More Related Content
PPTX
1921 оны үндэсний ардчилсан хувьсал PPTX
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол PPTX
Дэлхийн II дайны үеийн БНМАУ PPTX
PPTX
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол PPTX
PPTX
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ PPTX
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого What's hot
PPTX
Хэмжээт цаазат хаант Монгол улс, Анхдугаар үндсэн хууль (1921-1924) PPTX
1990 оны Ардчилсан хувьсгал PPTX
Chingiss khaani baildan daguulal DOCX
реферат бичих заавар сэдэв PPTX
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг PPTX
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил PPT
PPTX
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь PPTX
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ PPTX
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5 PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
Нийгмийн-өөрчлөлт 11.pptx PPTX
PPTX
PPTX
PDF
Similar to 1921 оны ардын хувьсгал
ODP
PPTX
PPTX
PPTX
PDF
9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон PPTX
PPTX
PPTX
DOCX
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт PDF
PDF
ODT
PPTX
PPTX
PPTX
PPTX
Undesnii erh choloonii huvisgal PPT
ODP
PDF
Mongolin shine nen shine uein tuuh.lekts PPTX
More from П. Эрдэнэсайхан
PPTX
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь PPTX
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь PPTX
PPTX
PPTX
Olnoo orgogdson Mongol uls PPTX
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan PPTX
Mongoliin ezent guren huvaagdal PPTX
Mongolchuud manjiin erhsheeld orson ni PPT
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
1921 оны ардын хувьсгал
- 1.
- 2.
1919 онд НийслэлХүрээ дахь оросын консулын сургуулийн
багш Догсомын Бодоо "Консулын дэнж"-ийн нууц бүлгэмийг,
гаалийн хорооны түшмэл Солийн Данзан "Зүүн хүрээ"-ний
нууц бүлгэмийг тус тус үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд
Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян,
лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн
хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Д.Догсом,
Магсаржав хурцын Дугаржав, Д.Сүхбаатар, Галсан, Тогтох,
Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ.
1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын
дарангуйлал, феодализмыг эсэргүүцэн ухуулах хуудсууд
тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах,
Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл
бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн
холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан
Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт
Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна.
- 3.
1920 оны 6дугаар сарын 25-ны хурлаар Монгол Ардын
Нам гэж нэрийдэж Анхны долоо Зөвлөлт Орос улс руу
явахаар болжээ.1920 оны 7 дугаар сарын эхээр Данзан,
Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба мөн сарын дундуур
Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ.
Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг
Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай
бичгийг Далай лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван
Сүхбаатар, Лосол, Догсом нар 7 дугаар сарын эцсээр Орос
руу явжээ.
1920 оны 8 дүгээр сард Ардын намын төлөөлөгчид бүгд
оросын Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай
уулзсан байна. Мөн оныхоо 9 дүгээр сарын эхээр Данзан,
Лосол, Чагдаржав нар цаашаа Москва руу явж, Сүхбаатар,
Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их
Хүрээ луу буцсан байна.
- 4.
1921 оны 3дугаар сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн
хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж,
Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр
засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, Гадаад хэргийн
сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар нар
томилогдсон байна. 1921 оны 3 дугаар сарын 18-нд
Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин
давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг
чөлөөлөх тулаан хийн уг хотыг эзлэн авчээ.
1921 оны 7 дугаар сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж
ирсэн ба 5 хоногийн дараа буюу 11-ний өдөр Ардын эрхт
хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг
зарлан тунхагласан. 1919 онд Оросын консулын сургуулийн
багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг,
гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц
бүлгэмийг үүсгэн байгуулжээ.
- 5.
Консулын бүлгэмд ХорлоогийнЧойбалсан, Дамбын
Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол,
Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц
бүлгэмд Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом,
Магсаржав хурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар,
Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс
байжээ.
1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын
дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их
Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд
хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл
бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ.
- 7.
1920 оны 7дугаар сарын эхээр Данзан, Чойбалсан нар
Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав
нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын
түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн
Богд хааны тамгатай бичгийг Да лам Пунцагдоржийн
тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р
сарын эцсээр Орос руу явжээ.
1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү
хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан
байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар
Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн,
харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцаад иржээ. Ардын
намынхан анх Зөвлөлт Орос улс явахдаа зөвхөн зэвсэг
гуйхаар явсан боловч сүүлдээ зэр зэвсгээс гадна оросын
улаан цэргийн хүчийг авахаар тохирч үүний төлөөсөнд
Монголд зөвлөлт маягийн төр засаг тогтооно гэсэн амлалт
өгсөн ажээ. Ингэж анх ардын намынхан Коминтерний
нөлөөнд шууд орох нөхцлийг бүрдүүлжээ.
- 8.
1920 оны эцсээрБайгал нуурын чанадын Цагаатны
удирдагч Атаман Семёновын харьяаны дэслэгч генерал
Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан
армийн Азийн морин дивиз Монголд орж ирэн 10 сараас
эхлэн нийслэл хүрээг хэд хэдэн удаа довтолж 1921 оны 2-
р сарын 23 ны өдөр Нийслэл Хүрээг хятадын гамин
цэргээс бүрэн чөлөөлжээ. Үүний үр дүнд Богд хаант
монгол төр дахин тогтнож Монголчууд тусгаар тогтнолоо
дахин сэргээв.
Барон Унгерн нийслэл Хүрээнд банк, цэргийн сургууль,
гааль байгуулж хотыг хогноос нь цэвэрлэх ажлыг зохион
байгуулжээ. Барон Унгерний цэргүүд 1921 оны 4 дүгээр
сар гэхэд Монгол орныг хятадын гамин цэргээс бүрмөсөн
чөлөөлжээ. Улаантнууд Барон жанжны гавьяаг үгүйсгэж,
улаан орос цэрэг Монголыг гамин цэргээс чөлөөлсөн гэж
худал гүтгэсээр ирсэн.
- 10.
1921 оны 3-рсарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн
хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор
байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар
Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав,
гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар
Сүхбаатар томилогдсон байна.
1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан
Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин
цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулалдааныг
хийн уг хотыг эзлэн авчээ.
5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг
хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт
бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ.
1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж
ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба
Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.
- 11.
Ардын хувьсгалын голзорилго нь
тусгаар тогтнолоо олох явдал
байсан боловч уг хувьсгалын үр
дүн нь нийгмийн эрс өөрчлөлт
авчирч чадсан байна.
1911 оны хувьсгалаар Богд
хааныг ширээнд нь залж шашин
төрийг хослуулан бариулсан бол
1921 оны хувьсгалаар ч мөн Богд
хааныг ширээнд нь залсан хэдий ч
эрх мэдлийг хязгаарлан зөвхөн
билэг тэмдгийн төдий буюу шашны
хэргийг хамааруулсан нь шашин
төрийн хэргийг тусгаарласан, илүү
ардчилсан засаглал тогтоосон ач
холбогдолтой болжээ. Мөн уг
хувьсгалаар нийгмийн хөгжилд
саад тотгор болж байсан
феодализм, хамжлагат ёсыг
халсан байна.