Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
Change Language
Language
English
Español
Português
Français
Deutsche
Cancel
Save
EN
Uploaded by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
1,627 views
Bagshiin hugjil 7
Багшийн хөгжил
Education
◦
Read more
0
Save
Share
Embed
Embed presentation
Download
Download to read offline
1
/ 56
2
/ 56
Most read
3
/ 56
4
/ 56
5
/ 56
Most read
6
/ 56
7
/ 56
8
/ 56
9
/ 56
10
/ 56
11
/ 56
12
/ 56
13
/ 56
14
/ 56
15
/ 56
16
/ 56
17
/ 56
18
/ 56
19
/ 56
20
/ 56
21
/ 56
22
/ 56
23
/ 56
24
/ 56
25
/ 56
26
/ 56
27
/ 56
28
/ 56
29
/ 56
30
/ 56
31
/ 56
32
/ 56
33
/ 56
34
/ 56
35
/ 56
36
/ 56
37
/ 56
38
/ 56
39
/ 56
40
/ 56
41
/ 56
42
/ 56
43
/ 56
44
/ 56
45
/ 56
46
/ 56
47
/ 56
48
/ 56
49
/ 56
50
/ 56
51
/ 56
52
/ 56
53
/ 56
54
/ 56
55
/ 56
56
/ 56
More Related Content
PPTX
Багшийн ёс зүй харилцаа
by
mnuser
PPTX
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
by
mngntsetseg_bsndorj2014
PPT
Management
by
Darkhijav
PPTX
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
by
Азжаргал Нинжбадгар
PPTX
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
by
Ankhbayar Chuluunbaatar
PPTX
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
by
BMDI
PDF
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
by
Yondonsambuu Buyanbileg
PDF
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
by
delgermoron
Багшийн ёс зүй харилцаа
by
mnuser
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
by
mngntsetseg_bsndorj2014
Management
by
Darkhijav
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
by
Азжаргал Нинжбадгар
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
by
Ankhbayar Chuluunbaatar
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
by
BMDI
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
by
Yondonsambuu Buyanbileg
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
by
delgermoron
What's hot
DOCX
Хоцрогдолгүй сургах технологи
by
Азжаргал Нинжбадгар
PDF
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
by
mngntsetseg_bsndorj2014
PDF
анги удирдах урлаг
by
ydmaa
DOCX
нэгж хичээлийн хөтөлбөр
by
Tsoomoo Myagmar
DOCX
өргөмжлөл
by
Bama740517
PPTX
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
by
gganchimeg
PDF
мэндчилгээ
by
Munkh Orgil
PPTX
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
PPTX
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
by
za tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
PDF
Eeljit hichel plan zurag
by
Bayar Narantsetseg
DOCX
илтгэл 2010
by
Horolsuren
PPTX
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
by
SGS
DOCX
урлагын үзлгийн хөтөлбөр
by
zayaha
PDF
алжаал тайлах дасгал
by
oyuntsetseg85
PPTX
илтгэл 2012
by
Лхагвасүрэн Хулан
DOCX
7б ангийн танилцуулга
by
Myagaa_1987
DOCX
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
PPTX
K hicheel
by
Darkhijav
DOCX
багшийн ёс зүйн дүрэм
by
uunaa1991
PPTX
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
by
mngntsetseg_bsndorj2014
Хоцрогдолгүй сургах технологи
by
Азжаргал Нинжбадгар
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
by
mngntsetseg_bsndorj2014
анги удирдах урлаг
by
ydmaa
нэгж хичээлийн хөтөлбөр
by
Tsoomoo Myagmar
өргөмжлөл
by
Bama740517
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
by
gganchimeg
мэндчилгээ
by
Munkh Orgil
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
by
za tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
Eeljit hichel plan zurag
by
Bayar Narantsetseg
илтгэл 2010
by
Horolsuren
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
by
SGS
урлагын үзлгийн хөтөлбөр
by
zayaha
алжаал тайлах дасгал
by
oyuntsetseg85
илтгэл 2012
by
Лхагвасүрэн Хулан
7б ангийн танилцуулга
by
Myagaa_1987
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
K hicheel
by
Darkhijav
багшийн ёс зүйн дүрэм
by
uunaa1991
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
by
mngntsetseg_bsndorj2014
Similar to Bagshiin hugjil 7
DOCX
багшийн арга зүйг дэмжих технологи
by
Хөвсгөл аймаг Боловсролын газар
PDF
Bagshin hugjil 9
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PPTX
Bazan 2015
by
Dawaasuren Dawka
PDF
Jiliin tailan 2015
by
mecss
PDF
Bagshin hugjil 8
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PPTX
Iltgel 2016-tugsuu-Setgemj
by
Tugsuu0221
PDF
Суурь боловсролын цөм
by
mecss
DOC
hogjil
by
odbaatar sodob
PDF
Сургуулин өмнөх боловсролын цөм
by
mecss
DOCX
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
by
moojii0318
PPTX
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
by
KhunshagaiPurevjav
PPTX
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlal
by
Biligsaikhan Khishigsuren
DOCX
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
PDF
Tsum baga
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Бага боловсролын цөм
by
mecss
PPTX
11111113333322
by
Oyuka Oyuk
DOCX
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
by
tumendemberel sandag
PDF
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
by
Kocmoc Umbrella
DOCX
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
by
odbaatar sodob
PDF
Surgaltiin bodlogo eo nalaikh
by
Odon Ch
багшийн арга зүйг дэмжих технологи
by
Хөвсгөл аймаг Боловсролын газар
Bagshin hugjil 9
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Bazan 2015
by
Dawaasuren Dawka
Jiliin tailan 2015
by
mecss
Bagshin hugjil 8
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Iltgel 2016-tugsuu-Setgemj
by
Tugsuu0221
Суурь боловсролын цөм
by
mecss
hogjil
by
odbaatar sodob
Сургуулин өмнөх боловсролын цөм
by
mecss
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
by
moojii0318
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
by
KhunshagaiPurevjav
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlal
by
Biligsaikhan Khishigsuren
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
Tsum baga
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Бага боловсролын цөм
by
mecss
11111113333322
by
Oyuka Oyuk
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
by
tumendemberel sandag
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
by
Kocmoc Umbrella
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
by
odbaatar sodob
Surgaltiin bodlogo eo nalaikh
by
Odon Ch
More from Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PPTX
Daalgavar
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PPTX
Spank out day 2019 ppt
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Sb
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Zorilt
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Монгол хэлний дүрэм
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Hjb
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
№6
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Bagshiin khugjil5
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Zorilt 2017-2018
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Setguul4
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Learners handout bagshiin campus
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Bk setguul
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Zorilt2016 2017
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Bagshiin hugjil №2
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PPTX
Taniltsuulga
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
ф7 э4-чийдэн-асаацгаая
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PPTX
Taniltsuulga
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Daalgavar
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Spank out day 2019 ppt
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Sb
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Zorilt
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Монгол хэлний дүрэм
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Hjb
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
№6
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Bagshiin khugjil5
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Zorilt 2017-2018
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Setguul4
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Learners handout bagshiin campus
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Bk setguul
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Zorilt2016 2017
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Bagshiin hugjil №2
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Taniltsuulga
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
ф7 э4-чийдэн-асаацгаая
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Taniltsuulga
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Bagshiin hugjil 7
1.
Багшийн Хөгжил Сайн багшаас САЙХАН ИРЭЭДҮЙ ЭХТЭЙ БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ Хүүхэд хөгжил 07Алхам
алхмаар сурагчдыг бүтээлч үйлд сургах нь 28Сургууль хөгжил Сургуулийн номын сан хүүхдүүдийг “Соён гэгээрүүлэх өргөө” байгаасай гэж боддог 23Багш хөгжил Сургуулийн менежмент-багшийн тасралтгүй хөгжил 54Цаг үе-үйл явдал Монголын багш нарын их хурал PAGE 17 2019 оны 1 дүгээр улирал itpd.mn МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙ, МЭДЭЭЛЛИЙН УЛИРАЛ ТУТМЫН СЭТГҮҮЛ
2.
2 2019 оны
1 дүгээр улирал 03 Эрхлэгчийн зурвас Хүүхэд хөгжил 04 Бид хэрэгжилт дээрээ алдсаар ирсэн 07 Алхам алхмаар сурагчдыг бүтээлч үйлд сургах нь 10 Хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшил чухлаар тавигдаж байна 12 ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтыг 8-р ангиас эхлэх нь үр дүнтэй 14 Хариуцлагатай эцэг эх ба харилцаа Багш хөгжил 17 Сайн багшаас сайхан ирээдүй эхтэй 19 Багшлах гэж юу болохыг ойлгуулсан түүх 20 Багшийн хөгжлийг загварчлах зарим боломж 23 Сургуулийн менежмент-Багшийн тасралтгүй хөгжил Сургууль хөгжил 24 Сурагчдын бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг сургуулийн нэмэлт хөтөлбөрөөр хөгжүүлж буй туршлага 26 Сургуулийн менежментийн загвар боловсруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох явц 28 Сургуулийн номын сан хүүхдүүдийг “Соён гэгээрүүлэх өргөө” байгаасай гэж боддог 30 Нийгмийн ажилтан хүүхдийн дотны зөвлөгч, туслагч мөн 32 Багшийн бичиг цаасны ажлыг багасгасан туршлага 34 “Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ” туршлага Сургалт хөгжил 36 Багшийн мэргэжлийн чадамжийн бүтэц хүрээг шинжилсэн нь 38 Байгалийн ухааны туршилтат хичээлийн арга зүйн зарим санаа 42 Онлайн сургалтын тухай 43 Монгол урлахуйн ухааны уламжлалт технологид суурилж, хүүхдийг хөгжүүлэх арга зүй Цаг үе-үйл явдал 49 Онцлох 10 үйл явдал 52 Багш нарын санал, шүүмж шийдвэр гаргах үед шийдвэрлэх ач тустай 54 Монголын багш нарын Их хурал ГАРЧИГ 2019 оны 1 дүгээр улирал 2019 оны 1 дүгээр улирал Мэргэжил, арга зүй, мэдээллийн улирал тутмын сэтгүүл Эрхлэгч: Д.Сүрэнчимэг Ph.D Редакцийн зөвлөл: Б.Ариунбаатар Ph.D Н.Ариунтунгалаг Б.Батмөнх А.Дүүриймаа Б.Лхагвабаяр Н.Мөнхбаяр Б.Намсрайдорж О.Оюунтунгалаг Ш.Оюунцэцэг Р.Туяа Ph.D Б.Цасанчимэг Ч.Энхбаяр Д.Энхтулга Дизайнер: Ц.Наранбат Багшийн мэргэжил дээшлүүлэх институт эрхлэн гаргав. Улаанбаатар хот 2019 он 17 23 54 28 07 Багшийн Хөгжил
3.
3Багшийн Хөгжил itpd.mn Бид дараах зарчмыг баримталж ажиллана.
Үүнд: Баримтад тулгуурлана. Ил тод байна. Асуудалд олон эшт үзлийг баримтлан хандана. Тэгш хандах, олон соёлт боловсролыг дэмжиж ажиллана. Тэгш хамруулан сургах зарчим баримтална. Багш нарт санаа өгөх, сэдэл төрүүлэхүйц мэдээллийг хүргэхийг зорино. Бид багш мэргэжлээр ажиллаж байгаа хагас зуун мянга шахам багш нартаа зориулсан “Багшийн хөгжил” сэтгүүлээ мэргэжил арга зүйн санаа өгөх, сэдэл төрүүлэх мэдээлэл, арга зүйн улирал тутмын сэтгүүл болгохоор зорин ажиллаж байна. Сэтгүүлийн редакц, эрхлэн гаргагчид асуудлыг олон эшт үзлийн үүднээс сэтгүүлдээ тусгахыг хичээж ажиллах болно. Сэтгүүл маань аливаа асуудлыг хөндөх булангуудаараа дамжуулан нийтлэлийнхээ бодлогод тохирох агуулгыг сонгон нийтэлж байна. Энэ нь багш та хэзээ ч сэтгүүлдээ өөрийн бэлтгэсэн мэдээлэл, нийтлэл, туршлага, санаагаа ирүүлж болох бөгөөд шалгуур хангасан бол нийтлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Аливаа сэтгүүлийн үйл ажиллагааны үр дүн нь өөрийн сэтгүүлийн уншигчид болон олон нийтийн ухамсар, зан байдалд эерэг, зөв хандлага төлөвшүүлэхэд нөлөөлөх явдал байдаг билээ. Энэхүү нөлөөлөл нь нийгэм- сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх шинж чанартай байхын зэрэгцээ сэтгүүлийн өгч буй мэдээллийг “хүлээн авч, хэрэглэсний” үр дүнд уншигчдын ухамсарт дэлхий ертөнц, хүрээлэн байгаа орчны дүр төрх, чиг баримжаа, зорилго, тухайн системийн талаарх ойлголт, мэдлэг баяжин тэлж, амьдралд бүтээлчээр ашиглах, асуудлыг шийдвэрлэх гарцыг олж харахад нь тусалдаг. Манай орны өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрлаж, боловсролын салбарын нэгж хэсэг бүрт хэрэгжүүлж байгаа баялаг туршлагаа хуваалцах, мэргэжил нэгтнүүддээ санаа өгөх булангуудыг бид ажиллуулах болно. “Хүүхэд хөгжил”, “Багш хөгжил”, “Сургууль хөгжил”, “Сургалт хөгжил” зэрэг булангуудаар дамжуулан та бүхнийхээ санал санаачилгыг хуваалцаж цаг хугацааг товчлон эх орныхоо өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна. Нийтлэлийн бодлогоо шинэчилж шинэхэн дугаараар багш нартайгаа уулзаж байгаа энэ цаг үед Монголын багш нарын 7 дугаар их хурал хуралдаж байгаа цаг үе давхцаж байгааг бид бэлгэшээж байна. Та бүхний хамтдаа гаргасан шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд тусалж дэмжин, багш нарынхаа гайхалтай санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжиж ажиллахдаа бид таатай байх болно. Эрдэм номыг дэлгэрүүлэх, эх орныхоо ирээдүйн эздийг сургаж, хөгжүүлж, хүмүүжүүлэх гэгээн үйлс тань шинэ санаа, шилдэг ололтуудаар дүүрэн байхыг ерөөе. БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАС “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж бид багшдаа зориулсан тусгай хуультай дэлхийн тав дахь улс боллоо. Энэ бол багшийнхаа төлөө төрөөс баримталж байгаа бодлогын нэгэн томоохон илэрхийлэл гэж ойлгож болно. Яг үүний зэрэгцээ “Багшийн хөгжил” сэтгүүл маань нийтлэлийн бодлогоо шинэчилж, та бүхэнтэйгээ шинэ дугаараараа золгож байна.
4.
4 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Өнөөгийн хүүхэд багачууд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байна. Мэдлэгт суурилсан 21 дүгээр зуун техник, технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр цаашдаа улам илүү хувьсамтгай, өрсөлдөөнтэй, сорилттой болох нь тодорхой байна. Энэ нь хувь хүнээс тодорхой мэдлэг, чадвараас илүүтэйгээр өөртөө итгэх итгэл, сониуч, бүтээлч, үнэнч, шударга, махруу зан чанар, идэвх санаачилга, хариуцлага, харилцааны соёл, хамтрах, асуудал шийдвэрлэх, дасан зохицох чадвар, насан туршдаа сурч боловсрох эрмэлзэл, зүтгэл чармайлтыг шаардах болов. Эдгээр зан чанар, төлөвшлийн суурийг бага насны хүүхдэд баттай тавьж өгөх нь бидний эн тэргүүний зорилт болж байна. БИД ХЭРЭГЖИЛТ ДЭЭРЭЭ АЛДСААР ИРСЭН БМДИ-ийн зөвлөх багш Н.Норжхорлоо (Ph.D) Сургалтын хөтөлбөр, стандарт 1998 он хүртэл цэцэрлэгүүдэд мөрдөж ирсэн сургалтын хөтөлбөрүүд 1998 оны Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт2 , түүнийг дагалдан гарсан СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр (2000 он)3 , зөвлөмж Сургуулийн өмнөх боловсролын стандарт4 (2005 он) “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”5 (2011 он), дагалдаж гарсан бүлэг тус бүрийн сургалтын хөтөлбөр Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр7 (2015 он) 1 Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, стандартуудад хийсэн шинжилгээний тайлан, Н.Норжхорлоо нар, 2014 он. 2 Монгол улсын стандарт, БАГА, ДУНД БОЛОВСРОЛ, 1-р хэсэг: Сургуулийн өмнөх боловсролын агуулга, 1998 он, Улаанбаатар, Стандарт, хэмжил зүйн газар 3 Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2000 он, Гэгээрлийн яам, Боловсролын хөгжлийн сургууль 4 Сургуулийн өмнөх боловсролын стандарт, ISBN- 99929-5-594-5, 2005 он, Улаанбаатар, Стандарт, хэмжил зүйн газар 5 Сургуулийн өмнөх боловсрол. Бага насны хүүхдийн хөгжил MNS 5420-1 : 2011, Стандартчилал, Хэмжил зүйн газар, Улаанбаатар, 2011 он 6 БСШУ-ы сайдын 2012 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”- ын дагуу жишээлбэл, багш бэлтгэл бүлэгт өдөрт 2 хичээл, 3 хөгжүүлэх үйл ажиллагаа бэлтгэн явуулж байсан нь бүхэл бүтэн үдээс өмнөх цаг хугацааг авдаг байв. 7 Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, БСШУ-ы сайдын 2015 оны А/301 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт Эргэн харахад Манай улсын сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-д цэцэрлэгүүдийн орчин нөхцөл сайжирсан, хүүхдийн хамралт тогтмол нэмэгдэж ирсэн, багш нарын чадвар чансаа дээшилсэн гэх мэт ахиц дэвшил, амжилтууд олон. СӨБ-ын сургалтын үндэсний стандарт, хөтөлбөрүүд ч нийгмийн өөрчлөлт, шинжлэх ухааны ололт нээлт, өөрийн орны онцлог, бусдын сайн туршлага дээр тулгуурлан сайжирч, боловсронгуй болсоор байна. Гэхдээ алдаа, оноо, сургамж юу байв гэдгийг СӨБ-д сүүлийн жилүүдэд хэрэгжиж ирсэн сургалтын хөтөлбөр, стандартууд1 дээр товч авч үзье.
5.
5Багшийн Хөгжил itpd.mn Онцлог, давуу
тал Сул тал, сургамж Сургалтын хөтөлбөрүүдэд хүүхдийн дунд явуулах “сургалт, хүмүүжлийн ажил”-ын зорилго, агуулгыг хичээлүүд болон хичээлээс бусад үйл ажиллагааны хэлбэр тус бүр, түүнчлэн хүүхдийн нас (бүлэг) тус бүрээр нарийвчлан зааж өгсөн нь хүүхдэд мэдлэг, чадвар, дадал хэвшлийг системтэй эзэмшүүлэх сайн талтай байв. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг ямагт анхаарч, тусгаж ирсэн. Эцэг эхтэй нягт хамтран ажиллахыг сануулж байсан. 1991 оны хөтөлбөрөөр долоо хоногт орох хичээлийн тоог цөөлж, сургуульчлах хандлагаас зайлсхийхийг оролдсон. Хүүхдэд эзэмшүүлэх зүйлсийн агуулгад төвлөрсөн бөгөөд агуулга нь уян хатан биш, сонголтгүй, тулгасан байдалтай, хүүхдийн хөгжлийн үнэлгээ тодорхойгүй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мэдлэг нэг хүнээс нөгөөд өөрөөр хэлбэл багшаас хүүхдэд дамжин олгогдоно (ехсогенетикийн онол), багш сургалтаар хүүхдийн мэдлэг, зан чанар, харилцаанд нөлөөлж болно гэж үзэж байв. Энэ нь “багш төвт” үйл ажиллагаа давамгайлахад нөлөөлсөн. Энэхүү стандарт болон Сургалтын цөм хөтөлбөр нь сургалтын агуулгыг хүүхдийн нас тус бүрээр бус, насны үечлэл (0-2, 3-5, 6-7 нас)-ээр тогтоосноороо СӨБ-ын байгууллага, багш нарт өөрийн бие даасан үйл ажиллагаагаар хөтөлбөрийг уян хатан хэрэгжүүлэх боломж олгосон байдаг. Багшид хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээ өөрөө сонгон, бүтээлчээр ажиллах, хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан, “хүүхэд төвт” үйл ажиллагаа (конструктив суралцахуй) явуулах боломж олгосон. Үүнд СОРОС-ын сангаас 1998 оноос хэрэгжүүлсэн “Хүүхэд төвт сургалтын арга зүй” төсөл зохих хувь нэмэр оруулсан. Зөвлөмжид үнэлгээний аргууд (ажиглах, тэмдэглэл хөтлөх)-ыг тайлбарласнаараа шинэлэг. Үлгэрчилсэн сэдвүүд зааж өгсөн нь сайн боловч багш нар түүнийг л дагаж хэрэгжүүлсэн. Цөм хөтөлбөрт хүүхдийн эзэмших зүйлсийг хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр, насны үечлэлээр багш талаас харж “дэмжих”, “туслах” гэх мэтээр томьёолсон нь хэмжигдэхүйц бус. Зөвлөмжид хичээлийн боловсруулалтад түлхүү анхаарсан. “Цас” сэдвийн хүрээнд боловсруулсан агуулгын задаргаа нь хэт шинжлэх ухааны агуулгад төвлөрсөн. Сургуульчлах хандлагатай. Энэхүү стандарт нь ЮНЕСКО-оос гаргасан боловсролын 4 тулгуур багана [UNESCO, 2000]-ын зарчмын дагуу чадамж (competence)-д баримжаалж, хүүхдэд юуг заах вэ гэсэн оролт (Input)-д бус, хүүхдийн хөгжлийн хүрэх түвшинг тодорхойлон гаралт (Output)-д суурилан боловсруулагджээ. Стандартад бага насны хүүхэд өөрт зайлшгүй хэрэгцээтэй анхны мэдэгдэхүүнийг олж авах, хэрэглэж сурах, өөртөө үйлчлэх, бие даан тоглох, суралцах, хүрээлэн буй орчин, өрх гэр, насанд хүрэгчид, найз нөхөдтэйгээ хамтран ажиллаж, нийгэмшин иргэншиж сурах асуудлыг тусгаснаараа онцлог. Хүүхдийг өөрийнх нь ахисан түвшингээр үнэлэхийг тодотгосон. Стандартын бичвэр хүнд учир багш нар ойлгож, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байв. Агуулгын 9 ай тус бүрт харгалзуулсан хүүхдийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, дадал, төлөвшил нийт 233 зүйлтэй байсан нь хэт олон. Энэхүү стандартыг хэрэгжүүлэх явцад “нэгж хичээлийн боловсруулалт” хэмээх ойлголтоор цэцэрлэгийн багш нар сургуулийн багшийн адилаар олон тооны хичээлийн боловсруулалт хийж, зааж сургах ажилд түлхүү анхаарах болсон. Хүүхдийн хөгжлийг Бие бялдрын хөгжил, Оюун ухааны хөгжил, Нийгэмшихүйн хөгжил гэсэн гурван айгаар авч, ай, дэд ай тус бүрээр хүүхдийн хүрэх түвшин (Output)-г систем, агуулга сайтай тодорхойлсон. Стандартыг цэцэрлэгийн багшаас гадна бага насны хүүхэдтэй ажилладаг бүх хүнд зориулахыг эрмэлзсэн, хүүхэд тухайн хөгжлийн түвшинд яаж хүрэх арга замыг тодотгосон зэрэг онцлогтой. Жич: Энэхүү стандарт нь Бага, дунд боловсролын сургалтын стандартын шинэчлэлтэй төдийлөн холбоотой бус бие даасан байдлаар боловсруулагдсан. Хүүхэд бүрийн хөгжлийн ялгаа болон тэдний чадавхыг бага анхаарсан. Энэхүү стандарт, түүнийг дагалдан гарсан сургалтын хөтөлбөрүүдэд хүүхдийн эзэмших мэдлэг, чадвар, дадал хэвшил, тэдгээрийн хэрэглээг хэт задалж (хүүхэд сургуулийн өмнөх насандаа нийт 616 чадвар, 238 мэдлэг эзэмшихээр), сургалтын агуулгыг нас, улирал, сургалтын чиглэл бүрээр томьёолсны дээр өдөрт явуулах цөөнгүй хичээл, хөгжүүлэх ажиллагааны тоог хатуу тогтоосон”6 нь багшийн бүтээлч үйлийг хязгаарлан, тэд хөтөлбөрт заасан олон мэдлэг, чадвараар хөөцөлдөх, “багш төвт” үйл ажиллагаа руу хазайхад хүргэсэн. СӨБ эзэмшилтийг “нийгмийн үйл явц” гэсэн өргөн утгаар харж, СӨБ-ын байгууллагаас гадна гэр бүл (эцэг эх)-ийг сургалтын чухал орчин гэдгээр авч үзсэн. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэж, хүүхэд бүрийг таньж мэдэх, үнэлэхэд ач холбогдол өгсөн. Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх арга, хэлбэрүүдийг тодорхойлж, Ажиглалтын хуудсыг боловсруулан хөтөлбөрийн хамт гаргасан. Хүүхдийн төлөвшилд түлхүү анхаарсан (Ажиглалтын хуудсын асуултуудын 1/3 нь төлөвшилтэй холбоотой). СӨНХ-дэд эзэмшүүлэх олон салангид мэдлэг, чадварыг багцлан чадамжид ойртуулж, нийт 7 ерөнхий, 41 тусгай чадвар эзэмшүүлэхээр гаралт (Output) байдлаар томьёолсон. Багш, хүүхэд харилцан үйлчилж, хамтдаа мэдлэг бүтээж бий болгох (харилцан үйлчлэлийн онол) шинэлэг арга зүйг дэвшүүлсэн. Цэцэрлэгийн менежмент, бие даасан байдал, багш нарын бүтээлч үйлийг дэмжиж, сургалтын хөтөлбөр, орчин, үйл ажиллагааны зохион байгуулалт, байгууллагын соёл, эцэг эх, бусад байгууллага, хүмүүстэй хэрхэн хамтран ажиллахыг өөрсдөө шийдэх эрх, үүргийг цэцэрлэгийн хамт олонд өгсөн. Сургалтын агуулга, арга зүй, орчинд тавигдах ерөнхий шаардлагуудыг тодорхойлсон. Сургалтын цөм хөтөлбөрт багш нар ерөнхийдөө эерэгээр хандаж байгаа хэдий ч хэрэгжилт нь цэцэрлэг бүр дээр харилцан адилгүй байна. Удирдлагууд нь сургалт руугаа сайн орж ажилладаг, багш нар нь бүтээлч, санаачилгатай, чадварлаг хамт олон цөм хөтөлбөрийг үр дүнтэй, сайн хэрэгжүүлж байна. Гэвч хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх сургалт болон зөвлөн туслах ажил эхний жилийг эс тооцвол улс орон даяар системтэй явагдаагүй, зөнд нь орхисноос зарим судлаачид, орон нутгийн мэргэжилтэн, цэцэрлэгийн удирдлага, багш нарын ойлголтын зөрүү их байна. Багш хуучин хандлагаасаа салахгүй хүүхдэд эзэмшүүлэх хэтэрхий олон мэдлэг, чадварын хойноос хөөцөлдөх, үр дүн багатай бичиг цаасны ажил хийх, ангийнхаа хүүхдүүдийн үнэлгээг буруу нэгтгэх тохиолдлууд байна. Багш нарын хүүхдийг ажиглаж, баримтжуулах чадвар харилцан адилгүй. Мөн өмнөх шиг хүүхдэд эзэмшүүлэх зүйлсийг нэгбүрчлэн зааж боловсруулсан сургалтын хөтөлбөрийг санагалзах хүмүүс ч байна.
6.
6 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Ийнхүү СӨБ-ын сургалтын үндэсний хөтөлбөрүүд сайжирч, боловсронгуй болсоор ирсэн хэдий ч шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд бага анхаарснаас хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөх, доторх үзэл санаа, арга зүй нь зөрчилдөх, эргэж буцах тохиолдол гарч, бид нэлээд олон жил хүүхэдтэй ажиллахдаа “багш төвт” арга барилаасаа дорвитой салж чадалгүй “дороо дэвхцсээр” өдий хүрсэн гэж хэлж болно. Үүнд төв, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хүмүүс нэгдсэн нэг ойлголтгүй, өөр өөрсдийн итгэл үнэмшлээр ажиллаж ирсэн нь ихээхэн нөлөөлсөн. Иймд бид сургалтын үндэсний хөтөлбөрийг өөрчилж шинэчлэхдээ бага, дунд боловсролтой уялдаа холбоонд нь авч үзэх, хөтөлбөрийн хөгжлийн циклийг баримтлах, ялангуяа хэрэгжилт дээр боловсруулалтаас илүү хүч анхаарлаа төвлөрүүлж, багш бүртээ хүрч ажиллах шаардлагатай нь харагдаж байна. Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн багш нар, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв зэрэг үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ажилладаг, цаашдаа ажиллах СӨБ-ын мэргэжилтнүүдээ гадаад, дотоодод бодлогоор чамбай болгож бэлтгэхгүй бол боловсон хүчний залгамж халаа алдагдан, СӨБ- ын хөгжлийн бодлого доголдохын сацуу нэгж дээрх практик үйл ажиллагааны удирдлага чиглүүлэг дутагдаж болзошгүй байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтуудаас гадна тодорхой асуудлаар сайн дурын семинарууд явагддаг, түүгээр мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцдаг практикийг бий болгох нь өнөөгийн төв, орон нутгийн мэргэжилтнүүд, багш нараа чадваржуулах бас нэгэн арга зам гэж харж байна. Бага насны хүүхэд тухайн байгаа орчиндоо идэвхтэй, эмх цэгцгүй, байнга суралцаж байдаг онцлогтой. Иймээс гэр бүл (эцэг эх) бол хүүхдэд тасралтгүй, хүчтэй нөлөөлж байдаг сургалтын орчин. Иймд мэдлэг, мэдээллийн энэхүү эрин зуунд цэцэрлэгийн багш нараас гадна бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан чанартай агуулга бүхий Боловсролын нээлттэй эх (OER)-ийн цахим хуудаснуудыг бий болгож, ажиллуулах нь ихээхэн тустай байх болно. Монголын нийгэм цаашдаа ямар байх нь цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдийн гарт бий. Монголын ирээдүй цэцэрлэгийн багш, ээж аав нарын гарт бий Нийгмийг өөрчлөхөд томчуудыг өөрчлөх нь удаан бөгөөд үр дүн багатай. Харин хүүхэд бүрээ боломжит дээд хурдаар нь хөгжүүлэхийн зэрэгцээ багаас нь хамгийн наад зах нь өөртөө итгэлтэй, суралцах хүсэл эрмэлзэлтэй, бусадтай ямагт мэндэлдэг, уучлал хүсэж, талархлаа илэрхийлдэг, гар, шүдээ тогтмол зөв угаадаг, хог цаас хаана ч хаядаггүй зэрэг гарын арван хуруунд багтах дадал хэвшлийг тэдний ухамсарт шингээж, үйл ажиллагаанд хэвшүүлэх тохиолдолд монголын нийгэмд маш их өөрчлөлт гарах болно. Иймд багш, эцэг эхчүүдийн хүүхэдтэй ажиллах мэдлэг, ур чадвар, харилцааны чадамжийг ямагт сайжруулах нь хамгийн чухал юм. Үүнд саналаа нэмэрлэе.
7.
7Багшийн Хөгжил itpd.mn Жижиг булчингийн хөгжил 70 76.7 89.5 83 81 75 80 85 90 95 Танин мэдэхүйн хөгжил Зан төлөв, өөрийгөө Давуу
тал ба дадал хэвшил Гүйцэтгэл “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах аргазүй” эрдэм шинжилгээний VI бага хуралд 1-р ангийн математикийн хичээлийн “Цаг хугацаа” сэдвийг алхам алхмаар хөтлөн ойлгуулж, хөгжлийн ахицыг илрүүлэн, бүтээлч үйлд сургах зорилготой судалгаат хичээлийн үр дүнгээ математик судлагдахууны баг хэлэлцүүлсэн билээ. Энэхүү бидний аргазүй туршлага маань сургууль багш нарт багшлах аргазүйг боловсронгуй болгоход дэмжлэг болохуйц бүтээлч шинэлэг санаатай үр нөлөөтэй илтгэлээр шалгарсан тул аргазүй туршлагаа та бүхэндээ хуваалцаж байна. Хүүхэд сургуульд элсэн ороод сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу мэдлэг, чадвар эзэмших нь чухал боловч юуны урьд тэдэнд суралцах чадварыг төлөвшүүлэх нь цаашид амжилттай суралцах үндэс болдог. Зургаан настай сурагчдын суралцах чадварыг дэмжих үүрэг хариуцлага нь нэгдүгээр ангийн багш болон эцэг эх, асран хамгаалагчид ногддог. Сургуульд элссэн зургаан настай хүүхэдтэй ажиллах багшид тухайн хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэц, нийгэмшихүй, сурах арга барил, өөрийгөө илэрхийлэх болон удирдах чадварын талаарх хувийн мэдээллүүд их хэрэгтэй болдог. Багш эдгээр мэдээлэлгүйгээр хүүхдийг танин мэдэхэд бэрхшээл учирч хүүхдээ судалж таниагүйгээс тухайн хүүхдийг сургах арга барилаа олохгүй цаг алддаг. Шинжлэх ухааны судлагдахуун төвтэй сургалтын үед багшид тухайн сэдвийн талаарх мэдлэг чадвар чухал байсан бол хүүхэд төвт сургалтын өнөө үед хүүхдийн хувийн мэдээлэл түүнээс илүү чухал болж байна. Энэхүү судалгаагаа БСШУЯ, АХИС-ийн “Хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж ашиглах аргазүй “ сургалтын модуль номоос түүвэрлэн авсан. Аргазүй туршлагаар хөгжүүлэх чадвар Суралцах анхны алхмаа хийж байгаа 6 настай хүүхдийн онцлогийг оношлон илрүүлэх, хүүхэд бүрийн сурах үйл явцыг хувийн онцлогтой нь холбон үзэж ээлжит хичээлийн агуулгыг алхам алхмаар хөтлөн, хэрэглэгдэхүүнийг тэдний нас сэтгэхүйн онцлогт амилуулан ашиглах нь 6 настай сурагчдын бүх талын суралцах чадвар цогц чадамжийг хөгжүүлэх боломжтой. Аргазүйг хэрэгжүүлсэн байдал: Хүүхдийн хөгжлийн өнөөгийн төлөв байдлыг тогтоолгүйгээр тэдний ахиц, амжилтыг хэмжин илрүүлж чадахгүй юм. Иймд хүүхдийн хөгжлийн ахицыг илрүүлэх тодорхой ажлын төлөвлөгөө гарган алхам алхмаар судалгаагаа авсан. 1. Сургуульд бэлтгэгдсэн байдлын судалгаа /эцэг эхээс 9 сард/ 2. Хүүхдийн суралцах чадварын судалгаа /цэцэрлэгийн багшаас 11 сард/ 3. Хүүхдийн хөгжил чадварын ахицын судалгаа /ангийн багш 3 сард/ 4. Судалгаат хичээл зохион явуулсан үр дүн /математик судлагдахууны баг 4 сард/ Алхам-1. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг судлах нь Хүүхдийн хөгжил чадварын талаарх судалгааг 4-н чиглэлээр эцэг эхээс асуулгын дагуу авсан. 40 сурагчдаас авсан хөгжлийн судалгааг графикаар харуулбал танин мэдэхүйн хөгжил нь бусдаасаа давуу байгаа нь судалгаанаас харагдсан. АЛХАМ АЛХМААР СУРАГЧДЫГ БҮТЭЭЛЧ ҮЙЛД СУРГАХ НЬ Д.Оюунмаа Дорнод 12-р сургуулийн бага ангийн багш Хүүхдийн хувийн онцлогийг оношлох Алхам алхмаар суралцахуйн үйлийг дэмжих Судалгаат хичээл турших Хүүхдийн хөгжлийн ахицын үр дүн Аргазүй туршлагын алхам аргачлал: Нэгдүгээр ангийн багш хүүхдийн хувийн мэдээллийг цогцоор нь цуглуулах нь хүүхэд, эцэг эх, гэр бүлийн талаарх нэн шаардлагатай үндсэн мэдээллийн сантай болсноор багшлахуйд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэнэ.
8.
8 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Алхам-2. Хүүхдийн суралцах чадварын ахицыг үнэлэх нь Хүүхэд бүрийн ерөнхий хөгжил, сурах арга барилын түвшинг илрүүлэх, жижиг булчин, танин мэдэхүй, өөрийгөө илэрхийлэх, удирдах чадварын эзэмшилтийн ахицыг тодорхойлоход цэцэрлэгийн багшаас нь тусгай асуулгын дагуу хүүхдийн суралцах чадварын судалгааг авч мэдээлэл цуглуулсан. Цэцэрлэгийн багшийн судалгаанаас хүүхдийн танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх чадвар нь бусдаас давуу байна. Алхам-3. Хүүхдийн хөгжил чадварын ахицын мэдээлэл Анги удирдсан багш дараах агуулгаар сурагч бүрийн ерөнхий хөгжлийг дэмжин, сурах арга барилд суурилсан танин мэдэхүй, хэл-нийгэм, амьдрах ухааны чадварын эзэмшилтийн ахицыг тогтоосон. Ангийн багшийн үнэлгээгээр сурагчдын хэл-нийгмийн чадвар, бусдаасаа арай бага цаашид хамтран суралцах чадварыг анхаарч судалгаат хичээлээр цаг хугацаатай холбоотой асуултын хариултыг хүүхдүүд андуурах нь ажиглагдсан. Мөн цаашид ангийн сурагчдын жижиг булчингийн хөгжил нь бага үзүүлэлттэй байгаа хэдий ч суралцахуйн үндсэн хүрээнд цаашид хөгжинө гэж үзэж байна. Алхам-4. Судалгаат хичээл зохион явуулсан үр дүн Хүүхдийн хувийн мэдээллийг оношлон судлан үзээд тухайн ангийн сурагчдын хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжил-хэл нийгмийн хөгжил эцэг эх, цэцэрлэгийн багшийн үнэлгээгээр арай бусад чадвараасаа давуу, ангийн багшийн үнэлгээгээр бусад чадвараасаа бага байгаа нь хичээл судлан үзэж байгаатай холбоотой байна гэж үзээд энэхүү чадварыг дэмжих ба бусад давуу байгаа чадварыг нь үндэслэн цаашид судалгаат хичээлийг зохион байгуулах боломжтой байна гэж үзсэн. Энэхүү судалгаат хичээлээ 1-р ангийн 4 бүлэгт мөн 2-р ангийн 2 бүлэгт 6 удаа хичээлийн төлөвлөлтийг засан сайжруулж заалаа. Мөн бусад бүлгийн багш нар эдгээр судалгааг авч үзсэн. 1-р ангид өглөө, үд, орой, өдөр, сар улирал, жил гэсэн ерөнхий ойлголтуудтай танилцдаг. Сурагчдын амьдралын туршлага дээр нэг жил 4 улиралтай, улирал бүр 3 сартай, сар бүрд ямар ямар баяр болдог ба 12 сар нь 1 жил болж, хоногт 24 цаг байдгийг цахим слайдаар сурагчдад сонирхолтойгоор хичээлийг зохион байгуулсан. Хичээлийн шинэлэг санаа 1-р ангийн математикийн хичээлийн “Цаг хугацаа” нэгж сэдвийг заахдаа сурагчдад сонирхолтой үзүүлэн тараах материал ашиглан, алхам алхмаар хичээлийг хөтлөн мэдлэгийг олгосноор хүүхэд бүрийн анхаарлын тогтворжилтыг нэмэгдүүлэх боломжтой. 6 настай суралцагчдыг ярьж сургах, өөрийн хийснээ бусдадаа тайлбарлах, өөрийгөө үнэлэх, бусдаас суралцах, эргэцүүлэн бодох, ярилцах зэрэг үйл хийх явцад мэдлэгийг бүтээлгэх чадварт сургах юм. Мөн минут, цаг, хоног, долоо хоног, улирал, сар, жил гэсэн хугацааны нэгжүүд хоорондоо холбоотой болохыг дүгнэлт хичээлээр ойлгуулахыг зорьсон. Жижиг булчингийн хөгжил 90 85 80 75 70 65 60 55 Танин мэдэхүйн хөгжил Өөрийгөө илэрхийлэх чадвар Өөрийгөө удирдах чадвар 69 82 85 82 Ангийн ерөнхий хөгжлийн дундаж үзүүлэлт Танин мэдэхүйн чадвар Хэл-нийгмийн чадвар Амьдрах ухааны чадвар Ангийн дундаж Хамтрансуралцах чадвар Бусадтайхарилцах чадвар Сэтгэнбодохчадвар Асуудалшийдвэрлэх чадвар Биедаансуралцах чадвар Эрүүлахуйнзөвдадал хэвшилтэйболох Байгальорчинтойзөв зохистойхарилцах Мэдээлэлтехнологитой ажиллахчадвар 15 16 14 15 16 16 18 16 100 90 80 70 60 50 40 30 20 10 0 Хамтрах Харилцах бодох /ш Биедаах ахуйн Харьцах Зорилготой 80 80 80 80 80 90 70 75
9.
9Багшийн Хөгжил itpd.mn Хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулсны
үр дүнд багшид гарсан өөрчлөлт Багш өдөр тутам зохион байгуулдаг хичээл, үйл ажиллагааны хүрээнд сурагчдад сурах арга барил хэр зэрэг эзэмшүүлж байна вэ? Тухайн сурагчийн хөгжлийн ерөнхий чадвараас алинд илүү дэмжлэг хэрэгтэй байна вэ? Сурагч бүрт ямар ахиц, өөрчлөлт ажиглагдаж байна вэ? Үнэлгээний үр дүнд / график/ тулгуурлан эцэг эхтэй юуны талаар зөвлөх вэ? Үнэлгээ хийхдээ багш сурагчдыг ганцаарчлан ажиглах, ярилцах, бүтээлийг үнэлэх зэрэг чанарын судалгааны арга хэрэглэх Ахиц өөрчлөлтийн тухайд хүүхдийг өөрийг нь эцэг эх, цэцэрлэгийн багшийн өмнөх үнэлгээтэй харьцуулан үнэлгээний хуудсаар дамжуулж, сурагчдын хөгжлийн ерөнхий чадварыг үнэлж байгаа ч нөгөө талаар багш ажилдаа өөрийн үнэлгээ, мониторинг хийх, багшлахуйн алхмаа боловсруулах боломжтой болсон. Бусдад хүргэх туршлага Хүүхдийн хувийн мэдээллийг цогцоор нь судалж илрүүлэх нь хүүхэд, эцэг эх, гэр бүлийн талаар үндсэн мэдээллийн сантай болж багшлахуйд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, сурагчдын суралцахуйг дэмжих ач холбогдолтой. 1-р ангийн ээлжит хичээл бүрийн агуулгыг алхам алхмаар зааж, хэрэглэгдэхүүнийг амилуулан ашигласан. 6 настай сурагчдад судалгаат хичээлийг зохион байгуулж тэдний бүх талын суралцах чадварыг хөгжүүлэх боломжтой юм. Эх сурвалж: БШУЯ. (2014). Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр . Улаанбаатар Колорфул. БСШУЯ., 6 настай хүүхэдтэй ажиллах аргазүй., Уб., 2008., хуудас 19 БСШУЯ, АХИС “Хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулах аргазүй Б.Балдулмаа, Ц. н. (2008). Бага боловсролын математикийн онол дидактик. Улаанбаатар БСУГ. (2016). Шилдэг илтгэл- сайн туршлага. Чойбалсан ДИС-ийн хэвлэх үйлдвэр Хүүхдийн хөгжлийн ахицын өөрчлөлт Танин мэдэхүйн чадвар Хэл нийгмийн чадвар Амьдрах ухааны чадвар Улирлын дагуу амьтан ургамлын амьдралд гардаг өөрчлөлтийг ярих /модны навч шарлах, мал төллөх/ Юмсыг дарааллаар нь байрлуулан нэрлэх Цаг минут, сар өдрийг тоолох Өчигдөр, өнөөдөр, маргааш, цаг, минут гэх мэт үгсийг яриандаа хэрэглэдэг Жилийн сар, өдөр гаргийг мэдэх, хуанлиас тухайн өдрөө зааж чадах Бусдыг анхааралтай сонсож, ярьсан зүйлийг ойлгох Энгийн асуултуудад хариулж чаддаг /Яагаад?, хэзээ?/ Үзэл бодлоо илэрхийлэх Хосоор хамтарч ажиллах 7 гаргийг мэдэж, хичээлийн хуваариа бие даан ялгах Өдрийн дэглэмд суралцах Өдөр тутмын цаг тооллын асуудлыг тооцоолох, баримжаалах чадвар хөгжсөн.
10.
10 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Эртний грекийн суут ухаантнууд манай он тооллын өмнө хүний хөгжлийг бие бялдрын, оюун ухааны, сэтгэл нийгэмшихүйн гэж гурван том айд хуваасан билээ. Хүний хөгжлийн энэхүү анхны ангилал одоо хүртэл хүчин төгөлдөр байж цагийн аясаар улам хөгжин баяжиж байдаг нь гайхалтай. XVI зууны дунд үед алхимич Теофраст Парацельс “макрокосмо” болох хүнийг сүнс, ухаан, бие гурав бүрдүүлдэг, аль нэг нь алдагдвал өвчин шаналал болно гээд тэдгээрийг хэрхэн эмчлэн илааршуулах арга замуудыг зааж байжээ. Социалист нийгмийн үед хүүхдийг нийгмийн захиалга, ямар нэг -измд тохируулах чиглэлтэй байсан хэдий ч сургууль, багш нар сургалт- хүмүүжил гэдэг үйл ажиллагааг ижил тэнцүү анхаардаг байлаа. Тухайн цаг үеийн шаардлагаар хүүхдийг “номхон дуулгавартай”, “үгэнд ордог” имижээр хүмүүжүүлэх хандлага давамгай байснаас ч тэр юм уу, эсвэл сургалтын болон хүмүүжлийн ажлыг зааглан авч үзэж хэрэгжүүлдэг байснаас өнөөдөр хүмүүжил гэдэг үгнээс нэлээд цэрвэх болсон нь “хүмүүжлийн ажлыг орхигдуулж байна” гэсэн шүүмжлэл дагуулдаг. Гэтэл өнөө цаг үед сургалт хүмүүжлийн ажлыг салангид авч үзэх боломжгүй, нэгэн зэрэг явагддаг үйл ажиллагаа тул хүүхдийн хандлага, төлөвшил, хөгжил гэсэн ухагдахууныг өргөн хэрэглэж байна. Үүнд: Хандлага. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ өөртөө, бусдад, орчиндоо хэрхэн харьцах эрмэлзэл Төлөвшил. Биологийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс урган гарах хүний дадал болсон зан төлөв, танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн хэв маяг Хөгжил. Хүний хөгжлийн 3 айн хүрээнд хувь хүний итгэл үнэмшил, сэдэл, эрмэлзэл, ойлголцол, эв дүй, дадал, зан төлөв, хандлага, туршлага зэрэгт гарч буй эерэг өөрчлөлт. Өөрөөр хэлбэл, хувь хүний компетенци (цогц чадамжид)-д гарч буй эерэг өөрчлөлт Хүүхдийн хөгжлийн асуудал эцэг эх гэр бүлээс эхлэн нийгмийн бүхий л хүрээллийн асуудал боловч бид боловсролын салбарт ямар үүрэг, хариуцлага нь ногдож байгаад анхаарлаа хандуулахыг хичээлээ. Улам ээдрээтэй, нарийн төвөгтэй болж байгаа өнөөгийн нийгэмд хүүхэд залуучуудын хөгжлийн боловсролын бодлого боловсруулах, ялангуяа ямар мэдлэг, чадвар, хандлага эзэмших түүнийг хэзээ, хэрхэн хэрэглэх вэ? зэрэг хүүхдийн хөгжлийн тулгуур асуудалд анхаарлаа хандуулж, хувь хүний хөгжлийг боловсролоор дамжуулан дэмжих нь манай салбарын үндсэн үүрэг, хийх ажил юм. Боловсролыг “Хүн зөвхөн өөрийн хүч, идэвх чармайлтаар л амьдрах орчноо эзэмдэх бөгөөд боловсрол бол өөртөө эзэн байх чадвар бүхий хувь хүн болж төлөвших үйл явц юм” гэж Германы эрдэмтэн Вилхельм фон Хунболдт (Marianna Wertz, 1996) хүмүүнлэг талаас нь хамгийн оновчтой тодорхойлжээ. Энэ талаас авч үзвэл боловсролын хүмүүнлэг хандлагыг эрчимжүүлэх нь хүүхэд залуучуудын хөгжилд чухал үүрэгтэй болно. Өнөөгийн хүүхэд төвтэй сургалтын үндсэн онолын нэг конструктивизм “Бодит байдал хүн бүрт өөр өөрөөр бүтээгддэг тул хүн өөрийнхөөрөө “утгыг” өөрөө бүтээж байдаг. Энэ утгаараа хүн өөрөө өөрийнхөө ертөнцийг бүтээнэ” гэсэн үзэл санааг эрхэмлэдэг. Иймд боловсрол олгох аливаа сургалтын хөтөлбөр нь суралцагчдыг өөрсдийнхөө ертөнцийг өөрсдөө бүтээн хөгжүүлэх зорилгод чиглэж, харин сургууль суралцагч бүрийг өөрсдийнхөө ертөнцийг өөрсдөө бүтээн нийгэмшихэд чиглүүлэн хөгжүүлэх газар болж таарч байна. Энэ үүднээс Та бүхэн өөрийн сургууль, өөрийн үйл ажиллагааг эрэгцүүлэн харж болох юм. 1996 онд ЮНЕСКО-ийн тайлан илтгэлд (S Tawil, M Cougoureux, 2013). боловсролын үндсэн үйл ажиллагаанаас гадна хүн төлөвшүүлэх асуудал бол боловсролын зорилгын чухал хэсэг болохыг онцгойлон авч үзсэн байна. 2002 онд НҮБ-ын “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн Их чуулган”-ы тунхаглалд ТХБ-ын 4 тулгуурын нэгээр суурь боловсролыг иргэдийн насан туршдаа тогтвортой амьдрахад нь дэмжлэг болохуйц мэдлэг, чадвар, үнэт зүйлс, үзэл хандлагатай болгоход чиглүүлэх гэж заажээ. 2015 онд ЮНЕСКО-оос “Боловсролын тухай дахин эрэгцүүлэн бодох нь: Боловсрол бүх нийтийн баялаг уу?” гэсэн шинжээчдийн үзэл бодолд тулгуурласан бүтээлд (UNESCO, 2015) суралцах үйл ажиллагаанд тулгарч байгаа дараах шинэ нөхцөл байдал нь хамтдаа амьдрах, түүний үнэ цэнийг ухуулан ойлгуулах, үнэт зүйлс, үзэл хандлагатай болгоход соёлыг төлөвшүүлэх талаарх боловсролын асуудлыг хөнджээ. Энэ асуултын хариултыг улс орнууд, судлаачид, боловсролын салбарынхан өргөнөөр шүүн хэлэлцэн судалж 21 дүгээр зууны хүүхдийн хөгжлийг цогцоор авч үзэх асуудлыг шийдэн хэрэгжүүлж эхэлж байна. Тухайлбал, Япон улс “оюуны, ёс суртахуун, бие бялдрын чадал”, Хон Конг Хүн “тогтворгүй, тодорхой бус, нарийн, нийлмэл нийгмийг удирдан өөрчилж, амьдрахын тулд шинэ зууны тохирсон дадлага туршлагатай байх”, Өмнөт Солонгос “...бие даасан хүн, ... ухаалаг хүн, ... тунгаамал хүн, ... ардчилсан иргэн”, Сингапур “Өөртөө итгэлтэй, өөрийгөө чиглүүлэн суралцагч, шамдан оролдсон иргэн, идэвхтэй дэмжигч”, Тайван “Аяндаа, харилцан бие биедээ нөлөөлөх, нийтийн сайн сайхан уриан дор хүсэл тэмүүлэл, сэдэлдээ автах, өөрсдийгөө, бусдыг, нийгэм ба байгальтай харилцах харилцааг хөгжүүлэхэд чиглүүлэх, нийтийн сайн сайхны төлөө хичээл зүтгэл гаргах...” гэх мэтээр хүнээр хүн хийх иргэнээ хөгжүүлэх асуудлыг боловсролын төвд тавьсан байна (Н.Оюунцэцэг ба бусад, 2017). Гэтэл бид мэдлэг, чадвар эзэмшүүлэх хязгаарлагдмал сургалтын хөтөлбөртэй байж, гол төлөв сурлагын амжилтаа үнэлдэг, тэрхүү амжилт ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШИЛ ЧУХЛААР ТАВИГДАЖ БАЙНА Н.Оюунцэцэг МХСН-ийн гүйцэтгэх захирал, Ph.D, проф.
11.
11Багшийн Хөгжил itpd.mn нь 30-40%-тай
(Боловсролын хүрээлэн, 2018), хүүхдийн хүмүүжил, төлөвшил шүүмж дагуулсан, тодорхой гарц шийдлээ хүлээсээр байна. 21 дүгээр зууны боловсролын хөгжлийн чиг хандлага нь насан туршийн боловсрол байж, түүний зорилго, зорилт нь хүүхдэд төлөвшүүлэх компетенци гэдгийг нэгэнт дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн цаг үед бид ажиллаж байна. 1953 онд Д.МакКлеланд (АНУ) анх удаа хүний хөгжлийн талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж компетенци гэсэн нэр томьёог дэвшүүлжээ. Компетенци нь олон нөхцөл байдлыг бүхэлд нь хамарсан, удаан хугацааны туршид дааж тэсэж чадах төлөвшил, сэтгэлгээний арга замыг харуулдаг хүмүүсийн үндсэн шинж чанар юм. Компетенцийг мэдлэг, чадвар, хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл зэрэг үндсэн ойлголт ухагдахуун тодорхойлдог. Компетенцийн загвараас үзэхэд мөсөн уулын ил харагддаг 10% хэсэгт мэдлэг, чадвар харгалзаж, үлдсэн 90%-д хандлага төлөвшил байх нь (зураг 1). Бид 90% болох хүмүүжил, төлөвшил гэсэн боловсролжих хэсгийг орхигдуулсаар байна. Хүүхдийн хандлага, төлөвшлийг тусгай хичээлээр биш, харин сургалтын хөтөлбөр дэх бүхий л хичээлээр төлөвшүүлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, хичээл сургалт явагдаж байгаа бол тэнд төлөвшил зэрэг явагдаж байна гэсэн үг. Гэвч сургалтын хөтөлбөр, удирдамжид энэ талаар тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Судлагдахуун бүрийн хүүхдийн төлөвшилд оруулах хувь нэмэр нийтлэг байхын зэрэгцээ бас ялгаатай байдаг. Энэ нь мэдлэг, чадварыг үгүйсгэнэ гэсэн үг биш, аль алийг нь цогцоор нь хэрэгжүүлнэ гэсэн үг. Тухайн судлагдахууны хүүхдийн төлөвшилд оруулах хувь нэмрийг дараах жишээн дээр харуулъя. Эх хэлний компетенц нь хэл шинжлэл (үгсийн сан, дуудлага, зөв бичгийн дүрэм), нийгмийн хэл шинжлэл (мэдлэгээ хэрэглэх), санаа бодлоо солилцох, хэлээр харилцах явц дахь гарах бэрхшээлийг даван туулах мэдлэг, бодол санаа, мэдрэмж, бодит байдал, үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, тайлбарлах; нийгэм соёл, гэр бүлийн харилцаа, боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт бүхий л орчинд хэлийг бүтээлчээр хэрэглэх чадвар, тухайн нөхцөлд тохируулан харилцагчдаа зүй зохистой хариу үйлдэл үзүүлэх хандлагаас бүрдэнэ. Харин Соёл, түүхийн компетенцид үндэсний болон орон нутгийн түүх, соёлын өв, түүний дэлхий нийт, улс орондоо эзлэх байр суурь, хүн төрөлхтний түүх, соёл, түүний ялгаатай байдлын талаарх мэдлэг хамаарагддаг. Хувь хүн өөрийн сэтгэлгээ, бодол, туршлага, мэдрэмжээ туршлага, мэдрэмжээ хөгжим, урлаг, уран зохиол, дүрслэх урлагаар бүтээлчээр илэрхийлэх чадвар багтана. Дэлхийн бусад орнуудын түүх, хэл, соёлын ялгаатай байдлыг мэдэх, түүнд хүндэтгэлтэй хандах нь өөрийн орны түүх, хэл, соёлын онцлогийг илүү сайн мэдэрч ойлгох хандлагыг төлөвшүүлнэ. Энэ хоёр судлагдахууны хүүхдэд өгөх төлөвшлийг харьцуулан харвал (Н.Оюунцэцэг ба бусад. 2017): Ийнхүү хүүхдийн төлөвшилд сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахуун бүр оюун ухааны хөгжилд оруулдаг шиг өөр өөрийн онцлогтойгоор хувь нэмрийг оруулдаг. Иймд цаашид багш нар өөрийн багшлах ур чадварынхаа хөгжилд хүүхдийн хандлага, төлөвшлийн асуудлыг эхэнд тавих шаардлагатай болж байна. Хүүхэд, залуучуудын хөгжлийг бүх талаар цогц дэмжих үйлсэд тань амжилт хүсье. Зураг 1. МакКлеландын компетенцийн мөсөн уул загвар (https://www.hrgoodstuff.com/other-hr-function/ competency-ice-berg-model/), (McClelland, D. C.,1973). Эх хэлний төлөвшил Соёл, түүхийн төлөвшил Эх хэлээ хүндэтгэдэг, бүрэн эзэмшихийг эрмэлздэг Эх хэлээрээ бусадтай мэдээлэл солилцох, харилцах дуртай Бусдын ярьж, танилцуулж байгаа зүйлд хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг Гэр бүр болон нийгэмд эерэг харилцааны орчин бүрдүүлэх, шийдэлд хүрэх, бүтээлч яриа өрнүүлэхэд хувь нэмрээ оруулдаг Эх хэл, утга соёлын үнэт зүйлсийг эзэмших, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэх үйлсэд идэвхтэй оролцдог Бусдын хэрэгцээ, шаардлага, үзэл бодол, сэтгэл хөдлөлийг ойлгож, хүндэтгэлтэй ханддаг Хэл яриаг нийгэмд эерэгээр, хариуцлагатайгаар ашигладаг. Өөрийн орны түүх, соёлыг сонирхдог, судалдаг Уламжлалт ёс заншлаа хүндэтгэдэг, эзэмшихийг зорьдог Түүхээрээ бахархдаг, түүхэн үнэт зүйлсийг дээдэлдэг Урлаг, соёлын бүтээлийг талархан хүлээн авч, түүнээс таашаал, сэтгэл ханамж авдаг Бүтээлч сэтгэлгээгээ урлаг, соёлоор илэрхийлэх, гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэхийг эрмэлздэг Хүн төрөлхтний соёлын өв уламжлал, үнэт зүйлст хүндэтгэлтэй ханддаг, хэл соёлын ялгаатай байдлыг ойлгодог. Ашигласан материал: Боловсролын хүрээлэн, (2018). Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны тайлан. Marianna Wertz (1996), Education and Character: The Classical Curriculum of Wilhelm von Humboldt, https:// www.schillerinstitute.org/fid_91-96/962_humboldt_education.html McClelland, D. C. (1973). Testing for competence rather than for intelligence. American Psychologist, 1-14 Н.Оюунцэцэг ба бусад. (2017). 21 дүгээр зууны монгол суралцагчийн компетенци, (БХ-ийн захиалгат гэрээт ажлын тайлан), УБ., “Урлаг” ХК Tawil S., Cougoureux M., (2013), Revisiting Learning: The Treasure Within–N 4–Assessing the impact of the 1996 ‘Delors Report’, UNESCO ЮНЕСКО, (2015), Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр, http:// www.un-mongolia.mn/new/wp-content/uploads/2012/10/SDGs-Resolution-adopted-by-UN-GA-Mongo- lian-Version.pdf
12.
12 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал МУИС-ийн “Ажил мэргэжил судлал” магистрын зэрэг олгох хөтөлбөрт яагаад хамрагдах болов? Би 2011 оноос хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг улсдаа ганц сургууль болох Монгол-Солонгосын Политехник Коллежид нийгмийн ажилтнаар ажилласан. Ажлынхаа явцад суралцагчидтай их уулзаж, ярилцана. Уг нь мэргэжлийн боловсрол манай улсад их үнэ цэнтэй байгаа ч үүнийг зарим сурагч, залуус ойлгодоггүй. Политехник коллежид элсэж байгаа суралцагчдыг зорилготой, зорилгогүй гэж ангилж болохоор санагддаг. Зорилготойгоор манай сургуулийг сонгосон суралцагчид мэргэжлээ, сургуулиа, төгсөөд гарах ажлын байраа судалчихсан, ирээдүйд бэлтгэлтэй байдаг. Тэр их хүсэл тэмүүллээрээ амжилттай суралцдаг. Харин зорилгогүй суралцагчдын тоонд бусдын ятгалгаар, гэр бүл, ойр дотныхныхоо тулгалтаар, шилжилт хөдөлгөөн дагаж ирсэн, эсвэл найз нөхдөө дуурайсан, түр зуурын сэтгэл хөдлөлөөр хандсан залуусыг оруулж болно. Тэд мэргэжил, сургуулиа бодож үзэхгүй, судлаагүй учраас эргээд олон хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагаврыг өөртөө бий болгодог. Манай сургуульд мэргэжлийн хичээлийн 80 хувь нь дадлага, үлдсэн нь онол заадаг учраас мэргэжилдээ дур сонирхолгүй бол халшрах, амжилтгүй суралцах, сургуулиа орхих тохиолдол ч их байгааг би анзаарсан юм. Цоож болгон түлхүүртэй байдаг шиг хүн бүрт өөрийн сонирхол, чаддаг зүйл байдаг. Түүнийгээ л таньж мэдэж, өөрийнхөө хүссэн мэргэжлээ сонгох хэрэгтэй. Мэргэжлийн боловсрол санамсаргүй сонголт биш, үнэхээр хүсч, бодож, зорьсон сонголт байгаасай гэж би хүсдэг. Тийм ч учраас тус хөтөлбөрийн талаар сонссон даруйдаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр мэргэших сонголтыг хийсэн дээ. Хөтөлбөрийн зорилго? Ямар онцлог, давуу талтай вэ? Монголд анх удаа “Ажил мэргэжил судлал”-н магистрын хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол Улсын Их Сургууль дээр 2017 оны 9 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн давуу тал нь ХБНГУ- ын Хөдөлмөрийн агентлагийн харьяа Хөдөлмөрийн дээд сургуулийн профессорууд бидэнд хичээл орсон. Миний харж байгаагаар биднийг илүү практикт чиглүүлэн бэлтгэсэн бөгөөд онолоор үзсэн зүйлээ амьдралд ашиглаж чадахуйцаар дадлагажуулсан нь олон давуу талын нэг нь юм. Магистрын зэрэг олгож байгаа сургалтын хувьд дадлага гэдэг үг их содон сонсогдож байна. Та бүхэн хаана дадлага хийсэн бэ? Манай ангийнхан хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагууд болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд дээр дадлага хийсэн. Миний хувьд “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төв дээр ангийнхаа 3 магистрантын хамт 45 хоногийн мэргэших дадлагаа хийсэн. Өөрчлөлтийг чиглүүлэгч төвийг яагаад сонгох болов? “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төв хөдөлмөр эрхлэлтийн салбарт олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна АМЧБО үйлчилгээг ерөнхий боловсролын сургуулиуд дээр тусгай хөтөлбөр болгон амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Тусгай хөтөлбөр гэдэг нь одоогийн байдлаар ЕБС-ийн 8, 9-р ангийн сурагчдад бүтэн жилийн турш АМЧБО хичээл орж байгаа гэж тайлбарлаж болно. Хичээлийн агуулгад: Сурагчдын хөгжил төлөвшил, өөрөө өөрийгөө танин мэдэх хичээлүүд Мэргэжил сонголтын хичээлүүд сууж өгсөн байдаг. АМЧБО зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бусад байгууллагуудтай харьцуулахад зөвхөн нэг удаа лекц, яриа хэлбэрээр явж, мэргэжил ЕБС-ИЙН СУРАГЧДЫН МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫГ 8-Р АНГИАС ЭХЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ МУИС-ийн “Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрийн анхны төгсөгч Ж.Эрдэнэцэцэгтэй ярилцав.
13.
13Багшийн Хөгжил itpd.mn сонголтын сорил
ажиллуулаад өнгөрөх бус сурагчдыг 8-р ангиас мэргэжил сонголтод шат дараатайгаар чиглүүлж байгаа нь сурагчдад өөрийгөө танин мэдэж мэргэжлээ зөв сонгоход нь маш том давуу тал болж байгаа нь анзаарагдсан. Нөгөө талаасаа тус хичээлээр зөвхөн мэдээлэл өгөх түвшинд яриад орхидоггүй, зөвлөгөө, чиглүүлгийн дагуу хийх зүйлсийг багтаасан “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ба БИ” дасгал ажлын дэвтэр сурагч бүрт байдаг. Энэ талаар тодруулах зүйлс байна: Энэ хичээлийг хэн явуулдаг вэ? Энэхүү ажлаа сурагчдын хамгийн ойрын хүн болох ангийн багштай хамтран хичээлээс гадуурх үйл ажиллагаа цагаар явуулдаг. Анги удирдсан багшид бүх материалыг бэлтгэж өгдөг ба багшийг Мэргэжил сонголтын хичээл заахад зөвлөн чиглүүлж бэлтгэдэг. Эцэг, эхчүүдэд тус хичээлийн талаарх мэдээллийг эцэг, эхийн хурлын үеэрээ багш нар маань дамжуулчихна. “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ба БИ” ажлын дэвтрийн гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж хийх дасгал ажлуудаар дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ ярилцах боломжийг олгодог. Би төгссөнөөсөө хойш “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвдөө энэ хөтөлбөрийг хариуцан ажиллахын хажуугаар практикт үргэлжлүүлэн суралцсаар байна. Бид хичээлийнхээ явцыг хянаж, багш нартайгаа эргэх холбоотой ажилладаг. Багш нарын ч, сурагчдын ч, эцэг, эхчүүдийн ч сэтгэл ханамж өндөр байгаа. ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтыг чиглүүлэх ажлыг 8-р ангиас эхлэн хийж байгаа жишээг та ярьж байна. Ер нь хэддүгээр ангиас эхэлбэл тохиромжтой юм бэ? Нийтлэг дүр зургаар бол сурагчид төгсөх ангидаа л энэ талаар улам их санаа зовдог. Харин 10-р ангидаа сонгон суралцах хичээл сонгодог болсонтой холбоотойгоор санаа зовдог үе нэгээр нэмэгдсэн. 9-р ангиа төгсөөд сурагчид ахлах ангид дэвшин суралцах бол сонгон суралцах хичээлээ, Политехник коллеж, МСҮТ-д элсэх бол мэргэжлээ, сургуулиа сонгох буюу эхний сонголтоо хийдэг үе. Энэ сонголт руу зөв чиглүүлэхийн тулд цаанадаж 8-р ангиас нь эхлэн чиглүүлж байх хэрэгтэй болж байгаа юм. Ийм ч учраас би “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн хэрэглэж буй аргыг дэмжиж, түүнд суралцан хамтран ажиллаж байгаа. Хөтөлбөрийн төгсөгчид чухам ямар чадваруудыг эзэмшиж төгсөх вэ? Манай хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй хичээл заасан. Энэ бүхний үр дүнд бид ажил мэргэжлийн талаар хүний амьдралын туршид зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж чадахуйц болсон гэж бодож байна. Тодруулбал, ажил мэргэжлийн зөвлөгч нь аль ч насны, ямар ч боловсролтой, нийгмийн ямар ч хүрээний хүнтэй ажил, мэргэжлийн хөгжил, төлөвлөгөөний талаар ярилцаж, зөвлөгөө өгөх чадавхтай байх ёстой. Тийм л чадварт суралцаж байгаа, тэдэнд чиглэж ажиллахаар бэлтгэж байгаа гэж хэлж болно. Цаашилбал, хөдөлмөр эрхлэлтийн хүрээний бусад олон асуудлаар байгууллагад ч тулгарсан асуудлын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Энэ хөтөлбөрт ЕБС-ийн багш нар суралцаж давхар мэргэших боломжтой, тэдэнд сурахад маш их давуу талууд ч бий. Онлайнаар сурдаг анги ч нээгдсэн. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар сурагчид ч, эцэг эхчүүд ч мэргэшсэн зөвлөхөөс зөвлөгөө авч дадаагүй байна. Багш нараасаа зөвлөгөө авах нь нийтлэг байгаа шүү дээ. Тиймээс багш нар бэлтгэгдсэн байдаг бол зөв чиглүүлэхээс гадна өөрийнхөө зөвлөж чиглүүлэх боломжгүй зүйлсийг мэргэшсэн зөвлөхийн тусламжтайгаар өгдөг хамтын ажиллагаа тогтож мэргэжил сонголттой холбоотой олон асуудлууд шийдэгдэнэ дээ гэж би хардаг.
14.
14 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал байсаар байна. Хүүхэдтэй зүй бус харилцаж байгаа эцэг эх, асран хамгаалагч нь бие хүний хэв шинжийн хувьд эмгэгтэй байдгаас хүмүүстэй харилцах явцад илрэх сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар сул байдаг. Үүний үр дагавар нь хүүхдийнхээ хэрэгцээг үл хайхрах, эцэг эх хүүхдийн хооронд дотно харилцаа алдагдаж, сэтгэл хөдлөлөө хянах, зохицуулах чадваргүй болж эхэлдэг байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 79% нь бидний саналыг сонсдоггүй, 45% нь бидний хэрэгцээг дэмждэггүй, тавьсан асуудлыг шийдвэрлэдэггүй гэсэн байна. Хүүхэдтэйгээ зүй бус харилцдаг эцэг эхчүүдийн дунд сэтгэл гутрал их илэрдэг байна. Бие хүний эмгэг бүхий хэв шинжийн сөрөг нөлөө, үр дүнгийн улмаас хүүхэдтэйгээ зүй бус харилцаатай эцэг эхчүүдэд туслахын тулд багш та сургуулийн нийгмийн ажилтны үзүүлэх үйлчилгээг эцэг эх рүү чиглүүлэх хэрэгтэй. Ливеслигийн харилцаа холбооны талаар онолын ойлголтод тулгуурлан хүүхэдтэй зүй бус харилцаж байгаа асран хамгаалагчдын талаар тэдний бусадтай харилцах харилцаанд бэрхшээл байдгийг олж харж болно. Эцэг эх асран хамгаалагчдын хүүхдэд хандаж байгаа субьектив хандлагаас болоод тэдний харилцаанд дараах үйл явц явагддаг байна. Үүнд: Эцэг эх хүүхэд хоорондын харилцааны дээрх шинж чанарууд нь цаг хугацааны явцад давтагдсанаар тэдний харилцааны тогтолцоонд тодорхой загвар болон тогтож, үүний улмаас хүүхэдтэйгээ зүй бус харилцах давтагдсан харилцаанууд бий болж эцэг эх хүүхдийн хоорондын харилцаанд бэрхшээл үүсдэг байна. Ливеслигийн тодорхойлсноор нийгмийн 3 төрлийн харилцааны доголдлыг тус тусад нь авч үзсэн байна. Энэ нь хүмүүстэй дотно харилцаа тогтоох чадваргүй, бусдыг өөртөө дасгах болон хүмүүстэй дотносож харилцаа холбоо тогтоох чадваргүй байдлаар илэрнэ. Энэ нь өөрийгөө бусдад эерэгээр ойлгуулж чадахгүй, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадваргүй байдал Нийгмийн харилцаан дахь асуудал. Нийгмийн төлөө гэх зан үйл нь хязгаарлагдмал байх, нийгэмшихүйн чадвар муу байхтай холбоотой. ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХ БА ХАРИЛЦАА Эцэг эхчүүдэд амьдралынх нь явцад сөргөөр нөлөөлсөн зан байдал, нийгмийн болон хувийн үүргээ биелүүлэхэд нь тухайлбал эцэг эх байх, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд нь сөргөөр нөлөөлж байгаа зан байдлыг засах, өөрчлөхөд сургууль, багш нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сурах орчин бүрдүүлэхэд эцэг эхчүүд чухал үүрэгтэй ЭЦЭГ ЭХ НЬ СТРЕССДЭХ, УУРЛАХ, СЭТГЭЛЭЭР ГУТРАХ ЭЦЭГ ЭХ НЬ ӨӨРИЙНХӨӨ УУРЫГ ХҮҮХДЭДЭЭ ШИЛЖҮҮЛЭН АВЧ ҮЗЭЖ ХҮҮХДЭЭ ЗӨРҮҮДЭЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОХ ЭЦЭГ ЭХ НЬ ОЙЛГОЛГҮЙ ШУДАРГА БУСААР ШҮҮМЖИЛЖ, ЗАГНАСНААС БОЛООД ХҮҮХЭД ХАРИУ ЗАН ҮЙЛ ГАРГАХ ХҮҮХЭД УУРЛАЖ БУХИМДСАН ҮЕД ЭЦЭГ ЭХ ӨӨРИЙГӨӨ ХЯНАЖ ЧАДАЛГҮЙ ХҮҮХДЭД УУРАА ГАРГАДАГ БАЙНА. Хувь хүн “БИ”-ийн тогтолцоон дахь асуудал Хүмүүс хоорондын асуудал Нийгмийн харилцаан дахь асуудал
15.
15Багшийн Хөгжил itpd.mn ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХ
БА ЗАН ҮЙЛ Хүүхэдтэй зүй бус харьцах явдлыг тайлбарласан онол, урсгалуудыг сэтгэл судлалын загвар, социологийн загвар, нийгмээс суралцахуйн загвар, экологийн загвар гэсэн 4 бүлэгт авч үздэг байна. Сэтгэл судлалын онол загвар нь хүүхэдтэй зүй бус харьцах явдлын учир шалтгааныг эцэг эх асран хамгаалагчийн зан үйл, сэтгэл зүйн ба сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүдтэй тухайлбал эцэг эх, насанд хүрэгчдийн сэтгэлийн хөдөлгөөнөө чадваргүй, уураа барьж чаддаггүйгээсээ болоод хүүхэдтэй зүй бус харьцдаг гэж үздэг. Социологийн онол загваруудад хүүхэдтэй зүй бус харьцах явдлыг нийгмийн хүчин зүйл болох нийгэм эдийн засгийн ялгаатай нөхцөл, нийгмээс тусгаарлагдсан байдалтай холбон тайлбарласан байдаг. Нийгмээс суралцахуйн онол хүмүүс муу зүйлийг орчноосоо сурдагтай адил хүмүүст шинэ зүйлийг системтэй сургаж бэхжүүлэх дадал, дасгалын үр дүнд төлөвшүүлж болно гэж үзсэн байдаг. Тухайлбал хүн бусдын хийж буй үйлдлийг харж, даган дуурайх замаар шинэ зан үйлийг сурч, зан үйлийг дэмжсэн орчин бүрдвэл тэр зан үйл давтагдаж хэвшинэ гэж үздэг. Экологийн загвар нь хүний орчны экологийг тогтолцоонд хувааж, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлсон ба ядуурал, эдийн засгийн хараат байдал, эцэг эхийн ажилгүйдэл, өрх толгойлсон эцэг эх хүүхдээ ганцаараа өсгөх, нийгмээс тусгаарлагдсан байдал, архи мансууруулах бодис элбэг байх зэрэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт үүсэх орчны эрсдэлт хүчин зүйл болдог гэж үздэг. Мөн хүүхдийн амьдран суугаа газар, орон нутгийн нөхцөл байдал нь нөлөөлөх хүчин зүйл болно. Ээнэгшин дасахуйн онол нь эх хүүхэд хоёрын харилцан үйлчлэлийн үр дүн бөгөөд хүүхдийг дөнгөж төрмөгц эхэлдэг бөгөөд хүүхдийн хөгжлийг дагаад үргэлжлэн өөрчлөгддөг. Ээнэгшин дасах үйл явц нь хүүхдийн оюуны чадамжаа бүрэн олж авах, хүлээн авсан мэдээллээ ангилах, ялгах, аливаа зүйлийг уялдаа холбоотой сэтгэх, бусдад итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, өөртөө итгэлтэй болох, стресс бухимдал, асуудлыг эерэг аргаар шийдвэрлэх, хүн бүрт байдаг айдас, санаа зовнилыг даван туулах чадваруудыг дэмждэг байна. Эцэг эхийнхээ хайр халамж, хамгаалалд өссөн хүүхэд өөртөө болон бусдад эерэг хандлагатай байж илүү их итгэлтэй байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдийг хайр халамжаар дутааснаас болоод зарим хүүхдийн биеийн хөгжил хэвийн явагдаж чадахгүйд хүрдэг. Тухайлбал нялх нярай үедээ ээжийн хайр халамжийг амсаагүй өссөн хүүхэд биеийн өсөлтийг дэмжих гормоны дутагдалд орсон байдаг. Ээнэгшин дасах үйл явц нь дутуу явагдсан болон эцэг эхийн хайр халамжинд өсөөгүй хүүхдэд түрэмгий хэрцгий зан авир гаргах, дүрэм журам зөрчсөндөө гэмшихгүй байх, бусдад итгэх итгэлгүй бусдыг буруутгах арга бодох, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй, бусдаас хамааралтай байх, аливаа асуудалд анхаарал болгоомжтой хандахгүй, анхаарал төвлөрөх хугацаа богино, хийсэн ажлаасаа сэтгэл ханамж авах чадваргүй, өөрийгөө буруутгах, өөрчлөлтийг хүлээн авах чадваргүй, хөгжилтэй цовоо биш, тогтвортой харилцаа тогтоож чадахгүй байх зэрэг нийтлэг зан байдлын сөрөг шинжүүд ажиглагддаг. Нөгөөтээгүүр шалтгаан, үр дүнг ойлгохгүй, логик сэтгэлгээ муутайн дээр нийгмийн чадамжууд сул хөгжсөн, бусдыг сонсох, өөрийгөө илэрхийлэх хэл ярианы чадвар муу байдаг гэдгийг багш, сурган хүмүүжүүлэгчид анзаарч энэ талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдлэг, мэдээлэл өгч байх нь зүйтэй. Бүх зан үйлийг хүн сурдаг учраас хүний зан байдлыг өөрчилж болдог талаар Зан үйлийн онол тайлбарласан байдаг. Энэ онол загвар нь хүний зан Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ санаатайгаар зүй бус харьцдаггүй, тэдний итгэлтэй дэмжлэг бүхий харилцааг тогтоож чадахгүй байгаа байдал болон хүүхдэдээ анхаарал тавьж сураагүй , хоорондын харилцааны хангагдаагүй хэрэгцээний улмаас тэд хүүхдэдээ тохирох анхаарал халамжийг үзүүлж чадахгүй байгаад анги удирдсан багш нар анхаарлаа хандуулж, эцэг эхчүүдэд зөвлөн тусалж асуудлыг шийдвэрлэх эерэг арга замуудыг санал болгож тодорхой зорилго бүхий чиглэл даалгавруудыг өгөх хэрэгтэй. Тухайлбал: Өдөрт 1 цагаас багагүй хугацааг хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх, зураг зурах, тоглоом тоглох, гадуур алхах, дугуй унах, хүүхдийнхээ сонирхол болон найз нөхдийнх нь талаар ярих зэргээр дэмжлэг үзүүлж болно. ХАРИЛЦАА НЬ ХҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ТЭДНИЙ ЗАН ҮЙЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЧУХАЛ ХЭРЭГЛҮҮР ЮМ. Сэтгэл судлалын онол загвар ХАРИЛЦАА БА АСУУДАЛ Зан үйлийн онол Нийгмээс суралцахуйн онол загвар Экологийн онол загвар Социологийн онол загвар Ээнэгшин дасахуйн онол загвар
16.
16 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал 2 1 байдалд нөлөөлж, түүнийг өөрчлөхөд хүргэж буй үйл явдал, орчныг өөрчлөх замаар хүсээгүй зан байдлыг өөрчилж болно гэж үздэг. Эерэг зан үйлийн дахин давтагдах байдал нь дэмжлэг, урамшууллаар нэмэгдэж, зэмлэл шийтгэлээр багасах магадлалтай ба энэ нь суралцахуйн хэлбэр болдгийг та бүхэн анхаарч ажиллаарай. Харилцаа нь хүнийг төлөвшүүлэх, түүний зан үйлийг өөрчлөх чухал хэрэглүүр учраас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ элэгсэг, зөв харилцахаас гадна харилцаанд идэвхтэй оролцох боломжийг хүүхдэд олгох нь тэдний хөгжлийг дэмжиж буй үр дүнтэй алхмууд болно. Үүний тулд: Нэгдүгээрт хүүхдийг халамжтай, найдвартай, аюулгүй орчинд өсгөж, сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүүхдийг хайрлаж халамжилна гэдэг нь тэдний өмнөөс бүхнийг хийж өгнө гэсэн үг биш, харин хувийн үүрэг хариуцлагуудыг нь даалгах явдал үүнд багтдаг. Хүүхдийн нас биед тохирсон ажил хийх боломжийг нь өгч, урамшуулж дэмжих хэрэгтэй. Ингэснээр үүрэг хариуцлагаа ухамсарладаг бие хүн болох эхлэл тавигддаг. Хүүхэд өөрт таалагдаагүй, таагүй байгаа зүйлээ зөрүүдлэн сахилгагүй зан ааш гаргаж илэрхийлэхэд томчууд тухайн үеийн сэтгэл хөдлөлийн шалтгааныг олохын оронд “хүчээр” сахилга батыг тогтоох байдлаар асуудалд ханддаг. Уурлаж, хашхирах нь бидний бодож байгаатай адил үр нөлөөтэй биш. Энэ нь зүгээр л чанга дуу чимээнээс цаашгүй. Хувь хүнийг бүрдүүлэгч мөн чанарын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол сэтгэл санаа бөгөөд хүний сэтгэл санаа, сэтгэл хөдлөл нь хэт мэдрэг байдаг ба чанга дуу хоолойд сөргөөр хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй, ийм зуршилд өөрийн мэдэлгүй суралцдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл харилцаанд сэтгэл хөдлөл илүү давамгайлж, харилцааг чиглүүлж байдаг гэдгийг ойлгоод л та хүлээцтэй хандахад л болно. Хоёрдугаарт өдөр бүр хүүхдэд халамж, анхаарлаа хандуулж түүнийгээ харуулдаг байх хэрэгтэй. Үүний тулд дараах алхмуудыг тогтмол хийх нь хүүхдийнхээ хөгжилд оруулж буй асар том хувь нэмэр болно. Ямар нэг зүйлийг хийх гэсэн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл гаргасан үе бүрд нь урамшуулах хэрэгтэй. Хүүхэд бүртэй хувьчилсан цаг тогтмол гарга. Ингэснээр тэд таны хувьд чухал хүн гэдгээ мэдрэх болно. Үргэлж зааварлах юм уу тэдний өмнөөс шийдвэр гаргах бус харин тэднийг шийдвэр гаргахад нь туслах буюу удирдан чиглүүлээрэй. Хүүхдийн оролцож байгаа, өөрсдөд нь чухал арга хэмжээ, спортын тэмцээн, концерт гэх мэт үйл ажиллагааг нь дэмжиж, эцэг эхчүүд очиж үзэн хүүхэдтэйгээ хамт байх Харилцаагаа бэхжүүлэх боломжийг бий болго. Тухайлбал: Аялал, зугаалга, тоглоом, ууланд алхах, салхинд гарах, хоол хийх, цэцгээ арчлах гэх мэт. Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн эхний зүйл нь аав ээж нь бие биенээ хайрлан хүндэтгэж харилцдаг байх явдал гэдгийг ойлгоорой. ХАРИЛЦААНЫ ДАРААХ АЛХМЫГ ТА ХЭРЭГЖҮҮЛЭЭД ҮЗЭЭРЭЙ. ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН ӨГӨХ БОЛНО. ТАНД Ч БАС ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ БАЙНА УУ? БУРУУ, ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ БА ШИНЭ ХАНДЛАГЫН ЯЛГАА Буруу, хэвшмэл ойлголт Шинэ хандлагын үүднээс өгөх тайлбар Алганы амт үзүүлэхгүйгээр хүмүүжүүлж болохгүй, энэ нь манай уламжлалт арга Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг зөвтгөх үндэслэл байхгүй. Өвөг дээдсээс дамжиж ирсэн уламжлалаа мэдэхгүй хүмүүсийн өөрийгөө зөвтгөх арга Хүүхдийг зодох ба загнах нь томчууд эрх мэдлээ алдахгүй байх арга мөн Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог учраас аажмаар томчуудын нэр хүнд, нөлөөлөл алдагддаг. “Би зодуулж өссөн ч муу юм алга л байна” Хүчирхийлэл басамжлалыг зөвтгөх гинжин холбоог үүсгэнэ. Хүүхдийг зодох нь түүнийг хашраах сайн нөлөөтэй. Бие махбодын шийтгэл нь хүүхдийн бие сэтгэлийг шархлуулж айдсыг төрүүлэх учраас томчуудаас хөндийрүүлж, тэдний нөлөөллийг алдагдуулдаг. Зодуулсан хүүхэд дорхноо тайвширч, зодуулж байснаа мартдаг. Бага насандаа авсан хүүхдийн бие сэтгэлийн шарх нь цаашдаа түүний хөгжил, нийгэмшилд хортой нөлөө үзүүлдэг. Зарим хүүхдэд үл эдгэрэх ул мөр үлдээдэг. Хүүхэд дуулгавартай байх ёстой Хүүхэд үзэл бодлоо багаасаа чөлөөтэй илэрхийлж сурах ёстой. Энэ нь түүний үндсэн эрхийн нэг. Зодох ба загнах нь хүүхдийн алдааг түргэн таслан зогсоож хашрааж байгаа сайн арга. Бие махбод ба сэтгэл санааны шийтгэл нь богино хугацааны айдас, дарамтыг төрүүлэхээс бус хэтийн төлөвтэй ухаарал, хүндэтгэлийг хүүхдэд төрүүлэхгүй. Биеэ барьж чадахгүй хүүхдээ зодчихоод, эсвэл загначхаад байх юм. Өөрийгөө өөрчлөх, сөрөг хэвшлээ засахыг хүссэн хүн бүрт тус болох олон арга бий. Түүнээс томчууд суралцах бүрэн боломжтой.
17.
17Багшийн Хөгжил itpd.mn Та ажлаа
авангуутаа л багш, сурагчдын ачааллыг бууруулах талаар дуугарсан. Үнэхээр тийм их ачаалалтай байсан уу? - Сүүлийн жилүүдэд багш нарын ажлын ачаалал ихэсч, сурагчдын сурлагын чанар муудаж байна, ялангуяа бага ангийн хүүхдүүдийн ачаалал хэрээс хэтэрлээ гэдэг шүүмж хаа сайгүй гарч байгаа. Тийм учраас сайдаар томилогдож ирснийхээ дараахан тушаал гаргаж, 21 аймаг, есөн дүүргийн багш нарын төлөөлөл болсон сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нарын Үндэсний багуудыг бүрдүүлж, одоо хэрэгжиж байгаа ЕБС- ийн сургалтын “Цөм” хөтөлбөрийн судалгаа, шинжилгээг хийлгэлээ. Үндэсний багийнхан ажиллаад, тэдний хийсэн судалгаанууд дээр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд ажиллаад, манай ЕБС-ийн багш нарын төдийгүй сурагчдын ачаалал их байна гэж дүгнэсэн. Ганцхан жишээ хэлэхэд манай дийлэнх багш нар нийт ажиллах цагийнхаа 37 хувийг үндсэн багшлах ажилдаа зарцуулаад 63 хувийг бусад нэмэлт ажилд зарцуулж байна гэсэн судалгаа гарсан. Олон улсын жишгээр бол ажлынхаа 85 хувийг багшлах чиг үүрэгтээ зориулж, 15 хувийг нь хөтөлбөр боловсруулах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг бусад ажилд зохицуулдаг юм билээ. Гэтэл манайд энэ харьцаа хэт урвуу болох нь харагдсан. Багш нар 419 төрлийн нэмэлт ажил хийдэг талаар Та мэдээлэлж байсан? - Тийм ээ. Багш нарын долоо хоног, сар, улирал, жилдээ хийдэг ажлуудыг жагсаалгаж бичүүлсэн. Нийтдээ тэдгээр 70 гаруй багш давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг гэсэн жагсаалт гаргасан байна. Мэдээж нэг багш биш шүү дээ, манай багш нар. Тухайлбал, дарга, удирдлагын илтгэл, мэндчилгээ бичих, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн гаргах, нийтлэл, захидлын уралдаан шүүх, Улсын төрөлжсөн олимпиадаас өөр төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит олимпиадуудын зохион байгуулалтад оролцох, ном, сургалтын материал борлуулах, сонгуулийн хорооны ажлын хэсэгт ажиллах гэх мэт багшлах үндсэн ажилд нь садаа болсон албан бус ажлууд их байна. Мөн сурагчдын ачаалал их байгааг судалгаагаар гаргалаа. Сургалтын агуулга, зорилтыг анги тус бүрээр нь гаргаад үзэхэд жигд бус, хөрөөний ир шиг дүр зураг харагдаж байна. Сургалтын агуулга бол хүүхдүүдийн насны онцлогт тохирсон, агуулгын давхцалгүй, жигд өсөлттэй байх ёстой. Цэцэрлэгээсээ дөнгөж орж ирсэн зургаан настай хүүхдүүдийг гэрийн даалгавраар “нүдээд” сурах сонирхол, идэвхийг нь бууруулдаг, сургуульдаа явах дур сонирхол нь нэгдүгээр ангиас эхлэн буурсаар буурсаар эцэстээ сургуульд САЙН БАГШААС САЙХАН ИРЭЭДҮЙ ЭХТЭЙ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын багш нарын ээлжит VII их хурлыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа.
18.
18 БАГШ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал явах хэцүү юм байна гэдэг ойлголттой болтол залхаах маягтай явж иржээ. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд та ямар алхам хийв? - 2019 оны дөрөвдүгээр сарын 02- ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа. 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болголоо. Ер нь цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулна. Дурын төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит арга хэмжээ хийж, хүүхэд, багш нарыг дайчилдаг явдал газар авчээ. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй аливаа үйл ажиллагаанд багш нарыг оролцуулахыг хязгаарлаж, үүнээс шалтгаалсан нэмэлт ачаалал үүсгэхгүй байвал хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломж нэмэгдэх нь гарцаагүй юм. Хүүхэд хөгжих боломжийг хэтэрхий хязгаарлачхаж байгаа юм биш биз? - Харин ч хүүхдийн ачааллыг бууруулж, хөгжих боломжийг нь нэмэгдүүлнэ. Мэдээж хэрэг тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг тусч зан чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, багийн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжинэ. Гагцхүү эдгээр уралдаан, тэмцээн зохион байгуулахад суралцагчаас хураамж авахыг хориглосон байгаа. Энэ онд боловсролын салбарын түүхэн үйл явдлууд, тухайлбал Ардыг гэгээрүүлэх яамны 95 жилийн ойн хүрээнд Монголын багш нарын VII их хурал болж байна. Их хурлаас ямар үр дүн харж байна? - Монгол Улсын боловсролын салбарт хоёроос 20 гаруй насны нэг сая хүүхэд, залуус сурч, хүмүүжиж байна. Сургуулийн өмнөх боловсролд 260 мянган хүүхэд хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуулиудад 600 мянга, их, дээд сургуульд 160-аад мянган оюутан суралцдаг. Энэ том салбарын үйлчилгээ хүрэхгүй айл өрх, хамааралгүй иргэн Монголд байхгүй гэж хэлж болно. Боловсролын байгууллагын гол хүч нь багш нар. Монголчууд багшаа гүнээ хүндэтгэж ирсэн. Багш дор мөргөмү ч гэдэг. Багшгүй хүн ч гэж үгүй биз. 1990- ээд оноос эхэлсэн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн жилүүдэд багшийн нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж буурч, тэдний тулгамдсан асуудал, ачаалал ихэссэн нь нууц биш. Үүнийгээ 26 жилийн дараа ярилцъя, их хурлын төлөөлөгчдөөр дамжуулж, нийт багш нарынхаа дуу хоолойг сонсъё, ажил хэрэгтээ тусгая, хэрэгжүүлэхээр зорьж байгаа бодлого шийдвэрүүдээ, хийж байгаа ажлуудаа мөн танилцуулж ярилцъя гэсэн зорилгоор зохион байгуулж байна. Сайн багшаас сайхан ирээдүй эхтэй. Сайхан ирээдүйн төлөө багш нараа дэмжье, урам зоригийг нь нэмэгдүүлье. Та сайдаар ирсэн даруйдаа БСШУСЯ 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, тодорхой зорилт дэвшүүлснээ танилцуулж байсан. Зорилтуудын хүрээнд ямар ажил хийгдэж байна? - Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 13 хууль, үндэсний есөн хөтөлбөрийг шинэчлэх болон нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулж, өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр зорилт тавьж байгаа. Дээрх зорилтод Боловсролын багц хуулиуд багтаж байгаа. Багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн санал, зөвлөмжийг ч хуульд тодорхой хэмжээгээр тусгах зорилготой ажиллаж байна. Зарим хуулийн төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэх нь дараагийн том зорилт. Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгож, бүх сургуулийг хичээлийн хоёр ээлжинд шилжүүлэх үүрэг, даалгаврыг Засгийн газраас өгсөн. Он дамжин хэрэгжиж, гүйцэтгэл нь удаашралтай байгаа цэцэрлэг, сургуулийн барилгын ажлуудыг шахаж, олон мянган хүүхдүүдийн эрхийг хөндөж буй хариуцлагагүй компаниудын “чихэнд хонх жингэнүүлж” ажиллана.
19.
19Багшийн Хөгжил itpd.mn Багш болсон
анхны жил хичээлийн эрхлэгч Чимэдбалдир “За чи манай нэг ахмад багшийг дагаж ажиллана. Үгэнд нь сайн орж байгаарай. Сайн багш болъё гэвэл энэ багшаас сайн суралцаарай” гэж захин намайг Рэнцэндорж багштай уулзуулав. Тийнхүү уулзахад өргөн ханхар цээж бүхий өндөр сүрлэг биед нь элбэгжүү монгол дээл их сайхан зохисон, нэлээд ихэмсэг дүртэй, дөчөөд насны багш харагдсан. Рэнцэндорж багшийн анх харагдсан энэ дүр байдал, багшлахуйн арга туршлагатайгаа миний санаа сэтгэлд тодоос тод байдаг юм. Нэг өдөр Рэнцэндорж багш надтай зориуд уулзаад, “За хө чи миний хичээлд завтай цагтаа сууж бай, асуух зүйл гарвал асууж байгаарай” гэв. Би тэгээд зав л гарвал багшийнхаа хичээлд суудаг болсон. Хичээлд нь сууж байхад янз бүрийн л юм бодогдоно. Дунд сургуулийн сурагч насаа дурсана. Хүүхдүүдийн ярианаас би монгол хэлний мэдлэгээ сэргээдэг байв. Зарим үгийг алдаж бичсэнээ зөв бичгийн дүрэм ёсоор мэдэж авна. Өөрийн физик, математикийн хичээлээ санаандаа төлөвлөж сууна. Ийнхүү би 20 гаруй цагийн хичээлд суучхаад явж байтал Рэнцэндорж багш дуудаж байна. Ангид ороод уулзтал “За чи овоо хэдэн цагийн хичээлд суулаа. Юу сурав? Надаас сурах юм байна уу” гэв. Би тулгамдаад ээрч мууран “Хүүхдүүд их ярих юм” гээд хэдэн өгүүлбэр хэлсэн санагдана. Багш маань мушийн инээснээ “ Дахиад хичээлд суу. Болоогүй байна” гэв. “Юу нь болоогүй юм бол доо. Өөрөө надад тэг, ингэ гэж зааж хэлээгүй байж, болоогүй байна гээд байх юм” гэж гоморхон бодож билээ. Нэг өдөр багшийн хичээлд сууж байхдаа тооныхоо дэвтрийг засаж байв. Нэг мэдэхнээ, багш маань миний дэргэд ирчихсэн “Чи хичээлд сууж байна уу? Дэвтэр засаж сууна уу?” гэж асуугаад, юу ч хэлж амжаагүй байхад минь яваад өгөв. Тэр өдрийг би багшаас эмээж, зугтаасаар байгаад өнгөрөөлөө. Өглөө хичээлдээ ирсэн чинь багш маань дуудаж байна. Би ч айсаар очсон. Гэвч багш маань загнасангүй, харин хичээлд хэрхэн бэлтгэдэг, хичээлээ яаж заадгаа яриад, “Одоо багш нь танай ангид чиний хичээлд сууя” гэдэг байгаа. Би түргэн авч, хичээлийн бэлтгэлээ базаагаад амжлаа. Ашгүй тэр өдөр хичээлд минь суусангүй. Маргааш суух нь дээ гэж бодоод хичээлдээ сайтар бэлтгээд авлаа. Бас багш ирсэнгүй. Бэлтгэл сайтай хичээлүүдээ заахад сайн болж байв. Харамсалтай нь Рэнцэндорж багш маань суусангүй. Өмнөх хичээлээ сайн бэлтгэж заасан тул дараагийн хичээлдээ бүр илүү бэлтгэх шаардлагатай болно. Ийнхүү би хичээлээс хичээлд бэлтгэлээ сайн базааж заасаар, багшийг сууна гэж хүлээсээр тэр долоо хоног өнгөрсөн юм. Даваа гаргийн өглөө хичээлээ заахаар ангидаа орсон чинь багш маань арын ширээнд ханхайгаад сууж байх нь тэр. Би ч сандраад тэр цагийг хэрхэн өнгөрөөснөө мэдсэнгүй. Ямар боловч багшид “шалгалт” өгчихлөө гээд өөрийгөө тайвшруулан бодоод, дараагийн хичээлдээ ортол багш маань сууж байдаг байгаа. Бас л сандарч байна. Гэхдээ өмнөхийг бодвол гайгүй. Тэр хичээл дажгүй өндөрлөлөө. Тэгээд хоёр давсан бөх шиг болж аваад, сүүлийн цагийн хичээлд өөр ангид ортол багш маань бас л сууж байв. Багш маань танай ангид сууна гэж хэлсэн тул өөр ангийн хичээлд төдийлөн сайн бэлтгэлгүй заагаад явсан юм. Тэр хичээлд урьдчилан сайн бодож, боловсруулж бэлтгээгүй болоод ч тэр үү, ялгавартай хандлаа гэх болов уу гэж бодогдон бас л сандарч байв. Бэлдсэн хичээл, бэлдээгүй хичээл хоёрын ялгаа надад ойлгогдож байв. Рэнцэндорж багш үүнийг надад ойлгуулах, “амсуулах” л гэж хичээлүүдэд минь ийнхүү сууж байгааг гадарлалаа. Багш маань юу ч хэлэлгүй 10 гаруй цагийн хичээлд минь суусан. Гэвч би багшид үзүүлсэн хичээлүүдээсээ өөрөө өөртөө сургамж авч байлаа. Айдас сандрал минь арилж, багшийн өөрийн нь хичээлүүдийг бодон, хичээлдээ бэлтгэн, улам сайн хичээл багшид үзүүлэхийг хичээдэг болж билээ. Багш нэг өдөр дуудаад “За хоёулаа чиний хичээлийн талаар ярилцъя” гэв. Би ч жаахан эмээсхийн багштайгаа ширээнд суулаа. Багш маань хэлж байна. “Чи хичээлдээ сайн бэлтгээд , хичээгээд заагаад байвал, уг нь сайн багш болох хүн байна. Аль ч ангийн хичээлд сайн бэлтгэж бай. Хичээлээ сонирхолтой болгон зааж бай. Самбар дээр олон бодлого өөрөө бодож өгч байна. Энэ сайн хэрэг боловч, хүүхдүүд чинь бүгдээрээ бодож сурахгүй байна шүү. Багш нь хичээлд бэлтгэн бичсэн конспектоо өгье. Сайн уншиж, ийм байдлаар хичээлдээ бэлтгээрэй. Дахиад миний хичээлд суугаарай. Одоо чи хичээлд сууж сурах байх аа” гээд сургамжтай сайхан зөвлөгөө өгч билээ. Надад хичээл гэж юу болох, багшилна гэдэг яахыг хэлдгийг тэгж ойлгуулсан хүн Багшийн тэр битүү, угсраа ажиллагаан дотор би бодол эргэцүүлэлд автаж, өөрийн ухааралтай болж байлаа. Хэрэв багш шууд л тэг ингэ гээд “лекцэлчихсэн” бол би хэр хурдан ухаарах байсан бол. Намайг тэгж “халааж”, сандрааж, юм бодуулан байж эцэст нь надтай үе тэнгийн хүн шиг харилцан байж өгсөн Рэнцэндорж багшийн зөвлөгөө сургамжтай яриаг би мартдаггүй юм. Тэр сургамж нь багшийн гавьяат болохын эхлэл, алдартай, тайлбартай дасгалын аргаа үүсгэхэд хүргэсэн болохыг би сүүлд мэдсэн. БАГШЛАХ ГЭЖ ЮУ БОЛОХЫГ ОЙЛГУУЛСАН ТҮҮХ С.Жагдал Ахмад багш
20.
20 БАГШ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Хүний хөгжил нь хүний амьдралын чанарын үндсэн сонголт болох эрүүл байж урт наслах, амьжиргааны зохих нөөцтэй байх, боловсрол төлөвшилтэй байх гэсэн сонголтуудын үргэлжлэл юм. Хүний хөгжил хэдийгээр өргөн хүрээтэй үзэгдэл хэдий ч бие хүнээс эхэлдэг. Үүний нэгэн адил боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилт чадварлаг багш, чанартай сургалтын байгууллагаас шалтгаалах нь зүйн хэрэг. Багш боловсрол, багшийн загвар, багшийн арга зүйн шинэчлэлийн талаарх судалгаа цөөнгүй байгаа ч багшийн хөгжлийн асуудлаар шалгарсан арга загварыг хараахан олоогүй л байна. Учир нь багш гэдэг бие хүний чадамж нь түүний хөгжлийн хурд, гарвал шинж, орчин нөхцөл янз янз байдаг зэрэг онцлогоос хамаарч хэн бүхэнд тохирох хөгжлийн арга загварыг олоход бэрх байдаг нь түүнийг нээлттэй, олон хувилбартай байхад хүргэдэг нь энэхүү сэдвийг сонгох үндэслэл болсон юм. Тулгуур үзэл баримтлал Багшлахуйн ба суралцахуйн үзэл баримтлалд гарч буй шинэ парадигмууд Олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага болон монголын боловсролын чанарын шинэчлэлийн агуулга, үзэл санаа Дэлхийн тэргүүлэх судалгаанууд Нийтлэг зорилготой боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд бидэнд дараах сорилт, тулгамдсан асуудлууд байна. Үүнд: Байгаль цаг уур Дэд бүтэц, харилцаа холбоо Амьдралын хэв маяг, чанар Хүний нөөцийн чадвар, инновациараа ялгаатай нөхцөлд нийтлэг зорилготой боловсролын үйлчилгээг адил тэгш, чанартай хүргэх вэ гэдэг нь сургууль багш нарын өмнө сорилт болж байна. Мөн дараах сорилтууд нь боловсролын бодлого төлөвлөлт, байгууллагын болон сургалтын менежментийг боловсронгуй болгох зорилт арга ухааныг дагаад боловсролын чанарын шинэчлэлийн үр дүнг бууруулж байгаа гол хүчин зүйл болсон. ӨНӨӨГИЙН ХҮҮХДҮҮД МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН СОНИРХОЛТОЙ ХЭРЭГСЛЭЭР (ИНТЕРНЭТ, ФЭЙСВҮҮК, ТВИТТЕР, УТАС ...) АВЧ БАЙГАА НЬ ТҮҮНЭЭС ДАВСАН СОНИРХОЛТОЙ АРГААР ТЭДНИЙГ СУРГУУЛЬ, ХИЧЭЭЛ РҮҮ ЯАЖ ТАТАХ ВЭ? АМЬДРАЛЫГ ХЯЛБАРЧЛАХ ГЭСЭН ХАНДЛАГА ГАЗАР АВЧ БАЙГАА НЬ ИРГЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АСАР ХУРДТАЙ ЯВЖ БАЙГАА ДАЯАРЧЛАЛЫН ҮЕД ҮНДЭСНИЙ ЭРХ АШГАА ХАМГААЛАХ ЧАДВАРТАЙ ИРГЭДИЙГ БЭЛТГЭХ Иймд багшид тавигдах шаардлагыг өндөрсгөж, багшийн стандарттай болж, түүнийг загварчлах боломжийг судлах үүднээс дараах загварыг санал болгож байна. Шинэ зууныг чадамжийн зуун гэж нэрлэгдэж буй энэ үед чадамжинд суурилсан багшийн хөгжлийн загварыг дараах байдлаар авч үзэж байна. БАГШИЙН ШИНЭ ЧАДАМЖ Нийгмийн өөрчлөлтөөс үүдэлтэй багшийн чадамжууд: Ажил мэргэжлээрээ ахиж, хөгжих үйл явцыг өөрөө хариуцах Суралцагчийнхаа чаддаг зүйлийг оношлох замаар бусад чадваруудыг хөгжүүлэх БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ЗАГВАРЧЛАХ ЗАРИМ БОЛОМЖ Ш.Баатарчулуун Хөвсгөл аймгийн ахмад багш нарын холбооны тэргүүн XXI зууныг мэдлэгт суурилсан оюунлаг, чадамжийн зуун гэж нэрлэж байгаа өнөө үед багшийн чадамжийн бүрдэл болох мэдлэг, чадвар, хандлага төлөвшсөн чадварлаг багшаар боловсролын үйлчилгээ үзүүлэх нь тулгамдсан асуудал мөн. Үнэт зүйл, хандлагаЭрхэмлэх зүйл Суурь чадамж Мэргэжлийн чадамж Академик чадамж Мэргэшиж буй шинжлэх ухаан Багш мэргэжлийн Нийгмийн хувийн
21.
21Багшийн Хөгжил itpd.mn Суралцагчдын хэрэгцээ багшлах
үйлийн орчинд гарч буй өөрчлөлтөөс үүдэлтэй чадамжууд: Суралцах орчныг бүрдүүлэх замаар өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжих Мэдээлэл харилцааны технологийг сургалтад өргөн хэрэглэх Багшийн ахисан түвшинтэй холбоотой чадамж: Багшийн судалгааны чадамж Шинжлэх ухааны арга хандлагатай байх БАГШ”-ИЙН ТОДОРХОЙЛОЛТ Багш-Суралцахуйн менежер Багш-Бүтээхэд баримжаалсан арга зүйн технологич Багш-Судалгаанд суурилсан хичээлийн судлаач Багш-Суралцах боломжийг бүрдүүлэгч үйлчлэгч Багш-Инноваци, шинэчлэлийг манлайлагч байх зэрэг шалгуур шаардлагыг хангасан чадварлаг мэргэжилтэн байхыг чухалчлах Багшлахуй Багшлахуй нь багшлах ажилдаа үнэн санаанаасаа хандах үйл явц учир нэг талаас шинжлэх ухаан нөгөө талаас урлаг гэж үзэж байна. Багш ажил амьдралын явцад өсөж туршлагаждаг бие хүн Багш суралцагчидтайгаа хамтран мэдлэгийг үйлдвэрлэгч технологич Багш олон шинжлэх ухааны уулзварт сурах арга барил эзэмшсэн мэргэжилтэн Суралцахуй Багшийн мөн чанар нь шавиа чин сэтгэлээсээ хайрлаж хандах үйл явц болохоор суралцахуй нь Г+Д үйл явцын нэгдэл юм. /гадны болон өөрийн удирдлагатай суралцахуй/. Бидний сонирхож байгаа суралцахуй бол өөрөө мэдлэг бүтээж баялаг үйлдвэрлэдэг суралцахуй юм. Г => Мэдлэг чадвар эзэмших зорилготой, эрэлт, нийлүүлэлт, бүхий үйл явц. Д => Тархины үйлийг цогцоор нь хөгжүүлэх үйл явц ҮР ДҮН Багшийн үйл ажиллагааны эцэст бүтээгдэхүүн бий болно. Сурагчдад: Мэдлэг чадвар төлөвшил нийгэмшилд гарч буй чанарын өөрчлөлт Багшид: Сэтгэлгээ, ур чадвар, туршлагад гарч буй эерэг хандлага Багш сурагчийн сэтгэл ханамж ХАРИУЦЛАГА Багш хариуцлагыг ажил олгогчийн өмнө бас сурагчдынхаа өмнө хүлээдэг ч бүгдийг багшид үүрүүлж болохгүй. Багш стандартад баримжаалан сургалтын ажлаа чанартай явуулах, суралцагч стандартыг хугацаанд нь эзэмших, мэдлэг дамждаггүй бүтээгддэг учир зөвхөн багшаас хамаарах асуудал биш болж суралцагч, багш, менежер, захирал, эцэг эхийн хамтын үйл ажиллагааны хариуцлага болох учиртай. Дээрх судалгаануудаас үндэслэж Монгол багшийн загварыг дараах байдлаар тодорхойлж байна. Тулгуур ойлголт Хувийн чадамж Нийгмийн чадамж Мэргэжлийн чадамж Соёл Харилцааны соёл Хамтран ажиллах чадвар Багшийн арга зүй, ур чадвар Ёс зүй Хувийн ёс зүй Хариуцлага хүлээх чадвар Багшийн ёс зүй Чадвар Өөрийгөө удирдах чадвар Бусдыг манлайлах чадвар Мэргэжлийн чадвар Инноваци Мэдрэмж Суралцах арга барил Шинжлэх ухааны арга хандлага Үнэт зүйл Өөрийн үнэт зүйлийн төлөвшил Глобал үнэт зүйлийн төлөвшил Багш мэргэжлийн үнэ цэнэ Иймээс суралцахуй нь нэг талаас багшийн зохион байгуулсан харилцаагаар өрнөж (багшлахуй), нөгөө талаас мэдлэг дамждаггүй, бүтээгддэг учраас сурагчдын үйлээр хэрэгждэг (сурахуй) үйл явц
22.
22 БАГШ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал ДЭВШҮҮЛЭХ САНАЛ Конструктив үзэл баримтлалд баримжаалсан хүүхэд бүрийг хөгжүүлэх орчин цагийн боловсролын арга зүйн шинэчлэл нь боловсролын шинжлэх ухаанд тулгуурлан хөгжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй арга зүйн баримжаа дутах, тэргүүний арга туршлагын ач холбогдол, мөн чанар, үндсийг шинжлэх ухааны хэлээр илэрхийлэх тал дээр хоцронгуй байна. Багш хичээл заах гэхээсээ сургах орчинг бүрдүүлэх сурах арга зүйн шинэ мэдлэг чадвар төлөвшүүлэх. Сургалтын хөтөлбөр сурах бичиг хэрэглэгдэхүүнийг өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжихээр боловсруулах. Сурагчийн сурах үйл, багшийн багшлах үйлийг дэмжсэн, стандартыг мөрдөх. Багшийн мэдлэг чадвар хандлагын шинэчлэл нь сургалтын байгууллага улс орны хөгжлийн үндэс болох учир сургалт, судалгаа, инновацийн нэгдэлд багшийг хөгжүүлэх нь шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Жич: Багшийн чадамжийн бүрдэл Багшийн чадамжийг ухагдахуун талаас нь мэдлэг, чадвар, хандлагын нэгдэл бүхий соёл, агуулга талаас нь хөгжил хүмүүжил, нийгэмшлийн цогц гэж үзнэ. МЭДЛЭГИЙГ ТЕХНОЛОГИ-ИННОВАЦИ БОЛГОХ БҮТЭЭЛЧ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА МЭДЛЭГ БАГШИЙН ҮҮРЭГТ АЖЛЫН ХҮРЭЭНЭЭС ХАЛЬСАН АЖИЛ УР ЧАДВАР БАЙГАЛЬ, НИЙГЭМ, ХҮН ТЕХНОЛОГИ БҮТЭЭЛ Сурган хүмүүжүүлэх ажлын үед илэрдэг дээд зэргийн чадвар (М.Дьченко) МЭРГЭЖЛИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ СЭТГЭЛ СУДЛАЛ ТУРШЛАГА Сурган хүмүүжүүлэх ур чадвар нь эв дүй, ёс зүй, авьяас гэсэн бүрэлдэхүүнтэй ОЙЛГОЛТ БАРИМТ УР ЧАДВАР СУДАЛГАА Багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийх, хүүхдийг хайрлах зэрэг сурган хүмүүжүүлэх урлаг (нэвтэрхий толь)
23.
23Багшийн Хөгжил itpd.mn 2 1 3 2 1 Төслийн үндэслэл: 2000
оноос хойш Монголын эдийн засаг огцом өсөлт, бууралттай байсны зэрэгцээ боловсролын салбарт бүтцийн болон бодлогын томоохон өөрчлөлтүүд хийгджээ. Тухайлбал 2005 оноос хойш 10 жилийн тогтолцооноос 11, 12 жилийн тогтолцоо руу шилжсэн төдийгүй сургалтын хөтөлбөрийн шинэчлэл богино хугацаанд хэд хэдэн удаа хийгдсэн байна. Эдгээр шинэчлэлийн үр дүнд шинжилгээ хийх, хэрэгжилтэд тасралтгүй дэмжлэг үзүүлэх мөн сургууль, цэцэрлэгийн барилга өргөтгөх, шинээр барих зэрэг ажлууд тулгамдаж байна. Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор БСШУСЯ, АХБ-ын санхүүжилтээр энэхүү төслийг 2018-2021 хэрэгжүүлж байна. Төслийн хүрэх үр дүн: Цэцэрлэгийн суудлын тоог 4110,сургуулийн суудлын тоог 4260-аар нэмэгдүүлнэ. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр: a. Багш нарт суралцахуйг дэмжих арга зүй, үнэлгээний чиглэлээр сургалт зохион байгуулна. b. Сургуулийн бие даасан байдал, багшийн өөрийн үнэлгээ, мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр аргачлал боловсруулж, удирдлагуудад сургалт зохион байгуулна. c. СӨБ, ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тавигдах шаардлага боловсруулна, түүнчлэн орон нутгийн цэцэрлэгийн хэрэглэгдэхүүний хангалтыг сайжруулна. d. Багш, удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр боловсруулж онлайн болон хосолсон сургалт зохион байгуулна. Төслийн хүрээнд БМДИ-тэй хамтран багш, удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилгоор хийгдэх ажлыг энэ удаад товч танилцуулж байна. СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ Багшийн хөгжлийг дэмжих, ажлын ачааллыг бууруулахын тулд сургуулийн бие даасан байдал, менежмент, зохион байгуулалтыг сайжруулах асуудал тулгамдаж байна. Үүнийг шийдэхийн тулд тухайн сургууль зорилго, зорилтоо тодорхойлох (оновчтой, тодорхой, хэрэгжихүйц, хэмжигдэхүйц, нэгдмэл) үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах (зорилт руу чиглэсэн, нэгдсэн, уялдаатай) төлөвлөсний дагуу сургалтын үйл ажиллагаа гүйцэтгэх (багшийг гэнэтийн, төлөвлөгөөгүй, цаг үеийн ажлаар дарахгүй байх зохицуулалт хийх) үр дүнг үнэлэх, тайлагнах сайжруулах (тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, шийдэх, засан сайжруулах, эргэх холбоог бий болгох) менежмент хийх шаардлагатай. Ийнхүү Төлөвлөх-Гүйцэтгэх-Үнэлэх- Сайжруулах /PDCA: Plan-Do-Check-Ac- tion/ загварыг хэрэгжүүлснээр цаг үеийн шинжтэй, гэнэтийн, төлөвлөөгүй ажлын ачаалал багасаж, сургууль өөрийн зорилго, зорилтыг биелүүлэх чиглэлээр ажилладаг болно. БАГШИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ Сурагчийн хөгжлийг дэмжих, ачааллыг бууруулахын тулд багш өөрийн хичээлийн чанар, арга зүйн ур чадвартаа үнэлгээ хийж, цаашид хөгжүүлэх чиглэлээ тодорхойлдог бие даасан, өөрийн удирдлагатай, санаачилгатай, хариуцлагатай байх менежментийг хөхүүлэн дэмжинэ. Үүний тулд багшийн ажлын үнэлгээний хүрээ, шалгуур үзүүлэлтийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн удирдлага, боловсролын газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулна. Мөн багш нарт тулгамдаж буй асуудлууд болох шинэ хөтөлбөрийн үзэл баримтлалыг судлах, сурагч төвтэй арга зүйг хэрэгжүүлэх, явцын болон эцсийн үнэлгээний аргууд эзэмших мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. ОНЛАЙН БУЮУ ХОСОЛСОН СУРГАЛТ Багш, удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих оновчтой аргуудын нэг бол мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглан онлайн болон хосолсон сургалт зохион байгуулах юм. Одоогийн БМДИ-ээс зохион байгуулж буй онлайн сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалтыг технологийн шийдлийг ашиглан сайжруулснаар олон багш, удирдах ажилтанд богино хугацаанд үр дүнтэй сургалт явуулах боломж бүрдэнэ. Удирдах ажилтанд зориулсан манлайллын сургалт, багш нарт зориулсан арга зүйн болон үнэлгээний сургалтыг танхимын болон онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй www.eduproject.mn вэб хуудаснаас танилцана уу. СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ- БАГШИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл
24.
24 СУРГУУЛЬ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал ТУРШЛАГЫН ГОЛ САНАА Хүний эзэмшсэн мэдлэг нь шууд мэдлэг чигээрээ амьдралд хэрэглэгддэггүй, олон хичээлийн мэдлэгүүд нь интеграцчилагдан чадвар болж амьдралд хэрэглэгддэг. Тиймээс Шинэ эрин ОУ- ын сургуулийн хувьд хүүхэд хөгжүүлэх сургуулийн нэмэлт хөтөлбөрийг “Project based learning” буюу төсөлд суурилсан сургалтын арга зүйгээр зохион байгуулдаг. ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ-ийн зорилго нь сурагчид сонирхлоороо багуудад хуваагдан эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх явцдаа асуудлыг шийдвэрлэх аргачлалд суралцдаг, олон улсын түвшинд түгээмэл хэрэглэдэг нэг төрлийн сургалт юм. Өөрөөр хэлбэл төсөлт хичээлээр сурагчид “бүтээх процесс”-т суралцана гэсэн үг юм. ТУРШЛАГА БИЙ БОЛОХ ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА Монгол улсын ЕБС-ийн сургалтын хөтөлбөрүүдийн зорилт нь мэдлэгийг бүтээлчээр хэрэглэх чадвартай иргэнийг бэлтгэхэд чиглэсэн байдаг боловч түүнийг хэрэгжүүлэх ЕБС-ийн үйл ажиллагаа, менежмент дутмаг байна. Тухайлбал “танин мэдэх үйл”-ийг сургалтад түлхүү ашиглаж байгаа ч хөтөлбөрт тусгагдсан “чадах үйл”- ийг буюу мэдлэгээ хэрэглэх үйлд сургах арга зүй, менежмент хангалтгүй байна. Энэ байдлаас үүдээд монгол улсын ЕБС-ийн төгсөгчид нь өргөн мэдлэгтэй боловч амьдрал дээр түүнийгээ хэрэглэн асуудал шийдвэрлэх чадвар дутмаг төгсөж байгаа нь боловсролын хөтөлбөрийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг юм. Шинэ эрин ОУ- ын сургуулийн хувьд сургалтын хөтөлбөр /Curriculum design/-ийн бүтцийг дараах байдлаар боловсруулсан. Үндсэн хөтөлбөр буюу хичээлүүд: Үндэсний цөм хөтөлбөр Кембрижийн ОУ-ын хөтөлбөр Нэмэлт хөтөлбөр буюу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа: Шинжлэх ухааны төслүүд Хувь хүний хөгжлийн төслүүд Мэдээлэл харилцааны технологид суурилсан төслүүд Нийгэм соёл, спортын төслүүд Гадаад арга хэмжээ Хэлний сургалт Соёлын хөтөлбөрүүд Шинжлэх ухааны хөтөлбөрүүд ОУ-ын тэмцээн уралдаан гэсэн хэсгүүдээс бүрддэг. Үүний нэмэлт хөтөлбөр буюу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг төсөлд суурилсан сургалтын хэлбэрээр зохион байгуулдаг. ТУРШЛАГЫН ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ Өөрөөр хэлбэл нийт үнэлгээний 80% нь бүтээх процесс байдаг. Асуудлыг шийдэхийн тулд өөрийн санааг олох, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд судалгаа хийх, судалгаандаа үндэслэн хэрэгжүүлэх арга барилаа сонгох, арга барилдаа тулгуурлан СУРАГЧДЫН БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАРЫГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ХӨТӨЛБӨРӨӨР ХӨГЖҮҮЛЖ БУЙ ТУРШЛАГА Б.Амартүвшин Шинэ эрин сургуулийн захирал Үндсэн хөтөлбөр Нэмэлт хөтөлбөр Гадаад арга хэмжээ 11-12-р анги Гүнзгийрүүлэн судлах AS/A ИДС-ийн элсэлтийг дэмжсэн ОУ-ын тэмцээн, уралдаанууд 9-10-р анги Сонгон судлах IGCSE Сонгосон хичээлийг дэмжсэн Шинжлэх ухааны хөтөлбөрүүд 6-8-р анги Заавал судлах ОУ-ын бэлтгэл Хувь хүний хөгжлийг дэмжсэн Соёлын болон хэлний хөтөлбөрүүд
25.
25Багшийн Хөгжил itpd.mn 1 2 гоо зүйн
өндөр түвшинд бүтээх чадварыг үнэлнэ гэсэн үг юм. Харин дээрх чадваруудыг ашиглан бүтээсэн бүтээл нь үнэлгээний 20% л эзэлдэг. Энэ нь бүтээх аргачлалыг илүү нарийвчилж хэмжээсжүүлж, алхамчилж өгснөөрөө онцлог юм. Төсөлт хичээл нь хамтран тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд бүтээлч чадварыг нь хөгжүүлэх зорилготой болно. ТУРШЛАГЫН ШИНЭЛЭГ ЗҮЙЛ ОУ-ын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин сургууль нь жил бүр ОУХНТ дээр ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ-ийг зохион байгуулдаг. Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагчид нь өөрсдийн сонголтоор төслийн багуудад хуваагдан ажилладаг. Тухайлбал: “Сонирхолтой тооцоолол”, “Менделевийн найзууд”, “Future scientist” ...гм шинжлэх ухааны төслүүд, “Cartoon media”, “Arduno robot”, “Lego robot”, “Computer science” ... гм МХТ-д суурилсан төслүүд, “Улаан загалмай”, “Үндэсний бичгийн хэрэглээ”, “Би монгол хүн” зэрэг нийгмийн ухааны төслүүд, “New era news club” (англи хэлээр үйл ажиллагаа явуулдаг), “Өсвөрийн сэтгүүлчдийн клуб” (монгол хэлээр үйл ажиллагаа явуулдаг) ... гм хэвлэл мэдээлэл, олон нийтийн төслүүд юм.. Жишээ болгож зарим төслийг танилцуулбал: NEW ERA HOLLY- WOOD төсөл 1-р шатанд: Сурагчид өөрсдөө кино зохиолоо бичиж, өөрсдөө тоглон, өөрсдөө зураг авалтаа хийж, монтажлан богино хэмжээний кино бүтээнэ. 2-р шатанд: Сурагчдын бүтээсэн кинонууд “New era OSCAR” наадамд өрсөлдөж Шилдэг дүр, Шилдэг зураглал, Шилдэг зохиол гэсэн номинациудад өрсөлддөг. Энэ төсөлд оролцож буй сурагчдын хувьд уран зохиолын хичээлээр эзэмшиж буй зохион найруулж бичих чадвар, урлаг гоо зүйн хичээлээр эзэмшиж буй урлаг уран сайхны чадварууд, мэдээлэл зүйн хичээлээр эзэмшиж буй компьютер графикийн чадварууд, НУ-ны хичээлээр эзэмшиж буй багаар ажиллах... гэх мэт олон хичээлийн чадваруудыг интеграцчилан хэрэглэх замаар асуудал шийдэх бүтээлч үйл ажиллагаанд суралцдаг. Энэ мэтчилэн сурагчдын эзэмшвэл зохих суурь чадварууд дээр тулгуурласан, сонирхолтой форматтай, анги, нас, хүйс хамааралгүй, сонирхлоороо сонгон оролцох боломжтой, олон чиглэлийн төслүүдийг багш нар маань санаачлан жилд ойролцоогоор 30 орчим төслийг 1 хичээлийн жилд хэрэгжүүлдэг. 2019 оноос эхлэн төсөлт хичээлийг 4 бүлэгт хуваан төрөлжүүлж, төрөл тус бүрд дараах номинацийн дагуу шалгаруулах болсон. Тухайлбал: Шинжлэх ухааны 8 төслүүдээс “Хамгийн шинжлэх ухаанч төсөл” Технологид суурилсан 5 төслүүдээс “Мэдээллийн технологийн шилдэг төсөл” Нийгэм, соёл, спортын 10 төслүүдээс “Үзэгчдийн таашаалд нийцсэн төсөл” Хувь хүний хөгжлийн 5 төслүүдээс “Хувь хүний хөгжлийн шилдэг төсөл” ТУРШЛАГЫГ АШИГЛАХАД УЧИРЧ БОЛОХ СААД БЭРХШЭЭЛ Төсөлт хичээлийн үндсэн зорилго, хүүхдэд өгөх ур чадвар буюу мэдлэгийг хэрэглэх үйлийг хангалтгүй хийвэл үр дүнгүй, хэлбэр төдий, цаг үрсэн ажил болно. Иймээс үүсэж болох эрсдэлээс сэргийлэх үүднээс дараах зүйлүүдийг анхаарна уу. Үүнд: Төслийн агуулга нь: a. Сурагчдын суурь чадварт суурилах b. Мэдлэгийг хэрэглэх үйл байх c. Интеграцчилсан байх d. Сурагчдын бүтээж чадах түвшний асуудлыг сонгох Төслийн зохион байгуулалт нь: a. Багаар хамтарч хийх зохион байгуулалттай байх b. Сонирхолтой форматтай байх c. Анги хамаарахгүй байх d. Багш зөвхөн чиглүүлж сурагчид асуудлаа шийдвэрлэх e. Санхүүгийн зардлыг тооцох нь чухал. ТУРШЛАГЫН ҮР ДҮН Шинэ эрин ОУ-ын сургууль нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үндэсний болон ОУ-ын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлэхдээ “мэдлэгийг хэрэглэх, асуудлыг шийдвэрлэх, бүтээх процесст суралцах” чадварыг хөгжүүлэх үйлийг ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ-ийн зохион байгуулалтаар 9 жил дараалан хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд гарч буй үр дүнг дүгнэж үзвэл: Сурагчдын хувьд: Мэдсэн зүйлээ хэрэглэх арга барилд суралцсан. Багаар ажиллаж сурсан. Хамгийн чухал нь бүтээх процесст суралцсан. Багш нарын хувьд: Шинжлэх ухааны агуулгад буй суурь чадваруудыг зөвхөн танхимын хичээлээр олгохоос гадна төсөлт ажил болон бусад хэлбэрээр олгох аргачлалд суралцсан Сургалт илүү прагматик, бүтээлч болсон Сургуулийн хувьд: Сургалтын зохион байгуулалт нь зөвхөн танхимын сургалтаар хязгаарлагдахгүйгээр бусад олон хэлбэр төсөлт ажил, танхимын бус сургалт явагдах болсон. Сурагчид, багш нарын харилцаа, оролцоо илүү сайжирсан. Хамгийн гол нь сургалтын чанарт сайнаар нөлөөлсөн Сургуулийн хувьд хүүхэд хөгжүүлэх сургуулийн нэмэлт хөтөлбөрийг төсөлд суурилсан сургалтын арга зүйгээр зохион байгуулах нь багш, сурагч, сургуулийн хувьд үр дүнтэй алхам болох нь олон улсын түвшинд ч хүлээн зөвшөөрөгдсөн тул энэхүү түгээмэл хэрэглэдэг нэг төрлийн сургалтыг сургууль бүр хэрэгжүүлэх боломжтой юм.
26.
26 СУРГУУЛЬ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Сургууль нь төрөөс баримтлах сургалтын бодлогын хүрээнд хүүхдийн хөгжлийн үе шат, нас сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол олгож, эцсийн зорилгодоо баттай хүрэхэд нь тэдний хөгжлийг дэмжих үүрэгтэй. Ингэж ажиллахын тулд багш, хамт олон, эцэг эх нэгэн баг болж өөрийн гэсэн “Сургуулийн менежментийн загвар” боловсруулах нь чухал юм. Энэ төслийн хүрээнд манай сургууль дээр төслийн мэргэжилтэн Фүкүо Томохиро, Б.Хишигбаяр нараас мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласны үр дүнд Сургуулийн Менежментийг загварыг боловсруулан ажилласан. Сургуулийн менежментийн загвар боловсруулахад / бага боловсролын түвшинд/ бидэнд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн туршлагаасаа та бүхэнд хуваалцаж байна. Сургуулийн үйл ажиллагааг нэгдсэн менежментээр зохицуулагдах хөтөлбөр нь “Сургуулийн хөтөлбөрийн менежмент”. Энэ нь сургуулийн зорилго, зорилтын хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаанд үндэслэн сургуулийн хөтөлбөрийг боловсруулж, нийт багш нар нэгдмэл, тодорхой зорилгын дор сургалтын үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Багш нарын өдөр тутам гүйцэтгэдэг төвөгтэй, олон төрлийн ажлуудыг хөнгөвчлөх үүднээс зорилго болон үйл ажиллагаагаа тодорхой, уялдаатай болгосноор тэдний ажлыг үр ашигтай болгох менежмент юм. Энэ нь багш нар сургалтаа зохион байгуулах болон сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан сургуулийн зорилго, зорилтоо хүрэх үүргийг хүлээж, өдөр тутмын ажлын явцдаа хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэн ажиллана гэж ойлгож болно. Сургуулийн зорилгыг тодорхойлохдоо сургуулийн менежментийг сайжруулах PCDA загварт нийцүүлэн өмнөх жилийн асуудлыг илрүүлж түүнийг шийдвэрлэх арга хэмжээ авах нь чухал юм. Өмнөх жилийн асуудал гэдэг нь зорилго, зорилтоо хэр биелүүлснээс хамаарах ба биелүүлж чадаагүй зорилт байвал тэр нь тухайн сургуулийн асуудал болно. Өмнөх жилийн хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээ авснаар тухайн сургуульд нийцсэн зорилгоо тодорхойлох боломжтой. ТУЛГАМДСАН АСУУДЛАА ИЛРҮҮЛЭХ: Улсын болон анги дэвших шалгалтын дүнд шинжилгээ хийн суралцагчдын тааруу үнэлгээ авдаг сэдэв, даалгаврыг тодорхойлон учир шалтгааныг илрүүлснээр сурагчдын суралцах чадвар, багшийн арга зүйд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх боломжтой. Математик, Монгол хэл, хүн байгалийн хичээлээр сурлагын амжилтыг ахиулахын тулд шалгалтын дүн болон сурагч бүрийн буруу хариултад шинжилгээ хийснээр анги тус бүрийн асуудлыг илрүүлсэн. Улсын болон анги дэвших шалгалтын дүнд анализ, дүн шинжилгээ хийхээс гадна хичээлийн судалгаа хийж үр дүнгээ тооцож гаргаж ирэх нь хамгийн нэн тэргүүний ажил юм. 2017-2018 оны хичээлийн жилд бага боловсролын түвшинд Зорилгоо: Өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ гээд тодорхойлсон тул Математик, хүн байгалийн хичээлээр сурагчдын өөрийн үнэлгээний хуудсыг боловсруулж түүний тохирцыг судлах шаардлага гарсан. Иймд энэ хоёр хичээлийн судалгааны зорилгоо “Сурагчдын өөрийн үнэлгээний хуудсын тохирцыг судлах” гэж тодорхойлон багш нараа 2 баг болгон судалгаат хичээлийг зохион байгуулсан. Математик, хүн байгалийн судалгаат хичээлийн хэлэлцүүлгээс: СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЯВЦ Ж.Үүрцайх Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 45 дугаар сургуулийн сургалтын менежер Монгол улсад Японы олон улсын хамтын ажиллагааны (ЖАЙКА) байгууллагаас “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл 2016-2019 оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлсэн. “Өөрийн үнэлгээний хуудас хүүхдийн үгээр биш байна, бичихэд их хугацаа шаардаж байна, багш үнэлээд хэрэггүй юм дүгнэлтээ бичээд нэгжийн үнэлгээ болоход ашиглаж байя, мөн багш бид даалгаврын тавил, чадвараа дэмжсэн асуултаа зорилгоо биелүүлэхүйцээр боловсруулж, үнэлгээний шалгуураа зөв гаргаж ирэх нь чухал юм байна” гэсэн дүгнэлт гаргасан.
27.
27Багшийн Хөгжил itpd.mn 1 2 3 4 Эндээс дүгнэхэд: Сургуулийн
менежмент бол Зорилгоо тодорхойлох, Зорилгодоо хүрэх арга бол Хичээлийн судалгаа зохион байгуулах явдал юм. ТУЛГАМДСАН АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХОД: Анги болон улсын шалгалтын үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ /2-5-р анги /Сурагч бүрийн алдаатай бодолт дээр хийсэн дүн шинжилгээ Хичээлийн судалгаа /хэлэлцүүлэг/ Секцээс дэвшүүлсэн гол санаа / багш -эцэг эх-сургууль / Явцын түвшин тогтоох шалгалтын сэдэв, үнэлгээний шалгуур, сурагчдын даалгаврын гүйцэтгэлд хийсэн мониторинг эдгээр ажлуудыг зохион байгуулсан болно. Тулгамдсан асуудлаас Ямар суралцагчийг бэлтгэхийн тулд ямар зорилго тавьж, түүндээ хэрхэн хүрэх вэ гэдгийг энэхүү загвараар тодорхой харуулна. Ингэснээр нийт багш, асран хамгаалагчид нь тухайн сургууль энэ жил ямар зорилгод хүрэхээр юу хийх гэж байгааг тодорхой мэдэж сургалтын үйл ажиллагаагаа оновчтой явуулах боломжтой болно. Нэгдсэн загвараар дэвшүүлсэн зорилго ба үйл ажиллагаатай хамааралгүй, шаардлагагүй ажлуудыг хэрэгжүүлэх эсэх талаар дахин хэлэлцэх, ирэх жилийн ажил руу шилжүүлэх зэргээр ажил сонголтын шалгуур болгон ашиглах боломжтой. ”Сургуулийн зорилго ба үйл ажиллагааг нэгтгэх” гэдэг нь хэлэхэд амар боловч хийхэд амаргүй. Өдөр тутмын ажилдаа дарагдаад явбал сургуулийн зорилготойгоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байна уу үгүй юү гэдэг талаар бодох боломжгүй. Тиймээс өдөр тутмын ажлаа эхлэхийн өмнө сургалтын үйл ажиллагааг тодорхой төлөвлөн, тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах нь тавьсан зорилгын хүрээнд хүрэх үр дүн нь тодорхой ойлгомжтой болно. Багш нар олон төрлийн ажил хийх шаардлагатай байдаг. Төлөвлөгөөт бус ажлуудыг багасгаж, төлөвлөсний дагуу өдөр тутмын ажилдаа төвлөрч чаддаг болж заах арга зүйгээ сайжруулахад нь нөлөөлнө. Үүнд: Дараах 4 үндсэн төлөвлөлтийг нэгдмэл зорилгод үндэслэн боловсруулах нь чухал юм. 45-р сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн “Бага боловсролын менежмент”-ийн загвар Сургалтын чанарыг ахиулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Хичээлийн судалгаа” хийх зорилго, хуваарийг нарийн тусгаж өгөх нь бидний зорилгодоо хүрэх алхам. /Эндээс багш нар ангийн болон өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг уялдуулан боловсруулахад олон талт ажил маань нэг болж цэгцлэгдсэн сайн талтай/ Хичээл бүрийн нэгжийн задаргааг боловсруулах нь багш нарт сургалтыг чанартай зохион байгуулах мөн журнал хөтлөхөд илүү дөхөмтэй хялбар байдаг тул агуулгын залгамж холбоог тодорхойлох Нэгжийн задаргаа болон агуулгын залгамж холбоо, сургуулийн зорилготойгоо уялдуулан хүүхдээ бодонгоо нэгж хичээлийн төлөвлөлтийг PDCA загвар ашиглан боловсруулах нь сургалтыг чанартай удирдан зохион байгуулах дараагийн ээлжит хичээлийг төлөвлөхөд чухал ач холбогдолтой гэж багш нар дүгнэсэн. Сургуулийн менежментийн загварт дэвшүүлсэн сургуулийн зорилго, зорилтод хүрэх үйл ажиллагааг илүү тодорхой болгон нарийвчилсан жилийн төлөвлөгөөг боловсруулж, агуулгын залгамж холбоотойгоор нэгж хичээлийн төлөвлөлтийг боловсруулдаг, нэгж хичээлийн төлөвлөлтийн дагуу ээлжит хичээлийн төлөвлөгөөг боловсруулж хичээл заана. Энэхүү хоорондоо уялдаатай төлөвлөлтүүд нь нэгдсэн зорилго ба өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэх боломжтой болж үр ашигтай, үр дүнтэй, чанартай боловсрол олгож чадна. Сайн сургуулийг бий болгоход төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, сайжруулалт гэсэн PDCA циклээр удирдах нь илүү үр дүнтэй хэрэгжүүлсэн сургалтын үйл ажиллагааг үнэлж, үр дүнд үндэслэн дараа жилийн сургалтын үйл ажиллагааг сайжруулахад мөнхүү чиглэгдэнэ. Энэхүү тасралтгүй хэрэгжих үйл явцад багш, хамт олон нэгэн цул болж оролцон сургуулийн сайн менежментийг бий болгох нь чухал юм.
28.
28 СУРГУУЛЬ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Танай сургуулийн номын сан “Баярлалаа бяцхан номын сан” гэсэн нэртэй. Хамгийн түрүүнд яагаад ийм нэртэй болсон талаар яриагаа эхлүүлье. - “Эрдмийн өргөө” сургууль маань нийт 4300 гаруй хүүхэд 200 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүдийг унш, сур гэж хэлэх амархан. Харин унших сурах орчин байхгүй бол яаж сурах вэ. Сургуулийн номын сангууд ер нь хүүхэд уншдаггүй, үзүүлэнгийн баахан номтой, орчин нөхцөл ч тааруу байдаг. Тиймээс хамгийн түрүүнд хүүхдүүдийг соён гэгээрэх, гэгээлэг өөдрөг байх, тохь тухтай номын сантай болгохын төлөө хэд хэдэн гадаадын байгууллагууд руу төсөл бичсэн. Үүний үр дүнд 2007 онд “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага”-аас “Баярлалаа бяцхан номын сан” төслийг хэрэгжүүлэх 23,000 долларын хөрөнгө оруулалт авч чадсан. Энэ төслийн ачаар сургуулийн номын сан цар хүрээгээ тэлж хүүхэд, багш бүр өөрт хэрэгтэй, дуртай номоороо үйлчлүүлэх боломж нээгдсэн. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллага маань ном, гарын авлагаар хангаад зогсохгүй наад зах нь хүний биед хор нөлөөгүй сандал ширээтэй, орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэсэн журам баримталдаг. Тиймээс төсөл хэрэгжиж эхэлмэгц манай сургууль дээр БНСУ-аас төслийн багийн гишүүд ирж өөрсдөө цэвэр модон тавилга хийдэг компани сонгож бүх ширээ сандлыг захиалгаар хийлгэсэн. “Баярлалаа бяцхан номын сан”-ийн гол онцлог нь бид өөрсдөө номын дэлгүүрээс очиж хүүхэд, багш нарт хэрэгтэй номоо сонгож авдаг гэдгээрээ давуу талтай. Ер нь сургуулийн номын сангуудад цаанаас ирдэг ном ихэвчлэн хэн ч сонирхож уншдаггүй ном байдаг. Шуудхан хэлэхэд зарагддаггүй номуудаа сургуулийн номын сангуудад өгчихдөг гэсэн үг. Ингэж манай сургуулийн хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд дуртай номоороо үйлчлүүлэх боломжтой болсон. Харин ийм сайхан номын сантай болсны дараа хэрхэн хүүхдүүдийг номын сангаар үйлчлүүлдэг номонд дуртай болгох вэ гэж бодсон. Энэ хүрээнд 2008 оноос эхлэн 7 хоногт нэг удаа “Номын сан” нэртэй хичээл бага ангийнханд орж эхэлсэн. Унших номын жагсаалт гарган хичээлийн хөтөлбөр боловсруулан олон уншигч хүүхдүүдтэй болж чадлаа. Эрэгтэй хүүхдүүд комик ном, охидууд барбины зурагтай эсвэл үлгэрийн ном унших дуртай байдаг. Ер нь хүүхдүүдийн сонирхолд нийцүүлсэн ном худалдан авах нь чухал байдаг. Сургуулийн номын сан, номын санчтай шууд холбоотой байдаг. Танай сургуулийн номын санч хэрхэн яаж ажилладаг вэ? - Манай сургуульд улсын тэргүүний номын санчид ажиллаж байсан. Бага сургуулийн номын санч маань 14 хоногт л нэг шинэ ажил зохион байгуулахаар санал оруулж хүүхдүүдийг идэвхжүүлж, уралдаан зарлаж өөрөөсөө хүртэл бага гэлтгүй мөнгө төгрөг зарцуулж шоколад, бал, үзэг гээд шагнал урамшуулал өгдөг байсан бол ахлах сургуулийн СУРГУУЛИЙН НОМЫН САН ХҮҮХДҮҮДИЙГ “СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨРГӨӨ” БАЙГААСАЙ ГЭЖ БОДДОГ Энэ удаагийн ярилцлагаараа уншигч та бүхнийг “Баярлалаа бяцхан номын сан”-ийн үүсгэн байгуулагч, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал З.Байгалмаатай уулзуулж байна.
29.
29Багшийн Хөгжил itpd.mn номын санч
маань өөрөө маш их ном уншдаг, багш нарыг ямар ч сэдвээр хэрэгтэй материалаа хайгаад ороход чамд хэрэгтэй материал энэ л номонд байгаадаа гээд гаргаад өгөх жишээтэй. Харин өнгөрсөн жил улсын тэргүүний номын санчид маань тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарахаасаа өмнө шинээр ирж байгаа номын санчдаа сайн бэлтгээд үлдээсэн болохоор одоо ч гэсэн манайд сайн номын санчид ажиллаж байна. Номын сангаар хүүхдүүд болон багш нар хэрхэн үйлчлүүлж байгаагаар нь номын санчийн ажлыг үнэлж цалин урамшуулал олгодог. Энэ нь ажлаа сайн хийхэд нь хөшүүрэг болдог болов уу. Болдог бол хаа сайгүй байдаг PC тоглоомын газруудыг номын сан болгочихвол мөн ч сайхан байна даа. Би сургуулийнхаа ойр хавийн PC тоглоомын газар ажиллуулдаг иргэдтэй уулзаж өөрийн энэ саналаа хэлж үзсэн. Даанч тэд орлого мөнгө олохгүй гээд миний саналыг зөвшөөрөхгүй юм байна лээ. Нэгдсэн бодлогоор л хаа сайгүй PC тоглоомын газрууд биш “coffee shop” шиг хүүхдүүдэд үйлчилдэг ая тухтай номын сантай болчихвол хүүхдүүд PC тоглохын оронд ном уншина гэж боддог. Хүүхдүүдийг бага ангид нь л номонд дуртай хүн болгочихвол төлөв төвшин юмны түрүүнд уурлаж уцаарлаад байхгүй хүн болдог. “Номын сан” нэртэй хичээл маань маш үр дүнтэй явагдаад удаж байна. Эхлээд ном уншихаар номын санд ордог болно. Унших дургүй нь зургийг нь үзнэ, дараа нь дахиад л хичээл ороход хуудсыг нь эргүүлнэ, дараагийн ээлжинд бага багаар нэмэгдсээр байгаад хичээл тарахад ямар ч байсан нэг ном уншиж дуусгадаг. Дөрвөн мянган хүүхдийг ном уншуулахыг оролдож хичээсний үр дүнд ядаж 400 хүүхэд номонд дуртай хүн болно. Номонд дуртай хүүхдүүдийн багш нар ч гэсэн ном уншдаг болов уу? - Тийм шүү. Хүүхдүүдээ унш гэж хэлдэг багш хүн өөрөө өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Би жил бүрийн намар хичээл эхлэхэд багш нартаа ямар ном унших мөн энэ номынхоо талаар хэзээ санал бодлоо солилцох талаараа хэлчихдэг юм. “Баярлалаа бяцхан номын сан”-тай болоод 11 жил өнгөрсөн байна. Тиймээс багш нар маань ном уншдаг болоод 11 жил болж байна гэсэн үг. Өмнө нь уншдаг багш нар байсан л даа. Гэхдээ л цөөхөн шүү. Жил бүр хамгийн сайн уншдаг багшаа шалгаруулдаг уламжлалтай. Ихэвчлэн дэлхийн сонгодог зохиолууд уншуулдаг. Анна Каренина, Женни Герхард гэх мэт. Одоо багш нар маань захирлаа тэр номын дэлгүүрт тийм ном шинээр иржээ гээд л хэлнэ. Аль болох тэр номыг нь авахыг хичээдэг. 2010 онд 11,000 долларын хөрөнгө оруулалт хийгдэж шинээр олон сайхан ном худалдан авсан. Номын санд хүн бүрийн асуусан ном байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс тэдний асуусан сурагласан бүх номыг л номын сандаа байлгаж байх юмсан гэж хичээдэг. Манай номын санд эцэг эхчүүдийн хийсэн ном хүртэл байгаа. Эцэг эхчүүдийг ч гэсэн номын арга хэмжээндээ татан оролцуулдаг. Өчигдөрхөн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн номын санчид манай сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан. Сургууль бүрт номын сан бий. Гэхдээ хүүхдүүдийн сонирхдог ном байна уу, орчин нөхцөл нь ая тухтай байна уу гэдэгт л гол асуудал байдаг. Хаа сайгүй номын сан байвал ямар ч хүүхэд номын санд л сууна шүү дээ. Тиймээс төр засгаас энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
30.
30 СУРГУУЛЬ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Монгол улс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж, хүүхдийн эрх ашгийг төрийн зүгээс онцгойлон анхаарч хамгаалах үүргийг дэлхийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн өмнө хүлээсэн. Энэхүү түүхэн үйл явдал нь пионерын байгууллагыг өөрчлөх, хүүхдийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллагыг шинээр үүсгэн байгуулахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Нийгмийн ажилтныг зарим хүмүүс өмнөх нийгмийн олон нийтийн ажилтай хольж хутган, хүн бүрийн хийж чаддаг ажил гэж үзэх хандлага байсаар байгаа. Тийм биш. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь итгэл үнэмшил, мэргэжлийн үнэт зүйлс дээр тулгуурладгийг хэлэхэд илүүдэхгүй. Хүмүүнлэг ардчилсан нийгэмд иргэд, хүүхэд багачуудаа ямар нэг бэрхшээл, зовлон тохиолдох үед түүнийг даван туулахад нь туслах төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс үйлчилдэг. Тэдний нэг нь мэргэжлийн нийгмийн ажилтан юм. НИЙГМИЙН АЖИЛТАН ГЭДЭГ НЬ ХҮНД ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН Сургуулийн нийгмийн ажилтнууд сурагчдын суралцах явцад тулгарах бэрхшээлийг даван туулах, тэдний сурах чадварыг нэмэгдүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн юм. Нөгөө талаас төрөөс үнэ төлбөргүй санал болгож байгаа боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай хүргэхэд тусалдаг хүмүүс юм. Эхийн нинжин сэтгэл зайлшгүй үгүйлэгдэх энэхүү ажил үйлчилгээнд өмнө нь пионерын ахлах удирдагч, хүмүүжлийн эрхлэгч зэрэг алба хашиж байсан багш нар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ханцуй шамлан орсон. Шинэ юм бүхний эхлэл хэцүү байдаг. Хэцүүгээс үл шантран хичээцгээсэн. Хичээл, зүтгэлийн үр дүнд багш нар хүүхдийн эрхийг дээдлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийг сургуульдаа ирдэг болгох, тэдэнд халамж үйлчилгээ үзүүлэх зэрэг урьд өмнө сургуулийн амьдралд байгаагүй цоо шинэ арга барил, ур чадварт суралцаж, эцэг эх нь сургуулийн амьдралд илүү их оролцдог болсон юм. Ингэж нийгмийн ажилтан “Хүүхэд, багш, эцэг эхийн хооронд гүүр болж чадах хүн” гэдгээ харуулсан. Мөн ХҮҮХДИЙН ДОТНЫ ЗӨВЛӨГЧ, ТУСЛАГЧ нь болж чадсан юм. Одоо эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж дутагдаж, амьдралд хөл алдах гээд гундуухан яваа хүүхдүүд сургууль дээрээ ирээд, алгаа тосоод авах “Аав ээж”-тэй болсон байна. Хичээлээ тараад хэд хоногоор ч хамаагүй тоглочихдог, хэнтэй ч хамаагүй хэсүүчлээд явчихдаг хүүхдийг хаа нэгтээгээс олоод, халамжилдаг “Эзэн”-тэй болсон байна. Хүүхдийн эрх зөрчигдөж буй үйлдэл бүрт анхаарч, асуудалтай хүүхэд бүрт халамж үйлчилгээ үзүүлдэг дотны зөвлөгч, туслагчтай болсон байна. Энэ хүмүүс бол сургуулийн нийгмийн ажилтан, багш нар юм. Сургуулийн нийгмийн ажилтанд гарын үсэг зураад шийдэх хөрөнгө мөнгө байхгүй. Гэвч түүнд мэргэжлийн нөөц боломжоо ашиглавал асар их боломж байгаа. Эрх мэдэл ч байгаа. Хамгийн наад зах нь нийгмийн ажлын мэргэжилд “Өөрөө өөрийгөө ашиглах” (Use of Selt) гэж чухал зүйл байдаг. Сургуулийн нийгмийн ажилтан үйл ажиллагаагаа өөрөөсөө, бүр тодруулбал өөрийгөө өөрчлөхөөс л эхлэх учиртай. Та мэргэжилдээ шударга хандаж, “Би энэ ажлыг хийхэд хангалттай бэлтгэгдсэн” эсвэл “Цаашид чин сэтгэлээсээ биеэ дайчлан суралцаж, хүүхдийн төлөө үйлчилж чадна” гэж үзэж байгаа бол энэ ажилд айлтгүй орох хэрэгтэй. Таны үйлчлүүлэгчид бол тусламж дэмжлэг шаардлагатай хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч гэдгийг байнга санаж, тэдэнд туслахад хэр бэлэн байгаагаа цэгнэж үзэхэд гэмгүй. Түүнээс гадна аливаа өөрчлөлтийг төлөвлөх ба санал болгохдоо “Миний үйлчлүүлэгчийн хэрэгцээ санал уу, миний санал бодол уу?” гэдгээ байнга ялгаж, салгаж байх учиртай. Энэ нь үйлчлүүлэгчээ хүндэтгэж, тэднийг чадваржуулах эхний алхам юм. Хүүхэд гэнэн томоогүй учир алдаж эндэх нь олонтоо. Хүүхдийн гаргасан алдаа дутагдлын хор уршиг, сөрөг нөлөөллийг ухааруулах, учирлан тайлбарлах аясаар хандах нь нийгмийн ажилтны эзэмшвэл зохих ур чадвар мөн. Ингэхийн тулд тэдэнтэй дотно харьцаа үүсгэх нь чухал. Дотно болохын тулд НИЙГМИЙН АЖИЛТАН ХҮҮХДИЙН ДОТНЫ ЗӨВЛӨГЧ, ТУСЛАГЧ МӨН Н.Баянбат Сургуулийн нийгмийн ажилтны үндэсний сургагч багш, клиникийн профессор
31.
31Багшийн Хөгжил itpd.mn эхлээд дотносох
хэрэгтэй. Өхөөрдөх, толгойг нь илэх, гар барих зэрэг үйлдлийг хослуулж, аль болох халуун дулаанаар угтах, найз нөхдийн ёсоор харьцаж, инээмсэглэл бэлэглэн, дотно яриа өрнүүлэх, хүүхэд “Чи сайн хүүхэд” гэж хэлүүлэх зүйл хийгээгүй ч “Чи сайн хүүхэд”,”Чи чадсан”, Чи одоо бүр сайн чадах болно” гэж хэлэх. Ийм дотно харьцаа нь хүүхдийн гуниг тээсэн сэтгэлийг баярлуулдаг. Нийгмийн ажилтан дотно харьцаа үүсгэх явцдаа тэр хүүхдэд ямар нэг зүйл амласан бол түүнийгээ заавал биелүүлэх ёстой. Хүүхдүүдийн дунд тоглон наадаж, инээлдэн хөгжих нь тэр хүүхдийн зан чанар болоод ямар үйлчилгээ шаардлагатай болохыг мэдэж, бие биеэ бүрэн гүйцэд танихад хамгийн сайн арга. Халамж үйлчилгээ шаардлагатай хүүхэд магтаал, урмын үгийг их үгүйлдэг тул тэдэнд урамшиж, урагшаа тэмүүлэх үгсийг харамгүй хэлж байх хэрэгтэй. “Сайн байна”, “ Маш сайн байна”, “Үнэхээр сайн болж шүү”, “Бүүр сайн болсон байна”, “Гайхалтай”, “Чи улам л сайжирч байна”, “Би чамаар бахархаж байна”, Чамтай байх хөгжилтэй байлаа шүү”, “ Чи үнэхээр хариуцлагатай хүүхэд байна”, “Их гоё арга олсон байна, баяр хүргэе” гэх мэт хүүхдийн урам сэргээсэн үг хэлэхэд нийгмийн ажилтанд тийм хэцүү биш. Энд аав хүний үр хүүхдээ үгийн сайхнаар хүмүүжүүлсэн нэгэн жишээ байна. Жаахан буруу эрхэлсэн нэг хүү өглөө хичээлдээ явахаас залхуураад ес, арван цаг хүртэл унтчихдаг байж. Эцэг эх нь үглэж яншаад, сүүлдээ зодож жанчаад ч хүч хүрсэнгүй. Хүү эцэг эхээ зодох тусам улам гөжөөд, тэдэнд өширхөөд байж. Нэг өглөө эцэг нь хүүдээ хандаж “Миний хүү адуу шиг унтаж, шувуу шиг сэрж бай” гэж хэлээд духан дээр нь үнсжээ. Мань хүү аливаа юмны учрыг эргэцүүлэн боддог нэгэн байсан тул эцгийнхээ хэлсэн үгний утгыг олох гэж оролджээ. Тэгээд адуу зогсоогоороо унтдаг, шувуу эртэч амьтан гэдгийг ойлгож мэдээд, эцгийгээ хүндлээд зогсохгүй “Адуу шиг унтаж, шувуу шиг сэрж” эхэлжээ. Ер нь утга учиргүй үглэж янших нь хүүхдийг залхаадгийн жишээ энэ. Нөгөөтэйгүүр ардын билэг оюунаас ундарсан утга гүнзгий, ухаарал хайрласан үг хэллэгийн ид шид ямар хүчтэй байдгийн илрэл юм. Хүүхэдтэй ажилладаг, тэр тусмаа эрсдэл бүхий хүүхэдтэй ажилладаг нийгмийн ажилтан та хэрэв уур бухимдалтай яваа бол түүнийгээ сургуулийн хаалганы гадна орхиод орох хэрэгтэй. Би нэгэнтээ “Уур бухимдал нь хүчирхийлэл дарамтын төрсөн эцэг мөн” гэж бичиж байснаа санаж байна. Таны уур эмзэг бүлгийн эрсдэл бүхий хүүхдэд хэзээ ч сайн сайхныг авч ирэхгүй. Яагаад гэвэл уур ухааныг таглачихдаг юм гэнэ лээ. Уурласан хүн хичээн тэвчиж байвч хүүхдэд зөв сургамж хэлж, зөв үйлдэл үзүүлж чадахгүй. Тэгэхээр сургуулийн хүүхдийн дэргэд уурыг тэвчих л хэрэгтэй болж байна даа. Сургуулийн нийгмийн ажилтан сайн хүн байх ёстой. Сайн хүн гэж дэргэд нь байхад уужим амьсгаа авч болдог хүнийг хэлдэг. Таны дэргэд хүүхэд байна. Түүнд та зүрх сэтгэлээ зориулах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та яах ёстой вэ? Та өөрөө хүн чанарын дээд бай. Дэргэдээ байгаа хүүхдэд уужим амьсгаа авч, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өг. Энэ л таны эмзэг бүлгийн эрсдэлтэй хүүхдэд зориулах зүрх сэтгэл юм шүү. Ер нь тэгээд “Хүүхэд зангаа гээгээгүй хүн л маш сайн нийгмийн ажилтан болж чаддаг юм шүү” гэдгийг эцэст нь захья. Зохиолч Л.Толстойн “УУРАНДАА ЭХЭЛСЭН АЖИЛ ИЧГЭВТРЭЭР ДУУСДАГ” гэдэг үгийг байнга санаж явахад ч илүүдэхгүй.
32.
32 СУРГУУЛЬ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал 3 4 5 1 2 Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэг нь 1991 онд ашиглалтад орсон 330 хүүхдийн хүчин чадалтай, 14 бүлэгтэй, эдүгээ “НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”, “ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ” гэсэн өргөмжлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд бүрийн хөгжлийг хангах зорилго бүхий “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”- ийн хэрэгжилтийг хангах явцад манай хамт олонд тохиолдож байсан нэг бэрхшээл бол багш нарийн бичиг баримт, олны нэрлэж заншсанаар цаасны ажил маш их байсан явдал юм. Бид бичиг цаас боловсруулах ажилд зарцуулах цагийг багасгаж, хүүхэдтэй ажиллах цагаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэсэн асуудлын гарцыг хайж, өөрсдийн шийдлийг хэрхэн олсон туршлагаасаа хуваалцъя. Үүнд: Багш нар багаар хамтран ажиллаж богино хугацаанд өөр өөр сэдвийг боловсруулалт хийх зарчмыг баримталсан. Энэ нь богино хугацаанд олон мэдээллийг цуглуулах, улмаар хөтөлбөр болгон багцлах материалуудыг бүрдүүлэх сайн талтай байв. Өдөр тутам тогтмол давтан явагддаг хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа (хооллолт, нойрсолт, хувцаслалт, ариун цэвэр, эрүүл ахуйн үйл ажиллагаа гэх мэт)-ны төлөвлөлтийг жилээр хийж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэхээ хэлэлцэн хичээлийн жилийн эхэнд багш нарын зөвлөлийн хурлаар баталгаажуулсан. Ингэснээр 39 долоо хоногт давтагдан бичигддэг зүйл 1 л удаа бичигддэг болсон. Тогтмол явагддаг үйл ажиллагааны холбогдох материалуудаа цэцэрлэгийн сургалтын хөтөлбөртөө бүрэн тусгасан. Сэдвүүдийн боловсруулалт дахь багшийн өдөр тутам бичдэг конспектуудаас нэлээдийг нэгтгэж оруулаад, Бага, Дунд, Ахлах, Бэлтгэл гэсэн бүлгийн хөтөлбөрүүдийг буй болгосон. Багш бүлгийн хөтөлбөртөө багтсан үйл ажиллагаануудаас сонгож, 14 хоногоос 1 сарын хугацаатайгаар 1 удаа календарьчилсан төлөвлөгөө хийж, арга зүйчээр баталгаажуулдаг. Энэ нь өдөр тутам тухайн ангид ямар сургалтын үйл ажиллагаа явагдаж байгааг харах боломжийг бүрдүүлдэг. Багшийн сэдвийн боловсруулалтын бүрдэл хэсэг болох өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны боловсруулалтыг огноогүй болгосноор дахин хэд хэдэн удаа ашиглах боломжийг бүрдүүлсэн. Мөн аль нэг сэдвийн дор явагддаг өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны төлөвлөлтийг чанартай боловсруулан түүнийхээ хэрэглэгдэхүүнийг өөрчлөн ажиллах бүрэн боломжтой гэж үзсэн. Жишээлбэл: “Нүх шахах” гэдэг тоглоомын нэг боловсруулалтын дор 18 өөр төрлийн хэрэглэгдэхүүн ашиглах боломжтой болсон. Сэдвийн боловсруулалт хийхдээ хүүхдийн төлөвшилд нөлөөлөх, тэдэнд бүтээлчээр ажиллах, сэтгэхүйн үйл гүйцэтгэх боломжуудыг өргөн олгоход анхаарч ажилладаг. БАГШИЙН БИЧИГ ЦААСНЫ АЖЛЫГ БАГАСГАСАН ТУРШЛАГА Ц.Мөнхтуул Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
33.
33Багшийн Хөгжил itpd.mn Ийнхүү нэгдсэн
төлөвлөлт хийгээд үйл ажиллагаа бүрийнхээ боловсруулалтыг бичсэн тохиолдолд бүлгийн багшийн тухайн хичээлийн жилд хүүхэдтэй ажиллах цаг хугацаа нэмэгдэж цаасны ажил нь ихээхэн хөнгөрч байгаа нь харагдаж байна. БАГА бүлгийн сургалтын нэгдсэн төлөвлөлт Сургалт зохион байгуулах чиглэлүүд IХ сар Х сар ХI сар XII сар I сар II сар III сар IV сар V сар Бүгд Хөдөлгөөн эрүүл мэнд Дасанзохицоххоногууд Өглөөний дасгал “ТУУЛАЙ” Өглөөний дасгал “ЖОЛООЧ” 2 БХД “МУУР” БХД “ОНГОЦ” БХД “НОХОЙ” 3 Боловсруулалт №1, 4, 8 Хөдөлгөөнт тоглоом №1 Боловсруулалт №2, 5, 9 Хөдөлгөөнт тоглоом №2 Боловсруулалт №3, 6, 10 Хөдөлгөөнт тоглоом №3 Боловсруулалт №1, 7 Хөдөлгөөнт тоглоом №4 Боловсруулалт №1, 11 Хөдөлгөөнт тоглоом №5 Боловсруулалт №1, 12 Хөдөлгөөнт тоглоом №6 Боловсруулалт №1, 13 Хөдөлгөөнт тоглоом №7 Боловсруулалт №1, 14 Хөдөлгөөнт тоглоом №8 22 Багц үйл ажиллагаа 1 Багц үйл ажиллагаа 2 2 Хэл яриа, Харилцаа Боловсруулалт №1, 9, 17, 25 Боловсруулалт №2, 10, 18, 26 Боловсруулалт №3, 11, 19, 27 Боловсруулалт №4, 12, 20, 28 Боловсруулалт №5, 13, 21 Боловсруулалт №6, 14, 22 Боловсруулалт №7, 15, 23 Боловсруулалт №8, 16, 24 28 Боловсруулалт №1 Боловсруулалт №2 Боловсруулалт №3 Боловсруулалт №4 Боловсруулалт №5 Боловсруулалт №6 Боловсруулалт №7 Боловсруулалт №8 8 Байгаль, нийгмийн орчны талаарх мэдлэг төсөөлөл Боловсруулалт №1, 9 Боловсруулалт №2, 10 Боловсруулалт №3, 11 Боловсруулалт №4, 12 Боловсруулалт №5, 13 Боловсруулалт №6 Боловсруулалт №7 Боловсруулалт № 8 13 Урлал Уран сайхан Боловсруулалт №1, 9 Боловсруулалт №2, 10 Боловсруулалт №3 Боловсруулалт №4 Боловсруулалт №5 Боловсруулалт №6 Боловсруулалт №7 Боловсруулалт №8 10 Боловсруулалт №1 Боловсруулалт №2 Боловсруулалт №3 Боловсруулалт №4 Боловсруулалт №5, 9 Боловсруулалт №6 Боловсруулалт №7 Боловсруулалт №8 9 Эрүүл ахуйн үйл ажиллагаанууд нь өдөр бүр давтагдан явагдана. Тайлбар: Багш тухайн сард явагдсан үйл ажиллагаануудыг дараа дараагийн саруудад тогтмол давтаж байхыг анхаарна уу. Ийнхүү сургалтаа бүтэн жилээр төлөвлөөд, суралцахуйн чиглэл бүрээр боловсруулсан үйл ажиллагаануудыг олон дахин давтамжтайгаар явуулдаг жишээг “Бага” бүлгийн сургалтын төлөвлөлт, үйл ажиллагааны боловсруулалтаар товч харуулъя. Багш сургалтын төлөвлөлтөө хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц:
34.
34 СУРГУУЛЬ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Манай өвөг дээдэс “Итгэл хайрын дунд өссөн хүүхэд алд өснө” гэж хүмүүжлийн орчныг тодорхойлсон байдаг билээ. Энэхүү сургаал өнөө үед ч үнэ цэнээ алдаагүй байна. Өнөөдөр нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, техникийн дэвшил, даяаршилтай холбогдон хүүхэд багачуудын хүмүүжлийн орчин эрс өөр болж, тэд цаг, хил хязгааргүй мэдээллийн дунд амьдарч байна. Монголчууд үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлж ирсэн арвин баялаг туршлага, өв соёлтой. Айлууд хэд хэдээрээ хот айл болж, тэнд үе тэнгийн насны хүүхдүүд барилдах, уралдах, тарвага буцаах зэрэг хөдөлгөөнт тоглоомууд, хөлөгт тоглоом, шагайн наадмууд, шивээ барилдуулах, 32 цагаан лонх тоолох зэрэг хөдөлгөөн багатай тоглоомуудаар тоглодог байснаас гадна айл гэр болж тоглон мэнд усаа мэдэлцэж, цай идээгээрээ дайлан өвс ногоо, хур бороо, малын тарга хүч зэрэг олон асуудлаар том хүмүүс шиг яриа үүсгэн тоглодог байсан. Шагайгаар бөгцэг няслах, шагай шүүрэх, морь уралдуулах зэрэг голдуу хоёроос дээш хэд хэдэн хүүхэд тоглодог байв. Эдгээр тоглоом нь хүүхдэд амьдрах ухааны сургууль болохоос гадна тэднийг зөв хүмүүжүүлэх нэгэн чухал арга хэрэгсэл байлаа. Ардын энэхүү уламжлал дээрээ тулгуурлан манай цэцэрлэг 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шагай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, 6 дахь жилтэйгээ золгож байна. Хөтөлбөрийн гол зорилго нь “БУРУУ ӨССӨН ХҮҮХЭД БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ” гэдэг зарчмаар хүүхдийн хүмүүжлийг нэн тэргүүнд тавьсанд оршино. Шагай хөтөлбөрийг эцэг эхчүүд тэргүүлэх оролцоотойгоор багш, ажилчид, эмээ өвөө, хүн бүр хүчин чармайлт гарган бүгдээрээ хамтдаа зүтгэн хэрэгжүүлж байна. Шагай хөтөлбөрийн хүрээнд туслах багш нар 5 дахь өдөр бүр ангидаа “Шагай цаг” үйл ажиллагааг зохион явуулдаг. 5 дахь өдрийн туслах багшийн цагаар “Эмээгийн цаг”, “Өвөөгийн цаг”-ууд ээлжлэн хичээллэж, үлгэр домог сургаал сонсдог. Ингэснээр хүүхдийн хүмүүжилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч, хүүхдэд ахмад настан болон бусдыг хүндэлдэг, бусдаас уучлалт гуйдаг, бусдад талархдаг зэрэг харилцааны зан чанарууд сууж байна. “ХҮҮХЭД НЭГ ЭРДЭНЭ, ХҮМҮҮЖИЛ МЯНГАН ЭРДЭНЭ” ТУРШЛАГА С.Эрдэнэцэцэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр цэцэрлэгийн арга зүйч
35.
35Багшийн Хөгжил itpd.mn Хүүхдийн хүмүүжлийн
хамгийн чухал орчин бол гэр бүл байдаг. Орчин үеийн залуу аав ээжүүдэд өвөө эмээгийн сургаал, үлгэр дуурайл нэн чухал хэрэгтэй байгаа болохоор 5 дахь өдөр бүр өвөө, эмээгийн цаг гарган өгснөөр залуу аав ээж нар ахмадын сургаалыг сонсож, ардын сурган хүмүүжүүлэх ухаанаас суралцан, улмаар хүүхдэдээ уламжлал ёс заншил, амьдрах ухаанд суралцахад нь нөлөөлж байна. Өвөө, эмээгийн цагаар мөн ихэвчлэн олуулаа тоглодог тоглоомуудыг зааж сургадаг. Манай цэцэрлэг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн БСУГ- тай хамтран аймгийн нийт цэцэрлэгийн дунд “Шагайн бага наадам”-ыг зохион байгууллаа. Уг наадамд 25 цэцэрлэгийн 75 хүүхэд, 48 багш, ажилчид болон эцэг эхийн төлөөлөл хамтран ажиллаж оролцон, хүүхдүүд багаараа “Алаг мэлхий” өрж, хамтдаа 12 жилийн дуулал дуулж, шагайгаар морь уралдуулан наадлаа. Иймд бид хүүхдэд зөвхөн зөв дадал хэвшил олгохоос гадна хүмүүжлийг гэр орны орчин нөхцөл, эцэг эхийн боловсролоор дамжуулан олгох нь үр дүнтэй арга хэмжээ болж байгааг харуулж чадсан. Шагайн бага наадмаар хүүхдүүд “12 жилийн дуулал” дуулж, жүжиглэсэн нь 2019.03.29 “Түмэн шагайн баяр”-аар Марс бүлгийн эцэг эхийн төлөөлөл, ихрүүдийн ээж Б.Отгонсүрэн ардын дуу дуулсан нь, 2018.02.05.
36.
36 СУРГАЛТ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Энэхүү өгүүлэлд багшийн мэргэжсэн байдлыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, багш мэргэжлийн чадамж, чадамжийн бүрдэл хэсэг- элементүүд, чадамжийг бүтэцлэх жишиг загвар, шинэ хандлагын талаар өгүүлэх болно. Багшлахуй нь мэргэжлийн ажил мөн үү? М.Либерман тэргүүтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн социологичид мэргэжил шаардагдах ажлын онцлогийг дараах зургаан зүйлээр тодорхойлсон байдаг. Үүнд: Мэргэжлийн мэдлэг, чадвар Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ Мэргэжлийн сургалт (4-5 жилийн сургалтад хамрагдаж байж уг мэргэжлийг эзэмшсэн байх) Мэргэжлийн хөгжил (мэргэжлээрээ байнга гүнзгийрүүлэн суралцах хөгжих тогтолцоо бүрэлдсэн байх) Мэргэжлийн хувьд бие даасан шинжтэй үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргадаг байх Мэргэжлийн хүчирхэг бүлэг, байгууллагатай байх Дээрх шинжүүрээр харвал багшийн ажил нь онгоцны нисгэгч, хуульч, эмч шиг мэргэжлийн ажил мөн. Гэвч зарим судлаач багшийн мэргэжлийг хэлбэржиж буй мэргэжил бөгөөд анагаах, хууль, инженерийн мэргэжлийн дараах зиндаанд орох мэргэжил гэж үзсэн байдаг. Үүний шалтгааныг статус нь бүрэн хэмжээгээр мэргэжлийн болж амжаагүй, “төгс бус (semi profession)” байгаатай холбон тайлбарладаг. 1966 онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллага болон ЮНЕСКО багшийн статус/ байр суурьтай холбогдох чухал зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжид багшлахуйг мэргэжлийн ажил хэмээн заасан билээ. Энэ бол өндөр стандарттай сургалт, тасралтгүй үргэлжлэх судалгааны явцад мэргэжлийн мэдлэг, чадвараа хөгжүүлж байхыг багш нараас шаардаж буй ажил үүрэг болохыг харуулж буй хэрэг. Үүнд багшийн мэргэжсэн байдал (профессионализм) нэн чухал. Багш боловсролын хөгжил хийгээд олон улсын шинэчлэлийн чиг хандлага багшийн мэргэжсэн байдлыг шаардаж байна. 1986 онд Боловсрол, эдийн засгийн Карнегийн форум, Холмес группээс “XXI зууны багшийг бэлтгэж буй үндэстэн”, “Маргаашийн багш” хэмээх хоёр чухал тайлан гаргасан байдаг. Эдгээр тайланд тухайн цаг үеийн багш боловсролын шинэчлэлийн зорилго нь багшийн мэргэжсэн байдлыг сайжруулах явдал болохыг тодорхойлжээ. 1996 онд ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын 45 дахь бага хурал “мэргэжсэн байдал бол багшийн байр суурийг дээшлүүлэх бүх бодлогын дундаас дунд ба урт хугацааны хамгийн ирээдүйтэй стратег мөн” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Ажил мэргэжил судлаачид багшийн мэргэжсэн байдлыг дараах шалгуураар үнэлдэг байна: 1. МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ 2. МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ 3. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА 4. МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ 5. МЭРГЭЖЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ 6. МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 7. МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ Үүнээс харвал, багшийн мэргэжлийн чадамж нь түүний мэргэжлийн хүн мөн эсэхийг тогтоох чухал шалгуур аж. Ийм ч учраас БМДИ-ээс 2018 онд зохион байгуулсан багш нарын мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн сургалтын хөтөлбөрт багшийн цогц чадамжийн асуудлыг онцлон авч үзсэн билээ. 2018 оны 03-р сард Багш нарын олон улсын холбоодын дэмжлэгтэй Шотландад зохион байгуулсан “Багшлахуйн олон улсын дээд хэмжээний уулзалт”-ын хэлэлцүүлгийн нэгэн чухал сэдэв нь “Багшийн мэргэжлийн чадамжийн бүтэц хүрээ”-г шинээр тодорхойлох асуудал байв. Сурагчийн амжилтад багшийн зүгээс үзүүлсэн нөлөөллийг судалсан судалгаа маш олон. Тухайлбал, АНУ-ын судлаач Дарлин- Хаммонд, Ханушек нарын 2000 оны эхээр хийсэн судалгаа нь багшийн чанар сурагчийн суралцахуйд хамгийн хүчтэй нөлөөлж буйг (сурагчийн хур туршлага, гэр бүлийн байдал зэрэг хүчин зүйлээс илүү хүчтэй) тогтоосон байдаг. Энэхүү багшийн чанар хэмээх ойлголтын чухал бүрдэл хэсэг нь багшийн мэдлэг мөн. Судлаачид мэдлэг эзэмших, суралцах үйл явцыг янз бүрийн онол хандлагын үүднээс тайлбарладаг. Когнитив конструктивизмын үүднээс бол, мэдлэг эзэмшихэд хувь хүний оюуны идэвхтэй үйл ажиллагаа чухал. Харин нийгмийн конструктивизмын хувьд мэдлэгийг хүмүүс хүрээлэн буй орчинтойгоо, мөн өөр хоорондоо харилцах замаар бүтээх бөгөөд суралцах нөхцөл онцгой чухал. Багш нарын хувьд энэ нь мэргэжил нэгтэнтэй хамтран ажиллах, суралцах үйл байх бөгөөд өөрийнх БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН БҮТЭЦ ХҮРЭЭГ ШИНЖИЛСЭН НЬ С.Энхтүвшин МУБИС, БСС-ийн багш
37.
37Багшийн Хөгжил itpd.mn нь туршлага,
итгэл үнэмшил ч харилцан нөлөөлнө. Үүнийг багш боловсролын бүтээлүүдэд мэргэжлээрээ суралцагчдын бүлэг буюу professional learning community гэж бичсэн байдаг. Харин сүүлийн үеийн судалгаанууд нийгмийн болон материаллаг хүчин зүйлийг хамт авч үзэн, material envi- ronment гэсэн үг хэллэгийг хэрэглэх болжээ. Өөрөөр хэлбэл, багш нарын хамтран уншиж судалж буй бичвэр материал, технологийн хэрэгслүүд мэргэжлийн мэдлэгээ бүтээж баяжуулахад нь чухал үүрэгтэй болж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон “Багшлахуйн мэргэжлийн олон улсын дээд хэмжээний уулзалт” дээр багшийн мэргэжлийн чадамжийн бүтэц хүрээг дараах загвар дээр ярилцлаа. Багшийн мэргэжлийн чадамжийн энэхүү загвар нь олон хэмжээст бүтэцтэй дизайнчлагдсан байна. Багшийн мэргэжлийн чадамжийг тодорхойлох гурван чухал элементийн нэг нь багшийн агуулгын буюу мэргэжлийн/заах хичээл судлагдахууны болон сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэг мэдлэг юм. Америкийн судлаач Лее Шулманы тодорхойлсноор, ерөнхий сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэг, заах хичээл судлагдахууны агуулга, бүтэц, зохион байгуулалттай холбоотой мэдлэг, тэдгээрийг холбосон сургах зүйн мэдлэг нэн чухал. Бломёк, Деланери, Лаверманн нарын судалгаагаар дээрх мэдлэгээс гадна аффектив ба сэдэлжих түвшин, багшийн өөрийгөө удирдан зохицуулах шинж чанар нь сургалтын практик үйл, багшийн мэргэжлийн зан үйлд шууд нөлөөлж, улмаар сурагчийн амжилтад нөлөөлдөг байна. Ялангуяа сэдэлжүүлэх хүчин зүйлс нь багшлахуйн чанарт нөлөөлдөг чухал хүчин зүйл аж. Тухайлбал, сэдэл нь багшийн тав тухтай байдал, мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, ажлын үр дүнг сонирхох, сургалтад хүч хөдөлмөрөө зориулах эсэхэд нөлөөлөөд зогсохгүй сурагчдын академик болон нийгэм-сэтгэл хөдлөлийн харилцаанд ч нөлөөлнө. Бломёк, Густафсон нарын 2015 онд хийсэн судалгаагаар, багш мэдээлэл, баримт нотолгоонд үндэслэсэн сурган хүмүүжүүлэх шийдвэр гаргахын тулд суралцахуйн тодорхой нөхцөл байдалд анализ хийж, үнэлж чаддаг байх хэрэгтэй аж. Тухайлбал, сурагчийн өмнөх мэдлэг, чадварын түвшин, сэдэлжүүлэх хүчин зүйлс, хичээлийн зорилт зэрэгтэй нөхцөл байдлыг холбон авч үзэх замаар мэдээллийг нэгтгэн авч үзэх, шинжилгээ хийх шаардлагатай. Тохиолдол нөхцөлийг шинжлэх энэхүү чадвар нь мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргахад шууд нөлөөлж байгаа нь олон улсын практикаас харагдаж байна. Үүнд ажиглах, ухаж ойлгох, шалтгааныг олох, тайлбарлах, шийдвэр гаргах үйлүүд нэн чухал. Иймд багш бэлтгэх сургууль төгсөх болон багшаар ажиллах эрхийн шалгалтад дээрх чадварыг сорьсон кейс шинжилгээний даалгавруудыг ашиглах нь зүйтэй. Багшийн мэргэжлийн чадамжийг тодорхойлох гуравдахь чухал элемент нь багшлах сэтгэл - эрмэлзэл (affective-mo- tivational) хийгээд ажилдаа хандах эерэг хандлага юм. Энэхүү хандлага нь багшлахуй, суралцахуйн талаарх гүн бат итгэл үнэмшил, үнэт зүйлсээс үүдэлтэй. Бас багшийн хариуцлагатай ч шууд холбоотой. Багшийн хариуцлагыг албан (formal responsibility/ac- countability) ба хувийн (personal responsibility) гэж авч үзвэл бидний хэлэлцэж буй багшлах чин сэтгэл, сэдэлжилт буюу эрмэлзэл нь хувь хүний хариуцлагатай холбоотой. Хэрэв албан хариуцлага нь бусдын хүлээлт, сургууль байгууллагын хяналт шалгалтыг шаарддаг бол хувийн хариуцлага нь хувь хүний дотоод сэдэл эрмэлзэл, өөрийн хяналт, зохицуулалт, бие даасан байдал, мэргэжлийн эрх чөлөө, нийгмийн үүрэг, өөрийн үр дүнт байдал (self efficacy), мэргэжлийн ёс зүй, итгэлцэлд тулгуурладаг. Иймд хийж буй ажлаа бусдаар хянуулж, эсвэл бусдын хяналтанд гүйцэтгэх бус хүүхэд, эцэг эх, олон түмний итгэлийг хүлээж, мэргэжлийн ёс зүйтэй ажиллаж чадах, үйл ажиллагаагаа мэргэжлийн хүний хувьд өөрөө бүрэн хариуцах чадамжтай, ажлынхаа үр дүнг мэдэрдэг, сонирхдог багшийг эрхэмлэвэл гурав дахь элементийг анхаарах учиртай. Иймд багш бэлтгэх сургалт, тэдний мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа цаашид багшийн эерэг хандлага, үнэт зүйлсэд суурилах хэрэгтэй. Ашигласан эх сурвалж: Andreas Schleicher (2018). International Summit on the Teaching Profession: Valuing our teachers and Raising their Status. p. 59-61. Darling-Hammond, L. (2000). “Teacher quality and student achievement: A review of state policy evidence’, education Policy analysis Archives, Vol. 8/1. Eurydice (2015). The Teaching Profession in Europe: Practices, Perceptions, and Policies. Eurydice Report, Luxembourg: publications Office of the European Union. Kouwenhoven (2003). Comparative studies on Competence definitions. Багшийн мэргэжлийн чадамж Сурагчийн суралцахуй Сургалт Судалгаа ба туршлага Суралцах боломж Багшийн суралцахуй Багш бэлтгэх сургалт Мэргэжлийн тасралтгүй хөгжил Албан бус суралцахуй Агуулгын ба СХУ-ны мэдлэг Танин мэдэхүйн Нийгэм- сэтгэл хөдлөлийн Аффектив-сэдэлжих чадамж ба итгэл үнэмшил Багшлахуйн хандлага Шийдвэр гаргалт Мэргэжлийн дүгнэлт Диаграмм 1. Багшийн мэргэжлийн чадамжийн бүтэц хүрээ
38.
38 СУРГАЛТ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Тус институтийн урилгаар Япон улсын Сайтама их сургуулийн профессор Окамото зочлон ирж, 3 дугаар сарын 13-20 ны өдөр тус институтийн бага боловсрол, физик, хими, биологи, газарзүйн багш нарын хөгжил хариуцсан арга зүйчидтэй хамтран ажиллав. Арга зүйчид ЕБС-ийн бага ангийн хүн байгаль, дунд, ахлах ангийн байгалийн ухааны сургалтын цөм хөтөлбөрийн дагуу сурагчдад шинжлэн ухаанч арга барил эзэмшүүлэх агуулгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, арга зүйн шинэ санаа өгөх зорилгоор туршилт хичээл заасан байна. Эдгээр сургалтад ЕБС-ийн байгалийн ухааны багш, их дээд сургуулийн оюутан, нийт 122 хүн хамрагджээ. Эдгээр хичээлд толь, батарей, хуванцар сав, гипс, пивоны лааз, үлдээдэг шаар гэх мэт гарын доорх материал ашигласан нь сургалтад хамрагдсан багш нарын сонирхлыг татсан байна. Эдгээрээс зарим туршилтын аргачлалыг танилцуулж байна. ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа химийн багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад арга зүйч Э.Даваасүрэн “Сорил туршилтаар шинжлэх ухаанч арга барил төлөвшүүлэх нь” сэдвээр заасан байна. Энэ хичээлд оролцогч багш нарт “Урвалын хурд” “Галын хор”, Галт уулын дэлбэрэлт”, “Шүдний оо”, “Төмсөн батарей” зэрэг туршилт хийлгэжээ. Туршилт 1. УРВАЛЫН ХУРД Зорилго: Химийн урвалын хурдыг бодисын массын өөрчлөлтөөр хэрхэн тодорхойлж турших Хэрэглэгдэхүүн: цагны шил, бодисын халбага, конус колбо, үлээдэг шаар Бодис урвалж: Хүнсний сода, шингэн ба хуурай лимоны хүчил Туршилт хийх дараалал: 2 ширхэг конус колбо хэрэглэнэ. Нэг колбонд нь 10 мл шингэн лимоны хүчил хийж, дээрээс нь 2 гр сода нэмээд амсарт нь углаад урвал явагдах хугацааг хэмжинэ. Хоёр дахь колбонд 2 гр хуурай лимоны хүчил хийж, дээрээс нь 10 мл ус нэмнэ. Тэгээд амсарт нь шаар углаад урвал явагдах хугацааг хэмжинэ. Туршилтын тайлбар: Колбо тус бүрд хийсэн бодисууд холилдож урвалд орох бөгөөд тэдгээрийн үргэлжлэх хугацааг секундометрээр хэмжихэд хуурай лимон хийсэн колбоны урвал шингэн хүчил хийсэн колбоныхоос богино хугацаанд үргэлжилнэ. Эндээс хуурай лионы хүчил нь шингэн лимоны хүчлээ илүү цэвэр гэдгийг дүгнэж болно. Туршилт 2. ГАЛЫН ХОР Зорилго: Химийн урвалаас нүүрсхүчлийн хийх гарган авч, үзүүлэх нөлөөг мэдэх Хэрэглэгдэхүүн: Цагны шил, электрон жин, бодисын халбага, гялгар уут, ундааны сав 500 мл, ханын зүү Бодис урвалж: Хүнсний сода, лимоны хүчил Туршилт хийх дараалал: Ундааны саванд 400 мл орчим ус хийнэ. Мөн жижиг гялгар уутанд 2.5 гр хуурай лимоны хүчил, 5 гр сода хийгээд хольж, доороос нь ханын зүүгээр цоолоод устай савныхаа амсарт тогтоож, усаа тагаар нь таглана. Дараа нь савтай усаа доош харуулан сэгсэрнэ. Урвал явагдаж дууссаны дараа устай ундааны савыг цоолж, нүүрсхүчлийн хийгээр галыг унтраана. Туршилтын тайлбар: Нүүрсхүчлийн хийг галын хүчилтөрөгчийн хэмжээг багасгахад хэрэглэдэг. Нүүрсхүчлийн хийн гал унтраагуур нь хуурай, нунтаг, ашигласны дараа ямар нэг зүйл үлддэггүй давуу талтай. Туршилтын үед, ялангуяа галтай ажиллахдаа аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах шаардлагатай. БАЙГАЛИЙН УХААНЫ ТУРШИЛТАТ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ЗАРИМ САНАА БМДИ, Сургалтын алба
39.
39Багшийн Хөгжил itpd.mn Туршилт 3. ГАЛТ
УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ Зорилго: Задрах урвалыг турших Хэрэглэгдэхүүн: Галт уулын макет, бодисын халбага Бодис урвалж: Гипс (CaSO4 *2H2 O), дихромат аммони (NH4 )2 Cr2 O7 - Туршилт хийх дараалал: 100 гр гипс саванд хийж. бүлээн усаар зуурна. Дараа нь конус хэлбэртэй болгож, оройг нь хонхойлгон, галт уул мэт болгоно. Галт уулынхаа “тогоо” буюу хонхорт 3 гр дихромат аммон хийж, асаагуураар асаана. Ингэснээр галт уул дэлбэрнэ. Туршилтын тайлбар: Галт уул дэлбэрэхэд үүссэн агаарын өндөр температураас болж, халуун лаав, үнс, хий зэрэг нь уулын хярд асар хурдтай урвалд ордог. Үүнийг энэ туршилтаар харуулахыг зорьсон. Туршилтын үед халуун чулуулагт дихромат аммони нурангийн температур өндөр хурдтай задрах урвал явагдаж байгааг ажиглуулна. Туршилт 4. ШҮДНИЙ ОО Зорилго: Урвалын хурдад катализаторын үзүүлэх нөлөөг мэдэх Хэрэглэгдэхүүн: Цагны шил, бодисын халбага, цилиндр шилэн савх, техникийн жин Бодис урвалж: H2 O2 - устөрөгчийн хэт исэл, исгэгч, төрөл бүрийн угаагч шингэн Туршилт хийх дараалал: Хэмжээст цилиндрийн амсрыг дагуулж өнгө өнгийн угаагч шингэнээс гоожуулна. Тусгай шилэн саванд 2 гр исгэгчийг халуун усаар зуурч, зуурмаг цилиндрт хийнэ. Дээрээс нь 10 мл устөрөгчийн хэт исэл хийхэд урвал явагдана. Туршилтын тайлбар: Энэхүү туршилтаар катализатор нь урвалын хурдыг түргэсгэж буйг батална. Катализатор нь урвалын идэвхжлийн энергийг бууруулдаг тул урвалын хурдыг хурдасгадаг нийтлэг шинжтэй. Энэ үед шулуун ба эргэх урвалын хурд ихэснэ, бага энерги бүхий шинэ энергийн зураглалыг үүсгэдэг. Бодисын идэвхижлийн энерги буурахад урвалд орох чадвартай мөргөлдөлтийн энерги бүхий молекулын тоо нэмэгдэж, мөргөлдөлтийн давтамж нэмэгдэнэ. Урвалд орж байгаа бодисын гадаргуу их байх тусам урвал хурдан явагдана. Хатуу бодисыг жижиглэн нунтаглах хэрээр гадаргуугийн талбай ихэсдэг. Туршилт 5. ТӨМСӨН БАТАРЕЙ Зорилго: Цахилгаан дамжуулах нөлөөг судлах Хэрэглэгдэхүүн: Цахилгааны утас, хавчаар, электрон цаг Хэрэглэгдэхүүн: Төмс 4 ш Туршилт хийх дараалал: 4 ширхэг төмсийг хооронд нь цахилгааны утсаар холбож, битүү хэлхээ үүсгэнэ. Энэ хэлхээнд электрон цагийг холбож ажиглуулна. Туршилтын тайлбар: Дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй агаар дахь нүүрс хүчлийн хийн хэмжээг бууруулахад ирээдүйн эрчим хүчний технологи илүү ухаалаг, эко тал руу шилжих нь тодорхой болжээ. Энэ туршилтаар сэргээгдэх ба үл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан цахилгааныг гарган авах боломжийг туршина. Туршилтад өдөр тутам хэрэглэдэг төмсийг гүйдэл үүсгэгч болгон ашигласан байна.
40.
40 СУРГАЛТ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Туршилт 1: ГЭРЭЛ ТАРАХ Зорилго: Гэрэл хэрхэн тарахыг ажиглах Хэрэглэгдэхүүн: Суурьтай хүж, шүдэнз, цэвэр усны сав, лазерын гэрэл Туршилт хийх дараалал: Хүжээ асааж сууринд нь байрлуулж, усны сав руугаа утааг нь оруулна. Лазерын гэрлээ утаа орсон сав руугаа тусгахад гэрэл тарж байгаа зам харагдана. Лазерын гэрлийг савны гадаргууд янз бүрийн байрлалтайгаар тусгаж гэрлийн тарж байгаа замыг ажиглуулна. Туршилтын тайлбар: Эндээс гэрэл шулуун замаар тардаг гэдгийг харах боломжтой. Туршилт 2: ГЭРЭЛ ОЙХ Зорилго: Гэрэл ойх үзэгдлийг судлах Хэрэглэгдэхүүн: Хавтгай, бөмбөлөг толь, лазерын гэрэл Туршилт хийх дараалал: Хавтгай толинд лазерын гэрлээ тусгаж, ойсон гэрлийн цацрагийг ажиглана. Цагаан цаасан дээр толио байрлуулж уг туршилтыг хийж туссан бай ойсон цацрагийг зурна. Цаасан дээр бөмбөлөг толио байрлуулж туссан, ойсон цацрагийг зурж 2 туршилтаа харьцуулан ажиглалт хийж дүгнэлтээ гаргана. Туршилтын тайлбар: Толины гадаргуу дээр туссан гэрэл нь тусгалын чигээ өөрчилж буцаж тарахыг гэрэл ойх гэнэ. Гэрэл нь хавтгай бөмбөлөг толины гадаргуугаас хамаарч ойсон цацраг нь өөр өөр чигтэй байна. Туршилт 3: ГЭРЭЛ ХУГАРАХ Зорилго: Гэрэл хугарах үзэгдлийг судлах Хэрэглэгдэхүүн: Гурвалжин призм (призм байхгүй бол хатуу слайдаар призм хийж халуун цавуугаар наагаад дотор нь шприцээр ус хийнэ), лазерын гэрэл Туршилт хийх дараалал: Призмээ цагаан цаасан дээр байрлуулж лазерын гэрлээ тусгаад туссан цацраг, призмээр нэвтэрч гарч байгаа цацрагийн зураад ажиглана. Мөн шилэн аяганд харандаа хийгээд дээрээс ус хийж ажиглалтыг үргэлжлүүлнэ. 2 туршилтын ижил төсөөтэй байгаа зүйлийг ярилцана. Туршилтын тайлбар: Туссан цацраг нь призмийн дундуур нэвтрэхэд чиглэл нь өөрчлөгддөг. Энэ үзэгдлийг гэрлийн хугарал гэнэ. Бага ангийн сурагчдын ажиглах чадварыг дэмжих зорилготой “Гэрэл” сэдвээр туршилтат хичээл заах загвар жишээ. Гэрэлтэй үед сүүдэр үүсдэг. Сүүдэр нь биеийн хэлбэр ба ямар хөдөлгөөн хийж байгааг үзүүлдэг. Нарны гэрэл тусч байгаа газар дулаахан байдаг. Гэрэл сэдвийн агуулгын залгамж холбоо Яагаад гэрэл дохионд улаан, ногоон, шар гэрэл ашигладаг тухай Ургамалын өсөлтөд нарны гэрэл ямар үүрэгтэй болох, өсгөгч шилийг ашиглах заавар танилцуулах Гэрэл шулуун тарахын байгаль дахь баталгаа бол сарны хэлбэр өөрчлөгдөх Хүн ба Орчин 2.2. Гэрэлтэй ба харанхуй, халуун ба хүйтнийг ялган таних. Хүн ба Байгаль 4.4.Гэрэл үүсгэгчийн тооноос сүүдрийн тоо хамаарахыг турших 4.5. Гэрлийн цацраг хэрхэн тархдаг болохыг турших 4.6.Гэрлийн тархах чигийг биеийн гадаргаас хамааруулан судлах 4.7.Толиноос ойсон гэрэлт толбоны хэлбэрийг толины хэлбэртэй харьцуулан жиших 4.8.Хүний нүдэн дээр биеэс ойсон гэрэл тусахад биеийг хардаг гэдгийг мэдэх 4.9.Гэрлийн эрчмийг хэмжиж байгааг хэд хэдэн толь ашиглан харуулах, гэрлийн эрчмийн судалгаа хийх Хүн ба Байгаль 5.1.Сүүдрийн өөрчлөлтийг ажиглан нарны байрлалыг судлан мэдэх 5.2.Сүүдрийн урт, байрлал өөрчлөгдөхийг ажиглах 5.3.Сарны хөдөлгөөн, харагдах хэлбэр 5-р анги4-р анги3-р анги2-р анги Хүн ба Орчин Гэрлэн дохио Гэрэл ургамалын өсөлтөд нөлөөлөх Өсгөгч шил ашиглан судалгаа хийх
41.
41Багшийн Хөгжил itpd.mn Туршилт 4: ГЭРЛИЙН
ДУЛААНЫГ ХЭМЖИХ Зорилго: Гэрлийн дулааны үйлчлэлийг судлах Хэрэглэгдэхүүн: Хавтгай толь, дижитал термометр Туршилт хийх дараалал: Өрөөний температурыг хэмжээд, дараа нь нар тусаж байгаа газар толио байрлуулаад, тусгалынх нь температурыг хэмжинэ. Нарны тусгалын цэгт хоёр дахь толийг тусгаж температурыг дахин хэмжинэ. Өрөөний болон толины тусгалын температурыг хэмжих туршилтын хугацаа ижил байлгах шаардлагатай. Туршилтын тайлбар: Нарны гэрлийг толиор ойлгож, тусгалын температурыг термометрээр хэмжин, толины тусгал нэмэгдэх бүрд ялгарах дулаан их байдгийг туршилтаар батална. Профессор Окамотогийн урьдчилан ирүүлсэн удирдамжийн дагуу МУИС-ийн газарзүйн багш Ц.Цэндсүрэн, БМДИ- ийн арга зүйч Д.Нямсүрэн нар хамтран “Өгөршилд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх нь” туршилтат хичээлийг бэлтгэж, заасан. Туршилт 5: ЭРДЭС ЧУЛУУЛГИЙН ӨГӨРШИЛ Зорилго: Өгөршилд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэн Хэрэглэгдэхүүн: Боржин чулуу, угаалгын шингэн, уксус, ус, лакмусын цаас, шил аяга /тагтай шил / 3 ш, ажлын хуудас, ппт Туршилтад бэлтгэл: Тухайн орон нутагт түгээмэл тархалттай боржин чулууг сонгон авна. Чулууны фото зургийг авч 3 хувийг хэвлэж, тус бүрийг нэг нэг шилэн саванд хийж дугаарлана. Сав тус бүрд хүлчлэг, шүлтлэг, саармаг орчин бүрдүүлэх тул 1-р саванд уксусын уусмал, 2-р саванд угаалгын шингэх бүхий уусмал, 3-р саванд ус хийж, тус бүрийн уусмалын орчныг лакмусын цаасаар тодорхойлно. 5-7 хоногийн дараа цэвэр ус бүхий савны боржин чулууг гарган сэрүүн газар /хөргөгч хөлдөөгч 1-2 хоног байлгана. Ангид турших үйл явц: Туршилтын бэлтгэл үйл явцын зураг болон сэдэвтэй холбоотой мэдээлэл танилцуулна. Сав тус бүрийн уусмалын орчныг лакмусын цаасаар дахин хэмжин, боржин чулууны өнгө, хагарлыг ажиглаж, ямар үйл явц бий болсныг бэлтгэсэн ажлын хуудаст дүгнэн бичнэ. Уснаас гарган авсан боржин чулууны шинжийг дахин ажиглан тэмдэглэл хөтөлнө. Үр дүн: Туршилтаас үзэхэд 1-р саванд хүчиллэг, 2-р саванд шүлтлэг, 3-р саванд саармаг уусмалын орчинг үүсгэх ба боржин чулууны өнгө, хагарал зэрэгт өөрчлөлтөд үндэслэн физик, химийн өгөршлийн аль нь болохыг тодорхойллоо. Тодорхойлолтод үндэслэн монгол оронд ямар өгөршил давамгайлах, энэ үйл явц цаашид байгаль, нийгмийн ямар нөлөө үүсэхийг ярилцан жишээгээр тайлбарлалаа. Сайтама их сургуулийн профессор Окамото багш арга зүйчдийн заасан 16 цагийн хичээлийг ажиглаж, туршилттай холбоотой санал зөвлөгөө өгчээ. Тэрээр хийж байгаа туршилтын явцад сурагчдын ажиглах ёстой өөрчлөгдөж байгаа үзүүлэлтүүдийг тодорхой хэлж өгөх, хүүхдүүдээр асуулт зохиолгох, ажигласан зүйлээ тэмдэглэхдээ туршилтын үр дүн, өөрчлөлтийг зургаар дүрслэх, дүгнэлт бичих чадварыг дэмжиж ажиллах зөвлөсөн нь чухал байлаа. Тус институтийн арга зүйчид байгалийн ухааны туршилтын хичээлд хичээлд хямд өртөгтэй, элбэг олдоцтой, гарын доорх материал ашиглан нарийн хэмжилт туршилтыг амжилттай хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ талаар олон улсын хурал, уулзалтад танилцуулж, мэргэжлийн сэтгүүлд нийтлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Цаашид байгалийн ухааны багш нарын хичээлдээ туршилт хийх, шинжлэх ухааны ажиглалт хийх, дүгнэлт хийхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах, идэвхжүүлэхэд туршилтат хичээлийн уралдаан зохион байгуулахыг чухал гэж үзэж, хамтран ажиллахыг санал болгожээ. Энэ уралдаанд нэг багш, гурван сурагч багшийн хамт нэг баг болон оролцох бөгөөд гурван багийг шалгаруулна. Уралдааныг МУИС-ШУС, БМДИ хамтран зохион байгуулна.
42.
42 СУРГАЛТ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, таруу зайдуу байрладаг манай улсад багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд эдийн засгийн хувьд хамгийн үр өгөөжтэй арга зам нь интернет сүлжээ, онлайн сургалтын хэлбэрийг ашиглах нь зайлшгүй болж байна. Онлайнаар сурч, хөгжих, үр дүнд хүрэх нь хувь хүний мэдээллийн технологи ашиглах чадвар, идэвх санаачилга, багшийн өөрийн тасралтгүй үйл ажиллагаанаас шууд хамаарна. Онлайн сургалт нь 2015-2018 онд багш, нийгмийн ажилтнуудад танхимын сургалтын өмнө 14 хоног, танхимын сургалтын дараа 14 хоног байхаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд сургалтын агуулга нь танхимын сургалтын агуулгыг дэмжих чиглэлтэй хийгдэж иржээ. Тухайн онуудад үндсэн сургалтад хамрагдаж байсан удирдах болон бусад ажилтнуудад онлайн сургалт зохион байгуулагдаж байгаагүй юм. Багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалт нь 2019 оноос эхлэн “Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт”-д хамрагдаж буй багш, удирдах болон бусад ажилтнууд танхимын сургалтын өмнө 35 хоногийн хугацаанд 50 цагийн агуулгыг багшийн хөгжил, сургалтын менежмент, суралцагчийн хөгжил, мэдээлэл харилцааны технологи гэсэн 4 чиглэлийн дагуу 20 орчим курсээс өөрийн сонирхол, хэрэгцээнд үндэслэн 4 курсийг сонгон судлах ба өөрийн мэргэжлийн онол, арга зүйн 1 курсийг заавал судалдаг байхаар зохион байгуулж байна. Энэхүү зохион байгуулалтын багш ажлын байрандаа хөгжих, онлайн орчинд өөрийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан сонголт хийх, гүнзгийрүүлэн судлах, бие даан суралцах хандлага, дадлыг олж авахад дэмжлэг болох чухал ач холбогдолтой. Цаашид манай байгууллага онлайн сургалтын агуулгыг чанаржуулах, цахим нөөцийг баяжуулах, цахим агуулга боловсруулах хүний нөөцийг бэлтгэх, хамрах хүрээг өргөтгөх чиглэлээр ШУТИС-ийн е-Нээлттэй сургууль, МУБИС-ийн “Зайн сургалтын төв”, БНСУ-ын Дэжон хотын боловсролын газар, Азийн хөгжлийн банк зэрэг дотоод гадаадын олон байгууллагуудтай туршлага солилцож, хамтран ажиллахаар шат дараатай үйл ажиллагааг төлөвлөөд байна. ОНЛАЙН СУРГАЛТЫН ТУХАЙ Багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалт нь “Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт”-ын хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн багш нар хоорондоо мэдлэг, ойлголт, арга барилаа хуваалцан, ажлын байрандаа хамтран хөгжих, харилцан туршлагаа солилцох, зөвлөн туслах боломжийг цахим орчинд бүрдүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор esurgalt.itpd.mn цахим хаяг бүхий багшийн цахим кампусаар дамжин хэрэгжиж эхэлсэн. Б.Намсрайдорж Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн албаны дарга
43.
43Багшийн Хөгжил itpd.mn АРГА ЗҮЙН
, ТУРШЛАГЫН ТАНИЛЦУУЛГА: Сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 23, ном гарын авлага 17, цахим хичээл 11, 50 гаруй хичээлийн хөтөлбөр боловсруулан, хэвлүүлж мэргэжил нэгт багш нарынхаа хүртээл болгож, “Багшийн хөгжил” порталь сайтад 17 төрлийн онол, арга зүйн материалыг байршуулж, 2019 оны 01 сарын 21 ны өдрийн байдлаар 7235 багш, сурган хүмүүжүүлэгчид уншиж, зарим багш санал сэтгэгдлээ бичсэн байна. Миний бие энэ сэдвээр Улсын техник технологийн III олимпиадад Эрдэм шинжилгээ судалгааны илтгэл, нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр хийж оролцож, 2010 оны УТТО-ын III даваанаас Хүрэл медаль, 2012 оны УТТО-ын III даваанаас Алтан медаль авч, 2016 онд Орхон аймгийн БСУГ-аас Урлахуйн ухааны багш нарын дунд зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүй” сэдэвт онол практикийн бага хуралд “Монголын урлахуйн ухааны уламжлалт технологид суурилж хүүхдийг хөгжүүлэх” сэдэвт илтгэлээр оролцож, өөрийн багшлах арга зүй туршлагаа түгээн дэлгэрүүлж батламж, бүтээлийн санд бүртгэгдсэн. Монголчуудын уламжлалт боловсролын тогтолцоо нь жимс боловсрохтой адилтган үздэг, ерөнхийгөөс эхлэн тодорхойд барьдаг зарчимтай бөгөөд аливаа хүмүүнийг боловсруулахдаа системлэг талаас нь хандаж, Унаган багад нь эх үндсийг нь сайн ойлгуулж, дараа нь урлан бүтээхүйн хурц цоглог дээр нь суурь боловсрол хэмээх ухаанд сургаж, сэтгэл оюун тогтсон цагт нь мэргэшүүлэх дадлагад сургаж төгс боловсруулдаг цогцолбор шинжлэх ухаан болохыг мэргэдүүд тогтоосон байдаг. Миний судалгааны ажлын онцлог, хичээлийн арга зүйн үндэс нь хүүхдийн суурь шинжид нь тулгуурлан дахин ашиглах боломжтой материалуудыг зөв зохистой ашиглаж, бүтээл хийлгэж сургах, Урлахуйн ухааны бие, хэл, сэтгэлийн цогц тогтолцоогоор суралцагчдын санаа бодлоо илэрхийлэх, сэтгэн бодох, урлан бүтээх гурван чадварыг хослуулан жигд хөгжүүлэхэд энэхүү судалгааны ажлын зорилго оршино. ТУХАЙН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГААР ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАР, ЦОГЦ ЧАДАМЖ: Суралцагчдад өөрийн удирдлагатай хариуцлагатай суралцахуйн арга барилыг (өөрөөр хэлбэл мэдсэн зүйлээ өөрт тохиолдож буй асуудлаа шийдвэрлэхэд хэрэглэж чаддаг, чадварыг эзэмшиж, мэдэж чадсан зүйлээ өөртөө болон хамт олон нийгмийн төлөө зориулахад бэлэн байдаг харилцааны ёс зүй) эзэмшүүлж, бие, хэл, сэтгэхүйн (санаа бодлоо илэрхийлэх, сэтгэн бодох, урлан бүтээх) цогц тогтолцоог хослуулан хөгжүүлэхэд анхаарч байна. Суралцагчид дахин ашиглах боломжтой материалуудыг ангилан ялгаж, нөөцлөн хадгалж, бүтээл хийж ашигласнаар, байгаль дахь хог хаягдал багасах, хийсэн бүтээлийнхээ үр шимийг хүртэх, өөрөө өөрийгөө, Идэвхгүй сурагчдыг жигд оролцуулахын тулд бие биедээ шаардлага тавьж багаар ажиллаж, баг хамт олныхоо хийсэн бүтээлийг үнэлж дүгнэж сурах, түүгээрээ бахархах, амьдрах арга ухаанд суралцах онцлогтой. Бүтээлч сэтгэлгээний аргуудын үзэл санааг Монгол ардын зүйр цэцэн үгсээр “Чанартай боловсрол хөгжлийн баталгаа” УБ. Хуудас 308-309 холбон заах нь хүүхдийн хөгжил төлөвшил, хичээл сургалтад сайнаар нөлөөлж байгаа нь сургалтын явцад ажиглагдсан. МОНГОЛ УРЛАХУЙН УХААНЫ УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИД СУУРИЛЖ, ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ Ламжавын Даваадорж Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБ-ын 13-р сургуулийн Дизайн технологийн МУ-ын Зөвлөх багш, БТА, Боловсрол судлалын магистр
44.
44 СУРГАЛТ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал 1 2 3 АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН АЛХАМ АРГАЧЛАЛ: Уламжлалт урлахуйн ухаанаа мэддэг, дээдэлдэг болгож хөгжүүлэхэд Дизайн технологийн хичээл чухал үүрэгтэй гэж үзэж, сургалтын хөтөлбөрт харьцуулсан судалгааг хийж, дараах санааг дэвшүүлэн тавьж нотлон батлахыг оролдсон юм. Гарын ур, сэтгэлийн ур, хэлний ур нийлж байж урлагийн сайн бүтээл бүтдэг болохыг “ Модон сийлбэр “ агуулгын хүрээнд авч үзэх, турших Урлахуйн ухааны эрхэм дээд нь хүний сэтгэхүйн урлахуй юм. Иймээс сэтгэлгээний үйлдлүүдийн нэг нь жишин харьцуулалт бодит байдал учраас уламжлалт ба орчин үеийн технологийг харьцуулан авч үзэх Монгол урлахуйн ухааны уламжлалаар дизайн технологийн боловсролыг хөгжүүлэх сэдэвтэй холбож, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйгээ боловсруулж кодын маштабын аргаар хичээлд анализ ажиглалт хийсэн юм. Арга, билгийн нэгдлээс үр дүн гарах нь урлахуйн ухааны зарчим юм. Нэг үгээр хэлбэл жимс боловсрохтой адил (үндэс – иш – навч – жимс - Боловсорсон жимс ) ерөнхийгөөс тодорхойд барьдаг зарчимтай билээ. № Бүтээлч сэтгэлгээний үзэл санаа Монгол ардын зүйр цэцэн үгс 1 Мэдээллийг олон талаас нь дахин, дахин нягтлан үзэж эцсийн шийдвэрт хүрэх Долоо хэмжиж нэг огтол 2 Бусдыг хүлээцтэй тэвчээртэй анхааралтай сонсдог чадварт сургах Үг хэлний цөөн нь Үхэр малын олон нь 3 Хүүхэд нэг бүрийг сонсож, олон санаанаас хэрэгтэй мэдээллээ сонгож авах Дуслыг хураавал далай Дуулсныг хураавал эрдэм 4 Бие биедээ тусалж, сурах Гар нийлбэл ганзага нийлэх Ганц мод гал болдоггүй 5 Бусдаас суралцаж, бусдын саналыг хүндэтгэх Зөвлөвөл зөвдөнө Зөрвөл буруудна 6 Өөрийн сурах үйл ажиллагаанд хариуцлагатай байх Эзэн хичээвэл Заяа хичээнэ 7 Ямагт эрэл хайлт хийж, шинийг эрэлхийлэгч байх Эрлийг сургаар олдог Эрдмийг хичээлээр сурдаг 8 Сурагчдынхаа хэрэгцээ шаардлагыг мэддэг байх Тэмээ хариулсан хүн Буурынхаа занг андахгүй 9 Сурах үйл ажиллагаанд идэвхтэй үйлдэл давамгайлж байх ёстой Оролдлого сайт Оройд нь гарна. 10 Шинэ зүйл сурч мэдэхийн тулд эрсдэл хийхээс айхгүй байх Хийвэл бүү ай, айвал бүү хий Чононоос айсан хүн хонь тэжээж чадахгүй 11 Өөрийн санааг бусдынхтай харьцуулан, шүүмжлэлтэй хандах Биеэ мэдвэл хүн Бэлчээрээ мэдвэл мал 12 Өөрийн санаа зөв гэдгийг ухаалгаар ойлгуулах Хэрэлдсэнээс, хэлэлцсэн нь дээр 13 Дүгнэлт үргэлж бодитой байх Гүжир үг,гүнзгий нүхнээс хэцүү Тодорхой Сэтгэхүй Үр дүн (Алхам 3) Ухаан санаандаа төлөвлөж, төрөл бүрийн материал ашиглаж бодитоор урлан бүтээх Хэл Билэг (Алхам 2) бодож байгаа зүйлээ цаасан дээрээ сийрүүлэн буулгаж бусад хүмүүстэй зөвлөлдөж санаагаа илэрхийлэх, үнэлгээ дүгнэлт өгөх Бие Арга (Алхам 1) сийлбэрийг хийхдээ хүн эхлээд сэтгэлээ тогтоох буюу тухайн хийх зүйлдээ оюун ухаанаа төвлөрүүлж бодох Ерөнхий Дизайн технологийн хичээлээр эзэмшүүлбэл зохих чадварыг Уламжлалт урлахуйн ухааны тогтолцоонд авч үзвэл: Дизайн, зураг зүй
45.
45Багшийн Хөгжил itpd.mn Арга зүйг
хэрэгжүүлсэн жишээ: “Модон сийлбэрийн урлал” нэгж , ээлжит хичээлээр боловсруулсан арга зүйг турших үеийн судалгаа хийх явцад олон амжилттай, ахицтай болон сул талууд илэрч байсан. “Модон сийлбэр” технологийн агуулгын жишээн дээр авч үзвэл: Хувилбар №1 Урлахуйн зарчим Мэдлэг Чадвар Сэтгэхүй (арга) Модон сийлбэрийн зохиомжид тавигдах үндсэн шаардлага, үе шат - Юмсын хэлбэрийг өөрчлөх аргуудыг ашиглан шинэ загвар зохиох, - Хавтгай ба эзлэхүүнт юмсын зохиомжийн ялгааг олох Тусгал (үр дүн) Модон сийлбэрийн хэлбэр хийц, өнгө зохицол - Будах, хээлэх, сийлбэрлэх, цоолборлох гэх мэт аргуудаар эдлэлийг чимэглэх Бодит (билэг) Ажлын зургийн байгуулалт загварчилгаа - Хийх эдлэлийнхээ тойм болон ажлын зураг зурах, байгуулах “Модон сийлбэр” технологийн агуулгын хүрээнд авч үзвэл: Хувилбар №2 Урлахуйн зарчим Мэдлэг Чадвар Сэтгэхүй (арга) Модон сийлбэрийн урлалын үүсэл хөгжил - Уламжлалт технологийн түүхтэй холбоотой мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, - Загвар дизайны шийдэл хийх Тусгал (үр дүн) Сийлбэрийн хээ угалзны зохиомж Цоолбор сийлбэр хийх ажлын арга барил - Сийлбэрийн хээ угалзыг баяжуулан найруулж зохиомжлох аргад сурах, - Сийлбэрлэх арга технологийг эзэмших Бодит (билэг) Сийлбэрийн материал Сийлбэрийн модыг хатаах уламжлалт арга, Сийлбэрийн багаж - Сийлбэр хийх материалын шинж чанарыг энгийн аргаар турших - Сийлбэрийн багажийг зөв сонгох “Боловсруулах технологи” агуулгын хүрээг Монгол урлахуйн ухааны уламжлалт арга технологитой холбон заах нь: (Ямарч хичээлд ашиглаж болно.) Хичээлийн сэдэв: Сийлбэрийн урлал Зүй тогтол Уламжлал Агуулгын хүрээ Сургах, сурах үйл ажиллагаа Сэтгэхүй (арга) Сэтгэл Хандлага төлөвшил Шинэ зохиомж гаргах, хамтарч ажиллах, бусдад санаагаа ойлгуулах, үнэлгээ дүгнэлт өгөх, тооцоо хийх, зураг төсөл зохиох, асуудал шийдвэрлэх, үнэлгээ дүгнэлт өгөх, хийснээрээ бахархах, үлгэр дуурайл үзүүлэх. Тусгал (үр дүн) Хэл Мэдлэг Тодорхойлолт, бүтэц, зүй тогтол холбоо хамаарал учир шалтгааныг олох, ярих, тайлбарлах, сонсох, ойлгох, зурах, урлах, дуурайлгах, загварчлах Бодит (билэг) Бие Чадвар Жишин харьцуулалт хийх, Туршилт хийх, бүдүүвч зураглал үйлдэх, үр дүнг тооцоолох, урлах, чимэглэх, сийлбэрийн эх загвар зохиох...
46.
46 СУРГАЛТ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал ТУРШИЛТ ХИЧЭЭЛИЙН ЯВЦАД ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ: Хичээлийн судалгаа нь өөртөө болон бусад багш нарт шинэ арга зүйг эзэмшүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд туслах идэвхтэй үйл ажиллагаа юм. Туршигч багш болон хамтрагч багш нар хичээлийг үр дүнтэй явуулахын тулд сургалтын орчин, арга зүй, туршилт, сурагчдын бие даан хийх , багаараа хамтран ажиллахад анхаарлаа төвлөрүүлэн чанартай хичээлийг зохион байгуулахад хамтран ажилласан. Хичээлийн агуулга арга зүй, хэрэглэгдэхүүний ашиглалтыг Кодын масштабын аргыг ашиглаж, өөрийн сургуулийн нөхцөл байдалд тохируулан хэрхэн оновчтой шийдэж байгааг ажиглан тэмдэглэл хөтөлж, суралцагчдын сэтгэн бодох чадвар, хичээлд оролцох идэвх, сонирхол, мэдлэг бүтээх хамтаар ажиллах үйл явцыг тэмдэглэсэн. Хичээлийн дараах хэлэлцүүлэг: Хичээлийн дараа хичээлийн бэлтгэл, явц хэрэглэгдэхүүний сонголт, арга зүйн талаар туршигч багш, ажиглагчид, сургалтын менежер, ЗАН-ийн ахлагч нар хэлэлцэн ярилцсан нь тухайн хичээлийн ололттой талыг дэмжин хөгжүүлэх, сул талыг сайжруулахад ач холбогдлоо өгсөн. Хэлэлцүүлгийг дараах байдлаар явуулсан. Үүнд: 1. Туршигч багш хичээлийн зорилго, зорилтоо хэрхэн биелүүлэн, өөрийн ололт анхаарах зүйлийн талаар ярих 2. Ажиглагчийн санал бодол 3. Сургалтын менежер, ЗАН –ийн ахлагч нарын санал бодол Хичээлийн бодит үр дүн: Гарын ур, сэтгэлийн ур, хэлний ур нийлж байж урлагийн сайн бүтээл бүтдэг талаар мэддэг болсон. Мөн дадлага ажил, ажиглалт, туршилтын явцад энгийн арга зүйг эзэмшиж өөрсдийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтээ үг, зургаар илэрхийлэх, бусдад тайлбарлах, бусдыг сонсох, хамтаар ажиллах чадварт суралцсан. Туршилт хичээлийн явцад багш сурагчдад дараах өөрчлөлт ажиглагдсан . Туршилтын өмнөх тандах судалгаа 1: Сурагчдын мэдлэг, чадвар хөгжил ямар түвшинд байгааг графикаар үзүүлбэл: Судалгааны дүгнэлт 1: Судалгаанаас харахад сурагчдын харьцуулан жиших, хуулбарлах үйл (хуулж бичих,зурах) давамгайлж, оюуны үйл (зохиомж, зураг төсөл боловсруулах, загварчлах гм) дутмаг байгаа нь ажиглагдсан. Жишээ нь судалгаанд хамрагдсан 45 сурагчийн 15 (33.3%) нь эдлэлийн зураг төсөл зохиох чадвар хангалтгүй, 34 (75%) эдлэлийн зураг хуулж зурдаг, 15 (33.3%) урлан бүтээх ажил хийдэггүй, 18 (40%) эдлэлийн зохиомжийг шинэчлэн сайжруулж хийдэг гэж хариулжээ. Хугацаа Бүлэглэл А-Сурагчийн үйл ажиллагаа Б-Багшийн үйл ажиллагаа В-Сургалтын хэрэглэгдэхүүн 11.05 – 11.10 1 11.11 – 11.15 2 1 11.16 – 11.20 2 2 11.21 – 11.25 1 2 11.26 – 11.30 1 1 1 11.31 – 11.35 2 1 11.36 – 11.40 3+ 1 11.41 – 11.45 3+ 1 1 А. Сурагчийн үйл ажиллагаа : 1. Багшийн заасныг дуурайж давтсан 2. Хийх ажлаа төлөвлөж өөрөө бие дааж бүтээлчээр сэтгэж, бодож хийсэн 3. Бүтээлийн хамгаалалт хийгдсэн эсэх (3+ , 3 -) Б. Багшийн үйл ажиллагаа : 1. Багш тайлбарласан 2. Туршилт сорилын ажлыг биеэр хийж үзүүлсэн В. Сургалтын хэрэглэгдэхүүн: 1. Сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой ашигласан Загварчлах Зохиомжийг шинэчлэн сайжруулах Урлан бүтээх Хууланбичих зурах Зурагтөсөл зохиох Харьцуулан жиших 80 70 60 50 40 30 20 10 0 Хангалттай 53.4 40 31.128.9 75.5 21 4.4 24.5 42.2 33.3 44.4 15.5 40 31.1 46.7 22.2 46.6 Дунд зэрэг Хангалтгүй
47.
47Багшийн Хөгжил itpd.mn Туршилтын дараах
тандах судалгаа 2: Сурагчдын мэдлэг, чадвар хөгжил төлөвшил ямар түвшинд байгааг илрүүлэх зорилгоор 10-11 ангийн 45 сурагч хамрагдав. Судалгааны дүгнэлт 2: Судалгаанаас харахад: сурагчдын урлан бүтээх чадвар +11%-иар, зураг төсөл зохиох +6.7%-иар, зохиомжийг шинэчлэн сайжруулах чадвар +6.6%-иар, аливаа эдлэлийг загварчлах чадвар +4,5- иар сайжирсан байна. Тандах судалгаа 3. Энэ хичээлээр сурагчид бие дааж ажиллах арга барил хэр зэрэг олж авсан гэж бодож байна вэ? / Судалгаанд 9–р ангийн 3 бүлгийн 51 сурагч хамрагдав./ СУРАЛЦАГЧИЙН (БАГШИЙН ХӨГЖИЛД) ГАРСАН АХИЦ, ӨӨРЧЛӨЛТ: Хөтөлбөрийн дам үр дүн: Үнэлгээг тоон болон чанарын талаас нь хийх нь орчин үеийн сургалтын технологийн нэн чухал асуудал юм. Иймд чанарын талын үнэлгээг сурагчдын мэдлэг, чадвар, хөгжлийн ахиц болон төлөвшил хөгжлийн ахицыг дадлага хичээлийн явцад 9в,г ангиудад туршиж, ажиглалт судалгааг явуулсан юм. Ингээд судалгааны үр дүнг та бүхэндээ толилуулж байна. СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ: Судалгаанд / хичээл заахад / 9г,в ангийн 2 бүлгийн 30 сурагч хамрагдсан. Ээлжит хичээлийн чанар буюу хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг тоон буюу чанар талаас нь хийж үзлээ. Тоон талаас нь хийхэд стандарт хангалтын хувь улсын дундажаас 6.5%- иар ахисан байна. Үнэлгээг чанар талаас нь хийхэд: Сурагчдын мэдлэг чадварын хөгжлийн ахиц 4.53-6.56%, төлөвшлийн ахиц 3.5-7.3% ахисан байна. 3 удаагийн хичээл заалтаас ажиглахад сурагч бүр хичээлд тэгш оролцож богино хугацаанд мэдлэг бүтээх боломжийг нээж, сурагчдын бие даан ажиллах, хамтын үйл ажиллагаа /аливааг хийж бүтээх, эргэцүүлэн бодох, нэгтгэн дүгнэх чадвар төлөвшиж/ байгаа нь хичээлийн явцад илт харагдаж байлаа. Багшид гарч буй өөрчлөлт: Хичээлийг олон талаас нь олон хувилбарт хөтөлбөр боловсруулж хичээлийн чанараа ахиулах, заах арга, арга зүйгээ сайжруулах сайн талууд байна Загварчлах Зохиомжийг шинэчлэн сайжруулах Урлан бүтээх Хууланбичих зурах Зурагтөсөл зохиох Харьцуулан жиших 80 70 60 50 40 30 20 10 0 Сайжирсан 44.5 46.6 42.3 11.1 80 20 35.4 40 24.6 44.4 8.9 46.7 35.6 48.9 15.5 55.5 Сайжирч байна Үгүй Хангалттай сайн Хангалттай Дунд зэрэг Хангалтгүй 60 50 40 30 20 10 0 28.5 47.7 23.8 Судалгааны шууд үр дүн: Үнэлгээг тоон буюу чанарын талаас нь хийж үзэхэд: Чанар үнэлгээ Мэдлэг, чадварын хөгжлийн ахиц Төлөвшлийн хөгжлийн ахиц Чанарын үнэлгээний үзүүлэлтүүд Шинжлэхухаанымэдлэгийгэзэмшижбайгаабайдал Хичээлээролсонмэдлэгээөдөртутмынхааамьдралд хэрэглээболгожбайгааэсэх Мэдлэг,чадварыгүйлажиллагаандээртулгуурлан эзэмшсэнбайдал Өдөртутмынамьдралдтохиолдсонэерэг,сөрөг асуудлыгшийдвэрлэхмэдлэгээхэрэглэжчадсанэсэх Учиршалтгаанттаамаглалдэвшүүлж,туршилт ажиглалтхийж,бодитбайдлаасдүгнэлтхийхчадвар Мэдлэг,чадваргүнбатмэдлэгүлдэжчадсанэсэх Өөрийнбодолсаналаачөлөөтэйтодорхойилэрхийлэх чадвар Сурахаргабарилэзэмшилт Биедаанажиллах Бусадтайхамтарчажиллах 9г, в анги-30 сурагч Хичээл заалт 1 84 73.1 88.5 70.3 64.3 70 75.5 85.5 73.4 85.7 Хичээл заалт 2 87.7 76.6 95.7 76.6 71.7 73 84.7 87.0 84.7 95.6 Хичээл заалт 3 86.0 91.3 94.3 90.0 75.5 73 88.5 83.5 90.5 100
48.
48 СУРГАЛТ ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал Үндэсний өв уламжлал болох “Модон сийлбэр”-ийг урлах арга ухааныг дизайн технологийн болон, сонгон суралцах хичээлээр дамжуулан хойч үедээ өвлүүлэх зорилгоор шинэлэг хувилбараар нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж туршилт хичээл заасан нь үр дүнтэй ажил болсон гэж хамт олон дүгнэсэн. Сурагчдад гарсан өөрчлөлт: Дизайн технологийн хичээлээр сурагчид мод, модны тайрдас ашиглаад зогсохгүй, дахин ашиглах боломжтой төрөл бүрийн хоёрдогч түүхий эд материалыг ашиглан бүтээл хийх сонирхол их байлаа. Дизайн технологийн дадлага ажлын хичээлээр эдийн засгийн боловсрол олж авсан. Сурагчдын зурах, тооцоолох, бодох, урлан бүтээх үйл ажиллагаа сайжирч бодол санаагаа зураг болон бүтээлээр илэрхийлэх чадвар эрс нэмэгдэж байгаа нь хичээл заалтын явцад ажиглагдсан. Анхаарах зүйл: Сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ, хангамж Ерөнхий дүгнэлт, санал: Хүүхдийн сэтгэлгээний онцлог байдалд нь тулгуурлан хүүхдийн (сэтгэх чадвар-ухааны ур, санаа бодлоо илэрхийлэх чадвар-сэтгэлийн ур, урлан бүтээх чадвар-гарын ур)-ыг хослуулан хөгжүүлэх хэрэгтэй байгаа нь хичээлийн явцад илт ажиглагдаж байлаа. Дизайн технологийн хичээлийн дадлага ажлын материаллаг хэрэгцээг (дахин ашиглах боломжтой төрөл бүрийн материалуудыг ангилан ялгаж, нөөцлөн хадгалж) сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, хичээлийн үр дүнг дээшлүүлэх сайжруулах бүрэн боломжтой нь сургалтын явцад ажиглагдсан. Урлахуйн ухааны уламжлалт технологид суурилан суралцагчид шинэ зүйлсийг хуучин зүйлтэй харьцуулан жиших, хийсвэрлэн сэтгэх, зохион бүтээх,эрэл хайлт хийх, бодитоор урлах зүйлээ ургуулан бодох нь илүү байв. НОМ ЗҮЙ: [1] Даваадорж .Л., (2017, 4 сарын 21-22 ) .Технологийн хичээлээр сурагчдын оюуны чадамж хөгжил, төлөвшлийг судлан хөгжүүлэх арга зүй. Хүүхдийн хөгжил төлөвшил 2017. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,Улаанбаатар. [2] Сургууль, О. И. (2017). Хүүхдийн хөгжил, төлөвшил - 2017 Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл. Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК. [3] (2010) Даваадорж .Л., Хоёрдогч түүхий эд материал ашиглаж энгийн аргаар хөөмөл хийх арга барилыг суралцагчдад эзэмшүүлж, дадлага хичээлийн үр дүнг сайжруулах арга зүй . Тогтвортой хөгжлийн боловсрол-Технологийн боловсрол . Эрдэм шинжилгээний бага хурал, Улаанбаатар, Монгол. [4] Даваадорж .Л., (2015).Мэдээлэл харилцааны технологид суурилж багш хөгжих нь. Эрдэнэт. [5] Даваадорж .Л., (2018) .Дизайн технологийн хичээлийн дадлага ажлын материаллаг хэрэгцээг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал ашиглан шийдэж хичээлийн үр дүнг сайжруулах боломж. Эрдэм шинжилгээний өгүүлэл, шинжлэх ухаан, танин мэдэхүй,01(9), 16- 24. [6] Лхагважав. Ч.(1999). Сургалтын арга зүйн чиг хандлага . УБ. [7] Цэдэн-Иш. Д., (2007). Сурагчдын зураг, дүрслэх чадварын хөгжлийн судалгаа.УБ.
49.
49Багшийн Хөгжил itpd.mn 1 2
3БАГШИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ БИЕ ДААСАН ХУУЛЬТАЙ ЗОХИЦУУЛАЛТТАЙ 5 ОРНЫ НЭГ БОЛЛОО. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба 7 бүлэг, 18 зүйлтэй энэ хуулийн зорилт нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа билээ. Хууль хэрэгжсэнээр бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болж, багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна. Ингэснээр манай улс багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах бие даасан эрх зүйн зохицуулалттай орнуудын нэг болж байгаагаараа онцлогтой юм. “МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ” 68-ААР НЭМЭГДЛЭЭ. БСШУС-ын сайдын 2018 оны 12 сарын 28-ны А/845 дугаар тушаалаар “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг журамд заагдсан нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан 21 аймаг 9 дүүргийн цэцэрлэг, сургуулийн багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан нийт 68 хүнд олгосон байна. 2019 оноос эхэлж жил бүр “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй багш нарын арга зүй, туршлагыг нэгтгэн хэвлэж үндэсний хэмжээнд түгээж, тэдний арга, технологи, туршлагыг сургууль багш нарт хүргэж ажиллахаар боллоо. ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ, ТУРШЛАГАА ХАРИЛЦАН СОЛИЛЦЛОО БМДИ, МХСН-тэй хамтран “Хүүхдийг хөгжлийг дэмжсэн арга зүй, технологийн нэг-хичээлийн судалгааны менежмент, төрөл, арга хэлбэрийг өөрийн сургуульд хэрэгжүүлсэн арга туршлага, үр дүн, ололт амжилт, шийдлийн талаар хэлэлцэж харилцан туршлагаа хуваалцах зорилготой онол практикийн VII бага хурлыг зохион байгууллаа. Хуралд 130 илтгэлээс 55 илтгэл хэлэлцэгдэж 5 багш БНСУ, Япон, ОХУ-д сургалт, туршлага судлах үйл ажиллагаанд оролцох эрх авсан байна. ОНЦЛОХ 10ҮЙЛ ЯВДАЛ Printed by NARUDDESIGN LLC Tel: 976-70040506, 91090506 ЗӨВЛӨХ БАГШИЙН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГА 2019 2019ЗӨВЛӨХБАГШИЙНАРГАЗҮЙ,ТУРШЛАГА
50.
50 ЦАГ ҮЕ-ҮЙЛ ЯВДАЛ 2019
оны 1 дүгээр улирал 654 7 БМДИ ШИНЭ БҮТЦЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институт гурав дахь удаагаа дахин бие даасан институт болж байгуулагдан үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа билээ. Ийнхүү тус институт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 8 сарын 01-ний өдрийн А/482 дугаар тушаалыг үндэслэн бүтэц, орон тоогоо шинэчлэн өөрчлөлт хийж, чиг үүргийн хувьд илүү өргөн хүрээнд ажиллаж байна. “Боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг боловсролын хөгжлийн бодлого болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, орчин үеийн мэдээлэл харилцааны технологид суурилж, олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулж, багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх” гэсэн эрхэм зорилготойгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИНТЕГРАЦЧИЛАХ АРГА ЗҮЙ” ГАРЫН АВЛАГА ЕБС-ийн багш нарт зориулан Монгол улсын ТХ, ТХБ-ын хөгжлийн стратегиудын интеграц, ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ТХБ-ыг интеграцчилах үндсэн чиглэл, багшийн цогц чадамж, ТХБ-ыг ЕБС-ийн сургалт үйл ажиллагаанд интеграцчилах агуулга, арга зүйн хүрээ зэргийг багтаасан бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүрээр сургалтын хөтөлбөрт ТХБ-ыг интеграцчилах боломжийг жишиг болгон үзүүлэхийг зорьж ажиллалаа. Энэхүү зорилгын хүрээнд 89 хэвлэлийн хуудас бүхий “Тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй” гарын авлагыг 45 хүний бүрэлдэхүүнтэй 7 дэд баг боловсруулан 800 ширхгийг Швейцарийн хөгжлийн агентлаг, ТХБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлүүлэн, бүх сургуулиудад түгээлээ. Энэхүү гарын авлагыг танилцуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалтыг БСУГ-ын дарга, ахлах мэргэжилтэн, сургуулийн захирлын төлөөлөл бүхий нийт 240 хүнд зохион байгууллаа. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГАЧЛАЛТАЙ БОЛЛОО Энэхүү аргачлалыг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг ЕБС-ийн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий цогц үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлдэг улс орны туршлагад үндэслэн өөрийн орны онцлогт тохируулан боловсруулсан байна. “Хөтөлбөрийн менежментийн цикл”-ийг хөтөлбөр судлалын практикт нэвтрүүлж, нотолгоонд суурилсан тогтвортой бодлого, төлөвлөлтийг бий болгох нь боловсролын чанар, суралцагчдын сурлагын амжилтад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРСАН ЖИЛ БОЛЛОО БМДИ 2018 онд хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дотооддоо болон яам, боловсролын салбарын мэргэжлийн байгууллага болон төсөл хөтөлбөрүүдийн зүгээс зохион байгуулсан 18 удаагийн сургалт, үйл
51.
51Багшийн Хөгжил itpd.mn 8 10 9 ажиллагаанд давхардсан
тоогоор 595 хүнээ оролцуулсан ба гадаад улс оронд туршлага судлах, сургалт семинарт, чуулга уулзалтад-18 хүн, Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 5 хүн тус тус хамрагдсан байна. Үүнд: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад “Багшийн боловсрол дахь жендерийн үнэлгээний онлайн хэрэгслүүд” сэдвээр албаны дарга П.Зохихсүрэн, “Дэлхийн иргэний боловсрол” XVIII дахь сургалт, ЭШХ-д арга зүйч А.Ирээдүй, Солонгосын Жэжү хотод APCEIU, UNITAR, ЮНЕСКО- аас дэлхийн өв соёлыг хамгаалах Ази, Номхон далайн орнуудын ЭШХ-д “Эртний уран зохиол, хадны бичээс “Цогтын хадны бичиг” нь Монголын өв соёлын томоохон дурсгал болох нь” сэдвээр арга зүйч С.Амарсайхан, БНХАУ- ын Бээжин хот “WALS conference 2018”-д “The results of a study of misconception among teachers of primary schools within the subject of ыtudy and experimenting of the changes in solid substance in the process of dissolution in the water”сэдвээр арга зүйч Ж.Энэбиш, Э.Даваахүү нар, ОХУ-ын Буриадын их сургуулиас зохион байгуулсан ЭШХ-д арга зүйч А.Ирээдүй тус тус оролцож үр дүнтэй ажиллаж байна. ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА. Япон улсын Шизуока мужийн боловсролын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг дахин шинэчлэн байгуулж, энэ хүрээнд тус мужийн Боловсролын газрын мэргэжилтэн болон БМДИ-ийн захирал харилцан туршлага судлах, сургалт үйл ажиллагаанд тус тус хамрагдаж хамтын ажиллагааг цаашид шинэ түвшинд гарган хэрэгжүүлж байна. БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БАГШ НАР ИРЛЭЭ. БНСУ-ын Боловсролын яам, Монгол улсын БСШУСЯ, ЮНЕСКО-н Ази Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төв (APCEI- U)-өөс хамтран хэрэгжүүлдэг Багш солилцооны хөтөлбөр VII”-т хамрагдах 9 Солонгос багш нар Дархан уул аймгийн Оюуны Ирээдүй, 18 дугаар сургууль, Төв аймгийн Эрдэнэ сум, ХУД-ийн 118 сургууль, Багануур дүүргийн Боловсрол сургуулиуд дээр ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр БНСУ-д 180 гаруй монгол багш, БНСУ-аас монгол улсын ЕБС-иудад 160 солонгос багш тус тус ажиллаж, арга зүй, туршлагаа хуваалцаад байна. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СУУРЬ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЛАН-2019 Боловсролын Хүрээлэнгээс 2019 онд БСШУСЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-ний агуулга, арга зүйд баримжаалан өнөө цагийн Монгол Улсын боловсролын орчлын нэгдсэн үнэлгээ хийх, хөгжлийн стратегийн шинэ төлөвлөгөө боловсруулах, боловсролын суурь судалгаанууд явуулахад ашиглах боломжтой, нотолгоонд суурилсан өгөгдөл, мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж бүхий “Боловсролын суурь мэдээллийн тайлан”-г боловсрууллаа. Энэхүү судалгааны онцлог нь “Мянганы хөгжлийн зорилтууд”, “Бүх нийтийн боловсрол”, “Тогтвортой хөгжил боловсрол-10 жил” гэсэн дэлхий нийтийн боловсролын хөгжлийн стратеги-замналын хүрээнд Монгол Улсын боловсролын хөгжлийн өнгөрсөн үеийн ололт амжилт, сургамж бэрхшээл, өнөө үеийн төлөв байдал, ирээдүйд шийдвэрлэх асуудлуудын иж бүрэн мэдээллийг олон улсын жишигт нийцсэн арга зүйн дагуу боловсруулж, нэг баримт бичигт цогцлоосонд оршино. МОНГОЛ ХҮН БҮРИЙН Олон янз байдал (diversity)-бидний хөгжлийн эх сурвалж Тусгай хэрэгцээ (inclusivity)-бидний хөгжлийн зорилго Чанартай боловсрол (quality of education) -бидний үйлийн агуулга Үл алагчилал (equity)-бидний үүрэг хариуцлага
52.
52 ЦАГ ҮЕ-ҮЙЛ ЯВДАЛ 2019
оны 1 дүгээр улирал Монголын Багш нарын VII их хурал болох сайхан мэдээ сонслоо. Тэр үеийн зарим багш нар сэтгэгдлээ хуваалцах, дурсамжаа бичих санал хэллээ. Мөн ач холбогдол. Би дотроо баярласан боловч нэг хүний сэтгэгдэл өрөөсгөл болох вий гэсэн эргэлзээ төрснөө ч нуух хэрэггүй л дээ. Бодлоо, нэг бараандуу байдал санаанд буух. Уг нь сэтгэгдэл баримт боловч бүрэн нотолгоо биш л дээ. Харин тухайн цаг үеийн нийгмийн нөхцөл байдлын толь нь тэр цагт бүтээсэн бүхий л төрлийн уран бүтээл, жишээлбэл, дуу, шүлэг, хөгжмийн зохиол бүтээл, жүжиг, тэр ч байтугай үлгэр домог, хэлц болон уран цэцэн үг хэллэг, аннекдот гэх мэт. Багш нарын VI их хурал болох тэр цаг дорх Монголын боловсролын нөхцөл байдлын тухайд тэр үеийн гэрч олон багш нар маань ам уралдан ярина даа. Би ч амьд гэрчүүдийн нэг. Гэхдээ өнөө үеийнхэндээ яаж төсөөлөл төрүүлэх вэ гэхээр хүнд. Ер нь ганц нэг баримт бичье. Тэр VI их хурлын үед Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай алдарт шүлэгтээ: “Багш та Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ Багш та Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ Эрлийн замыг дөтлөгч газарч билээ Энгүй уудмыг нээгч хаалгач билээ Ээж, ааваас дутуугүй ачтан билээ... ...” гэж эгшиглүүлэх байв уу? Багш ингэж магтуулаад баярлах байсан уу, тэр үед? Тэгвэл энэ үед миний мэдэхгүй, танихгүй, монгол хэл утга зохиолын багш Ц.Нэргүй: БАГШ НАРЫН САНАЛ, ШҮҮМЖ ШИЙДВЭР ГАРГАХ ҮЕД ШИЙДВЭРЛЭХ АЧ ТУСТАЙ Ч.Лхагважав Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн (БСШУ-ны сайд асан 1996-1998)
53.
53Багшийн Хөгжил itpd.mn Багшийгаа хайрлаж
яваарай Эцгээс заяасан ухаанаа бусдын төлөө үрэх Эхээс унасан биеэ бүгдийн төлөө элээх Цэл залуу насандаа гил хар үс нь бууралтах Цэх сайхан нуруу нь ачаандаа түүртэн бөгтийх Яагаа ч үгүй насандаа духанд нь үрчлээ тогтох Яг л хүүхэд шиг баярлаж, хүүхэд шиг гомдох Багшийгаа хайрлаж яваарай Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг Өрөөлийн хүүхдийн төлөө жаргалаа мартдаг Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг Самбар, шохой, ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг Багшийгаа хайрлаж яваарай Гоёлын ганц гутал дийлэхгүй цалингийхаа төлөө Голоо тасартал зүтгэж борог амьдралаа залгуулах Төөрөг заяаны одонд өөрийгөө азтайд тооцох Төр улсын сэхээтэн гэх итгэл яс цусанд нь ноцох Багшийгаа хайрлаж яваарай Хугацаатай даалгавар, хуваарьтай хичээлээ хойш тавьсаар явтал чинь Хоног хугацаа хором хормоор өнгөрсөөр Нэг л өглөө ангидаа ороод ирэхэд чинь Нэгдүгээр цаг цонхолж багш чинь бурхандаа явчихсан ч байх юм билүү Баялаг их эрдмийн эзэн багшийгаа шавь нар минь хайрлаж яваарай Буруу номын ад зэтгэрүүдээс эхлээд Бурхан хүртэл багштай байдгийг санаж яваарай Дөрвөлжилж хураасан дэвтрийн сүүлчийх дээр онц дүн тавиад Дөрөөн сур тасрах шиг амьдрал нь төгсчихсөн ч байх юм билүү Багшийгаа хайрлаж яваарай! гэж гуниглахыг харин багш нар сонсож бие дээрээ мэдэрч байлаа, ард түмэн ч ойлгож, өрөвдөж багшийгаа хайрлаж, чин сэтгэлээсээ дэмжиж байлаа. Энэ шүлгийг миний мөн л танихгүй нэг багш уншиж өгөхөөр нь би сэтгэл хөдлөөд бичиж авсан юм. Багш нарын VI их хурлаар Монголын мянга мянган багшийн маань шилдэг төлөөлөл чуулах үе дэх боловсролын салбарын нөхцөл байдлыг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, тэр үеийн хэлц: Монголд “Боловсрол босоо биш, хэвтчихсэн” байлаа. Энэ үед Монголын өнцөг булан бүрийн газар газраас ирсэн багш нар үгээ төр засгийнханд хүргэхээр цуглаж бухимдуухан аястай эхэлсэн Их хурал баярлангуй уур амьсгалаар хаалтаа хийж байсныг гэрчлэх тэр цагийн төлөөлөгчид олон л байгаа байх. Үг олширч дурсамж уртаслаа. Өндөрлөе, гэхдээ VI их хурлын ач холбогдлын талаар тусдаа судалгаа хэрэгтэй боловч надад бас хэлэх үг байна аа. Угаасаа ардчилсан нийгмийн амин сүнс нь ард иргэдийнхээ шаардлага, дэмжлэг дээр тогтож байдгийг бид мэднэ. Үүнд л энэ VI их хурлын олон ач холбогдлын нэг нь байсан гэж би боддог. Надад тэр үед олон хүн анхааруулж, болгоомжлуулж байсан, цаг нь болоогүй гэж шүү дээ гэх мэтээр мэтгэлцэх ч энүүхэнд. Ийм үгэнд бид ороогүй, харин ч данслаагүй “бөөн” хөрөнгөтэй, бэлэн мөнгөгүй М.Энхсайханы гэх нэршилтэй Засгийн газар багш нарынхаа үгийг, нарийвчилбал, шаардлагыг сонсохоор VI их хурлын үйл ажиллагааг бүхий л талаар байгаа боломжоороо дэмжсэн юм. Зарим багшийн үг “гашуун” сонсогдсон байж мэднэ, гэвч хэчнээн гашуун тусмаа ачлалтай байсаан. Энэ хурлаас хойш Засгийн газраас боловсролын талаар гаргасан шийдвэр бүрийг зориуд судлаарай. Багш нарын цалингийн сүлжээний доод хязгаарыг өндөр болгож, дээд хязгаарыг чөлөөлсөн, бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалин дунд ангийн багшийнхтай адил болсон, боловсролын тогтолцоо бүрдлээрээ дэлхийнхтэй ижилссэн, ерөнхий боловсролын хүрээний шинэчлэл, сургуулийн хичээлийн лабораторийн тоноглол, компьютержилт гээд санавал нааштай өөрчлөлт бий, дэлхийн боловсролын хөгжил судлаачид “унасан боловсрол хэрхэн сэргэсэн” жишээ болгож Монголын тохиолдол сэдвээр бичсэн үнэлгээний тайлан илтгэл өгүүлэл уншаад надад багш нараараа бахархах сэтгэл төрдөг, тэдгээрийг олж уншаарай. Сүүлд багш нарын цалингийн сүлжээ хэрхэн өөрчлөгдсөн тухай бас Засгийн газрын шийдвэрүүдийг судлаарай. Энэ нь гүнзгий үзвэл зөвхөн “цалин”-гийн асуудал биш, бүхэлдээ боловсролын чанарын тухай сэдэв шүү дээ. Ер нь “аливаа улс үндэстнийг устгахад атомын бөмбөг, цөмийн зэвсэг хэрэггүй, боловсролыг, тогтолцоог нь л хэвтүүлэхэд хангалттай” гэсэн бодууштай үг бий дээ. Одоо боловсролын хөгжлийн чиг хандлага, төлөв байдал ямар байгааг тогтоох шинжлэх ухааны үндэслэл арга зүй бүхий үнэлгээ хэрэгтэй, үүний салшгүй бүрдэл хэсэг нь багш нарын санал асуулга, энд Монголын багш нарын VII их хурал онцгой ач тустай байх учиртай.
54.
54 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал АНХДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын анхдугаар их хурал 1935 оны 6 дугаар сарын 7-12-ны өдөр Багш нарын соёлын ордонд хуралдаж, бага, дунд тусгай мэргэжлийн сургуулиас 128 багш, захирал оролцсон байна. Их хуралд Ардыг Гэгээрүүлэх Яамны дэд сайд Дамбийням “Ардын үндэсний соёл, боловсролыг хөгжүүлэх тухай явуулан бүхий бодлогууд ба цаашид гүйцэтгэх үүрэг”, тус яамны сургууль ба үндэсний хүчний хэлтсийн дарга Намсрай “Ардын олон сургуулийн сурлага боловсролыг хэрхэн дээшлүүлэх ба заах арга хэрхэн сайжруулах тухай” илтгэл тус тус тавьж хэлэлцүүлсэн байна. Их хуралд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Улсын Бага Хурлын дарга Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан нар оролцож, баяр хүргэж үг хэлжээ. Их хурал сургуулиудын хичээл хүмүүжлийн ажлыг сайжруулах, сургуулиудыг программ, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах, сургуулиудын тоог олшруулах, аж ахуйн хувьд бэхжүүлэх, багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэх, сайн багш нартай болох, сургууль, ардын холбоог бэхжүүлэн сургуулийн нэр хүндийг өргөх, насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах ажлыг хурдавчлан явуулах зэрэг асуудалд анхаарч, эдгээр зорилтыг өөрсдийн үйл ажиллагааны удирдамж болгон ажиллахыг нийт багш нарт уриалж, тогтоол гаргажээ. 2 ДУГААР ИХ ХУРАЛ Багш нарын 2 дугаар их хурал 1937 оны 6 дугаар сарын 01-нд хуралджээ. Их хуралд Гэгээрүүлэх Яамны сайд Ц.Баттөр “Ардын олон сургуулийн ажил байдал ба цаашид гүйцэтгэх зорилтын тухай”, дэд сайд Дамбийням “Сургуулийн аж ахуйг хэрхэн зохиох тухай” илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Их хуралд хэлэлцүүлсэн хоёр илтгэлд сургуулиуд хичээлийн программыг ханган биелүүлж, сурагчдын хүмүүжлийн ажил сайжирч, сургуулийн аж ахуй бэхжиж байгаа, сургуулиуд тогтоосон хугацаанд хичээлээ эхэлдэг болсон, хөдөлмөрчдийн дунд бичиг үсэг сурах хөдөлгөөн өрнөж байгаа зэрэг ололт амжилтыг онцлон тэмдэглээд сургуулийн хичээл, хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, үүний тулд багш нарын чанар, заах аргын чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, сурах бичгийн гачигдлыг арилгах, хичээлийн программ, сургуулийн дүрэм, сурагчдын дүрмийг шинэчлэх, сургуулийн захирал, багш нарыг үүрэг хариуцлагыг өндөржүүлэхийн чухлыг заажээ. Их хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолд казах үндэстний сургуулиудад тэдгээрийн хэл дээр тохирох хичээлийн ном хэвлэлээр хангахыг чухалчлах, сургуулийн дэргэдэх ХЗЭ, пионерын ажилд багш нар үлгэр жишээчээр ажиллахыг уриалжээ. 3 ДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын 3 дугаар их хурал 1961 оны 8 дугаар сарын 9-11-нд Засгийн газрын ордны Ардын Их Хурлын танхимд хуралджээ. Их хуралд МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Цэнд дэлгэрэнгүй үг хэлжээ. Их хурал Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран “МАХН-ын XIY их хурлаас сургууль, гэгээрлийн байгууллагын өмнө дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх тухай”, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав “Сургуулийн сурлага хүмүүжлийн ажлыг сайжруулахад МХЗЭ ба пионерын байгууллагыг зорилгын тухай” илтгэл тавьж тус тус хэлэлцүүлжээ. Сайдын илтгэлд хүүхдийн хүмүүжлийн олон тодорхой зорилт дэвшүүлсний дотор МАХН-ын XIY их хурлын шийдвэрийн дагуу сургуулиудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, зорилт улам нарийсан гүнзгийрч ардын гэгээрлийн системийг өөрчлөн сайжруулах гол сэжим нь сургалтыг үйлдвэрлэл, хөдөлмөртэй холбох замаар сурагч бүрийн хөдөлмөрийн дадлага, чадвар, политехникийн боловсролтой болгох явдал мөн гэдгийг онцолжээ. Мөн ардын гэгээрлийн ажлыг өөрчлөн байгуулах гол хүч нь багш мөн бөгөөд тэдний зорилго нь сурагчдад зөвхөн мэдлэг дамжуулах төдийгүй, тэднийг бие даасан үйл ажиллагаанд сургах, сурч боловсроход сургах, хөдөлмөрийн дадлага чадвартай болгон амьдралд бэлтгэх явдал мөн. Сургалтын зохион байгуулалтын гол хэлбэр нь хичээл, хичээлийг бүтээлч, олон арга хэлбэрээр зохион байгуулахын онцлон тэмдэглэжээ. Энэ их хуралд ЗСБНХУ, БНСЧУ, БНХАУ-ын арын гэгээрлийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Их хурлаас нам, засагтаа илэрхийлэлт гаргаж, боловсролын салбарын нийт багш, ажилтан, эцэг эх, олон нийтэд дэлгэрэнгүй уриалга гаргажээ. 4 ДҮГЭЭР ИХ ХУРАЛ Монголын багш нарын IҮ их хурал 1975 оны 8 дугаар сарын 21-23-ны өдөр Засгийн газрын ордны Ардын Их Хурлын танхимд болж, 983 төлөөлөгч сонгогдон оролцжээ. Их хуралд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид, ЗХУ-ын Гэгээрлийн Яамны сайд М.А.Прокофвев нар оролцож, дэлгэрэнгүй үг хэлжээ. Багш нарын IҮ их хурлын нэгдсэн хуралдаанд АБЯ-ны сайд Д.Ишцэрэн “БНМАУ-ын социалист өрнүүн байгуулалтын үеийн ардын боловсролын ээлжит зорилт” илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Их хурлыг а. Сургалтын агуулга, арга зүйн асуудал, б. Багш бэлтгэх асуудал, багшийн ёс зүй, в. Оюутан сурагчдын коммунист хүмүүжлийг дээшлүүлэх зорилт гэсэн гурван салбар хуралдаантай зохион байгуулсан. Энэ их хуралд цэцэрлэгээс их, дээд сургууль хүртэлх бүх шатны сургуулийн МОНГОЛЫН БАГШ НАРЫН ИХ ХУРАЛ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэж бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан байна. Эдгээр хурлын тухай мэдээллийг хүргэж байна.
55.
55Багшийн Хөгжил itpd.mn багш, сурган
хүмүүжүүлэгчдийн төлөөлөгчид оролцсон, хурлаар хэлэлцсэн асуудал боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан онцлогтой бөгөөд шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн үеийн бүх шатны сургуулийн тулгамдсан асуудлыг задлан хэлэлцэж, нийгэмд гүйцэтгэх үүрэг, зорилтыг тодорхойлсон байна. Тус их хурлаас нам, төрийн дээд байгууллагад илэрхийлэлт; багш сурган хүмүүжүүлэгч, ардын боловсролын ажилтан, эцэг эх, олон нийтэд хандан уриалга гаргажээ. 5 ДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын Ү их хурал 1989 оны 6 дугаар сард болж, 875 төлөөлөгч оролцжээ. Багш нарын Ү их хуралд АБЯ-ны сайд Б.Даваасүрэн “Ардын боловсролын талаар хийх өөрчлөн байгуулалтын тухай” илтгэл хэлэлцүүлжээ. Их хурал ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролд хийх өөрчлөлт, шинэчлэлийн чиглэлүүдийг хэлэлцэн сайшааж, боловсролын салбарт хийх өөрчлөлтийн санааг агуулсан тогтоол баталжээ. Их хурлын үндсэн илтгэлд “Хүүхдийн цэцэрлэгээс эхлээд дээд сургууль хүртэл бүх шатны сургалт хүмүүжлийн ажилд хуулбарлах сэтгэлгээ газар авч, агуулгад өөрийн орны өвөрмөц онцлог, улс орны амьдралын асуудал, ард түмний соёл, зан заншлын дэвшилтэт уламжлал тусаж чадаагүй байна. ЕБС-ийн долоо хоногт танхимд хичээллэх цагийг 22-30 болгож хорогдуулж ачааллыг багасгах, дунд сургуульд судалж буй хичээлийн программын агуулгыг нягтруулах бололцоо бий, сурагчдыг орон нутгийн болон улс орны амьдралтай танилцах нөөц цагийг багшийн мэдэлд гаргаж өгөх, сургалт хүмүүжлийн ажилд үр дүнд хүрэх арга барилыг сонгон хэрэглэх бололцоог багшид олгох талаар дурджээ. Мөн багшийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, багшийн ажлын ололт, дутагдал болон тэдний нийгмийн асуудлыг хөндөж, эрүүл мэнд, цалин хөлс, орон сууц, мэргэжил дээшлүүлэх ажил, шагнал урамшил, амралт сувиллын тухай дурдсан байна. Их хурлаас гаргасан тогтоолд Монголын багш нарын холбоог 1989 онд багтаан байгуулахыг зүйтэй гэж үзжээ. 6 ДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын YI их хурал 1996 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдөр хуралдаж, нийслэл, орон нутгаас сонгогдсон 609 төлөөлөгч оролцсон байна. Их хуралд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхий сайд М.Энхсайхан, Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж нар оролцож үг хэлжээ. Их хуралд Гэгээрлийн сайд Ч.Лхагважав “Боловсролын шинэ тогтолцооны төлөвшилтөд багш нарын гүйцэтгэх үүрэг, энэ талаар төрөөс баримтлах бодлого”, Гэгээрлийн Яамны Боловсролын газрын дарга Д.Мөнхжаргал “Багшийн нийгмийн үнэлгээ” илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн. Их хурлыг нэгдсэн хуралдаан болон “Боловсролын менежментийн тулгамдсан асуудал”, “Удирдах ажилтан бэлтгэх тогтолцоо”, “Сургалтын агуулга, технологийн шинэчлэл”, “Албан бус боловсрол” гэсэн дөрвөн салбар хуралдаантай зохион байгуулсан. Тус их хурал нь боловсролын салбарт бий болсон хямралыг даван туулах, ардчилсан нийгмийн харилцаанд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх чиг хандлагыг тодорхойлоход ач холбогдолтой хурал болжээ. Боловсролын салбарт тулгамдсан олон асуудлаас багшийн нэр хүндийг өргөх, тэдний нийгмийн баталгааг хангах, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэхэд чиглэсэн байна. Их хурлаас тогтоол баталсан. Уг тогтоолд “Монгол Улсын боловсролын хөгжлийн үзэл баримтлал” боловсруулж Засгийн газраар батлуулахыг Гэгээрлийн Яамнаас хүссэн байна. Мөн багшийн мэргэжил, эрх үүрэг, нийгмийн үнэлэмжийг тодорхойлсон “Монголын багш нарын тунхаг бичиг” баталсан. Мөн багшийн ажил, хөдөлмөртэй холбоотой шийдвэрлүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг Улсын Их Хурал, Засгийн газар, Гэгээрлийн Яаманд тавьж, шийдвэрлэж өгөхийг хүсэж, Монголын багш нарын холбоог шинэчлэн байгуулахыг зүйтэй гэж үзсэн байна. 7 ДУГААР ИХ ХУРАЛ Удахгүй болох Монголын багш нарын VII их хурлаар ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам; нийгмийн шинэ шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх юм. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулах асуудлыг хөндөнө. Мөн багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэнэ. Монголын багш нарын VII их хуралд хот, хөдөөгийн цэцэрлэг, ЕБС, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцоно. Ш.Оюунцэцэг /Сургалтын албаны дарга/ Ашигласан эх сурвалж: 1. Г.Дэмбэрэл, “Монголын багш нарын их хурлууд”, АБЯ-ны харьяа Тав дугаар их хурал Улаанбаатар хот, 1989 он, 5-19-р тал 2. Ш.Шагдар, “Монгол улсын боловсролын түүхийн товчоон”, Улаанбаатар, 2000 он 3. МОНЦАМЭ https://montsame.mn/mn/ read/184741
56.
56 ХҮҮХЭД ХӨГЖИЛ 2019 оны
1 дүгээр улирал
Download