More Related Content
DOCX
DOCX
Харилцааны соёл түүний философи PDF
PPTX
PPTX
PPTX
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт, PPTX
PDF
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь What's hot
PPTX
PPTX
PPT
PPTX
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд PPTX
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт PPTX
PPTX
PPTX
PPTX
Presentation 2. халдварын хэлхээ PPTX
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх PPTX
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3 DOC
ODP
PPTX
PPTX
PPTX
PDF
хүүхэд хамгааллын тухай ойлголт PPTX
PPTX
Hudulmuriin erh zui lecture DOCX
Similar to ажлын амжилт ба харилцаа
PPT
PPTX
PPTX
PPTX
DOCX
DOC
PPTX
Харилцааны соёл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, PPTX
Comm 121025213351-phpapp01 PPTX
ESON101-Хичээл 8 /20190306/ PPT
PPTX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
PPTX
DOCX
ажлын амжилт ба харилцаа
- 1.
Ажлын амжилт бахарилцаа
Хийж буй ажилдаа эзэн нь байж амжилт гаргах гол түлхүүр бол харилцаа юм. Үйлчлүүлэгч болон хамт ажиллагсадтайгаа хэрхэн яаж харилцана, түүний үр дагавар нь таны ажилтай салшгүй холбоотой байдаг. Иймээс энэхүү рефератыг бичлээ.
Харилцаа гэдэг нөгөө талаар бие биетэйгээ харилцан мэдээлэл солилцох арга хэрэгсэл юм. хүмүүс харилцаагүйгээр орших бололцоогүй, тиймээс харилцаа нь тасралтгүй үйл явц юм. Нэгэнт нийгэм бүхэлдээ хүмүүсийн харилцаан дээр тогтнож байгаа болохоор амьдралд гарч буй сайн муу бүх зүйлс хүмүүс хоорондын харилцаанаас үүдэлтэй байж гэж үзэх үндэслэлтэй. Энэ асуудалтай холбогдуулан өрнөдийн эрдэмтэд судалгаа хийж харилцаа амжилттай болох хийгэд амжилтгүй болж сөрөг үр дагаварт хүрэхэд мэдээлэл дамжуулах арга хэрэгслийг хэрхэн ашиглах нь чухал байр суурьтай гэсэн дүгнэлт хийжээ. Харилцаанд мэдээлэл дамжуулах арга хэрэгсэлд:
Үгэн 35% - 2.
Үгэн бус 65%Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг үг яриа маань зөвхөн 35% ийг эзэлдэг бол бидний харилцаандаа төдий л анзаардаггүй орхигдуулдаг нүүр царай, нүд, гарны хөдөлгөөн, биеэ авч яваа байдал зэрэг таны гаргаж буй үйл хөдлөл тань таны бусад хүмүүстэй харилцах харилцаа болон бусдын танд хандах хандлагийг хүртэл тодорхойлж хамгийн чухал шалгуур болдог байх нь.
Харилцаа нь хүмүүс хоорондоо ярилцаж эхлэхээс бус бие биенээ харсан мөчөөс эхэлдэг бөгөөд өөр бусадтай харилцах, эд зүйлстэй хэрхэн харьцаж байгаагаас харилцагч тань таныг дүгнэж эхэлдэг бөгөөд цаашлаад та нарын харилцааны үр дүн ч шалтгаалах болно. Иймээс харилцаа хандлагын нууцад нэвтрэх нь та бидний ажил амьдрал хийгээд алхам тутамдаа аз жаргал, сэтгэл ханамж авах гол түлхүүр болдог.
Та бусад хүмүүсийг тантай яаж харьцаасай гэж хүсдэг вэ?
Тэгвэл та өөрөө өөртэйгөө яаж харьцдаг вэ? Гэдэг асуултыг өөрөө өөрийнхөө өмнө тавиад үзээрэй. Хэрэв та өөрөө өөртэйгөө сайхан харилцаж чаддаггүй бол өөр бусад ч бас тантай сайхан харилцаж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь та “ би тийм ч сайн хүн биш”, би хүмүүст таалагддаггүй” гэх мэт сөрөг дохиоллыг өөрөөсөө маш хүчтэй илгээдэг байна. Үүний улмаас ижил ижлээ татдаг гэх таталцлын хууль ёсоор агаар дахь олон сөрөг дохиоллыг өөртөө хүлээн авснаар бусад хүмүүс ч бас таньтай таагүй харьцах үндэс суурийг тавьдаг байна. Бусад хүмүүсийн таньтай хэрхэн яаж харьцах нь өөр бусад хэнээс ч биш зөвхөн таниас л шалтгаална.
Судлаачдын үзэж байгаагаар бие хүн хоорондын харилцаа алсын зайны болон аман бус харилцааны завсрын байрлалыг эзэлдэг байна. Бие хүн хоорондын харилцаа хүмүүсийн болон бүлгийн зан үйлийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Харилцааны энэ түвшний мөн чанар нь харилцагчаа хүнийх нь хүндэлж, хүлээн зөвшөерч сэтгэлээ нээж харилцахын хамтаар бид бол адил тэгш эрхтэй, нийгмийн бие хүн хоорондын харилцааны тэрхүү зан байдлыг ерөнхийд нь харилцагчдын сэтгэл зүйн төлөв н онцлог, тогтсон хандлага, байр суурь зэрэг нь бодитой илэрхийлэн тусгаж байдаг. Чухам энэ анхдагч нөхцөл бүрдсэн тохиолдолд бие хүн хоорондын харилцааны дараа дараагийн алхмууд мэдээлэл солилцох, харилцан үйлчлэх, бие биенээ ойлгон дэмжих, үл ойлголцох байдлыг даван лах гэх зэрэг үйлүүд үр дүнтэй болдог байна.
ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ АРГА БАРИЛ
Бие хүн хоорондын харилцааны үед оролцогчдын туршлага, үнэлэмж, хүртэхүйн ялгааны улмаас бэрхшээл саадтай учрах нь олонтаа тохиолдоно. Бусадтай харилцахдаа тэдний сэтгэц зан байдлын өврмөц онцлог, дахин давтагдашгүй шинжийг үл хайхран еөртэйгээ адилтган хандах зэрэг нь шууд л алдаанд хүргэнэ. Бие хүн хоорондын харилцааг сайжруулахад буцах холбоог хэрэглэх, нүүр тулан уулзах,харилцагчаа байнга мэдэрч харилцах явдал онигой үр дүнтэй.
Харилцааны зорилго, агуулга зэрэг нь хүний хэрэгцээ сонирхлоос шалтгаалдаг харьцангуй ггвортой шинж учраас тэр бүр ухамсрын зохицуулалт хяналтанд өртдөггүй. Тэрчлэн харилцааны арга хэрэгслийг ухамсрын тусламжтайгаар зохииуулахад угаасаа нэн төвөгтэй. Энэ талаар сургалт явуулж зохих ний амжилтанд хүрч болох ч харилцааны арга барил, эв дүйд сургахтай адил хялбар байдаггүй. Харилцааны арга техникт сургах нь харилцааны ур чадвар эзэмшүүлэх хамгийн үр дүнтэй арга зам байдаг.
Харилцааны зорилго, агуулгыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь харилцааны арга хэрэгслийг хэрхэн оновчтой сонгох гэсэн асуулт байдаг. Харилцааны арга хэрэгслийг зөв сонгож сурах нь хүний зан үйлийн хэвшил, соёл, үнэт зүйлс, бие хүний хөгжлийн түвшин, боловсрол, тогтсон хандлага зэрэг олон хүчин зүйлс нэгэн зэрэг хамаардаг онцлопой.
Бид харилцааны ур чадвар, дадал, эв дүйн тухай ярихдаа вуны өмне харилцааны арга хэрэгслийг оновчтой сонгох ба арга барилыг боловсронгуй болгох асуудалд хандахад хүрнэ.
Харилцааны эв дүй гэдэг нь хүн өөрийгөө бусадтай харилцах арга ажиллагаанд тухай бүрт нь амжилттай бэлтгэх, харилцааны үйл явцад зан байдал, үйл хөдлөлөө зөв ухаалгаар удирдан зохицуулах, тухайн нөхцөлд байж болох хувилбаруудаас хамгийн оновчтой арга барилыг сонгон авахыг хэлнэ.
Бие хүн хоорондын харилцааны талаас авч үзвэл энэ уйтгартай амьдралын түг түмэн тохиолдлын дунд ямар нэг байгалийн зүй тогтол, шударга ёс үйлчилдэг юм шиг надад санагддаг. Хэрэв амьдралыг маш няхуур удаан ажиглах юм бол бид юу өгөх чадвартай байсан түүнээсээ илүүгүй зүйлийг л олж авч чаддаг байна.
Харин арга барил гэдгийн хувьд аман ба аман бус харилцааны хэлбэрүүдээс эхлэн хамгийн үр нөлөөтэй нөхцөл байдалд илүүтэй зохицсон арга хэрэгслийг сонгон авах асуудал гарна. Эдгээрийн аль нь мэдлэг чадвар, зан үйлийн хэвшил, сэтгэл зүйн бэлтгэлээс гадна нарийн нандин мэдрэмж, сэтгэл хөдлөл, зоригийн үйлийн онигой зохицуулалтыг шаардаж байдаг онцлогтой.
Аливаа хүн харилцаанд татагдан орохын өмнө өөрийн ашиг сонирхол, эрх ашгийг сайтар тунгаан үзэж тэдгээрийг харилцагчийнхтайгаа харьцуулан зохицуулах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байдаг. Үүний тулд тухайн харилцагчийнхаа бие хүний шииж онцлог, зан үйлийн хэв загварт нийцүүлсэн хамгийнбүтээлч арга барил, эв дүйг сонгон авах хэрэгтэй болно. Ингэж харилцагчдаа анхны мөчөөс ая таатай сэтгэгдэл төрүүлэх, нийгмийн өөдрөг хүлээлт, зан үйлийн хэвшлийг харгалзан үзэх нэг түгээмэл арга хэлбэр нь цаг улирал, нөхцөл байдалд зохицуулан хувцаслах, хувцасны өнгө, хэв маяг, төрлөө зөв сонгох, ер нь хувь хүн хувцсаа өөрийн царай зүс, биеийн галбир, дүр төрх байдалд тохируулж өмсөх явдал юм. Зөв аятай хувцаслах гэдэг нь хүний сэтгэл санааны дотоод ертөнцөөс шууд хамааралтай харилцааны арга эв зүйн нэг тодорхой илрэл байдаг.
Бие хүн хоорондын харилцааны ур чадвар гэдэг нь ажил хөдөлмөрийн үр дүнг шууд тодорхойлж чадах хүмүүстэй харилцах эв дүй, ур ухаан, арга барил, дадлын цогц шинж юм. Хүмүүсийн нас, боловсрол, соёл, сэтгэцийн хөгжлийн янз бүрийн түвшин, амьдралын болон ажил мэргэжлийн туршлага тэдний харилцааны ур чадварт хүчтэй нөлеелнө.
Өндөр боловсролтой, соёлтой хүмүүс бага боловсролтой, соёлоос хол хөндий хүмүүстэй харьцуулахад харилцааны ур чадвар, эв дүй, ур ухаан сайтай байна.
Хүний амьдралын арвин баялаг туршлага, их зүйлийг үзэж харсан зэрэг нь тэдний харилцааны ур чадварт сайнаар нөлөелөөд зогсохгүй харилцааны олон терлийн нөхцөл байдлыг тал талаас нь задлан шинжлэх, дүгнэх боломжийг бүрдүүлж өгнө.
Тэдний энэхүү мэргэшлийн үйл ажиллагааны мөн чанар нь олон талаар харилцааны ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, бие дааж харилцааны урлагт суралцахыг шахан шаарддаг. Өөрөөр хэлбэл хүнтэй байнга тулж ажилладаг хүмүүс хувь хүнийхээ зан чанарын онцлог, хэрэгцээ сонирхол, хандлагаасаа үл хамаарч харилцааны урлагт дэс дараатай суралцах зайлшгүй шаардлагатай.
Харилцааны ур чадварыг авч үзэх өөр нэг хандлага нь ерөнхий ба тусгай гэж хоёр хуваадаг явдал юм.
Тусгай чадварууд хүний харилцааны ерөнхий чадваруудад (сонсох, унших, ярих илтгэх, бичих) суурилан мэргэжлийн болон мэргэшсэн үйлдэл, үйл ажиллагааны явцад хөгжинө. Тухайлбал, удирдагч хүмүүсийн хувьд сэтгэн бодох шийдвэр гаргах чадвар илүү чухал байдаг бол эмч багш нарын хувьд хүнийг таних, хүний зан үйл сэтгэл зүйн хөгжлийн цаашдын төлөвийг урьдчилан харах таамаглах чадвар гойд чухал байдаг.
Харилцааны тусгай чадварууд нь сэтгэн бодох, харилцааны нөхцөл байдлыг урьдаас таньж мэдэх, хэний ч хийж чадахгүй тийм \"
нөлөөлийг\"
бий болгох гэхчлэн маш олон янз байдаг. Тэдгээрт хүмүүс тусгай багш дасгалжуулагчийн тусламжтайгаар юмуу зориуд зохион байгуулсан орчин нөхцөлийн хүрээнд амжилттай суралцах боломжтой.
Ер нь хүн хэл яриаг улам төгс төгөлдөр эзэмших болсноор харилцааны явцад хүлээн авах, бусдад дамжуулах мэдээллийн агуулга нь өргөжиж, олон талтай, нарийн шүүлтүүртэй, цаг мөчтэй уралдсан, орон зайн хэмжүүрт зохицсон байдлаар бусадтай харилцаж сурахад нөлөелнө.
Насанд хүрэгчдийн харилцааны хамгийн тулгамдсан асуудал нь ахуйн едөр тутмын харилцааны хүрээнээс гарч харилцааны урлагт суралцах замаар ажиллаж амьдарч сурах явдал байдаг. Ийм түвшний харидцааны ур чадварт суралцахын тулд эхлээд сонсох, унших, ярих илтгэх, бичих гэсэн харилцааны ерөнхий чадваруудыг эзэмших шаардлагатай, Насанд хүрэгчдийн харилцааны эв дүй, ур чадвар, соёлын хөгжил үндсэндээ хүүхэд насны амжилт, үр дүнээс ихээхэн шалтгаална.
Яагаад гэвэл аливаа үйл ажиллагааг өөдрөг сэтгэлээр өөртөө итгэлтэй гүйцэтгэх, амжилтанд хүрэх сэтгэл зүйн бэлтгэл хангал тулд хүн эхлээд өөрийн харилцаагаа хөгжүүлж, өөрийгөө ажил хэрэгч азтай хүн гэж төсөөлж, өөрийнхөө давуу талуудыг нээж сурах учиртай байдаг. Үүнийг хийх сэтгэл зүйн урьдчилсан нөхцөл нь еөрийнхеө амжилт, амжилтгүй байдал бүхнийг боломж, нөөцтэйгөө харьцуулж, анхаарлаа эхлээд өөртөө хандуулж сурах замаар шийдэгддэг байна.
Насанд хүрэгчдийн харилцааны хөгжлийн гуравдахь чухал чиглэл нь амьдрал үйл ажиллагааныхаа л бүрт байнга еөрийгвө турших арга барилыг эзэмших явдал мөн. Хүн байж болох сонголтын хувилбаруудын дундаас хамгийн оновчтойг нь сонгон авч сурсан нөхцөлд харилцааны талбарт амжилт гаргаж эхэлдэг. Үүний тулд амьдралын маш олон төрлийн нөхцөл байдалд зөв сонголт хийх хувийн иага чухал. Иймээс хүүхэд наснаасаа эхлэн хүмүүс өөрсдийгөө янз бүрийн нөхцөлд туршиж байх шаардлагатай.
Жишээ нь та ажлаасаа хоцрох шахаад явж байтал нэг эмээ даахгүй шахам том хувинтай ирьчихсан явж байна гэж бодъё. Туслах уу, ажилдаа хоцрохгүй очих уу? гэсэн сонголтын (туршилт) хувилбар гарч ирнэ. Энэ бол туршилтын нэг тодорхой нөхцөл юм. Дээр дурьдсан бүхнээс үзэхэд насанд хүрэгчдийн харилцааны үйл явц хүүхэд насанд олж авсан эерэг бүтээлч бүхэнд тулгуурлах замаар тасралтгүй өрнөж, улам олон талтай, баялаг, үр ашигтай болж хөгжих учиртай байна.
Харилцагчийн зан үйлийн онцлогийг хэрхэн оношлох вэ? Хүний зан үйлийг оношлох асуудал өргөн төвөгтэй хэдий ч харилцааны явцад талууд бие биенийхээ зан үйлийн онцлог, хандлага, цаашид яаж харилцах байдлыг урьдаас төсөөлөн бодож, одоо бэлэн байгаа мэдээллийг ашиглан \"
оношлох\"
үйлдэл тасралтгүй хийсээр байдаг жамтай. Ингэж харилцагчийнхаа зан үйл, сэдэл сонирхлыг мэдэх, байдлыг ухаарах, \"
хэнтэй\"
харилцаж байна гэдгээ ухаарч сурахын тулд: эд юмс, үйл явдал, хэн нэг хүний асуудал, амьдралын нөхцөл гэх мэт зүйлс харилцагчийн чинь санааг хэр зовоож байгаа, яагаад энэ асуудал нэн чухал болов гэх зэргийг дараах чиглэлээр задлан шинжилж үзэх хэрэгтэй болно. Үүнд: үйл ажиллагааг нь бодитой тодорхой байдлаар ажиглан тандах мэдрэхүйн байдлыг нь ямар зүйл рүү илүүтэй хандсан, хэрхэн илэрч байгаа, ямар мэдрэмжүүд илүүтэй төрж байгаа талаас нь ажиглах сэтгэл хөдлөлийн хүрээнд ямар бодол сэтгэгдэл давамгайддаг, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийн онцлог нь юу болохыг анзаарах оюунлаг хөгжлийн талаас хэлэлцэж байгаа асуудлын талаарх мэдлэг, бодитой хандах байдал, үнэлэмжийн онцлог, туршлага, оюунлаг хөгжлийн явц зэргийг нь анзаарах сэдэл сонирхлын талаас харилцагчийн үйл ажиллагааны өөрчлөлт, идэвхжилийн байдалд тэдгээр юмс үзэгдэл хэрхэн нөлөөлж байгаа, ямар харилцаа хандлагыг нөхцөлдүүлж өгч байгаа гэх зэрэг талаас нь хандаж ажиглах харилцагчийн чинь хариу үйлдэл урьдчилан тооцож байснаас бүр эсрэгээр эргэж, улмаар харилцааны нөхцел байдлыг үндсээр нь өөрчилж болно. Үүнийг эсрэг зүгт эргэх гэнэ. Xapилцагч харилцааны явцад хэрхэн ямар шийдвэр гаргахыг дараах нөхцөлүүдийг мэдэх замаар урьдчилан тооцож болно. Ямар асуултыг ямар дарааллаар өерөөсөө болон харилцагчаасаа асууж байгааг сайтар судлан мэдэх бодит болон хийсвэр шинжтэй ямар үндсэн хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж буйг харьцуулах юмуу бусад аргуудын тусламжтайгаар тодорхойлох тэр ямар хүчин зүйлсийг чухалчлан үзэж, ямрыг нь хүлээж авахаас татгалзаж буйг мэдэх тэр таны саналыг задлан шинжлэхдээ ямар шалгуур үзүүлэлтийг ашиглаж хэрхэн үнэлж байгааг мэдэх харилцагчийн зан үйлийн онцлогийг ажиглан тандаж байгаа сэтгэц задлагийн мэргэжилтэн танд маш үнэ цэнэтэй тусламж үзүүлж болох юм. Ер нь харилцагчийнхаа эрмэлзэл тэмүүллийг бид гол төлөв сэрэхүй, зон билэгийн тусламжтайгаар мэдэж авдаг.
Ажиглалт хийхдээ урьдаас бүх алхмаа нарийн төлөвлөж, аливаа үйлдлээ нэг бүрчлэн тэмдэглэх замаар чамбай хандах хэрэгтэй. харилцагчийн хариултуудад (баримт, үзэл бодол, мэдрэмж, үг хэллэг, холбоос, шинэлэг санаа гэх мэт) иж бүрэн задлан шинжлэл хийж, аман бус харилцааны бүхий л илрэлийг нь анхааралдаа авах нь чухал. Хүний зан үйлийн бараг гаднаа ажиглагдамгүй өвөрмөц илрэлүүд харилцааны явцад голлох үүрэг, ач холбогдолтой байдаг.
Үе үе харилцагчийнхаа байр суурийг лавлан асууж, тодруулах хэрэгтэй бөгөөд ингэснээр тэр өөрийн чинь хэлсэн ярьсан зүйлийг хэр зэрэг ойлгож хэрхэн хүлээн авч, төсеөлж байна, таны бодол санааг тасралтгүй сонсож анхааралдаа байлгаж байна уу, түүнд өөрийн чинь зүгээс үзүүлсэн нөлөөлөл, дэмжлэг ямар үр дүнд хүрэв, түүний сэтгэл санааны байдал ямар байна зэргийг мэдэх боломжтой болно.
Харилцааны ихэнх нөхцөл байдал бүрэн хэмжээгээр санаагаа илэрхийлэхгүй байх, мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөн нь хаагдмал байх, харилцагчид бие биендээ аман дээр нь ил байгаа зүйлээ гаргаж хэлэхгүй байх гэх мэт бэрхшээлтэй сүлжилдсэн байдаг. Тэдгээрийн үр дагавар нь үл ойлголцох, зөрчил зөрелдөөнд татагдан орох явдлаар илэрнэ. Иймээс харилцааны бүр эхнээс өөрсдийн байр суурийг маш тодорхой илэрхийлж, харилцан уялдуулах аргаар цааш ахих учиртай.
Ялангуяа харилцагчийнхаа биед хүрэх, гараа сунгах цаг мечийг онцгойлон сонгох нь чухал. Хэрэв та харилцагч чинь огт анзаарахгүй байдлаар түүний биед хүрээд авах юм бол энэ нь \"
татлага олс\"
-ны үүр -гүйцэтгэж чадахгүй байлаа ч түүний зүгээс танд хандах хандлага эерэг нааштай тал руугаа эргэх баталгаа байж болно. Яагаад гэвэл та түүний \"
ойрын зайн бүсэд\"
эсэргүүцэх, буруугаар төсөвлөх аргагүйгээр, сэтгэл зүйн аятай нөхцөлийг бүрдүүлэх замаар нэгэнт нэвтэрч чадсан байна шүү дээ.
Гэхдээ зарим нэг нөхцелд онцгой нөхцөлеөс хамаарч энэ терлийн арга ереөсөө үр дүн егөхгүй байх тал бий. Тухайлбал, дээд зэргээр биеэ барьдаг, уян хатан сэтгэлгээ багатай, өөртөө итгэл султай, айл ичихдээ амархан хүмүүс ийм үйлдлийг хүлээн авахгүй юмуу бүр ичиж зовон \"
арга ядсан\"
байдалд ордог тал ажиглагддаг байх юм.
Таньд харилцааны явцад нүүрний хөдөлгөөнөөр нь харилцагчаа тайлж унших нь тийм ч төвөгтэй биш. Баярлах , сэтгэл хангалуун байх, уйтгар гуниг, уй гашууг ч биеийн хөдөлгөөнөөр нь унших бяцхан зөвлөгөөг өгье
Амаа жимийх, уруулаа хазах – тайван бус тогтворгүй байгааг - 3.
- 4.
- 5.
- 6.