SlideShare a Scribd company logo
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН 2021
ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
ИЛТГЭГЧ: БШУГ-ЫН ДАРГА О.АРИУНГЭРЭЛТ
2021 оны үйл ажиллагааны тайлан
АГУУЛГА
1. САЛБАРЫН СТАТИСТИК, ТООН ҮЗҮҮЛЭЛТ
2. 2021 ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
4. “БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН-100” ЖИЛИЙН ОЙН
ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ
5. “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД ХИЙГДСЭН ОНЦЛОХ
АЖЛУУД
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- БАЙГУУЛЛАГА
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- ХҮНИЙ НӨӨЦ
2021 оны үйл ажиллагааны тайлан
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- ҮНДСЭН БАГШ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
45
Анхны жил
ажилласан
208
1-4 жил
ажилласан
54
5 жил
ажилласан
192
6-9 жил
ажилласан
187
16-20 жил
ажилласан
32
10 жил
ажилласан
83
21-25 жил
ажилласан
145
11-15 жил
ажилласан
208
25 аас дээш жил
ажилласан
Доктор
1
866 Бакалавр
18
8
Магистр
1182
Ажиллавал
зохих
12
Цагийн багш
1153
Үндсэн багш
Диплом
94
32
Шаардлагатай
багш
1 Бусад
47
Зөвлөх
зэрэгтэй
309 Заах аргач зэрэгтэй
240
Тэргүүлэх
зэрэгтэй
2021 оны үйл ажиллагааны тайлан
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- БАГШ
1
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- СУРАЛЦАГЧ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- БҮЛЭГ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- БАЙГУУЛЛАГА
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- ХҮНИЙ НӨӨЦ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- БАГШ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- СУРАЛЦАГЧ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
302 бүлгийн
63 Бага бүлэг
68 Дунд бүлэг
79 Ахлах бүлэг
87 Бэлтгэл бүлэг
5 Холимог бүлэг
Малчны хүүхэд
134
Шинээр элссэн
хүүхэд
1416
Бүтэн өнчин
1
Халамж эдэлдэг
хүүхдүүд 81
Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд
27
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- БҮЛЭГ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
№ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ ЗОРИЛТ
ДЭД
ЗОРИЛТ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
БИЕЛЭЛТ
/%/
1
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ 2020-
2024 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
4 18 55 95.6%
2
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024
ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ХӨТӨЛБӨР
3 8 97.5%
3
ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТЫН
2021 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
3 4 100%
4
БШУ-НЫ САЙД БОЛОН АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ХООРОНД 2021 ОНД
БАЙГУУЛСАН ГЭРЭЭ
12 12 99.1%
Дундаж биелэлт
4 36 79 98%
БШУГ-ЫН ДАРГЫН 2021 ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ЗОРИЛТ-1.
Боловсролын үйлчилгээг орон
нутгийн онцлогт нийцүүлэн тэгш,
хүртээмжтэй, чанартай хүргэж,
эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, сурч
хөгжих таатай орчин бүрдүүлнэ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид
шинээр элсэгчдийг БСМС-тай хамтран
www.parents.edu.mn сайтаар цахим
хэлбэрээр бүртгэлээ.
2403 хүүхэд бүртгүүлж, хамран сургах
тойрогтоо суралцах нөхцөл бүрдсэн.
ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
2020-2021 оны хичээлийн жилд 1, 7, лаборатори 8-р
сургууль "Moodle систем", 5, 13-р сургууль "Их нүүдэл"
системийг нэвтрүүлэн цахим сургалтын технологийг
хэрэгжүүлсэн. Цахим системийн ашиглалтын зардалд
орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас 12,6 сая
төгрөгийг шийдвэрлэсэн.
www.esis.edu.mn системд боловсролын байгууллагууд
бүгд хамрагдсан. 2021-2022 оны хичээлийн жилээс
www.medle.mn платформ системийг ерөнхий
боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын
байгууллагын түвшинд ашиглаж эхэлсэн.
“ЦАХИМ СУРГУУЛЬ” СИСТЕМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Байгаль
орчин, сургалт мэдээллийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй
"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төсөлд ерөнхий
боловсролын 4 сургууль хамрагдлаа.
Төслийн хүрээнд 62,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
хийгдсэнээс 38,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон
нутгийн төсвөөс шийдвэрлэсэн.
Олон улсын “Эко сургууль”-ийн “Ногоон туг, алтан гэрэгэ”-
ийн болзлыг 14, 15-р сургууль, “Мөнгөн гэрэгэ”-ийн
болзлыг 5–р сургууль, “Хүрэл гэрэгэ”-ийн болзлыг 4–р
сургууль тус тус хангасан. 26-р цэцэрлэг уг хөтөлбөрт
шинээр хамрагдлаа.
“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээл төлөвлөлтийн уралдаанд
СӨБ - 1, бага боловсрол - 1, суурь боловсрол - 1, бүрэн дунд боловсрол -1, нийт 4 хичээл
улсад шалгарч "Дэлхийн том хичээл"-ийн санд бүртгүүлэх боломжтой болсон.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ – II “ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
1-5-р ангийн суралцагчдын дунд замын
хөдөлгөөнд аюулгүй оролцох, зөв хэвшил дадал
олгох зорилгоор гартаа “Ханцуйвч” ашиглаж сурах
хөдөлгөөн өрнүүлж, 87.8% нь хэрэглэж заншсан.
2022 онд аймгийн “Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх зөвлөл”-өөс “Shool police” хөтөлбөрийг
үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, хувцас
хэрэглэлд зориулан 5,8 сая төгрөгийг баталсан.
ЗЦТ-тай хамтран бага насны хүүхдэд зориулсан
“Орхонбаатар сургамж авсан нь” номыг СӨББ-
уудад 323, ЕБС-иудад 1493, нийт 1816 номыг
олгож, сургалтад ашиглалаа.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦОХ ЗӨВ ДАДАЛ, ХЭВШЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
7,27-р цэцэрлэгийг түшиглэн 2-6 хүртэлх
насны 60 гаруй хүүхдийг 4 бүлэгт
суралцуулахаар анги, танхим, сургалтын
орчныг бүрдүүлэн, сургалтын
хэрэглэгдэхүүнээр хангасан.
БШУЯ, төсөл хөтөлбөрийн хүрээнд 7-р
сургуулийн дэргэд ХБХ болон эцэг эх , асран
хамгаалагчдад зөвлөгөө өгөх 37,1 сая
төгрөгийн өртөг бүхий иж бүрэн танхимыг
байгуулж, сургалтад хэрэглэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах
багш нарыг чадваржуулах 3 удаагийн цуврал
сургалтад 379 багш хамрагдаж, мэргэжил
дээшлүүлсэн.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ СУРГАХ, ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
СӨББ-ЫН ЭЭЛЖИЙН БАГШИЙН СУДАЛГАА
2021 оны үйл ажиллагааны тайлан
Багш А бүлэг Б бүлэг Завсарлага Нийт ажлын цаг
А-1-р багш 07:00-15:00
8 цаг Хүүхдийн
унтлагын цаг
буюу 13-15
цагт өөрийгөө
хөгжүүлэх
боломжтой
Ажлын
8 цаг
Б-2-р багш
11:00-19:00
8 цаг
Ажлын
8 цаг
Дунд буюу
3-р багш
7:00-11:00
4 цаг
15:00-19:00
4 цаг
11:00-15:00
4 цаг
Нийт 8 ц
1
ЗОРИЛТ-2.
Боловсролын тухай хууль болон
холбогдох хууль, тогтоомжийн
хүрээнд боловсролын стандарт,
сургалтын хөтөлбөрийг
суралцагчийн хэрэгцээ,
шаардлагад нийцүүлэн
боловсронгуй болгон хэрэгжүүлнэ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр
аймгийн Засаг даргын А/144 тоот
захирамжаар урлагийн төрөлжсөн сургалттай
ерөнхий боловсролын “Уран эгшиг”
сургуулийг байгууллаа.
Цахим шуудан болон фейсбүүк
хэрэглэгчийн хаягуудыг шинээр нээн,
сургуулийн тухай мэдээллийг иргэдэд хүргэж,
элсэхийг хүссэн сурагчдын бүртгэлийг цахим
хаягаар зохион байгуулж байна. 2021 оны 12
дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 150
сурагч бүртгүүлжээ.
УРЛАГИЙН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ “УРАН ЭГШИГ” СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
БШУЯ, ДЭЛХИЙН БАНК-тай хамтран 1-5-р
ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг бууруулах,
мэдээлэл технологийн шийдлийг ашиглах
чиглэлээр “СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ
ХӨТӨЛБӨРИЙН 5-Р ШАТНЫ ТӨСӨЛ” хэрэгжүүлж
эхэллээ.
Төрийн өмчийн 16 сургууль, БСУГ-ын бага
боловсролын 1 төслийг “ДЭЛХИЙН БАНК”-аас нийт
156,4 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.
ЕБС-ийн 17 сургуулийн сургалтын менежер, 290
бага ангийн багш, 11800 хүүхэд төслийн үр шимийг
хүртэж байна.
“СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” ТӨСӨЛ ХЭРЭГЖИВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
“Би Монгол хүн” хөтөлбөрийг боловсруулсан.
Тус хөтөлбөр нь
5-р ангид “Миний Эрдэнэт хот”,
6-р ангид “Миний хот – бидний түүх”,
7-р ангид “Бидний өв соёл- миний хот”,
8-р ангид “Эко аялал – интеграци хичээл”,
9-р ангид “Бидний өв соёл – Би монгол хүн”,
10-р ангид “Мэргэжил сонголт”,
11-р ангид “Эх оронч аялал- орон нутаг судлал”
гэсэн 7 дэд хөтөлбөртэй.
“БИ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 5,
хувийн хэвшлийн 2, нийт 7 сургуульд мэргэжлийн
сэтгэл зүйч ажиллаж байна.
Төрийн өмчийн 5 сургуулийн сэтгэл зүйчид БШУЯ-ны
мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд 2021 онд
2000 гаруй сурагч, 470 эцэг эх, асран хамгаалагч, 171
багш, удирдах ажилтанд зөвлөгөө, сургалт,
нөлөөллийн ажил хийсэн.
ЕБ-ийн 4 сургуулийн сэтгэл зүйчийн өрөөг “Тогтвортой
хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд 40.0 сая
төгрөгөөр иж бүрэн тохижуулсан.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД “СЭТГЭЛ ЗҮЙЧ” АЖИЛЛАЖ ЭХЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
БҮТ-тэй хамтран “Сургуульд суурилсан оношлох
үнэлгээний шалгалт”-ыг зохион байгууллаа. 2-12–р
ангийн 17 судлагдахуунаар нийт 107 төрлийн
шалгалтыг авч, анализ дүгнэлт хийлээ.
“Ковид-19” цар тахлын үед ЕБС-ийн сурагчдын
хичээлийн хоцрогдлыг судлагдахуун, анги, сэдэв
бүрээр тогтоож, цаашид авах арга хэмжээний
төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Энэхүү шалгалтад нийт суралцагчдын 90,2%
хамрагдаж, сурлагын гүйцэтгэл 47.7% гарсан ба
хамгийн өндөр нь “Хүн ба орчин” хичээл-63.5%,
хамгийн бага нь “Физик” хичээл -36.8%-тай үнэлэгдэж,
аймгийн дунджаас дээгүүр 8, дунджаас доогуур 9
судлагдахуун байна.
СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ ТОДОРХОЙЛОХ “СУРГУУЛЬД СУУРИЛСАН ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ” ШАЛГАЛТЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Элсэлтийн ерөнхий шалгалтын сорилыг 3 удаа цахимаар авч
дүгнэн, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр багш, сурагчдын
дунд сургалтууд зохион байгуулсан.
Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн цахим давтлагыг
аймгийн шилдэг тэргүүний багш нар зохион байгуулж, 12-р ангийн
сурагчдын 85% нь хамрагдсан.
6 судлагдахуунаар "E-Lab" цахим хичээлийг 1 сарын хугацаанд
зохион байгуулж, төгсөх ангийн сурагчдын 90% нь хамрагдсан.
Орхон аймгийн элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн
хэмжээст онооны дундаж 547,55 байгаа нь өмнөх оныхоос 11,55
оноогоор ахисан төдийгүй улсын дунджаас 34,67 оноогоор өндөр
байна.
10 хичээлийн дундаж онооны дүнгээр улсын хэмжээнд 6-р
байранд эрэмбэлэгдэж, Орос, Англи хэл, Химийн хичээлээр эхний
3 байранд орж, 5 хичээлийн төрлөөр 16 сурагч 800 оноо авсан.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХЭМЖЭЭСТ ОНООНЫ ДУНДАЖ НЭМЭГДЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
2021 оны эхний хагаст нийт хичээллэх ёстой өдрийн 100
хоног буюу 20 долоо хоног, хичээллэх хугацааны 62%-ыг
цахим буюу танхимын бус хэлбэрээр зохион байгуулсан.
Хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд аймгийн хэмжээнд
багш нарын “Мэргэжлийн бүлэг”-ийг 15 судлагдахуунаар
үүсгэж, сурлагын хоцрогдлыг арилгах, чанарыг сайжруулах
талаар олон талт ажлыг зохион байгуулж байна.
Багш нар хоцорсон агуулгын жагсаалтыг анги, сургууль
бүрээр гаргаж, агуулгын хоцрогдлыг нөхөх шаардлагатай
даалгаврын сан, нөхөж үзэх цахим хичээлийн сан
бүрдүүлэн ажиллаж байна.
СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХ, ОНОШЛОХ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын
тогтоолоор:
• “Аймгийн боловсролын
салбарыг 2021-2024 онд
хөгжүүлэх” хөтөлбөр
• "Эх хэл -Эрдэнэт" хөтөлбөр
• “Багш” хөтөлбөрийг
батлуулан хэрэгжүүлж байна.
АЙМГИЙН ХӨТӨЛБӨРҮҮД БАТЛАГДАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Олон улсын олимпиадын сорилгууд цахим хэлбэрээр
явагдаж, математикийн хичээлээр 2, физикийн
хичээлээр 1, химийн хичээлээр 1 сурагч тус тус
шалгарсан.
Улсын математикийн олимпиадаас 2 сурагч мөнгө, 1
хүрэл медаль хүртсэн.
Иран улсаас зохион байгуулдаг геометрийн 8-р
олимпиадад 58 орны 24000 гаран багш, сурагч, геометр
сонирхогчид оролцсоноос “Эрдмийн сан” сургуулийн 9а
ангийн сурагч Б.Гүр-Аранз, 12а ангийн сурагч Э.Билгүүн
нар хүрэл медалийн болзол хангажээ.
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
“ЕБС-ийн хоол үйлдвэрлэл,
үйлчилгээний тухай” хууль хэрэгжиж
эхэлсэн.
БСУГ, ЭМГ хамтарсан удирдамжийн
дагуу 21 сургуульд дэмжлэгт хяналт
хийж, зөвлөмжилснөөр хүүхдийн хоолны
чанар сайжирч, нэр төрөл нэмэгдсэн.
ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн
ажилтнуудыг 5 удаа сургалтад хамруулж,
зөвлөмж номоор хангасан.
“ЕБС-ИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ “ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ЕБ-ын 4, 5, 7, 13, 14, 20-р сургууль багш,
сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн
гаргах галерей ажиллуулж байна.
Бусад сургуулиуд өөрийн хичээлийн
байрны боломжийг судалж, галерей
байгуулах бэлтгэл ажил хангаж байна.
“ЕБС-ИЙН СУРАГЧИД УРАН БҮТЭЭЛИЙН ГАЛЕРЕЙ АЖИЛЛУУЛЖ БАЙНА.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ЗОРИЛТ-3.
Багш, удирдах ажилтны
мэргэжлийн ур чадвар, арга
зүйн хөгжлийг дэмжиж,
нийгмийн асуудлыг
шийдвэрлэхэд дэмжлэг
үзүүлнэ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021
оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06 дүгээр
тогтоолоор “Багш" хөтөлбөрийг 3 зорилт, 20 үйл
ажиллагаатайгаар батлуулан аймгийн хэмжээнд
хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд СӨБ, ЕБС-ийн
багш нар 100% мэргэжил дээшлүүлэх
сургалтад хамрагдаж, 39 багш ажилтан
нийгмийн дэмжлэгийн сангаас 16.7 сая
төгрөгийн буцалтгүй тусламж хүртсэн.
“БАГШ” ДЭД ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Үндэсний хэмжээнд зохион байгуулсан
“Би багш-2021" нэвтрүүлгийн шилдэг 4
оролцогчийн нэгээр 14-р сургуулийн
мэдээллийн технологийн багш
Б.Энхтүвшин шалгарч, аймгийн Засаг
дарга 3,0 сая төгрөгөөр урамшууллаа.
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ БАГШ ТОДОРЛОО.
2021 оны үйл ажиллагааны тайлан
БШУЯ, багшийн хөгжлийг дэмжих
“Боловсрол сан” хамтран зохион
байгуулсан "Үндэсний шилдэг 50 багш“-д
2-р сургуулийн монгол хэлний багш
А.Долгорсүрэн, 4-р сургуулийн дизайн
технологийн багш Я.Сэлэнгэ нар
шалгарлаа.
1
БШУЯ-ны дэмжлэгтэй Боловсролын
мэдээллийн технологийн төвийн
хэрэгжүүлж буй www.medle.mn
сургалтын цахим платформын
“Ээлжит хичээлийн цахим контентын
сан”-д 20-р сургуулийн хөгжмийн
багш Ц.Булгамаа хичээл байршуулж,
талархал гардлаа.
БАГШ НАР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
ЭЕШ-д
даалгавар
боловсруулах
багт 4-р
сургуулийн
химийн багш
Д.Тунгалагтуул
ажиллав.
Интерактив
хичээлийн
уралдаанд 8-р
сургуулийн
физикийн багш
Х.Аянагуль 3-р
байрт
шалгарав.
ЕБС-ийн сурах
бичигт судалгаа
хийх үндэсний
багт 4-р
сургуулийн
монгол хэл,
уран зохиолын
багш
Б.Чимэгбаяр
ажиллав.
1
БМДИ-тэй хамтран “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.
ЕБС, СӨББ-ын захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч,
БСУГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан цуврал сургалтыг 18, СӨББ-ын
бүлгийн болон туслах багш, ЕБС-ийн багш нарын цуврал сургалтыг
26 удаа цахимаар зохион байгуулж, багш удирдах ажилтнуудын 98%
нь хамрагдсан.
“Сурлагын чанарыг сайжруулах”, “Багшийг ажлын байранд хөгжүүлэх
нь” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд
төрийн өмчийн 29 цэцэрлэгийн арга зүйч, ЕБС-ийн 13 захирал, 5
сургуулийн 10 сургалтын менежер оролцож, тэргүүлсэн удирдах
ажилтнуудын сайн арга туршлагыг аймгийн хэмжээнд түгээн
дэлгэрүүллээ.
Энэхүү хөтөлбөрт төрийн болон төрийн бус өмчийн 25 сургууль, 30
цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд хамрагдаж, цар тахлын үед
ажлын байран дээрээ мэргэжлээ дээшлүүлж байгаа нь Улсын
хэмжээнд загвар ажил болж үнэлэгдлээ.
“ХАМТДАА ХӨГЖЬЕ” ХӨТӨЛБӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮНЭЛЭГДЛЭЭ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
БМДИ-тэй хамтран хэрэгжүүлсэн
“Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд 1-
4, 6-9 дэх жилдээ ажиллаж буй багш нарыг
чадваржуулах “Эрдэнэтийн чадварлаг
багш” орон нутгийн сургалтын хөтөлбөрийг
боловсруулан баталлаа.
2022 онд хөтөлбөрт нийт 424 багш
хамрагдана. Сургагч багшаар 88 багш
бэлтгэгдэж, БСУГ-ын сургалтын зардлаас
5.0 сая төгрөгийг зарцуулна.
“ЭРДЭНЭТИЙН ЧАДВАРЛАГ БАГШ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Боловсролын хүрээлэнгээс жил бүр зохион
байгуулдаг “Шилдэг илтгэл” шалгаруулах
эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр
шатанд нийт багш нарын 92.4%, хоёрдугаар
шатанд 13 судлагдахууны 286 багш оролцож,
судлагдахуун бүрээс шалгарсан 13 багшийн
илтгэлийг үе шаттайгаар сайжруулах,
Боловсролын хүрээлэнтэй хамтран зөвлөгөө
өгөх ажлыг зохион байгууллаа. Шалгарсан
нэг багшийн илтгэл улсад оролцоно.
“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ”–ИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
“Чадварлаг багш” үндэсний хөтөлбөрийн
хүрээнд БШУЯ, “Гүрэн академи”-ээс зохион
байгуулсан “Дэлхийн түвшний менежер”
сургалтын нэгдүгээр ээлжид ЕБС-ийн 29
удирдах ажилтан хамрагдаж, 25 удирдах
ажилтан “Сертификат” авсан. Хоёрдугаар
ээлжид 24 багш, удирдах ажилтан хамрагдаж
байна.
“ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МЕНЕЖЕР” СУРГАЛТАД ХАМРАГДАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ЗОРИЛТ-4.
Бодлогын хэрэгжилтийн хяналт
шинжилгээ үнэлгээг
боловсронгуй болгон, ил тод
байдлыг хангаж, хяналтыг
тогтмолжуулна
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ЕБС-ийн захирлууд, СӨБ-ын эрхлэгч
нарын 7 хоногийн шуурхай
зөвлөгөөнийг “Байгууллага сурталчлах,
харилцан туршлага судлах өдөрлөг”
хэлбэрээр зохион байгуулж хэвшлээ.
УДИРДЛАГУУД АРГА ТУРШЛАГАА СОЛИЛЦОХ ӨДӨРТЭЙ БОЛЛОО.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
• ЕБС-ийн захирлууд, СӨБ-ын эрхлэгч
нар 2021 онд хийсэн ажлын тайлан
2022 онд болон цаашид хийх ажлын
төлөвлөгөө, зорилго зорилтоо
танилцуулах ажлыг зохион
байгууллаа.
• Энэхүү үйл ажиллагаанд ЕБС-ийн 20
захирал, СӨББ-ын 28 эрхлэгч
оролцож, арга туршлагаа солилцсон.
НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Төвийн бүсийн аймгуудын
боловсролын салбарын ажилтнуудын
дунд зохион байгуулсан “Боловсролын
ерөнхий хууль”-ийн төслийн
хэлэлцүүлэгт Орхон аймгаас СӨББ,
ЕБС, МСҮТ, Их дээд сургуулиудын
төлөөлөл 35 хүн оролцож, салбарын
хэмжээнд гарсан саналыг нэгтгэж
хэлэлцүүлсэн.
“БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Аймгийн Засаг даргын Тамгын газраас
санаачлан зохион байгуулсан “Соёлыг түгээе”
аянд салбарын нэгж байгууллагууд амжилттай
оролцож, олон хэлбэрийн ажил зохион
байгуулан, үр дүнтэй ажлыг дадал хэвшил
болгосон.
Энэ аянд “Дэгдээхэй” цэцэрлэг, 14-р сургууль
шалгарсан.
БСУГ-аас “Эрдэнэтийн эртэч багш нар” өглөөний
цахим лекц, “Цахим орчинд зөв бичье” аян,
“Багш мэргэжлийг сурталчлах” ажлууд зохион
байгуулсан нь олны талархал хүлээсэн ажил
болсон.
“ЭРДЭНЭТИЙН ЭРТЭЧ БАГШ НАР” ӨГЛӨӨНИЙ ЛЕКЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН
БАЙГУУЛАЛТ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Баянбулаг багийн 27 дугаар цэцэрлэгийн
барилга, Булаг багийн 18 дугаар
цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Согоот
багийн 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн
барилга, Эрдэнэ багийн 11 дүгээр
цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 28-р
цэцэрлэгийн барилга, 7-р цэцэрлэгийн усан
бассейн тус тус ашиглалтад орсноор 600
хүүхэд сургуулийн өмнөх боловсролд
хамрагдаж, 68 иргэн ажлын байраар
хангагдлаа.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА, ӨРГӨТГӨЛҮҮД ШИНЭЭР
АШИГЛАЛТАД ОРЛОО.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
2021 онд сургууль, цэцэрлэгийн барилга,
засвар үйлчилгээ тоног төхөөрөмж
худалдан авахад зориулж, улсын төсвөөс
11.2 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.3
тэрбум, нийт 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалт хийгдсэн.
УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТ НЭМЭГДЛЭЭ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
“БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН-100” ЖИЛИЙН
ОЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ
2021 оны үйл ажиллагааны тайлан
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА.
Орхон аймгийн Засаг даргын
2021 оны 2 сарын 24-ны
өдрийн А/96 дугаар
захирамжаар Монгол улсад
орчин цагийн боловсролын
салбар үүсэж хөгжсөний
түүхт 100 жилийн ойн арга
хэмжээг аймгийн хэмжээнд
зохион байгуулах ажлын
хэсгийг Засаг даргын орлогч
А.Түвшинжаргалаар
ахлуулан 17 хүний
бүрэлдэхүүнтэйгээр
байгуулан, ажилласан.
БАГШ НАРЫН ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ЦУГЛУУЛЛАА.
Багш нарын оюуны бүтээл цуглуулах аян зохион
байгууллаа. Үүнд:
• Сургууль, цэцэрлэгийн түүхэн ойд зориулсан
• Багшийн мэргэжлийн онол, арга зүй
• Багшийн хобби /яруу найраг, үргэлжилсэн
өгүүллэг гэх мэт/
гэсэн чиглэлээр 271 нэр төрлийн 322 ном, гарын
авлага, зөвлөмж, эмхтгэлийг цуглуулж,
бүртгэлжүүллээ.
100,000 МОД ТАРИХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЛӨӨ.
100,000 мод тарих ажил төлөвлөснөөс
Боловсрол, соёл, урлагийн 76 нэгж байгууллага
хавар 52,968 мод тарилаа. Үүнээс:
• Сургууль цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн
газарт 26,214;
• Нийтийн эзэмшлийн газарт 20,126;
• Багш, сурагчид гэр хорооллын хашаандаа
6628 модыг тус тус тарьсан.
Эдгээр нь нийт 200,0 сая төгрөгийн өртөг бүхий
ажил болжээ. Үлдсэн 47,032 модыг 2022 оны 5
дугаар сард тарина.
Аймгийн ЗДТГ, Хотын Захирагчийн алба, БСУГ,
БОАЖГ хамтран зохион байгууллаа.
“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” БУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Сургууль, цэцэрлэгүүд “БОЛОВСРОЛ-100
ЖИЛ” булан ажиллууллаа. Түүгээр дамжуулан
багш, сурагч, эцэг эхчүүдэд өөрийн
байгууллагын болон Боловсролын 100 жилийн
ойтой холбоотой зураг мэдээлэл, мөн
өөрсдийн болон улсын хэмжээнд хийж буй
ажлын тухай мэдээ, мэдээллийг хүргэлээ.
Боловсролын салбар олон жил үр
бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудыг
Төрийн дээд шагнал, одон медальд нэр
дэвшүүллээ. Үүнд: Соёлын гавьяат
зүтгэлтэнд 1, Гавьяат багшид 7,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд
14, Алтан гадас одонд 24, Хөдөлмөрийн
хүндэт медальд 131 багш ажилтны
материалыг явуулсан.
Багш, ажилтнуудын шагналууд үе шаттай
ирж байгаа бөгөөд Монгол улсын Гавьяат
багш цолыг П.Наранцэцэг, С.Бээжинсан,
Д.Дэлгэрмаа нар хүртлээ.
БАГШ, АЖИЛТНУУДАА ТӨРИЙН ШАГНАЛД
ТОДОРХОЙЛЛОО.
Сургууль, цэцэрлэгүүд “БОЛОВСРОЛ-100
ЖИЛ” түүхэн үзэсгэлэн ажиллууллаа.
“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА.
“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА.
Монгол улсад орчин цагийн Боловсрол, шинжлэх
ухааны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, багш
нарын 55 дахь өдөрт зориулсан сонин, ном хэвлэгдлээ.
1
“КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД
ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ
 09 дүгээр сарын 01-ний өдрөөс
- I-XII анги 5 өдөр танхим, 5 өдөр зайн сургалт
 10 дугаар сарын 07-ны өдрөөс
- I-VI анги 5 өдөр танхим, 5 өдөр зайн сургалт
- VII-XII анги танхимын сургалт
 11 дүгээр сарын 01-ний өдрөөс
- I-XII анги танхимын сургалт
2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөл байдлын дүрэм, журам, халдвар
хамгааллын дэглэмийг баримтлан, 12 дугаар ангийн ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээлийг
танхимаар зохион байгуулсан.
ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар хэсэгчилэн
болон нийтээр эхлүүлэх шийдвэр гарсан тохиолдол бүрд
СӨББ, ЕБС-иудад аймгийн ЭМГ, ОБГ, МХГ-ын албан
хаагчидтай хамтран “Эрсдэлийн үнэлгээ”-г хийж, заавар
зөвлөгөө өгөн, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь
авч ажилласан.
2021 онд нийт 6 удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн.
Нэгж байгууллага бүрт байгууллагын захирал, эрхлэгчийн
тушаалаар баталгаажуулсан “Гамшгаас хамгаалах баг”-
ийг байгуулан “Гамшгаас хамгаалах, хариу арга
хэмжээний төлөвлөгөө” гаргаж, хэрэгжилтийг ханган
ажиллалаа.
Цэцэрлэг, сургуулийн орчинд цэвэрлэгээ,
халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаас заавар авч,
тогтмол хийсэн.
“ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ”-Г МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
2020-2021 оны хичээлийн жилийн 2-р хагас жилд цар
тахлын хөл хориотой тогтоосон тухайн үед теле хичээл
үзэж судалсан. Бага бүлгийн 1579, дунд бүлгийн 1835,
ахлах бүлгийн 1999, бэлтгэл бүлгийн 2199, нийт 7932
хүүхэд “Теле хичээл”-ийг хуваарийн дагуу үзэж, багш нар
өдөр бүр хүүхдүүдийнхээ эцэг эхтэй холбогдож, хяналт
тавьж ажилласан.
Танхимаар суралцаж чадаагүй зайнаас суралцаж байсан
хүүхдүүдэд гэрээр үзэх, давтаж бататгах дасгал даалгаврыг
хэрхэн хийх арга зүйн боловсруулалт, аргачлалыг
боловсруулан эцэг эхээр дамжуулан хүүхдүүддээ хүргэж
ажилласан нь хөтөлбөрийн агуулгыг эзэмшүүлэх,
хоцрогдлоос хамгаалахад үр дүнгээ өгсөн сайн ажил
болсон.
“ТЕЛЕ ХИЧЭЭЛ”–ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЗАЙНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Хичээл, сургалт танхимаар зохион байгуулагдаж, 2
бүлэгт хуваагдаж хичээллэх үед ердийн үеэс 2
дахин ачаалалтай буюу 8 рейсээр тогтоосон
маршрутын дагуу үйлчилгээ үзүүлж, сурагчдыг
хичээлд сургуульд хамрагдах боломжоор хангасан.
Сургуулийн автобусанд мэргэжлийн байгууллагууд
ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээг цар
тахлын үеийн журмын дагуу чанартай хийж
гүйцэтгэсэн.
СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Онцгой нөхцөл цар тахлын үед аймагт
нэвтрэн орж ирж буй иргэдэд хяналт тавих,
GPS суулгах, шуурхай штаб дээр жижүүр
хийх, харьяа нутаг дэвсгэрт эргүүл хийх,
онцгой нөхцөл байдлын үед ажиллаж
байгаа төрийн албан хаагчдын хоол хийх,
хүргэх, халдвар авсан иргэдийн мэдээллийг
цахим санд шивж оруулах зэрэг ажилд
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр
салбарын хэмжээнд давхардсан тоогоор
8500 орчим хүн ажилласан.
“КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД САЛБАРЫН БАГШ АЖИЛТНУУД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Аймгийн шуурхайн штаб дээр ЕБС-ийн 3 сэтгэл
зүйчийг ээлжлэн ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгөх
ажлыг зохион байгууллаа.
ЕБС-иудын хүүхэд хамгааллын багууд, анги удирдсан
багш нар ГБХЗХГ, харьяа багийн нийгмийн
ажилтнуудтай салбар хоорондын уялдааны дагуу
хамтарч ажилласан.
Эцэг эхийн хараа хяналт сул, тавиул, гэмт хэрэгт орж
болзошгүй 100 гаруй суралцагчдад мэргэжлийн
сэтгэл зүйч, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүллээ.
ЕБ-ын 7-р сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын багш Б.Баяржаргал 2021 оны 4-р сарын
1-ээс эхлэн Орхон аймгийн Онцгой комиссын цар тахлын мэдээллийг 7-р сарын 1 хүртэл
өдөр бүр дохионы хэлээр хэлмэрчлэн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн.
САЛБАРЫН БАГШ АЖИЛТНУУД “АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ”-Д ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Цар тахлын үед хоол хүнсний тусламж шаардлагатай
хүүхэд багачууд, сурагчдын судалгааг гаргасан.
Баян-Өндөр сумаас ирүүлсэн суурь судалгаан дээр
үндэслэн 1-2 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж /аав/,
хөгжлийн бэрхшээлтэй болон 3-7 хүүхэдтэй 250 айл
өрхийн 885 хүүхдийг сонгож, цэцэрлэгүүдийн складанд
байсан 36,9 сая төгрөгийн хүнсний нөөц буюу 5 төрлийн
30 гаруй бүтээгдэхүүнийг БСУГ, Улаан загалмайтай
хамтран хуваарилж, түгээх ажлыг хийсэн.
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭД ХООЛ ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд, 12-18
насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг
зохион байгуулсан.
Цэцэрлэгийн насны хүүхдийг томуугийн
вакцинд хамруулсан.
Хүүхэд, насанд хүрэгчдийг амьсгалын замын
өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 815
багш ажилчид, 2452 хүүхдэд томуугийн вакцин
хийсэн.
Цар тахлын үед аймгийн хэмжээнд нийгмийн
сайн сайхныг уриалан челленж явуулсан. Гэр
бүл, нийгмийн сайн сайханд манлайлах,
уриалан дуудсан 55 сэдэв бүхий челленжийг
зохион байгуулж, 7270 эцэг эх, 8110 хүүхэд,
1058 багш, ажилтан хамрагдсан.
“КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД САЛБАРЫН ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛИЙН АРГА ХЭМЖЭЭ
ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
1
“Ковид-19” цар тахлын үед ард иргэд,
олон нийтийг өвчнөөс сэргийлэх, халдвар
хамгааллын дэглэмээ сахих, дүрэм
журмыг сахихад нөлөөлөх зорилгоор
салбарын багш, ажилтнуудын “Тайван
жагсаал–нөлөөллийн арга хэмжээ”-г
зохион байгуулж, салбарын 1200 орчим
албан хаагчид оролцсон.
“КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛЛИЙН АРГА
ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021 оны үйл ажиллагааны тайлан
АНХААРАЛ ХАНДУУЛСАН
ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсbyamba-1
 
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээагаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
Төгөлдөр Алтан-Од
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайbyamba-1
 
анги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үганги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үгMyagaa_1963
 
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
диплом, диссертаци бичих аргачлал
диплом, диссертаци бичих аргачлалдиплом, диссертаци бичих аргачлал
диплом, диссертаци бичих аргачлалtsluvsandorj
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаааюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Lhamjav Enkhzaya
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэлotgontuyaaaa
 
лекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлтлекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлтDavaa-Ochir Azzaya
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 

What's hot (20)

эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эс
 
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээагаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
хөнгөнцагаан
хөнгөнцагаанхөнгөнцагаан
хөнгөнцагаан
 
анги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үганги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үг
 
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
диплом, диссертаци бичих аргачлал
диплом, диссертаци бичих аргачлалдиплом, диссертаци бичих аргачлал
диплом, диссертаци бичих аргачлал
 
Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
Экологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалалЭкологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалал
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Esiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosisEsiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosis
 
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаааюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
 
хүний үүсэл
хүний үүсэлхүний үүсэл
хүний үүсэл
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэл
 
лекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлтлекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлт
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 
экологийн реферат
экологийн рефератэкологийн реферат
экологийн реферат
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Biochemistry l 6
Biochemistry l 6Biochemistry l 6
Biochemistry l 6
 
Cult1
Cult1Cult1
Cult1
 

Similar to Орхон аймаг БШУГ тайлан 2021

ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
БШУ-ны газар Хөвсгөл
 
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
Yondonsambuu Buyanbileg
 
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
Ministryof2
 
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdfахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
davaajavchoisuren1
 
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
mecss
 
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
mecss
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBG
Mbg Muugii
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
mecss
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Unuruu Dear
 
2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ
Ministryof2
 
Project1510
Project1510Project1510
Project1510
mecss
 
Zuvlumj 2014
Zuvlumj 2014Zuvlumj 2014
Zuvlumj 2014
Mbg Muugii
 
Bolowsroliin zeeliin san (2)
Bolowsroliin zeeliin san (2)Bolowsroliin zeeliin san (2)
Bolowsroliin zeeliin san (2)
ssusere5113f
 
Sbug baga managert medeelel
Sbug baga managert medeelelSbug baga managert medeelel
Sbug baga managert medeelel
khuvsgul
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013
mecss
 
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014    “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
Хөвсгөл аймаг Боловсролын газар
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
Mr Nyak
 

Similar to Орхон аймаг БШУГ тайлан 2021 (20)

ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
 
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
 
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdfахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
 
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
 
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBG
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ
 
Top ajil 2013
Top  ajil 2013Top  ajil 2013
Top ajil 2013
 
Management
ManagementManagement
Management
 
Project1510
Project1510Project1510
Project1510
 
Zuvlumj 2014
Zuvlumj 2014Zuvlumj 2014
Zuvlumj 2014
 
Bolowsroliin zeeliin san (2)
Bolowsroliin zeeliin san (2)Bolowsroliin zeeliin san (2)
Bolowsroliin zeeliin san (2)
 
Sbug baga managert medeelel
Sbug baga managert medeelelSbug baga managert medeelel
Sbug baga managert medeelel
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013
 
Ghiglel 110
Ghiglel 110Ghiglel 110
Ghiglel 110
 
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014    “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
 

Орхон аймаг БШУГ тайлан 2021

  • 1. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ИЛТГЭГЧ: БШУГ-ЫН ДАРГА О.АРИУНГЭРЭЛТ
  • 2. 2021 оны үйл ажиллагааны тайлан АГУУЛГА 1. САЛБАРЫН СТАТИСТИК, ТООН ҮЗҮҮЛЭЛТ 2. 2021 ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 4. “БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН-100” ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ 5. “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
  • 3. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- БАЙГУУЛЛАГА 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 4. 1 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- ХҮНИЙ НӨӨЦ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 5. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- ҮНДСЭН БАГШ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 6. 1 45 Анхны жил ажилласан 208 1-4 жил ажилласан 54 5 жил ажилласан 192 6-9 жил ажилласан 187 16-20 жил ажилласан 32 10 жил ажилласан 83 21-25 жил ажилласан 145 11-15 жил ажилласан 208 25 аас дээш жил ажилласан Доктор 1 866 Бакалавр 18 8 Магистр 1182 Ажиллавал зохих 12 Цагийн багш 1153 Үндсэн багш Диплом 94 32 Шаардлагатай багш 1 Бусад 47 Зөвлөх зэрэгтэй 309 Заах аргач зэрэгтэй 240 Тэргүүлэх зэрэгтэй 2021 оны үйл ажиллагааны тайлан ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- БАГШ
  • 7. 1 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- СУРАЛЦАГЧ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 8. 1 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ- БҮЛЭГ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 9. 1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- БАЙГУУЛЛАГА 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 10. 1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- ХҮНИЙ НӨӨЦ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 11. 1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- БАГШ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 12. 1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- СУРАЛЦАГЧ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 13. 1 302 бүлгийн 63 Бага бүлэг 68 Дунд бүлэг 79 Ахлах бүлэг 87 Бэлтгэл бүлэг 5 Холимог бүлэг Малчны хүүхэд 134 Шинээр элссэн хүүхэд 1416 Бүтэн өнчин 1 Халамж эдэлдэг хүүхдүүд 81 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 27 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ- БҮЛЭГ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 14. 1 № БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ ЗОРИЛТ ДЭД ЗОРИЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА БИЕЛЭЛТ /%/ 1 БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ 2020- 2024 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР 4 18 55 95.6% 2 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 3 8 97.5% 3 ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТЫН 2021 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 3 4 100% 4 БШУ-НЫ САЙД БОЛОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХООРОНД 2021 ОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭ 12 12 99.1% Дундаж биелэлт 4 36 79 98% БШУГ-ЫН ДАРГЫН 2021 ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 15. 1 ЗОРИЛТ-1. Боловсролын үйлчилгээг орон нутгийн онцлогт нийцүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлнэ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 16. 1 2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид шинээр элсэгчдийг БСМС-тай хамтран www.parents.edu.mn сайтаар цахим хэлбэрээр бүртгэлээ. 2403 хүүхэд бүртгүүлж, хамран сургах тойрогтоо суралцах нөхцөл бүрдсэн. ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 17. 1 2020-2021 оны хичээлийн жилд 1, 7, лаборатори 8-р сургууль "Moodle систем", 5, 13-р сургууль "Их нүүдэл" системийг нэвтрүүлэн цахим сургалтын технологийг хэрэгжүүлсэн. Цахим системийн ашиглалтын зардалд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас 12,6 сая төгрөгийг шийдвэрлэсэн. www.esis.edu.mn системд боловсролын байгууллагууд бүгд хамрагдсан. 2021-2022 оны хичээлийн жилээс www.medle.mn платформ системийг ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын түвшинд ашиглаж эхэлсэн. “ЦАХИМ СУРГУУЛЬ” СИСТЕМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 18. 1 БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Байгаль орчин, сургалт мэдээллийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төсөлд ерөнхий боловсролын 4 сургууль хамрагдлаа. Төслийн хүрээнд 62,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 38,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн. Олон улсын “Эко сургууль”-ийн “Ногоон туг, алтан гэрэгэ”- ийн болзлыг 14, 15-р сургууль, “Мөнгөн гэрэгэ”-ийн болзлыг 5–р сургууль, “Хүрэл гэрэгэ”-ийн болзлыг 4–р сургууль тус тус хангасан. 26-р цэцэрлэг уг хөтөлбөрт шинээр хамрагдлаа. “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээл төлөвлөлтийн уралдаанд СӨБ - 1, бага боловсрол - 1, суурь боловсрол - 1, бүрэн дунд боловсрол -1, нийт 4 хичээл улсад шалгарч "Дэлхийн том хичээл"-ийн санд бүртгүүлэх боломжтой болсон. “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ – II “ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 19. 1 1-5-р ангийн суралцагчдын дунд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зөв хэвшил дадал олгох зорилгоор гартаа “Ханцуйвч” ашиглаж сурах хөдөлгөөн өрнүүлж, 87.8% нь хэрэглэж заншсан. 2022 онд аймгийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-өөс “Shool police” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, хувцас хэрэглэлд зориулан 5,8 сая төгрөгийг баталсан. ЗЦТ-тай хамтран бага насны хүүхдэд зориулсан “Орхонбаатар сургамж авсан нь” номыг СӨББ- уудад 323, ЕБС-иудад 1493, нийт 1816 номыг олгож, сургалтад ашиглалаа. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦОХ ЗӨВ ДАДАЛ, ХЭВШЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 20. 1 7,27-р цэцэрлэгийг түшиглэн 2-6 хүртэлх насны 60 гаруй хүүхдийг 4 бүлэгт суралцуулахаар анги, танхим, сургалтын орчныг бүрдүүлэн, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан. БШУЯ, төсөл хөтөлбөрийн хүрээнд 7-р сургуулийн дэргэд ХБХ болон эцэг эх , асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх 37,1 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн танхимыг байгуулж, сургалтад хэрэглэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг чадваржуулах 3 удаагийн цуврал сургалтад 379 багш хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ СУРГАХ, ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 21. 1 СӨББ-ЫН ЭЭЛЖИЙН БАГШИЙН СУДАЛГАА 2021 оны үйл ажиллагааны тайлан Багш А бүлэг Б бүлэг Завсарлага Нийт ажлын цаг А-1-р багш 07:00-15:00 8 цаг Хүүхдийн унтлагын цаг буюу 13-15 цагт өөрийгөө хөгжүүлэх боломжтой Ажлын 8 цаг Б-2-р багш 11:00-19:00 8 цаг Ажлын 8 цаг Дунд буюу 3-р багш 7:00-11:00 4 цаг 15:00-19:00 4 цаг 11:00-15:00 4 цаг Нийт 8 ц
  • 22. 1 ЗОРИЛТ-2. Боловсролын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлнэ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 23. 1 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын А/144 тоот захирамжаар урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын “Уран эгшиг” сургуулийг байгууллаа. Цахим шуудан болон фейсбүүк хэрэглэгчийн хаягуудыг шинээр нээн, сургуулийн тухай мэдээллийг иргэдэд хүргэж, элсэхийг хүссэн сурагчдын бүртгэлийг цахим хаягаар зохион байгуулж байна. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 150 сурагч бүртгүүлжээ. УРЛАГИЙН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ “УРАН ЭГШИГ” СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 24. 1 БШУЯ, ДЭЛХИЙН БАНК-тай хамтран 1-5-р ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг бууруулах, мэдээлэл технологийн шийдлийг ашиглах чиглэлээр “СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 5-Р ШАТНЫ ТӨСӨЛ” хэрэгжүүлж эхэллээ. Төрийн өмчийн 16 сургууль, БСУГ-ын бага боловсролын 1 төслийг “ДЭЛХИЙН БАНК”-аас нийт 156,4 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. ЕБС-ийн 17 сургуулийн сургалтын менежер, 290 бага ангийн багш, 11800 хүүхэд төслийн үр шимийг хүртэж байна. “СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” ТӨСӨЛ ХЭРЭГЖИВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 25. 1 “Би Монгол хүн” хөтөлбөрийг боловсруулсан. Тус хөтөлбөр нь 5-р ангид “Миний Эрдэнэт хот”, 6-р ангид “Миний хот – бидний түүх”, 7-р ангид “Бидний өв соёл- миний хот”, 8-р ангид “Эко аялал – интеграци хичээл”, 9-р ангид “Бидний өв соёл – Би монгол хүн”, 10-р ангид “Мэргэжил сонголт”, 11-р ангид “Эх оронч аялал- орон нутаг судлал” гэсэн 7 дэд хөтөлбөртэй. “БИ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 26. 1 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 5, хувийн хэвшлийн 2, нийт 7 сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж байна. Төрийн өмчийн 5 сургуулийн сэтгэл зүйчид БШУЯ-ны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд 2021 онд 2000 гаруй сурагч, 470 эцэг эх, асран хамгаалагч, 171 багш, удирдах ажилтанд зөвлөгөө, сургалт, нөлөөллийн ажил хийсэн. ЕБ-ийн 4 сургуулийн сэтгэл зүйчийн өрөөг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд 40.0 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулсан. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД “СЭТГЭЛ ЗҮЙЧ” АЖИЛЛАЖ ЭХЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 27. 1 БҮТ-тэй хамтран “Сургуульд суурилсан оношлох үнэлгээний шалгалт”-ыг зохион байгууллаа. 2-12–р ангийн 17 судлагдахуунаар нийт 107 төрлийн шалгалтыг авч, анализ дүгнэлт хийлээ. “Ковид-19” цар тахлын үед ЕБС-ийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг судлагдахуун, анги, сэдэв бүрээр тогтоож, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэхүү шалгалтад нийт суралцагчдын 90,2% хамрагдаж, сурлагын гүйцэтгэл 47.7% гарсан ба хамгийн өндөр нь “Хүн ба орчин” хичээл-63.5%, хамгийн бага нь “Физик” хичээл -36.8%-тай үнэлэгдэж, аймгийн дунджаас дээгүүр 8, дунджаас доогуур 9 судлагдахуун байна. СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ ТОДОРХОЙЛОХ “СУРГУУЛЬД СУУРИЛСАН ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ” ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 28. 1 Элсэлтийн ерөнхий шалгалтын сорилыг 3 удаа цахимаар авч дүгнэн, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр багш, сурагчдын дунд сургалтууд зохион байгуулсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн цахим давтлагыг аймгийн шилдэг тэргүүний багш нар зохион байгуулж, 12-р ангийн сурагчдын 85% нь хамрагдсан. 6 судлагдахуунаар "E-Lab" цахим хичээлийг 1 сарын хугацаанд зохион байгуулж, төгсөх ангийн сурагчдын 90% нь хамрагдсан. Орхон аймгийн элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн хэмжээст онооны дундаж 547,55 байгаа нь өмнөх оныхоос 11,55 оноогоор ахисан төдийгүй улсын дунджаас 34,67 оноогоор өндөр байна. 10 хичээлийн дундаж онооны дүнгээр улсын хэмжээнд 6-р байранд эрэмбэлэгдэж, Орос, Англи хэл, Химийн хичээлээр эхний 3 байранд орж, 5 хичээлийн төрлөөр 16 сурагч 800 оноо авсан. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХЭМЖЭЭСТ ОНООНЫ ДУНДАЖ НЭМЭГДЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 29. 1 2021 оны эхний хагаст нийт хичээллэх ёстой өдрийн 100 хоног буюу 20 долоо хоног, хичээллэх хугацааны 62%-ыг цахим буюу танхимын бус хэлбэрээр зохион байгуулсан. Хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд аймгийн хэмжээнд багш нарын “Мэргэжлийн бүлэг”-ийг 15 судлагдахуунаар үүсгэж, сурлагын хоцрогдлыг арилгах, чанарыг сайжруулах талаар олон талт ажлыг зохион байгуулж байна. Багш нар хоцорсон агуулгын жагсаалтыг анги, сургууль бүрээр гаргаж, агуулгын хоцрогдлыг нөхөх шаардлагатай даалгаврын сан, нөхөж үзэх цахим хичээлийн сан бүрдүүлэн ажиллаж байна. СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХ, ОНОШЛОХ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 30. 1 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор: • “Аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх” хөтөлбөр • "Эх хэл -Эрдэнэт" хөтөлбөр • “Багш” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. АЙМГИЙН ХӨТӨЛБӨРҮҮД БАТЛАГДАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 31. 1 Олон улсын олимпиадын сорилгууд цахим хэлбэрээр явагдаж, математикийн хичээлээр 2, физикийн хичээлээр 1, химийн хичээлээр 1 сурагч тус тус шалгарсан. Улсын математикийн олимпиадаас 2 сурагч мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Иран улсаас зохион байгуулдаг геометрийн 8-р олимпиадад 58 орны 24000 гаран багш, сурагч, геометр сонирхогчид оролцсоноос “Эрдмийн сан” сургуулийн 9а ангийн сурагч Б.Гүр-Аранз, 12а ангийн сурагч Э.Билгүүн нар хүрэл медалийн болзол хангажээ. ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 32. 1 “ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. БСУГ, ЭМГ хамтарсан удирдамжийн дагуу 21 сургуульд дэмжлэгт хяналт хийж, зөвлөмжилснөөр хүүхдийн хоолны чанар сайжирч, нэр төрөл нэмэгдсэн. ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн ажилтнуудыг 5 удаа сургалтад хамруулж, зөвлөмж номоор хангасан. “ЕБС-ИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ “ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 33. 1 ЕБ-ын 4, 5, 7, 13, 14, 20-р сургууль багш, сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн гаргах галерей ажиллуулж байна. Бусад сургуулиуд өөрийн хичээлийн байрны боломжийг судалж, галерей байгуулах бэлтгэл ажил хангаж байна. “ЕБС-ИЙН СУРАГЧИД УРАН БҮТЭЭЛИЙН ГАЛЕРЕЙ АЖИЛЛУУЛЖ БАЙНА. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 34. 1 ЗОРИЛТ-3. Багш, удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар, арга зүйн хөгжлийг дэмжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 35. 1 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06 дүгээр тогтоолоор “Багш" хөтөлбөрийг 3 зорилт, 20 үйл ажиллагаатайгаар батлуулан аймгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд СӨБ, ЕБС-ийн багш нар 100% мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, 39 багш ажилтан нийгмийн дэмжлэгийн сангаас 16.7 сая төгрөгийн буцалтгүй тусламж хүртсэн. “БАГШ” ДЭД ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 36. 1 Үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Би багш-2021" нэвтрүүлгийн шилдэг 4 оролцогчийн нэгээр 14-р сургуулийн мэдээллийн технологийн багш Б.Энхтүвшин шалгарч, аймгийн Засаг дарга 3,0 сая төгрөгөөр урамшууллаа. ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ БАГШ ТОДОРЛОО. 2021 оны үйл ажиллагааны тайлан БШУЯ, багшийн хөгжлийг дэмжих “Боловсрол сан” хамтран зохион байгуулсан "Үндэсний шилдэг 50 багш“-д 2-р сургуулийн монгол хэлний багш А.Долгорсүрэн, 4-р сургуулийн дизайн технологийн багш Я.Сэлэнгэ нар шалгарлаа.
  • 37. 1 БШУЯ-ны дэмжлэгтэй Боловсролын мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй www.medle.mn сургалтын цахим платформын “Ээлжит хичээлийн цахим контентын сан”-д 20-р сургуулийн хөгжмийн багш Ц.Булгамаа хичээл байршуулж, талархал гардлаа. БАГШ НАР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан ЭЕШ-д даалгавар боловсруулах багт 4-р сургуулийн химийн багш Д.Тунгалагтуул ажиллав. Интерактив хичээлийн уралдаанд 8-р сургуулийн физикийн багш Х.Аянагуль 3-р байрт шалгарав. ЕБС-ийн сурах бичигт судалгаа хийх үндэсний багт 4-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Чимэгбаяр ажиллав.
  • 38. 1 БМДИ-тэй хамтран “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. ЕБС, СӨББ-ын захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, БСУГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан цуврал сургалтыг 18, СӨББ-ын бүлгийн болон туслах багш, ЕБС-ийн багш нарын цуврал сургалтыг 26 удаа цахимаар зохион байгуулж, багш удирдах ажилтнуудын 98% нь хамрагдсан. “Сурлагын чанарыг сайжруулах”, “Багшийг ажлын байранд хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд төрийн өмчийн 29 цэцэрлэгийн арга зүйч, ЕБС-ийн 13 захирал, 5 сургуулийн 10 сургалтын менежер оролцож, тэргүүлсэн удирдах ажилтнуудын сайн арга туршлагыг аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүллээ. Энэхүү хөтөлбөрт төрийн болон төрийн бус өмчийн 25 сургууль, 30 цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд хамрагдаж, цар тахлын үед ажлын байран дээрээ мэргэжлээ дээшлүүлж байгаа нь Улсын хэмжээнд загвар ажил болж үнэлэгдлээ. “ХАМТДАА ХӨГЖЬЕ” ХӨТӨЛБӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮНЭЛЭГДЛЭЭ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 39. 1 БМДИ-тэй хамтран хэрэгжүүлсэн “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд 1- 4, 6-9 дэх жилдээ ажиллаж буй багш нарыг чадваржуулах “Эрдэнэтийн чадварлаг багш” орон нутгийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталлаа. 2022 онд хөтөлбөрт нийт 424 багш хамрагдана. Сургагч багшаар 88 багш бэлтгэгдэж, БСУГ-ын сургалтын зардлаас 5.0 сая төгрөгийг зарцуулна. “ЭРДЭНЭТИЙН ЧАДВАРЛАГ БАГШ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 40. 1 Боловсролын хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “Шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр шатанд нийт багш нарын 92.4%, хоёрдугаар шатанд 13 судлагдахууны 286 багш оролцож, судлагдахуун бүрээс шалгарсан 13 багшийн илтгэлийг үе шаттайгаар сайжруулах, Боловсролын хүрээлэнтэй хамтран зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Шалгарсан нэг багшийн илтгэл улсад оролцоно. “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ”–ИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 41. 1 “Чадварлаг багш” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БШУЯ, “Гүрэн академи”-ээс зохион байгуулсан “Дэлхийн түвшний менежер” сургалтын нэгдүгээр ээлжид ЕБС-ийн 29 удирдах ажилтан хамрагдаж, 25 удирдах ажилтан “Сертификат” авсан. Хоёрдугаар ээлжид 24 багш, удирдах ажилтан хамрагдаж байна. “ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МЕНЕЖЕР” СУРГАЛТАД ХАМРАГДАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 42. 1 ЗОРИЛТ-4. Бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээг боловсронгуй болгон, ил тод байдлыг хангаж, хяналтыг тогтмолжуулна 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 43. 1 ЕБС-ийн захирлууд, СӨБ-ын эрхлэгч нарын 7 хоногийн шуурхай зөвлөгөөнийг “Байгууллага сурталчлах, харилцан туршлага судлах өдөрлөг” хэлбэрээр зохион байгуулж хэвшлээ. УДИРДЛАГУУД АРГА ТУРШЛАГАА СОЛИЛЦОХ ӨДӨРТЭЙ БОЛЛОО. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 44. 1 • ЕБС-ийн захирлууд, СӨБ-ын эрхлэгч нар 2021 онд хийсэн ажлын тайлан 2022 онд болон цаашид хийх ажлын төлөвлөгөө, зорилго зорилтоо танилцуулах ажлыг зохион байгууллаа. • Энэхүү үйл ажиллагаанд ЕБС-ийн 20 захирал, СӨББ-ын 28 эрхлэгч оролцож, арга туршлагаа солилцсон. НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 45. 1 Төвийн бүсийн аймгуудын боловсролын салбарын ажилтнуудын дунд зохион байгуулсан “Боловсролын ерөнхий хууль”-ийн төслийн хэлэлцүүлэгт Орхон аймгаас СӨББ, ЕБС, МСҮТ, Их дээд сургуулиудын төлөөлөл 35 хүн оролцож, салбарын хэмжээнд гарсан саналыг нэгтгэж хэлэлцүүлсэн. “БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 46. 1 Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Соёлыг түгээе” аянд салбарын нэгж байгууллагууд амжилттай оролцож, олон хэлбэрийн ажил зохион байгуулан, үр дүнтэй ажлыг дадал хэвшил болгосон. Энэ аянд “Дэгдээхэй” цэцэрлэг, 14-р сургууль шалгарсан. БСУГ-аас “Эрдэнэтийн эртэч багш нар” өглөөний цахим лекц, “Цахим орчинд зөв бичье” аян, “Багш мэргэжлийг сурталчлах” ажлууд зохион байгуулсан нь олны талархал хүлээсэн ажил болсон. “ЭРДЭНЭТИЙН ЭРТЭЧ БАГШ НАР” ӨГЛӨӨНИЙ ЛЕКЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 47. 1 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 48. 1 Баянбулаг багийн 27 дугаар цэцэрлэгийн барилга, Булаг багийн 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Согоот багийн 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Эрдэнэ багийн 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 28-р цэцэрлэгийн барилга, 7-р цэцэрлэгийн усан бассейн тус тус ашиглалтад орсноор 600 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, 68 иргэн ажлын байраар хангагдлаа. ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА, ӨРГӨТГӨЛҮҮД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 49. 1 2021 онд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар үйлчилгээ тоног төхөөрөмж худалдан авахад зориулж, улсын төсвөөс 11.2 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.3 тэрбум, нийт 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЛЭЭ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 50. 1 “БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН-100” ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 51. АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА. Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 2 сарын 24-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулан 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, ажилласан.
  • 52. БАГШ НАРЫН ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ЦУГЛУУЛЛАА. Багш нарын оюуны бүтээл цуглуулах аян зохион байгууллаа. Үүнд: • Сургууль, цэцэрлэгийн түүхэн ойд зориулсан • Багшийн мэргэжлийн онол, арга зүй • Багшийн хобби /яруу найраг, үргэлжилсэн өгүүллэг гэх мэт/ гэсэн чиглэлээр 271 нэр төрлийн 322 ном, гарын авлага, зөвлөмж, эмхтгэлийг цуглуулж, бүртгэлжүүллээ.
  • 53. 100,000 МОД ТАРИХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЛӨӨ. 100,000 мод тарих ажил төлөвлөснөөс Боловсрол, соёл, урлагийн 76 нэгж байгууллага хавар 52,968 мод тарилаа. Үүнээс: • Сургууль цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн газарт 26,214; • Нийтийн эзэмшлийн газарт 20,126; • Багш, сурагчид гэр хорооллын хашаандаа 6628 модыг тус тус тарьсан. Эдгээр нь нийт 200,0 сая төгрөгийн өртөг бүхий ажил болжээ. Үлдсэн 47,032 модыг 2022 оны 5 дугаар сард тарина. Аймгийн ЗДТГ, Хотын Захирагчийн алба, БСУГ, БОАЖГ хамтран зохион байгууллаа.
  • 54. “БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” БУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА. Сургууль, цэцэрлэгүүд “БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” булан ажиллууллаа. Түүгээр дамжуулан багш, сурагч, эцэг эхчүүдэд өөрийн байгууллагын болон Боловсролын 100 жилийн ойтой холбоотой зураг мэдээлэл, мөн өөрсдийн болон улсын хэмжээнд хийж буй ажлын тухай мэдээ, мэдээллийг хүргэлээ.
  • 55. Боловсролын салбар олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудыг Төрийн дээд шагнал, одон медальд нэр дэвшүүллээ. Үүнд: Соёлын гавьяат зүтгэлтэнд 1, Гавьяат багшид 7, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд 14, Алтан гадас одонд 24, Хөдөлмөрийн хүндэт медальд 131 багш ажилтны материалыг явуулсан. Багш, ажилтнуудын шагналууд үе шаттай ирж байгаа бөгөөд Монгол улсын Гавьяат багш цолыг П.Наранцэцэг, С.Бээжинсан, Д.Дэлгэрмаа нар хүртлээ. БАГШ, АЖИЛТНУУДАА ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЛОО.
  • 56. Сургууль, цэцэрлэгүүд “БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” түүхэн үзэсгэлэн ажиллууллаа. “БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА.
  • 57. “БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА. Монгол улсад орчин цагийн Боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, багш нарын 55 дахь өдөрт зориулсан сонин, ном хэвлэгдлээ.
  • 58. 1 “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 59. 1 ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ  09 дүгээр сарын 01-ний өдрөөс - I-XII анги 5 өдөр танхим, 5 өдөр зайн сургалт  10 дугаар сарын 07-ны өдрөөс - I-VI анги 5 өдөр танхим, 5 өдөр зайн сургалт - VII-XII анги танхимын сургалт  11 дүгээр сарын 01-ний өдрөөс - I-XII анги танхимын сургалт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөл байдлын дүрэм, журам, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, 12 дугаар ангийн ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээлийг танхимаар зохион байгуулсан. ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 60. 1 Хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар хэсэгчилэн болон нийтээр эхлүүлэх шийдвэр гарсан тохиолдол бүрд СӨББ, ЕБС-иудад аймгийн ЭМГ, ОБГ, МХГ-ын албан хаагчидтай хамтран “Эрсдэлийн үнэлгээ”-г хийж, заавар зөвлөгөө өгөн, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч ажилласан. 2021 онд нийт 6 удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Нэгж байгууллага бүрт байгууллагын захирал, эрхлэгчийн тушаалаар баталгаажуулсан “Гамшгаас хамгаалах баг”- ийг байгуулан “Гамшгаас хамгаалах, хариу арга хэмжээний төлөвлөгөө” гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Цэцэрлэг, сургуулийн орчинд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаас заавар авч, тогтмол хийсэн. “ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ”-Г МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 61. 1 2020-2021 оны хичээлийн жилийн 2-р хагас жилд цар тахлын хөл хориотой тогтоосон тухайн үед теле хичээл үзэж судалсан. Бага бүлгийн 1579, дунд бүлгийн 1835, ахлах бүлгийн 1999, бэлтгэл бүлгийн 2199, нийт 7932 хүүхэд “Теле хичээл”-ийг хуваарийн дагуу үзэж, багш нар өдөр бүр хүүхдүүдийнхээ эцэг эхтэй холбогдож, хяналт тавьж ажилласан. Танхимаар суралцаж чадаагүй зайнаас суралцаж байсан хүүхдүүдэд гэрээр үзэх, давтаж бататгах дасгал даалгаврыг хэрхэн хийх арга зүйн боловсруулалт, аргачлалыг боловсруулан эцэг эхээр дамжуулан хүүхдүүддээ хүргэж ажилласан нь хөтөлбөрийн агуулгыг эзэмшүүлэх, хоцрогдлоос хамгаалахад үр дүнгээ өгсөн сайн ажил болсон. “ТЕЛЕ ХИЧЭЭЛ”–ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЗАЙНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 62. 1 Хичээл, сургалт танхимаар зохион байгуулагдаж, 2 бүлэгт хуваагдаж хичээллэх үед ердийн үеэс 2 дахин ачаалалтай буюу 8 рейсээр тогтоосон маршрутын дагуу үйлчилгээ үзүүлж, сурагчдыг хичээлд сургуульд хамрагдах боломжоор хангасан. Сургуулийн автобусанд мэргэжлийн байгууллагууд ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээг цар тахлын үеийн журмын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн. СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 63. 1 Онцгой нөхцөл цар тахлын үед аймагт нэвтрэн орж ирж буй иргэдэд хяналт тавих, GPS суулгах, шуурхай штаб дээр жижүүр хийх, харьяа нутаг дэвсгэрт эргүүл хийх, онцгой нөхцөл байдлын үед ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хоол хийх, хүргэх, халдвар авсан иргэдийн мэдээллийг цахим санд шивж оруулах зэрэг ажилд Аймгийн онцгой комиссын шийдвэрээр салбарын хэмжээнд давхардсан тоогоор 8500 орчим хүн ажилласан. “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД САЛБАРЫН БАГШ АЖИЛТНУУД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 64. 1 Аймгийн шуурхайн штаб дээр ЕБС-ийн 3 сэтгэл зүйчийг ээлжлэн ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. ЕБС-иудын хүүхэд хамгааллын багууд, анги удирдсан багш нар ГБХЗХГ, харьяа багийн нийгмийн ажилтнуудтай салбар хоорондын уялдааны дагуу хамтарч ажилласан. Эцэг эхийн хараа хяналт сул, тавиул, гэмт хэрэгт орж болзошгүй 100 гаруй суралцагчдад мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүллээ. ЕБ-ын 7-р сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын багш Б.Баяржаргал 2021 оны 4-р сарын 1-ээс эхлэн Орхон аймгийн Онцгой комиссын цар тахлын мэдээллийг 7-р сарын 1 хүртэл өдөр бүр дохионы хэлээр хэлмэрчлэн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. САЛБАРЫН БАГШ АЖИЛТНУУД “АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ”-Д ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 65. 1 Цар тахлын үед хоол хүнсний тусламж шаардлагатай хүүхэд багачууд, сурагчдын судалгааг гаргасан. Баян-Өндөр сумаас ирүүлсэн суурь судалгаан дээр үндэслэн 1-2 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж /аав/, хөгжлийн бэрхшээлтэй болон 3-7 хүүхэдтэй 250 айл өрхийн 885 хүүхдийг сонгож, цэцэрлэгүүдийн складанд байсан 36,9 сая төгрөгийн хүнсний нөөц буюу 5 төрлийн 30 гаруй бүтээгдэхүүнийг БСУГ, Улаан загалмайтай хамтран хуваарилж, түгээх ажлыг хийсэн. ЗОРИЛТОТ БҮЛГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭД ХООЛ ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 66. 1 Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд, 12-18 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Цэцэрлэгийн насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулсан. Хүүхэд, насанд хүрэгчдийг амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 815 багш ажилчид, 2452 хүүхдэд томуугийн вакцин хийсэн. Цар тахлын үед аймгийн хэмжээнд нийгмийн сайн сайхныг уриалан челленж явуулсан. Гэр бүл, нийгмийн сайн сайханд манлайлах, уриалан дуудсан 55 сэдэв бүхий челленжийг зохион байгуулж, 7270 эцэг эх, 8110 хүүхэд, 1058 багш, ажилтан хамрагдсан. “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД САЛБАРЫН ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан
  • 67. 1 “Ковид-19” цар тахлын үед ард иргэд, олон нийтийг өвчнөөс сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмээ сахих, дүрэм журмыг сахихад нөлөөлөх зорилгоор салбарын багш, ажилтнуудын “Тайван жагсаал–нөлөөллийн арга хэмжээ”-г зохион байгуулж, салбарын 1200 орчим албан хаагчид оролцсон. “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2021 оны үйл ажиллагааны тайлан