SlideShare a Scribd company logo
1 of 17
ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БА ДАМ НӨЛӨӨ
Төрийн суурь үүрэг
Төрийн үүсэл нь эдийн засгийн зохион байгуулалттай үйл ажиллагаа үүссэн цаг үетэй давхцаж
байдаг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр анхны төр улс 3000 гаруй жилийн өмнө Хүннү нарын
үед үүссэн тухай түүхэнд тэмдэглэжээ. Тэр үеийн төрийн үүрэг өнөөгийн төрийн үүргээс эрс өөр
байсан нь ойлгомжтой хэдий ч аль ч үед төр өөрийн иргэдээ харийн түрэмгийллээс хамгаалах
зэрэг цөөн хэдэн суурь үүргийг гүйцэтгэж ирсэн. Эдгээр суурь үүрэг нь төр оршин тогтнох
хамгийн наад захын шалтгаан болно. Орчин үед аль ч улсын төр эдгээрээс илүү их үүрэг хүлээдэг
нь ойлгомжтой. Зарим улсын төр, тухайлбал, Баруун Европын улс орнуудын төр дээд
боловсролыг үнэ төлбөргүй олгох зэрэг илүү олон төрлийн үүрэг гүйцэтгэж байхад, АНУ, Япон
зэрэг улсын төр харьцангуй хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Английн сонгодог
эдийн засагч Адам Смит 1776 онд өөрийн алдарт "Ард түмнүүдийн баялаг" номондоо төрийн
суурь үүргийг тодорхойлжээ. Смитийн хэлсэнчлэн, аливаа төр юуны түрүүнд өөрийн бүх
иргэдийг гадаад улсын довтолгоо, дайралтаас хамгаалах үүрэгтэй. Үүний зэрэгцээ төр нь өөрийн
иргэдийг бие биенээ хүчирхийлэх, шударга бус хандахаас мөн хамгаалах үүрэгтэй юм. Энэ нь
аливаа төр өөрийн улсад дэг журам тогтоож, түүнийг баримтлах эн тэргүүний үүргийг хүлээнэ
гэсэн үг. Иргэдийн өмчийн эрхийг хамгаалах, өмчийнхөө үр шимийг хүртэх боломж бүрдүүлэх
нь нэг чухал үүрэг бөгөөд зах зээлийн өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжихэд амин чухал ач
холбогдолтой. Батлан хамгаалах болон хууль эрх зүйг тогтоох нь төрийн хамгийн наад захын
үүрэг байдаг. Үүний зэрэгцээ орчин цагийн төр өөр бусад олон үүргийг гүйцэтгэж байгаа тухай
бид энэхүү бүлэгт дэлгэрэнгүй авч үзэх болно.
Зах зээлийн тогтолцооны давуу тал
Төр нь улс орноо батлан хамгаалах үүрэг гүйцэтгэж, хууль цааз, дэг журам тогтоон, өмчийн
эрхийг баталгаажуулсан байхад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо үр ашигтай ажиллана гэж
эдийн засагчид үзэж байна. Нэг талаас, хэрэглэгчийн сонирхол таашаал; нөгөө талаас,
үйлдвэрлэгчийн зардал нь үнийн талаар дохио өгч, зах зээл дээр тэнцвэрт үнэ тогтдог. Ийм дохио
нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй олон сая бие даасан үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл
хөдлөлийг зохицуулж, шийдвэр гаргах үндэс болно. Үнийн тогтолцоогорр дамжин эдийн
засгийн ховор хомсдолтой нөөц хамгийн оновчтой зориулалтаа олж, нийт эдийн засгийн
хэмжээнд нөөцийн оновчтой хуваарилалт бий болдог. Нөөцийг хуваарилах зах зээлийн
тогтолцооноосс бусад арга нь хэзээ ч ийм өндөр үр ашигтай байж чаддаггүй.Манай улс олон
арван жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоогоор хөгжиж ирсэн. Үнийг
төрөөс тогтоож байсан тул үнэ нь тухайн бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчийн таашаал,
үйлдвэрлэгчийн зардлыг илэрхийлсэн үзүүлэлт биш юм. Иймээс ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг
ямар хэмжээнд үйлдвэрлэх талаарх шийдвэр нь үнийн дохион дээр бус, харин төлөвлөгчийн
хүсэл зоргоор гардаг байсан тул нөөцийн хуваарилалт гажуудалтай болж, улмаар урт
хугацаандаа үр ашиггүй байдал газар авч, төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо задран унахад
хүрсэн. Ямар ч ухаантай, мэдээлэлтэй төлөвлөгчийн шийдвэр хэзээ ч үнийн тогтолцоо шиг
хүчтэй байж чаддаггүйг социализмын далан жил харуулсан.Зах зээлийн тогтолцооны хүч чадал
нь юунд байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зах зээл нь төгс төгөлдөр тогтолцоо биш хэдий ч үүнээс
илүүтэйг хүн төрөлхтөн одоогоор олоогүй байгаа гэсэн үг ч байдаг. Зах зээлийн тогтолцооны
давуу талыг эдийн засагчид дараах гурван зүйлээр тоймлож байна. Нэгдoгээрт, чөлөөт зах зээл
нь бие даан шийдвэр гаргаж буй эдийн засгийн харилцаанд оролцогч талуудын15
үйл хөдлөлөөр
шууд зохицуулагддаг. Адам Смитийн хэлсэнчлэн, ашиг олох гэсэн хувийн сонирхол, өрсөлдөөн
нь зах зээлийг зохицуулагч үл үзэгдэгч гар юм. Зах зээлийн хэлцэлд орж буй үй олон этгээдийн
үйл хвдлөл нь үнээр дамжин зохицуулагдаж байдаг. Жишээ нь, шатахууны үнэ өслөө гэж үзье.
Үүний хариуд зарим хүмүүс автомашинаа зарна, зарим нь шатахуун бага хэрэглэдэг унаа
сонгоно, зарим нь нийтийн тээврийн хэрэгсэл илүү хэрэглэх болно, зарим нь шатахуун түгээх
бизнес эрхлэхээр, эсвэл эрхлэхээ болихоор шийднэ. Нөгөө хэсэг нь шатахууны хэрэглээгээ
өөрчлөхгүй ч гэсэн бусад барааны хэрэглээндээ өөрчлөлт оруулна. Энэ олон шийдвэрийн үр
дүнд шатахууны зах зээл дээр шинэ тэнцвэр тогтоно. Шатахуунтай холбоотой бусад барааны зах
зээлд ч өөрчлөлт орно. Шинэ тэнцвэр нь шатахууны үнэ илүү өндөр, борлуулах хэмжээ нь арай
бага байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тэнцвэр ийм байх ёстой гэж хэн ч хэлээгүй, бүх хүмүүс бие
даан, тус тусдаа шийдвэр гаргаж байна. Эдгээр хүмүүсийн үйл хөдлөлийг хэн ч зохицуулаагүй
хэрнээ зах зээл шинэ тэнцвэрт орно.Нобелийн шагналт эдийн засагч Томас Шеллингийн
хэлснээр, үнээний аж ахуйтай хүний хувьд хэдэн хүн цөцгийн тос иддэг, тэдгээр хүмүүс хаана
амьдардаг, үнээ сааж сүү борлуулдаг өөр хэдэн хүн байдаг, хэдэн хүүхэд сүү уудаг зэрэг зүйлийг
мэдэх огт шаардлагагүй юм. Тухайн хүний хувьд өвс тэжээлийн үнэ, үнээний үүлдэр, сүүний
үнэ, гараар саах цахилгаан саалтууртай болох хоёрын харьцуулсан зардал, үнээгээ зараад гахай
тэжээвэл ямар хэмжээний ашиг олж болох талаарх мэдээлэл байхад хангалттай. Бүтээгдэхүүний
зах зээлийн үнэ тогтож буй тогтолцоо нь өөрөө ийнхүү шийдвэр гаргахад хангалттай байдаг.
Төлөвлөгөө боловсруулагчид бүх бараа үйлчилгээний зах зээл, нийт эдийн засгийн хувьд энэхүү
шийдвэрийг оновчтой гаргахын тулд ямар их хэмжээний мэдээлэл шаардагдах нь тодорхой
бөгөөд үндсэндээ үл бүтэх санаа юм. Хоёрдугаарт, чөлөөт өрсөлдөөний нөхцөлд ашгийн
төлөөх тэмцэл нь бүтээгдэхүүн болон технологийн шинэтгэл, үүнийг дагаад эдийн засгийн
өсөлтийг авчирна. Технологи, таашаал сонирхол, нөөцийн хэмжээ бүх нийгэмд цаг үргэлж
өөрчлөгдөж байдаг. Гучин жилийн өмнө компьютер, ай-под, дижитал зургийн аппарат гэж
хүмүүс мэддэггүй байлаа. Арван жилийн өмнө интернэтээр, эсвэл гар утаснаасаа банкны гүйлгээ
хийнэ, цахилгаанаар явдаг автомашин унана гэж төсөөлдөггүй байсан. Технологи бидний нүдэн
дээр өөрчлөгдөж байна. Энэ бүх өөрчлөлтийг зах зээлийн ширүүн өрсөлдөөний дунд ашгийн
төлөө зүтгэж буй хувийн компаниуд бий болгосон. Технологийн үсрэнгүй дэвшил төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд бий болно гэж төсөөлөхөд бэрх. Төлөвлөгч дижитал зургийн
аппаратыг бий болгоод хүмүүс 100 ширхэгийг худалдаж авах сонирхолтой байна гэдгийг таах
үндсэндээ боломжгүй. Тиймдээ ч хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнууд
технологийн хувьд зах зээлийн өндөр хөгжилтэй орнуудаас ихээхэн хоцорч байсан нь
хачирхалтай зүйл огт биш юм. Энэ бүх өөрчлөлтийг зах зээлийн тогтолцоо хийж чадаж байна.
Яагаад гэвэл, ашгийн төлөөх өрсөлдөөн нь хэрэгтэй, хэрэггүй шинэ, хуучин бүтээгдэхүүнийг
үнийн тогтолцоогоор дамжуулаад ялгаж салгаад өгдөг. Зах зээл нь алдаж онох зарчмаар
ажилладаг. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн, үнийн хувьд эрэлтийг бий болгож чадах
бүтээгдэхүүн, үйлчилгээ амжилт олоод үйлдвэрлэгчдэдээ ашиг авчирна. Эс чадваас үйлдвэрлэгч
амжилтгүй болсон шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээ зогсоох учир эдийн засгийн нөөц уг
бүтээгдэхүүнд зарцуулагдахгүй гэсэн үг юм. Гуравдугаарт, зах зээлийн тогтолцооны бас нэг
хүчтэй давуу тал нь эрх мэдлийн төвлөрлийг сааруулдагт оршино. Бараа үйлчилгээ худалдан
авах, ажил эрхлэх, мэргэжил эзэмших, цалингаа тохирох зэрэг ихэнх асуудлыг иргэд төрийн
оролцоогүйгээр шийддэг. Төр эдгээр асуудлын хувьд хүч хэрэглэх, албадах шаардлага байхгүй.
15
Нийгмийн сонголтын онол, институцийн онол, улс төрийн эдийн засгийн ухааны онолд эдийн засгийн харилцаанд оролцогч талуудыг эдийн
засгийн агент гэж хэрэглэдэг.
Зах зээлдээр мэдээжийн хэрэг эрх мэдэл тодорхой бүлэг хүмүүсийн гарт төвлөрөх хандлага
илэрнэ. Үүний нэг тод жишээ бол монополь үүсэх явдал юм. Монополь үйлдвэрлэгч тухайн
бүтээгдэхүүний зах зээлд бүрэн ноёрхож, үнээ өөрөө тогтоох эрх мэдэлтэй. Гэхдээ ихэнх
бүтээгдэхүүн дээр ийм нөхцөл үүсэх боломжгүй байдаг. Ямартаа ч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засагтай харьцуулахад бүх төрлийн шийдвэр гаргах үйл явц төрийн түвшинд бус, харин аж ахуйн
нэгж, иргэд, өрхийн түвшинд явагдана. Төрийн албадлагын үүрэг харьцангуй бага юм.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг дахь төр гол төлөв албадлага, хүчирхийллийн шинж
чанартай байдаг. Энэ талаар Нобелийн шагналт эдийн засагч, Чикагогийн их сургуулийн
профессор Милтон Фридман улс төрийн эрх чөлөөг олохын тулд эдийн засгийн эрх чөлөө
шийдвэрлэх ач холбогдолтой гэж бичиж байсан.
Зах зээлийн сул тал гэж юу вэ?
Зах зээлийн өрсөлдөөн ийнхүү олон давуу талтайгаар үл барам бараг бүх талаараа төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засгаас илүү юм бол төр эдийн засагт оролцох хэрэг байна уу гэсэн асуулт
урган гарч байна. Зах зээлийн нөхцөлд ч төр олон үүргийг гүйцэтгэдэг талаар дээр өгүүлсэн. Төр
яагаад эдгээр үүргийг гүйцэтгэх ёстой вэ? Үүнийг эдийн засгийн ухаан зах зээлийн сул талтай
холбож тайлбарладаг. Зах зээл нь дээр хэлсэн үүргийг сайтар биелүүлдэг. Гэвч үүний зэрэгцээ
олон тохиолдолд энэ тогтолцоо нь хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилж чаддаггүй,
эсвэл нийгмийн хэмжээгээр хүсэн хүлээж буй үр дүнд хүргэдэггүй, өөрөөр хэлбэл, зах зээл нь
тодорхой сул талтай байдаг. Эдийн засгийн ухаанд зах зээлийн сул тал үүсч болох дараах таван
тохиолдлыг авч үзнэ. Эдгээр тохиолдол нь зах зээлд төр оролцох зайлшгүй шаардлага байгааг
тайлбарладаг.
Хязгаарлагдмал өрсөлдөөн буюу монөпөлып эрх мэдэл
Зарим нэгэн салбарт өргөжилтийн үр өгөөжийн улмаас эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа
явуулахад ганц л пүүс байх нөхцөл бий болдог. Ийм салбарт өрсөлдөөн үүсэх боломжгүй юм.
Монопольт үйлдвэрлэгч үнээ өрсөлдөөнт үнээс дээгүүр, бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг бага
байхаар тогтоож, монопольт ашиг авах боломжтой талаар бид аравдугаар бүлэгт авч үзсэн.
Цаашилбал, нэг салбарт аж ахуйн нэгжүүдийн нийлүүлж буй бүтээгдэхүүн нь өөр хоорондоо
ялгаатай бол аж ахуйн нэгж бүрт үнэд нөлөөлөх боломж байгаа. Арваннэгдүгээр болон
арванхоёрдугаар бүлэгт бид монопольт өрсөлдөөн, олигополь гэсэн зах зээлийн өрсөлдөөний
хэлбэрийн талаар авч үзсэн. Төгс бус өрсөлдөөний аливаа нөхцөлд үйлдвэрлэгч тодорхой
түвшинд зах зээлийн үнэд нөлөөлөх боломжтой байдаг. Ийнхүү тогтсон үнэ нь өрсөлдөөнт зах
зээлд тогтох үнээс өндөр байдаг тул нөөцийн үр ашиггүй хуваарилалт бий болох боломж
бүрдэнэ. Нөгөө талаас, ахиу зардлаас илүү өндөр үнээр зарах боломжтой тохиолдолд
технологийн болон бусад шинэчлэлийг хийх сонирхол багасдаг. Төрийн бодлого нь ийм байдлыг
засч залруулахад чиглэх ёстой. Гэхдээ зах зээл дэх монопольт эрхийг устгана гэсэн үг биш юм.
Учир нь дээр хэлсэнчлэн монопольт байдал нь ихэнх тохиолдолд тухайн бүтээгдэхүүн,
үйлчилгээний технологийн онцлогоос шалтгаалан гарч ирдэг тул өрсөлдөөнийг хүчээр бий
болгох боломжгүй. Төрийн үүрэг нь зах зээлийн үнэд нөлөөлөх боломжтой аж ахуйн нэгжүүдэд
уг боломжоо хэт ашиглаж, хэрэглэгчийг хохироох үйл хөдлөл гаргахгүй байхыг зохицуулахад
оршино. Мөн шинэчлэл хийх сонирхлыг хөхүүлэхэд чиглэнэ. Ихэнх улс орны хувьд зах зээлийн
хуйвалдааны эсрэг хууль үйлчилдэг. Энэ хуулийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага ч байдаг.
Монгол улс "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль"-ийг 2000 онд шинэчлэн
баталсан. Энэ хууль нь аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгч этгээд зах зээлийн өрсөлдөөнд
харш "аливаа үйл ажиллагааг хориглон хязгаарлах, урьдчилан сэргийлэх" зорилготой юм.
Улмаар уг хууль болон "Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль"-ийг хэрэгжүүлэгч
агентлаг нь 2005 онд байгуулагдсан "Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар"
нэртэйгээр байгуулагдаад 2009 онд "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар" болж нэрээ
өөрчилсөн. Энэ байгууллага нь шударга өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөөний нөхцөлийг
бүрдүүлэх; хэрэглэгчийн эрхийг хамгаалах; бүтээгдэхүүний чанарыг хянах, хэрэглэгчийн амь
нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй барааны
үйлдвэрлэлийг зогсоох, хариуцлага хүлээлгэх; аж ахуйн нэгжүүдийн нэгдэн нийлэх үйл явцад
хяналт тавьж, зөвшөөрөл олгох; аж ахуйн нэгжийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай
байгааг тогтоох; картелийг тогтоох; картелийн зохицуулалт хийх; өршөөл үзүүлэх тухай заалтыг
хэрэгжүүлэх зэрэг олон чиг үүрэгтэй байгаа нь төрийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарлах,
монопольт эрх мэдэл үүсэхийг зохицуулж буй нэг хэлбэр юм.
Дам нөлөө
Эдийн засаг нь бүхэлдээ нөөцийг үр ашигтай хуваарилахын тулд үйлдвэрлэж буй бүх барааны
ахиу зардал ахиу өгөөжтэй тэнцэж байх ёстой талаар есдүгээр бүлэгт тэмдэглэсэн. Ямар зардал,
ямар өгөөжийн тухай яриад байна вэ? Энэ асуултанд зах зээл нэг талаас, үйлдвэрлэгч тухайн
барааг үйлдвэрлэхийн тулд гаргасан зардал, нөгөө талаас, тухайн барааг худалдан авсан
хэрэглэгчийн авах таашаал буюу өгөөжийг харьцуулдаг. Энэ тохиолдолд хоёр этгээд зах зээл
дээр хэлцэл хийж, улмаар солилцоо явагдана. Гэтэл тухайн барааг үйлдвэрлэх болон хэрэглэхтэй
холбоотой үйлдвэрлэгч, хэрэглэгчээс гадна бусад хөндлөнгийн хүмүүс зардал гаргах буюу
хохирох, эсвэл өгөөжтэй байх буюу хожих тохиолдол байж болох уу? Болно.
Энэ нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Тухайлбал, нүүрс үйлдвэрлэдэг Багануурын нүүрсний
уурхай, уг нүүрсийг хэрэглэдэг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэний
хооронд нүүрс худалдан авах хэлцэл хийгдлээ гэж үзье. Нүүрсний үнэ уурхайн зардлыг нөхөөд
тодорхой хэмжээний ашиг олох түвшинд байх ёстой. Хэрэглэгчийн хувьд "дулаан байх" гэсэн
өгөөж бий болно, түүнийг тодорхой хэмжээний мөнгөөр илэрхийлбэл нүүрсний үнэ нь энэ
өгөөжөөс бага, эсвэл түүнтэй тэнцүү байх ёстой. Зах зээл дээр нүүрсний олон хэрэглэгч байх
бөгөөд зардал, өгөөжийг ийнхүү тооцсоноор үнэ тогтоогдоно. Гэтэл уг хэлцэл хийгдсэнээр энэ
хэлцэлд огт хамаагүй бусад гуравдагч этгээд зардал гаргах, эсвэл өгөөж хүртэх тохиолдол байж
болох нь. Нүүрс түлэх нь агаарт их хэмжээний бохирдол бий болгодог учир Улаанбаатар хотод
амьдардаг бусад иргэд нэмэгдэл зардал гаргадаг. Энэ зардал нь харшил зэрэг эрүүл мэндэд учирч
буй хохирол, эмнэлгийн зардал, утаа тортогноос үүсэх цэвэрлэгээний нэмэгдэл зардал, айл
өрхүүд худалдаж авсан агаар цэвэршүүлэгчийн зардал, өөр газар нүүж суух зардал, утаанаас
үүссэн автомашины осол зэрэг олон төрлийн нэмэгдэл зардлыг бий болгодог. Эдгээр зардал нь
нүүрсний үнэд нөлөө үзүүлээгүй, учир нь худалдагч болон худалдан авагчийн аль алины
тооцоонд ороогүй хүчин зүйл юм. Ийм зардлыг нийгмийн зардал гэдэг бөгөөд гуравдагч этгээдэд
үзүүлж буй нөлөөг дам нөлөө гэнэ. Дам нөлөө нь зөвхөн сөрөг биш, мөн эерэг байж
болно.Нийгмийн зардлыг зах зээлийн тогтолцоо тооцдоггүй. Гэтэл нийгмийн зардал гэдэг нь
тухайн барааны үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой гарч буй бодит зардал юм. Тиймээс аливаа
сөрөг дам нөлөөг бий болгодог барааны зардал нь бүх зардлыг тооцдоггүй, зарим төрлийн
зардлыг өөр хүнд үүрүүлж болдог учир үйлдвэрлэхэд илүү ашигтай бараа болж хувирна. Нэгэнт
илүү ашигтай бараа учир нийгмийн хэмжээнд байгаа хязгаарлагдмал нөөц тухайн барааны
үйлдвэрлэлд илүү ихээр зарцуулагдаж, нөөцийн үр ашигтай хуваарилалтын зарчим алдагдана.
Өөрөөр хэлбэл, тухайн бараа үр ашигтай түвшингээс илүү ихээр үйлдвэрлэгдэнэ гэсэн үг юм.
Энэ тохиолдолд төр яах ёстой вэ? Төрийн үүрэг нийгмийн зардлыг үйлдвэрлэгчийн, эсвэл
хэрэглэгчийн зардалд оруулан, шингээж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын
бохирдсон агаараас болж иргэдийн хүлээж буй зардлыг, эсвэл нүүрсний уурхайд, аль эсвэл нүүрс
хэрэглэгчид тохох ёстой. Ийм тохиолдолд нүүрсний үнэ нийгмийн зардал буюу бүрэн зардлаа
шингээж, илүү үнэтэй болно. Нүүрсний үнэ илүү өндөр болсон тохиолдолд түүнийг бага
хэрэглэх, орлуулах эх үүсвэр хайх, технологийн шинэчлэл хийх зэргээр үйлдвэрлэгч болон
хэрэглэгчийн үйл хөдлөлд өөрчлөлт орно. Нөгөө талаас, үнийн зөрүүгээр Улаанбаатар хотын
агаарыг цэвэршүүлэх арга хэмжээ авч, дам нөлөөг арилгах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж
болно. Нийгмийн зардлыг барааны өртөг, улмаар үнэд шингээх арга нь тусгай татвар ногдуулах,
эсвэл нүүрсний үйлдвэрлэлийг хязгаарлах, түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглох,
түүхий нүүрсэнд зайлшгүй боловсруулалт хийх, нүүрс шатаах технологийг өөрчлөхийг шаардах
зэрэг татвар болон зохицуулалтын олон арга байж болно. Дам нөлөө болон байгаль орчныг
хамгаалах бодлогын талаар арвандолоодугаар бүлэгт илүү дэлгэрэнгүй авч үзнэ.
Нийтийн бараа
Эдийн засагчид бүх барааг хэрэглээнийх нь онцлогоос хамааруулан хэрэглээг хязгаарлаж болдог
эсэх, хэрэглээ нь өрсөлдөөнтэй эсэхээр ангилдаг. Хэрэглээг нь хязгаарлаж болдог бараа гэдэг нь
тодорхой хэсэг хүнд хэрэглүүлж, нөгөө хэсэг хүнд хэрэглүүлэхгүй байж болдог барааг хэлнэ.
Тухайлбал, барааны үнийг төлсөн хүн л тухайн барааг хэрэглэдэг, төлөөгүй хүнийг хэрэглээнээс
хасч, тухайн барааг хэрэглүүлэхгүй байж болно. Талхыг мөнгөө төлсөн хүн хэрэглэнэ, төлөөгүй
хүн хэрэглэхгүй. Хэрэглээг нь хязгаарлаж болдог барааг нэмэгдэл нэг хүн хэрэглэхэд гарах ахиу
зардал нь эерэг буюу тэгээс их байдаг. Нэмэгдэл нэг хүн нэг ширхэг талх хэрэглэхэд гарах зардал
нь талхны ахиу зардалтай тэнцүү байна. Хэрэглээг нь хязгаарлаж болдог бараан дээр хэрэглэх
хүмүүс, хэрэглэхгүй хүмүүсийг ялгаж салгах асуудал хүндрэлтэй биш юм. Гэтэл "улсын батлан
хамгаалах" гэсэн бараа нь бүх иргэдэд чухал ач холбогдолтой бараа байдаг бөгөөд мөнгөө
төлсөн, төлөөгүйгээс үл хамааран тухайн улсын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэн бүр энэхүү
барааг хэрэглэж байдаг. Батлан хамгаалахын хэрэглээнээс ямар ч иргэнийг хасах, өөрөөр хэлбэл,
хэрэглээг нь хязгаарлах боломжгүй, эсвэл ингэх нь асар өндөр өртөгтэй байдаг учир эдийн
засгийн хувьд ашиггүй байдаг. Нөгөө талаас, батлан хамгаалахын барааг нэмэгдэл нэг хүн
хэрэглэхэд гарах ахиу зардал нь тэгтэй тэнцүү юм. Иймээс батлан хамгаалахын барааны
хэрэглээг хязгаарлах гэж оролдох нь утгагүй зүйл юм.
Барааны хэрэглээ нь өрсөлдөөнтэй, эсвэл өрсөлдөөнтэй бус байж болно. Хэрэглээ нь
өрсөлдөөнтэй бараа гэдэг нь тухайн барааг нэг хүн хэрэглэхэд өөр нэг хүн яг тэр барааг
хэрэглэх боломжгүй байхыг хэлнэ. Талхыг нэг хүн идлээ гэхэд өөр нэг хэрэглэгч яг тэр талхыг
хэрэглэх боломжгүй юм. Зах зээл дэх ихэнх бараа ийм шинж чанартай байдаг. Гэтэл зарим барааг
нэг хүн хэрэглэхэд өөр хүн мөн хэрэглэх боломжтой байдаг. Бидний авсан батлан хамгаалахын
барааг бүх иргэд нэгэн зэрэг хэрэглэдэг буюу хэрэглээ нь өрсөлдөөнгүй бараа юм. Хүмүүсийн
хэрэглэдэг ихэнх барааны хэрэглээгий нь хязгаарлаж болдог, мөн хэрэглээ нь өрсөлдөөнтэй
бараа байдаг. Эдгээр барааг хувийн бараа гэж нэрлэдэг. Хувцас, шатахуун, зочид буудлын
үйлчилгээ, гар утас гэх мэт бидний өдөр тутамд байнга хэрэглэдэг ихэнх бараа хувийн бараанд
орно. Зах зээл эдгээрийг төвөггүй нийлүүлдэг бөгөөд үүнд төрийн оролцоо огт шаардлагагүй
юм.
Хэрэглээ өрсөлдөөнтэй боловч хэрэглээг нь хязгаарлаж болдоггүй бараа гол төлөв нийтийн
эзэмшлийн нөөц байдаг. Жишээ нь бэлчээр, байгалийн үзэсгэлэнт газар, ойн самар, жимс,
зэрлэг ан гөрөө зэргийг нэг хүн хэрэглэхэд нөгөө хүн яг тэр барааг хэрэглэх боломжгүй учир
хэрэглээ нь өрсөлдөөнтэй юм. Миний түүчихсэн самрыг өөр хүн түүх боломжгүй. Гэтэл
эдгээрийн хэрэглээг хязгаарлаж, хэсэг бүлэг хүмүүсийг хэрэглүүлэхгүй байх нь бэрхшээлтэй
байдаг. Самар нь нийтийн өмчинд байдаг ой модонд ургана. Ой модыг хашаагаар хүрээлэх,
харуул хамгаалалт тавих, хүн орохыг хязгаарлах нь онолын хувьд боломжтой боловч
практикийн хувьд асар их зардалтай учир үндсэндээ боломжгүй зүйл юм. Тиймээс хэрэглээг нь
хязгаарлах боломжгүй учир нийтийн эзэмшлийн нөөцийн үнэ бараг тэгтэй тэнцүү юм. Хэрэглэгч
үнэгүй барааг уг бараанаас авах ахиу ханамжаа тэг болтол хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн
эзэмшлийн аливаа нөөцийг хүмүүс бие биенээсээ өрсөж хэрэглэх сонирхолтой байдаг. Үүнтэй
холбоотой нийтийн эзэмшлийн нөөцийг үр ашигтай хэмжээнээс илүү ихээр хэрэглэх буюу хэт
хэрэглэх аюул үүсдэг. Тиймээс эдгээр барааны хувьд төрийн зүгээс нарийвчилсан бодлого
явуулах нь чухал юм.
Хүснэгт 1. Барааны дөрвөн төрөл
Хэрэглээгий нь хязгаарлаж болдог ба хэрэглээ нь өрсөлдөөнтэй барааг хувийн бараа гэнэ. Эдгээр
барааны эрэлт, нийлүүлэлт нь чөлөөт зах зээлээр бүрэн зохицуулагддаг. Харин хэрэглээгий нь
хязгаарлаж болдоггүй ба хэрэглээ нь өрсөлдөөнгүй барааг зах зээл нийлүүлдэггүй бөгөөд төрийн
оролцоо зайлшгүй шаардлагатай болно. Дараагийн бүлэг бараа бол хэрэглээг нь хязгаарлаж
болдог боловч хэрэглээ нь өрсөлдөөнгүй бараа юм. Эдгээр барааг нэмэгдэл нэг хэрэглэгч
хэрэглэхэд гарах ахиу зардал нь тэгтэй тэнцүү юм. Жишээ нь, уран зургийн үзэсгэлэнг нэг хүн
нэмж үзлээ гэхэд нэмэгдэл зардал гарахгүй. Гэхдээ аливаа бараа нь өөрийн гэсэн боломжит
чадавхитай байдаг бөгөөд тэр чадавхийн хүрээндээ ахиу зардал нь тэгтэй тэнцүү байх юм. Уран
зургийн үзэсгэлэн нь тодорхой орон зайд байрладаг учир хязгаарлагдмал тооны үзэгчийг багтаах
боломжтой. Энэ орон зайд багтах хэмжээнд нэг хэрэглэгч нэмэгдэхэд бусад хэрэглэгчийн
хэрэглээг хязгаарлахгүй. Нөгөө талаас, уран зургийн үзэсгэлэнгийн хэрэглээг хязгаарлах буюу
зөвхөн тасалбар авсан хүнд үзүүлэх нь огт хүндрэлтэй биш юм. Иймэрхүү барааг үр аши1*гай
түвшинд хэрэглэх нь чухал байдаг учир төр өөрөө үнэгүй, эсвэл маш бага үнээр нийлүүлэх нь
олонтаа. Төрийн өмчийн музей, үзэсгэлэн, номын сан, цэцэрлэгт хүрээлэн, зам гүүр элбэг
байдаг.Хэрэглээг нь хязгаарлаж үл болдог, хэрэглээ нь өрсөлдөөнгүй барааг эдийн засгийн
ухаанд цэвэр нийтийн бараа гэж нэрлэнэ. Бидний ярьсан батлан хамгаалахын бараа нийтийн
барааны сонгодог жишээ юм. Нэгэнт үнийг нь төлсөн ч, төлөөгүй ч хэрэглэх болдог бараа байвал
хэрэглэгч төлөхгүй байхыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үнийг нь төлөөгүй хүний хэрэглээг
хязгаарлаж болдоггүй учир хувийн пүүсүүд ийм барааг үйлдвэрлэх сонирхолгүй байна. Гэтэл
батлан хамгаалах нь иргэдийн аюулгүй тайван байдлыг бүрдүүлдэг иймээс ихээхэн чухал
ханамжийг авчирдаг бараа гэдэгтэй хүмүүс маргахгүй. Иймээс өрсөлдөөний тогтолцоо нийгэмд
зайлшгүй хэрэгтэй, гэхдээ онцгой шинжтэй нийтийн барааг нийлүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, эдийн
засгийн нөөцөөс энэхүү төрлийн барааны үйлдвэрлэлд нөөц хуваарилагдахгүй. Энэ нь зах
зээлийн тогтолцоо нөөцийн үр ашигтай хуваарилалт хийж чаддаггүйн нэг жишээ буюу бас нэг
сул тал юм.
Мэдээллийн тэгш бус байдал
Мэдээлэл нь өөрөө чухал бараа бөгөөд мэдээллийн зах зээл ихэнх оронд асар хурдацтай хөгжиж
байдаг. Гэхдээ мэдээллийн зах зээл болон барааны талаарх мэдээлэл нь зах зээлийн сул талыг
ихээхэн агуулж байдаг. Учир нь тухайн барааны талаарх мэдээллийг нэг тал илүү их мэддэг байх
боломжтой бөгөөд үүнээс үүдээд хоёр талын хоорондын хэлцэлд өөрчлөлт орж болно. Хэлцэлд
орж буй аль нэг тал нь тухайн барааны талаар нөгөө талаас, илүү их мэдээлэлтэй байх
тохиолдлыг мэдээллийн тэгш бус байдал гэж нэрлэдэг. Мэдээллийн тэгш бус байдал нь
тухайн барааны зах зээлийн сул тал болдог талаар судалсан профессор Жорж Акерлоф, Майкл
Спенс, Жозеф Стиглиц нар 2001 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Мэдээллийн тэгш бус
байдалтай холбоотой ёс суртахууны эрсдэл болон муу сонголт гэсэн хоёр бэрхшээл үүснэ гэж
эдийн засагчид үздэг.
Бүрэн бус зах зээл
Цэвэр нийтийн бараа болох тодорхой төрлийн бараа, үйлчилгээг зах зээл нийлүүлэхгүй байх
боломжтой талаар бид ярьсан. Гэхдээ зах зээл дангаараа үйлдвэрлэж чаддаггүй ганц барааны
жишээ биш юм. Мэдээллийн тэгш бус байдлын улмаас тодорхой барааны зах зээл унах, эсвэл
нийлүүлэлт огт хийгдэхгүй байх нөхцөл мөн үүсч болно. Энэ нөхцөл байдлыг бүрэн бус зах зээл
гэж нэрлэдэг. Энэ нь зах зээлийн сул талын нэг үр дагавар бөгөөд өмнө нь тайлбарласан сул
талуудтай холбоотой гардаг. Нэгэнт хэрэглэгчдэд хэрэгтэй, хэрэглэгч худалдан авахыг хүсэж буй
боловч хувийн хэвшил нийлүүлэх сонирхолгүй бараа байдаг тул энэхүү зах зээлийг бий болгож,
амжилттай хөгжүүлэхэд төр үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болно. Үүний түгээмэл жишээ бол бидний
өмнө нь хэлэлцсэн даатгалын зах зээл юм.
Төрийн бусад үүрэг, зорилго
Зах зээл нь дээр тайлбарласан олон төрлийн сул талыг бий болгодоггүй гэж үзье. Зах зээлийн
тогтолцоо төгс төгөлдөр ажиллаж, аливаа монопольт эрх мэдэл, дам нөлөө зэрэг бэрхшээл
гардаггүй, нийтийн барааг өөрөө хангах чадвартай, мэдээллийн тэгш бус байдлаас үүдэн зах зээл
нь бүрэн бус байх нөхцөл үүсдэггүй гэж үзье. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн бүр дээр төгс
өрсөлдөөний нөхцөл бүрэн биелж, зах зээл нь хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтай
байдлаар хуваарилах чадвартай гэж үзье. Энэ нөхцөлд төр эдийн засагт оролцох шалтгаан огт
үгүй болох уу гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд, "төр оролцох шалтгаан байсаар байна" гэсэн хариулт
өгөх нь зүйтэй юм. Төр эдийн засагт оролцох цэвэр "үр ашигтай" холбоотой шалтгаануудаас
гадна бусад илүү өргөн хүрээтэй, нийгмийн шинж чанартай олон шалтгаан байдаг. Тухайлбал,
бүх иргэд ядаж л амьжиргааны наад захын түвшинд амьдрах ёстой, хүүхэд бүр дунд боловсрол
эзэмших ёстой, эсвэл хувь хүний эрх чөлөөг хангах ёстой зэрэг маш олон зорилго, үнэт зүйлс
байдаг. Эдгээрийг хангах нь мөн л төрийн үүрэг юм. Эдгээр зорилгын зарим нь эдийн засгийн
шинж чанартай байхад, зарим нь цэвэр улс төрийн, эсвэл нийгмийн шинж чанартай байна.
Орлогын хуваарилалт
Хүмүүс өөрийн өмчид буй капитал, газар, хөдөлмөр зэргийг зах зээлд нийлүүлж, үүнийхээ
хариуд орлого олдог. Хүмүүсийн олох орлого нь тухайн хүчин зүйлийн эрэлтээс шалтгаалдаг
талаар бид арвангуравдугаар бүлэгт тодорхой тайлбарласан. Үүнээс үүдэн эрэлт ихтэй нөөцийг
нийлүүлж буй хүмүүс орлого өндөртэй, эрэлт багатайг нийлүүлж буй хүмүүс орлого багатай
байх нь зах зээлийн зүй тогтол юм. Зарим хүмүүс тун ховор авъяас билигтэй учир их хэмжээний
орлого олох боломжтой. Зарим хүмүүс эрүүл мэндийн улмаас орлого олох боломжгүй байж
болно. Энэ нь эдгээр хүмүүсийн буруу, эсвэл алдаа биш байж болно. Гэхдээ зах зээлийн зүй
тогтлоор нэг хэсэг нь чинээлэг хангалуун, нөгөө хэсэг нь ядуу даржин амьдардаг. Орлогын энэ
ялгаа нь цаг хугацааны явцад улам бүр нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд үүнийг ихэнх
нийгэмд шударга бус гэж үздэг. Тиймээс төрийн нэг чухал зорилго бол орлогын хэт их ялгааг
багасгах, орлого багатай иргэдийн амьжиргааг баталгаажуулах явдал юм. Төр энэхүү үүргээ
татварын бодлого, халамжийн төрөл үрийн хөтөлбөр, нийгмийн даатгалын тогтолцоогоороо
дамжуулан гүйцэтгэнэ. Гэхдээ төрийн аливаа зохицуулалт нь нөөцийг үр ашигтай хуваарилах
гэсэн зах зээлийн үндсэн зарчимтай зөрчилддөг гэдгийг байнга санах хэрэгтэй юм. Орлогын
дахин хуваарилалт нь сөрөг хөшүүргээр дамжин эдийн засгийн үр ашигт ямагт муу нөлөө
үзүүлдэг.
Төрөөс үзүүлэх үйлчилгээ
Нийгмийн дэг журам сахиулах цагдаа, хуулийн шийдвэр гаргах шүүх зэрэг олон үйлчилгээг төр
өөрөө нийлүүлдэг. Төр эдгээр үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох хэдий ч хувийн
цагдаа, эсвэл шүүхээс төрийн цагдаа болон шүүх нь илүү гэж ихэнх иргэд үздэг. Иймээс төр нь
зөвхөн санхүүжилтийг гаргах биш, мөн өөрөө тодорхой барааны үйлдвэрлэлд оролцох
шаардлагатай болдог. Төрийн үйлчилгээний цар хүрээ нь зөвхөн шүүх, цагдаагаар тогтохгүй
эмнэлэг, сургууль, шорон, цэцэрлэгт хүрээлэн, усан хангамж, хог зайлуулах зэрэг маш өргөн
байдаг байна. Тэр ч бүү хэл эрдэс баялаг олборлох, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх, нисэх
онгоцны буудал ажиллуулах гэх мэт цэвэр бизнесийн үйл ажиллагаанд оролцох нь олонтаа.
Гэхдээ эдгээр нь эдийн засгийн ухааны тайлбарлаж буйгаар төрийн зайлшгүй ү^үүлэх
үйлчилгээнд орохгүйгээр үл барам үр ашгийн хувьд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь манай болон
бусад олон орны туршлагаас харагдсан. Тиймээс ч төрийн өмчид байсан олон бизнесийн үйл
ажиллагааг хувьчлах давалгаа 1980-1990-ээд онд олон орөнд явагдсан. Гэсэн хэдий ч зарим нэг
төрлийн үйлчилгээ төрийн өмчинд байх нь зүйтэй гэдгийг мөн туршлагаар баталсан учир төрийн
оролцоо зайлшгүй юм.
Иргэдийн эрх ашгийг хамгаалах
Иргэд цэвэр эдийн засгийн үүднээс өөр хоорондоо хэлцэл хийж болох ч зарим тохиолдолд нэг
хэсэг хүмүүсийн эдийн засгийн муу байдлыг ашиглан бусад нь ашиг хонжоо олохыг оролдож
болно. Жишээлбэл, бага насны хүүхдийг хөдөлмөрлүүлэх нь тухайн гэр бүл болон ажил
олгогчид эдийн засгийн ашигтай байж болох хэдий ч энэ нь хүүхдийн боловсрол эзэмших,
ирээдүйд илүү өндөр орлого олох боломжид муугаар нөлөөлнө гэж үзээд хүүхдийн эрх ашгийг
төрөөс хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэгэн адил, зарим эцэг эхчүүд хүүхдэдээ
боловсрол олгох сонирхолтой байхад зарим нь сонирхолгүй, эсвэл боломжгүй байж болно.
Тиймээс дунд боловсролыг бүх хүүхдэд олгох шаардлагыг төр тавьж, ийнхүү боломжийг
олгодог. Энэ мэтчилэн цэвэр зах зээлийн өрсөлдөөний үр дүнд гарахгүй зарим шийдвэрийг төр
оролцон, хүчээр гаргадаг тохиолдол олон байна.
Патерналист бодлого
Иргэд өөрийн амьдралд ашигтай бараа, үйлчилгээг бүрэн мэддэг, ихэнх шийдвэрийг бие даан
гаргадаг. Үүнд төр хөндлөнгөөс ихэнхдээ оролцдоггүй. Гэхдээ зарим тохиолдолд иргэд өөрт
ашигтай бараа, үйл хөдлөлийг сонгодоггүй. Хувь хүмүүст хэрэгтэй боловч хүмүүс сайн дурын
үндсэн дээр сонгодоггүй барааг АНУ-ын эдийн засагч Ричард Масгрейв "мерит бараа" гэж
нэрлэсэн байдаг. Энэ нь хайхрамжгүй байдал, эрсдэлийг буруу тооцсон, хувийн туршлага дутмаг
зэрэг олон шалтгаантай байж болно. Энэ тохиолдолд төрийн зүгээс тодорхой барааг хэрэглүүлэх,
эсвэл тодорхой үйл хөдлөл хийхийг албадах явдал юм. Энэ бодлогыг төрийн патерналист
бодлого гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, төр нь иргэнийг бусдаас бус, өөрөөс нь хамгаалах үүргийг
бас гүйцэтгэх хэрэг гардаг. Эцэг эх нь хүүхдийн өмнөөс зөв сонголтыг зарим тохиолдолд хүчээр
хийдэг шиг, төр мөн иргэдийн өмнөөс хүчээр зарим сонголтуудыг хийж өгнө. Тухайлбал,
автомашин унахдаа аюулгүйн бүсийг заавал хийхийг шаардах, мансууруулах бодис хэрэглэхийг
хуулиар хориглох зэрэг олон зохицуулалтыг хийдэг. Хувь хүний хувьд мансууруулах бодис
хэрэглэх нь хувийн сонирхол таашаалын хэрэг гэж ойлгож болох ч, энэ нь тухайн хүний эрүүл
мэнд болон орлого олох чадвар зэрэгт муугаар нөлөөлнө гэдэг шалтгаанаар төр сонголт хийх эрх
чөлөөг нь хааж байна.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих
Урт хугацаандаа эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьжиргааг тодорхойлдог хамгийн хүчтэй,
хамгийн чухал хүчин зүйл юм. Хурдан өсч буй эдийн засагтай улс оронд амьдарч буй хүмүүсийн
аж амьдрал эдийн засгийн өсөлт удаантай улс орны иргэдээс, төрийн ямар бодлого
хэрэгжүүлснээс үл хамааран, илүү хурдан сайжирдаг жамтай юм. Тиймээс эдийн засгийн
өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого нь орлогын дахин хуваарилалтын бодлого зэрэг бусад
бодлогоос илүүтэйгээр иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг гэж олон эдийн засагчид
үздэг. Ер нь төр аливаа бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ өсөлтөд хэрхэн нөлөөлөх
талаар хамгийн түрүүнд бодох ёстой. Хэрвээ ямар нэгэн бодлого өсөлтөд сөргөөр нөлөөлөх
тооцоо гарвал уг бодлого урт хугацаандаа амьжиргааны түвшинд муугаар нөлөөлөх нь гэж
ойлгож шийдвэрээ гаргах ёстой юм. Энэ нь тухайн бодлогыг огт хэрэгжүүлж болохгүй гэсэн үг
биш боловч сайтар эргэцүүлэх шаардлага байна гэсэн том дохио юм. Энэ нь буурай хөгжилтэй
орны хувьд маш чухал асуудал. Учир нь өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хөгжлийн
эхэн үед эдийн засгийн өсөлтийн ач холбогдол илүү өндөр байдаг. Нэгэнт зах зээлийн нөхцөлд
эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил бий болгох учир төрийн үүрэг хувийн хэвшилын бизнес
эрхлэх орчинг сайжруулах, саад бэрхшээлийг багасгах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг
хангах, технологийн шинэчлэл хийх зэрэг өсөлтийг хөшүүрэгддэг үйл явцыг дэмжихэд орших
ёстой. Ихэнх улс оронд цахилгаан эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн
салбарын хөгжил аливаа бизнес эрхлэхэд дөхөмтэй болгодог учир төр эдгээрийг хангах нь
өөрийн чухал үүрэг гэж үзнэ.
Дам нөлөө
Төгс өрсөлдөөнтэй, мэдээлэл тэгш тархдаг үед, нэг эдийн засгийн харилцаанд оролцогч тал
нөгөөдөө шууд бусаар аливаа сөрөг нөлөө үзүүлдэггүй тийм эдийн засагт нөөц үр ашигтай
хуваарилагдаж байдаг гэж өмнөх бүлгүүдэд үзсэн. Өрх, пүүс гэх мэт зах зээлийн эдийн засгийн
харилцаанд оролцогч тал өөр нэг оролцогч талын сайн сайхан байдал, ашиг орлогод эерэг болон
сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл хийж, үүнийхээ төлөө төлбөр авдаггүй, эсвэл төлбөр төлдөггүй
тохиолдолд дам нөлөө үүслээ гэж үзнэ. Дам нөлөө яагаад ийм том асуудал болон судлагдаж
байна вэ гэвэл: нэгдүгээрт, сөрөг дам нөлөө нь зах зээлийн сул талыг бий болгох нөхцөл болж
байдаг; хоёрдугаарт, энэ нь нөөцийн хуваарилалтыг үр ашиггүй болгодог. Дам нөлөө хэрэглээ
болон үйлдвэрлэлийн аль алинд гардаг.
Эерэг болон сөрөг дам нөлөө
Дам нөлөө эерэг ба сөрөг байна. Эерэг дам нөлөө нь дам өгөөж үүсгэж байдаг бол сөрөг дам
нөлөө нь дам зардал бий болгодог. Зарим тохиолдолд өрх болон пүүсийн үйл хөдлөл нь бусдын
сайн сайхан байдал, ашиг орлогыг нэмэгдүүлж, өгөөжийг нь аливаа төлбөргүйгээр өсгөж байдаг
бөгөөд үүнийг эерэг дам нөлөө гэдэг. Жишээлбэл, хотын захад байрлах дэлгүүрийн гэрлэн
чимэглэл нь тэр хавийн орчин тойрны гэрэлтүүлгийг нэмэгдүүлснээр эерэг дам нөлөөг үзүүлнэ.
Хүмүүс томуугийн эсрэг вакцин хийлгэснээр зөвхөн өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл
мэндийг хамгаалаад зогсохгүй бусад хүмүүст томуу өвчин тараахгүй байх эерэг дам нөлөөг бий
болгоно. Биотехнологийн судалгаа, шинжилгээ хийж буй пүүсийн ололт амжилт нь хүмүүсийн
эрүүл мэнд, урт удаан наслахад эерэгээр нөлөөлнө.Ихэнх тохиолдолд өрх, пүүсийн үйл хөдлөл
нь бусдын сайн сайхан байдлыг бууруулж, ашиг орлогыг нь багасгаж байдаг бөгөөд үүнийг сөрөг
дам нөлөө гэдэг. Орон сууцны доод давхарт уушийн газар, цэнгээний газар ажиллахад оройн
цагаар гарах дуу чимээ нь оршин суугчдын тохь тухыг алдагдуулж, улмаар тэдэнд сөрөг дам
нөлөө үзүүлж байна. Тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироогоод
зогсохгүй эргэн тойронд байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Алт олборлодог
пүүсүүд байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийгээгүй тохиолдолд гол горхи, булаг
шанд бохирдох, ширгэх зэрэг сөрөг дам нөлөө үүснэ. Сөрөг дам нөлөө нь нэг бус хэд хэдэн эдийн
засгийн харилцаанд оролцогч талд зэрэг нөлөөлж байдаг. Тухайлбал, гол горхи, булаг шанд
ширгэх бохирдох нь хүмүүсийн эрүүл мэнд, бэлчээрийн мал аж ахуйд болон аялал жуучлалд
сөргөөр нөлөөлнө. Сөрөг дам нөлөө нь нийгэм, эдийн засагт хүчин зүйлсийн үр ашигтай
хуваарилалтын үүднээс хор хөнөөлтэй байдаг тул илүү их судлагддаг. Хэрэглээ болон
үйлдвэрлэл дээр гардаг эерэг ба сөрөг дам нөлөөг авч үзье.
Үйлдвэрлэлийн эерэг дам нөлөө
Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс болон пүүсүүд жимс жимсгэнэ тарьж байгаа нь үйлдвэрлэлийн
эерэг дам нөлөөний жишээ болно. Тухайлбал, чацаргана тарьж борлуулж байгаа пүүсүүдийн гол
зорилго нь зөвхөн өөрсдийн ашгийг хамгийн их байлгах явдал боловч борлуулж байгаа
бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдийн эрүүл мэндэд тустай байгаа нь нийгэмд
эерэг дам нөлөө үзүүлж байна.
Үйлдвэрлэлийн сөрөг дам нөлөө
Алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа пүүсүүд болон гар аргаар олборлогч хувь хүмүүсийн
гол зорилго нь ашгийг хамгийн их байлгах явдал боловч олборлож байгаа арга, текник,
технологи нь байгаль орчин хөрс, ус, ургамалд асар их хортой, хүн, малын эрүүл мэндэд халтай
байгаа нь нийгэмд сөрөг дам нөлөө үзүүлж байна.
Хэрэглээний эерэг дам нөлөө
Хувь хүн өөрийн болои тирийм щрдлаар суралцан боловсролтой болох нь ирээдүйд өндөр
цалинтай ажил хийх, орлого олох зэргээр зөвхөн уг хувь хүнд өгөөжтэй байхаас гадна гэр бүл,
үр хүүхдүүддээ, хамт ажиллаж байгаа хүмүүстээ, цаашилбал, нийгэмд эерэг өгөөж огч байдаг.
1921 оноос эхлэн төрөөс манай орны боловсролын салбарт их хэмжээний хөронп» оруулалт
хийж дэмжлэг үзүүлснээр нийт хүн ам бичиг үсэгт тайлагдаж, Вага, дунд, текник мэргэжил, дээд
боловсролтой хүний тоо жил ирэх тусам нэмэгдсэмээр 1960 оноос эдийн засгийн өсөлт, хөгжил
түргэссэн билээ. Тиймээс хувь хүм боловсрол олох асуудал нь нийгэмд эерэг дам нөлөө үзүүлж
байдаг.
Хэрэглээний сөрөг дам нөлөө
Хувь хүн согтууруулах уидаа хэрэглэх нь өөрийнх нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй
байгаад зогсохгүй гэр бүл, хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг. Цаашилбал, согтуугаар
гэмт хэрэг үйлдэх, ялангуяа согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноор бусад
хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хохироож байдаг.
Дам нөлөо үүсэх шалтгаан
Дам нөлөө үүсэх гол шалтгаан нь хувь хүмүүс болон пүүсүүд зөвхөн өөрт нь гарч байгаа
үйлдвэрлэлийн зардлаа буюу хувийн зардлаа тооцдог, харин хүмүүсийн үйл хөдлөл, хэрэглээ,
үйлдвэрлэл нь нийгэмд ямар зардал учруулж байгааг тооцдоггүйд оршдог. Пүүсүүдийн бусдад
учруулж байгаа хор хохирол хувийн ашиг орлогод шууд нөлөөлөхгүй тул эдгээр хохирол, сөрөг
дам нөлөөний зардлыг тэр болгон тооцдоггүй. Учир нь пүүсүүд өөрсдийн ашгийг л хамгийн их
байлгахыг зорьж байдаг.
Өөр нэг гол шалтгаан нь нийгэмд агаар, ус, ой мод, бэлчээр гэх зэрэг яг тодорхой өртгөөр
үнэлэгдэггүй нийтийн эзэмшлийн нөөцийг өрхүүд, пүүсүүд хязгааргүй бөгөөд үнэгүй хэрэглэх
боломжтойд оршдог. Ийм учраас байгаль орчны бохирдлын асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл,
өмчлөх эрх байхгүй үед дам нөлөө илүү ихээр үүсдэг. Гол, нуур, далайг хэн ч өмчилдөггүй.
Сөрөг дам нөлөөнөөс болж үүсч байгаа хор хохирлыг хэрхэн бууруулах вэ? гэдэг их чухал
асуудал болж байгаа юм. Эдийн засагчид сөрөг дам нөлөө үүсгэж байгаа эдийн засгийн
харилцаанд оролцогч талуудыг учруулж байгаа дам нөлөөнийхөө зардлыг өөрсдийн үйл
ажиллагааны зардалд оруулж тооцож байх, улмаар нийгэмд аливаа хор нөлөө үзүүлэх, үзүүлж
байгаа хөшүүргийг багасгах хэрэгтэй гэж үздэг.
Дам нөлөөнөөс болж үүсэх зардлууд
Тухайн бараа үйлчилгээний үнэ нь эдгээрийг үйлдвэрлэх ахиу зардалтай нь тэнцүү байхад нөөц
үр ашигтай хуваарилагдаж байдаг. Дам нөлөөнөөс болж үүсэх зардал, ашгийн талаар
тайлбарлахын тулд дам нөлөөний зардал, хувийн зардал болон нийгмийн зардал гэсэн ойлголтыг
X, Ү гэсэн 2 пүүсийн жишээн дээр авч үзье. X пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ х, Ү пүүсийн
үйлдвэрлэлийн хэмжээ у, бүтээгдэхүүний зах зээл нь төгс өрсөлдөөнт гэж үзвэл р гэсэн үнэ
өгөгдөнө. X пүүсийн үйл ажиллагаа нь Ү пүүсийн үйл ажиллагаа буюу үйлдвэрлэл, ашгийн
хэмжээнд нь сөрөг дам нөлөө үзүүлдэг бол дам нөлөөнөөс болж үүсэх зардлыг дам нөлөөний
зардал гэнэ. Жишээлбэл, хэрвээ арьс боловсруулах X пүүс үйлдвэрлэлийн хаягдлаа хол газар
зөөвөрлөж устгахгүйгээр зардлаа хэмнээд шууд хажуу дахь гол руу хаясан тохиолдолд уг голын
усыг ашиглан хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг Ү пүүсийн хувьд голын усыг цэвэршүүлэх зайлшгүй
шаардлага, үүнтэй холбоотой зардал гарахыг дам нөлөөний зардал гэнэ. Өөр нэг жишээ авъя.
Хоёр голын хөвөөнд орон сууцны хороолол, хотхон барьсан байна гэж үзье. Энэ хоёр голын нэг
нь үйлдвэрийн дүүрэг дундуур урсдаг тул ихээхэн бохирдсон, нөгөө нь цэвэр цэнгэг устай гол
байвал энэ хоёр хорооллын байрны үнэ болон түрээсийн үнэ ялгаатай тогтоно. Үнийн энэ
ялгаатай байдал дам нөлөөний зардал болно. Өөрөөр хэлбэл, барилгын пүүс яг ижил материалаар
барьсан боловч голын бохирдлоос болж борлуулж байгаа байрны үнэ нь доогуур тогтосноор уг
пүүс алдагдал хүлээнэ. Энэ алдагдлын төгрөгөөр илэрхийлэгдсэн хэмжээ нь дам нөлөөний
зардал болно. X пүүсийн цэвэр өөрийнх нь үйлдвэрлэлийн зардлыг хувийн зардал гэж нэрлэх
бөгөөд үүнийг С(х), Ү пүүсийн хувийн зардлыг С(у) гэж тэмдэглэе. Сөрөг дам нөлөөнөөс
нийгэмд үүсч байгаа зардлыг, жишээ нь, агаарын бохирдлыг бууруулахад гарах зардлыг
нийгмийн зардал гэж үзнэ. Яагаад гэвэл, тухайн бохирдлоос болж нийт нийгмээрээ хүлээж
байгаа нийт зардал учраас, тухайлбал, хохирол бий болгох явцад гарсан зардал болон хувь
хүмүүс, өрхүүд, өөр нэг пүүс, эсвэл төрөөс тэр хохирлыг арилгах болон бууруулахад гарч буй
нийгмийн зардал юм. Өмнөх жишээний хувьд бохирдлыг арилгах нийгмийн зардал нь X пүүсийн
үйлдвэрлэлийн хувийн зардал дээр уг пүүсийн бусдад учруулсан хохирлыг арилгах зардлыг
нэмсэнээр тодорхойлогдоно. Снрнг дам нөлөөнөөс нийгэмд үүсч байгаа зардал дараах бүтэцтэй:
Нийгмийп зардал = хувийн зардал + дам нөлөөний зардал
Эдгээр зардлыг ахиу утгаар нь тэмдэглэвэл,
Нийгмийн ахиу зардил= хувийн ахиу зардал+ дам нөлөөний ахиу зардал
Дам нөлөөний ахиу зардал нь сөрөг дам нөлөөний хохирол нэг нэгжээр тухайлбал, хүлэмжийн
хий нэг куб метрээр нэмэгдэхэд үүнийг бууруулахад зарцуулах зардал хичнээн хэмжээгээр
өөрчлөгдөж байгааг харуулна. Жишээгээ үргэлжлүүлбэл, нийгмийн ахиу зардлын утга нь X
пүүсийн үйлдвэрлэл өргөжин, ашиг нь өсөөд байх тусам энэ пүүсийн үйлдвэрлэлийн ахиу зардал
буюу ахиу хувийн зардал нь өс.ч ирэх бөгөөд уг хэмжээгээр мөн бусдад учруулсан сөрөг дам
нөлөөний ахиу зардал нэмэгдэнэ. Нийгмийн ахиу зардал нь сөрөг дам нөлөөний хэмжээ
нэмэгдэхийн хэрээр нэмэгдэнэ. Жишээ нь, X пүүсийн голд хаях үйлдвэрлэлийн хаягдлын хэмжээ
нэмэгдэх тусам Ү пүүсийн голын усыг цэвэршүүлэх дам нөлөөний зардал нэмэгдээд байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад жил бүр хотын төсвөөс зарцуулах зардал өснө.
Тиймээс сөрөг дам нөлөөний хэмжээ нэмэгдэх тусам нийгмийн ахиу зардал өсөөд байх буюу
нийгмийн ахиу зардлын муруй эерэг налалттай байна. Нийгмийн ахиу зардлын муруйг МSС гэж
тэмдэглэе. Зураг 1-д жишээ болгож үйлдвэрлэлийн хаягдлаа голд хаядаг үйлдвэрийн
үйлдвэрлэлийн хэмжээ ба зардлын хамаарлыг харууллаа. Энэ пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ
нэмэгдэхийн хэрээр пүүсийн хувийн ахиузардал нэмэгдэж байгаа тул МС муруй эерэг налалттай
байна. Түүнчлэн тэдний голд хаяж байгаа хаягдлын хэмжээ мөн адил өсч байгаа тул уг голыг
цэвэршүүлэх дам нөлөөний зардал нэмэгдэнэ. Дам нөлөөний зардал нэмэгдэх тусам ахиу
нийгмийн зардал МSС нэмэгдэнэ. Тиймээс нийгмийн ахиу зардлын муруй МSС нь гол
бохирдуулж байгаа пүүсийн хувийн зардлын муруй МС-ээс дээр оршино. Жишээ нь, арьс
боловсруулах пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд тухайн пүүсийн хувийн зардал МС
нэмэгдэж, пүүсийн хажуу дахь гол руу хаясан үйлдвэрлэлийн хаягдлын хэмжээ ихсэх тул дам
нөлөөний зардал нэмэгдэнэ. Тиймээс нийгмийн ахиу зардал МSС нэмэгдэнэ.
Зураг 1. Дам нөлоөний зардал
Хуулийн зохицуулалт байхгүй үеийн үйлдвэрлэл, бохирдолтын хэмжээ
Аливаа зохицуулалт байхгүй үед, тухайлбал, хуулийн зохицуулалт байхгүй үед арьс
боловсруулах үйлдвэр хэр хэмжээний хаягдлыг гол руу хаях вэ гэдэг нь уг пүүсийн
бүтээгдэхүүний зах зээл дээр тогтосон тэнцвэрт үнэ, тэнцвэрт хэмжээнээс хамаарна. Уг
бүтээгдэхүүний эрэлтийн муруй D сөрөг налалттай байна. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр авах
ахиу өгөөжийн муруйг МВ (marginal benefit) гэж тэмдэглэвэл X пүүсийн голд хаях
үйлдвэрлэлийн хаягдлын хэмжээ нэмэгдэх тусам X пүүсийн голын усыг ашиглах эрэлт нэмэгдэх
боловч өгөөж буурах хуулийн дагуу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь буурах тул уг
бүтээгдэхүүнээс авах ахиу өгөөж мөн багасна. Тиймээс D=МВ муруй сөрөг налалттай19
байна.
Нийлүүлэлтийн муруй нь S бөгөөд пүүсийн хувийн зардлыг МС илэрхийлнэ. Учир нь пүүсүүд
үйлдвэрлэлийн хэмжээ, нийлүүлэлтийн шийдвэр гаргахдаа ахиу зардлыг гол болгодог. Эрэлт,
нийлүүлэлт тэнцүү үед зах зээлийн тэнцвэр тогтоно. Зураг 17.2- д эрэлт, нийлүүлэлтийн муруй
огтлолцсон цэгт харгалзах тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ сард 4000 тонн бол нэг тонн,
бүтээгдэхүүний тэнцвэрт үнэ 100 мянган төгрөг болж байна. Гэхдээ энэ нь үр ашиггүй тэнцвэрт
байдал юм. Нэгдүгээрт, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх ахиу зардал нь ахиу
өгөөжтэйгээ тэнцүү үед нөөц үр ашигтай хуваарилагдаж байдаг. Гэтэл энд жишээ болгон авч
байгаа сөрөг дам нөлөө үүсгэж байгаа үйлдвэрлэлийн хувьд зөвхөн хувийн ахиу зардлыг МС
тооцсон учраас тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ сард 4000 тонн бол нэг тонн, бүтээгдэхүүний
тэнцвэрт үнэ 100 мянган төгрөг болж байна. Зүй нь гарч буй бүх ахиу зардлыг хамтад нь тооцох
ёстой учраас зөвхөн S=МС бус МSС оруулж тооцох ёстой. Тиймээс МSС муруй МВ муруйтай
огтлолцсон цэгт үр ашигтай үйлдвэрлэлийн тэнцвэрт хэмжээ, үнэ тогтоно. Хоёрдугаарт, хуулийн
аливаа зохицуулалт байхгүй үед үйлдвэрлэлийн сөрөг дам нөлөө үүсэхэд зах зээл нөөцийн
хуваарилалтын хувьд үр ашигтай байх түвшнээс илүү их хэмжээний бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэн, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бий болсон бүх ахиу зардлыг тооцоогүй тийм бага
үнээр борлуулж байгаа тул нөөцийн хуваарилалтын хувьд нийгмийн сайн сайхан байдлын
алдагдлыг үүсгэж байна. Зураг 2-д нийгмийн сайн сайхан байдлын алдагдал саарал гурвалжин
талбайгаар илэрхийлэгдсэн байна.
Зураг 2 Дам нөлөөнөөс болж үүсэх үр ашиггүй байдал
Зураг 3-д арьс шир боловсруулах үйлдвэр голыг эзэмшигч хүнсний үйлдвэрлэлийн иүүсэд
бохирдлыг цэвэрлэх зардлыг төлөх болж байгаа учраас хувийн ахиу зардал МС нь нийгмийн
ахиу зардал МSС-тай тэнцүү. Иймд арьс шир боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ явулахдаа
зөвхөн хувийн зардал төдийгүй сөрөг дам ннлннний зардлыг оруулсан нийгмийн ахиу зардлыг
тооцож үзэх хэрэгтэй бөгөөд тиймээс нийлүүлэлтийн муруй нь S = МС = МSС болно. Зураг 3-д
уг үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтийн муруй болон нийлүүлэлтийн муруй огтлолцсон цэгт
харгалзах үр ашигтай тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ сард 2000 тонн, үр ашигтай тэнцвэрт үнэ
150 мянган төгрөг болж байна. Иймд өмчийн эрх тодорхой байх нь сөрөг дам нөлөөг арилгахад
болон бууруулахад нөлөөлнө.
Дам нөлөөг зохицуулах нь
Өмчийн эрх тодорхой үе дэх үйлдвэрлэл, бохирдолтын хэмжээ
Өмчлөх эрх байхгүй үед сөрөг дам нөлөө ихээр үүсдэг. Гол, нуур, бэлчээр, далайг хэн ч
өмчилдөггүй. Хувьдаа өмчилдөггүй учраас агаар, гол нуур, бэлчээрийг бохирдуулахад хэн ч
санаа тавихгүй, гомдол гаргахгүй. Хэн ч хохирол учруулсан хувь хүн, пүүсийг шүүхэд өгч
хохирлыг төлүүлж чадахгүй байна гэсэн үг. Бидний жишээ болгож авсан арьс шир боловсруулах
үйлдвэрлэлийн хаягдлаа хаядаг голыг хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг пүүс хэрвээ хуулиар
өмчилдөг бол энэ хүнсний үйлдвэр шүүхэд хандан уг бохирдуулсан голын усыг цэвэршүүлэхэд
гаргадаг зардлаа арьс шир боловсруулах үйлдвэрийн эзнээр төлүүлэх эрхтэй бөгөөд боломжтой
болно. Арьс шир боловсруулах үйлдвэрийн эзэн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг пүүсэд нөхөн
төлбөр хийх болбол үйлдвэрлэлийн хаягдлаа хамаагүй хүссэн хэмжээгээрээ хаяад байх сонирхол
буурна. Учир нь арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал их байх тусам тэдний төлөх нөхөн
төлбөрийн хэмжээ их л байна. Тиймээс хаягдал гаргаж байгаа пүүс алдагдсан боломжийн өртгөө
тооцох хэрэгтэй. Үүнд тэд үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах эсвэл аль болох хаягдал
гаргадаггүй технологи нэвтрүүлэх, эсвэл хогоо голд хаяхаа зогсоох болно. Өмчийн эрх тодорхой
байх нь сөрөг дам нөлөөг бууруулахад чухал үүрэгтэй.
Зураг 3 Өмчийн эрх тодорхой байх үеийн үйлдвэрлэлийн болон бохирдлын хэмжээ
Бодит амьдрал дээр пүүсүүд онрийнхөө ашгийг л хамгийн их байлгахыг зорьдог. Гэхдээ тэд тэр
болгон ашгийг хамгийн их байлгах үйлдвэрлэлийн хэмжээг бусдад, нийгэмд сөрөг нөлөө
үзүүлэхгүйгээр явуулж чаддаггүй. Яагаад гэвэл, Парето үр ашигтай байдал үргэлж тогтож
байдаггүй. Тиймээс үүнийг хэрхэн зохицуулах вэ? хэн зохицуулах вэ? гэсэн асуудал гардаг. Пүүс
ба өрх, пүүс пүүстэй, өрхүүд өөр хоорондоо зохицож чадах тохиолдол байна. Гэвч ихэнх
тохиолдолд пүүсүүд хувийн ашгаа хамгийн их байлгахын тулд учруулж буй сөрөг дам нөлөөгөө
арилгах талаар тэр болгон гэрээ хэлэлцээр хийгээд, тохиролцоод явдаггүй. Мөн зарим
тохиолдолд сөрөг дам нөлөөг арилгахад зардал гаргах сонирхолгүй "туулайчилдаг" өрхүүд, бас
пүүсүүд байна. Сөрог дам нөлөөний хэмжээ бага боловч олон тооны өрх, пүүсэд нэгэн зэрэг
нөлөнлж байвал нийгэмд учрах хор хохирол их байна. Иймд төрөөс зохицуулах нь зүйтэй бөгөөд
татвар, торгууль, хууль эрх зүйн аргаар зохицуулах тухай санааг 1932 онд Артур Пигу гаргасан.
Эрх зүйн зохицуулалтын үед хохирсон өрх, пүүсэд хэдий хэмжээний нөхөн олговор олгох нь
зохистой вэ? гэдгийг тогтооход бэрхшээлтэй байдаг.
Дам нөлөөг хувийн хэвшлээс зохицуулах нь
Дам нөлөөг зохицуулахад заавал ч үгүй төрийн оролцоо байх хэрэггүй юм. Энэ асуудлыг хувийн
хэвшил өөрөө бас шийдэж болно. Бодит амьдрал дээр хувийн хэвшил болон төр өөр өөрийн арга
замаар сөрөг дам нөлөөг бууруулж байдаг. Хувь хүмүүс ёс суртахуун, ёс заншил, шашин шүтлэг,
нийгмийн ёс зүйг даган баримталж сөрөг дам нөлөөг бууруулж байдаг. Хувийн хэвшил дам
нөлөөг сайн дурын тэтгэлэг, буяны ажил, хоорондоо гэрээ хийх замаар шийдэж болно.
Гол, булгийн усанд бохир зүйл хийхийг хуулиар зохицуулж, торгууль тавиад байдаггүй ч гэсэн
хүмүүс голын усыг бохирдуулдаггүй. Зарим тохиолдолд. хувь хүмүүс, пүүсүүд сайн дураараа
нэгдэн тэтгэлэг, буяны үйл ажиллагаа явуулснаар сөрөг дам нөлөөг багасгаж, эерэг дам нөлөөг
нэмэгдүүлнэ. Жишээлбэл, хувь хүмүүс төрөлх орон нутаг, гол усаа хамгаалах зорилгоор "Онги
голынхон" хөдөлгөөн, "Байгаль Хамгаалал-Орон нутгийн хөгжил", "Хүдэр гол", "Тосон Заамар-
Туул" гол зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд байгуулан ажиллаж байна. Эдгээр төрийн
бус байгууллагууд өөрсдийн хүчээр уул тал, гол усаа хамгаалаад зогсохгүй, мөн төр засаг, олон
улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь хувь хүмүүс сөрөг дам нөлөөг бууруулж
болно, чадна гэдгийг харуулж байна. Мөн түүнчлэн ашгийн төлөө бизнесийн байгууллагууд
тухайлбал, Голомт банк, Эм Си Эс болон зарим төрийн бус байгуулагууд, тухайлбал, "Зориг сан"
их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, хувь хүний боловсролыг дэмжиж
байгаа нь алсдаа нийгэм, эдийн засагт бий болох эерэг дам нөлөөг нэмэгдүүлнэ. Орон сууцны
доод давхарт ажилладаг уушийн газар, цэнгээний газар ба оршин суугчид өөрсдөө оорондоо
тохиролцон гэрээ хийх замаар шөнийн цагаар гарах дуу чимээг багасгаж болно.Гэвч хувийн
хэвшил тэр болгон дам нөлөөнөөс үүсэх асуудлуудыг шийдэж чаддаггүй. Яагаад гэвэл
трансакцийн зардал их өндөр байх тохиолдолд хэлцэлд хялбархан хүрч чадахгүй. Трансакцийн
зардал16
бага байсан ч гэсэн олон тооны өрх, эсвэл пүүс нийлээд сөрөг дам нөлөө үүсгэж байхад
тэд бүгдийг нэгэн зэрэг хэлэлцээрт хамран оруулах, хэн хэнд нь үр ашигтай байхаар зөвшилцөлд
хүрэх боломжгүй байна. Энэ нь цаг хугацааны, техникийн, зохицуулалтын хувьд түвэгтэй байх
бөгөөд энэ бүгдийг базаж хийх, уялдуулахад зардал гарна.
Коузийн теорем
Хувийн хэвшил дам нөлөөг, ялангуяа сөрөг дам нөлөөг хэр зэрэг үр ашигтай шийдэж чадах вэ?
гэсэн асуудалд 1960 онд Чикагогийн их сургуулийн профессор Рональд Коуз хариулт өгсөн юм.
1960 оноос өмнө эдийн засагчид, эрх зүйчид сөрөг дам нөлөө үүссэн үед өмчлөх эрх аль талд
Трансакцийн зардлын талаар Долоодугаар болон Арванзургаадугаар булэгт авч үзсэн.
байх нь чухал гэж үздэг байв. 1960 онд Р. Коуз хэлэхдээ хэрвээ зохиогчийн эрх болон өмчийн
эрхийн хуулиудыг анхнаас нь зөв зохион, мөрдөж баримталдаг, хэрвээ эдгээр эрхийг шилжүүлэх
трансакцийн зардал маш бага бол, мөн оролцогч талуудын тоо их биш бол өмчийн эрх хэнд
байхаас хамаарахгүйгээр дам нөлөөнөөс үүсэх хохирлыг заавал татвар, торгууль, татаасаар бус,
хувийн шилжүүлгээр, хоорондоо тохиролцон зохицуулах нь илүү үр ашигтай гэж үзсэн.
Төрөөс ямар зохицуулалтыг хийвэл зохистой вэ?
Коузийн теорем биелэгдэх боломжгүй байх үед нөхөн төлбөрийн асуудлыг төрийн
оролцоотойгоор, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын тусламжтайгаар шийдэх нь
илүү үр дүнтэй. Зах зээлийн сул талыг төрөөс засан залруулж болох, залруулж чадах нэг арга бол
сөрөг дам нөлөөг бууруулах явдал юм. Сөрөг дам нөлөөг бууруулах аливаа шийдэл нь
бохирдуулагч болон хохирогч талуудын гаргах хувийн зардал, мөн олох өгөөжийг харьцуулан
үзэж аль бага зардалтайг, эсвэл аль илүү өгөөжтэйг нь сонгох ёстой гэсэн зарчимд үндэслэнэ.
Төрөөс байгаль орчны бохирдлыг бууруулах хэд хэдэн арга байна. Үүнд:
• Эрх зүйн зохицуулалт хийх,
• Байгаль орчныг бохирдуулагч нарт татвар ногдуулах,
• Бохирдол бий болгосных нь төлөө торгууль, төлбөр төлүүлэх,
• Бохирдлыг арилгасан пүүсүүдэд татаас, нөхөн төлбөр олгох,
• Бохирдлын зөвшөөрөл олгох,
• Бохирдлыг хэрхэн бууруулах талаар мэдээлэл тараах.
• Байгаль орчныг бохирдуулагчдад татвар ногдуулах
Байгаль орчныг бохирдуулж байгаа пүүсэд дам нөлөөний ахиу зардалтай тэнцүү хэмжээний
татвар ногдуулахыг эдийн засгийн ухаанд ихэвчлэн 1920-иод оны үеэс нэвтрүүлсэн А.Пигугийн
нэрээр Пигугийн татвар гэж нэрлэдэг.
Miel16.2020

More Related Content

What's hot

Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1Tj Crew
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааJust Burnee
 
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүүСөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүүБолд Энхтөр
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтолон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтgrane09
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12Tj Crew
 

What's hot (20)

Mie.s1.hariutai
Mie.s1.hariutaiMie.s1.hariutai
Mie.s1.hariutai
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагаа
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
ханамж
ханамжханамж
ханамж
 
Online lecture 8
Online lecture 8Online lecture 8
Online lecture 8
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүүСөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
 
зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
маркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайнмаркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайн
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Makro l 1
Makro l 1Makro l 1
Makro l 1
 
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтолон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 

Similar to Miel16.2020

Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onhicheel2020
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheelUlzii1980
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1Etugen
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020hicheel2020
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptEnkh Tseba
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв OGanchimeg
 
хувийн өмч чөлөөт зах зээл
хувийн өмч чөлөөт зах зээлхувийн өмч чөлөөт зах зээл
хувийн өмч чөлөөт зах зээлSilkroad10
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүйnergvi
 
төрийн оролцоо
төрийн оролцоотөрийн оролцоо
төрийн оролцооSilkroad10
 
Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020hicheel2020
 

Similar to Miel16.2020 (20)

Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020on
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Chap002 ch
Chap002 chChap002 ch
Chap002 ch
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
ECON121-Хичээл-5
ECON121-Хичээл-5ECON121-Хичээл-5
ECON121-Хичээл-5
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв
 
хувийн өмч чөлөөт зах зээл
хувийн өмч чөлөөт зах зээлхувийн өмч чөлөөт зах зээл
хувийн өмч чөлөөт зах зээл
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүй
 
Micro lecture 1
Micro lecture 1Micro lecture 1
Micro lecture 1
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
төрийн оролцоо
төрийн оролцоотөрийн оролцоо
төрийн оролцоо
 
Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 

Miel16.2020

  • 1. ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БА ДАМ НӨЛӨӨ Төрийн суурь үүрэг Төрийн үүсэл нь эдийн засгийн зохион байгуулалттай үйл ажиллагаа үүссэн цаг үетэй давхцаж байдаг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр анхны төр улс 3000 гаруй жилийн өмнө Хүннү нарын үед үүссэн тухай түүхэнд тэмдэглэжээ. Тэр үеийн төрийн үүрэг өнөөгийн төрийн үүргээс эрс өөр байсан нь ойлгомжтой хэдий ч аль ч үед төр өөрийн иргэдээ харийн түрэмгийллээс хамгаалах зэрэг цөөн хэдэн суурь үүргийг гүйцэтгэж ирсэн. Эдгээр суурь үүрэг нь төр оршин тогтнох хамгийн наад захын шалтгаан болно. Орчин үед аль ч улсын төр эдгээрээс илүү их үүрэг хүлээдэг нь ойлгомжтой. Зарим улсын төр, тухайлбал, Баруун Европын улс орнуудын төр дээд боловсролыг үнэ төлбөргүй олгох зэрэг илүү олон төрлийн үүрэг гүйцэтгэж байхад, АНУ, Япон зэрэг улсын төр харьцангуй хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Английн сонгодог эдийн засагч Адам Смит 1776 онд өөрийн алдарт "Ард түмнүүдийн баялаг" номондоо төрийн суурь үүргийг тодорхойлжээ. Смитийн хэлсэнчлэн, аливаа төр юуны түрүүнд өөрийн бүх иргэдийг гадаад улсын довтолгоо, дайралтаас хамгаалах үүрэгтэй. Үүний зэрэгцээ төр нь өөрийн иргэдийг бие биенээ хүчирхийлэх, шударга бус хандахаас мөн хамгаалах үүрэгтэй юм. Энэ нь аливаа төр өөрийн улсад дэг журам тогтоож, түүнийг баримтлах эн тэргүүний үүргийг хүлээнэ гэсэн үг. Иргэдийн өмчийн эрхийг хамгаалах, өмчийнхөө үр шимийг хүртэх боломж бүрдүүлэх нь нэг чухал үүрэг бөгөөд зах зээлийн өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжихэд амин чухал ач холбогдолтой. Батлан хамгаалах болон хууль эрх зүйг тогтоох нь төрийн хамгийн наад захын үүрэг байдаг. Үүний зэрэгцээ орчин цагийн төр өөр бусад олон үүргийг гүйцэтгэж байгаа тухай бид энэхүү бүлэгт дэлгэрэнгүй авч үзэх болно. Зах зээлийн тогтолцооны давуу тал Төр нь улс орноо батлан хамгаалах үүрэг гүйцэтгэж, хууль цааз, дэг журам тогтоон, өмчийн эрхийг баталгаажуулсан байхад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо үр ашигтай ажиллана гэж эдийн засагчид үзэж байна. Нэг талаас, хэрэглэгчийн сонирхол таашаал; нөгөө талаас, үйлдвэрлэгчийн зардал нь үнийн талаар дохио өгч, зах зээл дээр тэнцвэрт үнэ тогтдог. Ийм дохио нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй олон сая бие даасан үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл хөдлөлийг зохицуулж, шийдвэр гаргах үндэс болно. Үнийн тогтолцоогорр дамжин эдийн засгийн ховор хомсдолтой нөөц хамгийн оновчтой зориулалтаа олж, нийт эдийн засгийн хэмжээнд нөөцийн оновчтой хуваарилалт бий болдог. Нөөцийг хуваарилах зах зээлийн тогтолцооноосс бусад арга нь хэзээ ч ийм өндөр үр ашигтай байж чаддаггүй.Манай улс олон арван жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоогоор хөгжиж ирсэн. Үнийг төрөөс тогтоож байсан тул үнэ нь тухайн бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчийн таашаал, үйлдвэрлэгчийн зардлыг илэрхийлсэн үзүүлэлт биш юм. Иймээс ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар хэмжээнд үйлдвэрлэх талаарх шийдвэр нь үнийн дохион дээр бус, харин төлөвлөгчийн хүсэл зоргоор гардаг байсан тул нөөцийн хуваарилалт гажуудалтай болж, улмаар урт хугацаандаа үр ашиггүй байдал газар авч, төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо задран унахад хүрсэн. Ямар ч ухаантай, мэдээлэлтэй төлөвлөгчийн шийдвэр хэзээ ч үнийн тогтолцоо шиг хүчтэй байж чаддаггүйг социализмын далан жил харуулсан.Зах зээлийн тогтолцооны хүч чадал нь юунд байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зах зээл нь төгс төгөлдөр тогтолцоо биш хэдий ч үүнээс илүүтэйг хүн төрөлхтөн одоогоор олоогүй байгаа гэсэн үг ч байдаг. Зах зээлийн тогтолцооны давуу талыг эдийн засагчид дараах гурван зүйлээр тоймлож байна. Нэгдoгээрт, чөлөөт зах зээл
  • 2. нь бие даан шийдвэр гаргаж буй эдийн засгийн харилцаанд оролцогч талуудын15 үйл хөдлөлөөр шууд зохицуулагддаг. Адам Смитийн хэлсэнчлэн, ашиг олох гэсэн хувийн сонирхол, өрсөлдөөн нь зах зээлийг зохицуулагч үл үзэгдэгч гар юм. Зах зээлийн хэлцэлд орж буй үй олон этгээдийн үйл хвдлөл нь үнээр дамжин зохицуулагдаж байдаг. Жишээ нь, шатахууны үнэ өслөө гэж үзье. Үүний хариуд зарим хүмүүс автомашинаа зарна, зарим нь шатахуун бага хэрэглэдэг унаа сонгоно, зарим нь нийтийн тээврийн хэрэгсэл илүү хэрэглэх болно, зарим нь шатахуун түгээх бизнес эрхлэхээр, эсвэл эрхлэхээ болихоор шийднэ. Нөгөө хэсэг нь шатахууны хэрэглээгээ өөрчлөхгүй ч гэсэн бусад барааны хэрэглээндээ өөрчлөлт оруулна. Энэ олон шийдвэрийн үр дүнд шатахууны зах зээл дээр шинэ тэнцвэр тогтоно. Шатахуунтай холбоотой бусад барааны зах зээлд ч өөрчлөлт орно. Шинэ тэнцвэр нь шатахууны үнэ илүү өндөр, борлуулах хэмжээ нь арай бага байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тэнцвэр ийм байх ёстой гэж хэн ч хэлээгүй, бүх хүмүүс бие даан, тус тусдаа шийдвэр гаргаж байна. Эдгээр хүмүүсийн үйл хөдлөлийг хэн ч зохицуулаагүй хэрнээ зах зээл шинэ тэнцвэрт орно.Нобелийн шагналт эдийн засагч Томас Шеллингийн хэлснээр, үнээний аж ахуйтай хүний хувьд хэдэн хүн цөцгийн тос иддэг, тэдгээр хүмүүс хаана амьдардаг, үнээ сааж сүү борлуулдаг өөр хэдэн хүн байдаг, хэдэн хүүхэд сүү уудаг зэрэг зүйлийг мэдэх огт шаардлагагүй юм. Тухайн хүний хувьд өвс тэжээлийн үнэ, үнээний үүлдэр, сүүний үнэ, гараар саах цахилгаан саалтууртай болох хоёрын харьцуулсан зардал, үнээгээ зараад гахай тэжээвэл ямар хэмжээний ашиг олж болох талаарх мэдээлэл байхад хангалттай. Бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тогтож буй тогтолцоо нь өөрөө ийнхүү шийдвэр гаргахад хангалттай байдаг. Төлөвлөгөө боловсруулагчид бүх бараа үйлчилгээний зах зээл, нийт эдийн засгийн хувьд энэхүү шийдвэрийг оновчтой гаргахын тулд ямар их хэмжээний мэдээлэл шаардагдах нь тодорхой бөгөөд үндсэндээ үл бүтэх санаа юм. Хоёрдугаарт, чөлөөт өрсөлдөөний нөхцөлд ашгийн төлөөх тэмцэл нь бүтээгдэхүүн болон технологийн шинэтгэл, үүнийг дагаад эдийн засгийн өсөлтийг авчирна. Технологи, таашаал сонирхол, нөөцийн хэмжээ бүх нийгэмд цаг үргэлж өөрчлөгдөж байдаг. Гучин жилийн өмнө компьютер, ай-под, дижитал зургийн аппарат гэж хүмүүс мэддэггүй байлаа. Арван жилийн өмнө интернэтээр, эсвэл гар утаснаасаа банкны гүйлгээ хийнэ, цахилгаанаар явдаг автомашин унана гэж төсөөлдөггүй байсан. Технологи бидний нүдэн дээр өөрчлөгдөж байна. Энэ бүх өөрчлөлтийг зах зээлийн ширүүн өрсөлдөөний дунд ашгийн төлөө зүтгэж буй хувийн компаниуд бий болгосон. Технологийн үсрэнгүй дэвшил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд бий болно гэж төсөөлөхөд бэрх. Төлөвлөгч дижитал зургийн аппаратыг бий болгоод хүмүүс 100 ширхэгийг худалдаж авах сонирхолтой байна гэдгийг таах үндсэндээ боломжгүй. Тиймдээ ч хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнууд технологийн хувьд зах зээлийн өндөр хөгжилтэй орнуудаас ихээхэн хоцорч байсан нь хачирхалтай зүйл огт биш юм. Энэ бүх өөрчлөлтийг зах зээлийн тогтолцоо хийж чадаж байна. Яагаад гэвэл, ашгийн төлөөх өрсөлдөөн нь хэрэгтэй, хэрэггүй шинэ, хуучин бүтээгдэхүүнийг үнийн тогтолцоогоор дамжуулаад ялгаж салгаад өгдөг. Зах зээл нь алдаж онох зарчмаар ажилладаг. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн, үнийн хувьд эрэлтийг бий болгож чадах бүтээгдэхүүн, үйлчилгээ амжилт олоод үйлдвэрлэгчдэдээ ашиг авчирна. Эс чадваас үйлдвэрлэгч амжилтгүй болсон шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээ зогсоох учир эдийн засгийн нөөц уг бүтээгдэхүүнд зарцуулагдахгүй гэсэн үг юм. Гуравдугаарт, зах зээлийн тогтолцооны бас нэг хүчтэй давуу тал нь эрх мэдлийн төвлөрлийг сааруулдагт оршино. Бараа үйлчилгээ худалдан авах, ажил эрхлэх, мэргэжил эзэмших, цалингаа тохирох зэрэг ихэнх асуудлыг иргэд төрийн оролцоогүйгээр шийддэг. Төр эдгээр асуудлын хувьд хүч хэрэглэх, албадах шаардлага байхгүй. 15 Нийгмийн сонголтын онол, институцийн онол, улс төрийн эдийн засгийн ухааны онолд эдийн засгийн харилцаанд оролцогч талуудыг эдийн засгийн агент гэж хэрэглэдэг.
  • 3. Зах зээлдээр мэдээжийн хэрэг эрх мэдэл тодорхой бүлэг хүмүүсийн гарт төвлөрөх хандлага илэрнэ. Үүний нэг тод жишээ бол монополь үүсэх явдал юм. Монополь үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүний зах зээлд бүрэн ноёрхож, үнээ өөрөө тогтоох эрх мэдэлтэй. Гэхдээ ихэнх бүтээгдэхүүн дээр ийм нөхцөл үүсэх боломжгүй байдаг. Ямартаа ч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай харьцуулахад бүх төрлийн шийдвэр гаргах үйл явц төрийн түвшинд бус, харин аж ахуйн нэгж, иргэд, өрхийн түвшинд явагдана. Төрийн албадлагын үүрэг харьцангуй бага юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг дахь төр гол төлөв албадлага, хүчирхийллийн шинж чанартай байдаг. Энэ талаар Нобелийн шагналт эдийн засагч, Чикагогийн их сургуулийн профессор Милтон Фридман улс төрийн эрх чөлөөг олохын тулд эдийн засгийн эрх чөлөө шийдвэрлэх ач холбогдолтой гэж бичиж байсан. Зах зээлийн сул тал гэж юу вэ? Зах зээлийн өрсөлдөөн ийнхүү олон давуу талтайгаар үл барам бараг бүх талаараа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас илүү юм бол төр эдийн засагт оролцох хэрэг байна уу гэсэн асуулт урган гарч байна. Зах зээлийн нөхцөлд ч төр олон үүргийг гүйцэтгэдэг талаар дээр өгүүлсэн. Төр яагаад эдгээр үүргийг гүйцэтгэх ёстой вэ? Үүнийг эдийн засгийн ухаан зах зээлийн сул талтай холбож тайлбарладаг. Зах зээл нь дээр хэлсэн үүргийг сайтар биелүүлдэг. Гэвч үүний зэрэгцээ олон тохиолдолд энэ тогтолцоо нь хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилж чаддаггүй, эсвэл нийгмийн хэмжээгээр хүсэн хүлээж буй үр дүнд хүргэдэггүй, өөрөөр хэлбэл, зах зээл нь тодорхой сул талтай байдаг. Эдийн засгийн ухаанд зах зээлийн сул тал үүсч болох дараах таван тохиолдлыг авч үзнэ. Эдгээр тохиолдол нь зах зээлд төр оролцох зайлшгүй шаардлага байгааг тайлбарладаг. Хязгаарлагдмал өрсөлдөөн буюу монөпөлып эрх мэдэл Зарим нэгэн салбарт өргөжилтийн үр өгөөжийн улмаас эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулахад ганц л пүүс байх нөхцөл бий болдог. Ийм салбарт өрсөлдөөн үүсэх боломжгүй юм. Монопольт үйлдвэрлэгч үнээ өрсөлдөөнт үнээс дээгүүр, бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг бага байхаар тогтоож, монопольт ашиг авах боломжтой талаар бид аравдугаар бүлэгт авч үзсэн. Цаашилбал, нэг салбарт аж ахуйн нэгжүүдийн нийлүүлж буй бүтээгдэхүүн нь өөр хоорондоо ялгаатай бол аж ахуйн нэгж бүрт үнэд нөлөөлөх боломж байгаа. Арваннэгдүгээр болон арванхоёрдугаар бүлэгт бид монопольт өрсөлдөөн, олигополь гэсэн зах зээлийн өрсөлдөөний хэлбэрийн талаар авч үзсэн. Төгс бус өрсөлдөөний аливаа нөхцөлд үйлдвэрлэгч тодорхой түвшинд зах зээлийн үнэд нөлөөлөх боломжтой байдаг. Ийнхүү тогтсон үнэ нь өрсөлдөөнт зах зээлд тогтох үнээс өндөр байдаг тул нөөцийн үр ашиггүй хуваарилалт бий болох боломж бүрдэнэ. Нөгөө талаас, ахиу зардлаас илүү өндөр үнээр зарах боломжтой тохиолдолд технологийн болон бусад шинэчлэлийг хийх сонирхол багасдаг. Төрийн бодлого нь ийм байдлыг засч залруулахад чиглэх ёстой. Гэхдээ зах зээл дэх монопольт эрхийг устгана гэсэн үг биш юм. Учир нь дээр хэлсэнчлэн монопольт байдал нь ихэнх тохиолдолд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний технологийн онцлогоос шалтгаалан гарч ирдэг тул өрсөлдөөнийг хүчээр бий болгох боломжгүй. Төрийн үүрэг нь зах зээлийн үнэд нөлөөлөх боломжтой аж ахуйн нэгжүүдэд уг боломжоо хэт ашиглаж, хэрэглэгчийг хохироох үйл хөдлөл гаргахгүй байхыг зохицуулахад оршино. Мөн шинэчлэл хийх сонирхлыг хөхүүлэхэд чиглэнэ. Ихэнх улс орны хувьд зах зээлийн хуйвалдааны эсрэг хууль үйлчилдэг. Энэ хуулийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага ч байдаг. Монгол улс "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль"-ийг 2000 онд шинэчлэн баталсан. Энэ хууль нь аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгч этгээд зах зээлийн өрсөлдөөнд харш "аливаа үйл ажиллагааг хориглон хязгаарлах, урьдчилан сэргийлэх" зорилготой юм.
  • 4. Улмаар уг хууль болон "Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль"-ийг хэрэгжүүлэгч агентлаг нь 2005 онд байгуулагдсан "Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар" нэртэйгээр байгуулагдаад 2009 онд "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар" болж нэрээ өөрчилсөн. Энэ байгууллага нь шударга өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх; хэрэглэгчийн эрхийг хамгаалах; бүтээгдэхүүний чанарыг хянах, хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй барааны үйлдвэрлэлийг зогсоох, хариуцлага хүлээлгэх; аж ахуйн нэгжүүдийн нэгдэн нийлэх үйл явцад хяналт тавьж, зөвшөөрөл олгох; аж ахуйн нэгжийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай байгааг тогтоох; картелийг тогтоох; картелийн зохицуулалт хийх; өршөөл үзүүлэх тухай заалтыг хэрэгжүүлэх зэрэг олон чиг үүрэгтэй байгаа нь төрийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарлах, монопольт эрх мэдэл үүсэхийг зохицуулж буй нэг хэлбэр юм. Дам нөлөө Эдийн засаг нь бүхэлдээ нөөцийг үр ашигтай хуваарилахын тулд үйлдвэрлэж буй бүх барааны ахиу зардал ахиу өгөөжтэй тэнцэж байх ёстой талаар есдүгээр бүлэгт тэмдэглэсэн. Ямар зардал, ямар өгөөжийн тухай яриад байна вэ? Энэ асуултанд зах зээл нэг талаас, үйлдвэрлэгч тухайн барааг үйлдвэрлэхийн тулд гаргасан зардал, нөгөө талаас, тухайн барааг худалдан авсан хэрэглэгчийн авах таашаал буюу өгөөжийг харьцуулдаг. Энэ тохиолдолд хоёр этгээд зах зээл дээр хэлцэл хийж, улмаар солилцоо явагдана. Гэтэл тухайн барааг үйлдвэрлэх болон хэрэглэхтэй холбоотой үйлдвэрлэгч, хэрэглэгчээс гадна бусад хөндлөнгийн хүмүүс зардал гаргах буюу хохирох, эсвэл өгөөжтэй байх буюу хожих тохиолдол байж болох уу? Болно. Энэ нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Тухайлбал, нүүрс үйлдвэрлэдэг Багануурын нүүрсний уурхай, уг нүүрсийг хэрэглэдэг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэний хооронд нүүрс худалдан авах хэлцэл хийгдлээ гэж үзье. Нүүрсний үнэ уурхайн зардлыг нөхөөд тодорхой хэмжээний ашиг олох түвшинд байх ёстой. Хэрэглэгчийн хувьд "дулаан байх" гэсэн өгөөж бий болно, түүнийг тодорхой хэмжээний мөнгөөр илэрхийлбэл нүүрсний үнэ нь энэ өгөөжөөс бага, эсвэл түүнтэй тэнцүү байх ёстой. Зах зээл дээр нүүрсний олон хэрэглэгч байх бөгөөд зардал, өгөөжийг ийнхүү тооцсоноор үнэ тогтоогдоно. Гэтэл уг хэлцэл хийгдсэнээр энэ хэлцэлд огт хамаагүй бусад гуравдагч этгээд зардал гаргах, эсвэл өгөөж хүртэх тохиолдол байж болох нь. Нүүрс түлэх нь агаарт их хэмжээний бохирдол бий болгодог учир Улаанбаатар хотод амьдардаг бусад иргэд нэмэгдэл зардал гаргадаг. Энэ зардал нь харшил зэрэг эрүүл мэндэд учирч буй хохирол, эмнэлгийн зардал, утаа тортогноос үүсэх цэвэрлэгээний нэмэгдэл зардал, айл өрхүүд худалдаж авсан агаар цэвэршүүлэгчийн зардал, өөр газар нүүж суух зардал, утаанаас үүссэн автомашины осол зэрэг олон төрлийн нэмэгдэл зардлыг бий болгодог. Эдгээр зардал нь нүүрсний үнэд нөлөө үзүүлээгүй, учир нь худалдагч болон худалдан авагчийн аль алины тооцоонд ороогүй хүчин зүйл юм. Ийм зардлыг нийгмийн зардал гэдэг бөгөөд гуравдагч этгээдэд үзүүлж буй нөлөөг дам нөлөө гэнэ. Дам нөлөө нь зөвхөн сөрөг биш, мөн эерэг байж болно.Нийгмийн зардлыг зах зээлийн тогтолцоо тооцдоггүй. Гэтэл нийгмийн зардал гэдэг нь тухайн барааны үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой гарч буй бодит зардал юм. Тиймээс аливаа сөрөг дам нөлөөг бий болгодог барааны зардал нь бүх зардлыг тооцдоггүй, зарим төрлийн зардлыг өөр хүнд үүрүүлж болдог учир үйлдвэрлэхэд илүү ашигтай бараа болж хувирна. Нэгэнт илүү ашигтай бараа учир нийгмийн хэмжээнд байгаа хязгаарлагдмал нөөц тухайн барааны үйлдвэрлэлд илүү ихээр зарцуулагдаж, нөөцийн үр ашигтай хуваарилалтын зарчим алдагдана. Өөрөөр хэлбэл, тухайн бараа үр ашигтай түвшингээс илүү ихээр үйлдвэрлэгдэнэ гэсэн үг юм. Энэ тохиолдолд төр яах ёстой вэ? Төрийн үүрэг нийгмийн зардлыг үйлдвэрлэгчийн, эсвэл хэрэглэгчийн зардалд оруулан, шингээж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын
  • 5. бохирдсон агаараас болж иргэдийн хүлээж буй зардлыг, эсвэл нүүрсний уурхайд, аль эсвэл нүүрс хэрэглэгчид тохох ёстой. Ийм тохиолдолд нүүрсний үнэ нийгмийн зардал буюу бүрэн зардлаа шингээж, илүү үнэтэй болно. Нүүрсний үнэ илүү өндөр болсон тохиолдолд түүнийг бага хэрэглэх, орлуулах эх үүсвэр хайх, технологийн шинэчлэл хийх зэргээр үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн үйл хөдлөлд өөрчлөлт орно. Нөгөө талаас, үнийн зөрүүгээр Улаанбаатар хотын агаарыг цэвэршүүлэх арга хэмжээ авч, дам нөлөөг арилгах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж болно. Нийгмийн зардлыг барааны өртөг, улмаар үнэд шингээх арга нь тусгай татвар ногдуулах, эсвэл нүүрсний үйлдвэрлэлийг хязгаарлах, түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглох, түүхий нүүрсэнд зайлшгүй боловсруулалт хийх, нүүрс шатаах технологийг өөрчлөхийг шаардах зэрэг татвар болон зохицуулалтын олон арга байж болно. Дам нөлөө болон байгаль орчныг хамгаалах бодлогын талаар арвандолоодугаар бүлэгт илүү дэлгэрэнгүй авч үзнэ. Нийтийн бараа Эдийн засагчид бүх барааг хэрэглээнийх нь онцлогоос хамааруулан хэрэглээг хязгаарлаж болдог эсэх, хэрэглээ нь өрсөлдөөнтэй эсэхээр ангилдаг. Хэрэглээг нь хязгаарлаж болдог бараа гэдэг нь тодорхой хэсэг хүнд хэрэглүүлж, нөгөө хэсэг хүнд хэрэглүүлэхгүй байж болдог барааг хэлнэ. Тухайлбал, барааны үнийг төлсөн хүн л тухайн барааг хэрэглэдэг, төлөөгүй хүнийг хэрэглээнээс хасч, тухайн барааг хэрэглүүлэхгүй байж болно. Талхыг мөнгөө төлсөн хүн хэрэглэнэ, төлөөгүй хүн хэрэглэхгүй. Хэрэглээг нь хязгаарлаж болдог барааг нэмэгдэл нэг хүн хэрэглэхэд гарах ахиу зардал нь эерэг буюу тэгээс их байдаг. Нэмэгдэл нэг хүн нэг ширхэг талх хэрэглэхэд гарах зардал нь талхны ахиу зардалтай тэнцүү байна. Хэрэглээг нь хязгаарлаж болдог бараан дээр хэрэглэх хүмүүс, хэрэглэхгүй хүмүүсийг ялгаж салгах асуудал хүндрэлтэй биш юм. Гэтэл "улсын батлан хамгаалах" гэсэн бараа нь бүх иргэдэд чухал ач холбогдолтой бараа байдаг бөгөөд мөнгөө төлсөн, төлөөгүйгээс үл хамааран тухайн улсын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэн бүр энэхүү барааг хэрэглэж байдаг. Батлан хамгаалахын хэрэглээнээс ямар ч иргэнийг хасах, өөрөөр хэлбэл, хэрэглээг нь хязгаарлах боломжгүй, эсвэл ингэх нь асар өндөр өртөгтэй байдаг учир эдийн засгийн хувьд ашиггүй байдаг. Нөгөө талаас, батлан хамгаалахын барааг нэмэгдэл нэг хүн хэрэглэхэд гарах ахиу зардал нь тэгтэй тэнцүү юм. Иймээс батлан хамгаалахын барааны хэрэглээг хязгаарлах гэж оролдох нь утгагүй зүйл юм. Барааны хэрэглээ нь өрсөлдөөнтэй, эсвэл өрсөлдөөнтэй бус байж болно. Хэрэглээ нь өрсөлдөөнтэй бараа гэдэг нь тухайн барааг нэг хүн хэрэглэхэд өөр нэг хүн яг тэр барааг хэрэглэх боломжгүй байхыг хэлнэ. Талхыг нэг хүн идлээ гэхэд өөр нэг хэрэглэгч яг тэр талхыг хэрэглэх боломжгүй юм. Зах зээл дэх ихэнх бараа ийм шинж чанартай байдаг. Гэтэл зарим барааг нэг хүн хэрэглэхэд өөр хүн мөн хэрэглэх боломжтой байдаг. Бидний авсан батлан хамгаалахын барааг бүх иргэд нэгэн зэрэг хэрэглэдэг буюу хэрэглээ нь өрсөлдөөнгүй бараа юм. Хүмүүсийн хэрэглэдэг ихэнх барааны хэрэглээгий нь хязгаарлаж болдог, мөн хэрэглээ нь өрсөлдөөнтэй бараа байдаг. Эдгээр барааг хувийн бараа гэж нэрлэдэг. Хувцас, шатахуун, зочид буудлын үйлчилгээ, гар утас гэх мэт бидний өдөр тутамд байнга хэрэглэдэг ихэнх бараа хувийн бараанд орно. Зах зээл эдгээрийг төвөггүй нийлүүлдэг бөгөөд үүнд төрийн оролцоо огт шаардлагагүй юм. Хэрэглээ өрсөлдөөнтэй боловч хэрэглээг нь хязгаарлаж болдоггүй бараа гол төлөв нийтийн эзэмшлийн нөөц байдаг. Жишээ нь бэлчээр, байгалийн үзэсгэлэнт газар, ойн самар, жимс, зэрлэг ан гөрөө зэргийг нэг хүн хэрэглэхэд нөгөө хүн яг тэр барааг хэрэглэх боломжгүй учир хэрэглээ нь өрсөлдөөнтэй юм. Миний түүчихсэн самрыг өөр хүн түүх боломжгүй. Гэтэл эдгээрийн хэрэглээг хязгаарлаж, хэсэг бүлэг хүмүүсийг хэрэглүүлэхгүй байх нь бэрхшээлтэй
  • 6. байдаг. Самар нь нийтийн өмчинд байдаг ой модонд ургана. Ой модыг хашаагаар хүрээлэх, харуул хамгаалалт тавих, хүн орохыг хязгаарлах нь онолын хувьд боломжтой боловч практикийн хувьд асар их зардалтай учир үндсэндээ боломжгүй зүйл юм. Тиймээс хэрэглээг нь хязгаарлах боломжгүй учир нийтийн эзэмшлийн нөөцийн үнэ бараг тэгтэй тэнцүү юм. Хэрэглэгч үнэгүй барааг уг бараанаас авах ахиу ханамжаа тэг болтол хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн аливаа нөөцийг хүмүүс бие биенээсээ өрсөж хэрэглэх сонирхолтой байдаг. Үүнтэй холбоотой нийтийн эзэмшлийн нөөцийг үр ашигтай хэмжээнээс илүү ихээр хэрэглэх буюу хэт хэрэглэх аюул үүсдэг. Тиймээс эдгээр барааны хувьд төрийн зүгээс нарийвчилсан бодлого явуулах нь чухал юм. Хүснэгт 1. Барааны дөрвөн төрөл Хэрэглээгий нь хязгаарлаж болдог ба хэрэглээ нь өрсөлдөөнтэй барааг хувийн бараа гэнэ. Эдгээр барааны эрэлт, нийлүүлэлт нь чөлөөт зах зээлээр бүрэн зохицуулагддаг. Харин хэрэглээгий нь хязгаарлаж болдоггүй ба хэрэглээ нь өрсөлдөөнгүй барааг зах зээл нийлүүлдэггүй бөгөөд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай болно. Дараагийн бүлэг бараа бол хэрэглээг нь хязгаарлаж болдог боловч хэрэглээ нь өрсөлдөөнгүй бараа юм. Эдгээр барааг нэмэгдэл нэг хэрэглэгч хэрэглэхэд гарах ахиу зардал нь тэгтэй тэнцүү юм. Жишээ нь, уран зургийн үзэсгэлэнг нэг хүн нэмж үзлээ гэхэд нэмэгдэл зардал гарахгүй. Гэхдээ аливаа бараа нь өөрийн гэсэн боломжит чадавхитай байдаг бөгөөд тэр чадавхийн хүрээндээ ахиу зардал нь тэгтэй тэнцүү байх юм. Уран зургийн үзэсгэлэн нь тодорхой орон зайд байрладаг учир хязгаарлагдмал тооны үзэгчийг багтаах боломжтой. Энэ орон зайд багтах хэмжээнд нэг хэрэглэгч нэмэгдэхэд бусад хэрэглэгчийн хэрэглээг хязгаарлахгүй. Нөгөө талаас, уран зургийн үзэсгэлэнгийн хэрэглээг хязгаарлах буюу зөвхөн тасалбар авсан хүнд үзүүлэх нь огт хүндрэлтэй биш юм. Иймэрхүү барааг үр аши1*гай түвшинд хэрэглэх нь чухал байдаг учир төр өөрөө үнэгүй, эсвэл маш бага үнээр нийлүүлэх нь олонтаа. Төрийн өмчийн музей, үзэсгэлэн, номын сан, цэцэрлэгт хүрээлэн, зам гүүр элбэг байдаг.Хэрэглээг нь хязгаарлаж үл болдог, хэрэглээ нь өрсөлдөөнгүй барааг эдийн засгийн ухаанд цэвэр нийтийн бараа гэж нэрлэнэ. Бидний ярьсан батлан хамгаалахын бараа нийтийн барааны сонгодог жишээ юм. Нэгэнт үнийг нь төлсөн ч, төлөөгүй ч хэрэглэх болдог бараа байвал хэрэглэгч төлөхгүй байхыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үнийг нь төлөөгүй хүний хэрэглээг хязгаарлаж болдоггүй учир хувийн пүүсүүд ийм барааг үйлдвэрлэх сонирхолгүй байна. Гэтэл батлан хамгаалах нь иргэдийн аюулгүй тайван байдлыг бүрдүүлдэг иймээс ихээхэн чухал ханамжийг авчирдаг бараа гэдэгтэй хүмүүс маргахгүй. Иймээс өрсөлдөөний тогтолцоо нийгэмд зайлшгүй хэрэгтэй, гэхдээ онцгой шинжтэй нийтийн барааг нийлүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөөцөөс энэхүү төрлийн барааны үйлдвэрлэлд нөөц хуваарилагдахгүй. Энэ нь зах зээлийн тогтолцоо нөөцийн үр ашигтай хуваарилалт хийж чаддаггүйн нэг жишээ буюу бас нэг сул тал юм.
  • 7. Мэдээллийн тэгш бус байдал Мэдээлэл нь өөрөө чухал бараа бөгөөд мэдээллийн зах зээл ихэнх оронд асар хурдацтай хөгжиж байдаг. Гэхдээ мэдээллийн зах зээл болон барааны талаарх мэдээлэл нь зах зээлийн сул талыг ихээхэн агуулж байдаг. Учир нь тухайн барааны талаарх мэдээллийг нэг тал илүү их мэддэг байх боломжтой бөгөөд үүнээс үүдээд хоёр талын хоорондын хэлцэлд өөрчлөлт орж болно. Хэлцэлд орж буй аль нэг тал нь тухайн барааны талаар нөгөө талаас, илүү их мэдээлэлтэй байх тохиолдлыг мэдээллийн тэгш бус байдал гэж нэрлэдэг. Мэдээллийн тэгш бус байдал нь тухайн барааны зах зээлийн сул тал болдог талаар судалсан профессор Жорж Акерлоф, Майкл Спенс, Жозеф Стиглиц нар 2001 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Мэдээллийн тэгш бус байдалтай холбоотой ёс суртахууны эрсдэл болон муу сонголт гэсэн хоёр бэрхшээл үүснэ гэж эдийн засагчид үздэг. Бүрэн бус зах зээл Цэвэр нийтийн бараа болох тодорхой төрлийн бараа, үйлчилгээг зах зээл нийлүүлэхгүй байх боломжтой талаар бид ярьсан. Гэхдээ зах зээл дангаараа үйлдвэрлэж чаддаггүй ганц барааны жишээ биш юм. Мэдээллийн тэгш бус байдлын улмаас тодорхой барааны зах зээл унах, эсвэл нийлүүлэлт огт хийгдэхгүй байх нөхцөл мөн үүсч болно. Энэ нөхцөл байдлыг бүрэн бус зах зээл гэж нэрлэдэг. Энэ нь зах зээлийн сул талын нэг үр дагавар бөгөөд өмнө нь тайлбарласан сул талуудтай холбоотой гардаг. Нэгэнт хэрэглэгчдэд хэрэгтэй, хэрэглэгч худалдан авахыг хүсэж буй боловч хувийн хэвшил нийлүүлэх сонирхолгүй бараа байдаг тул энэхүү зах зээлийг бий болгож, амжилттай хөгжүүлэхэд төр үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болно. Үүний түгээмэл жишээ бол бидний өмнө нь хэлэлцсэн даатгалын зах зээл юм. Төрийн бусад үүрэг, зорилго Зах зээл нь дээр тайлбарласан олон төрлийн сул талыг бий болгодоггүй гэж үзье. Зах зээлийн тогтолцоо төгс төгөлдөр ажиллаж, аливаа монопольт эрх мэдэл, дам нөлөө зэрэг бэрхшээл гардаггүй, нийтийн барааг өөрөө хангах чадвартай, мэдээллийн тэгш бус байдлаас үүдэн зах зээл нь бүрэн бус байх нөхцөл үүсдэггүй гэж үзье. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн бүр дээр төгс өрсөлдөөний нөхцөл бүрэн биелж, зах зээл нь хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтай байдлаар хуваарилах чадвартай гэж үзье. Энэ нөхцөлд төр эдийн засагт оролцох шалтгаан огт үгүй болох уу гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд, "төр оролцох шалтгаан байсаар байна" гэсэн хариулт өгөх нь зүйтэй юм. Төр эдийн засагт оролцох цэвэр "үр ашигтай" холбоотой шалтгаануудаас гадна бусад илүү өргөн хүрээтэй, нийгмийн шинж чанартай олон шалтгаан байдаг. Тухайлбал, бүх иргэд ядаж л амьжиргааны наад захын түвшинд амьдрах ёстой, хүүхэд бүр дунд боловсрол эзэмших ёстой, эсвэл хувь хүний эрх чөлөөг хангах ёстой зэрэг маш олон зорилго, үнэт зүйлс байдаг. Эдгээрийг хангах нь мөн л төрийн үүрэг юм. Эдгээр зорилгын зарим нь эдийн засгийн шинж чанартай байхад, зарим нь цэвэр улс төрийн, эсвэл нийгмийн шинж чанартай байна. Орлогын хуваарилалт Хүмүүс өөрийн өмчид буй капитал, газар, хөдөлмөр зэргийг зах зээлд нийлүүлж, үүнийхээ хариуд орлого олдог. Хүмүүсийн олох орлого нь тухайн хүчин зүйлийн эрэлтээс шалтгаалдаг талаар бид арвангуравдугаар бүлэгт тодорхой тайлбарласан. Үүнээс үүдэн эрэлт ихтэй нөөцийг нийлүүлж буй хүмүүс орлого өндөртэй, эрэлт багатайг нийлүүлж буй хүмүүс орлого багатай
  • 8. байх нь зах зээлийн зүй тогтол юм. Зарим хүмүүс тун ховор авъяас билигтэй учир их хэмжээний орлого олох боломжтой. Зарим хүмүүс эрүүл мэндийн улмаас орлого олох боломжгүй байж болно. Энэ нь эдгээр хүмүүсийн буруу, эсвэл алдаа биш байж болно. Гэхдээ зах зээлийн зүй тогтлоор нэг хэсэг нь чинээлэг хангалуун, нөгөө хэсэг нь ядуу даржин амьдардаг. Орлогын энэ ялгаа нь цаг хугацааны явцад улам бүр нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд үүнийг ихэнх нийгэмд шударга бус гэж үздэг. Тиймээс төрийн нэг чухал зорилго бол орлогын хэт их ялгааг багасгах, орлого багатай иргэдийн амьжиргааг баталгаажуулах явдал юм. Төр энэхүү үүргээ татварын бодлого, халамжийн төрөл үрийн хөтөлбөр, нийгмийн даатгалын тогтолцоогоороо дамжуулан гүйцэтгэнэ. Гэхдээ төрийн аливаа зохицуулалт нь нөөцийг үр ашигтай хуваарилах гэсэн зах зээлийн үндсэн зарчимтай зөрчилддөг гэдгийг байнга санах хэрэгтэй юм. Орлогын дахин хуваарилалт нь сөрөг хөшүүргээр дамжин эдийн засгийн үр ашигт ямагт муу нөлөө үзүүлдэг. Төрөөс үзүүлэх үйлчилгээ Нийгмийн дэг журам сахиулах цагдаа, хуулийн шийдвэр гаргах шүүх зэрэг олон үйлчилгээг төр өөрөө нийлүүлдэг. Төр эдгээр үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох хэдий ч хувийн цагдаа, эсвэл шүүхээс төрийн цагдаа болон шүүх нь илүү гэж ихэнх иргэд үздэг. Иймээс төр нь зөвхөн санхүүжилтийг гаргах биш, мөн өөрөө тодорхой барааны үйлдвэрлэлд оролцох шаардлагатай болдог. Төрийн үйлчилгээний цар хүрээ нь зөвхөн шүүх, цагдаагаар тогтохгүй эмнэлэг, сургууль, шорон, цэцэрлэгт хүрээлэн, усан хангамж, хог зайлуулах зэрэг маш өргөн байдаг байна. Тэр ч бүү хэл эрдэс баялаг олборлох, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх, нисэх онгоцны буудал ажиллуулах гэх мэт цэвэр бизнесийн үйл ажиллагаанд оролцох нь олонтаа. Гэхдээ эдгээр нь эдийн засгийн ухааны тайлбарлаж буйгаар төрийн зайлшгүй ү^үүлэх үйлчилгээнд орохгүйгээр үл барам үр ашгийн хувьд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь манай болон бусад олон орны туршлагаас харагдсан. Тиймээс ч төрийн өмчид байсан олон бизнесийн үйл ажиллагааг хувьчлах давалгаа 1980-1990-ээд онд олон орөнд явагдсан. Гэсэн хэдий ч зарим нэг төрлийн үйлчилгээ төрийн өмчинд байх нь зүйтэй гэдгийг мөн туршлагаар баталсан учир төрийн оролцоо зайлшгүй юм. Иргэдийн эрх ашгийг хамгаалах Иргэд цэвэр эдийн засгийн үүднээс өөр хоорондоо хэлцэл хийж болох ч зарим тохиолдолд нэг хэсэг хүмүүсийн эдийн засгийн муу байдлыг ашиглан бусад нь ашиг хонжоо олохыг оролдож болно. Жишээлбэл, бага насны хүүхдийг хөдөлмөрлүүлэх нь тухайн гэр бүл болон ажил олгогчид эдийн засгийн ашигтай байж болох хэдий ч энэ нь хүүхдийн боловсрол эзэмших, ирээдүйд илүү өндөр орлого олох боломжид муугаар нөлөөлнө гэж үзээд хүүхдийн эрх ашгийг төрөөс хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэгэн адил, зарим эцэг эхчүүд хүүхдэдээ боловсрол олгох сонирхолтой байхад зарим нь сонирхолгүй, эсвэл боломжгүй байж болно. Тиймээс дунд боловсролыг бүх хүүхдэд олгох шаардлагыг төр тавьж, ийнхүү боломжийг олгодог. Энэ мэтчилэн цэвэр зах зээлийн өрсөлдөөний үр дүнд гарахгүй зарим шийдвэрийг төр оролцон, хүчээр гаргадаг тохиолдол олон байна. Патерналист бодлого Иргэд өөрийн амьдралд ашигтай бараа, үйлчилгээг бүрэн мэддэг, ихэнх шийдвэрийг бие даан гаргадаг. Үүнд төр хөндлөнгөөс ихэнхдээ оролцдоггүй. Гэхдээ зарим тохиолдолд иргэд өөрт ашигтай бараа, үйл хөдлөлийг сонгодоггүй. Хувь хүмүүст хэрэгтэй боловч хүмүүс сайн дурын
  • 9. үндсэн дээр сонгодоггүй барааг АНУ-ын эдийн засагч Ричард Масгрейв "мерит бараа" гэж нэрлэсэн байдаг. Энэ нь хайхрамжгүй байдал, эрсдэлийг буруу тооцсон, хувийн туршлага дутмаг зэрэг олон шалтгаантай байж болно. Энэ тохиолдолд төрийн зүгээс тодорхой барааг хэрэглүүлэх, эсвэл тодорхой үйл хөдлөл хийхийг албадах явдал юм. Энэ бодлогыг төрийн патерналист бодлого гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, төр нь иргэнийг бусдаас бус, өөрөөс нь хамгаалах үүргийг бас гүйцэтгэх хэрэг гардаг. Эцэг эх нь хүүхдийн өмнөөс зөв сонголтыг зарим тохиолдолд хүчээр хийдэг шиг, төр мөн иргэдийн өмнөөс хүчээр зарим сонголтуудыг хийж өгнө. Тухайлбал, автомашин унахдаа аюулгүйн бүсийг заавал хийхийг шаардах, мансууруулах бодис хэрэглэхийг хуулиар хориглох зэрэг олон зохицуулалтыг хийдэг. Хувь хүний хувьд мансууруулах бодис хэрэглэх нь хувийн сонирхол таашаалын хэрэг гэж ойлгож болох ч, энэ нь тухайн хүний эрүүл мэнд болон орлого олох чадвар зэрэгт муугаар нөлөөлнө гэдэг шалтгаанаар төр сонголт хийх эрх чөлөөг нь хааж байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих Урт хугацаандаа эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьжиргааг тодорхойлдог хамгийн хүчтэй, хамгийн чухал хүчин зүйл юм. Хурдан өсч буй эдийн засагтай улс оронд амьдарч буй хүмүүсийн аж амьдрал эдийн засгийн өсөлт удаантай улс орны иргэдээс, төрийн ямар бодлого хэрэгжүүлснээс үл хамааран, илүү хурдан сайжирдаг жамтай юм. Тиймээс эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого нь орлогын дахин хуваарилалтын бодлого зэрэг бусад бодлогоос илүүтэйгээр иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг гэж олон эдийн засагчид үздэг. Ер нь төр аливаа бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаар хамгийн түрүүнд бодох ёстой. Хэрвээ ямар нэгэн бодлого өсөлтөд сөргөөр нөлөөлөх тооцоо гарвал уг бодлого урт хугацаандаа амьжиргааны түвшинд муугаар нөлөөлөх нь гэж ойлгож шийдвэрээ гаргах ёстой юм. Энэ нь тухайн бодлогыг огт хэрэгжүүлж болохгүй гэсэн үг биш боловч сайтар эргэцүүлэх шаардлага байна гэсэн том дохио юм. Энэ нь буурай хөгжилтэй орны хувьд маш чухал асуудал. Учир нь өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хөгжлийн эхэн үед эдийн засгийн өсөлтийн ач холбогдол илүү өндөр байдаг. Нэгэнт зах зээлийн нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил бий болгох учир төрийн үүрэг хувийн хэвшилын бизнес эрхлэх орчинг сайжруулах, саад бэрхшээлийг багасгах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, технологийн шинэчлэл хийх зэрэг өсөлтийг хөшүүрэгддэг үйл явцыг дэмжихэд орших ёстой. Ихэнх улс оронд цахилгаан эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарын хөгжил аливаа бизнес эрхлэхэд дөхөмтэй болгодог учир төр эдгээрийг хангах нь өөрийн чухал үүрэг гэж үзнэ. Дам нөлөө Төгс өрсөлдөөнтэй, мэдээлэл тэгш тархдаг үед, нэг эдийн засгийн харилцаанд оролцогч тал нөгөөдөө шууд бусаар аливаа сөрөг нөлөө үзүүлдэггүй тийм эдийн засагт нөөц үр ашигтай хуваарилагдаж байдаг гэж өмнөх бүлгүүдэд үзсэн. Өрх, пүүс гэх мэт зах зээлийн эдийн засгийн харилцаанд оролцогч тал өөр нэг оролцогч талын сайн сайхан байдал, ашиг орлогод эерэг болон сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл хийж, үүнийхээ төлөө төлбөр авдаггүй, эсвэл төлбөр төлдөггүй тохиолдолд дам нөлөө үүслээ гэж үзнэ. Дам нөлөө яагаад ийм том асуудал болон судлагдаж байна вэ гэвэл: нэгдүгээрт, сөрөг дам нөлөө нь зах зээлийн сул талыг бий болгох нөхцөл болж байдаг; хоёрдугаарт, энэ нь нөөцийн хуваарилалтыг үр ашиггүй болгодог. Дам нөлөө хэрэглээ болон үйлдвэрлэлийн аль алинд гардаг.
  • 10. Эерэг болон сөрөг дам нөлөө Дам нөлөө эерэг ба сөрөг байна. Эерэг дам нөлөө нь дам өгөөж үүсгэж байдаг бол сөрөг дам нөлөө нь дам зардал бий болгодог. Зарим тохиолдолд өрх болон пүүсийн үйл хөдлөл нь бусдын сайн сайхан байдал, ашиг орлогыг нэмэгдүүлж, өгөөжийг нь аливаа төлбөргүйгээр өсгөж байдаг бөгөөд үүнийг эерэг дам нөлөө гэдэг. Жишээлбэл, хотын захад байрлах дэлгүүрийн гэрлэн чимэглэл нь тэр хавийн орчин тойрны гэрэлтүүлгийг нэмэгдүүлснээр эерэг дам нөлөөг үзүүлнэ. Хүмүүс томуугийн эсрэг вакцин хийлгэснээр зөвхөн өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй бусад хүмүүст томуу өвчин тараахгүй байх эерэг дам нөлөөг бий болгоно. Биотехнологийн судалгаа, шинжилгээ хийж буй пүүсийн ололт амжилт нь хүмүүсийн эрүүл мэнд, урт удаан наслахад эерэгээр нөлөөлнө.Ихэнх тохиолдолд өрх, пүүсийн үйл хөдлөл нь бусдын сайн сайхан байдлыг бууруулж, ашиг орлогыг нь багасгаж байдаг бөгөөд үүнийг сөрөг дам нөлөө гэдэг. Орон сууцны доод давхарт уушийн газар, цэнгээний газар ажиллахад оройн цагаар гарах дуу чимээ нь оршин суугчдын тохь тухыг алдагдуулж, улмаар тэдэнд сөрөг дам нөлөө үзүүлж байна. Тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй эргэн тойронд байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Алт олборлодог пүүсүүд байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийгээгүй тохиолдолд гол горхи, булаг шанд бохирдох, ширгэх зэрэг сөрөг дам нөлөө үүснэ. Сөрөг дам нөлөө нь нэг бус хэд хэдэн эдийн засгийн харилцаанд оролцогч талд зэрэг нөлөөлж байдаг. Тухайлбал, гол горхи, булаг шанд ширгэх бохирдох нь хүмүүсийн эрүүл мэнд, бэлчээрийн мал аж ахуйд болон аялал жуучлалд сөргөөр нөлөөлнө. Сөрөг дам нөлөө нь нийгэм, эдийн засагт хүчин зүйлсийн үр ашигтай хуваарилалтын үүднээс хор хөнөөлтэй байдаг тул илүү их судлагддаг. Хэрэглээ болон үйлдвэрлэл дээр гардаг эерэг ба сөрөг дам нөлөөг авч үзье. Үйлдвэрлэлийн эерэг дам нөлөө Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс болон пүүсүүд жимс жимсгэнэ тарьж байгаа нь үйлдвэрлэлийн эерэг дам нөлөөний жишээ болно. Тухайлбал, чацаргана тарьж борлуулж байгаа пүүсүүдийн гол зорилго нь зөвхөн өөрсдийн ашгийг хамгийн их байлгах явдал боловч борлуулж байгаа бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдийн эрүүл мэндэд тустай байгаа нь нийгэмд эерэг дам нөлөө үзүүлж байна. Үйлдвэрлэлийн сөрөг дам нөлөө Алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа пүүсүүд болон гар аргаар олборлогч хувь хүмүүсийн гол зорилго нь ашгийг хамгийн их байлгах явдал боловч олборлож байгаа арга, текник, технологи нь байгаль орчин хөрс, ус, ургамалд асар их хортой, хүн, малын эрүүл мэндэд халтай байгаа нь нийгэмд сөрөг дам нөлөө үзүүлж байна. Хэрэглээний эерэг дам нөлөө Хувь хүн өөрийн болои тирийм щрдлаар суралцан боловсролтой болох нь ирээдүйд өндөр цалинтай ажил хийх, орлого олох зэргээр зөвхөн уг хувь хүнд өгөөжтэй байхаас гадна гэр бүл, үр хүүхдүүддээ, хамт ажиллаж байгаа хүмүүстээ, цаашилбал, нийгэмд эерэг өгөөж огч байдаг. 1921 оноос эхлэн төрөөс манай орны боловсролын салбарт их хэмжээний хөронп» оруулалт хийж дэмжлэг үзүүлснээр нийт хүн ам бичиг үсэгт тайлагдаж, Вага, дунд, текник мэргэжил, дээд боловсролтой хүний тоо жил ирэх тусам нэмэгдсэмээр 1960 оноос эдийн засгийн өсөлт, хөгжил түргэссэн билээ. Тиймээс хувь хүм боловсрол олох асуудал нь нийгэмд эерэг дам нөлөө үзүүлж байдаг.
  • 11. Хэрэглээний сөрөг дам нөлөө Хувь хүн согтууруулах уидаа хэрэглэх нь өөрийнх нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй байгаад зогсохгүй гэр бүл, хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг. Цаашилбал, согтуугаар гэмт хэрэг үйлдэх, ялангуяа согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноор бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хохироож байдаг. Дам нөлөо үүсэх шалтгаан Дам нөлөө үүсэх гол шалтгаан нь хувь хүмүүс болон пүүсүүд зөвхөн өөрт нь гарч байгаа үйлдвэрлэлийн зардлаа буюу хувийн зардлаа тооцдог, харин хүмүүсийн үйл хөдлөл, хэрэглээ, үйлдвэрлэл нь нийгэмд ямар зардал учруулж байгааг тооцдоггүйд оршдог. Пүүсүүдийн бусдад учруулж байгаа хор хохирол хувийн ашиг орлогод шууд нөлөөлөхгүй тул эдгээр хохирол, сөрөг дам нөлөөний зардлыг тэр болгон тооцдоггүй. Учир нь пүүсүүд өөрсдийн ашгийг л хамгийн их байлгахыг зорьж байдаг. Өөр нэг гол шалтгаан нь нийгэмд агаар, ус, ой мод, бэлчээр гэх зэрэг яг тодорхой өртгөөр үнэлэгдэггүй нийтийн эзэмшлийн нөөцийг өрхүүд, пүүсүүд хязгааргүй бөгөөд үнэгүй хэрэглэх боломжтойд оршдог. Ийм учраас байгаль орчны бохирдлын асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх байхгүй үед дам нөлөө илүү ихээр үүсдэг. Гол, нуур, далайг хэн ч өмчилдөггүй. Сөрөг дам нөлөөнөөс болж үүсч байгаа хор хохирлыг хэрхэн бууруулах вэ? гэдэг их чухал асуудал болж байгаа юм. Эдийн засагчид сөрөг дам нөлөө үүсгэж байгаа эдийн засгийн харилцаанд оролцогч талуудыг учруулж байгаа дам нөлөөнийхөө зардлыг өөрсдийн үйл ажиллагааны зардалд оруулж тооцож байх, улмаар нийгэмд аливаа хор нөлөө үзүүлэх, үзүүлж байгаа хөшүүргийг багасгах хэрэгтэй гэж үздэг. Дам нөлөөнөөс болж үүсэх зардлууд Тухайн бараа үйлчилгээний үнэ нь эдгээрийг үйлдвэрлэх ахиу зардалтай нь тэнцүү байхад нөөц үр ашигтай хуваарилагдаж байдаг. Дам нөлөөнөөс болж үүсэх зардал, ашгийн талаар тайлбарлахын тулд дам нөлөөний зардал, хувийн зардал болон нийгмийн зардал гэсэн ойлголтыг X, Ү гэсэн 2 пүүсийн жишээн дээр авч үзье. X пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ х, Ү пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ у, бүтээгдэхүүний зах зээл нь төгс өрсөлдөөнт гэж үзвэл р гэсэн үнэ өгөгдөнө. X пүүсийн үйл ажиллагаа нь Ү пүүсийн үйл ажиллагаа буюу үйлдвэрлэл, ашгийн хэмжээнд нь сөрөг дам нөлөө үзүүлдэг бол дам нөлөөнөөс болж үүсэх зардлыг дам нөлөөний зардал гэнэ. Жишээлбэл, хэрвээ арьс боловсруулах X пүүс үйлдвэрлэлийн хаягдлаа хол газар зөөвөрлөж устгахгүйгээр зардлаа хэмнээд шууд хажуу дахь гол руу хаясан тохиолдолд уг голын усыг ашиглан хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг Ү пүүсийн хувьд голын усыг цэвэршүүлэх зайлшгүй шаардлага, үүнтэй холбоотой зардал гарахыг дам нөлөөний зардал гэнэ. Өөр нэг жишээ авъя. Хоёр голын хөвөөнд орон сууцны хороолол, хотхон барьсан байна гэж үзье. Энэ хоёр голын нэг нь үйлдвэрийн дүүрэг дундуур урсдаг тул ихээхэн бохирдсон, нөгөө нь цэвэр цэнгэг устай гол байвал энэ хоёр хорооллын байрны үнэ болон түрээсийн үнэ ялгаатай тогтоно. Үнийн энэ ялгаатай байдал дам нөлөөний зардал болно. Өөрөөр хэлбэл, барилгын пүүс яг ижил материалаар барьсан боловч голын бохирдлоос болж борлуулж байгаа байрны үнэ нь доогуур тогтосноор уг пүүс алдагдал хүлээнэ. Энэ алдагдлын төгрөгөөр илэрхийлэгдсэн хэмжээ нь дам нөлөөний зардал болно. X пүүсийн цэвэр өөрийнх нь үйлдвэрлэлийн зардлыг хувийн зардал гэж нэрлэх бөгөөд үүнийг С(х), Ү пүүсийн хувийн зардлыг С(у) гэж тэмдэглэе. Сөрөг дам нөлөөнөөс
  • 12. нийгэмд үүсч байгаа зардлыг, жишээ нь, агаарын бохирдлыг бууруулахад гарах зардлыг нийгмийн зардал гэж үзнэ. Яагаад гэвэл, тухайн бохирдлоос болж нийт нийгмээрээ хүлээж байгаа нийт зардал учраас, тухайлбал, хохирол бий болгох явцад гарсан зардал болон хувь хүмүүс, өрхүүд, өөр нэг пүүс, эсвэл төрөөс тэр хохирлыг арилгах болон бууруулахад гарч буй нийгмийн зардал юм. Өмнөх жишээний хувьд бохирдлыг арилгах нийгмийн зардал нь X пүүсийн үйлдвэрлэлийн хувийн зардал дээр уг пүүсийн бусдад учруулсан хохирлыг арилгах зардлыг нэмсэнээр тодорхойлогдоно. Снрнг дам нөлөөнөөс нийгэмд үүсч байгаа зардал дараах бүтэцтэй: Нийгмийп зардал = хувийн зардал + дам нөлөөний зардал Эдгээр зардлыг ахиу утгаар нь тэмдэглэвэл, Нийгмийн ахиу зардил= хувийн ахиу зардал+ дам нөлөөний ахиу зардал Дам нөлөөний ахиу зардал нь сөрөг дам нөлөөний хохирол нэг нэгжээр тухайлбал, хүлэмжийн хий нэг куб метрээр нэмэгдэхэд үүнийг бууруулахад зарцуулах зардал хичнээн хэмжээгээр өөрчлөгдөж байгааг харуулна. Жишээгээ үргэлжлүүлбэл, нийгмийн ахиу зардлын утга нь X пүүсийн үйлдвэрлэл өргөжин, ашиг нь өсөөд байх тусам энэ пүүсийн үйлдвэрлэлийн ахиу зардал буюу ахиу хувийн зардал нь өс.ч ирэх бөгөөд уг хэмжээгээр мөн бусдад учруулсан сөрөг дам нөлөөний ахиу зардал нэмэгдэнэ. Нийгмийн ахиу зардал нь сөрөг дам нөлөөний хэмжээ нэмэгдэхийн хэрээр нэмэгдэнэ. Жишээ нь, X пүүсийн голд хаях үйлдвэрлэлийн хаягдлын хэмжээ нэмэгдэх тусам Ү пүүсийн голын усыг цэвэршүүлэх дам нөлөөний зардал нэмэгдээд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад жил бүр хотын төсвөөс зарцуулах зардал өснө. Тиймээс сөрөг дам нөлөөний хэмжээ нэмэгдэх тусам нийгмийн ахиу зардал өсөөд байх буюу нийгмийн ахиу зардлын муруй эерэг налалттай байна. Нийгмийн ахиу зардлын муруйг МSС гэж тэмдэглэе. Зураг 1-д жишээ болгож үйлдвэрлэлийн хаягдлаа голд хаядаг үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ ба зардлын хамаарлыг харууллаа. Энэ пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр пүүсийн хувийн ахиузардал нэмэгдэж байгаа тул МС муруй эерэг налалттай байна. Түүнчлэн тэдний голд хаяж байгаа хаягдлын хэмжээ мөн адил өсч байгаа тул уг голыг цэвэршүүлэх дам нөлөөний зардал нэмэгдэнэ. Дам нөлөөний зардал нэмэгдэх тусам ахиу нийгмийн зардал МSС нэмэгдэнэ. Тиймээс нийгмийн ахиу зардлын муруй МSС нь гол бохирдуулж байгаа пүүсийн хувийн зардлын муруй МС-ээс дээр оршино. Жишээ нь, арьс боловсруулах пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд тухайн пүүсийн хувийн зардал МС нэмэгдэж, пүүсийн хажуу дахь гол руу хаясан үйлдвэрлэлийн хаягдлын хэмжээ ихсэх тул дам нөлөөний зардал нэмэгдэнэ. Тиймээс нийгмийн ахиу зардал МSС нэмэгдэнэ. Зураг 1. Дам нөлоөний зардал
  • 13. Хуулийн зохицуулалт байхгүй үеийн үйлдвэрлэл, бохирдолтын хэмжээ Аливаа зохицуулалт байхгүй үед, тухайлбал, хуулийн зохицуулалт байхгүй үед арьс боловсруулах үйлдвэр хэр хэмжээний хаягдлыг гол руу хаях вэ гэдэг нь уг пүүсийн бүтээгдэхүүний зах зээл дээр тогтосон тэнцвэрт үнэ, тэнцвэрт хэмжээнээс хамаарна. Уг бүтээгдэхүүний эрэлтийн муруй D сөрөг налалттай байна. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр авах ахиу өгөөжийн муруйг МВ (marginal benefit) гэж тэмдэглэвэл X пүүсийн голд хаях үйлдвэрлэлийн хаягдлын хэмжээ нэмэгдэх тусам X пүүсийн голын усыг ашиглах эрэлт нэмэгдэх боловч өгөөж буурах хуулийн дагуу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь буурах тул уг бүтээгдэхүүнээс авах ахиу өгөөж мөн багасна. Тиймээс D=МВ муруй сөрөг налалттай19 байна. Нийлүүлэлтийн муруй нь S бөгөөд пүүсийн хувийн зардлыг МС илэрхийлнэ. Учир нь пүүсүүд үйлдвэрлэлийн хэмжээ, нийлүүлэлтийн шийдвэр гаргахдаа ахиу зардлыг гол болгодог. Эрэлт, нийлүүлэлт тэнцүү үед зах зээлийн тэнцвэр тогтоно. Зураг 17.2- д эрэлт, нийлүүлэлтийн муруй огтлолцсон цэгт харгалзах тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ сард 4000 тонн бол нэг тонн, бүтээгдэхүүний тэнцвэрт үнэ 100 мянган төгрөг болж байна. Гэхдээ энэ нь үр ашиггүй тэнцвэрт байдал юм. Нэгдүгээрт, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх ахиу зардал нь ахиу өгөөжтэйгээ тэнцүү үед нөөц үр ашигтай хуваарилагдаж байдаг. Гэтэл энд жишээ болгон авч байгаа сөрөг дам нөлөө үүсгэж байгаа үйлдвэрлэлийн хувьд зөвхөн хувийн ахиу зардлыг МС тооцсон учраас тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ сард 4000 тонн бол нэг тонн, бүтээгдэхүүний тэнцвэрт үнэ 100 мянган төгрөг болж байна. Зүй нь гарч буй бүх ахиу зардлыг хамтад нь тооцох ёстой учраас зөвхөн S=МС бус МSС оруулж тооцох ёстой. Тиймээс МSС муруй МВ муруйтай огтлолцсон цэгт үр ашигтай үйлдвэрлэлийн тэнцвэрт хэмжээ, үнэ тогтоно. Хоёрдугаарт, хуулийн аливаа зохицуулалт байхгүй үед үйлдвэрлэлийн сөрөг дам нөлөө үүсэхэд зах зээл нөөцийн хуваарилалтын хувьд үр ашигтай байх түвшнээс илүү их хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бий болсон бүх ахиу зардлыг тооцоогүй тийм бага үнээр борлуулж байгаа тул нөөцийн хуваарилалтын хувьд нийгмийн сайн сайхан байдлын алдагдлыг үүсгэж байна. Зураг 2-д нийгмийн сайн сайхан байдлын алдагдал саарал гурвалжин талбайгаар илэрхийлэгдсэн байна. Зураг 2 Дам нөлөөнөөс болж үүсэх үр ашиггүй байдал
  • 14. Зураг 3-д арьс шир боловсруулах үйлдвэр голыг эзэмшигч хүнсний үйлдвэрлэлийн иүүсэд бохирдлыг цэвэрлэх зардлыг төлөх болж байгаа учраас хувийн ахиу зардал МС нь нийгмийн ахиу зардал МSС-тай тэнцүү. Иймд арьс шир боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ явулахдаа зөвхөн хувийн зардал төдийгүй сөрөг дам ннлннний зардлыг оруулсан нийгмийн ахиу зардлыг тооцож үзэх хэрэгтэй бөгөөд тиймээс нийлүүлэлтийн муруй нь S = МС = МSС болно. Зураг 3-д уг үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтийн муруй болон нийлүүлэлтийн муруй огтлолцсон цэгт харгалзах үр ашигтай тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ сард 2000 тонн, үр ашигтай тэнцвэрт үнэ 150 мянган төгрөг болж байна. Иймд өмчийн эрх тодорхой байх нь сөрөг дам нөлөөг арилгахад болон бууруулахад нөлөөлнө. Дам нөлөөг зохицуулах нь Өмчийн эрх тодорхой үе дэх үйлдвэрлэл, бохирдолтын хэмжээ Өмчлөх эрх байхгүй үед сөрөг дам нөлөө ихээр үүсдэг. Гол, нуур, бэлчээр, далайг хэн ч өмчилдөггүй. Хувьдаа өмчилдөггүй учраас агаар, гол нуур, бэлчээрийг бохирдуулахад хэн ч санаа тавихгүй, гомдол гаргахгүй. Хэн ч хохирол учруулсан хувь хүн, пүүсийг шүүхэд өгч хохирлыг төлүүлж чадахгүй байна гэсэн үг. Бидний жишээ болгож авсан арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хаягдлаа хаядаг голыг хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг пүүс хэрвээ хуулиар өмчилдөг бол энэ хүнсний үйлдвэр шүүхэд хандан уг бохирдуулсан голын усыг цэвэршүүлэхэд гаргадаг зардлаа арьс шир боловсруулах үйлдвэрийн эзнээр төлүүлэх эрхтэй бөгөөд боломжтой болно. Арьс шир боловсруулах үйлдвэрийн эзэн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг пүүсэд нөхөн төлбөр хийх болбол үйлдвэрлэлийн хаягдлаа хамаагүй хүссэн хэмжээгээрээ хаяад байх сонирхол буурна. Учир нь арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал их байх тусам тэдний төлөх нөхөн төлбөрийн хэмжээ их л байна. Тиймээс хаягдал гаргаж байгаа пүүс алдагдсан боломжийн өртгөө тооцох хэрэгтэй. Үүнд тэд үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах эсвэл аль болох хаягдал гаргадаггүй технологи нэвтрүүлэх, эсвэл хогоо голд хаяхаа зогсоох болно. Өмчийн эрх тодорхой байх нь сөрөг дам нөлөөг бууруулахад чухал үүрэгтэй. Зураг 3 Өмчийн эрх тодорхой байх үеийн үйлдвэрлэлийн болон бохирдлын хэмжээ
  • 15. Бодит амьдрал дээр пүүсүүд онрийнхөө ашгийг л хамгийн их байлгахыг зорьдог. Гэхдээ тэд тэр болгон ашгийг хамгийн их байлгах үйлдвэрлэлийн хэмжээг бусдад, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр явуулж чаддаггүй. Яагаад гэвэл, Парето үр ашигтай байдал үргэлж тогтож байдаггүй. Тиймээс үүнийг хэрхэн зохицуулах вэ? хэн зохицуулах вэ? гэсэн асуудал гардаг. Пүүс ба өрх, пүүс пүүстэй, өрхүүд өөр хоорондоо зохицож чадах тохиолдол байна. Гэвч ихэнх тохиолдолд пүүсүүд хувийн ашгаа хамгийн их байлгахын тулд учруулж буй сөрөг дам нөлөөгөө арилгах талаар тэр болгон гэрээ хэлэлцээр хийгээд, тохиролцоод явдаггүй. Мөн зарим тохиолдолд сөрөг дам нөлөөг арилгахад зардал гаргах сонирхолгүй "туулайчилдаг" өрхүүд, бас пүүсүүд байна. Сөрог дам нөлөөний хэмжээ бага боловч олон тооны өрх, пүүсэд нэгэн зэрэг нөлөнлж байвал нийгэмд учрах хор хохирол их байна. Иймд төрөөс зохицуулах нь зүйтэй бөгөөд татвар, торгууль, хууль эрх зүйн аргаар зохицуулах тухай санааг 1932 онд Артур Пигу гаргасан. Эрх зүйн зохицуулалтын үед хохирсон өрх, пүүсэд хэдий хэмжээний нөхөн олговор олгох нь зохистой вэ? гэдгийг тогтооход бэрхшээлтэй байдаг. Дам нөлөөг хувийн хэвшлээс зохицуулах нь Дам нөлөөг зохицуулахад заавал ч үгүй төрийн оролцоо байх хэрэггүй юм. Энэ асуудлыг хувийн хэвшил өөрөө бас шийдэж болно. Бодит амьдрал дээр хувийн хэвшил болон төр өөр өөрийн арга замаар сөрөг дам нөлөөг бууруулж байдаг. Хувь хүмүүс ёс суртахуун, ёс заншил, шашин шүтлэг, нийгмийн ёс зүйг даган баримталж сөрөг дам нөлөөг бууруулж байдаг. Хувийн хэвшил дам нөлөөг сайн дурын тэтгэлэг, буяны ажил, хоорондоо гэрээ хийх замаар шийдэж болно. Гол, булгийн усанд бохир зүйл хийхийг хуулиар зохицуулж, торгууль тавиад байдаггүй ч гэсэн хүмүүс голын усыг бохирдуулдаггүй. Зарим тохиолдолд. хувь хүмүүс, пүүсүүд сайн дураараа нэгдэн тэтгэлэг, буяны үйл ажиллагаа явуулснаар сөрөг дам нөлөөг багасгаж, эерэг дам нөлөөг нэмэгдүүлнэ. Жишээлбэл, хувь хүмүүс төрөлх орон нутаг, гол усаа хамгаалах зорилгоор "Онги голынхон" хөдөлгөөн, "Байгаль Хамгаалал-Орон нутгийн хөгжил", "Хүдэр гол", "Тосон Заамар- Туул" гол зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд байгуулан ажиллаж байна. Эдгээр төрийн бус байгууллагууд өөрсдийн хүчээр уул тал, гол усаа хамгаалаад зогсохгүй, мөн төр засаг, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь хувь хүмүүс сөрөг дам нөлөөг бууруулж болно, чадна гэдгийг харуулж байна. Мөн түүнчлэн ашгийн төлөө бизнесийн байгууллагууд тухайлбал, Голомт банк, Эм Си Эс болон зарим төрийн бус байгуулагууд, тухайлбал, "Зориг сан" их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, хувь хүний боловсролыг дэмжиж байгаа нь алсдаа нийгэм, эдийн засагт бий болох эерэг дам нөлөөг нэмэгдүүлнэ. Орон сууцны доод давхарт ажилладаг уушийн газар, цэнгээний газар ба оршин суугчид өөрсдөө оорондоо тохиролцон гэрээ хийх замаар шөнийн цагаар гарах дуу чимээг багасгаж болно.Гэвч хувийн хэвшил тэр болгон дам нөлөөнөөс үүсэх асуудлуудыг шийдэж чаддаггүй. Яагаад гэвэл трансакцийн зардал их өндөр байх тохиолдолд хэлцэлд хялбархан хүрч чадахгүй. Трансакцийн зардал16 бага байсан ч гэсэн олон тооны өрх, эсвэл пүүс нийлээд сөрөг дам нөлөө үүсгэж байхад тэд бүгдийг нэгэн зэрэг хэлэлцээрт хамран оруулах, хэн хэнд нь үр ашигтай байхаар зөвшилцөлд хүрэх боломжгүй байна. Энэ нь цаг хугацааны, техникийн, зохицуулалтын хувьд түвэгтэй байх бөгөөд энэ бүгдийг базаж хийх, уялдуулахад зардал гарна. Коузийн теорем Хувийн хэвшил дам нөлөөг, ялангуяа сөрөг дам нөлөөг хэр зэрэг үр ашигтай шийдэж чадах вэ? гэсэн асуудалд 1960 онд Чикагогийн их сургуулийн профессор Рональд Коуз хариулт өгсөн юм. 1960 оноос өмнө эдийн засагчид, эрх зүйчид сөрөг дам нөлөө үүссэн үед өмчлөх эрх аль талд Трансакцийн зардлын талаар Долоодугаар болон Арванзургаадугаар булэгт авч үзсэн.
  • 16. байх нь чухал гэж үздэг байв. 1960 онд Р. Коуз хэлэхдээ хэрвээ зохиогчийн эрх болон өмчийн эрхийн хуулиудыг анхнаас нь зөв зохион, мөрдөж баримталдаг, хэрвээ эдгээр эрхийг шилжүүлэх трансакцийн зардал маш бага бол, мөн оролцогч талуудын тоо их биш бол өмчийн эрх хэнд байхаас хамаарахгүйгээр дам нөлөөнөөс үүсэх хохирлыг заавал татвар, торгууль, татаасаар бус, хувийн шилжүүлгээр, хоорондоо тохиролцон зохицуулах нь илүү үр ашигтай гэж үзсэн. Төрөөс ямар зохицуулалтыг хийвэл зохистой вэ? Коузийн теорем биелэгдэх боломжгүй байх үед нөхөн төлбөрийн асуудлыг төрийн оролцоотойгоор, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын тусламжтайгаар шийдэх нь илүү үр дүнтэй. Зах зээлийн сул талыг төрөөс засан залруулж болох, залруулж чадах нэг арга бол сөрөг дам нөлөөг бууруулах явдал юм. Сөрөг дам нөлөөг бууруулах аливаа шийдэл нь бохирдуулагч болон хохирогч талуудын гаргах хувийн зардал, мөн олох өгөөжийг харьцуулан үзэж аль бага зардалтайг, эсвэл аль илүү өгөөжтэйг нь сонгох ёстой гэсэн зарчимд үндэслэнэ. Төрөөс байгаль орчны бохирдлыг бууруулах хэд хэдэн арга байна. Үүнд: • Эрх зүйн зохицуулалт хийх, • Байгаль орчныг бохирдуулагч нарт татвар ногдуулах, • Бохирдол бий болгосных нь төлөө торгууль, төлбөр төлүүлэх, • Бохирдлыг арилгасан пүүсүүдэд татаас, нөхөн төлбөр олгох, • Бохирдлын зөвшөөрөл олгох, • Бохирдлыг хэрхэн бууруулах талаар мэдээлэл тараах. • Байгаль орчныг бохирдуулагчдад татвар ногдуулах Байгаль орчныг бохирдуулж байгаа пүүсэд дам нөлөөний ахиу зардалтай тэнцүү хэмжээний татвар ногдуулахыг эдийн засгийн ухаанд ихэвчлэн 1920-иод оны үеэс нэвтрүүлсэн А.Пигугийн нэрээр Пигугийн татвар гэж нэрлэдэг.