SlideShare a Scribd company logo
1 of 50
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
Иргэний эрх зүйн тэнхим
ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Удирдагч: ......................................................../Б.Буянхишиг LL.M/
Шүүмжлэгч:...................................................../Б.Давхарбаяр LL.M/
Гүйцэтгэсэн:...................................................../С.Сүхчулуун ЯЭЗ-5-р анги/
УЛААНБААТАР ХОТ-2014 ОН
Гарчиг:
Удиртгал хэсэг: ......................................................................................................................2
Нэг.Үнэт цаасны зах зээл,үнэт цаасны арилжааны талаарх эрх зүйн
зохицуулалт
I.I Үнэт цаас ба үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт ........................................ 3
I.II Үнэт цаасны зах зээл дээрх зөрчил, маргаан ба үнэт цаасны арилжааг
хүчингүйд тооцуулах тухай ойлголт ...........................................................................12
I.III Үнэт цаасны арилжаа, үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай
холбогдох эрх зүйн очинд хийсэн шинжилгээ
1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (2013 он)
дахь үнэт цаасны арилжаатай холбогдох заалт, түүний хэрэглээ: ................17
1
2. Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбогдох Иргэний Хуулийн
зохицуулалт, түүний хэрэглээ : ................................................................................24
3. Явцын дүгнэлт: ........................................................................................................30
Хоёр. Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах үйл явц ба шүүхийн
шийдвэрт хийсэн дүн шинжилгээ, тулгамдаж буй асуудал
II.I Үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэлтэй холбоотой иргэний хэрэг
маргааныг шүүхээр шийдвэрлэж буй байдал:.........................................................32
II.II Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах үйл явц ба тулгамдаж буй
асуудал :............................................................................................................................34
Гурав. Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах үйл явц ба гадаад орны
эрх зүйн зохицуулалт
III.I Оросын Холбооны улсын үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах эрх
зүйн зохицуулалт: ...........................................................................................................36
III.II Япон улсын үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах эрх зүйн
зохицуулалт:.....................................................................................................................37
Дөрөв. Дүгнэлт , Санал .....................................................................................................41
Тав. Ашигласан материал :..............................................................................................45
Зургаа. Хавсралт хэсэг.....................................................................................................46
2
Удиртгал хэсэг:
Сэдэв сонгосон үндэслэл: Санхүүгийн зах зээлийг мөнгөний болон хөрөнгийн
гэж ангилдаг. Манай орны хувьд нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны
салбар, үлдэж буй 5 хувь нь банк бус буюу хөрөнгийн даатгалын, бичил
санхүүгийн салбар эзэлж байна. Монгол улсын засгийн газраас хөрөнгийн зах
зээлийг хөгжүүлэх зорилт тавин 2011.05.12-ны өдөр 155 тоот тогтоол гаргаж, уг зах
зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан байдаг1. Нөгөө талаас хөрөнгийн зах зээл
хөгжихтэй дагалдан хөрөнгийн зах зээлийн харилцаатай холбоотой шүүхээр
шийдвэрлэгдэх хэрэг, маргаан үүсэх болжээ. Шүүхээр шийдвэрлэж буй маргааны
хувьд үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах, өмчлөгчийн хувьцааг буцаан
байршуулах нэхэмжлэлтэй хэрэг тохиолдож байна. Дээрх агуулга бүхий
нэхэмжлэлтэй иргэний хэрэг, маргааныг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор
үнэт цаас эзэмшигчийн эрх зөрчигдөх байдал ажиглагдаж байна. Энэ нь үнэт
цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбогдох Иргэний хууль болон бусад
холбогдох эрх зүйн хэм хэмжээний зохицуулалт, түүний хэрэглээний болон
тайлбарын асуудалтай зарим талаараа холбогдох тул энэхүү сэдвийг сонгосон
болно.
Судалгааны онол, арга зүй: Уг судалгааны ажилд харьцуулсан эрх зүй судлалын
арга, хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээнд дүн шинжилгээ хийх
зэрэг аргыг ашигласан болно.
Сэдэв судлагдсан байдал: Үнэт цаасны зах зээл, үнэт цаасны арилжааг
хүчингүйд тооцуулах Иргэний Хуулийн цаашид ИХ гэх зохицуулалттай
холбоотойгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн “Монгол Улсын үнэт цаасны зах
зээлд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц”( 2009 )
судалгааны ажил, “Нэрийн үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэл, түүний
үр дагавар” (2010) судалгааны ажил, Улсын дээд шүүхийн шүүгч А.Доржготов
“Хөрөнгийн зах зээл дээр гарч буй иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж буй
практик, тулгамдаж буй асуудал” (2011) илтгэл, Доктор Б.Тэмүүлэн “Үнэт цаасны
зах зээлийн тухай хуулийн 34.1.11-р зүйл, ИХ-ийн холбогдох заалтуудын
хэрэглээ”(2011) илтгэл зэрэг бүтээл хэвлэгдсэн байна.
Судалгааны зорилго: Энэхүү судалгааны ажлаар үнэт цаасны арилжааг
хүчингүйд тооцуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, тодруулбал уг зах зээл
дээрх хууль бус хэлцэлтэй холбогдох ИХ-ийн зохицуулалт, үнэт цаасны зах
зээлийн тухай хууль тогтоомжыг судлаж, практикт үүссэн хэрэг маргаантай
холбогдуулан тухайн зохицуулалтын хууль хэрэглээний асуудалтай талыг
илрүүлэх, харьцуулсан эрх зүйн үүднээс гадаад орны ижил төсөөтэй эрх зүйн хэм
хэмжээг судалсны дүнд холбогдох дүгнэлт,санал дэвшүүлэхийг зорьсон болно.
1
Д.Дүгэржав “Хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладагвэ”. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарчбайгаа
хэрэг, маргааныгшийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал (эмхтгэл). УБ хот.,2011 он. тал 5
3
Нэг. Үнэт цаасны зах зээл, үнэт цаасны арилжааны талаарх эрх зүйн
зохицуулалт
I.I Үнэт цаас ба үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт:
А. Үнэт цаасны тухай ухагдахуун: Юуны өмнө үнэт цаасны ухагдахууныг
судлаачид өөрсдийн бүтээлдээ хэрхэн тодорхойлсныг авч үзвэл Ж.Ядамсүрэн
“Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт” бүтээлдээ “хуулийн агуулгаар
бол хувьцаат компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн ногдол ашиг авах,
түүнчлэн эд хөрөнгө хүлээн авах, түүнийг захиран зарцуулах болон хуульд заасан
эд хөрөнгийн бусад эрхийг гэрчилж байгаа баримтыг үнэт цаас гэнэ” 2 хэмээн
тодорхойлсон байна. Мөн Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс” бүтээлдээ
“Үнэт цаас бол хувийн эрх зүйн салбарт хамаарах эрхийг тусгасан баримт бичиг
бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох этгээд нь уг бармт бичгийг
бодитоор эзэмшилдээ авсан байх шаардлагатай” 3 хэмээн тэмдэглэжээ. Харин
2013 оны үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад үнэт
цаасыг нэрлэн тоочих замаар тодорхойлжээ. Үнэт цаасны зах зээлийн тухай
хуулийн шинэчилсэн найруулгаар “варрант”, “хадгаламжийн бичиг”, “компанийн
өрийн хэрэгсэл”-ийг шинээр тусгасан байна. Мөн хуулиар Үнэт цаасны зах
зээлийн тухай хуулийн нэр томьёоны тайлбар хэсэгт “биет үнэт цаас”, “биет бус
үнэт цаас”, “үүсмэл үнэт цаас”, “хувьцаа” зэргийг тодорхойлоогүй байна. Үүнийг
хавсралт хэсгийн хүснэгт 1-ээс үзнэ үү.
Дээрх үнэт цаасны талаарх тодорхойлолтоос үзвэл үнэт цаас нь дараах үндсэн
шинжтэй байна. Үүнд:
 Үнэт цаас бол эрхийг гэрчилсэн баримт бичиг
 Тогтоосон хэлбэрийн эрхийн болон зохих бүрдүүлбэртэй байх
 Эд хөрөнгийн эрхийг хангах зэрэг болно.
2
Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 41
3
Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс”.УБ хот.,2011 он. тал 13
4
Б. Үнэт цаасны төрөл: Орчин үед үнэт цаасыг хоёр том ангид хувааж үздэг. Энэ
нь үндсэн үнэт цаасны анги болон үүсмэл үнэт цаасны анги юм. Үндсэн үнэт цаас
гэдэг бол ямар нэгэн активын эд хөрөнгийн эрх өөрт нь хадгалагдах үнэт цаас
буюу таваар, мөнгө, капитал хөрөнгө, эд хөрөнгө, төрөл бүрийн нөөц зэрэг активын
эд хөрөнгийн эрх хадгалагдаж байгаа үнэт цааыг ойлгоно. Үндсэн үнэт цаас нь
дотроо анхдагч үнэт цаас, хоёрдогч үнэт цаас гэж хуваагдана. Анхдагч үнэт цаас
гэдэг нь актив, эд хөрөнгөд үндэслэсэн үнэт цаас юм. Хувьцаа, өрийн бичиг,
вексель, барьцааны хэрэгслүүд анхдагч үнэт цаасд хамаарна. Харин хоёрдогч
үнэт цаас гэдэг нь анхдагч үнэт цаасны үндсэн дээр гаргадаг үнэт цаас юм.
Тухайлбал: үнэт цаасны баталгаанууд варрант, хадгаламжийн баримтууд
хамаарна.
Нөгөө талаас үүсмэл үнэт цаас гэдэг нь биржийн активын тухайн үнэт цаасны
үндсэн дээр үнийн өөрчлөлттэй холбоотойгоор үүсдэг эд хөрөнгийн
эрхийгүүргийг илэрхийлэх баримтжуулаагүй хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, үүсмэл
үнэт цаас гэдэг нь ямар нэгэн үнийн активт үндэслэсэн үнэт цаас болно. Энд
биржийн, таваарын, үр тарианы, махны, нефтийн, алтны гэх мэт ямар нэгэн
таваарын үнэ, хувьцааны болон өрийн бичгийн зэрэг үндсэн үнэт цаасны үнэ,
зээлийн зах зээлийн үнэ, валютын ханш болон валютын үнэ хамаарна. Үүсмэл
үнэт цааст таваарын , валютын, хүүний, индексийн зэрэг фьючерсийн гэрээнүүд,
гүйлгээнд чөлөөтэй орж байгаа опционууд хамаарна4. Харин хууль зүйн үүднээс
үнэт цаасны үндсэн төрлүүдийг тодорхойлбол:
Хувьцаа: Хувьцаа гэдэг бол хувьцаат компанийн дүрмийн санд нэг удаа оруулсан
хөрөнгийн хэмжээг илэрхийлэх, түүнээс үүсэх эрхийг эдлэх харилцааг гэрчилсэн
баримт бичиг юм5. Энэ утгаараа хувьцаа гэдэгт нэг талаас хувьцаа эзэмшигчийн
хувьцааг компанид эзэмших гишүүнчлэлийн эрхийг гэрчилсэн баримт бичгийг
ойлгодог. Гишүүнчлэлийн эрхээс алийг нь олгохоор сонгосноос хамааран хувьцааг
энгийн болон давуу эрхийн гэсэн хоёр төрлөөр гаргах боломжтой. Энгийн хувьцаа
нь хувьцаа эзэмшигчдийн тэгш эрхийг хангах зорилготой бөгөөд ийм хувьцаа нь
ноогдол ашгаас тэнцүү хувь авах, татан буулгах үед бүх хувьцаанд ижил үнэ бүхий
хөрөнгө ноогдоно. Харин давуу эрхийн хувьцаа нь энгийн хувьцаа эзэмшигчийн
эрхтэй харьцуулахад арай илүү эрхийг гэрчилсэн байх бөгөөд тухайлбал ногдол
ашиг хувиарлахад тэргүүн ээлжинд эрхээ эдлэх давуу байдал хамаарна.6
Өрийн бичиг: Оруулсан мөнгөн хөрөнгөө тодорхой хугацааны дараа тодорхой
хэмжээний орлоготойгоор болон орлогогүйгээр буцаан авах нэг удаагийн өрийн
үүргийг өрийн бичиг гэнэ 7 . 2013 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгад өмнөх хуулийн “өрийн бичиг” гэдгийг “өрийн хэрэгсэл”
хэмээн өөрчилсөн ч утга агуулгын хувьд ижил байдлаар тодорхойслон байна.
Хавсралт хэсэг. Хүснэгт 2-ийг үзнэ үү.
Банкны сертификат: Банкны сертификат гэдэг нь банкнаас тодорхой хугацааны
дараа үндсэн хадгаламж, түүний хүүг эргүүлэн төлөх үүрэгтэй чөлөөтэй гүйгдэж
4
Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 48
5
Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 50
6
Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс”.УБ хот.,2011 он. тал 112
7
Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 50
5
байгаа мөнгөн хөрөнгийг гэрчилсэн баримт бичиг юм8. Үнэт цаасны зах зээлийн
тухай хуулийн 2013 оны шинэчилсэн найруулгын 5.2.5-д “Банкны тухай хуулийн
15.2-т заасны дагуу банкнаас мөнгөний зах зээлд арилжихаар гаргаж байгаа нэг
жил хүртэлх хугацаатай бусад санхүүгийн хэрэгсэл” нь үнэт цаас байхаар
тодорхойлсон байдаг. Энэхүү үнэт цаас нь хадгаламжийн бичигт хамаарахгүй
байхаар үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан
байна.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. 5.2.6 дугаар
зүйл
Вексель: Вексель гэдэг нь зээл авагчийн зүгээс тогтоосон хугацаанд үл маргалдах
журмаар өр зээлээ буцааж төлөх үүрэг хүлээсэн хэлбэрийн маш хатуу шаардлага
бүхий төлбөр тооцооны үнэт цаас юм9. Өөрөөр хэлбэл эрх зүйн тусгай акт болох
векселийн эрхээр хэлбэр, гүйлгээ нь зохицуулагддаг зээл авагчийн өрөө буцааж
төлөх талаар бичгээр гаргасан мөнгөний үүргийг вексель гэнэ. Векселийн гол
онцлог нь эрх зүйн харилцааг хамгаалах зорилгоор үүрэг гүйцэтгэгч хариуцлагаа
үл маргалдах журмаар биелүүлэхэд орших бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь ямар ч
нөхцлөөс үл хамааран, тусгагдсан үнийн дүнг төлөхөөр амлаж буй хийсвэр өрийн
бичиг хэмээн тодорхойлох боломжтой 10 . Харин 2013 оны үнэт цаасны зах
зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.2.3-д зааснаар хуульд өөрөөр
заагаагүй бол шилжүүлгийн болон энгийн вексельд уг хуулийн зохицуулалт
үйлчлэхгүй байхаар тусгсан байдаг. Энэ нь тусгайлсан хуулийн хэм хэмжээ болох
Векселийн тухай хууль1995 онхүчин төгөлдөр үйлчилж байгаатай холбоотойгоор
дээрх зохицуулалтыг тусгасан гэж үзэж байна.
Чек: Чек эзэмшигчээс чек авагчид түүнд заасан хэмжээний мөнгийг төлөхийг
банкинд үүрэг болгож бичгээр гаргасан даалгаварыг хэлнэ.
Коносамент: Ачаа ачих, тээвэрлэх, түүнийг хүлээн авах эрхийг баталгаажуулсан
ачаа зөөх олон улсын практикт хэрэглэдэг нэг хэв загварын хэлбэрийн баримт
бичгийг гэрээг коносамент гэнэ.
Варрант баталгаа: 1. Агуулахад байгаа бараа таваарыг өмчлөх эрхийг
баталгаажуулж агуулахаас олгосон баримт бичгийг варрант гэнэ. 2. Тодорхой
хугацааны туршид тогтоосон үнээр ямар нэг компанийн хувьцаа, эсхүл өрийн
бичгийг худалдаж авахад эзэмшгигчид нь давуу эрх олгодог баталгаа юм. Үнэт
цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1.7-д “үнэт цаас гаргагчаас хөрөнгө
оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг
тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/” хэмээн
тодорхойлсон байдаг.
Опцион Хугацаатай гэрээ: Гэрээнд оролцогчийн аль нэг тал тодорхой
хугацааны туршид нөгөө талаасаасаа гэрээ байгуулах үед тогтоосон үнээр тухайн
активыг худалдах, худалдан авах эрхийг гэхдээ үүргийг биш опцион гэнэ.
Ингэхдээ эл эрхийг авсны төлөө шагнал гэж нэрлэгдэх тодорхой хэмжээний
мөнгийг төлнө. Хүснэгт 1-д дурьдсанчлан үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгад опцион гэдгийг шууд бусаар тодорхойлж, үүмэл
8
Мөн тэнд
9
С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг” Анхны хэвлэл. УБ хот.,2007 он. тал 104
10
Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс”.УБ хот.,2011 он. тал 73
6
санхүүгийн хэрэгсэл гэсэн агуулгаар хуульчилсан байдаг. Тодруулбал : Хуулийн
4.1.7-д.“үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/” гэж опцион гэрээ болон
фьючерсийн гэрээ, зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад
санхүүгийн хэрэгслийг ойлгоно.Харин 4.1.10-д “опцион гэрээ” гэж гэрээний зүйл
болох тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг тохиролцсон үнээр тогтоосон
хугацаанд худалдан авах, эсхүл худалдахыг нөгөө талаас шаардах эрхийг нэг талд
үүсгэх боловч үүргийг бий болгодоггүй, харин нөгөө талд уг шаардлагыг биелүүлэх
үүргийг үүсгэдэг үүсмэл санхүүгийн хэрэгслийг ойлгохоор тусгасан байна.
Фьючерсийн Ирээдүйн гэрээ: Хэлцэл хийх үед тогтоосон үнээр тодорхой
хугацааны дараа биржийн активыг худалдах, худалдан авах биржийн нэг загварын
гэрээг фьючерсийн гэрээ гэнэ. Дээр дурьдсанчлан Үнэт цаасны зах зээлийн тухай
хуулийн шинчэчилсэн найруулгаар үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэдэгт фьючерсийн
гэрээг хамааруулахаар заасан байна.Мөн хуулийн 4.1.11-д “фьючерсийн гэрээ” гэж
талууд тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр
тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг гэрээний талуудад үүсгэх
гэрээ буюу үүсмэл санхүүгийн хэрэгслийг ойлгохоор хуульчилсан байна.
Хугацаатай үнэт цаас: Үнэт цаасыг гаргахад хугацааг нь тогтоосон үнэт цаас юм.
Хугацаатай үнэт цаасыг ихэвчлэн гурван дэд төрөлд хувааагдана. Үүнд:
1. Нэг жил хүртэл хугацаатай богино хугацааны үнэт цаас
2. Нэг жилээс дээш 5-10 жил хүртэлх дунд хугацааны үнэт цаас
3. 20-30 жил гүйлгээнд байх урт хугацааны үнэт цаас
Хугацаагүй үнэт цаас: Үнэт цаасыг гүйлгээнд байх хугацааг нь тогтоогоогүй үнэт
цаасыг хэлнэ.
Хөрөнгө оруулалтын үнэт цаас: Энэ нь хөрөнгийг ямар нэг обьектод оруулахад
зориулсан хувьцаа, өрийн бичиг, фьючерсийн гэрээ зэрэг үнэт цаас юм.Харин
хөрөнгө оруулалтын бус үнэт цаас гэдэг нь таваарын болон зах зээлийн мөнгөн
төлбөрийн тооцоонд үйлчилдэг вексель, чех, коносамент зэрэг үнэт цаас юм11
.
В. Үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт: Үнэт цаасны зах зээл нь түүнд
оролцогчдын хооронд үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдон үүсэх эдийн
засгийн харилцааны нийлбэр цогц юм. 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай
хуулиар үнэт цаасны зах зээл гэдгийг үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах,
арилжих, хадгалах түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон
харилцаа хэмээн тодорхойлсон байдаг. Харин шинэ хуулиар дээрх харилцааг
хамааруулснаас гадна “...төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй
холбогдсон зохицуулалттай зах зээлийн болон биржийн бус зах зээлийн харилцаа”
гэж шинэлэг байдлаар нарийвчлан тодорхойлсон байна. Хавсралт хэсэг. Хүснэгт
3-ийг үзнэ үү.
Үнэт цаасны зах зээлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
 Үнэт цаасны үндэсний болон улс хоорондын зах зээл
 Бүс нутгийн болон үндэсний зах зээл
 Үнэт цаасны тодорхой төрлийн зах зээл
 Үнэт цаасны анхдагч болон үүсмэл зах зээл
Үнэт цаасны зах зээл нь дараах үндсэн 2 чиг үүрэгтэй. Үүнд:
11
Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 50-51
7
1. Зах зээлийн түгээмэл чиг үүрэг : Үүнд дараах чиг үүргийг хамааруулж
ойлгоно. Тухайлбал:
 Арилжаа наймааны чиг үүрэг- Тухайн зах зээл дээрх үйлдлээс ашиг авах чиг
үүрэг юм. Энэ чиг үүргийн явцад өмчийн эзэд солигдоно.
 Үнэ тогтоох чиг үүрэг- Үнэт цаасны зах зээл нь зах зээлийн үнийг тогтоох үйл
явц, тэдгээрийн хөдөлгөөнийг хангадаг.
 Мэдээлэл өгөх чиг үүрэг- Худалдааны обьектын болон түүнд оролцогчдын
талаарх зах зээлийн мэдээллийг оролцогчдод хүргэдэг.
 Зохицуулах чиг үүрэг- Зах зээл нь худалдаа явуулах, түүнд оролцох дүрэм
журам, оролцогчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх хяналт
зохицуулалтын байгууллага, удирдлагыг бий болгодог.
Тухайн зах зээлийн өвөрмөц чиг үүрэг – Үнэт цаасны зах зээлийн өвөрмөц чиг
үүрэгт дараах зүйлс багтана. Үүнд:
 Дахин хувиарлах чиг үүрэг- Уг чиг үүргийг 1. Мөнгөн хөрөнгийг зах зээлийн
үйл ажиллагааны салбар, хүрээний хооронд дахин хувиарлах, 2. Хүн амын
хадгаламжийг үйлдвэрлэлийн бус хэлбэрээс үйлдвэрлэлийн хэлбэрт
шилжүүлэх, 3.Инфляцийн биш үндсэн дээр өөрөөр хэлбэл нэмэгдэл мөнгөн
хөрөнгийг гүйлгээнд оруулахгүйгээр улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх
гэж гурав хувааж болно.
 Үнийн болон санхүүгийн эрсдлийг даатгах чиг үүрэг- Уг чиг үүрэг нь үүсмэл
үнэт цаасны анги, төрлийг ашиглах замаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл,
фьючерсийн болон опционы гэрээг ашиглах замаар хэрэгжинэ.
Дээр дурьдсанаас гадна үнэт цаасны зах зээлийн тухай ойлголтын хүрээнд
дараах ойлголтыг нэг мөр зөв ойлгож хэрэглэх шаардлагатай байдаг. Үүнд:
 Анхдагч болон хоёрдогч зах зээл: Анхдагч зах зээл нь анхны эзэмшигчид
үнэт цаасыг олж авахад үүсэх харилцаа байдаг. Энэ нь үнэт цаасыг
борлуулах үйл явцын анхны үе шат бөгөөд тодорхой журам, шаардлагыг
хангасан үнэт цаасыг зах зээл дээр анх удаа гаргах явдал юм. Хоёрдогч зах
зээл гэдэг нь өмнө нь гаргасан үнэт цаасны гүйлгээ,түүний байнгын
эргэлтийн үйл ажиллагаа хамаарна. Энэ нь худалдан авах бүх активын
эсхүл үнэт цаас өөрийн оршин байх хугацаандаа нэг эзэмшигчээс нөгөө
эзэмшигчид шилжих хэлбэрийн цогц юм.
 Зохион байгуулалттай болон биржийн гадуурх зах зээл: Энэ нь зах
зээлийн оролцогчдын даалгавраар зах зээлд оролцогч зөвшөөрөл бүхий
мэргэшлийн зуучлагчдын хооронд хатуу тогтоосон дүрэм, журмын үндсэн
дээр хийх гүйлгээний цогц юм. Зохион байгуулалтгүй зах зээл нь зах зээлд
оролцогчид нэгдсэн дүрэм, журамгүйгээр үнэт цаасыг худалдан гүйлгээнд
оруулах харилцааны цогц юм.
 Уламжлалт болон компьютерийн зах зээл: Компьютерийн зах зээл нь
худалдагч, худалдан авагч уулздаг бодит асуудал байдаггүй, тэдээрийн
хооронд шууд хэлхээ холбоо тогддоггүй, худалдааны үйл явц, түүний
үйлчилгээ бүрэн автомажсан, зөвхөн үнэт цаасыг тухайн тогтолцоогоор
худалдах, худалдан авах оролцогчдын захиалгаар хийгддэг.
8
 Биржийн болон биржийн гадуурх зах зээл: Биржийн зах зээл бол
хөрөнгийн бирж дээр явагддаг үнэт цаасны арилжаа юм. Биржийн гадуурх
зах зээл нь хөрөнгийг биржийг алгасч хийх үнэт цаасны худалдаа юм.
Биржийн зах зээл нь ямагт зохион байгуулалттай зах зээл байдаг. Иймд
биржийн дүрэм, журмыг хатуу сахих, зөвхөн биржийн зуучлагчдын хооронд
худалдаа явуулах, зах зээлийн бусад зуучлуулагчдыг оролцуулахгүй байх
онцлогтой. Биржийн гадуурх зах зээл нь зохион байгуулалттай болон зохион
байгуулалтгүй зах зээл байж болно. Биржийн гадуурх зохион байгуулалттай
зах зээл нь компьютерийн тогтолцоонд суурилж явагддаг.
 Кассын болон хугацаа бүхий зах зээл: Үнэт цаасны кассын зах зээл нь
бусад оронд “кэш” зах зээл эсхүл “спот” зах зээл 1,2 өдрийн туршид
хэлцлийг гүйцэтгэх зах зээл юм. Үнэт цаасны хугацаа бүхий зах зээл нь
гүйцэтгэх хугацаагаараа ялгагддаг. Ажлын 2 өдрөөс хэтэрсэн хэлцэл хийдэг
зах зээл бөгөөд гүйцэтгэх хугацаа нь 3 хүртэл сар байж болно12.
Г. Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай ойлголт: Үнэт цаасны зах зээлийг
зохицуулах нь үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид, хөрөнгийн үйл ажиллагааг
зуучлах мэргэжилтнүүд, зах зээлийн дэд бүтцийн байгууллагын зэрэг бүх
оролцогчдыг хамардаг. Үнэт цаасны зах зээлд оролцогчдын зохицуулалтыг гадаад
болон дотоод гэж хувааж болно.Дотоод зохицуулалт гэдэг нь тухайн байгууллагын
үйл ажиллагааг байгууллагын өөрийнх нь эрх зүйн баримт бичгээр, тухайлбал
дүрэм, журам, дотоодын эрхийн бусад актаар зохицуулан журамлах юм. Гадаад
зохицуулалт гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааг төрийн бололн бусад
байгууллагын эрхийн акт, олон улсын гэрээ хэлэлцээрт захируулах явдал юм.
Үнэт цаасны зах зээлийг зохицуулах нь дараах үндсэн зорилготой. Үүнд:
 Зах зээлийн дэг журмыг сахиулах ажилд дэмжлэг үзүүлэх зах зээлийн бүх
оролцогдын үйл ажиллагаа явуулах энгийн нөхцлийг бий болгох
 Тодорхой этгээд байгууллагын зүгээс үнэнч биш үйл ажиллагаа явуулах,
хуурч мэхлэх, байгууллагын зүгээс гэмт үйлдэл хийхээс зах зээлд
оролцогчыг хамгаалах
 Эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэт цаасны үнэ бүрдэх чөлөөтэй, ил
тод үйл явдлыг хангах
 Үйлдвэр худалдааны үйл ажиллагааг ямагт урамшуулах, эрсдэл бүр
нөхөгдөх үр ашиг бүхий зах зээлийг бүтээх
 Тодорхой тохиолдолд шинэ зах зээлийг бий болгох, нийгэмд зайлшгүй зах
зээл, түүний бүтэц, гарч байгаа шинэ зүйлс, эхлэл бүрийг дэмжих13 зэрэг
хамаарна.
Үнэт цаасны зах зээлийг зохицуулахтай холбоотойгоор төрийн зохицуулах
байгууллага, үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, олон
нийтийн байгууллагын оролцоо чухал нөлөөтэй. Тодруулбал:
А.Үнэт цаасны зах зээлд өөрийгөө зохицуулах байгууллагын оролцоо:
Өөрийгөө зохицуулах байгуулага гэдэг бол зах зээлийн тодорхой чиглэлийг
12
Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 38-40
13
Хууль зүйн үндэсний хүрээлэн. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг. “Бизнесийн эрх зүй”
бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага. УБ хот.,2002 он. тал 318-319
9
зохицуулах зорилгоор төрийн баталгаа дэмжлэгийг хүлээж сайн дурын үндсэн
дээр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг зохион байгуулж
ажиллуулдаг арилжаа наймааны бус, төрийн бус байгууллага юм14. 2013 оны Үнэт
цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 69-75 дугаар зүйлд
өөрийгөө зохицуулах байгууллагын талаар нарийвчлан тусгасан байдаг.
Тухайлбал: тус хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар үнэт цаасны зах зээл дэх
өөрийгөө зохицуулах байгууллага нь дараах бүрэн эрхтэй. Үүнд:
 үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох
чиглэлээр төрийн байгууллагад санал оруулах, түүний боловсруулсан хууль
тогтоомж, дүрэм, журмын төсөлд санал өгөх;
 мэргэжлийн сургалт явуулах, давтан сургах;
 гишүүдийнхээ үйл ажиллагаанд баримтлах нийтлэг журам, мэргэжилтний ёс
зүйн хэм хэмжээ, заавар, зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хорооны
танилцуулснаар баталж, хэрэгжилтийг хангуулах, гишүүдийн ёс зүйтэй
холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх;
 хуульд заасан нууцад хамаарахаас бусад мэдээллийг гишүүн байгууллагаас
шаардан гаргуулах;
 гишүүдийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, тэдгээрт зэрэглэл
тогтоох, нийтэд мэдээлэх;
 өөрийн дүрэм, журмаар тогтоосон хүрээнд гишүүдийнхээ үйл ажиллагааг
шалгах, зөрчлийг арилгуулах талаар үүрэг өгөх, зөрчлийн хэмжээнээс
хамаарч гишүүний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
саналыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргах, холбогдох байгууллагад
зөрчлийн талаар мэдээлэх;
 гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
 гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга
хэмжээ авах;
 хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад бүрэн
эрх
Дээрхээс гадна өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдийн үйл
ажиллагаатай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо болон эрх
бүхий бусад байгууллагаас ирүүлсэн аливаа мэдээллийг гишүүн бүрд шуурхай
хүргэх, Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.
Б.Үнэт цаасны зах зээлд төрийн зохицуулах байгууллагын оролцоо: Үнэт
цаасны зах зээлд төрийн зохицуулах байгууллагын оролцоо зөвхөн шаардлагатай
хүрээгээр хязгаарлагдах нь нийтлэг зарчим бөгөөд тодруулбал дараах тохиолдолд
хамаарна. Үүнд:
 Зах зээлд оролцогч этгээдүүдийн үйл ажиллагаа нь тогтсон нарийн
дүрэм, журмаар явагдах шаардлагатай тул үг дүрэм журмыг тогтоох
төрийн бодлого
 Нэгэнт тогтоосон дүрэм журам нь хэрэгжих ёстой бол уг дүрэм журмыг
мөрдүүлэх, хяналт
14
Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 24
10
 Хөрөнгө оруулагч субьектүүд болох олон нийт, үнэт цаасны зах зээл дэх
итгэлцлийг хамгаалах, системийн эрсдэл, хямралаас урьдчилан
хамгаалах төрийн шалгалт15 зэрэг хамаарна.
Олон улсын жишигт төрийн зохицуулах байгууллагыг Regulatory body буюу
зохицуулах байгууллага хэмээн нэрийддэг бөгөөд ийм байгууллагын үндсэн чиг
үүрэг, зорилго нь хөрөнгө оруулагч, хөрөнгийн зах зээлийг зүй бус үйлдлээс
хамгаалах явдал байдаг. Манай улсын хувьд зохицуулах байгууллагын чиг үүргийг
УИХ-аас байгуулагддаг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлдэг.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2002 он 34.1.11-д Санхүүгийн
зохицуулах хороо нь“... хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс
зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй
гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоон шалгах, зөрчилтэй нь
нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох” эрхийг хуульчилсан
байсан. Энэхүү зохицуулалт ИХ-ийн 107-д нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг
сэргээх эрх нь үнэт цаасны зах зээлийн зохицуулах, хянах эрх бүхий байгууллага
сэргээнэ гэсэн заалтаас үүдэлтэй. Дээр дурьдсанчлан үнэт цаасны зах зээлийн
зохицуулах, хянах эрх бүхий байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо юм.
Гэхдээ дээрх зохицуулалтыг хэт туйлшруулан ойлгох боломжгүй бөгөөд тухайлбал
иргэний хэлцлээр үнэт цаасыг шударгаар эзэмшсэн этгээдийн үнэт цаасыг
Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр хуучин эзэмшиж байсан этгээдэд нь
буцааж өгөх боломжгүй юм16.
Түүнчлэн ИХ-ийн 107 дугаар зүйлийн тайлбарт “энэ зохицуулалт нь их
хүнрэлтэй зохицуулалт байна. Нэрийн үнэт цаасыг эзэмшсэн этгээд нь иргэний
хууль болон үнэт цаасны талаарх бусад хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх,
мөн энэхүү эрхээ шүүхэд хандан хэрэгжүүлэх боломжтой. Нэрийн үнэт цаасыг
эзэмшигч этгээдийн дээрх эрхүүдээс ямар ч хамааралгүйгээр үнэт цаасны зах
зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага үнэт цаасыг бусад хуульд заасан
зохиуцуулалтын дагуу гаргаж байгааг анхаарах ёстой. Харин дээрх байгууллага нь
үнэт цаас эзэмших тухай иргэд хоорондын маргааныг шийдвэрлэх үүрэг хүлээхгүй.
Энэ нь шүүхийн үүрэг болно”17 гэжээ.
Түүнчлэн үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2002 он 34.1.11-д
Санхүүгийн зохицуулах хороо арилжааг хүчингүй болгох эрхтэй байсан
зохицуулалт нь ИХ-ийн 57-р зүйлд заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж
тооцох эрхийг шүүх эдлэх тухай зохицуулалттай нийцэхгүй юм 18 . Доктор
Б.Тэмүүлэн өөрийн бүтээлдээ “хэдийгээр Монгол улсын иргэний хуульд хэлцэл
дахь хийсвэрлэлийн зарчим тусгагдсан эсэх асуудлаар нэгдсэн нэг ойлголтонд
шүүх болон бусад байгууллагын хуульчид хүрээгүй боловч энэ тохиолдолд
арилжаа нь анхнаасаа, хийгдсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байна...нэгэнт
15
Хууль зүйн яам, “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөл. “Үнэт цаасны эрх зүй”гарын авлага.
УБ хот.,2013 он. тал 72
16
А.Доржготов “Хөрөнгийн зах зээл дээр гарч буй иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж буй практик,
тулгамдсан асуудал”.Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарч байгаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд
тулгамдаж буй асуудал эмхтгэл. УБ хот., 2011 он. тал 16
17
Иргэний Хуулийн тайлбар. УБ хот.,2005 он. тал 442
18
Иргэний Хуулийн 57.1-д “ Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр
хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэжээ.
11
аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох эрх нь зөвхөн шүүхэд хадгалагдах
тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-р зүйлийг хэлцлийг хүчингүй
болгох бус, харин хууль зөрчиж хийсэн хэлцлийн хувьд арилжаа хууль бус гэдгийг
зарлах гэх утгаар тайлбарлан хэрэглэх нь ИХ-ийн холбогдох зохицуулалттай
нийцнэ”19 гэжээ.
Дээрхээс дүгнэхэд 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-д
Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах эрхтэй
байхаар тусгасан байсан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох шүүхийн үйл
ажиллагааг хэрэгжүүлэх мэтээр тусгагдсан байжээ.Нөгөө талаас энэхүү
зохицуулалтыг хэрэглэхэд хэлцэл дэх хийсвэрлэх зарчмыг хэрэглэж, үнэт цаасны
арилжааны хэлцлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хүчингүй болгож болох ч
энэ нь үнэт цаасны өмчлөх эрх шилжихтэй холбогдсон хэлцлийг хүчингүйд тооцох
үр дагавар үүсгэхгүй хэмээн тайлбарлах боломжтой. Уг зохицуулалт нь 2013 оны
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай
холбоотойгоор хүчингүй болсон хэдий боловч ИХ-ийн 107-р зүйлд заасан суурь
зохицуулалт хэвээр үйлчилж байгаа тул уг зохицуулалттай холбогдсон харилцааг
дээр дурьдсан хийсвэрлэх зарчмын тайлбарын үүднээс ойлгож, хэрэглэх нь зүйтэй
байж болох юм.
19
Б.Тэмүүлэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-р зүйл, Иргэний Хуулийн холбогдох заалтуудын
хэрэглээ” илтгэл. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарч байгаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд
тулгамдаж буй асуудал эмхтгэл. УБ хот., 2011 он. тал 19
12
I.II Үнэт цаасны зах зээл дээрх зөрчил, маргаан ба үнэт цаасны арилжааг
хүчингүйд тооцуулах тухай ойлголт
Үнэт цаасны зах зээл дээрх зөрчлийн дараах нийтлэг төрөл байдаг. Үүнд:
 Дотоод мэдээллийг ашиглах :
Дотоод мэдээлэл гэдэгт нийтийн хүртээл болоогүй бөгөөд тухайн мэдээлэл нь
уг үнэт цаасны үнэ ханш болон арилжааны хэмжээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж
болох, үнэт цаасны арижлаанд оролцоход давуу тал бий болгох тодорхой үнэт
цаас, түүнийг гагргагчийн удирдлага, санхүүгийн байдал болон үйл ажиллагаатай
холбоотой аливаа мэдээллийг хамруулан ойлгодог. Үнэт цаасны зах зээлийн тухай
хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар дотоод мэдээлэл эзэмшигчид дараах
ажиллагааг хориглосон байдаг. Үүнд: “уг мэдээллийн улмаас ханш, арилжааны
хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас болон түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн
арилжаанд оролцох”, “уг мэдээллийг дотоод мэдээлэл гэдгийг мэдсэн эсэхээс үл
хамааран ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас, түүнд суурилсан
санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцохыг бусдад санал болгох, ятгах”, “албан
тушаал, ажил үүргийн хувьд мэдээллийг нээлттэй болгох үүрэг хүлээснээс бусад
тохиолдолд бусдад дотоод мэдээллийг задруулах”20 зэрэг ажиллагаа хамаарна.
 Зах зээлийн манипуляци урвуулан ашиглах:
Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг
зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, үйлчлүүлэгчийг хууран
мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зэрэг үйлдлийг
ойлгоно. Үнэ ханшийг тодорхой түвшинд тогтоон барих, зохиомлоор өсгөх,
бууруулах, өмчлөгч нь өөрчлөгдөөгүй арилжаа хийх, нэгдмэл сонирхол бүхий
этгээдийн хооронд арилжаа хийх, аливаа үнэт цаасны арилжааг зохиомлоор
идэвхжүүлэх, худалдах, худалдан авах захиалгын түвшинг ойролцоо түвшинд
тогтоох зэргээр илэрнэ. Тодруулбал: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх,
үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч,
харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй
байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг
хориглоно ” гэж заасан байдаг.
 Үнэт цаасны танилцуулгад буруу, дутуу төөрөгдүүлсэн мэдээ,
мэдээлэл баримт тусгах:
Үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад түүний танилцуулга нь хөрөнгө
оруулагчдыг шийдвэр гаргахад ихээхэн чухал үүрэгтэй. Манай орны хувьд үнэт
цаасны танилцуулга дахь алдаатай хуурамч мэдээллийн улмаас хөрөнгө
оруулагчид хохирол учирсан байхыг шаарддаг 21 . Харин үнэт цаасны зах зээл
өндөр хөгжсөн орнуудад хөрөнгө оруулагчид хохирол учирсан байхыг шаарддаггүй
бөгөөд үнэт цаасны танилцуулгад үнэн зөв, алдаагүй, бзрэн мэдээлэл тусгах
үүргээ зөрчсөн гэж үзэн эрх зүйн зөрчилд тооцдог байна. Үнэт цаасны зах зээлийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын 89.1.2-д зааснаар нийтэд үнэт цаас гаргах
20
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. 2013 он. 78.1 дүгээр зүйл.
21
Хууль зүйн яам,“Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөл. “Үнэт цаасны эрх зүй” гарын авлага.
УБ хот.,2013 он. тал 88-89
13
танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан,
худал амлалт өгсөн, үнэт цаасны танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны
зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан бол хуульд зааснаар мөнгөн
торгууль ногдуулахаар заасан байдаг.
Дээрх төрлийн нийтлэг зөрчил нь үнэт цаасны зах зээлийн нээлттэй, ил тод,
шударга байх үндсэн зарчимд харшилах, үнэт цаасны зах зээлд итгэх хөрөнгө
оруулагчдын итгэлийг эвдэх, тэднийг хохироох, зах зээлийн нэр хүндийг унагаах
зэрэг шууд болон шууд бусаар зах зээлд сөрөг үр дагавар үүсгэдэг22.
Өнөөдөр Монгол улсад үйлдэгдэж байгаа үнэт цаасны зах зээл дээрх хэрэг
маргааныг үнэт цаас гаргагчийн хүрээнд болон үнэт цаасны зах зээлийн
мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч буй хэрэг, маргаан гэж ангилж болно.
А. Үнэт цаас гаргагчийн хүрээнд гарч байгаа хэрэг, маргаан: Хувийн өмчит
гэх компаниудын нийт гаргасан хувьцааны дийлэнх хэсэг нь цөөн тооны хувьцаа
эзэмшигчид төвлөрч, нөгөө талд хэт жижиг хувьцаа эзэмшигчид байгаа нь хувьцаа
эзэмшлийн хувьд хүчний тэнцвэргүй байдлыг үүсгээд байна.Хувьцаа эзэмшигдийн
хооронд гарч буй маргааны үндсэн агуулга нь томоохон хувьцаа эзэмшигч нар
хамтын удирдлагын зарчмыг санаатай хэрэгжүүлэхгүй байх, жижиг хувьцаа
эзэмшигчид мэдээлэл өгөхгүй байх, компанийн удирдлага, үйл ажиллагаанд
тэдгээрийг оролцуулахгүй байх зэргээр эрхийг нь зөрчих, компанийн өмч хөрөнгийг
зүй бусаар захиран зарцуулах замаар хөрөнгөгүй болгох, олж буй орлогыг хувьдаа
завших, бусдад хэт бага үнээр худалдах, шилжүүлэх зэргээр компаниас хүртэх
өгөөжийг, хувиарлалтыг шударга бусаар явуулсантай холбоотой асуудлаар илэрнэ.
Б. Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч буй
хэрэг: Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч байгаа
үндсэн гэмт хэрэг бол бусдын үнэт цаасыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран
зарцуулсан, хувьцаа худалдсан орлогыг өмчлөгчид өгөлгүй завшсан, санхүүгийн
баримтыг хуурамчаар үйлдсэн, иргэдэд худал ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн,
залилсан үйлдлүүд зонхилон гарч байна23.
Үнэт цаасны зах зээл дээрх зөрчил, маргааныг эрүүгийн, захиргааны, иргэний
эрх зүйн хүрээнд ялган авч үзвэл дараах байдлаар тодорхойлогдохоор байна.
Үүнд:
А. Үнэт цаасны зах зээл дээрх эрүүгийн эрх зүйн зөрчил: Эрүүгийн хуульд
эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл,
эс үйлдэхүйг гэмт хэрэг24 гэж үздэг бөгөөд үнэт цаасны зах зээл дээрх дараах
үйлдэл, эс үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэдэгт
хамаарах юм. Тодруулбал :
 Үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах худалдах, арилжих, түүгээр төлбөр
тооцоо хийх, брокер, диллерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчиж,
бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл 25
22
Мөн тэнд
23
Б.Одонгэрэл “Монгол улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт”. Хууль дээдлэх ёс. УБ
хот.,2013 он. тал 65
24
Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он. 16.1 дугаар зүйл.
25
Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он. 158 дугаар зүйл.
14
 Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод
мэдээллийг шунахай сэдэлтээр ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан
авсан, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсны улмаас хөрөнгө
оруулагчид их хэмжээний хохирол учруулсан үйлдэл26
 Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол
учруулсан үйлдэл27.
 Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үнэт цаас
хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,
борлуулсан үйлдэл28.
 Гэмт хэргийг үл мэдээллэх  үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах гэмт
хэрэг үйлдсэн тухай 
 Гэмт хэргийг нуун дарагдуулах үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах
гэмт хэрэг үйлдсэн тухай
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2012 онд “Монголын улсын хөрөнгийн зах
зээлийн эрүүгийн эрх зүйн хамагаалалт” сэдэвт судалгааны ажил гүйцэтгэж, одоог
хүртэлх хугацаанд “Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг” бүртгэгдээгүй,
шүүх энэ төрлийн хэргийг шийдвэрлээгүй байгаа тул хөрөнгийн зах зээл дээр
үйлдэгдэж буй гэмт хэргийн статистик тоон үзүүлэлтийг гаргах боломжгүй байгаа
тухай тэмдэглэсэн байдаг29. Энэ нь үндсэндээ дараах шалтгаантай болох талаар
дурьдсан байдаг. Үүнд:
 Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэрэг нь олон хохирогчтой тул
мөрдөн байцаах ажиллагаа удааширдаг: Тухайлбал: “Эрдэнэс”, “Мөнхөд”,
“Ажнай инвест” компаниудын хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр
худалдсан хэрэг шалгагдаж байгаа хэдийч хохиогч нарын тоо тасралтгүй
нэмэгдэж байгаа тул хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа тухай мөрдөн байцаагч
нар судалгааны ярилцлагын явцад тэмдэглүүлсэн байдаг30.
 Эрүүгийн хуулийн 158-д заасан “Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт
хэрэг”-ээр зүйлчлэлгүй Эрүүгийн хуулийн “Бусдын эд хөрөнгийг залилан
мэхэлж авах”, “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” зэрэг гэмт хэргээр
зүйлчилж байж болох ч дээрх үйлдэл бүхий гэмт хэргийн дотор чухам хэдэн
хувьд нь үнэт цаасны хуулль тогтоомжийг зөрчсөн шинжтэй болохыг
тооцоолох нь хүндрэлтэй тухай дурьдсан байдаг31
Мөн уг судалгаанд Эрүүгийн хуулийн 158-д зүйлд үнэт цаасы тухай хууль
тогтоомжийг зөрчих гэмт хэргийг хуульчлахдаа бусдад их хэмжээний хохирол
учирсан байхыг шаарддаг нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг
хамгаалахад бүрэн үйлчлэхгүй байгаа зэрэг дээр үнэлэлт өгсөн байдаг. Үүнээс
гадна Эрүүгийн хуульд 158 дугаар зүйлийг хуульчлахдаа бланкетны диспозицтай
26
Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он 1662
дугаар зүйл.
27
Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он 1663
дугаар зүйл
28
Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он 176 дугаар зүйл.
29
Хууль зүйн үндэсний хүрээлэн. “Монгол улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт”
судалгааны ажил.УБ хот.,2012 он. http://www.scribd.com/doc/117228913/Sudalgaanii-tailan-1-2012-6-30
2014.05.23-ны хандалт
30
Мөн тэнд
31
Мөн тэнд
15
байдлаар хуульчилсан явдал нь тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний
шинжтэй эсэхийг тогтоохыг хүндрэлийг дагуулах боломжтой.
Б. Үнэт цаасны зах зээл дэх захиргааны эрх зүйн зөрчил: Үнэт цаасны зах зээл
дээр нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг
захиргааны эрх зүйн зөрчилд тооцдог байна. Өөрөөр хэлбэл үнэт цаасны зах
зээлийн тухай хууль тогтоомжоор хориглосон хэм хэмжээг тус зах зээлд
оролцогчид буюу үнэт цаас гаргагч, мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагч
зөрчсөн тохиолдолд зах зээлийн зохицуулагч байгууллага, түүний хуулиар
тусгайлан олгосон эрх бүхий улсын байцаагч захиргааны хариуцлага хүлээлгэх эрх
хэмжээтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 89
дүгээр зүйлд зааснаар дараах үйлдэл, эс үйлдэл нь захиргааны зөрчилд
хамаарна. Үүнд:
 Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах
хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлэх
 Нийтэд үнэт цаас гаргах танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн
мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн, үнэт цаасны
танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр аливаа
өөрчлөлт оруулах
 Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй үнэт цаасыг нийтэд
танилцуулах, уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулах,
эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд
нээлттэй зарлах
 Хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон журмыг зөрчих
 Брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааны журам зөрчих
 Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэхгүй байх
 Дотоод мэдээлэл эзэмшигчийн хориглох ажиллагааг зөрчих
 Дотоод мэдээллийг нийтэд мэдээллэх журмыг зөрчих
 Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг
зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран
мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон
бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах
 Хөрөнгийн бирж шаардагдах нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй байх
 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах
зээлд оролцогч этгээд биелүүлэх үүргээ зөрчих
 Санхүүгийн зохицуулах хорооны даалгаврыг хүлээн авсан этгээд
даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих
журмын дагуу тайлагнах үүргээ зөрчих
 Хуульд заасан тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан
мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийх
 Зохицуулалттай этгээд Санхүүгийн зохицуулах хорооны шаардсан баримт,
материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүргээс санаатайгаар
зайлсхийх
16
 хуульд заасан бусад тохиолдол32
Дээрх үнэт цаасны зах зээл дээрх захиргааны эрх зүйн зөрчлийн хүрээнд
Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэж буй хэрэг маргааны статистик тоо
баримт байхгүй хэдийч Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны арилжааг
хүчингүй тооцох тухай шийдвэртэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд
хандах тохиолдол гарч байсан ч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн
шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор цаашид Санхүүгийн
зохицуулах хороонд холбогдох дээрх шинж бүхий захиргаан хэрэг, маргаан үүсэх
боломжгүй юм.
В. Үнэт цаасны зах зээл дэх иргэний эрх зүйн зөрчил: Иргэний эрх зүйн
хүрээнд бусдын хуулиар хамгаалагдсан эрх, үнэт зүйлсэд халдаж, хохирол
учруулсан зөрчлийг гэм хор гэж үздэг. Тухайлбал үнэт цаас нь эд хөрөнгө тул
аливаа шаардах эрхийг гэрчилдэг ба өмчлөх эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй
нь өмчийн хамгаалалтаас гадна гэм хорын эрх зүйн хамгаалах зүйл болно. Энэ
тохиолдолд маргаан бүхий талуудын хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн
харилцаа үүсдэг. Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчид нь тодорхой
гэрээ, хэлцлийн үндсэн дээр үнэт цаасны зах зээлд оролцдог тул энэ харилцаан
дахь зөрчил нь гэрээний эрх зүйн зөрчилд хамаарах нь элбэг байдаг.33
Түүнчлэн үнэт цаасны зах зээл дээрх иргэний хэрэг маргааны хувьд үнэт цаас,
хувьцааны өмчлөх эрх, түүнийг хамгаалах, бусдад шилжүүлэх хийгээд эрхээ
сэргээлгэхтэй холбоотой маргаан зонхилдог байна. Улсын дээд шүүхийн шүүгч
А.Доржготов өөрийн бүтээлдээ “үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай
холбоотой хэрэг маргаан дээр хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдсан,
улмаар хэд хэдэн шударга өмчлөгчөөр дамжсан байдаг тул хувьцааны өмчлөх
эрхийг сэргээх, улмаар хувьцааг буцаан байршуулах нь оновчгүй шийдвэр гэж үзэх
үндэслэлтэй”34 хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзвэл үнэт цаасны арилжаа нь
тухайн өдөрт нэг хувьцаа эзэмшигчээс нөгөө хувьцаа эзэмшигчид хэдэн ч удаа
арилжааны хэлцэл дамжин шилжсэн байх боломжтой тул үнэт цаасны арилжааг
хүчингүйд тооцуулж, хувьцааг буцаан байршуулахтай холбоотойгоор үнэт цаасны
өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдийн эрх, ашиг хохирох үр дагавар
үүсдэг байна. Энэ тухай уг судалгааны ажлын дараагийн хэсэгт шүүхээр
шийдвэрлэгдэж буй хэрэг маргаан болон эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан
судлахдаа дэлгэрүүлэх болно.
32
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 89.1-д зааснаар “энэ хуулийн 6.5, 9.3, 9.4,
9.11, 11.10, 12.3, 12.4, 12.9 17.3, 21.3, 23.3, 24.5, 24.8, 31.3, 38.6, 38.8, 42.7, 42.12, 42.15, 42.16, 44.5, 45.6, 45.8,
46.3, 46.6, 47.2, 47.3, 47.5, 47.7, 51.2-т заасан журам зөрчих” “энэ хуулийн 22.2-22.4, 52.1, 52.2, 53.1-53.3, 54.1,
54.2, 55.1, 56-58 дугаар зүйл, 70.2, 70.3, 74.1, 75.1, 75.3-75.5, 81.1, 82.2, 82.5, 85.5, 86.1, 87.3-т заасан
мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөхгүй байх ” зэрэг тохиолдол
хамаарна.
33
Хууль зүйн яам, “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөл. “Үнэт цаасны эрх зүй” гарын авлага.
УБ хот.,2013 он. тал 89
34
А.Доржготов “Хөрөнгийн зах зээл дээр гарч буй иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж буй практик,
тулгамдсан асуудал”. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарч байгаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд
тулгамдаж буй асуудал эмхтгэл. УБ хот., 2011 он. тал 16
17
I.III Үнэт цаасны арилжаа, үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай
холбогдох эрх зүйн очинд хийсэн шинжилгээ
1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (2013
он) дахь үнэт цаасны арилжаатай холбогдох заалт, түүний хэрэглээ:
Дээр дурьдсанчлан 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-д
Санхүүгийн зохицуулах хороо нь “хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах
үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг
үндэстэй гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоон шалгах, зөрчилтэй нь
нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох” эрхтэй байхаар
зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор үнэт цаасны арилжааг хүчингүй болгох эрхийг
зөвхөн шүүх хэрглэхээр байх уу эсвэл Санхүүгийн зохицуулах хороо шууд
хэрэгжүүлэхээр байх уу гэдэг дээр асуудал үүсч байсан.
Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 он-
ийн 63 дугаар зүйлд Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг хуульчлахдаа
арилжааны хэлцлийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхийг хассан байна.
Ингэснээр Санхүүгийн зохицуулах хороо ямартай ч үнэт цаасны арилжааны
хэлцлийг хүчингүй болгох эрх мэдэл байхгүй болж байна. Гэхдээ ИХ-ийн суурь
зохицуулалтаас үзвэл нэрийн үнэт цаасны зөрчигдсөн эрхийг эрх бүхий
байгууллага сэргээнэ гэж заасан байх тул цаашид энэ заалтыг хэрхэн ойлгох,
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс нэрийн үнэт цаасны зөрчигдсөн эрхийг
ямар журмаар сэргээх зэргийг тодорхой болгох шаардлагатай.
Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэм хор
учруулсан этгээдийн хариуцлага болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар
2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуультай харьцуулахад илүү
нарийвчилсан, тодорхой заалтууд тусгасан байдаг. Үүнийг дараах хүснэгтээс үзнэ
үү.
Агуулга Холбогдох заалт Тайлбар
Үнэт цаасны танилцуулга,
холбогдох баримт бичигт үнэн
Энэ хуулийн 9.14-д үнэт цаасны
танилцуулагад зөрүүтэй,
18
Нэг. Гэм хор
учруулснаас
үүсэх үүрэг,
түүнийг
шийдвэрлэх
зөв мэдээлэл тусгах бөгөөд
худал, хуурамч, дутуу,
төөрөгдүүлсэн, зөрүүтэй,
алдаатай мэдээлэл тусгасны
улмаас бусдад хохирол
учруулсан тохиолдолд уг
хохирлыг үнэт цаас гаргагч, уг
шийдвэрийг гаргасан эрх бүхий
албан тушаалтан хамтран
хариуцах 9.14
төөрөгдүүлсэн алдаатай
мэдээлэл тусгасны улмаас
бусдад хохирол учирсан бол уг
хохирлыг үнэт цаас гаргагч, уг
шийдвэрийг гаргасан албан
тушаалтан хамтран хариуцна
гэсэн нь хуулийн 9.13-дэх
заалттай хэрхэн уялдах нь
тодорхойгүй байна. 9.13-д “...
үнэт цаасыг худалдан авсны
улмаас хөрөнгө оруулагчид
учирсан хохирлыг бүртгэлийн
байгууллага хариуцахгүй” гэж
оруулсан ч 9.14-д үнэт цаасны
бүртгэлийн улмаас учирсан
хохирлыг бүртгэлийн
байгууллагын албан тушаалтан
хариуцахаар тусгасан нь уялдаа
муутай байна. 9.14 дэх заалтын
“үнэт цаасыг худалдан авсны
улмаас учирсан хохирол” гэдэгт
юуг ойлгох нь тодорхой бус
байна
Үнэт цаасны танилцуулга,
холбогдох баримт бичгийг
бэлтгэхэд оролцсон этгээд
өөрийн гүйцэтгэсэн ажилтай
холбоотойгоор бусдад учруулсан
хохирлыг хариуца 9.15
Шинэ хуулиар үнэт цаасны
танилцуулга, холбогдох баримт
бичгийг бэлтгэхэд оролцсон
этгээдийн зүгээс өөрийн
буруутай үйл ажиллагааны
улмаас бусдад учруулсан
хохирлоо хариуцан арилгах
үүрэгтэй байдлаар тусгасан.
2002 оны Үнэт цаасны зах
зээлийн тухай хуульд дээрх
агуулга бүхий заалт байхгүй
байсан тул хөрөнгө оруулагчид
үнэт цаасны танилцуулгын
улмаас хохирол учирсан
тохиолдолд хариуцах этгээдийг
тодорхой заасан байгаа нь
ололттой.
Үнэт цаас гаргагчийн буруутай
үйл ажиллагааны улмаас нийтэд
санал болгохыг зөвшөөрсөн үнэт
цаасны бүртгэлийг энэ хуулийн
Шинэ хуульд үнэт цаас
гаргагчийн буруутай
ажиллагааны улмаас үнэт
цаасны бүртгэлийг хүчингүй
19
11.5-д заасны дагуу хүчингүй
болгосонтой холбогдон үүсэх
зардал, бусдад учирсан
хохирлыг үнэт цаас гаргагч
хариуцах 11.6
болгосонтой холбодсон зардал
болон бусдад учруулсан
хохирлыг үнэт цаас гаргагч
хариуцах байдлаар тодорхой
хуульчилж өгсөн. 2002 оны Үнэт
цаасны зах зээлийн тухай
хуульд дээрх агуулга бүхий
заалт байгаагүй.
Харилцагчтай гэрээ
байгуулахаас өмнө түүнд
урьдчилан мэдэгдээгүй, эсхүл
гэрээ байгуулсны дараа үүссэн
сонирхлын зөрчлийн талаар нэн
даруй мэдэгдээгүйн улмаас
тухайн харилцагчид учирсан эд
хөрөнгийн хохирлыг тухайн
брокерийн үйл ажиллагаа эрхлэх
эрх бүхий хуулийн этгээд өөрийн
хөрөнгөөр хариуцах 36.7
Шинэ хуулиар Брокерийн үйл
ажиллагаа эрхлэгч эрх бүхий
хуулийн этгээдийн хувьд
харилцагчтай гэрээ
байгуулахаас өмнө болон гэрээ
байгуулсны дараа үүссэн
сонирхлын зөрчлийн талаар
мэдэгдээгүйн улмаас үүсэх
хариуцлагыг хариуцахаар
тусгасан нь хөрөнгө оруулагч,
хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг
сонирхлыг хамгаалахад
чиглэсэн зохицуулалт болжээ.
Үнэт цаасны итгэмжлэн удирдах
үйл ажиллагааг хэрэгжүүлэгч
/цаашид “итгэмжлэгдсэн
өмчлөгч” гэх/ нь харилцагчтайгаа
болон харилцагчдынхаа хооронд
үүссэн, тэдгээрт урьдчилан
мэдэгдээгүй сонирхлын
зөрчлийн улмаас харилцагчид
учирсан хохирлыг хариуцах40.2
Шинэ хуульд үнэт цаасны
итгэмжлэн удирдах
ажиллагааны талаар шинээр
зохицуулсан бөгөөд итгэмжлэн
удирдах үйл ажиллагаа эрхлэгч
буюу “итгэмжлэгдсэн өмчлөгч"-
ийн хариуцлагын талаар
тодорхой тусгаж өгсөн байна.
Үнэт цаасны өмчлөх эрхийн
бүртгэлд алдаатай мэдээлэл
оруулсны улмаас учирсан
хохирлыг буруутай этгээд
хариуцах. 42.10
Шинэ хуулиар үнэт цаасны
өмчлөх эрхийн бүртгэлд
алдаатай мэдээлэл оруулснаас
шалтгаалсан хохирлыг тухайн
буруутай этгээд хариуцан
арилгах байдлаар тусгасан.
Энэхүү зохицуулалт нь үнэт
цаасны өмчлөх эрхийн бүртгэл
хийж буй хуулийн этгээд, түүний
ажиллагсадыг
хариуцлагжуулахад чиглэсэн
зохицуулалт болжээ.
Үнэт цаасны төвлөрсөн
хадгаламжийн үйл ажиллагаа
2002 оны Үнэт цаасны зах
зээлийн тухай хуулийн 25.3-д
20
эрхлэх эрх бүхий хуулийн этгээд
хадгалагдаж байгаа үнэт цаасыг
захиран зарцуулахыг хориглох
бөгөөд хадгалагдаж байгаа
хөрөнгийн хадгалалтыг
хангаагүйгээс учирсан хохирлыг
хариуцах 45.5
“Хадгалагдаж буй хөрөнгийн
бүрэн бүтэн байдлыг
хангаагүйгээс учирсан хохирлыг
хадгаламжийн байгууллага
хариуцна” гэж заасан байсан.
Үүнээс үзвэл 2002 оны хуульд
учирсан хохирлыг өөрөө
хариуцан арилгах агуулгыг
хуульчилсан боловч
хадгалагдаж байгаа үнэт цаасыг
захиран зарцуулахыг хориглох
тухай заалт байгаагүй тул шинэ
хуульд нарийвчилж тусгасан
байна.
Дотоод мэдээллийг ашиглан
үнэт цаасны арилжаанд
оролцсон, дотоод мэдээллийг
зохих журмын дагуу нийтэд
мэдээлээгүй, зах зээлийг
урвуулан ашигласны улмаас
бусдад учруулсан хохирлыг
буруутай этгээд нөхөн төлөх
үүрэгтэй. 81.1
Шинэ хуульд зааснаар дараах
тохиолдолд буруутаай этгээд
бусдад учруулсан хохирлыг
нөхөн төлөх үүрэгтэй. Үүнд:
 Дотоод мэдээллийг
ашиглан үнэт цаасны
арилжаанд оролцсон
 Дотоод мэдээллийг зохих
журмын дагуу нийтэд
мэдээлээгүй
 Зах зээлийг урвуулан
ашигласан тохиолдол
хамаарч байна.
2002 оны хуульд дээрх агуулга
бүхий заалт байхгүй байжээ.
Үнэт цаас гаргагч,
зохицуулалттай этгээд болон
тэдгээрийн холбогдох этгээдийн
хөрөнгө оруулагч, харилцагчид
учруулсан хохирлыг нөхөн
төлүүлэх асуудлыг холбогдох
хууль тогтоомжийн дагуу
шийдвэрлүүлэх; 85.2.2
Шинэ хуульд Санхүүгийн
зохицуулах хорооны улсын
байцаагчын бүрэн эрхийг илүү
тодорхойлж нарийвчилж өгсөн
байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай
хууль тогтоомж зөрчиж бусдад
учруулсан хохирол,
үндэслэлгүйгээр олж авсан эд
хөрөнгийг Иргэний хуульд заасан
Шинэ хуульд Үнэт цаасны зах
зээлийн тухай хууль болон
Иргэний Хуулийн хоорондын
уялдаа холбоог тодорхойлоход
чиглэсэн зохицуулалт оруулсны
21
журмын дагуу нөхөн төлүүлэх .
89.3
илэрхийлэл нь энэхүү хохирол
болон үндэслэлгүйгээр олж
авсан эд хөрөнгийг нөхөн
төлүүлэхтэй холбоотой заалт
юм.
Хоёр.
Хариуцлага
үгүйсгэх
нөхцөл
Санхүүгийн зохицуулах хороо,
хөрөнгийн биржээс энэ хуулийн
9.6, 9.9-д заасны дагуу нийтэд
санал болгон гаргах үнэт цаас,
түүний танилцуулгыг бүртгэсэн,
нийтэд санал болгох болон үнэт
цаасны анхдагч зах зээлд
худалдах зөвшөөрөл олгосныг
тухайн үнэт цаасанд өгч байгаа
баталгаа гэж үзэхгүй бөгөөд үнэт
цаасыг худалдан авсны улмаас
хөрөнгө оруулагчид учирсан
хохирлыг бүртгэсэн байгууллага
хариуцахгүй. 9.13. 
Шинэ хуулийн 9.13-д Санхүүгийн
зохицуулах хорооноос бүртгэж,
нийтэд санал болгон анхдагч зах
зээлд арилжих зөвшөөрөл
олгосон үнэт цаасыг хөрөнгө
оруулагч худалдан авсны
улмаас хөрөнгө оруулагчид
учирсан хохирлыг бүртгэсэн
байгууллага хариуцахгүй гэж
оруулсан нь Санхүүгийн
зохицуулах хороо хариуцлагаас
зайлсхийх, нөгөө талаас хөрөнгө
оруулагчийн хувьд эрх зүйн
байдлыг дордуулсан
зохицуулалт болсон байна.
Зүй нь Захиргааны байгууллага,
албан тушаалтын албан үүрэгээ
хайнга дутуу гүйцэтгэсэн,
захиргааны хууль бус актын
улмаас иргэн, хуулийн этгэдэд
хохирол учирсан бол хохирлыг
тухайн шийдвэр гаргасан
Захиргааны байгууллага,албан
тушаалтан цаашлаад Төр
хариуцан арилгах ёстой байдаг.
ИХ-ийн 498.2 Гэтэл шинэ
хуулиар Санхүүгийн зохицуулах
хорооноос бүртгэсэн тухайн үнэт
цаасыг хөрөнгө оруулагч
худалдан аваад хожим нь ямар
нэг байдлаар тухайлбал үнэт
цаасыг бүртгэсэн нь хууль бус
байсны улмаас хөрөнгө
оруулагчид хохирол учирвал
Санхүүгийн зохицуулах хороо
хариуцлагаас чөлөөлөгдөхөөр
оруулсан нь холбогдох ИХ,
болон захиргааны хууль
тогтоомжийн заалтыг зөрчсөн
22
гэж үзэж болохоор байна.
Энэ хуулийн 11.5-д заасан
зөрчлийн улмаас бусдад учирсан
хохирлыг үнэт цаас гаргагч
барагдуулсан нь уг зөрчил
гаргасан үнэт цаас гаргагчийн
эрх бүхий албан тушаалтан,
зохицуулалттай этгээд болон
хөндлөнгийн шинжээчийг эд
хөрөнгийн болон захиргааны,
эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
үндэслэл болохгүй байх 11.8
Шинэ хуульд зааснаар үнэт цаас
гаргагч нь бусдад учруулсан
хохирлыг барагдуулсан нь эд
хөрөнгийн болон захиргааны,
эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
үндэслэл болохгүй. Энэ нь
зөрчил гаргагсан үнэт цаас
гаргагчийн эрх бүхий албан
тушаалтан, зохицуулалттай
этгээд, хөндлөнгийн шинжээчид
хамааралтай байхаар тусгасан.
Тусгай зөвшөөрлийг
түдгэлзүүлсэн, хүчингүй
болгосон нь тухайн хуулийн
этгээдээс бусадтай байгуулсан
гэрээ, хэлцлийг дуусгавар болгох
буюу уг гэрээ, хэлцлээр
хүлээсэн, бусдад учруулсан
хохирлыг нөхөн төлөх үүргээс
чөлөөлөх үндэслэл болохгүй
байх 31.2
Тусгай зөвшөөрлийг хүчингүй
болгох , түдгэлзүүлэх шийдвэр
гарснаар дараах 2 үр дагавар
үүснэ. Үүнд:
 Тухайн хуулийн этгээдээс
бусад этгээдтэй
байгуулсан гэрээ хэлцлийг
дуусгавар болгох
үндэслэл болохгүй
 Түүнчлэн гэрээ, хэлцлээр
хүлээсэн болон бусдад
учруулсан хохрирлыг
нөхөн төлөх үүргээс
чөлөөлөх үндэслэл
болохгүй
Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн
58.1-д заасан үүргээ
биелүүлээгүйгээс үүсэх бусдад
учруулсан хохирлыг үнэт цаасны
бүртгэл хөтлөгч болон номиналь
эзэмшигч хариуцахгүй байх
58.2
Хөрөнгө оруулагч үнэт цаасыг
бүртгүүлэх, номиналь
эзэмэшигчид шилжүүлэхдээ үнэт
цаастай холбоотой
шаардлагатай бүх мэдээллийг
үнэт цаасны бүртгэл хөтлөгч
болон номиналь эзэмшигчид
мэдээлэх явдлыг үүрэг болгосон
байна. Ингэж мэдэгдээгүйн
улмаас бусдад хохирол учирсан
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses

More Related Content

Viewers also liked

Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх ньИнтернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх ньGalbaatar Lkhagvasuren
 
Standards For The 21st Century Learner Modified
Standards For The 21st  Century  Learner  ModifiedStandards For The 21st  Century  Learner  Modified
Standards For The 21st Century Learner ModifiedSaks Elementary School
 
An information literacy policy for Scotland?
An information literacy policy for Scotland?An information literacy policy for Scotland?
An information literacy policy for Scotland?Christine Irving
 
ICT Literacy Report and Plan
ICT Literacy Report and PlanICT Literacy Report and Plan
ICT Literacy Report and PlanJames Brown
 
Mongolian American Business Development
Mongolian American Business DevelopmentMongolian American Business Development
Mongolian American Business DevelopmentMACC
 
Sources of expertise for thailands best practices in development
Sources of expertise for thailands best practices in developmentSources of expertise for thailands best practices in development
Sources of expertise for thailands best practices in developmentChristina Parmionova
 
Ethical Diversion: Copyright, Plagiarism, Censorship, and all!
Ethical Diversion:  Copyright, Plagiarism, Censorship, and all! Ethical Diversion:  Copyright, Plagiarism, Censorship, and all!
Ethical Diversion: Copyright, Plagiarism, Censorship, and all! Johan Koren
 
FCP Global Education Conference Presentation
FCP Global Education Conference PresentationFCP Global Education Conference Presentation
FCP Global Education Conference PresentationHonor Moorman
 
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалХэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалAnkhbileg Luvsan
 
Bank lekts №13, 14, 15
Bank lekts №13, 14, 15Bank lekts №13, 14, 15
Bank lekts №13, 14, 15ariunubu
 
The modern today
               The  modern today               The  modern today
The modern todaynicolashh12
 
What is Young Adult Literature
What is Young Adult LiteratureWhat is Young Adult Literature
What is Young Adult LiteratureJohan Koren
 
Cuadro comparativo de power point y prezi
Cuadro comparativo de power point y preziCuadro comparativo de power point y prezi
Cuadro comparativo de power point y preziyarlin04
 
Intercultural miscommunications
Intercultural miscommunicationsIntercultural miscommunications
Intercultural miscommunicationsJaclyn Sylvia
 
Learning principles and standards: Librarians as learning specialists
Learning principles and standards:  Librarians as learning specialistsLearning principles and standards:  Librarians as learning specialists
Learning principles and standards: Librarians as learning specialistsJohan Koren
 

Viewers also liked (20)

хүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэ
хүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэхүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэ
хүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэ
 
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх ньИнтернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
 
3 р лекц параклиник
3 р лекц параклиник3 р лекц параклиник
3 р лекц параклиник
 
Standards For The 21st Century Learner Modified
Standards For The 21st  Century  Learner  ModifiedStandards For The 21st  Century  Learner  Modified
Standards For The 21st Century Learner Modified
 
An information literacy policy for Scotland?
An information literacy policy for Scotland?An information literacy policy for Scotland?
An information literacy policy for Scotland?
 
ICT Literacy Report and Plan
ICT Literacy Report and PlanICT Literacy Report and Plan
ICT Literacy Report and Plan
 
Mongolian American Business Development
Mongolian American Business DevelopmentMongolian American Business Development
Mongolian American Business Development
 
Sources of expertise for thailands best practices in development
Sources of expertise for thailands best practices in developmentSources of expertise for thailands best practices in development
Sources of expertise for thailands best practices in development
 
Ethical Diversion: Copyright, Plagiarism, Censorship, and all!
Ethical Diversion:  Copyright, Plagiarism, Censorship, and all! Ethical Diversion:  Copyright, Plagiarism, Censorship, and all!
Ethical Diversion: Copyright, Plagiarism, Censorship, and all!
 
FCP Global Education Conference Presentation
FCP Global Education Conference PresentationFCP Global Education Conference Presentation
FCP Global Education Conference Presentation
 
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалХэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
 
Bank lekts №13, 14, 15
Bank lekts №13, 14, 15Bank lekts №13, 14, 15
Bank lekts №13, 14, 15
 
Tablet computers and kids
Tablet computers and kidsTablet computers and kids
Tablet computers and kids
 
The modern today
               The  modern today               The  modern today
The modern today
 
What is Young Adult Literature
What is Young Adult LiteratureWhat is Young Adult Literature
What is Young Adult Literature
 
Cuadro comparativo de power point y prezi
Cuadro comparativo de power point y preziCuadro comparativo de power point y prezi
Cuadro comparativo de power point y prezi
 
Intercultural miscommunications
Intercultural miscommunicationsIntercultural miscommunications
Intercultural miscommunications
 
Lesson 1
Lesson 1Lesson 1
Lesson 1
 
Introducción a dropbox
Introducción a dropboxIntroducción a dropbox
Introducción a dropbox
 
Learning principles and standards: Librarians as learning specialists
Learning principles and standards:  Librarians as learning specialistsLearning principles and standards:  Librarians as learning specialists
Learning principles and standards: Librarians as learning specialists
 

Similar to 2014.05.20 diplom etses

Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...batnasanb
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТbatnasanb
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
Sbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onSbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onhicheel2020
 
Sbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020onSbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020onhicheel2020
 
Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020hicheel2020
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлTurbat Bat-Erdem
 
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахэд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахamar jargal
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor
 
Sanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020onSanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020onhicheel2020
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamBujinlkham Buya
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 

Similar to 2014.05.20 diplom etses (20)

Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
24.05.2013 law
24.05.2013 law24.05.2013 law
24.05.2013 law
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
Niigem sudlal 11
Niigem sudlal 11Niigem sudlal 11
Niigem sudlal 11
 
Nu 11 r angi
Nu 11 r angiNu 11 r angi
Nu 11 r angi
 
Sbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onSbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020on
 
Sbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020onSbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020on
 
Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020Sanhuugiin undes L11.2019 - 2020
Sanhuugiin undes L11.2019 - 2020
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахэд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
Sanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020onSanhuugiin undes L7.2019 - 2020on
Sanhuugiin undes L7.2019 - 2020on
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxam
 
Yabz 09082016
Yabz 09082016Yabz 09082016
Yabz 09082016
 
Yabz 09082016
Yabz 09082016Yabz 09082016
Yabz 09082016
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 

2014.05.20 diplom etses

  • 1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ Иргэний эрх зүйн тэнхим ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ Удирдагч: ......................................................../Б.Буянхишиг LL.M/ Шүүмжлэгч:...................................................../Б.Давхарбаяр LL.M/ Гүйцэтгэсэн:...................................................../С.Сүхчулуун ЯЭЗ-5-р анги/ УЛААНБААТАР ХОТ-2014 ОН Гарчиг: Удиртгал хэсэг: ......................................................................................................................2 Нэг.Үнэт цаасны зах зээл,үнэт цаасны арилжааны талаарх эрх зүйн зохицуулалт I.I Үнэт цаас ба үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт ........................................ 3 I.II Үнэт цаасны зах зээл дээрх зөрчил, маргаан ба үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах тухай ойлголт ...........................................................................12 I.III Үнэт цаасны арилжаа, үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбогдох эрх зүйн очинд хийсэн шинжилгээ 1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (2013 он) дахь үнэт цаасны арилжаатай холбогдох заалт, түүний хэрэглээ: ................17
  • 2. 1 2. Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбогдох Иргэний Хуулийн зохицуулалт, түүний хэрэглээ : ................................................................................24 3. Явцын дүгнэлт: ........................................................................................................30 Хоёр. Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах үйл явц ба шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ, тулгамдаж буй асуудал II.I Үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэлтэй холбоотой иргэний хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэж буй байдал:.........................................................32 II.II Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах үйл явц ба тулгамдаж буй асуудал :............................................................................................................................34 Гурав. Үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах үйл явц ба гадаад орны эрх зүйн зохицуулалт III.I Оросын Холбооны улсын үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах эрх зүйн зохицуулалт: ...........................................................................................................36 III.II Япон улсын үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах эрх зүйн зохицуулалт:.....................................................................................................................37 Дөрөв. Дүгнэлт , Санал .....................................................................................................41 Тав. Ашигласан материал :..............................................................................................45 Зургаа. Хавсралт хэсэг.....................................................................................................46
  • 3. 2 Удиртгал хэсэг: Сэдэв сонгосон үндэслэл: Санхүүгийн зах зээлийг мөнгөний болон хөрөнгийн гэж ангилдаг. Манай орны хувьд нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар, үлдэж буй 5 хувь нь банк бус буюу хөрөнгийн даатгалын, бичил санхүүгийн салбар эзэлж байна. Монгол улсын засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавин 2011.05.12-ны өдөр 155 тоот тогтоол гаргаж, уг зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан байдаг1. Нөгөө талаас хөрөнгийн зах зээл хөгжихтэй дагалдан хөрөнгийн зах зээлийн харилцаатай холбоотой шүүхээр шийдвэрлэгдэх хэрэг, маргаан үүсэх болжээ. Шүүхээр шийдвэрлэж буй маргааны хувьд үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах, өмчлөгчийн хувьцааг буцаан байршуулах нэхэмжлэлтэй хэрэг тохиолдож байна. Дээрх агуулга бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг, маргааныг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор үнэт цаас эзэмшигчийн эрх зөрчигдөх байдал ажиглагдаж байна. Энэ нь үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбогдох Иргэний хууль болон бусад холбогдох эрх зүйн хэм хэмжээний зохицуулалт, түүний хэрэглээний болон тайлбарын асуудалтай зарим талаараа холбогдох тул энэхүү сэдвийг сонгосон болно. Судалгааны онол, арга зүй: Уг судалгааны ажилд харьцуулсан эрх зүй судлалын арга, хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээнд дүн шинжилгээ хийх зэрэг аргыг ашигласан болно. Сэдэв судлагдсан байдал: Үнэт цаасны зах зээл, үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах Иргэний Хуулийн цаашид ИХ гэх зохицуулалттай холбоотойгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн “Монгол Улсын үнэт цаасны зах зээлд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц”( 2009 ) судалгааны ажил, “Нэрийн үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэл, түүний үр дагавар” (2010) судалгааны ажил, Улсын дээд шүүхийн шүүгч А.Доржготов “Хөрөнгийн зах зээл дээр гарч буй иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж буй практик, тулгамдаж буй асуудал” (2011) илтгэл, Доктор Б.Тэмүүлэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-р зүйл, ИХ-ийн холбогдох заалтуудын хэрэглээ”(2011) илтгэл зэрэг бүтээл хэвлэгдсэн байна. Судалгааны зорилго: Энэхүү судалгааны ажлаар үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, тодруулбал уг зах зээл дээрх хууль бус хэлцэлтэй холбогдох ИХ-ийн зохицуулалт, үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжыг судлаж, практикт үүссэн хэрэг маргаантай холбогдуулан тухайн зохицуулалтын хууль хэрэглээний асуудалтай талыг илрүүлэх, харьцуулсан эрх зүйн үүднээс гадаад орны ижил төсөөтэй эрх зүйн хэм хэмжээг судалсны дүнд холбогдох дүгнэлт,санал дэвшүүлэхийг зорьсон болно. 1 Д.Дүгэржав “Хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладагвэ”. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарчбайгаа хэрэг, маргааныгшийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал (эмхтгэл). УБ хот.,2011 он. тал 5
  • 4. 3 Нэг. Үнэт цаасны зах зээл, үнэт цаасны арилжааны талаарх эрх зүйн зохицуулалт I.I Үнэт цаас ба үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт: А. Үнэт цаасны тухай ухагдахуун: Юуны өмнө үнэт цаасны ухагдахууныг судлаачид өөрсдийн бүтээлдээ хэрхэн тодорхойлсныг авч үзвэл Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт” бүтээлдээ “хуулийн агуулгаар бол хувьцаат компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн ногдол ашиг авах, түүнчлэн эд хөрөнгө хүлээн авах, түүнийг захиран зарцуулах болон хуульд заасан эд хөрөнгийн бусад эрхийг гэрчилж байгаа баримтыг үнэт цаас гэнэ” 2 хэмээн тодорхойлсон байна. Мөн Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс” бүтээлдээ “Үнэт цаас бол хувийн эрх зүйн салбарт хамаарах эрхийг тусгасан баримт бичиг бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох этгээд нь уг бармт бичгийг бодитоор эзэмшилдээ авсан байх шаардлагатай” 3 хэмээн тэмдэглэжээ. Харин 2013 оны үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад үнэт цаасыг нэрлэн тоочих замаар тодорхойлжээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар “варрант”, “хадгаламжийн бичиг”, “компанийн өрийн хэрэгсэл”-ийг шинээр тусгасан байна. Мөн хуулиар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэр томьёоны тайлбар хэсэгт “биет үнэт цаас”, “биет бус үнэт цаас”, “үүсмэл үнэт цаас”, “хувьцаа” зэргийг тодорхойлоогүй байна. Үүнийг хавсралт хэсгийн хүснэгт 1-ээс үзнэ үү. Дээрх үнэт цаасны талаарх тодорхойлолтоос үзвэл үнэт цаас нь дараах үндсэн шинжтэй байна. Үүнд:  Үнэт цаас бол эрхийг гэрчилсэн баримт бичиг  Тогтоосон хэлбэрийн эрхийн болон зохих бүрдүүлбэртэй байх  Эд хөрөнгийн эрхийг хангах зэрэг болно. 2 Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 41 3 Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс”.УБ хот.,2011 он. тал 13
  • 5. 4 Б. Үнэт цаасны төрөл: Орчин үед үнэт цаасыг хоёр том ангид хувааж үздэг. Энэ нь үндсэн үнэт цаасны анги болон үүсмэл үнэт цаасны анги юм. Үндсэн үнэт цаас гэдэг бол ямар нэгэн активын эд хөрөнгийн эрх өөрт нь хадгалагдах үнэт цаас буюу таваар, мөнгө, капитал хөрөнгө, эд хөрөнгө, төрөл бүрийн нөөц зэрэг активын эд хөрөнгийн эрх хадгалагдаж байгаа үнэт цааыг ойлгоно. Үндсэн үнэт цаас нь дотроо анхдагч үнэт цаас, хоёрдогч үнэт цаас гэж хуваагдана. Анхдагч үнэт цаас гэдэг нь актив, эд хөрөнгөд үндэслэсэн үнэт цаас юм. Хувьцаа, өрийн бичиг, вексель, барьцааны хэрэгслүүд анхдагч үнэт цаасд хамаарна. Харин хоёрдогч үнэт цаас гэдэг нь анхдагч үнэт цаасны үндсэн дээр гаргадаг үнэт цаас юм. Тухайлбал: үнэт цаасны баталгаанууд варрант, хадгаламжийн баримтууд хамаарна. Нөгөө талаас үүсмэл үнэт цаас гэдэг нь биржийн активын тухайн үнэт цаасны үндсэн дээр үнийн өөрчлөлттэй холбоотойгоор үүсдэг эд хөрөнгийн эрхийгүүргийг илэрхийлэх баримтжуулаагүй хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, үүсмэл үнэт цаас гэдэг нь ямар нэгэн үнийн активт үндэслэсэн үнэт цаас болно. Энд биржийн, таваарын, үр тарианы, махны, нефтийн, алтны гэх мэт ямар нэгэн таваарын үнэ, хувьцааны болон өрийн бичгийн зэрэг үндсэн үнэт цаасны үнэ, зээлийн зах зээлийн үнэ, валютын ханш болон валютын үнэ хамаарна. Үүсмэл үнэт цааст таваарын , валютын, хүүний, индексийн зэрэг фьючерсийн гэрээнүүд, гүйлгээнд чөлөөтэй орж байгаа опционууд хамаарна4. Харин хууль зүйн үүднээс үнэт цаасны үндсэн төрлүүдийг тодорхойлбол: Хувьцаа: Хувьцаа гэдэг бол хувьцаат компанийн дүрмийн санд нэг удаа оруулсан хөрөнгийн хэмжээг илэрхийлэх, түүнээс үүсэх эрхийг эдлэх харилцааг гэрчилсэн баримт бичиг юм5. Энэ утгаараа хувьцаа гэдэгт нэг талаас хувьцаа эзэмшигчийн хувьцааг компанид эзэмших гишүүнчлэлийн эрхийг гэрчилсэн баримт бичгийг ойлгодог. Гишүүнчлэлийн эрхээс алийг нь олгохоор сонгосноос хамааран хувьцааг энгийн болон давуу эрхийн гэсэн хоёр төрлөөр гаргах боломжтой. Энгийн хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн тэгш эрхийг хангах зорилготой бөгөөд ийм хувьцаа нь ноогдол ашгаас тэнцүү хувь авах, татан буулгах үед бүх хувьцаанд ижил үнэ бүхий хөрөнгө ноогдоно. Харин давуу эрхийн хувьцаа нь энгийн хувьцаа эзэмшигчийн эрхтэй харьцуулахад арай илүү эрхийг гэрчилсэн байх бөгөөд тухайлбал ногдол ашиг хувиарлахад тэргүүн ээлжинд эрхээ эдлэх давуу байдал хамаарна.6 Өрийн бичиг: Оруулсан мөнгөн хөрөнгөө тодорхой хугацааны дараа тодорхой хэмжээний орлоготойгоор болон орлогогүйгээр буцаан авах нэг удаагийн өрийн үүргийг өрийн бичиг гэнэ 7 . 2013 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өмнөх хуулийн “өрийн бичиг” гэдгийг “өрийн хэрэгсэл” хэмээн өөрчилсөн ч утга агуулгын хувьд ижил байдлаар тодорхойслон байна. Хавсралт хэсэг. Хүснэгт 2-ийг үзнэ үү. Банкны сертификат: Банкны сертификат гэдэг нь банкнаас тодорхой хугацааны дараа үндсэн хадгаламж, түүний хүүг эргүүлэн төлөх үүрэгтэй чөлөөтэй гүйгдэж 4 Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 48 5 Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 50 6 Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс”.УБ хот.,2011 он. тал 112 7 Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 50
  • 6. 5 байгаа мөнгөн хөрөнгийг гэрчилсэн баримт бичиг юм8. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2013 оны шинэчилсэн найруулгын 5.2.5-д “Банкны тухай хуулийн 15.2-т заасны дагуу банкнаас мөнгөний зах зээлд арилжихаар гаргаж байгаа нэг жил хүртэлх хугацаатай бусад санхүүгийн хэрэгсэл” нь үнэт цаас байхаар тодорхойлсон байдаг. Энэхүү үнэт цаас нь хадгаламжийн бичигт хамаарахгүй байхаар үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан байна.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. 5.2.6 дугаар зүйл Вексель: Вексель гэдэг нь зээл авагчийн зүгээс тогтоосон хугацаанд үл маргалдах журмаар өр зээлээ буцааж төлөх үүрэг хүлээсэн хэлбэрийн маш хатуу шаардлага бүхий төлбөр тооцооны үнэт цаас юм9. Өөрөөр хэлбэл эрх зүйн тусгай акт болох векселийн эрхээр хэлбэр, гүйлгээ нь зохицуулагддаг зээл авагчийн өрөө буцааж төлөх талаар бичгээр гаргасан мөнгөний үүргийг вексель гэнэ. Векселийн гол онцлог нь эрх зүйн харилцааг хамгаалах зорилгоор үүрэг гүйцэтгэгч хариуцлагаа үл маргалдах журмаар биелүүлэхэд орших бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь ямар ч нөхцлөөс үл хамааран, тусгагдсан үнийн дүнг төлөхөөр амлаж буй хийсвэр өрийн бичиг хэмээн тодорхойлох боломжтой 10 . Харин 2013 оны үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.2.3-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шилжүүлгийн болон энгийн вексельд уг хуулийн зохицуулалт үйлчлэхгүй байхаар тусгсан байдаг. Энэ нь тусгайлсан хуулийн хэм хэмжээ болох Векселийн тухай хууль1995 онхүчин төгөлдөр үйлчилж байгаатай холбоотойгоор дээрх зохицуулалтыг тусгасан гэж үзэж байна. Чек: Чек эзэмшигчээс чек авагчид түүнд заасан хэмжээний мөнгийг төлөхийг банкинд үүрэг болгож бичгээр гаргасан даалгаварыг хэлнэ. Коносамент: Ачаа ачих, тээвэрлэх, түүнийг хүлээн авах эрхийг баталгаажуулсан ачаа зөөх олон улсын практикт хэрэглэдэг нэг хэв загварын хэлбэрийн баримт бичгийг гэрээг коносамент гэнэ. Варрант баталгаа: 1. Агуулахад байгаа бараа таваарыг өмчлөх эрхийг баталгаажуулж агуулахаас олгосон баримт бичгийг варрант гэнэ. 2. Тодорхой хугацааны туршид тогтоосон үнээр ямар нэг компанийн хувьцаа, эсхүл өрийн бичгийг худалдаж авахад эзэмшгигчид нь давуу эрх олгодог баталгаа юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1.7-д “үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/” хэмээн тодорхойлсон байдаг. Опцион Хугацаатай гэрээ: Гэрээнд оролцогчийн аль нэг тал тодорхой хугацааны туршид нөгөө талаасаасаа гэрээ байгуулах үед тогтоосон үнээр тухайн активыг худалдах, худалдан авах эрхийг гэхдээ үүргийг биш опцион гэнэ. Ингэхдээ эл эрхийг авсны төлөө шагнал гэж нэрлэгдэх тодорхой хэмжээний мөнгийг төлнө. Хүснэгт 1-д дурьдсанчлан үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад опцион гэдгийг шууд бусаар тодорхойлж, үүмэл 8 Мөн тэнд 9 С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг” Анхны хэвлэл. УБ хот.,2007 он. тал 104 10 Б.Буянхишиг “Үнэт цаасны эрх зүйн үндэс”.УБ хот.,2011 он. тал 73
  • 7. 6 санхүүгийн хэрэгсэл гэсэн агуулгаар хуульчилсан байдаг. Тодруулбал : Хуулийн 4.1.7-д.“үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/” гэж опцион гэрээ болон фьючерсийн гэрээ, зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг ойлгоно.Харин 4.1.10-д “опцион гэрээ” гэж гэрээний зүйл болох тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдан авах, эсхүл худалдахыг нөгөө талаас шаардах эрхийг нэг талд үүсгэх боловч үүргийг бий болгодоггүй, харин нөгөө талд уг шаардлагыг биелүүлэх үүргийг үүсгэдэг үүсмэл санхүүгийн хэрэгслийг ойлгохоор тусгасан байна. Фьючерсийн Ирээдүйн гэрээ: Хэлцэл хийх үед тогтоосон үнээр тодорхой хугацааны дараа биржийн активыг худалдах, худалдан авах биржийн нэг загварын гэрээг фьючерсийн гэрээ гэнэ. Дээр дурьдсанчлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинчэчилсэн найруулгаар үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэдэгт фьючерсийн гэрээг хамааруулахаар заасан байна.Мөн хуулийн 4.1.11-д “фьючерсийн гэрээ” гэж талууд тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг гэрээний талуудад үүсгэх гэрээ буюу үүсмэл санхүүгийн хэрэгслийг ойлгохоор хуульчилсан байна. Хугацаатай үнэт цаас: Үнэт цаасыг гаргахад хугацааг нь тогтоосон үнэт цаас юм. Хугацаатай үнэт цаасыг ихэвчлэн гурван дэд төрөлд хувааагдана. Үүнд: 1. Нэг жил хүртэл хугацаатай богино хугацааны үнэт цаас 2. Нэг жилээс дээш 5-10 жил хүртэлх дунд хугацааны үнэт цаас 3. 20-30 жил гүйлгээнд байх урт хугацааны үнэт цаас Хугацаагүй үнэт цаас: Үнэт цаасыг гүйлгээнд байх хугацааг нь тогтоогоогүй үнэт цаасыг хэлнэ. Хөрөнгө оруулалтын үнэт цаас: Энэ нь хөрөнгийг ямар нэг обьектод оруулахад зориулсан хувьцаа, өрийн бичиг, фьючерсийн гэрээ зэрэг үнэт цаас юм.Харин хөрөнгө оруулалтын бус үнэт цаас гэдэг нь таваарын болон зах зээлийн мөнгөн төлбөрийн тооцоонд үйлчилдэг вексель, чех, коносамент зэрэг үнэт цаас юм11 . В. Үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт: Үнэт цаасны зах зээл нь түүнд оролцогчдын хооронд үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдон үүсэх эдийн засгийн харилцааны нийлбэр цогц юм. 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаасны зах зээл гэдгийг үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаа хэмээн тодорхойлсон байдаг. Харин шинэ хуулиар дээрх харилцааг хамааруулснаас гадна “...төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зохицуулалттай зах зээлийн болон биржийн бус зах зээлийн харилцаа” гэж шинэлэг байдлаар нарийвчлан тодорхойлсон байна. Хавсралт хэсэг. Хүснэгт 3-ийг үзнэ үү. Үнэт цаасны зах зээлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:  Үнэт цаасны үндэсний болон улс хоорондын зах зээл  Бүс нутгийн болон үндэсний зах зээл  Үнэт цаасны тодорхой төрлийн зах зээл  Үнэт цаасны анхдагч болон үүсмэл зах зээл Үнэт цаасны зах зээл нь дараах үндсэн 2 чиг үүрэгтэй. Үүнд: 11 Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 50-51
  • 8. 7 1. Зах зээлийн түгээмэл чиг үүрэг : Үүнд дараах чиг үүргийг хамааруулж ойлгоно. Тухайлбал:  Арилжаа наймааны чиг үүрэг- Тухайн зах зээл дээрх үйлдлээс ашиг авах чиг үүрэг юм. Энэ чиг үүргийн явцад өмчийн эзэд солигдоно.  Үнэ тогтоох чиг үүрэг- Үнэт цаасны зах зээл нь зах зээлийн үнийг тогтоох үйл явц, тэдгээрийн хөдөлгөөнийг хангадаг.  Мэдээлэл өгөх чиг үүрэг- Худалдааны обьектын болон түүнд оролцогчдын талаарх зах зээлийн мэдээллийг оролцогчдод хүргэдэг.  Зохицуулах чиг үүрэг- Зах зээл нь худалдаа явуулах, түүнд оролцох дүрэм журам, оролцогчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх хяналт зохицуулалтын байгууллага, удирдлагыг бий болгодог. Тухайн зах зээлийн өвөрмөц чиг үүрэг – Үнэт цаасны зах зээлийн өвөрмөц чиг үүрэгт дараах зүйлс багтана. Үүнд:  Дахин хувиарлах чиг үүрэг- Уг чиг үүргийг 1. Мөнгөн хөрөнгийг зах зээлийн үйл ажиллагааны салбар, хүрээний хооронд дахин хувиарлах, 2. Хүн амын хадгаламжийг үйлдвэрлэлийн бус хэлбэрээс үйлдвэрлэлийн хэлбэрт шилжүүлэх, 3.Инфляцийн биш үндсэн дээр өөрөөр хэлбэл нэмэгдэл мөнгөн хөрөнгийг гүйлгээнд оруулахгүйгээр улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх гэж гурав хувааж болно.  Үнийн болон санхүүгийн эрсдлийг даатгах чиг үүрэг- Уг чиг үүрэг нь үүсмэл үнэт цаасны анги, төрлийг ашиглах замаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, фьючерсийн болон опционы гэрээг ашиглах замаар хэрэгжинэ. Дээр дурьдсанаас гадна үнэт цаасны зах зээлийн тухай ойлголтын хүрээнд дараах ойлголтыг нэг мөр зөв ойлгож хэрэглэх шаардлагатай байдаг. Үүнд:  Анхдагч болон хоёрдогч зах зээл: Анхдагч зах зээл нь анхны эзэмшигчид үнэт цаасыг олж авахад үүсэх харилцаа байдаг. Энэ нь үнэт цаасыг борлуулах үйл явцын анхны үе шат бөгөөд тодорхой журам, шаардлагыг хангасан үнэт цаасыг зах зээл дээр анх удаа гаргах явдал юм. Хоёрдогч зах зээл гэдэг нь өмнө нь гаргасан үнэт цаасны гүйлгээ,түүний байнгын эргэлтийн үйл ажиллагаа хамаарна. Энэ нь худалдан авах бүх активын эсхүл үнэт цаас өөрийн оршин байх хугацаандаа нэг эзэмшигчээс нөгөө эзэмшигчид шилжих хэлбэрийн цогц юм.  Зохион байгуулалттай болон биржийн гадуурх зах зээл: Энэ нь зах зээлийн оролцогчдын даалгавраар зах зээлд оролцогч зөвшөөрөл бүхий мэргэшлийн зуучлагчдын хооронд хатуу тогтоосон дүрэм, журмын үндсэн дээр хийх гүйлгээний цогц юм. Зохион байгуулалтгүй зах зээл нь зах зээлд оролцогчид нэгдсэн дүрэм, журамгүйгээр үнэт цаасыг худалдан гүйлгээнд оруулах харилцааны цогц юм.  Уламжлалт болон компьютерийн зах зээл: Компьютерийн зах зээл нь худалдагч, худалдан авагч уулздаг бодит асуудал байдаггүй, тэдээрийн хооронд шууд хэлхээ холбоо тогддоггүй, худалдааны үйл явц, түүний үйлчилгээ бүрэн автомажсан, зөвхөн үнэт цаасыг тухайн тогтолцоогоор худалдах, худалдан авах оролцогчдын захиалгаар хийгддэг.
  • 9. 8  Биржийн болон биржийн гадуурх зах зээл: Биржийн зах зээл бол хөрөнгийн бирж дээр явагддаг үнэт цаасны арилжаа юм. Биржийн гадуурх зах зээл нь хөрөнгийг биржийг алгасч хийх үнэт цаасны худалдаа юм. Биржийн зах зээл нь ямагт зохион байгуулалттай зах зээл байдаг. Иймд биржийн дүрэм, журмыг хатуу сахих, зөвхөн биржийн зуучлагчдын хооронд худалдаа явуулах, зах зээлийн бусад зуучлуулагчдыг оролцуулахгүй байх онцлогтой. Биржийн гадуурх зах зээл нь зохион байгуулалттай болон зохион байгуулалтгүй зах зээл байж болно. Биржийн гадуурх зохион байгуулалттай зах зээл нь компьютерийн тогтолцоонд суурилж явагддаг.  Кассын болон хугацаа бүхий зах зээл: Үнэт цаасны кассын зах зээл нь бусад оронд “кэш” зах зээл эсхүл “спот” зах зээл 1,2 өдрийн туршид хэлцлийг гүйцэтгэх зах зээл юм. Үнэт цаасны хугацаа бүхий зах зээл нь гүйцэтгэх хугацаагаараа ялгагддаг. Ажлын 2 өдрөөс хэтэрсэн хэлцэл хийдэг зах зээл бөгөөд гүйцэтгэх хугацаа нь 3 хүртэл сар байж болно12. Г. Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай ойлголт: Үнэт цаасны зах зээлийг зохицуулах нь үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид, хөрөнгийн үйл ажиллагааг зуучлах мэргэжилтнүүд, зах зээлийн дэд бүтцийн байгууллагын зэрэг бүх оролцогчдыг хамардаг. Үнэт цаасны зах зээлд оролцогчдын зохицуулалтыг гадаад болон дотоод гэж хувааж болно.Дотоод зохицуулалт гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааг байгууллагын өөрийнх нь эрх зүйн баримт бичгээр, тухайлбал дүрэм, журам, дотоодын эрхийн бусад актаар зохицуулан журамлах юм. Гадаад зохицуулалт гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааг төрийн бололн бусад байгууллагын эрхийн акт, олон улсын гэрээ хэлэлцээрт захируулах явдал юм. Үнэт цаасны зах зээлийг зохицуулах нь дараах үндсэн зорилготой. Үүнд:  Зах зээлийн дэг журмыг сахиулах ажилд дэмжлэг үзүүлэх зах зээлийн бүх оролцогдын үйл ажиллагаа явуулах энгийн нөхцлийг бий болгох  Тодорхой этгээд байгууллагын зүгээс үнэнч биш үйл ажиллагаа явуулах, хуурч мэхлэх, байгууллагын зүгээс гэмт үйлдэл хийхээс зах зээлд оролцогчыг хамгаалах  Эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэт цаасны үнэ бүрдэх чөлөөтэй, ил тод үйл явдлыг хангах  Үйлдвэр худалдааны үйл ажиллагааг ямагт урамшуулах, эрсдэл бүр нөхөгдөх үр ашиг бүхий зах зээлийг бүтээх  Тодорхой тохиолдолд шинэ зах зээлийг бий болгох, нийгэмд зайлшгүй зах зээл, түүний бүтэц, гарч байгаа шинэ зүйлс, эхлэл бүрийг дэмжих13 зэрэг хамаарна. Үнэт цаасны зах зээлийг зохицуулахтай холбоотойгоор төрийн зохицуулах байгууллага, үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, олон нийтийн байгууллагын оролцоо чухал нөлөөтэй. Тодруулбал: А.Үнэт цаасны зах зээлд өөрийгөө зохицуулах байгууллагын оролцоо: Өөрийгөө зохицуулах байгуулага гэдэг бол зах зээлийн тодорхой чиглэлийг 12 Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 38-40 13 Хууль зүйн үндэсний хүрээлэн. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг. “Бизнесийн эрх зүй” бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага. УБ хот.,2002 он. тал 318-319
  • 10. 9 зохицуулах зорилгоор төрийн баталгаа дэмжлэгийг хүлээж сайн дурын үндсэн дээр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг зохион байгуулж ажиллуулдаг арилжаа наймааны бус, төрийн бус байгууллага юм14. 2013 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 69-75 дугаар зүйлд өөрийгөө зохицуулах байгууллагын талаар нарийвчлан тусгасан байдаг. Тухайлбал: тус хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага нь дараах бүрэн эрхтэй. Үүнд:  үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр төрийн байгууллагад санал оруулах, түүний боловсруулсан хууль тогтоомж, дүрэм, журмын төсөлд санал өгөх;  мэргэжлийн сургалт явуулах, давтан сургах;  гишүүдийнхээ үйл ажиллагаанд баримтлах нийтлэг журам, мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, заавар, зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хорооны танилцуулснаар баталж, хэрэгжилтийг хангуулах, гишүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх;  хуульд заасан нууцад хамаарахаас бусад мэдээллийг гишүүн байгууллагаас шаардан гаргуулах;  гишүүдийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, тэдгээрт зэрэглэл тогтоох, нийтэд мэдээлэх;  өөрийн дүрэм, журмаар тогтоосон хүрээнд гишүүдийнхээ үйл ажиллагааг шалгах, зөрчлийг арилгуулах талаар үүрэг өгөх, зөрчлийн хэмжээнээс хамаарч гишүүний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргах, холбогдох байгууллагад зөрчлийн талаар мэдээлэх;  гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;  гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;  хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад бүрэн эрх Дээрхээс гадна өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо болон эрх бүхий бусад байгууллагаас ирүүлсэн аливаа мэдээллийг гишүүн бүрд шуурхай хүргэх, Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Б.Үнэт цаасны зах зээлд төрийн зохицуулах байгууллагын оролцоо: Үнэт цаасны зах зээлд төрийн зохицуулах байгууллагын оролцоо зөвхөн шаардлагатай хүрээгээр хязгаарлагдах нь нийтлэг зарчим бөгөөд тодруулбал дараах тохиолдолд хамаарна. Үүнд:  Зах зээлд оролцогч этгээдүүдийн үйл ажиллагаа нь тогтсон нарийн дүрэм, журмаар явагдах шаардлагатай тул үг дүрэм журмыг тогтоох төрийн бодлого  Нэгэнт тогтоосон дүрэм журам нь хэрэгжих ёстой бол уг дүрэм журмыг мөрдүүлэх, хяналт 14 Ж.Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”. УБ хот.,2002 он. тал 24
  • 11. 10  Хөрөнгө оруулагч субьектүүд болох олон нийт, үнэт цаасны зах зээл дэх итгэлцлийг хамгаалах, системийн эрсдэл, хямралаас урьдчилан хамгаалах төрийн шалгалт15 зэрэг хамаарна. Олон улсын жишигт төрийн зохицуулах байгууллагыг Regulatory body буюу зохицуулах байгууллага хэмээн нэрийддэг бөгөөд ийм байгууллагын үндсэн чиг үүрэг, зорилго нь хөрөнгө оруулагч, хөрөнгийн зах зээлийг зүй бус үйлдлээс хамгаалах явдал байдаг. Манай улсын хувьд зохицуулах байгууллагын чиг үүргийг УИХ-аас байгуулагддаг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлдэг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2002 он 34.1.11-д Санхүүгийн зохицуулах хороо нь“... хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоон шалгах, зөрчилтэй нь нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох” эрхийг хуульчилсан байсан. Энэхүү зохицуулалт ИХ-ийн 107-д нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг сэргээх эрх нь үнэт цаасны зах зээлийн зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ гэсэн заалтаас үүдэлтэй. Дээр дурьдсанчлан үнэт цаасны зах зээлийн зохицуулах, хянах эрх бүхий байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо юм. Гэхдээ дээрх зохицуулалтыг хэт туйлшруулан ойлгох боломжгүй бөгөөд тухайлбал иргэний хэлцлээр үнэт цаасыг шударгаар эзэмшсэн этгээдийн үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр хуучин эзэмшиж байсан этгээдэд нь буцааж өгөх боломжгүй юм16. Түүнчлэн ИХ-ийн 107 дугаар зүйлийн тайлбарт “энэ зохицуулалт нь их хүнрэлтэй зохицуулалт байна. Нэрийн үнэт цаасыг эзэмшсэн этгээд нь иргэний хууль болон үнэт цаасны талаарх бусад хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх, мөн энэхүү эрхээ шүүхэд хандан хэрэгжүүлэх боломжтой. Нэрийн үнэт цаасыг эзэмшигч этгээдийн дээрх эрхүүдээс ямар ч хамааралгүйгээр үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага үнэт цаасыг бусад хуульд заасан зохиуцуулалтын дагуу гаргаж байгааг анхаарах ёстой. Харин дээрх байгууллага нь үнэт цаас эзэмших тухай иргэд хоорондын маргааныг шийдвэрлэх үүрэг хүлээхгүй. Энэ нь шүүхийн үүрэг болно”17 гэжээ. Түүнчлэн үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2002 он 34.1.11-д Санхүүгийн зохицуулах хороо арилжааг хүчингүй болгох эрхтэй байсан зохицуулалт нь ИХ-ийн 57-р зүйлд заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эрхийг шүүх эдлэх тухай зохицуулалттай нийцэхгүй юм 18 . Доктор Б.Тэмүүлэн өөрийн бүтээлдээ “хэдийгээр Монгол улсын иргэний хуульд хэлцэл дахь хийсвэрлэлийн зарчим тусгагдсан эсэх асуудлаар нэгдсэн нэг ойлголтонд шүүх болон бусад байгууллагын хуульчид хүрээгүй боловч энэ тохиолдолд арилжаа нь анхнаасаа, хийгдсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байна...нэгэнт 15 Хууль зүйн яам, “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөл. “Үнэт цаасны эрх зүй”гарын авлага. УБ хот.,2013 он. тал 72 16 А.Доржготов “Хөрөнгийн зах зээл дээр гарч буй иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал”.Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарч байгаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал эмхтгэл. УБ хот., 2011 он. тал 16 17 Иргэний Хуулийн тайлбар. УБ хот.,2005 он. тал 442 18 Иргэний Хуулийн 57.1-д “ Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэжээ.
  • 12. 11 аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох эрх нь зөвхөн шүүхэд хадгалагдах тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-р зүйлийг хэлцлийг хүчингүй болгох бус, харин хууль зөрчиж хийсэн хэлцлийн хувьд арилжаа хууль бус гэдгийг зарлах гэх утгаар тайлбарлан хэрэглэх нь ИХ-ийн холбогдох зохицуулалттай нийцнэ”19 гэжээ. Дээрхээс дүгнэхэд 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-д Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах эрхтэй байхаар тусгасан байсан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох шүүхийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэтээр тусгагдсан байжээ.Нөгөө талаас энэхүү зохицуулалтыг хэрэглэхэд хэлцэл дэх хийсвэрлэх зарчмыг хэрэглэж, үнэт цаасны арилжааны хэлцлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хүчингүй болгож болох ч энэ нь үнэт цаасны өмчлөх эрх шилжихтэй холбогдсон хэлцлийг хүчингүйд тооцох үр дагавар үүсгэхгүй хэмээн тайлбарлах боломжтой. Уг зохицуулалт нь 2013 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор хүчингүй болсон хэдий боловч ИХ-ийн 107-р зүйлд заасан суурь зохицуулалт хэвээр үйлчилж байгаа тул уг зохицуулалттай холбогдсон харилцааг дээр дурьдсан хийсвэрлэх зарчмын тайлбарын үүднээс ойлгож, хэрэглэх нь зүйтэй байж болох юм. 19 Б.Тэмүүлэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-р зүйл, Иргэний Хуулийн холбогдох заалтуудын хэрэглээ” илтгэл. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарч байгаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал эмхтгэл. УБ хот., 2011 он. тал 19
  • 13. 12 I.II Үнэт цаасны зах зээл дээрх зөрчил, маргаан ба үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулах тухай ойлголт Үнэт цаасны зах зээл дээрх зөрчлийн дараах нийтлэг төрөл байдаг. Үүнд:  Дотоод мэдээллийг ашиглах : Дотоод мэдээлэл гэдэгт нийтийн хүртээл болоогүй бөгөөд тухайн мэдээлэл нь уг үнэт цаасны үнэ ханш болон арилжааны хэмжээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болох, үнэт цаасны арижлаанд оролцоход давуу тал бий болгох тодорхой үнэт цаас, түүнийг гагргагчийн удирдлага, санхүүгийн байдал болон үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг хамруулан ойлгодог. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар дотоод мэдээлэл эзэмшигчид дараах ажиллагааг хориглосон байдаг. Үүнд: “уг мэдээллийн улмаас ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас болон түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцох”, “уг мэдээллийг дотоод мэдээлэл гэдгийг мэдсэн эсэхээс үл хамааран ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцохыг бусдад санал болгох, ятгах”, “албан тушаал, ажил үүргийн хувьд мэдээллийг нээлттэй болгох үүрэг хүлээснээс бусад тохиолдолд бусдад дотоод мэдээллийг задруулах”20 зэрэг ажиллагаа хамаарна.  Зах зээлийн манипуляци урвуулан ашиглах: Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, үйлчлүүлэгчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зэрэг үйлдлийг ойлгоно. Үнэ ханшийг тодорхой түвшинд тогтоон барих, зохиомлоор өсгөх, бууруулах, өмчлөгч нь өөрчлөгдөөгүй арилжаа хийх, нэгдмэл сонирхол бүхий этгээдийн хооронд арилжаа хийх, аливаа үнэт цаасны арилжааг зохиомлоор идэвхжүүлэх, худалдах, худалдан авах захиалгын түвшинг ойролцоо түвшинд тогтоох зэргээр илэрнэ. Тодруулбал: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно ” гэж заасан байдаг.  Үнэт цаасны танилцуулгад буруу, дутуу төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл баримт тусгах: Үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад түүний танилцуулга нь хөрөнгө оруулагчдыг шийдвэр гаргахад ихээхэн чухал үүрэгтэй. Манай орны хувьд үнэт цаасны танилцуулга дахь алдаатай хуурамч мэдээллийн улмаас хөрөнгө оруулагчид хохирол учирсан байхыг шаарддаг 21 . Харин үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад хөрөнгө оруулагчид хохирол учирсан байхыг шаарддаггүй бөгөөд үнэт цаасны танилцуулгад үнэн зөв, алдаагүй, бзрэн мэдээлэл тусгах үүргээ зөрчсөн гэж үзэн эрх зүйн зөрчилд тооцдог байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 89.1.2-д зааснаар нийтэд үнэт цаас гаргах 20 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. 2013 он. 78.1 дүгээр зүйл. 21 Хууль зүйн яам,“Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөл. “Үнэт цаасны эрх зүй” гарын авлага. УБ хот.,2013 он. тал 88-89
  • 14. 13 танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн, үнэт цаасны танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан бол хуульд зааснаар мөнгөн торгууль ногдуулахаар заасан байдаг. Дээрх төрлийн нийтлэг зөрчил нь үнэт цаасны зах зээлийн нээлттэй, ил тод, шударга байх үндсэн зарчимд харшилах, үнэт цаасны зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэх, тэднийг хохироох, зах зээлийн нэр хүндийг унагаах зэрэг шууд болон шууд бусаар зах зээлд сөрөг үр дагавар үүсгэдэг22. Өнөөдөр Монгол улсад үйлдэгдэж байгаа үнэт цаасны зах зээл дээрх хэрэг маргааныг үнэт цаас гаргагчийн хүрээнд болон үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч буй хэрэг, маргаан гэж ангилж болно. А. Үнэт цаас гаргагчийн хүрээнд гарч байгаа хэрэг, маргаан: Хувийн өмчит гэх компаниудын нийт гаргасан хувьцааны дийлэнх хэсэг нь цөөн тооны хувьцаа эзэмшигчид төвлөрч, нөгөө талд хэт жижиг хувьцаа эзэмшигчид байгаа нь хувьцаа эзэмшлийн хувьд хүчний тэнцвэргүй байдлыг үүсгээд байна.Хувьцаа эзэмшигдийн хооронд гарч буй маргааны үндсэн агуулга нь томоохон хувьцаа эзэмшигч нар хамтын удирдлагын зарчмыг санаатай хэрэгжүүлэхгүй байх, жижиг хувьцаа эзэмшигчид мэдээлэл өгөхгүй байх, компанийн удирдлага, үйл ажиллагаанд тэдгээрийг оролцуулахгүй байх зэргээр эрхийг нь зөрчих, компанийн өмч хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулах замаар хөрөнгөгүй болгох, олж буй орлогыг хувьдаа завших, бусдад хэт бага үнээр худалдах, шилжүүлэх зэргээр компаниас хүртэх өгөөжийг, хувиарлалтыг шударга бусаар явуулсантай холбоотой асуудлаар илэрнэ. Б. Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч буй хэрэг: Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч байгаа үндсэн гэмт хэрэг бол бусдын үнэт цаасыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, хувьцаа худалдсан орлогыг өмчлөгчид өгөлгүй завшсан, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, иргэдэд худал ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн, залилсан үйлдлүүд зонхилон гарч байна23. Үнэт цаасны зах зээл дээрх зөрчил, маргааныг эрүүгийн, захиргааны, иргэний эрх зүйн хүрээнд ялган авч үзвэл дараах байдлаар тодорхойлогдохоор байна. Үүнд: А. Үнэт цаасны зах зээл дээрх эрүүгийн эрх зүйн зөрчил: Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг24 гэж үздэг бөгөөд үнэт цаасны зах зээл дээрх дараах үйлдэл, эс үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэдэгт хамаарах юм. Тодруулбал :  Үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах худалдах, арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер, диллерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл 25 22 Мөн тэнд 23 Б.Одонгэрэл “Монгол улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт”. Хууль дээдлэх ёс. УБ хот.,2013 он. тал 65 24 Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он. 16.1 дугаар зүйл. 25 Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он. 158 дугаар зүйл.
  • 15. 14  Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг шунахай сэдэлтээр ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсны улмаас хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол учруулсан үйлдэл26  Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл27.  Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үнэт цаас хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан үйлдэл28.  Гэмт хэргийг үл мэдээллэх үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн тухай  Гэмт хэргийг нуун дарагдуулах үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн тухай Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2012 онд “Монголын улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамагаалалт” сэдэвт судалгааны ажил гүйцэтгэж, одоог хүртэлх хугацаанд “Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг” бүртгэгдээгүй, шүүх энэ төрлийн хэргийг шийдвэрлээгүй байгаа тул хөрөнгийн зах зээл дээр үйлдэгдэж буй гэмт хэргийн статистик тоон үзүүлэлтийг гаргах боломжгүй байгаа тухай тэмдэглэсэн байдаг29. Энэ нь үндсэндээ дараах шалтгаантай болох талаар дурьдсан байдаг. Үүнд:  Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэрэг нь олон хохирогчтой тул мөрдөн байцаах ажиллагаа удааширдаг: Тухайлбал: “Эрдэнэс”, “Мөнхөд”, “Ажнай инвест” компаниудын хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр худалдсан хэрэг шалгагдаж байгаа хэдийч хохиогч нарын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа тул хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа тухай мөрдөн байцаагч нар судалгааны ярилцлагын явцад тэмдэглүүлсэн байдаг30.  Эрүүгийн хуулийн 158-д заасан “Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг”-ээр зүйлчлэлгүй Эрүүгийн хуулийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” зэрэг гэмт хэргээр зүйлчилж байж болох ч дээрх үйлдэл бүхий гэмт хэргийн дотор чухам хэдэн хувьд нь үнэт цаасны хуулль тогтоомжийг зөрчсөн шинжтэй болохыг тооцоолох нь хүндрэлтэй тухай дурьдсан байдаг31 Мөн уг судалгаанд Эрүүгийн хуулийн 158-д зүйлд үнэт цаасы тухай хууль тогтоомжийг зөрчих гэмт хэргийг хуульчлахдаа бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалахад бүрэн үйлчлэхгүй байгаа зэрэг дээр үнэлэлт өгсөн байдаг. Үүнээс гадна Эрүүгийн хуульд 158 дугаар зүйлийг хуульчлахдаа бланкетны диспозицтай 26 Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он 1662 дугаар зүйл. 27 Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он 1663 дугаар зүйл 28 Монгол Улсын эрүүгийн хууль. 2002 он 176 дугаар зүйл. 29 Хууль зүйн үндэсний хүрээлэн. “Монгол улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт” судалгааны ажил.УБ хот.,2012 он. http://www.scribd.com/doc/117228913/Sudalgaanii-tailan-1-2012-6-30 2014.05.23-ны хандалт 30 Мөн тэнд 31 Мөн тэнд
  • 16. 15 байдлаар хуульчилсан явдал нь тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй эсэхийг тогтоохыг хүндрэлийг дагуулах боломжтой. Б. Үнэт цаасны зах зээл дэх захиргааны эрх зүйн зөрчил: Үнэт цаасны зах зээл дээр нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны эрх зүйн зөрчилд тооцдог байна. Өөрөөр хэлбэл үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжоор хориглосон хэм хэмжээг тус зах зээлд оролцогчид буюу үнэт цаас гаргагч, мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагч зөрчсөн тохиолдолд зах зээлийн зохицуулагч байгууллага, түүний хуулиар тусгайлан олгосон эрх бүхий улсын байцаагч захиргааны хариуцлага хүлээлгэх эрх хэмжээтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 89 дүгээр зүйлд зааснаар дараах үйлдэл, эс үйлдэл нь захиргааны зөрчилд хамаарна. Үүнд:  Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлэх  Нийтэд үнэт цаас гаргах танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн, үнэт цаасны танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулах  Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй үнэт цаасыг нийтэд танилцуулах, уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулах, эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарлах  Хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон журмыг зөрчих  Брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааны журам зөрчих  Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэхгүй байх  Дотоод мэдээлэл эзэмшигчийн хориглох ажиллагааг зөрчих  Дотоод мэдээллийг нийтэд мэдээллэх журмыг зөрчих  Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах  Хөрөнгийн бирж шаардагдах нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй байх  Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд биелүүлэх үүргээ зөрчих  Санхүүгийн зохицуулах хорооны даалгаврыг хүлээн авсан этгээд даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ зөрчих  Хуульд заасан тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийх  Зохицуулалттай этгээд Санхүүгийн зохицуулах хорооны шаардсан баримт, материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүргээс санаатайгаар зайлсхийх
  • 17. 16  хуульд заасан бусад тохиолдол32 Дээрх үнэт цаасны зах зээл дээрх захиргааны эрх зүйн зөрчлийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэж буй хэрэг маргааны статистик тоо баримт байхгүй хэдийч Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны арилжааг хүчингүй тооцох тухай шийдвэртэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд хандах тохиолдол гарч байсан ч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор цаашид Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох дээрх шинж бүхий захиргаан хэрэг, маргаан үүсэх боломжгүй юм. В. Үнэт цаасны зах зээл дэх иргэний эрх зүйн зөрчил: Иргэний эрх зүйн хүрээнд бусдын хуулиар хамгаалагдсан эрх, үнэт зүйлсэд халдаж, хохирол учруулсан зөрчлийг гэм хор гэж үздэг. Тухайлбал үнэт цаас нь эд хөрөнгө тул аливаа шаардах эрхийг гэрчилдэг ба өмчлөх эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй нь өмчийн хамгаалалтаас гадна гэм хорын эрх зүйн хамгаалах зүйл болно. Энэ тохиолдолд маргаан бүхий талуудын хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсдэг. Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчид нь тодорхой гэрээ, хэлцлийн үндсэн дээр үнэт цаасны зах зээлд оролцдог тул энэ харилцаан дахь зөрчил нь гэрээний эрх зүйн зөрчилд хамаарах нь элбэг байдаг.33 Түүнчлэн үнэт цаасны зах зээл дээрх иргэний хэрэг маргааны хувьд үнэт цаас, хувьцааны өмчлөх эрх, түүнийг хамгаалах, бусдад шилжүүлэх хийгээд эрхээ сэргээлгэхтэй холбоотой маргаан зонхилдог байна. Улсын дээд шүүхийн шүүгч А.Доржготов өөрийн бүтээлдээ “үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбоотой хэрэг маргаан дээр хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдсан, улмаар хэд хэдэн шударга өмчлөгчөөр дамжсан байдаг тул хувьцааны өмчлөх эрхийг сэргээх, улмаар хувьцааг буцаан байршуулах нь оновчгүй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй”34 хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзвэл үнэт цаасны арилжаа нь тухайн өдөрт нэг хувьцаа эзэмшигчээс нөгөө хувьцаа эзэмшигчид хэдэн ч удаа арилжааны хэлцэл дамжин шилжсэн байх боломжтой тул үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулж, хувьцааг буцаан байршуулахтай холбоотойгоор үнэт цаасны өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдийн эрх, ашиг хохирох үр дагавар үүсдэг байна. Энэ тухай уг судалгааны ажлын дараагийн хэсэгт шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргаан болон эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судлахдаа дэлгэрүүлэх болно. 32 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 89.1-д зааснаар “энэ хуулийн 6.5, 9.3, 9.4, 9.11, 11.10, 12.3, 12.4, 12.9 17.3, 21.3, 23.3, 24.5, 24.8, 31.3, 38.6, 38.8, 42.7, 42.12, 42.15, 42.16, 44.5, 45.6, 45.8, 46.3, 46.6, 47.2, 47.3, 47.5, 47.7, 51.2-т заасан журам зөрчих” “энэ хуулийн 22.2-22.4, 52.1, 52.2, 53.1-53.3, 54.1, 54.2, 55.1, 56-58 дугаар зүйл, 70.2, 70.3, 74.1, 75.1, 75.3-75.5, 81.1, 82.2, 82.5, 85.5, 86.1, 87.3-т заасан мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөхгүй байх ” зэрэг тохиолдол хамаарна. 33 Хууль зүйн яам, “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөл. “Үнэт цаасны эрх зүй” гарын авлага. УБ хот.,2013 он. тал 89 34 А.Доржготов “Хөрөнгийн зах зээл дээр гарч буй иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал”. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд гарч байгаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал эмхтгэл. УБ хот., 2011 он. тал 16
  • 18. 17 I.III Үнэт цаасны арилжаа, үнэт цаасны арилжааг хүчингүйд тооцуулахтай холбогдох эрх зүйн очинд хийсэн шинжилгээ 1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (2013 он) дахь үнэт цаасны арилжаатай холбогдох заалт, түүний хэрэглээ: Дээр дурьдсанчлан 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-д Санхүүгийн зохицуулах хороо нь “хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоон шалгах, зөрчилтэй нь нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох” эрхтэй байхаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор үнэт цаасны арилжааг хүчингүй болгох эрхийг зөвхөн шүүх хэрглэхээр байх уу эсвэл Санхүүгийн зохицуулах хороо шууд хэрэгжүүлэхээр байх уу гэдэг дээр асуудал үүсч байсан. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 он- ийн 63 дугаар зүйлд Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг хуульчлахдаа арилжааны хэлцлийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхийг хассан байна. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хороо ямартай ч үнэт цаасны арилжааны хэлцлийг хүчингүй болгох эрх мэдэл байхгүй болж байна. Гэхдээ ИХ-ийн суурь зохицуулалтаас үзвэл нэрийн үнэт цаасны зөрчигдсөн эрхийг эрх бүхий байгууллага сэргээнэ гэж заасан байх тул цаашид энэ заалтыг хэрхэн ойлгох, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс нэрийн үнэт цаасны зөрчигдсөн эрхийг ямар журмаар сэргээх зэргийг тодорхой болгох шаардлагатай. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэм хор учруулсан этгээдийн хариуцлага болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуультай харьцуулахад илүү нарийвчилсан, тодорхой заалтууд тусгасан байдаг. Үүнийг дараах хүснэгтээс үзнэ үү. Агуулга Холбогдох заалт Тайлбар Үнэт цаасны танилцуулга, холбогдох баримт бичигт үнэн Энэ хуулийн 9.14-д үнэт цаасны танилцуулагад зөрүүтэй,
  • 19. 18 Нэг. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, түүнийг шийдвэрлэх зөв мэдээлэл тусгах бөгөөд худал, хуурамч, дутуу, төөрөгдүүлсэн, зөрүүтэй, алдаатай мэдээлэл тусгасны улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг үнэт цаас гаргагч, уг шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан хамтран хариуцах 9.14 төөрөгдүүлсэн алдаатай мэдээлэл тусгасны улмаас бусдад хохирол учирсан бол уг хохирлыг үнэт цаас гаргагч, уг шийдвэрийг гаргасан албан тушаалтан хамтран хариуцна гэсэн нь хуулийн 9.13-дэх заалттай хэрхэн уялдах нь тодорхойгүй байна. 9.13-д “... үнэт цаасыг худалдан авсны улмаас хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг бүртгэлийн байгууллага хариуцахгүй” гэж оруулсан ч 9.14-д үнэт цаасны бүртгэлийн улмаас учирсан хохирлыг бүртгэлийн байгууллагын албан тушаалтан хариуцахаар тусгасан нь уялдаа муутай байна. 9.14 дэх заалтын “үнэт цаасыг худалдан авсны улмаас учирсан хохирол” гэдэгт юуг ойлгох нь тодорхой бус байна Үнэт цаасны танилцуулга, холбогдох баримт бичгийг бэлтгэхэд оролцсон этгээд өөрийн гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор бусдад учруулсан хохирлыг хариуца 9.15 Шинэ хуулиар үнэт цаасны танилцуулга, холбогдох баримт бичгийг бэлтгэхэд оролцсон этгээдийн зүгээс өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй байдлаар тусгасан. 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд дээрх агуулга бүхий заалт байхгүй байсан тул хөрөнгө оруулагчид үнэт цаасны танилцуулгын улмаас хохирол учирсан тохиолдолд хариуцах этгээдийг тодорхой заасан байгаа нь ололттой. Үнэт цаас гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг энэ хуулийн Шинэ хуульд үнэт цаас гаргагчийн буруутай ажиллагааны улмаас үнэт цаасны бүртгэлийг хүчингүй
  • 20. 19 11.5-д заасны дагуу хүчингүй болгосонтой холбогдон үүсэх зардал, бусдад учирсан хохирлыг үнэт цаас гаргагч хариуцах 11.6 болгосонтой холбодсон зардал болон бусдад учруулсан хохирлыг үнэт цаас гаргагч хариуцах байдлаар тодорхой хуульчилж өгсөн. 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд дээрх агуулга бүхий заалт байгаагүй. Харилцагчтай гэрээ байгуулахаас өмнө түүнд урьдчилан мэдэгдээгүй, эсхүл гэрээ байгуулсны дараа үүссэн сонирхлын зөрчлийн талаар нэн даруй мэдэгдээгүйн улмаас тухайн харилцагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн брокерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хариуцах 36.7 Шинэ хуулиар Брокерийн үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий хуулийн этгээдийн хувьд харилцагчтай гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулсны дараа үүссэн сонирхлын зөрчлийн талаар мэдэгдээгүйн улмаас үүсэх хариуцлагыг хариуцахаар тусгасан нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохицуулалт болжээ. Үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч /цаашид “итгэмжлэгдсэн өмчлөгч” гэх/ нь харилцагчтайгаа болон харилцагчдынхаа хооронд үүссэн, тэдгээрт урьдчилан мэдэгдээгүй сонирхлын зөрчлийн улмаас харилцагчид учирсан хохирлыг хариуцах40.2 Шинэ хуульд үнэт цаасны итгэмжлэн удирдах ажиллагааны талаар шинээр зохицуулсан бөгөөд итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэгч буюу “итгэмжлэгдсэн өмчлөгч"- ийн хариуцлагын талаар тодорхой тусгаж өгсөн байна. Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд алдаатай мэдээлэл оруулсны улмаас учирсан хохирлыг буруутай этгээд хариуцах. 42.10 Шинэ хуулиар үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд алдаатай мэдээлэл оруулснаас шалтгаалсан хохирлыг тухайн буруутай этгээд хариуцан арилгах байдлаар тусгасан. Энэхүү зохицуулалт нь үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл хийж буй хуулийн этгээд, түүний ажиллагсадыг хариуцлагжуулахад чиглэсэн зохицуулалт болжээ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25.3-д
  • 21. 20 эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хадгалагдаж байгаа үнэт цаасыг захиран зарцуулахыг хориглох бөгөөд хадгалагдаж байгаа хөрөнгийн хадгалалтыг хангаагүйгээс учирсан хохирлыг хариуцах 45.5 “Хадгалагдаж буй хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс учирсан хохирлыг хадгаламжийн байгууллага хариуцна” гэж заасан байсан. Үүнээс үзвэл 2002 оны хуульд учирсан хохирлыг өөрөө хариуцан арилгах агуулгыг хуульчилсан боловч хадгалагдаж байгаа үнэт цаасыг захиран зарцуулахыг хориглох тухай заалт байгаагүй тул шинэ хуульд нарийвчилж тусгасан байна. Дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны арилжаанд оролцсон, дотоод мэдээллийг зохих журмын дагуу нийтэд мэдээлээгүй, зах зээлийг урвуулан ашигласны улмаас бусдад учруулсан хохирлыг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй. 81.1 Шинэ хуульд зааснаар дараах тохиолдолд буруутаай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Үүнд:  Дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны арилжаанд оролцсон  Дотоод мэдээллийг зохих журмын дагуу нийтэд мэдээлээгүй  Зах зээлийг урвуулан ашигласан тохиолдол хамаарч байна. 2002 оны хуульд дээрх агуулга бүхий заалт байхгүй байжээ. Үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдийн хөрөнгө оруулагч, харилцагчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх; 85.2.2 Шинэ хуульд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчын бүрэн эрхийг илүү тодорхойлж нарийвчилж өгсөн байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж зөрчиж бусдад учруулсан хохирол, үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг Иргэний хуульд заасан Шинэ хуульд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Иргэний Хуулийн хоорондын уялдаа холбоог тодорхойлоход чиглэсэн зохицуулалт оруулсны
  • 22. 21 журмын дагуу нөхөн төлүүлэх . 89.3 илэрхийлэл нь энэхүү хохирол болон үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой заалт юм. Хоёр. Хариуцлага үгүйсгэх нөхцөл Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржээс энэ хуулийн 9.6, 9.9-д заасны дагуу нийтэд санал болгон гаргах үнэт цаас, түүний танилцуулгыг бүртгэсэн, нийтэд санал болгох болон үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах зөвшөөрөл олгосныг тухайн үнэт цаасанд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд үнэт цаасыг худалдан авсны улмаас хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг бүртгэсэн байгууллага хариуцахгүй. 9.13. Шинэ хуулийн 9.13-д Санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэж, нийтэд санал болгон анхдагч зах зээлд арилжих зөвшөөрөл олгосон үнэт цаасыг хөрөнгө оруулагч худалдан авсны улмаас хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг бүртгэсэн байгууллага хариуцахгүй гэж оруулсан нь Санхүүгийн зохицуулах хороо хариуцлагаас зайлсхийх, нөгөө талаас хөрөнгө оруулагчийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болсон байна. Зүй нь Захиргааны байгууллага, албан тушаалтын албан үүрэгээ хайнга дутуу гүйцэтгэсэн, захиргааны хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгэдэд хохирол учирсан бол хохирлыг тухайн шийдвэр гаргасан Захиргааны байгууллага,албан тушаалтан цаашлаад Төр хариуцан арилгах ёстой байдаг. ИХ-ийн 498.2 Гэтэл шинэ хуулиар Санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэсэн тухайн үнэт цаасыг хөрөнгө оруулагч худалдан аваад хожим нь ямар нэг байдлаар тухайлбал үнэт цаасыг бүртгэсэн нь хууль бус байсны улмаас хөрөнгө оруулагчид хохирол учирвал Санхүүгийн зохицуулах хороо хариуцлагаас чөлөөлөгдөхөөр оруулсан нь холбогдох ИХ, болон захиргааны хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн
  • 23. 22 гэж үзэж болохоор байна. Энэ хуулийн 11.5-д заасан зөрчлийн улмаас бусдад учирсан хохирлыг үнэт цаас гаргагч барагдуулсан нь уг зөрчил гаргасан үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан, зохицуулалттай этгээд болон хөндлөнгийн шинжээчийг эд хөрөнгийн болон захиргааны, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх 11.8 Шинэ хуульд зааснаар үнэт цаас гаргагч нь бусдад учруулсан хохирлыг барагдуулсан нь эд хөрөнгийн болон захиргааны, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ нь зөрчил гаргагсан үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан, зохицуулалттай этгээд, хөндлөнгийн шинжээчид хамааралтай байхаар тусгасан. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон нь тухайн хуулийн этгээдээс бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийг дуусгавар болгох буюу уг гэрээ, хэлцлээр хүлээсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байх 31.2 Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох , түдгэлзүүлэх шийдвэр гарснаар дараах 2 үр дагавар үүснэ. Үүнд:  Тухайн хуулийн этгээдээс бусад этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлийг дуусгавар болгох үндэслэл болохгүй  Түүнчлэн гэрээ, хэлцлээр хүлээсэн болон бусдад учруулсан хохрирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 58.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх бусдад учруулсан хохирлыг үнэт цаасны бүртгэл хөтлөгч болон номиналь эзэмшигч хариуцахгүй байх 58.2 Хөрөнгө оруулагч үнэт цаасыг бүртгүүлэх, номиналь эзэмэшигчид шилжүүлэхдээ үнэт цаастай холбоотой шаардлагатай бүх мэдээллийг үнэт цаасны бүртгэл хөтлөгч болон номиналь эзэмшигчид мэдээлэх явдлыг үүрэг болгосон байна. Ингэж мэдэгдээгүйн улмаас бусдад хохирол учирсан