ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя
ШУТИС, ҮТДС-ийн Хөнгөн үйлдвэрийн менежментийн анги
e-mail: s_sakura14@yahoo.com
binderya_012@yahoo.com

Хураангуй
Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, ашиг орлого нь улс орны эдийн
засгийн байдалтай шууд хамааралтай болох. Тиймээс эдийн засгийг хөгжүүлэхийн
тулд институцыг сайжруулахын ач холбогдол, институцын орчинд хамаарах
үзүүлэлтүүд. Монгол улсын институцын өнөөгийн байдлыг судлан бусад өндөр
хөгжилтэй орнуудтай харьцуулан эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд юуг
хийх шаардлагатай байна гэдгийг тогтоох нь илтгэлийн гол ач холбогдол юм.
Түлхүүр үг
Эдийн засгийн өсөлт, институцын чанар, эрх чөлөөний индекс
Оршил
Эдийн засгийн өсөлт нь улс орнуудын эдийн засгийн төлөв байдал, түүний
хүчин чадал, засгийн газрын эдийн засагт чиглэсэн бодлого хэр зөв байгааг
харуулдаг үзүүлэлт бөгөөд эдийн засгийн өсөлтөд эдийн засаг, байгалийн нөөц
баялаг, хүн амын технологи бүтээмж, мэдэлгийн зэрэг гээд олон хүчин зүйл нөлөөлж
байдагаас хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нь институци юм.Нийгмийг эрүүлжүүлж,
хуулийн биелэлт эрх зүйн орчинг сайжируулан хувийн хэвшил хөгжих нөхцөлийг
тавьсанаар Монголын эдийн засаг улам эрчимтэй өсөх, ашиглагдаагүй нөөцөө бүрэн
дүүрэн ашиглаж, хүмүүсийн амжиргааг сайжируулах асар их нөөц бололцоо байна.
Монголын эдийн засгийн эрх чөлөөг сайжруулснаар хувийн хэвшлийн үйл
ажиллагааг идэвхжүүлж монголын эдийн засгийн өсөлт дотоодын нөөц бололцоог
ашиглан одоогийн түвшинээс илүү өндөр байх бололцоо байгаа бөгөөд энэ
бололцоог ашиглах нь байгалийн нөөц баялаг дэлхийн зах зээлийн үнээс бус зөвхөн
монголын нийгмийн байдлаас бодлого боловсруулагчаас шалтгаална гэдэгт оршиж
байгаа юм.
Институцийн тухай ойлголт
Нийгмийн үй түмэн харилцааг тодорхой хэм хэмжээ дүрэм журам л
зохицуулж байдаг.Эдгээрийг зөрчвөл албан болон албан бус шийтгэл үйлчлэхийг
хүн болгон мэддэг.Тэгвэл институци гэдэг нь улс төр,эдийн засаг, нийгмийн
харилцааг хашиж хязгаарлахын тулд зохиосон дүрэм бөгөөд хүмүүс хоорондын
бүхий л төрлийн харилцааны хөшүүрэг болж өгч байдаг.Товчоор хэлбэл харилцааг
зохицуулагч дүрэм журам ба түүнийг хэрэгжүүлэгч механизм юм.
Институци нь хүмүүсийн үйл ажиллагааг тодорхой гольдролд оруулж, нийгмийн
харилцааг тодорхой бүтэцтэй болгодог.Хэм хэмжээ дүрэм журмын ачаар худалдаа
арилжаа хийгдэж, бидний амьдрал энгийн ойлгогдмол болж өгч байна.
Институцийн ач холбогдол:
Нийгмийн үнэт капитал болох итгэлцэлийг бэхжүүлж өгч байдаг.Аливаа
харилцаан орж буй хүн нөгөө талынхаа цаашдын үйл хөдлөлийн талаар
тодорхой үйл хөдлөлтэй байх.Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хүнтэй
харилцаагаа үргэжлүүлэх нь төвөгтэй.
Хувь хүний бие даасан байдал эрх чөлөөг хөндлөнгийн эрх мэдэлтний хэт их
оролцооноос хамгаалах.Аливаа хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр ямагт
хязгаарлагдана.Ийм хязгаарлалт үгүй бол эрх чөлөө нь лиценз болж хувирах
бөгөөд нийгащэм эмх замбараагүй байдалд живэх аюултай.
Хүмүүс хоорондын болон бүлэг хоорондын зөрчилөөс сэргийлж зөрчлийг
намжаах.Энэ нь хэний зөв хэний буруу болохыг тодорхойлж, дүрэм
зөрчигсдөд ямар шийтгэл оноохыг анхааруулснаар зөрчил гарахаас
сэргийлнэ.
Нийгмйин бүлгүүдийн дунд эрх мэдлийг тэнцвэртэй хувиарлах.Нийгмийн урт
хугацааны хөгжилд институцийн гүйцэтгэх нэн чухал үүрэг нь нийгмийн
ялгаатай бүлгүүдийн хоорондын хүчний тэнцвэрийг тогтоон барьхад
оршдог.Доод зиндааны бүлэг нь сонголт хэмээх маш чухал хөшүүрэгтэй байх
ба түүнийгээ ашиглан дээд зиндааны эрх мэдэлтэй бүлгээсээ дэмжлэг авдаг.
Хүмүүс хоорондын харилцааг зардал, чирэгдэл багатай болгох.Хүмүүс
хоорондын харилцаа тэр дундаа бизнесийн хэлцэл тодорхой зардалтай, төвөг
бэрхшээл ихтэй явагддаг.
Институц ба эдийн засгийн хөгжил
“Хөгжил нь эцсийн дүндэ нийгмйин гишүүдийн хийх сонголтоос л хамаарна.
Харин хүмүүсийн харилцааг тодорхойлох дүрэм журам хэм хэмжээ буюу институци
нь иргэдийн сонголтыг хашиж чиглүүлдэг” гэж Дуглас Норт хэлсэн байдаг.Тухайн
нийгмийн институцийн шинж чанар ямар байна, хүн ардынх нь баялаг бүтээх
чадавхи, эдийн засгийн өсөлт тийм л байна.Сайн институцтай,өмчлөх эрх
баталгаажсан, гажуудал багатай бодлого бүхий орон биет болон хүмүүн капиталд
илүү их хөрөнгө оруулж, орлогын өндөр түвшинд хүрэхийн тулд эдгээр хүчин
зүйлээ илүү их ашигладаг. Харин бодлогын гажуудалтай, институц нь боловсронгуй
биш орон ядуурлын тойрогтоо эргэлдсээр л байдаг.
Эдийн засгийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг үүний хамгийн чухал нь
газарзүйн байршил, Интеграц, Институцийн чанар гэж үзвэл

-

Газарзүйн байршил орлогын түвшинд сулавтар нөлөөлнө

-

Гадаад худалдааны интеграцчилал орлогын түвшинд шууд нөлөө үзүүлэхгүй, дам
нөлөө үзүүлнэ. Харин институцийн чанарт шууд эерэг нөлөө үзүүлнэ

-

Институцийн чанар орлогын түвшинд шууд нөлөөлөх цорын ганц хүчин зүйл

Жишээ нь Солонгос улсын институцийн чанар Болив улсынхаас 6,4 дахин ялгаатай
байна. Хэрвээ Боливын институцийн чанар Солонгос улсын түвшинд хүрвэл нэг
хүнд ногдох ДНБ нь 2700-аас 18000 болж өснө гэсэн тооцоо байдаг.Монголын хувьд
зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ДНБ- нь 12810 ам долларт хүрэх боломжтой
болсон юм.

Институцийн хөгжил
Хувийн өмчийн халдашгүй эрхийг баталгаажуулах нь
Эрх зүйн орчинг
боловсронгуй болгох
замаар бизнесийн
эрсдэлийг багасгах

Зах зээлийн үйл
ажиллагааг хуульчлан
зохицуулах замаар
нөөцийн ашиглалтыг
сайжируулах

Гэрээний биелэлтийн
зардлыг бууруулах, ѐс
журам,аж ахуйн сахилга
батыг сайжируулах

Хувийн хэвшилийн нийт аж ахуйн үйл ажиллагааны идэвхжилт

Эдийн засгийн нийт өсөлтийн хурд нэмэгдэнэ
Монголын өнөөгийн институций байдлыг хэмжих нь
1. Засаглалын хэмжээ
Дэлхийн банкны индикаторууд 2010 оны байдлаар 25 институт – с авсан 31 тоон
мэдээллийг эмхтгэж +2,5 -2,5 тоон утгын хооронд дэлхийн улс орнуудын
 Засгийн газрын үр ашигтай байдал /Government Effectiveness/ – хүнд суртал
болон төрийн үйлчилгээний чанар
 Зохицуулалтын дарамт /Regulatory Quality/ – төрийн бодлогын зах зээлд
учруулж буй дарамт
 Хуулийн хэрэгжилт /Rule of Law/ – шүүх, цагдаа, гэрээний хүчин төгөлдөр
байдлын чанар
 Авилгын хяналт /Control of Corruption/ – төрийн эрх мэдлийг хувьдаа завших
байдал.
 Улс төрийн тогтворгүй байдал ба хүчирхийлэл /Political Stability and Absence
of Violence/ – терроризм, хүчирхийлэлд өртөх эсвэл Засгийн газрын солигдох
магадлал
 Үг хэлэх эрх ба хариуцлагатай байдал /Voice and Accountability/ – улс төр,
соѐлын болон хүний эрхийг хэмждэг
Монгол улсын хувьд Дэлхийн банкны индикаторууд
1996

1998

2000

2002

2004

2006

Үг хэлэх эрх
(-2,5 аас +2,5)

0,456

0,509

0,369

0,331

0,225 0,248 0,227 0,211 -0,05

Улс
төрийн
тогтворгүй байдал
(-2,5 аас +2,5)

0,581

0,387

0,799

1,069

0,559 0,515 0,513 0,388 0,325

ЗГ-ын үр ашигтай
байдал
(-2,5 аас +2,5)

-0,24

-0,35

-0,33

-0,28

-0,42

-0,45

-0,64

-0,71

-0,81

Зохицуулалтын
чанар, дарамт
(-2,5 аас +2,5)

0,279

-0,11

-0,11

-0,1

-0,43

-0,26

-0,29

-0,36

-

Хуулийн
хэрэгжилт
(-2,5 аас +2,5)

0,073

-0,04

-0,03

0,215

0,103 -0,35

-0,5

-0,49

-0,39

Авилгын хяналт (2,5 аас +2,5)

0,358

-0,28

-0,31

0,048

-0,32

-0,67

-0,66

-0,77

-0,51

2007

2008

2009

1.5
Үг хэлэх эрх

1

Улс төрийн тогтворгүй
байдал

0.5

ЗГ-ын үр ашигтай байдал
0

Зохицуулалын байдал

2000
-0.5

2002

2004

2006

2008

2009
Хуулийн хэрэгжилт

-1

Үүнээс дүгнэвэл үзүүлэлтийн ихэнхи нь 2002 оноос хойш эрс муудсан нь харагдаж
байгаа бөгөөд засаглалын чанартаа анхаарах цаг нь болсон гэдгийг сануулж байгаа
юм.
Фрейзер институцийн үзүүлэлт буюу эрх чөлөөний индекс
Эдийн засгийн эрх чөлөөг хэмждэг хоѐр том байгууллага байдаг. Нэг нь “Хэритэйж
Фаундешн” нөгөө нь “Фрейзер институт” юм. Фрейзер институтээс гаргадаг ЭЗ-н
эрх чөлөөний тайланд Монгол улс 2006 оноос хамрагдсан байна. Фрейзер
институтээс төрийн болон институтын тогтолцоо нь аливаа улсад эдийн засгийн
өсөлтйиг хэрхэн дэмжиж байгааг тогтоохдоо
1. Төр засгийн хэмжээ
2. Хуулт эрх зүйн бүтэц
3. Олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө
4. Эрүүл мөнгө хүртэх боломж
5. Зээлийн хөдөлмөрийн бизнесийн зохицуулалт гэсэн 5 үндсэн үзүүлэлтээр
хэмждэг.
2009 онд Фрейзер институтээс гаргасан 130 улсыг жагсаасан жагсаалтанд Монгол
улсын эзэлсэн байр:
Төр засгын хэмжээ
Хууль эрх зүйн бүтэц
ОУ-н худалдаанд оролцох эрх
чөлөө
Эрүүл мөнгө хүртэх боломж
Зээлийн хөдөлмөрийн
бизнесийн зохицуулалт

Эзэлэн байр
47
123
53
56
49

Монгол улс эдийн засгийн эрх чөлөөгөөр судалгаанд хамрагдсан дэлхийн 130
улсаас 74-рт жагссан. Үүнээс төр засгийн хэмжээ зээлийн болон хөдөлмөрийн
бизгесийн зохицуулалтаар 47,49-р байр, олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө
болон эрүүл мөнгө хүртэх боломжоор 53,56-р байр эзэлсэн нь бусад оронтой
харьцуулахад дундаж байл эзэлсэн байна. Харин хууль эрхзүйн бүтэц буюу
институцийн асуудлаар бараг хамгийн сүүлд шахуу 130 орноос 123-т орсон байна.
Үүнээс харахад Монголын хуулийн хэрэгжилт муу, институцын систем дутагдалтай
байгааг харж болно.
2. Авилгын индекс:
Авилга гэдэг нь ерөнхийдөө хувийн эрх ашгийн төлөө төрийн эрх мэдлийг урвуулан
ашиглах үйлдэл, үйл ажиллагаа юм.Авилгал нь
 Хэлцлийн зардал буюу бизнесийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх гол
хүчин зүйл болдог
 Авилгад төлсөн хөрөнгө зардлыг өсгөж, үнийг хөөрөгдөнө, эсвэл бүтээгдэхүүний
чанарт сөргөөр нөлөөлнө
 Авилгын эцсийн үр дагаврыг хэрэглэгчид бараг дангаараа үүрдэг
Авилгыг хэмжих нь: Авилгалыг тооцохдоо авилгалын цар хүрээ гэсэн ойлголтоор
хэмждэг. Үүнд
-

Хахуулийн давтамж

-

Хахуулийн төлбөрийн өртөгт үндэслэн тооцдог байна.

ХБНГУ-ын Берлин хотноо төвтэй “Transparency International” (TI) байгууллага нь
авилгатай тэмцэх хамгийн том олон улсын байгууллага юм. Дэлхийн өнцөг булан
бүрд байрласан 99 бие даасан салбартай. Бизнес эрхлэгчид болон мэргэжлийн
шинжээчдээс асуулга авах хэлбэрээр авилгын индексийг тооцоолдог. TI байгууллага
1995 оноос жил бүр “Авилгын индекс”-ийг тооцох болсон.
Монгол улсын хувьд авилгын индексыг 1999 онд анх тооцож үзсэн ба 2004, 2005
онуудад дахин тооцоолж харин түүнээс хойш жил бүр тасралтгүй тооцож байгаа юм.
Авилгын индексийг 10 хүртэл тоогоор хэмждэг бөгөөд харгалзах утга нь их байх
тусам тухайн институц нь авилга багатай байна гэдгийг илэрхийлж байгаа юм.
Монгол улсын авилгын индекс
Улс / эзэлсэн байр/
он
Монгол /116/
Шинэ Зеланд/1/
Япон/17/
АНУ/22/
Өмнөд
Солонгос/39/
АФганистан/176/

2010

2009

2008

2007

2005

2002

2,7
9,3
7,8
7,1
5,4

3,00
9,3
7,7
7,5
5,5

3,00
9,4
7,3
7,3
5,6

2,8
9,3
7,5
7,2
5,1

3,0
9,4
7,3
7,6
5

9,6
7,1
7,6
4,5

1,4

1,5

1,8

-

-

-

Авилгын индексийн өсөлт бууралтын хувь /сөрөг утга авилга ихэссэн/
Улс / эзэлсэн байр/
он
Монгол /116/
Шинэ Зеланд/1/
Япон/17/
АНУ/22/
Өмнөд
Солонгос/39/
АФганистан/176/

2010
/%/
-10
0
1,29
-5,3
-1,81

2009 /%/

2007 /%/

0
0
5,47
2,73
-1,78

2008
/%/
6,66
1,07
-2,66
1,38
92,1

-6,66
-1,06
2,73
-5,26
10

2005
/%/
-2,08
2,81
0
11,1

-6,66

-16,6

-

-

-

1999 онд дэлхийн 150 гаруй орноос 43 дугаар байранд орж байсан. 2004, 2005 онд
авилгын хэмжээгээр дэлхийн 150 улсаас 85-р байранд ортдлоо ухарсан ба 2010 онд
178 улсаас 116-р байран орсон байна
Төрийн нэрийг барьж ашиг олох үйл ажиллагааг улс төрийн рент хайх (political rent
seeking) үзэгдэл гэнэ.
Рент хайх үзэгдлийг хязгарлах арга хэлбэрүүд:
Ёс суртахуунтай лидер:
 Удирдагчид өөрсдөө авилга авч албан тушаалаа урвуулан ашиглаж байвал
иргэддээ ийм үйлдэл хийх ѐс суртахууны зөвшөөрөл олгож байгаа юм
Цомхон хэмжээтэй төр
 Зах зээл дэх төрийн хэт их оролцоо л рент хайх үзэгдлийн үржил шимт хөрс нь
болдог
 Эдийн засгийн салбарууд дахь төрийн оролцоог аль болох хумих
 Төсвийн зардлыг багасгах
Нутгийн өөрийн удирдлага
 Засаглалын эрх мэдлийг орон нутгийн ба үндэсний хэмжээнд хуваах
 Төрийн байгууллагуудын хооронд өрсөлдөөн үүсэх ба харилцан бие биенээ
хянах боломжийг олгодог
Дээд доод парламент
 Хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагааг хянахын тулд хоѐр танхимтай
парламентийг ажиллуулдаг
Нээлттэй мэдээлэл
Тайлагнах Бүх шатны төрийн албан хаагчдын тухай тайлан мэдээллийг сонгогчдод
байнга ил тод байлгах явдал юм.
Сонгуулийн амлалтыг хязгаарлах
Бүх нийтийн санал хураалт: Иргэд эрх ашгийг нь зөрчиж байгаа төрийн аливаа
шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх боломжтой болно.Монголд 1995 онд Ард
нийтийн санал асуулга явуулах хуулийг баталсан
Импичмент:Хойд Америкт хэрэглэдэг .Сонгогдсон парламентийн гишүүн, шүүгч,
захирагч нь иргэдийн олонхи зөвшөөрөмгүй үйлдэл хийсэн бол албан тушаал хашиж
буй аль ч үед нь уг албан тушаалтныг дахин санал хураалтад дуудах эрх иргэдэд
байдаг
Дүгнэлт
Эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйлс болох хөдөлмөр, капитал,
технологи, байгалийн нөөц баялгийг бүрэн ашиглахын тулд эдийн засгийн эрх
чөлөөг хөгжүүлэх, зах зээлийг үр өгөөжтэй ажиллуулах, өөрөөр хэлбэл институцийн
хөгжилийг сайжируулах асуудал зүй ѐсоор тавигдаж ирлээ. Монголын институцийн
сайжруулснаар эдийн засгийн өсөлтийг хэрхэн түргэтгэх боломж байгааг тогтоолоо.
Монгол улсын хувьд трансакцийн зардал нь өөрийн хөгжлийн түвшинд зохих
хэмжээнээсээ хамаагүй өндөр байна.Ийнхүү трансакцийн зардал өндөр байгаад нь
өмчийн эрх, гэрээний биелэлтийн асуудлууд, бизнесийн салбар дахь зохицуулалтын
дарамт засаглалын чанар муудаж байгаа зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүний
зэрэгцээ өнөөдөр монгол улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь хувийн секторын
үйл ажиллагаа болсон боловч бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн саад бэрхшээл
тулгарсаар байна. Ялангуяа төрийн зүгээс хэт их зохицуулалт, авилга газар авсан
явдал ажиглагдаж, бизнесийн хууль эрх зүйн орчин боловсронгуй бус байгаа нь
хувийн хэвшлийн хөгжилийг сааруулж, үр дүнд нь нийт эдийн засгийн өсөлт,
хөгжил удааширч байна.Монголын институцийн системийн дутагдал, хуулийн
хэрэгжил муу байгаагийн гол үр дагавар гэж үзэж болно.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөгжилийг түргэтгэх гол
арга зам нь бидний үзэж байгаагаар Монголын институцийн хүрээг сайжируулах
замаар хувийн хэвшил, бизнесийн нэгжийн бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө
оруулалтыг хөхүүлэн дэмжиж, урамшуулах орчинг бий болгох бодлогыг
хэрэгжүүлэх явдал юм.

Ном зүй
1. Ч.Нарантуяа З.Манлайбаатар (2009) Шинэ институцийн эдийн засаг
2. Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм 2010
3. /http://info.worldbank.org/governance/wgi/sc_country.asp/

О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

  • 1.
    ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙНЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ О.Саранцэцэг Н.Биндэръя ШУТИС, ҮТДС-ийн Хөнгөн үйлдвэрийн менежментийн анги e-mail: s_sakura14@yahoo.com binderya_012@yahoo.com Хураангуй Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, ашиг орлого нь улс орны эдийн засгийн байдалтай шууд хамааралтай болох. Тиймээс эдийн засгийг хөгжүүлэхийн тулд институцыг сайжруулахын ач холбогдол, институцын орчинд хамаарах үзүүлэлтүүд. Монгол улсын институцын өнөөгийн байдлыг судлан бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулан эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд юуг хийх шаардлагатай байна гэдгийг тогтоох нь илтгэлийн гол ач холбогдол юм. Түлхүүр үг Эдийн засгийн өсөлт, институцын чанар, эрх чөлөөний индекс Оршил Эдийн засгийн өсөлт нь улс орнуудын эдийн засгийн төлөв байдал, түүний хүчин чадал, засгийн газрын эдийн засагт чиглэсэн бодлого хэр зөв байгааг харуулдаг үзүүлэлт бөгөөд эдийн засгийн өсөлтөд эдийн засаг, байгалийн нөөц баялаг, хүн амын технологи бүтээмж, мэдэлгийн зэрэг гээд олон хүчин зүйл нөлөөлж байдагаас хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нь институци юм.Нийгмийг эрүүлжүүлж, хуулийн биелэлт эрх зүйн орчинг сайжируулан хувийн хэвшил хөгжих нөхцөлийг тавьсанаар Монголын эдийн засаг улам эрчимтэй өсөх, ашиглагдаагүй нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж, хүмүүсийн амжиргааг сайжируулах асар их нөөц бололцоо байна. Монголын эдийн засгийн эрх чөлөөг сайжруулснаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг идэвхжүүлж монголын эдийн засгийн өсөлт дотоодын нөөц бололцоог ашиглан одоогийн түвшинээс илүү өндөр байх бололцоо байгаа бөгөөд энэ бололцоог ашиглах нь байгалийн нөөц баялаг дэлхийн зах зээлийн үнээс бус зөвхөн монголын нийгмийн байдлаас бодлого боловсруулагчаас шалтгаална гэдэгт оршиж байгаа юм.
  • 2.
    Институцийн тухай ойлголт Нийгмийнүй түмэн харилцааг тодорхой хэм хэмжээ дүрэм журам л зохицуулж байдаг.Эдгээрийг зөрчвөл албан болон албан бус шийтгэл үйлчлэхийг хүн болгон мэддэг.Тэгвэл институци гэдэг нь улс төр,эдийн засаг, нийгмийн харилцааг хашиж хязгаарлахын тулд зохиосон дүрэм бөгөөд хүмүүс хоорондын бүхий л төрлийн харилцааны хөшүүрэг болж өгч байдаг.Товчоор хэлбэл харилцааг зохицуулагч дүрэм журам ба түүнийг хэрэгжүүлэгч механизм юм. Институци нь хүмүүсийн үйл ажиллагааг тодорхой гольдролд оруулж, нийгмийн харилцааг тодорхой бүтэцтэй болгодог.Хэм хэмжээ дүрэм журмын ачаар худалдаа арилжаа хийгдэж, бидний амьдрал энгийн ойлгогдмол болж өгч байна. Институцийн ач холбогдол: Нийгмийн үнэт капитал болох итгэлцэлийг бэхжүүлж өгч байдаг.Аливаа харилцаан орж буй хүн нөгөө талынхаа цаашдын үйл хөдлөлийн талаар тодорхой үйл хөдлөлтэй байх.Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хүнтэй харилцаагаа үргэжлүүлэх нь төвөгтэй. Хувь хүний бие даасан байдал эрх чөлөөг хөндлөнгийн эрх мэдэлтний хэт их оролцооноос хамгаалах.Аливаа хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр ямагт хязгаарлагдана.Ийм хязгаарлалт үгүй бол эрх чөлөө нь лиценз болж хувирах бөгөөд нийгащэм эмх замбараагүй байдалд живэх аюултай. Хүмүүс хоорондын болон бүлэг хоорондын зөрчилөөс сэргийлж зөрчлийг намжаах.Энэ нь хэний зөв хэний буруу болохыг тодорхойлж, дүрэм зөрчигсдөд ямар шийтгэл оноохыг анхааруулснаар зөрчил гарахаас сэргийлнэ. Нийгмйин бүлгүүдийн дунд эрх мэдлийг тэнцвэртэй хувиарлах.Нийгмийн урт хугацааны хөгжилд институцийн гүйцэтгэх нэн чухал үүрэг нь нийгмийн ялгаатай бүлгүүдийн хоорондын хүчний тэнцвэрийг тогтоон барьхад оршдог.Доод зиндааны бүлэг нь сонголт хэмээх маш чухал хөшүүрэгтэй байх ба түүнийгээ ашиглан дээд зиндааны эрх мэдэлтэй бүлгээсээ дэмжлэг авдаг. Хүмүүс хоорондын харилцааг зардал, чирэгдэл багатай болгох.Хүмүүс хоорондын харилцаа тэр дундаа бизнесийн хэлцэл тодорхой зардалтай, төвөг бэрхшээл ихтэй явагддаг. Институц ба эдийн засгийн хөгжил “Хөгжил нь эцсийн дүндэ нийгмйин гишүүдийн хийх сонголтоос л хамаарна. Харин хүмүүсийн харилцааг тодорхойлох дүрэм журам хэм хэмжээ буюу институци нь иргэдийн сонголтыг хашиж чиглүүлдэг” гэж Дуглас Норт хэлсэн байдаг.Тухайн нийгмийн институцийн шинж чанар ямар байна, хүн ардынх нь баялаг бүтээх чадавхи, эдийн засгийн өсөлт тийм л байна.Сайн институцтай,өмчлөх эрх баталгаажсан, гажуудал багатай бодлого бүхий орон биет болон хүмүүн капиталд илүү их хөрөнгө оруулж, орлогын өндөр түвшинд хүрэхийн тулд эдгээр хүчин
  • 3.
    зүйлээ илүү ихашигладаг. Харин бодлогын гажуудалтай, институц нь боловсронгуй биш орон ядуурлын тойрогтоо эргэлдсээр л байдаг. Эдийн засгийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг үүний хамгийн чухал нь газарзүйн байршил, Интеграц, Институцийн чанар гэж үзвэл - Газарзүйн байршил орлогын түвшинд сулавтар нөлөөлнө - Гадаад худалдааны интеграцчилал орлогын түвшинд шууд нөлөө үзүүлэхгүй, дам нөлөө үзүүлнэ. Харин институцийн чанарт шууд эерэг нөлөө үзүүлнэ - Институцийн чанар орлогын түвшинд шууд нөлөөлөх цорын ганц хүчин зүйл Жишээ нь Солонгос улсын институцийн чанар Болив улсынхаас 6,4 дахин ялгаатай байна. Хэрвээ Боливын институцийн чанар Солонгос улсын түвшинд хүрвэл нэг
  • 4.
    хүнд ногдох ДНБнь 2700-аас 18000 болж өснө гэсэн тооцоо байдаг.Монголын хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ДНБ- нь 12810 ам долларт хүрэх боломжтой болсон юм. Институцийн хөгжил Хувийн өмчийн халдашгүй эрхийг баталгаажуулах нь Эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар бизнесийн эрсдэлийг багасгах Зах зээлийн үйл ажиллагааг хуульчлан зохицуулах замаар нөөцийн ашиглалтыг сайжируулах Гэрээний биелэлтийн зардлыг бууруулах, ѐс журам,аж ахуйн сахилга батыг сайжируулах Хувийн хэвшилийн нийт аж ахуйн үйл ажиллагааны идэвхжилт Эдийн засгийн нийт өсөлтийн хурд нэмэгдэнэ Монголын өнөөгийн институций байдлыг хэмжих нь 1. Засаглалын хэмжээ Дэлхийн банкны индикаторууд 2010 оны байдлаар 25 институт – с авсан 31 тоон мэдээллийг эмхтгэж +2,5 -2,5 тоон утгын хооронд дэлхийн улс орнуудын  Засгийн газрын үр ашигтай байдал /Government Effectiveness/ – хүнд суртал болон төрийн үйлчилгээний чанар  Зохицуулалтын дарамт /Regulatory Quality/ – төрийн бодлогын зах зээлд учруулж буй дарамт  Хуулийн хэрэгжилт /Rule of Law/ – шүүх, цагдаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын чанар  Авилгын хяналт /Control of Corruption/ – төрийн эрх мэдлийг хувьдаа завших байдал.  Улс төрийн тогтворгүй байдал ба хүчирхийлэл /Political Stability and Absence of Violence/ – терроризм, хүчирхийлэлд өртөх эсвэл Засгийн газрын солигдох магадлал  Үг хэлэх эрх ба хариуцлагатай байдал /Voice and Accountability/ – улс төр, соѐлын болон хүний эрхийг хэмждэг
  • 5.
    Монгол улсын хувьдДэлхийн банкны индикаторууд 1996 1998 2000 2002 2004 2006 Үг хэлэх эрх (-2,5 аас +2,5) 0,456 0,509 0,369 0,331 0,225 0,248 0,227 0,211 -0,05 Улс төрийн тогтворгүй байдал (-2,5 аас +2,5) 0,581 0,387 0,799 1,069 0,559 0,515 0,513 0,388 0,325 ЗГ-ын үр ашигтай байдал (-2,5 аас +2,5) -0,24 -0,35 -0,33 -0,28 -0,42 -0,45 -0,64 -0,71 -0,81 Зохицуулалтын чанар, дарамт (-2,5 аас +2,5) 0,279 -0,11 -0,11 -0,1 -0,43 -0,26 -0,29 -0,36 - Хуулийн хэрэгжилт (-2,5 аас +2,5) 0,073 -0,04 -0,03 0,215 0,103 -0,35 -0,5 -0,49 -0,39 Авилгын хяналт (2,5 аас +2,5) 0,358 -0,28 -0,31 0,048 -0,32 -0,67 -0,66 -0,77 -0,51 2007 2008 2009 1.5 Үг хэлэх эрх 1 Улс төрийн тогтворгүй байдал 0.5 ЗГ-ын үр ашигтай байдал 0 Зохицуулалын байдал 2000 -0.5 2002 2004 2006 2008 2009 Хуулийн хэрэгжилт -1 Үүнээс дүгнэвэл үзүүлэлтийн ихэнхи нь 2002 оноос хойш эрс муудсан нь харагдаж байгаа бөгөөд засаглалын чанартаа анхаарах цаг нь болсон гэдгийг сануулж байгаа юм. Фрейзер институцийн үзүүлэлт буюу эрх чөлөөний индекс Эдийн засгийн эрх чөлөөг хэмждэг хоѐр том байгууллага байдаг. Нэг нь “Хэритэйж Фаундешн” нөгөө нь “Фрейзер институт” юм. Фрейзер институтээс гаргадаг ЭЗ-н
  • 6.
    эрх чөлөөний тайландМонгол улс 2006 оноос хамрагдсан байна. Фрейзер институтээс төрийн болон институтын тогтолцоо нь аливаа улсад эдийн засгийн өсөлтйиг хэрхэн дэмжиж байгааг тогтоохдоо 1. Төр засгийн хэмжээ 2. Хуулт эрх зүйн бүтэц 3. Олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө 4. Эрүүл мөнгө хүртэх боломж 5. Зээлийн хөдөлмөрийн бизнесийн зохицуулалт гэсэн 5 үндсэн үзүүлэлтээр хэмждэг. 2009 онд Фрейзер институтээс гаргасан 130 улсыг жагсаасан жагсаалтанд Монгол улсын эзэлсэн байр: Төр засгын хэмжээ Хууль эрх зүйн бүтэц ОУ-н худалдаанд оролцох эрх чөлөө Эрүүл мөнгө хүртэх боломж Зээлийн хөдөлмөрийн бизнесийн зохицуулалт Эзэлэн байр 47 123 53 56 49 Монгол улс эдийн засгийн эрх чөлөөгөөр судалгаанд хамрагдсан дэлхийн 130 улсаас 74-рт жагссан. Үүнээс төр засгийн хэмжээ зээлийн болон хөдөлмөрийн бизгесийн зохицуулалтаар 47,49-р байр, олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө болон эрүүл мөнгө хүртэх боломжоор 53,56-р байр эзэлсэн нь бусад оронтой харьцуулахад дундаж байл эзэлсэн байна. Харин хууль эрхзүйн бүтэц буюу институцийн асуудлаар бараг хамгийн сүүлд шахуу 130 орноос 123-т орсон байна. Үүнээс харахад Монголын хуулийн хэрэгжилт муу, институцын систем дутагдалтай байгааг харж болно. 2. Авилгын индекс: Авилга гэдэг нь ерөнхийдөө хувийн эрх ашгийн төлөө төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах үйлдэл, үйл ажиллагаа юм.Авилгал нь  Хэлцлийн зардал буюу бизнесийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог  Авилгад төлсөн хөрөнгө зардлыг өсгөж, үнийг хөөрөгдөнө, эсвэл бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлнө  Авилгын эцсийн үр дагаврыг хэрэглэгчид бараг дангаараа үүрдэг
  • 7.
    Авилгыг хэмжих нь:Авилгалыг тооцохдоо авилгалын цар хүрээ гэсэн ойлголтоор хэмждэг. Үүнд - Хахуулийн давтамж - Хахуулийн төлбөрийн өртөгт үндэслэн тооцдог байна. ХБНГУ-ын Берлин хотноо төвтэй “Transparency International” (TI) байгууллага нь авилгатай тэмцэх хамгийн том олон улсын байгууллага юм. Дэлхийн өнцөг булан бүрд байрласан 99 бие даасан салбартай. Бизнес эрхлэгчид болон мэргэжлийн шинжээчдээс асуулга авах хэлбэрээр авилгын индексийг тооцоолдог. TI байгууллага 1995 оноос жил бүр “Авилгын индекс”-ийг тооцох болсон. Монгол улсын хувьд авилгын индексыг 1999 онд анх тооцож үзсэн ба 2004, 2005 онуудад дахин тооцоолж харин түүнээс хойш жил бүр тасралтгүй тооцож байгаа юм. Авилгын индексийг 10 хүртэл тоогоор хэмждэг бөгөөд харгалзах утга нь их байх тусам тухайн институц нь авилга багатай байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Монгол улсын авилгын индекс Улс / эзэлсэн байр/ он Монгол /116/ Шинэ Зеланд/1/ Япон/17/ АНУ/22/ Өмнөд Солонгос/39/ АФганистан/176/ 2010 2009 2008 2007 2005 2002 2,7 9,3 7,8 7,1 5,4 3,00 9,3 7,7 7,5 5,5 3,00 9,4 7,3 7,3 5,6 2,8 9,3 7,5 7,2 5,1 3,0 9,4 7,3 7,6 5 9,6 7,1 7,6 4,5 1,4 1,5 1,8 - - - Авилгын индексийн өсөлт бууралтын хувь /сөрөг утга авилга ихэссэн/ Улс / эзэлсэн байр/ он Монгол /116/ Шинэ Зеланд/1/ Япон/17/ АНУ/22/ Өмнөд Солонгос/39/ АФганистан/176/ 2010 /%/ -10 0 1,29 -5,3 -1,81 2009 /%/ 2007 /%/ 0 0 5,47 2,73 -1,78 2008 /%/ 6,66 1,07 -2,66 1,38 92,1 -6,66 -1,06 2,73 -5,26 10 2005 /%/ -2,08 2,81 0 11,1 -6,66 -16,6 - - - 1999 онд дэлхийн 150 гаруй орноос 43 дугаар байранд орж байсан. 2004, 2005 онд авилгын хэмжээгээр дэлхийн 150 улсаас 85-р байранд ортдлоо ухарсан ба 2010 онд 178 улсаас 116-р байран орсон байна
  • 8.
    Төрийн нэрийг барьжашиг олох үйл ажиллагааг улс төрийн рент хайх (political rent seeking) үзэгдэл гэнэ. Рент хайх үзэгдлийг хязгарлах арга хэлбэрүүд: Ёс суртахуунтай лидер:  Удирдагчид өөрсдөө авилга авч албан тушаалаа урвуулан ашиглаж байвал иргэддээ ийм үйлдэл хийх ѐс суртахууны зөвшөөрөл олгож байгаа юм Цомхон хэмжээтэй төр  Зах зээл дэх төрийн хэт их оролцоо л рент хайх үзэгдлийн үржил шимт хөрс нь болдог  Эдийн засгийн салбарууд дахь төрийн оролцоог аль болох хумих  Төсвийн зардлыг багасгах Нутгийн өөрийн удирдлага  Засаглалын эрх мэдлийг орон нутгийн ба үндэсний хэмжээнд хуваах  Төрийн байгууллагуудын хооронд өрсөлдөөн үүсэх ба харилцан бие биенээ хянах боломжийг олгодог Дээд доод парламент  Хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагааг хянахын тулд хоѐр танхимтай парламентийг ажиллуулдаг Нээлттэй мэдээлэл Тайлагнах Бүх шатны төрийн албан хаагчдын тухай тайлан мэдээллийг сонгогчдод байнга ил тод байлгах явдал юм. Сонгуулийн амлалтыг хязгаарлах Бүх нийтийн санал хураалт: Иргэд эрх ашгийг нь зөрчиж байгаа төрийн аливаа шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх боломжтой болно.Монголд 1995 онд Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг баталсан Импичмент:Хойд Америкт хэрэглэдэг .Сонгогдсон парламентийн гишүүн, шүүгч, захирагч нь иргэдийн олонхи зөвшөөрөмгүй үйлдэл хийсэн бол албан тушаал хашиж буй аль ч үед нь уг албан тушаалтныг дахин санал хураалтад дуудах эрх иргэдэд байдаг
  • 9.
    Дүгнэлт Эдийн засгийн өсөлтийнгол хүчин зүйлс болох хөдөлмөр, капитал, технологи, байгалийн нөөц баялгийг бүрэн ашиглахын тулд эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлэх, зах зээлийг үр өгөөжтэй ажиллуулах, өөрөөр хэлбэл институцийн хөгжилийг сайжируулах асуудал зүй ѐсоор тавигдаж ирлээ. Монголын институцийн сайжруулснаар эдийн засгийн өсөлтийг хэрхэн түргэтгэх боломж байгааг тогтоолоо. Монгол улсын хувьд трансакцийн зардал нь өөрийн хөгжлийн түвшинд зохих хэмжээнээсээ хамаагүй өндөр байна.Ийнхүү трансакцийн зардал өндөр байгаад нь өмчийн эрх, гэрээний биелэлтийн асуудлууд, бизнесийн салбар дахь зохицуулалтын дарамт засаглалын чанар муудаж байгаа зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүний зэрэгцээ өнөөдөр монгол улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь хувийн секторын үйл ажиллагаа болсон боловч бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн саад бэрхшээл тулгарсаар байна. Ялангуяа төрийн зүгээс хэт их зохицуулалт, авилга газар авсан явдал ажиглагдаж, бизнесийн хууль эрх зүйн орчин боловсронгуй бус байгаа нь хувийн хэвшлийн хөгжилийг сааруулж, үр дүнд нь нийт эдийн засгийн өсөлт, хөгжил удааширч байна.Монголын институцийн системийн дутагдал, хуулийн хэрэгжил муу байгаагийн гол үр дагавар гэж үзэж болно. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөгжилийг түргэтгэх гол арга зам нь бидний үзэж байгаагаар Монголын институцийн хүрээг сайжируулах замаар хувийн хэвшил, бизнесийн нэгжийн бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, урамшуулах орчинг бий болгох бодлогыг хэрэгжүүлэх явдал юм. Ном зүй 1. Ч.Нарантуяа З.Манлайбаатар (2009) Шинэ институцийн эдийн засаг 2. Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм 2010 3. /http://info.worldbank.org/governance/wgi/sc_country.asp/