SlideShare a Scribd company logo
1 of 22
МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2007 оны 2 сарын 12 өдөр

Дугаар 41
Улаанбаатар хот

Дүрэм батлах тухай

Боловсролын тухай хуулийн 28.1.18, 44.2.1, Бага, дунд боловсролын тухай
хуулийн 22.1.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1 "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм"-ийг
хавсралтын ёсоор баталсугай.

2. Багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн
болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах
ажилтан, багш нарт үүрэг болгосугай.
3. Энэ дүрэм батлагдсантай холбогдуулан "Багшлах эрх олгох, хасах журам"-д
холбогдох өөрчлөлт оруулан батлуулж хэрэгжүүлэхийг Бага, дунд боловсролын
газар (Г.Батболд), Төрийн захиргааны удирдлагын газар (Л.Цэдэвсүрэн)-т тус тус
даалгасугай.
4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нартай байгуулах
хөдөлмөрийн гэрээнд багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хэрхэн ханган
биелүүлэх талаар тодорхой заалт оруулан дүгнэж ажиллахыг ерөнхий
боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгасугай.

САЙД

Ө.ЭНХТҮВШИН
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайдын 2007 оны
41 дүгээр тушаалын хавсралт

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм

Нийтлэг үндэслэл

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж
амьдрахад нь суралцагчдад шаардагдах цогц чадамж эзэмших хэрэгцээг хангах,
бүх нийтийн боловсролын үйлчилгээг тэгш хүртэх эрхийн нэг баталгаа нь багшаас
мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал юм.
Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Үндсэн хууль",
бусад хууль тогтоомж, "Боловсролын тухай" багц хуулиар тогтоосон багшийн эрх,
үүрэг, түүнчлэн НҮБ-ын "Хүүхдийн эрхийн конвенци"-д заасан хүүхдийн эрх,
ялангуяа боловсрол эзэмшихтэй холбогдсон эрхийн заалтууд байна.
Монгол улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон
төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш
энэхүү "Багшийн ёс зүйн дүрэм"-д захирагдана.

Нэг. Багшийн ёс зүйн дүрмийн зорилго



1.1 Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын
байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг
зохицуулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь
хамгаалахад оршино.



1.2 Багшийн ёс зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор
дамжуулан нийт иргэдийн хөгжих тэгш боломжийг алдагдуулан, өсвөр
үеийнхний өөртөө итгэх итгэлийг бууруулдгийг харгалзан багш бүр
мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.
Хоёр. Багшийн ёс зүйн хэм хэмжээ

2.1 "Боловсролын тухай", "Бага, дунд боловсролын тухай" хуульд заасан эрх,
үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:
2.1.1 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг
эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах
чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг
бодитой үнэлэх,
2.1.2 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун
ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон
журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь
ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх,
шилжүүлэх зэргээр сургууль завсардуулахгүй байх,
2.1.3 Суралцагчийн хувийн нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл
бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,
2.1.4 Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт
чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж
нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын
чанарыг бууруулахгүй байх,
2.1.5 Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах,
хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн
санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх,
2.1.6 Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл
ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад
идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй
байх,
2.1.7 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл
мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе
тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь
анхаарах.
2.2 Мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран
ажиллах хүрээнд:
2.2.1 Суралцагчийн эцэг эхийг нас, хүйс, яс үндэс, боловсрол, шашин
шүтлэг, улс төрийн үзэл, амьдралын нөхцөлөөр үл ялгаварлан, боловсролын
харилцаанд гэр бүл, эцэг эхийг нээлттэй тэгш оролцуулах,
2.2.2 Суралцагчид цогц чадамж эзэмшүүлэх явдлыг эцэг эхийн өмнө
хариуцаж, суурин болон хөдөөгийн амьдралын хэв маяг, эрхэлж байгаа ажил
хөдөлмөрийн нь онцлогт тохирсон арга зүйн туслалцааг эцэг эх, асран
хамгаалагчид тогтмол үзүүлэх,
2.2.3 Боловсролын үйлчилгээ, түүний чанартай холбоотой эцэг эхийн санал,
шаардлагыг хүлээн авч, хүүхдэд нь хамаарах асуудлаар эцэг эхэд зөв шаардлага
тавих,
2.2.4 Багшлах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах,
төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед үнэтэй бэлэг
өгөхөөс аргагүй байдалд суралцагчид болон тэдний асран хамгаалагчид, эцэг
эхийн зөвлөлийг хүргэхгүй байх,
2.3 Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин
төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд:
2.3.1 Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал,
мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,
2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон,
хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй
байх,
2.3.3 Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон
байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх,
2.3.4 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо
хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд
сахин ажиллах,
2.3.5 Хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад
санаа тавьж, мэргэжлийн цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн
тасралтгүй дээшлүүлж, онол, арга зүйн хоцрогдлоос сэргийлэх,
2.3.6 Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс
учруулж болзошгүй зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг
хамгаалах.
2.4 Бүх нийтийн боловсролын нийтлэг эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар
нийгэмтэй харилцах хүрээнд:
2.4.1 Багш нь төрийн бус байгууллагын ажилд оролцон, орон тооны бус
албан тушаалд сонгогдон ажиллаж болох боловч, энэ нь үндсэн ажил үүргээ
гүйцэтгэхэд саад болохгүй байх,
2.4.2 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр
сууриа суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, уриалах, үүний улмаас
өөрийн болон бусдын үндсэн ажил орхигдоход хүргэхийг цээрлэх,
2.4.3 Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглах, сургалтын
тоног төхөөрөмж, сурах бичиг, дүрэмт хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнийг сонгох,
нийлүүлэлтэд оролцохдоо боловсролын чанар, сургалтын байгууллага,
суралцагчдын эрх ашгийг урьдал болгох.
Гурав. Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт

3.1 "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн заалтуудыг зөрчсөн багшид, "Хөдөлмөрийн хууль"
"Багшлах эрх олгох, хасах журам", "Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй
болгох журам"-ын хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг
байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгана.
3.2 Ёс зүйн зөрчил гаргасан багшид хүлээлгэх хариуцлага нь нийгэм, байгууллага,
суралцагчдад учруулсан хор хохиролд нь тохирсон байна.
3.3 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд "Багшийн ёс зүйн дүрэм"ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус "Ёс зүйн зөвлөл"
(Цаашид "зөвлөл" гэнэ) ажиллана.
3.3.1 Зөвлөлийн гишүүдийг аймаг, нийслэлийн багш нарын бага хурлаас
сонгоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын
арга зүйч, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, орон нутгийн төрийн
захиргааны байгууллагын ажилтан, эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл
орно. Зөвлөл 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.3.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас
гаргасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журамд үндэслэн аймаг,
нийслэлийн зөвлөлийн ажиллах журмыг нарийвчлан боловсруулж, Боловсрол,
соёлын газрын дарга батална. Энэ журамд зөвлөлийн дарга, нарийн бичгийн
дарга, гишүүдэд тавигдах шаардлага, тэдний бүрэн эрхийн хэмжээ, хугацаа,
багшийн ёс зүйн асуудлаар шийдвэр гаргах хуралдааны журам зэргийг тусгасан
байна.
3.3.3 Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч,
нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус
боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш,
суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр
гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж,
холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
3.3.4 Багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтэд боловсролын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба, орон
нутгийн төр, захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын
газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ,
шалгалтын дүнг харгалзаж болно.
3.3.4 Зөвлөл нь багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтийг сургууль,
цэцэрлэгийн удирдлага, аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга болон багшид
өөрт нь хүргүүлэх ба дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж
ажиллана.
3.3.6. Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж
үзвэл тухайн багш 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.

---------------000-----------------

Багшийн ёс зүй
Улаанбаатар 2009
Багшийн ёс зүй
1. Удиртгал
2.1. Ёс зүйн мэдлэгийн үндсэн бүтэц
2.2. Багш мэргэжлийн онцлог
2.3. Багш мэргэжлийн ёс зүйн шалгуур үзүүлэлтүүд
3. Дүгнэлт
4. Ном зүй
1. Удиртгал
Сэдвийн тулгамдсан байдал:
Орчин үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь байнгын өсөн нэмэгдэж
байгаа эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлсэн багш
байх нь бидний зорилго юм.
Сургалтын систем байнгын хөгжлийн зүй тогтолтой амьд организм юм. Үүний тод жишээ
бол багш нь мэдээлэл дамжуулагчаас сурагчдыг өөрсдийг нь бие даан хөгжих, сэтгэх,
бодох, дүгнэх арга барилыг эзэмшүүлэх чадварт тулгуурласан боловсрол олгох нь
хөгжлийн ойрын чиг хандлага болж байна.
Энэхүү сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд багшын ёс зүйн асуудал бол зайлшгүй
сөхөгдөх ёстой асуудлын нэг юм. Энэхүү ёс зүйн асуудлыг төдийлөн ойшоож үзээгүйгээс
багшийн нэр хүнд унаж, багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоонд үл ойлголцох явдал
газар авсанаар сургалтын амжилтанд муугаар нөлөөлж байгааг судлаачид тогтоосон
байна.
Сэдвийн судлагдсан байдал:
Монгол улсад сурган хүмүүжүүлэх ёс зүйн асуудлын нэлээд идэвхитэй судлах хандлага
харагдаж байна. Тухайлбал: Д.Тунгалаг “Ёс зүй” 2002, М.Золзаяа “Ёс зүй” 2005,
Ш.Ичинхорлоо

“Багшын

ном”

2004,

Д.Дашхүү

“Багш”

1989,

Т.Нэмэхжаргал

“Боловсролын хүмүүнлэг утга холбогдол ба багш мэргэжлийн ёс зүй” өгүүллэгтээ тус бүр
өөр өөрийн онцлогтойгоор авч үзсэн байна.
Судалгааны ажлын зорилго:
Багш мэргэжлийн хүмүүст тавигдах нийтлэг шаардлагуудыг онолын болон практик
судалгаанд үндэслэн, өнөөгийн бодит байдалд тулгамдаад байгаа болон нийтлэг анхаарах
зүйлс, түүнийг шийдвэрлэх арга замыг өөрийн судалгааны ажлын түвшинд тодорхойлхыг
зорилоо.
Судалгааны ажлын ач холбогдол:
Энэхүү асуудлыг өөрийн түвшинд шийдвэрлснээрээ ажил амьдралдаа мөрдлөг
болгохоос гадна, хамт ажиллаж буй мэргэжил нэгт нөхөддөө зөвлөх, хамтран ажиллах,
харилцан суралцах боломжыг олгоно.
Судалгааны арга зүй:
Багш мэргэжлийн ёс зүйтэй холбоотой ном, сурах бичиг, эх зохиолуудыг судлан эмпирик
судалгаатай харьцуулан дүгнэх байдлаар бичлээ.эмпирик судалгаа маань фокус бүлгийн
ярилцлагын аргаар явагдлаа. Судалгаанд нийт 8 багш хамрагдсан болно.
2.1 Ёс зүйн мэдлэгийн үндсэн бүтэц
Ёс зүй хэмээх ойлголт нь эртний Грекийн “Ethos” үгнээс гаралтай бөгөөд хамтран
иамьдрах орон байр, оршин амьдрах орон байр гэсэн утгыг илэрхийлж байжээ. Хожим нь
энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл, ёс заншил, зан төлөв, зан араншин,
сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгаар баяжиж тэдгээрийн дотоод мөн
чанарыг илэрхийлэх болсон” /Д.Тунгалаг. Ёс зүй. УБ 2002. 5 дах тал/. Этос гэдэг үгийн
түүх нь хамтын амьдралын явцад хүмүүсийн зан заншил, зан араншин бүрэлдэн тогтдог
гэдгийг илэрхийлсэн утгатай байсан бөгөөд энэ нь орчин үеийн нийгэм судлаачдын хэлээр
атракцын орон зай буюу хүмүүсийн бие биедээ харилцан татагдах, ойртох явцтай
холбоотой ойлголт болжээ.
Анх Аристотел хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлхийн тулд “Этос” хэмээх
ойлголтын хэрэглэсэн. Ёс зүйн мэдлэгийн бүтцэд:


Ёс зүйн сэтгэлгээний хөгжлийн түүх



Ёс зүйн онолын асуудлууд


Этикетийн асуудал



Хавсрага ёс зүйг хамруулан ойлгодог. Эдгээрээс бидний өнөөдрийн судалгаанд
хэрэг болох хавсрага ёс зүйн уахааны талаар авч үзэе.

Хавсрага ёс зүй нь тодорхой нөхцөлд мэргэжлийн ёс суртахуун, зан байдлыг хянаж үздэг.
Мэргэжил бүхэн өвөрмөц онцлогтой төдийгүй ёс суртахууны нэг ижил шаардлагууд өөр
өөр ажил мэргэжил бүрт янз бүрээр хэрэгждэг. Мэргэжлийн ёс суртахууны онцлог нь
тухайн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалдаг боловч баримтлах ерөнхий зарчим нь ёс
зүйн үндсэн ойлголтуудад тулгуурладаг болно.
Мэргэжлийн ёс зүйг илтгэх үндсэн ойлголтууд нь мэргэжлийн үүрэг, мэргэжлийн нэр төр,
мэргэжлийн шударга ёс, хүнлэг үзэл, өөдрөг үзэл зэрэг юм. Багш нь нийгийн өмнө болон
сурагчид, тэдний эцэг эхийн өмнө сурагчдыг мэдлэг чадвартай болгох, тэдний авъяас
чадварыг нээн хөгжүүлэх гэх мэт үүрэг хүлээдэг бол, зарим багш нар зөвхөн цалин,
шагнал, урамшуулал авхын тулд мэргэжлийн үүргээ умартан хичээл, сургалтаа хаягдуулах
явдал цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор багшын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх
нь орчин үеийн боловсролын системийн нэг шинэчлэл болох нь гарцаагүй юм.
Мэргэжлийн үүрэг нь хүний ажлыг үр дүнтэй болгодог ба чухам түүгээр л хүлээсэн үүрэг
нь илэрдэг. Мэргэжлийн нэр төр гэдэг нь тухайн мэргэжил нийгмийн амьдралд хэрхэн
нөлөөлдгийг илэрхийлдэг. Үүнийг ухаарах нь олон мэргэжлийн хүмүүст нэн чухал бөгөөд
өөрийн үйл ажиллагааг үнэлэх үндэс, мэргэжлийн нэр хүндийг тодорхойлох үндэс болдог.
Мэргэжлийн нэр төр, мэргэжлийн нэр хүнд нь харилцан бие биеэ нөхөж байдаг төдийгүй,
мэргэжил тус бүрийн нэр төр, нэр хүнд өөр өөр байдлаар илэрдэг.
2.2 Багш мэргэжлийн онцлог:
“Өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, тэднийг амьдралд бэлтгэх хариуцлагатай
үүргийг эрт дээр үеэс эцэг эх, овгийн ахлагч, философичид, лам хуврага нар хэрэгжүүлж
ирсэн ба сүүлийн нэг зуунд зориуд бэлтгэгдсэн мэргэжлийн багш хэмээх хүмүүс хийх
болсон” /Ш.Ичинхорлоо. Багшийн ном. УБ 2004., 3 дах тал/ Багш мэргэжлийг хүндэтгэж,
багшын хөдөлмөрийг зөв үнэлэх, багш мэргэжлийн ёс зүйн шалгуур үзүүлэлтийг
тодруулхын тулд мэргэжлийн онцлогийг мэдрэх шаардлагатай. Багш хүнд байх ёстой
шинж чанрын талаар нэрт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэд эртнээс авхуулаад тодорхойлон
бичсэн байдаг.
И.Г.Пасталоццийн хувьд багш бол “Хүүхдийн цэцэрлэгч”
Ж.Ж.Руссогийн хувьд “Муу нөлөөнөөс хүүхдийг хамгаалагч манаач”
П.П.Блонскийн хувьд “Хүн судлалын инжинер байх ёстой”
Я.А.Коменский “Өндөр боловсрол, ёс суртахуунтай, өөрийн үйлсэд үнэнч шударга, ажил
хэрэгч, хүүхдэд эцэг ёсоор хайртай зөвхөн тийм л хүн багш байж болох юм” гэдгийг
өөрийн бүтээлүүддээ тэмдэглэж байжээ. Харин бидний өнөөдрийн судалгааны гол
чиглэлийг удирдсан тодорхойлот бол В.М.Ломоносов багш хүн бол зөвхөн үгээрээ
сургаад зогсохгүй мөн “сайн сайхан үйлсээрээ үлгэр жишээ үзүүлэх ёстой” хэмээн үзсэнд
оршино. Нөгөөтэйгүүр Ш.Ичинхорлоо “Өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь хэрэгтэй
мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авхад нь туслах, тэднийг иргэн-бие хүн болон
хөгжин төлөвших, нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион явуулах ур чадвар
бүхий бие хүн гэж үзэж болно” /Ш.Ичинхорлоо. Багшийн ном. УБ 2004., 3 дах тал/ хэмээн
зохиол бүтээлүүддээ тусгасан байна.
Багш бие хүний үндсэн шинж чанруудыг эрдэмтэн судлаачид дараах байдлаар авч үзсэн
байдаг. Тухайлбал: ажлдаа дур сонирхолтой, идэвхи санаачлагатай, шинийг хийж бутээх
эрмэлзэлтэй, хариуцлагатай, уян хатан сэтгэдэг, ажилдаа сэтгэлээ зориулдаг, шударга,
хүмүүнлэг, өөрийгөө эзэмддэг, хянадаг, хурдан сэтгэдэг, аливаад ухаалаг ханддаг,
тэвчээртэй хүлээцтэй ханддаг, өөрийн сурган хүмүүжүүлэх үзэл бодол, зарчимтай, шавь
нараа чин сэтгэлээсэй хайрладаг, хүндэлдэг, сурагчдад бүх талаараа үлгэр жишээ
үзүүлдэг, өөрийгөө дайчилдаг, шаргуу, мэргэжлийнхээ нэр төрийг эрхэмлэдэг, урлаг,
спорт гэх зэрэг олон талын мэдлэг чадвартай, хууль журмыг хүндлэн сахидаг, өөрийн эрх
мэдлээ урвуулан ашигладаггүй байх зэрэг нийтлэг шаардлагууд тавигддаг.
Багшын талаар технократ үзэлд багш дуулгавартай гүйцэтгэгч хүмүүсийг бэлтгэх явдал
гэж үзээд багш шинжлэх ухаан техник, технологийн туршилтыг сургалтандаа өргөнөөр
ашиглэхыг зөвлөдөг бол, хмүүнлэгийн онолд багш бол шударга ёсыг баримтлан тогтоох
ёстой. Ингэснээр боловсролын тогтолцоо хүмүүнлэг энэрэнгүй болж үр өгөөж нь
дээшилнэ гэж үздэг бол орчин үеийн манай нийгэмд дараах нийтлэг шаардлагуудыг
биелүүлхийг багшаас шаардаж байна.
1. Багш хүн мэргэжилдээ эзэн байхын хамт хзн түүний хөгжил, төлөвшлийн онол,
орчин үеийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг эзэмшсэн байх, эдгээр
мэдлэгийг өдөр дутмын сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэглэдэг байх,
эдгээр мэдлэгийг өдөр дутмын сургалтын үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэдэг
байх
2. Хүүхдэд хайртай түүний төлөвшил сайн сайхны төлөө чадах бүхнээ хийж чаддаг,
хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүүхдийн сурах чадвар, авъяас сонирхол,
хэрэгцээнд хүндэтгэлтэй, өөдрөг ханддаг байх, харилцааны өндөр соёлтой,
хүүхдийн санаа бодлыг анхааралтай сонсож чаддаг байх
3. Багш өөрийнхөө нөөц боломжыг дайчилж, гадаад хэл, компъютер, мэргэжлийн
мэдлэг ур чадварыг цаг үргэлж дээшлүүлэн сайжруулж өөрийгөө байнга хөгжүүлэх
чадвартай судлаач хүн байх, өөрөө өөртөө шаардлага тавьдаг, өөртөө шүүмжлэлтэй
ханддаг алдаа дутагдлаа олж засч чаддаг байх
4. Багш хүн ажил хэрэгч, нямбай, хариуцлагатай, төлөв даруу, шударга, хэлсэн
үгэндээ эзэн болж үг ажил хоёр нь зөрдөггүй байх
5. Багш хүн урлаг, уран сайхан, улс төр, эдийн засаг, спорт гэх зэргийн олон талын
өргөн мэдлэгтэй байх зэрэг юм. Эдгээр шаардлагыг орчин үеийн багш нар ажилдаа
мөрдлөг болгох нь зайлшгүй юм. Эдгээр шаардлага нийтлэг хэм хэмжээг
боловсролын эрх зүйтэй холбоотой баримт бичгүүдээр баталгаажуулан хэрэгжүүлж
байна.
Судалгааны баримт бичгээс хархад багш мэргэжил нь дараах өвөрмөц онцлогийг
илтгэж байна. Тухайлбал:


Ямарч багш өнөөдрийг харж ажилдаггүй, тэр ирээдүйг харж оюуны
үйлдвэрлэл явуулдаг



Орчин үеийн багш нь шавь төвтэй сургалт зохион байгуулж, сурах үйлд
сургах нь багшын ажлын чиглэл болоод байна


Багшын өдөр дутмын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд байнга
нөлөөлөл үзүүлдэг үндсэн объект бол өсөн хөгжиж буй ХҮҮХЭД юм.



Багш хүүхдийн сурч хүмүүжих, хөгжин төлөвших үйл ажиллагааг зохион
байгуулах, чиглүүлэх, хүүхдийн сурч хөгжих үйл явцыг жолооддог менежер
байх хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байна



Багшийн ажил нь олон хүүхдийг нэгэн зэрэг хамарч тэдний нүдэн дээр ил
явагддаг учир байнга бусдын хараа хяналт дор хэрэгждэг онцлогтой



Багш тун олон янзын зан авиртай хүүхэдтэй ажилладаг учир өөрийгөө
байнга эзэмдэх, хэлж буй үг, хийж буй зан үйлээ сайтар хянах, аливаад
хзлээцтэй, тэвчээртэй хандах нь мөн энэ мэргэжлийн чухал онцлог юм



Багш

сурган

хүмүүжүүлэх

үйл

ажиллагааны

явцад

бүх

хүүхдийг

анхааралдаа багтаах, анхаарлаа олон зүйлд хуваарилах, хүүхдийн мэдлэг
чадвар, зан үйлд гарч буй ялихгүй өөрчлөлт, ахицыг цаг тухайд нь олж
ажиглаж, хүртэж мэдрэх онцгой авъяастай


Багшийн мэргэжил нь багшаас сурган хүмүүжүүлэх үзэгдлийг урьдчилан
төсөөлөх, түүнийг ургуулан бодох, олон хувилбараар боловсруулах, гарах
үр дүнг урьдчилан тооцоолох зэрэг хийсвэрлэн сэтгэх бүтээлч өндөр чадвар
шаарддаг



Багшын өдөр дутмын үйл ажиллагаанд урьдаас тооцоолж мэдэхийн аргагүй
гэнэтийн зөрчил, янз бүрийн бэрхшээл, асуудал гарч болох мэргэжил юм.



Я.А.Коменскийгийн тодорхойлсоноор “багшийн мэргэжил бүх урлаг
дотроос хамгийн хэцүү нь мөн” гэжээ



Багш хүүхдэд хүчтэй нөлөөлдөг учир үргэлж элэгсэг, найрсаг, хүлээцтэй
байх ба ингэж чадвал сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа багш
амжилтанд хүрнэ



Өнөөгийн багш бусад хүмүүсийн дунд тогтсон хуучирсан ойлголт хандлага,
хэвшилд автагдахгүй эдгээрээс байнга зайлсхийх хэрэгтэй



Багйшийн ажлын эцсийн үр дүн тэр дороо хүмүүсийн нүдэнд шууд
харагддаггүй ба урт удаан хугацааны дараа илэрдэг онцлогтой гэх мэт.
Эдгээр хүчин зүйлс бол багшийн ёс зүйн наад захын шаардлагуудын эхлэл
цэг юм.
2.3 БАГШ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Сурган хүмүүжүүлэх ёс зүй нь багшаас хүүхэдтэй, шавьтайгаа, шавийнхаа эцэг
эхтэй харьцах харилцааг зохицуулах хэм хэмжээний систем юм. Нөгөө талаас сурган
хүмүүжүүлэх хөдөлмөрийн хүрээнд ёс суртахууны ухамсар, шйо ажиллагаа, харилцааны
онцлогийг судлах сурган хүмүүжүүлэх ёс зүйн онол юм (М.Золзаяа., Ёс зүй УБ, 2005, 133
тал)
Сурган хүмүүжүүлэх ёс зүй нь багшаа биеэ зөв авч явах бусадтай харьцах харилцааг
зохицуулах үүрэг гүйцэтгэдэг ёс суртахууны хэм хэмжээний систем юм. Багшийн ёс
суртахууны ухагдахуунд:


Багшийн үүрэг харицлага



Шударга ёс



Мэргэжилдээ эзэн болох чадвар



Нинжин сэтгэл



Багшийн нэр хүнд



Зөв үлгэр дууриалал зэрэг хамаардаг

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад багш шавиа хоосон чалчигч, залхуу, хүн
чанаргүй, хамтач бус, дээрэнгүй, бэрхшээлээс шантрагч, шударга бус зэрэг зан
суртахууныг янз бүрийн сөрөг шинж төлөвшихөөс болгоомжилж нягт нямбай ажиллах
ёстой байдаг.
Багшийн хамгийн гол үүрэг нь хүнээр хүн хийх өөрөөр хэлбэл ёс суртахууны зөв
төлөвшил хүмүүжилтэй бие хүн төлөвшүүлхэд анхаарч ажиллах ёстой. Сурган
хүмүүжүүлэх ухааны нэрт эрдэмтэн, оросын сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский
багшийн мэргэжлийг бүх урлаг дотроос хамгийн хэцүү урлаг гэж үзсэн байдаг нь бусад
эмргэжлээс ялгаатай өвөрмөц шинжтэйг тодотгосон бололтой.
Дорно зүгийн сурган хүмүүжлийн гол цөм нь багшийг шүтэх ёсон билээ. Сударт
“багшийгаа бясалгуй номтой болхыг хүсэгч нь тосыг горилогч усны хөвөө сахисан лугаа
адил. Сайн цагийн мянган бурхан өөрийнхөө багшид шүтсэнээр гаргасан юм” Л.Тэрбиш
“Буяны багш саданыг шүтэхүйн ёсон” эрдмийн хэлхээ. УБ 2003. 32 тал. Хэмээн номлосон
байдаг. Энэ бол багшийг бурханаас илүүд хүндэлдэг ёсыг илэрхийлсэн хэрэг.
Монголчууд багшийг шүтэх, багш нь шавиа хүмүүжүүлэх уламжлалт ёс жаягтай ард
түмэн. Ном заасан багш бол насны багш, заалгасан шавь нь насны шавь гэдэг монголын
ёс. “Ширээний наана цаана байхдаа л багш шавь гэдэг нэг балмад үг бол ёс бус хүний
амнаас хаа нэг гардаг” Чойлувсанжавын нэрэмжит ХИДСийн ЭШБ тэргүүн дэвтэр. УБ
2004. 27 тал. Мөн багшийн эзэмших арван билэгт чанар, номхотгох чадвар, номлохуйн
хатуужлыг олсон байх зэрэг нь багшийн ажил мэргэжлийн онцлог, түүний үүрэг
хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг давхар илэрхийлсэн агуулгатай сургаалиуд юм.
Хүний боловсролын ихэнх хэсэг нь зан суртахуунаар илрэх ёс суртахууны тал, хүний
харьцааны хэм хэмжээг илтгэх ёс зүйн хүрээг хамардаг. Дээр өгүүлсэн бүхэнтэй
уялдуулан багш мэргэжлийн ёс зүйг юуны өмнө дараах шалгуур үзүүлэлтүүдийг тавьж
болох юм. Үүнд:
1. Боловсролын орчин үеийн үндсэн чиг хандлагатай уялдуулан өөрийн үйл
ажиллагааны зорилго, зорилт, агуулга, аргыг үндэслэх чанартай байх. Багш
өөрөө “боловсролын мөн чанарыг хэрхэн ойлгож байгаагаас багшийн үйл
ажиллагаан хэлбэр, суралцагчидтай харилцах өнгө төрх тодорхойлогддог”
/Т.Нэмэхжаргал. Диалогийн философи утга ба боловсрол. Докторын зэрэг
горилсон ажил. 110 тал/. Баншийн үйл ажиллагаан эцсийн зорилго нь мөн
чанартаа бүтээлч бие хүн буюу шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг өөрөө
олж авах чадвар бүхий иргэн төлөвшүүлэх.
2. Танин мэдэхүй, ойлгохуйн онол арга зүйг эзэмшин сургалтын үйл ажиллагаанд
бүтээлчээр хэрэглэж чаддаг байх. Өөрийгөө болон суралцагчидаа танин мэдэх
чадвартай, нээлттэй байх. Хүн бүрийн сэтгэн бодох арга хэлбэр өөр байдагтай
уялдуулан суралцагчидынхаа сэтгэн бодох, танин мэдэх өвөрмөц онцлогийг
мэдсэний үндсэн дээр сургалтаа явуулах.
3. Дэлхийн соёлын чиг хандлага, зүй тогтол хийгээд практик үйл явцын холбоо
хамаарлыг мэддэг байх.
4. Багшийн мэргэжлийн ур чадвар. Сайн багш болж төлөвшихөд сурган
хүмүүжүүлэх ур чадварын үндсийг оюутан байх үеэс болон багшийн ажлыг
хийх явцдаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Сурган хүмүүжүүлэх ухааны
ном зохиолд сурган хүмүүжүүлэх ур чадварыг өөр өөр өнцөгөөс харж,
тодорхойлсон байдаг ч сурган хүмүүжүүлэх ухааны нэвтэрхий толь бичигт
“Сурган хүмүүжүүлэх ур чадвар бол багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийх,
хүүхдийг хайрлах зэрэг цаг үргэлж боловсронгуй болж байдаг сурган
хүмүүжүүлэх урлаг” хэмээн тодорхойлсон байдаг.
Практик судалгааны үр дүнгээс харж байхад багшийн ёс зүйн дараах зөрчлүүд нийтлэг
байна. Үүнд:


Багш харьцааны соёл муутай 62 хувь



Багш биеийн болоод сэтгэл санааны дарамт учруулдаг 51 хувь



Багш ялгаварлан гадуурхдаг 50 хувь



Багшийн биеэ авч яваа байдал учир дутагдалтай 48 хувь



Багшийн мэргэжлийн ур чадвар муу 21 хувь гэсэн хариултуудыг судалгаанд
хамрагдсан багш нар өгчөө. Дээрх хариултыг багш нар өгсөн гэдэг нь
судалгааны явцад гайхшрал төрүүлж байлаа. Эндээс дараах байдлаар
дүгнэж болох юм: Багш ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мэддэг боловч
хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг ба ёс зүйн нийгийн болоод, мэргэжлийн
үүрэг ролийг төдийлөн тоомсорлохгүй байна.

Мөн судалгааны явцаас багшийн сурагчдыг ялгаварлан гадуурхах явдлын талаар
лавлан асууж байхад:
А. Багш өөрөө анзаарахгүй ялгаварлан гадуурхадаг. Жишээ нь биеийн хэлэмж,
нүүрний хувирал гэх мэт.
Б. Хүүхдийн идэвхи оролцоо харилцан адилгүй байдлаас сурагчид ялгаварлаж
байна гэж боддог
В. Багш сургууль, олон нийтийн ажилд сурагчдыг сонгон оруулахдаа шалгуур
үзүүлэлтүүлээ нээлттэй бус байргах зэрэг хүчин зүйл түгээмэл ажиглагдаж байна.
Дээрх ёс зүйн доголдлуудаас багшид огт байж болохгүй бүдүүлэг зөрчил бол
мэргэжлийн ур чадварын асуудал хамгийн хүчтэй сөхөгдхөөс өөр аргагүй юм.
Супадгаан хамрагдсан багшийн хэлсэнээр: “багш сурагчиддаа, эцэг эхдээ,
удирдлагадаа таалагдахгүй байж болно харин мэргэжилийнхээ шинжлэх ухаанд
заавал таалагдах ёстой” хэмээн өгүүлсэн миний анхаарлыг нэлээдгүй татлаа.
Онолын болон практик судалгааны үр дүнгээс анхаарал татсан дараах цөөн
санамжыг судалгаа хийсэн миний бие өөрийн ажил амьдралын мөрдлөг болгохоор
боллоо.
1. Багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх болон сурагчдын сурч танин мэдэх,
хөгжих үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулах ур чадвартай байхын
зэрэгцээ мэргэжлийн салбар шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээгээ байнга тэлж,
гүнзгийрүүлэн судлах бодит хэрэгцээ байна.
2. Багш ёс зүйн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж сурагчдыг байнга судлан тэднийг
сэтгэл хангалуун суралцах сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх, сурагчидтай харилцаа
тогтоох болон тэдэнтэй амжилттай харилцах /ялгаварлан гадуурхаж байна гэсэн
сэтгэл зүйг хүүхдэд төрүүлэхгүй байх/
3. Багш сургуулийн болон бусад орчинд биеэ зөв авч явах, биеийн хэлэмжиндээ
анхаарах, мөн багшийн имижж, хувцаслалт бол зайлшгүй анхаарах зүйлсийн нэг
юм. /судалгаанд хамрагдсан нэг эрэгтэй багш бусаддаа хандан: сурагчдынхаа нүдэн
дээр тамхи татахгүй байхыг уриалж байсан/
3. Дүгнэлт:
Багшийн хөдөлмөр хамгийн хүнд хөдөлмөрөөс гадна мэргэжлийн ёс зүйн хамгийн
өвөрмөц шаардлагууд тавигддаг. Аливаа мэргэжил бүр зайлшгүй даван туулах хүндрэлтэй
бэрхшээл зөрчлүүдтэй байдаг нь тухайн мэргэжлийнхээ өвөрмөц ёс суртахууныг үүсгэдэг
төдийгүй түүнд зохицсон ёс суртахууны шаардлага, хүнлэг ёс, үүрэг зарчим байдаг. Иймд
“мэргэждийн зан суртахуун бол ёс суртахууны нийт хүн төрөлхтөний зарчмуудыг тухайн
мэргэжлийн үйл ажиллагаанд тохируулсан явдал юм” /Д.Тунгалаг. Ёс зүй. УБ 2002. 131
тал./ хэдийгээр багшийн мэргэжил маш их шахалт, дарамт, ачаалал дунд явагддаг ч
маргэжилдээ эзэн байсан, өндөр ёс суртахууны чадамжтай байгшийн нийгмийн үнэлэмж
өндөр байдаг багшийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Сайн багшийг хайрлах, хүндэтгэх
Монгол зон олны үзэл санаа арилаагүй, арилахгүй нь тодорхой юм. Багшийн ёс зүй гэдэг
нь нэг үгээр илэрхийлбэл асар өндөр “үүрэг хариуцлага” байж болох юм. Нандин сайхан
албаа нэр төртэй үүрхэд гагцхүү багш бидний идэвхи чармайлт, хүсэл тэмүүлэл чухалыг
энэхүү судалгааны явцаас олж харлаа.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
4. Ном зүй
1. Бат-Отгон.З. Ёс зүйн үндэс. УБ 2004
2. Боловсрол судлал.УБ 2002
3. Боловсрол судлалын үндэс. Боловсролын хзрээлэн
4. Золзаяа.М., Ёс зүй УБ 2005
5. Ичинхорлоо.Ш., Багшийн ном. УБ 2004
6. БСШУЯ-ы сайдын 482 тоот тушаал
7. Нэмэхжаргал.Т. Диалогийн философи утга ба боловсрол. Докторын зэрэг горилсон
ажил.
8. Тамир.Э. Монголын сэхээтний улс төрийн ухамсар, соёлын төлөвшлийн зарим
асуудал. УБ 1993
9. Тунгалаг.Д. Ёс зүй. УБ 2002

Багшийн ёс зүйн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
o

Боловсролын тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн сургалтын эрх чөлөөг
хамгаалах, түүний стандартыг хамгийн дээд түвшинд хадгалах, багшийн үйл
ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй, зан үйлийг хэьшүүлж, багшийн нэр
o

o

o

o

төрийг хамгаалах, багш нарын ёс суртахууны хэм хэмжээг тогтоож, тэдэнд
тавих шаардлагыг тодорхойлох явдал мөн.
Монгол Улсын Боловсролын тухай хуульд зааснаар Монгол Улсын
боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын
зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах,
ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино. Глобал
Удирдагч коллеж бүх үйл ажиллагаагаа энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд
чиглүүлэх бөгөөд үүний тулд дээд боловсрол эзэмших, судалгаа эзэмших,
судалгаа хийх хамтран ажиллахад шаардлагатай таатай нөхцөл бүрдүүлнэ.
Багш нарын үйл ажиллагааны тодорхой хэм хэмжээний хүрээнд ажлын үр
өгөөж, үр дүн шаардана.
Үндсэн багшийн давуу эрх, ажиллах болон нийгмийн бусад баталгаа нь
багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын
байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь
багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.
Багш ёс зүйн зөрчил гаргах нь нийгэм, хамт олны зүгээс багшид итгэх
итгэлийг алдагдуулдах, сургалтын чанар, боловсролын байгууллагын нэр
хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул багш бүрийн ёс зүйн хэм
хэмжээг хэлбэрэлтгүй сахиж мөрдвөл зохино.
Багшийн ёс зүйн зөрчил нь энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс
зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийн
хэлнэ.

Хоёр. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ
2.1. Оюутны хүмүүжил, төлөвшилд анхаарч, эрдэм мэдлэг, оюуны чадамж, бүтээлч
чанараараа үлгэрлэх
2.2. Багш оюутанд бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, оюутныг
чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлэх
2.3. Багш өөрийн заадаг хичээлээ мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж,
хичээлийн хөтөлбөрийг ягштал баримтлана.
2.4. Багш оюутанд хүндэтгэлтэй хандаж, тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн
удирдагч, зөвлөгч байх
2.5. Багш оюутны мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодиттой, шударга үнэлнэ.
2.6. Багш оюутны хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ.
2.7. Оюутныг дарамтлах, ялгаварлан гадуурахаас зайлсхийнэ.
2.8. Багшлах үйл ажиллагаанд хориглох зүйлс:






Элдэв шалтаг, шалтгаан зааж суралцагчийг өөрийн заадаг хичээлд суулгахгүй байх
Хичээл дээр тухайн үед зааж буй сэдэвтэй холбогдолгүй материал ихээр ашиглах
Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл таслах, шалгалтыг хуваарь ёсоор авахгүй байх
Оюутны мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар
дүгнэх
Оюутны сургалтын үр дүнг үнэлэхэийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй
хугацаагаар дур мэдэн хойшлуулах
2.9. Оюутныг улс төрийн үзэл, шашин шүтлэг, хүйс, яс үндэс, хувийн шалтгаанаар
ялгаварлан гадуурхахгүй байх
2.10. Албан тушаал буюу эрх мэдлээашиглан дур мэдэн, эсвэл хувийн шалтгаанаар
оюутны санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах,
айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлахгүй байх
2.11. Өөрийн бичсэн ном зохиолыг оюутнуудад хүчээр тулган зарж тэдэнд санхүүгийн
хүндрэл учруулахгүй байх
Гурав. Багшийн мэдлэг боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ
3.1. Багш өөрийн мэдлэг боловсрол, заах арга барилаа байнга дээшлүүлж, өөрийгөө
хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллана.
3.2. Багш ямагт оюутныгөөрийн биеэр үлгэрлэн дагуулна.
3.3. Сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахиж, архидан согтуурах, бусдын эрх
чөлөөнд халдах, үг хэлээр доромжлох, цээртэй үг хараал хэлэх зэрэг үлгэргүй байдал
үзүүлэхгүй байх
3.4. Эх орноороо бахархах, үнэт зүйлсийг хамгаалах сэтгэлгээг оюутнуудад төлөвшүүлж,
улс үндэтнийхээ эв нэгдлийг эрхэмлэн шашин, улс төрийн шинжтэй аливаа үйл
ажиллагааг сургууль дээр явуулахгүй байх
3.5. Оюутанаас шан харамж, бэлэг сэлт, төлбөр төлөөс авахыг цээрлэх
3.6. Багш мэдлэгийн үнэ цэнэ, сайн чанарыг итгэл үнэмшилдээ хөтлөгдөн өөрт оногдсон
тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө.
3.7. Эрдэм мэдлэг, түүний үнэнийг багш хүн өөрийн байр сууринаас хайж батлахын тулд
судалгааны ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийнэ.
3.8. Багш судалгаа хийх үүргээ муу биелүүлэх буюу бусдын зохиол бүтээл, судалгаа
нээлтийн ололтыг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох зэрэг оюун санааны цэвэр
ариун байх тогтсон дэгийг зөрчихгүй байх үүрэг хүлээнэ.
Дөрөв. Сургалтын байгууллагад харъяалагдаж байгаагийн
хувьд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.1. Багш сургуулийн дүрэм, дотоод журмыг ягштал баримтлана. Багш ажил үйлчилгээгээ
таслан зогсоосон тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд энэ шийдвэр хэрхэн
нөлөөлөхийг ухамсарлаж гаргаж буй шийдвэрийнхээ талаар холбогдох албан тушаалтанд
урьдчилан мэдэгддэг байна.
4.2. Багшийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно.






Сургуулиас санаачилсан буюу ивээн тэтгэсэн үүрэг, үйл ажиллагааг санаатайгаар
таслах, тасалдуулах
Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг
хувийн болон арилжаа, улс төр шашны зорилгоор ашиглах
Сургуулийн бусад багш нарыг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах,
заналхийлэх буюу дарамтлах
Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих
Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх


Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн
бусдад ойлгуулж ярих
Тав. Хамт ажиллагчидтайгаа харилцахад
тавих ёс зүйн хэм хэмжээ

5.1. Хамт ажиллаж байгаа бүх хүмүүстэй хүндэтгэлтэй харилцана.
5.2. Ажил төрлийн холбогдолтой бодиттой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан
зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэнэ.
5.3. Хамт ажиддаж байгаа хүмүүсийн чөлөөт судалгаа шинжилгээг хүндэтгэнэ
5.4. Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдолгүй шалгуураар багшийн мэргэжлийн
чадварыг үнэлэх
5.5. Хувь хүний нууцлалын талаар баримтлах дүрэм, журам зөрчих
Зургаа. Багшийн мэргэжлийн
ёс зүйг хангах баталгаа
6.1. Багшийн энэхүү мэргэжлийн ёс зүйн дүрмийг ханган биелүүлэх нь багш хүний ариун
үүрэг мөн
6.2. Мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх нь Боловсролын тухай хуулинд заасан үүргээ
нэр төртэй биелүүлэх баталгаа мөн
6.3. Багш мэргэжлийн ёс зүйн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, ёс
зүйн дүрмийн шаардлага зөрчсөн үйлдэл хийсэн тохиолдолд “Хөдөлмөрийн хууль”-ийн
дагуу зохих хариуцлага хүлээнэ.
ИлтгэлийнбүтэцУдиртгалНэгдүгээрбүлэг:Онолынхэсэг-Багшгэжхэнбэ?Багшхүнямарбайхѐстойвэ?-БагшийнѐсзүйСурагчдыннасныонцлогХоердугаарбүлэг:СудалгааныхэсэгСурагчдаасавсансудалгаа,үрдүндхийсэнболовсруулалтСудалгааныхүйсийнүрдүнгийнхарьцуулалтДүгнэлтАшигласанматериалХавсралт
ИлтгэлийнзорилгоБагшийнхарилцаа,аргазүйсурагчдынсураххүсэлдхэрхэннөлөөлжбайгааг
илрүүлэх
ЗорилтСэдэвтэйхолбоотойонолынматериалцуглуулж,уншижсудлахБагшийнхарилцаа,ар
газүйнталаарсурагчдаассудалгааавахСудалгааныүрдүндболовсруулалтхийхДүгнэлтгарг
ах
СудалгааныаргаАсуулгаЖишижхарьцуулахСтатистикболовсруулалтхийхАнализсент
изынарга
I.1Багшгэжхэнбэ?Хүнийгбайгальбанийгмийнбүтээгдэхүүнгэжүзвэлтэрхүүнийгмийнбүтээгд
эхүүнболохынхньэхийгтавигчньбагшюм.Багшньхүүхдэдэрдэмномынэхийгзаажоюунухааныг
ньнээжбиедаансуралцаж,ажиллаж,амьдрахаргаухаандсургаддаг.Багшмэдлэгтэйчадвартай
байхынзэрэгцээсурагчдыгойлгоддог,сурахынтөдийгүйсургахынаргаухаандсуралцсанбайхш
аардлагатай.Хамгийнголньсуралцагчдыгхайрлаж,тэднийгөөрийнтаньмэргэжилболонэхор
ныхоохойчирээдүй,болохынхньхувьдхүндэтгэж,тэдэндхамгийнгол,үндсэнчухалмэдлэг,арга
ухааныгхялбархан,сонирхолтой,мэдлэгбүтээлгэсэнаргазамаарсургачихдагхүнлжинхэнэбаг
шюм
I.3Багшийнёсзүй,харилцааСэтгэлсудлаачИ.И.Чернокозовбагшийнѐсзүйнасуудлыгдорвито
йсудалж,дарааххэмхэмжээнээсбүрддэггэжүзжээ.Хүүхдийгхүндлэн,хүндэтгэхшаардлагахоѐрыгхослуулсан.Хүүхдийгзөвхайрлах,анхааралтавихХүүхдийнхээдотоодертөнц,биеэавчявахбайдлыгүргэлжсудалжбайх.Хүүхдийнболомж,үзэлбодол,авъяасбилэгтүргэлжанхаарч,өөдрөгхандах.Биеээзэмдэж,тэвчээртэйбайх,хүүхдийналдаадутагдалдтэвчээртэйбайж,засажзалруулжбайх
.-Хэзээчхүүхдийгдоромжилжгомдоожболохгүй.-Хүүхдэдэлэгсэг,найрсагхандах.Үнэнчшударгазарчимчбайх.Ямагтхүүхдэдзөвүлгэрдууриалалүзүүлэх,биеэзөвавчявахгэсэнбайдаг.Тэгвэлдээрхэдгээрзүй
лүүдийгбагшхүнтөгсэзэмшиж,сурагчдадүлгэрдууриалалболохѐстой

Судалгаандхамрагдсанэрэгтэй-50,эмэгтэй50сурагчдынүрдүнгийнхарьцуулалт1.Багшнархичээлийнявцадтанартайзүйбусаархарилцда
гуу?Асуултэрэгтэйсурагчидэмэгтэйсурагчидтийм3440үгүй16102.Зүйбусямарүйлдэлгаргад
дагвэ?АсуултэрэгтэйсурагчидэмэгтэйсурагчидЗагнаддаг2429Үгхэлээрдоромжилдог2628Х
ичээлээсхөөдөг1522Дүнгээрбоодог2031Ялгаварлангадуурхдаг1629Гархүрдэг2019
3.Багшнарынмэдлэгэзэмшүүлэхаргазүйньсуралцагчдынсураххүсэлднөлөөлдөгүү?Асуултэ
рэгтэйсурагчидэмэгтэйсурагчидНөлөөлдөг4849Нөлөөлдөггүй214.Заахаргазүйнчадвартаар
ууханбагшнарынхичээлдсуухадтанартсонирхолтойбайдагуу?Асуултэрэгтэйсурагчидэмэгт
эйсурагчидсонирхолтой00сохирхолгүй50505.Зүйбусхарилцаатай,заахаргазүйнчадвартаару
уханбагшнарынхичээлдхэрхэнханддагвэ?АсуултэрэгтэйсурагчидэмэгтэйсурагчидХичээлд
суухсонирхолхүрдэггүй2938Хичээлтасалдаг55Хичээлүймүүлдэг137Хоорондооярьдаг3232
Багштайгааамзөрдөг2016
Дүгнэлт21рзуунболманаймонголорныхөгжилцэцэглэлтийнзуун.Хөгжилцэцэглэлтийгөрнүүлэхголтүл
хүүрболардиргэдюм.Тэгхээрардиргэдийнмааньболовсролөнөөгийнмонголынхөгжлийнцөм
юм.Тэгвэлболовсролыгтүгээгчньбагшбиднарбөгөөдирээдүйнзамналыгүүсгэгчнарюм.Яагаа
двэ?Яагаадгэвэлсуралцагчидсургалтынявцадчанартайболовсрогдоноэсвэлчанаргүйболовср
огдоно.Тэгвэлэнэхүүболовсролыгэзэмшихцагхугацааньхичээлюм.Гэтэлбагшнархичээлийн
явцадсурагчидтайгаазүйбусхарилцах,аргазүйнчадвартаарууханзэрэгньмэдлэгэзэмших,төлө
вшихөдньсөргөөрнөлөөлжбайна.Ургамлыгуслахгүйболургахгүй.Үүнтэйягижилхэнсудалг
ааныүрдүнгээсхарагдажбайгаабагшийнхарилцаа,аргазүйньсуралцагчдынсураххүсэлднөлөө
лжбуйЗагнаддагҮгхэлээрдоромжилдогХичээлээсхөөдөгДүнгээрбоодогЯлгаварлангадуурх
дагГархүрдэгзэрэгАргазүйнчадвартаарууханзэрэгасуудлуудыгшийдвэрлэхгүйгээрболовср
олынүрөгөөждээшлэхгүй.Багшийнэрдэмшавиасгэдэгмонголардынзүйрбайдгийгхүнбүхэнм
эдэхбиз.Тиймээсбагшийнѐсзүйнасуудал,аргазүйнчадвар,ялангуяахүүхдийнхөгжилтөлөвши
лднөлөөлөхбагшийнхувийнзанчанарынталаариханхаарчтууштайшийдвэрлэхньзүйнхэрэгб
олжээ
Эцэстньхэлэхэд“Ихмонголынминьирээдүйнхөгжлийнтүлхүүрболсонцогзолбоотүрсүүдийнм
ааньхувьзаяабагштабиднарынгартбайдаг”шүү

More Related Content

What's hot

илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
Mон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэлMон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэлBama740517
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтTserendulam Gan-Erdene
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИMiigaa Mj
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэлdelgermoron
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлDashlhvndev Galbadrah
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөмmecss
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 

What's hot (20)

илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
илтгэл 2016
илтгэл 2016илтгэл 2016
илтгэл 2016
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Mон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэлMон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэл
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлт
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИ
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

Similar to багшийн ёс зүйн дүрэм

сургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмсургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмDagvadorj Munkhbaatar
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэйKocmoc Umbrella
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”mngntsetseg_bsndorj2014
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжСэтгэмж Цогцолбор Сургууль
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
бага дунд боловсрол хууль
бага дунд боловсрол хуульбага дунд боловсрол хууль
бага дунд боловсрол хуульboogii_darhan
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2tungalag
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 

Similar to багшийн ёс зүйн дүрэм (20)

555
555555
555
 
сургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмсургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэм
 
TTMON402-Хичээл-9
TTMON402-Хичээл-9TTMON402-Хичээл-9
TTMON402-Хичээл-9
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
Management
ManagementManagement
Management
 
2008 12-10-54
2008 12-10-542008 12-10-54
2008 12-10-54
 
Багшийн-ёсзүй.pptx
Багшийн-ёсзүй.pptxБагшийн-ёсзүй.pptx
Багшийн-ёсзүй.pptx
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Ghiglel 110
Ghiglel 110Ghiglel 110
Ghiglel 110
 
School of social work
School of social workSchool of social work
School of social work
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
бага дунд боловсрол хууль
бага дунд боловсрол хуульбага дунд боловсрол хууль
бага дунд боловсрол хууль
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 

багшийн ёс зүйн дүрэм

  • 1. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ 2007 оны 2 сарын 12 өдөр Дугаар 41 Улаанбаатар хот Дүрэм батлах тухай Боловсролын тухай хуулийн 28.1.18, 44.2.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1 "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай. 2. Багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт үүрэг болгосугай. 3. Энэ дүрэм батлагдсантай холбогдуулан "Багшлах эрх олгох, хасах журам"-д холбогдох өөрчлөлт оруулан батлуулж хэрэгжүүлэхийг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Төрийн захиргааны удирдлагын газар (Л.Цэдэвсүрэн)-т тус тус даалгасугай. 4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нартай байгуулах хөдөлмөрийн гэрээнд багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хэрхэн ханган биелүүлэх талаар тодорхой заалт оруулан дүгнэж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгасугай. САЙД Ө.ЭНХТҮВШИН
  • 2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм Нийтлэг үндэслэл Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж амьдрахад нь суралцагчдад шаардагдах цогц чадамж эзэмших хэрэгцээг хангах, бүх нийтийн боловсролын үйлчилгээг тэгш хүртэх эрхийн нэг баталгаа нь багшаас мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал юм. Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Үндсэн хууль", бусад хууль тогтоомж, "Боловсролын тухай" багц хуулиар тогтоосон багшийн эрх, үүрэг, түүнчлэн НҮБ-ын "Хүүхдийн эрхийн конвенци"-д заасан хүүхдийн эрх, ялангуяа боловсрол эзэмшихтэй холбогдсон эрхийн заалтууд байна. Монгол улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш энэхүү "Багшийн ёс зүйн дүрэм"-д захирагдана. Нэг. Багшийн ёс зүйн дүрмийн зорилго  1.1 Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалахад оршино.  1.2 Багшийн ёс зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор дамжуулан нийт иргэдийн хөгжих тэгш боломжийг алдагдуулан, өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэлийг бууруулдгийг харгалзан багш бүр мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.
  • 3. Хоёр. Багшийн ёс зүйн хэм хэмжээ 2.1 "Боловсролын тухай", "Бага, дунд боловсролын тухай" хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд: 2.1.1 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх, 2.1.2 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр сургууль завсардуулахгүй байх, 2.1.3 Суралцагчийн хувийн нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх, 2.1.4 Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх, 2.1.5 Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх, 2.1.6 Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, 2.1.7 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах. 2.2 Мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах хүрээнд:
  • 4. 2.2.1 Суралцагчийн эцэг эхийг нас, хүйс, яс үндэс, боловсрол, шашин шүтлэг, улс төрийн үзэл, амьдралын нөхцөлөөр үл ялгаварлан, боловсролын харилцаанд гэр бүл, эцэг эхийг нээлттэй тэгш оролцуулах, 2.2.2 Суралцагчид цогц чадамж эзэмшүүлэх явдлыг эцэг эхийн өмнө хариуцаж, суурин болон хөдөөгийн амьдралын хэв маяг, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлогт тохирсон арга зүйн туслалцааг эцэг эх, асран хамгаалагчид тогтмол үзүүлэх, 2.2.3 Боловсролын үйлчилгээ, түүний чанартай холбоотой эцэг эхийн санал, шаардлагыг хүлээн авч, хүүхдэд нь хамаарах асуудлаар эцэг эхэд зөв шаардлага тавих, 2.2.4 Багшлах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах, төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд суралцагчид болон тэдний асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг хүргэхгүй байх, 2.3 Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд: 2.3.1 Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах, 2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх, 2.3.3 Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх, 2.3.4 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах, 2.3.5 Хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад санаа тавьж, мэргэжлийн цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлж, онол, арга зүйн хоцрогдлоос сэргийлэх, 2.3.6 Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс учруулж болзошгүй зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг хамгаалах. 2.4 Бүх нийтийн боловсролын нийтлэг эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар нийгэмтэй харилцах хүрээнд:
  • 5. 2.4.1 Багш нь төрийн бус байгууллагын ажилд оролцон, орон тооны бус албан тушаалд сонгогдон ажиллаж болох боловч, энэ нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байх, 2.4.2 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр сууриа суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, уриалах, үүний улмаас өөрийн болон бусдын үндсэн ажил орхигдоход хүргэхийг цээрлэх, 2.4.3 Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглах, сургалтын тоног төхөөрөмж, сурах бичиг, дүрэмт хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнийг сонгох, нийлүүлэлтэд оролцохдоо боловсролын чанар, сургалтын байгууллага, суралцагчдын эрх ашгийг урьдал болгох. Гурав. Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт 3.1 "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн заалтуудыг зөрчсөн багшид, "Хөдөлмөрийн хууль" "Багшлах эрх олгох, хасах журам", "Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ын хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгана. 3.2 Ёс зүйн зөрчил гаргасан багшид хүлээлгэх хариуцлага нь нийгэм, байгууллага, суралцагчдад учруулсан хор хохиролд нь тохирсон байна. 3.3 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд "Багшийн ёс зүйн дүрэм"ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус "Ёс зүйн зөвлөл" (Цаашид "зөвлөл" гэнэ) ажиллана. 3.3.1 Зөвлөлийн гишүүдийг аймаг, нийслэлийн багш нарын бага хурлаас сонгоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын арга зүйч, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл орно. Зөвлөл 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. 3.3.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журамд үндэслэн аймаг, нийслэлийн зөвлөлийн ажиллах журмыг нарийвчлан боловсруулж, Боловсрол, соёлын газрын дарга батална. Энэ журамд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд тавигдах шаардлага, тэдний бүрэн эрхийн хэмжээ, хугацаа, багшийн ёс зүйн асуудлаар шийдвэр гаргах хуралдааны журам зэргийг тусгасан байна.
  • 6. 3.3.3 Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш, суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ. 3.3.4 Багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн төр, захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгалтын дүнг харгалзаж болно. 3.3.4 Зөвлөл нь багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтийг сургууль, цэцэрлэгийн удирдлага, аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга болон багшид өөрт нь хүргүүлэх ба дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж ажиллана. 3.3.6. Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн багш 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно. ---------------000----------------- Багшийн ёс зүй Улаанбаатар 2009 Багшийн ёс зүй 1. Удиртгал 2.1. Ёс зүйн мэдлэгийн үндсэн бүтэц 2.2. Багш мэргэжлийн онцлог 2.3. Багш мэргэжлийн ёс зүйн шалгуур үзүүлэлтүүд
  • 7. 3. Дүгнэлт 4. Ном зүй 1. Удиртгал Сэдвийн тулгамдсан байдал: Орчин үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь байнгын өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлсэн багш байх нь бидний зорилго юм. Сургалтын систем байнгын хөгжлийн зүй тогтолтой амьд организм юм. Үүний тод жишээ бол багш нь мэдээлэл дамжуулагчаас сурагчдыг өөрсдийг нь бие даан хөгжих, сэтгэх, бодох, дүгнэх арга барилыг эзэмшүүлэх чадварт тулгуурласан боловсрол олгох нь хөгжлийн ойрын чиг хандлага болж байна. Энэхүү сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд багшын ёс зүйн асуудал бол зайлшгүй сөхөгдөх ёстой асуудлын нэг юм. Энэхүү ёс зүйн асуудлыг төдийлөн ойшоож үзээгүйгээс багшийн нэр хүнд унаж, багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоонд үл ойлголцох явдал газар авсанаар сургалтын амжилтанд муугаар нөлөөлж байгааг судлаачид тогтоосон байна. Сэдвийн судлагдсан байдал: Монгол улсад сурган хүмүүжүүлэх ёс зүйн асуудлын нэлээд идэвхитэй судлах хандлага харагдаж байна. Тухайлбал: Д.Тунгалаг “Ёс зүй” 2002, М.Золзаяа “Ёс зүй” 2005, Ш.Ичинхорлоо “Багшын ном” 2004, Д.Дашхүү “Багш” 1989, Т.Нэмэхжаргал “Боловсролын хүмүүнлэг утга холбогдол ба багш мэргэжлийн ёс зүй” өгүүллэгтээ тус бүр өөр өөрийн онцлогтойгоор авч үзсэн байна. Судалгааны ажлын зорилго:
  • 8. Багш мэргэжлийн хүмүүст тавигдах нийтлэг шаардлагуудыг онолын болон практик судалгаанд үндэслэн, өнөөгийн бодит байдалд тулгамдаад байгаа болон нийтлэг анхаарах зүйлс, түүнийг шийдвэрлэх арга замыг өөрийн судалгааны ажлын түвшинд тодорхойлхыг зорилоо. Судалгааны ажлын ач холбогдол: Энэхүү асуудлыг өөрийн түвшинд шийдвэрлснээрээ ажил амьдралдаа мөрдлөг болгохоос гадна, хамт ажиллаж буй мэргэжил нэгт нөхөддөө зөвлөх, хамтран ажиллах, харилцан суралцах боломжыг олгоно. Судалгааны арга зүй: Багш мэргэжлийн ёс зүйтэй холбоотой ном, сурах бичиг, эх зохиолуудыг судлан эмпирик судалгаатай харьцуулан дүгнэх байдлаар бичлээ.эмпирик судалгаа маань фокус бүлгийн ярилцлагын аргаар явагдлаа. Судалгаанд нийт 8 багш хамрагдсан болно. 2.1 Ёс зүйн мэдлэгийн үндсэн бүтэц Ёс зүй хэмээх ойлголт нь эртний Грекийн “Ethos” үгнээс гаралтай бөгөөд хамтран иамьдрах орон байр, оршин амьдрах орон байр гэсэн утгыг илэрхийлж байжээ. Хожим нь энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл, ёс заншил, зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгаар баяжиж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болсон” /Д.Тунгалаг. Ёс зүй. УБ 2002. 5 дах тал/. Этос гэдэг үгийн түүх нь хамтын амьдралын явцад хүмүүсийн зан заншил, зан араншин бүрэлдэн тогтдог гэдгийг илэрхийлсэн утгатай байсан бөгөөд энэ нь орчин үеийн нийгэм судлаачдын хэлээр атракцын орон зай буюу хүмүүсийн бие биедээ харилцан татагдах, ойртох явцтай холбоотой ойлголт болжээ. Анх Аристотел хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлхийн тулд “Этос” хэмээх ойлголтын хэрэглэсэн. Ёс зүйн мэдлэгийн бүтцэд:  Ёс зүйн сэтгэлгээний хөгжлийн түүх  Ёс зүйн онолын асуудлууд
  • 9.  Этикетийн асуудал  Хавсрага ёс зүйг хамруулан ойлгодог. Эдгээрээс бидний өнөөдрийн судалгаанд хэрэг болох хавсрага ёс зүйн уахааны талаар авч үзэе. Хавсрага ёс зүй нь тодорхой нөхцөлд мэргэжлийн ёс суртахуун, зан байдлыг хянаж үздэг. Мэргэжил бүхэн өвөрмөц онцлогтой төдийгүй ёс суртахууны нэг ижил шаардлагууд өөр өөр ажил мэргэжил бүрт янз бүрээр хэрэгждэг. Мэргэжлийн ёс суртахууны онцлог нь тухайн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалдаг боловч баримтлах ерөнхий зарчим нь ёс зүйн үндсэн ойлголтуудад тулгуурладаг болно. Мэргэжлийн ёс зүйг илтгэх үндсэн ойлголтууд нь мэргэжлийн үүрэг, мэргэжлийн нэр төр, мэргэжлийн шударга ёс, хүнлэг үзэл, өөдрөг үзэл зэрэг юм. Багш нь нийгийн өмнө болон сурагчид, тэдний эцэг эхийн өмнө сурагчдыг мэдлэг чадвартай болгох, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх гэх мэт үүрэг хүлээдэг бол, зарим багш нар зөвхөн цалин, шагнал, урамшуулал авхын тулд мэргэжлийн үүргээ умартан хичээл, сургалтаа хаягдуулах явдал цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор багшын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх нь орчин үеийн боловсролын системийн нэг шинэчлэл болох нь гарцаагүй юм. Мэргэжлийн үүрэг нь хүний ажлыг үр дүнтэй болгодог ба чухам түүгээр л хүлээсэн үүрэг нь илэрдэг. Мэргэжлийн нэр төр гэдэг нь тухайн мэргэжил нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг илэрхийлдэг. Үүнийг ухаарах нь олон мэргэжлийн хүмүүст нэн чухал бөгөөд өөрийн үйл ажиллагааг үнэлэх үндэс, мэргэжлийн нэр хүндийг тодорхойлох үндэс болдог. Мэргэжлийн нэр төр, мэргэжлийн нэр хүнд нь харилцан бие биеэ нөхөж байдаг төдийгүй, мэргэжил тус бүрийн нэр төр, нэр хүнд өөр өөр байдлаар илэрдэг. 2.2 Багш мэргэжлийн онцлог: “Өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, тэднийг амьдралд бэлтгэх хариуцлагатай үүргийг эрт дээр үеэс эцэг эх, овгийн ахлагч, философичид, лам хуврага нар хэрэгжүүлж ирсэн ба сүүлийн нэг зуунд зориуд бэлтгэгдсэн мэргэжлийн багш хэмээх хүмүүс хийх болсон” /Ш.Ичинхорлоо. Багшийн ном. УБ 2004., 3 дах тал/ Багш мэргэжлийг хүндэтгэж, багшын хөдөлмөрийг зөв үнэлэх, багш мэргэжлийн ёс зүйн шалгуур үзүүлэлтийг тодруулхын тулд мэргэжлийн онцлогийг мэдрэх шаардлагатай. Багш хүнд байх ёстой
  • 10. шинж чанрын талаар нэрт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэд эртнээс авхуулаад тодорхойлон бичсэн байдаг. И.Г.Пасталоццийн хувьд багш бол “Хүүхдийн цэцэрлэгч” Ж.Ж.Руссогийн хувьд “Муу нөлөөнөөс хүүхдийг хамгаалагч манаач” П.П.Блонскийн хувьд “Хүн судлалын инжинер байх ёстой” Я.А.Коменский “Өндөр боловсрол, ёс суртахуунтай, өөрийн үйлсэд үнэнч шударга, ажил хэрэгч, хүүхдэд эцэг ёсоор хайртай зөвхөн тийм л хүн багш байж болох юм” гэдгийг өөрийн бүтээлүүддээ тэмдэглэж байжээ. Харин бидний өнөөдрийн судалгааны гол чиглэлийг удирдсан тодорхойлот бол В.М.Ломоносов багш хүн бол зөвхөн үгээрээ сургаад зогсохгүй мөн “сайн сайхан үйлсээрээ үлгэр жишээ үзүүлэх ёстой” хэмээн үзсэнд оршино. Нөгөөтэйгүүр Ш.Ичинхорлоо “Өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь хэрэгтэй мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авхад нь туслах, тэднийг иргэн-бие хүн болон хөгжин төлөвших, нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион явуулах ур чадвар бүхий бие хүн гэж үзэж болно” /Ш.Ичинхорлоо. Багшийн ном. УБ 2004., 3 дах тал/ хэмээн зохиол бүтээлүүддээ тусгасан байна. Багш бие хүний үндсэн шинж чанруудыг эрдэмтэн судлаачид дараах байдлаар авч үзсэн байдаг. Тухайлбал: ажлдаа дур сонирхолтой, идэвхи санаачлагатай, шинийг хийж бутээх эрмэлзэлтэй, хариуцлагатай, уян хатан сэтгэдэг, ажилдаа сэтгэлээ зориулдаг, шударга, хүмүүнлэг, өөрийгөө эзэмддэг, хянадаг, хурдан сэтгэдэг, аливаад ухаалаг ханддаг, тэвчээртэй хүлээцтэй ханддаг, өөрийн сурган хүмүүжүүлэх үзэл бодол, зарчимтай, шавь нараа чин сэтгэлээсэй хайрладаг, хүндэлдэг, сурагчдад бүх талаараа үлгэр жишээ үзүүлдэг, өөрийгөө дайчилдаг, шаргуу, мэргэжлийнхээ нэр төрийг эрхэмлэдэг, урлаг, спорт гэх зэрэг олон талын мэдлэг чадвартай, хууль журмыг хүндлэн сахидаг, өөрийн эрх мэдлээ урвуулан ашигладаггүй байх зэрэг нийтлэг шаардлагууд тавигддаг. Багшын талаар технократ үзэлд багш дуулгавартай гүйцэтгэгч хүмүүсийг бэлтгэх явдал гэж үзээд багш шинжлэх ухаан техник, технологийн туршилтыг сургалтандаа өргөнөөр ашиглэхыг зөвлөдөг бол, хмүүнлэгийн онолд багш бол шударга ёсыг баримтлан тогтоох
  • 11. ёстой. Ингэснээр боловсролын тогтолцоо хүмүүнлэг энэрэнгүй болж үр өгөөж нь дээшилнэ гэж үздэг бол орчин үеийн манай нийгэмд дараах нийтлэг шаардлагуудыг биелүүлхийг багшаас шаардаж байна. 1. Багш хүн мэргэжилдээ эзэн байхын хамт хзн түүний хөгжил, төлөвшлийн онол, орчин үеийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг эзэмшсэн байх, эдгээр мэдлэгийг өдөр дутмын сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэглэдэг байх, эдгээр мэдлэгийг өдөр дутмын сургалтын үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэдэг байх 2. Хүүхдэд хайртай түүний төлөвшил сайн сайхны төлөө чадах бүхнээ хийж чаддаг, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүүхдийн сурах чадвар, авъяас сонирхол, хэрэгцээнд хүндэтгэлтэй, өөдрөг ханддаг байх, харилцааны өндөр соёлтой, хүүхдийн санаа бодлыг анхааралтай сонсож чаддаг байх 3. Багш өөрийнхөө нөөц боломжыг дайчилж, гадаад хэл, компъютер, мэргэжлийн мэдлэг ур чадварыг цаг үргэлж дээшлүүлэн сайжруулж өөрийгөө байнга хөгжүүлэх чадвартай судлаач хүн байх, өөрөө өөртөө шаардлага тавьдаг, өөртөө шүүмжлэлтэй ханддаг алдаа дутагдлаа олж засч чаддаг байх 4. Багш хүн ажил хэрэгч, нямбай, хариуцлагатай, төлөв даруу, шударга, хэлсэн үгэндээ эзэн болж үг ажил хоёр нь зөрдөггүй байх 5. Багш хүн урлаг, уран сайхан, улс төр, эдийн засаг, спорт гэх зэргийн олон талын өргөн мэдлэгтэй байх зэрэг юм. Эдгээр шаардлагыг орчин үеийн багш нар ажилдаа мөрдлөг болгох нь зайлшгүй юм. Эдгээр шаардлага нийтлэг хэм хэмжээг боловсролын эрх зүйтэй холбоотой баримт бичгүүдээр баталгаажуулан хэрэгжүүлж байна. Судалгааны баримт бичгээс хархад багш мэргэжил нь дараах өвөрмөц онцлогийг илтгэж байна. Тухайлбал:  Ямарч багш өнөөдрийг харж ажилдаггүй, тэр ирээдүйг харж оюуны үйлдвэрлэл явуулдаг  Орчин үеийн багш нь шавь төвтэй сургалт зохион байгуулж, сурах үйлд сургах нь багшын ажлын чиглэл болоод байна
  • 12.  Багшын өдөр дутмын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд байнга нөлөөлөл үзүүлдэг үндсэн объект бол өсөн хөгжиж буй ХҮҮХЭД юм.  Багш хүүхдийн сурч хүмүүжих, хөгжин төлөвших үйл ажиллагааг зохион байгуулах, чиглүүлэх, хүүхдийн сурч хөгжих үйл явцыг жолооддог менежер байх хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байна  Багшийн ажил нь олон хүүхдийг нэгэн зэрэг хамарч тэдний нүдэн дээр ил явагддаг учир байнга бусдын хараа хяналт дор хэрэгждэг онцлогтой  Багш тун олон янзын зан авиртай хүүхэдтэй ажилладаг учир өөрийгөө байнга эзэмдэх, хэлж буй үг, хийж буй зан үйлээ сайтар хянах, аливаад хзлээцтэй, тэвчээртэй хандах нь мөн энэ мэргэжлийн чухал онцлог юм  Багш сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад бүх хүүхдийг анхааралдаа багтаах, анхаарлаа олон зүйлд хуваарилах, хүүхдийн мэдлэг чадвар, зан үйлд гарч буй ялихгүй өөрчлөлт, ахицыг цаг тухайд нь олж ажиглаж, хүртэж мэдрэх онцгой авъяастай  Багшийн мэргэжил нь багшаас сурган хүмүүжүүлэх үзэгдлийг урьдчилан төсөөлөх, түүнийг ургуулан бодох, олон хувилбараар боловсруулах, гарах үр дүнг урьдчилан тооцоолох зэрэг хийсвэрлэн сэтгэх бүтээлч өндөр чадвар шаарддаг  Багшын өдөр дутмын үйл ажиллагаанд урьдаас тооцоолж мэдэхийн аргагүй гэнэтийн зөрчил, янз бүрийн бэрхшээл, асуудал гарч болох мэргэжил юм.  Я.А.Коменскийгийн тодорхойлсоноор “багшийн мэргэжил бүх урлаг дотроос хамгийн хэцүү нь мөн” гэжээ  Багш хүүхдэд хүчтэй нөлөөлдөг учир үргэлж элэгсэг, найрсаг, хүлээцтэй байх ба ингэж чадвал сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа багш амжилтанд хүрнэ  Өнөөгийн багш бусад хүмүүсийн дунд тогтсон хуучирсан ойлголт хандлага, хэвшилд автагдахгүй эдгээрээс байнга зайлсхийх хэрэгтэй  Багйшийн ажлын эцсийн үр дүн тэр дороо хүмүүсийн нүдэнд шууд харагддаггүй ба урт удаан хугацааны дараа илэрдэг онцлогтой гэх мэт. Эдгээр хүчин зүйлс бол багшийн ёс зүйн наад захын шаардлагуудын эхлэл цэг юм.
  • 13. 2.3 БАГШ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД Сурган хүмүүжүүлэх ёс зүй нь багшаас хүүхэдтэй, шавьтайгаа, шавийнхаа эцэг эхтэй харьцах харилцааг зохицуулах хэм хэмжээний систем юм. Нөгөө талаас сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн хүрээнд ёс суртахууны ухамсар, шйо ажиллагаа, харилцааны онцлогийг судлах сурган хүмүүжүүлэх ёс зүйн онол юм (М.Золзаяа., Ёс зүй УБ, 2005, 133 тал) Сурган хүмүүжүүлэх ёс зүй нь багшаа биеэ зөв авч явах бусадтай харьцах харилцааг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг ёс суртахууны хэм хэмжээний систем юм. Багшийн ёс суртахууны ухагдахуунд:  Багшийн үүрэг харицлага  Шударга ёс  Мэргэжилдээ эзэн болох чадвар  Нинжин сэтгэл  Багшийн нэр хүнд  Зөв үлгэр дууриалал зэрэг хамаардаг Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад багш шавиа хоосон чалчигч, залхуу, хүн чанаргүй, хамтач бус, дээрэнгүй, бэрхшээлээс шантрагч, шударга бус зэрэг зан суртахууныг янз бүрийн сөрөг шинж төлөвшихөөс болгоомжилж нягт нямбай ажиллах ёстой байдаг. Багшийн хамгийн гол үүрэг нь хүнээр хүн хийх өөрөөр хэлбэл ёс суртахууны зөв төлөвшил хүмүүжилтэй бие хүн төлөвшүүлхэд анхаарч ажиллах ёстой. Сурган хүмүүжүүлэх ухааны нэрт эрдэмтэн, оросын сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский багшийн мэргэжлийг бүх урлаг дотроос хамгийн хэцүү урлаг гэж үзсэн байдаг нь бусад эмргэжлээс ялгаатай өвөрмөц шинжтэйг тодотгосон бололтой. Дорно зүгийн сурган хүмүүжлийн гол цөм нь багшийг шүтэх ёсон билээ. Сударт “багшийгаа бясалгуй номтой болхыг хүсэгч нь тосыг горилогч усны хөвөө сахисан лугаа адил. Сайн цагийн мянган бурхан өөрийнхөө багшид шүтсэнээр гаргасан юм” Л.Тэрбиш
  • 14. “Буяны багш саданыг шүтэхүйн ёсон” эрдмийн хэлхээ. УБ 2003. 32 тал. Хэмээн номлосон байдаг. Энэ бол багшийг бурханаас илүүд хүндэлдэг ёсыг илэрхийлсэн хэрэг. Монголчууд багшийг шүтэх, багш нь шавиа хүмүүжүүлэх уламжлалт ёс жаягтай ард түмэн. Ном заасан багш бол насны багш, заалгасан шавь нь насны шавь гэдэг монголын ёс. “Ширээний наана цаана байхдаа л багш шавь гэдэг нэг балмад үг бол ёс бус хүний амнаас хаа нэг гардаг” Чойлувсанжавын нэрэмжит ХИДСийн ЭШБ тэргүүн дэвтэр. УБ 2004. 27 тал. Мөн багшийн эзэмших арван билэгт чанар, номхотгох чадвар, номлохуйн хатуужлыг олсон байх зэрэг нь багшийн ажил мэргэжлийн онцлог, түүний үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг давхар илэрхийлсэн агуулгатай сургаалиуд юм. Хүний боловсролын ихэнх хэсэг нь зан суртахуунаар илрэх ёс суртахууны тал, хүний харьцааны хэм хэмжээг илтгэх ёс зүйн хүрээг хамардаг. Дээр өгүүлсэн бүхэнтэй уялдуулан багш мэргэжлийн ёс зүйг юуны өмнө дараах шалгуур үзүүлэлтүүдийг тавьж болох юм. Үүнд: 1. Боловсролын орчин үеийн үндсэн чиг хандлагатай уялдуулан өөрийн үйл ажиллагааны зорилго, зорилт, агуулга, аргыг үндэслэх чанартай байх. Багш өөрөө “боловсролын мөн чанарыг хэрхэн ойлгож байгаагаас багшийн үйл ажиллагаан хэлбэр, суралцагчидтай харилцах өнгө төрх тодорхойлогддог” /Т.Нэмэхжаргал. Диалогийн философи утга ба боловсрол. Докторын зэрэг горилсон ажил. 110 тал/. Баншийн үйл ажиллагаан эцсийн зорилго нь мөн чанартаа бүтээлч бие хүн буюу шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг өөрөө олж авах чадвар бүхий иргэн төлөвшүүлэх. 2. Танин мэдэхүй, ойлгохуйн онол арга зүйг эзэмшин сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэглэж чаддаг байх. Өөрийгөө болон суралцагчидаа танин мэдэх чадвартай, нээлттэй байх. Хүн бүрийн сэтгэн бодох арга хэлбэр өөр байдагтай уялдуулан суралцагчидынхаа сэтгэн бодох, танин мэдэх өвөрмөц онцлогийг мэдсэний үндсэн дээр сургалтаа явуулах. 3. Дэлхийн соёлын чиг хандлага, зүй тогтол хийгээд практик үйл явцын холбоо хамаарлыг мэддэг байх.
  • 15. 4. Багшийн мэргэжлийн ур чадвар. Сайн багш болж төлөвшихөд сурган хүмүүжүүлэх ур чадварын үндсийг оюутан байх үеэс болон багшийн ажлыг хийх явцдаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Сурган хүмүүжүүлэх ухааны ном зохиолд сурган хүмүүжүүлэх ур чадварыг өөр өөр өнцөгөөс харж, тодорхойлсон байдаг ч сурган хүмүүжүүлэх ухааны нэвтэрхий толь бичигт “Сурган хүмүүжүүлэх ур чадвар бол багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийх, хүүхдийг хайрлах зэрэг цаг үргэлж боловсронгуй болж байдаг сурган хүмүүжүүлэх урлаг” хэмээн тодорхойлсон байдаг. Практик судалгааны үр дүнгээс харж байхад багшийн ёс зүйн дараах зөрчлүүд нийтлэг байна. Үүнд:  Багш харьцааны соёл муутай 62 хувь  Багш биеийн болоод сэтгэл санааны дарамт учруулдаг 51 хувь  Багш ялгаварлан гадуурхдаг 50 хувь  Багшийн биеэ авч яваа байдал учир дутагдалтай 48 хувь  Багшийн мэргэжлийн ур чадвар муу 21 хувь гэсэн хариултуудыг судалгаанд хамрагдсан багш нар өгчөө. Дээрх хариултыг багш нар өгсөн гэдэг нь судалгааны явцад гайхшрал төрүүлж байлаа. Эндээс дараах байдлаар дүгнэж болох юм: Багш ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мэддэг боловч хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг ба ёс зүйн нийгийн болоод, мэргэжлийн үүрэг ролийг төдийлөн тоомсорлохгүй байна. Мөн судалгааны явцаас багшийн сурагчдыг ялгаварлан гадуурхах явдлын талаар лавлан асууж байхад: А. Багш өөрөө анзаарахгүй ялгаварлан гадуурхадаг. Жишээ нь биеийн хэлэмж, нүүрний хувирал гэх мэт. Б. Хүүхдийн идэвхи оролцоо харилцан адилгүй байдлаас сурагчид ялгаварлаж байна гэж боддог
  • 16. В. Багш сургууль, олон нийтийн ажилд сурагчдыг сонгон оруулахдаа шалгуур үзүүлэлтүүлээ нээлттэй бус байргах зэрэг хүчин зүйл түгээмэл ажиглагдаж байна. Дээрх ёс зүйн доголдлуудаас багшид огт байж болохгүй бүдүүлэг зөрчил бол мэргэжлийн ур чадварын асуудал хамгийн хүчтэй сөхөгдхөөс өөр аргагүй юм. Супадгаан хамрагдсан багшийн хэлсэнээр: “багш сурагчиддаа, эцэг эхдээ, удирдлагадаа таалагдахгүй байж болно харин мэргэжилийнхээ шинжлэх ухаанд заавал таалагдах ёстой” хэмээн өгүүлсэн миний анхаарлыг нэлээдгүй татлаа. Онолын болон практик судалгааны үр дүнгээс анхаарал татсан дараах цөөн санамжыг судалгаа хийсэн миний бие өөрийн ажил амьдралын мөрдлөг болгохоор боллоо. 1. Багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх болон сурагчдын сурч танин мэдэх, хөгжих үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулах ур чадвартай байхын зэрэгцээ мэргэжлийн салбар шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээгээ байнга тэлж, гүнзгийрүүлэн судлах бодит хэрэгцээ байна. 2. Багш ёс зүйн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж сурагчдыг байнга судлан тэднийг сэтгэл хангалуун суралцах сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх, сурагчидтай харилцаа тогтоох болон тэдэнтэй амжилттай харилцах /ялгаварлан гадуурхаж байна гэсэн сэтгэл зүйг хүүхдэд төрүүлэхгүй байх/ 3. Багш сургуулийн болон бусад орчинд биеэ зөв авч явах, биеийн хэлэмжиндээ анхаарах, мөн багшийн имижж, хувцаслалт бол зайлшгүй анхаарах зүйлсийн нэг юм. /судалгаанд хамрагдсан нэг эрэгтэй багш бусаддаа хандан: сурагчдынхаа нүдэн дээр тамхи татахгүй байхыг уриалж байсан/ 3. Дүгнэлт: Багшийн хөдөлмөр хамгийн хүнд хөдөлмөрөөс гадна мэргэжлийн ёс зүйн хамгийн өвөрмөц шаардлагууд тавигддаг. Аливаа мэргэжил бүр зайлшгүй даван туулах хүндрэлтэй бэрхшээл зөрчлүүдтэй байдаг нь тухайн мэргэжлийнхээ өвөрмөц ёс суртахууныг үүсгэдэг
  • 17. төдийгүй түүнд зохицсон ёс суртахууны шаардлага, хүнлэг ёс, үүрэг зарчим байдаг. Иймд “мэргэждийн зан суртахуун бол ёс суртахууны нийт хүн төрөлхтөний зарчмуудыг тухайн мэргэжлийн үйл ажиллагаанд тохируулсан явдал юм” /Д.Тунгалаг. Ёс зүй. УБ 2002. 131 тал./ хэдийгээр багшийн мэргэжил маш их шахалт, дарамт, ачаалал дунд явагддаг ч маргэжилдээ эзэн байсан, өндөр ёс суртахууны чадамжтай байгшийн нийгмийн үнэлэмж өндөр байдаг багшийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Сайн багшийг хайрлах, хүндэтгэх Монгол зон олны үзэл санаа арилаагүй, арилахгүй нь тодорхой юм. Багшийн ёс зүй гэдэг нь нэг үгээр илэрхийлбэл асар өндөр “үүрэг хариуцлага” байж болох юм. Нандин сайхан албаа нэр төртэй үүрхэд гагцхүү багш бидний идэвхи чармайлт, хүсэл тэмүүлэл чухалыг энэхүү судалгааны явцаас олж харлаа. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ 4. Ном зүй 1. Бат-Отгон.З. Ёс зүйн үндэс. УБ 2004 2. Боловсрол судлал.УБ 2002 3. Боловсрол судлалын үндэс. Боловсролын хзрээлэн 4. Золзаяа.М., Ёс зүй УБ 2005 5. Ичинхорлоо.Ш., Багшийн ном. УБ 2004 6. БСШУЯ-ы сайдын 482 тоот тушаал 7. Нэмэхжаргал.Т. Диалогийн философи утга ба боловсрол. Докторын зэрэг горилсон ажил. 8. Тамир.Э. Монголын сэхээтний улс төрийн ухамсар, соёлын төлөвшлийн зарим асуудал. УБ 1993 9. Тунгалаг.Д. Ёс зүй. УБ 2002 Багшийн ёс зүйн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл o Боловсролын тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн сургалтын эрх чөлөөг хамгаалах, түүний стандартыг хамгийн дээд түвшинд хадгалах, багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй, зан үйлийг хэьшүүлж, багшийн нэр
  • 18. o o o o төрийг хамгаалах, багш нарын ёс суртахууны хэм хэмжээг тогтоож, тэдэнд тавих шаардлагыг тодорхойлох явдал мөн. Монгол Улсын Боловсролын тухай хуульд зааснаар Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино. Глобал Удирдагч коллеж бүх үйл ажиллагаагаа энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлэх бөгөөд үүний тулд дээд боловсрол эзэмших, судалгаа эзэмших, судалгаа хийх хамтран ажиллахад шаардлагатай таатай нөхцөл бүрдүүлнэ. Багш нарын үйл ажиллагааны тодорхой хэм хэмжээний хүрээнд ажлын үр өгөөж, үр дүн шаардана. Үндсэн багшийн давуу эрх, ажиллах болон нийгмийн бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно. Багш ёс зүйн зөрчил гаргах нь нийгэм, хамт олны зүгээс багшид итгэх итгэлийг алдагдуулдах, сургалтын чанар, боловсролын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул багш бүрийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахиж мөрдвөл зохино. Багшийн ёс зүйн зөрчил нь энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийн хэлнэ. Хоёр. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ 2.1. Оюутны хүмүүжил, төлөвшилд анхаарч, эрдэм мэдлэг, оюуны чадамж, бүтээлч чанараараа үлгэрлэх 2.2. Багш оюутанд бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, оюутныг чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлэх 2.3. Багш өөрийн заадаг хичээлээ мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хичээлийн хөтөлбөрийг ягштал баримтлана. 2.4. Багш оюутанд хүндэтгэлтэй хандаж, тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх 2.5. Багш оюутны мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодиттой, шударга үнэлнэ. 2.6. Багш оюутны хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. 2.7. Оюутныг дарамтлах, ялгаварлан гадуурахаас зайлсхийнэ. 2.8. Багшлах үйл ажиллагаанд хориглох зүйлс:      Элдэв шалтаг, шалтгаан зааж суралцагчийг өөрийн заадаг хичээлд суулгахгүй байх Хичээл дээр тухайн үед зааж буй сэдэвтэй холбогдолгүй материал ихээр ашиглах Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл таслах, шалгалтыг хуваарь ёсоор авахгүй байх Оюутны мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх Оюутны сургалтын үр дүнг үнэлэхэийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах
  • 19. 2.9. Оюутныг улс төрийн үзэл, шашин шүтлэг, хүйс, яс үндэс, хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхахгүй байх 2.10. Албан тушаал буюу эрх мэдлээашиглан дур мэдэн, эсвэл хувийн шалтгаанаар оюутны санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлахгүй байх 2.11. Өөрийн бичсэн ном зохиолыг оюутнуудад хүчээр тулган зарж тэдэнд санхүүгийн хүндрэл учруулахгүй байх Гурав. Багшийн мэдлэг боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ 3.1. Багш өөрийн мэдлэг боловсрол, заах арга барилаа байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллана. 3.2. Багш ямагт оюутныгөөрийн биеэр үлгэрлэн дагуулна. 3.3. Сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахиж, архидан согтуурах, бусдын эрх чөлөөнд халдах, үг хэлээр доромжлох, цээртэй үг хараал хэлэх зэрэг үлгэргүй байдал үзүүлэхгүй байх 3.4. Эх орноороо бахархах, үнэт зүйлсийг хамгаалах сэтгэлгээг оюутнуудад төлөвшүүлж, улс үндэтнийхээ эв нэгдлийг эрхэмлэн шашин, улс төрийн шинжтэй аливаа үйл ажиллагааг сургууль дээр явуулахгүй байх 3.5. Оюутанаас шан харамж, бэлэг сэлт, төлбөр төлөөс авахыг цээрлэх 3.6. Багш мэдлэгийн үнэ цэнэ, сайн чанарыг итгэл үнэмшилдээ хөтлөгдөн өөрт оногдсон тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. 3.7. Эрдэм мэдлэг, түүний үнэнийг багш хүн өөрийн байр сууринаас хайж батлахын тулд судалгааны ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийнэ. 3.8. Багш судалгаа хийх үүргээ муу биелүүлэх буюу бусдын зохиол бүтээл, судалгаа нээлтийн ололтыг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох зэрэг оюун санааны цэвэр ариун байх тогтсон дэгийг зөрчихгүй байх үүрэг хүлээнэ. Дөрөв. Сургалтын байгууллагад харъяалагдаж байгаагийн хувьд тавих ёс зүйн хэм хэмжээ 4.1. Багш сургуулийн дүрэм, дотоод журмыг ягштал баримтлана. Багш ажил үйлчилгээгээ таслан зогсоосон тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж гаргаж буй шийдвэрийнхээ талаар холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна. 4.2. Багшийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно.      Сургуулиас санаачилсан буюу ивээн тэтгэсэн үүрэг, үйл ажиллагааг санаатайгаар таслах, тасалдуулах Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг хувийн болон арилжаа, улс төр шашны зорилгоор ашиглах Сургуулийн бусад багш нарыг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх
  • 20.  Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн бусдад ойлгуулж ярих Тав. Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ 5.1. Хамт ажиллаж байгаа бүх хүмүүстэй хүндэтгэлтэй харилцана. 5.2. Ажил төрлийн холбогдолтой бодиттой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэнэ. 5.3. Хамт ажиддаж байгаа хүмүүсийн чөлөөт судалгаа шинжилгээг хүндэтгэнэ 5.4. Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдолгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх 5.5. Хувь хүний нууцлалын талаар баримтлах дүрэм, журам зөрчих Зургаа. Багшийн мэргэжлийн ёс зүйг хангах баталгаа 6.1. Багшийн энэхүү мэргэжлийн ёс зүйн дүрмийг ханган биелүүлэх нь багш хүний ариун үүрэг мөн 6.2. Мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх нь Боловсролын тухай хуулинд заасан үүргээ нэр төртэй биелүүлэх баталгаа мөн 6.3. Багш мэргэжлийн ёс зүйн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, ёс зүйн дүрмийн шаардлага зөрчсөн үйлдэл хийсэн тохиолдолд “Хөдөлмөрийн хууль”-ийн дагуу зохих хариуцлага хүлээнэ. ИлтгэлийнбүтэцУдиртгалНэгдүгээрбүлэг:Онолынхэсэг-Багшгэжхэнбэ?Багшхүнямарбайхѐстойвэ?-БагшийнѐсзүйСурагчдыннасныонцлогХоердугаарбүлэг:СудалгааныхэсэгСурагчдаасавсансудалгаа,үрдүндхийсэнболовсруулалтСудалгааныхүйсийнүрдүнгийнхарьцуулалтДүгнэлтАшигласанматериалХавсралт ИлтгэлийнзорилгоБагшийнхарилцаа,аргазүйсурагчдынсураххүсэлдхэрхэннөлөөлжбайгааг илрүүлэх ЗорилтСэдэвтэйхолбоотойонолынматериалцуглуулж,уншижсудлахБагшийнхарилцаа,ар газүйнталаарсурагчдаассудалгааавахСудалгааныүрдүндболовсруулалтхийхДүгнэлтгарг ах СудалгааныаргаАсуулгаЖишижхарьцуулахСтатистикболовсруулалтхийхАнализсент изынарга I.1Багшгэжхэнбэ?Хүнийгбайгальбанийгмийнбүтээгдэхүүнгэжүзвэлтэрхүүнийгмийнбүтээгд эхүүнболохынхньэхийгтавигчньбагшюм.Багшньхүүхдэдэрдэмномынэхийгзаажоюунухааныг ньнээжбиедаансуралцаж,ажиллаж,амьдрахаргаухаандсургаддаг.Багшмэдлэгтэйчадвартай байхынзэрэгцээсурагчдыгойлгоддог,сурахынтөдийгүйсургахынаргаухаандсуралцсанбайхш аардлагатай.Хамгийнголньсуралцагчдыгхайрлаж,тэднийгөөрийнтаньмэргэжилболонэхор ныхоохойчирээдүй,болохынхньхувьдхүндэтгэж,тэдэндхамгийнгол,үндсэнчухалмэдлэг,арга
  • 21. ухааныгхялбархан,сонирхолтой,мэдлэгбүтээлгэсэнаргазамаарсургачихдагхүнлжинхэнэбаг шюм I.3Багшийнёсзүй,харилцааСэтгэлсудлаачИ.И.Чернокозовбагшийнѐсзүйнасуудлыгдорвито йсудалж,дарааххэмхэмжээнээсбүрддэггэжүзжээ.Хүүхдийгхүндлэн,хүндэтгэхшаардлагахоѐрыгхослуулсан.Хүүхдийгзөвхайрлах,анхааралтавихХүүхдийнхээдотоодертөнц,биеэавчявахбайдлыгүргэлжсудалжбайх.Хүүхдийнболомж,үзэлбодол,авъяасбилэгтүргэлжанхаарч,өөдрөгхандах.Биеээзэмдэж,тэвчээртэйбайх,хүүхдийналдаадутагдалдтэвчээртэйбайж,засажзалруулжбайх .-Хэзээчхүүхдийгдоромжилжгомдоожболохгүй.-Хүүхдэдэлэгсэг,найрсагхандах.Үнэнчшударгазарчимчбайх.Ямагтхүүхдэдзөвүлгэрдууриалалүзүүлэх,биеэзөвавчявахгэсэнбайдаг.Тэгвэлдээрхэдгээрзүй лүүдийгбагшхүнтөгсэзэмшиж,сурагчдадүлгэрдууриалалболохѐстой Судалгаандхамрагдсанэрэгтэй-50,эмэгтэй50сурагчдынүрдүнгийнхарьцуулалт1.Багшнархичээлийнявцадтанартайзүйбусаархарилцда гуу?Асуултэрэгтэйсурагчидэмэгтэйсурагчидтийм3440үгүй16102.Зүйбусямарүйлдэлгаргад дагвэ?АсуултэрэгтэйсурагчидэмэгтэйсурагчидЗагнаддаг2429Үгхэлээрдоромжилдог2628Х ичээлээсхөөдөг1522Дүнгээрбоодог2031Ялгаварлангадуурхдаг1629Гархүрдэг2019 3.Багшнарынмэдлэгэзэмшүүлэхаргазүйньсуралцагчдынсураххүсэлднөлөөлдөгүү?Асуултэ рэгтэйсурагчидэмэгтэйсурагчидНөлөөлдөг4849Нөлөөлдөггүй214.Заахаргазүйнчадвартаар ууханбагшнарынхичээлдсуухадтанартсонирхолтойбайдагуу?Асуултэрэгтэйсурагчидэмэгт эйсурагчидсонирхолтой00сохирхолгүй50505.Зүйбусхарилцаатай,заахаргазүйнчадвартаару уханбагшнарынхичээлдхэрхэнханддагвэ?АсуултэрэгтэйсурагчидэмэгтэйсурагчидХичээлд суухсонирхолхүрдэггүй2938Хичээлтасалдаг55Хичээлүймүүлдэг137Хоорондооярьдаг3232 Багштайгааамзөрдөг2016 Дүгнэлт21рзуунболманаймонголорныхөгжилцэцэглэлтийнзуун.Хөгжилцэцэглэлтийгөрнүүлэхголтүл хүүрболардиргэдюм.Тэгхээрардиргэдийнмааньболовсролөнөөгийнмонголынхөгжлийнцөм юм.Тэгвэлболовсролыгтүгээгчньбагшбиднарбөгөөдирээдүйнзамналыгүүсгэгчнарюм.Яагаа двэ?Яагаадгэвэлсуралцагчидсургалтынявцадчанартайболовсрогдоноэсвэлчанаргүйболовср огдоно.Тэгвэлэнэхүүболовсролыгэзэмшихцагхугацааньхичээлюм.Гэтэлбагшнархичээлийн явцадсурагчидтайгаазүйбусхарилцах,аргазүйнчадвартаарууханзэрэгньмэдлэгэзэмших,төлө вшихөдньсөргөөрнөлөөлжбайна.Ургамлыгуслахгүйболургахгүй.Үүнтэйягижилхэнсудалг ааныүрдүнгээсхарагдажбайгаабагшийнхарилцаа,аргазүйньсуралцагчдынсураххүсэлднөлөө лжбуйЗагнаддагҮгхэлээрдоромжилдогХичээлээсхөөдөгДүнгээрбоодогЯлгаварлангадуурх дагГархүрдэгзэрэгАргазүйнчадвартаарууханзэрэгасуудлуудыгшийдвэрлэхгүйгээрболовср олынүрөгөөждээшлэхгүй.Багшийнэрдэмшавиасгэдэгмонголардынзүйрбайдгийгхүнбүхэнм