More Related Content
Similar to Нийгэмшилт (20)
More from Munkhbaatar S. Uuld
More from Munkhbaatar S. Uuld (6)
Нийгэмшилт
- 3. Оршил
Зорилго: Энэхүү сэдвийн хүрээнд нийгэмшил
гэж юу болох, түүний төрөл ангентууд болон
эрдэмтэдийн үзэл баримтлалын талаар танин
мэдүүлэхэд оршино.
Зорилт
Нийгэмшилт гэж юу вэ?
Түүний тодорхойлолтууд
Нийгэмшилтийн талаарх эрдэмтдийн үзэл
баримтлал
Фераль хүмүүс гэж хэн бэ?
Нийгэмшилтийн ангент болон үе шатууд
- 4. Нийгэмшилт гэж юу вэ?
Түүний тодорхойлолтууд
Нийгэмшил бол хүмүүсийн бага балчираас эхлээд
өтлөх хүртэл социаль хэм хэмжээ ба ролийг эзэмших
үйл явц юмаа.(1)
Нийгэмшилт гэдэг нь арчаагүй балчир хүүхэд төрөлх
соёлынхоо мөн чанарыг ойлгож өөрийн ухамсарт бүхий
оюун ухаант амьтан болох үйл явц.(2)
Нийгэмшилтийг хүмүүс өөрсдөө нийгэмд хүлээсэн
зохих дүр үүрэгтэйгээ уялдуулан, тогтсон хандлага,
туршлага, ухаан суух үйл явц гэж социологичид
тодорхойлж байна(3)
Нийгэмшил гэдэг нь хүнээс тухайн нийгэмд
амжилттай үйл ажиллагаа явуулахад хэрэг
болохуйц зан төлөвийн шинж, нийгмийн хэм
хэмжээ үнэт зүйлсийг олж авахыг хэлнэ.(4)
- 5. Нийгэмшилт нь хоёр зорилготой
1. Бидэнд эзэмшиж авсан нийгмийн
дүр, үүргийг ашиглан харьцах
боломж олгон, хоорондын харилцаа
холбоонд дөхөм болдог
2. Бага насны хүүхдүүдэд олон
нийтийн үзэл санаа, үнэт зүйлс,
үнэлэмж, заншил төрхийн загварыг
эзэмшүүлж, нийгэмд уламжилж
үлдээх боломж олгодог.
- 6. Нийгэмшилтийн төрлүүд ба агент
Хүүхдийн халамж шаардах явдал ба түүний
хүрээлэх орчноосоо шалтгаалдаг явдал нь
нийгэмшилийн үйл явцад хэн нэгний гадны
тусламж хэрэгтэй болдог. Үүнд туслагч хүмүүс
болон байгуулага юм. Үүнийг нийгэмшилийн
ангентууд гэдэг.
Нийгэмшилийн агентууд нь социаль ролийг
эзэмшүүлэх болон соёлын хэм хэмжээнд
суралцуулах явдлыг хариуцсан хүмүүс болон
байгуулага юмаа.
Агентыг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг
- 7. Анхдагч агентууд
Анхдагч нийгэмшил нь хүний шууд хүрээлэлд
хамаарах нийгэмшлийг хэлнэ. Анхдагч
нийгэмшлийн агент гэр бүл, асран хамгаалагч,
ойрын хамаатнууд, асрагч, гэр бүлийн найз нөхөд,
хамтран зүтгэгчид багш эмч нар залуучуудын
бүлгийн лидерүүд, дасгалжуулагч зэрэг юм.
Анхдагч нийгэмшлийн үүрэг ач холбогдол нь
амьдарлын эхэн үе шатуудад илүү байдаг. Анхдагч
нийгэмшлийг таньтай дотно хувийн харилцаатай
байдаг хүмүүсүүд явуулдаг.Анхдагч нийгэмшлийн
агентууд нь их олон талтай олон янзын үүргийг
биелүүлж байдаг. Жишээ нь: Эцэг хүн- амьжиргааны
зүйл олгогч, асрагч , хэв журам тогтоогч
хүмүүжүүлэгч, багш, найз гэх мэт үүрэгтэй
- 8. Нийгэмшилийн анхдагч үе
шат(Балчир нас)
Балчир насандаа эцэг эхийн халамж үзээгүй хүүхдийн
судалгаа нь хүүхдийн хэвийн хөгжилд ойр дотны хүмүүстэй
холбоотой байх нь нэн чухал болохыг харуулж байна. Үүний
нэг жишээ нь халамжийн дутагдал, нөгөө нь госпитализм юм.
Халамжийн дутагдал буюу деприваци-Хүүхэд нялх балчир
анхны үед тэднийг хооллож, хувцаслаж, хүний халамж
зайлшгүй шаардаж байдаг. Тэд зөв бойжихын тулд, хүмүүс
намайг хайрлаж, энхрийлж байна хэмээн мэдэрч байхыг
хүсдэг.
Госпитализм- Дээр дурьдсан нийгмээс тусгаарлагдсан жишээ
нь хүүхэд хүмүүстэй бага ч атугай харьцаж байх туйлын их үр
нөлөөтэйг гэрчилж байна. Ийм харьцаа холбоо алга байх нь
госпитолизмын шалтгаан болдог. Госпитализм бол өнчин
хүүхдийн байгууллагад эх, эцгийн хайр халамж дутагдсан
цэвдэг ахуй хортой нөлөө юм.
- 9. Фераль хүмүүс
Хүний нийгмээс тусгаар болон амьтадын дунд өссөн
амьд биеийг фераль хүмүүс гэнэ.
Энэхүү нэр томъёог XVIII-р зуунд Шведийн
эрдэмтэн Карл Линней хэрэглэжээ.
Зэрлэгшсэн болон соёл иргэншээгүй эдгээр
хүмүүсийг бас “Маугли” , “Балар ойн хүүхэд” гэж
нэрлэдэг.
Социолгийн эрдэмтэн Кингли Дэвис 1940 онд
фераль хүмүүсийн талаар судалж. Энэтхэгт 8-н
настай Камала болон Жил хагасийн настай Амала
нар олджээ. Тэднийг чоно тэжээж байжээ.Тэдэнд хэл
яриа, сэтгэлгээ, хүний мэдрэмж гэж байхгүй байсан.
- 10. Хоёрдогч агент
Хоёрдогч нийгэмшил: Дам буюу зориудын
хүрээнийхэнд хамааралттай бөгөөд хүүхдийг
гурваас найман насанд нь нийгэмшилтийн
нэмэгдэл бусад агентууд нөлөөлдөг нь цэцэрлэг,
багш, эмч нар, үе тэнгийнхэн юм. Хүүхэд насанд
хүрч эхлэх үед тэдний нийгэмшилийн гол агент
нь эцэг эх биш, үеийн нөхөд болж эхэлнэ.
Эдгээрээс үзвэл, анхдагч нийгэмшилийн үүрэг,
ач холбогдол нь амьдралын эхэн үе шатуудад
илүү байдаг бол хоёрдогчийг зориудын ажил
хэргийн харилцаагаар холбогдсон хүмүүс,
байгууллага юм
- 11. Нийгэмшилийн хоёрдогч үе
шат(Хүүхэд ба идэр нас)
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл: Манай нийгэмд
хүүхдүүд нийгмийн дүр, үүрэг, зан төлөвийн ёс журмыг
телевизийн нэвтрүүлэг, сонин, кино бусад олон нийтийн
мэдээллийн хэрэгсэлээр үлэмж хэмжээгээр олж авдаг. Эдгээр
мэдээллийн хэрэгсэлээр тарж буй зүйлийн бэлгэдэл агуулга
нийгэмшилтэд гүнзгий нөлөөлөн тодорхой үнэлэмж, зан
төлөвийн загварыг бүрдүүлэн тогтоодог. Зарим судлаачид
үнэндээ телевиз нийгэмшилтийн агентийн хувьд эх, эцгээс
бараг дутуугүй нөлөөлдөг гэж үздэг.
Сургууль: Сургуульд хүүхдийг уншиж, бичиж, тоо бодож
сургахаас гадна тэдэнд нийгмийн тухай ойлголт өгдөг.
Сургуульд хүүхдийг шаргуу хөдөлмөр, хувийн өмч, гэр бүл,
ардчилал, хууль ёсыг чухал зүйл гэдэгт сургадаг. Ингэж
ирээдүйд иргэд гишүүд нь болох нийгмийнхээ үнэлэмжийг
дэмжихэд бэлхэн ухаалаг иргэдийг хүмүүжүүлхэд анхаардаг
байна.
- 12. Үргэлжлэл
Хоёрдогч нийгэмшил нь нийгмийн хожуу үед
хамааралтай байдаг.
Хоёрдог нийгэмшлийн агентууд нь нарийн,
явцуу чиглэлээр нөлөөлдөг ба тэд нэг хоёр л
үүргийг гүйцэтгэдэг.
Жишээ нь: сургууль -мэдлэг олгох, үйлдвэр
байгуулах- амжиргааны зүйлс залгуулах, сүм
хийд- оюун санааны тайвшрал гэгээрэл өгөх гэх
мэт.
- 13. Нийгэмшилтийн талаарх эрдэмтэдийн
үзэл (Бие хүний хөгжлийн онол)
Онол Онолчид Үндсэн үзэл санаа
Бие хүний
хөгжлийн
онол
Чарлз Кули
“Толины
тусгалт БИ”
Жорж Герберт
Мид
Бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлж
буй нь “Толины тусгалын” үр дүн
Бие хүний хөгжил хэд хэдэн үе шат
багтаадаг нь өөртөө бусдын үүргийг
хүлээн авч “БИ” болон “НАМАЙГ”
хэмээхийн төлөвшилтэй уялдана.
Психо-
аналитик
онол
Зигмунд Фрейд
Эрик Эриксон
Бие хүн хөгжих нь хэд хэдэн
дараалсан үе шат дамжин бэлгийн
гүйцэд хөгжлөөр төгсөнө,Үе шат бүхэнд
“ИД” болон “Супер Эго” –ийн хооронд
зөрчил үүснэ.
Бие хүн өөрийнхөө амьдралд
хямралыг гэтлэн давах хөгжлийн үе
шатыг туулна.
- 14. Үргэлжлэл
Онол Онолчид Үндсэн үзэл санаа
Танин
мэдэхүйн
хөгжлийн
онол
Жан Пиаже Дараалсан үе шатыг дамжих бүрт
сэтгэх чадвар нэмэгдэхийн хамт, үе
шат бүхэн шинэ мэдлэг эзэмших
аргад сургана
Зан
суртахууны
хөгжлийн
онол
Лоренс Колберг Бие хүний зан суртахууны хөгжил нь
дараалсан хэд хэдэн үе шатаас
бүрдэнэ. Тэдгээр нь суралцах
чадварыг хөгжүүлэх, бусдыг
сэтгэхүйг ойлгоход чиглэсэн байна.
- 15. Оросын нийгэм судлаач эрдэмтэн С.И.
Самыгин нар хүний нийгэмшлийг дараах үе
шатуудад хуваан авч үзсэн
Анхдагч нийгэмшил буюу дасан зохицлын шат (Хүүхэд
төрсөн цагаасаа эхэлж өсвөр нас хүртлээ нийгмийн
туршлагыг шүүмжлэхгүйгээр хүлээн авч дэмжиж дасах шат )
Бодьгалжих шат (Нийгмийн зан үйлийн хэм хэмжээнд
шүүмжлэлтэй хандаж бусдын дунд өөрийгөө илэрхийлэх
хүсэл эрмэлзэлтэй)
Интеграцийн шат (Нийгэмд эзлэх байр сууриа эрж хайж
эрмэлзлийн үе) Энэ шатанд нийгэм, бүлгээрээ хүнлэг
байдлаар хүлээн абвал хүн сайн сайхнаар интеграцийн
шатанд ордог
Хөдөлмөрийн шат. Энэ шатанд нас бие гүйцэн хүний бүхий
л үе хамрагдана.
Хөдөлмөрийн дараах шат: Өөртөө олж эзэмшсэн нийгмийн
туршлагыг өөрийгөө залгамжлагч хойч үедээ дамжуулан
уламжлуулж, нийгмийн туршлаганд өөрийнхөө оруулсан хувь
нэмрийг үнэлж ухаажих хичээл насны нийгэмшилтийн шат
- 16. Нийгэмшилтийн сэтгэл зүй
Хүүхдийн нийгэмшилт хэрхэн явагддагийг ойлгоход
сэтгэл зүйн дараах 4 механизм тус болно
1. Ухамсартайгаар багш эцэг эхийн зан төлөвийн
тодорхой нэгэн загварыг хуулбарлах хүүхдийн
эрмэлзлэлийг дуурайлт гэнэ
2. Хүүхдүүд эцэг эх бусад насанд хүргэгчдийн
амьдарлын байр суурийг эзэмшихийг адилтгал
гэнэ.
3. 4. Ичих ,гэмших бол тодорхой зан төлвийг
хорьж саатуулдаг сөрөг механизм
- 17. Дүгнэлт
Энэхүү сэдвийн хүрээнд та бүхэнд нийгэмшилт
гэж юу болох түүнийг агент болон эрдэмтдийн
үзэл баримтлал болон нийгэмшилтийн гол үзэл
санааг ойлгуулж чадсан.
Нийгэмшилт гэдэг бол балчир хүүхэд нийгмийн
дүр үүрэг болон үндэсний соёлын талаарх
ойлголт төсөөлөл аван нийгэм байр сууриа олох
гэж буй үйл явц юм гэж ойлгож болно.
Нийгэмшилт бол насан туршил үргэлжилдэг
бөгөөд тухайн насний онцлогоос мөн
ангентуудаас шалтгаалан өөр өөр онцлог
шинжтэй байдаг.