SlideShare a Scribd company logo
1 of 48
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ
1. Хувьцааны тухай ойлголт, түүний төрөл
2. Анхдагч зах зээлд хувьцаа гаргах үйл ажиллагаа
3. Хоёрдох удаагаа хувьцаа гаргах үйл ажиллагаа
1. Хувьцааны тухай ойлголт, түүний төрөл
Хувьцааг арилжиж буй зах зээлийг хувьцааны зах зээл
гэнэ. Хувьцааг корпораци, компаниуд гаргадаг.
Хувьцаа нь тухайн байгууллагад хөрөнгө оруулсан
болон хөрөнгийн тодорхой хувийг эзэмшиж байгааг
гэрчлэх үнэт цаас бөгөөд оруулсан хөрөнгийн тодорхой
хувиар хариуцлага хүлээж, ногдол ашиг хүртэх
боломжтой.
Хувьцаа бол хувьцаат компанид хөрөнгө оруулж,
хөрөнгө эзэмшсэнийг гэрчлэх үнэт цаасны нэг төрөл
юм.
Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай
хууль” - д “Компанид хөрөнгө оруулж, түүнийг
үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал
өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны
дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас
олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон
бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэнэ” гэж
тодорхойлсон байдаг
Хувьцаа нь тодорхой нэрлэсэн үнэтэй байх ба
хугацаа дуусах, хэн нэгэнд, ямар нэгэн төлбөр төлөх
үүрэггүй байдгаараа онцлог юм.
Хувьцаа нь бондоос огт өөр бөгөөд хувьцаа
эзэмшигч нь зээлдүүлэгч биш харин хөрөнгө
эзэмшигч болдог.
Хөрөнгө оруулагчид корпорацийг мөнгөөр хангадаг.
Харин корпораци түүнийг ашиглан борлуулалт хийж
ашиг олдог.
Хөрөнгө оруулагчид энэ ашгаас хувь хүртдэг.
Өнөөдөр маш олон хүмүүс хувьцаа худалдан авч,
худалдаж байна.
Учир нь тэд уламжлалт бусад хөрөнгө
оруулалтуудаас илүү их өгөөж олохыг хүсч байдаг.
Амжилттай ажиллаж байгаа компанийн хувьцаанаас
илүү их өгөөж хүртэнэ.
Гэхдээ хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс өмнө
энэ төрлийн хөрөнгө оруулалт нь илүү эрсдэлтэй
бөгөөд илүү их хэмжээний алдагдал хүлээж болно
гэдгийг ойлгосон байх хэрэгтэй
Хувьцаа нь давуу эрхтэй болон энгийн гэсэн 2 үндсэн
төрөлтэй байна.
Энгийн хувьцаа бол үнэт цаасны зах зээлд хамгийн
түгээмэл арилжаалагддаг хувьцаа юм.
Давуу эрхтэй хувьцаа нь хязгаарлагдмал хүрээнд
арилжаалагддаг, зах зээлийн идэвхгүй хувьцаа юм.
Хувьцааны үндсэн төрөл
ХУВЬЦАА
Энгийн хувьцаа
Давуу эрхтэй
хувьцаа
Энгийн хувьцаа: Зах зээл дээр нийтэд санал болгож
байгаа, саналын эрхтэй хувьцаа
Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх
удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, санал өгөх
эрхийг эдэлдэг.
Энгийн хувьцаа нь дараах үндсэн шинжүүдтэй.
Үүнд:
1. Үнэ хурдан өсөх боломжтой. Энгийн хувьцааны
үнэ өссөнөөр богино хугацаанд өндөр ашиг олох
боломжтой.
2. Ногдол ашгийн хэмжээ хэлбэлзэлтэй байна.
/тогтмол бус/
3. Компанийн удирдлагад саналын эрхтэйгээр
оролцоно. Нэг хөрөнгө оруулагч нэг санал өгнө.
4. Эрсдэлийн түвшин харьцангуй өндөр
5. Давуу эрхтэй хувьцаанд ногдол ашиг төлөгдсөний
дараа ногдол ашиг хүртэх боломжтой.
Давуу эрхийн хувьцаа: Зөвхөн энгийн хувьцаа
эзэмшигчиддээ зориулж гаргасан саналын эрхгүй
хувьцаа.
Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь ашиг хуваарилах
болон компани татан буугдах үед бусад хувьцаа
эзэмшигчээс давуу эрх эдэлдэг.
Давуу эрхийн хувьцааны онцлог нь саналын эрхгүй,
компани ашигтай ажилласан эсэхээс үл хамааран
тогтмол хэмжээний ногдол ашиг хүртдэг явдал юм.
Давуу эрхийн хувьцааг улсын үйлдвэрийг хувьчлах,
хувийн компаниуд хяналтын багцыг өөрчлөхгүйгээр
санхүүжилтийн эх үүсвэр олж авах зорилгоор гаргадаг.
Давуу эрхтэй хувьцаа нь гаргах дараах шинж
чанаруудтай. Үүнд:
1. Ногдол ашиг тогтмол байна.
2. Энгийн хувьцаанд ногдол ашиг төлөхөөс өмнө
ногдол ашиг авна.
3. Шинэ хувьцаа гаргахад эхэлж худалдаж авах давуу
эрхтэй.
4. Компанийн удирдлагад оролцохгүй, саналын
эрхгүй байна
5. Тогтоосон хугацаагүй үнэт цаас.
Хувьцаа нь дараах онцлог шинжийг агуулж байдаг.
Үүнд:
 Компанийн хувьцаа эзэмшигчид нь уг компанийн
өмчлөгчид байдаг бол бонд эзэмшигч нь
зээлдүүлэгч болдог
 Хувьцаа эзэмшигчид нь ихэвчлэн компанийн
захирлыг сонгох болон бусад гол асуудлуудыг
шийдэхэд санал өгөх эрхтэй байдаг. Харин
зээлдэгч нарт санал өгөх эрх байдаггүй.
 Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болон
хөрөнгө нэхэмжлэх эрх нь тухайн компанийн өр
төлбөр төлөгдөж дууссаны дараа тавигдах болно.
Зураг 1. Хувьцааны үр өгөөж
Хувьцаат компаниуд нь анхдагч зах зээл дээр
хувьцаагаа хоёр зориулалтаар гарган арилжаалдаг.
Эхний тохиолдолд хувьцаат компани нь өөрийн
хөрөнгө буюу дүрмийн сангаа үнэлээд тодорхой тооны
хувьцааг анхдагч зах зээл дээр гаргадаг.
Ингэснээр уг компани нь өөрийн гэсэн хувьцаа
эзэмшигчидтэй болно. Үүнийг хувьцааны анхдагч
тараалт буюу анхдагч гаргалт гэнэ
Үүнээс гадна хувьцаат компани нь санхүүгийн
боломжоо нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт
хийхийн тулд шинээр хувьцааг анхдагч зах зээл дээр
гаргадаг.
Энэ үйл ажиллагааг хувьцааны хоёрдогч гаргалт
гэнэ.
Гаргасан хувьцааны тоо хэмжээг дотор нь дараах
байдлаар ангилж болно. Үүнд:
o Зөвшөөрөгдсөн хувьцаа
o Гаргасан хувьцаа
o Эргэлтэнд байгаа хувьцаа
o Халаасны хувьцаа
Зөвшөөрөгдсөн хувьцаа гэж хувьцаа гаргахаар санал
гаргасан компанид эрх бүхий байгууллагаас хувьцаа
гаргахыг зөвшөөрсөн нийт хувьцааны тоо хэмжээг
хэлнэ.
Гаргасан хувьцаа гэж тухайн компаний арилжаалсан
хувьцааны тоо хэмжээг хэлнэ
Гаргасан хувьцаа = эргэлтэд байгаа хувьцаа +
компаний мэдлийн хувьцаа
Эргэлтэнд байгаа хувьцаа гэж зөвхөн хувьцаа
эзэмшигчдийн гар дээр байгаа хувьцааг хэлнэ.
Гаргасан хувьцаанаас компани өөрөө буцаан худалдаж
авсан хувьцааг хасаж тооцдог.
Халаасны хувьцаа гэж тухайн компани өөрийн
гаргасан хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан хувьцааг
хэлнэ.
Халаасны хувьцаа нь саналын эрхгүй байх нь
олонтоо.
Халаасны хувьцаа нь:
• Эргэлтэнд байх хувьцааны тоог багасгах замаар
нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэгдүүлэх
• Хувьцааны үнийг өсгөх боломжтой болно.
Тухайн компани нь хувьцаагаа буцаан худалдан авах
үйл ажиллагаа нь дараах байдлаар хийгдэнэ.
Үүнд:
• Зах зээл дээрээс нь шууд худалдаж авах
• Тохиролцооны үндсэн дээр худалдаж авах
• Тендер саналаар худалдаж авах
Компанийн хувьд шинээр хувьцаа гаргасны ач
холбогдол:
• Эргэн төлбөр хийхгүй
• Хүү төлөхгүй
• Өртөг зардалийн хувьд хямд, урт хугацааны эх
үүсвэрийг бүрдүүлэх
• Үйлдвэрлэл ,үйлчилгээгээ өргөтгөх боломж
олгодог
• Банкнаас мөнгө зээлснээс хямд
• Хөрөнгө нэмэгдүүлэх гэх мэт.
Компанийн хувьд хувьцаа гаргасны сул тал:
• Ашиг ,орлогын тархалт ихэсдэг.
• Өндөр зардалтай эх үүсвэр болдог.
Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хүртдэг
өгөөжийн нэг юм.
Ногдол ашиг: Компанийн олсон ашгаас хувьцаа
эзэмшигчдэдээ хуваарилах болсон хэсэг
Ногдол ашгийг бэлэн мөнгөөр олгохоос гадна эд
хөрөнгө, үнэт цаас хэлбэрээр олгож болдог.
Ногдол ашгийг олгох эсэхийг захирлуудын зөвлөлөөс
шийдвэрлэдэг.
2.Анхдагч зах зээлд хувьцаа гаргах үйл ажиллагаа
Анх удаа олон нийтэд санал болгох (initial public
offering) гэдэг нь тодорхой нэг компанийн эхний
хувьцааг олон нийтэд бэлнээр гаргах явдал юм.
Энэхүү асуудал нь хувийн эзэмшлийн тодорхой нэг
компани олон нийтийнх болохоор шийдвэрлэх үед гарч
ирдэг.
“Нийтэд санал болгох” гэж Санхүүгийн зохицуулах
хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50 -
аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа
мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг хэлнэ.
/Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4-р зүйл/
Компанийн үнэт цаас гаргах үйл ажиллагааны
үндсэн зорилго нь хөрөнгө хуримтлуулах, хөрөнгийн эх
үүсвэр төвлөрүүлэх явдал байдаг.
Мөн түүнчлэн тодорхой нэг компани шинээр бонд
гаргаж арилжаалах тохиолдолд анхдагч зах зээлийн
арилжаа болох юм.
IPO гэдэг нь тодорхой нэг компани өөрийн үнэт цаасыг
анх удаагаа олон нийтэд санал болгох явдал юм.
Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ үнэт цаасыг анх
удаагаа хөрөнгийн зах зээлд арилжаалах үйл ажиллагаа
юм.
Цөөн тооны хөрөнгө оруулагчтай байсан
хязгаарлагдмал хариуцлагатай компани бүтэц зохион
байгуулалтын хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани
болох замаар хувьцаа гаргаж олон нийтэд арилжаалах
хэлбэр болно.
Харин компани шинээр бонд гаргах тохиолдолд
бүтэц зохион байгуулалтын хэлбэрээ заавал өөрчлөх
шаардлагагүй юм
Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах буюу IPO хийх
үйл ажиллагаа нь дараах үе шатыг дамжиж хийгддэг.
Үүнд:
1.Андеррайтерыг сонгох (select an underwriter)
2.Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх (register
IPO with the FRC)
3.Үнэт цаасны танилцуулгыг эцсийн байдлаар хэвлэх
(print final prospectus)
4.Явцын сурталчилгаа хийх (present road show)
5.Үнэт цаасыг үнэлэх (price securities)
6.Үнэт цаасыг худалдах(sell the securities)
7.Зах зэлийн дараах үйл ажиллагаа (after market
activities)
1.Андеррайтерыг сонгох (select an underwriter)
Андеррайтер бол үнэт цаас гаргагч компани болон
хөрөнгө оруулагчдын хооронд зуучлагчаар оролцогч
хөрөнгө оруулалтын компани юм.
Энэ нь IPO хийх үйл ажиллагаанд чухал үүрэгтэй
оролцдог тул сонголт хийхдээ судалгаа сайн хийх
ёстой.
Ихэвчлэн бага үнээр худалдаж аваад өөртөө эрсдэл
хүлээж, хөрөнгө оруулагчдад буцааж худалддаг.
Эсвэл брокерын үүрэг гүйцэтгэж, хувьцааг хөрөнгө
оруулагчдад шууд худалдан борлуулахад зуучилдаг.
2.Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх (register
IPO with the FRC)
Компани бүртгэлтэй холбоотой бичиг баримт болон
мэдээллийн файлыг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах
хороонд хүргүүлнэ.
Хороо нийтэд санал болгохтой холбоотой бүхий л
мэдээлэл, баримт материалыг хянаж үзээд зөвшөөрөл
олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Хорооноос өгсөн санал дүгнэлт, зөвлөмжийг тусгаж
үнэт цаасны танилцуулгыг эцсийн байдлаар хэвлэнэ.
Танилцуулга нь үнэт цаас гаргагч компанийн
дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан хууль ёсны баримт
бичиг бөгөөд түүгээр дамжуулан боломжит хөрөнгө
оруулагчдад бизнесийн тоон мэдээлэл, төсөвлөсөн
санхүүгийн үзүүлэлтүүдийг санал болгодог.
4.Явцын сурталчилгаа хийх (present road show)
IPO хийх үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь явцын
сурталчилгаа хийх ажил байдаг.
Энэ нь улс орон даяар байгуулагын хөрөнгө
оруулагчдад үнэт цаасны танилцуулгыг мэдээлэх,
танилцуулах, сурталчлах үйл ажиллагаа байдаг.
Компани дахь ашиг сонирхлыг төрүүлэх, хувьцааны
нэрлэсэн үнийг өсгөх зорилгой байдаг.
5.Үнэт цаасыг үнэлэх (price securities)
Үнэт цаас гаргагч компанид чухал ач холбогдолтой нэг
асуудал бол зах зээлд үнэт цаасаа үнэлэх явдал юм.
Ерөнхийдөө хувьцааны үнэ ханш компанийн нэр
хүнд, түүний үнэ цэнэ болон үнэт цаасны хүлээгдэж
буй эрэлтэд үндэслэн тогтдог.
6.Үнэт цаасыг худалдах(sell the securities)
Үнэт цаасыг бүртгүүлж, тодорхой сурталчилгаа,
танилцуулга хийсний дараа түүний бодит ханш тогтож,
хөрөнгө оруулагчдад худалдах үйл ажиллагаа эхэлнэ.
Үнэт цаасыг арилжаалах хэлбэр
Арилжих арга
хэлбэр
Тогтоосон
үнийн санал
Дуудлага
худалдаа арга
Захиалгын
бүртгэлийн
арга
7.Зах зэлийн дараах үйл ажиллагаа (after market
activities)
Зах зээлийн дараах үйл ажиллагааны үндсэн нэг чухал
хэсэг нь андеррайтераас хувьцааны үнийг
тогтворжуулах үйл ажиллагаа багтах юм.
Хувьцааны үнэ цаашид тогтвортой байх боломжийг
бүрдүүлэх, түүний урьдач нөхцөлийг хангадах чиглэнэ.
IPO хийсний дараа үнийг тогтворжуулах үйл
ажиллагаа заавал явуулах ёстой.
Анхдагч зах зээлд хувьцаа гаргахад зайлшгүй
хувьцаат компани буюу нээлттэй компани болж бүтэц
зохион байгуулалтын өөрчлөлт хийх ёстой.
Компани үнэт цаасаа нийтэд арилжаалахад гарах
эерэг нөлөө
1. Урт хугацаат хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг
хүссэн цаг хугацаанд боломжит хэмжээгээр татан
төвлөрүүлж чадна.
2. Санхүүжилтийн илүү уян хатан байдлыг бий
болгоно.
3. Удирдлагын сайн тогтолцоо бий болдог.
4. Компани олон нийтэд танил болж, нэр хүндээ
өсгөх боломж нэмэгдэнэ
5. Компанийн засаглал хөгжих суурь орчин, бүтэц
бий болно.
6. Өөрийн хөрөнгө нэмэгдэж санхүүгийн чадавх
сайжирна.
Компани үнэт цаасаа нийтэд арилжаалахад гарах
сөрөг нөлөө
1. Компанийн эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдөж,
хөрөнгийн эрх хуваагдана.
2. Компанид хувьцаа эзэмшигчид болон бонд
эзэмшигчдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага бий
болно.
3. Мэдээллийн ил тод байдлыг хангах, түүнийг
тогтмол тайлагнах шаардлага гарна.
4. Зардал нэмэгдэнэ.
5. Гүйцэтгэх захирлын шийдвэр гаргах эрх мэдэл
хязгаарлагдмал болно.
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн
хувьцаат компаниуд
3.Хоёрдох удаагаа хувьцаа гаргах үйл ажиллагаа
Хоёрдох удаагаа нийтэд санал болгох (Secondary public
offering) – анхдагч зах зээлд үнэт цаас гаргасан
компани дахин хувьцаа гаргаж олон нийтэд санал
болгох явдал юм.
Энэ нь анх зөвшөөрөгдсөн хувьцаа хууль журамд
заасан хугацаанд бүрэн зарагдаагүй тохиолдолд
хорооны зөвшөөрлөөр гаргаагүй хувьцааг дахин
худалдаалах эсвэл дахин нэмэлт хувьцааг гаргах
тохиолдолд гарч ирдэг үйл ажиллагаа юм.
Хувьцаат компанид санхүүжилт хийх үндсэн 3 арга
зам байна.
Нэгдүгээрт өөрийн хөрөнгө, хоёрдугаарт гаднаас
авах зээлийн эх үүсвэр, гуравдугаарт хувьцаа гаргах
замаар санхүүжилтийн эх үүсвэр олж авдаг.
Өөрийн хөрөнгийн хувьд тэр болгон компаниудад
хүрэлцээтэй бус байдаг эх үүсвэр юм.
Өөрийн хөрөнгөөр санхүүжилтээ зохицуулаад явдаг
өндөр ашиг бүхий компани маш цөөхөн тул ихэнх нь
зээл авахад хүрдэг.
Гаднаас авах эх үүсвэр нь компанийн бонд гаргах эсвэл
банк, санхүүгийн байгууллагаас авах зээл байдаг.
Харин гаднаас авах зээл нь санхүүжилтийн нэг чухал
эх үүсвэр мөн боловч харьцангуй өртөг өндөртэй,
хэмжээ болон хугацаа нь хязгаарлагдмал шинжтэй.
Тодорхой хугацааны үе тутамд зээлийн үндсэн төлбөр
болон хүүг төлөхөөс гадна зуучлалын зардал төлөх
шаардлага гардаг.
Харин хувьцаагаар хийх санхүүжилт нь хүүний зардал
төлөхгүй, урт хугацаатай эх үүсвэр гэдгээрээ давуу
талтай.
Зуучлалын зардал гарах боловч дахин гарахгүй нэг
удаагийн шинжтэй зардал юм.
Иймд шинээр болон нэмэлт хувьцаа гаргах явдал бол
хувьцаат компанид өргөн боломж, давуу талыг олгодог
гэсэн үг.
Монголын хөрөнгийн биржид, бүртгэлтэй хувьцаат
компаниудын гаргасан хувьцааны тоо харилцан
адилгүй, ялгаатай тоо хэмжээтэй.
Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд
нэмэлт хувьцаа гаргах явдал түгээмэл байдаг.
Нэмэлт хувьцаа гаргах гол үндэслэл нь
санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлэх, гаргаагүй
хувьцаагаа нэмж гаргах замаар эргэлтэд оруулах,
хувьцааны зах зээлийг идэвхжүүлэхэд оршино.
Нэмэлт хувьцаа гаргахын давуу тал
• Санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр төвлөрүүлэх
боломжтой болно.
• Хувьцааны зах зээлийн үнийг бууруулж, жижиг
хөрөнгө оруулагчдыг татах боломжыг олгодог.
• Хөрөнгийн зах зээл дэх хувьцааны төвлөрөл саарч,
тархалтыг нэмэгдүүлнэ.
• Хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх дохиолол
болж өгнө.
• Томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх
үүсвэрийг бүрдүүлж, хэрэгжүүлэх бодит нөхцөлийг
бүрдүүлж өгнө.
• Хувьцааны хөрвөх чадвар дээшилнэ.
• Компанийн зах зээлийн үнэлгээ урт хугацаанд өсөх
боломжтой болно.
• Шинэ хөрөнгө оруулагчдыг татах бодит нөхцөл
бүрдэнэ.
• Хувьцаат компанид засаглал хөгжиж эхлэл суурь
тавигдана.
• Хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжааны
идэвхжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу
талтай.
Нэмэлт хувьцаа гаргахын сул тал:
• Хувьцааны зах зээлийн үнийг бууруулах нэг хүчин
зүйл болно
• Нэгж хувьцааны ногдол ашгийн хэмжээг бууруулна
• Хувьцаагаарх хөрөнгө оруулалтын өгөөжийг
бууруулна
• Компанийн капиталын зохистой бүтцийг
алдагдуулж болзошгүй
• Хувьцаа эзэмшигчдэд төлөх ногдол ашгийн
хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгодог
• Хувьцаат компани ногдол ашгийн бодлогоо
өөрчлөхөд хүрнэ
Нэмэлт хувьцаа гаргасан хувьцаат компаниуд
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Ногдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлогоНогдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлогоNyamka LoRd
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onhicheel2020
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6Gunjargal
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС Chuluun Zulaa
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудИЗ-СЭЗС багш А.Бибиш
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС Chuluun Zulaa
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalByambadrj Myagmar
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7E-Gazarchin Online University
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлAdilbishiin Gelegjamts
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС Chuluun Zulaa
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Bbujee
 

What's hot (20)

Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Ногдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлогоНогдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлого
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6
 
1
11
1
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
 
Бүлэг4
Бүлэг4Бүлэг4
Бүлэг4
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 
Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9
 

Similar to Sanhuugiin undes L14.2019 - 2020

Sanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020onSanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020onhicheel2020
 
Sbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onSbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onhicheel2020
 
Sbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020onSbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020onhicheel2020
 
Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5Gunjargal
 
мөнгө босгох шалгарсан арга
мөнгө босгох шалгарсан аргамөнгө босгох шалгарсан арга
мөнгө босгох шалгарсан аргаazazaaaz1
 
12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдат
12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдат12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдат
12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдатJavhaaJavhaa15
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санJvk Law
 
Company erh zui
Company erh zuiCompany erh zui
Company erh zuiN G
 
Sanhuugiin undes L13.2019 - 2020
Sanhuugiin undes L13.2019 - 2020Sanhuugiin undes L13.2019 - 2020
Sanhuugiin undes L13.2019 - 2020hicheel2020
 
Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020hicheel2020
 
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2Bbujee
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2Bbujee
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020hicheel2020
 
12.компанийн тухай хууль
12.компанийн тухай хууль12.компанийн тухай хууль
12.компанийн тухай хуульMonatom Mgl
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдMunkhtur Davaanyam
 

Similar to Sanhuugiin undes L14.2019 - 2020 (20)

Sanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020onSanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020on
 
Sbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onSbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020on
 
Sbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020onSbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020on
 
Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5
 
мөнгө босгох шалгарсан арга
мөнгө босгох шалгарсан аргамөнгө босгох шалгарсан арга
мөнгө босгох шалгарсан арга
 
12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдат
12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдат12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдат
12лаотдлтбдлтдтдблтадлтдблатдлтбалдбтлдат
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
 
Company erh zui
Company erh zuiCompany erh zui
Company erh zui
 
Sanhuugiin undes L13.2019 - 2020
Sanhuugiin undes L13.2019 - 2020Sanhuugiin undes L13.2019 - 2020
Sanhuugiin undes L13.2019 - 2020
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020
 
12.компанийн тухай хууль
12.компанийн тухай хууль12.компанийн тухай хууль
12.компанийн тухай хууль
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Sanhuugiin undes L14.2019 - 2020

  • 1. ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ 1. Хувьцааны тухай ойлголт, түүний төрөл 2. Анхдагч зах зээлд хувьцаа гаргах үйл ажиллагаа 3. Хоёрдох удаагаа хувьцаа гаргах үйл ажиллагаа
  • 2. 1. Хувьцааны тухай ойлголт, түүний төрөл Хувьцааг арилжиж буй зах зээлийг хувьцааны зах зээл гэнэ. Хувьцааг корпораци, компаниуд гаргадаг. Хувьцаа нь тухайн байгууллагад хөрөнгө оруулсан болон хөрөнгийн тодорхой хувийг эзэмшиж байгааг гэрчлэх үнэт цаас бөгөөд оруулсан хөрөнгийн тодорхой хувиар хариуцлага хүлээж, ногдол ашиг хүртэх боломжтой. Хувьцаа бол хувьцаат компанид хөрөнгө оруулж, хөрөнгө эзэмшсэнийг гэрчлэх үнэт цаасны нэг төрөл юм.
  • 3. Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” - д “Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэнэ” гэж тодорхойлсон байдаг
  • 4. Хувьцаа нь тодорхой нэрлэсэн үнэтэй байх ба хугацаа дуусах, хэн нэгэнд, ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй байдгаараа онцлог юм. Хувьцаа нь бондоос огт өөр бөгөөд хувьцаа эзэмшигч нь зээлдүүлэгч биш харин хөрөнгө эзэмшигч болдог.
  • 5. Хөрөнгө оруулагчид корпорацийг мөнгөөр хангадаг. Харин корпораци түүнийг ашиглан борлуулалт хийж ашиг олдог. Хөрөнгө оруулагчид энэ ашгаас хувь хүртдэг. Өнөөдөр маш олон хүмүүс хувьцаа худалдан авч, худалдаж байна.
  • 6. Учир нь тэд уламжлалт бусад хөрөнгө оруулалтуудаас илүү их өгөөж олохыг хүсч байдаг. Амжилттай ажиллаж байгаа компанийн хувьцаанаас илүү их өгөөж хүртэнэ. Гэхдээ хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс өмнө энэ төрлийн хөрөнгө оруулалт нь илүү эрсдэлтэй бөгөөд илүү их хэмжээний алдагдал хүлээж болно гэдгийг ойлгосон байх хэрэгтэй
  • 7. Хувьцаа нь давуу эрхтэй болон энгийн гэсэн 2 үндсэн төрөлтэй байна. Энгийн хувьцаа бол үнэт цаасны зах зээлд хамгийн түгээмэл арилжаалагддаг хувьцаа юм. Давуу эрхтэй хувьцаа нь хязгаарлагдмал хүрээнд арилжаалагддаг, зах зээлийн идэвхгүй хувьцаа юм.
  • 8. Хувьцааны үндсэн төрөл ХУВЬЦАА Энгийн хувьцаа Давуу эрхтэй хувьцаа
  • 9. Энгийн хувьцаа: Зах зээл дээр нийтэд санал болгож байгаа, саналын эрхтэй хувьцаа Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, санал өгөх эрхийг эдэлдэг. Энгийн хувьцаа нь дараах үндсэн шинжүүдтэй. Үүнд:
  • 10. 1. Үнэ хурдан өсөх боломжтой. Энгийн хувьцааны үнэ өссөнөөр богино хугацаанд өндөр ашиг олох боломжтой. 2. Ногдол ашгийн хэмжээ хэлбэлзэлтэй байна. /тогтмол бус/ 3. Компанийн удирдлагад саналын эрхтэйгээр оролцоно. Нэг хөрөнгө оруулагч нэг санал өгнө. 4. Эрсдэлийн түвшин харьцангуй өндөр 5. Давуу эрхтэй хувьцаанд ногдол ашиг төлөгдсөний дараа ногдол ашиг хүртэх боломжтой.
  • 11. Давуу эрхийн хувьцаа: Зөвхөн энгийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргасан саналын эрхгүй хувьцаа. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь ашиг хуваарилах болон компани татан буугдах үед бусад хувьцаа эзэмшигчээс давуу эрх эдэлдэг. Давуу эрхийн хувьцааны онцлог нь саналын эрхгүй, компани ашигтай ажилласан эсэхээс үл хамааран тогтмол хэмжээний ногдол ашиг хүртдэг явдал юм.
  • 12. Давуу эрхийн хувьцааг улсын үйлдвэрийг хувьчлах, хувийн компаниуд хяналтын багцыг өөрчлөхгүйгээр санхүүжилтийн эх үүсвэр олж авах зорилгоор гаргадаг. Давуу эрхтэй хувьцаа нь гаргах дараах шинж чанаруудтай. Үүнд: 1. Ногдол ашиг тогтмол байна. 2. Энгийн хувьцаанд ногдол ашиг төлөхөөс өмнө ногдол ашиг авна. 3. Шинэ хувьцаа гаргахад эхэлж худалдаж авах давуу эрхтэй. 4. Компанийн удирдлагад оролцохгүй, саналын эрхгүй байна 5. Тогтоосон хугацаагүй үнэт цаас.
  • 13. Хувьцаа нь дараах онцлог шинжийг агуулж байдаг. Үүнд:  Компанийн хувьцаа эзэмшигчид нь уг компанийн өмчлөгчид байдаг бол бонд эзэмшигч нь зээлдүүлэгч болдог  Хувьцаа эзэмшигчид нь ихэвчлэн компанийн захирлыг сонгох болон бусад гол асуудлуудыг шийдэхэд санал өгөх эрхтэй байдаг. Харин зээлдэгч нарт санал өгөх эрх байдаггүй.
  • 14.  Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болон хөрөнгө нэхэмжлэх эрх нь тухайн компанийн өр төлбөр төлөгдөж дууссаны дараа тавигдах болно. Зураг 1. Хувьцааны үр өгөөж
  • 15. Хувьцаат компаниуд нь анхдагч зах зээл дээр хувьцаагаа хоёр зориулалтаар гарган арилжаалдаг. Эхний тохиолдолд хувьцаат компани нь өөрийн хөрөнгө буюу дүрмийн сангаа үнэлээд тодорхой тооны хувьцааг анхдагч зах зээл дээр гаргадаг. Ингэснээр уг компани нь өөрийн гэсэн хувьцаа эзэмшигчидтэй болно. Үүнийг хувьцааны анхдагч тараалт буюу анхдагч гаргалт гэнэ
  • 16. Үүнээс гадна хувьцаат компани нь санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт хийхийн тулд шинээр хувьцааг анхдагч зах зээл дээр гаргадаг. Энэ үйл ажиллагааг хувьцааны хоёрдогч гаргалт гэнэ. Гаргасан хувьцааны тоо хэмжээг дотор нь дараах байдлаар ангилж болно. Үүнд: o Зөвшөөрөгдсөн хувьцаа o Гаргасан хувьцаа o Эргэлтэнд байгаа хувьцаа o Халаасны хувьцаа
  • 17. Зөвшөөрөгдсөн хувьцаа гэж хувьцаа гаргахаар санал гаргасан компанид эрх бүхий байгууллагаас хувьцаа гаргахыг зөвшөөрсөн нийт хувьцааны тоо хэмжээг хэлнэ. Гаргасан хувьцаа гэж тухайн компаний арилжаалсан хувьцааны тоо хэмжээг хэлнэ
  • 18. Гаргасан хувьцаа = эргэлтэд байгаа хувьцаа + компаний мэдлийн хувьцаа Эргэлтэнд байгаа хувьцаа гэж зөвхөн хувьцаа эзэмшигчдийн гар дээр байгаа хувьцааг хэлнэ. Гаргасан хувьцаанаас компани өөрөө буцаан худалдаж авсан хувьцааг хасаж тооцдог.
  • 19. Халаасны хувьцаа гэж тухайн компани өөрийн гаргасан хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан хувьцааг хэлнэ. Халаасны хувьцаа нь саналын эрхгүй байх нь олонтоо. Халаасны хувьцаа нь: • Эргэлтэнд байх хувьцааны тоог багасгах замаар нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэгдүүлэх • Хувьцааны үнийг өсгөх боломжтой болно.
  • 20. Тухайн компани нь хувьцаагаа буцаан худалдан авах үйл ажиллагаа нь дараах байдлаар хийгдэнэ. Үүнд: • Зах зээл дээрээс нь шууд худалдаж авах • Тохиролцооны үндсэн дээр худалдаж авах • Тендер саналаар худалдаж авах Компанийн хувьд шинээр хувьцаа гаргасны ач холбогдол: • Эргэн төлбөр хийхгүй • Хүү төлөхгүй
  • 21. • Өртөг зардалийн хувьд хямд, урт хугацааны эх үүсвэрийг бүрдүүлэх • Үйлдвэрлэл ,үйлчилгээгээ өргөтгөх боломж олгодог • Банкнаас мөнгө зээлснээс хямд • Хөрөнгө нэмэгдүүлэх гэх мэт. Компанийн хувьд хувьцаа гаргасны сул тал: • Ашиг ,орлогын тархалт ихэсдэг. • Өндөр зардалтай эх үүсвэр болдог.
  • 22. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хүртдэг өгөөжийн нэг юм. Ногдол ашиг: Компанийн олсон ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах болсон хэсэг Ногдол ашгийг бэлэн мөнгөөр олгохоос гадна эд хөрөнгө, үнэт цаас хэлбэрээр олгож болдог. Ногдол ашгийг олгох эсэхийг захирлуудын зөвлөлөөс шийдвэрлэдэг.
  • 23. 2.Анхдагч зах зээлд хувьцаа гаргах үйл ажиллагаа Анх удаа олон нийтэд санал болгох (initial public offering) гэдэг нь тодорхой нэг компанийн эхний хувьцааг олон нийтэд бэлнээр гаргах явдал юм. Энэхүү асуудал нь хувийн эзэмшлийн тодорхой нэг компани олон нийтийнх болохоор шийдвэрлэх үед гарч ирдэг.
  • 24. “Нийтэд санал болгох” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50 - аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг хэлнэ. /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4-р зүйл/ Компанийн үнэт цаас гаргах үйл ажиллагааны үндсэн зорилго нь хөрөнгө хуримтлуулах, хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх явдал байдаг.
  • 25. Мөн түүнчлэн тодорхой нэг компани шинээр бонд гаргаж арилжаалах тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа болох юм. IPO гэдэг нь тодорхой нэг компани өөрийн үнэт цаасыг анх удаагаа олон нийтэд санал болгох явдал юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ үнэт цаасыг анх удаагаа хөрөнгийн зах зээлд арилжаалах үйл ажиллагаа юм.
  • 26. Цөөн тооны хөрөнгө оруулагчтай байсан хязгаарлагдмал хариуцлагатай компани бүтэц зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани болох замаар хувьцаа гаргаж олон нийтэд арилжаалах хэлбэр болно. Харин компани шинээр бонд гаргах тохиолдолд бүтэц зохион байгуулалтын хэлбэрээ заавал өөрчлөх шаардлагагүй юм
  • 27. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах буюу IPO хийх үйл ажиллагаа нь дараах үе шатыг дамжиж хийгддэг. Үүнд: 1.Андеррайтерыг сонгох (select an underwriter) 2.Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх (register IPO with the FRC) 3.Үнэт цаасны танилцуулгыг эцсийн байдлаар хэвлэх (print final prospectus) 4.Явцын сурталчилгаа хийх (present road show) 5.Үнэт цаасыг үнэлэх (price securities) 6.Үнэт цаасыг худалдах(sell the securities) 7.Зах зэлийн дараах үйл ажиллагаа (after market activities)
  • 28. 1.Андеррайтерыг сонгох (select an underwriter) Андеррайтер бол үнэт цаас гаргагч компани болон хөрөнгө оруулагчдын хооронд зуучлагчаар оролцогч хөрөнгө оруулалтын компани юм. Энэ нь IPO хийх үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдог тул сонголт хийхдээ судалгаа сайн хийх ёстой. Ихэвчлэн бага үнээр худалдаж аваад өөртөө эрсдэл хүлээж, хөрөнгө оруулагчдад буцааж худалддаг. Эсвэл брокерын үүрэг гүйцэтгэж, хувьцааг хөрөнгө оруулагчдад шууд худалдан борлуулахад зуучилдаг.
  • 29. 2.Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх (register IPO with the FRC) Компани бүртгэлтэй холбоотой бичиг баримт болон мэдээллийн файлыг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ. Хороо нийтэд санал болгохтой холбоотой бүхий л мэдээлэл, баримт материалыг хянаж үзээд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • 30. Хорооноос өгсөн санал дүгнэлт, зөвлөмжийг тусгаж үнэт цаасны танилцуулгыг эцсийн байдлаар хэвлэнэ. Танилцуулга нь үнэт цаас гаргагч компанийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан хууль ёсны баримт бичиг бөгөөд түүгээр дамжуулан боломжит хөрөнгө оруулагчдад бизнесийн тоон мэдээлэл, төсөвлөсөн санхүүгийн үзүүлэлтүүдийг санал болгодог.
  • 31. 4.Явцын сурталчилгаа хийх (present road show) IPO хийх үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь явцын сурталчилгаа хийх ажил байдаг. Энэ нь улс орон даяар байгуулагын хөрөнгө оруулагчдад үнэт цаасны танилцуулгыг мэдээлэх, танилцуулах, сурталчлах үйл ажиллагаа байдаг. Компани дахь ашиг сонирхлыг төрүүлэх, хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх зорилгой байдаг.
  • 32. 5.Үнэт цаасыг үнэлэх (price securities) Үнэт цаас гаргагч компанид чухал ач холбогдолтой нэг асуудал бол зах зээлд үнэт цаасаа үнэлэх явдал юм. Ерөнхийдөө хувьцааны үнэ ханш компанийн нэр хүнд, түүний үнэ цэнэ болон үнэт цаасны хүлээгдэж буй эрэлтэд үндэслэн тогтдог. 6.Үнэт цаасыг худалдах(sell the securities) Үнэт цаасыг бүртгүүлж, тодорхой сурталчилгаа, танилцуулга хийсний дараа түүний бодит ханш тогтож, хөрөнгө оруулагчдад худалдах үйл ажиллагаа эхэлнэ.
  • 33. Үнэт цаасыг арилжаалах хэлбэр Арилжих арга хэлбэр Тогтоосон үнийн санал Дуудлага худалдаа арга Захиалгын бүртгэлийн арга
  • 34. 7.Зах зэлийн дараах үйл ажиллагаа (after market activities) Зах зээлийн дараах үйл ажиллагааны үндсэн нэг чухал хэсэг нь андеррайтераас хувьцааны үнийг тогтворжуулах үйл ажиллагаа багтах юм. Хувьцааны үнэ цаашид тогтвортой байх боломжийг бүрдүүлэх, түүний урьдач нөхцөлийг хангадах чиглэнэ. IPO хийсний дараа үнийг тогтворжуулах үйл ажиллагаа заавал явуулах ёстой.
  • 35. Анхдагч зах зээлд хувьцаа гаргахад зайлшгүй хувьцаат компани буюу нээлттэй компани болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх ёстой.
  • 36. Компани үнэт цаасаа нийтэд арилжаалахад гарах эерэг нөлөө 1. Урт хугацаат хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хүссэн цаг хугацаанд боломжит хэмжээгээр татан төвлөрүүлж чадна. 2. Санхүүжилтийн илүү уян хатан байдлыг бий болгоно. 3. Удирдлагын сайн тогтолцоо бий болдог. 4. Компани олон нийтэд танил болж, нэр хүндээ өсгөх боломж нэмэгдэнэ 5. Компанийн засаглал хөгжих суурь орчин, бүтэц бий болно. 6. Өөрийн хөрөнгө нэмэгдэж санхүүгийн чадавх сайжирна.
  • 37. Компани үнэт цаасаа нийтэд арилжаалахад гарах сөрөг нөлөө 1. Компанийн эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдөж, хөрөнгийн эрх хуваагдана. 2. Компанид хувьцаа эзэмшигчид болон бонд эзэмшигчдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага бий болно. 3. Мэдээллийн ил тод байдлыг хангах, түүнийг тогтмол тайлагнах шаардлага гарна. 4. Зардал нэмэгдэнэ. 5. Гүйцэтгэх захирлын шийдвэр гаргах эрх мэдэл хязгаарлагдмал болно.
  • 38. Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн хувьцаат компаниуд
  • 39. 3.Хоёрдох удаагаа хувьцаа гаргах үйл ажиллагаа Хоёрдох удаагаа нийтэд санал болгох (Secondary public offering) – анхдагч зах зээлд үнэт цаас гаргасан компани дахин хувьцаа гаргаж олон нийтэд санал болгох явдал юм. Энэ нь анх зөвшөөрөгдсөн хувьцаа хууль журамд заасан хугацаанд бүрэн зарагдаагүй тохиолдолд хорооны зөвшөөрлөөр гаргаагүй хувьцааг дахин худалдаалах эсвэл дахин нэмэлт хувьцааг гаргах тохиолдолд гарч ирдэг үйл ажиллагаа юм.
  • 40. Хувьцаат компанид санхүүжилт хийх үндсэн 3 арга зам байна. Нэгдүгээрт өөрийн хөрөнгө, хоёрдугаарт гаднаас авах зээлийн эх үүсвэр, гуравдугаарт хувьцаа гаргах замаар санхүүжилтийн эх үүсвэр олж авдаг. Өөрийн хөрөнгийн хувьд тэр болгон компаниудад хүрэлцээтэй бус байдаг эх үүсвэр юм. Өөрийн хөрөнгөөр санхүүжилтээ зохицуулаад явдаг өндөр ашиг бүхий компани маш цөөхөн тул ихэнх нь зээл авахад хүрдэг.
  • 41. Гаднаас авах эх үүсвэр нь компанийн бонд гаргах эсвэл банк, санхүүгийн байгууллагаас авах зээл байдаг. Харин гаднаас авах зээл нь санхүүжилтийн нэг чухал эх үүсвэр мөн боловч харьцангуй өртөг өндөртэй, хэмжээ болон хугацаа нь хязгаарлагдмал шинжтэй. Тодорхой хугацааны үе тутамд зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөхөөс гадна зуучлалын зардал төлөх шаардлага гардаг.
  • 42. Харин хувьцаагаар хийх санхүүжилт нь хүүний зардал төлөхгүй, урт хугацаатай эх үүсвэр гэдгээрээ давуу талтай. Зуучлалын зардал гарах боловч дахин гарахгүй нэг удаагийн шинжтэй зардал юм. Иймд шинээр болон нэмэлт хувьцаа гаргах явдал бол хувьцаат компанид өргөн боломж, давуу талыг олгодог гэсэн үг.
  • 43. Монголын хөрөнгийн биржид, бүртгэлтэй хувьцаат компаниудын гаргасан хувьцааны тоо харилцан адилгүй, ялгаатай тоо хэмжээтэй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нэмэлт хувьцаа гаргах явдал түгээмэл байдаг. Нэмэлт хувьцаа гаргах гол үндэслэл нь санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлэх, гаргаагүй хувьцаагаа нэмж гаргах замаар эргэлтэд оруулах, хувьцааны зах зээлийг идэвхжүүлэхэд оршино.
  • 44. Нэмэлт хувьцаа гаргахын давуу тал • Санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр төвлөрүүлэх боломжтой болно. • Хувьцааны зах зээлийн үнийг бууруулж, жижиг хөрөнгө оруулагчдыг татах боломжыг олгодог. • Хөрөнгийн зах зээл дэх хувьцааны төвлөрөл саарч, тархалтыг нэмэгдүүлнэ. • Хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх дохиолол болж өгнө. • Томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж, хэрэгжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлж өгнө.
  • 45. • Хувьцааны хөрвөх чадвар дээшилнэ. • Компанийн зах зээлийн үнэлгээ урт хугацаанд өсөх боломжтой болно. • Шинэ хөрөнгө оруулагчдыг татах бодит нөхцөл бүрдэнэ. • Хувьцаат компанид засаглал хөгжиж эхлэл суурь тавигдана. • Хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжааны идэвхжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.
  • 46. Нэмэлт хувьцаа гаргахын сул тал: • Хувьцааны зах зээлийн үнийг бууруулах нэг хүчин зүйл болно • Нэгж хувьцааны ногдол ашгийн хэмжээг бууруулна • Хувьцаагаарх хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулна • Компанийн капиталын зохистой бүтцийг алдагдуулж болзошгүй • Хувьцаа эзэмшигчдэд төлөх ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгодог • Хувьцаат компани ногдол ашгийн бодлогоо өөрчлөхөд хүрнэ
  • 47. Нэмэлт хувьцаа гаргасан хувьцаат компаниуд