SlideShare a Scribd company logo
1 of 9
Темперамент гэж юу вэ?
Темперамент (латины temperameotum) бол хүний үйл явдал, төрх байдал, зан
аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар болно. Өөрөөр хэлбэл бидний
сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд зүй тогтолт харьцаа, мэдрэлийн
тогтолцооны хэв шинжийн онцлог юм. Темперамент бол хүний сэтгэл санааны
орчлон, хүний эрч хүч, хөдөлгөөн хувирлыг тодорхойлсон төрөлхийн шинж чанар юм.
Темперамент бол хүний сэтгэц, үйл ажиллагаанд түүний дээд мэдрэлийн үйлийн илрэн
гарах нь юм.
Темперамент ньхувь хүний ерөнхий төрх байдалд нөлөөлөх боловч тэр хүний
нийгмийн учир холбогдлыг тодорхойлохгүй. Нийгэм-ёс суртахууны шинж чанар нь адил
байлаа ч темперамент нь өөр өөр байж болно. Бас зан төлвийн /характерийн/ шинж
чанарыг үзүүлэхгүй, темперамент характер хоёр өөр өөр зүйл мөн.
Темперамент нь бас хүний авъяас билгийг тодорхойлохгүй бөгөөд харин тухайн
хүний хийх ажилд их тохиромжтой, эсвэл тохиромжоор сайн биш темперамент байж
болно.
Сурагчдын үйл ажиллагаанд темперамент нөлөөлөх нь
Темперамент сурлаганд нөлөөлөх үү? Темперамент нь сурлаганд нөлөөлдөг байна.
Темпераментаас болж сурагчдын анхаарал өөр өөр байх явдал бий. Энэ нь сурлаганд бага
ч бас нөлөөлөх нь мэдээж. Судлаачдын олон жилийн ажиглалтын дүнг харахад доорх
байдлаар илрэн гарч байна.
Сангвиник темпераменттай хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл
өөрчлөгдөхөд ч гэсэн хуралдан төвлөрч бөөгнөрөхдөө сайн, анхаарлаа хувиарлаж чаддаг.
Иймээс ч ангидболж буй бүх ажил төрөлд тэгш оролцох боломжтой байдаг ажээ. Ийм
темпераменттай хүүхдийн анхаарал нь нэлээд тогтвортой, хааяа сарнивч дорхноо төвлөрч
чаддаг, нэг төрлийн ажлаас нөгөөд анхаарах чадвартай, тухайн үйлд баримжаа авч
зохицон нийлэхдээ шаламгай. Гэвч нэг зүйлд анхаарлыг нь удаан барьж тогтооход
амархан биш байдаг. Нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдийн
анхаарал нь амархан сарнидаг байна.
Сангвиник хүүхдийн онцлог: Сэтгэл санаагаар унах, уйдах, ганцаардах нь үгүй. Бусдаас
түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо, санаа сэтгэлийн харилцааг амархан тогтоодог.
Гавшгай уриалагахан, ямагт ажилтай, завгүй, нилээд дууриамтгай, итгэмтгий. Өөрийнхөө
бодлогыг батлахад ч бусадтай зөрөхгүйг хичээдэг. Биеэ даасан гэж өөрийгөө үнэлэх,
бусдын бодол саналыг сөргөн зөрөх нь ховор. Бухимдан бачимдан дүрсхийн уурлах нь
үгүй. Ажил хэрэгт хариуцлагатай ханддаг. Үерхэл нөхөрлөлд удирдах байр суурь эзлэх
дуртай. Хүсэл эрмэлзлэлээ ил шууд хэлдэг. Шаардлага зэмлэл хэлэхэд дургүйцэх нь бараг
үгүй. Энэ темпераменттай хүүхэд /ялангуяа хөвгүүд/ ангидаа үймүүлж шуугиулах,
алиалан хөгжүүлэх нь цөөнгүй.
Холерик темпераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй
төвлөрүүлдэг, бас анхаарал нь хувиарлагдахдаа сайн. Харин энэ үед анхаарал нь нэг
зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг. Холерик хүүхдийн анхаарлын
илрэл нь тод томруун, нүүр царайны байдал нь мэдэгдэхдээ амархан, бас олон янз байдаг
байна.
Холерик хүүхдийн онцлог: Өөрийг нь басамжлан үзвэл зөрж гөжих, муухай аашлах нь
олонтой. Бусдын бодолд өртөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор удирдлага
хийдэг. Бие даасан байдалд нь саад учруулбал дургүйцнэ. Юманд шүүмжлэлтэй хандах нь
их. Харин биеэ хянан барих тэвчээр дутмаг. Бухмдан тэвдэж дүрсхийн уурлах нь цөөнгүй.
Бухимдан сандрах үед түрэмгий зан байдал гаргадаг. Ганцаардмал явцуу байдалд дургүй
буюу хамтач нийтэч үзэлтэй. Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх нь элбэг. Дутагдалдаа
хайрамжгүй биш, харин түүнийг гайхуулсан мэт ярьж хөөрөх нь олонтаа. Өөригөө зөвтгөх
гэж алдаа дутагдлаа нуух нь ховор. Зөрчил мөргөлдөөний үед агсам түрэмгий байдалтай.
Түүнийгээ амархан больдоггүй. Ажилд идэвхтэй, эрчим хүчээр сайн. Магтуулах дуртай.
Өөрөөс нь түрүүлсэн илүү гарсан хүмүүст дургүй.
Флегматик хүүхдийн анхаарал нь ангийн янз бүрийн ажил хичээлд нэлээд бат тогтвортой,
харин хувиарлалт нь сангвиник хүүхдийнхээс бага байна. Нэг зүйлээс нөгөөрүү шилжин
хувирахдаа аажуу тайван буюу удаан, твлөрөлт нь эрс шууд байна. Ийм хүүхдийн ажлын
чадвар иогтвортой, зориг анхаарал нь их хүч чармайлт шаардлагагүйгээр хуралдан
бөөгнөрдөг учир ядарч туйлдах нь бага. Ажил үйлд баримжаа авч зохицохдоо тайван
удаан, бүхэд өдрийн турш анхаарал нь сарнихгүй нэг хэвийн байж чаддаг байна.
Флегматик темпраменттай хүүхдийн анхаарлын гаднах шинж тэмдэг нь дотоод жинхэнэ
анхааралтайгаа тохирахгүй байх нь элбэг буюу гадаад байдал нь илрэл султай, хайнга мэт
учир багш түүнийг анхааралгүй сууж байна гэж зэмлэх нь цөөнгүй.
Флегматик хүүхдийн онцлог: Бухимдан уурлах нь бусдаас бага, тайван. Бусдын үг
ятгалгыг дган дууриах нь олонтаа. Бас хүсэл эрмэлзлэлээ ухаан бодлоороо залж удирдах
чадвараар сайн. Тэсгэл зорилгоор сул. Аргагүй оролцсон бол биеэ хамгаалах байдалтай
байна. Бас бушуу оргон зайлахыг хичээнэ. Өөрийгөө ойлгон мэдэх талаар бага ажилладаг.
Үерхэл нөхөрлөлд удирдан толгойлох үүрэг гүйцэтгэх нь ховор. Ганц нэгээр байх явцуу
занд дасахдаа амархан. Хүмүүстэй харилцахдаа амархан биш, харин нэг танилцвал
түүнийгээ удаан үргэлжлүүлдэг. Нэр хүндийг нь дарсан янзтай хандлагад дургүйцэн
эсэргүүцэх нь бага. Ангийн алиалан баясагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй, бас түүнд
дургүй.
Меланхолик темпраменттай хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан
зохицохдоо хангалтгүй, иймээс ч болж байгаа олон зүйлийг ажиглаж мэдэхгүй өнгөрдөг
байна. Ажиллах ба амрах зөв журам дэглэмтэй, намуун тайван ажилд анхаарал нь
эрчимтэй төвлөрдөг, анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлэхдээ удаан. Сэтгэл нь их
хөдөлсөн, олон зүйл бодох болсон үед анхаарал нь бас сарнидаг байна. Энэ темпраменттай
хүүхдийн анхаарлын гадаад илрэл нь бүдэг, хичээл сонсож байхдаа хөдлгөөн үймүүлэлт
багатай байдаг.
Меланхолик хүүхдийн онцлог: Биеэ даасан хүн гэж өөрийгөө өргөн зөвтгөхийн тулд
зөрүүд гөжүүн зан гаргах нь цөөнгүй. Тэр зан нь идэвх муутай, биеэ хамгаалах чанартай,
бас тогтвортой байна. Бусдын аясыг дагах, тэдэнд шууд захирагдан эрхшээлд нь орох нь
ховор. Бие сэтгэл нь ядрахдаа бусад хүүхдээс амархан. Их ядарч туйлдсан үедээ бухимдан
уурлах, бачимдан тэвдэх нь олотаа. Дутагдлыг нь илрүүлбэл өөрийгөө үнэлэн дүгнэх
хэмжээг бууруулж сөргүү зангаар хариулдаг. Хурц мөргөлдөөнтэй үед тулгахдаа өөрөө
тэмцэлдэх чадвараар муу. Бас тийм зөрчилд оролцохоос зайлсхийдэг. Даалгасан ажилд
хариуцлагатай хандах чанар сайтай. Шинэ нөхцөл байдалд дасахдаа амаргүй удаан.
Гомдохдоо амархан. Хүнтэй танилцах, түүнийг цааш үргэлжлүүлэн үерхэж нөхөрлөхдөө
гавшгай биш хойрго. Анги сургуульд болсон элдэв зөрчил, шуугиан маргаанд гол үүрэг
гүйцэтгэх нь бараг үгүй. Ангидаа алиалж шуугиулах, үймүүлэх дургүй.
Темпераментийн 4хэв шинж
Холерик Сангвиник Флегматик Меланхолик
1. Тогтворгүй
хөдөлгөөнтэй байнга
ямар нэгэн юмыг
оролдож байдаг.
2. Омогтой, огцом
ууртай.
3. Тэвчээргүй биеэ
барьж чаддаггүй.
4. Шийдэмгий
санаачлагатай.
5. Зөрүүд
6. Маргаанд дийлэх
гэж зүтгэдэг
7. Үе үе гэнэт түргэн
шуурхай ажилладаг
8. Шууд, шулуун
харьцаатай
9. Аз турших дуртай
10.Өшөрхүү
11.Сэтгэлийн
хөдөлгөөнтэй, огцом
түргэн яриатай
12.Хэрүүлч
13.Бусдын дутагдлыг
тэвчиж чаддаггүй
14.Түрэмгий,
дээрэлхүү, захирах
дуртай
15.Дохио зангаа их
хэрэглэж ярьдаг
16.Түргэн шийдвэр
гаргадаг
17.Шинэ зүйлд
амархан дасдаг
18.Зорилгодоо
тууштай
19.Огцом түргэн алхаа
гишгээтэй
20.Ааш зан нь эрс
хувьсан өөрчлөгддөг
1. Хөгжилтэй, баяр
баясгалантай
2. Эрч хүчтэй, ажилсаг
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй
орхих нь цөөнгүй
4. Өөрийгөө хэт үнэлдэг
5. Шинэ юмыг түргэн ойлгож
хүлээн авч амархан тусгаж авдаг
6. Сониуч, харилцаа тогтворгүй
7. Юманд санаа зовж шаналах
нь бага
8. Янз бүрийн орчинд түргэн
дасан зохицож нийцдэг
9. Шинэ ажлыг сонирхон дуртай
эхэлдэг
10.Нэг хэвийн зүйлээс амархан
уйддаг
11.Нэг ажлаас нөгөөд амархан
шилжих чадвартай
12.Бусдыг уриалан зохион
байгуулах дуртай
13.Нийтэч, уриалагхан, шинэ
хүмүүүсийн дэргэд нэрэлхэж
эмээдэггүй
14.Тэсвэртэй тууштай ажиллах
чадвартай
15.Нүүр гарны хөдөлгөөн их
оролцсон чанга түргэн тод хэл
яриатай
16.Гэнэтийн үед биеэ барьж
эзэмдэж чаддаг
17.Ямагт цовоо сэргэлэн ааш
араншинтай
18.Түргэн унтай амархан сэрдэг
19.Эмх цэгц муутай, яаран
шийдвэр гаргах талтай
20.Заримдаа өнгөц хийсвэр
хандлагатай
1. Эмх журамтай,
нямбай
2. Юманд суурьтай
ханддаг
3. Болгоомжтой
4. Хүлээцтэй
5. Дуу цөөнтэй, хоосон
чалчих дургүй
6. Сэтгэлийн
хөдөлгөөнгүй жигд
тогтуун яриатай
7. Тайван удаан
хөдөлгөөнтэй
8. Юмыг удаан ойлгож,
сайн тогтоодог
9. Эхэлсэн зүйлийнхээ
эцсийг ь хүргэдэг
10.Хүчээ хоосон
зарцуулдаггүй
11.Хэвшсэн дэг журмаа
хатуу баримталдаг
12.Сэтгэлийн
хөдөлгөөнөө барьж
чаддаг
13.Сайшаал шүүмжлэлд
эмзэг биш
14.Доог тохууг үл
тоомсорлодог
15.Харилцаа тогтвортой
16.Нэг зүйлээс нөгөөд
шилжихдээ удаан
17.Хүн бүртэй жигд
харилцаатай
18.Шинэ нөхцөлд дасан
зохицоход бэрхшээлтэй
19.Өвчин зовлонд
тэвчээртэй
20.Уур уцаар багатай
1. Ичэмхий бүрэг
2. Шинэ орчинд
тэвдэн барьц алддаг
3. Танихгүй
хүмүүсээс
бишүүрхдэг
4. Өөрийн хүчинд
итгэдэггүй
5. Ганцаардлыг
дааж чадна
6. Бүтэлгүйтсэн
үедээ сэтгэлээр
амархан унадаг
7.
Бодлогоширонгуй
8. Амархан ядардаг
9. Сул дуу яриатай
10.Ярьж байгаа
хүнийхээ зан төлөвт
зохицдог
11.Өрөвчхөн эмзэг
12.Сайшаал
шүүмжлэлд маш
мэдрэмжтэй
13.Өөртөө болон
бусдад маш өндөр
шаардлага тавьдаг
14.Хардаж сэрддэг
15.Өвчин зовлонд
эмзэг
16.Гомдомтгой
17.Бусадтай санаа
бодлоо
хуваалцдаггүй
18.Идэвхи багатай
19.Бусдаар
өрөвдүүлэх дуртай
20.Дуулгавартай
хүлцэнгүй
Темпераментийн хэв шинжийг тодорхойлох Г.И.Айзенкийн сорил
Судалгааны зорилго: Темперамент болон бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг
тодорхойлох.
Тестийн зохиомжийн онцлог : Экстравет ба интровет чанар, сэтгэцийн үйлийн
тэнцвэртэй ба тэнцвэргүй гэсэн 2 хэмжүүрийн тусламжтайгаар темперамент болон сэтгэл
зүйн хэв шинжийг нэгэн зэрэг тодорхойлдгоороо онцлог юм.
Судалгааны хэрэглэгдхүүн: 1-57 хүртэл эгнүүлэн дугаарлан бэлтгэсэн цаас бэлтгэх
Судалгаа явуулах заавар:. Асуулт бүрийг анхааралтай сонсоод өөрийн хувийн онцлогт
тохирч байгаа тооны ард <+> тэмдэг, үл нийцэж байгаа тооны ард <-> тэмдэг тавиарай.
Энд сайн муу гэсэн хариулт байхгүй тул удаан бодож цаг алдах хэрэггүй. Харин хариулт
бүрт үнэн зөв хариулахыг хичээгээрэй.
Судалгааны үр дүнг боловсруулах журам
1 Туршигчдын өгсөн хариулт бүрд 1 оноо өгнө. Гэхдээ туршигчдын өгсөн
хариултыг сорилын түлхүүртэй тохируулж үзсэний эцэст зохих оноог өгөх юм. Өөрөөр
хэлбэл “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултын түлхүүрийн харгалзах дугаартай
туршигчдын өгсөн хариулт тохирч байвал 1 оноо авна гэсэн хэрэг. Эсрэг тохиолдолд 0
оноо авна.
2Сорилын бодит найдварт чанарыг магадлан шалгах асуултын түлхүүрийн
тусламжтайгаар үнэлнэ. Магадлан шалгах асуултын дугаарууд:
“Тийм” 6, 24, 36 “Үгүй” 12, 18, 30, 42, 48, 54
Эдгээр асуултанд асуултанд хариулсан нийт онооны нийлбэрийг тооцож гаргана.
Хэрвээ туршигдагч магадлан шалгах үнэлгээний асуултанд 5-с дээш оноо авсан бол
тухайн сорилын найдварт чанар хангалтгүй гэж үздэг. Тухайн туршигдагч өөрийгөө үнэн
зөв бодитой биш үнэлсэн гэсэн үг юм.
3Туршигчдын сэтгэл зүйн экстраверт, интровет хэв шинжийг дараах түлхүүрийн
тусламжтайгаар тодорхойлно. Дээрх хэмжүүр нь 24 интервалаар хэмжигдэнэ. Түлхүүр:
“Тийм” 1, 3, 8, 10, 13, 17, 22, 25, 27, 39, 44, 46, 49, 53, 56 “Үгүй” 5, 15, 20, 29, 32, 34, 37, 41,
51
Мөн дээрхийн нэгэн адил асуулт бүрд хариулсан нийт оноог тооцож гаргана. Энэ
хэмжүүр дээр туршигчдын авсан нийт оноо 15-с дээш байвал түүнийг экстравет хэв шинж
зонхилсон онцогтой гэж үзнэ. Харин туршигчдын авсан нийт оноо 9-с доош байвал
түүнийг интровет хэв шинжид хамааруулна.
4Сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй хэв шинжийг дараах түлхүүрийг ашиглан
тодорхойлно. Энэ хэмжүүр нь 24 интервалаар хэмжигдэнэ. Түлхүүр: “Тийм”
2,4,7,9,11,14,16,19,21,23,26,28,31 “Үгүй” 33,35,38,40,43,45,47,50,52,55,57
Ауулт бүрд авсан онооны нийлбэрийг тооцож гаргана. Энэ хэмжүүр дээр
туршигчдын авсан нийт оноо 15-с дээш байвал түүний сэтгэцийн үйл ажиллагаа
тэнцвэргүй гэж үнэлнэ. Харин туршигчдын авсан нийт оноо 9-с доош байвал түүний
сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэртэй гэж үнэлнэ. Үүний зэрэгцээ дээрх 2 хэмжүүр тус
бүрээр туршигчдын авсан оноог зураасаар холбож тухайн хүний темпераментийг
тодпорхойлно.
Сорил
1. Та шинэ содон зүйлрүү хүчтэй тэмүүлдэг үү?
2. Та өөрийгөө найз нөхөддөө үргэлж хэрэгтэй, мөн тэд таныг ойлгон сэтгэл санаагаа
хуваалцаж чаддаг гэж боддог уу?
3. Та амирлангуй тайван хүн мөн үү?
4. Өөрийн үзэл бодлоос тагалзхад танд хэцүү байдаг уу?
5. Та аливаа ажлыг хийхдээ яарч тэвдэлгүй урьдаас сайтар бодож төлөвлөж эхлэх нь
дээр гэж үздэг үү?
6. Та бусдад амласан амлалтаа заавал биелүүлдэг үү?
7. Танд гэнэтхэн сэтгэл санаагаар унах юм уу эсвэл хөөрөн баясах үе олонтаа
тохиолдддог уу?
8. Та ямар нэгэн зүйлийг хийхдээ нэг их бодож цаг зарцуулахгүйгээр хурдан гүйцэтгэж
чадах уу?
9. Зарим үед онцын шалтгаангүйгээр азгүй юм уу гунигтай мэт сэтгэгдэл танд төрдөг үү?
10.Та аливаа маргаанд бүгдийг ялна гэдэгт итгэдэг үү?
11. Өөрт таалагдсан эсрэг хүйсний хүнтэй ичиж эвгүйрхдэг үү?
12.Өөрийгөө эзэмдэж чадалгүй уурлах тохиолдол танд гардаг уу?
13.Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгааалан аливаа асуудлыг шүүн
тунгаахгүйгээр шийдвэр гаргах тохиолдол танд гарч байсан уу?
14.Ярих хэрэггүй зүйлийг хэлчихлээ гэж араас нь санаа зовох явдал тохиолддог уу?
15.Хүмүүстэй уулзаж ярилцснаас ном уншсан нь дээр гэж боддог уу?
16.Та амархан гомддог гэсэн тэр үнэн үү?
17.Та бусадтай хамтран ажиллах дуртай юу?
18.Зарим үед танд бусадтай ярилцахаас дургүй хүрэх тохиолдол гардаг уу?
19.Заримдаа та эрч хүчтэй дайчин, заримдаа идэвхгүй залхуу, үлбэгэр болчихдог гэж үнэн
үү?
20.Та цөөхөн дотны найз нөхөдтэй байх нь дээр гэж үздэг үү?
21.Та мөрөөдөмтгий хүн мөн үү?
22.Таныг загнаж уурлавал та мөн тэгэж хандах уу?
23.Та өөрийгөө хүмүүжилтэй өөгүй хүн гэж хэлж чадах уу?
24.Танд өөрийгөө ямар нэгэн юманд буруутгаж эргэлзэх сэтгэл төрдөг үү?
25.Та хүмүүсийн дунд дураараа чөлөөтэй байж хөгжиж чадах уу?
26.Та мэдрэмтгий эмзэг хүн мөн үү?
27.Та цовоо сэргэлэн хөгжилтэй хүн мөн үү?
28.Ямар нэгэн зүйлийг хийснийхээ дараа үүнээс илүү хийж болох байж гэж боддог уу?
29.Та олон хүний дунд байхдаа ичиж эвгүйрхдэг үү?
30.Та бусадтай хов жив ярьдаг уу?
31.Янз бүрийн зүйл таны толгойд эргэлдснэс болж нойр хулжих явдал танд тохиолддог уу?
32.Ямар нэгэн зүйлийн талаар мэдэхийг хүсвэл хүнээс асууснаас номноос харсан нь дээр
гэж үздэг үү?
33.Огцом уурласнаас болж зүрх чинь хүчтэй дэлсдэгүү?
34.Маш их анхаарал татсан ажил танд таалагддаг уу?
35.Та салагнаж чичэртлээ уурлаж бачимддаг уу?
36.Та үргэлж үнэнийг ярьдаг уу?
37.Бие биенээ шоолон даапаалж байгаа хүмүүсийн дэргэд байхад танд эвгүй санагддаг уу?
38.Та үргэлж уурлаж цухалддаг уу?
39.Хурдан хөдөлгөөн шаардсан ажил танд таалагддаг уу?
40.Янз бүрйин тааламжгүй явдал тохиолдох вий гэж санаа зовж тавгүйтдэг үү?
41.Та аливаа ажлыг хйихдээ аажуу тайван ханддаг гэж үнэн үү?
42.Ажил юмуу болзсон хүнтэйгээ уулзахдаа хоцорц байсан уу?
43.Хар дарж зүүдлэх тохиолдол танд олонтаа тохиолддог уу?
44.Хүмүүмтэй амархан танилцаж холбоо тогтоож чадах уу?
45.Таныг шаналгаж байдаг өвчин эмгэг байдаг уу?
46.Та найзуудтайгаа уулзахгүй удвал санаж шаналдаг уу?
47.Та өөрийгөө онгироо сагсу хүн гэж хэлэх үү?
48.Танилуудын чинь дотроос танд огт таалагддаггүй хүн байдаг уу?
49.Та өөртөө итгэлтэй байдаг уу?
50.Таны дутагдлыг шүүмжилбэл та эсэргүүцдэг үү?
51.Олон нийтийн ажилд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг уу?
52.Ямар нэг талаараа бсдаас доогуур гэж өөрийгөө голж, гутарч явдаг уу?
53.Та уйтгарласан хүмүүсийг хөгжөөж чадах уу?
54.Та өөрөө ч учрыг нь олоогүй зүйлийн талаар бусдад ярьдаг уу?
55.Та өөрийн эрүүл мэндийн байдалд санаа зовж тавгүйтдэг үү?
56.Та шооч хүн мөн үү?
57.Нойр хулжих явдал танд тохиолддог уу?
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57
Темпераментийн судалсан судалгааны тэмдэглэл ба үр дүн
Судалгаа авсан өдөр: 2сарын 26 Пүрэв гараг
Сдулгааны дүрмий танилцуулсанаар судалгааг авсан. Судалгааны үр дүнд Судлуулагч
Ч.Чухал нь Холерик хэв шинжтэй хүүхэд гэж тогтоосон. Үүний үндсэн дээр цааш
цаашдын судалгаа маань үнэн зөв судлагдахад дөхөм болно гэж үзсэн.
1. Үнэн зөв хариулсаныг:
Тийм:1
Үгүй:2 нийт: 3 бодит
2. Экстроверт ба интроверт:
Тийм:10
Үгүй:5 нийт:15 Эктроверт
3. Тэнцвэртэй ба тэнцвэргүй:
Тийм: 12
Үгүй:6 нийт: 18 тэнцвэргүй

More Related Content

What's hot

6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )Tsuntsaga Ch
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)Tsuntsaga Ch
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаDavaasuren Davaadorj
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаchemistry teacher
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтVirgo Muujig
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадварEnkhtuya Batchuluun
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэлNaranjargal_Z
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 

What's hot (20)

Leg8
Leg8Leg8
Leg8
 
6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах арга
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
лекц
лекцлекц
лекц
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэл
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 

Viewers also liked

судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжооgganchimeg
 
темпрамент Hw
темпрамент Hwтемпрамент Hw
темпрамент Hwtsengel1220
 
темпераментийн боловсруулалт 8г анги
темпераментийн боловсруулалт 8г ангитемпераментийн боловсруулалт 8г анги
темпераментийн боловсруулалт 8г ангиtengerleg
 
цахим судалгаа
цахим судалгаа цахим судалгаа
цахим судалгаа Erka Bandi
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2Tserendulam Gan-Erdene
 
Sudalgaa setgel sudlal
Sudalgaa setgel sudlalSudalgaa setgel sudlal
Sudalgaa setgel sudlalbujnee
 
зөн төлөвийн судалгаа
зөн төлөвийн судалгаазөн төлөвийн судалгаа
зөн төлөвийн судалгааMunkhtsetseg Myagmar
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 

Viewers also liked (16)

судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжоо
 
Setgel sudlaliin testuud
Setgel sudlaliin testuudSetgel sudlaliin testuud
Setgel sudlaliin testuud
 
темпрамент Hw
темпрамент Hwтемпрамент Hw
темпрамент Hw
 
темпераментийн боловсруулалт 8г анги
темпераментийн боловсруулалт 8г ангитемпераментийн боловсруулалт 8г анги
темпераментийн боловсруулалт 8г анги
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
цахим судалгаа
цахим судалгаа цахим судалгаа
цахим судалгаа
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
ESON101-Хичээл 12
 ESON101-Хичээл 12 ESON101-Хичээл 12
ESON101-Хичээл 12
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
өөрийгөө таних хөгжилтэй сонжоо
өөрийгөө таних хөгжилтэй сонжооөөрийгөө таних хөгжилтэй сонжоо
өөрийгөө таних хөгжилтэй сонжоо
 
Sudalgaa setgel sudlal
Sudalgaa setgel sudlalSudalgaa setgel sudlal
Sudalgaa setgel sudlal
 
Сэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тестСэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тест
 
зөн төлөвийн судалгаа
зөн төлөвийн судалгаазөн төлөвийн судалгаа
зөн төлөвийн судалгаа
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 

Similar to 6 тепераментийн судалгаа )

темперамент1
темперамент1темперамент1
темперамент1bolortuul
 
Copy 140529092418-phpapp01 (1)
Copy 140529092418-phpapp01 (1)Copy 140529092418-phpapp01 (1)
Copy 140529092418-phpapp01 (1)Baagii Mikki
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөurnaa999
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9azora14
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9azora14
 
Humuujliin tuhai yria 2
Humuujliin tuhai yria   2Humuujliin tuhai yria   2
Humuujliin tuhai yria 2Batdulam
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгааtseegii6
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2Uranbileg
 
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгБагшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгchemistry teacher
 
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтMunguntuul Bat-Orshikh
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1bolormaa87
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёbolormaa87
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaarbolormaa87
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhaibolormaa87
 
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Muis-Orkhon
 

Similar to 6 тепераментийн судалгаа ) (20)

темперамент1
темперамент1темперамент1
темперамент1
 
Copy 140529092418-phpapp01 (1)
Copy 140529092418-phpapp01 (1)Copy 140529092418-phpapp01 (1)
Copy 140529092418-phpapp01 (1)
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Leg13.2
Leg13.2Leg13.2
Leg13.2
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
Humuujliin tuhai yria 2
Humuujliin tuhai yria   2Humuujliin tuhai yria   2
Humuujliin tuhai yria 2
 
Зөвлөмж
ЗөвлөмжЗөвлөмж
Зөвлөмж
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгаа
 
Гэрэлмаа
ГэрэлмааГэрэлмаа
Гэрэлмаа
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгБагшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
 
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaar
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhai
 
Legts 10
Legts 10Legts 10
Legts 10
 
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
 
Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?
 

More from Tsuntsaga Ch

0нүүр ангил
0нүүр ангил0нүүр ангил
0нүүр ангилTsuntsaga Ch
 
туршин заах дадлагын төлөвлөгөө
туршин заах дадлагын төлөвлөгөөтуршин заах дадлагын төлөвлөгөө
туршин заах дадлагын төлөвлөгөөTsuntsaga Ch
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа Tsuntsaga Ch
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульTsuntsaga Ch
 
бага дунд боловсролын хууль
бага дунд боловсролын хуульбага дунд боловсролын хууль
бага дунд боловсролын хуульTsuntsaga Ch
 
A 309тоот тушаал
A 309тоот тушаалA 309тоот тушаал
A 309тоот тушаалTsuntsaga Ch
 
монгол хэлний өнгөрёөн цаг
монгол хэлний өнгөрёөн цагмонгол хэлний өнгөрёөн цаг
монгол хэлний өнгөрёөн цагTsuntsaga Ch
 
курсийн ажил бадамцэрэн
курсийн ажил бадамцэрэнкурсийн ажил бадамцэрэн
курсийн ажил бадамцэрэнTsuntsaga Ch
 
хичээлийн хөтөлбөр 3.31
хичээлийн хөтөлбөр 3.31хичээлийн хөтөлбөр 3.31
хичээлийн хөтөлбөр 3.31Tsuntsaga Ch
 
хичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийлхичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийлTsuntsaga Ch
 
12 анхаарал)
12 анхаарал)12 анхаарал)
12 анхаарал)Tsuntsaga Ch
 
11оюун ухаан)
11оюун ухаан)11оюун ухаан)
11оюун ухаан)Tsuntsaga Ch
 
10 харж дүрслэхүй)
10 харж дүрслэхүй)10 харж дүрслэхүй)
10 харж дүрслэхүй)Tsuntsaga Ch
 
9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )Tsuntsaga Ch
 
8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)Tsuntsaga Ch
 
5хүүхдийн танилцуулга )
5хүүхдийн танилцуулга )5хүүхдийн танилцуулга )
5хүүхдийн танилцуулга )Tsuntsaga Ch
 
4 судалгааны ажилын төлөвлөгөө)
4 судалгааны ажилын төлөвлөгөө)4 судалгааны ажилын төлөвлөгөө)
4 судалгааны ажилын төлөвлөгөө)Tsuntsaga Ch
 

More from Tsuntsaga Ch (20)

0нүүр ангил
0нүүр ангил0нүүр ангил
0нүүр ангил
 
туршин заах дадлагын төлөвлөгөө
туршин заах дадлагын төлөвлөгөөтуршин заах дадлагын төлөвлөгөө
туршин заах дадлагын төлөвлөгөө
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
бага дунд боловсролын хууль
бага дунд боловсролын хуульбага дунд боловсролын хууль
бага дунд боловсролын хууль
 
A 309тоот тушаал
A 309тоот тушаалA 309тоот тушаал
A 309тоот тушаал
 
монгол хэлний өнгөрёөн цаг
монгол хэлний өнгөрёөн цагмонгол хэлний өнгөрёөн цаг
монгол хэлний өнгөрёөн цаг
 
курсийн ажил бадамцэрэн
курсийн ажил бадамцэрэнкурсийн ажил бадамцэрэн
курсийн ажил бадамцэрэн
 
хичээлийн хөтөлбөр 3.31
хичээлийн хөтөлбөр 3.31хичээлийн хөтөлбөр 3.31
хичээлийн хөтөлбөр 3.31
 
хичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийлхичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийл
 
12 анхаарал)
12 анхаарал)12 анхаарал)
12 анхаарал)
 
11оюун ухаан)
11оюун ухаан)11оюун ухаан)
11оюун ухаан)
 
10 харж дүрслэхүй)
10 харж дүрслэхүй)10 харж дүрслэхүй)
10 харж дүрслэхүй)
 
9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )
 
8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)
 
5хүүхдийн танилцуулга )
5хүүхдийн танилцуулга )5хүүхдийн танилцуулга )
5хүүхдийн танилцуулга )
 
4 судалгааны ажилын төлөвлөгөө)
4 судалгааны ажилын төлөвлөгөө)4 судалгааны ажилын төлөвлөгөө)
4 судалгааны ажилын төлөвлөгөө)
 
3 оршил)
3 оршил)3 оршил)
3 оршил)
 
2 гарчиг
2 гарчиг2 гарчиг
2 гарчиг
 
1 нүүр)
1 нүүр)1 нүүр)
1 нүүр)
 

6 тепераментийн судалгаа )

  • 1. Темперамент гэж юу вэ? Темперамент (латины temperameotum) бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар болно. Өөрөөр хэлбэл бидний сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд зүй тогтолт харьцаа, мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог юм. Темперамент бол хүний сэтгэл санааны орчлон, хүний эрч хүч, хөдөлгөөн хувирлыг тодорхойлсон төрөлхийн шинж чанар юм. Темперамент бол хүний сэтгэц, үйл ажиллагаанд түүний дээд мэдрэлийн үйлийн илрэн гарах нь юм. Темперамент ньхувь хүний ерөнхий төрх байдалд нөлөөлөх боловч тэр хүний нийгмийн учир холбогдлыг тодорхойлохгүй. Нийгэм-ёс суртахууны шинж чанар нь адил байлаа ч темперамент нь өөр өөр байж болно. Бас зан төлвийн /характерийн/ шинж чанарыг үзүүлэхгүй, темперамент характер хоёр өөр өөр зүйл мөн. Темперамент нь бас хүний авъяас билгийг тодорхойлохгүй бөгөөд харин тухайн хүний хийх ажилд их тохиромжтой, эсвэл тохиромжоор сайн биш темперамент байж болно. Сурагчдын үйл ажиллагаанд темперамент нөлөөлөх нь Темперамент сурлаганд нөлөөлөх үү? Темперамент нь сурлаганд нөлөөлдөг байна. Темпераментаас болж сурагчдын анхаарал өөр өөр байх явдал бий. Энэ нь сурлаганд бага ч бас нөлөөлөх нь мэдээж. Судлаачдын олон жилийн ажиглалтын дүнг харахад доорх байдлаар илрэн гарч байна. Сангвиник темпераменттай хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл өөрчлөгдөхөд ч гэсэн хуралдан төвлөрч бөөгнөрөхдөө сайн, анхаарлаа хувиарлаж чаддаг. Иймээс ч ангидболж буй бүх ажил төрөлд тэгш оролцох боломжтой байдаг ажээ. Ийм темпераменттай хүүхдийн анхаарал нь нэлээд тогтвортой, хааяа сарнивч дорхноо төвлөрч чаддаг, нэг төрлийн ажлаас нөгөөд анхаарах чадвартай, тухайн үйлд баримжаа авч зохицон нийлэхдээ шаламгай. Гэвч нэг зүйлд анхаарлыг нь удаан барьж тогтооход амархан биш байдаг. Нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдийн анхаарал нь амархан сарнидаг байна.
  • 2. Сангвиник хүүхдийн онцлог: Сэтгэл санаагаар унах, уйдах, ганцаардах нь үгүй. Бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо, санаа сэтгэлийн харилцааг амархан тогтоодог. Гавшгай уриалагахан, ямагт ажилтай, завгүй, нилээд дууриамтгай, итгэмтгий. Өөрийнхөө бодлогыг батлахад ч бусадтай зөрөхгүйг хичээдэг. Биеэ даасан гэж өөрийгөө үнэлэх, бусдын бодол саналыг сөргөн зөрөх нь ховор. Бухимдан бачимдан дүрсхийн уурлах нь үгүй. Ажил хэрэгт хариуцлагатай ханддаг. Үерхэл нөхөрлөлд удирдах байр суурь эзлэх дуртай. Хүсэл эрмэлзлэлээ ил шууд хэлдэг. Шаардлага зэмлэл хэлэхэд дургүйцэх нь бараг үгүй. Энэ темпераменттай хүүхэд /ялангуяа хөвгүүд/ ангидаа үймүүлж шуугиулах, алиалан хөгжүүлэх нь цөөнгүй. Холерик темпераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг, бас анхаарал нь хувиарлагдахдаа сайн. Харин энэ үед анхаарал нь нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг. Холерик хүүхдийн анхаарлын илрэл нь тод томруун, нүүр царайны байдал нь мэдэгдэхдээ амархан, бас олон янз байдаг байна. Холерик хүүхдийн онцлог: Өөрийг нь басамжлан үзвэл зөрж гөжих, муухай аашлах нь олонтой. Бусдын бодолд өртөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор удирдлага хийдэг. Бие даасан байдалд нь саад учруулбал дургүйцнэ. Юманд шүүмжлэлтэй хандах нь их. Харин биеэ хянан барих тэвчээр дутмаг. Бухмдан тэвдэж дүрсхийн уурлах нь цөөнгүй. Бухимдан сандрах үед түрэмгий зан байдал гаргадаг. Ганцаардмал явцуу байдалд дургүй буюу хамтач нийтэч үзэлтэй. Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх нь элбэг. Дутагдалдаа хайрамжгүй биш, харин түүнийг гайхуулсан мэт ярьж хөөрөх нь олонтаа. Өөригөө зөвтгөх гэж алдаа дутагдлаа нуух нь ховор. Зөрчил мөргөлдөөний үед агсам түрэмгий байдалтай. Түүнийгээ амархан больдоггүй. Ажилд идэвхтэй, эрчим хүчээр сайн. Магтуулах дуртай. Өөрөөс нь түрүүлсэн илүү гарсан хүмүүст дургүй. Флегматик хүүхдийн анхаарал нь ангийн янз бүрийн ажил хичээлд нэлээд бат тогтвортой, харин хувиарлалт нь сангвиник хүүхдийнхээс бага байна. Нэг зүйлээс нөгөөрүү шилжин хувирахдаа аажуу тайван буюу удаан, твлөрөлт нь эрс шууд байна. Ийм хүүхдийн ажлын чадвар иогтвортой, зориг анхаарал нь их хүч чармайлт шаардлагагүйгээр хуралдан бөөгнөрдөг учир ядарч туйлдах нь бага. Ажил үйлд баримжаа авч зохицохдоо тайван удаан, бүхэд өдрийн турш анхаарал нь сарнихгүй нэг хэвийн байж чаддаг байна.
  • 3. Флегматик темпраменттай хүүхдийн анхаарлын гаднах шинж тэмдэг нь дотоод жинхэнэ анхааралтайгаа тохирахгүй байх нь элбэг буюу гадаад байдал нь илрэл султай, хайнга мэт учир багш түүнийг анхааралгүй сууж байна гэж зэмлэх нь цөөнгүй. Флегматик хүүхдийн онцлог: Бухимдан уурлах нь бусдаас бага, тайван. Бусдын үг ятгалгыг дган дууриах нь олонтаа. Бас хүсэл эрмэлзлэлээ ухаан бодлоороо залж удирдах чадвараар сайн. Тэсгэл зорилгоор сул. Аргагүй оролцсон бол биеэ хамгаалах байдалтай байна. Бас бушуу оргон зайлахыг хичээнэ. Өөрийгөө ойлгон мэдэх талаар бага ажилладаг. Үерхэл нөхөрлөлд удирдан толгойлох үүрэг гүйцэтгэх нь ховор. Ганц нэгээр байх явцуу занд дасахдаа амархан. Хүмүүстэй харилцахдаа амархан биш, харин нэг танилцвал түүнийгээ удаан үргэлжлүүлдэг. Нэр хүндийг нь дарсан янзтай хандлагад дургүйцэн эсэргүүцэх нь бага. Ангийн алиалан баясагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй, бас түүнд дургүй. Меланхолик темпраменттай хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан зохицохдоо хангалтгүй, иймээс ч болж байгаа олон зүйлийг ажиглаж мэдэхгүй өнгөрдөг байна. Ажиллах ба амрах зөв журам дэглэмтэй, намуун тайван ажилд анхаарал нь эрчимтэй төвлөрдөг, анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлэхдээ удаан. Сэтгэл нь их хөдөлсөн, олон зүйл бодох болсон үед анхаарал нь бас сарнидаг байна. Энэ темпраменттай хүүхдийн анхаарлын гадаад илрэл нь бүдэг, хичээл сонсож байхдаа хөдлгөөн үймүүлэлт багатай байдаг. Меланхолик хүүхдийн онцлог: Биеэ даасан хүн гэж өөрийгөө өргөн зөвтгөхийн тулд зөрүүд гөжүүн зан гаргах нь цөөнгүй. Тэр зан нь идэвх муутай, биеэ хамгаалах чанартай, бас тогтвортой байна. Бусдын аясыг дагах, тэдэнд шууд захирагдан эрхшээлд нь орох нь ховор. Бие сэтгэл нь ядрахдаа бусад хүүхдээс амархан. Их ядарч туйлдсан үедээ бухимдан уурлах, бачимдан тэвдэх нь олотаа. Дутагдлыг нь илрүүлбэл өөрийгөө үнэлэн дүгнэх хэмжээг бууруулж сөргүү зангаар хариулдаг. Хурц мөргөлдөөнтэй үед тулгахдаа өөрөө тэмцэлдэх чадвараар муу. Бас тийм зөрчилд оролцохоос зайлсхийдэг. Даалгасан ажилд хариуцлагатай хандах чанар сайтай. Шинэ нөхцөл байдалд дасахдаа амаргүй удаан. Гомдохдоо амархан. Хүнтэй танилцах, түүнийг цааш үргэлжлүүлэн үерхэж нөхөрлөхдөө гавшгай биш хойрго. Анги сургуульд болсон элдэв зөрчил, шуугиан маргаанд гол үүрэг гүйцэтгэх нь бараг үгүй. Ангидаа алиалж шуугиулах, үймүүлэх дургүй.
  • 4. Темпераментийн 4хэв шинж Холерик Сангвиник Флегматик Меланхолик 1. Тогтворгүй хөдөлгөөнтэй байнга ямар нэгэн юмыг оролдож байдаг. 2. Омогтой, огцом ууртай. 3. Тэвчээргүй биеэ барьж чаддаггүй. 4. Шийдэмгий санаачлагатай. 5. Зөрүүд 6. Маргаанд дийлэх гэж зүтгэдэг 7. Үе үе гэнэт түргэн шуурхай ажилладаг 8. Шууд, шулуун харьцаатай 9. Аз турших дуртай 10.Өшөрхүү 11.Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн яриатай 12.Хэрүүлч 13.Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй 14.Түрэмгий, дээрэлхүү, захирах дуртай 15.Дохио зангаа их хэрэглэж ярьдаг 16.Түргэн шийдвэр гаргадаг 17.Шинэ зүйлд амархан дасдаг 18.Зорилгодоо тууштай 19.Огцом түргэн алхаа гишгээтэй 20.Ааш зан нь эрс хувьсан өөрчлөгддөг 1. Хөгжилтэй, баяр баясгалантай 2. Эрч хүчтэй, ажилсаг 3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй 4. Өөрийгөө хэт үнэлдэг 5. Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг 6. Сониуч, харилцаа тогтворгүй 7. Юманд санаа зовж шаналах нь бага 8. Янз бүрийн орчинд түргэн дасан зохицож нийцдэг 9. Шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг 10.Нэг хэвийн зүйлээс амархан уйддаг 11.Нэг ажлаас нөгөөд амархан шилжих чадвартай 12.Бусдыг уриалан зохион байгуулах дуртай 13.Нийтэч, уриалагхан, шинэ хүмүүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй 14.Тэсвэртэй тууштай ажиллах чадвартай 15.Нүүр гарны хөдөлгөөн их оролцсон чанга түргэн тод хэл яриатай 16.Гэнэтийн үед биеэ барьж эзэмдэж чаддаг 17.Ямагт цовоо сэргэлэн ааш араншинтай 18.Түргэн унтай амархан сэрдэг 19.Эмх цэгц муутай, яаран шийдвэр гаргах талтай 20.Заримдаа өнгөц хийсвэр хандлагатай 1. Эмх журамтай, нямбай 2. Юманд суурьтай ханддаг 3. Болгоомжтой 4. Хүлээцтэй 5. Дуу цөөнтэй, хоосон чалчих дургүй 6. Сэтгэлийн хөдөлгөөнгүй жигд тогтуун яриатай 7. Тайван удаан хөдөлгөөнтэй 8. Юмыг удаан ойлгож, сайн тогтоодог 9. Эхэлсэн зүйлийнхээ эцсийг ь хүргэдэг 10.Хүчээ хоосон зарцуулдаггүй 11.Хэвшсэн дэг журмаа хатуу баримталдаг 12.Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг 13.Сайшаал шүүмжлэлд эмзэг биш 14.Доог тохууг үл тоомсорлодог 15.Харилцаа тогтвортой 16.Нэг зүйлээс нөгөөд шилжихдээ удаан 17.Хүн бүртэй жигд харилцаатай 18.Шинэ нөхцөлд дасан зохицоход бэрхшээлтэй 19.Өвчин зовлонд тэвчээртэй 20.Уур уцаар багатай 1. Ичэмхий бүрэг 2. Шинэ орчинд тэвдэн барьц алддаг 3. Танихгүй хүмүүсээс бишүүрхдэг 4. Өөрийн хүчинд итгэдэггүй 5. Ганцаардлыг дааж чадна 6. Бүтэлгүйтсэн үедээ сэтгэлээр амархан унадаг 7. Бодлогоширонгуй 8. Амархан ядардаг 9. Сул дуу яриатай 10.Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог 11.Өрөвчхөн эмзэг 12.Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмжтэй 13.Өөртөө болон бусдад маш өндөр шаардлага тавьдаг 14.Хардаж сэрддэг 15.Өвчин зовлонд эмзэг 16.Гомдомтгой 17.Бусадтай санаа бодлоо хуваалцдаггүй 18.Идэвхи багатай 19.Бусдаар өрөвдүүлэх дуртай 20.Дуулгавартай хүлцэнгүй
  • 5. Темпераментийн хэв шинжийг тодорхойлох Г.И.Айзенкийн сорил Судалгааны зорилго: Темперамент болон бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох. Тестийн зохиомжийн онцлог : Экстравет ба интровет чанар, сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй гэсэн 2 хэмжүүрийн тусламжтайгаар темперамент болон сэтгэл зүйн хэв шинжийг нэгэн зэрэг тодорхойлдгоороо онцлог юм. Судалгааны хэрэглэгдхүүн: 1-57 хүртэл эгнүүлэн дугаарлан бэлтгэсэн цаас бэлтгэх Судалгаа явуулах заавар:. Асуулт бүрийг анхааралтай сонсоод өөрийн хувийн онцлогт тохирч байгаа тооны ард <+> тэмдэг, үл нийцэж байгаа тооны ард <-> тэмдэг тавиарай. Энд сайн муу гэсэн хариулт байхгүй тул удаан бодож цаг алдах хэрэггүй. Харин хариулт бүрт үнэн зөв хариулахыг хичээгээрэй. Судалгааны үр дүнг боловсруулах журам 1 Туршигчдын өгсөн хариулт бүрд 1 оноо өгнө. Гэхдээ туршигчдын өгсөн хариултыг сорилын түлхүүртэй тохируулж үзсэний эцэст зохих оноог өгөх юм. Өөрөөр хэлбэл “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултын түлхүүрийн харгалзах дугаартай туршигчдын өгсөн хариулт тохирч байвал 1 оноо авна гэсэн хэрэг. Эсрэг тохиолдолд 0 оноо авна. 2Сорилын бодит найдварт чанарыг магадлан шалгах асуултын түлхүүрийн тусламжтайгаар үнэлнэ. Магадлан шалгах асуултын дугаарууд: “Тийм” 6, 24, 36 “Үгүй” 12, 18, 30, 42, 48, 54 Эдгээр асуултанд асуултанд хариулсан нийт онооны нийлбэрийг тооцож гаргана. Хэрвээ туршигдагч магадлан шалгах үнэлгээний асуултанд 5-с дээш оноо авсан бол тухайн сорилын найдварт чанар хангалтгүй гэж үздэг. Тухайн туршигдагч өөрийгөө үнэн зөв бодитой биш үнэлсэн гэсэн үг юм. 3Туршигчдын сэтгэл зүйн экстраверт, интровет хэв шинжийг дараах түлхүүрийн тусламжтайгаар тодорхойлно. Дээрх хэмжүүр нь 24 интервалаар хэмжигдэнэ. Түлхүүр:
  • 6. “Тийм” 1, 3, 8, 10, 13, 17, 22, 25, 27, 39, 44, 46, 49, 53, 56 “Үгүй” 5, 15, 20, 29, 32, 34, 37, 41, 51 Мөн дээрхийн нэгэн адил асуулт бүрд хариулсан нийт оноог тооцож гаргана. Энэ хэмжүүр дээр туршигчдын авсан нийт оноо 15-с дээш байвал түүнийг экстравет хэв шинж зонхилсон онцогтой гэж үзнэ. Харин туршигчдын авсан нийт оноо 9-с доош байвал түүнийг интровет хэв шинжид хамааруулна. 4Сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй хэв шинжийг дараах түлхүүрийг ашиглан тодорхойлно. Энэ хэмжүүр нь 24 интервалаар хэмжигдэнэ. Түлхүүр: “Тийм” 2,4,7,9,11,14,16,19,21,23,26,28,31 “Үгүй” 33,35,38,40,43,45,47,50,52,55,57 Ауулт бүрд авсан онооны нийлбэрийг тооцож гаргана. Энэ хэмжүүр дээр туршигчдын авсан нийт оноо 15-с дээш байвал түүний сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэргүй гэж үнэлнэ. Харин туршигчдын авсан нийт оноо 9-с доош байвал түүний сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэртэй гэж үнэлнэ. Үүний зэрэгцээ дээрх 2 хэмжүүр тус бүрээр туршигчдын авсан оноог зураасаар холбож тухайн хүний темпераментийг тодпорхойлно. Сорил 1. Та шинэ содон зүйлрүү хүчтэй тэмүүлдэг үү? 2. Та өөрийгөө найз нөхөддөө үргэлж хэрэгтэй, мөн тэд таныг ойлгон сэтгэл санаагаа хуваалцаж чаддаг гэж боддог уу? 3. Та амирлангуй тайван хүн мөн үү? 4. Өөрийн үзэл бодлоос тагалзхад танд хэцүү байдаг уу? 5. Та аливаа ажлыг хийхдээ яарч тэвдэлгүй урьдаас сайтар бодож төлөвлөж эхлэх нь дээр гэж үздэг үү? 6. Та бусдад амласан амлалтаа заавал биелүүлдэг үү? 7. Танд гэнэтхэн сэтгэл санаагаар унах юм уу эсвэл хөөрөн баясах үе олонтаа тохиолдддог уу? 8. Та ямар нэгэн зүйлийг хийхдээ нэг их бодож цаг зарцуулахгүйгээр хурдан гүйцэтгэж чадах уу? 9. Зарим үед онцын шалтгаангүйгээр азгүй юм уу гунигтай мэт сэтгэгдэл танд төрдөг үү? 10.Та аливаа маргаанд бүгдийг ялна гэдэгт итгэдэг үү? 11. Өөрт таалагдсан эсрэг хүйсний хүнтэй ичиж эвгүйрхдэг үү? 12.Өөрийгөө эзэмдэж чадалгүй уурлах тохиолдол танд гардаг уу? 13.Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгааалан аливаа асуудлыг шүүн тунгаахгүйгээр шийдвэр гаргах тохиолдол танд гарч байсан уу? 14.Ярих хэрэггүй зүйлийг хэлчихлээ гэж араас нь санаа зовох явдал тохиолддог уу? 15.Хүмүүстэй уулзаж ярилцснаас ном уншсан нь дээр гэж боддог уу?
  • 7. 16.Та амархан гомддог гэсэн тэр үнэн үү? 17.Та бусадтай хамтран ажиллах дуртай юу? 18.Зарим үед танд бусадтай ярилцахаас дургүй хүрэх тохиолдол гардаг уу? 19.Заримдаа та эрч хүчтэй дайчин, заримдаа идэвхгүй залхуу, үлбэгэр болчихдог гэж үнэн үү? 20.Та цөөхөн дотны найз нөхөдтэй байх нь дээр гэж үздэг үү? 21.Та мөрөөдөмтгий хүн мөн үү? 22.Таныг загнаж уурлавал та мөн тэгэж хандах уу? 23.Та өөрийгөө хүмүүжилтэй өөгүй хүн гэж хэлж чадах уу? 24.Танд өөрийгөө ямар нэгэн юманд буруутгаж эргэлзэх сэтгэл төрдөг үү? 25.Та хүмүүсийн дунд дураараа чөлөөтэй байж хөгжиж чадах уу? 26.Та мэдрэмтгий эмзэг хүн мөн үү? 27.Та цовоо сэргэлэн хөгжилтэй хүн мөн үү? 28.Ямар нэгэн зүйлийг хийснийхээ дараа үүнээс илүү хийж болох байж гэж боддог уу? 29.Та олон хүний дунд байхдаа ичиж эвгүйрхдэг үү? 30.Та бусадтай хов жив ярьдаг уу? 31.Янз бүрийн зүйл таны толгойд эргэлдснэс болж нойр хулжих явдал танд тохиолддог уу? 32.Ямар нэгэн зүйлийн талаар мэдэхийг хүсвэл хүнээс асууснаас номноос харсан нь дээр гэж үздэг үү? 33.Огцом уурласнаас болж зүрх чинь хүчтэй дэлсдэгүү? 34.Маш их анхаарал татсан ажил танд таалагддаг уу? 35.Та салагнаж чичэртлээ уурлаж бачимддаг уу? 36.Та үргэлж үнэнийг ярьдаг уу? 37.Бие биенээ шоолон даапаалж байгаа хүмүүсийн дэргэд байхад танд эвгүй санагддаг уу? 38.Та үргэлж уурлаж цухалддаг уу? 39.Хурдан хөдөлгөөн шаардсан ажил танд таалагддаг уу? 40.Янз бүрйин тааламжгүй явдал тохиолдох вий гэж санаа зовж тавгүйтдэг үү? 41.Та аливаа ажлыг хйихдээ аажуу тайван ханддаг гэж үнэн үү? 42.Ажил юмуу болзсон хүнтэйгээ уулзахдаа хоцорц байсан уу? 43.Хар дарж зүүдлэх тохиолдол танд олонтаа тохиолддог уу? 44.Хүмүүмтэй амархан танилцаж холбоо тогтоож чадах уу? 45.Таныг шаналгаж байдаг өвчин эмгэг байдаг уу? 46.Та найзуудтайгаа уулзахгүй удвал санаж шаналдаг уу? 47.Та өөрийгөө онгироо сагсу хүн гэж хэлэх үү? 48.Танилуудын чинь дотроос танд огт таалагддаггүй хүн байдаг уу? 49.Та өөртөө итгэлтэй байдаг уу? 50.Таны дутагдлыг шүүмжилбэл та эсэргүүцдэг үү? 51.Олон нийтийн ажилд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг уу? 52.Ямар нэг талаараа бсдаас доогуур гэж өөрийгөө голж, гутарч явдаг уу? 53.Та уйтгарласан хүмүүсийг хөгжөөж чадах уу? 54.Та өөрөө ч учрыг нь олоогүй зүйлийн талаар бусдад ярьдаг уу? 55.Та өөрийн эрүүл мэндийн байдалд санаа зовж тавгүйтдэг үү? 56.Та шооч хүн мөн үү? 57.Нойр хулжих явдал танд тохиолддог уу?
  • 8. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57
  • 9. Темпераментийн судалсан судалгааны тэмдэглэл ба үр дүн Судалгаа авсан өдөр: 2сарын 26 Пүрэв гараг Сдулгааны дүрмий танилцуулсанаар судалгааг авсан. Судалгааны үр дүнд Судлуулагч Ч.Чухал нь Холерик хэв шинжтэй хүүхэд гэж тогтоосон. Үүний үндсэн дээр цааш цаашдын судалгаа маань үнэн зөв судлагдахад дөхөм болно гэж үзсэн. 1. Үнэн зөв хариулсаныг: Тийм:1 Үгүй:2 нийт: 3 бодит 2. Экстроверт ба интроверт: Тийм:10 Үгүй:5 нийт:15 Эктроверт 3. Тэнцвэртэй ба тэнцвэргүй: Тийм: 12 Үгүй:6 нийт: 18 тэнцвэргүй