More Related Content
PPTX
монголын эзэнт гүрэн унасан нь 8 р ангийн түүх1 PDF
PPTX
PPTX
Mongoliin ezent guren huvaagdal PPTX
DOCX
PPTX
5 монгол угсааны хаант улсууд PPTX
What's hot
DOCX
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь PPTX
PPTX
Mongolchuud manjiin erhsheeld orson ni PPTX
Chingiss khaani baildan daguulal PPTX
PPT
PPTX
PPTX
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан PPTX
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол PPT
PPTX
Lekts 9 mgl ugsaanyi ulsud PPTX
PPTX
PPTX
PPTX
монгол дахь улс төрийн бутрал PPTX
PPTX
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan PPT
PPTX
Similar to Mongol
DOCX
ODP
Hicheel mgl ugsaanyi ulsud PPTX
ODP
PPTX
PDF
DOCX
PPTX
DOCX
PPTX
4 их монгол улс байгуулагдсан нь PPTX
Tarhan suurishsan mongolchuud PDF
PPTX
PDF
3 Монголын ханлиг аймгууд DOCX
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар. PPT
PPTX
монгол дахь улс төрийн бутрал PPTX
PPTX
PDF
More from П. Эрдэнэсайхан
PPTX
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь PPTX
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь PPTX
PPTX
PPTX
PPTX
Olnoo orgogdson Mongol uls PPTX
Undesnii erh choloonii huvisgal PPT
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPT
PPTX
PPTX
Mongolchuudiin ugsaa garval PPTX
Mongolchuudiin ugsaa garval PPTX
Mongolchuudiin ugsaa garval PPTX
Mongolchuudiin turiin ulamjlal Mongol
- 1.
- 2.
Хүн төрөлхтний түүхэндтаагдашгүй тэр асуудал бол
Монголчуудын түүхэн ялалт буюу дэлхийн анхны эзэнт
гүрнийг байгуулсан тэр гайхалтай үе юм. Тухайн үед хагас сая
гаруйхан хүн амтай, овог аймгаараа салангид, зэр зэвсгийн
хангамж хүрэлцээгүй, цэргийн сургууль бэлтгэл хангалтггүй
байсан нүүдэлчин Монголчууд дэлхий дахины тэн хагас
түүнээс ч илүүг цөөхөн жилүүдэд эзлэн авч урт удаан
хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз
бүрээр тайлбарладаг бөгөөд бүрэн тайлж чадаагүй байна.
Энэ цөөхөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг аян дайн
хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж, дэлхийн их эзэнт гүрэн
байгуулсныг Монголчуудын гайхамшиг гэж үздэг.
- 3.
Монголын эзэнт гүрэнбайгуулагдсан эхэн үедээ нэгдэл
нягтралтай байсан боловч аажмаар бие даасан улсууд болж
задарсан байна. Чингис хаан 1206 онд зохион байгуулсан Их
Хуралдайгаар Монголын бүх овог аймгуудыг хуваарилан
тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог
эвдэн Монголын эзэнт гүрний шинэ тогтолцооны эхлэлийг
тавьсан хэрэг болно.
1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Хятадад
Монголын Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрэн
байгуулагдсан нь эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал бий
болгосонгүй, харин ч хямралд оруулсан байна. Тулуйн хүү
Хүлэгү 1253-1254 оныг хүртэл баруун тийш аян дайн хийж
Иран, Багдад, Араб зэргийг байлдан дагуулж, Ил хаант улсыг
байгуулжээ.
- 4.
Зүчийн хүү Бат1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак
нутгийг эзлэн улмаар Орост довтолж, Польш, Мажар
(Унгарыг) эзлэн, Алтан ордоны улсыг байгуулжээ.
Дундад Азид Цагаадайн хант улс байгуулагдсан байлаа. XIV
зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл
байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан ч цаашдаа бие даасан
улсууд болон задарсан байна.
Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд
барьж байсан юм. Мөнх хаан эзэнт гүрний эрхийг барьж байх
үедээ өөрөө өмнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны
эрхийг голчлон барьж, харин Бат хаанд өрнө зүгийн улс орны
цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан
баримт “Судрын чуулган”-д байна.
- 5.
- 6.
Ил хаант улсЧингис хааны бага хүү
Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд
суусны дараа өөрийн төрсөн дүү
Хүлэгүг Иранд явуулж, Сири, Рум,
Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар
өгчээ.
Ийнхүү Хүлэгү Иранд очиж, Ил хаант
улсыг үндэслэн байгуулаад 9 жил
/1256-1265/ хан суусан байна.
Тэрээр Перс, Ирак, Азербайджан,
Армен, Туркестан, Гүржийн нутаг
дэвсгэр дээр Ил хаант улсыг байгуулсан
байна. Хүлэгүгийн улсын ханыг Ил хан
/улсын хаан/ гэж нэрлэдэг байсан тул
түүхэнд Ил хаант улс хэмээн
алдаршжээ.
Мөн тус улсыг Үндэслэгчийнх нь
нэрээр “Хүлэгүгийн улс” хэмээ нэрлэж
байжээ.
Ил хаант улсын далбаа
- 8.
Ил хаант улсыннийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV
зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос
хамгийн их нэрд гарсан нь тус улсыг байгуулагч Хүлэгү, Хүлэгү
хааны ууган хүү Абага /1265-1282/, Абага хааны хүү Аргун /1284-
1291/, Аргун хааны хүү Гайхат /1291-1295/, Газан /1295-1304/,
Өлзийт /1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук /1335-
1343/ нар болно. Газан хааны үед Ил хаант улсын нутаг дэвсгэр
ихэд өргөжин тэлж, бүх Иран, өнөөгийн Афганистан , Азербайджан,
Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам, Бага Азийг
хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох Сельджук ,
Грузин, Армен, Кипрээс алба татвар авч байжээ.
Мөн Сири, Палестинийг анх удаа довтолж, Египетийн Мамлюктэй
байлдаж байжээ. Ил хаант улсын соёлын хувьд гэвэл Монгол зэрэг
зүүн өмнөд Азийн орнуудын нөлөө Дундад Азид болон Персэд урьд
өмнө байгаагүйгээр тусгалаа олсон байна. Тухайлбал, лалын
шашинд эрс өөрчлөлт үзэгдэх болжээ.
- 9.
Алтан ордны улсМонголчууд XIII-XIV зууны турш
Евразид 200 гаруй жил ноёрхолоо тогтоосон. Судлаачдын
үзэж байгаагаар 1541 онд бичигдсэн Оросын нэгэн сурвалжид
Алтан орд гэдэг нэр томьёо анх тэмдэглэгдсэн гэж үздэг.
Алтан ордон улс байгуулагдсан цаг хугацааг ихэнх
судлаачид 1242-1243 он гэж үздэг. Алтан ордны улс зүүн тал
нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш
Болгарт хүрч, умард тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн
уудам нутгийг эзэлж байв.
Үүнд Дундад Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал,
Ижил мөрний Булгар, Половец буюу Кипчакийн тал, Крым
умард Кавказ зэрэг нутаг багтаж байжээ. Монголын байлдан
дагуулагчид бүх Оросыг эзэлж чадсангүй, түүний зөвхөн
өмнөд, баруун хэсгийг эрхшээлдээ оруулжээ.
- 11.
Оросын бусад хэсэгнь Алтан ордны бүрэлдэхүүнд оролгүй,
алба барьдаг хараат байдалтай үлджээ. Алтан ордны хаадын
дотроос нэрд гарсан нь Чингис хааны ууган хүү Зүчи
/1223-1237/, Бат /1237-1256/, Мөнхтөмөр /1266-1280/,
Туяамөнх / 1280-1287/, Тулабуга /1287-1291/, Тохта /1291-
1312/, Үзбек /1312-1342/, Жанибек /1342-1357/, Тогтамыш нар
болно.
Зүчи, Бат нарын үед Алтан ордны хаан өөрийн улсыг Монгол
гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж
байсан боловч Бэрх хааны үеэс өөрөөр хэлбэл Юань улс
байгуулагдсан цагаасаа удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн
тусгаарлан салжээ. Алтан ордны улсыг Чингисийн ахмад хүү
Зүчийн үр ач нар толгойлж, төр, засаг захиргаа, цэргийн
зохион байгуулалт нь эхний үед Монголынхтой адил байжээ.
Батын ах Орду одоогийн баруун Сибирь, Казахстаныг эзлэн
Цагаан Ордот улсыг байгуулжээ.
- 12.
Батын суурийг түүнийдүү Бэрхэ /1257-1266/ эзэлсэн байна.
Бэрхийн үед Алтан ордны улс үндсэндээ биеэ даасан улс
болон хувирчээ. 1262 он болон 1265-1266 онд Бэрхэ хан
Кавказын нурууг эзлэхийн тулд Египет улстай холбоо
тогтоожээ. Бэрхийн дараа Мөнхтөмөр Алтан ордны хаан
болж, 14 жил суужээ. Мөнхтөмөр Египетийн султантай
хамтран Ираны Абага хааны эсрэг байлджээ. Алтан ордны
дотор үймээн самуун гарч, хаан ширээ Монгол ноёдын нэгэн
бүлгээс нөгөөд шилжих явдал тохиолдож байлаа.
Зарим үед төрийн эрх алтан ургийн угсааны бус ноёдын гарт
очдог байжээ. Алтан ордны хамгийн хүчирхэг болсон үе нь
Үзбек, Жанибек нарын үед ажээ. 1356 онд Жанибекийн цэрэг
Хүлэгүгийн улсын нийслэл Тебриз хотыг нийт Азербайджаны
хамт булаан авчээ. Гэвч Алтан ордны энэ их ололт нь
Жанибекийг үхмэгц дахин алдагдсан юм. 1357 онд Жанибек
самуунд өртөж амь насаа алдсан юм. Тэр цагаас хойш Алтан
ордонд дотоодын дайн дажин бараг тасрахаа больжээ.
- 13.
1357-1380 оны хоорондАлтан ордны улсад улс төрийн
хямрал болж, хорь гаруй жилийн дотор хорин хэдэн хан
солигдож, зарим нь хан ширээнд сууж чадалгүй амь эрсдэж
байжээ. 1380 онд Ордагийн удмын Тогтамыш хан ширээнд
сууж, 1282 онд Москваг эзэлж, дахин алба гувчуур авах
болжээ.
Тогтамыш Төмөрийн дэмжлэгийг авч байсан боловч удалгүй
хоорондоо эвдрэлцэж, 1389-1395 оныг хүртэл 3 удаа ширүүн
дайн хийж, Алтан ордны улсын хүчин мөхөсдсөн ажээ.
1420-иод онд Сибирийн хант улс Алтан ордны улсаас салан
тусгаарласан байна. Мөн XV зууны дунд үеэс Казаны хант улс
хагацан салж тусгаарлажээ. Энэ үеэс Алтан ордны улсын
хүчин доройтсоор 1502 онд бүрмөсөн мөхжээ.
- 14.
Цагаадайн хант улсЧингис хаан 1206 онд Цагаадайд
Уйгарын орноос Аму мөрөн хүртэл уудам нутгийг хувь болгон
өгчээ. Чингис хаанаас Цагаадайд өгсөн тэр газар нутаг дээр
Цагаадайн хаант улс бүрэлдэн тогтсон байна. Анх Өгөдэй
Цагаадайн улс тус тусдаа биеэ даасан улсууд байлаа. Чингис
хааны дараа Өгөдэй их хаан болж улмаар түүний хүү Гүюг
хаан ширээ залгамжилснаар Өгөдэйд эзэмшүүлсэн нутаг
аяндаа их хааны төв улсын шууд харъяаны нутаг болон
хувирчээ.
Харин Өгөдэйн хаант улсын зарим нь Цагаадайн хаант
улсын бүрэлдэхүүнд орж нэгдсэн байна. Цагаадайн хаант улс
хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн,
умар зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийг давж байжээ. Түүний
нутаг дэвсгэр одоогийн Дорнод Туркестан, Казахын зүүн
өмнөд хэсэг, Хорезм, Мавереннахр, Афганистан, Балх зэрэг
нутаг багтаж байв. Цагаадайн орд 1223 оны орчим Ил мөрний
өмнө талд байрлаж байжээ.
- 16.
Цагаадайн хаант улсхудалдаа наймаа хөгжихөд аятай таатай
нөлөө үзүүлж байлаа. Цагаадайн хаант улсын нутаг дэвсгэрээр
өртөөний зам ихэвчлэн дамжин өнгөрдөг байсан нь аль ч талын
харилцаа холбоо хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.
XIII зууны дунд үед Дундад Ази эмх замбараагүй олон жижиг
хэсэгт хуваагдсан байлаа. Улс төрийн үймээн самуун удаа дараа
гарч, Торгоны их зам хаагдаж, худалдаа наймааны ажил саатаж, хот
тосгон эвдрэн сүйрснээс болж, Дундад Азийн ард түмнүүд төдийгүй
Монголчууд ч хохирч байлаа. Учир иймд Монголын хаад худалдаа
арилжааны ажлыг сэргээх, худалдаачдаа Хятад, бага Ази, Ижил
мөрөн зэрэг бусад газруудад явуулах эвдэрсэн хот тосгоныг сэргээх
ажил хийх болжээ.
Монголын хан Хайду, Дува нар сүйдсэн төвүүдийг сэргээхийг
оролдож, Ферганд Андижан гэдэг шинэ хотыг байгуулав. 1242 онд
Цагаадай хаан нас барж, түүний ач хүү Хар Хулугу Цагаадайн
хаант улсын эзэн болжээ. 1246 онд Гүюг хаан суугаад Хар Хулугуг
Цагаадай ач хүү тул хаан суухад зохисгүй хэмээн шалтаглаж,
Цагаадайн тавдугаар хүү Есөнмөнхтэй харилцаа сайтай байсан тул
хаан суулгажээ.
- 17.
Мөнхийг хаан болохүед Есөнмөнх эсэргүүцсэн тул түүнийг
хаан ширээнээс нь буулгаж, Хар Хулугуг дахин Цагаадайн
хаант улсын эзэн болгожээ. Гэвч тэр өвчний учир зуурдаар нас
баржээ. Мөнхийг хаан суухад Өгөдэй, Цагаадайн угсааны
ноёд эсэргүүцэн тэмцсэн учир Мөнх хаан Батын
тусламжтайгаар тэдний ихэнхийг нь барьж, цаазаар аваачсан
ажээ.
Үүний үр дүнд Цагаадайн улсын үндсэн нутаг Мавереннахр
Алтан ордны улсын мэдэлд шилжжээ. Цагаадайн улс нэгэн үе
ихэд суларч, бараг мөхөх тийш хандаж байжээ. Цагаадайн
хаант улс чухамдаа Цагаадай хааныг 1242 онд нас барсны
дараа байгуулагдсан тэгэхдээ Цагаадайн хаант улс хэмээн
алдаршсан хэмээн эрдэмтэд санал нэгддэг. Харин Цагаадайн
хаант улсыг хэн, хэдийд байгуулав гэдэг дээр санал зөрөөтэй
байдаг. Олон Монгол аймаг харь оронд цацагдан гарч, бусад
аймаг угсааны дунд уусан шингэж байжээ.
- 18.
Дундад Ази дахьМонголын хаант улс хэд хэдэн хэсгүүд болон
задарсан төдийгүй аажмаар хүчин мөхөсдөж, Монгол оршин
суугчид нь түрэгжиж, тус нутгийн жирийн иргэд болон хувирчээ.
Төмөр бол Монголын барлас овгийн бек Тарагайн хүү бөгөөд Чингис
хааны удмын бүсгүйтэй гэрлэжээ. Өөрийгөө Монгол хүн, Чингисийн
үр сад гэж үздэг байжээ. 1362 онд шархдаж доголон болсон боловч
Төмөр Ленг буюу доголон Төмөр гэж нэршжээ. Төмөр
Мавереннахрыг нэгтгэхдээ чадамгай зохион байгуулагч болохоо
харуулжээ. Төмөр ба түүний залгамжлагчид олон удаа аян дайн
хийжээ.
1388 онд Хорезмыг эзлэн аваад дараа нь Могулистаныг байлдан
дагуулав. 1380 онд Иран, Азербайджан, Армен, Гүрж, Ирак, Сири
болон Бага Азид довтолжээ. Тэрээр Алтан ордны улсыг өөрийнхөө
аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж, хэд хэдэн
удаа дайтжээ. 1391 онд тэрээр Алтан ордны улсад дайтаж,
Тогтамышийг ялжээ. Төмөр Дундад Ази, Туркестан, Ираны ихэнх
хэсгийг нэгтгэж, 15-20 жилийн дотор томоохон бүс нутгийн эзэн
болжээ. Төмөр тухайн үед Монголын ноёрхлыг устгаад байсан
Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 онд насан
эцэс болжээ.
- 19.
Цагаадайн хаант улсадоршин суугчдын ихэнх нь нь түрэгүүд
байлаа. Тэнд оршин сууж байсан Монголчууд Түрэгүүдээс тооны
хувьд хавьгүй цөөн байсан бөгөөд тэд аажимдаа лалын шашинд
орж, түрэгийн орон нутгийн угсаа соёлын хүрээнд уусахад хүрснийг
цохон тэмдэглэх хэрэгтэй, бүр хожим нь Цагаадайн хаант улсын
эзэмшил газрын нэлээд хэсэг нь зүүн гарын хант улсын нутаг
дэвсгэрт хамаарах болжээ. Монголын түүхэнд Ил хаант улс, Алтан
ордоны улс, Цагаадайн хаант улс гэсэн гурван биеээ даасан улсууд
болон задарчээ.
Ийнхүү задарсан нь Монголын түүхэнд өсөлт дэвшил болоод
уналт бууралтын аль алиныг нь авчирч байсан нь дээрх түүхэн
баримтаас харахад илт байна. Соёл хөгжил худалдаа наймаа,
шашин шүтлэг, бүтээн байгуулалтууд бий болж байсан хэдий ч улс
төрийн их үймээн бутрал хямралтай үе байжээ. Мөн энэ үеээс л
Монгол улсын эзлэн түрэмгийлэл ерөнхийдөө буурсан. Улс гүрний
эзэн болохыг санаархсан олон ноёд, хаадын дотор хагарал
бутралууд гарч дотооддоо эв нэгдлээ алдсаны улмаас тодорхой
Монголчуудын хүч суларсан.