Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

"Санхүүгийн үндэс" Хичээл - 8

"Санхүүгийн үндэс" Хичээл - 8

  • Login to see the comments

  • Be the first to like this

"Санхүүгийн үндэс" Хичээл - 8

  1. 1. Бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж , өөрийн нэрийн өмнөөс зээл болгон олгодог ашигийн төлөө бизнесийн байгууллагыг арилжааны банк гэнэ. Гол зорилго нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг арвижуулах буюу ашиг олох явдал байдаг.
  2. 2. Үйл ажиллагаандаа мөрдөх зарчимууд: 1. Хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох 2. Харилцан итгэлцлийн зарчим 3. Өрсөлдөөны зарчим 4. Эдийн засгийн хувьд бие даасан байх
  3. 3. Үүргүүд: 1. Хадгаламж хуримтлуулах 2. Зээл олгох буюу хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хангах 3. Төлбөр тооцоо хийх 4. Мөнгө өсгөж үржүүлэх Хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгслүүдийг шинээр бий болгох арилжааны банкны үйл ажиллагааг мөнгө өсгөж үржүүлэх гэнэ.
  4. 4. Арилжааны банкууд нь: 1. Үүсгэн байгуулагдсан хэлбэрээрээ: • Хувьцаат • Хязгаарлагдмал хариуцлагатай 2. Дүрмийн сангийн өмчлөлөөр: • Төрийн өмчийн • Хувийн өмчийн • Холимог 3. Үйл ажиллагаа явууулах хэлбэрээр: • Нийтлэг үйлчилгээтэй • Төрөлжсөн үйлчилгээтэй
  5. 5. Үйлчилгээний цөөн төрлийг дагнан эрхэлдэг, эсвэл тодорхой нэг салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг банкийг төрөлжсөн банк гэнэ. Нийгэм эдийн засгийн өргөн хүрээнд олон төрлийн үйлчилгээг эрхэлдэг банкийг нийтлэг үйлчилгээтэй банк гэнэ.
  6. 6. Арилжааны банк үүсгэн байгуулах зөвшөөрлийг төв банк өгнө. Үүнд дараахи бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай болдог. 1. Банк байгуулахыг хүссэн өргөдөл 2. Банкны дүрэм 3. Банк үүсгэн байгуулах гэрээ 4. Эдийн засгийн тооцоо 5. Бусад
  7. 7. Төв банк байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлүүд: 1. Банкны дүрэм хууль тогтоомжтой зөрчилдсөн 2. Хуурамч баримт бүрдүүлсэн 3. Хуулинд заасан шаардлагыг хангаагүй 4. Дүрмийн сан хүрэлцээгүй 8 тэрбум 5. Төсөвт, олон нийтийн, шашны,энэрэнгүй үйлсийн байгуулагууд банк байгуулахыг хүссэн
  8. 8. Хувь нийлүүлэгчдийн хурал Төлөөлөн удирдах зөвлөл Гүйцэтгэх захирал
  9. 9. Үзүүлэх үйлчилгээнүүд: 1. Хадгаламжийн үйлчилгээ 2. Зээлийн үйлчилгээ 3. Төлбөр тооцооны үйлчилгээ 4. Төлбөрийн баталгаа гаргах үйлчилгээ 5. Хөрөнгийн баталгаа гаргах үйлчилгээ 6. Санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ 7. Лизингийн үйлчилгээ 8. Факторингийн үйлчилгээ
  10. 10. Хориглох үйл ажиллагаанууд: 1. Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа явуулах 2. Харилцагчдын нууцыг задлах 3. Санхүүгийн зах зээл дээр ноёрхох 4. Газрын зах зээл дээр ажиллах
  11. 11. 10. Үнэт зүйлсийг хадгалах үйлчилгээ 11. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ 12. Гадаад валют солих үйлчилгээ 13. Гадаад валютын арилжаа 14. Үнэт цаас гаргах, үнэт цаасны арилжаа 15. Эскроу дансны үйлчилгээ 16. Картын үйлчилгээ 17. Факсаар төлбөр гүйцэтгэх үйлчилгээ 18. Бусад
  12. 12. Иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд өмчийн эрх шилжүүлэх , худалдаа наймаа хийхэд үүсдэг зах зээлийн харилцааг зохицуулах үүднээс түр хугацаагаар нээлгэсэн банкны дансыг эскроу данс гэнэ.Энэ үйлчилгээний гол шинж нь 2 тал хоорондоо тохиролцсоны үндсэн дээр 1 тал нь банкинд нээсэн эскроу дансанд мөнгийг байршуулах ба тухайн ажил гүйцэтгэсний дараа , эсвэл 2 талын хоорондоо тохиролцсон нөхцөл бүрдсэн тохиолдолд банк байршуулсан мөнгийг нөгөө талд шилжүүлэн олгоно.
  13. 13. Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүд: 1. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний талаар: • Дүрмийн сангийн доод хэмжээ 8 тэрбум төгрөг • Өөрийн хөрөнгө нь нийт хөрөнгийн 10%- иас багагүй байх
  14. 14. 2. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын талаар: • Заавал байлгах нөөцийг хангана • Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн 18%- иас багагүй хэмжээний түргэн борлогдох активтай байна. Богино хугацаанд бэлэн мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгийг түргэн борлогдох актив гэнэ.
  15. 15. 3. Зээлийн эрсдэлээс хамгаалах талаар: • Нэг зээлдэгчид олгох зээл болон төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20%-иас хэтэрч болохгүй • Банкны ажилтанд өөрийн хөрөнгийн 5%- иас илүү хэмжээний зээл олгохгүй • Зээлийн эрсдэлээс хамгаалах санг байгуулж ажиллах
  16. 16. 4. Гадаад валютын эрсдэлээс хамгаалах талаар: • Гадаад актив , пассивын зөрүү нь өөрийн хөрөнгийн 20%-иас хэтэрч болохгүй. Гадаад валютаар илэрхийлэгдсэн балансын актив, пассивын үзүүлэлтүүдийг гадаад актив, пассив гэнэ.

×