SlideShare a Scribd company logo
1 of 15
САНХҮҮГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
1.1 Санхүүгийн мөн чанар
Санхүү гэдэг нэр нь хэзээ, хаанаас үүссэн тухай нэгдсэн ойлголт одоогоор
байдаггүй байна. Зарим ном хэвлэлд энэ үг латин хэлний financia буюу
арилжааны орлого, төлбөр гэсэн утгатай бөгөөд 13 дугаар зууны уед анх Италид
хэрэглэгдэх болсон тухай дурдсан байдаг. Мөн санхүү гэдэг нэр томъёог анх
шинжлэх ухаанд хэн гаргаж ирсэн гэдэг нь тодорхой бус байна. Францын
эрдэмтэн Ж.Боден гэдэг хүн 1577 онд «улсын тухай зургаан ном» нэртэй ном
бичиж, түүндээ улс болон аж ахуйн харилцааны бусад субъектүүдын хоорондын
харилцааг «санхүү» гэдэг нэрээр илэрхийлсэн байжээ. Үүнээс үндэслэн санхүү
гэдэг нэр францаас гаралтай гэж үзэх хандлага нилээд давамгайлсан байна.
Гэхдээ нийгмийн хөгжлийн явц, төрийн үүрэг болон таваар мөнгөний
харилцааны хөгжилтэй санхүүгийн үүсэл, хөгжлийг холбон авч үзэх талаар
саналын зөрүү байхгүй гэж хэлж болно
Таваар мөнгөний харилцаа гүнзгийрэхийн хирээр санхүү нь олон улсын нэр
томъёо болж, мөнгөн гүйлгээний харилцааг илэрхийлэх болсон байна. Боолын
болон феодалын нийгмийн үед таваар мөнгөний харилцаа сайн хөгжөөгүй
байсан тул төр өөрийн хэрэгцээний хөрөнгийг бараа, таваарын хэлбэрээр биет
байдлаар цуглуулах, хуваарилах арга голлож байжээ. Харин капитализмын үеэс
таваар мөнгөний харилцаа хөгжиж, гүнзгийрэхийн хирээр мөнгөн хөрөнгийг
хуваарилах, бий болгох эдийн засгийн харилцааг санхүү илэрхийлэх болсон
байна. Энэ үеэс санхүүгийн тухай шинжлэх ухаан хөгжих болсон байна.
Санхүүгийн тухай шинжлэх ухааны анхны ном Европт 18 дугаар зуунд гарчээ.
Ф.Юсти гэдэг хүний бичсэн «Санхүүгийн аж ахуйн систем» нэртэй ном 1766
онд хэвлэгдсэн ажээ. Энэ хүнийг санхүүгийн тухай шинжлэх ухааны эхлэлийг
тавьсан хүн гэж үздэг. Мөн Австрийн Сангийн яамны сайд И.Зонненфельс
«Худалдаа, санхүү, цагдаагийн үндсэн эхлэл» гэсэн нэртэй номыг 1768 онд
бичжээ. Ийнхүү санхүүгийн тухай шинжлэх ухааны үзэл бодол, үндэслэл бий
болон хөгжиж, 19 дүгээр зуун гэхэд бие даасан шинжлэх ухааны салбар болж
чадсан байна.
Өнөө үеийн «санхүү» гэсэн нэр томъёоллын мөн чанар нь зах зээлийн
харилцааны хөгжлийн нөхцөлд төрийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хирээр
түүний хэрэгцээнд шаардагдах санхүүгийн нөөцийг бий болгох зорилтоос урган
гарч байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн мөн чанар, гүйцэтгэх үүрэг, түүний
хамрах таваар мөнгөний харилцааны хүрээ нь гагцхүү нийгмийн тогтолцооны
эдийн засгийн бүтэц, төрийн гүйцэтгэх үүргээс шууд шалтгаална.
Санхүү нь нийгэм анги, давхарага болж хуваагдан улмаар төр үүсэх явцад бий
болсон түүхэн категори юм. Фөодалын нийгмийн үед таваар мөнгөний харьцаа
сайн хөгжөөгүй байсан тул улс өөрийн хэрэгцээнд төвлөрүүлэх хөрөнгийг гол
төлөв биет байдлаар бараа эд хөрөнгөөр авдаг байсан тул санхүүгийн үүрэг роль
бага байжээ. Харин капитализмын үед таваар мөнгөний харилцаа өргөжиж,
санхүү нь үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахтай холбогдсон
эдийн засгийн харилцааг илэрхийлэх болсон байна.
Энэ бүхнээс үзэхэд санхүү үүсч, түүний тухай ойлголт бий болоход дараахь
бодит хүчин зүйлүүд нөлөөлсөн байна. Үүнд:
• нийгмийн хөдөлмөрийн хуваарь бий болж. нийгэм хэсэг бүлэгт хуваагдсан;
• улс бий болж. төрийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн.
• үйлдвэрлэл өсч. дотоодыи нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогын хэмжээ
нэмэгдэж. таваар мөнгөний харилцаа гүнзгийрэх болсон.
• эдийн засгийн харилцаанд бие дааж оролцох чадвартай аж ахуйн нэгжүүд гарч
ирж, материаллаг үйлдвэрлэл явуулах мөнгөн хөрөнгийг бий болгох болсон.
Таваар мөнгөний харилцаа эрчимтэй хөгжиж. үйлдвэрлэл өсч. капиталын
төвлөрөл ихсэж, төрийн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэх болсон 19 дүгээр
зуунаас санхүү нь эдийн засгийн тодорхой харилцааг илэрхийлсэн чухал
категори болжээ. Мөнгөн хөрөнгийн нөөцийг бий болгох. хуваарилах.
зарцуулахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааны онцгой
хэлбэрийг санхүү гэнэ. Санхүү нь зөвхөн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн ба
төвлөрсөн бус сангуудыг бий болгох. ашиглахтай холбоо бүхий эдийн засгийн
харилцааг илэрхийлнэ.
Эдийн засгийн энэ харилцаа нь улс болон аж ахуйн нэгж, иргэдийн хооронд, аж
ахуйн
нэгжүүдийн хооронд, улс хооронд үүсч. мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэхээс
авахуулаад зарцуулах хүртэлх хугацааны мөнгөн хөрөнгийн урсгал
хөдөлгөөнийг зохицуулна. Жишээ нь улс болон аж ахуйн нэгж, иргэдийн
хооронд үүсэх санхүүгийн харилцаа нь улсын төвлөрсөн сан болох төсвийн
орлогыг бүрдүүлэх, зарлагыг хуваарилах ажиллагааг
зохицуулахад чиглэнэ. Харин аж ахуйн нэгж хооронд болон тэдгээрийн
иргэдтэй харьцах явцад гарч байгаа санхүүгийн харилцаа нь төвлөрсөн бус сан
болох тухайн нэгжийн ашиг, орлогыг бүрдүүлэх, хуваарилах, татвар төлөх, хамт
олныг шагнаж урамшуулах зэрэг хэлбэрээр илэрнэ.
Хоёр улсын засгийн газар хоорондын санхүүгийн харилцаа нь нэг нь нөгөө
улсдаа санхүүгийн зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, татвар хураамжийн
асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах зэргээр улс дамжсан мөнгөн
хөрөнгийн гүйлгээний явцад үүснэ.
Санхүүгийн харилцааны субъект нь улсын төвлөрсөн сангийн хувьд улс
төвлөрсөн бус сангийн хувьд аж ахуйн нэгж, иргэд юм. Улсын төвлөрсөн сан нь
улсын төсөв, тэтгэвэрийн сан, улсын нийгмийн даатгал сан, даатгал, хөрөнгийн
бирж зэргээс бүрдэнэ. Иймээс нэг талаас улс, нөгөө талаас аж ахуйн нэгж,
иргэдийн хооронд үүсэх санхүүгийн харилцааны үндсэн дээр улсын төсөв болон
бусад төвлөрсөн сангууд бүрдэж, түүнийг үр ашигтай байршуулах, хуваарилж
зарцуулах үйл ажиллагаа явагдаж байна.
Төвлөрсөн бус сангийн гол субъект болох үйлдвэр, аж ахуйн нэгжийн хувьд
санхүүгийн харилцаа нь тухайн субъект дотроо явагддаг онцлогтой юм.
Төвлөрсөн бус сан нь үндсэндээ хуримтлал, хэрэглээний болон нөөцийн
фондоос бүрдэнэ. Үйлдвэрийн газрын ашгийг хуваарилахтай холбогдсон
дараахь санхүүгийн харилцаа явагдана. Эхлээд ашгаасаа төсөвт татвар,
хураамж, банкинд зээлийн өр, хүүгийн төлбөр төлж, үлдэх хэсгийг өөрийн
үзэмжээр зарцуулах эрхтэй. Үүнд юуны өмнө үйлдвэрлэлийг өргөтгөх,
нийгмийн арга хэмжээг санхүүжүүлэх, хувьцааны ногдол ашгийг төлнө. Мөн
ашгийн тодорхой хэсгийг хуримтлалын болон хэрэглээний сангуудыг зузаатгах,
нөөцийн санд шимтгэх ёстой. Үүнээс үзэхэд санхүүгээр дамжиж үйлдвэрийн
эдийн засгийн гол асуудлууд шийдвэрлэгдэж байна.
Иргэдийн хувьд ч мөн адил гэр бүлийн (өрхийн аж ахуйн) хүрээнд тодорхой
хэмжээний мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулахтай холбогдсон санхүүгийн
харилцаа явагдаж байна.
Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн харилцаа нь эдийн засгийн дараахь хоёр хүрээг
хамарч байна:
• улсын төвлөрсөн сан болох төсөв болон засгийн газрын мэдлийн сангуудад
мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх болон зарцуулахтай холбогдсон эдийн засгийн
мөнгөний харилцаа;
• төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн сан болох үйлдвэрийн газрын болон өрхийн
аж ахуйн мөнгөн хөрөнгийн гүйлгээний эдийн засгийн мөнгөний харилцаа.
Санхүү нь мөнгөний харилцааны салшгүй хэсэг бөгөөд эдийн засгийн
харилцаанд
мөнгөний харилцааны эзлэх хувийн жин, байр сууринаас түүний гүйцэтгэх
үүрэг нь ихээхэн хамаарна. Гэвч мөнгөний харилцаа болгон санхүүгийн
харилцааг илэрхийлэхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гүйцэтгэх үүрэг, мөн
чанарын хувьд санхүү нь мөнгөнөөс ялгаатай. Мөнгө нь өртгийн түгээмэл
хэмжигдэхүүн, гүйлгээний болон төлбөрийн хэрэгслэл байдаг бол санхүү нь
дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах,
мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулахад хяналт тавих хэрэгслэл болдог
байна. Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ борлогдож, мөнгөн хөрөнгө болох үед
мөнгөний харилцаа нь санхүүгийн харилцаа болж хувирна. Санхүүгийн гол
зорилго нь мөнгөн хөрөнгийг бий болгох, төвлөрүүлэх замаар улсын болоод
үйлдвэрийн газрын мөнгөн хөрөнгийн хэрэгцээг хангаж. хөрөнгийг үр ашигтай
зарцуулах боломж олгох явдал юм.
Мөнгөн хөрөнгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус сангуудыг бүрдүүлэх,
зарцуулах эдийн засгийн үндэс нь нийгмийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл
учраас эдгээр сангууд нь хоорондоо нягт холбоотой байдаг болно.
Санхүүгийн харилцааны үндсэн дээр бий болж. зарцуулагдаж байгаа мөнгөн
хөрөнгийн сан нь мөнгөөр хэмжигдэж нийгмийн үнэлгээтэй болдог онцлогтой
бөгөөд үүнд л санхүүгийн мөн чанар оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл
санхүүгийн материаллаг үндэс нь үйлдвэрлэл мөн үйлдвэрлэл унах, зогсох нь
улсын болоод аж ахуйн нэгж. иргэдийн санхүүгийн байдалд сөрөг нөлөө
үзүүлдэг. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн харилцааны үндэс нь материал
баялгийн үйлдвэрлэл юм
Нийгмийн эдийн засгийн харилцаа гүнзгийрэхийн хирээр санхүүгийн гүйцэтгэх
үүрэг роль нэмэгдэж ирсэн байна Ялангуяа дэлхийн нэгдүгээр дайны дараа үеэс
капиталист улсуудад төрийн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж, шинэ зax зээлийн
төлөө тэмцэл өргөжихийн хирээр төсвөөр дамжуулан хуваарилах хөрөнгийн
хэмжээ их өссөн байна. Мөн 1950-иад оноос эрч хүчээ авсан капиталист
үйлдвэрлэлийн харилцаа нь аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйцэтгэх үүргийг
шинэ шатанд гаргасан юм Сайн зохион байгуулсан санхүүгийн менежмент,
санхүүгийн хяналт, санхүү-бүртгэл тооцооны ажил нь эргээд үйлдвэрлэлийг үр
ашигтай удирдах чухал хүчин зүйл болсон байна. Энэ бүхнээс үзэхэд
санхүүгийн мөн чанар, түүний хамрах хүрээ. гүйцэтгэх үүрэг нь тухайн үеийн
төрийн үүрэг, нийгмийн эдийн засгийн харилцааны хөгжлийн түвшингээр
тодорхойлогдож байна
Санхүү нь эдийн засгийн чухал хөшүүрэг болохын хувьд үйлдвэрлэл,
хуваарилалт. хэрэглээнд хүчтэй нөлөө үзүүлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүн
(ДНБ), үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах эдийн засгийн
хэрэгслэл нь санхүү мөн. Материаллаг агуулгын хувьд санхүү нь улсын
санхүүгийн нөөц болох тодорхой зориулалтын мөнгөн хөрөнгийн сангийн
хэлбэртэй байна. Гэхдээ санхүүгийн нөөц нь өөрийн байгаа хэлбэрээрээ
санхүүгийн мөн чанарыг тодорхойлж, дотоод агуулгыг илэрхийлж чадахгүй.
Санхүүгийн тухай шинжлэх ухаан нь санхүүгийн нөөцийг биш харин
санхүүгийн нөөцийг бий болгох, хуваарилах, ашиглах явцад үүсэх нийгмийн
харилцааг судална.
Санхүүгийн харилцааны субъектүүдыг үндэслэн санхүүг улсын, үйлдвэрийн
газрын, өрхийн аж ахуйн, олон улсын гэж ангилна. Улсын дотоод, гадаад
бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн
зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцааны тогтолцоог улсын санхүү
гэнэ. Улсын санхүү нь төрийн оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулах эдийн
засгийн засгийн үндэс мөн. Төрийн санхүүгийн бодлого нь улсын төсвөөр
дамжин хэрэгжинэ. Улсын төсвийн идэвхтэй бодлого явуулах замаар нийгмийн
өмнө тавигдаж байгаа хурц асуудлыг шийдвэрлэхээс гадна бус нутгийн
хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгах, эдийн засгийн өсөлтийг хангах, ард
түмний аж амьдралын түвшинг дээшлүүлэх зэрэг бодлогын шинж чанартай
зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Үйлдвэрийн газрын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн хэрэгцээг
хангахад шаардагдах хөрөнгийг бий болгох, үр ашигтай зарцуулахтай
холбогдсон санхүүгийн харилцаа нь үйлдвэрийн газрын санхүүгийн үндсэн
зарчмыг тодорхойлно. Үйлдвэрийн газрын санхүүгийн төлөвлөгөө (бизнес
төлөвлөгөө)-нд түүний эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх, үр ашигтай
зарцуулах, санхүү, төлбөрийн чадварыг сайжруулах, өмчийг хамгаалах,
арвижуулахтай холбогдсон бүх асуудал тусгалаа олсон байдаг. Үйлдвэрийн
газрын санхүүг өмчийн харьяаллаас хамааруулан улсын, хувийн, хамтын
өмчийн гэж ангилж болно.
Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд шинэ зах зээл, ажлын фронтын
төлөө үйлдвэрийн газруудын хооронд ширүүн өрсөлдөөн явагддаг бөгөөд
түүнийг давж гарах нэг гол арга зам нь үйлдвэрийн газрын санхүүгийн оновчтой
бодлого байдаг байна. Мөн зах зээл хөгжсөн орнуудад үйлдвэрлэлийн бүтцийг
өөрчлөх, шинэчлэхтэй холбоотой том асуудлыг гагцхүү сайн бодож
боловсруулсан санхүүгийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлдэг болсон байна.
Цар хүрээгээр бага ч гэсэн өрхийн аж ахуйн санхүү нь улсын санхүүгийн
системд чухал байр эзэлдэг болно. Зах зээлийн харилцаа гүнзгийрэх тутам
хувийн буюу өрхийн аж ахуйн нийгэмд гүйцэтгэх үүрэг өсч иржээ. Өрхийн аж
ахуй нь худалдан авах чадвар бүхий эрэлтийг бий болгож, зах зээлийг бараа,
үйлчилгээ, ажиллах хүчнээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх болж, түүний
санхүүгийн ач холбогдол өсч байна. Иймээс аль ч оронд өрхийн аж ахуйг
дэмжих талаар төрөөс их анхаардаг байна.
Дэлхийн улс хоорондын харилцааны валют, санхүү, зээл, төлбөр тооцооны
салбар дахь хамтын үйл ажиллагаа нь олон улсын санхүүгийн үндэс юм.
Хамтын ажиллагааны хүрээнд улс хооронд хэрэгжиж байгаа зээл, худалдааны
төсөл, арга хэмжээ түүнийг даган явагдаж байгаа мөнгөний урсгал, олон улсын
валютын систем зэрэг нь олон улсын санхүүгийн судалгааны объект юм.
Санхүүгийн харилцаа нь эдийн засгийн мөнгөний харилцааны дараахь хоёр
хүрээг хамарч байна. Үүнд:
- өмчийн олон хэлбэрийн үйлдвэрийн газрын болон өрхийн аж ахуйн мөнгөн
хөрөнгийн төвлөрсөн бус сангийн бүрдэлт, зарцуулалтын харилцаа;
- улсын төвлөрсөн хэрэгцээний мөнгөн хөрөнгийн талаар төсвийн хүрээнд үүсэх
санхүүгийн харилцаа.
Санхүүгийн харилцааны явцад санхүүгийн субъектүүдэд санхүүгийн нөөц бий
болох бөгөөд түүний эх үүсвэр нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний
орлого мөн. Иймд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүч
чадал, нөөцийг бүрэн ашиглах, материал түүхий эдийг хэмнэлттэй зарцуулах,
зардал хэмнэх, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт
түлхүү оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд дэмжих зэрэг
арга хэмжээ авах нь санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх гол арга зам юм.
1.2. Санхүүгийн гүйцэтгэх үүрэг
Санхүүгийн мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр дамжин илэрнэ. Одоогоор
санхүүгийн тухай шинжлэх ухаанд түүний гүйцэтгэх үүргийн талаар нэг
ойлголтод хүрсэн зүйл байхгүй байна. Ихэнх эрдэмтэд санхүү нь хуваарилалтын
болон хяналтын гэсэн хоёр үүрэг гүйцэтгэж байна гэсэн үзэлтэй байдаг болно.
Мөн зарим нь санхүү нь зохицуулалтын үүрэгтэй гэж үздэг. Бидний үзэж
байгаагаар санхүү нь дээрхи хоёр үүргийг гүйцэтгэх ба энэ хоёр үүрэг нь нэгэн
зэрэг хэрэгждэг онцлогтой. Санхүүгийн гүйлгээ бүр нь үндэсний орлого болон
нийгмийн бүтээгдэхүүнийг хуваарилах хийгээд түүний гүйцэтгэлд тавих
хяналтын үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдаж байгааг харуулна.
Санхүүгийн хуваарилалтын үүрэг нь үйлдвэрлэсэн нийгмийн бүтээгдэхүүний
өөрийн өртгийг хуваарилах, эдийн засгийн субъектүүдын орлого, хуримтлалыг
бий болгох, мөнгөн хөрөнгийн сангуудыг байгуулах үйл явцтай шууд
холбоотой. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг мөнгөн хөрөнгийн
төрөл бүрийн сангуудад хуваарилах үйл ажиллагаа нь санхүүгийн
хуваарилалтын үүрэг хэрэгжиж байгааг харуулна.
Нийгмийн нөхөн үйлдвэрлэл нь үйлдвэрлэл, солилцоо, хуваарилалт, хэрэглээ
гэсэн дөрвөн үе шатыг хамардаг болохыг бид мэднэ. Нөхөн үйлдвэрлэлийн үе
шат бүрт тохирсон, түүнд үйлчилдэг эдийн засгийн механизм, хөшүүргүүд
байдаг билээ. Солилцооны шатанд үнэ чухал үүрэгтэй, мөн хэрэглээний үед
түүний нөлөөлөл бас өндөр байдаг. Тэгвэл санхүү нь хуваарилалтын шатанд
голлох үүрэгтэй байна. Хуваарилалт нь нийгмийн бүтээгдэхүүний нөхөн
үйлдвэрлэлийн нэг үе шат болохын хувьд үйлдвэрлэлийн процессын дараагаар
хэрэгжинэ, харин санхүү нь хуваарилалтын энэ үе шатны дамжлага болж
орлого, хуримтлалыг бий болгох, хуваарилах, ашиглах боломжийг хангаж өгдөг
онцлогтой юм.
Нийгмийн бүтээгдэхүүний нэг хэсэг эргээд үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээнд
зарцуулагдаж, үлдэх хэсэг үйлдвэрлэлийн бус дараахь хэрэглээнд зарцуулагддаг
болохыг бид мэднэ. Тухайлбал:
- төрийн захиргааны байгууллага, улсын удирдлагын болон батлан хамгаалах
болон бусад зардалд;
- боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан зэрэг нийгмийн салбарын зардал;
- тэтгэвэр, тэтгэмжийн арга хэмжээнд;
- хүн амын хувийн хэрэглээний зардалд.
Ийнхүү нийгмийн бүтээгдэхүүн уйлдвэрлэлээс хэрэглээнд хүрэх замдаа
мөнгөний эргэлтээр дамжин өртгийн хэлбэрт шилжин санхүүгийн
туслалцаатайгаар хуваарилагдаж, төвлөрсөн болон төвлөрсен бус мөнгөн
хөрөнгийн санг бүрдүүлж байна. Энэ үйл явцад санхүүгийн хуваарилалтын
үүргийн мөн чанар тод илэрч байгаа юм. Төвлөрсөн болон төвлөрсөн бус
мөнгөн хөрөнгийн санг санхүүгийн анхны хуваарилалтаар хэрэглээний бүх
түвшинд хүргэх боломжгүй байдаг. Үндэсний орлогын эхний хуваарилалтаар
бий болсон анхны орлого улсын төвлөрсөн хэрэгцээний мөнгөн хөрөнгийг
бүрдүүлэх эх үүсвэр болж чаддаггүй.
Иймд үндэсний орлогын нэг хэсгийг эдийн засгийн салбар хооронд дахин
хуваарилах шаардлагатай бөгөөд энэ процесс мөн л санхүүгийн хуваарилалтын
үүргийн туслалцаатай хэрэгжинэ. Үндэсний орлогын дахин хуваарилалтын үр
дүнд үйлдвэр, аж ахуйн нэгжийн болон иргэдийн орлогоос татвар, хураамжаар
улсын төвлөрсөн сан болох төсвийн орлого бүрдэж, боловсрол, эрүүл мэнд,
соёл, батлан хамгаалах болон улсын удирдлагын зардлыг санхүүжүүлж, улмаар
төр өөрийн үүргийг гүйцэтгэх боломжтой болно
Үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахад ийнхүү идэвхитэй
оролцсоноор санхүү нь мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулах, зарцуулах
боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн дэд бүтэц, салбаруудыг
хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төвлөрүүлэхэд дөхөм үзүүлж байна.
Санхүүгийн хуваарилалтын үүрэг нь санхүү, төсөв, зээл, тооцооны
хэрэгслэлүүдээр дамжин хэрэгжинэ. Жишээ нь санхүүгийн субъект болох аж
ахуйн нэгж, иргэдээс төсөвт төлөх төлбөрийг санхүүгийн хэрэгслэл болох
татвараар дамжуулан авч байна. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн сул чөлөөтэй
мөнгөн хөрөнгийг банкинд төвлөрүүлэх, буцаагаад хүүтэй зээлдүүлэхдээ
хадгаламж, зээлийн механизмыг ашиглаж байна.
Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн хуваарилалтын үүрэг нь нийгмийн нийт
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн ба хэрэглээний, дотоодын нийт
бүтээгдэхүүнийг эдийн засгийн харилцааны субъектүүдын орлого болон
хуримтлалын хэлбэрээр тус тус хуваарилах, дахин хуваарилах дамжлага болж,
эцсийн дүнд төвлөрсөн (улсын төсөв, тэтгэвэр, нийгмийн даатгалын сан гэх мэт)
болон төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн сангууд (аж ахуйн нэгжийн болон
өрхийн аж ахуйн ашиг, хуримтлал гэх мэт)-ыг бий болгох, ашиглах нөхцлийг
бүрдүүлэхэд түүний үүрэг оршиж байна. Мөн санхүүгийн хуваарилалтын үүрэг
нь нийгмийн амьдралын бүх хүрээг тухайлбал, материаллаг үйлдвэрлэл,
үйлдвэрлэлийн бус хүрээ, гүйлгээний хүрээг хамарч байна.
Санхүүгийн хяналтын үүрэг нь нийгмийн нийт бүтээгдэхүүнийг хуваарилах,
дахин хуваарилах болон төвлөрсөн болон төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн
сангуудыг бий болгох, ашиглах явцад хяналтын хэрэгслэлийн үүрэг гүйцэтгэж
байгаа түүний мөн чанараар тодорхойлогдож байна. Эдийн засгийн амьдралд
гарч байгаа үйл явцын өрнөлт, үйлдвэрлэлт, борлуулалт, арилжааны болон
хэрэглээний хүрээнд бий болсон эрэлт, нийлүүлэлтийн хийгээд бусад тэнцвэрт
үзүүлэлтийн байдалд хяналт тавьж, энэ талаар мэдээлэл өгч байх нь санхүүгийн
хяналтын гол зорилго мөн. Санхүүгийн хяналт нь зээл, татвар, аккредитив,
шилжүүлэг зэрэг эдийн засгийн механизм, төлбөр тооцооны системээр дамжин
мөнгөн хөрөнгө, капитал хуваарилагдах, шилжих явцад хэрэгжинэ. Төсвийн
орлогын төлөвлөгөөний биөлэлт, татвар цуглуулалт, зээл төлөлт зэрэгт тавих
хяналт нь санхүүгийн хяналтын үүрэг хэрэгжиж байгааг харуулна.
Санхүүгийн хяналтын үүргийг дараахь байгууллагууд гүйцэтгэнэ.
Үүнд:
1. Үйлдвэр, аж ахуйн нэгж, пүүс, компанийн дотоод хяналтын алба. Түүний гол
зорилго нь үндсэн хөрөнгө, материал түүхий эдийн болон хөдөлмөр, санхүүгийн
нөөцийг оновчтой ашиглах, ашиглагдаагүй байгаа нөөцийг илрүүлэх явдал юм.
2. Санхүүгийн хяналтын байгууллага, татварын алба. Төсвийн хөрөнгийн
зарцуулалт, төрийн өмчийн ашиглалтад тавих хяналтыг санхүүгийн хяналтын
байгууллага хэрэгжүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлт, тухайлбал татвар,
хураамжийн оногдуулалт, төлөлт, татварын хууль тогтоомжид тавих хяналт нь
татварын байгууллагын үүрэг мөн.
3. Арилжааны банк нь зээл олгох, төлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны
эхнээс авахуулаад дуусталх үе шатанд санхүүгийн хяналт тавьж, харилцагчийн
банкин дахь мөнгийг бүрэн бүтэн байлгах үүрэгтэй. Мөн арилжааны банкинд
дотоод хяналтын алба ажиллаж, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж байдаг
болно. Нөгөө талаар төв банкнаас арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт
тавьж, банкны системийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна.
Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн хяналт удирдлагын чухал хэрэгслэл болж
мөнгөн хөрөнгийг бий болгох, үр ашигтай зарцуулах, санхүүгийн системийн
тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байна.
Зах зээлийн харилцааны өнөө үед санхүүгийн хяналтын үүрэг улам бүр
нэмэгдэж, түүний хамрах хүрээ өргөжиж, хяналтын арга хэлбэр нь нарийн болж
байна. Социализмын үед дан ганц улсын өмч дээр тулгуурласан эдийн засгийн
тогтолцооны шаардлагад нийцсэн санхүүгийн хяналт байлаа. Гэтэл зах зээлийн
нөхцөлд өмчийн олон хэлбэр бүхий эдийн засаг хөгжих болсонтой уялдаж,
санхүүгийн хяналтын зорилго нь зөвхөн улсын төдийгүй хувийн болон
хоршоолсон өмчийг хамгаалах, арвижуулах, үр ашигтай зарцуулахад чиглэх
боллоо. Санхүүгийн хяналт нь зөвхөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл
ажиллагаанд гарсан зөрчил, дутагдлыг илрүүлээд зогсохгүй, урьдчилан
сэргийлэх шинж чанартай байхад хяналтыг чиглүүлэх болсон байна.
Хуулийг дээдлэх явдал зах зээлийн эдийн засгийн нэг гол зарчим болж байгаа
нь санхүүгийн хяналтын үүргийг шинэ шатанд гаргаж байна. Өнөөдөр улсын
санхүүгийн хяналтын нэг чухал зорилго нь төрийн өмч, санхүү, төсөв, татвар,
мөнгөн гүйлгээ зэрэг санхүүгийн асуудлаар гарсан хууль тогтоомжийн
биелэлтэд тавих хяналт тавих явдал болж байна.
Төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг зөвхөн тухайн жилийн төсөвт
заасан татвар, хураамжийн төлөвлөгөөгөөр бус энэ талаар гарсан хуулийг
биелүүлэх зорилгоор хийсэн ажлын хүрээнд өргөн хүрээтэй авч үзэх болж
байна. Мөн байгууллага хоорондын харилцан хүлээсэн үүрэг, банкны зээлийн
талаар зээлдэгч, зээлдүүлэгчийн үүрэг хариуцлагыг хянаж шалгах гол объект нь
энэ талаар гарсан хуулийн заалт, шийдвэр болж байна.
Зах зээлийн харилцаанд нөхцөлд зохицсон улсын санхүүгийн хяналтын шинэ
тогтолцоо манайд бүрдэж байна. 1995 онд УИХ-аас төрийн хяналтын тухай
хууль батлагдаж, энэ дагуу Төрийн хянан шалгах хороо (2003 оноос Үндэсний
аудитын газар болсон) байгуулагдлаа. Мөн Сангийн яамны улсын санхүүгийн
хянан байцаах газрыг түүний бүтцээс гарган Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлагын хэлбэрээр ажиллуулах боллоо. Төрийн хянан шалгах хороо нь
хуулийн дагуу улсын төвлөрсөн төсвийн бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн
зарцуулалт, төрийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг удирдлагын бүх
түвшинд шалгаж байх эрхтэй юм. Мөн төсвийн орлого, зарлагын шуурхай
хяналтыг Санхүүгийн хянан байцаах газар хэрэгжүүлнэ. Улсын татварын алба
нь татварын оногдуулалт, төлөлтийн байдалд тавих хяналтыг хэрэгжүүлнэ.
1.3. Санхүүгийн тогтолцоо
Мөнгөн хөрөнгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус санг бүрдүүлж байгаа
субъектүүдын санхүүгийн харилцааны нэгдсэн системийг санхүүгийн
тогтолцоог гэнэ. Санхүүгийн систем нь бие биенээсээ ялгаатай. харилцан
адилгүй мөнгөний харилцааг илэрхийлсэн санхүүгийн харилцаанаас бүрдэнэ.
Улс бүрийн үндэсний онцлогоос шалтгаалан санхүүгийн тогтолцооны бүтэц
харилцан адилгүй байдаг болно. Гэвч зах зээлд шилжсэн орнуудын санхүүгийн
тогтолцоо ерөнхийдөө бүтцийн хувьд ойролцоо байна. Санхүүгийн тогтолцоог
бүрдүүлэгч түүний гол салбар нэгжийг авч үзвэл:
• улсын төсвийн тогтолцоо:
• засгийн газрын тусгай зориулалтын сангууд:
• улсын зээл;
• даатгалын сангууд;
• үйлдвэрийн газар, компанийн санхүү.
Санхүүгийн тогтолцооны эдгээр нэгжүүд нь өөрийн онцлог бүхий санхүүгийн
харилцааг агуулж, мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулах боломжийг
бүрдүүлнэ. Жишээ нь татварын харилцаа нь санхүүгийн харилцааны нэг төрөл
хэдий ч татварын орлогыг бүрдүүлэхэд тэр нь өөрийн гэсэн онцлогтой байдаг.
Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангууд нь бүх төрлийн
тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн
үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг харуулна.
Санхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч салбар нэгжүүдийн харилцааны энэхүү
онцлогийг харгалзан санхүүгийн тогтолцоог дотор нь төвлөрсөн ба төвлөрсөн
бус санхүү гэж хоёр ангилна.
Зах зээлийн харилцаанд шилжих болсноор монголын санхүүгийн тогтолцоод
зарчмын өөрчлөлт орж, дан ганц социалист өмчийн харилцаанаас бүрдсэн
тогтолцооноос өмчийн олон хэлбэрт тулгуурласан санхүүгийн харилцааны
шинэ тогтолцоонд шилжиж, зах зээлийн орнуудын санхүүгийн тогтолцоотой
бүтцийн хувьд нилээд ойртсон билээ. Одоо монголын санхүүгийн тогтолцоо нь
улсын төвлөрсен төсев, орон нутгийн төсөв, засгийн газрын мэдлийн тусгай
зориулалтын сангууд, даатгалын сан, улсын өрийн удирдлага, үйлдвэрийн
газрын санхүү, өрхийн аж ахуйн санхүүгээс бүрдэх боллоо.
Санхүүгийн системийн үндэс нь төвлөрсөн бус санхүү юм. Өмчийн олон
хэлбэрээс бүрдсэн үйлдвэрийн газрын санхүүгийн хөрөнгийн эх үүсвэрийн
дийлэнх нь материаллаг үйлдвэрлэлийн салбарт бий болдог тул түүнийг улсын
санхүүгийн тогтолцооны үндэс гэж үзэх үндэстэй юм. Үйлдвэрийн газрын
санхүүгийн чадвараас төвлөрсөн болон төвлөрсөн бус санхүүгийн системийн
байдал төдийгүй улсын эдийн засгийн хөгжил бүхэлдээ хамаарна. Өөрөөр
хэлбэл улсын болон үйлдвэрийн санхүү хоорондоо шууд холбоотой, бие
биенээсээ харилцан хамааралтай болно.
Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн газар бүрэн бие даан
ажиллах эрх зүйн болон эдийн засгийн нөхцөл, боломжтой болж, ажлын эцсийн
үр дүнгийн төлөө хариуцах хариуцлага нь зөвхөн түүнд ногдсон эрх, үүргийн
тогтолцоотой болсон билээ. Төсвийн өмнө хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд
биелүүлсэн нөхцөлд, ашиг, орлогоо хуваарилах, хамт олны нийгмийн болон
үйлдвэрлэлийн холбогдолтой бух асуудлыг гадны оролцоогүйгээр өмчийн эзэн,
хувь нийлүүлэгч шийдвэрлэх боломжтой болсон байна.
Зах зээлийн харилцааны нөхцөлд иргэдийн амины хувийн буюу өрхийн аж ахуй
нь төвлөрсөн бус санхүүгийн нэг чухал хэсэг болон хөгжиж, түүний эдийн
засгийн амьдралд гүйцэтгэх үүрэг жилээс жилд нэмэгдэж байна. 2008 оны
байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 60 гаруй
хувь нь хувийн секторт ногдож байна. Өрхийн аж ахуй нь нэг талаас
үйлдвэрлэгч, нөгөө талаас том хэрэглэгч тул эдийн засгийн эрэлт,
нийлүүлэлтийн зохистой харьцааг улсын тувшинд хангахад түүний үүрэг, роль
их юм. Өрхийн аж ахуйн орлого хэдий их байх тусам улсын санд түүний
оруулах хувь нэмэр нь дээшилж, худалдан авах чадвартай эрэлт нэмэгдэж,
улмаар эдийн засаг өсөх болно.
Үйлдвэрийн газрын санхүүгийн байдлаас улсын төсвийн орлого. санхүүжилт,
төсвийн алдагдал, хөрөнгө оруулалт зэрэг улсын санхүү эдийн засгийн гол
үзүүлэлтүүд шууд шалтгаална. Иймд улсын зүгээс төсөв, татвар, мөнгө, зээлийн
бодлогыг юуны өмнө үйлдвэрийн газрын хүч чадлыг нэмэгдүүлэх, түүний
санхүү төлбөрийн чадварыг дээшлүүлэхэд чиглүүлж, тодорхой арга хэмжээ авч
байдаг билээ. Зах зээлийн харилцааны эхний жилүүдэд манай орны хувьд
үйлдвэрийн газрыг хямралт байдлаас гаргах, зах зээлээ олж, төлөвших хүртэлх
хугацаанд улсын зүгээс бодитой дэмжлэг үзүүлж, олон улсын санхүүгийн
байгууллагуудын туслалцаатайгаар үйлдвэрийн газрын бүтцийн өөрчлөлтийн
хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь эцсийн дүнд улсын санхүүгийн байдлыг
дээшлүүлэхэд чиглэж байна.
Мөн өмчийн олон хэлбэрт тулгуурласан үйлдвэрийн газрууд зах зээлийн
өрсөлдөөний нөхцөлд үйл ажиллагаагаа адил тэгш орчинд явуулах эрх зүйн
үндсийг бий болгоход улсаас анхаарч байна. УИХ-аас баталсан хоршооны
тухай, компаний тухай, нөхөрлөлийн тухай зэрэг хуулиуд гарснаар өмчийн бүх
төрлийн үйлдвэрийн газрын эрх ашгийг хамгаалах боломж бүрдсэн байна.
Санхүүгийн тогтолцооны хоёр дахь хэсэг буюу төвлөрсөн санхүү нь бүхэлдээ
улсын өмчлөлд байдаг онцлогтой юм. 1993 оноос мөрдөж эхэлсэн Монгол
Улсын төсвийн тухай хууль (уг хуулийг 2002 онд шинэчлэн баталж, Монгол
улсын нэгдсэн төсвийн тухай хууль болсон)-ийн дагуу улсын төсөв нь улсын
төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэх, Засгийн газрын тусгай
зориулалтын сан улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байхаар тус тус
заасан байна. Нөгөө талаар улсын санхүүгийн тогтолцоо нь Монгол улсын засаг
захиргаа. нутаг дэвсгэрийн нэгжийн бүтэцтэй шууд холбоотой. Засаг захиргаа
нутаг дэвсгэрийн нэгж бүр өөрийн төсөвтэй байх ёстой учраас түүний бүтцээс
санхүүгийн тогтолцоо шууд хамаарч байна.
Улсын санхүүг бүрдүүлж байгаа улсын төсвийн хөрөнгийг төрийн удирдлага,
батлан хамгаалах, нийгмийн арга хэмжээг санхүүжүүлэхийн зэрэгцээ
үйлдвэрлэлийг өргөтгөх, эдийн засгийн бүтцийг өөрчлөх зэрэг хөрөнгө
оруулалтын арга хэмжээнд зарцуулна.
Монгол улсын төсвийн засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах хэсгийг
улсын төвлөрсөн төсөв гэнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум,
дүүргийн төсвөөс бүрдэнэ. Засгийн газрын тусгай зориулалтын сангууд нь
улсын санхүүгийн системд чухал байр эзлэх болж байна. Тусгай зориулалтын
санг дотор нь нийгмийн болон үйлдвэрлэлийн гэж хоёр хувааж болно.
Нийгмийн арга хэмжээнд, тухайлбал, нийгмийн даатгалын сангууд (тэтгэвэр,
тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний
даатгалын, ажилгүйдлийн даатгалын сан), халамжийн сан орно. Нийгмийн
даатгалын санг бүрдүүлэх гол эх үүсвэр нь тухайн санд авах шимтгэл болон
тэдгээрт төсвөөс олгох татаас тус тус байдаг болно. Нийгмийн даатгалын
сангийн хөрөнгийг тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн даатгалын үйл
ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
Нийгмийн халамжийн сан нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан;
нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан гэсэн хоёр сангаас бүрдэнэ.
Нийгмийн халамжийн сангийн орлогын эх үүсвэр нь үндсэндээ улсын төсвөөс
олгох санхүүжилт болно. Нийгмийн халамжийн санг халамжийн тэтгэвэр,
тэтгэмж, хөнгөлөлт, асрамжийн үйлчилгээнд зориулан зарцуулна.
Үйлдвэрлэлийн зориулалттай санд дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн
хөгжлийн арга хэмжээг санхүүжүүлэх зэрэг зориулалтаар хөрөнгө төвлөрүүлнэ.
Жишээ нь замын сан, бүс нутгийг хөгжүүлэх сан гэх мэт тодорхой зориулалтын
сангууд бий болж байна.
Улсын зээллэг нь улс хоорондын болон дотоодын санхүүгийн болон эдийн
засгийн байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн санхүүгийн харилцааны
онцгой хэлбэр бөгөөд санхүүгийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Улс
нь гол төлөв зээлдэгч, эсвэл баталгаа гаргагч, мөн зээлдүүлэгчийн үүрэгтэй
санхүүгийн энэ харилцаанд оролцоно. Улсын зээллэг нь улсын мэдэлд
санхүүгийн нөөцийг төвлөрүүлэх нэг арга юм. Төсвийн орлого нь жилийн турш
жигдхэн төвлөрдөггүй, харин зарлага, санхүүжилт тогтмол гарч байдаг учраас
орлогоос давсан зарлагыг нөхөх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр
шаардлагатай. Энэ эх үүсвэрийг бий болгох, зарцуулах санхүүгийн харилцаа нь
улсын зээллэг юм. Засгийн газар зээл авах гол суваг нь төв банкны зээл, үнэт
цаас гаргаж хөрөнгө төвлөрүүлэх, гадаад орнууд, олон улсын санхүүгийн
байгууллагын зээл зэрэг юм.
Улсын дотоод өр гол төлөв Сангийн яам, Төв банкны хооронд үүссэн байдаг
онцлогтой. Төсвийн орлого, зарлагын улирлын чанартай цаг зуурын зөрүүг
нөхөх зориулалтаар Засгийн газар нь Төв банкнаас зээл авдаг бөгөөд түүний
хэмжээг хуулиар хязгаарласан байдаг болно. Төв банк (Монголбанк)-ны тухай
хуульд Төв банкнаас Засгийн газарт олгох зээлийн үлдэгдэл нь дотоод эх
үүсвэрээр төсөвт сүүлийн гурван жилд орсон орлогын дунджийн 10 хувиас
хэтрэхгүй байх хязгаар тогтоосон байна. Улсын зээллэг, өрийн ерөнхий
удирдлагыг УИХ хэрэгжүүлнэ. Харин улсын зээллэг, өрийн шуурхай
удирдлагыг Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн яам хэрэгжүүлнэ.
Санхүүгийн системийн удирдлагыг дараахь байгууллагууд хэрэгжүүлж байна:
Улсын төсвийг хянах, батлах; нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сан
болон санхүү, төсөв, татварын холбогдолтой хуулиуд батлах, тэдгээрийн
хэрэгжилтэд тавих ерөнхий хяналтыг Улсын Их Хурал хэрэгжүүлнэ. Засгийн
газар, түүний байгууллага болох Сангийн яам нь санхүүгийн системийн ажлыг
уялдуулан зохицуулах, төсвийн төсөл зохиох, төсөв, татварын талаар тавьсан
зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн хянан шалгах хороо (Үндэсний
аудитын газар) төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлэх болов. Мөн
санхүүгийн системийн удирдлагыг хангахад аймаг, нийслэлийн иргэдийн
хурлын болон засаг даргын тамгын газар чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийгмийн
даатгалын сан, нийгмийн халамжийн сангийн удирдлагыг Засгийн газраас
байгуулсан нийгмийн даатгалын болон халамжийн байгууллагууд хэрэгжүүлнэ.
Санхүүгийн системд даатгалын алба чухал байр эзэлнэ. Социализмын үед
даатгалын алба мөн санхүүгийн системийн бүрэлдэхүүн хэсэг байсан. Гэвч
зөвхөн улсын өмч дээр суурилсан онцгой эрхтэй ганц л даатгалын байгууллага
зах зээлийг эзэмшиж байсан юм. Харин зах зээлийн харилцаанд шилжих
болсноор даатгалын зах зээл задарч хувийн өмчийн даатгалын байгууллага гарч,
одоо улсын болон хувийн өмч дээр суурилсан даатгалын шинэ тогтолцоо бий
болоод байна. 1997 онд даатгалын тухай хууль батлагдсан нь зах зээлийн
харилцааны нөхцөлд даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг
бүрдүүлэх эхлэлийг тавьсан байна. Даатгалын талаархи төрийн бодлогыг УИХ
тодорхойлж, даатгалын хяналтыг хэрэгжүүлэх үүргийг Санхүүгийн зохицуулах
хороо хариуцах болов.
Санхүүгийн тогтолцоог ийнхүү түүнийг бүрдүүлж байгаа субъектүүдын
санхүүгийн харилцааны нэгдсэн тогтолцоо гэж үзэхээс гадна санхүүгийн төрөл
бүрийн үйл ажиллагаа хариуцсан байгууллагуудыг нэгтгэсэн санхүүгийн дэд
бүтэц гэж хэлж болно. Зах зээлийн харилцааны өнөө үеийн Монголын
санхүүгийн системийн дэд бүтцийг түүнийг бүрдүүлж байгаа байгууллагуудын
гүйцэтгэх үүргээр харуулж болно. Үүнд:
- Улсын Их Хурал (улсын төсөв батлах, санхүүгийн хууль тогтоомж гаргаж,
тэдгээрийн биелэлтэд хяналт тавина).
- Засгийн газар буюу Сангийн яам (төсвийн төсөл зохиох, гүйцэтгэлийг зохион
байгуулах, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх).
- Үндэсний аудитын газар (төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт).
- Монголбанк (засгийн газарт зээл олгох, засгийн газрын санхүүгийн
зуучлагчийн үүрэг гүйцэтгэх).
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн тамгын газар (төсөвтэй холбоотой асуудал).
- Гаалийн ерөнхий газар (гаалийн орлогын цуглуулалтыг хариуцах).
- Санхүүгийн хяналтын газар (санхүүгийн хяналтын асуудал).
- Үндэсний татварын газар ( татварын асуудал).
- Төрийн өмчийн хороо (төрийн өмчийн хувьчлалын асуудал).
- Санхүүгийн зохицуулах хороо (үнэт цаасны зах зээл, хөрөнгийн бирж, банк
бус санхүүгийн байгууллага, даатгал).
- Төрийн яамдын санхүү, эдийн засгийн албад (салбарын санхүү, төсвийн
бодлогын асуудал).
- Өмчийн бүх төрлийн үйлдвэрийн газрын санхүү эдийн засгийн албад( санхүү,
хяналт, бүртгэл тооцооны асуудал).
- Төсөвт байгууллагын санхүүгийн алба (төсвийн асуудал).
1.4.Санхүүгийн тухай шинжлэх ухааны онолын үүсэл, хөгжил
Санхүүгийн тухай шинжлэх ухааны цэгцтэй онол боловсруулах эхлэлийг
тавьсан хүн нь Английн эрдэмтэн А.Смит юм. «Ард түмний эд баялгийн мөн
чанар, учир шалтгааны судалгаа» нэртэй бүтээлдээ А.Смит улсын санхүүгийн
мөн чанарын талаар анх удаа онолын хэд хэдэн үндэслэлийг тодорхойлсон
байна. Түүний тодорхойлсноор үр бүтээлтэй хөдөлмөр нь хөрөнгө капиталыг
бүтээн бий болгодог, харин үр бүтээлгүй хөдөлмөрийн үр дүн нь орлого, өөрөөр
хэлбэл цалин хөлс, ашгаар хязгаарлагддаг байна. Онолын энэхүү томъёололдоо
тулгуурлан А.Смит улсын санхүүгийн үндсэн элементийн нэг болох улсын
орлого, зарлагын мөн чанарыг тодорхойлсон байна. Татвараас бүрдсэн улсын
орлого нь бараг бүхэлдээ үр ашиггүй зарцуулагдаж байна гэж тэр үзсэн байна.
Иймээс улсын зарлага нь капиталын хуримтлалыг нэмэгдүүлэх, үндэсний
орлогыг өсгөх боломж олгохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ бүхнийг
үндэслэн А.Смит татвар нэмэгдүүлэхийн эсрэг байр суурь баримталж,
үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа улсын зарлагыг багасгах зүйтэй
гэсэн дүгнэлтэд хүрсэн ажээ.
А.Смит өөрийн бүтээлдээ татварын асуудлыг онцгойлон авч үзсэн байдаг.
Тэрээр татвар ногдуулалтын ажлыг зохион байгуулах үндсэн зарчмыг
боловсруулсан байна. Элдэв төрлийн татварын мөн чанарыг нийгэм, эдийн
засгийн хөгжлийн байр сууринаас авч үзсэн нь А.Смитийн боловсруулсан
онолын нэг онцлог юм. Хэрэглээний бараанд тогтоосон шууд бус татвар нь
тэдгээрийн үнийг өсөхөд нөлөөлж, улмаар үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж,
энэ нь эцсийн дүнд борлуулалтыг багасгаж, хэрэглээг хязгаарлах болно гэсэн
дүгнэлт хийжээ. Мөн цалингийн татварыг шүүмжилж, түүнийг эдийн засгийг
сульдуулах, зах зээлийн эрэлтийг боогдуулахад чиглэсэн татвар гэж үзсэн
байна. Ер нь А.Смитийн боловсруулсан татварын онол нь капиталын
хуримтлалыг урамшуулах, үйлдвэрлэх хүчний хөгжлийг түргэтгэхэд чиглэж
байв.
Санхүү, татвар, зээл зэрэг эдийн засгийн гол гол категоруудын талаар
Д.Рикардогын үзэл баримтлал А.Смитийнхтэй ихээхэн төсөөтэй байдаг билээ.
Д.Рикардо «Улс төр, эдийн засгийн ухааны болон татвар оногдуулалтын эхлэл»
номондоо бүх төрлийн татвар нь нэг бол капиталд, эсвэл орлогод нөлөөлнө
гэсэн дүгнэлт хийж, капиталд татвар ногдуулснаар үр бүтээлтэй хөдөлмөрийг
дэмжихэд чиглэсэн үйлдвэрлэлийн фондын хэмжээг бууруулна, мөн орлогоос
татвар авах болсноор нэг бол капиталын хуримтлалыг багасгах, эсвэл татвар
төлөгчийн хэрэглээг бууруулна гэж үзсэн байна. Нөгөө талаар бараа, таваар,
цалин хөлснөөс авах ямар ч татвар нь цалинг нэмэгдүүлж, ашгийг бууруулах
болно гэсэн дүгнэлтэд хүрч, татвар нь бүхэлдээ «ихээхэн хортой» зүйл гэж
тэмдэглэсэн байдаг. Мөн татвар өсөх, эсвэл засгийн газрын зардал нэмэгдэх нь
ард түмний хэрэглээ багасаж, энэ нь улмаар үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлнэ.
Иймээс засгийн газрын зорилго нь капиталын хуримтлалыг дэмжих явдал мөн
гэж үзэж, үйлдвэрлэлийг бууруулахгүй байхын тулд ашгаас татвар авах
шаардлагагүй гэсэн санал дэвшүүлж байжээ.
А.Смит, Д.Рикардо нарын үндсийг нь тавьж, тэдний үе залгамжлагч нар
үргэлжлүүлэн хөгжүүлсэн хөрөнгөтний улс төр, эдийн засгийн ухааны сургаалд
төрийн зүгээс татвар болон улсын зардлын талаар баримтлах үзэл баримтлал
тусгалаа олж, улмаар улс, орнуудын төрийн бодлогоор дамжин хэрэгжих болсон
байна. 18 дугаар зууны сүүл, 19 дүгээр зууны эхэн үеийн тэргүүний хөгжилтэй
орнуудын санхүүгийн бодлогод төрийн зүгээс аж ахуйн амьдралд хөндлөнгөөс
оролцохгүй байх тухай зарчмыг тунхаглаж, шинээр төрж буй хөрөнгөтөн
ангийн ашиг сонирхлыг илэрхийлж байв. Энэ дагуу улсын зардлыг хязгаарлах,
татварыг багасгах оролдлого хийж байсан хэдий ч хөдөлмөр, капиталын
хоорондын зөрчил улам гунзгийрэх болсон нь дээрхи зарчмаас ухарч, төрийн
бодлогод нийгмийн бүх л давхаргын эрх ашгийг харгалзах тухай зарим
эрдэмтэн мэргэдийн саналыг бодолцон үзэхэд хүргэсэн байна.
Английн эрдэмтэн Джеймс Стюарт Милль тэр үеийн Англид бий болсон
нийгмийн хурцдмал байдлыг намжаахын тулд орлогын хуваарилалтыг хянан
үзэхийг санал болгож, татварын оновчтой систем бий болгох замаар нийгмийн
баялгийг тэгш хуваарилах зарчим боловсруулсан байна. Амьжиргааны хамгийн
доод түвшинг хангах хэмжээний орлогод албан татвар ногдуулахгүй байх
саналыг анх Дж. С.Милль дэвшүүлсэн байна. Түүний боловсруулсан
«үйлчилгээний татварын онол»-д улсын зүгээс үзүүлж байгаа тусламж,
дэмжлэгийн оронд иргэн бүр өөрийн орлогын тодорхой хэсгийг улсад өгч байх
нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн улсын зарлага, татвар хоёрыг бие биенээсээ
шууд хамааралтай гэсэн онолын зарчмыг анх боловсруулсан бөгөөд хожим нь
Шведийн эрдэмтэн К.Виксель, Э.Линдаль нар энэ саналыг нь улам баяжуулжээ.
Улсын зарлага болон татварын хоорондын шууд хамаарлын тухай тэр үеийн
онол нь орчин уеийн эрдэмтдийн, тухайлбал Америкийн эрдэмтэн
П.Самуэльсоны үзэл бодол төлөвшихөд нөлөөлсөн байна. Улсын зардлын
хэрэгцээний өсөлтийн дагуу татвар нэмэгдэж байх ёстой гэж П.Самуэльсон
үздэг билээ. Швейцарын эдийн засагч Жак Сисмонди мөн татвар, улсын
зардлын талаархи Дж. С.Миллийн үзэл баримтлалыг дэмжиж, тухайн үеийн
хөгжингүй орнуудын санхүүгийн бодлогыг эрс шүүмжилж байжээ. Ялангуяа
гаднаас оруулж байгаа үр тарианд гаалийн өндөр татвар ногдуулж, дотоод зах
зээлээ хамгаалж буй Английн засгийн газрын протекционист бодлогыг улс
үндэстний эрх ашгийн эерэг явуулга гэж үзэж байв.
1870-аад оноос Европт эдийн засгийн онолын шинэ урсгал гарч ирсэн ажээ.
Түүний гол төлөөлөгч нь германы Г.Шмоллер, М.Вебер. А.Вагнер нарын
эрдэмтэд байв. Ялангуяа А.Вагнер улсын санхүүгийн талаар нилээд өргөн
хүрээтэй судалгаа хийж, татвар ногдуулалтын талаар дөрвөн бүлэгт хуваасан 9
зарчмыг боловруулсан байна. Үүнд:
• татвар нь хүрэлцээтэй - хувь хэмжээ нь өөрчлөгдөж байх;
• татвар авах эх үүсвэр - объектыг зөв сонгох;
• татвар ногдуулалт нь бүхнийг хамарсан - адил тэгш байх;
• татварын ногдуулалт нь ил тод - эвтэйхэн - хямд төсөр явагдах.
Эдгээр нь А.Смитын боловсруулсан татварын зарчмыг шинэ санаагаар
баяжуулсан хэрэг юм. Хөрөнгөтний улс төр, эдийн засгийн ухааны
төлөөлөгчдийн нэгэн адил А.Вагнер мөн улсын зүгээс нийгмийн баялаг болон
орлогыг шударга хуваарилах гол арга хэрэгслэл нь санхүү гэж үзэж байв.
19 дугээр зууны дундаас сүүл хүртэлх хугацаанд санхүүгийн шинжлэх ухаан
марксист сургаалийн нөлөөн дор хөгжиж ирсэн байна. Германы эрдэмтэн
К.Маркс, Ф.Энгельс нарын «Капитал», «Улс төр, эдийн засгийн ухааны
шүүмжлэл» зэрэг бүтээл болон Англи, Франц, Пруссын төсвийг шүүмжилж
бичсэн өгүүллүүдэд капитализмын нөхцөл дэх санхүү, төсөв, татвар, өртөг зэрэг
санхүүгийн гол категоруудын мөн чанар, үүргийн талаар судалгаа хийж,
санхүүгийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулжээ. К.Маркс улсын
төсөв нь капитализмын үед ангич шинж чанартай болохыг баталж, улсын
зээллэг болон татварын хоорондын шууд холбоог тогтоожээ. Мөн Англи, Франц
улсаар жишээ авч төсвийн зарлага нь ард түмний эрх ашгаас гадуур, үр ашиггүй
зүйлд зарцуулагдаж байна гэж үзсэн байна. Мөн тэрээр улсын зарлага, улсын
зээллэг, татварын системээр дамжиж капиталын анхны хуримтлал бий болж
байна гэж үзсэн байна. К.Маркс, Ф. Энгельс нар санхүүгийн чухал категори
болох татварын мөн чанарыг судлахад ихээхэн анхаарч байжээ. Татар нь
хөдөлмөрчдийн нуруун дээр очиж байгаа нэмэлт дарамт төдийгүй мөлжлөгийн
нэг арга гэж тодорхойлсон байна.
Татвар ногдуулалтын аргын хувьд К.Маркс шууд татварыг дэмжиж, ялангуяа
өсөн нэмэгдэх шатлал бүхий ашиг орлогын татварыг шударга татвар гэж үзэж
байв. Улсын төсвийн мөн чанарыг судалж үзээд К.Маркс гол асуудал төсвийн
орлого, зарлагын тэнцвэрт харьцаанд буюу төсвийн ашиг, алдагдалд байна гэсэн
дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, татварыг нэмэгдүүлэх, хорогдуулах эсэх нь
төсвийн орлого, зарлагын зөрүү ямар байхаас шууд шалтгаална гэж тэрээр үзсэн
байна.
20 дугаар зууны эхэн үеэс баруун европт марксист сургаалийн зэрэгцээ эдийн
засгийн онолын шинэ урсгал болох маржинализм (marginal) гарч ирсэн байна.
Онолын энэ урсгалын гол төлөөлөгч нь Австрийн эдийн засагчид, тухайлбал,
Карл Менгер, Фридрих фон Визер, Евгений фон Бем-Баверк нар байв. Аж ахуйн
харилцаанд татагдан орсон
субъектын хүрч болох хамгийн дээд зэргийн үр дүн болон алдаж болох
алдагдлын байдалд эдийн засгийн шинжилгээ хийж, үйл ажиллагаанд нь
дүгнэлт өгөх үндсэн дээр тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ аль хир ашиг тустай
болохыг онолын хувьд тогтоох нь маржинализмын гол зорилго юм. Тодорхой
нэрийн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн харилцан нөлөөллийг судлах,
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн хоорондын
уялдаа, холбоог тодорхойлоход маржинализмын онолыг ашиглаж байв. Тэд
санхүүгийн чухал категори болох улсын зарлага, татварыг улс болон аж ахуйн
нэгж, иргэдийн хооронд явагдаж байдаг аж ахуйн харилцааны нэг төрөлд
хамааруулж, улсын зүгээс тэдэнд үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, хүртээмж нь
тэднээс улсад төлөх татварын бодит хэмжээнээс шалтгаална гэж үзэж байв.
Ер нь 20 дугаар зууны эхэн үе, тухайлбал дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэлх
хугацаанд төрөөс эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцохын эсрэг
чиглэсэн аль болох чөлөөтэй, бие даасан үйл ажиллагаа, үйлдвэрлэл явуулахыг
дэмжсэн хандлага эдийн засгийн шинжлэх ухаанд давамгайлж байжээ. Харин
дэлхийн нэгдүгээр дайны жилүүд болон дэлхийн эдийн засгийг хамарсан 1929-
1933 оны хямралын үеэс үйлдвэрлэл, хуваарилалтын явцыг зохицуулах
чиглэлээр эдийн засгийн амьдралд төрөөс хөндлөнгөөс оролцох ёстой гэсэн
хандлага хүчтэй болж эхэлсэн байна. Энэ хандлага нь эдийн засгийн шинжлэх
ухааны онолын цаашдын хөгжилд тусгалаа олох болжээ. Английн эдийн засагч
Дж.Кейнсын боловсруулсан эдийн засгийн онол нь капиталист үйлдвэрлэлийг
улсын зүгээс зохицуулах шаардлагад нийцэн гарч ирсэн бөгөөд олон орны
тухайн үеийн санхүүгийн бодлогыг боловсруулахад шийдвэрлэх үүрэг
гүйцэтгэж байжээ. Дж.Кейнс 1936 онд « Ажил эрхлэлт, хүү ба мөнгөний тухай
ерөнхий онол» нэртэй ном бичиж, түүндээ дэлхийн эдийн засаг гүн хямралд
орж, хөдөлмөр, капитал нийгэмчлэгдэж байгаа үед улсын зүгээс эдийн засгийн
амьдралд хөндлөнгөөс зайлшгүй оролцох шаардлагатай болохыг олон
үндэслэлээр баталжээ.
Дж.Кейнсын боловсруулсан санхүүгийн онолын гол зарчим нь «үр дүнтэй
эрэлт» байв. Тэрээр улсын зүгээс эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцох
гол зам нь санхүүгийн арга хэрэгслэлүүд, юуны түрүүнд улсын зарлага гэж
үзсэн байна. Түүний үзэж байснаар улсын зарлагын бүрдүүлэлт, түүний бүтэц,
өсөлт зэрэг нь «үр дүнтэй эрэлт»-д хүрэх чухал нөхцөл байв. Татвар болон
улсын зээллэгийг нэмэгдүүлэх замаар улсын зарлагыг өсгөх нь аж ахуйн үйл
ажиллагааг идэвхжүүлж, ажилгүйдлийг бууруулах болно. Иймээс төрийн зүгээс
улсын зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэр үзэж байв. Дж.Кейнс татвар хүний
сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх асуудалд онцгой анхаарч, өөрийн бүтээлдээ
судалгаа хийсэн байна. Тэрээр «.. .хүмүүс гол төлөв орлогынхоо өсөлтийн дагуу
өөрийн хэрэглээг нэмэгдүүлэх хандлагатай байх боловч тэр бүр орлогын
өсөлтийн хэмжээгээр хэрэглээгээ нэмэгдүүлж чаддаггүй»[1] гэж дүгнэлт хийж,
энэ нь хэрэглээг багасгаж, үйлдвэрлэл буурахад хүргэнэ гэж үзсэн байдаг.
Иймээс үйлдвэрлэлийн энэ бууралтыг нөхөхийн тулд улсын зүгээс татварын
орлого, улсын зээллэгийг нэмэгдүүлэх, эсвэл хөрөнгө оруулалтыг урамшуулах
замаар улсын зарлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж номлодог билээ. Дж.Кейнс энэ
үндэслэлээ дараахь томъёоллоор илэрхийлсэн байна. Үүнд:
хадгаламж + татвар = хөрөнгө оруулалт + улсын зарлага.
Ийнхүү үйлдвэрлэлийн монополчлолын нөхцөл дэхь эдийн засгийг улсын зүгээс
зохицуулахад чиглэсэн санхүүгийн шинэ онолыг Дж.Кейнс боловсруулсан
байна. 1970-аад он хүртэлх барууны хөгжингүй ихэнх орнуудын санхүүгийн
бодлогын онолын үндэс нь төрийн зохицуулалтын тухай Дж.Кейнсын онол
байв. Дж.Кейнсын талыг баримтлагч эрдэмтэд өнгөрсөн зууны 60-70-аад
онуудад түүний онолыг улам баяжуулж, эдийн засгийн өсөлтийн тухай шинэ
онол бий болсон нь санхүүгийн шинжлэх ухааны хөгжилд гарсан том өөрчлөлт
юм. Эдийн засгийн өсөлтийн тухай онолын нэг бүрэлдэхүүн хэсэг нь олон орны
эрдэмтдийн боловсруулсан (Америкийн А.Хансен, С.Харрис; Их Британии
Р.Харрод, А.Илерсик; Францын Ф.Перру зэрэг) санхүүгийн онол бөгөөд түүний
мөн чанар нь эдийн засгийг тэнцвэртэйгээр хөгжүүлэхийн тулд улсын орлого,
зарлагыг өөрчилж байх ёстой гэж үзсэн явдал юм.
Кейнсийн талынхан буюу неокейнсианистууд үр дүнтэй эрэлтийг бий болгохын
тулд «алдагдалтай санхүүжилт»-ийн зарчмыг хэрэгжүүлэхийг санал болгож
байв. Өөрөөр хэлбэл улсын өр өсөхийг анхаарахгүйгээр улсын зарлагыг
нэмэгдүүлэх замаар үр дүнтэй эрэлтийг бий болгох явдал юм. Онолын энэ
зарчмын дагуу эрэлтийг нэмэгдүүлэх талаар барууны орнууд тодорхой алхам
хийсэн боловч их хэмжээний төсвийн алдагдал нь эргээд эдийн засагт сөрөг
нөлөө үзүүлэх болсон байна. Үүнээс гарах арга замын талаар Шведийн
Э.Линдаль, Г.Мюрдаль зэрэг эрдэмтэд онолын шинэ зарчмыг боловсруулжээ.
Энэ зөвлөмжийн гол санаа нь эдийн засгийн мөчлөг (эдийн засгийн өсөлтөөс
уналт хүртэлх хугацааг мөчлөг гэнэ)-ийн дагуу төсвийг балансжуулах явдал юм.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн үед мөнгөн хөрөнгийн тусгай сан
байгуулж, түүнийг эдийн засгийн уналтын үед бий болсон төсвийн алдагдлыг
нөхөхөд зориулан зарцуулах юм. Энэ дагуу олон орнуудад ийм сан байгуулж,
үйлдвэрлэлийн уналтаас болж бий болсон төсвийн алдагдлыг санхүүжүүлж,
эдийн засгийн өсөлтийн үед сангийн хөрөнгийг зузаатгаж ирсэн байна.
Кейнсийн талынхны зэрэгцээ 1950-иад оны үеэс төрийн оролцоог хязгаарлаж,
аж ахуй эрхлэх, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулахыг уриалсан орчин
үеийн эдийн засгийн шинжлэх ухааны нэг урсгал болох неоклассик онол
ихээхэн газар авах болсон байна. Неоклассик онолын гол төлөөлөгч болох
Р.Слоу, Дж.Кенрик, А.Роббинс, Дж.Мид, А.Маршалл зэрэг эрдэмтэд төрөөс
эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцохын эсрэг байр суурийг тууштай
баримталж, улсын зардлыг бүхэлд нь багасгах, ингэхдээ улсын зардлын бүтцийг
өөрчлөх замаар боловсрол, шинжлэх ухаанд зарцуулах зардлын хувийн жинг
нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байжээ. Ялангуяа хүнийг хөгжүүлэх буюу
оюуны салбарт оруулах хөрөнгө оруулалтад тэд онцгой анхаарал тавьж байсан
ажээ. Үүний зэрэгцээ татварыг багасгах, төсвийн алдагдлыг бууруулж,
алдагдалгүй төсөв зохиож, хэрэгжүүлэхэд неоклассикуудын онол чиглэж байв.
Мөн неоклассик сургаалийн нэг урсгал болох "нийлүүлэлтийн эдийн засаг"
онолыг Г.Стейн, М.Уэйденбуам, Дж.Хау, А.Уолтере нар боловсруулсан байна.
Хадгаламж, хуримтлал нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлно гэж үзсэн явдал
энэ онолын санхүүгийн гол зарчим юм. Төр өөрийн татварын системээр
дамжуулан хөрөнгө оруулалтад ашиглахад хүрэлцэхүйц хэмжээний
хадгаламжийг бий болгох ёстой, өөрөөр хэлбэл санхүү нь эдийн засгийн
өсөлтийг хангахад чухал үүрэгтэй гэж тэд үзсэн байна. Мөн "нийлүүлэлтийн
эдийн засаг"-ын онолд татварын асуудалд онцгой ач холбогдол өгсөн байдаг.
Татварын дарамтыг багасгах, гэхдээ хадгаламж, хөрөнгө оруулалтыг бүхий л
талаар нэмэгдүүлэхэд чиглүүлэн татварыг бууруулахыг санал болгож байжээ.
Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд, Америкийн эдийн засагч А.Лэфферын
боловсруулсан татварын онол 70-80-аад онуудад ихээхэн анхаарал татаж байв.
Тэрээр өөрийн хийсэн судалгаандаа тулгуурлан татварын дарамт (ДНБ-нд
харьцуулахад хувь хэмжээ өндөр байх) их байх тусам эдийн засгийн өсөлт
саардаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна А.Лэфферын энэ дүгнэлт, санал нь одоо
хүртэл олон орон татварын бодлогын иш үндэслэл болсон хэвээр байна.
Ийнхүү эдийн засгийн шинжлэх ухааны нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох
санхүүгийн шинжлэх ухаан 20 дугаар зуунд олон ургалч үзлээр баяжин улам
гүнзгийрэн хөгжиж, дэлхийн улсуудын эдийн засгийн бодлогыг тодорхойлох
онолын чухал үндэс болж байна.

More Related Content

What's hot

эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооSilkroad10
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүүaz oirhon Aagii
 
Лхагвасүрэнгийн Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ
Лхагвасүрэнгийн  Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬЛхагвасүрэнгийн  Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ
Лхагвасүрэнгийн Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬbatnasanb
 
Б.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга зам
Б.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга замБ.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга зам
Б.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга замbatnasanb
 
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨЛ.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨbatnasanb
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 

What's hot (11)

эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүү
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Лхагвасүрэнгийн Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ
Лхагвасүрэнгийн  Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬЛхагвасүрэнгийн  Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ
Лхагвасүрэнгийн Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ
 
Б.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга зам
Б.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга замБ.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга зам
Б.Уранчимэг С.Насанжаргал - Эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга зам
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨЛ.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 

Similar to Sankhvvgiin tuhai oilgolt

Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Gunjargal
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1ariunubu
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэзanhmabn
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onhicheel2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L1.2019-2020
Turuun sanhuu L1.2019-2020Turuun sanhuu L1.2019-2020
Turuun sanhuu L1.2019-2020hicheel2020
 
монголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгамонголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгаLuwsanjamts Bolorchimeg
 

Similar to Sankhvvgiin tuhai oilgolt (20)

Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
 
Msu L-2
Msu L-2Msu L-2
Msu L-2
 
ediin zasag
ediin zasagediin zasag
ediin zasag
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
1
11
1
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Санхүүгийн үндэс лекц №1
Санхүүгийн үндэс  лекц №1Санхүүгийн үндэс  лекц №1
Санхүүгийн үндэс лекц №1
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Turuun sanhuu L1.2019-2020
Turuun sanhuu L1.2019-2020Turuun sanhuu L1.2019-2020
Turuun sanhuu L1.2019-2020
 
Huvi hun buleg4
Huvi hun buleg4Huvi hun buleg4
Huvi hun buleg4
 
Sanhuu gej yu ve
Sanhuu gej yu veSanhuu gej yu ve
Sanhuu gej yu ve
 
монголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгамонголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулга
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 

More from Баянтөр Дэлгэр (20)

Sul ajliin bair
Sul ajliin bairSul ajliin bair
Sul ajliin bair
 
Sedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toimSedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toim
 
Sedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toimSedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toim
 
Sedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toimSedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toim
 
Sedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toimSedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toim
 
11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan
 
11.1 st n butets
11.1 st n butets11.1 st n butets
11.1 st n butets
 
10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax
 
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
 
10.4 ax dtshb
10.4 ax dtshb10.4 ax dtshb
10.4 ax dtshb
 
10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih
 
10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans
 
10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans
 
9.4 dewter t dans
9.4 dewter t dans9.4 dewter t dans
9.4 dewter t dans
 
9.5 dansnii code
9.5 dansnii code9.5 dansnii code
9.5 dansnii code
 
9.3 dewter
9.3 dewter9.3 dewter
9.3 dewter
 
9.2 jurnal
9.2 jurnal9.2 jurnal
9.2 jurnal
 
9.1 ugugdul
9.1 ugugdul9.1 ugugdul
9.1 ugugdul
 
Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2
 
Sedev 7 unshih
Sedev 7 unshihSedev 7 unshih
Sedev 7 unshih
 

Sankhvvgiin tuhai oilgolt

  • 1. САНХҮҮГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 1.1 Санхүүгийн мөн чанар Санхүү гэдэг нэр нь хэзээ, хаанаас үүссэн тухай нэгдсэн ойлголт одоогоор байдаггүй байна. Зарим ном хэвлэлд энэ үг латин хэлний financia буюу арилжааны орлого, төлбөр гэсэн утгатай бөгөөд 13 дугаар зууны уед анх Италид хэрэглэгдэх болсон тухай дурдсан байдаг. Мөн санхүү гэдэг нэр томъёог анх шинжлэх ухаанд хэн гаргаж ирсэн гэдэг нь тодорхой бус байна. Францын эрдэмтэн Ж.Боден гэдэг хүн 1577 онд «улсын тухай зургаан ном» нэртэй ном бичиж, түүндээ улс болон аж ахуйн харилцааны бусад субъектүүдын хоорондын харилцааг «санхүү» гэдэг нэрээр илэрхийлсэн байжээ. Үүнээс үндэслэн санхүү гэдэг нэр францаас гаралтай гэж үзэх хандлага нилээд давамгайлсан байна. Гэхдээ нийгмийн хөгжлийн явц, төрийн үүрэг болон таваар мөнгөний харилцааны хөгжилтэй санхүүгийн үүсэл, хөгжлийг холбон авч үзэх талаар саналын зөрүү байхгүй гэж хэлж болно Таваар мөнгөний харилцаа гүнзгийрэхийн хирээр санхүү нь олон улсын нэр томъёо болж, мөнгөн гүйлгээний харилцааг илэрхийлэх болсон байна. Боолын болон феодалын нийгмийн үед таваар мөнгөний харилцаа сайн хөгжөөгүй байсан тул төр өөрийн хэрэгцээний хөрөнгийг бараа, таваарын хэлбэрээр биет байдлаар цуглуулах, хуваарилах арга голлож байжээ. Харин капитализмын үеэс таваар мөнгөний харилцаа хөгжиж, гүнзгийрэхийн хирээр мөнгөн хөрөнгийг хуваарилах, бий болгох эдийн засгийн харилцааг санхүү илэрхийлэх болсон байна. Энэ үеэс санхүүгийн тухай шинжлэх ухаан хөгжих болсон байна. Санхүүгийн тухай шинжлэх ухааны анхны ном Европт 18 дугаар зуунд гарчээ. Ф.Юсти гэдэг хүний бичсэн «Санхүүгийн аж ахуйн систем» нэртэй ном 1766 онд хэвлэгдсэн ажээ. Энэ хүнийг санхүүгийн тухай шинжлэх ухааны эхлэлийг тавьсан хүн гэж үздэг. Мөн Австрийн Сангийн яамны сайд И.Зонненфельс «Худалдаа, санхүү, цагдаагийн үндсэн эхлэл» гэсэн нэртэй номыг 1768 онд бичжээ. Ийнхүү санхүүгийн тухай шинжлэх ухааны үзэл бодол, үндэслэл бий болон хөгжиж, 19 дүгээр зуун гэхэд бие даасан шинжлэх ухааны салбар болж чадсан байна. Өнөө үеийн «санхүү» гэсэн нэр томъёоллын мөн чанар нь зах зээлийн харилцааны хөгжлийн нөхцөлд төрийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хирээр түүний хэрэгцээнд шаардагдах санхүүгийн нөөцийг бий болгох зорилтоос урган гарч байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн мөн чанар, гүйцэтгэх үүрэг, түүний хамрах таваар мөнгөний харилцааны хүрээ нь гагцхүү нийгмийн тогтолцооны эдийн засгийн бүтэц, төрийн гүйцэтгэх үүргээс шууд шалтгаална. Санхүү нь нийгэм анги, давхарага болж хуваагдан улмаар төр үүсэх явцад бий болсон түүхэн категори юм. Фөодалын нийгмийн үед таваар мөнгөний харьцаа сайн хөгжөөгүй байсан тул улс өөрийн хэрэгцээнд төвлөрүүлэх хөрөнгийг гол төлөв биет байдлаар бараа эд хөрөнгөөр авдаг байсан тул санхүүгийн үүрэг роль бага байжээ. Харин капитализмын үед таваар мөнгөний харилцаа өргөжиж, санхүү нь үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцааг илэрхийлэх болсон байна. Энэ бүхнээс үзэхэд санхүү үүсч, түүний тухай ойлголт бий болоход дараахь бодит хүчин зүйлүүд нөлөөлсөн байна. Үүнд: • нийгмийн хөдөлмөрийн хуваарь бий болж. нийгэм хэсэг бүлэгт хуваагдсан; • улс бий болж. төрийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн. • үйлдвэрлэл өсч. дотоодыи нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогын хэмжээ нэмэгдэж. таваар мөнгөний харилцаа гүнзгийрэх болсон. • эдийн засгийн харилцаанд бие дааж оролцох чадвартай аж ахуйн нэгжүүд гарч
  • 2. ирж, материаллаг үйлдвэрлэл явуулах мөнгөн хөрөнгийг бий болгох болсон. Таваар мөнгөний харилцаа эрчимтэй хөгжиж. үйлдвэрлэл өсч. капиталын төвлөрөл ихсэж, төрийн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэх болсон 19 дүгээр зуунаас санхүү нь эдийн засгийн тодорхой харилцааг илэрхийлсэн чухал категори болжээ. Мөнгөн хөрөнгийн нөөцийг бий болгох. хуваарилах. зарцуулахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааны онцгой хэлбэрийг санхүү гэнэ. Санхүү нь зөвхөн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн ба төвлөрсөн бус сангуудыг бий болгох. ашиглахтай холбоо бүхий эдийн засгийн харилцааг илэрхийлнэ. Эдийн засгийн энэ харилцаа нь улс болон аж ахуйн нэгж, иргэдийн хооронд, аж ахуйн нэгжүүдийн хооронд, улс хооронд үүсч. мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэхээс авахуулаад зарцуулах хүртэлх хугацааны мөнгөн хөрөнгийн урсгал хөдөлгөөнийг зохицуулна. Жишээ нь улс болон аж ахуйн нэгж, иргэдийн хооронд үүсэх санхүүгийн харилцаа нь улсын төвлөрсөн сан болох төсвийн орлогыг бүрдүүлэх, зарлагыг хуваарилах ажиллагааг зохицуулахад чиглэнэ. Харин аж ахуйн нэгж хооронд болон тэдгээрийн иргэдтэй харьцах явцад гарч байгаа санхүүгийн харилцаа нь төвлөрсөн бус сан болох тухайн нэгжийн ашиг, орлогыг бүрдүүлэх, хуваарилах, татвар төлөх, хамт олныг шагнаж урамшуулах зэрэг хэлбэрээр илэрнэ. Хоёр улсын засгийн газар хоорондын санхүүгийн харилцаа нь нэг нь нөгөө улсдаа санхүүгийн зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, татвар хураамжийн асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах зэргээр улс дамжсан мөнгөн хөрөнгийн гүйлгээний явцад үүснэ. Санхүүгийн харилцааны субъект нь улсын төвлөрсөн сангийн хувьд улс төвлөрсөн бус сангийн хувьд аж ахуйн нэгж, иргэд юм. Улсын төвлөрсөн сан нь улсын төсөв, тэтгэвэрийн сан, улсын нийгмийн даатгал сан, даатгал, хөрөнгийн бирж зэргээс бүрдэнэ. Иймээс нэг талаас улс, нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдийн хооронд үүсэх санхүүгийн харилцааны үндсэн дээр улсын төсөв болон бусад төвлөрсөн сангууд бүрдэж, түүнийг үр ашигтай байршуулах, хуваарилж зарцуулах үйл ажиллагаа явагдаж байна. Төвлөрсөн бус сангийн гол субъект болох үйлдвэр, аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн харилцаа нь тухайн субъект дотроо явагддаг онцлогтой юм. Төвлөрсөн бус сан нь үндсэндээ хуримтлал, хэрэглээний болон нөөцийн фондоос бүрдэнэ. Үйлдвэрийн газрын ашгийг хуваарилахтай холбогдсон дараахь санхүүгийн харилцаа явагдана. Эхлээд ашгаасаа төсөвт татвар, хураамж, банкинд зээлийн өр, хүүгийн төлбөр төлж, үлдэх хэсгийг өөрийн үзэмжээр зарцуулах эрхтэй. Үүнд юуны өмнө үйлдвэрлэлийг өргөтгөх, нийгмийн арга хэмжээг санхүүжүүлэх, хувьцааны ногдол ашгийг төлнө. Мөн ашгийн тодорхой хэсгийг хуримтлалын болон хэрэглээний сангуудыг зузаатгах, нөөцийн санд шимтгэх ёстой. Үүнээс үзэхэд санхүүгээр дамжиж үйлдвэрийн эдийн засгийн гол асуудлууд шийдвэрлэгдэж байна. Иргэдийн хувьд ч мөн адил гэр бүлийн (өрхийн аж ахуйн) хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцаа явагдаж байна. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн харилцаа нь эдийн засгийн дараахь хоёр хүрээг хамарч байна: • улсын төвлөрсөн сан болох төсөв болон засгийн газрын мэдлийн сангуудад мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх болон зарцуулахтай холбогдсон эдийн засгийн мөнгөний харилцаа;
  • 3. • төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн сан болох үйлдвэрийн газрын болон өрхийн аж ахуйн мөнгөн хөрөнгийн гүйлгээний эдийн засгийн мөнгөний харилцаа. Санхүү нь мөнгөний харилцааны салшгүй хэсэг бөгөөд эдийн засгийн харилцаанд мөнгөний харилцааны эзлэх хувийн жин, байр сууринаас түүний гүйцэтгэх үүрэг нь ихээхэн хамаарна. Гэвч мөнгөний харилцаа болгон санхүүгийн харилцааг илэрхийлэхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гүйцэтгэх үүрэг, мөн чанарын хувьд санхүү нь мөнгөнөөс ялгаатай. Мөнгө нь өртгийн түгээмэл хэмжигдэхүүн, гүйлгээний болон төлбөрийн хэрэгслэл байдаг бол санхүү нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах, мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулахад хяналт тавих хэрэгслэл болдог байна. Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ борлогдож, мөнгөн хөрөнгө болох үед мөнгөний харилцаа нь санхүүгийн харилцаа болж хувирна. Санхүүгийн гол зорилго нь мөнгөн хөрөнгийг бий болгох, төвлөрүүлэх замаар улсын болоод үйлдвэрийн газрын мөнгөн хөрөнгийн хэрэгцээг хангаж. хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж олгох явдал юм. Мөнгөн хөрөнгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус сангуудыг бүрдүүлэх, зарцуулах эдийн засгийн үндэс нь нийгмийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл учраас эдгээр сангууд нь хоорондоо нягт холбоотой байдаг болно. Санхүүгийн харилцааны үндсэн дээр бий болж. зарцуулагдаж байгаа мөнгөн хөрөнгийн сан нь мөнгөөр хэмжигдэж нийгмийн үнэлгээтэй болдог онцлогтой бөгөөд үүнд л санхүүгийн мөн чанар оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн материаллаг үндэс нь үйлдвэрлэл мөн үйлдвэрлэл унах, зогсох нь улсын болоод аж ахуйн нэгж. иргэдийн санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн харилцааны үндэс нь материал баялгийн үйлдвэрлэл юм Нийгмийн эдийн засгийн харилцаа гүнзгийрэхийн хирээр санхүүгийн гүйцэтгэх үүрэг роль нэмэгдэж ирсэн байна Ялангуяа дэлхийн нэгдүгээр дайны дараа үеэс капиталист улсуудад төрийн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж, шинэ зax зээлийн төлөө тэмцэл өргөжихийн хирээр төсвөөр дамжуулан хуваарилах хөрөнгийн хэмжээ их өссөн байна. Мөн 1950-иад оноос эрч хүчээ авсан капиталист үйлдвэрлэлийн харилцаа нь аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйцэтгэх үүргийг шинэ шатанд гаргасан юм Сайн зохион байгуулсан санхүүгийн менежмент, санхүүгийн хяналт, санхүү-бүртгэл тооцооны ажил нь эргээд үйлдвэрлэлийг үр ашигтай удирдах чухал хүчин зүйл болсон байна. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн мөн чанар, түүний хамрах хүрээ. гүйцэтгэх үүрэг нь тухайн үеийн төрийн үүрэг, нийгмийн эдийн засгийн харилцааны хөгжлийн түвшингээр тодорхойлогдож байна Санхүү нь эдийн засгийн чухал хөшүүрэг болохын хувьд үйлдвэрлэл, хуваарилалт. хэрэглээнд хүчтэй нөлөө үзүүлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах эдийн засгийн хэрэгслэл нь санхүү мөн. Материаллаг агуулгын хувьд санхүү нь улсын санхүүгийн нөөц болох тодорхой зориулалтын мөнгөн хөрөнгийн сангийн хэлбэртэй байна. Гэхдээ санхүүгийн нөөц нь өөрийн байгаа хэлбэрээрээ санхүүгийн мөн чанарыг тодорхойлж, дотоод агуулгыг илэрхийлж чадахгүй. Санхүүгийн тухай шинжлэх ухаан нь санхүүгийн нөөцийг биш харин санхүүгийн нөөцийг бий болгох, хуваарилах, ашиглах явцад үүсэх нийгмийн харилцааг судална. Санхүүгийн харилцааны субъектүүдыг үндэслэн санхүүг улсын, үйлдвэрийн газрын, өрхийн аж ахуйн, олон улсын гэж ангилна. Улсын дотоод, гадаад
  • 4. бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцааны тогтолцоог улсын санхүү гэнэ. Улсын санхүү нь төрийн оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн засгийн үндэс мөн. Төрийн санхүүгийн бодлого нь улсын төсвөөр дамжин хэрэгжинэ. Улсын төсвийн идэвхтэй бодлого явуулах замаар нийгмийн өмнө тавигдаж байгаа хурц асуудлыг шийдвэрлэхээс гадна бус нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгах, эдийн засгийн өсөлтийг хангах, ард түмний аж амьдралын түвшинг дээшлүүлэх зэрэг бодлогын шинж чанартай зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үйлдвэрийн газрын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн хэрэгцээг хангахад шаардагдах хөрөнгийг бий болгох, үр ашигтай зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцаа нь үйлдвэрийн газрын санхүүгийн үндсэн зарчмыг тодорхойлно. Үйлдвэрийн газрын санхүүгийн төлөвлөгөө (бизнес төлөвлөгөө)-нд түүний эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх, үр ашигтай зарцуулах, санхүү, төлбөрийн чадварыг сайжруулах, өмчийг хамгаалах, арвижуулахтай холбогдсон бүх асуудал тусгалаа олсон байдаг. Үйлдвэрийн газрын санхүүг өмчийн харьяаллаас хамааруулан улсын, хувийн, хамтын өмчийн гэж ангилж болно. Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд шинэ зах зээл, ажлын фронтын төлөө үйлдвэрийн газруудын хооронд ширүүн өрсөлдөөн явагддаг бөгөөд түүнийг давж гарах нэг гол арга зам нь үйлдвэрийн газрын санхүүгийн оновчтой бодлого байдаг байна. Мөн зах зээл хөгжсөн орнуудад үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх, шинэчлэхтэй холбоотой том асуудлыг гагцхүү сайн бодож боловсруулсан санхүүгийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлдэг болсон байна. Цар хүрээгээр бага ч гэсэн өрхийн аж ахуйн санхүү нь улсын санхүүгийн системд чухал байр эзэлдэг болно. Зах зээлийн харилцаа гүнзгийрэх тутам хувийн буюу өрхийн аж ахуйн нийгэмд гүйцэтгэх үүрэг өсч иржээ. Өрхийн аж ахуй нь худалдан авах чадвар бүхий эрэлтийг бий болгож, зах зээлийг бараа, үйлчилгээ, ажиллах хүчнээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх болж, түүний санхүүгийн ач холбогдол өсч байна. Иймээс аль ч оронд өрхийн аж ахуйг дэмжих талаар төрөөс их анхаардаг байна. Дэлхийн улс хоорондын харилцааны валют, санхүү, зээл, төлбөр тооцооны салбар дахь хамтын үйл ажиллагаа нь олон улсын санхүүгийн үндэс юм. Хамтын ажиллагааны хүрээнд улс хооронд хэрэгжиж байгаа зээл, худалдааны төсөл, арга хэмжээ түүнийг даган явагдаж байгаа мөнгөний урсгал, олон улсын валютын систем зэрэг нь олон улсын санхүүгийн судалгааны объект юм. Санхүүгийн харилцаа нь эдийн засгийн мөнгөний харилцааны дараахь хоёр хүрээг хамарч байна. Үүнд: - өмчийн олон хэлбэрийн үйлдвэрийн газрын болон өрхийн аж ахуйн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн бус сангийн бүрдэлт, зарцуулалтын харилцаа; - улсын төвлөрсөн хэрэгцээний мөнгөн хөрөнгийн талаар төсвийн хүрээнд үүсэх санхүүгийн харилцаа. Санхүүгийн харилцааны явцад санхүүгийн субъектүүдэд санхүүгийн нөөц бий болох бөгөөд түүний эх үүсвэр нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого мөн. Иймд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүч чадал, нөөцийг бүрэн ашиглах, материал түүхий эдийг хэмнэлттэй зарцуулах, зардал хэмнэх, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт түлхүү оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд дэмжих зэрэг арга хэмжээ авах нь санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх гол арга зам юм.
  • 5. 1.2. Санхүүгийн гүйцэтгэх үүрэг Санхүүгийн мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр дамжин илэрнэ. Одоогоор санхүүгийн тухай шинжлэх ухаанд түүний гүйцэтгэх үүргийн талаар нэг ойлголтод хүрсэн зүйл байхгүй байна. Ихэнх эрдэмтэд санхүү нь хуваарилалтын болон хяналтын гэсэн хоёр үүрэг гүйцэтгэж байна гэсэн үзэлтэй байдаг болно. Мөн зарим нь санхүү нь зохицуулалтын үүрэгтэй гэж үздэг. Бидний үзэж байгаагаар санхүү нь дээрхи хоёр үүргийг гүйцэтгэх ба энэ хоёр үүрэг нь нэгэн зэрэг хэрэгждэг онцлогтой. Санхүүгийн гүйлгээ бүр нь үндэсний орлого болон нийгмийн бүтээгдэхүүнийг хуваарилах хийгээд түүний гүйцэтгэлд тавих хяналтын үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдаж байгааг харуулна. Санхүүгийн хуваарилалтын үүрэг нь үйлдвэрлэсэн нийгмийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг хуваарилах, эдийн засгийн субъектүүдын орлого, хуримтлалыг бий болгох, мөнгөн хөрөнгийн сангуудыг байгуулах үйл явцтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг мөнгөн хөрөнгийн төрөл бүрийн сангуудад хуваарилах үйл ажиллагаа нь санхүүгийн хуваарилалтын үүрэг хэрэгжиж байгааг харуулна. Нийгмийн нөхөн үйлдвэрлэл нь үйлдвэрлэл, солилцоо, хуваарилалт, хэрэглээ гэсэн дөрвөн үе шатыг хамардаг болохыг бид мэднэ. Нөхөн үйлдвэрлэлийн үе шат бүрт тохирсон, түүнд үйлчилдэг эдийн засгийн механизм, хөшүүргүүд байдаг билээ. Солилцооны шатанд үнэ чухал үүрэгтэй, мөн хэрэглээний үед түүний нөлөөлөл бас өндөр байдаг. Тэгвэл санхүү нь хуваарилалтын шатанд голлох үүрэгтэй байна. Хуваарилалт нь нийгмийн бүтээгдэхүүний нөхөн үйлдвэрлэлийн нэг үе шат болохын хувьд үйлдвэрлэлийн процессын дараагаар хэрэгжинэ, харин санхүү нь хуваарилалтын энэ үе шатны дамжлага болж орлого, хуримтлалыг бий болгох, хуваарилах, ашиглах боломжийг хангаж өгдөг онцлогтой юм. Нийгмийн бүтээгдэхүүний нэг хэсэг эргээд үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээнд зарцуулагдаж, үлдэх хэсэг үйлдвэрлэлийн бус дараахь хэрэглээнд зарцуулагддаг болохыг бид мэднэ. Тухайлбал: - төрийн захиргааны байгууллага, улсын удирдлагын болон батлан хамгаалах болон бусад зардалд; - боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан зэрэг нийгмийн салбарын зардал; - тэтгэвэр, тэтгэмжийн арга хэмжээнд; - хүн амын хувийн хэрэглээний зардалд. Ийнхүү нийгмийн бүтээгдэхүүн уйлдвэрлэлээс хэрэглээнд хүрэх замдаа мөнгөний эргэлтээр дамжин өртгийн хэлбэрт шилжин санхүүгийн туслалцаатайгаар хуваарилагдаж, төвлөрсөн болон төвлөрсен бус мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлж байна. Энэ үйл явцад санхүүгийн хуваарилалтын үүргийн мөн чанар тод илэрч байгаа юм. Төвлөрсөн болон төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн санг санхүүгийн анхны хуваарилалтаар хэрэглээний бүх түвшинд хүргэх боломжгүй байдаг. Үндэсний орлогын эхний хуваарилалтаар бий болсон анхны орлого улсын төвлөрсөн хэрэгцээний мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэр болж чаддаггүй. Иймд үндэсний орлогын нэг хэсгийг эдийн засгийн салбар хооронд дахин хуваарилах шаардлагатай бөгөөд энэ процесс мөн л санхүүгийн хуваарилалтын үүргийн туслалцаатай хэрэгжинэ. Үндэсний орлогын дахин хуваарилалтын үр дүнд үйлдвэр, аж ахуйн нэгжийн болон иргэдийн орлогоос татвар, хураамжаар улсын төвлөрсөн сан болох төсвийн орлого бүрдэж, боловсрол, эрүүл мэнд, соёл, батлан хамгаалах болон улсын удирдлагын зардлыг санхүүжүүлж, улмаар төр өөрийн үүргийг гүйцэтгэх боломжтой болно
  • 6. Үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахад ийнхүү идэвхитэй оролцсоноор санхүү нь мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулах, зарцуулах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн дэд бүтэц, салбаруудыг хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төвлөрүүлэхэд дөхөм үзүүлж байна. Санхүүгийн хуваарилалтын үүрэг нь санхүү, төсөв, зээл, тооцооны хэрэгслэлүүдээр дамжин хэрэгжинэ. Жишээ нь санхүүгийн субъект болох аж ахуйн нэгж, иргэдээс төсөвт төлөх төлбөрийг санхүүгийн хэрэгслэл болох татвараар дамжуулан авч байна. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг банкинд төвлөрүүлэх, буцаагаад хүүтэй зээлдүүлэхдээ хадгаламж, зээлийн механизмыг ашиглаж байна. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн хуваарилалтын үүрэг нь нийгмийн нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн ба хэрэглээний, дотоодын нийт бүтээгдэхүүнийг эдийн засгийн харилцааны субъектүүдын орлого болон хуримтлалын хэлбэрээр тус тус хуваарилах, дахин хуваарилах дамжлага болж, эцсийн дүнд төвлөрсөн (улсын төсөв, тэтгэвэр, нийгмийн даатгалын сан гэх мэт) болон төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн сангууд (аж ахуйн нэгжийн болон өрхийн аж ахуйн ашиг, хуримтлал гэх мэт)-ыг бий болгох, ашиглах нөхцлийг бүрдүүлэхэд түүний үүрэг оршиж байна. Мөн санхүүгийн хуваарилалтын үүрэг нь нийгмийн амьдралын бүх хүрээг тухайлбал, материаллаг үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн бус хүрээ, гүйлгээний хүрээг хамарч байна. Санхүүгийн хяналтын үүрэг нь нийгмийн нийт бүтээгдэхүүнийг хуваарилах, дахин хуваарилах болон төвлөрсөн болон төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн сангуудыг бий болгох, ашиглах явцад хяналтын хэрэгслэлийн үүрэг гүйцэтгэж байгаа түүний мөн чанараар тодорхойлогдож байна. Эдийн засгийн амьдралд гарч байгаа үйл явцын өрнөлт, үйлдвэрлэлт, борлуулалт, арилжааны болон хэрэглээний хүрээнд бий болсон эрэлт, нийлүүлэлтийн хийгээд бусад тэнцвэрт үзүүлэлтийн байдалд хяналт тавьж, энэ талаар мэдээлэл өгч байх нь санхүүгийн хяналтын гол зорилго мөн. Санхүүгийн хяналт нь зээл, татвар, аккредитив, шилжүүлэг зэрэг эдийн засгийн механизм, төлбөр тооцооны системээр дамжин мөнгөн хөрөнгө, капитал хуваарилагдах, шилжих явцад хэрэгжинэ. Төсвийн орлогын төлөвлөгөөний биөлэлт, татвар цуглуулалт, зээл төлөлт зэрэгт тавих хяналт нь санхүүгийн хяналтын үүрэг хэрэгжиж байгааг харуулна. Санхүүгийн хяналтын үүргийг дараахь байгууллагууд гүйцэтгэнэ. Үүнд: 1. Үйлдвэр, аж ахуйн нэгж, пүүс, компанийн дотоод хяналтын алба. Түүний гол зорилго нь үндсэн хөрөнгө, материал түүхий эдийн болон хөдөлмөр, санхүүгийн нөөцийг оновчтой ашиглах, ашиглагдаагүй байгаа нөөцийг илрүүлэх явдал юм. 2. Санхүүгийн хяналтын байгууллага, татварын алба. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн өмчийн ашиглалтад тавих хяналтыг санхүүгийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлт, тухайлбал татвар, хураамжийн оногдуулалт, төлөлт, татварын хууль тогтоомжид тавих хяналт нь татварын байгууллагын үүрэг мөн. 3. Арилжааны банк нь зээл олгох, төлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны эхнээс авахуулаад дуусталх үе шатанд санхүүгийн хяналт тавьж, харилцагчийн банкин дахь мөнгийг бүрэн бүтэн байлгах үүрэгтэй. Мөн арилжааны банкинд дотоод хяналтын алба ажиллаж, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж байдаг болно. Нөгөө талаар төв банкнаас арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж, банкны системийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн хяналт удирдлагын чухал хэрэгслэл болж мөнгөн хөрөнгийг бий болгох, үр ашигтай зарцуулах, санхүүгийн системийн
  • 7. тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байна. Зах зээлийн харилцааны өнөө үед санхүүгийн хяналтын үүрэг улам бүр нэмэгдэж, түүний хамрах хүрээ өргөжиж, хяналтын арга хэлбэр нь нарийн болж байна. Социализмын үед дан ганц улсын өмч дээр тулгуурласан эдийн засгийн тогтолцооны шаардлагад нийцсэн санхүүгийн хяналт байлаа. Гэтэл зах зээлийн нөхцөлд өмчийн олон хэлбэр бүхий эдийн засаг хөгжих болсонтой уялдаж, санхүүгийн хяналтын зорилго нь зөвхөн улсын төдийгүй хувийн болон хоршоолсон өмчийг хамгаалах, арвижуулах, үр ашигтай зарцуулахад чиглэх боллоо. Санхүүгийн хяналт нь зөвхөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдлыг илрүүлээд зогсохгүй, урьдчилан сэргийлэх шинж чанартай байхад хяналтыг чиглүүлэх болсон байна. Хуулийг дээдлэх явдал зах зээлийн эдийн засгийн нэг гол зарчим болж байгаа нь санхүүгийн хяналтын үүргийг шинэ шатанд гаргаж байна. Өнөөдөр улсын санхүүгийн хяналтын нэг чухал зорилго нь төрийн өмч, санхүү, төсөв, татвар, мөнгөн гүйлгээ зэрэг санхүүгийн асуудлаар гарсан хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт тавих явдал болж байна. Төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг зөвхөн тухайн жилийн төсөвт заасан татвар, хураамжийн төлөвлөгөөгөөр бус энэ талаар гарсан хуулийг биелүүлэх зорилгоор хийсэн ажлын хүрээнд өргөн хүрээтэй авч үзэх болж байна. Мөн байгууллага хоорондын харилцан хүлээсэн үүрэг, банкны зээлийн талаар зээлдэгч, зээлдүүлэгчийн үүрэг хариуцлагыг хянаж шалгах гол объект нь энэ талаар гарсан хуулийн заалт, шийдвэр болж байна. Зах зээлийн харилцаанд нөхцөлд зохицсон улсын санхүүгийн хяналтын шинэ тогтолцоо манайд бүрдэж байна. 1995 онд УИХ-аас төрийн хяналтын тухай хууль батлагдаж, энэ дагуу Төрийн хянан шалгах хороо (2003 оноос Үндэсний аудитын газар болсон) байгуулагдлаа. Мөн Сангийн яамны улсын санхүүгийн хянан байцаах газрыг түүний бүтцээс гарган Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын хэлбэрээр ажиллуулах боллоо. Төрийн хянан шалгах хороо нь хуулийн дагуу улсын төвлөрсөн төсвийн бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг удирдлагын бүх түвшинд шалгаж байх эрхтэй юм. Мөн төсвийн орлого, зарлагын шуурхай хяналтыг Санхүүгийн хянан байцаах газар хэрэгжүүлнэ. Улсын татварын алба нь татварын оногдуулалт, төлөлтийн байдалд тавих хяналтыг хэрэгжүүлнэ. 1.3. Санхүүгийн тогтолцоо Мөнгөн хөрөнгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус санг бүрдүүлж байгаа субъектүүдын санхүүгийн харилцааны нэгдсэн системийг санхүүгийн тогтолцоог гэнэ. Санхүүгийн систем нь бие биенээсээ ялгаатай. харилцан адилгүй мөнгөний харилцааг илэрхийлсэн санхүүгийн харилцаанаас бүрдэнэ. Улс бүрийн үндэсний онцлогоос шалтгаалан санхүүгийн тогтолцооны бүтэц харилцан адилгүй байдаг болно. Гэвч зах зээлд шилжсэн орнуудын санхүүгийн тогтолцоо ерөнхийдөө бүтцийн хувьд ойролцоо байна. Санхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч түүний гол салбар нэгжийг авч үзвэл: • улсын төсвийн тогтолцоо: • засгийн газрын тусгай зориулалтын сангууд: • улсын зээл; • даатгалын сангууд; • үйлдвэрийн газар, компанийн санхүү. Санхүүгийн тогтолцооны эдгээр нэгжүүд нь өөрийн онцлог бүхий санхүүгийн харилцааг агуулж, мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулах боломжийг
  • 8. бүрдүүлнэ. Жишээ нь татварын харилцаа нь санхүүгийн харилцааны нэг төрөл хэдий ч татварын орлогыг бүрдүүлэхэд тэр нь өөрийн гэсэн онцлогтой байдаг. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангууд нь бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг харуулна. Санхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч салбар нэгжүүдийн харилцааны энэхүү онцлогийг харгалзан санхүүгийн тогтолцоог дотор нь төвлөрсөн ба төвлөрсөн бус санхүү гэж хоёр ангилна. Зах зээлийн харилцаанд шилжих болсноор монголын санхүүгийн тогтолцоод зарчмын өөрчлөлт орж, дан ганц социалист өмчийн харилцаанаас бүрдсэн тогтолцооноос өмчийн олон хэлбэрт тулгуурласан санхүүгийн харилцааны шинэ тогтолцоонд шилжиж, зах зээлийн орнуудын санхүүгийн тогтолцоотой бүтцийн хувьд нилээд ойртсон билээ. Одоо монголын санхүүгийн тогтолцоо нь улсын төвлөрсен төсев, орон нутгийн төсөв, засгийн газрын мэдлийн тусгай зориулалтын сангууд, даатгалын сан, улсын өрийн удирдлага, үйлдвэрийн газрын санхүү, өрхийн аж ахуйн санхүүгээс бүрдэх боллоо. Санхүүгийн системийн үндэс нь төвлөрсөн бус санхүү юм. Өмчийн олон хэлбэрээс бүрдсэн үйлдвэрийн газрын санхүүгийн хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнх нь материаллаг үйлдвэрлэлийн салбарт бий болдог тул түүнийг улсын санхүүгийн тогтолцооны үндэс гэж үзэх үндэстэй юм. Үйлдвэрийн газрын санхүүгийн чадвараас төвлөрсөн болон төвлөрсөн бус санхүүгийн системийн байдал төдийгүй улсын эдийн засгийн хөгжил бүхэлдээ хамаарна. Өөрөөр хэлбэл улсын болон үйлдвэрийн санхүү хоорондоо шууд холбоотой, бие биенээсээ харилцан хамааралтай болно. Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн газар бүрэн бие даан ажиллах эрх зүйн болон эдийн засгийн нөхцөл, боломжтой болж, ажлын эцсийн үр дүнгийн төлөө хариуцах хариуцлага нь зөвхөн түүнд ногдсон эрх, үүргийн тогтолцоотой болсон билээ. Төсвийн өмнө хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд биелүүлсэн нөхцөлд, ашиг, орлогоо хуваарилах, хамт олны нийгмийн болон үйлдвэрлэлийн холбогдолтой бух асуудлыг гадны оролцоогүйгээр өмчийн эзэн, хувь нийлүүлэгч шийдвэрлэх боломжтой болсон байна. Зах зээлийн харилцааны нөхцөлд иргэдийн амины хувийн буюу өрхийн аж ахуй нь төвлөрсөн бус санхүүгийн нэг чухал хэсэг болон хөгжиж, түүний эдийн засгийн амьдралд гүйцэтгэх үүрэг жилээс жилд нэмэгдэж байна. 2008 оны байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 60 гаруй хувь нь хувийн секторт ногдож байна. Өрхийн аж ахуй нь нэг талаас үйлдвэрлэгч, нөгөө талаас том хэрэглэгч тул эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг улсын тувшинд хангахад түүний үүрэг, роль их юм. Өрхийн аж ахуйн орлого хэдий их байх тусам улсын санд түүний оруулах хувь нэмэр нь дээшилж, худалдан авах чадвартай эрэлт нэмэгдэж, улмаар эдийн засаг өсөх болно. Үйлдвэрийн газрын санхүүгийн байдлаас улсын төсвийн орлого. санхүүжилт, төсвийн алдагдал, хөрөнгө оруулалт зэрэг улсын санхүү эдийн засгийн гол үзүүлэлтүүд шууд шалтгаална. Иймд улсын зүгээс төсөв, татвар, мөнгө, зээлийн бодлогыг юуны өмнө үйлдвэрийн газрын хүч чадлыг нэмэгдүүлэх, түүний санхүү төлбөрийн чадварыг дээшлүүлэхэд чиглүүлж, тодорхой арга хэмжээ авч байдаг билээ. Зах зээлийн харилцааны эхний жилүүдэд манай орны хувьд үйлдвэрийн газрыг хямралт байдлаас гаргах, зах зээлээ олж, төлөвших хүртэлх хугацаанд улсын зүгээс бодитой дэмжлэг үзүүлж, олон улсын санхүүгийн байгууллагуудын туслалцаатайгаар үйлдвэрийн газрын бүтцийн өөрчлөлтийн
  • 9. хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь эцсийн дүнд улсын санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд чиглэж байна. Мөн өмчийн олон хэлбэрт тулгуурласан үйлдвэрийн газрууд зах зээлийн өрсөлдөөний нөхцөлд үйл ажиллагаагаа адил тэгш орчинд явуулах эрх зүйн үндсийг бий болгоход улсаас анхаарч байна. УИХ-аас баталсан хоршооны тухай, компаний тухай, нөхөрлөлийн тухай зэрэг хуулиуд гарснаар өмчийн бүх төрлийн үйлдвэрийн газрын эрх ашгийг хамгаалах боломж бүрдсэн байна. Санхүүгийн тогтолцооны хоёр дахь хэсэг буюу төвлөрсөн санхүү нь бүхэлдээ улсын өмчлөлд байдаг онцлогтой юм. 1993 оноос мөрдөж эхэлсэн Монгол Улсын төсвийн тухай хууль (уг хуулийг 2002 онд шинэчлэн баталж, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль болсон)-ийн дагуу улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэх, Засгийн газрын тусгай зориулалтын сан улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байхаар тус тус заасан байна. Нөгөө талаар улсын санхүүгийн тогтолцоо нь Монгол улсын засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгжийн бүтэцтэй шууд холбоотой. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж бүр өөрийн төсөвтэй байх ёстой учраас түүний бүтцээс санхүүгийн тогтолцоо шууд хамаарч байна. Улсын санхүүг бүрдүүлж байгаа улсын төсвийн хөрөнгийг төрийн удирдлага, батлан хамгаалах, нийгмийн арга хэмжээг санхүүжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийг өргөтгөх, эдийн засгийн бүтцийг өөрчлөх зэрэг хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулна. Монгол улсын төсвийн засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах хэсгийг улсын төвлөрсөн төсөв гэнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ. Засгийн газрын тусгай зориулалтын сангууд нь улсын санхүүгийн системд чухал байр эзлэх болж байна. Тусгай зориулалтын санг дотор нь нийгмийн болон үйлдвэрлэлийн гэж хоёр хувааж болно. Нийгмийн арга хэмжээнд, тухайлбал, нийгмийн даатгалын сангууд (тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын, ажилгүйдлийн даатгалын сан), халамжийн сан орно. Нийгмийн даатгалын санг бүрдүүлэх гол эх үүсвэр нь тухайн санд авах шимтгэл болон тэдгээрт төсвөөс олгох татаас тус тус байдаг болно. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Нийгмийн халамжийн сан нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан; нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан гэсэн хоёр сангаас бүрдэнэ. Нийгмийн халамжийн сангийн орлогын эх үүсвэр нь үндсэндээ улсын төсвөөс олгох санхүүжилт болно. Нийгмийн халамжийн санг халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, асрамжийн үйлчилгээнд зориулан зарцуулна. Үйлдвэрлэлийн зориулалттай санд дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийн арга хэмжээг санхүүжүүлэх зэрэг зориулалтаар хөрөнгө төвлөрүүлнэ. Жишээ нь замын сан, бүс нутгийг хөгжүүлэх сан гэх мэт тодорхой зориулалтын сангууд бий болж байна. Улсын зээллэг нь улс хоорондын болон дотоодын санхүүгийн болон эдийн засгийн байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн санхүүгийн харилцааны онцгой хэлбэр бөгөөд санхүүгийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Улс нь гол төлөв зээлдэгч, эсвэл баталгаа гаргагч, мөн зээлдүүлэгчийн үүрэгтэй санхүүгийн энэ харилцаанд оролцоно. Улсын зээллэг нь улсын мэдэлд санхүүгийн нөөцийг төвлөрүүлэх нэг арга юм. Төсвийн орлого нь жилийн турш жигдхэн төвлөрдөггүй, харин зарлага, санхүүжилт тогтмол гарч байдаг учраас орлогоос давсан зарлагыг нөхөх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр
  • 10. шаардлагатай. Энэ эх үүсвэрийг бий болгох, зарцуулах санхүүгийн харилцаа нь улсын зээллэг юм. Засгийн газар зээл авах гол суваг нь төв банкны зээл, үнэт цаас гаргаж хөрөнгө төвлөрүүлэх, гадаад орнууд, олон улсын санхүүгийн байгууллагын зээл зэрэг юм. Улсын дотоод өр гол төлөв Сангийн яам, Төв банкны хооронд үүссэн байдаг онцлогтой. Төсвийн орлого, зарлагын улирлын чанартай цаг зуурын зөрүүг нөхөх зориулалтаар Засгийн газар нь Төв банкнаас зээл авдаг бөгөөд түүний хэмжээг хуулиар хязгаарласан байдаг болно. Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд Төв банкнаас Засгийн газарт олгох зээлийн үлдэгдэл нь дотоод эх үүсвэрээр төсөвт сүүлийн гурван жилд орсон орлогын дунджийн 10 хувиас хэтрэхгүй байх хязгаар тогтоосон байна. Улсын зээллэг, өрийн ерөнхий удирдлагыг УИХ хэрэгжүүлнэ. Харин улсын зээллэг, өрийн шуурхай удирдлагыг Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн яам хэрэгжүүлнэ. Санхүүгийн системийн удирдлагыг дараахь байгууллагууд хэрэгжүүлж байна: Улсын төсвийг хянах, батлах; нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сан болон санхүү, төсөв, татварын холбогдолтой хуулиуд батлах, тэдгээрийн хэрэгжилтэд тавих ерөнхий хяналтыг Улсын Их Хурал хэрэгжүүлнэ. Засгийн газар, түүний байгууллага болох Сангийн яам нь санхүүгийн системийн ажлыг уялдуулан зохицуулах, төсвийн төсөл зохиох, төсөв, татварын талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн хянан шалгах хороо (Үндэсний аудитын газар) төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлэх болов. Мөн санхүүгийн системийн удирдлагыг хангахад аймаг, нийслэлийн иргэдийн хурлын болон засаг даргын тамгын газар чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангийн удирдлагыг Засгийн газраас байгуулсан нийгмийн даатгалын болон халамжийн байгууллагууд хэрэгжүүлнэ. Санхүүгийн системд даатгалын алба чухал байр эзэлнэ. Социализмын үед даатгалын алба мөн санхүүгийн системийн бүрэлдэхүүн хэсэг байсан. Гэвч зөвхөн улсын өмч дээр суурилсан онцгой эрхтэй ганц л даатгалын байгууллага зах зээлийг эзэмшиж байсан юм. Харин зах зээлийн харилцаанд шилжих болсноор даатгалын зах зээл задарч хувийн өмчийн даатгалын байгууллага гарч, одоо улсын болон хувийн өмч дээр суурилсан даатгалын шинэ тогтолцоо бий болоод байна. 1997 онд даатгалын тухай хууль батлагдсан нь зах зээлийн харилцааны нөхцөлд даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх эхлэлийг тавьсан байна. Даатгалын талаархи төрийн бодлогыг УИХ тодорхойлж, даатгалын хяналтыг хэрэгжүүлэх үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцах болов. Санхүүгийн тогтолцоог ийнхүү түүнийг бүрдүүлж байгаа субъектүүдын санхүүгийн харилцааны нэгдсэн тогтолцоо гэж үзэхээс гадна санхүүгийн төрөл бүрийн үйл ажиллагаа хариуцсан байгууллагуудыг нэгтгэсэн санхүүгийн дэд бүтэц гэж хэлж болно. Зах зээлийн харилцааны өнөө үеийн Монголын санхүүгийн системийн дэд бүтцийг түүнийг бүрдүүлж байгаа байгууллагуудын гүйцэтгэх үүргээр харуулж болно. Үүнд: - Улсын Их Хурал (улсын төсөв батлах, санхүүгийн хууль тогтоомж гаргаж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавина). - Засгийн газар буюу Сангийн яам (төсвийн төсөл зохиох, гүйцэтгэлийг зохион байгуулах, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх). - Үндэсний аудитын газар (төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт). - Монголбанк (засгийн газарт зээл олгох, засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх). - Аймаг, нийслэл, сум, дүүргийн тамгын газар (төсөвтэй холбоотой асуудал).
  • 11. - Гаалийн ерөнхий газар (гаалийн орлогын цуглуулалтыг хариуцах). - Санхүүгийн хяналтын газар (санхүүгийн хяналтын асуудал). - Үндэсний татварын газар ( татварын асуудал). - Төрийн өмчийн хороо (төрийн өмчийн хувьчлалын асуудал). - Санхүүгийн зохицуулах хороо (үнэт цаасны зах зээл, хөрөнгийн бирж, банк бус санхүүгийн байгууллага, даатгал). - Төрийн яамдын санхүү, эдийн засгийн албад (салбарын санхүү, төсвийн бодлогын асуудал). - Өмчийн бүх төрлийн үйлдвэрийн газрын санхүү эдийн засгийн албад( санхүү, хяналт, бүртгэл тооцооны асуудал). - Төсөвт байгууллагын санхүүгийн алба (төсвийн асуудал). 1.4.Санхүүгийн тухай шинжлэх ухааны онолын үүсэл, хөгжил Санхүүгийн тухай шинжлэх ухааны цэгцтэй онол боловсруулах эхлэлийг тавьсан хүн нь Английн эрдэмтэн А.Смит юм. «Ард түмний эд баялгийн мөн чанар, учир шалтгааны судалгаа» нэртэй бүтээлдээ А.Смит улсын санхүүгийн мөн чанарын талаар анх удаа онолын хэд хэдэн үндэслэлийг тодорхойлсон байна. Түүний тодорхойлсноор үр бүтээлтэй хөдөлмөр нь хөрөнгө капиталыг бүтээн бий болгодог, харин үр бүтээлгүй хөдөлмөрийн үр дүн нь орлого, өөрөөр хэлбэл цалин хөлс, ашгаар хязгаарлагддаг байна. Онолын энэхүү томъёололдоо тулгуурлан А.Смит улсын санхүүгийн үндсэн элементийн нэг болох улсын орлого, зарлагын мөн чанарыг тодорхойлсон байна. Татвараас бүрдсэн улсын орлого нь бараг бүхэлдээ үр ашиггүй зарцуулагдаж байна гэж тэр үзсэн байна. Иймээс улсын зарлага нь капиталын хуримтлалыг нэмэгдүүлэх, үндэсний орлогыг өсгөх боломж олгохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ бүхнийг үндэслэн А.Смит татвар нэмэгдүүлэхийн эсрэг байр суурь баримталж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа улсын зарлагыг багасгах зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн ажээ. А.Смит өөрийн бүтээлдээ татварын асуудлыг онцгойлон авч үзсэн байдаг. Тэрээр татвар ногдуулалтын ажлыг зохион байгуулах үндсэн зарчмыг боловсруулсан байна. Элдэв төрлийн татварын мөн чанарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн байр сууринаас авч үзсэн нь А.Смитийн боловсруулсан онолын нэг онцлог юм. Хэрэглээний бараанд тогтоосон шууд бус татвар нь тэдгээрийн үнийг өсөхөд нөлөөлж, улмаар үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, энэ нь эцсийн дүнд борлуулалтыг багасгаж, хэрэглээг хязгаарлах болно гэсэн дүгнэлт хийжээ. Мөн цалингийн татварыг шүүмжилж, түүнийг эдийн засгийг сульдуулах, зах зээлийн эрэлтийг боогдуулахад чиглэсэн татвар гэж үзсэн байна. Ер нь А.Смитийн боловсруулсан татварын онол нь капиталын хуримтлалыг урамшуулах, үйлдвэрлэх хүчний хөгжлийг түргэтгэхэд чиглэж байв. Санхүү, татвар, зээл зэрэг эдийн засгийн гол гол категоруудын талаар Д.Рикардогын үзэл баримтлал А.Смитийнхтэй ихээхэн төсөөтэй байдаг билээ. Д.Рикардо «Улс төр, эдийн засгийн ухааны болон татвар оногдуулалтын эхлэл» номондоо бүх төрлийн татвар нь нэг бол капиталд, эсвэл орлогод нөлөөлнө гэсэн дүгнэлт хийж, капиталд татвар ногдуулснаар үр бүтээлтэй хөдөлмөрийг дэмжихэд чиглэсэн үйлдвэрлэлийн фондын хэмжээг бууруулна, мөн орлогоос татвар авах болсноор нэг бол капиталын хуримтлалыг багасгах, эсвэл татвар төлөгчийн хэрэглээг бууруулна гэж үзсэн байна. Нөгөө талаар бараа, таваар, цалин хөлснөөс авах ямар ч татвар нь цалинг нэмэгдүүлж, ашгийг бууруулах
  • 12. болно гэсэн дүгнэлтэд хүрч, татвар нь бүхэлдээ «ихээхэн хортой» зүйл гэж тэмдэглэсэн байдаг. Мөн татвар өсөх, эсвэл засгийн газрын зардал нэмэгдэх нь ард түмний хэрэглээ багасаж, энэ нь улмаар үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймээс засгийн газрын зорилго нь капиталын хуримтлалыг дэмжих явдал мөн гэж үзэж, үйлдвэрлэлийг бууруулахгүй байхын тулд ашгаас татвар авах шаардлагагүй гэсэн санал дэвшүүлж байжээ. А.Смит, Д.Рикардо нарын үндсийг нь тавьж, тэдний үе залгамжлагч нар үргэлжлүүлэн хөгжүүлсэн хөрөнгөтний улс төр, эдийн засгийн ухааны сургаалд төрийн зүгээс татвар болон улсын зардлын талаар баримтлах үзэл баримтлал тусгалаа олж, улмаар улс, орнуудын төрийн бодлогоор дамжин хэрэгжих болсон байна. 18 дугаар зууны сүүл, 19 дүгээр зууны эхэн үеийн тэргүүний хөгжилтэй орнуудын санхүүгийн бодлогод төрийн зүгээс аж ахуйн амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байх тухай зарчмыг тунхаглаж, шинээр төрж буй хөрөнгөтөн ангийн ашиг сонирхлыг илэрхийлж байв. Энэ дагуу улсын зардлыг хязгаарлах, татварыг багасгах оролдлого хийж байсан хэдий ч хөдөлмөр, капиталын хоорондын зөрчил улам гунзгийрэх болсон нь дээрхи зарчмаас ухарч, төрийн бодлогод нийгмийн бүх л давхаргын эрх ашгийг харгалзах тухай зарим эрдэмтэн мэргэдийн саналыг бодолцон үзэхэд хүргэсэн байна. Английн эрдэмтэн Джеймс Стюарт Милль тэр үеийн Англид бий болсон нийгмийн хурцдмал байдлыг намжаахын тулд орлогын хуваарилалтыг хянан үзэхийг санал болгож, татварын оновчтой систем бий болгох замаар нийгмийн баялгийг тэгш хуваарилах зарчим боловсруулсан байна. Амьжиргааны хамгийн доод түвшинг хангах хэмжээний орлогод албан татвар ногдуулахгүй байх саналыг анх Дж. С.Милль дэвшүүлсэн байна. Түүний боловсруулсан «үйлчилгээний татварын онол»-д улсын зүгээс үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийн оронд иргэн бүр өөрийн орлогын тодорхой хэсгийг улсад өгч байх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн улсын зарлага, татвар хоёрыг бие биенээсээ шууд хамааралтай гэсэн онолын зарчмыг анх боловсруулсан бөгөөд хожим нь Шведийн эрдэмтэн К.Виксель, Э.Линдаль нар энэ саналыг нь улам баяжуулжээ. Улсын зарлага болон татварын хоорондын шууд хамаарлын тухай тэр үеийн онол нь орчин уеийн эрдэмтдийн, тухайлбал Америкийн эрдэмтэн П.Самуэльсоны үзэл бодол төлөвшихөд нөлөөлсөн байна. Улсын зардлын хэрэгцээний өсөлтийн дагуу татвар нэмэгдэж байх ёстой гэж П.Самуэльсон үздэг билээ. Швейцарын эдийн засагч Жак Сисмонди мөн татвар, улсын зардлын талаархи Дж. С.Миллийн үзэл баримтлалыг дэмжиж, тухайн үеийн хөгжингүй орнуудын санхүүгийн бодлогыг эрс шүүмжилж байжээ. Ялангуяа гаднаас оруулж байгаа үр тарианд гаалийн өндөр татвар ногдуулж, дотоод зах зээлээ хамгаалж буй Английн засгийн газрын протекционист бодлогыг улс үндэстний эрх ашгийн эерэг явуулга гэж үзэж байв. 1870-аад оноос Европт эдийн засгийн онолын шинэ урсгал гарч ирсэн ажээ. Түүний гол төлөөлөгч нь германы Г.Шмоллер, М.Вебер. А.Вагнер нарын эрдэмтэд байв. Ялангуяа А.Вагнер улсын санхүүгийн талаар нилээд өргөн хүрээтэй судалгаа хийж, татвар ногдуулалтын талаар дөрвөн бүлэгт хуваасан 9 зарчмыг боловруулсан байна. Үүнд: • татвар нь хүрэлцээтэй - хувь хэмжээ нь өөрчлөгдөж байх; • татвар авах эх үүсвэр - объектыг зөв сонгох; • татвар ногдуулалт нь бүхнийг хамарсан - адил тэгш байх; • татварын ногдуулалт нь ил тод - эвтэйхэн - хямд төсөр явагдах. Эдгээр нь А.Смитын боловсруулсан татварын зарчмыг шинэ санаагаар баяжуулсан хэрэг юм. Хөрөнгөтний улс төр, эдийн засгийн ухааны
  • 13. төлөөлөгчдийн нэгэн адил А.Вагнер мөн улсын зүгээс нийгмийн баялаг болон орлогыг шударга хуваарилах гол арга хэрэгслэл нь санхүү гэж үзэж байв. 19 дугээр зууны дундаас сүүл хүртэлх хугацаанд санхүүгийн шинжлэх ухаан марксист сургаалийн нөлөөн дор хөгжиж ирсэн байна. Германы эрдэмтэн К.Маркс, Ф.Энгельс нарын «Капитал», «Улс төр, эдийн засгийн ухааны шүүмжлэл» зэрэг бүтээл болон Англи, Франц, Пруссын төсвийг шүүмжилж бичсэн өгүүллүүдэд капитализмын нөхцөл дэх санхүү, төсөв, татвар, өртөг зэрэг санхүүгийн гол категоруудын мөн чанар, үүргийн талаар судалгаа хийж, санхүүгийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулжээ. К.Маркс улсын төсөв нь капитализмын үед ангич шинж чанартай болохыг баталж, улсын зээллэг болон татварын хоорондын шууд холбоог тогтоожээ. Мөн Англи, Франц улсаар жишээ авч төсвийн зарлага нь ард түмний эрх ашгаас гадуур, үр ашиггүй зүйлд зарцуулагдаж байна гэж үзсэн байна. Мөн тэрээр улсын зарлага, улсын зээллэг, татварын системээр дамжиж капиталын анхны хуримтлал бий болж байна гэж үзсэн байна. К.Маркс, Ф. Энгельс нар санхүүгийн чухал категори болох татварын мөн чанарыг судлахад ихээхэн анхаарч байжээ. Татар нь хөдөлмөрчдийн нуруун дээр очиж байгаа нэмэлт дарамт төдийгүй мөлжлөгийн нэг арга гэж тодорхойлсон байна. Татвар ногдуулалтын аргын хувьд К.Маркс шууд татварыг дэмжиж, ялангуяа өсөн нэмэгдэх шатлал бүхий ашиг орлогын татварыг шударга татвар гэж үзэж байв. Улсын төсвийн мөн чанарыг судалж үзээд К.Маркс гол асуудал төсвийн орлого, зарлагын тэнцвэрт харьцаанд буюу төсвийн ашиг, алдагдалд байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, татварыг нэмэгдүүлэх, хорогдуулах эсэх нь төсвийн орлого, зарлагын зөрүү ямар байхаас шууд шалтгаална гэж тэрээр үзсэн байна. 20 дугаар зууны эхэн үеэс баруун европт марксист сургаалийн зэрэгцээ эдийн засгийн онолын шинэ урсгал болох маржинализм (marginal) гарч ирсэн байна. Онолын энэ урсгалын гол төлөөлөгч нь Австрийн эдийн засагчид, тухайлбал, Карл Менгер, Фридрих фон Визер, Евгений фон Бем-Баверк нар байв. Аж ахуйн харилцаанд татагдан орсон субъектын хүрч болох хамгийн дээд зэргийн үр дүн болон алдаж болох алдагдлын байдалд эдийн засгийн шинжилгээ хийж, үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөх үндсэн дээр тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ аль хир ашиг тустай болохыг онолын хувьд тогтоох нь маржинализмын гол зорилго юм. Тодорхой нэрийн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн харилцан нөлөөллийг судлах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн хоорондын уялдаа, холбоог тодорхойлоход маржинализмын онолыг ашиглаж байв. Тэд санхүүгийн чухал категори болох улсын зарлага, татварыг улс болон аж ахуйн нэгж, иргэдийн хооронд явагдаж байдаг аж ахуйн харилцааны нэг төрөлд хамааруулж, улсын зүгээс тэдэнд үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, хүртээмж нь тэднээс улсад төлөх татварын бодит хэмжээнээс шалтгаална гэж үзэж байв. Ер нь 20 дугаар зууны эхэн үе, тухайлбал дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэлх хугацаанд төрөөс эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцохын эсрэг чиглэсэн аль болох чөлөөтэй, бие даасан үйл ажиллагаа, үйлдвэрлэл явуулахыг дэмжсэн хандлага эдийн засгийн шинжлэх ухаанд давамгайлж байжээ. Харин дэлхийн нэгдүгээр дайны жилүүд болон дэлхийн эдийн засгийг хамарсан 1929- 1933 оны хямралын үеэс үйлдвэрлэл, хуваарилалтын явцыг зохицуулах чиглэлээр эдийн засгийн амьдралд төрөөс хөндлөнгөөс оролцох ёстой гэсэн хандлага хүчтэй болж эхэлсэн байна. Энэ хандлага нь эдийн засгийн шинжлэх ухааны онолын цаашдын хөгжилд тусгалаа олох болжээ. Английн эдийн засагч
  • 14. Дж.Кейнсын боловсруулсан эдийн засгийн онол нь капиталист үйлдвэрлэлийг улсын зүгээс зохицуулах шаардлагад нийцэн гарч ирсэн бөгөөд олон орны тухайн үеийн санхүүгийн бодлогыг боловсруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байжээ. Дж.Кейнс 1936 онд « Ажил эрхлэлт, хүү ба мөнгөний тухай ерөнхий онол» нэртэй ном бичиж, түүндээ дэлхийн эдийн засаг гүн хямралд орж, хөдөлмөр, капитал нийгэмчлэгдэж байгаа үед улсын зүгээс эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс зайлшгүй оролцох шаардлагатай болохыг олон үндэслэлээр баталжээ. Дж.Кейнсын боловсруулсан санхүүгийн онолын гол зарчим нь «үр дүнтэй эрэлт» байв. Тэрээр улсын зүгээс эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцох гол зам нь санхүүгийн арга хэрэгслэлүүд, юуны түрүүнд улсын зарлага гэж үзсэн байна. Түүний үзэж байснаар улсын зарлагын бүрдүүлэлт, түүний бүтэц, өсөлт зэрэг нь «үр дүнтэй эрэлт»-д хүрэх чухал нөхцөл байв. Татвар болон улсын зээллэгийг нэмэгдүүлэх замаар улсын зарлагыг өсгөх нь аж ахуйн үйл ажиллагааг идэвхжүүлж, ажилгүйдлийг бууруулах болно. Иймээс төрийн зүгээс улсын зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэр үзэж байв. Дж.Кейнс татвар хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх асуудалд онцгой анхаарч, өөрийн бүтээлдээ судалгаа хийсэн байна. Тэрээр «.. .хүмүүс гол төлөв орлогынхоо өсөлтийн дагуу өөрийн хэрэглээг нэмэгдүүлэх хандлагатай байх боловч тэр бүр орлогын өсөлтийн хэмжээгээр хэрэглээгээ нэмэгдүүлж чаддаггүй»[1] гэж дүгнэлт хийж, энэ нь хэрэглээг багасгаж, үйлдвэрлэл буурахад хүргэнэ гэж үзсэн байдаг. Иймээс үйлдвэрлэлийн энэ бууралтыг нөхөхийн тулд улсын зүгээс татварын орлого, улсын зээллэгийг нэмэгдүүлэх, эсвэл хөрөнгө оруулалтыг урамшуулах замаар улсын зарлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж номлодог билээ. Дж.Кейнс энэ үндэслэлээ дараахь томъёоллоор илэрхийлсэн байна. Үүнд: хадгаламж + татвар = хөрөнгө оруулалт + улсын зарлага. Ийнхүү үйлдвэрлэлийн монополчлолын нөхцөл дэхь эдийн засгийг улсын зүгээс зохицуулахад чиглэсэн санхүүгийн шинэ онолыг Дж.Кейнс боловсруулсан байна. 1970-аад он хүртэлх барууны хөгжингүй ихэнх орнуудын санхүүгийн бодлогын онолын үндэс нь төрийн зохицуулалтын тухай Дж.Кейнсын онол байв. Дж.Кейнсын талыг баримтлагч эрдэмтэд өнгөрсөн зууны 60-70-аад онуудад түүний онолыг улам баяжуулж, эдийн засгийн өсөлтийн тухай шинэ онол бий болсон нь санхүүгийн шинжлэх ухааны хөгжилд гарсан том өөрчлөлт юм. Эдийн засгийн өсөлтийн тухай онолын нэг бүрэлдэхүүн хэсэг нь олон орны эрдэмтдийн боловсруулсан (Америкийн А.Хансен, С.Харрис; Их Британии Р.Харрод, А.Илерсик; Францын Ф.Перру зэрэг) санхүүгийн онол бөгөөд түүний мөн чанар нь эдийн засгийг тэнцвэртэйгээр хөгжүүлэхийн тулд улсын орлого, зарлагыг өөрчилж байх ёстой гэж үзсэн явдал юм. Кейнсийн талынхан буюу неокейнсианистууд үр дүнтэй эрэлтийг бий болгохын тулд «алдагдалтай санхүүжилт»-ийн зарчмыг хэрэгжүүлэхийг санал болгож байв. Өөрөөр хэлбэл улсын өр өсөхийг анхаарахгүйгээр улсын зарлагыг нэмэгдүүлэх замаар үр дүнтэй эрэлтийг бий болгох явдал юм. Онолын энэ зарчмын дагуу эрэлтийг нэмэгдүүлэх талаар барууны орнууд тодорхой алхам хийсэн боловч их хэмжээний төсвийн алдагдал нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болсон байна. Үүнээс гарах арга замын талаар Шведийн Э.Линдаль, Г.Мюрдаль зэрэг эрдэмтэд онолын шинэ зарчмыг боловсруулжээ. Энэ зөвлөмжийн гол санаа нь эдийн засгийн мөчлөг (эдийн засгийн өсөлтөөс уналт хүртэлх хугацааг мөчлөг гэнэ)-ийн дагуу төсвийг балансжуулах явдал юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн үед мөнгөн хөрөнгийн тусгай сан байгуулж, түүнийг эдийн засгийн уналтын үед бий болсон төсвийн алдагдлыг
  • 15. нөхөхөд зориулан зарцуулах юм. Энэ дагуу олон орнуудад ийм сан байгуулж, үйлдвэрлэлийн уналтаас болж бий болсон төсвийн алдагдлыг санхүүжүүлж, эдийн засгийн өсөлтийн үед сангийн хөрөнгийг зузаатгаж ирсэн байна. Кейнсийн талынхны зэрэгцээ 1950-иад оны үеэс төрийн оролцоог хязгаарлаж, аж ахуй эрхлэх, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулахыг уриалсан орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны нэг урсгал болох неоклассик онол ихээхэн газар авах болсон байна. Неоклассик онолын гол төлөөлөгч болох Р.Слоу, Дж.Кенрик, А.Роббинс, Дж.Мид, А.Маршалл зэрэг эрдэмтэд төрөөс эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцохын эсрэг байр суурийг тууштай баримталж, улсын зардлыг бүхэлд нь багасгах, ингэхдээ улсын зардлын бүтцийг өөрчлөх замаар боловсрол, шинжлэх ухаанд зарцуулах зардлын хувийн жинг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байжээ. Ялангуяа хүнийг хөгжүүлэх буюу оюуны салбарт оруулах хөрөнгө оруулалтад тэд онцгой анхаарал тавьж байсан ажээ. Үүний зэрэгцээ татварыг багасгах, төсвийн алдагдлыг бууруулж, алдагдалгүй төсөв зохиож, хэрэгжүүлэхэд неоклассикуудын онол чиглэж байв. Мөн неоклассик сургаалийн нэг урсгал болох "нийлүүлэлтийн эдийн засаг" онолыг Г.Стейн, М.Уэйденбуам, Дж.Хау, А.Уолтере нар боловсруулсан байна. Хадгаламж, хуримтлал нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлно гэж үзсэн явдал энэ онолын санхүүгийн гол зарчим юм. Төр өөрийн татварын системээр дамжуулан хөрөнгө оруулалтад ашиглахад хүрэлцэхүйц хэмжээний хадгаламжийг бий болгох ёстой, өөрөөр хэлбэл санхүү нь эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй гэж тэд үзсэн байна. Мөн "нийлүүлэлтийн эдийн засаг"-ын онолд татварын асуудалд онцгой ач холбогдол өгсөн байдаг. Татварын дарамтыг багасгах, гэхдээ хадгаламж, хөрөнгө оруулалтыг бүхий л талаар нэмэгдүүлэхэд чиглүүлэн татварыг бууруулахыг санал болгож байжээ. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд, Америкийн эдийн засагч А.Лэфферын боловсруулсан татварын онол 70-80-аад онуудад ихээхэн анхаарал татаж байв. Тэрээр өөрийн хийсэн судалгаандаа тулгуурлан татварын дарамт (ДНБ-нд харьцуулахад хувь хэмжээ өндөр байх) их байх тусам эдийн засгийн өсөлт саардаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна А.Лэфферын энэ дүгнэлт, санал нь одоо хүртэл олон орон татварын бодлогын иш үндэслэл болсон хэвээр байна. Ийнхүү эдийн засгийн шинжлэх ухааны нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох санхүүгийн шинжлэх ухаан 20 дугаар зуунд олон ургалч үзлээр баяжин улам гүнзгийрэн хөгжиж, дэлхийн улсуудын эдийн засгийн бодлогыг тодорхойлох онолын чухал үндэс болж байна.