SlideShare a Scribd company logo
Завхан аймгийн Идэр сумын Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер
Пүрэвжав овогтой Оюунгэрэл
1962 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн.
Ховд дахь УБДС-ийг хими-биологийн багш мэргэжлээр
төгссөн. Боловсролын байгууллагад 33 дахь жилдээ
ажиллаж байгаа. “Тэргүүлэх багш “мэргэжлийн зэрэгтэй.
Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. Эх
хэлний боловсрол соѐлыг дэмжих “Үлэмж эгшиглэн сан”
–ийн удирдах зөвлөлийн гишүүн. 2004 онд Идэр сумын
Засаг дарга Ж.Мөнхтогтохтой хамтран өсвөр үеийг
химийн хичээлд дур сонирхолтой болгох улмаар сум
орон нутагтаа эмч болон химийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилго
тавин анх удаа сумын Засаг даргын нэрэмжит Химийн олимпиадыг санаачлан зохион
байгуулж эхэлсэн. Тус олимпиад нь 2011 оноос Монгол Улсын гавьяат эдийн засагч,
эдийн засгийн ухааны доктор профессор С.Нямзагд захиралтай Этүгэн их сургуулийн
нэрэмжит багш сурагчдын хими-биологийн олимпиад болон жил бүр уламжлагдан
зохион байгуулагдсаар байна. 2007 онд Идэр сумын Бүрэн дунд сургуулийн 1-11-р
ангийн сурагчид болон багш нарын дунд эх хэлээрээ зөв сайхан бичиж, ярьж сурах,
сурагчдын монгол хэл монгол бичгийн мэдлэгийг багаас нь эхлэн хөгжүүлэх
зорилготойгоор ангийн багш АБТА монгол хэл уран зохиолын ахмад багш
Лу.Лхагважав багш маань үр хүүхдүүд, Идэр сумын бүрэн дунд сургуулийн захиргаа,
багш нартай хамтран өөрийн нэрэмжит олимпиадаа зохион байгуулж эхэлсэн. 2009
оноос Боловсролыг дэмжих “Лхагважав сан” ивээн тэтгэж зохион байгуулан явуулж
ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эх хэлний боловсрол соѐлыг дэмжих “Үлэмж
эгшиглэн сан” болон өргөжиж эдүгээ үндэсний хэмжээнд зохион байгуулагдан
явагддаг оюуны наадам болон өргөжлөө.
Оюуны наадам зохион явуулснаар сурагчдыг хөгжүүлж, багш нар
туршлагаа солилцох боломжтой болж байна.
ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫГ ДЭМЖИХ
“ҮЛЭМЖ ЭГШИГЛЭН” САН
Анх боловсролыг дэмжих “Лхагважав” сан нэртэйгээр 2004 онд байгуулагдсан
ашгийн бус ТББ бөгөөд 2013 оноос Эх хэлний боловсрол, соѐлыг дэмжих “Үлэмж
эгшиглэн” сан нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, монгол бичгээ эрхэмлэн дээдэлж зөв,
цэвэр бичиж, оновчтой ярих, багш, сурагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хувь
нэмэр оруулах зэргээр боловсрол, соѐлыг дэмжих нь бидний эрхэм зорилго юм.
ЗОРИЛТУУД:
Монгол хэл, бичгийн хэрэглээ, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх
Сурагч, оюутан, багш нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажил мэргэжлээрээ
тэргүүний шилдэг багш нарыг урамшуулж, алдаршуулах
Хөдөө орон нутгийн суралцагчид, багш нарын суралцах, ажиллах орчинг
сайжруулах
Нийгмийн боловсролд хандсан бүтээл туурвилыг дэмжих
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
 Эх хэлний олимпиад
 Тэтгэлэгт хөтөлбөр
 Ном хөтөлбөр
 Нийгэмд хандсан хөтөлбөр
Эх хэлний боловсрол, соѐлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан нь Завхан
аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийг түшиглэн хөдөөгийн хүүхдүүдийн
боловсролыг дэмжих, тэдний эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх, хөдөөгийн багш
нарын мэргэжлийн ур чадвар, заах аргыг сайжруулах, нэр хүндийг өргөх, эх хэлний
боловсрол, соѐлыг дэмжих чиглэлээр олон үйлс санаачлан ажиллаж сүүлийн
жилүүдэд 300 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Эх хэлээ төгс эзэмшиж, эх орноо хайрлан дээдлэх үзэл санааг хүүхэд, залууст
шингээхийг зорин хичээнгүйлэхийг үндсэн зорилготой тус Сангийн тэргүүнээр
Лхамсүрэнгийн Төрбаяр ажилладаг бөгөөд сангийн Удирдах зөвлөлд яруу найрагч,
зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооѐо, Ц. Бавуудорж, Х.Чилаажав, Б.Батхүү,
Б.Золбаяр, утга зохиол, хэл бичгийн доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, хөгжмийн
зохиолч Т.Сэр-Од, дуучин Ц.Түвшинтөгс, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, сэтгүүлч
Б.Элбэгзаяа, Завхан аймгийн Идэр сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын
ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лхагважав, Сургалтын
менежер П.Оюунгэрэл, Бага боловсролын багш Б.Ренчинсамбуу нарын бичиг,
соѐлын олон эрдэмтэн мэргэд, багш нар ажилладаг.
“Үлэмж эгшиглэн” сангийн зохион байгуулдаг гол ажлын нэг нь жил бүр Монгол
хэл, уран зохиолын ахмад багш, Ардын Гэгээрлийн тэргүүний ажилтан
Лу.Лхагважавын нэрэмжит Монгол хэлний олимпиад буюу эх хэлний их сорилго-баяр
юм.
Идэрийн сургуулийн эх хэлний баяр
Монгол улс даяар зохион байгуулагдаж буй томоохон тэмцээн уралдаанууд нь
ихэвчлэн Улаанбаатар хотод хийгддэг бөгөөд алслагдсан орон нутгийн иргэдэд тус
тэмцээн уралдаанд оролцох боломж тун бага байдаг. Улсын хэмжээний олимпиадад
хөдөө орон нутгаас оролцох сурагчид замын зардлыг, хоноглох байр, хоолонд
зарцуулагдах зардлыг тухайн сурагчид хувиараа төлөх шаардлагатай болдог. Энэ нь
хөдөөгийн иргэдийн амьдралын түвшинд ихээхэн хүндээр тусдаг. “Үлэмж эгшиглэн”
сан нь жил бүр эх хэлний олимпиадыг Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулж
хөдөө орон нутгийн багш сурагчдыг эрдэм мэдлэгээр нь өрсөлдүүлэн туршлага
хуримтлуулах боломжийг бий болгодог.
Энэхүү уралдаан нь ЕБС-ийн сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, эх
хэлээрээ цэвэр сайхан бичиж, цэгцтэй зөв ярьж сурах, үндэсний худам монгол
бичгээр цэвэр, зөв сайхан бичиж сурах, монгол хэл, уран зохиолын багш нарын
мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг
бэхжүүлэх, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
зорилготой юм.
Уг уралдааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж 2009 онд Завхан аймгийн
ерөнхий боловсролын есөн сургуулийн 297 сурагч, бага ангийн 23, дунд ангийн 27
багш оролцож байсан бол дараа дараагийн жилүүдэд энэ тоо хэд дахин өсч Завхан
аймаг төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай, Увс, Орхон, Ховд, Архангай, Дундговь аймгаас
олон арван багш сурагчид зорин очиж оролцдог оюуны их наадам болон өргөжиж
байна.
Идэрийн эх хэлний сорилгын хөтөлбөр нь оролцогчдыг санхүү, эдийн засгийн
асуудалд санаа зовохгүйгээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрэн
хангаж өгдөг. Багш сурагчдын унааны зардлыг бүрэн даан мөн тэдний эрдэм
мэдлэгийг өндрөөр үнэлж, тэднийг илүү идэвхжүүлэх арга замыг хангадаг ач
холбогдолтой. Монголын нөхцөлд Идэрийн эх хэлний олимпиад хөтөлбөртэй
өрсөлдөхүйц хөтөлбөр тун бага байдаг бөгөөд маш өндөр шагналын сантай
олимпиадын тоонд зүй ѐсоор ордог.
Энэхүү олимпиадад оролцсоноор алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд
өөрсдийн боловсролыг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүргэх нэг алхам болоод
байгаа юм. Урд өмнө жилийн оролцогчид жил ирэх тусам сайжирч, туршлага сууж,
илүү ихийг мэдэх эрмэлзэлтэйгээр дахин, дахин олимпиадад эрдэм мэдлэгээрээ хүч
сорьсоор байгаа нь бидний хийж буй үйл ажиллагаанд урам дэм өгдөг билээ.
Олимпиадын хүрээнд бид шүлгийн уралдаан, эссэ бичих уралдаан, мөн монгол
бичгийн зөв, цэвэр бичигтэнг шалгаруулдаг заншилтай. Эдгээр уралдаанууд нь
хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлхээс гадна тэдний сонирхлыг татаж, өрсөлдөөнг
нэмэгдүүлдэг.
Олимпиадыг доорхи төрлөөр зохион байгуулдаг.
Нэг. ЕБС-ийн V-XI ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран
зохиолын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд
Хоёр. Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга
зүйн мэдлэг, чадварын уралдаан
Гурав. I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг,
чадварын уралдаан
Дөрөв. X-XI ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдаан
Тав. “Хүмүүн бичиг” сонинтой хамтран Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн
шалгаруулах уралдаан /Олимпиадад оролцсон бүх багш нар оролцоно./
Зургаа. “Болор цом-30”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын нэрэмжит
“Яруу сэтгэе” шүлгийн уралдаан гэсэн 6-н төрлөөр зохион байгуулдаг.
Тэтгэлэгт хөтөлбөр
“Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөр нь
олимпиадын үеэр зохион байгуулагддаг эссэ бичгийн уралдаан тэргүүн байр эзэлсэн
сурагчдын их сургуулийн төлбөрийг тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан гардуулдаг
билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн монголын залуучуудыг, тэр тусмаа
ар гэр нь их суургуулийн төлбөр төлөх боломжгүй залуучуудын мэдлэгийг
дээшлүүлж, дэлхийн боловсролын түвшинд хүргэх, дөхүүлэхэд оршино.
Бид 2009 оноос эхлэн тэтгэлэгт хөтөлбөрөө явуулж байгаа бөгөөд тэтгэлэг
хүртсэн сурагчид монголын томоохон сургуулиудад амжилттайгаар суралцаж төгссөн
байна.
Ном хөтөлбөр
Ном бол ертөнцийг харах зам гэж хэлцдэг. Тийм ч учраас “Үлэмж эгшиглэн” сан
нь монголын нэр хүндтэй эрдэмтдийн бичсэн бүтээлийг хэвлэн гаргаж олон нийтэд
хүртээх зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Өнөөг хүртэл нийт 10
гаруй бүтээл хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгоод байгаа юм. Эдгээр номнууд нь
ихэвчлэн эрдэм шинжилгээний, монгол хэл шинжлэлийн, мөн монголын уран
зохиолын сэдэвтэй номнууд байдаг. Тухайлбал: Доктор, профессор Д.Галбаатарын
“Уран зохиолын нэвтэрхий толь”, СГЗ Г. Мэнд-Ооѐогийн “Гэгээнтэн” роман, яруу
найрагч Ц.Бавуудоржийн “Хүннү туульс”, сэтгүүлч Б.Элбэгзаяагийн “Өвс мэхийх
дорно”, зохиолч, сэтгүүлч Б.Золбаярын “Бүгээн”, манай нэрт зохиолчид, орчуулагч,
уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Дэлхийн мөрөн-Миний Идэр” түүвэр, судлаач
Ө.Оюунхүүгийн “Саран хөхөөний тууж”, яруу найрагч Б.Батхүүгийн өгүүллэг, туужийн
“Хуучин найз”, доктор Д. Баттогтохын “Монгол бичгийн гайхамшиг оршвой”, яруу
найрагч Ц. Хулангийн “Алтан зэгсний ангир”, Дон Кронерын “Монгол орны хоймор
нутгаар” (Л. Амарбатын орчуулга), мөн энэ олимпиадын эсээ бичлэгийн уралдаанд
тусгай байр эзэлж байсан авьяаслаг оюутан Э. Пагмаагийн “Бүсгүй цэцэг” яруу
найргийн ном гээд олныг нэрлэж болно. Түүнчлэн улсын хэмжээний утга зохиолын
том наадам болох “Утгын чимэг-2011” наадмыг ивээн тэтгэсэн бол тус багийн гишүүн
яруу найрагч Ц.Бавуудоржийн бичсэн “Бөхөн шарын нуруу” хэмээх шүлэгт хөгжмийн
зохиолч УГЗ Т. Сэр-Од ая оруулж, МУГЖ дуучин Ц. Төвшинтөгс дуулсан нь “Морин
хуур-2009” хөгжмийн наадамд Гран При шагнал, яруу найрагч Б. Батхүүгийн үг,
хөгжмийн зохиолч УГЗ Б. Бямбабаярын ая “Идэр их мөрөн” дуу “Морин хуур-2010”
хөгжмийн наадмын шилдэг дуугаар шалгарч Гран При шагнал хүртсэн бөгөөд яруу
найрагч Алтангэрэлийн Мягмаржав, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Од нар хамтран
бүтээсэн 2012 онд энэ олимпиадын тэргүүн байрт шалгарсан багшид зориулан
“Шаргын говийн Сүнжидмаа” нэртэй нэгэн дуу төрж уншигч, үзэгч олны таалал сонорт
хүрч радио, телевиз, сониноор цацагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн ач холбогдол:
Монголын уран зохиолыг дэмжих, сурталчлах
Гадаад дотоодын хэвлэл, уран зохиолын мэдээллийг хөгжүүлэх
Хувь хүний үзэл бодол, сонирхлыг хамгаалах
Хүүхдүүдийн боловсролыг хөгжүүлэхэд туслах
Нийгэм хөтөлбөр
Бид олимпиадаас гадна, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж
гүйцэтгэдэг. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, зуданд автсан хөдөөгийн
малчин иргэдэд сэтгэл санааны болон эд зүйлсийн туслалцаа үзүүлж байсан. Мөн
орчин үеийн техник технологиос холдсон хөдөөгийн сургуулиудад компьютерээр
хангаж байсан билээ. Бид ирээдүйдээ мөн энэхүү сайн үйлсийн үйл ажиллагаагаа
өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа билээ.
Эх хэлний сорилго наадмын тоон судалгаа
“Үлэмж эгшиглэн” сангийн гол зохион байгуулдаг хөтөлбөр болох
Идэрийн эх хэлний олимпиад нь монголын алслагдсан нутаг дэвсгэрийн хүүхдүүдийн
боловсролыг дээшлүүлэхэд тус дэм болох зорилготой. 2009 оноос хойш оролцогчдын
тоо нэмэгдсээр жилд нийт 8 аймгаас 1000 гаруй багш, сурагчид оролцож байна.
Идэрийн эх хэлний олимпиадын 2009-2015 оны тоон үзүүлэлт
№
Он
Ангилал
2009 2010 2011 2012 2013 2014 2015
1Сургуулийн тоо 9 17 21 6 37 35 41
2Сурагчид 297 450 982
4
72
716 772 920
3
Анхан
шатны багш
23 35 35
3
2
50 44 49
4
Дунд
шатны багш
27 46 33
3
6
57 62 64
9
17
21
26
37 35
41
2009 2010 2011 2012 2013 2014 2015
Оролцсон сургуулийн тоо
Он
297
450
982
472
716
772
920
2009 2010 2011 2012 2013 2014 2015
Оролцсон сурагчдын тоо
Он
Дээрх график болон хүснэгтээс харахад эх хэлний олимпиад 2009 оноос
хойш хүрээгээ тэлж олимпиадад оролцогч аймаг сумууд болон багш, сурагчдын тоо
жил ирэх тусам өсөн нэмэгдэж, Зөвхөн Завхан аймгийн сумууд төдийгүй Ховд, Увс,
Хөвсгөл, Говь-Алтай, Дундговь, Архангай, Орхоноос багш сурагчид хүрэлцэн ирж эх
хэлнийхээ чадвараар өрсөлдөж байна. Энэ нь тус олимпиадыг ихээхэн ач
холбогдолтой, шударга шүүлтээр явагдаж байгааг харуулж байгаа бөгөөд ард
иргэдийг эх хэлээ дээдлэн хүндэтгэн үзэх оюуны асар том хөрөнгө оруулалт болж
байна. Мөн эх хэлний баяр маань өргөжихийн хэрээр үйл ажиллагааг явуулах
сургууль орон байр дэд бүтцэд илүүтэйгээр анхаарал хандуулах шаардлага бий болж
байна.
Эх хэлний олимпиад нийт 3 өдөр үргэлжилдэг бөгөөд V-XII ангийн сурагчид
мөн мэргэжлийн болон бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг
уламжлалтай. Энэхүү олимпиадад “Үлэмж эгшиглэн” сангийн удирдах зөвлөлийн
гишүүд, монголын алдартай эрдэмтэд судлаачид, мөн Завхан аймгийн Боловсрол
Соѐлын Газар, Идэр сумын засаг даргын тамгын газар болон Идэр сумын БДС
хамтран ажилладаг.
Мөн энэ үеэр Дэлхийн урлаг, соѐлын академийн байнгын гишүүн, Утга
зохиолын доктор, Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн, яруу найрагч,
зохиолч Д. Урианхай, ардын уран зохиолч Д. Цоодол, ардын уран зохиолч Т.Галсан,
Утга зохиолын доктор, Соѐлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-ооѐо, Хэлбичгийн шинжлэх
ухааны, доктор, профессор, гавьяат багш Д. Галбаатар, сурган хүмүүжүүлэх ухааны
доктор, профессор Д. Баттогтох, МУИС-ийн багш, доктор профессор До.Цэнджав,
төрийн соѐрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ яруу найрагч, зохиолч Х.Чилаажав,
МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг, яруу найрагч, зохиолч Б.
Батхүү, А.Мягмаржав, Б.Золбаяр, Н.Гантулга нарын олон алдарт зохиолч, яруу
найрагч нар уран бүтээлийн уулзалт хийж доктор Д. Галбаатар, Д. Баттогтох,
0
10
20
30
40
50
60
70
2009 2010 2011 2012 2013 2014 2015
Оролцсоан багш нарын тоо
Анхан шатны багш Дунд шатны багш
Г.Галбаяр, Ё.Эрдэнэцэцэг, Ө.Оюунхүү, Б.Элбэгзаяа нарын эрдэмтэд багш нарт
сургалт явуулж, арга зүйн зөвлөгөө өгдөг.
Зардал
Эх хэлний олимпиад жил зохион байгуулагддаг бөгөөд оролцогчдын хүлээлт болсон
олимпиадуудын нэг болоод байгаа нь сайшаалтай ч оролцогчдын тоо нэмэгдэж байгаатай
холбогдон тус олимпиадад шаардагдах зардлын төсөв нэмэгдэж байна. 2014 оны зардлын
төсвийг авч үзвэл дараах байдалтай байна.
Эх хэлний олимпиадын зардлын ерөнхий товчоо
№ Зардлын нэр Дүн
1 Шагналын сан 17,000,000
2 Шүүгчид, уран бүтээлчдийн урамшуулал 10,000,000
3 Шатахуун /олимпиадад оролцогч багуудын/ 25,000,000
4 Бусад зардал /хоол хүнс, байр, бичиг хэрэг, бэлтгэл ажил
гэх мэт/
25,000,000
Дүн 77,000,000
Шагнал урамшуулал
Бидний зохион байгуулж буй энэхүү олимпиад нь монголдооо хамгийн өндөр
шагналын сантай олимпиадуудын нэг билээ. Бид оюуны өмч, мэдлэгийг өндрөөр үнэлж,
хүндэлдгийн нэг илрэл юм.
Олимпиадад түрүүлсэн багш 20 цэнгийн цэвэр мөнгөөр урлаж алтдан бүтээсэн
“Багшид мөргөмүй” эрдэнийн тэмдэг зүүж, гурван сая төгрөгөөр, багийн дүнгээр манлайлсан
сургууль цом, 1 сая төгрөгөөр шагнуулдаг бөгөөд шагналт болон медальт байранд
шалгарсан сурагчид 10,000-300,000 хүртэл төгрөгийн мөнгөн шагнал, үндэсний монгол
бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сониныг захиалан унших эрхтэй болоод буцдаг. Тус
сангийн тэтгэлгээр хэд хэдэн оюутан Монгол улсын их, дээд сургуулиудад суралцаж төгссөн
байна.
Шагналын сан
№ Ангилал Шагналт байр Тоо
Шагналт
байрын тоо
Мөнгөн
шагнал
/төг/
Нийт
төсөв
/төг/
1
V - IX ангийн
сурагчид
I байр 1 5 60,000 300,000
II байр 1 5 50,000 250,000
III байр 1 5 40,000 200,000
Тусгай байр 2 10 25,000 250,000
2X - XI ангийн I байр 1 3 70,000 210,000
сурагчид II байр 1 3 60,000 180,000
III байр 1 3 50,000 150,000
Тусгай байр 2 6 30,000 180,000
3
Монгол хэл, уран
зохиолын багш
I байр 1 1 3,000,000 3,000,000
II байр 1 1 2,000,000 2,000,000
III байр 1 1 1,000,000 1,000,000
IV байр 1 1 500,000 500,000
V байр
1 1 300,000
300,000
4
Бага ангийн
багш
I байр 1 1 1,000,000 1,000,000
II байр 1 1 700,000 700,000
III байр 1 1 500,000
500,000
5
Эсээ бичлэгийн
уралдаан
I байр 1 1 300,000 300,000
II байр 1 1 200,000 200,000
III байр 1 1 100,000 100,000
6
Монгол бичгийн
зөв, цэвэр сайхан
бичгийн уралдаан
I байр 1 1 300,000 300,000
II байр 1 1 200,000 200,000
III байр 1 1 100,000 100,000
7
"Болор цом-30"-ын
эзэн яруу найрагч
.Гантулгын
нэрэмжит "Яруу
сэтгэе" шүлгийн
уралдаан
I байр 1 1 300,000 300,000
II байр 2 2 200,000 400,000
III байр 3 3 100,000 300,000
Тусгай байр 3 3 50,000 150,000
8Шилдэг баг Шилдэг баг 1 1 1,000,000 1,000,000
9
Хүмүүн бичиг
сонин
1,300,000
1
Багш дор мөргөмү
эрдэнийн тэмдэг
1 байр 1,000,000
Нийт шагнал,
урамшуулал
16,370,000
Нийт оролцогчдын замын зардал
Тус олимпиад нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км-т алслагдсан Завхан аймгийн
Идэр сумд зохион байгуулагддаг тул бусад аймаг сумдаас ирэх оролцогчид багагүй зам,
хугацааг туулж тус олимпиадад оролцдог. Иймээс бид оролцож буй сургууль, баг бүрийг ирж
буцахад шаардагдах шатахууны зардлаар хангасаар ирсэн. Ингэснээр эрдэм мэдлэгээ
дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд хаанаасч оролцох боломжийг бүрдүүлэн өгдөг ба
энэ нь оролцогчдын тоог нэмэгдүүлж, олимпиадын зорилго үр дүнг нэмэгдүүлэхэд ихээхэн
хувь нэмэр болдог. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж, холын аймгуудаас мөн оролцох
багш, сурагчдын тоо өсч байгаатай холбогдуулан унааны зардал ч мөн адил тодорхой
хэмжээнд өсч байна.
Шатахууны зардлын төсөвт тооцоо /2014/
№ Аймаг Сум
Багийн
тоо
Идэр сум
хүртэлх зай
(2 тал, км)
Шаардагдах
түлш
Үнийн дүн
1 Завхан
Алдархаа
н
1 212 42.4 86,920
2 Завхан Цагаанчулуут 1 336 67.2 137,760
3 Завхан Шилүүстэй 1 414 82.8 169,740
4 Завхан Улиастай-1 5 160 32.0 328,000
5 Завхан Тэлмэн 1 120 24.0 49,200
6 Завхан Тосонцэнгэл 1 240 48.0 98,400
7 Завхан Их – Уул 1 330 66.0 135,300
8 Завхан Нөмрөг 1 200 40.0 82,000
9 Завхан Түдэвтэй 1 276 55.2 113,160
Завхан Асгат 1 380 76.0 155,800
Завхан Баянхайрхан 1 352 70.4 144,320
Завхан Тэс 1 460 92.0 188,600
Завхан Баянтэс 1 460 92.0 188,600
Завхан Сонгино 1 360 72.0 147,600
Завхан Сантмаргац 1 460 92.0 188,600
Завхан Цэцэн - Уул 1 436 87.2 178,760
Завхан Яруу 1 150 30.0 61,500
Завхан Эрдэнэхайрхан 1 306 61.2 125,460
Завхан Завханмандал 1 400 80.0 164,000
Завхан Дөрвөлжин 1 440 88.0 180,400
Завхан Ургамал 1 550 110.0 225,500
Завхан Цагаанхайрхан 1 242 48.4 99,220
Завхан Отгон 1 388 77.6 159,080
Хөвсгө
л
Жаргал 1 400 80.0 164,000
Хөвсгө Мөрөн-1 2 630 126.0 516,600
л
Хөвсгө
л
Галт 1 502 100.4 205,820
Хөвсгө
л
Шинэ-Идэр 1 500 100.0 205,000
Хөвсгө
л
Төмөрбулаг 1 640 128.0 262,400
Говь-Алтай Есөнбулаг 5 510 102.0 1,045,500
Говь-Алтай Дарви 1 900 180.0 369,000
Говь-Алтай Гуулин тосон 1 570 114.0 233,700
Говь-Алтай Алтай 1 1138 227.6 466,580
Говь-Алтай Бигэр 1 724 144.8 296,840
Говь-Алтай Шарга 1 656 131.2 268,960
Говь-Алтай Төгрөг 1 786 157.2 322,260
Говь-Алтай Дэлгэр 1 624 124.8 255,840
Увс Өмнөговь 1 1050 210.0 430,500
Архангай Эрдэнэбулган 1 920 184.0 377,200
Булган 1 1430 286.0 586,300
Орхон Баян-Өндөр 1 1530 306.0 627,300
Ховд Мөст 1 1160 232.0 475,600
Ховд Ховд 2 1230 246.0 1,008,600
Улаанбаатар 8 2100 420.0 6,888,000
Дундговь Сайнцагаан 2 2110 422.0 1,730,200
Бусад Нэмэгдэж ирэх оролцогчдод 5,000,000
Нийт зардал 25,144,120
Шатахууны үнийг 2014 оны 3 дугаар сарын Улаанбаатар, Завхан, Увс, Архангай, Говь-
Алтай аймгуудын шатахууны зах зээлийн дундаж ханшаар тооцсон.
Идэрийн эх хэлний олимпиад
Төслийн үндэслэл
Монголын хөдөө орон нутгийн хүүхдүүд хот суурин газар, техник технологи, болон
мэдээ мэдээллээс алслагдсан байдгийн улмаас мэдлэг боловсролыг авахад хүндрэлтэй
байдаг. Эдгээр шалтгаанаас улбаалан хүүхдүүдийн боловсролын түвшин буурч нийгэмд
эзлэх байр суурь багасч байгаа юм. Энэ талаар төр засгаас олон арга хэмжээ авч ажиллаж
байгаа боловч бүх нийтийн хамтын зүтгэл, дэмжлэг хэрэгтэй байна.
“Үлэмж эгшиглэн” сангийн гол зохион байгуулдаг хөтөлбөр болох Идэрийн эх хэл
боловсролын олимпиад нь монголын алслагдсан нутаг дэвсгэрийн хүүхдүүдийн мэдлэг
чадварыг дээшлүүлэх, эх хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. 2009 оноос
хойш оролцогчдын тоо нэмэгдсээр жилд нийт 8 аймгаас 1000 гаруй багш сурагчид оролцдог
байна. 2014 онд бидэнд тус олимпиадад Завхан, Ховд, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай,
Орхон, Дундговь аймгуудаас нийт 1000 гаруй багш сурагчид оролцож амжилттай явагдлаа.
Тус олимпиад нь дэд бүтэц тааруу, хотоос алслагдсан бүс нутагт зохион
байгуулагддагаараа онцлог бөгөөд олимпиадын цар хүрээ нэмэгдэхийн хэрээр өндөр
түвшний зохион байгуулалттай ажиллах, түүний хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдэх
шаардлага жил ирэх тусам нэмэгдэж байна.
Оролцогчид нь хол замыг туулж ирдэг бөгөөд тус олимпиадад багш сурагчид нь нийт 6
төрлөөр өрсөлдөж мэдлэг чадвараа уралдуулан, багш нарын дунд “Үлэмж эгшиглэн” сангийн
удирдах зөвлөлийн гишүүд, монголын алдартай эрдэмтэд судлаачид сургалт зөвлөгөөн
зохион байгуулж заах арга зүйн талаар туршлага солилцох зэргээр ихээхэн ач холбогдолтой
болж өнгөрдөг иймээс багш сурагчид нь энэ олимпиадын бүхий л арга хэмжээнд цогцоор нь
оролцох хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Төслийн зорилго
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр
бичиж, оновчтой ярихад сургах, мэргэжлийн болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур
чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан
суралцах нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд болоод хөгжингүй нийгмийн
соѐлыг таниулах, харилцан туршлага солилцох мөн тус үйл ажиллагаанд учирч байгаа
хүндрэлийг багасгахад энэхүү төслийн зорилго оршино.
Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
Алслагдсан аймаг сумдын багш нарт мэргэжлийн сургалт, семинар зохион
байгуулах
Сурч боловсрох орчинг сайжруулах
Улс орон даяар боловсролын наадам зохион байгуулах
Өглөө, оройн хоол хөтөлбөр зохион байгуулах
“Үлэмж эгшиглэн” сангийн танилцуулга
“Үлэмж эгшиглэн” сан нь анх 2004 онд Лхагважавын сан нэрээр үйл ажиллагаагаа
эхлүүлэн, жил бүр эх хэлний олимпиад болон нийгэм соѐлын үйл ажиллагааг зохион
байгуулж ивээн тэтгэсээр ирсэн төрийн болон ашгийн бус байгууллага юм. Хэлний боловсрол
соѐлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Идэрийн хэл боловсролын олимпиадыг 2009 оноос
эхлэн тус сан зохион байгуулж ирсэн бөгөөд үүнээс хойш жил ирэх тусам олимпиадын цар
хүрээ өргөжиж баруун бүсийн аймгууд болоод цаашлаад улсын хэмжээнд үйл ажиллагаагаа
явуулах зорилготойгоор ажиллаж байна.
Манай сан нь үндсэн 4 хөтөлбөр зохион байгуулж гүйцэтгэдэг. Үүнд:
Идэрийн хэл боловсролын олимпиад
Монгол улс даяар зохион байгуулагдаж буй томоохон тэмцээн уралдаанууд нь
ихэвчлэн Улаанбаатар хотод хийгддэг бөгөөд алслагдсан орон нутгийн иргэдэд тус тэмцээн
уралдаанд оролцох боломж тун бага байдаг. Улсын хэмжээний олимпиадад хөдөө орон
нутгаас оролцох сурагчид замын зардлыг, хоноглох байр, хоолонд зарцуулагдах зардлыг
тухайн сурагчид хувиараа төлөх шаардлагатай болдог. Энэ нь хөдөөгийн иргэдийн
амьдралын түвшинд ихээхэн хүндээр тусдаг. “Үлэмж эгшиглэн” сан нь жил бүр эх хэлний
боловсролын олимпиадыг Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулж хөдөө орон нутгийн
багш сурагчдыг эрдэм мэдлэгээр нь өрсөлдүүлэн туршлага хуримтлуулах боломжийг бий
болгодог.
Олимпиадын зорилго
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр
бичиж, оновчтой ярихад сургах, мэргэжлийн болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур
чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан
суралцах нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү олимпиадын
зорилго оршино.
Идэрийн эх хэлний олимпиад хөтөлбөр нь оролцогчдыг санхүү, эдийн засгийн
асуудалд санаа зовохгүйгээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрэн хангаж
өгдөг. Багш сурагчдын унааны зардал, хоол ундны зардлыг бүрэн даан мөн тэдний эрдэм
мэдлэгийг өндрөөр үнэлж, тэднийг илүү идэвхжүүлэх арга замыг хангадаг ач холбогдолтой.
Монголын нөхцөлд Идэрийн эх хэлний олимпиад хөтөлбөртэй өрсөлдөхүйц хөтөлбөр тун
бага байдаг бөгөөд маш өндөр шагналын сантай олимпиадын тоонд зүй ѐсоор ордог.
Энэхүү олимпиадад оролцсноор алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд өөрсдийн
боловсролыг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүргэх нэг алхам болоод байгаа юм. Урд өмнө
жилийн оролцогчид жил ирэх тусам сайжирч, туршлага сууж, илүү ихийг мэдэх
эрмэлзэлтэйгээр дахин, дахин олимпиадад эрдэм мэдлэгээрээ хүч сорьсоор байгаа нь
бидний хийж буй үйл ажиллагаанд урам дэм өгдөг билээ.
Олимпиадын хүрээнд бид шүлгийн уралдаан, эссэ бичих уралдаан, мөн монгол
бичгийн зөв, цэвэр бичигтэнг шалгаруулдаг заншилтай. Эдгээр уралдаанууд нь хүүхдүүдийн
мэдлэгийг дээшлүүлхээс гадна тэдний сонирхлыг татаж, өрсөлдөөнг нэмэгдүүлдэг.
Олимпиадыг доорхи төрлөөр зохион байгуулдаг.
Нэг. ЕБС-ийн V-XI ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын
боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд
Хоёр. Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн
мэдлэг, чадварын уралдаан
Гурав. I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын
уралдаан
Дөрөв. X-XI ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдаан
Тав. “Хүмүүн бичиг” сонинтой хамтран Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн
шалгаруулах уралдаан /Олимпиадад оролцсон бүх багш нар оролцоно./
Зургаа. “Болор цом-30”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын нэрэмжит “Яруу
сэтгэе” шүлгийн уралдаан гэсэн 6-н төрлөөр зохион байгуулдаг.
Тэтгэлэгт хөтөлбөр:
“Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөр нь олимпиадын үеэр
зохион байгуулагддаг эссэ бичгийн уралдаан тэргүүн байр эзэлсэн сурагчдын их сургуулийн
төлбөрийг тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан гардуулдаг билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго
нь ирээдүйн монголын залуучуудыг, тэр тусмаа ар гэр нь их суургуулийн төлбөр төлөх
боломжгүй залуучуудын мэдлэгийг дээшлүүлж, дэлхийн боловсролын түвшинд хүргэхэд
дөхүүлэхэд оршино.
Бид 2009 оноос эхлэн тэтгэлэгт хөтөлбөрөө явуулж байгаа бөгөөд тэтгэлэг хүртсэн
сурагчид монголын томоохон сургуулиудад амжилттайгаар суралцаж байна.
Ном хөтөлбөр:
Ном бол ертөнцийг харах зам гэж хэлцдэг. Тийм ч учраас “Үлэмж эгшиглэн” сан нь
монголын нэр хүндтэй эрдэмтдийн бичсэн бүтээлийг хэвлэн гаргаж олон нийтэд хүртээх
зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Өнөөг хүртэл нийт 10 гаруй бүтээл
хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгоод байгаа юм. Эдгээр номнууд нь ихэвчлэн эрдэм
шинжилгээний, монгол хэл шинжлэлийн, мөн монголын уран зохиолын сэдэвтэй номнууд
байдаг.
Энэхүү хөтөлбөрийн ач холбогдол:
Монголын уран зохиолыг хамгаалах
Гадаад дотоодын хэвлэл, уран зохиолын мэдээллийг хөгжүүлэх
Хувь хүний үзэл бодол, сонирхлыг хамгаалах
Хүүхдүүдийн боловсролыг хөгжүүлэхэд туслах
Нийгэм хөтөлбөр:
Бид олимпиадаас гадна, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж
гүйцэтгэдэг. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, зуданд автсан хөдөөгийн малчин
иргэдэд сэтгэл санааны болон эд зүйлсийн туслалцаа үзүүлж байсан. Мөн орчин үеийн
техник технологиос холдсон хөдөөгийн сургуулиудад компьютерээр хангаж байсан билээ.
Бид ирээдүйдээ мөн энэхүү сайн үйлсийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа
билээ.
“Үлэмж эгшиглэн” сан нь урьд жилүүдэд Шинэ Азиа Группийн хөрөнгө оруулалтаар үйл
ажиллагаагаа явуулж байсан бөгөөд энэ жил болон ирэх жилүүдийн олимпиадын зардлыг
санхүүжилтээр авах хүсэлтэй байгаа.
Олимпиадын статистик судалгаа
“Үлэмж эгшиглэн” сангийн гол зохион байгуулдаг хөтөлбөр болох Идэрийн эх
хэлний олимпиад нь монголын алслагдсан нутаг дэвсгэрийн хүүхдүүдийн боловсролыг
дээшлүүлэхэд тус дэм болох зорилготой. 2009 оноос хойш оролцогчдын тоо нэмэгдсээр жилд
нийт 8 аймгаас 1000 гаруй багш, сурагчид оролцож байгаа.
Идэрийн эх хэлний олимпиадын 2009-2015 оны статистик үзүүлэлт
№Он
Ангилал
2009 2010 2011 2012 2013 2014 2015
1Сургуулийн тоо 9 17 21
2
37 35 41
6
2 Сурагчид 297 450 982
4
72 716 772 920
3
Анхан
шатны багш 23 35 35
3
2 50 44 49
4
Дунд
шатны багш 27 46 33
3
6 57 62 64
Жич: 2011 онд 1-11-р ангийн бүх сурагчид оролцсон бөгөөд Идэр суманд зохион
байгуулагддаг 3 төрлийн олимпиадын давхцсанаас хамрагдалт огцом өсөлттэй байсан
болно.
9
17
21
26
37 35
41
2009 2010 2011 2012 2013 2014 2015
Оролцсон сургуулийн тоо
Он
297
450
982
472
716
772
920
2009 2010 2011 2012 2013 2014 2015
Оролцсон сурагчдын тоо
Он
Эх хэлний олимпиад нийт 3 өдөр үргэлжилдэг бөгөөд V-XII ангийн сурагчид мөн
мэргэжлийн болон бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү
олимпиадад “Үлэмж эгшиглэн” сангийн удирдах зөвлөлийн гишүүд, монголын алдартай
эрдэмтэд судлаачид, мөн Завхан аймгийн Боловсрол Соѐлын Газар, Идэр сумын засаг
даргын тамгын газар, болон Идэр сумын БДС хамтран ажилладаг.
Замын зардал
Тус олимпиад нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км-т алслагдсан Завхан аймгийн
Идэр сумд зохион байгуулагддаг тул бусад аймаг сумдаас ирэх оролцогчид багагүй зам,
хугацааг туулж тус олимпиадад оролцдог. Иймээс бид оролцож буй сургууль, баг бүрийг ирж
буцахад шаардагдах шатахууны зардлаар хангасаар ирсэн. Ингэснээр эрдэм мэдлэгээ
дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд хаанаас ч оролцох боломжийг бүрдүүлэн өгдөг ба
энэ нь оролцогчдын тоог нэмэгдүүлж, олимпиадын зорилго үр дүнг нэмэгдүүлэхэд ихээхэн
хувь нэмэр болдог. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж, холын аймгуудаас мөн оролцох
багш, сурагчдын тоо өсч байгаатай холбогдуулан унааны зардал ч мөн адил тодорхой
хэмжээнд өсч байна.
“ҮЛЭМЖ ЭГШИГЛЭН” САНГААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ АХМАД БАГШ,
Л.ЛХАГВАЖАВЫН НЭРЭМЖИТ ИДЭРИЙН ЭХ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв,
цэвэр бичиж, оновчтой ярихад сургах, монгол бичгээ эрхэмлэн дээдэлж сурах, монгол хэл,
уран зохиолын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэх,
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
0
10
20
30
40
50
60
70
2009 2010 2011 2012 2013 2014 2015
Оролцсон багш нарын тоо
Анхан шатны багш Дунд шатны багш
Хоѐр. Хугацаа, хамрах хүрээ
14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү олимпиадыг V-XII
ангийн сурагчид, анхан шатны болон монгол хэл, уран зохиолын багш нарын дунд
2015 оны 5 дугаар сарын 7-9-нд Завхан аймгийн Идэр суманд “Багш дор мөргөмү” уриан дор
оюуны баяр болгон зохион байгуулна.
Гурав. Олимпиадын ангилал
Олимпиадыг доорхи төрлөөр зохион байгуулна.
Нэг. Ерөнхий боловсролын сургуулийн V-XII ангийн сурагчдын дунд Монгол хэл,
Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд
Хоёр. Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн
мэдлэг, чадварын уралдаан
Гурав. I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын
уралдаан
Дөрөв. X-XII ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдаан
Тав. “Хүмүүн бичиг” сонинтой хамтран Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн
шалгаруулах уралдаан /олимпиадад оролцсон бүх багш нар оролцоно./
Зургаа. Монгол Улсын Соѐлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч
Ц.Хулангийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан
Зохион байгуулагчид:
“Үлэмж эгшиглэн” сан
Завхан аймгийн Боловсролын Газар
Идэр сумын Засаг даргын тамгын газар
Идэр сумын Бүрэн дунд сургууль
Олимпиадын сэдвийг Улаанбаатар хотод урьдчилан боловсруулж, битүүмжилнэ.
Олимпиадын дүнг хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн шүүгчдийн
баг шалгаруулна.
Төрийн соѐрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Ардын уран зохиолч, Соѐлын
гавьяат зүтгэлтэн Т.Галсан, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Монголын
Хөгжмийн зохиолчдын хорооны ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч
Б.Бямбабаяр, МУИС-ийн профессор, гавьяат багш, доктор Д.Галбаатар, Соѐлын гавьяат
зүтгэлтэн яруу найрагч Х.Чилаажав, “Утгын чимэг-2014” богино өгүүллэгийн наадмын тэргүүн
шагналт зохиолч Б.Золбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгс,
Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МУИС-ийн багш, доктор, профессор,
Соѐлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, МУИС-ийн ШУС-ийн Урлаг утга зохиолын тэнхимийн
эрхлэгч, доктор Г.Галбаяр, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч
Г.Мөнхцэцэг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга болон шүүгч багш нар,
сэтгүүлчдээс бүрдсэн баг Эх хэл бичиг, уран зохиолын гайхамшгийг сурталчилах арга
хэмжээг хамтран зохион байгуулна.
Дөрөв. Шалгаруулалт, шагнал урамшуулал
Нэг. ЕБС-ийн V-XII ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран
зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд зохиогдох
уралдааны шагналын сан
V-IX анги:
I байр - 1, алтан медаль, 60.0 мянган төгрөг
II байр - 1, мөнгөн медаль, 50.0 мянган төгрөг
III байр - 1, хүрэл медаль, 40.0 мянган төгрөг
Тусгай байр -2 25.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл
X-XII анги:
I байр - 1, алтан медаль, 70.0 мянган төгрөг
II байр - 1, мөнгөн медаль, 60.0 мянган төгрөг
III байр -1, хүрэл медаль, 50.0 мянган төгрөг
Тусгай байр -2 30.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл
Хоёр. Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш нарын онол, арга зүйн мэдлэг,
чадварын уралдааны шагналын сан
I байр - 1 3.0 сая төгрөг, “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг (хорин цэн мөнгө,
нэг цэн алтаар монгол дарханы урласан), өргөмжлөл
II байр - 1 2.0 сая төгрөг, өргөмжлөл
III байр - 1 1.0 сая төгрөг, өргөмжлөл
IV байр – 1 500.0 мянган төгрөг, өргөмжлөл
V байр – 1 300.0 мянган төгрөг, өргөмжлөл
Гурав. Анхан шатны багш нарын мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын
уралдааны шагналын сан
I байр - 1 1.0 сая төгрөг,
II байр - 1 700.0 мянган төгрөг,
III байр - 1 500.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл
Дөрөв. Эсээ бичлэгийн уралдааны шагналын сан
I байр - 1 Алтан медаль, 300.0 мянган төгрөг, Төрийн соѐрхолт, Ардын уран
зохиолч Д.Цоодолын шагнал,
II байр - 1 Мөнгөн медаль, 200.0 мянган төгрөг, МУИС-ийн багш, доктор,
профессор, Соѐлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын шагнал,
III байр - 1 Хүрэл медаль 100.0 мянган төгрөг, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор
цом”-ын эзэн Г.Мөнхцэцэгийн шагнал,
IV байр - 1 Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш
Д.Галбаатар,
V байр - 1 МУИС-ийн ШУС-ийн Урлаг утга зохиолын тэнхимийн эрхлэгч доктор
Г.Галбаяр
Тав. Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтний уралдааны шагналын сан
I байр - 1 300.0 мянган төгрөг,
II байр - 1 200.0 мянган төгрөг,
III байр - 1 100.0 мянган төгрөг
Ардын уран зохиолч, Соѐлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, ”Хүмүүн бичиг” сонины
эрхлэгч, сэтгүүлч Б.Элбэгзаяа нарын шагнал
Зургаа. Соѐлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Цоодолын
Хулангийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдааны шагналын сан
I байр-1 300.0 мянган төгрөг,
II байр-2 200.0 мянган төгрөг,
III байр-3 100.0 мянган төгрөг,
Тусгай байр-3 50.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл
Тав. Бусад
Сургуулиуд V-XII ангийн тус бүр 1 сурагч, бага ангийн багш 1, Монгол хэлний
багш 1, шүлгийн уралдааны оролцогч 1, эсээ бичлэгийн уралдааны оролцогч 1,
монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдааны оролцогч 1, нийт 13
төрлөөр (багийн гишүүд давхцаж болно) баг бүрдүүлэн оролцох бөгөөд багийн 13
төрлийн нийт дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургуульд цом, 1 сая төгрөгийн мөнгөн
шагнал олгоно.
Багийн оноог дүгнэх: Багийн оноог дүгнэхдээ багийн гишүүдийн оноо тус
бүрийг нэмж гишүүдийн тоонд хувааж дундаж оноогоор дүгнэнэ. /Монгол бичгийн зөв,
цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдаанд дунд, бага ангийн багш тус бүр заавал
нэг, нэг бүртгүүлж оролцох бөгөөд багийн оноонд хоѐул нөлөөлнө./
Бүтэн багаар оролцсон нөхцөлд тухайн сумаас Идэр суманд ирэх, буцах
унааны шатахууны зардлыг “Үлэмж эгшиглэн” сангаас зохих журмын дагуу дэмжлэг
болгон олгоно.
Жич: Багш сурагчдыг тээвэрлэх унаа тэрэг нь хөдөлгөөнд оролцох техникийн
шаардлага бүрэн хангасан, жолооч нь тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас
зөвшөөрөл авсан байхыг анхааруулж байна. Уг зөвшөөрлийг үндэслэн ирж, очих
шатахууны зардлыг олгох болно.
Зургаа. Олимпиадын зохион байгуулалт
Урьдчилан бэлтгүүлж, битүүмжилсэн шалгалтын сэдвийг оролцогчдын
төлөөллийг оролцуулан шүүгчдийн төлөөлөл задална.
“Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд 30
минутад шүлэг зохиож бичих бөгөөд мэргэжлийн шүүгчдийн баг дүгнэж шалгаруулна.
Бие даан оролцох багш, сурагчдад дээрх бүх ангилал нээлттэй.
Багийн мэдүүлгийг маягт 1 (хавсралт 1)-ийн дагуу, бие даан оролцогчийн
мэдүүлгийг маягт 2 (хавсралт 2)-ын дагуу 2015 оны 5 дугаар сарын 04-ний дотор Эх
хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн доорх хаягаар хүлээн авна.
Цахим хуудсан дахь (www.ulemj.org) багийн мэдүүлэг болон бие даан
оролцогчийн мэдүүлэг хэсэгт мэдээллээ урьдчилан илгээж бүртгүүлнэ.
Олимпиадад оролцогч хүүхдүүд сурагчийн хувийн хэрэг, багш нар нийгмийн
даатгалын дэвтэртээ бичилт хийлгэж ирэх шаардлагатай.
Завхан аймгийн Идэр суманд 2015.05.06-ны өдөр оролцогч бүр 1% цээж
зурагтай өөрийн биеэр ирж бүртгэлийн хэсгээс мандатаа авна.
Шүүгчдийн үйл ажиллагаанд “Үлэмж эгшиглэн” сангаас томилогдсон ажилтан
хяналт тавих ба оролцогчдоос ирүүлсэн гомдол, саналыг шүүгчдэд танилцуулж
тэдний олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
Долоо. Сургалт, зөвлөгөөн, уулзалт
1. Эх хэлний эрдэмтэд Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн болон анхан шатны
багш нарт сургалт арга зүйн зөвлөгөө өгнө.
2. Олимпиадад оролцогч багш, сурагчид болон Идэр сумын ард иргэдтэй эрдэмтэд,
зохиолч, яруу найрагчдын уулзалт, ярилцлага болно.
Уран бүтээлч, уншигчдын нээлттэй уулзалт болно.
Холбоо барих
Утас: +976-94069496
Вэб: www.ulemj.org
И-мэйл: support@ulemj.org, resfngo@yahoo.com
Хавсралт 1
Ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадад оролцогч
багийн мэдүүлгийн хуудас
Аймаг:
Сум:
Сургууль:
Утасны дугаар:
№ Овог Нэр Регистрийн
дугаар
Хүйс Олимпиадын
ангилал
Утасны
дугаар
1
2
3
4
Хавсралт 2
Ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадад оролцогчийн
мэдүүлгийн хуудас
Овог:
Нэр:
Регистрийн дугаар:
Аймаг:
Сум:
Сургууль:
Олимпиадын ангилал:
Утасны дугаар:
Идэрийн эх хэлний олимпиад, оюуны их наадмын хөтөлбөр
2015.05.15-17-ний өдрүүдэд Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд болно.
Өдөр Цаг Хөтөлбөр
2015.05.14 1200
-2100
“Багш дор мөргөмү” олимпиадын бүртгэл, мандат олголт
2015.05.15
800
-0930
Оюуны их наадмын нээлт
930
-1100
АБТА, монгол хэл, уран зохиолын ахмад багш Л.Лхагважавын
нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадийн IX, X, XI, XII ангиудын
шалгалт
1130
-1300
АБТА, монгол хэл, уран зохиолын ахмад багш
Л.Лхагважавын нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадийн V,
VI,VII, VIII ангиудын шалгалт
1400
-1530
Мэргэжлийн багш нарын олимпиад
Бага ангийн багш нарын олимпиад
Эсээ бичлэгийн уралдаан (ахлах ангийн сурагчид)
1000
-1200 Эх хэлний эрдэмтэн багш нарын сургалт, зөвлөгөөн / Б.Элбэгзаяа,
Г.Галбаяр/
1600
-1800
Эх хэлний эрдэмтэн багш нарын сургалт, зөвлөгөөн
/Ё.Эрдэнэцэцэг, Ө.Оюунхүү, Г.Ариунжаргал/
1600
-1730
Этүгэн дээд сургуулийн нэрэмжит хими, биологийн
олимпиад
/ IX, XII ангийн сурагчид, мэргэжлийн багш нар /
1900
Завхан аймгийн Идэр сумын Соѐлын төвд “Үлэмж
эгшиглэн” сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, зохиолчид, уран
бүтээлчид болон олимпиадад оролцогч багш нар, нутгийн
иргэдийн нээлттэй уулзалт, цэнгүүн
2015.05.16
0900
-1030
Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан
0900
-1000
Монгол Улсын Соѐлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын
эзэн, яруу найрагч Ц.Хулангийн нэрэмжит “Яруу сэтгэе”
шүлгийн уралдаан
1100
-1300 Олимпиадад оролцогч сурагчид, зохиолчдын
нээлттэй уулзалт
1200
-1400
“Үлэмж эгшиглэн” сангийн удирдлагууд олимпиадад
оролцсон Дундговь, Говь-Алтай, Ховд,Увс аймгуудын багш нарыг
хүлээн авч уулзах
1430
-1630
“Үлэмж эгшиглэн” сангийн удирдлагууд олимпиадад оролцсон
Хөвсгөл, Архангай, Орхон, Дархан-Уул аймгуудын багш нарыг
хүлээн авч уулзах
1700
-1900 “Үлэмж эгшиглэн” сангийн удирдлагууд Завхан аймгаас
олимпиадад оролцсон багш нарыг хүлээн авч уулзах
1930
Олимпиадад оролцсон багш нарт зориулсан үдшийн цэнгүүн
2015.05.17 1000 Завхан аймгийн Идэр сумын Соѐлын төвд Идэрийн эх хэлний
олимпиадын шагнал гардуулах ѐслол
Дэлхийн Урлаг, соѐлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын Философийн
холбооны тэргүүлэгч гишүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай үг хэлж байгаа
нь.
Оюуны их наадмын нээлтийн үйл ажиллагаа
Эх хэлний олимпиадын хөтөлбөр, зар
Баруун гар талаас: МУ-ын гавъяат багш, профессор Ё.Эрдэнэцэцэг, МУИС-ын МХСС-ийн судлаач багш
Ө.Оюунхүү, Монгол хэл бичиг судлаач-багш, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, Сурган хүмүүжүүлэх
ухааны доктор, профессор, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Баттогтох нар
Яруу найрагч, орчуулагч, улс төрийн шинжлэх ухааны магитр Дарь Сүхбаатар шагнал гардуулав.
Баруун гар талаас: Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ахлах ажилтан Д.Баттогтох, Монгол хэл бичиг судлаач-багш, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа МУИС-ын МХСС-ийн
судлаач багш Ө.Оюунхүү, МУ-ын гавъяат багш, профессор Ё.Эрдэнэцэцэг, Сургуулийн захирал АБТА Ц.Цагаанбанди, Бага
боловсролын сургалтын менежер М.Цэрэндолгор, сангийн удирдах зөвлөлийн гишүүн сургалтын менежер П.Оюунгэрэл, багш
Ш.Баярмаа нар
Уламжлалт оюуны наадмын нээлтийн хэсэг
Сангийн удирдах зөвлөлийн гишүүн сургалтын менежер П.Оюунгэрэл шагнал гардуулж байгаа нь
Оюуны наадмын шилдэг сурагчид
Сургалтын менежерүүдийн ажлын төлөвлөлт

More Related Content

What's hot

№6
№6№6
Mkuz
MkuzMkuz
Tsum baga
Tsum bagaTsum baga
цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02Dawaasuren Dawka
 
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх ньХичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
za tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
монгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар Copy
монгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар   Copyмонгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар   Copy
монгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар Copych_undrahaa
 
Undesnii bichig usgiin bayr2011
Undesnii bichig usgiin bayr2011Undesnii bichig usgiin bayr2011
Undesnii bichig usgiin bayr2011uvsbsg
 
Surguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegSurguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegoyuka_lun
 
Surguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r hesegSurguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r hesegoyuka_lun
 
Tekhnilogi
TekhnilogiTekhnilogi
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
Maasuren Baasanbayar
 
"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан
"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
Монголын Залуучуудын Холбоо
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИНБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
Хөвсгөл аймаг Боловсролын газар
 
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулахХүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөрболовсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
Батбагана Баасанжав
 
Num
NumNum

What's hot (20)

№6
№6№6
№6
 
Mkuz
MkuzMkuz
Mkuz
 
Setguul4
Setguul4Setguul4
Setguul4
 
Tsum baga
Tsum bagaTsum baga
Tsum baga
 
цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02
 
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх ньХичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
монгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар Copy
монгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар   Copyмонгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар   Copy
монгол хэлний хичээлд хөдөлгөөнт үзүүлэнг ашиглан, сурагчдаар Copy
 
Undesnii bichig usgiin bayr2011
Undesnii bichig usgiin bayr2011Undesnii bichig usgiin bayr2011
Undesnii bichig usgiin bayr2011
 
Surguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegSurguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r heseg
 
Surguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r hesegSurguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r heseg
 
Tekhnilogi
TekhnilogiTekhnilogi
Tekhnilogi
 
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
 
"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан
"Баян-Өлгий" аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИНБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
 
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулахХүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
Bagsh khug 1
Bagsh khug   1Bagsh khug   1
Bagsh khug 1
 
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөрболовсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
 
Num
NumNum
Num
 

Viewers also liked

Bk setguul
Bk setguulBk setguul
etseg ehiin bulan
etseg ehiin bulanetseg ehiin bulan
etseg ehiin bulanbolormaa87
 
Arkhangai
ArkhangaiArkhangai
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
 
Zovloh_nom
Zovloh_nomZovloh_nom

Viewers also liked (9)

Bk setguul
Bk setguulBk setguul
Bk setguul
 
etseg ehiin bulan
etseg ehiin bulanetseg ehiin bulan
etseg ehiin bulan
 
Mongol hel
Mongol helMongol hel
Mongol hel
 
Arkhangai
ArkhangaiArkhangai
Arkhangai
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
 
Learners handout bagshiin campus
Learners handout bagshiin campusLearners handout bagshiin campus
Learners handout bagshiin campus
 
Zorilt2016 2017
Zorilt2016 2017Zorilt2016 2017
Zorilt2016 2017
 
Zovloh_nom
Zovloh_nomZovloh_nom
Zovloh_nom
 

Similar to Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага

Surguuliin taniltsuulga 1 r heseg
Surguuliin taniltsuulga 1 r hesegSurguuliin taniltsuulga 1 r heseg
Surguuliin taniltsuulga 1 r heseglun_oyuka
 
УБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
УБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайланУБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
УБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
Монголын Залуучуудын Холбоо
 
2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.б2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.бba5
 
бзд ийн 87 р сургуулийн 8в ангийн
бзд ийн 87 р сургуулийн 8в ангийнбзд ийн 87 р сургуулийн 8в ангийн
бзд ийн 87 р сургуулийн 8в ангийнGanbold Amgalan
 
баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011
баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011
баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011uvsbsg
 
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайланЭрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
BaigalBaigalmaa
 
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэххүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
Хөвсгөл аймаг Боловсролын газар
 
Ajliin tailan
Ajliin tailanAjliin tailan
Ajliin tailanjiguurten
 
эрдмийн жигүүртэй ном хөтөлбөр
эрдмийн жигүүртэй  ном хөтөлбөрэрдмийн жигүүртэй  ном хөтөлбөр
эрдмийн жигүүртэй ном хөтөлбөрHurelchuluun Baasansuren
 
Etseg ekhiin oroltsoo
Etseg ekhiin oroltsooEtseg ekhiin oroltsoo
үр дүнгийн тайлан2011
үр дүнгийн тайлан2011үр дүнгийн тайлан2011
үр дүнгийн тайлан2011Dejima
 
2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin hural2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin huralhuyagaa_hvhv
 
3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулга3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулгаgganchimeg
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланHurelchuluun Baasansuren
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланHurelchuluun Baasansuren
 
Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх
Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэхNom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх
Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх
Begzsuren Jamsranjav
 

Similar to Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага (20)

Surguuliin taniltsuulga 1 r heseg
Surguuliin taniltsuulga 1 r hesegSurguuliin taniltsuulga 1 r heseg
Surguuliin taniltsuulga 1 r heseg
 
УБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
УБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайланУБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
УБ хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан
 
2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.б2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.б
 
бзд ийн 87 р сургуулийн 8в ангийн
бзд ийн 87 р сургуулийн 8в ангийнбзд ийн 87 р сургуулийн 8в ангийн
бзд ийн 87 р сургуулийн 8в ангийн
 
баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011
баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011
баруун бүсийн бага боловсролын багш нарын 2011
 
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайланЭрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
 
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэххүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
 
Ajliin tailan
Ajliin tailanAjliin tailan
Ajliin tailan
 
Diplom1
Diplom1Diplom1
Diplom1
 
эрдмийн жигүүртэй ном хөтөлбөр
эрдмийн жигүүртэй  ном хөтөлбөрэрдмийн жигүүртэй  ном хөтөлбөр
эрдмийн жигүүртэй ном хөтөлбөр
 
эх хэлбичиг 2020
эх хэлбичиг 2020эх хэлбичиг 2020
эх хэлбичиг 2020
 
Mgl 7
Mgl 7Mgl 7
Mgl 7
 
Etseg ekhiin oroltsoo
Etseg ekhiin oroltsooEtseg ekhiin oroltsoo
Etseg ekhiin oroltsoo
 
Оюуны өргөө 3-4
Оюуны өргөө 3-4Оюуны өргөө 3-4
Оюуны өргөө 3-4
 
үр дүнгийн тайлан2011
үр дүнгийн тайлан2011үр дүнгийн тайлан2011
үр дүнгийн тайлан2011
 
2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin hural2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin hural
 
3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулга3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулга
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
 
Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх
Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэхNom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх
Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх
 

More from Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Daalgavar
DaalgavarDaalgavar
Sb
SbSb
Zorilt
ZoriltZorilt
Монгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэмМонгол хэлний дүрэм
Hjb
HjbHjb
Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5Bagshiin khugjil5
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
ф7 э4-чийдэн-асаацгаая
ф7 э4-чийдэн-асаацгааяф7 э4-чийдэн-асаацгаая
Zolboo presentation
Zolboo presentationZolboo presentation
Tumen nastkheezurakh
Tumen nastkheezurakhTumen nastkheezurakh
Khanan kheezurakh
Khanan kheezurakhKhanan kheezurakh
Khatan suikhzurakh
Khatan suikhzurakhKhatan suikhzurakh
Khaan suikhzurakh
Khaan suikhzurakhKhaan suikhzurakh
Alkhan kheegeerkhureezurakh
Alkhan kheegeerkhureezurakhAlkhan kheegeerkhureezurakh

More from Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (19)

Daalgavar
DaalgavarDaalgavar
Daalgavar
 
Spank out day 2019 ppt
Spank out day 2019 pptSpank out day 2019 ppt
Spank out day 2019 ppt
 
Sb
SbSb
Sb
 
Zorilt
ZoriltZorilt
Zorilt
 
Монгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэмМонгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэм
 
Hjb
HjbHjb
Hjb
 
Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5
 
Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018
 
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх ньХарилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
ф7 э4-чийдэн-асаацгаая
ф7 э4-чийдэн-асаацгааяф7 э4-чийдэн-асаацгаая
ф7 э4-чийдэн-асаацгаая
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
Zolboo presentation
Zolboo presentationZolboo presentation
Zolboo presentation
 
Tumen nastkheezurakh
Tumen nastkheezurakhTumen nastkheezurakh
Tumen nastkheezurakh
 
Usan kheezurakh
Usan kheezurakhUsan kheezurakh
Usan kheezurakh
 
Khanan kheezurakh
Khanan kheezurakhKhanan kheezurakh
Khanan kheezurakh
 
Khatan suikhzurakh
Khatan suikhzurakhKhatan suikhzurakh
Khatan suikhzurakh
 
Khaan suikhzurakh
Khaan suikhzurakhKhaan suikhzurakh
Khaan suikhzurakh
 
Alkhan kheegeerkhureezurakh
Alkhan kheegeerkhureezurakhAlkhan kheegeerkhureezurakh
Alkhan kheegeerkhureezurakh
 

Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага

  • 1. Завхан аймгийн Идэр сумын Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Пүрэвжав овогтой Оюунгэрэл 1962 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Ховд дахь УБДС-ийг хими-биологийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж байгаа. “Тэргүүлэх багш “мэргэжлийн зэрэгтэй. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. Эх хэлний боловсрол соѐлыг дэмжих “Үлэмж эгшиглэн сан” –ийн удирдах зөвлөлийн гишүүн. 2004 онд Идэр сумын Засаг дарга Ж.Мөнхтогтохтой хамтран өсвөр үеийг химийн хичээлд дур сонирхолтой болгох улмаар сум орон нутагтаа эмч болон химийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилго тавин анх удаа сумын Засаг даргын нэрэмжит Химийн олимпиадыг санаачлан зохион байгуулж эхэлсэн. Тус олимпиад нь 2011 оноос Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор профессор С.Нямзагд захиралтай Этүгэн их сургуулийн нэрэмжит багш сурагчдын хими-биологийн олимпиад болон жил бүр уламжлагдан зохион байгуулагдсаар байна. 2007 онд Идэр сумын Бүрэн дунд сургуулийн 1-11-р ангийн сурагчид болон багш нарын дунд эх хэлээрээ зөв сайхан бичиж, ярьж сурах, сурагчдын монгол хэл монгол бичгийн мэдлэгийг багаас нь эхлэн хөгжүүлэх зорилготойгоор ангийн багш АБТА монгол хэл уран зохиолын ахмад багш Лу.Лхагважав багш маань үр хүүхдүүд, Идэр сумын бүрэн дунд сургуулийн захиргаа, багш нартай хамтран өөрийн нэрэмжит олимпиадаа зохион байгуулж эхэлсэн. 2009 оноос Боловсролыг дэмжих “Лхагважав сан” ивээн тэтгэж зохион байгуулан явуулж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эх хэлний боловсрол соѐлыг дэмжих “Үлэмж эгшиглэн сан” болон өргөжиж эдүгээ үндэсний хэмжээнд зохион байгуулагдан явагддаг оюуны наадам болон өргөжлөө. Оюуны наадам зохион явуулснаар сурагчдыг хөгжүүлж, багш нар туршлагаа солилцох боломжтой болж байна.
  • 2. ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫГ ДЭМЖИХ “ҮЛЭМЖ ЭГШИГЛЭН” САН Анх боловсролыг дэмжих “Лхагважав” сан нэртэйгээр 2004 онд байгуулагдсан ашгийн бус ТББ бөгөөд 2013 оноос Эх хэлний боловсрол, соѐлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. ЭРХЭМ ЗОРИЛГО: Эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, монгол бичгээ эрхэмлэн дээдэлж зөв, цэвэр бичиж, оновчтой ярих, багш, сурагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зэргээр боловсрол, соѐлыг дэмжих нь бидний эрхэм зорилго юм. ЗОРИЛТУУД: Монгол хэл, бичгийн хэрэглээ, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх Сурагч, оюутан, багш нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажил мэргэжлээрээ тэргүүний шилдэг багш нарыг урамшуулж, алдаршуулах Хөдөө орон нутгийн суралцагчид, багш нарын суралцах, ажиллах орчинг сайжруулах Нийгмийн боловсролд хандсан бүтээл туурвилыг дэмжих ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:  Эх хэлний олимпиад  Тэтгэлэгт хөтөлбөр  Ном хөтөлбөр  Нийгэмд хандсан хөтөлбөр Эх хэлний боловсрол, соѐлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан нь Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийг түшиглэн хөдөөгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих, тэдний эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх, хөдөөгийн багш нарын мэргэжлийн ур чадвар, заах аргыг сайжруулах, нэр хүндийг өргөх, эх хэлний боловсрол, соѐлыг дэмжих чиглэлээр олон үйлс санаачлан ажиллаж сүүлийн жилүүдэд 300 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Эх хэлээ төгс эзэмшиж, эх орноо хайрлан дээдлэх үзэл санааг хүүхэд, залууст шингээхийг зорин хичээнгүйлэхийг үндсэн зорилготой тус Сангийн тэргүүнээр Лхамсүрэнгийн Төрбаяр ажилладаг бөгөөд сангийн Удирдах зөвлөлд яруу найрагч, зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооѐо, Ц. Бавуудорж, Х.Чилаажав, Б.Батхүү, Б.Золбаяр, утга зохиол, хэл бичгийн доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, дуучин Ц.Түвшинтөгс, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Элбэгзаяа, Завхан аймгийн Идэр сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лхагважав, Сургалтын
  • 3. менежер П.Оюунгэрэл, Бага боловсролын багш Б.Ренчинсамбуу нарын бичиг, соѐлын олон эрдэмтэн мэргэд, багш нар ажилладаг. “Үлэмж эгшиглэн” сангийн зохион байгуулдаг гол ажлын нэг нь жил бүр Монгол хэл, уран зохиолын ахмад багш, Ардын Гэгээрлийн тэргүүний ажилтан Лу.Лхагважавын нэрэмжит Монгол хэлний олимпиад буюу эх хэлний их сорилго-баяр юм. Идэрийн сургуулийн эх хэлний баяр Монгол улс даяар зохион байгуулагдаж буй томоохон тэмцээн уралдаанууд нь ихэвчлэн Улаанбаатар хотод хийгддэг бөгөөд алслагдсан орон нутгийн иргэдэд тус тэмцээн уралдаанд оролцох боломж тун бага байдаг. Улсын хэмжээний олимпиадад хөдөө орон нутгаас оролцох сурагчид замын зардлыг, хоноглох байр, хоолонд зарцуулагдах зардлыг тухайн сурагчид хувиараа төлөх шаардлагатай болдог. Энэ нь хөдөөгийн иргэдийн амьдралын түвшинд ихээхэн хүндээр тусдаг. “Үлэмж эгшиглэн” сан нь жил бүр эх хэлний олимпиадыг Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулж хөдөө орон нутгийн багш сурагчдыг эрдэм мэдлэгээр нь өрсөлдүүлэн туршлага хуримтлуулах боломжийг бий болгодог. Энэхүү уралдаан нь ЕБС-ийн сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, эх хэлээрээ цэвэр сайхан бичиж, цэгцтэй зөв ярьж сурах, үндэсний худам монгол бичгээр цэвэр, зөв сайхан бичиж сурах, монгол хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Уг уралдааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж 2009 онд Завхан аймгийн ерөнхий боловсролын есөн сургуулийн 297 сурагч, бага ангийн 23, дунд ангийн 27 багш оролцож байсан бол дараа дараагийн жилүүдэд энэ тоо хэд дахин өсч Завхан аймаг төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай, Увс, Орхон, Ховд, Архангай, Дундговь аймгаас олон арван багш сурагчид зорин очиж оролцдог оюуны их наадам болон өргөжиж байна. Идэрийн эх хэлний сорилгын хөтөлбөр нь оролцогчдыг санхүү, эдийн засгийн асуудалд санаа зовохгүйгээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрэн хангаж өгдөг. Багш сурагчдын унааны зардлыг бүрэн даан мөн тэдний эрдэм мэдлэгийг өндрөөр үнэлж, тэднийг илүү идэвхжүүлэх арга замыг хангадаг ач холбогдолтой. Монголын нөхцөлд Идэрийн эх хэлний олимпиад хөтөлбөртэй өрсөлдөхүйц хөтөлбөр тун бага байдаг бөгөөд маш өндөр шагналын сантай олимпиадын тоонд зүй ѐсоор ордог. Энэхүү олимпиадад оролцсоноор алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд өөрсдийн боловсролыг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүргэх нэг алхам болоод байгаа юм. Урд өмнө жилийн оролцогчид жил ирэх тусам сайжирч, туршлага сууж,
  • 4. илүү ихийг мэдэх эрмэлзэлтэйгээр дахин, дахин олимпиадад эрдэм мэдлэгээрээ хүч сорьсоор байгаа нь бидний хийж буй үйл ажиллагаанд урам дэм өгдөг билээ. Олимпиадын хүрээнд бид шүлгийн уралдаан, эссэ бичих уралдаан, мөн монгол бичгийн зөв, цэвэр бичигтэнг шалгаруулдаг заншилтай. Эдгээр уралдаанууд нь хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлхээс гадна тэдний сонирхлыг татаж, өрсөлдөөнг нэмэгдүүлдэг. Олимпиадыг доорхи төрлөөр зохион байгуулдаг. Нэг. ЕБС-ийн V-XI ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд Хоёр. Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан Гурав. I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан Дөрөв. X-XI ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдаан Тав. “Хүмүүн бичиг” сонинтой хамтран Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан /Олимпиадад оролцсон бүх багш нар оролцоно./ Зургаа. “Болор цом-30”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан гэсэн 6-н төрлөөр зохион байгуулдаг. Тэтгэлэгт хөтөлбөр “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөр нь олимпиадын үеэр зохион байгуулагддаг эссэ бичгийн уралдаан тэргүүн байр эзэлсэн сурагчдын их сургуулийн төлбөрийг тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан гардуулдаг билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн монголын залуучуудыг, тэр тусмаа ар гэр нь их суургуулийн төлбөр төлөх боломжгүй залуучуудын мэдлэгийг дээшлүүлж, дэлхийн боловсролын түвшинд хүргэх, дөхүүлэхэд оршино. Бид 2009 оноос эхлэн тэтгэлэгт хөтөлбөрөө явуулж байгаа бөгөөд тэтгэлэг хүртсэн сурагчид монголын томоохон сургуулиудад амжилттайгаар суралцаж төгссөн байна. Ном хөтөлбөр Ном бол ертөнцийг харах зам гэж хэлцдэг. Тийм ч учраас “Үлэмж эгшиглэн” сан нь монголын нэр хүндтэй эрдэмтдийн бичсэн бүтээлийг хэвлэн гаргаж олон нийтэд хүртээх зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Өнөөг хүртэл нийт 10 гаруй бүтээл хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгоод байгаа юм. Эдгээр номнууд нь ихэвчлэн эрдэм шинжилгээний, монгол хэл шинжлэлийн, мөн монголын уран зохиолын сэдэвтэй номнууд байдаг. Тухайлбал: Доктор, профессор Д.Галбаатарын
  • 5. “Уран зохиолын нэвтэрхий толь”, СГЗ Г. Мэнд-Ооѐогийн “Гэгээнтэн” роман, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Хүннү туульс”, сэтгүүлч Б.Элбэгзаяагийн “Өвс мэхийх дорно”, зохиолч, сэтгүүлч Б.Золбаярын “Бүгээн”, манай нэрт зохиолчид, орчуулагч, уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Дэлхийн мөрөн-Миний Идэр” түүвэр, судлаач Ө.Оюунхүүгийн “Саран хөхөөний тууж”, яруу найрагч Б.Батхүүгийн өгүүллэг, туужийн “Хуучин найз”, доктор Д. Баттогтохын “Монгол бичгийн гайхамшиг оршвой”, яруу найрагч Ц. Хулангийн “Алтан зэгсний ангир”, Дон Кронерын “Монгол орны хоймор нутгаар” (Л. Амарбатын орчуулга), мөн энэ олимпиадын эсээ бичлэгийн уралдаанд тусгай байр эзэлж байсан авьяаслаг оюутан Э. Пагмаагийн “Бүсгүй цэцэг” яруу найргийн ном гээд олныг нэрлэж болно. Түүнчлэн улсын хэмжээний утга зохиолын том наадам болох “Утгын чимэг-2011” наадмыг ивээн тэтгэсэн бол тус багийн гишүүн яруу найрагч Ц.Бавуудоржийн бичсэн “Бөхөн шарын нуруу” хэмээх шүлэгт хөгжмийн зохиолч УГЗ Т. Сэр-Од ая оруулж, МУГЖ дуучин Ц. Төвшинтөгс дуулсан нь “Морин хуур-2009” хөгжмийн наадамд Гран При шагнал, яруу найрагч Б. Батхүүгийн үг, хөгжмийн зохиолч УГЗ Б. Бямбабаярын ая “Идэр их мөрөн” дуу “Морин хуур-2010” хөгжмийн наадмын шилдэг дуугаар шалгарч Гран При шагнал хүртсэн бөгөөд яруу найрагч Алтангэрэлийн Мягмаржав, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Од нар хамтран бүтээсэн 2012 онд энэ олимпиадын тэргүүн байрт шалгарсан багшид зориулан “Шаргын говийн Сүнжидмаа” нэртэй нэгэн дуу төрж уншигч, үзэгч олны таалал сонорт хүрч радио, телевиз, сониноор цацагдлаа. Энэхүү хөтөлбөрийн ач холбогдол: Монголын уран зохиолыг дэмжих, сурталчлах Гадаад дотоодын хэвлэл, уран зохиолын мэдээллийг хөгжүүлэх Хувь хүний үзэл бодол, сонирхлыг хамгаалах Хүүхдүүдийн боловсролыг хөгжүүлэхэд туслах Нийгэм хөтөлбөр Бид олимпиадаас гадна, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэдэг. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, зуданд автсан хөдөөгийн малчин иргэдэд сэтгэл санааны болон эд зүйлсийн туслалцаа үзүүлж байсан. Мөн орчин үеийн техник технологиос холдсон хөдөөгийн сургуулиудад компьютерээр хангаж байсан билээ. Бид ирээдүйдээ мөн энэхүү сайн үйлсийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа билээ. Эх хэлний сорилго наадмын тоон судалгаа “Үлэмж эгшиглэн” сангийн гол зохион байгуулдаг хөтөлбөр болох Идэрийн эх хэлний олимпиад нь монголын алслагдсан нутаг дэвсгэрийн хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлэхэд тус дэм болох зорилготой. 2009 оноос хойш оролцогчдын тоо нэмэгдсээр жилд нийт 8 аймгаас 1000 гаруй багш, сурагчид оролцож байна. Идэрийн эх хэлний олимпиадын 2009-2015 оны тоон үзүүлэлт
  • 6. № Он Ангилал 2009 2010 2011 2012 2013 2014 2015 1Сургуулийн тоо 9 17 21 6 37 35 41 2Сурагчид 297 450 982 4 72 716 772 920 3 Анхан шатны багш 23 35 35 3 2 50 44 49 4 Дунд шатны багш 27 46 33 3 6 57 62 64 9 17 21 26 37 35 41 2009 2010 2011 2012 2013 2014 2015 Оролцсон сургуулийн тоо Он 297 450 982 472 716 772 920 2009 2010 2011 2012 2013 2014 2015 Оролцсон сурагчдын тоо Он
  • 7. Дээрх график болон хүснэгтээс харахад эх хэлний олимпиад 2009 оноос хойш хүрээгээ тэлж олимпиадад оролцогч аймаг сумууд болон багш, сурагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж, Зөвхөн Завхан аймгийн сумууд төдийгүй Ховд, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Дундговь, Архангай, Орхоноос багш сурагчид хүрэлцэн ирж эх хэлнийхээ чадвараар өрсөлдөж байна. Энэ нь тус олимпиадыг ихээхэн ач холбогдолтой, шударга шүүлтээр явагдаж байгааг харуулж байгаа бөгөөд ард иргэдийг эх хэлээ дээдлэн хүндэтгэн үзэх оюуны асар том хөрөнгө оруулалт болж байна. Мөн эх хэлний баяр маань өргөжихийн хэрээр үйл ажиллагааг явуулах сургууль орон байр дэд бүтцэд илүүтэйгээр анхаарал хандуулах шаардлага бий болж байна. Эх хэлний олимпиад нийт 3 өдөр үргэлжилдэг бөгөөд V-XII ангийн сурагчид мөн мэргэжлийн болон бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү олимпиадад “Үлэмж эгшиглэн” сангийн удирдах зөвлөлийн гишүүд, монголын алдартай эрдэмтэд судлаачид, мөн Завхан аймгийн Боловсрол Соѐлын Газар, Идэр сумын засаг даргын тамгын газар болон Идэр сумын БДС хамтран ажилладаг. Мөн энэ үеэр Дэлхийн урлаг, соѐлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн, яруу найрагч, зохиолч Д. Урианхай, ардын уран зохиолч Д. Цоодол, ардын уран зохиолч Т.Галсан, Утга зохиолын доктор, Соѐлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-ооѐо, Хэлбичгийн шинжлэх ухааны, доктор, профессор, гавьяат багш Д. Галбаатар, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Д. Баттогтох, МУИС-ийн багш, доктор профессор До.Цэнджав, төрийн соѐрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ яруу найрагч, зохиолч Х.Чилаажав, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг, яруу найрагч, зохиолч Б. Батхүү, А.Мягмаржав, Б.Золбаяр, Н.Гантулга нарын олон алдарт зохиолч, яруу найрагч нар уран бүтээлийн уулзалт хийж доктор Д. Галбаатар, Д. Баттогтох, 0 10 20 30 40 50 60 70 2009 2010 2011 2012 2013 2014 2015 Оролцсоан багш нарын тоо Анхан шатны багш Дунд шатны багш
  • 8. Г.Галбаяр, Ё.Эрдэнэцэцэг, Ө.Оюунхүү, Б.Элбэгзаяа нарын эрдэмтэд багш нарт сургалт явуулж, арга зүйн зөвлөгөө өгдөг. Зардал Эх хэлний олимпиад жил зохион байгуулагддаг бөгөөд оролцогчдын хүлээлт болсон олимпиадуудын нэг болоод байгаа нь сайшаалтай ч оролцогчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдон тус олимпиадад шаардагдах зардлын төсөв нэмэгдэж байна. 2014 оны зардлын төсвийг авч үзвэл дараах байдалтай байна. Эх хэлний олимпиадын зардлын ерөнхий товчоо № Зардлын нэр Дүн 1 Шагналын сан 17,000,000 2 Шүүгчид, уран бүтээлчдийн урамшуулал 10,000,000 3 Шатахуун /олимпиадад оролцогч багуудын/ 25,000,000 4 Бусад зардал /хоол хүнс, байр, бичиг хэрэг, бэлтгэл ажил гэх мэт/ 25,000,000 Дүн 77,000,000 Шагнал урамшуулал Бидний зохион байгуулж буй энэхүү олимпиад нь монголдооо хамгийн өндөр шагналын сантай олимпиадуудын нэг билээ. Бид оюуны өмч, мэдлэгийг өндрөөр үнэлж, хүндэлдгийн нэг илрэл юм. Олимпиадад түрүүлсэн багш 20 цэнгийн цэвэр мөнгөөр урлаж алтдан бүтээсэн “Багшид мөргөмүй” эрдэнийн тэмдэг зүүж, гурван сая төгрөгөөр, багийн дүнгээр манлайлсан сургууль цом, 1 сая төгрөгөөр шагнуулдаг бөгөөд шагналт болон медальт байранд шалгарсан сурагчид 10,000-300,000 хүртэл төгрөгийн мөнгөн шагнал, үндэсний монгол бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сониныг захиалан унших эрхтэй болоод буцдаг. Тус сангийн тэтгэлгээр хэд хэдэн оюутан Монгол улсын их, дээд сургуулиудад суралцаж төгссөн байна. Шагналын сан № Ангилал Шагналт байр Тоо Шагналт байрын тоо Мөнгөн шагнал /төг/ Нийт төсөв /төг/ 1 V - IX ангийн сурагчид I байр 1 5 60,000 300,000 II байр 1 5 50,000 250,000 III байр 1 5 40,000 200,000 Тусгай байр 2 10 25,000 250,000 2X - XI ангийн I байр 1 3 70,000 210,000
  • 9. сурагчид II байр 1 3 60,000 180,000 III байр 1 3 50,000 150,000 Тусгай байр 2 6 30,000 180,000 3 Монгол хэл, уран зохиолын багш I байр 1 1 3,000,000 3,000,000 II байр 1 1 2,000,000 2,000,000 III байр 1 1 1,000,000 1,000,000 IV байр 1 1 500,000 500,000 V байр 1 1 300,000 300,000 4 Бага ангийн багш I байр 1 1 1,000,000 1,000,000 II байр 1 1 700,000 700,000 III байр 1 1 500,000 500,000 5 Эсээ бичлэгийн уралдаан I байр 1 1 300,000 300,000 II байр 1 1 200,000 200,000 III байр 1 1 100,000 100,000 6 Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичгийн уралдаан I байр 1 1 300,000 300,000 II байр 1 1 200,000 200,000 III байр 1 1 100,000 100,000 7 "Болор цом-30"-ын эзэн яруу найрагч .Гантулгын нэрэмжит "Яруу сэтгэе" шүлгийн уралдаан I байр 1 1 300,000 300,000 II байр 2 2 200,000 400,000 III байр 3 3 100,000 300,000 Тусгай байр 3 3 50,000 150,000 8Шилдэг баг Шилдэг баг 1 1 1,000,000 1,000,000 9 Хүмүүн бичиг сонин 1,300,000 1 Багш дор мөргөмү эрдэнийн тэмдэг 1 байр 1,000,000
  • 10. Нийт шагнал, урамшуулал 16,370,000 Нийт оролцогчдын замын зардал Тус олимпиад нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км-т алслагдсан Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулагддаг тул бусад аймаг сумдаас ирэх оролцогчид багагүй зам, хугацааг туулж тус олимпиадад оролцдог. Иймээс бид оролцож буй сургууль, баг бүрийг ирж буцахад шаардагдах шатахууны зардлаар хангасаар ирсэн. Ингэснээр эрдэм мэдлэгээ дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд хаанаасч оролцох боломжийг бүрдүүлэн өгдөг ба энэ нь оролцогчдын тоог нэмэгдүүлж, олимпиадын зорилго үр дүнг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болдог. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж, холын аймгуудаас мөн оролцох багш, сурагчдын тоо өсч байгаатай холбогдуулан унааны зардал ч мөн адил тодорхой хэмжээнд өсч байна. Шатахууны зардлын төсөвт тооцоо /2014/ № Аймаг Сум Багийн тоо Идэр сум хүртэлх зай (2 тал, км) Шаардагдах түлш Үнийн дүн 1 Завхан Алдархаа н 1 212 42.4 86,920 2 Завхан Цагаанчулуут 1 336 67.2 137,760 3 Завхан Шилүүстэй 1 414 82.8 169,740 4 Завхан Улиастай-1 5 160 32.0 328,000 5 Завхан Тэлмэн 1 120 24.0 49,200 6 Завхан Тосонцэнгэл 1 240 48.0 98,400 7 Завхан Их – Уул 1 330 66.0 135,300 8 Завхан Нөмрөг 1 200 40.0 82,000 9 Завхан Түдэвтэй 1 276 55.2 113,160 Завхан Асгат 1 380 76.0 155,800 Завхан Баянхайрхан 1 352 70.4 144,320 Завхан Тэс 1 460 92.0 188,600 Завхан Баянтэс 1 460 92.0 188,600 Завхан Сонгино 1 360 72.0 147,600 Завхан Сантмаргац 1 460 92.0 188,600 Завхан Цэцэн - Уул 1 436 87.2 178,760 Завхан Яруу 1 150 30.0 61,500 Завхан Эрдэнэхайрхан 1 306 61.2 125,460 Завхан Завханмандал 1 400 80.0 164,000 Завхан Дөрвөлжин 1 440 88.0 180,400 Завхан Ургамал 1 550 110.0 225,500 Завхан Цагаанхайрхан 1 242 48.4 99,220 Завхан Отгон 1 388 77.6 159,080 Хөвсгө л Жаргал 1 400 80.0 164,000 Хөвсгө Мөрөн-1 2 630 126.0 516,600
  • 11. л Хөвсгө л Галт 1 502 100.4 205,820 Хөвсгө л Шинэ-Идэр 1 500 100.0 205,000 Хөвсгө л Төмөрбулаг 1 640 128.0 262,400 Говь-Алтай Есөнбулаг 5 510 102.0 1,045,500 Говь-Алтай Дарви 1 900 180.0 369,000 Говь-Алтай Гуулин тосон 1 570 114.0 233,700 Говь-Алтай Алтай 1 1138 227.6 466,580 Говь-Алтай Бигэр 1 724 144.8 296,840 Говь-Алтай Шарга 1 656 131.2 268,960 Говь-Алтай Төгрөг 1 786 157.2 322,260 Говь-Алтай Дэлгэр 1 624 124.8 255,840 Увс Өмнөговь 1 1050 210.0 430,500 Архангай Эрдэнэбулган 1 920 184.0 377,200 Булган 1 1430 286.0 586,300 Орхон Баян-Өндөр 1 1530 306.0 627,300 Ховд Мөст 1 1160 232.0 475,600 Ховд Ховд 2 1230 246.0 1,008,600 Улаанбаатар 8 2100 420.0 6,888,000 Дундговь Сайнцагаан 2 2110 422.0 1,730,200 Бусад Нэмэгдэж ирэх оролцогчдод 5,000,000 Нийт зардал 25,144,120 Шатахууны үнийг 2014 оны 3 дугаар сарын Улаанбаатар, Завхан, Увс, Архангай, Говь- Алтай аймгуудын шатахууны зах зээлийн дундаж ханшаар тооцсон. Идэрийн эх хэлний олимпиад Төслийн үндэслэл Монголын хөдөө орон нутгийн хүүхдүүд хот суурин газар, техник технологи, болон мэдээ мэдээллээс алслагдсан байдгийн улмаас мэдлэг боловсролыг авахад хүндрэлтэй байдаг. Эдгээр шалтгаанаас улбаалан хүүхдүүдийн боловсролын түвшин буурч нийгэмд эзлэх байр суурь багасч байгаа юм. Энэ талаар төр засгаас олон арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч бүх нийтийн хамтын зүтгэл, дэмжлэг хэрэгтэй байна. “Үлэмж эгшиглэн” сангийн гол зохион байгуулдаг хөтөлбөр болох Идэрийн эх хэл боловсролын олимпиад нь монголын алслагдсан нутаг дэвсгэрийн хүүхдүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, эх хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. 2009 оноос хойш оролцогчдын тоо нэмэгдсээр жилд нийт 8 аймгаас 1000 гаруй багш сурагчид оролцдог байна. 2014 онд бидэнд тус олимпиадад Завхан, Ховд, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Орхон, Дундговь аймгуудаас нийт 1000 гаруй багш сурагчид оролцож амжилттай явагдлаа. Тус олимпиад нь дэд бүтэц тааруу, хотоос алслагдсан бүс нутагт зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд олимпиадын цар хүрээ нэмэгдэхийн хэрээр өндөр түвшний зохион байгуулалттай ажиллах, түүний хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдэх шаардлага жил ирэх тусам нэмэгдэж байна.
  • 12. Оролцогчид нь хол замыг туулж ирдэг бөгөөд тус олимпиадад багш сурагчид нь нийт 6 төрлөөр өрсөлдөж мэдлэг чадвараа уралдуулан, багш нарын дунд “Үлэмж эгшиглэн” сангийн удирдах зөвлөлийн гишүүд, монголын алдартай эрдэмтэд судлаачид сургалт зөвлөгөөн зохион байгуулж заах арга зүйн талаар туршлага солилцох зэргээр ихээхэн ач холбогдолтой болж өнгөрдөг иймээс багш сурагчид нь энэ олимпиадын бүхий л арга хэмжээнд цогцоор нь оролцох хүсэл эрмэлзэлтэй байдаг. Төслийн зорилго Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр бичиж, оновчтой ярихад сургах, мэргэжлийн болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд болоод хөгжингүй нийгмийн соѐлыг таниулах, харилцан туршлага солилцох мөн тус үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг багасгахад энэхүү төслийн зорилго оршино. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд: Алслагдсан аймаг сумдын багш нарт мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулах Сурч боловсрох орчинг сайжруулах Улс орон даяар боловсролын наадам зохион байгуулах Өглөө, оройн хоол хөтөлбөр зохион байгуулах “Үлэмж эгшиглэн” сангийн танилцуулга “Үлэмж эгшиглэн” сан нь анх 2004 онд Лхагважавын сан нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлэн, жил бүр эх хэлний олимпиад болон нийгэм соѐлын үйл ажиллагааг зохион байгуулж ивээн тэтгэсээр ирсэн төрийн болон ашгийн бус байгууллага юм. Хэлний боловсрол соѐлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Идэрийн хэл боловсролын олимпиадыг 2009 оноос эхлэн тус сан зохион байгуулж ирсэн бөгөөд үүнээс хойш жил ирэх тусам олимпиадын цар хүрээ өргөжиж баруун бүсийн аймгууд болоод цаашлаад улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах зорилготойгоор ажиллаж байна. Манай сан нь үндсэн 4 хөтөлбөр зохион байгуулж гүйцэтгэдэг. Үүнд: Идэрийн хэл боловсролын олимпиад Монгол улс даяар зохион байгуулагдаж буй томоохон тэмцээн уралдаанууд нь ихэвчлэн Улаанбаатар хотод хийгддэг бөгөөд алслагдсан орон нутгийн иргэдэд тус тэмцээн уралдаанд оролцох боломж тун бага байдаг. Улсын хэмжээний олимпиадад хөдөө орон нутгаас оролцох сурагчид замын зардлыг, хоноглох байр, хоолонд зарцуулагдах зардлыг тухайн сурагчид хувиараа төлөх шаардлагатай болдог. Энэ нь хөдөөгийн иргэдийн амьдралын түвшинд ихээхэн хүндээр тусдаг. “Үлэмж эгшиглэн” сан нь жил бүр эх хэлний боловсролын олимпиадыг Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулж хөдөө орон нутгийн багш сурагчдыг эрдэм мэдлэгээр нь өрсөлдүүлэн туршлага хуримтлуулах боломжийг бий болгодог.
  • 13. Олимпиадын зорилго Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр бичиж, оновчтой ярихад сургах, мэргэжлийн болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү олимпиадын зорилго оршино. Идэрийн эх хэлний олимпиад хөтөлбөр нь оролцогчдыг санхүү, эдийн засгийн асуудалд санаа зовохгүйгээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрэн хангаж өгдөг. Багш сурагчдын унааны зардал, хоол ундны зардлыг бүрэн даан мөн тэдний эрдэм мэдлэгийг өндрөөр үнэлж, тэднийг илүү идэвхжүүлэх арга замыг хангадаг ач холбогдолтой. Монголын нөхцөлд Идэрийн эх хэлний олимпиад хөтөлбөртэй өрсөлдөхүйц хөтөлбөр тун бага байдаг бөгөөд маш өндөр шагналын сантай олимпиадын тоонд зүй ѐсоор ордог. Энэхүү олимпиадад оролцсноор алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд өөрсдийн боловсролыг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүргэх нэг алхам болоод байгаа юм. Урд өмнө жилийн оролцогчид жил ирэх тусам сайжирч, туршлага сууж, илүү ихийг мэдэх эрмэлзэлтэйгээр дахин, дахин олимпиадад эрдэм мэдлэгээрээ хүч сорьсоор байгаа нь бидний хийж буй үйл ажиллагаанд урам дэм өгдөг билээ. Олимпиадын хүрээнд бид шүлгийн уралдаан, эссэ бичих уралдаан, мөн монгол бичгийн зөв, цэвэр бичигтэнг шалгаруулдаг заншилтай. Эдгээр уралдаанууд нь хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлхээс гадна тэдний сонирхлыг татаж, өрсөлдөөнг нэмэгдүүлдэг. Олимпиадыг доорхи төрлөөр зохион байгуулдаг. Нэг. ЕБС-ийн V-XI ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд Хоёр. Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан Гурав. I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан Дөрөв. X-XI ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдаан Тав. “Хүмүүн бичиг” сонинтой хамтран Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан /Олимпиадад оролцсон бүх багш нар оролцоно./ Зургаа. “Болор цом-30”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан гэсэн 6-н төрлөөр зохион байгуулдаг. Тэтгэлэгт хөтөлбөр: “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөр нь олимпиадын үеэр зохион байгуулагддаг эссэ бичгийн уралдаан тэргүүн байр эзэлсэн сурагчдын их сургуулийн төлбөрийг тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан гардуулдаг билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн монголын залуучуудыг, тэр тусмаа ар гэр нь их суургуулийн төлбөр төлөх
  • 14. боломжгүй залуучуудын мэдлэгийг дээшлүүлж, дэлхийн боловсролын түвшинд хүргэхэд дөхүүлэхэд оршино. Бид 2009 оноос эхлэн тэтгэлэгт хөтөлбөрөө явуулж байгаа бөгөөд тэтгэлэг хүртсэн сурагчид монголын томоохон сургуулиудад амжилттайгаар суралцаж байна. Ном хөтөлбөр: Ном бол ертөнцийг харах зам гэж хэлцдэг. Тийм ч учраас “Үлэмж эгшиглэн” сан нь монголын нэр хүндтэй эрдэмтдийн бичсэн бүтээлийг хэвлэн гаргаж олон нийтэд хүртээх зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Өнөөг хүртэл нийт 10 гаруй бүтээл хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгоод байгаа юм. Эдгээр номнууд нь ихэвчлэн эрдэм шинжилгээний, монгол хэл шинжлэлийн, мөн монголын уран зохиолын сэдэвтэй номнууд байдаг. Энэхүү хөтөлбөрийн ач холбогдол: Монголын уран зохиолыг хамгаалах Гадаад дотоодын хэвлэл, уран зохиолын мэдээллийг хөгжүүлэх Хувь хүний үзэл бодол, сонирхлыг хамгаалах Хүүхдүүдийн боловсролыг хөгжүүлэхэд туслах Нийгэм хөтөлбөр: Бид олимпиадаас гадна, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэдэг. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, зуданд автсан хөдөөгийн малчин иргэдэд сэтгэл санааны болон эд зүйлсийн туслалцаа үзүүлж байсан. Мөн орчин үеийн техник технологиос холдсон хөдөөгийн сургуулиудад компьютерээр хангаж байсан билээ. Бид ирээдүйдээ мөн энэхүү сайн үйлсийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа билээ. “Үлэмж эгшиглэн” сан нь урьд жилүүдэд Шинэ Азиа Группийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд энэ жил болон ирэх жилүүдийн олимпиадын зардлыг санхүүжилтээр авах хүсэлтэй байгаа. Олимпиадын статистик судалгаа “Үлэмж эгшиглэн” сангийн гол зохион байгуулдаг хөтөлбөр болох Идэрийн эх хэлний олимпиад нь монголын алслагдсан нутаг дэвсгэрийн хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлэхэд тус дэм болох зорилготой. 2009 оноос хойш оролцогчдын тоо нэмэгдсээр жилд нийт 8 аймгаас 1000 гаруй багш, сурагчид оролцож байгаа. Идэрийн эх хэлний олимпиадын 2009-2015 оны статистик үзүүлэлт №Он Ангилал 2009 2010 2011 2012 2013 2014 2015 1Сургуулийн тоо 9 17 21 2 37 35 41
  • 15. 6 2 Сурагчид 297 450 982 4 72 716 772 920 3 Анхан шатны багш 23 35 35 3 2 50 44 49 4 Дунд шатны багш 27 46 33 3 6 57 62 64 Жич: 2011 онд 1-11-р ангийн бүх сурагчид оролцсон бөгөөд Идэр суманд зохион байгуулагддаг 3 төрлийн олимпиадын давхцсанаас хамрагдалт огцом өсөлттэй байсан болно. 9 17 21 26 37 35 41 2009 2010 2011 2012 2013 2014 2015 Оролцсон сургуулийн тоо Он 297 450 982 472 716 772 920 2009 2010 2011 2012 2013 2014 2015 Оролцсон сурагчдын тоо Он
  • 16. Эх хэлний олимпиад нийт 3 өдөр үргэлжилдэг бөгөөд V-XII ангийн сурагчид мөн мэргэжлийн болон бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү олимпиадад “Үлэмж эгшиглэн” сангийн удирдах зөвлөлийн гишүүд, монголын алдартай эрдэмтэд судлаачид, мөн Завхан аймгийн Боловсрол Соѐлын Газар, Идэр сумын засаг даргын тамгын газар, болон Идэр сумын БДС хамтран ажилладаг. Замын зардал Тус олимпиад нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км-т алслагдсан Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулагддаг тул бусад аймаг сумдаас ирэх оролцогчид багагүй зам, хугацааг туулж тус олимпиадад оролцдог. Иймээс бид оролцож буй сургууль, баг бүрийг ирж буцахад шаардагдах шатахууны зардлаар хангасаар ирсэн. Ингэснээр эрдэм мэдлэгээ дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд хаанаас ч оролцох боломжийг бүрдүүлэн өгдөг ба энэ нь оролцогчдын тоог нэмэгдүүлж, олимпиадын зорилго үр дүнг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болдог. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж, холын аймгуудаас мөн оролцох багш, сурагчдын тоо өсч байгаатай холбогдуулан унааны зардал ч мөн адил тодорхой хэмжээнд өсч байна. “ҮЛЭМЖ ЭГШИГЛЭН” САНГААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ АХМАД БАГШ, Л.ЛХАГВАЖАВЫН НЭРЭМЖИТ ИДЭРИЙН ЭХ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ Нэг. Зорилго Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр бичиж, оновчтой ярихад сургах, монгол бичгээ эрхэмлэн дээдэлж сурах, монгол хэл, уран зохиолын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршино. 0 10 20 30 40 50 60 70 2009 2010 2011 2012 2013 2014 2015 Оролцсон багш нарын тоо Анхан шатны багш Дунд шатны багш
  • 17. Хоѐр. Хугацаа, хамрах хүрээ 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү олимпиадыг V-XII ангийн сурагчид, анхан шатны болон монгол хэл, уран зохиолын багш нарын дунд 2015 оны 5 дугаар сарын 7-9-нд Завхан аймгийн Идэр суманд “Багш дор мөргөмү” уриан дор оюуны баяр болгон зохион байгуулна. Гурав. Олимпиадын ангилал Олимпиадыг доорхи төрлөөр зохион байгуулна. Нэг. Ерөнхий боловсролын сургуулийн V-XII ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд Хоёр. Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан Гурав. I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан Дөрөв. X-XII ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдаан Тав. “Хүмүүн бичиг” сонинтой хамтран Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан /олимпиадад оролцсон бүх багш нар оролцоно./ Зургаа. Монгол Улсын Соѐлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан Зохион байгуулагчид: “Үлэмж эгшиглэн” сан Завхан аймгийн Боловсролын Газар Идэр сумын Засаг даргын тамгын газар Идэр сумын Бүрэн дунд сургууль Олимпиадын сэдвийг Улаанбаатар хотод урьдчилан боловсруулж, битүүмжилнэ. Олимпиадын дүнг хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулна. Төрийн соѐрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Ардын уран зохиолч, Соѐлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Монголын Хөгжмийн зохиолчдын хорооны ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, МУИС-ийн профессор, гавьяат багш, доктор Д.Галбаатар, Соѐлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Х.Чилаажав, “Утгын чимэг-2014” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналт зохиолч Б.Золбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгс, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МУИС-ийн багш, доктор, профессор, Соѐлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, МУИС-ийн ШУС-ийн Урлаг утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор Г.Галбаяр, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч
  • 18. Г.Мөнхцэцэг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга болон шүүгч багш нар, сэтгүүлчдээс бүрдсэн баг Эх хэл бичиг, уран зохиолын гайхамшгийг сурталчилах арга хэмжээг хамтран зохион байгуулна. Дөрөв. Шалгаруулалт, шагнал урамшуулал Нэг. ЕБС-ийн V-XII ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд зохиогдох уралдааны шагналын сан V-IX анги: I байр - 1, алтан медаль, 60.0 мянган төгрөг II байр - 1, мөнгөн медаль, 50.0 мянган төгрөг III байр - 1, хүрэл медаль, 40.0 мянган төгрөг Тусгай байр -2 25.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл X-XII анги: I байр - 1, алтан медаль, 70.0 мянган төгрөг II байр - 1, мөнгөн медаль, 60.0 мянган төгрөг III байр -1, хүрэл медаль, 50.0 мянган төгрөг Тусгай байр -2 30.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл Хоёр. Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш нарын онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдааны шагналын сан I байр - 1 3.0 сая төгрөг, “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг (хорин цэн мөнгө, нэг цэн алтаар монгол дарханы урласан), өргөмжлөл II байр - 1 2.0 сая төгрөг, өргөмжлөл III байр - 1 1.0 сая төгрөг, өргөмжлөл IV байр – 1 500.0 мянган төгрөг, өргөмжлөл V байр – 1 300.0 мянган төгрөг, өргөмжлөл Гурав. Анхан шатны багш нарын мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдааны шагналын сан I байр - 1 1.0 сая төгрөг, II байр - 1 700.0 мянган төгрөг, III байр - 1 500.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл
  • 19. Дөрөв. Эсээ бичлэгийн уралдааны шагналын сан I байр - 1 Алтан медаль, 300.0 мянган төгрөг, Төрийн соѐрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодолын шагнал, II байр - 1 Мөнгөн медаль, 200.0 мянган төгрөг, МУИС-ийн багш, доктор, профессор, Соѐлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын шагнал, III байр - 1 Хүрэл медаль 100.0 мянган төгрөг, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэгийн шагнал, IV байр - 1 Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш Д.Галбаатар, V байр - 1 МУИС-ийн ШУС-ийн Урлаг утга зохиолын тэнхимийн эрхлэгч доктор Г.Галбаяр Тав. Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтний уралдааны шагналын сан I байр - 1 300.0 мянган төгрөг, II байр - 1 200.0 мянган төгрөг, III байр - 1 100.0 мянган төгрөг Ардын уран зохиолч, Соѐлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, ”Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Элбэгзаяа нарын шагнал Зургаа. Соѐлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Цоодолын Хулангийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдааны шагналын сан I байр-1 300.0 мянган төгрөг, II байр-2 200.0 мянган төгрөг, III байр-3 100.0 мянган төгрөг, Тусгай байр-3 50.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл Тав. Бусад Сургуулиуд V-XII ангийн тус бүр 1 сурагч, бага ангийн багш 1, Монгол хэлний багш 1, шүлгийн уралдааны оролцогч 1, эсээ бичлэгийн уралдааны оролцогч 1, монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдааны оролцогч 1, нийт 13 төрлөөр (багийн гишүүд давхцаж болно) баг бүрдүүлэн оролцох бөгөөд багийн 13 төрлийн нийт дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургуульд цом, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
  • 20. Багийн оноог дүгнэх: Багийн оноог дүгнэхдээ багийн гишүүдийн оноо тус бүрийг нэмж гишүүдийн тоонд хувааж дундаж оноогоор дүгнэнэ. /Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдаанд дунд, бага ангийн багш тус бүр заавал нэг, нэг бүртгүүлж оролцох бөгөөд багийн оноонд хоѐул нөлөөлнө./ Бүтэн багаар оролцсон нөхцөлд тухайн сумаас Идэр суманд ирэх, буцах унааны шатахууны зардлыг “Үлэмж эгшиглэн” сангаас зохих журмын дагуу дэмжлэг болгон олгоно. Жич: Багш сурагчдыг тээвэрлэх унаа тэрэг нь хөдөлгөөнд оролцох техникийн шаардлага бүрэн хангасан, жолооч нь тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байхыг анхааруулж байна. Уг зөвшөөрлийг үндэслэн ирж, очих шатахууны зардлыг олгох болно. Зургаа. Олимпиадын зохион байгуулалт Урьдчилан бэлтгүүлж, битүүмжилсэн шалгалтын сэдвийг оролцогчдын төлөөллийг оролцуулан шүүгчдийн төлөөлөл задална. “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд 30 минутад шүлэг зохиож бичих бөгөөд мэргэжлийн шүүгчдийн баг дүгнэж шалгаруулна. Бие даан оролцох багш, сурагчдад дээрх бүх ангилал нээлттэй. Багийн мэдүүлгийг маягт 1 (хавсралт 1)-ийн дагуу, бие даан оролцогчийн мэдүүлгийг маягт 2 (хавсралт 2)-ын дагуу 2015 оны 5 дугаар сарын 04-ний дотор Эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн доорх хаягаар хүлээн авна. Цахим хуудсан дахь (www.ulemj.org) багийн мэдүүлэг болон бие даан оролцогчийн мэдүүлэг хэсэгт мэдээллээ урьдчилан илгээж бүртгүүлнэ. Олимпиадад оролцогч хүүхдүүд сурагчийн хувийн хэрэг, багш нар нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэж ирэх шаардлагатай. Завхан аймгийн Идэр суманд 2015.05.06-ны өдөр оролцогч бүр 1% цээж зурагтай өөрийн биеэр ирж бүртгэлийн хэсгээс мандатаа авна. Шүүгчдийн үйл ажиллагаанд “Үлэмж эгшиглэн” сангаас томилогдсон ажилтан хяналт тавих ба оролцогчдоос ирүүлсэн гомдол, саналыг шүүгчдэд танилцуулж тэдний олонхийн саналаар шийдвэрлүүлнэ. Долоо. Сургалт, зөвлөгөөн, уулзалт 1. Эх хэлний эрдэмтэд Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн болон анхан шатны багш нарт сургалт арга зүйн зөвлөгөө өгнө. 2. Олимпиадад оролцогч багш, сурагчид болон Идэр сумын ард иргэдтэй эрдэмтэд, зохиолч, яруу найрагчдын уулзалт, ярилцлага болно.
  • 21. Уран бүтээлч, уншигчдын нээлттэй уулзалт болно. Холбоо барих Утас: +976-94069496 Вэб: www.ulemj.org И-мэйл: support@ulemj.org, resfngo@yahoo.com Хавсралт 1 Ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадад оролцогч багийн мэдүүлгийн хуудас Аймаг: Сум: Сургууль: Утасны дугаар: № Овог Нэр Регистрийн дугаар Хүйс Олимпиадын ангилал Утасны дугаар 1 2 3 4 Хавсралт 2 Ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадад оролцогчийн мэдүүлгийн хуудас Овог: Нэр: Регистрийн дугаар: Аймаг: Сум: Сургууль: Олимпиадын ангилал: Утасны дугаар: Идэрийн эх хэлний олимпиад, оюуны их наадмын хөтөлбөр 2015.05.15-17-ний өдрүүдэд Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд болно. Өдөр Цаг Хөтөлбөр 2015.05.14 1200 -2100 “Багш дор мөргөмү” олимпиадын бүртгэл, мандат олголт
  • 22. 2015.05.15 800 -0930 Оюуны их наадмын нээлт 930 -1100 АБТА, монгол хэл, уран зохиолын ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадийн IX, X, XI, XII ангиудын шалгалт 1130 -1300 АБТА, монгол хэл, уран зохиолын ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиадийн V, VI,VII, VIII ангиудын шалгалт 1400 -1530 Мэргэжлийн багш нарын олимпиад Бага ангийн багш нарын олимпиад Эсээ бичлэгийн уралдаан (ахлах ангийн сурагчид) 1000 -1200 Эх хэлний эрдэмтэн багш нарын сургалт, зөвлөгөөн / Б.Элбэгзаяа, Г.Галбаяр/ 1600 -1800 Эх хэлний эрдэмтэн багш нарын сургалт, зөвлөгөөн /Ё.Эрдэнэцэцэг, Ө.Оюунхүү, Г.Ариунжаргал/ 1600 -1730 Этүгэн дээд сургуулийн нэрэмжит хими, биологийн олимпиад / IX, XII ангийн сурагчид, мэргэжлийн багш нар / 1900 Завхан аймгийн Идэр сумын Соѐлын төвд “Үлэмж эгшиглэн” сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, зохиолчид, уран бүтээлчид болон олимпиадад оролцогч багш нар, нутгийн иргэдийн нээлттэй уулзалт, цэнгүүн 2015.05.16 0900 -1030 Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан 0900 -1000 Монгол Улсын Соѐлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан 1100 -1300 Олимпиадад оролцогч сурагчид, зохиолчдын нээлттэй уулзалт 1200 -1400 “Үлэмж эгшиглэн” сангийн удирдлагууд олимпиадад оролцсон Дундговь, Говь-Алтай, Ховд,Увс аймгуудын багш нарыг хүлээн авч уулзах 1430 -1630 “Үлэмж эгшиглэн” сангийн удирдлагууд олимпиадад оролцсон Хөвсгөл, Архангай, Орхон, Дархан-Уул аймгуудын багш нарыг хүлээн авч уулзах
  • 23. 1700 -1900 “Үлэмж эгшиглэн” сангийн удирдлагууд Завхан аймгаас олимпиадад оролцсон багш нарыг хүлээн авч уулзах 1930 Олимпиадад оролцсон багш нарт зориулсан үдшийн цэнгүүн 2015.05.17 1000 Завхан аймгийн Идэр сумын Соѐлын төвд Идэрийн эх хэлний олимпиадын шагнал гардуулах ѐслол Дэлхийн Урлаг, соѐлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай үг хэлж байгаа нь.
  • 24. Оюуны их наадмын нээлтийн үйл ажиллагаа Эх хэлний олимпиадын хөтөлбөр, зар Баруун гар талаас: МУ-ын гавъяат багш, профессор Ё.Эрдэнэцэцэг, МУИС-ын МХСС-ийн судлаач багш Ө.Оюунхүү, Монгол хэл бичиг судлаач-багш, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Баттогтох нар
  • 25. Яруу найрагч, орчуулагч, улс төрийн шинжлэх ухааны магитр Дарь Сүхбаатар шагнал гардуулав. Баруун гар талаас: Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Баттогтох, Монгол хэл бичиг судлаач-багш, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа МУИС-ын МХСС-ийн судлаач багш Ө.Оюунхүү, МУ-ын гавъяат багш, профессор Ё.Эрдэнэцэцэг, Сургуулийн захирал АБТА Ц.Цагаанбанди, Бага боловсролын сургалтын менежер М.Цэрэндолгор, сангийн удирдах зөвлөлийн гишүүн сургалтын менежер П.Оюунгэрэл, багш Ш.Баярмаа нар
  • 26. Уламжлалт оюуны наадмын нээлтийн хэсэг Сангийн удирдах зөвлөлийн гишүүн сургалтын менежер П.Оюунгэрэл шагнал гардуулж байгаа нь Оюуны наадмын шилдэг сурагчид