More Related Content
PPTX
DOCX
PPTX
оюун ухаан ба авьяас чадвар PPTX
DOCX
6 тепераментийн судалгаа ) PPTX
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь DOC
PPTX
What's hot
PPTX
PDF
A491 тушаал - Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай PPTX
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт DOCX
PPTX
PPTX
сэтгэл судлалын шинжлэх ухаан PPSX
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас PPTX
DOCX
PPTX
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" PPTX
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ... PPTX
PPTX
DOCX
хүүхдийн судлах арга цээгийg, PPTX
PPTX
DOCX
PPTX
PDF
7 10, 13-14,16-18 nastni ontslog ODT
Viewers also liked
DOCX
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya PPTX
PPTX
темпрамент зан төлөв Copy DOCX
судалгааны үр дүн боловсруулалтын социоматриц ODS
DOCX
Similar to 17 соцеметрийн судалгаа
PPTX
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx PDF
PDF
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА PPT
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt PPTX
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах PDF
DOCX
DOCX
DOCX
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь DOCX
Шинжлэх ухааны судалгаанд баримтыг задлан шинжилгээ хийхэд бэлтгэх PPTX
PPT
DOCX
PPTX
PDF
PPT
PPTX
DOCX
DOCX
PDF
More from Tsuntsaga Ch
DOCX
DOCX
6 тепераментийн судалгаа ) DOCX
туршин заах дадлагын төлөвлөгөө DOCX
DOCX
DOCX
монгол хэлний өнгөрёөн цаг DOCX
8 хялбарчилсан темперамент) DOCX
DOCX
хичээлийн төлөвлөгөө рийл DOCX
бага дунд боловсролын хууль DOCX
DOCX
дээд боловсролын тухай хууль DOCX
PDF
DOCX
DOCX
DOCX
4 судалгааны ажилын төлөвлөгөө) DOCX
DOCX
DOCX
Recently uploaded
PPTX
Багш ямар хөтөлбөр ,төлөвлөлт боловсруулах бэ арга зүйн сургалт - Copy.pptx PDF
Техникийн боловсролын сургалтын дипломын ажил хамгаалах, үнэлэх журам PDF
Мэдээлэл технологийн аюулгүй байдал хангах журам PDF
Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журам PDF
УПК-ийн Мэдээллийн төв ашиглах журам 2025 PDF
УПК-ын Дипломын ажил бичих аргачлал 2025 PDF
Дадлага ажил, төсөлт сургалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, материалы... 17 соцеметрийн судалгаа
- 1.
Социометрийн арга.
Социометрийн судалгаанызорилго нь сурагчдын хамт олны гишүүдын хоорондын
харьцааг тодорхойлж үр дүнг нь практикт хэрэглэх зорилготой. Судалгааг явуулхаасаа
өмнө багш ангийнхаа сурагчдын хоорондын харьцаа холбоог янз бүрийн нөхцөлд сайтар
ашиглаж доорхи асуултуудыг тодруулна.
1. Хэн хэнтэй үерхэж байна вэ?
2. Ангид хамгийн нэр хүнд нөлөө бүхий сурагч хэн хэн байна вэ?
3. Хамт олноосоо тасарч ганцаардсан сурагч байна уу?
Иймэрхүү ажиглалтыг энгийн аргаар явуулдаг байсан А.С.Макаренкогийн туршлагыг
ашиглаж болох юм. Тэрээр хүүхдүүдээр ажил хийлгэхдээ “Хэн нь хэнтэй цуг ажиллахыг
хүсч байна вэ? Гэсэн зарчмын үндсэн дээр хүүхдүүдийг сайн дураараа хоёр, гурваараа
зохицон нийлж ажиллахыг санал болгодог байв. Гэтэл хүүхдүүд хэд хэдээрээ нийлсээр
хэний ч бүлэгт ороогүй хэдэн хүүхэд үлддэг байжээ. Ямар нэг ажлыг зохион байгуулахад
бусадтайгаа нийлэхгүй, хэн ч “би түүнтэй хамтарч ажиллая” гэж сонгож авахгүй хоцорч
байгаа хүүхдүүд нь хамт олныхоо дотор ганцаардсан хүүхдүүд байдгийг ийнхүү амархан
таньж болох юм. Практик дээр хийсэн энэхүү ажиглалтаа бататгахын тулд социометрийн
аргаар судалгаа авна. Үүний тулд багш хүүхдүүдэд доорхи зааврыг өгнө. “Хүүхдүүд ээ?
Би ирэх улиралд та нарын сонирхолын дагуу суудлыг чинь хувиарлах бодолтой байна.
Ийм учираас та нарт хуудас цаас өгнө цаасан дээр ангийн бүх хүүхдүүдийн нэрсийг
бичсэн байгаа өөрийнхөө нэрний ард тусгай тэмдгэлгээ хийгээд хамт суухыг хүсэж байгаа
хүүхдийнхээ нэрний ард + тэмдэг суухаас татгалзаж байгаа хүүхдийнхээ нэрний ард –
тэмдэг сайн шийдэж чадахгүй эргэлзэж байгаа хүүхдийнхээ нэрний ард 0 тэмдэг тавин тус
бүрийн ард заавал тэмдэглэгээ хийсэн байх шаардлагатай шүү”. Тухайн ангийн сурагчдын
насны онцлог, хөгжил төлөвшилт, зорилт зорилгын онцлогоос шалтгаалан асуултын
агуулгыг өөр маягаар тодорхойлж болно. /Ямар нэг зүйлийг хамтарч хийхийн тулд чи
хэнийг сонгох хүсэлтэй байна вэ? Чамд ямар нэгэн бэрхшээл тохиолдвол чи хэнээс
тусламж гуйх вэ? гэх мэт/. Үүний дараа сурагчдаас багш хуудсыг хурааж авах ба бусад
хүүхдээр дамжуулан авах зэргээр нууцыг задруулж болохгүй. /Социометрийн асуултанд
хариулж буй үед нь ч хүүхдийн нууцыг задруулахгүй байхад багш онцгой анхаарна./
Судалгааны үр дүнг боловсруулах нь: Судалгааны үр дүнг боловсруулахдаа,
социоматрица, социограмм байгуулж, социометрийн индекс бодно.
- 2.
I. Социоматриц
Нийт сурагчдынхариултыг ойлгомжтой, цаашид боловсруулалт хийх боломжтой болгох
үүднээс тусгай хүснэгтэд нэгтгэнэ. Социоматриц нь босоо багана, хэвтээ мөрөөс бүрдэнэ.
Босоо баганад сонголт хийсэн сурагчдын нэрс, хэвтээ баганад сонгогдсон сурагчдын нэрс
байна.
Хэрвээ сурагчид дан сонголт хийсэн байвал + тэмдэг
Хэрвээ тэд харилцан бие биеээ сонгосон байвал тойрог дотор + тэмдэг
Хэрвээ тэд дан татгалзалтай байвал – тэмдэг
Харилцан татгалзал сонгосон байвал тойрог дотор – тэмдэг
Дан түдгэлзэл байвал 0 тэмдэг
Харилцан түдгэлзэл байвал тойрог дотор 0 тэмдгээр хүснэгтийн нүд бүрт тэмдэглэл хийнэ.
II. Социограмм
Социиоматиц дээр үндэслэн социграмм байгуулна. Сурагчдын бие биенээ сонгосон
байдлыг графикаар үзүүлнэ. Ихэнхдээ дугуй графикийг хэрэглэдэг. Ийм социограмм
дотор суралцагчдыг сонголт авснаар нь байрлуулна. Үүний дараа сонголтын утгыг
зураасаар тэмдэглэж, сурагчдын хоорондын харилцааны онцлогийг дүрслэнэ. Тойргийн
цөмд хамгийн их сонголт авсан сурагчийг байрлуулж, сонголт багасах тусам эсвэл сөрөг
сонголт нэмэгдэх тусам сурагчдын байрлал гадаад тойроглуу чиглэнэ.
Дан сонголт хийсэн бол сумтай шулуун зураас
Харилцан сонголт хийсэн бол шулуун зураас
Дан татгалзалыг тасархй зураас
Харилцан татгалзалыг сумтай тасархай зураас
гэж тус тус тэмдэглэнэ. Гишүүдын хоорондын холбоо нь олон байх тусам нэгдэл нягтрал
сайн байгааг илтгэдэг. Хэд хэдэн гишүүдийн сонголт битүү тойргоор хязгаарлагдаж
байвал тэд ангидаа бичил бүлэг үүсгэдгийг харуулна.
III. Социометрийн индекс
Социометрийн индексийг социоматриц, социограммын тусламжтайгаар тодорхойлно. Ийм
индексийг бүлгийн болон хувийн индекс гэж хоёр ангилна. Бүлгийн индекс нь бүлгийн
нэгдэл нягтрал, бүлгийн экспансив чанар буюу гишүүдийн бие биедээ хандах ая таатай
хандлагыг илрүүлнэ. Хувийн индекс нь бүлгийн гишүүн бүрийн бүлэгт эзлэх байр суурь,
бусад гишүүддээ хандах ая таатай хандлагых нь түвшин буюу экспансив чанарыг
илрүүлнэ. Бүлгийн гишүүний бүлэгт эзлэх байр суурь дээр нь үндэслэн манлайлагч болон
үл анзаарагдам байр суурь бүхий гишүүнийг илрүүлэх боломжтой. Бүлгийн гишүүний
экспансив чанарынх нь тусламжтайгаар гишүүний нийтэч эсвэл зожиг ганцаардмал зан
төлөвийн шинжийг тодорхойлно. Социометрийн судалгааг бүлгийн үйл ажиллагааны
үндсэн хүрээ болох сурлага, хичээлээс гадуурх олон нийтийн үйл ажиллагаа, чөлөөт
цагийн онцлогийн хүрээнд явуулж болно. Энэ тохиолдолд гурван төрлийн асуултыг
хэрэглэж, тус бүрд нь социоматриц, социограмм байгуулан, индекс бодно. Ингэснээр үйл
ажиллагааны хүрээ тус бүрийн манлайлагч, шоовдордуулагч, ямар хүрээндээ бүлгийн
гишүүдийн сэтгэл зүйн уур амьсгал ая таатай болохыг илрүүлэх боломжтой.
Бүлгийн индекс:
1. Бүлгийн нэгдэл нягтралын индекс: нийт харилцан сонголтын тоог нийт боломжтой
харилцан сонголтын тоонд хуваана.
ББН= 1-д ойрхон байх тусам бүлгийн нэгдэл нэгдэл нягтралын түвшин сайн байна гэсэн
үг.
ББН- Бүлгийн экспансив чанар
- 3.
Х+ - Бүлэгдэх нийт эерэг харилцан сонголтын тоо
N- Бүлгийн гишүүдийн нийт тоо
2. Бүлгийн экспансив чанарын индекс: нийт эерэг сонголтын тоог боломжтой бүх эерэг
сонголтын тоонд хуваана.
БЭ=
1-д ойрхон байх тусам бүлгийн экспансив чанарын түвшин сайн байна гэсэн үг.
БЭ- Бүлгийн экспансив чанар
C(+-) – Бүлгийн нийт эерэг, сөрөг сонголтын тоо.
N- Бүлгийн гишүүдийн нийт тоо
Хувийн индекс:
1. Бүлгийн гишүүний /j/ статуст чанар: j-p гишүүний бусад гишүүддээ сонгогдсон нийт
тоог сонголт өгөх боломжтой нийт гишүүдийн тоонд хуваана. Үүнийг социометрийн
баганы дагуух нийт сонголтын тоогоор тодорхойлно.
БГjC=
1-д ойрхон байх тусам бүлэгтээ өндөр байр суурь эзэлдэг нэр хүндтэй гишүүн болохыг
илэрхийлнэ. 0 эсвэл -1рүү ойр байх тусам сөрөг үр дүнг үзүүлнэ.
БГjC- Бүлгийн гишүүний статус чанар
С+ - Бүлгийн гишүүний авсан нийт эерэг сонголтын тоо
С- - Бүлгийн гишүүний авсан нийт сөрөг сонголтын тоо
N- Бүлгийн гишүүдийн нийт тоо
2. Бүлгийн гишүүний экспансив чанар. Энэ нь тухайн гишүүний бусаддаа хандах эерэг
хандлага буюу тэдэнтэй харилцах идэвхитэй байх хүсэл эрмэлзэл, хамтач шинжийг нь
тодорхойлно. Социометрийн мөрийн дагуух нийт тооны тусламжтайгаар бодно.
БГjЭ=
1-д ойрхон байх тусам бүлэгтээ эерэг
БГjЭ- Бүлгийн гишүүний статуст чанар
С+ - Бүлгийн гишүүний авсан нийт эерэг сонголтын тоо
С- - Бүлгийн гишүүний авсан нийт сөрөг сонголтын тоо
N- Бүлгийн гишүүдийн нийт тоо
Эдгээрийг мөн сөрөг сонголтын тоон дээр үндэслэн тодорхойлж ч болно. Энэ тохиолдолд
сөрөг сонголтын тоог авч үзнэ.