SlideShare a Scribd company logo
1 of 44
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
1. Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил
2. Хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт
3. Хөрөнгийн бирж, түүний үйл ажиллагаа
1. Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил
Бирж маягийн худалдааны газрууд бүр эртний зуунд
байсан түүхтэй.
Харин дундад зууны үеэс зөвхөн бараа
бүтээгдэхүүн бус үнэт цаас арилжигддаг зах зээлүүд
хөгжиж эхэлжээ.
1409 онд Төв Европын Брюгес хотод хамгийн
анхны бирж бий болсон гэж үздэг.
Брюгесд Италийн худалдаачид ирж тэндэхийн
хүмүүстэй арилжаа наймаа хийдэг байсан нь ийнхүү
биржийн анхны түүхэн хуудас болжээ.
Олон үндэстний худалдаачид цуглардаг байсан тул
1460 онд үүссэн Антверпын биржийг өнөөдрийн
бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо байсан гэж
үздэг байна.
1602 онд байгуулагдсан Амстердамын хөрөнгийн
бирж нь анхны биржүүдийн нэгэнд зүй ёсоор
тооцогддог бөгөөд Амстердамыг бүс нутгийн зах
зээлээс санхүүгийн төв болоход нь Dutch East India
Company томоохон үүргийг гүйцэтгэжээ.
Тус компани нь өөр хоорондоо хялбархан
шилжүүлэгдэх боломжтой хувьцааг танилцуулсан нь
эхний өдрөөсөө л арилжаалагдаж эхэлжээ.
Европын улс орнуудын хамгийн том биржүүдийн
нэг болох Лондонгийн хөрөнгийн биржийн түүх
1698 оноос эхлэлтэй бөгөөд 1801 онд албан ёсоор
байгуулагджээ.
1825 он хүртэл компаниуд тус бирж дээр
хувьцаагаа гаргах боломжгүй байсан нь хөрөнгийн
зах зээлийн түүхэн хөгжлийн чухал цаг үед
Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
хязгаарлагдмал байх нөхцлийг үүсгэж байжээ.
1792 онд Нью-Йоркт 24 брокер нэгдэн Buttenwood-
ын гэрээ байгуулж, үйлчлүүлэгчдээс авах
шимтгэлийн хувь хэмжээг тогтоон, үнэт цаасны
арилжаанд гэрээнд оролцогч бусад талууддаа давуу
байдлыг олгон, хоорондоо харилцаж эхэлсэн нь
одоогийн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үүсэл
байсан юм.
Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь албан ёсоор 1817
онд байгуулагдаж, дэлхийн хамгийн том хөрөнгийн
бирж болоод байна.
Үнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар
Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, Монголын
хөрөнгийн биржийн санхүүжилтээр үйл ажиллагаа
явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж,
Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор
Монголын хөрөнгийн биржийн түр дүрмийг
шинэчлэн баталснаар бирж нь зөвхөн үнэт цаас
арилжих, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхлэх
зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус
хуулийн этгээдийн статустай болсон юм.
Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай
хууль” шинэчлэгдэн батлагдаж, Засгийн газрын 2003
оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот
тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг үнэт
цаасны арилжаа болон хуулиар хориглоогүй бусад
ажил, үйлчилгээ эрхлэх төрийн өмчит хувьцаат
компани болгон өөрчлөн зохион байгуулсан байна.
2.Хөрөнгийн зах зээл тухай ойлголт
Хөрөнгийн зах зээл: Нэг жилээс дээш хугацаатай,
хөрөнгө оруулалтын зориулалттай үнэт цаасыг
арилжаалж буй зах зээл
Заримдаа хөрөнгийн зах зээлийг дангаар нь үнэт
цаасны зах зээл гэж нэрлэдэг
ХЗЗ нь бондын (өрийн) болон хувьцааны (өмчийн) зах
зээлийг агуулж байдаг ба эдгээр зах зээл нь харьцангуй
том байдаг тул бид тус тусад нь авч үзэх болно
Мөнгөний болон хөрөнгийн зах зээл нь арилжаалж
буй үнэт цаасны хугацаа, зах зээлд оролцогч талуудын
зорилгоороо ялгагддаг.
МЗЗ - д оролцогчид нэг талаас богино хугацааны
илүүдэл хөрөнгөдөө өгөөж хүртэх, богино хугацааны
санхүүжилтийн дутагдлаа нөхөх зорилгоор оролцдог.
Харин ХЗЗ - д иргэд болон байгууллагууд нь урт
хугацаат хөрөнгө оруулалтаас өгөөж хүртэх, урт
хугацааны санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор
оролцдог
Хөрөнгийн зах зээлийг:
1. Байршлаар нь:
• Олон улсын
• Бүс нутгийн
• Үндэсний
• Орон нутгийн гэж
2.Арилжаалагдах үнэт цаасных нь хугацаанаас
хамааруулж:
• Дунд хугацаатай
• Урт хугацаатай гэж
3.Арилжаалагдах үнэт цаасных нь төрлөөр нь:
• Хувьцааны
• Бондын
• Векселийн
• Үүсмэл үнэт цаасны
• Хөрвөх үнэт цаасны гэж
4.Үнэт цаас гаргагчаар нь:
• Засгийн газар
• Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын
• Арилжааны банкны
• Санхүү, даатгалын компанийн
• Төв банкны гэж
5. Зохион байгуулалтаар нь:
• Биржийн
• Биржийн бус зах зээл
6. Хөрөнгийн зах зээлийг бүтцээр нь :
• Анхдагч
• Хоёрдогч зах зээл гэж тус тус ангилж,
төрөлжүүлж болно.
Хөрөнгийн зах зээлийн арилжаа нь анхдагч болон
хоѐрдогч зах зээл дээр явагдаж байдаг.
Анхдагч зах зээл: Байгууллагууд үнэт цаасаа
хөрөнгийн зах зээл дээр олон нийтэд санал болгох
замаар арилжаалж, санхүүгийн эх үүсвэр олох үйл
ажиллагаа явагдаж буй зах зээл
Аль нэг байгууллагын гаргасан үнэт цаасыг иргэд
болон байгууллагууд санхүүгийн зуучлагч
байгууллагаар дамжуулан худалдан авах, тогтоосон
хугацаанд үнэт цаасны хүүний орлого, хувьцааны
ногдол ашиг хүртэх боломжтой болно.
Энэ зах зээл дээр хөрөнгө оруулалтын банкууд үнэт
цаасны үнийг тодорхойлон, олон нийтэд арилжаалах
үйл ажиллагаа хийдэг бөгөөд үүнийг андеррайтинг
гэнэ.
Хоёрдогч зах зээл : Анхдагч зах зээл дээр өмнө нь
гаргасан үнэт цаасыг дахин арилжаалах үйл ажиллагаа
явагдаж буй зах зээл.
Иргэд болон байгууллагууд санхүүгийн зуучлагч
байгууллагаар дамжуулан худалдан авсан үнэт цаасаа
хоѐрдогч зах зээлийн арилжаагаар зарах, эсвэл өөрийн
байгууллагын үнэт цаасыг худалдан авах боломжтой
бөгөөд үнэт цаасаа зарах, борлуулахтай холбоотойгоор
үнийн зөрүүнээс орлого олох боломжтой юм.
Энэ зах зээл дээр үнэт цаас эзэмшигчдийн хооронд
гүйлгээ хийгддэг. Санхүүгийн зуучлалын гол үүргийг
брокер, дилер гүйцэтгэнэ.
ХЗЗ-ийн арилжаа нь биржийн (зохицуулалттай)
болон биржийн бус замаар хийгдэнэ.
Биржийн арилжаа нь төвлөрсөн газар, зохион
байгуулалттайгаар хийгддэг. Жишээ нь, Монголын
хөрөнгийн бирж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж гэх
мэт.
Харин биржийн бус арилжаа нь дилерүүд өөр өөрийн
албан өрөөнөөс арилжаа хийх боломжийг олгодог.
Хөрөнгийн зах зээлд оролцогчид нь хувь хүн,
засгийн газар, бизнесийн байгууллагууд, банк,
санхүүгийн компаниуд, хөрөнгө оруулалтын сан,
брокерийн компани, үнэт цаасны дилерүүд,
хадгаламжийн болон төлбөр тооцооны байгууллага,
дилерүүдийн арилжааны төв, хөрөнгө оруулалтын
зөвөлгөө өгөх компани, хөрөнгийн бирж зэрэг
байгууллагууд байх бөгөөд санхүүгийн хэрэгслүүд нь
хувьцаа ба бонд байна.
Хөрөнгийн зах зээлд хийгдэх үйл ажиллагааг
гурван үе шатад хувааж болно.
1 шат: Үнэт цаас гаргах: Энэ үе шатанд хөрөнгө
оруулалтын төсөл боловсруулахаас эхлээд үнэт
цаасыг гаргах, бүртгүүлэх ажилбарууд хийгдэнэ.
2 шат: Үнэт цаасыг байршуулах: Энэ үе шатанд
бүртгүүлсэн үнэт цаасаа хөрөнгө оруулалтын
компанид худалдаж, брокерийн компаниудад тараах
ажилбар явагдана.
3 шат:
Үнэт цаасны арилжаа явагдах: Энэ үе шатанд үнэт
цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх
гэх мэт үнэт цаасны тасралтгүй арилжаа явагддаг.
Дээрх гурван шатны эхний хоёр шатанд анхдагч зах
зээлийн үйл ажиллагаа, 3дахь шатанд хоёрдогч зах
зээлийн үйл ажиллагаа явагддаг.
Хөрөнгийн зах зээл нь :
 Хувьцааны зах зээл
 Бондын зах зээлээс бүрддэг.
3. Хөрөнгийн бирж, түүний үйл ажиллагаа
Хөрөнгийн бирж бол үнэт цаасны арилжааг зохион
байгуулах үүрэгтэй, үнэт цаасны зах зээлийн чухал
оролцогч субьект болно.
Өөрөөр хэлбэл үнэт цаасны арилжаа, зах зээлийг
хөрөнгийн биржгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Дэлхийн улс орнуудад ажиллаж буй хөрөнгийн
биржүүд нь харилцан адилгүй цаг хугацаанд
байгуулагдсан боловч өөрсдийн үүргийг гүйцэтгэж,
өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн байдаг.
Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдсан
түүхтэй.
Монголын хөрөнгийн бирж өөрийн эрхэм зорилгыг
дараах байдлаар тодорхойлсон байна.
Санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг
хямд өртөгтэйгээр урт хугацаанд зуучлан хүргэх
үүрэгтэй үнэт цаасны сонгодог зах зээлийг бий
болгон төлөвшүүлэх замаар эдийн засгийн хөгжилд
бодит хувь нэмэр оруулна.
Хөрөнгийн бирж нь дараах үндсэн үүргийг
гүйцэтгэнэ. Үүнд:
1. Үнэт цаасны бүртгэл
2. Үнэт цаасны арилжааг зохион байгуулна.
3. Хөрөнгийн биржийн индексийг тооцож, нийтэд
мэдээлнэ.
4. Гишүүнчлэл
5. Үнэт цаасны ханшийг тогтоож, зах зээлд
оролцогчдод мэдээлэх
6. Үнэт цаасны зах зээлийг сонирхогч судлагч, зах
зээлд оролцогчдод зориулж сургалт зохион
байгуулна.
7. Үнэт цаасны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх
Хөрөнгийн бирж нь юуны өмнө үнэт цаасны бүртгэл
хийх үндсэн үүрэгтэй байна.
Хөрөнгийн биржийн бүртгэл нь хэд хэдэн төрөлтэй
байна. Үүнд:
 Үнэт цаасыг шинээр бүртгэх
 Үнэт цаасыг бүртгэлээс хасах
 Үнэт цаасны бүртгэлийг сэргээх, шинэчилсэн
бүртгэл хөтлөх
1.Үнэт цаасны бүртгэл
Хөрөнгийн бирж үнэт цаасыг шинээр бүртгэж авдаг.
Монголын хөрөнгийн биржийн хувьд хувьцааны
бүртгэлийн 1991 оноос 476 хувьцаат компанийн
хувьцааг анх бүртгэсэн.
Засгийн газрын бондыг анх 2000 оноос эхлэн
бүртгэж эхэлсэн бол компанийн бондыг анх Шинэ зуун
210 бондыг бүртгэснээр эхэлсэн түүхтэй.
2001 оноос хойш 2018 он хүртэл нийтдээ компанийн
15 бондыг бүртгэсэн.
Хөрөнгийн бирж бүртгэлтэй үнэт цаасанд өөрчлөлт
орсон бол түүнийг бүртгэж, бүртгэлийг шинэчилдэг.
Жишээ нь 2 хувьцаат компани хоорондоо нэгдэх, нэрээ
солих, нэмэлт хувьцаа гаргах, хувьцаагаа хуваах эсвэл
нэгтгэх, хувьцаагаар ногдол ашиг төлөх тохиолдолд
бүртгэлтэй хувьцааны тоо ширхэгт өөрчлөлт орох юм.
Хэрвээ хувьцаат компани бүтэц зохион байгуулалтын
хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай
компани болох тохиолдолд тус компанийн хувьцааг
бүртгэлээс хасдаг.
Хөрөнгийн бирж жил тутамд үнэт цаасны шинэчилсэн
бүртгэл хөтөлж, бүртгэлтэй үнэт цаасны бүртгэлийг
баталгаажуулдаг.
Хөрөнгийн бирж хувьцааг бүртгэхдээ 3 ангилалд
хуваах бүртгэдэг.
I. Ангилалд нэр хүндтэй, зах зээлийн үнэлгээ
өндөртэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, ашгийн
тогтвортой байдал хангагдсан, томоохон хувьцаат
компаниудын хувьцааг бүртгэдэг.
II. Ангилалд зах зээлийн үнэлгээ болон эргэлтийн
хөрөнгийн шаардлагыг хангасан, хувьцааны
арилжааны идэвх харьцангуй сайн, дунд зэргийн
компаниуд бүртгэгдэнэ.
III. Хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал
болгон арилжаалдаг.
Шинэлэг санаа бүхий эрсдэл ихтэй жижиг, дунд
хэлбэрийн компани болон төрийн өмчийн хувьцаат
компаниуд бүртгэгдэнэ.
2.Үнэт цаасны арилжааг зохион байгуулна.
Үнэт цаасны арилжааг зохион байгуулах явдал нь
хөрөнгийн биржийн нэг үндсэн чиг үүрэг юм.
Хөрөнгийн бирж бүртгэлтэй үнэт цаасны анхдагч
болон хоёрдогч зах зээлийн арилжааг зохион
байгуулна.
Анхдагч зах зээлийн арилжааг тогтоосон хугацааны
дагуу зохион байгуулдаг бол үнэт цаасны хоёрдогч
зах зээлийн арилжааг өдөр тутамд зохион байгуулдаг.
Монголын хөрөнгийн биржийн төвлөрсөн
хадгаламжинд данстай харилцагч бүр өөрийн
үйлчлүүлэгч үнэт цаасны компаниар дамжуулан үнэт
цаасны арилжаанд оролцох боломжтой байдаг.
3.Хөрөнгийн биржийн индексийг тооцож, нийтэд
мэдээлнэ.
Хөрөнгийн биржийн индекс бол хөрөнгийн зах зээл
ерөнхийдөө унаж байгаа эсвэл өсч байгаа эсэхийг
харах боломжтой тоон үзүүлэлт байдаг.
Хөрөнгийн биржийн индекс нь бүртгэлтэй үнэт
цааснуудаас тодорхой тооны үнэт цаасыг сонгон авч,
тэдгээр үнэт цаасны зах зээлийн дундаж үнээр тооцож
гаргадаг индэкс юм.
Хөрөнгийн бирж үнэт цаасны индексийг тооцож,
нийтэд мэдээлдэг.
Монголын хөрөнгийн бирж анх удаа ТОП -75
индексийг тооцож нийтэд мэдээлж эхэлсэн.
Ер нь хөрөнгийн бирж болгон тодорхой нэршилтэй өөр
өөрийн индексийг тогтмол тооцож, зах зээлд мэдээлж
байдаг.
Хөрөнгийн биржийн индекс бол үнэт цаасны дундаж
үнэлгээг заадаг тул хөрөнгө оруулагчдын анхаарлын
төвд байдаг.
4.Гишүүнчлэл
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны
компаниуд албан ёсны хүсэлт гаргасны үндсэн дээр
гишүүн болох бүрэн эрхтэй байдаг.
Гишүүнээр элсэх хүсэлтийг Монголын хөрөнгийн
биржийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зохих
шалгуур шаардлагыг хангасан үнэт цаасны компанид
гишүүнчлэлийн эрх олгодог.
Гишүүнээр элсэхдээ өргөдөл, шаардлагатай бичиг
баримт материал, өргөдлийн хураамжийн төлбөрийг
төлсөн байх ёстой.
Албан ёсны гишүүн болсноор гишүүний хураамж жил
бүр төлөх бөгөөд арилжаанд оролцох суудлын эрхтэй
болдог.
5.Үнэт цаасны ханшийг тогтоож, зах зээлд
оролцогчдод мэдээлэх
Хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааг зохион
байгуулсны үндсэн дээр бүртгэлтэй үнэт цааснуудын
ханшийг зах зээлд мэдээлэх үүрэгтэй байдаг.
Үнэт цаасны арилжаанд оролцогчдын санал болгосны
үнийг үндэслэн арилжаа хийгдэх бөгөөд нээлт болон
хаалтын ханшийг мэдээлдэг.
Тухайн өдрийн хаалтын ханш нь дараагийн өдрийн
нээлтийн ханш болдог.
6.Үнэт цаасны зах зээлийг сонирхон судлагч, зах зээлд
оролцогчдод зориулж сургалт зохион байгуулна.
Хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн сонирхон
судлагч хүн бүхэнд зориулсан анхан болон дунд
түвшний сургалтыг жил тутамд зохион байгуулж, зах
зээлийн мэдлэг олгодог.
Энэхүү сургалт нь оролцогчдод анхан шатны
мэдлэх олгохын дээр арилжаанд хэрхэн яаж оролцох
замаар хөрөнгийн зах зээлийн боломж, давуу талыг
ашиглан хөрөнгө орлогоо өсгөх боломжийг олгох
зорилготой.
Мөн түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үйл
ажиллагааны механизм, эрсдэлийг хэрхэн тооцох,
ямар шинжилгээ судалгаа хийх, өгөөжийг хэрхэн яаж
ямар аргачлалаар тооцож санхүүгийн төлөвлөлт,
мөнгөн урсгалын эрсдэлийг хэрхэн яаж таамаглах,
удирдах талаар мэдлэг олгоно.
7.Үнэт цаасны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх
Хөрөнгийн бирж үнэт цаасны талаарх бүхий л
мэдээлэл, зөвлөгөө өгч ажилладаг.
Үнэт цаасны зах зээлд оролцогч нь аливаа шийдвэр
гаргахын тулд тодорхой мэдээлэлд үндэслэдэг бөгөөд
хөрөнгийн биржийн мэдээллийг илүү бодитой
найдвартай хэмээн тооцдог.
Хөрөнгийн биржээс шаардлагатай мэдээллийг
авахаас гадна үнэт цаастай холбоотой бүх талын
зөвлөгөө авах боломжтой байдаг.
Монголын хөрөнгийн бирж ХК нь бүтэц зохион
байгуулалтын хэлбэрийн хувьд доорх байдалтай байна.
Хувьцаа эзэмшигч нь төр, түүнийг төлөөлж Сангийн
яам байна. Монголын хөрөнгийн бирж 2019 хувьцаат
компанийн хувьцаа, бонд гаргасан.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Төлөөлөн удирдах
зөвлөлийн гишүүдийг сонгож, төлөөлөн удирдах
зөвлөлийн хуралдаанаар компанийн гүйцэтгэх
удирдлага буюу гүйцэтгэх захирлыг сонгоно.
Хөрөнгийн бирж ХК-ийн гүйцэтгэх захирал нь дэд
захирлаа өөрөө бүрэн эрхийн хэмжээнд сонгох
боломжтой.
Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани нь
захиргаа санхүүгийн газар, үйл ажиллагааны газар,
хяналтын зохицуулалтын газар гэсэн 3 газар, 7
албатайгаар үйл ажиллагаа явуулдаг
Захиргаа санхүүгийн газар нь дотроо захиргаа болон
санхүүгийн гэсэн 2 албатай.
Үйл ажиллагааны газар нь дотроо арилжааны,
мэдээлэл технологийн, зах зээл хөгжлийн гэсэн 3
албатай үйл ажиллагаа явуулдаг.
Хяналт зохицуулалтын газар нь дотроо хяналт
шинжилгээний болон бүртгэлийн гэсэн 2 албатайгаар
үйл ажиллагаа явуулж байна.
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн бүтэц
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2Bbujee
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санJvk Law
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2Bbujee
 
брокер дилерийн компани Hw1
брокер дилерийн компани  Hw1брокер дилерийн компани  Hw1
брокер дилерийн компани Hw1Otgoo Kh
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onhicheel2020
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7ariunubu
 
Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020hicheel2020
 
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудалМ.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудалbatnasanb
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсNomin-Erdene Gantur
 
Sanhuugiin undes L14.2019 - 2020
Sanhuugiin undes L14.2019 -  2020Sanhuugiin undes L14.2019 -  2020
Sanhuugiin undes L14.2019 - 2020hicheel2020
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onhicheel2020
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020hicheel2020
 
лондоны хөрөнгийн бирж Lse
лондоны хөрөнгийн бирж Lseлондоны хөрөнгийн бирж Lse
лондоны хөрөнгийн бирж LseMunkhtur Davaanyam
 

What's hot (19)

Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
брокер дилерийн компани Hw1
брокер дилерийн компани  Hw1брокер дилерийн компани  Hw1
брокер дилерийн компани Hw1
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Lecture 150419045015-conversion-gate02
Lecture 150419045015-conversion-gate02Lecture 150419045015-conversion-gate02
Lecture 150419045015-conversion-gate02
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
 
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
 
Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020
 
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудалМ.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэс
 
Sanhuugiin undes L14.2019 - 2020
Sanhuugiin undes L14.2019 -  2020Sanhuugiin undes L14.2019 -  2020
Sanhuugiin undes L14.2019 - 2020
 
оувс
оувсоувс
оувс
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
оувс
оувсоувс
оувс
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020
 
лондоны хөрөнгийн бирж Lse
лондоны хөрөнгийн бирж Lseлондоны хөрөнгийн бирж Lse
лондоны хөрөнгийн бирж Lse
 
Хөрөнгийн бирж
Хөрөнгийн биржХөрөнгийн бирж
Хөрөнгийн бирж
 

Similar to Sanhuugiin undes L13.2019 - 2020

Sbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onSbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onhicheel2020
 
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломжА.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломжbatnasanb
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...batnasanb
 
Investment lecture 3
Investment lecture 3Investment lecture 3
Investment lecture 3Gunjargal
 
2 the financial market environment
2 the financial market environment2 the financial market environment
2 the financial market environmentBaterdene Batchuluun
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдMunkhtur Davaanyam
 
Sanhuugiin undes L16.2019 - 2020
Sanhuugiin undes L16.2019 - 2020Sanhuugiin undes L16.2019 - 2020
Sanhuugiin undes L16.2019 - 2020hicheel2020
 
Gendex presentation
Gendex presentationGendex presentation
Gendex presentationoipp
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...batnasanb
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.Prime Rose Snowdrop
 
2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа - ши...
2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа  - ши...2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа  - ши...
2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа - ши...The Business Council of Mongolia
 
Хандсүрэн - Интернет арилжаа
Хандсүрэн - Интернет арилжааХандсүрэн - Интернет арилжаа
Хандсүрэн - Интернет арилжааbatnasanb
 
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭЦ.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Investment lecture 2
Investment lecture 2Investment lecture 2
Investment lecture 2Gunjargal
 

Similar to Sanhuugiin undes L13.2019 - 2020 (19)

Sbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onSbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020on
 
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломжА.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
 
Investment lecture 3
Investment lecture 3Investment lecture 3
Investment lecture 3
 
2 the financial market environment
2 the financial market environment2 the financial market environment
2 the financial market environment
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
 
Sanhuugiin undes L16.2019 - 2020
Sanhuugiin undes L16.2019 - 2020Sanhuugiin undes L16.2019 - 2020
Sanhuugiin undes L16.2019 - 2020
 
Gendex presentation
Gendex presentationGendex presentation
Gendex presentation
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
 
Sb 3 bhho
Sb 3 bhhoSb 3 bhho
Sb 3 bhho
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 
2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа - ши...
2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа  - ши...2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа  - ши...
2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа - ши...
 
Хандсүрэн - Интернет арилжаа
Хандсүрэн - Интернет арилжааХандсүрэн - Интернет арилжаа
Хандсүрэн - Интернет арилжаа
 
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭЦ.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
 
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
 
1
11
1
 
Investment lecture 2
Investment lecture 2Investment lecture 2
Investment lecture 2
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Sanhuugiin undes L13.2019 - 2020

  • 1. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 1. Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил 2. Хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт 3. Хөрөнгийн бирж, түүний үйл ажиллагаа
  • 2. 1. Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил Бирж маягийн худалдааны газрууд бүр эртний зуунд байсан түүхтэй. Харин дундад зууны үеэс зөвхөн бараа бүтээгдэхүүн бус үнэт цаас арилжигддаг зах зээлүүд хөгжиж эхэлжээ. 1409 онд Төв Европын Брюгес хотод хамгийн анхны бирж бий болсон гэж үздэг.
  • 3. Брюгесд Италийн худалдаачид ирж тэндэхийн хүмүүстэй арилжаа наймаа хийдэг байсан нь ийнхүү биржийн анхны түүхэн хуудас болжээ. Олон үндэстний худалдаачид цуглардаг байсан тул 1460 онд үүссэн Антверпын биржийг өнөөдрийн бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо байсан гэж үздэг байна.
  • 4. 1602 онд байгуулагдсан Амстердамын хөрөнгийн бирж нь анхны биржүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Амстердамыг бүс нутгийн зах зээлээс санхүүгийн төв болоход нь Dutch East India Company томоохон үүргийг гүйцэтгэжээ. Тус компани нь өөр хоорондоо хялбархан шилжүүлэгдэх боломжтой хувьцааг танилцуулсан нь эхний өдрөөсөө л арилжаалагдаж эхэлжээ.
  • 5. Европын улс орнуудын хамгийн том биржүүдийн нэг болох Лондонгийн хөрөнгийн биржийн түүх 1698 оноос эхлэлтэй бөгөөд 1801 онд албан ёсоор байгуулагджээ. 1825 он хүртэл компаниуд тус бирж дээр хувьцаагаа гаргах боломжгүй байсан нь хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжлийн чухал цаг үед Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байх нөхцлийг үүсгэж байжээ.
  • 6. 1792 онд Нью-Йоркт 24 брокер нэгдэн Buttenwood- ын гэрээ байгуулж, үйлчлүүлэгчдээс авах шимтгэлийн хувь хэмжээг тогтоон, үнэт цаасны арилжаанд гэрээнд оролцогч бусад талууддаа давуу байдлыг олгон, хоорондоо харилцаж эхэлсэн нь одоогийн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үүсэл байсан юм. Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь албан ёсоор 1817 онд байгуулагдаж, дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж болоод байна.
  • 7.
  • 8. Үнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, Монголын хөрөнгийн биржийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн түр дүрмийг шинэчлэн баталснаар бирж нь зөвхөн үнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.
  • 9. Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж, Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг үнэт цаасны арилжаа болон хуулиар хориглоогүй бусад ажил, үйлчилгээ эрхлэх төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан байна.
  • 10. 2.Хөрөнгийн зах зээл тухай ойлголт Хөрөнгийн зах зээл: Нэг жилээс дээш хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалттай үнэт цаасыг арилжаалж буй зах зээл Заримдаа хөрөнгийн зах зээлийг дангаар нь үнэт цаасны зах зээл гэж нэрлэдэг ХЗЗ нь бондын (өрийн) болон хувьцааны (өмчийн) зах зээлийг агуулж байдаг ба эдгээр зах зээл нь харьцангуй том байдаг тул бид тус тусад нь авч үзэх болно
  • 11. Мөнгөний болон хөрөнгийн зах зээл нь арилжаалж буй үнэт цаасны хугацаа, зах зээлд оролцогч талуудын зорилгоороо ялгагддаг. МЗЗ - д оролцогчид нэг талаас богино хугацааны илүүдэл хөрөнгөдөө өгөөж хүртэх, богино хугацааны санхүүжилтийн дутагдлаа нөхөх зорилгоор оролцдог. Харин ХЗЗ - д иргэд болон байгууллагууд нь урт хугацаат хөрөнгө оруулалтаас өгөөж хүртэх, урт хугацааны санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор оролцдог
  • 12. Хөрөнгийн зах зээлийг: 1. Байршлаар нь: • Олон улсын • Бүс нутгийн • Үндэсний • Орон нутгийн гэж 2.Арилжаалагдах үнэт цаасных нь хугацаанаас хамааруулж: • Дунд хугацаатай • Урт хугацаатай гэж
  • 13. 3.Арилжаалагдах үнэт цаасных нь төрлөөр нь: • Хувьцааны • Бондын • Векселийн • Үүсмэл үнэт цаасны • Хөрвөх үнэт цаасны гэж 4.Үнэт цаас гаргагчаар нь: • Засгийн газар • Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын • Арилжааны банкны
  • 14. • Санхүү, даатгалын компанийн • Төв банкны гэж 5. Зохион байгуулалтаар нь: • Биржийн • Биржийн бус зах зээл 6. Хөрөнгийн зах зээлийг бүтцээр нь : • Анхдагч • Хоёрдогч зах зээл гэж тус тус ангилж, төрөлжүүлж болно.
  • 15. Хөрөнгийн зах зээлийн арилжаа нь анхдагч болон хоѐрдогч зах зээл дээр явагдаж байдаг. Анхдагч зах зээл: Байгууллагууд үнэт цаасаа хөрөнгийн зах зээл дээр олон нийтэд санал болгох замаар арилжаалж, санхүүгийн эх үүсвэр олох үйл ажиллагаа явагдаж буй зах зээл
  • 16. Аль нэг байгууллагын гаргасан үнэт цаасыг иргэд болон байгууллагууд санхүүгийн зуучлагч байгууллагаар дамжуулан худалдан авах, тогтоосон хугацаанд үнэт цаасны хүүний орлого, хувьцааны ногдол ашиг хүртэх боломжтой болно. Энэ зах зээл дээр хөрөнгө оруулалтын банкууд үнэт цаасны үнийг тодорхойлон, олон нийтэд арилжаалах үйл ажиллагаа хийдэг бөгөөд үүнийг андеррайтинг гэнэ.
  • 17. Хоёрдогч зах зээл : Анхдагч зах зээл дээр өмнө нь гаргасан үнэт цаасыг дахин арилжаалах үйл ажиллагаа явагдаж буй зах зээл. Иргэд болон байгууллагууд санхүүгийн зуучлагч байгууллагаар дамжуулан худалдан авсан үнэт цаасаа хоѐрдогч зах зээлийн арилжаагаар зарах, эсвэл өөрийн байгууллагын үнэт цаасыг худалдан авах боломжтой бөгөөд үнэт цаасаа зарах, борлуулахтай холбоотойгоор үнийн зөрүүнээс орлого олох боломжтой юм.
  • 18. Энэ зах зээл дээр үнэт цаас эзэмшигчдийн хооронд гүйлгээ хийгддэг. Санхүүгийн зуучлалын гол үүргийг брокер, дилер гүйцэтгэнэ. ХЗЗ-ийн арилжаа нь биржийн (зохицуулалттай) болон биржийн бус замаар хийгдэнэ. Биржийн арилжаа нь төвлөрсөн газар, зохион байгуулалттайгаар хийгддэг. Жишээ нь, Монголын хөрөнгийн бирж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж гэх мэт. Харин биржийн бус арилжаа нь дилерүүд өөр өөрийн албан өрөөнөөс арилжаа хийх боломжийг олгодог.
  • 19. Хөрөнгийн зах зээлд оролцогчид нь хувь хүн, засгийн газар, бизнесийн байгууллагууд, банк, санхүүгийн компаниуд, хөрөнгө оруулалтын сан, брокерийн компани, үнэт цаасны дилерүүд, хадгаламжийн болон төлбөр тооцооны байгууллага, дилерүүдийн арилжааны төв, хөрөнгө оруулалтын зөвөлгөө өгөх компани, хөрөнгийн бирж зэрэг байгууллагууд байх бөгөөд санхүүгийн хэрэгслүүд нь хувьцаа ба бонд байна.
  • 20.
  • 21. Хөрөнгийн зах зээлд хийгдэх үйл ажиллагааг гурван үе шатад хувааж болно. 1 шат: Үнэт цаас гаргах: Энэ үе шатанд хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахаас эхлээд үнэт цаасыг гаргах, бүртгүүлэх ажилбарууд хийгдэнэ. 2 шат: Үнэт цаасыг байршуулах: Энэ үе шатанд бүртгүүлсэн үнэт цаасаа хөрөнгө оруулалтын компанид худалдаж, брокерийн компаниудад тараах ажилбар явагдана.
  • 22. 3 шат: Үнэт цаасны арилжаа явагдах: Энэ үе шатанд үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны тасралтгүй арилжаа явагддаг. Дээрх гурван шатны эхний хоёр шатанд анхдагч зах зээлийн үйл ажиллагаа, 3дахь шатанд хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа явагддаг. Хөрөнгийн зах зээл нь :  Хувьцааны зах зээл  Бондын зах зээлээс бүрддэг.
  • 23. 3. Хөрөнгийн бирж, түүний үйл ажиллагаа Хөрөнгийн бирж бол үнэт цаасны арилжааг зохион байгуулах үүрэгтэй, үнэт цаасны зах зээлийн чухал оролцогч субьект болно. Өөрөөр хэлбэл үнэт цаасны арилжаа, зах зээлийг хөрөнгийн биржгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Дэлхийн улс орнуудад ажиллаж буй хөрөнгийн биржүүд нь харилцан адилгүй цаг хугацаанд байгуулагдсан боловч өөрсдийн үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн байдаг.
  • 24. Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдсан түүхтэй. Монголын хөрөнгийн бирж өөрийн эрхэм зорилгыг дараах байдлаар тодорхойлсон байна. Санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд өртөгтэйгээр урт хугацаанд зуучлан хүргэх үүрэгтэй үнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгон төлөвшүүлэх замаар эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.
  • 25. Хөрөнгийн бирж нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: 1. Үнэт цаасны бүртгэл 2. Үнэт цаасны арилжааг зохион байгуулна. 3. Хөрөнгийн биржийн индексийг тооцож, нийтэд мэдээлнэ. 4. Гишүүнчлэл 5. Үнэт цаасны ханшийг тогтоож, зах зээлд оролцогчдод мэдээлэх 6. Үнэт цаасны зах зээлийг сонирхогч судлагч, зах зээлд оролцогчдод зориулж сургалт зохион байгуулна. 7. Үнэт цаасны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • 26. Хөрөнгийн бирж нь юуны өмнө үнэт цаасны бүртгэл хийх үндсэн үүрэгтэй байна. Хөрөнгийн биржийн бүртгэл нь хэд хэдэн төрөлтэй байна. Үүнд:  Үнэт цаасыг шинээр бүртгэх  Үнэт цаасыг бүртгэлээс хасах  Үнэт цаасны бүртгэлийг сэргээх, шинэчилсэн бүртгэл хөтлөх
  • 27. 1.Үнэт цаасны бүртгэл Хөрөнгийн бирж үнэт цаасыг шинээр бүртгэж авдаг. Монголын хөрөнгийн биржийн хувьд хувьцааны бүртгэлийн 1991 оноос 476 хувьцаат компанийн хувьцааг анх бүртгэсэн. Засгийн газрын бондыг анх 2000 оноос эхлэн бүртгэж эхэлсэн бол компанийн бондыг анх Шинэ зуун 210 бондыг бүртгэснээр эхэлсэн түүхтэй. 2001 оноос хойш 2018 он хүртэл нийтдээ компанийн 15 бондыг бүртгэсэн.
  • 28. Хөрөнгийн бирж бүртгэлтэй үнэт цаасанд өөрчлөлт орсон бол түүнийг бүртгэж, бүртгэлийг шинэчилдэг. Жишээ нь 2 хувьцаат компани хоорондоо нэгдэх, нэрээ солих, нэмэлт хувьцаа гаргах, хувьцаагаа хуваах эсвэл нэгтгэх, хувьцаагаар ногдол ашиг төлөх тохиолдолд бүртгэлтэй хувьцааны тоо ширхэгт өөрчлөлт орох юм. Хэрвээ хувьцаат компани бүтэц зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болох тохиолдолд тус компанийн хувьцааг бүртгэлээс хасдаг.
  • 29. Хөрөнгийн бирж жил тутамд үнэт цаасны шинэчилсэн бүртгэл хөтөлж, бүртгэлтэй үнэт цаасны бүртгэлийг баталгаажуулдаг. Хөрөнгийн бирж хувьцааг бүртгэхдээ 3 ангилалд хуваах бүртгэдэг. I. Ангилалд нэр хүндтэй, зах зээлийн үнэлгээ өндөртэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, ашгийн тогтвортой байдал хангагдсан, томоохон хувьцаат компаниудын хувьцааг бүртгэдэг.
  • 30. II. Ангилалд зах зээлийн үнэлгээ болон эргэлтийн хөрөнгийн шаардлагыг хангасан, хувьцааны арилжааны идэвх харьцангуй сайн, дунд зэргийн компаниуд бүртгэгдэнэ. III. Хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжаалдаг. Шинэлэг санаа бүхий эрсдэл ихтэй жижиг, дунд хэлбэрийн компани болон төрийн өмчийн хувьцаат компаниуд бүртгэгдэнэ.
  • 31. 2.Үнэт цаасны арилжааг зохион байгуулна. Үнэт цаасны арилжааг зохион байгуулах явдал нь хөрөнгийн биржийн нэг үндсэн чиг үүрэг юм. Хөрөнгийн бирж бүртгэлтэй үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг зохион байгуулна. Анхдагч зах зээлийн арилжааг тогтоосон хугацааны дагуу зохион байгуулдаг бол үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өдөр тутамд зохион байгуулдаг.
  • 32. Монголын хөрөнгийн биржийн төвлөрсөн хадгаламжинд данстай харилцагч бүр өөрийн үйлчлүүлэгч үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой байдаг. 3.Хөрөнгийн биржийн индексийг тооцож, нийтэд мэдээлнэ. Хөрөнгийн биржийн индекс бол хөрөнгийн зах зээл ерөнхийдөө унаж байгаа эсвэл өсч байгаа эсэхийг харах боломжтой тоон үзүүлэлт байдаг.
  • 33. Хөрөнгийн биржийн индекс нь бүртгэлтэй үнэт цааснуудаас тодорхой тооны үнэт цаасыг сонгон авч, тэдгээр үнэт цаасны зах зээлийн дундаж үнээр тооцож гаргадаг индэкс юм. Хөрөнгийн бирж үнэт цаасны индексийг тооцож, нийтэд мэдээлдэг. Монголын хөрөнгийн бирж анх удаа ТОП -75 индексийг тооцож нийтэд мэдээлж эхэлсэн.
  • 34. Ер нь хөрөнгийн бирж болгон тодорхой нэршилтэй өөр өөрийн индексийг тогтмол тооцож, зах зээлд мэдээлж байдаг. Хөрөнгийн биржийн индекс бол үнэт цаасны дундаж үнэлгээг заадаг тул хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг. 4.Гишүүнчлэл Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниуд албан ёсны хүсэлт гаргасны үндсэн дээр гишүүн болох бүрэн эрхтэй байдаг.
  • 35. Гишүүнээр элсэх хүсэлтийг Монголын хөрөнгийн биржийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зохих шалгуур шаардлагыг хангасан үнэт цаасны компанид гишүүнчлэлийн эрх олгодог. Гишүүнээр элсэхдээ өргөдөл, шаардлагатай бичиг баримт материал, өргөдлийн хураамжийн төлбөрийг төлсөн байх ёстой. Албан ёсны гишүүн болсноор гишүүний хураамж жил бүр төлөх бөгөөд арилжаанд оролцох суудлын эрхтэй болдог.
  • 36. 5.Үнэт цаасны ханшийг тогтоож, зах зээлд оролцогчдод мэдээлэх Хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааг зохион байгуулсны үндсэн дээр бүртгэлтэй үнэт цааснуудын ханшийг зах зээлд мэдээлэх үүрэгтэй байдаг. Үнэт цаасны арилжаанд оролцогчдын санал болгосны үнийг үндэслэн арилжаа хийгдэх бөгөөд нээлт болон хаалтын ханшийг мэдээлдэг. Тухайн өдрийн хаалтын ханш нь дараагийн өдрийн нээлтийн ханш болдог.
  • 37. 6.Үнэт цаасны зах зээлийг сонирхон судлагч, зах зээлд оролцогчдод зориулж сургалт зохион байгуулна. Хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн сонирхон судлагч хүн бүхэнд зориулсан анхан болон дунд түвшний сургалтыг жил тутамд зохион байгуулж, зах зээлийн мэдлэг олгодог. Энэхүү сургалт нь оролцогчдод анхан шатны мэдлэх олгохын дээр арилжаанд хэрхэн яаж оролцох замаар хөрөнгийн зах зээлийн боломж, давуу талыг ашиглан хөрөнгө орлогоо өсгөх боломжийг олгох зорилготой.
  • 38. Мөн түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны механизм, эрсдэлийг хэрхэн тооцох, ямар шинжилгээ судалгаа хийх, өгөөжийг хэрхэн яаж ямар аргачлалаар тооцож санхүүгийн төлөвлөлт, мөнгөн урсгалын эрсдэлийг хэрхэн яаж таамаглах, удирдах талаар мэдлэг олгоно. 7.Үнэт цаасны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх Хөрөнгийн бирж үнэт цаасны талаарх бүхий л мэдээлэл, зөвлөгөө өгч ажилладаг.
  • 39. Үнэт цаасны зах зээлд оролцогч нь аливаа шийдвэр гаргахын тулд тодорхой мэдээлэлд үндэслэдэг бөгөөд хөрөнгийн биржийн мэдээллийг илүү бодитой найдвартай хэмээн тооцдог. Хөрөнгийн биржээс шаардлагатай мэдээллийг авахаас гадна үнэт цаастай холбоотой бүх талын зөвлөгөө авах боломжтой байдаг.
  • 40. Монголын хөрөнгийн бирж ХК нь бүтэц зохион байгуулалтын хэлбэрийн хувьд доорх байдалтай байна. Хувьцаа эзэмшигч нь төр, түүнийг төлөөлж Сангийн яам байна. Монголын хөрөнгийн бирж 2019 хувьцаат компанийн хувьцаа, бонд гаргасан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлыг сонгоно.
  • 41. Хөрөнгийн бирж ХК-ийн гүйцэтгэх захирал нь дэд захирлаа өөрөө бүрэн эрхийн хэмжээнд сонгох боломжтой. Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани нь захиргаа санхүүгийн газар, үйл ажиллагааны газар, хяналтын зохицуулалтын газар гэсэн 3 газар, 7 албатайгаар үйл ажиллагаа явуулдаг
  • 42. Захиргаа санхүүгийн газар нь дотроо захиргаа болон санхүүгийн гэсэн 2 албатай. Үйл ажиллагааны газар нь дотроо арилжааны, мэдээлэл технологийн, зах зээл хөгжлийн гэсэн 3 албатай үйл ажиллагаа явуулдаг. Хяналт зохицуулалтын газар нь дотроо хяналт шинжилгээний болон бүртгэлийн гэсэн 2 албатайгаар үйл ажиллагаа явуулж байна.