SlideShare a Scribd company logo
1 of 40
ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ
ХҮЧИН ЗҮЙЛС
1.Төсвийг төлөвлөх шаардлага
2.Улсын төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйл
3.Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх
хүчин зүйл
1.Төсвийг төлөвлөх шаардлага
Төсөв бол хуульд заасан цаглабарын дагуу
тодорхой үе шатуудаар хэлэлцэгдэн батлагдаж,
холбогдох хууль тогтоомж, хүчин төгөлдөр
мөрдөгдөж буй журмын дагуу хэрэгждэг.
Өөрөөр хэлбэл ирэх жилийн төсвийн орлого болон
зардлуудыг урьдчилан төлөвлөж, түүнийг тухайн
жилд хэрэлжүүлэх хууль болгож баталдаг.
Төсвийн төлөвлөлт хийхдээ тодорхой аргуудаас
сонголт хийх шаардлага гарах бөгөөд тэр нь үндсэн
аргачлал болохын дээр төлөвлөлтөд нөлөөлөх хүчин
зүйлийг зайлшгүй авч үзэх ёстой.
Ирээдүйд болох цаг хугацааны буюу ирэх жилийн
төсвийн орлого болон зардлууд хэдий хэр хэмжээтэй
байхыг урьдчилан тооцож, таамагласан мөнгөн
дүнгээр төсвийн төслийг боловсруулж хэрэлжүүлдэг.
Энэхүү процесс нь олон жил үргэлжлэн ирсэн,
хэвшиж тогтсон практик юм.
Төсвийн төлөвлөлт хийхэд анхаарах хамгийн
чухал асуудал бол ирэх жилийн эдийн засаг
нийгмийн байдал, макро эдийн засгийн үндсэн
үзүүлэлтүүд, гадаад зах зээлийн нөлөө, олон улсын
эдийн засаг, бизнесийн орчин зэргийг зайлшгүй
харгалзан үзэж, үзүүлэлт нэг бүрийг бодитой,
үндэслэлтэй таамаглах явдал юм.
Хэрвээ төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлд
нөлөөлөх эдгээр хүчин зүйлийг бодитой зөв
таамаглаж чадвал төлөвлөлт сайн болж‚ улмаар
төсвийн гүйцэтгэл эерэг үр дүнтэй гарах боломжтой
гэсэн үг.
Иймд төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин
зүйлийн шинжилгээ сайтар хийх шаардлага урган
гардаг.
Төсвийн төлөвлөлт бол төсөвт орлогыг
төвлөрүүлэх болон төрөөс хөтөлбөр, төсөл, арга
хэмжээг санхүүжүүлэх, төсөвт байгууллагуудад
санхүүжилт олгох талаар урьдчилан тодорхойлсон
чиг шугам болохын дээр төрийн санхүүгийн
бодлогыг зангидах, түүнийг хэрэгжүүлэх арга
хэрэгсэл болдог.
Төсвийн төлөвлөлт хийхдээ төсвийн шатлал бүрээр
орлого болон зардлуудын төлөвлөлт хийдэг.
Төсвийн шатлал
Улсын
нэгдсэн төсөв
Улсын төсөв
Орон нутгийн
төсөв
Аймгийн
төсөв
Сумын төсөв
Нийгмийн
даатгалын
сангийн төсөв
Хүний
хөгжил
сангийн төсөв
2.Улсын төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйл
Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон
нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв,
хүний хөгжил сангийн төсөв зэргээс бүрдэнэ.
Эдгээр төсвийг тус тусад нь боловсруулж,
Тэдгээрийг нэгтгэн Монгол Улсын нэгдсэн төсөв
болгон баталж хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл төсвийн шатлал бүрээр орлого болон
зарлагын төлөвлөлт хийж, тэдгээрийг нэгтгэдэг гэсэн
үг.
Улсын төсвийн төлөвлөлт хийхэд олон хүчин зүйл
нөлөөлөх бөгөөд тэдгээрийг нэгтгэж авч үзвэл дараах
үзүүлэлтийг нэрлэж болно.
1) Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), түүний
өсөлтийн хэмжээ
2) Макро эдийн засгийн ерөнхий төлөв
3) Хүн амын өсөлт
4) Валютын ханш
5) Татварын хувь хэмжээ
6) Орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг
7) Тусгай зориулалтын сангийн орлого, зарлага
8) Төсвийн тухай хуулийн цаглабар
1) Дотоодын нийт бүтээгдэхүүн, түүний өсөлтийн
таамагласан хэмжээ нь төсвийн орлогын төлөвлөлт
хийхэд суурь үзүүлэлтийн нэг болдог.
ДНБ нь төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг
тооцоолоход шууд нөлөө үзүүлдэг.
Мөн төсвийн алдагдлын хэмжээг зохистой түвшинд
барихын тулд төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-нд
харьцуулсан хувийг ашигладаг.
Тодруулж хэлбэл төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-
ний тодорхой хувиас хэтрүүлэхгүй байхаар
төсөвлөдөг.
Мөн түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын
хүрээнд өрийг ДНБ-нд харьцуулсан харьцаа хэмээх
чухал үзүүлэлтийг авч үздэг.
Засгийн газрын үндсэн зээлийн өр болон хүүний
төлбөр, зээлийн үйлчилгээний зардлыг төсөвт тусгаж
өгдөг.
2) Макро эдийн засгийн ерөнхий төлөв нь төсвийн
орлогын бүрдэлт болон төсвөөс хийх зарлага
санхүүжилтийн хэмжээнд шууд болон шууд бусаар
нөлөөлдөг.
Иймд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх чухал хүчин зүйлс
болдог.
Ялангуяа инфляцийн түвшин бол төсвөөс хийх
зарлага санхүүжилт, бараа ажил үйлчилгээний зардалд
шууд нөлөө үзүүлдэг. Мөн төсвөөс хийх хөрөнгө
оруулалтын зардлын хэмжээг өсгөдөг.
3 ) Хүн амын өсөлт нь төсвийн зарлагын төлөвлөлтөд
зайлшгүй авч үзэх ёстой чухал хүчин зүйлийн нэг юм.
Хүн амын тоо өсөх нь төрөөс үзүүлэх нийгмийн
халамж, нийгмийн үйлчилгээний зардлыг
нэмэгдүүлдэг.
Хүн амын өсөлтийг халамжийн тэтгэвэр,
жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж, нөхцөлт
мөнгөн тусламж, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн
тусламж зэрэгт зарцуулах мөнгөний хэмжээг тооцоход
ашиглах ёстой.
4) Валютын ханш эдийн засгийн олон үзүүлэлтэд
нөлөөлж байдгийн нэг нь улсын төсөв юм.
Жишээ нь бараа бүтээгдэхүүнээ экспортлох болон
импортоор оруулж ирдэг компанийн борлуулалтад
валютын ханш шууд нөлөө үзүүлдэг.
Тухайн улс орон экспортын гол нэрийн бараа
бүтээгдэхүүнээс төсөвт төвлөрөх татварыг тооцох,
экспортлогч аж ахуйн нэгж байгууллагын ашгийн
татварыг тооцохдоо валютын ханшийг таамаглах
шаардлага гардаг.
5) Татварын хувь хэмжээ нь төсөвт төвлөрөх татварын
орлогын хэмжээг тооцоолоход шууд нөлөө үзүүлдэг.
Тухайн жилд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй
хуулийн дагуу авах татварын хувь хэмжээ нь төсөвт
төвлөрүүлэх орлогын тооцоолол хийхэд суурь хүчин
зүйл болно.
Иймд төсвийг хэлэлцэн батлах үеэр зарим татварын
хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдол гардаг.
Энэхүү алхам нь хэвийн үзэгдэл бөгөөд төсвийн
орлогыг зарлагатай нь уялдуулах буюу ойртуулах
үүднээс татварын хувь хэмжээнд өөрчлөлт ордог.
Татварын хувь хэмжээ нь төсвийн төслийг
боловсруулах, төсвийг хэрэгжүүлэхэд чухал үүрэггэй.
6) Улсын төсвөөс орон нутагт олгох шилжүүлгийг
тооцож, түүнийг улсын төсөвт тусгаж өгөх ёстой.
Орон нутгийн төсвийн орлого нь төсвийн
зарлагаа санхүүжүүлж хүрэлцэхгүй байгаа нөхцөлд
улсын төсвөөс орон нутагг олгох шилжүүлгийг
тооцож олгодог.
Үүний тулд орлогын шилжүүлэг тооцох,
хуваарилах журмыг баримтална.
Монгол Улсын хувьд ихэнх аймаг улсын төсвөөс
санхүүжилт авч ирсэн. Энэ нь орон нутагт бизнес
хөгжөөгүй, аж ахуйн нэгжийн тоо харьцангүй цөөн,
томоохон компаниуд Улаанбаатар хотод төвлөрсөнтэй
холбоотой юм.
7) Тусгай зориулалттай сангийн орлого ба зардал нь
улсын төсвийн төлөвлөлтөд шууд нөлөө үзүүлдэг.
Тухайлбал нийгмийн даатгалын санд төвлөрөх орлого
болон тус сангаас зарцуулах зардлын тооцоолол нь
төсөвт шууд нөлөө үзүүлдэг.
Мөн хүний хөгжил санд төвлөрөх орлого, түүнээс
санхүүжүүлэх зардлын хэмжээг тооцож төсөвт тусгаж
өгдөг.
Берлиний их сургуулийн профессор А.Вагнер
1880 онд "Санхүүгийн шинжлэх ухааны тухай"
гурван бүлэг бүхий сурах бичигтээ санхүүгийн
ойлголтын, санхүүгийн байгууллагын, зардал ба
орлогын, гааль ба татварын, албан татварын,
санхүүгийн түүх, эрх зүй, статистикийн тухай
өргөн агуулгатайгаар тайлбарлажээ.
Италийн санхүүч Л.Косса 1896 онд бичсэн
"Санхүүгийн шинжлэх ухааны үндэс" номондоо
санхүүгийн шинжлэх ухаан бол төрийн хөрөнгийн
тухай онол юм. Хөрөнгийг бүрдүүлэх, удирдах,
ашиглах сайн дүрэмтэй байх ёстойг чухалчилсан
байна.
8) Төсвийн тухай хуульд заасан цаглабар нь төсвийн
төслийг боловсруулахад баримтлах ёстой чухал
хүчин зүйл мөн.
Төсвийн цаглабар нь төсвийн төслийг цаг
хугацаанд нь боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн
батлах цаг хугацааны чиг шугам болдог.
Өөрөөр хэлбэл төсвийн хэрэлжилтийн үйл явцын
цаг хугацааны дарааллыг тогтоож өгсөн байдаг
3.Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх
хүчин зүйл
Орон нутгийн төсвийн харилцаа нь дээд шатны
төсвөөс доод шатны төсөв доод шатны төсөвөөс дээд
шатны төсөвт гэсэн 2 үндсэн хэлбэртэй байна.
Гэвч дээд шатны төсвөөс доод шатны төсөвт гэсэн
харилцаа давамгайлдаг
Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт
1.
Улсын төсөв
2.
Аймгийн төсөв
3.
Сумын төсөв
Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт олгох
шилжүүлэг нь дараах төрөлтэй байна.
• Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг
санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс
олгох санхүүгийн дэмжлэг
• Доод шатны төсөвт хөрөнгө оруулалт, төсөл,
хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь зориулж
дээд шатны төсвөөс олгох орлогын шилжүүлэг
• Доод шатны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ,
арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж дээд шатны
төсвөөс аймаг, нийслэлд олгох хөрөнгө оруулалтын
шилжүүлэг
• Засгийн газрын хэрэгжүүлэх зарим чиг үүргийг
орон нутаг төлөөлөн хэрэгжүүлэхэд зориулж
улсын төсвөөс олгох хөрөнгө оруулалтын
шилжүүлэг
• Бусад шилжүүлэг
Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт олгох
шилжүүлэг нь санхүүгийн дэмжлэг, орлогын
шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлэг, хөрөнгө
оруулалт зэргээс бүрдэнэ.
Санхүүгийн дэмжлэг гэдэг нь төсвийн алдагдлыг
нөхөх зорилгоор олгох хөрөнгийг хэлнэ.
Орлогын шилжүүлэг гэж орон нутгийн төсвийг
дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон
нутгийн төсөвт тооцож олгох хөрөнгийг хэлнэ.
Хөрөнгө оруулалт гэж төсвөөс санхүүжүүлж,
тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн
өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг хэлдэг.
Тусгай зориулалтын шилжүүлэг гэж дор заасан чиг
үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон
зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу аймаг
нийслэлийн төсөвт улсын төсвөөс олгох хөрөнгийг
хэлнэ.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар засгийн газрын
дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
• Сургуулийн өмнөх боловсрол
• Ерөнхий боловсрол
• Соёлын үйлчилгээ
• Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
• Газрын харилцаа, кадастр
• Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ
• Нийтийн биеийн тамир
Орон нутгийн төсвийн төлөвлөлтийн үндсэн
зарчим
Орон нутгийн төсвийн төлөвлөлт хийхдээ тодорхой
зарчмуудыг мөрдөх ёстой.
Зарчмууд мөрдөх нь төсвийн төлөвлөлтөд сайнаар
нөлөөлөөд зогсохгүй, түүнийг хэрэлжүүлхэд чухал
үүрэгтэй.
Орон нутгийн төсвийг төлөвлөх, түүнийг
хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчмууд гэвэл:
• Төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг
дэлгэрэнгүй гаргах
• Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг
баримтлах
• Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөн
баталж, хэрэгжүүлэх
• Орон нутгийн төсвийн орлогыг үл барьцаалах
• Орон нутгийн төсвийн орлогоор санхүүгийн
баталгаа үл гаргах
• Орон нутгийн Засаг захиргаа өр үүсгэхдээ төсвийн
тухай хуулийг баримтална
• Хуульд заасан хугацаанд боловсруулж, батлуулах
Төсвийн төлөвлөлт хийхдээ шаардлагатай
мэдээллийг гаргаж, тэдгээрийг үнэн зөв тохируулан
хэрэглэх юм бол бодитой төсөв болж чадна.
Хэрвээ төсвийн орлого болон зарлагыг бодитой
тооцож чадвал түүнийг хэрэлжүүлэхэд хүндрэл
гарахгүй бөгөөд төсөв санхүүгийн тогтвортой
байдлыг хангахад чухал үүрэгтэй.
Орон нутгийн төсвийн төлөвлөт хийхдээ төсөвт
нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ зайлшгүй хийх
шаардлагатай.
Юуны өмнө нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойж
тэдгээр үзүүлэлтийн хэмжээг зөв таамаглах ёстой.
Таамаглал дэвшүүлэхдээ өнгөрсөн хугацааны
төсвийн гүйцэтгэлийн мэдээ, баримтуудыг иш үндэс
болгохын дээр ирээдүйн төлөвийг харгалзан үзэх
ёстой.
Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин
зүйлийг дараах хэдэн үзүүлэлтээр тодорхойлж болох
юм.
1) Төсвийн тухай хуульд заасан цаглабар
2) Орон нутгийн төсвийн суурь орлого
3) Орон нутгийн төсвийн суурь зарлага
4) Орон нутгийн татварын хувь хэмжээ
5) Нутгийн иргэдийн оролцооны түвшин
6) Орон нутгийн хөгжлийн сан
1)Орон нутгийн төсвийн төсөл боловсруулахдаа
төсвийн тухай хуульд заасан цаглабарыг баримтална.
Төсвийн хуульд заасан цаглабар нь хуулийн төслийг
боловсруулж, хэлэлцэн батлахад баримтлах үндсэн
нөхцөл, чиг баримжаа болдог.
2) Орон нуггийн төсвийн суурь орлого гэж тухайн
шатны төсөвт орох татварыг доод хувь хэмжээгээр
тооцсон татварын орлого болон татварын бус орлогын
нийлбэрийг хэлнэ.
Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөлтөд
тухайн шатны төсвийн суурь орлого нь чухал байр
суурийг эзэлдгийн дээр төлөвлөлт хийх суурь болж
өгдөг.
Учир нь тухайн орон нутгийн суурь орлогыг
тооцоолж, нэмэлт орлого, орлогын өсөлтийг таамаглах
замаар төлөвлөлт хийдэг.
3) Орон нуггийн төсвийн суурь зарлага гэж аймаг,
нийслэл, сум, дүүргийн удирдлагын хэрэгжүүлэх чиг
үүрэггэй холбоотой урсгал болон хөрөнгийн зарлага,
мөн нийгмийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх,
түүнийг зохион байгуулах болон байгаль орчныг
хамгаалах нөхөн сэргээх, дүүргийн болон сумын
Засаг даргын шийдвэрээр олгодог нийтийн халамж,
асрамжийн үйлчилгээ үзүүлэх, түүнийг зохион
байгуулах урсгал зарлага дүүргийн болон сумын
нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах чиг
үүрэгтэй холбогдон гарах урсгал зарлагын
нийлбэрийг хэлдэг.
Орон нутгийн төсвийн суурь зарлага бол орон
нутгийн төсвийн зарлагын төлөвлөлт хийхэд
нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл болдог.
Тухайн жилийн суурь зарлагад үндэслэн зарлагыг
төлөвлөдөг.
Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцохдоо
Засгийн газраас баталсан аргачлалыг ашиглана.
4) Орон нутгийн татварын хувь хэмжээ бол төсвийн
орлогын төлөвлөлтөд чухал нөлөө үзүүлдэг.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд орон нутгийн
татварын хувь хэмжээг тухайн орон нутаг өөрөө
тогтоох болсон.
Энэ нь орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг
нэмэгдүүлээд зогсохгүй хүлээх хариуцлагыг
нэмэгдүүлж, төсвийн хараат байдлыг багасгасан, орон
нутаг бие даан хөгжих, нэмэлт орлогыг дайчлах зэрэг
боломжийг олгосон
5) Нутгийн иргэдийн оролцооны түвшин нь төсвийн
төлөвлөлтөд нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг юм.
Ялангуяа төсвийн зарлагын хуваарилалт хийхэд
чухал нөлөө үзүүлдэг бөгөөд төсвийн зарцуулалтад
иргэдээс тавих хяналтыг хүчтэй болгодог.
Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын зардлыг
хуваарилах, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгож
санхүүжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,
тэдний санал хүсэлтийг авах нь чухал байдаг.
6) Орон нутгийн хөгжлийн сан
Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт орон нутгийн
хөгжлийн сантай байхаар хуульчилсан. Ингэж сан
байгуулах гол зорилго бол орон нутгийг бие даан
хөгжүүлэхэд чиглэгдсэн.
“Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон
нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй
байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн
төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг
хэлнэ.
Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан орон
нутгийн удирдлага өөрийн нутаг дэвсгэрт хөрөнгө
оруулалт хийх боломжтой.
Энэ нь орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг
нэмэгдүүлж, орон нутаг бие даан хөгжих боломжийг
олгох юм.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлого нь
дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
• Дотоодын нэмэгдсэн өртгийн албан татварын
(ДНӨАТ) 25%
• Ашигт малтмалын нөөц ашигласны талбөрийн
(АМНӨТ) 5%
• Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн
орлогын (ГТНАТ) 30%
• Суурь төсвийн ашгийн шилжүүлэг
• Хандив, тусламжийн орлого
• Бусад орлого
Орон нутгийн удирдлага орон нутгийн хөгжлийн
санг хуульд заасны дагуу шаардлагатай хөтөлбөр,
төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь орон
нутгийн тухайн шатны төрийн санд байршина.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн
жилд орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийн
хэмжээг тооцохдоо хэд хэдэн үзүүлэлтийг үндэслэл
болгоно.
Тухайлбал орон нутгийн хөгжлийн индекс, хүн
амын тоо хүн амын нягтрал, алслалт, нутаг
дэвсгэрийн хэмжээ, орон нутгийн татварын идэвх
санаачилга зэргийг харгалзан үзнэ.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Gunjargal
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14Bbujee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС Chuluun Zulaa
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Bbujee
 
Investment lecture 5
Investment lecture 5 Investment lecture 5
Investment lecture 5 Gunjargal
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДСChuluun Zulaa
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Sharav Namnan
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлAdilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланerdenesoyol duudgai
 
хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татварBatdorj Tuvaan
 

What's hot (20)

Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Investment lecture 5
Investment lecture 5 Investment lecture 5
Investment lecture 5
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
 
Бүлэг1
Бүлэг1Бүлэг1
Бүлэг1
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
 
хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвар
 

Similar to Turiin sanhuu l8 (20)

Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 
Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 

More from Энхтамир Ш

ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохЭнхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааЭнхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААЭнхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaaЭнхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
 
Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6
 

Turiin sanhuu l8

  • 1. ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС 1.Төсвийг төлөвлөх шаардлага 2.Улсын төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйл 3.Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйл
  • 2. 1.Төсвийг төлөвлөх шаардлага Төсөв бол хуульд заасан цаглабарын дагуу тодорхой үе шатуудаар хэлэлцэгдэн батлагдаж, холбогдох хууль тогтоомж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын дагуу хэрэгждэг. Өөрөөр хэлбэл ирэх жилийн төсвийн орлого болон зардлуудыг урьдчилан төлөвлөж, түүнийг тухайн жилд хэрэлжүүлэх хууль болгож баталдаг.
  • 3. Төсвийн төлөвлөлт хийхдээ тодорхой аргуудаас сонголт хийх шаардлага гарах бөгөөд тэр нь үндсэн аргачлал болохын дээр төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг зайлшгүй авч үзэх ёстой. Ирээдүйд болох цаг хугацааны буюу ирэх жилийн төсвийн орлого болон зардлууд хэдий хэр хэмжээтэй байхыг урьдчилан тооцож, таамагласан мөнгөн дүнгээр төсвийн төслийг боловсруулж хэрэлжүүлдэг. Энэхүү процесс нь олон жил үргэлжлэн ирсэн, хэвшиж тогтсон практик юм.
  • 4. Төсвийн төлөвлөлт хийхэд анхаарах хамгийн чухал асуудал бол ирэх жилийн эдийн засаг нийгмийн байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад зах зээлийн нөлөө, олон улсын эдийн засаг, бизнесийн орчин зэргийг зайлшгүй харгалзан үзэж, үзүүлэлт нэг бүрийг бодитой, үндэслэлтэй таамаглах явдал юм. Хэрвээ төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлд нөлөөлөх эдгээр хүчин зүйлийг бодитой зөв таамаглаж чадвал төлөвлөлт сайн болж‚ улмаар төсвийн гүйцэтгэл эерэг үр дүнтэй гарах боломжтой гэсэн үг.
  • 5. Иймд төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ сайтар хийх шаардлага урган гардаг. Төсвийн төлөвлөлт бол төсөвт орлогыг төвлөрүүлэх болон төрөөс хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, төсөвт байгууллагуудад санхүүжилт олгох талаар урьдчилан тодорхойлсон чиг шугам болохын дээр төрийн санхүүгийн бодлогыг зангидах, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болдог. Төсвийн төлөвлөлт хийхдээ төсвийн шатлал бүрээр орлого болон зардлуудын төлөвлөлт хийдэг.
  • 6. Төсвийн шатлал Улсын нэгдсэн төсөв Улсын төсөв Орон нутгийн төсөв Аймгийн төсөв Сумын төсөв Нийгмийн даатгалын сангийн төсөв Хүний хөгжил сангийн төсөв
  • 7. 2.Улсын төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйл Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, хүний хөгжил сангийн төсөв зэргээс бүрдэнэ. Эдгээр төсвийг тус тусад нь боловсруулж, Тэдгээрийг нэгтгэн Монгол Улсын нэгдсэн төсөв болгон баталж хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл төсвийн шатлал бүрээр орлого болон зарлагын төлөвлөлт хийж, тэдгээрийг нэгтгэдэг гэсэн үг.
  • 8. Улсын төсвийн төлөвлөлт хийхэд олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд тэдгээрийг нэгтгэж авч үзвэл дараах үзүүлэлтийг нэрлэж болно. 1) Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), түүний өсөлтийн хэмжээ 2) Макро эдийн засгийн ерөнхий төлөв 3) Хүн амын өсөлт 4) Валютын ханш 5) Татварын хувь хэмжээ 6) Орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг 7) Тусгай зориулалтын сангийн орлого, зарлага 8) Төсвийн тухай хуулийн цаглабар
  • 9. 1) Дотоодын нийт бүтээгдэхүүн, түүний өсөлтийн таамагласан хэмжээ нь төсвийн орлогын төлөвлөлт хийхэд суурь үзүүлэлтийн нэг болдог. ДНБ нь төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг тооцоолоход шууд нөлөө үзүүлдэг. Мөн төсвийн алдагдлын хэмжээг зохистой түвшинд барихын тулд төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-нд харьцуулсан хувийг ашигладаг.
  • 10. Тодруулж хэлбэл төсвийн алдагдлын хэмжээг ДНБ- ний тодорхой хувиас хэтрүүлэхгүй байхаар төсөвлөдөг. Мөн түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын хүрээнд өрийг ДНБ-нд харьцуулсан харьцаа хэмээх чухал үзүүлэлтийг авч үздэг. Засгийн газрын үндсэн зээлийн өр болон хүүний төлбөр, зээлийн үйлчилгээний зардлыг төсөвт тусгаж өгдөг.
  • 11. 2) Макро эдийн засгийн ерөнхий төлөв нь төсвийн орлогын бүрдэлт болон төсвөөс хийх зарлага санхүүжилтийн хэмжээнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх чухал хүчин зүйлс болдог. Ялангуяа инфляцийн түвшин бол төсвөөс хийх зарлага санхүүжилт, бараа ажил үйлчилгээний зардалд шууд нөлөө үзүүлдэг. Мөн төсвөөс хийх хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг өсгөдөг.
  • 12. 3 ) Хүн амын өсөлт нь төсвийн зарлагын төлөвлөлтөд зайлшгүй авч үзэх ёстой чухал хүчин зүйлийн нэг юм. Хүн амын тоо өсөх нь төрөөс үзүүлэх нийгмийн халамж, нийгмийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлдэг. Хүн амын өсөлтийг халамжийн тэтгэвэр, жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж, нөхцөлт мөнгөн тусламж, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж зэрэгт зарцуулах мөнгөний хэмжээг тооцоход ашиглах ёстой.
  • 13. 4) Валютын ханш эдийн засгийн олон үзүүлэлтэд нөлөөлж байдгийн нэг нь улсын төсөв юм. Жишээ нь бараа бүтээгдэхүүнээ экспортлох болон импортоор оруулж ирдэг компанийн борлуулалтад валютын ханш шууд нөлөө үзүүлдэг. Тухайн улс орон экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнээс төсөвт төвлөрөх татварыг тооцох, экспортлогч аж ахуйн нэгж байгууллагын ашгийн татварыг тооцохдоо валютын ханшийг таамаглах шаардлага гардаг.
  • 14. 5) Татварын хувь хэмжээ нь төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээг тооцоолоход шууд нөлөө үзүүлдэг. Тухайн жилд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу авах татварын хувь хэмжээ нь төсөвт төвлөрүүлэх орлогын тооцоолол хийхэд суурь хүчин зүйл болно. Иймд төсвийг хэлэлцэн батлах үеэр зарим татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдол гардаг.
  • 15. Энэхүү алхам нь хэвийн үзэгдэл бөгөөд төсвийн орлогыг зарлагатай нь уялдуулах буюу ойртуулах үүднээс татварын хувь хэмжээнд өөрчлөлт ордог. Татварын хувь хэмжээ нь төсвийн төслийг боловсруулах, төсвийг хэрэгжүүлэхэд чухал үүрэггэй.
  • 16. 6) Улсын төсвөөс орон нутагт олгох шилжүүлгийг тооцож, түүнийг улсын төсөвт тусгаж өгөх ёстой. Орон нутгийн төсвийн орлого нь төсвийн зарлагаа санхүүжүүлж хүрэлцэхгүй байгаа нөхцөлд улсын төсвөөс орон нутагг олгох шилжүүлгийг тооцож олгодог. Үүний тулд орлогын шилжүүлэг тооцох, хуваарилах журмыг баримтална.
  • 17. Монгол Улсын хувьд ихэнх аймаг улсын төсвөөс санхүүжилт авч ирсэн. Энэ нь орон нутагт бизнес хөгжөөгүй, аж ахуйн нэгжийн тоо харьцангүй цөөн, томоохон компаниуд Улаанбаатар хотод төвлөрсөнтэй холбоотой юм. 7) Тусгай зориулалттай сангийн орлого ба зардал нь улсын төсвийн төлөвлөлтөд шууд нөлөө үзүүлдэг. Тухайлбал нийгмийн даатгалын санд төвлөрөх орлого болон тус сангаас зарцуулах зардлын тооцоолол нь төсөвт шууд нөлөө үзүүлдэг. Мөн хүний хөгжил санд төвлөрөх орлого, түүнээс санхүүжүүлэх зардлын хэмжээг тооцож төсөвт тусгаж өгдөг.
  • 18. Берлиний их сургуулийн профессор А.Вагнер 1880 онд "Санхүүгийн шинжлэх ухааны тухай" гурван бүлэг бүхий сурах бичигтээ санхүүгийн ойлголтын, санхүүгийн байгууллагын, зардал ба орлогын, гааль ба татварын, албан татварын, санхүүгийн түүх, эрх зүй, статистикийн тухай өргөн агуулгатайгаар тайлбарлажээ. Италийн санхүүч Л.Косса 1896 онд бичсэн "Санхүүгийн шинжлэх ухааны үндэс" номондоо санхүүгийн шинжлэх ухаан бол төрийн хөрөнгийн тухай онол юм. Хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, ашиглах сайн дүрэмтэй байх ёстойг чухалчилсан байна.
  • 19. 8) Төсвийн тухай хуульд заасан цаглабар нь төсвийн төслийг боловсруулахад баримтлах ёстой чухал хүчин зүйл мөн. Төсвийн цаглабар нь төсвийн төслийг цаг хугацаанд нь боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах цаг хугацааны чиг шугам болдог. Өөрөөр хэлбэл төсвийн хэрэлжилтийн үйл явцын цаг хугацааны дарааллыг тогтоож өгсөн байдаг
  • 20. 3.Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйл Орон нутгийн төсвийн харилцаа нь дээд шатны төсвөөс доод шатны төсөв доод шатны төсөвөөс дээд шатны төсөвт гэсэн 2 үндсэн хэлбэртэй байна. Гэвч дээд шатны төсвөөс доод шатны төсөвт гэсэн харилцаа давамгайлдаг
  • 21. Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт 1. Улсын төсөв 2. Аймгийн төсөв 3. Сумын төсөв
  • 22. Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт олгох шилжүүлэг нь дараах төрөлтэй байна. • Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг • Доод шатны төсөвт хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь зориулж дээд шатны төсвөөс олгох орлогын шилжүүлэг • Доод шатны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл , арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж дээд шатны төсвөөс аймаг, нийслэлд олгох хөрөнгө оруулалтын шилжүүлэг
  • 23. • Засгийн газрын хэрэгжүүлэх зарим чиг үүргийг орон нутаг төлөөлөн хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс олгох хөрөнгө оруулалтын шилжүүлэг • Бусад шилжүүлэг Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт олгох шилжүүлэг нь санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлэг, хөрөнгө оруулалт зэргээс бүрдэнэ. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг хэлнэ.
  • 24. Орлогын шилжүүлэг гэж орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон нутгийн төсөвт тооцож олгох хөрөнгийг хэлнэ. Хөрөнгө оруулалт гэж төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг хэлдэг. Тусгай зориулалтын шилжүүлэг гэж дор заасан чиг үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу аймаг нийслэлийн төсөвт улсын төсвөөс олгох хөрөнгийг хэлнэ.
  • 25. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар засгийн газрын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. • Сургуулийн өмнөх боловсрол • Ерөнхий боловсрол • Соёлын үйлчилгээ • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ • Газрын харилцаа, кадастр • Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ • Нийтийн биеийн тамир
  • 26. Орон нутгийн төсвийн төлөвлөлтийн үндсэн зарчим Орон нутгийн төсвийн төлөвлөлт хийхдээ тодорхой зарчмуудыг мөрдөх ёстой. Зарчмууд мөрдөх нь төсвийн төлөвлөлтөд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, түүнийг хэрэлжүүлхэд чухал үүрэгтэй. Орон нутгийн төсвийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчмууд гэвэл:
  • 27. • Төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг дэлгэрэнгүй гаргах • Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлах • Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлэх • Орон нутгийн төсвийн орлогыг үл барьцаалах • Орон нутгийн төсвийн орлогоор санхүүгийн баталгаа үл гаргах • Орон нутгийн Засаг захиргаа өр үүсгэхдээ төсвийн тухай хуулийг баримтална • Хуульд заасан хугацаанд боловсруулж, батлуулах
  • 28. Төсвийн төлөвлөлт хийхдээ шаардлагатай мэдээллийг гаргаж, тэдгээрийг үнэн зөв тохируулан хэрэглэх юм бол бодитой төсөв болж чадна. Хэрвээ төсвийн орлого болон зарлагыг бодитой тооцож чадвал түүнийг хэрэлжүүлэхэд хүндрэл гарахгүй бөгөөд төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Орон нутгийн төсвийн төлөвлөт хийхдээ төсөвт нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ зайлшгүй хийх шаардлагатай.
  • 29. Юуны өмнө нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойж тэдгээр үзүүлэлтийн хэмжээг зөв таамаглах ёстой. Таамаглал дэвшүүлэхдээ өнгөрсөн хугацааны төсвийн гүйцэтгэлийн мэдээ, баримтуудыг иш үндэс болгохын дээр ирээдүйн төлөвийг харгалзан үзэх ёстой. Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг дараах хэдэн үзүүлэлтээр тодорхойлж болох юм.
  • 30. 1) Төсвийн тухай хуульд заасан цаглабар 2) Орон нутгийн төсвийн суурь орлого 3) Орон нутгийн төсвийн суурь зарлага 4) Орон нутгийн татварын хувь хэмжээ 5) Нутгийн иргэдийн оролцооны түвшин 6) Орон нутгийн хөгжлийн сан 1)Орон нутгийн төсвийн төсөл боловсруулахдаа төсвийн тухай хуульд заасан цаглабарыг баримтална. Төсвийн хуульд заасан цаглабар нь хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн батлахад баримтлах үндсэн нөхцөл, чиг баримжаа болдог.
  • 31. 2) Орон нуггийн төсвийн суурь орлого гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь хэмжээгээр тооцсон татварын орлого болон татварын бус орлогын нийлбэрийг хэлнэ. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөлтөд тухайн шатны төсвийн суурь орлого нь чухал байр суурийг эзэлдгийн дээр төлөвлөлт хийх суурь болж өгдөг. Учир нь тухайн орон нутгийн суурь орлогыг тооцоолж, нэмэлт орлого, орлогын өсөлтийг таамаглах замаар төлөвлөлт хийдэг.
  • 32. 3) Орон нуггийн төсвийн суурь зарлага гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүрэггэй холбоотой урсгал болон хөрөнгийн зарлага, мөн нийгмийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх, түүнийг зохион байгуулах болон байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, дүүргийн болон сумын Засаг даргын шийдвэрээр олгодог нийтийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх, түүнийг зохион байгуулах урсгал зарлага дүүргийн болон сумын нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах чиг үүрэгтэй холбогдон гарах урсгал зарлагын нийлбэрийг хэлдэг.
  • 33. Орон нутгийн төсвийн суурь зарлага бол орон нутгийн төсвийн зарлагын төлөвлөлт хийхэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл болдог. Тухайн жилийн суурь зарлагад үндэслэн зарлагыг төлөвлөдөг. Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцохдоо Засгийн газраас баталсан аргачлалыг ашиглана.
  • 34. 4) Орон нутгийн татварын хувь хэмжээ бол төсвийн орлогын төлөвлөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Төсвийн шинэчлэлийн хүрээнд орон нутгийн татварын хувь хэмжээг тухайн орон нутаг өөрөө тогтоох болсон. Энэ нь орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлээд зогсохгүй хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, төсвийн хараат байдлыг багасгасан, орон нутаг бие даан хөгжих, нэмэлт орлогыг дайчлах зэрэг боломжийг олгосон
  • 35. 5) Нутгийн иргэдийн оролцооны түвшин нь төсвийн төлөвлөлтөд нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг юм. Ялангуяа төсвийн зарлагын хуваарилалт хийхэд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд төсвийн зарцуулалтад иргэдээс тавих хяналтыг хүчтэй болгодог. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын зардлыг хуваарилах, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгож санхүүжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтийг авах нь чухал байдаг.
  • 36. 6) Орон нутгийн хөгжлийн сан Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт орон нутгийн хөгжлийн сантай байхаар хуульчилсан. Ингэж сан байгуулах гол зорилго бол орон нутгийг бие даан хөгжүүлэхэд чиглэгдсэн. “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг хэлнэ.
  • 37. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан орон нутгийн удирдлага өөрийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийх боломжтой. Энэ нь орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлж, орон нутаг бие даан хөгжих боломжийг олгох юм. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
  • 38. • Дотоодын нэмэгдсэн өртгийн албан татварын (ДНӨАТ) 25% • Ашигт малтмалын нөөц ашигласны талбөрийн (АМНӨТ) 5% • Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын (ГТНАТ) 30% • Суурь төсвийн ашгийн шилжүүлэг • Хандив, тусламжийн орлого • Бусад орлого Орон нутгийн удирдлага орон нутгийн хөгжлийн санг хуульд заасны дагуу шаардлагатай хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  • 39. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь орон нутгийн тухайн шатны төрийн санд байршина. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн жилд орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийн хэмжээг тооцохдоо хэд хэдэн үзүүлэлтийг үндэслэл болгоно. Тухайлбал орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, орон нутгийн татварын идэвх санаачилга зэргийг харгалзан үзнэ.