Багшийн
хөгжил
itpd.mn
2020 оны 1 дүгээр улирал
Мэргэжил,
Арга зүй,
Мэдээллийн
Улирал тутмын сэтгүүл
БМДИ-ийн хамт олон теле хичээл заах багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ
ГАРЧИГ
2020 оны 1 дүгээр улирал
БАГШИЙН ХӨГЖИЛ
СЭТГҮҮЛ
Мэргэжил, арга зүй, мэдээллийн
улирал тутмын сэтгүүл
Ерөнхий зөвлөх: Ж.Болормаа
Редакцийн зөвлөл:
		 С. Ариунгэрэл		
	 А. Дүүриймаа
		 Ч. Жаргал
		 Э. Золжаргал
		 Д. Отгонтуяа Ph.D
		 Р. Туяа Ph.D		
	 Б. Үүлэнсолонго
		 Д. Энх-Амгалан Ph.D
		
		
Дизайнер: А.Нямлхагва
Багшийн мэргэжил
дээшлүүлэх институт
СБМА-аас эрхлэн гаргав.
Улаанбаатар хот
2020 он
“Багшийн хөгжил” сэтгүүлийн
2020 оны шинэ дугаар уншигч
багш тантай золгож байна	
Редакцийн зурвас
Цаг үе, үйл явдал
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле
хичээлийн явцтай танилцлаа
БМДИ-арга зүйчид теле хичээлийг
амжилттай зааж байна
Теле хичээлийн эргэн тойронд
БМДИ-ийн 2020 оны эхний
улиралд хийсэн онцлох
ажлууд
Дугаарын зочин
Эр төвшин байж гэр төвшин, гэр төвшин
байж төр төвшин байдаг
Арга зүйч бичиж байна
Зайн сургалтын тухай
Математикийн агуулгыг эдийн засаг,
санхүүгийн мэдлэгээр баяжуулах нь
ЕБС-ийн удирдах ажилтны ажлын
байрны чиг үүргийн өөрчлөлт
Тэгш хамруулан сургахад орон нутаг
сургалтын байгууллага, хэрхэн ажиллах
вэ?
Хөгжиж хамгаалагдсан хүүхдээ
хүмүүжиж төлөвшсөн шудрага иргэн
болгоцгооё
Хувь хүний хөгжил ба өөрчлөлт
Судалгааны нийтлэл
Бодлогын Аксиоматик Диконструктив
Үндэс, Найдвар, Тохирц
Дурсамж
Тухайн багш ямар ажиллагаатай вэ?
гэдгийг сурагчийн дэвтэрээр дүгнэдэг
байлаа
Аяны богц
Япон улсын Осака хотод сургалтад
хамрагдсан тухай
Туршлагаа хуваалцахуй
Монгол Улсын Зөвлөх багш нар зөвлөж
байна
Багшийн хөгжил 3
itpd.mn
РЕДАКЦИЙН ЗУРВАС
Багшийн мэргэжил дээшлүүлэх
институт нь 2012 онд байгуулагдсан
бөгөөд БСШУС- ын Сайдын 2018 оны
08 сарын 01-ны А/482 дугаар “Бүтэц
орон тоог шинэчлэн батлах тухай”
тушаалын дагуу бүтэц орон тоонд
өөрчлөлт орж Захиалгат сургалтын
алба нь Сургалтын байгууллагын
менежментийн алба болон
өөрчлөгдсөн.
Иймд тус албаны чиг үүрэг СӨББ,
ЕБС-ийн удирдах ажилтан захирал,
эрхлэгч, сургалтын менежер, бусад
ажилтан буюу нийгмийн ажилтан,
цэцэрлэгийн арга зүйч, дотуур
байрын багш, номын санч, тусгай
хэрэгцээт болон насан туршийн
боловсролын багш нарын мэргэжил
дээшлүүлэх үндсэн сургалт болон
захиалгат, төрөлжсөн сургалтыг
зохион байгуулж байна.
Тус албанаас зохион байгуулсан
онцлох ажлуудыг дурдвал:
•	 Цэцэрлэгийн туслах
багшийн сургалт 2015
оны 06 сараас 10 сард төрөлжсөн
сургалтын хүрээнд үндэсний
хэмжээнд төрийн болон төрийн
бус өмчийн цэцэрлэгийн 4681
туслах багшид сургалт зохион
байгууллаа
БМДИ-ийн Сургалтын байгууллагын менежментийн албаны хамт олон
•	 Анги удирдсан багшийн
сургалт Суурь боловсролын
сургалтын цөм хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд тогтвортой
хөгжлийн үзэл санааг сургалт,
үйл ажиллагаанд тусгах
зорилгоор ЕБС-ийн 6-9-р ангийн
анги удирдсан багш, нийгмийн
ажилтнуудад зориулсан үндэсний
хэмжээний сургалтыг 2015 оны
10-р сарын 16-аас 10-р сарын
27-нд 3 ээлжээр 11 бүсээр нийт
5795 багшид сургалт зохион
байгууллаа.
•	 Туршлагатай багш
нарын уулзалт,
хэлэлцүүлэг 2015-2016
онуудад Үндэсний хэмжээнд
“Багшлах арга зүй-тэргүүн
туршлага” уулзалт хэлэлцүүлэг
зохион байгуулж хоёр удаагийн
гарын авлага гаргасан байна.
•	 Дотуур байрын багш,
жижүүрийн сургалт
2018 онд баруун бүсийн (Увс,
Завхан, Говь-Алтай) дотуур
байрын багш, ажилтанг (жижүүр)
хүүхдийн хөгжил, оролцоо,
хүүхэд хамгааллын чиглэлээр
чадавхжуулж, мэргэжил арга зүйн
дэмжлэг үзүүлэх зорилгоор 314
багш, ажилтны ажлын байран
дахь сургалтыг амжилттай зохион
байгууллаа.
•	 Сургалтын менежер,
цэцэрлэгийн арга
зүйч нарын сургалт,
зөвлөгөөн 2019 онд
БСШУСЯ, БМДИ, БХ, БҮТ-
тэй хамтран цэцэрлэгийн
арга зүйч, ЕБС-н сургалтын
менежерийн манлайлах ур
чадвар, менежментийн чадавхийг
дээшлүүлэх, багшид мэргэжил
арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын
чанарыг сайжруулах зорилгоор
сургалт зөвлөгөөнийг үндэсний
хэмжээнд 5 бүсээр нийт 1988 хүнд
хүрч ажиллалаа.
Сургалтын байгууллагын
менежментийн алба нь 2020 онд
нийт 903 багш, ажилтанд мэргэжил
дээшлүүлэх сургалтыг зохион
байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд
үндсэн сургалтын гарын авлагаас
гадна дээрх ажлуудын хүрээнд ном,
гарын авлага боловсруулан гаргасан
байдаг. Энэ удаа ч манай албаны
зүгээс БМДИ-ийн 2020 оны “Багшийн
хөгжил” сэтгүүлийн эхний дугаарыг
эмхтгэн боловсруулж та бүхэндээ
хүргэж байна.
НОМЫН ЦАГААН БУЯН
ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
4	 2020 оны 1 дүгээр улирал
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
ЦАГ ҮЕ ҮЙЛ ЯВДЛЫН
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН
ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.
Дэлхийн улс орнуудад хурдацтай
тархаж буй шинэ төрлийн
коронавирусийн халдварын эрсдэлээс
урьдчилан сэргийлэх зорилгоор
2020 оны 3 дугаар сарын 30-ны
өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл
ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан
БСШУСЯ болон Монголын
Телевизүүдийн холбоо хамтран
Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий
боловсролын 1-12 дугаар ангийн
сурагчдад сургалтын хөтөлбөрийн
агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол
үүсэхээс сэргийлэх зорилгоор Теле
хичээлүүдийг бэлтгэн хүргэж байгаа
билээ. Теле хичээлийн бичлэг хийх үйл
явцтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг
танилцаж, хичээл бэлтгэн зааж байгаа
багшнарынсанаабодлыгсонсож,хичээл
бэлтгэхэд чиглүүлэн ажиллаж байгаа
БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын
хүрээлэнгийн судлаачид болон хамтран
ажиллаж байгаа Телевизүүдийн
ажилтнууд болон дохионы хэлний багш,
хэлмэрч орчуулагчид зэрэг хүмүүст
онцгой нөхцөл байдалд хүчин чармайлт
гарган ажиллаж байгаад нь талархал
илэрхийллээ.
БМДИ-ийн
захирал, арга
зүйчид теле
хичээл амжилттай
зааж байна
БМДИ-ийн дэд захирал Д.Энх-амгалан
/Физик,9-р анги Сэдэв:“Омын хууль”/
Арга зүйч Д.Нямсүрэн, багш Б.Батдорж
/Газар зүй,12-р анги Сэдэв: Хуурай газрын ус/
Арга зүйч С.Пүрэвсайхан, Б.Цэцэйхэн 3нас
/СӨБ, Бага бүлэг Сэдэв:
Хөдөлгөөн-Эрүүл мэнд/
Багшийн хөгжил 5
itpd.mn
Арга зүйч Б.Гэрэлтогтох,багш Ж.Оюунбилэг
/12-р анги Дизайн зураг зүй, Мэдээллийн технологийн хичээлийн
интеграц Сэдэв: “Хүүхэлдэйн кино бүтээхүй”/
Арга зүйч Ш.Энх-Амгалан
/2-р анги математик
Сэдэв: “Тэгш хэмтэй дүрсийг таних”/
Арга зүйч Ц.Нарантуяа багш Л.Орхонтуул
/2-р анги Иргэний ёс зүй хичээл Сэдэв:”Талархал”/
Арга зүйч Б.Энхзаяа,
Н.Отгонбаяр Монгол Сингапур сургуулийн захирал
/12-р анги, Физик Сэдэв: Мэдрэгч элементүүд/
Арга зүйч С.Алдармаа
/9-р анги Англи хэл Сэдэв:” Survivor's tales”/
Арга зүйч Д.Даваасүрэн
/11-р анги Математик Сэдэв: “Хүрэл тогооны эзлэхүүн”/
6	 2020 оны 1 дүгээр улирал
БАГА БОЛОВСРОЛ
ДАХЬ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
Н.Мөнхбаяр
(БМДИ, Суралцагчийн хөгжлийн албаны дарга)
Сургуулийн өмнөх боловсрол, бага
боловсролын чиглэлээр 2 дугаар
сард 211 хичээл, 3 дугаар сард 162
хичээл нийт 373 хичээлийг бэлтгэн
хүргээд байна. Теле хичээлийг 170
гаруй багш, дохионы хэлний багш,
хэлмэрч орчуулагч болон БМДИ-
Хүн ба нийгэм
Хүн ба нийгэм теле хичээ-лийг
сурагчдад хүргэхдээ тайлбарласан
бичлэг үзүүлэх, хариултын
хувилбарыг хэлэх байдлаар зохион
байгуулав. Теле хичээл бэлтгэсэн
багш нар хэрэглэгдэхүүн бэлтгэх,
цахим хэрэглэгдэхүүн ашиглахдаа
харилцан туршлага хуваалцаж, бие,
биенээсээ суралцаж ажиллав. Мөн
багш нар бүтээлч хандлагаар маш
олон хэрэглэгдэхүүнийг сурагчдад
харагдахуйцаар хэвлэж ашиглав.
Мөн интеграц хичээлийн үед багш нар
бие биенээсээ суралцсан, арга зүйчид
бусдад зөвлөсөн, хамтарч ярилцсан
нь олон давуу талыг бий болгож
байлаа. Тухайлбал хамтарч бэлтгэсэн
интеграц хичээлүүд нэг зүйлийн
талаар өөр өөр хичээлээр дамжуулаад
ойлгож авч болдог юм байна гэдгийг
харуулснаараа онцлог байлаа. Өөрөөр
хэлбэл технологийн хичээл дээр
дүрсийг тэгш хэмтэй нугалахдаа л
математикийн хичээлээр үзсэн тэгш
хэмийн тухай ойлголтоо ашиглах
хэрэгтэй юм байна, зохиолоос уншаад
ойлгосноо зургаар илэрхийлж болох
юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээж
ажиллалаа.
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
ийн арга зүйчид, Боловсролын
хүрээлэнгийн судлаачид зэрэг 100
гаруй зөвлөх, чиглүүлэгч, телевизийн
сэтгүүлч, зураглаач, найруулагчид
хамтран бэлтгэв. Теле хичээлийг тэгш
хүртээмжтэй дохиожуулан хүргэхээр
Тусгай 29 дүгээр сургуулийн багш нар,
тэр дундаа сонсголын бэрхшээлтэй
багш нар сэтгэлийн дуудлагаараа,
дохионы хэлмэрч орчуулагч багш нар
сайн дураараа дэмжин ажилласаар
байна.
Теле хичээлийн үед эцэг эхчүүд
хүүхэдтэйгээ хэрхэн ойлгож харилцах,
дэмжих, хамтдаа суралцах, үр
хүүхдэдээ үзүүлэх нөлөөллийн талаар
зөвлөгөө мэдээллийг Улаанбаатар
Их сургуулийн багш, гэр бүл судлаач
доктор Б.Оюун-Эрдэнэ, албаны дарга
Н.Мөнхбаяр нар бэлтгэн хүргэлээ.
Орчин: Сурагчдад хичээлийг илүү
сонирхолтой байлгах үүднээс орчин
бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүнд.
Багшийн хөгжил 7
itpd.mn
МУБИС-ийн ЕБС-ийн лицей
сургуулийн монгол зан заншлын
танхимд 5-р ангийн Хүн ба нийгэм”
хичээлийн монгол ахуй амьдрал,
эрхлэх аж ахуйн онцлогийг харуулсан
хичээл, 2-р ангийн Монгол хэлний
хичээлийг явууллаа.
Биеийн тамирын танхимын хананд
байрлуулсан Монгол орны газрын
зургийг ашиглан “Эх орны байгалийн
онцлог, үзэсгэлэнт газрууд” сэдвийг
бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл бичлэг
явуулахад тохиромжтой орчныг
судалж, өөр өөр орчинд хичээлээ
бичлээ.
Мөн биеийн тамирын хичээлд дээс,
резин ашиглан хөлийн түлхэлт
сайжруулах, хөдөлгөөнт дасгал
хөдөлгөөнийг заахад хэрэглэгдэхүүн
болон орчны нийцлийг тохируулах,
хөгжмийн хичээлийн "Нотоор
хөгжимдөх" сэдвийн хүрээнд нэг багш
дагнан зааж анги бүрт эзэмших чадвар,
залгамж холбоог смарт самбар бүхий
ангид явуулсан нь багш нарын ажилд
маш их дэмжлэг болжбайлаа.
Монгол хэл
Багшийн мэргэжил дээшлүүлэх
институтийн арга зүйчид болон
боловсролын хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтнууд хичээл
заасан бага ангийн багш нарт цахимаар
холбогдон арга зүйн зөвлөгөө өгөв.
Ингэхдээ 3-5-р ангийн монгол хэлний
хичээлийн агуулга, залгамж холбоо,
мэдлэг, чадвар, хандлага, заах сэдвийн
эхийг сонгон төлөвлөлт хийсэн.
Монгол хэлний хичээл нь эх дээр
ажиллахад багшийн үлгэрлэн унших,
дасгал даалгаврыг ойлгомжтой, сурагч
уншиж ойлгох, дэвтэртээ бичиж
тэмдэглэх хугацааг нарийн төлөвлөх
нь чухлыг зөвлөлөө.
Математик
Дүрсийг нэрлэх, нугалах аргаар
тэгш хэмтэй дүрсийг таниулахдаа
багш бодит үйлдлээр болон видео
хэлбэрээр сурагчдад бүх боломжоор
таниулах арга зүйг хэрэгжүүлэв.
Мөн тэгш хэмтэй дүрсийг ашиглан
загвар зохиож, сурагчдын бүтээлч
үйл ажиллагааг өрнүүлсэн үр дүнтэй
хичээл боллоо. Харин сурагчдын
дэвтэрт дараах тэмдэглэл хийгдсэн
байна.
Хүн ба байгаль
Хүн ба байгалийн теле хичээлээр
сурагчдын сурах арга барилын
хөгжилд хувь нэмэр оруулах
зорилгоор бодит туршилтыг хийж,
туршилтын үр дүнг самбарт (бичгээр
болон зураг, хүснэгтээр) илэрхийлэн
бичихэд анхаарч ажиллалаа. Учир
нь 4-р ангийн хүн ба байгалийн
сургалтын хөтөлбөрт сурагч нь
ажиглалт, туршилтын явц, үр дүнг
бичвэр, зураг, хүснэгт, диаграммаар
илэрхийлэх чадвартай болсон байхаар
тусгасан (БСШУСЯ, Бага боловсролын
сургалтын хөтөлбөр, 2019). Хичээлийн
явцыг харуулсан самбар бичилтийн
санааг та бүхэнд танилцуулж байна.
IV ангид “Соронзон үйлчлэл”
сэдвийн теле хичээлийг 4.2м Төмөр
/бичгийн хавчаар/-ийг соронзон
чанартай болохыг соронзон ашиглаж
тодорхойлох суралцахуйн зорилтыг
хүрээнд зохион байгуулав.
8	 2020 оны 1 дүгээр улирал
СУРГУУЛИЙН ӨМНӨХ
БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН
ЯВЦ
Сургуулийн өмнөх боловсролын
сургалтын хөтөлбөрийн агуулга
нь хүүхдийн эзэмших чадвар,
тэдгээрийн гурван түвшнээс бүрдсэн.
Хөтөлбөрийн агуулгыг бага насны
хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй,
нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд
чиглэсэн дараах суралцахуйн
чиглэлээр хэрэгжүүлсэн.
1.	 Хөдөлгөөн, эрүүл мэнд
2.	 Хэл яриа
3.	 Байгаль, нийгмийн орчин
4.	 Математикийн энгийн
төсөөлөл
5.	 Хөгжим
6.	 Дүрслэх урлаг
Нийгэмшихүйн суралцахуйн
чиглэлийн чадвар /агуулга/-ыг
суралцахуйн чиглэл тус бүрийн
агуулгатай интеграцчилан, төлөвлөж
хэрэгжүүлсэн.
Сургалтын агуулгыг дараах 2 төрлөөр
боловсрууллаа:
•	 Хүүхдийн нас, биеийн хөгжлийн
онцлогт нийцүүлсэн 2020.02.03-
14ний хүртэлх 14 хоногт бага,
дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус
бүрээр нийт 30 хичээлээр 300
цагийн агуулга
•	 Хүүхдийн хөгжлийн онцлогт
нийцүүлэн 2020.02.17-03.28ний
хүртэлх хугацаанд бага, дунд
бүлэг буюу I, II түвшин, ахлах,
бэлтгэл бүлэг буюу II, III түвшин
тус бүрээр нийт 50 хичээлээр 500
цагийн агуулга мөн сургалтын
агуулгыг цэцэрлэг болон
хувилбарт сургалтад хамрагддаг,
хамрагдах боломжгүй хүүхдүүдэд
нэгдсэн нэг ойлголт өгөх сэдэв,
арга зүй, хэрэглэгдэхүүн зэргийг
цогц байдлаар төлөвлөсөн.
Сургалтын хэрэглэгдэхүүнийг РРT,
видео, аудио, зурган болон бодит
үзүүлэн хэлбэрээр бэлтгэж, хүүхдийн
амьдралд ойр байх эрүүл ахуй, аюул
осолгүй байдлыг харгалзан байх
зарчим баримталлаа. Мөн багш нар
сургалтынявцадосолаюулгүйбайдлыг
ямагт анхааруулж, сануулж байв.
Теле хичээлийн боловсруулалтын
нэгдсэн нэг загвар боловсруулж,
ойлголтоо нэгтгэсэн. Жишээ нь:
Сургуулийн өмнөх насны хүүхдийн
онцлогт тохирсон асуулт асуух
(сэргээн сануулах, бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх асуулт), эцэг эх, гэр бүлийн
гишүүдийг идэвхжүүлэх, чиглүүлэх
асуулт (хүүхдийн нас, бие сэтгэхүйн
онцлогийг хүүхдийн хийх үйлтэй
холбож, дэмжин ажиллах талаарх
асуулт), төгсгөлд гэр бүлийн гишүүдэд
зөвлөмж өгөх (хичээлээр олгож буй
мэдлэг, чадварыг гэр бүлийн гишүүд
хүүхэдтэйгээ хэрхэн хамтарч хийх,
бататгах, хүүхдийн төлөвшилд ямар ач
холбогдолтой вэ гэдгийг) хэлбэрээр
зохион явуулсан.
Бага насны хүүхдийн хөгжилд
сургалтын орчин их чухал байдаг.
Орчин бол гуравдагч багш гэж үздэг.
Тиймээс теле хичээлийг орчин үеийн
тохижилттой, ашиглалтад ороод
удаагүй ХУД-ийн 46-р цэцэрлэгт 30
хичээл, БЗД-ийн 146-р цэцэрлэгт 40
хичээл, Ардын өв уламжлал, ёс заншил,
монгол ахуйг харуулсан орчинтой
СХД-ийн 170-р цэцэрлэгт цагаан сарын
баяртай холбоотой 10 хичээлийнг тус
тус бичүүллээ.
2020.02.24-28ны хооронд Монголын
уламжлалт цагаан сарын баяр
тохиосон тул бага насны хүүхдийг
Монгол ахуй (эсгий гэр, Монгол дээл),
уламжлалт тоглоом (шагай шүүрэх,
чулуутаалцах),Монголбийбиелгээтэй
(ахуйн биелгээ, мэндчилгээний
биелгээ) танилцуулах агуулгыг
БСШУСЯ-ны СӨБ-ын бодлогын
газрын мэргэжилтэн Боловсролын
хүрээлэнгийн ЭША, БМДИ-ийн арга
зүйчид хамтран боловсруулж, багш
бүр өөрсдийн хичээлийг зааж, агуулга,
арга зүй, хэрэглэгдэхүүн зэрэгт
зөвлөмж, зөвлөгөө өгч сайжруулан
ажиллав.
Багш нар таван хошуу малын зурагтай,
эргэдэг, эвлүүлдэг ширээг тойрон сууж
байна.
Хэл яриа хичээлийн “Таван хошуу мал”
сургах тоглоомыг багш нар хамтран
зохион байгуулж, оролцсон.
Дуулах, бүжиглэх, жүжигчилсэн
тоглолт үзүүлэх хэсэгтээ хүүхдүүдийн
сайн танил Бөмбөөлэй, Соосой нартай
хамтран оролцсон.
Дохионы багш нар бичлэгийн
явцад хамт байж, багш нараас асууж
тодруулах зүйлээ ярилцаж, хүүхэд
бүрт теле хичээлийг тэгш хүртээмжтэй
хүргэхэд сэтгэл гарган ажиллав.
Олон хүний хүчин чармайлт,
хичээл зүтгэлээр бий болсон теле
хичээлүүдийг сурагчдадаа хүргэхэд
хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа
мянга мянган багш нартаа болон
хамтран ажиллаж байгаа эцэг эхчүүд,
хичээн суралцаж байгаа сурагчдадаа
талархал илэрхийлье.
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
Багшийн хөгжил 9
itpd.mn
ЕБС-ИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН
ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
Ш.Оюунцэцэг, Ч.Гажиддулам
/ БМДИ, Түүх нийгмийн ухааны багшийн
хөгжил хариуцсан аргазүйч/
ЕБС-ийн дунд, ахлах ангийн теле
хичээлийг Сургалтын албаны 12 арга
зүйч батлагдсан агуулгаар хичээл
заах багш нарыг сонгож, хичээлдээ
бэлтгэхэд нь мэргэжил арга зүйн
зөвлөгөө өгч ажиллав. 2 дугаар сард
120 багш хичээл зааснаас 15 хичээлийг
20 минутаар 207 удаа, 4 хичээлийг
5 минутаар 46 удаа заасан байна.
Өөрөөр хэлбэл, нийт 253 агуулгаар
хичээл бэлтгэж, сурагчдад хүргэсэн
байна. Үүүнийг хүснэгтээрүзүүлбэл:
Хичээл
Заасан
багш
Анги
YI YII YIII IX X XI XII Нийт
МХУЗ
Монгол хэл
18
4 2 2 2 1 1 1 13*20’
Уран зохиол 2 2 2 2 1 1 2 12*20’
Үндэсний бичиг 2 2 2 2 1 2 2 13*20’
ТНУ Нийгэм судлал 10 1 1 1 2 2 7*20’
Түүх 1 2 2 2 2 2 11*20’
Гадаад хэл Англи хэл 7 2 2 2 2 2 2 2 14*20’
Орос хэл 6 2 2 2 2 2 2 12*20’
Математик 16 4 4 4 4 4 4 4 28*20’
Мэдээлэл зүй 7 1 1 1 1 1 1 1 7*20’
Физик 10 2 2 2 2 4 4 6 22*20’
Хими 9 1 2 2 2 4 4 6 21*20’
Биологи 7 2 2 2 2 4 4 6 22*20’
Газарзүй 9 1 1 1 2 2 4 11*20’
ДУТ
Дүрслэх урлаг
8
1 1 1 3*20’
Дизайн технологи, 1 1 1 1 2 2 2 10*20’
Нийт 107 23 27 27 26 32 33 39 207*20’
Эрүүл мэнд 2 1 1 1 1 1 1 1 7*5’
Биеийн тамир 7 2 2 1 2 3 2 2 13*5’
Хөгжим 2 1 1 1 1 1 1 1 7*5’
Иргэний ёс зүйн боловсрол 2 3 1 2 3 2 3 4 18*5’
Нийт 13 7 5 5 8 7 8 8 46*5’
120 30 32 32 34 39 41 47 253
Хоёрдугаар сарын 16-21-ний өдөр
буюу гуравдахь долоо хоногт
БСШУСЯ-ны шийдвэрээр 6-12 дугаар
анги тус бүрд 5 удаа 20- 40 минутын
хугацаатай 35 интеграц хичээл
бэлтгэв. Эдгээрээс хоёр хичээлээр 25;
гурван хичээлээр 8; дөрвөн хичээлээр
хичээл 2 удаагийн хичээлийн багш
нар хамтран бэлтгэж, интеграц хичээл
заасан байна. Ийнхүү хичээлүүдийн
сургалтын хөтөлбөрийн суралцахуйн
зорилтын залгамж холбоог үндэслэн
тодорхой сэдвээр интеграц хичээл
заасан нь шинэлэг үйл ажиллагаа
болсон төдийгүй цаашид мэргэжлийн
багш нарт хамтарч ажиллах арга зүйн
санаа өгсөн байна.
Хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд
Монголчуудын уламжлалт баяр
цагаан сар болсонтой холбогдуудан
хичээлүүдийн агуулгыг Монгол
үндэсний уламжлал, соёл, зан
заншилтай холбон з аасан онцлогтой.
Энэ хугацаанд 6-9-р ангид 20, 10-12-р
ангид 15 удаа, нийт 35 удаагийн хичээл
заалаа.
Анги бүрийн хичээлийг бичих,
монтажлах, эфирээр цацахыг
телевизүүд хариуцан ажилласан. Үүнд:
6-р ангийн хичээлийг ТV5, 7-р ангийн
хичээлийг Боловсрол суваг, 8-р ангийн
хичээлийг TV8, 9-р ангийн хичээлийг
TV9, 10-р ангийн хичээлийг SBN, 11-р
ангийн хичээлийг Eagle, 12-р ангийн
хичээлийг Монгол HD телевиз тус тус
хариуцан ажиллав.
Тус албаны арга зүйчид хичээл заах
багш нарт зөвлөгөө өгч, дэмжин
ажилласны зэрэгцээ өөрсдөө хичээл
заалаа. Тухайлбал, Д.Нямсүрэн 12-р
ангид Батдорж багштай хамтран
«Хуурай газрын ус» сэдвээр газар
зүй, Д.Даваасүрэн 11-р ангид “Хүрэл
тогооны эзлэхүүн” сэдвээр матемаиик,
Н.Сайнбаяр 12-р ангид “Мөсөн шагайн
харваа ба физик” сэдвээр физикийн
хичээл тус тус заажээ.
Шинэ короно вирусын халдвараас
сэргийлж, хөл хорио тогтоосон үед
зохион байгуулсан теле хичээл дараах
онцлогтой болж байна. Үүнд:
1.	 БСШУСЯ, харьяа байгууллагууд
тус тусын чиг үүргийн
хүрээнд төдийгүй Монголын
телевизүүдийн холбоотой
хамтранажиллаж,хөлхорионыүед
тасарч байгаа агуулгыг сурагчдад
хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл,
Боловсролын хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтнууд, БМДИ-
ийн арга зүйчид, телевизийн
ажилтнууд бүгд нэг баг болж
ажиллаж чадлаа.
2.	 Тус инситутийн арга зүйчид
төдийгүй хичээл заасан багш нар
зайнаас буюу телевизээр хичээл
10	 2020 оны 1 дүгээр улирал
заах аргад шинээр суралцаж
байна. Зайн сургалтын хувьд шууд
харилцах суралцагчгүй орчинд
зөвхөн камер хараад хичээл заах
нь анги танхимд хичээл заахаас
ялгаатай гэдгийг багш нар ойлгож
авлаа. Зарим эцэг эхчүүд "Багш
хурдан ярьж байна, хүүхэд бичиж
авч амжихгүй байна" гэх зэргээр
шүүмжилж байгаа ч багш нарын
заах арга барил хичээлээс хичээлд
илүү сайн болж байгааг үнэлж
байна.
3.	 Теле хичээл нь урьдчилж
төлөвлөгдөөгүй, цаг үеийн
гэнэтийн шийдвэрээр хийгдсэн
ажил тул хичээл заасан багш нар
төдийгүй манай арга зүйчдийн
хувьд ч хичээлийн бэлтгэл хангах
цаг хугацаа бага байсан ч багш,
арга зүйч, эрдэм шинжилгээний
ажилтан нар бүхий л хүч чадлаа
дайчлан хамтран ажиллаж чадсан.
4.	 Теле хичээл нь сурагчдын хувьд,
анги танхимд зөвхөн багшаар
хичээл заалгаж сурдгаас гадна
бие даан суралцах, өөрийгөө
удирдаж суралцах өөр арга
хэлбэр байдгийг биеэр мэдэрсэн
нэг “боломж” гэж үзэхээр байна.
5.	 Теле хичээл бэлтгэх явцад багш
нар харилцан суралцаж, бэлтгэн
заасан хичээл бүр ХАМТЫН
ХИЧЭЭЛ байсан нь ихээхэн
онцлог байлаа.
6.	 Хичээлд бэлтгэхдээ тухайн
ангийн суралцахуйн зорилтын
хүрээнд эхлээд агуулгын судалгаа
хийж, сургалтын хөтөлбөр,
сурах бичиг боловсруулсан
багийн эрдэмтэн, судлаачдаас
зөвлөгөө авах, суралцагчдын нас,
сэтгэл зүйн онцлог, сургалтын
ӨВӨРМӨЦ орчинг тооцон арга
зүйн боловсруулалт хийж бид
чухалчлан ажилласан.
7.	 Агуулгын нягтралыг тооцох,
бага цагт чухал агуулгыг сонгон
боловсруулалт хийх, хүүхэдтэй
шууд харилцан ярилцахгүйгээр
хичээл заах, олон камерын өмнө
хичээлээ бичүүлнэ гэдэг бол
үнэндээ бидэнд СОРИЛТ бас
СУРАЛЦАХ БОЛОМЖбайлаа.
8.	 Багш хүнд байх эрхэм сайхан
чанаруудыг өөртөө шингээсэн
эрхэм багш нарынхаа мэдлэг, ур
чадвар, хүүхдийн төлөөх сайхан сэтгэлийн хүчээр теле хичээлээ амжилттай
бэлтгэн зааж, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих олон талт ажлуудын нэг
болох цахим сантай болж байна.
Иймд цаашдаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, зөвлөн туслах ажилдаа
энэхүү цахим хичээлийн санг ашиглах, багш нарт ажлын байран дээрээ хамтаараа
хөгжихөд арга зүйн дэмжлэг болох үнэт бүтээл болсон гэдэгт итгэж байна.
БМДИ-ийн арга зүйч нар арга зүйн зөвлөгөө өгч буй үйл явц:
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
Мэдээлэлийн технологи
Хөгжим
Интеграци хичээл
Байгалийн ухаан
Биологи, Эрүүл мэнд
Монгол хэл
Физик
Түүх, нийгэм
Гадаад хэл
Багшийн хөгжил 11
itpd.mn
Баянзүрх дүүргийн НТБТ-ийн багш, Б.Оюун-эрдэнэ
Газарзүй
Биеийн тамир
Технологи
Насан туршийн боловсролын хичээл
Теле хичээлээс суралцаж буй явц
Теле хичээлээс суралцаж буй явц
12	 2020 оны 1 дүгээр улирал
ВИДЕО ХУРАЛ АМЖИЛТТАЙ
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БМДИ-ээс Монгол Улсын засгийн
газрын тогтоол, БСШУС-ын сайдын
тушаалын хэрэгжилтийг хангах
хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн БСУГ,
хэлтсийн удирдлагуудтай 2020 оны
03 сарын 23-24 нд видео хурлыг
амжилттай зохион байгууллаа. Видео
хурлаар БМДИ-ээс 2020 оны мэргэжил
дээшлүүлэх үндсэн сургалтыг
онлайн хэлбэрээр зохион байгуулах
чиглэл, хорио цээр тогтоосонтой
холбогдуулан зохион байгуулж
байгаа теле хичээлийн явц, тулгарч
буй бэрхшээлийн талаарх мэдээллийг
харилцан солилцлоо. Аймаг, дүүргийн
БСУГ-уудаас өгсөн мэдээллээр теле
хичээлд сурагчдын хамрагдах хувь нь
77%-97% байгаагаас хамгийн өндөр
ирцтэй аймаг Сэлэнгэ, Орхон, Хэнтий
дүүрэг Сонгино-Хайрхан, Сүхбаатар
байлаа.
Теле хичээл зохион байгуулагдсанаар
багшнархарилцантуршлагасолилцох,
ажлын байрнаасаа зайн сургалт
явуулах мэдээлэл харилцаа технологи,
заах арга, ур чадвараа хөгжүүлэх
боломжууд гарч байна. Теле хичээл
нь сурагчдад зөвхөн анги танхимд
багшаар хичээл заалгаж сурахаас
гадна бие даан суралцах, өөрийгөө
удирдах арга барилд суралцаж
байна. Харин эцэг эхчүүдийн хувьд
хүүхэдтэйгээ ажиллах, хүүхдээ ойлгох
боломж нэмэгдэж байгаа нь БСШУС-
ын яамнаас дэвшүүлсэн сургууль,
багш, эцэг эхийн гурвалсан холбоог
бэхжүүлэх зорилтод ажил хэрэгжих
бүрэн боломж гэж үзэхээр байна.
Иймд манай БМДИ-ийн хамт олон, арга
зүйч нар маань хэдийгээр урьдчилж
төлөвлөгдөөгүй, улсын онцгой
комиссоос гарсан цаг үеийн гэнэтийн
шийдвэрээр хийгдсэн ажил ч гэсэн
Боловсролын хүрээлэн, Монголын ТВ-
ийн холбоо, МУБИС, Шинэ-Эрин, 20,
1 дүгээр сургууль, 46,170, 146 дугаар
цэцэрлэг, мэргэжлийн багш нартай
хамтран бүхий л чадлаа дайчлан
“ХАМТЫН ХИЧЭЭЛ”-ийг амжилттай
хэрэгжүүлж байна.
БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД
БМДИ-ИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД
ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
Багшийн хөгжил 13
itpd.mn
10 ДАХЬ ЖИЛИЙН ҮНДСЭН
СУРГАЛТ 66.6 ХУВЬ НЬ
ТАНХИМААР ЗОХИОН
БАЙГУУЛЛАА
БМДИ-ээс ЕБС, цэцэрлэг, МСҮТ-д
ажилладаг эхний болон 5, 10 дахь
жилдээ ажиллаж байгаа багш, удирдах
болон мэргэжил дээшлүүлэх үндсэн
сургалтыг зохион байгуулдаг. Энэ
хичээлийн жилийн үндсэн сургалтад
1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа
нийт 7600 гаруй багш бүртгүүлсэн
бөгөөд 1 сарын 06-аас 10 дахь жилдээ
ажиллаж байгаа багш нарын мэргэжил
дээшлүүлэх танхимын сургалт явагдаж
11 судлагдахууны нийт 999 багш
хамрагдаад байна.
БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРАХ БИЧИГ, ГАРЫН
АВЛАГА ГАРГАЛАА
БНСУ-ын Боловсролын яамны Глобал боловсролыг дэмжих төслийн хүрээнд
БНСУ-ын Жинжү Боловсролын их сургууль, МУБИС-ийн Багшийн сургууль,
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хэрэгжүүлж буй Монголын бага
боловсролын багш нарт зориулсан «Математик, Байгалийн ухааны хичээлээр
сургалтын контент хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх” төсөл
амжилттай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Бага боловсролын багш нар
болон тус мэргэжлээр суралцагч оюутан залууст зориулагдсан 4 багц сурах бичиг,
гарын авлагыг хамтарсан баг эрхлэн гаргалаа.
МАГАДЛАЛЫН ОНОЛЫН ЗААХ АРГА ЗҮЙН ТУРШЛАГА,
ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл,
урлагийн газар Ж.Нямжав багштай
хамтран багш,сурагчдын дунд сүүлийн
10 жилийн турш тасралтгүй сургалт
зохион байгуулж байгаа бөгөөд
Багшийн мэргэжил дээшлүүлэх
институттэй 2013 оноос өнөөг хүртэл
жил бүр эхний болон 5, 10 дахь жилдээ
ажиллаж буй багш нарт магадлалын
онол, түүнийг заах арга зүйгээр
зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
Энэ удаад тус аймгийн 6 сургууль
БМДИ-тэй хамтран “Магадлалын
онолын бэсрэг үзэсгэлэн”-г
Улаанбаатар хотод амжилттай зохион
байгууллаа.
14	 2020 оны 1 дүгээр улирал
ДОХИОНЫ ХЭЛНИЙ
ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН
ҮР ДҮН -ТЕЛЕ ХИЧЭЭЛД
Багшийн Мэргэжил Дээшлүүлэх
Институт (БМДИ) нийгмийн
шаардлага, хэрэглэгчдийн хэрэгцээнд
нийцүүлэн багшийн хөгжлийг дэмжих
үүргээ биелүүлж, 2017 онд “Дохионы
хэлний эрчимжүүлсэн сургалт”-ыг 29
дүгээр тусгай сургуулийн нийт багш
ажилтнуудад (85 хүн) анх удаа зохион
байгуулж байв. Сургалтаар сонсголын
бэрхшээлтэй хүүхдийн суралцах
онцлог, сонсголгүйн боловсролын
соёлын тухай ойлголтыг нэмэгдүүлэх,
судлагдахуун бүрээр нэр томьёо,
дүрэм тодорхойлолт, ухагдахууныг
дохиожуулах,дохионысангбаяжуулах,
дохионы хэлээр мэргэжлийн
хичээлийг заах багш нарын ур
чадварыг сайжруулахад чиглэсэн
олон сонирхолтой арга зүй дадлага
хичээлүүдийг төлөвлөн хэрэгжүүлж
байлаа. Дурдвал:
•	 Дохионы хэлний орчуулга, үгийн
салаа утгыг дохиогоор ялгах,
•	 Амны хайрцгаас унших, ойлгох
чадварыг хөгжүүлэх хөрвүүлэг
хийх,
•	 Тодорхой сэдвийн хүрээн дэх дохио
болон хос хэлээр харилцах,
•	 Дохионы хэлнээс бичгийн хэлэнд
хөрвүүлэх,
•	 Пантомимо үзүүлбэрээр хүүхдийн
танин мэдэхүйг дэмжин хөгжүүлэх,
•	 Хос хэлээр жишиг хичээл хамтран
бэлтгэж заах,
•	 Дохионы хэлний санг баяжуулах,
олон улсын дохиог судлан
харьцуулах
•	 Мэдээ нэвтрүүлэг, хичээл үйл
ажиллагаанд орчуулга хийж
дохиожуулах
сургалтын үеэр хиймэл дэлгэцээр
хэлмэрч орчуулагч хийх, өөр
хоорондоо дохионы хэлээр хичээл
заах дадлага сургуулилт хийж байсан
бол өнөөдөр цэнхэр дэлгэцээр теле
хичээл дохиожуулан хүргэжбайна.
СӨБ,ЕБС,насантуршийнболовсролын
хичээл улмаар элсэлтийн ерөнхий
шалгалтын зөвлөмжийг сурагчдад
тэгш хүртээмжтэй хүргэхэд сонсголын
бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр
сургуулийн 20 гаруй багш 320 орчим
хичээлийг дохиожуулан ажилласан
байна. (2020 оны 03 дугаар сарын
11-ний өдрийн байдлаар). Энэхүү
хариуцлагатай үйл ажиллагаанд
сонсголын бэрхшээлтэй багш нар,
сайн дурын хэлмэрч орчуулагчид
идэвхийлэн дэмжин оролцож байгааг
тэмдэглэхэд таатай байна.
Ч.Жаргал
(БМДИ, Тэгш хамруулан
сургах боловсрол хариуцсан
арга з үйч)
БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД
Дохионы хэлний эрчимжүүлсэн
сургалтын хөтөлбөрт тусгай хэрэгцээт
боловсролын олон улсын зөвлөх
Сургалтын үр дүнгийн үнэлгээ
график 1
100
80
60
92.6 90.2
71.9
52.3
67
52.3 47.6
57.3
40 23.5
20
дохионы
хэлнээс
33.3
амны бичгийн
хайрцагаас хэлнээс
хөрвүүлэх унших хөрвүүлэх
харилцан хос хэлээр
ярианы жишиг
дохио хичээл
сургалтын өмнөх сургалтын дараах
үнэлгээ хийж, ердийн сургуулийн
багш нар, боловсролын ажилтнуудад
үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион
байгуулах, сургалтын үр дүнд дахин
мониторинг хийхийг зөвлөмжилсний
дагуу БМДИ-ийн Төлөвлөлт
мониторенгийн алба (хуучин нэрээр)
үнэлгээ хийж үр дүнг тодорхойлсон
байдаг. Сургалтын өмнөх болон дараах
үнэлгээний харьцуулалтаар сургалтын
шууд үр дүн харагдаж байсан бол теле
хичээлийг дохиожуулан тэгш
хүртээмжтэй хүргэх үйл явцаар
сургалтын урт хугацаан дахь дам
үр дүн харагдаж байна. Багш нар
Багшийн хөгжил 15
itpd.mn
ЭР ТӨВШИН БАЙЖ ГЭР ТӨВШИН,
ГЭР ТӨВШИН БАЙЖ ТӨР ТӨВШИН
БАЙДАГ
Б. Оюун-Эрдэнэ
Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн
Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч
доктор, дэд профессор
“Багшийн хөгжил” сэтгүүлийнхээ
дугаарын зочны хоймортоо Олон
Улсын Улаанбаатарын Их сургуулийн
Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч
доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ
багшийг урин уншигчтантайуулзуулж
байна. Б.Оюун-Эрдэнэ багш Гэр
бүл судлалын мэргэжилтэн бэлтгэх,
иргэдэд гэр бүлийн боловсрол олгох,
судалгаа хийх чиглэлээр 10 гаруй жил
ажиллаж байгаа туршлагатай. Тиймээс
бидний энэ ярилцлага маш үнэтэй
зөвлөгөө мэдээлэл болж, уншигч
та өөрийн амьдрал ажилдаа заавал
тусгана гэдэгт бид итгэлтэй байна.
Ярилцлагаа гэр бүлийн үнэ
цэнэ юу вэ? гэсэн асуултаар
эхэлье.
Монголчууд гэр бүл төр улс хоёрыг
адилтгаж үздэг байсан. Эр төвшин байж гэр
төвшин, гэртөвшин байж төр төвшин байна
гэдэг. Төрийн ёс гэрийн ёсноос эхэлнэ
хэмээдэг. Тиймээсгэр бүлийн ёс бол төртэй
дүйцэх хэмжээний хүндэтгэл, заншил юм.
Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүний болон
хүүхэд, эхнэрийн байр суурь, үүрэг тэдний
өдөр тутмын амьдралын бүхий л харилцаа
тодорхойхэмхэмжээ,хүндэтгэлёсзаншилд
суурилдаг байсан. Хүндэтгэх, хайрлах,
хүнлэг харилцааг эрхэмлэх нь монгол гэр
бүлийн үнэт зүйл байсан бөгөөд энэ нь
монгол гэр бүл тогтвортой, эрүүл оршин
тогтнох гол үндэс суурь нь болдог. Үр
хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхсэн,
амьд байгаа цагтаа хөлийг нь дөрөөнд,
гарыг нь ганзаганд хүргэхсэн хэмээн аав,
ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарладаг
байв. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ чихийг
амьдад нь халууцуулахгүй юмсан гэж
хичээдэг. Өвөг дээдэс минь, үр хойч минь
гэсэн гурван үеийн хэлхээнд удам угсаа
гэр бүлийн нэр төрийг машид эрхэмлэдэг,
сэвтээх ямар нэг бусармаг зүйл хийхгүйг
хичээж ирсэн. Ер нь аливаа улс үндэстний
тусгаар тогтнол, оюун санааны гол дархлаа
нь уламжлал, соёл, ёс заншилдаа байдаг.
Энэ өнцгөөс харвал Монгол гэр бүлийн ёс
уламжлал алдагдана гэдэг нь монгол гэр
бүлийн дархлаа устаж байна л гэсэн үг.
Энэ үнэт зүйл яагаад
алдагдаад байна вэ?
Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна.
Нэгдүгээрт. Монголчууд бид нүүдлийн
соёл иргэншилтэй үндэстэн. Бидний
ихэнх соёл, үнэт зүйл маань энэ ахуй
соёлтой холбоотой. Гэтэл суурин амьдралд
шилжсэнээр бидний харилцаа хандлагын
үнэт зүйлийг бий болгож байсан эдгээр
зүйлүүд чимээгүй алга болж байна.
Маш энгийн жишээ хэлье. Монгол гэрт
амьдардаг гэрийн эзний малгай ямагт
гэрийн хойморт байдаг. Аавынхаа
малгайг дээш нь тавиарай гэдэг
зөвлөмжөөр хүүхэд өсч эндээс
аавын хүндлэл эхэлж байдаг. Орчин
үед орон сууцанд амьдардаг бол ихэнх
тохиолдолд үүдэнд хувцсаны өлгүүр дээр
тавих жишээтэй. Монгол гэр бол сурган
хүмүүжүүлэх, зөв дадал суулгах маш өндөр
ач холбогдолтой сууц юм шүү дээ.
Хоёрдугаарт. Дэлхий даярчлагдаж
эхэлсэн. Монголчуудын хувьд гадаад
ертөнц нээлттэй болсон. Хүссэн ч хүсээгүй
ч амьдралын хэв маяг орчин үеийн болж
байна. Залуусын нэгнээсээ хүсч хүлээдэг
зүйл өөр болж байгаагаас гадна гэр бүлд
хандах хандлага өөрчлөгдөж байна.
Болохгүй бол салчихна, яасан ч яах вэ?
гэсэн сэтгэхүйтэй болж, гэр бүлийн
харилцаанд хариуцлагагүй хандаж байна.
Үүнээс шалтгаалж салалтын тоо өсч байна.
Гуравдугаарт. Монголчуудын үр
хүүхдэдээ боловсрол олгох, сургаж
хүмүүжүүлэх, амьдралд бэлтгэх үйл
явцад гэрийн сургалт, гэр бүлийн сурган
хүмүүжүүлэх ёс чухал байр суурьтай
байсан. Гэвч өнөө цагт гэрийн сургалт
бус танхимын сургалтаар боловсрол
эзэмшүүлэх үйл явцад илүү их анхаарч
цаг зарцуулдаг болсон. Ээж аавууд
завгүй болсон учраас хүүхдээ сургуульд
даатгаж найддаг болсон. Гэтэл манай
боловсролын тогтолцооны агуулгад гэр
бүлийн боловсрол олгох, хувь хүнийг
амьдралд бэлтгэх хэрэглээний боловсрол
дутмаг байгаа нь орчин үеийн гэр бүлийн
амьдралын сөрөг асуудлууд үүсэх нэг
шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл гэр
бүлийн амьдралд бэлтгэгдээгүйгээс үнэ
цэнэ алдагдаад байна.
Өнөө үед аав ээжийн үүрэг
хариуцлага ямар байна вэ?
Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг
Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн
10 дугаар зүйлийн 3-т “Гэрлэгчид нь
бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн
хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд
нь бие биеэ халамжлах, хүндэтгэх,
тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд
шаардагдах эдийн засгийн нөхцөлийг
бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг
зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр
хүчирхийлэхгүй байх, угийн бичиг
хөтлөх үүргийг адил хүлээнэ” хэмээн
эхнэр, нөхрийн эрх, үүргийг заасан байдаг.
Үүнээс гадна тус хуульд эцэг, эх болон
хүүхдийн эрх, үүрэг, төрөл, төрөгсдийн
эрх, үүрэг гээд гэр бүлийн харилцаанд
үүсэх олон эрх, үүргийн зохицуулалтыг
тусгасан. Мөн “Хүүхдийн эрхийн тухай”,
“Хүүхэд хамгааллын тухай” хуулиудад ээж,
аавын үүргийг хуульчилсанбайгаа.
Гэвч сүүлийн үеийн судалгаанууд болон
гэмт хэргийн тоо баримт, кейс мэдээллээс
харахад аав ээжийн үүрэг хариуцлага сул
байгаа. Нэн тэргүүнд гэр бүлийн амьдралаа
тогтвортой авч явах шаардлагатай
байна. Үүнд хувь хүний суурь хүмүүжил,
боловсрол, хандлага, тэвчээртэй, тууштай
16	 2020 оны 1 дүгээр улирал
байдал нэн чухал. Гэр бүл салалт гэдэг энэ
хариуцлагагүй байдлын ард хүүхэд сэтгэл
зүй, оюун бодол, амжилттай сайн сурах,
хөгжих боломж, ирээдүйн амьдралаараа
хохирч байна. Аав ээжүүдийн хоорондын
харилцааны таагүй байдлын золиос
хүүхдүүд болсоор байна.
Ээж, аав болсон л бол хүүхдийн эрх
ашиг, хүсэл сонирхлоор таны эрх
ашиг хязгаарлагдана гэдгийг ямагт
санах ёстой. Дараагийн түвшинд
хүүхдийн хувьд ээж, ааваасаа хүсэн
хүлээж байдаг хэрэгцээнүүдийг хангах
шаардлагатай. Хүүхэд тань таниас юу
хүсч байна вэ? Энэ бол таны гүйцэтгэх
ёстой үүрэг. Хамт тоглохыг, тэврүүлэхийг,
бэлэг авахыг, магтуулахыг хүсч байна уу?
Юу хүсч байна вэ? Үүнийг та асуудаг уу,
эсвэл мэдэрч чаддаг уу? гэдгийг анхаарах
хэрэгтэй.
Аав, ээжүүд хүүхдийн
төлөө өдөр бүр үүнийг
л хийх хэрэгтэй гэсэн
зүйлийг та хэлээч.
Аав ээжүүдийн хамгийн том алдаа бол
завгүй. Тэгэхээр энэ алдааг бүү гарга.
Хүүхдийнхээ төлөө зав гаргах хэрэгтэй.
Тэгэхлээр 6 зүйлийг зайлшгүй хийгээсэй
гэж хүсч байна.
1.	 Хүүхдээ сонс, ойлго. Таны хүүхэд юу
хэлж ярьж байна. Бас юу хэлэхийг
хүсч байна вэ?
2.	 Хүүхдээ мэдэр. Таны хүүхэд юунд
гомдож, юунд баярлаж байна. Аливаа
бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж
байна гэхмэтээр.
3.	 Хүүхэдтэйгээ ярилц. Хэдий чинээ
ярилцана төдий чинээ хүүхдээ ойлгох
болно.
4.	 Хүүхдээ хайрла, үнэ цэнэтэй нэгэн
гэдгийг өдөр бүр мэдрүүлж байна.
Ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө
үнэлдэг, бусдыг хайрладаг нэгэн
болж өснө.
5.	 Хүүхдэдээ үр бүтээмжтэй цагийг
зориул. Хамтдаа тоглох, ном унших,
бүтээл хийх, хоол хийх гэх мэтээр.
6.	 Хүүхдэдээ тусал, дэмж, тэднийг магт,
сайшаа. Ингэснээр урам зориг авч,
өөртөө итгэлтэй болно. Хүүхдийнхээ
хийж буй зүйлийг сонирхдог аав, ээж
байххэрэгтэй.
Теле хичээлийн үед аав,
ээжүүд юуг анхаарах
хэрэгтэй вэ?
Гэртээ байдаг болон хувиараа хөдөлмөр
эрхэлдэг ээж, аавуудын хувьд магадгүй
хүүхэдтэйгээ хамт байгаа байх. Ажил
хийдэг аав ээжүүд ч ажлын цаг харьцангуй
гайгүйбайгаа. Энэ бол маш том боломж. Та
хүүхдэдээ хандаж хийхийг, хэлэхийг хүссэн
бүх зүйлээ энэ цаг хугацаанд амжуулаарай.
Үүний тулд дараах хэдэн зүйлийг хэлэхийг
хүсч байна. Үүнд:
Нэгдүгээрт. Хүүхдийнхээ хичээлийг
хийхэд тусалж дэмжихийн зэрэгцээ
үүгээрээ аав, ээж нь хэзээд чамд туслахад
бэлэн гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
Хоёрдугаарт. Хүүхдийн анхаарал
төвлөрч хичээл хийх орчин нөхцлийг аль
болох бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хичээл
хийж буй одоогийн бодит чадварыг үнэлж
урамшуулж байх хэрэгтэй.
Гуравдугаарт. Аав ээжүүд хоорондын
харилцаа, гэр бүлийн халуун дулаан
уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой
анхаарах шаардлагатай. Хамтын сайхан
цагуудыг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.
Тухайлбал:Аав ээжүүд өөрсдийгөө “Би
ийм хүүхэд байгаагүй”, “Бид эцэг эхийнхээ
үгнээс огт гарч байгаагүй”, “Томчуудын
үг бол хууль байсан” гэх мэтээр ярьдаг
нь тэдний хүүхэд насны амьдрал өнөө
үеийнхнээс тэс өөр байсантай нэг талаараа
холбоотой. Тэр үеийн хүүхдүүд эцэг
эх болон бусад томчуудын хамт мал аж
ахуй эрхлэх гэх мэт өдөр тутмын бүхий
л үйлдлийг хамтдаа хийж хоорондоо
харилцан ярилцах боломж ихтэй байсан.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээ
шаардлага, хүсэл мөрөөдөл, зан чанарыг
нь сайн мэддэг байсан төдийгүй хүүхдүүд ч
эцэг эхээ сайн мэддэг байжээ. Эцэг эхчүүд
хүүхдийг дөнгөж 1-2 нас гарантайгаас нь л
ясли, цэцэрлэгт өгч байна. Ажлын ачаалал
ихтэйгээс хамааран гэртээ бараг байдаггүй
эцэг эхчүүд нэмэгдсээр л байна. Харин
гэртээ хамт байх хэсэгхэн хугацаандаа
эцэг эхчүүд сошиалаар аялах, гэртээ ажлаа
хийх, зурагт үзэх, утсаар ярих зэрэгт хамаг
цагаа зориулдаг. Нэг гэрт амьдардаг хэдий
ч үнэн хэрэгтээ нэг нэгнээ сайн мэддэггүй
бөгөөд бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж
чаддаггүй хүмүүс их байна. Эхнэр нөхөр 2
бие биенээ хүндэтгэх, гэр бүлээрээ хамт
хооллох, өдөр бүр унтахаас нь өмнө
хүүхдэдээ ном уншиж өгөх, өглөөний
хоол хамтдаа идэх гэх мэт цагийг хүмүүс
чухал биш аар саар зүйл мэт боддог. Гэтэл
хүүхдийн зан чанар, зуршил, хүн чанар,
бие хүн, авьяас чадвар бүрэлдэн бий
болоход хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл
бол эдгээр зүйлс байдаг.
Дөрөвдүгээрт. Хүүхдэдээ зав
гаргаарай. Хүүхэд, гэр бүлээ зөвхөн
санхүүгийн асуудалгүй байлгах нь аав
ээжүүдийн үүрэг хариуцлага гэж ойлгодог
болсон байна. Хөдөлмөр эрхэлдэг болон
гэртээ хүүхдээ хардаг аав ээжүүдийн аль
аль нь хүүхдэдээ хэрхэн цаг гаргах талаар
төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэдтэйгээ
хамт байхыг л цаг гаргаж байна гэж
ойлгодог нь буруу юм. Өөрөөр хэлбэл
дийлэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ “Хамт
байх цаг”-аа тэдэнд цаг зав гаргаж
байна гэж эндүүрэн боддог. Эцэг эхчүүд
ажлын ачаалал, эхнэр нөхөр хоорондын
маргалдаан, ямар нэгэн зүйлд сэтгэл
ханамжгүй байдлаасаа болж хүүхдүүддээ
таагүй уур амьсгал бүрдүүлдэг. Өөрийнхөө
сэтгэлийн таагүй байдлаа хүүхдэдээ гаргаж
дарамталдаг эцэг эхчүүдийн хүүхэд аймхай,
зөрүүд болж хэрэгт төвөгт орооцолддог
байна.
-- Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг
гаргалгүй идэвхгүй төвөгшөөсөн
байдлаар харилцаж, эцэстээ энэ нь
хүүхдээ тоохгүй болтлоо даамжирдаг.
Хүүхдийнхээ хүссэн бүхнийг хүлээн
зөвшөөрч, үгээр нь байчихаад эцэст
нь тэсэхээ больсноор “Хүний үгэнд
ордоггүй” гэж загнаж, бүр аргаа бараад
гар хүрчэхэлдэг.
-- Хүүхдүүддээ цаг гаргадаггүй, анхаарал
халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд
гадуур тэнэх, PC тоглоомд донтох
зэргээр буруу замд ордог хэдий ч
эцэг эхчүүд энэ асуудал дээр хүүхэд
залуусын чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрөөх газар байхгүйтэй холбодог.
Гэвч энэ илүү өөрсдөдтэй нь холбоотой
байдаг.
Та одоо ямар асуудал дээр
голлон анхаарч ажиллаж
байна вэ?
Багш, судлаач нар мөн эцэг, эхчүүд
иргэдэд зориулан эрхлэн гаргадаг “Гэр
бүлийн боловсрол” сэтгүүл дээрээ илүү
ажиллахаар төлөвлөж байна. Сэтгүүл маань
улиралд 1 дугаар гардаг. Монгол шуудан
компаниар захиалан уншихын зэрэгцээ
номын дэлгүүрүүдээр худалдаалагддаг
байгаа. Тиймээс энэ сэтгүүлээр дамжуулан
илүү их мэдээлэл авах боломжтой. Учир
нь нэг удаагийн ярилцлагаар бүх зүйлийг
дэлгэрэнгүй ярих боломжгүй юм. Энэ
ярилцлагаас эцэг эхчүүд маань
олон зүйлийг ойлгож авсан
гэдэгтилтгэлтэй байна.
Таны цаашдын ажил
хөдөлмөрт өндөрт амжилт
хүсье.
Ярилцсан А.Дүүриймаа
ДУГААРЫН ЗОЧИН
Багшийн хөгжил 17
itpd.mn
ЗАЙН СУРГАЛТЫН ТУХАЙ
Ц.Ёндонсамбуу/yondonsambuu@itpd.mn/
Цуврал-1 Боловсролын социологи, сэтгэл
судлал хариуцсан арга зүйч
Шинэ төрлийн короновирусийн халдвар дэлхий нийтэд
хурдацтай тархаж буйтай холбогдуулан улсын онцгой
комиссоос хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа
билээ. Хорио цээрийн хугацаанд хичээл сургалтын үйл
ажиллагааг зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж
байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага,
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле
хичээл, харин их дээд сургуулиуд оюутнууддаа онлайн
хичээлийг зохион байгуулж байна.
Тиймээс зайн сургалтын талаар уншигч та бүхний
мэдлэгт нэмэр болох үүднээс дараах мэдээллийг
бэлтгэлээ.
Зайн сургалтын үүсэл
1728 онд Бостон сэтгүүлд долоо хоног бүр шуудангаар
дамжуулан суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан
хичээл хэвлэгдсэн нь зайн сургалтын хамгийн анхны
гэж хэлж болох хэлбэр байлаа. Харин орчин үеийн зайн
сургалтын анхны хэлбэр нь 1840-өөд онд Сэр Исаак
Питманы ашиглаж байсан загвар юм. Тэрээр сурагчдаас
ирсэн ил захидалд залруулга, засвар хийх байдлаар
буцааж явуулдаг байв.
Анхны захидал харилцааны сургууль нь 1873 онд “Гэртээ
суралцахыг дэмжих нийгэмлэг” нэртэйгээр АНУ-д
нээгдэж байв. Энэ цагаас хойш нэлээдгүй их сургуулиуд
захидал харилцааны курсуудыг ажиллуулж байжээ.
1965 онд Английн Боловсролын яам “нээлттэй их
сургууль” загварыг бий болгосон. Мөн Канад 1970
онд, Испани 1972 онд, Герман 1974 онд Англитай адил
загвараар нээлттэй их сургуулиудыг бий болгосон.
Эдүгээ ихэнх нээлттэй сургуулиуд зайн сургалтыг
ашиглаж байна.
1920-иод оны үед радио, 1930 -аад оны үед кино хурдан
тархах болсноор тэдгээрийг зайн сургалтад ашиглаж
эхлэв. 1938 он гэхэд АНУ-д 200 орчим хотын сургуулиуд,
25 мужид сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлгээр цацаж
байсан. Харин 1950 -аад оноос радио хичээлүүд багасч
телевизийн хичээлүүд түлхүү болж ирсэн бөгөөд теле
хичээлийн төрөл хэлбэрүүд ч олон болж ирсэн байна.
Интернэт технологи болон компьютерийн хувьсал
зайн сургалтын хөгжлийг түргэсгэж, зайн сургалтын
олон төрөл хэлбэр бий болоход нөлөөлжээ. Өнөөдрийн
дэлхий ертөнцийг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх
бөгөөд интернэт болон компьютерийн хөгжил нь
зураг дүрслэл, дуу, бичлэг, бичиглэлийг хүссэнээрээ
ашиглах боломжийг олгосон нь бид бүхний өдөр тутмын
сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна.
Ийнхүү зайн сургалтын хөгжлийг 1-р үе буюу захидал
харилцаанысургалт,2-рүебуюурадиоболонтелевизийн
нэвтрүүлгийг зайн сургалтад ашиглаж эхэлсэн үе, 3-р үе
буюу интернэтэд суурилсан үе гэж хувааж болохоор
байна.
ЗАЙН СУРГАЛТЫН
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
1728
Анхны захидлаар харилцах
сургалтын зарыг калеб филиппс гэгэч
нийтлүүлжээ.
1858
Лондоны их сургуульд
эрдмийн зэрэг хамгаалах
боломж дэлхий нийтэд
нээлттэй болов
1892
Чикагогийн их сургууль
захидал харилцааны сургалтыг
нэвтрүүлсэн анхны их сургууль
болов.
1920
Радиогийн хичээлүүд
цацагдаж эхлэв
1948
Жон вилкинсны баг
радиогоор коллежийн
сургалтыг явуулж эхлэв.
1969
Нэгдсэн вант улс телевиз болон
радиод түшиглэсэн нээлттэй их
сургуулийг үүсгэв
1999
Интернэт зайн сургалтад
хувьсгал бий болгов.
1840
Сэр Исаак Питман анхны
захидал харилцааны сургалтыг
явуулав
1873
Ану-данхны захидал
харилцааны сургууль нээгдэв.
1911
Квинсландын их сургууль
зайн сургалтыг нэвтрүүлэв
1930
Кино телевизийг сургалтад
ашиглаж эхэлсэн
1953
Хьюстоны их сургууль кредит
цагаар тооцох телевизийн
хичээлийг нэтрүүлэв
1970
Герман, Франц, Испани зэрэг
улсууд Английн жишгээр
нээлттэй их сургуулиуд байгуулав.
18	 2020 оны 1 дүгээр улирал
Зайн сургалтын хэлбэр: Зайн сургалт дээрх үе шатуудыг дамжин хөгжихдөө
олон төрөл, хэлбэрийг бий болгожээ. Мөн зайн сургалтыг хэлбэрээр нь шууд болон
шууд бус гэж 2 ангилж үздэг байна.
Дээрх зураглалыг ойлгомжтой болгох үүднээс шууд болон шууд бус зайн сургалтыг
харьцуулсан хүснэгтээр харуулъя.
Шууд бус зайн сургалт Шууд зайн сургалт
Хэзээ?
Нарийн төвөгтэй асуудлыг
эргэцүүлэх шаардлагатай үед
Хялбар асуудлыг шийдэх үед
Ажил, гэр бүл гэх мэт бусад хүчин
зүйлсийн улмаас шууд сургалтад
оролцох боломжгүй үед
Төлөвлөсөн байдаг
Яагаад?
Багш асуулт, даалгаврын хариуг
төдийлөн хүлээгээгүй байдаг учраас
суралцагчдад эргэцүүлэх, бодож
тунгаах цаг хангалттай гардаг.
Багшид хариуг тэр даруй хэлэх
шаардлагатай тул сурагчид илүү
хариуцлагатай ханддаг.
Хэрхэн?
Имэйл, блог, видео, аудио
материалуудыг ашигладаг.
Видео хурал, чат гэх мэт
шууд харилцааны хэрэгслүүд
Жишээ нь:
Суралцагч курсын ажил бичих,
диссертаци бичих, бусад
суралцагчдын материалыг уншаад
шүүмж, үнэлгээ өгөх зэргээр
суралцаж болно.
Багш суралцагчдад сэдвийг
хялбаршуулсан байдлаар тайлбарлах,
суралцагчид хоорондоо санаагаа
солилцох, төлөвлөлт зэргийг хийж
болно.
Зайн сургалт зохион байгуулах сургалтын загвар
Зайн сургалтад багшийн заавраар болон өөрийн удирдлагат сургалтын загварыг
ашиглаж байна. Зайн сургалтыг оюутнууд нэгэн зэрэг эхэлж, төгсдөг уламжлалт
загвар дээр суурилсан зайн сургалтын загварыг багшийн заавраар явах сургалт гэж
болох бөгөөд энэ нь тухайн сургалтын үргэлжлэх хугацаанд тааруулж суралцагч
бүхнийг амжуулах шаардлагатай болдог. Дээр үзсэн шууд сургалтын хэлбэрүүдийг
түгээмэл ашигладаг. Харин суралцагч өөрийн удирдлагат суралцах сургалтын
загвар нь илүү уян хатан суралцагч өөрийн цаг хугацаа, боломжид тааруулан
суралцах боломжтой хэдий ч сургалтын үргэлжлэх хугацаа хэдэн долоо хоног, сар,
жилээр ч сунжрах сул талтайбайдаг.
ESCP бизнесийн сургуулийн профессор Андрес Каплан (Andreas Kaplan), Майкл
Хаенлейн (Micheal Hanlein) нар зайн сургалтыг оролцогчдын тоо, зарцуулах хугацаа,
хэмжээ зэрэгт тулгуурлан дөрвөн бүлэгт хуваасан байна.
1.	 MOOCs(MassiveOpenOnlineCourses):Нээлттэйонлайнсургалтньоролцогчдын
тоог хязгаарладаггүй.
2.	 SPOCs (Small Private Online Courses):
Зөвхөн цөөн тооны оролцогчдод
зохион байгуулдаг онлайн курс
бөгөөд элсэлт шаарддаг.
3.	 SMOCs (Synchronous Massive Online
Courses): Уг нээлттэй курс нь
суралцагчдын тоонд хязгаарлалт
тавьдаггүй ч суралцагчдыг нэг
ижил цагт онлайн байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэр шууд сургалт гэсэн
үг.
4.	 SSOCs (Synchronous Private Online
Courses): Зөвхөн цөөн тооны
оролцогчид оролцох боломжтой
байх ба суралцагчдыг нэг ижил цагт
онлайн байхыг шаарддаг. Өөрөөр
хэлбэр шууд сургалт гэсэн үг.
Багшийн заавраар буюу цаанаас
өгөгдсөн зайн сургалтад багш нарын
ажлын ачааллыг бууруулах, сургалтын
хугацаа, шалгалтын хуваарь зэрэг нь
тогтсон байдгаараа давуу талтай ч
зарим оюутнууд хурдтай, зарим нь
хэтэрхий удаан байдаг тул оюутны
сурлагын түвшинд сөргөөр нөлөөлдөг.
Мөн ажил, гэр бүлийн байдал нь
суралцагчдад хуваарийн дагуу
суралцахад саад болдог.
Өөрийн удирдлагат суралцах сургалт
нь суралцагчдад урт хугацаанд
тогтмол суралцах, сургалтаа дарамт
багатайгаар дуусгах боломж олгож
байгаа ч дээр дурдсанчлан урт
хугацаагаар сунжрах, шалгалтын
материал задрах зэрэг сул талуудтай
байдаг байна.
Зайн сургалт нь цаг хугацаа,
санхүүгийн хувьд хэмнэлттэйгээс
гадна ихээхэн үр дүнтэй байдаг.
Зайн сургалтыг үр дүнтэй зохион
байгуулахын тулд тухайн зайн
сургалтыг явуулах хэлбэрээ харгалзан
үзэх шаардлагатай. Тухайлбал:
Телевизийн хичээл болон онлайн
курсыг бэлтгэх, заах арга нь ялгаатай
байна. Мөн зайн сургалт нь багшаас
дадсан арга зүйгээ өөрчлөх, шинэ арга
зүйд суралцах, өргөн хүрээний мэдлэг,
мэдээллийн технологийн ур чадварыг
шаарддаг.
Зайн сургалт нь “сурах – сургах” үйл
ажиллагааны ирээдүй юм. Тиймээс
сургалтын байгууллагын багш нар хөл
хорио тогтоосон энэ цаг үед өөрсдийн
мэдээлэл харилцааны технологийн
ур чадварыг нэмэгдүүлэх, зайн
сургалт явуулах арга зүйд суралцах нь
ирээдүйд өөрийгөө бэлтгэх завшаан
хэмээн ойлгох нь зүйтэй.
Зайн сургалтын арга зүйг сургалтын
үйл ажиллагаанд хэрхэн ашиглах, үр
дүнтэй зайн сургалт хэрхэн бэлтгэх
тухай нийтлэлийг дараагийн дугаараас
уншаарай.
АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
Багшийн хөгжил 19
itpd.mn
МАТЕМАТИКИЙН АГУУЛГЫГ
ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН
МЭДЛЭГЭЭР БАЯЖУУЛАХ НЬ
Дашхүүгийн ОТГОНТУЯА Ph.D
/Otgontuya@itpd.mn/ Цуврал-1 НТБ, багшийн хөгжил
хариуцсан арга зүйч
Дунд сургуулийн сурагчдад эдийн засаг,
санхүүгийн боловсрол эзэмшүүлэх асуудал
улс орнуудад харилцан адилгүй байна.
Манай сурагчдын хувьд энэ чиглэлээр
наад захын мэдлэг, хандлага тааруухан
байгаа нь судалгааны бүтээлүүд болон
бодит байдлаас ажиглагддаг. Иймд ЕБС-д
судалж буй хичээлүүдийн агуулгыг эдийн
засаг, санхүүгийн агуулгаар баяжуулах,
интеграцчилах явдал болно. 1970-аад
оны эхэн үеэс эдийн засаг, санхүүгийн
анхан шатны ойлголтуудыг сурагчдад
төлөвшүүлэхдээ математик заах арга зүйг
ашиглах боломжтой бөгөөд энэ нь ашигтай
хувилбар болохыг судлаачид хүлээн
зөвшөөрсөн байдаг.
Математикийн хичээлээр сурагчдын эдийн
засаг, санхүүгийн мэдлэгийг бататгах үндсэн
шийдэл нь эдийн засаг, санхүүгийн бодлого
боддог, уг бодлогын шийдэд дүн шинжилгээ
хийдэг, санхүүгийн оновчтой шийдвэр
гаргадаг чадвар дадал эзэмшүүлэх явдал юм.
Иймд нэн тэргүүнд математикийн хичээлээр
бодох бодлогын агуулга эдийн засаг,
санхүүгийн утга санааг илэрхийлсэн байх,
эсвэл багш тавигдсан бодлогын утга санааг
эдийн засаг, санхүүгийн утга, агуулгатай
болгон өөрчилсөн байх шаардлага тавигдана.
Үүнийг бид хэрхэн шийдвэрлэж болох
талаар арга зүйн зөвлөмжийг хүргэж байна.
Өнөөгийн манай сурах бичиг, сургалтын
материалуудад тусгагдсан математикийн
бодлогуудад бид дараах 3 алхмыг
хэрэгжүүлж эдийн засаг, санхүүгийн тайлбар
хийж өөрчлөн хувиргах боломжтой. Үүнд:
А1. Математик илэрхийлэл, ухагдахуун,
харьцаа, хамаарал, нийлэмжийг шинжлэх
А2. Илэрхийллийн ухагдахуун, харьцаа,
хамаарлын эдийн засаг, санхүүгийн
тайлбарыг олох
А3. Эдийн засаг, санхүүгийн тайлбарыг
ашиглан хувиргах
Одоо 5-6-р ангийн стандарт агуулгын
бататгал бодлого дасгалд багтах “процент”
сэдвийн хялбар бодлогыг багш хэрхэн эдийн
засаг, санхүүгийн бодлого болгон хувиргаж
болох талаар жишээ авч үзье. Жишээ1:
Тоог 15%-иар нэмэгдүүлэхэд 11500 гарчээ.
Тэрхүү тоог ол.
Үүнийг 6-7-р ангид бодох эдийн засаг,
санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь:
А1. Үл мэдэгдэх тоог 15%-иар нэмэгдүүлсэн.
Нэмэгдүүлсний дараах үр дүн өгөгдсөн. Анх
байсан тоог олох асуудал дэвшүүлэгдэж
байна.
А2. Үл мэдэгдэх тоог банкинд хадгалуулсан
мөнгө гэж үзье. Харин 15%-д тодорхой
хугацааны хадгаламжийг хүү, 11500-д банкны
хүү нэмэгдэж тооцогдсон мөнгө гэдэг утга
онооё.
А3. Бүрэн-арвижих банкинд мөнгөө жилийн
15%-ийн хүүтэй хадгалуулаад жилийн дараа
11500 төгрөгийг гардан авчээ. Тэр анх хэдэн
төгрөг хадгалуулсан бэ?
Өмнөх бодлогыг 7-9-р ангид бодох эдийн
засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн
нь:
А1. Өмнөхийн адил. А2. Үл мэдэгдэхийг
ямар нэгэн үйлдвэрийн сард үйлдвэрлэх
бүтээгдэхүүний тоо гэе. 15% - хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлсэн хувь, 11500 -
хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэний дараах
сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэсэн утга
онооё.
А3. Үйлдвэр сард S0 бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байв. Хөдөлмөрийн
бүтээмжийг 15%-иар нэмэгдүүлсний
дараа сард 11500 ширхэг бүтээгдэхүүн
үйлдвэрлэх болжээ. Хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлэхээс өмнө сард
хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан
бэ?
Жишээ 2: 806540, 814700, 896620, 896620
тоонуудын дунджийг тооцоолон олоод
20%-иар нэмэгдүүлэхэд гарсан тоог А гэе. а.
806540,814700,896620,896620,А, А тоонуудын
дунджийгтооцоолонбодожол.ТүүнийгБ гэж
тэмдэглэ. б. Өмнөх тоонуудын дотор Б-ээс
бага тоо хэчнээн байна вэ? Үүнийг эдийн
засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэннь:
А1. Өгөгдсөн тоонуудын дунджийг
тооцоолох, тооцоолон олсон дундаж
утгыг 20%-иар нэмэгдүүлэх гэсэн үйлдлүүд
хийгдэнэ.
А2. Өгөгдсөн 4 тоог 1-4 сарын цалин гэж
тооцъё. 20%- ийг эхний 4 сарын цалингийн
дунджаас цалин нэмэгдсэн хувь, 6 тооны
дундаж олохыг эхний хагас жилийн дундаж
цалин гэж утга оноое.
А3. Багш 1-р сард 806,54 мян.төг-ийн цалин
авсан.II сард814,7мян.төг,III сард896,62мян.
төг, IV 896,62 мян.төг, V сараас эхлэн цалин
эхний 4 сарын дундажаас 20%-иар өссөн. а.
Энэ багшийн хагас жилийн дундаж цалинг
ол.б.Энэбагшхэдэнудаадундажцалингаасаа
бага мөнгө авсанбэ?
Жишээ3.10,11-рангидсудалдаг“Прогресс”
сэдвийн хялбар бодлого:
Геометр прогрессийн эхний гишүүн
500000, q=1,2 бол эхний 5 гишүүний
нийлбэрийг ол, нийлбэрийн 3% нь хэд вэ?
Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод
шилжүүлсэн нь:
А1. Геометр прогрессийнчанараардараагийн
гишүүн нь өмнөх гишүүнийг 1.2-оор
үржихэд гарна. Геометр прогрессийн эхний
n гишүүний нийлбэрийг S=b1(1-q)n
/(1-q)
томъёогооролно.
А2. Геометр прогрессийн эхний гишүүн
500000 –ийг банкинд төлөх эхний сарын
төлбөр гэе. дараагийн сараас эхлэн төлөх
мөнгө нь өмнөх сар бүрийнхээс 20%-иар
өснө, 5 сарын турш төлнө. Нийт төлсөн
мөнгөний 3% нь хүүнд төлсөн мөнгө гэе.
А3. Иргэн Бат жижиг үйлдвэрлэл эрхэлдэг
бөгөөд тэр нэгэн тоног төхөөрөмжийг
худалдан авчээ. Түүнд төхөөрөмжийн үнийг
төлөх 5 сарын хугацаатай зээлийг дараах
нөхцөлтэйгээр төлөхөөр банкнаас олгов.
Эхний сард 500000 төгрөг төлнө, дараагийн
сар бүр нь өмнөхөөсөө 20% илүү төлнө.
Тэр банкинд нийт хэдэн төгрөг төлсөн бэ?
Түүний төлсөн нийт мөнгөний 3% нь түүний
зээлсэн мөнгөний хүү бол хүүнд төлсөн
мөнгийгньол.
Одоо 11-р ангийн стандартын түвшний
“тэгшитгэл, түүний систем” сэдэвт тусгагдсан
алгебрийн бодлогыг эдийн засгийн
холбогдолтой болгон хувиргая. Жишээ 4:
{ _ , x>0 тэгшитгэлийн системийг бод.
Үүнийг бодож, систем (x=9, y=1240) гэсэн
ганц шийдтэйг олно. (Симонов, 2000)
Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод
шилжүүлсэн нь:
А1. Өгөгдсөн 2 тэгшитгэлийг 2-ууланг хангах
х, у-ийн утгыг олох, х нь эерэг учраас у-ийн
утга бас эерэг байна. Эхний тэгшитгэл
нь квадрат функц байна, дараагийнх нь
урвууфункц.
А2. Эхний функцийг ямар нэг бүтээгдэхүүний
зах зээлийн нийлүүлэлтийн функц гэе,
харин 2 дахь функцийг тэр бүтээгдэхүүний
эрэлтийн функц гээд, у-бүтээгдэхүүний тоо
хэмжээг илтгэх нэгж, х- ээр бүтээгдэхүүний
үнийг тэмдэглэе.
А3.Захзээлдямарнэгэнбараабүтээгдэхүүн
нийлүүлэлтийн функц нь тодорхой
хугацаанд √ бөгөөд энэ бүтээгдэхүүний
тухайн хугацаан дахь эрэлтийн функцнь √
хэлбэртэй байсан гэе. Энд: q-бүтээгдэхүүний
тоо хэмжээг тодорхойлох нэгж, р-нэгж
бүтээгдэхүүний үнэ бол зах зээлийн
тэнцвэртэй байх үнийг ол. Энэ мэт зарим
бодлогуудын тавилыг 3 алхамт үйлээр
эдийн засаг, санхүүгийн бодлого болгон
өөрчлөх боломж байгааг харуулж байна. Бид
дараагийн дугаарт эдийн засаг, санхүүгийн
бодлогыг шийдэхдээ эдийн засгийн
математик загварчлал, болон математикийн
бодлогободохерөнхийарга зүйдтулгуурлан
хялбаршуулан боловсруулсан 7 алхамт
аргачлалаар хэрэгжүүлэх боломжийг
жишээгээр тайлбарлан харуулах болно.
20	 2020 оны 1 дүгээр улирал
ЕБС-ИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРГИЙН
ӨӨРЧЛӨЛТ
Сосорбурамын АРИУНГЭРЭЛ /Ariungerel@itpd.mn/
ЕБС-ийн удирдах ажилтны хөгжил хариуцсан арга зүйч
Манай орны хувьд ЕБС-ийн удирдах
ажилтныг урьдчилан бэлтгэдэг
тогтолцоо байхгүй, сургуулийн
захирал, сургалтын менежерүүдийг
мэргэжилдээ сайн, чадварлаг багш
нараас сонгодог тогтолцоо үйлчилдэг.
Хүнтэй ажиллах чадвар, харилцааг
эрхэм болгохыг чухалчилж буй өнөө
цагт сургуулийн менежментийг
зөв удирдан чиглүүлэх нь хүний
нөөцийн хөгжил, боловсролын
салбар, цаашлаад улс орны хөгжлийн
түвшинг тодорхойлоход чухал ач
холбогдолтой билээ.
1990 оноос хойш төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засгаас зах
зээлийн эдийн засгийн тогтолцоонд
шилжихэд гадаад дотоод орчны
нөхцөл байдал өөрчлөгдөхийн
зэрэгцээ түүнтэй зохицсон
менежментийн зарчмаар ажиллах
хэрэгцээ шаардлага тулгарч байсан.
2002 онд Бага дунд боловсролын
тухай хууль батлагдан гарсантай
холбоотой 2003, 2007 онд сургуулийн
удирдах ажилтнуудын ажлын байрны
тодорхойлолтыг шинээр батлан
гаргасан байдаг.
Сургуулийн менежмент, бүтэц, зохион
байгуулалтад зарим нэг өөрчлөлтүүд
орж сургуулийн бие даасан байдлыг
хангахад чиглэгдсэн бодлогын баримт
бичгүүд гарсаар байна. Энэхүү
өөрчлөлтийг дагаж байгууллага, хамт
олныг үр дүнтэй удирдах, тулгарч
буй асуудал, бэрхшээлийг шинэлэг
байдлаар шийдвэрлэх, аливааг бүтээх
ухаалаг үйл ажиллагааны чадвар чухал
болж байгаа энэ үед байгууллагыг
хуучин арга барилаар биш
менежментийн ур чадвараар удирдах
шаардлага тавигдаж байна.
Дэлхий даяар цахим шилжилт,
технологийн дэвшил явагдаж
нийгмийн өөрчлөлт хурдсахын
хэрээр хүний олж авсан анхны мэдлэг,
боловсрол амьдралынх нь туршид
хангалттай биш болж, үүнийг дагаад
хүмүүсийн ур чадвар, гүйцэтгэх
үүрэг өөрчлөгдсөөр байна. Манай
орон ч мөн адил дэлхий нийтийн
боловсролын хөгжлийн чиг хандлага,
үзэл баримтлал, нийгмийн хэрэгцээ
шаардлагын дагуу хөгжлийн тодорхой
үе шатуудыг туулан хүмүүнлэг,
иргэний ардчилсан нийгэм, эдийн
засаг зах зээлийн харилцаанд
нийцүүлэн боловсролын тогтолцоо,
агуулга арга зүй, бодлого, чиглэлээ
өөрчлөн шинэчилсээр ирсэн.
БСШУС-ын сайдын 2019 оны
10 сарын 29 өдрийн А/692 тоот
тушаалаар Захирлын болон сургалтын
менежерийн албан тушаалд тавигдах
нийтлэг шаардлагыг тодорхойлж
мөрдөж эхлээд байна. Хамт олны
доторх болон байгууллагын гаднах
харилцаа холбоог бий болгох,
хооронд нь зохицуулалт хийх зэрэг
нь менежерийн үндсэн үүрэг юм.
Ажлын байрны чиг үүрэгт орсон
гол өөрчлөлтүүд нь сургалтын
хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багшийн
хөгжил болон суралцагчийн хөгжлийг
дэмжин ажиллахыг чухалчлан
уг чиг үүргийн хүрээнд удирдах
ажилтны эзэмших ёстой тодорхой ур
чадваруудыг тусгаж өгсөнбайгаа.
Тухайлбал, сургалтын өдөр
тутмын үйл ажиллагааг
мэргэжил арга зүйн удирдлагаар
хангаж ажиллах гэдэг нь
сургалтын хөтөлбөрийг дан ганц
багш нар биш сургуулийн захирал,
сургалтын менежерүүд уншиж
танилцан бүрэн судлах, судлагдахуун
бүрийн босоо, хөндлөн залгамж
холбоог гаргаж хичээл төлөвлөлтөд
ашиглах, даалгаварт суурилсан хичээл
төлөвлөлт хийх арга зүйд өөрөө
суралцахаас гадна багш нараа арга
зүй удирдлагаар хангах, сургуульд
суурилсан судалгаат хичээлүүдийг
хийж хэвших, хичээл сургалтын
үйл ажиллагаанд технологийн
дэвшлийг ашиглаж цаг үетэйгээ
хөл нийлүүлэх болон мэдээллийн
эх сурвалжийг сургалтад ашиглах,
суралцагчдын ялгаатай байдлыг
харгалзан үзэх зэргээр сургалтын
орчин, хэрэглэгдэхүүнийг бэлтгэн
ээлжит хичээл бүрийг үр дүнтэй
зохион байгуулахад сургуулийн
удирдлагууд багш нартайгаа байнга
хамтран ажиллана. Үүний үр дүнд
тухайн сургуулийн суралцагчийн
сурлагын чанарт ахиц гарахаас гадна
сургалтын үйл ажиллагаандаа дүн
шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж
аргачлал боловсруулах зэргээр
удирдах ажилтны үндсэн ажил болох
сургалт руу чиглэсэн ажилд тодорхой
ахиц гарна.
Байгууллагын хөгжин дэвших үндэс нь
хэр зэрэг судалгаанд суурилсан, хэдий
чинээ алсыг харж бодож баримжаалж
байна гэдгээр тодорхойлогдоно.
Ажлын байрны чиг үүрэгт
орсон бас нэг өөрчлөлт бол
удирдах ажилтнууд багш нартайгаа
сургуулийнхаа үйл ажиллагаанд
дүн шинжилгээ хийж асуудлаа
тодорхойлдог байх, аливаа үйл
ажиллагааны зорилгыг оновчтой,
үнэлэгдэх, хэмжигдэхүйц байдлаар
гаргаж удирдлага, зохион
байгуулалтын уялдаа холбоог хангах,
сургуулийн үйл ажиллагааг зөв
залж тохируулга хийх, аливаа үйл
ажиллагааг хянаж шалгахаас илүү
зөвлөн туслахад чиглүүлэх, холбогдох
хууль тогтоомж, дүрэм журмыг судлан
хэрэгжилтийг хангах чиглэлээр багш,
удирдлагууд нэгдсэн ойлголтоор
хамтран ажиллах нь сургуулийн
бодлогыг тодорхойлох хүний
нөөцийн хөгжил, төлөвшил,
багшийн хөгжлийг дэмжин
ажиллахад чухал түлхэц болно.
Дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхдээ
21-р зууны гол чадвар болсон хамтран
ажиллах чадварыг чухалчлах,энэ нь
АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
Багшийн хөгжил 21
itpd.mn
удирдах ажилтнуудаас хамт олны
эв нэгдлийг ханган ёс зүй, харилцаа
хандлагаараа үлгэрлэж үг, үйлдэл,
дүр төрхөөрөө хамт олондоо хүлээн
зөвшөөрөгдөн байгууллагын соёлыг
төлөвшүүлэхэд өөрөө үлгэрлэн
манлайлдаг байхыг шаардсан чухал ур
чадвар гэж ойлгож болно.
Мөн бичиг баримт боловсруулах,
мэдээлэл харилцааны технологийг
ашиглах, асуудал шийдвэрлэх,
шүүн тунгааж дүн шинжилгээ хийх,
гадаад хэлний чадвартай байх
зэрэг нийтлэг шаардлага ч цаг үеэ
дагаад удирдах ажилтнуудын заавал
эзэмших ур чадвар болж байна. Учир
нь боловсрол гэдэг чухамдаа
өөрчлөгдөж буй ертөнцөд дасан
зохицохуйн тухай асуудал
юм. Өнөөдөр бид асуудал дүүрэн,
өөрчлөлт ихтэй мэдээллээр цалгисан,
техник технологийн эрин үед аж төрж
байна. Бид үүнд нийцэхүйц иргэдийг
бэлтгэж чадаж байна уу? ирээдүйд
биднийг юу хүлээж байна, бид ямар
иргэдийг бэлтгэх ёстой вэ, бид хэрхэн
удирдаж байна вэ? гэдгээ байнга санаж
өдөр тутам цаг үетэйгээ нийлүүлэн
өөрийгөө хөгжүүлж байх ёстой.
БМДИ-ээс зохион байгуулагдах
2020 оны мэргэжил дээшлүүлэх
үндсэн сургалтад ЕБС- ийн 300
гаруй захирал, сургалтын менежер
оролцохоор бүртгүүлсэн бөгөөд
дээрх ур чадвараа хөгжүүлэхэд нь
дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээлэл
харилцаа технологийн ур чадвар,
Сургуулийн удирдах ажилтны
мэргэжлийн ур чадвар гэдэг нь аливаа
зүйлээс үл хамаарах тогтсон зүйл бус
тухайн цаг үеийн хэрэгцээ шаардлагыг
урьдчилан мэдэрч чаддаг байх, багшлах
ур чадвараас гадна удирдлага менеж	
ментийн ур чадварыг шаарддаг.	
(Г.Өлзийсайхан “Боловсролын
удирдлагын судалгааны эмхтгэл 2017)
ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХАД ОРОН
НУТАГ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА
ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
Чагдалын ЖАРГАЛ /jargal@itpd.mn/ Тэгш хамруулан сургах боловсрол
хариуцсан арга зүйч
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх
үйл явцын 4 дэх үе шат хөгжлийн
дэмжлэг, оролцооны үйлчилгээг
үзүүлэхэд сургалтын байгууллага,
түүний удирдах ажилтан, багш илүү
үүрэг хүлээнэ. Хөгжлийн дэмжлэгийн
үйлчилгээг, Суурь үйлчилгээ,
Зорилтот үйлчилгээ гэж 2 ангилж
болох бөгөөд сургуулийн өмнөх
боловсролын байгууллага /СӨББ/
Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/
суурь үйлчилгээг үзүүлнэ. Сургуулийн
өмнөх боловсрол (СӨББ) болон
бага боловсрол нь хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
идэвхтэй сурч боловсрох
нөхцөлийг хангахын тулд тохирох
хэрэглэгдэхүүн, тохируулгат орчинг
урьдчилан бүрдүүлэх шаардлагатай
байдаг. Хөгжлийн онцлог ялгаатай
хүүхдийг суралцах, тоглох, аливаа
үйл ажиллагаанд оролцох, үе
тэнгийнхэнтэйгээ харилцах, үерхэж
нөхөрлөх боломжоор аль болох бага
наснаас нь хангаснаар тэд хөгжих
хамгийнсайн нөхцөл боломжбүрддэг.
Хаанаас эхлэх вэ?
Эртилрүүлэлтийнүедангисургуульдаа
байгаа хүүхдүүдэд хөгжлийн онцлог
ялгаа илэрч байгаа эсэхт ажиглалт
хийж, тэмдэглэл хөтлөн, олон талаас
нь судална. Ажиглалтыг хагас дутуу,
иж бүрэн хийгээгүй хирнээ эцэг эхэд
"танай хүүхэд ийм тийм" гэж хэлэх
нь багш эцэг эхчүүдийн хооронд
харилцааны асуудал дагуулдаг. Хэрвээ
хүүхдэд илэрч буй байдал хүүхдийн
хэвийн хөгжлөөс хэт ялгаатай,
хоцрогдож байвал эцэг эхэд эрүүл
мэндийн байгууллага болон холбогдох
мэргэжилтэнд хандахыг зөвлөхөөс
эхлэххэрэгтэй.Сургалтынбайгууллага
нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
ирсэн тохиолдолд гэж хүлээлгүйгээр
тэгш хүртээмжтэй орчныг урьдчилан
бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнийг сургалтын
байгууллагын бэлэн байдал
гэж нэрлэдэг. Энэ нь
•	 Барилга байгууламжийн саадыг
арилгах, хүртээмжтэй орчинг
бүрдүүлэх
•	 “Нийтлэг, түгээмэл загвар”-
ыг хичээлд ашиглах, тохирох
хэрэглэгдэхүүнбэлтгэх
•	 Олонталтбайдлыгхарилцанхүлээн
зөвшөөрдөг анги сургуулийг бий
хандлагыг болгох
зэргээр тэгш хамруулан сургах
боловсролыг хэрэгжүүлэх материаллаг
хийгээд сэтгэл зүйн орчинг тогтмол
бүрдүүлж байхаас гадна багшлах
боловсон хүчний нөөц, арга зүйн
хөгжлийн төлөвлөгөө, алсын хараатай
байхаас эхэлнэ.
менежментийн болон мэргэжлийн
онол арга зүй, хувь хүний хөгжил,
харилцаа хандлага зэрэг агуулгаар
онлайн сургалтыг зохион байгуулж
байна. Үүний зэрэгцээ сургуулийн
үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд
амжилттай явуулахад шаардагдаж
буй ерөнхий ур чадвараас гадна
тусгай чадвараа ахиулахад нь
дэмжлэг үзүүлэх зорилгоор танхимын
сургалтуудыг зохион байгуулна.
Нийгмийн шинэчлэл
өөрчлөлттэй хөл нийлүүлэн
шинэ сэтгэлгээгээр, асуудлыг
зөвөөр харж, хамтарч
ажиллах, нөхөрсөг, ажил
хэрэгч харилцааг бий
болгон шилдэг технологийг
нэвтрүүлэх сайн менежерийн
алсын хараатай зөв
бодлогоор хамт олноо
манлайлж хөтөч болж
ажиллах удирдах ажилтнууд
та бүхэндээ ажлын амжилт
хүсье.
22	 2020 оны 1 дүгээр улирал
Зохион байгуулалтыг
яаж хийх вэ? Сургуульд
хамрагдалтыг дэмжих
зөвлөл /СХДЗ/
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
сургуульд элсүүлэх үйл явцыг
зохион байгуулахдаа: "
Сургуульд
хамрагдалтыг дэмжих зөвлөл” /СХДЗ/-
ийг аймаг нийслэлийн Боловсрол Соёл
Урлагийн Газар /БСУГ/- ын даргын
тушаалаар сум хороо бүрт байгуулах
бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна.
•	 Боловсролын хэлтэс/Боловсрол,
соёл, урлагийн газрын хариуцсан
мэргэжилтэн
(БСШУС, ЭМ, ХНХ-ын сайдын 2018 оны
11 дүгээр сарын 15-ны өдрийн А/304,
А/699, А/460 тоот хамтарсан тушаалын
1 дүгээр хавсралт)
•	 Салбар комиссын боловсрол
хариуцсан мэргэжилтэн
•	 Тухайн хүүхдийн суралцах
сургуулийн захирал
•	 Сургалтын менежер
•	 Нийгмийн ажилтан
•	 Сургуулийн эмч
Хамран сургах тойргийн болон,
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
амьдарч буй газартай ойр, эсвэл
тухайн бэрхшээлтэй хүүхдийг
суралцахад тохирох орчинтой,
багшлах нөөцтэй, эцэг эх, хүүхэд
суралцахаар сонголт хийсэн зэрэг
сургуулийн удирдлага, багш,
эмч, нийгмийн ажилтныг дээрх
бүрэлдэхүүнд хамруулах нь ач
холбогдолтой. СХДЗ, Салбар комисс,
боловсролын байгууллагууд хамтран
жил бүрийн 3-5 сард хуралдана.
Хүүхдийн асран хамгаалагч орж болно.
Энэ нь:
•	 Хүүхдийн, ар гэрийн амьдрал,
суралцахад нь шаардлагатай
тохирох хэрэглэгдэхүүн,
шийдвэрлэх боломжтой хугацаа,
хэн хариуцах зэрэг асуудлуудыг
хэлэлцэнэ.
•	 Хичээлээс гадуур шаардлагатай
бусад дэмжлэг (эрүүл мэнд,
нийгмийн халамж, сэргээн засалт
г.м.)-ийн талаар тодруулна.
•	 Ямар сургуульд элсүүлэх, 6 нас
хэтэрсэн тохиолдолд хэддүгээр
ангид оруулах асуудлыг
шийдвэрлэнэ.
•	 Тухайн хүүхдийн бодит байдлыг
судлахын зэрэгцээ хүүхэд, түүний
асран хамгаалагчийн хүсэлтийг
судалж үзнэ.
Сургуульд хамрагдалтыг дэмжих
зөвлөл шийдвэрээ гаргаж, хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийг суурь эсвэл
зорилтот үйлчилгээнд хамруулах
талаар эцэг эхийн саналыг харгалзан
холбон зуучилна. Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд суралцахаар
сонгосон сургуулийн зүгээс
хичээлийн байрныхаа орчин нөхцөл
тохиромжгүй, бэлтгэгдсэн багш
байхгүй, тохирох ном сурах бичиг
байхгүй гэх зэргээр шалтаглан хүүхэд
авахаас татгалзаж болохгүй. Сургуульд
элсэн орох хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн хөгжлийн онцлог, тусгай
хэрэгцээ, сэтгэл санаа, бие махбодын
үйл ажиллагаа, биеийн бүтэц, үйл
ажиллагаа, оролцоо, хүрээлэн буй
орчны хүчин зүйл, хувь хүний
хүчин зүйлийг харгалзсан үнэлгээнд
суурилсан хөгжлийн төлөвлөгөөг
Салбар комисс гаргасан байх тул
түүний дагуу сургууль хүүхдийг элсэн
орохоос өмнө дараах үйл ажиллагааг
хийсэн байх ньтохиромжтой.
•	 Сургуулийн дэмжлэгийн баг
байгуулах
•	 Сургуулийн орчны хүртээмжтэй
байдал, тохируулгат орчин
бүрдүүлэх
•	 Багш ойлголт хандлага, арга
зүй, ажиллах хүсэл эрмэлзлийг
хөгжүүлэх
•	 Эцэг эх, үе тэнгийн хүүхдүүдийн
ойлголт хандлагад эерэгээр
нөлөөлж, ялгаварлан гадуурхахгүй
байх талаар яриа таниулга хийх
•	 Хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд
нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн
бий болгох эдгээр бэлтгэл
ажлуудыг хийсэн байх бөгөөд СХДЗ
болон хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн эцэг эхтэй хамтран
тэдний туслалцааг авч хэрэгжүүлэх
нь үр дүнтэй байна.
Сургалтын байгууллага
ямар зохион байгуулалтад
орох вэ? Сургуулийн
дэмжлэгийн баг /СДБ/
Сургуулийн дэмжлэгийн багийг дараах
бүрэлдэхүүнтэй бүрдүүлж, захирлын
тушаалаар батална. Сургуулийн
дэмжлэгийн багийн бүрэлдэхүүнд:
•	 Сургуулийн удирдлага
•	 Нийгмийн ажилтан
•	 Сургуулийн эмч
•	 Анги удирдсан багш
•	 Бусад хичээл заах багш орно.
Сургуулийн дэмжлэгийн баг нь
шаардлагатай хүүхдэд “Ганцаарчилсан
сургалтын төлөвлөгөө”
боловсруулахаас гадна хүүхдийн
өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох
хэрэглэгдэхүүн байгаа эсэхэд хяналт
тавина. Тус баг нь улиралд нэг удаа
хуралдаж, ганцаарчилсан сургалтын
төлөвлөгөөг засаж сайжруулах болон
цаашдын чиглэлийг хэлэлцэх ба үр
дүнг Боловсролын хэлтэс /Боловсрол,
соёл, урлагийн газарт тайлагнана.
Сургууль өөрийн дотоод нөөц
бололцоогоор шийдвэрлэх боломжгүй
тохиолдолд боловсролын байгууллага,
эрүүл мэнд, халамжийн мэргэжилтэн,
орон нутгийн нийгэм хамт олонтой
хамтран ажиллаж шийдвэрлэнэ.
Тохирох хэрэглэгдэхүүн гэж
хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын
адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг
тэгш эдлэхэд зориулсан нэн
хэрэгцээтэй тоног төхөөрөмж,
материал, хэрэгсэл, программ
хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг
хэлнэ
(Хөгжлийн бэрхшээлтэй хүний
эрхийн тухай хууль 4.1.3)
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө
/цаашид “ГСТ”гэх/ нь хүүхэд бүрийн
хөгжлийн онцлог, хэрэгцээнд
нийцсэн арга зүй, дэмжлэгийг үзүүлэх
хэрэглэгдэхүүн бөгөөд тухайн
хүүхдэд чанартай боловсрол олгох
нөхцөл боломжийг бүрдүүлэх арга
зам юм. Зарим хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн танин мэдэхүй, хөдөлгөөний
хөгжил үе тэнгийн хүүхдүүдтэй
харьцуулахад харьцангуй удаан байх
тохиолдол байдаг учраас тэдэнтэй
нэг ижил агуулгаар суралцах, анги,
хамт олноороо хийх үйл ажиллагаанд
оролцоход бэрхшээл учирдаг. Энэхүү
шалтгааны улмаас ГСТ боловсруулж,
хүүхэд бүрийн хөгжлийн онцлог,
хэрэгцээнд нийцсэн арга зүй, дэмжлэг
үзүүлж, тухайн хүүхдийг хөгжүүлэх
бодит боломж бий болно.
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө
боловсруулж, хэрэгжүүлэх үр дүнг
тооцож ажиллах талаар дараагийн
дугаарт танилцуулна. Тэгш хамруулан
сургах боловсролыг чанартай
хэрэгжүүлэхэд сургуулийн бэлэн
байдал, дэмжлэгийн орчинг хэрхэн
бүрдүүлэх талаар энэ удаагийн дугаарт
танилцууллаа.
АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
Багшийн хөгжил 23
itpd.mn
ХӨГЖИЖ ХАМГААЛАГДСАН
ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖИЖ ТӨЛӨВШСӨН,
ШУДАРГА ИРГЭН БОЛГОЦГООЁ
Эрдэнэтогтох ЗОЛЖАРГАЛ /zoljargal@itpd.mn/
Нийгмийн ажилтан,дотуур байрын багшийнхөгжил хариуцсан
арга зүйч
Бүх шатны боловсролын байгууллагын
зорилго нь хүүхдийг зөв Монгол
хүн болгон төлөвшүүлж, дэлхийд
өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг
хөгжүүлэхэд чиглэгддэг.
Өнгөрсөн хугацаанд бид мэдлэг
олгоход түлхүү анхаарч, хүүхдийг
хүн болгож хүнийг төлөвшүүлэх
хандлагыг орхигдуулсан мэт. Өндөр
мэдлэг, боловсролтой ч зөв хандлага,
ёс суртахуун, хүмүүжилгүй хүмүүс
олширвол боловсролын байгууллагын
үндсэн зорилго хангагдахгүйд
хүрэхээс гадна, Улс орны ирээдүйн
хөгжил, тусгаар тогтнолд аюул
учруулж болзошгүй юм.
“Иргэн төлөвшлийн
эхлэл бол ёс суртахуун
хүмүүжлийн үндсэн хэсэг
мөн” хэмээн сурган хүмүүжүүлэгч
В.А.Сухомлинский тэмдэглэсэн ба
төлөвшил, ёс суртахуун нь хоорондоо
салшгүй холбоотой.
Ёс суртахууны нэгэн чухал хэсэг
болсон хүүхдийн хүмүүжил төлөвшил
нь сайн сайхан, муу муухай, үнэнч,
үнэнч бус, шударга, шударга бус
явдлын мөн чанараар илэрхийлэгдэнэ.
Хүүхдэд илэрдэг шударга, шударга
бус явдлын мөн чанар нь гэр бүлийн
хүмүүжил, орчин, эцэг эхийн харилцаа
хандлага, ёс зүйгээс шалтгаалан
харилцан адилгүйбайдаг.
Хандлага гэдэг нь: аливаа
зүйлийг дуртай ба дургүй хэмээн
үнэлэх үнэлэмжийн хэм хэмжээ юм.
Зөв ба бурууг оюун ухаанаараа дүгнэн
цэгнэх нь ёс суртахуун юм. Ёс зүй нь
аливаа зүйлийн зөв ба буруугийн зааг
ялгааг тодорхойлно.
Эцэг, эх, асран хамгаалагчийн
зүгээс хүүхдийн эрүүл мэнд, хөгжих,
аюулгүй байдлыг хангахад шаардагдах
төрөлхийн болон хуулиар заагдсан
хэрэгцээ болон хайрлуулах, үнэлэгдэх,
талархал хүлээх, итгэгдэх, дэмжлэг
авах зэрэг сэтгэл зүйн хэрэгцээг дутаах
бүрд хүүхдийн өөртөө итгэх итгэл
буурч, харилцаа хандлагад, ёс зүйн
сөрөг чанарууд бий болж, шударга бус
зүйлд амархан автах төдийгүй өөртөө
болон бусдад шударга бус хандаж
эхэлдэг.
Энэ хандлага нь хүүхдийн бага
наснаас эхлэн аажмаар зан чанар,
харилцаа хандлага, ёс зүй, ухамсар
болон төлөвшдөг бөгөөд шударга,
зөв байдалд нь сөрөг нөлөө үзүүлдэг
байна. Ийнхүү хүүхдүүдэд ёс зүйн
сөрөг чанарууд бий болж түүний
улмаас үнэнч шударга байдал жил
ирэх тусам алдагдаж байгааг тогтоох
зорилгоор Авлигатай тэмцэх газар
2008- 2019 он хүртэл нийт ес дэх
удаагаа “Өсвөр насны сурагчдын
шударга байдлын түвшинг тогтоох
судалгаа”- г авч байгаа бөгөөд
судалгаанд 21 аймаг, нийслэлийн 7-12
дугаар ангийн сурагчдыг санамсаргүй
байдлаар сонгон авч оролцуулсан
байна.
Хүүхдийн шударга байдлын
судалгаагаар хүүхдийн шударга
байдлын түвшин нас нэмж, анги
дэвших тутам буурч байгаа хандлага
тогтвортой хадгалагдаж байгаа
нь анхаарал татаж байна. Мөн
судалгаагаар нийслэлийн хүүхдүүдийн
шударга байдлын түвшин нь орон
нутгийн хүүхдүүдийнхээс доогуур
үнэлгээтэй гарсан бөгөөд Төрийн
өмчийн сургуулийн хүүхдүүдийн
шударга байдлын түвшин нь хувийн
өмчийн хэлбэрийн сургуулийн
хүүхдүүдийн шударга байдлын
түвшнээс 0.15 пунктээр их гарсан,
эрэгтэй хүүхдийн шударга байдлын
түвшин эмэгтэй хүүхдийн шударга
байдлын түвшингөөс доогуур гарсан
зэрэг анхаарал татсан олон асуудал
байгаа юм.
Судалгаанаас үзэхэд дараах нөхцөл
байдлаас шалтгаалж хүүхдийн шударга
байдлын үнэлэмж буурч, хүмүүжил, ёс
суртахуунд сөрөг хандлага гарч байна.
Үүнд:
•	 Хүүхдийн ёс суртахуун, харилцаа
хандлага, итгэл үнэмшлийг
нэмэгдүүлэх, төлөвшүүлэх үйл
ажиллагаа дутмаг, хөгжилд илүү
анхаарсан.
•	 Хүмүүжил төлөвшил эзэмшүүлэх
үүрэг зөвхөн сургуулиар
хязгаарлагдаж, эцэг эхийн оролцоо
нийтлэг сул болсон.
•	 Хүүхдүүдийн олон нийтийн сүлжээ
ашиглах боломж нэмэгдэхийн
хэрээр цахим орчин өсвөр насны
хүүхдүүдийг хүмүүжүүлэх болсон.
гэх мэт олон асуудал нь хүүхдийн
үнэнч шударга байдлаа хадгалан
үлдэх, зөв ёс суртахуунд суралцан
хүмүүжихэд сөргөөр нөлөөлсөөр
байгаа нь харагдаж байна.
Тэр тусмаа өсвөр үеийнхний дунд
харилцаа хандлага, ёс зүйн сөрөг
нөлөөлөл түгээмэл байгаа нь анхаарал
хандуулах асуудлуудын нэг болж
байна.
Судалгаанд хамрагдаж буй хүүхдүүд
4-10 жилийн дараа нийгмийн
харилцаанд идэвхтэйгээр оролцож
эхэлнэ. Иймд өсвөр насны хүүхдүүдэд
нийгэмдбаримтлахүнэтзүйлс,шударга
ёсны хэм хэмжээ, зөв хүмүүжил, ёс
суртахууныг суулгах ажлыг бүхий л
боловсролын байгууллагууд анхаарч
эхэлсэн.
Ерөнхий боловсролын сургууль нь
сурагчдад ёс зүй, ёс суртахууныг
төлөвшүүлэх үүргийнхээ хувьд
нийгэмд томоохон байр суурь эзэлдэг.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайд 2019 оныг “Иргэний ёс
зүйн боловсролын жил” гэж зарласан.
Ийнхүү ерөнхий боловсролын
сургуулийн түүхэнд анх удаа бүх
ангийн сурагчид ёс зүйн боловсрол
эзэмших сургалтын цогц хөтөлбөрийг
судлах болсон.
Тус сургалтын хөтөлбөрийн агуулга
нь монголын уламжлалт өв соёл
бөгөөд хүрэх үр дүн нь сурагчийн
ёс зүйн боловсрол, хүмүүжил,
24	 2020 оны 1 дүгээр улирал
төлөвшил юм. “Иргэний ёс зүйн
боловсрол” нь сурагчдыг хүмүүжүүлж,
төлөвшүүлэх үндсэн гол сургалтын
хөтөлбөр болох бөгөөд ерөнхий
боловсролын сургуулийн сургалт
хүмүүжлийн үйлчилгээ бүрийг сурагч
ёс зүйнболовсрол эзэмших арга ухаанд
суралцахад чиглүүлж, үйл бүрийг
сурагчдын төлөө зориулж, тэдний
суралцах таатай орчин нөхцөлийг
бүрдүүлэхэд оршино.
Ерөнхий боловсролын сургуулийн
сурагчдын хүмүүжил төлөвшлийн
чиглүүлэгч нь багш, нийгмийн ажилтан
байдаг.
Ёс суртахуун, ёс зүйн зөв
төлөвшил олгох, шударга иргэнийг
хүмүүжүүлэхийн тулд сургуулийн
нийгмийн ажилтан бүр хүүхдийн
хувийн онцлог, шинжийг нээн
илрүүлж, зааж зааварлах биш хамтран
ажиллаж, нөхөрсөг, энэрэнгүй байж,
хөгжил, төлөвшилд илэрч буй эерэг
сайн хандлагыг хөхүүлэн дэмжиж,
урамшуулж байхёстой.
Тэдэнд тулгарсан асуудлаа тайлбарлах
боломжийг олгож, үнэнч шударга
байдал өөртөө итгэх итгэлийг
нэмэгдүүлж, мэдрэмж сэтгэл
хөдлөлийг нь хуваалцан, бий болгохыг
хүсдэг эрхэм чанар, чадваруудыг нь
тодорхойлж, аливаад үнэнч байж,
бусдад эерэгээр нөлөөлөх чадамжийг
суулгаж өгнө.
Харин сурагч бүрийн хувьд гэр бүл нь
ёс суртахууныг эзэмших, дэлгэрүүлэх
анхдагч, үндсэн гол орчин төдийгүй
сурган хүмүүжүүлэх гол суурь нь
байдаг. Иймд гэр бүл, эцэг эх, асран
хамгаалагчид хүүхдээ багаас нь
хүмүүжүүлж, сургууль, багш нартай
хамтран ажиллах үүрэгтэй. Энэ бүх
харилцаа хандлагыг зохицуулж,
чиглүүлж байдаг гол хүчин нь
сургуулийн нийгмийн ажилтан юм.
Иймд дайчин,шаргуу, ажилдаа
сэтгэлтэй нийгмийн ажилтан
нарын маань хичээл зүтгэл, нөр их
хөдөлмөрөөр хүүхэд багачууд маань
хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга,
билиг оюун төгөлдөр, хүмүүнлэг
нийгмийг цогцлоон байгуулах иргэн
болон өсөж хүмүүжих болтугай!
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА
ӨӨРЧЛӨЛТ
Б ҮҮЛЭНСОЛОНГО /uulensolongo@itpd.mn/
СӨБ-ын байгууллагын удирдах ажилтны хөгжил хариуцсан
арга зүйч
Шинэ зууны иргэдийн боловсролын
хэрэгцээг хангахад хувь хүн өөрийгөө
хөгжүүлэх асуудал онцгой байр суурь
эзэлж байгаа тул “Хувь хүний хөгжил
ба өөрчлөлт” гэсэн агуулгыг СӨББ-
ын нийт багш удирдах ажилтнуудад
зориулж байна. Боловсролын
салбарын ажилтан албан хаагчид
“Ажил албан тушаалын үлгэрчилсэн
тодорхойлолт”-д зааснаар мэргэжлийн
болон манлайллын ур чадвараа
сайжруулах нь өнөөгийн тулгамдаж
буй чухал асуудал болоод байна.
Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлснээр
бидний эргэн
тойронд байгаа ажилтан албан
хаагчдадаа, цаашилбал үр хүүхэд, ах
дүү, найз нөхдөдөө хүртэл сайнаар
үлгэрлэж манлайлан ажиллаж, амьдрах
болно. Ялангуяа удирдах ажилтан
өөрийгөө таньж, удирдаж сураагүй
байж бусдыг таньж удирдана гэж
байхгүй. Иймээс эхлээд өөрийгөө
таньж мэдэх, би хэн бэ? гэсэн асуултад
хариултаа олж, өөртэйгөө бусдыг
харьцуулан таньж, сэтгэл зүйн
онцлогуудыг харгалзан өөрийгөө
болон бусдыг удирдах юм.
Өөртэйгээ ажилладаг хүн бусдыг
ойлгож, хамтран ажиллаж чаддаг.
Өөрийгөө хөгжүүлж, удирдан
жолоодож, хянаж чадсан хүний үйл
бусдад хүртээмжтэй, өгөөжтэй болж,
улмаар бусдыгаа удирдана. Бид
шинжлэх ухаанаас олсон мэдлэгээ
эрдэм болгон эзэмшиж нийгэмд
тодорхой хариуцлага хүлээн ажиллаж
амьдардаг ч бүрэн хэрэглэж бусадтай
хуваалцаж ирээдүйгээ бэлтгэхдээ сул
байна.
Эртний сургаалд “Биеэ засаад гэрээ
зас. Гэрээ засаад төрөө зас” гэх буюу
өнөө үед “Биеэ засаад эрдэм сур,
Эрдэм сураад сэтгэлээ тогтоо” энэ нь
“Сэтгэл тогтуун, үг цэгц оновчтой,
үйл тэгш, тодорхой” гэсэн чухал санаа
юм л даа. Ийм хүнийг л чухамдаа
манлайлагч гэж хүндэлдэг. Тэгэхээр
хүмүүст эерэгээр нөлөөлж, тэднийг
зөв үйлсэд чиглүүлэн, оролцуулахыг
манлайлал гэдэг. Үймэрсэн (тайван
бус) сэтгэлтэй, ойворгон (хөнгөн
хуумгай) үгтэй, харалган (ахар
бодол) үйлстэй хүнтэй хүмүүс
хамтран ажиллахаас дөлж зай барьдаг.2
Бид энэ талаар байнга эргэцүүлэн
тунгааж, бодож боловсруулж явбал
ажил,амьдралынихүүрэг,хариуцлагад
нь дэмжлэг болно гэж үзэн бичлээ.
Хувь хүний хувьд өөрийгөө таних
нь: Өөрийгөө таньж мэдэхийн тулд
өөртэйгээ ярина. Бусдаас өөрийгөө
тусгаарлаж ганцаараа байж, бодож
эргэцүүлэх, өөрийгөө таних зорилго
бүхий сорил ажиллах, эсвэл толинд
хараад өөртэйгөө ярилцах зэрэг байж
болно. Асуултыг дараах чиглэлээр
өөртөө тавьж болно. Үүнд:
	Өөрийнхөө тухай сайн бод, би ер
нь ингэхэд хэн юмбэ?
	Миний мэддэг, чаддаг зүйлс юу вэ?
	Миний давуу болон сул тал?
	Надад зорилго байна уу?
	Зорилгодоо хүрэхийн тулд
өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?
	Ямар боломжууд байна вэ?
	Би хэр зэрэг мэдрэмж, сэтгэл
хөдлөлтэйвэ?
	Сэтгэл хөдлөлөө хянаж, удирдаж
чаддагуу?
	Бусад хүмүүс надад хэрхэн ханддаг
ба тэднийг би хэр ойлгодогвэ?
	Энэ бүхний хариултад үндэслэн
	Өөрийгөө яаж өөрчлөх вэ? гэсэн
асуултад өөрийгөө өөрчлөх
төлөвлөгөө гаргахад хүргэнэ.
Швейцарийн сэтгэл зүйч Карл Юнг
хувь хүнийг ууртай, уян зөөлөн,
хурдан, шуналтай, өөдрөг үзэлтэн,
хямсгар, төлөвшөөгүй хүн, ноомой
хүн гэсэн найман янзын хэв шинжээр3
тодорхойлсоныг бие даан заавал
судлаарай. Дараа нь өөрийгөө өөрчлөх
төлөвлөгөө гарган ажиллаж болно.
Төлөвлөлт хийхдээ байгууллагынхаа
дотоод журам,хөдөлмөрийн гэрээ,
ажил албан тушаалын тодорхойлолтоо
заавал харгалзан үзэж зөвхөн өөртөө
ямар ур чадвар шаардлагатай байгаа,
АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
Багшийн хөгжил 25
itpd.mn
түүнийг хөгжүүлэхэд зориулан
зорилго тодорхойлох юм. Үүнтэй
холбогдууланнэгжишээдурдья.СӨББ-
ын удирдах ажилтны албан тушаалын
үлгэрчилсэн тодорхойлолтын “Албан
тушаалд тавигдах тусгай шаардлага”-д
заагдсан ур чадваруудыг тухайн албан
тушаалтан хөгжүүлж ажиллах тал
дээр сул байна. Тухайлбал: “Түгээмэл
гадаад хэлээр мэдээлэл ашиглах,
боловсруулах, харилцах;” гэсэн ур
чадвар удирдах ажилтанд зайлшгүй
байх ёстой. Гадаад хэл мэдэхгүй гэх
шалтгаанаар өөрийн ур чадвараа
хөгжүүлэхгүй орхигдуулбал нийгмийн
өмнө хүлээх хариуцлага алдагдана. Зүй
нь таны гадаад хэлний мэдлэгт бага
ч болов ахиц гарч л байвал таны ур
чадвар сайжирч, улмаар таны өөртөө
итгэх итгэл ч нэмэгдэхболно.
“Өөрчлөлтийг өнөөдрөөс, өөрөөсөө
эхлүүлье” ч гэж ярьдаг. Ингээд
хувь хүний өөртөө өөрчлөлт хийх
алхмуудтай танилцья.
I.	 Өөрийн төлөө
II.	 Нийтийн төлөө
III.	хослуулах
Өөрчлөгдөх түвшин
I.	 Тэмүүлэл итгэлээр өөрчлөгдөх
II.	 Тэнцэхийн тулд өөрчлөгдөх
III.	 Бусдын шаардлагаар өөөрчлөгдөх
Сэтгэлгээ
үзэл
Үг яриа
ойлголтоос
эхлэх
Арга
Үйл
ажиллагаа
Үр дүн
Нэг. Сэтгэлгээ, үзэл бодол, хандлагын
өөрчлөлт: Сэтгэлгээ нь сэтгэ, сэтгэхээс
эхлэлтэй буюу сэрэх, мэдрэхтэй
холбоотой юм. Орчноо мэдрэх,
ямар хэмжээнд эргэцүүлэн тунгааж
ажиглаж, ямар хариу үзүүлэх тухай
сэдэл төрж буй бүхэн нь сэтгэлгээ
юм. Өөрчлөгдөх хэрэгцээ байна гэх
өгүүлбэрийг сонсоод юуны төлөө,
яагаад, хэн, хэзээ өөрчлөгдөх хэрэгтэй
вэ? гэж эргэцүүлэх нь сэтгэлгээний
хурд, хүрээ юм. Өөрчлөгдөх хэрэгцээг
гурав ангилна. Үүнд:
a.	 Өөрийн төлөө – хувийн сонирхол,
үнэлэмж, эрх ашгийг тэргүүнд
чухалчлан, боловсрол гэр бүл, ахуй
орчинг өөрчлөх хэрэгтэйг мэдэрч
өөрчлөгдөх
b.	 Нийтийн төлөө – хамт олон
байгууллага,нийгмийнсайнсайхны
төлөө, бусдын эрх ашиг, сонирхлыг
хүндэтгэн, орчноо шинэчлэн
өөрчлөхийн тулд өөрчлөгдөх
c.	 Хослуулах – нийтийн болон
хувийн эрх ашиг, сонирхлын төлөө
өөрийгөө болон хамт олноор
өөрчлөгдөх
Үзэл бодол нь ертөнцийг үзэх оюун
санааны үйл. Хувь хүний үзэл бодлын
төлөвшил нь өссөн орчин, уншсан ном,
мэдээлэл, сурсан сургууль, хүрээлж
буйхүмүүсийнүзэлбодлоосхамаардаг.
Үзэл бодлын өөрчлөлт нь а/.нийгэм
орчноо таних, мэдэх, бүтээлчээр
оролцох, дэмжих б/.нийгэм орчноо
шүүмжлэх, үгүйсгэх, өрсөлдөх (хайр-
үзэн ядах, шүүмжлэх- зөвшөөрөх)
гэсэн хоёр туйлын хооронд явагдана.
Хандлага нь сэтгэлгээ, үзэл бодлын
нийлэмж. Сэтгэлгээний соёл, хурдаас
хандлага үүсэх боловч хандлагын
(эерэг, сөрөг) идэвхгүй байдал үзэл
бодолтой холбогдож байдаг. Хандлага
өөртөө хандах, бусдад хандах
хэлбэрээр илэрнэ. Өөртөө үнэнч
тууштай бусдыг өөртэйгөө адилтгаж
үзэх сэтгэлгээтэй хүний хандлага
бүтээлч, харин өөртөө найр тавьсан,
зөөлөн, хойшлуулах дуртай боловч
бусдыг өөртөө үйлчлүүлэх сэтгэлгээ
нь ихэвчлэн сөрөг хандлагыг үүсгэдэг.
Өөрчлөгдөх хандлагыг гурван
түвшинд авч үздэг.
Судлаачдын дүгнэлтээс харахад хүмүүс
ихэвчлэн II, III түвшний өөрчлөлттэй
тулгардаг ба I түвшний өөрчлөлтийг
хийвэл II, III түвшний өөрчлөлт аяндаа
хийгддэгийг төдийлөнухаарахгүй
байна.
Хоёр. Үг яриа, ойлголтын өөрчлөлт:
Үг яриаг эерэг, сөрөг, идэвхгүй
(саарал) гэж гурав ангилж болно.
	Эерэг үг – хийнэ, чадна, болно,
бид, баярлалаа, амжилт, ухаарал
... зэрэг болох, бутэх, хийх талаас
анхаарсан баттай үг
	Сөрөг үг – үгүй, чадахгүй, мэдэхгүй,
болохгүй, би, уурлах, гомдох ...
зэрэг шалтаг тоочсон аль болохоор
хийгүй байх санаа агуулсан үг.
	Саарал үг – бодож үзье, анхааръя,
хичээх, харж байя, яах вэ,тэгж
болох л юм гэх мэт шийдвэр хэзээ
гаргах нь тодорхойгүй, яг юуг
хэлээд байгаа нь мэдэгдэхгүй, хийх,
хийхгүй хоорондын завсрын үг.
Эндээс үг яриагаараа илэрч байгаа
үгсээр өөрийгөө таньж мэдээд
өөртэйгөө ажиллах нь хэрэгтэй.
Бидний өдөр тутмын яриаг ажиглавал
бүтээгч, дэмжигчид эерэг, шүүмжлэгч,
үл хийгчид сөрөг, харин идэвхгүй
туйлбаргүй хүн саарал үгсийг түлхүү
хэрэглэж байна.
Гурав. Ойлголт: Нэг зүйлийн
тухай өөр өөр ойлголттой байх нь
өөрчлөлтийг төдийгүй энгийн нэг
ажлыг хийхэд ч хүндрэл учруулдаг.
Иймээс тухай зүйлийн талаар нэгдмэл
ойлголттой болох нь өөрчлөлтийн
суурь юм.
Дөрөв.Аргабарилынөөрчлөлт:Хувь
хүн өөрчлөгдөх 3 хэрэгцээгээ ухаарч,
3 түвшнээ сонгож “өөрчлөгдөнө” гэх
үгийг итгэлтэй хэлж, өөрчлөгдөхөө
ойлгож, ойлгуулснаар арга барилаа
олдог. Арга барил, зорилго, нөхцөл,
боломжоос хамаарч хязгааргүй олон
байдаг. Тйимээс тухайн нөхцөлд
тохирох, өөрөө хэрэгжүүлж чадах арга
барилыг сонгосноор үйл ажил эхэлнэ.
Тав. Үр дүн, үр дагаварын өөрчлөлт:
Үйл ажиллагаа бүрээс их бага
хэмжээний үр дүн гарна. Үйл ажлаа
зөв хийвэл бодитой, тодорхой,
илүү үр дүн гарна. Ийнхүү хувь хүн
өөрчлөгдөх алхмыг зөв хийснээр
бүтээлч бодит өөрчлөлт болно.
Хувь хүний өөрчлөлтөөс бүтээлч
хүч ундарч улмаар баг, байгууллага,
цаашлаад нийгэм өөрчлөгддөг.
Иймд дээрх агуулгатай танилцахад
танд өөрчлөгдөх хэрэгцээ байна уу?
Хэрэв байгаа бол яг одоо өөрийн 5
алхмаа тодорхойлон өнөөдрөөс эхлэн
өөртэйгөө ажиллаад үзээрэй.
Таны ирээдүйг бүтээлцэх их үйлсэд нь
амжилт хүсэе!
Тэмүүлэл,
итгэлээр
өөрчлөгдөх
Хүн болж төрснөө ухаарч, эцэг
эх болон нийгмийн ач тусыг
хариулах, өөрийгөө хөгжүүлэх,
дотоод эрч хүч, авьяас чадвараа
нээхийн төлөө өөрчлөгдөх
Гадаадад сурах, ажилд орох, төрийн
албан хаагч болох, номын болон
мэргэжлийн зэрэг ахиулах гм хувийн
сонирхолоо нийгмийн дэг журамд
нийцүүлэхийн тулд өөрчлөгдөх
Нийгэм, байгууллага хамт олон,
гэр бүлийн гишүүдийн шахалт,
шаардлагаар өөрчлөгдөх
I
Тэнцэхийн
тулд
өөрчлөгдөх
Бусдын
шаардлагаар
өөрчлөгдөх
II
III
26	 2020 оны 1 дүгээр улирал
“БОЛОВСРОЛЫН БОДЛОГО-
БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Ц.Лувсандорж
профессор МУБИС-ийн дидактикийн тэнхимийн эрхлэгч
Бодлогын Аксиоматик-
Диконструктив Үндэс,
Найдвар, Тохирц
Монгол Улсын Боловсролын Их
Сургууль (МУБИС), Монгол улсын
Их Сургууль (МУИС), Багшийн
Мэргэжил Дээшлүүлэх Институт
(БМДИ), Боловсролын Хүрээлэн (БХ),
Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)
хамтран “Боловсролын бодлого,
бодлогын шинжилгээ” сэдэвт эрдэм
шинжилгээний үндэсний түвшний
хурлыг 2020 оны 1 дүгээр сарын 16-
17-ны өдрүүдэд зургаа дахь удаагаа
зохион байгууллаа. Энэхүү хуралд
манай улсын их, дээд, дунд сургуулийн
нийт 17 байгууллага, гадаадын орны
эрдэм шинжилгээний 2 байгууллагын
төлөөлөл болох нийт 100 гаруй
судлаачид оролцож 45 илтгэл хэлэлцэв.
Хурлын илтгэл бүр боловсролын
салбарын бодлогын тулгамдсан
тодорхой нэг асуудлыг олж дэвшүүлж,
түүнийг шийдэх хувилбар, арга
замыг судалгааны үндэслэлтэйгээр
тодорхойлсонд энэхүү хурлын онолын
хийгээд практикийн ач холбогдол
оршиж байсан болно. Хурлын утга
агуулга, үзэл санааг боловсролын
салбарт түгээн хэрэгжүүлэхэд
өчүүхэн тус нэмэр болох зорилгоор
МУБИС-ийн дидактикийн тэнхимийн
эрхлэгч, профессор Ц.Лувсандоржийн
хэлэлцүүлсэн үндсэн илтгэлийг
толилуулжбайна.
Хураангуй
Энэ өгүүллээр бодлогын аксиоматик-
диконструктив шинжилгээний үндэс,
арга зүйг түүний найдвар, тохирцын
хэмжүүрийн хамт танилцуулна.
Түлхүүр: болдогын аксиоматик-
диконструктив үндэс
Удиртгал
Өнөө цагийн бидэнд “хууль нь
цоорхой, бодлого нь лобби” гэсэн
үг хэллэг их танил болжээ. “Хууль
нь цоорхой” гэсэн хэллэг “хуулийн
заалт нэг мөр, нэг утга агуулгаар
ойлгогддоггүй” гэсэн утгыг тээж
явдаг бол “бодлого нь лобби” гэсэн
хэллэг “бодлогыг өмчлөх, түүнийг
эзэмшихийг хүсэгч, сонирхогчийн
явцуу язгуур эрх ашиг, сонирхол, үнэт
зүйл, соёлыг нийтээр даган мөрдөх
бодлого болгох” гэсэн утгыг илтгэж
байдаг юм.
Хуулийг цоорхойжуулж, бодлогыг
лоббижуулах нь хуулиар удирдах14
ёсонд үл нийцнэ. Олонхийн
төлөөллөөр батлагдсан хуулиар л улс
орныг бүхэлд нь хүчлэн удирдахад
мөн чанар нь оршдог ардчиллын
ёсонд ч энэ нь бас үл нийцнэ. Тэгэхээр
хуулиар засаглахыг засаглалынхаа
хэлбэр болгож түүнийгээ үндсэн
хуулиараа үнэт зүйл болгосон улсад
хууль цоорхойгүй, бодлого лоббигүй
байх нь зарчим юм. Мөн үнэт зүйл,
хариуцага, ёс зүй, ёс суртахуун ч мөн.
Иймд хуулийг цоорхойгүй, бодлогыг
лоббигүй яаж хийх вэ? Хууль цоорхой,
бодлого лобби болсныг яаж таних вэ?
эвшүүлж буй асуултад хариулт хайсан
урт аяны удаан эргэцүүллийн дүнд
судлаач “хуулийн цоорхойжилт,
бодлогыг лоббижилтыг аксиоматик-
диконструктив шинжилгээгээр
илрүүлж болно” гэсэн таамаглалд
хүрсэн юм.
Энэ өгүүллээр уул таамаглалыг
интерпретаци хийх арга зүй, индуктив
аргаар нотлон харуулахын оролдохын
зэрэгцээ бодлогын аксиоматик-
диконструктив үндэс, түүнд ийм
шинжилгээ хийх арга зүй, түүний
1
	 Rule of Law
найдвар, тохирцыг хэмжин тогтоох
хэмжүүрийг санал болгоно.
Бодлогын аксиоматик-
диконструктив шинжилгээ
Аксиоматик онол
Аксиомгэжхэлэгдэхүлтодорхойлогдох
анхдагч үнэн (обьект, элемент),
тэдгээрийн хооронд орших үндсэн
харьцаа, түүгээр бүтээгдэх өгүүлбэр,
улмаар учир шалтгаант үндэслэл,
гаргалгаагаар хүрэх мөрдөлгөө
(теорем) бүхий тогтолцоог үнэний
дедуктив онол буюу аксиоматик онол
гэнэ. Аксиоматик онолд гурван үндсэн
шаардлага тавигдана. 1. Хамааралгүй
байх, 2. Зөрчилгүй байх, 3. Гүйцэт
байх.
Аксиоматик онолын “хамааралгүй
байх” шаардлагаар аксиомын анхдагч,
үл тодорхойлогдох, бие даасан шинж
байдал хангагддаг бол “зөрчилгүй
байх” -аар нь түүний гаргалгаа хийх
дүрэм (логик) тодорхой болж, түүнд
байж болох боломжит бүх өгүүлбэр
шинжигдэх, теорем нотлогдохын
үндэс, чадамж бүхэллэг байдлаар
хийгдэнэ. Харин түүний гүйцэт байх
шаардлагаар энэхүү онолд хамаарах
аливаа өгүүлбэр (асуулт, асуудал)-
ын үнэн, худал нь (теорем эсэх нь)
тогтоогдож байх ньшийдвэрлэгдэнэ.
Үл тодорхойлогдох, анхдагч үнэнээс
гаргалгааны дүрмээр хүрч болох
хоорондоо нийцэлтэй, зөрчилгүй,
гүйцэт үнэний тогтолцоог бүтээж
түүгээрээ танин мэдэж үзэгдэл, юмсын
мөн чанарыг тайлахад уг чанар, утга
агуулга нь орших аксиоматик онол,
аксиоматик сэтгэлгээ, шаардлага,
хандлага нь математикт төдийгүй
физик, хими, биологи, хэл шинжлэл,
эдийн засаг, хууль, эрх зүй, социологи,
бодлого судлал, танин мэдэхүй,
боловсрол, дидактик, арга судлал
зэрэг шинжлэх ухааны олон талбарт
өргөн хэрэглэгдэж байна (Efimov,1980;
Stanford Encyclopedia of Philosophy,
2010).
Бодлого аксиоматик болох нь
Бодлогын үндсэн ойлголт, ухагдахуун,
нэр томьёо, үг хэллэг нь аксиоматик
онолын утгаар үндсэн обьект; эдгээр
ухагдахууны уялдаа, харилцаа,
хамаарал нь үндсэн харьцаа; бодлогын
баримтан хэлбэр болох хууль, журам,
тогтоол, шийдвэрийн заалт нь аксиом;
бодлогын эх үндэс болсон бодлыг
бий болгосон сэтгэх, бодох дүрэм
нь гаргалгааны дүрэм; уул бодлогыг
хэрэгжүүлэхэд хүчилсэн хуулийн
СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ
Багшийн хөгжил 27
itpd.mn
заалтыг иш үндэс болгон хийж буй
аливаа шийдвэр нь теорем болж тус тус
дүрслэгдэн загварчилагдаж болох тул
аксиоматик онолын ерөнхий зарчмаар
харвал бичвэрэн бодлого аксиоматик
тогтолцооны нэгэн хэлбэр, загвар
болох шинжтэй (Хүснэгт).
Бичвэрэн бодлогыг ийнхүү
аксиоматик байдлаар харвал түүнийг
хээнцэр, цэмцгэр, эрхэмсэг, хүчирхэг
байхад хүргэдэг дараах гурван үндсэн
шаардлага түүнд тавигдах юм. Үүнд:
•	 Бодлого зөрчилгүй байх
•	 Бодлогын заалтууд хамааралгүй
байх
•	 Бодлого гүйцэт байх.
“Зөрчилгүй байх” шаардлагаар
бодлогын заалтууд өөр дотроо
болон өөр бусад бодлогын заалттай
зөрчилдөхгүй, харин нийцэлтэй
байхаар бүтээгдэнэ. Ингэснээр
бодлого хээнцэр2
болдог.
“Хамааралгүй байх” шаардлагаар
бодлогын заалтууд өөр хоорондоо,
цаашилбал, өөр бодлогын заалттай
утгын давхцал байхгүй, харин бие
даасан шинэ утгыг тээсэн байхаар
бүтээгддэг. Иим болсноор бодлого
цэмцгэр3
болдог.
Харин “гүйцэт байх” шаардлагаар
бодлогын заалтуудыг иш үндэс болгон
энэхүү бодлогын үйлчлэх хүрээний
аливаа асуудлыг шийдвэрлэж болдог
байхаар тэдгээрийг олж томьёолоход
хүргэдэг юм. Үүгээр бодлогын
хэрэгжих чадамж бий болж тэр
хүчирхэг4
болдог.
Мөн бодлогын ийнхүү аксиоматик
шинжтэй бүтээж чадвал тэр бодлого
зөрчилгүй тул хэрэгжих боломжтой,
гүйцэт тул хэрэгжих чадамжтай,
хамааралгүй тул хэрэглэх хялбар
дөхөм болсон байх юм.Ийм бодлого
тохирцтой5
байдаг.
Хүснэгт. Бодлогын аксиоматик шинж
Аксиоматик
тогтолцоо, онол
Бодлого (бичвэр хэлбэрээр)-ын аксиоматик шинж
Үндсэн	
бүрдэл(элемент)
Үндсэн ойлголт, ухагдахуун, үг хэллэг
Үндсэн харьцаа
Үндсэн ухагдахуун, үг хэллэг, тэдгээрийн хооронд байх харьцаа,
хамаарал, уялдаа холбоо
Аксиом
Бодлогыг тээсэн баримт бичгийн үндсэн өгүүүлбэр (хууль, журмын
заалт)
Гаргалгааны дүрэм Бодлогод хүргэсэн эх бодлыг бүтээсэн бодох, сэтгэх дүрэм, логик
Өгүүлбэр
Үндсэн ухагдахуун, тэдгээрийн хооронд байж болох харьцаа болон
гаргалгааны дүрмийн тэмдэглэгээний дурын нийлэмж
Теорем
Бодлогын заалт иш үндэс болгон авч түүнээс гаргалгааны дүрмээр
хүрч буй дурын өгүүлбэр, шийдвэр
Бодлогод аксиоматик шинж байна.
Энэ үзэл санаагаар бодлогыг шинжих
2
	 Consistency
3
	 Compact
4
	 Potential
5
	 Valid
нь түүнийг боловсруулах аксиоматик
гэгдэх нэгэн аргачлалыг санал болно.
Диконструктив онол
Тэмдэгт соёлын мэдрэмжтэй. Иймд
аливаа бичвэр (текст)-ийг цор ганц
утгатайгаар бүтээж үл чадна. Энэ
бол диконструктив ухааны6
суурь
зарчим, тулганы чулуу юм. Энэхүү
зарчмын үүднээс аливаа бичвэр, үг
хэллэгт хандаж сэтгэхийг л угтаа
диконструктив сэтгэлгээ буюу
үл хууртах7
ухаан гэдэг. Үгийг
илэрхийлэхэд хэрэглэсэн дүрс, үсэг,
түүний илэрхийлж буй дүрэм, түүгээр
харилцаж буй арга хэлбэр бүгд
зохиомол бөгөөд соёллог байдаг. Утга
илэрхийлэх хэрэгслэл бүрийн энэхүү
соёллог чанараас болоод аливаа үг,
хэллэг, өгүүлбэр, ер нь аливаа бичвэр
диконструкц (аливаа зүйлийг бүтээхэд
хийсэн үйлдэл бүрийг буцаах) хэмээх
үйлдлээр өөр өөр утгыг илэрхийлээд
байдаг нь сонин авч энэ нь жам ёсны
хэрэг. Энэ нь хүмүүний хэл жинхэнэ
утгыг жинхэнэ байдлаар илэрхийлж
чаддаггүй гэсэн санааг агуулна. Утгыг
илэрхийлж буй хэлний хэлбэрийн
ийнхүү соёллог байдлаас болоод
аливаа бичвэр өөртөө нэг биш, харин
хэд хэдэн утгыг шингээж, тээж байдаг.
Ийм учраас хүний бүтээсэн бичвэр
бүхэн ганц биш, харин олон утгыг
өөртөө тээж, түүний хэмжээгээр
бусдад өөр өөрөөр ойлгогддог байна
(Jacques Derrida, 1974).
Диконструктивухаан,сэтгэлгээгурлагт
хэрэглэснээр бидэнд уламжлагдан
үлдсэн итгэл үнэмшил, үзэл хандлагыг
эвдсэн шинэлэг хийц, хэлбэр, зохиомж
6
	 Deconstructive theory
7
	 Deconstructivism
гарч ирдэг бол харин улс төр, хуульд
хэрэглэснээр тэгш байдал, шударга
ёсны тухай ойлголт зохиомол бус
харин төрмөл, анхдагч шинж руугаа
илүү ойртож тодорхойлогдоно. Харин
унших, судлахад, ер нь, боловсролд
хэрэглэснээр “үг хөөн уншиж, судлах
бус, харин утга барих
гэсэн нэгэн шинэлэг арга зүйг бий
болгодог. Диконструктив ухаан
олон талбарт өргөн хэрэглэгддэг
(Makari,2014).
Бичвэрт диконструктив ухаанаар
хандаж, буцах үйлдлийн задаргааг
онож хийснээр түүний илд, далд санаа;
үнэн, худал байдал; бодит, хуурмаг
шинжийг амархан тогтоож чадна, бас
эргүүцлэлийг сайхан өрнүүлж болно.
Бодлого диконструктив
инвариант болох нь
Бичвэрийн диконструктив задаргаанд
өөрчлөгдөхгүй үлдэж байгаа
утга, конструкцийг бичвэрийн
диконструктив инвариант гэж
нэрлэе. Зөвхөн диконструктив
инвариантаас бүрдсэн бичвэр бүхий
бодлого нь хэрэглэгч бүрт нэг мөр,
нэг утгаар ойлгогдох юм. Бичвэр нь
ийм шинжтэй бодлого утгын хувьд
төгс төгөлдөр байна. Ийм учраас
бодлого бичвэрийнхээ диконструктив
инвариант байвал зохилтой юм.
Бодлогыг бичвэрийнхээ
диконструктив инвариант болсон
байхаар бүтээхийн тулд эхлээд түүний
бүтцийнаксиоматикшинжийгашиглан
үндсэн ухагдахуун, үг хэллэг, үндсэн
харьцаа, гаргалгааны дүрэм, заалт
(аксиом)-д диконструктив задаргаа
(хувиргалт) хийж, диконструктив
инвариантыг олж түүгээр бодлогын
бичвэрийг дахин хэлбэржүүлнэ. Ингэж
бүтээгдсэн бодлого бичвэрийнхээ
диконструктив инвариантаас бүрдэнэ.
Ийм бодлого найдвартай байдаг.
Бодлогын аксиоматик шинж нь
түүний тохирцыг илтгэдэг бол
диконструктив инвариантлаг шинж
нь найдварыг харуулна. Бодлогын
аксиоматик-диконструктив энэ
чанараас түүний найдвар, тохирцтой
хэмжих хэмжүүрийг бүдүүвчилж болно
28	 2020 оны 1 дүгээр улирал
(Хүснэгт 3)
Бодлогын найдвар, тохирцын хэмжүүр
Хэмжээс Шалгуур Бодлого (бичвэр)-ын бүрдэлжилт Бодлогын
хэрэгжилт
Үндсэн
ухагдахуун
Үндсэн
харьцаа
Заалт
Гаргалгааны
дүрэм
Шийдвэр
Аксиоматик Зөрчилгүй байх
Хамааралгүй байх
Гүйцэт байх
Гаргалгааныд
үрэмтэй байх
Диконструктив Нэг мөр
ойлгогдохоор нэг
утгатай байх
Энэхүү хэмжүүрийг бодлогыг найдвар,
тохирцтойбүтээхэдхэрэглэхийнчацуу
хэрэгжиж буй бодлогод аксиоматик-
диконструктив шинжилгээ хийж
түүний найдвар, тохирцыг тогтооход
шинжүүр, хэмжүүр болгон ашиглаж
болно. Үлгэр болгон нэгэн бодит
хуулийн бодит заалтыг дор авч үзнэ.
Бодлогын диконструктив
шинжилгээний бодит жишээ
Одоо мөрдөж буй Монгол Улсын
Үндсэн Хуулийн “Хүний эрх, эрх
чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн
арван зургаа дугаар зүйлийн 7 дугаарт
“Сурчболовсрохэрхтэй.Төрөөс
бүх нийтийн ерөнхий боловсролыг
төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих
шаардлагад нийцсэн хувийн сургууль
байгуулан ажиллуулж болно” гэж
заасан байдаг (Монгол Улсын Үндсэн
хууль, 1992).
Боловсролын хөгжлийн үндсэн
хуулийн үндэслэл, аксиом нь
болж хэрэглэгдэх дээрх гурван
заалтад аксиоматик-диконструктив
шинжилгээг найдвар, тохирцын
хэмжүүрийн дагуу хийе.
Эхлээд, эдгээр заалтууд диконструктив
задаргаанд үл өөрчлөгдөх утгыг
агуулж байна уу гэдгийг шалгая.
Үүний тулд дор хаяж хэд хэдэн
диконструктив задаргааг хийж үзнэ.
Диконструктив онолын хувьд тэмдэгт
бүхэн дор хаяж хоёр өөр утгатай байх
тул зарчмын хувьд эдгээр заалтууд
диконструктив задаргаа бүхэнд
өөр өөр утгыг илтгэж байх ёстой.
Жишээлбэл, “сурч боловсрох эрхтэй”
гэсэнд “Хүн л сурч боловсорно. Хүн
бие, оюун, спирит8
бүхий оршихуй”
гэсэн утгуудыг орлуулан үзвэл, “Хүн
бие, оюунаараа төдийгүй бүхэллэг
байдлаар, тухайлбал, спиритийнхээ
хувьд сурч боловсрох эрхтэй” утганд
амархан хүрнэ. “Төрөөс бүх нийтийн
ерөнхий боловсролыг төлбөргүй
олгоно” гэсэн өгүүлбэрийг түгээмэл
ойлгогдох утгаар авч өмнөхтэй нэгсэж
харвал “Төрөөс бүх нийтэд бие, оюун,
спиртийн ерөнхий боловсролыг
төлбөргүй олгоно” гэсэн утганд
хүрнэ. Үүнд дээр “Иргэд төрөөс
тавих шаардлагад нийцсэн хувийн
сургуулийг байгуулан ажиллуулж
болно” гэсэн утгыг нэгтгэж бодвол
“Төрөөс тавих шаардлагад нийцсэн
хувийн сургууль бүх нийтэд бие, оюун,
спиритийн ерөнхий боловсролыг
төлбөргүй олгоно” гэсэн утганд хүрнэ.
Эндээс “хүн бие, оюун төдийгүй
спиртээрээ сурч боловсрох эрхтэй.
.... Төрөөс хүний ийм ерөнхий
боловсролыг төлбөргүй олгоно. ...
хүний ийм ерөнхий боловсролыг
хувийн сургуулиар төлбөргүй олгоно”
гэсэн утга агуулга бүхий заалтууд гарч
иржээ.
Диконструктив нэгэн задаргааны дүнд
“хүн спиритийн ерөнхий боловсролыг
төлбөргүй олно, мөн ерөнхий
боловсролын хувийн сургууль
хүнд ийм ерөнхий боловсролыг
төлбөргүй олгоно” гэсэн өмнөхөөс
эрс өөр, шинэлэг утга агуулга илэрсэн
байна. Ингэхээр дээр хийж үзүүлсэн
диконструктив задаргааны дүнд дээрх
заалтууд дор хаяж хоёр өөр утгыг тээж
байгаа нь харагдлаа. Эндээс эдгээр
8
	 Spirit
заалтууд диконструктив инвариант
болтлоо төгөлдөржиж чадаагүй байгаа
нь нотлогдоно.
Цаашилбал, эдгээр заалтууд
аксиоматиктай эсэхийг
шинжиж болно. Бодлогын
заалтбүрболаксиомшинжтэй
тул үл тодорхойлогдох
байдал, анхдагч байдал зэрэг
шинжээрээ ижил эрэмбийн
байх ёстой юм. Энэ утгаар
харвал “Сурч боловсрох
эрхтэй. Төрөөс бүх нийтийн
ерөнхий боловсролыг
төлбөргүй олгоно” гэсэн
заалт нь “Иргэд төрөөс тавих
шаардлагад нийцсэн хувийн
сургууль байгуулан ажиллуулж
болно” гэсэн заалттай ижил
эрэмбийн байж үл чадна.
Өөрөөр хэлбэл, “Иргэд төрөөс
тавих шаардлагад нийцсэн
хувийн сургууль байгуулан
ажиллуулж болно” гэдэг нь
үндсэн хуульчлагдах эрэмбийн
заалт биш юм. Мөн үндсэн
хуулийн эдгээр заалтуудыг
иш үндэс болгосон аливаа
шийдвэр бүхэн эрүүл оюун
ухааны эрүүл сэтгэлгээний
хуулиар зөрчилгүй байх
ёстойг санавал:
“Иргэдийн төрөөс тавих шаардлагад
нийцүүлж байгуулсан хувийн
сургуулиар ерөнхий боловсролыг
төлбөргүй олгоно” гэсэн шийдвэр
нь теорем мэт цаашид хэрэглэгдэх
ёстой юм. Гэтэл манай улсад ерөнхий
боловсролыг төлбөртэй олгодог
ерөнхий боловсролын хувийн олон
сургууль бодиттой оршиж байна.
Энэ нь зөрчил юм. Энэ зөрчил бол
бүхлээр авч үзвэл үндсэн хуулийн
эдгээр гурван заалтын дотоод зөрчил,
мөн тэдгээрийн бусад бодлоготой
үл нийцэж буй зөрчил, цаашилбал,
сэтгэх, бодохын зөрчил, гаргалгааны
дүрмийн зөрчил болох юм.
Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүний
эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар
бүлгийн арван зургаа дугаар зүйлийн
СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ
Багшийн хөгжил 29
itpd.mn
7 дугаарт “Сурч боловсрох эрхтэй.
Төрөөс бүх нийтийн ерөнхий
боловсролыг төлбөргүй олгоно.
Иргэд төрөөс тавих шаардлагад
нийцсэн хувийн сургууль байгуулан
ажиллуулж болно” гэсэн боловсролын
хөгжлийн хөтөч болсон заалтад
хийсэн аксиоматик-диконструктив
хялбар шинжилгээнээс эдгээр заалт нь
диконструктив инвариант биш болох
нь, мөн аксиоматик шинжтэй бус
болох ийнхүү тус тус харагдаж байна.
Үр дүн
Бодлогын аксиоматик-диконструктив
үндэс бодлого, мөн чанараараа,
бодол бол хэлбэрээрээ бичвэр юм.
Бодол болохынхоо хувьд тэр үнэний
хууль зүй тогтол, онолд захирагдана.
Бичвэр болохынхоо хувьд бичвэрийн
жам ёс, хууль зүйд нийцнэ. Үнэний
дедуктив онол аксиоматизм,
бичвэрийн шүүмжлэлийн онол
диконструктивизмын ур ухаанаар
бичвэрэн бодлогыг шинжвэл тэр
нэг талаасаа, аксиоматик, нөгөө
талаасаа, диконструктив байгууламж
болно. Аксиоматик байснаар бодлого
зөрчилгүй, цэмцгэр, хээнцэр,
хүчирхэг болдог бол диконструктив
болсноор тэр нэг мөр, утга төгөлдөр
бүтээгдэнэ. Аксиоматиктай бодлого
тохирцтой, диконструктив бодлого
найдвартай. Аксиоматиктай бодлого
иймд “лобби” үгүй, диконструктив
бодлого тиймд “цоорхой” үгүй.
Аксиоматик, диконструктив ур ухаан
ингэж бодлогыг “цоорхой” үгүй,
“лобби” үгүй, харин гагцхүү хээнцэр,
эрхэмсэг, утга төгөлдөр, хүчирхэг
оршиж хэрэгжихээр бүтээхийн нэгэн
үндэс болж өгдөг.
Дүгнэлт
Аливаа бодлого нь аксиоматик
байгуулалттай диконструктив
инвариант болно. Бодлого иймд
аксиоматик, диконструктив үндэстэй
байдаг.
Бодлогын найдвар түүний
аксиоматикжилтаар илэрхийлэгдэх
бол түүний тохирц харин түүний
диконструктив инвариантлаг чанараар
илэрнэ.
Бодлогын найдварын зэрэг, тохирцын	
хэмжээг бодлогын	 а к с и о м а т и к -
диконструктив шинжилгээгээр
илрүүлж хэмжиж болно.
Аксиоматик байгуулалтай,
диконструктив инвариант болж
чадах аливаа бодлого найдвартай,
тохирцтой байна. Найдвар, тохирц нь
тогтоогдсон аливаа бодлого хэрэгжих
чадамжтай байдаг. Утга төгөлдөр
хэрэгжих чадамжтай аливаа бодлогод
“цоорхой” байдаггүй, “лобби”
ордоггүй.
Ном зүй
Монгол хэлээр:
Монгол Улсын Үндсэн Хууль, 1992,
https://www.legalinfo.mn/law/
details/367 Англи хэлээр:
Jacques Derrida. (1974). Of
Grammatalogy, The Johns Hopkins
University Press Baltimore and London.
Efimov, N.V. (1980). Higher
Geometry, Mir Publishers, Moscow
Elly MakarI. (2014). Deconstruction
theory and its influence in
modern literature, Catholic
University of Eastern Africa, retrieved
from https://www.academia.edu
DeconstructionTheory
Stanford	 Encyclopedia	 of	
Philosophy,	 2010,	 retrieved	
from https://stanford.library.sydney.edu.
au/archives).
30	 2020 оны 1 дүгээр улирал
ТУХАЙН БАГШ ЯМАР
АЖИЛЛАГААТАЙ ВЭ?
ГЭДГИЙГ СУРАГЧИЙН ДЭВТРЭЭР
ДҮГНЭДЭГ БАЙЛАА
Монгол Улсын Ардын багш Л.Гантөмөр
Энэ удаагийн Багшийн хөгжил
сэтгүүлийн “Дурсамж” зочны
ярилцлагын буландаа Монгол улсын
ардын багш, Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одонт, МУБИС-ийн
хүндэт доктор Л.Гантөмөр багшийг
урин уншигч авхай тантай уулзуулж
байна.
Амьдралынхаа 48 жилийг бага ангийн
бяцхан хүүхдүүд дунд өнгөрөөсөн
түүнтэй ярилцахад гэгээн сайхан
бүхнээр дүүрэн байлаа. Ингээд та
бүхэн сэтгүүлийн хойморт минь саатан
морилж түүний амьдралын түүхэн
замналхийгээд,
бага ангийн хүүхдүүдтэй хэрхэн
ажиллах талаар маш хэрэгтэй
мэдээллийг уншаарай .
Сайхан хаваржиж байна уу та? Энэ өдөр
БМДИ-ээс эрхлэн гаргадаг Багшийн
хөгжил сэтгүүлийн зочин хоймортоо
таныг урин ярилцаж байгаадаа баяртай
байна. Ярилцлагаа таны “Бага ангийн
багш” болсон түүхээс эхэлж сонсъё гэж
бодлоо.
•	 Хүний хийж чадаж байгаа бүх
сайхан мэргэжил дундаас миний
эзэмшсэн Бага ангийн багш хэмээх
энэ мэргэжил минь хамгийн
сайхан нь гэж би хэлэх дуртай.
Би 1948 онд Дундговь аймгийн
Эрдэнэдалай суманд төрсөн. 1956-
1966 онд Улаанбаатар хотын 6-р
дунд сургуулийг алтан медальтай
төгссөн юм. Тэр үед Герман улсын
“Өнгөт хэвлэлийн дээд сургууль”,
эсвэл Хүмүүнлэгийн их сургуулийн
хуваарь ав гэлээ. Харин ээж аав
минь 6 жил гадаад руу хүүхдээ
явуулчихаад юу бодож суух билээ
гээд явуулаагүй юм. Ингээд би
ээжийнхээ ажилладаг оёдлын
үйлдвэрт ажилд орно гэж бодож
байтал МҮОНР-оор “Багшийн
сургууль”-д арван жилээ онц сайн
төгссөн хүүхдүүдийг шалгаж 1
жилийн хугацаатай Бага ангийн
багшаар төгсгөнө гэсэн зар явлаа.
Тэгээд л би гэдэг хүн чинь шууд л
шалгалт өгөхөөр гэрээсээ гарлаа.
•	 Эхний өдөр Монгол хэлний шалгалт
авч 380 гаруй хүүхдүүдээс эхний
8-д, хоёр дахь өдөр Математикийн
шалгалт авч эхний 3-т жагсаад
тэнцсэн юм. Харин шалгалтад
тэнцсэн хүүхдүүдийг маргааш эцэг
эхтэйгээ ирээрэй гэдэг байгаа.
Ээж минь намайг яагаад ч багш
болгохгүй гээд хуралд явахгүй
гэлээ. Харин аав минь тээврийн
жолооч байсан тул, тэр үед хөдөө
явчихсан эзгүй байж таарсан юм.
Ингээд яадаг билээ гэж байтал аз
болж аав минь тэр шөнө ирж, бид
хоёр маргааш нь “Багшийнсургууль”
руу явсан юм. Аав минь тостой
бор дээлээ тайлаад охиныхоо
сургууль дээр очилгүй яах вэ гээд
хачин сайхан дээлээ өмсөөд надтай
хамт явсан юм. Ингэж би “Бага
ангийн багш” хэмээх энэ сайхан
мэргэжлийг эзэмшиж өөрийн
төгссөн 6-р сургуульдаа очин, надад
хичээл заалгаж байсан буурал багш
нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж
эхэлсэн.
•	 18 настай жаахан охин өөрөөсөө
10 насаар дүү 8 настнуудад хичээл
заана, тэгээд болоогүй ээ ангийнхаа
хүүхдүүдтэй сургуулийн хойно
чирта тоглоно. Одоо бодоход
хөгтэй ч юм шиг хөөрхөн ч юм
шиг мөн ч томоогүй байж дээ гэж
дурсдаг юм. Нэг өдөр сургуулийн
захирал дуудаад за Гантөмөр өө
сурагчидтайгаа чирта тоглож
болохгүй ээ. Ахиж тоглох юм бол
сургуулиас хөөнө гэж байна. Би
ч айсандаа ухаан алдах шахаад,
за багшаа би ахиж хүүхдүүдтэй
“чирта” тоглохгүй ээ гэж хэлээд
гарлаа. Би ахиж тоглоогүй ээ. Яаж
ч бодсон сурагчидтайгаа чирта
тоглоод явж байдаг багш гэж хаа
байх вэ. Сургуулиас хөөгдөөгүй дээ
одоо би баярладаг юм. Хөөгдсөн
бол яанаа /инээв/.
Та бага ангийн багшаар
хэдэн жил ажиллав. Энэ
хугацаандаа хэр олон шавь
нартай болсон бэ?
•	 Би бага ангийн хүүхдүүдтэй
нийтдээ 48 жил ажилласан байдаг
юм. Түүний 10 жилд нь Бага ангийн
багш болон Бага ангийн сургалтын
менежерийг хамт хийсэн. Ийм Бага
ангийн багш хүн ер нь байхгүй
шахуу даа. Миний төгсгөсөн шавь
нар одоо 12,000 хол давсан шүү.
Анх 18 настай сургуульдаа багшилж
байхдаа өдөр 2 ээлжээр, мөн оройн
ангид хичээл заадаг байсан юм.
Хөгтэй хөгжилтэй хөглөж явсаар
тухайн үед 16 хүнийг оройн ангиар
хичээл зааж бичиг үсэгтэй болгоод
4-р ангийн гэрчилгээтэй болгож
байлаа. Тэр дундаа ээжийгээ бас
оруулаад төгсгөсөн. Ээж минь бас
л тэдний адил бичиг үсэггүй хүн
байсан юм.
•	 Нэг сонин түүх ярихад: Би 30 жил
хичээлийн шинэ жилээр хүүхэд
хөтлөөд ангидаа орсон хүн. Гэтэл
Бага ангийн сургалтын менежер
болоод хүүхэд хөтлөхгүй, дааж
авсан ангигүй нэгэн хичээлийн
шинэ жилийг угтлаа. Хачин
эвгүй хоосон оргиод. Өрөө рүүгээ
гүйж ороод хаалгаа түгжиж аваад
баахан уйллаа. Тэгж байтал хаалга
тогшлоо: Батсүрэн менежер яав,
юу болов гээд зогсож байна. Би
ДУРСАМЖ
Багшийн хөгжил 31
itpd.mn
ийм ажил хиймээргүй байна гэж
хэлтэл хоёулаа захирал дээр орьё
гэж хэллээ. Тэгээд захирал дээр
очоод би энэ ажлыг хийхгүй ээ. Би
ангиа авмаар байна. Бага ангийнхаа
багшийг л хиймээр байна гэж
хэлээд ангиа авч, зарим хичээлийг
өөр багш нар орохоор болж би Бага
ангийн сургалтын менежерийн
ажлаа хавсран хийж эхэлж нэг
сэтгэл амарч билээ.
Олон жил ажилласан танд
багш нарт хандаж хэлж
зөвлөх зүйл олон байгаа
болов  уу? Ялангуяа бага
ангийн багш нарт та юу
зөвлөх вэ?
•	 Сургуульд анх орж байгаа хүүхдийн
ихэнх нь бүтэн өгүүлбэрээр ярих
дадалгүй, зарим нь аймхай, зарим
нь ичимхий байдаг. Тиймээс тэр бүх
зан төлөвтэй нь тааруулж харьцах,
тэдний сурсан өчүүхэн ч болов
амжилтыг сайшаан дэмжиж байхыг
чухалчлах хэрэгтэй. 6 настай
хүүхдийн анхаарал 8-10 минутаас
илүү төвлөрч чаддаггүй учраас
ээлжит хичээлдээ 2-3 хоногийн
өмнөөс бэлтгэж 10-12 янзын аргыг
хэрэглэн заах нь их үр дүнтэй шүү.
Би тэгж заадаг байсан. 1 цагийн
хичээл дээр 1 сурагчтайгаа 6-7 удаа
харилцаж, анги дүүрэн хараатай
байж, сурлагаар хоцорч магадгүй
гэсэн хүүхдэд онцгой анхаарч,
гаргасан алдааг нь өөрөөр нь
олуулж засахын хамт өчүүхэн
боловч олсон амжилтад нь урам
өгч ажиллахад хүүхэд мэдэхгүй,
чадахгүй зүйлээ байнга асууж
чөлөөтэй харьцаад сурчихдаг юм.
Ямар нэгэн үсгийг заахдаа
түүнийг нүдлэх, бичих,
дуудах үйлдлийг зэрэг
явуулдаг. Залуу багш нар
эдгээр үйлдлийг тус тусад
нь цаг гаргаж заадаг нь
алдаа болдог юм шүү.
•	 Багшаас 1-р цагт “А”, 2-р цагт “Х”
таниулсан бол дармал, бичмэлээр
ялгаж зөв зурлагаар үзэг салгалгүй
цэвэр бичүүлдэг. Дараа нь “Ах”,
“Ха” гэдэг үг, үеийг цээжээр бичиж
сургана. Үүний дараа ах гэсэн үгээ
оролцуулан 2, 3, 4 үгээс бүтсэн
өгүүлбэр зохиолгон харилцан
ярианд сургана. Энэ нь нүдлэх,
бичих, дуудах ярианы дадлагыг
зэрэг олгож байгаа юм.
•	 1-р ангийн багшийн алхам тутамдаа
цээрлэх зүйл бол илүү цагаар
хүүхдийг ангид нь үлдээж болохгүй.
Ингэснээр хүүхэд залхаж, сурах
үйлд идэвхгүй болно гэдгийг
анхаарах хэрэгтэй. Мөн сайхан
бичүүлж сургана гээд дэвтэр дүүрэн
хуулж бичих даалгаврыг багш нар
өгдөг. Энэ нь сайхан бичүүлж
сургах биш даалгаврыг хайш яйш
хурдан хийж дуусгах муу зуршилд
оруулдаг. Яг ийм дадал хэвшилтэй
багш нар миний үед ч байсан.
Одоо ч зарим багш нарт ийм дадал
ажиглагддаг. Энэ бол маш буруу юм
шүү. 6 настай бяцхан шавь 1 удаад
1-2 мөр бичихэд хангалттай. Харин
цөөн мөр бичихдээ цэвэр нямбай,
зөв зурлагаар бичих хэрэгтэй.
Бага ангийн хүүхдүүдэд хэт
их даалгавар өгөөд байна
гэж эцэг эхчүүд багш нарыг
шүүмжилдэг. Та энэ талаар
ямар бодолтой байдаг вэ?
•	 Эцэг эхчүүдтэй санал нийлдэг шүү.
Гэрийн даалгавар нь хүүхэд бүрийн
онцлогт тохирсон маш бүтээлч
хөгжүүлэхээр сонирхол татахуйц,
эцэг эхэд ойлгомжтой, цаг хугацааг
тооцсон, эмх цэгцтэй төлөвлөсөн
байх нь хэрэгтэй. Жишээлбэл:
1-р ангийн багш Монгол хэлний
хичээлээр үзсэн үсэг үеэ 3-4 мөр
сайхан бичих даалгавар өгвөл
сурагч бүр хичээж гоё бичээд ирнэ.
Харин 1 бүтэн хуудас буюу 20-22
мөрбичих даалгавар өгвөл:
Нэгдүгээрт - Хурдан бичиж дуусгая
гэж бодоод муухай бичнэ
Хоёрдугаарт - Хэт удаан бичсэнээс
болж ядарч, хичээлдээ дургүй болно
Гуравдугаарт - Хүүхэд нэг зүйлийг
удаан хийснээс болж залхдаг болохыг
анхаарч ажиллана.
Мөн улирлын амралтаар
багш нар хэт их даалгавар
өгч байгаа нь хүүхдийг
амраах биш залхааж,
хичээлдээ дургүй болгож
муу зуршилд  хүргэж
байгааг сургууль, багш, эцэг       
эх анхаарч ажиллууштай.
Сурагчдад өгөх даалгаврын талаар:
БСШУ-ын сайдын 2010 оны А 471-р
тушаалд “ЕБС-ийн үлгэрчилсэн дүрэм”-
ийн 3.8-д: Суралцагчдад өгөх 1 өдрийн
даалгаврын хэмжээг сургалтын
агуулга, суралцагчийн нас бие,
хөгжлийн онцлог, ачааллыг харгалзан
1-р ангид: 1 хүртэл цаг, 2, 3-р ангид 1.5
цаг, 4.5-р ангид 2 цаг, дунд ангид 2.5-
3 цаг, ахлах ангид 3.5 цагаас илүүгүй
байхаар зохион байгуулна гэж заасныг
багш бүр анхаарч ажиллах хэрэгтэй.
6 настай сургуульд орж буй 35
сурагчдын маань 25 гаруй нь үзгээ
зөв барьж, дэвтрээ зөв тавьж, мөн
зөв сууж сураагүй байдгийг багш
бүр анхаарч ажиллан алдааг засч, зөв
хэвшилд сургана. Үзгийг хошуунаас
1 см зайтай, эрхий дунд хуруугаар
барьж, долоовор хуруу зөвхөн түших
үүрэгтэйгээр зөв барьж бичүүлнэ.
Сурагч маань долоовор хуруун дээрээ
хэт ачаалал авч үзгээ дарж бичсэнээс
амархан ядрах, удаан бичиж сурснаар
болж4,5-рангиболондунд,ахлаханги,
их, дээд сургуульд ороод багшийнхаа
заасан хичээлийг гүйцэд бичиж
чаддаггүй болохыг анхаарч анхнаас
нь үзгийг зөв бариулж сурахад нь
өдөр бүр ажиглаж алдааг засуулахад
анхаарлаа хандуулж ажиллаххэрэгтэй.
1.	 Бага ангийн багш бид 1-р ангиас
нь сурагчдадаа зөв суулгаж
сургаагүйгээс болж нуруу нь муруй
болох, мөн хичээлийн цүнхээ өдөр
бүр /жишээ нь баруун гартаа/ нэг
талдаа барьж явснаас нуруу нь тэр
зүг рүү хазгай болж насан туршдаа
нурууны гэмтэлтэй хүн болдгийг
анхаарч ажиллавал ирээдүйд тэгш
сайхан биетэй эрүүл хүн болгон
төлөвшүүлдэг байна.
2.	 1-5 р ангийн сурагчдын цүнхэнд
байх хичээлийн хэрэглэлийн
хэмжээ 3.5 кг аас хэтрэхгүй
байх боловч амьдрал дээр 1
сурагчийн үүрч яваа цүнхэн дэх
хичээлийн хэрэглэл 6-8 кг байгаа нь
нэг үеийн бяцхан иргэд маань нуруу
Үсэглэлийн баяр 2004 он
32	 2020 оны 1 дүгээр улирал
нь бөгтөр, нурууны үенүүд нь доош
суусан өвчлөлтэй болох магадлал
байгааг сургуулийн удирдлага, анги
даасан ба мэргэжлийн багш нар
анхаарч ирээдүйд эрүүл иргэн болж
төлөвшихөд нь туслууштай.
3.	 Багш бүр ирээдүйд эрдэмт мэдлэг,
зөв хүмүүжил, эрүүл чийрэг биетэй
иргэн болгохын төлөө өдөр бүр,
цаг тутам анхаарч ажиллая. Багш
зөвхөн сурагчтайгаа ажиллах биш,
эцэг эх, хүүхдүүдтэйгээ хамтран
ажиллаж хэвшвэл сурагчдын жигд
амжилттай сурах, авьяас нь хөгжих
суурь болдгийг багш бүр анхаарч
ажиллавал үр дүнд хүрнэ.
Багш нар маань таны өгсөн
энэ зөвлөгөө өөрийн ажил
амьдралдаа заавал хэрэглэж
хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй
байна. 6 настай хүүхдүүдэд
хичээл зааж сургуулийн
сурагч болгоно гэдэг
амаргүй санагддаг.
Тийм шүү. Гэхдээ туршлагатай багш
нараас асууж зөвлөөд явахад болохгүй
зүйл гэж байхгүй болов уу. 6
настнуудтай ажиллахдаа багш нар
8-р сарын 25- нд сурагчдаа хүлээн
авч тэдэнтэйгээ танилцахаас эхлэн
ажиллах хэрэгтэй. 9-р сарын 1-нд эцэг
эхийнхээ гараас хөтлөн сургуулийн
сурагч болохоор ирсэн бяцхан шавиа
баяр ёслолын байдалтайгаар хүлээн
авч 1 эгнээ болгон жагсааж сургууль
ангидаа оруулж эхлээд сургууль
ангиа болон өөрийнхөө тухай
танилцуулснаар бид бүхний ажил
эхэлдэг.
Өнөөдөр та нар 6 нас хүрч сургуулийн
алтан босгыг алхаж 1в ангийн
сурагч боллоо. Багшийнх нь нэрийг
Л.Гантөмөр гэдэг. Манай анги
нэгдүгээр давхрын 13 тоот өрөөнд
байдаг гэх мэтчилэн танилцуулаад
сурагч хүн ангидаа яаж суух, багшдаа
хариулт өгөхдөө баруун гараа өргөж
босч хариулан гээд сурагч бүрээ
босгон өөрийгөө яаж танилцуулахыг
зааж өгснөөр сурагч болно гэсэн үг
шүү дээ. 6 настай сурагчдыг хүлээн
авсан багш сурагч бүрийнхээ онцлог
шинжийг сайн судлах хэрэгтэй.
•	 6 настай хүүхдийн анхаарал 1 зүйлд
7-10 мин төвлөрдөг учраас багш
1 цагийн 35 минутын хичээлд 8-12
аргыг хэрэглэн тоглоомын аргаар
хичээлээ заах, тэдний хариулсан
хариултад үргэлж урам хайрлан
аман үнэлгээгээр их сайн байна,
болж байна, илүү сайн байна, ямар
сайн охин хүү вэ?, мундаг байна,
зөв байна гэх мэтээр өчүүхэн бага
зүйл хэлсэн ч урам хайрлаж байвал
сурагч маань хичээлдээ дуртай,
багшдаа хайртай, би ярих хэлэх
юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй
болдог юмшүү.
•	 6 настай сурагч маань шүлэг,
дуу, үлгэр, цэцэн үгийг амархан
цээжилдэг боловч, анхаарал нь
сарнимтгай байдаг учир богино
хугацаанд мартдаг.
•	 Бэлтгэлийн 1 сарын хугацаанд
өөрийгөө илэрхийлж чаддаг, зураг
хараад 2-4 үгтэй өгүүлбэрийг
зохиож түүнийгээ бүдүүвчээр
илэрхийлж тухайн сурагчийн
зохиосон өгүүлбэрийг ангийнхан
сурагчид анхааралтай сонсож
сурснаар ярьж сурах ба өөрөөр
хэлбэл бусдын хэлж ярьсныг
сонсож сургахад анхаарч ажиллавал
ашигтай.
Бичүүлж сургах талаар?
Бага ангийн 6 настай сурагчдаа
бичүүлж сургахын тулд үзгийг зөв
бариулж, дэвтрийг 65°- ийн хазгай
тавиулан ширээн дээр цэг суулган
бичүүлэхэд анхаарч ажиллана. Үзгийг
зөв бариулж сургаагүйгээс болж
хүүхдийн дунд хурууны нэгдүгээр
үед эвэртэй болж, 2- оос дээш ангид
ороод ирэхээр цээж бичиг бичихдээ
ангийнхаа сурагчдаас хоцрох, дээд
сургуульд ороод лекцээ бичиж
гүйцэхгүй хохирох тул багш анхнаас
нь үзгийг зөв бариулж бичүүлж сургах
ёстой. Үзгээ буруу барьж долоовор
хуруун дээр их ачаалал их авснаас
хүүхдийн гар амархан ядрах, удаан
бичдэг болохыг багш нар өдөр бүр
анхаарч ажиллавал үр дүнд хүрдэг.
Ангийн сурагчдаа жигд сайхан
бичүүлж сургахын тулд дэвтэртээ
зүүн гарын чигчий хуруугаар зурлага
бүрийн хооронд зай авч мөр бүрийг
доош нь шилийн харуулж жигд налуу
бичүүлэхийг өдөр бүр анхааруулж
үзгийг зөв бариулан зөв суулгах мөр
бүрт тухайн зурлага, үсгийг хэдэн удаа
ямар шугамаас эхлэн ямар зурлагаар
үзэг салгах ба салгахгүйгээр ямар
дараалалтайгаар бичихийг сурагчдад
заахаас гадна эцэг эхэд нь сурган
хүмүүжүүлэх хичээлийг зааж хамтран
ажилласнаар миний ангийн сурагчид
нэг хүн бичсэн юм шиг ижил сайхан
бичигтэй болж сургуулиас зарласан
“Хэний анги сайхан бичигтэй вэ?” гэсэн
уралдаанд түрүүлэн шилдэг ангиар
шалгарчбайлаа.
Тухайн багш ямар ажиллагаатай багш
вэ? гэдгийг сурагчийнхаа дэвтэр
дүгнэдэг болохоор манай залуу багш
нар өөрөө сайхан бичдэг, үсэг зааж
бичүүлж байгаа үедээ дэвтрийн
шугамыг нэрлүүлж, үсэг ямар шугамаас
эхэлж ямар зурлагаар үзэг салгалгүй
дуусч буйг цаг мөч бүрт тайлбарлан
агаарын бичлэгийг дагуулан 2-3 удаа
бичүүлж байж дэвтэрт нь “А” үсгийг
12 удаа “а” үсгийг шилийг нь харуулж
14 удаа бичнэ гэдгийг заагаад бичиж
чадахгүй байгаа сурагчийнхаа үзгийг
давхар барьж дагуулан бичүүлэн
сургавал, тухайн хамт олон ангиараа
сайхан бичигтэн болно.
Уншуулж яриулж сургах
талаар?
6 настай сурагчдыг уншуулж
сургахдаа авианы задлаг нийлэг
аргаар зааж авиа үсгийн ялгаа,
тухайн авиаг хэлэхэд өгүүлэх эрхтэн
дээд доод уруул дээд доод шүд ямар
байдлаар хэлэгдэж байгааг өөрөө
сурагчдад хэлж ажиглуулаад өөрсдөөр
нь авиаг цэвэр дуудуулж “а” ãэж
хэлж байгаа нь авиа, “а” гэж дүрсээр
тэмдэглэж байгаа нь үсэг гэдгийг
ойлгуулаад “а” авиа үгийн эхэн дунд
орсон үгүүд хэлж өгөөд хаана нь
орж байна вэ? гэх мэтээр өөрсдөөр
нь үг хэлүүлж алим, самар, хурга
гэсэн үгүүд оролцуулан 2-4 үгтэй
өгүүлбэр зохиолгоод, өгүүлбэрийг
эхлэхэд томоор бичиж төгсгөхөд цэг
тавьдаг гэх мэтчилэн авиа таниулах
явцдаа ярих чадварыг эзэмшүүлбэл
унших, ÿðèõ, бичих чадварыг зэрэг
эзэмшдэг ач холбогдолтой юм. Анхны
“х” авиаг таниулмагцаа ах, ха гэсэн
үг, үеийг уншуулаад ангийн болон
сураг÷ийнхаа үеийн хүснэгтээс сурагч
бүрээ уншуулаад уншсан үг, үеийг
гар самбарт нь дармал, бичмэлээр
цээжээр бичүүлж шалгана. Үүний
дараа бичмэл том жижиг “х” ¿сгээ
ДУРСАМЖ
Багшийн хөгжил 33
itpd.mn
àõ, à-èéí õàìòààð 2 ìºð áè÷¿¿ëíý.
Ñóðàã÷èä ìààíü ÿäàðñàí ó÷èð òàø òàø
тоглоомыг 2 удаа тоглуулж “х” àâèà
îðñîí, 3 ¿ãòýé ºã¿¿ëáýð çîõèîëãîîä
çîõèîñîí ºã¿¿ëáýðèéã áóñäààð
íü ÿðèóëæ àíõààðëûã øàëãàíà.
Ñóðàã÷äûí æèãä ñàéí ñóðàõàä ýöýã
ýõèéí ¿¿ðýã èõ áàéäàã ó÷èð 7 õîíîã
á¿ðèéí Áààñàí ãàðàãт õè÷ýýëèéí
äàðàà, ýöýã ýõ÷¿¿ääýý áè ýíý 7 õîíîãò
ýíý ñýäâèéã èíãýæ çààíà ãýæ ñóðãàí
õ¿ì ¿¿æ¿¿ëýõ õè÷ýýëèéã 1 öàã çààæ,
ýöýã ýõ áàãø íàð íü 1 çààõ àðãààð
õè÷ýýëèéãçààõ íü ¿ð ä¿íãýý ºãäºã.
Öàãààí òîëãîéí ãèéã¿¿ëýã÷¿ñãèéí
íýãä¿ãýýð øàòàà äóóñìàãö ýöýã ýõýýðýý
óíøèõ áè÷èõ ÿðèõ ÷àäâàðûã øàëãóóëæ
õýíèé ñóðàã÷ áóñäààñ èë¿¿ õýí íü
áóñäààñ õîöîð÷ áàéãààã ýöýã ýõýä
íü øàëãàñàí ýöýã ýõýýð í ü ä¿ãí ýí
ÿðèóëæäóòàãäëûã çàñóóëàõ 7 õîíîгèéí
õóãàöàà ºã÷ õàìòðàí àæèëëàñíààð
õîöîð÷áóéñóðàã÷ñàéæèðäàã.Õàìãèéí
ãîë íü õè÷ýýëèéí æèëèéí ýõýí áóþó
9-ð ñàðûí 15-í ä ýöýã ýõèéí çº âëºëºº
ñîíãîíáàãøýöýãçºâëºëòýéãýýõàìòðàí
àæèëëàõ òºëºâëºãºº ãàðãàí ýöýã ýõ
áàãø ãýñýí ãóðâàëñàí ãýðýý õèéæ ýöýã
ýõýý ãðàô èêèéí äàãóó õè÷ýýëä óðüæ
ñóóëãàõ çàðèì ¿åä ø àëãàëò àâàõóóëàõ
äýâòýð íîì, áè÷ãèéí õýëáýðèéã ø
àëãààä äàðààãèéí 5 äàõü ºäºð øàëãàñàí
ä¿íãýý ýöýã ýõýä õýëæ õ¿¿õäýý ñàéí
ñóðãàæ áóé ýöýã ýõèéí òóðøëàãûã
ÿðèóëæ õàмòàð÷ àæèëëàñíààð õàìò
îëîí òºëºâøèæ æèãä ñóðàëöäàã. Багш
нь дээрх аргаар сурагч эцэг эхчүүдтэй
ажилладаг байсан юм. Энэ арга үнэхээр
үр дүнтэй шүү.
Багш нарт өөрийн арга
туршлагаасаа хуваалцаж,
дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн
танд маш их баярлалаа.
Баярлалаа. Та бүхний сайн сайхан үйлс
бүхэн дэлгэрч байх болтугай.
БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ
ИНСТИТУТИЙН АРГА ЗҮЙЧ,
АЖИЛТНУУД ЯПОН УЛСЫН ОСАКА
ХОТОД СУРГАЛТАД ХАМРАГДААД ИРЛЭЭ
Б.Цогбадрах, С.Ариунгэрэл
Япон улсын Осака хотын дунд
сургуулийн шүдний эмч нарын
холбооны урилгаар БМДИ- ийн 14
арга зүйч, ажилтнууд 2020.01.25-02.03-
ны хооронд Осака хотод сургалтад
хамрагдаж, туршлага судлаад ирлээ.
Осака хот нь Япон улсын эртний
түүх, соёлын дурсгалт олон зүйлсийг
хадгалан үлдсэн аялал жуулчлалын төв
цэг нь бөгөөд Япон улсдаа Токиогийн
дараа хоёрт орох томоохон хот юм.
Зүүн Осака хотын боловсролын
газрын дарга ноён Сайюсуни Сан
биднийг хүлээн авч тус хотынхоо
бага, дунд боловсролын нөхцөл
байдал, хөтөлбөрийн ба технологийн
шинэчлэлийнталаартанилцуулгахийв.
Тэд “Хорин нэгдүгээр зууны иргэн”
бэлтгэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх
эхний алхмыг гүйцэтгэж байгаа бөгөөд
үүнийгээ дагаад хичээлийн үйл явцдаа
технологийн шинэчлэл хийж байгаа
тухайгаа дурдаж байлаа.
Зүүн Осака хот нь 5 сая хүн амтай, 25
дунд сургуультай, 51 бага сургуультай,
дунд сургуулиудад 12 мянга, бага
сургуулиудад 23 мянган сурагчид
суралцаж байна. Япон улсын хувьд
20 жилийн өмнө 6-8 том хүн нэг
хүүхдийг халамжилж байсан бол
одоо хөдөлмөрийн насны нэг хүн
5-6 тэтгэврийн хүнийг тэжээж байна.
Энэ байдал нь сургуулийн хүүхдийн
тоо цөөрөх байдлаар илэрч байгаа
бөгөөд цаашдаа анги дүүргэлт багасах
тул зарим сургуулиудаа хаахад хүрэх
бэрхшээл боловсролын салбарт
нүүрлээд байна хэмээн ярьж байлаа.
МөнОсакахотынбага,дундсургуулийн
шүдний эмч нарын нийгэмлэгийн
гишүүд өөрсдийн үйл ажиллагааны
танилцуулга хийж цаашдаа монголын
хүүхдүүдийн эрүүл мэнд, ялангуяа
шүдний эрүүл мэндэд санаа зовж
байгаа тухайгаа дурдаж байсан.
Ярилцсан А.Дүүриймаа
34	 2020 оны 1 дүгээр улирал
АЯНЫ БОГЦ
Япон улсын хүүхдийн шүдний
өвчлөлийг бараг 100% зогсоож чадсан
бөгөөд хүүхдийн шүдний эрүүл ахуйг
сахин хамгаалж байгаа туршлагаасаа
бидэнд хуваалцлаа.
Тэд манай улсад хэд хэдэн удаа ирж
судалгаа хийсэн ба “Шинэ эрин”,
“Шинэ монгол”, “Харамафужи” зэрэг
сургуулиудаар явж хүүхдийн шүдний
өвчлөлийн байдалтай танилцсан
тухайгаа мэдээлэлдээ дурдаж байв.
Тэрээр хэлэхдээ: Монгол хүүхдүүдийн
80 орчим хувь нь шүдний ямар
нэгэн өвчлөлтэй, шүд арчлах талаар
хангалтгүй, гутлын сойз шиг бүдүүн
сойзоор шүдээ угааж буйл болон бусад
амны хөндийн хэсгүүдийг гэмтээж
байдаг тухай хүртэл ярьсан нь биднийг
эмзэглүүлж байлаа. Тус илтгэл,
хэлэлцүүлгийн дүнд бид цаашид
Монгол хүүхдүүдийн шүдний эрүүл
ахуйн чиглэлээр хамтран ажиллах,
тэдний эрүүл мэндийн даатгалын
болон хууль эрх зүйн тогтолцоог
судлан Монгол улсдаа хэрэгжүүлэх
талаар хамтран ажиллах санал
тавьсныг таатайгаар хүлээн авч байлаа.
Үүний дараа бид Зүүн Осака хотын
бага, дунд сургуулиудаар зочлон
сургалтын нөхцөл байдал, хичээлийн
үйл явцтай танилцаж, хичээлийн
судалгаа хийсэн.
Дунд сургуулийн захирал Доко сан
сургуулийнхаа тухай танилцуулга
хийсэн бөгөөд тус сургууль нь 333
сурагчидтай, 35 багш, ажилтантай.
Тэрээр хэлэхдээ: Сүүлийн үед
дунд сургуулиудад шинэ хөтөлбөр
хэрэгжүүлэхтэй холбоотойгоор
технологийн шинэчлэл явагдаж байгаа
тухайгаа ярив. Мөн орчны сул талаа
давуу тал болгон ярьсан нь бидэнд
их сонирхолтой санагдсан. Учир нь
сургуультай нь ойрхон галт тэрэг
явдаг, энэ нь сурагчид хичээл хийх үед
анхаарлыг нь маш их сарниулдаг ч энэ
байдлыг “хотын дотор явах энэ галт
тэрэг бол манай хотыг гадны болон
дотоодын жуулчдад танилцуулахын
зэрэгцээ хотын маань хөгжил
дэвшлийн төлөө ажиллаж байгаа
ажилчдыг ажил, гэрт нь хүргэн өгч
байгаа чимээ юм. Тиймээс энэ чимээг
тэвчин ирээдүйн Осака хотынхоо
бүтээн байгуулалтад оролцох иргэн
болохынтөлөөидэвхтэйсуралцацгаая”
гэж сурагчдадаа тайлбарлан хэлдэг
гэлээ.
Мөн Япон улсын хувьд хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн
хүүхдүүдтэй хамт сургадаг. Хөгжлийн
бэрхшээлтэй сурагчид байгаа бол
ганцаарчилсан сургалтыг явуулж
ганцаарчилсан хичээл дээр багш
удаан зөөлөн ярина. Ингэснээрээ
суралцах бэрхшээлтэй суралцагчийн
хоцрогдолыгнөхөх,тэднийгнийгмийн
нэг хэсэг болгон хөгжүүлэхэд ихээхэн
анхаарч ажиллаж байгаа тухайгаа
тайлбарлалаа.
МөнЗүүнОсакахотынбагасургуулийн
хичээлийн үйл явцтай танилцлаа. Тэд
21-р зууны боловсролын хөтөлбөрийн
бэлтгэл үе шатандаа шилжээд явж
байгаа бөгөөд бага сургуульдаа
мэдээллийн технологийн хичээлийг
оруулж эхэлсэн тухайгаа дурдлаа.
Сургуулийн нэг жилийн амьдралыг
зурагласны зэрэгцээ сургуулийн
орчин, анги кабинет нь сурагчдын
бүтээлээр дүүрэн, сургалтын арга
зүйдээ технологийн дэвшлийг
ашиглаж хүүхдийн сурах үйлийг
дэмжин ажиллаж байгаа нь орсон анги
бүрээс ажиглагдажбайлаа.
Дээрх сургалт, үйл ажиллагааны үр
дүнд цаашид Монгол хүүхдийн шүдний
өвчлөлийг бууруулахад сургуулийн
менежментийг сайжруулах чиглэлээр
Осака хот дахь сургуулийн шүдний эмч
нарын холбоо, хотын боловсролын
газартай хамтран ажиллах үүд хаалга
нээгдлээ.
Багшийн хөгжил 35
itpd.mn
ШАВЬ СУРГАЛТААР
СУРАЛЦАГСДЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛИЙГ
ХӨГЖҮҮЛЖ БУЙ ТУРШЛАГА
М.Ууганцэцэг
/Өмнөговь аймгийн Насан туршийн боловсрол төвийн
сургалтынменежер/
Танилцуулга
Өмнөговь аймгийн насан туршийн
боловсролын төв нь суралцагчдыг
амьдрах арга ухаанд сургах, тэдний
авьяас сонирхлыг нээн хөгжүүлэх,
хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх,
бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх
зорилготойгоор “Шавь сургалт”-
ыг санаачлан 2018 оноос хойш
тасралтгүй зохион байгуулж байна.
Энэхүү сургалт, үйл ажиллагаагаар
суралцагсад өөрсдийн гар бие, сэтгэл
оролцсон бүтээлүүдийг хийдэг бөгөөд
эдгээр бүтээлүүдийг “Хөдөлмөрийн
амт” нэртэй арга хэмжээгээр нийтэд
сурталчлан, зарж борлуулах ажлыг
төвийн зүгээс зохион байгуулдаг.
Туршлагын үндэслэл
Манай улсын хүн амын амьжиргааны
түвшин доогуур, нийт хүн амын
бүтээмж туйлын хангалтгүй байна.
Боловсролын чанарыг дээшлүүлэх нь
амьдралын чанарыг дээшлүүлэх тухай
асуудалтай шууд утгаараа холбогдох
тул иргэдийн бүтээх чадварыг насан
туршийн боловсрол, сургалтын
байгууллагаар дамжуулан дээшлүүлэх
асуудал туйлаас чухал байна. “Шавь
сургалт”-ыг санаачлан зохион
байгуулж, хөгжүүлж, туршлагыг
түгээн дэлгэрүүлж, нийтийн үйл хэрэг
болгох нь энэ асуудлын шийдэлд
тодорхой хэмжээгээр хувь нэмэр
оруулах нь дамжиггүй юм. “Шавь
сургалт”-ыг хэрэгжүүлж, хөгжүүлэх
нь насан туршийн боловсрол төвийн
зорилгыг хэрэгжүүлэхэд ч мөн чухал
үүрэг гүйцэтгэнэ.
Бүтээлийн үзэсгэлэн, гаргаж
тайлангаа тавьж буй байдал
“Шавь сургалт”- аар хийсэн
сурын хасааг сургуулийн захирал
худалдан авч байгаа нь
Шавь сургалтын чиглэл
•	 оёдол эсгүүр
•	 туузан урлал, шүрэн урлал
•	 эсгий урлал, ширмэл, монгол
гэрийн хэрэглэл
•	 гоо сайхны бүтээгдэхүүн
•	 нэхмэл, сүлжмэл, торгон урлал
•	 суран эдлэл, арьсан хөөмөл урлал
•	 төмөр эдлэл
Санхүүгийн шийдэл ба
бусад зохион байгуулалт
Өмнөговь аймгийн засаг даргын
мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд
хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийн
хүрээнд орон нутгаас санхүүжүүлдэг.
Цаашид өөрийн орлого бий болгож
тогтвортой байдлыг хангаж ажиллахыг
зорьж байна. Сургалтыг зохион
байгуулж байгаа багш нар тухайн
модуль сургалтын агуулгад нийцэх,
хамтран ажиллах хүсэлтэй, боломжтой
үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хувь
хүмүүстэй гурвалсан гэрээ байгуулсны
үндсэн дээр тэдний ажлын байранд
суралцагсад очиж шавилан суралцдаг.
Үүнийг “үйлдвэрлэлийн дадлага” гэж
нэрлээд дадлага удирдаж буй багш
нартаа бэлдэцийн мөнгө, цагийн
мөнгийг байгууллагын журмын дагуу
өгдөг.
Туршлагын үр дүн, тоон
үзүүлэлт
Суралцагчдад суралцах идэвх
сонирхол дээшилсэн, авьяас хөгжсөн,
бүтээлч хандлага нэмэгдсэн, ажил
хөдөлмөрт дур сонирхолтой болсон,
чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг болсон,
урам зоригтой, өөртөө итгэлтэй
болсон гэх зэрэг олон сайн үр дүнгүүд
ажиглагдсан.
Шавь сургалтыг санаачлан зохион
байгуулж эхэлснээс хойш давхардсан
тоогоор 24 багш 18 модул сургалтын
хөтөлбөрөөр 495 суралцагчийг 679
цагийн сургалт, үйл ажиллагаанд
хамруулж, 1286 ширхэг бүтээл хийсэн
байна.
2019 оны “Хөдөлмөрийн амт”
үзэсгэлэнд суралцагсад багш
нарынхаа хамтаар оролцож нийт
490,000 төгрөгийн борлуулалт
хийсэн. Суралцагсдын хийсэн
бүтээлүүд худалдан авагчдын
сэтгэлд нийцэж, талархал, урмын
үгээр шагнуулж байсан. Тухайлбал:
суралцагсдын хийсэн “Сур харвааны
хасаа”-г Өмнөговь аймгийн спортын
төрөлжсөн 7 дугаар сургуулийн
захирал худалдан авч сургуульдаа
сургалтын хэрэглэгдэхүүн болгон
ашиглаж байна. Үүнээс гадна гоо
сайхны саван, эсгий тавчик, сандлын
ширмэл, тэмээний утас зэрэг
бүтээлүүд борлуулалт сайтай, эрэлт
ихтэй байсан.
Цаашид тогтвортой
үргэлжлэх байдал
Энэхүү сургалт нь насан туршийн
боловсролын суралцагчдад чиглэсэн
орон нутгийн чухал ажлуудын тоонд
багтаж байгаа бөгөөд цаашид чанартай
боловсролд чиглэсэн орон нутгийн
санхүүжилттэй ажлуудыг нэг байсаар
байх болно гэж үзэж байна. Сургалтын
хувьд цаашид илүү өргөжүүлж,
төрөлжүүлэх, орон нутгийн брэнд
бүтээгдэхүүнийг бий болгохыг зорьж
байна. Шавь сургалтад оролцогчдын
тоо жил бүр нэмэгдэж, тэдний суралцах
сонирхол маш их нэмэгдэж байгаа нь
аливаа гар урлал, бүтээлийг бодитоор
хийж сурч, түүнийгээ өөртөө хэрэглэх,
зарж борлуулах зэргээр хувийн
санхүүдээ хэмнэлт, нэмэлт орлогыг
бий болгож түүнээсээ сэтгэл ханамж
авч байгаатай шууд холбоотой юм.
2020 оны шавь сургалтад баримлын
төрлийг нэмж оруулж, говь нутгийн
брэнд болсон тэмээний баримлыг
урлаж, бэлэг дурсгалын зах зээлд
нийлүүлэхээр төлөвлөөд байна.
36	 2020 оны 1 дүгээр улирал
ДОТУУР БАЙР - ХҮҮХДИЙН
ХӨГЖЛИЙН ОРДОН.
Х.Алтанцэцэг
/Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт
ЕБ-ын 1 дүгээр сургуулийндотуур байрын багш /
Дотуур байрын багш бол хүүхдийн
дотно туслагч, асран хамгаалагч,
зөвлөгч, чиглүүлэгч төдийгүй
нийгмийн ажлын олон талт үйлчилгээг
хүүхдэд үзүүлж байдаг чухал мэргэжил
юм. Сурагчдыг эрүүл чийрэг байлгах,
зөв хооллох, эсэн мэнд амьдрах, бүх
талаар хөгжүүлэх, хамгаалах нь дотуур
байрын багшийн үүрэг байдаг.
2019-2020 оны хичээлийн жилд тус
дотуур байранд Арвайхээр сумын 5
сургууль,хөдөөороннутгийн13сумын
100 сурагч амьдарч байгаа бөгөөд
сурагчдын 70% нь малчин өрхийн,
30 % нь зорилтот бүлгийн сурагчид
амьдарч байна. Манай сургуулийн
захиргаа, бидний зүгээс хүүхдийн сурч
хөгжих бүхий л нөхцөлийг хангахын
төлөө дараах зүйлийг хийж, аймгийн
хэмжээнд туршлагаа түгээж ажиллалаа.
Орчны тохижилт
Дотуур байрын орчны стандартыг
сайжруулж хүүхэд хөгжил хамгааллыг
бодитой болгох үүднээс ая тухтай
орчинд амьдрах, сурч хөгжих
боломжийг бүрдүүлэх мөн сурагчдын
бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх
зорилгоор сургуулийн захиргаа, эцэг
эхчүүдийн хандив тусламжаар “Эцэг
эхийн уулзалтын өрөө”, “Сурагчдын
чийрэгжүүлэлтийн танхим”-тай
болсон.
Мөн эрүүл ахуйн стандартын
шаардлага хангасан ариун цэврийн
өрөөтэй болох зорилгоор Франц
улсын сайн дурын байгууллагад
8.000.000 төгрөгийн төсөл бичиж
дэмжигдсэн. Мөн “Дотуур байрын
бага ангийн сурагчдын сурлагын
амжилтыг хичээлээс гадуур хөгжүүлэх
нь” сэдэвт 17.000.000 ₮ төсөл бичсэн
нь дэмжигдэн хэрэгжсэн. Төслийн
хүрээнд дотуур байрын сурагчид нь
1.620.000 төгрөгний Дэлхийн шилмэл
191 номтой номын сантай Улсын
хэмжээний анхны дотуур байр болсон.
ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
Багшийн хөгжил 37
itpd.mn
Хүүхэд хөгжил
Дотуур байрын хүүхдийн өөрөө
удирдах зөвлөл болон хүүхдийн
оролцооны байгууллагыг чиглүүлэх,
сургах, идэвхжүүлэх сургалт, үйл
ажиллагааг тогтмолжуулж хүүхэд
хүүхдээсээ суралцах, санал бодлоо
илэрхийлэх, хүүхдүүд өөрсдөө үйл
ажиллагаагаа зохион байгуулж сурахад
тодорхой хэмжээгээр чадавхжсан.
“Нэгдмэл Ертөнц” Хүүхдийн өөрөө
удирдах байгууллага нь 15 гишүүний
бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж
байсан ба одоогоор 10 дахь жилдээ
үйл ажиллагаагаа явуулж байгаагийн
зэрэгцээ тус клубын сурагчдын
удирдлагаар “Хүүхдээс-хүүхдэд”
аргачлалаар хичээллэдэг амьдрах
ухааны 11 төрлийн секц, дугуйлан
хичээллэж тус сургалтад давхардсан
тоогоор 250 гаруй сурагч хамрагдан
суралцаж байгаа нь сурагчдын амьдрах
ухаанд бие даан суралцаж байгаагийн
тод илрэл юм. ХӨУБ нь дараах 4
чиглэлээр үйл ажиллагаагааявуулдаг.
1.	 Хүүхэд хөгжүүлэх чиглэл буюу
амьдрах ухааны сургалт
2.	 Танин мэдэхүйн чиглэл буюу лекц,
сургалт сурталчилгаа
3.	 Хүмүүнлэгийн үйл ажиллагаа буюу
сайн үйлсийн аян
4.	 Соёл хүмүүжлийн чиглэл буюу
урлаг,спорт
Дотуур байрын сурагчдын “Нэгдмэл
Ертөнц” Хүүхдийн өөрөө удирдах
байгууллагын гишүүд
Мөн амьдрах ухааны сургалтуудыг
хичээллүүлсэний үр дүнд дотуур
байрын сурагчид нь хамт олонч
үзэл санаа, багаар ажиллах чадварт
суралцаж, өөртөө итгэлтэй, бие
даасан, өөрийгөө илэрхийлэх, бусдыг
манлайлах, шийдвэр гаргах чадвар,
бүтээлч сэтгэхүй нь хөгжин суралцаж
байна. Сургалтуудыг сурагчид баг
болон бэлтгэж, хөтөлбөрийн дагуу
явуулдаг бөгөөд хүүхэд хүүхдэдээ
нөлөөлж, бүтээлч чанар нэмэгдэж,
зөв хандлага, ёс суртахуунтай болж
төлөвшдөг.
Мөн “Шилдэг тасаг” шалгаруулах
уралдааны үр дүнд хүүхдүүд амьдарч
буй өрөө тасалгаандаа цэвэр
цэмцгэр амьдрах хэвшлийг бүрэн
эзэмшсэн. Уралдааныг сонирхолтой,
өрсөлдөөнтэйболгохүүднээсцэвэрхэн
тасгийн хаалган дээр таван хошуу наах
гэх мэт хөгжилтэй байдлаар дүгнэж,
шилжин явах цомыг гардуулдаг.
Хүүхэд хамгаалал:
Сүүлийн 2 жил дотуур байрын үйл
ажиллагааг дотуур байрын сурагчдаар
өөрсдөөр нь үнэлүүлж байгаа нь
хүүхдийг эрүүл чийрэг байлгах,
хамгаалах, хүүхдийн хүсэл зорилгыг
сонсох, зөв хооллох, эсэн мэнд
амьдрах таатай нөхцөл боломжийг
бүрдүүлж байна. Сурагчдын өөрийн
үнэлгээний тусламжтай дотуур байрын
үйл ажиллагаанд ахиц гарч, өөрчлөлт,
ололт амжилт, бэрхшээл, хүндрэлээ
тодорхойлж, нөхцөл байдлыг
сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх
зэрэг эерэг ач холбогдолтой байгаа нь
байрын багшийн ажилд үргэлж ахиц
болж байдаг. Ингэж дотуур байрын
сурагчдыг амьдрах ухаанд сурган,
хүүхэд хүүхдээ чиглүүлэн харилцан
бие биеэсээ суралцах орчиныг
бүрэлдүүлж, зөв харилцаа хандлагыг
зааж өгөх нь дотуур байрын багш
бидний үүрэг, ур чадвар, сэтгэл зүтгэл
юм.
Дотуур байрын багш, нийгмийн
ажилтнуудын маань хүүхдийн төлөөх
цаг наргүй нөр их үйлс бүхэн нь
цэцэглэн хөгжихболтугай.
Дотуур байрын сурагчдын “Нэгдмэл Ертөнц”
Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын гишүүд
38	 2020 оны 1 дүгээр улирал
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД
ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО ХАМГИЙН
ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
А.Бадамцэцэг
(Нийслэлийн СБД-ийн Өсвөрийн зохион
бүтээгчдийн ахлах сургуулийн захирал, МУ-ын зөвлөх багш)
Боловсролын зорилго нь суралцагчдыг
амжилттай сургаж, ирээдүйд бэлтгэхэд
оршино.
Хурдацтайгаар өөрчлөгдөж буй
энэ нийгэмд боловсролыг олж авах
болон боловсрол олгох процесс
эрс өөрчлөгдөж байна. 21-р зууны
дэлхийн боловсролын чиг хандлага
суралцагчдаас асуудал шийдвэрлэх,
мэдээлэл боловсруулах чадварын
талаар чухалчлан үзэж буй энэ
цаг үед манай сургууль “Ирээдүйн
инженерүүдийг бид бэлтгэнэ” гэсэн
уриатайгаар суралцагчдад ерөнхий
эрдмийн хичээлээс гадна техник
сэтгэлгээ, зохион бүтээх авьяас
чадварыг хөгжүүлэх чиглэлээр
архитектур интьер дизайн, график
дизайн, хувцас дизайн, хими
технологи, компьютер программчлал,
робот-электроникийн төрөлжсөн
сургалтууд болон нисэх, загвар зохион
бүтээгч, усан загвар, авто загварын
дугуйлангуудыг зохион байгуулж
хичээллүүлж байна.
Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлж
тэднийг амжилттай суралцахад эцэг
эхийн оролцоо чухал нөлөөтэй
учир улсын хэмжээний загвар
ахлах сургуулийн сургалтын орчин
бүрдүүлэхийн тулд сургуулийн эцэг
эхийноролцоосанаачилгадтулгуурлан
ажилладаг нь манай сургуулийн
менежмент юм. Үүний тулд багшаа
хөгжүүлэх, заах арга зүй ур чадварыг
дээшлүүлэх, багшийг урамшуулан
дэмжих, эцэг эхийн боловсролын
талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
замаар сургалтын чанарт ахиц гаргах,
сурагчдын инженер, техник сэтгэлгээг
хөгжүүлэх, өвөрмөц авьяасыг нь нээх
замаар эцэг эх, багш, сургууль хамтран
сурагчид руу чиглэсэн олон ажлуудыг
зохион байгуулсаар байна.
Манай сургуулийн хувьд ирээдүйн
инженерүүдийг бэлтгэн загвар зохион
бүтээгчдийн суурь боловсролыг
олгох үүднээс инженерийн боловсрол
олгодог их дээд сургуулиудыг
түшиглэн дэлхийн жишигт хүрсэн
инженерийн хөтөлбөрүүдэд олон
сайхан авьяаслаг бүтээлч хүүхдүүдээ
хамруулж эцэг эхчүүд, багш нар,
суралцагчдынхаа хүсэл мөрөөдөл
зорилгыг биелүүлэхийн төлөө бүх
боломжоо дайчлан хамтран ажиллаж
байна. Ингэхдээ сургуулийн хувьд
хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг
үнэлж дүгнэх өөрийн үнэлгээ хийх,
багш нар сурагчийн авьяас чадварын
хөгжилд оруулсан ахиц амжилтад
хөндлөнгийн үнэлгээ хийх зорилготой
бол нөгөө талаас сурагчдын хувьд
хичээлийн жилийн туршид мэдэж
сурснаа тайлагнадаг бүтээлийн
баяр юм.
Энэхүү бүтээлийн баярт сүүлийн 5
жилд 2313 сурагч 5737 бүтээлээрээ
оролцсон байдаг.
Техник технологийн тайлан үзэсгэлэнг
жил бүр зохион байгуулснаар
сурагчдын төрөлжсөн болон зохион
бүтээх дугуйлангийн сургалтаар олж
авсан мэдлэг ойлголтоо ямар чадвар
болгон эзэмшиж улмаар чадамж
болгож буй тал дээр дүн шинжилгээ
хийж дэмжлэг үзүүлдэг.
2015 оноос эхлэн суралцагчдын
бүтээлийн тоо жил тутам өсөж байгаа
нь манай эцэг эхчүүд хүүхдийнхээ
хүсэл мөрөөдөл, зорилгыг дэмжин
сэтгэл зүйн болон санхүүгийн дэмжлэг
үзүүлдэгтэй холбоотой.
Тайлан үзэсгэлэнд хүүхэд нэг бүрийг
оролцуулж бүтээл хийлгэснээр
сурагчдын бусадтай харилцах, бие
даан суралцах, өөрийгөө илэрхийлэх
зэрэг хувь хүний чадвар хөгждөг
ба олимпиад уралдаанд тэмцээнд
оролцон дотоодын болон гадаадын их
дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн
суралцах урилга авдаг нь багш, эцэг эх,
найз нөхдийнхөө бахархлыг хүлээж
өөрийнхөө зорилго мөрөөдөлдөө
хүрэх алхам болдог.
Сургуулийн бүхий л үйл ажиллагаанд
эцэг эх, хүүхдээ дэмжин оролцохоос
гаднасургуулийнэцэгэхийнзөвлөлийн
гишүүд тусгай шалгуураар шилдэг
бүтээлийг шалгаруулан “Сургуулийн
эцэг эхийн зөвлөл”-ийн нэрэмжит
шагнал олгон авьяаслаг, хөдөлмөрч
суралцагч, тэднийг амжилтад хөтөлсөн
багшийг урамшуулан алдаршуулдаг
нь сурахуй, сургахуйд дэмжлэг болж
суралцагчдын бүтээх, урлах хүслийг
тэтгэн амжилт гаргахад нь нөлөөлдөг.
Хүүхдийг сургах, хүмүүжүүлэн
төлөвшүүлэх, хөгжүүлэхэд зөвхөн
сургууль, багш нар хичээн ажиллах
биш эцэг эхчүүд ч оролцоотой байж
дэмжлэг үзүүлснээр суралцагчийн
өөртөө итгэх итгэл, амжилттай
суралцахад нөлөөлдөг. Тийм учраас
боловсролын бодлогыг ойлгодог,
хүүхдийнхээ хөгжлийг хөхүүлэн
дэмждэг эцэг эхийн оролцоо хамгаас
чухал ач холбогдолтой.
ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
Багшийн хөгжил 39
itpd.mn
СУРГУУЛЬ БОЛ БАГШ ХӨГЖИХ
СУРГАЛТЫН ТӨГС ОРЧИН БАЙХ
ЁСТОЙ.
Ц.Нямсүрэн
(Нийслэлийн ЧД-ийн 24-р сургуулийн сургалтын менежер,
МУ-ын зөвлөх багш)
Багш нэг бүрээ ажлын байранд нь
дэмжин ажиллах зорилгоор ажлын
байрны үндсэн зорилтыг чанартай
хэрэгжүүлж буй багш нарын арга
туршлагатай бодитоор танилцан,
харилцан суралцаж, хамтран ажиллах
2 үндсэн ажлыг санаачлан хэрэгжүүлж
үндэсний түвшинд хот хөдөөгийн 1600
багш, удирдах ажилтан буюу Хөвсгөл,
Хэнтий, Төв, Дорноговь, Өвөрхангай,
Завхан аймгийн ЕБС-иуд, Нийслэлийн
Чингэлтэй, Баянгол, Хан-Уул болон
бусад дүүргийн сургуулиудад туршлагаа
түгээн дэлгэрүүлж ажиллаж байна.
Ингээд та бүхэндээ хэрэгжүүлж буй
үйл ажиллагааных арга, аргачлалыг
танилцуулъя.
Нийслэл болон улсад мэргэжил ур
чадвараараа манлайлсан багш нарын
туршлагад тулгуурлан “АМЖИЛТАА
ХУВААЛЦЪЯ” нэртэй өртөөнүүдийг
сургуулийнхаа булан бүрт байршуулан
ажиллуулж багш нар маань ажлын
байрандаа өөрийн туршлагыг түгээн
дэлгэрүүлэх, хамтран ажиллаж бусдаасаа
суралцаж байна.
Сургууль бол багш хөгжих сургалтын
төгс орчин мөн.Учир нь:
•	 Судалж, шинийг бүтээх нь
суралцахуйн нэг хэсэг
•	 Сурснаа амьдралд хэрэглэж сурах нь
чухал
•	 Зүгээр мэддэг болохоос илүү ойлгож
авах нь чухал
•	 Хариултаас илүү асуулт чухал
•	 Багш, сурагч хоcулаа суралцагч юм
“АРГА ЗҮЙ” өртөө
Ээлжит хичээлийг сайтар төлөвлөн,
хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгож,
сургалтын идэвхтэй аргуудыг хэрхэн
ашиглаж болох, хичээл хоорондын
залгамж холбоо хамаарлыг уялдуулсан
сайн хичээлийн туршлагыг түгээн
дэлгэрүүлэх;
“АНГИ УДИРДАХ” өртөө
Сайн багш болох ажлын гараа анги
удирдахаас эхэлдэг. Ангийн сурагчдыг
оношилж, төлөвшил зан төлөв, гэр
бүлийн харилцаа, авьяас чадвар, хүсэл
сонирхол зэргийг судлан шинжилж,
үйл ажиллагаагаа төлөвлөх талаар сайн
туршлагыг түгээн дэлгэрүүлж зөвлөн
туслах;
“БИЧИГ БАРИМТЫН СОЁЛ”
өртөө
Хувийн хэргийн тодорхойлолт бичихэд
юуг анхаарах, багшийн журнал хөтлөх
заавар, арга аргачлалтай танилцаж үлгэр
жишээ багш нарын журнал, хувийн
хэрэг хөтлөлттэй нэг бүрчлэн танилцаж
зөвлөгөө авах;
“ЭЦЭГ ЭХТЭЙ ХАРИЛЦАХ”
өртөө
Эцэг эх, багш, сурагчийн гуравласан
холбоог сайжруулж эцэг эхчүүдээ
ангийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр
татан оролцуулж буй багш нарын
арга туршлагаас суралцах; Жишээ нь:
Эцэг эхчүүд бэлтгэсэн зурагнаас өөрт
таалагдсаныг сонгож багт хуваарилагдан
хичээлд оролцоно. Энэ нь өөрийн
сэтгэлзүйн онцлогийг зургаар танин
мэдэх онцлогтой юм.
”ХӨТӨЛБӨР” өртөө
Сурагчдын бүтээл, багшийн ээлжит,
нэгж, бүлэг сэдвийн төлөвлөлтийг
танилцуулна. Багшийн өдөр тутмын
үйл ажиллагааны хамгийн чухал зүйл
бол ээлжит хичээлийн төлөвлөлт,
хэрэглэгдэхүүн юм. Орчин цагийн
сургалт багшид эрх чөлөөг хангалттай
өгсөн ба сурагчдынхаа хүсэл сонирхлыг
мэдрэх өндөр мэдрэмжтэй байх талаар
энэхүү өртөөнөөс олж авах;
“СУРГАЛТЫН ОРЧИН” өртөө
Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ
сургах, сурах үйл ажиллагааг хангасан
сургалтын орчинг бүрдүүлж амжилт
гаргасан багш нарын арга туршлага,
шилдэг кабинетийн үйл ажиллагаатай
танилцах, суралцагчдын сурах үйлийн
орчныг бүрдүүлсэн гадаад дотоодын
жишиг кабинетийн зураг, бичлэгийг
үзүүлэх, кабинет байгуулах журамтай
танилцах, цаашид хэрхэн ажиллах талаар
санаагаа солилцож мэргэжлийн багаараа
мөрөөдлийнхөө кабинетийн төслийг
зурж, танилцуулах;
Дээрх өртөөнүүдийн үйл ажиллагааг
тогтмолжуулснаар багш нар ажлын
байрандаа бие биенээсээ суралцах,
хамтран хөгжих, туршлага солилцох
замаар багш нарын багшлах арга зүй
сайжирч байна. Багш нарынхаа ажил
үүрэгтэй ньуялдуулан
-- “24-ийн шилдэг арга зүйтэй багш”
-- “24-ийн бичгийн сэхээтэн”
-- “24-ийн шилдэг төлөвлөлтэй багш”
“Хөгжин дэвжигч багш”
-- “Сайныг үлгэрлэгч багш”
номинациудыг гаргаж багш нараа
урамшуулан дэмжиж ажиллаж байна.
Мөн залуу багш нарынхаа дунд
”АМЖИЛТЫН МОДОО УРГУУЛЪЯ”
нэртэй үйл ажиллагааг зохион байгуулж
хэвшээд байна. Энэхүү ажлын зорилго
нь харилцан бие биенээсээ суралцаж
сургуулийн шилдэг арга зүйтэй багшийн
туршлагатай танилцаж өөрсдийн үйл
ажиллагаандаа үнэлгээ дүгнэлт хийж
өөрийнхөө «АМЖИЛТЫН МОД» -ыг
бүтээхэд оршино.
1-р үе шат: Багш нэг бүр өөрийнхөө
баримт бичгийн хөтлөлтдөө өөрийн
үнэлгээ хийнэ. (журнал, үнэлгээ хийдэг
аргууд, даалгаврын сан, хувийн хэрэг
хөтлөлт...)
12р үе шат: Жижиг багаар цугларч,
өнөөгийн нөхцөл байдлаа бодитоор
илрүүлж ярилцаж, хэлэлцэнэ.
3-р үе шат: Багийн ахлагчид багийн
ажлын үр дүнгээ нэгдсэн хэлэлцүүлэг
дээр танилцуулж, сайжруулах арга замаа
тодорхойлно.
4-р үе шат: Багш бүр ухаарч ойлгож,
танин мэдэж, олж илрүүлж, суралцсан
зүйлээрээ “АМЖИЛТЫН МОД”-оо
чимэглэнэ.
Дээрх ажил нь суралцагчдын ахиц
амжилтын үнэлгээг чухалчилж, дүн
гаргахад бус сурагчидтайгаа ажиллахад
цаг гаргах талаар ярилцаж хэлэлцдэг
болсон. Суралцагчдын түвшинд
тохирсон даалгавар өгөх боломжийг
эрэлхийлжхүүхдээтаних,оношлохявцад
эерэг харилцаа хандлагыг эрхэмлэж,
үнэлгээ гэдэг бол судалгаа юм гэдэг
дүгнэлтэнд хүрч хамтран ажиллаж байна.
Сонссон дуулснаа мартах амархан
Харсан үзсэнээ тогтоох амархан
Бүтээж хийснээ хэрэгжүүлэхамархан
40	 2020 оны 1 дүгээр улирал
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН
ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАХУЙ
Ж.Баавгай
СБД-ийн Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн нийгмийн
ажилтан (МУ-ын зөвлөх)
Эрдмийн хөтөч цогцолбор сургууль
нь боловсролын шинэчлэлийн
хүрээнд цөм хөтөлбөрийг амжилттай
хэрэгжүүлж эх оронч сэтгэлгээтэй,
амьдрах ухаанд суралцсан иргэн
төлөвшүүлэх, хүүхэд хамгаалал,
хүүхдийн хөгжил төлөвшил,
хүүхдэд ээлтэй сургууль, сургалтын
орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл
ажиллагаануудыг амжилттай
зохион байгуулахын зэрэгцээ клуб
дугуйлангийн үйл ажиллагаагаар
дамжуулан хүүхдийн оролцоо,тэдний
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байна.
Тус сургууль нь суралцагчийг
суралцах, судлах, оролцох, хөгжих
үйлийн явцад нь
«Би чадна» гэсэн хүсэл тэмүүллийг
бий болгож асуудлаа шийдвэрлэх арга
барил сургаж нийгэмшүүлнэ гэсэн
зорилгыг дэвшүүлэн ажилладаг.
Манай сургууль 3346 суралцагчтай,
хотын төвөөс алслагдсан захын гэр
хороололд байрладаг учраас хотын
төвд хичээллэдэг секц дугуйлан,
хүүхдийн сайн дурын клубүүдэд
хамрагдах сурагчдын тоо дутмаг
байдаг.
Иймээс өөрийн сургуулийн үнэт зүйл,
онцлог, давуу тал, багш нарын чадвар
дээр түшиглэсэн клуб дугуйлан секийн
үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр
ханган ажиллаж байна.
Хүүхдийн хэрэгцээ сонирхол, өөртөө
итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж,
нийгмийн чадавхи, хөгжлийн давуу
чанар, сэтгэл хөдлөл ба зан үйлийн
бэрхшээл, авьяас сонирхлын зэрэг
судалгаанууд дээр үндэслэн хүүхдийн
оролцооны 12 клуб, 15 секц дугуйлан
хичээллэдэг бөгөөд 784 сурагч
хамрагдан суралцажбайна.
Сонгон секц, дугуйлан, клубын
үйл ажиллагаа нь сурагчдад байгаа
авьяасыг нээн илрүүлж, хүсэл
сонирхол, хэрэгцээнд нь тулгуурлан
түүнийг хөгжүүлэх, дүүрэг нийслэл,
улсынчанартайуралдаантэмцээнүүдэд
амжилттай оролцуулах мэргэжлийн
чиг баримжаагаа тодорхойлох суурь
болдог.
Хүүхдийн
авьяасыг нээн
хөгжүүлэх
Оюун ухаан
сэтгэхүйг
хөгжүүлэх
Амьдрах
ухааны
чадвар олгох
•	 Гар зураг
•	 Бийрэн бичвэр
•	 Дизайн
•	 Мэтгэлцээн
•	 Туузан урлал
Эрүүл мэнд
бие бялдрыг
хөгжүүлэх
•	 Найрал дуу
•	 Морин хуур
•	 Бүжиг
•	 Бишгүүр
•	 Гоцлол дуу
•	Сагсан бөмбөг
•	Гар бөмбөг
•	Хөл бөмбөг
•	Дугуй
•	Цана
•	Жу-до
•	Таэквондо
•	 Шатар
•	 IQ
Дугуйлан, секц, клубын үйл
ажиллагаагаар хүүхдийг хөгжүүлэхэд
тэдний хэрэгцээ сонирхол их байдаг
боловч хүүхдүүд холоос явдаг, автобус
дамждаг, харанхуй гудамжаар явдаг,
явганаар явах, эцэг эхийн дэмжлэг
сул, анги танхимын хүрэлцээ дутмаг,
дугуйлан, секц, клуб хичээллүүлдэг
багш нарт цагийн хөлсийг олгодоггүй,
урлаг, спортын заалны ачаалал
их, уралдаан тэмцээнд оролцоход
цаг хугацаа, материаллаг бааз их
шаардагддаг зэрэг бэрхшээлүүд
гарсаар байна.
СӨУБ
багш Д.Мядаг,
З.Гэрэлээ
Ангийн дарга клуб- багш
Н.Дэлгэрцэцэг
Үе тэнгийн зөвлөгч- багш
О.Сарангэрэл
Цагаан барс клуб – багш
Г.Хилийнчимэг Д.Байгаль
Охид клуб- багш
Г.Хатантуул
Эмч клуб- эмч
Б.Алтанцэцэг
Ангийн дарга клуб- багш
Н.Дэлгэрцэцэг
Өсвөрийн аврагч клуб
–багш Г.Хатанболд
Эко хөтөч клуб – багш
Б.Байгалмаа
Мэтгэлцээний клуб- багш
Г.Сэлэнгэ, Г.Байгальмаа
Эрх тэгш клуб- багш
Б.Пүрэвдорж Үе тэнгийн
зөвлөгч- багш
Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагууд
ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
Багшийн хөгжил 41
itpd.mn
Тус сургууль хүүхэд хамгааллын
үндэснийхөтөлбөр,хүүхэдхамгааллын
бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үйл
ажиллагааны төлөвлөгөө боловсруулж
хүүхдийн үндсэн эрхүүдийг хангах
зорилгоор:
•	 Анги удирдсан багштай “Хүүхэд
хамгаалал хөгжил
төлөвшлийн гэрээ”,
•	 Танин мэдэхүйн аялал, уралдаан,
тэмцээнд оролцох сурагчдын эцэг
эх, асран хамгаалагч, жолооч,
анги удирдсан болон мэргэжлийн
багш нартай байгуулах “Хүүхэд
хамгааллын аюулгүй
байдлын гэрээ”
•	 Зам тээврийн осол, гэмтэл, эрсдлээс
хамгаалах зорилгоор I-Y ангийн
сурагчдын эцэг эхчүүдтэй “Эцэг
ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙН
ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ
НЭМЭГДҮҮЛЭХ
Ц.Отгонбаяр
/Нийслэлийн СБД-ийн 25 дугаар сургуулийн багаангийн
багш,Тэргүүлэх зэрэгтэй / Боловсролын салбарт 24 жил, 2006
оноос 25дугаар тусгай сургуульд
бага ангийн багшаар ажиллажб айна.
эх-багшийн хамтран
ажиллах гэрээ”
•	 Хүүхдийн эрхээр
дамжуулан сурагчдыг
төлөвшүүлэх зорилгоор
YI-XII ангийн сурагчдын
“Сурагчийн талон”
•	 “Осол гэмтлээс урьдчилан
сэргийлэх аян”-ы хүрээнд СБД-
ийн ИТХ, Боловсролын хэлтэс,
Мэргэжлийн хяналтын хэлтэс,
Нийгмийн бодлогын хэлтэс,
Монголын эцэг эхчүүдийн холбоо,
Монголын Сурагчдын холбоотой
хамтарч 15, 17-р хорооны нутаг
дэвсгэрийн “Аюулгүйн зураглал”-ыг
тус тус боловсруулан ажилласны үр
дүнд хүүхэд хамгааллын бодлогын
хэрэгжилтэд ахиц гарч, «Хүүхдийн
эрх, хөгжил хамгаалал» аянд
амжилттай оролцож нийслэлд
дэд байр эзлэн өргөмжлөл, 5 сая
төгрөгөөр шагнууллаа.
Сүхбаатар, Чингэлтэй, Багануур
дүүргийн 63 нийгмийн ажилтан,
сургалтын менежерүүдэд, мөн
Хөвсгөл аймгийн ЕБС-ийн МУСГЗ
Ж.Бадраагийн нэрэмжит математик-
байгалийн ухааны гүнзгийрүүлсэн
сургалттай Дэлгэрмөрөн цогцолбор
сургууль, Монгол улсын гавьяат
багш Д.Батсуурийн нэрэмжит
“Титэм” сургуулийн 40 багш нарт
“Хүүхдийн эрх, хөгжил,
хамгаалал” аяны хэрэгжилт,
туршлагыг түгээх үзүүлэх ажлыг
амжилттай зохион байгууллаа.
Туршлагын гол үзэл санаа:
Тархины саажилттай хүүхэд нь бие
эрхтний саажилтаас үүдэн аль болох
хүний нүдэнд өртөхгүй, ганцаараа
байх, бусдыг аялдан дагах төдийгөөр
хичээл үйл ажиллагаанд оролцох нь
түгээмэл ажиглагддаг. Энэ нь өөртөө
итгэх итгэл сул, би чадахгүй байх гэсэн
айдсаас үүсдэг. Хүүхэд бүрийн хөгжил
ялгаатай шигээ чаддаг чаддаггүй зүйл
аль аль нь ямар ч хүүхдэд байдаг.
Тархины саажилттай хүүхдийн
өөрийнх чаддаг энгийн чадвараас
гадна зориудаар бий болгож буй
чадвар дадлыг бусдад таниулах, бусдад
түгээх зэргээр сурагчийн чадварыг
сурталчилж, “алдаршуулах нь” би
чадаж байна гэж өөрөөрөө бахархаж,
өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Туршлага бий болох
үндэслэл, хэрэгцээ
шаардлага:
Тархины саажилттай хүүхэд нь
тулах эрхтний бэрхшээлээсээ үүдэн
өөрийн хүссэнээр хөдөлж, хэл ярианы
асуудлаасаа болоод бусдад өөрийгөө
ойлгуулахад бэрхшээлтэй тулгардаг.
Бусдынхувьдтөвөггүйхийдэгзүйлсийг
сурахын тулд маш их тэвчээр уйгагүй
хөдөлмөр шаардагддаг. Тиймээс нөр
их оролдлогоор өөртөө бий болгосон
чадвараа бусдад харуулах, бусдад заах,
бие дааж хийж гүйцэтгэх сонирхол
хүлээлт үүссэн байдаг. Энэ нь хүсэл
сонирхлыг нь багш дэмжин оролцоог
нэмэгдүүлэхэд өөртөө итгэлтэй болж,
дахин шинэ чадвар эзэмших суурь
нь бий болдог учраас урам зоригийг
сэргээх хэрэгцээ шаардлага бий болж
байдаг.
Туршлагын онолын
үндэслэл:
Хүний аливаа зүйлийг хийж сурсан,
түгээн дэлгэрүүлсэн, бусдад тусалсан,
бусдад “Би хэрэгтэй, би чадна”
гэсэн мэдрэмж нь хүнийг өөрөөрөө
бахархах, өөртөө итгэх итгэлийг бий
болгодог. Л.В Выготскийн хүүхдийн
хөгжлийн ойрын бүсийн онолыг
үндэслэж чаддаг зүйлд нь тулгуурлаж
шинэ чадвар руу шилжинэ.
Туршлагын шинэлэг зүйл:
Хүүхдүүдбиебиенээсээсайнсуралцдаг
учраас өөрийн чаддаг зүйлийг бусдад
харуулж, зааж, бусдаас шинэ зүйл
сурах нь бие даан суралцах, хөгжих,
амьдрах, хамтын үйл ажиллагаанд
суралцах зэрэгт туршлага болно.
Багаар ажиллах чадварт суралцсанаар
бусдыг сонсох, хүндлэх, бусдаас
суралцах, өөрийн чаддаг зүйлийг
бусдад түгээж “Би чадна” гэсэн өөртөө
итгэлтэй болох, өөрийн хийх зүйлийг
цаг тухайд нь хийх, хариуцлагатай
байх, үйл ажиллагаагаа төлөвлөж
сурах зэрэгт суралцана.
Туршлагыг хэрэгжүүлэхэд тулгарч
болох саад бэрхшээл:
•	 Бэрхшээлээс үүдэн тусгай орчин,
тохирох хэрэглэгдэхүүн, туслах
хэрэгсэл шаардагдах
42	 2020 оны 1 дүгээр улирал
“Туршлага хуваалцах” үйл
ажиллагааны арга зүй:
Үйл ажиллагаа нь хэзээ, хаана, хэдэн
удаа, ямар дарааллаар, хэдий хугацаанд
үргэлжлэх, ямар сурагч сонгохоо анги
удирдсан багш төлөвлөнө. Хэт удаан
хугацаанд үргэлжилбэл хүүхдийн
идэвх, сонирхол буурах талтай учир
анхаарч төлөвлөнө. Нэг сурагчийн
үйл ажиллагаа 7-14 хоног үргэлжлэх
боломжтой. Багийн хуваарилалтыг
дараах байдлаар хийж болно. Багийн
гишүүдийг2-3хүүхэдбайхаартөлөвлөх
ба энэ нь багийн гишүүдийн оролцоог
хангахтай холбоотой. Үйл ажиллагааг
багш эхнээс нь төлөвлөсөн, үр дүнг
тооцсон байх ба шаардлагатай бол
багш оролцоно. Баг болгонд удирдан
чиглүүлэгч сурагч байхаар хуваарилах
нь үйл ажиллагааны аюулгүй байдлыг
хангаж, багийн гишүүн бүр өөр өөрийн
гэсэн үүрэгтэй байна. Гишүүдийн
үүрэг, оролцоог тухайн хүүхдийн
сонирхол, чадварт тулгуурлана.
Ялангуяа тархины саажилттай
хүүхдүүдийн хувьд үүргийн сонголт
бэрхшээлтэй байдаг. Эндээс хамгийн
тохирох үүргийг тархины саажилттай
хүүхдэд сонгох боломжийг нээлттэй
үлдээгээрэй.
“Туршлагахуваалцах”үйлажиллагаанд:
Тархины саажилттай сурагч сайн
хийдэг зүйлээ эхлээд өөрийн багт
таниулах ажлыг хийнэ. Бэлтгэл ажилд
багш, багийн гишүүд оролцоно. Энэ нь
багийн хамтын ажиллагаа юм.
1.	 Бусад багт хуваалцах, таниулах,
сурталчлах ажиллагаа хийнэ.
Өмнөх үйл ажиллагаа бэлтгэл ажил
болж өгнө.
2.	 Энэ ажлын дараа сурагчийн
чадварыг сурталчлах ажлыг багийн
бүх гишүүд хамтран хийнэ.
•	 Зурагт хуудас бүхий самбар
гаргах
•	 Алдаршуулах булан ажиллуулах
•	 “Би-бид чадна” сэдэвт үзэсгэлэн
гаргаж өөрөөрөө болон найз
нөхдөөрөө бахархах
Туршилтын үр дүн:
“Туршлага хуваалцах” үйл ажиллагаанд
өөрийн мэддэг зүйлийг бусдад
заах, мэдлэгээ хуваалцан багаар
ажилласнаар өөрийн хийх ажлаа
төлөвлөж сурах, үүрэг хариуцлагатай
байж бусдыг хүндлэх, бусдыг сонсох,
бусдаас суралцах чадваруудаа
хөгжүүлэн бие даан амьдрахад
бэлтгэгдэж байна. Шинийг эрэлхийлж,
бусдад түгээх, идэвх санаачлагатай
байж өөрөөрөө бахархаж өөртөө
итгэлтэйболно.
Туршилтын дүгнэлт:
БСШУС-ын сайдын А/292 “ Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийг ердийн
сургуульд тэгш хамруулан сургах”
журам гарснаар тархины саажилттай
хүүхдүүд ердийн анги сургуульд
элсэн суралцаж байна. Иймээс багш
нар тухайн хүүхдийн чадварыг “өмнө
нь чаддаг”, “шинээр бий болгох”
чадваруудыгсудлантогтоожэрэмбэлэх
хэрэгтэй.
Тархины саажилттай хүүхдэд хэл
ярианы бэрхшээл давхар тохиолддог
учраас /ярихдаа удаан, огт ярихгүй/
бусад хариу үйлдэл үзүүлэх, санаа
бодлоо илэрхийлэхэд нь дохио зангаа,
зураг дүрслэл, тийм үгүй карт, нүд
толгойн хөдөлгөөн зэргийг өргөн
ашигладаг.
Тухайлбал:
УЛААН ӨНГӨ МӨН ҮҮ? гэсэн
асуултад тэд улаан гэж хэлж хариулж
чадахгүй байж болно. Ийм тохиолдолд:
Мөн бол толгой дохих, биш бол толгой
сэгсрэх
-“Тийм” “Үгүй” картаа ашиглах
-Улаан өнгөтэй бал харандаанд хүрэх
зэргээр хариу мэдээллийг авч болно.
Авиа үсэг, тоо тоолол таниулахдаа ч
энэ аргыг ашиглаж болно. “Б” гэдэг
үсгийн нэрийг хэлэхгүй байх нь үсгээ
танихгүй байна гэсэн үг биш. Хэлэх нь
тархины саажилттай хүүхдэд тулгарч
буй бэрхшээл нь болохоос ялгаж
таних, үсгийг тогтоох нь бэрхшээл биш
байдаг. Тархины саажилтай хүүхдүүд
танин мэдэх, сэтгэхүйн үйлдэл хэвийн
хирнээ хариу мэдээллийг үгээр
илэрхийлэхэд, үйлдлийн хурдан
гүйцэтгэхэд л бэрхшээл тулгардаг
гэдгийг багш та үргэлж анхаарч
байгаарай.
ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
Удирдан чиглүүлэгч сурагч: Бичээч сурагч: Зураач сурагч: Зураглаач сурагч:
Үйл ажиллагааг чиглүүлэх Аюулгүй
байдлыг хангах Гишүүдийн үүргийг хэлэх
Үүрэг хариуцлагыгсануулах
Бичих
Товч бичиглэл хий
Асуулт тавих
Санаа бодлоо хэлэх
Зурах Будах Хайчлах Наах
Санаа бодлоохэлэх
Үйл ажиллагааны зураг
авах
Бичлэг хийх
Багийн гишүүдэд
сануулах үүрэгтэй
ажиллана.
Багийн хийсэн ажилд нэмэлт тайлбар хийх
Багшийн хөгжил 43
itpd.mn
Туршлагын гол санаа: Хүүхэд
дүрслэх үйлийн аргуудыг эзэмшсэнээр
өөрийн тоглох болон тоглоомын
орчинг бүтээнэ. Ингэснээр хүүхдийн
бүтээлч сэтгэхүй хөгжихөөс гадна
өөрийн болон бусдын бүтээлийг
хайрлах, бие биеэсээ суралцах, хамтач
зан чадварууд хөгжинө.
Хөтөлбөрийн зорилго:
Хүүхдийн дүрслэн урлах үйл,
сонирхолд түшиглэн мэдлэгийг өөрөө
бүтээн бие даан суралцах дадал
чадварыг олгож бүтээлч сэтгэхүйг
хөгжүүлнэ.
Хөтөлбөрийн зарчим
Хүүхэд
Би сонсоод
мартана.
Би үзээд
санана.
Би хийгээд
ойлгоно.
Туршлага бий болох
үндэслэл, хэрэгцээ
шаардлага: Цэцэрлэгийн үзэл
баримтлал нь тухайн цэцэрлэгийн
хамт олны хүүхдийг хөгжүүлж
төлөвшүүлэх ажлын шийдэл
онцлогийг тодорхойлсон өдөр
тутмын үйл ажиллагаандаа анхаарч,
хэрэгжүүлэх ажлын чиглэлийг заасан
удирдамж баримт бичиг бөгөөд
үзэл баримтлалыг зөв тодорхойлж
хэрэгжүүлснээр цэцэрлэг бүр өөрийн
гэсэн өнгө төрхтэйгөөр хөгжих
боломж бүрдэнэ.
Цэцэрлэг сургалтын хөтөлбөрөө
байгууллагынхаа үзэл баримлалд
үндэслэн боловсруулна гэсэн СӨБ-
ын талаар баримтлаж байгаа бодлого
чиглэлтэйуялдууланэцэгэх,хамтолон,
багш нартайгаа хамтран зөвшилцөн
СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн
аль нэг судлагдахуун дээр тулгуурлан
хүүхдийн бүх талын хөгжлийг хангах
сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
санааг гаргасан.
Үндэслэл: Дүрслэн урлах үйл нь
хүүхдийн бүх талын хөгжлийг хангах
бүрэн боломжтой бөгөөд хүүхдийн
аливааг бүтээх хүсэл эрмэлзэл
төсөөлөл санаачлагыг өрнүүлж тэдэнд
баяр хөөр хангалуун сэтгэгдлийг
төрүүлж бүтээлчээр сэтгэх чадвар нь
хөгждөг. Бүтээлчээр сэтгэнэ
гэдэг нь ямар нэгэн санаа олж
түүнийгээ туршиж үр дүнг ярилцах
явдал юм. Энэ утгаар авч үзвэл хүүхдэд
шинийг мэдэх хүсэл эрмэлзлэл нь
шинэ нээлт хийх, зохион бүтээх, шүлэг
зохиох, зураг зурах зэргээр илэрнэ.
Хүүхдийн бүтээлч үйл ажиллагаа нь
зурах, будах, барих, зохион бүтээх
зэрэг дүрслэх үйлээр илэрч хийсэн
бүтээсэн зүйлийнхээ тухай болон
юу сэтгэлд нь нийцсэн, цаашид юу
хийх хүсэл тэмүүлэл төрсөн зэргээр
харилцан ярилцсанаар мэдлэгийн
хүрээ нь тэлэгддэг.
Дүрслэх үйл хүүхдийн
хөгжилд нөлөөлөх нь:
Зан чанар харилцааны
хөгжилд :
	 Бие даасан үйл ажиллагаа
идэвхжинэ.
	 Эд юмс хэрэглэж сурна, бусадтай
хамтарч ажиллана.
	 Асуудлыг тунгаан шийдвэр
гаргана.
	 Бие биенийхээ санааг хүндэтгэж
үйл ажиллагааг дэмжинэ.
	 Санаа бодлоо илэрхийлнэ.
	 Сэтгэл санааны таагүй байдлаа
бүтээлээрээилэрхийлнэ.
	 Бие даасан бүтээл хийж түүндээ
баярлан урамшина.
	 Төсөөлөн урлана, сэтгэлийн
хөдөлгөөнөө илэрхийлнэ.
Бие бялдрын хөгжилд:
	 Хүртэхүйн мэдрэмжийг
сайжруулж өөрийн үйлдлээ хянах
чадвар хөгжинө.
	 Гарын жижиг булчин хөгжиж
хөдөлгөөний эвсэл сайжирна.
	 Нүд, гарын баримжаа хөгжинө.
Оюун ухааны хөгжилд:
	 Анхаарлаа төвлөрүүлж сурна.
	 Математикийн энгийн төсөөлөл
хөгжинө.
	 Үгийн баялаг нэмэгдэнэ.
	 Юмсыг эмхэлж цэгцлэн дэс
дараалалтай төлөвлөж сурна.
	 Юмсын учир шалтгааныг олж
мэднэ.
	 Янз бүрээр чөлөөтэй сэтгэх
боломж олгоно.
	 Гоо зүйн мэдрэмжтэй болно.
	 Хийсэн бүтээлээ ашиглан тоглох,
хөгжинө.
	 Бусдын санааг хүндэтгэж хамтарч
ажиллана.
Хөтөлбөрийн агуулга: СӨБ-ын
сургалтын цөм хөтөлбөр
Хөтөлбөрийн хэрэгжилт:
Хүүхдийн суралцах үйлийг дэмжихдээ
аргад суралцана, аргыг эзэмшинэ,
өөрөө бүтээнэ гэсэн үе шатыг
баримтлана.
Туршлагын шинэлэг
зүйл: “Дүрслэн урлах үйлд
суурилсан сургалтын хөтөлбөр”- ийг
хэрэгжүүлснээр бид хүүхдэд хөгжих
асар их нөөц байдгийг олж харсан. Тэр
ч байтугай 2 настай хүүхдийн зурсан
зүйлд ч дотоод сэтгэл туссан байдгийг,
3 настай хүүхэд ямар ч зүйлийг
чөлөөтэй хайчилж чадах чадвартай
болохыг нотолсон. Хүүхдийн хийсэн
бүтээл хүүхдэд ойр тусч бие биенээсээ
суралцах боломжуудыг олгож байсан.
“ДҮРСЛЭН УРЛАХ ҮЙЛД
СУУРИЛСАН СУРГАЛТЫН
ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛСЭН
ТУРШЛАГА
Д.Батөлзий
Дархан-Уул аймаг 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч (МУ-ын зөвлөх)
Сурагчдын бүтээл
44	 2020 оны 1 дүгээр улирал
Багш нар суралцахуйн чиглэлүүдийн
үйлийг дэмжсэн сургалтын орчинг
бүрдүүлэхдээ өөртөө таалагдсанаар
тохижуулдаг байдлыг өөрчилж
хүүхдийн бүтээлийг сургалтын
хэрэглэгдэхүүн болгон ашигласан.
Ингэснээр сургалтын орчин хүүхдэд
маш сонирхолтой болж багш нар
сургалтын орчноо бүрдүүлэхэд
зарцуулдаг цагаа, хүүхдээ хөгжүүлэх
тэдэнтэйгээ ажиллахад зориулдаг
болсон.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад
аргачлал боловсруулан бүс, аймгийн
мэргэжил нэгт багш нарт түгээж
туршлагаа хуваалцсан.
Үүнд: Бага насны хүүхдийг хайчтай
ажиллуулж сургах арга зүй, дүрсний
нугалаас хийх арга зүй, цавуутай
ажиллах дүрэм, Зургийн энгийн аргууд
гэх мэт
Туршлагын сул тал,
бэрхшээл:
“Дүрслэн урлах үйлд суурилсан
сургалтын хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлэхэд хүүхдийн том
булчингийн хөгжилд нөлөөлөх
нь бага байсан. Тиймээс хүүхдийн
хөдөлгөөний хөгжлийг дэмжихэд
чиглэсэн төрөл бүрийн спорт тоглоом,
дасгалууд, бүжгийн наадам гэх мэт
үйл ажиллагааг сар бүрээр төлөвлөн
хэрэгжүүлснээс гадна хүүхэд өөрийн
бүтээсэн тоглоомоороо тоглох
боломжуудыг бий болгон өдрийн
дэглэмдээ тусган хэрэгжүүлж байсан.
Туршлагын үр дүн: Дархан
сумын 3 дугаар цэцэрлэг 2015-2016
оны хичээлийн жилээс эхлэн “Дүрслэн
урлах үйлд суурилсан сургалтын
хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба
энэ хугацаанд хүүхэд, эцэг эх, багш
нарт дараах ахиц өөрчлөлтүүд гарсан.
Хүүхдэд:
	 Дүрслэхийн олон аргуудыг
эзэмшин өөрөө тоглоомоо бүтээж
сурсан.
	 Бүтээлээрээ өөрийн санаагаа
бүрэн илэрхийлж, бүтээснээ
чөлөөтэй илэрхийлж харилцаж,
тоглож сурсан.
	 Цагийг зөв ашиглаж сурсан.
	 Эмх цэгцэд суралцаж өөрийн
эд зүйлээ ариг гамтай хэрэглэх
дадалдсуралцсан.
	 Хичээлийн хэрэгсэл нь шаардлага
хангахгүй, хэрэглээд дууссан
гэдгээ ээж аавдаа мэдээлдэг
болсон.
	 Өөрийн эд зүйлсээ хайрлан бүрэн
эсэхэд нь хяналт хийдэгболсон.
Багшид:
	 Багшийн арга зүйд ахиц гарч,
хүүхдээр мэдлэг бүтээлгэх эрэл
хайгуул хийдэг, бүтээлч сэтгэхүй
нь хөгжиж ирсэн.
	 Хүүхдийн зурсан зургаас дотоод
сэтгэлийг нь ойлгох эрмэлзэлтэй
болсон.
	 Хүүхдүүдийнхээ хөгжиж байгаад
урамшин шинийг эрэлхийлэх
хүсэл тэмүүлэл нь нэмэгдсэн.
	 Хүүхдийн бүтээлийг сургалтын
хэрэглэгдэхүүн болгон
ашигласнаар багшид бие даан
хөгжих цаг нэмэгдсэн.
	 Ажлын байрандаа хөгжих
боломжууд нэмэгдэж, арга зүйн
арвин сантай болсон
	 Арга, туршлага , санаагаа бие
биетэйгээ хуваалцан хамтдаа
хөгжсөн.
Эцэг эхэд:
	 Хүүхдийнхээ ахиц хөгжлийн
талаар мэдээлэл авах хүсэлтэй
болж багш нартаа ханддаг, эцэг
эхийн сургалт үйл ажиллагаанд
оролцох оролцоо, идэвхи
нэмэгдсэн.
	 Хүүхэд, багш нарыг үнэлэх
үнэлэмж, дэмжлэг илт сайжирсан.
	 Хүүхэддээ шаардлага хангасан
хичээлийнхэрэгсэлхэрэглүүлэхэд
анхаарч багшаас зөвлөгөө авдаг
хандлага бий болсон.
Цэцэрлэг:
Үйл явцын тэмдэглэл
Сар бүр хүүхдийн бүтээлч үйлийг
дэмжих ажлын хүрээнд “Урлангийн
өдөр”-ийг зохион байгуулдаг болсон
бөгөөдэнэөдөрхүүхдүүдаавээжтэйгээ
хамтран гарын доорх материал
ашиглан төрөл бүрийн тоглоом урлаж
тоглодог. Энэ нь эцэг эхийн хүүхдээ
таних, тэдэнд тодорхой цаг зарцуулах
ёстойг мэдрүүлсэн сонирхолтoй,
хөгжилтэй үйл ажиллагаа байдаг.
Урлангийн өдөр аав ээжтэйгээ хамт
хийсэн тоглоомууд хамгийн эрхэм
үнэт тоглоомууд байж чаддаг учраас
эвдэрч гэмтсэн ч хаяхыг хүсэхгүй
засаж сэлбэн тоглосоор л байдаг.
Дээрх туршлагаараа бид Дархан-Уул,
Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудын
багш нарт сургалт зохион байгуулсан
бөгөөд та бүхэнтэй ч хамтран
ажиллахад бэлэн байна.
ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
Багшийн хөгжил 45
itpd.mn
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН
ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ДЭВТЭР
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУРШЛАГА
Х. Нарантуяа (Ph.D)
Дорнод аймгийн 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч (МУ-ын зөвлөх)
Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын
тэргүүний 14 дүгээр цэцэрлэгийн
эрхлэгч СӨББ-д 36 дахь жилдээ
ажиллаж байгаа ба Боловсрол
судлалын ухааны доктор. 2009, 2010,
2017 онуудад эрдэм шинжилгээний
бага хуралд оролцон улсад тэргүүн,
дэд, тусгай байрт шалгарч байсан.
“Боловсрол судлал”, “Оюуны хөтөч”
эрдэм шинжилгээний сэтгүүлд 3 удаа
өгүүлэл нийтлүүлсэн, зохиогчийн
эрхийн гэрчилгээтэй, 2012, 2018, 2020
оны МУ-ын зөвлөх багш юм.
Цэцэрлэгийн үзэл баримтлалыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын
хэрэглэгдэхүүн сайжруулах,
олшруулах ажил болох «Байгалийн
баялаг-хүүхдийн хөгжилд»
аяны хүрээнд “Эко тоглоом”, “Модон
тоглоом”, “Бодое, сэтгэе”, “Долоодой”,
“Хүнсний ногоо” төсөл хэрэгжүүлэн үр
дүнд хүрлээ.
Байгууллагаараа 2017 онд “Энэрэнгүй
үйлстэн байгууллага”, 2018 онд
“Хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч
байгууллага”-аар шалгарч амжилттай
ажиллаж байна.
Хүүхдийн хөгжлийг ажиглаж тэмдэглэл
хөтлөх “Хүүхдийн хөгжлийн хяналтын
дэвтэр”-ийг нас бүрээр боловсруулан
улсын хэмжээнд хэрэгжүүлсэн.
Туршлагын гол санаа: Хүүхдийн
хөгжлийн хяналт үнэлгээний дэвтэр.
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг ажиглаж
тэмдэглэл хөтлөн ахицыг тодорхойлох
зорилготой.
Туршлага бий болох үндэслэл
хэрэгцээ: Хүүхдийн хөгжилд байдлыг
тогтоох үнэлгээ хийсний үр дүнд
суурилж сургалтын хөтөлбөрөө
төлөвлөж, ээлжит хичээлийн
боловсруулалтыг хийж, хүүхэд бүрт
тохирсон арга зүйгээ сонгон сургалт
хүмүүжлийн үйл ажиллагааг зохион
байгуулах.
Хэлэлцүүлсэн байдал: Аймгийн
Боловсрол соёл, урлагийн газрын
СӨБ-ын мэргэжилтэн Д.Өнөрцэцэг,
Боловсролын хүрээлэнгийн СӨБ-
ын эрдэм шинжилгээний ажилтан
Г.Монголхатан, Хүүхдийг ивээх сан,
Нийслэлийн боловсролын газрын
СӨБ-ынахлахмэргэжилтэнЗ.Болормаа
нараас зөвлөгөө авч сайжруулсан.
Туршсан байдал: “Таван настай
хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн
байдлыг судалсан нь” сэдвээр
судалгааны ажлын хүрээнд 5 настай
хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн
байдлын үнэлгээний шалгуур
үзүүлэлтийг олон улсын жишигт
нийцүүлэн боловсруулж гаргасан нь
хүүхдийг сургуульд бэлтгэх, тэдний
хөгжлийг бодитой үнэлэхэд чухал
нөлөө үзүүлж Дорнод аймагт 1249
хүүхдэд хөтлөж, Хэнтий, Сүхбаатар,
Дархан-Уул аймаг, Улаанбаатар
хотын цэцэрлэгийн багш нарт түгээн
дэлгэрүүлж ажилласан.
2019-2020 оны хичээлийн жилд
сайжруулсан хөтөлбөрийн
хүрээнд өөрийн цэцэрлэгийн үзэл
баримтлал, сургалтын хөтөлбөрт
нийцүүлэн 3 түвшинд 45 чадварыг
тусган хэрэгжүүлж байна. “Хяналт
үнэлгээний дэвтэр”-ийг хүүхэд нэг
бүр дээр хичээлийн жилийн эхний
өдрөөс хөтөлж эхэлнэ. Жилийн эхэнд
хүүхэд нэг бүрийн мэдлэг, чадварын
түвшин ямар байгааг байдлыг тогтоох
үнэлгээгээр ажиглалт хийн тэмдэглэл
хөтлөн оношилдог.
Хяналт үнэлгээний дэвтэрт хүүхдийн
хөгжлийг жилийн эхэнд, явцад, эцэст
үнэлэх тухай “дэвтрийг ашиглах
заавар”-т тодорхой зөвлөмжилсөн
ба дараах үнэлгээнүүд хийгддэг.
Жилийн эхний байдлыг тогтоох
үнэлгээ хийсний үр дүнд суурилж
46	 2020 оны 1 дүгээр улирал
сургалтын хөтөлбөрөө төлөвлөж,
ээлжит хичээлийн боловсруулалтыг
хийж, хүүхэд бүрт тохирсон арга
зүйгээ сонгон сургалт хүмүүжлийн үйл
ажиллагааг зохион байгуулдаг.
“Хяналт үнэлгээний дэвтэр”-т
тэмдэглэл хийхдээ хүснэгтэд
ажигласан сар, өдөр, тоон үнэлгээ
буюу тэмлэглэл бичнэ. Үнэлгээг дараах
байдлаар хийнэ. Үүнд:
	 2 оноо - Хүүхэд өгсөн даалгаврыг
бие даан гүйцэтгэж чадажбайвал
	 1 оноо - насанд хүрэгчдийн
зүгээс тусалж дэмжсэн нөхцөлд
даалгавар гүйцэтгэхийг оролдож
байвал
	 0 оноо - огт хийж чадахгүй бол
Сар, өдөр гэсэн хүснэгтэд хэдэн сарын
хэдний өдөр ажигласнаа бичнэ. 0
буюу 1 оноо авсан бол “Тэмдэглэл”
гэсэн хэсэгт хэдэн оны хэдэн сарын
хэдний өдөр ямар чадварыг ажигласан
тухайгаа болон хүүхдэд гарч байгаа
ахиц, өөрчлөлтийг бичиж гарын үсгээ
зурна. 2 оноо авсан бол хүснэгтэд
тод өнгөөр ямар нэгэн тэмдэглэл /
жишээ нь: улаан дугуй дүрс зурах/
ба “Тэмдэглэл” гэсэн хэсэгт ямар
чадварыг чаддаг болсныг бичнэ. Энэ
нь нүдэнд харагдах байдлаар хүүхэд
ямар чадварыг чаддаг болсон, ямар
чадварыг чадахгүй байгааг харахад
багшид дөхөмтэй.
Багш нар хүүхэд бүрийг өдөр бүр
дээрх байдлаар үнэлнэ. Сар бүр ахицыг
гаргаж үр дүнг тооцдог. Өмнөх
түвшинтэй харьцуулан чанарын
ахицыг тооцдог. Жишээ: 2010 оны 10
сарын 1-ны өдөр. 1-10 хүртэл цифрээс
нэрлүүлж заалгахад 2, 5-ын цифрийг
андуурч байсан. Багш Н. Туяа. Үүнээс
багш дүгнэлт хийж тухайн хүүхэдтэй
ганцаарчлан ажиллахаас гадна эцэг
эхтэй нь хамтарч ажиллана. Үүний
дараа дахин ажиглалт хийнэ. Хэрэв
хүүхэд 2, 5-ын цифрийг таньдаг, мэддэг
болсон бол 2010 оны 11 сарын 14-ны
өдөр. 2, 5-ын цифрийг зөв таньж зааж,
хэлж байв. Багш Туяа гэх мэт тэмдэглэл
хийнэ
Хүүхэд бүрийн ахицыг тооцож
гаргахаас гадна тухайн нэг үзүүлэлтээр
ангийн нийт хүүхдийн түвшинг гаргаж
хоцорч байгаа хүүхдүүдтэй ажилладаг.
Үр дүнг тооцсон байдал
	 “Хүүхдийн хөгжлийн тухай
тэмдэглэл” хэсэгт эрүүл мэндийн
байдал, өсөлт хөгжил, харшилдаг
зүйл байдаг эсэх зэрэг асуулгын
дагуу оношлох боломжтой.
Оношлогоонд үндэслэн 2012-2013
онд цэцэрлэгийн хэмжээгээр
	 Шүдний эмчид 280 хүүхэд үзүүлж
224 өвчтэй гарч 100% эмчлүүлсэн
	 Хамар, хоолойн нарийн
мэргэжлийн эмчийн
назофарингитын урьдчилан
сэргийлэх үзлэгт 347 хүүхдийг
үзүүлж 24 хүүхэд өвчтэй гарч
эмчлүүлсэн.
	 Нүдний эмчид 349 хүүхэд үзүүлж
45 хүүхэд харааны гажигтай
гарч амбулаторын хяналтанд
оруулсан.
	 Үүнээс дүгнэлт хийж цэцэрлэгийн
9 бүлгийн 187 эцэг эхэд хөгжлийн
бэрхшээлээсурьдчилансэргийлэх
нь сэдвээр цэцэрлэгийн эмч
П.Оюумаа сургалт, зөвлөгөө өгч
ажилласан.
“Хяналт үнэлгээний дэвтэр” ашиглан
туршин ажилласан, судалгаанд
оролцсон багш нартай ярилцлага
хийсэн судалгааны үр дүн:
	 Үнэлэх үзүүлэлтүүд нь тодорхой,
ойлгомжтой,энгийнболсон-96,8%
	 Үнэлэх аргачлал нь
тохирсон-100%
	 Хүүхэд бүрийн хөгжлийн төвшин
өөр өөр байдаг тул хүүхэд
бүр дээр хөтөлж, сургуульд
бэлтгэгдсэн байдлыг бодитой
үнэлэхэд боломжтой байсан-90%
	 Цаашид багш сургуульд орох
хүүхэдтэй ажиллах арга барилаа
сайжруулахад нөлөөлсөн-100%
	 Ангийн хүүхдүүд нь сургуульд
ямар төвшинд бэлтгэгдсэнийг
харах боломжтой болсон-100%
	 Хүүхдийн сурах хандлага,
суралцах арга барилыг
нэмэгдүүлэхэд багшийн үүрэг, ур
чадварыг нэмэгдүүлсэн-98%
	 Багш судалгааны арга барил
эзэмшсэн-97%
	 Багш, эцэг эхчүүдийн хамтын
ажиллагаа нэмэгдсэн-100% гэж
үнэлсэн.
	 Судалгаанд оролцсон сургуулийн
багш нар 5 настай хүүхдийн
сургуульд бэлтгэгдсэн байдлыг
үнэлэх үнэлгээний үзүүлэлтүүд
насанд нь тохирсон гэж 100%
үзсэн байна.
Хяналт үнэлгээний дэвтрийн талаар
багш нар, “Хүүхдийн сургуульд
бэлтгэгдсэн байдал болон хүүхдийн
хөгжлийг ажиглаж тэмдэглэл
хөтлөхөөс гадна үнэлгээг давхар
хийдгээрээ ач холбогдолтой” гэжээ.
Тодорхой сэдвээр судалгаа хийж
байгаа багш нар хэрэглэж болохуйц,
хүүхдийн хөгжлийг бодитой үнэлэхэд
тохиромжтой гэж үнэлсэнбайна.
Хүүхэд нэг бүр дээр хөтөлдөг тул
хүмүүжил, төлөвшил, зөв амьдрах
дадал хэвшил, зан чанарын өнөөгийн
байдал, чадвар чадамжид ажиглалт
хийж үнэлгээ хийхэд тохиромжтой.
Аймгийн МХГ-аас зохион байгуулсан
“Сургуулийнөмнөхболовсролдгэрбүл
олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
нь” сэдэвт сургалтаар бүх цэцэрлэгийн
эрхлэгч, арга зүйч нарт туршлага
болон түгээн дэлгэрүүлсэн. Ажлын үр
дүнгээс үндэслэн багш, арга зүйч нарт
зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж
ажилладаг.
Хяналт үнэлгээний дэвтэр нь хүүхэд
нэг бүрийг хөгжүүлэхэд багш, эцэг
эх, асран хамгаалагч, туслах багш,
дуу хөгжмийн багш зэрэг хүүхэдтэй
ажилладаг ойр дотны олон хүн хамтарч
хүүхдийг оношлох, хөгжүүлэх, үнэлэх
ажилд хамтарч ажиллад гаараа онцлог
юм.
Эцэг эхийн оролцоо 100% болж,
улмаар тэдний сурган хүмүүжүүлэх
боловсрол дээшилж хүүхдийн хөгжилд
ахиц гарахад нөлөөлсөн байна.
(ТОО)
РЕДАКЦИЙН ЗУРВАC
Монгол улс
Улаанбаатар -14191
Энхтайвны өргөн чөлөө -10
Багшийн Хөгжлийн ордон
Утас 70140069
Вэб: www.itpd.mn
N- мейл bichig khereg@itpd.mn

Bagshin hugjil 9

  • 1.
    Багшийн хөгжил itpd.mn 2020 оны 1дүгээр улирал Мэргэжил, Арга зүй, Мэдээллийн Улирал тутмын сэтгүүл БМДИ-ийн хамт олон теле хичээл заах багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ
  • 2.
    ГАРЧИГ 2020 оны 1дүгээр улирал БАГШИЙН ХӨГЖИЛ СЭТГҮҮЛ Мэргэжил, арга зүй, мэдээллийн улирал тутмын сэтгүүл Ерөнхий зөвлөх: Ж.Болормаа Редакцийн зөвлөл: С. Ариунгэрэл А. Дүүриймаа Ч. Жаргал Э. Золжаргал Д. Отгонтуяа Ph.D Р. Туяа Ph.D Б. Үүлэнсолонго Д. Энх-Амгалан Ph.D Дизайнер: А.Нямлхагва Багшийн мэргэжил дээшлүүлэх институт СБМА-аас эрхлэн гаргав. Улаанбаатар хот 2020 он “Багшийн хөгжил” сэтгүүлийн 2020 оны шинэ дугаар уншигч багш тантай золгож байна Редакцийн зурвас Цаг үе, үйл явдал БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээлийн явцтай танилцлаа БМДИ-арга зүйчид теле хичээлийг амжилттай зааж байна Теле хичээлийн эргэн тойронд БМДИ-ийн 2020 оны эхний улиралд хийсэн онцлох ажлууд Дугаарын зочин Эр төвшин байж гэр төвшин, гэр төвшин байж төр төвшин байдаг Арга зүйч бичиж байна Зайн сургалтын тухай Математикийн агуулгыг эдийн засаг, санхүүгийн мэдлэгээр баяжуулах нь ЕБС-ийн удирдах ажилтны ажлын байрны чиг үүргийн өөрчлөлт Тэгш хамруулан сургахад орон нутаг сургалтын байгууллага, хэрхэн ажиллах вэ? Хөгжиж хамгаалагдсан хүүхдээ хүмүүжиж төлөвшсөн шудрага иргэн болгоцгооё Хувь хүний хөгжил ба өөрчлөлт Судалгааны нийтлэл Бодлогын Аксиоматик Диконструктив Үндэс, Найдвар, Тохирц Дурсамж Тухайн багш ямар ажиллагаатай вэ? гэдгийг сурагчийн дэвтэрээр дүгнэдэг байлаа Аяны богц Япон улсын Осака хотод сургалтад хамрагдсан тухай Туршлагаа хуваалцахуй Монгол Улсын Зөвлөх багш нар зөвлөж байна
  • 3.
    Багшийн хөгжил 3 itpd.mn РЕДАКЦИЙНЗУРВАС Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2012 онд байгуулагдсан бөгөөд БСШУС- ын Сайдын 2018 оны 08 сарын 01-ны А/482 дугаар “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу бүтэц орон тоонд өөрчлөлт орж Захиалгат сургалтын алба нь Сургалтын байгууллагын менежментийн алба болон өөрчлөгдсөн. Иймд тус албаны чиг үүрэг СӨББ, ЕБС-ийн удирдах ажилтан захирал, эрхлэгч, сургалтын менежер, бусад ажилтан буюу нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч, дотуур байрын багш, номын санч, тусгай хэрэгцээт болон насан туршийн боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт болон захиалгат, төрөлжсөн сургалтыг зохион байгуулж байна. Тус албанаас зохион байгуулсан онцлох ажлуудыг дурдвал: • Цэцэрлэгийн туслах багшийн сургалт 2015 оны 06 сараас 10 сард төрөлжсөн сургалтын хүрээнд үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн 4681 туслах багшид сургалт зохион байгууллаа БМДИ-ийн Сургалтын байгууллагын менежментийн албаны хамт олон • Анги удирдсан багшийн сургалт Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг сургалт, үйл ажиллагаанд тусгах зорилгоор ЕБС-ийн 6-9-р ангийн анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудад зориулсан үндэсний хэмжээний сургалтыг 2015 оны 10-р сарын 16-аас 10-р сарын 27-нд 3 ээлжээр 11 бүсээр нийт 5795 багшид сургалт зохион байгууллаа. • Туршлагатай багш нарын уулзалт, хэлэлцүүлэг 2015-2016 онуудад Үндэсний хэмжээнд “Багшлах арга зүй-тэргүүн туршлага” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж хоёр удаагийн гарын авлага гаргасан байна. • Дотуур байрын багш, жижүүрийн сургалт 2018 онд баруун бүсийн (Увс, Завхан, Говь-Алтай) дотуур байрын багш, ажилтанг (жижүүр) хүүхдийн хөгжил, оролцоо, хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхжуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 314 багш, ажилтны ажлын байран дахь сургалтыг амжилттай зохион байгууллаа. • Сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нарын сургалт, зөвлөгөөн 2019 онд БСШУСЯ, БМДИ, БХ, БҮТ- тэй хамтран цэцэрлэгийн арга зүйч, ЕБС-н сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын чанарыг сайжруулах зорилгоор сургалт зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд 5 бүсээр нийт 1988 хүнд хүрч ажиллалаа. Сургалтын байгууллагын менежментийн алба нь 2020 онд нийт 903 багш, ажилтанд мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үндсэн сургалтын гарын авлагаас гадна дээрх ажлуудын хүрээнд ном, гарын авлага боловсруулан гаргасан байдаг. Энэ удаа ч манай албаны зүгээс БМДИ-ийн 2020 оны “Багшийн хөгжил” сэтгүүлийн эхний дугаарыг эмхтгэн боловсруулж та бүхэндээ хүргэж байна. НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
  • 4.
    4 2020 оны1 дүгээр улирал ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ ЦАГ ҮЕ ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА. Дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан БСШУСЯ болон Монголын Телевизүүдийн холбоо хамтран Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх зорилгоор Теле хичээлүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Теле хичээлийн бичлэг хийх үйл явцтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцаж, хичээл бэлтгэн зааж байгаа багшнарынсанаабодлыгсонсож,хичээл бэлтгэхэд чиглүүлэн ажиллаж байгаа БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид болон хамтран ажиллаж байгаа Телевизүүдийн ажилтнууд болон дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагчид зэрэг хүмүүст онцгой нөхцөл байдалд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад нь талархал илэрхийллээ. БМДИ-ийн захирал, арга зүйчид теле хичээл амжилттай зааж байна БМДИ-ийн дэд захирал Д.Энх-амгалан /Физик,9-р анги Сэдэв:“Омын хууль”/ Арга зүйч Д.Нямсүрэн, багш Б.Батдорж /Газар зүй,12-р анги Сэдэв: Хуурай газрын ус/ Арга зүйч С.Пүрэвсайхан, Б.Цэцэйхэн 3нас /СӨБ, Бага бүлэг Сэдэв: Хөдөлгөөн-Эрүүл мэнд/
  • 5.
    Багшийн хөгжил 5 itpd.mn Аргазүйч Б.Гэрэлтогтох,багш Ж.Оюунбилэг /12-р анги Дизайн зураг зүй, Мэдээллийн технологийн хичээлийн интеграц Сэдэв: “Хүүхэлдэйн кино бүтээхүй”/ Арга зүйч Ш.Энх-Амгалан /2-р анги математик Сэдэв: “Тэгш хэмтэй дүрсийг таних”/ Арга зүйч Ц.Нарантуяа багш Л.Орхонтуул /2-р анги Иргэний ёс зүй хичээл Сэдэв:”Талархал”/ Арга зүйч Б.Энхзаяа, Н.Отгонбаяр Монгол Сингапур сургуулийн захирал /12-р анги, Физик Сэдэв: Мэдрэгч элементүүд/ Арга зүйч С.Алдармаа /9-р анги Англи хэл Сэдэв:” Survivor's tales”/ Арга зүйч Д.Даваасүрэн /11-р анги Математик Сэдэв: “Хүрэл тогооны эзлэхүүн”/
  • 6.
    6 2020 оны1 дүгээр улирал БАГА БОЛОВСРОЛ ДАХЬ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ Н.Мөнхбаяр (БМДИ, Суралцагчийн хөгжлийн албаны дарга) Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын чиглэлээр 2 дугаар сард 211 хичээл, 3 дугаар сард 162 хичээл нийт 373 хичээлийг бэлтгэн хүргээд байна. Теле хичээлийг 170 гаруй багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ- Хүн ба нийгэм Хүн ба нийгэм теле хичээ-лийг сурагчдад хүргэхдээ тайлбарласан бичлэг үзүүлэх, хариултын хувилбарыг хэлэх байдлаар зохион байгуулав. Теле хичээл бэлтгэсэн багш нар хэрэглэгдэхүүн бэлтгэх, цахим хэрэглэгдэхүүн ашиглахдаа харилцан туршлага хуваалцаж, бие, биенээсээ суралцаж ажиллав. Мөн багш нар бүтээлч хандлагаар маш олон хэрэглэгдэхүүнийг сурагчдад харагдахуйцаар хэвлэж ашиглав. Мөн интеграц хичээлийн үед багш нар бие биенээсээ суралцсан, арга зүйчид бусдад зөвлөсөн, хамтарч ярилцсан нь олон давуу талыг бий болгож байлаа. Тухайлбал хамтарч бэлтгэсэн интеграц хичээлүүд нэг зүйлийн талаар өөр өөр хичээлээр дамжуулаад ойлгож авч болдог юм байна гэдгийг харуулснаараа онцлог байлаа. Өөрөөр хэлбэл технологийн хичээл дээр дүрсийг тэгш хэмтэй нугалахдаа л математикийн хичээлээр үзсэн тэгш хэмийн тухай ойлголтоо ашиглах хэрэгтэй юм байна, зохиолоос уншаад ойлгосноо зургаар илэрхийлж болох юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээж ажиллалаа. ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг 100 гаруй зөвлөх, чиглүүлэгч, телевизийн сэтгүүлч, зураглаач, найруулагчид хамтран бэлтгэв. Теле хичээлийг тэгш хүртээмжтэй дохиожуулан хүргэхээр Тусгай 29 дүгээр сургуулийн багш нар, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй багш нар сэтгэлийн дуудлагаараа, дохионы хэлмэрч орчуулагч багш нар сайн дураараа дэмжин ажилласаар байна. Теле хичээлийн үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн ойлгож харилцах, дэмжих, хамтдаа суралцах, үр хүүхдэдээ үзүүлэх нөлөөллийн талаар зөвлөгөө мэдээллийг Улаанбаатар Их сургуулийн багш, гэр бүл судлаач доктор Б.Оюун-Эрдэнэ, албаны дарга Н.Мөнхбаяр нар бэлтгэн хүргэлээ. Орчин: Сурагчдад хичээлийг илүү сонирхолтой байлгах үүднээс орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүнд.
  • 7.
    Багшийн хөгжил 7 itpd.mn МУБИС-ийнЕБС-ийн лицей сургуулийн монгол зан заншлын танхимд 5-р ангийн Хүн ба нийгэм” хичээлийн монгол ахуй амьдрал, эрхлэх аж ахуйн онцлогийг харуулсан хичээл, 2-р ангийн Монгол хэлний хичээлийг явууллаа. Биеийн тамирын танхимын хананд байрлуулсан Монгол орны газрын зургийг ашиглан “Эх орны байгалийн онцлог, үзэсгэлэнт газрууд” сэдвийг бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл бичлэг явуулахад тохиромжтой орчныг судалж, өөр өөр орчинд хичээлээ бичлээ. Мөн биеийн тамирын хичээлд дээс, резин ашиглан хөлийн түлхэлт сайжруулах, хөдөлгөөнт дасгал хөдөлгөөнийг заахад хэрэглэгдэхүүн болон орчны нийцлийг тохируулах, хөгжмийн хичээлийн "Нотоор хөгжимдөх" сэдвийн хүрээнд нэг багш дагнан зааж анги бүрт эзэмших чадвар, залгамж холбоог смарт самбар бүхий ангид явуулсан нь багш нарын ажилд маш их дэмжлэг болжбайлаа. Монгол хэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид болон боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хичээл заасан бага ангийн багш нарт цахимаар холбогдон арга зүйн зөвлөгөө өгөв. Ингэхдээ 3-5-р ангийн монгол хэлний хичээлийн агуулга, залгамж холбоо, мэдлэг, чадвар, хандлага, заах сэдвийн эхийг сонгон төлөвлөлт хийсэн. Монгол хэлний хичээл нь эх дээр ажиллахад багшийн үлгэрлэн унших, дасгал даалгаврыг ойлгомжтой, сурагч уншиж ойлгох, дэвтэртээ бичиж тэмдэглэх хугацааг нарийн төлөвлөх нь чухлыг зөвлөлөө. Математик Дүрсийг нэрлэх, нугалах аргаар тэгш хэмтэй дүрсийг таниулахдаа багш бодит үйлдлээр болон видео хэлбэрээр сурагчдад бүх боломжоор таниулах арга зүйг хэрэгжүүлэв. Мөн тэгш хэмтэй дүрсийг ашиглан загвар зохиож, сурагчдын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсэн үр дүнтэй хичээл боллоо. Харин сурагчдын дэвтэрт дараах тэмдэглэл хийгдсэн байна. Хүн ба байгаль Хүн ба байгалийн теле хичээлээр сурагчдын сурах арга барилын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор бодит туршилтыг хийж, туршилтын үр дүнг самбарт (бичгээр болон зураг, хүснэгтээр) илэрхийлэн бичихэд анхаарч ажиллалаа. Учир нь 4-р ангийн хүн ба байгалийн сургалтын хөтөлбөрт сурагч нь ажиглалт, туршилтын явц, үр дүнг бичвэр, зураг, хүснэгт, диаграммаар илэрхийлэх чадвартай болсон байхаар тусгасан (БСШУСЯ, Бага боловсролын сургалтын хөтөлбөр, 2019). Хичээлийн явцыг харуулсан самбар бичилтийн санааг та бүхэнд танилцуулж байна. IV ангид “Соронзон үйлчлэл” сэдвийн теле хичээлийг 4.2м Төмөр /бичгийн хавчаар/-ийг соронзон чанартай болохыг соронзон ашиглаж тодорхойлох суралцахуйн зорилтыг хүрээнд зохион байгуулав.
  • 8.
    8 2020 оны1 дүгээр улирал СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга нь хүүхдийн эзэмших чадвар, тэдгээрийн гурван түвшнээс бүрдсэн. Хөтөлбөрийн агуулгыг бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн дараах суралцахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн. 1. Хөдөлгөөн, эрүүл мэнд 2. Хэл яриа 3. Байгаль, нийгмийн орчин 4. Математикийн энгийн төсөөлөл 5. Хөгжим 6. Дүрслэх урлаг Нийгэмшихүйн суралцахуйн чиглэлийн чадвар /агуулга/-ыг суралцахуйн чиглэл тус бүрийн агуулгатай интеграцчилан, төлөвлөж хэрэгжүүлсэн. Сургалтын агуулгыг дараах 2 төрлөөр боловсрууллаа: • Хүүхдийн нас, биеийн хөгжлийн онцлогт нийцүүлсэн 2020.02.03- 14ний хүртэлх 14 хоногт бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус бүрээр нийт 30 хичээлээр 300 цагийн агуулга • Хүүхдийн хөгжлийн онцлогт нийцүүлэн 2020.02.17-03.28ний хүртэлх хугацаанд бага, дунд бүлэг буюу I, II түвшин, ахлах, бэлтгэл бүлэг буюу II, III түвшин тус бүрээр нийт 50 хичээлээр 500 цагийн агуулга мөн сургалтын агуулгыг цэцэрлэг болон хувилбарт сургалтад хамрагддаг, хамрагдах боломжгүй хүүхдүүдэд нэгдсэн нэг ойлголт өгөх сэдэв, арга зүй, хэрэглэгдэхүүн зэргийг цогц байдлаар төлөвлөсөн. Сургалтын хэрэглэгдэхүүнийг РРT, видео, аудио, зурган болон бодит үзүүлэн хэлбэрээр бэлтгэж, хүүхдийн амьдралд ойр байх эрүүл ахуй, аюул осолгүй байдлыг харгалзан байх зарчим баримталлаа. Мөн багш нар сургалтынявцадосолаюулгүйбайдлыг ямагт анхааруулж, сануулж байв. Теле хичээлийн боловсруулалтын нэгдсэн нэг загвар боловсруулж, ойлголтоо нэгтгэсэн. Жишээ нь: Сургуулийн өмнөх насны хүүхдийн онцлогт тохирсон асуулт асуух (сэргээн сануулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх асуулт), эцэг эх, гэр бүлийн гишүүдийг идэвхжүүлэх, чиглүүлэх асуулт (хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогийг хүүхдийн хийх үйлтэй холбож, дэмжин ажиллах талаарх асуулт), төгсгөлд гэр бүлийн гишүүдэд зөвлөмж өгөх (хичээлээр олгож буй мэдлэг, чадварыг гэр бүлийн гишүүд хүүхэдтэйгээ хэрхэн хамтарч хийх, бататгах, хүүхдийн төлөвшилд ямар ач холбогдолтой вэ гэдгийг) хэлбэрээр зохион явуулсан. Бага насны хүүхдийн хөгжилд сургалтын орчин их чухал байдаг. Орчин бол гуравдагч багш гэж үздэг. Тиймээс теле хичээлийг орчин үеийн тохижилттой, ашиглалтад ороод удаагүй ХУД-ийн 46-р цэцэрлэгт 30 хичээл, БЗД-ийн 146-р цэцэрлэгт 40 хичээл, Ардын өв уламжлал, ёс заншил, монгол ахуйг харуулсан орчинтой СХД-ийн 170-р цэцэрлэгт цагаан сарын баяртай холбоотой 10 хичээлийнг тус тус бичүүллээ. 2020.02.24-28ны хооронд Монголын уламжлалт цагаан сарын баяр тохиосон тул бага насны хүүхдийг Монгол ахуй (эсгий гэр, Монгол дээл), уламжлалт тоглоом (шагай шүүрэх, чулуутаалцах),Монголбийбиелгээтэй (ахуйн биелгээ, мэндчилгээний биелгээ) танилцуулах агуулгыг БСШУСЯ-ны СӨБ-ын бодлогын газрын мэргэжилтэн Боловсролын хүрээлэнгийн ЭША, БМДИ-ийн арга зүйчид хамтран боловсруулж, багш бүр өөрсдийн хичээлийг зааж, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн зэрэгт зөвлөмж, зөвлөгөө өгч сайжруулан ажиллав. Багш нар таван хошуу малын зурагтай, эргэдэг, эвлүүлдэг ширээг тойрон сууж байна. Хэл яриа хичээлийн “Таван хошуу мал” сургах тоглоомыг багш нар хамтран зохион байгуулж, оролцсон. Дуулах, бүжиглэх, жүжигчилсэн тоглолт үзүүлэх хэсэгтээ хүүхдүүдийн сайн танил Бөмбөөлэй, Соосой нартай хамтран оролцсон. Дохионы багш нар бичлэгийн явцад хамт байж, багш нараас асууж тодруулах зүйлээ ярилцаж, хүүхэд бүрт теле хичээлийг тэгш хүртээмжтэй хүргэхэд сэтгэл гарган ажиллав. Олон хүний хүчин чармайлт, хичээл зүтгэлээр бий болсон теле хичээлүүдийг сурагчдадаа хүргэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа мянга мянган багш нартаа болон хамтран ажиллаж байгаа эцэг эхчүүд, хичээн суралцаж байгаа сурагчдадаа талархал илэрхийлье. ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
  • 9.
    Багшийн хөгжил 9 itpd.mn ЕБС-ИЙНДУНД, АХЛАХ АНГИЙН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ Ш.Оюунцэцэг, Ч.Гажиддулам / БМДИ, Түүх нийгмийн ухааны багшийн хөгжил хариуцсан аргазүйч/ ЕБС-ийн дунд, ахлах ангийн теле хичээлийг Сургалтын албаны 12 арга зүйч батлагдсан агуулгаар хичээл заах багш нарыг сонгож, хичээлдээ бэлтгэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. 2 дугаар сард 120 багш хичээл зааснаас 15 хичээлийг 20 минутаар 207 удаа, 4 хичээлийг 5 минутаар 46 удаа заасан байна. Өөрөөр хэлбэл, нийт 253 агуулгаар хичээл бэлтгэж, сурагчдад хүргэсэн байна. Үүүнийг хүснэгтээрүзүүлбэл: Хичээл Заасан багш Анги YI YII YIII IX X XI XII Нийт МХУЗ Монгол хэл 18 4 2 2 2 1 1 1 13*20’ Уран зохиол 2 2 2 2 1 1 2 12*20’ Үндэсний бичиг 2 2 2 2 1 2 2 13*20’ ТНУ Нийгэм судлал 10 1 1 1 2 2 7*20’ Түүх 1 2 2 2 2 2 11*20’ Гадаад хэл Англи хэл 7 2 2 2 2 2 2 2 14*20’ Орос хэл 6 2 2 2 2 2 2 12*20’ Математик 16 4 4 4 4 4 4 4 28*20’ Мэдээлэл зүй 7 1 1 1 1 1 1 1 7*20’ Физик 10 2 2 2 2 4 4 6 22*20’ Хими 9 1 2 2 2 4 4 6 21*20’ Биологи 7 2 2 2 2 4 4 6 22*20’ Газарзүй 9 1 1 1 2 2 4 11*20’ ДУТ Дүрслэх урлаг 8 1 1 1 3*20’ Дизайн технологи, 1 1 1 1 2 2 2 10*20’ Нийт 107 23 27 27 26 32 33 39 207*20’ Эрүүл мэнд 2 1 1 1 1 1 1 1 7*5’ Биеийн тамир 7 2 2 1 2 3 2 2 13*5’ Хөгжим 2 1 1 1 1 1 1 1 7*5’ Иргэний ёс зүйн боловсрол 2 3 1 2 3 2 3 4 18*5’ Нийт 13 7 5 5 8 7 8 8 46*5’ 120 30 32 32 34 39 41 47 253 Хоёрдугаар сарын 16-21-ний өдөр буюу гуравдахь долоо хоногт БСШУСЯ-ны шийдвэрээр 6-12 дугаар анги тус бүрд 5 удаа 20- 40 минутын хугацаатай 35 интеграц хичээл бэлтгэв. Эдгээрээс хоёр хичээлээр 25; гурван хичээлээр 8; дөрвөн хичээлээр хичээл 2 удаагийн хичээлийн багш нар хамтран бэлтгэж, интеграц хичээл заасан байна. Ийнхүү хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтын залгамж холбоог үндэслэн тодорхой сэдвээр интеграц хичээл заасан нь шинэлэг үйл ажиллагаа болсон төдийгүй цаашид мэргэжлийн багш нарт хамтарч ажиллах арга зүйн санаа өгсөн байна. Хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болсонтой холбогдуудан хичээлүүдийн агуулгыг Монгол үндэсний уламжлал, соёл, зан заншилтай холбон з аасан онцлогтой. Энэ хугацаанд 6-9-р ангид 20, 10-12-р ангид 15 удаа, нийт 35 удаагийн хичээл заалаа. Анги бүрийн хичээлийг бичих, монтажлах, эфирээр цацахыг телевизүүд хариуцан ажилласан. Үүнд: 6-р ангийн хичээлийг ТV5, 7-р ангийн хичээлийг Боловсрол суваг, 8-р ангийн хичээлийг TV8, 9-р ангийн хичээлийг TV9, 10-р ангийн хичээлийг SBN, 11-р ангийн хичээлийг Eagle, 12-р ангийн хичээлийг Монгол HD телевиз тус тус хариуцан ажиллав. Тус албаны арга зүйчид хичээл заах багш нарт зөвлөгөө өгч, дэмжин ажилласны зэрэгцээ өөрсдөө хичээл заалаа. Тухайлбал, Д.Нямсүрэн 12-р ангид Батдорж багштай хамтран «Хуурай газрын ус» сэдвээр газар зүй, Д.Даваасүрэн 11-р ангид “Хүрэл тогооны эзлэхүүн” сэдвээр матемаиик, Н.Сайнбаяр 12-р ангид “Мөсөн шагайн харваа ба физик” сэдвээр физикийн хичээл тус тус заажээ. Шинэ короно вирусын халдвараас сэргийлж, хөл хорио тогтоосон үед зохион байгуулсан теле хичээл дараах онцлогтой болж байна. Үүнд: 1. БСШУСЯ, харьяа байгууллагууд тус тусын чиг үүргийн хүрээнд төдийгүй Монголын телевизүүдийн холбоотой хамтранажиллаж,хөлхорионыүед тасарч байгаа агуулгыг сурагчдад хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, БМДИ- ийн арга зүйчид, телевизийн ажилтнууд бүгд нэг баг болж ажиллаж чадлаа. 2. Тус инситутийн арга зүйчид төдийгүй хичээл заасан багш нар зайнаас буюу телевизээр хичээл
  • 10.
    10 2020 оны1 дүгээр улирал заах аргад шинээр суралцаж байна. Зайн сургалтын хувьд шууд харилцах суралцагчгүй орчинд зөвхөн камер хараад хичээл заах нь анги танхимд хичээл заахаас ялгаатай гэдгийг багш нар ойлгож авлаа. Зарим эцэг эхчүүд "Багш хурдан ярьж байна, хүүхэд бичиж авч амжихгүй байна" гэх зэргээр шүүмжилж байгаа ч багш нарын заах арга барил хичээлээс хичээлд илүү сайн болж байгааг үнэлж байна. 3. Теле хичээл нь урьдчилж төлөвлөгдөөгүй, цаг үеийн гэнэтийн шийдвэрээр хийгдсэн ажил тул хичээл заасан багш нар төдийгүй манай арга зүйчдийн хувьд ч хичээлийн бэлтгэл хангах цаг хугацаа бага байсан ч багш, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан нар бүхий л хүч чадлаа дайчлан хамтран ажиллаж чадсан. 4. Теле хичээл нь сурагчдын хувьд, анги танхимд зөвхөн багшаар хичээл заалгаж сурдгаас гадна бие даан суралцах, өөрийгөө удирдаж суралцах өөр арга хэлбэр байдгийг биеэр мэдэрсэн нэг “боломж” гэж үзэхээр байна. 5. Теле хичээл бэлтгэх явцад багш нар харилцан суралцаж, бэлтгэн заасан хичээл бүр ХАМТЫН ХИЧЭЭЛ байсан нь ихээхэн онцлог байлаа. 6. Хичээлд бэлтгэхдээ тухайн ангийн суралцахуйн зорилтын хүрээнд эхлээд агуулгын судалгаа хийж, сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулсан багийн эрдэмтэн, судлаачдаас зөвлөгөө авах, суралцагчдын нас, сэтгэл зүйн онцлог, сургалтын ӨВӨРМӨЦ орчинг тооцон арга зүйн боловсруулалт хийж бид чухалчлан ажилласан. 7. Агуулгын нягтралыг тооцох, бага цагт чухал агуулгыг сонгон боловсруулалт хийх, хүүхэдтэй шууд харилцан ярилцахгүйгээр хичээл заах, олон камерын өмнө хичээлээ бичүүлнэ гэдэг бол үнэндээ бидэнд СОРИЛТ бас СУРАЛЦАХ БОЛОМЖбайлаа. 8. Багш хүнд байх эрхэм сайхан чанаруудыг өөртөө шингээсэн эрхэм багш нарынхаа мэдлэг, ур чадвар, хүүхдийн төлөөх сайхан сэтгэлийн хүчээр теле хичээлээ амжилттай бэлтгэн зааж, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих олон талт ажлуудын нэг болох цахим сантай болж байна. Иймд цаашдаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, зөвлөн туслах ажилдаа энэхүү цахим хичээлийн санг ашиглах, багш нарт ажлын байран дээрээ хамтаараа хөгжихөд арга зүйн дэмжлэг болох үнэт бүтээл болсон гэдэгт итгэж байна. БМДИ-ийн арга зүйч нар арга зүйн зөвлөгөө өгч буй үйл явц: ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэлийн технологи Хөгжим Интеграци хичээл Байгалийн ухаан Биологи, Эрүүл мэнд Монгол хэл Физик Түүх, нийгэм Гадаад хэл
  • 11.
    Багшийн хөгжил 11 itpd.mn Баянзүрхдүүргийн НТБТ-ийн багш, Б.Оюун-эрдэнэ Газарзүй Биеийн тамир Технологи Насан туршийн боловсролын хичээл Теле хичээлээс суралцаж буй явц Теле хичээлээс суралцаж буй явц
  • 12.
    12 2020 оны1 дүгээр улирал ВИДЕО ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА БМДИ-ээс Монгол Улсын засгийн газрын тогтоол, БСШУС-ын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн БСУГ, хэлтсийн удирдлагуудтай 2020 оны 03 сарын 23-24 нд видео хурлыг амжилттай зохион байгууллаа. Видео хурлаар БМДИ-ээс 2020 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах чиглэл, хорио цээр тогтоосонтой холбогдуулан зохион байгуулж байгаа теле хичээлийн явц, тулгарч буй бэрхшээлийн талаарх мэдээллийг харилцан солилцлоо. Аймаг, дүүргийн БСУГ-уудаас өгсөн мэдээллээр теле хичээлд сурагчдын хамрагдах хувь нь 77%-97% байгаагаас хамгийн өндөр ирцтэй аймаг Сэлэнгэ, Орхон, Хэнтий дүүрэг Сонгино-Хайрхан, Сүхбаатар байлаа. Теле хичээл зохион байгуулагдсанаар багшнархарилцантуршлагасолилцох, ажлын байрнаасаа зайн сургалт явуулах мэдээлэл харилцаа технологи, заах арга, ур чадвараа хөгжүүлэх боломжууд гарч байна. Теле хичээл нь сурагчдад зөвхөн анги танхимд багшаар хичээл заалгаж сурахаас гадна бие даан суралцах, өөрийгөө удирдах арга барилд суралцаж байна. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ ажиллах, хүүхдээ ойлгох боломж нэмэгдэж байгаа нь БСШУС- ын яамнаас дэвшүүлсэн сургууль, багш, эцэг эхийн гурвалсан холбоог бэхжүүлэх зорилтод ажил хэрэгжих бүрэн боломж гэж үзэхээр байна. Иймд манай БМДИ-ийн хамт олон, арга зүйч нар маань хэдийгээр урьдчилж төлөвлөгдөөгүй, улсын онцгой комиссоос гарсан цаг үеийн гэнэтийн шийдвэрээр хийгдсэн ажил ч гэсэн Боловсролын хүрээлэн, Монголын ТВ- ийн холбоо, МУБИС, Шинэ-Эрин, 20, 1 дүгээр сургууль, 46,170, 146 дугаар цэцэрлэг, мэргэжлийн багш нартай хамтран бүхий л чадлаа дайчлан “ХАМТЫН ХИЧЭЭЛ”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД БМДИ-ИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
  • 13.
    Багшийн хөгжил 13 itpd.mn 10ДАХЬ ЖИЛИЙН ҮНДСЭН СУРГАЛТ 66.6 ХУВЬ НЬ ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА БМДИ-ээс ЕБС, цэцэрлэг, МСҮТ-д ажилладаг эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш, удирдах болон мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг зохион байгуулдаг. Энэ хичээлийн жилийн үндсэн сургалтад 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа нийт 7600 гаруй багш бүртгүүлсэн бөгөөд 1 сарын 06-аас 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх танхимын сургалт явагдаж 11 судлагдахууны нийт 999 багш хамрагдаад байна. БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА БНСУ-ын Боловсролын яамны Глобал боловсролыг дэмжих төслийн хүрээнд БНСУ-ын Жинжү Боловсролын их сургууль, МУБИС-ийн Багшийн сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хэрэгжүүлж буй Монголын бага боловсролын багш нарт зориулсан «Математик, Байгалийн ухааны хичээлээр сургалтын контент хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх” төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Бага боловсролын багш нар болон тус мэргэжлээр суралцагч оюутан залууст зориулагдсан 4 багц сурах бичиг, гарын авлагыг хамтарсан баг эрхлэн гаргалаа. МАГАДЛАЛЫН ОНОЛЫН ЗААХ АРГА ЗҮЙН ТУРШЛАГА, ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар Ж.Нямжав багштай хамтран багш,сурагчдын дунд сүүлийн 10 жилийн турш тасралтгүй сургалт зохион байгуулж байгаа бөгөөд Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй 2013 оноос өнөөг хүртэл жил бүр эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарт магадлалын онол, түүнийг заах арга зүйгээр зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Энэ удаад тус аймгийн 6 сургууль БМДИ-тэй хамтран “Магадлалын онолын бэсрэг үзэсгэлэн”-г Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
  • 14.
    14 2020 оны1 дүгээр улирал ДОХИОНЫ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН ҮР ДҮН -ТЕЛЕ ХИЧЭЭЛД Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ) нийгмийн шаардлага, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн багшийн хөгжлийг дэмжих үүргээ биелүүлж, 2017 онд “Дохионы хэлний эрчимжүүлсэн сургалт”-ыг 29 дүгээр тусгай сургуулийн нийт багш ажилтнуудад (85 хүн) анх удаа зохион байгуулж байв. Сургалтаар сонсголын бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог, сонсголгүйн боловсролын соёлын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, судлагдахуун бүрээр нэр томьёо, дүрэм тодорхойлолт, ухагдахууныг дохиожуулах,дохионысангбаяжуулах, дохионы хэлээр мэргэжлийн хичээлийг заах багш нарын ур чадварыг сайжруулахад чиглэсэн олон сонирхолтой арга зүй дадлага хичээлүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байлаа. Дурдвал: • Дохионы хэлний орчуулга, үгийн салаа утгыг дохиогоор ялгах, • Амны хайрцгаас унших, ойлгох чадварыг хөгжүүлэх хөрвүүлэг хийх, • Тодорхой сэдвийн хүрээн дэх дохио болон хос хэлээр харилцах, • Дохионы хэлнээс бичгийн хэлэнд хөрвүүлэх, • Пантомимо үзүүлбэрээр хүүхдийн танин мэдэхүйг дэмжин хөгжүүлэх, • Хос хэлээр жишиг хичээл хамтран бэлтгэж заах, • Дохионы хэлний санг баяжуулах, олон улсын дохиог судлан харьцуулах • Мэдээ нэвтрүүлэг, хичээл үйл ажиллагаанд орчуулга хийж дохиожуулах сургалтын үеэр хиймэл дэлгэцээр хэлмэрч орчуулагч хийх, өөр хоорондоо дохионы хэлээр хичээл заах дадлага сургуулилт хийж байсан бол өнөөдөр цэнхэр дэлгэцээр теле хичээл дохиожуулан хүргэжбайна. СӨБ,ЕБС,насантуршийнболовсролын хичээл улмаар элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмжийг сурагчдад тэгш хүртээмжтэй хүргэхэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн 20 гаруй багш 320 орчим хичээлийг дохиожуулан ажилласан байна. (2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар). Энэхүү хариуцлагатай үйл ажиллагаанд сонсголын бэрхшээлтэй багш нар, сайн дурын хэлмэрч орчуулагчид идэвхийлэн дэмжин оролцож байгааг тэмдэглэхэд таатай байна. Ч.Жаргал (БМДИ, Тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан арга з үйч) БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД Дохионы хэлний эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролын олон улсын зөвлөх Сургалтын үр дүнгийн үнэлгээ график 1 100 80 60 92.6 90.2 71.9 52.3 67 52.3 47.6 57.3 40 23.5 20 дохионы хэлнээс 33.3 амны бичгийн хайрцагаас хэлнээс хөрвүүлэх унших хөрвүүлэх харилцан хос хэлээр ярианы жишиг дохио хичээл сургалтын өмнөх сургалтын дараах үнэлгээ хийж, ердийн сургуулийн багш нар, боловсролын ажилтнуудад үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах, сургалтын үр дүнд дахин мониторинг хийхийг зөвлөмжилсний дагуу БМДИ-ийн Төлөвлөлт мониторенгийн алба (хуучин нэрээр) үнэлгээ хийж үр дүнг тодорхойлсон байдаг. Сургалтын өмнөх болон дараах үнэлгээний харьцуулалтаар сургалтын шууд үр дүн харагдаж байсан бол теле хичээлийг дохиожуулан тэгш хүртээмжтэй хүргэх үйл явцаар сургалтын урт хугацаан дахь дам үр дүн харагдаж байна. Багш нар
  • 15.
    Багшийн хөгжил 15 itpd.mn ЭРТӨВШИН БАЙЖ ГЭР ТӨВШИН, ГЭР ТӨВШИН БАЙЖ ТӨР ТӨВШИН БАЙДАГ Б. Оюун-Эрдэнэ Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор “Багшийн хөгжил” сэтгүүлийнхээ дугаарын зочны хоймортоо Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ багшийг урин уншигчтантайуулзуулж байна. Б.Оюун-Эрдэнэ багш Гэр бүл судлалын мэргэжилтэн бэлтгэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, судалгаа хийх чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай. Тиймээс бидний энэ ярилцлага маш үнэтэй зөвлөгөө мэдээлэл болж, уншигч та өөрийн амьдрал ажилдаа заавал тусгана гэдэгт бид итгэлтэй байна. Ярилцлагаа гэр бүлийн үнэ цэнэ юу вэ? гэсэн асуултаар эхэлье. Монголчууд гэр бүл төр улс хоёрыг адилтгаж үздэг байсан. Эр төвшин байж гэр төвшин, гэртөвшин байж төр төвшин байна гэдэг. Төрийн ёс гэрийн ёсноос эхэлнэ хэмээдэг. Тиймээсгэр бүлийн ёс бол төртэй дүйцэх хэмжээний хүндэтгэл, заншил юм. Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүний болон хүүхэд, эхнэрийн байр суурь, үүрэг тэдний өдөр тутмын амьдралын бүхий л харилцаа тодорхойхэмхэмжээ,хүндэтгэлёсзаншилд суурилдаг байсан. Хүндэтгэх, хайрлах, хүнлэг харилцааг эрхэмлэх нь монгол гэр бүлийн үнэт зүйл байсан бөгөөд энэ нь монгол гэр бүл тогтвортой, эрүүл оршин тогтнох гол үндэс суурь нь болдог. Үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхсэн, амьд байгаа цагтаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхсэн хэмээн аав, ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарладаг байв. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ чихийг амьдад нь халууцуулахгүй юмсан гэж хичээдэг. Өвөг дээдэс минь, үр хойч минь гэсэн гурван үеийн хэлхээнд удам угсаа гэр бүлийн нэр төрийг машид эрхэмлэдэг, сэвтээх ямар нэг бусармаг зүйл хийхгүйг хичээж ирсэн. Ер нь аливаа улс үндэстний тусгаар тогтнол, оюун санааны гол дархлаа нь уламжлал, соёл, ёс заншилдаа байдаг. Энэ өнцгөөс харвал Монгол гэр бүлийн ёс уламжлал алдагдана гэдэг нь монгол гэр бүлийн дархлаа устаж байна л гэсэн үг. Энэ үнэт зүйл яагаад алдагдаад байна вэ? Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй үндэстэн. Бидний ихэнх соёл, үнэт зүйл маань энэ ахуй соёлтой холбоотой. Гэтэл суурин амьдралд шилжсэнээр бидний харилцаа хандлагын үнэт зүйлийг бий болгож байсан эдгээр зүйлүүд чимээгүй алга болж байна. Маш энгийн жишээ хэлье. Монгол гэрт амьдардаг гэрийн эзний малгай ямагт гэрийн хойморт байдаг. Аавынхаа малгайг дээш нь тавиарай гэдэг зөвлөмжөөр хүүхэд өсч эндээс аавын хүндлэл эхэлж байдаг. Орчин үед орон сууцанд амьдардаг бол ихэнх тохиолдолд үүдэнд хувцсаны өлгүүр дээр тавих жишээтэй. Монгол гэр бол сурган хүмүүжүүлэх, зөв дадал суулгах маш өндөр ач холбогдолтой сууц юм шүү дээ. Хоёрдугаарт. Дэлхий даярчлагдаж эхэлсэн. Монголчуудын хувьд гадаад ертөнц нээлттэй болсон. Хүссэн ч хүсээгүй ч амьдралын хэв маяг орчин үеийн болж байна. Залуусын нэгнээсээ хүсч хүлээдэг зүйл өөр болж байгаагаас гадна гэр бүлд хандах хандлага өөрчлөгдөж байна. Болохгүй бол салчихна, яасан ч яах вэ? гэсэн сэтгэхүйтэй болж, гэр бүлийн харилцаанд хариуцлагагүй хандаж байна. Үүнээс шалтгаалж салалтын тоо өсч байна. Гуравдугаарт. Монголчуудын үр хүүхдэдээ боловсрол олгох, сургаж хүмүүжүүлэх, амьдралд бэлтгэх үйл явцад гэрийн сургалт, гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ёс чухал байр суурьтай байсан. Гэвч өнөө цагт гэрийн сургалт бус танхимын сургалтаар боловсрол эзэмшүүлэх үйл явцад илүү их анхаарч цаг зарцуулдаг болсон. Ээж аавууд завгүй болсон учраас хүүхдээ сургуульд даатгаж найддаг болсон. Гэтэл манай боловсролын тогтолцооны агуулгад гэр бүлийн боловсрол олгох, хувь хүнийг амьдралд бэлтгэх хэрэглээний боловсрол дутмаг байгаа нь орчин үеийн гэр бүлийн амьдралын сөрөг асуудлууд үүсэх нэг шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдралд бэлтгэгдээгүйгээс үнэ цэнэ алдагдаад байна. Өнөө үед аав ээжийн үүрэг хариуцлага ямар байна вэ? Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” хэмээн эхнэр, нөхрийн эрх, үүргийг заасан байдаг. Үүнээс гадна тус хуульд эцэг, эх болон хүүхдийн эрх, үүрэг, төрөл, төрөгсдийн эрх, үүрэг гээд гэр бүлийн харилцаанд үүсэх олон эрх, үүргийн зохицуулалтыг тусгасан. Мөн “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хуулиудад ээж, аавын үүргийг хуульчилсанбайгаа. Гэвч сүүлийн үеийн судалгаанууд болон гэмт хэргийн тоо баримт, кейс мэдээллээс харахад аав ээжийн үүрэг хариуцлага сул байгаа. Нэн тэргүүнд гэр бүлийн амьдралаа тогтвортой авч явах шаардлагатай байна. Үүнд хувь хүний суурь хүмүүжил, боловсрол, хандлага, тэвчээртэй, тууштай
  • 16.
    16 2020 оны1 дүгээр улирал байдал нэн чухал. Гэр бүл салалт гэдэг энэ хариуцлагагүй байдлын ард хүүхэд сэтгэл зүй, оюун бодол, амжилттай сайн сурах, хөгжих боломж, ирээдүйн амьдралаараа хохирч байна. Аав ээжүүдийн хоорондын харилцааны таагүй байдлын золиос хүүхдүүд болсоор байна. Ээж, аав болсон л бол хүүхдийн эрх ашиг, хүсэл сонирхлоор таны эрх ашиг хязгаарлагдана гэдгийг ямагт санах ёстой. Дараагийн түвшинд хүүхдийн хувьд ээж, ааваасаа хүсэн хүлээж байдаг хэрэгцээнүүдийг хангах шаардлагатай. Хүүхэд тань таниас юу хүсч байна вэ? Энэ бол таны гүйцэтгэх ёстой үүрэг. Хамт тоглохыг, тэврүүлэхийг, бэлэг авахыг, магтуулахыг хүсч байна уу? Юу хүсч байна вэ? Үүнийг та асуудаг уу, эсвэл мэдэрч чаддаг уу? гэдгийг анхаарах хэрэгтэй. Аав, ээжүүд хүүхдийн төлөө өдөр бүр үүнийг л хийх хэрэгтэй гэсэн зүйлийг та хэлээч. Аав ээжүүдийн хамгийн том алдаа бол завгүй. Тэгэхээр энэ алдааг бүү гарга. Хүүхдийнхээ төлөө зав гаргах хэрэгтэй. Тэгэхлээр 6 зүйлийг зайлшгүй хийгээсэй гэж хүсч байна. 1. Хүүхдээ сонс, ойлго. Таны хүүхэд юу хэлж ярьж байна. Бас юу хэлэхийг хүсч байна вэ? 2. Хүүхдээ мэдэр. Таны хүүхэд юунд гомдож, юунд баярлаж байна. Аливаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж байна гэхмэтээр. 3. Хүүхэдтэйгээ ярилц. Хэдий чинээ ярилцана төдий чинээ хүүхдээ ойлгох болно. 4. Хүүхдээ хайрла, үнэ цэнэтэй нэгэн гэдгийг өдөр бүр мэдрүүлж байна. Ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, бусдыг хайрладаг нэгэн болж өснө. 5. Хүүхдэдээ үр бүтээмжтэй цагийг зориул. Хамтдаа тоглох, ном унших, бүтээл хийх, хоол хийх гэх мэтээр. 6. Хүүхдэдээ тусал, дэмж, тэднийг магт, сайшаа. Ингэснээр урам зориг авч, өөртөө итгэлтэй болно. Хүүхдийнхээ хийж буй зүйлийг сонирхдог аав, ээж байххэрэгтэй. Теле хичээлийн үед аав, ээжүүд юуг анхаарах хэрэгтэй вэ? Гэртээ байдаг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг ээж, аавуудын хувьд магадгүй хүүхэдтэйгээ хамт байгаа байх. Ажил хийдэг аав ээжүүд ч ажлын цаг харьцангуй гайгүйбайгаа. Энэ бол маш том боломж. Та хүүхдэдээ хандаж хийхийг, хэлэхийг хүссэн бүх зүйлээ энэ цаг хугацаанд амжуулаарай. Үүний тулд дараах хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Үүнд: Нэгдүгээрт. Хүүхдийнхээ хичээлийг хийхэд тусалж дэмжихийн зэрэгцээ үүгээрээ аав, ээж нь хэзээд чамд туслахад бэлэн гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт. Хүүхдийн анхаарал төвлөрч хичээл хийх орчин нөхцлийг аль болох бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хичээл хийж буй одоогийн бодит чадварыг үнэлж урамшуулж байх хэрэгтэй. Гуравдугаарт. Аав ээжүүд хоорондын харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Хамтын сайхан цагуудыг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Тухайлбал:Аав ээжүүд өөрсдийгөө “Би ийм хүүхэд байгаагүй”, “Бид эцэг эхийнхээ үгнээс огт гарч байгаагүй”, “Томчуудын үг бол хууль байсан” гэх мэтээр ярьдаг нь тэдний хүүхэд насны амьдрал өнөө үеийнхнээс тэс өөр байсантай нэг талаараа холбоотой. Тэр үеийн хүүхдүүд эцэг эх болон бусад томчуудын хамт мал аж ахуй эрхлэх гэх мэт өдөр тутмын бүхий л үйлдлийг хамтдаа хийж хоорондоо харилцан ярилцах боломж ихтэй байсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөл, зан чанарыг нь сайн мэддэг байсан төдийгүй хүүхдүүд ч эцэг эхээ сайн мэддэг байжээ. Эцэг эхчүүд хүүхдийг дөнгөж 1-2 нас гарантайгаас нь л ясли, цэцэрлэгт өгч байна. Ажлын ачаалал ихтэйгээс хамааран гэртээ бараг байдаггүй эцэг эхчүүд нэмэгдсээр л байна. Харин гэртээ хамт байх хэсэгхэн хугацаандаа эцэг эхчүүд сошиалаар аялах, гэртээ ажлаа хийх, зурагт үзэх, утсаар ярих зэрэгт хамаг цагаа зориулдаг. Нэг гэрт амьдардаг хэдий ч үнэн хэрэгтээ нэг нэгнээ сайн мэддэггүй бөгөөд бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж чаддаггүй хүмүүс их байна. Эхнэр нөхөр 2 бие биенээ хүндэтгэх, гэр бүлээрээ хамт хооллох, өдөр бүр унтахаас нь өмнө хүүхдэдээ ном уншиж өгөх, өглөөний хоол хамтдаа идэх гэх мэт цагийг хүмүүс чухал биш аар саар зүйл мэт боддог. Гэтэл хүүхдийн зан чанар, зуршил, хүн чанар, бие хүн, авьяас чадвар бүрэлдэн бий болоход хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол эдгээр зүйлс байдаг. Дөрөвдүгээрт. Хүүхдэдээ зав гаргаарай. Хүүхэд, гэр бүлээ зөвхөн санхүүгийн асуудалгүй байлгах нь аав ээжүүдийн үүрэг хариуцлага гэж ойлгодог болсон байна. Хөдөлмөр эрхэлдэг болон гэртээ хүүхдээ хардаг аав ээжүүдийн аль аль нь хүүхдэдээ хэрхэн цаг гаргах талаар төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэдтэйгээ хамт байхыг л цаг гаргаж байна гэж ойлгодог нь буруу юм. Өөрөөр хэлбэл дийлэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ “Хамт байх цаг”-аа тэдэнд цаг зав гаргаж байна гэж эндүүрэн боддог. Эцэг эхчүүд ажлын ачаалал, эхнэр нөхөр хоорондын маргалдаан, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй байдлаасаа болж хүүхдүүддээ таагүй уур амьсгал бүрдүүлдэг. Өөрийнхөө сэтгэлийн таагүй байдлаа хүүхдэдээ гаргаж дарамталдаг эцэг эхчүүдийн хүүхэд аймхай, зөрүүд болж хэрэгт төвөгт орооцолддог байна. -- Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг гаргалгүй идэвхгүй төвөгшөөсөн байдлаар харилцаж, эцэстээ энэ нь хүүхдээ тоохгүй болтлоо даамжирдаг. Хүүхдийнхээ хүссэн бүхнийг хүлээн зөвшөөрч, үгээр нь байчихаад эцэст нь тэсэхээ больсноор “Хүний үгэнд ордоггүй” гэж загнаж, бүр аргаа бараад гар хүрчэхэлдэг. -- Хүүхдүүддээ цаг гаргадаггүй, анхаарал халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд гадуур тэнэх, PC тоглоомд донтох зэргээр буруу замд ордог хэдий ч эцэг эхчүүд энэ асуудал дээр хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх газар байхгүйтэй холбодог. Гэвч энэ илүү өөрсдөдтэй нь холбоотой байдаг. Та одоо ямар асуудал дээр голлон анхаарч ажиллаж байна вэ? Багш, судлаач нар мөн эцэг, эхчүүд иргэдэд зориулан эрхлэн гаргадаг “Гэр бүлийн боловсрол” сэтгүүл дээрээ илүү ажиллахаар төлөвлөж байна. Сэтгүүл маань улиралд 1 дугаар гардаг. Монгол шуудан компаниар захиалан уншихын зэрэгцээ номын дэлгүүрүүдээр худалдаалагддаг байгаа. Тиймээс энэ сэтгүүлээр дамжуулан илүү их мэдээлэл авах боломжтой. Учир нь нэг удаагийн ярилцлагаар бүх зүйлийг дэлгэрэнгүй ярих боломжгүй юм. Энэ ярилцлагаас эцэг эхчүүд маань олон зүйлийг ойлгож авсан гэдэгтилтгэлтэй байна. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөрт амжилт хүсье. Ярилцсан А.Дүүриймаа ДУГААРЫН ЗОЧИН
  • 17.
    Багшийн хөгжил 17 itpd.mn ЗАЙНСУРГАЛТЫН ТУХАЙ Ц.Ёндонсамбуу/yondonsambuu@itpd.mn/ Цуврал-1 Боловсролын социологи, сэтгэл судлал хариуцсан арга зүйч Шинэ төрлийн короновирусийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буйтай холбогдуулан улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Хорио цээрийн хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл, харин их дээд сургуулиуд оюутнууддаа онлайн хичээлийг зохион байгуулж байна. Тиймээс зайн сургалтын талаар уншигч та бүхний мэдлэгт нэмэр болох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Зайн сургалтын үүсэл 1728 онд Бостон сэтгүүлд долоо хоног бүр шуудангаар дамжуулан суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан хичээл хэвлэгдсэн нь зайн сургалтын хамгийн анхны гэж хэлж болох хэлбэр байлаа. Харин орчин үеийн зайн сургалтын анхны хэлбэр нь 1840-өөд онд Сэр Исаак Питманы ашиглаж байсан загвар юм. Тэрээр сурагчдаас ирсэн ил захидалд залруулга, засвар хийх байдлаар буцааж явуулдаг байв. Анхны захидал харилцааны сургууль нь 1873 онд “Гэртээ суралцахыг дэмжих нийгэмлэг” нэртэйгээр АНУ-д нээгдэж байв. Энэ цагаас хойш нэлээдгүй их сургуулиуд захидал харилцааны курсуудыг ажиллуулж байжээ. 1965 онд Английн Боловсролын яам “нээлттэй их сургууль” загварыг бий болгосон. Мөн Канад 1970 онд, Испани 1972 онд, Герман 1974 онд Англитай адил загвараар нээлттэй их сургуулиудыг бий болгосон. Эдүгээ ихэнх нээлттэй сургуулиуд зайн сургалтыг ашиглаж байна. 1920-иод оны үед радио, 1930 -аад оны үед кино хурдан тархах болсноор тэдгээрийг зайн сургалтад ашиглаж эхлэв. 1938 он гэхэд АНУ-д 200 орчим хотын сургуулиуд, 25 мужид сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлгээр цацаж байсан. Харин 1950 -аад оноос радио хичээлүүд багасч телевизийн хичээлүүд түлхүү болж ирсэн бөгөөд теле хичээлийн төрөл хэлбэрүүд ч олон болж ирсэн байна. Интернэт технологи болон компьютерийн хувьсал зайн сургалтын хөгжлийг түргэсгэж, зайн сургалтын олон төрөл хэлбэр бий болоход нөлөөлжээ. Өнөөдрийн дэлхий ертөнцийг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх бөгөөд интернэт болон компьютерийн хөгжил нь зураг дүрслэл, дуу, бичлэг, бичиглэлийг хүссэнээрээ ашиглах боломжийг олгосон нь бид бүхний өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна. Ийнхүү зайн сургалтын хөгжлийг 1-р үе буюу захидал харилцаанысургалт,2-рүебуюурадиоболонтелевизийн нэвтрүүлгийг зайн сургалтад ашиглаж эхэлсэн үе, 3-р үе буюу интернэтэд суурилсан үе гэж хувааж болохоор байна. ЗАЙН СУРГАЛТЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 1728 Анхны захидлаар харилцах сургалтын зарыг калеб филиппс гэгэч нийтлүүлжээ. 1858 Лондоны их сургуульд эрдмийн зэрэг хамгаалах боломж дэлхий нийтэд нээлттэй болов 1892 Чикагогийн их сургууль захидал харилцааны сургалтыг нэвтрүүлсэн анхны их сургууль болов. 1920 Радиогийн хичээлүүд цацагдаж эхлэв 1948 Жон вилкинсны баг радиогоор коллежийн сургалтыг явуулж эхлэв. 1969 Нэгдсэн вант улс телевиз болон радиод түшиглэсэн нээлттэй их сургуулийг үүсгэв 1999 Интернэт зайн сургалтад хувьсгал бий болгов. 1840 Сэр Исаак Питман анхны захидал харилцааны сургалтыг явуулав 1873 Ану-данхны захидал харилцааны сургууль нээгдэв. 1911 Квинсландын их сургууль зайн сургалтыг нэвтрүүлэв 1930 Кино телевизийг сургалтад ашиглаж эхэлсэн 1953 Хьюстоны их сургууль кредит цагаар тооцох телевизийн хичээлийг нэтрүүлэв 1970 Герман, Франц, Испани зэрэг улсууд Английн жишгээр нээлттэй их сургуулиуд байгуулав.
  • 18.
    18 2020 оны1 дүгээр улирал Зайн сургалтын хэлбэр: Зайн сургалт дээрх үе шатуудыг дамжин хөгжихдөө олон төрөл, хэлбэрийг бий болгожээ. Мөн зайн сургалтыг хэлбэрээр нь шууд болон шууд бус гэж 2 ангилж үздэг байна. Дээрх зураглалыг ойлгомжтой болгох үүднээс шууд болон шууд бус зайн сургалтыг харьцуулсан хүснэгтээр харуулъя. Шууд бус зайн сургалт Шууд зайн сургалт Хэзээ? Нарийн төвөгтэй асуудлыг эргэцүүлэх шаардлагатай үед Хялбар асуудлыг шийдэх үед Ажил, гэр бүл гэх мэт бусад хүчин зүйлсийн улмаас шууд сургалтад оролцох боломжгүй үед Төлөвлөсөн байдаг Яагаад? Багш асуулт, даалгаврын хариуг төдийлөн хүлээгээгүй байдаг учраас суралцагчдад эргэцүүлэх, бодож тунгаах цаг хангалттай гардаг. Багшид хариуг тэр даруй хэлэх шаардлагатай тул сурагчид илүү хариуцлагатай ханддаг. Хэрхэн? Имэйл, блог, видео, аудио материалуудыг ашигладаг. Видео хурал, чат гэх мэт шууд харилцааны хэрэгслүүд Жишээ нь: Суралцагч курсын ажил бичих, диссертаци бичих, бусад суралцагчдын материалыг уншаад шүүмж, үнэлгээ өгөх зэргээр суралцаж болно. Багш суралцагчдад сэдвийг хялбаршуулсан байдлаар тайлбарлах, суралцагчид хоорондоо санаагаа солилцох, төлөвлөлт зэргийг хийж болно. Зайн сургалт зохион байгуулах сургалтын загвар Зайн сургалтад багшийн заавраар болон өөрийн удирдлагат сургалтын загварыг ашиглаж байна. Зайн сургалтыг оюутнууд нэгэн зэрэг эхэлж, төгсдөг уламжлалт загвар дээр суурилсан зайн сургалтын загварыг багшийн заавраар явах сургалт гэж болох бөгөөд энэ нь тухайн сургалтын үргэлжлэх хугацаанд тааруулж суралцагч бүхнийг амжуулах шаардлагатай болдог. Дээр үзсэн шууд сургалтын хэлбэрүүдийг түгээмэл ашигладаг. Харин суралцагч өөрийн удирдлагат суралцах сургалтын загвар нь илүү уян хатан суралцагч өөрийн цаг хугацаа, боломжид тааруулан суралцах боломжтой хэдий ч сургалтын үргэлжлэх хугацаа хэдэн долоо хоног, сар, жилээр ч сунжрах сул талтайбайдаг. ESCP бизнесийн сургуулийн профессор Андрес Каплан (Andreas Kaplan), Майкл Хаенлейн (Micheal Hanlein) нар зайн сургалтыг оролцогчдын тоо, зарцуулах хугацаа, хэмжээ зэрэгт тулгуурлан дөрвөн бүлэгт хуваасан байна. 1. MOOCs(MassiveOpenOnlineCourses):Нээлттэйонлайнсургалтньоролцогчдын тоог хязгаарладаггүй. 2. SPOCs (Small Private Online Courses): Зөвхөн цөөн тооны оролцогчдод зохион байгуулдаг онлайн курс бөгөөд элсэлт шаарддаг. 3. SMOCs (Synchronous Massive Online Courses): Уг нээлттэй курс нь суралцагчдын тоонд хязгаарлалт тавьдаггүй ч суралцагчдыг нэг ижил цагт онлайн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэр шууд сургалт гэсэн үг. 4. SSOCs (Synchronous Private Online Courses): Зөвхөн цөөн тооны оролцогчид оролцох боломжтой байх ба суралцагчдыг нэг ижил цагт онлайн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэр шууд сургалт гэсэн үг. Багшийн заавраар буюу цаанаас өгөгдсөн зайн сургалтад багш нарын ажлын ачааллыг бууруулах, сургалтын хугацаа, шалгалтын хуваарь зэрэг нь тогтсон байдгаараа давуу талтай ч зарим оюутнууд хурдтай, зарим нь хэтэрхий удаан байдаг тул оюутны сурлагын түвшинд сөргөөр нөлөөлдөг. Мөн ажил, гэр бүлийн байдал нь суралцагчдад хуваарийн дагуу суралцахад саад болдог. Өөрийн удирдлагат суралцах сургалт нь суралцагчдад урт хугацаанд тогтмол суралцах, сургалтаа дарамт багатайгаар дуусгах боломж олгож байгаа ч дээр дурдсанчлан урт хугацаагаар сунжрах, шалгалтын материал задрах зэрэг сул талуудтай байдаг байна. Зайн сургалт нь цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлттэйгээс гадна ихээхэн үр дүнтэй байдаг. Зайн сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд тухайн зайн сургалтыг явуулах хэлбэрээ харгалзан үзэх шаардлагатай. Тухайлбал: Телевизийн хичээл болон онлайн курсыг бэлтгэх, заах арга нь ялгаатай байна. Мөн зайн сургалт нь багшаас дадсан арга зүйгээ өөрчлөх, шинэ арга зүйд суралцах, өргөн хүрээний мэдлэг, мэдээллийн технологийн ур чадварыг шаарддаг. Зайн сургалт нь “сурах – сургах” үйл ажиллагааны ирээдүй юм. Тиймээс сургалтын байгууллагын багш нар хөл хорио тогтоосон энэ цаг үед өөрсдийн мэдээлэл харилцааны технологийн ур чадварыг нэмэгдүүлэх, зайн сургалт явуулах арга зүйд суралцах нь ирээдүйд өөрийгөө бэлтгэх завшаан хэмээн ойлгох нь зүйтэй. Зайн сургалтын арга зүйг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах, үр дүнтэй зайн сургалт хэрхэн бэлтгэх тухай нийтлэлийг дараагийн дугаараас уншаарай. АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
  • 19.
    Багшийн хөгжил 19 itpd.mn МАТЕМАТИКИЙНАГУУЛГЫГ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН МЭДЛЭГЭЭР БАЯЖУУЛАХ НЬ Дашхүүгийн ОТГОНТУЯА Ph.D /Otgontuya@itpd.mn/ Цуврал-1 НТБ, багшийн хөгжил хариуцсан арга зүйч Дунд сургуулийн сурагчдад эдийн засаг, санхүүгийн боловсрол эзэмшүүлэх асуудал улс орнуудад харилцан адилгүй байна. Манай сурагчдын хувьд энэ чиглэлээр наад захын мэдлэг, хандлага тааруухан байгаа нь судалгааны бүтээлүүд болон бодит байдлаас ажиглагддаг. Иймд ЕБС-д судалж буй хичээлүүдийн агуулгыг эдийн засаг, санхүүгийн агуулгаар баяжуулах, интеграцчилах явдал болно. 1970-аад оны эхэн үеэс эдийн засаг, санхүүгийн анхан шатны ойлголтуудыг сурагчдад төлөвшүүлэхдээ математик заах арга зүйг ашиглах боломжтой бөгөөд энэ нь ашигтай хувилбар болохыг судлаачид хүлээн зөвшөөрсөн байдаг. Математикийн хичээлээр сурагчдын эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг бататгах үндсэн шийдэл нь эдийн засаг, санхүүгийн бодлого боддог, уг бодлогын шийдэд дүн шинжилгээ хийдэг, санхүүгийн оновчтой шийдвэр гаргадаг чадвар дадал эзэмшүүлэх явдал юм. Иймд нэн тэргүүнд математикийн хичээлээр бодох бодлогын агуулга эдийн засаг, санхүүгийн утга санааг илэрхийлсэн байх, эсвэл багш тавигдсан бодлогын утга санааг эдийн засаг, санхүүгийн утга, агуулгатай болгон өөрчилсөн байх шаардлага тавигдана. Үүнийг бид хэрхэн шийдвэрлэж болох талаар арга зүйн зөвлөмжийг хүргэж байна. Өнөөгийн манай сурах бичиг, сургалтын материалуудад тусгагдсан математикийн бодлогуудад бид дараах 3 алхмыг хэрэгжүүлж эдийн засаг, санхүүгийн тайлбар хийж өөрчлөн хувиргах боломжтой. Үүнд: А1. Математик илэрхийлэл, ухагдахуун, харьцаа, хамаарал, нийлэмжийг шинжлэх А2. Илэрхийллийн ухагдахуун, харьцаа, хамаарлын эдийн засаг, санхүүгийн тайлбарыг олох А3. Эдийн засаг, санхүүгийн тайлбарыг ашиглан хувиргах Одоо 5-6-р ангийн стандарт агуулгын бататгал бодлого дасгалд багтах “процент” сэдвийн хялбар бодлогыг багш хэрхэн эдийн засаг, санхүүгийн бодлого болгон хувиргаж болох талаар жишээ авч үзье. Жишээ1: Тоог 15%-иар нэмэгдүүлэхэд 11500 гарчээ. Тэрхүү тоог ол. Үүнийг 6-7-р ангид бодох эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Үл мэдэгдэх тоог 15%-иар нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсний дараах үр дүн өгөгдсөн. Анх байсан тоог олох асуудал дэвшүүлэгдэж байна. А2. Үл мэдэгдэх тоог банкинд хадгалуулсан мөнгө гэж үзье. Харин 15%-д тодорхой хугацааны хадгаламжийг хүү, 11500-д банкны хүү нэмэгдэж тооцогдсон мөнгө гэдэг утга онооё. А3. Бүрэн-арвижих банкинд мөнгөө жилийн 15%-ийн хүүтэй хадгалуулаад жилийн дараа 11500 төгрөгийг гардан авчээ. Тэр анх хэдэн төгрөг хадгалуулсан бэ? Өмнөх бодлогыг 7-9-р ангид бодох эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Өмнөхийн адил. А2. Үл мэдэгдэхийг ямар нэгэн үйлдвэрийн сард үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо гэе. 15% - хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн хувь, 11500 - хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэний дараах сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэсэн утга онооё. А3. Үйлдвэр сард S0 бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Хөдөлмөрийн бүтээмжийг 15%-иар нэмэгдүүлсний дараа сард 11500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс өмнө сард хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бэ? Жишээ 2: 806540, 814700, 896620, 896620 тоонуудын дунджийг тооцоолон олоод 20%-иар нэмэгдүүлэхэд гарсан тоог А гэе. а. 806540,814700,896620,896620,А, А тоонуудын дунджийгтооцоолонбодожол.ТүүнийгБ гэж тэмдэглэ. б. Өмнөх тоонуудын дотор Б-ээс бага тоо хэчнээн байна вэ? Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэннь: А1. Өгөгдсөн тоонуудын дунджийг тооцоолох, тооцоолон олсон дундаж утгыг 20%-иар нэмэгдүүлэх гэсэн үйлдлүүд хийгдэнэ. А2. Өгөгдсөн 4 тоог 1-4 сарын цалин гэж тооцъё. 20%- ийг эхний 4 сарын цалингийн дунджаас цалин нэмэгдсэн хувь, 6 тооны дундаж олохыг эхний хагас жилийн дундаж цалин гэж утга оноое. А3. Багш 1-р сард 806,54 мян.төг-ийн цалин авсан.II сард814,7мян.төг,III сард896,62мян. төг, IV 896,62 мян.төг, V сараас эхлэн цалин эхний 4 сарын дундажаас 20%-иар өссөн. а. Энэ багшийн хагас жилийн дундаж цалинг ол.б.Энэбагшхэдэнудаадундажцалингаасаа бага мөнгө авсанбэ? Жишээ3.10,11-рангидсудалдаг“Прогресс” сэдвийн хялбар бодлого: Геометр прогрессийн эхний гишүүн 500000, q=1,2 бол эхний 5 гишүүний нийлбэрийг ол, нийлбэрийн 3% нь хэд вэ? Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Геометр прогрессийнчанараардараагийн гишүүн нь өмнөх гишүүнийг 1.2-оор үржихэд гарна. Геометр прогрессийн эхний n гишүүний нийлбэрийг S=b1(1-q)n /(1-q) томъёогооролно. А2. Геометр прогрессийн эхний гишүүн 500000 –ийг банкинд төлөх эхний сарын төлбөр гэе. дараагийн сараас эхлэн төлөх мөнгө нь өмнөх сар бүрийнхээс 20%-иар өснө, 5 сарын турш төлнө. Нийт төлсөн мөнгөний 3% нь хүүнд төлсөн мөнгө гэе. А3. Иргэн Бат жижиг үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд тэр нэгэн тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Түүнд төхөөрөмжийн үнийг төлөх 5 сарын хугацаатай зээлийг дараах нөхцөлтэйгээр төлөхөөр банкнаас олгов. Эхний сард 500000 төгрөг төлнө, дараагийн сар бүр нь өмнөхөөсөө 20% илүү төлнө. Тэр банкинд нийт хэдэн төгрөг төлсөн бэ? Түүний төлсөн нийт мөнгөний 3% нь түүний зээлсэн мөнгөний хүү бол хүүнд төлсөн мөнгийгньол. Одоо 11-р ангийн стандартын түвшний “тэгшитгэл, түүний систем” сэдэвт тусгагдсан алгебрийн бодлогыг эдийн засгийн холбогдолтой болгон хувиргая. Жишээ 4: { _ , x>0 тэгшитгэлийн системийг бод. Үүнийг бодож, систем (x=9, y=1240) гэсэн ганц шийдтэйг олно. (Симонов, 2000) Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Өгөгдсөн 2 тэгшитгэлийг 2-ууланг хангах х, у-ийн утгыг олох, х нь эерэг учраас у-ийн утга бас эерэг байна. Эхний тэгшитгэл нь квадрат функц байна, дараагийнх нь урвууфункц. А2. Эхний функцийг ямар нэг бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлтийн функц гэе, харин 2 дахь функцийг тэр бүтээгдэхүүний эрэлтийн функц гээд, у-бүтээгдэхүүний тоо хэмжээг илтгэх нэгж, х- ээр бүтээгдэхүүний үнийг тэмдэглэе. А3.Захзээлдямарнэгэнбараабүтээгдэхүүн нийлүүлэлтийн функц нь тодорхой хугацаанд √ бөгөөд энэ бүтээгдэхүүний тухайн хугацаан дахь эрэлтийн функцнь √ хэлбэртэй байсан гэе. Энд: q-бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхойлох нэгж, р-нэгж бүтээгдэхүүний үнэ бол зах зээлийн тэнцвэртэй байх үнийг ол. Энэ мэт зарим бодлогуудын тавилыг 3 алхамт үйлээр эдийн засаг, санхүүгийн бодлого болгон өөрчлөх боломж байгааг харуулж байна. Бид дараагийн дугаарт эдийн засаг, санхүүгийн бодлогыг шийдэхдээ эдийн засгийн математик загварчлал, болон математикийн бодлогободохерөнхийарга зүйдтулгуурлан хялбаршуулан боловсруулсан 7 алхамт аргачлалаар хэрэгжүүлэх боломжийг жишээгээр тайлбарлан харуулах болно.
  • 20.
    20 2020 оны1 дүгээр улирал ЕБС-ИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРГИЙН ӨӨРЧЛӨЛТ Сосорбурамын АРИУНГЭРЭЛ /Ariungerel@itpd.mn/ ЕБС-ийн удирдах ажилтны хөгжил хариуцсан арга зүйч Манай орны хувьд ЕБС-ийн удирдах ажилтныг урьдчилан бэлтгэдэг тогтолцоо байхгүй, сургуулийн захирал, сургалтын менежерүүдийг мэргэжилдээ сайн, чадварлаг багш нараас сонгодог тогтолцоо үйлчилдэг. Хүнтэй ажиллах чадвар, харилцааг эрхэм болгохыг чухалчилж буй өнөө цагт сургуулийн менежментийг зөв удирдан чиглүүлэх нь хүний нөөцийн хөгжил, боловсролын салбар, цаашлаад улс орны хөгжлийн түвшинг тодорхойлоход чухал ач холбогдолтой билээ. 1990 оноос хойш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжихэд гадаад дотоод орчны нөхцөл байдал өөрчлөгдөхийн зэрэгцээ түүнтэй зохицсон менежментийн зарчмаар ажиллах хэрэгцээ шаардлага тулгарч байсан. 2002 онд Бага дунд боловсролын тухай хууль батлагдан гарсантай холбоотой 2003, 2007 онд сургуулийн удирдах ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлан гаргасан байдаг. Сургуулийн менежмент, бүтэц, зохион байгуулалтад зарим нэг өөрчлөлтүүд орж сургуулийн бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн бодлогын баримт бичгүүд гарсаар байна. Энэхүү өөрчлөлтийг дагаж байгууллага, хамт олныг үр дүнтэй удирдах, тулгарч буй асуудал, бэрхшээлийг шинэлэг байдлаар шийдвэрлэх, аливааг бүтээх ухаалаг үйл ажиллагааны чадвар чухал болж байгаа энэ үед байгууллагыг хуучин арга барилаар биш менежментийн ур чадвараар удирдах шаардлага тавигдаж байна. Дэлхий даяар цахим шилжилт, технологийн дэвшил явагдаж нийгмийн өөрчлөлт хурдсахын хэрээр хүний олж авсан анхны мэдлэг, боловсрол амьдралынх нь туршид хангалттай биш болж, үүнийг дагаад хүмүүсийн ур чадвар, гүйцэтгэх үүрэг өөрчлөгдсөөр байна. Манай орон ч мөн адил дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлал, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу хөгжлийн тодорхой үе шатуудыг туулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм, эдийн засаг зах зээлийн харилцаанд нийцүүлэн боловсролын тогтолцоо, агуулга арга зүй, бодлого, чиглэлээ өөрчлөн шинэчилсээр ирсэн. БСШУС-ын сайдын 2019 оны 10 сарын 29 өдрийн А/692 тоот тушаалаар Захирлын болон сургалтын менежерийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлж мөрдөж эхлээд байна. Хамт олны доторх болон байгууллагын гаднах харилцаа холбоог бий болгох, хооронд нь зохицуулалт хийх зэрэг нь менежерийн үндсэн үүрэг юм. Ажлын байрны чиг үүрэгт орсон гол өөрчлөлтүүд нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багшийн хөгжил болон суралцагчийн хөгжлийг дэмжин ажиллахыг чухалчлан уг чиг үүргийн хүрээнд удирдах ажилтны эзэмших ёстой тодорхой ур чадваруудыг тусгаж өгсөнбайгаа. Тухайлбал, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах гэдэг нь сургалтын хөтөлбөрийг дан ганц багш нар биш сургуулийн захирал, сургалтын менежерүүд уншиж танилцан бүрэн судлах, судлагдахуун бүрийн босоо, хөндлөн залгамж холбоог гаргаж хичээл төлөвлөлтөд ашиглах, даалгаварт суурилсан хичээл төлөвлөлт хийх арга зүйд өөрөө суралцахаас гадна багш нараа арга зүй удирдлагаар хангах, сургуульд суурилсан судалгаат хичээлүүдийг хийж хэвших, хичээл сургалтын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж цаг үетэйгээ хөл нийлүүлэх болон мэдээллийн эх сурвалжийг сургалтад ашиглах, суралцагчдын ялгаатай байдлыг харгалзан үзэх зэргээр сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг бэлтгэн ээлжит хичээл бүрийг үр дүнтэй зохион байгуулахад сургуулийн удирдлагууд багш нартайгаа байнга хамтран ажиллана. Үүний үр дүнд тухайн сургуулийн суралцагчийн сурлагын чанарт ахиц гарахаас гадна сургалтын үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж аргачлал боловсруулах зэргээр удирдах ажилтны үндсэн ажил болох сургалт руу чиглэсэн ажилд тодорхой ахиц гарна. Байгууллагын хөгжин дэвших үндэс нь хэр зэрэг судалгаанд суурилсан, хэдий чинээ алсыг харж бодож баримжаалж байна гэдгээр тодорхойлогдоно. Ажлын байрны чиг үүрэгт орсон бас нэг өөрчлөлт бол удирдах ажилтнууд багш нартайгаа сургуулийнхаа үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж асуудлаа тодорхойлдог байх, аливаа үйл ажиллагааны зорилгыг оновчтой, үнэлэгдэх, хэмжигдэхүйц байдлаар гаргаж удирдлага, зохион байгуулалтын уялдаа холбоог хангах, сургуулийн үйл ажиллагааг зөв залж тохируулга хийх, аливаа үйл ажиллагааг хянаж шалгахаас илүү зөвлөн туслахад чиглүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг судлан хэрэгжилтийг хангах чиглэлээр багш, удирдлагууд нэгдсэн ойлголтоор хамтран ажиллах нь сургуулийн бодлогыг тодорхойлох хүний нөөцийн хөгжил, төлөвшил, багшийн хөгжлийг дэмжин ажиллахад чухал түлхэц болно. Дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхдээ 21-р зууны гол чадвар болсон хамтран ажиллах чадварыг чухалчлах,энэ нь АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
  • 21.
    Багшийн хөгжил 21 itpd.mn удирдахажилтнуудаас хамт олны эв нэгдлийг ханган ёс зүй, харилцаа хандлагаараа үлгэрлэж үг, үйлдэл, дүр төрхөөрөө хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөн байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд өөрөө үлгэрлэн манлайлдаг байхыг шаардсан чухал ур чадвар гэж ойлгож болно. Мөн бичиг баримт боловсруулах, мэдээлэл харилцааны технологийг ашиглах, асуудал шийдвэрлэх, шүүн тунгааж дүн шинжилгээ хийх, гадаад хэлний чадвартай байх зэрэг нийтлэг шаардлага ч цаг үеэ дагаад удирдах ажилтнуудын заавал эзэмших ур чадвар болж байна. Учир нь боловсрол гэдэг чухамдаа өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицохуйн тухай асуудал юм. Өнөөдөр бид асуудал дүүрэн, өөрчлөлт ихтэй мэдээллээр цалгисан, техник технологийн эрин үед аж төрж байна. Бид үүнд нийцэхүйц иргэдийг бэлтгэж чадаж байна уу? ирээдүйд биднийг юу хүлээж байна, бид ямар иргэдийг бэлтгэх ёстой вэ, бид хэрхэн удирдаж байна вэ? гэдгээ байнга санаж өдөр тутам цаг үетэйгээ нийлүүлэн өөрийгөө хөгжүүлж байх ёстой. БМДИ-ээс зохион байгуулагдах 2020 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад ЕБС- ийн 300 гаруй захирал, сургалтын менежер оролцохоор бүртгүүлсэн бөгөөд дээрх ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээлэл харилцаа технологийн ур чадвар, Сургуулийн удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар гэдэг нь аливаа зүйлээс үл хамаарах тогтсон зүйл бус тухайн цаг үеийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан мэдэрч чаддаг байх, багшлах ур чадвараас гадна удирдлага менеж ментийн ур чадварыг шаарддаг. (Г.Өлзийсайхан “Боловсролын удирдлагын судалгааны эмхтгэл 2017) ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХАД ОРОН НУТАГ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ? Чагдалын ЖАРГАЛ /jargal@itpd.mn/ Тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан арга зүйч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх үйл явцын 4 дэх үе шат хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээг үзүүлэхэд сургалтын байгууллага, түүний удирдах ажилтан, багш илүү үүрэг хүлээнэ. Хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг, Суурь үйлчилгээ, Зорилтот үйлчилгээ гэж 2 ангилж болох бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллага /СӨББ/ Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ суурь үйлчилгээг үзүүлнэ. Сургуулийн өмнөх боловсрол (СӨББ) болон бага боловсрол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан идэвхтэй сурч боловсрох нөхцөлийг хангахын тулд тохирох хэрэглэгдэхүүн, тохируулгат орчинг урьдчилан бүрдүүлэх шаардлагатай байдаг. Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийг суралцах, тоглох, аливаа үйл ажиллагаанд оролцох, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, үерхэж нөхөрлөх боломжоор аль болох бага наснаас нь хангаснаар тэд хөгжих хамгийнсайн нөхцөл боломжбүрддэг. Хаанаас эхлэх вэ? Эртилрүүлэлтийнүедангисургуульдаа байгаа хүүхдүүдэд хөгжлийн онцлог ялгаа илэрч байгаа эсэхт ажиглалт хийж, тэмдэглэл хөтлөн, олон талаас нь судална. Ажиглалтыг хагас дутуу, иж бүрэн хийгээгүй хирнээ эцэг эхэд "танай хүүхэд ийм тийм" гэж хэлэх нь багш эцэг эхчүүдийн хооронд харилцааны асуудал дагуулдаг. Хэрвээ хүүхдэд илэрч буй байдал хүүхдийн хэвийн хөгжлөөс хэт ялгаатай, хоцрогдож байвал эцэг эхэд эрүүл мэндийн байгууллага болон холбогдох мэргэжилтэнд хандахыг зөвлөхөөс эхлэххэрэгтэй.Сургалтынбайгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ирсэн тохиолдолд гэж хүлээлгүйгээр тэгш хүртээмжтэй орчныг урьдчилан бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнийг сургалтын байгууллагын бэлэн байдал гэж нэрлэдэг. Энэ нь • Барилга байгууламжийн саадыг арилгах, хүртээмжтэй орчинг бүрдүүлэх • “Нийтлэг, түгээмэл загвар”- ыг хичээлд ашиглах, тохирох хэрэглэгдэхүүнбэлтгэх • Олонталтбайдлыгхарилцанхүлээн зөвшөөрдөг анги сургуулийг бий хандлагыг болгох зэргээр тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэх материаллаг хийгээд сэтгэл зүйн орчинг тогтмол бүрдүүлж байхаас гадна багшлах боловсон хүчний нөөц, арга зүйн хөгжлийн төлөвлөгөө, алсын хараатай байхаас эхэлнэ. менежментийн болон мэргэжлийн онол арга зүй, хувь хүний хөгжил, харилцаа хандлага зэрэг агуулгаар онлайн сургалтыг зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ сургуулийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд амжилттай явуулахад шаардагдаж буй ерөнхий ур чадвараас гадна тусгай чадвараа ахиулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор танхимын сургалтуудыг зохион байгуулна. Нийгмийн шинэчлэл өөрчлөлттэй хөл нийлүүлэн шинэ сэтгэлгээгээр, асуудлыг зөвөөр харж, хамтарч ажиллах, нөхөрсөг, ажил хэрэгч харилцааг бий болгон шилдэг технологийг нэвтрүүлэх сайн менежерийн алсын хараатай зөв бодлогоор хамт олноо манлайлж хөтөч болж ажиллах удирдах ажилтнууд та бүхэндээ ажлын амжилт хүсье.
  • 22.
    22 2020 оны1 дүгээр улирал Зохион байгуулалтыг яаж хийх вэ? Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл /СХДЗ/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлэх үйл явцыг зохион байгуулахдаа: " Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл” /СХДЗ/- ийг аймаг нийслэлийн Боловсрол Соёл Урлагийн Газар /БСУГ/- ын даргын тушаалаар сум хороо бүрт байгуулах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна. • Боловсролын хэлтэс/Боловсрол, соёл, урлагийн газрын хариуцсан мэргэжилтэн (БСШУС, ЭМ, ХНХ-ын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/304, А/699, А/460 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт) • Салбар комиссын боловсрол хариуцсан мэргэжилтэн • Тухайн хүүхдийн суралцах сургуулийн захирал • Сургалтын менежер • Нийгмийн ажилтан • Сургуулийн эмч Хамран сургах тойргийн болон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдарч буй газартай ойр, эсвэл тухайн бэрхшээлтэй хүүхдийг суралцахад тохирох орчинтой, багшлах нөөцтэй, эцэг эх, хүүхэд суралцахаар сонголт хийсэн зэрэг сургуулийн удирдлага, багш, эмч, нийгмийн ажилтныг дээрх бүрэлдэхүүнд хамруулах нь ач холбогдолтой. СХДЗ, Салбар комисс, боловсролын байгууллагууд хамтран жил бүрийн 3-5 сард хуралдана. Хүүхдийн асран хамгаалагч орж болно. Энэ нь: • Хүүхдийн, ар гэрийн амьдрал, суралцахад нь шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүн, шийдвэрлэх боломжтой хугацаа, хэн хариуцах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. • Хичээлээс гадуур шаардлагатай бусад дэмжлэг (эрүүл мэнд, нийгмийн халамж, сэргээн засалт г.м.)-ийн талаар тодруулна. • Ямар сургуульд элсүүлэх, 6 нас хэтэрсэн тохиолдолд хэддүгээр ангид оруулах асуудлыг шийдвэрлэнэ. • Тухайн хүүхдийн бодит байдлыг судлахын зэрэгцээ хүүхэд, түүний асран хамгаалагчийн хүсэлтийг судалж үзнэ. Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл шийдвэрээ гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суурь эсвэл зорилтот үйлчилгээнд хамруулах талаар эцэг эхийн саналыг харгалзан холбон зуучилна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахаар сонгосон сургуулийн зүгээс хичээлийн байрныхаа орчин нөхцөл тохиромжгүй, бэлтгэгдсэн багш байхгүй, тохирох ном сурах бичиг байхгүй гэх зэргээр шалтаглан хүүхэд авахаас татгалзаж болохгүй. Сургуульд элсэн орох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн онцлог, тусгай хэрэгцээ, сэтгэл санаа, бие махбодын үйл ажиллагаа, биеийн бүтэц, үйл ажиллагаа, оролцоо, хүрээлэн буй орчны хүчин зүйл, хувь хүний хүчин зүйлийг харгалзсан үнэлгээнд суурилсан хөгжлийн төлөвлөгөөг Салбар комисс гаргасан байх тул түүний дагуу сургууль хүүхдийг элсэн орохоос өмнө дараах үйл ажиллагааг хийсэн байх ньтохиромжтой. • Сургуулийн дэмжлэгийн баг байгуулах • Сургуулийн орчны хүртээмжтэй байдал, тохируулгат орчин бүрдүүлэх • Багш ойлголт хандлага, арга зүй, ажиллах хүсэл эрмэлзлийг хөгжүүлэх • Эцэг эх, үе тэнгийн хүүхдүүдийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлж, ялгаварлан гадуурхахгүй байх талаар яриа таниулга хийх • Хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн бий болгох эдгээр бэлтгэл ажлуудыг хийсэн байх бөгөөд СХДЗ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхтэй хамтран тэдний туслалцааг авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй байна. Сургалтын байгууллага ямар зохион байгуулалтад орох вэ? Сургуулийн дэмжлэгийн баг /СДБ/ Сургуулийн дэмжлэгийн багийг дараах бүрэлдэхүүнтэй бүрдүүлж, захирлын тушаалаар батална. Сургуулийн дэмжлэгийн багийн бүрэлдэхүүнд: • Сургуулийн удирдлага • Нийгмийн ажилтан • Сургуулийн эмч • Анги удирдсан багш • Бусад хичээл заах багш орно. Сургуулийн дэмжлэгийн баг нь шаардлагатай хүүхдэд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” боловсруулахаас гадна хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн байгаа эсэхэд хяналт тавина. Тус баг нь улиралд нэг удаа хуралдаж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг засаж сайжруулах болон цаашдын чиглэлийг хэлэлцэх ба үр дүнг Боловсролын хэлтэс /Боловсрол, соёл, урлагийн газарт тайлагнана. Сургууль өөрийн дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжгүй тохиолдолд боловсролын байгууллага, эрүүл мэнд, халамжийн мэргэжилтэн, орон нутгийн нийгэм хамт олонтой хамтран ажиллаж шийдвэрлэнэ. Тохирох хэрэглэгдэхүүн гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг хэлнэ (Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 4.1.3) Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө /цаашид “ГСТ”гэх/ нь хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн арга зүй, дэмжлэгийг үзүүлэх хэрэглэгдэхүүн бөгөөд тухайн хүүхдэд чанартай боловсрол олгох нөхцөл боломжийг бүрдүүлэх арга зам юм. Зарим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүй, хөдөлгөөний хөгжил үе тэнгийн хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй удаан байх тохиолдол байдаг учраас тэдэнтэй нэг ижил агуулгаар суралцах, анги, хамт олноороо хийх үйл ажиллагаанд оролцоход бэрхшээл учирдаг. Энэхүү шалтгааны улмаас ГСТ боловсруулж, хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн арга зүй, дэмжлэг үзүүлж, тухайн хүүхдийг хөгжүүлэх бодит боломж бий болно. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх үр дүнг тооцож ажиллах талаар дараагийн дугаарт танилцуулна. Тэгш хамруулан сургах боловсролыг чанартай хэрэгжүүлэхэд сургуулийн бэлэн байдал, дэмжлэгийн орчинг хэрхэн бүрдүүлэх талаар энэ удаагийн дугаарт танилцууллаа. АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
  • 23.
    Багшийн хөгжил 23 itpd.mn ХӨГЖИЖХАМГААЛАГДСАН ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖИЖ ТӨЛӨВШСӨН, ШУДАРГА ИРГЭН БОЛГОЦГООЁ Эрдэнэтогтох ЗОЛЖАРГАЛ /zoljargal@itpd.mn/ Нийгмийн ажилтан,дотуур байрын багшийнхөгжил хариуцсан арга зүйч Бүх шатны боловсролын байгууллагын зорилго нь хүүхдийг зөв Монгол хүн болгон төлөвшүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг хөгжүүлэхэд чиглэгддэг. Өнгөрсөн хугацаанд бид мэдлэг олгоход түлхүү анхаарч, хүүхдийг хүн болгож хүнийг төлөвшүүлэх хандлагыг орхигдуулсан мэт. Өндөр мэдлэг, боловсролтой ч зөв хандлага, ёс суртахуун, хүмүүжилгүй хүмүүс олширвол боловсролын байгууллагын үндсэн зорилго хангагдахгүйд хүрэхээс гадна, Улс орны ирээдүйн хөгжил, тусгаар тогтнолд аюул учруулж болзошгүй юм. “Иргэн төлөвшлийн эхлэл бол ёс суртахуун хүмүүжлийн үндсэн хэсэг мөн” хэмээн сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский тэмдэглэсэн ба төлөвшил, ёс суртахуун нь хоорондоо салшгүй холбоотой. Ёс суртахууны нэгэн чухал хэсэг болсон хүүхдийн хүмүүжил төлөвшил нь сайн сайхан, муу муухай, үнэнч, үнэнч бус, шударга, шударга бус явдлын мөн чанараар илэрхийлэгдэнэ. Хүүхдэд илэрдэг шударга, шударга бус явдлын мөн чанар нь гэр бүлийн хүмүүжил, орчин, эцэг эхийн харилцаа хандлага, ёс зүйгээс шалтгаалан харилцан адилгүйбайдаг. Хандлага гэдэг нь: аливаа зүйлийг дуртай ба дургүй хэмээн үнэлэх үнэлэмжийн хэм хэмжээ юм. Зөв ба бурууг оюун ухаанаараа дүгнэн цэгнэх нь ёс суртахуун юм. Ёс зүй нь аливаа зүйлийн зөв ба буруугийн зааг ялгааг тодорхойлно. Эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийн эрүүл мэнд, хөгжих, аюулгүй байдлыг хангахад шаардагдах төрөлхийн болон хуулиар заагдсан хэрэгцээ болон хайрлуулах, үнэлэгдэх, талархал хүлээх, итгэгдэх, дэмжлэг авах зэрэг сэтгэл зүйн хэрэгцээг дутаах бүрд хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч, харилцаа хандлагад, ёс зүйн сөрөг чанарууд бий болж, шударга бус зүйлд амархан автах төдийгүй өөртөө болон бусдад шударга бус хандаж эхэлдэг. Энэ хандлага нь хүүхдийн бага наснаас эхлэн аажмаар зан чанар, харилцаа хандлага, ёс зүй, ухамсар болон төлөвшдөг бөгөөд шударга, зөв байдалд нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийнхүү хүүхдүүдэд ёс зүйн сөрөг чанарууд бий болж түүний улмаас үнэнч шударга байдал жил ирэх тусам алдагдаж байгааг тогтоох зорилгоор Авлигатай тэмцэх газар 2008- 2019 он хүртэл нийт ес дэх удаагаа “Өсвөр насны сурагчдын шударга байдлын түвшинг тогтоох судалгаа”- г авч байгаа бөгөөд судалгаанд 21 аймаг, нийслэлийн 7-12 дугаар ангийн сурагчдыг санамсаргүй байдлаар сонгон авч оролцуулсан байна. Хүүхдийн шударга байдлын судалгаагаар хүүхдийн шударга байдлын түвшин нас нэмж, анги дэвших тутам буурч байгаа хандлага тогтвортой хадгалагдаж байгаа нь анхаарал татаж байна. Мөн судалгаагаар нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин нь орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур үнэлгээтэй гарсан бөгөөд Төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин нь хувийн өмчийн хэлбэрийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшнээс 0.15 пунктээр их гарсан, эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийн шударга байдлын түвшингөөс доогуур гарсан зэрэг анхаарал татсан олон асуудал байгаа юм. Судалгаанаас үзэхэд дараах нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдийн шударга байдлын үнэлэмж буурч, хүмүүжил, ёс суртахуунд сөрөг хандлага гарч байна. Үүнд: • Хүүхдийн ёс суртахуун, харилцаа хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагаа дутмаг, хөгжилд илүү анхаарсан. • Хүмүүжил төлөвшил эзэмшүүлэх үүрэг зөвхөн сургуулиар хязгаарлагдаж, эцэг эхийн оролцоо нийтлэг сул болсон. • Хүүхдүүдийн олон нийтийн сүлжээ ашиглах боломж нэмэгдэхийн хэрээр цахим орчин өсвөр насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх болсон. гэх мэт олон асуудал нь хүүхдийн үнэнч шударга байдлаа хадгалан үлдэх, зөв ёс суртахуунд суралцан хүмүүжихэд сөргөөр нөлөөлсөөр байгаа нь харагдаж байна. Тэр тусмаа өсвөр үеийнхний дунд харилцаа хандлага, ёс зүйн сөрөг нөлөөлөл түгээмэл байгаа нь анхаарал хандуулах асуудлуудын нэг болж байна. Судалгаанд хамрагдаж буй хүүхдүүд 4-10 жилийн дараа нийгмийн харилцаанд идэвхтэйгээр оролцож эхэлнэ. Иймд өсвөр насны хүүхдүүдэд нийгэмдбаримтлахүнэтзүйлс,шударга ёсны хэм хэмжээ, зөв хүмүүжил, ёс суртахууныг суулгах ажлыг бүхий л боловсролын байгууллагууд анхаарч эхэлсэн. Ерөнхий боловсролын сургууль нь сурагчдад ёс зүй, ёс суртахууныг төлөвшүүлэх үүргийнхээ хувьд нийгэмд томоохон байр суурь эзэлдэг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” гэж зарласан. Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн түүхэнд анх удаа бүх ангийн сурагчид ёс зүйн боловсрол эзэмших сургалтын цогц хөтөлбөрийг судлах болсон. Тус сургалтын хөтөлбөрийн агуулга нь монголын уламжлалт өв соёл бөгөөд хүрэх үр дүн нь сурагчийн ёс зүйн боловсрол, хүмүүжил,
  • 24.
    24 2020 оны1 дүгээр улирал төлөвшил юм. “Иргэний ёс зүйн боловсрол” нь сурагчдыг хүмүүжүүлж, төлөвшүүлэх үндсэн гол сургалтын хөтөлбөр болох бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сургалт хүмүүжлийн үйлчилгээ бүрийг сурагч ёс зүйнболовсрол эзэмших арга ухаанд суралцахад чиглүүлж, үйл бүрийг сурагчдын төлөө зориулж, тэдний суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүмүүжил төлөвшлийн чиглүүлэгч нь багш, нийгмийн ажилтан байдаг. Ёс суртахуун, ёс зүйн зөв төлөвшил олгох, шударга иргэнийг хүмүүжүүлэхийн тулд сургуулийн нийгмийн ажилтан бүр хүүхдийн хувийн онцлог, шинжийг нээн илрүүлж, зааж зааварлах биш хамтран ажиллаж, нөхөрсөг, энэрэнгүй байж, хөгжил, төлөвшилд илэрч буй эерэг сайн хандлагыг хөхүүлэн дэмжиж, урамшуулж байхёстой. Тэдэнд тулгарсан асуудлаа тайлбарлах боломжийг олгож, үнэнч шударга байдал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, мэдрэмж сэтгэл хөдлөлийг нь хуваалцан, бий болгохыг хүсдэг эрхэм чанар, чадваруудыг нь тодорхойлж, аливаад үнэнч байж, бусдад эерэгээр нөлөөлөх чадамжийг суулгаж өгнө. Харин сурагч бүрийн хувьд гэр бүл нь ёс суртахууныг эзэмших, дэлгэрүүлэх анхдагч, үндсэн гол орчин төдийгүй сурган хүмүүжүүлэх гол суурь нь байдаг. Иймд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ багаас нь хүмүүжүүлж, сургууль, багш нартай хамтран ажиллах үүрэгтэй. Энэ бүх харилцаа хандлагыг зохицуулж, чиглүүлж байдаг гол хүчин нь сургуулийн нийгмийн ажилтан юм. Иймд дайчин,шаргуу, ажилдаа сэтгэлтэй нийгмийн ажилтан нарын маань хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр хүүхэд багачууд маань хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга, билиг оюун төгөлдөр, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах иргэн болон өсөж хүмүүжих болтугай! ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА ӨӨРЧЛӨЛТ Б ҮҮЛЭНСОЛОНГО /uulensolongo@itpd.mn/ СӨБ-ын байгууллагын удирдах ажилтны хөгжил хариуцсан арга зүйч Шинэ зууны иргэдийн боловсролын хэрэгцээг хангахад хувь хүн өөрийгөө хөгжүүлэх асуудал онцгой байр суурь эзэлж байгаа тул “Хувь хүний хөгжил ба өөрчлөлт” гэсэн агуулгыг СӨББ- ын нийт багш удирдах ажилтнуудад зориулж байна. Боловсролын салбарын ажилтан албан хаагчид “Ажил албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-д зааснаар мэргэжлийн болон манлайллын ур чадвараа сайжруулах нь өнөөгийн тулгамдаж буй чухал асуудал болоод байна. Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлснээр бидний эргэн тойронд байгаа ажилтан албан хаагчдадаа, цаашилбал үр хүүхэд, ах дүү, найз нөхдөдөө хүртэл сайнаар үлгэрлэж манлайлан ажиллаж, амьдрах болно. Ялангуяа удирдах ажилтан өөрийгөө таньж, удирдаж сураагүй байж бусдыг таньж удирдана гэж байхгүй. Иймээс эхлээд өөрийгөө таньж мэдэх, би хэн бэ? гэсэн асуултад хариултаа олж, өөртэйгөө бусдыг харьцуулан таньж, сэтгэл зүйн онцлогуудыг харгалзан өөрийгөө болон бусдыг удирдах юм. Өөртэйгээ ажилладаг хүн бусдыг ойлгож, хамтран ажиллаж чаддаг. Өөрийгөө хөгжүүлж, удирдан жолоодож, хянаж чадсан хүний үйл бусдад хүртээмжтэй, өгөөжтэй болж, улмаар бусдыгаа удирдана. Бид шинжлэх ухаанаас олсон мэдлэгээ эрдэм болгон эзэмшиж нийгэмд тодорхой хариуцлага хүлээн ажиллаж амьдардаг ч бүрэн хэрэглэж бусадтай хуваалцаж ирээдүйгээ бэлтгэхдээ сул байна. Эртний сургаалд “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэх буюу өнөө үед “Биеэ засаад эрдэм сур, Эрдэм сураад сэтгэлээ тогтоо” энэ нь “Сэтгэл тогтуун, үг цэгц оновчтой, үйл тэгш, тодорхой” гэсэн чухал санаа юм л даа. Ийм хүнийг л чухамдаа манлайлагч гэж хүндэлдэг. Тэгэхээр хүмүүст эерэгээр нөлөөлж, тэднийг зөв үйлсэд чиглүүлэн, оролцуулахыг манлайлал гэдэг. Үймэрсэн (тайван бус) сэтгэлтэй, ойворгон (хөнгөн хуумгай) үгтэй, харалган (ахар бодол) үйлстэй хүнтэй хүмүүс хамтран ажиллахаас дөлж зай барьдаг.2 Бид энэ талаар байнга эргэцүүлэн тунгааж, бодож боловсруулж явбал ажил,амьдралынихүүрэг,хариуцлагад нь дэмжлэг болно гэж үзэн бичлээ. Хувь хүний хувьд өөрийгөө таних нь: Өөрийгөө таньж мэдэхийн тулд өөртэйгээ ярина. Бусдаас өөрийгөө тусгаарлаж ганцаараа байж, бодож эргэцүүлэх, өөрийгөө таних зорилго бүхий сорил ажиллах, эсвэл толинд хараад өөртэйгөө ярилцах зэрэг байж болно. Асуултыг дараах чиглэлээр өөртөө тавьж болно. Үүнд: Өөрийнхөө тухай сайн бод, би ер нь ингэхэд хэн юмбэ? Миний мэддэг, чаддаг зүйлс юу вэ? Миний давуу болон сул тал? Надад зорилго байна уу? Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ? Ямар боломжууд байна вэ? Би хэр зэрэг мэдрэмж, сэтгэл хөдлөлтэйвэ? Сэтгэл хөдлөлөө хянаж, удирдаж чаддагуу? Бусад хүмүүс надад хэрхэн ханддаг ба тэднийг би хэр ойлгодогвэ? Энэ бүхний хариултад үндэслэн Өөрийгөө яаж өөрчлөх вэ? гэсэн асуултад өөрийгөө өөрчлөх төлөвлөгөө гаргахад хүргэнэ. Швейцарийн сэтгэл зүйч Карл Юнг хувь хүнийг ууртай, уян зөөлөн, хурдан, шуналтай, өөдрөг үзэлтэн, хямсгар, төлөвшөөгүй хүн, ноомой хүн гэсэн найман янзын хэв шинжээр3 тодорхойлсоныг бие даан заавал судлаарай. Дараа нь өөрийгөө өөрчлөх төлөвлөгөө гарган ажиллаж болно. Төлөвлөлт хийхдээ байгууллагынхаа дотоод журам,хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаалын тодорхойлолтоо заавал харгалзан үзэж зөвхөн өөртөө ямар ур чадвар шаардлагатай байгаа, АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
  • 25.
    Багшийн хөгжил 25 itpd.mn түүнийгхөгжүүлэхэд зориулан зорилго тодорхойлох юм. Үүнтэй холбогдууланнэгжишээдурдья.СӨББ- ын удирдах ажилтны албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д заагдсан ур чадваруудыг тухайн албан тушаалтан хөгжүүлж ажиллах тал дээр сул байна. Тухайлбал: “Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах;” гэсэн ур чадвар удирдах ажилтанд зайлшгүй байх ёстой. Гадаад хэл мэдэхгүй гэх шалтгаанаар өөрийн ур чадвараа хөгжүүлэхгүй орхигдуулбал нийгмийн өмнө хүлээх хариуцлага алдагдана. Зүй нь таны гадаад хэлний мэдлэгт бага ч болов ахиц гарч л байвал таны ур чадвар сайжирч, улмаар таны өөртөө итгэх итгэл ч нэмэгдэхболно. “Өөрчлөлтийг өнөөдрөөс, өөрөөсөө эхлүүлье” ч гэж ярьдаг. Ингээд хувь хүний өөртөө өөрчлөлт хийх алхмуудтай танилцья. I. Өөрийн төлөө II. Нийтийн төлөө III. хослуулах Өөрчлөгдөх түвшин I. Тэмүүлэл итгэлээр өөрчлөгдөх II. Тэнцэхийн тулд өөрчлөгдөх III. Бусдын шаардлагаар өөөрчлөгдөх Сэтгэлгээ үзэл Үг яриа ойлголтоос эхлэх Арга Үйл ажиллагаа Үр дүн Нэг. Сэтгэлгээ, үзэл бодол, хандлагын өөрчлөлт: Сэтгэлгээ нь сэтгэ, сэтгэхээс эхлэлтэй буюу сэрэх, мэдрэхтэй холбоотой юм. Орчноо мэдрэх, ямар хэмжээнд эргэцүүлэн тунгааж ажиглаж, ямар хариу үзүүлэх тухай сэдэл төрж буй бүхэн нь сэтгэлгээ юм. Өөрчлөгдөх хэрэгцээ байна гэх өгүүлбэрийг сонсоод юуны төлөө, яагаад, хэн, хэзээ өөрчлөгдөх хэрэгтэй вэ? гэж эргэцүүлэх нь сэтгэлгээний хурд, хүрээ юм. Өөрчлөгдөх хэрэгцээг гурав ангилна. Үүнд: a. Өөрийн төлөө – хувийн сонирхол, үнэлэмж, эрх ашгийг тэргүүнд чухалчлан, боловсрол гэр бүл, ахуй орчинг өөрчлөх хэрэгтэйг мэдэрч өөрчлөгдөх b. Нийтийн төлөө – хамт олон байгууллага,нийгмийнсайнсайхны төлөө, бусдын эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, орчноо шинэчлэн өөрчлөхийн тулд өөрчлөгдөх c. Хослуулах – нийтийн болон хувийн эрх ашиг, сонирхлын төлөө өөрийгөө болон хамт олноор өөрчлөгдөх Үзэл бодол нь ертөнцийг үзэх оюун санааны үйл. Хувь хүний үзэл бодлын төлөвшил нь өссөн орчин, уншсан ном, мэдээлэл, сурсан сургууль, хүрээлж буйхүмүүсийнүзэлбодлоосхамаардаг. Үзэл бодлын өөрчлөлт нь а/.нийгэм орчноо таних, мэдэх, бүтээлчээр оролцох, дэмжих б/.нийгэм орчноо шүүмжлэх, үгүйсгэх, өрсөлдөх (хайр- үзэн ядах, шүүмжлэх- зөвшөөрөх) гэсэн хоёр туйлын хооронд явагдана. Хандлага нь сэтгэлгээ, үзэл бодлын нийлэмж. Сэтгэлгээний соёл, хурдаас хандлага үүсэх боловч хандлагын (эерэг, сөрөг) идэвхгүй байдал үзэл бодолтой холбогдож байдаг. Хандлага өөртөө хандах, бусдад хандах хэлбэрээр илэрнэ. Өөртөө үнэнч тууштай бусдыг өөртэйгөө адилтгаж үзэх сэтгэлгээтэй хүний хандлага бүтээлч, харин өөртөө найр тавьсан, зөөлөн, хойшлуулах дуртай боловч бусдыг өөртөө үйлчлүүлэх сэтгэлгээ нь ихэвчлэн сөрөг хандлагыг үүсгэдэг. Өөрчлөгдөх хандлагыг гурван түвшинд авч үздэг. Судлаачдын дүгнэлтээс харахад хүмүүс ихэвчлэн II, III түвшний өөрчлөлттэй тулгардаг ба I түвшний өөрчлөлтийг хийвэл II, III түвшний өөрчлөлт аяндаа хийгддэгийг төдийлөнухаарахгүй байна. Хоёр. Үг яриа, ойлголтын өөрчлөлт: Үг яриаг эерэг, сөрөг, идэвхгүй (саарал) гэж гурав ангилж болно. Эерэг үг – хийнэ, чадна, болно, бид, баярлалаа, амжилт, ухаарал ... зэрэг болох, бутэх, хийх талаас анхаарсан баттай үг Сөрөг үг – үгүй, чадахгүй, мэдэхгүй, болохгүй, би, уурлах, гомдох ... зэрэг шалтаг тоочсон аль болохоор хийгүй байх санаа агуулсан үг. Саарал үг – бодож үзье, анхааръя, хичээх, харж байя, яах вэ,тэгж болох л юм гэх мэт шийдвэр хэзээ гаргах нь тодорхойгүй, яг юуг хэлээд байгаа нь мэдэгдэхгүй, хийх, хийхгүй хоорондын завсрын үг. Эндээс үг яриагаараа илэрч байгаа үгсээр өөрийгөө таньж мэдээд өөртэйгөө ажиллах нь хэрэгтэй. Бидний өдөр тутмын яриаг ажиглавал бүтээгч, дэмжигчид эерэг, шүүмжлэгч, үл хийгчид сөрөг, харин идэвхгүй туйлбаргүй хүн саарал үгсийг түлхүү хэрэглэж байна. Гурав. Ойлголт: Нэг зүйлийн тухай өөр өөр ойлголттой байх нь өөрчлөлтийг төдийгүй энгийн нэг ажлыг хийхэд ч хүндрэл учруулдаг. Иймээс тухай зүйлийн талаар нэгдмэл ойлголттой болох нь өөрчлөлтийн суурь юм. Дөрөв.Аргабарилынөөрчлөлт:Хувь хүн өөрчлөгдөх 3 хэрэгцээгээ ухаарч, 3 түвшнээ сонгож “өөрчлөгдөнө” гэх үгийг итгэлтэй хэлж, өөрчлөгдөхөө ойлгож, ойлгуулснаар арга барилаа олдог. Арга барил, зорилго, нөхцөл, боломжоос хамаарч хязгааргүй олон байдаг. Тйимээс тухайн нөхцөлд тохирох, өөрөө хэрэгжүүлж чадах арга барилыг сонгосноор үйл ажил эхэлнэ. Тав. Үр дүн, үр дагаварын өөрчлөлт: Үйл ажиллагаа бүрээс их бага хэмжээний үр дүн гарна. Үйл ажлаа зөв хийвэл бодитой, тодорхой, илүү үр дүн гарна. Ийнхүү хувь хүн өөрчлөгдөх алхмыг зөв хийснээр бүтээлч бодит өөрчлөлт болно. Хувь хүний өөрчлөлтөөс бүтээлч хүч ундарч улмаар баг, байгууллага, цаашлаад нийгэм өөрчлөгддөг. Иймд дээрх агуулгатай танилцахад танд өөрчлөгдөх хэрэгцээ байна уу? Хэрэв байгаа бол яг одоо өөрийн 5 алхмаа тодорхойлон өнөөдрөөс эхлэн өөртэйгөө ажиллаад үзээрэй. Таны ирээдүйг бүтээлцэх их үйлсэд нь амжилт хүсэе! Тэмүүлэл, итгэлээр өөрчлөгдөх Хүн болж төрснөө ухаарч, эцэг эх болон нийгмийн ач тусыг хариулах, өөрийгөө хөгжүүлэх, дотоод эрч хүч, авьяас чадвараа нээхийн төлөө өөрчлөгдөх Гадаадад сурах, ажилд орох, төрийн албан хаагч болох, номын болон мэргэжлийн зэрэг ахиулах гм хувийн сонирхолоо нийгмийн дэг журамд нийцүүлэхийн тулд өөрчлөгдөх Нийгэм, байгууллага хамт олон, гэр бүлийн гишүүдийн шахалт, шаардлагаар өөрчлөгдөх I Тэнцэхийн тулд өөрчлөгдөх Бусдын шаардлагаар өөрчлөгдөх II III
  • 26.
    26 2020 оны1 дүгээр улирал “БОЛОВСРОЛЫН БОДЛОГО- БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Ц.Лувсандорж профессор МУБИС-ийн дидактикийн тэнхимийн эрхлэгч Бодлогын Аксиоматик- Диконструктив Үндэс, Найдвар, Тохирц Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Монгол улсын Их Сургууль (МУИС), Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ), Боловсролын Хүрээлэн (БХ), Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ) хамтран “Боловсролын бодлого, бодлогын шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний үндэсний түвшний хурлыг 2020 оны 1 дүгээр сарын 16- 17-ны өдрүүдэд зургаа дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү хуралд манай улсын их, дээд, дунд сургуулийн нийт 17 байгууллага, гадаадын орны эрдэм шинжилгээний 2 байгууллагын төлөөлөл болох нийт 100 гаруй судлаачид оролцож 45 илтгэл хэлэлцэв. Хурлын илтгэл бүр боловсролын салбарын бодлогын тулгамдсан тодорхой нэг асуудлыг олж дэвшүүлж, түүнийг шийдэх хувилбар, арга замыг судалгааны үндэслэлтэйгээр тодорхойлсонд энэхүү хурлын онолын хийгээд практикийн ач холбогдол оршиж байсан болно. Хурлын утга агуулга, үзэл санааг боловсролын салбарт түгээн хэрэгжүүлэхэд өчүүхэн тус нэмэр болох зорилгоор МУБИС-ийн дидактикийн тэнхимийн эрхлэгч, профессор Ц.Лувсандоржийн хэлэлцүүлсэн үндсэн илтгэлийг толилуулжбайна. Хураангуй Энэ өгүүллээр бодлогын аксиоматик- диконструктив шинжилгээний үндэс, арга зүйг түүний найдвар, тохирцын хэмжүүрийн хамт танилцуулна. Түлхүүр: болдогын аксиоматик- диконструктив үндэс Удиртгал Өнөө цагийн бидэнд “хууль нь цоорхой, бодлого нь лобби” гэсэн үг хэллэг их танил болжээ. “Хууль нь цоорхой” гэсэн хэллэг “хуулийн заалт нэг мөр, нэг утга агуулгаар ойлгогддоггүй” гэсэн утгыг тээж явдаг бол “бодлого нь лобби” гэсэн хэллэг “бодлогыг өмчлөх, түүнийг эзэмшихийг хүсэгч, сонирхогчийн явцуу язгуур эрх ашиг, сонирхол, үнэт зүйл, соёлыг нийтээр даган мөрдөх бодлого болгох” гэсэн утгыг илтгэж байдаг юм. Хуулийг цоорхойжуулж, бодлогыг лоббижуулах нь хуулиар удирдах14 ёсонд үл нийцнэ. Олонхийн төлөөллөөр батлагдсан хуулиар л улс орныг бүхэлд нь хүчлэн удирдахад мөн чанар нь оршдог ардчиллын ёсонд ч энэ нь бас үл нийцнэ. Тэгэхээр хуулиар засаглахыг засаглалынхаа хэлбэр болгож түүнийгээ үндсэн хуулиараа үнэт зүйл болгосон улсад хууль цоорхойгүй, бодлого лоббигүй байх нь зарчим юм. Мөн үнэт зүйл, хариуцага, ёс зүй, ёс суртахуун ч мөн. Иймд хуулийг цоорхойгүй, бодлогыг лоббигүй яаж хийх вэ? Хууль цоорхой, бодлого лобби болсныг яаж таних вэ? эвшүүлж буй асуултад хариулт хайсан урт аяны удаан эргэцүүллийн дүнд судлаач “хуулийн цоорхойжилт, бодлогыг лоббижилтыг аксиоматик- диконструктив шинжилгээгээр илрүүлж болно” гэсэн таамаглалд хүрсэн юм. Энэ өгүүллээр уул таамаглалыг интерпретаци хийх арга зүй, индуктив аргаар нотлон харуулахын оролдохын зэрэгцээ бодлогын аксиоматик- диконструктив үндэс, түүнд ийм шинжилгээ хийх арга зүй, түүний 1 Rule of Law найдвар, тохирцыг хэмжин тогтоох хэмжүүрийг санал болгоно. Бодлогын аксиоматик- диконструктив шинжилгээ Аксиоматик онол Аксиомгэжхэлэгдэхүлтодорхойлогдох анхдагч үнэн (обьект, элемент), тэдгээрийн хооронд орших үндсэн харьцаа, түүгээр бүтээгдэх өгүүлбэр, улмаар учир шалтгаант үндэслэл, гаргалгаагаар хүрэх мөрдөлгөө (теорем) бүхий тогтолцоог үнэний дедуктив онол буюу аксиоматик онол гэнэ. Аксиоматик онолд гурван үндсэн шаардлага тавигдана. 1. Хамааралгүй байх, 2. Зөрчилгүй байх, 3. Гүйцэт байх. Аксиоматик онолын “хамааралгүй байх” шаардлагаар аксиомын анхдагч, үл тодорхойлогдох, бие даасан шинж байдал хангагддаг бол “зөрчилгүй байх” -аар нь түүний гаргалгаа хийх дүрэм (логик) тодорхой болж, түүнд байж болох боломжит бүх өгүүлбэр шинжигдэх, теорем нотлогдохын үндэс, чадамж бүхэллэг байдлаар хийгдэнэ. Харин түүний гүйцэт байх шаардлагаар энэхүү онолд хамаарах аливаа өгүүлбэр (асуулт, асуудал)- ын үнэн, худал нь (теорем эсэх нь) тогтоогдож байх ньшийдвэрлэгдэнэ. Үл тодорхойлогдох, анхдагч үнэнээс гаргалгааны дүрмээр хүрч болох хоорондоо нийцэлтэй, зөрчилгүй, гүйцэт үнэний тогтолцоог бүтээж түүгээрээ танин мэдэж үзэгдэл, юмсын мөн чанарыг тайлахад уг чанар, утга агуулга нь орших аксиоматик онол, аксиоматик сэтгэлгээ, шаардлага, хандлага нь математикт төдийгүй физик, хими, биологи, хэл шинжлэл, эдийн засаг, хууль, эрх зүй, социологи, бодлого судлал, танин мэдэхүй, боловсрол, дидактик, арга судлал зэрэг шинжлэх ухааны олон талбарт өргөн хэрэглэгдэж байна (Efimov,1980; Stanford Encyclopedia of Philosophy, 2010). Бодлого аксиоматик болох нь Бодлогын үндсэн ойлголт, ухагдахуун, нэр томьёо, үг хэллэг нь аксиоматик онолын утгаар үндсэн обьект; эдгээр ухагдахууны уялдаа, харилцаа, хамаарал нь үндсэн харьцаа; бодлогын баримтан хэлбэр болох хууль, журам, тогтоол, шийдвэрийн заалт нь аксиом; бодлогын эх үндэс болсон бодлыг бий болгосон сэтгэх, бодох дүрэм нь гаргалгааны дүрэм; уул бодлогыг хэрэгжүүлэхэд хүчилсэн хуулийн СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ
  • 27.
    Багшийн хөгжил 27 itpd.mn заалтыгиш үндэс болгон хийж буй аливаа шийдвэр нь теорем болж тус тус дүрслэгдэн загварчилагдаж болох тул аксиоматик онолын ерөнхий зарчмаар харвал бичвэрэн бодлого аксиоматик тогтолцооны нэгэн хэлбэр, загвар болох шинжтэй (Хүснэгт). Бичвэрэн бодлогыг ийнхүү аксиоматик байдлаар харвал түүнийг хээнцэр, цэмцгэр, эрхэмсэг, хүчирхэг байхад хүргэдэг дараах гурван үндсэн шаардлага түүнд тавигдах юм. Үүнд: • Бодлого зөрчилгүй байх • Бодлогын заалтууд хамааралгүй байх • Бодлого гүйцэт байх. “Зөрчилгүй байх” шаардлагаар бодлогын заалтууд өөр дотроо болон өөр бусад бодлогын заалттай зөрчилдөхгүй, харин нийцэлтэй байхаар бүтээгдэнэ. Ингэснээр бодлого хээнцэр2 болдог. “Хамааралгүй байх” шаардлагаар бодлогын заалтууд өөр хоорондоо, цаашилбал, өөр бодлогын заалттай утгын давхцал байхгүй, харин бие даасан шинэ утгыг тээсэн байхаар бүтээгддэг. Иим болсноор бодлого цэмцгэр3 болдог. Харин “гүйцэт байх” шаардлагаар бодлогын заалтуудыг иш үндэс болгон энэхүү бодлогын үйлчлэх хүрээний аливаа асуудлыг шийдвэрлэж болдог байхаар тэдгээрийг олж томьёолоход хүргэдэг юм. Үүгээр бодлогын хэрэгжих чадамж бий болж тэр хүчирхэг4 болдог. Мөн бодлогын ийнхүү аксиоматик шинжтэй бүтээж чадвал тэр бодлого зөрчилгүй тул хэрэгжих боломжтой, гүйцэт тул хэрэгжих чадамжтай, хамааралгүй тул хэрэглэх хялбар дөхөм болсон байх юм.Ийм бодлого тохирцтой5 байдаг. Хүснэгт. Бодлогын аксиоматик шинж Аксиоматик тогтолцоо, онол Бодлого (бичвэр хэлбэрээр)-ын аксиоматик шинж Үндсэн бүрдэл(элемент) Үндсэн ойлголт, ухагдахуун, үг хэллэг Үндсэн харьцаа Үндсэн ухагдахуун, үг хэллэг, тэдгээрийн хооронд байх харьцаа, хамаарал, уялдаа холбоо Аксиом Бодлогыг тээсэн баримт бичгийн үндсэн өгүүүлбэр (хууль, журмын заалт) Гаргалгааны дүрэм Бодлогод хүргэсэн эх бодлыг бүтээсэн бодох, сэтгэх дүрэм, логик Өгүүлбэр Үндсэн ухагдахуун, тэдгээрийн хооронд байж болох харьцаа болон гаргалгааны дүрмийн тэмдэглэгээний дурын нийлэмж Теорем Бодлогын заалт иш үндэс болгон авч түүнээс гаргалгааны дүрмээр хүрч буй дурын өгүүлбэр, шийдвэр Бодлогод аксиоматик шинж байна. Энэ үзэл санаагаар бодлогыг шинжих 2 Consistency 3 Compact 4 Potential 5 Valid нь түүнийг боловсруулах аксиоматик гэгдэх нэгэн аргачлалыг санал болно. Диконструктив онол Тэмдэгт соёлын мэдрэмжтэй. Иймд аливаа бичвэр (текст)-ийг цор ганц утгатайгаар бүтээж үл чадна. Энэ бол диконструктив ухааны6 суурь зарчим, тулганы чулуу юм. Энэхүү зарчмын үүднээс аливаа бичвэр, үг хэллэгт хандаж сэтгэхийг л угтаа диконструктив сэтгэлгээ буюу үл хууртах7 ухаан гэдэг. Үгийг илэрхийлэхэд хэрэглэсэн дүрс, үсэг, түүний илэрхийлж буй дүрэм, түүгээр харилцаж буй арга хэлбэр бүгд зохиомол бөгөөд соёллог байдаг. Утга илэрхийлэх хэрэгслэл бүрийн энэхүү соёллог чанараас болоод аливаа үг, хэллэг, өгүүлбэр, ер нь аливаа бичвэр диконструкц (аливаа зүйлийг бүтээхэд хийсэн үйлдэл бүрийг буцаах) хэмээх үйлдлээр өөр өөр утгыг илэрхийлээд байдаг нь сонин авч энэ нь жам ёсны хэрэг. Энэ нь хүмүүний хэл жинхэнэ утгыг жинхэнэ байдлаар илэрхийлж чаддаггүй гэсэн санааг агуулна. Утгыг илэрхийлж буй хэлний хэлбэрийн ийнхүү соёллог байдлаас болоод аливаа бичвэр өөртөө нэг биш, харин хэд хэдэн утгыг шингээж, тээж байдаг. Ийм учраас хүний бүтээсэн бичвэр бүхэн ганц биш, харин олон утгыг өөртөө тээж, түүний хэмжээгээр бусдад өөр өөрөөр ойлгогддог байна (Jacques Derrida, 1974). Диконструктивухаан,сэтгэлгээгурлагт хэрэглэснээр бидэнд уламжлагдан үлдсэн итгэл үнэмшил, үзэл хандлагыг эвдсэн шинэлэг хийц, хэлбэр, зохиомж 6 Deconstructive theory 7 Deconstructivism гарч ирдэг бол харин улс төр, хуульд хэрэглэснээр тэгш байдал, шударга ёсны тухай ойлголт зохиомол бус харин төрмөл, анхдагч шинж руугаа илүү ойртож тодорхойлогдоно. Харин унших, судлахад, ер нь, боловсролд хэрэглэснээр “үг хөөн уншиж, судлах бус, харин утга барих гэсэн нэгэн шинэлэг арга зүйг бий болгодог. Диконструктив ухаан олон талбарт өргөн хэрэглэгддэг (Makari,2014). Бичвэрт диконструктив ухаанаар хандаж, буцах үйлдлийн задаргааг онож хийснээр түүний илд, далд санаа; үнэн, худал байдал; бодит, хуурмаг шинжийг амархан тогтоож чадна, бас эргүүцлэлийг сайхан өрнүүлж болно. Бодлого диконструктив инвариант болох нь Бичвэрийн диконструктив задаргаанд өөрчлөгдөхгүй үлдэж байгаа утга, конструкцийг бичвэрийн диконструктив инвариант гэж нэрлэе. Зөвхөн диконструктив инвариантаас бүрдсэн бичвэр бүхий бодлого нь хэрэглэгч бүрт нэг мөр, нэг утгаар ойлгогдох юм. Бичвэр нь ийм шинжтэй бодлого утгын хувьд төгс төгөлдөр байна. Ийм учраас бодлого бичвэрийнхээ диконструктив инвариант байвал зохилтой юм. Бодлогыг бичвэрийнхээ диконструктив инвариант болсон байхаар бүтээхийн тулд эхлээд түүний бүтцийнаксиоматикшинжийгашиглан үндсэн ухагдахуун, үг хэллэг, үндсэн харьцаа, гаргалгааны дүрэм, заалт (аксиом)-д диконструктив задаргаа (хувиргалт) хийж, диконструктив инвариантыг олж түүгээр бодлогын бичвэрийг дахин хэлбэржүүлнэ. Ингэж бүтээгдсэн бодлого бичвэрийнхээ диконструктив инвариантаас бүрдэнэ. Ийм бодлого найдвартай байдаг. Бодлогын аксиоматик шинж нь түүний тохирцыг илтгэдэг бол диконструктив инвариантлаг шинж нь найдварыг харуулна. Бодлогын аксиоматик-диконструктив энэ чанараас түүний найдвар, тохирцтой хэмжих хэмжүүрийг бүдүүвчилж болно
  • 28.
    28 2020 оны1 дүгээр улирал (Хүснэгт 3) Бодлогын найдвар, тохирцын хэмжүүр Хэмжээс Шалгуур Бодлого (бичвэр)-ын бүрдэлжилт Бодлогын хэрэгжилт Үндсэн ухагдахуун Үндсэн харьцаа Заалт Гаргалгааны дүрэм Шийдвэр Аксиоматик Зөрчилгүй байх Хамааралгүй байх Гүйцэт байх Гаргалгааныд үрэмтэй байх Диконструктив Нэг мөр ойлгогдохоор нэг утгатай байх Энэхүү хэмжүүрийг бодлогыг найдвар, тохирцтойбүтээхэдхэрэглэхийнчацуу хэрэгжиж буй бодлогод аксиоматик- диконструктив шинжилгээ хийж түүний найдвар, тохирцыг тогтооход шинжүүр, хэмжүүр болгон ашиглаж болно. Үлгэр болгон нэгэн бодит хуулийн бодит заалтыг дор авч үзнэ. Бодлогын диконструктив шинжилгээний бодит жишээ Одоо мөрдөж буй Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн арван зургаа дугаар зүйлийн 7 дугаарт “Сурчболовсрохэрхтэй.Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэж заасан байдаг (Монгол Улсын Үндсэн хууль, 1992). Боловсролын хөгжлийн үндсэн хуулийн үндэслэл, аксиом нь болж хэрэглэгдэх дээрх гурван заалтад аксиоматик-диконструктив шинжилгээг найдвар, тохирцын хэмжүүрийн дагуу хийе. Эхлээд, эдгээр заалтууд диконструктив задаргаанд үл өөрчлөгдөх утгыг агуулж байна уу гэдгийг шалгая. Үүний тулд дор хаяж хэд хэдэн диконструктив задаргааг хийж үзнэ. Диконструктив онолын хувьд тэмдэгт бүхэн дор хаяж хоёр өөр утгатай байх тул зарчмын хувьд эдгээр заалтууд диконструктив задаргаа бүхэнд өөр өөр утгыг илтгэж байх ёстой. Жишээлбэл, “сурч боловсрох эрхтэй” гэсэнд “Хүн л сурч боловсорно. Хүн бие, оюун, спирит8 бүхий оршихуй” гэсэн утгуудыг орлуулан үзвэл, “Хүн бие, оюунаараа төдийгүй бүхэллэг байдлаар, тухайлбал, спиритийнхээ хувьд сурч боловсрох эрхтэй” утганд амархан хүрнэ. “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн өгүүлбэрийг түгээмэл ойлгогдох утгаар авч өмнөхтэй нэгсэж харвал “Төрөөс бүх нийтэд бие, оюун, спиртийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн утганд хүрнэ. Үүнд дээр “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургуулийг байгуулан ажиллуулж болно” гэсэн утгыг нэгтгэж бодвол “Төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль бүх нийтэд бие, оюун, спиритийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн утганд хүрнэ. Эндээс “хүн бие, оюун төдийгүй спиртээрээ сурч боловсрох эрхтэй. .... Төрөөс хүний ийм ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. ... хүний ийм ерөнхий боловсролыг хувийн сургуулиар төлбөргүй олгоно” гэсэн утга агуулга бүхий заалтууд гарч иржээ. Диконструктив нэгэн задаргааны дүнд “хүн спиритийн ерөнхий боловсролыг төлбөргүй олно, мөн ерөнхий боловсролын хувийн сургууль хүнд ийм ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн өмнөхөөс эрс өөр, шинэлэг утга агуулга илэрсэн байна. Ингэхээр дээр хийж үзүүлсэн диконструктив задаргааны дүнд дээрх заалтууд дор хаяж хоёр өөр утгыг тээж байгаа нь харагдлаа. Эндээс эдгээр 8 Spirit заалтууд диконструктив инвариант болтлоо төгөлдөржиж чадаагүй байгаа нь нотлогдоно. Цаашилбал, эдгээр заалтууд аксиоматиктай эсэхийг шинжиж болно. Бодлогын заалтбүрболаксиомшинжтэй тул үл тодорхойлогдох байдал, анхдагч байдал зэрэг шинжээрээ ижил эрэмбийн байх ёстой юм. Энэ утгаар харвал “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн заалт нь “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн заалттай ижил эрэмбийн байж үл чадна. Өөрөөр хэлбэл, “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэдэг нь үндсэн хуульчлагдах эрэмбийн заалт биш юм. Мөн үндсэн хуулийн эдгээр заалтуудыг иш үндэс болгосон аливаа шийдвэр бүхэн эрүүл оюун ухааны эрүүл сэтгэлгээний хуулиар зөрчилгүй байх ёстойг санавал: “Иргэдийн төрөөс тавих шаардлагад нийцүүлж байгуулсан хувийн сургуулиар ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн шийдвэр нь теорем мэт цаашид хэрэглэгдэх ёстой юм. Гэтэл манай улсад ерөнхий боловсролыг төлбөртэй олгодог ерөнхий боловсролын хувийн олон сургууль бодиттой оршиж байна. Энэ нь зөрчил юм. Энэ зөрчил бол бүхлээр авч үзвэл үндсэн хуулийн эдгээр гурван заалтын дотоод зөрчил, мөн тэдгээрийн бусад бодлоготой үл нийцэж буй зөрчил, цаашилбал, сэтгэх, бодохын зөрчил, гаргалгааны дүрмийн зөрчил болох юм. Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн арван зургаа дугаар зүйлийн СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ
  • 29.
    Багшийн хөгжил 29 itpd.mn 7дугаарт “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн боловсролын хөгжлийн хөтөч болсон заалтад хийсэн аксиоматик-диконструктив хялбар шинжилгээнээс эдгээр заалт нь диконструктив инвариант биш болох нь, мөн аксиоматик шинжтэй бус болох ийнхүү тус тус харагдаж байна. Үр дүн Бодлогын аксиоматик-диконструктив үндэс бодлого, мөн чанараараа, бодол бол хэлбэрээрээ бичвэр юм. Бодол болохынхоо хувьд тэр үнэний хууль зүй тогтол, онолд захирагдана. Бичвэр болохынхоо хувьд бичвэрийн жам ёс, хууль зүйд нийцнэ. Үнэний дедуктив онол аксиоматизм, бичвэрийн шүүмжлэлийн онол диконструктивизмын ур ухаанаар бичвэрэн бодлогыг шинжвэл тэр нэг талаасаа, аксиоматик, нөгөө талаасаа, диконструктив байгууламж болно. Аксиоматик байснаар бодлого зөрчилгүй, цэмцгэр, хээнцэр, хүчирхэг болдог бол диконструктив болсноор тэр нэг мөр, утга төгөлдөр бүтээгдэнэ. Аксиоматиктай бодлого тохирцтой, диконструктив бодлого найдвартай. Аксиоматиктай бодлого иймд “лобби” үгүй, диконструктив бодлого тиймд “цоорхой” үгүй. Аксиоматик, диконструктив ур ухаан ингэж бодлогыг “цоорхой” үгүй, “лобби” үгүй, харин гагцхүү хээнцэр, эрхэмсэг, утга төгөлдөр, хүчирхэг оршиж хэрэгжихээр бүтээхийн нэгэн үндэс болж өгдөг. Дүгнэлт Аливаа бодлого нь аксиоматик байгуулалттай диконструктив инвариант болно. Бодлого иймд аксиоматик, диконструктив үндэстэй байдаг. Бодлогын найдвар түүний аксиоматикжилтаар илэрхийлэгдэх бол түүний тохирц харин түүний диконструктив инвариантлаг чанараар илэрнэ. Бодлогын найдварын зэрэг, тохирцын хэмжээг бодлогын а к с и о м а т и к - диконструктив шинжилгээгээр илрүүлж хэмжиж болно. Аксиоматик байгуулалтай, диконструктив инвариант болж чадах аливаа бодлого найдвартай, тохирцтой байна. Найдвар, тохирц нь тогтоогдсон аливаа бодлого хэрэгжих чадамжтай байдаг. Утга төгөлдөр хэрэгжих чадамжтай аливаа бодлогод “цоорхой” байдаггүй, “лобби” ордоггүй. Ном зүй Монгол хэлээр: Монгол Улсын Үндсэн Хууль, 1992, https://www.legalinfo.mn/law/ details/367 Англи хэлээр: Jacques Derrida. (1974). Of Grammatalogy, The Johns Hopkins University Press Baltimore and London. Efimov, N.V. (1980). Higher Geometry, Mir Publishers, Moscow Elly MakarI. (2014). Deconstruction theory and its influence in modern literature, Catholic University of Eastern Africa, retrieved from https://www.academia.edu DeconstructionTheory Stanford Encyclopedia of Philosophy, 2010, retrieved from https://stanford.library.sydney.edu. au/archives).
  • 30.
    30 2020 оны1 дүгээр улирал ТУХАЙН БАГШ ЯМАР АЖИЛЛАГААТАЙ ВЭ? ГЭДГИЙГ СУРАГЧИЙН ДЭВТРЭЭР ДҮГНЭДЭГ БАЙЛАА Монгол Улсын Ардын багш Л.Гантөмөр Энэ удаагийн Багшийн хөгжил сэтгүүлийн “Дурсамж” зочны ярилцлагын буландаа Монгол улсын ардын багш, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУБИС-ийн хүндэт доктор Л.Гантөмөр багшийг урин уншигч авхай тантай уулзуулж байна. Амьдралынхаа 48 жилийг бага ангийн бяцхан хүүхдүүд дунд өнгөрөөсөн түүнтэй ярилцахад гэгээн сайхан бүхнээр дүүрэн байлаа. Ингээд та бүхэн сэтгүүлийн хойморт минь саатан морилж түүний амьдралын түүхэн замналхийгээд, бага ангийн хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар маш хэрэгтэй мэдээллийг уншаарай . Сайхан хаваржиж байна уу та? Энэ өдөр БМДИ-ээс эрхлэн гаргадаг Багшийн хөгжил сэтгүүлийн зочин хоймортоо таныг урин ярилцаж байгаадаа баяртай байна. Ярилцлагаа таны “Бага ангийн багш” болсон түүхээс эхэлж сонсъё гэж бодлоо. • Хүний хийж чадаж байгаа бүх сайхан мэргэжил дундаас миний эзэмшсэн Бага ангийн багш хэмээх энэ мэргэжил минь хамгийн сайхан нь гэж би хэлэх дуртай. Би 1948 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1956- 1966 онд Улаанбаатар хотын 6-р дунд сургуулийг алтан медальтай төгссөн юм. Тэр үед Герман улсын “Өнгөт хэвлэлийн дээд сургууль”, эсвэл Хүмүүнлэгийн их сургуулийн хуваарь ав гэлээ. Харин ээж аав минь 6 жил гадаад руу хүүхдээ явуулчихаад юу бодож суух билээ гээд явуулаагүй юм. Ингээд би ээжийнхээ ажилладаг оёдлын үйлдвэрт ажилд орно гэж бодож байтал МҮОНР-оор “Багшийн сургууль”-д арван жилээ онц сайн төгссөн хүүхдүүдийг шалгаж 1 жилийн хугацаатай Бага ангийн багшаар төгсгөнө гэсэн зар явлаа. Тэгээд л би гэдэг хүн чинь шууд л шалгалт өгөхөөр гэрээсээ гарлаа. • Эхний өдөр Монгол хэлний шалгалт авч 380 гаруй хүүхдүүдээс эхний 8-д, хоёр дахь өдөр Математикийн шалгалт авч эхний 3-т жагсаад тэнцсэн юм. Харин шалгалтад тэнцсэн хүүхдүүдийг маргааш эцэг эхтэйгээ ирээрэй гэдэг байгаа. Ээж минь намайг яагаад ч багш болгохгүй гээд хуралд явахгүй гэлээ. Харин аав минь тээврийн жолооч байсан тул, тэр үед хөдөө явчихсан эзгүй байж таарсан юм. Ингээд яадаг билээ гэж байтал аз болж аав минь тэр шөнө ирж, бид хоёр маргааш нь “Багшийнсургууль” руу явсан юм. Аав минь тостой бор дээлээ тайлаад охиныхоо сургууль дээр очилгүй яах вэ гээд хачин сайхан дээлээ өмсөөд надтай хамт явсан юм. Ингэж би “Бага ангийн багш” хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшиж өөрийн төгссөн 6-р сургуульдаа очин, надад хичээл заалгаж байсан буурал багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн. • 18 настай жаахан охин өөрөөсөө 10 насаар дүү 8 настнуудад хичээл заана, тэгээд болоогүй ээ ангийнхаа хүүхдүүдтэй сургуулийн хойно чирта тоглоно. Одоо бодоход хөгтэй ч юм шиг хөөрхөн ч юм шиг мөн ч томоогүй байж дээ гэж дурсдаг юм. Нэг өдөр сургуулийн захирал дуудаад за Гантөмөр өө сурагчидтайгаа чирта тоглож болохгүй ээ. Ахиж тоглох юм бол сургуулиас хөөнө гэж байна. Би ч айсандаа ухаан алдах шахаад, за багшаа би ахиж хүүхдүүдтэй “чирта” тоглохгүй ээ гэж хэлээд гарлаа. Би ахиж тоглоогүй ээ. Яаж ч бодсон сурагчидтайгаа чирта тоглоод явж байдаг багш гэж хаа байх вэ. Сургуулиас хөөгдөөгүй дээ одоо би баярладаг юм. Хөөгдсөн бол яанаа /инээв/. Та бага ангийн багшаар хэдэн жил ажиллав. Энэ хугацаандаа хэр олон шавь нартай болсон бэ? • Би бага ангийн хүүхдүүдтэй нийтдээ 48 жил ажилласан байдаг юм. Түүний 10 жилд нь Бага ангийн багш болон Бага ангийн сургалтын менежерийг хамт хийсэн. Ийм Бага ангийн багш хүн ер нь байхгүй шахуу даа. Миний төгсгөсөн шавь нар одоо 12,000 хол давсан шүү. Анх 18 настай сургуульдаа багшилж байхдаа өдөр 2 ээлжээр, мөн оройн ангид хичээл заадаг байсан юм. Хөгтэй хөгжилтэй хөглөж явсаар тухайн үед 16 хүнийг оройн ангиар хичээл зааж бичиг үсэгтэй болгоод 4-р ангийн гэрчилгээтэй болгож байлаа. Тэр дундаа ээжийгээ бас оруулаад төгсгөсөн. Ээж минь бас л тэдний адил бичиг үсэггүй хүн байсан юм. • Нэг сонин түүх ярихад: Би 30 жил хичээлийн шинэ жилээр хүүхэд хөтлөөд ангидаа орсон хүн. Гэтэл Бага ангийн сургалтын менежер болоод хүүхэд хөтлөхгүй, дааж авсан ангигүй нэгэн хичээлийн шинэ жилийг угтлаа. Хачин эвгүй хоосон оргиод. Өрөө рүүгээ гүйж ороод хаалгаа түгжиж аваад баахан уйллаа. Тэгж байтал хаалга тогшлоо: Батсүрэн менежер яав, юу болов гээд зогсож байна. Би ДУРСАМЖ
  • 31.
    Багшийн хөгжил 31 itpd.mn иймажил хиймээргүй байна гэж хэлтэл хоёулаа захирал дээр орьё гэж хэллээ. Тэгээд захирал дээр очоод би энэ ажлыг хийхгүй ээ. Би ангиа авмаар байна. Бага ангийнхаа багшийг л хиймээр байна гэж хэлээд ангиа авч, зарим хичээлийг өөр багш нар орохоор болж би Бага ангийн сургалтын менежерийн ажлаа хавсран хийж эхэлж нэг сэтгэл амарч билээ. Олон жил ажилласан танд багш нарт хандаж хэлж зөвлөх зүйл олон байгаа болов уу? Ялангуяа бага ангийн багш нарт та юу зөвлөх вэ? • Сургуульд анх орж байгаа хүүхдийн ихэнх нь бүтэн өгүүлбэрээр ярих дадалгүй, зарим нь аймхай, зарим нь ичимхий байдаг. Тиймээс тэр бүх зан төлөвтэй нь тааруулж харьцах, тэдний сурсан өчүүхэн ч болов амжилтыг сайшаан дэмжиж байхыг чухалчлах хэрэгтэй. 6 настай хүүхдийн анхаарал 8-10 минутаас илүү төвлөрч чаддаггүй учраас ээлжит хичээлдээ 2-3 хоногийн өмнөөс бэлтгэж 10-12 янзын аргыг хэрэглэн заах нь их үр дүнтэй шүү. Би тэгж заадаг байсан. 1 цагийн хичээл дээр 1 сурагчтайгаа 6-7 удаа харилцаж, анги дүүрэн хараатай байж, сурлагаар хоцорч магадгүй гэсэн хүүхдэд онцгой анхаарч, гаргасан алдааг нь өөрөөр нь олуулж засахын хамт өчүүхэн боловч олсон амжилтад нь урам өгч ажиллахад хүүхэд мэдэхгүй, чадахгүй зүйлээ байнга асууж чөлөөтэй харьцаад сурчихдаг юм. Ямар нэгэн үсгийг заахдаа түүнийг нүдлэх, бичих, дуудах үйлдлийг зэрэг явуулдаг. Залуу багш нар эдгээр үйлдлийг тус тусад нь цаг гаргаж заадаг нь алдаа болдог юм шүү. • Багшаас 1-р цагт “А”, 2-р цагт “Х” таниулсан бол дармал, бичмэлээр ялгаж зөв зурлагаар үзэг салгалгүй цэвэр бичүүлдэг. Дараа нь “Ах”, “Ха” гэдэг үг, үеийг цээжээр бичиж сургана. Үүний дараа ах гэсэн үгээ оролцуулан 2, 3, 4 үгээс бүтсэн өгүүлбэр зохиолгон харилцан ярианд сургана. Энэ нь нүдлэх, бичих, дуудах ярианы дадлагыг зэрэг олгож байгаа юм. • 1-р ангийн багшийн алхам тутамдаа цээрлэх зүйл бол илүү цагаар хүүхдийг ангид нь үлдээж болохгүй. Ингэснээр хүүхэд залхаж, сурах үйлд идэвхгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн сайхан бичүүлж сургана гээд дэвтэр дүүрэн хуулж бичих даалгаврыг багш нар өгдөг. Энэ нь сайхан бичүүлж сургах биш даалгаврыг хайш яйш хурдан хийж дуусгах муу зуршилд оруулдаг. Яг ийм дадал хэвшилтэй багш нар миний үед ч байсан. Одоо ч зарим багш нарт ийм дадал ажиглагддаг. Энэ бол маш буруу юм шүү. 6 настай бяцхан шавь 1 удаад 1-2 мөр бичихэд хангалттай. Харин цөөн мөр бичихдээ цэвэр нямбай, зөв зурлагаар бичих хэрэгтэй. Бага ангийн хүүхдүүдэд хэт их даалгавар өгөөд байна гэж эцэг эхчүүд багш нарыг шүүмжилдэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? • Эцэг эхчүүдтэй санал нийлдэг шүү. Гэрийн даалгавар нь хүүхэд бүрийн онцлогт тохирсон маш бүтээлч хөгжүүлэхээр сонирхол татахуйц, эцэг эхэд ойлгомжтой, цаг хугацааг тооцсон, эмх цэгцтэй төлөвлөсөн байх нь хэрэгтэй. Жишээлбэл: 1-р ангийн багш Монгол хэлний хичээлээр үзсэн үсэг үеэ 3-4 мөр сайхан бичих даалгавар өгвөл сурагч бүр хичээж гоё бичээд ирнэ. Харин 1 бүтэн хуудас буюу 20-22 мөрбичих даалгавар өгвөл: Нэгдүгээрт - Хурдан бичиж дуусгая гэж бодоод муухай бичнэ Хоёрдугаарт - Хэт удаан бичсэнээс болж ядарч, хичээлдээ дургүй болно Гуравдугаарт - Хүүхэд нэг зүйлийг удаан хийснээс болж залхдаг болохыг анхаарч ажиллана. Мөн улирлын амралтаар багш нар хэт их даалгавар өгч байгаа нь хүүхдийг амраах биш залхааж, хичээлдээ дургүй болгож муу зуршилд хүргэж байгааг сургууль, багш, эцэг эх анхаарч ажиллууштай. Сурагчдад өгөх даалгаврын талаар: БСШУ-ын сайдын 2010 оны А 471-р тушаалд “ЕБС-ийн үлгэрчилсэн дүрэм”- ийн 3.8-д: Суралцагчдад өгөх 1 өдрийн даалгаврын хэмжээг сургалтын агуулга, суралцагчийн нас бие, хөгжлийн онцлог, ачааллыг харгалзан 1-р ангид: 1 хүртэл цаг, 2, 3-р ангид 1.5 цаг, 4.5-р ангид 2 цаг, дунд ангид 2.5- 3 цаг, ахлах ангид 3.5 цагаас илүүгүй байхаар зохион байгуулна гэж заасныг багш бүр анхаарч ажиллах хэрэгтэй. 6 настай сургуульд орж буй 35 сурагчдын маань 25 гаруй нь үзгээ зөв барьж, дэвтрээ зөв тавьж, мөн зөв сууж сураагүй байдгийг багш бүр анхаарч ажиллан алдааг засч, зөв хэвшилд сургана. Үзгийг хошуунаас 1 см зайтай, эрхий дунд хуруугаар барьж, долоовор хуруу зөвхөн түших үүрэгтэйгээр зөв барьж бичүүлнэ. Сурагч маань долоовор хуруун дээрээ хэт ачаалал авч үзгээ дарж бичсэнээс амархан ядрах, удаан бичиж сурснаар болж4,5-рангиболондунд,ахлаханги, их, дээд сургуульд ороод багшийнхаа заасан хичээлийг гүйцэд бичиж чаддаггүй болохыг анхаарч анхнаас нь үзгийг зөв бариулж сурахад нь өдөр бүр ажиглаж алдааг засуулахад анхаарлаа хандуулж ажиллаххэрэгтэй. 1. Бага ангийн багш бид 1-р ангиас нь сурагчдадаа зөв суулгаж сургаагүйгээс болж нуруу нь муруй болох, мөн хичээлийн цүнхээ өдөр бүр /жишээ нь баруун гартаа/ нэг талдаа барьж явснаас нуруу нь тэр зүг рүү хазгай болж насан туршдаа нурууны гэмтэлтэй хүн болдгийг анхаарч ажиллавал ирээдүйд тэгш сайхан биетэй эрүүл хүн болгон төлөвшүүлдэг байна. 2. 1-5 р ангийн сурагчдын цүнхэнд байх хичээлийн хэрэглэлийн хэмжээ 3.5 кг аас хэтрэхгүй байх боловч амьдрал дээр 1 сурагчийн үүрч яваа цүнхэн дэх хичээлийн хэрэглэл 6-8 кг байгаа нь нэг үеийн бяцхан иргэд маань нуруу Үсэглэлийн баяр 2004 он
  • 32.
    32 2020 оны1 дүгээр улирал нь бөгтөр, нурууны үенүүд нь доош суусан өвчлөлтэй болох магадлал байгааг сургуулийн удирдлага, анги даасан ба мэргэжлийн багш нар анхаарч ирээдүйд эрүүл иргэн болж төлөвшихөд нь туслууштай. 3. Багш бүр ирээдүйд эрдэмт мэдлэг, зөв хүмүүжил, эрүүл чийрэг биетэй иргэн болгохын төлөө өдөр бүр, цаг тутам анхаарч ажиллая. Багш зөвхөн сурагчтайгаа ажиллах биш, эцэг эх, хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж хэвшвэл сурагчдын жигд амжилттай сурах, авьяас нь хөгжих суурь болдгийг багш бүр анхаарч ажиллавал үр дүнд хүрнэ. Багш нар маань таны өгсөн энэ зөвлөгөө өөрийн ажил амьдралдаа заавал хэрэглэж хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 6 настай хүүхдүүдэд хичээл зааж сургуулийн сурагч болгоно гэдэг амаргүй санагддаг. Тийм шүү. Гэхдээ туршлагатай багш нараас асууж зөвлөөд явахад болохгүй зүйл гэж байхгүй болов уу. 6 настнуудтай ажиллахдаа багш нар 8-р сарын 25- нд сурагчдаа хүлээн авч тэдэнтэйгээ танилцахаас эхлэн ажиллах хэрэгтэй. 9-р сарын 1-нд эцэг эхийнхээ гараас хөтлөн сургуулийн сурагч болохоор ирсэн бяцхан шавиа баяр ёслолын байдалтайгаар хүлээн авч 1 эгнээ болгон жагсааж сургууль ангидаа оруулж эхлээд сургууль ангиа болон өөрийнхөө тухай танилцуулснаар бид бүхний ажил эхэлдэг. Өнөөдөр та нар 6 нас хүрч сургуулийн алтан босгыг алхаж 1в ангийн сурагч боллоо. Багшийнх нь нэрийг Л.Гантөмөр гэдэг. Манай анги нэгдүгээр давхрын 13 тоот өрөөнд байдаг гэх мэтчилэн танилцуулаад сурагч хүн ангидаа яаж суух, багшдаа хариулт өгөхдөө баруун гараа өргөж босч хариулан гээд сурагч бүрээ босгон өөрийгөө яаж танилцуулахыг зааж өгснөөр сурагч болно гэсэн үг шүү дээ. 6 настай сурагчдыг хүлээн авсан багш сурагч бүрийнхээ онцлог шинжийг сайн судлах хэрэгтэй. • 6 настай хүүхдийн анхаарал 1 зүйлд 7-10 мин төвлөрдөг учраас багш 1 цагийн 35 минутын хичээлд 8-12 аргыг хэрэглэн тоглоомын аргаар хичээлээ заах, тэдний хариулсан хариултад үргэлж урам хайрлан аман үнэлгээгээр их сайн байна, болж байна, илүү сайн байна, ямар сайн охин хүү вэ?, мундаг байна, зөв байна гэх мэтээр өчүүхэн бага зүйл хэлсэн ч урам хайрлаж байвал сурагч маань хичээлдээ дуртай, багшдаа хайртай, би ярих хэлэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй болдог юмшүү. • 6 настай сурагч маань шүлэг, дуу, үлгэр, цэцэн үгийг амархан цээжилдэг боловч, анхаарал нь сарнимтгай байдаг учир богино хугацаанд мартдаг. • Бэлтгэлийн 1 сарын хугацаанд өөрийгөө илэрхийлж чаддаг, зураг хараад 2-4 үгтэй өгүүлбэрийг зохиож түүнийгээ бүдүүвчээр илэрхийлж тухайн сурагчийн зохиосон өгүүлбэрийг ангийнхан сурагчид анхааралтай сонсож сурснаар ярьж сурах ба өөрөөр хэлбэл бусдын хэлж ярьсныг сонсож сургахад анхаарч ажиллавал ашигтай. Бичүүлж сургах талаар? Бага ангийн 6 настай сурагчдаа бичүүлж сургахын тулд үзгийг зөв бариулж, дэвтрийг 65°- ийн хазгай тавиулан ширээн дээр цэг суулган бичүүлэхэд анхаарч ажиллана. Үзгийг зөв бариулж сургаагүйгээс болж хүүхдийн дунд хурууны нэгдүгээр үед эвэртэй болж, 2- оос дээш ангид ороод ирэхээр цээж бичиг бичихдээ ангийнхаа сурагчдаас хоцрох, дээд сургуульд ороод лекцээ бичиж гүйцэхгүй хохирох тул багш анхнаас нь үзгийг зөв бариулж бичүүлж сургах ёстой. Үзгээ буруу барьж долоовор хуруун дээр их ачаалал их авснаас хүүхдийн гар амархан ядрах, удаан бичдэг болохыг багш нар өдөр бүр анхаарч ажиллавал үр дүнд хүрдэг. Ангийн сурагчдаа жигд сайхан бичүүлж сургахын тулд дэвтэртээ зүүн гарын чигчий хуруугаар зурлага бүрийн хооронд зай авч мөр бүрийг доош нь шилийн харуулж жигд налуу бичүүлэхийг өдөр бүр анхааруулж үзгийг зөв бариулан зөв суулгах мөр бүрт тухайн зурлага, үсгийг хэдэн удаа ямар шугамаас эхлэн ямар зурлагаар үзэг салгах ба салгахгүйгээр ямар дараалалтайгаар бичихийг сурагчдад заахаас гадна эцэг эхэд нь сурган хүмүүжүүлэх хичээлийг зааж хамтран ажилласнаар миний ангийн сурагчид нэг хүн бичсэн юм шиг ижил сайхан бичигтэй болж сургуулиас зарласан “Хэний анги сайхан бичигтэй вэ?” гэсэн уралдаанд түрүүлэн шилдэг ангиар шалгарчбайлаа. Тухайн багш ямар ажиллагаатай багш вэ? гэдгийг сурагчийнхаа дэвтэр дүгнэдэг болохоор манай залуу багш нар өөрөө сайхан бичдэг, үсэг зааж бичүүлж байгаа үедээ дэвтрийн шугамыг нэрлүүлж, үсэг ямар шугамаас эхэлж ямар зурлагаар үзэг салгалгүй дуусч буйг цаг мөч бүрт тайлбарлан агаарын бичлэгийг дагуулан 2-3 удаа бичүүлж байж дэвтэрт нь “А” үсгийг 12 удаа “а” үсгийг шилийг нь харуулж 14 удаа бичнэ гэдгийг заагаад бичиж чадахгүй байгаа сурагчийнхаа үзгийг давхар барьж дагуулан бичүүлэн сургавал, тухайн хамт олон ангиараа сайхан бичигтэн болно. Уншуулж яриулж сургах талаар? 6 настай сурагчдыг уншуулж сургахдаа авианы задлаг нийлэг аргаар зааж авиа үсгийн ялгаа, тухайн авиаг хэлэхэд өгүүлэх эрхтэн дээд доод уруул дээд доод шүд ямар байдлаар хэлэгдэж байгааг өөрөө сурагчдад хэлж ажиглуулаад өөрсдөөр нь авиаг цэвэр дуудуулж “а” ãэж хэлж байгаа нь авиа, “а” гэж дүрсээр тэмдэглэж байгаа нь үсэг гэдгийг ойлгуулаад “а” авиа үгийн эхэн дунд орсон үгүүд хэлж өгөөд хаана нь орж байна вэ? гэх мэтээр өөрсдөөр нь үг хэлүүлж алим, самар, хурга гэсэн үгүүд оролцуулан 2-4 үгтэй өгүүлбэр зохиолгоод, өгүүлбэрийг эхлэхэд томоор бичиж төгсгөхөд цэг тавьдаг гэх мэтчилэн авиа таниулах явцдаа ярих чадварыг эзэмшүүлбэл унших, ÿðèõ, бичих чадварыг зэрэг эзэмшдэг ач холбогдолтой юм. Анхны “х” авиаг таниулмагцаа ах, ха гэсэн үг, үеийг уншуулаад ангийн болон сураг÷ийнхаа үеийн хүснэгтээс сурагч бүрээ уншуулаад уншсан үг, үеийг гар самбарт нь дармал, бичмэлээр цээжээр бичүүлж шалгана. Үүний дараа бичмэл том жижиг “х” ¿сгээ ДУРСАМЖ
  • 33.
    Багшийн хөгжил 33 itpd.mn àõ,à-èéí õàìòààð 2 ìºð áè÷¿¿ëíý. Ñóðàã÷èä ìààíü ÿäàðñàí ó÷èð òàø òàø тоглоомыг 2 удаа тоглуулж “х” àâèà îðñîí, 3 ¿ãòýé ºã¿¿ëáýð çîõèîëãîîä çîõèîñîí ºã¿¿ëáýðèéã áóñäààð íü ÿðèóëæ àíõààðëûã øàëãàíà. Ñóðàã÷äûí æèãä ñàéí ñóðàõàä ýöýã ýõèéí ¿¿ðýã èõ áàéäàã ó÷èð 7 õîíîã á¿ðèéí Áààñàí ãàðàãт õè÷ýýëèéí äàðàà, ýöýã ýõ÷¿¿ääýý áè ýíý 7 õîíîãò ýíý ñýäâèéã èíãýæ çààíà ãýæ ñóðãàí õ¿ì ¿¿æ¿¿ëýõ õè÷ýýëèéã 1 öàã çààæ, ýöýã ýõ áàãø íàð íü 1 çààõ àðãààð õè÷ýýëèéãçààõ íü ¿ð ä¿íãýý ºãäºã. Öàãààí òîëãîéí ãèéã¿¿ëýã÷¿ñãèéí íýãä¿ãýýð øàòàà äóóñìàãö ýöýã ýõýýðýý óíøèõ áè÷èõ ÿðèõ ÷àäâàðûã øàëãóóëæ õýíèé ñóðàã÷ áóñäààñ èë¿¿ õýí íü áóñäààñ õîöîð÷ áàéãààã ýöýã ýõýä íü øàëãàñàí ýöýã ýõýýð í ü ä¿ãí ýí ÿðèóëæäóòàãäëûã çàñóóëàõ 7 õîíîгèéí õóãàöàà ºã÷ õàìòðàí àæèëëàñíààð õîöîð÷áóéñóðàã÷ñàéæèðäàã.Õàìãèéí ãîë íü õè÷ýýëèéí æèëèéí ýõýí áóþó 9-ð ñàðûí 15-í ä ýöýã ýõèéí çº âëºëºº ñîíãîíáàãøýöýãçºâëºëòýéãýýõàìòðàí àæèëëàõ òºëºâëºãºº ãàðãàí ýöýã ýõ áàãø ãýñýí ãóðâàëñàí ãýðýý õèéæ ýöýã ýõýý ãðàô èêèéí äàãóó õè÷ýýëä óðüæ ñóóëãàõ çàðèì ¿åä ø àëãàëò àâàõóóëàõ äýâòýð íîì, áè÷ãèéí õýëáýðèéã ø àëãààä äàðààãèéí 5 äàõü ºäºð øàëãàñàí ä¿íãýý ýöýã ýõýä õýëæ õ¿¿õäýý ñàéí ñóðãàæ áóé ýöýã ýõèéí òóðøëàãûã ÿðèóëæ õàмòàð÷ àæèëëàñíààð õàìò îëîí òºëºâøèæ æèãä ñóðàëöäàã. Багш нь дээрх аргаар сурагч эцэг эхчүүдтэй ажилладаг байсан юм. Энэ арга үнэхээр үр дүнтэй шүү. Багш нарт өөрийн арга туршлагаасаа хуваалцаж, дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхний сайн сайхан үйлс бүхэн дэлгэрч байх болтугай. БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТИЙН АРГА ЗҮЙЧ, АЖИЛТНУУД ЯПОН УЛСЫН ОСАКА ХОТОД СУРГАЛТАД ХАМРАГДААД ИРЛЭЭ Б.Цогбадрах, С.Ариунгэрэл Япон улсын Осака хотын дунд сургуулийн шүдний эмч нарын холбооны урилгаар БМДИ- ийн 14 арга зүйч, ажилтнууд 2020.01.25-02.03- ны хооронд Осака хотод сургалтад хамрагдаж, туршлага судлаад ирлээ. Осака хот нь Япон улсын эртний түүх, соёлын дурсгалт олон зүйлсийг хадгалан үлдсэн аялал жуулчлалын төв цэг нь бөгөөд Япон улсдаа Токиогийн дараа хоёрт орох томоохон хот юм. Зүүн Осака хотын боловсролын газрын дарга ноён Сайюсуни Сан биднийг хүлээн авч тус хотынхоо бага, дунд боловсролын нөхцөл байдал, хөтөлбөрийн ба технологийн шинэчлэлийнталаартанилцуулгахийв. Тэд “Хорин нэгдүгээр зууны иргэн” бэлтгэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх эхний алхмыг гүйцэтгэж байгаа бөгөөд үүнийгээ дагаад хичээлийн үйл явцдаа технологийн шинэчлэл хийж байгаа тухайгаа дурдаж байлаа. Зүүн Осака хот нь 5 сая хүн амтай, 25 дунд сургуультай, 51 бага сургуультай, дунд сургуулиудад 12 мянга, бага сургуулиудад 23 мянган сурагчид суралцаж байна. Япон улсын хувьд 20 жилийн өмнө 6-8 том хүн нэг хүүхдийг халамжилж байсан бол одоо хөдөлмөрийн насны нэг хүн 5-6 тэтгэврийн хүнийг тэжээж байна. Энэ байдал нь сургуулийн хүүхдийн тоо цөөрөх байдлаар илэрч байгаа бөгөөд цаашдаа анги дүүргэлт багасах тул зарим сургуулиудаа хаахад хүрэх бэрхшээл боловсролын салбарт нүүрлээд байна хэмээн ярьж байлаа. МөнОсакахотынбага,дундсургуулийн шүдний эмч нарын нийгэмлэгийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга хийж цаашдаа монголын хүүхдүүдийн эрүүл мэнд, ялангуяа шүдний эрүүл мэндэд санаа зовж байгаа тухайгаа дурдаж байсан. Ярилцсан А.Дүүриймаа
  • 34.
    34 2020 оны1 дүгээр улирал АЯНЫ БОГЦ Япон улсын хүүхдийн шүдний өвчлөлийг бараг 100% зогсоож чадсан бөгөөд хүүхдийн шүдний эрүүл ахуйг сахин хамгаалж байгаа туршлагаасаа бидэнд хуваалцлаа. Тэд манай улсад хэд хэдэн удаа ирж судалгаа хийсэн ба “Шинэ эрин”, “Шинэ монгол”, “Харамафужи” зэрэг сургуулиудаар явж хүүхдийн шүдний өвчлөлийн байдалтай танилцсан тухайгаа мэдээлэлдээ дурдаж байв. Тэрээр хэлэхдээ: Монгол хүүхдүүдийн 80 орчим хувь нь шүдний ямар нэгэн өвчлөлтэй, шүд арчлах талаар хангалтгүй, гутлын сойз шиг бүдүүн сойзоор шүдээ угааж буйл болон бусад амны хөндийн хэсгүүдийг гэмтээж байдаг тухай хүртэл ярьсан нь биднийг эмзэглүүлж байлаа. Тус илтгэл, хэлэлцүүлгийн дүнд бид цаашид Монгол хүүхдүүдийн шүдний эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах, тэдний эрүүл мэндийн даатгалын болон хууль эрх зүйн тогтолцоог судлан Монгол улсдаа хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах санал тавьсныг таатайгаар хүлээн авч байлаа. Үүний дараа бид Зүүн Осака хотын бага, дунд сургуулиудаар зочлон сургалтын нөхцөл байдал, хичээлийн үйл явцтай танилцаж, хичээлийн судалгаа хийсэн. Дунд сургуулийн захирал Доко сан сургуулийнхаа тухай танилцуулга хийсэн бөгөөд тус сургууль нь 333 сурагчидтай, 35 багш, ажилтантай. Тэрээр хэлэхдээ: Сүүлийн үед дунд сургуулиудад шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор технологийн шинэчлэл явагдаж байгаа тухайгаа ярив. Мөн орчны сул талаа давуу тал болгон ярьсан нь бидэнд их сонирхолтой санагдсан. Учир нь сургуультай нь ойрхон галт тэрэг явдаг, энэ нь сурагчид хичээл хийх үед анхаарлыг нь маш их сарниулдаг ч энэ байдлыг “хотын дотор явах энэ галт тэрэг бол манай хотыг гадны болон дотоодын жуулчдад танилцуулахын зэрэгцээ хотын маань хөгжил дэвшлийн төлөө ажиллаж байгаа ажилчдыг ажил, гэрт нь хүргэн өгч байгаа чимээ юм. Тиймээс энэ чимээг тэвчин ирээдүйн Осака хотынхоо бүтээн байгуулалтад оролцох иргэн болохынтөлөөидэвхтэйсуралцацгаая” гэж сурагчдадаа тайлбарлан хэлдэг гэлээ. Мөн Япон улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй хамт сургадаг. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид байгаа бол ганцаарчилсан сургалтыг явуулж ганцаарчилсан хичээл дээр багш удаан зөөлөн ярина. Ингэснээрээ суралцах бэрхшээлтэй суралцагчийн хоцрогдолыгнөхөх,тэднийгнийгмийн нэг хэсэг болгон хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа тухайгаа тайлбарлалаа. МөнЗүүнОсакахотынбагасургуулийн хичээлийн үйл явцтай танилцлаа. Тэд 21-р зууны боловсролын хөтөлбөрийн бэлтгэл үе шатандаа шилжээд явж байгаа бөгөөд бага сургуульдаа мэдээллийн технологийн хичээлийг оруулж эхэлсэн тухайгаа дурдлаа. Сургуулийн нэг жилийн амьдралыг зурагласны зэрэгцээ сургуулийн орчин, анги кабинет нь сурагчдын бүтээлээр дүүрэн, сургалтын арга зүйдээ технологийн дэвшлийг ашиглаж хүүхдийн сурах үйлийг дэмжин ажиллаж байгаа нь орсон анги бүрээс ажиглагдажбайлаа. Дээрх сургалт, үйл ажиллагааны үр дүнд цаашид Монгол хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр Осака хот дахь сургуулийн шүдний эмч нарын холбоо, хотын боловсролын газартай хамтран ажиллах үүд хаалга нээгдлээ.
  • 35.
    Багшийн хөгжил 35 itpd.mn ШАВЬСУРГАЛТААР СУРАЛЦАГСДЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛИЙГ ХӨГЖҮҮЛЖ БУЙ ТУРШЛАГА М.Ууганцэцэг /Өмнөговь аймгийн Насан туршийн боловсрол төвийн сургалтынменежер/ Танилцуулга Өмнөговь аймгийн насан туршийн боловсролын төв нь суралцагчдыг амьдрах арга ухаанд сургах, тэдний авьяас сонирхлыг нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх зорилготойгоор “Шавь сургалт”- ыг санаачлан 2018 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Энэхүү сургалт, үйл ажиллагаагаар суралцагсад өөрсдийн гар бие, сэтгэл оролцсон бүтээлүүдийг хийдэг бөгөөд эдгээр бүтээлүүдийг “Хөдөлмөрийн амт” нэртэй арга хэмжээгээр нийтэд сурталчлан, зарж борлуулах ажлыг төвийн зүгээс зохион байгуулдаг. Туршлагын үндэслэл Манай улсын хүн амын амьжиргааны түвшин доогуур, нийт хүн амын бүтээмж туйлын хангалтгүй байна. Боловсролын чанарыг дээшлүүлэх нь амьдралын чанарыг дээшлүүлэх тухай асуудалтай шууд утгаараа холбогдох тул иргэдийн бүтээх чадварыг насан туршийн боловсрол, сургалтын байгууллагаар дамжуулан дээшлүүлэх асуудал туйлаас чухал байна. “Шавь сургалт”-ыг санаачлан зохион байгуулж, хөгжүүлж, туршлагыг түгээн дэлгэрүүлж, нийтийн үйл хэрэг болгох нь энэ асуудлын шийдэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. “Шавь сургалт”-ыг хэрэгжүүлж, хөгжүүлэх нь насан туршийн боловсрол төвийн зорилгыг хэрэгжүүлэхэд ч мөн чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтээлийн үзэсгэлэн, гаргаж тайлангаа тавьж буй байдал “Шавь сургалт”- аар хийсэн сурын хасааг сургуулийн захирал худалдан авч байгаа нь Шавь сургалтын чиглэл • оёдол эсгүүр • туузан урлал, шүрэн урлал • эсгий урлал, ширмэл, монгол гэрийн хэрэглэл • гоо сайхны бүтээгдэхүүн • нэхмэл, сүлжмэл, торгон урлал • суран эдлэл, арьсан хөөмөл урлал • төмөр эдлэл Санхүүгийн шийдэл ба бусад зохион байгуулалт Өмнөговь аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгаас санхүүжүүлдэг. Цаашид өөрийн орлого бий болгож тогтвортой байдлыг хангаж ажиллахыг зорьж байна. Сургалтыг зохион байгуулж байгаа багш нар тухайн модуль сургалтын агуулгад нийцэх, хамтран ажиллах хүсэлтэй, боломжтой үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр тэдний ажлын байранд суралцагсад очиж шавилан суралцдаг. Үүнийг “үйлдвэрлэлийн дадлага” гэж нэрлээд дадлага удирдаж буй багш нартаа бэлдэцийн мөнгө, цагийн мөнгийг байгууллагын журмын дагуу өгдөг. Туршлагын үр дүн, тоон үзүүлэлт Суралцагчдад суралцах идэвх сонирхол дээшилсэн, авьяас хөгжсөн, бүтээлч хандлага нэмэгдсэн, ажил хөдөлмөрт дур сонирхолтой болсон, чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг болсон, урам зоригтой, өөртөө итгэлтэй болсон гэх зэрэг олон сайн үр дүнгүүд ажиглагдсан. Шавь сургалтыг санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор 24 багш 18 модул сургалтын хөтөлбөрөөр 495 суралцагчийг 679 цагийн сургалт, үйл ажиллагаанд хамруулж, 1286 ширхэг бүтээл хийсэн байна. 2019 оны “Хөдөлмөрийн амт” үзэсгэлэнд суралцагсад багш нарынхаа хамтаар оролцож нийт 490,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Суралцагсдын хийсэн бүтээлүүд худалдан авагчдын сэтгэлд нийцэж, талархал, урмын үгээр шагнуулж байсан. Тухайлбал: суралцагсдын хийсэн “Сур харвааны хасаа”-г Өмнөговь аймгийн спортын төрөлжсөн 7 дугаар сургуулийн захирал худалдан авч сургуульдаа сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Үүнээс гадна гоо сайхны саван, эсгий тавчик, сандлын ширмэл, тэмээний утас зэрэг бүтээлүүд борлуулалт сайтай, эрэлт ихтэй байсан. Цаашид тогтвортой үргэлжлэх байдал Энэхүү сургалт нь насан туршийн боловсролын суралцагчдад чиглэсэн орон нутгийн чухал ажлуудын тоонд багтаж байгаа бөгөөд цаашид чанартай боловсролд чиглэсэн орон нутгийн санхүүжилттэй ажлуудыг нэг байсаар байх болно гэж үзэж байна. Сургалтын хувьд цаашид илүү өргөжүүлж, төрөлжүүлэх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгохыг зорьж байна. Шавь сургалтад оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, тэдний суралцах сонирхол маш их нэмэгдэж байгаа нь аливаа гар урлал, бүтээлийг бодитоор хийж сурч, түүнийгээ өөртөө хэрэглэх, зарж борлуулах зэргээр хувийн санхүүдээ хэмнэлт, нэмэлт орлогыг бий болгож түүнээсээ сэтгэл ханамж авч байгаатай шууд холбоотой юм. 2020 оны шавь сургалтад баримлын төрлийг нэмж оруулж, говь нутгийн брэнд болсон тэмээний баримлыг урлаж, бэлэг дурсгалын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байна.
  • 36.
    36 2020 оны1 дүгээр улирал ДОТУУР БАЙР - ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН. Х.Алтанцэцэг /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт ЕБ-ын 1 дүгээр сургуулийндотуур байрын багш / Дотуур байрын багш бол хүүхдийн дотно туслагч, асран хамгаалагч, зөвлөгч, чиглүүлэгч төдийгүй нийгмийн ажлын олон талт үйлчилгээг хүүхдэд үзүүлж байдаг чухал мэргэжил юм. Сурагчдыг эрүүл чийрэг байлгах, зөв хооллох, эсэн мэнд амьдрах, бүх талаар хөгжүүлэх, хамгаалах нь дотуур байрын багшийн үүрэг байдаг. 2019-2020 оны хичээлийн жилд тус дотуур байранд Арвайхээр сумын 5 сургууль,хөдөөороннутгийн13сумын 100 сурагч амьдарч байгаа бөгөөд сурагчдын 70% нь малчин өрхийн, 30 % нь зорилтот бүлгийн сурагчид амьдарч байна. Манай сургуулийн захиргаа, бидний зүгээс хүүхдийн сурч хөгжих бүхий л нөхцөлийг хангахын төлөө дараах зүйлийг хийж, аймгийн хэмжээнд туршлагаа түгээж ажиллалаа. Орчны тохижилт Дотуур байрын орчны стандартыг сайжруулж хүүхэд хөгжил хамгааллыг бодитой болгох үүднээс ая тухтай орчинд амьдрах, сурч хөгжих боломжийг бүрдүүлэх мөн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх зорилгоор сургуулийн захиргаа, эцэг эхчүүдийн хандив тусламжаар “Эцэг эхийн уулзалтын өрөө”, “Сурагчдын чийрэгжүүлэлтийн танхим”-тай болсон. Мөн эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй болох зорилгоор Франц улсын сайн дурын байгууллагад 8.000.000 төгрөгийн төсөл бичиж дэмжигдсэн. Мөн “Дотуур байрын бага ангийн сурагчдын сурлагын амжилтыг хичээлээс гадуур хөгжүүлэх нь” сэдэвт 17.000.000 ₮ төсөл бичсэн нь дэмжигдэн хэрэгжсэн. Төслийн хүрээнд дотуур байрын сурагчид нь 1.620.000 төгрөгний Дэлхийн шилмэл 191 номтой номын сантай Улсын хэмжээний анхны дотуур байр болсон. ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
  • 37.
    Багшийн хөгжил 37 itpd.mn Хүүхэдхөгжил Дотуур байрын хүүхдийн өөрөө удирдах зөвлөл болон хүүхдийн оролцооны байгууллагыг чиглүүлэх, сургах, идэвхжүүлэх сургалт, үйл ажиллагааг тогтмолжуулж хүүхэд хүүхдээсээ суралцах, санал бодлоо илэрхийлэх, хүүхдүүд өөрсдөө үйл ажиллагаагаа зохион байгуулж сурахад тодорхой хэмжээгээр чадавхжсан. “Нэгдмэл Ертөнц” Хүүхдийн өөрөө удирдах байгууллага нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан ба одоогоор 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ тус клубын сурагчдын удирдлагаар “Хүүхдээс-хүүхдэд” аргачлалаар хичээллэдэг амьдрах ухааны 11 төрлийн секц, дугуйлан хичээллэж тус сургалтад давхардсан тоогоор 250 гаруй сурагч хамрагдан суралцаж байгаа нь сурагчдын амьдрах ухаанд бие даан суралцаж байгаагийн тод илрэл юм. ХӨУБ нь дараах 4 чиглэлээр үйл ажиллагаагааявуулдаг. 1. Хүүхэд хөгжүүлэх чиглэл буюу амьдрах ухааны сургалт 2. Танин мэдэхүйн чиглэл буюу лекц, сургалт сурталчилгаа 3. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа буюу сайн үйлсийн аян 4. Соёл хүмүүжлийн чиглэл буюу урлаг,спорт Дотуур байрын сурагчдын “Нэгдмэл Ертөнц” Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын гишүүд Мөн амьдрах ухааны сургалтуудыг хичээллүүлсэний үр дүнд дотуур байрын сурагчид нь хамт олонч үзэл санаа, багаар ажиллах чадварт суралцаж, өөртөө итгэлтэй, бие даасан, өөрийгөө илэрхийлэх, бусдыг манлайлах, шийдвэр гаргах чадвар, бүтээлч сэтгэхүй нь хөгжин суралцаж байна. Сургалтуудыг сурагчид баг болон бэлтгэж, хөтөлбөрийн дагуу явуулдаг бөгөөд хүүхэд хүүхдэдээ нөлөөлж, бүтээлч чанар нэмэгдэж, зөв хандлага, ёс суртахуунтай болж төлөвшдөг. Мөн “Шилдэг тасаг” шалгаруулах уралдааны үр дүнд хүүхдүүд амьдарч буй өрөө тасалгаандаа цэвэр цэмцгэр амьдрах хэвшлийг бүрэн эзэмшсэн. Уралдааныг сонирхолтой, өрсөлдөөнтэйболгохүүднээсцэвэрхэн тасгийн хаалган дээр таван хошуу наах гэх мэт хөгжилтэй байдлаар дүгнэж, шилжин явах цомыг гардуулдаг. Хүүхэд хамгаалал: Сүүлийн 2 жил дотуур байрын үйл ажиллагааг дотуур байрын сурагчдаар өөрсдөөр нь үнэлүүлж байгаа нь хүүхдийг эрүүл чийрэг байлгах, хамгаалах, хүүхдийн хүсэл зорилгыг сонсох, зөв хооллох, эсэн мэнд амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Сурагчдын өөрийн үнэлгээний тусламжтай дотуур байрын үйл ажиллагаанд ахиц гарч, өөрчлөлт, ололт амжилт, бэрхшээл, хүндрэлээ тодорхойлж, нөхцөл байдлыг сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх зэрэг эерэг ач холбогдолтой байгаа нь байрын багшийн ажилд үргэлж ахиц болж байдаг. Ингэж дотуур байрын сурагчдыг амьдрах ухаанд сурган, хүүхэд хүүхдээ чиглүүлэн харилцан бие биеэсээ суралцах орчиныг бүрэлдүүлж, зөв харилцаа хандлагыг зааж өгөх нь дотуур байрын багш бидний үүрэг, ур чадвар, сэтгэл зүтгэл юм. Дотуур байрын багш, нийгмийн ажилтнуудын маань хүүхдийн төлөөх цаг наргүй нөр их үйлс бүхэн нь цэцэглэн хөгжихболтугай. Дотуур байрын сурагчдын “Нэгдмэл Ертөнц” Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын гишүүд
  • 38.
    38 2020 оны1 дүгээр улирал ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ А.Бадамцэцэг (Нийслэлийн СБД-ийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн захирал, МУ-ын зөвлөх багш) Боловсролын зорилго нь суралцагчдыг амжилттай сургаж, ирээдүйд бэлтгэхэд оршино. Хурдацтайгаар өөрчлөгдөж буй энэ нийгэмд боловсролыг олж авах болон боловсрол олгох процесс эрс өөрчлөгдөж байна. 21-р зууны дэлхийн боловсролын чиг хандлага суралцагчдаас асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах чадварын талаар чухалчлан үзэж буй энэ цаг үед манай сургууль “Ирээдүйн инженерүүдийг бид бэлтгэнэ” гэсэн уриатайгаар суралцагчдад ерөнхий эрдмийн хичээлээс гадна техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр архитектур интьер дизайн, график дизайн, хувцас дизайн, хими технологи, компьютер программчлал, робот-электроникийн төрөлжсөн сургалтууд болон нисэх, загвар зохион бүтээгч, усан загвар, авто загварын дугуйлангуудыг зохион байгуулж хичээллүүлж байна. Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлж тэднийг амжилттай суралцахад эцэг эхийн оролцоо чухал нөлөөтэй учир улсын хэмжээний загвар ахлах сургуулийн сургалтын орчин бүрдүүлэхийн тулд сургуулийн эцэг эхийноролцоосанаачилгадтулгуурлан ажилладаг нь манай сургуулийн менежмент юм. Үүний тулд багшаа хөгжүүлэх, заах арга зүй ур чадварыг дээшлүүлэх, багшийг урамшуулан дэмжих, эцэг эхийн боловсролын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар сургалтын чанарт ахиц гаргах, сурагчдын инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, өвөрмөц авьяасыг нь нээх замаар эцэг эх, багш, сургууль хамтран сурагчид руу чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулсаар байна. Манай сургуулийн хувьд ирээдүйн инженерүүдийг бэлтгэн загвар зохион бүтээгчдийн суурь боловсролыг олгох үүднээс инженерийн боловсрол олгодог их дээд сургуулиудыг түшиглэн дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрүүдэд олон сайхан авьяаслаг бүтээлч хүүхдүүдээ хамруулж эцэг эхчүүд, багш нар, суралцагчдынхаа хүсэл мөрөөдөл зорилгыг биелүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан хамтран ажиллаж байна. Ингэхдээ сургуулийн хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлж дүгнэх өөрийн үнэлгээ хийх, багш нар сурагчийн авьяас чадварын хөгжилд оруулсан ахиц амжилтад хөндлөнгийн үнэлгээ хийх зорилготой бол нөгөө талаас сурагчдын хувьд хичээлийн жилийн туршид мэдэж сурснаа тайлагнадаг бүтээлийн баяр юм. Энэхүү бүтээлийн баярт сүүлийн 5 жилд 2313 сурагч 5737 бүтээлээрээ оролцсон байдаг. Техник технологийн тайлан үзэсгэлэнг жил бүр зохион байгуулснаар сурагчдын төрөлжсөн болон зохион бүтээх дугуйлангийн сургалтаар олж авсан мэдлэг ойлголтоо ямар чадвар болгон эзэмшиж улмаар чадамж болгож буй тал дээр дүн шинжилгээ хийж дэмжлэг үзүүлдэг. 2015 оноос эхлэн суралцагчдын бүтээлийн тоо жил тутам өсөж байгаа нь манай эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, зорилгыг дэмжин сэтгэл зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэгтэй холбоотой. Тайлан үзэсгэлэнд хүүхэд нэг бүрийг оролцуулж бүтээл хийлгэснээр сурагчдын бусадтай харилцах, бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг хувь хүний чадвар хөгждөг ба олимпиад уралдаанд тэмцээнд оролцон дотоодын болон гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн суралцах урилга авдаг нь багш, эцэг эх, найз нөхдийнхөө бахархлыг хүлээж өөрийнхөө зорилго мөрөөдөлдөө хүрэх алхам болдог. Сургуулийн бүхий л үйл ажиллагаанд эцэг эх, хүүхдээ дэмжин оролцохоос гаднасургуулийнэцэгэхийнзөвлөлийн гишүүд тусгай шалгуураар шилдэг бүтээлийг шалгаруулан “Сургуулийн эцэг эхийн зөвлөл”-ийн нэрэмжит шагнал олгон авьяаслаг, хөдөлмөрч суралцагч, тэднийг амжилтад хөтөлсөн багшийг урамшуулан алдаршуулдаг нь сурахуй, сургахуйд дэмжлэг болж суралцагчдын бүтээх, урлах хүслийг тэтгэн амжилт гаргахад нь нөлөөлдөг. Хүүхдийг сургах, хүмүүжүүлэн төлөвшүүлэх, хөгжүүлэхэд зөвхөн сургууль, багш нар хичээн ажиллах биш эцэг эхчүүд ч оролцоотой байж дэмжлэг үзүүлснээр суралцагчийн өөртөө итгэх итгэл, амжилттай суралцахад нөлөөлдөг. Тийм учраас боловсролын бодлогыг ойлгодог, хүүхдийнхээ хөгжлийг хөхүүлэн дэмждэг эцэг эхийн оролцоо хамгаас чухал ач холбогдолтой. ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
  • 39.
    Багшийн хөгжил 39 itpd.mn СУРГУУЛЬБОЛ БАГШ ХӨГЖИХ СУРГАЛТЫН ТӨГС ОРЧИН БАЙХ ЁСТОЙ. Ц.Нямсүрэн (Нийслэлийн ЧД-ийн 24-р сургуулийн сургалтын менежер, МУ-ын зөвлөх багш) Багш нэг бүрээ ажлын байранд нь дэмжин ажиллах зорилгоор ажлын байрны үндсэн зорилтыг чанартай хэрэгжүүлж буй багш нарын арга туршлагатай бодитоор танилцан, харилцан суралцаж, хамтран ажиллах 2 үндсэн ажлыг санаачлан хэрэгжүүлж үндэсний түвшинд хот хөдөөгийн 1600 багш, удирдах ажилтан буюу Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорноговь, Өвөрхангай, Завхан аймгийн ЕБС-иуд, Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Хан-Уул болон бусад дүүргийн сургуулиудад туршлагаа түгээн дэлгэрүүлж ажиллаж байна. Ингээд та бүхэндээ хэрэгжүүлж буй үйл ажиллагааных арга, аргачлалыг танилцуулъя. Нийслэл болон улсад мэргэжил ур чадвараараа манлайлсан багш нарын туршлагад тулгуурлан “АМЖИЛТАА ХУВААЛЦЪЯ” нэртэй өртөөнүүдийг сургуулийнхаа булан бүрт байршуулан ажиллуулж багш нар маань ажлын байрандаа өөрийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллаж бусдаасаа суралцаж байна. Сургууль бол багш хөгжих сургалтын төгс орчин мөн.Учир нь: • Судалж, шинийг бүтээх нь суралцахуйн нэг хэсэг • Сурснаа амьдралд хэрэглэж сурах нь чухал • Зүгээр мэддэг болохоос илүү ойлгож авах нь чухал • Хариултаас илүү асуулт чухал • Багш, сурагч хоcулаа суралцагч юм “АРГА ЗҮЙ” өртөө Ээлжит хичээлийг сайтар төлөвлөн, хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгож, сургалтын идэвхтэй аргуудыг хэрхэн ашиглаж болох, хичээл хоорондын залгамж холбоо хамаарлыг уялдуулсан сайн хичээлийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх; “АНГИ УДИРДАХ” өртөө Сайн багш болох ажлын гараа анги удирдахаас эхэлдэг. Ангийн сурагчдыг оношилж, төлөвшил зан төлөв, гэр бүлийн харилцаа, авьяас чадвар, хүсэл сонирхол зэргийг судлан шинжилж, үйл ажиллагаагаа төлөвлөх талаар сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж зөвлөн туслах; “БИЧИГ БАРИМТЫН СОЁЛ” өртөө Хувийн хэргийн тодорхойлолт бичихэд юуг анхаарах, багшийн журнал хөтлөх заавар, арга аргачлалтай танилцаж үлгэр жишээ багш нарын журнал, хувийн хэрэг хөтлөлттэй нэг бүрчлэн танилцаж зөвлөгөө авах; “ЭЦЭГ ЭХТЭЙ ХАРИЛЦАХ” өртөө Эцэг эх, багш, сурагчийн гуравласан холбоог сайжруулж эцэг эхчүүдээ ангийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр татан оролцуулж буй багш нарын арга туршлагаас суралцах; Жишээ нь: Эцэг эхчүүд бэлтгэсэн зурагнаас өөрт таалагдсаныг сонгож багт хуваарилагдан хичээлд оролцоно. Энэ нь өөрийн сэтгэлзүйн онцлогийг зургаар танин мэдэх онцлогтой юм. ”ХӨТӨЛБӨР” өртөө Сурагчдын бүтээл, багшийн ээлжит, нэгж, бүлэг сэдвийн төлөвлөлтийг танилцуулна. Багшийн өдөр тутмын үйл ажиллагааны хамгийн чухал зүйл бол ээлжит хичээлийн төлөвлөлт, хэрэглэгдэхүүн юм. Орчин цагийн сургалт багшид эрх чөлөөг хангалттай өгсөн ба сурагчдынхаа хүсэл сонирхлыг мэдрэх өндөр мэдрэмжтэй байх талаар энэхүү өртөөнөөс олж авах; “СУРГАЛТЫН ОРЧИН” өртөө Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургах, сурах үйл ажиллагааг хангасан сургалтын орчинг бүрдүүлж амжилт гаргасан багш нарын арга туршлага, шилдэг кабинетийн үйл ажиллагаатай танилцах, суралцагчдын сурах үйлийн орчныг бүрдүүлсэн гадаад дотоодын жишиг кабинетийн зураг, бичлэгийг үзүүлэх, кабинет байгуулах журамтай танилцах, цаашид хэрхэн ажиллах талаар санаагаа солилцож мэргэжлийн багаараа мөрөөдлийнхөө кабинетийн төслийг зурж, танилцуулах; Дээрх өртөөнүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулснаар багш нар ажлын байрандаа бие биенээсээ суралцах, хамтран хөгжих, туршлага солилцох замаар багш нарын багшлах арга зүй сайжирч байна. Багш нарынхаа ажил үүрэгтэй ньуялдуулан -- “24-ийн шилдэг арга зүйтэй багш” -- “24-ийн бичгийн сэхээтэн” -- “24-ийн шилдэг төлөвлөлтэй багш” “Хөгжин дэвжигч багш” -- “Сайныг үлгэрлэгч багш” номинациудыг гаргаж багш нараа урамшуулан дэмжиж ажиллаж байна. Мөн залуу багш нарынхаа дунд ”АМЖИЛТЫН МОДОО УРГУУЛЪЯ” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулж хэвшээд байна. Энэхүү ажлын зорилго нь харилцан бие биенээсээ суралцаж сургуулийн шилдэг арга зүйтэй багшийн туршлагатай танилцаж өөрсдийн үйл ажиллагаандаа үнэлгээ дүгнэлт хийж өөрийнхөө «АМЖИЛТЫН МОД» -ыг бүтээхэд оршино. 1-р үе шат: Багш нэг бүр өөрийнхөө баримт бичгийн хөтлөлтдөө өөрийн үнэлгээ хийнэ. (журнал, үнэлгээ хийдэг аргууд, даалгаврын сан, хувийн хэрэг хөтлөлт...) 12р үе шат: Жижиг багаар цугларч, өнөөгийн нөхцөл байдлаа бодитоор илрүүлж ярилцаж, хэлэлцэнэ. 3-р үе шат: Багийн ахлагчид багийн ажлын үр дүнгээ нэгдсэн хэлэлцүүлэг дээр танилцуулж, сайжруулах арга замаа тодорхойлно. 4-р үе шат: Багш бүр ухаарч ойлгож, танин мэдэж, олж илрүүлж, суралцсан зүйлээрээ “АМЖИЛТЫН МОД”-оо чимэглэнэ. Дээрх ажил нь суралцагчдын ахиц амжилтын үнэлгээг чухалчилж, дүн гаргахад бус сурагчидтайгаа ажиллахад цаг гаргах талаар ярилцаж хэлэлцдэг болсон. Суралцагчдын түвшинд тохирсон даалгавар өгөх боломжийг эрэлхийлжхүүхдээтаних,оношлохявцад эерэг харилцаа хандлагыг эрхэмлэж, үнэлгээ гэдэг бол судалгаа юм гэдэг дүгнэлтэнд хүрч хамтран ажиллаж байна. Сонссон дуулснаа мартах амархан Харсан үзсэнээ тогтоох амархан Бүтээж хийснээ хэрэгжүүлэхамархан
  • 40.
    40 2020 оны1 дүгээр улирал ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАХУЙ Ж.Баавгай СБД-ийн Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан (МУ-ын зөвлөх) Эрдмийн хөтөч цогцолбор сургууль нь боловсролын шинэчлэлийн хүрээнд цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх, хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил төлөвшил, хүүхдэд ээлтэй сургууль, сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ клуб дугуйлангийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн оролцоо,тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байна. Тус сургууль нь суралцагчийг суралцах, судлах, оролцох, хөгжих үйлийн явцад нь «Би чадна» гэсэн хүсэл тэмүүллийг бий болгож асуудлаа шийдвэрлэх арга барил сургаж нийгэмшүүлнэ гэсэн зорилгыг дэвшүүлэн ажилладаг. Манай сургууль 3346 суралцагчтай, хотын төвөөс алслагдсан захын гэр хороололд байрладаг учраас хотын төвд хичээллэдэг секц дугуйлан, хүүхдийн сайн дурын клубүүдэд хамрагдах сурагчдын тоо дутмаг байдаг. Иймээс өөрийн сургуулийн үнэт зүйл, онцлог, давуу тал, багш нарын чадвар дээр түшиглэсэн клуб дугуйлан секийн үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна. Хүүхдийн хэрэгцээ сонирхол, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, нийгмийн чадавхи, хөгжлийн давуу чанар, сэтгэл хөдлөл ба зан үйлийн бэрхшээл, авьяас сонирхлын зэрэг судалгаанууд дээр үндэслэн хүүхдийн оролцооны 12 клуб, 15 секц дугуйлан хичээллэдэг бөгөөд 784 сурагч хамрагдан суралцажбайна. Сонгон секц, дугуйлан, клубын үйл ажиллагаа нь сурагчдад байгаа авьяасыг нээн илрүүлж, хүсэл сонирхол, хэрэгцээнд нь тулгуурлан түүнийг хөгжүүлэх, дүүрэг нийслэл, улсынчанартайуралдаантэмцээнүүдэд амжилттай оролцуулах мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох суурь болдог. Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх Оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэх Амьдрах ухааны чадвар олгох • Гар зураг • Бийрэн бичвэр • Дизайн • Мэтгэлцээн • Туузан урлал Эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэх • Найрал дуу • Морин хуур • Бүжиг • Бишгүүр • Гоцлол дуу • Сагсан бөмбөг • Гар бөмбөг • Хөл бөмбөг • Дугуй • Цана • Жу-до • Таэквондо • Шатар • IQ Дугуйлан, секц, клубын үйл ажиллагаагаар хүүхдийг хөгжүүлэхэд тэдний хэрэгцээ сонирхол их байдаг боловч хүүхдүүд холоос явдаг, автобус дамждаг, харанхуй гудамжаар явдаг, явганаар явах, эцэг эхийн дэмжлэг сул, анги танхимын хүрэлцээ дутмаг, дугуйлан, секц, клуб хичээллүүлдэг багш нарт цагийн хөлсийг олгодоггүй, урлаг, спортын заалны ачаалал их, уралдаан тэмцээнд оролцоход цаг хугацаа, материаллаг бааз их шаардагддаг зэрэг бэрхшээлүүд гарсаар байна. СӨУБ багш Д.Мядаг, З.Гэрэлээ Ангийн дарга клуб- багш Н.Дэлгэрцэцэг Үе тэнгийн зөвлөгч- багш О.Сарангэрэл Цагаан барс клуб – багш Г.Хилийнчимэг Д.Байгаль Охид клуб- багш Г.Хатантуул Эмч клуб- эмч Б.Алтанцэцэг Ангийн дарга клуб- багш Н.Дэлгэрцэцэг Өсвөрийн аврагч клуб –багш Г.Хатанболд Эко хөтөч клуб – багш Б.Байгалмаа Мэтгэлцээний клуб- багш Г.Сэлэнгэ, Г.Байгальмаа Эрх тэгш клуб- багш Б.Пүрэвдорж Үе тэнгийн зөвлөгч- багш Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагууд ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
  • 41.
    Багшийн хөгжил 41 itpd.mn Туссургууль хүүхэд хамгааллын үндэснийхөтөлбөр,хүүхэдхамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хүүхдийн үндсэн эрхүүдийг хангах зорилгоор: • Анги удирдсан багштай “Хүүхэд хамгаалал хөгжил төлөвшлийн гэрээ”, • Танин мэдэхүйн аялал, уралдаан, тэмцээнд оролцох сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, жолооч, анги удирдсан болон мэргэжлийн багш нартай байгуулах “Хүүхэд хамгааллын аюулгүй байдлын гэрээ” • Зам тээврийн осол, гэмтэл, эрсдлээс хамгаалах зорилгоор I-Y ангийн сурагчдын эцэг эхчүүдтэй “Эцэг ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙН ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ Ц.Отгонбаяр /Нийслэлийн СБД-ийн 25 дугаар сургуулийн багаангийн багш,Тэргүүлэх зэрэгтэй / Боловсролын салбарт 24 жил, 2006 оноос 25дугаар тусгай сургуульд бага ангийн багшаар ажиллажб айна. эх-багшийн хамтран ажиллах гэрээ” • Хүүхдийн эрхээр дамжуулан сурагчдыг төлөвшүүлэх зорилгоор YI-XII ангийн сурагчдын “Сурагчийн талон” • “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аян”-ы хүрээнд СБД- ийн ИТХ, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Монголын эцэг эхчүүдийн холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтарч 15, 17-р хорооны нутаг дэвсгэрийн “Аюулгүйн зураглал”-ыг тус тус боловсруулан ажилласны үр дүнд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд ахиц гарч, «Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал» аянд амжилттай оролцож нийслэлд дэд байр эзлэн өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнууллаа. Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүргийн 63 нийгмийн ажилтан, сургалтын менежерүүдэд, мөн Хөвсгөл аймгийн ЕБС-ийн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит математик- байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Монгол улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит “Титэм” сургуулийн 40 багш нарт “Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал” аяны хэрэгжилт, туршлагыг түгээх үзүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Туршлагын гол үзэл санаа: Тархины саажилттай хүүхэд нь бие эрхтний саажилтаас үүдэн аль болох хүний нүдэнд өртөхгүй, ганцаараа байх, бусдыг аялдан дагах төдийгөөр хичээл үйл ажиллагаанд оролцох нь түгээмэл ажиглагддаг. Энэ нь өөртөө итгэх итгэл сул, би чадахгүй байх гэсэн айдсаас үүсдэг. Хүүхэд бүрийн хөгжил ялгаатай шигээ чаддаг чаддаггүй зүйл аль аль нь ямар ч хүүхдэд байдаг. Тархины саажилттай хүүхдийн өөрийнх чаддаг энгийн чадвараас гадна зориудаар бий болгож буй чадвар дадлыг бусдад таниулах, бусдад түгээх зэргээр сурагчийн чадварыг сурталчилж, “алдаршуулах нь” би чадаж байна гэж өөрөөрөө бахархаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Туршлага бий болох үндэслэл, хэрэгцээ шаардлага: Тархины саажилттай хүүхэд нь тулах эрхтний бэрхшээлээсээ үүдэн өөрийн хүссэнээр хөдөлж, хэл ярианы асуудлаасаа болоод бусдад өөрийгөө ойлгуулахад бэрхшээлтэй тулгардаг. Бусдынхувьдтөвөггүйхийдэгзүйлсийг сурахын тулд маш их тэвчээр уйгагүй хөдөлмөр шаардагддаг. Тиймээс нөр их оролдлогоор өөртөө бий болгосон чадвараа бусдад харуулах, бусдад заах, бие дааж хийж гүйцэтгэх сонирхол хүлээлт үүссэн байдаг. Энэ нь хүсэл сонирхлыг нь багш дэмжин оролцоог нэмэгдүүлэхэд өөртөө итгэлтэй болж, дахин шинэ чадвар эзэмших суурь нь бий болдог учраас урам зоригийг сэргээх хэрэгцээ шаардлага бий болж байдаг. Туршлагын онолын үндэслэл: Хүний аливаа зүйлийг хийж сурсан, түгээн дэлгэрүүлсэн, бусдад тусалсан, бусдад “Би хэрэгтэй, би чадна” гэсэн мэдрэмж нь хүнийг өөрөөрөө бахархах, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Л.В Выготскийн хүүхдийн хөгжлийн ойрын бүсийн онолыг үндэслэж чаддаг зүйлд нь тулгуурлаж шинэ чадвар руу шилжинэ. Туршлагын шинэлэг зүйл: Хүүхдүүдбиебиенээсээсайнсуралцдаг учраас өөрийн чаддаг зүйлийг бусдад харуулж, зааж, бусдаас шинэ зүйл сурах нь бие даан суралцах, хөгжих, амьдрах, хамтын үйл ажиллагаанд суралцах зэрэгт туршлага болно. Багаар ажиллах чадварт суралцсанаар бусдыг сонсох, хүндлэх, бусдаас суралцах, өөрийн чаддаг зүйлийг бусдад түгээж “Би чадна” гэсэн өөртөө итгэлтэй болох, өөрийн хийх зүйлийг цаг тухайд нь хийх, хариуцлагатай байх, үйл ажиллагаагаа төлөвлөж сурах зэрэгт суралцана. Туршлагыг хэрэгжүүлэхэд тулгарч болох саад бэрхшээл: • Бэрхшээлээс үүдэн тусгай орчин, тохирох хэрэглэгдэхүүн, туслах хэрэгсэл шаардагдах
  • 42.
    42 2020 оны1 дүгээр улирал “Туршлага хуваалцах” үйл ажиллагааны арга зүй: Үйл ажиллагаа нь хэзээ, хаана, хэдэн удаа, ямар дарааллаар, хэдий хугацаанд үргэлжлэх, ямар сурагч сонгохоо анги удирдсан багш төлөвлөнө. Хэт удаан хугацаанд үргэлжилбэл хүүхдийн идэвх, сонирхол буурах талтай учир анхаарч төлөвлөнө. Нэг сурагчийн үйл ажиллагаа 7-14 хоног үргэлжлэх боломжтой. Багийн хуваарилалтыг дараах байдлаар хийж болно. Багийн гишүүдийг2-3хүүхэдбайхаартөлөвлөх ба энэ нь багийн гишүүдийн оролцоог хангахтай холбоотой. Үйл ажиллагааг багш эхнээс нь төлөвлөсөн, үр дүнг тооцсон байх ба шаардлагатай бол багш оролцоно. Баг болгонд удирдан чиглүүлэгч сурагч байхаар хуваарилах нь үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж, багийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй байна. Гишүүдийн үүрэг, оролцоог тухайн хүүхдийн сонирхол, чадварт тулгуурлана. Ялангуяа тархины саажилттай хүүхдүүдийн хувьд үүргийн сонголт бэрхшээлтэй байдаг. Эндээс хамгийн тохирох үүргийг тархины саажилттай хүүхдэд сонгох боломжийг нээлттэй үлдээгээрэй. “Туршлагахуваалцах”үйлажиллагаанд: Тархины саажилттай сурагч сайн хийдэг зүйлээ эхлээд өөрийн багт таниулах ажлыг хийнэ. Бэлтгэл ажилд багш, багийн гишүүд оролцоно. Энэ нь багийн хамтын ажиллагаа юм. 1. Бусад багт хуваалцах, таниулах, сурталчлах ажиллагаа хийнэ. Өмнөх үйл ажиллагаа бэлтгэл ажил болж өгнө. 2. Энэ ажлын дараа сурагчийн чадварыг сурталчлах ажлыг багийн бүх гишүүд хамтран хийнэ. • Зурагт хуудас бүхий самбар гаргах • Алдаршуулах булан ажиллуулах • “Би-бид чадна” сэдэвт үзэсгэлэн гаргаж өөрөөрөө болон найз нөхдөөрөө бахархах Туршилтын үр дүн: “Туршлага хуваалцах” үйл ажиллагаанд өөрийн мэддэг зүйлийг бусдад заах, мэдлэгээ хуваалцан багаар ажилласнаар өөрийн хийх ажлаа төлөвлөж сурах, үүрэг хариуцлагатай байж бусдыг хүндлэх, бусдыг сонсох, бусдаас суралцах чадваруудаа хөгжүүлэн бие даан амьдрахад бэлтгэгдэж байна. Шинийг эрэлхийлж, бусдад түгээх, идэвх санаачлагатай байж өөрөөрөө бахархаж өөртөө итгэлтэйболно. Туршилтын дүгнэлт: БСШУС-ын сайдын А/292 “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургах” журам гарснаар тархины саажилттай хүүхдүүд ердийн анги сургуульд элсэн суралцаж байна. Иймээс багш нар тухайн хүүхдийн чадварыг “өмнө нь чаддаг”, “шинээр бий болгох” чадваруудыгсудлантогтоожэрэмбэлэх хэрэгтэй. Тархины саажилттай хүүхдэд хэл ярианы бэрхшээл давхар тохиолддог учраас /ярихдаа удаан, огт ярихгүй/ бусад хариу үйлдэл үзүүлэх, санаа бодлоо илэрхийлэхэд нь дохио зангаа, зураг дүрслэл, тийм үгүй карт, нүд толгойн хөдөлгөөн зэргийг өргөн ашигладаг. Тухайлбал: УЛААН ӨНГӨ МӨН ҮҮ? гэсэн асуултад тэд улаан гэж хэлж хариулж чадахгүй байж болно. Ийм тохиолдолд: Мөн бол толгой дохих, биш бол толгой сэгсрэх -“Тийм” “Үгүй” картаа ашиглах -Улаан өнгөтэй бал харандаанд хүрэх зэргээр хариу мэдээллийг авч болно. Авиа үсэг, тоо тоолол таниулахдаа ч энэ аргыг ашиглаж болно. “Б” гэдэг үсгийн нэрийг хэлэхгүй байх нь үсгээ танихгүй байна гэсэн үг биш. Хэлэх нь тархины саажилттай хүүхдэд тулгарч буй бэрхшээл нь болохоос ялгаж таних, үсгийг тогтоох нь бэрхшээл биш байдаг. Тархины саажилтай хүүхдүүд танин мэдэх, сэтгэхүйн үйлдэл хэвийн хирнээ хариу мэдээллийг үгээр илэрхийлэхэд, үйлдлийн хурдан гүйцэтгэхэд л бэрхшээл тулгардаг гэдгийг багш та үргэлж анхаарч байгаарай. ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ Удирдан чиглүүлэгч сурагч: Бичээч сурагч: Зураач сурагч: Зураглаач сурагч: Үйл ажиллагааг чиглүүлэх Аюулгүй байдлыг хангах Гишүүдийн үүргийг хэлэх Үүрэг хариуцлагыгсануулах Бичих Товч бичиглэл хий Асуулт тавих Санаа бодлоо хэлэх Зурах Будах Хайчлах Наах Санаа бодлоохэлэх Үйл ажиллагааны зураг авах Бичлэг хийх Багийн гишүүдэд сануулах үүрэгтэй ажиллана. Багийн хийсэн ажилд нэмэлт тайлбар хийх
  • 43.
    Багшийн хөгжил 43 itpd.mn Туршлагынгол санаа: Хүүхэд дүрслэх үйлийн аргуудыг эзэмшсэнээр өөрийн тоглох болон тоглоомын орчинг бүтээнэ. Ингэснээр хүүхдийн бүтээлч сэтгэхүй хөгжихөөс гадна өөрийн болон бусдын бүтээлийг хайрлах, бие биеэсээ суралцах, хамтач зан чадварууд хөгжинө. Хөтөлбөрийн зорилго: Хүүхдийн дүрслэн урлах үйл, сонирхолд түшиглэн мэдлэгийг өөрөө бүтээн бие даан суралцах дадал чадварыг олгож бүтээлч сэтгэхүйг хөгжүүлнэ. Хөтөлбөрийн зарчим Хүүхэд Би сонсоод мартана. Би үзээд санана. Би хийгээд ойлгоно. Туршлага бий болох үндэслэл, хэрэгцээ шаардлага: Цэцэрлэгийн үзэл баримтлал нь тухайн цэцэрлэгийн хамт олны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх ажлын шийдэл онцлогийг тодорхойлсон өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарч, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг заасан удирдамж баримт бичиг бөгөөд үзэл баримтлалыг зөв тодорхойлж хэрэгжүүлснээр цэцэрлэг бүр өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр хөгжих боломж бүрдэнэ. Цэцэрлэг сургалтын хөтөлбөрөө байгууллагынхаа үзэл баримлалд үндэслэн боловсруулна гэсэн СӨБ- ын талаар баримтлаж байгаа бодлого чиглэлтэйуялдууланэцэгэх,хамтолон, багш нартайгаа хамтран зөвшилцөн СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн аль нэг судлагдахуун дээр тулгуурлан хүүхдийн бүх талын хөгжлийг хангах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх санааг гаргасан. Үндэслэл: Дүрслэн урлах үйл нь хүүхдийн бүх талын хөгжлийг хангах бүрэн боломжтой бөгөөд хүүхдийн аливааг бүтээх хүсэл эрмэлзэл төсөөлөл санаачлагыг өрнүүлж тэдэнд баяр хөөр хангалуун сэтгэгдлийг төрүүлж бүтээлчээр сэтгэх чадвар нь хөгждөг. Бүтээлчээр сэтгэнэ гэдэг нь ямар нэгэн санаа олж түүнийгээ туршиж үр дүнг ярилцах явдал юм. Энэ утгаар авч үзвэл хүүхдэд шинийг мэдэх хүсэл эрмэлзлэл нь шинэ нээлт хийх, зохион бүтээх, шүлэг зохиох, зураг зурах зэргээр илэрнэ. Хүүхдийн бүтээлч үйл ажиллагаа нь зурах, будах, барих, зохион бүтээх зэрэг дүрслэх үйлээр илэрч хийсэн бүтээсэн зүйлийнхээ тухай болон юу сэтгэлд нь нийцсэн, цаашид юу хийх хүсэл тэмүүлэл төрсөн зэргээр харилцан ярилцсанаар мэдлэгийн хүрээ нь тэлэгддэг. Дүрслэх үйл хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь: Зан чанар харилцааны хөгжилд : Бие даасан үйл ажиллагаа идэвхжинэ. Эд юмс хэрэглэж сурна, бусадтай хамтарч ажиллана. Асуудлыг тунгаан шийдвэр гаргана. Бие биенийхээ санааг хүндэтгэж үйл ажиллагааг дэмжинэ. Санаа бодлоо илэрхийлнэ. Сэтгэл санааны таагүй байдлаа бүтээлээрээилэрхийлнэ. Бие даасан бүтээл хийж түүндээ баярлан урамшина. Төсөөлөн урлана, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ. Бие бялдрын хөгжилд: Хүртэхүйн мэдрэмжийг сайжруулж өөрийн үйлдлээ хянах чадвар хөгжинө. Гарын жижиг булчин хөгжиж хөдөлгөөний эвсэл сайжирна. Нүд, гарын баримжаа хөгжинө. Оюун ухааны хөгжилд: Анхаарлаа төвлөрүүлж сурна. Математикийн энгийн төсөөлөл хөгжинө. Үгийн баялаг нэмэгдэнэ. Юмсыг эмхэлж цэгцлэн дэс дараалалтай төлөвлөж сурна. Юмсын учир шалтгааныг олж мэднэ. Янз бүрээр чөлөөтэй сэтгэх боломж олгоно. Гоо зүйн мэдрэмжтэй болно. Хийсэн бүтээлээ ашиглан тоглох, хөгжинө. Бусдын санааг хүндэтгэж хамтарч ажиллана. Хөтөлбөрийн агуулга: СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр Хөтөлбөрийн хэрэгжилт: Хүүхдийн суралцах үйлийг дэмжихдээ аргад суралцана, аргыг эзэмшинэ, өөрөө бүтээнэ гэсэн үе шатыг баримтлана. Туршлагын шинэлэг зүйл: “Дүрслэн урлах үйлд суурилсан сургалтын хөтөлбөр”- ийг хэрэгжүүлснээр бид хүүхдэд хөгжих асар их нөөц байдгийг олж харсан. Тэр ч байтугай 2 настай хүүхдийн зурсан зүйлд ч дотоод сэтгэл туссан байдгийг, 3 настай хүүхэд ямар ч зүйлийг чөлөөтэй хайчилж чадах чадвартай болохыг нотолсон. Хүүхдийн хийсэн бүтээл хүүхдэд ойр тусч бие биенээсээ суралцах боломжуудыг олгож байсан. “ДҮРСЛЭН УРЛАХ ҮЙЛД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГА Д.Батөлзий Дархан-Уул аймаг 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч (МУ-ын зөвлөх) Сурагчдын бүтээл
  • 44.
    44 2020 оны1 дүгээр улирал Багш нар суралцахуйн чиглэлүүдийн үйлийг дэмжсэн сургалтын орчинг бүрдүүлэхдээ өөртөө таалагдсанаар тохижуулдаг байдлыг өөрчилж хүүхдийн бүтээлийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласан. Ингэснээр сургалтын орчин хүүхдэд маш сонирхолтой болж багш нар сургалтын орчноо бүрдүүлэхэд зарцуулдаг цагаа, хүүхдээ хөгжүүлэх тэдэнтэйгээ ажиллахад зориулдаг болсон. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад аргачлал боловсруулан бүс, аймгийн мэргэжил нэгт багш нарт түгээж туршлагаа хуваалцсан. Үүнд: Бага насны хүүхдийг хайчтай ажиллуулж сургах арга зүй, дүрсний нугалаас хийх арга зүй, цавуутай ажиллах дүрэм, Зургийн энгийн аргууд гэх мэт Туршлагын сул тал, бэрхшээл: “Дүрслэн урлах үйлд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хүүхдийн том булчингийн хөгжилд нөлөөлөх нь бага байсан. Тиймээс хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн спорт тоглоом, дасгалууд, бүжгийн наадам гэх мэт үйл ажиллагааг сар бүрээр төлөвлөн хэрэгжүүлснээс гадна хүүхэд өөрийн бүтээсэн тоглоомоороо тоглох боломжуудыг бий болгон өдрийн дэглэмдээ тусган хэрэгжүүлж байсан. Туршлагын үр дүн: Дархан сумын 3 дугаар цэцэрлэг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн “Дүрслэн урлах үйлд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хугацаанд хүүхэд, эцэг эх, багш нарт дараах ахиц өөрчлөлтүүд гарсан. Хүүхдэд: Дүрслэхийн олон аргуудыг эзэмшин өөрөө тоглоомоо бүтээж сурсан. Бүтээлээрээ өөрийн санаагаа бүрэн илэрхийлж, бүтээснээ чөлөөтэй илэрхийлж харилцаж, тоглож сурсан. Цагийг зөв ашиглаж сурсан. Эмх цэгцэд суралцаж өөрийн эд зүйлээ ариг гамтай хэрэглэх дадалдсуралцсан. Хичээлийн хэрэгсэл нь шаардлага хангахгүй, хэрэглээд дууссан гэдгээ ээж аавдаа мэдээлдэг болсон. Өөрийн эд зүйлсээ хайрлан бүрэн эсэхэд нь хяналт хийдэгболсон. Багшид: Багшийн арга зүйд ахиц гарч, хүүхдээр мэдлэг бүтээлгэх эрэл хайгуул хийдэг, бүтээлч сэтгэхүй нь хөгжиж ирсэн. Хүүхдийн зурсан зургаас дотоод сэтгэлийг нь ойлгох эрмэлзэлтэй болсон. Хүүхдүүдийнхээ хөгжиж байгаад урамшин шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэл нь нэмэгдсэн. Хүүхдийн бүтээлийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласнаар багшид бие даан хөгжих цаг нэмэгдсэн. Ажлын байрандаа хөгжих боломжууд нэмэгдэж, арга зүйн арвин сантай болсон Арга, туршлага , санаагаа бие биетэйгээ хуваалцан хамтдаа хөгжсөн. Эцэг эхэд: Хүүхдийнхээ ахиц хөгжлийн талаар мэдээлэл авах хүсэлтэй болж багш нартаа ханддаг, эцэг эхийн сургалт үйл ажиллагаанд оролцох оролцоо, идэвхи нэмэгдсэн. Хүүхэд, багш нарыг үнэлэх үнэлэмж, дэмжлэг илт сайжирсан. Хүүхэддээ шаардлага хангасан хичээлийнхэрэгсэлхэрэглүүлэхэд анхаарч багшаас зөвлөгөө авдаг хандлага бий болсон. Цэцэрлэг: Үйл явцын тэмдэглэл Сар бүр хүүхдийн бүтээлч үйлийг дэмжих ажлын хүрээнд “Урлангийн өдөр”-ийг зохион байгуулдаг болсон бөгөөдэнэөдөрхүүхдүүдаавээжтэйгээ хамтран гарын доорх материал ашиглан төрөл бүрийн тоглоом урлаж тоглодог. Энэ нь эцэг эхийн хүүхдээ таних, тэдэнд тодорхой цаг зарцуулах ёстойг мэдрүүлсэн сонирхолтoй, хөгжилтэй үйл ажиллагаа байдаг. Урлангийн өдөр аав ээжтэйгээ хамт хийсэн тоглоомууд хамгийн эрхэм үнэт тоглоомууд байж чаддаг учраас эвдэрч гэмтсэн ч хаяхыг хүсэхгүй засаж сэлбэн тоглосоор л байдаг. Дээрх туршлагаараа бид Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудын багш нарт сургалт зохион байгуулсан бөгөөд та бүхэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна. ТУРШЛАГАА ХУВААЛЦАХУЙ
  • 45.
    Багшийн хөгжил 45 itpd.mn ХҮҮХДИЙНХӨГЖЛИЙН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ДЭВТЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУРШЛАГА Х. Нарантуяа (Ph.D) Дорнод аймгийн 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч (МУ-ын зөвлөх) Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч СӨББ-д 36 дахь жилдээ ажиллаж байгаа ба Боловсрол судлалын ухааны доктор. 2009, 2010, 2017 онуудад эрдэм шинжилгээний бага хуралд оролцон улсад тэргүүн, дэд, тусгай байрт шалгарч байсан. “Боловсрол судлал”, “Оюуны хөтөч” эрдэм шинжилгээний сэтгүүлд 3 удаа өгүүлэл нийтлүүлсэн, зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, 2012, 2018, 2020 оны МУ-ын зөвлөх багш юм. Цэцэрлэгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүн сайжруулах, олшруулах ажил болох «Байгалийн баялаг-хүүхдийн хөгжилд» аяны хүрээнд “Эко тоглоом”, “Модон тоглоом”, “Бодое, сэтгэе”, “Долоодой”, “Хүнсний ногоо” төсөл хэрэгжүүлэн үр дүнд хүрлээ. Байгууллагаараа 2017 онд “Энэрэнгүй үйлстэн байгууллага”, 2018 онд “Хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч байгууллага”-аар шалгарч амжилттай ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийг ажиглаж тэмдэглэл хөтлөх “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ийг нас бүрээр боловсруулан улсын хэмжээнд хэрэгжүүлсэн. Туршлагын гол санаа: Хүүхдийн хөгжлийн хяналт үнэлгээний дэвтэр. Хүүхэд нэг бүрийн хөгжлийг ажиглаж тэмдэглэл хөтлөн ахицыг тодорхойлох зорилготой. Туршлага бий болох үндэслэл хэрэгцээ: Хүүхдийн хөгжилд байдлыг тогтоох үнэлгээ хийсний үр дүнд суурилж сургалтын хөтөлбөрөө төлөвлөж, ээлжит хичээлийн боловсруулалтыг хийж, хүүхэд бүрт тохирсон арга зүйгээ сонгон сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулах. Хэлэлцүүлсэн байдал: Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын СӨБ-ын мэргэжилтэн Д.Өнөрцэцэг, Боловсролын хүрээлэнгийн СӨБ- ын эрдэм шинжилгээний ажилтан Г.Монголхатан, Хүүхдийг ивээх сан, Нийслэлийн боловсролын газрын СӨБ-ынахлахмэргэжилтэнЗ.Болормаа нараас зөвлөгөө авч сайжруулсан. Туршсан байдал: “Таван настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг судалсан нь” сэдвээр судалгааны ажлын хүрээнд 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж гаргасан нь хүүхдийг сургуульд бэлтгэх, тэдний хөгжлийг бодитой үнэлэхэд чухал нөлөө үзүүлж Дорнод аймагт 1249 хүүхдэд хөтлөж, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын цэцэрлэгийн багш нарт түгээн дэлгэрүүлж ажилласан. 2019-2020 оны хичээлийн жилд сайжруулсан хөтөлбөрийн хүрээнд өөрийн цэцэрлэгийн үзэл баримтлал, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн 3 түвшинд 45 чадварыг тусган хэрэгжүүлж байна. “Хяналт үнэлгээний дэвтэр”-ийг хүүхэд нэг бүр дээр хичээлийн жилийн эхний өдрөөс хөтөлж эхэлнэ. Жилийн эхэнд хүүхэд нэг бүрийн мэдлэг, чадварын түвшин ямар байгааг байдлыг тогтоох үнэлгээгээр ажиглалт хийн тэмдэглэл хөтлөн оношилдог. Хяналт үнэлгээний дэвтэрт хүүхдийн хөгжлийг жилийн эхэнд, явцад, эцэст үнэлэх тухай “дэвтрийг ашиглах заавар”-т тодорхой зөвлөмжилсөн ба дараах үнэлгээнүүд хийгддэг. Жилийн эхний байдлыг тогтоох үнэлгээ хийсний үр дүнд суурилж
  • 46.
    46 2020 оны1 дүгээр улирал сургалтын хөтөлбөрөө төлөвлөж, ээлжит хичээлийн боловсруулалтыг хийж, хүүхэд бүрт тохирсон арга зүйгээ сонгон сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. “Хяналт үнэлгээний дэвтэр”-т тэмдэглэл хийхдээ хүснэгтэд ажигласан сар, өдөр, тоон үнэлгээ буюу тэмлэглэл бичнэ. Үнэлгээг дараах байдлаар хийнэ. Үүнд: 2 оноо - Хүүхэд өгсөн даалгаврыг бие даан гүйцэтгэж чадажбайвал 1 оноо - насанд хүрэгчдийн зүгээс тусалж дэмжсэн нөхцөлд даалгавар гүйцэтгэхийг оролдож байвал 0 оноо - огт хийж чадахгүй бол Сар, өдөр гэсэн хүснэгтэд хэдэн сарын хэдний өдөр ажигласнаа бичнэ. 0 буюу 1 оноо авсан бол “Тэмдэглэл” гэсэн хэсэгт хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар чадварыг ажигласан тухайгаа болон хүүхдэд гарч байгаа ахиц, өөрчлөлтийг бичиж гарын үсгээ зурна. 2 оноо авсан бол хүснэгтэд тод өнгөөр ямар нэгэн тэмдэглэл / жишээ нь: улаан дугуй дүрс зурах/ ба “Тэмдэглэл” гэсэн хэсэгт ямар чадварыг чаддаг болсныг бичнэ. Энэ нь нүдэнд харагдах байдлаар хүүхэд ямар чадварыг чаддаг болсон, ямар чадварыг чадахгүй байгааг харахад багшид дөхөмтэй. Багш нар хүүхэд бүрийг өдөр бүр дээрх байдлаар үнэлнэ. Сар бүр ахицыг гаргаж үр дүнг тооцдог. Өмнөх түвшинтэй харьцуулан чанарын ахицыг тооцдог. Жишээ: 2010 оны 10 сарын 1-ны өдөр. 1-10 хүртэл цифрээс нэрлүүлж заалгахад 2, 5-ын цифрийг андуурч байсан. Багш Н. Туяа. Үүнээс багш дүгнэлт хийж тухайн хүүхэдтэй ганцаарчлан ажиллахаас гадна эцэг эхтэй нь хамтарч ажиллана. Үүний дараа дахин ажиглалт хийнэ. Хэрэв хүүхэд 2, 5-ын цифрийг таньдаг, мэддэг болсон бол 2010 оны 11 сарын 14-ны өдөр. 2, 5-ын цифрийг зөв таньж зааж, хэлж байв. Багш Туяа гэх мэт тэмдэглэл хийнэ Хүүхэд бүрийн ахицыг тооцож гаргахаас гадна тухайн нэг үзүүлэлтээр ангийн нийт хүүхдийн түвшинг гаргаж хоцорч байгаа хүүхдүүдтэй ажилладаг. Үр дүнг тооцсон байдал “Хүүхдийн хөгжлийн тухай тэмдэглэл” хэсэгт эрүүл мэндийн байдал, өсөлт хөгжил, харшилдаг зүйл байдаг эсэх зэрэг асуулгын дагуу оношлох боломжтой. Оношлогоонд үндэслэн 2012-2013 онд цэцэрлэгийн хэмжээгээр Шүдний эмчид 280 хүүхэд үзүүлж 224 өвчтэй гарч 100% эмчлүүлсэн Хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчийн назофарингитын урьдчилан сэргийлэх үзлэгт 347 хүүхдийг үзүүлж 24 хүүхэд өвчтэй гарч эмчлүүлсэн. Нүдний эмчид 349 хүүхэд үзүүлж 45 хүүхэд харааны гажигтай гарч амбулаторын хяналтанд оруулсан. Үүнээс дүгнэлт хийж цэцэрлэгийн 9 бүлгийн 187 эцэг эхэд хөгжлийн бэрхшээлээсурьдчилансэргийлэх нь сэдвээр цэцэрлэгийн эмч П.Оюумаа сургалт, зөвлөгөө өгч ажилласан. “Хяналт үнэлгээний дэвтэр” ашиглан туршин ажилласан, судалгаанд оролцсон багш нартай ярилцлага хийсэн судалгааны үр дүн: Үнэлэх үзүүлэлтүүд нь тодорхой, ойлгомжтой,энгийнболсон-96,8% Үнэлэх аргачлал нь тохирсон-100% Хүүхэд бүрийн хөгжлийн төвшин өөр өөр байдаг тул хүүхэд бүр дээр хөтөлж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг бодитой үнэлэхэд боломжтой байсан-90% Цаашид багш сургуульд орох хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулахад нөлөөлсөн-100% Ангийн хүүхдүүд нь сургуульд ямар төвшинд бэлтгэгдсэнийг харах боломжтой болсон-100% Хүүхдийн сурах хандлага, суралцах арга барилыг нэмэгдүүлэхэд багшийн үүрэг, ур чадварыг нэмэгдүүлсэн-98% Багш судалгааны арга барил эзэмшсэн-97% Багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа нэмэгдсэн-100% гэж үнэлсэн. Судалгаанд оролцсон сургуулийн багш нар 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний үзүүлэлтүүд насанд нь тохирсон гэж 100% үзсэн байна. Хяналт үнэлгээний дэвтрийн талаар багш нар, “Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал болон хүүхдийн хөгжлийг ажиглаж тэмдэглэл хөтлөхөөс гадна үнэлгээг давхар хийдгээрээ ач холбогдолтой” гэжээ. Тодорхой сэдвээр судалгаа хийж байгаа багш нар хэрэглэж болохуйц, хүүхдийн хөгжлийг бодитой үнэлэхэд тохиромжтой гэж үнэлсэнбайна. Хүүхэд нэг бүр дээр хөтөлдөг тул хүмүүжил, төлөвшил, зөв амьдрах дадал хэвшил, зан чанарын өнөөгийн байдал, чадвар чадамжид ажиглалт хийж үнэлгээ хийхэд тохиромжтой. Аймгийн МХГ-аас зохион байгуулсан “Сургуулийнөмнөхболовсролдгэрбүл олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтаар бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт туршлага болон түгээн дэлгэрүүлсэн. Ажлын үр дүнгээс үндэслэн багш, арга зүйч нарт зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж ажилладаг. Хяналт үнэлгээний дэвтэр нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш, эцэг эх, асран хамгаалагч, туслах багш, дуу хөгжмийн багш зэрэг хүүхэдтэй ажилладаг ойр дотны олон хүн хамтарч хүүхдийг оношлох, хөгжүүлэх, үнэлэх ажилд хамтарч ажиллад гаараа онцлог юм. Эцэг эхийн оролцоо 100% болж, улмаар тэдний сурган хүмүүжүүлэх боловсрол дээшилж хүүхдийн хөгжилд ахиц гарахад нөлөөлсөн байна.
  • 47.
  • 48.
    РЕДАКЦИЙН ЗУРВАC Монгол улс Улаанбаатар-14191 Энхтайвны өргөн чөлөө -10 Багшийн Хөгжлийн ордон Утас 70140069 Вэб: www.itpd.mn N- мейл bichig khereg@itpd.mn