Эрхэм хүндэт багш боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ айлчлан ирж буй
2018 оны мэндийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс эрхлэн гаргадаг энэхүү сэтгүүлийн
хуудсаараа дамжуулан хүргэе!
Шинэ оныг бэлэггүйгээр хэрхэн төсөөлөх билээ. “Багшийн хөгжил” сэтгүүлийн 6 дахь дугаар
хамгийн олон буюу 68 хуудастайгаар хэвлэлтээс гарч байна. Багш танд хэрэгтэй мэргэжил арга
зүйн олон талт мэдээллийг бид энэхүү дугаартаа тусгахыг хичээлээ. Тухайлбал, БМДИ-ийн аргазүйч
Д.Даваасүрэнгийн “Бага боловсролын математик, байгалийн ухааны хичээлийг асуудал шийдвэрлэх
арга зүйгээр төлөвлөх жишээ”, зөвлөх багш Т.Алтанцэцэгийн түүх, нийгмийн ухааны хичээлээр
сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх нь сэдэвт аргазүйн материалтай уншиж танилцан багшлах үйл
ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломжтой. Т.Алтанцэцэг багшийн аргазүйн туршлагыг дараа
дараачийн дугааруудаас цувралаар хүлээн аваарай.
Мөн гаднын оронд туршлага судалсан тэмдэглэлүүд тэр дунд орос хэл, сургуулийн өмнөх
боловсролын багш нарын сургалт, туршлага судлах үйл ажиллагааны тухай уншиж сонирхохоос
гадна, Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад 3 сар ажилласан солонгос багш нарын
сэтгэгдэлтэй танилцах боломжтой.
Багшийнмэргэжилдээшлүүлэхинститутнь2017ондүндсэнсургалтаар5600,төрөлжсөнсургалтаар
5400, захиалгат сургалтаар 60 гаруй байгууллагын 4100 багш, удирдах болон бусад ажилтнуудын
мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Мөн улсын хэмжээнд 130 сургуулийн 700
орчим багшид ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг хүргэлээ. БМДИ-ийн мэргэжил дээшлүүлэх
үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд 2018 онд 8000 гаруй
хүн сургалтад хамрагдахаар бүртгүүлжээ.
Эрхэм багш, сургуулийн удирдах болон бусад ажилтнууд та бүхэн өөрсдийн сайн туршлага, мэдээ
мэдээлэл, судалгааны материалуудаа манай сэтгүүлд нийтлэхийг хүсвэл бид баяртайгаар хүлээн авах
болно.
Мөн сэтгүүлтэй холбоотой санал шүүмжээ bagshkhugjil@itpd.mn хаягаар илгээх боломжтой.
РЕДАКЦИЙН ЗУРВАС
Ерөнхий зөвлөх:
Алимаа ТУЯА
Редакцийн зөвлөл:
Энхжаргал БАТЧИМЭГ
Цагаанбаатар НАРАНТУЯА
Санжид АМАРСАЙХАН
Бямбаа ЦАСАНЧИМЭГ
Чагцал ЖАРГАЛ
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
2
ЗӨВЛӨХБАГШ
Олон жилийн хөдөлмөрийн үр шим нэгэн
цагт амилдаг. Ямар нэгэн зүйлийг дахин давтан
оролдож, туршин хийж үр дүнг нь үзсэний эцэст
тэр нь туршлага болж хуримтлагдана, яаж
хийх арга зүй нь аяндаа “гарт орж”, тухайлсан
бэлтгэл шаардагдахгүйгээр хэзээ хэрэгтэй
цагт төвөггүйхэн хийгдэж байдаг. Энэ талаарх
туршлагаа та бүхэнтэй хуваалцаж байна.
Суралцагсдын сурах аргын эцсийн үр дүн нь
бичих чадвараар илэрч уламжлагдан хадгалагддаг
болохыг бидний туршлага харуулж байна.
Бичих чадварын тухай: Хүн орчны юмс үзэгдэл,
ертөнцийг танин мэдэж ухаарсныхаа хэр
хэмжээгээр сэтгэн бодож, түүнийгээ бичгээр
дамжуулан бусдад илэрхийлдэг. Ийм учраас
аливаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах,
боловсруулах, түгээх хамгийн гол хэрэгсэл нь
бичих чадвар юм. Хүний мэдлэг, оюун ухааны
түвшин, сэтгэлгээний арга маяг нь бичгийн
чадвараар илэрч байдаг онцлогтой. Сүүлийн 10
гаруй жилийн хугацаанд боловсролын үр дүнг
хэмжих ерөнхий суурь шалгалт нь тест болсноор
сурагчдын бүтээлчээр ярих, бичих чадварыг
хөгжүүлэх үйл харьцангуй багасч, харин уншсан
сонссоноо цээжлэх, зөвхөн тестийн зөв хариутай
хөөцөлдөх зэргээр сурах, сургах үйл ажиллагаанд
өрөөсгөл хандлага илрэх боллоо.
Бүтээлчээр бичих гэдэг нь
•	 Уншсан зүйлийнхээ агуулгыг өөрийн
ойлгосноор бичих
•	 Үзэл бодлоо илэрхийлэн бичих
•	 Ургуулан бодож дүгнэлт бичих
•	 Эргэцүүлэн бодож зохиомжлон бичих
•	 Төсөөлөн бичих
•	 Асуудлыг олон талаас нь харж дүн
шинжилгээ хийж бичих
•	 Шинэ санаа дэвшүүлэн бичих
•	 Олон эх сурвалжуудаас авсан мэдээлэл,
үзэж туулсан туршлагаа бусдад ойлгомжтой,
хүртээмжтэйгээр эх хэлээрээ алдаагүй зөв,
товч тодорхой, утга төгөлдөр найруулан
бичих зэрэг бичгийн хэлний цогц чадамжийг
эзэмшүүлэх үйл ажиллагаа юм.
Түүх,нийгмийнухааныхичээлньолоншинжлэх
ухааны уулзварт, ардчилсан нийгмийн үнэт
зүйлийг эзэмшсэн, бие даан амьдрах болон сурах
арга ухаанд суралцсан иргэнийг нийгэмшүүлэн
төлөвшүүлэхэд бүхэлдээ чиглэгддэг. Иймд энэ
хичээлээр эзэмших чадварыг зөвхөн мэдлэгт
суурилуулан авч үзэхээс илүү сурагчдын бичих,
улмаар сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэх нь
илүү үр дүнтэй байдаг .
ЕБС төгсөөд бидний гараас их дээд сургуулийн
ширээнд шилжсэн сурагчид маань бие даалт,
ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ
ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН
БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Монгол Улсын зөвлөх,
түүх, нийгмийн ухааны багш Т.Алтанцэцэг
Түлхүүр санаа:
•	 Ямар нэгэн зүйлийг зааж сургана гэдэг нь тодорхой технологи
эзэмшүүлэх үйл явц.
•	 Бүтээлч байдал гэдэг нь сургалтын үр дүнд өөрт нь үлдэж хоцорсон
арга барил.
•	 Туршлага гэдэг нь өөрийн хэрэглэж дадсан, хүмүүс ашиглаж
болохуйцаар бэлтгэгдсэн арга, аргачлал, аргазүйн шийдлүүд.
3ЗӨВЛӨХ БАГШ
реферат, эсээ бичвэр, курсийн ажил бичих гээд олон
бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь сурагчийн ширээн
дээр байхдаа бичих чадвар яаж эзэмшсэнээс ихээхэн
хамаардаг. Бодит байдал дээр оюутан болсон хүүхэд
маань бичгийн хэлээр өөрийн санаагаа илэрхийлэх
хамгийн энгийн арга барилыг ч төдийлөн эзэмшээгүй
байдаг. “Маш олон авьяаслаг оюутнууд бичгийн
хэлнийчадварэзэмшээгүйбайдагньхарамсалтай”, “...
Бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” мэдээллийн үнэ
цэн, зохиогчийн эрх, тэрч бүү хэл өөрийн үзэл бодлыг
үл ойшоогч сурагчид ЕБС төгсөөд ирж байгаа” -г их
дээд сургуулийн эрдэмтэн багш нар шүүмжилж, санаа
зовнин байдаг. Түүнчлэн бичих чадварын хоцрогдол
нь сурагчдын хэл ярианы хөгжилд төдийгүй цаашид
бие даан сурах аргын хөгжилд саад тушаа болдог
байна.
Энэ удаа Өгүүлбэр зохиох “Иш” арга, Таван мөрт
буюу Синкуйан, “Хэр адил вэ?” дасгалын арга, “GLUES”
- түлхүүр арга гэсэн 4 аргын талаар дэлгэрэнгүй
танилцуулж байна Эдгээр аргыг үр дүнтэй
хэрэглэснээр сурагчдын бичих болон сэтгэн бодох
чадвар илэрхий сайжирч, сурах арга барилд чанарын
өөрчлөлт гардаг. Эдгээр аргыг хэрхэн хэрэглэх
зааварчлага болон сурагчдын хийж гүйцэтгэсэн
бичлэгийн ажлыг жишээ баримтаар нь хавсаргалаа.
Дараагийн дугааруудад өөрийн мэргэжлийн
болон бусад мэргэжлийн багш нартай хамтран
ажилласан арга туршлагаа хуваалцах болно.
Нэг. Ургуулан бодож дүгнэлт бичих “Иш” арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдын
сэтгэн бодож, бичих чадварыг хөгжүүлэх, хэрэглэхэд
хялбар аргуудын нэг нь ургуулан бодож дүгнэлт бичих
“Иш” арга буюу “Хөтлөх” арга юм. Ургамлын иш нь
олон навч, мөчир, цэцэгсийг хооронд нь холбодогтой
адил иш болсон тулгуур ойлголт нь сурагчдын бичих
болон сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Иш ойлголтоос бичих, шүүн хэлэлцэх, үнэлж дүгнэх
үндсэн санаа төрдөг.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
•	 “Иш”	 аргыг	 хэрэглэхдээ	 “Иш” гэдэг
үгийг томоор (самбарт) бичиж дараах асуултаар
хэлэлцүүлэг өрнүүлнэ.
1.	Иш гэдэг үгийн утгыг тайлбарлана уу?
2.	 Ишнийжишээнүүдийгдурьданауу?Тэдгээрийн
зориулалтыг хэлнэ үү?
•	 Хэлэлцүүлгийн явцад багш: “Иш” нь олон утгатай
бөгөөд түүнийг олон жишээгээр тайлбарлана.
Дараах гурван ишээр дамжуулан өөрийн үзэл
бодлоо илэрхийлэх юм гэдгийг тайлбарлана.
•	 Миний бодлоор ...
•	 Миний санахад...
•	 Миний ойлгосноор...
•	 Сурагчид эдгээр ишээс сонгон авч өөрийн
судалж буй зүйлийн тухай бодол санаагаа
илэрхийлэн ярилцаж, бичнэ.
•	 Сурагчдын бүтээлийг харилцан хэлэлцэж,
үнэлж дүгнэн үзэл бодлоо хуваалцана.
“Иш” аргыг нийгмийн ухааны	 х и ч э э л ү үд эд
төдийгүйбайгалийнухааныямарчхичээлдхэрэглэхэд
тохиромжтой.
Аргыг хэрэглэсэн жишээ:
Бид VIII, X ангийн Монголын түүх, Нийгмийн
тухай мэдлэг хичээлээр “Иш” аргыг хэрэглэж бичсэн
сурагчдын “Бүтээл”-ээс жишээ болгон үзүүлж байна.
Сурагчид хичээлийн явцад өөрийн бодол санаагаа
онч мэргэн үгс, оньсого, шүлэг, зүйрлэлийн гэх зэрэг
олон хэлбэрээр илэрхийлсэн байдаг. Үүнд:
Монголын түүхийн хичээлээр
•	 Миний ойлгосноор Монголын түүх нь бусад
гүрний адил зовж зүдэрч, ялж дийлэн, мандан
бадарч явсныг үр хойчдоо сануулсан он цагийн
хэлхээ.
(8д ангийн сурагч А.Түвшинбаяр)
•	 Миний бодлоор Монголын түүх нь Монгол хүн
дэлхийг эзэлж, Монгол хүн дарлагдан зүдэрч,
Монгол хүн сэргэн мандаж байсныг үнэн
бодитойгоор тэмдэглэсэн, дахин үл давтагдах
өв эрдэнэ.
(8д ангийн сурагч Б.Төрмөнх)
•	 Миний ойлгосноор Монгол улс
Мандан ургах нар мэт 	
Гандан хагдрах цэцэг мэт явсан нь бидний үнэн
түүх гэлтэй.
(8д ангийн сурагч С. Саруулзаяа )
Нийгмийн ухааны хичээлээр:
•	 Миний бодлоор өрсөлдөөн бол дэвшилд хүргэх
цусгүй дайн.
(10з ангийн сурагч Д.Гантуяа)
•	 Миний бодлоор мөнгө бол тархины хорт хавдар
юм.
(10д ангийн сурагч Д.Нарантуяа)
•	 Миний бодлоор ажилгүйдэл нь амьдралын
идэвхгүй цаг хугацаа.
Миний санахад инфляцийн өсөлт нь төрийн
эдийн засгийн бодлогын уналт.
Миний санахад ядуурал нь живж буй аварга
хөлөг
Миний ойлгосноор татвар нь бидний ирээдүй.
(10з ангийн сурагч С.Саруул)
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
4
ЗӨВЛӨХБАГШ
•	 Миний ойлгосноор төсөв нь нийгмийг
зохицуулагч цагдаа (10з ангийн сурагч
Б.Гэрэл)
•	 Миний бодлоор мөнгө гэдэг нь хуулийг ч
гуйвуулж чадах шидэт цаас
(10т ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ, Т.Ганчимэг)
•	 Миний санахад нийгэм гэдэг нь
Хамтран амьдрах ухамсар
Хамаг улсыг бүрдүүлэгч
Аль ч үед орших
Амьдралыг жолооддог зүйл
(10з ангийн сурагч Н.Золжаргал)
•	 Миний бодлоор ажилгүйдэл гэдэг нь
Хэнийг ч үл ялган хөлдөөгч
Хүнийг ч үл тоон ууршуулагч
Үгүйрэл, түгшүүр, гутрал
(10и ангийн сурагч И.Урангоо)
•	 Миний бодлоор би гэж
Хэвлийгээс унаж хүн болов
Хөхөө хөхөж гэдсээ баярлуулав
Хөлд орж шороо хөдөлгөв
Хэлд орж дуугаа нэмэрлэв
Сургуульд орж сурагч болов
Сурсанаа шалгуулж сая амсхийв
5ЗӨВЛӨХ БАГШ
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
6
ЗӨВЛӨХБАГШ
Насанд хүрч иргэн болов
Саналаа өгч төрөө засалцав
Конкурс өгч оюутан болов
Сургуулиа төгсөж диплом авав
Ажил хийж амьдралаа залгав
Аав ээжээ асарч тэтгэв
Ханьтай, бас үртэй болов
Үрээ өсгөж ачаа тэврэв
Хийдгээ хийж тэтгэвэрт гарав
Хийснээ харж сэтгэл тайтгарав
Ханан гэр холдож
Хадан гэр ойртов
(10д ангийн сурагч А.Золбооцэцэг)
Хоёр. Таван мөрт буюу Синкуайн бичих арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Синкуайн гэдэг
нь францын 5 гэсэн тооны нэрнээс гаралтай үг.
Таван мөрөнд багтааж санаагаа бичих бөгөөд бас
тодорхой дэс дараа, дүрэмтэй ажээ.
Мэдээллийг нэгтгэх чадвар, цогц бодол сэтгэлгээ,
нарийн мэдрэмж, итгэл үнэмшилтэй байх нь маш
чухал чадвар юм.
Энэ арга нь мэдээлэл ба материалыг нэгтгэн
сэдвийн тодорхойлолтыг уран яруу, товч
илэрхийлэх арга юм.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
1.	 Гарчиг (ихэвчлэн нэр үг)
2.	 Хоёр үгээр тодорхойлох (хоёр тэмдэг нэр)
3.	 Үйл явц (Сэдвийн үйл явцыг тодорхойлсон
гурван үйлт нэр)
4.	 Мэдрэмж сэтгэгдэл (4 үгтэй өгүүлбэр буюу
хэлц хэллэг)
5.	 Сэдвийн гол утга мөн чанар (Өөр нэг үгээр
илэрхийлэх)
Аргыг хэрэглэсэн жишээ:
Ном Төр
Гайхамшигтай, мэдлэгтэй Хаант, Бүгд найрамдах
Унших, сэтгэх, бүтээх Хуульчлах, зохицуулах, хянах
Уншихаа боливол сэтгэхээ
болино
Төр бол нийгмийн эмч
Ард түмэн Ертөнц
(10и анги Мөнх-Эрдэнэ)	 (10д анги Д.Золбооцэцэг)
Найз Нийгэмшилт
Үнэнч, зарчимч Чөлөөтэй, өргөн цар
хүрээтэй
Зөвлөх, туслах, зэмлэх Зохицох, шилжих,
хувьсах
Зовоход нөхөд минь жаргал болдог
Бүдрэхэд нөхөд минь түшиг болдог
Уйлахад нөхөд минь алчуур болдог
Урагшлахад нөхөд минь дэм болдог
Хүн болох багаасаа
Хүлэг болох
унаганаасаа
Ертөнц Нөхөрлө
(10и анги Урангоо) 	 (10ё анги Т.Баярмагнай)	
Ядуурал Хувьсгал
Үнэмлэхүй, харьцангуй Харгис, аажуу
Хоосрох, доройтох, мөхөх Эзлэх, өөрчлөх, уусгах
Ядуурал бол залхуурлын
шан харамж юм
Ард түмний сэтгэлгээнд
дарангуйлагч
Өөрчлөлт Зовлон сүйрэл
(8в анги Ж.Учралбаяр) (10а анги П.Оюу-Эрдэнэ)
Гурав. “Хэр адил вэ?” дасгалын арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдад
аливаа асуудал, үзэгдэл үйл явдалд дүгнэлт хийж
бичихэд чиглэсэн “Хэр адил вэ?” дасгалыг авч
үзье. Аливаа юмыг үнэлж, дүгнэх чадвар нь зохих
хэмжээгээр заяамал байдаг боловч тэр чадварыг
зориуд бэлтгэсэн дасгалаар дамжуулан зүгшрүүлж
болдог.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
Суралцагчдын төрөлхийн дүгнэх болон бичих чадварт
тулгуурлан дараах дасгалыг ажиллуулна.
•	 Телевиз цасан ширхэгтэй хэр адил вэ?
•	 Ширээ бээлийтэй хэр адил вэ?
•	 Шувуу чийдэнтэй хэр адил вэ? гэх мэт
нөхцөлүүдээс нэгийг өгч, нэгээс хоёр минутын
хугацаанд гүйцэтгүүлнэ. Сурагчид бүлгээрээ
хэлэлцэж өөрсдийн адилтгах санааг гаргана.
Багш нэг бүлгийг сонгож хариултаа танилцуулахыг
хүснэ. Бусад бүлгүүд давхардаагүй шинэ
санаануудыг нэмж, жагсаалтаа үргэлжлүүлнэ. Энэ
дасгалыг гүйцэтгүүлж суралцагчдын сэтгэлгээг
зүгшрүүлсний үндсэн дээр багш өөрийн зааж буй
сэдвийн хүрээнд тодорхой ухагдахуунуудыг санал
болгож юутай адилтгаж болохыг ярилцан бичнэ.
Жишээ нь: 10 дугаар ангийн нийгмийн тухай мэдлэг
хичээлийн улс төрийн амьдрал сэдвийн бататгалд:
•	 Төр юутай адил вэ?
•	 Улс төрийн намыг ямар зүйлтэй адилтгаж
болох вэ?
•	 Сонгогчдыг юутай зүйрлэж болох вэ?
•	 Шүүх засаглал юутай адил вэ? гэх мэт
нөхцөлүүдийг өгч сурагчдыг бүлгээр
ажиллуулж болох юм.
Сурагчид өөрсдийн сонгон авсан ухагдахуунаа
юутай зүйрлэж болохыг хэлэлцэн шийдэж,
бусаддаа танилцуулж ярилцдаг. Сурагчид төрийг
монгол гэр, онгоцны экипаж, нарны аймгийн
гарагийн систем, гар утас, шатар зэрэг янз
бүрийн зүйлтэй харьцуулан төрийн мөн чанар,
үүрэг, тогтолцоо, зохион байгуулалтыг сонгосон
зүйлийнхээ тодорхой хэсгүүд, эд анги, үүрэг
зориулалттай адилтган биччсэн байна.
Мөн улс төрийн систем, төрийн хялбарчилсан
загвар нь сургууль, албан байгууллага, гэр бүл
гэдэг утгаар адилтган тайлбарласан бүлгүүд ч
байв.
7ЗӨВЛӨХ БАГШ
Аргыг хэрэглэсэн жишээ:
Улс төр бол шатартай адил
Улс төрийн систем Шатар
Хоёр намын систем Хар цагаан өрөг
Улс төрийн лидерүүд Бод (ноён, бэрс г.м)
Намын гишүүд дэмжигч Шатрын хүү
Ард түмэн сонгогчид Шатрын хөлөг
Төрийн байгууламж
Шатрын хөлөгт байрлах
дараалал
гэж адилтгаад улс төр, шатар хоёулаа тоглох
тогтсон журам, хэм хэмжээтэй гэжээ. (10е ангийн
Б.Баасанжаргал, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар,
Г.Дорждэрэм, Ч. Төгөлдөр)
Шүүх засаглал нүдтэй адил
Шүүх засаглал Нүд (хараа)
Шүүх хахуульд автах Нүд сохрох
Шүүхийн тогтолцоо Нүдний бүтэц
Хуульд захирагдах Нүдний болорыг хайрлах
Шударга шүүх Хөөрхөн нүд
Үнэнийг олох Харцаараа зөв бурууг ялгах
гэх мэтээр адилтгажээ.
Нүд өнгөөр ялгаварлана. Шүүх мөнгөөр ялгаварлана
гэж шүүмжлэлтэй ханджээ.
(10н анги Д.Болормаа, Ж.Төгсжаргал, Б.Дуламрагчаа)
Эдгээр бүтээлийг зөв буруу гэж үнэлэх боломжгүй
бөгөөд хамгийн гол нь аливаа зүйлийг төсөөлж,
төлөөлүүлэн холбоосжуулж байгаа сурагчдын сэтгэх
чадвар, бодол санаа нь чухал юм.
Дөрөв. “CLUES” – Түлхүүр арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Түлхүүр арга
нь тодорхой хязгаарлагдмал мэдээллээс ургуулан
дүгнэлт хийх сурагчдын чадварыг хөгжүүлэхэд
туслана. Үг, өгүүлбэрийн хоорондын далд холбоог
илрүүлэн, дүгнэлт хийж сурах нь зайлшгүй чухал
чадвар юм. Энэ аргыг тайлбарлахдаа дутуу
мэдээллийг ургуулан бодож олдог, эрэн сурвалжлагч,
мөрдөн байцаагчийн ажилтай адилтган хэлж болно.
Тухайлбал, мөрдөн байцаагч нь хутга мэс, цус нөж
гэсэн үгнүүдээс ямар дүгнэлт хийж болохыг ярилцана
гэсэн үг. Үгүүдийг нэгтгэн өгүүлбэр бүтээснээр
мөрдөн байцаагч нь дутагдаж буй мэдээллийг нөхөн
бий болгодог гэдгийг сурагчдад сануулна.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
Багш 	 CLUES ( түлхүүр) гэдэг Латин үгийг үсэг бүрээр
салгаж ашиглах тайлбарлахын хамт дараах үзүүлэнг
бэлтгэж хэрэглэнэ.
С - (claster) Ижил утгатай үгсийг бүлэглэх
L - (Lebеl) Ангилах
U - (Untangle) Дэд бүлэг үүсгэх
E - (eхаmine) Зураглах
S - (setpattern) Холбоос бий болгох
Энэ аргыг хэрэглэхдээ тухайн сэдэвтэй холбогдох
хориос илүүгүй үгийг сурагчдын саналаар сонгонавна.
Сонгож авсан үгнүүдийнхээ хүрээнд үсгээр өгөгдсөн
дорх зааврын дагуу ажиллахыг сурагчдаас хүсч
бүлгээр нь буюу хосоор нь ажиллууна. Сурагчид ижил
утгатай үгсийг бүлэглэсний (C) дараа ямар зүйлийг
шалгуур болгож (L) ангилах, агуулгыг (U) хэлэлцэн
дэд бүлэг үүсгэнэ. Ангилж бүлэглэсэн үгсээ нэг утга
санаанд оруулан зураглан (E) илэрхийлж, эцэст нь
тэдгээр үгсээр илрэх агуулгыг бичиж холбоос (S)
үүсгэнэ.
Аргыг хэрэглэсэн жишээ:Сурагчид дараах үгийг
сонгож ангилал хийсэн байна. Жишээ нь: Эдийн
засгийн холбогдолтой дараах үгс (Төсөв, банк, иргэн,
өрсөлдөөн, эрэлт, нийлүүлэлт, боловсрол, орлого, орон
сууц, менежер, худалдагч, бизнесмен, авто машин,
татвар, өмч хувьчлал, зээл, төлбөр, сүүн бүтээгдэхүүн,
компъютер, костюм пиджак, зураг плакат, мөнгө, багш)-
ийг сурагчид сонгож авсан байна.
С
төсөв, мөнгө үнэ, төлбөр
орлого, татвар эрэлт, нийлүүлэлт
өмч хувьчлал худалдагч, менежер
орон сууц, авто машин
L
Мөнгөтэй
холбоотой
Хэрэглээтэй
холбоотой
Мэргэжилтэй
холбоотой
Бусад
үнэ орон сууц багш иргэн
төлбөр авто машин менежер эрэл
мөнгө
сүүн
бүтээгдэхүүн
бизнесмен
нийлүүлэлт компьютер худалдагч
зээл
костюм
пиджак
банк зураг плакат
боловсрол
орлого
U
Эдийн засаг Хэрэглээ
Макро Микро Үндсэн Үндсэн биш
төсөв мөнгө орон сууц авто машин
банк үнэ
сүүн
бүтээгдэхүүн
компьютер
зээл төлбөр
костюм
пиджак
зураг
плакат
Эдийн засагт оролцогсод
Макро Микро
төсөв мөнгө
банк үнэ
зээл төлбөр
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
8
ЗӨВЛӨХБАГШ
S. Бидний мэдэх эдийн засаг
“Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэн
тэр үеэс л иргэн бүрийн амьдралд их өөрчлөлт
гарсан. Хөрөнгө, үйлдвэрлэл үйлчилгээний хувьд
шилжиж, тасралтгүй үргэлжлэх өрсөлдөөн бий
болов. Өдрөөс өдөр ирэх тутам хүмүүсийн эрэлт
хязгааргүй өснө. Хүн бүр л хувьдаа орон сууц,
авто машин, компьютертэй болох гэсэн хүсэл
эрмэлзлэлээ биелүүлэхийг хичээнэ. Тиймээс
өөрийн орлогыг дээшлүүлэхийн тулд худалдагч,
тэр ч бүү хэл дээд боловсролгүй хүмүүс хүртэл
том бизнесмен, хөрөнгө оруулагч болохоор
өрсөлдөөнт амьдралын нэгээхэн хэсэг рүү уусан
орсоор.
Бүх зүйл мөнгөөр хэмжигдэх болсон энэ цагт
хүн бүр төлбөр, зээл, орлогын асуудлаар банк
хэмээх эргэлдэгч хүчинтэй холбогдоно. Тиймээс
ч банк санхүүгийн зохион байгуулалт, явуулж буй
үйл ажиллагаа улам л сайжирч, улам л нарийссаар.
Харин орлого багатай зарим нэг нь төсөв
хэмээх аварга загасны ашиг тусыг горьдон суудаг.
Гэвч тэр аварга загас биднийг тэр бүр тэжээж
чадахгүй байна. Иймээс ч зах зээлийн өнөө үед
овсгоотой нэг нь өмчөө бүрдүүлж, овсгоогүй бусад
нь өөрийн гэсэн өмчгүй үлдэж байна. Харин төрөөс
иргэн бүрд хэрэгтэй зүйл зохистой ажиллагаа
явуулж буйн жишээ нь өмч хувьчлал буюу газар
өмчлөх асуудал мөнөөс мөн юм. Ингэснээр ард
түмнийг хувийн өмчтэй болгоод зогсохгүй улс орон
хөгжих эх суурийг тавьж байгаа нь ард түмэнд
ойлгомжтой санагдана” хэмээн бичсэн байна.
Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийин
«Ирээдүй» цогцолбор, ахлах II сургуулийн 10а ангийн
сурагч Н.Золжаргал, Г.Баярцэцэг
9ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ
БАГШ МИНИЙ АРГА ЗҮЙ
ТУРШЛАГА
Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний,
лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн бага боловсролын
тэргүүлэх зэрэгтэй багш Чулуунгөлөгийн Сувдаа
Багшийн амжилт:
•	 Хэрлэн сумын Засаг дарга болон Хан-Уул
цогцолбор сургуулийн нэрэмжит медальт
олимпиадад “Монгол хэл багш” төрөлд 2014 онд
Хүрэл медаль, 2016 онд тусгай байр
•	 Хүн ба байгаль хичээлийн кабинетийг 2 удаа
шинэчлэн байгуулж ажиллаж байна.
•	 Төрөлжсөн олимпиадын бага анги-монгол хэл
төрлөөр 2012 онд V, 2014 онд тусгай байр
•	 Дорнод аймгийн Бага боловсролын багш нарт
“Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга туршлага”
сургалтыг Математикийн судлагдахууны
багаараа амжилттай зохион байгуулсан.
•	 2016 онд Хүн ба байгаль судлагдахууны
багаар 5-р ангийн “Үл эргэх өөрчлөлт” ээлжит
хичээлийг 3 удаа засан сайжруулж, туршлага
солилцох “Сайн хичээл, үйл ажиллагаа” бүсийн
зөвлөгөөнд зааж шалгарсан.
•	 5-р ангийн “Энерги” бүлэг сэдвийн “Машиныг
яаж хөдөлгөх вэ?” салхины энергийн тухай
ээлжит хичээлийг 4 удаа сайжруулан бүсийн
зөвлөгөөнд заасан.
•	 Аймгийн зөвлөгөөнд “Харимхай энергийн
хүчээр машиныг хэрхэн хөдөлгөх вэ?” хичээлийг
багийнхантайгаа 4 удаа засан сайжруулан зааж
шалгарсан.
•	 Сайн хичээл, үйл ажиллагаа улсын зөвлөгөөнд
3-р ангийн “Ус ба дэлхий” бүлэг сэдвийн
“Дэлхийд хэдэн далай хаана, хаана байдаг вэ?”
ээлжит хичээлийг зааж хэлэлцүүлэн багшийн
хөгжил портал сайтад байршуулж бусдын
хүртээл болгосон.
•	 www.teacher.itpd.mn болон бусад сайтад дараах
хичээл, өөрийн арга туршлагаа байршуулан
өөрийн арга зүйгээ түгээгээд зогсохгүй бусдаас
харилцан суралцаж, хичээлээ засан сайжруулж
байна. Үүнд:
-	 “Үл эргэх өөрчлөлт” ээлжит хичээл
-	 Машиныг яаж хөдөлгөх вэ? ээлжит хичээл
-	 Дэлхийд хэдэн далай хаана хаана байдаг вэ?
ээлжит хичээл
-	 “Туузан урлалаар урлахуй”, “Үлгэрээр
дамжуулан эх зохион арга зүй” сэдэвт
хичээлүүдээр туршлагаа түгээсэн.
Багшийн арга зүй, туршлага:
1.Хүүхдээ зөв оношлон тэдний чадварт
суурилан, ялгаатай даалгавар боловсруулан, өдөр
бүр явцын үнэлгээгээр урамшуулан ахиц, амжилтыг
үнэлэх”Алхам бүр-УРАМ” технологитой болсон. Энэ
технологийг хэрэгжүүлэхдээ суралцахуй, хөгжихүй,
хамтрахуй гэсэн гурван чиглэлийг барьж ажилладаг.
Үүнд:
1.Сурагчдын зохион найруулж бичих чадварт
сургах, алхам алхмаар үгийн тоо, үгийн баялгийг
нэмэгдүүлэх зорилготойгооор даваа гараг бүр “Бид
зохиолч“ цагийг ордог. Энэ нь дараах алхам үе шатаар
зохион байгуулагддаг.
•	 1975 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн.
•	 2001 онд Дорнод багшийн сургууль төгссөн.
•	 МУ-ын тэргүүлэх багш
•	 Боловсрол судлалын магистр
•	 1993оноос Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуульд
24 дэх жилдээ ажиллаж байна.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
10
ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ
1.	 1,2-р ангиас богино үлгэр уншуулж утгыг
ярилцаж дүрд хувирган уншуулах, дүрд
тоглуулан номонд дуртай болгосон.
2.	 3-р ангиас эхлэн үлгэрийн хэсгээс гүйцээн
бичих, цааш үргэлжлүүлэн зохиох
даалгаврыг ажиллуулсан
3.	 4-р ангиас нь үлгэрийг дуурайн зохион
бичүүлэх даалгавар ажиллуулсан.
4.	 5-р ангиас өөрсдийн дуртай сэдвээр үлгэр
зохион бичүүлсэн.
Чөлөөт сэдвээс үлгэр зохион бичих аргад
шилжүүлж ”өдөр бүр 1 эх“ зохион бичүүлснээр
үгийн тоо, үгийн баялгийг нэмэгдүүлж зохион
бичих чадварыг нэмэгдүүлсэн.
Сурагчдад гарсан ахиц, давуу тал:
•	 Огт зохиож чаддаггүй байсан сурагчид үлгэр
дуурайж зохиосоор зохион бичиж сурсан.
•	 Эхлэл, гол ,төгсгөл хэсгийг ялгаж найруулж
бичиж сурсан.
•	 Үгийн баялаг, зөв бичих, найруулж бичих
чадвар нэмэгдэж үгийн тоог ахиулсан.
Үүний үр дүнд
•	 БСУГ-ын шалгалтад 95%-тай дүгнэгдсэн.
•	 Улсын шалгалтад 80%-тай дүгнэгдсэн.
•	 Сурагч бүр өөрийн зохиосон үлгэрийн
номтой болсон.
•	 “Хүүхдээ уучилъя” бүтээлийн уралдаанд эх
зохион бичиж анги хамт олноороо 100%
оролцон шилдэг ангиар шалгарсан.
•	 Зохион бичлэгийн уралдаанд сурагч
Дөлбаяр 1-р байр
•	 Гар угаах өдөрт зориулсан уралдаанд
ангиараа 1-р байр эзэлсэн.
2.Пүрэв гарагийн “Номын анд” цагаар сурагчид
ном уншиж, номын тэмдэглэл хөтлөх, дүрд
хувирах, дүрийн тоглолт хийх, мөн үлгэр уншиж
түүнийгээ ярих, уншсан үлгэрээс сургамжтай зүйр
үг цээжлэн тогтоож утгыг тайлбарлаж сурснаар
сурагчдын ярих чадварт, уншсанаа ойлгох, бусдад
илэрхийлэх чадварт ахиц гарсан.
3.Сурагчдын амжилттай суралцахын нэг үндэс
нь эцэг эхийн оролцоо байдаг. Эцэг эхийг 4
багаар зохион байгуулж, тэднийг урамшуулж,
санаа бодлыг сонсож хамтарч ажиллаж улирал
бүр тэдэнд сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна
сурагчдын алдаан дээр анализ хийж ойлгохгүй
байгаа агуулгыг хэрхэн ойлгуулах, гэрийн
даалгаврыг хэрхэн хийлгэх арга зүйн сургалт
үйл ажиллагааг зохион байгуулснаар багшийн
ажлын үнэ цэнийг мэдэрч багшийн сайн туслагч
хамтрагчид болсон төдийгүй сурлагын хоцрогдол
гардаггүй ба хүүхдийн мэдлэг чадвар ахиц амжилт
нэмэгдэж хүүхдийн хөгжлийг харж бахархах, цааш
хөгжүүлэх эрмэлзлийг нь төрүүлдэг.
4 . “АЛХАМ БҮР УРАМ” технологийн “Өгүүлбэртэй
бодлогын цаг”-аар сурагчдыг хөгжүүлэх нь арга
зүйгээсээ танилцуулъя. Энэ хичээлийн жилд
“Бяцхан эмч” клубыг ажиллуулж сурагчдын
эрүүл мэнд, ариун цэвэрт хяналт тавьж, өөрийн
удирдлагын үүргийг гүйцэтгэхэд суралцаж байна.
Зорилго: Өгүүлбэртэй бодлогыг олон аргаар
бодуулж сургах, сурагчдын сэтгэн бодох чадварыг
хөгжүүлэх
Зорилт:
1.	 1,2-р ангиас өгүүлбэртэй бодлогыг зөв ойлгож
унших, уншсанаа зураглал, бичиглэл ашиглан
бодох аргад сургах
2.	 3-р ангиас эхлэн өгүүлбэртэй бодлогыг олон
аргаар бодуулж сургах
3.	 Бодсон аргаа бусдад тайлбарлах чадварт
сургахад голлон анхаарах
Хэрэгжүүлсэн үе шат буюу алхмууд:
Алхам 1: Бодлогын өгүүлбэрийг уншиж
ойлгох үе шат
•	 Бодлогын өгүүлбэрийг багш сурагчдаар маш
сайн уншуулна.
•	 Эхний удаа ойлгож, тогтож уншина.
Ойлгохгүй бол дахин уншиж болно.
•	 Уншсаныхаа дараа тунгаан бодох, ойлгосноо
цэгцлэх хугацаа өгнө.
Алхам 2: Бодлогын утгыг ойлгож, ярих, задлан
шинжлэх үе шат
•	 Багш эхний удаа дараах асуултаар сурагчдыг
чиглүүлнэ. Үүнд: Юуны тухай бодлого байна
вэ? Бодлогод хэн, хэн, юу, юу гарч байгаа
тухай, дараа нь яасан гэх мэтээр.
•	 Багш хэд хэдэн сурагчаар яриулна. /ярих
явцад сурагчид бодлогын нөхцөл, асуултыг
илүү сайн ойлгодог/
•	 Дээрх бодлогын нөхцөл хэсэг нь аль вэ?
Асуулт хэсэг нь аль нь вэ? Өөр ямар асуулт
тавьж болох вэ?
11ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ
Алхам 3: Ойлгосон зүйлээ ашиглан зураглал,
бичиглэл хийх үе шат
•	 Сурагчид бодлогыг ухаж, ярьж ойлгосныхоо
дараа өөрт ойлгомжтой зураглал хийх, товч
бичиглэл хийх,асуулт гаргах,илэрхийлэл зохиох
зэргээр бодлогоо ойлгогдохоор зураглаж
томьёолно.
•	 1,2-р ангид сурагчид өөрийн ойлгосноор товч
бичиглэл хийдэг болтол нь багш тусална.2-р
ангиас эхлэн хэрчмэл зураглал хийх, хариулж
болохоор асуулт гаргах, иллэрхийлэл зохиох
зэрэг үйл ажиллагаанд сургана.
•	 3,4, 5 ангийн сурагчид бичиглэл, зураглалаар
илэрхийлэх чадвартай болно.
Үе шат 4: Бодолт хийх, шалгах үе шат
•	 Сурагчид өөрийн хийсэн зураглалыг ашиглан
бодолтоо хийнэ. Сурагчдын мэдлэг чадвар
ялгаатай учир өөр, өөр аргаар бодолт хийнэ. Энэ
ялгаатай бодлогыг багш сурагчдыг бодох явцад
дундуур нь явж ажиглалт хийнэ.
•	 Хэдэн ялгаатай бодолт хийж байгааг, хэн ямар
аргаар бодож байгааг олж харах
•	 Багш бодолт хийх явцад тухайн үйлдэл юу, юуг
илэрхийлж байгааг заавал бичих хэрэгтэйг
сануулах нь маш чухал. Ингэснээр хүүхэд илүү
ойлгож ухаарч бодох болно.
Үе шат 5: Бодсон бодлогоо бусдадаа тайлбарлаж
ярьж өгөх үе шат
•	 Энэ үе шат их чухал. Хүүхэд өөрийн бодсон
аргаа тайлбарлаж ярьснаар өөрийгөө бусдын
өмнө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ.
•	 Энэхүү алхмыг гүйцэтгэснээр бодсон бодлогоо
сурагч өөрөө болон бусад сурагчид илүү ойлгож
ухаарах ач холбогдолтой.
•	 Бодлогыг тайлбарлуулахдаа аль болох олон
сурагчаар, хосоор ажиллуулах тайлбарлуулах
хэрэгтэй.
Үе шат 6: Бодлогоо өөр аргаар бодох, бодлого
зохиож бодох үе шат
•	 Бодлогыг 3,4,5-аар ангиас эхлэн нэг аргаар
бодох биш аль болох янз бүрийн аргаар бодуулж
сургах нь маш чухал
•	 Сурагч өөрийн бодсон ялгаатай бодлогыг багш
болон бусдад тайлбарлаж өгнө. Энэ алхмын үр
дүнд сурагч бодлогыг өөр ямар аргаар бодож
болохыг эрэлхийлдэг болох ач холбогдолтой.
•	 3,4,5-р ангиас бодлогын нөхцөлийг өөрчлөн
бодлого зохиох, товч бичиглэл,зураглал хийх,
бодлогоо бодох, бодлогоо шалгаж сургах нь
чухал.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
12
ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ
Хүрсэн үр дүн:
•	 “ЗӨВ бодлого НЭГ ОД” аяныг өрнүүлснээр
сурагчид өгүүлбэртэй бодлогыг олон аргаар
бодох, бодсон аргаа бусдад тайлбарлах
чадварт суралцаж алхам алхмаар амжилтад
хүрсэн.
•	 Өгүүлбэртэй бодлогыг маш сайн ойлгож
ухаарч унших юм бол бодоход төвөггүй
байдаг нь ажиглагдсан.
•	 Бодлогын нөхцөл, асуултыг өөрийн
ойлгосноор тайлбарлаж ярих нь хүүхэд
өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах
сайн талтай.
•	 1,2-р ангийн сурагчдаар заавал зураглал
ашиглан бодохыг шаардах хэрэггүй. Харин
өөрийн ойлгосноор зургаар илэрхийлэн
зурж бодуулснаар өөрт нь сонирхолтой
төдийгүй ухаарч ойлгож зурж байгаа нь сайн
талтай.
•	 Харин 3, 4, 5- р ангийн сурагчид олон оронтой
тоо үзээд зогсохгүй, бодлого хүндрэх, тэдний
чадвар нэмэгддэг тул зураглал хэрчмийн
аргаар ашиглан бодоход бэлтгэгдсэн
байдаг.
•	 Өөрийн бодсон аргачлалаа бусдадаа ярьж
өгөх, тайлбарлах нь маш чухал байдаг. Энэ
алхмын үр дүнд ярих чадварт ахиц гараад
зогсохгүй, өөрөө өөртөө итгэх чадвар
нэмэгдсэн.
•	 Өөр аргаар бодсон хүүхдүүдээр
тайлбарлуулж яриулах нь бодлогыг олон
аргаар бодох аргад суралцахаас гадна дараа
бодлого бодохдоо олон аргаар бодох хүсэл
тэмүүллийг бий болгож өгдөг сайн талтай.
•	 Бодлого бодсон сурагчдаа үнэлэхдээ зөв
зураглал бичлэг хийсэн,хялбар аргаар
бодсон, маш уран бодсон,олон аргаар
бодсон, маш хурдтай ойлгож бодсон гэх
мэтээр алхам бүр урам өгч үнэлснээр
сурагчид улам бодлого бодох сонирхолтой
болсон.
•	 Мөн зураг хэрчим, илэрхийлэлд тохирсон
бодлогозохиолгохньсурагчдадсонирхолтой
байдаг ба “БОДЛОГО ЗОХИОДОГ МУНДАГ
ХҮН БОЛЛОО” гэсэн өөртөө итгэх итгэлийг
олж авч байгаа нь ажиглагдаж байлаа.
•	 Энэ арга зүйгээр “Өгүүлбэртэй бодлогын
цаг”-ийг тогтмол хичээллүүлснээр
сурагчдын бодох хурд нэмэгдсэн. 2-р ангийн
сурагчид маань энгийн бодлого, нийлмэл
бодлогыг 2-4 минутад боддог сурагчид
ангийн 30-40% болж, ахиж байна.
Энэхүү арга зүйг хэрэгжүүлснээр сурагч бүр
өөрийн чадварт тохирсон аргаар бодлого бодох
боломжийг бий болгосон сайн тал ажиглагдсан.
Мөн хүүхэд бүр бие биеэсээ суралцах таатай
боломж бий болсон.Өгүүлбэртэй бодлого бодоход
дээрх арга зүйг тогтмол хэрэглэх нь бодлогоор
хүүхдийн авьяасыг нь хөгжүүлэх нэг түлхэц болж
байна.
13ЯРИЛЦЛАГА
-Монгол улсын хэмжээнд дотуур байрны үүсэл
хөгжлийн асуудлыг хэзээнээс эхэлж авч үздэг вэ?
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны
материаллаг орчин нөхцөлийг сайжруулах, хэвийн
ажиллагааг хангах ажил 1920-иод оноос эхэлсэн
байдаг.
Малчин өрхийн хүүхдийн сургуульд хамрагдалтыг
нэмэгдүүлэх үүднээс ардын засгийн анхны сургууль
байгуулсан тухайн цаг үед малчдын хүүхдийн амьдрах,
суралцах дотуур байрны асуудлыг сургуулийн дэргэд
шийдэж ирснийг 1933 онд баталсан “Ардын бага
ба дунд сургуулийн танхимын дагаж явах дүрэм”-д
сургуулийн дэргэдэхбайр нь “... хичээлийн чөлөө бүхий
цагийг ашиглаж эдгээр багачуудад ариун цэврийн
ба ажлын дадлага өгөхөөс гадна заасан зүйлийн
сурлагыг бататгах, эрдэм боловсролыг нь өргөтгөх,
жич багачуудын биеийн эрүүл мэндийг сайжруулах,
зохистойгоор тоглуулах ба амруулах ёстой” хэмээн
тодорхой заасан байдаг. Тухайлбал, мөн төрийн
мэдлийн дотуур байртай сургуулиуд хүүхдүүдийг ах
дүүс, хамаатан саднаар нь, эсвэл айл хөршөөр нь
нэг өрөөнд оруулах замаар хүүхдэд ээлтэй, гэрийн
нөхцөлд ойрхон орчин бүрдүүлэхийг хичээж байсныг
тухайн үеийн эрхзүйн сурвалжаас харж болно.
-Дотуур байрны анхны стандарт норм хэзээ бий
болсон бэ?
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны
асуудлыг 1982 онд баталсан Ардын боловсролын
тухай хуулиар анх удаа хуульчилж, уг хуульд “...
сургуулийн дэргэд дотуур байр байгуулна”, “...
дотуур байрыг өргөжүүлэх, шаардлагатай газарт
сурагчдыг сургуульдаа ирэх, гэртээ буцахад уналгын
туслалцаа үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж тусгайлсан
зүйл, заалтыг оруулсан нь малчдын хүүхдийн
сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дотуур
байр ажиллуулахтай холбогдон үүсэх харилцааны
зохицуулалтыг боловсронгуй болгох үндсийг тавьж
өгснөөрөө ач холбогдолтой.
Эдгээр заалтыг 1991 онд баталсан Боловсролын
тухай хуулиар дахин баталгаажуулж, дотуур байрны
сурагчдыг батлагдсан төсөвт зардалд багтаан хоол
хүнс, ариун цэвэр, ахуйн хэрэгслээр хангах асуудлыг
шинээр хуульчилж өгсөн байдаг.
Гэвч 90-ээд оны зах зээлийн эдийн засагт
шилжих шилжилтийн он жилүүдэд дотуур байрны үйл
ажиллагааг хэвийн явуулах хэмжээнд санхүүжилт
хийх бололцоо хязгаарлагдсантай холбоотойгоор
хуулийн дээр дурдсан заалт хэрэгжих боломжгүй
болж дотуур байрууд олноор хаагдахад хүрсэн учраас
1995 онд баталсан Боловсролын тухай хуулиар
дотуур байрны зардлын зарим хэсгийг эцэг, эхэд
хариуцуулахаар хуульчилсан байдаг. Энэхүү заалтыг
1995-1996 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж 1995-
10 сард Сангийн Яамнаас гаргасан “ЕБС-ийн Дотуур
Байрны тохижилт, үйлчилгээний болон Дотуур
Байрны сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг
журам”-д зааснаар дотуур байранд суух хүүхдийн
ДОТУУР БАЙРАНД
	 34598 ХҮҮХЭД 	СУРЧ 	АМЬДАРЧ
			 518 БАГШ АЖИЛЛАЖ БАЙНА
“Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин” сэдэвт үндэсний
зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион
байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх
ухаан спортын яам, Норвегийн тусламжийн төв, Save the chil-
dren олон улсын байгууллага, UNICEF хамтран зохион байгуулсан
юм. Өргөн уудам нутаг дэвсгэртээ тархан суурьшсан манай
улсад хүүхдийг сургуульд сурах хугацаанд нь дотуур байраар
хангах нь тулгамдсан асуудлуудын нэг юм. Дотуур байрны
чанар хүртээмж, хүүхдийн эрх, хамгаалал, дотуур байрны хүний
нөөцийн чадамж зэрэг олон олон асуудал шийдлээ хүлээж
байна. Эдгээр асуудлын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх
институтийн Захиалгат сургалтын албаны Сургуулийн нийгмийн
ажилтан, дотуур байрны багшийн сургалт хариуцсан арга зүйч
Н.Болормаатай ярилцсаныг хүргэе.
“
“
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
14
ЯРИЛЦЛАГА
өрхөд мал, махны ногдол оногдуулах болсон
нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг
эрс бууруулж, 1990 онтой харьцуулахад дотуур
байранд хамрагдсан хүүхдийн тоо даруй 3,6 дахин
буюу 17,6 мянга болтлоо буурсан байдаг.
2008-2009оныхичээлийнжилээсболовсролын
тогтолцоо 12 жилд шилжиж 6 настай хүүхэд
сургуульд элсэх болсонтой холбогдуулан БСШУ,
Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008.02.26 ны
өдрийн 84/43 тоот тушаалаар “Дотуур байрын
үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, дотуур
байрын багшийн ажлын байрны тодорхойлолт”
батлагдсан байдаг.
-Одоо дотуур байранд ямар стандарт норм
баримталж байна вэ?
Хөгжлийн шаардлагаар шинээр үүсэж буй
эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын
салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох
зорилгоор Боловсролын тухай хуульд 2002, 2006,
2012ондтустуснэмэлт,өөрчлөлторуулахаддотуур
байртай холбогдох харилцааны зохицуулалтыг
илүү тодорхой болгоход анхаарсан төдийгүй
Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод
суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-
2021 он), Боловсрол үндэсний хөтөлбөр (2010-
2021 он), Монголын боловсролыг 2006-2015 онд
хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт
бичигт хүүхэд амьдрах, суралцах, төлөвших ээлтэй
орчныг дотуур байранд бүрдүүлэх асуудлыг авч
үзсэн байна.
Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг
хангах зорилгоор БСШУ, Эрүүл мэндийн сайдын
2008 оны 84/43 дугаар хамтарсан тушаалаар
батлагдсан “ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээнд
тавих нийтлэг шаардлага, ажлын байрны
тодорхойлолт”-ыг мөрдөж байна. Мөн дотуур
байрны хүүхдийн хоногийн хоолны норм, дотуур
байранд амьдарч байгаа хүүхдийг хувьсах
зардлаар санхүүжүүлэх зэрэг эрх зүйн акт
батлагдан хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014 оны 07 сарын 09-нд зарлиг гаргаж: “...дотуур
байранд суух 6 настай хүүхдийг эрүүл ахуй, ариун
цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-
багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц
бололцоог ашиглан шийдвэрлэх...” чиглэлийг
Засгийн газарт өгсөн байдаг.
Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн сумдын
нутгийн захиргааны байгууллага, сургууль хамтран
дотуур байрын 6 настай хүүхдэд асрагч багшийг
ажиллуулж байгаа сайн туршлага байна.
2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайд, Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайдын
хамтарсан А-253,251,173 тоот “Цэцэрлэг, ерөнхий
боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун
цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага
батлах тухай” тушаал батлагдан хэрэгжиж байна.
-Одоо улсын хэмжээнд хэдэн дотуур байранд
хэчнээн багш ажиллаж байна вэ?
Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн
жилийн байдлаар 38,968 орны хүчин чадалтай 513
дотуур байраас стандартын шаардлага хангасан
414, стандартын бус 99 дотуур байр ажиллаж
байна. Дотуур байранд нийт 518 багш ажиллаж
байна.
Дотуур байранд 37,602 хүүхэд амьдрах хүсэлт
гаргаснаас 34,598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт
гаргасан нийт хүүхдийн 26,703 нь малчин өрхийн
хүүхэд ажээ. Үүнээс 25,063 нь дотуур байранд
амьдардаг.
-Таны бодлоор дотуур байрны багшийн ажлын
онцлог юу вэ?
Дотуур байрын багш бол хүүхдийн дотно
туслагч, асран хамгаалагч, зөвлөгч, чиглүүлэгч
төдийгүй нийгмийн ажлын олон талт үйлчилгээг
хүүхдэд үзүүлж буй чухал чиг үүргийг гүйцэтгэгч
гэж ойлгож болох юм.
Дотуур байрны багшийн ажлын байрны
тодорхойлолтын голлох чиг үүрэг нь нийгмийн
ажлын үйлчилгээ байхаар заасан байдаг. Мөн
сургуулийн нийгмийн ажилтан дотуур байрны
үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх талаар заасан
байгаа нь дотуур байрын сурагчид нийгмийн
ажлын үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай
байгааг батлан харуулж байна. Дотуур байранд нэг
тасгийн хүүхдүүд, үе тэнгийнхэн мөн сонирхлын
бүлэг, хамаатан садангийн, найз нөхдийн гэх
мэт олон бүлэг үүсдэг учраас хүүхдийн бүлэгтэй
ажиллах нийгмийн ажлын үйлчилгээ чухал байдаг.
Дотуур байрны багшийн ажлын байрны
тодорхойлолтыг сургуулийн нийгмийн ажилтны
ажлын байрны тодорхойлолттой харьцуулж үзэхэд
гүйцэтгэх ажлын чиг үүргийн 90 орчим нь ижил
бөгөөд давхацсан үзүүлэлт нь голчлон хүүхэд
хамгаалал хүүхдийн оролцоо, харилцаа хамтын
ажиллагаа гэх мэт сургуулийн нийгмийн ажилтны
хийж гүйцэтгэх ажил үүрэг зонхилж байна.
-Дотуур байрын багшийн ажлын ачаалал ямар
байдаг вэ?
Дотуур байрын багшийн ажил үйлчилгээ нь
гэрээсээ 9 сарын турш хол байгаа янз бүрийн
насны хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг,
ялгаварлал, үл хайхрах байдлаас урьдчилан
сэргийлэх, хамгаалах, хохирсон эрхийг нь нөхөн
сэргээх, чадваржуулах, зөвлөх, сэтгэл зүйн анхан
шатны зөвлөгөө өгөх, сурч амьдрахад нь нөлөөлж
буй хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн харилцааг
сайжруулах, холбогдох байгууллага, үйлчилгээнд
зуучлах, мэдээлэх, боломж нөөцөд холбож өгөх
тасралтгүй үйл ажиллагаа байдаг учраас ажлын
ачаалал харьцангуй өндөр байдаг.
Иймээс дотуур байрын багшийн ажлын
үнэлэмж болон үйл ажиллагааны чиглэлийг
тодорхой болгох, дотуур байрын багш нарыг
15ЯРИЛЦЛАГА
ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн
дагуу үйл ажиллагаагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх
чиглэлээр мэргэшүүлэх давтан сургах шаардлагатай
байдаг. Учир нь МУ-ын дээд боловсролын тогтолцоо,
багш бэлтгэх их сургуулиудад дотуур байрын багшийн
анги байхгүй тул аль нэг мэргэжлийн багш дотуур
байрын багшаар ажиллаж байна.
ЕБС-ийн дотуур байрын багш нарын ажил
үйлчилгээний талаарх нийтлэг хандлага нь байрын
багш бол дотуур байранд мөрдөх дэг журмыг биечлэн
сахиулах ажил болон тэнд амьдарч буй хүүхдийн
эрүүл аюулгүй байдал, тэнд амьдарч буй хүүхдийн тоо
бүрэн байхад голлон анхаарч ажилладаг хүн гэдгээр
төсөөлдөг.
Гэтэл байрын багшийн ажил нь байрны хүүхдийн
хөгжил төлөвшил, насны онцлог хэрэгцээ шаардлагад
нийцсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад
чиглэсэн өвөрмөц арга барил шаарддаг онцлог ажил
юм.
Нүүдлийн мал ахуй, соёл иргэншлийн онцлог
малчин өрхийн хүүхдэд боловсрол олгох асуудал
нь байрын багш, тогооч, жижүүр, үйлчилгээний
ажилтнуудаас асран хамгаалал, эцэг эхийг орлох
хайр халамж, хүүхэдтэй ажиллах эв дүй ур чадварыг
шаардаж байдаг.
-Дотуур байрны багшийн ажиллах нөхцөл, ажлын
байрны талаар юу хэлэх вэ?
Дотуур байрны багшийн ажлын онцлог, нөхцөл
байдлын зураглалыг нарийвчлан гаргаж, тэдний
ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, хүүхдийн
хөгжлийн төлөө хийж буй ажлыг нь зөв үнэлэх,
мэргэжил арга зүйн дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх
талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудал зүй
ёсоор урган гарч байна.
Цаашид дотуур байрын багш нарын мэргэжил
дээшлүүлэх сургалтыг тогтвортой тасралтгүй
зохион байгуулах нь нийгмийн хэрэгцээ шаардлагад
нийцэхээс гадна малчин өрхийн хүүхдийн суралцах
эрхийг эдлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Учир
нь 2016-2017 оны хичээлийн жилд дотуур байранд
36702 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34598 хүүхэд
амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26703
нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25063 нь дотуур
байранд амьдардаг. Эндээс үзвэл дотуур байрны
хүрэлцээ, орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ
шаардлага их байгаа нь харагдаж байна.
Малчин гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд
тусдаа амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж
дүү нараа асран өрх толгойлсон хүүхэд болж бяцхан
биедээ ахадсан үүрэг хариуцлага хүлээн амьдарч
байгаа учраас дотуур байрны хүүхдийн эрх, түүний
амьдрах орчин нөхцөл байдлын талаар анхаарал
тавих нь зүйтэй.
Дотуур байрын багшийн ажлын байранд тогтвор
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
16
ЯРИЛЦЛАГА
суурьшилтай ажиллах боловсон хүчний нөөц
анхаарлын төвд байх асуудлын нэг юм. Улсын
хэмжээнд518дотуурбайрынбагшажиллажбайна.
Ажилласан жилээр нь авч үзвэл 1-3 дахь жилдээ
ажиллаж байгаа багш нар 35% буюу 183 байгаагаас
94 нь энэ хичээлийн жилээс эхлэн ажиллаж байна.
Эндээс үзэхэд дотуур байрын багшийн ажлын
байр нь бусад мэргэжлийн багшийн хувьд ажлын
байртай болтлоо түр ажилладаг дамжин өнгөрөх
өртөө мэт ойлгогдож байгаа тул үндэсний болон
орон нутгийн түвшинд анхаарах шаардлагатайг
харуулж байна. 	
Дотуур байрын багш нараас өмнө нь
багшлах эрх авсан боловч үндсэн мэргэжлээрээ
ажиллаагүй учраас багшлах эрхээ сунгуулах
боломжгүй хэсэг байхад багшлах эрхээ аваагүй
байгаа байрын багш нарт шинээр авах эрх зүйн
зохицуулалт байхгүйн улмаас энэ ажлын байранд
тогтвортой ажиллах сонирхолтой багш ховор
байдаг.
Дотуур байрын хүүхдэд боловсролын
үйлчилгээг чанартай үзүүлэхэд дотуур байрын
багшийн мэргэжлийн хөгжил чухал үүрэгтэй.
Дотуур байранд амьдарч буй хүүхдийг олон талаар
хөгжүүлэх боловсролын салбарын зорилгыг
хэрэгжүүлэхэд сургуулийн менежмент болон
багш ажилтнуудын ур чадвар харилцаа хандлага,
хүүхэдтэй ажиллах багшийн эв дүй маш чухал юм.
Хүүхдийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн асуудлаар
судалж, өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа шинэлэг
бүтээлч арга хэлбэрийг эрэлхийлж нэвтрүүлэх,
хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх
талаар идэвх санаачлагатай ажиллах зэрэг ЕБС-
ийндотуурбайрынбагш,бусадажилтандмэргэжил
арга зүйн хувьд өсөн дэвжих, шинэчлэгдэх
өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага байсаар байна.
Мөн ажлын байрны нөхцөл байдалд тохирсон,
дотуур байрын бусад ажилтны хөгжлийг дэмжсэн
чадавхжуулах сургалтуудыг орон нутгийн
боловсролын газрууд зохион байгуулж байх нь
зүйтэй.
-Дотуур байрны дотоод ажил, хүүхэд хөгжүүлэх
хөтөлбөр төлөвлөгөөний онцлог болон
хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл,
шийдвэрлэх арга зам юу вэ?
Дотуур байрын хүүхдийн чөлөөт цагийн
үйл ажиллагаа зохион байгуулах үлгэрчилсэн
хөтөлбөртэй болох хэрэгцээ шаардлага байна.
Дотуур байрын багш нь зөвхөн өөрийн
эзэмшсэн мэргэжлийн үүднээс хүүхдэд зөвлөн
туслах, үйлчилгээ үзүүлэх явдал түгээмэл байдаг.
Жишээ нь: Газарзүйн багш мэргэжилтэй хүн
зөвхөн газарзүйн хичээл сонирхож буй хүүхдүүдэд
давтлага өгөх хичээл заах, технологийн багш
мэргэжилтэй хүн технологийн хичээлд дэмжин
туслах зэргээр өөрийн мэргэжлийн талаар илүү
туслах зэрэг нь хүүхдэд үзүүлж буй өрөөсгөл
үйлчилгээ болж байна.
Нийтлэг шаардлагад заасан үйлчилгээг
хүргэж үйл ажиллагааг явуулахад багш
ажилтнуудыг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг
ханган бэхжүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр
давтамжтай мэргэшүүлэх хэрэгцээ байна.
Дотуур байрын багшийг чадваржуулах ажлыг
үе шаттай зохион байгуулснаар дотуур байрны
хүүхдийн сурч, хөгжих, хамгаалуулах, оролцох,
тэжээллэг хоол хүнсээр хангагдах, хүүхдэд
үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах нөхцөл
бүрдэх практик ач холбогдолтой юм.
-Дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгоход юунд
анхаарах хэрэгтэй вэ?
Одоо мөрдөгдөж буй “Ерөнхий боловсролын
сургуулийн дотуур байрны үйлчилгээнд тавигдах
нийтлэг шаардлага”-ыг боловсролын хэрэгцээнд
нийцүүлэн шинэчлэх, стандарт болгон өөрчлөх,
дотуур байрын хүүхэд бүр хөгжих хамгаалуулах,
эрүүл эсэн мэнд амьдрах нөхцөл боломжийг
хангах
•	 Дотуур байрны барилга байгууламжийн
стандартыг мөн шинэчлэх хүүхдийн хөгжлийн
орчинг сайжруулах
•	 Хүүхдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж,
материаллаг хангамжийг нэмэгдүүлэхэд төр,
төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийтийн
оролцоог нэмэгдүүлэх
•	 Дотуур байрны багш ажиллагсдын нийгмийн
асуудалд анхаарах, ажлын үнэлэмжийг
дээшлүүлэх, байрын багшийн цалингийн
шатлалыг нэмэгдүүлэх боломж гарцыг хайх,
•	 Байрын багшаар ажиллаж буй багшид
багшлах эрхийн үнэмлэх олгодог бас сунгадаг
байх талаар эрх зүйн зохицуулалтад нэмэлт
өөрчлөлт оруулах
•	 •Орон нутгийн боловсролын газарт хүүхдийн
эрх, хамгаалал, нийгмийн ажил, дотуур байрны
асуудлыг хариуцсан мэргэжилтэнтэй болох
•	 Дотуур байрын багшаар ажиллах боловсон
хүчний нөөцийг бий болгох, дотуур байрын
багш бэлтгэх анги нээх, их дээд сургуулийн
сургалтын хөтөлбөрт дотуур байранд ажиллах
чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулан
оруулах
•	 Жижүүр үйлчлэгч нарыг хүүхэдтэй ажиллах
арга зүй, хүүхдийн эрхийн чиглэлээр
чадваржуулах, хөгжүүлэх хүүхэдтэй ажиллах
талаар мэргэшүүлэх, туршлага судлах үйл
ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах
Мөн дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл
муугаас хөдөөгийн гэр бүлүүд өрх тусгаарлан төв
хөдөөд салж амьдрах, хүүхдүүд айлын хашаанд
гэр барьж өрх толгойлон амьдарч байгааг
анхааран дотуур байрны хүүхдийн эрх, түүний
амьдрах орчны нөхцөл байдлын талаар бодлогын
түвшинд анхаарах зэрэг олон асуудал шийдлээ
хүлээж байна.
Ярилцсанд баярлалаа
17СУРВАЛЖЛАГА
Орос хэл монголчуудын хувьд боловсрол,
шинжлэх ухааны гол хэл болж ирсэн түүхтэй. Одоо
ч орос хэлийг ерөнхий боловсролын сургуулиудад
сонгон суралцаж байгаа бөгөөд хоёрхон хөрштэй
манай улсын хувьд орос хэлний бодит хэрэгцээ
шаардлага хуучралгүй оршсоор байх юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам орос
хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг
бодлогоор дэмжих ажлын хүрээнд Багшийн мэргэжил
дээшлүүлэх институт, Буриадын их сургуультай
хамтран орос хэлний багш нарынхаа чадвар, заах
арга зүйг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион
байгуулж эхэллээ. Энэхүү сургалтын эхний шат
2017 оны 11 дүгээр сард Улаан-Үд хотноо 27 хүний
бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан юм.
Сургалтын нээлтийн үйл ажиллагааг БИС-ийн
“Тасралтгүй боловсролын төв”-ийн захирал Цыренова
Марина Геннадьевна нээсэн бөгөөд сургалтын
хөтөлбөр болон бусад холбогдох бичиг баримтуудыг
сайтар бэлдсэн байсан нь талархууштай байлаа.
“Орчин цагийн орос хэлийг гадаад суралцагсдад
заах арга зүйд тулгамдаж буй асуудлууд”, “Орчин
цагийн заах арга зүйн үндсэн дүрмүүд” сэдвээр
хэл шинжлэлийн ухааны доктор Улазаева Галина
Васильевна, Лазарева А.А “Хэл зүйн дүрмийн
хэл шинжлэлийн арга зүйн үндэс” лекц орсон. Уг
лекцүүдээс монгол сурагчдад орос хэл заах арга зүйн
талаарх онцлогийн талаар жишээ татан ярилцсан.
Монгол сурагчид аливаа шинэлэг зүйлийг хүлээж
авахдаа бусад орны сурагчдаас хурдтай, сэтгэн бодох
чадвар өндөртэйг дурдаж байлаа. Гэхдээ гадаад
хэлийг анхан шатанд сурч байгаа суралцагсдад түлхүү
хөгжөөнт тоглоомын аргаар хичээлээ орвол үр дүнтэй
бөгөөд орос хэлний түвшин тогтоох шалгалт буюу
РКИ /Русский как иностранный цаашид РКИ гэх/-ний
хичээлийг заах арга зүйд шинэ хичээлийг бататгахад,
давтлага өгөх үеэр, завсарлагаанаар ер нь ямар ч
үед ашиглах боломжтой нь багш, мэргэжилтнүүдэд
маань таалагдсан болно. Түүнчлэн орос хэлний
ерөнхий бүтэц, хэлний нэгж, гадаад иргэнд орос хэл
заахад анхаарах асуудал, хэл яриа хоёрын ялгаа
зэргийг хичээл сургалтад ашиглах талаар заавар,
зөвлөгөөг сургалтаар өгсөн. Сурагчдад дүрмийн
мэдлэг олгох арга зүй сэдэвтэй байсан ба сурагчдын
хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч ямар дүрмийг
хэзээ хэрхэн эзэмшүүлэх, тухайн дүрмийн мэдлэгийг
хэрхэн чадвар, чадамж болгох, яриа хэрэглээнд яаж
ашиглах талаар сонирхолтой онол практик хосолсон
лекц болж чадсан.
Хэлийг орчинд нь сурахын нэг онцлог нь
САЙН БАЙНА УУ? ОРОС ХЭЛ МИНЬ!
Э.Батчимэг
Ч.Жаргал
А.Ирээдүй
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
18
СУРВАЛЖЛАГА
дадлага харилцан яриа маш идэвхтэй хийгддэг.
Харилцаанд орно гэдэг нь тухайн хэлээр ярина
гэсэн үг. Тухайн хэлээр ярихдаа соёл хүмүүжил,
ёс суртахууны өндөр түвшинд бэлтгэгдсэн байх
нь чухал. Бие биенээ зөв ойлгож, харилцан давуу
талуудыг нь гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай.
Хэрэв харилцааны зөв дадал хэвшлийг бий
болгохгүй бол хүндрэл гарч ирдэг. Харилцааны
гол хэрэгсэл нь хэл болохоор сурагчдад анхнаасаа
зөв дадал тогтоох шаардлагатай гэсэн сэдвээр
лекц сонсож харилцан ярилцав.
Сургалтын явцад үргэлж оросоор ярьж,
орчиндньбүгдийгөөрсдийннүдээрхаржхарилцаж
байгаа нь бидний хувьд ач холбогдолтой байлаа.
Феоктистова И.А багшийн “Текст как ресурс
обучению речевому общению в практическом
курсе РКИ” хичээлээр сургалтын бичвэрийг орос
хэлний хичээлд хэрхэн ашиглаж хичээлийг зохион
байгуулах, тухайн хичээлд хамааралтай бичвэрийг
зөв оновчтой сонгож ажиллах талаар заасан
бөгөөдэцэстньсургалтынтекстньөргөнагуулгаар
тодорхойлогддог орос хэлний хичээлийн ярих үйл
ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн болж гардаг нь
чухал байлаа.
Галина Васильевна багш “Моделирование
учебного процесса в практике преподавания РКИ.
Урок РКИ” сургалтаас хичээл гэж юу вэ? гэсэн
үндсэн ойлголт, тодорхойлолтыг дахин сэргээж
ярилцсан.
Энэ багшийн хувьд Монгол улсад ажиллаж
байсан, орос хэлийг гадаад хэл болгон заах их
туршлагатай хүн юм.
Гадаад хэлний хичээл юугаараа онцлогтой,
бид хичээлээ хэрхэн зохион байгуулахдаа ямар
агуулгаар орох, түүнчлэн гадаад хэлийг заах арга
зүй, хичээлийн зорилго, агуулга, үнэлгээний
талаар харилцан санал солилцсон нь үр дүнтэй
байсан. Анхан, дунд, гүнзгий шатны орос хэлийг
гадаад сурагчдад заах арга зүйн онцлогийн талаар
мэдээлэл өгсөн нь тун цагаа олсон хэрэгцээтэй
сургалт болсон гэж үзсэн.
Үүнднэгэнзүйлийгдурдахад,оросхэлийголон
жил гадаад иргэдэд заасан Галина Васильевна
багш аливаа хэлийг ногоон малгай, улаан хүрэм,
цагаан гутал, шар өмдтэй мэт сурах нь зохимжгүй
буюу эрэмдэглэж сурахгүй, төгс эзэмших нь чухал
бөгөөд гадаад хэлийг сайн эзэмшихийн хамгийн
эхний чухал шат бол эх хэлээ сайн сурах явдал
гэж хэлсэн бөгөөд эс бөгөөс урт богино үстэй
мэт эрээвэр хураавар, эрэмдэг мэдлэгтэн болдог
хэмээн зүйрлэн хэлсэн нь үнэхээр голыг нь олсон
санагдаж байсан юм. Нээрээ ч англи, хятад,
герман, солонгос гээд олон хэлний сургалтын
өрсөлдөөн дунд өсөж өндийж байгаа хүүхэд
багачуудад маань гүн утгатай энэ үг их л хэрэгтэй
санагдаж байсан билээ.
Улаан-Үдхотнообиднийгсургалтадхамрагдаж
байх үеэр эрдэм шинжилгээ, онол практикийн
бага хурал таарсан нь бас олзуурхууштай байлаа.
“Учебно-исследовательская деятельность
в системе общего, дополнительного и
профессионального образования” сэдэвтэй олон
улсын эрдэм шинжилгээний онол, практикын бага
хуралд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцно.
Уг эрдэм шинжилгээний бага хуралд Монгол
улсаас мэргэжил дээшлүүлэх сургалтанд
хамрагдаж буй БМДИ-ийн арга зүйчид, БСУГ-ын
мэргэжилтнүүд, ЕБС-ийн багш нар болон Батлан
хамгаалахын их сургуулийн гадаад хэлний
тэнхмийн багш нар тус тус уригдаж оролцсон юм.
ЭШ-ний хуралд ОХУ-ын нэр хүнд бүхий их дээд
сургуулиудын доктор, профессорууд онлайнаар
илтгэлээ тавьсан. ОХУ-ын өнөөгийн боловсролын
чиг хандлага, түвшин зэргийг орчин үеийн цахим
бодитоор харуулсан илтгэлүүдийг үзэж, сонсоход
бидэнд маш олон хэрэгжүүлж болохуйц шинэлэг
санаанууд байлаа. Холбооны улсын Өмнөдийн
улсын их сургуулийн сургалт хариуцсан проректор
Марина Евгеньевна профессортой цаашдын
хамтын ажиллагааны талаар ярилцаж БМДИ-ийн
гадаад хэлний арга зүйч, боловсролын ухааны
доктор А.Ирээдүй эрдмийн ажлынхаа нэгэн хэсэг
болох өвөрмөц хэлцийн харьцуулалтын талаар
орос хэлээр илтгэсэн.
ЭШ-ний хурлын II-р хэсэгт өнөөгийн Монгол,
Оросын боловсролын систем дэх өөрчлөлтийн
талаар саналаа солилцож хэлэлцсэн.
Хилийн дээс алхсан хүмүүсийн хувьд очсон
газрынхаа сонин хачин, үзвэр үйлчилгээтэй
танилцдаг нь ёс юм. Үзсэн харснаасаа сайныг нь
тусгаж авах, тэр тусмаа багш хүн гэдэг хаа яваа
газраасаа хичээл сургалтдаа тусгах шинэ санааг
эрэлхийлж явдаг билээ.
Бид буриадын улсын музейг үзсэн. Музей нь
бүх Оросын хувьсгалаас өмнө баригдсан түүхийн
дурсгалт байшинд байрлажээ. Музейн ажилтан
тайлбарыг маш сайн ярьж өөрийн ажлыг сайн
эзэмшсэн нь харагдаж байсныг дурьдахгүй
өнгөрч болохгүй. Өөрөө славян гаралтай орос
хүн хэрнээ, буриад үндэстний тухай маш нарийн
мэдлэгтэй бас өнөө цагт төдийлөн хэрэглэгдэхээ
больсон заншил, уламжлал, түүхийг ширхэгчлэн
тайлбарлан таниулж байсан. Хэдийгээр музей
нь бага боловч түүхийн үнэт зүйл болох ховор
үзмэрүүд байсан нь энэ музейн үнэ цэнийг харуулж
байсан. Жишээ нь, Чингис хааны үед хэрэглэгдэж
байсан цэргийн зэр зэвсэг, малгай өмсгөл мөн
Буддын шашин буюу Бурхан багшийн орчлонгийн
хүний үйлийн үрийг харуулсан маш эртний гар
урлал гэх мэтийг дурьдах байна.
Дараа нь тус музейн зүгээс орон нутгийн
сургуулиудтай хамтран олон талт сургалт зохион
19СУРВАЛЖЛАГА
байгуулдаг туршлагаа бидэнд танилцуулсан. Энэ үйл
ажиллагаа нь жилд 25–30 удаа зохион байгууллагддаг.
Өнөөдөр бодит амьдралаас тусгаарлагдан техник
технологийн эрин зуунд амьдарч буй хүүхэд
багачууддаа оршин суугаа олон ястны уламжлал, ёс
зүйг таниулдаг байна.
Эндээс харахад сурагчдын сургалт хүмүүжлийн
ажилд олон нийтийн оролцоо зөв бодитой
хэрэгжиж байгаа нь харагдаж байсан. Сурагчдыг
энэ ажиллагаанд татан оролцуулахад ямар зардал
гардаг талаар сонирхон асуухад ерөнхийдөө нэг
сурагчаас нэг үйл ажиллагаанд 100 рубль буюу 4500
төгрөгний зардал гардаг. Энэ ажлыг эцэг эх маш сайн
дэмжиж ажилладаг гэж хэлж байлаа. Энэхүү зардалд
үзмэрийн тасалбар болон сурагчдад зориулсан
өдрийн цайны зардал багтдаг. Нэг удаагийн сургалтад
30–35 сурагч хамрагддаг. Энэ ажлыг зохион байгуулах
төлөвлөгөөгөө сургуулиудтай тохиролцон жилийн
эхэнд гаргадаг гэж хэлж байсан. Тухайн ажлыг зохион
байгуулахад төрийн зохион байгуулалт хэрэггүй
зөвхөн байгууллага хоорондын уялдаа холбоо,
нэгдсэн нэг зорилготой байх нь гэдэг нь илт байлаа.
Нийгмийн хариуцлага гэдэг хувийн болон олон
нийтийн байгууллагын түвшинд ингэж хэрэгждэг аж.
Үүний дараагаар бид Улаан – Үүд хотын 33-р дунд
сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Биднийг
тус сургуулийн газар зүйн багш угтан авч сургуулиа
танилцуулсан. Энд би өөрийн зүгээс сонирхсон зүйлээ
тус сургуулийн дунд ангийн хичээлийн эрхлэгчээс
тусгайлан асууж хамт явж сургуулийн үйл ажиллагааг
арайөөрталаасньхаржтаньжавахыгзорьжярилцсан.
Энэ үед сургуулийн эрхлэгч нэг долоо хоногт 10 цагийн
хичээл заадаг, багш нарынхаа үйл ажиллагаанд
хяналт тавихаас гадна зөвлөн туслах ажлыг цаг
тутамд хийдэг. Хичээл заахгүйгээр зөвлөн туслах
ажлыг явуулна гэдэг байж боломгүй зүйл гэж үзэж
байсан. Хэдий хичээлийн эрхлэгч ч гэсэн тэр хүн багш
мэргэжил эзэмшсэн учир хэзээ ч хичээлээс хөндийрч
болохгүй гэж байсан нь маш их таалагдсан. ОХУ-д
ЕБС нь 11 жилийн тогтолцоотой, ахлах анги нь 10–11
анги бөгөөд «процильное обучение» буюу мэргэжлийн
чиг баримжаа олгох сургалтыг голлон сурагчдаар
хичээлийг нь сонгуулах зарчмыг баримталдаг хэдий
ч 9-р ангид нь 2 удаагийн мэргэжлийн чиг баримжааг
хангах судлагдахуунаар эзэмшсэн мэдлэг чадварын
шалгалтыг 2 удаа авч хүүхдүүдийн хичээл сонголтод
бодит хязгаарыг тавьдаг байна. 9-р анги төгссөн
сурагчдын 10% нь МСҮТ-д суралцахаар явдаг гэнэ.
Өнөө үед Оросын Ерөнхий боловсролд сургалтын үйл
ажиллагаагшинжлэхухаантайхолбон,сулдагдахууныг
дэмжих бодит дадлагын судалгааны ажлыг эрчимтэй
хэрэгжүүлж байгааг олж харлаа. 33-р сургууль ч энэ
ажлыг 1-р ангиас 11-р анги хүртэл үе шаттай залгамж
холбоотойгоор хийдэг. Бага ангид судласан ажлын үр
дүнгтайлагнахажлыгзаавалхийжсурагчбүрээрилтгэл
тавиулан, анги ахих бүр энэ ажил нь гүнзгийрч бүр
эрдэм шинжилгээний бага хурлын хэмжээнд хүртлээ
өргөжиж, хүүхэд бүр идэвх санаачлагатай оролцох
бололцоог хангаж өгдөг байна. Энэ судалгааны
ажлаа “судалгааны марафон” гэж нэрлэдэг. Ахлах
ангид судалгааны ажлын дараа бататгах дадлага
ажил, тэгээд зохион бүтээх ажил гэж заавал хийдэг
нь аливаа ажил заавал үр дүнтэй, төгсгөлтэй байх
ёстой гэдгийг хүүхдүүдэд ухамсарлуулдаг байна. Хүн
бүрт өөрийн гэсэн авьяас бий гэж үзэн заримдаа
ангиар нь биш сонирхол, авьяасаар нь нэгтгэн нэг баг
болгон судалгааны ажлыг зохион байгуулдаг гэдгийг
дурьдахдаа жишээ болгон зохион бүтээх авьяастай
бага дунд ахлах ангийн сурагчдаас бүрдсэн багийн
ажлыг танилцуулахад, хүүхдүүд өөрийн амьдарч буй
хотыг хэрхэн техник технологийн дэвшлийг ашиглан
мөрөөдлийн хот болгосныг харлаа.
Тус сургуулийн багш нар маш бүтээлч, уран сайхны
идэвхтэй учир сурагчдад аливаа ажлыг өөрсдөө хийж
зохион байгуулан үлгэрлэн дууриадаг байна. Жишээ
нь, Ялалтын баярт зориулан хэл уран зохиолын багш
нар Дэлхийн 2-р дайны тухай киног хялбаршуулан
хүмүүжлийн үйл ажиллагааг нэмэн найруулж
өөрсдөө тоглож үзүүлсэн байх юм. Мөн дайны үед
хүмүүс хэрхэн юунд амьдарч байсан, юугаар хооллож
байсныг хүүхдүүдэд бодит байдал дээр мэдрүүлэх
ажлыг зохион байгуулсан нь хүүхдүүдэд эх орноо
хайрлах мэдрэмжийг гүнзгий төрүүлсэн байлаа. Ер нь
хүүхдүүдэд эх орноо хайрлах үзлийг шат дараатайгаар
багаас нь суулгаж өгдөгийг энэ үйл ажиллагаанд
маш их ач холбогдол өгч байгаагаас нь анзаарагдаж
байсан юм.
ОХУ–ын ЕБС-ийн сургуулиудын сургалтын
хөтөлбөр төлөвлөгөө ер нь өөрчлөгдөөгүй харин
дэвшилттэй гэж үзсэн цөөн тооны өөрчлөлтийг
хийж байгаа нь харагдсан. Хамгийн том өөрчлөлт
бол ангийн журнал нь электрон болсон ба багш нар
цаастай маш бага ажилладаг гэж байсан. Үүний давуу
тал нь багшийн заасан хичээлийн агуулга, сурагчид
тавьсан дүн эцэг эх, сургууль, сургуулийн удирдах
байгууллагад ил тод нээлттэй байдаг гэнэ.
БиднийсургалтынүеэрОктябрийнбаяртаарсаннь
бас нэгэн сонин үзэгдэл байлаа. Мартагдсан Лениний
хөрөг, туг далбаа улаан бүч зүүсэн ахмадууд голдуу
хүмүүс гудамжинд жагссан нь яг л цаг хугацааны
машинаар аялал хийж байгаа мэт санагдаж байсан
юм.
2018 он гараад БМДИ-ийн зүгээс мэргэжил
дээшлүүлэх үндсэн сургалтыг хуваарийн дагуу зохион
байгуулах бөгөөд орос хэлний багш нарыг ОХУ-ын
их дээд сургуулиудтай хамтран орчинд нь сургахад
анхааран ажиллах ба Буриадын их сургууль, Холбооны
улсын өмнөдийн их сургууль /ЮФУ/, Москвагийн их
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
20
СУРВАЛЖЛАГА
сургууль /МГУ/-тай хамтран ажиллах асуудлууд
яригдаж байгаа билээ.
Буриадын их сургуулийн хаяг орос-буриад-
брайлаар бичигджээ.
Эх хэлээ авч үлдэх оролдлогыг буриад зон
хийсээр байгаа аж.
ОРОС ХЭЛ СУРАХ 9 ШАЛТГААН
Аялал жуулчлал
Дэлхий дээр Орос хэлээр 300 орчим
сая хүн ярьдагийн ихэнх нь хуучин ЗХУ-ын
харъяанд байсан 15 улсад суудаг.
Шинжлэх ухаан
Орос хэл бол ихэнх шинжлэх ухааны
салбарын ном хэвлэлийн хоёр дахь том хэл.
Хими, физик, геологи, математик, биологийн
ухаанууд үүнд орно.
Соёлын мэдлэг
Балет, театр, кино, уран зохиол, хөгжим,
дүрслэх урлагт Орос орон агуу их уламжлал,
өв соёлтой.
Интернэт
Орос хэл бол Интернэтийн хоёр дахь
хамгийн түгээмэл хэл. Бүх веб хуудасны
зургаан хувь Орос хэл дээр байдаг.
Мэргэжлийн хэл
Дэлхийн шатрын мастерууд шатрын тухай
мэдээлэл авахын тулд ямар нэг хэмжээгээр
Орос хэлтэй байдаг.  Сансрын нисэгчид мөн
Олон Улсын Сансрын Станцад ажиллахын
тулд Орос хэл сурах шаардлагатай болдог
гэнэ.
Дэлхийн хэл
Орос хэл бол НҮБ-ын албан ёсны
хэлнүүдийн нэг. НҮБ-ын бүх бичиг баримт
Орос хэл рүү хөрвүүлэгддэг.
Гадаадад суралцах
Барууны орнуудад Орос хэлний мэдлэг
ховорт тооцогддог тул ялангуяа хууль эрх
зүй, бизнес, анагаах ухааны салбарт орж
суралцахад Орос хэл давуу тал болдог.
Бизнесийн хэл
Орос орон бол газрын тос, алмааз, алт,
зэс, манган, уран, мөнгө, цагаан алт, графитын
дэлхийнтомоохонолборлогчтулэнэсалбарын
бизнест хэрэгцээтэй байдаг.
Орост суралцах
Орос хэлний Олон Улсын Олимпиадад
ялагч нар Оросын их дээд сургуулиудад
шалгалтгүй элсэн орох, сургалтын төлбөрийг
төр хариуцдаг.
Эх сурвалж: www.ikon.mn
21СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ
Монгол хураангуй: Судалгааны нийтлэлдээ
хэлний бүтэц болон түүнийг хэрэглэж буй арга зүйн
тухай бичсэн. Хэлбэршүүлэх арга гэдэгт хэлийг заах
маш олон төрлийн заах аргачлал буйг тусгасан.
Аннотация: В статье рассматривается
системы языка и активно использующиеся метод
моделирования. Моделирование представляет собой
весьмараспространенныйметодисследованиякаких-
либо явлений, процессов или систем объектов путем
построения и изучения их моделей, предполагающий
решение задачи в языке.
Ключевые слова: уровневая, полевая, модель,
система, язык, русский, метод.
Развитие науки в течение XIX – в начале XX
веков привело к пониманию системного устройства
различных объектов природы и общества.
Основой изучения языка как системы явились
взгляды швейцарского ученого Ф. де Соссюра и
профессора Казанского университета И.А. Бодуэна
де Куртенэ. В начале XX века он писал: «... Язык есть
система, все элементы которой образуют целое, а
значимость одного элемента проистекает только от
одновременного наличия прочих...» . Поэтому, 1916
год – год публикации книги Ф. де Соссюра «Курс об-
щей лингвистики» - можно считать временем, с ко-
торого началось широкое и осознанное изучение си-
стемных отношений в языке.
При изучении системы языка активно
используется метод моделирования. Моделирование
представляет собой весьма распространенный
метод исследования каких-либо явлений, процессов
или систем объектов путем построения и изучения
их моделей, предполагающий решение следующих
задач:
•	 определение типа модели;
•	 определение этапов построения модели;
•	 определение подходов, принципов и технологии
ее построения;
•	 выявление специфических особенностей струк-
турно-функциональной модели обучения русско-
му языку студентов-билингвов в рамках лингво-
культурологического подхода;
•	 реализация структурно-функциональной модели
обучения русскому языку студентов-билингвов на
материале русских фразеологизмов;
•	 выявление критериев и показателей эффективно-
сти данной модели.
Моделирование в качестве метода познания
необходимо там, где предмет изучения недоступен
прямому восприятию человека – восприятию
посредством органов чувств. В качестве результата
исследования лингвисты свое представление о
системе языка часто воплощают в схемах, таблицах,
графиках.
В нашем исследовании модель выясняет
связи и отношения объектов и явлений. Основной
функцией структурно-функциональной модели
обучения русскому языку студентов-билингвов
является отражение и воспроизведение в более
простом виде структуры многофакторного явления,
непосредственное рассмотрение которой дает
новые знания об объекте изучения. Наиболее
распространенными в настоящее время являются
уровневая и полевая модели структуры языка.
Уровневая модель языка возникла под влиянием
естественных наук, где под уровнями понимаются
соотносительные системы, то есть такие, элементы
которых складываются одни из других (например,
клетки живого организма состоят из молекул,
СТРУКТУРНО-ФУНКЦИОНАЛЬНАЯ МОДЕЛЬ
ОБУЧЕНИЯ РУССКОМУ ЯЗЫКУ СТУДЕНТОВ-
БИЛИНГВОВ СРЕДСТВАМИ РУССКИХ
ФРАЗЕОЛОГИЗМОВ
Уракова Ф.К., доктор педагогических наук, профессор, Адыгейского
государственного университета
А.Ирээдүй, кандидат педагогических наук, Институт повышения
квалификации учителей Монголии
Уракова Ф.К, ОХУ-ын Адыгейн их сургуулийн заах арга зүйн тэнхмийн эрхлэгч,
сэтгэл судлаач-багш мэргэжилтэй, 2009 онд докторын зэргээ хамгаалсан, 2012
онд профессор цолны болзлыг хангасан. /Urakova.fatima@mail.ru/
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
22
СУДАЛГААНЫНИЙТЛЭЛ
молекулы из атомов, атомы - из элементарных
частиц; получаем - уровень клетки, уровень
молекулы, уровень атома, уровень элементарных
частиц) [5].
Широкую известность получила теория
уровней французского ученого Э. Бенвениста.
Он выделяет меризматический (т.е. уровень
дифференциальных признаков фонемы),
фонематический (уровень фонем), знаковый
(уровень морфемы и слова) и категорематический
(уровень предложения). Единица каждого уровня
состоит из единиц низшего и входит как составная
часть в единицу высшего уровня. Все уровни, по
его мнению, изоморфны, т.е. имеют аналогичное
устройство [9:15].
Прошедшая в 1967 г. в Москве конференция
по проблеме уровней в системе языка послужила
стимулом для разработки более точных и сложных
моделей уровневого устройства языка. Одной из
наиболее разработанных и последовательных
является уровневая модель И.П. Распопова [9:16].
В основе этой модели лежат 3 постулата:
1.	 Система складывается из подсистем, кото-
рые располагаются одна над другой в строго
регламентированном порядке.
2.	 Подсистемы выделяются по вертикали. Еди-
ницы каждого уровня имеют специфическое
качество; единицы более высокого уровня
строятся из единиц более низкого уровня пу-
тем интеграции (взаимопроникающего объе-
динения).
3.	 Единицы каждого уровня могут быть
выявлены в любом осмысленном тексте.
Автор выделяет 4 основных уровня:
фонологический, морфологический, лексический,
коммуникативно-синтаксический. Их единицы:
фонема, морфема, слово, предложение.
Признаются промежуточные уровни:
морфонологический, лексико-морфологический,
конструктивно-синтаксический. Их единицы:
грамматическая форма, словообразовательный
тип и синтаксическая конструкция.
Словосочетание и сложное предложение как
отдельные уровни не рассматриваются.
В настоящее время под уровнями языка
понимаются «некоторые «части» языка;
подсистемы общей системы языковой, каждая
из которых характеризуется совокупностью
относительно однородных единиц и набором
правил, регулирующих их использование и
группировку в различные классы и подклассы»
. Уровневая модель языка, хотя и не стала
общепризнанной, получила достаточно широкое
распространение. Во всеобщее употребление
вошло выражение: «рассматривается на
уровне чего-либо». По мнению З.Д. Поповой и
И.А. Стернина, вряд ли «в естественном языке
действительно существуют некоторые уровни.
Уровневая модель – лишь прием экономного
представления отношений между отдельными
единицами языка, отражая некоторые
существенные стороны языка, она оставляет
в стороне целый ряд других важных языковых
явлений» [8: 16].
Одновременносразвитиемуровневоймодели
возникла полевая модель системы языка. Хотя
теория поля восходит еще к работам немецкого
лингвиста И. Трира, активную ее разработку
начали советские ученые в 1967 году.
Без использования понятий «система»,
«структура», «элементы языка» в настоящее
время невозможно ни одно лингвистическое
исследование. Хотя термины «система» и
«структура» известны в применении к языку с
XVIII века, за ними долгое время не стояли четко
очерченные лингвистические понятия. Ф. де
Соссюр использовал термин «система», пражские
лингвисты ввели термин «структура», а научное
направление стало называться структурализмом.
Оба термина вошли в широкое употребление и
вступили во взаимодействие друг с другом.
Наиболее удачным, на наш взгляд, является
следующее соотношение данных терминов,
предложенное З.Д. Поповой и И.А.Стерниным:
«Система - это любое сложное единство, в
котором могут быть выделены составные части
(элементы) и схема связей, или отношений, между
элементами (структура). Система выступает по
отношению к внешним условиям как единое
целое и выполняет единую функцию» [11: 9]. Та-
ким образом, язык – это система, в которой раз-
личаются элементы и структура, то есть схема
связей и отношений между элементами.
Таким образом, речь – это множество
конкретных систем, построенных по
определенным правилам из определенных
элементов. Речь – это язык в действии, в работе.
Язык – «это совокупность правил, по которым
делаются предложения, и множество наделенных
смыслом, или значением, единиц, которые
используются в соответствии с правилами» [9: 64].
Иначе говоря, хотя язык и речь являются
системами, они не идентичны, это системы
разного порядка.
Конкретнаяразработкасистемныхотношений
в языке на материале фонем принадлежит
Бодуэну де Куртенэ. В настоящее время системное
устройство фонетики, морфологии, синтаксиса ни
у кого не вызывает сомнения. Несколько сложнее
обстояло дело с системностью лексического, а
тем более, фразеологического уровней языка. О
системности этих уровней всерьез заговорили
только в последнее время благодаря целому ряду
исследований в этой области [5].
Впервые вопрос о системности лексики
был поставлен в работах М.М. Покровского, Л.В.
23СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ
Щербы, В.В. Виноградова, хотя лексикологи к его
решению отнеслись неоднозначно. Среди главных
доводов отрицания системной организации лексики
обычно выдвигалась ее объемность, открытость
(т.е. постоянная пополняемость и изменяемость),
а также сложность и неоднозначность отношении
между значениями единиц номинации (см. раб.
Е.М.Верещагина, М.Г.Булахова, А.А. Леонтьева и др.).
Приоритет в области системного описания
фразеологии русского языка принадлежит В.Л.
Архангельскому,разработавшемуещев1962г.всвоей
статье «О постоянных и переменных в структуре устой-
чивой фразы» так называемый вариационный метод,
явившийся воплощением комплексного структурного
анализа фразеологических единиц. Он отмечал, что
«лингвистическая значимость фразеологической
единицы определяется ее положением в семантико-
фразеологической системе, а также в общей языковой
системе современного русского языка» [7].
Понимание системности лексического и
фразеологического материала языка в настоящее
время включает исследование системных отношений
на всех уровнях: семантическом, лексическом и
грамматическом – в двух аспектах: 1) в аспекте
внутренней парадигматики и синтагматики
(анализируются взаимоотношения составляющих
элементов внутри единицы); 2) в аспекте внешней
парадигматики и синтагматики (анализируются
взаимоотношения между единицами).
Выводы: На oснoве изучения нoрмативнo-
закoнoдательных актoв, научнoй литературы в
oбласти педагoгики, психoлoгии, лингвистики,
лингвoдидактики, лингвокультурологии, результатoв
научных исследoваний в сфере обучения
русскому языку студентoв-билингвoв выявленo,
чтo результатoм пoдгoтoвки в образовательных
организациях высшего образования является
специалист интегративнoгo типа, владеющий русским
языком на высоком уровне.
Работа выполнена в русле исследований,
посвященных созданию национально-
ориентированных методик преподавания русского
языка, и содержит материалы по проблеме обучения
русскому языку студентов-билингвов.
Особая роль в данном контексте принадлежит
этнокультурному образованию, содержательной
основой которого является «совокупность
традиционных ценностей, отношений и поведенческих
особенностей,воплощенныхвматериальной,духовной,
социальной жизнедеятельности этноса, сложившихся
в прошлом, развивающихся в исторической
социодинамике и постоянно обогащающих
этнической спецификой культуру в различных формах
самореализации людей» [1:34].
Ценным источником лингвистических
и национально-культурных знаний является
фразеология русского языка, являющийся одним из
ярких проявлений национально-детерминированной
специфики менталитета народа. Он тесно связан с
историей, культурой русского народа, позволяющим
обучающимся-билингвам, - по словам Ф.И. Буслаева,
- получить информативные картины многовекового
коллективного опыта людей, народной мудрости и
национальной культуры.
СПИСОК ЛИТЕРАТУРЫ
1.	 Абдуллина С.  К. Инновационные формы организации
методической работы школы: автореф. дисс.
на соискание науч. степени канд. пед. наук  /
С. К. Абдуллина. − Казань, 1999. − 22 с.
2.	 Агапова  С.  Г. К проблеме функционально-
прагматических полей // Eдиницы языка:
функционально-коммуникативный аспект (Матeриалы
межвузовской конференции). Ч. 1. − Ростов-на-Дону:
Изд-во РГПУ, 2001. − С. 145−149.
3.	 Бабанский Ю.К. Методы обучения // Педагогика: Учеб.
пособие для студентов пед. ин-тов / Под ред. Ю.К.
Бабанского. – М.: Педагогика, 1983. – С. 177-210.
4.	 Буслаев Ф.  И. Прeподавание отечественного языка. −
М., 1992. − С. 26.
5.	 Верещагин Е. М. Язык и культура : лингвострановедение
в прeподавании русского языка как иностранного /
Е. М. Верещагин, В. Г. Костомаров. −М. : Изд-во Моск. ун-
та, 1973. − 233 с.
6.	 Винокур Т. Г. К характеристике говорящего : интенция и
реакция / Т. Г. Винокур // Язык и личность. − М. : Наука,
1989. − С. 11−23.
7.	 Вопросы фразеологии: Труды Самаркандского гос. Ун-
та им. А. Навой. – Новая серия. – Самарканд, 1975. –
Вып. 288. – 346 с.
8.	 Соссюр Ф. Труды по языкознанию, пер. с франц. − М. :
Наука, 1977. С. 12–37.
9.	 Стернин А.  И. О трех видах экспрeссивности cлова //
Структура лингвостилистики и её основные категории.
– Пермь, 1983. − С. 126–127.
10.	 Уракова Ф.  К. Психолого-педагогические основы
формирования коммуникативно-речевых умений
учащихся национальной школы // Известия Волгоград-
ского государственного педагогического университета.
Вып. − № 6. − Волгоград, 2008. − С. 115−117.
11.	 Уракова Ф.К. Формирование языковой личности
в условиях модернизации школы: проблемы и
перспективы / Ф.К. Уракова, З.Р. Хачмафова // Вестник
Адыгейского государственного университета. Сер.
Педагогика и психология. Майкоп, 2012. № 1 (96). С.217-
223.
12.	 Уракова Ф.К. Психолого-педагогическая подготовка
и современные технологии обучения студентов в
профессиональном образовании на факультете
педагогики и психологии / Ф.К. Уракова // Вестник
Адыгейского государственного университета. Сер.
Педагогика и психология. Майкоп, 2013. № 1 (112). С.
64-69.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
24
НИЙТЛЭЛ
БОЛОМЖИЙГ БОДИТ ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХЫН
ХЭРЭГЦЭЭ, ҮНДЭСЛЭЛ
Тогтвортой хөгжил (цаашид ТХ гэнэ),
тогтвортой хөгжлийн боловсрол (цаашид ТХБ
гэнэ)-ын асуудлаар 1972 оноос хойш Дэлхийн
хамтын нийгэмлэгээс тунхаглал, бодлого,
стратеги, үйлийн хүрээ, хөтөлбөр гэсэн янз
бүрийн хэлбэрийн олон тооны баримт бичгийг
боловсруулан баталж, тэдгээрийг улс орнууд
боловсролоо хөгжүүлэх ерөнхий удирдамж
болгон хэрэгжүүлсний дүнд тухайн улс орнуудын
төдийгүй, дэлхий нийтийн боловсролд томоохон
ахиц дэвшил гарч, сургамж, туршлага, үнэт зүйлс
хуримтлагдсаар байна. Эхний үед тэдгээр үйл
явцын өрнөл, батлагдан гарах баримт бичгүүдийн
хоорондох хугацаа харьцангуй урт байсан бол 2015
онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас ”Эх дэлхийгээ
хувирган өөрчилье: 2030 он хүртэлх Тогтвортой
Хөгжлийн Хөтөлбөр” буюу Тогтвортой хөгжлийн
17 зорилго (цаашид ТХЗ гэнэ) батлагдсаны дараа
үйл явц эрс эрчимжих хандлагатай болж байна.
Ялангуяа ЮНЕСКО-оос 2013-2017 онд боловсролыг
бүхэлд нь хувирган өөрчлөх үзэл баримтлал,
арга зүйн суурь шийдлүүдийг тодорхойлсон
хэд хэдэн чухал баримт бичгүүдийг гаргаад
байна. Дэлхий нийтийн түвшинд ТХ, ТХБ-ын үзэл
баримтлал цэгцэрч, үйл явцын хурд нэмэгдэн
хөгжлийн бодлого, стратеги ба тэдгээрийг
хэрэгжүүлэх бүх түвшний бүх талын хамтын
ажиллагааны интеграци гүнзгийрч, синергетик
үр дүнгүүд гарч эхэлсэн өнөөгийн нөхцөлд улс
орнууд “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-нд
тодорхойлогдсон боловсролын хөгжлийн шинэ
алсын хараад чиглүүлэн боловсролоо хувирган
өөрчлөх үйл явц эрчимжиж байна.
Ийм нөхцөлд Монгол Улс нь дэлхий нийтийг
хамарсан энэ үйл явцаас хараа салгаж, хөл
алдахгүйн тулд боловсролын үйл хэргийг бодит үр
дүн болгон амилуулах үндсэн чиг үүрэг хүлээсэн,
удаа дараагийн “шинэчлэл”-ийн ачааг үүрч түүртэн
яваа олон арван мянган багш нартаа Дэлхийн
болон Монгол Улсын боловсролын хөгжлийн
уламжлал, шинэчлэлийн шүтэлцээний замнал,
өрнөлийг багцлан таниулж, хөгжлийн шинэ төлөв
байдлыг мэдрүүлэн цаашдын үйл ажиллагаагаа
оновчлоход нь тэдэнд бодитой дэмжлэг үзүүлж
чадахуйц цогц мэдээлэл, арга зүйг даруй хүргэх
хэрэгцээ шаардлага байна.
Түүнчлэн ЮНЕСКО-оос 2013 оны эцсээр
гаргасан ТХБ-10 жилийн “Бидний хүсэж буй
ирээдүйн дүр зураг” нэртэй тайланд өнгөрсөн
хугацаанд баримталсан бодлого, хэрэгжүүлсэн
үйл ажиллагааны үр дүнг дэлхий нийтийн түвшинд
нэгтгэн дүгнэсэн билээ. Тухайлбал, энэ тайланд
бага, дунд боловсролын түвшинд дараах 2 сорилт
тулгарч байна гэж үзжээ. Үүнд:
1.	Сургуулийн түвшинд ТХБ-оор ахиц гаргахад
саад тотгор болж буй зүйл нь утга төгөлдөр,
тод томруун томьёологдсон ТХБ-ын стратеги
байхгүй байгаа явдал юм.
2.	ТХБ-ыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд
бодлого боловсруулагчид, сургалтын хөтөлбөр
боловсруулагчид, сургуулийн удирдлага,
үнэлгээний экспертүүд, ялангуяа багш нарын
чадавхийг чанаржуулж бэхжүүлэхийг шаардага
байна.
Боломжийг бодит үйл хэрэг болгохын
зорилго, зориулалт
Дээр дурдсан хэрэгцээ шаардлага, сорилт
бэрхшээл нь Монгол Улсад ч тулгамдаад байгаа
асуудал юм. Иймээс Монгол Улсад хэрэгжиж
байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн
хүрээнд БМДИ-ээс санаачлан Швейцарын
хөгжлийнАгентлагийнсанхүүгийндэмжлэгтэйгээр
боловсролынсалбарынбайгууллагуудынтөлөөлөл
бүхий тусгай баг ажиллаж, “Тогтворын хөгжлийн
төлөө боловсролыг хувирган өөрчлөх нь: ТХБ-ыг
ЕБС-ийн хичээл, үйл ажиллагаанд интеграцчилах
нь” сэдэвт ЕБС-ийн багш нарт зориулсан гарын
авлага боловсруулах төслийг хэрэгжүүлээд дуусч
байна.
Энэхүү гарын авлагын зорилго нь ТХ, ТХЗ,
ТХБ-ын үзэл баримтлалын мөн чанар, ТХЗ-д
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ
ЕБС-ИЙН СУРГАЛТ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНД ИНТЕГРАЦЧИЛАХ БОЛОМЖИЙГ
БОДИТ ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОЦГООЁ
Н.Нэргүй, “Тэгш таван ухаан” ТББ-ын тэргүүн
Ч.Нямгэрэл, МУИС-ийн багш
Э.Шинэцэцэг, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал
25НИЙТЛЭЛ
хүрэх суралцахуйн зорилго, арга зүйн үндэс, ТХ-
ийн сэдвүүдийг багш нарт цэгцтэйгээр ойлгуулж
улмаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сургалтын
хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичгүүдээ
дээрх үзэл баримтлалын үүднээс нягтлан судлуулж,
тэдгээрт тусгагдсан ТХБ-ын агуулга, тогтвортой
байдлын цогц чадамжийг ТХЗ-д хүрэх агуулга, арга
зүй болгож хувирган сургалт болон сургалтыг дэмжих
үйл ажиллагаандаа интеграцчилж болохыг харуулах,
дидактик нэгжээ томсгон хичээлээ төлөвлөж,
туршуулах замаар тэдний үйлийг боловсролын
хөгжлийн шинэ алсын хараанд чиглүүлэн өөрчилж,
ТХ, ТХБ, ТХЗ-ыг бодитоор дэмжих итгэл үнэмшил
төрүүлэхэд оршиж байгаа болно.
Өнгөрсөн хугацаанд бид БСШУЯ-ны бодлого,
стратеги, донор байгууллагуудын санхүүгийн болон
техникийн туслалцаатайгаар ТХБ-ыг сургалтад
интеграцчилахад ихээхэн хүчин чармайлт гаргаж,
чамлалтгүй ололт амжилтад хүрсэн билээ. Гэвч
хөгжлийн бодлого, стратегийн түвшинд ч сургууль,
анги танхмийн түвшинд ч бидний үзэл бодол, итгэл
үнэмшил, арга хандлага, ажил үйл, үр дүн, ахиц
дэвшил далайцтай, тогтвортой байж чадахгүй байна.
Зүйрлэвэл, бид уйгаржин Монгол бичгийг төрийн хэл
бичиг болгох том зорилттой ч өнөөдрийг хүртэл энэ
зорилтынхоо ард гарч чадаагүй, мартаж, санасаар
явж байна. Яг “Салан баавгайн үлгэр” лугаа адил.
Олж авсан, сурч мэдсэн зүйлс хэрэглэгдэхгүй
байгаагийн цаад далд шалтгаан нь нэгд, алсын
хараагүйгээс оновчгүй сонголт хийж, итгэл үнэмшил
төрдөггүйд хоёрт, олж авсан салангид мэдлэг, чадвар
ньсистемгүй,үндэслэлгүйгээсхэрэглэгдэхболомжгүй
болж, аливаад тууштай биш хандахад хүргэдэгт
гуравт, сэтгэл зүрх дутсанаас зүтгэл, амжилт гаргаж,
урам зоригоор тэжээгддэггүйтэй холбоотой байдаг.
Иймээс энэхүү төслийн зөвлөхүүд, удирдлагууд
бид гарын авлагаа ямар агуулга, арга зүйгээр бүтээж,
ямар арга хэлбэрээр багш нарт хүргэж, яаж түүнийг
хэрэглүүлвэл багш нарын маань хүн төрөлхтний болон
Монгол Улсын ТХ, ТХБ-ын хөгжилтэй холбоотойгоор
эрхэлж буй ажил хөдөлмөрийнх нь алсын хараа,
зорилго, зориулалт, ач холболдол нь хэрхэн хувьсан
өөрчлөгдөж байгаагийн үндэслэл, шалтгааныг
ухаарах, тэдгээрийн талаар боломжийн хэмжээнд
эзэмшсэн мэдлэг, мэдээлэл, тодорхой түвшинд
эзэмшсэнур чадварааТХ/ТХБ-ыг сургалт ба сургалтыг
дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах үйлдээ
бүтээлчээр хэрэглэж, энэ үйлийг илүү их үр өгөөжтэй,
үр ашигтай болгож болох вэ?, яаж энэ үйлийн эрч
далайцыг нэмэгдүүлж, багш бүр түүнд системтэй
мэдлэг, мэдээлэлтэйгээр татагдан оролцож, аль ч
түвшний шийдвэр гаргалтад оролцохдоо нүд аниад
хэн нэгний үгээр бус өөрөө ТХБ-оор эрх мэдэлжсэн
багшийн байр сууринаас ханддаг болгох вэ?, яаж олон
арван мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн сэхээтний
энэ хүчийг Монголын нийгмийн хөгжлийг зөв чиглэлд
залж, урагшлуулахад бүтээлч хувь нэмэр оруулах
нэгээхэн боломжийг бүрдүүлэх вэ? гэдэг талаар
чамлалтгүй эргэцүүлж хэлэлцсэн болно.
Ингээд ТХ/ТХБ-ыг сургалт, үйл ажиллагаанд
интеграцчилах нь нэг удаагийн амьсгаагаар
хийгдчих ажил биш тул гарын авлагынхаа зорилгыг
дээр дурдсанаар, зориулалтыг доор дурдсанаар
тодорхойлсон болно
Боловсролын алсын хараа шинэчлэгдсэн
эргэлтийн шинжтэй энэ цаг үед тус гарын авлага
нь багш нарыг боловсролыг хувирган өөрчлөхөд
шаардлагатай дэлхий нийтийн, үндэсний, салбарын
түвшний цэгцтэй мэдээлэл, зайлшгүй судлах тодорхой
эх үүсвэрүүдээр хангах, ТХБ, тогтвортой байдлын
цогц чадамжийг өөрсдөө эзэмшиж, суралцагчиддаа
эзэмшүүлэх, олон салбарын олон төрөл, хэлбэрийн
үйл ажиллагаанд тодорхой, мэдлэг мэдээлэлтэйгээр
бүтээлчээр оролцох, улмаар ТХЗ-ыг хангахад хүлээх
өөрсдийн ухамсар, хариуцлагаа нэмэгдүүлэхэд тус
тус дэмжлэг үзүүлэх зориулалттай.
Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарын авлагын
онцлог
Энэхүү гарын авлага нь нэлээд нарийн
нийлмэл судалгааны үр дүнгүүдэд үндэслэгдэж
боловсрогдсоноороо агуулга, арга зүйн хувьд ч
хэмжээ, хэрэглээ, ач холбогдлын хувьд ч ижил
төрлийн өмнөх гарын авлагуудаас ихээхэн ялгаатай.
Гарын авлагыг боловсруулах ажлын хүрээнд уг
ажлыггүйцэтгэсэнбагньхарьцангуйбогинохугацаанд
агуулгын хувьд далайцтай, арга зүйн хувьд шинэлэг,
хэмжээний хувьд томоохон дараах 3 төрлийн судлах,
боловсруулах, суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.
Үүнд:
•	 НҮБ болон Монгол Улсын ЗГ, УИХ, холбогдох
яамдаас ТХ, ТХБ, тогтвортой хөгжлийн зорилго
(ТХЗ)-ын чиглэлээр батлагдан гарч, дэлхий
нийтийн болон үндэсний хэмжээнд мөрдөгдөж
буй, хөгжлийн бодлого, стратеги; онол, арга зүйн
судалгааны материал, удирдамж, зөвлөмжүүд;
ЕБС-д мөрдөгдөж буй сургалтын үндсэн баримт
бичгүүдийн нарийвчилсан судалгаа явуулах
•	 Судалгаа явуулах багаж хэрэгсэл, арга аргачлал
болон судлагдахуун бүрээр ТХЗ-д нийцүүлэн
сургалтад ТХБ-ыг интеграцчилж болохыг
харуулсан нэгж хичээлүүдийн жишээг тус тус
боловсруулах, Түүнчлэн судлагдахуун бүрээр,
судлагдахууны агуулгын чиглэл бүрээр, үндэсний
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
26
НИЙТЛЭЛ
гэсэн 3 түвшинд судалгааны үр дүнгүүдийг
боловсруулах
•	 Судалгаа явуулж, мэдээлэл боловсруулах,
багаж хэрэгсэл, арга аргачлал бүтээх,
нэгж хичээлийн агуулга, арга зүйг дэглэх,
судалгааны үр дүнг боловсруулахдаа бие дааж
болон хамтран суралцах
Гарын авлага нь дараах 4 бүлэгтэй, 650 орчим
хуудастай.
1.	 Хураангуй танилцуулга
2.	 Дэлхий нийтийн болон Монгол Улсын ТХ ба
ТХБ-ын хөгжлийн стратегүүдийн интеграц
3.	 ЕБС-ийн сургалтанд ТХБ-ыг интеграцчилах
үндсэн чиглэл
4.	 Тогтвортой хөгжлийн боловсролыг Ерөнхий
боловсролын сургалтад интеграцчилах чиглэл
ба нэгж хичээлийн жишээнүүд
Та гарын авлагаас дараах зүйлийг мэдэх, бас
хийж турших боломжтой. Үүнд:
•	 Дэлхий нийтийн түвшинд болон Монгол Улс
дахь ТХ, ТХБ-ын үзэл санааны үүсэл хөгжил,
агуулга, мөн чанарын гүнзгийрэл, тэдгээрийн
хөгжлийн түүхэн замнал, өрнөл
•	 Дэлхий нийтийн түвшинд болон Монгол Улс
дахь ТХ, ТХБ ТХЗ-ын хөгжлийн стратегүүд,
тэдгээрийн интеграц, шийдвэрлэх асуудлууд
•	 2015 оноос хойших дэлхий нийтийн түвшин дэх
ТХБ-ын үйл явцын өрнөл, “ТХЗ-4-Боловсрол
2030 үйлийн хүрээ”-нд тодорхойлсон
боловсролын хөгжлийн шинэ алсын хараа,
түүний үзэл баримтлал, зорилго, зорилтууд,,
хэрэгжүүлэх арга замууд
•	 Бага, дунд боловсролын стандарт,
киррикюлимыг хөгжүүлэх үзэл баримтлал,
боловсролын стандартууд, сургалтын
үндэсний болон цөм хөтөлбөрт БНБ, ТХБ-ыг
интеграцчилсан онол арга зүйн шийдлүүд,
цаашид боловсронгуй болгох санал,
дүгнэлтүүд
•	 Цогц чадамжийн судалгааны үүсэл хөгжил,
тэдгээрийн ангилал, тогтвортой байдлын цогц
чадамжийн цөм агуулга, зориулалт, ТХЗ-той
уялдах байдал
•	 ТХ ба ТХБ-д хамаарах сэдвүүд, тэдгээрийн
ТХЗ-той уялдах байдал
•	 Суралцахуйн орчин үеийн арга хандлага,
тэдгээрийн төрөл, ангилал, суралцахуйн арга
техникүүд, тэдгээрийн ТХЗ-той уялдах байдал
•	 Гарын авлагад дэлхий нийтийн болон Монгол
Улсын ТХ, НХ, ТХБ-ын хөгжлийн стратеги, ТХЗ,
ТБ-ын цогц чадамжтай холбоотой үндсэн
эх материалтай танилцах боломж олгосон,
найдвартай ажиллах линкүүд өгөгдсөн
тул хэрвээ Та хүсвэл тодорхой асуудлыг
гүнзгийрүүлэн судлах, бие дааж судалгаа хийх
боломжтой
•	 Сургалтад ТХБ-ыг интеграцчилах гэдгийн
доор суралцахуйн зорилт, судлах сэдвийн
агуулга, сургалтын арга хандлага, үнэлгээг
боловсролын шинэ алсын хараанд чиглүүлэн
ТХЗ-ын төлөөх боловсрол болгон хувиргаж,
тогтвортой байдлын цогц чадамжийн
төлөвшилд хувь нэмэр оруулахыг ойлгоно.
Энэхүү гарын авлагыг зөвхөн багш нар
төдийгүй бодлого боловсруулагчид, шийдвэр
гаргагчид, киррикюлим судлаачид, үнэлгээний
экспертүүд, сургуулийн удирдлагууд, оюутан
сурагчид зэрэг сонирхсон бусад хүмүүс ашиглах
боломжтой.
Ингээд гарын авлага боловсруулах ажлын
хүрээнд хийсэн судалгааныхаа арга зүй, зарим
үр дүнгүүд гол бүтээгдэхүүнийхээ талаар товч
танилцуулъя.
Судалгааны объект, судалгаанд хамрах
асуудлууд
Сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд
ТХБ-ыг интеграцчилагдсан байдлыг илрүүлэх
судалгааны объектыг ерөнхий боловсролын
сургуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа
сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж,
сурах бичиг гэсэн зөвхөн сургалтын үндсэн баримт
бичгүүдээр хязгаарласан бөгөөд сургалтын эдгээр
баримт бичгүүдийг гарын авлагад “цөм хөтөлбөр”
гэсэн ерөнхий нэг нэр томьёогоор хэрэглэсэн
болно.
ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл
ажиллагаанд ТХБ-ыг интеграцчилагдсан байдлыг
илрүүлэх судалгааны тусгайлсан багаж, хэрэгсэл,
арга зүйг боловсруулахдаа голдуу 2015 оноос
хойш ТХ, ТХБ-ын чиглэлээр гарсан ЮНЕСКО-ын
баримт бичгүүд, олон улсын түвшинд хүлээн
зөвшөөрөгдсөн судалгааны материалуудад
илүү төвлөрсөн болно. Тухайлбал, ЮНЕСКО-оос
гаргасан дараах 3 баримт бичгийг нарийвчлан
судалж, онол арга зүйдээ ашиглалаа. Үүнд:
•	 “Тогтвортой хөгжлийн зорилгын боловсрол:
Суралцахуйн зорилтууд” буюу “Education
for Sustainable Development Goals: Learning
Objectives, (2017)”,
•	 “Цогц чадамжийг үнэлэх үзэл баримтлалын
хүрээ” буюу “A Conceptual Framework for
Competencies Assessment (2016)”,
•	 “Суралцахуйн хүлээгдэж буй үр дүнгийн
түвшинчлэл ба хүлээн зөвшөөрөлт” буюу
“Level-setting and recognition of learning out-
comes (2015)”
Мөн эдгээр баримт бичгийг боловсруулахад
27НИЙТЛЭЛ
ишлэл болгосон олон улсад нэртэй эрдэмтдийн
эрдэм шинжилгээний зарим өгүүллийг бүрэн эхээр
нь уншиж судлан ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрт
ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг шинжлэх багаж
бүтээх, арга зүй боловсруулахад ашигласан.
ТХБ-ын чиглэлээр сүүлийн 50-иад
жилийн эрэл хайгуул, зөвшил хэлцэлийн үр
дүнг нэгтгэж, ЮНЕСКО-оос 2017 онд “ТХЗ-
ын төлөөх боловсрол: Суралцахуйн зорилт”
зөвлөмжийг боловсруулан гаргасан бөгөөд энэ
зөвлөмжид Тогтвортой байдал (ТБ)-ын 8 цогц чадамж,
ТХ-ийн 17 зорилгын хүрээнд нийт 255 суралцахуйн
зорилт, 171 сэдэв, 119 сургалтын аргын жишээг өгсөн
байна.
Судлаач de Haan, Rieckmann, Wiek нарын
судалгааны үр дүнд үндэслэн Дэлхийн хэмжээнд бүх
насны суралцагчдад заавал төлөвшсөн байх, ТБ-ын
түлхүүр 8 цогц чадамжийг нэрлэжээ.
Тогтвортой байдлыг хангахад чиглэсэн
шилжилтийн стратегийг бий болгоход тогтолцоот
сэтгэлгээний цогц чадамж чухал бөгөөд нийгэм-
экологи, эдийн засаг- нийгэм, эдийн засаг, хүрээлэл
орчин зэрэг цогцолбор системүүдийн дотоод бүтэц,
динамикийг гүн гүнзгий ойлгож байж ирээдүйг
баримжаалж, шилжилтийн үйл явцыг урьдчилан
тодорхойлно. Өөрөөр хэлбэл, тогтолцоот сэтгэлгээний
цогцчадамжньстратегийнболонурьдчилантооцоолох
цогц чадамжтай холбогдоно. Урьдчилан тооцоолох
цогцчадамжньшилжилтийнстратегийгболовсруулах,
ирээдүйн тогтвортой байдлын үнэлгээ хийхэд чухал ач
холбогдолтой. Харин хэм хэмжээний цогц чадамж нь
өөрчлөлт хийх чиглэл, баримжааг тогтооход асуудалд
нухацтай хандахад чухал бөгөөд урьдчилан тооцоолох
болон стратегийн цогц чадамжтай холбогддог.
Стратегийн цогц чадамж нь ирээдүйд хүсээгүй төлөв
байдалд хүргэж болох нөхцөл байдлыг харгалзан
үзэх (урьдчилан тооцох цогц чадамжаар), тогтвортой
төлөв байдал ба динамикт хүрэх (хэм хэмжээний цогц
чадамжаар)-ийн тулд нийгэм-экологийн тогтолцооны
өнөөгийн төлөв байдлаас тогтвортой байдалд шилжих
шилжилтэд нөлөө үзүүлэх зорилготой хувьсал
өөрчлөлтийн стратеги болохын хувьд өмнөх 3 цогц
чадамжтай нягт уялдаатай юм. Хоорондоо маш нягт,
олон талт харилцан хамаарал бүхий эхний энэхүү
4 цогц чадамжийг ТБ-ын түлхүүр цогц чадамжийн
үелсэн загварт нэг үед багтаажээ (Зураг 1).
Хүмүүс хоорондын харилцааны чадамж буюу
хамтран ажиллах цогц чадамж нь бусад 4 цогц
чадамжтайгаа маш нягт холбогддог. Учир нь ТХ-ийн
нарийн төвөгтэй сорилт бэрхшээлийг даван туулахад
хамтын хүчийг бий болгох, хэрэгжилтийн хөшүүрэг
болгох, мөн (завсрын) үр дүнгийн өмчлөлийг бий
болгох зэрэг нь бүгд хамтын хандлага, арга барилд
түшиглэсэн байдаг. Тиймээс хамтран ажиллах цогц
чадамжийг бие даасан нэг үе болгож үзсэн байна.
Шүүмжлэлт сэтгэлгээний болон Өөрийгөө таньж
мэдэх цогц чадамж нь “ерөнхий” цогц чадамж бөгөөд
академик ТБ-ын боловсролын суурь болно гэж
судлаач Wiek нар үзсэн байна.
ЮНЕСКО-гийн “ТХЗ-ын төлөөх боловсрол:
Суралцахуйн зорилт” зөвлөмжид эдгээр 7 цогц
чадамж дээр тэдгээрийг хамтад нь хэрэглэх
асуудал шийдвэрлэх цогц чадамжийг нэмж, ТБ-ын
түлхүүр цогц чадамж гэж нэрлэжээ. Энэхүү асуудал
шийдвэрлэх нэгдсэн цогц чадамж нь “дээрх бусад
цогц чадамжуудыг нэгтгэсэн, ТХ-ийн нарийн нийлмэл
асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх боломжтой, тусгай
хэрэгцээ шаардлага (inclusive)-ыг хангасан, эрх тэгш
шийдлийн хувилбарыг боловсруулах чадвар” хэмээн
үзжээ.
Зураг 1. ТБ-ын түлхүүр цогц чадамжийн үелсэн загвар
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
28
НИЙТЛЭЛ
Дэлхий нийтээрээ 2030 он гэхэд ТХ-ийн
17 зорилгод хүрэхийн тулд Танин мэдэхүйн,
Нийгэмшил-сэтгэл хөдлөлийн, Зан үйлийн 3 айн
тус 5, нийт 15, ТХ-ийн 17 зорилгын хувьд 255
суралцахуйн зорилтыг тодорхойлсон байна. Танин
мэдэхүйн айн суралцахуйн зорилт нь тухайн ТХЗ-
ын хүрээнд суралцагчдын эзэмшсэн байвал зохих
нэр томьёо, ойлголт, ухагдахуун, үндсэн асуудлын
учир шалтгаан, харилцан нөлөөлөл, хэрэглэгддэг
үндсэн арга аргачлал зэргийг багтаасан байна.
Нийгэмшил-сэтгэл хөдлөлийн айн суралцахуйн
зорилтуудад ТХЗ-ыг дэмжихэд шаардлагатай
хамтрах, хэлэлцээ хийх, харилцах болох өөрийн
чадвар, үнэт зүйл, хандлагадаа эрэгцүүлэл хийх
зэргийг авч үзсэн байна. Харин зан үйлийн айн
суралцахуйн зорилтуудад ТХЗ-ын төлөө тодорхой
үйл хийхэд шаардлагатай чадвар, чадамжуудыг
тусгажээ.
Энэ гарын авлагад ТХЗ-ын суралцахуйн
зорилтыг дараах зарчмаар кодлосон болно.
Код Түүний тайлал
ТХЗ01.ТМ2.
ТХ-ийн 1-р зорилгын Танин мэдэхүйн
айн 2 дахь суралцахуйн зорилт
ТХЗ15.НСХ1.
ТХ-ийн 15-р зорилгын Нийгэмшил-сэтгэл
хөдлөл айн 1 дэх суралцахуйн зорилт
ТХЗ10.ЗҮ5.
ТХ-ийн 10-р зорилгын Зан үйлийн айн 5
дахь суралцахуйн зорилт
ТХ-ийн үндсэн асуудлуудыг ТХЗ тус
бүрд харгалзуулан тодорхой сэдвүүд болгон
тодорхойлсон байгаа бөгөөд ТХЗ13 буюу Уур
амьсгалын төлөөх үйл хэрэгт 11 сэдэв, бусад 16
ТХЗ тус бүр 10 сэдэв, нийт 171 сэдвийг санал
болгосон байна.
Эдгээр санал болгосон сэдвүүдийг
суралцахуйн зорилттой нэгэн ижил зарчмаар
кодлосон бөгөөд жишээлбэл, ТХЗ13.Сэ01 гэснийг
ТХ-ийн 13-р зорилгын санал болгосон 1-р сэдэв гэж
тайлж уншина.
ТХБ-ын арга зүйн үндсэн хандлагаар
Суралцагч-төвтэй хандлага, Туршлагад суурилсан
суралцахуй, Өөрчлөн хувиргах суралцахуй гэсэн
үндсэн 3 хандлагыг нэрлэсэн бөгөөд эдгээр нь
манайсургуульбагшнарыннэлээдсонсожмэдсэн,
сургалтын практикт хэрэглэдэг хандлагууд
юм. Эдгээр хандлагын хүрээнд ТХЗ-ын төлөөх
сургалтын түлхүүр 4 төрлийн аргыг чухалчлан
үзсэн байна.
ТХЗ тус бүрээр сургалтын арга, хандлагын 7,
нийт 119 жишээг өгчээ. Сургалтын аргын эдгээр
жишээг суралцахуйн зорилт ба сэдэвтэй мөн
нэгэн ижил зарчмаар кодлосон. Тухайлбал, ТХЗ02.
Аз4. гэснийг ТХ-ийн 2-р зорилгын жишээ болгосон 4
дэх арга гэж тайлж уншина.
Цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилагдсан
байдлыг илрүүлэх багаж, аргачлал
Бид үндсэн хоёр багаж буюу Матриц 1, Матриц
2-ыг бүтээж ашигласан болно. Эхний багаж буюу
Матриц 1 нь бага, суурь, бүрэн дунд боловсролын
цөм хөтөлбөрүүд дэх суралцахуйн зорилтод ТХБ-
ын агуулгын интеграцчилагдсан байдлыг шинжлэх
зориулалттай. Харин хоёрдахь багаж буюу
Матриц 2 нь цөм хөтөлбөрт агуулгаараа ТХБ-той
интеграцчилагдсан гэж тогтоогдож, сонгогдсон
суралцахуйн зорилтыг ТХЗ-ын хүрээнд санал
болгосон арга аргачлалтай хэрхэн интеграцчилж
болохыг, улмаар ТБ-ын аль цогц чадамжийн
төлөвшилд хувь оруулах боломжийн үндэслэлийг
тогтоох зориулалттай.
Матриц 1 нь хоёр хэмжээст хөлөгийн
зарчмаар ажиллана. Хоёр хэмжээст хөлөг нь
мөрийн дагууд ТХЗ бүрээр тодорхойлсон тус бүр
15 суралцахуйн зорилт, баганы дагууд ТХЗ-ыг
хангахад санал болгосон 10 сэдэв (зөвхөн ТХЗ13-т
11 сэдэвтэй)-ийг авч, эдгээр суралцахуйн зорилт
ба сэдвийн огтлолцлын 150 нүд (зөвхөн ТХЗ13-т
165 нүд)-тэй бөгөөд ТХЗ тус бүрээр буюу нийт хоёр
хэмжээст 17 хөлөг байна. Боловсролын тухайн
түвшний, тухайн судлагдахууны цөм хөтөлбөр дэх
суралцахуйн зорилт нэг бүрийг шинжлээд ТХ, ТХЗ-
той хамааралтай байвал хоёр хэмжээст 17 хөлгийн
нийт 2565 нүд (150 х 16 + 165)-ний харгалзах
нүдэнд тэрхүү суралцахуйн зорилтыг кодын
хамтаар бичнэ. Ингэж тодорхойлсон суралцахуйн
29НИЙТЛЭЛ
зорилтыг ТХЗ-ын суралцахуйн зорилтын аль айд,
хэддүгээр ангид хамаарахыг тоолох, дүнг товчоолж
нэгтгэх “автоматчилагдсан” excel-ийн файлыг Матриц
1 гэж нэрлэсэн.
Матриц 2 нь нийт 10 баганатай нэг хэмжээст
хөлөгийн зарчмаар ажиллана. Тухайн суралцахуй
зорилтын ТХБ-той интеграцчилагдсан байдлын
үндэслэл болон сургалтын аргыг сонголт, үндэслэл,
мөн ТБ-ын цогц чадамжид оруулах хувь нэмэр,
түүний үндэслэлийг тус тус хэрхэн тодорхойлох
тусгай аргачлалын дагуу Матриц 2-ыг боловсруулсан.
Ялангуяа ТБ-ын цогц чадамжид оруулах хувь нэмэр,
түүний үндэслэлийг тодорхойлох нь “нэн шинэ”
асуудал байсан болно.
Цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилсан байдлыг
үнэлсэн нэгдсэн үр дүнгээс
Агуулгын интеграцийн тодорхойлогдсон байдал
ЕБС-ийн бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм
хөтөлбөр дэх заавал судлах агуулгын суралцахуйн
зорилтод ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг
шинжлэх эхний багаж буюу матриц 1-ээс гарсан үр
дүнг нэгтгэн энд танилцуулж байна.
ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрөөс давхардсан
тоогоор нийт 567 суралцахуйн зорилт ТХЗ-д хамаарна
гэж тодорхойлогдсон байна. Хамгийн олон буюу цөм
хөтөлбөрийн 108 (18.8%) суралцахуйн зорилт “ТХЗ03.
Сайн эрүүл мэнд ба сайн сайхан байдал”-д, хамгийн
цөөн буюу 4 (0.7%) суралцахуйн зорилт “ТХЗ14. Усан
доорх амьдрал”-д тус тус хамаарч байна (Зураг 2).
Сургалтын цөм хөтөлбөрийн суралцахуйн
зорилтыг боловсролын түвшингээр авч үзвэл Бага
боловсрол (ББ)-ын 142 (25.0%), Суурь боловсрол (СБ)-
ын 217 (38.3%), Бүрэн дунд боловсрол (БДБ)-ын 208
(36.7%) суралцахуйн зорилт тус бүр ТХЗ-д хамаарч
байна. Ерөнхий дүнгээр боловсролын түвшингээс
үл хамааран цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилал
жигд боловч ТХЗ тус бүрийн онцлогоос хамаарч
боловсролын түвшингүүдэд харилцан адилгүй
интеграцчилагдсан байна. Жишээлбэл, “ТХЗ09.
Үйлдвэрлэл, инноваци, дэд бүтэц”-д ББ-ын зөвхөн
1 суралцахуйн зорилт хамаарч байхад “ТХЗ11.
Тогтвортой хот суурин, оршин суугчид”-д ББ-ын
31 суралцахуйн зорилт хамаарч байгаа нь “Хүн ба
орчин” хичээлийн цөм хөтөлбөрийн агуулга сурагчид
өөрсдийнх нь амьдарч байгаа орон нутаг, сурч байгаа
сургуулийн хүрээнд тодорхойлогдсонтой холбоотой
байна. “ТХЗ03. Сайн эрүүл мэнд, сайн сайхан
байдал”-д биеийн тамир, биологийн цөм хөтөлбөрийн
суралцахуйн зорилтууд голлон хамаарч байгаа бөгөөд
тэдгээр нь боловсролын 3 түвшинд харьцангуй жигд
тархалттай байна.
“ТХЗ15. Газар дээрх амьдрал”-д харьцангуй
олон хичээлийн, түүний дотроос СБ болон БДБ-ын
биологи, газарзүйн хичээлийн цөм хөтөлбөрийн
суралцахуйн зорилтууд илүү олноор хамаарч байгаа
нь судлагдахууны онцлогийг, харин “ТХЗ14. Усан доорх
амьдрал”-д ердөө 4 суралцахуйн зорилт хамаарч
байгаа нь манай улсын газар зүйн байршилтай
холбоотой ахуй соёлын онцлогийг тус тус илэрхийлж
байна гэж тайлбарлаж болох юм.
Зураг 2. Сургалтын цөм хөтөлбөрийн ТХЗ-д хамаарах суралцахуйн зорилт (боловсролын түвшингээр)
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
30
НИЙТЛЭЛ
Цөм хөтөлбөрийнТХЗ-д хамаарах суралцахуйн
зорилтыг ТХЗ-ын суралцахуйн зорилтын айгаар
харьцуулж үзсэн дүнг Хүснэгт 1-д үзүүллээ. Цөм
хөтөлбөрөөс тодорхойлогдсон суралцахуйн
зорилтын 46.7% нь ТХЗ-ын суралцахуйн зорилтын
танин мэдэхүйн айд хамаарч байгаа төдийгүй
СБ, БДБ-ын түвшинд энэ айд харгалзах цөм
хөтөлбөрийн суралцахуйн зорилтын эзлэх хувь
харьцангуй өндөр байгаа нь судлагдахуунуудын
шинжлэх ухааны түвшин ахиж, өөрөөр хэлбэл,
аливаа асуудал, юмс үзэгдлийн мөн чанарыг
шинжлэх ухаанчаар тайлбарлах болсонтой
холбоотой гэж үзэж байна.
Хүснэгт 1. Цөм хөтөлбөрийн ТХЗ-д хамаарах
суралцахуйн зорилт (ТХЗ-ын суралцахуйн
зорилтын айгаар)
Боловс-
ролын
түвшин
ТХЗ-ын суралцахуйн зорилт
Нийт
Танин
мэдэхүйн
Нийгэмшил-
сэтгэл
хөдлөлийн
Зан
үйлийн
Бага
боловсрол
47 (8.3%) 61 (10.8%)
34
(6.0%)
142
(25.0%)
Суурь
боловсрол
90 (15.9%) 79 (13.9%)
48
(8.5%)
217
(38.3%)
Бүрэн дунд
боловсрол
128
(22.6%)
40 (7.1%)
40
(7.1%)
208
(36.7%)
Нийт
265
(46.7%)
180 (31.7%)
122
(21.5%)
576
(100%)
ТХЗ-ын зорилго бүрд хамаарах цөм
хөтөлбөрийнсуралцахуйнзорилтыгсудлагдахууны
агуулгын чиглэлүүдээр1
харьцуулан үзэхэд
судлагдахуунтусбүрийнонцлогнэлээдтодтомруун
илэрч байна. Тухайлбал, “ТХЗ03. Сайн эрүүл мэнд
ба сайн сайхан байдал”-д Хэл, хүмүүнлэгийн ухаан
(Биеийн тамир голлох үүрэгтэй), Байгалийн ухаан
(Биологи голлох үүрэгтэй), Сургалтыг дэмжих үйл
ажиллагаа (Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
голлох үүрэгтэй) гэсэн 3 судлагдахууны чиглэл
илүү чухал хувь нэмэр оруулахаар байна. Харин
“ТХЗ07. Боломжийн үнэтэй, цэвэр эрчим хүч”-д
Байгалийн ухаан (Хими болон Физик голлох)-ы
судлагдахууны чиглэл үүрэг гүйцэтгэхээр байхад
“ТХЗ11. Тогтвортой хот суурин, оршин суугч”-ид
Нийгмийн ухаан (ялангуяа ББ-ын Хүн ба орчин)-ы
судлагдахууны чиглэл голлох үүрэг гүйцэтгэхээр
байна.
1	 Боловсролын түвшин, суралцагчдын нас сэтгэцийн
онцлог, хөтөлбөрийн онцлог, багш нарт гарын авлагын
хэрэглэгдэх байдал зэргийг тооцож энэхүү гарын авлагын 4-р
бүлэгт Бага боловсролын 7 хичээлийг нэгтгэн судлагдахууны
бие даасан чиглэл буюу дэд бүлэг болгон авч үзсэн бөгөөд
харин энд судлагдахууны онцлогийг харгалзан үр дүнг 6
судлагдахууны чиглэлээр авч үзсэн болно.
ТХЗ-ын суралцахуйн зорилгын 3 айд хамаарах
цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын
тархалт харилцан адилгүй байна. Тухайлбал,
Танин мэдэхүйн айд хамаарах цөм хөтөлбөрийн
суралцахуйн зорилт олон байхад Байгалийн
ухааны судлагдахуун ихээхэн нөлөөлсөн байна.
Тухайлбал, БУ-ы цөм хөтөлбөрийн 121 суралцахуйн
зорилт Танин мэдэхүйн айд хамаарч байгаа нь
нийт суралцахуйн зорилтын 21.3%, БУ-ны нийт 167
суралцахуйн зорилтын 72.5%-ийг эзэлж байна.
Сургалтыг дэмжих үйл ажиллагааны
чиглэлээр тодорхойлогдсон цөм хөтөлбөрийн
58 суралцахуйн зорилт нь Нийгэмшил-сэтгэл
хөдлөлийн айд хамаарч байгаа нь нийт
суралцахуйн зорилтын 10.2%, СДҮА-ны нийт 122
суралцахуйн зорилтын 47.5%-ийг эзэлж байна.
Гарын авлагын 4-р бүлгээс судлагдахууны
агуулгын чиглэл тус бүрийн, судлагдахуун (хичээл)
тус бүрийн хувьд ТХБ-ын агуулгын интеграц хэрхэн
тодорхойлогдсоныг дэлгэрүүлж үзэх боломжтой..
Суралцахуйн зорилт, арга зүй, цогц чадамжийн
интеграцийн тодорхойлогдсон байдал
Өмнөх хэсэгт цөм хөтөлбөрийн тухайн нэг
суралцахуйн зорилт нь ТХЗ-ын ямар сэдэв, ТХЗ-
ын аль суралцахуйн зорилтод хамаарахыг өөрөөр
хэлбэл, цөм хөтөлбөр дэх ТХБ-ын агуулгын
интеграцийг матриц 1-ээр илрүүлж тодорхойлсон
бол энэ хэсэгт ТХЗ-ын тухайн сэдвийн хүрээнд
тодорхойлогдсон суралцахуйн зорилтууд (Цөм
хөтөлбөрийн болон ТХЗ-ын төлөөх боловсролын)-
ыг хэрэгжүүлэхэд тохирох ТХЗ-ын төлөөх
боловсролын сургалтын аргын сонголт, улмаар
товлосон зорилт, нарийвчилсан сэдэв, сонгосон
хэрэглэх арга бүхий сургалтаар сурагчдад ТБ-ын
ямар цогц чадамж төлөвшихөд нь хувь нэмэр
оруулах боломжтойг тодорхойлсон Матриц 2-ын
үр дүнг нэгтгэн танилцуулж байна.
Агуулгын интеграцийн судалгаагаар
тодорхойлогдсон 567 суралцахуйн зорилт бүрийг
хэрэгжүүлэхэд ТХЗ-ын төлөөх боловсролдоор
санал болгосон 4 төрлийн сургалтын аргаас
давхардсан тоогоор 895 аргыг хэрэглэж болохоор
тодорхойлсон (Хүснэгт 2). “Шинжилгээ, судалгаа
хийх” төрлийн арга харьцангуйгаар хамгийн олон
сонгогдож байгаа нь СБ-ын цөм хөтөлбөрийн
“шинжлэх ухаанч арга барил төлөвшүүлэх”, Бүрэн
дунд боловсролын “... шинжлэх ухааны үндэс,
судалгааны аргыг эзэмшүүлэх ...” зэрэг зорилттой
нийцэж байна.
31НИЙТЛЭЛ
Хүснэгт 2. Байгалийн ухааны цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилт ба ТХЗ-ыг хангах сургалтын арга
(боловсролын түвшингээр)
БТ
ТХЗ-ын төлөөх боловсролын сургалтын арга
НийтБодит үйл
ажиллагаанд оролцох
Шинжилгээ
судалгаа хийх
Бүтээлч,
шүүмжлэлтэй сэтгэх
Алсын
хараатай болох
ББ 72 59 53 37 221 (24.7%)
СБ 97 102 109 61 369 (41.2%)
БДБ 66 136 71 32 305 (34.1%)
Нийт 235 (26.3%) 297 (33.2%) 233 (26.0%) 130 (14.5%) 895 (100%)
Судлагдахууны агуулгын чиглэлээр авч үзвэл
Математик, мэдээллийн технологи, Түүх, нийгмийн
ухаан, Байгалийн ухаанд “Шинжилгээ/судалгаа хийх”
төрлийн арга түлхүү хэрэглэгдэхээр байхад Хэл,
хүмүүнлэгийн ухаанд “Бүтээлч, шүүмжлэлтэй сэтгэх”
арга, Сургалтыг дэмжих үйл ажиллагаанд “Бодит үйл
ажиллагаанд оролцох” арга тус тус түлхүү хэрэглэгдэж
байгаа нь судлагдахууны агуулгын чиглэл бүрийн
онцлогийг тодорхой хэмжээнд илэрхийлж байна.
Агуулгын интеграцийн судалгаагаар
тодорхойлогдсон 567 суралцахуйн зорилтыг
хэрэгжүүлснээр ТБ-ын 8 цогц чадамжийн төлөвшилд
хувь нэмэр оруулах боломж давхардсан тоогоор 957
тодорхойлогдсон байна (Хүснэгт 3). “1. Тогтолцоот
сэтгэлгээний”, “2. Урьдчилан тооцоолох”, “5. Хамтран
ажиллах”цогцчадамжийнтөлөвшилдхарьцангуйилүү
хувь нэмэр оруулах боломжтой гэж үзсэн бол “3. Хэм
хэмжээний”, “4. Стратегийн”, “8. Асуудал шийдвэрлэх
нэгдсэн” цогц чадамжийн төлөвшилд хувь нэмэр
оруулах боломж нэлээд бага хувийг эзэлж байгаа нь
ТХЗ-ын Танин мэдэхүйн айд хамаарах суралцахуйн
зорилтын эзлэх хувь их байсантай холбоотой байж
болох юм.
Хүснэгт 3. ТБ-ын цогц чадамжийн төлөвшилд цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын оруулах хувь нэмэр
(боловсролын түвшингээр)
№
Боловсролын
түвшин
ТБ-ын цогц чадамж
Нийт
1.Тогтолцоот
сэтгэлгээний
2.Урьдчилан
тооцоолох
3.Хэм
хэмжээний
4.Стратегийн
5.Хамтран
ажиллах
6.Шүүмжлэлт
сэтгэлгээний
7.Өөрийгөө
таньжмэдэх
8.Асуудал
шийдвэрлэх
нэгдсэн
Бага 30 36 14 20 49 32 31 21 233
Суурь 73 66 26 25 83 66 67 13 419
Бүрэн дунд 78 57 26 11 46 38 38 11 305
Нийт 181 159 66 56 178 136 136 45 957
Хувь 18.9% 16.6% 6.9% 5.9% 18.6% 14.2% 14.2% 4.7% 100.0
ТБ-ын цогц чадамжид оруулах хувь нэмрийг
судлагдахууны агуулгын чиглэлээр авч үзвэл
Байгалийн ухааны хичээлүүд “1. Тогтолцоот
сэтгэлгээний”, “2. Урьдчилан тооцоолох” цогц
чадамж, Хэл, хүмүүнлэгийн ухаан, Түүх, нийгмийн
ухаан, Сургалтыг дэмжих үйл ажиллагааны чиглэлийн
хичээл хөтөлбөр “5. Хамтран ажиллах”, “7. Өөрийгөө
таньж мэдэх” цогц чадамжийн төлөвшилд оруулах
хувь нэмэр харьцангуй их тодорхойлогдсон байгаа
нь судлагдахууны агуулгын чиглэлийн онцлогтой
нийцэж байна.
Гарын авлагын 4-р бүлэгт боловсролын түвшин
бүрд судалдаг судлагдахуун бүрээр нийт 46 нэгж
хичээлийг жишээг боловсруулан оруулсан болно.
Ингэхдээ судлагдахуун бүрийн цөм хөтөлбөрөөс ТХЗ-д
хамааруулж тодорхойлсон суралцахуйн зорилтуудаас
нэгийг сонгож, түүнд харгалзуулан сонгосон сэдэв ба
аргазүйнхүрээнднэгжхичээлүүдийнжишээгдэглэсэн
болно. Багш зөвхөн өөрийн заадаг хичээл төдийгүй
бусад хичээлийн жишээтэй танилцаж, гарын авлагад
хавсралтаар өгөгдсөн ТХЗ-ын биелэлтэд хувь нэмэр
оруулах боломжтой суралцахуйн зорилтуудаас ээлж
дараалан сонгох замаар өөрийнхөө заадаг хичээлийн
сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ТХБ-
ыг хэрхэн интеграцчилан ТХБ-ыг амьлуулж болохыг
мэдрэхэд энэ бүлэг зориулагдсан болно.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
32
НИЙТЛЭЛ
Дүгнэлт
1.	 Монгол Улсын ЕБС-ийн цөм хөтөлбөрт
ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг ТХЗ-ын
төлөөх боловсролын суралцахуйн зорилт, түүнд
хамаарах сэдэв ба арга хандлагыг шалгуур
болгон багийн судлаач-зөвлөхүүдийн бүтээсэн
тусгай багажуудаар үнэлж үзээд дараах дэд
дүгнэлтүүдийг хийсэн болно. Үүнд:
1.1.	Агуулгын интеграцийг илрүүлэх
судалгаагаар ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрөөс
давхардсан тоогоор нийт 567 суралцахуйн зорилт
ТХЗ-д хамаараар тодорхойлогджээ.
1.2.	Агуулгын интеграцийн судалгаагаар
тодорхойлогдсон 567 суралцахуйн зорилтыг
хэрэгжүүлэхэд ТХЗ-ын төлөөх боловсролын
хүрээнд санал болгосон 4 төрлийн сургалтын
аргаас давхардсан тоогоор 895 аргыг хэрэглэж
болохоор тодорхойлсон байна.
1.3.	Цөм хөтөлбөрөөс тодорхойлогдсон
567 суралцахуйн зорилтыг 895 аргыг хэрэглэн
хэрэгжүүлснээр ТБ-ын 8 цогц чадамжийн
төлөвшилд хувь нэмэр оруулах 957 боломж
байгааг тодорхойлсон байна.
1.4.	ТХЗ-ын төлөөх боловсролын суралцахуйн
зорилт, түүнд хамаарах сэдэв, арга хандлага
нь цөм хөтөлбөрийн боловсролын түвшингүүд,
судлагдахуун агуулгын чиглэл, судлагдахуун
бүрээр ялгаатай, өөрийн онцлогтойгоор тусгагдсан
байна.
2.	 Монгол Улсын ЕБС-ийн сургалтын
цөм хөтөлбөрт ТХБ зорилго, агуулгын хувьд
харьцангуй сайн интеграцчилагдсан байна.
Гэхдээ боловсролын түвшин бүрийн сургалтын
хөтөлбөрийн бүтэц, дизайны ялгаатай байдал,
судлагдахууны агуулгын чиглэлүүдийн онцлогууд,
хөтөлбөрүүдийн боловсруулалтын түвшний
жигд бус байдал зэргээс хамаарч цөм хөтөлбөрт
ТХБ-ийн интеграцчилагдсан байдлыг илрүүлэх
ажиллагаа нь судалгаанд сонгогдсон эх материал
бүрийн хувьд ялгаатай аргачлалаар явагдахад
хүргэсэн болно.
3.	 Боловсролыг бүхэлд нь хувирган өөрчлөх
үндэс суурь болсон ТХБ-ын шинэ алсын хараа
буюу “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-ний
үзэл санаа, агуулга нь бие даасан тусгай судалгаа,
сургалтыг шаардаж байгаа тул боловсролын
салбарыг хүний нөөц (зөвхөн багш нар төдийгүй,
арга зүйчид, сургуулийн болон орон нутгийн
удирдлагууд, судлаачид, бодлого боловсруулагчид,
шийдвэр гаргагчид)-ийн чадавхи болон бодлогын
дэмжлэг нь хөгжлийн өнөө үеийн шинэ
шаардлагын түвшинд хангалттай байж чадахгүй
байна.
4.	 ЮНЕСКО-оос зөвлөмжилсөн ТХЗ-ын
төлөө боловсролын суралцахуйн зорилго, ТХ-
ийн хүрээнд санал болгож буй сэдвүүд, ТХБ-ын
арга зүйн хандлагууд, тогтвортой байдлын цогц
чадамжийн хүрээнд тусгайлан боловсруулан арга
зүй, багаж хэрэгслийн тусламжтайгаар Монголын
ерөнхий боловсролын сургуулийн сургалтын
цөм хөтөлбөрт тэдгээрийн интеграцчилагдсан
байдлыг илрүүлэн үнэлэх замаар ЕБС-ийн сургалт,
сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ТХЗ-ын
суралцахуйн зорилтуудын хэрэгжилт, ТБ-ын цогц
чадамжид тус тус хувь нэмэр оруулж чадахуйцаар
нэгж хичээлийг агуулга, арга зүй, үнэлгээг дэглэх
боломжтой нь харагдаж байна.
5.	 Гарын авлага боловсруулах явцад
ЮНЕСКО-оос зөвлөмжилсөн нийтлэг удирдамжийг
бүх нийтэд зориулж, хүн бүрийг “суралцагч”гэсэн
утгаар тодорхойлсон тул улс орнууд энэ
удирдамжийн дагуу сургалтын үндэсний хөтөлбөр,
сурах бичиг зэрэгт ТХБ-ын интеграцчилагдсан
байдлыг үнэлэх, шинэчлэн сайжруулахад
ашиглахдаа боловсролын түвшин бүрийн ялгаа,
судлагдахууны агуулгын чиглэлийн онцлогт тус
тус нийцүүлэн өөрийн хэрэгцээндээ тохирсон
тусгайлсанбагажхэрэгсэл,аргазүйнболовсруулах,
сонгох шаардлагатай нь харагдсан. ТХЗ-ын
нийтлэг суралцахуйн зорилтыг боловсролын
түвшин, шатлал, анги бүрээр түвшинчилэн
оноож, сургалтын хөтөлбөр бүрийн суралцахуйн
зорилтуудыг хэмжигдэж болохуйцаар маш
тодорхой, нягт нямбай томьёолох шаардлагатай.
6.	 Гарын авлага боловсруулах хүрээнд
хийгдсэн судалгааны үр дүнд боловсролыг
бүхэлд нь ТХ-ийн төлөө хувирган өөрчлөх гүн
гүнзгий онол, арга зүйн үндэслэл бүхий суурь
шийдлүүдийн цогц болох ТХЗ бүрийг хангахад
шаардагдах боловсролын суралцахуйн зорилтууд,
санал болгож буй салбар дамнасан ойлголт
ухагдахуун, зарчмууд бүхий ТХ-ийн сэдвүүд,
суралцахуйн конструктив онолд тулгуурласан
арга зүйн хандлага, арга техникүүд, тогтвортой
байдлын цогц чадамжуудын агуулга, мөн чанарыг
тус бүрд нь болон харилцан хамааралд нь ухаж
ойлгохгүйгээр үр өгөөжтэй үйл эрхлэх боломжгүй
нь харагдсан. Энэ утгаараа дээрх цогц шийдлүүд
нь хүн бүрийн заавал эзэмших “тогтвортой
хөгжлийн зорилгод хүргэх боловсрол” (ТХЗБ)
хэмээх цоо шинэ бие даасан судлагдахуун бий
болсоныг түүнд хүн бүр, хамгийн эхэнд багш бүр
энэ судлагдахууны “бичиг үсэгт тайлагдах” ёстой
хэмээн гарын авлага боловсруулсан багийнхан
үзэж байна.
33САЙН ТУРШЛАГА
STEM (Science, technology, Engineering,
Math) гэдэг нь байгалийн ухаан, технологи,
инженерчлэл, математик гэсэн 4 үгийн товчлол юм.
Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны
мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлыг бүтээлчээр
шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх
чадвартай буюу STEM боловсролтой ажиллах хүчний
хэрэгцээ эрс  өсч  байна. Иймд өндөр хөгжилтэй
орнууд STEM  боловсролыг  шинэ мянганы иргэдийн
боловсрол хэмээн үзэж,  СӨБ-оос  эхлэн  ЕБС-ийн бүх
шатанд, цаашлаад дээд боловсрол, насан туршийн
боловсролын хүрээнд STEM сургалтыг хэрэгжүүлж
байгаа ба онол, практикийг уялдуулан, хичээлүүдийг
хооронд нь уялдаа холбоотой заах, сурагчдын бүтээлч
сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллуулах, асуудлыг
шийдвэрлэх чадварт сургах сурагч төвтэй сургалтын
нэгдмэл арга зүйд үндэслэдэг билээ.
Манай улс ч мөн адил STEM боловсролыг
хүүхэдбагачууддааэзэмшүүлэхажлынэхлэлийгтавьж
2017 онд БСШУСЯ-наас STEM боловсролын сургалтын
хөтөлбөрийг бага боловсролын сургалтад нэвтрүүлж
эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд багш бэлтгэх
ажлыг БМДИ болон салбарын бусад байгууллагууд
хамтран үе шаттайгаар зохион байгуулсан билээ.
Мөн бага боловсролын 1-4 дүгээр ангид Япон улсын
ARTEC компаний үйлдвэрлэсэн 2 багц хэрэглэгдэхүүн,
5 дугаар ангид ХБНГУ-ын Fishertechik компаний багц
хэрэглэгдэхүүнийг олгосон. Орон нутагт энэхүү
сургалтын шинэ хэлбэрийг хичээл үйл ажиллагаандаа
хэрхэн хэрэгжүүлж, сайжруулж байгаа жишээг бид
сэтгүүлээрээ дамжуулан та бүхэнд мэдээлэх болно.
Энэ удаа Дорноговь аймгийн БСУГ-ын газраас бидэнд
ирсэн мэдээллийг багцлан хүргэе. STEM боловсролыг
сургалтад нэвтрүүлэх нь сурагчдад зохион бүтээх,
инженерчлэл техник сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал
ач холбогдолтой мөн хүүхдэд сонирхолтой учир
сурагчдын хичээлд оролцох идэвх сонирхол нэмэгдэж
байгааг Дорноговь аймгийн багш нар онцолж байна.
Тус аймагт сургалтыг сургууль бүр өөрсдийн онцлог
боломждоо тохируулан янз бүрийн хэлбэрээр зохион
байгуулж байгаа бөгөөд:
•	 STEM сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаа
болонамьдрахчадвартсуралцахүйлажиллагааны
цагийг ашиглан явуулж байгаа сургууль 11 байна.
/Сайншанд 1, Сайншанд 2, Сайншанд 5, Замын-
Үүд 2, Зүүнбаян, Дэлгэрэх, Өргөн, Сайхандулаан,
Улаанбадрах, Олон-Овоо, Хатанбулаг/ Эдгээр
сургуулиуд нь сургалтыг дэмжих үйл ажиллагааны
2-3 цагаа нэгтгэн 7 хоногоор ээлжлэн орох, эсвэл
нэг 7 хоногт орох цаг дээрээ үргэлжлүүлэн
өөрсдөө 1-2 цаг нэмж орох гэх мэтээр явагдаж
байна.
•	 Хичээлийн цагаас тусдаа дугуйлан хэлбэрээр
явуулж байгаа сургууль 10 байна. /Сайншанд
STEM БОЛОВСРОЛ
ДОРНОГОВЬ АЙМАГТ
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
34
САЙНТУРШЛАГА
3, Замын-Үүд 1, Айраг, Иххэт, Алтанширээ,
Даланжаргалан, Мандах, Хөвсгөл, Эрдэнэ/
Эдгээр сургуулиуд нь хичээлийн өмнө буюу
хойно, эсвэл бүр хичээлийн бус цагаар
сурагчдаа цуглуулж, анги танхимаа зөрүүлэн
хуваарь гарган зохион байгуулж байна.
•	 Ангиудыг улирлаар ээлжлэн сургалтаа явуулж
байгаа сургууль 3 байна. Энэ тохиолдолд
эхний улиралд STEM сургалт ороогүй ангийн
эцэг эхчүүд хүүхдээ хоцорлоо гэж бодох эсвэл
багшийг буруутгах гэх мэт зүйл ажиглагдаж
байна.
•	 Олон хүүхэдтэй ангиа 2 групп болгон хувааж 7
хоногоорээлжлэноржбайгаасургууль2байна.
Энэ тохиолдолд сургалтын хэрэглэгдэхүүн
болон гарын авлага хүртээмжтэй, цөөн
хүүхэдтэй ажиллахад багшид хүндрэл багатай
хялбар байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын
лаборатори II сургуулийн Г.Отгонтуяа багшийн 3в
анги 5 долоо хоногт, долоо хоног бүрийн баасан
гаригийн Хүн орчин, Хичээлээс гадуурх үйл
ажиллагааны 2 цагийг сонгон STEM сургалтыг
хэрэгжүүлэхдээ анги дотроо сурагчдыг нэг багт
5-6 сурагч байхаар, 6 багт хуваажээ. Энэ нь баг
бүрт 1 хайрцаг хэрэглэгдэхүүн оногдохоор тооцсон
болно.
Алхам-1: Хайрцагт байгаа хэрэглэгдэхүүнтэй
танилцах, нэрлэх, хэдэн ширхэг, ямар
хэрэглэгдэхүүн байгааг тоолж тоо ширхэгтэй
тулгаж үзсэн. Хайрцагт байгаа номтой танилцсан.
Угсрах загварыг хэрхэн хийх алхмыг ойлгуулсан.
Хийх загварт хэрэглэгдэх зүйлийг тоолж ялган авч
дарааллын дагуу хийх талаар мэдэж авсан.
Алхам-2: Хэрэглэгдэхүүнийг хэрэглэх аюулгүй
ажиллагааны талаар ярилцсан. Тоолохдоо
зэрэг тоолох, тоолсноо ижил ижлээр нь хийх,
эмх цэгцтэй хайрцгандаа багтаан хийх, дутааж
болохгүй, ширээнээс унасныг тэр даруйдаа авч
байх, ширээгээ зөв байрлуулах зэрэг зохион
байгуулалт, цаг бага зарцуулах талаар зөвлөсөн
нь дараа дараагийн хичээлд сайнаар нөлөөлж
байлаа.
Алхам-3:. Дараах төлөвлөлтийг боловсруулан мөрдөж ажиллалаа.
Сэдэв Цаг Үйл ажиллагаа
STEM сургалт, эд ангийг нэрлэх,
аюулгүй ажиллагаа, эд ангийг тоолох
2
•	 Таних, нэрлэх, тоолох, өнгөөр ялгах, ангилах үйл ажиллагаа
•	 Аюулгүй, эмц цэгцтэй ажиллах
•	 Багаар хамтарч ажиллах
Даралт
Робот”
3 загвар
Төөлүүр хорхой 2 •	 Блокыг зөв таних, тоолох ялгах
•	 Дарааллын дагуу зөв угсрах
•	 Угсарсан бүтээлээ ажиллуулах,
•	 Ажиллагааны зөв болон буруу байдлыг илрүүлэх, зөв
болгон засварлах
•	 Турших, ажиглах, тайлбарлах
•	 Багаар хамтарч ажиллах
Үлэг гүрвэл 2
Роботок гар 2
Хөшүүргэн, дамжуулга,
тахир голт, хос хөшүүрэг
2
35САЙН ТУРШЛАГА
Алхам-4: Сурагчдын бүтээх, угсрах ажиллагаанд
дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх ажлыг дараах байдлаар
зохион байгууллаа.
“Төөлүүр хорхой”, “Үлэг гүрвэл”, “Хөшүүрэг” сэдвийн
хүрээнд: 1хайрцаг хэрэглэгдэхүүнээр 2-ыг угсрахад
хүрэлцэхээр байсан тул 3 сурагч хамтран 1 тоглоом
угсарч байлаа.
STEM сургалт багшийн нүдээр:
Давуу тал: Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сурагчдын
мэдлэг чадвар хамтран ажиллах зэрэг чадварыг
хөгжүүлсэн олон сайн тал ажиглагдлаа.
•	 Сурагчдын сонирхол, нас сэтгэхүйн онцлогт
тохирсон, хэрэглэхэд хялбар ойлгомжтой байж
чадаж байна.
•	 Сургалт орох өдөр цагийг хүүхдүүд хүлээдэг
байдал ажиглагдсан.
•	 Баг болж ажилласнаар бие биенээ хүндлэн
хамтран ажиллах чадварт сайнаар нөлөөлж
чадсан.
•	 Өрөх, угсрах, хөдөлгөх зэрэг механикийн суурь
зарчим, шинжлэх ухааны тооцоолол, ойлголтыг
тоглоомын аргаар сурч, мэдэж авч байлаа. Мөн
угсрах явцдаа алдаагаа олох, засварлах зэргээр
инженерчлэлийн суурь сэтгэлгээг хөгжүүлэхэд
сайнаар нөлөөлж байв.
•	 Аливаа үйл ажиллагааны дараалал, алхмыг
баримталж ажиллах ёстой болохыг үйл
ажиллагаагаараа мэдэрч ойлгосон. Эхэндээ
дарааллын дагуу угсраагүй үед угсрах үйл
ажиллагаа буруу болох, дахин хийх зэрэг
бэрхшээл үүсч байснаа сүүлдээ ийм байдал
гарахаа больж байсан.
•	 Багаар ажиллахад бие биенийхээ өмнө үүрэг
хүлээх, ажлаа хуваарилан авч ажиллах, хамтрах,
нэгэндээ туслах зэргээр хариуцлагатай байх
хандлага төлөвшиж байлаа.
•	 Хийсэн бүтээлийнхээ бүтэц, ажиллагаа, хийж
чадсан үйлдэлдээ урамшиж, баярлах, дахин хийх
хүсэл тэмүүлэлтэй байсан.
Сонирхолтой нь: Эрэгтэй хүүхдүүд угсрах үйлд арай
давамгайсанагдсан.Айлынганц,багахүүхдүүдбулаах,
өөрийнхөө өмнө байлгахыг хүсэх, би гэх хандлагатай
байсан. Багт сурагчдыг хуваахдаа анхаарах хэрэгтэй.
Тиймхүүхдүүднэгбагболволхийхгэжудах,муудалцах,
бүтээмж муутай байгаа ажиглагдсан.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
36
ШИЛДЭГИЛТГЭЛ
Хураангуй
Шинжлэх ухааны дэвшилтэт технологиуд
болох ухаалаг утас, компьютер, таблет зэрэг
төхөөрөмжүүдийг ашиглаж байгааг ухаалаг
хэрэглээгэжойлгохньөрөөсгөлюм.Харинухаалаг
хэрэглээ гэдэг нь цаг хугацаа хэмнэх, эдийн
засагтаа хэмнэлт гаргах замаар орчин цагийн
дэвшилтэт технологи болох гар утасны ухаалаг
аппликэйшнийг хичээл, сургалтын үйл ажиллагаа,
бие даан өөрийгөө хөгжүүлэхэд ашиглаж болох
гэсэн санааг судалгааныхаа үр дүнд дэвшүүлж
байна. Тухайлбал Phet interactive simulation 
байгалийн ухааны загварчлал программыг
ашиглан суралцагчид бие даан нээлттэй эрэл
хайлт хийх замаар шинжлэх ухаанч арга барилыг
эзэмших боломжтой гэж таамаглаж 2 жилийн
хугацаанд туршин хэрэгжүүлсэн болно. Туршилт
судалгааны ажил гүйцэтгэх явцад суралцагчдад
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс
байгалийн ухааны загварчлалын программыг
ашиглах гарын авлага боловсруулсан. 2016-2017
оныхичээлийнжилд9а,бангид“Цахилгаанхүчдэл”
нэгж хичээлийн хүрээнд туршсан, 7а ангид “Одон
орон” бүлэг сэдвийг Stellarium программ ашиглан
туршиж, үр дүн ахицыг тооцсон. Мөн түүнчлэн
хичээлтэй холбоотой чухал ач холбогдолтой
аппликэйшнийгсудалжсурагч, багш,эцэгэхчүүдэд
санал зөвлөмж гаргалаа.
Түлхүүр үг: Нээлттэй эрэл хайлт, аппликэйшн,
ухаалаг хэрэглээ, туршилт судалгаа
Оршил
Шинжлэх ухааны хийсвэр ойлголт, үзэгдэл,
томьёо, хуулиудыг 3D,4D технологийн тусламжтай
бодит байдлаар үзэж, судлах боломж бидний
өмнө нээлттэй болсон энэ цаг үед бид ухаалаг
утаснаас татгалзахаас илүүтэйгээр хэрхэн зөв
ФИЗИКИЙН ХИЧЭЭЛД ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН
АШИГЛАХ ЗАМААР СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ
ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ
А.Уранчимэг, Ө.Баянсан Дундговь аймаг” Эрдмийн далай”
цогцолбор сургуулийн физикийн багш нар
Боловсролын хүрээлэнгээс ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд
жил бүр зохион байгуулдаг оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний
бага хурал энэ жил “СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ – СУРГАЛТЫН ҮЙЛ
АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд 51 дэх жилдээ амжилтай зохион байгуулжээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн (СБД-3, БГД-3, ХУД-
2,БЗД-1) сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 65 багш оролцож,  30 илтгэл
хэлэлцүүлж, суралцагчдын ухаалаг хэрэглээ-сургалтын үйл ажиллагааны талаар олон талаас нь
судалсан судалгааны ажлынхаа үр дүнг хуваалцлаа. Энэхүү уралдаанд тэргүүлсэн шилдэг илтгэлийг
танилцуулж байна.
“
”
37ШИЛДЭГ ИЛТГЭЛ
зохистой ашиглаж сурах талаар хэлэлцэх нь зүйтэй
юм. Жишээлбэл ухаалаг гар утсанд үнэ төлбөргүй
суулгаж хэрэглэх боломжтой хичээлтэй холбоотой
төрөл бүрийн сонирхолтой аппликэйшн байна. Phet in-
teractive simulation байгалийн ухааны загварчлалын
программ, stellarium одон орны 3D программ, phys-
ics formulasфизикийн томьёоны хураамж,resistor
code calculate резисторын эсэргүүцлийн хэмжээг
унших программ, Biology-plant, google translate
орчуулга хийх, тод толь, мазаалай гэх мэт хичээлтэй
холбоотой төдийгүй ebarimt, mobile bank, khan pay,
цахилгаан хэрэглэгч зэрэг хүн бүрийн хэрэгцээ,
шаардлагад нийцсэн аппликэйшнууд байна. Мөн
түүнчлэн нийгмийн хөгжлийг дагаад номын сан,
архив, бичиг хэрэг, эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэл,
төрийн үйлчилгээ зэрэг нь цахим хэлбэрт шилжиж
ТҮЦ машин, электрон номын сан зэргийг дуртай үедээ
ашиглаж, үйлчлүүлэх нөхцөл боломж бүрдсэн байна.
Суралцагчдаас гар утасны хэрэглээний судалгаа авч
үзэхэд 92 хувь нь ухаалаг гар утсыг ашигладаг боловч
зурагавах,дуусонсох,захидалбичих,фасебүүктзургаа
оруулах, төрөл бүрийн чат группээр орох, тоглоом
тоглох зэргээр ашигладаг болох нь харагдсан. Ийм
учирухаалаггарутасныүүсэл,хөгжилболонхичээлтэй
холбоотой аппликэйшнийг судалж, физикийн хичээлд
туршин хэрэгжүүлж, үр дүнг тодорхойлохыг зорьж
дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаа.
•	 Ухаалаг хэрэглээний талаар судалж, сурагчдад
үзүүлэх эерэг нөлөөг илрүүлэх
•	 Хичээлтэй холбоотой аппликэйшнийгсудалж,
танилцуулга хийх
•	 Ухаалаг утасны хэрэглээ ба аппликэйшн
ашиглалтын судалгаа авч, үр дүнг нэгтгэх
•	 Физикийн хичээлд туршин хэрэгжүүлж,
сурагчдын ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх
боломжийг тодорхойлох
Судалгааны боловсруулалтын явцад мэдээлэл
түүвэрлэх, эх сурвалжийг судлах, асуулгын арга,
ажиглалт туршилтын арга, статистик боловсруулалт,
нэгтгэн дүгнэх аргыг ашигласан болно. Багшийн хувьд:
Физикийн шинжлэх ухаанд гарт баригдаж, нүдэнд
харагдахгүй хийсвэр ойлголтууд ахлах анги ахих тусам
нэмэгддэг. Түүнийг суралцагчдад хэрхэн бодитоор
харуулж, ойлгуулах, туршилт ажлыг бэлтгэхэд асар
их цаг хугацаа зарцуулж, зарим хэрэглэгдэхүүнийг
өөрсдөө худалдан авах зэрэг асуудлууд тулгардаг.
Суралцагчдын хувьд: Бие даалт гүйцэтгэх болон
өөрийгөө илүү цагаар хөгжүүлэх явцад цөөн тооны
хуучинсурахбичиг,ангидөгсөнмэдээлэл,интернетийн
хурд зэрэг асуудлууд тулгардаг. Мөн суралцагчдын
хувьд хичээлүүдийн бие даалтыг гүйцэтгэхийн тулд
интернетэд олон цагаар сууж мэдээлэл хайх, зарим
шинжлэх ухааны хийсвэр ойлголтыг ном сурах бичиг,
гарын авлага уншаад ойлгохгүй байх, бие дааж өөрөө
судлах, туршилт хийх боломжтой кабинетын хүрэлцээ
хангалтгүй зэрэг асуудлууд тулгамддаг байна. Эдгээр
асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах
үүднээс энэхүү илтгэлийг бичлээ.
Үндсэн хэсэг
Шинжлэх ухаанч эрэл хайлт хийлгэх замаар
сурагчдад шинжлэх ухааны ба шинжлэх ухааны тухай
мэдлэгийг арга барилын шүтэлцээнд эзэмшүүлж,
шинжлэх ухаанч арга барил сургах нь сургалтын
шинэчлэлийн зорилт юм. Манай байгалийн ухааны
хөтөлбөрт шинжлэн судлах эрэл хайлтыг дөрвөн
алхамд багцлан үзсэн. Үүнд:
1.	 Ажиглалт хийх, шинжлэх ухаанч санааг ялган
барих, баримт нотолгоо цуглуулах, таамаглал
дэвшүүлэх
2.	 Туршилтыг төлөвлөх, гүйцэтгэх
3.	 Мэдээллийг боловсруулах, танилцуулга хийх
4.	 Хэлэлцэх, сайжруулах
Алхам 1: Ихэнх судалгаа ажиглалтаас эхэлдэг.
Таньж мэдэх хүсэл төрүүлдэг. Ажиглах гэж мэдрэх
эрхтэнээр хүлээн авсан мэдээллээс гол зүйлийг
ялгах, танин барихад чиглэсэн оюуны үйл юм.
Алхам 2: Туршилтыг сайтар боловсруулж, олон
талаас нь хянана.
Алхам 3: Туршилтаа явуулж байгаа бол үр дүнгээ
тэмдэглэж авах нь чухал. Үр дүн ижил гарч байгаа
эсэхийг шалгахын тулд ямар ч туршилтыг хэд хэдэн
удаа явуулах нь зүйтэй.
Алхам 4: Өөрийн хийсэн туршилтын үр дүнг
танилцуулж, хэлэлцэнэ.1
Бүхнийгмэдэххүүхдийнтөрөлхийнхүсэлтэмүүлэл
бол шинжлэх ухаанд сургах түлхүүр, хөрс юм. Phet in-
teractive simulation программ нь АНУ-ын Колорадогийн
их сургуулиас бэлтгэн гаргадаг байгалийн ухааны
загварчлал юм. Физикийн хичээлийн 6 бүлэг сэдвийн
хүрээнд судлах боломжтой 79 цэстэй бөгөөд судлахыг
хүссэн агуулгын хүрээнд дуртай үедээ өөрийн гар
утсаа ашиглан судлах боломжтой программ юм.
Phet interactive simulation программ нь шинжлэх
ухаанч арга барилыг дэмжсэн өгөгдөлтэй шинжлэх
ухааны ойлголтуудын загварчлал, туршилт гүйцэтгэж
ажиглах зэрэг давуу талтай. Сурагч бие даан туршилт,
судалгааны ажил гүйцэтгэж, дүгнэлт хийж өөрийн
мэдлэг, чадвараа ахиулах боломжтой.
Судалгааны үр дүн
ЕБС-ийн суралцагчдын гар утасны хэрэглээг
судалж, сургалтын үйл ажиллагаанд гар утасны
аппликэйшн ашиглалтын өнөөгийн байдлыг
тодорхойлж, сурагчдын ухаалаг хэрэглээг
нэмэгдүүлэх боломж байгааг тодорхойлоход хувь
нэмрээ оруулах зорилгоор 4 хаалттай, 5 нээлттэй
1 Ганбат.,М Норжмаа.,Г Энэбиш.,Ж “Шинжлэх ухаанч эрэл хайлтыг
хичээлд хэрэглэх тухай зөвлөмж” 27-28 “Хүүхдийн хөгжлийг
дэмжсэн багшлах арга зүй” -2014
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
38
ШИЛДЭГИЛТГЭЛ
асуулга бүхий судалгаа боловсруулан үр дүнг
тооцохоор шийдлээ. Судалгаанд аймгийн төвийн
4 сургуулийн бага, дунд, ангийн 797 сурагч
хамрагдсан болно.
	Судалгаанд хамрагдсан суралцагчдын 92
хувь нь ухаалаг гар утсыг ашиглаж байна.
	Ухаалаг гар утсан дээр 20-оос дээш үндсэн
аппликэйшн байгаа нь зөв зохистой ашиглах
хэрэгтэйг харуулж байна. Мөн хичээлтэй
холбоотой аппликэйшн ашиглах чадвартай
гэдэг нь харагдаж байна.
	Хамгийн өндөр хувьтай ашиглаж байгаа
аппликэйшнд Facebook, messenger, camera,
chat, play store эзэлж байна. Үүнээс харахад
суралцагчид интернет орчинд олон цагийг
үр дүнгүй өнгөрөөдөг байх тал ажиглагдаж
байна.
	Судалгаанд хамрагдсан суралцагчдын
дийлэнх нь Facebook, zapya, twitter, babble
messenger, woohoo, tubemate, mp3, photo, lite
video, tribuby, mx player, wechat, snapchat, retri-
ca, melon, ask зэрэг төрөл бүрийн чат, видео,
зургийн аппликэйшн суулгаж ашигладаг
байна.
	Судалгаанд хамрагдсан нийт суралцагчдын
13% нь хичээл хийхдээ гар утсаа ашигладаг,
31% нь үгүй гэж хариулснаас дунд
ангийн сурагчид 21%-ыг нь эзэлж байна.
Эндээс сурагчид хичээл, сургалтын үйл
ажиллагаандаа гар утсыг ухаалгаар ашиглаж
сураагүй нь харагдаж байна.
	Ахлах ангийн суралцагчдын хувьд гар утсаа
тооны машин ашиглах, үг хайх, толь бичиг
ашиглах, сурах бичигний зураг авах, гэрийн
даалгаврын зураг авах хэлбэрээр ашиглаж
байна. Эндээс дүгнэж үзэхэд гар утасны
ухаалаг үйлдлийг ашиглаж байгаа төдий л
харагдаж байна. Харин хичээлтэй холбоотой
шинжлэх ухааны чухал ач холбогдолтой
аппликэйшн ашиглалтын түвшин хангалтгүй
гэж дүгнэж байна.
	Суралцагчдын гар утсан дээр хичээлтэй
холбоотой цөөн тооны аппликэйшн байна.
Жишээ нь мазаалай, ЕБС ном, translate, толь
бичиг, функцэн тооны машин, томьёоны
хураамж зэрэг суралцах үйлийг хөнгөвчлөх
хэлбэрийн аппликэйшнийгсуралцагчдын
50-аас дээш хувь нь ашиглаж байна.
Харин бүтээлчээр өөрөө судлан шинжлэх
хэлбэрийн phet, stellarium, biology antomy,
chemistry зэрэг бие даан судалгааны ажил
гүйцэтгэж болох аппликэйшн ашигладаг
суралцагчид 10 хүрэхгүй хувийг эзэлж байна.
Туршиж хэрэгжүүлсэн байдал
Туршилтын зорилго: Суралцагчдын ухаалаг
хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг судлах
зорилгийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг
зохион байгуулсан.
Үйл ажиллагаа 1: Заах аргын нэгдлийн
үйл ажиллагааны цагийг үр дүнтэй өнгөрөөх
зорилгоор энэхүү программыг физикийн багш нар
хамтран судалсан.
Үйл ажиллагаа 2: Суралцагчдын гар утсанд
аппликэйшн хэлбэрээр суулгаж, суралцагчдад
зориулсан гарын авлага хийсэн.
Үйл ажиллагаа 3: Энэхүү Phet interactive simu-
lation, stellarium программыг ашиглан “Цахилгаан
хэлхээ” ба “Одон орон” нэгж хичээлийг туршсан.
Мөн суралцагчдын бие даан судалсан бүтээлд
анализ хийж үр дүнг тооцсон.
Физикийншинжлэхухаанньмеханик,динамик,
цахилгаан, соронзон, дуу долгион, оптик, атом цөм
гэсэн 6 үндсэн бүлэг сэдвийн хүрээнд 6-12р ангийн
агуулга нь өргөсөж, туршилт судалгааны арга зүйд
тулгуурлан хичээлийг зохион байгуулдаг. Энэхүү
программыг 2015 оны хичээлийн жилээс эхлэн 2
жилийн хугацаанд физикийн багш Ж.Долгорсүрэн,
А.Уранчимэг, Ө.Баянсан нар хамтран 6-12р
ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион
байгуулахдаа ашиглаж байна. Багш болон
суралцагчид Phet simulation программ дээр нийт
79 цэсийг ашиглах бүрэн боломжтой. Тухайлбал:
9-р ангийн “Цахилгаан хэлхээ” нэгж сэдвийн
хүрээнд ЭДЦС-ын 9а ангид туршсан болно.
Ээлжит хичээл 1: Хүчдэл гэж юу вэ?
Зорилго: Цахилгаан хүчдэлийг загвараар
дүрсэлж, хэрэглэгч дээр унах хүчдэлийг
тодорхойлох.
Үйл ажиллагаа: Асуудалд таамаглал
дэвшүүлэх үе шатанд сурагчдаас чийдэнгийн
гэрэлтэт яагаад ялгаатай байна вэ? гэсэн асуултыг
асууж Phet simulation-physics-electricity & magnets
&circuits орж чийдэн, холбох утас, батарей ашиглаж
холболт хийж үзүүлнэ. Цахилгаан хэлхээнд
цэнэгүүдийгюухөдөлгөөндоруулжбайнавэ?гэсэн
асуултаар хичээл үргэлжилж, суралцагчид өөрийн
таамаглалаа дэвшүүлж хичээлийн зорилгоо
тодорхойлно. Туршилтыг төлөвлөх, гүйцэтгэх үе
шатанд цахилгаан хүчдэлийг хэмжих туршилтын
хэлхээг сурагч бүр өөрийн гар утсанд суулгасан
аппликэйшнийг ашиглан судалж, ажиглана. Үүний
дараа багаараа ярилцаж схемийг бодитоор угсарч
хүчдэлийг хэмжих нь аюулгүй ажиллагаа, эдийн
засгийн хувьд хэмнэлттэй байсан.
Аюулгүй ажиллагааны хувьд:
-Чийдэн шатахаас урьдчилан сэргийлэх
- Батарейн цэнэг хэмнэнэ
-цаг хугацаа хэмнэнэ
-эдийн засгийн хувьд хэрэглэгдэхүүнд зардал
гарахгүй
Сурагч бүрт хүртээмжтэй байдлыг авч
үзэж хоёр сурагч хамтран туршилтыг гүйцэтгэх
39ШИЛДЭГ ИЛТГЭЛ
тохиолдолдтуршилтандхэрэглэгдэххэрэглэгдэхүүний
зардлыг тооцож үзье.
Proton дэлгүүрийн ханшаар
№
Хэрэглэгдэ--
хүүний нэр
Тоо
ширхэг
Нэг бүрийн
үнэ
Нийт үнэ
1 Зай 30 500 15000
2 Чийдэн 30 250 7500
3 Холбох утас 30 100 3000
Нийт үнэ 25500
Phet simulation программыг ашигласнаар дээрх
байдлаар гарч болох хэрэглэгдэхүүний зардлыг
хэмнэж болох давуу тал, ач холбогдол гарах юм.
Ээлжит хичээл 2: Омын хуулийг шалгаж үзье.
Үйл ажиллагаа: Резистороор гүйх гүйдлийн
хүч яагаад ялгаатай байна вэ? Асуултыг асууж Phet
simulation-physics–electricity & magnets &circuits
уруу орж эсэргүүцэл, батарей, амперметр, холбох
утас ашиглан схем угсарч сурагчдаар ажиглуулж,
ярилцана. Тэгвэл резистроор гүйх гүйдлийн хүч
нь юунаас хамаарч өөрчлөгдөж байгааг судлах
туршилтын төлөвлөгөө боловсруулж, туршилтыг
гүйцэтгэнэ. Үүний өмнө утсан дээр суулгасан phet
болон “resistor color code calculate” аппликэйшнийг
ашиглан схемийг угсарч, резистрын эсэргүүцлийн
хэмжээг уншиж судлана. Мөн энэхүү туршилтыг
гүйцэтгэхэд “Цахилгааны туршилтын иж бүрдэл
F6-г ашиглан хичээлийг 5 багаар зохион байгуулсан.
Туршилтын хэрэглэгдэхүүнийг 5 багаар төлөвлөн
зардлыг тооцвол:
Proton дэлгүүрийн ханшаар
№
Хэрэглэгдэ-
хүүний нэр
Тоо
ширхэг
Нэг бүрийн
үнэ
Нийт
үнэ
1 Зай 30 500 15000
2 Резистор 30 100 3000
Нийт үнэ 18000
Батарейг ашиглан 2-3 удаа туршилтад ашиглах
явцад цэнэг нь багасаж, хэмжилтийн үр дүнд
нөлөөлдөг. Хэдийгээр цэнэглэж ахин ашиглаж
болдог боловч, шаардлага хангаагүй батарейг солих
шаардлага тулгардаг. Мөн резисторыг хэлхээнд буруу
холбох, өндөр хүчдэл өгөх зэргээс хамаарч амархан
шатдаг. Харин энэхүү асуудлуудыг phet программ
бүрэн шийдэж чадна. Phet interactive simulation
программыг ашиглах боломж ба давуу талууд:
Суралцагчийн хувьд:
	Гэрийн даалгавар хийхдээ ойлгоогүй зүйлээ
бататгаж өөрөө туршиж үзэх боломжтой
	Бие дааж, бүтээлчээр суралцах боломж
нээлттэй
	Ахлах ангийн сурагчид нээлттэй эрэл хайлтын
зарчмаар ажиллах бүрэн боломжтой
	Туршилт, судалгаа хийх явцад англи хэлний
мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой.
	Ойлгоогүй хичээлээ бие дааж судлах бүрэн
боломжтой.
Багшийн хувьд:
	Хичээлийн сэдэл, ажиглах туршилт гүйцэтгэх,
бататгах, гэрийн даалгавар зэрэгт үе шатуудад
ашиглах бүрэн боложтой.
	Мөнгартбаригдаж,нүдэндхарагдахгүйшинжлэх
ухааны үзэгдэл, ойлголтыг загварчилж харуулах
боломжтой
	Зөвхөн физик төдийгүй математик, хими,
биологи, байгаль шинжлэлийн хичээлүүдийн
хувьд ашиглах боломжтой
	Кабинетад байдаггүй дараах багаж хэрэгслийн
хувьд хүснэгтэд харуулсны дагуу тухайн сэдвийн
хүрээнд ашиглах боломжтой.
Phet interactive simulation аппликэйшн ашиглан
судалгаа хийсэн суралцагчдын бүтээлд анализ
хийсэн байдал
“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 2016-
2017 оны хичээлийн жилийн 9а ангийн 5 суралцагчийн
“Цахилгаан хүчдэл” нэгж хичээлийн хүрээнд хийсэн
бүтээлд анализ хийсэн байдал. Мөн phet interactive
simulation байгалийн ухааны загварчлал ба stellari-
um одон орон программ ашиглан судалгаа хийж буй
9,10,12-р ангийн 3 сурагчийн бичлэгийн DVD-нд хуулж
хавсаргав.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
40
ШИЛДЭГИЛТГЭЛ
“Цахилгаан хүчдэл” нэгж сэдвийн хүрээнд
суралцагчид бүтээл хийсэн бөгөөд шинжлэн
судлах, үе шатуудын дагуу туршилт судалгаа
хийж өөрийгөө үнэлсэн. Дээрх бүтээлээс харахад
суралцагчдад шинжлэн судлах ажлын төлөвлөж,
судлах зураг, схемийг оновчтой илэрхийлэх чадвар
нь илүү хөгжсөн байна. Мөн тухайн суралцагчийн
өмнөх мэдлэг, чадварын түвшингээс хамаарч
таамаглал дэвшүүлэх болон, дүгнэлтийг оновчтой
бичих чадвар нь харилцан адилгүй байгаа нь
харагдаж байна.
Бэрхшээл  тулгамдсан
асуудал
Шийдвэрлэх арга зам Давуу тал ач холбогдол
-Ихэнх цэс, үг нь англи
байсан учир уншихад бэрх
байсан.
-Англиар бүх үг байсан учир
мэдэхгүй үг олон байсан.
-Зарим үг үсгийг монгол
болгож өөрчлөх
-Утас болон толь бичиг
ашиглан орчуулсан.
-Өөрийн хүссэн туршилтыг хүссэн үедээ хийж болно
- Энэ апп-ыг ашиглахад илүү ихийг ойлгохоор байсан
- Ашиглахад ойлгомжтой байсан
-Бодит багаж дээр туршилт хийхээр алдаанаас болж
чийдэн шатдаг. Харин энэ аппликэйшн дээр тийм
асуудал байхгүй.
-Цахилгааны тухай ойлгоход давуу талтай.
Туршилтын дүгнэлт
2015-2016 оны хичээлийн жилд 9б ангид,
2016-2017 оны хичээлийн жилд 9а, б ангид нэгж
хичээлийг туршин хэрэгжүүлэхэд суралцагчдын
идэвх оролцоо сайжирч, физикийн хичээлийг
сонирхох суралцагчдын тоо нэмэгдэж нэгж ба
жилийн эцсийн үнэлгээнд ахиц гарсан. Багшийн
хувьд шинжлэх ухааны хийсвэр ойлголтуудыг
суралцагчдад ойлгуулах явцад “phet interac-
tive simulation/Байгалийн ухааны загварчлалын
программ/, stellarium /Одон орны/ программын
ач тус, нөөц боломж байгааг судалсан. Физикийн
шинжлэх ухааныг суралцагчид өөрсдөө бие
даан, нээлттэй байдлаар туршилт, судалгааны
ажлыг гүйцэтгэх явцдаа хөгжих боломж байна.
Дээрх туршилт, ажиглалт судалгааны үр дүнд
суралцагчдын мэдлэг, чадварт дараах өөрчлөлт
гарлаа.
Ажиглалтын үр дүн
мэдлэг, чадварын хувьд
Сэтгэл ханамжийн судалгаа
	Гэрийн даалгаврыг хугацаанд нь хийж байсан
	Мэдээлэл технологийн чадварын түвшин
нэмэгдсэн
	Дугуйланд хамрагдах сурагчдын тоо нэмэгдсэн
	Суралцагчдын бие даан ажиллах чадвар
сайжирсан
	Явцын болон улирлын шалгалтын үнэлгээнд ахиц
гарсан
	Англи хэлний мэдлэг дээшилсэн
	Орчуулгын аппликэйшн ашиглах нь нэмэгдсэн
	Хичээлд хандах хандлага нь өөрчлөгдсөн
Энэхүү программыг ашигласнаар чамд ямар өөрчлөлт,
ахиц гарсан бэ?
	Ашиглахад ойлгомжтой учир хоцрогдлоо арилгаж
чадсан.
	Аппликэйшн ашиглан судалсан хичээлд ахиц гарсан
	Phet программ нь бидэнд их таалагдсан. Ойлгоход
хялбар, сонирхолтой байдаг.
	Цагийг үр дүнтэй өнгөрөөхөд нөлөөлсөн
	Өөрөө бие дааж, туршилт судалгааны ажлыг
гүйцэтгэснээр мэдлэг, чадварт ахиц гарсан.
	Эдийн засгийн хувьд хэмнэлттэй байсан
Санал
Техник технологи хурдацтай хөгжиж
буй өнөөгийн нийгэмд ухаалаг гар утсыг зөв
зохистой, өөрт хэрэгцээт байдлаар сургалтын үйл
ажиллагаанд хэрхэн ашиглах боломж байгааг
судлан,туршихыгхичээлээ.Бидэнэхүүсудалгааны
ажлаараа сургалтын үйл ажиллагаанд гар утасны
аппликэйшнийг зөв, зохистой ашиглавал үр
дүнтэй юм гэдгийг олж харлаа.
Суралцагчдад:
	Интернет орчинд цагийг үр дүнтэй,
бүтээлчээр өнгөрөөх
	Хичээлтэй холбоотой шинэ аппликэйшнийг
хэрэглэж сурах
	Шинээр мэдсэн зүйлсээ бусдадаа зааж
өөрийгөө хөгжүүлэх
	Долоо хоногт тогтмол цагт утсыг ухаалгаар
хэрэглэж сурах Жишээ нь: математик-
даваа гариг бүрт – 20мин, физик- мягмар
гариг бүрт- 30мин...
	Утсыг ухаалгаар нь хэрэглэх төлөвлөгөө
гаргах. my study life аппликэйшнийг
ашиглаж болно
Багш нарт:
	Суралцагчдын хэрэгцээ шаардлага, техник
технологийн хөгжлийг дагаад сургалтын үйл
ажиллагаандаа ухаалаг төхөөрөмжүүдийг
ашиглах хэрэгтэй болжээ.
	Мэргэжлийн багш нар өөрийн хичээлтэй
холбоотой аппликэйшнуудийг судалж,
суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт
тохируулж ашиглуулах.
	Шаардлагатай үед хичээлийн цагаар тухайн
41ШИЛДЭГ ИЛТГЭЛ
аппликэйшнийг хэрэглэж хичээлээ зохион
байгуулах. физик-Oscilloscopu, tone generation,
wave generation-зэрэг кабинетад байдаггүй
багажуудын аппликэйшнийг нь татаж хэрэглэх
боломжтой байдаг. 
	Ангид баримтлах дэгийг хэрэгжүүлж ажиллах,
суралцагчдыг урамшуулах
	Анги удирдсан багш нар эцэг эхийн хурлын үеэр
аппликэйшн ашиглалтын дүрмийг танилцуулах
	Мэргэжлийн багш нар хичээлтэй холбоотой
аппликэйшнийг судалж, хамтран ажиллан
туршлага солилцох.
	Зарим хүндэвтэр агуулгын дасгал, бие даалтыг
гүйцэтгэхдээ тохиромжтой аппликэйшнийг
суралцагчдад зааж өгөх.
	Бусад мэргэжлийн багш сургалтын үйл
ажиллагаандаа шаардлагатай аппликэйшнийг
ашиглах.
	Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
суралцагчдад гарын авлага хийж өгсөн
Эцэг эхчүүдэд:
	Хүүхэдтэйгээ ярилцаж утас ашиглах цагийн
хуваарь гарган, хяналт тавьж ажиллах.
	Эцэг эхчүүд өөрсдөө телевиз үзэх, утас ашиглах
үйлдлээ багасгаж зөв үлгэр дууриалал үзүүлэх.
	Хүүхдийнхээ хүсэл сонирхлын тухай ярилцаж,
дэмжих, хамт цагийг өнгөрөөх
	Хүүхдэдээ хэлсэн амлалтаа биелүүлж,
урамшуулж байх.
	Интернет орчинд суралцагчдын орох
боломжтой хэрэгцээгүй сайтуудыг хязгаарлах
	Wifi ашиглах цагийн хуваарийг гэртээ
баримтлан ажиллах.
	Гэр бүлээрээ ярилцаж гэртээ баримтлах дүрэм
гаргах  жиш: хоорондоо ярилцах үедээ гар
утсаа оролдохгүй байх
	Ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн хөгжилд
сөрөг болон эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн
гол нь та хүүхдээ ухаалаг төхөөрөмжөөс
хараат байлгахгүйг хичээж, түүнийг хэрэглэх
зориулалт, цагийг хянах хэрэгтэй.
Ерөнхий дүгнэлт
Суралцагчдын ухаалаг гар утасны хэрэглээг
судалж, хичээлтэй холбоотой аппликэйшнуудын
талаармэдээлэлцуглуулан,физикийнхичээлдтуршин,
үр дүнг нь тодорхойлох зорилготой судалгааны ажлыг
гүйцэтгэлээ. Мэдээлэл харилцааны технологи асар
хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд зөвхөн
хичээлээр олгож буй мэдлэг, чадварыг эзэмшихээс
гадна ухаалаг гар утсыг ашиглан хичээлтэй холбоотой
аппликэйшнийгсудалж, өөрийн мэдлэг чадвараа
нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага цаг үеэ даган урган
гарч ирж байна. Шинжлэх ухааны хийсвэр ойлголт,
гарт баригдаж, нүдэнд харагдахгүй үзэгдлүүдийг 3D,
4D технологийн тусламжтай бодит байдлаар үзэж,
судлах боломж өнөөгийн нийгэмд хэдийнээ бүрджээ.
Физикийн хичээлтэй холбоотой
аппликэйшнээс гадна математик, хими, биологи,
англи хэл, монгол хэл зэрэг хичээлүүдийн чухал ач
холбогдолтой аппликэйшнийгбусад мэргэжлийн багш
нарт санал болгох үүднээс судалж орууллаа. Phet in-
teractive simulation аппликэйшныг ашиглан физикийн
хичээлийн хийсвэр ойлголт, үзэгдлүүдийг бодитоор
харуулах боломж бий болсон учир сургалтын үйл
ажиллагаанд гар утасны аппликэйшн, программуудыг
ашиглах замаар суралцагчдын ухаалаг хэрэглээг
нэмэгдүүлэх боломж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
НОМ ЗҮЙ
1.	 Бага дунд боловсролын тухай хууль УБ.,(2002)
2.	 Суурь боловсролын цөм хөтөлбөр (2015)
БСШУЯ
3.	 Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр (2016)
БСШУЯ
4.	 Ичинхорлоо Ш, Судалгааны ажлын үндэс.,УБ.,
(2012)
5.	 Байгалмаа.Ч(2015) “Боловсролын судалгааны
арга зүй”
6.	 Энхтөгс Б., Солонго Ц., Ууганбаяр П., “Ухаалаг
электрон хэрэгсэл”., УБ.,(2015)
7.	 Цэвэлмаа Г., Одмандах С., “Бүтээлчээр
суралцах аргууд” .,УБ (2013)
8.	 Эрдэмцэцэг Ч., Хишигням А., “Сайн үйлийн
эзэн” ., УБ (2012)
9.	 Ганбат.М, Норжмаа.Г, Энэбиш.Ж Шинжлэх
ухаанч эрэл хайлтыг хичээлд хэрэглэх
зөвлөмж. БСШУЯ, БМДИ, МХСН,
(2014)“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах
арга зүй “ Эрдэм шинжилгээний эмхэтгэл
10.	 Ухаалаг гар утасны талаарх мэдээлэл,
судалгаа www.google.mn
11.	 Хичээлтэй холбоотой төрөл бүрийн
аппликэйшн www.google.playstore
12.	 Аппликэйшний үүрэг, зориулалтын орчуулга
Translate.google.mn
13.	 Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч
программ Spellcheck.gov.mn
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
42
ХАМТЫНАЖИЛЛАГАА
БНСУ-ЫН ЦЭЦЭРЛЭГҮҮД ХҮҮХДИЙН
НАС, НАСАНД ТОХИРСОН ХӨТӨЛБӨР
ХЭРЭГЖҮҮЛДЭГ
СӨҮЛ ХОТОД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ, АЖИЛТНЫ
СУРГАЛТ, ТУРШЛАГА СУДЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
43ХАМТЫН АЖИЛЛАГАА
БМДИ, БСУГ болон цэцэрлэгийн төлөөлөл
бүхий баг 2017 оны 11 дүгээр сарын 6-наас 14-ний
өдрүүдэд БНСУ-ын Сөүл, Инчон хотод цэцэрлэг, Их
сургууль,   байгууллагуудын өдөр өнжүүлэх төвийн
үйл ажиллагаатай танилцан, сургуулийн өмнөх
боловсролын чиглэлээр сургалтад хамрагдаж,
туршлага судлаад ирлээ. Энэхүү сургалт, туршлага
судлах үйл ажиллагаа 4 үндсэн чиглэлээр явагдсан.
Үүнд:
1.	 Буг-ин, Мёонжи ясли, Сону цэцэрлэгийн
хүүхдийг сургаж төлөвшүүлж байгаа
туршлагатай танилцах
2.	 Сонгюу, Сонгюүнкван, Чуан Их сургуулийн
үйл ажиллагаатай танилцаж, профессор
багш нарын зохион байгуулсан сургалтад
хамрагдах
3.	 Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай
хүүхдийг хөгжүүлж буй өдөр өнжүүлэх төвийн
үйл ажиллагаатай танилцах
4.	 Good vision боловсролын холбооны үйл
ажиллагаатай танилцах зэрэг байлаа.
БНСУ-ын цэцэрлэгүүдийн талаар
БНСУ-ын Цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Пак
Инхэ ясли, цэцэрлэгийн дүрэм журам, эрх зүйн баримт
бичгүүдийн тухай танилцуулга хийсэн. Боловсролын
яам нь цэцэрлэг буюу Ючиван, Нийгмийн халамжийн
яам нь ясли буюу Орини чибийг хариуцан ажилладаг
ажээ.
Цэцэрлэгт 5-7 нас, яслид 1-5 хүртэл насны
хүүхдүүд хамрагддаг. Яслийн үйл ажиллагаа нь
Нийгмийн халамжийн хуулиар зохицуулагддаг.  
Бүх хүүхдийг хамруулан тусламж үйлчилгээ
үзүүлэхийг чухалчилдаг. Хүүхдэд ямар нэг асуудал
тулгарахад ямар арга хэмжээ авах ёстойг багш нарт
сургасан байдаг. 
Ясли, цэцэрлэгийн хэв шинж:
•	 Нийгэм халамжийн цэцэрлэг
•	 Байгууллагын цэцэрлэг
•	 Эцэг эхчүүдийн хамтарсан ясли
•	 Амралтгүй ажилладаг цэцэрлэг-365 хоног
•	 Тусгай цэцэрлэг
Хүүхэд хүлээн авах цагийн хувьд:
•	 Бүтэн өдрийн цэцэрлэг нь 07.30-19.30 цагт
ажилладаг.
•	 Хагас өдрийн цэцэрлэг 07.30-15.00 цагт
ажилладаг. Эцэг эхчүүд өглөө хүүхдээ дуртай
цагтаа авчирдаг
2015 онд яслийн тоо - 42517 (улсын 2629, хувийн
39888). Улсын цэцэрлэгүүд илүү чанартай үйлчилгээ
үзүүлдэг.
Яслид эрхлэгч, багш, туслах багш, тогооч
ажилладаг. Үндсэн багш нь 1,2,3 гэсэн 3 түвшний
зэрэглэлтэй. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр:
•	 Үндсэн халамжийн хөтөлбөр
•	 3,4,5 настай хүүхдийн хөтөлбөр
•	 Үнэлгээ гэсэн хэсгээс бүрддэг.
Ясли, цэцэрлэгт хэл яриа, дүрслэх урлаг, хөгжим,
биеийн тамир, байгальтай танилцах, математикийн
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
44
ХАМТЫНАЖИЛЛАГАА
сургалт явагддаг. 
Ясли, цэцэрлэгийн өдрийн дэглэм нь
хоорондоо ялгаатай. Ясли нь бага насны хүүхдэд
халамжийн үйлчилгээ түлхүү үзүүлдэг. Тухайлбал:
живх солих, аюулгүй байдал, унтах, амар тайван
байлгах гэх мэт. 5-7 настай хүүхдийн хувьд
сургалтад нь түлхүү анхаардаг. Нэмэлт хөтөлбөр
буюу дугуйлангийн зардлыг эцэг эхчүүд хариуцдаг.
“Бугин” төрийн өмчийн ясли
Бидний хамгийн гол зорилго бол төрийн болон
төрийн бус өмчийн ясли, цэцэрлэгээр зочилж,
туршлага судлан, эх орондоо хэрэгжүүлж болох
санааг олж харах явдал  байлаа. Ингээд хамгийн
эхэнд зочилсон Бугин төрийн өмчийн яслийн үйл
ажиллагаанаас танилцуулъя.  
Тус ясли одоогоос 20 жилийн өмнө 1997 онд
байгуулагдсан. 0-5 хүртэл насны 87 хүүхэдтэй, 13
багш, ажилтантай. Эрүүл чийрэг, аз жаргалтай
Солонгос хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой,
“Бүгдээрээ хамтдаа хайрыг хуваалцъя” гэсэн
уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Бага насны хүүхдийн аюулгүй ажиллагааг
хангах болон асаргаа сувилгаа, эрүүл мэндийг
сахин хамгаалах чиглэлээр мэргэжлийн
байгууллагаас өндөр үнэлгээтэй шалгагдсан.
Ясли 1-5 дахь өдрүүдэд өглөө 07.30-аас  орой
19.30 хүртэл, бямба гарагт 07.30-15.30 цагийн
хооронд ажилладаг. Ангиуд нь “шар”, “улаан”,
“ногоон” анги гэсэн нэртэй. Цагийн ангитай, тэр
ангийг багш нар цаг цагаар ээлжлэн хариуцаж
ажилладаг.
Цэцэрлэгийн гол онцлог
Үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ асаргаа
сувилгаа, аюулгүй байдал, эрүүл мэндийг түлхүү
анхаардаг.“Нүри”хэмээхулсыннэгдсэнсургалтын
хөтөлбөрийн дагуу жил, улирал, сараар сургалтын
төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаа явуулдаг.
Сургалтын онцлог
Хүүхэд өөрөө үйлийн эзэн байхыг чухалчилж,
ямар зорилготой, яаж хийх вэ гэдгийг ойлгуулан,
амархан үйлүүд гүйцэтгүүлж, туршилтаар танин
мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байв.
Үүний зэрэгцээ үлгэр уншиж өгөөд асууж ярилцах
замаар ярих, сэтгэх чадварыг хөгжүүлдэг.
Жилд нэг удаа бүх хүүхэд эрүүл мэндийн
үзлэгт хамрагддаг. Өвчтэй хүүхдэд эмч карт
хөтөлж, багш нар эмийг нь эмчийн заавраар
уулгадаг. Өвдсөн хүүхэд ирэхэд тусгаарлах
өрөөнд оруулж асаргаа, сувилгаа хийдэг. Аюулгүй
байдлыг хангаж ажиллахад маш их анхаарал
тавьдаг. Үүний нэг жишээ нь анги танхимын бүх
ирмэгтэй зүйлд зөөлөвч хийсэн байсан. Аюулгүй
байдлын тухай хуультай.
Хүүхдийнхоолныцэсийгөдөрбүрцэцэрлэгийн
вэб сайтад байршуулдаг. Хүүхдийн хоолны
норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг
тайлбарлан тусгадаг.
Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж
1. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй
байдалд маш их анхаардаг. Жишээлбэл: Хана,
хаалга, шатны бариул, хашлага, шатны гишгүүр
болон өнцөг булан бүрт хамгаалалтын зөөлөвч
хийсэн нь манай цэцэрлэгүүд, ялангуяа 2
настнуудын ангид хэрэгжүүлэх боломжтой. Манай
улсын цэцэрлэгүүд хүүхдийн аюулгүй байдалд
илүү анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдаж
байлаа.
ойлгуулан, амархан үйлүүд гүйцэтгүүлж, туршилтаар танин мэдэхүйг хөгжүүлэхэд
анхааран ажиллаж байв. Үүний зэрэгцээ үлгэр уншиж өгөөд асууж ярилцах замаар ярих,
сэтгэх чадварыг хөгжүүлдэг.
Жилд нэг удаа бүх хүүхэд эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Өвчтэй хүүхдэд эмч карт
хөтөлж, багш нар эмийг нь эмчийн заавраар уулгадаг. Өвдсөн хүүхэд ирэхэд тусгаарлах
өрөөнд оруулж асаргаа, сувилгаа хийдэг. Аюулгүй байдлыг хангаж ажиллахад маш их
анхаарал тавьдаг. Үүний нэг жишээ нь анги танхимын бүх ирмэгтэй зүйлд зөөлөвч хийсэн
байсан. Аюулгүй байдлын тухай хуультай.
Хүүхдийн хоолны цэсийг өдөр бүр цэцэрлэгийн вэб сайтад байршуулдаг. Хүүхдийн
хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг тайлбарлан тусгадаг.
Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж
1. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаардаг. Жишээлбэл:
Хана, хаалга, шатны бариул, хашлага, шатны гишгүүр болон өнцөг булан бүрт
хамгаалалтын зөөлөвч хийсэн нь манай цэцэрлэгүүд, ялангуяа 2 настнуудын ангид
хэрэгжүүлэх боломжтой. Манай улсын цэцэрлэгүүд хүүхдийн аюулгүй байдалд илүү
анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдаж байлаа.
2. Нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн. Монгол улсад зарим цэцэрлэгийн нэг ангид байх
хүүхдийн тоо хэт олон учир багшийн тоог нэмэх, туслах багшийг багш мэргэжилтэй болгох
зэргээр багшид бүх талаар туслах боломжийг нэмэгдүүлж болмоор санагдлаа.
3. Ажил хийж байгаа иргэддээ карт өгч, хүүхдийнх нь боловсролд зарцуулах мөнгийг
улсаас олгодог. Үүнийгээ эцэг эх боловсролын салбарт зарцуулах боломжтой нь манайд
мөн судлан үзэх хэрэгтэй санагдав. Энэ тохиолдолд эцэг эх хүүхдийнхээ хөгжил
Ангийн бүх хананд зөөлөвч хийж өгсөн нь
2. Нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн.
Монгол улсад зарим цэцэрлэгийн нэг ангид байх
хүүхдийн тоо хэт олон учир багшийн тоог нэмэх,
туслах багшийг багш мэргэжилтэй болгох зэргээр
багшид бүх талаар туслах боломжийг нэмэгдүүлж
болмоор санагдлаа.
3. Ажил хийж байгаа иргэддээ карт өгч,
хүүхдийнх нь боловсролд зарцуулах мөнгийг
улсаас олгодог. Үүнийгээ эцэг эх боловсролын
салбарт зарцуулах боломжтой нь манайд мөн
судлан үзэх хэрэгтэй санагдав. Энэ тохиолдолд
эцэг эх хүүхдийнхээ хөгжил төлөвшилд илүү
анхаарах, нөгөө талаас боловсролын салбарын
төсөвт зардлыг хэмнэх, багш нарын цалинг
нэмэгдүүлэхэд тустай.
төлөвшилд илүү анхаарах, нөгөө талаас боловсролын салбарын төсөвт
багш нарын цалинг нэмэгдүүлэхэд тустай.
Ангийн орчноос
Өдрийн дэглэмийг хүүхдэд ойлгомжтойгоор
хийсэн байдал
45ХАМТЫН АЖИЛЛАГАА
Номын тавиурын загвар
эрлэгүүдийн талаар
рлэгүүдийн холбооны тэргүүн Пак Инхэ ясли, цэцэрлэгийн дүрэм журам,
мт бичгүүдийн тухай танилцуулга хийсэн. Боловсролын яам нь цэцэрлэг
Нийгмийн халамжийн яам нь ясли буюу Орини чибийг хариуцан ажилладаг
нас, яслид 1-5 хүртэл насны хүүхдүүд хамрагддаг. Яслийн үйл ажиллагаа
аламжийн хуулиар зохицуулагддаг.
амруулан тусламж үйлчилгээ үзүүлэхийг чухалчилдаг. Хүүхдэд ямар нэг
рахад юу чухлыг багш нарт сургасан байдаг.
гийн хэв шинж:
халамжийн цэцэрлэг
ллагын цэцэрлэг
чүүдийн хамтарсан ясли
гүй ажилладаг цэцэрлэг-365 хоног
цэцэрлэг
авах цагийн хувьд:
дрийн цэцэрлэг нь 07.30-19.30 цагт ажилладаг.
дрийн цэцэрлэг 07.30-15.00 цагт ажилладаг.
лөө хүүхдээ дуртай цагтаа авчирдаг
йн тоо - 42517 (улсын 2629, хувийн 39888). Улсын цэцэрлэгүүд чанартай
лдэг.
, багш, туслах багш, тогооч ажилладаг. Үндсэн багш нь 1,2,3 гэсэн 3
лэлтэй. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр:
халамжийн хөтөлбөр
стай хүүхдийн хөтөлбөр
гэсэн хэсгээс бүрддэг.
гт хэл яриа, дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамир, байгальтай танилцах,
сургалт явагддаг.
гийн өдрийн дэглэм нь хоорондоо ялгаатай. Ясли нь бага насны хүүхдэд
лчилгээ түлхүү үзүүлдэг. Тухайлбал: Живх солих, аюулгүй байдал, унтах,
Хүүхдийн гар угаах угаалтуурын өмнө ус үсэргэхгүй
хаалт хийжээ.
Сону цэцэрлэг
Бидний дараагийн зочилсон газар “Сону” хэмээх
хувийн цэцэрлэг байлаа.
Тус цэцэрлэг 19 багш, ажилтан, 116 хүүхэдтэй.
Хүмүүнлэг иргэн хүнийг бэлтгэх зорилготой.  “Өдөр
болгон бусдад тусалж, аз жаргалтай, хүмүүнлэг хүн
болно” гэсэн уриатай. Цэцэрлэгүүдийн уриа нь энгийн,
хэрэгжихүйц байсан нь бас нэг онцлог байлаа.
Цагийн бүлэг болон өдөр өнжүүлэх бүлэгтэй. Улсаас
хэрэгжүүлж буй “Нүри” буюу 3,4,5 настнуудын
хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 3 наснаас
эхлэн “Би-Чи-Бүгдээрээ хамтдаа” гэдгийг ойлгуулахыг
чухалчилдаг. Сургалтын үйл ажиллагаанууддаа
тоглоом, байгаль, танин мэдэхүйг түлхүү оруулж өгдөг.
Эрхлэгч Эцэг эхийн зөвлөлд ажлын тайлангаа тавьж
хэлэлцүүлдэг, нээлттэй цэцэрлэг юм байна.
Цэцэрлэгийн онцлог
Бэлэн бэлдэц аваад суралтын хэрэглэгдэхүүнийг
ихээр хийдэг, хангамж сайн, багш нар нь бүтээлч хамт
олон байлаа.
Гадаад талбай элсээр дүүрэн мөн ногооны хүлэмж нь
сэтгэл татахуйц байлаа.
Чуншин их сургуулийн харьяа улсын цэцэрлэг
Бид дараа нь Чуншин их сургуулийн цэцэрлэгтэй
танилцсан.
5-7 насны 150 хүүхэдтэй, 6 бүлэг, 23 багш,
ажилтантай. Нэг ангид 2 багш ажилладаг, нэг нь
туршлагатай багш, нөгөө нь дадлагажигч багш.
Энэ цэцэрлэг өглөө 9.00-оос өдөр 14.30 цаг хүртэл
ажилладаг.  7 хоног бүр мэргэжлийн хөгжмийн багш
нар ирж, хүүхдүүдэд сонгодог хөгжим заадаг.
Сургалтын орчин
•	 Эцэг эхчүүд, багш, судлаачид хүүхдийн үйл
ажиллагаанд саад болохооргүй ажиглалтын
өрөөтэй.
•	 Ханын өнгө завсрын өнгө голлосон. Багшийн
ширээ, сандал ангид байдаггүй тусдаа багш нарын
өрөөнд байрладаг.
•	 Бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг тусгай өрөөнд
байрлуулан хураадаг.
•	 Багш нарын сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг
улсаас хариуцдаг.
•	 Хүүхдийн хичээлийн хэрэглэлийг 1 сар тутам эцэг
эхчүүдээс авдаг.
•	 Хүүхдүүдэд 7 хоногт 2 удаа ном өгч явуулаад түүнд
нь тохирсон даалгавар өгдөг.
 Сургалтын хөтөлбөр
1. Нүри хөтөлбөр
2. Христийн үзлийг баримтлах хөтөлбөр
3. Тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр гэсэн
гурван хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Хөтөлбөртөө элсээр тоглох явцад нь хүүхдийн
сэтгэл зүйг судлан, эмчилж, багш нар ажиглалт
судалгааг хийдэг. Нэмэлт сургалт дугуйлангаар
явагддаг.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
46
ХАМТЫНАЖИЛЛАГАА
Эрүүл мэнд,  хэл яриа,  хөдөлгөөн,  нийгмийн
харилцаа,  урлаг,  байгалийн ухааны чиглэлээр
сургалт,үйлажиллагааявагддаг.7настайхүүхдүүд
1 сэдвээр 2 долоо хоног тутам үйл ажиллагаагаа
төлөвлөдөг бол бусад бүлэг нь 1 сараар сэдвээ
төлөвлөдөг.
7 настай хүүхдүүд нь өөрсдөө сэдвээ сонгодог.
7 хоногт 1 удаа хүүхдүүд өөрсдөө тоглоомоо
сонгон үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдүүд
сургалтандаа сэдэвт,  өрж байгуулах,  оньсон,
компьютер,  байгалийн ухааны тоглоомуудыг
голдуу хэрэглэдэг.
Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж
1.	 Хүүхдэд саад болохооргүй ажиглалтын
өрөө байгуулах.
2.	 Багш нар тухайн өдөрт хэрэглэх сургалтын
хэрэглэгдэхүүн, тоглоомыг ангид
байрлуулаад, бусдыг нь хураах.
3.	 Багш нарт сургалт, үйл ажиллагаанд
бэлтгэх цаг гаргах, сургалтын
хэрэглэгдэхүүн бэлтгэхэд шаардагдах
зардлын дэмжлэг үзүүлэх.
 “Мёонжи” төрийн өмчийн цэцэрлэг
Бид дараа нь “Мёонжи” хэмээх төрийн өмчийн
цэцэрлэгээр зочилсон.
2001 онд яслийн хэв шинжээр үйл
ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2016 оноос цэцэрлэг
болсон, 4 бүлэг, 6 багштай. Күнзийн сургаалаас
үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг.
Сар бүр дараах үйл ажиллагааг төлөвлөн
явуулдаг.
•	 Хүүхэлдэйн өдөр
•	 Улс орны хөгжлийн өдөр
•	 Хааны өдөр
•	 Живхгүй өдөр
•	 Амьтны өдөр
•	 Машины өдөр
•	 Албан газруудаар аялах өдөр
•	 Нийгмийн харилцаанд оролцох өдөр
•	 Гадуур зугаалах өдөр
•	 Соёлын баялаг, ялгаатай орчинг таниулах өдөр
Энэ цэцэрлэгийн үйл ажиллагаа нь зочдыг
хүлээн авахаас эхлэн халуун, дулаан, дотно уур
амьсгалтай байв. Оролцогчдын зургийг  авах,
гарын үсгийг зуруулах, Солонгос улсад ирсэн
сэтгэгдлээс нь зургаар илэрхийлүүлэх зэрэг үйл
ажиллагаа өрнөж байсан бөгөөд мөн хүн тус
бүрээр бүтээлийг нь тайлбарлуулаад дараа ном
болгон өгч байв. Энэ нь энэ байгууллага хүүхэд
бүрийгбүхийлүйлажиллагаандтатаноролцуулдаг
юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа.  Нийт 4
бүлэгтэй.
Цэцэрлэгийн хүүхдүүд бусад байгууллагын үйл ажиллагаатай очиж танилцдаг, турш
танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь манай монголын цэцэрлэгийн бод
орчинд очиж үйл ажиллагаа явуулдагтай ижил төстэй байлаа.
Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж
1. Монголын багш нар сар тутам явуулдаг үйл ажиллагааны хүрээнд багш, эцэг эхэд
зориулсан ном боловсруулан гаргаж болохоор санагдлаа.
2. Соѐлын баялаг, ялгаатай орчинг таниулах нэг өдрөөр Мѐонжи цэцэрлэгийн хүүхд
Монгол үндэсний хувцастай танилцах боломжтой боллоо.
Ангийн харагдах байдал
Үйл ажиллагааг зургаар харуулж хананд
байрлуулсан нь
Цэцэрлэгийн хүүхдүүд бусад байгууллагын
үйл ажиллагаатай очиж танилцдаг, туршилт танин
мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь манай
Монголын цэцэрлэгийн бодит орчинд очиж үйл
ажиллагаа явуулдагтай ижил төстэй байлаа.
Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж
1. Монголын багш нар сар тутам явуулдаг үйл
ажиллагааны хүрээнд багш, эцэг эхэд зориулсан
ном боловсруулан гаргаж болохоор санагдлаа.
2. Соёлын баялаг, ялгаатай орчинг таниулах
нэг өдрөөр Мёонжи цэцэрлэгийн хүүхдүүд Монгол
үндэсний хувцастай танилцах боломжтой боллоо.
Чуан их сургуулийн харьяа хувийн цэцэрлэг
Ангид техник хэрэгслийг хүүхдээс хол байлгах
оновчтой шийдэл
47ХАМТЫН АЖИЛЛАГАА
Чуан их сургуулийн харьяа хувийн цэцэрлэг
Тус цэцэрлэг нь одоогоос 100 жилийн өмнө 1916
онд байгуулагдсан. 3-6 насны хүүхдийн 8 бүлэгтэй.
Цэцэрлэгийн шинэ барилга 1999 онд ашиглалтад
орсон. Анх сүмийн дэргэдэх цэцэрлэг байсан бол
өнөөдөр Чуан их сургуулийн харьяа болсон.
Цэцэрлэгийн уламжлалт хөтөлбөрт хүүхдийн
хүсэл дээр тулгуурлан тоглоомоор дамжуулан хичээл,
үйл ажиллагааг явуулдаг.
Цэцэрлэгийн онцлог 
•	 1916 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа
өөрийн орны эх хэл, түүх соёл, уламжлалаа
хадгалж ирсэн.
•	 Цэцэрлэгийн хөтөлбөр нь тоглоомон дээр
суурилахдаа уламжлалт хөтөлбөр гэдгийг хамт
авч явдаг.
•	 Ангиуд нь энгийн бөгөөд цэвэрхэн. Хүүхэд
чөлөөтэй тоглох, төрөл бүрийн үйл хийх орчинг
бүрдүүлсэн.
•	 Багш нар нь туршлагатай, бүтээлч, мэргэжилдээ
дуртай нь харагдаж байлаа.
•	 Хүүхдийг бодит үйл хийхэд оролцуулах боломжтой
тусгай өрөөтэй. (модоор төрөл бүрийн зүйл хийх
бэлдэц материалууд бүхий)
•	 Гадаад талбай нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн,
эрүүл ахуйн шаардлагыг хангасан.
•	 Багш хүүхэд бүртэй ажилладаг. Энэ явцад хүүхдээ
ажиглаад цаашид яаж ажиллахаа хөтөлбөртөө
тусгаад явдаг.
•	 Улсаас явуулдаг цэцэрлэгүүдийн түвшин тогтоох
шалгалтад 3 жил дараалан амжилттай үнэлэгдсэн.
•	 Эцэг эхчүүдэд нээлттэй үйл ажиллагаа явуулахыг
зорьдог.
•	 Багш нарыг сонгохдоо шалгаруулалт хийгээд
нэг, нэг жилээр гэрээ байгуулан ажилладаг. Хоёр
эрэгтэй багштай.
Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж
1.	 Цэцэрлэгийн түүхийг хэвээр нь хадгалж үлдэх нь
чухал байдгийг эрхлэгч нар анхаарах.
2.	 СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг
хэрэгжүүлэхдээ Монгол ардын зан заншил,
тоглоом наадгайг орхигдуулахгүй өдөр бүрийн
үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх.
3.	 Бага насны хүүхдэд өөрөө суралцах үйлийн
орчинг улам сайн бүрдүүлж өгөх.
4.	 Эрхлэгч, арга зүйч нар багш нарыг сургалт болон
хүүхэдтэй ажиллах арга барилд зөв чиглүүлдэг
байх.
5.	 Цэцэрлэгүүдэцэгэхболонбусадхүмүүстнээлттэй
байх, өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагааг байнга
танилцуулдаг байх.
 Гарын доорх материал ашиглан сургалтын
хэрэглэгдэхүүн олноор хийсэн байлаа
Гадаа талбайн  хэсэг
Хүүхдүүдэд зориулсан мужааны өрөө
Энэ өрөөнд хүүхдүүд төрөл бүрийн модоор
өөрсдийн дуртай зүйлээ урлан бүтээдэг ажээ.
БМДИ-ийн арга зүйч  Д.Нарантуяа
                             	 Г.Дуламжав
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
48
ХАМТЫНАЖИЛЛАГАА
БНСУ болон Монгол улсын хооронд харилцан
багшсолилцдогүйлажиллагаазургаадахьжилдээ
амжилттай хэрэгжиж  байна. Энэхүү хөтөлбөрийг
Солонгосын талаас  APCEIU  буюу Ази номхон
далайн ойлголцлын боловсролын төв, Монголын
талаас  БСШУСЯ,  БМДИ  хариуцан хэрэгжүүлдэг
билээ. Солонгос багш нар 9 сард ирж 12 сард
буцдаг, харин монгол багш нар хавар 3-6 сард
Солонгост очдог уламжлал тогтоод байна. 2017
оны хөтөлбөрт хамрагдах 15 солонгос багш манай
улсад 8 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 03
хүртэл ажиллаж амьдарч, боловсрол мэдлэгээ
түгээлээ. Багш солилцоо-2017 хөтөлбөрийн
хаалтын тайлан уулзалт 12 дугаар сарын 02-
ны  өдөр Багшийн хөгжлийн ордноо зохион
байгуулагдаж APCEIU, БСШУСЯ, БМДИ-ийн албаны
хүмүүс болон 15 солонгос багш тэдгээрийг хүлээн
авсан сургуулийн төлөөллүүд оролцлоо. Багш нар
Дархан-Уул, Орхон, Төв аймаг мөн Улаанбаатар
хотын сургуулиуд дээр томилогдон ажилласан
юм. Төв аймгийн 4-р сургуульд  Жан Гён Чол багш
ганцаараа томилогдсон бөгөөд тэрбээр 3
сарын хугацаанд 5 монгол дуу сурч, 5 суманд
томилолтоор ажилласнаараа бахархаж байв.
Мөн олон соёлт гэр бүлүүдтэй танилцаж, монгол
хүнийг үнэн сэтгэлээсээ ойлгох болсон, нутагтаа
очоод “Сайн байна уу Монгол” нэртэй дугуйлан
сургууль дээрээ байгуулж, монгол соёлыг түгээн
дэлгэрүүлэх болно гэсэн юм.  
Багш солилцоо хөтөлбөрт тусгай боловсролын
сургуулиуд тогтмол хамрагддаг юм. Энэ удаагийн
солилцоогоор 63-р тусгай сургууль дээр
ажилласан багш нар хүүхдийн оюуны хөгжил
болон биеийн хөгжлийг дэмжихэд анхаарч
хичээлээс гадуурх дугуйлан ажиллуулсан байна.
Тодруулбал,  Жу  сан  Рэ  багш  кендо  буюу дорнын
бие хамгаалах урлагийг хүүхдүүдэд зааж тусгай
боловсрол шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдэд сэргээн засах талын дэмжлэг үзүүлжээ.
Мөн Дархан-Уул аймгийн 15-р сургууль
дээр ажилласан биеийн тамирын багш монгол
болон  Солонгос  бөхийг харьцуулсан судалгаа
хийсэн бол түүний хамтрагч дуу хөгжмийн багш
Монголд байсан 3 сарын дурсамжаа шингээн
морин хуур болон төгөлдөр хуур хосолсон аялгуу
зохиосон зэрэг багш нар бүгд ганзага дүүрэн
буцсан юм. Монгол  Солонгосын  сургалтын
хөтөлбөр харилцан адилгүй байдгаас гадна,
 БАГШ СОЛИЛЦОО-2017 ХӨТӨЛБӨР
ХААЛТЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
49ХАМТЫН АЖИЛЛАГАА
энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь глобал чадамжтай
багшийг төлөвшүүлж, хүмүүс хоорондын ойлголцлын
боловсролыг нэмэгдүүлэхэд оршдог. Гэсэн    хэдий ч
багш хүн бол дэлхийн хаана ч багш л хэвээрээ байдаг
бөгөөд монгол сургууль дээр ажиллах хугацаандаа
монгол хүүхдүүдийг болон багш нартай танилцан
дасаж “Монголын багш нар маш хичээнгүйлэн
ажилладаг” хэмээн үнэлж байсан. Мөн “Хүүхэд сурах
ёстой ч тоглох эрхтэй байдаг. Бага ангийн багш нар
сургалтдаахичээлтоглоомхоёрыг нэгтгэсэнбайдлаар
зохион байгуулбал илүү үр дүнтэй болов уу. Би хичээл
дээр хүүхдүүдээр цаасан нугалбар хийлгүүлсэн.
Гар хурууны хөгжлийг нь сайжруулах шаардлагатай
санагдсан” гэх мэтээр нөхөрсөг зөвлөгөө ч өгч байсан
юм.
Тайлангийн үеэр 63-р сургуулийн захирал
Н.Эрдэнэбаатар  “Тусгай сургуулийн үйл ажиллагаа
энгийн сургуулиас илүү хөдөлмөр шаарддаг.
Цаашид ч энэхүү хөтөлбөрт тусгай сургуулийг
чухалчлан тусгаж байхыг  хүсье. Бидэнтэй 3 сарын
турш ажилласан  Солонгос  багш нартаа талархал
илэрхийлье. Та бүхэн надад болон манай хамт
олонд    хөдөлмөрлөх соёлыг үлгэрлэж байсан шүү”
хэмээсэн юм.
Ийнхүү 15  Солонгос  багш Монгол орон, монгол
хүүхдүүдтэй танилцан, бидний талаар эерэг нөхөрсөг
сэтгэл өвөрлөн нутаг буцлаа. 
50
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ
Японы JSPS (Japan Society for the Promotion of Science), Окаяама Их Сургууль (Okayama Univer-
sity)-ийн санхүүжилтээр  Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан Тогтвортой хөгжлийн
боловсролыг дэмжих “Core to Core” хөтөлбөр 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь 2020
он хүртэл үргэлжлэх бөгөөд эхний уулзалт 2016 оны 6-р сард  Япон улсад болсон, харин хоёр дахь
уулзалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Монгол улсын их сургуультай хамтран 11 сарын
24-26 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ уулзалтад Япон, Солонгос, Хятад, Индонез, Лаос, Мянмар, Монгол зэрэг Зүүн Ази болон Зүүн
Өмнөд Азийн орнуудын судлаачид Тогтвортой Хөгжлийн Боловсролын талаарх өөрийн улсад хийгдэж
буй судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх танилцуулга, туршлага, үзэл бодлоо
солилцон, Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, БМДИ-ийн судлаачид, дунд
сургуулийн багш нарын постер илтгэлүүд хэлэлцэгдлээ.
БМДИ-ээс Байгалийн ухааны сургалтын албаны дарга Д. Үүрийнтуяа “Даяар үйлийн хөтөлбөрийн
сургуулийн орчин дахь хэрэгжилт” сэдэвт судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бол БМДИ-ийн Цахим
сургалтын албаны арга зүйчид “Нийгмийн сүлжээнд ТХБ-ыг үлгэрлэх нь” постер илтгэл танилцуулсан.
Social network is the chaos system which is independent from anybody. Chaos system works as how you
access on it, it reacts just as. Thus, teachers and students must be careful using chaos system, otherwise it
might threat danger to teacher/student himself and others.
Any feedback on the social networks are becoming more unpredictable. This paper is proposing the idea of
the importance of integrating sustainable development main concept as how to access this system.
Authors suggest to appeal the positive attitude on the social networks and to disseminate the concept to
Nyamsuren.B, Batkhuu.I, B.Batchuluun, Dulmaa.G, Enkhzaya.В, Tsogbadrakh.B
Institute of teacher’s professional development, E-learning department
Е-mail address: Tsogbadrakh@itpd.mn, Nyamsuren@itpd.mn,
INTEGRATING THE ESD CONCEPT INTO
SOCIAL NETWORKS
“CORE TO CORE” ХӨТӨЛБӨРИЙН ХОЁР
ДАХЬ УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД
51ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
teachers and students. Teacher to students, students to
parents and parents to public,- we aim to teach the ethical
attitude by accessing/integrating education for sustain-
able development in the usage of “Social networks”
Keywords: Social network, chaos system, education
for sustainable development, feedback, systematical
thinking
Methodology:
In the curriculum for professional development train-
ing of ITPD, a content “ ICT use” includes subject “Integrat-
ing ESD concept into social networks”. In 2017, total 4833
teachers and school staffs from preschool and primary,
secondary schools had participated to professional de-
velopment training. Also, these participants study online
on Teachers’ e-Campus ,esurgalt.itpd.mn . We analyzed
their actions on the online campus, such as involving to
discussions and other activities. Online learners on Teach-
ers’ e-Campus are analyzed by their actions of processing
information, sharing information and using information.
We have following ideas on how teachers must be cau-
tious in the social networks, in order to keep sustainable
development.
Results:
Authors have a call for teachers who had participated
to our online training, for their acts of involving in social
networks, such as processing picture, text and video infor-
mation as well as its sharing and using;
For picture information:
•	 Ask for a permission from source
•	 Choose a right picture for cognitive actions
•	 A picture which looks positive and encouraging
•	 Support others to get ideas from the picture and
cooperate with others
•	 A call for right/positive acts
For text/paragraph information:
•	 Follow a linguistic rule of Mongolian and choice of
right words
•	 No plagiarism
•	 Use of correct translation
•	 Be insightful and thinking
•	 Choose qualified and interesting materials
•	 Be true
•	 Supportive and cheering others
•	 True story
•	 No changing of shared information
For video information:
•	 Be prevented of any risk
•	 Be positive
•	 A call of right/positive acts of public
•	 Useful in life
•	 Funny and stress releasing new mvs and comedies
•	 Useful advices
•	 Be true and not contains negative tones
Conclusion:
In modern days, anyone can share any information to
public, in a glance. Looking through survey results from
teachers, it is quite common to anyone who acts on so-
cial networks by his emotional decision and does not pay
attention to how this influences to public. For this reason,
it is important to act as social sustainability in the infor-
mation processing, sharing and using. By following this
proposes call/appeal for teachers for their acts in social
networks, it would be a contribution for sustainable devel-
opment and anyone could contribute to the goal.
References:
1.	 Nina Kolleck, Gerhard de Haan, Robert Fischbach
(2015) Social Networks for Path Creation: Educa-
tion for Sustainable Development Matters.
2.	 Senge, Peter (1990). The Fifth Discipline.
3.	 http://www.unesco.org/new/en/education/
themes/leading-the-international-agenda/educa-
tion-for-sustainable-development/
4.	 http://www.globeinter.org.mn/mech
	 “Глоб Интернэшнл” ТББ
5.	 http://news.niigem.mn/content/28478.shtml
Т.Сосорбарам “Зөвшилцөл”
6.	 http://www.unescobkk.org/education/ict/on-
line-resources/databases/ict-in-education-da-
tabase/item/article/sustainable- develop-
ment-and-education-in-the-digital-age/
7.	 http://psychology.mn/index.php?newsid=142
Хувийн үнэт зүйл хүний амьдралд нөлөөлдөг
үү?
8.	 https://en.wikipedia.org/wiki/The_Social_Net-
work
9.	 https://support.google.com/drive the Google
Drive Help Center
10.	 О.Оюунтунгалаг “Багшийн ёс зүй, харилцаа
хандлага”, УБ, 2017 оны 8-р сарын 14-16-ны
өдрийн сургалтын материал
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
52
АЯНЫБОГЦ
Миний бие 2017 оны 11 дүгээр сард Гёте инстиутээс жил бүр зохион
байгуулдаг Германы боловсролын аялалд байгууллагаа төлөөлөн
оролцлоо. Германы Стутгарт, Мюнхэн хотуудын боловсрол, спортын
яам, багшийн хөгжлийн төв, сургуулиудаар зочилж франц хэлээр зааж
буй түүх, биологийн хичээлийг ажиглан, сурагчид, багш нартай ярилцлага
хийлээ. Мөн STEM сургалтын арга зүй, хэрэгжүүлж буй үр дүнгийн
талаарх онол-практикийн хуралд оролцов. Герман оронд бүх зүйл
энгийн, тодорхой, ойлгомжтой байсан нь надад үнэхээр их таалагдлаа.
Ингээд Германы боловсролын танилцах аяллын үед өөрийн судалж
мэдсэн зүйлээсээ хуваалцья. Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь
боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх
Германд хөгжин бий болжээ.
Боловсрол эзэмших түвшин, онцлогийн талаар сонирхон судлахад:
Бага сургуулиа (Grundschule) төгссөн хүүхэд аль сургуульд орох нь
хүүхдийн бага сургуульд үзүүлсэн амжилт, сурлагын явцаас ихээхэн
хамаарах ба цааш үргэлжлүүлэн сурах сургуулийн сонголтын шийдвэрийг бага сургуулийн багш
нар давамгайлан гаргадаг нь надад сонирхолтой санагдсаны дээр бага ангийн багшийн нэр хүнд,
үнэлэмжийг өсгөхийн зэрэгцээ, хариуцлагатай байхыг багшаас шаардсан бодлого юм байна гэж би
бодсон. Ерөнхий боловсролын дунд сургуулийн хувьд (Hauptschule) мэргэжлийн чиг баримжаа олгох,
мэргэжлийн сонголт хийхэд түлхүү анхаарч онолын мэдлэг олгохын зэрэгцээ үйлдвэрлэлийн дадлага
хийхэд чухалчилдаг. Энэхүү хосолмол боловсролын тогтолцоо манайд илүү зохицох юм шиг санагдсан.
Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь (Realschule) ерөнхий боловсролын сургуулиас ялгаатай
ГЕРМАН ОРОНД АЖИЛЛАСАН АЯН
ЗАМЫН БОГЦОО ЗАДЛАХУЙ...
БМДИ-ийн түүх, нийгмийн ухааны арга зүйч
Ч.Гажиддулам
53АЯНЫ БОГЦ
нь сурагчдын бие дааж сурах чадварыг чухалчилж
үзэх ба мэргэжлийн чиг баримжаа олгоход мөн түлхүү
анхаарна. Эндээс төгсөөд мэргэжлийн гимнази,
мэргэжлийн ахлах сургууль зэрэгт элсэн орох
боломжтой болно.
Гимнази буюу ахлах сургууль (Gymnasium)
Бага сургуулиа төгсөөд гимназид орсон сурагчид нийт
8-9жилсуралцанихдээдсургуульдэлсэнорохшалгуур
болсон төгсөлтийн шалгалтаа (Abitur) өгнө. Гимнази
төгссөний дараа их, дээд сургууль, мэргэжлийн
академи зэрэгт суралцаж дээд боловсрол эзэмших
боломжтой болно. Гимназид суралцагчид нь өөрийн
идэвх зүтгэлээр бие даан суралцах өндөр чадвартай
байхыг шаардаж, суралцагчдын энэ талын чадварыг
хөгжүүлэхэд анхаардаг. Эндээс харахад боловсролын
түвшин бүрийн зорилго, чиглэл бодлогоор
зохицуулагдсан, тодорхой байгаа нь ажиглагдлаа.
Багшийн мэргэжил дээшлүүлэлтийн талаар
Багшийн сургалт 18 сар эсвэл, тусгай шаардлагаар
24 сар үргэлжилнэ. Сургууль дээр багшийн суралцах
сургалтын цаг их. Харж суралцах, хийж суралцахад
ихэвчлэн анхаардаг. Сурагчдын өвлийн, зуны
амралтаар сургалтууд зохион байгуулагддаг.
Сургалтуудын хооронд багш бие даалтын ажлууд
(туршилтын үр дүнг хэлэлцэх, бэрхшээл, тулгамдсан
асуудлаа ярилцах, дэмжлэг авах, үнэлгээний аргачлал
гэх мэт) хийдэг. Тухайлбал, зуны сургалтаар ирэх
хичээлийн жилийн зорилго, хийх үйл ажиллагааны
талаар ярилцаад боловсрол судлал, сэтгэл судлалын
аль нэгээр бичгийн шалгалт өгдөг. Өвлийн сургалтаар
бичиг баримт боловсруулалт, хэрэгжилтийн талаар
сургалтад хамрагдаж 1-4 дүгээр сард шалгалт
өгөхөд бэлтгээд 5-р сард амаар шалгалт өгдөг.
Түүхийн хичээлийг франц хэлээр зааж буйг ажиглан
багштай ярилцахад эх сурвалж судлах аргаар хичээл
ерөнхийдөө явагдаж, багш эх сурвалж, ажлын хуудас
бэлтгэхэд, хичээлд бэлтгэх цагаа зарцуулдгийг мэдэж
авлаа.
STEM сургалтын арга зүй, хэрэгжүүлж буй үр
дүнгийн талаарх онол-практикийн хуралд оролцсон
тухайгаа сонирхуулахад нэг илтгэгч 30-45 минутын
турш тодорхой нэг арга зүйг туршин хэрэгжүүлсэн
тухайгаа хэлэлцүүлж, асуултад хариулж, бэрхшээлийг
шийдэж чадахгүй байгаа бол хүмүүсээс шинэ санаа
цуглуулж авч байгаа нь багш бид нар сургалт арга
зүйдээ хэрэгжүүлмээр шинэ санаа байлаа.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
54
АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА
Японы JICA (Japan International Coopera-
tion Agency) олон улсын байгууллагаас зохион
байгуулдаг «Бага боловсролын математик,
байгалийн ухааны багшлах арга зүйг сайжруулах”
сэдэвт 54 хоногийн сургалтад хамрагдсан
үр дүнгээсээ зарим тодорхой санаа, хичээл
төлөвлөлтийн жишээг та бүхэнтэйгээ хуваалцаж
байна.
Энэхүү сургалтад Афганистан, Лаос,
Малави, Монгол, Мянмар, Мозамбек, Палау,
Коок-Айланд, Кирибати, Замби, Самоа, өмнөд
Судан, Этиоф зэрэг хөгжиж буй 13 орны 16 хүн
оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс
Япон улсын боловсролын тогтолцоо, асуудал
шийдвэрлэх аргаар сургалт зохион байгуулж буй
туршлага, хичээлийн судалгааны арга зүйгээр
дамжуулан багш нар хэрхэн хамтран хөгжиж,
сурагчдаа хөгжүүлж буйг судлах боломжийг
олгон, Хоккайдогийн боловсролын их сургуулийн
багш, доктор, профессор, ахлах, зөвлөх багш
нарын лекц, семинариудыг сургалтын хөтөлбөрт
тусгасан байв. Мөн Хоккайдогийн боловсролын
төв, Саппоро хотын шинжлэх ухааны төв,
бага, дунд сургуулиудад зочилж, хичээл, үйл
ажиллагааны туршлага судлах, хичээл төлөвлөн,
зааж, туршиж, сайжруулах зэрэг оролцогчид
хамтран мэдлэг бүтээж, чадваржихад чиглэсэн
олон үйл ажиллагааг нэрлэж болох юм. Түүнчлэн
Хоккайдогийн боловсролын их сургуулийн харъяа
“Фузоку” бага, дунд сургуулийн цогцолбор дээр 2
долоо хоногийн турш Япон багш нарын байгалийн
ухаан, математикийн хичээл зааж буй арга зүйг
ажиглан, хэлэлцүүлэг хийж, лекц, ажиглалт,
туршлага судлах үйл ажиллагаанаас олж авсан
мэдлэгтээ тулгуурлан хичээл хамтран төлөвлөж,
зааж туршин сайжруулах үйл ажиллагааг
хэрэгжүүлсэн нь маш их ач холбогдолтой байв.
Японы сургуулийн өдөр тутмын амьдрал, багш
нарын арга зүйг ажиглаад миний хувьд онцолж
ажсан дараах зүйлсийг эхлээд дурдъя.
1.	 Оновчтой асуулт асуух, сурагчдаа сонсох
Япон багш нарын арга зүйн хамгийн чухал
нь бүх хүүхэд хичээлд оролцох, өөрийн санаагаа
бусадтайгаа хуваалцаж, хамтран суралцах
боломж бүрдүүлдэгт оршиж байна. «Хэн хамгийн
мундаг вэ» биш ‹›Хэнд ямар санаа байна, Та
энэ талаар юу гэж бодож байна» гэдэг асуулт
хамгийн олон хэрэглэгдэнэ. Багшийн асуулт нь
хичээл төлөвлөлтийн хамгийн чухал хэсэг бөгөөд
асуултаар зөв ойлголт руу чиглүүлнэ. Асуултаар
мэдлэг бүтээлгэнэ. Асуултаар хичээлийн үйл
ЯПОН УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДСАН
ТЭМДЭГЛЭЛ БА БАГА БОЛОВСРОЛЫН
МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ
ХИЧЭЭЛИЙГ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА
ЗҮЙГЭЭР ТӨЛӨВЛӨХ ЖИШЭЭ
БМДИ-ийн арга зүйч Д.Даваасүрэн
55АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
явцыг удирдана. Харин түрүүлж зөв санаа гаргасан
хүүхдийн санааг бусдад нь тулгаад бичүүлэх, буруу
ойлголт гараад ирмэгц багш өөрөө яаран тайлбарлаж,
засах гэж оролдох нь тийм ч сайн арга биш юм.
Хүүхэд ямар мэргэн ухаантай гээч, тэднийгээ их
сонсож, өөрсдөө бага ярих гэдэг их том ухаан байна
шүү. Дашрамд дурдахад Японы бага сургуулиудад нэг
ангид 35-40 сурагч хичээллэж байгаа нь манай орны
ихэнх сургуулийн нөхцөлтэй ойролцоо юм.
2.	 Самбар хөтлөлт, сурагчдын дэвтэртэй ажиллах
Самбар хөтлөлт гайхалтай эмх цэгцтэй, логиктой.
Зөвхөн чухал шаардлагатай зүйлсийг самбарт бичиж
үлдээх ба хичээлийн туршид нэг ч үсэг арилгахгүйгээр
хөтлөөд эргээд харахад хичээлийн бүх үйл ажиллагаа
хэнд ч ойлгогдохоор дурайтал харагдана.
Зураг 1. Параллель шулуунаар үүсэх өнцгүүдийг
тооцоолох сэдэвт хичээлийн самбарын зохион
байгуулалт /9-р анги/
Самбарт сурагчдын гаргасан санаануудыг эмх
цэгцтэйгээр бичүүлэх буюу нааж, хэд хэдэн өөр
санаа гарч ирсэн бол хүүхэд бүрийн нэртэй картыг
тухайн хүүхдийн гаргасан оновчтой санааны дээр
байрлуулаад, үлдсэн хүүхдүүдийг та алинтай нь
санаа нэгдэж байна гээд нэрийн картаа уг санааг
илэрхийлсэн хэсэгт байрлуулаад хэлэлцүүлгээ
үргэлжлүүлэх жишээтэй.
Зураг 2. “Төсөөтэй дүрсүүдийн шинж чанарыг ойлгох”
сэдэвт хичээлийн самбарын зохион байгуулалт /6-р
анги/
Хичээлийн дараа сурагчид бүгд дэвтрээ багшид
үзүүлэхээр давхарлан тавьж заншсан байх бөгөөд
багш хүүхэд бүрийн дэвтрээс тухайн хүүхэд хэрхэн
суралцаж, хөгжиж байгааг, юуг анхаарах хэрэгтэй
байгааг олж харахад энэ их чухал юм. Мөн яг тухайн
хүүхдэд тохирсон зөвлөгөө, урмын үгийг дэвтэрт
нь бичиж өгнө. Шинэ хичээл үзмэгцээ дүн тавих
зорилгоор дэвтэртэй ажиллахгүй гэдгийг анхаарах
хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурагчийн дэвтэр нь явцын
үнэлгээний хамгийн чухал хэрэгсэл болж байна.
Зураг 3. Сурагчийн дэвтэр дэх тэмдэглэл-1
Зураг 4. Сурагчийн дэвтэр дэх тэмдэглэл-2
(Дээрх хоёр сурагчийн дэвтэр дэх тэмдэглэлээс,
сурах арга барилын ялгаатай байдлыг харж болох
юм)
3.	 Харилцаа, хүндэтгэл, хамтын ажиллагаа
Сургуульд цэвэрлэгч ажилладаггүй, бага
сургуулийн сурагчид гэлтгүй анги танхим,
сургуулийнхаа бүх талбай, ариун цэврийн өрөө,
угаалтуураа хүртэл хамтран цэвэрлэж байгаа
нь сурагчдыг багаас нь цэвэрч, нямбай байж,
хамтран ажиллах, хөдөлмөрч дадал хэвшилтэй
болоход ихээхэн нөлөөлдөг. Өдөр бүр бүх сурагчид
цэвэрлэгээний ажлыг тогтмол цагт хийх бөгөөд анги
танхим, сургуулиа цэвэрлэж байхдаа огтхон ч түүртсэн
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
56
АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА
байдалгүй, баяр баясгалантайгаар энэ бүхнийг
хөнгөхөн хийж байгаа нь гайхалтай санагдсан.
Хоолны цагаар багш нь сурагчидтайгаа хамт
яг адилхан өдрийн хоол идэж, чөлөөтэй ярьж
хөөрч, инээлдэх ба завсарлага дуусмагц хүүхэд
багшгүй тогтсон зарчим, дүрмийнхээ дагуу
хичээлдээ ажил хэрэгчээр оролцож, бие биендээ
ихэд хүндэтгэлтэй харилцана.
4.	 Асуудал шийдвэрлэх арга зүй
Байгалийн ухааны хичээлийн хувьд байгалийн
юмс үзэгдлийн учир шалтгааныг эргэцүүлэх,
сонирхон судлах хүсэл эрмэлзлэлд нь тулгуурлан
асуудлаа дэвшүүлж, таамаглал гаргах, туршилт,
ажиглалт хийж хэлэлцэн, дүгнэлт гаргах гэсэн
зарчмаар нэгж хичээлийг хэд хэдэн асуудлуудад
хувааж, ээлжит хичээлээ тэрхүү асуудлуудад
төвлөрөн төлөвлөдөг байна.
Жишээ болгож 4 дүгээр ангийн «Эзлэхүүн ба
температур» гэсэн сэдвийг хэрхэн асуудлуудад
хувааж болохыг сонирхуулъя.
1 дүгээр хэсэг: Агаарын эзлэхүүн ба
температур”,энэхэсэгтавчүзэхасуудалнь“Агаарын
эзлэхүүн халаах ба хөргөхөд өөрчлөгддөг үү?”
Энэ асуудлын хүрээнд 3 туршилт хийнэ. Нэгдүгээр
туршилт: Цэвэр усны хоосон хуванцар савыг
бөглөөд мөстэй хүйтэн усанд дүрнэ. Мэдээж
ингэхэд сав үрчийж, хэлбэрээ алдан эзлэхүүн нь
багассан нь ажиглагдана. Дараа нь халуун усанд
дүрэхэд сав эргээд тэнийж, эзлэхүүн ихэссэн.
Сав яагаад үрчийж, эсвэл тэнийж байгаа талаар
сурагчид таамаглаж, хэлэлцүүлэг хийнэ. 2 дугаар
туршилт: Шилэн баллоныг гуурс шургуулсан
резинэн бөглөөгөөр бөглөнө. Уг гуурсны нэг
үзүүр баллон дотор, нөгөө үзүүр гадна талд нь
байна гэсэн үг. Бөглөөний гадна байгаа хэсэгт
хүүхдүүдийн идэх дуртай цэлцэгнүүр буюу түүнтэй
төстэй зөөлөн зүйлийг хийнэ. Тэр нь гулсамтгай
бөгөөд агаар нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй. Одоо
баллоныг хүйтэн ба халуун усанд дүрж ажиглая.
Халуун усанд дүрэхэд цэлцэгнүүр гуурснаас
гарахаар тэмүүлж, дээшилнэ. Харин хүйтэн усанд
дүрэхэд буцаад доошилно.
3 дугаар туршилт: хоосон (дотор нь агаар байгаа)
баллон буюу цэвэр усны савны амсрыг агаарын
бөмбөлөгний амсартай холбоод халуун усанд
дүрж «дулаацуулах” ба мөстэй хэйтэн усад дүрж
“дааруулна”. Халаахад агаарын бөмбөлөг рүү агаар
түрэгдэноржтэлэхбахөргөхөдагаарынбөмбөлөгт
орж ирсэн агаар буцаад лонх руу сорогдон орох
ба бүүр агаарын бөмбөлгийг ч өөрийг нь дотогш
сорон авч магадгүй. Эдгээр туршилтуудын үр дүнг
хэлэлцсэнээр агаарын эзлэхүүн температураас
хэрхэн хамаарч байгааг хүүхдүүд амархан ойлгож,
дүгнэлтээ гаргана.
Зураг 5: “Агаарын эзлэхүүн температураас хэрхэн
хамаарах вэ” сэдэвт хичээлийн туршилтаас
2 дугаар хэсэг: “Усны эзлэхүүн ба температур”,
авч үзэх асуудал нь “Усыг халаах ба хөргөхөд
эзлэхүүн нь агаарынхтай адил өөрчлөгддөг үү?”
Хийх туршилт: Нарийн хуваарь бүхий мензуркэнд
ус хийж халааж, хөргөн ажиглах (Мензуркний
оронд тариур ашиглах боломжтой, усаа халаах
хөргөхдөө мөн арай томхон саванд хийсэн халуун
ба хүйтэн ус ашиглаж болно)
3 дугаар хэсэг: “Металлын эзлэхүүн ба
температур”, авч үзэх асуудал нь “металлыг
халаахад эзлэхүүн нь ус ба агаарынхтай адил
өөрчлөгддөг үү?” Хийх туршилт: Ган бөмбөлгийг
халааж халаахаас өмнө багтаж байсан нүхээр
гаргахаар оролдоно.
57АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
Зураг 6. Туршилтад ашиглах ган бөмбөлөг
Энэ туршилтыг аюулгүй байдлын үүднээс багш
хийж, сурагчдад ажиглах боломж өгнө. Эсвэл металл
түлхүүрийг лааны дөлөнд халаахад таарч байсан
цоожиндоо таарахаа байсан байгааг ажиглах туршилт
хийж болно.
Асуудал бүрийг 1-2 цаг авч үзэж туршилт хийж,
хэсгийн дүгнэлтүүдээ гаргасны дараа нэгдсэн
дүгнэлт хичээл нэг цаг орно, энэ хичээл дээр ус,
агаар, хатуу биесүүдийн эзлэхүүн температураас
хэрхэн хамаарч байсан, ямар туршилтуудаар бид
үүнийг илрүүлсэн, туршилт хийхдээ анхаарах зүйл юу
байсан зэрэг сургамж болон амжилт, “нээлтүүд”-ээ
дүгнэн хэлэлцээд хүүхэд бүр хувийн дүгнэлтээ бичиж,
багшид хураалгана. Мэдээж багш хүүхдүүд хэрхэн
суралцаж, хэрхэн амжилтаа ахиулж байгааг эндээс
дүгнэх боломжтой.
5 дугаар ангийн байгалийн ухааны хичээлээр
туухай, энгийн дамнуурган жинлүүр ашиглан
хөшүүргийн тэнцвэрийн нөхцөлийг туршиж, ойлгох
дараах санааг мөн хуваалцахыг хүслээ. Бидний
хүнсэндөргөнхэрэглэдэглуувангаасальболохугаараа
бүдүүн, үзүүр нь нарийхныг сонгон авна. Үүнийгээ
утсаар оосорлон барихад лууван тэнцвэртэй байхаар
байдалд оруулж, уг утасны дагуу луувангаа зүсэж
хоёр хэсэгт хуваана. Хүүхдүүдээс луувангийн хэсэг
бүрийн жин адил эсэхийг хэрхэн таамаглаж байгааг
асуугаарай. Ихэнх хүүхэд адил жинтэй гэж хариулах
байх. Үүний дараа жинлүүр ашиглан луувангийн хоёр
хэсгийг харьцуулаад бүх хүүхдэд харуулна. Яагаад өөр
жинтэй луувангууд тэнцвэртэй байж чадав? энэ бол
бидний шийдвэрлэх ёстой асуудал. 
За одоо ижил жинтэй хэдэн туухай (туухай байхгүй
бол ижил жин, хэлбэр хэмжээтэй хэдэн мод бэлтгэж
болох юм, харин дамнуурган жинлүүрийг шугам
буюу мод ашиглан хийж болно) дамнуурган жинлүүр
ашиглан туршилт хийе. Жинлүүрийн хоёр талд эхлээд
нэг, нэг туухай зүүж тэнцүүлнэ. Дараа нь нэг талд
нь хоёр туухай, нөгөө талд нь нэг туухай тэнцвэртэй
байхаар байрлуулж үзээрэй. Хүнд жинтэй ачаа нь
тулгуурт ойр, хөнгөн ачаа нь тулгуураас хол байхад
тэнцвэртэй байгааг сурагчид ажиглах нь чухал, үүний
дараа 1 ба 3 туухай, 2 ба 3 туухай, 2 ба 5 туухай гэх
мэтээр янз бүрийн нөхцлүүдийг туршин тэмдэглэлээ
хөтөлнө. Тухайлбал нэг нэгж ачааг тулгуураас хоёр
нэгж зайд байрлуулсан бол хоёр нэгж жинтэй ачааг
тулгуураас нэг нэгж зайд байрлуулсан үед тэнцвэртэй
байна. Тэгвэл тулгуураас нэг нэгж зайд гурван нэгж
жинтэйачаабайрлуулаадүзвэл,нэгнэгжжинтэйачааг
хаана байрлуулж тэнцүүлэх вэ гэх мэт туршилтуудыг
эмх цэгцтэйгээр хийж болох юм. Эцэст нь хөшүүргийн
тэнцвэрийн дараах нөхцөлүүдийг сурагчид туршилт,
ажиглалтынхаа дүнд гаргаж ирэх ёстой. Үүнд: Хөнгөн
ачаа нь хөшүүргийн тулгуураас ойр зайд, хүнд ачаа нь
хол зайд байгаа үед тэнцвэртэй байна. Хоёрдугаарт
баруун ба зүүн мөрийн ачаанууд тэнцэж байхын тулд
ачааны жин ба мөрний хэмжээний үржвэрүүд нь
хоорондоо тэнцүү байна. Хичээлийн төгсөлд лууванг
тэнцвэртэй байхаар хоёр хуваахад яагаад жин нь өөр
байсныг тайлбарлаж ярилцана.
Зураг 7. Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл сэдэвт
хичээлийн арга зүйн санаа
5.	 Хичээл төлөвлөлт
Японы сурах бичиг, багшид зориулсан удирдамж,
хөтөлбөр нэлээд тогтвортой, сурах бичигт сурагчдын
хийх үйл ажиллагааг тодорхой заасан байдаг хэдий
ч багш бүр өөрийн арга зүй, туршлага, сурагчдынхаа
онцлогт тохируулан хичээлээ нарийвчлан төлөвлөх
ажлыг манай багш нарын адил хийж байна. Ялангуяа
багшийн асуулт, сурагчдаас гарч болох хариултууд,
болзошгүй төөрөгдөл, буруу ойлголтыг урьдчилан
таамаглаж, хэрхэн залруулах, ямар хэрэглэгдэхүүнээр
сурагчдын мэдлэг бүтээх үйлийг чиглүүлэхээ маш
нарийн, тодорхой төлөвлөдөг ажээ.
Ингээд Фузоку бага сургуулийн нэгэн багшийн
ээлжит хичээлийн төлөвлөлт болон манай сургалтын
оролцогчид хамтран асуудал шийдвэрлэх алхмын
дагуу боловсруулсан нэгж хичээлийн төлөвлөлтийг
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
58
АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА
1. Ээлжит хичээлийн зорилго: Ижил хэлбэртэй мэт харагдах, том, жижиг дүрсүүдийг хооронд нь
харьцуулах замаар төсөөтэй дүрсийн харгалзах тал, өнцгийн шинж чанарыг ойлгож мэдэх
(“Математикаар сэтгэн бодохуй”-г хөгжүүлэх)
2. Хичээлийн гол үйл ажиллагаа, хөгжүүлэлт (1/11)
(энэхүү нэгж хичээл нийт 11 цаг бөгөөд, энэ нь эхний хичээл юм)
Сурагчдын үйл ажиллагаа ба ойлголтын зураглал
Дүгнэлт:
 хичээлийн онцлох хэсгүүдийг эргэн харж ярилцах
Төсөөтэй /ижил хэлбэртэй/ дүрсийн харгалзах талууд ижил харьцаатай,
харин харгалзах өнцгийн хэмжээнүүд тэнцүү байна.
<< Асуудлын
шийдлийг эрж хайх
шатанд анхаарах
зүйл:>>
Сурагчдын санааг
самбарт тэмдэглэнэ.
Сурагчдын
анхаарлыг
дүрсүүдийн тал ба
өнцгийн хэмжээ рүү
хандуулахад
чиглэсэн товчхон
асуулт тавина.
<<Дүгнэлт хийхэд
анхаарах зүйл>>
Сурагчдад өөрийн
болон бусад сурагчдын
гаргаж буй санаа,
дүгнэлт зэргийг
дэвтэртээ бичиж
тэмдэглэх хугацаа
олгох /хүлээх/
<< Сурагчдын санааг
хуваалцахад
анхаарах зүйл >>
Багш сурагчдын
дэвшүүлсэн
санаануудыг самбарт
логик дараалалтай
байрлуулж, хамаарлыг
холбон зурж, харуулна.
Ингэхдээ дүрсүүдийн
тал ба өнцгүүдийн
хамаарлыг харьцуулан
харахад хялбар
байхаар холбон зурах
ёстой.
[Өмнөх мэдлэг, чадвар:] Сурагчид 5 р ангидаа “тэнцүү дүрсүүд” нэгж хичээлээр тэнцүү дүрсүүд
ижил хэлбэртэй байх ба харгалзах тал ба өнцгүүдийн хэмжээ ижил байхыг мэддэг болсон.
Үнэлгээ:
Сурагчид төсөөтэй
дүрсийн тал ба өнцгийн
хэмжээний чанарыг аль
алиныг ойлгож байгаа
эсэхийг анхаарч,
ажиглана.
Аль дүрс үүнтэй ижил
хэлбэртэй вэ?
Өндөрссөн бөгөөд зарим тал нь ижил мөртлөө
зарим нь илэрхий ялгаатай урттай байна.
B дүрс: Ижил хэлбэртэй.
Учир нь хэвтээ ба босоо
чиглэлд ижил
хэмжээгээр сунгасан
байна.
Хэмжээ нь өөр боловч хэлбэр нь ижил байх дүрсүүд ямар чанартай вэ?
C дүрс B дүрс
Тал
аb 4cm 8cm
bc 3cm 6cm
сd 2.2cm 4.4cm
de 2cm 4cm
ef 1.4cm 2.8cm
fb 2cm 4cm
bg 2.2cm 4.4cm
ga 3.6cm 7.2cm
a
bc
d e
g
f
Харгалзах талууд ижил
харьцаатай байж магадгүй.
Үүнийг шугам ашиглан хэмжиж,
харьцуулан шалгаж болно.
C дүрс B дүрс
Өнцөг:
a 34° 34°
b 64° 64°
c 27° 27°
d 153° 153°
e 135° 135°
f 45° 45°
g 82° 82°
Харгазлах өнцгүүд ижил
хэмжээтэй байх аа.
Үүнийг өнцөг хэмжигч
ашиглан шалгаж болно.
Би үүнийг
харьцаагаар
илэрхийлж
чадна.
B дүрсийн тал
бүр C дүрсийн
харгазах
талуудаас 2
дахин урт
байна.
Харгалзах
өнцгүүд бүгд
ижил
хэмжээтэй
байна.
Дүрсийг хувиргахад өнцгийн хэмжээ өөрчлөгдөхгүй ба тал бүр нь
ижил харьцаатайгаар уртсах буюу богиноссон бол тэдгээрийг
томруулсан буюу жижигрүүлсэн дүрс гэж хэлнэ.
Энэ дүрсийн босоо талууд
богиноссон, өнцгүүдийн
хэмжээ өөр байна.
Хөндлөн
чиглэлд
сунгасан /өргөн,
нарийн/ байна.
Дүрсүүдийн хэмжээ өөр
боловч, хөрш талууд тэнцүү
байна.
A дүрс: завины дарвуул
төв хэсэгт байна
Энэ онгоцны далбаа нь
арай өөр хэлбэртэй
байна.
Ташуу шугамууд ижил
налалттай байна.
Хэвтээ ба босоо чиглэлд ижил
хэмжээгээр сунгасан, эсвэл
агшаасан дүрсүүд
Хэмжээ өөр ч хэлбэр
нь адилхан байх
дүрсүүд
Босоо хэвтээ шугамуудаас
гадна налуу шугамууд бас
ижил харьцаатай байх
ёстой
Дүрсүүдийн харгалзах
өнцгийн хэмжээ ижил
байх ёстой
Харгалзах
талуудын
харьцаа бүгд
ижил байна.
Математикийн ээлжит хичээлийн төлөвлөлт
Анги, сурагчдын тоо: 6-2 (17-хүү,17-охин, нийт 34 сурагч)
10 сарын 25 (Лхагва гараг) 2-р цаг Багш: Фумито ЧИБА
Нэгжийн сэдэв: Томруулсан ба жижигрүүлсэн дүрсүүд /төсөөтэй дүрсүүд/
Босоо чиглэлд
сунгасан /өндөр,
нам/
Илэрхий
ялгаатай дүрс
Харгалзах өнцгүүд
тэнцүү
Өнцгүүд:Талууд:
Илэрхий
ялгаатай дүрс
Аль дүрсүүд ижил
хэлбэртэй вэ?
"Төсөөтэй дүрсүүд" гэж ямар дүрсүүдийг
хэлэх вэ?
Харгалзах талуудын харьцаа
тэнцүү.
59АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
1.	 Сэдэв: Гурвалжин (9 цаг) Анги: 3 дугаар анги
2.	 Нэгж хичээлийн тухай
(1)	Зорилго:
-	 Сурагчид янз бүрийн гурвалжныг савх, соруул
зэргээр хийж, ангилах замаар гурвалжныг талаар
нь ангилж болохыг, адил хажуут болон адил талт
гурвалжны тодорхойлолтыг ойлгоно.
-	 Сурагчид адил хажуут болон адил талт (зөв)
гурвалжныг шугам, гортиг ашиглан байгуулж,
оригами ашиглан хийж чаддаг болно.
-	 Сурагчид адил хажуут болон зөв гурвалжны
өнцгүүдтэй холбоотой чанаруудыг ойлгож, мэднэ.
(2)	Бусад нэгж хичээлтэй холбогдох байдал:
< Өмнөх хичээлийн жилд сурагчид дараах ойлголт,
ухагдахууныг мэддэг болсон .(2 дугаар анги)>
(1)	Хэрчим ба шулууны тухай ойлголт
(2)	Гурвалжин хэмээх ухагдахуун, тал, өнцөг, оройг
нэрлэх
(3)	Тэгш өнцгийн тухай ойлголт, ухагдахуун
(4)	Тэгш өнцөгт ба квадратын тухай ухагдахуун,
тэдгээрийг хэрхэн зурах
(5)	Тэгш өнцөгт гурвалжин, түүнийг хэрхэн зурах
< Энэ хичээлийн жилд дараах мэдлэг чадвартай
болно: (3 дугаар анги)>
(1)	Адил хажуут болон адил талт гурвалжны тухай
ойлголт, тэдгээрийн хэрхэн зурж, байгуулах арга
(2)	Өнцөг, түүнийг хэмжих тухай суурь мэдлэг,
ойлголт
(3)	Тойргийн тухай ойлголт, тойргийг хэрхэн зурах
арга
(4)	Тойргийн диаметр ба радиусын хамаарал
< Дараагийн хичээлийн жилд дараах мэдлэг,
чадвар ойлголттой болно: (4 дүгээр анги)>
(1)	Трапец, параллелограмм, ромбын тухай ойлголт,
тэдгээрийг хэрхэн зурах арга
(2)	Өцгийг хэрхэн хэмжих, байгуулах арга
(3)	Пердендикуляр ба параллель шулуунуудын тухай
ойлголт, тэдгээрийг зурах арга
(3)	Багшлахуйн санамж (Голлон анхаарах нь):
	 Адил хажуут ба адил талт гурвалжны
тодорхойлолтыг ойлгох
	 Ундааны соруул болон оригами, гортиг, шугам
зэргийг ашиглан идэвхтэй үйл ажиллагаа хийх
	 Өнцөг гэсэн ухагдахууныг ойлгох, Өнцгийн
хэмжээг харьцуулах чадвартай болох
	 Дүрсийг зурах, хийж, байгуулах замаар хэлбэр,
дүрсийн гоо сайхныг мэдрэх
3.	 Нэгж хичээлийн цагийн төлөвлөлт
Ээлжит
хичээл
Ээлжит хичээлийн зорилго Суралцахуйн гол үйл ажиллагаа
1.
Янз бүрийн гурвалжин бүтээж,
ангилах замаар гурвалжныг
талаар нь ангилах тухай төсөөлөх
-	Янз бүрийн гурвалжнуудыг ундааны соруул ашиглан хийж,
тэдгээрийг ангилах, ингэхдээ гурвалжнуудын талын уртыг
анхаарах
2.
-	Адил хажуут ба адил талт
гурвалжныг ойлгох
-	Ахуй амьдрал, эргэн тойронд
байгаа зүйлсээс адил хажуут ба
адил талт гурвалжныг эрж олох
-	Адил хажуут ба адил талт гурвалжны тухайд төвлөрөн
тэдгээрийн тодорхойлолтыг гаргаж хэлэлцэх
-	Гурвалжны гурван талыг гортиг ашиглан хэмжиж харьцуулах
замаар адил хажуут, эсвэл адил талт гурвалжин мөн эсэхийг
шалгах
-	Хүрээлэн буй орчноосоо адил хажуут ба адил талт гурвалжныг
олох.
3.
Оригами цаас нугалах аргаар адил
хажуут ба адил талт гурвалжин
бүтээж ойлголтоо гүнзгийрүүлэх
-	Оригами цаас ашиглан адил хажуут ба адил талт гурвалжин
бүтээх үйл ажиллагааг хамтран хийнэ.
-	Дүрсийг нугалан цэгүүдийг давхцуулах туршилтаар адил хажуут
ба адил талт гурвалжин зурж байгуулах суурь ойлголттой болно.
4
Гортиг ба шугам ашиглан адил
хажуут болон адил талт гурвалжин
байгуулах аргыг олох
-	Гортиг, шугам ашиглан адил хажуут гурвалжин хэрхэн
байгуулахыг эргэцүүлэх, байгуулах аргыг ойлгож, хэрэглэх
-	Адил хажуут гурвалжин байгуулсан аргаар адил талт
гурвалжныг хэрхэн байгуулах талаар эргэцүүлэх
5
Тойрог дотор адил талт ба адил
хажуут гурвалжин зурах замаар
ойлголтоо гүнгзийрүүлэх
-	Тойрог дотор адил хажуут ба адил талт гурвалжнуудыг
хялбархнаар зурах
-	2 хэмжээст дүрсийн гоо сайхан, тойрог ба гурвалжны хамаарлыг
мэдрэх
6
-	Өнцгийн хэмжээг харьцуулах
анхны ойлголттой болох
-	Өнцгүүдийг давхарлан хэмжээг харьцуулах замаар өнцгийн
хэмжээ нь түүний талын уртаас хамаардаггүй ба уртыг
хэмжихээс өөр нэгжээр хэмжих шаардлагатайг төсөөлөн ойлгох
7
Адил хажуут ба адил талт
гурвалжны тэнцүү өнцгүүдийн
тухай мэдэж, ойлголтоо
гүнзгийрүүлэх
-	Оригами цаасаар хийсэн олон янзын адил хажуут ба адил талт
гурвалжнуудыг нугалах замаар тэнцүү өнцгүүдийг олж тогтоох
-	Адил хажуут гурвалжин хоёр тэнцүү өнцөгтэй байх ба адил талт
гурвалжны бүх өнцгүүд тэнцүү болохыг ойлгох
8, 9
-	Нэгж хичээлээр сурсан зүйлээ
нэгтгэн дүгнэх, үнэлэх
-	Ажлын хуудас ашиглан дасгал ажиллах ба хэлэлцүүлэг хийх
замаар сурснаа нэгтгэн дүгнэх
-	Нэгж хичээлийн үнэлгээ хийх
Математикийн нэгж хичээл
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
60
АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА
Ээлезтузчээлзйнтөлөвлөлт(4/9)
Багш:DavaasurenDavaadorj(Mongolia),JulySoeMin(Myanmar)
Ээлезтузчээлзйнжорзлго:Страгчздштгамбагортзгашзгланадзлуаеттт,адзлталтгтрвалезнбайгттлестрна.
Асттдал
шзйдвэрлэ
уалуам
Стралцаутйнүйлаезллагаа
БагшзйнануаараужүйлБагшзйнүйлаезллагаа
(Асттлт)
Страгчдынүйлаезллагаа
(Харзтүйлдэл)
Асттдлаа
ойлгоу
Асттлт1:Өмнөуузчээлээрбздют
стрсанбэ?
Асттлт2:Адзлуаетттгтрваленыгбзд
уэруэнжтрауболометойвэ?
Асттлт3.Аелынуттдасдауь1дүгээр
даалгаварбтют5смтрттайАВ
уэрчмээрнэгталааузйсэнадзлуаеттт
гтрваленттджтрцгаая.
Даалгавар1.Зтрагдээру5смтрттайАВ
уэрчмээрнэгталааузйсэнадзлуаеттт
гтрваленттджтраарай.
Адзлуаетттгтрвалезнгэдэгньуофрталнь
тэнцүүгтрваленыгуэлдэг
Гтрванталньтэнцүүгтрваленыгадзлталт
гтрвалезнгэдэг.
Бздгтрваленыгэлдэвталт,адзлуаеттт,адзл
талтгэеангзлауыгмэддэгболсон.
2тэнцүүталыгнэгцэгээсштгамааруэмезнжтраад
гтравдауьталыгнэмежтреболно.
Страгчздаелынуттдасны1дүгээрдаалгаврыгттс
бүрдээузйнэ.
Багшстрагчдадаелынуттдастараанөгнө.
Страгчдынжтрауфстойгтрваленттдыгбагш
трьдчзлантомцаасандээржтребэлтгэсэн
байна.
Асттдал:Адилуаетттгтрваленыггортиг,штгамашигланбайгтттлауаргыголцгооф.
61АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
АЩЪЪдйыл
шзЦдйзЦг
ЪШьчзйФл
нөЩөөйөЫ
Асттйт4.УЧЬШнФйль5ЩкбФЦЫЫэчлээл
гЪШвФйезлжЪШебЧйЧЫвэ,
ТэдгээШгЪШвФйелЪЪдФФЩЫэдЫэдзЦгль
шЪгФкФшзгйФлжЪШФФШФЦ.
БФгшЩЪШФгчдылФейылЫЪЪдФЩдээШжЪШЩФл
жЪШгЪЪдФФЩЩФкбФШнүжүүйлэ.
СЪШФгчдылжЪШЩФлгЪШвФйелЪЪд2нФйль5
ЩкбЧйЧЫыггЧШнзгФшзгйФлЫэкезе
шФйгФЫыгЩФлФйбЧйгЧлЧ.
Асттйт5:ЭлдээЩякФШлэгэлжүЦнЧгнЧйЧйе
ЫФШЩФлЪЪ?
(ЫэШэвЩЪШФгчзджүЦнЧгнйыгФезгйФе
чФдФФгүЦбЧйбФгшгЪШвФйезлбүШзЦл
ЧШЧЦлЪЪдыгЫЧйбЧлнЧЦШгзЦллЪкжЪШФФд
ФЩЪЪйнФФдФвнФлФ.)
МФшЧйлыгжЪШебЧйебФЦлФ.
АВАB
СЪШФгчздЫөШшЩЪШФгчзЦлЫФФФейылЫЪЪдФЩдээШжЪШЩФл
гЪШвФйелЪЪдылЫЧЬШнФй5ЩкбФЦгФФэЩэЫзЦггЧШнзг
ФшзгйФлЫэкезешФйгФлФ.
-ЭдгээШгЪШвФйелылэгЧШЧЦлЪЪдбүгдлэгнЧЦШЧгдээШЧШшзе
бФЦлФ
-УэШэвбЧйЧкенЧЦбүЫгЪШвФйелыгбФЦгЪЪйбФйЧШЧЦлЪЪдль
нЧЦШЧгүүЩгэЫээШбФЦлФ.
БФгшЩФкбФШннЧкШЪЪйЩФлжЪШгФФбФЦШйЪЪе,
жЪШгзЦгФшзгйФлЩФкбФШылнЧкгЧШнзгЧЧШ
гЪШвФйезлбүШзЦлФдзйЪШннФЦнФйЪЪдыгЫэкезе
үжүүйлэ.ШФФШдйФгФнФЦбЧйгЪШвФйезлбүШзЦл
ЧШЧЦлЪЪдыгЫЧйбЧлнЧЦШгзЦллЪкжЪШлФ.)
УЪвзЦл
шзЦдйээ
гФШгФЫ
Асттйт6:АейылЫЪЪдФЩлы2дЪгФФШ
дФФйгФвШыггүЦцэнгээШэЦ.
Даайгавар2.ГЧШнзгбФшЪгФкФшзгйФл5Щк
ЪШннФЦАВЫэШчкээШлэгнФйФФЫзЦЩэлФдзй
нФйнгЪШвФйезлжЪШцгФФя.
СЪШФгчздФейылЫЪЪдФЩдФЫь2дЪгФФШдФФйгФвШыгЫзЦлэ.
Үүлд:ӨгЩөлАВшЪйЪЪлыгФшзгйФлФдзйнФйнгЪШвФйелыг
гЧШнзг,шЪгФкФшзгйФлбФЦгЪЪйлФ.
АВ
СЪШФгчдФдгЧШнзгЫэШЫэлФшзгйФЫыгЩФкбФШн
нЧЦШЧгбФлЪкжЪШеүжүүйэЫЫэШэгнэЦ.
ӨклөЫЫэЩэгнФдзйЫФеЪЪн
гЪШвФйелыЧШЧЦлЪЪдлэг
нЧЦШЧгдээШЧШшзебФЦЩФл.
ЭлэЩФлФФгЫэШЫэл
ФшзгйФебЧйЧЫнФйФФШ
эШгэцүүйэЫзЦгЩЪШФгчдФд
ЩФлЪЪйлФ
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
62
АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА
ШзЦдйээ
ЫЪвФФйцФЫ,
ЫФШьцЪЪйФл
лягнйФЫ
Асттйт7.АдзйнФйнгЪШвФйезлбФЦгЪЪйЩФл
ФШгФФЫЪвФФйцъя.
УэлөөШзЦлбФЦгЪЪйЩФлФШгФФбЪЩдФдФФ
нФЦйбФШйФеөгөЫвэ?
Асттйт8:ЭлэлөЫцөйднЧЫзШЧЫФдзйнФйн
гЪШвФйезлЫэдзЦгбФЦгЪЪйебЧйЧЫвэ?
Асттйт9:ОдЧЧФдзйнФйнгЪШвФйезл
бФЦгЪЪйЩФлдээШЫФШгФФШФдзйЫФеЪЪн
гЪШвФйезлбФЦгЪЪйФЫдФЩгФйФезййФеүжьХ.
АейылЫЪЪдФЩлы3дЪгФФШдФФйгФвШыг
ФезййФцгФФя.
Даайгавар3:5Щк,7Щк,7ЩкнФйЪЪднФЦФдзй
ЫФеЪЪнгЪШвФйезлбФЦгЪЪйФФШФЦ.
Жзч:АдзйнФйнгЪШвФйезлльФдзйЫФеЪЪн
гЪШвФйелылэгнөШөйгэдгзЦгЩФлФФШФЦ.
БздгЧШнзгбФшЪгФкФшзгйФлФдзйнФйнгЪШвФйезлбФЦгЪЪйе
чФдйФФ.
АВЫэШчкзЦгФшзгйФлФдзйнФйнгЪШвФйезлЫЧЬШыгбФЦгЪЪйФЫ
бЧйЧкенЧЦ.(АВЫэШчкзЦлЫЧЬШнФйд)
СЪШФгчздФейылЫЪЪдФЩлы3дЪгФФШдФФйгФвШыгЫзЦе
гүЦцэнгэлэ.
БФгшЩЪШФгчдылЩФлФФгЩФЦшФФлнэкдэгйэЫбФ
шФФШдйФгФнФЦбЧйлэкэйннФЦйбФШыгЫзЦлэ.Уэд
ЫэдэлЩЪШФгчдФдФейылЫЪЪдЩФФФшзгйФл
бФЦгЪЪйФйнЫзЦЩэлФШгФФнФЦйбФШйФЫбЧйЧке
өгөЫЫэШэгнэЦ.
БФгшЩЪШФгчдыгнФЦйбФШыгцэгцйэлбФЦгЪЪйФйныл
ФйЫкыгЩФкбФШнгЧШнзгшЪгФкФФФшзгйФлЫзЦе
үжүүйлэ.
Үүлд:
1.ГЧШнзгФшзгйФл,АцэгээЩ5ЩкжФЦдЧШшзЫцэгзЦл
бФЦШйФЫнЧЦШгзЦлезезглЪкжЪШФЫ
2.МөлВцэгннөвнэЦнЧЦШгзЦлезезглЪкыгжЪШФЫ
3.НЪкЪЪдылЧгнЧйцйылСцэгзЦгЧйенэкдэгйэЫ
4.АВСгЪШвФйезлжЪШФЫ
СЪШФгчздЫЧЩЧЧШЫФкнШФляШзйцФе,ЫэШЫэл
бФЦгЪЪйФЫФШгФФЫэйэйцэебЧйлЧ.Дэкейэг
шФФШдйФгФнФЦЩЪШФгчдФдбФгшчзгйүүйэгөгөЫ
ЫэШэгнэЦ.
Дүглэйн
Асттйт10:ӨлөөдШзЦлЫзчээйээШбздюЪ
ЩЪШФв?
ДүглэйнээФейылЫЪЪдЩФлдбзчээШэЦ.
Бздөлөөдөргортзгштгакашзгйаладзйуаетттба
адзйтайтгтрвайезлбайгттйауаргыгстрйаа.
УэШчкзЦлЪШныгЫэкезЫэдшЪгФклыЧШЧлдгЧШнзг
ЫэШэгйэебЧйЧЫюкбФЦлФгэдгзЦгкэдйээ.
ГЧШнзгбФшЪгФкФшзгйФлякФШчгЪШвФйезлбФЦгЪЪйФЫ
бЧйЧкенЧЦгэдгзЦгкэдэеФвйФФ.
СЪШФгчдФФЩгФШчбЪЦЫФШзЪйнФдФлЫФФШч,ЧлцйЧЫ
дүглэйнзЦгЩФкбФШнбзчлэ.
СЪШФгчзддүглэйнээдэвнэШнээбЪюЪФейыл
ЫЪЪдЩФлдбзчзЫЫЪгФцФФгЧйгЧлЧ.
АейылЫЪЪдЩыгЩЪШФгчдылдэвнэШнлФФйгФлФ.
БФгшявцылүлэйгээЫзЦЫжЧШзйгЧЧШФейыл
ЫЪЪдЩыгЫЪШФФлФвчлэгбүШчйэлнФлзйцФЫ,
шФФШдйФгФнФЦжөвйөкебзчзеөгөЫ,дФШФФгзЦл
ЫзчээйдФлЫФФШФЫжүЦйээнЧдЧШЫЧЦйбЧйЩФЦл.
63АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
Даалгавар 3. 5 cм урттай AB хэрчмээр нэг
талаа хийсэн адил талт гурвалжныг гортиг,
шугам ашилган байгуулаарай.
A 5 cm B
Даалгавар 1.Б. Хоёр тал нь 5 см байх адил
хажуут гурвалжнууд зураарай.(B цэгээс эхлэх)
A 5 cm B
Аейыл уттдас ОглЧЧ: …/…/…. Алгз: …… НэШ: …………………………..
Даайгавар 1: 5 Щк ЪШннФЦ AB ЫэШчкээШ лэг ЫФеЪЪ нФйФФ ЫзЦЩэл Фдзй ЫФеЪЪн гЪШвФйелЪЪд
жЪШФФШФЦ.
Асттдай: Гортзг ба штгак ашзгйал адзй тайт ба адзй уаеттт гтрвайезл жтре стрцгаая.
Дүгнэлт:
Хичээлийн тухай сэтгэгдэл:
Даалгавар 1.А Хоёр тал нь 5 см байх адил
хажуут гурвалжнууд зураарай.(А цэгээс эхлэх)
A 5 cm B
Даалгавар 4. 5 см, 7 cм and 7 cм талуудтай
адил хажуут гурвалжныг гортиг шугам ашиглан
байгуулаарай.
64
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
ЗӨВЛӨМЖ
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бичих шалтгаан
Өгүүлэл гэдгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний
тайлбар толь бичиг”-т эмхтгэл, сэтгүүл сонин
зэрэгт гарах хялбарчилсан бага хэмжээний зохиол
хэмээн тайлбарласан байдаг. Тэгэхээр эрдэм
шинжилгээний өгүүллийг бид сонирхсон сэдвийн
хүрээнд судалгаа хийж, түүнийхээ үр дүнг нэгтгэн
дүгнэлт гаргасан шинжлэх ухааны тодорхой
мэдээллийг агуулсан бага хэмжээний зохиол гэж
ойлгожболно.Шинжлэхухаанызохиолынголүүрэг
нь дэвшүүлсэн таамаглалынхаа үнэнийг батлахад
оршдог (Сүхбаатар, 2012). Ямар ч мэргэжлийн
хүн өөрийн практик үйл ажиллагааг судалгаатай
холбовол амжилтад хүрэх магадлал нэмэгддэг.
Ялангуяа боловсролын байгууллагын багш,
удирдлага, мэргэжилтэн судлаачид өөр өөрийн
ажлын хүрээнд байнга судалгаа шинжилгээний
ажлыг хийж, мэргэжлийн хөгжлөө тасралтгүй
дэмжиж байх хэрэгтэй. Энэ салбарт судалгаа
хийх чиглэл, талбар ч элбэг. Өөрөөр хэлбэл
боловсролын байгууллагын хэрэгцээ, шаардлага
эсвэл урган гарч буй асуудлууд дээр тулгуурлан
судалгаа шинжилгээ хийх гарц нээлттэй гэж
ойлгож болно. Гагцхүү эрдэм шинжилгээний
чанартай өгүүлэл болгох тал дээр судалгаатай
ажиллаж, энэ чиглэлээр бичиж эхлэх, цаашлаад
дотоодын болон Олон улсын чанартай эрдэм
шинжилгээний хурлуудад оролцох, бүр цаашлаад
олон улсын чанартай сэтгүүлд хэвлүүлэх тал дээр
ажиллах нь зайлшгүй шаардлагатай болоод байна.
Судалгааны ажлаа олон улсад хэвлүүлэх, эрдэм
шинжилгээний хуралд хэлэлцүүлэх нь олон талын
ач холбогдолтой. Тухайлбал:
	Судалгааны ажлаа сайжруулах, чанаржуулах,
шинэлэг санаа олж авах.
	Ижил төрлийн судалгаа хийдэг судлаачид,
эрдэмтэдтэй холбогдох
	Боловсролын болон мэргэжлийн зэргээ
ахиулахад түлхэц болох
	Ажлын бүтээмж сайжрах
	Цаашдын судалгааны ажлын тэтгэлэг,
санхүүжилт авах.
	Шинжлэх ухаан, нийгмийн хөгжилд хувь
нэмрээ оруулах.
	Улс орны болон бүс нутгийн хөгжилд хувь
нэмрээ оруулах.
	Үндэсний ба олон улсын төвшинд хүлээн
зөвшөөрөгдөх.
	Шинжлэх ухааны салбарт нээлт хийх.
Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх тухай
Судлаач бүхэн судалгааны ажлаар эсвэл
судалгааны ажлын явцад түүний зарим үр
дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж
нийтлүүлэх үүрэгтэй. Зарим оронд магистр,
докторын сургалтын шаардлага, судалгааны
ажилтан, их дээд сургуулийн багш нарт жилд
хэвлүүлэх өгүүллийн тоог тодорхой зааж өгсөн
байдаг. Мөн эрдэм шинжилгээний өгүүлэл нь
судлаач өөрийн хийж буй судалгаандаа итгэлтэй
байгаа цагт өөрийн ажлыг нийтэд түгээх нэг
хэлбэр бөгөөд судалгааны ажлын үр дүн, гарсан
дүгнэлтийг бусад судлаачдад хүргэж тэднээр
шүүлгэн хэлэлцүүлж алдаагаа засаж залруулах
боломж ч гэж ойлгож болно. Энэ утгаараа
эрдэм шинжилгээний өгүүллийг олон нийт
бусад судлаачид уншихад ойлгомжтой, тодорхой
бүтцийн дагуу бичигдсэн байх ёстой байдаг. Эрдэм
шинжилгээний өгүүллийн олон улсын хэмжээнд
хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц байдаг (A.Robert,
2012) бөгөөд энэ бүтэц нь нийтлэх сэтгүүлийн
шаардлагаас хамааран бага зэрэг ялгаатай. Үүнд:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
БИЧИЖ, ХЭВЛҮҮЛЭХ АСУУДАЛД
Дэмбэрэлдоржийн Үүрийнтуяа (PhD)
БМДИ-ийн Байгалийн ухааны сургалтын албаны дарга
Дэмбэрэлдоржийн Үүрийнтуяа 1984 онд Улаанбаатар хотод
төрсөн. 2006 онд МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр
төгссөн. 2013 онд Сөүл хотын Сүнгшил Их сургуульд “Nanoparti-
cles for cancer therapy investigated by surface infrared spectroscopic
techniques” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Одоогоор физик
дидактик, сурган сэтгэл судлал, тогтвортой хөгжлийн боловсрол ба
багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, насан туршийн
боловсролын чиглэлээр судалгаа хийж байна.
“
”
65ЗӨВЛӨМЖ
№ Бүрэлдэхүүн хэсэг Англиар Тайлбар, анхаарах зүйл
1 Гарчиг Title Оновчтой, аль болох богино байх
2 Хураангуй Abstract
Өгүүллийн агуулгыг товчлохдоо судалгааны ажлын ач холбогдол,
зорилго, хүссэн үр дүнг заавал бичсэн байх
3 Түлхүүр үг Key word Тухайн өгүүллийг илэрхийлж чадах онцлог үгс
4 Удиртгал буюу оршил Introduction Дэвшүүлж буй асуудал, онолын хэсэг
5
Үндсэн хэсэг буюу туршилт,
судалгааны хэсэг
Experimental Туршиж дэлгэрүүлсэн судалгаа, туршилт, шинэлэг санаа
6 Арга аргачлал Methods
Өмнөх ижил төрлийн судалгаанд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн
асуудлыг шийдвэрлэсэн арга аргачлал
7 Үр дүн, Дүгнэлт Result
Ажлын үр дүнг товч, тодорхой бичих,үр дүнгээс гарсан дүгнэлтийг
бичнэ
8 Хэлэлцүүлэг Disscussion
Судлаачдын дунд өөрийн ажилтай холбоотой нээлттэй сэдэв
гаргаж болно
9 Талархал Acknowledgments
Уг ажлыг хийхэд тусалж дэмжсэн хүмүүс болон байгууллагыг
бичиж болно
10 Ашигласан материал References
Өгүүллийг бичихэд ашигласан бүтээлүүдийг стандартын дагуу
бичнэ
11 Хавсралт Annex Нэмэлт мэдээлэл
Эрдэм шинжилгээний өгүүллийг дээрх бүтцээр
бичсэн тохиолдолд хэлбэржилтийг тухайн нөхцөл,
шаардлагад тааруулан өөрчлөхөд хялбар байдаг.
Үүний дараа хэвлүүлэх сэтгүүлийг сонгох нь хамгийн
чухал.
Олон улсын сэтгүүлүүд ихэвчлэн онлайнаар
эрдэм шинжилгээний өгүүллийг (manuscript) хүлээн
авдаг. Судлаач өгүүллээ илгээсний дараа тухайн
сэтгүүлд хэвлэгдэх хүртэл ерөнхий гурван үе шаттай
байдаг.
№ Үе шатууд Англиар Тайлбар, анхаарах зүйл
1 Эхний үе шат Admin checklist
Сэтгүүлийн техникийн ажилтан өгүүллийн хэлбэржилтийг тухайн
шаардлагын дагуу шалгана.
2
Сэтгүүлийн ерөнхий
редакц хийх үе шат
Awaiting Reviewer
Selection
Сэтгүүлийн ерөнхий редактор өгүүллийг агуулга, чанар болон тухайн
сэтгүүлийн чиглэлтэй нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.
Шаардлага хангасан гэж үзвэл хөндлөнгийн, мэргэжлийн шүүмж
(peer review) хийх судлаачид шилжүүлнэ.
3 Сайжруулах үе шат
Complete Meeting
Checklist
Шүүмжлэгчдээс таны өгүүлэлд шүүмж өгсөн байна. Хариуцсан
редактор өөрийн саналыг тусган боловсруулна.
Эдгээр үе шатуудын хооронд редакцын зүгээс
шүүмжлэгчид урилга илгээх (Awaiting Reviewer In-
vitation), урилга авсан шүүмжлэгчид шүүмж бичих
боломжтойгоо илэрхийлэх (Awaiting Reviewer As-
signment), шийдвэр гаргах үе шат гэх мэт үе шатууд
(Awaiting SE Decision) байна. Шийдвэрийг ерөнхийдөө
дараах байдлаар гаргадаг. Үүнд:
•	Accept:  Өгүүлэл хэвлэгдэхээр хүлээн
зөвшөөрөгдлөө гэсэн үг.
•	Minor revision:  Өгүүлэлд шүүмжийн дагуу засвар
хийх шаардлагатай. Хэвлүүлэхэд маш ойрхон
байна.
•	Major revision:  Өгүүлэл дээр засах, сайжруулах,
тодруулах олон санал шүүмжлэгчээс ирсэн.
•	Reject:  Энэ хариу нь тухайн сэтгүүл өгүүллийг
хэвлэх болон дахин хүлээн авахаас татгалзаж
байгааг илэрхийлнэ. Гэхдээ Journal of Advanced
Nursing-ийн ерөнхий редактор, Nursing Open
сэтгүүлийн редактор, доктор Roger Watson-ийн
хэлснээр энэ тохиолдолд ч сэтгэлээр унах хэрэггүй.
Түүний сэтгүүлд 2014 онд дэлхийн 55 орноос 1
110 эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авснаас
80.5%-д нь  reject  гэсэн хариу өгсөн гэнэ. Бусад
сайн сэтгүүлүүд бас ойролцоо үзүүлэлттэй. Гэхдээ
яагаад татгалзсан үндэслэлээ бичиж явуулдаг учир
судлаачид өгүүллээ сайжруулаад өөр сэтгүүлд
хандах боломжтой гэжээ (Жавхланбаяр, 2016).
Судалгааны ажлаа эрдэм шинжилгээний
сэтгүүлд хэвлүүлэхийн тулд судлаач өөрийн
судалгааны санаагаа тухайн чиглэлийн дотоодын
болон байгууллагын ЭШХ-д ханын (poster) илтгэл
байдлаар хэлэлцүүлж, ижил төрлийн судалгаа
хийдэг судлаачдаас санал шүүмжийг тусган
сайжруулж, богино хэмжээний өгүүлэл (short paper)
болгосны дараа бүрэн хэмжээний өгүүлэл хэлбэрт
бичвэл илүү чанартай өгүүлэл төрдөг. Мөн ингэж
сайжруулж хэвлүүлсэн өгүүлэл цаашид таны эрдэм
шинжилгээний бүтээл (Doctoral colloquium ) болж
болох юм. Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд
өгүүлэл хэвлүүлснээр тухайн судлаачийн хувьд
h-индекс үүсч, хэвлүүлсэн өгүүлэл, түүнийг эшлэсэн
тоогоор тухайн судлаачийн чансааг үнэлэх боломжтой
болдог.
66
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
ЗӨВЛӨМЖ
h-индекс, Impact factor
Калифорнийн Их сургуулийн судлаач, физикч Хорх
Хиршийн 2005 онд санал болгосон судлаачийн
ажлын чансааг үнэлэх зорилготой хэмжүүрийг  
h-индекс  буюу  Хиршийн индекс  гэдэг. Хиршийн
индексээр нэг судлаачийн төдийгүй судлаачдын
бүлэг, сургууль, хүрээлэн болон судалгааны
сэтгүүлийн чансааг ч үнэлж болно. Хэрэв
судлаачийн бичсэн  Np
 ширхэг өгүүллээс  h  ширхэг
нь дор хаяж h удаа ишлэгдсэн бөгөөд үлдсэн (Np
 —
h)  ширхэг өгүүлэл нь  тус бүрдээ  h-аас олонгүй
ишлэгдсэн байвал уг судлаач  h  индекстэй байна
гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал, 10 индекстэй
судлаач бол дор хаяж 10 ишлэгдсэн 10 өгүүлэлтэй
гэсэн үг юм .
Хиршийн индексийг өөрөө механикаар
тоолж, тооцоолохоос гадна автоматаар
тооцоолж болно.  Scopus  (Нэр хүндтэй сэтгүүлд
хэвлэгдсэн өгүүлэл, түүнээс ишлэл авсан
статистик, судлаачийн мэдээллийг агуулдаг
олон улсын мэдээллийн сан) болон  Web of
Knowledge сайтуудад өөр өөрийн мэдээллийн санд
тулгуурласан автомат тооцоолуур байдаг байна. 
Дээрхдиаграммньсудлаачбүтээлээхэвлүүлэх
боломжтой дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдийг
сүүлийн нэг сард хэвлэсэн өгүүллийн тоогоор Sco-
pus-д бүртгэгдсэн байдлаар харуулж байна. Энэ нь
нөгөөтэйгүүр тухайн сэтгүүлийн инпакт фактор хэр
өндөртэйг бас харуулж болно. Зарим судлаачдын
хувьд инпакт фактор өндөртэй сэтгүүлд өгүүллээ
хэвлүүлэх гэсэн эрмэлзлэл байдаг. Энэ мөн л
их өрөөсгөл хандлагатай үзүүлэлт юм. Тухайн
сэтгүүлд дандаа хамгийн шилдэг өгүүлэл
хэвлэгддэг гэсэн баталгаа хэн хаанаас гаргах
билээ? Тэгээд ч импакт фактор гэдэг бол тухайн
сэтгүүл хир тогтмол хэвлэгддэг тухай мэдээлэл
өгдөг үзүүлэлт болохоос биш чанарын илтгэсэн
үзүүлэлт биш юм (Pretz, 2014)
Эцэст нь дүгнэн хэлэхэд эрдэм шинжилгээний
өгүүлэл бичсэнээр хамгийн чухал нь хувь хүний
хөгжил, ажлын чанар бүтээмж, карьерт наад
захын ахиц гардаг. Аливаа улс орны хөгжлийн
түлхүүр нь судалгаанд суурилсан бодлого,
технологи, иноваци байдаг бөгөөд “Судалгаанд
суурилсан бодлого”-ын эсрэг тал нь “аль хэдийн
томьёологдсон бодлогод зориулж судалгааны
үр дүнг гажуудуулах” (Б.Энхбайгаль (доктор
дэд, 2014) явдал бас гарч болох юм. Гэвч энэ нь
одоогоор Монголын боловсролын байгууллагын
үйл ажиллагаатай шууд хамааралгүй байгаа нь
сайшаалтай. Харин боловсролын байгууллагын
цаашдын үйл ажиллагааны чанар, ахиц амжилтыг
өсгөх хамгийн энгийн агаад хялбар боломж
бол багш, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний
ажилтнуудыг судалгаа хийх боломжоор хангах,
чиглүүлэх, дэмжих ажлыг тогтмол зохион
байгуулах явдал юм.
Ашигласан материал
A., R. (2012). How to write and publish SP. In R. A.. Cam-
bridge University Press. Retrieved from landscape.
geo.klte.hu.
Pretz, K. (2014). Evaluating the Quality of Research. IEEE
issues guidelines for assessing the impact .
Б.Энхбайгаль (доктор, д. п. (2014, 09 25). www.news.mn.
Retrieved from https://www.news.mn/r/190297.
Даваадулам, Ж. (2017). МУИС-ийн Математикийн
хүрээлэн. Retrieved from http://iom.num.edu.mn/:
http://iom.num.edu.mn/index.php?option=com_
content&view=article&id=41:h-index&catid=3:news
Жавхланбаяр. (2016, 10 25). javkhlanbayard.wordpress.com.
Retrieved from javkhlanbayard.wordpress.com:
https://javkhlanbayard.wordpress.com/2016/10/25
Сүхбаатар, Ц. (2012). Монгол улсын ерөнхийлөгчийн
дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөл.
Retrieved from http://nairuulga.mn.
Уранчимэг, Т. (n.d.). “Эрдэм шинжилгээний өгүүлэлийн
чанарын асуудалд”. p. 1.
67МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн үйл ажиллагаа нь СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон
бусад ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтад чиглэгддэг. Манай байгууллага нь 2012 онд шинэчлэн
байгуулагдснаас хойш зургаа дахь жилдээ СӨБ, ЕБС-ийн багш ажилтны мэргэжлийг дээшлүүлж, багшаар
дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна. 2018 оны үндсэн
сургалтын бүртгэл 2017 оны 9-10 дугаар сард www.burtgel.itpd.mn сайтаар цахим хэлбэрээр явагдаж 8128
багш, ажилтан сургалтад хамрагдахаар боллоо. Эдгээрийн 7115 нь цэцэрлэг, сургуулийн багш бөгөөд 1013
нь удирдах болон сургалтыг дэмжих бусад ажилтнууд юм. Сургалтад хамрагдагсдыг ажилласан жилээр нь
ангилбал эхний жилдээ ажиллаж буй 3230, тав дахь жилдээ ажиллаж буй 2331, арав дах жилдээ ажиллаж буй
1956 багш, ажилтан байна. Мэргэжлээр нь ангилбал бага ангийн багш хамгийн олон буюу 1643, цэцэрлэгийн
багш 1351 хүн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлт гаргажээ.
Сургалтууд хуваарийн дагуу явагдах ба 10 дах жилдээ ажиллаж байгаа багш нар нэг, хоёрдугаар сард, тав
дах жилийн сургалт гурав, дөрөвдүгээр сард, эхний жилдээ ажиллаж байгаа багш нарынх тав, зургаадугаар сард
зохион байгуулагдана. Сургалтын хуваарь www.itpd.mn сайт дээр байршиж мөн аймаг нийслэлийн Боловсрол,
соёл урлагийн газрууд руу хавсралтаар хүргэгддэг билээ.
Мөн 2018 онд БМДИ нь 15 жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион
байгуулахаар төлөвлөөд байна.
2018 ОНД 8128 БАГШ АЖИЛТАН
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
68
МЭДЭЭМЭДЭЭЛЭЛ
№6

№6

  • 3.
    Эрхэм хүндэт багшболовсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ айлчлан ирж буй 2018 оны мэндийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс эрхлэн гаргадаг энэхүү сэтгүүлийн хуудсаараа дамжуулан хүргэе! Шинэ оныг бэлэггүйгээр хэрхэн төсөөлөх билээ. “Багшийн хөгжил” сэтгүүлийн 6 дахь дугаар хамгийн олон буюу 68 хуудастайгаар хэвлэлтээс гарч байна. Багш танд хэрэгтэй мэргэжил арга зүйн олон талт мэдээллийг бид энэхүү дугаартаа тусгахыг хичээлээ. Тухайлбал, БМДИ-ийн аргазүйч Д.Даваасүрэнгийн “Бага боловсролын математик, байгалийн ухааны хичээлийг асуудал шийдвэрлэх арга зүйгээр төлөвлөх жишээ”, зөвлөх багш Т.Алтанцэцэгийн түүх, нийгмийн ухааны хичээлээр сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх нь сэдэвт аргазүйн материалтай уншиж танилцан багшлах үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломжтой. Т.Алтанцэцэг багшийн аргазүйн туршлагыг дараа дараачийн дугааруудаас цувралаар хүлээн аваарай. Мөн гаднын оронд туршлага судалсан тэмдэглэлүүд тэр дунд орос хэл, сургуулийн өмнөх боловсролын багш нарын сургалт, туршлага судлах үйл ажиллагааны тухай уншиж сонирхохоос гадна, Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад 3 сар ажилласан солонгос багш нарын сэтгэгдэлтэй танилцах боломжтой. Багшийнмэргэжилдээшлүүлэхинститутнь2017ондүндсэнсургалтаар5600,төрөлжсөнсургалтаар 5400, захиалгат сургалтаар 60 гаруй байгууллагын 4100 багш, удирдах болон бусад ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Мөн улсын хэмжээнд 130 сургуулийн 700 орчим багшид ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг хүргэлээ. БМДИ-ийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд 2018 онд 8000 гаруй хүн сургалтад хамрагдахаар бүртгүүлжээ. Эрхэм багш, сургуулийн удирдах болон бусад ажилтнууд та бүхэн өөрсдийн сайн туршлага, мэдээ мэдээлэл, судалгааны материалуудаа манай сэтгүүлд нийтлэхийг хүсвэл бид баяртайгаар хүлээн авах болно. Мөн сэтгүүлтэй холбоотой санал шүүмжээ bagshkhugjil@itpd.mn хаягаар илгээх боломжтой. РЕДАКЦИЙН ЗУРВАС Ерөнхий зөвлөх: Алимаа ТУЯА Редакцийн зөвлөл: Энхжаргал БАТЧИМЭГ Цагаанбаатар НАРАНТУЯА Санжид АМАРСАЙХАН Бямбаа ЦАСАНЧИМЭГ Чагцал ЖАРГАЛ
  • 4.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 2 ЗӨВЛӨХБАГШ Олон жилийн хөдөлмөрийнүр шим нэгэн цагт амилдаг. Ямар нэгэн зүйлийг дахин давтан оролдож, туршин хийж үр дүнг нь үзсэний эцэст тэр нь туршлага болж хуримтлагдана, яаж хийх арга зүй нь аяндаа “гарт орж”, тухайлсан бэлтгэл шаардагдахгүйгээр хэзээ хэрэгтэй цагт төвөггүйхэн хийгдэж байдаг. Энэ талаарх туршлагаа та бүхэнтэй хуваалцаж байна. Суралцагсдын сурах аргын эцсийн үр дүн нь бичих чадвараар илэрч уламжлагдан хадгалагддаг болохыг бидний туршлага харуулж байна. Бичих чадварын тухай: Хүн орчны юмс үзэгдэл, ертөнцийг танин мэдэж ухаарсныхаа хэр хэмжээгээр сэтгэн бодож, түүнийгээ бичгээр дамжуулан бусдад илэрхийлдэг. Ийм учраас аливаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, боловсруулах, түгээх хамгийн гол хэрэгсэл нь бичих чадвар юм. Хүний мэдлэг, оюун ухааны түвшин, сэтгэлгээний арга маяг нь бичгийн чадвараар илэрч байдаг онцлогтой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсролын үр дүнг хэмжих ерөнхий суурь шалгалт нь тест болсноор сурагчдын бүтээлчээр ярих, бичих чадварыг хөгжүүлэх үйл харьцангуй багасч, харин уншсан сонссоноо цээжлэх, зөвхөн тестийн зөв хариутай хөөцөлдөх зэргээр сурах, сургах үйл ажиллагаанд өрөөсгөл хандлага илрэх боллоо. Бүтээлчээр бичих гэдэг нь • Уншсан зүйлийнхээ агуулгыг өөрийн ойлгосноор бичих • Үзэл бодлоо илэрхийлэн бичих • Ургуулан бодож дүгнэлт бичих • Эргэцүүлэн бодож зохиомжлон бичих • Төсөөлөн бичих • Асуудлыг олон талаас нь харж дүн шинжилгээ хийж бичих • Шинэ санаа дэвшүүлэн бичих • Олон эх сурвалжуудаас авсан мэдээлэл, үзэж туулсан туршлагаа бусдад ойлгомжтой, хүртээмжтэйгээр эх хэлээрээ алдаагүй зөв, товч тодорхой, утга төгөлдөр найруулан бичих зэрэг бичгийн хэлний цогц чадамжийг эзэмшүүлэх үйл ажиллагаа юм. Түүх,нийгмийнухааныхичээлньолоншинжлэх ухааны уулзварт, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг эзэмшсэн, бие даан амьдрах болон сурах арга ухаанд суралцсан иргэнийг нийгэмшүүлэн төлөвшүүлэхэд бүхэлдээ чиглэгддэг. Иймд энэ хичээлээр эзэмших чадварыг зөвхөн мэдлэгт суурилуулан авч үзэхээс илүү сурагчдын бичих, улмаар сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэх нь илүү үр дүнтэй байдаг . ЕБС төгсөөд бидний гараас их дээд сургуулийн ширээнд шилжсэн сурагчид маань бие даалт, ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ Монгол Улсын зөвлөх, түүх, нийгмийн ухааны багш Т.Алтанцэцэг Түлхүүр санаа: • Ямар нэгэн зүйлийг зааж сургана гэдэг нь тодорхой технологи эзэмшүүлэх үйл явц. • Бүтээлч байдал гэдэг нь сургалтын үр дүнд өөрт нь үлдэж хоцорсон арга барил. • Туршлага гэдэг нь өөрийн хэрэглэж дадсан, хүмүүс ашиглаж болохуйцаар бэлтгэгдсэн арга, аргачлал, аргазүйн шийдлүүд.
  • 5.
    3ЗӨВЛӨХ БАГШ реферат, эсээбичвэр, курсийн ажил бичих гээд олон бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь сурагчийн ширээн дээр байхдаа бичих чадвар яаж эзэмшсэнээс ихээхэн хамаардаг. Бодит байдал дээр оюутан болсон хүүхэд маань бичгийн хэлээр өөрийн санаагаа илэрхийлэх хамгийн энгийн арга барилыг ч төдийлөн эзэмшээгүй байдаг. “Маш олон авьяаслаг оюутнууд бичгийн хэлнийчадварэзэмшээгүйбайдагньхарамсалтай”, “... Бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” мэдээллийн үнэ цэн, зохиогчийн эрх, тэрч бүү хэл өөрийн үзэл бодлыг үл ойшоогч сурагчид ЕБС төгсөөд ирж байгаа” -г их дээд сургуулийн эрдэмтэн багш нар шүүмжилж, санаа зовнин байдаг. Түүнчлэн бичих чадварын хоцрогдол нь сурагчдын хэл ярианы хөгжилд төдийгүй цаашид бие даан сурах аргын хөгжилд саад тушаа болдог байна. Энэ удаа Өгүүлбэр зохиох “Иш” арга, Таван мөрт буюу Синкуйан, “Хэр адил вэ?” дасгалын арга, “GLUES” - түлхүүр арга гэсэн 4 аргын талаар дэлгэрэнгүй танилцуулж байна Эдгээр аргыг үр дүнтэй хэрэглэснээр сурагчдын бичих болон сэтгэн бодох чадвар илэрхий сайжирч, сурах арга барилд чанарын өөрчлөлт гардаг. Эдгээр аргыг хэрхэн хэрэглэх зааварчлага болон сурагчдын хийж гүйцэтгэсэн бичлэгийн ажлыг жишээ баримтаар нь хавсаргалаа. Дараагийн дугааруудад өөрийн мэргэжлийн болон бусад мэргэжлийн багш нартай хамтран ажилласан арга туршлагаа хуваалцах болно. Нэг. Ургуулан бодож дүгнэлт бичих “Иш” арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдын сэтгэн бодож, бичих чадварыг хөгжүүлэх, хэрэглэхэд хялбар аргуудын нэг нь ургуулан бодож дүгнэлт бичих “Иш” арга буюу “Хөтлөх” арга юм. Ургамлын иш нь олон навч, мөчир, цэцэгсийг хооронд нь холбодогтой адил иш болсон тулгуур ойлголт нь сурагчдын бичих болон сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Иш ойлголтоос бичих, шүүн хэлэлцэх, үнэлж дүгнэх үндсэн санаа төрдөг. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: • “Иш” аргыг хэрэглэхдээ “Иш” гэдэг үгийг томоор (самбарт) бичиж дараах асуултаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. 1. Иш гэдэг үгийн утгыг тайлбарлана уу? 2. Ишнийжишээнүүдийгдурьданауу?Тэдгээрийн зориулалтыг хэлнэ үү? • Хэлэлцүүлгийн явцад багш: “Иш” нь олон утгатай бөгөөд түүнийг олон жишээгээр тайлбарлана. Дараах гурван ишээр дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх юм гэдгийг тайлбарлана. • Миний бодлоор ... • Миний санахад... • Миний ойлгосноор... • Сурагчид эдгээр ишээс сонгон авч өөрийн судалж буй зүйлийн тухай бодол санаагаа илэрхийлэн ярилцаж, бичнэ. • Сурагчдын бүтээлийг харилцан хэлэлцэж, үнэлж дүгнэн үзэл бодлоо хуваалцана. “Иш” аргыг нийгмийн ухааны х и ч э э л ү үд эд төдийгүйбайгалийнухааныямарчхичээлдхэрэглэхэд тохиромжтой. Аргыг хэрэглэсэн жишээ: Бид VIII, X ангийн Монголын түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр “Иш” аргыг хэрэглэж бичсэн сурагчдын “Бүтээл”-ээс жишээ болгон үзүүлж байна. Сурагчид хичээлийн явцад өөрийн бодол санаагаа онч мэргэн үгс, оньсого, шүлэг, зүйрлэлийн гэх зэрэг олон хэлбэрээр илэрхийлсэн байдаг. Үүнд: Монголын түүхийн хичээлээр • Миний ойлгосноор Монголын түүх нь бусад гүрний адил зовж зүдэрч, ялж дийлэн, мандан бадарч явсныг үр хойчдоо сануулсан он цагийн хэлхээ. (8д ангийн сурагч А.Түвшинбаяр) • Миний бодлоор Монголын түүх нь Монгол хүн дэлхийг эзэлж, Монгол хүн дарлагдан зүдэрч, Монгол хүн сэргэн мандаж байсныг үнэн бодитойгоор тэмдэглэсэн, дахин үл давтагдах өв эрдэнэ. (8д ангийн сурагч Б.Төрмөнх) • Миний ойлгосноор Монгол улс Мандан ургах нар мэт Гандан хагдрах цэцэг мэт явсан нь бидний үнэн түүх гэлтэй. (8д ангийн сурагч С. Саруулзаяа ) Нийгмийн ухааны хичээлээр: • Миний бодлоор өрсөлдөөн бол дэвшилд хүргэх цусгүй дайн. (10з ангийн сурагч Д.Гантуяа) • Миний бодлоор мөнгө бол тархины хорт хавдар юм. (10д ангийн сурагч Д.Нарантуяа) • Миний бодлоор ажилгүйдэл нь амьдралын идэвхгүй цаг хугацаа. Миний санахад инфляцийн өсөлт нь төрийн эдийн засгийн бодлогын уналт. Миний санахад ядуурал нь живж буй аварга хөлөг Миний ойлгосноор татвар нь бидний ирээдүй. (10з ангийн сурагч С.Саруул)
  • 6.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 4 ЗӨВЛӨХБАГШ • Миний ойлгосноортөсөв нь нийгмийг зохицуулагч цагдаа (10з ангийн сурагч Б.Гэрэл) • Миний бодлоор мөнгө гэдэг нь хуулийг ч гуйвуулж чадах шидэт цаас (10т ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ, Т.Ганчимэг) • Миний санахад нийгэм гэдэг нь Хамтран амьдрах ухамсар Хамаг улсыг бүрдүүлэгч Аль ч үед орших Амьдралыг жолооддог зүйл (10з ангийн сурагч Н.Золжаргал) • Миний бодлоор ажилгүйдэл гэдэг нь Хэнийг ч үл ялган хөлдөөгч Хүнийг ч үл тоон ууршуулагч Үгүйрэл, түгшүүр, гутрал (10и ангийн сурагч И.Урангоо) • Миний бодлоор би гэж Хэвлийгээс унаж хүн болов Хөхөө хөхөж гэдсээ баярлуулав Хөлд орж шороо хөдөлгөв Хэлд орж дуугаа нэмэрлэв Сургуульд орж сурагч болов Сурсанаа шалгуулж сая амсхийв
  • 7.
  • 8.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 6 ЗӨВЛӨХБАГШ Насанд хүрч иргэнболов Саналаа өгч төрөө засалцав Конкурс өгч оюутан болов Сургуулиа төгсөж диплом авав Ажил хийж амьдралаа залгав Аав ээжээ асарч тэтгэв Ханьтай, бас үртэй болов Үрээ өсгөж ачаа тэврэв Хийдгээ хийж тэтгэвэрт гарав Хийснээ харж сэтгэл тайтгарав Ханан гэр холдож Хадан гэр ойртов (10д ангийн сурагч А.Золбооцэцэг) Хоёр. Таван мөрт буюу Синкуайн бичих арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Синкуайн гэдэг нь францын 5 гэсэн тооны нэрнээс гаралтай үг. Таван мөрөнд багтааж санаагаа бичих бөгөөд бас тодорхой дэс дараа, дүрэмтэй ажээ. Мэдээллийг нэгтгэх чадвар, цогц бодол сэтгэлгээ, нарийн мэдрэмж, итгэл үнэмшилтэй байх нь маш чухал чадвар юм. Энэ арга нь мэдээлэл ба материалыг нэгтгэн сэдвийн тодорхойлолтыг уран яруу, товч илэрхийлэх арга юм. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: 1. Гарчиг (ихэвчлэн нэр үг) 2. Хоёр үгээр тодорхойлох (хоёр тэмдэг нэр) 3. Үйл явц (Сэдвийн үйл явцыг тодорхойлсон гурван үйлт нэр) 4. Мэдрэмж сэтгэгдэл (4 үгтэй өгүүлбэр буюу хэлц хэллэг) 5. Сэдвийн гол утга мөн чанар (Өөр нэг үгээр илэрхийлэх) Аргыг хэрэглэсэн жишээ: Ном Төр Гайхамшигтай, мэдлэгтэй Хаант, Бүгд найрамдах Унших, сэтгэх, бүтээх Хуульчлах, зохицуулах, хянах Уншихаа боливол сэтгэхээ болино Төр бол нийгмийн эмч Ард түмэн Ертөнц (10и анги Мөнх-Эрдэнэ) (10д анги Д.Золбооцэцэг) Найз Нийгэмшилт Үнэнч, зарчимч Чөлөөтэй, өргөн цар хүрээтэй Зөвлөх, туслах, зэмлэх Зохицох, шилжих, хувьсах Зовоход нөхөд минь жаргал болдог Бүдрэхэд нөхөд минь түшиг болдог Уйлахад нөхөд минь алчуур болдог Урагшлахад нөхөд минь дэм болдог Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа Ертөнц Нөхөрлө (10и анги Урангоо) (10ё анги Т.Баярмагнай) Ядуурал Хувьсгал Үнэмлэхүй, харьцангуй Харгис, аажуу Хоосрох, доройтох, мөхөх Эзлэх, өөрчлөх, уусгах Ядуурал бол залхуурлын шан харамж юм Ард түмний сэтгэлгээнд дарангуйлагч Өөрчлөлт Зовлон сүйрэл (8в анги Ж.Учралбаяр) (10а анги П.Оюу-Эрдэнэ) Гурав. “Хэр адил вэ?” дасгалын арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдад аливаа асуудал, үзэгдэл үйл явдалд дүгнэлт хийж бичихэд чиглэсэн “Хэр адил вэ?” дасгалыг авч үзье. Аливаа юмыг үнэлж, дүгнэх чадвар нь зохих хэмжээгээр заяамал байдаг боловч тэр чадварыг зориуд бэлтгэсэн дасгалаар дамжуулан зүгшрүүлж болдог. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: Суралцагчдын төрөлхийн дүгнэх болон бичих чадварт тулгуурлан дараах дасгалыг ажиллуулна. • Телевиз цасан ширхэгтэй хэр адил вэ? • Ширээ бээлийтэй хэр адил вэ? • Шувуу чийдэнтэй хэр адил вэ? гэх мэт нөхцөлүүдээс нэгийг өгч, нэгээс хоёр минутын хугацаанд гүйцэтгүүлнэ. Сурагчид бүлгээрээ хэлэлцэж өөрсдийн адилтгах санааг гаргана. Багш нэг бүлгийг сонгож хариултаа танилцуулахыг хүснэ. Бусад бүлгүүд давхардаагүй шинэ санаануудыг нэмж, жагсаалтаа үргэлжлүүлнэ. Энэ дасгалыг гүйцэтгүүлж суралцагчдын сэтгэлгээг зүгшрүүлсний үндсэн дээр багш өөрийн зааж буй сэдвийн хүрээнд тодорхой ухагдахуунуудыг санал болгож юутай адилтгаж болохыг ярилцан бичнэ. Жишээ нь: 10 дугаар ангийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн улс төрийн амьдрал сэдвийн бататгалд: • Төр юутай адил вэ? • Улс төрийн намыг ямар зүйлтэй адилтгаж болох вэ? • Сонгогчдыг юутай зүйрлэж болох вэ? • Шүүх засаглал юутай адил вэ? гэх мэт нөхцөлүүдийг өгч сурагчдыг бүлгээр ажиллуулж болох юм. Сурагчид өөрсдийн сонгон авсан ухагдахуунаа юутай зүйрлэж болохыг хэлэлцэн шийдэж, бусаддаа танилцуулж ярилцдаг. Сурагчид төрийг монгол гэр, онгоцны экипаж, нарны аймгийн гарагийн систем, гар утас, шатар зэрэг янз бүрийн зүйлтэй харьцуулан төрийн мөн чанар, үүрэг, тогтолцоо, зохион байгуулалтыг сонгосон зүйлийнхээ тодорхой хэсгүүд, эд анги, үүрэг зориулалттай адилтган биччсэн байна. Мөн улс төрийн систем, төрийн хялбарчилсан загвар нь сургууль, албан байгууллага, гэр бүл гэдэг утгаар адилтган тайлбарласан бүлгүүд ч байв.
  • 9.
    7ЗӨВЛӨХ БАГШ Аргыг хэрэглэсэнжишээ: Улс төр бол шатартай адил Улс төрийн систем Шатар Хоёр намын систем Хар цагаан өрөг Улс төрийн лидерүүд Бод (ноён, бэрс г.м) Намын гишүүд дэмжигч Шатрын хүү Ард түмэн сонгогчид Шатрын хөлөг Төрийн байгууламж Шатрын хөлөгт байрлах дараалал гэж адилтгаад улс төр, шатар хоёулаа тоглох тогтсон журам, хэм хэмжээтэй гэжээ. (10е ангийн Б.Баасанжаргал, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар, Г.Дорждэрэм, Ч. Төгөлдөр) Шүүх засаглал нүдтэй адил Шүүх засаглал Нүд (хараа) Шүүх хахуульд автах Нүд сохрох Шүүхийн тогтолцоо Нүдний бүтэц Хуульд захирагдах Нүдний болорыг хайрлах Шударга шүүх Хөөрхөн нүд Үнэнийг олох Харцаараа зөв бурууг ялгах гэх мэтээр адилтгажээ. Нүд өнгөөр ялгаварлана. Шүүх мөнгөөр ялгаварлана гэж шүүмжлэлтэй ханджээ. (10н анги Д.Болормаа, Ж.Төгсжаргал, Б.Дуламрагчаа) Эдгээр бүтээлийг зөв буруу гэж үнэлэх боломжгүй бөгөөд хамгийн гол нь аливаа зүйлийг төсөөлж, төлөөлүүлэн холбоосжуулж байгаа сурагчдын сэтгэх чадвар, бодол санаа нь чухал юм. Дөрөв. “CLUES” – Түлхүүр арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Түлхүүр арга нь тодорхой хязгаарлагдмал мэдээллээс ургуулан дүгнэлт хийх сурагчдын чадварыг хөгжүүлэхэд туслана. Үг, өгүүлбэрийн хоорондын далд холбоог илрүүлэн, дүгнэлт хийж сурах нь зайлшгүй чухал чадвар юм. Энэ аргыг тайлбарлахдаа дутуу мэдээллийг ургуулан бодож олдог, эрэн сурвалжлагч, мөрдөн байцаагчийн ажилтай адилтган хэлж болно. Тухайлбал, мөрдөн байцаагч нь хутга мэс, цус нөж гэсэн үгнүүдээс ямар дүгнэлт хийж болохыг ярилцана гэсэн үг. Үгүүдийг нэгтгэн өгүүлбэр бүтээснээр мөрдөн байцаагч нь дутагдаж буй мэдээллийг нөхөн бий болгодог гэдгийг сурагчдад сануулна. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: Багш CLUES ( түлхүүр) гэдэг Латин үгийг үсэг бүрээр салгаж ашиглах тайлбарлахын хамт дараах үзүүлэнг бэлтгэж хэрэглэнэ. С - (claster) Ижил утгатай үгсийг бүлэглэх L - (Lebеl) Ангилах U - (Untangle) Дэд бүлэг үүсгэх E - (eхаmine) Зураглах S - (setpattern) Холбоос бий болгох Энэ аргыг хэрэглэхдээ тухайн сэдэвтэй холбогдох хориос илүүгүй үгийг сурагчдын саналаар сонгонавна. Сонгож авсан үгнүүдийнхээ хүрээнд үсгээр өгөгдсөн дорх зааврын дагуу ажиллахыг сурагчдаас хүсч бүлгээр нь буюу хосоор нь ажиллууна. Сурагчид ижил утгатай үгсийг бүлэглэсний (C) дараа ямар зүйлийг шалгуур болгож (L) ангилах, агуулгыг (U) хэлэлцэн дэд бүлэг үүсгэнэ. Ангилж бүлэглэсэн үгсээ нэг утга санаанд оруулан зураглан (E) илэрхийлж, эцэст нь тэдгээр үгсээр илрэх агуулгыг бичиж холбоос (S) үүсгэнэ. Аргыг хэрэглэсэн жишээ:Сурагчид дараах үгийг сонгож ангилал хийсэн байна. Жишээ нь: Эдийн засгийн холбогдолтой дараах үгс (Төсөв, банк, иргэн, өрсөлдөөн, эрэлт, нийлүүлэлт, боловсрол, орлого, орон сууц, менежер, худалдагч, бизнесмен, авто машин, татвар, өмч хувьчлал, зээл, төлбөр, сүүн бүтээгдэхүүн, компъютер, костюм пиджак, зураг плакат, мөнгө, багш)- ийг сурагчид сонгож авсан байна. С төсөв, мөнгө үнэ, төлбөр орлого, татвар эрэлт, нийлүүлэлт өмч хувьчлал худалдагч, менежер орон сууц, авто машин L Мөнгөтэй холбоотой Хэрэглээтэй холбоотой Мэргэжилтэй холбоотой Бусад үнэ орон сууц багш иргэн төлбөр авто машин менежер эрэл мөнгө сүүн бүтээгдэхүүн бизнесмен нийлүүлэлт компьютер худалдагч зээл костюм пиджак банк зураг плакат боловсрол орлого U Эдийн засаг Хэрэглээ Макро Микро Үндсэн Үндсэн биш төсөв мөнгө орон сууц авто машин банк үнэ сүүн бүтээгдэхүүн компьютер зээл төлбөр костюм пиджак зураг плакат Эдийн засагт оролцогсод Макро Микро төсөв мөнгө банк үнэ зээл төлбөр
  • 10.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 8 ЗӨВЛӨХБАГШ S. Бидний мэдэхэдийн засаг “Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэн тэр үеэс л иргэн бүрийн амьдралд их өөрчлөлт гарсан. Хөрөнгө, үйлдвэрлэл үйлчилгээний хувьд шилжиж, тасралтгүй үргэлжлэх өрсөлдөөн бий болов. Өдрөөс өдөр ирэх тутам хүмүүсийн эрэлт хязгааргүй өснө. Хүн бүр л хувьдаа орон сууц, авто машин, компьютертэй болох гэсэн хүсэл эрмэлзлэлээ биелүүлэхийг хичээнэ. Тиймээс өөрийн орлогыг дээшлүүлэхийн тулд худалдагч, тэр ч бүү хэл дээд боловсролгүй хүмүүс хүртэл том бизнесмен, хөрөнгө оруулагч болохоор өрсөлдөөнт амьдралын нэгээхэн хэсэг рүү уусан орсоор. Бүх зүйл мөнгөөр хэмжигдэх болсон энэ цагт хүн бүр төлбөр, зээл, орлогын асуудлаар банк хэмээх эргэлдэгч хүчинтэй холбогдоно. Тиймээс ч банк санхүүгийн зохион байгуулалт, явуулж буй үйл ажиллагаа улам л сайжирч, улам л нарийссаар. Харин орлого багатай зарим нэг нь төсөв хэмээх аварга загасны ашиг тусыг горьдон суудаг. Гэвч тэр аварга загас биднийг тэр бүр тэжээж чадахгүй байна. Иймээс ч зах зээлийн өнөө үед овсгоотой нэг нь өмчөө бүрдүүлж, овсгоогүй бусад нь өөрийн гэсэн өмчгүй үлдэж байна. Харин төрөөс иргэн бүрд хэрэгтэй зүйл зохистой ажиллагаа явуулж буйн жишээ нь өмч хувьчлал буюу газар өмчлөх асуудал мөнөөс мөн юм. Ингэснээр ард түмнийг хувийн өмчтэй болгоод зогсохгүй улс орон хөгжих эх суурийг тавьж байгаа нь ард түмэнд ойлгомжтой санагдана” хэмээн бичсэн байна. Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийин «Ирээдүй» цогцолбор, ахлах II сургуулийн 10а ангийн сурагч Н.Золжаргал, Г.Баярцэцэг
  • 11.
    9ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ БАГШМИНИЙ АРГА ЗҮЙ ТУРШЛАГА Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн бага боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш Чулуунгөлөгийн Сувдаа Багшийн амжилт: • Хэрлэн сумын Засаг дарга болон Хан-Уул цогцолбор сургуулийн нэрэмжит медальт олимпиадад “Монгол хэл багш” төрөлд 2014 онд Хүрэл медаль, 2016 онд тусгай байр • Хүн ба байгаль хичээлийн кабинетийг 2 удаа шинэчлэн байгуулж ажиллаж байна. • Төрөлжсөн олимпиадын бага анги-монгол хэл төрлөөр 2012 онд V, 2014 онд тусгай байр • Дорнод аймгийн Бага боловсролын багш нарт “Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга туршлага” сургалтыг Математикийн судлагдахууны багаараа амжилттай зохион байгуулсан. • 2016 онд Хүн ба байгаль судлагдахууны багаар 5-р ангийн “Үл эргэх өөрчлөлт” ээлжит хичээлийг 3 удаа засан сайжруулж, туршлага солилцох “Сайн хичээл, үйл ажиллагаа” бүсийн зөвлөгөөнд зааж шалгарсан. • 5-р ангийн “Энерги” бүлэг сэдвийн “Машиныг яаж хөдөлгөх вэ?” салхины энергийн тухай ээлжит хичээлийг 4 удаа сайжруулан бүсийн зөвлөгөөнд заасан. • Аймгийн зөвлөгөөнд “Харимхай энергийн хүчээр машиныг хэрхэн хөдөлгөх вэ?” хичээлийг багийнхантайгаа 4 удаа засан сайжруулан зааж шалгарсан. • Сайн хичээл, үйл ажиллагаа улсын зөвлөгөөнд 3-р ангийн “Ус ба дэлхий” бүлэг сэдвийн “Дэлхийд хэдэн далай хаана, хаана байдаг вэ?” ээлжит хичээлийг зааж хэлэлцүүлэн багшийн хөгжил портал сайтад байршуулж бусдын хүртээл болгосон. • www.teacher.itpd.mn болон бусад сайтад дараах хичээл, өөрийн арга туршлагаа байршуулан өөрийн арга зүйгээ түгээгээд зогсохгүй бусдаас харилцан суралцаж, хичээлээ засан сайжруулж байна. Үүнд: - “Үл эргэх өөрчлөлт” ээлжит хичээл - Машиныг яаж хөдөлгөх вэ? ээлжит хичээл - Дэлхийд хэдэн далай хаана хаана байдаг вэ? ээлжит хичээл - “Туузан урлалаар урлахуй”, “Үлгэрээр дамжуулан эх зохион арга зүй” сэдэвт хичээлүүдээр туршлагаа түгээсэн. Багшийн арга зүй, туршлага: 1.Хүүхдээ зөв оношлон тэдний чадварт суурилан, ялгаатай даалгавар боловсруулан, өдөр бүр явцын үнэлгээгээр урамшуулан ахиц, амжилтыг үнэлэх”Алхам бүр-УРАМ” технологитой болсон. Энэ технологийг хэрэгжүүлэхдээ суралцахуй, хөгжихүй, хамтрахуй гэсэн гурван чиглэлийг барьж ажилладаг. Үүнд: 1.Сурагчдын зохион найруулж бичих чадварт сургах, алхам алхмаар үгийн тоо, үгийн баялгийг нэмэгдүүлэх зорилготойгооор даваа гараг бүр “Бид зохиолч“ цагийг ордог. Энэ нь дараах алхам үе шатаар зохион байгуулагддаг. • 1975 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн. • 2001 онд Дорнод багшийн сургууль төгссөн. • МУ-ын тэргүүлэх багш • Боловсрол судлалын магистр • 1993оноос Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуульд 24 дэх жилдээ ажиллаж байна.
  • 12.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 10 ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ 1. 1,2-р ангиасбогино үлгэр уншуулж утгыг ярилцаж дүрд хувирган уншуулах, дүрд тоглуулан номонд дуртай болгосон. 2. 3-р ангиас эхлэн үлгэрийн хэсгээс гүйцээн бичих, цааш үргэлжлүүлэн зохиох даалгаврыг ажиллуулсан 3. 4-р ангиас нь үлгэрийг дуурайн зохион бичүүлэх даалгавар ажиллуулсан. 4. 5-р ангиас өөрсдийн дуртай сэдвээр үлгэр зохион бичүүлсэн. Чөлөөт сэдвээс үлгэр зохион бичих аргад шилжүүлж ”өдөр бүр 1 эх“ зохион бичүүлснээр үгийн тоо, үгийн баялгийг нэмэгдүүлж зохион бичих чадварыг нэмэгдүүлсэн. Сурагчдад гарсан ахиц, давуу тал: • Огт зохиож чаддаггүй байсан сурагчид үлгэр дуурайж зохиосоор зохион бичиж сурсан. • Эхлэл, гол ,төгсгөл хэсгийг ялгаж найруулж бичиж сурсан. • Үгийн баялаг, зөв бичих, найруулж бичих чадвар нэмэгдэж үгийн тоог ахиулсан. Үүний үр дүнд • БСУГ-ын шалгалтад 95%-тай дүгнэгдсэн. • Улсын шалгалтад 80%-тай дүгнэгдсэн. • Сурагч бүр өөрийн зохиосон үлгэрийн номтой болсон. • “Хүүхдээ уучилъя” бүтээлийн уралдаанд эх зохион бичиж анги хамт олноороо 100% оролцон шилдэг ангиар шалгарсан. • Зохион бичлэгийн уралдаанд сурагч Дөлбаяр 1-р байр • Гар угаах өдөрт зориулсан уралдаанд ангиараа 1-р байр эзэлсэн. 2.Пүрэв гарагийн “Номын анд” цагаар сурагчид ном уншиж, номын тэмдэглэл хөтлөх, дүрд хувирах, дүрийн тоглолт хийх, мөн үлгэр уншиж түүнийгээ ярих, уншсан үлгэрээс сургамжтай зүйр үг цээжлэн тогтоож утгыг тайлбарлаж сурснаар сурагчдын ярих чадварт, уншсанаа ойлгох, бусдад илэрхийлэх чадварт ахиц гарсан. 3.Сурагчдын амжилттай суралцахын нэг үндэс нь эцэг эхийн оролцоо байдаг. Эцэг эхийг 4 багаар зохион байгуулж, тэднийг урамшуулж, санаа бодлыг сонсож хамтарч ажиллаж улирал бүр тэдэнд сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна сурагчдын алдаан дээр анализ хийж ойлгохгүй байгаа агуулгыг хэрхэн ойлгуулах, гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэх арга зүйн сургалт үйл ажиллагааг зохион байгуулснаар багшийн ажлын үнэ цэнийг мэдэрч багшийн сайн туслагч хамтрагчид болсон төдийгүй сурлагын хоцрогдол гардаггүй ба хүүхдийн мэдлэг чадвар ахиц амжилт нэмэгдэж хүүхдийн хөгжлийг харж бахархах, цааш хөгжүүлэх эрмэлзлийг нь төрүүлдэг. 4 . “АЛХАМ БҮР УРАМ” технологийн “Өгүүлбэртэй бодлогын цаг”-аар сурагчдыг хөгжүүлэх нь арга зүйгээсээ танилцуулъя. Энэ хичээлийн жилд “Бяцхан эмч” клубыг ажиллуулж сурагчдын эрүүл мэнд, ариун цэвэрт хяналт тавьж, өөрийн удирдлагын үүргийг гүйцэтгэхэд суралцаж байна. Зорилго: Өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодуулж сургах, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх Зорилт: 1. 1,2-р ангиас өгүүлбэртэй бодлогыг зөв ойлгож унших, уншсанаа зураглал, бичиглэл ашиглан бодох аргад сургах 2. 3-р ангиас эхлэн өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодуулж сургах 3. Бодсон аргаа бусдад тайлбарлах чадварт сургахад голлон анхаарах Хэрэгжүүлсэн үе шат буюу алхмууд: Алхам 1: Бодлогын өгүүлбэрийг уншиж ойлгох үе шат • Бодлогын өгүүлбэрийг багш сурагчдаар маш сайн уншуулна. • Эхний удаа ойлгож, тогтож уншина. Ойлгохгүй бол дахин уншиж болно. • Уншсаныхаа дараа тунгаан бодох, ойлгосноо цэгцлэх хугацаа өгнө. Алхам 2: Бодлогын утгыг ойлгож, ярих, задлан шинжлэх үе шат • Багш эхний удаа дараах асуултаар сурагчдыг чиглүүлнэ. Үүнд: Юуны тухай бодлого байна вэ? Бодлогод хэн, хэн, юу, юу гарч байгаа тухай, дараа нь яасан гэх мэтээр. • Багш хэд хэдэн сурагчаар яриулна. /ярих явцад сурагчид бодлогын нөхцөл, асуултыг илүү сайн ойлгодог/ • Дээрх бодлогын нөхцөл хэсэг нь аль вэ? Асуулт хэсэг нь аль нь вэ? Өөр ямар асуулт тавьж болох вэ?
  • 13.
    11ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ Алхам3: Ойлгосон зүйлээ ашиглан зураглал, бичиглэл хийх үе шат • Сурагчид бодлогыг ухаж, ярьж ойлгосныхоо дараа өөрт ойлгомжтой зураглал хийх, товч бичиглэл хийх,асуулт гаргах,илэрхийлэл зохиох зэргээр бодлогоо ойлгогдохоор зураглаж томьёолно. • 1,2-р ангид сурагчид өөрийн ойлгосноор товч бичиглэл хийдэг болтол нь багш тусална.2-р ангиас эхлэн хэрчмэл зураглал хийх, хариулж болохоор асуулт гаргах, иллэрхийлэл зохиох зэрэг үйл ажиллагаанд сургана. • 3,4, 5 ангийн сурагчид бичиглэл, зураглалаар илэрхийлэх чадвартай болно. Үе шат 4: Бодолт хийх, шалгах үе шат • Сурагчид өөрийн хийсэн зураглалыг ашиглан бодолтоо хийнэ. Сурагчдын мэдлэг чадвар ялгаатай учир өөр, өөр аргаар бодолт хийнэ. Энэ ялгаатай бодлогыг багш сурагчдыг бодох явцад дундуур нь явж ажиглалт хийнэ. • Хэдэн ялгаатай бодолт хийж байгааг, хэн ямар аргаар бодож байгааг олж харах • Багш бодолт хийх явцад тухайн үйлдэл юу, юуг илэрхийлж байгааг заавал бичих хэрэгтэйг сануулах нь маш чухал. Ингэснээр хүүхэд илүү ойлгож ухаарч бодох болно. Үе шат 5: Бодсон бодлогоо бусдадаа тайлбарлаж ярьж өгөх үе шат • Энэ үе шат их чухал. Хүүхэд өөрийн бодсон аргаа тайлбарлаж ярьснаар өөрийгөө бусдын өмнө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. • Энэхүү алхмыг гүйцэтгэснээр бодсон бодлогоо сурагч өөрөө болон бусад сурагчид илүү ойлгож ухаарах ач холбогдолтой. • Бодлогыг тайлбарлуулахдаа аль болох олон сурагчаар, хосоор ажиллуулах тайлбарлуулах хэрэгтэй. Үе шат 6: Бодлогоо өөр аргаар бодох, бодлого зохиож бодох үе шат • Бодлогыг 3,4,5-аар ангиас эхлэн нэг аргаар бодох биш аль болох янз бүрийн аргаар бодуулж сургах нь маш чухал • Сурагч өөрийн бодсон ялгаатай бодлогыг багш болон бусдад тайлбарлаж өгнө. Энэ алхмын үр дүнд сурагч бодлогыг өөр ямар аргаар бодож болохыг эрэлхийлдэг болох ач холбогдолтой. • 3,4,5-р ангиас бодлогын нөхцөлийг өөрчлөн бодлого зохиох, товч бичиглэл,зураглал хийх, бодлогоо бодох, бодлогоо шалгаж сургах нь чухал.
  • 14.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 12 ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ Хүрсэн үр дүн: • “ЗӨВ бодлого НЭГ ОД” аяныг өрнүүлснээр сурагчид өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодох, бодсон аргаа бусдад тайлбарлах чадварт суралцаж алхам алхмаар амжилтад хүрсэн. • Өгүүлбэртэй бодлогыг маш сайн ойлгож ухаарч унших юм бол бодоход төвөггүй байдаг нь ажиглагдсан. • Бодлогын нөхцөл, асуултыг өөрийн ойлгосноор тайлбарлаж ярих нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах сайн талтай. • 1,2-р ангийн сурагчдаар заавал зураглал ашиглан бодохыг шаардах хэрэггүй. Харин өөрийн ойлгосноор зургаар илэрхийлэн зурж бодуулснаар өөрт нь сонирхолтой төдийгүй ухаарч ойлгож зурж байгаа нь сайн талтай. • Харин 3, 4, 5- р ангийн сурагчид олон оронтой тоо үзээд зогсохгүй, бодлого хүндрэх, тэдний чадвар нэмэгддэг тул зураглал хэрчмийн аргаар ашиглан бодоход бэлтгэгдсэн байдаг. • Өөрийн бодсон аргачлалаа бусдадаа ярьж өгөх, тайлбарлах нь маш чухал байдаг. Энэ алхмын үр дүнд ярих чадварт ахиц гараад зогсохгүй, өөрөө өөртөө итгэх чадвар нэмэгдсэн. • Өөр аргаар бодсон хүүхдүүдээр тайлбарлуулж яриулах нь бодлогыг олон аргаар бодох аргад суралцахаас гадна дараа бодлого бодохдоо олон аргаар бодох хүсэл тэмүүллийг бий болгож өгдөг сайн талтай. • Бодлого бодсон сурагчдаа үнэлэхдээ зөв зураглал бичлэг хийсэн,хялбар аргаар бодсон, маш уран бодсон,олон аргаар бодсон, маш хурдтай ойлгож бодсон гэх мэтээр алхам бүр урам өгч үнэлснээр сурагчид улам бодлого бодох сонирхолтой болсон. • Мөн зураг хэрчим, илэрхийлэлд тохирсон бодлогозохиолгохньсурагчдадсонирхолтой байдаг ба “БОДЛОГО ЗОХИОДОГ МУНДАГ ХҮН БОЛЛОО” гэсэн өөртөө итгэх итгэлийг олж авч байгаа нь ажиглагдаж байлаа. • Энэ арга зүйгээр “Өгүүлбэртэй бодлогын цаг”-ийг тогтмол хичээллүүлснээр сурагчдын бодох хурд нэмэгдсэн. 2-р ангийн сурагчид маань энгийн бодлого, нийлмэл бодлогыг 2-4 минутад боддог сурагчид ангийн 30-40% болж, ахиж байна. Энэхүү арга зүйг хэрэгжүүлснээр сурагч бүр өөрийн чадварт тохирсон аргаар бодлого бодох боломжийг бий болгосон сайн тал ажиглагдсан. Мөн хүүхэд бүр бие биеэсээ суралцах таатай боломж бий болсон.Өгүүлбэртэй бодлого бодоход дээрх арга зүйг тогтмол хэрэглэх нь бодлогоор хүүхдийн авьяасыг нь хөгжүүлэх нэг түлхэц болж байна.
  • 15.
    13ЯРИЛЦЛАГА -Монгол улсын хэмжээнддотуур байрны үүсэл хөгжлийн асуудлыг хэзээнээс эхэлж авч үздэг вэ? Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны материаллаг орчин нөхцөлийг сайжруулах, хэвийн ажиллагааг хангах ажил 1920-иод оноос эхэлсэн байдаг. Малчин өрхийн хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс ардын засгийн анхны сургууль байгуулсан тухайн цаг үед малчдын хүүхдийн амьдрах, суралцах дотуур байрны асуудлыг сургуулийн дэргэд шийдэж ирснийг 1933 онд баталсан “Ардын бага ба дунд сургуулийн танхимын дагаж явах дүрэм”-д сургуулийн дэргэдэхбайр нь “... хичээлийн чөлөө бүхий цагийг ашиглаж эдгээр багачуудад ариун цэврийн ба ажлын дадлага өгөхөөс гадна заасан зүйлийн сурлагыг бататгах, эрдэм боловсролыг нь өргөтгөх, жич багачуудын биеийн эрүүл мэндийг сайжруулах, зохистойгоор тоглуулах ба амруулах ёстой” хэмээн тодорхой заасан байдаг. Тухайлбал, мөн төрийн мэдлийн дотуур байртай сургуулиуд хүүхдүүдийг ах дүүс, хамаатан саднаар нь, эсвэл айл хөршөөр нь нэг өрөөнд оруулах замаар хүүхдэд ээлтэй, гэрийн нөхцөлд ойрхон орчин бүрдүүлэхийг хичээж байсныг тухайн үеийн эрхзүйн сурвалжаас харж болно. -Дотуур байрны анхны стандарт норм хэзээ бий болсон бэ? Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны асуудлыг 1982 онд баталсан Ардын боловсролын тухай хуулиар анх удаа хуульчилж, уг хуульд “... сургуулийн дэргэд дотуур байр байгуулна”, “... дотуур байрыг өргөжүүлэх, шаардлагатай газарт сурагчдыг сургуульдаа ирэх, гэртээ буцахад уналгын туслалцаа үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж тусгайлсан зүйл, заалтыг оруулсан нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дотуур байр ажиллуулахтай холбогдон үүсэх харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох үндсийг тавьж өгснөөрөө ач холбогдолтой. Эдгээр заалтыг 1991 онд баталсан Боловсролын тухай хуулиар дахин баталгаажуулж, дотуур байрны сурагчдыг батлагдсан төсөвт зардалд багтаан хоол хүнс, ариун цэвэр, ахуйн хэрэгслээр хангах асуудлыг шинээр хуульчилж өгсөн байдаг. Гэвч 90-ээд оны зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн он жилүүдэд дотуур байрны үйл ажиллагааг хэвийн явуулах хэмжээнд санхүүжилт хийх бололцоо хязгаарлагдсантай холбоотойгоор хуулийн дээр дурдсан заалт хэрэгжих боломжгүй болж дотуур байрууд олноор хаагдахад хүрсэн учраас 1995 онд баталсан Боловсролын тухай хуулиар дотуур байрны зардлын зарим хэсгийг эцэг, эхэд хариуцуулахаар хуульчилсан байдаг. Энэхүү заалтыг 1995-1996 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж 1995- 10 сард Сангийн Яамнаас гаргасан “ЕБС-ийн Дотуур Байрны тохижилт, үйлчилгээний болон Дотуур Байрны сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг журам”-д зааснаар дотуур байранд суух хүүхдийн ДОТУУР БАЙРАНД 34598 ХҮҮХЭД СУРЧ АМЬДАРЧ 518 БАГШ АЖИЛЛАЖ БАЙНА “Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин” сэдэвт үндэсний зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Норвегийн тусламжийн төв, Save the chil- dren олон улсын байгууллага, UNICEF хамтран зохион байгуулсан юм. Өргөн уудам нутаг дэвсгэртээ тархан суурьшсан манай улсад хүүхдийг сургуульд сурах хугацаанд нь дотуур байраар хангах нь тулгамдсан асуудлуудын нэг юм. Дотуур байрны чанар хүртээмж, хүүхдийн эрх, хамгаалал, дотуур байрны хүний нөөцийн чадамж зэрэг олон олон асуудал шийдлээ хүлээж байна. Эдгээр асуудлын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Захиалгат сургалтын албаны Сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багшийн сургалт хариуцсан арга зүйч Н.Болормаатай ярилцсаныг хүргэе. “ “
  • 16.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 14 ЯРИЛЦЛАГА өрхөд мал, махныногдол оногдуулах болсон нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг эрс бууруулж, 1990 онтой харьцуулахад дотуур байранд хамрагдсан хүүхдийн тоо даруй 3,6 дахин буюу 17,6 мянга болтлоо буурсан байдаг. 2008-2009оныхичээлийнжилээсболовсролын тогтолцоо 12 жилд шилжиж 6 настай хүүхэд сургуульд элсэх болсонтой холбогдуулан БСШУ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008.02.26 ны өдрийн 84/43 тоот тушаалаар “Дотуур байрын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, дотуур байрын багшийн ажлын байрны тодорхойлолт” батлагдсан байдаг. -Одоо дотуур байранд ямар стандарт норм баримталж байна вэ? Хөгжлийн шаардлагаар шинээр үүсэж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Боловсролын тухай хуульд 2002, 2006, 2012ондтустуснэмэлт,өөрчлөлторуулахаддотуур байртай холбогдох харилцааны зохицуулалтыг илүү тодорхой болгоход анхаарсан төдийгүй Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007- 2021 он), Боловсрол үндэсний хөтөлбөр (2010- 2021 он), Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт хүүхэд амьдрах, суралцах, төлөвших ээлтэй орчныг дотуур байранд бүрдүүлэх асуудлыг авч үзсэн байна. Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2008 оны 84/43 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны тодорхойлолт”-ыг мөрдөж байна. Мөн дотуур байрны хүүхдийн хоногийн хоолны норм, дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг хувьсах зардлаар санхүүжүүлэх зэрэг эрх зүйн акт батлагдан хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 07 сарын 09-нд зарлиг гаргаж: “...дотуур байранд суух 6 настай хүүхдийг эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч- багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц бололцоог ашиглан шийдвэрлэх...” чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн сумдын нутгийн захиргааны байгууллага, сургууль хамтран дотуур байрын 6 настай хүүхдэд асрагч багшийг ажиллуулж байгаа сайн туршлага байна. 2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайдын хамтарсан А-253,251,173 тоот “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага батлах тухай” тушаал батлагдан хэрэгжиж байна. -Одоо улсын хэмжээнд хэдэн дотуур байранд хэчнээн багш ажиллаж байна вэ? Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар 38,968 орны хүчин чадалтай 513 дотуур байраас стандартын шаардлага хангасан 414, стандартын бус 99 дотуур байр ажиллаж байна. Дотуур байранд нийт 518 багш ажиллаж байна. Дотуур байранд 37,602 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34,598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26,703 нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25,063 нь дотуур байранд амьдардаг. -Таны бодлоор дотуур байрны багшийн ажлын онцлог юу вэ? Дотуур байрын багш бол хүүхдийн дотно туслагч, асран хамгаалагч, зөвлөгч, чиглүүлэгч төдийгүй нийгмийн ажлын олон талт үйлчилгээг хүүхдэд үзүүлж буй чухал чиг үүргийг гүйцэтгэгч гэж ойлгож болох юм. Дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтын голлох чиг үүрэг нь нийгмийн ажлын үйлчилгээ байхаар заасан байдаг. Мөн сургуулийн нийгмийн ажилтан дотуур байрны үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх талаар заасан байгаа нь дотуур байрын сурагчид нийгмийн ажлын үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай байгааг батлан харуулж байна. Дотуур байранд нэг тасгийн хүүхдүүд, үе тэнгийнхэн мөн сонирхлын бүлэг, хамаатан садангийн, найз нөхдийн гэх мэт олон бүлэг үүсдэг учраас хүүхдийн бүлэгтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээ чухал байдаг. Дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтыг сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолттой харьцуулж үзэхэд гүйцэтгэх ажлын чиг үүргийн 90 орчим нь ижил бөгөөд давхацсан үзүүлэлт нь голчлон хүүхэд хамгаалал хүүхдийн оролцоо, харилцаа хамтын ажиллагаа гэх мэт сургуулийн нийгмийн ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг зонхилж байна. -Дотуур байрын багшийн ажлын ачаалал ямар байдаг вэ? Дотуур байрын багшийн ажил үйлчилгээ нь гэрээсээ 9 сарын турш хол байгаа янз бүрийн насны хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, ялгаварлал, үл хайхрах байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирсон эрхийг нь нөхөн сэргээх, чадваржуулах, зөвлөх, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сурч амьдрахад нь нөлөөлж буй хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн харилцааг сайжруулах, холбогдох байгууллага, үйлчилгээнд зуучлах, мэдээлэх, боломж нөөцөд холбож өгөх тасралтгүй үйл ажиллагаа байдаг учраас ажлын ачаалал харьцангуй өндөр байдаг. Иймээс дотуур байрын багшийн ажлын үнэлэмж болон үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, дотуур байрын багш нарыг
  • 17.
    15ЯРИЛЦЛАГА ажлын байрны тодорхойлолтодзаасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшүүлэх давтан сургах шаардлагатай байдаг. Учир нь МУ-ын дээд боловсролын тогтолцоо, багш бэлтгэх их сургуулиудад дотуур байрын багшийн анги байхгүй тул аль нэг мэргэжлийн багш дотуур байрын багшаар ажиллаж байна. ЕБС-ийн дотуур байрын багш нарын ажил үйлчилгээний талаарх нийтлэг хандлага нь байрын багш бол дотуур байранд мөрдөх дэг журмыг биечлэн сахиулах ажил болон тэнд амьдарч буй хүүхдийн эрүүл аюулгүй байдал, тэнд амьдарч буй хүүхдийн тоо бүрэн байхад голлон анхаарч ажилладаг хүн гэдгээр төсөөлдөг. Гэтэл байрын багшийн ажил нь байрны хүүхдийн хөгжил төлөвшил, насны онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн өвөрмөц арга барил шаарддаг онцлог ажил юм. Нүүдлийн мал ахуй, соёл иргэншлийн онцлог малчин өрхийн хүүхдэд боловсрол олгох асуудал нь байрын багш, тогооч, жижүүр, үйлчилгээний ажилтнуудаас асран хамгаалал, эцэг эхийг орлох хайр халамж, хүүхэдтэй ажиллах эв дүй ур чадварыг шаардаж байдаг. -Дотуур байрны багшийн ажиллах нөхцөл, ажлын байрны талаар юу хэлэх вэ? Дотуур байрны багшийн ажлын онцлог, нөхцөл байдлын зураглалыг нарийвчлан гаргаж, тэдний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, хүүхдийн хөгжлийн төлөө хийж буй ажлыг нь зөв үнэлэх, мэргэжил арга зүйн дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудал зүй ёсоор урган гарч байна. Цаашид дотуур байрын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтвортой тасралтгүй зохион байгуулах нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэхээс гадна малчин өрхийн хүүхдийн суралцах эрхийг эдлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Учир нь 2016-2017 оны хичээлийн жилд дотуур байранд 36702 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26703 нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25063 нь дотуур байранд амьдардаг. Эндээс үзвэл дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлага их байгаа нь харагдаж байна. Малчин гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд тусдаа амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж дүү нараа асран өрх толгойлсон хүүхэд болж бяцхан биедээ ахадсан үүрэг хариуцлага хүлээн амьдарч байгаа учраас дотуур байрны хүүхдийн эрх, түүний амьдрах орчин нөхцөл байдлын талаар анхаарал тавих нь зүйтэй. Дотуур байрын багшийн ажлын байранд тогтвор
  • 18.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 16 ЯРИЛЦЛАГА суурьшилтай ажиллах боловсонхүчний нөөц анхаарлын төвд байх асуудлын нэг юм. Улсын хэмжээнд518дотуурбайрынбагшажиллажбайна. Ажилласан жилээр нь авч үзвэл 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа багш нар 35% буюу 183 байгаагаас 94 нь энэ хичээлийн жилээс эхлэн ажиллаж байна. Эндээс үзэхэд дотуур байрын багшийн ажлын байр нь бусад мэргэжлийн багшийн хувьд ажлын байртай болтлоо түр ажилладаг дамжин өнгөрөх өртөө мэт ойлгогдож байгаа тул үндэсний болон орон нутгийн түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байна. Дотуур байрын багш нараас өмнө нь багшлах эрх авсан боловч үндсэн мэргэжлээрээ ажиллаагүй учраас багшлах эрхээ сунгуулах боломжгүй хэсэг байхад багшлах эрхээ аваагүй байгаа байрын багш нарт шинээр авах эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас энэ ажлын байранд тогтвортой ажиллах сонирхолтой багш ховор байдаг. Дотуур байрын хүүхдэд боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэхэд дотуур байрын багшийн мэргэжлийн хөгжил чухал үүрэгтэй. Дотуур байранд амьдарч буй хүүхдийг олон талаар хөгжүүлэх боловсролын салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд сургуулийн менежмент болон багш ажилтнуудын ур чадвар харилцаа хандлага, хүүхэдтэй ажиллах багшийн эв дүй маш чухал юм. Хүүхдийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн асуудлаар судалж, өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа шинэлэг бүтээлч арга хэлбэрийг эрэлхийлж нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллах зэрэг ЕБС- ийндотуурбайрынбагш,бусадажилтандмэргэжил арга зүйн хувьд өсөн дэвжих, шинэчлэгдэх өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага байсаар байна. Мөн ажлын байрны нөхцөл байдалд тохирсон, дотуур байрын бусад ажилтны хөгжлийг дэмжсэн чадавхжуулах сургалтуудыг орон нутгийн боловсролын газрууд зохион байгуулж байх нь зүйтэй. -Дотуур байрны дотоод ажил, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөний онцлог болон хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга зам юу вэ? Дотуур байрын хүүхдийн чөлөөт цагийн үйл ажиллагаа зохион байгуулах үлгэрчилсэн хөтөлбөртэй болох хэрэгцээ шаардлага байна. Дотуур байрын багш нь зөвхөн өөрийн эзэмшсэн мэргэжлийн үүднээс хүүхдэд зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх явдал түгээмэл байдаг. Жишээ нь: Газарзүйн багш мэргэжилтэй хүн зөвхөн газарзүйн хичээл сонирхож буй хүүхдүүдэд давтлага өгөх хичээл заах, технологийн багш мэргэжилтэй хүн технологийн хичээлд дэмжин туслах зэргээр өөрийн мэргэжлийн талаар илүү туслах зэрэг нь хүүхдэд үзүүлж буй өрөөсгөл үйлчилгээ болж байна. Нийтлэг шаардлагад заасан үйлчилгээг хүргэж үйл ажиллагааг явуулахад багш ажилтнуудыг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг ханган бэхжүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр давтамжтай мэргэшүүлэх хэрэгцээ байна. Дотуур байрын багшийг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулснаар дотуур байрны хүүхдийн сурч, хөгжих, хамгаалуулах, оролцох, тэжээллэг хоол хүнсээр хангагдах, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах нөхцөл бүрдэх практик ач холбогдолтой юм. -Дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгоход юунд анхаарах хэрэгтэй вэ? Одоо мөрдөгдөж буй “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага”-ыг боловсролын хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, стандарт болгон өөрчлөх, дотуур байрын хүүхэд бүр хөгжих хамгаалуулах, эрүүл эсэн мэнд амьдрах нөхцөл боломжийг хангах • Дотуур байрны барилга байгууламжийн стандартыг мөн шинэчлэх хүүхдийн хөгжлийн орчинг сайжруулах • Хүүхдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж, материаллаг хангамжийг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх • Дотуур байрны багш ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарах, ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, байрын багшийн цалингийн шатлалыг нэмэгдүүлэх боломж гарцыг хайх, • Байрын багшаар ажиллаж буй багшид багшлах эрхийн үнэмлэх олгодог бас сунгадаг байх талаар эрх зүйн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах • •Орон нутгийн боловсролын газарт хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн ажил, дотуур байрны асуудлыг хариуцсан мэргэжилтэнтэй болох • Дотуур байрын багшаар ажиллах боловсон хүчний нөөцийг бий болгох, дотуур байрын багш бэлтгэх анги нээх, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт дотуур байранд ажиллах чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулан оруулах • Жижүүр үйлчлэгч нарыг хүүхэдтэй ажиллах арга зүй, хүүхдийн эрхийн чиглэлээр чадваржуулах, хөгжүүлэх хүүхэдтэй ажиллах талаар мэргэшүүлэх, туршлага судлах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах Мөн дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл муугаас хөдөөгийн гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд салж амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж өрх толгойлон амьдарч байгааг анхааран дотуур байрны хүүхдийн эрх, түүний амьдрах орчны нөхцөл байдлын талаар бодлогын түвшинд анхаарах зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Ярилцсанд баярлалаа
  • 19.
    17СУРВАЛЖЛАГА Орос хэл монголчуудынхувьд боловсрол, шинжлэх ухааны гол хэл болж ирсэн түүхтэй. Одоо ч орос хэлийг ерөнхий боловсролын сургуулиудад сонгон суралцаж байгаа бөгөөд хоёрхон хөрштэй манай улсын хувьд орос хэлний бодит хэрэгцээ шаардлага хуучралгүй оршсоор байх юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Буриадын их сургуультай хамтран орос хэлний багш нарынхаа чадвар, заах арга зүйг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Энэхүү сургалтын эхний шат 2017 оны 11 дүгээр сард Улаан-Үд хотноо 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагааг БИС-ийн “Тасралтгүй боловсролын төв”-ийн захирал Цыренова Марина Геннадьевна нээсэн бөгөөд сургалтын хөтөлбөр болон бусад холбогдох бичиг баримтуудыг сайтар бэлдсэн байсан нь талархууштай байлаа. “Орчин цагийн орос хэлийг гадаад суралцагсдад заах арга зүйд тулгамдаж буй асуудлууд”, “Орчин цагийн заах арга зүйн үндсэн дүрмүүд” сэдвээр хэл шинжлэлийн ухааны доктор Улазаева Галина Васильевна, Лазарева А.А “Хэл зүйн дүрмийн хэл шинжлэлийн арга зүйн үндэс” лекц орсон. Уг лекцүүдээс монгол сурагчдад орос хэл заах арга зүйн талаарх онцлогийн талаар жишээ татан ярилцсан. Монгол сурагчид аливаа шинэлэг зүйлийг хүлээж авахдаа бусад орны сурагчдаас хурдтай, сэтгэн бодох чадвар өндөртэйг дурдаж байлаа. Гэхдээ гадаад хэлийг анхан шатанд сурч байгаа суралцагсдад түлхүү хөгжөөнт тоглоомын аргаар хичээлээ орвол үр дүнтэй бөгөөд орос хэлний түвшин тогтоох шалгалт буюу РКИ /Русский как иностранный цаашид РКИ гэх/-ний хичээлийг заах арга зүйд шинэ хичээлийг бататгахад, давтлага өгөх үеэр, завсарлагаанаар ер нь ямар ч үед ашиглах боломжтой нь багш, мэргэжилтнүүдэд маань таалагдсан болно. Түүнчлэн орос хэлний ерөнхий бүтэц, хэлний нэгж, гадаад иргэнд орос хэл заахад анхаарах асуудал, хэл яриа хоёрын ялгаа зэргийг хичээл сургалтад ашиглах талаар заавар, зөвлөгөөг сургалтаар өгсөн. Сурагчдад дүрмийн мэдлэг олгох арга зүй сэдэвтэй байсан ба сурагчдын хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч ямар дүрмийг хэзээ хэрхэн эзэмшүүлэх, тухайн дүрмийн мэдлэгийг хэрхэн чадвар, чадамж болгох, яриа хэрэглээнд яаж ашиглах талаар сонирхолтой онол практик хосолсон лекц болж чадсан. Хэлийг орчинд нь сурахын нэг онцлог нь САЙН БАЙНА УУ? ОРОС ХЭЛ МИНЬ! Э.Батчимэг Ч.Жаргал А.Ирээдүй
  • 20.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 18 СУРВАЛЖЛАГА дадлага харилцан яриамаш идэвхтэй хийгддэг. Харилцаанд орно гэдэг нь тухайн хэлээр ярина гэсэн үг. Тухайн хэлээр ярихдаа соёл хүмүүжил, ёс суртахууны өндөр түвшинд бэлтгэгдсэн байх нь чухал. Бие биенээ зөв ойлгож, харилцан давуу талуудыг нь гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв харилцааны зөв дадал хэвшлийг бий болгохгүй бол хүндрэл гарч ирдэг. Харилцааны гол хэрэгсэл нь хэл болохоор сурагчдад анхнаасаа зөв дадал тогтоох шаардлагатай гэсэн сэдвээр лекц сонсож харилцан ярилцав. Сургалтын явцад үргэлж оросоор ярьж, орчиндньбүгдийгөөрсдийннүдээрхаржхарилцаж байгаа нь бидний хувьд ач холбогдолтой байлаа. Феоктистова И.А багшийн “Текст как ресурс обучению речевому общению в практическом курсе РКИ” хичээлээр сургалтын бичвэрийг орос хэлний хичээлд хэрхэн ашиглаж хичээлийг зохион байгуулах, тухайн хичээлд хамааралтай бичвэрийг зөв оновчтой сонгож ажиллах талаар заасан бөгөөдэцэстньсургалтынтекстньөргөнагуулгаар тодорхойлогддог орос хэлний хичээлийн ярих үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн болж гардаг нь чухал байлаа. Галина Васильевна багш “Моделирование учебного процесса в практике преподавания РКИ. Урок РКИ” сургалтаас хичээл гэж юу вэ? гэсэн үндсэн ойлголт, тодорхойлолтыг дахин сэргээж ярилцсан. Энэ багшийн хувьд Монгол улсад ажиллаж байсан, орос хэлийг гадаад хэл болгон заах их туршлагатай хүн юм. Гадаад хэлний хичээл юугаараа онцлогтой, бид хичээлээ хэрхэн зохион байгуулахдаа ямар агуулгаар орох, түүнчлэн гадаад хэлийг заах арга зүй, хичээлийн зорилго, агуулга, үнэлгээний талаар харилцан санал солилцсон нь үр дүнтэй байсан. Анхан, дунд, гүнзгий шатны орос хэлийг гадаад сурагчдад заах арга зүйн онцлогийн талаар мэдээлэл өгсөн нь тун цагаа олсон хэрэгцээтэй сургалт болсон гэж үзсэн. Үүнднэгэнзүйлийгдурдахад,оросхэлийголон жил гадаад иргэдэд заасан Галина Васильевна багш аливаа хэлийг ногоон малгай, улаан хүрэм, цагаан гутал, шар өмдтэй мэт сурах нь зохимжгүй буюу эрэмдэглэж сурахгүй, төгс эзэмших нь чухал бөгөөд гадаад хэлийг сайн эзэмшихийн хамгийн эхний чухал шат бол эх хэлээ сайн сурах явдал гэж хэлсэн бөгөөд эс бөгөөс урт богино үстэй мэт эрээвэр хураавар, эрэмдэг мэдлэгтэн болдог хэмээн зүйрлэн хэлсэн нь үнэхээр голыг нь олсон санагдаж байсан юм. Нээрээ ч англи, хятад, герман, солонгос гээд олон хэлний сургалтын өрсөлдөөн дунд өсөж өндийж байгаа хүүхэд багачуудад маань гүн утгатай энэ үг их л хэрэгтэй санагдаж байсан билээ. Улаан-Үдхотнообиднийгсургалтадхамрагдаж байх үеэр эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал таарсан нь бас олзуурхууштай байлаа. “Учебно-исследовательская деятельность в системе общего, дополнительного и профессионального образования” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний онол, практикын бага хуралд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцно. Уг эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсаас мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж буй БМДИ-ийн арга зүйчид, БСУГ-ын мэргэжилтнүүд, ЕБС-ийн багш нар болон Батлан хамгаалахын их сургуулийн гадаад хэлний тэнхмийн багш нар тус тус уригдаж оролцсон юм. ЭШ-ний хуралд ОХУ-ын нэр хүнд бүхий их дээд сургуулиудын доктор, профессорууд онлайнаар илтгэлээ тавьсан. ОХУ-ын өнөөгийн боловсролын чиг хандлага, түвшин зэргийг орчин үеийн цахим бодитоор харуулсан илтгэлүүдийг үзэж, сонсоход бидэнд маш олон хэрэгжүүлж болохуйц шинэлэг санаанууд байлаа. Холбооны улсын Өмнөдийн улсын их сургуулийн сургалт хариуцсан проректор Марина Евгеньевна профессортой цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж БМДИ-ийн гадаад хэлний арга зүйч, боловсролын ухааны доктор А.Ирээдүй эрдмийн ажлынхаа нэгэн хэсэг болох өвөрмөц хэлцийн харьцуулалтын талаар орос хэлээр илтгэсэн. ЭШ-ний хурлын II-р хэсэгт өнөөгийн Монгол, Оросын боловсролын систем дэх өөрчлөлтийн талаар саналаа солилцож хэлэлцсэн. Хилийн дээс алхсан хүмүүсийн хувьд очсон газрынхаа сонин хачин, үзвэр үйлчилгээтэй танилцдаг нь ёс юм. Үзсэн харснаасаа сайныг нь тусгаж авах, тэр тусмаа багш хүн гэдэг хаа яваа газраасаа хичээл сургалтдаа тусгах шинэ санааг эрэлхийлж явдаг билээ. Бид буриадын улсын музейг үзсэн. Музей нь бүх Оросын хувьсгалаас өмнө баригдсан түүхийн дурсгалт байшинд байрлажээ. Музейн ажилтан тайлбарыг маш сайн ярьж өөрийн ажлыг сайн эзэмшсэн нь харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Өөрөө славян гаралтай орос хүн хэрнээ, буриад үндэстний тухай маш нарийн мэдлэгтэй бас өнөө цагт төдийлөн хэрэглэгдэхээ больсон заншил, уламжлал, түүхийг ширхэгчлэн тайлбарлан таниулж байсан. Хэдийгээр музей нь бага боловч түүхийн үнэт зүйл болох ховор үзмэрүүд байсан нь энэ музейн үнэ цэнийг харуулж байсан. Жишээ нь, Чингис хааны үед хэрэглэгдэж байсан цэргийн зэр зэвсэг, малгай өмсгөл мөн Буддын шашин буюу Бурхан багшийн орчлонгийн хүний үйлийн үрийг харуулсан маш эртний гар урлал гэх мэтийг дурьдах байна. Дараа нь тус музейн зүгээс орон нутгийн сургуулиудтай хамтран олон талт сургалт зохион
  • 21.
    19СУРВАЛЖЛАГА байгуулдаг туршлагаа бидэндтанилцуулсан. Энэ үйл ажиллагаа нь жилд 25–30 удаа зохион байгууллагддаг. Өнөөдөр бодит амьдралаас тусгаарлагдан техник технологийн эрин зуунд амьдарч буй хүүхэд багачууддаа оршин суугаа олон ястны уламжлал, ёс зүйг таниулдаг байна. Эндээс харахад сурагчдын сургалт хүмүүжлийн ажилд олон нийтийн оролцоо зөв бодитой хэрэгжиж байгаа нь харагдаж байсан. Сурагчдыг энэ ажиллагаанд татан оролцуулахад ямар зардал гардаг талаар сонирхон асуухад ерөнхийдөө нэг сурагчаас нэг үйл ажиллагаанд 100 рубль буюу 4500 төгрөгний зардал гардаг. Энэ ажлыг эцэг эх маш сайн дэмжиж ажилладаг гэж хэлж байлаа. Энэхүү зардалд үзмэрийн тасалбар болон сурагчдад зориулсан өдрийн цайны зардал багтдаг. Нэг удаагийн сургалтад 30–35 сурагч хамрагддаг. Энэ ажлыг зохион байгуулах төлөвлөгөөгөө сургуулиудтай тохиролцон жилийн эхэнд гаргадаг гэж хэлж байсан. Тухайн ажлыг зохион байгуулахад төрийн зохион байгуулалт хэрэггүй зөвхөн байгууллага хоорондын уялдаа холбоо, нэгдсэн нэг зорилготой байх нь гэдэг нь илт байлаа. Нийгмийн хариуцлага гэдэг хувийн болон олон нийтийн байгууллагын түвшинд ингэж хэрэгждэг аж. Үүний дараагаар бид Улаан – Үүд хотын 33-р дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Биднийг тус сургуулийн газар зүйн багш угтан авч сургуулиа танилцуулсан. Энд би өөрийн зүгээс сонирхсон зүйлээ тус сургуулийн дунд ангийн хичээлийн эрхлэгчээс тусгайлан асууж хамт явж сургуулийн үйл ажиллагааг арайөөрталаасньхаржтаньжавахыгзорьжярилцсан. Энэ үед сургуулийн эрхлэгч нэг долоо хоногт 10 цагийн хичээл заадаг, багш нарынхаа үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна зөвлөн туслах ажлыг цаг тутамд хийдэг. Хичээл заахгүйгээр зөвлөн туслах ажлыг явуулна гэдэг байж боломгүй зүйл гэж үзэж байсан. Хэдий хичээлийн эрхлэгч ч гэсэн тэр хүн багш мэргэжил эзэмшсэн учир хэзээ ч хичээлээс хөндийрч болохгүй гэж байсан нь маш их таалагдсан. ОХУ-д ЕБС нь 11 жилийн тогтолцоотой, ахлах анги нь 10–11 анги бөгөөд «процильное обучение» буюу мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг голлон сурагчдаар хичээлийг нь сонгуулах зарчмыг баримталдаг хэдий ч 9-р ангид нь 2 удаагийн мэргэжлийн чиг баримжааг хангах судлагдахуунаар эзэмшсэн мэдлэг чадварын шалгалтыг 2 удаа авч хүүхдүүдийн хичээл сонголтод бодит хязгаарыг тавьдаг байна. 9-р анги төгссөн сурагчдын 10% нь МСҮТ-д суралцахаар явдаг гэнэ. Өнөө үед Оросын Ерөнхий боловсролд сургалтын үйл ажиллагаагшинжлэхухаантайхолбон,сулдагдахууныг дэмжих бодит дадлагын судалгааны ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг олж харлаа. 33-р сургууль ч энэ ажлыг 1-р ангиас 11-р анги хүртэл үе шаттай залгамж холбоотойгоор хийдэг. Бага ангид судласан ажлын үр дүнгтайлагнахажлыгзаавалхийжсурагчбүрээрилтгэл тавиулан, анги ахих бүр энэ ажил нь гүнзгийрч бүр эрдэм шинжилгээний бага хурлын хэмжээнд хүртлээ өргөжиж, хүүхэд бүр идэвх санаачлагатай оролцох бололцоог хангаж өгдөг байна. Энэ судалгааны ажлаа “судалгааны марафон” гэж нэрлэдэг. Ахлах ангид судалгааны ажлын дараа бататгах дадлага ажил, тэгээд зохион бүтээх ажил гэж заавал хийдэг нь аливаа ажил заавал үр дүнтэй, төгсгөлтэй байх ёстой гэдгийг хүүхдүүдэд ухамсарлуулдаг байна. Хүн бүрт өөрийн гэсэн авьяас бий гэж үзэн заримдаа ангиар нь биш сонирхол, авьяасаар нь нэгтгэн нэг баг болгон судалгааны ажлыг зохион байгуулдаг гэдгийг дурьдахдаа жишээ болгон зохион бүтээх авьяастай бага дунд ахлах ангийн сурагчдаас бүрдсэн багийн ажлыг танилцуулахад, хүүхдүүд өөрийн амьдарч буй хотыг хэрхэн техник технологийн дэвшлийг ашиглан мөрөөдлийн хот болгосныг харлаа. Тус сургуулийн багш нар маш бүтээлч, уран сайхны идэвхтэй учир сурагчдад аливаа ажлыг өөрсдөө хийж зохион байгуулан үлгэрлэн дууриадаг байна. Жишээ нь, Ялалтын баярт зориулан хэл уран зохиолын багш нар Дэлхийн 2-р дайны тухай киног хялбаршуулан хүмүүжлийн үйл ажиллагааг нэмэн найруулж өөрсдөө тоглож үзүүлсэн байх юм. Мөн дайны үед хүмүүс хэрхэн юунд амьдарч байсан, юугаар хооллож байсныг хүүхдүүдэд бодит байдал дээр мэдрүүлэх ажлыг зохион байгуулсан нь хүүхдүүдэд эх орноо хайрлах мэдрэмжийг гүнзгий төрүүлсэн байлаа. Ер нь хүүхдүүдэд эх орноо хайрлах үзлийг шат дараатайгаар багаас нь суулгаж өгдөгийг энэ үйл ажиллагаанд маш их ач холбогдол өгч байгаагаас нь анзаарагдаж байсан юм. ОХУ–ын ЕБС-ийн сургуулиудын сургалтын хөтөлбөр төлөвлөгөө ер нь өөрчлөгдөөгүй харин дэвшилттэй гэж үзсэн цөөн тооны өөрчлөлтийг хийж байгаа нь харагдсан. Хамгийн том өөрчлөлт бол ангийн журнал нь электрон болсон ба багш нар цаастай маш бага ажилладаг гэж байсан. Үүний давуу тал нь багшийн заасан хичээлийн агуулга, сурагчид тавьсан дүн эцэг эх, сургууль, сургуулийн удирдах байгууллагад ил тод нээлттэй байдаг гэнэ. БиднийсургалтынүеэрОктябрийнбаяртаарсаннь бас нэгэн сонин үзэгдэл байлаа. Мартагдсан Лениний хөрөг, туг далбаа улаан бүч зүүсэн ахмадууд голдуу хүмүүс гудамжинд жагссан нь яг л цаг хугацааны машинаар аялал хийж байгаа мэт санагдаж байсан юм. 2018 он гараад БМДИ-ийн зүгээс мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах бөгөөд орос хэлний багш нарыг ОХУ-ын их дээд сургуулиудтай хамтран орчинд нь сургахад анхааран ажиллах ба Буриадын их сургууль, Холбооны улсын өмнөдийн их сургууль /ЮФУ/, Москвагийн их
  • 22.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 20 СУРВАЛЖЛАГА сургууль /МГУ/-тай хамтранажиллах асуудлууд яригдаж байгаа билээ. Буриадын их сургуулийн хаяг орос-буриад- брайлаар бичигджээ. Эх хэлээ авч үлдэх оролдлогыг буриад зон хийсээр байгаа аж. ОРОС ХЭЛ СУРАХ 9 ШАЛТГААН Аялал жуулчлал Дэлхий дээр Орос хэлээр 300 орчим сая хүн ярьдагийн ихэнх нь хуучин ЗХУ-ын харъяанд байсан 15 улсад суудаг. Шинжлэх ухаан Орос хэл бол ихэнх шинжлэх ухааны салбарын ном хэвлэлийн хоёр дахь том хэл. Хими, физик, геологи, математик, биологийн ухаанууд үүнд орно. Соёлын мэдлэг Балет, театр, кино, уран зохиол, хөгжим, дүрслэх урлагт Орос орон агуу их уламжлал, өв соёлтой. Интернэт Орос хэл бол Интернэтийн хоёр дахь хамгийн түгээмэл хэл. Бүх веб хуудасны зургаан хувь Орос хэл дээр байдаг. Мэргэжлийн хэл Дэлхийн шатрын мастерууд шатрын тухай мэдээлэл авахын тулд ямар нэг хэмжээгээр Орос хэлтэй байдаг.  Сансрын нисэгчид мөн Олон Улсын Сансрын Станцад ажиллахын тулд Орос хэл сурах шаардлагатай болдог гэнэ. Дэлхийн хэл Орос хэл бол НҮБ-ын албан ёсны хэлнүүдийн нэг. НҮБ-ын бүх бичиг баримт Орос хэл рүү хөрвүүлэгддэг. Гадаадад суралцах Барууны орнуудад Орос хэлний мэдлэг ховорт тооцогддог тул ялангуяа хууль эрх зүй, бизнес, анагаах ухааны салбарт орж суралцахад Орос хэл давуу тал болдог. Бизнесийн хэл Орос орон бол газрын тос, алмааз, алт, зэс, манган, уран, мөнгө, цагаан алт, графитын дэлхийнтомоохонолборлогчтулэнэсалбарын бизнест хэрэгцээтэй байдаг. Орост суралцах Орос хэлний Олон Улсын Олимпиадад ялагч нар Оросын их дээд сургуулиудад шалгалтгүй элсэн орох, сургалтын төлбөрийг төр хариуцдаг. Эх сурвалж: www.ikon.mn
  • 23.
    21СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ Монгол хураангуй:Судалгааны нийтлэлдээ хэлний бүтэц болон түүнийг хэрэглэж буй арга зүйн тухай бичсэн. Хэлбэршүүлэх арга гэдэгт хэлийг заах маш олон төрлийн заах аргачлал буйг тусгасан. Аннотация: В статье рассматривается системы языка и активно использующиеся метод моделирования. Моделирование представляет собой весьмараспространенныйметодисследованиякаких- либо явлений, процессов или систем объектов путем построения и изучения их моделей, предполагающий решение задачи в языке. Ключевые слова: уровневая, полевая, модель, система, язык, русский, метод. Развитие науки в течение XIX – в начале XX веков привело к пониманию системного устройства различных объектов природы и общества. Основой изучения языка как системы явились взгляды швейцарского ученого Ф. де Соссюра и профессора Казанского университета И.А. Бодуэна де Куртенэ. В начале XX века он писал: «... Язык есть система, все элементы которой образуют целое, а значимость одного элемента проистекает только от одновременного наличия прочих...» . Поэтому, 1916 год – год публикации книги Ф. де Соссюра «Курс об- щей лингвистики» - можно считать временем, с ко- торого началось широкое и осознанное изучение си- стемных отношений в языке. При изучении системы языка активно используется метод моделирования. Моделирование представляет собой весьма распространенный метод исследования каких-либо явлений, процессов или систем объектов путем построения и изучения их моделей, предполагающий решение следующих задач: • определение типа модели; • определение этапов построения модели; • определение подходов, принципов и технологии ее построения; • выявление специфических особенностей струк- турно-функциональной модели обучения русско- му языку студентов-билингвов в рамках лингво- культурологического подхода; • реализация структурно-функциональной модели обучения русскому языку студентов-билингвов на материале русских фразеологизмов; • выявление критериев и показателей эффективно- сти данной модели. Моделирование в качестве метода познания необходимо там, где предмет изучения недоступен прямому восприятию человека – восприятию посредством органов чувств. В качестве результата исследования лингвисты свое представление о системе языка часто воплощают в схемах, таблицах, графиках. В нашем исследовании модель выясняет связи и отношения объектов и явлений. Основной функцией структурно-функциональной модели обучения русскому языку студентов-билингвов является отражение и воспроизведение в более простом виде структуры многофакторного явления, непосредственное рассмотрение которой дает новые знания об объекте изучения. Наиболее распространенными в настоящее время являются уровневая и полевая модели структуры языка. Уровневая модель языка возникла под влиянием естественных наук, где под уровнями понимаются соотносительные системы, то есть такие, элементы которых складываются одни из других (например, клетки живого организма состоят из молекул, СТРУКТУРНО-ФУНКЦИОНАЛЬНАЯ МОДЕЛЬ ОБУЧЕНИЯ РУССКОМУ ЯЗЫКУ СТУДЕНТОВ- БИЛИНГВОВ СРЕДСТВАМИ РУССКИХ ФРАЗЕОЛОГИЗМОВ Уракова Ф.К., доктор педагогических наук, профессор, Адыгейского государственного университета А.Ирээдүй, кандидат педагогических наук, Институт повышения квалификации учителей Монголии Уракова Ф.К, ОХУ-ын Адыгейн их сургуулийн заах арга зүйн тэнхмийн эрхлэгч, сэтгэл судлаач-багш мэргэжилтэй, 2009 онд докторын зэргээ хамгаалсан, 2012 онд профессор цолны болзлыг хангасан. /Urakova.fatima@mail.ru/
  • 24.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 22 СУДАЛГААНЫНИЙТЛЭЛ молекулы из атомов,атомы - из элементарных частиц; получаем - уровень клетки, уровень молекулы, уровень атома, уровень элементарных частиц) [5]. Широкую известность получила теория уровней французского ученого Э. Бенвениста. Он выделяет меризматический (т.е. уровень дифференциальных признаков фонемы), фонематический (уровень фонем), знаковый (уровень морфемы и слова) и категорематический (уровень предложения). Единица каждого уровня состоит из единиц низшего и входит как составная часть в единицу высшего уровня. Все уровни, по его мнению, изоморфны, т.е. имеют аналогичное устройство [9:15]. Прошедшая в 1967 г. в Москве конференция по проблеме уровней в системе языка послужила стимулом для разработки более точных и сложных моделей уровневого устройства языка. Одной из наиболее разработанных и последовательных является уровневая модель И.П. Распопова [9:16]. В основе этой модели лежат 3 постулата: 1. Система складывается из подсистем, кото- рые располагаются одна над другой в строго регламентированном порядке. 2. Подсистемы выделяются по вертикали. Еди- ницы каждого уровня имеют специфическое качество; единицы более высокого уровня строятся из единиц более низкого уровня пу- тем интеграции (взаимопроникающего объе- динения). 3. Единицы каждого уровня могут быть выявлены в любом осмысленном тексте. Автор выделяет 4 основных уровня: фонологический, морфологический, лексический, коммуникативно-синтаксический. Их единицы: фонема, морфема, слово, предложение. Признаются промежуточные уровни: морфонологический, лексико-морфологический, конструктивно-синтаксический. Их единицы: грамматическая форма, словообразовательный тип и синтаксическая конструкция. Словосочетание и сложное предложение как отдельные уровни не рассматриваются. В настоящее время под уровнями языка понимаются «некоторые «части» языка; подсистемы общей системы языковой, каждая из которых характеризуется совокупностью относительно однородных единиц и набором правил, регулирующих их использование и группировку в различные классы и подклассы» . Уровневая модель языка, хотя и не стала общепризнанной, получила достаточно широкое распространение. Во всеобщее употребление вошло выражение: «рассматривается на уровне чего-либо». По мнению З.Д. Поповой и И.А. Стернина, вряд ли «в естественном языке действительно существуют некоторые уровни. Уровневая модель – лишь прием экономного представления отношений между отдельными единицами языка, отражая некоторые существенные стороны языка, она оставляет в стороне целый ряд других важных языковых явлений» [8: 16]. Одновременносразвитиемуровневоймодели возникла полевая модель системы языка. Хотя теория поля восходит еще к работам немецкого лингвиста И. Трира, активную ее разработку начали советские ученые в 1967 году. Без использования понятий «система», «структура», «элементы языка» в настоящее время невозможно ни одно лингвистическое исследование. Хотя термины «система» и «структура» известны в применении к языку с XVIII века, за ними долгое время не стояли четко очерченные лингвистические понятия. Ф. де Соссюр использовал термин «система», пражские лингвисты ввели термин «структура», а научное направление стало называться структурализмом. Оба термина вошли в широкое употребление и вступили во взаимодействие друг с другом. Наиболее удачным, на наш взгляд, является следующее соотношение данных терминов, предложенное З.Д. Поповой и И.А.Стерниным: «Система - это любое сложное единство, в котором могут быть выделены составные части (элементы) и схема связей, или отношений, между элементами (структура). Система выступает по отношению к внешним условиям как единое целое и выполняет единую функцию» [11: 9]. Та- ким образом, язык – это система, в которой раз- личаются элементы и структура, то есть схема связей и отношений между элементами. Таким образом, речь – это множество конкретных систем, построенных по определенным правилам из определенных элементов. Речь – это язык в действии, в работе. Язык – «это совокупность правил, по которым делаются предложения, и множество наделенных смыслом, или значением, единиц, которые используются в соответствии с правилами» [9: 64]. Иначе говоря, хотя язык и речь являются системами, они не идентичны, это системы разного порядка. Конкретнаяразработкасистемныхотношений в языке на материале фонем принадлежит Бодуэну де Куртенэ. В настоящее время системное устройство фонетики, морфологии, синтаксиса ни у кого не вызывает сомнения. Несколько сложнее обстояло дело с системностью лексического, а тем более, фразеологического уровней языка. О системности этих уровней всерьез заговорили только в последнее время благодаря целому ряду исследований в этой области [5]. Впервые вопрос о системности лексики был поставлен в работах М.М. Покровского, Л.В.
  • 25.
    23СУДАЛГААНЫ НИЙТЛЭЛ Щербы, В.В.Виноградова, хотя лексикологи к его решению отнеслись неоднозначно. Среди главных доводов отрицания системной организации лексики обычно выдвигалась ее объемность, открытость (т.е. постоянная пополняемость и изменяемость), а также сложность и неоднозначность отношении между значениями единиц номинации (см. раб. Е.М.Верещагина, М.Г.Булахова, А.А. Леонтьева и др.). Приоритет в области системного описания фразеологии русского языка принадлежит В.Л. Архангельскому,разработавшемуещев1962г.всвоей статье «О постоянных и переменных в структуре устой- чивой фразы» так называемый вариационный метод, явившийся воплощением комплексного структурного анализа фразеологических единиц. Он отмечал, что «лингвистическая значимость фразеологической единицы определяется ее положением в семантико- фразеологической системе, а также в общей языковой системе современного русского языка» [7]. Понимание системности лексического и фразеологического материала языка в настоящее время включает исследование системных отношений на всех уровнях: семантическом, лексическом и грамматическом – в двух аспектах: 1) в аспекте внутренней парадигматики и синтагматики (анализируются взаимоотношения составляющих элементов внутри единицы); 2) в аспекте внешней парадигматики и синтагматики (анализируются взаимоотношения между единицами). Выводы: На oснoве изучения нoрмативнo- закoнoдательных актoв, научнoй литературы в oбласти педагoгики, психoлoгии, лингвистики, лингвoдидактики, лингвокультурологии, результатoв научных исследoваний в сфере обучения русскому языку студентoв-билингвoв выявленo, чтo результатoм пoдгoтoвки в образовательных организациях высшего образования является специалист интегративнoгo типа, владеющий русским языком на высоком уровне. Работа выполнена в русле исследований, посвященных созданию национально- ориентированных методик преподавания русского языка, и содержит материалы по проблеме обучения русскому языку студентов-билингвов. Особая роль в данном контексте принадлежит этнокультурному образованию, содержательной основой которого является «совокупность традиционных ценностей, отношений и поведенческих особенностей,воплощенныхвматериальной,духовной, социальной жизнедеятельности этноса, сложившихся в прошлом, развивающихся в исторической социодинамике и постоянно обогащающих этнической спецификой культуру в различных формах самореализации людей» [1:34]. Ценным источником лингвистических и национально-культурных знаний является фразеология русского языка, являющийся одним из ярких проявлений национально-детерминированной специфики менталитета народа. Он тесно связан с историей, культурой русского народа, позволяющим обучающимся-билингвам, - по словам Ф.И. Буслаева, - получить информативные картины многовекового коллективного опыта людей, народной мудрости и национальной культуры. СПИСОК ЛИТЕРАТУРЫ 1. Абдуллина С.  К. Инновационные формы организации методической работы школы: автореф. дисс. на соискание науч. степени канд. пед. наук  / С. К. Абдуллина. − Казань, 1999. − 22 с. 2. Агапова  С.  Г. К проблеме функционально- прагматических полей // Eдиницы языка: функционально-коммуникативный аспект (Матeриалы межвузовской конференции). Ч. 1. − Ростов-на-Дону: Изд-во РГПУ, 2001. − С. 145−149. 3. Бабанский Ю.К. Методы обучения // Педагогика: Учеб. пособие для студентов пед. ин-тов / Под ред. Ю.К. Бабанского. – М.: Педагогика, 1983. – С. 177-210. 4. Буслаев Ф.  И. Прeподавание отечественного языка. − М., 1992. − С. 26. 5. Верещагин Е. М. Язык и культура : лингвострановедение в прeподавании русского языка как иностранного / Е. М. Верещагин, В. Г. Костомаров. −М. : Изд-во Моск. ун- та, 1973. − 233 с. 6. Винокур Т. Г. К характеристике говорящего : интенция и реакция / Т. Г. Винокур // Язык и личность. − М. : Наука, 1989. − С. 11−23. 7. Вопросы фразеологии: Труды Самаркандского гос. Ун- та им. А. Навой. – Новая серия. – Самарканд, 1975. – Вып. 288. – 346 с. 8. Соссюр Ф. Труды по языкознанию, пер. с франц. − М. : Наука, 1977. С. 12–37. 9. Стернин А.  И. О трех видах экспрeссивности cлова // Структура лингвостилистики и её основные категории. – Пермь, 1983. − С. 126–127. 10. Уракова Ф.  К. Психолого-педагогические основы формирования коммуникативно-речевых умений учащихся национальной школы // Известия Волгоград- ского государственного педагогического университета. Вып. − № 6. − Волгоград, 2008. − С. 115−117. 11. Уракова Ф.К. Формирование языковой личности в условиях модернизации школы: проблемы и перспективы / Ф.К. Уракова, З.Р. Хачмафова // Вестник Адыгейского государственного университета. Сер. Педагогика и психология. Майкоп, 2012. № 1 (96). С.217- 223. 12. Уракова Ф.К. Психолого-педагогическая подготовка и современные технологии обучения студентов в профессиональном образовании на факультете педагогики и психологии / Ф.К. Уракова // Вестник Адыгейского государственного университета. Сер. Педагогика и психология. Майкоп, 2013. № 1 (112). С. 64-69.
  • 26.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 24 НИЙТЛЭЛ БОЛОМЖИЙГ БОДИТ ҮЙЛХЭРЭГ БОЛГОХЫН ХЭРЭГЦЭЭ, ҮНДЭСЛЭЛ Тогтвортой хөгжил (цаашид ТХ гэнэ), тогтвортой хөгжлийн боловсрол (цаашид ТХБ гэнэ)-ын асуудлаар 1972 оноос хойш Дэлхийн хамтын нийгэмлэгээс тунхаглал, бодлого, стратеги, үйлийн хүрээ, хөтөлбөр гэсэн янз бүрийн хэлбэрийн олон тооны баримт бичгийг боловсруулан баталж, тэдгээрийг улс орнууд боловсролоо хөгжүүлэх ерөнхий удирдамж болгон хэрэгжүүлсний дүнд тухайн улс орнуудын төдийгүй, дэлхий нийтийн боловсролд томоохон ахиц дэвшил гарч, сургамж, туршлага, үнэт зүйлс хуримтлагдсаар байна. Эхний үед тэдгээр үйл явцын өрнөл, батлагдан гарах баримт бичгүүдийн хоорондох хугацаа харьцангуй урт байсан бол 2015 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас ”Эх дэлхийгээ хувирган өөрчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр” буюу Тогтвортой хөгжлийн 17 зорилго (цаашид ТХЗ гэнэ) батлагдсаны дараа үйл явц эрс эрчимжих хандлагатай болж байна. Ялангуяа ЮНЕСКО-оос 2013-2017 онд боловсролыг бүхэлд нь хувирган өөрчлөх үзэл баримтлал, арга зүйн суурь шийдлүүдийг тодорхойлсон хэд хэдэн чухал баримт бичгүүдийг гаргаад байна. Дэлхий нийтийн түвшинд ТХ, ТХБ-ын үзэл баримтлал цэгцэрч, үйл явцын хурд нэмэгдэн хөгжлийн бодлого, стратеги ба тэдгээрийг хэрэгжүүлэх бүх түвшний бүх талын хамтын ажиллагааны интеграци гүнзгийрч, синергетик үр дүнгүүд гарч эхэлсэн өнөөгийн нөхцөлд улс орнууд “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-нд тодорхойлогдсон боловсролын хөгжлийн шинэ алсын хараад чиглүүлэн боловсролоо хувирган өөрчлөх үйл явц эрчимжиж байна. Ийм нөхцөлд Монгол Улс нь дэлхий нийтийг хамарсан энэ үйл явцаас хараа салгаж, хөл алдахгүйн тулд боловсролын үйл хэргийг бодит үр дүн болгон амилуулах үндсэн чиг үүрэг хүлээсэн, удаа дараагийн “шинэчлэл”-ийн ачааг үүрч түүртэн яваа олон арван мянган багш нартаа Дэлхийн болон Монгол Улсын боловсролын хөгжлийн уламжлал, шинэчлэлийн шүтэлцээний замнал, өрнөлийг багцлан таниулж, хөгжлийн шинэ төлөв байдлыг мэдрүүлэн цаашдын үйл ажиллагаагаа оновчлоход нь тэдэнд бодитой дэмжлэг үзүүлж чадахуйц цогц мэдээлэл, арга зүйг даруй хүргэх хэрэгцээ шаардлага байна. Түүнчлэн ЮНЕСКО-оос 2013 оны эцсээр гаргасан ТХБ-10 жилийн “Бидний хүсэж буй ирээдүйн дүр зураг” нэртэй тайланд өнгөрсөн хугацаанд баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг дэлхий нийтийн түвшинд нэгтгэн дүгнэсэн билээ. Тухайлбал, энэ тайланд бага, дунд боловсролын түвшинд дараах 2 сорилт тулгарч байна гэж үзжээ. Үүнд: 1. Сургуулийн түвшинд ТХБ-оор ахиц гаргахад саад тотгор болж буй зүйл нь утга төгөлдөр, тод томруун томьёологдсон ТХБ-ын стратеги байхгүй байгаа явдал юм. 2. ТХБ-ыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчид, сургалтын хөтөлбөр боловсруулагчид, сургуулийн удирдлага, үнэлгээний экспертүүд, ялангуяа багш нарын чадавхийг чанаржуулж бэхжүүлэхийг шаардага байна. Боломжийг бодит үйл хэрэг болгохын зорилго, зориулалт Дээр дурдсан хэрэгцээ шаардлага, сорилт бэрхшээл нь Монгол Улсад ч тулгамдаад байгаа асуудал юм. Иймээс Монгол Улсад хэрэгжиж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд БМДИ-ээс санаачлан Швейцарын хөгжлийнАгентлагийнсанхүүгийндэмжлэгтэйгээр боловсролынсалбарынбайгууллагуудынтөлөөлөл бүхий тусгай баг ажиллаж, “Тогтворын хөгжлийн төлөө боловсролыг хувирган өөрчлөх нь: ТХБ-ыг ЕБС-ийн хичээл, үйл ажиллагаанд интеграцчилах нь” сэдэвт ЕБС-ийн багш нарт зориулсан гарын авлага боловсруулах төслийг хэрэгжүүлээд дуусч байна. Энэхүү гарын авлагын зорилго нь ТХ, ТХЗ, ТХБ-ын үзэл баримтлалын мөн чанар, ТХЗ-д ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ЕБС-ИЙН СУРГАЛТ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИНТЕГРАЦЧИЛАХ БОЛОМЖИЙГ БОДИТ ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОЦГООЁ Н.Нэргүй, “Тэгш таван ухаан” ТББ-ын тэргүүн Ч.Нямгэрэл, МУИС-ийн багш Э.Шинэцэцэг, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал
  • 27.
    25НИЙТЛЭЛ хүрэх суралцахуйн зорилго,арга зүйн үндэс, ТХ- ийн сэдвүүдийг багш нарт цэгцтэйгээр ойлгуулж улмаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичгүүдээ дээрх үзэл баримтлалын үүднээс нягтлан судлуулж, тэдгээрт тусгагдсан ТХБ-ын агуулга, тогтвортой байдлын цогц чадамжийг ТХЗ-д хүрэх агуулга, арга зүй болгож хувирган сургалт болон сургалтыг дэмжих үйл ажиллагаандаа интеграцчилж болохыг харуулах, дидактик нэгжээ томсгон хичээлээ төлөвлөж, туршуулах замаар тэдний үйлийг боловсролын хөгжлийн шинэ алсын хараанд чиглүүлэн өөрчилж, ТХ, ТХБ, ТХЗ-ыг бодитоор дэмжих итгэл үнэмшил төрүүлэхэд оршиж байгаа болно. Өнгөрсөн хугацаанд бид БСШУЯ-ны бодлого, стратеги, донор байгууллагуудын санхүүгийн болон техникийн туслалцаатайгаар ТХБ-ыг сургалтад интеграцчилахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, чамлалтгүй ололт амжилтад хүрсэн билээ. Гэвч хөгжлийн бодлого, стратегийн түвшинд ч сургууль, анги танхмийн түвшинд ч бидний үзэл бодол, итгэл үнэмшил, арга хандлага, ажил үйл, үр дүн, ахиц дэвшил далайцтай, тогтвортой байж чадахгүй байна. Зүйрлэвэл, бид уйгаржин Монгол бичгийг төрийн хэл бичиг болгох том зорилттой ч өнөөдрийг хүртэл энэ зорилтынхоо ард гарч чадаагүй, мартаж, санасаар явж байна. Яг “Салан баавгайн үлгэр” лугаа адил. Олж авсан, сурч мэдсэн зүйлс хэрэглэгдэхгүй байгаагийн цаад далд шалтгаан нь нэгд, алсын хараагүйгээс оновчгүй сонголт хийж, итгэл үнэмшил төрдөггүйд хоёрт, олж авсан салангид мэдлэг, чадвар ньсистемгүй,үндэслэлгүйгээсхэрэглэгдэхболомжгүй болж, аливаад тууштай биш хандахад хүргэдэгт гуравт, сэтгэл зүрх дутсанаас зүтгэл, амжилт гаргаж, урам зоригоор тэжээгддэггүйтэй холбоотой байдаг. Иймээс энэхүү төслийн зөвлөхүүд, удирдлагууд бид гарын авлагаа ямар агуулга, арга зүйгээр бүтээж, ямар арга хэлбэрээр багш нарт хүргэж, яаж түүнийг хэрэглүүлвэл багш нарын маань хүн төрөлхтний болон Монгол Улсын ТХ, ТХБ-ын хөгжилтэй холбоотойгоор эрхэлж буй ажил хөдөлмөрийнх нь алсын хараа, зорилго, зориулалт, ач холболдол нь хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаагийн үндэслэл, шалтгааныг ухаарах, тэдгээрийн талаар боломжийн хэмжээнд эзэмшсэн мэдлэг, мэдээлэл, тодорхой түвшинд эзэмшсэнур чадварааТХ/ТХБ-ыг сургалт ба сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах үйлдээ бүтээлчээр хэрэглэж, энэ үйлийг илүү их үр өгөөжтэй, үр ашигтай болгож болох вэ?, яаж энэ үйлийн эрч далайцыг нэмэгдүүлж, багш бүр түүнд системтэй мэдлэг, мэдээлэлтэйгээр татагдан оролцож, аль ч түвшний шийдвэр гаргалтад оролцохдоо нүд аниад хэн нэгний үгээр бус өөрөө ТХБ-оор эрх мэдэлжсэн багшийн байр сууринаас ханддаг болгох вэ?, яаж олон арван мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн сэхээтний энэ хүчийг Монголын нийгмийн хөгжлийг зөв чиглэлд залж, урагшлуулахад бүтээлч хувь нэмэр оруулах нэгээхэн боломжийг бүрдүүлэх вэ? гэдэг талаар чамлалтгүй эргэцүүлж хэлэлцсэн болно. Ингээд ТХ/ТХБ-ыг сургалт, үйл ажиллагаанд интеграцчилах нь нэг удаагийн амьсгаагаар хийгдчих ажил биш тул гарын авлагынхаа зорилгыг дээр дурдсанаар, зориулалтыг доор дурдсанаар тодорхойлсон болно Боловсролын алсын хараа шинэчлэгдсэн эргэлтийн шинжтэй энэ цаг үед тус гарын авлага нь багш нарыг боловсролыг хувирган өөрчлөхөд шаардлагатай дэлхий нийтийн, үндэсний, салбарын түвшний цэгцтэй мэдээлэл, зайлшгүй судлах тодорхой эх үүсвэрүүдээр хангах, ТХБ, тогтвортой байдлын цогц чадамжийг өөрсдөө эзэмшиж, суралцагчиддаа эзэмшүүлэх, олон салбарын олон төрөл, хэлбэрийн үйл ажиллагаанд тодорхой, мэдлэг мэдээлэлтэйгээр бүтээлчээр оролцох, улмаар ТХЗ-ыг хангахад хүлээх өөрсдийн ухамсар, хариуцлагаа нэмэгдүүлэхэд тус тус дэмжлэг үзүүлэх зориулалттай. Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарын авлагын онцлог Энэхүү гарын авлага нь нэлээд нарийн нийлмэл судалгааны үр дүнгүүдэд үндэслэгдэж боловсрогдсоноороо агуулга, арга зүйн хувьд ч хэмжээ, хэрэглээ, ач холбогдлын хувьд ч ижил төрлийн өмнөх гарын авлагуудаас ихээхэн ялгаатай. Гарын авлагыг боловсруулах ажлын хүрээнд уг ажлыггүйцэтгэсэнбагньхарьцангуйбогинохугацаанд агуулгын хувьд далайцтай, арга зүйн хувьд шинэлэг, хэмжээний хувьд томоохон дараах 3 төрлийн судлах, боловсруулах, суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнд: • НҮБ болон Монгол Улсын ЗГ, УИХ, холбогдох яамдаас ТХ, ТХБ, тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын чиглэлээр батлагдан гарч, дэлхий нийтийн болон үндэсний хэмжээнд мөрдөгдөж буй, хөгжлийн бодлого, стратеги; онол, арга зүйн судалгааны материал, удирдамж, зөвлөмжүүд; ЕБС-д мөрдөгдөж буй сургалтын үндсэн баримт бичгүүдийн нарийвчилсан судалгаа явуулах • Судалгаа явуулах багаж хэрэгсэл, арга аргачлал болон судлагдахуун бүрээр ТХЗ-д нийцүүлэн сургалтад ТХБ-ыг интеграцчилж болохыг харуулсан нэгж хичээлүүдийн жишээг тус тус боловсруулах, Түүнчлэн судлагдахуун бүрээр, судлагдахууны агуулгын чиглэл бүрээр, үндэсний
  • 28.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 26 НИЙТЛЭЛ гэсэн 3 түвшиндсудалгааны үр дүнгүүдийг боловсруулах • Судалгаа явуулж, мэдээлэл боловсруулах, багаж хэрэгсэл, арга аргачлал бүтээх, нэгж хичээлийн агуулга, арга зүйг дэглэх, судалгааны үр дүнг боловсруулахдаа бие дааж болон хамтран суралцах Гарын авлага нь дараах 4 бүлэгтэй, 650 орчим хуудастай. 1. Хураангуй танилцуулга 2. Дэлхий нийтийн болон Монгол Улсын ТХ ба ТХБ-ын хөгжлийн стратегүүдийн интеграц 3. ЕБС-ийн сургалтанд ТХБ-ыг интеграцчилах үндсэн чиглэл 4. Тогтвортой хөгжлийн боловсролыг Ерөнхий боловсролын сургалтад интеграцчилах чиглэл ба нэгж хичээлийн жишээнүүд Та гарын авлагаас дараах зүйлийг мэдэх, бас хийж турших боломжтой. Үүнд: • Дэлхий нийтийн түвшинд болон Монгол Улс дахь ТХ, ТХБ-ын үзэл санааны үүсэл хөгжил, агуулга, мөн чанарын гүнзгийрэл, тэдгээрийн хөгжлийн түүхэн замнал, өрнөл • Дэлхий нийтийн түвшинд болон Монгол Улс дахь ТХ, ТХБ ТХЗ-ын хөгжлийн стратегүүд, тэдгээрийн интеграц, шийдвэрлэх асуудлууд • 2015 оноос хойших дэлхий нийтийн түвшин дэх ТХБ-ын үйл явцын өрнөл, “ТХЗ-4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-нд тодорхойлсон боловсролын хөгжлийн шинэ алсын хараа, түүний үзэл баримтлал, зорилго, зорилтууд,, хэрэгжүүлэх арга замууд • Бага, дунд боловсролын стандарт, киррикюлимыг хөгжүүлэх үзэл баримтлал, боловсролын стандартууд, сургалтын үндэсний болон цөм хөтөлбөрт БНБ, ТХБ-ыг интеграцчилсан онол арга зүйн шийдлүүд, цаашид боловсронгуй болгох санал, дүгнэлтүүд • Цогц чадамжийн судалгааны үүсэл хөгжил, тэдгээрийн ангилал, тогтвортой байдлын цогц чадамжийн цөм агуулга, зориулалт, ТХЗ-той уялдах байдал • ТХ ба ТХБ-д хамаарах сэдвүүд, тэдгээрийн ТХЗ-той уялдах байдал • Суралцахуйн орчин үеийн арга хандлага, тэдгээрийн төрөл, ангилал, суралцахуйн арга техникүүд, тэдгээрийн ТХЗ-той уялдах байдал • Гарын авлагад дэлхий нийтийн болон Монгол Улсын ТХ, НХ, ТХБ-ын хөгжлийн стратеги, ТХЗ, ТБ-ын цогц чадамжтай холбоотой үндсэн эх материалтай танилцах боломж олгосон, найдвартай ажиллах линкүүд өгөгдсөн тул хэрвээ Та хүсвэл тодорхой асуудлыг гүнзгийрүүлэн судлах, бие дааж судалгаа хийх боломжтой • Сургалтад ТХБ-ыг интеграцчилах гэдгийн доор суралцахуйн зорилт, судлах сэдвийн агуулга, сургалтын арга хандлага, үнэлгээг боловсролын шинэ алсын хараанд чиглүүлэн ТХЗ-ын төлөөх боловсрол болгон хувиргаж, тогтвортой байдлын цогц чадамжийн төлөвшилд хувь нэмэр оруулахыг ойлгоно. Энэхүү гарын авлагыг зөвхөн багш нар төдийгүй бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, киррикюлим судлаачид, үнэлгээний экспертүүд, сургуулийн удирдлагууд, оюутан сурагчид зэрэг сонирхсон бусад хүмүүс ашиглах боломжтой. Ингээд гарын авлага боловсруулах ажлын хүрээнд хийсэн судалгааныхаа арга зүй, зарим үр дүнгүүд гол бүтээгдэхүүнийхээ талаар товч танилцуулъя. Судалгааны объект, судалгаанд хамрах асуудлууд Сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ТХБ-ыг интеграцчилагдсан байдлыг илрүүлэх судалгааны объектыг ерөнхий боловсролын сургуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичиг гэсэн зөвхөн сургалтын үндсэн баримт бичгүүдээр хязгаарласан бөгөөд сургалтын эдгээр баримт бичгүүдийг гарын авлагад “цөм хөтөлбөр” гэсэн ерөнхий нэг нэр томьёогоор хэрэглэсэн болно. ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ТХБ-ыг интеграцчилагдсан байдлыг илрүүлэх судалгааны тусгайлсан багаж, хэрэгсэл, арга зүйг боловсруулахдаа голдуу 2015 оноос хойш ТХ, ТХБ-ын чиглэлээр гарсан ЮНЕСКО-ын баримт бичгүүд, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны материалуудад илүү төвлөрсөн болно. Тухайлбал, ЮНЕСКО-оос гаргасан дараах 3 баримт бичгийг нарийвчлан судалж, онол арга зүйдээ ашиглалаа. Үүнд: • “Тогтвортой хөгжлийн зорилгын боловсрол: Суралцахуйн зорилтууд” буюу “Education for Sustainable Development Goals: Learning Objectives, (2017)”, • “Цогц чадамжийг үнэлэх үзэл баримтлалын хүрээ” буюу “A Conceptual Framework for Competencies Assessment (2016)”, • “Суралцахуйн хүлээгдэж буй үр дүнгийн түвшинчлэл ба хүлээн зөвшөөрөлт” буюу “Level-setting and recognition of learning out- comes (2015)” Мөн эдгээр баримт бичгийг боловсруулахад
  • 29.
    27НИЙТЛЭЛ ишлэл болгосон олонулсад нэртэй эрдэмтдийн эрдэм шинжилгээний зарим өгүүллийг бүрэн эхээр нь уншиж судлан ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг шинжлэх багаж бүтээх, арга зүй боловсруулахад ашигласан. ТХБ-ын чиглэлээр сүүлийн 50-иад жилийн эрэл хайгуул, зөвшил хэлцэлийн үр дүнг нэгтгэж, ЮНЕСКО-оос 2017 онд “ТХЗ- ын төлөөх боловсрол: Суралцахуйн зорилт” зөвлөмжийг боловсруулан гаргасан бөгөөд энэ зөвлөмжид Тогтвортой байдал (ТБ)-ын 8 цогц чадамж, ТХ-ийн 17 зорилгын хүрээнд нийт 255 суралцахуйн зорилт, 171 сэдэв, 119 сургалтын аргын жишээг өгсөн байна. Судлаач de Haan, Rieckmann, Wiek нарын судалгааны үр дүнд үндэслэн Дэлхийн хэмжээнд бүх насны суралцагчдад заавал төлөвшсөн байх, ТБ-ын түлхүүр 8 цогц чадамжийг нэрлэжээ. Тогтвортой байдлыг хангахад чиглэсэн шилжилтийн стратегийг бий болгоход тогтолцоот сэтгэлгээний цогц чадамж чухал бөгөөд нийгэм- экологи, эдийн засаг- нийгэм, эдийн засаг, хүрээлэл орчин зэрэг цогцолбор системүүдийн дотоод бүтэц, динамикийг гүн гүнзгий ойлгож байж ирээдүйг баримжаалж, шилжилтийн үйл явцыг урьдчилан тодорхойлно. Өөрөөр хэлбэл, тогтолцоот сэтгэлгээний цогцчадамжньстратегийнболонурьдчилантооцоолох цогц чадамжтай холбогдоно. Урьдчилан тооцоолох цогцчадамжньшилжилтийнстратегийгболовсруулах, ирээдүйн тогтвортой байдлын үнэлгээ хийхэд чухал ач холбогдолтой. Харин хэм хэмжээний цогц чадамж нь өөрчлөлт хийх чиглэл, баримжааг тогтооход асуудалд нухацтай хандахад чухал бөгөөд урьдчилан тооцоолох болон стратегийн цогц чадамжтай холбогддог. Стратегийн цогц чадамж нь ирээдүйд хүсээгүй төлөв байдалд хүргэж болох нөхцөл байдлыг харгалзан үзэх (урьдчилан тооцох цогц чадамжаар), тогтвортой төлөв байдал ба динамикт хүрэх (хэм хэмжээний цогц чадамжаар)-ийн тулд нийгэм-экологийн тогтолцооны өнөөгийн төлөв байдлаас тогтвортой байдалд шилжих шилжилтэд нөлөө үзүүлэх зорилготой хувьсал өөрчлөлтийн стратеги болохын хувьд өмнөх 3 цогц чадамжтай нягт уялдаатай юм. Хоорондоо маш нягт, олон талт харилцан хамаарал бүхий эхний энэхүү 4 цогц чадамжийг ТБ-ын түлхүүр цогц чадамжийн үелсэн загварт нэг үед багтаажээ (Зураг 1). Хүмүүс хоорондын харилцааны чадамж буюу хамтран ажиллах цогц чадамж нь бусад 4 цогц чадамжтайгаа маш нягт холбогддог. Учир нь ТХ-ийн нарийн төвөгтэй сорилт бэрхшээлийг даван туулахад хамтын хүчийг бий болгох, хэрэгжилтийн хөшүүрэг болгох, мөн (завсрын) үр дүнгийн өмчлөлийг бий болгох зэрэг нь бүгд хамтын хандлага, арга барилд түшиглэсэн байдаг. Тиймээс хамтран ажиллах цогц чадамжийг бие даасан нэг үе болгож үзсэн байна. Шүүмжлэлт сэтгэлгээний болон Өөрийгөө таньж мэдэх цогц чадамж нь “ерөнхий” цогц чадамж бөгөөд академик ТБ-ын боловсролын суурь болно гэж судлаач Wiek нар үзсэн байна. ЮНЕСКО-гийн “ТХЗ-ын төлөөх боловсрол: Суралцахуйн зорилт” зөвлөмжид эдгээр 7 цогц чадамж дээр тэдгээрийг хамтад нь хэрэглэх асуудал шийдвэрлэх цогц чадамжийг нэмж, ТБ-ын түлхүүр цогц чадамж гэж нэрлэжээ. Энэхүү асуудал шийдвэрлэх нэгдсэн цогц чадамж нь “дээрх бусад цогц чадамжуудыг нэгтгэсэн, ТХ-ийн нарийн нийлмэл асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх боломжтой, тусгай хэрэгцээ шаардлага (inclusive)-ыг хангасан, эрх тэгш шийдлийн хувилбарыг боловсруулах чадвар” хэмээн үзжээ. Зураг 1. ТБ-ын түлхүүр цогц чадамжийн үелсэн загвар
  • 30.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 28 НИЙТЛЭЛ Дэлхий нийтээрээ 2030он гэхэд ТХ-ийн 17 зорилгод хүрэхийн тулд Танин мэдэхүйн, Нийгэмшил-сэтгэл хөдлөлийн, Зан үйлийн 3 айн тус 5, нийт 15, ТХ-ийн 17 зорилгын хувьд 255 суралцахуйн зорилтыг тодорхойлсон байна. Танин мэдэхүйн айн суралцахуйн зорилт нь тухайн ТХЗ- ын хүрээнд суралцагчдын эзэмшсэн байвал зохих нэр томьёо, ойлголт, ухагдахуун, үндсэн асуудлын учир шалтгаан, харилцан нөлөөлөл, хэрэглэгддэг үндсэн арга аргачлал зэргийг багтаасан байна. Нийгэмшил-сэтгэл хөдлөлийн айн суралцахуйн зорилтуудад ТХЗ-ыг дэмжихэд шаардлагатай хамтрах, хэлэлцээ хийх, харилцах болох өөрийн чадвар, үнэт зүйл, хандлагадаа эрэгцүүлэл хийх зэргийг авч үзсэн байна. Харин зан үйлийн айн суралцахуйн зорилтуудад ТХЗ-ын төлөө тодорхой үйл хийхэд шаардлагатай чадвар, чадамжуудыг тусгажээ. Энэ гарын авлагад ТХЗ-ын суралцахуйн зорилтыг дараах зарчмаар кодлосон болно. Код Түүний тайлал ТХЗ01.ТМ2. ТХ-ийн 1-р зорилгын Танин мэдэхүйн айн 2 дахь суралцахуйн зорилт ТХЗ15.НСХ1. ТХ-ийн 15-р зорилгын Нийгэмшил-сэтгэл хөдлөл айн 1 дэх суралцахуйн зорилт ТХЗ10.ЗҮ5. ТХ-ийн 10-р зорилгын Зан үйлийн айн 5 дахь суралцахуйн зорилт ТХ-ийн үндсэн асуудлуудыг ТХЗ тус бүрд харгалзуулан тодорхой сэдвүүд болгон тодорхойлсон байгаа бөгөөд ТХЗ13 буюу Уур амьсгалын төлөөх үйл хэрэгт 11 сэдэв, бусад 16 ТХЗ тус бүр 10 сэдэв, нийт 171 сэдвийг санал болгосон байна. Эдгээр санал болгосон сэдвүүдийг суралцахуйн зорилттой нэгэн ижил зарчмаар кодлосон бөгөөд жишээлбэл, ТХЗ13.Сэ01 гэснийг ТХ-ийн 13-р зорилгын санал болгосон 1-р сэдэв гэж тайлж уншина. ТХБ-ын арга зүйн үндсэн хандлагаар Суралцагч-төвтэй хандлага, Туршлагад суурилсан суралцахуй, Өөрчлөн хувиргах суралцахуй гэсэн үндсэн 3 хандлагыг нэрлэсэн бөгөөд эдгээр нь манайсургуульбагшнарыннэлээдсонсожмэдсэн, сургалтын практикт хэрэглэдэг хандлагууд юм. Эдгээр хандлагын хүрээнд ТХЗ-ын төлөөх сургалтын түлхүүр 4 төрлийн аргыг чухалчлан үзсэн байна. ТХЗ тус бүрээр сургалтын арга, хандлагын 7, нийт 119 жишээг өгчээ. Сургалтын аргын эдгээр жишээг суралцахуйн зорилт ба сэдэвтэй мөн нэгэн ижил зарчмаар кодлосон. Тухайлбал, ТХЗ02. Аз4. гэснийг ТХ-ийн 2-р зорилгын жишээ болгосон 4 дэх арга гэж тайлж уншина. Цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг илрүүлэх багаж, аргачлал Бид үндсэн хоёр багаж буюу Матриц 1, Матриц 2-ыг бүтээж ашигласан болно. Эхний багаж буюу Матриц 1 нь бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрүүд дэх суралцахуйн зорилтод ТХБ- ын агуулгын интеграцчилагдсан байдлыг шинжлэх зориулалттай. Харин хоёрдахь багаж буюу Матриц 2 нь цөм хөтөлбөрт агуулгаараа ТХБ-той интеграцчилагдсан гэж тогтоогдож, сонгогдсон суралцахуйн зорилтыг ТХЗ-ын хүрээнд санал болгосон арга аргачлалтай хэрхэн интеграцчилж болохыг, улмаар ТБ-ын аль цогц чадамжийн төлөвшилд хувь оруулах боломжийн үндэслэлийг тогтоох зориулалттай. Матриц 1 нь хоёр хэмжээст хөлөгийн зарчмаар ажиллана. Хоёр хэмжээст хөлөг нь мөрийн дагууд ТХЗ бүрээр тодорхойлсон тус бүр 15 суралцахуйн зорилт, баганы дагууд ТХЗ-ыг хангахад санал болгосон 10 сэдэв (зөвхөн ТХЗ13-т 11 сэдэвтэй)-ийг авч, эдгээр суралцахуйн зорилт ба сэдвийн огтлолцлын 150 нүд (зөвхөн ТХЗ13-т 165 нүд)-тэй бөгөөд ТХЗ тус бүрээр буюу нийт хоёр хэмжээст 17 хөлөг байна. Боловсролын тухайн түвшний, тухайн судлагдахууны цөм хөтөлбөр дэх суралцахуйн зорилт нэг бүрийг шинжлээд ТХ, ТХЗ- той хамааралтай байвал хоёр хэмжээст 17 хөлгийн нийт 2565 нүд (150 х 16 + 165)-ний харгалзах нүдэнд тэрхүү суралцахуйн зорилтыг кодын хамтаар бичнэ. Ингэж тодорхойлсон суралцахуйн
  • 31.
    29НИЙТЛЭЛ зорилтыг ТХЗ-ын суралцахуйнзорилтын аль айд, хэддүгээр ангид хамаарахыг тоолох, дүнг товчоолж нэгтгэх “автоматчилагдсан” excel-ийн файлыг Матриц 1 гэж нэрлэсэн. Матриц 2 нь нийт 10 баганатай нэг хэмжээст хөлөгийн зарчмаар ажиллана. Тухайн суралцахуй зорилтын ТХБ-той интеграцчилагдсан байдлын үндэслэл болон сургалтын аргыг сонголт, үндэслэл, мөн ТБ-ын цогц чадамжид оруулах хувь нэмэр, түүний үндэслэлийг тус тус хэрхэн тодорхойлох тусгай аргачлалын дагуу Матриц 2-ыг боловсруулсан. Ялангуяа ТБ-ын цогц чадамжид оруулах хувь нэмэр, түүний үндэслэлийг тодорхойлох нь “нэн шинэ” асуудал байсан болно. Цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилсан байдлыг үнэлсэн нэгдсэн үр дүнгээс Агуулгын интеграцийн тодорхойлогдсон байдал ЕБС-ийн бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр дэх заавал судлах агуулгын суралцахуйн зорилтод ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг шинжлэх эхний багаж буюу матриц 1-ээс гарсан үр дүнг нэгтгэн энд танилцуулж байна. ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрөөс давхардсан тоогоор нийт 567 суралцахуйн зорилт ТХЗ-д хамаарна гэж тодорхойлогдсон байна. Хамгийн олон буюу цөм хөтөлбөрийн 108 (18.8%) суралцахуйн зорилт “ТХЗ03. Сайн эрүүл мэнд ба сайн сайхан байдал”-д, хамгийн цөөн буюу 4 (0.7%) суралцахуйн зорилт “ТХЗ14. Усан доорх амьдрал”-д тус тус хамаарч байна (Зураг 2). Сургалтын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг боловсролын түвшингээр авч үзвэл Бага боловсрол (ББ)-ын 142 (25.0%), Суурь боловсрол (СБ)- ын 217 (38.3%), Бүрэн дунд боловсрол (БДБ)-ын 208 (36.7%) суралцахуйн зорилт тус бүр ТХЗ-д хамаарч байна. Ерөнхий дүнгээр боловсролын түвшингээс үл хамааран цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилал жигд боловч ТХЗ тус бүрийн онцлогоос хамаарч боловсролын түвшингүүдэд харилцан адилгүй интеграцчилагдсан байна. Жишээлбэл, “ТХЗ09. Үйлдвэрлэл, инноваци, дэд бүтэц”-д ББ-ын зөвхөн 1 суралцахуйн зорилт хамаарч байхад “ТХЗ11. Тогтвортой хот суурин, оршин суугчид”-д ББ-ын 31 суралцахуйн зорилт хамаарч байгаа нь “Хүн ба орчин” хичээлийн цөм хөтөлбөрийн агуулга сурагчид өөрсдийнх нь амьдарч байгаа орон нутаг, сурч байгаа сургуулийн хүрээнд тодорхойлогдсонтой холбоотой байна. “ТХЗ03. Сайн эрүүл мэнд, сайн сайхан байдал”-д биеийн тамир, биологийн цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтууд голлон хамаарч байгаа бөгөөд тэдгээр нь боловсролын 3 түвшинд харьцангуй жигд тархалттай байна. “ТХЗ15. Газар дээрх амьдрал”-д харьцангуй олон хичээлийн, түүний дотроос СБ болон БДБ-ын биологи, газарзүйн хичээлийн цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтууд илүү олноор хамаарч байгаа нь судлагдахууны онцлогийг, харин “ТХЗ14. Усан доорх амьдрал”-д ердөө 4 суралцахуйн зорилт хамаарч байгаа нь манай улсын газар зүйн байршилтай холбоотой ахуй соёлын онцлогийг тус тус илэрхийлж байна гэж тайлбарлаж болох юм. Зураг 2. Сургалтын цөм хөтөлбөрийн ТХЗ-д хамаарах суралцахуйн зорилт (боловсролын түвшингээр)
  • 32.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 30 НИЙТЛЭЛ Цөм хөтөлбөрийнТХЗ-д хамаарахсуралцахуйн зорилтыг ТХЗ-ын суралцахуйн зорилтын айгаар харьцуулж үзсэн дүнг Хүснэгт 1-д үзүүллээ. Цөм хөтөлбөрөөс тодорхойлогдсон суралцахуйн зорилтын 46.7% нь ТХЗ-ын суралцахуйн зорилтын танин мэдэхүйн айд хамаарч байгаа төдийгүй СБ, БДБ-ын түвшинд энэ айд харгалзах цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь судлагдахуунуудын шинжлэх ухааны түвшин ахиж, өөрөөр хэлбэл, аливаа асуудал, юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаанчаар тайлбарлах болсонтой холбоотой гэж үзэж байна. Хүснэгт 1. Цөм хөтөлбөрийн ТХЗ-д хамаарах суралцахуйн зорилт (ТХЗ-ын суралцахуйн зорилтын айгаар) Боловс- ролын түвшин ТХЗ-ын суралцахуйн зорилт Нийт Танин мэдэхүйн Нийгэмшил- сэтгэл хөдлөлийн Зан үйлийн Бага боловсрол 47 (8.3%) 61 (10.8%) 34 (6.0%) 142 (25.0%) Суурь боловсрол 90 (15.9%) 79 (13.9%) 48 (8.5%) 217 (38.3%) Бүрэн дунд боловсрол 128 (22.6%) 40 (7.1%) 40 (7.1%) 208 (36.7%) Нийт 265 (46.7%) 180 (31.7%) 122 (21.5%) 576 (100%) ТХЗ-ын зорилго бүрд хамаарах цөм хөтөлбөрийнсуралцахуйнзорилтыгсудлагдахууны агуулгын чиглэлүүдээр1 харьцуулан үзэхэд судлагдахуунтусбүрийнонцлогнэлээдтодтомруун илэрч байна. Тухайлбал, “ТХЗ03. Сайн эрүүл мэнд ба сайн сайхан байдал”-д Хэл, хүмүүнлэгийн ухаан (Биеийн тамир голлох үүрэгтэй), Байгалийн ухаан (Биологи голлох үүрэгтэй), Сургалтыг дэмжих үйл ажиллагаа (Хичээлээс гадуурх үйл ажиллагаа голлох үүрэгтэй) гэсэн 3 судлагдахууны чиглэл илүү чухал хувь нэмэр оруулахаар байна. Харин “ТХЗ07. Боломжийн үнэтэй, цэвэр эрчим хүч”-д Байгалийн ухаан (Хими болон Физик голлох)-ы судлагдахууны чиглэл үүрэг гүйцэтгэхээр байхад “ТХЗ11. Тогтвортой хот суурин, оршин суугч”-ид Нийгмийн ухаан (ялангуяа ББ-ын Хүн ба орчин)-ы судлагдахууны чиглэл голлох үүрэг гүйцэтгэхээр байна. 1 Боловсролын түвшин, суралцагчдын нас сэтгэцийн онцлог, хөтөлбөрийн онцлог, багш нарт гарын авлагын хэрэглэгдэх байдал зэргийг тооцож энэхүү гарын авлагын 4-р бүлэгт Бага боловсролын 7 хичээлийг нэгтгэн судлагдахууны бие даасан чиглэл буюу дэд бүлэг болгон авч үзсэн бөгөөд харин энд судлагдахууны онцлогийг харгалзан үр дүнг 6 судлагдахууны чиглэлээр авч үзсэн болно. ТХЗ-ын суралцахуйн зорилгын 3 айд хамаарах цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын тархалт харилцан адилгүй байна. Тухайлбал, Танин мэдэхүйн айд хамаарах цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилт олон байхад Байгалийн ухааны судлагдахуун ихээхэн нөлөөлсөн байна. Тухайлбал, БУ-ы цөм хөтөлбөрийн 121 суралцахуйн зорилт Танин мэдэхүйн айд хамаарч байгаа нь нийт суралцахуйн зорилтын 21.3%, БУ-ны нийт 167 суралцахуйн зорилтын 72.5%-ийг эзэлж байна. Сургалтыг дэмжих үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлогдсон цөм хөтөлбөрийн 58 суралцахуйн зорилт нь Нийгэмшил-сэтгэл хөдлөлийн айд хамаарч байгаа нь нийт суралцахуйн зорилтын 10.2%, СДҮА-ны нийт 122 суралцахуйн зорилтын 47.5%-ийг эзэлж байна. Гарын авлагын 4-р бүлгээс судлагдахууны агуулгын чиглэл тус бүрийн, судлагдахуун (хичээл) тус бүрийн хувьд ТХБ-ын агуулгын интеграц хэрхэн тодорхойлогдсоныг дэлгэрүүлж үзэх боломжтой.. Суралцахуйн зорилт, арга зүй, цогц чадамжийн интеграцийн тодорхойлогдсон байдал Өмнөх хэсэгт цөм хөтөлбөрийн тухайн нэг суралцахуйн зорилт нь ТХЗ-ын ямар сэдэв, ТХЗ- ын аль суралцахуйн зорилтод хамаарахыг өөрөөр хэлбэл, цөм хөтөлбөр дэх ТХБ-ын агуулгын интеграцийг матриц 1-ээр илрүүлж тодорхойлсон бол энэ хэсэгт ТХЗ-ын тухайн сэдвийн хүрээнд тодорхойлогдсон суралцахуйн зорилтууд (Цөм хөтөлбөрийн болон ТХЗ-ын төлөөх боловсролын)- ыг хэрэгжүүлэхэд тохирох ТХЗ-ын төлөөх боловсролын сургалтын аргын сонголт, улмаар товлосон зорилт, нарийвчилсан сэдэв, сонгосон хэрэглэх арга бүхий сургалтаар сурагчдад ТБ-ын ямар цогц чадамж төлөвшихөд нь хувь нэмэр оруулах боломжтойг тодорхойлсон Матриц 2-ын үр дүнг нэгтгэн танилцуулж байна. Агуулгын интеграцийн судалгаагаар тодорхойлогдсон 567 суралцахуйн зорилт бүрийг хэрэгжүүлэхэд ТХЗ-ын төлөөх боловсролдоор санал болгосон 4 төрлийн сургалтын аргаас давхардсан тоогоор 895 аргыг хэрэглэж болохоор тодорхойлсон (Хүснэгт 2). “Шинжилгээ, судалгаа хийх” төрлийн арга харьцангуйгаар хамгийн олон сонгогдож байгаа нь СБ-ын цөм хөтөлбөрийн “шинжлэх ухаанч арга барил төлөвшүүлэх”, Бүрэн дунд боловсролын “... шинжлэх ухааны үндэс, судалгааны аргыг эзэмшүүлэх ...” зэрэг зорилттой нийцэж байна.
  • 33.
    31НИЙТЛЭЛ Хүснэгт 2. Байгалийнухааны цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилт ба ТХЗ-ыг хангах сургалтын арга (боловсролын түвшингээр) БТ ТХЗ-ын төлөөх боловсролын сургалтын арга НийтБодит үйл ажиллагаанд оролцох Шинжилгээ судалгаа хийх Бүтээлч, шүүмжлэлтэй сэтгэх Алсын хараатай болох ББ 72 59 53 37 221 (24.7%) СБ 97 102 109 61 369 (41.2%) БДБ 66 136 71 32 305 (34.1%) Нийт 235 (26.3%) 297 (33.2%) 233 (26.0%) 130 (14.5%) 895 (100%) Судлагдахууны агуулгын чиглэлээр авч үзвэл Математик, мэдээллийн технологи, Түүх, нийгмийн ухаан, Байгалийн ухаанд “Шинжилгээ/судалгаа хийх” төрлийн арга түлхүү хэрэглэгдэхээр байхад Хэл, хүмүүнлэгийн ухаанд “Бүтээлч, шүүмжлэлтэй сэтгэх” арга, Сургалтыг дэмжих үйл ажиллагаанд “Бодит үйл ажиллагаанд оролцох” арга тус тус түлхүү хэрэглэгдэж байгаа нь судлагдахууны агуулгын чиглэл бүрийн онцлогийг тодорхой хэмжээнд илэрхийлж байна. Агуулгын интеграцийн судалгаагаар тодорхойлогдсон 567 суралцахуйн зорилтыг хэрэгжүүлснээр ТБ-ын 8 цогц чадамжийн төлөвшилд хувь нэмэр оруулах боломж давхардсан тоогоор 957 тодорхойлогдсон байна (Хүснэгт 3). “1. Тогтолцоот сэтгэлгээний”, “2. Урьдчилан тооцоолох”, “5. Хамтран ажиллах”цогцчадамжийнтөлөвшилдхарьцангуйилүү хувь нэмэр оруулах боломжтой гэж үзсэн бол “3. Хэм хэмжээний”, “4. Стратегийн”, “8. Асуудал шийдвэрлэх нэгдсэн” цогц чадамжийн төлөвшилд хувь нэмэр оруулах боломж нэлээд бага хувийг эзэлж байгаа нь ТХЗ-ын Танин мэдэхүйн айд хамаарах суралцахуйн зорилтын эзлэх хувь их байсантай холбоотой байж болох юм. Хүснэгт 3. ТБ-ын цогц чадамжийн төлөвшилд цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын оруулах хувь нэмэр (боловсролын түвшингээр) № Боловсролын түвшин ТБ-ын цогц чадамж Нийт 1.Тогтолцоот сэтгэлгээний 2.Урьдчилан тооцоолох 3.Хэм хэмжээний 4.Стратегийн 5.Хамтран ажиллах 6.Шүүмжлэлт сэтгэлгээний 7.Өөрийгөө таньжмэдэх 8.Асуудал шийдвэрлэх нэгдсэн Бага 30 36 14 20 49 32 31 21 233 Суурь 73 66 26 25 83 66 67 13 419 Бүрэн дунд 78 57 26 11 46 38 38 11 305 Нийт 181 159 66 56 178 136 136 45 957 Хувь 18.9% 16.6% 6.9% 5.9% 18.6% 14.2% 14.2% 4.7% 100.0 ТБ-ын цогц чадамжид оруулах хувь нэмрийг судлагдахууны агуулгын чиглэлээр авч үзвэл Байгалийн ухааны хичээлүүд “1. Тогтолцоот сэтгэлгээний”, “2. Урьдчилан тооцоолох” цогц чадамж, Хэл, хүмүүнлэгийн ухаан, Түүх, нийгмийн ухаан, Сургалтыг дэмжих үйл ажиллагааны чиглэлийн хичээл хөтөлбөр “5. Хамтран ажиллах”, “7. Өөрийгөө таньж мэдэх” цогц чадамжийн төлөвшилд оруулах хувь нэмэр харьцангуй их тодорхойлогдсон байгаа нь судлагдахууны агуулгын чиглэлийн онцлогтой нийцэж байна. Гарын авлагын 4-р бүлэгт боловсролын түвшин бүрд судалдаг судлагдахуун бүрээр нийт 46 нэгж хичээлийг жишээг боловсруулан оруулсан болно. Ингэхдээ судлагдахуун бүрийн цөм хөтөлбөрөөс ТХЗ-д хамааруулж тодорхойлсон суралцахуйн зорилтуудаас нэгийг сонгож, түүнд харгалзуулан сонгосон сэдэв ба аргазүйнхүрээнднэгжхичээлүүдийнжишээгдэглэсэн болно. Багш зөвхөн өөрийн заадаг хичээл төдийгүй бусад хичээлийн жишээтэй танилцаж, гарын авлагад хавсралтаар өгөгдсөн ТХЗ-ын биелэлтэд хувь нэмэр оруулах боломжтой суралцахуйн зорилтуудаас ээлж дараалан сонгох замаар өөрийнхөө заадаг хичээлийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ТХБ- ыг хэрхэн интеграцчилан ТХБ-ыг амьлуулж болохыг мэдрэхэд энэ бүлэг зориулагдсан болно.
  • 34.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 32 НИЙТЛЭЛ Дүгнэлт 1. Монгол УлсынЕБС-ийн цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг ТХЗ-ын төлөөх боловсролын суралцахуйн зорилт, түүнд хамаарах сэдэв ба арга хандлагыг шалгуур болгон багийн судлаач-зөвлөхүүдийн бүтээсэн тусгай багажуудаар үнэлж үзээд дараах дэд дүгнэлтүүдийг хийсэн болно. Үүнд: 1.1. Агуулгын интеграцийг илрүүлэх судалгаагаар ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрөөс давхардсан тоогоор нийт 567 суралцахуйн зорилт ТХЗ-д хамаараар тодорхойлогджээ. 1.2. Агуулгын интеграцийн судалгаагаар тодорхойлогдсон 567 суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ТХЗ-ын төлөөх боловсролын хүрээнд санал болгосон 4 төрлийн сургалтын аргаас давхардсан тоогоор 895 аргыг хэрэглэж болохоор тодорхойлсон байна. 1.3. Цөм хөтөлбөрөөс тодорхойлогдсон 567 суралцахуйн зорилтыг 895 аргыг хэрэглэн хэрэгжүүлснээр ТБ-ын 8 цогц чадамжийн төлөвшилд хувь нэмэр оруулах 957 боломж байгааг тодорхойлсон байна. 1.4. ТХЗ-ын төлөөх боловсролын суралцахуйн зорилт, түүнд хамаарах сэдэв, арга хандлага нь цөм хөтөлбөрийн боловсролын түвшингүүд, судлагдахуун агуулгын чиглэл, судлагдахуун бүрээр ялгаатай, өөрийн онцлогтойгоор тусгагдсан байна. 2. Монгол Улсын ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрт ТХБ зорилго, агуулгын хувьд харьцангуй сайн интеграцчилагдсан байна. Гэхдээ боловсролын түвшин бүрийн сургалтын хөтөлбөрийн бүтэц, дизайны ялгаатай байдал, судлагдахууны агуулгын чиглэлүүдийн онцлогууд, хөтөлбөрүүдийн боловсруулалтын түвшний жигд бус байдал зэргээс хамаарч цөм хөтөлбөрт ТХБ-ийн интеграцчилагдсан байдлыг илрүүлэх ажиллагаа нь судалгаанд сонгогдсон эх материал бүрийн хувьд ялгаатай аргачлалаар явагдахад хүргэсэн болно. 3. Боловсролыг бүхэлд нь хувирган өөрчлөх үндэс суурь болсон ТХБ-ын шинэ алсын хараа буюу “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-ний үзэл санаа, агуулга нь бие даасан тусгай судалгаа, сургалтыг шаардаж байгаа тул боловсролын салбарыг хүний нөөц (зөвхөн багш нар төдийгүй, арга зүйчид, сургуулийн болон орон нутгийн удирдлагууд, судлаачид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид)-ийн чадавхи болон бодлогын дэмжлэг нь хөгжлийн өнөө үеийн шинэ шаардлагын түвшинд хангалттай байж чадахгүй байна. 4. ЮНЕСКО-оос зөвлөмжилсөн ТХЗ-ын төлөө боловсролын суралцахуйн зорилго, ТХ- ийн хүрээнд санал болгож буй сэдвүүд, ТХБ-ын арга зүйн хандлагууд, тогтвортой байдлын цогц чадамжийн хүрээнд тусгайлан боловсруулан арга зүй, багаж хэрэгслийн тусламжтайгаар Монголын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын цөм хөтөлбөрт тэдгээрийн интеграцчилагдсан байдлыг илрүүлэн үнэлэх замаар ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ТХЗ-ын суралцахуйн зорилтуудын хэрэгжилт, ТБ-ын цогц чадамжид тус тус хувь нэмэр оруулж чадахуйцаар нэгж хичээлийг агуулга, арга зүй, үнэлгээг дэглэх боломжтой нь харагдаж байна. 5. Гарын авлага боловсруулах явцад ЮНЕСКО-оос зөвлөмжилсөн нийтлэг удирдамжийг бүх нийтэд зориулж, хүн бүрийг “суралцагч”гэсэн утгаар тодорхойлсон тул улс орнууд энэ удирдамжийн дагуу сургалтын үндэсний хөтөлбөр, сурах бичиг зэрэгт ТХБ-ын интеграцчилагдсан байдлыг үнэлэх, шинэчлэн сайжруулахад ашиглахдаа боловсролын түвшин бүрийн ялгаа, судлагдахууны агуулгын чиглэлийн онцлогт тус тус нийцүүлэн өөрийн хэрэгцээндээ тохирсон тусгайлсанбагажхэрэгсэл,аргазүйнболовсруулах, сонгох шаардлагатай нь харагдсан. ТХЗ-ын нийтлэг суралцахуйн зорилтыг боловсролын түвшин, шатлал, анги бүрээр түвшинчилэн оноож, сургалтын хөтөлбөр бүрийн суралцахуйн зорилтуудыг хэмжигдэж болохуйцаар маш тодорхой, нягт нямбай томьёолох шаардлагатай. 6. Гарын авлага боловсруулах хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд боловсролыг бүхэлд нь ТХ-ийн төлөө хувирган өөрчлөх гүн гүнзгий онол, арга зүйн үндэслэл бүхий суурь шийдлүүдийн цогц болох ТХЗ бүрийг хангахад шаардагдах боловсролын суралцахуйн зорилтууд, санал болгож буй салбар дамнасан ойлголт ухагдахуун, зарчмууд бүхий ТХ-ийн сэдвүүд, суралцахуйн конструктив онолд тулгуурласан арга зүйн хандлага, арга техникүүд, тогтвортой байдлын цогц чадамжуудын агуулга, мөн чанарыг тус бүрд нь болон харилцан хамааралд нь ухаж ойлгохгүйгээр үр өгөөжтэй үйл эрхлэх боломжгүй нь харагдсан. Энэ утгаараа дээрх цогц шийдлүүд нь хүн бүрийн заавал эзэмших “тогтвортой хөгжлийн зорилгод хүргэх боловсрол” (ТХЗБ) хэмээх цоо шинэ бие даасан судлагдахуун бий болсоныг түүнд хүн бүр, хамгийн эхэнд багш бүр энэ судлагдахууны “бичиг үсэгт тайлагдах” ёстой хэмээн гарын авлага боловсруулсан багийнхан үзэж байна.
  • 35.
    33САЙН ТУРШЛАГА STEM (Science,technology, Engineering, Math) гэдэг нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн 4 үгийн товчлол юм. Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх чадвартай буюу STEM боловсролтой ажиллах хүчний хэрэгцээ эрс  өсч  байна. Иймд өндөр хөгжилтэй орнууд STEM  боловсролыг  шинэ мянганы иргэдийн боловсрол хэмээн үзэж,  СӨБ-оос  эхлэн  ЕБС-ийн бүх шатанд, цаашлаад дээд боловсрол, насан туршийн боловсролын хүрээнд STEM сургалтыг хэрэгжүүлж байгаа ба онол, практикийг уялдуулан, хичээлүүдийг хооронд нь уялдаа холбоотой заах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллуулах, асуудлыг шийдвэрлэх чадварт сургах сурагч төвтэй сургалтын нэгдмэл арга зүйд үндэслэдэг билээ. Манай улс ч мөн адил STEM боловсролыг хүүхэдбагачууддааэзэмшүүлэхажлынэхлэлийгтавьж 2017 онд БСШУСЯ-наас STEM боловсролын сургалтын хөтөлбөрийг бага боловсролын сургалтад нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд багш бэлтгэх ажлыг БМДИ болон салбарын бусад байгууллагууд хамтран үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Мөн бага боловсролын 1-4 дүгээр ангид Япон улсын ARTEC компаний үйлдвэрлэсэн 2 багц хэрэглэгдэхүүн, 5 дугаар ангид ХБНГУ-ын Fishertechik компаний багц хэрэглэгдэхүүнийг олгосон. Орон нутагт энэхүү сургалтын шинэ хэлбэрийг хичээл үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж, сайжруулж байгаа жишээг бид сэтгүүлээрээ дамжуулан та бүхэнд мэдээлэх болно. Энэ удаа Дорноговь аймгийн БСУГ-ын газраас бидэнд ирсэн мэдээллийг багцлан хүргэе. STEM боловсролыг сургалтад нэвтрүүлэх нь сурагчдад зохион бүтээх, инженерчлэл техник сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой мөн хүүхдэд сонирхолтой учир сурагчдын хичээлд оролцох идэвх сонирхол нэмэгдэж байгааг Дорноговь аймгийн багш нар онцолж байна. Тус аймагт сургалтыг сургууль бүр өөрсдийн онцлог боломждоо тохируулан янз бүрийн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд: • STEM сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаа болонамьдрахчадвартсуралцахүйлажиллагааны цагийг ашиглан явуулж байгаа сургууль 11 байна. /Сайншанд 1, Сайншанд 2, Сайншанд 5, Замын- Үүд 2, Зүүнбаян, Дэлгэрэх, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Олон-Овоо, Хатанбулаг/ Эдгээр сургуулиуд нь сургалтыг дэмжих үйл ажиллагааны 2-3 цагаа нэгтгэн 7 хоногоор ээлжлэн орох, эсвэл нэг 7 хоногт орох цаг дээрээ үргэлжлүүлэн өөрсдөө 1-2 цаг нэмж орох гэх мэтээр явагдаж байна. • Хичээлийн цагаас тусдаа дугуйлан хэлбэрээр явуулж байгаа сургууль 10 байна. /Сайншанд STEM БОЛОВСРОЛ ДОРНОГОВЬ АЙМАГТ
  • 36.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 34 САЙНТУРШЛАГА 3, Замын-Үүд 1,Айраг, Иххэт, Алтанширээ, Даланжаргалан, Мандах, Хөвсгөл, Эрдэнэ/ Эдгээр сургуулиуд нь хичээлийн өмнө буюу хойно, эсвэл бүр хичээлийн бус цагаар сурагчдаа цуглуулж, анги танхимаа зөрүүлэн хуваарь гарган зохион байгуулж байна. • Ангиудыг улирлаар ээлжлэн сургалтаа явуулж байгаа сургууль 3 байна. Энэ тохиолдолд эхний улиралд STEM сургалт ороогүй ангийн эцэг эхчүүд хүүхдээ хоцорлоо гэж бодох эсвэл багшийг буруутгах гэх мэт зүйл ажиглагдаж байна. • Олон хүүхэдтэй ангиа 2 групп болгон хувааж 7 хоногоорээлжлэноржбайгаасургууль2байна. Энэ тохиолдолд сургалтын хэрэглэгдэхүүн болон гарын авлага хүртээмжтэй, цөөн хүүхэдтэй ажиллахад багшид хүндрэл багатай хялбар байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын лаборатори II сургуулийн Г.Отгонтуяа багшийн 3в анги 5 долоо хоногт, долоо хоног бүрийн баасан гаригийн Хүн орчин, Хичээлээс гадуурх үйл ажиллагааны 2 цагийг сонгон STEM сургалтыг хэрэгжүүлэхдээ анги дотроо сурагчдыг нэг багт 5-6 сурагч байхаар, 6 багт хуваажээ. Энэ нь баг бүрт 1 хайрцаг хэрэглэгдэхүүн оногдохоор тооцсон болно. Алхам-1: Хайрцагт байгаа хэрэглэгдэхүүнтэй танилцах, нэрлэх, хэдэн ширхэг, ямар хэрэглэгдэхүүн байгааг тоолж тоо ширхэгтэй тулгаж үзсэн. Хайрцагт байгаа номтой танилцсан. Угсрах загварыг хэрхэн хийх алхмыг ойлгуулсан. Хийх загварт хэрэглэгдэх зүйлийг тоолж ялган авч дарааллын дагуу хийх талаар мэдэж авсан. Алхам-2: Хэрэглэгдэхүүнийг хэрэглэх аюулгүй ажиллагааны талаар ярилцсан. Тоолохдоо зэрэг тоолох, тоолсноо ижил ижлээр нь хийх, эмх цэгцтэй хайрцгандаа багтаан хийх, дутааж болохгүй, ширээнээс унасныг тэр даруйдаа авч байх, ширээгээ зөв байрлуулах зэрэг зохион байгуулалт, цаг бага зарцуулах талаар зөвлөсөн нь дараа дараагийн хичээлд сайнаар нөлөөлж байлаа. Алхам-3:. Дараах төлөвлөлтийг боловсруулан мөрдөж ажиллалаа. Сэдэв Цаг Үйл ажиллагаа STEM сургалт, эд ангийг нэрлэх, аюулгүй ажиллагаа, эд ангийг тоолох 2 • Таних, нэрлэх, тоолох, өнгөөр ялгах, ангилах үйл ажиллагаа • Аюулгүй, эмц цэгцтэй ажиллах • Багаар хамтарч ажиллах Даралт Робот” 3 загвар Төөлүүр хорхой 2 • Блокыг зөв таних, тоолох ялгах • Дарааллын дагуу зөв угсрах • Угсарсан бүтээлээ ажиллуулах, • Ажиллагааны зөв болон буруу байдлыг илрүүлэх, зөв болгон засварлах • Турших, ажиглах, тайлбарлах • Багаар хамтарч ажиллах Үлэг гүрвэл 2 Роботок гар 2 Хөшүүргэн, дамжуулга, тахир голт, хос хөшүүрэг 2
  • 37.
    35САЙН ТУРШЛАГА Алхам-4: Сурагчдынбүтээх, угсрах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгууллаа. “Төөлүүр хорхой”, “Үлэг гүрвэл”, “Хөшүүрэг” сэдвийн хүрээнд: 1хайрцаг хэрэглэгдэхүүнээр 2-ыг угсрахад хүрэлцэхээр байсан тул 3 сурагч хамтран 1 тоглоом угсарч байлаа. STEM сургалт багшийн нүдээр: Давуу тал: Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сурагчдын мэдлэг чадвар хамтран ажиллах зэрэг чадварыг хөгжүүлсэн олон сайн тал ажиглагдлаа. • Сурагчдын сонирхол, нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хэрэглэхэд хялбар ойлгомжтой байж чадаж байна. • Сургалт орох өдөр цагийг хүүхдүүд хүлээдэг байдал ажиглагдсан. • Баг болж ажилласнаар бие биенээ хүндлэн хамтран ажиллах чадварт сайнаар нөлөөлж чадсан. • Өрөх, угсрах, хөдөлгөх зэрэг механикийн суурь зарчим, шинжлэх ухааны тооцоолол, ойлголтыг тоглоомын аргаар сурч, мэдэж авч байлаа. Мөн угсрах явцдаа алдаагаа олох, засварлах зэргээр инженерчлэлийн суурь сэтгэлгээг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлж байв. • Аливаа үйл ажиллагааны дараалал, алхмыг баримталж ажиллах ёстой болохыг үйл ажиллагаагаараа мэдэрч ойлгосон. Эхэндээ дарааллын дагуу угсраагүй үед угсрах үйл ажиллагаа буруу болох, дахин хийх зэрэг бэрхшээл үүсч байснаа сүүлдээ ийм байдал гарахаа больж байсан. • Багаар ажиллахад бие биенийхээ өмнө үүрэг хүлээх, ажлаа хуваарилан авч ажиллах, хамтрах, нэгэндээ туслах зэргээр хариуцлагатай байх хандлага төлөвшиж байлаа. • Хийсэн бүтээлийнхээ бүтэц, ажиллагаа, хийж чадсан үйлдэлдээ урамшиж, баярлах, дахин хийх хүсэл тэмүүлэлтэй байсан. Сонирхолтой нь: Эрэгтэй хүүхдүүд угсрах үйлд арай давамгайсанагдсан.Айлынганц,багахүүхдүүдбулаах, өөрийнхөө өмнө байлгахыг хүсэх, би гэх хандлагатай байсан. Багт сурагчдыг хуваахдаа анхаарах хэрэгтэй. Тиймхүүхдүүднэгбагболволхийхгэжудах,муудалцах, бүтээмж муутай байгаа ажиглагдсан.
  • 38.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 36 ШИЛДЭГИЛТГЭЛ Хураангуй Шинжлэх ухааны дэвшилтэттехнологиуд болох ухаалаг утас, компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байгааг ухаалаг хэрэглээгэжойлгохньөрөөсгөлюм.Харинухаалаг хэрэглээ гэдэг нь цаг хугацаа хэмнэх, эдийн засагтаа хэмнэлт гаргах замаар орчин цагийн дэвшилтэт технологи болох гар утасны ухаалаг аппликэйшнийг хичээл, сургалтын үйл ажиллагаа, бие даан өөрийгөө хөгжүүлэхэд ашиглаж болох гэсэн санааг судалгааныхаа үр дүнд дэвшүүлж байна. Тухайлбал Phet interactive simulation байгалийн ухааны загварчлал программыг ашиглан суралцагчид бие даан нээлттэй эрэл хайлт хийх замаар шинжлэх ухаанч арга барилыг эзэмших боломжтой гэж таамаглаж 2 жилийн хугацаанд туршин хэрэгжүүлсэн болно. Туршилт судалгааны ажил гүйцэтгэх явцад суралцагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс байгалийн ухааны загварчлалын программыг ашиглах гарын авлага боловсруулсан. 2016-2017 оныхичээлийнжилд9а,бангид“Цахилгаанхүчдэл” нэгж хичээлийн хүрээнд туршсан, 7а ангид “Одон орон” бүлэг сэдвийг Stellarium программ ашиглан туршиж, үр дүн ахицыг тооцсон. Мөн түүнчлэн хичээлтэй холбоотой чухал ач холбогдолтой аппликэйшнийгсудалжсурагч, багш,эцэгэхчүүдэд санал зөвлөмж гаргалаа. Түлхүүр үг: Нээлттэй эрэл хайлт, аппликэйшн, ухаалаг хэрэглээ, туршилт судалгаа Оршил Шинжлэх ухааны хийсвэр ойлголт, үзэгдэл, томьёо, хуулиудыг 3D,4D технологийн тусламжтай бодит байдлаар үзэж, судлах боломж бидний өмнө нээлттэй болсон энэ цаг үед бид ухаалаг утаснаас татгалзахаас илүүтэйгээр хэрхэн зөв ФИЗИКИЙН ХИЧЭЭЛД ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН АШИГЛАХ ЗАМААР СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ А.Уранчимэг, Ө.Баянсан Дундговь аймаг” Эрдмийн далай” цогцолбор сургуулийн физикийн багш нар Боловсролын хүрээлэнгээс ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ – СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд 51 дэх жилдээ амжилтай зохион байгуулжээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн (СБД-3, БГД-3, ХУД- 2,БЗД-1) сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 65 багш оролцож,  30 илтгэл хэлэлцүүлж, суралцагчдын ухаалаг хэрэглээ-сургалтын үйл ажиллагааны талаар олон талаас нь судалсан судалгааны ажлынхаа үр дүнг хуваалцлаа. Энэхүү уралдаанд тэргүүлсэн шилдэг илтгэлийг танилцуулж байна. “ ”
  • 39.
    37ШИЛДЭГ ИЛТГЭЛ зохистой ашиглажсурах талаар хэлэлцэх нь зүйтэй юм. Жишээлбэл ухаалаг гар утсанд үнэ төлбөргүй суулгаж хэрэглэх боломжтой хичээлтэй холбоотой төрөл бүрийн сонирхолтой аппликэйшн байна. Phet in- teractive simulation байгалийн ухааны загварчлалын программ, stellarium одон орны 3D программ, phys- ics formulasфизикийн томьёоны хураамж,resistor code calculate резисторын эсэргүүцлийн хэмжээг унших программ, Biology-plant, google translate орчуулга хийх, тод толь, мазаалай гэх мэт хичээлтэй холбоотой төдийгүй ebarimt, mobile bank, khan pay, цахилгаан хэрэглэгч зэрэг хүн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аппликэйшнууд байна. Мөн түүнчлэн нийгмийн хөгжлийг дагаад номын сан, архив, бичиг хэрэг, эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэл, төрийн үйлчилгээ зэрэг нь цахим хэлбэрт шилжиж ТҮЦ машин, электрон номын сан зэргийг дуртай үедээ ашиглаж, үйлчлүүлэх нөхцөл боломж бүрдсэн байна. Суралцагчдаас гар утасны хэрэглээний судалгаа авч үзэхэд 92 хувь нь ухаалаг гар утсыг ашигладаг боловч зурагавах,дуусонсох,захидалбичих,фасебүүктзургаа оруулах, төрөл бүрийн чат группээр орох, тоглоом тоглох зэргээр ашигладаг болох нь харагдсан. Ийм учирухаалаггарутасныүүсэл,хөгжилболонхичээлтэй холбоотой аппликэйшнийг судалж, физикийн хичээлд туршин хэрэгжүүлж, үр дүнг тодорхойлохыг зорьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаа. • Ухаалаг хэрэглээний талаар судалж, сурагчдад үзүүлэх эерэг нөлөөг илрүүлэх • Хичээлтэй холбоотой аппликэйшнийгсудалж, танилцуулга хийх • Ухаалаг утасны хэрэглээ ба аппликэйшн ашиглалтын судалгаа авч, үр дүнг нэгтгэх • Физикийн хичээлд туршин хэрэгжүүлж, сурагчдын ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох Судалгааны боловсруулалтын явцад мэдээлэл түүвэрлэх, эх сурвалжийг судлах, асуулгын арга, ажиглалт туршилтын арга, статистик боловсруулалт, нэгтгэн дүгнэх аргыг ашигласан болно. Багшийн хувьд: Физикийн шинжлэх ухаанд гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хийсвэр ойлголтууд ахлах анги ахих тусам нэмэгддэг. Түүнийг суралцагчдад хэрхэн бодитоор харуулж, ойлгуулах, туршилт ажлыг бэлтгэхэд асар их цаг хугацаа зарцуулж, зарим хэрэглэгдэхүүнийг өөрсдөө худалдан авах зэрэг асуудлууд тулгардаг. Суралцагчдын хувьд: Бие даалт гүйцэтгэх болон өөрийгөө илүү цагаар хөгжүүлэх явцад цөөн тооны хуучинсурахбичиг,ангидөгсөнмэдээлэл,интернетийн хурд зэрэг асуудлууд тулгардаг. Мөн суралцагчдын хувьд хичээлүүдийн бие даалтыг гүйцэтгэхийн тулд интернетэд олон цагаар сууж мэдээлэл хайх, зарим шинжлэх ухааны хийсвэр ойлголтыг ном сурах бичиг, гарын авлага уншаад ойлгохгүй байх, бие дааж өөрөө судлах, туршилт хийх боломжтой кабинетын хүрэлцээ хангалтгүй зэрэг асуудлууд тулгамддаг байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэхүү илтгэлийг бичлээ. Үндсэн хэсэг Шинжлэх ухаанч эрэл хайлт хийлгэх замаар сурагчдад шинжлэх ухааны ба шинжлэх ухааны тухай мэдлэгийг арга барилын шүтэлцээнд эзэмшүүлж, шинжлэх ухаанч арга барил сургах нь сургалтын шинэчлэлийн зорилт юм. Манай байгалийн ухааны хөтөлбөрт шинжлэн судлах эрэл хайлтыг дөрвөн алхамд багцлан үзсэн. Үүнд: 1. Ажиглалт хийх, шинжлэх ухаанч санааг ялган барих, баримт нотолгоо цуглуулах, таамаглал дэвшүүлэх 2. Туршилтыг төлөвлөх, гүйцэтгэх 3. Мэдээллийг боловсруулах, танилцуулга хийх 4. Хэлэлцэх, сайжруулах Алхам 1: Ихэнх судалгаа ажиглалтаас эхэлдэг. Таньж мэдэх хүсэл төрүүлдэг. Ажиглах гэж мэдрэх эрхтэнээр хүлээн авсан мэдээллээс гол зүйлийг ялгах, танин барихад чиглэсэн оюуны үйл юм. Алхам 2: Туршилтыг сайтар боловсруулж, олон талаас нь хянана. Алхам 3: Туршилтаа явуулж байгаа бол үр дүнгээ тэмдэглэж авах нь чухал. Үр дүн ижил гарч байгаа эсэхийг шалгахын тулд ямар ч туршилтыг хэд хэдэн удаа явуулах нь зүйтэй. Алхам 4: Өөрийн хийсэн туршилтын үр дүнг танилцуулж, хэлэлцэнэ.1 Бүхнийгмэдэххүүхдийнтөрөлхийнхүсэлтэмүүлэл бол шинжлэх ухаанд сургах түлхүүр, хөрс юм. Phet in- teractive simulation программ нь АНУ-ын Колорадогийн их сургуулиас бэлтгэн гаргадаг байгалийн ухааны загварчлал юм. Физикийн хичээлийн 6 бүлэг сэдвийн хүрээнд судлах боломжтой 79 цэстэй бөгөөд судлахыг хүссэн агуулгын хүрээнд дуртай үедээ өөрийн гар утсаа ашиглан судлах боломжтой программ юм. Phet interactive simulation программ нь шинжлэх ухаанч арга барилыг дэмжсэн өгөгдөлтэй шинжлэх ухааны ойлголтуудын загварчлал, туршилт гүйцэтгэж ажиглах зэрэг давуу талтай. Сурагч бие даан туршилт, судалгааны ажил гүйцэтгэж, дүгнэлт хийж өөрийн мэдлэг, чадвараа ахиулах боломжтой. Судалгааны үр дүн ЕБС-ийн суралцагчдын гар утасны хэрэглээг судалж, сургалтын үйл ажиллагаанд гар утасны аппликэйшн ашиглалтын өнөөгийн байдлыг тодорхойлж, сурагчдын ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх боломж байгааг тодорхойлоход хувь нэмрээ оруулах зорилгоор 4 хаалттай, 5 нээлттэй 1 Ганбат.,М Норжмаа.,Г Энэбиш.,Ж “Шинжлэх ухаанч эрэл хайлтыг хичээлд хэрэглэх тухай зөвлөмж” 27-28 “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” -2014
  • 40.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 38 ШИЛДЭГИЛТГЭЛ асуулга бүхий судалгааболовсруулан үр дүнг тооцохоор шийдлээ. Судалгаанд аймгийн төвийн 4 сургуулийн бага, дунд, ангийн 797 сурагч хамрагдсан болно.  Судалгаанд хамрагдсан суралцагчдын 92 хувь нь ухаалаг гар утсыг ашиглаж байна.  Ухаалаг гар утсан дээр 20-оос дээш үндсэн аппликэйшн байгаа нь зөв зохистой ашиглах хэрэгтэйг харуулж байна. Мөн хичээлтэй холбоотой аппликэйшн ашиглах чадвартай гэдэг нь харагдаж байна.  Хамгийн өндөр хувьтай ашиглаж байгаа аппликэйшнд Facebook, messenger, camera, chat, play store эзэлж байна. Үүнээс харахад суралцагчид интернет орчинд олон цагийг үр дүнгүй өнгөрөөдөг байх тал ажиглагдаж байна.  Судалгаанд хамрагдсан суралцагчдын дийлэнх нь Facebook, zapya, twitter, babble messenger, woohoo, tubemate, mp3, photo, lite video, tribuby, mx player, wechat, snapchat, retri- ca, melon, ask зэрэг төрөл бүрийн чат, видео, зургийн аппликэйшн суулгаж ашигладаг байна.  Судалгаанд хамрагдсан нийт суралцагчдын 13% нь хичээл хийхдээ гар утсаа ашигладаг, 31% нь үгүй гэж хариулснаас дунд ангийн сурагчид 21%-ыг нь эзэлж байна. Эндээс сурагчид хичээл, сургалтын үйл ажиллагаандаа гар утсыг ухаалгаар ашиглаж сураагүй нь харагдаж байна.  Ахлах ангийн суралцагчдын хувьд гар утсаа тооны машин ашиглах, үг хайх, толь бичиг ашиглах, сурах бичигний зураг авах, гэрийн даалгаврын зураг авах хэлбэрээр ашиглаж байна. Эндээс дүгнэж үзэхэд гар утасны ухаалаг үйлдлийг ашиглаж байгаа төдий л харагдаж байна. Харин хичээлтэй холбоотой шинжлэх ухааны чухал ач холбогдолтой аппликэйшн ашиглалтын түвшин хангалтгүй гэж дүгнэж байна.  Суралцагчдын гар утсан дээр хичээлтэй холбоотой цөөн тооны аппликэйшн байна. Жишээ нь мазаалай, ЕБС ном, translate, толь бичиг, функцэн тооны машин, томьёоны хураамж зэрэг суралцах үйлийг хөнгөвчлөх хэлбэрийн аппликэйшнийгсуралцагчдын 50-аас дээш хувь нь ашиглаж байна. Харин бүтээлчээр өөрөө судлан шинжлэх хэлбэрийн phet, stellarium, biology antomy, chemistry зэрэг бие даан судалгааны ажил гүйцэтгэж болох аппликэйшн ашигладаг суралцагчид 10 хүрэхгүй хувийг эзэлж байна. Туршиж хэрэгжүүлсэн байдал Туршилтын зорилго: Суралцагчдын ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг судлах зорилгийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Үйл ажиллагаа 1: Заах аргын нэгдлийн үйл ажиллагааны цагийг үр дүнтэй өнгөрөөх зорилгоор энэхүү программыг физикийн багш нар хамтран судалсан. Үйл ажиллагаа 2: Суралцагчдын гар утсанд аппликэйшн хэлбэрээр суулгаж, суралцагчдад зориулсан гарын авлага хийсэн. Үйл ажиллагаа 3: Энэхүү Phet interactive simu- lation, stellarium программыг ашиглан “Цахилгаан хэлхээ” ба “Одон орон” нэгж хичээлийг туршсан. Мөн суралцагчдын бие даан судалсан бүтээлд анализ хийж үр дүнг тооцсон. Физикийншинжлэхухаанньмеханик,динамик, цахилгаан, соронзон, дуу долгион, оптик, атом цөм гэсэн 6 үндсэн бүлэг сэдвийн хүрээнд 6-12р ангийн агуулга нь өргөсөж, туршилт судалгааны арга зүйд тулгуурлан хичээлийг зохион байгуулдаг. Энэхүү программыг 2015 оны хичээлийн жилээс эхлэн 2 жилийн хугацаанд физикийн багш Ж.Долгорсүрэн, А.Уранчимэг, Ө.Баянсан нар хамтран 6-12р ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа ашиглаж байна. Багш болон суралцагчид Phet simulation программ дээр нийт 79 цэсийг ашиглах бүрэн боломжтой. Тухайлбал: 9-р ангийн “Цахилгаан хэлхээ” нэгж сэдвийн хүрээнд ЭДЦС-ын 9а ангид туршсан болно. Ээлжит хичээл 1: Хүчдэл гэж юу вэ? Зорилго: Цахилгаан хүчдэлийг загвараар дүрсэлж, хэрэглэгч дээр унах хүчдэлийг тодорхойлох. Үйл ажиллагаа: Асуудалд таамаглал дэвшүүлэх үе шатанд сурагчдаас чийдэнгийн гэрэлтэт яагаад ялгаатай байна вэ? гэсэн асуултыг асууж Phet simulation-physics-electricity & magnets &circuits орж чийдэн, холбох утас, батарей ашиглаж холболт хийж үзүүлнэ. Цахилгаан хэлхээнд цэнэгүүдийгюухөдөлгөөндоруулжбайнавэ?гэсэн асуултаар хичээл үргэлжилж, суралцагчид өөрийн таамаглалаа дэвшүүлж хичээлийн зорилгоо тодорхойлно. Туршилтыг төлөвлөх, гүйцэтгэх үе шатанд цахилгаан хүчдэлийг хэмжих туршилтын хэлхээг сурагч бүр өөрийн гар утсанд суулгасан аппликэйшнийг ашиглан судалж, ажиглана. Үүний дараа багаараа ярилцаж схемийг бодитоор угсарч хүчдэлийг хэмжих нь аюулгүй ажиллагаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байсан. Аюулгүй ажиллагааны хувьд: -Чийдэн шатахаас урьдчилан сэргийлэх - Батарейн цэнэг хэмнэнэ -цаг хугацаа хэмнэнэ -эдийн засгийн хувьд хэрэглэгдэхүүнд зардал гарахгүй Сурагч бүрт хүртээмжтэй байдлыг авч үзэж хоёр сурагч хамтран туршилтыг гүйцэтгэх
  • 41.
    39ШИЛДЭГ ИЛТГЭЛ тохиолдолдтуршилтандхэрэглэгдэххэрэглэгдэхүүний зардлыг тооцожүзье. Proton дэлгүүрийн ханшаар № Хэрэглэгдэ-- хүүний нэр Тоо ширхэг Нэг бүрийн үнэ Нийт үнэ 1 Зай 30 500 15000 2 Чийдэн 30 250 7500 3 Холбох утас 30 100 3000 Нийт үнэ 25500 Phet simulation программыг ашигласнаар дээрх байдлаар гарч болох хэрэглэгдэхүүний зардлыг хэмнэж болох давуу тал, ач холбогдол гарах юм. Ээлжит хичээл 2: Омын хуулийг шалгаж үзье. Үйл ажиллагаа: Резистороор гүйх гүйдлийн хүч яагаад ялгаатай байна вэ? Асуултыг асууж Phet simulation-physics–electricity & magnets &circuits уруу орж эсэргүүцэл, батарей, амперметр, холбох утас ашиглан схем угсарч сурагчдаар ажиглуулж, ярилцана. Тэгвэл резистроор гүйх гүйдлийн хүч нь юунаас хамаарч өөрчлөгдөж байгааг судлах туршилтын төлөвлөгөө боловсруулж, туршилтыг гүйцэтгэнэ. Үүний өмнө утсан дээр суулгасан phet болон “resistor color code calculate” аппликэйшнийг ашиглан схемийг угсарч, резистрын эсэргүүцлийн хэмжээг уншиж судлана. Мөн энэхүү туршилтыг гүйцэтгэхэд “Цахилгааны туршилтын иж бүрдэл F6-г ашиглан хичээлийг 5 багаар зохион байгуулсан. Туршилтын хэрэглэгдэхүүнийг 5 багаар төлөвлөн зардлыг тооцвол: Proton дэлгүүрийн ханшаар № Хэрэглэгдэ- хүүний нэр Тоо ширхэг Нэг бүрийн үнэ Нийт үнэ 1 Зай 30 500 15000 2 Резистор 30 100 3000 Нийт үнэ 18000 Батарейг ашиглан 2-3 удаа туршилтад ашиглах явцад цэнэг нь багасаж, хэмжилтийн үр дүнд нөлөөлдөг. Хэдийгээр цэнэглэж ахин ашиглаж болдог боловч, шаардлага хангаагүй батарейг солих шаардлага тулгардаг. Мөн резисторыг хэлхээнд буруу холбох, өндөр хүчдэл өгөх зэргээс хамаарч амархан шатдаг. Харин энэхүү асуудлуудыг phet программ бүрэн шийдэж чадна. Phet interactive simulation программыг ашиглах боломж ба давуу талууд: Суралцагчийн хувьд:  Гэрийн даалгавар хийхдээ ойлгоогүй зүйлээ бататгаж өөрөө туршиж үзэх боломжтой  Бие дааж, бүтээлчээр суралцах боломж нээлттэй  Ахлах ангийн сурагчид нээлттэй эрэл хайлтын зарчмаар ажиллах бүрэн боломжтой  Туршилт, судалгаа хийх явцад англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой.  Ойлгоогүй хичээлээ бие дааж судлах бүрэн боломжтой. Багшийн хувьд:  Хичээлийн сэдэл, ажиглах туршилт гүйцэтгэх, бататгах, гэрийн даалгавар зэрэгт үе шатуудад ашиглах бүрэн боложтой.  Мөнгартбаригдаж,нүдэндхарагдахгүйшинжлэх ухааны үзэгдэл, ойлголтыг загварчилж харуулах боломжтой  Зөвхөн физик төдийгүй математик, хими, биологи, байгаль шинжлэлийн хичээлүүдийн хувьд ашиглах боломжтой  Кабинетад байдаггүй дараах багаж хэрэгслийн хувьд хүснэгтэд харуулсны дагуу тухайн сэдвийн хүрээнд ашиглах боломжтой. Phet interactive simulation аппликэйшн ашиглан судалгаа хийсэн суралцагчдын бүтээлд анализ хийсэн байдал “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 2016- 2017 оны хичээлийн жилийн 9а ангийн 5 суралцагчийн “Цахилгаан хүчдэл” нэгж хичээлийн хүрээнд хийсэн бүтээлд анализ хийсэн байдал. Мөн phet interactive simulation байгалийн ухааны загварчлал ба stellari- um одон орон программ ашиглан судалгаа хийж буй 9,10,12-р ангийн 3 сурагчийн бичлэгийн DVD-нд хуулж хавсаргав.
  • 42.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 40 ШИЛДЭГИЛТГЭЛ “Цахилгаан хүчдэл” нэгжсэдвийн хүрээнд суралцагчид бүтээл хийсэн бөгөөд шинжлэн судлах, үе шатуудын дагуу туршилт судалгаа хийж өөрийгөө үнэлсэн. Дээрх бүтээлээс харахад суралцагчдад шинжлэн судлах ажлын төлөвлөж, судлах зураг, схемийг оновчтой илэрхийлэх чадвар нь илүү хөгжсөн байна. Мөн тухайн суралцагчийн өмнөх мэдлэг, чадварын түвшингээс хамаарч таамаглал дэвшүүлэх болон, дүгнэлтийг оновчтой бичих чадвар нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байна. Бэрхшээл тулгамдсан асуудал Шийдвэрлэх арга зам Давуу тал ач холбогдол -Ихэнх цэс, үг нь англи байсан учир уншихад бэрх байсан. -Англиар бүх үг байсан учир мэдэхгүй үг олон байсан. -Зарим үг үсгийг монгол болгож өөрчлөх -Утас болон толь бичиг ашиглан орчуулсан. -Өөрийн хүссэн туршилтыг хүссэн үедээ хийж болно - Энэ апп-ыг ашиглахад илүү ихийг ойлгохоор байсан - Ашиглахад ойлгомжтой байсан -Бодит багаж дээр туршилт хийхээр алдаанаас болж чийдэн шатдаг. Харин энэ аппликэйшн дээр тийм асуудал байхгүй. -Цахилгааны тухай ойлгоход давуу талтай. Туршилтын дүгнэлт 2015-2016 оны хичээлийн жилд 9б ангид, 2016-2017 оны хичээлийн жилд 9а, б ангид нэгж хичээлийг туршин хэрэгжүүлэхэд суралцагчдын идэвх оролцоо сайжирч, физикийн хичээлийг сонирхох суралцагчдын тоо нэмэгдэж нэгж ба жилийн эцсийн үнэлгээнд ахиц гарсан. Багшийн хувьд шинжлэх ухааны хийсвэр ойлголтуудыг суралцагчдад ойлгуулах явцад “phet interac- tive simulation/Байгалийн ухааны загварчлалын программ/, stellarium /Одон орны/ программын ач тус, нөөц боломж байгааг судалсан. Физикийн шинжлэх ухааныг суралцагчид өөрсдөө бие даан, нээлттэй байдлаар туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэх явцдаа хөгжих боломж байна. Дээрх туршилт, ажиглалт судалгааны үр дүнд суралцагчдын мэдлэг, чадварт дараах өөрчлөлт гарлаа. Ажиглалтын үр дүн мэдлэг, чадварын хувьд Сэтгэл ханамжийн судалгаа  Гэрийн даалгаврыг хугацаанд нь хийж байсан  Мэдээлэл технологийн чадварын түвшин нэмэгдсэн  Дугуйланд хамрагдах сурагчдын тоо нэмэгдсэн  Суралцагчдын бие даан ажиллах чадвар сайжирсан  Явцын болон улирлын шалгалтын үнэлгээнд ахиц гарсан  Англи хэлний мэдлэг дээшилсэн  Орчуулгын аппликэйшн ашиглах нь нэмэгдсэн  Хичээлд хандах хандлага нь өөрчлөгдсөн Энэхүү программыг ашигласнаар чамд ямар өөрчлөлт, ахиц гарсан бэ?  Ашиглахад ойлгомжтой учир хоцрогдлоо арилгаж чадсан.  Аппликэйшн ашиглан судалсан хичээлд ахиц гарсан  Phet программ нь бидэнд их таалагдсан. Ойлгоход хялбар, сонирхолтой байдаг.  Цагийг үр дүнтэй өнгөрөөхөд нөлөөлсөн  Өөрөө бие дааж, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэснээр мэдлэг, чадварт ахиц гарсан.  Эдийн засгийн хувьд хэмнэлттэй байсан Санал Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд ухаалаг гар утсыг зөв зохистой, өөрт хэрэгцээт байдлаар сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах боломж байгааг судлан,туршихыгхичээлээ.Бидэнэхүүсудалгааны ажлаараа сургалтын үйл ажиллагаанд гар утасны аппликэйшнийг зөв, зохистой ашиглавал үр дүнтэй юм гэдгийг олж харлаа. Суралцагчдад:  Интернет орчинд цагийг үр дүнтэй, бүтээлчээр өнгөрөөх  Хичээлтэй холбоотой шинэ аппликэйшнийг хэрэглэж сурах  Шинээр мэдсэн зүйлсээ бусдадаа зааж өөрийгөө хөгжүүлэх  Долоо хоногт тогтмол цагт утсыг ухаалгаар хэрэглэж сурах Жишээ нь: математик- даваа гариг бүрт – 20мин, физик- мягмар гариг бүрт- 30мин...  Утсыг ухаалгаар нь хэрэглэх төлөвлөгөө гаргах. my study life аппликэйшнийг ашиглаж болно Багш нарт:  Суралцагчдын хэрэгцээ шаардлага, техник технологийн хөгжлийг дагаад сургалтын үйл ажиллагаандаа ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглах хэрэгтэй болжээ.  Мэргэжлийн багш нар өөрийн хичээлтэй холбоотой аппликэйшнуудийг судалж, суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулж ашиглуулах.  Шаардлагатай үед хичээлийн цагаар тухайн
  • 43.
    41ШИЛДЭГ ИЛТГЭЛ аппликэйшнийг хэрэглэжхичээлээ зохион байгуулах. физик-Oscilloscopu, tone generation, wave generation-зэрэг кабинетад байдаггүй багажуудын аппликэйшнийг нь татаж хэрэглэх боломжтой байдаг.  Ангид баримтлах дэгийг хэрэгжүүлж ажиллах, суралцагчдыг урамшуулах  Анги удирдсан багш нар эцэг эхийн хурлын үеэр аппликэйшн ашиглалтын дүрмийг танилцуулах  Мэргэжлийн багш нар хичээлтэй холбоотой аппликэйшнийг судалж, хамтран ажиллан туршлага солилцох.  Зарим хүндэвтэр агуулгын дасгал, бие даалтыг гүйцэтгэхдээ тохиромжтой аппликэйшнийг суралцагчдад зааж өгөх.  Бусад мэргэжлийн багш сургалтын үйл ажиллагаандаа шаардлагатай аппликэйшнийг ашиглах.  Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх суралцагчдад гарын авлага хийж өгсөн Эцэг эхчүүдэд:  Хүүхэдтэйгээ ярилцаж утас ашиглах цагийн хуваарь гарган, хяналт тавьж ажиллах.  Эцэг эхчүүд өөрсдөө телевиз үзэх, утас ашиглах үйлдлээ багасгаж зөв үлгэр дууриалал үзүүлэх.  Хүүхдийнхээ хүсэл сонирхлын тухай ярилцаж, дэмжих, хамт цагийг өнгөрөөх  Хүүхдэдээ хэлсэн амлалтаа биелүүлж, урамшуулж байх.  Интернет орчинд суралцагчдын орох боломжтой хэрэгцээгүй сайтуудыг хязгаарлах  Wifi ашиглах цагийн хуваарийг гэртээ баримтлан ажиллах.  Гэр бүлээрээ ярилцаж гэртээ баримтлах дүрэм гаргах жиш: хоорондоо ярилцах үедээ гар утсаа оролдохгүй байх  Ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн хөгжилд сөрөг болон эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь та хүүхдээ ухаалаг төхөөрөмжөөс хараат байлгахгүйг хичээж, түүнийг хэрэглэх зориулалт, цагийг хянах хэрэгтэй. Ерөнхий дүгнэлт Суралцагчдын ухаалаг гар утасны хэрэглээг судалж, хичээлтэй холбоотой аппликэйшнуудын талаармэдээлэлцуглуулан,физикийнхичээлдтуршин, үр дүнг нь тодорхойлох зорилготой судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Мэдээлэл харилцааны технологи асар хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд зөвхөн хичээлээр олгож буй мэдлэг, чадварыг эзэмшихээс гадна ухаалаг гар утсыг ашиглан хичээлтэй холбоотой аппликэйшнийгсудалж, өөрийн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага цаг үеэ даган урган гарч ирж байна. Шинжлэх ухааны хийсвэр ойлголт, гарт баригдаж, нүдэнд харагдахгүй үзэгдлүүдийг 3D, 4D технологийн тусламжтай бодит байдлаар үзэж, судлах боломж өнөөгийн нийгэмд хэдийнээ бүрджээ. Физикийн хичээлтэй холбоотой аппликэйшнээс гадна математик, хими, биологи, англи хэл, монгол хэл зэрэг хичээлүүдийн чухал ач холбогдолтой аппликэйшнийгбусад мэргэжлийн багш нарт санал болгох үүднээс судалж орууллаа. Phet in- teractive simulation аппликэйшныг ашиглан физикийн хичээлийн хийсвэр ойлголт, үзэгдлүүдийг бодитоор харуулах боломж бий болсон учир сургалтын үйл ажиллагаанд гар утасны аппликэйшн, программуудыг ашиглах замаар суралцагчдын ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх боломж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. НОМ ЗҮЙ 1. Бага дунд боловсролын тухай хууль УБ.,(2002) 2. Суурь боловсролын цөм хөтөлбөр (2015) БСШУЯ 3. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр (2016) БСШУЯ 4. Ичинхорлоо Ш, Судалгааны ажлын үндэс.,УБ., (2012) 5. Байгалмаа.Ч(2015) “Боловсролын судалгааны арга зүй” 6. Энхтөгс Б., Солонго Ц., Ууганбаяр П., “Ухаалаг электрон хэрэгсэл”., УБ.,(2015) 7. Цэвэлмаа Г., Одмандах С., “Бүтээлчээр суралцах аргууд” .,УБ (2013) 8. Эрдэмцэцэг Ч., Хишигням А., “Сайн үйлийн эзэн” ., УБ (2012) 9. Ганбат.М, Норжмаа.Г, Энэбиш.Ж Шинжлэх ухаанч эрэл хайлтыг хичээлд хэрэглэх зөвлөмж. БСШУЯ, БМДИ, МХСН, (2014)“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй “ Эрдэм шинжилгээний эмхэтгэл 10. Ухаалаг гар утасны талаарх мэдээлэл, судалгаа www.google.mn 11. Хичээлтэй холбоотой төрөл бүрийн аппликэйшн www.google.playstore 12. Аппликэйшний үүрэг, зориулалтын орчуулга Translate.google.mn 13. Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч программ Spellcheck.gov.mn
  • 44.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 42 ХАМТЫНАЖИЛЛАГАА БНСУ-ЫН ЦЭЦЭРЛЭГҮҮД ХҮҮХДИЙН НАС,НАСАНД ТОХИРСОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ СӨҮЛ ХОТОД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ, АЖИЛТНЫ СУРГАЛТ, ТУРШЛАГА СУДЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • 45.
    43ХАМТЫН АЖИЛЛАГАА БМДИ, БСУГболон цэцэрлэгийн төлөөлөл бүхий баг 2017 оны 11 дүгээр сарын 6-наас 14-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл, Инчон хотод цэцэрлэг, Их сургууль,   байгууллагуудын өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцан, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр сургалтад хамрагдаж, туршлага судлаад ирлээ. Энэхүү сургалт, туршлага судлах үйл ажиллагаа 4 үндсэн чиглэлээр явагдсан. Үүнд: 1. Буг-ин, Мёонжи ясли, Сону цэцэрлэгийн хүүхдийг сургаж төлөвшүүлж байгаа туршлагатай танилцах 2. Сонгюу, Сонгюүнкван, Чуан Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, профессор багш нарын зохион байгуулсан сургалтад хамрагдах 3. Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай хүүхдийг хөгжүүлж буй өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцах 4. Good vision боловсролын холбооны үйл ажиллагаатай танилцах зэрэг байлаа. БНСУ-ын цэцэрлэгүүдийн талаар БНСУ-ын Цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Пак Инхэ ясли, цэцэрлэгийн дүрэм журам, эрх зүйн баримт бичгүүдийн тухай танилцуулга хийсэн. Боловсролын яам нь цэцэрлэг буюу Ючиван, Нийгмийн халамжийн яам нь ясли буюу Орини чибийг хариуцан ажилладаг ажээ. Цэцэрлэгт 5-7 нас, яслид 1-5 хүртэл насны хүүхдүүд хамрагддаг. Яслийн үйл ажиллагаа нь Нийгмийн халамжийн хуулиар зохицуулагддаг.   Бүх хүүхдийг хамруулан тусламж үйлчилгээ үзүүлэхийг чухалчилдаг. Хүүхдэд ямар нэг асуудал тулгарахад ямар арга хэмжээ авах ёстойг багш нарт сургасан байдаг.  Ясли, цэцэрлэгийн хэв шинж: • Нийгэм халамжийн цэцэрлэг • Байгууллагын цэцэрлэг • Эцэг эхчүүдийн хамтарсан ясли • Амралтгүй ажилладаг цэцэрлэг-365 хоног • Тусгай цэцэрлэг Хүүхэд хүлээн авах цагийн хувьд: • Бүтэн өдрийн цэцэрлэг нь 07.30-19.30 цагт ажилладаг. • Хагас өдрийн цэцэрлэг 07.30-15.00 цагт ажилладаг. Эцэг эхчүүд өглөө хүүхдээ дуртай цагтаа авчирдаг 2015 онд яслийн тоо - 42517 (улсын 2629, хувийн 39888). Улсын цэцэрлэгүүд илүү чанартай үйлчилгээ үзүүлдэг. Яслид эрхлэгч, багш, туслах багш, тогооч ажилладаг. Үндсэн багш нь 1,2,3 гэсэн 3 түвшний зэрэглэлтэй. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр: • Үндсэн халамжийн хөтөлбөр • 3,4,5 настай хүүхдийн хөтөлбөр • Үнэлгээ гэсэн хэсгээс бүрддэг. Ясли, цэцэрлэгт хэл яриа, дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамир, байгальтай танилцах, математикийн
  • 46.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 44 ХАМТЫНАЖИЛЛАГАА сургалт явагддаг.  Ясли, цэцэрлэгийнөдрийн дэглэм нь хоорондоо ялгаатай. Ясли нь бага насны хүүхдэд халамжийн үйлчилгээ түлхүү үзүүлдэг. Тухайлбал: живх солих, аюулгүй байдал, унтах, амар тайван байлгах гэх мэт. 5-7 настай хүүхдийн хувьд сургалтад нь түлхүү анхаардаг. Нэмэлт хөтөлбөр буюу дугуйлангийн зардлыг эцэг эхчүүд хариуцдаг. “Бугин” төрийн өмчийн ясли Бидний хамгийн гол зорилго бол төрийн болон төрийн бус өмчийн ясли, цэцэрлэгээр зочилж, туршлага судлан, эх орондоо хэрэгжүүлж болох санааг олж харах явдал  байлаа. Ингээд хамгийн эхэнд зочилсон Бугин төрийн өмчийн яслийн үйл ажиллагаанаас танилцуулъя.   Тус ясли одоогоос 20 жилийн өмнө 1997 онд байгуулагдсан. 0-5 хүртэл насны 87 хүүхэдтэй, 13 багш, ажилтантай. Эрүүл чийрэг, аз жаргалтай Солонгос хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой, “Бүгдээрээ хамтдаа хайрыг хуваалцъя” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Бага насны хүүхдийн аюулгүй ажиллагааг хангах болон асаргаа сувилгаа, эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас өндөр үнэлгээтэй шалгагдсан. Ясли 1-5 дахь өдрүүдэд өглөө 07.30-аас  орой 19.30 хүртэл, бямба гарагт 07.30-15.30 цагийн хооронд ажилладаг. Ангиуд нь “шар”, “улаан”, “ногоон” анги гэсэн нэртэй. Цагийн ангитай, тэр ангийг багш нар цаг цагаар ээлжлэн хариуцаж ажилладаг. Цэцэрлэгийн гол онцлог Үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ асаргаа сувилгаа, аюулгүй байдал, эрүүл мэндийг түлхүү анхаардаг.“Нүри”хэмээхулсыннэгдсэнсургалтын хөтөлбөрийн дагуу жил, улирал, сараар сургалтын төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаа явуулдаг. Сургалтын онцлог Хүүхэд өөрөө үйлийн эзэн байхыг чухалчилж, ямар зорилготой, яаж хийх вэ гэдгийг ойлгуулан, амархан үйлүүд гүйцэтгүүлж, туршилтаар танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байв. Үүний зэрэгцээ үлгэр уншиж өгөөд асууж ярилцах замаар ярих, сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Жилд нэг удаа бүх хүүхэд эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Өвчтэй хүүхдэд эмч карт хөтөлж, багш нар эмийг нь эмчийн заавраар уулгадаг. Өвдсөн хүүхэд ирэхэд тусгаарлах өрөөнд оруулж асаргаа, сувилгаа хийдэг. Аюулгүй байдлыг хангаж ажиллахад маш их анхаарал тавьдаг. Үүний нэг жишээ нь анги танхимын бүх ирмэгтэй зүйлд зөөлөвч хийсэн байсан. Аюулгүй байдлын тухай хуультай. Хүүхдийнхоолныцэсийгөдөрбүрцэцэрлэгийн вэб сайтад байршуулдаг. Хүүхдийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг тайлбарлан тусгадаг. Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж 1. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаардаг. Жишээлбэл: Хана, хаалга, шатны бариул, хашлага, шатны гишгүүр болон өнцөг булан бүрт хамгаалалтын зөөлөвч хийсэн нь манай цэцэрлэгүүд, ялангуяа 2 настнуудын ангид хэрэгжүүлэх боломжтой. Манай улсын цэцэрлэгүүд хүүхдийн аюулгүй байдалд илүү анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдаж байлаа. ойлгуулан, амархан үйлүүд гүйцэтгүүлж, туршилтаар танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байв. Үүний зэрэгцээ үлгэр уншиж өгөөд асууж ярилцах замаар ярих, сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Жилд нэг удаа бүх хүүхэд эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Өвчтэй хүүхдэд эмч карт хөтөлж, багш нар эмийг нь эмчийн заавраар уулгадаг. Өвдсөн хүүхэд ирэхэд тусгаарлах өрөөнд оруулж асаргаа, сувилгаа хийдэг. Аюулгүй байдлыг хангаж ажиллахад маш их анхаарал тавьдаг. Үүний нэг жишээ нь анги танхимын бүх ирмэгтэй зүйлд зөөлөвч хийсэн байсан. Аюулгүй байдлын тухай хуультай. Хүүхдийн хоолны цэсийг өдөр бүр цэцэрлэгийн вэб сайтад байршуулдаг. Хүүхдийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг тайлбарлан тусгадаг. Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж 1. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаардаг. Жишээлбэл: Хана, хаалга, шатны бариул, хашлага, шатны гишгүүр болон өнцөг булан бүрт хамгаалалтын зөөлөвч хийсэн нь манай цэцэрлэгүүд, ялангуяа 2 настнуудын ангид хэрэгжүүлэх боломжтой. Манай улсын цэцэрлэгүүд хүүхдийн аюулгүй байдалд илүү анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдаж байлаа. 2. Нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн. Монгол улсад зарим цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо хэт олон учир багшийн тоог нэмэх, туслах багшийг багш мэргэжилтэй болгох зэргээр багшид бүх талаар туслах боломжийг нэмэгдүүлж болмоор санагдлаа. 3. Ажил хийж байгаа иргэддээ карт өгч, хүүхдийнх нь боловсролд зарцуулах мөнгийг улсаас олгодог. Үүнийгээ эцэг эх боловсролын салбарт зарцуулах боломжтой нь манайд мөн судлан үзэх хэрэгтэй санагдав. Энэ тохиолдолд эцэг эх хүүхдийнхээ хөгжил Ангийн бүх хананд зөөлөвч хийж өгсөн нь 2. Нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн. Монгол улсад зарим цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо хэт олон учир багшийн тоог нэмэх, туслах багшийг багш мэргэжилтэй болгох зэргээр багшид бүх талаар туслах боломжийг нэмэгдүүлж болмоор санагдлаа. 3. Ажил хийж байгаа иргэддээ карт өгч, хүүхдийнх нь боловсролд зарцуулах мөнгийг улсаас олгодог. Үүнийгээ эцэг эх боловсролын салбарт зарцуулах боломжтой нь манайд мөн судлан үзэх хэрэгтэй санагдав. Энэ тохиолдолд эцэг эх хүүхдийнхээ хөгжил төлөвшилд илүү анхаарах, нөгөө талаас боловсролын салбарын төсөвт зардлыг хэмнэх, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд тустай. төлөвшилд илүү анхаарах, нөгөө талаас боловсролын салбарын төсөвт багш нарын цалинг нэмэгдүүлэхэд тустай. Ангийн орчноос Өдрийн дэглэмийг хүүхдэд ойлгомжтойгоор хийсэн байдал
  • 47.
    45ХАМТЫН АЖИЛЛАГАА Номын тавиурынзагвар эрлэгүүдийн талаар рлэгүүдийн холбооны тэргүүн Пак Инхэ ясли, цэцэрлэгийн дүрэм журам, мт бичгүүдийн тухай танилцуулга хийсэн. Боловсролын яам нь цэцэрлэг Нийгмийн халамжийн яам нь ясли буюу Орини чибийг хариуцан ажилладаг нас, яслид 1-5 хүртэл насны хүүхдүүд хамрагддаг. Яслийн үйл ажиллагаа аламжийн хуулиар зохицуулагддаг. амруулан тусламж үйлчилгээ үзүүлэхийг чухалчилдаг. Хүүхдэд ямар нэг рахад юу чухлыг багш нарт сургасан байдаг. гийн хэв шинж: халамжийн цэцэрлэг ллагын цэцэрлэг чүүдийн хамтарсан ясли гүй ажилладаг цэцэрлэг-365 хоног цэцэрлэг авах цагийн хувьд: дрийн цэцэрлэг нь 07.30-19.30 цагт ажилладаг. дрийн цэцэрлэг 07.30-15.00 цагт ажилладаг. лөө хүүхдээ дуртай цагтаа авчирдаг йн тоо - 42517 (улсын 2629, хувийн 39888). Улсын цэцэрлэгүүд чанартай лдэг. , багш, туслах багш, тогооч ажилладаг. Үндсэн багш нь 1,2,3 гэсэн 3 лэлтэй. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр: халамжийн хөтөлбөр стай хүүхдийн хөтөлбөр гэсэн хэсгээс бүрддэг. гт хэл яриа, дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамир, байгальтай танилцах, сургалт явагддаг. гийн өдрийн дэглэм нь хоорондоо ялгаатай. Ясли нь бага насны хүүхдэд лчилгээ түлхүү үзүүлдэг. Тухайлбал: Живх солих, аюулгүй байдал, унтах, Хүүхдийн гар угаах угаалтуурын өмнө ус үсэргэхгүй хаалт хийжээ. Сону цэцэрлэг Бидний дараагийн зочилсон газар “Сону” хэмээх хувийн цэцэрлэг байлаа. Тус цэцэрлэг 19 багш, ажилтан, 116 хүүхэдтэй. Хүмүүнлэг иргэн хүнийг бэлтгэх зорилготой.  “Өдөр болгон бусдад тусалж, аз жаргалтай, хүмүүнлэг хүн болно” гэсэн уриатай. Цэцэрлэгүүдийн уриа нь энгийн, хэрэгжихүйц байсан нь бас нэг онцлог байлаа. Цагийн бүлэг болон өдөр өнжүүлэх бүлэгтэй. Улсаас хэрэгжүүлж буй “Нүри” буюу 3,4,5 настнуудын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 3 наснаас эхлэн “Би-Чи-Бүгдээрээ хамтдаа” гэдгийг ойлгуулахыг чухалчилдаг. Сургалтын үйл ажиллагаанууддаа тоглоом, байгаль, танин мэдэхүйг түлхүү оруулж өгдөг. Эрхлэгч Эцэг эхийн зөвлөлд ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлдэг, нээлттэй цэцэрлэг юм байна. Цэцэрлэгийн онцлог Бэлэн бэлдэц аваад суралтын хэрэглэгдэхүүнийг ихээр хийдэг, хангамж сайн, багш нар нь бүтээлч хамт олон байлаа. Гадаад талбай элсээр дүүрэн мөн ногооны хүлэмж нь сэтгэл татахуйц байлаа. Чуншин их сургуулийн харьяа улсын цэцэрлэг Бид дараа нь Чуншин их сургуулийн цэцэрлэгтэй танилцсан. 5-7 насны 150 хүүхэдтэй, 6 бүлэг, 23 багш, ажилтантай. Нэг ангид 2 багш ажилладаг, нэг нь туршлагатай багш, нөгөө нь дадлагажигч багш. Энэ цэцэрлэг өглөө 9.00-оос өдөр 14.30 цаг хүртэл ажилладаг.  7 хоног бүр мэргэжлийн хөгжмийн багш нар ирж, хүүхдүүдэд сонгодог хөгжим заадаг. Сургалтын орчин • Эцэг эхчүүд, багш, судлаачид хүүхдийн үйл ажиллагаанд саад болохооргүй ажиглалтын өрөөтэй. • Ханын өнгө завсрын өнгө голлосон. Багшийн ширээ, сандал ангид байдаггүй тусдаа багш нарын өрөөнд байрладаг. • Бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг тусгай өрөөнд байрлуулан хураадаг. • Багш нарын сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг улсаас хариуцдаг. • Хүүхдийн хичээлийн хэрэглэлийг 1 сар тутам эцэг эхчүүдээс авдаг. • Хүүхдүүдэд 7 хоногт 2 удаа ном өгч явуулаад түүнд нь тохирсон даалгавар өгдөг.  Сургалтын хөтөлбөр 1. Нүри хөтөлбөр 2. Христийн үзлийг баримтлах хөтөлбөр 3. Тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр гэсэн гурван хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөртөө элсээр тоглох явцад нь хүүхдийн сэтгэл зүйг судлан, эмчилж, багш нар ажиглалт судалгааг хийдэг. Нэмэлт сургалт дугуйлангаар явагддаг.
  • 48.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 46 ХАМТЫНАЖИЛЛАГАА Эрүүл мэнд,  хэляриа,  хөдөлгөөн,  нийгмийн харилцаа,  урлаг,  байгалийн ухааны чиглэлээр сургалт,үйлажиллагааявагддаг.7настайхүүхдүүд 1 сэдвээр 2 долоо хоног тутам үйл ажиллагаагаа төлөвлөдөг бол бусад бүлэг нь 1 сараар сэдвээ төлөвлөдөг. 7 настай хүүхдүүд нь өөрсдөө сэдвээ сонгодог. 7 хоногт 1 удаа хүүхдүүд өөрсдөө тоглоомоо сонгон үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдүүд сургалтандаа сэдэвт,  өрж байгуулах,  оньсон, компьютер,  байгалийн ухааны тоглоомуудыг голдуу хэрэглэдэг. Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж 1. Хүүхдэд саад болохооргүй ажиглалтын өрөө байгуулах. 2. Багш нар тухайн өдөрт хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг ангид байрлуулаад, бусдыг нь хураах. 3. Багш нарт сургалт, үйл ажиллагаанд бэлтгэх цаг гаргах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд шаардагдах зардлын дэмжлэг үзүүлэх.  “Мёонжи” төрийн өмчийн цэцэрлэг Бид дараа нь “Мёонжи” хэмээх төрийн өмчийн цэцэрлэгээр зочилсон. 2001 онд яслийн хэв шинжээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2016 оноос цэцэрлэг болсон, 4 бүлэг, 6 багштай. Күнзийн сургаалаас үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг. Сар бүр дараах үйл ажиллагааг төлөвлөн явуулдаг. • Хүүхэлдэйн өдөр • Улс орны хөгжлийн өдөр • Хааны өдөр • Живхгүй өдөр • Амьтны өдөр • Машины өдөр • Албан газруудаар аялах өдөр • Нийгмийн харилцаанд оролцох өдөр • Гадуур зугаалах өдөр • Соёлын баялаг, ялгаатай орчинг таниулах өдөр Энэ цэцэрлэгийн үйл ажиллагаа нь зочдыг хүлээн авахаас эхлэн халуун, дулаан, дотно уур амьсгалтай байв. Оролцогчдын зургийг  авах, гарын үсгийг зуруулах, Солонгос улсад ирсэн сэтгэгдлээс нь зургаар илэрхийлүүлэх зэрэг үйл ажиллагаа өрнөж байсан бөгөөд мөн хүн тус бүрээр бүтээлийг нь тайлбарлуулаад дараа ном болгон өгч байв. Энэ нь энэ байгууллага хүүхэд бүрийгбүхийлүйлажиллагаандтатаноролцуулдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа.  Нийт 4 бүлэгтэй. Цэцэрлэгийн хүүхдүүд бусад байгууллагын үйл ажиллагаатай очиж танилцдаг, турш танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь манай монголын цэцэрлэгийн бод орчинд очиж үйл ажиллагаа явуулдагтай ижил төстэй байлаа. Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж 1. Монголын багш нар сар тутам явуулдаг үйл ажиллагааны хүрээнд багш, эцэг эхэд зориулсан ном боловсруулан гаргаж болохоор санагдлаа. 2. Соѐлын баялаг, ялгаатай орчинг таниулах нэг өдрөөр Мѐонжи цэцэрлэгийн хүүхд Монгол үндэсний хувцастай танилцах боломжтой боллоо. Ангийн харагдах байдал Үйл ажиллагааг зургаар харуулж хананд байрлуулсан нь Цэцэрлэгийн хүүхдүүд бусад байгууллагын үйл ажиллагаатай очиж танилцдаг, туршилт танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь манай Монголын цэцэрлэгийн бодит орчинд очиж үйл ажиллагаа явуулдагтай ижил төстэй байлаа. Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж 1. Монголын багш нар сар тутам явуулдаг үйл ажиллагааны хүрээнд багш, эцэг эхэд зориулсан ном боловсруулан гаргаж болохоор санагдлаа. 2. Соёлын баялаг, ялгаатай орчинг таниулах нэг өдрөөр Мёонжи цэцэрлэгийн хүүхдүүд Монгол үндэсний хувцастай танилцах боломжтой боллоо. Чуан их сургуулийн харьяа хувийн цэцэрлэг Ангид техник хэрэгслийг хүүхдээс хол байлгах оновчтой шийдэл
  • 49.
    47ХАМТЫН АЖИЛЛАГАА Чуан ихсургуулийн харьяа хувийн цэцэрлэг Тус цэцэрлэг нь одоогоос 100 жилийн өмнө 1916 онд байгуулагдсан. 3-6 насны хүүхдийн 8 бүлэгтэй. Цэцэрлэгийн шинэ барилга 1999 онд ашиглалтад орсон. Анх сүмийн дэргэдэх цэцэрлэг байсан бол өнөөдөр Чуан их сургуулийн харьяа болсон. Цэцэрлэгийн уламжлалт хөтөлбөрт хүүхдийн хүсэл дээр тулгуурлан тоглоомоор дамжуулан хичээл, үйл ажиллагааг явуулдаг. Цэцэрлэгийн онцлог  • 1916 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа өөрийн орны эх хэл, түүх соёл, уламжлалаа хадгалж ирсэн. • Цэцэрлэгийн хөтөлбөр нь тоглоомон дээр суурилахдаа уламжлалт хөтөлбөр гэдгийг хамт авч явдаг. • Ангиуд нь энгийн бөгөөд цэвэрхэн. Хүүхэд чөлөөтэй тоглох, төрөл бүрийн үйл хийх орчинг бүрдүүлсэн. • Багш нар нь туршлагатай, бүтээлч, мэргэжилдээ дуртай нь харагдаж байлаа. • Хүүхдийг бодит үйл хийхэд оролцуулах боломжтой тусгай өрөөтэй. (модоор төрөл бүрийн зүйл хийх бэлдэц материалууд бүхий) • Гадаад талбай нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан. • Багш хүүхэд бүртэй ажилладаг. Энэ явцад хүүхдээ ажиглаад цаашид яаж ажиллахаа хөтөлбөртөө тусгаад явдаг. • Улсаас явуулдаг цэцэрлэгүүдийн түвшин тогтоох шалгалтад 3 жил дараалан амжилттай үнэлэгдсэн. • Эцэг эхчүүдэд нээлттэй үйл ажиллагаа явуулахыг зорьдог. • Багш нарыг сонгохдоо шалгаруулалт хийгээд нэг, нэг жилээр гэрээ байгуулан ажилладаг. Хоёр эрэгтэй багштай. Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж 1. Цэцэрлэгийн түүхийг хэвээр нь хадгалж үлдэх нь чухал байдгийг эрхлэгч нар анхаарах. 2. СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол ардын зан заншил, тоглоом наадгайг орхигдуулахгүй өдөр бүрийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх. 3. Бага насны хүүхдэд өөрөө суралцах үйлийн орчинг улам сайн бүрдүүлж өгөх. 4. Эрхлэгч, арга зүйч нар багш нарыг сургалт болон хүүхэдтэй ажиллах арга барилд зөв чиглүүлдэг байх. 5. Цэцэрлэгүүдэцэгэхболонбусадхүмүүстнээлттэй байх, өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагааг байнга танилцуулдаг байх.  Гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн олноор хийсэн байлаа Гадаа талбайн  хэсэг Хүүхдүүдэд зориулсан мужааны өрөө Энэ өрөөнд хүүхдүүд төрөл бүрийн модоор өөрсдийн дуртай зүйлээ урлан бүтээдэг ажээ. БМДИ-ийн арга зүйч  Д.Нарантуяа                              Г.Дуламжав
  • 50.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 48 ХАМТЫНАЖИЛЛАГАА БНСУ болон Монголулсын хооронд харилцан багшсолилцдогүйлажиллагаазургаадахьжилдээ амжилттай хэрэгжиж  байна. Энэхүү хөтөлбөрийг Солонгосын талаас  APCEIU  буюу Ази номхон далайн ойлголцлын боловсролын төв, Монголын талаас  БСШУСЯ,  БМДИ  хариуцан хэрэгжүүлдэг билээ. Солонгос багш нар 9 сард ирж 12 сард буцдаг, харин монгол багш нар хавар 3-6 сард Солонгост очдог уламжлал тогтоод байна. 2017 оны хөтөлбөрт хамрагдах 15 солонгос багш манай улсад 8 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 03 хүртэл ажиллаж амьдарч, боловсрол мэдлэгээ түгээлээ. Багш солилцоо-2017 хөтөлбөрийн хаалтын тайлан уулзалт 12 дугаар сарын 02- ны  өдөр Багшийн хөгжлийн ордноо зохион байгуулагдаж APCEIU, БСШУСЯ, БМДИ-ийн албаны хүмүүс болон 15 солонгос багш тэдгээрийг хүлээн авсан сургуулийн төлөөллүүд оролцлоо. Багш нар Дархан-Уул, Орхон, Төв аймаг мөн Улаанбаатар хотын сургуулиуд дээр томилогдон ажилласан юм. Төв аймгийн 4-р сургуульд  Жан Гён Чол багш ганцаараа томилогдсон бөгөөд тэрбээр 3 сарын хугацаанд 5 монгол дуу сурч, 5 суманд томилолтоор ажилласнаараа бахархаж байв. Мөн олон соёлт гэр бүлүүдтэй танилцаж, монгол хүнийг үнэн сэтгэлээсээ ойлгох болсон, нутагтаа очоод “Сайн байна уу Монгол” нэртэй дугуйлан сургууль дээрээ байгуулж, монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх болно гэсэн юм.   Багш солилцоо хөтөлбөрт тусгай боловсролын сургуулиуд тогтмол хамрагддаг юм. Энэ удаагийн солилцоогоор 63-р тусгай сургууль дээр ажилласан багш нар хүүхдийн оюуны хөгжил болон биеийн хөгжлийг дэмжихэд анхаарч хичээлээс гадуурх дугуйлан ажиллуулсан байна. Тодруулбал,  Жу  сан  Рэ  багш  кендо  буюу дорнын бие хамгаалах урлагийг хүүхдүүдэд зааж тусгай боловсрол шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах талын дэмжлэг үзүүлжээ. Мөн Дархан-Уул аймгийн 15-р сургууль дээр ажилласан биеийн тамирын багш монгол болон  Солонгос  бөхийг харьцуулсан судалгаа хийсэн бол түүний хамтрагч дуу хөгжмийн багш Монголд байсан 3 сарын дурсамжаа шингээн морин хуур болон төгөлдөр хуур хосолсон аялгуу зохиосон зэрэг багш нар бүгд ганзага дүүрэн буцсан юм. Монгол  Солонгосын  сургалтын хөтөлбөр харилцан адилгүй байдгаас гадна,  БАГШ СОЛИЛЦОО-2017 ХӨТӨЛБӨР ХААЛТЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • 51.
    49ХАМТЫН АЖИЛЛАГАА энэхүү хөтөлбөрийнгол зорилго нь глобал чадамжтай багшийг төлөвшүүлж, хүмүүс хоорондын ойлголцлын боловсролыг нэмэгдүүлэхэд оршдог. Гэсэн    хэдий ч багш хүн бол дэлхийн хаана ч багш л хэвээрээ байдаг бөгөөд монгол сургууль дээр ажиллах хугацаандаа монгол хүүхдүүдийг болон багш нартай танилцан дасаж “Монголын багш нар маш хичээнгүйлэн ажилладаг” хэмээн үнэлж байсан. Мөн “Хүүхэд сурах ёстой ч тоглох эрхтэй байдаг. Бага ангийн багш нар сургалтдаахичээлтоглоомхоёрыг нэгтгэсэнбайдлаар зохион байгуулбал илүү үр дүнтэй болов уу. Би хичээл дээр хүүхдүүдээр цаасан нугалбар хийлгүүлсэн. Гар хурууны хөгжлийг нь сайжруулах шаардлагатай санагдсан” гэх мэтээр нөхөрсөг зөвлөгөө ч өгч байсан юм. Тайлангийн үеэр 63-р сургуулийн захирал Н.Эрдэнэбаатар  “Тусгай сургуулийн үйл ажиллагаа энгийн сургуулиас илүү хөдөлмөр шаарддаг. Цаашид ч энэхүү хөтөлбөрт тусгай сургуулийг чухалчлан тусгаж байхыг  хүсье. Бидэнтэй 3 сарын турш ажилласан  Солонгос  багш нартаа талархал илэрхийлье. Та бүхэн надад болон манай хамт олонд    хөдөлмөрлөх соёлыг үлгэрлэж байсан шүү” хэмээсэн юм. Ийнхүү 15  Солонгос  багш Монгол орон, монгол хүүхдүүдтэй танилцан, бидний талаар эерэг нөхөрсөг сэтгэл өвөрлөн нутаг буцлаа. 
  • 52.
    50 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ Японы JSPS (JapanSociety for the Promotion of Science), Окаяама Их Сургууль (Okayama Univer- sity)-ийн санхүүжилтээр  Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих “Core to Core” хөтөлбөр 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд эхний уулзалт 2016 оны 6-р сард  Япон улсад болсон, харин хоёр дахь уулзалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Монгол улсын их сургуультай хамтран 11 сарын 24-26 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ уулзалтад Япон, Солонгос, Хятад, Индонез, Лаос, Мянмар, Монгол зэрэг Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудын судлаачид Тогтвортой Хөгжлийн Боловсролын талаарх өөрийн улсад хийгдэж буй судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх танилцуулга, туршлага, үзэл бодлоо солилцон, Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, БМДИ-ийн судлаачид, дунд сургуулийн багш нарын постер илтгэлүүд хэлэлцэгдлээ. БМДИ-ээс Байгалийн ухааны сургалтын албаны дарга Д. Үүрийнтуяа “Даяар үйлийн хөтөлбөрийн сургуулийн орчин дахь хэрэгжилт” сэдэвт судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бол БМДИ-ийн Цахим сургалтын албаны арга зүйчид “Нийгмийн сүлжээнд ТХБ-ыг үлгэрлэх нь” постер илтгэл танилцуулсан. Social network is the chaos system which is independent from anybody. Chaos system works as how you access on it, it reacts just as. Thus, teachers and students must be careful using chaos system, otherwise it might threat danger to teacher/student himself and others. Any feedback on the social networks are becoming more unpredictable. This paper is proposing the idea of the importance of integrating sustainable development main concept as how to access this system. Authors suggest to appeal the positive attitude on the social networks and to disseminate the concept to Nyamsuren.B, Batkhuu.I, B.Batchuluun, Dulmaa.G, Enkhzaya.В, Tsogbadrakh.B Institute of teacher’s professional development, E-learning department Е-mail address: Tsogbadrakh@itpd.mn, Nyamsuren@itpd.mn, INTEGRATING THE ESD CONCEPT INTO SOCIAL NETWORKS “CORE TO CORE” ХӨТӨЛБӨРИЙН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД
  • 53.
    51ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ teachersand students. Teacher to students, students to parents and parents to public,- we aim to teach the ethical attitude by accessing/integrating education for sustain- able development in the usage of “Social networks” Keywords: Social network, chaos system, education for sustainable development, feedback, systematical thinking Methodology: In the curriculum for professional development train- ing of ITPD, a content “ ICT use” includes subject “Integrat- ing ESD concept into social networks”. In 2017, total 4833 teachers and school staffs from preschool and primary, secondary schools had participated to professional de- velopment training. Also, these participants study online on Teachers’ e-Campus ,esurgalt.itpd.mn . We analyzed their actions on the online campus, such as involving to discussions and other activities. Online learners on Teach- ers’ e-Campus are analyzed by their actions of processing information, sharing information and using information. We have following ideas on how teachers must be cau- tious in the social networks, in order to keep sustainable development. Results: Authors have a call for teachers who had participated to our online training, for their acts of involving in social networks, such as processing picture, text and video infor- mation as well as its sharing and using; For picture information: • Ask for a permission from source • Choose a right picture for cognitive actions • A picture which looks positive and encouraging • Support others to get ideas from the picture and cooperate with others • A call for right/positive acts For text/paragraph information: • Follow a linguistic rule of Mongolian and choice of right words • No plagiarism • Use of correct translation • Be insightful and thinking • Choose qualified and interesting materials • Be true • Supportive and cheering others • True story • No changing of shared information For video information: • Be prevented of any risk • Be positive • A call of right/positive acts of public • Useful in life • Funny and stress releasing new mvs and comedies • Useful advices • Be true and not contains negative tones Conclusion: In modern days, anyone can share any information to public, in a glance. Looking through survey results from teachers, it is quite common to anyone who acts on so- cial networks by his emotional decision and does not pay attention to how this influences to public. For this reason, it is important to act as social sustainability in the infor- mation processing, sharing and using. By following this proposes call/appeal for teachers for their acts in social networks, it would be a contribution for sustainable devel- opment and anyone could contribute to the goal. References: 1. Nina Kolleck, Gerhard de Haan, Robert Fischbach (2015) Social Networks for Path Creation: Educa- tion for Sustainable Development Matters. 2. Senge, Peter (1990). The Fifth Discipline. 3. http://www.unesco.org/new/en/education/ themes/leading-the-international-agenda/educa- tion-for-sustainable-development/ 4. http://www.globeinter.org.mn/mech “Глоб Интернэшнл” ТББ 5. http://news.niigem.mn/content/28478.shtml Т.Сосорбарам “Зөвшилцөл” 6. http://www.unescobkk.org/education/ict/on- line-resources/databases/ict-in-education-da- tabase/item/article/sustainable- develop- ment-and-education-in-the-digital-age/ 7. http://psychology.mn/index.php?newsid=142 Хувийн үнэт зүйл хүний амьдралд нөлөөлдөг үү? 8. https://en.wikipedia.org/wiki/The_Social_Net- work 9. https://support.google.com/drive the Google Drive Help Center 10. О.Оюунтунгалаг “Багшийн ёс зүй, харилцаа хандлага”, УБ, 2017 оны 8-р сарын 14-16-ны өдрийн сургалтын материал
  • 54.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 52 АЯНЫБОГЦ Миний бие 2017оны 11 дүгээр сард Гёте инстиутээс жил бүр зохион байгуулдаг Германы боловсролын аялалд байгууллагаа төлөөлөн оролцлоо. Германы Стутгарт, Мюнхэн хотуудын боловсрол, спортын яам, багшийн хөгжлийн төв, сургуулиудаар зочилж франц хэлээр зааж буй түүх, биологийн хичээлийг ажиглан, сурагчид, багш нартай ярилцлага хийлээ. Мөн STEM сургалтын арга зүй, хэрэгжүүлж буй үр дүнгийн талаарх онол-практикийн хуралд оролцов. Герман оронд бүх зүйл энгийн, тодорхой, ойлгомжтой байсан нь надад үнэхээр их таалагдлаа. Ингээд Германы боловсролын танилцах аяллын үед өөрийн судалж мэдсэн зүйлээсээ хуваалцья. Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болжээ. Боловсрол эзэмших түвшин, онцлогийн талаар сонирхон судлахад: Бага сургуулиа (Grundschule) төгссөн хүүхэд аль сургуульд орох нь хүүхдийн бага сургуульд үзүүлсэн амжилт, сурлагын явцаас ихээхэн хамаарах ба цааш үргэлжлүүлэн сурах сургуулийн сонголтын шийдвэрийг бага сургуулийн багш нар давамгайлан гаргадаг нь надад сонирхолтой санагдсаны дээр бага ангийн багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөхийн зэрэгцээ, хариуцлагатай байхыг багшаас шаардсан бодлого юм байна гэж би бодсон. Ерөнхий боловсролын дунд сургуулийн хувьд (Hauptschule) мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн сонголт хийхэд түлхүү анхаарч онолын мэдлэг олгохын зэрэгцээ үйлдвэрлэлийн дадлага хийхэд чухалчилдаг. Энэхүү хосолмол боловсролын тогтолцоо манайд илүү зохицох юм шиг санагдсан. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь (Realschule) ерөнхий боловсролын сургуулиас ялгаатай ГЕРМАН ОРОНД АЖИЛЛАСАН АЯН ЗАМЫН БОГЦОО ЗАДЛАХУЙ... БМДИ-ийн түүх, нийгмийн ухааны арга зүйч Ч.Гажиддулам
  • 55.
    53АЯНЫ БОГЦ нь сурагчдынбие дааж сурах чадварыг чухалчилж үзэх ба мэргэжлийн чиг баримжаа олгоход мөн түлхүү анхаарна. Эндээс төгсөөд мэргэжлийн гимнази, мэргэжлийн ахлах сургууль зэрэгт элсэн орох боломжтой болно. Гимнази буюу ахлах сургууль (Gymnasium) Бага сургуулиа төгсөөд гимназид орсон сурагчид нийт 8-9жилсуралцанихдээдсургуульдэлсэнорохшалгуур болсон төгсөлтийн шалгалтаа (Abitur) өгнө. Гимнази төгссөний дараа их, дээд сургууль, мэргэжлийн академи зэрэгт суралцаж дээд боловсрол эзэмших боломжтой болно. Гимназид суралцагчид нь өөрийн идэвх зүтгэлээр бие даан суралцах өндөр чадвартай байхыг шаардаж, суралцагчдын энэ талын чадварыг хөгжүүлэхэд анхаардаг. Эндээс харахад боловсролын түвшин бүрийн зорилго, чиглэл бодлогоор зохицуулагдсан, тодорхой байгаа нь ажиглагдлаа. Багшийн мэргэжил дээшлүүлэлтийн талаар Багшийн сургалт 18 сар эсвэл, тусгай шаардлагаар 24 сар үргэлжилнэ. Сургууль дээр багшийн суралцах сургалтын цаг их. Харж суралцах, хийж суралцахад ихэвчлэн анхаардаг. Сурагчдын өвлийн, зуны амралтаар сургалтууд зохион байгуулагддаг. Сургалтуудын хооронд багш бие даалтын ажлууд (туршилтын үр дүнг хэлэлцэх, бэрхшээл, тулгамдсан асуудлаа ярилцах, дэмжлэг авах, үнэлгээний аргачлал гэх мэт) хийдэг. Тухайлбал, зуны сургалтаар ирэх хичээлийн жилийн зорилго, хийх үйл ажиллагааны талаар ярилцаад боловсрол судлал, сэтгэл судлалын аль нэгээр бичгийн шалгалт өгдөг. Өвлийн сургалтаар бичиг баримт боловсруулалт, хэрэгжилтийн талаар сургалтад хамрагдаж 1-4 дүгээр сард шалгалт өгөхөд бэлтгээд 5-р сард амаар шалгалт өгдөг. Түүхийн хичээлийг франц хэлээр зааж буйг ажиглан багштай ярилцахад эх сурвалж судлах аргаар хичээл ерөнхийдөө явагдаж, багш эх сурвалж, ажлын хуудас бэлтгэхэд, хичээлд бэлтгэх цагаа зарцуулдгийг мэдэж авлаа. STEM сургалтын арга зүй, хэрэгжүүлж буй үр дүнгийн талаарх онол-практикийн хуралд оролцсон тухайгаа сонирхуулахад нэг илтгэгч 30-45 минутын турш тодорхой нэг арга зүйг туршин хэрэгжүүлсэн тухайгаа хэлэлцүүлж, асуултад хариулж, бэрхшээлийг шийдэж чадахгүй байгаа бол хүмүүсээс шинэ санаа цуглуулж авч байгаа нь багш бид нар сургалт арга зүйдээ хэрэгжүүлмээр шинэ санаа байлаа.
  • 56.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 54 АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА Японы JICA (JapanInternational Coopera- tion Agency) олон улсын байгууллагаас зохион байгуулдаг «Бага боловсролын математик, байгалийн ухааны багшлах арга зүйг сайжруулах” сэдэвт 54 хоногийн сургалтад хамрагдсан үр дүнгээсээ зарим тодорхой санаа, хичээл төлөвлөлтийн жишээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Энэхүү сургалтад Афганистан, Лаос, Малави, Монгол, Мянмар, Мозамбек, Палау, Коок-Айланд, Кирибати, Замби, Самоа, өмнөд Судан, Этиоф зэрэг хөгжиж буй 13 орны 16 хүн оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс Япон улсын боловсролын тогтолцоо, асуудал шийдвэрлэх аргаар сургалт зохион байгуулж буй туршлага, хичээлийн судалгааны арга зүйгээр дамжуулан багш нар хэрхэн хамтран хөгжиж, сурагчдаа хөгжүүлж буйг судлах боломжийг олгон, Хоккайдогийн боловсролын их сургуулийн багш, доктор, профессор, ахлах, зөвлөх багш нарын лекц, семинариудыг сургалтын хөтөлбөрт тусгасан байв. Мөн Хоккайдогийн боловсролын төв, Саппоро хотын шинжлэх ухааны төв, бага, дунд сургуулиудад зочилж, хичээл, үйл ажиллагааны туршлага судлах, хичээл төлөвлөн, зааж, туршиж, сайжруулах зэрэг оролцогчид хамтран мэдлэг бүтээж, чадваржихад чиглэсэн олон үйл ажиллагааг нэрлэж болох юм. Түүнчлэн Хоккайдогийн боловсролын их сургуулийн харъяа “Фузоку” бага, дунд сургуулийн цогцолбор дээр 2 долоо хоногийн турш Япон багш нарын байгалийн ухаан, математикийн хичээл зааж буй арга зүйг ажиглан, хэлэлцүүлэг хийж, лекц, ажиглалт, туршлага судлах үйл ажиллагаанаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан хичээл хамтран төлөвлөж, зааж туршин сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь маш их ач холбогдолтой байв. Японы сургуулийн өдөр тутмын амьдрал, багш нарын арга зүйг ажиглаад миний хувьд онцолж ажсан дараах зүйлсийг эхлээд дурдъя. 1. Оновчтой асуулт асуух, сурагчдаа сонсох Япон багш нарын арга зүйн хамгийн чухал нь бүх хүүхэд хичээлд оролцох, өөрийн санаагаа бусадтайгаа хуваалцаж, хамтран суралцах боломж бүрдүүлдэгт оршиж байна. «Хэн хамгийн мундаг вэ» биш ‹›Хэнд ямар санаа байна, Та энэ талаар юу гэж бодож байна» гэдэг асуулт хамгийн олон хэрэглэгдэнэ. Багшийн асуулт нь хичээл төлөвлөлтийн хамгийн чухал хэсэг бөгөөд асуултаар зөв ойлголт руу чиглүүлнэ. Асуултаар мэдлэг бүтээлгэнэ. Асуултаар хичээлийн үйл ЯПОН УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТЭМДЭГЛЭЛ БА БАГА БОЛОВСРОЛЫН МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛИЙГ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗҮЙГЭЭР ТӨЛӨВЛӨХ ЖИШЭЭ БМДИ-ийн арга зүйч Д.Даваасүрэн
  • 57.
    55АРГА ЗҮЙЧ БИЧИЖБАЙНА явцыг удирдана. Харин түрүүлж зөв санаа гаргасан хүүхдийн санааг бусдад нь тулгаад бичүүлэх, буруу ойлголт гараад ирмэгц багш өөрөө яаран тайлбарлаж, засах гэж оролдох нь тийм ч сайн арга биш юм. Хүүхэд ямар мэргэн ухаантай гээч, тэднийгээ их сонсож, өөрсдөө бага ярих гэдэг их том ухаан байна шүү. Дашрамд дурдахад Японы бага сургуулиудад нэг ангид 35-40 сурагч хичээллэж байгаа нь манай орны ихэнх сургуулийн нөхцөлтэй ойролцоо юм. 2. Самбар хөтлөлт, сурагчдын дэвтэртэй ажиллах Самбар хөтлөлт гайхалтай эмх цэгцтэй, логиктой. Зөвхөн чухал шаардлагатай зүйлсийг самбарт бичиж үлдээх ба хичээлийн туршид нэг ч үсэг арилгахгүйгээр хөтлөөд эргээд харахад хичээлийн бүх үйл ажиллагаа хэнд ч ойлгогдохоор дурайтал харагдана. Зураг 1. Параллель шулуунаар үүсэх өнцгүүдийг тооцоолох сэдэвт хичээлийн самбарын зохион байгуулалт /9-р анги/ Самбарт сурагчдын гаргасан санаануудыг эмх цэгцтэйгээр бичүүлэх буюу нааж, хэд хэдэн өөр санаа гарч ирсэн бол хүүхэд бүрийн нэртэй картыг тухайн хүүхдийн гаргасан оновчтой санааны дээр байрлуулаад, үлдсэн хүүхдүүдийг та алинтай нь санаа нэгдэж байна гээд нэрийн картаа уг санааг илэрхийлсэн хэсэгт байрлуулаад хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх жишээтэй. Зураг 2. “Төсөөтэй дүрсүүдийн шинж чанарыг ойлгох” сэдэвт хичээлийн самбарын зохион байгуулалт /6-р анги/ Хичээлийн дараа сурагчид бүгд дэвтрээ багшид үзүүлэхээр давхарлан тавьж заншсан байх бөгөөд багш хүүхэд бүрийн дэвтрээс тухайн хүүхэд хэрхэн суралцаж, хөгжиж байгааг, юуг анхаарах хэрэгтэй байгааг олж харахад энэ их чухал юм. Мөн яг тухайн хүүхдэд тохирсон зөвлөгөө, урмын үгийг дэвтэрт нь бичиж өгнө. Шинэ хичээл үзмэгцээ дүн тавих зорилгоор дэвтэртэй ажиллахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурагчийн дэвтэр нь явцын үнэлгээний хамгийн чухал хэрэгсэл болж байна. Зураг 3. Сурагчийн дэвтэр дэх тэмдэглэл-1 Зураг 4. Сурагчийн дэвтэр дэх тэмдэглэл-2 (Дээрх хоёр сурагчийн дэвтэр дэх тэмдэглэлээс, сурах арга барилын ялгаатай байдлыг харж болох юм) 3. Харилцаа, хүндэтгэл, хамтын ажиллагаа Сургуульд цэвэрлэгч ажилладаггүй, бага сургуулийн сурагчид гэлтгүй анги танхим, сургуулийнхаа бүх талбай, ариун цэврийн өрөө, угаалтуураа хүртэл хамтран цэвэрлэж байгаа нь сурагчдыг багаас нь цэвэрч, нямбай байж, хамтран ажиллах, хөдөлмөрч дадал хэвшилтэй болоход ихээхэн нөлөөлдөг. Өдөр бүр бүх сурагчид цэвэрлэгээний ажлыг тогтмол цагт хийх бөгөөд анги танхим, сургуулиа цэвэрлэж байхдаа огтхон ч түүртсэн
  • 58.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 56 АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА байдалгүй, баяр баясгалантайгаарэнэ бүхнийг хөнгөхөн хийж байгаа нь гайхалтай санагдсан. Хоолны цагаар багш нь сурагчидтайгаа хамт яг адилхан өдрийн хоол идэж, чөлөөтэй ярьж хөөрч, инээлдэх ба завсарлага дуусмагц хүүхэд багшгүй тогтсон зарчим, дүрмийнхээ дагуу хичээлдээ ажил хэрэгчээр оролцож, бие биендээ ихэд хүндэтгэлтэй харилцана. 4. Асуудал шийдвэрлэх арга зүй Байгалийн ухааны хичээлийн хувьд байгалийн юмс үзэгдлийн учир шалтгааныг эргэцүүлэх, сонирхон судлах хүсэл эрмэлзлэлд нь тулгуурлан асуудлаа дэвшүүлж, таамаглал гаргах, туршилт, ажиглалт хийж хэлэлцэн, дүгнэлт гаргах гэсэн зарчмаар нэгж хичээлийг хэд хэдэн асуудлуудад хувааж, ээлжит хичээлээ тэрхүү асуудлуудад төвлөрөн төлөвлөдөг байна. Жишээ болгож 4 дүгээр ангийн «Эзлэхүүн ба температур» гэсэн сэдвийг хэрхэн асуудлуудад хувааж болохыг сонирхуулъя. 1 дүгээр хэсэг: Агаарын эзлэхүүн ба температур”,энэхэсэгтавчүзэхасуудалнь“Агаарын эзлэхүүн халаах ба хөргөхөд өөрчлөгддөг үү?” Энэ асуудлын хүрээнд 3 туршилт хийнэ. Нэгдүгээр туршилт: Цэвэр усны хоосон хуванцар савыг бөглөөд мөстэй хүйтэн усанд дүрнэ. Мэдээж ингэхэд сав үрчийж, хэлбэрээ алдан эзлэхүүн нь багассан нь ажиглагдана. Дараа нь халуун усанд дүрэхэд сав эргээд тэнийж, эзлэхүүн ихэссэн. Сав яагаад үрчийж, эсвэл тэнийж байгаа талаар сурагчид таамаглаж, хэлэлцүүлэг хийнэ. 2 дугаар туршилт: Шилэн баллоныг гуурс шургуулсан резинэн бөглөөгөөр бөглөнө. Уг гуурсны нэг үзүүр баллон дотор, нөгөө үзүүр гадна талд нь байна гэсэн үг. Бөглөөний гадна байгаа хэсэгт хүүхдүүдийн идэх дуртай цэлцэгнүүр буюу түүнтэй төстэй зөөлөн зүйлийг хийнэ. Тэр нь гулсамтгай бөгөөд агаар нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй. Одоо баллоныг хүйтэн ба халуун усанд дүрж ажиглая. Халуун усанд дүрэхэд цэлцэгнүүр гуурснаас гарахаар тэмүүлж, дээшилнэ. Харин хүйтэн усанд дүрэхэд буцаад доошилно. 3 дугаар туршилт: хоосон (дотор нь агаар байгаа) баллон буюу цэвэр усны савны амсрыг агаарын бөмбөлөгний амсартай холбоод халуун усанд дүрж «дулаацуулах” ба мөстэй хэйтэн усад дүрж “дааруулна”. Халаахад агаарын бөмбөлөг рүү агаар түрэгдэноржтэлэхбахөргөхөдагаарынбөмбөлөгт орж ирсэн агаар буцаад лонх руу сорогдон орох ба бүүр агаарын бөмбөлгийг ч өөрийг нь дотогш сорон авч магадгүй. Эдгээр туршилтуудын үр дүнг хэлэлцсэнээр агаарын эзлэхүүн температураас хэрхэн хамаарч байгааг хүүхдүүд амархан ойлгож, дүгнэлтээ гаргана. Зураг 5: “Агаарын эзлэхүүн температураас хэрхэн хамаарах вэ” сэдэвт хичээлийн туршилтаас 2 дугаар хэсэг: “Усны эзлэхүүн ба температур”, авч үзэх асуудал нь “Усыг халаах ба хөргөхөд эзлэхүүн нь агаарынхтай адил өөрчлөгддөг үү?” Хийх туршилт: Нарийн хуваарь бүхий мензуркэнд ус хийж халааж, хөргөн ажиглах (Мензуркний оронд тариур ашиглах боломжтой, усаа халаах хөргөхдөө мөн арай томхон саванд хийсэн халуун ба хүйтэн ус ашиглаж болно) 3 дугаар хэсэг: “Металлын эзлэхүүн ба температур”, авч үзэх асуудал нь “металлыг халаахад эзлэхүүн нь ус ба агаарынхтай адил өөрчлөгддөг үү?” Хийх туршилт: Ган бөмбөлгийг халааж халаахаас өмнө багтаж байсан нүхээр гаргахаар оролдоно.
  • 59.
    57АРГА ЗҮЙЧ БИЧИЖБАЙНА Зураг 6. Туршилтад ашиглах ган бөмбөлөг Энэ туршилтыг аюулгүй байдлын үүднээс багш хийж, сурагчдад ажиглах боломж өгнө. Эсвэл металл түлхүүрийг лааны дөлөнд халаахад таарч байсан цоожиндоо таарахаа байсан байгааг ажиглах туршилт хийж болно. Асуудал бүрийг 1-2 цаг авч үзэж туршилт хийж, хэсгийн дүгнэлтүүдээ гаргасны дараа нэгдсэн дүгнэлт хичээл нэг цаг орно, энэ хичээл дээр ус, агаар, хатуу биесүүдийн эзлэхүүн температураас хэрхэн хамаарч байсан, ямар туршилтуудаар бид үүнийг илрүүлсэн, туршилт хийхдээ анхаарах зүйл юу байсан зэрэг сургамж болон амжилт, “нээлтүүд”-ээ дүгнэн хэлэлцээд хүүхэд бүр хувийн дүгнэлтээ бичиж, багшид хураалгана. Мэдээж багш хүүхдүүд хэрхэн суралцаж, хэрхэн амжилтаа ахиулж байгааг эндээс дүгнэх боломжтой. 5 дугаар ангийн байгалийн ухааны хичээлээр туухай, энгийн дамнуурган жинлүүр ашиглан хөшүүргийн тэнцвэрийн нөхцөлийг туршиж, ойлгох дараах санааг мөн хуваалцахыг хүслээ. Бидний хүнсэндөргөнхэрэглэдэглуувангаасальболохугаараа бүдүүн, үзүүр нь нарийхныг сонгон авна. Үүнийгээ утсаар оосорлон барихад лууван тэнцвэртэй байхаар байдалд оруулж, уг утасны дагуу луувангаа зүсэж хоёр хэсэгт хуваана. Хүүхдүүдээс луувангийн хэсэг бүрийн жин адил эсэхийг хэрхэн таамаглаж байгааг асуугаарай. Ихэнх хүүхэд адил жинтэй гэж хариулах байх. Үүний дараа жинлүүр ашиглан луувангийн хоёр хэсгийг харьцуулаад бүх хүүхдэд харуулна. Яагаад өөр жинтэй луувангууд тэнцвэртэй байж чадав? энэ бол бидний шийдвэрлэх ёстой асуудал.  За одоо ижил жинтэй хэдэн туухай (туухай байхгүй бол ижил жин, хэлбэр хэмжээтэй хэдэн мод бэлтгэж болох юм, харин дамнуурган жинлүүрийг шугам буюу мод ашиглан хийж болно) дамнуурган жинлүүр ашиглан туршилт хийе. Жинлүүрийн хоёр талд эхлээд нэг, нэг туухай зүүж тэнцүүлнэ. Дараа нь нэг талд нь хоёр туухай, нөгөө талд нь нэг туухай тэнцвэртэй байхаар байрлуулж үзээрэй. Хүнд жинтэй ачаа нь тулгуурт ойр, хөнгөн ачаа нь тулгуураас хол байхад тэнцвэртэй байгааг сурагчид ажиглах нь чухал, үүний дараа 1 ба 3 туухай, 2 ба 3 туухай, 2 ба 5 туухай гэх мэтээр янз бүрийн нөхцлүүдийг туршин тэмдэглэлээ хөтөлнө. Тухайлбал нэг нэгж ачааг тулгуураас хоёр нэгж зайд байрлуулсан бол хоёр нэгж жинтэй ачааг тулгуураас нэг нэгж зайд байрлуулсан үед тэнцвэртэй байна. Тэгвэл тулгуураас нэг нэгж зайд гурван нэгж жинтэйачаабайрлуулаадүзвэл,нэгнэгжжинтэйачааг хаана байрлуулж тэнцүүлэх вэ гэх мэт туршилтуудыг эмх цэгцтэйгээр хийж болох юм. Эцэст нь хөшүүргийн тэнцвэрийн дараах нөхцөлүүдийг сурагчид туршилт, ажиглалтынхаа дүнд гаргаж ирэх ёстой. Үүнд: Хөнгөн ачаа нь хөшүүргийн тулгуураас ойр зайд, хүнд ачаа нь хол зайд байгаа үед тэнцвэртэй байна. Хоёрдугаарт баруун ба зүүн мөрийн ачаанууд тэнцэж байхын тулд ачааны жин ба мөрний хэмжээний үржвэрүүд нь хоорондоо тэнцүү байна. Хичээлийн төгсөлд лууванг тэнцвэртэй байхаар хоёр хуваахад яагаад жин нь өөр байсныг тайлбарлаж ярилцана. Зураг 7. Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл сэдэвт хичээлийн арга зүйн санаа 5. Хичээл төлөвлөлт Японы сурах бичиг, багшид зориулсан удирдамж, хөтөлбөр нэлээд тогтвортой, сурах бичигт сурагчдын хийх үйл ажиллагааг тодорхой заасан байдаг хэдий ч багш бүр өөрийн арга зүй, туршлага, сурагчдынхаа онцлогт тохируулан хичээлээ нарийвчлан төлөвлөх ажлыг манай багш нарын адил хийж байна. Ялангуяа багшийн асуулт, сурагчдаас гарч болох хариултууд, болзошгүй төөрөгдөл, буруу ойлголтыг урьдчилан таамаглаж, хэрхэн залруулах, ямар хэрэглэгдэхүүнээр сурагчдын мэдлэг бүтээх үйлийг чиглүүлэхээ маш нарийн, тодорхой төлөвлөдөг ажээ. Ингээд Фузоку бага сургуулийн нэгэн багшийн ээлжит хичээлийн төлөвлөлт болон манай сургалтын оролцогчид хамтран асуудал шийдвэрлэх алхмын дагуу боловсруулсан нэгж хичээлийн төлөвлөлтийг
  • 60.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 58 АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА 1. Ээлжит хичээлийнзорилго: Ижил хэлбэртэй мэт харагдах, том, жижиг дүрсүүдийг хооронд нь харьцуулах замаар төсөөтэй дүрсийн харгалзах тал, өнцгийн шинж чанарыг ойлгож мэдэх (“Математикаар сэтгэн бодохуй”-г хөгжүүлэх) 2. Хичээлийн гол үйл ажиллагаа, хөгжүүлэлт (1/11) (энэхүү нэгж хичээл нийт 11 цаг бөгөөд, энэ нь эхний хичээл юм) Сурагчдын үйл ажиллагаа ба ойлголтын зураглал Дүгнэлт:  хичээлийн онцлох хэсгүүдийг эргэн харж ярилцах Төсөөтэй /ижил хэлбэртэй/ дүрсийн харгалзах талууд ижил харьцаатай, харин харгалзах өнцгийн хэмжээнүүд тэнцүү байна. << Асуудлын шийдлийг эрж хайх шатанд анхаарах зүйл:>> Сурагчдын санааг самбарт тэмдэглэнэ. Сурагчдын анхаарлыг дүрсүүдийн тал ба өнцгийн хэмжээ рүү хандуулахад чиглэсэн товчхон асуулт тавина. <<Дүгнэлт хийхэд анхаарах зүйл>> Сурагчдад өөрийн болон бусад сурагчдын гаргаж буй санаа, дүгнэлт зэргийг дэвтэртээ бичиж тэмдэглэх хугацаа олгох /хүлээх/ << Сурагчдын санааг хуваалцахад анхаарах зүйл >> Багш сурагчдын дэвшүүлсэн санаануудыг самбарт логик дараалалтай байрлуулж, хамаарлыг холбон зурж, харуулна. Ингэхдээ дүрсүүдийн тал ба өнцгүүдийн хамаарлыг харьцуулан харахад хялбар байхаар холбон зурах ёстой. [Өмнөх мэдлэг, чадвар:] Сурагчид 5 р ангидаа “тэнцүү дүрсүүд” нэгж хичээлээр тэнцүү дүрсүүд ижил хэлбэртэй байх ба харгалзах тал ба өнцгүүдийн хэмжээ ижил байхыг мэддэг болсон. Үнэлгээ: Сурагчид төсөөтэй дүрсийн тал ба өнцгийн хэмжээний чанарыг аль алиныг ойлгож байгаа эсэхийг анхаарч, ажиглана. Аль дүрс үүнтэй ижил хэлбэртэй вэ? Өндөрссөн бөгөөд зарим тал нь ижил мөртлөө зарим нь илэрхий ялгаатай урттай байна. B дүрс: Ижил хэлбэртэй. Учир нь хэвтээ ба босоо чиглэлд ижил хэмжээгээр сунгасан байна. Хэмжээ нь өөр боловч хэлбэр нь ижил байх дүрсүүд ямар чанартай вэ? C дүрс B дүрс Тал аb 4cm 8cm bc 3cm 6cm сd 2.2cm 4.4cm de 2cm 4cm ef 1.4cm 2.8cm fb 2cm 4cm bg 2.2cm 4.4cm ga 3.6cm 7.2cm a bc d e g f Харгалзах талууд ижил харьцаатай байж магадгүй. Үүнийг шугам ашиглан хэмжиж, харьцуулан шалгаж болно. C дүрс B дүрс Өнцөг: a 34° 34° b 64° 64° c 27° 27° d 153° 153° e 135° 135° f 45° 45° g 82° 82° Харгазлах өнцгүүд ижил хэмжээтэй байх аа. Үүнийг өнцөг хэмжигч ашиглан шалгаж болно. Би үүнийг харьцаагаар илэрхийлж чадна. B дүрсийн тал бүр C дүрсийн харгазах талуудаас 2 дахин урт байна. Харгалзах өнцгүүд бүгд ижил хэмжээтэй байна. Дүрсийг хувиргахад өнцгийн хэмжээ өөрчлөгдөхгүй ба тал бүр нь ижил харьцаатайгаар уртсах буюу богиноссон бол тэдгээрийг томруулсан буюу жижигрүүлсэн дүрс гэж хэлнэ. Энэ дүрсийн босоо талууд богиноссон, өнцгүүдийн хэмжээ өөр байна. Хөндлөн чиглэлд сунгасан /өргөн, нарийн/ байна. Дүрсүүдийн хэмжээ өөр боловч, хөрш талууд тэнцүү байна. A дүрс: завины дарвуул төв хэсэгт байна Энэ онгоцны далбаа нь арай өөр хэлбэртэй байна. Ташуу шугамууд ижил налалттай байна. Хэвтээ ба босоо чиглэлд ижил хэмжээгээр сунгасан, эсвэл агшаасан дүрсүүд Хэмжээ өөр ч хэлбэр нь адилхан байх дүрсүүд Босоо хэвтээ шугамуудаас гадна налуу шугамууд бас ижил харьцаатай байх ёстой Дүрсүүдийн харгалзах өнцгийн хэмжээ ижил байх ёстой Харгалзах талуудын харьцаа бүгд ижил байна. Математикийн ээлжит хичээлийн төлөвлөлт Анги, сурагчдын тоо: 6-2 (17-хүү,17-охин, нийт 34 сурагч) 10 сарын 25 (Лхагва гараг) 2-р цаг Багш: Фумито ЧИБА Нэгжийн сэдэв: Томруулсан ба жижигрүүлсэн дүрсүүд /төсөөтэй дүрсүүд/ Босоо чиглэлд сунгасан /өндөр, нам/ Илэрхий ялгаатай дүрс Харгалзах өнцгүүд тэнцүү Өнцгүүд:Талууд: Илэрхий ялгаатай дүрс Аль дүрсүүд ижил хэлбэртэй вэ? "Төсөөтэй дүрсүүд" гэж ямар дүрсүүдийг хэлэх вэ? Харгалзах талуудын харьцаа тэнцүү.
  • 61.
    59АРГА ЗҮЙЧ БИЧИЖБАЙНА 1. Сэдэв: Гурвалжин (9 цаг) Анги: 3 дугаар анги 2. Нэгж хичээлийн тухай (1) Зорилго: - Сурагчид янз бүрийн гурвалжныг савх, соруул зэргээр хийж, ангилах замаар гурвалжныг талаар нь ангилж болохыг, адил хажуут болон адил талт гурвалжны тодорхойлолтыг ойлгоно. - Сурагчид адил хажуут болон адил талт (зөв) гурвалжныг шугам, гортиг ашиглан байгуулж, оригами ашиглан хийж чаддаг болно. - Сурагчид адил хажуут болон зөв гурвалжны өнцгүүдтэй холбоотой чанаруудыг ойлгож, мэднэ. (2) Бусад нэгж хичээлтэй холбогдох байдал: < Өмнөх хичээлийн жилд сурагчид дараах ойлголт, ухагдахууныг мэддэг болсон .(2 дугаар анги)> (1) Хэрчим ба шулууны тухай ойлголт (2) Гурвалжин хэмээх ухагдахуун, тал, өнцөг, оройг нэрлэх (3) Тэгш өнцгийн тухай ойлголт, ухагдахуун (4) Тэгш өнцөгт ба квадратын тухай ухагдахуун, тэдгээрийг хэрхэн зурах (5) Тэгш өнцөгт гурвалжин, түүнийг хэрхэн зурах < Энэ хичээлийн жилд дараах мэдлэг чадвартай болно: (3 дугаар анги)> (1) Адил хажуут болон адил талт гурвалжны тухай ойлголт, тэдгээрийн хэрхэн зурж, байгуулах арга (2) Өнцөг, түүнийг хэмжих тухай суурь мэдлэг, ойлголт (3) Тойргийн тухай ойлголт, тойргийг хэрхэн зурах арга (4) Тойргийн диаметр ба радиусын хамаарал < Дараагийн хичээлийн жилд дараах мэдлэг, чадвар ойлголттой болно: (4 дүгээр анги)> (1) Трапец, параллелограмм, ромбын тухай ойлголт, тэдгээрийг хэрхэн зурах арга (2) Өцгийг хэрхэн хэмжих, байгуулах арга (3) Пердендикуляр ба параллель шулуунуудын тухай ойлголт, тэдгээрийг зурах арга (3) Багшлахуйн санамж (Голлон анхаарах нь):  Адил хажуут ба адил талт гурвалжны тодорхойлолтыг ойлгох  Ундааны соруул болон оригами, гортиг, шугам зэргийг ашиглан идэвхтэй үйл ажиллагаа хийх  Өнцөг гэсэн ухагдахууныг ойлгох, Өнцгийн хэмжээг харьцуулах чадвартай болох  Дүрсийг зурах, хийж, байгуулах замаар хэлбэр, дүрсийн гоо сайхныг мэдрэх 3. Нэгж хичээлийн цагийн төлөвлөлт Ээлжит хичээл Ээлжит хичээлийн зорилго Суралцахуйн гол үйл ажиллагаа 1. Янз бүрийн гурвалжин бүтээж, ангилах замаар гурвалжныг талаар нь ангилах тухай төсөөлөх - Янз бүрийн гурвалжнуудыг ундааны соруул ашиглан хийж, тэдгээрийг ангилах, ингэхдээ гурвалжнуудын талын уртыг анхаарах 2. - Адил хажуут ба адил талт гурвалжныг ойлгох - Ахуй амьдрал, эргэн тойронд байгаа зүйлсээс адил хажуут ба адил талт гурвалжныг эрж олох - Адил хажуут ба адил талт гурвалжны тухайд төвлөрөн тэдгээрийн тодорхойлолтыг гаргаж хэлэлцэх - Гурвалжны гурван талыг гортиг ашиглан хэмжиж харьцуулах замаар адил хажуут, эсвэл адил талт гурвалжин мөн эсэхийг шалгах - Хүрээлэн буй орчноосоо адил хажуут ба адил талт гурвалжныг олох. 3. Оригами цаас нугалах аргаар адил хажуут ба адил талт гурвалжин бүтээж ойлголтоо гүнзгийрүүлэх - Оригами цаас ашиглан адил хажуут ба адил талт гурвалжин бүтээх үйл ажиллагааг хамтран хийнэ. - Дүрсийг нугалан цэгүүдийг давхцуулах туршилтаар адил хажуут ба адил талт гурвалжин зурж байгуулах суурь ойлголттой болно. 4 Гортиг ба шугам ашиглан адил хажуут болон адил талт гурвалжин байгуулах аргыг олох - Гортиг, шугам ашиглан адил хажуут гурвалжин хэрхэн байгуулахыг эргэцүүлэх, байгуулах аргыг ойлгож, хэрэглэх - Адил хажуут гурвалжин байгуулсан аргаар адил талт гурвалжныг хэрхэн байгуулах талаар эргэцүүлэх 5 Тойрог дотор адил талт ба адил хажуут гурвалжин зурах замаар ойлголтоо гүнгзийрүүлэх - Тойрог дотор адил хажуут ба адил талт гурвалжнуудыг хялбархнаар зурах - 2 хэмжээст дүрсийн гоо сайхан, тойрог ба гурвалжны хамаарлыг мэдрэх 6 - Өнцгийн хэмжээг харьцуулах анхны ойлголттой болох - Өнцгүүдийг давхарлан хэмжээг харьцуулах замаар өнцгийн хэмжээ нь түүний талын уртаас хамаардаггүй ба уртыг хэмжихээс өөр нэгжээр хэмжих шаардлагатайг төсөөлөн ойлгох 7 Адил хажуут ба адил талт гурвалжны тэнцүү өнцгүүдийн тухай мэдэж, ойлголтоо гүнзгийрүүлэх - Оригами цаасаар хийсэн олон янзын адил хажуут ба адил талт гурвалжнуудыг нугалах замаар тэнцүү өнцгүүдийг олж тогтоох - Адил хажуут гурвалжин хоёр тэнцүү өнцөгтэй байх ба адил талт гурвалжны бүх өнцгүүд тэнцүү болохыг ойлгох 8, 9 - Нэгж хичээлээр сурсан зүйлээ нэгтгэн дүгнэх, үнэлэх - Ажлын хуудас ашиглан дасгал ажиллах ба хэлэлцүүлэг хийх замаар сурснаа нэгтгэн дүгнэх - Нэгж хичээлийн үнэлгээ хийх Математикийн нэгж хичээл
  • 62.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 60 АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА Ээлезтузчээлзйнтөлөвлөлт(4/9) Багш:DavaasurenDavaadorj(Mongolia),JulySoeMin(Myanmar) Ээлезтузчээлзйнжорзлго:Страгчздштгамбагортзгашзгланадзлуаеттт,адзлталтгтрвалезнбайгттлестрна. Асттдал шзйдвэрлэ уалуам Стралцаутйнүйлаезллагаа БагшзйнануаараужүйлБагшзйнүйлаезллагаа (Асттлт) Страгчдынүйлаезллагаа (Харзтүйлдэл) Асттдлаа ойлгоу Асттлт1:Өмнөуузчээлээрбздют стрсанбэ? Асттлт2:Адзлуаетттгтрваленыгбзд уэруэнжтрауболометойвэ? Асттлт3.Аелынуттдасдауь1дүгээр даалгаварбтют5смтрттайАВ уэрчмээрнэгталааузйсэнадзлуаеттт гтрваленттджтрцгаая. Даалгавар1.Зтрагдээру5смтрттайАВ уэрчмээрнэгталааузйсэнадзлуаеттт гтрваленттджтраарай. Адзлуаетттгтрвалезнгэдэгньуофрталнь тэнцүүгтрваленыгуэлдэг Гтрванталньтэнцүүгтрваленыгадзлталт гтрвалезнгэдэг. Бздгтрваленыгэлдэвталт,адзлуаеттт,адзл талтгэеангзлауыгмэддэгболсон. 2тэнцүүталыгнэгцэгээсштгамааруэмезнжтраад гтравдауьталыгнэмежтреболно. Страгчздаелынуттдасны1дүгээрдаалгаврыгттс бүрдээузйнэ. Багшстрагчдадаелынуттдастараанөгнө. Страгчдынжтрауфстойгтрваленттдыгбагш трьдчзлантомцаасандээржтребэлтгэсэн байна. Асттдал:Адилуаетттгтрваленыггортиг,штгамашигланбайгтттлауаргыголцгооф.
  • 63.
    61АРГА ЗҮЙЧ БИЧИЖБАЙНА АЩЪЪдйыл шзЦдйзЦг ЪШьчзйФл нөЩөөйөЫ Асттйт4.УЧЬШнФйль5ЩкбФЦЫЫэчлээл гЪШвФйезлжЪШебЧйЧЫвэ, ТэдгээШгЪШвФйелЪЪдФФЩЫэдЫэдзЦгль шЪгФкФшзгйФлжЪШФФШФЦ. БФгшЩЪШФгчдылФейылЫЪЪдФЩдээШжЪШЩФл жЪШгЪЪдФФЩЩФкбФШнүжүүйлэ. СЪШФгчдылжЪШЩФлгЪШвФйелЪЪд2нФйль5 ЩкбЧйЧЫыггЧШнзгФшзгйФлЫэкезе шФйгФЫыгЩФлФйбЧйгЧлЧ. Асттйт5:ЭлдээЩякФШлэгэлжүЦнЧгнЧйЧйе ЫФШЩФлЪЪ? (ЫэШэвЩЪШФгчзджүЦнЧгнйыгФезгйФе чФдФФгүЦбЧйбФгшгЪШвФйезлбүШзЦл ЧШЧЦлЪЪдыгЫЧйбЧлнЧЦШгзЦллЪкжЪШФФд ФЩЪЪйнФФдФвнФлФ.) МФшЧйлыгжЪШебЧйебФЦлФ. АВАB СЪШФгчздЫөШшЩЪШФгчзЦлЫФФФейылЫЪЪдФЩдээШжЪШЩФл гЪШвФйелЪЪдылЫЧЬШнФй5ЩкбФЦгФФэЩэЫзЦггЧШнзг ФшзгйФлЫэкезешФйгФлФ. -ЭдгээШгЪШвФйелылэгЧШЧЦлЪЪдбүгдлэгнЧЦШЧгдээШЧШшзе бФЦлФ -УэШэвбЧйЧкенЧЦбүЫгЪШвФйелыгбФЦгЪЪйбФйЧШЧЦлЪЪдль нЧЦШЧгүүЩгэЫээШбФЦлФ. БФгшЩФкбФШннЧкШЪЪйЩФлжЪШгФФбФЦШйЪЪе, жЪШгзЦгФшзгйФлЩФкбФШылнЧкгЧШнзгЧЧШ гЪШвФйезлбүШзЦлФдзйЪШннФЦнФйЪЪдыгЫэкезе үжүүйлэ.ШФФШдйФгФнФЦбЧйгЪШвФйезлбүШзЦл ЧШЧЦлЪЪдыгЫЧйбЧлнЧЦШгзЦллЪкжЪШлФ.) УЪвзЦл шзЦдйээ гФШгФЫ Асттйт6:АейылЫЪЪдФЩлы2дЪгФФШ дФФйгФвШыггүЦцэнгээШэЦ. Даайгавар2.ГЧШнзгбФшЪгФкФшзгйФл5Щк ЪШннФЦАВЫэШчкээШлэгнФйФФЫзЦЩэлФдзй нФйнгЪШвФйезлжЪШцгФФя. СЪШФгчздФейылЫЪЪдФЩдФЫь2дЪгФФШдФФйгФвШыгЫзЦлэ. Үүлд:ӨгЩөлАВшЪйЪЪлыгФшзгйФлФдзйнФйнгЪШвФйелыг гЧШнзг,шЪгФкФшзгйФлбФЦгЪЪйлФ. АВ СЪШФгчдФдгЧШнзгЫэШЫэлФшзгйФЫыгЩФкбФШн нЧЦШЧгбФлЪкжЪШеүжүүйэЫЫэШэгнэЦ. ӨклөЫЫэЩэгнФдзйЫФеЪЪн гЪШвФйелыЧШЧЦлЪЪдлэг нЧЦШЧгдээШЧШшзебФЦЩФл. ЭлэЩФлФФгЫэШЫэл ФшзгйФебЧйЧЫнФйФФШ эШгэцүүйэЫзЦгЩЪШФгчдФд ЩФлЪЪйлФ
  • 64.
    БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 62 АРГАЗҮЙЧБИЧИЖБАЙНА ШзЦдйээ ЫЪвФФйцФЫ, ЫФШьцЪЪйФл лягнйФЫ Асттйт7.АдзйнФйнгЪШвФйезлбФЦгЪЪйЩФл ФШгФФЫЪвФФйцъя. УэлөөШзЦлбФЦгЪЪйЩФлФШгФФбЪЩдФдФФ нФЦйбФШйФеөгөЫвэ? Асттйт8:ЭлэлөЫцөйднЧЫзШЧЫФдзйнФйн гЪШвФйезлЫэдзЦгбФЦгЪЪйебЧйЧЫвэ? Асттйт9:ОдЧЧФдзйнФйнгЪШвФйезл бФЦгЪЪйЩФлдээШЫФШгФФШФдзйЫФеЪЪн гЪШвФйезлбФЦгЪЪйФЫдФЩгФйФезййФеүжьХ. АейылЫЪЪдФЩлы3дЪгФФШдФФйгФвШыг ФезййФцгФФя. Даайгавар3:5Щк,7Щк,7ЩкнФйЪЪднФЦФдзй ЫФеЪЪнгЪШвФйезлбФЦгЪЪйФФШФЦ. Жзч:АдзйнФйнгЪШвФйезлльФдзйЫФеЪЪн гЪШвФйелылэгнөШөйгэдгзЦгЩФлФФШФЦ. БздгЧШнзгбФшЪгФкФшзгйФлФдзйнФйнгЪШвФйезлбФЦгЪЪйе чФдйФФ. АВЫэШчкзЦгФшзгйФлФдзйнФйнгЪШвФйезлЫЧЬШыгбФЦгЪЪйФЫ бЧйЧкенЧЦ.(АВЫэШчкзЦлЫЧЬШнФйд) СЪШФгчздФейылЫЪЪдФЩлы3дЪгФФШдФФйгФвШыгЫзЦе гүЦцэнгэлэ. БФгшЩЪШФгчдылЩФлФФгЩФЦшФФлнэкдэгйэЫбФ шФФШдйФгФнФЦбЧйлэкэйннФЦйбФШыгЫзЦлэ.Уэд ЫэдэлЩЪШФгчдФдФейылЫЪЪдЩФФФшзгйФл бФЦгЪЪйФйнЫзЦЩэлФШгФФнФЦйбФШйФЫбЧйЧке өгөЫЫэШэгнэЦ. БФгшЩЪШФгчдыгнФЦйбФШыгцэгцйэлбФЦгЪЪйФйныл ФйЫкыгЩФкбФШнгЧШнзгшЪгФкФФФшзгйФлЫзЦе үжүүйлэ. Үүлд: 1.ГЧШнзгФшзгйФл,АцэгээЩ5ЩкжФЦдЧШшзЫцэгзЦл бФЦШйФЫнЧЦШгзЦлезезглЪкжЪШФЫ 2.МөлВцэгннөвнэЦнЧЦШгзЦлезезглЪкыгжЪШФЫ 3.НЪкЪЪдылЧгнЧйцйылСцэгзЦгЧйенэкдэгйэЫ 4.АВСгЪШвФйезлжЪШФЫ СЪШФгчздЫЧЩЧЧШЫФкнШФляШзйцФе,ЫэШЫэл бФЦгЪЪйФЫФШгФФЫэйэйцэебЧйлЧ.Дэкейэг шФФШдйФгФнФЦЩЪШФгчдФдбФгшчзгйүүйэгөгөЫ ЫэШэгнэЦ. Дүглэйн Асттйт10:ӨлөөдШзЦлЫзчээйээШбздюЪ ЩЪШФв? ДүглэйнээФейылЫЪЪдЩФлдбзчээШэЦ. Бздөлөөдөргортзгштгакашзгйаладзйуаетттба адзйтайтгтрвайезлбайгттйауаргыгстрйаа. УэШчкзЦлЪШныгЫэкезЫэдшЪгФклыЧШЧлдгЧШнзг ЫэШэгйэебЧйЧЫюкбФЦлФгэдгзЦгкэдйээ. ГЧШнзгбФшЪгФкФшзгйФлякФШчгЪШвФйезлбФЦгЪЪйФЫ бЧйЧкенЧЦгэдгзЦгкэдэеФвйФФ. СЪШФгчдФФЩгФШчбЪЦЫФШзЪйнФдФлЫФФШч,ЧлцйЧЫ дүглэйнзЦгЩФкбФШнбзчлэ. СЪШФгчзддүглэйнээдэвнэШнээбЪюЪФейыл ЫЪЪдЩФлдбзчзЫЫЪгФцФФгЧйгЧлЧ. АейылЫЪЪдЩыгЩЪШФгчдылдэвнэШнлФФйгФлФ. БФгшявцылүлэйгээЫзЦЫжЧШзйгЧЧШФейыл ЫЪЪдЩыгЫЪШФФлФвчлэгбүШчйэлнФлзйцФЫ, шФФШдйФгФнФЦжөвйөкебзчзеөгөЫ,дФШФФгзЦл ЫзчээйдФлЫФФШФЫжүЦйээнЧдЧШЫЧЦйбЧйЩФЦл.
  • 65.
    63АРГА ЗҮЙЧ БИЧИЖБАЙНА Даалгавар 3. 5 cм урттай AB хэрчмээр нэг талаа хийсэн адил талт гурвалжныг гортиг, шугам ашилган байгуулаарай. A 5 cm B Даалгавар 1.Б. Хоёр тал нь 5 см байх адил хажуут гурвалжнууд зураарай.(B цэгээс эхлэх) A 5 cm B Аейыл уттдас ОглЧЧ: …/…/…. Алгз: …… НэШ: ………………………….. Даайгавар 1: 5 Щк ЪШннФЦ AB ЫэШчкээШ лэг ЫФеЪЪ нФйФФ ЫзЦЩэл Фдзй ЫФеЪЪн гЪШвФйелЪЪд жЪШФФШФЦ. Асттдай: Гортзг ба штгак ашзгйал адзй тайт ба адзй уаеттт гтрвайезл жтре стрцгаая. Дүгнэлт: Хичээлийн тухай сэтгэгдэл: Даалгавар 1.А Хоёр тал нь 5 см байх адил хажуут гурвалжнууд зураарай.(А цэгээс эхлэх) A 5 cm B Даалгавар 4. 5 см, 7 cм and 7 cм талуудтай адил хажуут гурвалжныг гортиг шугам ашиглан байгуулаарай.
  • 66.
    64 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ ЗӨВЛӨМЖ Эрдэм шинжилгээний өгүүлэл,бичих шалтгаан Өгүүлэл гэдгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь бичиг”-т эмхтгэл, сэтгүүл сонин зэрэгт гарах хялбарчилсан бага хэмжээний зохиол хэмээн тайлбарласан байдаг. Тэгэхээр эрдэм шинжилгээний өгүүллийг бид сонирхсон сэдвийн хүрээнд судалгаа хийж, түүнийхээ үр дүнг нэгтгэн дүгнэлт гаргасан шинжлэх ухааны тодорхой мэдээллийг агуулсан бага хэмжээний зохиол гэж ойлгожболно.Шинжлэхухаанызохиолынголүүрэг нь дэвшүүлсэн таамаглалынхаа үнэнийг батлахад оршдог (Сүхбаатар, 2012). Ямар ч мэргэжлийн хүн өөрийн практик үйл ажиллагааг судалгаатай холбовол амжилтад хүрэх магадлал нэмэгддэг. Ялангуяа боловсролын байгууллагын багш, удирдлага, мэргэжилтэн судлаачид өөр өөрийн ажлын хүрээнд байнга судалгаа шинжилгээний ажлыг хийж, мэргэжлийн хөгжлөө тасралтгүй дэмжиж байх хэрэгтэй. Энэ салбарт судалгаа хийх чиглэл, талбар ч элбэг. Өөрөөр хэлбэл боловсролын байгууллагын хэрэгцээ, шаардлага эсвэл урган гарч буй асуудлууд дээр тулгуурлан судалгаа шинжилгээ хийх гарц нээлттэй гэж ойлгож болно. Гагцхүү эрдэм шинжилгээний чанартай өгүүлэл болгох тал дээр судалгаатай ажиллаж, энэ чиглэлээр бичиж эхлэх, цаашлаад дотоодын болон Олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, бүр цаашлаад олон улсын чанартай сэтгүүлд хэвлүүлэх тал дээр ажиллах нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Судалгааны ажлаа олон улсад хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал:  Судалгааны ажлаа сайжруулах, чанаржуулах, шинэлэг санаа олж авах.  Ижил төрлийн судалгаа хийдэг судлаачид, эрдэмтэдтэй холбогдох  Боловсролын болон мэргэжлийн зэргээ ахиулахад түлхэц болох  Ажлын бүтээмж сайжрах  Цаашдын судалгааны ажлын тэтгэлэг, санхүүжилт авах.  Шинжлэх ухаан, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах.  Улс орны болон бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах.  Үндэсний ба олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх.  Шинжлэх ухааны салбарт нээлт хийх. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх тухай Судлаач бүхэн судалгааны ажлаар эсвэл судалгааны ажлын явцад түүний зарим үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх үүрэгтэй. Зарим оронд магистр, докторын сургалтын шаардлага, судалгааны ажилтан, их дээд сургуулийн багш нарт жилд хэвлүүлэх өгүүллийн тоог тодорхой зааж өгсөн байдаг. Мөн эрдэм шинжилгээний өгүүлэл нь судлаач өөрийн хийж буй судалгаандаа итгэлтэй байгаа цагт өөрийн ажлыг нийтэд түгээх нэг хэлбэр бөгөөд судалгааны ажлын үр дүн, гарсан дүгнэлтийг бусад судлаачдад хүргэж тэднээр шүүлгэн хэлэлцүүлж алдаагаа засаж залруулах боломж ч гэж ойлгож болно. Энэ утгаараа эрдэм шинжилгээний өгүүллийг олон нийт бусад судлаачид уншихад ойлгомжтой, тодорхой бүтцийн дагуу бичигдсэн байх ёстой байдаг. Эрдэм шинжилгээний өгүүллийн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц байдаг (A.Robert, 2012) бөгөөд энэ бүтэц нь нийтлэх сэтгүүлийн шаардлагаас хамааран бага зэрэг ялгаатай. Үүнд: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИЖ, ХЭВЛҮҮЛЭХ АСУУДАЛД Дэмбэрэлдоржийн Үүрийнтуяа (PhD) БМДИ-ийн Байгалийн ухааны сургалтын албаны дарга Дэмбэрэлдоржийн Үүрийнтуяа 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. 2013 онд Сөүл хотын Сүнгшил Их сургуульд “Nanoparti- cles for cancer therapy investigated by surface infrared spectroscopic techniques” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Одоогоор физик дидактик, сурган сэтгэл судлал, тогтвортой хөгжлийн боловсрол ба багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, насан туршийн боловсролын чиглэлээр судалгаа хийж байна. “ ”
  • 67.
    65ЗӨВЛӨМЖ № Бүрэлдэхүүн хэсэгАнглиар Тайлбар, анхаарах зүйл 1 Гарчиг Title Оновчтой, аль болох богино байх 2 Хураангуй Abstract Өгүүллийн агуулгыг товчлохдоо судалгааны ажлын ач холбогдол, зорилго, хүссэн үр дүнг заавал бичсэн байх 3 Түлхүүр үг Key word Тухайн өгүүллийг илэрхийлж чадах онцлог үгс 4 Удиртгал буюу оршил Introduction Дэвшүүлж буй асуудал, онолын хэсэг 5 Үндсэн хэсэг буюу туршилт, судалгааны хэсэг Experimental Туршиж дэлгэрүүлсэн судалгаа, туршилт, шинэлэг санаа 6 Арга аргачлал Methods Өмнөх ижил төрлийн судалгаанд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн арга аргачлал 7 Үр дүн, Дүгнэлт Result Ажлын үр дүнг товч, тодорхой бичих,үр дүнгээс гарсан дүгнэлтийг бичнэ 8 Хэлэлцүүлэг Disscussion Судлаачдын дунд өөрийн ажилтай холбоотой нээлттэй сэдэв гаргаж болно 9 Талархал Acknowledgments Уг ажлыг хийхэд тусалж дэмжсэн хүмүүс болон байгууллагыг бичиж болно 10 Ашигласан материал References Өгүүллийг бичихэд ашигласан бүтээлүүдийг стандартын дагуу бичнэ 11 Хавсралт Annex Нэмэлт мэдээлэл Эрдэм шинжилгээний өгүүллийг дээрх бүтцээр бичсэн тохиолдолд хэлбэржилтийг тухайн нөхцөл, шаардлагад тааруулан өөрчлөхөд хялбар байдаг. Үүний дараа хэвлүүлэх сэтгүүлийг сонгох нь хамгийн чухал. Олон улсын сэтгүүлүүд ихэвчлэн онлайнаар эрдэм шинжилгээний өгүүллийг (manuscript) хүлээн авдаг. Судлаач өгүүллээ илгээсний дараа тухайн сэтгүүлд хэвлэгдэх хүртэл ерөнхий гурван үе шаттай байдаг. № Үе шатууд Англиар Тайлбар, анхаарах зүйл 1 Эхний үе шат Admin checklist Сэтгүүлийн техникийн ажилтан өгүүллийн хэлбэржилтийг тухайн шаардлагын дагуу шалгана. 2 Сэтгүүлийн ерөнхий редакц хийх үе шат Awaiting Reviewer Selection Сэтгүүлийн ерөнхий редактор өгүүллийг агуулга, чанар болон тухайн сэтгүүлийн чиглэлтэй нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Шаардлага хангасан гэж үзвэл хөндлөнгийн, мэргэжлийн шүүмж (peer review) хийх судлаачид шилжүүлнэ. 3 Сайжруулах үе шат Complete Meeting Checklist Шүүмжлэгчдээс таны өгүүлэлд шүүмж өгсөн байна. Хариуцсан редактор өөрийн саналыг тусган боловсруулна. Эдгээр үе шатуудын хооронд редакцын зүгээс шүүмжлэгчид урилга илгээх (Awaiting Reviewer In- vitation), урилга авсан шүүмжлэгчид шүүмж бичих боломжтойгоо илэрхийлэх (Awaiting Reviewer As- signment), шийдвэр гаргах үе шат гэх мэт үе шатууд (Awaiting SE Decision) байна. Шийдвэрийг ерөнхийдөө дараах байдлаар гаргадаг. Үүнд: • Accept:  Өгүүлэл хэвлэгдэхээр хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. • Minor revision:  Өгүүлэлд шүүмжийн дагуу засвар хийх шаардлагатай. Хэвлүүлэхэд маш ойрхон байна. • Major revision:  Өгүүлэл дээр засах, сайжруулах, тодруулах олон санал шүүмжлэгчээс ирсэн. • Reject:  Энэ хариу нь тухайн сэтгүүл өгүүллийг хэвлэх болон дахин хүлээн авахаас татгалзаж байгааг илэрхийлнэ. Гэхдээ Journal of Advanced Nursing-ийн ерөнхий редактор, Nursing Open сэтгүүлийн редактор, доктор Roger Watson-ийн хэлснээр энэ тохиолдолд ч сэтгэлээр унах хэрэггүй. Түүний сэтгүүлд 2014 онд дэлхийн 55 орноос 1 110 эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авснаас 80.5%-д нь  reject  гэсэн хариу өгсөн гэнэ. Бусад сайн сэтгүүлүүд бас ойролцоо үзүүлэлттэй. Гэхдээ яагаад татгалзсан үндэслэлээ бичиж явуулдаг учир судлаачид өгүүллээ сайжруулаад өөр сэтгүүлд хандах боломжтой гэжээ (Жавхланбаяр, 2016). Судалгааны ажлаа эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэхийн тулд судлаач өөрийн судалгааны санаагаа тухайн чиглэлийн дотоодын болон байгууллагын ЭШХ-д ханын (poster) илтгэл байдлаар хэлэлцүүлж, ижил төрлийн судалгаа хийдэг судлаачдаас санал шүүмжийг тусган сайжруулж, богино хэмжээний өгүүлэл (short paper) болгосны дараа бүрэн хэмжээний өгүүлэл хэлбэрт бичвэл илүү чанартай өгүүлэл төрдөг. Мөн ингэж сайжруулж хэвлүүлсэн өгүүлэл цаашид таны эрдэм шинжилгээний бүтээл (Doctoral colloquium ) болж болох юм. Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлснээр тухайн судлаачийн хувьд h-индекс үүсч, хэвлүүлсэн өгүүлэл, түүнийг эшлэсэн тоогоор тухайн судлаачийн чансааг үнэлэх боломжтой болдог.
  • 68.
    66 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ ЗӨВЛӨМЖ h-индекс, Impact factor КалифорнийнИх сургуулийн судлаач, физикч Хорх Хиршийн 2005 онд санал болгосон судлаачийн ажлын чансааг үнэлэх зорилготой хэмжүүрийг   h-индекс  буюу  Хиршийн индекс  гэдэг. Хиршийн индексээр нэг судлаачийн төдийгүй судлаачдын бүлэг, сургууль, хүрээлэн болон судалгааны сэтгүүлийн чансааг ч үнэлж болно. Хэрэв судлаачийн бичсэн  Np  ширхэг өгүүллээс  h  ширхэг нь дор хаяж h удаа ишлэгдсэн бөгөөд үлдсэн (Np  — h)  ширхэг өгүүлэл нь  тус бүрдээ  h-аас олонгүй ишлэгдсэн байвал уг судлаач  h  индекстэй байна гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал, 10 индекстэй судлаач бол дор хаяж 10 ишлэгдсэн 10 өгүүлэлтэй гэсэн үг юм . Хиршийн индексийг өөрөө механикаар тоолж, тооцоолохоос гадна автоматаар тооцоолж болно.  Scopus  (Нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл, түүнээс ишлэл авсан статистик, судлаачийн мэдээллийг агуулдаг олон улсын мэдээллийн сан) болон  Web of Knowledge сайтуудад өөр өөрийн мэдээллийн санд тулгуурласан автомат тооцоолуур байдаг байна.  Дээрхдиаграммньсудлаачбүтээлээхэвлүүлэх боломжтой дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдийг сүүлийн нэг сард хэвлэсэн өгүүллийн тоогоор Sco- pus-д бүртгэгдсэн байдлаар харуулж байна. Энэ нь нөгөөтэйгүүр тухайн сэтгүүлийн инпакт фактор хэр өндөртэйг бас харуулж болно. Зарим судлаачдын хувьд инпакт фактор өндөртэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлэх гэсэн эрмэлзлэл байдаг. Энэ мөн л их өрөөсгөл хандлагатай үзүүлэлт юм. Тухайн сэтгүүлд дандаа хамгийн шилдэг өгүүлэл хэвлэгддэг гэсэн баталгаа хэн хаанаас гаргах билээ? Тэгээд ч импакт фактор гэдэг бол тухайн сэтгүүл хир тогтмол хэвлэгддэг тухай мэдээлэл өгдөг үзүүлэлт болохоос биш чанарын илтгэсэн үзүүлэлт биш юм (Pretz, 2014) Эцэст нь дүгнэн хэлэхэд эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэнээр хамгийн чухал нь хувь хүний хөгжил, ажлын чанар бүтээмж, карьерт наад захын ахиц гардаг. Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь судалгаанд суурилсан бодлого, технологи, иноваци байдаг бөгөөд “Судалгаанд суурилсан бодлого”-ын эсрэг тал нь “аль хэдийн томьёологдсон бодлогод зориулж судалгааны үр дүнг гажуудуулах” (Б.Энхбайгаль (доктор дэд, 2014) явдал бас гарч болох юм. Гэвч энэ нь одоогоор Монголын боловсролын байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралгүй байгаа нь сайшаалтай. Харин боловсролын байгууллагын цаашдын үйл ажиллагааны чанар, ахиц амжилтыг өсгөх хамгийн энгийн агаад хялбар боломж бол багш, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудыг судалгаа хийх боломжоор хангах, чиглүүлэх, дэмжих ажлыг тогтмол зохион байгуулах явдал юм. Ашигласан материал A., R. (2012). How to write and publish SP. In R. A.. Cam- bridge University Press. Retrieved from landscape. geo.klte.hu. Pretz, K. (2014). Evaluating the Quality of Research. IEEE issues guidelines for assessing the impact . Б.Энхбайгаль (доктор, д. п. (2014, 09 25). www.news.mn. Retrieved from https://www.news.mn/r/190297. Даваадулам, Ж. (2017). МУИС-ийн Математикийн хүрээлэн. Retrieved from http://iom.num.edu.mn/: http://iom.num.edu.mn/index.php?option=com_ content&view=article&id=41:h-index&catid=3:news Жавхланбаяр. (2016, 10 25). javkhlanbayard.wordpress.com. Retrieved from javkhlanbayard.wordpress.com: https://javkhlanbayard.wordpress.com/2016/10/25 Сүхбаатар, Ц. (2012). Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөл. Retrieved from http://nairuulga.mn. Уранчимэг, Т. (n.d.). “Эрдэм шинжилгээний өгүүлэлийн чанарын асуудалд”. p. 1.
  • 69.
    67МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ Багшийн мэргэжилдээшлүүлэх институтийн үндсэн үйл ажиллагаа нь СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтад чиглэгддэг. Манай байгууллага нь 2012 онд шинэчлэн байгуулагдснаас хойш зургаа дахь жилдээ СӨБ, ЕБС-ийн багш ажилтны мэргэжлийг дээшлүүлж, багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна. 2018 оны үндсэн сургалтын бүртгэл 2017 оны 9-10 дугаар сард www.burtgel.itpd.mn сайтаар цахим хэлбэрээр явагдаж 8128 багш, ажилтан сургалтад хамрагдахаар боллоо. Эдгээрийн 7115 нь цэцэрлэг, сургуулийн багш бөгөөд 1013 нь удирдах болон сургалтыг дэмжих бусад ажилтнууд юм. Сургалтад хамрагдагсдыг ажилласан жилээр нь ангилбал эхний жилдээ ажиллаж буй 3230, тав дахь жилдээ ажиллаж буй 2331, арав дах жилдээ ажиллаж буй 1956 багш, ажилтан байна. Мэргэжлээр нь ангилбал бага ангийн багш хамгийн олон буюу 1643, цэцэрлэгийн багш 1351 хүн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлт гаргажээ. Сургалтууд хуваарийн дагуу явагдах ба 10 дах жилдээ ажиллаж байгаа багш нар нэг, хоёрдугаар сард, тав дах жилийн сургалт гурав, дөрөвдүгээр сард, эхний жилдээ ажиллаж байгаа багш нарынх тав, зургаадугаар сард зохион байгуулагдана. Сургалтын хуваарь www.itpd.mn сайт дээр байршиж мөн аймаг нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрууд руу хавсралтаар хүргэгддэг билээ. Мөн 2018 онд БМДИ нь 15 жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2018 ОНД 8128 БАГШ АЖИЛТАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ
  • 70.