More Related Content
Similar to М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
Similar to М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал (20)
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
- 1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Компьютер Техник Менежментийн Сургууль
Удирдагч багш: Магистр Т. Баярцог
Овог: Мөнхжаргал
Нэр: Алтанбагана
Мэргэжил: Санхүүгийн удирдлага мэргэжлийн оюутан
Утас: 99969911
И-мэйл: Asia_mgl_bagana@yahoo.com
Сэдэв: “Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал”
Өгүүллэгийн товч хураангуй
Үнэт цаасны зах зээл нь Монголд 1992 онд социалист эдийн засгаас зах зээлийн эдийн
засаг руу шилжих явцад үүссэн бөгөөд хөгжлийн тодорхой үе шатуудын дамжин
өнөөгийн түвшинд хүрсэн билээ. Монголын үнэт цаасны зах зээл бусад улс орнуудтай
харьцуулхад сүүлд үүссэн хэдий ч өнөөгийн хөгжилийн түвшинг харахад саашаалтай
боловч сайны хажгуур саар зүйл гэгчээр алдаа дутагдалтай зүйл олон байгаа нь
харагдаж байна.Үүнд:
1. Үнэт цаасны зах зээлийг удирдах чадавхийн бэлэн бус байдаг.
2. Үнэт цаасны хөрвөх чадварын дутагдал
3. Хөрөнгө оруулагчдад үнэт цаасны талаар хангалттай мэдлэг байхгүй.
4. Үнэт цаасны зах зээлд оролцогчдын үнэт цаасны зах зээлд хандах ёс зүйн
дутагдалтай байдал зэрэг асуудлууд юм.
Дээрх асуудалуудыг шийдвэрлсэнээр үнэт цаасны зах зээлд хөгжилийн томоохон алхам
болох учиртай.
Иймээс үнэт цаасны зах зээлийг гурван чиглэлээр үе шаттайгаар хөгжүүлэх,
шаардлагатай арга хэмжээг авах явдал юм.Эдгээр үйл ажиллагаанд:
1. Үнэт цаасныг нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэрлэх асуудал
2. Зах зээлийн дэд бүтцийн чиглэлээр шийдвэрлэх асуудал
3. Хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, эрх ашгийг хамгаалах чиглэлээр
шийдвэрлэх асуудалуудыг шат дараалан авсанаар санхүүгийн зах зээлийн
тогтворжилтыг хангаж, нийт эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө.
Иймд үнэт цаасны зах зээлийг хөгжлийн зөв голдрилд нь оруулах, улс орны эдийн
засгийн өсөлт хөгжилтөд бодитой хувь нэмэр оруулахуйц сонгодог зах зээлийг бий
болгохын тулд цаашид хэрэгжүүлэх явдал юм. Үнэт цаасны зах зээлийг
эрчимжүүлэхийн тулд Монгол маягийн Биг банг чухал байна. Өөрөөр хэлбэл, барууны
орнуудад явагдсан санхүүгийн зах зээлийн Биг бангаас жишээ авч дэлхийн стандартад
тохирох үнэт цаасны зах зээлийг шинээр бүрдүүлэх нь чухал юм. Ингэснээр монголын
үнэт цаасны зах зээлийн хөгжилд ихээхэн түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Түлхүүр үг:
Монгол маягийн Биг банг (Санхүүгийн системийн шинэчлэл)
МХБ (Монголын хөрөнгийн бирж)
ҮЦЗЗ (Үнэт цаасны зах зээл)
- 2. Оршил
Монголын үнэт цаасны зах зээл 1992 оноос хойш Монгол Улс социалист эдийн засгаас
зах зээлийн эдийн засаг руу шилжих явцад улсын өмчийн компаниудын хувьцааг ард
түмэнд үнэгүй олгох явдал дээр үүсгэн байгуулагдсан. Үүнийг дагалдан улсын өмчийн
компаниуд компани гэдгийн үндэс суурьтай холбоогүйгээр автоматаар “бүртгэлтэй
компани” болсон учиртай юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болсон хуучны
улсын өмчийн компаниудын хувьцааг эхэндээ хувь хүний хөрөнгө оруулагчдад
тараагдсан боловч дараа нь аажим аажмаар хэдхэн тооны томоохон хөрөнгө
оруулагчдын гарт шилжсэн. Улмаар одоо 380 ширхэг бүртгэлтэй байгаа компаний
бараг 90 %-ийг тэдгээр томоохон хөрөнгө оруулагчид эзэмших болсон. Эхэндээ олон
тооны хувь хөрөнгө оруулагчдад тараасан хэдий ч хувьцааны олонх нь энэ хооронд
худалдагдсан юмуу алга болсон гэж үзэж болно. Улмаар өнгөрсөн жилийг хүртэл
хөрөнгийн биржийг бүрдүүлэгч индексийн хөдөлгөөн бага бөгөөд хувьцааны
арилжаалагдсан хэмжээ нийт зах зээлд өдөрт 10 сая (төгрөг)-т хүрэхгүй байсан байна.
Статистик судалгаанаас харахад үнэт цаас арилжаалдаг зах зээл өнгөрсөн жилийн 2-р
улиралд өсөж эхэлсэн таатай мэдээлэл байна. Жишээлбэл Монголын гол бүртгүүлсэн
компаниас бүрддэг Топ20 индекс ердөө таван сарын хугацаанд хэд дахин нэмэгдсэн.
Мөн нэг өдрийн арилжаа сүүлийн үед 100 сая (төгрөг)-ийг давж гарах өдрүүд олширч
байна. Үүний шалтгаан нь цаашид зах зээлийн шинэчлэл ба Монголын эдийн засаг,
компаниудын өсөлтийн талаар хүлээлт хийж байгаа хөрөнгө орж ирж байгаа явдал юм.
Өнгөрсөн жилээс эхэлсэн Хятад, Энэтхэг, Вьетнамаас авахуулаад шинээр хөрөнгө
оруулагч гарч ирж зах зээлүүдийн хувьцааны өсөлттэй уялдан цаашид жижиг зах зээл
рүү хөрөнгө урсах байх гэсэн таамаглал үндэс нь болж байна. Худалдан авагч гол
хүмүүс нь БНСУ, Япон, Америк зэрэг гадаадын хувь хөрөнгө оруулагчид болон
гадаадад ажиллаж байгаа монголчууд юм. Гэхдээ арилжааны хэмжээ нэмэгдсэн гэж
хэлж болох ч гадаадын байгууллагын хөрөнгө оруулагчид зах зээлд оролцохоор
хэмжээнд хүрсэн гэсэн үг биш. Жишээлбэл 380 бүртгэлтэй компаниуд дотор өдөр тутам
арилжаа хийгддэг нь 20 хэдэн компаниас хэтрэхгүй байдалтай байна. Мөн бондын зах
зээлийн хувьд засгийн газрын болон компаний бондын зах зээлийн аль нь ч зах зээл
гэдэг утгаараа бүрэн дүүрэн үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Засгийн газрын бондын
худалдан авагчаар бараг дотоодын томоохон банкууд зонхилж байна. Түүнчлэн
компаний бондыг дотоодын томоохон хөрөнгө оруулагч болон хувь хөрөнгө
оруулагчид эзэмшиж байна. Эдгээр зах зээлд оролцогчидын тооны хувьд хувьцааны зах
зээлд оролцогчдоос хамаагүй бага бөгөөд хэдхэн хөрөнгө оруулагчид оролцож
байгаагаас хэтрэхгүй байгаан дээрх судалгаанаас харагдаж байна.
- 3. Үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудалыг
тодорхойлох нь:
1. Түүхэн шалтгааны үүднээс
Үнэт цаасны зах зээл сайн ажиллахгүй байгаа шалтгаан нь улсын өмчийн компаний
хувьцааг үнэгүйгээр ард түмэнд тарааснаас болж удирдах газар одоог хүртэл тэдгээр
хөрөнгө оруулагчдыг хамгаалах гэсэн хэцүү асуудлыг үүрсээр байна. Чухамдаа бол
бүртгүүлэхэд шаардагдах шинээр бүртгүүлэх болон бүртгэлээ үргэлжлүүлэх
шаардлагыг хангахгүй л бол олон тооны хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авдаг зах
зээлийн үүргийг гүйцэтгэдэггүй учраас МХБ нарийн нягтаар шинээр бүртгүүлэх болон
бүртгэлээ үргэлжлүүлэх шаардлагадаа үндэслэн бүртгэлтэй компаниудыг сорьж байх
хэрэгтэй. Жишээлбэл бүртгэлтэй 380 компани дотор шаардлага хангасан санхүүгийн
тоо баримтаа тогтмол хугацаанд МХБ-д өгдөг нь 70 компани л байна.
2. Үнэт цаасны хөрвөх чадварын дутагдал
Хувьцааны зах зээлийн хувьд ч, бондын зах зээлийн хувьд ч хангалттай хөрвөх чадвар
байхгүй байгаа нь харагдаж байна. Үнэт цаас гаргагч компаний хувьд энэ нь хангалттай
санхүүжилтийн чадвар байхгүйг илэрхийлж хөрөнгийн зах зээл гэдэг утгаараа татах
чадвар муутай гэсэн үг болно. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд хангалттай хөрвөх
чадвар байхгүй л бол авч зарахын зах зээлийн нөлөө нь их байж зах зээлд оролцох
зардал ихэснэ.Иймээс хичнээн зах зээлийн өсөлтийн шинж байлаа ч байгууллагын
хөрөнгө оруулагч оролцохгүй байгаа нь дээрхтэй асуудалуудтай холбоотой.
3. Энэ зах зээлд оролцогчдын үнэт цаасны зах зээлд хандах ёс зүйн дутагдалтай
байдал
Бас нэг асуудалтай тал бол зах зээлд оролцогчдын үнэт цаасны зах зээлд хандах ёс зүйн
дутагдалтай байдал юм. Жишээлбэл, бүртгэлтэй компаний захирлууд хувьцаа
эзэмшигчдийнхээ төлөө компаний үйл ажиллагааг сайжруулж хувьцаа эзэмшигчдэд
ноогдол ашиг, хувьцааны үнийн өсөлт зэрэг хэлбэрээр шагнал өгөх хэрэгтэй байтал ийм
бодолтой захирал ховор хэвээр байна. Мөн хөрөнгө оруулагчид ч гэсэн үнэндээ бол
дотоод мэдээлэл ашиглаж арилжаанд оролцох ёсгүй байтал ямар ч арга хэрэглэсэн
хамаагүй гэсэн бодолтой байна.
4. Зах зээлийг удирдах чадавхийн бэлэн бус байдаг.
Хөрөнгө оруулагчид ба компаний захирлуудын эдгээр ёс зүйн үзэл бодлын дутагдалтай
байдлын ард байгаа нь зах зээлд хандан удирдах чадавхийн бэлэн бус байдал юм.
Жишээлбэл барууны орнуудад хуурамч санхүүгийн тайлан баланс нийтэд мэдээлсэн
захирлуудад эрүүгийн шийтгэлийг багтаасан хатуу шийтгэл байдаг. Мөн дотоод
мэдээлэл ашигласан арилжааны хувьд ч адил байдаг. Зах зээлд оролцогчдын үйлдлийг
ингэж хатуу хянах явдал Монголд дутагдалтай байна
5. Хөрөнгө оруулагчдад үнэт цаасны талаар хангалттай мэдлэг байхгүй.
Түүнчлэн хөрөнгө оруулагчид өөрийнхөө хариуцлага дээр суурилан хөрөнгө оруулахад
өөрийн гэсэн үнэт цаасны талаарх мэдлэг шаардлагатай боловч тийм мэдлэг хөрөнгө
оруулагчдад дутагдаж байгаа нь асуудал юм. Үүнийг доорх судалгаа харуулж байна.
Интернетээр авсан судалгааг харахад
- 4. 81 саналаар Хувь хvнд зээлдvvлдэг 6%
480 саналаар Банк, санхvvгийн байгууллагад хадгаламжтай 38%
114 саналаар Yнэт цаас хэлбэрээр 9%
528 саналаар Одоохондоо мєнгєн хуримтлал бий болгож амжаагvй 42%
47
аналаар Бусад 3%
Дээрх байдалаас үндэслэн “Үнэт цаас”-ны зах зээлийн хөгжүүлхэд шийдвэрлэх
асуудалууд
Үнэт цаасны зах зээлд тулгамдаж буй асуудалуудыг шийдвэрлэн хөгжүүлхэд шат
дараалсан арга хэмжээ авах ёстой юм. Зах зээлийг үндсэн гурван чиглэлээр
хөгжүүлбэл илүү үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна. Үүнд:
1. Үнэт цаасны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэрлэх асуудал
2. Зах зээлийн дэд бүтцийн чиглэлээр хөгжүүлэхэд шаардлагатай шийдвэрлэх
асуудал
3. Хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, эрх ашгийг хамгаалах чиглэлээр
шийдвэрлэх асуудал
4. Үнэт цаасны зах зээлд оролцогчдыг мэдээллээр хангах, эрх ашгийг хамгаалах
чиглэлээр шийдвэрлэх асуудал
Үнэт цаасны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэрлэх асуудал
1. Зах зээлд зохих байр суурь эзэлж, нийтэд танигдсан компаниудыг тодорхой төслийг
санхүүжүүлэхээр үнэт цаас гаргахыг дэмжих, Засгийн газрын дунд болон урт
хугацааны бонд гарган нийгмийн чиглэлийн арга хэмжээг санхүүжүүлэх бодлого
баримтлах, төрийн өмчит болон оролцоотой компаниуд хувьцаа бонд гаргах төрийн
мэдлийн хувьцааны бус багцыг зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан зах зээлд гарган
худалдаалж, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бий болгох талаар уян хатан бодолго
баримтлах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар баталгаажсан үнэт цаасны тухай хууль
батлан гаргаж ипотекийн үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж бүрдүүлэх зэргээр
үнэт цаасны зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.
2. Үнэт цаас гаргагч компанийн үйл ажиллагаанд компанийн засаглалын олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг төлөвшүүлэх замаар үнэт цаас гаргагчдын үйл
ажиллагаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцсэн, ил тод байх
явдлыг хангах.
3. Үнэт цаас гаргах боломжтой этгээдийн зах зээлийн талаарх ойлголт мэдлэгийг
дээшлүүлэх, ажилтнуудыг нь сургах, давуу талыг суртаглчилах.
4. Үнэт цаас гаргагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх
5. Хөрөнгө оруулагчдын боловсролыг сайжруулах. Хувь хүний хариуцлагын зарчмыг
дээшлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад зориулж мэдээллээр хангахын хамт хөрөнгө
оруулагч өөрөө хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж чадахаар хэмжээний
боловсролтой байх шаардлага байна. Үүний тулд сонин сэтгүүл зэрэг мэдээллийн
хэрэгсэл төдийгүй Хөрөнгийн бирж болон үнэт цаасны компаниуд, бизнесийн
компаниудаас авсан хөрөнгө оруулалтад хамаарах янз бүрийн мэдээллээр хангах нь
чухал. Мөн энгийн нэг мэдлэг төдийгүй санхүүгийн ёсзүйн талаарх боловсролыг СЗХ,
МХБ зэрэг байгууллагууд идэвхтэйгээр олгох явдал шаардлагатай.
- 5. Зах зээлийн дэд бүтцийн чиглэлээр хөгжүүлэхэд шийдвэрлэх асуудал
1. Хөрөнгө, санхүү, техник технологийн болон хүний нөөцийн талаар мэргэжлийн
байгууллагуудад тавих шаардлага, үйлчилгээний стандартыг өндөрсгөх замаар
тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг шинэ шатанд
гаргах.
3. МХБ-ийн арилжааны болон үнэт цаасны төлбөр тооцооны техник, программ
хангамж, технологийг боловсронгуй болгох хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, үнэт
цаасны төлбөр тооцоог шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэх боломжийг судлан шийдвэрлэх.
4. Арилжааны банкууд ҮЦЗЗ-д санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн
зохицуулалтыг бүрдүүлэх
5. Зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох.
Хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, эрх ашгийг хамгаалах чиглэлээр
шийдвэрлэх асуудал
1. Үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх талаар олон нийтийг чиглэсэн хөтөлбөр
боловсруулан хэрэгжүүлэх.
2. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй
болгох, зохицуулах байгууллагын эрх мэдэл, чадавхийг дээшлүүлэх.
3. Мэргэжлийн үйл ажиллагааны хариуцлага, харилцагчдын хөрөнгийг даатгалд
хамруулах асуудлыг судалж шийдвэрлэх.
Зах зээлийн хяналт зохицуулалтын талаар шийдвэрлэх асуудал
1. Үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх зүйн тогтолцоог боловсронгуй
болгож, хяналт, зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх.
2. Өөрөө зохицуулах тогтолцоо бүрдүүлэх, төрийн болон өөрөө зохицуулах
байгууллагуудын үйл ажиллагааг зөв уялдуулах.
3. Үнэт цаасны арилжаа, зуучлалын шударга бус практикийн таслан зогсоож, дотоод
мэдээлэл эзэмшигчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах.
4. Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудитийн олон улсын стандартыг нэвтрүүлж,
санхүүгийн мэдээллийн бодит байдлыг хангах.
5. Зохицуулах байгууллагын бүрэн эрхийг өргөжүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх
ашгийг найдвартай хамгаалдаг тогтолцоо бүрдүүлэх.
Дээрх шат дараалсан арга хэмжээг авснаар Монголын үнэт цаасны зах зээлийн хөгжилд
ихээхэн түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
- 6. Дүгнэлт
Үнэт цаасны зах зээл нь тодорхой субьектүүд дахь хөрөнгийн илүүдлийг хөрөнгө
шаардлагатай бусад хэсэгт өртөг багатайгаар, урт хугацаанд, үр ашигтай дахин
хуваарилах боломжийг бүрдүүлдэг санхүүгийн зуучлалын онцгой сектор юм. Энэ
утгаараа санхүүгийн зах зээлийн тогтворжилтыг хангаж, нийт эдийн засгийн өсөлтөд
эерэгээр нөлөөлнө. Иймд үнэт цаасны зах зээлийг хөгжлийн зөв голдрилд нь оруулах,
улс орны эдийн засгийн өсөлт хөгжилтөд бодитой хувь нэмэр оруулахуйц сонгодог зах
зээлийг бий болгохын тулд цаашид хэрэгжүүлэх явдал юм. Үнэт цаасны зах зээлийг
эрчимжүүлэхийн тулд Монгол маягийн Биг банг чухал байна. Өөрөөр хэлбэл, барууны
орнуудад явагдсан санхүүгийн зах зээлийн Биг бангаас жишээ авч дэлхийн стандартад
тохирох үнэт цаасны зах зээлийг шинээр бүрдүүлэх нь чухал юм. Дэлхийн стандартыг
хангасан зах зээлийг бүрдүүлэхийн төлөө чөлөөтэй, шударга, олон улсын гэсэн
гурван зарчмыг дагаж хэд хэдэн шинэчлэл явуулах явдал чухал байна.
Чөлөөтэй гэдэг нь зах зээлийн хуулиуд ажилладаг чөлөөтэй зах зээлийг бүрдүүлэхийн
тулд зах зээлд орох, бүтээгдэхүүнийг чөлөөлөх зэргийг явуулна гэсэн утгатай.
Тодорхой хэлбэл, шинэ хүчтэй компаниудыг зах зээлд гаргахын тулд банк, үнэт цаас,
даатгалын салбар луу чиглэсэн гадаадын хөрөнгийг багтаан зах зээлд орох явдлыг
дэмжих нь зүйтэй. Мөн олон тооны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд санал болгодог
болохын тулд үнэт цаас болон банкны явуулж байгаа бизнесийг өргөжүүлэх нь чухал
юм.
Шударга гэдэг нь ил тод бөгөөд итгэж болох зах зээлийг бүрдүүлэхийн тулд дүрэм
журмыг тодорхой болгох, ил тод байдал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах гэсэн утгатай.
Тодорхой хэлбэл хөрөнгө оруулагчийн хувь хүний хариуцлагын зарчмыг бий болгохын
тулд бүрэн дүүрэн мэдээллээр хангах ба дүрэм журмыг тодорхой болгох зэрэг нь
зайлшгүй бөгөөд мэдээллээ нийтэд ил болгох явдлыг хангалттай болгож сайжруулах нь
чухал. Мөн дүрэм журам зөрчсөн үед үзүүлэх шийтгэлийг хатуу оноох шаардлагатай
байна.
Олон улсын гэдэг нь олон улсын хэмжээний зах зээл болгохын тулд глобальчлалд
тохирсон хууль эрхзүйн систем, мониторингийн системийг бүрдүүлэх явдлыг хэлнэ.
Тодруулбал, үүсмэл үнэт цаас зэрэгт зориулсан хууль эрхзүйн системийг бүрдүүлж
олон улсын түвшний мониторингийн системийг бий болгох нь амин зүрх нь юм.
Дашрамд дурдахад дээр дурдсан гурвын дотор шударга болон олон улсын гэдэг нь
ялангуяа чухал юм.
Түүнчлэн үнэт цаасны зах зээлийн хөгжил дорвитой ажиглагдахгүй байгаа нь нэг
талаас мөнгөний бодлого үнэт цаасны зах зээлийг дэмжихүйц түвшинд бус хэвээр
байгаа, нөгөө талаас манай оронд хөрөнгийн зах болон мөнгөний захын харилцан
уялдаа нь жинхэнэ сонгодог утгаараа бүрдээгүй байсаар байгаатай холбоотой юм. гэж
дүгнэж болно.
- 7. Ашиглсан материал
1. Ж. Ядамсүрэн “Монгол улсын үнэт цаас”-ны зах зээл, 2000он
2. Үнэт цаасын тухай хууль
3. Г. Балж, Д. Мөнхдулам “Банк санхүүгийн үндэс ”, 2006 он
4. www.frc.mn
5. www.gogo.mn
6. www.fma.mn
7. www.micc.mn
8. www.bdsec.mn
9. www.google.mn
10. www.nayad.mn