сонгон авсан ИТХ-д
хэрэгжүүлэх;
• Хурлын сайн туршлагыг түгээхсолилцооны хөтөлбөр, сүлжээг бий болгох;
• Сайн туршлагыг баримтжуулж, хэвлэл мэдээлллийн хэрэгслээр т үгээх;
• Иргэдийн оролцоог хангах үндэсний стандарт, эсвэл сайн туршлагын шалгуур үзүүлэлтийг
тогтоох;
• ИТХ-ын төлөөллийн чанар, тодорхой бүлгүүдийн оролцооны талаар судалгаа хийж орон
нутгийн сонгуулийн тогтолцоо, сонгуулийн тухай хуулийгөөрчлөх зөвлөмж
боловсруулах;
• Эмэгтэйчүүд, залуучууд, цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг
оролцоход хүндрэлтэй бүлгүүдийг оролцуулах механизм бий болгох.
ҮР ДҮН ГУРАВ: Хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлэх
Орон нутгийн хурал нь иргэдийнөмнөөс орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаанд
хяналт тавихүүрэгтэй. Энэ үр дүнгийн хүрээнд хурлын зүгээс хяналт тавих практик арга
хэрэгсэл, үлгэрчилсэн заавар журам, маягтуудыг орон нутгийн нөхцөлд тохируулан
боловсруулж турших замаар ИТХ-ын гишүүдийн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг
сайжруулах нь төслийн гол зорилт юм. Энэ зорилгоор ИТХ-ын хяналт тавих хамгийн гол
салбар болох төсвийн зарцуулалт ба орон нутгийн үйлчилгээг сонгон авч дараах үйл
ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн талаар6
• Баг, сум, аймгийн түвшинд ирэх жилийн төсвийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, эсвэл
уул уурхайн нөлөө, сургуулийн дотуурь байрны хүрэлцээ зэрэг орон нутгийн тухайн
асуудлаар иргэдийн хэлэлцүүлэг зохион байгуулах,
• Орон нутгийн бодлого, тэргүүлэх чиглэлийн талаар хэлэлцүүлэг хийх, тэдгээрийн үр
дагаврыг тооцох,
• Төсөв боловсруулах явцад Багийн нийтийн хурал, Засаг даргын Тамгын газар, төсвийн
байгууллагууд, эсвэл ТББ-аас гаргасан хөрөнгө оруулалтын саналуудын үндэслэ лийг
тооцож, ач холбогдлоор нь эрэмбэлэх,
• Орон нутгийн төсвийн зардлаас санхүүжих хөрөнгө оруулалтын саналуудад өртөг, үр
ашгийн тооцоо хийх,
• Худалдан авах ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх.
Орон нутгийн үйлчилгээний талаар
• Орон нутаг дахь төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үйл
ажиллагааны тайланг хэлэлцэх,
• Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудадүзлэг хийх, сайжруулах зөвлөмж
гаргах,
• Аудитын болон мэргэжлийн хяналтын байгууллагуудын тайланг ойлгох, шинжилгээ хийх,
• Эдгээр шалгалтын үр дүнгийн талаар тайлан бэлтгэж нийтэд танилцуулах
• Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийх,
• Хурлын төлөөлөгчид сонгогчиддоо дээрх асуудлуудаар тайлагнах.
6
Энд тэмдэглэхэд дээр дурдсан дүрэм журмуудыг Тогтвортой амьжиргаа төсөл -3 болон Засгийн газрын түвшинд
боловсруулж байгаа учраас төслөөс давхардал гаргахгүй байх, агуулгыг уялдуулах үүднээс эдгээр нөөцийг бүрэн
ашиглана. Эдгээр дүрэм журмыг хурлын хяналтын чиг үүрэгт нийцүүлэн авч хэрэглэнэ.
9
Эрэлт хэрэгцээнээс хамааран дээрх чиглэлүүдийг Хурлын байгууллагын үндсэн чиг үүрэгт
хамаарах байгаль орчны менежмент, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт зэрэг үйл ажиллагааг
хамруулан өргөжүүлж болно.
Дээрх арга хэрэгсэл,үлгэрчилсэн заавар журам, маягтуудыг боловсруулж хэрэгжүүлэх үйл
явц дараах дэс дараатай байна:
• Эхний ээлжинд орон нутгийн удирдлага, санхүүгийн менежментийн талаар гаргасан
хууль, дүрэм журамд нийцүүлэн, хурлын байгууллагуудтай зөвлөсний үндсэн дээр төсөл
байдлаар боловсруулна.
• Сонгон авсан хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжих боломжтой эсэхэд хяналт
тавьж ажиллана. Эдгээр дүрэм журмыг аймагба сумын хурлын зэрэгцээ илүү төвлөрсөн ба
алсмагдмал орон нутгийн ялгааг тооцсон байхаар боловсруулна.
• Хэрэгжүүлэх явцад шаардлагатай засвар хийнэ.
• Хэрэгжилтийн үйл явцын талаар аймаг, сумд хоорондын туршлага солилцох уулзалтаар
хэлэлцүүлж санал авах.
• Төсвийн зарцуулалтын хяналтын дэд хороо, Үндэсний аудитын газраас эдгээр журмыг
хянаж зөвлөмж гаргах.
• Тухайн нөхцөлөөс хамааран орон нутгийн, эсвэл үндэсний хэмжээнд албан ёсоор баталж
хэрэгжүүлэх.
• Дээрх дүрэм журмыг сургалтын гарын авлага болгон боловсруулах,
• Сургалтын үндэсний хөтөлбөр болон бусад хандивлагчдын хэрэгжүүлж байгаа сургалтын
хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх.
Баримтлах үйл явц
• Төслийн үйл ажиллагаанд бүх аймаг хамрагдах сонирхолтой байгааг харгалзан төсөлтэй
хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн санал боловсруулж ирүүлэх урилгыг бүх
аймгийн хурлуудад явуулна. Хурлууд иргэдтэй харилцах харилцаа, иргэний оролцоог
дэмжих, орон нутгийн үйлчилгээнд хяналт тавих, санхүүгийн менежментэд тулгарч байгаа
асуудлыг шийдвэрлэх зэргээрөөсрдийн хэрэгцээнд тулгуурлан төслөөс санал болгож
байгаа аль нэгүйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж
ирүүлнэ. Эдгээр арга хэрэгслийг аймгийнхаа хурал, эсвэл сумын хурлуудад нэвтрүүлэхэд
нь туслахаар санал болгож болно.
• Төсөл эдгээр саналыг шинэлэг байдал, хурлын төлөөлөгчид болон хурлын даргын
санаачилга, үүрэг амлалт, үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бололцоотой эсэхийг харгалзан
сонгон авна. Сонгогдсон саналуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулсан санхүүгийн дэмжлэгийг төслөөс олгоно.
Төслийг сонгон шалгаруулах, санхүүгийн дэмжлэгийг хэрхэн хуваарилах талаар журмыг
аймгуудтай зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулж Төслийн удирдах зөвлөл батална.
Эдгээр арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх туршилт нь байнгын, тасралтгүй үйл ажиллагаа
бөгөөд үндэсний хэмжээнд гарч байгаа саналуудаар баяжуулах юм. Ингэснээр тус төсөл нь
төвлөрлийг сааруулах бодлогын шинэтгэлийн хүрээнд хурлын байгууллагын харилцан
туршлага солилцох, инновацийг хөгжүүлэх төв болох юм. Төсөл нь УИХ-ынТөсвийн
зарцуулалтын хяналтын дэд хороо,Үндэсний аудитын газартай нягт хамтран зохих заавар,
зөвлөгөөг авч ажиллана.
ҮР ДҮН ДӨРӨВ: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах
Сургалт нь чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийн чухал хэсэг билээ. Гэхдээ нутгийн захиргаад
хуулиар олгогдсон эрх мэдэл, хөрөнгө нөөц байхгүй бол сургалт үр дүнгүй болно. Иймд
төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон туршлага, сургамжийг нутгийн өөрөө удирдах
10
байгууллагын эрх зүй, бодлого, зохицуулалтын орчныг өөрчлөх шинэтгэлд ашиглахад
төслийн үйл ажиллагаа чиглэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Төслийн хэрэгжилтийн явцад мониторинг, судалгаа хийх замаар бий болсон
сургамжийг баримтжуулна:
o Үр дүн 1-3-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр нөлөө ба үр дүн.
o Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажиллагаанд эрх зүйн болон зохицуулалтын
хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа салбарыг тогтоох, тухайлбал
хуулийн тодорхой бус, зөрчилтэй заалтууд гэх мэт.
• Бий болсон сургамжийн талаар төрөл бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулах
o Жил бүр аймгуудын хооронд туршлага солилцох уулзалт зохион байгуулах
o Орон нутгийн хуралд зориулсан цахим хуудас ажиллуулах.
o Төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр төв засгийн
газрын түвшинд ажиллах бодлогын зөвлөгөө өгөх ажлын хэсэгт тайлагнах.
• Дээрх хэлэлцүүлгээ ртуршилтын үр дүнг хэлэлцэж шинээр бий болсон хэрэгцээг
тусгана. Ингэснээр төслийн үйл ажиллагаагбодлогын шинэтгэлийн түвшинд хийгдэж
байгаа ажлуудтай уялдуулна.
• Сургалтын төрөл байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн төвтэй
болох (багш нар, сургалтын хөтөлбөр, материал, холбогдох төсөл, сургалтын тайлан,
орон нутгийн удирдлагатай холбоотой хууль тогтоомж, шийдвэр, орон нутгийн сайн
туршлага гэх мэт)
• Төсөл нь бодлогын хэлэлцүүлэг, судалгаа хийх замаар орон нутгийн хурлын
сонгуулийн тогтолцоо, орон нутаг дахь улс төрийн намуудын үүрэг, орон нутгийн
төрийн албан хаагч, албан тушаалтныг сонгох, томилох, төвлөрлийг сааруулах
шинэтгэлд зохих хувь нэмрээ оруулна. Үүнд:
o Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөх
зөвлөмж боловсруулах,
o ШХА-ийн Засаглал, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэх чиг
үүргийн шинжилгээний судалгаанд хурлын байгууллагад чиг үүргийн шинжилгээ
хийж, оновчтой болгох талаар санал боловсруулан тусгах,
o Орон нутгийн сонгуулийн тогтолцоог төлөөлөл, оролцоог хангасан байдлаар
өөрчлөх санал боловсруулах,
o Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг боловсруулах микро
бодлогын асуудлаар санал боловсруулах гэх мэт.
ТӨСЛИЙН ТОГТВОРТОЙ ҮР ДҮНГ ХАНГАХ
Орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагийн хувьд тогтвортой үр
дүнг хадгалахын тулд төслийн дизайнд дараах зүйлсийг авч үзэв:
• Орон нутгийн засаглалын институци болон холбогдох чадавхийг бий болгоход урт
хугацааны, тууштай оролдлого, хүсэл зориг шаардлагатай байдаг. Иймд төслийг ИТХ-
ууд төслийн үр дүнг хадгалах чадавхи, хөрөнгө нөөцтэй бо лох хүртэл хурлын хоёр
бүрэн эрхийн хугацаа буюу 2012-2016 ба 2016-2019 гэсэн хоёр үе шаттайгаар
хэрэгжүүлнэ. Хоёрдахь шатны тусламжийн баримт бичгийн нэгдэх шатны төгсгөлд
түүний сургамжид үндэслэн боловсруулна.
• Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах үүрэгтэй засгийн газрын
байгууллага болох Удирдлагын академи,шинээр сонгогдсон төлөөлөгчдийн сургалтыг
явуулна. Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрийн албан ёсны хичээлийн
хөтөлбөрт оруулан орон нутгаас хэрэгцээ гарсанүед нь сургалтыг явуулж байхаар
11
төлөвлөж байгаа болно. Удирдлагын академид сургалтын материал боловсруулах,
аймаг дахь сургагч багш нарыг сургах зэрэг эхний дэмжлэгийгтөслөөс үзүүлнэ.
• Сургалтыг хариуцах байгууллага, улсын болон орон нутгийн төсвөөс зарцуулах
хөрөнгийн эх үүсвэр, сургалтын болон багш нарын стандартыг тусгасан сургалтын
үндэсний хөтөлбөр батлах замаар сургалтын тогтмол ажиллагааг хангана. Сургалтын
хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулна.
• Сургалтанд зориулсан төсвийг улсын болон орон нутгийн төсөвт суулгуулах,
• Төслийн тусдаа бүтэц бий болгохын төсөв, төлөвлөгөө боловсруулах, бараа, үйлчилгээ
худалдан авах,үйлчилгээ хүргэх, хяналт тавих, тайлан гаргах зэрэгт орон нутгийн
захиргааны дүрэм журмыг мөрдөх замаар орон нутгийн өөрийн оролцоонд түшиглэнэ.
• Орон нутгийн сургагч багш нарын сургалтыг тогтмол явуулах замаар орон нутагт
сургалтын чадавхи бий болгоно.
• Төслийг хэрэгжүүлэх бүх шатанд төслийн үр дүнг хүртэгчидтэй зөвлөлдөж, оролцооны
соёлыг хөхиүлэн дэмжихэд орон нутгийн хурлын нөөц бололцоог ашиглана.
• Мэдлэг, туршлагыг түгээх вэбэд суурилсан мэдээллийн сан бий болгоно.
• Төслийг хэрэгжүүлэгч байгууллага төслийн багтай хамтран тогтвортой байдлыг хэрхэн
хангах талаар тодорхой төлөвлөгөө боловсруулна. Энэ төлөвлөгөөний төслийг
Төслийн үндэсний захирал төсөл хэрэгжүүлэх эхний жилд багтаан Төслийн удирдах
зөвлөлд танилцуулна.
12
III.ҮР ДҮН, ХӨРӨНГИЙН ХҮСНЭГТ
Улс орны хөтөлбөрийн Үр дүн, хөрөнгийн хүснэгтэнд заасан зорилтот үр нөлөө: Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээ бий болсон, орон нутгийн
засаг захиргааны үйлчилгээ үзүүлэх чадавхи дээшилсэн байх.
Улс орны хөтөлбөрийн Үр дүн, хөрөнгийн хүснэгтэнд заасан үр нөлөөний шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин:
- Улсын са лбарын өргөн шинэтгэлийн хүрээнд төвлөрлийг сааруулах үндэсний стратегийг боловсруулсан байна;
- МХЗ-ыг хангахад шаардлагатай үйлчилгээний талаарх чиг үүрэг, үйлчилгээний стандартыг хянаж, шинэчлэн боловсруулсан байна ;
- Орон нутгийн хурлын чадавхийг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжүүлнэ;
- Орон нутгийн засаглалд инновацийг хөхиүлэн дэмжинэ.
Стратеги төлөвлөгөөний холбогдох хэсэг: Төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглал, хот/хөдөөгийн хөгжил
Түншлэлийн стратеги: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Үндэсний Аудитын газар, ЗГХЭГ, Удирдлагын
Академи, аймаг, сумын ИТХ, Монголын нутгийн удирдлагын холбоо, Монголын баг, сумуудын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг
Төслийн зорилго: Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулахад орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг
үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх.
Шалгуур үзүүлэлт: Албан сургалтанд хамрагдсан төлөөлөгчийн эзлэх хувь (эх сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо); Хурлын
чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхи сайжирсан байх; Иргэдийн оролцоо сайжирсан байх; ИТХ ба захиргааны ажлын уялдаа сайжирсан байх (эх сурвалж:
хурлын төлөөлөгчид, засаг даргын тамгын газар, иргэдийн дунд төслийн дунд ба төгсгөлд асуулгын судалгаа хийх); Гарсан сургамжид үндэслэн эрх
зүйн болон бодлогын арга хэмжээ авсан байх (эх сурвалж: батлагдсан хуулиуд)
Төслийн нэр, дугаар (ATLAS Award ID): Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь
Үр дүн Зорилтот түвшин Үйл ажиллагаа Хариуцах
тал
Орц (USD)
НҮБХХ ШХА
ҮР ДҮН НЭГ:Орон нутгийн
сонгуульт төлөөлөгчдөд зориулсан
сургалтын хөтөлбөрийг
боловсруулж, хэрэгжүүлэх
механизмыг бий болгоно.
Шалгуур үзүүлэлт:Сургалтын
хөтөлбөрийг Удирдлагын Академийн
албан ёсны хөтөлбөрт нэгтгэн тусгасан
байх (эх сурвалж: Удирдлагын
Академийн сургалтын хөтөлбөр)
Суурь түвшин: Удирдлагын Академид
ИХТ-ын төлөөлөгчдөд зориулсан
хөтөлбөр байхгүй.
Хүрэх түвшин
2013
: Удирдлагын Академид
ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтын
хариуцуулсан засгийн газрын шийдвэр
Шинээрсонгогдсон
төлөөлөгчдөд
зориулсан сургалтын
хөтөлбөрийг
боловсруулсан байна
Сургалтын модуль
бүхий үндэсний
хөтөлбөрийг
боловсруулсан байна
Сургагч нар
бэлтгэгдсэн байна
Хурлын шинээр
сонгогдсон бүх
төлөөлөгчид сургалт
хийсэн байна
Чадавхийн түргэвчилсэн үнэлгээ НҮБХХ Гэрээт ажил
- 25,000
Удирдлагын
Академи
Сургагч нарыг сонгох (практикт
ажиллаж байгаа хүмүүс болон
мэргэжлийн багш нарын оновчтой
хослол);
НҮБХХ Удирдлагын
Академи
Хурлын үндсэн чиг үүргийн
асуудлаар сургалтын модуль
боловсруулах – 2013 оны 1-р
улирал
Гэрээт ажил
– 30,000
Сургалтын агуулгыг хэлэлцэж
батлах (хурлын нарийн бичгийн
дарга нар) – 4 сар
Семинар –
15,000
Аймаг, дүүрэгт ахлах сургагч
нарыг сурган бэлтгэх – эхнийх нь
2013 оны 4 сард, цаашид тогтмол
Удирдлагын
Академи
Сургалт –
20,000
Сургалт –
80,000
13
Шалгуур үзүүлэлт: Сургалтанд
зарцуулах төрийн болон орон нутгийн
төсөв өссөн байх (эх сурвалж: төсвийн
хуваарилалт)
Суурь түвшин: Сургалтанд
хуваарилсан төсөв байхгүй.
Хүрэх түвшин: Сургалтанд
хуваарилсан төсөв нэмэгдсэн байх.
Шалгуур үзүүлэлт: Албан сургалтанд
хамрагдсан төлөөлөгчийн эзлэх хувь,%
хүйсээр (эх сурвалж: төслийн хяналт,
шинжилгээ, үнэлгээний тогтолцоо)
Суурь түвшин: 0
Хүрэх түвшин: ИТХ-ын төлөөлөгчид
үндсэн чиг үүргийн талаарх сургалтанд
100% хамрагдсан байна.
Шалгуур үзүүлэлт: Хурлын чадавхи
сайжирсан эсэх талаарх төсөөлөл (эх
сурвалж: асуулгын судалгаа)
Суурь түвшин: Суурь түвшин тогтоох
судалгаагаар гаргана.
Хүрэх түвшин
2015
Хурлын төлөөлөгчдөд
зориулсан гарын
авлагыг хэвлэсэн байна
2013-2016
Сургалтын
хөтөлбөрийг цаашид
хэрэгжүүлэх механизм
бүрдсэн байна
2013-2016
Эмэгтэй төлөөлөгчдөд
зориулсан манлайллын
сургалт хийгдсэн байна
: Суурь түвшин тогтоох
судалгааны дүнд тулгуурлан тогтооно.
давтамжтайгаар
Нийслэл, дүүрэг, аймаг, сумын
ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт –
эхнийх нь 2013 оны 5-6 сард,
цаашид жил бүр давтан явуулах
Сургалтыг уялдуулах
Сургалт –
100,000
Сургалт –
800,000
Сургалтын үр нөлөөний үнэлгээг
тогтмол хийж, хөтөлбөрт зохих
өөрчлөлт оруулж байх
Гэрээт ажил
– 25,000
Хурлын төлөөлөгчдөд зориулсан
гарын авлага боловсруулж, хэвлэх
Гэрээт ажил/
хэвлэх –
50,000
НҮБХХ-өөс орон нутгийн
иргэдийн хуралд чадавхи
бэхжүүлэх дэмжлэг үзүүлсэн улс
орнуудад танилцах аялал зохион
байгуулах
НҮБХХ Замын
зардал –
75,000
Сургалтын модулийг жил бүр
шинэчлэх
УА Гэрээт ажил
– 40,000
Сургагч нарыг бэлтгэх сургалт
5 удаагийн бүсчилсэн сургалт
Шийдвэр гаргах түвшин дэх
эмэгтэйчүүдийн оролцооны талаар
үндэсний чуулган зохион
байгуулах
НҮБХХ Гэрээт ажил
– 25,000
Сургалт –
200,000
Хэвл ажил –
20,000
Сургалтын хөтөлбөрт хяналт
тавихад дэмжлэг үзүүлэх
УИХ Сургалт -
15,000
Дэд дүн 190,000 1,330,000
НИЙТ 1,520,000 (43.4%)
ҮР ДҮН ХОЁР: Шийдвэр гаргахад
иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих
замаар сонгуульт төлөөлөгчдийн
хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Шалгуур үзүүлэлт: Иргэдийн
оролцооны талаарх төсөөлөл нэмэгдсэн
байх (эх сурвалж: асуулгын судалгаа)
Суурь түвшин
2013
ИТХ-ын үүргийн
талаарх олон нийтийн
ойлголт сайжирсан
байна
2013
2013-2016
: Суурь түвшин тогтоох
ИТХ-ын үүрэг, хариуцлагын
талаарх олон нийтийн мэдлэг,
ойлголтыг нэмэгдүүлэх
Аймаг,
сумын ИТХ
Гэрээт ажил
– 25,000
Гэрээт ажил
– 25,000
Нутгийн удирдлагын эрх, үүрэг,
иргэдийн оролцох боломжийг
харуулсан цогц заавар гаргах
зорилгоор орон нутгийн
Гэрээт ажил
- 25,000
14
судалгаагаар гаргана.
Хүрэх түвшин: Суурь түвшин тогтоох
судалгааны дүнд тулгуурлан тогтооно.
Шалгуур үзүүлэлт: ИТХ-ын иргэдийн
оролцооны журам сайжирсан байх (эх
сурвалж: төслийн хяналт, шинжилгээ,
үнэлгээний тогтолцоо, асуулгын
судалгаа)
Суурь түвшин: Иргэний оролцооны
хурдавчилсан судалгаагаар тогтооно.
Хүрэх түвшин: Шийдвэр гаргахад
иргэдийн оролцох журмыг ИТХ
баталсан байна.
Шалгуур үзүүлэлт: Иргэдийн
оролцооны сайн практикийн талаарх
үндэсний жишиг түвшин (эх сурвалж:
төслийн хяналт,шинжилгээ,
үнэлгээний тогтолцоо)
Суурь түвшин: Туршлага солилцох
боломж багатай, янз бүрийн практик
бий.
Хүрэх түвшин
Иргэдийн оролцооны
үндэсний стандарт
ИТХ-ын иргэдийн
оролцооны талаарх үйл
ажиллагааны
төлөвлөгөөг
боловсруулж,
хэрэгжүүлсэн байна.
: Иргэний оролцоог
дэмжих ИТХ-ын үүрэг тодорхой
болсон байна.
ардчиллын талаарх одоо байгаа
материалыг судлан хянах
Орон нутгийн удирдлага, улс
төрийн намууд, ТББ, хэвлэл
мэдээллийнхний дунд ардчилсан
оролцооны талаар нэгдмэл
ойлголттой болох үүднэс орон
нутгийн болон бүсийн
уулзалтуудад дэмжлэгүзүүлэх.
Уулзалт,
чуулган –
100,000
Хурлууд иргэдийн оролцоог
хангах үйл ажиллагааны
төлөвлөгөө боловсруулах
ИТХ
Иргэдийн оролцооны сайн
туршлагын талаар үндэсний
стандарт буюу жишиг тогтоох.
Гэрээт ажил
– 10,000
‘Сайн туршлага бүхий хурлууд’
солилцооны хөтөлбөр, хамтын
ажиллагаагаар дамжуулан
бусаддаа туршлагаа түгээхэд нь
дэмжлэг үзүүлэх
Аялал –
25,000
Сайн туршлагыг судалж,
баримтжуулан сонин, хэвлэмэл
материалаар нийтэд түгээх.
Гэрээт ажил-
30,000
Дэд дүн 25,000 215,000
НИЙТ 240,000 (6.9%)
ҮР ДҮН ГУРАВ: Хурлын хяналтын
үүргийг нэмэгдүүлэх
Шалгуур үзүүлэлт: Хурал, захиргааны
харилцаа тодорхой болж, сайжирсан
байх (эх сурвалж: асуулгын судалгаа)
Суурь түвшин: Суурь түвшин тогтоох
судалгаагаар гаргана.
Хүрэх түвшин: Суурь түвшин тогтоох
судалгааны дүнд тулгуурлан тогтооно.
Шалгуур үзүүлэлт
2012-2013
Орон нутгийн
засаглалын сайн
туршлагын талаарх
ойлголтыг дэлгэрүүлэх
2013-2016
: ИТХ-ын төсөв,
үйлчилгээнд хяналт тавих чиг үүрэгт
Үйлчилгээний
төлөвлөлт, төсөвлөлт,
хяналтанд шаардагдах
орон нутгийн
хэрэгцээнд зориуд
“Цэс” гаргах зорилгоор ямар арга
хэрэгсэл боловсруулах
шаардлагатай байгааг
хурдавчилсан аргаар үнэлэх
Аймаг,
сумын ИТХ,
Төсвийн
Байнгын
хороо, ҮАГ
Гэрээт ажил
– 25,000
Хурлуудын дунд санал
боловсруулах зар гаргах
Хуралд
олгох
санхүүжилт
– 500,000
Арга хэрэгсэл боловсруулах талаар
ирсэн саналуудаас сонгон
шалгаруулж, төлөвлөсөн ажилд
санхүүжилт хуваарилах.
Тухайн сонгосон чиглэлээр арга
хэрэгсэл боловсруулах
15
дэмжлэг үзүүлэх, тухайн орон нутгийн
хэрэгцээнд нийцсэн арга хэрэгсэлтэй
болсон байх (эх сурвалж: төслийн
хяналт, шинжилгээ, үнэлгээний
тогтолцоо,асуулгын судалгаа)
Суурь түвшин: ИТХ-аас шийдвэр
гардаг, гэхдээ хэрэгжилтэнд тавих
хяналт дутмаг
Хүрэх түвшин: Жишиг журмыг
туршиж, бодлогын түвшинд баталсан
байна.
Шалгуур үзүүлэлт: Шинэ журмуудыг
баталж, хэрэгжүүлсэн ИТХ-ын тоо (эх
сурвалж: төслийн хяналт, шинжилгээ,
үнэлгээний тогтолцоо)
Суурь түвшин: Байхгүй
Хүрэх түвшин
тааруулж нийцүүлсэн
арга хэрэгсэл, аргачлал
бэлэн болсон байна.
: Үйл ажиллагааны гол
чиглэлээр даган мөрдөх журмууд
гарсан байна.
нарийвчилсан санал, ажлын
төлөвлөгөө гаргахад нь хурлуудад
дэмжлэг үзүүлэх
Авсан сургамжийг бүртгэн,
сургалтын материал, хөтөлбөрт
тусгах
Шинэ журмыг туршихад
мэргэжил, арга зүйн дэмжлэг
үзүүлэх
ТБХ, ҮАГ Төсөл
Албан ёсоор батлагдсан
журмуудыг ашиглаж байгаа
байдалд явцын хяналт тавьж,
сайжруулах зүйл, сургамж авах
Төсөл Төсөл
Дэд дүн 25,000 500,000
НИЙТ 525,000 (15%)
ҮР ДҮН ДӨРӨВ: Нутгийн өөрөө
удирдах байгууллагын эрх зүйн
орчныг сайжруулах
Шалгуур үзүүлэлт: Орон нутгийн
засаглалд хамаарах хууль тогтоомжид
өөрчлөлт оруулсан байх: ЗЗНДНТУТХ,
Үндсэн хууль, орон нутгийн
сонгуулийн тухай хууль(эх сурвалж:
хуулиуд батлагдсан байх)
Суурь түвшин: Эрх зүйн шинэчлэл
хийхээр төлөвлөж байгаа.
Хүрэх түвшин: Хуулийн төсөл
боловсруулах бодлогын шинжилгээний
дэмжлэг үзүүлсэн байна.
Шалгуур үзүүлэлт
2013
Ашиглах
материалуудыг
агуулсан онлайн төв
бий болгосон байна
2013-2016
Авсан сургамжийн
талаарх хэлэлцүүлэг,
жил бүр
: Интерактив
вебхуудсаар мэдлэгийг түгээх (эх
Практикаас гарч буй сургамжийг
баримтжуулах
Төсөл Гэрээт ажил
– 10,000
Сургамж, сайн туршлагыг
хэлэлцэх зорилгоор аймаг, бүсийн
уулзалт зохион байгуулах.
CRHs, Уулзалт,
чуулган –
50,000
ИТХ-уудад зориулсан интерактив
веб хуудас бий болгох (веб
ажиллуулах, шинэчлэх ажиллагаа
мөн энд багтана)
Гэрээт ажил
– 40,000
Төвлөрлийн сааруулах, орон
нутгийн засаглалын ажлын
хэсгийн уулзалтууд
Ажлын
хэсгийн
зардал –
10,000
ИТХ-ын чиг үүргийг эргэн хянах Гэрээт ажил
– 10,000
Гүйцэтгэх засаглал ба ИТХ-ын
хяналт, тэнцвэрийн талаар
Гэрээт ажил
– 20,000
16
сурвалж: төслийн хяналт, шинжилгээ,
үнэлгээний тогтолцоо)
Суурь түвшин: Байхгүй
Хүрэх түвшин
судалгаа хийх
: Мэдлэг хуваалцахад
ИТХ-ын гишүүдийн оролцсон идэвх
Орон нутгийн сонгууль, нутгийн
өөрөө удирдах ёсны эрх зүйн
болон институцийн орчны талаарх
бодлогын хувилбаруудаар
хэлэлцүүлэг хийх
ТББХ Хэлэлцүүлэг,
уулзалт –
10,000
Бодлогын шинжээч НҮБХХ НҮБ-ын
сайн дурын
ажилтан –
200,000
Нөлөөлөл, сурталчилгааны ажил НҮБХХ 20,000
Төслийн үнэлгээг хийж, бодлого
боловсруулахад харгалзан үзэх
НҮБХХ Гэрээт ажил
– 30,000
ИТХ-ын төлөөлөгчид (чиг үүргээ
гүйцэтгэх өөрийн чадавхийн
талаар), ЗДТГ-ын ажилтнууд
(ИТХ-тэй харьцах харилцааны
талаар), иргэдээс (оролцоогоо юу
гэж үздэг талаар) төслийн эхэн
үед, дунд үе, сүүлийн үе шатанд
төсөөллийн судалгаа авах
НҮБХХ Гэрээт ажил
– 70,000
Дэд дүн 130,000 340,000
НИЙТ 470,000 (13.4%)
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
Шалгуур үзүүлэлт: Хагас жил тутам
төслийн ажиллагааг мэргэжлийн
үүднээс үнэлэн нягтлах (эх сурвалж:
төслийн хяналт, шинжилгээ,
үнэлгээний тогтолцоо)
Суурь түвшин: Байхгүй
Хүрэх түвшин: Мэргэжлийн дүгнэлт
дээр үндэслэн төсөлд тохируулга хийж
байх
НҮБХХ-ийн улс орон дахь, бүсийн
болон олон улсын зөвлөхүүдээс
бодлогын зөвлөгөө авах, үүнд
төслийг тодорхой хугацаанд
үнэлэх ажил багтана
НҮБХХ 50,000 150,000
Орон нутгийн засаглалын
асуудлаарх дотоодын зөвлөх
НҮБХХ 200,000
Дэд дүн 50,000 350,000
НИЙТ 400,000 (11.4%)
Төслийн захиргааны зардал Төслийн ажилтнууд (Менежер,
Санхүү, захиргааны ажилтан,
Төсөл 265,000
17
Хяналт, шинжилгээ-үнэлгээний
ажилтан, жолооч)
Урсгал зардал Төсөл 80,000
Дэд дүн 80,000 265,000
НИЙТ 345,000 (9.8%)
Дэд дүн 500,000 3,000,000
ТӨСЛИЙН НИЙТ ТӨСӨВ 3,500,000
18
IV. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Төслийг хэрэгжүүлэгч байгууллага нь УИХ-ын Тамгын газар байна. Төслийг хэрэгжүүлэхдээ
“НҮБХХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааны удирдамж”(2011 оны 7-р
сард батлагдсан), “Мөнгөн хөрөнгийг зарцуулах журам” (2005 он) зэрэг удирдлага болгоно.
Хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилго, хүрэх үр
дүнгийн биелэлт, төслийн хөрөнгийн зарцуулалтыг хариуцан тайлагнана. Хэрэгжүүлэгч
байгууллага: 1. Төлөвлөсөн үйл ажиллагааг зохион байгуулах ; 2. Батлагдсан төсөв, жилийн
төлөвлөгөөний дагуу төслийн зарцуулалтыг баталгаажуулах; 3. Төслийн худалдан авах
ажиллагаа, төслийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах; 4. Төслийн гэрээт ажлыг гүйцэтгэх
зөвлөх, тендерийн материалын ажлын удирдамжийг батлах; 5. Төслийн үйл ажиллагааны
гүйцэтгэл, үр нөлөөг НҮБХХ-т тайлагнах ажлыг гүйцэтгэнэ.
Төслийн удирдах зөвлөл (ТУЗ) нь төслийн үйл ажиллагаа жилийн төлөвлөгөө, төслийн
баримт бичигт тусгагдсаны дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавина. ТУЗ-ыг
Хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага даргалах бөгөөд ТУЗ төслийн үр дүнг хүртэгчид,
нийлүүлэгчээс бүрдэнэ. ТУЗ 6 сард нэг удаа хуралдана. ТУЗ нь ажлын төлөвлөгөө, төсөв,
төслийн баримт бичигт өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар удирдах зөвлөлийн шийдвэр
гаргана. ТУЗ нь: 1) Засгийн газрын байгууллагууд хоорондын ажлын уялдааг хангах; 2)
Төслийн үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө нөөцийг
тогтвортой ашиглах бодлоготой нийцүүлэх ; 3) хэрэгжүүлэгч нэгжүүдийн ажил, үр дүнд
хяналт тавих, тайланг хүлээн авах ; 4) санхүүгийн менежмент, санхүүгийн тайланд хяналт
тавих; 5) Төсөл үр нөлөөтэй хэрэгжиж байгаад хяналт тавих үүрэгтэй.
Төслийн захирал
УИХ-ын Тамгын
газрын дарга
Төслийн удирдах зөвлөл
Үр дүнг хүртэгчид
Аймаг, сумын ИТХ, МНУХ, МБСҮХ,
ЗГХЭГ, Төсвийн байнгын хороо,
Үндэсний аудитын газар,Удирдлагын
Академи
Хэрэгжүүлэгч
УИХ-ын ТББХ
Санхүүжүүлэгч
НҮБХХ
ШХА
Төслийн хяналт
НҮБХХ Засаглалын
нэгж
Төслийн удирдлага, зохион байгуулалт
Төслийг дэмжих баг
Санхүү, захиргааны
ажилтан, Жолооч
Төслийн менежер
19
ТУЗ-ыг Төслийн гүйцэтгэгч буюу УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга
даргалах бөгөөд НҮБХХ -ийн Суурийн төлөөлөгчтэй хамтын ТУЗ -ын хурлыг даргална.
Төслийн гүйцэтгэгч нь төслийн үйл ажиллагаанд ерөнхий чиглэл өгөх, үр дүнд хяналт тавих,
шаардлагатай тохиолдолд залруулга хийхээр ТУЗ-д санал гаргахүүрэгтэй. Төслийн
гүйцэтгэгч өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах үүрэгтэй Төслийн захирлыг томилох бөгөөд
Төслийн захирал нь УИХ-ын Тамгын газрын дарга байж төсөлтэй холбоотой санхүүгийн
болон бусад баримт бичигт УИХ-ыг төлөөлөн гарын үсэг зурах эрхтэй байна.
Үр дүнг хүртэгчид нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), Монголын Нутгийн
удирдлагын холбоо (МНУХ),Монголын баг, сумдынүндэсний холбоо (МБСҮХ), Засгийн
газрын Хэрэг эрлэх газар, Удирдлагын Академи байх бөгөөд хэрэглэгчийн өнцгөөс төсөлд
оролцож, төслийн үйл ажиллагааг үр дүнг хүртэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, ТУЗ-
ын хуралд оролцож санал бодлоо илэрхийлэх, төлөвлөгөө, тайланг хянах, шаардлагатай
тохиолдолд залруулга хийх үүрэгтэй.
НҮБХХ ба ШХА нь төслийн Нийлүүлэгч байх бөгөөд төслийн үр нөлөөтэй ажиллагааг
хангахад шаардлагатай хөрөнгө нөөцийг цаг тухайд нь нийлүүлэх, шаардагдах чиглэл,
мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, НҮБХХ-ийн дотоод болон, бүс, олон улсын экспертийн
үйлчилгээ үзүүлэх, төлөвлөгөө, тайланг хянах, шаардлагатай тохиолдолд залруулга хийх
үүрэгтэй.
Төслийн менежер (ТМ), Санхүү, захиргааны ажилтны үүрэг (СЗА) нь (i) “төслийг хэрэгжүүлэх
үйл ажиллагааны удирдамж”-н дагуу төслийг хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих
(ii) төслийн хэрэгжилтэд холбоотой талуудтай харилцах (iii) ТУЗ-н хурлыг зохион байгуулах
(iv) орон нутгийн оролцогч тал/байгууллагыг дэмжиж ажиллах байна. ТМ нь УЗ-ийн нэрийн
өмнөөс түүнээс тогтоосон хязгаарын хүрээнд төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион
байгуулж шийдвэр гаргах үүрэгтэй. Төслийн баримт бичиг болон ажлын төлөвлөгөөнд заасан
үр дүнгүүдийг чанарын шаардагдах түвшин, заасан цаг хугацаа, зардалд багтаан хүргэх нь
ТМ-ийн үндсэн үүрэг юм. Мөн төслийн явцын тайланг бэлдэж ТУЗ-ийн гишүүдэд хүргэнэ.
ТМ нь төслийн үйл ажиллагааг зохицуулах талаар НҮБХХ -тэй хамтран ажиллана. Ажлын
төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажил, төсвийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих
уулзалтыг төслийн нэгж, НҮБХХ хамтран сард нэг удаа зохион байгуулна. Шаардлагатай
тохиолдолд ТМ-н өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Сургалт хариуцсан
ажилтныг Төсөл хэрэгжүүлэгч байгууллага шалгаруулан авч болно. Төслийн нэгжийн бүх
ажилтан нь НҮБХХ-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулна.
Төслийн хяналт: Төслийн хяналтын чиг үүргийг НҮБХХ-ийн Засаглалын нэгж гүйцэтгэнэ.
Төслийн үйл ажиллагаанд бие даасан хяналт тавьж, төслийн үр, гүйцэтгэх ажилд шалгалт,
аудит, чанарын хяналт хийх, санхүүгийн гүйлгээнд зохих хяналт тавих зэргээр ТУЗ-д дэмжлэг
үзүүлнэ. Төлөвлөсөн ажлын биелэлтэд хяналт тавина. Төслийн хяналтын чиг үүрэг төслийн
менежерээс салангид байх учраас ТУЗ хяналтын чигүүргийг Төслийн менежерт шилжүүлж
болохгүй.
20
V. ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
Жилийн туршид гүйцэтгэх ажлууд:
• Чанарын удирдлагын хүснэгтэд тодорхойлсон чанарын шалгуур үзүүлэлт, аргачлалыг
ашиглан явцын үр дүнд чанарын хяналт хийгдэнэ.
• Төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, асуудлыг төслийн менежер Атлас
программд хөтлөнө.
• Төсөлд анхны эрсдлийн шинжилгээ (хавсралт 1) хийгдсэний дараа Атлас програмын
эрсдлийн бүртгэлийг идэвхжүүлнэ. Эрсдлийн бүртгэлийг төслийн хэрэгжилтэд
нөлөөлөх гадны орчин өөрчлөгдөх бүрт шинэчилнэ.
• Дээрх мэдээллийг Атласт оруулсны дараа ТМ явцын тайланг стандарт форматын
дагуу бэлдэж НҮБХХ-ын Засаглалын нэгжээр дамжуулан ТУЗ-д хүргэнэ.
• Төслийн сургамжийг бүртгэж хөтлөн (Атласт оруулах) төслийг хэрэгжиж дуусах үед
тайлан хэлбэрээр бэлдэнэ.
• Төслийн хяналт үнэлгээний төлөвлөгөөг Атлас програмд идэвхжүүлж удирдлагын
чухал шийдвэр, үйл явдлыг бүртгэнэ.
Жил бүр гүйцэтгэх ажлууд:
• Төслийн жилийн тайланг Төслийн менежер боловсруулж ТУЗ-д танилцуулна.
Тайлангийн загвар нь Атласын стандарт формат байх бөгөөд т айлан нь жилийн
төлөвлөсөн зорилт, үр дүнгийн биелэлтийг дүгнэсэн байна.
• Төслийн үйл ажиллагааны жилийн үнэлгээг дээр дурдсан тайландүндэслэн
жилийн эцэст нэг удаа хийнэ. Энэүеэр төслийн үйл ажиллагааны үр дүн, дараа
жилийн Ажлын төлөвлөгөөг ТУЗ хэлэлцэн батална. Шаардлагатай тохиолдолд бусад
холбогдох талуудыг оролцуулж болно. Төсөл хэрэгжих сүүлийн жилд энэ үнэлгээ нь
эцсийнх байна.
Төслийн төгсгөлийн шатанд:
• Төгсгөлийн тайланг ТМ төсөл хэрэгжиж дуусах сүүлийн улиралд багтаан бэлдэж ТУЗ-
д танилцуулна.
• Төслийн үнэлгээг төсөл хэрэгжиж дуусах сүүлийн улиралд бие даасан хөндлөнгийн
байгууллагаар гүйцэтгүүлнэ.
• Аудит төсөл хэрэгжих хугацаанд дор хаяж нэг удаа хийгдсэн байна.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

More Related Content

What's hot

НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТНУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТГанцоож Цэрэннадмид
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлуудГанцоож Цэрэннадмид
 
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягтөвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягyivo1004
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохИргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохГанцоож Цэрэннадмид
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Batka Ayush
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлнийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлNyamka Tegshee
 
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...Umguullin Mongol Umguulugch
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухайEvsel Nith
 
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал Mars Mars
 
чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014BilGee Billy
 
АЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө
АЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөАЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө
АЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөErdenetSity
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайланBayar Tsend
 

What's hot (16)

НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТНУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
 
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягтөвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
 
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохИргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлнийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
 
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
 
H.b.shuudan 2
H.b.shuudan  2H.b.shuudan  2
H.b.shuudan 2
 
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
 
7. хо
7. хо7. хо
7. хо
 
чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014
 
АЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө
АЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөАЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө
АЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайлан
 

Viewers also liked

Viewers also liked (15)

сэдэв 6-хотш
сэдэв 6-хотшсэдэв 6-хотш
сэдэв 6-хотш
 
CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1
 
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ:
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ: ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ:
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ:
 
сэдэв 5-хотш
сэдэв 5-хотшсэдэв 5-хотш
сэдэв 5-хотш
 
сэдэв 1-хотш
сэдэв 1-хотшсэдэв 1-хотш
сэдэв 1-хотш
 
Төслийн орчин
Төслийн орчинТөслийн орчин
Төслийн орчин
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
2015 343
2015 3432015 343
2015 343
 
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
10 Project Proposal Writing
10 Project Proposal Writing10 Project Proposal Writing
10 Project Proposal Writing
 
Project management
Project managementProject management
Project management
 

Similar to НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

долдугаар бүлэг
долдугаар бүлэгдолдугаар бүлэг
долдугаар бүлэгБ. Амараа
 
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...Buka King
 
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхТөрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхKhulan Iregun
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгБ. Амараа
 
төсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломжтөсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломжtungalag
 
төсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломжтөсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломжtungalag
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020hicheel2020
 
төрийн оролцоо
төрийн оролцоотөрийн оролцоо
төрийн оролцооSilkroad10
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020hicheel2020
 
E government questions last
E government questions lastE government questions last
E government questions lastKhaltar Togtuun
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааUnuruu Dear
 
СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨР
СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРСУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨР
СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРBatnasan Byambasuren
 
Fr chapter 4 racb 24 nov 2013
Fr chapter 4 racb 24 nov 2013Fr chapter 4 racb 24 nov 2013
Fr chapter 4 racb 24 nov 2013Bayar Tsend
 
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үеssuserd07e59
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэзanhmabn
 

Similar to НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР (20)

долдугаар бүлэг
долдугаар бүлэгдолдугаар бүлэг
долдугаар бүлэг
 
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
 
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхТөрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэг
 
төсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломжтөсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломж
 
төсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломжтөсөлд оролцох боломж
төсөлд оролцох боломж
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
төрийн оролцоо
төрийн оролцоотөрийн оролцоо
төрийн оролцоо
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
E government questions last
E government questions lastE government questions last
E government questions last
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
 
СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨР
СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРСУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨР
СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨР
 
Fiscal Transparency_Mongolia
Fiscal Transparency_MongoliaFiscal Transparency_Mongolia
Fiscal Transparency_Mongolia
 
Fr chapter 4 racb 24 nov 2013
Fr chapter 4 racb 24 nov 2013Fr chapter 4 racb 24 nov 2013
Fr chapter 4 racb 24 nov 2013
 
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 

More from Ганцоож Цэрэннадмид

More from Ганцоож Цэрэннадмид (7)

МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН МЭДҮҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН МЭДҮҮЛЭГМОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН МЭДҮҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН МЭДҮҮЛЭГ
 
ХУУЛЬ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?
ХУУЛЬ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?ХУУЛЬ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?
ХУУЛЬ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?
 
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
 
МАН 60 тэрбумын албан тушаалын наймаа
МАН 60 тэрбумын албан тушаалын наймааМАН 60 тэрбумын албан тушаалын наймаа
МАН 60 тэрбумын албан тушаалын наймаа
 
aaaa minii yum bn 123456
aaaa  minii yum bn 123456aaaa  minii yum bn 123456
aaaa minii yum bn 123456
 
2016-03-28ны 179 р ТОГТООЛ
2016-03-28ны 179 р ТОГТООЛ2016-03-28ны 179 р ТОГТООЛ
2016-03-28ны 179 р ТОГТООЛ
 
МОНГОЛ УЛСЫН БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН НЭГДСЭН ПОРТАЛ, ЦАХИМ...
МОНГОЛ УЛСЫН БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН НЭГДСЭН ПОРТАЛ, ЦАХИМ...МОНГОЛ УЛСЫН БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН НЭГДСЭН ПОРТАЛ, ЦАХИМ...
МОНГОЛ УЛСЫН БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН НЭГДСЭН ПОРТАЛ, ЦАХИМ...
 

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

  • 1. Хөтөлбөрийн хугацаа: 2012-2016 Гол салбар: Ардчилсан засаглал Төслийн дугаар: ________ Эхлэх хугацаа: 2013.04.01 Дуусах хугацаа: 2016.12.31 Үнэлгээний хурлын огноо: 2012.10.03 Удирдлага, з/б: Үндэсний гүйцэтгэл НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР Улсын нэр: Монгол Төслийн баримт бичиг Төслийн нэр Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэхнь Улс орны хөтөлбөрт тусгагдсан зорилт: Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээг бий болгох, нутгийн удирдлагын үйлчилгээ хүргэх чадавхи дээшилсэн байна. Хүрэх үр дүн: (төслөөс гарах үр дүн) Хэрэгжүүлэгч байгууллага: 1. Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно. 2. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлнэ. 3. Орон нутгийн хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлнэ. 4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Зөвшөөрсөн (Хэрэгжүүлэгч байгууллага): Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Их Хурлын дарга Зөвшөөрсөн (НҮБХХ): Сезин Синаноглу, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч 2013 оны 3 дугаар сарын 13 Товч агуулга Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд тус төслийн зорилго оршино. Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгохулс төрийн дэмжлэг, санхүүгийн хөшүүрэг, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэнэ. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах сургалтыг, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэх зэрэг сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нийт шаардагдах хөрөнгө: 3.5 сая ам.доллар Нийт хуваарилсан хөрөнгө: 05 сая • Үндсэн эх үүсвэр 0.5 сая o Бусад: 3.0 o Хандивлагч ШХА 3.0 сая o Засгийн газар ________ Нэмэлт шаардагдах хөрөнгө:
  • 2. 1 I. НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ Монгол улс нь төв засгийн газар ба засаг захиргааны гурван түвшингээс бүрдсэн нэгдмэл улс юм. Монгол улс засаг захиргааны хувьд 21 аймаг, нийслэл хот, аймгууд нь 330 сум, 1575 багт, нийслэл хот нь 9 дүүрэг, 135 хороонд хуваагддаг. Монгол улсынҮндсэн хуул ьд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийнөөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулахүндсэн дээр хэрэгжинэ гэж заажээ.Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн хосолмол удирдлагатай юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыгөөрчлөн шинэчлэх, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх зорилт 1990 оноос хойш авч хэрэгжүүлсэн улс төр, захиргааны тогтолцоог өөрчлөн байгуулах үйл явцын нэг чухал хэсэг байв. Шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсаны дараа орон нутаг дахь Ардын депутатуудын Хурал, түүний гүйцэтгэх захиргаа болон намын бүтцийг халж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд ба нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг эмхлэн байгуулжээ. Гэхдээ эдгээр шинэтгэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийг зэрэг хийсэн хүнд үе, шилжилтийн эхэнүеийн төсвийн хямралтай үед хийгдсэн болно. Иймээс төвлөрлийг сааруулах шинэтгэл явцын дунд тасарч, 1990-ээд оны сүүлээс илүү төвлөрсөн бодлогыг баримтлах болсны нэг тод жишээ нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг (ТБУСТХ) 2002 онд баталсан явдал юм. ”Тус хуулийг баталсан болон төсвийн зарлагын эрх мэдлийг нэгдсэн дансанд төвлөрүүлсэн нь төсвийн тогтвортой байдал бий болгоход гарсан том амжилт боловч улсын салбарын менежмент, төсвийн эрх мэдэл, хариуцлагыг ихээхэн төвлөрүүлсэн юм”1 1990-ээд оны сүүлээс эргэн төвлөрүүлэх бодлого эхэлснээс хойш 10 жилийн дараа Монгол улс 2011 оны 11 сард Төсвийн шинэ хуулийг баталснаар төв -орон нутгийн төсвийн харилцаанд чухал шинэтгэлийг эхлээд байна. Төсвийн шинэ хууль нь хөгжлийн индекс, хүн амын тоо, хүн амын нягтрал, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслалт, орон нутгийн татварын идэвх санаачилгыг харгалзсан томьёоны дагуу хуваарилах санхүүгийн ерөнхий шилжүүлэг буюу орон нутаг хөгжлийн хэрэгцээндээ мэдэж зарцуулах Орон нутгийн хөгжлийн санг бий болгосноор нутгийн удирдлагад томоохон боломж нээж байна. . Төсөв, санхүүгийн төвлөрсөн удирдлага, салбарын хатуу норм норматив ба төсөв боловсруулах маягт нь орон нутгийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг нэг загварт баригдуулж, орон нутгийн засаг захиргаа болон хурлын хувьд хэлэлцэх зүйл өчүүхэн бага үлдээдэг. Хурал нь Засаг даргаасөргөн барьсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг ёс төдийгүй баталдаг байгууллага гэж харагдах болжээ. Эдийн засаг, нийгмийн цогцолбор болох тухай нутгийнөөрөө удирдах ёсны Үндсэн хуулийн зарчим нь орон нутгийн хөгжлийн асуудалд төв яамдын шийдвэр давамгайлдаг, нутгийн удирдлагын мэдэл дэх төсвийн хөрөнгө хязгаарлагдмал, улс төр, эдийн засагт босоо харилцаа үйлчилдэг зэргээс шалтгаалан алдагдах болсон юм. 2 2013 оны төсвийн ж илээс эхлэн орон нутгийн хурал ихээхэн хэмжээний хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих боллоо.3 1 Азийн хөгжлийн банк (2008). Үнэлгээний судалгаа: Шилжилтээс үсрэлтэнд, АХБ, Манила. 2 “Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” Засгийн газрын 2012оны 9 сарын 15-ны 30-р тогтоолоор “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал"баталсан. 3 УИХ-аар батлагдсан 2013 оны төсөвт орон нутгийн төсвийн ний орлого 1,813.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.3%- тай тэнцэж байна. (2011 онд 4.8% байсан). Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг 247.6 тэрбум байхаар тусгажээ. Энэ нь сум бүрт ойролцоогоор 450 сая төгрөг буюу өмнөх үеийнхээс 4-5 дахин их орлоготой байна гэсэн үг юм. Ингэснээр ИТХ-д төсөв боловсруулах б а төсвийн гүйцэтгэл, үйлчилгээнд хяналт тавих чиглэлээр чадавхиа хөгжүүлэх бодит боломжийг нээж
  • 3. 2 байна. Төсвийн хөрөнгө хүрэлцээгүйн улмаас урьд өмнө ийм боломж хязгаарлагдмал байсан юм. Түүнчлэн Төсвийн шинэ хууль иргэдийн оролцоог хангах бололцоо, хөшүүргийг бий болгов. Орон нутгийн хөгжлийн сан г бий болгосон явдал нь Хурлыг сэргээн идэвхжүүлэх, тэдэнд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх томоохон боломж юм. Гэхдээ төсвийн шинэ хуулийг шингээж авах, хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх сорилт нутгийн удирдлагынөмнө тулгарч байна. Хариуцлагын тогтолцооны хөшүүрэг, холбогдох чадавхийг бий болгохгүйгээр санхүүжилтийг нэмэгдүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн үр шимийг ядуу иргэдэд хүртээх боломжгүй юм. Төсвийн эрх мэдлийг зохистой ашиглахад хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо шаардлагатай. Орон нутгийн захиргаад дээд шатны захиргааны байгууллага (дээшээ тайлагнах), иргэдийн өмнө (доошоо тайлагнах) хариуцлага хүлээдэг. Монгол улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд ИТХ нь дээд шатны тайлагнах байгууллага байхгүй онцлогтой. Ийнхүү дээшээ тайлагнах тогтолцоо байхгүй тохиолдолд ИТХ -ын иргэдийн өмнө хариуцлага хүлээх дотоод механизм, хөшүүргийг бий болгох нь чухал юм. Доошоо тайлагнах тогтолцоог бий болгох урьдчилсан нөхцөл нь орон нутгийн хурал ба иргэдийг зэрэг чадваржуулах буюу эрэлт, нийлүүлэлтийн талыг аль алийг нь бэхжүүлэх явдал юм. Нийлүүлэлтийн талаас , иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг сайжруулахад орон нутгийн гүйцэтгэх засаглалд хяналт тавих, захиргааны ажлын гүйцэтгэлийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, сонгуулиас цааш иргэдийг шийдвэр гаргах ажиллагаанд шууд оролцуулах замаар сайжруулж болно. Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчид иргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй шийдвэрийг гаргах үүрэг хүлээдэг. Төвлөрлийг сааруулах үйл явц бүтэлгүйтэх эрсдэл нь нутгийн удирдлагын иргэдийнөмнө хүлээх хариуцлагын механизмын сул тал буюу ялангуяа сонгогдсон төлөөлөгчдөөс иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих институцийн сул талтай холбоотой байдаг. Эмзэг бүлгүүдийг оролцуулах тодорхой журам байхгүй нөхцөлд эрх мэдэл бүхий бүлгүүд оролцоог бизнесийн ашиг сонирхолд хялбархан ашиглаж болно. Эдгээр журамд хөдөөгийн алслагдсан иргэдэд мэдээлэл хүргэх, холбоо тогтоох өртөг зардал, зохион байгуулалтыг шийдвэрлэх (ТББ, иргэний нийгмийн байгууллага, төрийн албан хаагчийг сургах гэх мэт), зорилтот бүлэг, ялангуяа цаг зав хомс, өдөр тутмын ажилд дараастай байдаг хөдөөгийн эмэгтэйчүүдэд хэрхэн хүрч ажиллах асуудлыг тусгах хэрэгтэй. Орон нутгийн хурал нь зүй бус зарцуулалт, орон нутгийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чухалү үрэгтэй. Гэвч орон нутгийн хурлын хувьд санхүүгийн эрсдэлийг тооцох, удирдах, санхүүгийн тооцоо, аудит хийх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах зэрэг төрийн санхүүгийн олон асуудлаарх мэдлэг, тэдгээрийг ашиглах практик дутмаг байдаг. Хурал нь жилийн төсвөөр өө дамжуулан цалин, захиргааны зардал авдаг боловч сургалтанд зориулсан төсөвгүй байна. Төвлөрлийг сааруулах нь нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргаа, үйлчилгээний байгууллага, дээд шатны захиргааны байгууллагын (төв засгийн газрыг оролцуулан) хооронд эрх мэдлийн харилцаагөөрчилдөг. Эдгээр нь хариуцлагын тогтолцоонд тус тусын үүрэгтэй байна. Тал тус бүрийн үзэл бодол, хөрөнгө мөнгө, уламжлал, сонгууль, томилгоо, эсвэл бусад зүйлд үндэслэсэн түүхийн болон нийгмийн нөхцөл байдал, улс төрийн эрх мэдэл хэрхэн тогтсоноос эдгээр харилцаа хамаардаг. Иймд эдгээр хүчний харилцаа хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгох, улс төрийн төлөөлөл нь орон нутгийн захиргаа болон хурлын хооронд хяналт- тэнцвэр бий болгож байгаа эсэх, сонгогдсон т өлөөлөгчид нь иргэдийн өмнөхариуцлага хүлээх хөшүүрэг үйлчилж байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй.
  • 4. 3 Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоо нь орон нутгийн төлөөллийн чанарт ихээхэн нөлөөтэй. Сонгуулийн тогтолцоо том намуудад илүү их бололцоо олгож, тодорхой бүлгүүдийг гадна үлдээх, эсвэл намуудын эрх мэдлийн шатлалыг дэмжсэн хэлбэртэй байж болно. Намаар талцах явдал бодлогын гол асуудлуудаар зөвшилцөлд хүрэх, цаашлаад сөргөлдөөн үүсгэж болно. Орон нутгийн түвшинд улс төржих нь нийтийн эрх ашгаас илүү намын байр суурь, танил тал, харилцан ашигтай байдлаар шийдвэр гаргахад нөлөөлж болно. Эрх барих намууд солигдсоноор орон нутгийн захиргааны боловсон хүчин өөрчлөгдөхөд нөлөөлдөг. Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байдаг нөхцөлд энэ нь орон нутгийн засаг захиргааны ажлынүр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Монгол улс орон нутгийн сонгуулийн тогтолцоог олон мандаттай олонхийн тогтолцоогөөрчлөн мажоритар ба хувь тэнцүүлсэн холимог тогтолцоог 2012 оны орон нутгийн сонгуульд ашиглав. Орон нутгийн улс төрд хоёр том нам буюу Ардчилсан нам ба Монгол ардын нам зонхилж байна. 4 4 2008 оны сонгуулийнүр дүнд аймгийн ИТХ -ын нийт төлөөлөгчийн 59.8% нь МАН, 39.4% нь АН, 0.8% нь бие даан нэр дэвшигч, нийслэлийн ИТХ-ын 80% нь МАН, 20% нь АН байв. 2012 оны сонгуулийнүр дүнд аймгийн ИТХ -ын 44.8% АН, 50.9% нь МАН, 2.7% нь Шударга ёс эвсэл, 0.7% нь бие даан нэр дэвшигч, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 26-г АН, 14-г МАН, 4-г нь МАХН, 1-г нь ИЗНН авчээ. Орон нутгийн хариуцлагын тогтолцооны улс төрийн талыг бэхжүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоонд эмэгтэйчүүд, цөөнх зэрэг төлөөлөл нь хангагдаагүй бүлгүүдэд зориулсан суудал хадгалах, эсвэл квот тогтоох, сонгогдсон албан хаагчдыг эргүүлэн татах, бие даан нэр дэвшигчдийн хувилбаруудыг тусгасан заалтуудыг оруулах хэрэгтэй юм. Эцэст нь, төвлөрлийг сааруулах цогц бодлогыг хэрэгжүүлэхэд төвийн заавар чиглэл, дэмжлэг чухал шаардлагатай байдаг. Төвлөрлийг сааруулах нь төрийн үйлчилгээний үндэсний стандартыг мөрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа үндэсний бодлого, зорилтуудтай зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс мөн төвийн хүчтэй хяналт, зохицуулалтыг шаарддаг. Монгол улсад Орон нутгийн захиргаа хариуцсан яам юмуу,үүнтэй төстэй байгууллага байдаггүй. Төв засгийн газарт байгаа бүтэц нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар юм. Гэхдээ орон нутгийн хурлын талаарх тус газрынүүрэг нь зөвхөн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр хязгаарлагдаж байна. Төрийн албан хаагчдын сургалт хариуцсан засгийн газрын байгууллага болох Удирдлагын академи орон нутгийн хурлын төлөөлөгчдөд зориулсан албан ёсны сургалтын хөтөлбөргүй байна. УИХ Төсвийн хуулийн үр нөлөөтэй хэрэгжилт, нутгийн захиргаадын төсвийн хөрөнгийн зүй зохистой зарцуулалтад ихээхэн санаа тавьж байна. Энэ зорилгоор Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн зарцуулалтын хяналтын дэд хороог байгуулж, орон нутгийн төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий тусгай нэгжийг Үндэсний аудитын газрын дэргэд бий болгохоор т өлөвлөж байна.
  • 5. 4 II. СТРАТЕГИ Дээрх нөхцөл байдлаас үүдэн Монгол улсад төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд НҮБХХ-өөс үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэх шаардлага гарч байна. 2007-2011 онд хэрэгжүүлсэн Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр(ОНЗДХ)-өөрдамжуулан НҮБХХ орон нутгийн эрх мэдлийн хүрээн д захиран зарцуулах хөрөнгийг хуваарилж, хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргахад иргэдийг оролцуулсан төсвийн шинэтгэлийг туршихад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Шинээр батлагдсан Төсвийн хууль Орон нутгийн хөгжлийн санг бий болгох замаар энэхүү туршилтыг хуульчилсан бөгөөд орон нутагт хуваарилах төсвийн хөрөнгийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн юм. Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө “ төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах” зорилтыг дэвшүүлэн тавьжээ. Үүний зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч “Шууд ардчилал, иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах” бодлогын баримт бичгийг баталсан зарлигийг 2012 оны 9 сард батлан гаргасан. Хандивлагчдын хувьд олон жилийн турш төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалын чиглэлээр дэмжлэг үзүүлэх бодлогын орчин таатай бус байсан юм. Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжин олон улсын түншлэгчид энэ салбарт ихээхэн хэмжээний тусламж үзүүлэхээр болоод байна. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалын салбарт ажиллаж байгаа хамгийн том хандивлагч ньөнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) бөгөөд саяхан батлагдсан “Төвлөрлийг сааруулах ба Засаглалын хөтөлбөр”-өөр дамжуулан: бодлого ба эрх зүйн реформ, төрийн санхүүгийн менежментийн практик, шийдвэр гаргахад иргэдийн оролцоо, хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээг бий болгох гэсэн үндсэн дөрвөн хэсэгт үйл ажиллагаа явуулж байна. Тус хөтөлбөрийн зарим хэсгийг Дэлхийн банк , бусад байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрөөс өндөр түвшний бодлогын зохицуулалтын бүтэц бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь яг ямар хэлбэртэй байх нь одоогоор тодорхойгүй байна. Ажлын түвшинд төвлөрлийг сааруулах шинэтгэлийн ажлын хэсэг тус хөтөлбөрийн үйл ажиллагааг зангидан явуулах юм. Энэ чиглэлд ажиллаж байгаа хандивлагчид ШХА-ийн ТСЗ- ын хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан явуулахаар тохиролцсон болно. Энэ чиглэлээр хэрэгжиж байгаа бусад томоохон төслүүдийг дурдвал Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төслийн 3 дахь шат, АНУ -ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй Азийн сан, Мерси Корпс төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Засаглал, ил тод байдлыг дэмжих”, “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслүүд байна. Эдгээр дэмжлэгтүгүйлэгдэж буй нэг зүйл нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг институцийн үүрэг, чадавхийг бэхжүүлэх цогц арга хэмжээ юм. Бусад түншлэгчдийн болон Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санаачилга нь хариуцлагын тогтолцооны эрэлтийн тал буюу иргэдийн оролцоотойгоор төлөвлөгөө, төсөв боловсруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, мэдээллийн хүртээмж, нийгмийн хариуцлагын арга хэрэгсэл, үйлчилгээний талаар иргэдийн санал бодлыг авах гэх мэт арга хэмжээнд төвлөрч байна. Орон нутгийн удирдлагын иргэдийнөмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд эрэлт, нийлүүлэлтийн аль алинд нь анхаарах шаардлагатай. Орон нутгийн хурал нь хуулиар хүлээсэн дараахь үүрэгтэй байдаг: • Төлөөлөл– нийслэл хотоос алслагдмал энгийн иргэдийн хувьд орон нутгийн асуудлыг ярилцах цорын ганц төлөөллийн байгууллага юм.
  • 6. 5 • Нутгийн иргэдийн дуу хоолойг илэрхийлэх үүргийг хуулиар хүлээдэг учраас баг, хорооны хурал зэрэг доороос гарсан саналыг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөлтөд шударгаар тусгах, үйлчилгээний талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, орон нутгийн захиргаадын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэх цорын ганц байгууллага юм. Иргэдийн өмнө хүлээх хариуцлагад энэ нь гол байр суурь эзэлдэг. • Орон нутгийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсний хувьд хурал нь орон нутгийн төсвийн гүйцэтгэл, төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, шударга байдалд хяналт тавьж хэвтээ хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чухал үүрэгтэй. ИТХ-ын төлөөлөгчдөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд учирч байгаа дараахь саад бэрхшээлийг арилгахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлнэ: • Хурлын төлөөлөгчид сонгууль бүрийн дараа олноороо солигддог5 • Хурлын гишүүд, ажилтнуудад иргэдтэй харилцах, төсөв боловсруулах, төсөвт хяналт тавихад нь шаардлагатай практик дэмжлэг байхгүй (ажиллагааны зохих журам, арга хэрэгсэл, холбогдох сургалтын материал зэрэг); боловч Засгийн газар болон нэр дэвшүүлж байгаа улс төрийн намуудын зүгээс тус бүлэгт зориулан хийх сургалт туйлын хязгаарлагдмал; • Хурлын гишүүд, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжсэн байнгын сургалт хийх механизм, санхүүжилт байхгүй; • Хурлын гишүүдэд туршлагаа солилцох, тэдний эрх ашгийг хөндсөн бодлогын асуудлаар байр сууриа нэгтгэх, төв засгийн газар болон улс төрчидтэй харилцах орон зай, хөрөнгө нөөц хязгаарлагдмал байдаг. • ИТХ үйл ажиллагаа явуулах бодлого, эрх зүйн хүрээний шинэтгэл шаардлагатай. ОНЗДХ-ийг хэрэгжүүлэхэд 5 аймгийн хурал, туршилтаас бий болсон сургамжийг бодлогод тусгах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч ажилласан туршлагадаа суурилан НҮБХХ энэхүү тусламжийг үзүүлэх тохиромжтой байгууллага юм. НҮБХХ орон нутгийн засаглал, төвлөрлийг сааруулах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилласан туршлага, Вьетнам, Бангладеш, Энэтхэг,Өмнөд Африк, Угандад орон нутгийн хурлаас төсөвт хяналт тавих, иргэдтэй зөвлөлдөх чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн туршлагад үндэслэн үйл ажиллагаагаа явуулна. Европын Холбооноос 2005 онд Зүүн европын орнуудын Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд зориулан гаргасан гарын авлага, НҮБХХ болон Европын Холбооноос хамтран боловсруулсан “Нутгийн удирдлагын сургалтад чанарын хяналт тавих аргачлалд” сургалтын байгууллага, сургагч багш нарт тавих стандартыг тогтоосныг үндэсний нөхцөлд тохируулан авч хэрэглэх болно. НҮБХХ“ Төрийн захиргаанд хууль дээдлэх ёс хэрхэнүйлчилж байгааг хэмжих нь: Өөрийн үнэлгээний аргачлал” -ыг хэд хэдэн оронд туршаад байна. Энэ нь олон улсын эрх зүйгээс эх сурвалжтай хууль дээдлэх ёсны 6 зарчим буюу хуульд үндэслэх, хүртээмжтэй, хариуцлагатай байх, дуу хоолойгоо сонсгох, гомдол гаргах эрх, ил тод байдлын зарчмын дагуу захиргааны байгууллагуудынүйл ажиллагааг тодорхойлох, ойлгох, хууль дээдлэх ёсыг мөрдүүлэх зорилготой юм. Өөрийн үнэлгээний арга нь байгууллагын чадавхи, төрийн захиргааны ажлын гүйцэтгэлийг засгийн газрын байгууллагуудөөрсдийн санаачилгаар үнэлдэг арга хэрэгсэл бөгөөд эрэлтийн талд илүү төвлөрдөг иргэний нийгмийн хяналтын арга хэрэгсэлд нэмэлт болж болно. Өөрийн үнэлгээний үр дүнг дутагдаж байгаа чадавхийг тодорхойлох (жишээлбэл, ажиллагсад мөрдөх шаардлагатай хууль тогтоомж, дүрэм журмыг хангалттай ойлгож байгаа эсэх, иргэд гаргасан 5 2008 оны сонгуулиар 60% нь шинэчлэгдсэн. Засгийн газрын ХЭГ-ын тооцож байгаагаар 2012 оны сонгуульд 80% нь шинээр сонгогдох төлөвтэй байна.
  • 7. 6 шийдвэрийн талаар гомдол гаргах, шийдвэртэй холбоотой мэдээллийг олж авах боломжтой эсэх гэх мэт), чиг үүргийг тодорхой болгох, үйлчилгээний стандартыг боловсруулахад ашиглаж болно. Эдгээр аргачлалыг орон нутгийн нөхцөлд тохируулан ИТХ-аас Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгсэл болгон хялбархан өөрчилж болох юм. ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийнүйлчилгээг сайжруулахад орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд оршино. Төлөвлөсөн зорилгод хүрэхийн тулд дараах үр дүнг бий болгоно. 1. Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно. 2. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлнэ. 3. Орон нутгийн хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлнэ. 4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулна. Чадавхи бий болгоход эрэлт, нийлүүлэлт, онолын сургалт, практик ажиллагааг хослуулан ашиглана. Үр дүн 1-ийн хүрээнд төлөвлөж байгаа сургалтыг Үр дүн 2 -3-ын хүрээнд ор он нутгийн хурлын дотоодод иргэдийнөмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх хөшүүрэг болгоход чиглэсэн иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжи ж байгаа сайн туршлагыг олж илрүүлэх, дэлгэрүүлэх, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах практик арга хэрэгслийг боловсруулах, нэвтрүүлэх, Үр дүн 4-ийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн хүрээг сайжруулах үйл ажиллагаатай хослуулан хэрэгжүүлнэ. ҮР ДҮН НЭГ:Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно. Тус үр дүнгийн хүрээнд тави гдах гол зорилт нь аймаг, сумын ИТХ-ын сонгуульт бүх төлөөлөгчийг Хурлын үндсэн үйл ажиллагааны талаар сургалтад хамруулахад оршино. Сургалтын үндэсний хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмбий болгоход төслөөс мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахын тулд сургалтын хэрэгцээг аль болох орон нутгийн эхүүсвэрээс хангах талаар нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэхэд анхаарна. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа • Гол сэдвүүдээр сургалтын стандарт хөтөлбөр боловсруулах; • Сургалтын хөтөлбөрийг Удирдлагын академийн сургалтын албан ёсны хөтөлбөрт оруулснаар түүний тогтвортой байдлыг хангах; • Сургалтын байгууллагуудын стандартыг дээшлүүлэх, нэгдсэн хандлага бий болгоход дэмжлэг үзүүлэх; • Сургалтад олон төрлийн аргачлал ашиглах (сайн туршлага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах гэх мэт); • Орон нутагт сургалтын чадавхи бий болгох(аймаг бүрт 2 хүнийг сургагч багшаар бэлтгэнэ), сургагч багш нарын сургалтыг тогтмол явуулах; • Сургалтын материал, сургагч багш нарын сургалт, сургалтын зохион байгуулалт, сургагч багш нарын ажлын гүйтцэтгэлд чанарын хяналт тогтоох замаар сургалтын хөтөлбөрт төв засгийн газраас тавих хяналтыг сайжруулах;
  • 8. 7 • ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдөдзориулсан түргэвчилсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Энэ сургалтыг 2013 онд багтаан үндэсний хэмжээнд явуулна. Сургалтын хөтөлбөр нь хурлын үндсэн үйл ажиллага атай холбоотой хурлын дотоод менежмент, эрх зүйн хүрээ, төсөв боловсруулах, санх үүгийн удирдлага, хяналт, олон нийттэй харилцах, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал зэрэг сэдвүүдийг хамарна. • Сургалтын материалд үндэслэн шинээр сонгогдсон хурлын төлөөлөгчдөд зориулсан хууль тогтоомж, засгийн газрын бодлого, ажлын заавар чиглэл, сайн туршлага, байнгын хороодын ажлын удирдамж, хуралдааныг зохион байгуулах журам, хурлын тэмдэглэл хөтлөх, жилийн тайлан гаргах энгийн маягт зэргийг нэгтгэсэн гарын авлага бэлтгэн гаргана. • ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтын хөтөлбө рийг боловсруулж хэрэгжүүлнэ. ҮР ДҮН ХОЁР: Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Төслийн зүгээс орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгардаг дараах гурван асуудлыг шийдвэрлэхэд зорино.Үүнд: 1) Орон нутгийн сонгуулиар дамжуулан иргэдийн оролцоо; 2) Орон нутгийн шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоо; 3) Оролцох боломж багатай бүлгүүдийн оролцоог хангах арга замуудыг бий болгох. Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндсэн нөхцөл нь иргэд цаг зав, хүч хөдөлмөрөө зарж оролцсоны эцэст түүний үр шимийг хардаг байх явдал юм. Иргэдийн дунд оролцоо нь ямар нэг асуудлыг шийддэг, бодитүр дүнд хүргэдэг гэсэн итгэл үнэмшил байх хэрэгтэй. Үүний тулд орон нутгийн удирдлага иргэдийн саналыг сонсох, түүний дагуу арга хэмжээ авах хүсэл зориг, чадавхитай байх шаардлагатай. Мөн хурлын үйл ажиллагаа илүү ил тод байх шаардлагатай. Иймд төсөл нь иргэдийн өмнө хариуцан тайлагнах хөшүүргийг сонгуульт төлөөлөгчдийн дунд бий болгохыг зорьж байна. Төсөл нь сургалтад нэмэлт болгон “сайн туршлагаас суралцах” хандлагыг чадавхи бий болгоход ашиглана. Энэ нь сургалтын арга барилыг сайжруулж, түүний агуулгыг илүү бодит практикт ойртуулж болох юм. Сайн туршлагыг сургалтад ашиглах нь цэвэр онолын хичээлээс илүү урам зоригийг өдөөсөн, илүү үр дүнтэй байхаас гадна нутгийн удирдлагын сайн туршлага аль хэдийн байгаа учраас илүү өртөг зардал багатай юм. Төслөөс иргэдтэй харилцах, иргэдийн оролцоо, тэдний асуудлыг шийдвэрлэх талаар арга хэрэгсэл боловсруулах, ил тод ажиллагааны зарчмууд,үйл ажиллагааны болон иргэний танхимын хэлэцүүлгийн тайлан бичих загвар, тодорхой бүлгүүдтэй хэлэлцүүлэг хийх, хурлын шийдвэр гаргах заавар зэргийг боловсруулж,үндэсний стандарт боловсруулж, сай н туршлагыг дэлгэрүүлэх ажиллагааг дэмжин ажиллана. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа • Нутгийн удирдлагын эрх,үүрэг, иргэдийн оролцооны боломжийг харуулсан “Орон нутгийн ардчилал” гарын авлага боловсруулах, хэвлэх, түгээх; • Монгол улсын нөхцөлд шууд ба төлөөллийн ардчилал, тэдгээрийн бие биеэ нөхвөрлөн дэмжсэн байдлын талаар нэгдсэн ойлголтыг орон нутгийн удирдлага, ИНБ, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагад бий болгох зорилгоор хэлэлцүүлгийг орон нутгийн болон үндэсний хэмжээнд зохион байгуулах; • Иргэдийн оролцооны талаар хялбаршуулсан асуулга бэлдэх, ИТХ-уудаар бөглүүлэх; • ИТХ судалгааны үр дүнд үндэслэн иргэдийн оролцоог хангах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;
  • 9. 8 • Иргэдийн оролцоог хангах сайн туршлагыг түгээх хөтөлбөрийг сонгон авсан ИТХ-д хэрэгжүүлэх; • Хурлын сайн туршлагыг түгээхсолилцооны хөтөлбөр, сүлжээг бий болгох; • Сайн туршлагыг баримтжуулж, хэвлэл мэдээлллийн хэрэгслээр т үгээх; • Иргэдийн оролцоог хангах үндэсний стандарт, эсвэл сайн туршлагын шалгуур үзүүлэлтийг тогтоох; • ИТХ-ын төлөөллийн чанар, тодорхой бүлгүүдийн оролцооны талаар судалгаа хийж орон нутгийн сонгуулийн тогтолцоо, сонгуулийн тухай хуулийгөөрчлөх зөвлөмж боловсруулах; • Эмэгтэйчүүд, залуучууд, цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг оролцоход хүндрэлтэй бүлгүүдийг оролцуулах механизм бий болгох. ҮР ДҮН ГУРАВ: Хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлэх Орон нутгийн хурал нь иргэдийнөмнөөс орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаанд хяналт тавихүүрэгтэй. Энэ үр дүнгийн хүрээнд хурлын зүгээс хяналт тавих практик арга хэрэгсэл, үлгэрчилсэн заавар журам, маягтуудыг орон нутгийн нөхцөлд тохируулан боловсруулж турших замаар ИТХ-ын гишүүдийн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь төслийн гол зорилт юм. Энэ зорилгоор ИТХ-ын хяналт тавих хамгийн гол салбар болох төсвийн зарцуулалт ба орон нутгийн үйлчилгээг сонгон авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд: Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн талаар6 • Баг, сум, аймгийн түвшинд ирэх жилийн төсвийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, эсвэл уул уурхайн нөлөө, сургуулийн дотуурь байрны хүрэлцээ зэрэг орон нутгийн тухайн асуудлаар иргэдийн хэлэлцүүлэг зохион байгуулах, • Орон нутгийн бодлого, тэргүүлэх чиглэлийн талаар хэлэлцүүлэг хийх, тэдгээрийн үр дагаврыг тооцох, • Төсөв боловсруулах явцад Багийн нийтийн хурал, Засаг даргын Тамгын газар, төсвийн байгууллагууд, эсвэл ТББ-аас гаргасан хөрөнгө оруулалтын саналуудын үндэслэ лийг тооцож, ач холбогдлоор нь эрэмбэлэх, • Орон нутгийн төсвийн зардлаас санхүүжих хөрөнгө оруулалтын саналуудад өртөг, үр ашгийн тооцоо хийх, • Худалдан авах ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх. Орон нутгийн үйлчилгээний талаар • Орон нутаг дахь төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, • Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудадүзлэг хийх, сайжруулах зөвлөмж гаргах, • Аудитын болон мэргэжлийн хяналтын байгууллагуудын тайланг ойлгох, шинжилгээ хийх, • Эдгээр шалгалтын үр дүнгийн талаар тайлан бэлтгэж нийтэд танилцуулах • Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийх, • Хурлын төлөөлөгчид сонгогчиддоо дээрх асуудлуудаар тайлагнах. 6 Энд тэмдэглэхэд дээр дурдсан дүрэм журмуудыг Тогтвортой амьжиргаа төсөл -3 болон Засгийн газрын түвшинд боловсруулж байгаа учраас төслөөс давхардал гаргахгүй байх, агуулгыг уялдуулах үүднээс эдгээр нөөцийг бүрэн ашиглана. Эдгээр дүрэм журмыг хурлын хяналтын чиг үүрэгт нийцүүлэн авч хэрэглэнэ.
  • 10. 9 Эрэлт хэрэгцээнээс хамааран дээрх чиглэлүүдийг Хурлын байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах байгаль орчны менежмент, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт зэрэг үйл ажиллагааг хамруулан өргөжүүлж болно. Дээрх арга хэрэгсэл,үлгэрчилсэн заавар журам, маягтуудыг боловсруулж хэрэгжүүлэх үйл явц дараах дэс дараатай байна: • Эхний ээлжинд орон нутгийн удирдлага, санхүүгийн менежментийн талаар гаргасан хууль, дүрэм журамд нийцүүлэн, хурлын байгууллагуудтай зөвлөсний үндсэн дээр төсөл байдлаар боловсруулна. • Сонгон авсан хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжих боломжтой эсэхэд хяналт тавьж ажиллана. Эдгээр дүрэм журмыг аймагба сумын хурлын зэрэгцээ илүү төвлөрсөн ба алсмагдмал орон нутгийн ялгааг тооцсон байхаар боловсруулна. • Хэрэгжүүлэх явцад шаардлагатай засвар хийнэ. • Хэрэгжилтийн үйл явцын талаар аймаг, сумд хоорондын туршлага солилцох уулзалтаар хэлэлцүүлж санал авах. • Төсвийн зарцуулалтын хяналтын дэд хороо, Үндэсний аудитын газраас эдгээр журмыг хянаж зөвлөмж гаргах. • Тухайн нөхцөлөөс хамааран орон нутгийн, эсвэл үндэсний хэмжээнд албан ёсоор баталж хэрэгжүүлэх. • Дээрх дүрэм журмыг сургалтын гарын авлага болгон боловсруулах, • Сургалтын үндэсний хөтөлбөр болон бусад хандивлагчдын хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх. Баримтлах үйл явц • Төслийн үйл ажиллагаанд бүх аймаг хамрагдах сонирхолтой байгааг харгалзан төсөлтэй хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн санал боловсруулж ирүүлэх урилгыг бүх аймгийн хурлуудад явуулна. Хурлууд иргэдтэй харилцах харилцаа, иргэний оролцоог дэмжих, орон нутгийн үйлчилгээнд хяналт тавих, санхүүгийн менежментэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх зэргээрөөсрдийн хэрэгцээнд тулгуурлан төслөөс санал болгож байгаа аль нэгүйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж ирүүлнэ. Эдгээр арга хэрэгслийг аймгийнхаа хурал, эсвэл сумын хурлуудад нэвтрүүлэхэд нь туслахаар санал болгож болно. • Төсөл эдгээр саналыг шинэлэг байдал, хурлын төлөөлөгчид болон хурлын даргын санаачилга, үүрэг амлалт, үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бололцоотой эсэхийг харгалзан сонгон авна. Сонгогдсон саналуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулсан санхүүгийн дэмжлэгийг төслөөс олгоно. Төслийг сонгон шалгаруулах, санхүүгийн дэмжлэгийг хэрхэн хуваарилах талаар журмыг аймгуудтай зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулж Төслийн удирдах зөвлөл батална. Эдгээр арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх туршилт нь байнгын, тасралтгүй үйл ажиллагаа бөгөөд үндэсний хэмжээнд гарч байгаа саналуудаар баяжуулах юм. Ингэснээр тус төсөл нь төвлөрлийг сааруулах бодлогын шинэтгэлийн хүрээнд хурлын байгууллагын харилцан туршлага солилцох, инновацийг хөгжүүлэх төв болох юм. Төсөл нь УИХ-ынТөсвийн зарцуулалтын хяналтын дэд хороо,Үндэсний аудитын газартай нягт хамтран зохих заавар, зөвлөгөөг авч ажиллана. ҮР ДҮН ДӨРӨВ: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах Сургалт нь чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийн чухал хэсэг билээ. Гэхдээ нутгийн захиргаад хуулиар олгогдсон эрх мэдэл, хөрөнгө нөөц байхгүй бол сургалт үр дүнгүй болно. Иймд төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон туршлага, сургамжийг нутгийн өөрөө удирдах
  • 11. 10 байгууллагын эрх зүй, бодлого, зохицуулалтын орчныг өөрчлөх шинэтгэлд ашиглахад төслийн үйл ажиллагаа чиглэнэ. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа • Төслийн хэрэгжилтийн явцад мониторинг, судалгаа хийх замаар бий болсон сургамжийг баримтжуулна: o Үр дүн 1-3-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр нөлөө ба үр дүн. o Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажиллагаанд эрх зүйн болон зохицуулалтын хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа салбарыг тогтоох, тухайлбал хуулийн тодорхой бус, зөрчилтэй заалтууд гэх мэт. • Бий болсон сургамжийн талаар төрөл бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулах o Жил бүр аймгуудын хооронд туршлага солилцох уулзалт зохион байгуулах o Орон нутгийн хуралд зориулсан цахим хуудас ажиллуулах. o Төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр төв засгийн газрын түвшинд ажиллах бодлогын зөвлөгөө өгөх ажлын хэсэгт тайлагнах. • Дээрх хэлэлцүүлгээ ртуршилтын үр дүнг хэлэлцэж шинээр бий болсон хэрэгцээг тусгана. Ингэснээр төслийн үйл ажиллагаагбодлогын шинэтгэлийн түвшинд хийгдэж байгаа ажлуудтай уялдуулна. • Сургалтын төрөл байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн төвтэй болох (багш нар, сургалтын хөтөлбөр, материал, холбогдох төсөл, сургалтын тайлан, орон нутгийн удирдлагатай холбоотой хууль тогтоомж, шийдвэр, орон нутгийн сайн туршлага гэх мэт) • Төсөл нь бодлогын хэлэлцүүлэг, судалгаа хийх замаар орон нутгийн хурлын сонгуулийн тогтолцоо, орон нутаг дахь улс төрийн намуудын үүрэг, орон нутгийн төрийн албан хаагч, албан тушаалтныг сонгох, томилох, төвлөрлийг сааруулах шинэтгэлд зохих хувь нэмрээ оруулна. Үүнд: o Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөх зөвлөмж боловсруулах, o ШХА-ийн Засаглал, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэх чиг үүргийн шинжилгээний судалгаанд хурлын байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийж, оновчтой болгох талаар санал боловсруулан тусгах, o Орон нутгийн сонгуулийн тогтолцоог төлөөлөл, оролцоог хангасан байдлаар өөрчлөх санал боловсруулах, o Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг боловсруулах микро бодлогын асуудлаар санал боловсруулах гэх мэт. ТӨСЛИЙН ТОГТВОРТОЙ ҮР ДҮНГ ХАНГАХ Орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагийн хувьд тогтвортой үр дүнг хадгалахын тулд төслийн дизайнд дараах зүйлсийг авч үзэв: • Орон нутгийн засаглалын институци болон холбогдох чадавхийг бий болгоход урт хугацааны, тууштай оролдлого, хүсэл зориг шаардлагатай байдаг. Иймд төслийг ИТХ- ууд төслийн үр дүнг хадгалах чадавхи, хөрөнгө нөөцтэй бо лох хүртэл хурлын хоёр бүрэн эрхийн хугацаа буюу 2012-2016 ба 2016-2019 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хоёрдахь шатны тусламжийн баримт бичгийн нэгдэх шатны төгсгөлд түүний сургамжид үндэслэн боловсруулна. • Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах үүрэгтэй засгийн газрын байгууллага болох Удирдлагын академи,шинээр сонгогдсон төлөөлөгчдийн сургалтыг явуулна. Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрийн албан ёсны хичээлийн хөтөлбөрт оруулан орон нутгаас хэрэгцээ гарсанүед нь сургалтыг явуулж байхаар
  • 12. 11 төлөвлөж байгаа болно. Удирдлагын академид сургалтын материал боловсруулах, аймаг дахь сургагч багш нарыг сургах зэрэг эхний дэмжлэгийгтөслөөс үзүүлнэ. • Сургалтыг хариуцах байгууллага, улсын болон орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, сургалтын болон багш нарын стандартыг тусгасан сургалтын үндэсний хөтөлбөр батлах замаар сургалтын тогтмол ажиллагааг хангана. Сургалтын хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулна. • Сургалтанд зориулсан төсвийг улсын болон орон нутгийн төсөвт суулгуулах, • Төслийн тусдаа бүтэц бий болгохын төсөв, төлөвлөгөө боловсруулах, бараа, үйлчилгээ худалдан авах,үйлчилгээ хүргэх, хяналт тавих, тайлан гаргах зэрэгт орон нутгийн захиргааны дүрэм журмыг мөрдөх замаар орон нутгийн өөрийн оролцоонд түшиглэнэ. • Орон нутгийн сургагч багш нарын сургалтыг тогтмол явуулах замаар орон нутагт сургалтын чадавхи бий болгоно. • Төслийг хэрэгжүүлэх бүх шатанд төслийн үр дүнг хүртэгчидтэй зөвлөлдөж, оролцооны соёлыг хөхиүлэн дэмжихэд орон нутгийн хурлын нөөц бололцоог ашиглана. • Мэдлэг, туршлагыг түгээх вэбэд суурилсан мэдээллийн сан бий болгоно. • Төслийг хэрэгжүүлэгч байгууллага төслийн багтай хамтран тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар тодорхой төлөвлөгөө боловсруулна. Энэ төлөвлөгөөний төслийг Төслийн үндэсний захирал төсөл хэрэгжүүлэх эхний жилд багтаан Төслийн удирдах зөвлөлд танилцуулна.
  • 13. 12 III.ҮР ДҮН, ХӨРӨНГИЙН ХҮСНЭГТ Улс орны хөтөлбөрийн Үр дүн, хөрөнгийн хүснэгтэнд заасан зорилтот үр нөлөө: Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээ бий болсон, орон нутгийн засаг захиргааны үйлчилгээ үзүүлэх чадавхи дээшилсэн байх. Улс орны хөтөлбөрийн Үр дүн, хөрөнгийн хүснэгтэнд заасан үр нөлөөний шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин: - Улсын са лбарын өргөн шинэтгэлийн хүрээнд төвлөрлийг сааруулах үндэсний стратегийг боловсруулсан байна; - МХЗ-ыг хангахад шаардлагатай үйлчилгээний талаарх чиг үүрэг, үйлчилгээний стандартыг хянаж, шинэчлэн боловсруулсан байна ; - Орон нутгийн хурлын чадавхийг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжүүлнэ; - Орон нутгийн засаглалд инновацийг хөхиүлэн дэмжинэ. Стратеги төлөвлөгөөний холбогдох хэсэг: Төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглал, хот/хөдөөгийн хөгжил Түншлэлийн стратеги: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Үндэсний Аудитын газар, ЗГХЭГ, Удирдлагын Академи, аймаг, сумын ИТХ, Монголын нутгийн удирдлагын холбоо, Монголын баг, сумуудын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг Төслийн зорилго: Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулахад орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх. Шалгуур үзүүлэлт: Албан сургалтанд хамрагдсан төлөөлөгчийн эзлэх хувь (эх сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо); Хурлын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхи сайжирсан байх; Иргэдийн оролцоо сайжирсан байх; ИТХ ба захиргааны ажлын уялдаа сайжирсан байх (эх сурвалж: хурлын төлөөлөгчид, засаг даргын тамгын газар, иргэдийн дунд төслийн дунд ба төгсгөлд асуулгын судалгаа хийх); Гарсан сургамжид үндэслэн эрх зүйн болон бодлогын арга хэмжээ авсан байх (эх сурвалж: батлагдсан хуулиуд) Төслийн нэр, дугаар (ATLAS Award ID): Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь Үр дүн Зорилтот түвшин Үйл ажиллагаа Хариуцах тал Орц (USD) НҮБХХ ШХА ҮР ДҮН НЭГ:Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно. Шалгуур үзүүлэлт:Сургалтын хөтөлбөрийг Удирдлагын Академийн албан ёсны хөтөлбөрт нэгтгэн тусгасан байх (эх сурвалж: Удирдлагын Академийн сургалтын хөтөлбөр) Суурь түвшин: Удирдлагын Академид ИХТ-ын төлөөлөгчдөд зориулсан хөтөлбөр байхгүй. Хүрэх түвшин 2013 : Удирдлагын Академид ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтын хариуцуулсан засгийн газрын шийдвэр Шинээрсонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна Сургалтын модуль бүхий үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна Сургагч нар бэлтгэгдсэн байна Хурлын шинээр сонгогдсон бүх төлөөлөгчид сургалт хийсэн байна Чадавхийн түргэвчилсэн үнэлгээ НҮБХХ Гэрээт ажил - 25,000 Удирдлагын Академи Сургагч нарыг сонгох (практикт ажиллаж байгаа хүмүүс болон мэргэжлийн багш нарын оновчтой хослол); НҮБХХ Удирдлагын Академи Хурлын үндсэн чиг үүргийн асуудлаар сургалтын модуль боловсруулах – 2013 оны 1-р улирал Гэрээт ажил – 30,000 Сургалтын агуулгыг хэлэлцэж батлах (хурлын нарийн бичгийн дарга нар) – 4 сар Семинар – 15,000 Аймаг, дүүрэгт ахлах сургагч нарыг сурган бэлтгэх – эхнийх нь 2013 оны 4 сард, цаашид тогтмол Удирдлагын Академи Сургалт – 20,000 Сургалт – 80,000
  • 14. 13 Шалгуур үзүүлэлт: Сургалтанд зарцуулах төрийн болон орон нутгийн төсөв өссөн байх (эх сурвалж: төсвийн хуваарилалт) Суурь түвшин: Сургалтанд хуваарилсан төсөв байхгүй. Хүрэх түвшин: Сургалтанд хуваарилсан төсөв нэмэгдсэн байх. Шалгуур үзүүлэлт: Албан сургалтанд хамрагдсан төлөөлөгчийн эзлэх хувь,% хүйсээр (эх сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо) Суурь түвшин: 0 Хүрэх түвшин: ИТХ-ын төлөөлөгчид үндсэн чиг үүргийн талаарх сургалтанд 100% хамрагдсан байна. Шалгуур үзүүлэлт: Хурлын чадавхи сайжирсан эсэх талаарх төсөөлөл (эх сурвалж: асуулгын судалгаа) Суурь түвшин: Суурь түвшин тогтоох судалгаагаар гаргана. Хүрэх түвшин 2015 Хурлын төлөөлөгчдөд зориулсан гарын авлагыг хэвлэсэн байна 2013-2016 Сургалтын хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх механизм бүрдсэн байна 2013-2016 Эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалт хийгдсэн байна : Суурь түвшин тогтоох судалгааны дүнд тулгуурлан тогтооно. давтамжтайгаар Нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт – эхнийх нь 2013 оны 5-6 сард, цаашид жил бүр давтан явуулах Сургалтыг уялдуулах Сургалт – 100,000 Сургалт – 800,000 Сургалтын үр нөлөөний үнэлгээг тогтмол хийж, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулж байх Гэрээт ажил – 25,000 Хурлын төлөөлөгчдөд зориулсан гарын авлага боловсруулж, хэвлэх Гэрээт ажил/ хэвлэх – 50,000 НҮБХХ-өөс орон нутгийн иргэдийн хуралд чадавхи бэхжүүлэх дэмжлэг үзүүлсэн улс орнуудад танилцах аялал зохион байгуулах НҮБХХ Замын зардал – 75,000 Сургалтын модулийг жил бүр шинэчлэх УА Гэрээт ажил – 40,000 Сургагч нарыг бэлтгэх сургалт 5 удаагийн бүсчилсэн сургалт Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар үндэсний чуулган зохион байгуулах НҮБХХ Гэрээт ажил – 25,000 Сургалт – 200,000 Хэвл ажил – 20,000 Сургалтын хөтөлбөрт хяналт тавихад дэмжлэг үзүүлэх УИХ Сургалт - 15,000 Дэд дүн 190,000 1,330,000 НИЙТ 1,520,000 (43.4%) ҮР ДҮН ХОЁР: Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Шалгуур үзүүлэлт: Иргэдийн оролцооны талаарх төсөөлөл нэмэгдсэн байх (эх сурвалж: асуулгын судалгаа) Суурь түвшин 2013 ИТХ-ын үүргийн талаарх олон нийтийн ойлголт сайжирсан байна 2013 2013-2016 : Суурь түвшин тогтоох ИТХ-ын үүрэг, хариуцлагын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх Аймаг, сумын ИТХ Гэрээт ажил – 25,000 Гэрээт ажил – 25,000 Нутгийн удирдлагын эрх, үүрэг, иргэдийн оролцох боломжийг харуулсан цогц заавар гаргах зорилгоор орон нутгийн Гэрээт ажил - 25,000
  • 15. 14 судалгаагаар гаргана. Хүрэх түвшин: Суурь түвшин тогтоох судалгааны дүнд тулгуурлан тогтооно. Шалгуур үзүүлэлт: ИТХ-ын иргэдийн оролцооны журам сайжирсан байх (эх сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, асуулгын судалгаа) Суурь түвшин: Иргэний оролцооны хурдавчилсан судалгаагаар тогтооно. Хүрэх түвшин: Шийдвэр гаргахад иргэдийн оролцох журмыг ИТХ баталсан байна. Шалгуур үзүүлэлт: Иргэдийн оролцооны сайн практикийн талаарх үндэсний жишиг түвшин (эх сурвалж: төслийн хяналт,шинжилгээ, үнэлгээний тогтолцоо) Суурь түвшин: Туршлага солилцох боломж багатай, янз бүрийн практик бий. Хүрэх түвшин Иргэдийн оролцооны үндэсний стандарт ИТХ-ын иргэдийн оролцооны талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн байна. : Иргэний оролцоог дэмжих ИТХ-ын үүрэг тодорхой болсон байна. ардчиллын талаарх одоо байгаа материалыг судлан хянах Орон нутгийн удирдлага, улс төрийн намууд, ТББ, хэвлэл мэдээллийнхний дунд ардчилсан оролцооны талаар нэгдмэл ойлголттой болох үүднэс орон нутгийн болон бүсийн уулзалтуудад дэмжлэгүзүүлэх. Уулзалт, чуулган – 100,000 Хурлууд иргэдийн оролцоог хангах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ИТХ Иргэдийн оролцооны сайн туршлагын талаар үндэсний стандарт буюу жишиг тогтоох. Гэрээт ажил – 10,000 ‘Сайн туршлага бүхий хурлууд’ солилцооны хөтөлбөр, хамтын ажиллагаагаар дамжуулан бусаддаа туршлагаа түгээхэд нь дэмжлэг үзүүлэх Аялал – 25,000 Сайн туршлагыг судалж, баримтжуулан сонин, хэвлэмэл материалаар нийтэд түгээх. Гэрээт ажил- 30,000 Дэд дүн 25,000 215,000 НИЙТ 240,000 (6.9%) ҮР ДҮН ГУРАВ: Хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлэх Шалгуур үзүүлэлт: Хурал, захиргааны харилцаа тодорхой болж, сайжирсан байх (эх сурвалж: асуулгын судалгаа) Суурь түвшин: Суурь түвшин тогтоох судалгаагаар гаргана. Хүрэх түвшин: Суурь түвшин тогтоох судалгааны дүнд тулгуурлан тогтооно. Шалгуур үзүүлэлт 2012-2013 Орон нутгийн засаглалын сайн туршлагын талаарх ойлголтыг дэлгэрүүлэх 2013-2016 : ИТХ-ын төсөв, үйлчилгээнд хяналт тавих чиг үүрэгт Үйлчилгээний төлөвлөлт, төсөвлөлт, хяналтанд шаардагдах орон нутгийн хэрэгцээнд зориуд “Цэс” гаргах зорилгоор ямар арга хэрэгсэл боловсруулах шаардлагатай байгааг хурдавчилсан аргаар үнэлэх Аймаг, сумын ИТХ, Төсвийн Байнгын хороо, ҮАГ Гэрээт ажил – 25,000 Хурлуудын дунд санал боловсруулах зар гаргах Хуралд олгох санхүүжилт – 500,000 Арга хэрэгсэл боловсруулах талаар ирсэн саналуудаас сонгон шалгаруулж, төлөвлөсөн ажилд санхүүжилт хуваарилах. Тухайн сонгосон чиглэлээр арга хэрэгсэл боловсруулах
  • 16. 15 дэмжлэг үзүүлэх, тухайн орон нутгийн хэрэгцээнд нийцсэн арга хэрэгсэлтэй болсон байх (эх сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо,асуулгын судалгаа) Суурь түвшин: ИТХ-аас шийдвэр гардаг, гэхдээ хэрэгжилтэнд тавих хяналт дутмаг Хүрэх түвшин: Жишиг журмыг туршиж, бодлогын түвшинд баталсан байна. Шалгуур үзүүлэлт: Шинэ журмуудыг баталж, хэрэгжүүлсэн ИТХ-ын тоо (эх сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо) Суурь түвшин: Байхгүй Хүрэх түвшин тааруулж нийцүүлсэн арга хэрэгсэл, аргачлал бэлэн болсон байна. : Үйл ажиллагааны гол чиглэлээр даган мөрдөх журмууд гарсан байна. нарийвчилсан санал, ажлын төлөвлөгөө гаргахад нь хурлуудад дэмжлэг үзүүлэх Авсан сургамжийг бүртгэн, сургалтын материал, хөтөлбөрт тусгах Шинэ журмыг туршихад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ТБХ, ҮАГ Төсөл Албан ёсоор батлагдсан журмуудыг ашиглаж байгаа байдалд явцын хяналт тавьж, сайжруулах зүйл, сургамж авах Төсөл Төсөл Дэд дүн 25,000 500,000 НИЙТ 525,000 (15%) ҮР ДҮН ДӨРӨВ: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах Шалгуур үзүүлэлт: Орон нутгийн засаглалд хамаарах хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан байх: ЗЗНДНТУТХ, Үндсэн хууль, орон нутгийн сонгуулийн тухай хууль(эх сурвалж: хуулиуд батлагдсан байх) Суурь түвшин: Эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Хүрэх түвшин: Хуулийн төсөл боловсруулах бодлогын шинжилгээний дэмжлэг үзүүлсэн байна. Шалгуур үзүүлэлт 2013 Ашиглах материалуудыг агуулсан онлайн төв бий болгосон байна 2013-2016 Авсан сургамжийн талаарх хэлэлцүүлэг, жил бүр : Интерактив вебхуудсаар мэдлэгийг түгээх (эх Практикаас гарч буй сургамжийг баримтжуулах Төсөл Гэрээт ажил – 10,000 Сургамж, сайн туршлагыг хэлэлцэх зорилгоор аймаг, бүсийн уулзалт зохион байгуулах. CRHs, Уулзалт, чуулган – 50,000 ИТХ-уудад зориулсан интерактив веб хуудас бий болгох (веб ажиллуулах, шинэчлэх ажиллагаа мөн энд багтана) Гэрээт ажил – 40,000 Төвлөрлийн сааруулах, орон нутгийн засаглалын ажлын хэсгийн уулзалтууд Ажлын хэсгийн зардал – 10,000 ИТХ-ын чиг үүргийг эргэн хянах Гэрээт ажил – 10,000 Гүйцэтгэх засаглал ба ИТХ-ын хяналт, тэнцвэрийн талаар Гэрээт ажил – 20,000
  • 17. 16 сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо) Суурь түвшин: Байхгүй Хүрэх түвшин судалгаа хийх : Мэдлэг хуваалцахад ИТХ-ын гишүүдийн оролцсон идэвх Орон нутгийн сонгууль, нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн болон институцийн орчны талаарх бодлогын хувилбаруудаар хэлэлцүүлэг хийх ТББХ Хэлэлцүүлэг, уулзалт – 10,000 Бодлогын шинжээч НҮБХХ НҮБ-ын сайн дурын ажилтан – 200,000 Нөлөөлөл, сурталчилгааны ажил НҮБХХ 20,000 Төслийн үнэлгээг хийж, бодлого боловсруулахад харгалзан үзэх НҮБХХ Гэрээт ажил – 30,000 ИТХ-ын төлөөлөгчид (чиг үүргээ гүйцэтгэх өөрийн чадавхийн талаар), ЗДТГ-ын ажилтнууд (ИТХ-тэй харьцах харилцааны талаар), иргэдээс (оролцоогоо юу гэж үздэг талаар) төслийн эхэн үед, дунд үе, сүүлийн үе шатанд төсөөллийн судалгаа авах НҮБХХ Гэрээт ажил – 70,000 Дэд дүн 130,000 340,000 НИЙТ 470,000 (13.4%) Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ Шалгуур үзүүлэлт: Хагас жил тутам төслийн ажиллагааг мэргэжлийн үүднээс үнэлэн нягтлах (эх сурвалж: төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо) Суурь түвшин: Байхгүй Хүрэх түвшин: Мэргэжлийн дүгнэлт дээр үндэслэн төсөлд тохируулга хийж байх НҮБХХ-ийн улс орон дахь, бүсийн болон олон улсын зөвлөхүүдээс бодлогын зөвлөгөө авах, үүнд төслийг тодорхой хугацаанд үнэлэх ажил багтана НҮБХХ 50,000 150,000 Орон нутгийн засаглалын асуудлаарх дотоодын зөвлөх НҮБХХ 200,000 Дэд дүн 50,000 350,000 НИЙТ 400,000 (11.4%) Төслийн захиргааны зардал Төслийн ажилтнууд (Менежер, Санхүү, захиргааны ажилтан, Төсөл 265,000
  • 18. 17 Хяналт, шинжилгээ-үнэлгээний ажилтан, жолооч) Урсгал зардал Төсөл 80,000 Дэд дүн 80,000 265,000 НИЙТ 345,000 (9.8%) Дэд дүн 500,000 3,000,000 ТӨСЛИЙН НИЙТ ТӨСӨВ 3,500,000
  • 19. 18 IV. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Төслийг хэрэгжүүлэгч байгууллага нь УИХ-ын Тамгын газар байна. Төслийг хэрэгжүүлэхдээ “НҮБХХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааны удирдамж”(2011 оны 7-р сард батлагдсан), “Мөнгөн хөрөнгийг зарцуулах журам” (2005 он) зэрэг удирдлага болгоно. Хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилго, хүрэх үр дүнгийн биелэлт, төслийн хөрөнгийн зарцуулалтыг хариуцан тайлагнана. Хэрэгжүүлэгч байгууллага: 1. Төлөвлөсөн үйл ажиллагааг зохион байгуулах ; 2. Батлагдсан төсөв, жилийн төлөвлөгөөний дагуу төслийн зарцуулалтыг баталгаажуулах; 3. Төслийн худалдан авах ажиллагаа, төслийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах; 4. Төслийн гэрээт ажлыг гүйцэтгэх зөвлөх, тендерийн материалын ажлын удирдамжийг батлах; 5. Төслийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр нөлөөг НҮБХХ-т тайлагнах ажлыг гүйцэтгэнэ. Төслийн удирдах зөвлөл (ТУЗ) нь төслийн үйл ажиллагаа жилийн төлөвлөгөө, төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавина. ТУЗ-ыг Хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага даргалах бөгөөд ТУЗ төслийн үр дүнг хүртэгчид, нийлүүлэгчээс бүрдэнэ. ТУЗ 6 сард нэг удаа хуралдана. ТУЗ нь ажлын төлөвлөгөө, төсөв, төслийн баримт бичигт өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар удирдах зөвлөлийн шийдвэр гаргана. ТУЗ нь: 1) Засгийн газрын байгууллагууд хоорондын ажлын уялдааг хангах; 2) Төслийн үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө нөөцийг тогтвортой ашиглах бодлоготой нийцүүлэх ; 3) хэрэгжүүлэгч нэгжүүдийн ажил, үр дүнд хяналт тавих, тайланг хүлээн авах ; 4) санхүүгийн менежмент, санхүүгийн тайланд хяналт тавих; 5) Төсөл үр нөлөөтэй хэрэгжиж байгаад хяналт тавих үүрэгтэй. Төслийн захирал УИХ-ын Тамгын газрын дарга Төслийн удирдах зөвлөл Үр дүнг хүртэгчид Аймаг, сумын ИТХ, МНУХ, МБСҮХ, ЗГХЭГ, Төсвийн байнгын хороо, Үндэсний аудитын газар,Удирдлагын Академи Хэрэгжүүлэгч УИХ-ын ТББХ Санхүүжүүлэгч НҮБХХ ШХА Төслийн хяналт НҮБХХ Засаглалын нэгж Төслийн удирдлага, зохион байгуулалт Төслийг дэмжих баг Санхүү, захиргааны ажилтан, Жолооч Төслийн менежер
  • 20. 19 ТУЗ-ыг Төслийн гүйцэтгэгч буюу УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга даргалах бөгөөд НҮБХХ -ийн Суурийн төлөөлөгчтэй хамтын ТУЗ -ын хурлыг даргална. Төслийн гүйцэтгэгч нь төслийн үйл ажиллагаанд ерөнхий чиглэл өгөх, үр дүнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд залруулга хийхээр ТУЗ-д санал гаргахүүрэгтэй. Төслийн гүйцэтгэгч өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах үүрэгтэй Төслийн захирлыг томилох бөгөөд Төслийн захирал нь УИХ-ын Тамгын газрын дарга байж төсөлтэй холбоотой санхүүгийн болон бусад баримт бичигт УИХ-ыг төлөөлөн гарын үсэг зурах эрхтэй байна. Үр дүнг хүртэгчид нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), Монголын Нутгийн удирдлагын холбоо (МНУХ),Монголын баг, сумдынүндэсний холбоо (МБСҮХ), Засгийн газрын Хэрэг эрлэх газар, Удирдлагын Академи байх бөгөөд хэрэглэгчийн өнцгөөс төсөлд оролцож, төслийн үйл ажиллагааг үр дүнг хүртэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, ТУЗ- ын хуралд оролцож санал бодлоо илэрхийлэх, төлөвлөгөө, тайланг хянах, шаардлагатай тохиолдолд залруулга хийх үүрэгтэй. НҮБХХ ба ШХА нь төслийн Нийлүүлэгч байх бөгөөд төслийн үр нөлөөтэй ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгө нөөцийг цаг тухайд нь нийлүүлэх, шаардагдах чиглэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, НҮБХХ-ийн дотоод болон, бүс, олон улсын экспертийн үйлчилгээ үзүүлэх, төлөвлөгөө, тайланг хянах, шаардлагатай тохиолдолд залруулга хийх үүрэгтэй. Төслийн менежер (ТМ), Санхүү, захиргааны ажилтны үүрэг (СЗА) нь (i) “төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж”-н дагуу төслийг хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих (ii) төслийн хэрэгжилтэд холбоотой талуудтай харилцах (iii) ТУЗ-н хурлыг зохион байгуулах (iv) орон нутгийн оролцогч тал/байгууллагыг дэмжиж ажиллах байна. ТМ нь УЗ-ийн нэрийн өмнөөс түүнээс тогтоосон хязгаарын хүрээнд төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж шийдвэр гаргах үүрэгтэй. Төслийн баримт бичиг болон ажлын төлөвлөгөөнд заасан үр дүнгүүдийг чанарын шаардагдах түвшин, заасан цаг хугацаа, зардалд багтаан хүргэх нь ТМ-ийн үндсэн үүрэг юм. Мөн төслийн явцын тайланг бэлдэж ТУЗ-ийн гишүүдэд хүргэнэ. ТМ нь төслийн үйл ажиллагааг зохицуулах талаар НҮБХХ -тэй хамтран ажиллана. Ажлын төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажил, төсвийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих уулзалтыг төслийн нэгж, НҮБХХ хамтран сард нэг удаа зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд ТМ-н өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Сургалт хариуцсан ажилтныг Төсөл хэрэгжүүлэгч байгууллага шалгаруулан авч болно. Төслийн нэгжийн бүх ажилтан нь НҮБХХ-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулна. Төслийн хяналт: Төслийн хяналтын чиг үүргийг НҮБХХ-ийн Засаглалын нэгж гүйцэтгэнэ. Төслийн үйл ажиллагаанд бие даасан хяналт тавьж, төслийн үр, гүйцэтгэх ажилд шалгалт, аудит, чанарын хяналт хийх, санхүүгийн гүйлгээнд зохих хяналт тавих зэргээр ТУЗ-д дэмжлэг үзүүлнэ. Төлөвлөсөн ажлын биелэлтэд хяналт тавина. Төслийн хяналтын чиг үүрэг төслийн менежерээс салангид байх учраас ТУЗ хяналтын чигүүргийг Төслийн менежерт шилжүүлж болохгүй.
  • 21. 20 V. ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ Жилийн туршид гүйцэтгэх ажлууд: • Чанарын удирдлагын хүснэгтэд тодорхойлсон чанарын шалгуур үзүүлэлт, аргачлалыг ашиглан явцын үр дүнд чанарын хяналт хийгдэнэ. • Төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, асуудлыг төслийн менежер Атлас программд хөтлөнө. • Төсөлд анхны эрсдлийн шинжилгээ (хавсралт 1) хийгдсэний дараа Атлас програмын эрсдлийн бүртгэлийг идэвхжүүлнэ. Эрсдлийн бүртгэлийг төслийн хэрэгжилтэд нөлөөлөх гадны орчин өөрчлөгдөх бүрт шинэчилнэ. • Дээрх мэдээллийг Атласт оруулсны дараа ТМ явцын тайланг стандарт форматын дагуу бэлдэж НҮБХХ-ын Засаглалын нэгжээр дамжуулан ТУЗ-д хүргэнэ. • Төслийн сургамжийг бүртгэж хөтлөн (Атласт оруулах) төслийг хэрэгжиж дуусах үед тайлан хэлбэрээр бэлдэнэ. • Төслийн хяналт үнэлгээний төлөвлөгөөг Атлас програмд идэвхжүүлж удирдлагын чухал шийдвэр, үйл явдлыг бүртгэнэ. Жил бүр гүйцэтгэх ажлууд: • Төслийн жилийн тайланг Төслийн менежер боловсруулж ТУЗ-д танилцуулна. Тайлангийн загвар нь Атласын стандарт формат байх бөгөөд т айлан нь жилийн төлөвлөсөн зорилт, үр дүнгийн биелэлтийг дүгнэсэн байна. • Төслийн үйл ажиллагааны жилийн үнэлгээг дээр дурдсан тайландүндэслэн жилийн эцэст нэг удаа хийнэ. Энэүеэр төслийн үйл ажиллагааны үр дүн, дараа жилийн Ажлын төлөвлөгөөг ТУЗ хэлэлцэн батална. Шаардлагатай тохиолдолд бусад холбогдох талуудыг оролцуулж болно. Төсөл хэрэгжих сүүлийн жилд энэ үнэлгээ нь эцсийнх байна. Төслийн төгсгөлийн шатанд: • Төгсгөлийн тайланг ТМ төсөл хэрэгжиж дуусах сүүлийн улиралд багтаан бэлдэж ТУЗ- д танилцуулна. • Төслийн үнэлгээг төсөл хэрэгжиж дуусах сүүлийн улиралд бие даасан хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлнэ. • Аудит төсөл хэрэгжих хугацаанд дор хаяж нэг удаа хийгдсэн байна.